#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.17 7:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: May.13.13 10:13 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XIX бүлэг. УЧРАЛ

Адмирал хаалга саваад гарч одов. Лорд Джулиан Арабелла руу эргэж хараад инээхийг оролдлоо. Тэрбээр бүсгүйн дэргэд зүрхтэй загнаснаа мэдэрч, түүнээсээ бараг хүүхдийнх гэхээр таашаал авч байлаа.
Тэгээд:
– Ямар ч гэсэн эцсийн үгийг би хэлсэн гэдэгтэй та санал нийлнэ байх гэж найдаж байна - хэмээн сэтгэл ханамжтай
хэлээд алтан шаргал хиймэл үсээ хойш нь сэгсрэв. Гэтэл Арабелла түүний нүүр рүү ширтээд:
– Эцсийн үгийг хэн хэлсэн нь ямар хамаатай юм бэ? Би “Ройял Мэри”-гийн багийн азгүй хүмүүсийн тухай л бодож байна. Тэдний олонхи нь үнэхээр эцсийнхээ үгийг хэлчихлээ. Юуны төлөө тэд үрэгдчихвээ? Тэр сайхан хөлгийг яагаад живүүлчихвээ?
– Хатагтай Бишоп оо. Таны сэтгэл их хөдөлсөн байна.
Би... Бүсгүй хүчээр инээв:
– Сэтгэл хөдөлсөн байна гэнэ ээ? Үгүй дээ, эрхэм ээ. Испанийн адмирал энэ бүхнийг яах гэж хийснийг нь мэдмээр байна. Яах гэж тэр вэ?
– Түүний юу гэж хэлэхийг та сонссон шүү дээ! – Уэйд мөрөө ууртай хавчаад: – Цус урсгах дуртай болохоор л тэр.
– Цус урсгах дуртай болохоор гэнэ ээ? - гэж бүсгүй гайхав:
– Энэ чинь зэрлэг, харгис хэрэг шүү дээ!
– Таны зөв - хэмээн лорд Джулиан зөвшөөрөв.
– Би үүнийг ойлгохгүй юм. Гурван жилийн өмнө испаничууд Бриджтаун руу довтолж итгэхэд хэцүү, хүний ёсноос гадуур харгис авирласан. Одоо энэ тухай бодохоор хар дарсан зүүд мэт санагддаг юм. Эд нар үнэхээр мал шиг хүмүүс юм гэж үү?
– Хүн гэнэ ээ? - хэмээн лорд Джулиан гайхав. Испаничууд гэж хэлэх юм бол би таны үгийг даруйхан зөвшөөрөхөд бэлэн байна. Нэр төрөөрөө тангараглахад, энэ бүгдийг эрэгцүүлэхээр Блад мэтийн хүмүүсийг бараг л зөвтгөж болмоор санагдах юм.
Бүсгүй жихүүцсэн мэт дагжсанаа ширээн дээр тохойлдон шанаагаа тулаад урагшаа ширтэв.
Лорд Джулиан эмэгтэйн царай цонхийхыг анзаарлаа. Ингэх шалтгаан мундахгүй байв. Түүний таньдаг нэг ч эмэгтэй ийм хүнд шалгуурыг давж, биеэ барьж чадахгүй байсан юм. Хэрэв айдасын тухай ярих юм бол ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдсэнгүй. Уэйд бүсгүйн зоригийг гайхан бахдаж байлаа.
Өрөөнд аягатай шоколад, перугийн амттан бүхий мөнгөн цар барьсан испани зарц орж ирээд түүнийгээ Арабеллагийн өмнө, ширээн дээр тавилаа.
Тэгээд:
– Адмирал идэж болгоохыг хүсч үүнийг явууллаа - гэж хэлснээ мэхийн ёслоод гарав.
Арабелла Бишоп бодолдоо дарагдаад зарц болон түүний авчирсан амттанг ч анзаарсангүй. Тэр урагшаагаа гөлийж суусан хэвээр ажгуу. Харин лорд Джулиан таазан дээрхи онгорхой таглаа болон хитэг рүү харсан том дөрвөлжин цонхоор гэрэл туссан урт бөгөөд нарийхан өрөөгөөр холхино. Тасалгааг тансаг тохижуулж, шалан дээр нь дорно зүгийн хивс дэлгэж, хананы хажууд номын шүүгээ тавьсан байх бөгөөд самрын модоор хийсэн сийлбэр бүхий аяга савны шүүгээг мөнгөн эдлэлээр дүүргэсэн байв. Нэгэн цонхны дор тавьсан урт нарийхан авдар дээр туузаар чимсэн гитар хэвтэнэ. Лорд Джулиан хөгжмийг авч хуруугаа чавхдас дээгүүр нь гүйлгэснээ буцааж тавилаа.
Өрөөнд ноёрхсон нам гүм байдлыг Уэйд удалгүй эвдэв. Тэр Арабелла руу хандаад:
– Далайн дээрэмчдийг устгуулах гэж намайг нааш нь явуулсан юм. Гэхдээ, чөтгөр аваг, намайг өршөөгөөрэй хатагтай, испани новшнуудыг хазаарлах арга хэмжээ болгож тэднийг зөнд нь орхих хэрэгтэй гэсэн францчуудын бодол зөв юм шиг байна шүү...
Ердөө удаагүй байтал энэ эрс тодорхойлолт ноцтойгоор батлагдав. Гэхдээ, дон Мигель одоохондоо олзныхоо хүмүүст анхааралтай бөгөөд найрсаг хандаж байлаа. Энэ нь төлөөс авахын тулд тэднийг барьцаалсан, амь насныхаа төлөө санаа зовоод байх хэрэггүй гэсэн Арабеллагийн бодолтой нийцэж байв.
Бүсгүй болон түүний эрлийз зарцад тусгай өрөө гаргаж, өөр нэгэн тасалгаанд лорд Уэйдийг оруулжээ. Тэдэнд онгоцоор чөлөөтэй зорчих боломж олгосон бөгөөд адмирал тэднийг үдийн хоолонд урив. Гэхдээ, яах бодолтой байгаа тухай үг дуугарсангүй.
“Милагроса” түүнийг салалгүй дагах “Гидальго”-гийн хамт баруун тийш хөвлөө. Тэгээд Тибуроны хошууг ороосны дараа баруун өмнөдийг чиглэв. Хоёр усан онгоц задгай тэнгист гарч, хуурай газрын бараа тасарч байх үед Салхины дээрхи хоолойг зорьж явсан ахмад Бладын атганд орчихжээ. Энэ явдал маргааш өглөө нь болсон ажээ. Дон Мигель бүтэн жилийн турш өөрийнхөө дайсныг дэмий хайсны эцэст ийнхүү санамсаргүй учрав.
Тэгэхдээ дон Мигель хувь заяаны егөөдлөөр “Арабелла” хөлөг нэгтгэлийнхээ бусад онгоцнуудаас холдож тасарсан эмзэг бөгөөд эгзэгтэй мөчид тааралдсан байна. Ийм ч учраас удаан хугацаагаар Бладаас салалгүй дагаж байсан азын тэнгэр энэ удаад түүнийг орхиж дээ гэж дон Мигельд санагдсан ажээ.
Арабелла дөнгөж босоод цэвэр агаар амьсгалахаар дээд тавцангийн төв хэсэг рүү очлоо. Түүнийг эелдэг зантай лорд Джулиан дагажээ. Тэд яг энэ үед урьд нь “Синко Льягос” гэдэг нэртэй байсан том улаан хөлгийг олж харав. Цасан цагаан өнгийн аварга том дарвуулууд нь салхинд цүлхийж, усан онгоц өмнөөс нь ирж явлаа. Тэр улаан хөлгийн дунд шургийн оройд гэгээн Георгийн хэрээс бүхий урт дарцаг намирч, их бууны шагайварын алтадсан хүрээ болон хошуун дээр нь урласан алтадсан модон сийлбэр мандах нарны гэрэлд хурцаар гялалзах ажээ.
Энэ аварга том хөлөг гурван жилийн өмнө, мөн л ийм нарлаг өдөр Барбадос арлын хажууд харсан нөгөөх л “Синко Льягас” гэдгийг Арабелла Бишоп мэдээжээр таньсангүй. Английн далбаатай усан онгоц тэдэн рүү ихэмсгээр дөхөх ажээ. Бүсгүй хөлгийг хараад эх орноороо бахархах сэтгэл төрж, хэрэв далайн тулалдаан эхэлбэл ямар аюул учирч болох тухай бодсон ч үгүй.
Арабелла, лорд Джулиан хоёр хитгийн давхарлаг дээр гүйж гараад ойртож яваа хөлгийг анхааралтай харлаа. Лорд Джулиан анхныхаа далайн тулалдааныг өчигдөрхөн үзэж, тэгэхэд төрсөн сэтгэгдэл нь хангалттай гэж бодож байсан болохоор Арабеллагийн баяр хөөрийг хуваалцсангүй. Гэхдээ энэ нь эрхэм дээдэст хир халдаах ёсгүй гэдгийг цохон тэмдэглэе.
– Хараач! - гэж бүсгүй дуу алдаад хөлгийг заалаа. Түүний нүд гялалзахыг лорд Джулиан хараад их гайхаж,
“Одоо юу болохыг бүсгүй мэдэж байгаа болов уу?” - гэж бодлоо. Харин Арабелла түүний эргэлзээг дор нь арилгаж:
– Энэ чинь английн онгоц байна! Наашаагаа ирж явна! Ахмад нь үзэлцье гэсэн бодолтой юм байна! - гэж бахдан өгүүлэв.
– Тэгсэн тохиолдолд бурхан тэдэнд тусална гэж найдахаас- хэмээн лорд Джулиан урвагардуухан бувтнав.
– Тэдний ухаан самуурсан бололтой. Ийм хүчирхэг хөлгүүдтэй яаж тулалдаж болох юм бэ? Испаничууд саяхан “Ройял Мэри”-г ямар амархан живүүллээ? Одоо энэ онгоцыг зомгол болгоно доо. Дон Мигель гэдэг энэ чөтгөрийг харж байна уу? Бах нь ханаж тавласан царайг нь харахаар ой гутаж байна.
Адмирал тулалдаанд шуурхай бэлдэж буй хөлгийн тавцан дээгүүр нааш цааш холхилоо. Олзлогдогсодыг тэр хараад английн хөлгийг зааж испаниар ямар нэгэн юм хашгирсан боловч тавцан дээр шуугиантай байсан болохоор сайн сонсогдсонгүй.
Тэд тавцангийн хашлага руу дөхөж очоод бужигнаж буй хүмүүсийг ажиглаж эхлэв. Дон Мигель тэсч ядан дороо үсчиж, дурангаа гозолзуулан тушаал буулгах ажээ. Түүний их буучид бялтаа асааж, усан цэргүүдийн зарим нь олсон шатаар шураг руу авираад дарвуулуудыг хумих зуур бусад нь модоор хийсэн шургийн төхөөрөмжүүд их бууны суманд хугаран унаж, хөлгийг цөмлөхөөс сэргийлж, тавцан дээгүүр бат бөх тор татлаа.
Энэ үед “Гидальго” манлай хөлгөөс дамжуулсан дохионы дагуу итгэлтэйгээр урагшилж “Милагроса”-гийн баруун талд, ойролцоогоор хагас кабельтын зайтай зэрэгцээд хөвлөө. Лорд Джулиан, Арабелла Бишоп хоёр тавцан дээрээс “Гидальго” дээр болж буй үймэлдээн төдийгүй, ойртож буй английн хөлөг дээр ч тулалдаанд бэлдэж, хошуу болон хойт шургийнхаас бусад бүх дарвуулаа буулгахыг харав. Хоёр тал тулалдаан болох нь зайлшгүй гэж үзсэн болохоор нэг нэгэндээ дуудлага өгөөгүй бөгөөд дохио ч солилцсонгүй.
Дарвуулаа цөөлсний дараа “Арабелла”-гийн хөдөлгөөн удааширсан хэдий ч дайсандаа алгуурхан ойртож, испанийн онгоцуудын жижиг их буунуудын тусах зайд дөхөж очлоо. Дээрэмчдийн хөлгийн хошууны хэсэгт хүмүүс бүртийж, зэс их буунууд гялалзахыг испаничууд тодхон харж байв. “Милагроса”-гийн их буучид дарь ноцоох сүвний хаалтыг авч, уугиж буй бялтыг үлээн дэвжээгээд адмирал руугаа тэсвэр алдан харлаа.
Гэвч адмирал буудахыг нь хориглож толгойгоо сэгсрээд:
– Тэвчээртэй бай! - гэж хашгирав. – Баараггүй буудна шүү. Наадуул чинь үхэл рүүгээ, аль эртнээс эднийг хүлээж байгаа шургийн хөндлөвч дээгүүр тохсон дүүжлүүрийн олс руу шуудхан ирж явна.
– Бурхан намайг гэсгээг! - гэж лорд Джулиан дуу алдлаа.
– Энэ англи хүн ийм хүч тэнцвэргүй тулалдаанд орж байхыг бодоход их зоригтой эр юм. Гэхдээ болгоомж зарим үед эр зоригоос илүү хэрэгтэй чанар байдаг юм.
– Гэхдээ эр зориг олонхи тохиолдолд хүчийг дийлдэг юм -гэж Арабелла маргав.
Эрхэм дээдэс түүн рүү харвал бүсгүй хөөрсөн болохоос айж эмээсэн өчүүхэн ч шинж тэмдэг мэдэгдсэнгүй. Лорд Джулиан үүнд нь гайхахаа нэгэнт больжээ. Тийм ээ. Тэр бүсгүй амьдрал түүнтэй учруулж байсан эмэгтэйчүүдээс огт өөр хүн байлаа.
– Харин одоо би таныг аюулгүй газар аваачих хэрэгтэй байна.
– Эндээс илүү сайн харагдана. Би энэ англи хүний төлөө залбирна. Үнэхээр зоригтой хүн юм аа - гэж бүсгүй аяархан хэлэв. Энэ үед лорд Джулиан танихгүй тэр хүний эр зоригийг сэтгэлдээ зүхэж байлаа. “Арабелла” одоо испанийн хоёр хөлгийн хоорондуур өнгөрөх чигт хөвж явлаа. Лорд Джулиан толгойгоо барьж дуу алдав:
– Тэгнэ ээ. Зоригтой эр гэж бодсон чинь солиотой амьтан байна. Занганд өөрөө яваад орчихлоо. Испанийн онгоцуудын хооронд орохоор нь хоёр талаас нь буудаад зомгол болгочихно шүү дээ. Бараан царайтай энэ эрхэм буудахгүй байгаад гайхах хэрэггүй. Би түүний оронд байсан бол яг л ингэх байсан юм.
Энэ хоромд адмирал гараа өргөлөө. Тавцангийн төв хэсэгт бүрээн дуу цангинаж, дараахан нь хошууны их буу нүргэлэв. Чимээ дөнгөж намжсаны дараа английн хөлгийн ард болон зүүн талд нь хоёр удаа ус цалгилаа. Бараг зэрэгцээд “Арабелла”-гийн хошуун дээр байрлуулсан хоёр зэс их буу галаар тургив. Бөөрөнхий сумны нэг нь тэнгист унаж, хошуун дээр харуул хийж байсан хүмүүсийг усаар булхав. Харин хоёр дахь сум “Милагроса”-гийн хошуун дээр нижигнэн тусч, онгоцоор нэг зомгол цацагдлаа. Хариуд нь “Гидальго” маш ойрхоноос - ердөө л хоёр-гурван зуун ярдын зайнаас хошууныхаа их буугаар “Арабелла”-г буудсан боловч нэг ч бөөрөнцөг байгаа оносонгүй.
Яг энэ үед “Арабелла”-гийн хошууны их буунууд “Милагроса” руу гал нээлээ. Энэ удаад бөөрөнхий сум хөлгийн хошууны дарвуул бэхлэдэг ташуу дүнзийг хуга цохиж, усан онгоц удирдлагаа алдан зүүн тийш даялав. Дон Мигель бүдүүлгээр хараалаа. Испанийн манлай хөлгийн жолоог хажуу тийш нь яаралтай эргүүлж усан онгоцыг хуучин чигт нь оруулсны дараа “Милагроса“-гийн хошууны их буунууд тулалдаанд дахин орлоо. Гэхдээ хэтэрхий дээгүүр онилсон болохоор нэг бөөрөнцөг “Арабелла”-гийн дарвуулын татлагуудын дундуур гараад дунд шургийг нь шүргээд өнгөрөв. Харин хоёр дахь бөөрөнцөг ус руу уналаа. Буудлагын утаа сарнисан хойно харвал английн хөлөг чиглэлээ өөрчлөлгүй хөвсөөр лорд Джулианы занга гэж үзэж байсан испанийн хоёр хөлгийн хоорондуур бараг л орчихсон байлаа.
Лорд Джулиан хөдөлгөөнгүй болж, Арабелла Бишоп хашлаганы бариулаас зуураад уухилав. Бүсгүйн өмнө хэрцгий дон Мигель, их буучдын маасаганасан царай харагдах ажээ. “Арабелла” испанийн хоёр онгоцны хоорондуур орж, дон Мигель хажуудаа зогсч байсан бүрээчид ямар нэг юм хашгирав. Бүрээч хажуугийн их буунуудад гал нээх дохио өгөхөөр мөнгөн бүрээгээ уруулдаа ойртууллаа. Гэтэл адмирал түүний гараас татаж зогсоов.
Тэр дөнгөж одоо л дэндүү алгуурлаж, түүнийг нь ахмад Блад ашигласныг ойлгосон ажээ. Хэрэв испаничууд “Арабелла”-гийн зүг гал нээвэл “Милагроса”, “Гидальго” хоёр бие биеэ буудчих гээд байв. Дон Мигель жолоогоо зүүн тийш нь мушгиж, буудахад илүү тохиромжтой байрлал эзлэхийг залуурчдаа тушаав. Гэтэл энэ тушаал ч бас хожимдсон байлаа. “Арабелла” испанийн хөлгүүдийн хоорондуур өнгөрөхдөө дэлбэрэх шиг болж, хоёр хажуугийн гучин зургаан их буу нэгэн зэрэг гал нээж, “Милагроса”, “Гидальго” хоёрын их бие рүү тулгаж буудлаа.
Дон Мигелийн хөлөг хошуунаасаа хитэг, хэрсэнгээсээ шургийн орой хүртэл салганан чичрэв. Хэрэв эрхэм дээдэс өөрөө ч мэдэлгүй бүсгүйд туслаагүйсэн бол дөжирч, тэнцвэрээ алдсан Арабелла Бишоп ойчих байлаа. Лорд Джулиан хашлаганаас амжин зуурч, харин бүсгүй түүний мөрнөөс зүүгдэж амжсаны хүчинд хөл дээрээ тогтжээ. Тавцанг гашуун утаа бүрхэж, хүмүүсийн амьсгал боогдож, ханиалгаж эхлэв.
Бачимдан орилох чимээ, испанийн бүдүүлэг хараал, шархдагсдын ёолох дуу тавцан дээр хадлаа. “Милагроса” давалгаанд дайвалзсаар аажимхан урагшлах бөгөөд хажуу бөөрөнд нь асар том цөмөрхий үүсч, урд шураг нь хугараад тавцан дээгүүр татсан торон дээр шургийн хөндлөвч модны хугархайнууд тарсан харагдана. Хөлгийн хошуу зэрэмдэглэгдсэн байв. Нэгэн бөөрөнцөг хошууны том өрөөнд дэлбэрч зомголоор дүүргэжээ.
Дон Мигель ямар нэг үүрэг өгч байгаа бололтой тэчьяадан хашгирч, онгоцны хитэг рүү аажимхан нүүж буй дарины өтгөн утаа руу түгшүүртэй харц чулуудах ажээ.
Утаа шингэрэхэд хөлгийн бараа бүртийж, улаан өнгөтэй их бие нь ойртохынх нь хэрээр улам бүр тодорлоо. Энэ нь ахмад Бладын хөлөг байв. Түүний шураг хоосон, зөвхөн хошууных нь дарвуул бүдэгхэн цайрах ажээ.
“Арабелла” чиглэлээ өөрчлөлгүй холдож байгаа гэдэгт дон Мигель итгэлтэй байсан юм. Гэтэл хөлөг их бууны утаагаар халхавчлан эргэж, “Милагроса” руу дөхөж явлаа. Уур хилэндээ автсан дон Мигелийг ухаарч амжихаас өмнө мод хугарч, онгоц хавиргалдаг дэгээ хангинах чимээ сонсогдож, “Милагроса”-гийн их бие болон тавцанг төмөр тэмтрүүлүүд зуурч авсан байлаа.
Утаан хөшиг яваандаа арилахад “Гидальго” зүүн тийшээ хазайж, түргэн живж байв. Тэр бүрмөсөн живэхэд хэдхэн хором л үлджээ. Хөлгийн багийнхан цөхөрч, усан дээр завь буулгахаар оролдох ажээ.
Ийм дүр зургийг хараад цочирдсон дон Мигель “Гидальго”-гоос хараагаа салгаж, өөрийнхөө хөлгийг харж ч амжаагүй байхад ахмад Бладын зэвсэглэсэн далайн дээрэмчид тавцан дээгүүр уухайлан довтлов. Итгэл ийм амархан цөхрөлөөр солигдож, анчин өөрөө ийм түргэн арчаагүй ан болж хувирсан түүх урьд хожид байгаагүй биз ээ. Испаничууд ийм л байдалд орчихсон юм. “Арабелла”-гийн хажуугийн их буунууд гал нээсний дараа хоромхон зуур хөлгийг хавиргалан авсаны үрээр испаничуудыг гэнэгүй байхад нь ийнхүү олзлон авлаа.
Дон Мигелийн зарим офицер эсэргүүцэл үзүүлэв. Гэхдээ испаничууд гардан тулалдаанд гайхахаар эрэлхэг байж чаддаггүй бөгөөд ямар аймшигтай дайсантай тулгарснаа сайн ойлгож байсан болохоор бүр ч самгардаж орхижээ. Далайн дээрэмчид испанийн усан цэргүүдийг хөлгийн хошуу болон хитэг рүү түрж, дээд талын тавцан дээр цахилгаан мэт түргэн бөгөөд ширүүн тулалдаан өрнөж байх үед хэсэг дээрэмчин гол орцоор доод тавцан руу нэвтэрч ороод их буучдыг олзоллоо.


Top
   
PostPosted: May.13.13 10:15 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Далайн дээрэмчдийн ихэнх нь өрөөсөн нүдтэй, бүсэлхийгээ хүртэл хувцсаа тайчсан янхигар биетэй Волверстоноор удирдуулж, уурлаж бачимдсандаа чулуу мэт хөшсөн Испани улсын адмирал дон Мигель де Эспиноса¬и-Вальдес байсан хитгийн давхарлаг рүү яарцгаав. Түүний дээхнэ талд лорд Джулиан болон Арабелла Бишоп нар байсан ажээ. Уэйд тавцангийн зай муутай талбар дээр өрнөсөн гардан тулалдааныг хараад мэгдэв. Арабелла тайван, тоомсоргүй байхыг хичээсэн боловч цуст аллагыг хараад тэвчилгүй хашлаганаас ухраад айж мэгдсэндээ хэдэн хором ухаан алдсан ажээ.
Түргэн бөгөөд ширүүн тулалдаан дуусав. Дээрэмчдийн нэг нь хавиргалах байлдааны сэлмээр оосрыг нь тас цавчихад Испанийн далбаа шургийн оройгоос гулсан уналаа. Далайн дээрэмчид хөлгийг дорхноо эзэлж, зэвсгээ хураалгасан испаничуудыг дээд тавцан дээр сүрэг хонь адил бөөгнүүлэв.
Арабелла Бишоп хурдан сэхээ авч нүдээ бүлтийлгээд урагш ухасхийлгүй арайхийж тэссэн ажгуу. Гэхдээ, сэтгэлээ барьсны хүчинд өөрийгөө зогсоож чадсан хэдий ч бүсгүйн царай хувхайран цайсан байлаа.
Наранд борлосон нүүртэй өндөр хүн тавцан дээр хөглөрөх хүүр болон хэмхэрч хугарсан тоногийн дундуур болгоомжтой урагшилж, хөнгөхөн бөгөөд өөриймсөг алхалж харагдав. Түүний толгой дээр испани дуулга гялалзаж, ган хуягийг нь алтадсан навчин хээгээр чимсэн байх бөгөөд хуягныхаа гадуур хүзүүний ороолт мэт тохсон, хондон улаан торгоор хийсэн мөрөвчнийх нь үзүүрт мөнгөөр бүрж гоёсон гар буу унжих ажээ. Тэр хүн өргөн шатаар хитэгний тавцан руу тайван бөгөөд итгэлтэй өгсч гараад испанийн адмиралын өмнө зогсч хүндэтгэлтэйгээр мэхийн ёслов. Дээхэнэ талд нь зогсч байсан Арабелла болон лорд Уэйд хоёрт испани хэлээр өөлөх аргагүй ярьж буй хүний тодхон бөгөөд цангинасан хоолой сонсогдлоо. Түүний яриа энэ хүнийг ажиглаж байсан лорд Джулианы бахдалыг улам дэвжээсэн ажээ.
Өндөр эр:
– Ингээд л бид дахиад учирлаа даа, дон Мигель ээ. Энэ уулзалт таны дүрслэн бодсоноос өөр байж болох ч сэтгэл чинь хангалуун байгаа гэж найдаж байна. Та намайг хайж, уулзахыг тэсч ядан хүлээж байгаа гэж би сонссон юм байна гэв.
Мигель де Эспиноса ярих ч сөхөөгүй болж, хорссондоо нүүр нь үрчийж, өөрийнхөө бүх зовлонгийн буруутан гэж боддог хүнийхээ шоолонгуй мэндчилгээг дуугүйхэн сонслоо. Дараа нь адмирал ухаангүй уурлан чарлаж, илдээ шүүрэх гэсэн боловч дайсан нь түүний гарыг бахь мэт хатуу хуруугаараа түргэн гэгч нь атгав.
– Тайван бай, дон Мигель ээ! - гэж тэр хахир хоолойгоор дуугарав. – Ухаангүй загнаж байж, та ялсан бол усан цэргүүд чинь үйлдэх байсан харгислалыг өдөөж орхивоо. Тэд хэдэн хормын турш бие биеэ харж дуугүйхэн зогслоо. Эцэст нь адмирал сөөнгө хоолойгоор:
– Та намайг яах бодолтой байна? - гэж асуув. Ахмад Блад мөрөө хавчиж, жимийсэн уруулд нь муухан инээмсэглэл тодров.
Би хүссэн зүйлээ хийчихсээн. Та өөрийнхөө буруугаас болоод шаналж байхад дээр нь сэтгэлийн зовлон нэмэхийг би хүсэхгүй байна. Ер нь та л өөрөө надтай учрахыг хүссэн шүү дээ... – Тэр эргэж, далайн дээрэмчид ус руу буулгаж буй завийг заагаад: – Та болон таны хүмүүс эдгээр завиудыг авч болно. Харин одоо бид онгоцыг чинь живүүлнэ. Гаити арлын эрэг тэр харагдаж байна. Та нар онцын хүндрэлгүй хүрчих байх. Дашрамд нь миний зөвлөгөөг аваач, ноёнтоон: Намайг битгий мөрд. Би танд зөвхөн гай л авчрах байх шүү. Испанид байдаг гэр лүүгээ буцаж очоод далайн хэргээс илүү мэддэг ямар нэг зүйлээр оролд.
Ялагдсан адмирал дуугаа хураагаад үзэн ядсан харцаар Бладыг ширтэв. Тэгээд илдээ хангинуулан чирж, шатаар согтуу хүн шиг гуйван буулаа. Ялагч адмиралын зэвсгийг ч хураалгүй шуудхан эргээд Уэйд Арабеллагийн хамт тавцан дээр байхыг олж харав. Хэрэв лорд Джулианы анхаарал өөр зүйлд хандаагүй байсан бол энэхүү зоригт эрийн алхаа өөрчлөгдөж, царай нь бүр ч илүү барайхыг анзаарч болох л байсан юм. Тэр эх орон нэгтнүүдээ анхааралтай ширтэж хормын төдий саатаад шатаар түргэн өгсөв. Лорд Джулиан английн туг мандуулсан далайн дээрэмчдийн хөлгийн учир битүүлэг ахмадын мэндийг мэдэхээр урагш алхаж:
– Та испанийн энэ өөдгүй этгээдийг үнэхээр суллаж
байгаа юм уу? - гэж англиар асуув. Ган хуягтай эрхэм Уэйдийг одоо л анзаарч:
– Танд ямар хамаатай юм бэ? Ер нь та хэн гээч нь вэ, чөтгөр аваг? - гэж ирланд аялгаар асуув. Эрхэм дээдэс энэ хүний найрсаг бус харьцаа, өөрийг нь хүндлэхгүй байгаа дутагдлыг нэн даруй засахаар шийдэв. Тэгээд:
– Би лорд Джулиан Уэйд байна - гэж бахархалтайгаар хариуллаа.
– Та юу ярина вэ?! Жинхэнэ лорд гэж үү? Ямар тахал таныг испанийн хөлөг дээр гаргачихсан юм бэ? Та энд юугаа хийж байгаа юм бэ? Лорд Джулиан ундууцлаа арайхийж дарав. Ер нь цухалдаад байх хэрэггүй байсан болохоор бусдын буруугаар энд байгаагаа тайлбарлаж эхлэв.
– Тэр таныг хатагтай Бишоптой хамт олзолжээ дээ? Тийм үү?
– Та хатагтай Бишопыг таньдаг юм уу? - гэж лорд Уэйд гайхан асуулаа. Гэтэл эелдэг бус ахмад лордын үгийг анзааралгүй Арабеллаг гүнээ хүндэтгэж мэхийн ёсоллоо. Харин бүсгүй найрсаг мэндчилгээнд нь хариулаагүйгээр барахгүй зэвүүцэж байгаагаа бүхий л чадлаараа илэрхийлж лордын гайхшийг төрүүлэв. Тэгэхээр нь ахмад лорд Джулиан рүү эргээд асуултанд нь хожуухан хариулт өгч:
– Дээр үед ийм завшаан олдсон юм аа. Гэхдээ Бишоп хатагтай намайг мартсан бололтой - гэж магнайгаа атируулан хэллээ. Тэр уруулаа мушийлган инээж, хар хөмсөгтэй цэнхэр нүдэнд нь гуниг хурсан нь түүний егөөтэй үгтэй огтхон ч авцалдахгүй байв. Гэтэл Арабелла Бишоп егөөтөй үгийг нь анзаарч дүрсхийв.
– Ахмад Блад аа! Миний танилуудын дунд хулгайч нар болон далайн дээрэмчид байдаггүй - гэж эрс шулуун хэлэхэд нь эрхэм дээдэс цочирдож золтой л босон харайсангүй.
- Ахмад Блад гэнэ ээ? Та ахмад Блад юм уу?
- Таны бодлоор бол өөр хэн байж таарах вэ?
Блад өөр зүйл бодож байсан болохоор энэ асуултаа ядарсан янзтай тавилаа. “Миний танилуудын дунд хулгайч нар болон далайн дээрэмчид байдаггүй...”. Энэ хатуу үг түүний тархинд ахин дахин цуурайтаж байлаа.
Харин лорд Джулиан түүнийг тоомсорлохгүй байхыг тэвчиж чадсангүй. Тэр өрөөсөн гараараа Бладын ханцуйг атгаад нөгөө гараараа холдож буй дон Мигелийг заав:
– Ахмад Блад аа. Та энэ өөдгүй золигийг үнэхээр дүүжлэхгүй юм гэж үү?
– Би яахаараа түүнийг дүүжлэх ёстой юм бэ?
– Яагаад тэр вэ гэвэл энэ хүн жигшүүртэй далайн дээрэмчин. Би үүнийг нотолж чадна.
– Тийм үү? - гэж Блад хэлбэл царай нь цайж, нүднийх нь оч дорхноо унтарч, лорд Джулианыг гайхуулав. – Би ч бас жигшмээр далайн дээрэмчин болохоор өөртэйгээ адилхан хүмүүст өршөөнгүй ханддаг юм. Дон Мигель эрх чөлөөтэй зугаалж л яваг. Дургүйцсэндээ лорд Джулианы амьсгал давхацлаа:
– Түүний үйлдсэн хэргийн дараа, “Ройял Мэри” хөлгийг живүүлсний дараа ингэж болно гэж үү? Надтай... бидэнтэй харгис харьцсаны дараа суллаж болохгүй - гэж лорд Джулиан дургүйцэн эсэргүүцэв.
– Эрхэм ээ. Би Англи, эсвэл аль нэг өөр улсад алба хаадаггүй. Тэгэхээр Английн далбааг доромжилсон үйлдэл миний сэтгэлийг хөдөлгөдөггүй юм. Эрхэм дээдэс ахмад Бладын халуу дүүгсэн догшин харц¬наас дальдчив. Ашгүй ирланд хүний уур хилэн дүрэлз сэнтэйгээ адил хурдан унтарч яриагаа тайвуухан үргэлжлүүллээ:
– Хэрэв та Бишоп хатагтайг миний хөлөг дээр гаргаж өгвөл танд талархахсан. Түргэлэхийг хүсье. Энэ онгоцыг бид одоо живүүлэх гэж байна. Тэгээд явах гэтэл лорд Джулиан түүнийг саатуулж, дургүйцлээ тэвчиж байгаад:
– Ахмад Блад аа. Та миний урмыг бүрмөсөн хугаллаа. Уг нь би таныг гялалзсан амжилтанд хүрнэ гэж найдаж байсан юмсан! - гэж хүйтнээр өгүүлэв.
Ахмад Блад:
– Чөтгөр рүүгээ тонил! - гэж хэлснээ огцом эргээд яваад өглөө.


Top
   
PostPosted: May.13.13 10:21 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XX бүлэг. “ХУЛГАЙЧ БӨГӨӨД ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН”

Дотор нь гурван дэн шаргал туяа цацруулан хурцаар асах хитгийн асар том дэнлүүнд гэрэлтсэн тавцан дээгүүр ахмад Блад ганцаараа холхих ажээ. Хөлөг дээр нам гүм, сайтар шүүрдсэн хоёр тавцан гял цал цэмцийж харагдана. Тулалдааны ул мөрийг олж харах аргагүй болжээ. Усан цэргүүд гол орцыг тойрч явган суугаад ямар нэг тайван дуу зүүрмэглэн аялцгаах ажээ. Халуун бүсийн үзэмж болон амгалан байдал хөлгийн зүүн хажууд жижүүрлэж байсан бүдүүн хадуун эдгээр хүмүүсийн сэтгэлийг уяраана. Тэд юу юугүй найман удаа хонх дуугарахыг* хүлээж байв.
Ахмад Блад тэр дууг чагнасангүй. Тэр ерөөсөө өөрийг нь гутаасан хатуу үгийн цуурайнаас өөр юу ч сонсохоо больжээ.
Хулгайч бөгөөд далайн дээрэмчин!
Хүний мөн чанарын нэгэн хачирхалтай онцлог нь зарим зүйлийн тухай хатуу ойлголттой атал тэрхүү ойлголт нь үнэн гэдгийг мэдмэгц үхтлээ сүрддэгт оршино. Гурван жилийн өмнө Тортуга арал дээр адал явдлын эрэлд гарцгаая гэж түүнийг ятгаж байх үед л өөрийнх нь тухай ямар сэтгэгдэл Арабелла Бишопт төрөхийг мэдэж байсан юм. Тэгэхэд бүсгүйг үүрд алдсан гэсэн итгэл үнэмшил оюун санааг нь урвуулж, цөхрөлийн туйлд хүрсэндээ ийм замыг сонгосон билээ.
Тэрбээр Арабеллатай учирна гэж мөрөөдөж ч зүрхлээгүй бөгөөд үүрд хагацсан гэж үзээд энэ тухай байнга бодсоор шаналж гүйцсэн байв. Гэсэн хэдий ч, түүний шаналал бүсгүйг өчүүхэн төдий ч зөөлрүүлж чадахгүй гэсэн гүн гүнзгий итгэл үнэмшилтэй байсныг харгалзалгүй эдгээр ширүүн жилүүдэд танхил дүрийг нь сэтгэл зүрхэндээ хадгалсаар ирсэн ажээ. Бүсгүйн тухай бодол зөвхөн өөрийгөө төдийгүй, өөрийг нь дагасан хүмүүсийг хазаарлахад тусалж байсан билээ. Далайн дээрмийн түүхэнд хэзээ ч ийм хатуу чанга дэглэм тогтоож, хэзээ ч ган төмөр мэт хатуу гар залж, ердийн тонуул болон хүчирхийллийг хэзээ ч ийм шийдэмгий таслан зогсоож байгаагүй билээ.
Бүх зүйл дээр өөрийн ахмадад үг дуугүй захирагдах тухай гэрээг далайн дээрэмчидтэй тэр байгуулдаг байсан тухай уншигч санаж байгаа биз ээ. Аз түүнийг үргэлж дагаж явдаг болохоор урьд өмнө үзэгдээгүй хатуу сахилгыг тэр далайн дээрэмчдээр мөрдүүлж чадсан юм. Хэрэв ахмад нь багийнхандаа уяртлаа дурласан бүсгүйгээ хүндэлсэндээ энэ бүхнийг хийсэн гэж хэлбэл шоолж, элгээ хөштөл инээх байсан биз ээ. Тэр бүсгүй ахмадынх нь улаан нүүрийг харж байгаад “Миний танилуудын дунд хулгайч нар болон далайн дээрэмчид байдаггүй” гэж зэвүүцэн хэлэхийг нь тэд хэрэв сонссон бол бахаа ханган тавлах байсан болов уу.
Хулгайч бөгөөд далайн дээрэмчин!
Энэ үг түүний хувьд хичнээн гашуун байсан гээч!
Тэрбээр эмэгтэй хүний сэтгэлийн нарийн ширийн онцлогийг огтхон ч ойлгодоггүй болохоор бүсгүй түүнийг яахаараа доромжилж угтсан тухай эрэгцүүлж бодсонгүй. Бүсгүй яахаараа тэгтлээ цухалдсан юм бол? Тэр энэхүү ойлгомжтой зүйлийн учрыг олж чадаагүй, ер нь учрыг нь олохыг хүсээ ч үгүй ажээ. Тэгээгүй бол олзноос чөлөөлснийх нь төлөө зүй ёсоор талархахын оронд зэвүүцлээ илэрхийлнэ гэдэг нь бүсгүй түүнд яагаад ч юм гомдсоны шинж гэсэн дүгнэлт хийж болох л байсан юм.
Хэрэв тэр энэ тухай эрэгцүүлсэн бол түүний баргар, муу ёрын цөхрөлийг найдварын гэгээ гийгүүлж, өөртэй нь холбоотой гомдол, тэр ч байтугай зовлон л бүсгүйн зэвүүцлийг төрүүлж болохыг тэр эцэстээ ойлгож чадах байсан билээ.
Уншигч та бол ингэж л эрэгцүүлэн тунгаах байсан биз ээ. Харин Ахмад Блад ингэж бодоогүй юм. Түүгээр ч барахгүй, тэр шөнө Блад ерөөсөө юу ч бодоогүй ажээ. Түүний оюун ухаанд хоёр мэдрэмж - хэдэн жил шаналгасан гэгээн хайр, одоо сэтгэлд нь сэрсэн хорсол, үзэн ядалт тэмцэлдэж байлаа. Хоёр туйл нийлэн нэгдэхээрээ ялгаж салгахад төвөгтэй болдог. Өнөөдөр ч гэсэн хайр дурлал болон үзэн ядалт түүний оюун санаанд нийлэн орооцолдоод аймшигтай тэчьяадал болон хувирсан байна.
Хулгайч бөгөөд далайн дээрэмчин!
Бүсгүй түүнийг шударга бусаар хатуу шийтгэснийг мартаж, ямар ч тайлбаргүйгээр ингэж үзжээ. Барбадос арлаас зугтсаныхаа дараа яаж цөхөрснийг нь огт мэдэхгүй болохоор далайн дээрэмчин болгосон нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй. Тэр далайн дээрэмчин атлаа ёс зүйтэй хандсан боловч бас л хайхарсангүй. Бүсгүйн зүрх сэтгэл огтхон ч өвдсөнгүй. Арабелла түүнд хоёрхон үгээр эцсийн ялыг оноолоо. Бүсгүйн нүдэнд тэр хулгайч бөгөөд далайн дээрэмчин ажээ.
За яахав. Бүсгүй түүнийг хулгайч бөгөөд далайн дээрэмчин гэсэн болохоор тэр одоо бусдын адил өршөөлгүй, харгис хулгайч, далайн дээрэмчин болно. Тэнэг зан гаргаж өөртэйгээ тэмцэхээ болино. Тэрбээр хоёр ертөнцөд нэгэн зэрэг оршин тогтнож, далайн дээрэмчин болон ёс төртэй хүн байхыг хүсэхгүй байна. Бүсгүй түүнд ямар ертөнцөд багтдагийг нь тодорхой заагаад өглөө шүү дээ. Өөрийнх нь үг үнэн гэдгийг одоо батлаад өгье. Арабелла түүний хөлөг дээр, түүний эрхшээлд байгаа болохоор бүсгүйтэй хүссэн бүхнээ хийх л болно.
Блад басамжлан инээлээ.
Тэгснээ инээхээ больж, хоолойноос нь архирах мэт чимээ гарлаа. Блад толгойгоо баривал духанд нь хүйтэн хөлс чийхарсан байв.
Лорд Джулиан эмэгтэйчүүдийг Бладаас арай илүү мэддэг болохоор далайн дээрэмчин учрыг нь олоогүй хачирхалтай оньсогыг тэр шөнө таахаар оролдов. Эрхэм дээдэс бүдэг бадаг хардсандаа ингэсэн байж ч болох л юм. Хамтдаа туулсан сорилтын үед тодорсон Арабеллагийн зан байдал элдэв маяггүй, найгаж гунхаад байдаггүй бүсгүй дур сэтгэлийг бүр ч илүү булааж болохыг түүнд мэдрүүлсэн ажээ. Тэгээд Арабелла, ахмад Блад хоёрын урьдын харилцааг ихэд сонирхож, цээж нь давчдаад түгшүүртэй байсан болохоор учрыг нь бушуухан олъё гэж бодсон юмсанж.
Эрхэм дээдсийн өнгөгүй, нойрмог нүд бусдын анхааралд өртдөггүй зүйлсийг анзаарч чаддаг онцлогтой байсан бөгөөд миний дээр дурьдсанчлан нилээд хурц ухаантай хүн байсан юм.
Лорд Уэйд дотроо өнөөдрийг хүртэл олон зүйлийг анзаарсангүй, илүү няхуур ханддаг байж гэж өөрийгөө зүхэж байлаа. Одоо тэр өмнө нь анзаарсан зүйлсийг өнөөдрийнхөө шинэ ажиглалттай харьцуулахаар оролдох ажээ.
Тэр Бладын хөлөг Бишоп хатагтайтай адилхан нэртэйг анзаарч, зүгээр ч тэгсэн юм биш гэдгийг мэдээжээр ойлгож байв. Түүнчлэн Блад Арабелла хоёрын хачирхалтай уулзалт, дараа нь тэдний зан авирт гарсан өөрчлөлтийг ч анзаарчээ.
Бүсгүй ахмадтай яахаараа гомдмоор бүдүүлэг харьцаад байгаа юм бол? Өөрийг нь аварсан хүнтэй ингэж харьцана гэдэг хэтэрхий тэнэг хэрэг шүү дээ.
Гэтэл эрхэм дээдэс Арабеллаг тэнэг бүсгүй гэж үзэхгүй байлаа. Гэсэн хэдий ч ахмад, бүсгүй бүдүүлэг авир гаргасан, заналт дайсных нь зээ дүү гэдгийг ч харгалзалгүй тэр хоёрт үнэхээр анхааралтай хандсан. Тус бүрт нь өрөө гаргаж, хөлгөөр чөлөөтэй зорчихыг зөвшөөрч, залуурч Пит, дэслэгч Волверстонтой нэг ширээнд суулган хооллож, тэд нар нь онцгой боловсон харьцаж байна. Тэгсэн атлаа Блад өөрөө тэд нараас зайлсхийх ажээ.
Лорд Джулиан өөрийнхөө ажиглалтыг үргэлжлүүлж, хэсэг бусаг баримтыг нэгтгэж, урьдын бүх ажиглалтаа эрэгцүүлж үзэв. Тэгээд тодорхой дүгнэлт хийж чадаагүй болохоор үдийн зоог барих зуур Арабелла Бишопоос нэмэлт мэдээлэл авахаар шийдсэн ажээ. Үүний тулд Пит, Волверстон хоёр явахыг хүлээх хэрэгтэй байв. Гэтэл Уэйдэд удаан хүлээх шаардлага гарсангүй. Пит ширээний араас босоод Волверстоны араас явахыг завдахад Арабелла Бишоп түүнд асуулт тавьж зогсоов.
– Ноён Пит ээ. Та Барбадос арлаас ахмад Бладтай хамт оргосон хүмүүсийн дунд байсан юм биш биз?
- Тийм ээ, хатагтай. Би бас таны ахын боол байсан юм.
- Дараа нь ахмад Бладтай хамт байнга хөвж байсан уу?
– Тийм ээ, хатагтай. Би түүний халаа сэлгээгүй залуурч юм аа.
Арабелла толгой дохив. Бүсгүй маш даруухан асуусан хэдий ч царай нь ердийнхөөсөө илүү цайсан байхыг эрхэм дээдэс анзаарав. Гэхдээ, түүнтэй тохиолдоод удаагүй байгаа аюул заналыг харгалзвал үүнд гайхаад байх зүйлгүй билээ.
– Та урьд нь Каузак гэдэг франц хүнтэй хөвж байсан уу?
– Каузак гэнэ ээ? - энэ нэр сонин дурсамжийг сануулсан болохоор Пит инээв. – Тийм ээ. Тэр бидэнтэй Маракайбод хамт байсан юм.
– Харин Левасёр гэдэг бас нэг франц хүн? - гэж шалгаахад лорд Джулиан бүсгүй яахаараа эдгээр нэрийг тогтоож чадсан юм бол гэж гайхлаа.
– Мэднэ ээ. Каузак түүнийг үхэх хүртэл нь Левасёрын хөлөг дээр дэслэгч нь байсан юм.
– Хэнийг үхэх хүртэл?
– Левасёрыг л хэлж байна. Тэр хоёр жилийн өмнө Виржинийн нэгэн арал дээр алагдсан юм.
Арабелла хэсэг зуур дуугаа хураасны дараа бүр ч тайван хоолойгоор:
– Юу болсон юм бэ? - гэж асуулаа.
Шалгаагаад байхаар нь Пит гайхаж, үнэн мөнийг нуух шалтгаан байхгүй гэж үзээд:
- Түүнийг ахмад Блад алчихсан юм гэв.
- Яалаа гэж тэр вэ?
Левасёрын бузар явдлын тухай бүсгүй хүнд ярих нь онцгүй гэж бодоод Пит булзааруулж:
- Тэд хэрэлдсэн юм аа - гэж товчхон хариуллаа. Гэтэл Арабелла асуултаа өршөөлгүй үргэлжлүүлэв.
- Тэр хэрүүл эмэгтэй хүнээс болсон юм уу?
- Тэгж хэлж болох л юм.
- Тэр эмэгтэй нь хэн байсан юм бэ?
Пит гайхаж хөмсгөө өргөсөн боловч ямар ч гэсэн асуултанд нь хариулав:
- Тортуга арлын амбан захирагчийн охин д’ Ожерон хатаг¬тай байсан юм. Тэр Левасёртой гэрээсээ зугтаагаад... Тэгсэн чинь... Блад түүнийг Левасёрын заваан савраас чөлөөлсөн юм. Левасёр тун олхиогүй хүн байсан юм аа, хатагтай. Надад итгээч. Тэр Бладаас авах ёстой шангаа л хүртсэн.
- Ойлгож байна. Гэхдээ... Ахмад Блад түүнтэй гэрлээгүй шүү дээ?
Хатагтай д’ Ожероныг ахмадын ирээдүйн гэргий гэж Тортугад цуурч байсан нь ор үндэсгүй гэдгийг Пит мэдэж байсан болохоор инээгээд:
– Одоохондоо үгүй ээ гэлээ. Арабелла Бишоп дуугүйхэн толгойгоо дохилоо. Джереми Пит шалгааж дууссанд баярлаж гарахаар
эргэв. Гэхдээ байцаалттай илүү төстэй энэ хачин яриаг ингэж дуусгахыг хүсээгүй болохоор хаалга хүрээд зогсч зочидтойгоо сонингоо хуваалцав:
– Ахмад та нарт зориулж хөлгийнхөө замналыг өөрчилснийг мэдвэл таатай байх болов уу. Тэр та хоёрыг Ямайка арал дээр, Порт-Ройялд аль болох ойр буулгахаар шийдэж чигээ өөрчилсөн. Салхи тогтвортой байвал удалгүй гэртээ оччих байх.
Бүсгүй хөмсгөө атируулж, урагш гунигтай ширтэх ажгуу. Арабелла хариу өгөх бодолгүй байгааг эрхэм дээдэс ойлгоод:
– Бид ахмадад маш их талархаж байна гэв. Пит толгойгоо дохив:
– Тэгэлгүй яахав... Түүнд талархах хэрэгтэй. Ахмад их эрсдэл хүлээж байна. Өөр хүн байсан бол азаа туршихгүй л байсан байх. Гэхдээ тэр үргэлж л ингэдэг юм...
Пит лорд Джулианыг бодлогошруулан үлдээгээд гарч одов. Эрхэм дээдэс улам тавгүйрхэж, Арабеллагийн царайг хянуур ажигласан хэвээр байсан ч түүний өнгөгүй нүд нойрмог хэвээр харагдах ажээ. Эцэст нь Арабелла түүн рүү харцаа шилжүүлээд:
– Каузак үнэн зүйл ярьсан бололтой гэлээ.
– Та түүнийг шалгаж байгааг би анзаарсан. Тэгээд, та үүнийг мэдэж яах гэсэн юм бол доо гэж бодоод толгойгоо гашилгаж байна даа.
Түүний асуултанд хариулаагүй болохоор өөрийнхөө гонзгой нүүрийг хүрээлсэн шаргал өнгийн хиймэл үсийг имэрч, бүсгүйг дуугүйхэн ажиглав.
Арабелла ширээний ард бодлогошрон суух бөгөөд ширээний бүтээлгийг эмжсэн испани маягийн гоёмсог сүлжээсэн хөвөөг анхааралтай ажиглаж байгаа мэт харагдана. Лорд Джулиан нам гүм байдлыг эвдэв.
Тэр номой хоолойгоор:
– Энэ хүн миний гайхлыг төрүүлж байна. Бидний төлөө замналаа өөрчлөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ?... Гайхалтай юм! Бидний төлөө амиа дүйж Ямайкад очих гэж байгаа нь бүр ч гайхалтай... Энэ хүн намайг цочирдуулж орхилоо! Арабелла Бишоп түүнийг алмайран харав. Тэгээд уруул нь нэг л хачин, бараг л жигшсэн байдалтай чичигнэж, хуруугаараа ширээ тогших ажээ:
– Би өөр зүйлийг илүү их гайхаж байна. Тэр биднийг их хэмжээний төлөөс авч болох хүмүүс гэж бодохгүй байгаа нь хачирхалтай.
- Уг нь та төлөөс нэхүүлэх гэм хийчихсэн хүн шүү дээ.
- Тийм үү? Яагаад тэр билээ?
- Яагаад тэр вэ гэвэл та түүнийг доромжилсон.
- Би байгаа юмыг байгаагаар нь л хэлж дадсан хүн. Ингэж хэлэхээр нь лорд Джулиан уурсан цухалдав:
– Та дадсан гэнэ ээ? Би л байсан бол намайг тасчиж хаясан ч ингэж онгирохгүй л байсан юм. Энэ бол та хэтэрхий залуу, эсвэл хэтэрхий тэнэг байгааг харуулсан хэрэг. – Тэр сэтгэлээ уужруулахын тулд хэдэн хором дуугүй байснаа: – Энэ чинь бас л ач тусыг нь үнэлээгүйн илрэл. Талархах эсэх нь хүний зан чанараас хамаарна. Гэхдээ түүнийгээ ил харуулна гэдэг чинь... болчимгүй явдал шүү дээ. Арабеллагийн хацар үл мэдэг улайв.
– Эрхэм дээдэс миний зан байдалд урам алдарчээ... Гэхдээ би... би таныг ойлгохгүй байна. Хэнд талархалгүй хандсан гэж? Хэзээ, яаж тэр вэ?
– Та ахмад Бладыг гомдоосон. Тэр бидэн дээр ирж, биднийг авраагүй гэж үү?
– Ирсэн гэнэ ээ - хэмээн Арабелла хүйтнээр асуув. Биднийг “Милагроса” дээр байгаа гэдгийг тэр мэдэж байсан гэж би л лав сонсоогүй юм байна. Эрхэм дээдсийн тэвчээр алдарч эхлэв.
– Ямар ч гэсэн энэ хүн л биднийг испани новшнуудын гараас сулласан. Хорвоогийн энэ зэрлэг хязгаарт Англид хүртэл ойлгодог зүйлийг одоо болтол анзаардаггүй юм гэж үү? Ахмад Блад үнэн хэрэгтээ испаничуудын эсрэг дайтаж байна. Тийм болохоор түүнийг тантай адилхан хулгайч, далайн дээрэмчин гэж дуудах нь наад зах нь ухаангүй бөгөөд болгоомжгүй явдал. Бүсгүй зэвүүцэж:
– Болгоомжгүй гэнэ ээ? Ер нь болгоомжлох ямар хэрэгтэй юм бэ? - гэлээ.
– Хэрэггүй гэдгийг харж л байна. Ядахдаа ердийн талархах сэтгэлийн тухай бодооч. Би Бладын оронд байсан бол ийм энэрэнгүй хандаж чадахгүй байсан гэдгээ хатагтай Бишоп танд үнэнчээр хүлээе. Би живж үхэг! Тэр эх орон нэгтнүүдийнхээ балгаар хичнээн их зовсон тухай бодоод үзээч? Та ч гэсэн энэ хүн англичуудыг испаничуудаас ялгахтайгаа байгаад надтай адил гайхаж л байгаа. Боол болгож худалдсан хүн шүү дээ! Аймаар юм! - гэж эрхэм дээдэс хэлбэл дотор нь зарсхийн дагжив. – Хэнд худалдагдсан гээч? Хараал идсэн газрын эзэнд... - гэснээ тэр түгдрэв:
– Намайг өршөөгөөрэй, хатагтай...
– Та энэ... далайн дээрэмчнийг хэтэрхий өмөөрч байна! -Арабеллагийн зэвүүцэл бараг дайсагнал болон хувирав. Лорд Джулиан бүсгүйг өнгөгүй том нүдээ хагас аньж байгаад няхуур ажиглаж, толгойгоо гилжийлгээд:
– Та түүнийг яагаад үзэн ядаад байгаа нь л сонирхолтой байна? – гэж номой янзаар асуув. Эрхэм дээдэс Арабеллагийн хацар улайж нүд нь гялалзахаар нь байж ядталаа бухимдчихаж гэж бодсон боловч бүсгүй биеэ барьж чадлаа.
– Түүнийг үзэн ядаж байна гэж үү? Бурхан минь! Та яаж ингэж бодож чадав аа? Би ердөө л түүнийг анзаардаггүй.
– Ингэж болохгүй! Та түүнийг анзаарах хэрэгтэй. – Эрхэм дээдэс өөрийнхөө бодлыг ний нуугүй ярьж байлаа: – Блад бол анзаарахаас өөр аргагүй хүн. Испанийн адмиралыг дийлсэн хүн манай флотод хэрэгтэй. Тэр де Ритёрын удирдлага дор дэмий нэг алба хаасангүй. Ритёр сод жанжин байсан. Хэрэв ахмад Блад багшийнхаа шийрийг хатаах сурагч биш юм бол тэнгэр намайг ниргэг! Английн тэнгисийн цэрэгт түүнтэй эн зэрэгцэх хүн байгаа эсэхэд би эргэлзэж байна. Бодоод үзээч! Сум шулуухан тусах зайд байгаа испанийн хоёр хөлгийн хоорондуур зориуд шурган орж нөхцөл байдлыг үндсээр нь эргүүлнэ гэдэг мөн ч лут санаа шүү. Үүний тулд зориг, авхаалж, сэтгэн бодох чадвар хэрэгтэй! Тэр зөвхөн тэнгисийн тулалдааныг тааруухан мэддэг намайг хуураад зогссонгүй. Испанийн адмирал түүнийг заль мэхийг нөхцөл байдлыг гартаа оруулсан хойно нь, хэтэрхий хожимдож ойлгосон. Ахмад Блад бол анхаарахгүй байхын аргагүй агуу их хүн юм шүү, хатагтай Бишоп оо!


* Тэр үед далбаат усан онгоцны жижүүр хагас цаг тутамд элсэн цагаа эргүүлж, хонх дуугаргаж, бусаддаа цагийн баримжааг мэдэгддэг байжээ.


Top
   
PostPosted: May.13.13 10:23 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Арабелла эрхэм дээдсийг ёжлохгүй байж чадсангүй:
– Тэгвэл лорд Сандерлендэд нөлөөлөөч. Харин тэр Бладыг офицер болгоё гэж эзэн хаанд зөвлөнө биз. Лорд Джулиан сэтгэл хангалуун инээв:
– Үүнийг чинь би хийчихсээн! Түүний офицерийн эрхийн бичиг миний халаасанд байгаа. – Тэгээд тэр ийшээ томилогдон ирсэн зорилгын тухай бүсгүйд товчхон ярилаа.
Эрхэм дээдэс Блад, Арабелла хоёрын харьцааны тухай мэдэж чадалгүй, бүсгүйг дэмий л гайхшруулж орхиод явчихлаа. Бүсгүй түүнд ялигүй өршөөнгүй хандсан бол тэр жаргалдаа ташуурах байжээ.
Лорд Уэйд ахмад Бладыг хитгийн тавцан дээгүүр холхиж явахад нь олж очив. Ахмад өөрт нь шүглэсэн чөтгөртэй дайтсаар тарчилж гүйцээд байсан боловч эрхэм дээдэс энэ тухай сэжиглэсэнгүй. Тийм болохоор дадсан зангаараа ёсорхог хандаж, гарыг нь сугадаад хамтдаа явлаа.
Блад муухай ааштай байсан болохоор:
– Юу болов? Танд юу хэрэгтэй байна? - гэж ууртайхан асуув.
Эрхэм дээдэс энэ үгийг тоолгүй:
– Би тантай найзлахыг хүсч байна - зулгуйдан хэллээ.
– Сэтгэл ханамжтай байна! Та их өршөөнгүй хүн юм - гэж тасалдсан дуугаар Блад хариуллаа. Лорд Джулиан энэ үгийг илт егөөдсөн өнгөөр хэлснийг нь анзаарсангүй.
– Хувь заяа биднийг учруулсан нь гайхалтай. Би Вест-Индэд тантай уулзах гэж зориуд ирсэн юм.
– Та надтай уулзаж чадсан анхны хүн биш - гэж дооглосон маягаар Блад хариулав. Бусад нь голдуу испаничууд байлаа. Тэдэнд танд тохиолдсон шиг аз таараагүй.
– Та намайг ойлгосонгүй - гэж лорд Джулиан хэлээд авсан
даалгаврынхаа тухай нухацтай ярьж эхлэсэн ажээ. Блад түүний яриаг гайхан сонсов:
– Та миний хөлөг дээр байгаа зочин. Би хулгайч бөгөөд далайн дээрэмчин боловч зочидтойгоо яаж ёс зүйтэй харьцах тухай ойлголтыг мартаж амжаагүй л байна. Тийм болохоор таны тухай юу бодож байгаагаа хэлэхээ болъё. Таны хамаатан лорд Сандерлендийг ч дурсахаа байя. Та надад тавьсан увайгүй саналын чинь тухай ч би ярихгүй. Гэхдээ миний хувьд Яков Стюартын сайд нарын нэг нь дурын хүнийг хахуульдаж, өөрт нь итгэсэн хүмүүсээс урвуулж болно гэж үзэж байгаа нь шинэ сонин зүйл биш - гэж хэлээд далайн дээрэмчдийн гунигтай дуу хадах тавцангийн зүг заав. Лорд Джулиан бухимдлаа тэвчээд:
– Та намайг дахиад л ойлгосонгүй - гэж дуу алдав. – Таны хүмүүсийг бас хааны албанд авах болно.
– Тэд тэгээд “эргийн нөхөрлөл”-д багтдаг өөрсдийнхөө нөхдийг надтай хамт ангуучлах юм биз дээ? Андгайлая, лорд Джулиан аа, та юу ч ойлгохгүй байна. Англид нэр төрийн үнэр ч үлдээгүй юм гэж үү? Тэгэхдээ энэ тухай ярихаа больж
сэдвээ өөрчилье. Намайг Яков хаанаас офицерийн эрхийн бичгийг авна гэж та яаж бодож чадав? Би хулгайч бөгөөд далайн дээрэмчин хэдий ч таны эрхийн бичгийг авч гараа бузарлахыг хүсэхгүй байна. Өнөөдөр хатагтай Бишоп намайг хулгайч бөгөөд дээрэмчин, өөрөөр хэлбэл жигшүүртэй бөгөөд тэрслүү этгээд гэж дуудахыг та өөрөө сонссон. Тэгвэл хэн намайг тийм болгосон юм бэ? Хэн намайг хулгайч бөгөөд далайн дээрэмчин болгосон юм бэ?
– Хэрэв та самуун дэгдээгч байсан бол... - гээд эрхэм дээдэс ярьж эхэлтэл Блад яриаг нь тасалж:
– Би самуун дэгдээгч байгаагүй, үймээнд ерөөсөө оролцоогүй гэдгийг та мэднэ шүү дээ. Хэрэв үнэхээр оролцсон бол, хэрэв шүүгч нар зүгээр л алдаа гаргасан бол надад шударга бус хандсаныг нь өршөөж болохсон. Гэтэл ямар ч алдаа гараагүй юм. Хийсэн хэргийн минь төлөө илүү ч биш, бас дутуу ч биш ял оноосон. Джефрейс гэдэг цус сорогч, чөтгөр түүнийг аваг, надад цаазлах ял оноож, түүний өрөөсөн дугуй Яков Стюарт намайг боол болгосон.
Яалаа гэж тэр вэ? Эмчийнхээ үүргийг гүйцэтгэж, итгэл үнэмшил болон улс төрийн тухай бодолгүй, хожим нь урвасан хэргээр яллагдсан хүний зовлон шаналалыг өрөвдсөндөө нимгэлсний төлөө намайг ялласан. Үүнийг баримтаар хялбархан тогтоож болно. Ингэлээ гэж намайг боол болгон худалдсан. Боолын амьдрал ямар байдгийг та зүүдэндээ ч атугай үзсэн үү?... Блад гэнэтхэн дуугаа хурааж, өөртэйгээ тэмцэлдэж байгаа нь илт харагдаж байв. Дараа нь ядарсан байдалтай инээвэл лорд Джулианы нуруу руу хүйт оргилоо.
– Би биеэ өмөөрөөд байдаггүйг бүгд мэднэ. Харин сая бол үнэндээ өөрийгөө хамгаалахыг оролдох шиг боллоо. Одоо болъё доо. Лорд Джулиан та сайхан сэтгэл гаргасанд талархаж байна. Үнэн шүү. Та намайг ойлгож ч магадгүй. Ер нь ойлгох чадвартай хүн шиг санагдаад байх юм.
Бладын тэсч ядан ундууцсан ярианд лорд Джулианы сэтгэл хөдөлж хөдөлгөөнгүй зогсох ажээ. Ахмад хорсол болон үзэн ядалтын шалтгаан, өөрийгөө цагаатгах баримтыг цөөн үгээр илэрхийлэв. Уэйд хитгийн асар том дэнлүүний гэрэлд тодрох ахмадын шийдэмгий бөгөөд зоригтой царайг ажиглаад хүндээр санаа алдаж:
– Их харамсалтай байна! - гэж аажуухан хэлээд өрөвдөх сэтгэлдээ автан Блад руу гараа сунгаж: – Ахмад Блад аа. Та надад ямар ч гэсэн гомдоогүй байх гэж найдаж байна гэв.
Тэр гунигтай инээмсэглээд:
– Үгүй дээ, эрхэм ээ. Би чинь... хулгайч бөгөөд далайн дээрэмчин хүн шүү дээ - гэснээ сунгасан гарыг нь ч анзааралгүй яваад өглөө.
Лорд Джулиан тавцан дээгүүр алгуурхан холдох ахмадын өндөр дүрсийг ажигласаар байрандаа хоцров. Дараа нь толгойгоо гунигтай сэгсрээд өрөө рүүгээ явлаа.
Эрхэм дээдэс гудамны хаалган дээр Арабелла Бишоптой таарч, түүнийг дагаад өрөө рүү оров. Уэйд ахмад Бладын тухай бодлогоширч байсан болохоор бүсгүй хаанаас ирсэнийг асуух ч сөхөөгүй байсан ажээ.
Тэгээд буйдан дээр бушуухан сууж аваад хачин их цухалдав:
– Хэрэв би хэзээ нэгэн цагт ингэтлээ таалагдсан хүнтэй таарч байсан бол чөтгөр намайг аваг! Гэсэн хэдий ч яах ч арга алга даа.
Арабелла толгойгоо бөхийлгөж, өвдгөн дээрээ тавьсан гараа нүд салгалгүй ширтээд:
– Тийм ээ, би бүгдийг нь сонссон - гэж аяархан хэллээ.
Эрхэм дээдэс бүсгүйг гайхан харж хэсэг зуур дуугүй сууснаа бодлогоширсон янзтай:
– Надад ийм зүйл бодогдлоо. Ахмадтай тохиолдсон явдалд та буруутай юм биш биз? Таны хэлсэн үг түүнийг дарамталж, мартаж чадахгүй байна. Хааны албыг хаахаас ахмад татгалзаж, тэр ч байтугай миний гарыг барихыг ч хүссэнгүй. Ийм хүнийг яах болж байна аа? Аз жаргал, амжилт, зол завшаан түүнийг байнга дагадаг хэдий ч амьдрал нь шургийн хөндлөвчин дээр төгсөнө дөө. Дон Кихот шиг хоосон мөрөөддөг энэ дүлий годил өөрийгөө үхлийн аюулд учруулж байна!
– Юу гэнэ ээ? Яагаад тэр вэ?
– Бид английн флот байрлаж буй Ямайка арал руу хөвж явааг та мартсан гэж үү? Энэ флотыг таны ах удирдаж байгаа...
Арабелла толгойгоо өргөн яриаг нь тасалж, лорд Джулианыг нүдээ бүлтийлгэн түгшүүртэй харж:
– Бурхан минь! - гэж дуу алдав. – Ах түүнд туслахгүй. Энэ тухай бодох ч хэрэггүй. Энэ хорвоо дээр миний ах шиг заналт дайсан түүнд байхгүй. Тэр яагаад ч өршөөхгүй. Ахмад Бладыг барьж аваад дүүжлэх найдлага л түүнийг Барбадос дахь эдлэнгээ орхиж Ямайкийн амбан захирагчийн албыг хүлээж авахад хүргэсэн гэдэгт би итгэлтэй байна. Ахмад Блад үүнийг мэдээжээр мэдэхгүй байгаа... – Бүсгүй дуугүй болж гараа арчаагүй дэлгэв.
– Блад энэ тухай мэдэж байсан ч өөрийнхөө шийдвэрийг өөрчилнө гэж бодохгүй байна - гэж лорд Джулиан гунигтай хэллээ. – Дон Мигель шиг дайснаа өршөөж, миний саналыг шийдэмгий няцаасан хүнийг ердийн шалгуураар дүгнэж болохгүй. Тэр уужим сэтгэл нь дэндсэн хүн. Арабелла зэвүүцсэн янзгүй:
– Гэсэн хэдий ч тэр гурван жилийн турш далайн дээрэмчин байж, одоо залруулж болохгүй олон зүйл хийчихжээ - гэж гунигтай хэллээ. Лорд Джулиан сургамж өгөх, оновчтой үг хэлэх дуртай болохоор:
– Амьдрал гэдэг чинь чөтгөр шиг төвөгтэй эд юм даа - гэж хэлээд санаа алдав.


Top
   
PostPosted: May.13.13 10:28 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXI бүлэг. ЯКОВ ХААНЫ АЛБАНД

Маргааш өглөө нь бүрээ хангинах, хөлгийн хонх зогсолтгүй жингэнэх дуу Арабелла Бишопыг нойрноос нь сэрээлээ. Бүсгүй нүдээ нээж хэвтээд алтадсан нээлхийн цаана хөврөх ирэлжээр хучигдсан ногоон усыг залхууран харсаар хэвтэх ажээ. Яваандаа түүнд хүмүүс гүйлдэж, сөөнгө дуугаар хашгирч, сандран бужигнах хөл хөөрцөгтэй төстэй чимээ сонсогдов. Энэхүү эмх замбараагүй чимээ хөлгийн өдөр тутмын ажлаас арай л өөр санагдсан болохоор Арабелла түгшиж орноосоо өндийгөөд зарц эмэгтэйгээ дуудав.
Энэ шуугиан Лорд Джулианыг ч бас сэрээсэн болохоор сандран хувцаслаад өрөөнөөсөө гарлаа. Тэгээд толгой дээр нь уул овоо мэт хүлхийх олон дарвуулыг олж үзэв. Өглөөний эргийн салхийг ашиглах гэж хөлгийн дарвуулуудыг дэлгэсэн нь тэр юм байж. “Арабелла” хөлгийн өмнө зах хязгааргүй далайн ус цэлийж, тэнгэрийн хаяанд тэн хагас нь цухуйсан нар шаргалтан нүд гялбуулах ажээ.
Урьд шөнө нь амгалан тайван байсан тавцан дээр жараад хүн чармайн ажиллаж, дээд талын өндөр тавцангийн хашлаганы хажууд ахмад Блад өрөөсөн нүд, янхигар биетэй Волверстонтой ширүүн маргаж байлаа. Дэслэгч толгойгоо улаан алчуураар боосон байх бөгөөд цэнхэр өнгийн цамцных нь товч задарч наранд шарагдсан цээж нь ил гарчээ. Лорд Джулианыг хараад тэд дуугаа хураав. Ахмад Блад эргэж түүнтэй мэндлээд:
– Эрхэм ээ. Би том алдаа гаргасан байна. Ямайка арал руу шөнийн цагаар ойртох хэрэггүй байж. Уг нь би таныг эрэг дээр гаргая гэж яарсан юм л даа. Наашаа өгсөөд ирээч, эрхэм ээ. Лорд Джулиан шатаар өгсч, ахмадын заасан зүг рүү хараад гайхсандаа дуу алдлаа. Тэднээс баруун зүгт гурван милийн зайд тод ногоон өнгөтэй газар зурваслан үргэлжлэх ажээ. Харин задгай тэнгис байгаа талд нь хоёр миль орчим зайд гурван аварга том хөлгийн дарвуул цайрч харагдав.
– Далбаа нь харагдахгүй байна. Гэхдээ мэдээжээр Ямайкийн нэгтгэлийн хөлгүүд л дээ - гэж Блад тайвуухан дуугарав. Бид эдэнтэй үүрээр учраад буцаж эргэсэн боловч хойноос элдэж эхэлсэн. “Арабелла” дөрвөн сар хөвж байгаа болохоор ёроол нь дэвтэн барзайж, олигтой хурдалж чадахгүй байна. Волверстон аварга том гараа арьсан бүсэндээ хавчуулаад лорд Джулианыг тохуурхан харлаа. Үлэмж биетэн тэгээд:
– Бид эдгээр хөлгүүдийн учрыг олох шаардлага гарсан болохоор та дахиад л далайн тулалдаанд оролцох хэрэг гарах нь ээ дээ гэлээ.
– Бид хоёр сая энэ тухай маргаж байсан юм - гэж ахмад Блад тайлбарлав. – Би болохоор нөхцөл байдал тааламжгүй байгаа тул тулалдаж болохгүй гэсэн бодолтой байгаа. Волверстон зөрүүдлэн янхир эрүүгээ гүдийлгээд:
– Тэр тааламжгүй нөхцлийг чинь чөтгөр аваг - гэж дуу алдав. Ийм нөхцөл бидний хувьд шинэ зүйл биш. Маракайбод бид илүү хүнд нөхцөлд байсан хэдий ч ялалт байгуулж, гурван хөлөг олзолсон шүү дээ. Өчигдөр биднийг дон Мигельтэй тулалдах үед ч бид давуу талтай байгаагүй.
– Тийм ээ. Тэгэхдээ тэд испаничууд байсан юм.
– Эд нар юугаараа илүү юм бэ? Барбадосын болхи газрын эзнээс чи үнэхээр айгаад байна гэж үү? Чамайг юу зовоогоод байна аа, Питер ээ? Чи хэзээ ч өнөөдрийнх шигээ ааш гаргаж байгаагүй.
Ард нь их бууны дуу нүргэлэв. Блад нөгөө л хэнэггүй янзаараа:
– Зогсохыг шаардсан дохио өгч байна - гэж хэлээд хүндээр санаа алдлаа.
Волверстон учиргүй уурлаж:
– Түүний тушаалыг дагаж зогссоноос Бишоптой тамд уулзсан нь дээр! - гэж дуу алдаад тавцан руу нулимлаа.
Эрхэм дээдэс ч бас ярианд оролцов:
– Та хурандаа Бишопоос эмээх хэрэггүй. Та түүний зээ дүү болон миний төлөө хийсэн зүйлийг бодолцох юм бол... Волверстон сөөнгө хоолойгоор инээж лорд Джулианы яриаг тасаллаа.
– Та хурандааг мэдэхгүй байна. Зээ дүү, охин, тэр ч байтугай төрсөн эхийнхээ төлөө ч цус асгаруулахаа болихгүй. Тэр бол цус сорогч жигшүүртэй амьтан. Ахмад бид хоёр боол нь байсан болохоор мэдэлгүй яахав.
Эрхэм дээдэс гайхалтай сүрлэг дүр үзүүлж:
– Гэхдээ би энд байна шүү дээ! - гэлээ.
Энэ үгийг Волверстон сонсоод үхтлээ инээж, эрхэм дээдсийн царай ялигүй улайж дуугаа өндөрсгөлөө.
- Надад итгэ. Англид миний үг жинтэй шүү - гэж Уэйд гайхуулав.
- Англид бол тийм л байх. Харин бид Англиас өөр газар байна шүү дээ, чөтгөр аваг! Энэ үед их буу хоёр дахь удаагаа нүргэлж, бөөрөнцөг хитгийн хажууханд ус цацруулан уналаа.
Блад хашлага дээгүүр тэгнэж, хөлгийг залж буй цайвар үстэй залуугийн дээрээс:
– Дарвуулуудаа буулгаарай, Джереми. Усан онгоцыг зогсоо – гэж тайвуухан хэлэв.
Волверстон бас хашлага дээгүүр бушуухан тонгойгоод:
– Дарвуулаа хумьж болохгүй шүү, Джереми! Хүлээж бай! -гэж орилоод ахмад руу эргэв.
Харин Блад гунигтай инээмсэглэж, түүний мөрөн дээр гараа тавиад:
- Хашир чоно минь тайван бай! - гэж хатуу боловч найрсаг янзаар хэлэв.
- Питер ээ! Намайг биш өөрийгөө л тайвшруул. Чи солиорчээ! Хүйтэн цэвдэг бүсгүйгээ тулалдаанд эрсдэнэ гэж болгоомжилсондоо биднийг там руу илгээх гээд байгаа юм биш биз?
Блад дүрсхийж:
– Дуугүй бай - гэж ориллоо.
Гэсэн хэдий ч Волверстон догшин авирласан хэвээр л байх ажээ:
– Би дуугүй байж чадахгүй! Чи хараал идсэн бүсгүйгээс болоод хулчийж байна! Чи түүний төлөө бэмбэгэнэн чичирч байна! Гэтэл наад бүсгүй чинь хараал идсэн Бишопын зээ дүү шүү дээ! Бурхнаараа андгайлья! Би багийнхныг босгож үймээн дэгдээнэ! Бууж өгөөд Порт-Ройялд дүүжлүүлснээс тэр нь хавьгүй дээр! Тэдний харц тулгарав. Нэгнийх нь харц өдөөн дуудаж байхад нөгөөгийнхөд нь уур хилэн, гайхал болоод цөхрөл илрэх ажээ.
– Хэн нэгний бууж өгөх тухай яриа ямар хэрэгтэй юм бэ, чөтгөр аваг. Зөвхөн надтай л хамаатай яриа болж байна шүү дээ - гэж Блад дуугарав. – Хэрэв Бишоп намайг барьж аваад дүүжилж, тэр тухайгаа Англи руу мэдэгдвэл алдар нэртэй болж, надад хорссон сэтгэл нь ч уужирна. Миний үхэл түүний сэтгэлийг хангана. “Арабелла” хөлгийг саадгүй явуулах юм бол би бууж өгч, хатагтай Бишоп, лорд Джулиан хоёртой түүний хөлөг рүү очиход бэлхэн байгаагаа илэрхийлсэн захидал илгээе. Миний бодлоор бол ийм наймааг тэр зөвшөөрөх байх.
– Ийм наймааг хэзээ ч санал болгохгүй - гэж Волверстон хүрхрэв. Чи ийм зүйл сэтгэж чадаж байгаа бол засал авахааргүй солиорчихсон байна!
– Би ямар ч гэсэн чамаас илүү солиороогүй байна. Энэ онгоцуудыг хар л даа - гэж хэлээд тэднийг нэхэж, аажимхан боловч авралгүй ойртсоор буй хөлгүүдийг заав.
– Ямар эсэргүүцлийн тухай чи яриад байгаа юм бэ? Бид хагас миль ч урагшилж амжаагүй байхад тэд гал нээх болно.
Волверстон хараал урсгаж байснаа цорын ганц нүднийхээ булангаар саарал торгон даашинзаар гоёсон бүсгүйг олж хараад гэнэтхэн дуугүй болов. Тэд маргаандаа улайраад өөрсөд рүү нь ирж явсан Арабелла Бишоп, хориод далайн дээрэмчдийн дунд зогсч байсан Оглыг анзаараагүй юм байжээ.
Харин Блад дээрэмчдийг анхааралгүй, хатагтай Бишопыг харахаар эргэв. Тэр бүсгүй өчигдөрхөн түүнтэй уулзахаас дөлж байсан атал одоо ийшээ ирж зүрхэлсэн нь сонин юм гэж ахмад дотроо бодсон ажээ. Волверстонтой хийсэн маргааны сэдвийг харгалзаж үзвэл бүсгүйтэй уулзахад багаар бодоход ичмээр байсан нь ойлгомжтой.
Гялалзсан саарал торгоор оёсон даруухан даашинзтай хонгорхон бөгөөд гуалиг бүсгүй өмнө нь зогсч байлаа. Түүний хацар ялигүй улайж, торомгор хар нүд нь ахмадыг өдөөн гялалзах ажээ. Бүсгүй бүрхгүй байсан болохоор алтлаг туяатай элгэн хүрэн үс нь эргийн зөөлөн салхинд намирч харагдана.
Ахмад Блад малгайгаа аваад дуугүйхэн мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэв. Бүсгүй ёсорхог бөгөөд биеэ барьсан янзтай хариу мэндчилэв.
– Лорд Джулиан аа! Энд юу болоод байна? - гэж бүсгүй асуулаа. Энэ үед асуултанд нь хариулж байгаа аятай, түүний сонирхон ажиглаж байсан хөлгүүд дээр их буу гурав дахь удаагаа нүргэллээ. Арабелла Бишоп хөмсгөө зангидаад хүн бүрийг тойруулан харав. Харин эрчүүд дуугаа хураан дүнсийж, тавгүй харагдах ажгуу.
– Энэ бол Ямайкагийн нэгтгэлийн хөлгүүд - гэж лорд Джулиан хариулав.
Огл болон түүний их буучид өргөн шатаар пижигнэлдэн өгссөн болохоор дахиад асуулт тавих боломж Арабеллад олдсонгүй. Баргар царайтай эдгээр хүмүүс түүнд бүүр түүр түгшүүр төрүүлсэн ажээ.
Шатны төгсгөлд Оглын замыг Блад хааж зогсоолоо. Түүний царай болон байр байдал нь шийдэмгий бөгөөд мохошгүй янзтай харагдана.
– Юу болоод байна? - гэж ахмад ширүүн асуув. – Чи их бууны тавцан дээр байх ёстой хүн. Яагаад чи байраа орхив?
Тушаал биелүүлэх дадал Оглын ой тойнд нь нэвт шингэсэн, ахмад Блад багийнхныхаа дунд асар их нэр хүндтэй, тэр нь бусдыгаа захирах боломж олгодог байсан болохоор ширүүн зандрах дуу түүнийг дор нь зогсоов. Гэсэн хэдий ч их бууч сэтгэлээ чангалж, Бладаас зөрж зүрхлэв.
Тэрбээр тэднийг нэхэж буй хөлгүүдийг заагаад:
– Ахмад аа! Биднийг хурандаа Бишоп гүйцэх нь. Бид зугтааж ч чадахгүй, үзэлцэх ч боломжгүй болчихоод байна гэлээ.
Бладын царай бүр ч ширүүн болов. Хажууд нь байсан хүмүүст бол тэр бүр ч өндөр болчихсон юм шиг санагдсан ажээ. Тэгээд төмөр адил хатуу, хахир хүйтэн хоолойгоор:
– Огл! Чиний байр бол их бууны тавцан. Одоохон чи хүмүүсээ аваад буц. Тэгэхгүй бол... Огл түүний үгийг тасалж:
– Бидний амь амьдрал шийдэгдэх гэж байна, ахмад аа. Сүрдүүлээд нэмэргүй.
– Чи тэгж бодож байна уу?
Бладыг далайн дээрэмчин болсноос хойш анх удаа түүний тушаалыг биелүүлэхээс татгалзсан нь энэ юм байжээ. Үгнээс нь зөрсөн хүн Барбадост байхаасаа нөхөрлөсөн хуучны анд нь байсан болохоор зайлшгүй шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийхийн өмнө хэсэг зуур эргэлзэв.
Түүний гар бүснийхээ ард хавчуулсан гар бууныхаа бариул дээр очлоо.
– Ингээд нэмэргүй - гэж Огл сануулав. – Багийнхан маань надтай санал нэгтэй байгаа. Тэд өөрсдийн үзэл бодлыг хамгаалах болно.
– Ямар үзэл бодол?
– Бид л өөрсдийгөө аварч чадна. Ийм боломж байгаа үед биднийг живүүлж, дүүжилж чадахгүй.
Оглын ард бөөгнөсөн далайн дээрэмчид түүнийг дэмжин шуугилдав. Яахаа шийдсэн хүмүүсийг Блад хальт хараад харцаа Огл дээр тусгав.
Бүх зүйл нэг л биш, эсэргүүцлийн уур амьсгал мэдрэгдсэн боловч чухам юу өөрчлөгдсөнийг Блад ойлгосонгүй.
Тэгэхээр чи надад зөвлөгөө өгөхөөр иржээ дээ? - гэж урьдын адил ширүүн дуугаар асуулаа.
Тийм ээ, ахмад аа. Зөвлөгөө өгье - гэж Огл хэлээд Арабелла руу заалаа. – Энэ бүсгүй бол Ямайка арлын амбан захирагчийн зээ дүү... Бид аюулгүй байдлаа хангахын тулд түүнийг барьцаалахыг шаардаж байна.
Доод талын тавцан дээр байсан далайн дээрэмчид:
– Зүйтэй - хэмээн орилолдож, дэмжсэн үг хашгирч байлаа.
Ахмад Бладын царай хувираагүй боловч зүрхэнд нь айдас хуржээ.
- Хатагтай Бишоп биднийг аврах барьцааны хүн болж чадна гэж та нар бодож байгаа юм уу?
- Тэгэлгүй яахав, ахмад аа. Энэ бүсгүй хөлөг дээр байж таарсан нь сайн хэрэг боллоо. Онгоцыг зогсоогоод завь явуул гэсэн дохио өг. Хатагтай энд байгааг тэд ирж хараг. Тэднийг ирэхээр нь, биднийг саатуулахыг оролдох юм бол эхлээд бүсгүйг дүүжилнэ, дараа нь тулалдана гэж хэл.
Тэгвэл хурандаа Бишопын ханд дарагдаж магадгүй юм.
Волверстон шоолонгуй янзаар:
– Үгүй ч байж болно шүү дээ - гэж үгээ зөөж хэлэв.
Санаандгүй гарч ирсэн холбоотон тэгээд Блад руу очоод хажууд нь зогслоо.
– Амных нь салаа арилаагүй зарим нэг хүн ийм үлгэрт итгэж байж болох л юм - гэж хэлээд тоо нь улам олширч буй дээрэмчдийн зүг эрхий хуруугаараа зэвүүцэн заалаа. – Харин Бишопын эдлэнд тарчилж байсан хүмүүс үүнд итгэхгүй. Огл оо! Хэрэв чи тэр өөдгүй новшийн сэтгэлийг уяраана гэж бодож байгаа бол их буунаас өөр юм мэддэггүй усан тэнэг хүн юм. Чи Бишопыг мэднэ шүү дээ! Үгүй дээ. Бид зогсох юм бол живүүлж орхих нь гарцаагүй. Хэрэв манай хөлөг дээр дан ганц Бишопын зээ нарыг дүүртэл нь аччихсан байлаа ч түүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Тэр жигшүүртэй этгээдийг чи мартчихлаа гэж үү? Тэр заваан боолын эзэн төрсөн эхийнхээ төлөө ч өшөө авахаа болихгүй. Би дөнгөж сая энэ тухай Уэйдэд хэллээ. Тэр бас чамтай адилхан сэтгэж, манай хөлгөн дээр хатагтай Бишоп байсан цагт бидэнд аюул учрахгүй гэж ярьсан юм. Огл оо! Чи хэрэв ийм тэнэг байгаагүй бол чамд үүнийг тайлбарлаад байх шаардлагагүй л байхсан. Нөхөд өө. Бид тулалдах болно... Далайн дээрэмчдэд нэгийг бодогдуулсан Волверстоны итгэлтэй ярианаас төрсөн сэтгэгдлийг сарниулахаар Огл оролдож:
– Бид яаж тулалдах юм бэ? Чиний зөв ч байж магадгүй. Бас буруу байж ч болно шүү дээ. Ямар ч гэсэн үзээд алдах хэрэгтэй. Энэ чинь бидний ганцхан хөзөр - гэж уурсан хашгирлаа.


Top
   
PostPosted: May.13.13 11:37 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Түүний яриа дэмжин хашгиралдах дээрэмчдийн шуугианд замхрав.
Бүсгүйг өгөхийг тэд шаардлаа. Яг энэ хоромд их буу салхин доор урьдынхаасаа бүр ч чанга нүргэлж, бөөрөнхий сум нь “Арабелла”-гийн баруун бөөрний цаана унаж ус өндөрт цацрав.
– Тэд манай их буунуудын тусгалд ороод ирлээ! - гэж Огл дуу алдаад хашлага дээгүүр тонгойж:
– Жолоогоо салхины дагуу эргүүл - гэж хашгирав.
Жолооны хүрдний хажууд зогсч байсан Пит сэтгэл нь хөдөлсөн их бууч руу эргэж харав:
– Огл оо. Чи хэзээнээс тушаал өгдөг болчихоов? Би тушаалыг зөвхөн ахмадаас л авдаг!
– Энэ удаад чи миний тушаалыг биелүүлэх л болно. Үгүй бол, бурханаараа андгайлая, чамайг...
– Болиоч чи - гэж Блад зандраад их буучийн гарыг базав.
–Бидэнд илүү найдвартай гарц бий.
Тэрбээр ойртож буй хөлгүүдийг нүднийхээ булангаар ажиглаж, өөрөөс нь хэдхэн алхам зайд хамтдаа зогсч буй хатагтай Бишоп болон лорд Джулианыг ч харж амжив. Арабеллагийн сэтгэл өөрийнхөө хувь заяаны төлөө зовниж байсан болохоор царай нь зэвхийрэн ам нь ялигүй ангайж, ахмад Бладаас нүдээ салгалгүй ширтэх ажээ.
Блад байж ядан бодлогоширч, хэрэв Оглыг буудчихвал ямар самуун дэгдэж болохыг төсөөлөн бодох ажээ. Зарим нь түүний талд орох нь мэдээж. Гэхдээ далайн дээрэмчдийн олонхи нь түүний эсрэг байгаа гэдэг нь эргэлзээгүй байлаа. Тийм болохоор тэд санасандаа хүрч, үйл явдал хаашаа ч эргэсэн Арабелла үрэгдэх болно. Тэр ч байтугай, хурандаа Бишоп далайн дээрэмчдийн шаардлагыг хүлээж авсан ч бүсгүйг барьцаалж, эцсийн эцэст цээрлүүлж болох юм.
Энэ зуур английн хөлгүүдийг удтал харсан Оглын тэвчээр барагдаж, нэн даруй хариу өгөхийг ахмадаасаа шаардлаа.
– Илүү найдвартай ямар гарц байгаа юм бэ? Бидэнд миний санал болгосноос өөр гарц байхгүй. Байгаа ганц хөзрөөрөө туршаад үзье.
Ахмад Блад Оглыг сонсолгүй нааштай, наашгүй зүйлүүдийг цэгнэх ажээ. Түүний Волверстонд хэлсэн санаа хамгийн зөв гарц байв. Гэхдээ Огл шиг бодолтой, өөрийг нь ойлгох чадваргүй хүмүүс олон байгаа болохоор тэр тухай яриад ч яах билээ дээ!
Тэр ганцхан зүйлийг л маш сайн ойлгож байлаа.Тэд өөрийг нь Бишопт барьж өгөх саналыг зөвшөөрсөн ч үүнийгээ Ямайкагийн амбан захирагчийн эсрэг ашиглах бас нэг хөзөр болгохоос биш Арабеллаг барьцаалах бодлоосоо ухрахгүй нь мэдээж.
– Бид наад бүсгүйгээс чинь болоод занганд орсон - гэж догширсон хэвээр байгаа Огл хэллээ. – Энэ бүсгүй болон чамаас болоод! Чи түүнийг Ямайкад хүргэж өгөх гэснээс болоод бидэнд аюул учирлаа...
Алгуурлах аргагүй байсан болохоор Блад шийдвэр гаргав. Хүмүүс түүнд захирагдахаа больжээ. Тэд бүсгүйг хөлгийн хөндий рүү юу юугүй чирэх нь ээ... Дээрэмчдийн гаргасан шийдвэр түүнд таалагдсангүй. Түүгээр ч барахгүй, түүний хувьд маш таагүй гарц байсан хэдий ч энэ боломжийг ашиглалгүй орхиж чадсангүй.
– Зогс - гэж тэр дахин хашгирав. – Надад өөр арга байна.
– Тэгээд хашлаганы дээгүүр тонгойж:
– Залуураа эргүүл! Далбаагаа буулгаад завь илгээ гэсэн дохио өг - гэж Питэд тушаалаа.
Хөлөг дээр чимээ аниргүй болсон нь гайхсан, сэжиглэснийх байжээ. Ахмад нь гэнэтхэн буулт хийсэн шалтгааныг хэн ч ойлгохгүй байлаа. Гэсэн ч Пит, олонхийн саналыг дэмжиж байсан хэдий ч, тушаалыг биелүүлэв. Тэрбээр тушаал өгч, удаж төдөлгүй хориод дээрэмчин даалгаврыг нь биелүүлэхээр ухасхийв. Оньснууд чахарч, салхины эсрэг эргэсэн дарвуулууд дэрвэлзлээ.
Ахмад Блад лорд Джулианыг ширтээд толгойгоороо зангаж түүнийг дуудав. Эрхэм дээдэс гайхаж, итгэлгүйхэн дөхөж очлоо. Бишоп хатагтай ч гэсэн Уэйд болон бусад хүмүүсийн нэгэн адил (гэхдээ өөр шалтгаанаар) түүний болгоомжлолыг хуваалцаж, Блад гэнэтхэн буулт хийсэн явдалд гайхаж байв.
Ахмад Блад лорд Джулиантай хамт хашлага руу дөхөж очоод Карибын тэнгис рүү Уэйдийн ирсэн зорилго, өчигдөрхөн түүнд дуулгасан саналын тухай багийнхандаа товчхон бөгөөд ойлгомжтой ярилаа.
– Би энэ саналыг намайг доромжилсон хэрэг гэж үзээд хүлээж аваагүйг эрхэм дээдэс та нарт баталж чадна. Яков хааны буянаар зовж зүдэрсэн зарим чинь намайг ойлгох байх. Харин одоо бид цөхрөөд байгаа болохоор би Морганы замаар замнаж, хааны албанд орж, та бүгдийг халхлахад бэлэн байна -гэж хэлээд “Арабелла”-г бараг л гүйцээд ирсэн хөлгүүд рүү харвал дээрэмчид бүгдээрээ тэр зүгт хараагаа бэлчээв.
Хормын зуур тэд аянганд ниргүүлсэн мэт хөшиж, дараа нь баясан орилох, цөхрөн чарлах, инээх, заналхийлэх чимээ нийлээд замбараагүй шуугиан болон хувирч, бөөн үймээн боллоо. Үхэхээр бэлдэж байсан хүмүүст амьд мэнд үлдэх боломж гэнэтхэн олдсон болохоор далайн дээрэмчид баярласан нь ойлгомжтой. Гэхдээ цөөнгүй хүн Оглын тавьсан хамгийн чухал хэд хэдэн шаардлагад сэтгэлд нь нийцсэн хариу өгөхийг хүлээж, эцсийнхээ шийдвэрийг гаргаж чадахгүй тээнэгэлзсээр байсан ажээ.
– Чамд өгөх эзэн хааны эрхийн бичгийг Бишоп хүлээн зөвшөөрөх юм болов уу? Энэ асуултанд лорд Джулиан хариулав.
– Эзэн хааны зарлигийг үл ойшоовол Бишоп сайнаа үзэхгүй. Ийм оролдлого хийх юм бол нэгтгэлийн офицерууд түүнийг хэзээ ч дэмжихгүй.
– Тийм шүү. Энэ үнэн - гэж Огл дэмжив.
Гэсэн хэдий ч хэд хэдэн далайн дээрэмчин энэ санааг эрс эсэргүүцлээ.
Тэдний нэг нь хашир чоно Волверстон байсан ажээ.
– Хааны албанд орсноос тамд шатсан нь дээр - гэж тэр улангасан ориллоо.
Харин Блад Волверстон болон түүнтэй адилхан бодолтой хүмүүсийг тайвшруулав.
– Хааны албанд зүтгэх дургүй хүмүүс намайг дагах албагүй. Би зөвхөн хүссэн хүмүүстэй л явна. Намайг дуртайдаа зөвшөөрсөн гэж бүү бодоорой. Харамсалтай нь, үхлээс аврагдах өөр арга бидэнд алга. Намайг дагаагүй хүмүүсийг хэн ч торгоохгүй. Би өөрийгөө ийм нөхцөлтэйгээр эзэн хаанд худалдана. Гадаад харилцааны төлөөлөгч лорд Джулиан энэ нөхцлийг зөвшөөрч байгаа эсэхээ хэлээдэх.
Уэйд даруйхан зөвшөөрснөөр энэ хэрэг ерөнхийдөө шийдэгдэв. Байдал ийнхүү эргэж, засгийн газрынхаа даалгаврыг ийм сайн биелүүлэх боломж олдсонд баярласан лорд Джулиан эрхийн бичгээ авчрахаар өөрийнхөө өрөө рүү ухасхийлээ.
Харин бага дарга завь ирүүлээч гэсэн дохио ямайкийн хөлгүүдэд өгөв. Хашлага дагаад бөөгнөсөн далайн дээрэмчид “Арабелла” руу дөхөж буй асар том бөгөөд сүрлэг галионуудыг эмээсэн харцаар итгэл муутай ширтэх ажээ.
Ахмад Блад Оглыг холдмогц Арабелла Бишоп руу эргэв. Ахмадын царай борооны үүл шиг барайсныг анзаараад нүд нь гэрэлтэж, түүнийг бахархан ширтэж байсан бүсгүйн царай ч хувирав. Гаргасан шийдвэр нь түүнийг зовоогоод байгааг Арабелла ойлгоод Бладын гарт зөөлхөн хүрсэн нь бүсгүйн хувьд шинэ зүйл байлаа.
– Та өөрийнхөө хүсээгүй шийдвэр гаргасан хэдий ч ухаалаг хандлаа, эрхэм ээ - гэж бүсгүй магтав.
Тэр Арабеллагаас болоод хүнд байдалд орсон болохоор хөмсгөө зангидаад:
– Би таны ачийг санах ёстой - гэж аяархан хэллээ. Арабелла үгийг нь ойлгосонгүй.
– Таны шийдвэр намайг аймшигтай аюулаас аварлаа - гэж бүсгүй хэлээд тэр тухай бодвол бие нь зарсхийн дагжив. Гэхдээ, та яахаараа лорд Уэйдийн саналыг шуудхан хүлээж аваагүйн учрыг би ойлгоогүй. Энэ чинь нэр хүндтэй үүрэг шүү дээ.
– Яков хааны алба уу? - гэж тэр шоолонгуй асуув.
– Английн алба - гэж түүний үгийг бүсгүй зэмлэнгүй заслаа. Улс оронтой харьцуулбал хаан гэдэг юу ч биш. Яков хаан огцорч өөр хүмүүс түүнийг залгамжилна. Харин Англи үлдэж, үнэнч хөвгүүд нь засгийн эрхэнд түр зуур гарсан хүмүүст өширхдөг эсэхийг үл харгалзан алба хаасаар л байх болно. Блад жаахан гайхаж, үл мэдэг жуумалзсанаа:
– Ухаалаг хамгаалалт байна - гэж бүсгүйг магтлаа. – Та үүнийгээ манай багийнханд хэлэх байсан юм. Ийм хүндтэй алба хашвал хулгайч, далайн дээрэмчин болсон хүний нэр төр сэргэх юм биш биз? - гэж нөхөрсгөөр шоглов. Арабелла шал ширтэж, хоолой нь үл ялиг чичирч:
– Хэрэв та... мэдэхийг хүсээд байгаа бол, танд хэтэрхий ширүүн хандсан байж магадгүй... бүр гарцаагүй тэгжээ... Бладын цэнхэр нүд гялалзаж, хөмхийгөө зуусан уруул нь сулрав.
– За яахав... Хэрэв та ингэж бодож байгаа бол эцсийн эцэст Яков хааны албыг ч тэвчиж болох юм шүү - гэснээ бүсгүйг хүсэн мөрөөдсөн янзтай жигтэй харлаа.
Блад тэнгис рүү харвал тэднээс гурван зуун ярдаас холгүй зайд үл мэдэг дайвалзаж буй аварга хөлгүүдийн нэгнээс завь буулгасан байлаа. Ахмад ужиг хүнд өвчин нь эдгэрч буй хүнтэй адил шинэ эрч хүчийг мэдэрч, цовоо сэргэлэн болж, биеэ дорхноо эзэмдэв.
– Хэрэв та доошоо бууж зарц эмэгтэй болон хувцас хунараа аваад ирвэл бид нэгтгэлийн хөлгүүдийн аль нэг рүү тэр дор нь явуулах болно - гэж хэлээд завь руу заалаа.
Ахмад Арабеллаг явмагц Волверстоныг дуудан хашлага түшиж зогсоод улаан хувцастай хүнээр ахлуулсан арван хоёр сэлүүрч суусан завь дөхөж ирэхийг хамтдаа ажиглав.
Блад сунадаг дурангаар тэднийг харах ажээ.
Волверстон асууж байгаа ч юм шиг, нотолж байгаа ч юм шиг:
- Энэ хүн Бишоп биш байна гэлээ. Блад дурангаа эвхэх зуур:
- Танихгүй хүн байна. Хэн юм бол доо гэв.
Волверстон егөөтэйхэн занаж:
– Тэгнээ тэр. Хурандаа ийшээ өөрийн биеэр морилоё гэж нэг их хүсээгүй бололтой. Тэр урьд нь энэ онгоцон дээр гарч, бид түүнийг далайд сэлэхийг шаардаж байсан. Үүнийг санаад төлөөний хүн явуулчихаж - хэмээн ёжлов.
Тэр төлөөлөгч нь Англиас ирээд удаагүй, шийдэмгий бөгөөд биеэ тоосон Кэлверлей гэдэг офицер байв. Хурандаа Бишоп түүнд далайн дээрэмчидтэй яаж харьцах тухай нарийн зааварчилгаа өгсөн нь илэрхий харагдах ажээ.
“Арабелла”-гийн тавцан дээр гарч ирсэн Кэлверлейн царай ихэмсэг, хахир хатуу, жигшсэн янзтай харагдана.
Блад эзэн хааны эрхийн бичгийг халаасандаа хийчихээд лорд Джулиантай хамт зогсож байлаа. Кэлверлей төсөөлж байснаас нь огт өөр төрхтэй хоёр хүн зогсож байгааг олж хараад ялигүй гайхжээ. Гэхдээ үүнээс болоод ихэмсэг зан нь огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд Блад, Уэйд хоёрын ард хагас хүрээ үүсгэж зогссон зэрлэг төрхтэй хагас нүцгэн хүмүүсийг зэрвэсхэн тойруулж харав.
– Эрхэм ээ. Өдрийн мэнд хүргэе - гэж Блад эелдгээр мэндчиллээ. – Таныг “Арабелла” хөлөг дээр хүлээж авах завшаан олдсонд баяртай байна. Намайг ахмад Блад гэдэг. Та сонссон ч байж магадгүй.
Ахмад Кэлверлей түүнийг дүнсийн ширтэв. Алдар цуутай далайн дээрэмчний төрх ичгүүртэйгээр бууж өгөхөөс өөр аргагүй болж, цөхөрсөн хүнтэй адилгүй харагдах ажээ. Офицерын ихэмсгээр хамхисан уруул мушийж хорсолтойгоор инээмсэглэв. Тэгээд:
– Дүүжлүүлэх үед таахалзах цаг чамд олдоно оо гайгүй - гэж зэвүүн бувтнав. – Харин одоо надад чиний увайгүй зан биш, бууж өгье гэсэн үг л хэрэгтэй байна.
Ахмад Блад их гайхаж, гомдсон дүр үзүүлж лорд Джулианд хандав:
– Дуулав уу, эрхэм ээ? Та урьд нь ийм хачин зүйл сонсож байсан уу? Энэ залуу ямар их эндүүрч байгааг ноёнтон та харж байгаа биз дээ. Хэрэв би хэн болох, ямар байр суурь эзэлдэгийг эрхэм дээдэс тайлбарлаад өгвөл зарим нэгэн хүн яс үсээ хугалуулах аюулаас мултрах юм биш үү?
Лорд Джулиан урагшаа гарч, дөнгөж саяхан ихэрхэж, харин одоо сандралд ороод байгаа офицер руу хайхрамжгүй, бараг л жигшсэн янзтай толгой дохив.
Энэ явдлыг ажиглаж байсан Пит дурдатгалдаа, эрхэм дээдэс цаазын газар очсон гэцэл адил баргар байсан гэж бичсэн байдаг. Гэхдээ би энэхүү баргар царай баг төдий зүйл байсан бөгөөд лорд Джулиан зугаацаж байсан гэж сэжиглэдэг юм.
Тэр ихэмсгээр:
– Ахмад Блад бол эзэн хааны тэнгисийн цэргийн офицер бөгөөд түүнийг нь Английн эрхэм дээд хааны Гадаад яамны сайд лорд Сэндерлендийн тамга бүхий эрхийн бичиг гэрчилнэ гэв. Ахмад Кэлверлейгийн нүд бүлтийж царай нь барайлаа. Далайн дээрэмчдийн дундаас инээх, хараах, баярлан дуу алдах чимээ гарсан нь энэ жүжгээс таашаал авч буйг харуулсан хэрэг байв. Кэлверлей энэ зальтай золиг яахаараа ийм тайван, ягшсан хүйтэн яриатай, хаанаас ийм тансаг бөгөөд үнэтэй хувцас олоод өмсчихсөн юм бол гэдгийг ойлгохыг хичээж Уэйдийг дуугүйхэн ширтлээ. Энэ өөдгүй золиг баян тансаг хүмүүсийн дунд эргэлддэг байсан байх.
– Чөтгөр аваг, чи чинь хэн гээч нь вэ? - гэж Кэлверлей дуугаа өндөрсгөв.
Эрхэм дээдсийн хоолой улам хүйтэн бөгөөд хөндий боллоо.
– Эрхэм ээ. Миний анзаарснаар бол та олиггүй хүмүүжилтэй хүн юм. Намайг лорд Джулиан Уэйд гэдэг. Би энэ зэрлэг хязгаар руу эзэн хаан томилон явуулсан элчин сайд бөгөөд лорд Сэндерлендийн ойрын хамаатан. Миний ирэх гэж байгааг хурандаа Бишоп мэдэх л ёстой. Лорд Джулианы нэрийг сонсоод Кэлверлейгийн зан байдал огцом өөрчлөгдсөн нь түүний тухай мэдээлэл Ямайкад хүрч, Бишоп энэ тухай мэдсэнийг харуулж байв.
Тэр эргэлзэж, бас сэжиглэж байлаа.
– Би бодохдоо... хурандаад дуулгасан байх... Өөрөөр хэлбэл лорд Джулиан Уэйд ирэх тухай түүнд мэдэгдсэн. Гэхдээ... гэхдээ... далайн дээрэмчдийн хөлгөөр?.. – Тэр самуурч гүйцээд буруугаа хүлээсэн янзтай гараа дэлгэв.
- Би “Ройял Мэри” хөлгөөр ирж явсан юм аа.
- Бидэнд ч бас ингэж мэдэгдсэн.
– “Ройял Мэри” хөлгийг испаничууд живүүлсэн. Хэрэв эрэлхэг ахмад Блад намайг авраагүй бол би ийшээ ирж чадахгүй байлаа.
Кэлверлейн самуурсан тархинд гэгээ орох шиг болов.
– Харж байна. Би ойлголоо...
– Харин би эргэлзэж байна. – Эрхэм дээдэс хатуу ширүүн хэвээр л байлаа. – Гэхдээ, яваандаа ойлгох байх... Ахмад Блад та эрхийнхээ бичгийг үзүүл. Тэгвэл сэжиг нь арилж, цаашаа хөдлөх боломж бидэнд олдоно. Би Порт-Ройялд бушуухан очмоор байна. Ахмад Блад эрхийнхээ бичгийг Кэлверлейгийн бүлтийсэн нүд рүү чичих шахан өглөө. Офицер тэр бичигтэй анхааралтай танилцаж, ялангуяа тамга болон гарын үсгийг нь гярхай ажиглав. Тэгээд гайхаш нь тасарсан янзтай ухарч, самгардан мэгдэж, мэхийн ёслов. Тэгээд:
– Би хурандаа Бишоп руу буцаж очоод шийдвэр авах ёстой - гэж аягүйцсэн янзтай хэлэв. Энэ мөчид бөөгнөсөн далайн дээрэмчид ярагдаж, өөрийнхөө эрлийз зарц эмэгтэйг дагуулсан Бишоп хатагтай хүрч ирэв. Ахмад Блад мөрөн дээгүүрээ хялайн харж, бүсгүй дөхөж ирэхийг анзаарчээ.
– Та хурандаад зээ дүүг нь хүргээд өгөх юм биш биз? - гэж Блад Калверлейд хэлэв. – Хатагтай Бишоп эрхэм дээдэстэй “Ройял Мэри” дээр байсан юм. Тэр ахдаа хөлөг яаж сөнөсөн,
мөн одоо болж буй хэрэг явдлын тухай танилцуулна биз дээ.
Гайхсандаа яахаа ч мэдэхээ больсон ахмад Кэлверлей энэхүү гэнэтийн сонины хариуд юу гэж хариулахаа мэдэхгүй байсан болохоор дэмий л мэхийн ёслов.
Харин лорд Джулиан:
– Би Порт-Ройялд очтолоо “Арабелла” хөлөг дээр үлдэнэ - гэж үгээ зөөн хэллээ.
– Хурандаа Бишопт мэнд дамжуулж, ойрын үед түүнтэй танилцана гэж найдаж байгааг минь дамжуулаарай.


Top
   
PostPosted: May.13.13 11:44 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXII бүлэг. ХЭРҮҮЛ

“Арабелла” дэлхийн тэнгисийн цэргийн бүх флотын хөлгүүдийг багтаах зайтай Порт-Ройялын асар том боомтод зогсох ажээ. Баруун хажуугаас нь дөрөвний нэгэн миль орчим зайд боомтын нүсэр том дугуй цамхаг сүндэрлэж, харин зүүн тал болон ард нь хоёр кабельтын зайтай Ямайкийн нэгтгэлийн цэргийн зургаан хөлөг зангуугаа хаяад “Арабелла”-г манаж байсан болохоор үнэн хэрэгтээ олзлогдсон байлаа.
“Арабелла”-гийн өмнө, боомтын эсрэг талын эрэг дээр нилээд том хотын байшин барилгын нүүрэн тал цагааран харагдана. Эдгээр барилгын цаанаас цухуйх улаан өнгийн дээврүүд дэнжтэй төстэй санагдах бөгөөд энэ нь далайн хөвөө хэвгий гадаргатайг харуулах ажээ. Алсын ногоон толгод болон өнгөлсөн ган мэт бөмбийсөн тэнгэрийн дэвсгэр дээр шовх үзүүртэй цамхаг болон ганжир дээврүүдийн завсраар үзэгдэх бөлгөө.
Питер Блад хитэгний дээд тавцан дээр, бор өнгийн зотонгоор хийсэн нарны халхавчин дор, дэртэй буйдан дээр уйтгарлан хэвтэж байлаа. Тэр тугалын арьсаар гадарласан Горацийн “Магтаал” хэмээх ном барьсан харагдана.
Доод тавцанг шалны модоор зүлгэх, тавцангийн ус зайлуулах нүхээр ус шоржигнон урсах чимээ сонсогдоно.
Тэгэхэд өглөө эрт байсан бөгөөд бага дарга Хэйтоны удирдсан усан цэргүүд тавцан дээр ажиллаж, тэдний нэг нь далайн дээрэмчдийн нэгэн дууг сөөнгө хоолойгоор аялах ажээ:
Хөлгүүд бөөрөөрөө мөргөлдлөө
Хүмүүсийг нь харин хуу хядаад
Хүйтэн тэнгисийн ёроол руу илгээв
Эвсэг байцгаая э-хэ-хэ, омголон байцгаая о-хо-хо
Эз чөтгөрийн Мейн рүү хэн надтай явах вэ?

Блад санаа алдаж, түүний борлосон нүүрэнд инээмсэглэл тодорч, бүхнийг мартаад бодлогоширов.
Офицерийн эрхийн бичиг авснаас хойшхи хоёр долоо хоног жигшмээр муухай өнгөрчээ. Учир нь, Ямайкад дөнгөж ирмэгц Бишоптой зөрчилдөж эхэлсэн ажээ. Блад, лорд Джулиан хоёр эрэг дээр дөнгөж гармагц хэрэг ингэж эргэсэнд өгүүлэшгүй ихээр харамсаж байгаагаа огтхон ч нуулгүй, байдлыг өөрчлөхөөр шийдсэн хүн угтаж авсан байна. Бишоп офицеруудынхаа хамт боомтын далан дээр хүлээж байлаа.
– Миний таамаглаж байгаагаар бол та Джулиан Уэйд байх нь ээ? - гэж Бишоп бүдүүлгээр асуугаад ахмад Бладыг үзэн ядсан харцаар ширтэв. Лорд Джулиан мэхийн ёслов.
– Надад Ямайка арлын амбан захирагч хурандаа Бишоптой ярилцах завшаан олдсон бололтой - гэж лорд эелдэгхэн хэлсэн нь эрхэм дээдэс хурандаа Бишопт харилцааны соёл заагаад байна уу даа гэмээр сонсогдов. Хурандаа хожуу хэдий ч санааг нь ойлгоод дэлбэгэр бүрхээ авч ёсорхогоор мэхийсний дараа ажил хэргийн чанартай ярианд шуудхан оров.
– Та энэ хүнд эзэн хааны офицерийн эрхийн бичиг өгсөн гэж надад хэллээ. – Түүний хоолойд бухимдаж хатуурхсан өнгө илрэв. – Та сайн санаж, талархсандаа ингэсэн нь мэдээж... Испаничуудаас чөлөөлсөн хүнд талархалгүй яах вэ. Гэхдээ энэ эрхийг нь нэн даруй цуцлах хэрэгтэй. Энэ бол байж боломгүй зүйл юм, эрхэм дээдэс ээ.
– Би таныг ойлгохгүй байна - хэмээн лорд Джулиан хүйтнээр өгүүлэв.
– Ойлгохгүй байдаг чинь аргагүй. Тэгээгүй бол та ийм зүйл хийхгүй байсан юм. Таныг мэхэлсэн байна. Энэ хүн эхлээд самуун дэгдээгч, дараа нь оргодол боол байсан бол одоо цусанд дуртай далайн дээрэмчин болчихоод байна. Би өнгөрсөн жилийг наадахыг чинь ангуучилж өнгөрөөлөө.
– Эд бүгдийг би сайн мэднэ ээ, эрхэм ээ. Би эзэн хааны эрхийн бичгийг тийм ч амархан өгдөг хүн биш.
– Тийм үү? Тэгвэл таны хийчихээд байгаа зүйлийг юу гэх болж байна? За яах вэ. Би Английн эзэн хааны зарлигаар Ямайка арлын амбан захирагчаар томилогдсон хүн болохоор таны алдааг өөрийнхөөрөө засч орхиноо гайгүй.
– Яаж тэр вэ?
– Наад өөдгүй новшийг чинь Порт-Ройялд дүүжлүүр хүлээж байгаа... Блад ярианд оролцох гэсэн боловч лорд Джулиан түүнийг зогсоолоо.
– Та янз нь хэргийн учрыг ойлгохгүй байгаа бололтой, ноёнтоон. Хэрэв эрхийн бичгийг эндүүрч өгсөн бол миний буруу биш ээ. Би лорд Сэндерлендийн өгсөн зааварчлагын дагуу л ажиллаж байна. Эрхэм дээдэс наад баримтуудын чинь тухай мэдэж байгаа. Хэрэв ахмад Блад өөрөө хүлээж авахыг зөвшөөрвөл эрхийн бичгийг түүнд гардуулах үүрэг өгсөн юм.
Цочирдсондоо болоод хурандаа Бишопын ам ангайв:
- Лорд Сэндерленд ийм тушаал өглөө гэж үү?
- Тийм.
Лорд Джулиан ярих чадвараа алдсан амбан захирагчийн хариултыг хүлээсээр тэсвэр нь барагдав:
– Одоо та намайг алдаа гаргалаа гэж буруушааж зүрхлэх үү? Та миний алдааг засах хариуцлагыг өөртөө авах бодолтой хэвээрээ байна уу?
– Би... би... мэдэхгүй юм аа...
– Би ойлгож байна аа, ноёнтоон. Танд ахмад Бладыг танилцуулахыг зөвшөөрнө үү?
Хурандаа Бишоп хүссэн хүсээгүй найрсаг зан гаргахаас өөр аргагүй болжээ. Гэхдээ энэ багны цаана аймшигтай үзэн ядалт нуугдаж байгааг бүгд ойлгож байлаа.
Энэхүү итгэхэд хэцүү ярианы дараа байдал сайжраагүй бөгөөд харин ч муудсан гэвэл үнэнд илүү дөхөх болов уу.
Блад буйдан дээр хэвтэж байхдаа өөр зүйл ч бас эргэцүүлсэн ажээ. Түүний хөлөг үнэн хэрэгтээ Ямайка арлын нэгтгэлийн бүрэлдэхүүнд орсон болохоор хоёр долоо хоног Порт-Ройялд зогссон. Энэ мэдээ далайн дээрэмчид түүнийг буцаж ирэхийг хүлээж буй Тортуга аралд хүрмэгц “эргийн нөхөрлөл”-ийнхний дунд хүндэтгэл хүлээдэг түүний нэрийг зэвүүцэн дурсах болно. Саяхан найз байсан хүмүүс нь түүнийг дайсан этгээдэд урвасан гэж үзнэ.
Жаахан удвал хийсэн хэргийнхээ лайг амь насаараа төлөх шаардлага гарч магадгүй юм. Яах гэж өөрийгөө ийм хүнд байдалд оруулав аа? Өөрийг нь тоодоггүй бүсгүйн төлөө ингэлээ гэж үү? Арабелла урьдын адил түүнд зэвүүцдэг гэж тэр бодож байв. Хоёр долоо хоногт бүсгүй түүн рүү харцаа чулуудсанаас хэтэрсэнгүй. Гэтэл тэр өөрөө хурандаагийн илэрхий дайсагналыг ч тоолгүй өдөр бүр байраар нь эргэлдэж байсан шүү дээ. Энэ бол хамгийн таагүй зүйл бас ч биш юм. Арабелла бүхий л цаг заваа Сент-Джеймсийн ордны анхиагүй ихэсийн нэг болох идэр залуу бөгөөд дэгжин лорд Джулианд зориулж байхыг харлаа. Нийгмийн шаар болсон түүн шиг балмад этгээд ухаалаг байж таарах ийм хүнтэй өрсөлдөөд амжилт олохгүй нь мэдээж.
Түүний сэтгэл хичнээн их шаналж байсныг амархан төсөөлж болно. Ахмад Блад өөрийгөө усанд туссан дүрснийхээ хойноос ухасхийж, амандаа зуусан ясаа алдсан ёгт үлгэрийн нохойтой зүйрлэж байлаа.
Тэр нээсэн номныхоо хоёр мөр шүлгээс тайвшрал олохыг хичээх ажээ:
Хүсч мөрөөдсөнөө хайрлах гэж бүү оролд Хажуудаа байгаа, эзэмдэж болох хүнийг л хайрла...
Гэсэн хэдий ч, унших дуртай Горацийн шүлэг хүртэл ахмад Бладыг тайвшруулж чадахгүй л байлаа.
Түүний гунигтай бодлыг эргээс чимээгүйхэн дөхөж ирээд “Арабелла”-гийн улаан өнгийн их биеийг мөргөсөн завь тасалдуулав. Хэн нэгний сөөнгө дуу сонсогдож, хөлгийн хонх хоёр удаа жингэнэж, дараа нь бага даргын шүгэл чихэнд тээртэйгээр удаан гэгч нь дуугарав.
Энэ чимээ ахмад Бладын бодлыг бүрмөсөн сарниулж, тэр буйдан дээрээс бослоо. Алтан хатгамалтай гоёмсог дүрэмт хувцас түүний шинэ цолтой болсоныг харуулах ажээ.
Тэр номоо халаасандаа хийгээд тавцангийн сийлбэртэй хашлага руу очвол Пит шатаар өгсөж явлаа.
– Амбан захирагчийн илгээсэн зурвас - гэж залуурч хэлээд нугалсан хуудас цаас түүнд өгөв.
Ахмад лацыг нь ховхолж, зурвасыг гүйлгэж уншив. Элбэгдсэн цамц, өвдгөөрөө нарийссан өмдтэй Пит хашлага түшээд түүнийг ажиглаж, үнэнч бөгөөд цайлган царай нь бодлогоширч, түгшсэн харагдана.
Блад Питийг хараад инээж байснаа гэнэтхэн больж уруулаа мушийлгав.
– Мөн ч захирангуй дууджээ - гэж тэр хэлээд зурвасыг найздаа өглөө.
Залуухан залуурч түүнийг нь уншаад шаргал сахлаа бодлогоширон илбэв. Тэгээд асуусан, бас шаардсан янзаар:
– Чи мэдээжээр очихгүй биз дээ? - гэлээ.
– Яагаад очихгүй гэж? Би өдөр бүр боомт руу явдаггүй гэж үү?
– Тэгэхдээ тэр манай хашир чонын тухай ярилцая гэсэн байна. Энэ явдал түүнд дургүйцлээ илэрхийлэх шалтаг болно. Бишоп чамтай тооцоо бодохоос лорд Джулиан л хамгаалж байгаа. Хэрэв тэр одоо... баталж чадах юм бол...
– Чадлаа гээд яах юм бэ? - гэж Блад түгшсэн шинжгүй өгүүлэв. – Энд эзэн хаанд алба хаахыг зөвшөөрсөн над мэтийн ердөө л тавиадхан өөдгүй новш үлдчихээд байхад эрэг дээр илүү аюултай байж болно гэж үү? Бурхнаараа андгайлая, эрхэм Джереми минь. “Арабелла” энд олзонд, цайз болон цэргийн хөлгүүдээр мануулаад зогсч байна. Үүнийг битгий мартаарай. Пит гараа зангидаж, дургүйцлээ нуулгүй:
– Тэгвэл чи Волверстон болон бусад хүмүүс эндээс явахыг яагаад зөвшөөрсөн юм бэ? Цаашид юу болохыг тааварлаж болох л байсан... - гэж асуув.
– Болиоч дээ, Джереми минь - хэмээн түүний үгийг Блад таслав. – Чи үнэн сэтгэлээсээ хэлээд орхи. Би тэднийг яаж болиулах байсан юм бэ? Бид урьд нь тэгж тохирсон шүү дээ. Ер нь бидэнтэй хамт үлдсэн байлаа гээд надад яаж туслах байсан юм бэ? Блад Питийг хариу өгөхгүй болохоор найзынхаа мөрөн дээр гараа тавьж:
– Чи ойлгож байгааг харж л байна. Би бүрх, таяг, илдээ аваад эрэг дээр гарлаа. Завь бэлд гэж тушаа гэв.
– Чи өөрийгөө Бишопын саварт базуулах гэж байна даа -гэж Пит түүнд санууллаа.
– За яах вэ. Чадах эсэхийг нь бид харна аа. Хазах шүд минь байгаа болохоор түүний бодоод байгаа шиг амархан баригдахгүй байж ч болох л юм. – Блад инээснээ өөрийнхөө өрөө рүү орчихлоо. Ийнхүү инээсний хариуд Джереми Пит хараал урсгав. Тэгээд хэдэн мөч тээнэгэлзэн зогссоноо сэлүүрчдэд үүрэг өгөхөөр шатаар уруудав. Тэр Бладыг хөлгөөс бууж ирмэгц:
– Питер минь. Чамтай ямар нэг зүйл тохиолдох юм бол Бишопын хохь л болно. Энэ тавин залуу одоогоор тайвуухан байгаа ч биднийг мэхэлсэн байвал амгалан байдлынх нь ул мөр ч үлдэхгүй.
– Джереми минь. Надтай юу л тохиолдов гэж. Санаагаа бүү зовоо. Үдийн хоолны үеэр буцаж ирэхээ чамд амлая.
Блад түүнийг хүлээж буй завинд суухдаа өөрийгөө ихээхэн эрсдэлд оруулж байгаагаа ойлгож байлаа. Магадгүй үүнээс болоод шагайвруудаас нь их бууны хар ам цухуйсан цайзны төдийлөн өндөр биш хананы хажуугийн далан дээр гармагцаа түүнийг эндээ хүлээхийг сэлүүрчдэд тушаав. Хөлөг рүүгээ яаралтай буцах шаардлага түүнд гарч болох шүү дээ.
Тэгээд шүдэрхэг ханыг яаралгүй ороож, том хаалгаар цайзан доторхи талбай руу орлоо. Тэнд тав зургаан цэрэг дэмий сууж, цайзны захирагч Мэллэрд хананы сүүдэрт яаралгүйхэн зугаалж харагдана. Тэр ахмад Бладыг хараад дүрмийн дагуу ёсолж, живэр сахлаа арзайлгаж байгаад баргар царайлан мушийв. Харин энэ үед Питер Бладын анхаарал огт өөр зүйлд хандсан байжээ.
Түүний баруун талд том цэцэрлэг харагдаж, тэнд амбан захирагчийн өргөө харагдах ажээ. Зандан болон дал модоор хүрээлэгдсэн цэцэрлэгийн гол гудамжинд Арабелла Бишоп байхыг тэр олоод харчихжээ. Тэгээд түргэн алхалсаар бүсгүйг гүйцэж очив.
– Өглөөний мэнд хүргэе, ноёгтой - хэмээн малгайгаа аван тэр мэндэлснээ: – Үнэнийг хэлэхэд ийм халуунд намайг өөрийнхөө хойноос явуулна гэдэг чинь хэрцгий хэрэг шүү гэлээ.
– Та тэгвэл яах гэж миний хойноос явсан юм бэ? - гэж бүсгүй хүйтнээр асууснаа: – Би яарч байгаа болохоор саатаж чадахгүй нь. Та намайг уучлаарай гэв.
– Та намайг харахаасаа өмнө ерөөсөө яарсан шинжгүй байсан шүү дээ - гэж тоглоом шоглоомоор Блад эсэргүүцэж, түүний уруул инээж байсан ч нүднийх нь харц ширүүн болов.
– Эрхэм ээ. Хэрэв та анзаарсан бол шургуу зан чинь л миний гайхлыг төрүүлээд байгаа юм. Тэдний илд зөржээ. Харин Бладад сөргөлдөөнөөс ухардаг дадал байсангүй.
– Чин үнэнийг хэлэхэд та яаж ийгээд бодол санаагаа ярьж болох л байсан. Би таны төлөө л хааны албаны энэ дүрэмт хувцасыг углаж, харин танд болохоор энэ хувцасыг хулгайч бөгөөд далайн дээрэмчин хүн өмссөн нь таалагдахгүй байгаа юм байна.
Бүсгүй мөрөө хавчаад эргэх үедээ гэмшил болон гомдлыг нэгэн зэрэг мэдэрч байв. Тэгээд гэмшиж байгаагаа нууж, гомдсон дүр үзүүлжээ.
– Би таны төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийж байна.
– Үе үе буян үйлдэж байгаа юм биз дээ. – Тэгээд тэр инээмсэглэхийг хичээв. – Бурхандаа талархая. Үүнд чинь би баярлаж л байна. Би ер нь хэтэрхий ихийг хүсч байж болох юм. Гэхдээ таны ахын эдлэнгийн боол байсан, та надтай их эелдэг харьцдаг байсныг ерөөсөө мартаж чадахгүй юм.
– Тэгэхэд та зөөлөн харьцахаас өөр аргагүй хүн байсан. Тэр үед та ердөө л зовж зүдэрсэн хүн байсан шүү дээ.
– Харин одоо намайг ямар хүн гэж нэрлэмээр байна?
– Зовж зүдэрсэн хүн ч арай биш байх аа. Таны аз жаргал далай тэнгисийнхний дунд зүйр үг болчихоод байна. Таны аз жаргал, ололт амжилт болон зарим нэг өөр зүйлийн тухай хов живийг ч би бас сонссон шүү.
Бүсгүйн санаанд д’ Ожерон хатагтай орсноос ингээд хэлчихсэн бөгөөд хэрэв болдогсон бол үгээ буцаагаад авчихмаар байжээ. Харин Питер Блад бүсгүйн битүү сануулгыг огтхон ч ойлгоогүй болохоор хэлсэн үгэнд нь ач холбогдол өгсөнгүй.
– Тийм гэж үү? Чөтгөр аваг. Энэ чинь худлаа. Би үүнийг танд нотолж чадна.
Бүсгүй ахмадын зэвсгийг гараас нь мултлахыг оролдож:
– Та нотолгоо гаргаж биеэ зовоох гээд байгаагийн учрыг би ойлгохгүй байна гэлээ.
– Та миний тухай аятайхан ойлголттой болоосой гэсэндээ л тэгэх гэсэн юм аа.
– Миний бодол санаа таныг зовоох ёсгүй гэж би бодож байна. Энэ үг зэвсгийг нь гараас нь мулталсан цохилт байсан болохоор Блад сөргөлдөхөө больж, бүсгүйг ятгаж эхэллээ:
– Би өөрөө үзэн яддаг хааны цэргийн дүрэмт хувцас өмсчихөөд байхад та ингэж хэлж яахин болох билээ. Намайг гэмээ цагаатгаж чадна гэж та надад хэлсэн шүү дээ. Би нэр төрөө таны нүдэн дээр сэргээмээр байна. Өнгөрсөн хугацаанд би хүнээс ичихээр ямар нэгэн зүйл хийгээгүй юм шүү. Бүсгүй түүний цоргим харцыг тэсвэрлэлгүй нүдээ буруулаад:
– Би... би ойлгохгүй байна. Та яахаараа надад ингэж хэлж байгаа юм бэ? - гэж итгэл муутайхан эсэргүүцэв.
– Тийм гэж үү? Та намайг ойлгохгүй байгаа юм байна! -гэж Блад дуу алдав. – Тэгвэл би яриад өгье.
– Хэрэггүй дээ, хэрэггүй. – Бүсгүйн хоолойд үнэхээр түгшсэн янз илрэв. – Би таны хийсэн бүх зүйлийг ойлгож, та миний төлөө бага ч болов санаа зовж байсныг мэдэж байна. Би гүнээ талархаж байгаад та итгэж болно. Би танд үргэлж талархаж явах болно...
– Гэхдээ та намайг хулгайч болон далайн дээрэмчин гэж үргэлж бодож явах бол талархлаа дотроо хадгал. Ийм талархал надад хэрэггүй.
Арабеллагийн хацар улайж, цагаан торгон хувцасных нь цаана цээж нь түхэлзэхийг Блад анзаарав. Бүсгүй ахмадын үг болон ярианы өнгөнд дургүйцсэн байж болох ч өөрөө түүнийг уурлуулснаа ойлгож, бухимдлаа дарж чадав. Арабелла өөрийнхөө алдааг шударгаар засахыг оролдлоо.
– Тийм биш ээ.Та эндүүрч байна.
Тэр хоёр бие биеэ ойлгох хувьгүй байжээ. Хардана гэдэг нь эрүүл ухааны өөдгүй дагуул. Гэтэл хоёр залуу бие биеэ хардаж байлаа.
– Тийм бол тэр чинь юу... хэн юм бэ? - гэснээ тэсвэр алдаж:
- Лорд Джулиан уу? - гэж нэмэв. Бүсгүй түүнийг дургүйцсэн янзтай харлаа.
- Надтай илэн далангүй байгаач - гэж Блад хайр найргүй шалгаав. – Надад энэрэл үзүүлж, шуудхан хэлээдхээч.
Арабелла хэдэн мөч дуугүй зогслоо. Тэр амьсгаадаж, хацар нь нэг улайж, нэг цагаарах ажээ.
– Та... таныг тэсвэрлэх арга алга - гэж бүсгүй хэлээд харцаа буруулав. Зам тавиад өгөөч. Блад замыг нь чөлөөлж, гартаа барьсан өргөн хүрээтэй бүрхээрээ өргөөний зүг дохилоо.
– Ноёгтой. Би таныг саатуулахаа болъё доо. Эцсийн эцэст би өөрийнхөө увайгүй үйлдлээ залруулж чадаж ч магадгүй. Таны хатуу сэтгэл л намайг ингэхэд хүргэснийг та хожим нь ойлгоно биз дээ. Бүсгүй зог тусч, түүний нүүр рүү эгцлэн харлаа. Тэр одоо өөрийгөө хамгаалж, дургүйцсэндээ хоолой нь чичрэх ажээ.
– Та надтай ингэж ярьж яаж зүрхлэв! - хэмээн тэчьяадан дуу алдахыг нь сонсоод оргилуун аашийг нь Блад гайхлаа.
– Гарт чинь хүрэхийг ч хүсэхгүй байна гэж та намайг буруушааж байна. Наад гар чинь цусаар будагдчихсан. Та хүн алснаас гадна өөр юм хийснийг ч би мэдэж байна... Тэр бүсгүйг алмайран ширтэж, гайхсандаа ам нь ангайв.
– Алуурчин гэнэ ээ? Би юу даа? - гэж тэр арайхийж дуугарав.
– Амь үрэгдсэн хүний нэрийг танд хэлээд өгөх үү? Тэгэх үү? Та Левасёрыг алаагүй юм гэж үү?
– Левасёр гэнэ ээ? – Тэр инээмсэглэв. – Тэгэхээр та үүнийг ч гэсэн сонсчихжээ?
– Та үүнийг үгүйсгэж байна уу?
– Тэгэх шаардлагагүй. Таны зөв. Би түүнийг алчихсан юм. Адил төстэй нөхцөлд хүний амь хороосон өөр нэгэн тохиолдлыг ч нэмж болно шүү. Энэ явдал Бриджтаун хот руу испаничууд довтолсон шөнө болсон юм. Мэри Трейл энэ тухай танд тодорхой ярьж өгч чадна. Бүсгүй тэгэхэд байсан юм.
Тэрбээр бүрх малгайгаа ширүүн дориун углаж аваад хариулах нь байтугай хэлсэн үгийнх нь утгыг ухаарах ч зав чөлөө бүсгүйд өгөлгүй ууртайхан холдлоо.


Top
   
PostPosted: May.14.13 5:42 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Баярлалаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.14.13 10:22 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXIII бүлэг. БАРЬЦААНЫХАН

Питер Блад амбан захирагчийн өргөөний багананы хажууд зогсоод Порт-Ройялын асар том онгоцны зогсоол, халсан агаарт зэрэглээтэн харагдах цэнхэр уулсын ногоон толгодыг сэтгэл нь шимшрэн ууртай ширтэх ажээ.
Ахмад ирснийг амбан захирагчид дуулгахаар явсан хар арьстан эргэж ирээд Бладын бодлыг тасаллаа. Тэрбээр зарцыг дагаад бүгчим халуунаас зугтаж, өргөн сэхээвчний сүүдэрт хоргодож байсан хурандаа Бишоп, лорд Уэйд хоёр дээр ирэв.
– Ашгүй хүрээд ирэв үү - гэж амбан захирагч мөөрөх адил дуугарсан нь сайн зүйл болохгүй гэдгийг бэлхнээ харуулах ажээ.
Хүмүүжил сайтай лорд Джулиан суудлаасаа боссоны дараа ч Бишоп лаглайтал суусан хэвээр л байв. Барбадосын эдлэнгийн эзэн байсан хүн өөрийнхөө хуучин боолыг хөмсгөө зангидан ажиглалаа. Харин Блад бүрхээ гартаа барьж, туузаар чимсэн таягаа хөнгөхөн тулаад зогсох ажээ.
Гаднаас нь харахад тэр амгалан харагдах бөгөөд ийм ихэрхүү хүлээж авсанд бухимдсан шинж огтхон ч мэдэгдсэнгүй.
Хурандаа хэсэг зуур дуугүй байснаа биеэ тоосон байдалтай:
– Өчигдөр таны хамсаатан Волверстон өөрийн чинь захирч байсан зуун тавин хүний зууг нь аваад харуулын хөлөг онгоцоор явчихсаныг сонсоод би таны хойноос хүн явуулсан юм. Эрхэм дээдэс бид хоёр ямар үндэслэлээр та зөвшөөрөл өгснийг мэдэх гэсэн юм.
– Зөвшөөрөл өгсөн гэнэ ээ? Би зүгээр л явахыг тушаасан юм. Хурандаа ийм хариулт сонсоод хормын зуур хөшиж орхив.
– Тушаасан гэнэ ээ? - хэмээн тэр гайхаж, харин лорд Джулиан үгийг нь ойлгоогүй янзтай хөмсгөө өргөв.
– Чөтгөр аваг. Та арай тодорхой тайлбарлаад өгөөч? Та Волверстоныг хаашаа явуулсан юм бэ?
– Тортуга руу. Энд юу болсныг ярьж, намайг хүлээх хэрэггүй гэдгийг миний нэгтгэлийн дөрвөн хөлгийн дарга нарт мэдэгдэх үүрэг өгсөн. Хурандаа хилэгнэж царай нь барайхыг Блад анзаарав.
Эдлэнгийн эзэн лорд Джулиан руу огцом эргэлээ.
– Та сонсов уу, эрхэм ээ? Далайн дээрэмчдийн бүлгийнхний дунд аюултайгаараа өөрийнх нь дараа ордог Волверстоныг тавиад явуулчихсан гэнэ ээ. Энэ хүнд эзэн хааны офицерын эрхийн бичиг өгөх нь бодлогогүй явдал байсан гэдгийг эрхэм дээдэс одоо ойлгосон байх гэж найдаж байна. Энэ чинь... бослого!... урвалт! Бурхнаараа андгайлая. Энэ хэргийг цэргийн хээрийн шүүхэд өгөх хэрэгтэй!
– Та бослого, урвалт, цэргийн хээрийн шүүх ч гэх шиг, шал дэмий юм чалчихаа боливол яасан юм бэ? – Блад бүрхээ өмсөөд урихыг нь хүлээлгүй сандал дээр суув. – Би Хагторп, Кристиан, Ибервиль болон өөрийн бусад хүмүүст бодож тунгаах нэг сарын хугацаа өгч, энэ хооронд миний жишээгээр далайн дээрмийг зогсоож, мод бэлтгэж, ан гөрөө хийдэг тайван амьдралдаа эргэж ор; эсвэл Карибын тэнгисээс зайлаарай гэж Волверстоноор дамжуулсан. Би ийм л үүрэг өгсөн юм шүү дээ!
Эрхэм дээдэс дуугаа өндөрсгөлгүй жигдхэн хоолойгоор:
– Харин хүмүүс? - гэж асуулаа. – Волверстон зуугаад хүн аваад явчихсан байна шүү дээ.
– Эд нар бол Яков хааны албыг таалдаггүй хүмүүс. Эднийг шахаж хавчихгүй гэж бид тохирсон шүү дээ, ноёнтоон.
– Би ингэж тохирсноо санахгүй байна - гэж Уэйд итгэлтэй нь аргагүй өгүүлэв.
Блад мөрөө хавчаад түүнийг гайхан харав:
– Би таныг мартамтгай гэж муулмааргүй байна аа, ноёнтоон. Бид тохиролцсон. Би худлаа яриагүй. Ямар ч гэсэн өөр нөхцлийг би зөвшөөрсөн гэж төсөөлөх ч аргагүй шүү дээ.
Амбан захирагч биеэ барьж чадахаа больжээ.
– Тэгэхээр та Тортугад байгаа хараал идсэн өөдгүй новшнуудад урьдчилан мэдэгдэж, тэдэнд амиа аврах боломж олгосон байна! Та ийм л юм хийсэн байна! Өөрийг чинь дүүжлүүрээс мулталсан офицерийн эрхийн бичгийг та ингэж л ашигласан байна шүү дээ! Питер Блад түүн рүү тоомсоргүй харлаа.
Тэгээд:
– Бүгдийн сайн мэддэг, цусанд шунадаг зан аашийг чинь анхаарлын гадна орхиж, лорд Уэйд Карибын тэнгисийг далайн дээрэмчдээс чөлөөлөх даалгавартай ирснийг та нарт сануулая - гэж аяархан хэллээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд би сая хамгийн бүтэмжтэй арга хэмжээ авлаа. Би хааны албанд орсон тухай мэдээ саяханыг хүртэл миний захирч байсан далайн дээрэмчдийн нэгтгэл тарж сарнихад хүргэнэ.
– Одоо л ойлголоо - гэж захирагч шоолов. – Харин тарахгүй бол яах вэ?
– Бидэнд ямар алхам хийж болохыг бодох хугацаа байна.
Лорд Джулиан хурандаа Бишопын уур хилэн дахин буцлах вий гэсэндээ урьтаж:
– Хэрэг явдал таны амлаж байгаагаар төгсвөл лорд Сэндерлендийн сэтгэл ханаж магадгүй л юм.
Энэ нь эвлэрэх зорилготой үг байлаа. Лорд Джулиан Бладад талтай болсон ч авсан заавраасаа ухрахгүйг хичээж байв. Тийм ч учраас Уэйд ахмад өөрөө үүсгэж, өөрийнх нь эсрэг ашиглах зэвсэгийг Бишопт бэлдэж өгсөн шинэ бөгөөд ноцтой хүндрэлийг давахад нь туслах гэж гараа түүн рүү элэгсгээр сунгав. Харамсалтай нь Блад түүнийг хардаад нүд нь харанхуйлж байсан болохоор ямар нэгэн тусламж авахыг хүссэнгүй.
Ийм ч учраас Блад өдсөн төдийгүй, тохуу хийсэн хариу өгөв.
– Энэ нь ямар ч гэсэн лорд Сэндерленд болон та нарын надаас авахаар найдаж болох туслалцааны дээд хязгаар юм. Лорд Джулиан хөмсгөө зангидаж, нусныхаа алчуурыг хэд хэдэн удаа уруулдаа хүргэв.
Тэгээд:
– Энэ бүгд надад яагаад ч юм нэг л таалагдахгүй байна -гэж гунигтай хэллээ. – Түүгээр ч барахгүй, бодоод байхад, надад огтхон ч таалагдахгүй байна даа.
– Харамсалтай нь байдал ийм л байна - гэж Блад хэлээд шазруунаар инээв. – Харин би үгээ зөөлрүүлэх бодолгүй байгаа шүү. Эрхэм дээдэс цэхэр нүдээ бүлтийлгэж хөмсгөө өргөөд:
– Даанч дээ. Та гайхалтай эелдэг биш хүн юм. Миний урам хугарлаа, эрхэм ээ. Уг нь таныг ёс зүйтэй боловсон хүн болж чадна гэж найдаж байсан юмсан.
– Энэ бол эрхэм дээдсийн гаргасан ганцхан алдаа биш ээ - хэмээн Бишоп ярианд оролцов. – Та энэ хүнд офицерийн эрхийн бичиг өгч, Порт-Ройялд миний бэлдчихээд байсан дүүжлүүрээс мулталчихлаа шүү дээ.
Харин Блад лорд Джулианд хандлаа.
– Тийм шүү. Гэхдээ эрхийн бичигтэй холбогдох хамгийн бүдүүлэг алдаа нь өөхөн тулам шиг боолын эзнийг Ямайка арлын захирагчаар томилсон явдал. Түүнийг алуурчны ажилд томилсон бол илүү тохирох байсан юм.
– Ахмад Блад аа! - гэж лорд Джулиан зэмлэнгүй дуу алдав.
– Нэр төрөөрөө тангараглая. Та арай хэтэрч байна. Та... Энэ үед Бишоп түүний үгийг таслав. Тэр арайхийж босоод догшин загнаж, бүдүүлэг хараал урсгалаа. Ахмад Блад ч бас суудлаасаа босоод хурандааг тайвуухан ширтэх ажээ. Бишоп дуугаа хураамагц Блад юу ч болоогүй мэт загнаж, лорд Джулианд санаа зовсон шинжгүй хандлаа.
– Эрхэм дээдэс ээ. Та ямар нэг юм хэлэх гээд байсан санагдах юм? - гэж Блад зулгуйдсан янзтай асуув. Энэ зуур лорд Уэйд биеэ нэгэнт эзэмдэж, эвлэрүүлэх гэсэн урьдынх нь санаа нь хэвээрээ байсан ажээ.
Тэр инээгээд мөрөө хавчив.
– Үнэнийг хэлэхэд бид хэтэрхий түргэдэж байна. Эндэхийн хараал идсэн уур амьсгал бидэнд ямар нөлөө үзүүлдэгийг бурхан л мэдэх байх. Хурандаа Бишоп та хэтэрхий хатуурхаж байна. Харин эрхэм Блад дэндүү огцом ууртай хүн юм. Би таны туршилтын үр дүнг хүлээнэ гэдгээ лорд Сэндерлендийн нэрийн өмнөөс нэгэнт мэдэгдсэн шүү дээ. Гэвч Бишоп догширч, биеэ барих чадваргүй болчихсон байлаа.
– Яана гэнэ ээ! - гэж тэр орилов. – Харин би зөвшөөрөхгүй. Энэ бол, таныг зөвшөөрөх юм бол, би учрыг нь илүү сайн олмоор асуудал байна. Ямар ч тохиолдолд би хийнэ гэснээ зүрхэлж хийгээд хариуцлагаа хүлээнэ. Лорд Джулиан цөхөрсөн байдалтай инээж мөрөө хавчаад дураараа л бол гэсэн байдалтай гараараа зангав.
Харин амбан захирагч агсагнасаар байлаа.
– Лорд Джулиан эрхийн бичиг өгчихсөн болохоор хийсэн хэрэгт чинь таарсан шийтгэлийг дур мэдэн оноох эрх надад алга. Гэхдээ Волверстоныг явуулсан, үүнээс үүдэж гарах үр дагаварын хариуцлагыг цэргийн хээрийн шүүхийн өмнө хүлээх л болно доо.
– Бүх зүйл ойлгомжтой. Одоо л бид хэргийн учир утга руу ороод ирлээ. Та амбан захирагчийн хувьд тэр шүүх хурлыг даргална. Надтай хуучин тооцоогоо бодож, дүүжлэх боломж олдож байгаад баяр хөөртэй байж таарна. – Тэр инээгээд:
– Praemonitus praemunitus - гэж нэмж хэлэв.
– Энэ чинь юу гэсэн үг вэ? - гэж лорд Джулиан ширүүн асуулаа.
– Эрхэм дээдсийг боловсролтой хүн гэж бодсон чинь
латин хэл ч мэддэггүй юм шив дээ. Блад өдсөн байдалтай ярихыг байдгаараа хичээж байв.
Лорд Джулианы яриа мөс шиг хүйтрэв:
– Би танаас энэ үгний тодорхой утгыг асуугаагүй. Харин үүгээрээ та юу хэлэх гээд байгааг л мэдэх гэсэн юм.
– Өөрөө таагаарай. Та хоёрт хамгийн сайн сайхныг хүсье! -гэж Блад хэлээд өдөөр гоёсон бүрхээ авч эелдгээр мэхийн ёслов.
– Явахаас чинь өмнө нэг зүйл нэмээд хэлчихье. Цайзын захирагч, ахмад хоёр миний тушаалыг авчихсан байгаа. Та цайзнаас гарч чадахгүй! Таныг дүүжлүүрийн тавцан дээр гаргаж, мөнхийн зогсоолд чинь хүргэж чадахгүй бол чөтгөр намайг аваг! - гэж Бишоп хэллээ. Питер Блад сэрэмжтэй болж, дайсныхаа шалхайсан нүүр лүү харлаа. Урт таягаа зүүн гар руугаа шилжүүлж, баруун гараа хантаазныхаа дотуур хайнга шургуулаад хөмсгөө зангидсан лорд Джулианд:
– Хэрэв би эндүүрээгүй бол эрхэм дээдэс надад гар хүрэхгүй гэж амалсан шүү дээ.
– Тийм ээ, би амалсан - гэж лорд Джулиан хэлэв. Харин та өөрийнхөө үйл хөдлөлөөр энэ амлалтаа биелүүлэх боломжгүй болгочихлоо. – Тэр суудлаасаа босов: – Ахмад Блад аа. Та надад тус хүргэсэн болохоор бид хоёр найз болох байх гэж найдаж явсан юмсан. Харин та өөр юм хүсээд байгаа болохоор... - гэж тэр хэлснээ мөрөө хавчаад амбан захирагчийн зүг гараараа дохилоо.
Блад үгийг нь түүний өмнөөс төгсгөв:
– Энэ ойворгон новшийн шаардлагыг сөрөх зориг хүрэхгүй байна гэж хэлэх гэсэн байлгүй. – Гаднаас нь харахад тэр тайвуухан байх бөгөөд тэр ч байтугай инээмсэглэж байлаа:
– За яахав. Praemonitus praemunitus. Та латин хэлэнд нээрээ л нэг их сайнгүй юм шиг байна. Түүнээс биш та “анхааруулга авсан хүн зэвсэглэсэн байдаг” гэсэн утгатай үг болохыг мэдэх л ёстой байсан.
– Хараач! Анхааруулга авсан гэнэ ээ? - гэж Бишоп архирав. Анхааруулга яльгүй оройтсон. Та энэ байшингаас гарахгүй!
– Тэр хаалга руу алхаж: – Хүүе, хүн байна уу! - гэж өндөр дуугаар харуулыг дуудлаа.
Тэгсэнээ ойлгомжгүй дуу гаргаад зог тусав.
Ахмад Блад хантаазныхаа араас алт, мөнгөөр тансаг чимэглэсэн гар буу гаргаад ирчихжээ. Бууных нь хар ам амбан захирагчийн дух руу чиглэлээ.
– Бас зэвсэглэсэн байгаа биз? - гэж Блад хэлэв. Бишопт туслахыг завдаж ухасхийсэн лорд Джулианд: – Ноёнтоон, бүү хөдөл. Тэгэхгүй бол азгүй явдал тохиолдоно шүү гэлээ. Лорд зог тусав. Амбан захирагч найгаж, царай нь цайж, доод уруул нь унжаад явчихлаа. Блад хурандааг бүр их айлгах гэсэндээ хөмсгөө зангидаж, баргар царайлав.
– Таныг яагаад үгийн зөрөөгүй хороож орхихгүй байгаадаа би өөртөө гайхаж байна - гэж Блад тайвуухан хэлэв. – Та амьдрах эрхгүй байсан ч нэг удаа амийг чинь өршөөсөн тэр шалтгаанаар л би шууд буудахгүй байгаа юм. Та тэр шалтгааны тухай гадарлахгүй хэдий ч, байгаа гэдгийг нь мэдвэл сэтгэл чинь онгойж магадгүй. Бас, миний тэвчээрийг буруу ашиглахгүй байхыг танд зөвлөе. Тэр тэсвэр одоо гар бууны гохон дээр байгаа долоовор хуруунд минь шингэчихсэн шүү. Та намайг дүүжлэхийг хүсч байна... Энэ бол намайг хүлээж болох хамгийн олиггүй зүйл болохоор боломж байгаа дээр таны тархийг толгойноос чинь тээнэгэлзэлгүй гаргаж орхино гэдгийг та ойлгож байгаа биз дээ.
Тэр таягаа хаяж зүүн гараа чөлөөлөв: – Хурандаа та гараа нааш нь өгөөдөх. Бушуул! – Эзэрхэг аялга, цэнхэр нүднийх нь шийдэмгий харц болон гялалзсан гар буунаас эмээсэн Бишоп үгийг нь дагалаа. Түүний ой гутмаар нуршуу яриа барагдаж, дуугарах ч сөхөөгүй болжээ. Ахмад зүүн гараараа захирагчийг сугадаад буу барьсан баруун гараа хантаазныхаа дотуур оруулав. Гар буу харагдахгүй байгаа ч наад цүндгэр гэдэс рүү чинь чиглүүлсэн байгаа шүү. Таны болон бусдын зүгээс бага ч болов өдөөн хатгалга хийвэл дор нь буудаж орхино. Лорд Джулиан ч үүнийг санаарай... Харин одоо, жигшүүртэй новш минь, биеэ олигтойхон авч яв. Чадах чинээгээрээ эелдгээр инээж, ажил хэрэгч дүр гаргаж, цовоо алхал. Тэгэхгүй бол Коцитын* тухай бодох шаардлага гарна шүү.
Тэд сугадалцсан хэвээрээ байшингаас гараад сэтгэл нь хөдөлсөн Арабелла Блад эргэж ирэхийг хүлээж байсан цэцэрлэгээр явлаа.
Ахмадын сүүлчийн үгийг бүсгүй эргэцүүлээд сэтгэл нь үймэрсэн боловч, дараа нь Левасёрын үхлийн шалтгаан юу байж болохыг ухаарсан юм байжээ. Тэрбээр, Блад, Мэри Трейл хоёрт учирсан явдлын дараа ч өөрийнхтэй нь адилхан дүгнэлт хийж болохыг ухаарсан байна. Хэрэв эр хүн эмэгтэй хүний төлөө амь насаараа дэнчин тавьсан бол тэгэх сонирхолтой байсан гэж таамаглаж болох нь мэдээж. Учир нь, ямар нэгэн зүйлийг хариуд нь авахыг найдаагүй байж өөрийгөө аюулд учруулдаг эр хүн энэ хорвоо дээр цөөхөн байдаг билээ. Харин Блад тэдгээр ховор эрчүүдийн нэг нь байсан юм.
Харин одоо бол ахмад өөрт нь хэтэрхий шударга бус хандсаныг нь ойлгуулах гэж Арабеллаг удаан ухуулаад байх шаардлагагүй л байхсан. Өөрийнх нь нэрээр нэрлэсэн хөлөг дээр санамсаргүй сонссон бүх яриа, хааны эрхийн бичгийг авах шийдвэрийг нь дэмжихэд юу гэж хэлсэн, саяхан бухимдлыг нь төрүүлж байсан тэр яриаг бүсгүй дурсан санав. Бүсгүй одоо хоосон хардахаа больсон болохоор эд бүгд шинэ утга агуулгатай болсон байлаа.
Тийм ч учраас бүсгүй түүнийг буцаж иртэл нь цэцэрлэгт саатаж, уучлал гуйж, учраа олъё гэж бодсон юм байжээ. Тэгээд хүлээсэн боловч бүсгүйн тэвчээр шинэ сорилтыг давах хэрэгтэй болов. Блад буцаж ирэхдээ ганцаараа биш ахтай нь, тэгэхдээ бүр найрсгаар ярилцаж явахыг нь хараад бүсгүй гайхлаа. Тэгээд учраа ололцох хугацаа хойшлогдсоныг харамсан ойлголоо. Хэрэв бүсгүй хичнээн урт удаан хугацаагаар хойшилж байгааг мэдсэн бол харамсал нь цөхрөлөөр солигдох байсан биз ээ.
Блад дагуулуудтайгаа анхилам үнэртэй цэцэрлэгээс гарч цайзны хашаан дотор орлоо. Түүнийг баривчлах цэргүүдийг бэлэн байлгах хатуу тушаал авсан цайзны захирагч саатуулахаар зэхэж байсан хүн нь амбан захирагчтай сугадалцаад явж байхыг хараад мэлэртэл гайхжээ. Блад хөгжилтэй чалчиж, биеэ барьсан шинжгүй инээх ажээ.
Тэднийг хэн ч саатуулаагүй болохоор дааман хаалгаар саадгүй гарч, “Арабелла” хөлгийн завь хүлээж буй далан руу очив. Тэд хөгжилтэй ярьсаар завины хитгэн дээр зэрэгцэн сууж, Джереми Пит санаа зовнин хүлээж байсан том улаан хөлгийн зүг хөвлөө.
Олсон шатаар авирч, хөлөг дээр уухилан гарч ирсэн амбан захирагчийг хараад залуурч хичнээн их гайхсаныг уншигч та хялбархан төсөөлөх биз ээ.
– Мэдээжээр чиний зөв байжээ, Джереми. Би занганд орчихсон шүү! - гэж мэндийн оронд Блад дуугарав. – Гэхдээ би мултарч, намайг занганд мэхэлж оруулсан энэ өөдгүй новшийг аваад ирлээ. Энэ мал аминдаа хайртайг чи мэднэ шүү дээ.
Царай нь барайж, уруул нь унжсан хурандаа Бишоп хөлгийн тавцан дээр зогсох ажээ. Тэр их бууны бөөрөнхий сум бүхий хайрцагны хажууд бөөгнөсөн загзгар биетэй далайн дээрэмчдийг харахаасаа ч эмээж байлаа.
Ахмад Блад халхавч хана түшээд хажууд нь зогсч байсан бага даргад:
– Дүүжлүүрийн олс бэлдээд шургийн хөндлөвчин дээгүүр тохоодох - гэж чанга дуугаар тушаав!.. – Битгий айгаарай, эрхэм хурандаа. Таныг хэдэрлэвэл хэрэглэнэ гэж бодоод л урьдчилан бэлдэж байгаа юм. Гэхдээ ийм явдал болохгүй биз. Хоёулаа өдрийнхээ хоолыг зооглох зуур асуудлыг хэлэлцэе. Тантай хамт зоог барих завшаан надад олдоно гэдэгт найдаж байна.
Тэрбээр номхорч, хонины морь шиг болсон амбан захирагчийг өөрийнхөө цэлгэр өрөөнд орууллаа. Питер Бладын зарц, цагаан өмд, ёрог даавуун цамц өмссөн хар арьстай Бенджамен үдийн зоог эзэндээ барихаар яаран ухасхийв.
Хурандаа Бишоп хитэг рүү харсан гэгээвчний дор тавьсан авдар дээр суухаасаа илүүтэйгээр ойчоод ээрэн байж бувтаналаа:
- Б-б-би асууж болох уу? Т-т-та намайг яах б-б-бодолтой байна?
- Бололгүй яахав. Сүрдээд байх хэрэггүй ээ, хурандаа. Та шургийн хөндлөвчнөөс дүүжлүүлэх гавьяа байгуулсан хэдий ч бид ийм шагналыг аргагүй нөхцөлд л өгдөг. Гадаад хэргийн сайдын эрхийн бичгийг надад өгсөн явдал алдаа болсон гэж та хэлсэн шиг санагдах юм. Таны зөв юм шиг байна аа. Би дахиад л далай руугаа явья даа. Cras ingens iterabimus aeguor**. Би таны бодийг хөтлөх тэр үед та латин хэл сайн мэддэг болчихсон байна аа. Одоо бид Тортуга руу, үнэнч шударга, алдар цуутай дээрэмчин залуус руугаа явья даа. Би таныг барьцаалах гэж авчирсан юм.
– Бурхан минь! - гэж захирагч гонгинов. – Та... та намайг Тортуга руу авч явахаар шийдсэн юм уу?
– Яалаа гэж дээ! - гэж хэлээд Блад инээв. – Тийм олиггүй зүйл хийхгүй. Үгүй дээ. Намайг Порт-Ройялаас чөлөөтэй гаргахыг л би хүсч байна. Тэр ч байтугай, яриа хөөрөө сайтай байх юм бол би таныг далайгаар сэл гэж шаардахгүй. Та хараал идсэн энэ цайзын захирагч болон ахмадад ямар нэг тушаал өгсөн гэж хэлж байсан санагдах юм. Харин одоо тэр хоёрыг нааш нь дуудаад “Арабелла” өнөөдөр, үдээс хойш, албан ажлаар тэнгист гарна; хэн ч үүнд саад хийж болохгүй гэж миний дэргэд тушаа. Офицерууд чинь танд захирагддаг эсэхийг шалгахын тулд бидэнтэй бяцхан аялал хийх болно. Танаас хүсэх зүйл ердөө энэ л байна. Хэрэв та шургийн хөндлөвчнөөс дүүжлүүлэхийг хүсээгүй бол ширээний ард суугаад зурвас бичээдэх.


Коцит* - Эртний Грекийн домогт байдаг, үхсэн хүмүүсийн сүнс амьдардаг газар доорхи ертөнцийн нэгэн голын нэр.
Cras ingens iterabimus aeguor** - “Маргааш бид дахиад л хязгааргүй далайд гарна” гэсэн латин үг.


Top
   
PostPosted: May.14.13 10:26 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Хурандаа Бишоп эсэргүүцэхийг оролдож:
– Та намайг албадаж... - гээд ярьж эхлэхээр нь Блад үгийг нь эелдгээр таслав.
– Би таныг ерөөсөө албадаагүй. Хүч хэрэглээд яах юм бэ? Би танд үзэг, олс хоёрын аль нэгийг чөлөөтэй сонгох боломж олгож байна. Энэ асуудлыг зөвхөн та л өөрөө шийднэ.
Бишоп түүнийг ууртай харснаа үзгийг аваад ширээний ард сууж, чичирч буй гараараа офицерууддаа зурвас бичив. Блад түүнийг нь эрэг рүү илгээгээд хүчинд автаж ирсэн зочноо хоолонд урилаа.
– Хурандаа таны хоол идэх дур гутаагүй гэж найдаж байна.
Бишоп түүний заасан сандал дээр өрөвдөлтэйгээр суусан боловч айсандаа болоод хоол бодох сөхөөгүй байлаа. Блад ч түүнийг шахсангүй. Харин өөрөө авчирсан зоогийг амтархан идэж эхлэв. Хоолныхоо талыг ч идэж амжаагүй байтал Рэйтон орж ирээд хөлөг дээр лорд Джулиан заларч байгааг дуулгасанд түүнийг нэн даруй авчрахыг Блад хүслээ.
– Би ирэхийг нь хүлээж байсан юм. Нааш нь аваад ир.
Лорд Джулиан ихэмсэг, хахир хүйтэн байдалтай орж ирээд анхныхаа харцаар байдлыг ойлгожээ.
Блад суудлаасаа босоод:
– Ноёнтон та бидэнтэй нийлэхээр шийдсэн чинь нөхөрсөг явдал шүү - хэмээн мэндчилэв.
– Ахмад Блад аа - гэж Уэйд эрсхэн хэллээ. Таны тоглоом цагаа олоогүй мэт санагдах юм! Та ямар их эрсдэлтэй алхам хийж байгаагаа ойлгож байна уу?
– Та юу гэж хэлэх гэсэн юм бэ, эрхэм ээ? Блад Бишопын ард зогсч байсан Бенджамэн руу дохив.
– Эрхэм дээдэст сандал өгөөтөх... Хэйтон чи эрхэм дээдэс эндээ саатна гэж хэлээд завийг нь эрэг рүү явуулчих.
– Яалаа гэнэ ээ? Чөтгөр аваг! Та намайг саатуулахыг хүсээд байгаа юм уу? Та чинь солиорчихоо юу? - гэж Джулиан дуу алдав.
– Хэйтон чи жаахан хүлээж бай. Эрхэм дээдэс агсарч, чиний хэрэг гарч магадгүй... Бенджамэн чи тушаалыг сонсов уу? Дамжуулж хэлчихээд ир.
Эрхэм дээдэс уурласандаа дагжиж:
– Та юу хийх гээд байгаагаа хэлээд өгөөч - гэж шаардав.
– Би ердөө л өөрийгөө болоод залуусаа хурандаа Бишопын дүүжлүүрээс мултлах гэж хүсч байна. Та хүмүүжил сайтай хүн болохоор нөхрөө ядарсан цагт нь хаяхгүй, бидний хойноос хүрээд ирнэ гэж зөв тооцоолж. Би цайзын захирагч болон ахмадыг наашаа яаралтай ир гэсэн бичгийг эрэг рүү явуулсан. Тэд нар “Арабелла” хөлөг дээр гараад ирвэл барьцаалах ёстой бүх хүмүүс бүрдэж, бидний аюулгүй байдал бүрэн хангагдана.
– Энэ бол жигшүүртэй хэрэг - гэж лорд Джулиан шүднийхээ завсраар бувтнав.
– Тийм гэж үү? Юмыг аль өнцгөөс нь харахаас л шалтгаална даа - гэж Блад тайвуухан хэллээ: – Ер нь бол би өөрийг минь доромжилсон хүнийг шийтгэж заншсан хүн. Гэхдээ, тухайн үедээ та надад тусалж байсан, одоо өөрийнхөө эрхээр биш ч гэсэн бас нэг тус хүргэж байгааг бодолцоод таны бүдүүлэг үгийг анзааралгүй орхиё доо. Эрхэм дээдэс инээв.
– Та усан тэнэг хүн юм! Би урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй наашаа ирсэн гэж та бодсон юм биш биз? Хурандаа Бишопыг хүчээр наашаа авчирсныг цайзын захирагч мэдэж байгаа. Ахмад ч бас дуулсан. Бодоод үзээч. Тэд наашаа ирнэ гэж үү? Хөлгийг чинь суллаж явуулна гэж үү?
– Ноёнтоон. Их л харамсалтай байна даа.
– Та харамсана гэдгийг мэдээд байсан юм аа - гэж лорд Джулиан сэтгэл хангалуун хариулав.
– Тийм ээ. Гэхдээ би өөртөө харамсаагүй юм. Амбан захирагчийн амь л харамсалтай байна. Та түүнийг бараг л дүүжилчихлээ шүү дээ.
– Бурхан минь - хэмээн Бишоп дуу алдаад эмээсэндээ дагжлаа.
– Хэрэв миний онгоц руу нэг л удаа буудах юм бол бид амбан захирагчийг шургийн хөндлөвчнөөс дор нь дүүжилж орхино. Хурандаа таны эцсийн найдвар бол миний хийх гэж байгаа зүйлийн тухай тэдэнд мэдэгдэх явдал байгаа юм. Харин ноёнтон та гаргасан алдаагаа аль болох хурдан залруулахаар өөрөө явсан нь дээр байх.
– Эрэг рүү явсанаас тамд очсон нь дээр - гэж Уэйд бухимдав.
– Ухаангүй алхам хийж байна даа, ноёнтоон. Гэхдээ та хүсээд байгаа бол... таныг ятгахаа болъё. За яахав. Бас нэг барьцааны хүн нэмэгдэнэ биз. Энэ нь миний байдлыг л найдвартай болгоно. Лорд Джулиан юунаас татгалзсанаа сая л ойлгоод Блад руу гөлрөв.
– Би танд нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн болохоор бодлоо өөрчлөх юм биш биз? - гэж Блад асуув.
– Бурхныг бодоод түүний үгийг дага. Ноёнтоон, явж үз - хэмээн Бишоп шүлсээ үсчүүлэн гоншигонолоо.
– Бладын тушаасныг гүйцэтгэ. Энэ хараал идсэн далайн дээрэмчин миний хоолойноос зуурчихлаа...
Эрхэм дээдэс Бишопын зүг бахархсан гэж хэлж болмооргүй харц илгээв.
– Мэдээжийн хэрэг. Та хэрэв шаардаад байгаа юм бол... -гэснээ мөрөө хавчаад Блад руу эргэлээ: – Хэрэв та нарт арлыг орхих боломж олгох юм бол хурандаа Бишопт ямар ч гэм хор хүргэхгүй гэж танд найдаж болох уу?
– Би амлая. Бишопыг саатуулалгүй эрэг дээр буулгах болно.
Лорд Джулиан дуугаа хураасан амбан захирагчид ихэмсгээр мэхийн ёсоллоо.
– Таны тааллаар л би ийм зүйл хийх болж байна.
- Тийм ээ... Тэгэлгүй яахав! - хэмээн Бишоп дор нь зөвшөөрлөө.
- Тэгье л дээ! - Лорд Джулиан дахин мэхийн ёслоод хашлага руу явлаа.
Блад түүнийг, доор нь завь дайвалзан хүлээсээр байгаа олсон шат руу хүргэж өглөө.
– Баяртай, ноёнтоон. Өө тийм. Бүр мартах шахлаа!
– Тэр халааснаасаа илгэн цаас гаргаад Уэйд рүү сарвайв:
– Эрхийнхээ бичгийг буцааж ав. Үүнийг надад эндүүрч өгсөн гэж хэлсэн Бишопын үг зөв байжээ. Лорд Джулиан түүнийг анхааралтай ажигласнаа харц нь зөөлөрч:
– Надад их харамсалтай байна - гэж чин сэтгэлээсээ өгүүлэв.
– Нөхцөл байдал өөр байсан бол... - хэмээн Блад яриагаа эхэлснээ: – Юу ч гэхэв дээ. Та өөрөө ойлгож байгаа... Завь таныг хүлээж байна гэлээ. Хөлөө шатны эхний гишгүүр дээр тавьснаа Джулиан тээнэгэлзэв:
– Чөтгөр намайг аваг. Би юу ч ойлгохгүй байна. Яагаад та эрэг рүү өөр хүн явуулж, хөлөг дээр намайг барьцаалж үлдээхгүй байгаа юм бэ? Блад хурц цэнхэр нүдээрээ шударга зантай Уэйдийг хараад гунигтай инээмсэглэв. Тэгээд, хариу өгөх үү, болих уу гэж эргэлзсэнээ санаа нь шулуудаж бодлоо дэлгэв.
– Бид хагацаж байна. Бодлоо хэлж яагаад болохгүй гэж? Бас л нөгөө шалтгаан, ноёнтоон. Тэр шалтгаан намайг тантай хэрэлдүүлж, таныг илдээр бүлэх хүсэл төрүүлсэн юм. Урьд өмнө үйлдсэн гэм нүглээ Бишоп хатагтайн нүдэн дээр наминчлахад туслах байх гэж найдсандаа л таны эрхийн бичгийг би авсан билээ. Та үүнийг гадарлаж л байсан. Энэ нь шал дэмий зүйл байсныг сая л би ухаарлаа.
Миний итгэл найдвар өвчтэй хүний дэмийрэл байжээ. Арабелла намайг биш таныг сонгосон нь зөв юм гэдгийг бас ойлголоо. Тийм болохоор л би таныг хөлөг дээрээ үлдээж, аюулд учруулах хэрэггүй гэж бодсон юм. Тийм аюул гарч магадгүй. Биднийг буудвал өөрсдийгөө хамгаалах л болно. Аз дутвал та ч өртөж болох юм...
Лорд Джулиан мэл гайхаж Бладыг ширтэв. Түүний цэвэрхэн, гонзгой нүүр цонхийжээ.
– Бурхан минь! - гэж тэр шивэгнэлээ. – Үгүй байлгүй дээ.
– Би танд үүнийг хэлэхдээ... Чөтгөр аваг... тэр бүсгүйн хулгайч, далайн дээрэмчин гэж боддог хүн ёсорхуу, боловсон байсан тэр үеийнхээ зарим зан чанарыг авч үлдсэн гэдгийг л харуулах гэсэн юм. Арабеллагийн аз жаргал миний хувьд энэ хорвоогийн хамгийн үнэтэй зүйл. Үүнийг өөрөө мэддэг бол... намайг хааяа халуун дулаанаар дурсаж, ядахдаа залбирахдаа санаж явахсан. Ийм л байна даа, ноёнтоон. Лорд Джулиан далайн дээрэмчнийг удтал ширтсэнээ дуугүйхэн гараа сунгав. Блад гарыг нь мөн л дуугүй атгалаа.
– Би таны зөв гэдэгт эргэлзэж байна - гэж лорд Джулиан дуугарав. – Бүсгүй танд илүү сайн байж ч магадгүй.
– Энэ бол таны л бодол, ноёнтоон. Харин Арабеллагийн тухайд бол миний бодол зөв байсныг нотлох тэр зүйлийг та хийгээрэй. Үүрд баяртай!
Лорд Джулиан түүний гарыг чанга атгав. Тэгээд завинд сууж, эрэг рүү явлаа. Тэрбээр хөлгөөс холдож явахдаа тавцан¬гийн хашлага түшээд завийг ажиглаж байсан Блад руу даллалаа.
“Арабелла” нэг цагийн дараа эргийн зөөлөн салхийг ашиглаж боомтоос гарав. Цайзнаас чимээ анир гарсангүй.
Ямайкийн нэгтгэлийн нэг ч хөлөг тэднийг саатуулах оролдлого хийсэнгүй.
Лорд Джулиан хатуу тушаал гаргаж, үүргээ сайн биелүүлжээ.


Top
   
PostPosted: May.14.13 10:35 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXIV бүлэг. ДАЙН

“Арабелла” Порт-Ройялаас таван миль хөвөөд задгай тэнгист гарч, Ямайка арлын хөвөө бүдгэрэх үед дарвуулаа буулгаж, чирж явсан нэг шурагт онгоцыг татаж авчрав.
Ахмад Блад тэгээд хүчээр авчирсан зочноо олсон шат руу аваачлаа. Хэдэн цагийн турш үхтэлээ түгшсэн хурандаа Бишоп сая л нэг чөлөөтэй амьсгалав. Түүний айдас арилахын хэрээр үзэн ядалт эргээд ирлээ. Гэхдээ тэр болгоомжтой хандав.
Бишоп дотроо, Порт-Ройялд эргэж очоод Бладыг барьж мөнхийнх нь зогсоол болох цаазны тавцанд хүргэхийн тулд чадах бүхнээ хийнэ дээ хэмээн занаж байсан ч түүнийгээ гаднаа харуулалгүй сайтар нуусан ажээ.
Питер Блад хий хоосон амлалт Бишопоос нэхээгүй бөгөөд жинхэнэ далайн дээрэмчин байгаагүй, байхыг ч хүсээгүй болохоор түүнд ингэж хандсан билээ. Өширхөг бөгөөд харгис амбан захирагчийг шургийн хөндлөвчөөс боомилох аз завшаанаас татгалзах далайн дээрэмчин Карибын тэнгисээс олдох эсэх нь юу л бол. Харин Питер Блад тийм дээрэмчин биш байсан бөгөөд Бишоп Арабеллагийн ах гэдгийг мартаж чадахгүй байжээ.
Тийм ч учраас ахмад жижигхэн нүдээрээ түүнийг занал¬тайгаар ширтэж буй Бишопын шар царайг хараад инээж байв.
Ахмад Блад салахдаа:
– Сайн яваарай, эрхэм хурандаа! - гэж эелдгээр хэлсэн бөгөөд түүний зүрх сэтгэлийг ямар бодол шаналгаж байгааг амгалан царайнаас нь хэн ч мэдэх аргагүй байв. – Та хоёр ч удаа барьцаалагдаж, надад тус боллоо. Үүнийгээ гурав дахь удаа битгий давтаарай гэж танд зөвлөе. Би танд гай зовлон авчирдаг гэдгийг ухаармаар юм, хурандаа!
Залуурч Джереми Пит Бладын хажууд зогсоод амбан захирагчийн явахыг баргар царайлан харах ажээ. Түүний ард наранд борлосон догшин төрхтэй далайн дээрэмчид бөөгнөж, ахмадынх нь төмөр мэт хатан зориг л Бишопыг үзэшгүй муухай бясаа мэт бяц гишгэхэд саад болж байв. Тэд бүр Порт-Ройялд байхдаа Питер Бладад тулгарсан аюулын тухай сонссон бөгөөд хааны албанаас гарсандаа баяртай байсан хэдий ч үүссэн нөхцөл байдалд үнэн голоосоо дургүйцэж байлаа.
Тэд Бишоп гэдэг увайгүй новшид ахмад нь ингэтлээ зөөлхөн хандаж байгаад гайхаж байв. Амбан захирагч хаашаа ч харсан далайн дээрэмчдийн цоргисон харц угтаж байсан болохоор бодлогогүй хэлсэн үг үзэн ядалтыг дэвжээж, түүнийг хэн ч аврах аргагүй болно гэдгийг биеэ хамгаалах зөн билэг нь хэлээд байлаа. Тийм болохоор, хөлгийг орхихдоо тэр үг дуугарсангүй. Ахмад руу толгойгоо яаран дохьчихоод завь руу эв хавгүй буув.
Хар арьстай сэлүүрчид “Арабелла”-гийн улаан өнгөтэй их биеэс онгоцоо түлхэн холдуулж, урт сэлүүрээ барин бөгцийж, дарвуулаа дэлгээд Порт-Ройялд харанхуй болохоос өмнө хүрэхээр яаран хөдөллөө. Нүсэр том биетэй Бишоп зузаан уруулаа тас жимийж, чанасан хавч мэт татвалзаж, хитгэн дээр толгойгоо гудайлган суух ажээ.
Хорсол, өшөөгөө авах хүсэл түүнийг эзэмдэж, айдас, дүүжлүүрээс гайхамшигтайгаар аврагдсанаа ч ор тас мартчихжээ.
Порт-Ройялын далан дээр, намхан бөгөөд шүдэрхэг ханатай цайзны хажууд хошууч Мэллэрд, лорд Джулиан хоёр хүлээж байв. Тэдний санаа уужирч, хурандаа эрэг дээр гарахад туслав.
Мэллэрд шуудхан уучлал гуйлаа.
– Эрхэм ээ. Таны энх тунх байхыг харахад таатай байна! Би Бладын онгоцыг живүүлэх ёстой байсан юм. Гэвч лорд Джулианаар дамжуулсан таны тушаал саад болчихлоо. Хэрэв Бладыг саатуулалгүй явуулах юм бол танд тэр гэм хор хүргэхгүй гэж эрхэм дээдэс нотлоод байсан юм. Үнэнийг хэлэхэд, жигшүүртэй далайн дээрэмчний амлалтанд эрхэм дээдэс итгэж, гоомой зүйл хийж байна даа гэж бодож байлаа шүү...
Эрхэм дээдэс хошуучийн уран үгийг:
– Тэр амласнаа хэнээс ч дутахгүй биелүүлдэг - хэмээн таслав. Лорд Джулиан гутарч гүйцээд байсан болохоор энэ үгээ мөс шиг цэвдгээр, дориун дүр үзүүлэн хэлсэн ажээ. Тэр гадаад хэргийн сайдад өөрийнхөө даалгаврыг гялалзтал биелүүлсэн тухай нэгэнт мэдэгдчихсэн болохоор энэ нь ердөө цаг зуурын амжилт байсныг хүлээж, нэмэлт мэдээ илгээхээс өөр аргагүй болсон байлаа. Ядаж байхад далайн дээрэмчинд итгэснийг нь хошууч Мэллэрд шоолж, жуумалзаад байхаар нь дуугаа өндөрсгөв:
– Миний хэрэгжүүлсэн ажиллагааны үр дүнд хурандаа Бишопыг амьд мэнд суллаж авлаа. Үүнтэй харьцуулах юм бол таны санал бодол сохор зоосны ч үнэгүй. Үүнийг та ойлгох хэрэгтэй! Хошууч Мэллэрд егөөдөж:
– Таны тааллаар л болъё, эрхэм дээдэс ээ. Хурандаа маань ашгүй амьд мэнд эргээд ирлээ. Харин ахмад Блад дахиад л дээрэм тонуул хийгээд эхэлнэ дээ - гэж шүднийхээ завсраар агаар сийгүүлэн өгүүлэв.
– Одоо би энэ асуудлыг хэлэлцэх бодолгүй байна.
Энэ зуур үг солих сөхөөтэй болсон Бишоп ярианд оролцож:
– Гайгүй дээ! Нэг их удахгүй! - гэж архирав. – Би өөрийнхөө бүх хөрөнгийг, эцсийнхээ зоосыг ч хайрлахгүй үрнэ. Энэ жигшүүртэй этгээдийг баривчилж олсон зангиа зүүлгэхээс нааш миний санаа амрахгүй дээ. – Уурлаж хорссондоо түүний нүүр минчийтэл улайж, санчигных нь судас гүрийсэн байлаа.
Тэр амьсгаагаа дарж аваад хошуучид: – Та лорд Джулианы үгийг дагаснаараа зөв зүйл хийсэн байна гэв. – Мэллэрдийг ингэж магтсанаа Уэйдийг сугадаж: – Явцгаая, ноёнтоон. Бид нөхцөл байдлыг шүүн тунгаах шаардлагатай байна гэв. Арабелла тэсч ядан хүлээж байсан өргөө рүү тэд хөдлөв. Бүсгүй ахыгаа хараад зөвхөн түүний төлөө бус, бас Бладын төлөө зовниж байсан сэтгэл нь сая л нэг онгойв.
Тэгээд лорд Джулиантай мэндэлж:
– Та өөрийгөө их эрсдэлд орууллаа даа - гэж нухацтай өгүүллээ. Хариуд нь Джулиан хошууч Мэллэрдэд хэлсэн үгээ давтаж, ямар ч эрсдэл байгаагүй хэмээн хариулсан ажээ. Бүсгүй түүнийг гайхан харав. Уэйдийн язгууртан шинжийн зууван нүүр ердийнхөөсөө илүү бодлогоширсон харагдах бөгөөд бүсгүй асуусан байдалтай ширтэж байгааг тэр анзаарлаа.
– Хурандаа Бишопт хор хүргээгүй нөхцөлд цайзны хажуугаар саад учруулалгүй гаргана гэж бид амласан юм.
Бүсгүйн гунигтай нүүрэнд инээмсэглэл тодорч, хацар нь ялигүй ягаарав. Тэгээд энэ сэдвээр ярих гэсэн боловч амбан захирагчийн сэтгэл санаа огт өөр тийш чиглэсэн байжээ. Блад хэлсэн үгэндээ хүрч, түүний ачаар амьд үлдсэнээ тэр мартаж, ахмадын үгэнд итгэж болох тухай дурсмагц дургүйцэн шуухинаж эхэлсэн ажээ.
Бишоп үдшийн зоогон дээр, дараа нь ч бас үргэлжлүүлээд Бладыг баривчлах өөрийн төлөвлөгөө, түүнийг ямар аймшигтайгаар тарчлаах тухай ярьж гарлаа. Хурандаа зогсоо зайгүй дарс хөнтөрч, яриа нь улам бүдүүлэг, заналхийлэл нь улам аймшигтай болсоор байлаа.
Эцсийн эцэст Арабеллагийн тэсвэр алдарч, цурхиран уйлахгүйг хичээсээр ширээний араас яаран босов. Уг нь Бишоп зээ дүүгийнхээ хажууд өөрийнхөө мөн чанарыг нээх нь ховор боловч тэр шөнө хэтрүүлэн уусан дарс эдлэнгийн харгис эзний амыг задласан ажээ.
Лорд Джулиан ч гэсэн Бишопын жигшмээр зан байдлыг арайхийн тэсч байсан болохоор уучлал гуйгаад Арабеллагийн араас явчихлаа. Ахмад Бладын захиасыг дамжуулахад тэр шөнө боломжийн санагдсан болохоор Уэйд бүсгүйг хайв. Гэвч Арабелла унтахаар явчихсан болохоор лорд Джулиан тэвчиж ядаж байсан хэдий ч өглөө хүртэл хүлээхээс өөр аргагүй болжээ.
Маргааш нь, халуу шатахаас өмнө, цэцэрлэгийн азалий цэцгэсийн дунд Арабелла байхыг тэр цонхоор олж харав. Хүүхнүүдийн дундаас гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг бүсгүй, цэцгэсийн сор болсон азалий хоёр гайхамшигтай зохицжээ. Уэйд гүн бодолд автсан бүсгүй дээр бушуухан явж очвол Арабелла инээмсэглэж өглөөний мэнд хүргэв. Лорд Джулиан ч ахмад Бладын үгийг дамжуулах даалгавар авснаа хэллээ.
Бүсгүй догдлон чих тавьж, уруул нь үл мэдэг чичигнэхийг Уэйд анзаарав. Өчигдөр орой зүгээр байсан Арабеллагийн нүд хөнхийн хөхөрч, царай нь цайж, гунигтай болсныг тэр бас ажиглаж амжлаа.
Тэд цэцэрлэгийн задгай талбайгаас явж анхилам үнэрт зүржийн моддын сүүдрийг чиглэв. Лорд Джулиан бүсгүйг бахархан ширтэж, гунхалзсан гуалиг биетэй, түүний улиг болсон амьдралыг нь гийгүүлж чадах, хүсэн мөрөөдсөн хонгор ялдам бүсгүй болохыг нь анзааралгүй өдий хүрснээ ойлгож ядан ширтэх ажээ.
Элгэн хүрэн өнгийн зөөлхөн үс нь эгдүү хүрмээр гялалзаж, сүүн цагаан өнгөтэй урт хүзүү рүү нь унжсан торго мяндас мэт урт тугууд сэтгэл татмаар уран яруу болохыг ч тэр бас анзаарлаа. Бүсгүй нимгэн, гялгар даавуугаар оёсон даашинз өмсч, дөнгөж сая хугалж авсан, цус шиг час улаан өнгөтэй сарнай цэцэг энгэртээ хатгасан харагдана.
Тэр гайхамшигтай өглөө нээсэн Арабеллагийн дүр төрх Уэйдийн сэтгэлд хоногшиж, хожим нь бүсгүйг энэ л байдлаар нь дурсан санадаг байсан билээ.
Тэд дуугүйхэн алхсаар моддын сүүдэрт орлоо.
– Та ямар нэгэн даалгаврын тухай ярьсан санагдах юм – гэж бүсгүй хэлээд тэвчээр алдаж байгаагаа харуулчихлаа.
Лорд Джулиан займчиж, буржийлгасан хиймэл үсээ дэмий илбэж, юу гэж хэлэхээ мэдэхээ болиод, яриагаа яаж эхэлье дээ гэж толгойгоо гашилгав.
Тэгээд эцэст нь:
– Тэр надаас хүссэн... Та урьд нь мэддэг байсан ёсорхог эрээс... бага сага зүйл үлдсэн шүү гэж танд дамжуулахыг гуйсан юм аа.
– Одоо ийм шаардлага байхгүй ээ - гэж бүсгүй гунигтайхан хариулав. Бүсгүй өчигдөрхөн бүхнийг огт өөрөөр төсөөлж байсныг Уэйд мэдэхгүй байсан болохоор:
– Би бодохдоо... Та түүнд шударга бус хандсаныг би мэдэж байна. Арабелла хар нүднийхээ харцыг Джулианаас салгалгүй ширтэв:
– Та түүний дамжуулсан үгийг надад хэлээдэхвэл би учрыг нь олчихож магадгүй л юм...
Лорд Джулиан бантаж гүйцэв. Энэ хэрэг маш ээдрээтэй болохоор их болгоомжтой хандах хэрэгтэй байлаа. Тэгээд ч ахмад Бладын өгсөн даалгаврыг биелүүлэхээс гадна түүнийг нь өөрийнхөө эрх ашигт зохицуулан ашиглах бодолтой байсан юм. Эрхэм дээдэс эмэгтэйчүүдтэй харьцах туршлага ихтэй, ихэс дээдсийн хатагтай нартай биеэ барилгүй, чөлөөтэй харьцдаг атал одоо алс буйд эзэмшлийн эдлэнгийн эзний зээ дүү - шулуухан бөгөөд цагаан санаатай бүсгүйн өмнө аягүйрхэн ичингүйрэх ажгуу.
Тэр хоёр модтой гудамжаар дуугүйхэн явсаар өргөө рүү хүргэдэг замын уулзварт хүрэв. Энд гялгар далавч нь хондон улаан туяатай, гарын алга шиг том гоёмсог эрвээхэй эрвэлзэн нисч харагдана. Эрхэм дээдсийн тэнэсэн харц эрвээхэйн бараа тасартал хойноос нь дагав. Дараа нь хариу өглөө.
– Ярихад хэцүү байна аа, аянга намайг ниргэг! Энэ хүн илүү дотно харьцвал зохих гавьяатай хүн. Энүүхэндээ ярихад ахмад Блад өөрийгөө өөрчлөхөд нь бид саад хийчихлээ. Ах чинь хорслоо орхиж чадахгүй байна. Харин та... та... эзэн хааны албанд орж, хийсэн нүглээ наминчилж болно гэсэн атал үнэхээр алба хаахаар нь тэр наминчлалыг нь тоож үзсэнгүй. Таныг аврах гэсэндээ ийм шийдвэр гаргасан гэдгийг сайн мэдэж байсан хэр нь ингэж хандлаа. Бүсгүй лорд Уэйдэд царайгаа харуулахгүйн тулд эргэж харав.
– Би ойлголоо. Одоо л ойлгож байна - хэмээн бүсгүй зөөлхөн хэлээд хэсэг зуур дуугаа хурааснаа асуулт тавилаа:
– Харин та? Энэ явдалд та ямар үүрэг гүйцэтгэв ээ? Та яагаад бидэнтэй нийлж, түүний амьдралыг баллахад оролцсон юм бэ?
– Миний үүрэг гэнэ ээ? – Тэр дахин тээнэгэлзэж, айж байгаа зүйлээ бушуухан хийхээр яарсан хүнтэй адил урагш ухасхийв. Хэрэв би түүнийг зөв ойлгосон бол миний идэвх муутай оролцоо ч их нөлөөлсөн байх... Би ердөө л түүний үгийг дамжуулж байгааг битгий мартаарай гэж гуйя, хатагтай Арабелла. Би өөрөөсөө нэг ч үг нэмээгүй... Тэр хэлэхдээ, би хажууд чинь байсан явдал өөрийнхөө нэр төрийг таны нүдэн дээр сэргээхэд хүндрэл учруулсан гэсэн. Харин танд нүглээ наминчлахгүй юм бол гэмээ цагаатгана гэдэг нь түүний хувьд учир утгагүй зүйл байгаа юм.
Бүсгүй түүний нүд рүү түгшүүртэй харж, учрыг нь ойлгохгүй хөмсгөө зангидав.
– Та миний хажууд байсан болохоор тэр нэр төрөө сэргээж чадаагүй гэж хэлсэн гэл үү? - гэж дахин асуув. Энэ үгнийхээ учрыг тайлбарлаж өгөхийг бүсгүй хүсээд байгаа нь ойлгомжтой байлаа. Тэгэхээр нь Уэйд тэвдэн улайж, сандчин будлиж байж бүсгүйд тайлбарлав.
– Блад энэ тухай их хачин юм хэлсэн... Түүний хэлснээр бол би найдаж болмоор мэт... Гэхдээ би итгэж чадахгүй л байна... Би хээнцэр хүн биш гэдгийг бурхан гэрчилнэ. Тэр хэлэхдээ... Ер нь танд эхнээс нь ярьсан нь дээр юм шиг байна. Тэгвэл та намайг ойлгох байх. Би ахыг чинь нэн даруй суллахыг шаардахаар хөлөг рүү нь очсон юм. Блад намайг дооглож инээсэн. Учир нь, хурандаа Бишоп түүний аюулгүй байдлын баталгаа байсан юм. Би хөлөг рүү нь очсоноороо багаар бодоход хурандаа Бишоптой дүйцэх үнэ цэнэтэй бас нэг барьцааны хүнтэй болгосон. Гэсэн хэдий ч ахмад намайг явуулахыг хүссэн юм. Тэр дараа нь гарч болох уршгаас нь айгаад намайг явуулсан юм биш. Үгүй дээ. Тэр ерөөсөө юунаас ч айдаггүй хүн. Тэр намайг хүндэлдэг болохоор явуулсан юм биш. Харин ч эсрэгээр, миний аюулгүй байдалд санаа зовж байсан тэр шалтгаанаар намайг үзэн яддагаа шулуухан хэлсэн... Лорд Джулиан хормын зуур түгдэрснийг бүсгүй ашиглав.
– Би ойлгохгүй байна. Яриа чинь нэг л уялдаагүй мэт санагдах юм...
– Зөвхөн санагдаж байгаа юм аа... Арабелла минь. Учир нь гэвэл тэр хөөрхий залуу... танд дурлаж зүрхэлсэн юм байна лээ.
Бүсгүй дуу алдаж, зүрхээ алгаараа дарлаа. Түүний зүрх цээжиндээ багтаж ядан булгилах ажээ. Тэгээд лорд Джулианыг гайхан харлаа.


Top
   
PostPosted: May.14.13 10:39 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
– Би... би таныг айлгачихав уу? - гэж Уэйд бодлогоширон асуув. Би ингэх ч болов уу гэж эмээж байсан юм. Гэхдээ, танд бүгдийг нь ойлгуулахын тулд үүнийг хэлэхээс өөр аргагүй байлаа.
– Яриагаа үргэлжлүүл - гэж бүсгүй хүсэв.
– Тэгье. Тэр намайг тантай учраа ололцоход саад болох хүн гэж бодсон байна лээ. Ахмад надтай халз тулалдаан хийж, дуртайяа устгах байсан. Гэвч миний үхэл танд гуниг авчирна гэж боджээ. Таны аз жаргал түүний хувьд энэ хорвоогийн хамгийн үнэтэй зүйл болохоор намайг барьцаалан үлдээхээс сайн дураараа татгалзсан. Хэрэв түүнийг саатуулж, би тулалдааны үед үрэгдсэн бол... та намайг... харамсан уйлж ч магадгүй л юм. Тэр үүнийг бас л хүсээгүй.
Би түүний үгийг тэр хэвээр нь дамжуулая. Та түүнийг хулгайч, далайн дээрэмчнээр нь дуудсан, хоёр хүний дундаас намайг илүүд үзсэн бол таны сонголт зөв болжээ гэж хэлсэн. Тийм болохоор л тэр надад хөлгөөс явахыг санал болгож, намайг эрэг дээр гаргахыг өөрийнхөө хүмүүст тушаасан юм. Арабелла нулимс цийлэгнэсэн нүдээрээ түүнийг харлаа.
Уэйд амьсгалаа хурааж бүсгүй рүү алхам ойртоод гараа сунгав.
– Түүний зөв үү, Арабелла? Миний аз жаргал таны хариултаас хамаарах болжээ.
Бүсгүйн нүдэнд нулимс хурж, түүнийг дуугүйхэн ширтэв. Бүсгүй дуугаа хураасан болохоор Уэйд зүрхлэн ойртож чадсангүй.
Түүнийг шаналгаатай эргэлзээ нөмрөн авлаа. Харин бүсгүйг ярьж эхэлмэгц энэ эргэлзээ хичнээн зөв байсныг дорхноо мэдрэв.
Джулианы хэлсэн үгнээс Блад өөрт нь сэтгэлтэй гэсэн тэрхэн хэсэг нь бүсгүйн оюун ухаанд хүрч, хадгалагдан үлдсэн нь Арабеллагийн хариултаас илэрхий ажээ.
– Тэр ингэж хэлсэн гэж үү? - хэмээн бүсгүй дуу алдав.
– Бурхан минь!
Арабелла нүүрээ буруулаад зүржийн моддын сиймхийгээр асар том боомтын усан мандал, алсад сүүмийх толгодыг ширтлээ. Хэдэн мөч өнгөрөв. Уэйд бүсгүй юу хэлэхийг зүрх алдан хүлээх ажээ.
Арабелла аажуухан, бодлогоширсон янзтай ярьж эхлэв:
– Өчигдөр орой миний ах уур хорсолдоо багтарч байхад өшөөгөө авах мугуйд хүсэл хүний муу чанар гэж бодлоо. Хорссон хүн өөрийнхөө үйл хөдлөлийг зөвтгөхийн тулд солиордог юм байна. Би Питер Бладад тохсон тэр аймшигт явдлуудад хэтэрхий гэнэхэнээр итгэж дээ. Өчигдөр тэр Сен-Николад таны сонссон Левасёртой холбоотой түүхийн учрыг тайлбарлаж өгсөн юм. Харин та сая... шударга, ёс зүйтэй хүн гэдгийг нь баталлаа... Зөвхөн маш сайн хүн л ингэж чадна...
– Би ч гэсэн тэгж бодож байна - гэж лорд Джулиан зөөлхөн хэллээ.
Арабелла хүндээр санаа алдав.
– Бид хоёрын бодол одоо хэнд ч хэрэггүй болжээ - гэж бүсгүй хэлээд дахиад л санаа алдлаа. – Би өчигдөр дэмий юм яриагүй бол тэр аврагдаж болох байж гэж бодохоор харамсалтай байна! Явахаас нь өмнө ярилцах боломж олдсон ч болоосой! Түүнийг ганцаараа эргээд ирнэ гэж бодоод би хүлээж байсан юм. Гэтэл ахтай хамт ирсэн. Би түүнтэй дахиж уулзахгүй гэдгээ мэдсэнгүй. Харин тэр одоо дахиад л хөөгдмөл хүн, дахиад л далайн дээрэмчин болчихлоо. Хэзээ нэгэн цагт тэр тэртэй тэргүй баригдаж, дүүжлүүлэх болно. Үүнд би, зөвхөн би л буруутай!
– Үгүй дээ. Цорын ганц гэмтэн бол хорсож зөрүүдлэсэн ах чинь л байгаа юм. Өөрийгөө юунд ч битгий буруутга. Арабелла түүн рүү яаран эргэвэл нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хэвээр л байлаа.
– Та ингэж ярьж яаж чадаж байна аа? - гэж бүсгүй дуу алдав. – Би буруутай гэж тэр өөрөө танд хэлсэн шүү дээ. Би түүнийг яаж доромжилсон, яаж шударга бус хандсан тухай тэр өөрөө танд ярьсан шүү дээ. Энэ нь үнэн гэдгийг би одоо ойлгосон.
– Арабелла, битгий гутар. Надад итгэ. Би түүнийг аврахын тулд чадах бүхнээ хийнэ - гэж лорд Джулиан бүсгүйг тайвшруулав.
Бүсгүйн сэтгэл хөдөлж, амьсгал нь давчдаад: – Үнэн үү? - гэж итгэлтэйгээр дуу алдлаа. – Та амлаж байна уу?
Бүсгүй гарыг нь шүүрч аваад атгалаа.
- Танд амлая! Надаас хамаарах бүхнийг хийнэ - гэж Уэйд хэлээд бүсгүйн гарыг атгаж, намуухнаар: – Арабелла, та миний асуултанд хариулсангүй гэв.
- Ямар асуулт? – Бүсгүй түүнийг солиотой хүн байгаа аятай гайхан харах ажээ. – Питерийн хувь заяа шийдэгдэж байхад асуулт ямар хэрэгтэй юм бэ?
– Зөвхөн надтай, миний ирээдүйтэй холбоотой тэр асуулт? - гэж лорд Джулиан сануулав:
– Би мэдмээр байна... Бладын бодсон тэр зүйл... үнэн үү... би танд огт хамаагүй юм гэж үү? Бүсгүйн царай дорхноо хувирахыг тэр олж харлаа.
– Огт хамаагүй гэж үү? - хэмээн бүсгүй асуултыг давтав.
- Бид сайн нөхөд. Цаашдаа ч сайхан найзлана гэдэгт итгэж байна.
- Сайн нөхөд гэнэ ээ? -хэмээн цөхөрч эмгэнэсэн хоолойгоор Уэйд дуугарав. Арабелла минь. Би ердийн үерхэлээс илүү зүйл хүсч байна. Та Питер Блад эндүүрч гэж хэлэх гээд байгаа юм биш биз?
Бүсгүйн царай түгшүүртэй болов. Тэгээд өөрийнхөө гарыг суллахаар зөөлхөн оролдлоо. Эхлээд Уэйд гарыг нь тавихгүй байсан боловч энэ нь хүчэрхийлэл гэдгийг ойлгоод атгасан хуруугаа суллаж:
– Арабелла! - хэмээн шаналан дуу алдлаа.
– Би таны найз хэвээр үлдэнэ ээ, лорд Джулиан. Зөвхөн найз чинь байх болно.
Эрхэм дээдсийн хүсэл мөрөөдөл нурж, гэнэтхэн зовлонд унах шиг болов. Тэр өөртөө найддаг хүн биш байсан бөгөөд түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг байв. Гэхдээ тэр ямар нэг зүйлийг ойлгож чадахгүй л байлаа. Бүсгүй найзлахаа амласан. Гэтэл тэр эдлэнгийн эзний зээ дүү зүүдэндээ ч үзэж чадахгүй тийм тансаг амьдралыг үзүүлж чадах байв. Харин бүсгүй түүнээс нь татгалзаж, найзлая гэж ярьж байдаг. Тэгэхээр Питер Блад эндүүрчээ. Тэгвэл... Арабелла... Яасан байх вэ? Тэр бодлоо таслав. Ингэж тааварлах хэрэг байна уу? Сэтгэлийнхээ шархыг сэдрээх ямар хэрэг байна? Үгүй ээ. Түүнд тодорхой хариулт хэрэгтэй.
Тэгээд тэр шулуухан:
– Тэр хүн чинь Питер Блад юм уу? - гэж асуув.
– Питер Блад аа? - гэж бүсгүй давтсан ч асуултын утгыг ойлгосонгүй. Харин ойлгосны дараа нүүр нь улайж: – М... мэдэхгүй - хэмээн түгдчив.
Энэ хариулт үнэн гэдэг нь юу л бол. Өнөө өглөө нүдний цагаа унах мэт явдал болж, Питер Блад хүмүүст яаж ханддагийг бүсгүй сая л ойлгожээ. Ганцхан хоногоор хожимдсон энэ ухаарал бүсгүйг хөөрхийлөл болон уйтгар гунигаар дүүргэлээ. Лорд Джулиан эмэгтэйчүүдийг цаашдаа эргэлзээд байхааргүй сайн мэддэг байсан юм. Тэр тохитой хүн байсан болохоор хэлсэн үгнээсээ ичсэн бөгөөд нүдэнд нь гялалзах уур хилэнгээ нуух гэж толгойгоо бөхийлгөв.
Гэхдээ, ихэнх хүний нэгэн адил, байгалаас заяасан мөн чанар нь хүмүүжлээс нь илүү хүчтэй байсан болохоор үүнээс хойш бараг л хүсэл зоригийнхоо эсрэг, жигшүүртэй гэж хэлж болохоор зүйлийг хийж эхэлсэн билээ. Та хүндэтгэж эхэлсэн байж ч болох энэ хүний тухай ингэж бичих болсон нь тоогүй. Гэвч өөрийнхөө өрсөлдөгчийг устгах хүсэл Питер Бладад талархах сэтгэлийг шахсан нь яахын аргагүй үнэн билээ.
Тэрбээр өөрийнхөө бүх нөлөөг Бладыг хамгаалахад ашиглана гэж Арабеллад амласан. Тэгсэн атал амлалтаа мартаад зогсохгүй, Арабеллагийн эзгүйд ахыг нь хатган үймүүлж, далайн алдартай дээрэмчнийг баривчилж, улмаар цаазлах төлөвлөгөө боловсруулахад нь туслах болсон нь харамсалтай. Хэрэв лорд Уэйдэд ийм ял тулгасан бол өөрийнхөө ажил үүргийг л биелүүлсэн гэж нотлохыг оролдох байсан биз. Тэгэхэд нь, түүний үүрэг хариуцлага хардалтанд хүлэгджээ гэж хариулбал зүйд нийцэх байсан биз ээ.
Хэдэн хоногийн дараа ямайкийн нэгтгэл далайд гарахад лорд Джулиан дэд адмирал Крофордын манлай хөлөг дээр хурандаа Бишопын хамт хөвж явлаа. Уг нь энэ аялалд оролцох ямар нэг шаардлага тэдэнд байгаагүй юм. Түүгээр ч барахгүй, амбан захирагчийнх нь үүрэг Бишопыг эрэг дээр үлдэхийг шаардаж байв. Харин лорд Джулиан усан онгоцон дээр ямар нэгэн тус хүргэж чадахгүй гэдгийг та бид мэдэж байгаа шүү дээ.
Гэсэн хэдий ч, аль аль нь албан тушаалаа хувийнхаа зорилгод ашиглаж, ахмад Бладыг ангуучлахаар морджээ. Ерөнхий зорилго тэднийг холбож, нөхөрлөлтэй төстэй харьцаа үүссэн байв. Нөхцөл байдал өөр байсан бол хүмүүжил болон хүсэл эрмэлзэл нь огт өөр ийм хүмүүс ойртон дотносох боломжгүй байхсан.
Ингээд ангуучилж эхэлжээ. Тэд Гаити арал орчмын усыг хэрж, Салхины дээдэх хоолойд ажиглалт хийж, борооны улирал эхэлчихсэн болохоор их зүдэрчээ. Гэсэн хэдий ч ангуучлал үр дүнгүй өнгөрч, тэд сарын дараа Хуучин ертөнцөөс ирсэн таагүй мэдээ тэднийг хүлээж байсан Порт-Ройялд гуяа ганзагалсаар хүрч ирлээ.
Людовик XIV-ийн ихэрхэг зан Европт дайны галыг асаасан байлаа. Францын цэргүүд Рейн орчмын мужуудыг цөлмөж, Францын галзуурсан өнгөлзлөгөөс өөрсдийгөө хамгаалахын тулд нэгдсэн улсуудтай Испани улс нийлэв. Тэгээд ч энэ нь хамгийн муу мэдээ биш байлаа. Яков хааны догшин хэрцгий дарлалд туйлдсан Английн ард түмэн иргэний дайн дэгдээсэн тухай цуурхал газар авлаа.
Вильгельм Оранский Англид очих урилга авсан тухай мэдээ ч сонсогдов. Өдөр хоног улиран өнгөрч, Англиас ирсэн усан онгоц бүр Порт-Ройялд шинэ шинэ мэдээ авчрах болов. Вильгельм Англид ирээд хаан ширээнд заларч, харин Яков шинэ хаантай тэмцэхэд нь туслахаар амласан Франц руу зугтаасныг 1689 оны гуравдугаар сард Ямайкад мэдсэн байна.
Энэхүү мэдээ Сэндерлендийн хамаатныг баярлуулаагүй нь мэдээж. Удалгүй Вильгельм хааны гадаад хэргийн сайдаас захидал ирэв. Сайд түүндээ, Францтай дайтаж эхэлсэн явдал нь эзэмшил нутагт ч тусгалаа олох ёстой гэсэн байлаа. Үүнтэй холбоотойгоор генерал-амбан захирагч Уиллогби болон ямайкийн нэгтгэлийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор адмирал ван дер Кэйлений удирдсан хөлгүүдийг Вест-Инд рүү илгээсэн ажээ.
Амбан захирагчаар хэвээр нь үлдээсэн ч Порт-Ройялд дураараа дургидаг цаг нэгэнт өнгөрснийг хурандаа Бишоп ойлгов. Өөртэй нь хамаатай мэдээ ирээгүй болохоор лорд Джулиан юу хийхээ ч мэдэхээ больжээ. Иймд тэр Арабеллаг өөрийн болгох санаа өвөрлөж, хурандаа Бишоптой бүр ч илүү сүжрэн нөхөрлөх болов. Харин хурандаа улс төрийн үйл явдлууд түүнийг огцроход хүргэхвий хэмээн болгоомжилж, лорд Джулиантай ургийн холбоо тогтоохыг бүр ч их мөрөөдөх болжээ. Учир нь, Уэйд шиг язгууртны байр суурь ганхахгүй гэдгийг тэр сайн ойлгож байсан юм.
Товчхон хэлэхэд, тэд бүрэн дүүрэн ойлголцсон болохоор лорд Джулиан хурандаад Блад, Арабелла хоёрын тухай мэддэг бүхнээ ярихаар шийдэв.
– Бидэнд ахмад Блад л саад болоод байна. Бүсгүй түүнд сэтгэлтэй.
- Та солиоров уу? - гэж Бишоп дуу алдав.
- Ийм дүгнэлтэнд хүрэх үндэслэл танд мэдээжээр байгаа - гэж эрхэм дээдэс гунигтайхан хэллээ.
– Гэхдээ би эрүүл ухаантай байна. Үнэн гэдгийг мэдэж байгаа болохоор л ингэж хэлсэн юм.
- Мэдэж байгаа гэнэ ээ?
- Тийм ээ. Арабелла өөрөө надад хэлсэн юм.
– Ямар ичдэггүй золиг вэ! Бурхандаа андгайлая. Би өөрийнхөөрөө болгоод өгнө өө.
– Битгий тэнэглээд бай, Бишоп оо! – Зэвүүцэн хэлсэн энэ үг хүний наймаачны омгийг ямар ч гуйлтаас түргэн дарав.
– Ийм зантай бүсгүйг номхруулахад ямар ч сүрдүүлэг нэмэр болохгүй. Тэр юунаас ч айдаггүй. Хэрэв та миний төлөвлөгөөг бүрмөсөн нураая гээгүй бол амаа хамхиж, энэ хэрэгт хошуу дүрэх хэрэггүй.
– Битгий оролц гэнэ ээ? Бурхан минь. Тэгээд яах болж байна?
– Сонсож бай. Арабелла хатуу бүсгүй. Та зээ дүүгээ сайн мэддэггүй юм шиг байна. Блад амьд байсан цагт Арабелла хүлээх л болно.
– Блад үхчихвэл ухаан ордог болов уу?
– Одоо л та эрүүл сэтгэж эхэлж байна - гэж Джулиан түүнийг магтлаа. – Энэ бол бид зорьсондоо хүрэх анхны чухал алхам юм. Бишоп:
– Тэгээд ч, үүнийг хийх боломж бидэнд бий! - гэж урамтай¬гаар дуу алдлаа. Францтай явуулж буй дайнаас болж Тортугад хамаатай бүх хоригийг цуцалсан. Улс орны эрх ашгийн үүднээс Тортуга руу халдах хэрэгтэй. Ялалт байгуулснаар бид шинэ засгийн газарт хэн болохоо таниулж чадна.
– Яамаар ч юм бэ дээ? - гэж үглэснээ эрхэм дээдэс бодлогоширов.
– Танд бүх зүйл ойлгомжтой болсныг харж байна - гэснээ Бишоп зэвүүн инээв. – Удаан бодох хэрэг алга. Бид нэг сумаар хоёр туулай буудна. Тэр жигшмээр новшийн ичээнд очоод Тортугааг балгас болгож, хараал идсэн далайн дээрэмчнийг барьж авъя.
Тэд хоёр хоногийн дараа, өөрөөр хэлбэл Бладыг Порт-Ройялаас явснаас хойш барагцаалбал гурван сарын дараа, бүх нэгтгэлээ болон хэд хэдэн туслах онгоц аваад баригддаггүй дээрэмчнийг ангуучлахаар далайд дахин гарлаа.
Бишоп Ямайка арлаас холдох тохиромжтой шалтаг гаргахын тулд Арабелла болон бусад хүнд Гаити арлын францын хэсэг рүү довтлох бодолтой байгаа гэсэн ойлголт өгсөн ажээ. Ийм түгшүүртэй үед үүрэг хариуцлага нь хурандааг Порт-Ройялд баттай хадах ёстой баймаар. Гэтэл тэр хариуцлага нь хүний хамгийн хэрэггүй бөгөөд ялзарсан зан болох өшөө хорслын гүнд живжээ. Замд гарсан эхний шөнө дэд адмирал Крофордын нэгтгэлийн манлай хөлөг “Император”-ын цэлгэр тасалгаа архины мухлаг болон хувирав. Бишоп үхтлээ согтож, дарсанд манарсан тархинд нь ахмад Бладыг гартаа оруулах хүсэл мөрөөдөл эргэлдэх ажгуу.


Top
   
PostPosted: May.14.13 10:47 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXV бүлэг. ЛЮДОВИК ХААНЫ АЛБАНД

Дээрхи үйл явдлаас барагцаалбал гурван сарын өмнө ахмад Бладын хөлөг ширүүн салхинд хөөгдөн Кайоны боомтод хүрээд тэндээ зангуугаа хаяв. Тэр Порт-Ройялаас хашир чоно Волверстоноор удирдуулан өмнөхөн нь замд гарсан цэргийн далбаат онгоцноос түрүүлээд ирчихсэн байлаа. Ахмад Бладын сэтгэл шаналан тарчлах ажээ.
Түүний нэгтгэлийн дөрвөн хөлгийн долоон зуун хүнтэй баг өндөр байц хадаар хүрээлэгдсэн боомтод өөрийнхөө ахмадыг хүлээж байв.
Дээр миний дурьдсанчлан, Бага Антилын арлуудын хажууд дайрсан шуурганы үед тэд салаад, түүнээс хойш далайн дээрэмчид толгойлогчоо хараагүй ажээ. Тэдний ихэнх нь Бладын хувь заяаны төлөө зовниж эхлээд байсан болохоор “Арабелла”-г чин сэтгэлээсээ баярлан угтжээ. Түүнийг хүндлэн ёслолын буудлага хийж, усан онгоцуудаа далбаагаар чимэв. Хотын бүх оршин суугчид хөөрөөд боомтын далан дээр цуглажээ. Эрээн мяраан хувцастай, олон үндэстэн ястны эрэгтэй, эмэгтэй хүмүүс алдартай далайн дээрэмчинд баяр хүргэв.
Блад олон түмнийг гонсойлгохгүй гэсэндээ эрэг дээр гарсан бололтой. Тэр баргар царайлан инээж, дуулгах олигтой мэдээ байхгүй байсан болохоор дуугүй байхаар шийдсэн ажээ. Тэгээд ч Волверстон эргээд ирмэгц түүнийг ирсэнд хөөрөн баярлаж буй хүмүүс хараан зүхэж эхлэх байв.
Боомтын далан дээр түүнийг ахмад Хагторп, Кристиан, Ибервиль болон хэдэн зуун дээрэмчин угтлаа. Блад угтагсдын мэндчилгээг тасалж, асууж шалгаагаад эхлэхээр нь тэдний сонирхлыг бүрэн хангаж чадах Волверстон ирэхийг хүлээ гэжээ. Ахмад тэднээс мултраад усан цэргүүд, эдлэнгийн эзэд, англи, франц болон голландын худалдаачид, Гаити арлын жинхэнэ анчид, хожим нь далайн дээрэмчид болсон анчид, модчид, улаан арьстанууд, жимс наймаалдаг эрлийзүүд, хар арьстанууд болон хөнгөн явдалтай бүсгүйчүүл гэх мэт Кайоны боомтыг Вавилонтой төстэй болгодог есөн жорын хүмүүсийн дундуур зүтгэв.
Хуран цугласан хүмүүсийн дундаас арайхийж гараад д’ Ожерон болон түүний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэхээр амбан захирагчийнд очлоо.
Бладыг угтсан дээрэмчид тарж явахдаа Волверстон ховорхон олзтой ирэх гэж байна гэж ойлгосон юмсанж. Гэтэл “Арабелла” хөлгөөс огт өөр сураг чимээ дуулдаж эхлэхэд баярлаж хөөрсөн дээрэмчдийн гайхаш тасрав. Гэхдээ, “Арабелла”-гийн цомхон багийн жирийн усан цэргүүд Волверстоны эргэж ирэх хүртэлх хоёр хоногийн турш тортугагийн найз нартаа болж өнгөрсөн үйл явдлын тухай ярихдаа биеэ барин болгоомжилж байсныг дурьдах нь зүйтэй болов уу.
Энэ нь, ахмаддаа тэд үнэнч байсан төдийгөөр тайлбарлагдахгүй бөгөөд ахмад нь урвасан гэмтэй юм бол тэд ч бас тэр хэмжээний нүгэл үйлдсэнтэй холбоотой юм. Тэд хагас дутуу ярьж, дуугаа хурааж байсан хэдий ч ахмад Бладын тухай маш түгшүүртэй, үнэмшмээргүй цуурхал тарахад саад болж чадаагүй билээ.
Нөхцөл байдал маш түргэн хурцдаж, хэрэв Волверстон амжиж ирээгүй бол дэлбэрч мэдэхээр байв. Хашир чонын хөлөг зангуугаа хаямагц Бладаас шаардахаар зэхэж байсан асуултынхаа хариуг авахаар Волверстоныг барьж идэх шахсан ажээ.
Волверстон цорын ганц нүдтэй ч хоёр нүдтэй олон хүнээс хавьгүй илүү хардаг байсан юм. Эрээн алчуураар донжийг нь олж ороосон түүний толгой бууралтсан ч сэтгэл зүрх нь залуухан хэвээрээ, Питер Бладыг хүндлэн хайрладаг байсан билээ. Дээр нь цайз байгуулсан хадан хошууг хөлөг тойрох үед боомтод зангуугаа хаяж зогссон “Арабелла” хөлгийг хашир чоно олж харав. Тэгээд мэл гайхлаа. Тэрбээр ганц нүдээ арчиж, бүлтийлгэж байгаад дахин сайн ажигласан боловч нүдэндээ итгэсэнгүй.
Волверстонтой хамт Порт-Ройялаас явж, одоо ч хажууд нь зогсч байсан Дайк эндүү хараагүйг нь нотлов:
– Тэнгэр минь. Энэ чинь “Арабелла”, эсвэл хий үзэгдэл байна.
Волверстон ярихаар завдаж амаа ангайлгаснаа даруйхан хамхиж уруулаа жимийлээ. Хашир чоно ялангуяа өөрт нь ойлгомжгүй зүйлд болгоомжтой ханддаг байв. Тийм болохоор, ямар нэгэн юм хэлэхийн өмнө сайтар тунгаах хэрэгтэй байлаа. “Арабелла” Порт-Ройялд үлдсэн атал яахаараа энд байж байдаг билээ? Блад “Арабелла”-г захирсан хэвээрээ байгаа болов уу? Эсвэл багийнхан нь ахмадаа орхиод хүрээд ирэв үү?
Дайк асуултаа давтахад Волверстон зэмлэнгүй янзтай хариуллаа.
- Дайк аа. Чи хоёр нүдтэй. Харин би ганцхан нүдтэй.
- Энэ чинь “Арабелла” байна шүү дээ.
- Мэдээжийн хэрэг. Чи өөр онгоц хүлээж байсан юм уу?
– Хүлээж байсан уу гэнэ ээ? Чи тэгээд “Арабелла”-г энд харна гэж бодож байсан юм уу? Волверстон түүнийг тоомжиргүй харж инээснээ ойр хавийн хүмүүст сонсогдохоор чанга дуугаар:
– Тэгэлгүй яах вэ. Мэдэж байсан юм - гэснээ дахин инээвэл Дайкад тохуурхаж байгаа мэт санагджээ. Тэгээд эргэж, онгоцоо аргамжихаар явлаа.
Волверстон эрэг дээр гармагц учрыг нь олохгүй гайхсан далайн дээрэмчид бүчив. Тэдний асуулт түүнд нөхцөл байдлыг тодруулах боломж олгожээ. Зориг нь дутсандаа, эсвэл ямар нэг өөр шалтгаанаар далайн шуурга “Арабелла”-г нэгтгэлийн бусад хөлгөөс салгаснаас хойш болж өнгөрсөн үйл явдлын тухай далайн дээрэмчдэд яриагүй болохыг тэр дорхноо ойлгож, Дайкад олон юм яриагүйдээ баярлав.
Тэгээд ухаалаг царай гаргаж, Хагторп болон өөрийг нь тойрсон далайн дээрэмчдэд хандав.
– Манай ахмад мөн ч даруухан хүн шүү. Тэр сайрхах дургүйг та нар мэднэ шүү дээ. Ийм л явдал болсон юм. Бид хуучны танил дон Мигельтэй таарлаа. Түүний онгоцыг живүүлж, испанийн хөлөг дээр хүчинд автаж гарсан Лондоны нэг хээнцэр эрийг аварлаа. Тэгсэн чинь ордны шадар тэр хүнийг гадаад хэргийн сайд бидэн рүү явуулсан юмсанж. Тэр хүн ахмад Бладад офицерийн эрхийн бичиг амлаж, далайн дээрмээ орхиж, биеэ зөв авч яв гэсэн. Ахмад маань мэдээжээр чөтгөр шулам руугаа тонил гэж хариуллаа. Гэтэл удалгүй Бишоп гэдэг бүдүүн чөтгөрийн удирдсан ямайкийн нэгтгэлтэй бид таарав. Ахмадыг болон биднийг дүүжлүүр хүлээж байлаа.
Тэгэхээр нь би Блад дээр очоод: “Чи тэр новшийн эрхийн бичгийг нь авч өөрийнхөө болон бидний хүзүүг дүүжлүүрийн олсноос салгаад өгөөч” гэлээ. Тэгсэн чинь хөдөлж өгсөнгүй. Би яаж ийж байгаад түүнийг нугалж, тэр миний үгийг дагасан. Лондоны хээнцэр эр эрхийнхээ бичгийг дор нь өгч, энэ гэнэтийн сониныг Бишоп сонсоод хорссондоо арай л дэлбэрчихээгүй. Гэхдээ ахмадыг яах ч аргагүй байлаа. Тэгээд бид хааны албатууд болж Бишоптой хамт Порт-Ройялд ирлээ. Лондоны тэр дэгжин эр байгаагүй бол хааны эрхийн бичиг рүү Бишоп нулимж, ахмадыг дүүжилж орхих байсан биз.
Тэр шөнө ахмад Порт-Ройялаас зугтаах гэсэн боловч Бишоп гэдэг нохой биднийг сайтар харгалзахыг цайзынханд тушаасан байлаа. Эцсийн эцэст, хоёр долоо хоногийн дараа Блад Бишопыг хуурч чадсан. Энэ хооронд би цэргийн хөлөг худалдан авч, хүмүүсийнхээ гуравны хоёрыг шилжүүлж амжсан болохоор шөнө нь Порт-Ройялаас зугтааж, өглөө нь Блад намайг барихаар хойноос хөөсөн...
- Ойлгож байна уу? Бладын зальтай төлөвлөгөө үүнд л оршиж байсан юм. Тэр ийшээ надаас түрүүлээд ирчихсэн болохоор цайзнаас яаж мултарсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ Бладын бодсон зүйл биелнэ гэж бодож байлаа.
Волверстон далайн дээрэмчин болсноор хүн төрөлхтөн нэгэн агуу түүхчээ алдсан ч байж болох л юм. Тэр гайхамшигтай уран сэтгэж, үнэнээс хэр зэрэг хазайж болохыг сайн мэддэг, болсон явдлыг чимэх, өөрийнхөө зорилготой зохицуулахдаа гарамгай хүн байсан билээ.
Волверстон бодитой, зохиомол зүйлсээр шингэц сайтай бантан хутгаж, Питер Бладын адал явдалууд дээр бас нэгэн гавьяа нэмж орхиод, ахмад одоо юу хийж байгааг сонирхов. Тэрбээр хөлөг дээрээ байгааг олж мэдээд өөрийнх нь хэлснээр бол энх тунх эргэж ирсэнээ мэдэгдэхээр явлаа.
Түүнийг очиход үхтэлээ согтчихсон Питер Блад “Арабелла”-гийн том танхимд ганцаархнаа байв. Блад ийм байдалтай байхыг хэн ч, хэзээ ч харж байсангүй.
Тэр Волверстоныг таниад тэнэгээр инээж, хоолойд нь егөөдөл илрэв:
– За, хашир чоно! - гэж тэр хэлснээ босохыг оролдов.
– Ашгүй хүрээд ирэв үү! Одоо тэгээд өөрийнхөө ахмадыг яая гэж бодож байна? - гэснээ буйдан дээр шуудайтай гурил аятай ойчоод өглөө.
Волверстон түүнийг баргар царайлан харах ажээ. Тэр сайн муу зүйл бишгүй үзсэн, хашир чонын сэтгэлийг хөдөлгөх зүйл баймааргүй ч согтуу ахмадын төрх түүний гайхлыг төрүүлжээ. Тэрбээр харамслаа илэрхийлэхийн тулд сурсан зангаараа шимтэйхэн хараал урсгаж, ширээ рүү очоод буйдан дээр, ахмадын өөдөөс харж суулаа.
– Питер ээ, чөтгөр чамайг аваг. Чи чинь яачихаа вэ?
– Ром. Ямайкагийн ром архи. – Тэр Волверстон руу архи болон шилэн аяга дөхүүлсэн боловч хашир чоно түүн рүү нь тоож харсангүй.
– Юу болоод байгаа юм бэ гэж чамаас асууж байна? Юу чамайг зовоогоод байгаа юм бэ? - гэж тэр асуулаа.
– Ром - гэж ахмад хариулаад мушийв. – Зүгээр л архи уусан юм. Харж байгаа биз? Би чиний... бүх... асуултанд хариулчихлаа. Харин чи... яагаад... миний асуултанд хариулахгүй байна. Чи... намайг... яая гэж бодож байна?
– Би бүгдийг нь зохицуулчихсан - гэж Волверстон хариу¬лав. – Амаа хамхих ухаан хайрласан бурханыг магтая. Чи миний яриаг ойлгож байна уу?
– Согтуудаа ч... эрүүлдээ ч... би чамайг үргэлж ойлгодог шүү дээ.
– Тэгвэл сонсч бай - гэж Волверстон хэлснээ Питер Бладын Порт-Ройялд байсан үетэй холбогдох үлгэрийг түүнд дамжууллаа. Ахмад биеэ эзэмдэн байж түүний ярьсан түүхийг сонсов. Тэгээд Волверстоныг яриагаа дуусгамагц:
– Чи юу ч зохиосон надад хамаа алга - гэж хэллээ. – Чамд баярлалаа, хашир чоно минь... Баярлалаа, анд минь. Энэ бүгд... чухал биш. Чи юундаа сандраад байгаа юм бэ?
Би далайн дээрэмчин байхаа больсон. Дахиад хэзээ ч болохгүй! Гүйцээ!
– Тэр нударгаараа ширээ шаагаад нүд нь гялалзлаа.
– Архи чинь гарсны дараа би дахиж ирээд чамтай ярилцана аа - гэж хэлээд Волверстон босов. – Одоохондоо чиний тухай миний ярьсныг сайн тогтоо. Үгүйсгэх гэж бүү оролдоорой. Намайг худалч гэж хэлүүлэх л дутаад байх шиг байна! Тэд бүгдээрээ, надтай хамт Порт-Ройялаас ирсэн хүмүүс хүртэл надад итгэсэн. Ойлгож байна уу? Би тэдэнд хүчээр итгүүлсэн. Харин тэд эзэн хааны эрхийн бичгийг хүлээж авахыг үнэхээр зөвшөөрч, Морганы замаар замнах бодолтой байсныг чинь мэдчих юм бол...
– Тэд намайг там руу илгээх болно. Ер нь би тийшээ явахдаа таарсан хүн байгаа юм!
– Чиний сүр сүлд уначихаж - хэмээн Волверстон бувтнав.
– Маргааш дахиад ярилцана аа.
Ийм яриа болсон ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Волверстоны эргэж ирсэн тэр шөнө эхэлсэн борооны улирлын туршид мөн л үр дүнгүй хэд хэдэн удаа ярилцсан ажээ. Ахмад нь архинд донтоогүй, ром архи үр дагавар нь болохоос шалтгаан биш гэдгийг хашир чоно ойлгож байв. Бладын зүрхийг химэлж буй шархны шалтгааныг Волверстон сайн мэдэж байсан болохоор банзал өмсдөг хорвоогийн бүх хүнийг зүхэж, бүх юм болоод өнгөрдөгийн нэгэн адил өвчин нь эдгэрэхийг хүлээсэн ажээ.
Гэтэл энэ өвчин удтал даамжрав. Блад шоо хаяж тоглоогүй, дөнгөж саяхан өвчин тахалтай мэт зугтааж байсан хүмүүстэй Тортугийн архины мухлагуудад согтуураагүй үедээ “Арабелла” хөлөг дээрээ ганцаараа гиюүрэх ажээ. Амбан захирагчийн өргөөнд амьдардаг нөхөд нь түүнийг сэргээхээр бүх чадлаараа оролдов. Ялангуяа д’ Ожерон хатагтайн урам их хугарсан байв. Бүсгүй бараг л өдөр бүр түүнийг гэртээ урих боловч урилгыг нь Блад алдаг оног хүлээн авах ажээ.
Хожим нь, борооны улирал дуусах дөхөх тусам, түүний ахмадууд испанийн эзэмшил рүү дайралт хийх санал тавьж эхлэв. Харин тэр эдгээр саналд тоомжиргүй хандах ажээ. Эхлээд энэ нь гайхаш төрүүлж, цаг агаар сайжирсны дараа далайн дээрэмчдийг цухалдуулах боллоо.


Top
   
PostPosted: May.14.13 11:09 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Нэгэн нарлаг өдөр “Клото” хөлгийн ахмад Кристиан Бладын өрөөнд давшлан орж ирээд хараал урсгаж, юу хийхийг нь зааж өгөхийг шаардлаа.
Гэтэл Блад үгийг нь сонсолгүй:
– Чи чөтгөр шулам руугаа тонил - гэж тоомжиргүй хариулсан ажээ.
Уурлаж хилэгнэсэн Кристиан гарч одов. Маргааш өглөө нь түүний хөлөг зангуугаа татаад далайд гарчээ. Оргож босохын үлгэр дуурайлыг анх ийнхүү үзүүлсэн бөгөөд Бладад үнэнч бусад усан онгоцны ахмадууд далайн дээрэмчдээ тогтоон барьж дийлэхгүй болсон учир энэ явдал давтагдаж эхлэв. Гэхдээ тэд том ажиллагаа явуулж зүрхлээгүй бөгөөд ганц нэгээрээ яваа хөлгүүд рүү довтолж байв.
Блад заримдаа, би яагаад Тортуга арал дээр ирчихвээ гэж өөрөөсөө асуух ажээ. Түүнийг хулгайч, далайн дээрэмчин гэж хэлсэн Арабеллагийн тухай байнга бодож, далайн дээрэм дахиж хийхгүй гэж өөртөө тангараглаж байв. Тэгвэл тэр яах гэж энд шигдээд байгаа юм бэ? Энэ асуултанд асуултаар хариулж, тэгээд би хайчих юм бэ? - хэмээн эрэгцүүлэх ажгуу.
Блад амьдралын амтыг мэдрэхээ больсон нь хүмүүст илт ажиглагдах болов. Урьд нь тэр бараг л хээнцэр гэхээр хувцаслаж, гаднах төрхөндөө ихээхэн анхаарал тавьдаг байсан бол одоо цэвэрхэн хусдаг байсан хацар эрүүнд нь хар сахал бавайжээ. Шийдэмгий, наранд борлосон нүүрэнд нь шаргал туяа сууж, саяхан цовоо сэргэлэн байсан цэнхэр нүд нь бүүдийж гөлийсөн харагдана.
Зөвхөн Волверстон л энэхүү харамсмаар өөрчлөлтийн жинхэнэ шалтгааныг мэдэж байсан болохоор нэг удаа - зөвхөн ганцхан удаа - илэн далангүй ярилцаж зүрхлэв.
– Питер ээ. Энэ бүгд хэзээ дуусах юм бэ? - гэж янхигар хөгшин үглэлээ.
– Порт-Ройялын хөөрхөн царайтай тэнэг бүсгүйгээс болоод хэр удаан архидах бодолтой байна даа? Тэр бүсгүй чамайг огтхон ч тоохгүй байна шүү дээ. Тэнгэр ниргэг! Хэрэв тэр бүсгүй чамд хэрэгтэй байгаа юм бол, өвчин тахал чамайг ороог, тийшээ очоод аваад ирж яагаад болдоггүй юм бэ?
Блад Волверстоныг хялайн харж, бүүдгэр цэнхэр нүд нь гэнэтхэн гялалзав...
Гэсэн ч Волверстон үүнийг нь тоолгүй яриагаа үргэлжлүүлэв.
– Бурхан минь! Ямар нэг ашигтай бол хүүхэн эргүүлж бололгүй яахав. Гэхдээ, би л байсан бол банзал өмссөн хэн нэгнээс болж ром архиар биеэ хордуулснаас үхээд өгөхийг дээрд үзнэ. Надад ерөөсөө таалагдахгүй байна. Бусад хэргийг чи сонирхохгүй байгаа юм бол Порт-Ройял руу довтлоё. Чи мэдээжээр, энэ чинь Английн хот энэ тэр гэх л байх. Гэхдээ тэр хот Бишопын захиргаанд байгаа. Манай залуусын дундаас тэр өөдгүй новшийн багалзуурыг шахахын тулд чамтай хамт там руу явахаас ч буцахгүй яргачид цөөнгүй олдоно шүү дээ. Ийм ажиллагаа амжилтанд хүрнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Гол нь Ямайкагийн нэгтгэл Порт-Ройялаас явахыг хүлээх хэрэгтэй. Манай сайн эрсийг шагнах эд агуурс хотоос олдоно. Харин чи бүсгүйгээ олоод авна. Хүсч байгаа бол би өөрийнхөө хүмүүстэй ярилцаад бодол санааг нь тандаадахая...
Блад үсрэн босч, нүд нь гялалзаж, цайсан царай нь чичивхийлэв.
– Хурмаст тэнгэрээр андгайлая. Чи эндээс одоохон зайлаад өгөхгүй бол ясыг чинь цуглуулах хэрэг гарна шүү! Өөдгүй нохой чи ийм санал надад тавьж яаж зүрхлэв? – Тэгээд аймшигтай хараал урсгаж, нударгаа зангидан сүрдүүллээ.
Волверстон энэхүү айхтар уур хилэнгээс сүрдэж, дахиад нэг ч үг хэлэлгүй өрөөнөөс гүйж гарав. Харин ахмад Блад гүн бодолд автаж, ганцаараа үлдэж хоцорсон ажээ.
Гэтэл цэлмэг бөгөөд нарлаг нэгэн өглөө “Арабелла” хөлөг дээр ахмадын эртний танил Тортугийн амбан захирагч хүрч ирэв. Түүнийг эелдэг зантай, өөртөө итгэлтэй, намхан бөгөөд махлаг хүн дагажээ.
– Эрхэм ахмад аа. Би тань дээр Гаити арлын Францын хэсгийн амбан захирагч ноён де Кюссийг аваад ирлээ. Энэ хүн тантай уулзахыг хүсч байна - гэж д’ Ожерон мэдэгдэв. Блад найзыгаа хүндлэн амнаасаа гаансаа авч, архинд манарсан толгойгоо жаахан ч атугай сэргээхээр оролдов. Дараа нь босч де Кюссид мэхийн ёсоллоо. Тэгээд элэгсгээр:
– Та тавтай морилно уу гэв. Де Кюсси хариу мэхийгээд урилгыг хүлээн авч, хитэг рүү харсан гэгээвчний хажууд тавьсан авдар дээр суув.
– Эрхэм ахмад аа. Та одоо томоохон хүчийг удирдаж байна.
– Тийм шүү. Надад найман зуу орчим хүн байгаа - гэж Блад хариулав.
– Миний мэдэж байгаагаар бол тэд нар чинь уйдсандаа жаахан цухалдаад байна гэнэ лээ.
– Хэрэв тэд хүсээд байгаа бол чөтгөр шулам руугаа тонилно биз.
Де Кюсси хамрынхаа тамхийг донжтойхон татлаа.
– Би танд сонирхолтой ажил санал болгох гэсэн юм.
– Тэг л дээ. Саналаа хэлээч - гэж Блад хайхрамжгүй хариулав. Де Кюсси хөмсгөө ялигүй өргөөд д’ Ожерон руу хялайлаа. Ахмад Бладын байдал найдвар ерөөсөө төрүүлэхгүй байв. Гэсэн хэдий ч д’ Ожерон уруулаа жимийж, толгойгоо эрчимтэй дохисон болохоор Гаити арлын амбан захирагч төлөвлөгөөнийхөө тухай ярьж эхэллээ.
– Бид Франц улс Испанид дайн зарласан тухай мэдээ хүлээж авлаа.
– Энэ чинь шинэ мэдээ биш - гэж Блад бувтнав.
– Эрхэм ахмад аа. Би албан ёсоор мэдэгдэж байна. Бид нүдээ аниад өнгөрөөдөг албан бус мөргөлдөөн болон далайн дээрмийн үйл ажиллагааны тухай яриагүй байна. Европ тивд Франц, Испани хоёр жинхэнэ ёсоор дайтаж байна. Франц улс Шинэ ертөнцөд ч дайн эхлүүлэх бодолтой байгаа. Үүний тул барон* де Риваролийн удирдсан нэгтгэл Брестээс наашаа ирж яваа. Түүний нэгтгэлийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор туслах нэгтгэлийн хөлгүүдийг төхөөрөмжилж, нэг мянгаас доошгүй хүнтэй баг бүрдүүлэх даалгавар бүхий захидал түүнээс ирсэн. Иймд, бидний элэгсэг найз д’ Ожероны зөвлөснөөр, та хүмүүс болон хөлгүүдтэйгээ барон де Риваролийн удирдлагын дор Франц улсын албыг хаагаач гэсэн саналыг би тавьж байна. Блад энэ саналыг бага ч болов сонирхож, түүнийг харлаа.
– Та бидэнд Францын хааны алба хаах санал тавьж байгаа юм уу? Ямар нөхцөлтэй юм бэ?
– Та нэгдүгээр зэргийн ахмад, таны офицерууд таарч тохирох цолтой болно. Та цолондоо тохирох цалин пүнлүү авч, өөрийн хүмүүсийн хамт бүх олзны аравны нэгийг авах эрхтэй болно.
– Манайхан сэтгэл татмаар санал байна гэх нь юу л бол. Маргааш ч юм уу, нөгөөдөр ч юм уу, бид эндээс яваад
испанийн аль нэг хотыг эзэлж, бүх олзоо өөрсдөө авчихаж чадна гэх байлгүй.
– Далайн дээрэм эрсдэлтэй гэдгийг битгий мартаарай. Бидэнтэй нийлвэл бүх зүйл хуулийн дагуу хийгдэнэ. Барон де Ривароль хүчирхэг нэгтгэлтэй болохоор хавьгүй өргөн хүрээтэй ажиллагаа зохиож болно. Хамтарсан тохиолдолд олзны аравны нэг нь дангаараа олох бүх олзноос хавьгүй илүү байж ч болох юм. Ахмад Блад бодлогоширов. Учир нь, санал болгосон энэ зүйл далайн дээрэм биш, Францын хааны далбаан дор хууль ёсны дагуу алба хаах тухай яриа байв.
– Би офицеруудтайгаа зөвлөлдөөдөхье - гэж Блад хэлээд дуудах хүн явууллаа.
Тэд дорхноо ирж, де Кюсси өөрийнхөө саналын тухай ярив. Хагторп зөвшөөрч байгаагаа шуудхан мэдэгдэж, дэмий суусаар залхсан хүмүүс Францын эзэн хааны нэрийн өмнөөс де Кюссигийн санал болгож буй алба хаахыг зөвшөөрнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Хагторп ярих зуураа Блад руу харвал цаадах нь зөвшөөрч байгаагаа илэрхийлж, толгойгоо дохив. Далайн дээрэмчид үүнд урамшиж, нөхцөлөө хэлэлцэж эхэллээ. Франц гаралтай залуухан далайн дээрэмчин Ибервиль санал болгож буй олзны хувь дэндүү бага байна; олзныхоо тавны нэгийг өгөх юм бол офицерууд багийнхныхаа нэрийн өмнөөс зөвшөөрлөө өгч болох юм гэв.
Де Кюссигийн урам хугарлаа. Тэрбээр нарийн заавар авсан болохоор эрх мэдлээ хэтрүүлэх эрх байсангүй. Эсвэл өөртөө маш өндөр хариуцлага үүрэх шаардлагатай болжээ. Гэтэл далайн дээрэмчид буулт хийсэнгүй. Тэд нэг цаг гаруй наймаацаж, де Кюсси эцэст нь эрхээ хэтрүүлэхээр шийдэж, гэрээндээ гарын үсэг зурцгаалаа. Далайн дээрэмчид де Риваролийн нэгтгэл хүрэлцэн ирэх нэгдүгээр сарын эцэст Пти Гоавт очихоо амласан ажээ.
Хэлэлцээрийн дараа Тортугад ажил буцалсан өдрүүд эхлэв. Усан онгоцуудаа алсын аянд бэлтгэн төхөөрөмжилж, мах болон бусад хүнсээ базааж, байлдааны ажиллагаанд шаардагдах нөөцөө ачлаа. Урьд нь Блад ийм бэлтгэл ажилд бүхий л цагаа зарцуулдаг байв. Харин энэ удаад хөл хөөрцөгт ердөө оролцсонгүй. Шинэ ажил нь далайн дээрэмтэй шууд холбоогүй, тэнгисийн цэргийн жирийн нэг алба байсан болохоор офицеруудынхаа хүслийг харгалзан буулт хийж, Франц улсын далбаан дор явагдах байлдааны ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн хэдий ч энэ алба урам зоригийг нь нэмээгүй болохоор бэлтгэлээ базаахад оролцохгүй санаа амар ажиглах ажээ. Хагторп л ганцаараа ажил хэрэгтээ хайш яйш хандаж байгааг нь эсэргүүцэв. Үүний хариуд Блад, тэд Пти Гоав руу явна уу, эсвэл тамын орон руу явна уу, Людовик XIV хааны алба хаана уу, чөтгөр шулмасын алба хаана уу, ердөө ч хамаа алга гэж хариулсан ажээ.


Барон - Язгууртны хэргэм.


Top
   
PostPosted: May.14.13 4:19 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Баярлалаа чи ч урамтай оруулна шүү өглөө босоод л хэр зэрэг орсон бол гэх бодол төрж байна лээшд :laugh5:

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.15.13 6:45 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXVI бүлэг. ДЕ РИВАРОЛЬ

Ахмад Блад гуньж гутарсан хэвээрээ Тортуга арлаас хөдөлж, Пти Гоавын буланд тохиролцсон хугацаандаа хүрч ирлээ. Хоёрдугаар сарын дундуур цэргийн таван хөлөг бүхий нэгтгэлтэй хүрэлцэн ирсэн де Риварольтой дүнсийсэн хэвээр мэндчилэв. Францчуудыг цаг уурын таагүй нөхцөл саатуулсан болохоор ийшээ бүтэн сар хагас аялсан юм байжээ.
Де Ривароль Бладыг дуудаж, уулзахаар товлосон Пти Гоавын шилтгээнд ахмад хүрч ирэв. Барон чац өндөртэй, монхор хамартай, дөч эргэм насны хүн байх бөгөөд Бладыг хүйтэн хөндий харж, таагүй хүлээж авлаа.
Ахмадтай хамт Хагторп, Ибервиль, Волверстон гурав ирсэн боловч де Ривароль тэднийг тоож харсангүй. Де Кюсси Бладад сандал дөхүүлж өглөө.
– Хүлээгээрэй, эрхэм Кюсси. Би ганцаараа ирээгүйг барон анзаараагүй бололтой. Өөрийнхөө хүмүүсийг танд танилцуулахыг зөвшөөрнө үү: “Элизабет” хөлгийн ахмад Хагторп, “Атропос” хөлгийн ахмад Волверстон, “Лахезис” хөлгийн ахмад Ибервиль.
Барон ахмад Бладыг омогтойгоор харж, танилцуулсан дээрэмчин бүрийн зүг ихэмсгээр, үл мэдэг толгой дохиж, тэднийг жигшиж байгаагаа үйл хөдлөлөөрөө харуулахыг хичээлээ. Бароны бардам зан Бладад өвөрмөц нөлөө үзүүлэв. Тэрбээр ингэж басамжилсанд эгдүүцэж, сүүлийн үед архинд живсэн нэр төрөө хамгаалах мэдрэмж нь сэргэсэн ажээ. Тэгээд балиар хувцаснаасаа ичив. Магадгүй, үүнээс болоод сөргөлдөе гэж бодсон байж ч болох л юм. Мөрөвчөө засч, урт сэлэмнийхээ бариулыг ил гаргасан нь бараг л битүү дохио байв. Блад өөрийнхөө офицеруудад хандаж, хана дагуулан тавьсан сандлуудыг заагаад:
– Залуус аа. Ширээнд ойртоод сууцгаа. Бароныг битгий хүлээлгээд бай гэв. Далайн дээрэмчид үгийг нь дагаж, Волверстон учиртайхан жуумалзав. Де Риваролийн царай бүр ч ихэмсэг боллоо. Тэрбээр нэг ширээний ард дээрэмчидтэй хамт сууна гэдэг нь доромжлол хэмээн үзэж, ганцхан Блад сууж, бусад нь түүнийг зогсоогоороо сонсох ёстой гэж үзэж байв. Тэгээд өөрийнхөө болон далайн дээрэмчдийн ялгааг харуулах цорын ганц боломжийг ашиглаж бүрх малгайгаа өмслөө.
– Энэ чинь маш зөв - гэж Блад нөхөрсгөөр хэлэв. – Нэвт салхи үлээж байгааг би анзаараагүй байна шүү. – Ингэж хэлээд тэр өргөн хүрээтэй бүрхээ өмслөө. Де Ривароль уурласандаа дагжиж, ярьж эхлэхийнхээ өмнө цухалдахгүйг хичээж, хэсэг зуур биеэ барилаа.
Де Кюсси илт тавгүйцсэн байлаа.
– Эрхэм ээ. Та өөрөө нэгдүгээр зэргийн ахмад цолтой, Америкт байгаа Францын хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчийг захирдаг генерал хүний хажууд байгааг сануулмаар байна - гэж мөс шиг цэвдгээр барон анхааруулав.
– Миний зиндааны хүнтэй хүндэтгэлтэй харьцах ёстой гэдгийг танд бас сануулая.
– Энэ сануулга илүүц гэж танд батлан хэлэхдээ би баяртай байна - гэж Блад хариулав. – Хэдийгээр одоо боловсон хүнтэй төсгүй байгаа ч би өөрийгөө ёс зүйтэй хүнд тооцож, байгаль буюу зол заяа миний дээр тавьсан хүмүүст ямагт хүндэтгэлтэй ханддаг билээ. Гэхдээ миний бодлоор, хүндэтгэл үзүүлээгүй үед дургүйцлээ илэрхийлэх боломжгүй хүмүүсийг ч би хүндлэх ёстой гэж үздэг. – Энэ нь өөчлөх аргагүй хэлбэрт оруулсан зэмлэл байлаа. Де Ривароль уруулаа хазаж, харин Блад хариулах чөлөө олголгүй үгээ үргэлжлүүлэв: – Энэ асуудлыг шийдсэн бол ажил хэрэгтээ орвол яасан юм бэ? Де Ривароль түүнийг дүнсийн харлаа.
– Тэгье. Тэгсэн нь дээр юм шиг байна - гэж тэр хэлээд хуудас цаас авлаа. – Энд ноён де Кюсси та хоёрын гарын үсэг зурсан гэрээний хуулбар байна. Де Кюсси ноёнтон та нарт олзныхоо тавны нэгийг авах эрх олгосноороо өөрийнхөө
эрх мэдлийг хэтрүүлснийг би тэмдэглэх ёстой. Уг нь аравны нэгээс илүүгүй хэсгийг нь өгөхийг зөвшөөрөх эрх мэдэлтэй байсан юм.
- Энэ бол зөвхөн де Кюсси та хоёрт хамаатай асуудал.
- Үгүй шүү! Та нар ч бас үүнийг сонирхох ёстой.
– Өршөөгөөрэй, генерал аа. Гэрээнд гарын үсэг зурчихсан болохоор бидний хувьд асуудал шийдэгдчихсэн.
Бид де Кюсси ноёнтныг хүндэлдэг болохоор та түүнийг хэрхэн зэмлэхийг сонсмооргүй байна.
– Би шаардлагатай гэж үзсэн бүхнээ түүнд хэлнэ. Энэ бол таны мэдэх хэрэг биш.
– Генерал аа. Энэ чинь миний яриад байгаатай яг адилхан зүйл.
– Бурхан минь. Бид та нарт олзныхоо аравны нэгээс илүүг өгч чадахгүй гэсэн үгийг та сонирхмоор л юм.
Де Ривароль цухалдаж ширээ шаалаа: Энэ далайн дээрэмчин маргахдаа чөтгөр шиг овжин ажээ.
- Эрхэм барон. Өгч чадахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
- Итгэлтэй байна. Өгч чадахгүй. Ахмад Блад зэвүүцэж мөрөө хавчлаа.
– Тэгвэл бидний төлөвлөгөөг эвдэж, Пти Гоавт ирүүлсэнээс үүдсэн хохирлын хэмжээг тогтоож, улмаар барагдуулах ажилдаа оръё доо. Энэ асуудлыг зохицуулмагц бид найзын ёсоор салах болноо, эрхэмсэг барон минь.
– Чөтгөр таныг аваг. Та юу яриад байна аа? - гээд ширээний араас барон бослоо.
– Янз нь би ойлгомжгүй ярьжээ дээ? - гэж Блад гайхав.
– Франц хэлээр би нэг их чөлөөтэй ярьдаггүй байж болно. Гэхдээ...
– Үгүй дээ. Та францаар хангалттай чөлөөтэй ярьж байна, ноён далайн дээрэмчин гуай. Харин би тэнэг зан гаргахыг зөвшөөрөхгүй. Та хүмүүстэйгээ Францын эзэн хааны албанд орсон. Та нэгдүгээр зэргийн ахмад цолтой. Энэ цолондоо тохирох цалин пүнлүү авна. Харин таны офицерууд дэслэгч цолтой. Эдгээр цол зөвхөн та нар сайтар судалбал зохих үүрэг төдийгүй, үүргээ биелүүлээгүй хүмүүсийн шийтгэлтэй холбогддогийг мэдэж ав. Шийтгэл нь заримдаа нилээд хатуу байдаг юм шүү. Офицер хүний гол үүрэг нь захирагдахад оршино. Үүнд та нарын анхаарлыг хандуулая. Миний төлөвлөсөн байлдааны ажиллагааны холбоотон гэж битгий эндүүр. Та нар зөвхөн миний захиргаанд байгаа хүмүүс. Та намайг ойлгосон гэж найдаж байна.
– Мэдээжийн хэрэг - гэж хэлээд Блад инээлээ. Энэ зөрчил, дээрэлхүү генералтай явуулж буй мэтгэлцээн өөрийгөө эзэмдэхэд нь тусалж, сахлаа хусчихдаг байж гэсэн ганцхан бодол түүний сэтгэлийг гонсойлгож байв. – Би юуг ч мартдаггүйгээ батлан хэлье, генерал аа. Жишээлбэл, бидний алба хаах нөхцөлийг гарын үсгээ зурсан гэрээгээр баталгаажуулсаныг тодхон санаж байна. Харин та мартсан бололтой. Бидний гэрээгээр бол олзны тавны нэгийг бид авах ёстой. Энэ үүргээсээ татгалзсанаараа та гэрээг цуцалж, бидний хүч болон туршлагыг ашиглахаас цааргаллаа. Харин бид, мэдээжээр, таны удирдлагын дор алба хаах нэр хүндтэй боломжийг алдаж байна. Бладын гурван офицер дэмжиж байгаагаа чангаар илэрхийлэв. Гарах гарцгүй болсон де Ривароль тэднийг ууртай нь аргагүй харлаа.
– Үнэндээ бол... - хэмээн де Кюсси хулчиганан ярьж эхэлбэл уураа гаргах хүн олдсонд баярласан де Ривароль:
– Үнэндээ бол эд бүгд чиний л хийсэн ажил - гэж түүн рүү давшлав. Үүний чинь төлөө таныг шийтгэх хэрэгтэй. Та намайг тэнэг байдалд орууллаа.
– Тэгэхээр та бидэнд олзныхоо үнэ цэнэтэй бас нэг хэсгийг өгч чадахгүй юм байна - гэж Блад дүгнэлээ. – Тийм бол де Кюсси ноёнтонд агсрах, аль эсвэл түүнийг шийтгээд байх ямар ч шаардлага алга. Бид олзны багахан хэсгийг авахыг зөвшөөрөөгүйд тэр буруугүй. Бидэнд олзныхоо ахиухан хэсгийг өгч чадахгүй гэж та мэдэгдсэн болохоор бид явцгаая даа. Де Кюсси ноёнтон таны зааврыг яг таг мөрдсөн бол бүрэлдэх ёстой байсан тэр нөхцөл одоо бүрдээд байна. Та нэгэнт гэрээгээ цуцалсан болохоор бидний туслалцааг авах, эсвэл биднийг саатуулах эрхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.
– Хариуцлагатайгаар мэдэгдэе гэнэ ээ? Энэ чинь юу гэсэн үг вэ? Намайг шударга бус хандсан гэж битүүхэн цухуйлгаад байгаа юм уу?
– Би юу ч цухуйлгаагүй. Хий хоосон ярих хүсэл ч алга -гэж Блад хариуллаа. – Генерал аа. Таны шийдэх л үлдлээ. Та гэрээгээ цуцалж байгаа юм уу? Эсвэл үгүй юу?
Америк дахь Францын хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчийг захирагчийн царай хүрлийж, тайвшрахын тулд сандал дээрээ дахин суулаа. Тэгээд:
– Би асуудлыг чинь бодож үзээд хариуг нь танд мэдэгдэнэ
-гэж ууртайхан дуугарав. Ахмад Блад суудлаасаа өндийвөл офицерууд нь дагалдлаа.
– Эрхэм бароныг хүндэтгэн мэхийх нь нэр төрийн хэрэг -гэж Блад хэлээд далайн дээрэмчдийнхээ хамт гарч одов.
Үүний дараа де Кюсси ноёнтны хувьд нэн тааламжгүй яриа эхэлсэн гэдгийг уншигч та гадарлаж байгаа нь мэдээж. Биеэ тоосон де Риварольд загнуулаад түүний өөртөө итгэлтэй зан багваахай цэцгийн унгарил намар хийсч одох мэт ор сураггүй болжээ. Хааны армийн захирагч Гаитийн амбан захирагч руу хүүхэд байгаа мэт хашгичиж байв. Де Кюсси өөрийгөө хамгаалахдаа түүний нэрийн өмнөөс гайхалтай оновчтой хэлсэн тэр чиг шугамыг баримталсан ажээ. Гэсэн хэдий ч де Ривароль сүрдүүлэг болон хараалаар яриаг нь тасалж дуугүй болгов.
Тэрбээр хараалын үгнийхээ нөөцийг шавхасны дараа доромжилж эхэллээ. Түүний үзэж байгаагаар де Кюсси Гаитийн амбан захирагчаар үлдэх боломжгүй болохоор Франц руу буцах хүртэл нь тэр өөрөө энэ үүргийг гүйцэтгэхээр шийджээ. Тэгээд энэ ажлаа де Кюссигийн шилтгээний хамгаалалтыг чангатгах тушаал өгснөөр эхэлсэн ажээ.
Гэтэл түүний бодлогогүй үйлдэл тааламжгүй явдалд хүргэв. Маргааш өглөө нь хурц өнгийн алчуураар толгойгоо боож, эрээн мяраан хувцасласан Волверстон эрэг дээр гартал арал дээр буусан францын цэргийн нэгэн офицер хашир чоныг дооглосон юм байжээ. Хариуд нь Волверстон чихийг чинь мушгина хэмээн наргижээ. Офицер уурсан доромжилж эхлэхээр нь Волверстон түүнийг ухаан алдтал нь дэлсчихжээ. Цагийн дараа энэ тухай де Риварольд мэдэгдэж, харин барон хашир чоныг дор нь баривчилж, шилтгээнд хорих тушаал буулгасан юмсанж.
Дахиад нэг цаг өнгөрсний дараа барон, де Кюсси хоёрт үдийн зоог барьж байтал хар арьстай зарц хүү ахмад Блад ирсэнийг мэдэгдэв. Де Ривароль хүлээж авахыг ундууцан байж зөвшөөрсний дараа ганган хувцасласан нэгэн эрхэм өрөөнд орж ирлээ. Тэр хүн мөнгөөр чимсэн хар өнгийн үнэтэй хантааз өмсчээ. Наранд борлосон, зөв хэлбэртэй нүүр бүхий тэр хүн сахлаа нягт нямбай хуссан байлаа. Нарийн сүлжээсэн хөвөө бүхий зах руу нь урт гэгчийн хиймэл үсний тугууд унжжээ. Тэр эрхэм баруун гартаа тэмээн хяруулын, улаан өнгөөр будсан өдөөр гоёсон өргөн хүрээтэй хар бүрх, харин зүүн гартаа хар модоор хийсэн таяг барьж, торгон оймсоо туузаар хийсэн тансаг цэцгээр гоёсон татуураар татжээ. Гутлыг нь алтан навч болон цэцгийн дэлбээгээр ур гарган чимсэн байх ажээ.
Де Ривароль, де Кюсси хоёр Бладыг шууд таньсангүй. Тэр одоо арван насаар залуу харагдаж байлаа. Түүнд байр сууриа мэддэг урьдных нь зан эргэн ирж, гаднах төрх байдлаараа хүртэл баронтой нэг зиндааны хүн гэдгээ харуулахыг зорьсон нь илт байв.
– Би цагаа олж ирсэнгүй - гэж тэр эелдгээр уучлалт гуйв.
– Их харамсалтай байна. Хойшлуулах аргагүй хэрэг гарсан болохоор хүрээд ирлээ. Ноён де Кюсси. Таны баривчилсан ахмад Волверстоны тухай ярилцах гэсэн юм.
– Волверстоныг баривчил гэж би тушаасан юм - гэж де Ривароль мэдэгдэв.
– Тийм үү? Гаити арлын амбан захирагч нь де Кюсси гэж би бодсон юмсан.
– Намайг энд байх хугацаанд дээд засаглал миний гарт байх болно - гэж барон ихэмсгээр хариулав.
– Мэдэж авлаа. Гэхдээ та энд алдаа гарсныг мэдээгүй юм шиг байна.
– Алдаа гэнэ ээ?
– Тийм ээ. Зөөлхөн хэлбэл алдаа. Ингэж хэлвэл дэмий маргах шаардлагагүй болох учир тохирох үг гэж бодож байна. Ноён де Ривароль. Таны албатууд гэмгүй хүнийг баривчилжээ. Мөрөөрөө явсан хүнийг өдөж, увайгүй загнасан францын офицер буруутай байтал ахмад Волверстоныг баривчилсан байна. Та шийдвэрээ даруйхан өөрчилж өгнө үү.
Де Ривароль хилэгнэн хар нүдээ бүлтийлгэн харж, монхор хамартай нүүр нь мэнчийтэл улайлаа.
– Энэ чинь... ичгүүргүй хэрэг. Энэ чинь... байж боломгүй явдал! – Энэ удаад барон дэлбэртэл уурлаж, түүндээ болоод зогьсож эхлэв.
– Ноён барон. Дэмий юм яриад яах вэ. Бид Шинэ ертөнцөд байна. Энэ бол хоосон нэр биш шүү. Хуучин ертөнцөд өссөн хүнд бол бүх юм нь өөр. Танд мэдээжээр эдгээр шинэ соргог зүйлсийг ойлгох цаг зав байгаагүй болохоор таны доромжлолыг чихнийхээ хажуугаар өнгөрөөе. Харин шударга ёсны тухай ойлголт шинэ болон хуучин ертөнцөд адилхан шүү. Шударга бус явдлыг тэнд ч, энд ч тэвчдэггүй. Одоо шударга ёс миний офицерыг суллаж, таны хүнийг шийтгэхийг шаардаж байна. Энэ шударга явдлыг хэрэгжүүлж өгөхийг би танаас хүлцэнгүйгээр гуйж байна.
– Хүлцэнгүйгээр гэнэ ээ? - хэмээн уур хилэнгээ арайхийж тэвчсээр де Ривароль дуугарав. – Хүлцэнгүйгээр гэнэ ээ?
– Яг тийм, барон минь. Гэсэн хэдий ч, миний мэдэлд найман зуун далайн дээрэмчин байхад та ердөө таван зуухан цэрэгтэй гэдгийг генерал танд бас сануулая. Тулалдаанд далайн нэг дээрэмчин дор хаяж гурван цэрэгтэй тэнцдэгийг ноён де Кюсси батална. Би тантай ний нуугүй ярьж байна, эрхэм ээ. Та эсвэл ахмад Волверстоныг сулла. Үгүй бол би өөрөө суллах арга хэмжээ авна. Энэ нь аймшигтай үр дагаварт хүргэх нь мэдээж боловч та энэ аюулыг ганцхан үг хэлсэн төдийгөөр зайлуулж чадна. Ноён барон та энд дээд засаглалыг хэрэгжүүлж байгаа болохоор сонголтоо хийгээрэй.
– Де Риваролийн царай зотон адил зэвхийрлээ. Амьдралынх нь туршид хэн ч түүнтэй ийм хүндэтгэлгүй, ийм шазруун ярьж байсангүй. Гэсэн ч барон биеэ барихыг илүүд үзэв.


Top
   
PostPosted: May.15.13 6:50 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
– Ноён ахмад аа. Та үүдний өрөөнд хүлээж байвал би их баярлах байна. Би эрхэм де Кюсситэй ярилцаадхая.
Ахмадын араас хаалга хаагдмагц бароны уур хилэн де Кюссигийн толгой дээр буулаа.
– Хааны албанд ямар хүмүүсийг авсанаа харж байна уу! Энэ Бладыг хараач! Нэгдүгээр зэргийн ахмад гээд байгаа шүү! Шившиг! Энэ хүн захирагдахыг хүсэхгүй байгаагаас гадна надад заах гээд байна! Та үүнийг юу гэж тайлбарлах вэ? Би танд сэтгэл маш ханамжгүй байгаагаа анхааруулая. Түүгээр ч барахгүй би галзуурах дөхөөд байна.
Де Кюсси өөртөө итгэхээ болиод удсан хэдий ч тэргүүнээ омог бардам өргөж:
– Эрхэм генерал аа. Таны хэргэм зэрэг ч тэр, болсон хэрэг явдал ч тэр, намайг зэмлэх эрхийг танд олгохгүй. Албандаа авахыг хүссэн хүмүүсийг чинь би танд олж өглөө. Та тэдэнтэй харьцаж чадахгүй байгаад би буруугүй. Бид Шинэ ертөнцөд байна гэж ахмад Блад ойлгомжтой хэллээ шүү дээ гэлээ.
– Тийм байдаг байж - гэснээ де Ривароль хорсолтойгоор мушийв. – Та намайг буруутгаж зүрхэлнэ гэнэ ээ! Энэ чинь надад таалагдаж эхлэж байна. Таныхаар бол энэ арал Шинэ ертөнц, цоо шинээр ухаарах ёстой, шинэ дэг журамтай газар юм биз дээ. Үгүй шүү! Би таны Шинэ ертөнцийг албадаж байгаад өөрийнхөө бодолтой нийцүүлнэ! - гэж барон сүрдүүлж эхэлсэн боловч ахмад Блад санаанд нь ороод үгээ таслав.
– Эрхэм Кюсси. Би өнөөдөртөө таны үгийг зөвшөөрье. Харин маргааш бол үгүй шүү! Шинэ ертөнцийн зэрлэг ёсоор мэргэшсэн хүн гуай. Бид юу хийх ёстойг хэлээдэх.
– Эрхэм барон! Далайн дээрэмчдийн ахмадыг баривчилсан нь тэнэг хэрэг байсан юм. Түүнийг хорино гэдэг бол ухаангүй явдал. Бид хүчийг хүчээр хариулах боломжгүй. Яагаад тэр вэ гэвэл бидний хүч сул байна.
– Их сайн байна! Тэгвэл цаашдаа юу хийх ёстойг надад хэлээд өгөөч? Би ахмад Бладад захирагдах шаардлага гарах нь ээ дээ. Тэгэхээр, байлдааны ажиллагааг бид түүний хүссэний дагуу явуулах хэрэг гарах нь ээ? Товчоор хэлэхэд би, Францын хааны Америк дахь төлөөлөгч, энэ увайгүй новшнуудаас хамаарах болох нь ээ?
– Үгүй дээ. Би Гаити арал дээрээс сайн дурынхныг цэрэгт элсүүлж, хар арьстануудаар цэргийн анги байгуулна. Ингэсний дараа бидний хүч нэг мянган хүнтэй болтлоо өснө.
– Тэгвэл далайн дээрэмчдийн тусламжаас одоо татгалзчихвал яасан юм бэ?
– Тэд нар бидний давтаж буй зэвсгийн торгон үзүүр нь болох учиртай юм. Бид эхлэхээр төлөвлөөд байгаа тийм байлдааны ажиллагаа явуулахдаа тэд маш гарамгай. Ахмад Бладын танд хэлсэн үг хоосон сайрхал биш юм шүү. Далайн нэг дээрэмчин үнэхээр гурван цэрэгтэй тэнцэнэ. Дөрвөн цэрэгтэй ч тэнцэж байж магадгүй л юм. Далайн дээрэмчдийг тогтоон барихад хангалттай хүч хэрэгтэй байна. Тэд нэр төрийн тухайд маш хатуу ойлголттой гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. Хэрэв бид хүлээсэн үүргээ биелүүлэх л юм бол далайн дээрэмчид бидэнд ямар ч хор хүргэхгүй.
Би эднийг сайн мэддэгийн хувьд үүнийг батлан хэлье.
– Тэгье дээ, би танд итгэж байна. Ахмад Бладыг нааш нь дуудаадхаач - гэж барон хэлсэн нь нэр төрөө аварч буй хэрэг байлаа. Блад өрөөнд намбатайхан орж ирлээ. Түүний итгэлтэй байдал де Риваролийн цухлыг хөдөлгөсөн ч түүнийгээ нууж, ширүүн боловч элэгсэг хүний дүрийг эсгэв.
– Ингэе дээ, ахмад аа. Би амбан захирагчтай зөвлөлдөөд алдаа гарсан байж болзошгүй гэж үзлээ. Гэхдээ шударга ёс ялна гэдэгт итгэж болно. Миний хоёр ахлах офицер, та болон таны нэг офицерын бүрэлдэхүүнтэй зөвлөлийг би өөрөө даргална. Бид тал тохой таталгүй учрыг нь дор нь олж, хэрүүл өдөөсөн буруутай хүнийг шийтгэх болно. Ахмад Блад мэхийн ёслов. Тэр онцын шаардлага гараагүй үед байдлыг хурцатгахыг хүсэхгүй байв.
– Их сайн байна, эрхэм барон. Тэгвэл бас нэг асуудал шийдээдхэе. Би мэдмээр байна: Та бидний байгуулсан гэрээг зөвшөөрч байна уу? Эсвэл цуцалж байна уу? Де Ривароль нүдээ онийлгон бодлогоширов. Далайн дээрэмчид түүний давтаж буй зэвсгийн торгон үзүүр нь болох ёстой гэсэн де Кюссигийн үг бодол санааг нь эзэмдчихээд байсан бөгөөд тэдний тусламжаас татгалзах нь тэнэг хэрэг байв. Тэр Бладтай наймаацсан явдал алдаа байсанд эргэлзэх зүйлгүй болжээ. Гэрээгээ цуцална гэдэг чинь нэр төрөө унагана гэсэн үг шүү дээ. Де Кюсси тэртэй тэргүй сайн дурынхныг элсүүлж, францын хүчийг зузаатгаж байгаа болохоор далайн дээрэмчидтэй наймаацах хэрэггүй байж. Сайн дурынхан хүчээ авмагц олзоо хуваах харьцааг өөрчилж болно шүү дээ. Одоохондоо аль болох алгуурхнаар буулт хийе.
– Би энэ тухай ч бодож үзсэн. Миний бодол мэдээж хэвээрээ байгаа. Гэсэн хэдий ч, де Кюсси бидний нэрийн өмнөөс авсан үүргийг биелүүлэх ёстой. Тийм болохоор тохиролцсон зүйлсийг баталж байна, эрхэм ээ.
Ахмад Блад дахиад л мэхийн ёслов. Түүний чангаар жимийсэн уруул тавирч, ялагчийн жоготой инээмсэглэл илрэх болов уу гэж де Ривароль гайгүй сайн ажиглав. Гэтэл далайн дээрэмчний царай урьдын адил дүнсийх ажээ.
Волверстон тэр өдөртөө суллагдаж, түүнийг доромжилсон хүнийг хоёр сар хорихоор шийджээ. Шударга ёс яллаа. Гэсэн хэдий ч, ийм эхлэл сайныг зөгнөөгүй бөгөөд тэдний харилцаа тун ч олиггүй үргэлжилсэн юм.
Долоо хоногийн дараа Испани улсын эсрэг явуулах байлдааны ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зөвлөлгөөнд Бладыг офицеруудынх нь хамт дуудаж, де Ривароль испанийн баян хотуудын нэг болох Картахена рүү довтлох өөрийн саналыг танилцуулав. Ахмад Блад гайхсанаа нууж чадсангүй. Барон бухимдаж, юундаа гайхаад байгааг асуухад Блад бодлоо илэн далангүй илэрхийлсэн ажээ.
– Хэрэв би Америкт байгаа францын цэргийн хүчийг захирдаг байсан бол өөрийнхөө эзэн хаан болон ард түмэнд ямар тус хүргэх тухай эргэлзэж тээнэгэлзэхгүй байхсан. Гаити арлын одоогоор Испанийн мэдэлд байгаа хэсгийг булаан авч, үржил шимтэй хөрс бүхий энэ гайхамшигтай арлыг бүхэлд нь Францын өмч болгох ёстой гэдэг нь эрхэм де Кюсси бид хоёрт маш ойлгомжтой байна.
– Үүнийг дараа нь хийж болно - гэж де Ривароль хариулав.
– Би Картахенаас эхэлмээр байна.
– Та хамар дороо байгаа баялгийг тоож харалгүй учир утгагүй аялалд мордож, Карибын тэнгисийг туулъя гээд байгаа юм аа даа? Бидний эзгүйд испаничууд Гаити арлын францын хэсгийг эзэлчихэж магадгүй шүү дээ. Бид эндээ үлдэж, испаничуудыг энд бут ниргэвэл энэ аюул арилна. Франц улс өөрийнхөө эзэмшил дээр олон улс орон шохоорхохоос цаашгүй байгаа бас нэг эзэмшлийг нэмнэ. Энэ ажиллагаа нэг их хэцүү биш болохоор маш түргэн амжуулж болно. Дараа нь юу хийхээ бодоход хангалттай хугацаа олдоно. Миний бодлоор бол байлдааныг ийм ажиллагаанаас эхлэх хэрэгтэй мэт санагдаж байна.
Тэр дуугаа хурааж, чимээ аниргүй болов. Де Ривароль буй¬дан дээр суугаад галууны өдөөр хийсэн үзэгнийхээ үзүүрийг химлэх ажээ.
Эцэст нь тэр ханиаж хоолойгоо онгойлгоод:
– Ахмад Бладын саналыг хэн дэмжиж байна? - гэж асуулаа.
Хэн ч түүнд хариулсангүй. Де Риваролийн офицерууд бароноос сүрдээд дуугарсангүй. Харин Бладын талынхан асуудлыг далайн дээрэмчний нүдээр харж, хавьгүй илүү олз олох боломжтой Картахены хувилбарыг дэмжиж байсан боловч өөрийнхөө удирдагчийг хүндэлдэг болохоор бас л дуугараагүй ажээ.
– Таны саналыг дэмжих хүн байхгүй бололтой - гэж барон хэлээд хорсолтойгоор мушийв.
Ахмад Блад гэнэтхэн инээлээ. Түүний инээдэнд зэвүүцлээс илүү уур хилэн цухалзах ажээ. Далайн дээрмийг орхих гэсэн түүний оролдлого бүтсэнгүй. Тэр өөрийгөө дэмий хуурч байжээ. Хааны алба жигшүүртэй ажил хийлгэхгүй гэсэн найдлага л түүнийг Францын тугийн дор хоргодоход хүргэсэн. Гэтэл одоо францын армийн маадгар, биеэ тоосон дээрэлхүү генерал жинхэнэ тонуул хийх санал гаргалаа.
Генерал хууль ёсны байлдааны ажиллагаа явуулах нэрийн дор ердийн дээрэм хийх бодолтой байлаа.
Де Ривароль ингэж хөгжихийг нь сонирхож, хөмсгөө ууртайгаар зангидав.
– Та яагаад инээгээд байгаа юм бэ, чөтгөр аваг!
– Энэ бүгд үнэхээрийн инээдтэй болохоор л тэр, эрхэм барон. Америк дахь Францын хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчийг захирагч надад далайн дээрэм хийх аялал санал болгож, харин би, далайн дээрэмчин хүн, Франц улсыг алдаршуулах байлдааны ажиллагаа явуулъя гэж зүтгэж байдаг. Энэ нь их инээдтэй зүйл гэж танд бодогдохгүй байна уу?
Де Ривароль хилэгнэж нүүр нь барайв. Тэр шазартал түлэгдсэн мэт босон харайвал тасалгаанд байсан бүх хүн дагаад бослоо. Зөвхөн де Кюсси суусан хэвээр үлдэж, баргар царайлан инээмсэглэв.
Амбан захирагч бароны бодлыг нээлттэй ном унших мэт ойлгож, шунахай генералыг ахмад Бладын адил жигшин зэвүүцэж байв.
– Эрхэм далайн дээрэмчин гуай - гэж де Ривароль сөөнгөтөн шуухинав. – Би таны дарга гэдгийг дахиад л сануулах хэрэг гарах нь ээ дээ?
– Миний дарга гэнэ ээ? Тэнгэр минь! Та чинь жинхэнэ далайн дээрэмчин байна шүү дээ! Энэ удаад Францын хаанд алба хаах хүндтэй үүрэг хүлээсэн эрхэмүүдийн дэргэд өөрийнхөө тухай үнэнийг сонсох болж дээ. “Далайн дээрэмчин, тэнгисийн тонуулчин” хүн танд Франц улсын эрх ашиг юунд оршиж байгааг нотлоход хүрч байна. Харин та Францын генерал хүн атлаа үүнийг эс харгалзаж, мэдэлдээ байгаа хүн хүч болон хөрөнгийг Францад ямар ч ач холбогдолгүй балмад ажиллагаанд зарах гэж байна. Та франц хүмүүсийн цусыг урсгаж, тогтоон барих ямар ч боломжгүй хотыг эзлэхийг хүсч байна.
Картахенад ихээхэн хэмжээний алт байгааг мэдэж байгаа болохоор баяжъя гэсэн хувийнхаа сонирхолд хөтлөгдөн тийшээ явах гэж байна. Гэрээгээ баталсны дараа буулт хийлгэхээр наймаацаж, бидний олзноос үмхийг ч болов хазаад авчихья гэсэн бодол бол наймаачин хүний л зан. Би буруу зүйл ярьсан бол энэ тухай эрхэм де Кюсси хэлнэ биз. Би та нараас уучлахыг хүсье. Би ийм зөвлөлгөөнд оролцохыг хүсэхгүй байгаа болохоор одоо явъя даа.
Би Францын эзэн хаанд алба хашихаар шийдэхдээ өөрийнхөө үүргийг үнэнчээр гүйцэтгэхийг хүсч байсан юм. Миний бодлоор шударга алба нь дээрмийн довтолгоо болон тонуултай нийцэхгүй бөгөөд хүмүүсийн амь нас, хөрөнгө мөнгийг дэмий үрэхийг би зөвшөөрч чадахгүй. Үүний хариуцлагыг зөвхөн та хүлээх болно шүү. Ноён де Кюсси та миний саналыг Францын засгийн газрын сонорт хүргэхийг хүсч байна. Би нэгэнт гэрээ байгуулчихсан болохоор таны тушаалыг мэдээж биелүүлнэ. Харин миний үг танд доромжлол мэт санагдаад байгаа бол би үргэлж таны мэдэлд байгаа шүү. Танд мэхийн ёслоё, эрхэм барон минь.
Тэр явж, түүнд үнэнч гурван офицер нь Бладыг солиорчихож гэж бодсон хэдий ч дагаад гарцгаажээ.
Де Ривароль уснаас гаргасан загастай адил болжээ. Тэр гоёж хачирлаагүй үнэн үгийг сонсоод бахардаж, ярих ч тэнхэлгүй болж, уужирсныхаа дараа Бладыг зөвлөлгөөнөөс явуулсан бурхан тэнгэрт хязгааргүй талархсан ажээ. Харин дотроо бол ихэд ичиж, уур хилэндээ шатаж байлаа. Америкт буй Францын хуурай замын болон тэнгисийн цэргийн захирагчийнх нь багийг түүнээс хуулан хаяж, инээдэм болгосон болохоор аргагүй шүү дээ...
Ямар ч гэсэн тэд гуравдугаар сарын дундуур Картахена руу хөдлөв. Де Риваролийн удирдсан цэргийн хүчийг хоёр мянга орчим сайн дурынхан болон хар арьстануудаар нэмэгдүүлсэн байлаа. Шаардлага гарсан үед ийм хүчээр далайн дээрэмчдийг номхруулж чадна гэж де Ривароль үзэж байв.
Бараа сүр ихтэй де Риваролийн нэгтгэлийг наян их буутай “Викторьез” гэдэг хүчирхэг хөлөг манлайллаа. Францын бусад дөрвөн хөлгийн нэг бүр нь дөчин их буутай, Бладын “Арабелла”-гаас байлдааныхаа үзүүлэлтээр дутахгүй байв. Энэ нэгтгэлийн араас далайн дээрэмчдийн “Элизабет”, “Лохазис”, “Атропос” хөлгүүд, нөөцийг нь ачсан арван хоёр харуулын онгоц хөвж, зарим нэг нь завь чирсэн байлаа. Тэд замдаа, де Риваролийн хөлгүүд өмнө зүгт хөдөлснөөс хойш хоёр хоногийн дараа Тортуга арлыг зорьсон хурандаа Бишопын нэгтгэлтэй золтой л тулгарчихсангүй.


Top
   
PostPosted: May.15.13 6:56 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXVII бүлэг. КАРТАХЕНА

Францын нэгтгэлийн өөдөөс хүчтэй салхи салхилсан болохоор дөрөвдүгээр сарын эхээр Карибын тэнгисийг сая гаталж, Картахены барааг хараад далбаагаа хумив.
Де Ривароль довтолгооны төлөвлөгөөг хэлэлцэхээр шийдэж, өөрийнхөө манлай хөлөг дээр бүх онгоцны ахмадуудыг дуудлаа.
– Ноёд оо. Хамгийн гол нь гэнэдүүлж довтлох хэрэгтэй гэж цугласан хүмүүст тэр мэдэгдэв.
– Бид хотынхныг хамгаалалтанд бэлдэж амжихаас нь өмнө довтолно. Тэгэх юм бол тэнд байгаа баялгийг нутгийн гүн рүү зөөх боломж испаничуудад олдохгүй. Өнөө орой харанхуй болмогц хотын хойт талд энэ даалгаврыг биелүүлэх цэрэг буулгахыг би санал болгож байна. – Дараа нь тэр боловсруулсан төлөвлөгөөнийхөө тухай дэлгэрэнгүй ярилаа.
Офицерууд нь де Риваролийг хүндэтгэлтэй бөгөөд дэмжсэн янзтай сонсоцгоох ажээ. Харин Блад энэ төлөвлөгөөнд зэвүүцэж байгаагаа нуусангүй. Учир нь тэр юу хийх ёстойг мэдэж байгаа цорын ганц хүн байсан юм. Хоёр жилийн өмнө тэр өөрөө Картахена руу довтлохоор төлөвлөж, нухацтай тагнан шинжилсэн байжээ. Харин бароны санал зөвхөн газрын зурагт тулгуурласан байв.
Картахена хот газар зүй болон стратегийн хувьд маш өвөрмөц байрлалтай байсан юм. Энэ хотыг дээрээс нь харвал дөрвөлжин хэлбэртэй, өмнөд талд нь далайгаар хот руу дөхөх хоёрхон боломжийн нэг болох усан онгоцны дотоод зогсоол байрлана. Харин зүүн болон хойт талаараа толгодоор хүрээлэгджээ. Гадаад зогсоолд хүрэх зам цайзаар хамгаалагдсан Бока Чика хэмээх жижигхэн хоолойгоор дамжин өнгөрнө. Өтгөн ойгоор хучигдсан нарийхан урт хошуу баруун зүгт сунаж Картахены байгалийн далангийн үүргийг гүйцэтгэх ажээ. Дотоод зогсоолоос холгүй байгалаас заяасан даланд тэгш өнцөг үүсгэсэн бас нэгэн зурвас хуурай газар байрлах бөгөөд тэр зурвас улмаар зүүн зүгт эх газар руу сунана.
Тэгээд эх газрын хажууханд төгсч, дотоод зогсоолд аюулгүй орж болох өвөрмөц хаалга гэж хэлж болох гүнзгий сувгаар солигдоно. Энэ орцыг хүчирхэг цайз хамгаалж байв. Картахены хойт болон зүүн талд нь бидний хувьд сонирхол татахааргүй эх газар үргэлжилнэ. Энэ хот өмнөд талаасаа маш сайн хамгаалагдсан атал баруун болон баруун хойт талд нь намхан чулуун хананаас өөр хамгаалалтын байгууламж үзэгдэхгүй ажээ. Гэхдээ энэ нь нүд хуурсан зүйл байсан бөгөөд де Ривароль өөрийнхөө төлөвлөгөөг зохиохдоо төөрөлдөж, ямар ч хамгаалалтгүй талаас нь хотыг хялбархан эзэлж болно гэж тооцоолсон байлаа.
Тэдний боловсруулсан төлөвлөгөөний дагуу хот руу довтлох толгойн анги байх нэр төртэй үүрэг далайн дээрэмч¬дэд оногдсоныг барон дуулгамагц ямар их бэрхшээл тулгарахыг Блад түүнд тайлбарлахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Тэдэнд ямар их хүндтэй ажил ноогдсоныг Блад сонсоод шоолонгуй инээмсэглэв. Энэ нь түүний хүлээж байсан тэр зүйл байсан бөгөөд тэд бүх эрсдэлийг нь үүрч, харин Риварольд бүхий л хүндэтгэл, алдар нэр болон олз оногдоно гэсэн үг байлаа.
– Та бидэнд элэгсгээр үзүүлж буй хүндэтгэлээс би татгалзаж байна - гэж ахмад хүйтнээр өгүүлэв.
Волверстон дэмжиж байгаагаа илэрхийлэн ямар нэгэн юм хамар дороо бувтнаж, Хагторп толгойгоо дохив. Ибервиль ч бусдынхаа нэгэн адил нутаг нэгтнийхээ ихэмсэг аашинд дургүйцэж, ахмадынх нь зөв гэдэгт эргэлзсэнгүй.
Хажууд нь байсан францын офицерууд далайн дээрэмчдийн удирдагчийг ихэмсгээр гайхан харж, харин де Ривароль өдсөн янзтай асуулаа.
– Та миний тушаалыг биелүүлэхээс татгалзаж байна гэнэ ээ?
– Эрхэм барон. Та биднийг довтолгооны төлөвлөгөөг хэлэлцэх гэж цуглуулсан гэж би бодсон юмсан.
– Үгүй шүү, ноён ахмад аа. Би танд тушаал өгөх гэж дуудсан юм. Би бүгдийг нь бодож үзээд шийдчихсэн. Одоо та ойлгож байгаа гэж найдаж байна.
– Тийм ээ. Би ойлгож байна л даа - гэснээ Блад инээлээ.
– Харин та ойлгож байна уу? – Тэгээд асуулт тавих боломж баронд олголгүй яриагаа үргэлжлүүлэв: – Та бүгдийг бодож тунгаагаад шийдчихсэн юм биз дээ? Гэхдээ, бидний ихэнхийг хөнөөе гэж бодоогүй л юм бол миний мэдэж байгаа зүйлсийг сонсоод шийдвэрээ дор нь өөрчлөх болов уу. Танд Картахена хот далайтай залгадаг баруун тал нь их эмзэг санагдаад байх шиг байна, ноён барон. Энэ хотыг байгуулсан испаничууд далайн өмнөд эргийг нь сайтар хамгаалсан атлаа баруун талыг нь яагаад бэхлэлгүй орхисон тухай та бодож үзсэн үү?
Де Ривароль хариу өгсөнгүй. Учир нь тэр энэ тухай бодохоос өөр аргагүй болжээ.
– Испаничууд таны бодож байгаа шиг мануухайнууд биш шүү - хэмээн Блад яриагаа үргэлжлүүлэв.
Хоёр жилийн өмнө би Картахена руу довтлох бодолтой байхдаа хотыг тагнасан юм. Тэгэхэд би улаан арьстан шиг хувцаслаад найрсаг харилцаатай хэдэн улаан арьстай худалдаачидтай хамт ийшээ ирж долоо хоноод ойртож болох бүх боломжийг нь судалсан. Довтлох хорхой хүргээд байгаа тэр талаасаа хагас миль өргөн гүехэн усаар хамгаалагдсан. Тийм болохоор хөлгүүд маань эрэгт ойртож, их буугаар буудаж, хотод хохирол учруулах боломжгүй.
– Тэгвэл бид каноэ, суман болон хавтгай ёроолтой завиар цэргээ эрэг дээр буулгана! - гэж офицеруудын нэг нь тэсвэр алдан хашгирав.
– Цаг уур сайхан байсан ч байлдааны ийм ажиллагааг гүйцэтгэхэд давалгаа саад болно - гэж Блад маргав.
Бас, буулгасан цэргээ бид хөлгийнхөө их бууны галаар дэмжих боломжгүй гэдгийг сануулъя. Хэрэв буудвал цэргүүдэд маань өөрсдийнх нь их бууны сум аюул учруулах болно.
– Хэрэв бид шөнө довтолбол их бууны галаар дэмжих шаардлагагүй болно. Таны дайралтын анги испаничуудыг сэхээ авч амжихаас өмнө эрэг дээр гарчихсан байна.
– Картахенад илжиг шиг тэнэг, сохор хүмүүс амьдардаг гэж та бодоод байх шиг байна. Тэд нар бидний дарвуулыг тоолоогүй, хаанахын хүмүүс юуны тулд ирж явна гэдгийг сонирхоогүй гэж та бодоод байгаа юм биш биз?
– Тэд баруун талаас аюул ирэхгүй гэж бодож байгаа бол анхаарал нь суларчихсан байгаа! - гэж барон яаран өгүүлэв.
– Анхаарал нь сарниагүй ээ, барон минь. Харин эсрэгээр, хууртчихгүй юмсан гэж айцгааж байгаа. Хотын баруун талд цэрэг буулгавал байгалийн хатуу ширүүн нөхцөл болон ширүүн давалгаа тэднийг сүйрүүлэх болно.
Де Риваролийн ихэмсэг зан өөрийнхөө захиргаанд байдаг хүмүүсийн дэргэд буулт хийх боломж олгоогүй болохоор:
– Ямар ч гэсэн бид ийм оролдлого хийх л болно! - гэж барон зөрүүдлэн зүтгэв.
– Тэгвэл яахав. Миний үгэнд итгэхгүй байгаа бол оролдоод л үз. Энэ бол мэдээж таны эрх. Харин би хүмүүсээ гарцаагүй үхэл рүү нь явуулахгүй.
– Хэрэв би танд тушаах юм бол... - хэмээн барон үгээ эхэлтэл Блад яриаг нь ёсорхолгүй тасаллаа.
– Барон та сонсооч! Зөвхөн хүн хүч төдийгүй, байлдааны ийм ажиллагаа явуулдаг мэдлэг чадвар болон туршлагыг маань ашиглахын тулд биднийг энэ албанд татаж оруулсан. Би өөрийнхөө мэдлэг болон туршлагаа таны мэдэлд өгье. Тухайн үедээ би Картахена руу довтлохоор төлөвлөж, хүн хүч дутмаг байсан болохоор хотын цорын ганц үүд болох далайн боомтыг эзэлж чадаагүй юм. Харин бид одоо хүчирхэг байгаа болохоор ийм зорилтыг биелүүлж чадна.
– Тийм л дээ. Гэхдээ испаничууд байлдааны ийм ажиллагаа явуулж байх хооронд эд баялгийнхаа ихэнхийг хотоос зөөчихнө шүү дээ. Бид тэднийг гэнэдүүлэн довтлох хэрэгтэй.
Ахмад Блад мөрөө хавчив.
– Далайн дээрэмчдийн үзэл баримтлалаар бол үнэмшилтэй л үг байна. Цагтаа би ч гэсэн ингэж л бодож байлаа. Харин та испаничуудын омгийг дарж, Францын тугийг энэ хотын цайзан дээр мандуулах хүсэлтэй байгаа бол эд баялгийнх нь зарим хэсэг алдагдана гэж санаагаа зовоох хэрэггүй. Де Ривароль уруулаа хазав. Хэтэрхий дураараа аашилж буй далайн дээрэмчнийг тэр баргар царайлан, үзэн ядсан харцаар ширтэв.
– Хэрэв энэ ажиллагааг явуул гэж танд тушаавал юу гэмээр байна? Энэ асуултанд хариулаадах! Эцсийн эцэст энэ аялалыг хэн удирдаж байгаа юм бэ? Та юу? Эсвэл би юу?
– Та миний залхууг хүргэж орхилоо - гэж Блад хэлээд их эвгүйцэж, зүүн дээр суусан мэт өндөлзөж байсан де Кюсси рүү түргэн гэгч нь эргэв:
– Эрхэм амбан захирагч аа. Миний зөв гэдгийг генералд нотлоод өгөөч!
Де Кюсси гунигтай бодлоо орхин сэргэлээ.
– Ахмад Бладын ярьсан зүйлийн тухайд бол...
– Чөтгөр лүүгээ тонил! - гэж де Ривароль бахирав. – Та нар бүгдээрээ хулчгарууд. Сонсч бай, ноён ахмад аа! Та энэ ажиллагааг удирдахаас айж байна. Тийм болохоор би өөрөө удирдана. Цаг уур сайхан байгаа болохоор эрэг дээр бид амжилттай гарч чадна. Амжилтанд хүрвэл, ер нь би амжилтанд хүрэх ч болно, маргааш та тааламж багатай зарим нэг үг сонсох болно доо. Би хэтэрхий өгөөмөр юм, эрхэм ээ! – Тэр гараараа сүрлэгээр дохив: – Би явахыг чинь зөвшөөрч байна.
Де Ривароль тэнэг, зөрүүд бөгөөд нэрэлхүү аашиндаа хөтлөгдөж, мэдээжээр түүндээ тохирох сургамж авчээ. Үдээс хойш түүний хөлгүүд эрэгт дөхөв. Шөнийн харанхуйгаар хоёр зуун хар арьстан (өөрөөр хэлбэл аялалд оролцсон бүх хар арьстан) оролцсон нийт гурван зуун хүн каноэ, суман болон ердийн завиар далайн эрэг рүү хөвсөн ажээ. Де Ривароль хүсээгүй хэдий ч дайралтын ангийг өөрөө удирдахаас өөр аргагүй болжээ.
Эхний зургаан завь эргийн дэлсгээнд хамагдаж, доторхи хүмүүс нь зайлж амжаагүй байхад зомгол болон бутрав. Давалгаа хад чулуу мөргөн нижигнэх, живж буй хүмүүсийн орилолдох чимээ бусад завиныханд эргэлзэх аргагүй анхааруулга болжээ. Тийм учраас дайралтыг удирдсан барон аюултай бүсээс нэн даруй холдохыг тушааж, живж буй хүмүүсийг аврах ажилд орсон байна. Бүтэхгүй гэдэг нь тэртэй тэргүй ойлгомжтой байсан энэ ажиллагааны явцад тавь орчим хүн далайд живж, зургаан завиа галт хэрэгслийнхээ нөөцийн хамт алдсан ажээ.


Top
   
PostPosted: May.15.13 6:59 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Де Ривароль хөлөг дээрээ галзууртлаа уурласан боловч ухаараагүй хэвээр буцаж ирэв.
Тэрбээр алдаа онооноосоо сургамж авч, ухаардаг хүн биш байсан юм. Тэр гутраад харсан бүхэн, хавьтсан болгонд уур нь хүрч, тэр дороо орон дээрээ өнхрөөд өгчээ.
Үүр цайж байхад их буун нүргээн түүнийг сэрээв. Барон унтлагынхаа шовгор малгай, гэрийн шаахайтай тавцан дээр гүйж гараад хачин явдлыг харж уур хилэн нь дахин буцаллаа. Далайн дээрэмчдийн дөрвөн хөлөг бүх дарвуулаа дэлгээд Бока Чикагаас хагас миль, францын нэгтгэлээс мөн л тэр орчим зайд ямар нэгэн үл ойлгогдох хөдөлгөөн хийх ажээ. Зогсоол руу аваачдаг нарийхан сувгийг хамгаалдаг том дугариг цайзыг тэд буудаж, усан онгоцуудыг байсхийгээд л дарийн утаа нөмөрнө. Цайзны их буунууд тэднийг эсэргүүцэн ширүүн галлах боловч далайн дээрэмчдийн хөлгүүд дарвуулаараа залан займчиж, дайсан нь их буугаа цэнэглэх яг тэр мөчийг гярхай олж, гайхалтай мэргэн буудаж байв. Дээрэмчдийн хөлгүүд гал нээснийхээ дараа огцом эргэж, хошуу болон хитгийнхээ аль нэгийг цайзны их буучдад харуулах ажээ. Тэд маш урлагтай займчиж, испаничууд гал нээхээс ганц хоёрхон хормын өмнө хөлгүүдийнхээ хажуу бөөрийг дайснаас нууж, тэр үедээ шурагнууд нь нэгэн шугамын дагууд эгнэж байсан юм.
Блад өөрөө санаачлан эхлүүлсэн тулалдааныг де Ривароль гуншиганан хараасаар ажиглах ажээ. “Викторьез”– ийн офицерууд мөн л тавцан дээр цуглаж, эцэст нь де Кюсси хүрч ирэхэд байж ядсан дургүйцлээ барон тэвчин барьж чадсангүй.
Үнэнийг хэлэхэд де Кюсси энэ шуургыг өөрийнхөө зүг эргүүлчихсэн юм. Тэрбээр барон руу дөхөж очоод өөрийнхөө олж авчирсан хүмүүсийн эрчимтэй үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж алгаа үрэв.
– За ямар байна, эрхэм де Ривароль - гэснээ тэр инээв.
– Блад ажил хэргээ гайхамшигтай сайн мэддэг хүн юм гэж танд бодогдохгүй байна уу? Энэ хүн өглөөний хоолны өмнө Францын тугийг цайзан дээр хатгачихна. Барон архирч, түүн рүү огцом эргэлээ.
– Тэр ажил үүргээ сайн мэддэг хүн гэж та хэллээ. Тийм үү? Түүний ажил үүрэг бол миний тушаалыг биелүүлэх явдал гэдгийг ойлгох ухаан танд дутаад байна! Би ийм тушаал өгсөн гэж үү, чөтгөр аваг? Энэ бүгд дууссаны дараа дураараараа загнавал яадгийг үзүүлээд өгнө өө.
– Хүлээгээрэй, ноён барон. Хэрэв амжилтанд хүрэх юм бол түүний үйл ажиллагаа зөв болж таарна шүү дээ.
– Зөв болж таарна гэнэ ээ. Ээ чөтгөр! Дураараа аашилсан цэргийн зөв байж таарах уу? - хэмээн барон асч, Бладыг үзэн яддаг офицерууд руугаа харлаа.
Ийнхүү ярилцах зуур далайн дээрэмчдийн испаничуудтай явуулж буй тулалдаан үргэлжилсээр байлаа. Гэхдээ, чадварлаг займчсан хэдий ч Бладын хөлгүүд цайзны галд өртөж эхлэв. “Атропос”-ын баруун хажуугийн дүнзэн хашлага зомгол болж, нэг том бөөрөнцөг хитгийг цөмлөж ороод дэлбэрлээ. “Элизабет”-ийн хамар ноцтой гэмтэж, “Арабелла”-гийн дунд шураг хугарчээ. Тулалдааны эцэст “Лохезис” жагсаалаас гарав.
Барон үүнийг хараад илт таашаал авч байлаа.
– Испаничууд эдгээр ой гутмаар онгоцуудыг бүгдийг нь живүүлээсэй гэж тэнгэртээ залбиръя!
Гэвч тэнгэр түүний залбиралыг хүлээж авсангүй. Үгээ хэлж дөнгөж дуусгатал далайн дээрэмчдийн нэг сум дарины зоорийг онож, аймшигтай дэлбэрэлт болж, цайзны тал нь агаарт цацагдав.
Тулалдаан дууссанаас хойш хоёр цагийн дараа найранд ирж байгаа мэт хээнцэр хувцасласан ахмад Блад “Викторьез”-ийн тавцан дээр тайвуухан гарч ирлээ. Де Ривароль түүнийг унтлагын хувцас болон шовгор малгайтай чигээрээ угтав.
– Илтгэхийг зөвшөөрнө үү, эрхэм барон. Бид Бока Чикагийн цайзыг эзэлчихлээ. Нурсан цамхаг дээр нь Францын туг мандаж байна. Нэгтгэл усан буудалд хүрэх зам чөлөөлөгдлөө. Де Ривароль хэдийгээр цухалдаж байсан боловч уур хилэнгээ барихаас өөр арга байсангүй. Түүний офицерууд бахархалаа халуунаар илэрхийлж байсан болохоор Бладыг зад загнах эвгүй байжээ.
Гэхдээ түүний нүд хэрцгий ширтэж, уурласандаа царай нь цайсан байв.
– Тулалдаанд ялсан чинь азтай хэрэг боллоо, ноён Блад аа. Хэрэв ялагдсан бол муугаа үзэх байсан юм. Өнөөдрийнх шиг зөвтгөх шалтгаан олдохгүй байж болох учир дараагийн удаад миний тушаалыг хүлээж үзээрэй. Блад цав цагаан шүдээ яралзуулан инээгээд мэхийн ёслов.
– Би амжилтаа бататгахын тулд танаас тушаал авахдаа баяртай байх болно. Түргэн хөдөлнө гэдэг одоо хичнээн чухал зүйл болохыг та ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Ривароль түүнийг самгардан харлаа. Барон уурлаж байгаад нэгэнт эхэлчихсэн байлдааны ажиллагааг удирдах ёстойгоо мартчихсан байжээ.
– Миний өрөөнд оръё! - гэж Бладад барон захирангүй тушаасан боловч цаадах нь түүнийг зогсоов.
– Байлдааны ажиллагаа явуулах талбар бидний өмнө газрын зураг мэт дэлгээтэй байгаа болохоор эндээ ярилцсан нь дээр байх. – Тэгээд далайгаас тасарсан булан, ойр орчмынх нь газар, эргээс зайтай баригдсан том хотыг заалаа: – Хэрэв та намайг биеэ тоолоо гэж зэмлэхгүй бол нэг санал тавих гэсэн юм... - гэснээ тэр дуугаа хураалаа.
Де Ривароль дооглож байна гэж сэжиглээд түүний царайг анхааралтай ажигласан боловч далайн дээрэмчний хүрлийсэн царай амгалан хэвээр, гярхай нүд нь тайвуухан харагдах ажээ.
– За яахав. Сонсоцгооё - гэж барон өршөөнгүй зөвшөөрөв.
Дотоод усан зогсоолд хүргэдэг сувгийн хажууд байрласан, нарийхан зурвас газар дээр найгаж буй дал моднууд зарим хэсгийг нь халхалсан цайзыг Блад заагаад, энэ цайз тэд нэгэнт эзэлсэн гадаад цайзыг бодвол тааруухан зэвсэглэсэн гэж мэдэгдэв. Гэхдээ тэнд суваг нарийсдаг учир тийшээ орохынхоо өмнө цайзыг зайлшгүй эзлэх шаардлагатай гэлээ. Францын хөлгүүд гадаад зогсоол руу ороод тэндээсээ цайз руу гал нээнэ. Харин тэр үед их буу бүхий гурван зуун далайн дээрэмчин анхилам үнэртэй моддоор хучигдсан арлаар халхавчлан далайн булангийн зүүн эрэг дээр бууна.
Далайгаас галлаж эхэлмэгц далайн дээрэмчид цайзны ар хударгаас уулгалан дайрна. Ингэх юм бол испаничууд удаан эсэргүцэж чадахгүй гэж Блад үзэж байлаа. Үүний дараа де Риваролийн цэргүүд цайзанд үлдэж, харин Блад өөрийнхөө хүмүүстэй довтолгоогоо үргэлжлүүлж, хотоос зүүн тийш, өндөр толгодын оройд барьсан Нуэстра Сеньора де ля Попын сүмийг эзэлнэ. Тэр өндөрлөгийг эзэлчих юм бол Картахенаас нутгийн гүн рүү чиглэдэг цорын ганц замыг тэд хяналтандаа авч, испаничууд хотоос эд баялгаа зөөх боломжгүй болно гэлээ.
Бладын тооцоолсноор л боллоо. Сүүлчийн шалтгаан де Риварольд хамгийн үнэмшилтэй санагдсан ажээ. Барон өмнө нь далайн дээрэмчнийг ихэмсгээр сонсож, түүний саналыг шүүмжлэхээр зэхэж байсан бол одоо бодлогоширсон дүр үзүүлж, сүүлдээ Бладын төлөвлөгөөг магтахдаа хүртэл доошоо орж, усан буудал руу нэн даруй гал нээ гэж тушаалаа.
Байлдааны энэхүү ажиллагааны бүхий л нарийн ширийн зүйлсийг тоочин нурших хэрэг бидэнд байхгүй биз ээ. Францын дарга нарын алдаанаас болоод энэ ажиллагаа тийм ч өөгүй явагдаагүй бөгөөд хоёр ч усан онгоц цайзны их бууны галд өртөн живсэн юм. Гэсэн хэдий ч, далайн дээрэмчид ар талаас нь тогтоох аргагүй улангасан дайрсны ачаар цайз үдэш нь бууж өгөв. Блад хүмүүстэйгээ харанхуй болохоос өмнө хотын дээр ноёлсон Нуэстра Сеньора де ля Попын өндөрлөгийг эзлэн авч тэнд хэд хэдэн их буу байрлуулсан байна.
Дараачийнх нь өдрийн үд дундын үед Картахена хот бууж өгөх саналаа де Риварольд тавьжээ.
Ялалтыг барон зөвхөн өөрөө авчирсан мэт загнаж, омгорхон ярваганаж байгаад бууж өгөх нөхцлийг тулгав. Тэрбээр, бүх мөнгө, бараа болон үнэт зүйлсээ хураалгахыг шаардлаа. Оршин суугчдад хотдоо үлдэх, эсвэл зайлах боломж олгож, явах хүмүүсийн бүх хөрөнгийг хурааж, харин үлдэх нэг нь хөрөнгийнхөө тэн хагасыг хураалгаж Францын эзэн хааны албат болно гэлээ. Де Ривароль мөргөлийн газрууд болон сүмүүдийг өршөөхийг амласан боловч байгаа бүх мөнгө болон үнэт зүйлсийнхээ тухай тайланг түүнд үзүүлэхийг шаардав.
Өөр арга байгаагүй байсан болохоор Картахена эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрлөө. Маргааш өглөө нь, дөрөвдүгээр сарын тавны өдөр, де Ривароль хотод ирээд францын эзэмшил болсныг нь мэдэгдэж, амбан захирагчаар нь де Кюссийг сонгов. Дараа нь тэр сүмийн танхимд орж, ялалтандаа зориулсан мөргөл үйлдсэн байна. Эд бүгд амьсгаа авах төдий зүйл байсан бөгөөд де Ривароль энэ ёслолын дараа дээрмээ эхэллээ. Картахеныг эзэлсэн францчуудын байлдааны ажиллагаа далайн дээрэмчдийн ердийн дайралтаас юугаараа ялгагдаж байваа гэвэл хотын иргэдийн гэр оронд цэргүүд орохыг хориглож, зөрчвөл хатуу шийтгэл хүлээлгэхээр тогтжээ.
Үнэн хэрэгтээ бол энэхүү хүнлэг тушаалыг ялагдагсдыг болон тэдний эд хөрөнгийг хамгаалахын тулд гаргаагүй бөгөөд энэ хотын асар их баялгаас ганц нэг дублон* цэргүүдийн халаасанд орчихож магадгүй гэж де Ривароль болгоомжилсон юм байжээ. Харин бүх алтыг хурааж дуусмагц хязгаарлалтыг барон цуцлаад хотыг цэргүүдээрээ цөлмүүллээ. Де Ривароль хотод амьдардаг Франц улсын иргэдэд гар хүрэхгүй, хамгаална гэж амласан хэдий ч цэргүүд тэдний эд хөрөнгийг ч дээрэмдсэн юм.
Олзны хэмжээ асар их байв. Дээрэмдсэн алтыг зуу гаруй луус дөрвөн хоногийн турш хотоос цайз руу зөөж, тэндээсээ усан онгоцуудад шилжүүлэн ачлаа.


Дублон* - Испанийн эртний алтан зоос.


Top
   
PostPosted: May.15.13 7:04 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.19.08 9:20 pm
Posts: 2760
Location: Болно гэвэл болж байна ш дээ
Тэмдэг

_________________
Өө буга минь


Top
   
PostPosted: May.15.13 7:08 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXVIII бүлэг. ЭРХЭМ ДЕ РИВАРОЛИЙН “ҮНЭН ҮГ”

Ахмад Блад хот бууж өгсөн тэр үед болон түүнээс хойш Нуэстра Сеньора де ля Попын өндөрлөг дээр байсан болохоор Картахенад юу болж байгааг огт мэдээгүй байв. Ийм баян хотыг эзлэхэд гүйцэтгэсэн үүргээ далайн дээрэмчид маш сайн ойлгож байсан юм. Тэгсэн атал де Ривароль бууж өгөх нөхцөлийг тогтоосон цэргийн зөвлөлгөөнд ахмадыг нь хүртэл урьсангүй.
Цаг өөр байсан бол ингэж тоомжиргүй загнахыг Блад тэвчихгүй байв. Харин одоо далайн дээрмээс холдчихсон болохоор өөрийнхөө зэвүүцлийг шоолонгуй инээмсэглэл төдийгөөр илэрхийлэв. Харин түүний офицерууд, тэгэх тусмаа усан цэргүүд далайн дээрэмчид хэвээрээ байсан болохоор огт өөр бодолтой байлаа. Блад де Ривароль баронтой нэн даруй уулзаж ярилцана гэж амлаж байж тэднийг тайвшруулсан ажээ.
Генерал зөгийн үүр адил дүнгэнэсэн хотын нэгэн том байшинд байхад нь Блад олж очив. Авчирсан баялгийг данслах, хураах, мөнгөний хэмжээг нарийн тодорхойлохын тулд худалдааны пүүсүүдийн данс бичгийг шалгах зорилгоор бароны байгуулсан бичиг хэргийн алба энэ байшинд байсан юмсанж.
Де Ривароль наймаачин хүн шиг албан хаагчдыг тойруулж суулгаад дансыг нь нягталж, ялагдагсад ганц нэг песо* нууж орхисон байх вий гэсэндээ тооцоо бодож байлаа. Шуудхан хэлэхэд энэ нь Америкт буй Францын хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчийг захирагчийн хийх ёстой зүйл биш боловч энэ ажлыг цэрэг дайныхаа үүргээс илүү зүтгэлтэй гүйцэтгэх ажээ. Бичиг хэргийнх нь өрөөнд Блад орж ирэхийг тэр хараад илт дургүйцсэн боловч ажлаа зогсоохоос өөр аргагүй болжээ.
– Сайн байна уу, эрхэм барон - гэж Блад түүнтэй мэндчилэв. – Танд тааламжгүй байж болох хэдий ч би илэн далангүй ярилцах хэрэгтэй байна. Миний хүмүүс бослого гаргахдаа тулаад байна!
Де Ривароль хөмсгөө ихэмсгээр өргөв:
– Танд тааламжгүй байж болох хэдий ч би ч гэсэн тантай илэн далангүй ярилцах хэрэгтэй байна. Бослогын хариуцлагыг та болон таны офицерууд хүлээх болно. Үүнээс гадна, надтай холбоотон шиг харьцаж байгаа чинь буруу. Та миний удирдлагад байдгийг би аль эртнээс сайн ойлгуулж өгсөн. Тэгээд ч хоосон үгэнд би дургүй гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Ахмад Блад биеэ хүчлэн барив. Биеэ тоосон энэ азарган тахианы омгийг эрт орой хэзээ нэгэн цагт дарах хэрэгтэй болно гэдгийг тэр сайн ойлгож байсан юм.
– Генерал аа. Та надад тулгарсан нөхцөл байдлыг өөрийнхөөрөө л ойлго. Хий хоосон яриаг би ч гэсэн сонирхохгүй байна. Хоёр тал гарынхаа үсгийг зурсан гэрээний талаар ярилцъя. Миний хүмүүсийн сэтгэл ханамжгүй байна.
- Яахаараа тэр билээ? - гэж барон зэвүүцэн асуулаа.
- Та шударга хүн гэдэгт итгэхгүй байна.
Алгадаад авсан ч барон ингэтлээ цочирдох нь юу л бол. Тэр ширээний араас босон харайж, нүд нь гялалзаж, нүүр нь цонхийв. Албан хаагчид нь түүнийг дэлбэртлээ уурлахыг хүлээлээ.
Эцэст нь де Ривароль биеэ арайхийж барив.
- Та миний үнэнч шударга занд эргэлзэж байна гэнэ ээ? Та болон таныг хүрээлсэн балиар заваан хулгайч нар эргэлзэж байгаа хэрэг үү? Тантай халз тулалдаан хийх нь шившигтэй хэрэг боловч доромжлуулсныхаа хариуг авах л болно.
- Би өөрийнхөө өмнөөс биш, өөрийнхөө хүмүүсийн нэрийн өмнөөс ярьж байгааг танд сануулая - гэж Блад тайвуухан хэллээ. Миний хүмүүсийн сэтгэл дундуур байна. Шаардлагыг нь сайн дураараа биелүүлэхгүй бол хүч хэрэглэнэ гэж тэд сүрдүүлсэн шүү.
- Хүч хэрэглэнэ гэнэ ээ – Де Ривароль уулга алдаж, бие нь хүртэл дагжив. – Оролдоод үзэг л дээ...
- Та хөнгөмсөг загнаж байна. Миний хүмүүсийн зөв гэдгийг та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Олзоо хэзээ хувааж, гэрээний дагуу тавны нэгийг нь өгөх юм бэ гэж тэд асууж байна.
- Бурхан минь, надад тэвчээр хайрлаач! Олзоо хурааж дуусаагүй байхад би яаж хуваах болж байна?
– Бүх олзыг хураачихсан гэдгийг миний хүмүүс мэдэж байгаа. Үүнээс гадна, бүх олз таны хөлгүүд дээр, таны мэдэлд байгаад дурамжхан байгаа. Тийм болохоор олзны хэмжээг тогтоох боломжгүй болчихлоо гэцгээж байна.
– Ээ, тэнгэр минь! Бүгдийг нь бүртгэлийн дэвтэрт биччихсэн байгаа. Сонирхсон хүн байвал үзэж болно шүү.
– Миний хүмүүсийн олонхи нь уншиж чаддаггүй болохоор тэр бүртгэлийг чинь шалгаж чадахгүй. Гэхдээ тэд таны тооцоо хуурамч гэдгийг сайн мэдэж байгаа. Та намайг ширүүн дориун харьцахад хүргэж байна. Таны дэвтэрт бичсэнээр бол Картахенаас олсон олзны үнэ арван сая ливр** байгаа. Үнэн хэрэгтээ бол олзны бодит үнэ дөчин сая ливрээс илүү гарна. Тийм ч болохоор миний хүмүүс “эргийн нөхөрлөл”-ийнхний заншлаар өөрсдийнх нь нүдэн дээр жигнэхийг шаардаад байгаа юм.
– Би далайн дээрэмчдийн заншлыг мэдэхгүй! - гэж де Ривароль зэвүүцэн дуугарав.
– Гэхдээ та түргэн сурч байгаа шүү дээ.
– Та юу гэх гээд байна аа, чөтгөр аваг? Би армийн захирагч, цэрэг хүн болохоос дээрэмчин биш.
– Тийм үү? – Блад егөөдлөө нууж чадсангүй. – Та хэн ч байсан бидний шаардлагыг биелүүлэхгүй бол таагүй явдал тохиолдоно гэдгийг анхааруулая. Та Картахенад зоогдоод Франц руу ядахдаа ганцхан песо ч илгээж чадахгүй болчихвол би л лав гайхахгүй.
– Юу гэнэ ээ? Та намайг сүрдүүлж байгаа юм уу?
– Яалаа гэж дээ, эрхэм ээ. Хүсвэл хялбархан зайлж болох таагүй явдлын тухай л анхааруулж байна. Та буцалж буй галт уулан дээр сууж байгаагаа гадарлах ч үгүй байна. Та далайн дээрэмчдийн заншилыг мэдэхгүй. Картахеныг цусанд умбуулаад Францын хаан ашиг олно гэдэг юу л бол.
Хэрэг явдал хэтэрхий даамжирсныг де Ривароль ойлгоод маргааныг аюулгүй сэдэв рүү чиглүүлэхийг оролдов. Эцэс сүүлдээ тэр далайн дээрэмчдийн шаардлагыг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Олзоо хуваах үйл ажиллагааг удаашруулах нь аюултай болохыг Блад түүнд ойлгуулсны дараа л барон буулт хийсэн нь харваас ойлгомжтой байв. Зэвсэгт тулгаралт далайн дээрэмчдийн ялагдлаар төгсч болно. Үгүй ч байж болох юм. Де Ривароль дээрэмчдийн
учрыг оллоо гэхэд энэ ялалт их үнээр олдоно. Тэгвэл олзоо хамгаалахад хангалттай хүн хүч үлдэхгүй байж ч болох юм.
Эцсийн эцэст де Ривароль үл ойлголцолыг яаралтай зохицуулж, олзыг шударга хуваарилахаа амлав. Хэрэв ахмад Блад маргааш өглөө офицеруудтайгаа хамт “Викторьез” хөлөгт ирвэл олзолсон эд баялаг болон бүх алтаа үзүүлж, тэдний нүдэн дээр жигнэж, тэд өөрсдөд нь ноогдох тавны нэг хэсгийг онгоцондоо ачиж болно гэлээ.
Далайн дээрэмчид тэр үдэш маргааш нь авчрах баялгийг хүлээн хөгжилдөж, огтхон ч найдаагүй байтал буулт хийсэн де Риваролийн тухай ярихдаа хорсолтой мушийцгааж байв. Үүр дөнгөж цаймагц буулт хийсэн шалтгаан тодорхой боллоо. Зангуугаа хаясан “Арабелла” болон “Элизабет”, тулалдааны явцад гарсан эвдрэлийг нь засахаар эрэг дээр чирж гаргасан “Лахезис” болон “Атропос” хөлгүүд л боомтод үлдэж хоцорсон байлаа. Францын нэг ч онгоц зогсоолд байсангүй. Шөнө дөлөөр тэд усан боомтоос чимээ анир гаргалгүй явчихсан байлаа. Тэнгэрийн хаяаны баруун хэсэгт бүртийх гурван жижигхэн дарвуул л францчууд болон де Риваролийг санагдуулах ажээ. Далайн дээрэмчид төдийгүй де Кюсси Гаити арлын сайн дурынхан болон хар арьстануудтайгаа тэдэнд мэхлэгдэж, Картахенад гуяа ганзагалаад хоцорсон байлаа.
Тэсч ядсан уур хилэн далайн дээрэмчдийг де Кюссигийн хүмүүстэй нэгтгэв.
Дахиад л дээрэм эхлэхийг Картахены оршин суугчид ойлгоод де Риваролийн нэгтгэлийг анх харсан тэр өдрөөс бүр илүү эмээж байв.
Зөвхөн Блад амгалан харагдах боловч дотор нь буцалж буй дургүйцлээ арайхийн барьж байсан юм. Тэр Риваролиос салахдаа гомдолоо тайлж, доромжлолынх нь хариуг өгч тооцоо бодохоор зэхэж байсан боловч тэр нь бүтсэнгүй.
Тэр уурандаа:
– Бид түүнийг хөөж гүйцэх хэрэгтэй - гэж мэдэгдэв.
Эхэндээ түүний уриаг бүгдээрээ дэмжсэн боловч далайд хоёрхон онгоц гарч чадахыг санацгаав. Тэгээд ч алсын аялал хийхэд хүрэлцэх хүнсний нөөц байгаагүй юм. “Лахезис” болон “Атропос” хөлгийн ахмадууд багийнхаа хамт де Риваролийг нэхэхээс татгалзав. Энэхүү мөрдөн хөөлтийн эцэст амжилтанд хүрэх нь тодорхойгүй, харин Картахена хотоос багагүй эд баялаг цуглуулах боломж байсан юм. Тийм болохоор тэд онгоцуудаа засах зуур дээрэм хийхээр шийдсэн байлаа. Харин Блад, Хагторп нартай хамт явах хүмүүс яахаа өөрсдөө мэдэцгээ гэцгээжээ.
Тэгэхэд л Блад францын нэгтгэлийн хойноос нэхэх нь хичнээн гоомой явдал болохыг ойлгов. Түүний саналыг хэлэлцэх үед хуваагдсан хоёр бүлэг хүмүүсийн хооронд золтой л мөргөлдөөн гарсангүй. Энэ зуур францын хөлгүүдийн дарвуул улам бүр жижгэрсээр байлаа. Блад цөхөрлөө. Хэрэв тэр далайд гараад дээрэмчдийн нэг хэсгийг энд үлдээвэл хоттой юу тохиолдохыг зөвхөн тэнгэр л мэдэх болно. Харин үлдвэл түүний болон Хагторпын хүмүүс далайн дээрэмчдийн бусад багтай хамтран зэрлэг дээрэм хийж эхэлнэ.
Гэтэл Бладыг эрэгцүүлэх зуур де Риварольд хорссон түүний болон Хагторпын хүмүүс ахмадуудынхаа оронд асуудлыг шийдчихжээ: Де Ривароль адгийн муу луйварчин шиг зан гаргасан. Тийм болохоор түүнийг шийтгэж, олзолсон баялгийн тавны нэгийг биш, бүгдийг нь булааж авах хэрэгтэй.
Блад эсрэг тэсрэг бодолдоо автан тээнэгэлзэж байх үед далайн дээрэмчид түүнийг бараг л хүчээр хөлөг дээр гаргав. Нэг цагийн дараа, хөлгүүдэд торхтой ус ачмагц, “Арабелла”, “Элизабет” хоёр зугтаагсдыг нэхэхээр хөдөллөө.
Питт энэ тухай хөлгийнхөө тэмдэглэлд бичихдээ: “Бид задгай далайд гарч “Арабелла”-гийн чиглэлийг тодорхойлсны дараа ахмад маань энэ үйл явдлыг хичнээн эмзэг хүлээж авсныг санаад доошоо буулаа. Блад өрөөндөө толгойгоо гараараа тэврээд ихэд шаналсан байдалтай ганцаараа сууж байлаа.
– Питер ээ, чи чинь яачихаа вэ? Юу чамайг зовоогоод байна? Де Риваролийн тухай бодоод байгаа юм уу?
– Үгүй дээ - гэж сөөнгө хоолойгоор Блад хариулаад юу түүнийг зовоогоод байгааг надад илэн далангүй ярьсан юм. Би түүний үнэнч нөхөр, итгэлийг нь олсон хүн байлаа. – Хэрэв тэр бүсгүй мэдсэн бол! Тэр бүсгүй мэддэгсэн бол! Бурхан минь! Би далайн дээрмээс бүрмөсөн холдлоо гэж бодож явсан юмсан. Гэтэл энэ өөдгүй золиг намайг дээрэм, хүчирхийлэл, аллага руу татаад оруулчихлаа. Картахены тухай бодоод үзээч! Манай чөтгөрүүд одоо тэнд юу хийж байгаа бол? Тэр бүхний хариуцлагыг би л үүрнэ шүү дээ.
– Үгүй дээ, Питер минь! - гэж би түүнийг тайвшруулав. Үүний хариуцлагыг чи биш, де Ривароль хүлээнэ. Тэр өөдгүй хулгайч болж өнгөрсөн бүх зүйлийн буруутан. Үйл явдлыг чи яаж эргүүлэх ёстой байсан юм бэ?
– Би Картахенад үлдэж болох байсан шүү дээ.
– Тэгээд ч нэмэргүй гэдгийг чи өөрөө мэдэж байгаа. Өөрийгөө тамлах ямар хэрэг байна аа?
– Хэргийн учир зөвхөн үүнд байгаа юм биш ээ - гэж Блад гиншин дуу алдав. – Цаашдаа тэгээд яах вэ? Юу хийх вэ? Миний хувьд англичуудад алба хаах боломжгүй. Францчуудад алба хаагаад хаашаа ирчихсэнийг харж байгаа биз. Гарах гарц байна уу? Далайн дээрмээ үргэлжлүүлэх үү? Гэтэл би бүрмөсөн холдохоор шийдчихсэн байдаг. Бурханаараа андгайлъя. Өөрийнхөө илдийг Испанийн хаанд санал болгох ганцхан зам үлдсэн юм шиг байна!
Гэтэл Блад ердөө бодож үзээгүй бас нэгэн гарц үлдчихсэн байв. Бид халуун орны нүд гялбуулсан наран дор, хөлгийнхөө хошуугаар давалгаа яран урагш тэмүүлж, тэр гарц руу дөхөж явлаа”.
Де Ривароль Францыг зорихын өмнө хөлгүүдээ Гаити арал дээр засварлана гэж далайн дээрэмчид тооцоолоод хойт зүг рүү хөдөлжээ. “Арабелла”, “Элизабет” хоёр аясын зөөлөн салхинд хөөгдөн тэнгисийг хэрсэн боловч хөлгийн ажиглагчид дайснаа холоос ч болов харж чадсангүй. Гурав дахь хоногийнх нь үүрээр манан татаж, хоёр-гурван милиэс цааш харах боломжгүй болсон тул далайн дээрэмчид түгшиж, де Ривароль тэднээс зайлах нь гэж харамсаж байв.
Хөлгийн тэмдэглэлд Питийн бичсэнээр бол хөлгүүд энэ үед баруун уртрагийн 75° 30’, хойд өргөрөгийн 17° 45’ -ын солбилцолд байрлаж байжээ. Ямайка арал хөлгийн зүүн хажуугийнх нь цаана, өөрөөр хэлбэл баруун зүгт, ойролцоогоор гучаад милийн зайд байв. Удалгүй баруун хойт талд үүлэнд умбасан цэнхэр уулс харагдлаа. Эдгээр уулсын хөх ягаан оргилууд газрын гадарга дээр тунарсан манангийн дээр өлгөөтэй мэт харагдах ажээ. Хөлгүүд баруун зүгийн салхийг хөндөлсөн хөвж явтал далайн цэргийн хэргийг мэддэггүй хүнд долгионы цохилго гэж санагдахаар бүдэгхэн нүргээн сонсогдов.
Тавцан дээр, Бладын хажууд зогсч байсан Пит:
– Их буу байна - гэж дуу алдлаа.
Блад анхааралтай чагнаад толгойгоо дохилоо. Харин Пит ахмад руу хараад:
– Миний бодлоор бол эндээс арав-арван таван милийн зайд, Порт-Ройял орчимд буудаж байх шиг байна - гэж нэмж өгүүлэв.
– Порт-Ройялаас холгүй их буугаар буудаж байдаг... - хэмээн Блад бодлогоширон хэллээ.
– Хурандаа Бишоп хэн нэгтэй үзэлцэж байгаа хэрэг байх. Бидний найз нөхдөөс өөр хэнтэй тэр тулалдах билээ? Байдал ямар ч байсан бид дөхөж очих хэрэгтэй. Залуурчид тушаал өг.
Тэд чимээ гарсан чигт хөвж, тулалдааны талбар ойртох тусам нүргэлэх чимээ чангарав. Энэ маягаар нэг цаг орчим урагшиллаа. Блад тулалдаж буй хөлгүүд юу юугүй харагдахыг хүлээж, дуран авайгаар анхааралтай ажиглах ажээ. Их бууны нүргээн гэнэтхэн зогслоо.
Далайн дээрэмчид чиглэлээ өөрчлөлгүй урагшилсаар л байлаа.
Завтай байсан бүх хүн тавцан дээр овоорч, алсыг түгшин ширтэцгээв. Удалгүй тэд түймрийн галд автсан том онгоцыг олж харлаа. Ойртохын хэрээр шатаж буй онгоцны хэлбэр дүрс тодорч, улмаар гал утаан дэвсгэр дээр хар шураг ч үзэгдлээ. Ахмад Бладын дуранд дунд шурагны үзүүрт дэрвэж буй гэгээн Георгийн хэрээстэй далбаа тодорхой харагдав.
– Английн хөлөг байна - гэж тэр дуу алдаад ялалт байгуулсан хөлгийг олж харахаар далай руу дурандсаар байлаа.
Тэрбээр, живж буй онгоцонд ойртож очсон хойноо Порт-Ройялийн зүг холдож буй гурван өндөр хөлгийн барааг ялган харж, тэдгээр хөлгүүд ямайкагийн нэгтгэлийнх, харин ялагдсан онгоц нь далайн дээрэмчдийнх гэсэн дүгнэлтийг дор нь хийв. Тэгээд давалгаанд дайвалзах гурван завинд чихсэн усан цэргүүдийг аврахаар яаран ойртов. Харин Пит холдож байгаа хөлгүүдийг дуран авайгаар ажигласаар байлаа. Түүний туршлагатай нүд усан онгоцнуудын зарим онцлогийг анзаарч, хэдхэн мөчийн дараа итгэхэд бэрх нээлт хийснээ бусаддаа зарлав. Гурван хөлгийн хамгийн том нь де Риваролийн “Викторьез” байлаа.
Далайн дээрэмчдийн хөлгүүд завинд чихсэн, хугарсан банз дүнзнээс зуурсан усан цэргүүд рүү дөхөж очоод тэднийг аврахаар дарвуулаа буулгав.


Песо* - Испанийн эртний мөнгөн зоос.
Ливр** - Францын эртний мөнгөн зоос.


Last edited by turuu_1022 on May.15.13 7:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.15.13 7:15 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXIX бүлэг. ВИЛЬГЕЛЬМ ХААНЫ АЛБАНД

Завинуудын нэг нь “Арабелла”-гийн бөөрөнд наалдаж, алтан хатгамалтай, хүрэн улаан өнгийн дэгжин хантааз өмссөн туранхай, намхан хүн хөлгийн тавцан дээр гарч ирлээ. Хар өнгийн гоёмсог хиймэл үс түүний үрчлээтсэн шаргал нүүрийг эмжжээ. Тэр их цухалдаж, жижигхэн хурц нүд нь гялалзах ажээ. Түүний үнэтэй бөгөөд дэгжин хувцас гал усанд огтхон ч хэлмэгдээгүй бөгөөд тэр хувцасны эзэн жинхэнэ язгууртны буйр зааж, чөлөөтэй бөгөөд итгэлтэй загнаж байв. Энэ хүн далайн дээрэмчин биш гэдэг нь харваас ойлгомжтой байлаа.
Араас нь, нар салхинд борлосон нүүр, элэгсэг байрын уруултай бадриун хүн тавцан дээр гарч ирэв. Түүний нүүр тэргэл сар адил дугариг харагдах бөгөөд цогтой цэнхэр нүд нь хөгжилтэйхэн гэрэлтэх ажээ. Тэрбээр ямар ч гоёлгүй боловч чанартай хантааз өмсчээ. Гэсэн хэдий ч, бадриун бие, шаламгай байдлыг нь харахад захирч сурсан хүн юм гэдэг нь илт мэдрэгдэж байв.
Туранхай эрхэм тавцан дээр гарч ирмэгцээ өмхий хүрнийх шиг хурц нүдээрээ эрээн мяраан хувцастай “Арабелла”-гийн багийнхныг хурдхан гүйлгэж харснаа харцаа ахмад Блад дээр тогтоож, гайхан ширтлээ.
- Ямар хачин юм болоод байна аа? Би хаашаа хүрээд ирэв ээ? - гэж тэр эрсхэн асуулаа. Та чинь англи хүн мөн үү? Чөтгөр таныг аваг.
- Би ирланд хүн байх хувьтай төрсөөн, эрхэм ээ. Миний овог Блад, ахмад Питер Блад. Харин энэ бол миний “Арабелла” хөлөг. Таныг үйлчлэхэд бэлэн байна аа, эрхэм ээ.
Блад гэнэ ээ? – Туранхай хүн цангинасан хоолойгоор дуу алдав:
– Хараал идмэр! Далайн дээрэмчин! – Тэр аварга биетэй дагуул руугаа эргэв: – Ван дер Кейлен. Та сонсч байна уу? Далайн дээрэмчид байна. Намайг хараал идэг. Бид чонын амнаас гараад барын аманд орчихлоо шүү дээ!
Түүний дагуул төвөнхийн авиа гаргаж:
– Тэгсэн үү? Их сонин адал явдал тохиолдлоо шүү! - гэж хэлээд инээв.
Хүрэн улаан хантаазтай хүн шүлсээ үсчүүлэн:
– Та чинь яагаад далайн гахай шиг хөхрөөд эхлэв ээ? Хэлэх ч юм алга. Англид биднийг шоолж инээцгээнэ дээ!
Адмирал ван дер Кейлен бүх нэгтгэлээ шөнө гээж, дараа нь францын нэгтгэл манлай хөлгийг нь живүүлж, эцэс сүүлд нь өөрөө далайн дээрэмчдэд олзлогдлоо. Хувь заяа үйлдсэн нүглийн минь төлөө шийтгэхээр намайг тантай уулзуулсан бололтой. Хэрэв надад инээдтэй байвал бурхан намайг харааг!
– Бид учраа ойлголцохгүй байна - гэж Блад тайвуухан хэллээ. Та аврагдсан хүн болохоос баригдсан хүн биш. Та үүнийг ойлгохоороо хүндэтгэлтэй хүлээж авлаа гэж надад талархаж ч магадгүй. Үнэнийг хэлэхэд хүндэтгэл маань барагтайхан л даа. Гэхдээ, ямар ч гэсэн, миний мэдэлд байгаа сайн гэсэн бүхнийг та нар эдлэх болно.
Солиорсон мэт аашлах жижигхэн хүн хурц нүдээрээ түүн рүү ширтлээ.
– Чөтгөр аваг! Та егөөдөөд байна аа даа? - гэж тэр ууртайхан дуугарснаа хүний доог тохуу болохгүй гэсэндээ өөрийгөө танилцуулав:
– Би эзэн хаан Вильгельм Вест-Индийн генерал-амбан захирагчаар томилсон лорд Уиллогби байна. Харин энэ бол эрхэмсэг Вильгельм хааны Вест-Индийн усан цэргийн нэгтгэлийн захирагч адмирал ван дер Кейлен. Энэ хүн хараал идсэн Карибын тэнгист ирээд нэгтгэлээсээ төөрчихлөө.
– Вильгельм хаан гэнэ ээ - гэж Блад гайхан асуувал ард нь зогсч байсан хүмүүс бас л сонирхон ойртоцгоолоо. – Тэр Вильгельм гэдэг чинь юун хүн бэ? Аль улсын хаан юм бэ?
– Юу гэнэ ээ? – Лорд Уиллогби энэ асуултыг сонсоод мэл гайхаж, хэсэг зуур дуугаа хурааснаа: – Би Вильгельм Оранскийн тухай, эрхэм дээд Гуравдугаар Вильгельм хаан Мария хатантайгаа хамт хоёр сар илүү Английг захирч байгаа тухай ярьж байна гэлээ. Чимээ аниргүй болов.
Блад энэхүү нилээд тодорхой мэдээллийг шууд ухаарч чадсангүй.
– Эрхэм дээдэс ээ. Английн ард түмэн босч, Яков гэдэг өөдгүй амьтныг дээрэмчид, зандалчидтай нь хамт арчиж хаясан гэж та хэлээд байна аа даа?
Ван дер Кейлен элэгсгээр инээж, лордын тохойг ёворсноо:
– Энэ хүн улс төрийн маш зөв баримтлалтай юм байна, тийм үү? - гэлээ.
Эрхэм дээдэс мөн л инээмсэглэж, нүүрэнд нь гүн үрчлээс тодорлоо.
- Авралт бурхан минь! Та чинь юу ч мэдээгүй хүн байна шүү дээ! Чөтгөр таныг хааш нь аваад явчихсан хэрэг вэ?
- Бид сүүлийн гурван сарын турш бүх ертөнцөөс тасарчихсан юм аа - гэж Блад хариуллаа.
- Тэгсэн гэдэг нь харагдаж байна. Өнгөрсөн гурван сард дэлхий дээр зарим нэг өөрчлөлт гарсан шүү...
Тэгээд Уиллогби түүнийхээ тухай товчхон ярилаа. Яков хаан Людовик хаанаас өмгөөлөл эрж Франц руу зугтаажээ. Энэ мэт олон шалтгаанаар Англи улс Францын эсрэг холбоонд нэгдэж, одоо Франц улстай дайтаж байгаа ажээ. Тийм ч учраас голланд гаралтай адмиралын манлай хөлөг рүү Ривароль довтолсон юм байж. Тэр Картахенагаас ийшээ ирэх замдаа ямар нэгэн онгоцтой таарч, дайн эхэлсэн тухай сонссон гэдэг нь ойлгомжтой байлаа.
Ахмад Блад “Арабелла” хөлөг дээр зохих хүндэтгэл үзүүлэхээ генерал-амбан захирагч болон адмиралд батлан хэлээд тэднийг өрөө рүүгээ аваачив. Энэ үед живэгсдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байлаа. Авсан мэдээ ахмадыг догдлуулжээ. Хэрэв Яков хаан суудлаасаа ховхроод Франц руу зугтаасан юм бол дөрвөн жилийн өмнө эмгэнэлтэйгээр эхэлсэн Бладын цөллөг дуусч, Англи руугаа буцаж очоод тайван амьдарч болно гэсэн үг. Гэнэтхэн нээгдсэн энэ боломж түүнийг цочирдуулжээ. Тэр их догдолж, уярсан болохоор дуугүй байж чадсангүй. Тэр ухаалаг бөгөөд хэрсүү Уиллогбитэй ярилцаж байхдаа тэднийг анхааралтай ажиглаж, төлөвлөж байснаасаа илүү зүйл ярьчихсан ажээ.
Уиллогби Бладыг ярьж дуусмагц:
– За яахав. Хэрэв хүсвэл гэртээ харь л даа - гэж хэллээ.
– Аргагүй нөхцөл байдал шаардсан болохоор далайн дээрэм хийсний чинь төлөө мөрдөж мөшгөөд байхгүй гэдэгт та итгэлтэй байж болно. Гэхдээ ингэж яарах хэрэг байна уу? Бид таны тухай сонссон болохоор далайд юу хийж чаддагийг чинь мэднэ. Хэрэв та далайн дээрмээс уйдсан бол энд л та өөрийгөө харуулж чадна. Дайн дуустал та Вильгельм хааны албанд зүтгэвэл таны мэдлэг Английн засгийн газарт их хэрэг болно. Тэгвэл таныг харж үзнэ. Энэ тухай бодоорой. Чөтгөр намайг аваг, эрхэм ээ.
Би давтан хэлье: өөрийгөө харуулах сайхан боломж танд олдож байна.
– Энэ боломжийг та надад олгож байна, эрхэм дээдэс ээ -хэмээн Блад түүнийг залруулав. Би гүн талархлаа илэрхийлье. Гэхдээ, би одоохондоо дэлхийн нүүр царайг өөрчилж буй тэр чухал үйл явдлуудын тухай бодохоос цаашгүй байна. Юуны өмнө өөрчлөгдөж буй дэлхийд өөрийнхөө эзлэх байр суурийг тодорхойлж, нөхцөл байдлыг цоо шинээр төсөөлөх хэрэгтэй байна л даа. Өрөөнд Пит орж ирээд аварсан дөчин таван хүнийг хоёр онгоцон дээр байрлуулчихлаа гэв. Тэгээд дараагийнхаа тушаалаа өгөхийг хүслээ. Блад босов.
– Би өөрийнхөө хэргээр таныг түгшээчихээд таны хэргийг мартчихсан байна шүү дээ. Эрхэм дээдэс та Порт-Ройялд буухыг хүсч байна уу?
– Порт-Ройялд гэнэ ээ? – Жижигхэн хүн буйдан дээрээ ууртай займчсаныхаа дараа өчигдөр орой тэд Порт-Ройял руу очсон боловч амбан захирагч нь тэнд байгаагүй тухай цухалдан мэдэгдэв. Тэр бүх нэгтгэлээ аваад далайн дээрэмчдийг хайхаар Тортуга арал руу явчихсан байжээ.
Блад түүнийг гайхан харж, дараа нь инээв:
– Англид төр засаг солигдож, Францтай дайтаж эхэлснийг мэдэхээсээ өмнө тэр явчихсан байх.
– Тийм биш. Амбан захирагч аль алийг нь, бас намайг ирж яваа тухай аялалд гарахаасаа өмнө сонсчихсон байжээ.
– Арай ч дээ. Үгүй байлгүй!
– Эхлээд би ч гэсэн тэгж бодсон юм. Тэр мануухайн эзгүйд Ямайка арлыг захирч байсан хошууч Мэллэрд ийм мэдээ өгсөн юм.
– Усан тэнэг хүн л ийм түгшүүртэй үед хариуцсан арлаа орхих байх - гэж Блад мэл гайхан дуугарав.
– Би ярьж дуусаагүй байна. Тэр тэнэг золиг бүх нэгтгэлээ аваад явчихсан болохоор францчууд дайрах юм бол хотыг хамгаалах хүч хүрэлцэхгүй. Түлхэн унагаасан засгийн газар энд томилж болно гэж үзсэн амбан захирагч ийм л хүн байж! Энэ нь, тэд яаж ажиллаж байсныг муугүй тодорхойлж байна. Тэр Порт-Ройялыг хувь заяанд нь даатгаад орхисон. Харин хэврэг цайз нь ганц хоёрхон цагийн дотор балгас болон хувирна. Бишоп гэмт хэрэг үйлдлээ!
Блад инээхээ болилоо.
– Энэ тухай де Ривароль мэдэж байгаа болов уу? - гэж тэр огцомхон асуув. Энэ асуултанд голландын адмирал хариуллаа.
– Хэрэв Ривароль мэдээгүй бол яалаа гэж тийшээ явах вэ. Тэр манай зарим нэг хүнийг олзолсон. Бодвол тэднээс мэдсэн биз. Ийм сайхан боломжийг тэр зүгээр өнгөрөөхгүй шүү дээ.
– Хэрэв ямар нэг тааламжгүй явдал тохиолдох юм бол Бишоп толгойгоороо хариуцна даа - гэж Уиллогби архирав.
– Тэр үүнийг санаатайгаар зохион байгуулсан юм биш биз? Тэр ер нь тэнэг хүн биш, урвагч байх. Өөрийг нь өндөр тушаалд томилсон Яков хааны тусын тулд ингэсэн байж ч магадгүй л юм. Блад энэ санааг зөвшөөрсөнгүй.
– Үгүй биз дээ. Өшөө хонзонгоо авах хүсэлдээ хөтлөгдсөн байх. Тэр Тортугад намайг олзлохыг хүсээ биз. Тэр намайг эрж байх хооронд би түүний орноос Ямайка арлыг Вильгельм хаанд хадгалан үлдээхийн төлөө санаагаа тавъя даа. – Тэр сүүлийн саруудад үзэгдээгүйгээр хөгжин инээлээ.
– Джереми, Порт-Ройял руу хөв - гэж тэр Питэд тушаав.
– Бид тийшээ аль болох түргэн очих хэрэгтэй байна. Бид де Риварольтой тооцоогоо бодож амжина аа. Лорд Уиллогби, адмирал ван дер Кейлен хоёр босон харайв.
– Намайг хараал идэг. Гэхдээ танд тэдэнтэй тулалдах хангалттай хүч байхгүй! - гэж эрхэм дээдэс дуу алдлаа.
– Францын нэгтгэлийн онгоц бүр нь “Арабелла”, “Элизабет” хоёрыг нийлүүлснээс дутуугүй хүчтэй шүү дээ.
– Их бууны тоогоор бол илүү шүү - гээд Блад инээмсэглэв. Гэхдээ ийм хэрэгт их буу хамгийн чухал нь биш. Хэрэв эрхэм дээдэс далайн цэргийн урлагийн сонгодог номлолоор явагдах тулалдаан үзье гэж хүсч байгаа бол би танд тийм боломж олгож болох юм. Тэр хоёр Блад руу ширтэв.
– Гэхдээ нөхцөл байдал танд тааламжгүй байна шүү дээ -гэж эрхэм дээдэс зүтгэв.
– Ингэж болохгүй. – Ван дер Кейлен толгойгоо сэгсэрлээ.
– Онгоц жолоодох ухаан маш чухал. Гэхдээ их буу бол их буу шүү дээ.
– Хэрэв бид де Риваролийг ялж чадахгүй бол би өөрийнхөө онгоцуудыг сувагт живүүлж, Порт-Ройялаас түүний явах боломжийг нь хаана. Тэгж байх зуур Бишоп утгагүй аялалаасаа эргээд ирнэ. Эсвэл таны нэгтгэлийн бараа харагдана биз.
- Энэ ажиллагаа бидэнд юу өгөх юм бэ? - гэж Уиллогби асуув.
- Би яг үүний тухай ярих гэж байсан юм. Де Ривароль Порт-Ройялд очсон нь шал тэнэг хэрэг. Яагаад тэр вэ гэвэл Картахенаас дээрэмдсэн дөчин сая ливрийн үнэтэй баялаг түүний онгоцууд дээр байгаа (Сонсож буй хоёр энэхүү асар их мөнгөний тухай сонсоод босон харайв). Порт-Ройял руу тэр баялагтайгаа явсан. Тэр намайг, эсвэл би түүнийг ялах нь ямар ч хамаагүй. Порт-Ройялаас тэр энэ баялгийг зөөж чадахгүй. Эрт орой хэзээ боловч, тавны нэгийг нь миний дээрэмчдэд өгсний дараа, энэ баялаг Вильгельм хааны сан хөмрөгт орох болно.. Та зөвшөөрч байна уу, лорд Уиллогби?
Эрхэм дээдэс босоод цэвэрхэн гараа түүн рүү сунгав.
– Ахмад Блад аа. Та суут хүн юм - гэж тэр хэллээ.
– Эрхэм дээдэс болгооно уу! Хэрэв үүнийг та олоод харчихсан бол маш сайн хараатай хүн юм даа - гээд ахмад инээлээ.
– Тийм шүү. Гэхдээ, тэр үүнийгээ яаж гүйцэтгэх юм бол доо? - гэж ван дер Кейлен бувтнав.
Харин ахмад Блад инээгээд:
– Тавцан дээр гарцгаая. Нар шингэхээс өмнө амжаад яахыгаа та нарт үзүүлнэ ээ - гэж хариулав.


Top
   
PostPosted: May.15.13 7:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Өө баярлалаа өнөөдөр орохгүй байх гэж бодож эхэлсэн байсан чинь улам хорхой хүргэдэг байна шд :laugh5:

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.16.13 4:57 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
ХХХ бүлэг. “АРАБЕЛЛА”-ГИЙН ЭЦСИЙН ТУЛАЛДААН

- Юугаа хүлээгээд байгаа юм бэ, найз минь? - гэж ван дер Кейлен үглэлээ.
- Тийм шүү. Юу хүлээгээд байгаагаа бурханыг бодоод хэлээд өгөөч? - хэмээн Уиллогби цухалдан давтлаа.
Тэр өдрийн үд дунд болж байв. Дээрэмчдийн хоёр онгоц далайн мандалд нэгэн хэмээр зугуухан дайвалзаж, Порт-Ройялын усан зогсоолын зүгээс үлээх салхи хөлгийн дарвуулуудыг залхуутайяа алгадах ажээ. Хөлгүүд цайзаар хамгаалуулсан хоолойн амнаас миль хүрэхгүй зайд байрлаж байв.
Тэд цайз, де Риваролийн онгоцуудын аль алинд харагдалгүйгээр ийшээ дөхөж иржээ. Энэ үед францчууд болон боомтыг хамгаалагчдын хооронд тулалдаан болж, хуурай газраас болон далайгаас галлах их бууны дуу тасралтгүй нижигнэж байв.
Удтал хүлээсээр байгаад лорд Уиллогби, ван дер Кейлен хоёр залхжээ.
– Та бидэнд ямар нэг гоё юм үзүүлнэ гэж амласан санагдах юм. Тэр чинь юу юм бэ? - гэж адмирал асуулаа.
Блад харлуулсан ган хуягтайгаа адмиралын өмнө итгэлтэйгээр инээмсэглэн зогсох ажээ.
– Би таны тэвчээрийг шалгах гээгүй юм аа. Буудлагын чимээ суларч байна. Яарснаар бид юу ч хожихгүй. Харин цагаа олж цохивол амжилтанд хүрч болох юм. Би одоо танд үзүүлнэ ээ.
Лорд Уиллогби түүнийг сэжиглэсэн янзтай харлаа.
– Бид хүлээх зуур Бишоп, эсвэл ван дер Кейлений нэгтгэл хүрээд ирж магадгүй гэж та найдаад байгаа юм уу?
– Үгүй дээ, эрхэм дээдэс ээ. Би тэгж бодоогүй. Харин ийм юм бодогдоод байна л даа. Миний мэдэж байгаагаар де Ривароль тааруухан жанжин болохоор түүний нэгтгэлийн хөлгүүд цайзныхантай байлдах явцад ямар нэгэн гэмтэл авах нь гарцаагүй. Энэ нь түүний давамгай байдлыг ялигүй боловч багасгана. Тийм учраас цайз бүх сумаа буудаж барсны дараа бид тулалдаанд орох болно.
Вест-Индийн туранхай генерал-амбан захирагч:
– Зүйтэй - гэж түүнийг дэмжлээ. – Би таны бодлыг сайшааж байна. Та авъяаслаг жанжны шинж чанарыг шингээ¬сэн хүн байна. Үүнийг эртхэн ойлгож чадаагүй намайг өршөөгөөрэй.
– Та их эелдэг хүн юм. Ийм тулалдааныг удирдах зарим нэг туршлага надад байгааг та ойлгож байгаа биз. Би зайлуулах аргагүй ямар ч эрсдэлийг үүрэхэд бэлэн байдаг хүн. Харин онцын шаардлагагүй үед азаа туршаад байдаггүй...
– Тэр дуугаа хураагаад чимээ чагналаа: – Тийм байна. Миний зөв байж. Буудлага намжиж байна. Тэгэхээр Мэллэрдийн эсэргүүцэл суларчээ. Хүүе, Джереми!
Тэр сийлбэртэй хашлага дээгүүр тонгойгоод маш тодорхой тушаал өгөв. Бага дарга янгинатал шүгэлдэж, нойрмог хөлөг хоромхон зуур сэрлээ. Тавцан дээгүүр хүмүүс гүйлдэж, оньс эргэж, дарвуулуудыг салхи алгадаж эхлэв. “Арабелла”, түүний хойноос “Элизабет” хөлөг хөдөллөө. Блад их бууч Оглыг дуудаж, ганцхан мөчийн дараа Огл их бууны тавцан дээр өөрийнхөө байрыг эзлэхээр ухасхийв.
Тэд арван таван мөчийн дараа усан зогсоол руу орж, жижиг их бууны сум тусах зайд, де Риваролийн гурван онгоцны өмнө гэнэтхэн гарч ирлээ.
Цайзны суурин дээр нурсан балгас уугиж харагдана. Дунд шургийнхаа оройд Францын далбаа намируулсан ялагсад хамгаалалтыг нь бут ниргэсэн баян хотыг эзлэхээр завинд сууцгааж, эрэг рүү түргэн дөхөж явлаа.
Блад францын хөлгүүдийг анхааралтай ажиглаад чимээгүйхэн инээв. “Викторьез”, “Медуза” хоёр шалбарч зурагдах төдий ялигүй гэмтсэн харагдана. Харин гурав дахь “Балейн” хөлөг жагсаалаас бүрмөсөн гарсан байлаа. Түүний баруун бөөрөнд асар том цоорхой онгойж, ахмад нь тэр цөмөрхийгээр ус орж живэх вий гэсэндээ онгоцоо зүүн хажуу руу нь хэлтийлгээд салхины аясаар хөвж байлаа.
Блад ван дер Кейлен рүү:
– Та харж байна уу! - гэж хашгираад голланд хүн түүнийг сайшаан бувтнахыг хүлээлгүй: – Залуураа зүүн тийш нь эргүүл! - хэмээн тушаав. Ялалтандаа ташуурч байсан де Ривароль хошуун дээрээ алтадсан барималтай, францчууд руу хажуу бөөрөөрөө эргэж буй асар том улаан онгоцыг олж хараад цочирдон гайхав. Тэрбээр зогссон байрнаасаа хөдөлж тушаал өгөхөөс өмнө, тэр ч байтугай ямар тушаал өгөхөө ч шийдэж амжаагүй байхад нь далайн дээрэмчид хажуугийнхаа их буунуудаар гал нээж, үхэл таригч бөөрөнхий сумнууд “Викторьез”-ийн тавцан дээр байсан бүхнийг хуу хамав.
“Арабелла” чигээрээ хөвж, хойноос нь дагаж явсан “Элизабет” хөлөгт байраа тавьж өглөө. Гэнэгүй байгаад цохилтонд өртсөн францчууд сандран үймэлдэв. Ингэх зуур “Арабелла” эргэж ирээд зүүн хажуугийнхаа бүх их буугаар галлалаа. “Элизабет” хөлөг ч гал нээв. Дараа нь “Арабелла”-гийн бүрээч Хагторпын маш сайн ойлгодог ямар нэгэн дохио өглөө.
– Джереми, урагшаа! - гэж Блад орилов. – Тэднийг сэхээ авахаас өмнө шуудхан яваад оч! Анхаар! Хөлгийг хавиргалахад бэлд! Хэйтон чи дэгээгээ зэхээрэй...
Тэгээд өд хатгасан бүрх малгайгаа авч хаяад хар арьстай хүүгийн авчирч өгсөн ган дуулгыг толгойдоо углав. Блад хавиргалах тулалдааныг өөрөө удирдахаар шийдэж, зочиддоо өөрийн санал бодлыг товчхон тайлбарлалаа.
– Хавиргалах тулалдаан бол бид ялалт байгуулах цорын ганц найдвар. Дайсан маань хэтэрхий олон их буутай байна.
Энэ үед Бладын үгийг батлах гэсэн мэт францчууд дорхноо хариуг нь өглөө. Тэд сэхээ авч, хоёр хөлгөөс хамгийн аюултай нь болох “Арабелла” руу гал нээв. Тэгэхдээ, далайн дээрэмчид шиг тавцан руу нь буудалгүй, “Арабелла”-гийн их биеийг гэмтээхийг хичээв. Аймшигтай цохилтонд өртсөн Бладын хөлөг чичигнэж, дайсандаа аль болох тааруухан бай болох чиглэлд залахыг Пит хичээсэн хэдий ч хөдөлгөөн нь удаашрав. Онгоц хөдөлсөн хэвээрээ байсан ч хошууны хэсэг нь зэрэмдэглэгдэж, усан түрцийн шугамын дээхэнэ талд асар том цоорхой харлан онгойсан байлаа. Онгоцныхоо хөндийд ус оруулахгүйн тулд хошууны их буунууд, зангуу болон гар дор таарсан бүхнийг хашлага давуулан далайд хаяхыг Блад тушаалаа.
Энэ хооронд францчууд салхины эсрэг онгоцоо эргүүлээд “Элизабет” руу галлав. Харин “Арабелла” аясын зөөлөн салхийг ашиглан өөрийнхөө дайсанд тулж очихыг оролдов. Гэвч “Викторьез” далайн дээрэмчдээс урьтаж, баруун хажуугийнхаа бүх их буунуудаар “Арабелла” руу бараг л тулгаж буудав. Их буу нижигнэх, хөлгийн тоног хугарах болон шархтануудын гиншин ёолох дуун дор “Арабелла” дахин ухасхийж, дарийн утаа хөлгийг бүрхэж, францчуудын нүднээс далдлав. Хэдхэн хормын дараа “Арабелла”-гийн хошуу усанд живж эхэллээ гэж Хэйтон ориллоо.
Цөхөрсөндөө Бладын зүрх зогсох шиг санагдсан тэр мөчид өтгөн бөгөөд гашуун утаан дундаас “Викторьез”-ийн алтадсан бариултай цэнхэр хашлагыг олж харлаа. Гэвч зэрэмдэглэгдсэн “Арабелла” хөлөг маш удаан урагшилж байсан тул “Викторьез”-д хүрэлгүй живнэ гэдэг нь түүнд ойлгомжтой боллоо.
Хараал зүхлийн үгийг урсгаж байсан голландын адмирал ч мөн л адилхан бодолтой байлаа. Түүнчлэн, хавиргалах тулалдаан хийх нь байгаа бүхнээрээ дэнчин тавьсан хэрэг гэж лорд Уиллогби үзэж байв.
– Бидэнд өөр гарц байгаагүй юм! - хэмээн Блад дуу алдаад хумхаа өвчин туссан мэт дагжин чичирлээ.
– Энэ бол арга ядсан алхам гэж хэлсэн таны зөв. Миний авах арга хэмжээг нөхцөл байдал болон хангалтгүй хүн хүч албадан тулгаж байна. Би ялалтын босгон дээр ялагдаж байна. Гэвч далайн дээрэмчид бууж өгөх тухай бодож эхлээгүй байлаа. Хэйтон онгоц хавиргалдаг дэгээ барьсан хориод биерхүү алуурчны хамт хөлгийн хошуун дээр овоорсон хугархай банз дүнзний дунд атиран нуугдсан байжээ. “Арабелла” хөлөг “Викторьез”-ээс долоо найман ярдын зайд зогсч, сэтгэл нь хөөрсөн францчуудын нүдэн дээр хошууных нь тавцан усанд живж эхлэв.
Энэ үед Хэйтоны далайн дээрэмчид үсрэн босцгоож, зэрлэгээр орилолдож, хавиргалах дэгээнүүдээ шидлээ. Хоёр ч дэгээ францын хөлөгт зоогдов. Туршлагатай дээрэмчид цахилгаан мэт түргэн хөдөлж, нэг дэгээнийх нь гинжин уяанаас шүүрч аваад хөлгүүдийг хооронд нь ойртуулахын тулд бүх хүчээрээ чангаалаа. Энэ зоригтой ажиллагааг хитэгний тавцан дээрээс ажиглаж байсан ахмад Блад:
– Буудагчид хошуу руу очоорой - гэж хар тэнхээгээрээ хашгирлаа. Дунд тавцан дээр бэлхэн зогсч байсан буудагчид үхлээс аврагдах тэдний цорын ганц найдвар болсон энэхүү тушаалыг гайхамшигтай түргэн гүйцэтгэв. Тавин буудагч урагшаа ухасхийж, Хэйтоны хүмүүсийн толгой дээгүүр сум шунгинав. Энэ нь цагаа олсон үйлдэл байсан юм. Учир нь, “Викторьез”-ийн тавцан болон хашлаганд гүнзгий зоогдсон дэгээг салгах боломжгүй гэдгийг ойлгосон францын цэргүүд өөрсдөө гал нээхээр зэхэж байсан ажээ.
Хөлгүүд баруун хажуугаараа нижигнэн мөргөлдөв. Блад хитгийн давхарлаг дээрээс хөлгийн дунд тавцан руу бууж ирээд тушаал өгч, тэр нь гайхалтай хурдан биелж байв. Тухайлбал, дарвуулуудыг хоромхон зуур буулгаж, шургийн хөндлөвчүүдийг тогтоосон олсыг тасалж, хавиргалах тулалдаан хийх магнайн анги хитгийн тавцан дээр жагслаа. Хоёр онгоц мөргөлдсөн тэр хоромд далайн дээрэмчид Бладын дохиогоор хавиргалах дэгээнүүдээ дахин шидэцгээж, живж буй “Арабелла”-г “Викторьез”-тэй найдвартай холбов.
Уиллогби, ван дер Кейлен хоёр хитгийн тавцан дээр амьсгалаа хураан зогсч, ахмад Блад болон түүний улайрсан баг гайхалтай түргэн бөгөөд зөв хөдөлж байгааг нүдээ бүлтийлгэн ажиглах ажээ. Бүрээч дайрах дохио үлээж, Блад хүмүүсээ манлайлан францын хөлгийн тавцан руу ухасхийв. Хөлгийг хавиргалсан тэргүүн эгнээний далайн дээрэмчид Оглын удирдлагаар живж буй “Арабелла”-гийн хитгийн өндөрлөгтэй нэгэн түвшинд очсон “Викторьез”-ийн хошууны хэсэг рүү орилолдон үсэрцгээж, удирдагчийнхаа жишээгээр, эцсэн бугыг ноцох анч ноход мэт францчууд руу довтлов. “Арабелла”-гийн зоригтнуудын араас “Викторьез”-ийн тавцан руу бусад нь ч бас ухасхийж, живж буй хөлгийн тавцан дээр Уиллогби, ван дер Кейлен хоёр тулалдааныг ажигласаар хоцорсон ажээ. Тулалдаан хагас цагаас илүүгүй үргэлжилж, хөлгийн хошууны хэсэгт эхэлсэн энэ алалдаан дунд хэсэг рүү нь түргэн шилжив. Францчууд хүн хүчээр давамгайдаа эрдэж, дайсан нь тэднийг өршөөхгүй гэсэн бодлоор зүрхээ чангалж, шаргуу эсэргүүцлээ. Гэсэн хэдий ч францчуудын яахаас ч буцахгүй баатарлаг эсэргүүцлийг үл харгалзан тавцангийн нэг тал руу зугуухан шахаж, живж буй “Арабелла”-тай холбогдсон “Викторьез” баруун хажуу руугаа осолтой хазайлаа. Далайн дээрэмчид ухрах газаргүй болохоор эсвэл ялах, эсвэл үхэх ёстой гэдгээ ойлгоод солиорцгоосон мэт эрэлхгээр үзэлцэв. Эцсийн эцэст тэд багийнхаа тэн хагасыг алдаж байж “Викторьез”-ийг эзэлж чадлаа. “Викторье甬ийн амьд үлдсэн хамгаалагчид хитгийн дээд тавцангийн зах руу шахагдаж, улангассан де Риваролийн тушаалыг дагаж, эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр чадах ядахаараа оролдлоо. Харин де Ривароль толгой руугаа буудуулж унамагц амьд үлдсэн нутаг нэгтнүүд нь зэвсгээ хаяцгааж, өршөөхийг гуйж залбирцгаав.
Гэхдээ, үүний дараа ч Бладын хүмүүст амрах чөлөө олдсонгүй. “Элизабет”, “Медуза” хоёр хавиргалах дэгээгээр холбогдоод тулалдааны нэгдсэн талбар болон хувирч, францчууд хоёр ч удаа Хагторпын хүмүүсийг өөрийнхөө онгоцноос ухруулаад байлаа. Тийм болохоор Хагторпод яаралтай тусламж шаардагдаж байсан юм. Пит усан цэргүүдээ удирдан дарвуултай зууралдаж байх хооронд Огл их бууны доод тавцан дээр эмх журам тогтоолоо. Олзолсон хөлгийг хүнд ачаанаас нь салгахын тулд дэгээг нь салгахыг Блад тушаав. Лорд Уиллогби, ван дер Кейлен хоёр “Викторьез” руу шилжсэний дараа хөлөг эргэж Хагторпод туслахаар яарсан ажээ. Блад хитгийн давхарлаг дээр зогсоод түүнд удтал үйлчилж, бараг л өөрийнх нь нэгэн хэсэг болсон “Арабелла” руу эцсийнхээ харцыг илгээв. “Арабелла” дэгээг салгасны дараа хэдэн мөчийн турш давалгаан дээр дайвалзаж байснаа аажмаар живж, удалгүй онгоц живсэн далайн тэр хэсэгт хол хол дуугарах усны жижигхэн эргүүлгүүд л үлдсэн ажгуу.
Блад хөглөрсөн хүүр болон хэмхэрхий тоногны дунд дуугүйхэн зогсоод “Арабелла” живсэн далайн тэр хэсгийг нүд салгалгүй ширтлээ. Тэрбээр хэн нэг хүн түүн рүү дөхөх хөлийн чимээг сонсоогүй бөгөөд ар талд нь дуу гарахад л сая сэхээ авчээ.
– Ахмад Блад аа. Би өнөөдөр хоёр дахь удаагаа уучлал гуйх болж байна. Баатарлаг зүтгэл боломжгүй зүйлийг болгож, ялагдлыг ялалт болгон хувиргаж байхыг би урьд нь хэзээ ч харж байсангүй!
Блад огцом эргэвэл ахмад хичнээн аймшигтай төрхтэй болсныг лорд Уиллогби харлаа. Түүний дуулга хэлтийж, хуягных нь нүүрэн тал хонхойж ёнхойсон байх бөгөөд ноорсон ханцуй нь цусаар будагдсан баруун гарыг нь халхалжээ. Ширэлдсэн үснээс нь цус урсч, түүний харлаж ядарсан царайг аймшигтай баг болгон хувиргасан байлаа. Тэрхүү жихүүцмээр багны цаанаас цэнхэр нүд нь байж боломгүй хурцаар гялалзаж, хацрыг нь даган нулимс урсч, цус, тоос шороо болон дарины тортогийг нь угаах ажээ.


Top
   
PostPosted: May.16.13 5:05 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XXXI бүлэг. ЭРХЭМ ДЭЭД АМБАН ЗАХИРАГЧ

Энэ ялалт далайн дээрэмчдэд өндөр үнээр олдов. Бладтай хамт Картахенаас гарсан гурван зуун далайн дээрэмчнээс зуу хүрэхгүй хүн амьд үлдсэн байлаа. “Элизабет” маш ноцтой гэмтэл авсан болохоор засварлана гэж бодоход хэцүү болжээ. Сүүлчийн тулалдаанд Хагторп баатарлагаар байлдсаар амь үрэгдсэн байв. Гэхдээ, ийм хохирол амссаны эцэст францчуудаас хавьгүй цөөн тоотой далайн дээрэмчид тулалдах урлаг болон эрэмгий зоригоороо Ямайка арлыг бөмбөгдлөг болон дээрэм тонуулаас аварч, Вильгельм хаанд зориулан де Риваролийн нэгтгэл болон асар үнэтэй эд баялгийг булааж авсан байна.
Маргааш орой нь есөн онгоц бүхий ван дер Кейлений нэгтгэл Порт-Ройялын усан зогсоолд зангуугаа хаямагц адмирал өөрийнхөө голланд болон англи офицеруудын тухай юу гэж боддогоо өөрсдөд нь зохих хэлбэрээр илэрхийлэв.
Шинэ генерал-амбан захирагч Уиллогби Вест-Индийн хэд хэдэн эзэмшлийг хэрхэн удирдаж байгааг хурдхан үзэхийг хүссэн болохоор нэгтгэлийн зургаан хөлөг далайн шинэ аялалд даруйхан бэлдэж эхлэв.
– Байдал ийм байхад мануухай шиг амбан захирагчаас болоод би энд саатах болоод байна - гэж адмиралд тэр гомдоллолоо.
– Тийм үү? Яахаараа тэр дүлий годил таныг саатуулах ёстой юм бэ?
– Яагаад тэр вэ гэвэл би тэр муу нохойг шийтгэж, оронд нь өөрийнхөө үүргийг ойлгодог төдийгүй гүйцэтгэж чаддаг хүн томилохыг хүсч байна.
– Тийм үү. Тэгвэл францчууд тааруухан хамгаалагдсан Барбадос руу довтолж болзошгүй байхад хойшлуулах хэрэг байна уу? Та тийм хүнтэй шүү дээ. Тэр хүнд онцгой заавар ч хэрэггүй. Порт-Ройялыг яаж хамгаалахыг тэр бид хоёроос илүү мэднэ.
– Та Бладыг хэлээд байна уу?
– Тийм ээ. Энэ албан тушаалд түүнээс илүү тохирох хүн бий гэж үү? Тэр ямар хүн болохыг та өөрөө харсан шүү дээ.
– Та ч бас ингэж бодож байгаа юм уу? Чөтгөр аваг! Тэр хүн Морганаас илүү, чөтгөр намайг тасчиг. Гэтэл Морган амбан захирагчаар томилогдож байсан шүү дээ. Бладын хойноос хүн явуулав. Тэрбээр Порт-Ройялд байсан хугацаагаа ашиглаад өөрийгөө тордчихсон болохоор хээнцэр, баясгалантай хүн хүрч ирлээ. Лорд Уиллогбийн саналыг сонсоод Блад цочирдон гайхав. Иймэрхүү зүйлийг тэр мөрөөдөж ч зүрхлээгүй байсан болохоор ийм хариуцлагатай албыг гүйцэтгэх чадвар өөрт нь байгаа эсэхэд эргэлзлээ.
– Бас ямар сонин юм яриад эхлэв? - гэж Уиллогби хилэгнэлээ. – Та гүйцэтгэж чадахгүй гэж би эргэлзсэн бол ийм тушаалыг яалаа гэж санал болгохов? Хэрэв энэ чинь таны татгалзах цорын ганц шалтгаан бол...
– Үгүй дээ, ноёнтоон. Өөр шалтгаан байгаа юм аа. Би гэртээ харихсан гэж мөрөөдөж байна. Би Английнхаа ногоон гудамжуудыг... - тэр шүүрс алдав. – Бас Сомерсетширийн цэцэр лэгт ургадаг цэцэглэж байгаа алимны модыг санаад байна.
– “Цэцэглэж байгаа алимны мод”! - Эрхэм дээдэс энэ үгийг давтахдаа дуугаа өндөрсгөж, харваас элэглэж байлаа: –Ямар чөтгөр шиг юм болоод байна аа? – “Цэцэглэж байгаа алимны мод” гэнэ шүү! - гэснээ ван дер Кейлен рүү харлаа.
Адмирал хөмсгөө өргөж, зузаан уруулаа хэлээрээ долоов. Түүний нүүрэнд цагаахан инээмсэглэл тодрох ажээ.
– Тийм шүү. Их яруухан хэллээ! Эрхэм дээдэс ахмад Блад руу эргэв.
– Та далайн дээрэм хийж явсан өнгөрсөн үеэ цагаатгах ёстойг битгий мартаарай. Энэ чиглэлээр та зарим нэгэн зүйл хийчихсэн байгаа. Өөрийнхөө чадварыг ч муугүй харуулсан. Тийм болохоор л би Английн эрхэм дээд эзэн хааны нэрийн өмнөөс Ямайка арлын амбан захирагчийн тушаалыг санал болгож байгаа юм. Миний мэддэг бүх хүнээс хамгийн тохиромжтой нь та гэж би үзэж байна.
Блад гүнээ хүндэтгэн мэхийн ёслов.
– Эрхэм дээдэс та сайн хүн юм. Гэхдээ...
– Ямар ч “гэхдээ” байх ёсгүй. Таны өнгөрсөн амьдрал мартагдаж, ирээдүй чинь баталгаатай болоосой гэж хүсч байна уу? Хүслээ биелүүлэх ховорхон боломж танд олдож байна. Цэцэглэж байгаа алимны мод ч гэх шиг шал дэмий нялуун зангаасаа болоод миний саналд битгий хөнгөмсөг хандаарай. Ядахдаа дайн дуустал энд үлдэх нь таны үүрэг. Дараа нь та Сомерсетшир руугаа буцаж очоод алимны дарс ууна уу, төрөлх Ирланддаа очоод потиноо* ууна уу өөрөө мэднэ биз. Одоогоор Ямайка арал, ром архитай эвлэрч үз.
Ван дер Кейлен чангаар хөхрөв. Харин Блад ядахдаа инээмсэглэсэн ч үгүй. Тэгэхэд тэр Арабелла Бишопын тухай бодож байсан болохоор амгалан, бараг л баргар гэхээр харагдаж байв. Тэр бүсгүй ойрхон, энэ байшинд байгаа. Гэхдээ Блад Порт-Ройялд ирснээсээ хойш түүнтэй уулзаагүй байв. Бүсгүй түүнийг жаахан ч болов өрөвдөж болсонгүй гэж үү...
Өмнө нь нээгдсэн гайхамшигтай боломжид хөнгөн хуудуу хандаж, эргэлзлээ гэж түүнийг загнах лорд Уиллогбийн чанга бөгөөд цангинасан хоолой түүний бодлыг таслав. Блад сэхээ авч эрхэм дээдэст мэхийн ёсоллоо.
– Таны зөв өө, эрхэм ээ. Намайг хүний тусыг мэддэггүй хүн гэж бүү бодоорой. Эрхэм дээдсийг чилээхийг хүсээгүй өөр бодол байсан болохоор л би эргэлзсэн билээ.
– Бодвол цэцэглэж буй алимны модтой төстэй ямар нэг зүйл биз дээ? - гэснээ эрхэм дээдэс тургив. Энэ удаад Блад инээмсэглэсэн боловч түүний нүдэнд гуниг хурсан хэвээр л байлаа.
– Би таны саналыг баяртайгаар хүлээн авч байна, ноёнтоон - гэж Блад хэллээ. – Би таны итгэлийг алдахгүй байж, эрхэм дээдсийн талархлыг хүртэхийг хичээх болно. Надад итгэж болно шүү. Би албаа шударгаар хаших болно.
– Ээ бурхан минь. Би үүнд итгэлгүй байсан бол танд амбан захирагчийн албан тушаалыг санал болгохгүй шүү дээ.
Энэ асуудал ийнхүү шийдэгдэв.
Лорд Уиллогби цайзын комендант Мэллэрд болон бусад
офицеруудыг байлцуулж байгаад Бладыг амбан захирагчаар томилох тушаал гаргаж, өөрийнхөө тамгыг дарлаа. Мэллэрд болон түүний офицерууд энэ үйлдлийг нүдээ бүлтийлгэж байгаад гайхан харсан боловч санасан бодсоноо ил гаргасангүй.
– Одоо бид өөрсдийнхөө ажилд орох боломжтой боллоо -гэж ван дер Кейлен дуугарав.
– Бид маргааш өглөө замд гарна - гэж эрхэм дээдэс
мэдэгдлээ. Блад мэлэртэл гайхав.
– Хурандаа Бишопыг тэгээд яах юм бэ?
- Одоо та амбан захирагч болсон болохоор энэ нь таны шийдэх хэрэг. Тэр мануухайг өөрийнхөө хөлгийн шургийн хөндлөвчөөс дүүжилж орхисон ч болно. Бишоп шийтгүүлэх хэрэг хийсэн хүн.
- Нэг их тааламжтай даалгавар биш л байна - гэж Блад өгүүлэв.
- Мэдээжийн хэрэг. Нэмж хэлэхэд, түүнд өгөх нэг захидал үлдээе. Түүнд таалагдана байх гэж би найдаж байна!
Ахмад Блад өөрийнхөө шинэ ажилд шуурхайлан орлоо. Тэр юуны өмнө эвдэрсэн цайзыг сэргээн босгож, Порт¬Ройялыг батлан хамгаалах чадвартай болгох, эрэг дээр нэгэнт чирж гаргасан францын олзны хөлгүүдийг засварлах тушаал өглөө. Дараа нь далайн дээрэмчдээ цуглуулж, лорд Уиллогбийн зөвшөөрснөөр олзолсон баялгийн тавны нэгийг хүлээлгэж өглөө. Тэгээд саяхан хамтран зүтгэж байсан тэр хүмүүст Ямайка арлаас явах, эсвэл Вильгельм хааны албанд орох сонголтыг санал болгосон ажээ.
Тэднээс хориод хүн түүнийг дагахаар шийдсэн байна. Тэдний дунд Яков хааныг ширээнээс нь буулгаснаар Бладын нэгэн адил цөллөгийнх нь хугацаа дуусан Джереми Пит, Огл болон Дайк нар байсан юм. Зөвхөн тэд, бас Картахенад үлдсэн хөгшин Волверстон нар л “Синко Льягас” хөлгөөр Барбадосоос зугтаасан босогчдоос амьд үлдсэн юмсанж.
Маргааш өглөө нь, ван дер Кейлен далайд гарах эцсийнхээ бэлтгэлийг хийж байхад, Бладын ажиллаж байсан амбан захирагчийн уужим тасалгаанд хошууч Мэллэрд орж ирээд хурандаа Бишопын нэгтгэл тэнгэрийн хаяанд харагдлаа гэж илтгэв.
– Их сайн байна. Би лорд Уиллогбийг явахаас өмнө Бишоп буцаж ирсэнд баяртай байна. Хошууч Мэллэрд ээ. Хурандаа эрэг дээр гарч ирмэгц баривчлаад нааш нь аваад ир... Хүлээж байгаарай - гэснээ нэгэн зурвас яаралтай татлаад: – Үүнийг лорд Уиллогбид яаралтай дамжуул гэлээ.
Хошууч Мэллэрд ёслоод гарч одов. Харин Питер Блад хөмсгөө атируулан тааз ширтэж, хувь заяаны хачин сонин хувиралын тухай эргэцүүлсээр хоцорлоо. Энэ үед хаалга аяархан тогших чимээ түүний бодлыг тасалж, өрөөнд ахимаг настай хар арьстан зарц орж ирээд хатагтай Бишоп хүлээж авахыг хүлцэнгүйгээр гуйж байгаа тухай мэдэгдлээ.
Эрхэм дээдсийн царай хувирлаа. Түүний зүрх түгшүүртэй цохилсноо зогсчих шиг болов. Тэр зарц руугаа гөлрөн хөдөлгөөнгүй сууж, хэл нь татаж, нэг ч үг дуугарах сөхөөгүй болсон тул уулзахыг хүссэн эмэгтэйг хүлээж авахаа мэдэгдэхийн тулд дэмий л толгойгоо дохив.
Арабелла Бишоп орж ирмэгц Блад бослоо. Түүний нүүр нар салхинд түлэгдсэн болохоор бүсгүйн царайтай адил цагаарсангүй. Тэд бие биеэ хэсэг зуур дуугүйхэн харцгаав. Тэгснээ бүсгүй Бладад дөхөж очоод тасалдсан хоолойгоор түгдчин ярьж эхэлсэн нь биеэ барьж чаддаг Арабеллагийн хувьд гайхалтай хэрэг байлаа.
– Би... би... хошууч Мэллэрд надад хэлэхдээ...
– Хошууч Мэллэрд өөрийнхөө үүргийг хэтрүүлсэн байна – гэж бүсгүйн үгийг Блад таслав. Тэрбээр тайван ярья гэж бодсон боловч хэтэрхий хичээснээс болоод хоолой нь солонгорч, сөөнгө бөгөөд ердийнхөөсөө чанга сонсогдсон ажээ. Бүсгүй дагжихыг тэр анзаараад тайвшруулахаар шийдэв: – Та дэмий түгшиж байна, хатагтай Бишоп. Би ахтай чинь ямар ч харьцаатай байсан түүнээс үлгэр дуурайл авахгүй. Эрх мэдлээ хувийн тооцоо бодоход ашиглахгүй. Харин ч эсрэгээр хандаж, түүнийг хамгаалахын тулд эрх мэдлээ хортойгоор ашиглах шаардлага гарах байх. Таны ахад ямар ч өршөөлгүй ханд гэж лорд Уиллогби шаардсан. Харин би түүнийг Барбадос дахь эдлэн рүү нь буцаая гэж бодож байгаа. Арабелла цээжээ дарлаа.
– Та... та ингэж хандсанд би баярлаж байна. Юуны өмнө таны төлөө баярлаж байна... – Тэгээд Блад руу алхам дөхөөд түүн рүү гараа сунгав. Харин ахмад бүсгүй рүү итгэлгүйгээр хараад:
– Над шиг хулгайч бөгөөд далайн дээрэмчин хүн таны гарт хүрэх эрхгүй - гэж уйтгартайгаар хэллээ.
– Та одоо хулгайч биш, дээрэмчин ч биш болсон - гэж Арабелла хариулаад инээмсэглэхээр оролдов.
– Тийм л дээ. Гэхдээ, биш болгосны төлөө танаас өөр хүнд талархлаа илэрхийлэх болсонд харамсаж байна. Бид энэ сэдвээр дахиад ярихгүй байвал дээр биз дээ. Лорд Джулиан надаас айх хэрэггүй гэдгийг бас танд батлан хэлье. Ийм баталгаа тайван байхад чинь хэрэгтэй болов уу гэж бодож байна.
– Таны төлөө би “тийм” гэж хэлнэ. Зөвхөн таны тусын тулд тэр шүү. Та шударга бус, өөдгүй загнаасай гэж би хүсэхгүй байна.
- Би чинь хулгайч, далайн дээрэмчин хүн шүү дээ. Бүсгүй цөхрөөд гараа саван шогшров.
- Ингэж хэлснийг минь та хэзээ ч мартахгүй юм гэж үү?
– Мартахад амаргүй байгааг хүлээн зөвшөөрье. Гэхдээ, бидний ярьсан бүхний дараа энэ явдал ямар ч ач холбогдолгүй болчихсон юм биш үү?
Бүсгүй хоромхон зуур бодлогоширсноо цэвэрхэн хар нүдээрээ түүнийг хараад гараа дахин сунгалаа.
– Би явах гэж байгаа, ахмад Блад аа. Та ахад минь элэгсэг хандаж байгаа болохоор түүнтэй хамт Барбадос руугаа буцъя даа. Би тантай дахиад хэзээ ч уулзахгүй биз дээ. Тийм болохоор сайн нөхдийн ёсоор салцгаавал яасан юм бэ? Та... та надтай салах ёс хийх юм биш биз? Ахмад Блад аль болох зөөлөн ярихыг хичээж, Арабеллагийн сунгасан гарыг атгаад бүсгүй рүү гунигтайгаар дүнсийн ширтэв.
– Та Барбадос руу буцах юм байна. Лорд Джулиан тантай хамт явах уу? - гэж үгээ зөөн асуув.
– Та яагаад үүнийг надаас асууж байгаа юм бэ? – Тэгээд бүсгүй түүн рүү аймшиггүйгээр ширтлээ.
– Асуухыг минь зөвшөөрөөч. Тэр миний даалгаврыг биелүүлээгүй юм болов уу? Эсвэл ямар нэг зүйлийг будлиулчихсан юм болов уу?
– Үгүй дээ. Тэр будлиагүй. Таны хэлсэн бүхнийг надад дамжуулсан. Түүний үгийг би сонсоод өөрийнхөө алдаа, танд шударга бус хандаж байснаа ойлгосон. Яллуулаад байх ямар ч буруугүй байхад чинь би хэтэрхий хатуу загнасан байна лээ.
– Тэгвэл лорд Джулиан яах болж байна? – Тэр Арабел лагийн гарыг атгасан хэвээр байх бөгөөд хүрлийсэн царайтай энэ хүн бүсгүйг ширтэж, нүд нь индранил чулуу шиг асч байлаа.
– Бодвол, лорд Джулиан Англи руугаа буцна биз. Энд хийх юм түүнд байхгүй.
- Хамтдаа явья гэж танаас гуйгаагүй хэрэг үү?
- Тийм ээ, гуйсан. Ийм тааламжгүй асуулт тавьсаныг чинь уучлахаас даа.
Бладад сэтгэлд багтамгүй найдвар гэнэтхэн төрлөө.
- Харин та? Бурхан тэнгэртээ талархая. Та... та татгалзсан гэж хэлэх гээд байна аа даа?... Тийм үү? Тэгэхээр ... миний эхнэр больё гэсэндээ... татгалзсан юм уу?
- Та тэвчих аргагүй хүн юм! – Бүсгүй гараа сугалж аваад түүнээс ухасхийн зайлав. – Би ирэх хэрэггүй байж дээ... Үүрд баяртай.
Арабелла хаалга руу түрэн алхсан боловч Блад гүйцэж очоод гараас нь шүүрлээ.
Бүсгүйн царай ягаарч түүн рүү уйтгартай харах ажээ.
– Та далайн дээрэмчин шиг загнаж байна. Намайг тавиач!
– Арабелла! – Тэр аргадан дуу алдав. – Би гарыг чинь тавьж чадна гэж үү? Хэзээ ч дахиж харахгүй гэдгийг мэдсээр байж би таныг явуулж чадна гэж үү? Та эндээ үлдэж, нэг их удаан үргэлжлэхгүй цөллөгийг тэсвэрлэхэд минь надад туслаад дараа нь хамтдаа явцгаахыг зөвшөөрөх юм биш биз? Та чинь уйлж байна уу даа? Яагаад тэр билээ? Би чинийхээ нулимсыг урсгах ямар үг хэлчихсэн юм бол доо, хонгор минь?
– Чи энэ үгийг хэзээ ч хэлэхгүй нь гэж бодож байлаа шүү
– Арабелла ингэж хэлээд нулимсаа урсган инээлээ.
– Тийм үү? Гэхдээ царайлаг, язгуур сайтай лорд Джулиан энд байсан шүү дээ?...
– Питер минь. Миний зүрхэнд зөвхөн чи л үргэлж байсаан.
Тэд бие биендээ маш их юм ярих хэрэгтэй байв. Тийм болохоор амбан захирагч Блад өөрийнхөө бүх үүргийг умартчихсан байлаа. Түүний адал явдлууд төгсч, тэр эцсийн эцэст зорьсон замынхаа эцэст хүрчихжээ.
Энэ үед хурандаа Бишопын нэгтгэл усан зогсоолд зангуугаа хаялаа. Сэтгэлээр унасан Бишоп далан дээр гарч ирээд бүр ч их гутрав. Түүнийг лорд Джулиан дагажээ.
Цагдаагийн баг Бишопыг угтахаар жагссан байв. Тэрхүү багийн өмнө хошууч Мэллэрд, бас амбан захирагчийн таньдаггүй хоёр ч хүн харагдав. Тэдний нэг нь жижигхэн биетэй, ахимаг настай, хүрэн улаан өнгийн хантааз өмссөн байх бөгөөд нөгөөдөх нь биерхүү бөгөөд махлаг, тэнгисийн цэргийн загвартай хантааз өмссөн байлаа.
Хошууч Мэллэрд Бишопт дөхөж очив.
– Хурандаа Бишоп оо. Би таныг баривчлах тушаал авсан.
Эрхэм ээ. Та сэлмээ өгнө үү! Бишопын царай хүрлийж түүн рүү ширтлээ.
– Ямар чөтгөр шиг юм болоод байна? Та намайг баривчилна гэж хэлэх шиг боллоо... Намайг баривчилна гэж үү?
Мэллэрдийн ард зогсч байсан хээнцэр хувцастай жижигхэн хүн:
– Ямайка арлын амбан захирагчийн тушаалаар таныг баривчилж байна гэлээ. Бишоп түүн рүү түргэн эргэв.
– Амбан захирагчийн тушаалаар гэнэ ээ? Та солиорчихож!
– Тэгээд танихгүй хүмүүсийг ээлжлэн харлаа. – Гэхдээ амбан захирагч нь би шүү дээ.
– Та урьд нь байсан - гэж жижигхэн хүн хэлээд хүйтнээр инээлээ. – Таныг байхгүй байхад олон юм өөрчлөгдсөн. Хүндэтгэх шалтгаангүйгээр өөрийнхөө ажлын байрыг орхиж, хариуцсан эзэмшлээ аюулд учруулсан болохоор таныг огцруулсан. Энэ бол ноцтой алдаа гэдгийг хурандаа Бишоп та ойлгох болно. Энэхүү албан тушаалд таныг Яков хаан томилсон гэдгийг бодолцвол урвасан ялд унаж ч болох л юм. Оронд чинь томилогдсон хүн таныг дүүжлэх эсэхийг шийдэх болно. Бишопын амьсгал бараг л хаагдаж, хараал тавилаа. Дараа нь айсандаа чичирч:
– Харин та нар чинь юун хүмүүс вэ, чөтгөр аваг? - гэж асуулаа.
– Би бол Английн эрхэм дээд эзэн хааны Вест-Индийн эзэмшлийн генерал-амбан захирагч лорд Уиллогби байна. Миний ирэх тухай мэдэгдлийг та авсан байх гэж бодож байна.
Бишопын уур хилэнгийн үлдэгдэл хоромхон зуур замхарлаа. Түүний ард зогсч байсан лорд Джулианы цэвэрхэн царай барайв.
– Гэхдээ, ноёнтоон - гээд хурандаа ярьж эхлэв.
– Таны тайлбар надад сонин биш байна – Лорд Уилогби түүний яриаг шууд таслав. – Би замд гарах гэж байгаа болохоор тантай зууралдах цаг зав алга. Амбан захирагч таныг сонсоод тохирох шийтгэлийг онооно. – Тэр хошууч Мэллэрд рүү дохивол сэтгэлээр унасандаа бөгцийсөн хурандаа Бишопыг аваад гарлаа. Лорд Джулианыг хэн ч саатуулаагүй болохоор түүнийг дагаад гарав. Бишоп ялигүй сэхээ авч, ярихтайгаа болмогц:
– Блад гэдэг өөдгүй новштой хийх миний тооцоо нэгээр нэмэгдлээ! - гэж дурамжхан өгүүлэв. – Уулзахаараа чамайг болгож өгнө дөө!
Мэллэрд инээдээ нуухын тулд эргэж харлаа. Тэр барьсан хүнээ хурандаа Бишоп удтал ажиллаж байсан амбан захирагчийн өргөө рүү авчирлаа. Мэллэрд хурандааг үүдний өрөөнд харгалзагчтай үлдээгээд баривчилсан хүнийг авчирснаа амбан захирагчид мэдэгдэв.
Мэллэрдийг орж ирэхэд хатагтай Бишоп Питер Бладын өрөөнөөс яваагүй байлаа. Хошуучийн мэдээ тэднийг бодит амьдрал руу эргүүлэн авчрав.
– Чи түүнийг өршөөнө биз дээ, Питер ээ? Миний төлөө! -гэж бүсгүй аргадан гуйснаа хошууч Мэллэрдийн гайхсандаа бүлтийсэн нүдийг олж хараад царай нь улайв.
– Тэгэхийг хичээе, хонгор минь - гэж Блад хариулснаа эргүүтсэн хошуучийг хөгжилтэй харлаа. – Гэхдээ нөхцөл байдал ийм бололцоо олгохгүй л болов уу.
Ичиж зовсон Арабелла хошуучийн дэргэд өөр хариулт сонсохгүй гэдгийг ухаараад цэцэрлэг рүү гүйн гарч, харин Мэллэрд хурандааг авчрахаар явлаа.
– Эрхэм дээд амбан захирагч таныг одоо хүлээж авна - гэж тэр мэдэгдээд хаалгыг цэлийтэл нээв.
Хурандаа Бишоп өрөө рүү гуйвалзан ороод хүлээлээ.
Ширээний ард сууж буй танихгүй хүний сайтар буржийлгасан хиймэл үснийх нь орой л түүнд харагдах ажээ. Тэгтэл Ямайка арлын амбан захирагч толгойгоо өндийлгөж, баривчлагдсан хүнийг цэнхэр нүдээрээ ширүүнээр ширтэв. Хурандаа Бишопын бүтэл муутай удтал ангуучилсан тэр хүн амбан захирагчийн ширээний ард заларч байхыг олж хараад гайхсандаа зог тусч, ойлгомжгүй авиа хоолойноос нь гарлаа.
Энэ үзэгдлийг лорд Уиллогбитэй манлай хөлөг рүүгээ очиж явсан ван дер Кейлен хамгийн сайн тодорхойлсон юм.
– Энэ их яруу явдал боллоо - гэж тэр хэлбэл түүний цэнхэр нүд хөгжилтэйхэн гялалзав.
– Ахмад Блад яруу найрагт дуртай хүн.
Цэцэглэж буй алимны модны тухай ярьсныг нь та санаж байна уу? Санав уу? Ха-ха-ха!


Потин* - Ирландчууд гар аргаар үйлдвэрлэдэг хөлчүүрүүлэх ундаа.


***ТӨГСӨВ***


Last edited by turuu_1022 on May.16.13 5:46 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.16.13 5:07 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна, цаашид өөрт байгаа номнуудаасаа сар тутам нэгийг оруулж байх болно...

_________________
...project Manhattan


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited