#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.19.18 1:11 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 
Author Message
PostPosted: Jun.13.13 4:40 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
За хүмүүс ээ. Би угаасаа хийсвэр сэтгэлгээ тааруухан нөхөр байгаам. Тийм болоод ч тэр үүсүүлийн "Болор цом"-ын тэргүүн шүлгийг 100 уншаад ч яаг гээд байгааг нь ойлгосонгүй. Зүэр байна ш дээ:
...Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог... гэж яг юу гэж байгаа юм бэ. :??: :??: :? :?

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Jun.13.13 4:43 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18085
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг... билүү..... Тэр лав надад гоё санагдаагүй...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.13.13 4:43 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
"Миний нутаг", "Би хаана төрөө вэ" нтр гээд энгийн хэрнээ гайхамшигтай шүлгүүд байна аа. Гэтэл шинэ үеийн шүлгүүдээс тийм сайхныг олж харахгүй юм

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Jun.13.13 4:50 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18085
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Жишээ нь Б.Галсансүх найрагчийн "Мастурбаци" гээд нэг шүлэг бнаа. Андройд үйлдлийн системд зориулж гаргасан "Монголын шилдэг яруу найргийн түүвэр" аппликэшнд багтсан.

...Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна....

Энэ одоо Монголын шинэ үеийн яруу найраг юм байх даа...?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.13.13 5:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
engiin ugeer medremjiig ilerhiilj bval yaruu nairag bish bolchihgui yu.. gehdee het chamirhal ugaasaa utga sanaag alj bgaag uguisgehgui gehdee chadvargui humuus chamirhahaar utgagui yum bolj bgaa blguidee.. hichneen chamin ug heregllee ch gesen herev chi bichij chaddag l bol hunii setgeliig hunduj chadjil bval..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.13.13 5:15 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Ингэж байгаам нэг шинэ үеийн найрагч

...Чиний царайг би наран мандахын агшны сүнслэг оюунаас харах юм
Чи бишээ гуниг намайг хар үүрээр эзэмдэж, зүрх рүү цутгана
Чив чимээгүй байснаа яагаад бас анирт сэтгэлийн утас доргив
Час улаан сарнай цэцэг шиг үхэх юм... гэсэн байна.

"наран мандахын агшны сүнслэг оюун" гэж юу вэ. Бас тэр анирт сэтгэл энэ тэр. Тэгснээ сарнай шиг үхнэ. Дөрвөн мөрний хооронд ямар нэг холбоос бий байх гэж зөндөө хайлаа. Байдгүйээ. Эсвэл би маш мөхөс ухаант хүн болой.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Jun.13.13 5:21 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
НАМ ГҮМ

Нам гүмд

Усны толиог арчсан манан

Уйтгартайгаар

Цаад эргийн мөчирт тээглэж

Цамц шиг урагдах нь бодолд сонсогдоно.

Нам гүмд

Модод улам дуугүй болж

Мойл час улайн

Цог шиг навчис тасран

Цох шиг нисэлдэнэ...
Цэнд-Ашуш гэдэг залуугийн шүлэг. ААягүй чамин, гоё. Гэтэл мойл хэзээ ч час улайдаггүй бөгөөд хав харханыг мойлтой зүйрлэдэг гэхээр л инээд хүрээд байх юм. :wink:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Jun.13.13 5:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
Green Wood wrote:
Ингэж байгаам нэг шинэ үеийн найрагч

...Чиний царайг би наран мандахын агшны сүнслэг оюунаас харах юм
Чи бишээ гуниг намайг хар үүрээр эзэмдэж, зүрх рүү цутгана
Чив чимээгүй байснаа яагаад бас анирт сэтгэлийн утас доргив
Час улаан сарнай цэцэг шиг үхэх юм... гэсэн байна.

"наран мандахын агшны сүнслэг оюун" гэж юу вэ. Бас тэр анирт сэтгэл энэ тэр. Тэгснээ сарнай шиг үхнэ. Дөрвөн мөрний хооронд ямар нэг холбоос бий байх гэж зөндөө хайлаа. Байдгүйээ. Эсвэл би маш мөхөс ухаант хүн болой.

:wd: шүүмж чинь таалагдлаа.. иймэрхүү утгагүй чамирхал ер нь яаж ч бодсон яруу нйарагч хүний хийсэн хэрэг биш байх.. яруу найрагч болох гэж оролдсон хүмүүсийнх л байх..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.13.13 5:48 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
Аливаа шүлэг ямар айзамтай байх ямар холбоостой байх гэдэг бол цэвэр тэрхүү шүлгийг бичигчийн ур чадвар мэдрэмж үгийн сонголтоос шалтгаалах биз.. иймэрхүү хүмүүс магадгүй үеийн үед л байдаг боловуу гэж бодогдох юм.. тэгээд тэртэй тэргүй хол явахгүй яагаад гэвэл хүний сэтгэлийг хөндөж чадахгүй учраас..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.13.13 9:18 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
ter deer bichchihsen bsan shulguud 100 d bagtsan ym bn te


Top
   
PostPosted: Jun.13.13 11:07 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2358
Мөнгөн үеийнхэнээс хойш олон чадалтай залуучууд бий шүү. Цэндаюуш, Начин гээд л... Ер нь ''шинэ үнэр''-нхэн их таалагддаг.

_________________
Lumen soli mutuum das


Top
   
PostPosted: Jun.14.13 10:29 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Шүлэг хэлье гэх юм.

Намрын дунд сар нам гүм өдөр
Навч хөвүүлж замаг зулсан хөх ус,
Намхан гэртээ мэхээр үслэх ээжий,
Наадамд сойдог нимгэн хээр үрээ,
Нааш гэх бүхнээн орхиж замд гарсан би.
Өндрөөс өндөр тэнгэр бас л дуугүй,
Өргөн зам уулсыг ороож одно.
Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийж
Өнөө явчих миний нулимсан дунд торолзоно.
Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би. нэг ийм шүлэг байна. Отгонбаяр гэдэг залуугийнх гэнэ. Шинэчүүдийг сонирхдог нөхдийн дунд бас од. Гэхдээ энэ шүлэг арай дориун санагдав. Утга нь чамирхуу ч ойлгомжтой юм. ККККК би ч хэт реалист хүн бололтой

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Jun.14.13 10:41 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Л.Ганзул гэдэг яруу найрагчийн "Гоо сайхан" гэдэг шүлэг "БОЛОР ЦОМ-30"-д их дээгүүрт давхисан гэнэ. Эротик шүү ер нь. Уг нь дажгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн хэт их чимэг үг оруулаад утгыг нь далдын далд мухарт аваачаад булчихсан.

Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн тус газар оршдог
Тод үзэсгэлэн юм
Голын цүнхээлд загас цойлох үдшийн
Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм
Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн зүгээс нисэн алдах
Түг, түг анир юм
Үсийг нь илэх төдийхөнд
Өвсөн дээр алчуур унах мөч юм
Гоо сайхан гэдэг ямагт
Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм
Гоо сайхан гэдэг үргэлж
Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм
Гоо сайхан гэдэг ердөө
Намрын жимсний гашуун амт юм
Гоо сайхан гэдэг зөвхөн
Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм
Гоо сайхан гэдэг энгийнээр
Хорвоо бид хоёрын дундын өмч юм
Гоо сайхан гэдэг эцэстээ
Хайр гэдэг үгний өргөмөл охин юм
Гоо сайхан гэдэг
Надад оршиж
Надаар хэмжигдэнэ
Гоо сайхан гэдэг
Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх
Нүцгэн биеэс цааш
Бүр хэний ч олж үзээгүй
Миний төсөөллийн гүн дэх
Ягаанхан хацартай охины
Инээмсэглэл юм аа.

"Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм" гэдэг жинхэнэ явцуурал. Утга ч алга. Хэрвээ хэдэн үг хэлхэхийг уран яруу гэх юм бол өчүүхэн би ч яруу найрагч болчих бус уу.

"Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм" гэж байна. Зүйрлэл, адилтгал гэдэг ч бас болгоомжтой сонгохгүй бол хамаг ажил баллаж орхидгийг жишээ энэ. Хийсвэр сэтгэлгээ, тэс өөр өнцөг гээд хүний мэдрэмжийг гаргах зүйлс байна. Гэхдээ аливаа юмс ямагт логиктой байх ба гажуудвал галзуу хүний өдрийн тэмдэглэл болно.

"Намрын жимсний гашуун амт юм". Жимс ердөө боловсроогүй цагтаа гашуун бөгөөд хүн төсөөллөөс нь ч давсан сайхныг жимсний тэр гайхамшигт амттай зүйрлэдэг билээ. Нэг төрлийн таашаалыг энэ амтнаас авдаг гэсэн үг. Намрын жимс гашуун биш хамгийн амттай нь шүү.

"Гоо сайхан гэдэг
Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх
Нүцгэн биеэс цааш
Бүр хэний ч олж үзээгүй
Миний төсөөллийн гүн дэх
Ягаанхан хацартай охины
Инээмсэглэл юм аа." энэ их эротик хэсэг ээ. Таалагдсан шүү. Утга авцалдаа бас байна аа байна.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Jun.14.13 11:30 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
harin suuliin heseg bol dajgui bolj..

odoo tegeed shulegnuud unshaaad bhaar zugeer l dundaas n gants neg muriig n taalval tegeed l bolj bgaam bishuu barag heheh.. butneeree utgagui esvel uitgartai.. harin dundaa gants neg goyo medremjtei tas hiitel helchihsen murnuud bna..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited