#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 7:39 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Apr.03.13 11:35 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
27 р бүлэг

- Ааваа гэж Элли хашгирав.
Тэр зураасан замаар талбай дээрх довтлогч мэт хүмүүсийг сүлжин түүн рүү гүйлээ. Ихэнх хүмүүс зогсож, охиныг инээмсэглэн харцгаана. Луис охиныхоо дэвэргэн зангаас жаахан ичисхийн улайсан боловч нүүр нь өөрийн эрхгүй өргөн, маанагдуу инээмсэглэлд малийж эхэлж байгааг мэдэрлээ.
Речэл гартаа Гейжийг тэвэрчихсэн, хүү ч бас Луисыг харжээ. „Ааааав“ хэмээн тэр ээжийнхээ гараас мултрахыг оролдон бахирав. Речэл жаахан хардах мэт инээмсэглээд хүүг газар буулгалаа. Тэр Эллийн араас хөлөө инээд хүргэм тожигнуулан гүйв.
- Аав, Аааав.
Гейж хүүгээ шинэ хүрмэ өмссөнийг арайхийн анзаарлаа. өвөөгийн нь л ажил биз. Элли түүн рүү үсрэн модонд авирах мэт мацаж гарав.
-Ааваа, сайнуу? Гээд охин түүнд наалдлаа.
-Сайнуу, охин минь.
Луис Гейжийг угтан алхав. Тэр хүүг шүүрэн бас л биендээ наалаа.
- та нар минь хүрээд ирдэг чинь ямар сайхан юм бэ?
Речэл үүргэвч үүрч, нэг гартаа ном, нөгөө гартаа Гейжийн үүргэвчийг барьсаар хүрч ирлээ. Үүргэвчин дээр „Би удахгүй том болно“ гэсэн, жаалханыг өөрийг нь биш, эцэг эхийг нь л тайвшруулах зорилготой гэмээр бардам үгс дурайна. Реяэл яг л урт хугацааны хүнд хэцүү томхилолтоор яваад ирж байгаа мэргэжлийн фото зурагчин мэт харагдаж байлаа.
Луис хүүхдүүдийнхээ дундуур толгойгоо цухуйлган эхнэрийнхээ уруул дээр үнслээ.
-Сайнуу?
-Сайнуу, эмчээ гэж Речэл инээмсэглэсээр хэллээ.
-Чи ядарчихсан харагдаж байх чинь.
-Би үнэхээр ядарлаа.бостон хүртэл зүгээр л ниссэн. Онгоц юүлэхэд ч бүх юм зүгээр л байсан. Харин онгоц дөнгөж хөөрсөн чинь Гейж цонхоор харж “гоёо” гэж хэлээд л бөөлжчихсөн.
-Бурхан минь.
-Би түүнийг хурдхан ариун цэврийн өрөөнд аваачсан. Тэр өвдөөгүй, зүгээр л хямарчихсан байх.
-За харьцгаая. Би ханын задгай зууханд гал түлнэ, сайхан дулаахан сууцгаая гэж Луис хэллээ.
-Зуух, зуух гэж Элли аавынхаа яг чих рүү хашгичлаа.
-Жуух, жуух гэж нөгөө чихэн дээр нь Гейж орилно.
-Харьцгаая гэж Луис дахин хэлэв.
-Юмаа авцгаа.
-Аав, Черч зүгээр биз? Гэж Элли гэнэт ааваасаа асуув.
Луис энэ асуултыг хүлээж байсан ч Эллийн түгшүүртэй царай, зангидсан хөмсөг нь барьц алдуулж, тэр Речэл рүү асуусан шинжтэй харав.
- Бүтэн сайны шөнө Элли уйлчихсан сэрсэн гэж Речэл тайван хэллээ.
-Хар дарж зүүдэлсэн гэнэ.
-Черч тэнээд алга болчихсон гэж би зүүдэлсэн гэж Элли дуугарав.
-Хяруулын махтай сэндвич хэтэрхий их идээд л тэр гэж Речэл хэллээ.
-Бас бие нь ч сайнгүй байсан юм. Машиндаа суулга, Луис. Тэгээд эндээс хурдхан явъя. Энэ долоо хоногт би лав дараагийн 5 жилд хангалттай хүрэлцэх олон нисэх буудал харлаа.
-Зүгээр хоин минь, Черч зүгээр байгаа гэж Луис удаанаар үгээ зөөн хэлэв.
“Тиймээ, зүгээр байгаа. Тэр өдөржин хэвтээд над руу харж чадахгүй байгаа зүйлийг харж байгаа юм шиг булингартсан ногоон нүдээрээ тасралтгүй ширтэж байдаг болсон. Шөнө би өөрөө гар хүрэхээс аягүйцдэг болохоор түүнийг шүүрээр хөөж гаргадаг болсон.шүүрдээд л гаргачихдаг. Бас өглөө гаражид хулгана,
хулгана ч гэж дээ, түүнээс үлдсэн юм хэвтэж байсан. Черч хулганы гэдэс дотроор өглөөний зоогоо барьсан. Харих би өнөө өглөө юу ч идээгүй. Тэгэхээр бүх юм хэвийн гэсэн үг”.
-Бүх юм хэвийн.
-Аа гэж Элли тайвшран духаа тэнийлгэж хэлэв.
-Сайн байна. Би зүүдэлсний дараа тэр үхчихсэн юм шиг надад санагдсан.
-Нээрээ юу? Тэнэг зүүд байна тиймээ?
-Жүүд гэж Гейж хашгирав. Тэр цагтаа Эллийн өнгөрүүлсэн тотины үеийг өнгөрөөж байна.
-Жүүүүүүд.
Тэр хамаг чадлаараа аавынхаа үсийг зулгаана.
- За явцгаая, дээрэмчидээ гээд Луис тэднийг дагуулан тээшний газар руу алхлав.
Тэд машиныхаа дэргэд иртэл Гейж хачин, зогисуулан дуугарсаар “гоёо, гоёо” гэж хэлээд Луисын гэр бүлийнхнээ угтан авахаар зориуд өмссөн гоёлын өмдөн дээр нь бөөлжиж орхив. “Гоёо” гэдэг нь Гейжийн “Би одоо чамайг заваарууллаа, тайван зогс” гэсэн нууц дохионы тэмдэг бололтой.
Тэд 17 минль газар давхиж, нисэх буудлаас Ладлоу дахь гэртээ хүрч ирэх үед Гейж халуурч эхлэв. Луис машинаа гаражид оруулахдаа буланд суугаад машин руу өөрийн шинэ, хачин харцаараа харж буй Черчийг анзаарлаа. Дараа нь тэр алга болж, харин Луис гаражийн шалан дээр хэвтэх бас нэг хулганы сэгийг олж харав. Хулганы гэдэс дотор нь бүдэг харанхуйд арчаагүй улайна.
Луис хулганы давхарлаж өрсөн дугуйнуудын цаагуур өшиглөн оруулав. Черч дахин амилахаасаа өмнөх бүх хугацаанд ганц л харх алж үзсэн, заримдаа тэр хулганы буланд шахаж байгаад үхлээр дуусах хатуу тоглоомоор тоглож
гардаг, гэхдээ Элли Речэл 2 түүнийг хулганы бодийг хөтлөхөөс өмнө хөөчихдөг байсныг санаж байлаа. Харин муурыг засчихвал тэд цатгалан л бол хулганыг огт сонирхохоо больчихдог юм.
-Чи ингээд л мөрөөдөлд автаад зогсоод байх юмуу? Эсвэл надад туслах уу? Гэж Речэл асуув.
-Крид эмчээ, одод дээрээс газарт буугаач. Чи дэлхийн хүмүүст хэрэгтэй байна шүү.
Түүний дуу жоохон уцаартай сонсогдоно.
- уучлаарай хонгор минь гээд Луис одоо бараг л зуух шиг халуун болчихсон Гейжийг гар дээрээ авлаа.
Тэр үдэш өвчтэй, нойрмоглосон Гейжид тахианы шөл уулгаад зурагтны өмнө буйдан дээр суулгаж, 3 уулаа өөр өрөөнд орцгоожээ.
Оройн хоолны дараа Элли гараж руу орж Черчийг дуудав. Энэ үед сав суулгаа угааж байсан Луис муурыг үзэгдэхгүй байх гэж ихээхэн горьдож байсан ч муур хаа нэг газар отож байсан мэт өнөөх хачин, гуйвсан алхаагаараа явсаар хүрээд ирэв. “Отож байсан”
– энэ үг түүний толгойд дорхноо орж иржээ.
-Черч гэж Элли хашгирлаа.
-Черч сайнуу?
Тэр муурыг өргөж цээжиндээ наав. Луис охиныг нүднийхээ булангаар ширтэнэ. Гар нь сав суулганы дээр хөдөлгөөнгүй болжээ. Эллийн баяр гийсэн царай аажмаар гайхсан шинжтэй болохыг тэр харлаа. Муур охины гар дээр тайван хэвтэж, чих нь хулмайн, нүд нь чанх урагш харжээ. Луисд их л удаан санагдсан хэдэн хормын дараа охин муурыг газар тавилаа. Муур эргэж ч харалгүй гал тогооны өрөөг чиглэн явав. “Хулганы алуурчин” гэж Луис бодов.
- Бурхан минь, тэр үдэш ер нь юу болов оо?
Тэр эргэн санахыг оролдсон боловч болсон явдал Виктор Паскоугийн эмнэлгийн шалан дээрх үхэл шиг аль балар эртний мэт санагдлаа. Тэр галзуурсан мэт шуугих салхи, сүг мэт бүдэг бадаг цайрах цасыг санаж байв. Тэгээд л гүйцээ.
-Ааваа гэж Элли аяархан дуугарав.
-Юу гээв, охин минь?
-Черчээс муухай ханхалж байна?
-Нээрээ юу? Гэж Луис үг, дуу хоолойгоо ихэд цэгнэн асуув.
-Нээрээ. Тэр хэзээ ч ингэж ханхалж байгаагүй. Тэр яг ... баас шиг ханхалж байна.
-За тэр, ямар нэг бохир муухай юм руу орчихож л дээ. Удахгүй зүгээр болчихно биз.
- Тэгээсэй л билээ гэж Элли бэлэвсэн хатан хааны хоолойгоор өгүүлээд дээш гарлаа.
Луис сүүлчийн сэрээг угааж дуусгаад усаа хаав. Тэр хаалганы дэргэд зогсоод ус хоржигнон дуугарсаар хоолойгоор урсан одож буйг чагнан харанхуй руу ширтлээ.
Усны дуу намдахад тэр хойд зүгээс өвлийг дуудан нарийхан дуугаар хуугинан шуугин салхины чимээг сонсож, гэнэт нарыг халхлах хар үүлнээс айдаг шиг айж байгаагаа мэдэрлээ.
-39 гэнээ, бурхан минь. Чи яах гэж байна? гэж айчихсан Речэл дуу алдлаа.
-Тэр халдвар авчихаж гэж Луис хэлэв.
Тэр Речэлийн өөрийг нь буруутгах мэт дууны өнгийг сонсохгүйг хичээж байлаа. өнөөдөр түүний хуьд хүнд өдөр байсан, тэр хүүхдүүдтэйгээ хамт Америкийн тэн хагасыг туулж гэртээ ирсэн. Бүр 11 болчихож, гэтэл
ажил дуусаагүй л байдаг. Элли өрөөндөө ороод унтчихаж. Гейж тэдний орон дээр ухаангүй шахам хэвтэнэ. Луис хүүдээ цагийн өмнө ликиприн уулгасан юм.
-Аспирин халууныг нь өглөө болоход дарчихна.
-Чи яагаад түүнд амбуциллин ч юмуу тийм эм өгөхгүй байгаа юм бэ?
Луис тайвнаар учрыг тайлбарлав.
-хэрэв тэр даараад ханиад хүрчихсэн бол би түүнд өгөх байсан. Харин хүү маань нянгийн халдвар авсан болохоор хэрэггүй. Харин ч өвчнийг нь хурдасгаж хүндрүүлж мэднэ.
-Чи нянгийн халдвар гэдэгт итгэлтэй байна уу?
-Чи өөр онош тавьж байгаа бол би сонсъё л доо гэж Луис дуугаа өндөрсгөв.
- Битгий надруу хашгираад бай.
Речэл биеэ барьж чадахаа больжээ.
-Би хашгираагүй байна.
-Чи хашгирч байна. Хашгирч байна. Хашгирч байна ....
Речэлийн ам өрөвдмөөр мурийж, тэр алгаараа нүүрээ таглав. Луис эхнэрийнхээ нүдэн доорхи гүн хар сүүдрийг хараад өөрөөсөө ичих шиг болов.
-Уучил хонгор минь гээд тэр эхнэрийнхээ дэргэд суулаа.
-Бурхан минь, би биеэ барьж чадахаа больчихож. Уучлаарай, Речэл.
-Зүгээр, хэрэггүй гэж Речэл нулимсаа арчин инээмсэглэж хэлээ.
-Ёстой нөгөө нохой шиг ядарлаа. Бас Гейжийн шүүгээ рүү хараад чамайг уурлах байх гэж бодсон юм. Чи надаас уучлал гуйж байгаа яг энэ үед би чамд хэлэх нь дээр байх.
-Уурлана гэнээ, яагаад?
-Аав, ээж 2 түүнд 10 шинэ цамц авч өгсөн. Тэр өнөөдөр нэгийг нь өмсчихсөн байсан шүү дээ.
-Нээрэн тэр нэг шинэ юм өмсчихсөн харагдсан гэж Луис хэллээ.
-Чиний анзаарсныг би анзаарсан гэж Речэл нүүрээ хачин болгон хариу барив. Луис нэг их хүсээгү ч инээд алдав.
-Бас Эллид 6 шинэ даашинз авч өгсөн.
-6 даашинз гэж Луис дуу алдлаа.
Тэр чухам яагаад гэдгээ мэдэхгүй ч галзууртлаа уурлажээ.
- Речэл минь, яах гэж? Чи яах гэж авахуулсан юм бэ? Бидэнд хэрэггүй шүү дээ. Бид өөрсдөө
....
Тэр дуугүй болов. Уурандаа тэр хэлэх үгээ олохгүй, харин сэтгэлдээ үхсэн мууртай уут чирсээр ой дундуур явж байгаа өөрийгөө харав. Тэр үед нь муу хөгшин новш Ирвин Голдмэн өмхий бэлгээрээ охиныг нь худалдаж авахыг оролдож байж.
“Тэр охинд минь 6 шинэ даашинз авч өгсөн. Харин би үхсэн хогийн муурыг нь амь оруулсан. Бидний хэн нь түүнд илүү хайртай байна?” гэж Луис хашгирах шахлаа.
Тэр дуугарсангүй. Хэзээ ч амьдралдаа дахиж
тийм үг хэлэхгүй. Хэзээ ч ...
Речэл түүнийг энхрийлэн тэврэв.
- Луис чи ойлго л доо. Би гуйя. Тэд бидний хүүхдүүдэд хайртай, тэд хүүхдүүдийг ховор
хардаг улс. Тэгээд ч тэд хөгширч байна. Луис, чи миний аавыг муу мэднэ шүү дээ.
-Надад энэ чинь хангалттай гэж Луис бувтнав.
-Ойлго л доо, хонгор минь. Ойлгохыг хичээ. Жаахан энэрэнгүй бай л даа. Амархан шүү дээ.
Луис эхнэрээ удаан ширтэв.
- За за, би хичээе гэж тэр эцэст нь хэлжээ.
Речэл хариулахаар амаа ангайх үед өрөөнөөс Эллийн хашгирах сонсогдов.
- Ааваа, ээжээ. Хүн байна уу?
Речэл ухасхийн босох гэсэн боловч Луис түүнийг татан суулгав.
- Гейжийн дэргэд сууж бай. Би өөрөө очъё.
Тэр юу болсныг гадарлаж байлаа. Гэхдээ муурыг тэр хөөгөөд гаргачихсан шүү дээ. Чөтгөр аваг гэж. Элли унтахаар хэвтмэгц нь тэр муурыг гал тогоонд барьж аваад гаргаад шидчихсэн юм. Муур охинтой нь хамт унтахыг тэр хүсэхгүй байв. Энэ тухай бодмогц Карл ахын нь оршуулгын эд зүйл худалдаалдаг танхим санаанд нь оржээ.
“Байдал нэг л биш. Черч урьдынхаасаа өөр болсныг Элли анзаарах байх”.
Тэр муурыг гаргаад хөөчихсөн боловч өрөөнд явж ороход нойрмог Элли орон дээрээ суучихсан, харин Черч сарьсан багваахай мэт хөнжил дээр нь нэвсийн хэвтэж байв. Муурын том ногоон нүд хонгилоос тусах гэрэлд гялалзана.
- Ааваа, түүнийг аваач. Муухай үнэртээд байна гэж Элли гуйлаа.
- Чшш, охин минь, унт гэж өөрийнхөө тайван байгааг гайхасхийн Луис хэлэв.
Тэр Паскоугийн үхлийн дараах аялалын маргааш өглөөг гэнэт санав. Эмнэлэгтээ очмогц тэр царай нь авах юмгүй харагдаж байгаа байх гэж бодсоор угаалгын өрөө рүү ухасхийсэн юм. Гэтэл толинд түүний царай энгийн, зүгээр л харагдаж билээ. Хүмүүс тайван амгалан байдлынха цаана ямар аймшигт нууцыг хадгалж байдаг бол гэж тэр боджээ. “Гэвч энэ чинь ямар нууц байдаг билээ. Энэ чинь ердөө л муур шүү дээ”. Гэхдээ л Эллийн зөв байв. Муурнаас үмхий ханхалж байлаа.
Тэр муурыг авч, амьсгалахгүйг хичээн өрөөнөөс гарч доош буув. Үүнээс ч дор үнэр бий л дээ. Жишээ нь баасны үнэр, идээлсэн шархны үнэр бүр ч муухай, сургуульд нь Брекэрман доктор ийм үнэрийг “шатсан махны үнэр” гэдэг байж билээ. Гаражид нь удаан орхичихвол “сивик” – ийн конвертерын үнэр ч илүү муухай болдог.
Гэхдээ энэ үнэр их хачин үнэр байв. Тэгээд яаж энэ муур байшинд ороод ирэв? Гэрийнхэн нь бүгд 3 – уулаа дээр байх үед тэр муурыг шүүрээр цохин хөөгөөд гаргачихсан. Тэр одоо л мууранд гар хүрч байна. Черч гарт нь тайван хэвтэхийг хараад тэр: “Муу новш чи, хаана орох нүх олоо вэ?” гэж бодов.
Луис гэнэт Паскоу гал тогоо, гараж хоёрыг заагладаг хаалгыг нь зүгээр л нэвт гараад явчихсан зүүдээ эргэн саналаа.
Нүх байгаагүй юм биш биз? Муур яг л сүг шиг хаалгыг нэвтлэн ороод ирсэн юм болов уу?
- Утгагүй юм гэж тэр сөөнгө хоолойгоор шивнэлээ.
Муур гэнэт тийчилж, өөрийг ньсамардаж орхих вий хэмээн тэр айлаа. Харин Черч тайван хэвтээд бодлыг нь унших мэт Луисын нүд рүү ширтэнэ.
Тэр хаалгаа нээж, муурыг гараж руу шидлээ.
-Яв гэж тэр хэллээ.
-Явж хулгана ч юмуу өөр юу ч юм ал.
Черч газар унаж, нүд нь харанхуйд гялсхийлээ. Түүний харцанд муйхар үзэн ядалт шингэсэн байх шиг Луисд санагджээ. Муур гуйвсаар холдон явлаа.
“Бурхан минь, Жууд. Чи яах гэж ингэв ээ?”
Тэр гал тогоондоо эргэн орж, мэс засал хийх гэж байгаа мэт гараа хичээнгүйлэн угаав. “Энэ газар
... чамайг хааш нь ч юм түлхдэг ... чи тайлбар бодож олдог ... тэр нь ухаалаг, зөв тайлбар шиг санагддаг ... гэхдээ чи л ингэж бодохыг хүсч байгаагаас биш ... зүгээр л ухаалаг, сайхан тайлбар бодож олдог ...”
Үгүй, тэр Жуудыг буруутгаагүй. Тэр өөрөө л явсан, хэн ч түүнийг албадаагүй.
Луис усыг хааж, гараа арчив. Гэнэт тэр зогтусч, цонх руу, рааманд суулгасан шөнийн хэлтэрхий рүү гөлийн ширтлээ.
“Одоо тэр газар бас минийх. Тиймүү? Үгүй. Би хүсэхгүй байна”.
Тэр алчуурыг өлгөөд дээш өгслөө.
Речэл орон дээр Гейжийг өвөртлөн хэвтэнэ. Тэр Луис руу гэмшсэн байдалтай ширтэв.
-Хонгор минь, энэ өнөө шөнө надтай унтаг. Тэр нь дээр байх. Халуураад л байна.
-За тэгье. Би доор унтана.
-Чи үнэхээр гомдоогүй биз?
-Үгүй. Гейжид энэ нь дээр. Чи ч гэсэн амарч ав.
Тэр инээмсэглэв.
- Харин чи өөрөө халдчих байх даа. Магадлал тун өндөр шүү. Айхгүй байна уу?
Речэл ч инээмсэглэж, толгой сэгсрэв.
-Элли яасан бэ?
-Черчийг аваадах л гэж гуйж байна.
-Элли муураа аваадах гэж байна уу? Энэ чинь сонин юм байна даа.
-Харин тийм. Муурнаас муухай үнэр ханхлаад байна гэнэ. Би ч бас үнэртсэн. Нэг юманд орчихсон юмуу, уначихсан юмуу?
-Хөөрхий гэж Речэл хажуу тийш харж хэвтэнгээ хэлэв.
-Ээли ч муурандаа бид хоёроос дутуугүй хайртай байдаг юм шиг.
-Тийм шүү.
Луис тонгойж эхнэрээ үнсэв.
-За унт унт.
-Би чамд хайртай, Луис. Ирсэндээ их баярлаж байна. Орны хувьд ... уучлаарай.
-Зүгээр гээд Луис гэрэл унтраав.
Доод давхарт Луис будан дээр ор засч, хатуу дэвсгэрт таагүйхэн шөнийг төөрүүлэхэд бэлтгэлээ. Тэр шүүгээнээс 2 бүтээлэг авч, хувцсаа тайлж эхэлснээ зогтусав.
“Черч дахиад ороод ирсэн юм шиг санагдаж байна. Явж бүх өрөөг үзэх хэрэгтэй. Речэлд юу гэх нь хамаагүй. Бүх хаалгаа хааж түгжсэнээ шалга”.
Тэр хамгийн доороос эхлэн байшингийн хаалга, цонхнуудыг шалгалаа. Юу ч олсонгүй. Черч байшинд алга байв.
- Чөтгөрийн муур, чи орох гээд оролдоод үз л дээ гэж тэр бувтналаа.
Харин дотроо тэр муурыг гадаа төмсгөө тас хөлдөөхийг хүсэв. Гэвч Черч хэдийнэ төмсөггүй болчихсон шүү дээ.
Луис гэрлээ унтрааж хэвтэв. Хатуу гадаргуу дорхноо л нурууг нь өвтгөж, тэр шөнийн хагасыг ч унтаж чадахгүй юм байна гэж бодлоо. Гэхдээ л тэр унтчихсан, харин сэрээд ...
“Тэр индианчуудын хуучин оршуулгын газар зогсоно. Энэ удаа тэр ганцаар иржээ. Тэр өөрөө Черчийг алж, одоо яагаад ч юм дахин амь оруулахаар шийджээ. Тэр шалтгааныг нь мэдэхгүй, Бурхан л мэдэх байх. Тэр муурыг буцаж гарч чадахгүйгээр гүн буллаа. Газрын гүнд муур хүүхэд мэт хашгирахыг Луис сонсож байв. Энэ хашгирах дуу газрын гүнээс, чулуурхаг гадаргууны нь дороос сонсогдож, бас үхэл ялзралын жигтэй муухай үнэр ханхална.
Түүний цээжин дээр нь хүнд юм тавьчихсан юм шиг амьсгаа нь давхцав.
Хашгираан ... энэ хашгираан”.
Үнэхээр хашгирсаар байв.
Бас цээжин дээр нь нэг юм дарна ...
-Луис гэж Речэлийн айчихсан дуу дахин хадав.
-Луис, наашаа хурдан ирээрэй
Дуу нь зүгээр айчихсан биш, ухаангүй мэгдэн сандарсан сонсогдож, хажуугаар нь Гейж ханиаж, уйлж байв.
Луис нүдээ нээмэгч Черчийн шар ногоон нүдтэй харц тулгарав. Муурын нүд өөрийнхөөс нь 4 ямх л зайтай байв. Муур түүний цээжин дээр хэвтэж байлаа. Түүнээс үмхий үнэр давалгаа мэт ханх тавина. Муур цээжээ хүржигнүүлэн хүрхэрч байв. Луис аягүйрхэн цочиж муухай
хашгирлаа. Тэр 2 гараараа муурыг цохин түлхэв. Черч орон дээрээс унаж, гуйвсан алхаагаар цааш явлаа.
“Бурхан минь, тэр над дээр хэвтэж байсан. Тэр бүр миний цээжин дээр хэвтэж байсан”.
Одоо тэр аалз залгичихсан мэт аягүйцэн, байж ядаж байв. Бөөлжих нь тэр гэж бодлоо.
- Луис.
Тэр хөнжлөө яран босч дээш өгсөв. Тэдний унтлагын өрөөнд шөнийн чийдэн сүүмийнэ. Речэл цамцтайгаа орон дээр сууж байв.
-Луис, тэр дахиад бөөлжчихлөө ... бас ханиалгаад байна. Би айгаад.
-Зүгээр, би энд байна гэж Луис хүү рүүгээ очингоо хэлэв.
“Тэр дахиад ороод ирж. Дээврээр дамжаад ороод ирэв үү? Чердакны цонх хагархай байх. Маргааш ажлаасаа ирээд битүүлж орхиё. Үгүй, өглөө ажилдаа явахаас өмнө. Би түүнийг ...”
Гейж уйлахаа больж, бөглүү хэржигнэн дуугарав.
- Луис гэж Речэл хашгирлаа.
Луис хурдөн хөдөлжээ. Гейж хажуу тийш харан хэвтээдтолгой дор нь Речэлийн тавьсан хуучин алчуур дээр бөөлжжээ. Тэр бөөлжсөн ч дотор нь ихэнх нь үлдэж, хүүгийн амьсгаа боогдон бүтэж эхэлжээ.
Луис хүүгээ шүүрэн аваад доош харуулж, урагш тонгойн огцом сэгсрэв. Гейжийн толгой бөнжигнөн хөдөлж, тэр чанга ханиалган, амнаас нь өтгөн зунгааралдсан зүйл гарч шалан дээр уналаа. Гейж амьсгаа авч, Луисын чихэнд хөгжим мэт сонсогдсон хуурай, өрөвдөм дуугаар уйлж гарлаа. Ингэж уйлж байгаа нь
хүчилтөрөгч хоолойгоор нь чөлөөтэй орж байгааг баталжээ.
Речэлийн өвдөг нугарч, тэр нүүрээ даран орон дээр уналаа. Тэр чичирж байв.
- Тэр үхэх шахлаа шүү дээ, Луис ... тэр хариугүй. Бурхан минь.
Луис хүүгээ тэврэн өрөөн дотуур урагш, хойш алхав. Гейж уйлахаа больж, зөөлөн эхэр татан бараг унтаж эхэлжээ.
-Речэл, тэр өөрөө амьсгаа авч чадах байсан. Би зүгээр л жаахан тусаллаа.
-Гэхдээ л тэр ...
Речэлийн харцанд хачин сандарч мэгдсэн байдал шингэжээ.
- Тэр үхэлд ямар ойрхон байваа?
Луис гэнэт гал тогоонд Речэл: “тэр үхэхгүй, энд хэн ч үхэхгүй ...” гэж хашгирч байсныг нь санав.
- Хонгор минь, бид бүгд ойрхон байдаг. Үргэлж ойрхон байдаг гэж Луис хэллээ.
Гейж сүүнээс л болж бөөлжсөн байх. Луисыг унтсанаас цагийн дараа, шөнө дунд тэр өөрийн “өлсгөлөн хашгираанаараа” ээжийгээ сэрээж, Речэл хүүдээ сүү уулгажээ. Цагийн дараа Гейж ханиаж эхэлсэн гэж Речэл ярив.
Луис хүүд сүү өгч огт болохгүйг анхааруулахад Речэл дуулгавартай зөвшөөрлөө. Сүү дахиж өгөхгүй гэж тэр андгайлжээ.
Шөнийн нэг дөч болж байхад Луис доош бууж, 15 минут муурыг хайв. Тэр гал тогооны хаалганы доод талд цуурч, нүх гарсныг оллоо. Ээж нь гэрийнх нь хуучны муу түгжээг муур сарвуугаараа онгойлгож чаддаг тухай ярьж байсныг Луис саналаа. Тэднийх ч ийм түгжээтэй. Черч хаалга руу авирч, савраараа
түгжээний чихийг татаж онгойлгож дээ. “Сэргэлэн золигоо” гэж Луис бодсон ч муур байнга ингээд байхыг хүссэнгүй. Тэр зуухны хажуугаас муурыг олж, эрээ цээргүйгээр урд хаалгаар гарган чулуудав. Орондоо орохын өмнө тэр чердакны хаалгыг сайтар хаалаа.
Тэгээд түгжив.

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.03.13 11:38 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
28 р бүлэг

Өглөө нь Гейжийн халуун овоо бууж, хацар нь улайсан ч багахан халуунтай хэвээр байв. Шөнийн хүндрэл түүний авцалдаагүй шулганааныг үг болгон нэгмөсөн өөрчилж орхисон мэт хэлсэн үг бүрийг хүү давтаж байв. Элли түүнд “баас” гэж хэлэхийг заана.
-Гейж “баас” гээрэй гэж том охин хэлэв.
-Гейж – баас хэмээн хүү дуулгавартай хариулав.
Луис хүүд элсэн чихэртэй каш уухыг зөвшөөрчээ. Гейж ердийнхөөрөө идэхээсээ илүү асгаж байлаа.
Элли инээв.
- Гейж “унгас” гээрэй.
-Гейж – унгас хэмээн хүү хашгираад каш нялзаасан нүүрээ малийтал инээмсэглэв.
-Унгас – баас.
Элли, Луис 2 инээлдэв.
Харин Речэл хүүгийн ярианд тэдэн шиг баярласангүй.
-Та 2 тэнэгтэж дуусаагүй л байнуу? Гэж Луисын урд шарсан өндөгтэй таваг тавингаа тэр асуулаа.
-Унгас – баас, унгас – баас гэж хүү онгирон баясаж хашгирч гарлаа.
Ээли дахин инээд алдаж харин Речэл хөмсөг зангидав. Речэл ядарсан ч тун аятайхан харагдаж байгааг Луис анзаарлаа. Хүү эдгэж, Речэл ч гэртээ байгаа болохоор аргагүй биз.
- Гейж, битгий ийм юм ярь.
-Гоёо гэж Гейж бодлогошронгуй өгүүлээд хамаг идсэнээ тавган дээр эргүүлэн гаргаж орхив.
-Паах, ямар муухай юм бэ? Гэж Элли хашгираад гал тогооноос гүйн гарлаа.
Луис хөхөрч гарав. Тэр өөрийгөө яаж ч чадсангүй. Тэр нулимсаа гартал хөхрөв. Речэл, Гейж 2 түүнийг солиорчихож гэж бодсон биз.
“Үгүй дээ, би солиорч болох байсан. Харин одоо зүгээр”.
Бүрмөсөн зүгээр болсон эсэхийг бүү мэд, ямар ч байсан одоо Луис өөрийгөө зүгээр гэдгийг мэдэж байлаа.
Түр ч гэсэн зүгээр.

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.03.13 11:39 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
29 р бүлэг

Гейжийн өвчин 7 хоногийн дараа бүрэн эдгэрчээ. Дахин 7 хоног өнгөрсний дараа тэр Эллийн араас хөхүүл ханиад тусан хэвтэрт орж, Зул сарын баярын өмнө Речел ч ханиад авлаа. Тэр 3 өвчтэй хөгшин нохой шиг л ханиалгацгааж байв. Луис халдвар авсангүй, Речел үүнд нь бүр гомдох шиг болжээ.
Амралтын өмнөх 7 хоног Луис, Стив, Сурендра, Чарлтон нарын хувьд тун яггүй хүнд өнгөрлөө. Ханиадны томуу гараагүй байсан ч олон оюутан хөхүүл ханиад авч, мононуклеоз, хатгалгаа ч гарав. Амралтаас 2 хоногийн өмнө оюутнууд эмнэлэгт 6 согтуу найзаа чирж ирлээ. Энэ явдал Луисд Паскоугийн үхэл мэт эвгүй санагджээ. 6 согтуу малнууд бүгд 1 том чарганд сууж (1 нь хамгийн өндөр найзынхаа мөрөн дээр суусан гэнэ) толгойн оройгоос доош буухаар гулсжээ.тэд их л хөгжилтэй явсан ч чарга баруун тийш эргэн, тэнд байрлуулсан иргэний дайны
үеийн их бууг хар хурдаараа мөргөж орхив. Үүний үр дүнд 2 гар, 7 хавирга хугарч, 1 тархи хөдөлж, олон тооны жижиг гэмтэл гарчээ. Харин найзынхаа мөрөн дээр суусан нөхөр л зүв зүгээр үлджээ. Чарга их бууг мөргөхөд энэ азтай залуу урагш нисэн, бөөн цасан овоо руу унажээ. Энд инээх юм байхгүй, Луис боож, шохойдож байхдаа 6 залууг сүрхий загнасан боловч, болсон явдлын тухай гэртээ Речелд ярьж суухдаа инээдээ барьж чадсангүй. Речел энд инээдтэй юу байгаа юм гэсэн шиг түүнийг гайхан харсан боловч тэр яагаад инээж байгаагаа тайлбарлаж чадсангүй. Үнэндээ тэр залуусыг өрөвдөж шоолж, бас өөрөөрөө бахархаж инээсэн юм. “Чи өнөөдөр лут байсан шүү, Луис”.
Эллийн амралт эхлэх үед гэр бүлийг хамарсан ханиад намжиж, тэд дөрвүүл Зул сарын баярыг хөгжилтэй тэмдэглэхээр бэлтгэж эхлэв. Наймдугаар сард тэдэнд хүнийх мэт хүйтэн хөндий санагдсан Ладлоугийн хуучин байшин (Элли хөлөө зүсч, Гейжийг зөгий хазахад бүр
дайсагнасан мэт санагдсан) одоо үнэхээр тэдний гэр орон болжээ.
Зул сарын баярын шөнө хүүхдүүд арай гэж унтсаны дараа Луис, Речел 2 хулгайч нар шиг доош чимээгүй гэтэн буулаа. Тэд гартаа Гейжид авсан тоглоомон машины цуглуулга, Эллид авсан Барби, Кен хүүхэлдэйнүүд, тэдний хувцас, дотроо чийдэнтэй зуух, өөр бусад юм хийсэн, гоёмсог хайрцаг барьжээ.
Дараа нь тэр 2 өнгө алаглуулан гялалзах гацуур модныхоо дэргэд Речел торгон цамцтай, Луис гэрийн халаадтайгаа тэврэлдэн суув. Луисд урьд өмнө байгаагүй сайхан санагдана. Ханын ил зууханд гал тачигнан дүрэлзэж, мод нэмж хийхээр тэд ээлжлэн босч байв.
Уинстон Черчилль хөлийг нь шөргөөхөд Луис үнэрээс нь эвгүйцэн цааш түлхэв. Дараа нь муур Речелийн хөлийг шөргөөхийг оролдоход тэр ч өөрийн мэдэлгүй “яв” хэмээн цааш түлхэхийг тэр харлаа. Хормын дараа Речел бохир зүйл
арчих мэт өмдөө гараараа илэв. Речел юу хийснээ ч анзаараагүй мэт Луисд санагджээ.
Черч ил галын өмнө очин суулаа. Муур болгонд байдаг уян налархай байдал одоо түүнд алга, Луис бараг мартсан тэр шөнө муур хуучин байдалаа бүрэн алджээ. Зөвхөн түүнийгээ ч биш. Луис энэ тухай боддог байсан ч сарын дараа л анзаарсан юм. Урьд нь Черч шөнө хүрхэрч, Луис заримдаа унтахын тулд шөнө босон Эллийн өрөөний хаалгыг хаадаг байсан юм.
Одоо муур яг л чулуу мэт унтдаг болжээ. Үхсэн юм шиг.
Гэхдээ нэг удаа муур хүрхэрч байсан гэж Луис өөртөө хэлэв.
Түүнийг буйдан дээр унтаж байхад Черч цээжин дээр нь үмхий бүтээлэг мэт хэвтчихсэн тэр шөнө... Тэгэхэд Черч хүрхэрч байсан.
Гэхдээ Жуудын хэлснээр муур муухай амьтан болж хувираагүй. Луис чердакны хагархай цонхыг олж, засварчин түүнийг нь шиллээд халаалтын өч төчнөөн мөнгө хэмнэсэн. Черчийн ачаар Луис энэ цонхыг олсон, зөвхөн үүнийх нь төлөө түүд баярлалаа гэж хэлж болох юм. Элли мууртай унтахаа больж, хэдийгээр заримдаа зурагт үзэж суухдаа өвөр дээрээ хэвтүүлдэг ч хэдхэн хормын дараа муурыг “Яв, Черч яв, Чамаас муухай үнэр ханхалж байна” гээд хөөж байхыг нь Луис олон удаа харжээ. Тэр муураа урьдын адил хооллож, бас Гейж ч бололцоо гармагц муурын сүүлнээс нь чангаадаг хэвээр. Луисийн бодлоор хүү мууртай тоглох гэж л аварга том хонхны хэлнээс татаж байгаа бяцхан лам мэт сүүлнээс нь чангаадаг биз. Энэ үед Гейжээс зугтсан муур цонхны тавиур дээр гардаг байв.
“Нохой байсан бол бид илүү олон өөрчлөлтийг нь анзаарах байсан, -гэж Луис бодов. –Харин муур бол бие даасан амьтад. Бие даасан, хачин амьтад. Оньсого мэт”. Фараонууд өөрсдийн
занданшуулсан муур нь үхэгсэдийн ертөнц рүү очих замчин болоход нь дуртай байсныг Луис огт гайхдаггүй. Муур бол яг тэнд л тохирох амьтан.
-Явж унтах уу? –гэж Речел хэлэв. –Би чамд бас бэлэг бэлдсэн.
-Бүсгүй, -гэж Луис хэллээ. – Чи бол бүрэн бүтэн минийх. Хуулиар тийм юм.
-Их юм горьдов оо, -гэж Речел инээн хэлэв. Энэ мөчид тэр Эллитэй хачин адилхан харагдаж байлаа... Бас Гейжтэй.
-Жаахан хүлээ. Бас нэг ажил байна.
Луис шүүгээ онгойлгож, тэндээс гутлаа авав. Дараа нь унтарч буй гал улалзах ханын зуухны хаалтыг нээлээ.
-Луис чи яах гэж...
-Хар даа.
Луис гутлынхаа улыг нимгэн саарал үнсэн дээр тавиад, дараа нь туйпуун дээр гутлын барзгар мөр гарган дарав.
-За, тэр, -гэж гутлаа шүүгээнд буцаан хийнгээ тэр хэллээ. –Ямар вэ?
Речел инээмсэглэв.
-Эллид таалагдана байхаа, Луис.
Долоо хоногийн өмнө Элли цэцэрлэгээсээ гайхалтай сонин мэдээтэй ирсэн юм: Санта Клаусын дүрд эцэг нь тоглодог гэнэ. Энэ бодлыг нь хэд хоногийн өмнө Бангор хотын мөхөөлдөсний кафед хиймэл сахал нь хажуу тийшээ мултарчихсан, нооройсон Санта гунигтайхнаар чизбургер зажлан суухтай таарсан нь бүр ч бэхжүүлжээ. Хэдийгээр Речел энэ бол ердөө л бэлэг бэлдээд завгүй суугаа
жинхэнэ Сантагийн туслах гэж тайлбарласан ч Элли түүнийг хараад их гутарсан юм.
Луис задгай галын хаалтыг болгоомжтой хаав. Тэнд үнсэн дээр, бас туйпуун ханан дээр гутлын хоёр мөр тодхон харагдана. Дараа нь тэр хоёр Санта Клаус дор нь бэлгээ тавих ёстой гацуур мод руу очлоо. Хэдийгээр хоёр мөр нэг зүүн гутлынх бишсэн бол бүрэн үнэмшилтэй харагдах байсан ч Элли үүнийг анзаарахгүй биз хэмээн Луис найджээ.
-Би чамд хайртай, Луис Крид, -гэж Речел хэлээд түүнийг үнсэв.
-Хонгор минь, чи баатар эрийн эхнэр болжээ, -гэж Луис ихэмсэгээр инээмсэглэн хэлэв.
–Надтай үлд, тэгвэл чи од болно.
Тэд дээш гарлаа. Луис зурагтны хажууд Элли аьчирж тависан жижигхэн ширээний дэргэд зогсов. Тэнд овъёосны жигнэмэг, хоёр чихэр,
бас лааз пиво тавижээ. Хажууд нь “Хайрт та нартаа” гэж Элли цаасан дээр сараачсан байв.
-Чи чихэр идэх үү? Жигнэмэг идэх үү?
-Чихэр, -гэж Речел хэлээд талыг нь хазав. Луис пиво руу харлаа.
-Ийм орой пиво уувал шөнө гульгих байх.
-Орхи, Явъя эмчээ.
Луис лаазыг ширээн дээр тавиад хэдийгээр оройжин энэ тухай бодсоор байсан ч гэнэт мартсан юмаа санасан хүн мэт халаасаа тэмтрэв.
-Энэ, -гэж тэр хэллээ. –Үүнийг чамд. Одоо онгойлгож болно. Шөнө дунд болоод өнгөрчихөж. Чамд зул сарын баярын мэнд хүргэе.
Речел мөнгөлөг цаасаар ороож, цэнхэр туузаар боосон хайрцаг руу харлаа.
-Юу вэ, Луис?
Луис мөрөө хавчив.
-Саван, барааны саван. Таг мартчихаж.
Речел шатан дээр зогсоод харйцагны тагийг нээн, дуу алдлаа.
-Ямар байна? –гэж Луис болгоомжтойхон асуув. Тэр урьд нь эхнэртээ хэзээ ч үнэт эдлэл бэлэглэж байгаа болохоор жаахан сандарч байлаа. –Чамд таалагдаж байна уу?
Речел хоёр хуруугаараа нарийхан алтан гинжийг бариад эргэлдүүлэн, хүйтэн цэнхэр туяагаар гэрэлтэх бяцхан индранил чулуун шигтгээг нь баясан ширтэнэ.
-Оо, Луис, ямар гоё юм бэ... –Тэр хариугүй уйлах гэж байхыг Луис харж, баярлах, сандрах нь зэрэгцэж байлаа.
-Хайрт минь юугаа яриад байгаа юм. Наадахаа зүүчих.
-Луис, бид ийм үнэтэй юм авч болохгүй шүү дээ.
-Чимээгүй, -гэж Луис хэлэв. –Түрүүчийн Зул сарын баяраас жаахан юм үлдсэн. Тэгээд ч наадах чинь тийм ч үнэтэй эд биш.
-Ямар үнэтэй юм бэ?
-Хэлэхгүй, -гэж Луис дуугарлаа. –Эрүү шүүлт тулгасан ч хэлэхгүй. Хоёр мянган доллар.
-Хоёр мянга... –Речел түүний амьсгаа давхцтал гэнэт чанга тэврэв. –Луис, чи галзуураа юу?
-Наадахаа зүүчих, -гэж Луис дахин хэллээ.
Речел зүүлтийг хүзүүндээ зүүлээ. Луис түүнд тусалсны дараа дахин түүн рүү эргэв.
-Би явж өөрийгөө толинд харна. Жаахан гангармаар байна.
-Тэг, тэг, -гэж Луис хэлэв. –Би муурыг хөөж гаргаад гэрэл унтраагаад орхиё.
-Хоёулаа өнөөхөө хийхдээ би зөвхөн үүнийг үлдээж, бусдыг нь тайлна, -гэж Речел шивнэв.
-Тэгвэл хурдхан гангарч дуусга, -гэж Луис хэлээд тэр хоёр инээлдлээ.
Луис Черчийг өргөж, хаалга руу явлаа. Хаалгыг нээхэд хүйтэн агаар түүний нүүр рүү үлээв.
-Зул сарын мэнд, Че...
Тэр үгээ таслав. Гаражийн шалан дээр үхсэн хэрээ хэвтэж байлаа. Түүний толгойг бяц хазжээ. Тас татсан нэг далавч нь базаж хаясан хар цаас мэт хажууд нь хэвтэнэ. Черч Луисийн гараас гулсан бууж, шувууны сэгийг үнэрлэж эхлэв. Муурын толгой доош тонгойж, Луисийг
дуугарч амжаагүй байхад тэр хэрээний шил мэт гөлийсөн нүдийг ховх татлаа.
“Черч дахиад гөрөөлж эхэллээ, -хэмээн Луис бодоод урьд нь хэрээний нүд байсан цуст толбоноос харц буруулав. –Гайгүй байлгүй, би энэ бүү хэл юм харсан. Паскоу хамаагүй дор, долоон дор байсан”.
Гэхдээ тэр үнэхээр цочсон байлаа. Түүний гэдэс эвгүй базлав.
Сексийн хүсэл тачаал хаашаа ч юм алга болжээ. “Бурхан минь, хэрээ биеэр бараг л өөр шиг нь юм. Тэр яаж шувууг барив? Отож байсан юм байхдаа”.
Шувууны сэгийг зайлуулах хэрэгтэй. Ийм бэлэг Зул сард хэнд ч хэрэггүй. Тэр л үүнийг хийх ёстой. өөр хэн хийх билээ? Хаанаас ч юм толгойд нь “Түүнийг үхсэн муур алжээ” гэсэн бодол орж ирлээ.
“Газар хүний зүрхнээс хатуу, Луис”.
Энэ бодол нь Жууд хажууд нь ирчихсэн мэт тод, тэр дагжин чичиртэл хатуу байлаа.
“Хүн чадах бүхнээ ургуулж, өсгөж... тэгээд үр шимийг нь хүртдэг”.
Черч шувууны дэргэд эргэлдэн, муухай шажигнуулан зулгаана. Одоо тэр түүний хоёр дахь далавчийг нь тасалжээ. “Орвилл, бид хэзээ ч газраас тасарч чадахгүй нь”. “Тиймээ, Уилбур, новшийн шувуу нохойн баас шиг үхчихэж, мууранд өгвөл таарна...”
Луис гэнэт муурыг хар хүчээрээ өшиглөв. Муур хажуу тийшээ үсрэн унаж, жаахан холдон гүйгээд, эргэж шар ногоон нүдээрээ ширтлээ.
-Намайг идээдэх, чадах уу чи! –гэж Луис өрөө муур шиг исгэрүүлэн шивнэв.
-Луис, -хэмээн унтлагын өрөөнөөс Речел дуудах сонсогдлоо. –Чи хаана байна?
-Очлоо.
“Одоохон, шувууны сэгийг л зайлуулаад орхиё, за юу Речел. Энэ чинь миний шувууны сэг шүү дээ”. Тэр гаражны гэрэл асааж, гал тогоонд эргэн ороод хогны ногоон гялгар уут авлаа. Дараа нь гаражны хананд өлгөсөн хүрзийг авч хэрээг уутанд хийв. Уутны амыг боогоод “сивик”-ийн ар руу шидлээ.
Черч гаражны үүдний дэргэд зогсоно. Луис хүрзээ түүн рүү далайхад муур ухасхийн харанхуйд шингэн алга болов.
Речел дээр, орон дотроо, амласныхаа дагуу зөвхөн индранилтай гинжээ зүүгээд хэвтэж байв. Тэр Луис руу энхрий харц шидлээ.
-Яасан удав? Эмчээ.
-Угаалгын өрөөний чийдэн шатчихаж.
-Нааш ир. –Тэр Луисийг өөр рүүгээ зөөлөн татлаа. –Унтаж байна уу, сэрүүн байна уу гэж тэр биднийг хардаг, -хэмээн уруулынхаа булангаар инээмсэглэсээр аяархан дуулав. –Чи юу гэж бодож байна?
-Үнэн байх, -гэж Луис халаадаа тайлж шидэнгээ хэлэв. –Тэгээд ирэхээс нь өмнө унтахгүй бол бид түүнийг харах болно.
Речел тохойгоо тулан өндийхөд Луис зөөлөн амьсгалыг нь мэдэрлээ.
-Бид томоотой байсан уу, зүггүйтсэн үү гэдгийг тэр мэднэ. Чи томоотой байсан уу, Луис?
-Тийм байх, -гэж Луис маш тайван хэлэв.
-Одоо чиний хэр сайныг харна даа, -гэж Речел хэллээ.
Энэ удаа секс тун сайхан байсан ч Луис сайхан сексийн дараа нам унтдаг шигээ унтаж чадсангүй. Тэр Зул сарын баярын шөнө Речелийн гүнзгий амьсгалахыг чагнан, Черчийн баярын бэлэг-үхсэн шувууны тухай бодож хэвтэв.
“Крид эмч, та миний тухай санаарай. Би амьд байсан, дараа нь үхсэн, одоо дахин амьд байна. Би тойрог хийж, чамд ан гөрөө хийхээр эргэн ирснээ хэлэх гэж энд ирлээ. Чамд хүн чадах бүхнээ ургуулж, үржүүлж, түүнийхээ зр шимийг хүртдэг гэж хэлэхээр ирлээ. Энэ тухай бүү мартаарай, Крид эмчээ. Би чиний эхнэр, чиний охин, хүү шиг гэр бүлийн гишүүн. Нууцыг санаж, цэцэрлэгээ сайхан ургуулаарай”.
Ингэж бодоод Луис унтжээ

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.03.13 11:41 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
30 р бүлэг

Өвөл ирдэгээрээ ирлээ. Задгай галын дэргэдэх мөр Эллиг ядаж хэсэг хугацаанд Санта Клауст итгэхэд хүргэжээ. Гейж бэлгээ яаран задлахдаа гялгар боодлын уранхайг амандаа чихэхээ мартсангүй.
Шинэ жилээр тэднийд Крендалл хөгшинтэйгээ зочилж, Речелийн гарын бялууг амсахад хөгшин Норма тун тааруухан харагдаж байгааг Луис анзаарчээ.
Түүний харц нь бүдгэрч, нэг л хайхрамжгүй болжээ. Луисийн эмээ нь Норма “больчихож” гэж хэлэх байсан биз, гэхдээ л энэ үг тийм ч муу үг биш байлаа. Түүний артритаас болж мурийж мойнийсон гарын нь арьс бор толбоор дүүрчээ. Үс нь унасаар бүр цөөрчээ. Крендаллууд арван цагийн үед явж, Речел, Луис хоёр зурагтаа үзэн үлдэв. Норма тэднийд эцсийн удаа зочилжээ.
Өвлийн сүүлч нойтон бороотой өнгөрлөө. Хэдийгээр галлагааны мөнгөнд хэмнэлттэй байсан ч уйтгартай байлаа. Луис гэртээ номын тавиурууд хийж, “порше” машины загвар угсарч байв. Нэгдүгээр сарын хорин гурванд амралт дуусахад, Луис баяртайгаар ажилдаа эргэн орлоо.
Ханиад томуу эхэлж, хичээлийн улирал эхэлснээс долоо хоногийн дараа томуу эмнэлэгт дураараа дургин догширч эхлэхэд Луис барагдахгүй ажилтай болж, өдөрт арав, бүр арван хоёр цаг ажиллах болсон ч... огт уурлаж уцаарласангүй.
Нэгдүгээр сарын хорин есөнд хамгийн дулаахан өдөр болов. Долоо хоногийн турш цаг агаар нэмэх зааж байлаа. Луисийн бодлоор шал дэмийн хавар эрт бейсбол тоглох гэж оролдсон залуугийн гарыг боож байтал сувилагч хүүхнүүдийн нэг хаалгаар толгойгоо цухуйлган хүн утсаар ярья гэж байна хэмээн мэдэгдэв.
Луис тасалгаанд орлоо. Речел утасдаж уйлж байсанд Луис сэтгэл түгшив.
“Элли чаргаар гулгаж байгаад унаж, гараа хугалчихлаа. Эсвэл толгойгоо хагалчихлаа”.
Чаргаар гулгасан зургаан залуу санаанд нь орлоо.
-Хүүхдүүд яав, зүгээр үү, Речел?
-Зүгээр зүгээр, -гэж Речел уйлан байж түүнийг тайвшрууллаа. –Хүүхдүүд зүгээр. Норма, Лу, Норма Крендалл. Тэр өглөө өнгөрчихлөө. Жуудын хэлснээр өглөө найман цагт, өглөөний цайгаа уусны дараа шууд л. Жууд манайхаар орж ирсэн, би чамайг цагийн дараа ирнэ гэж хэлсэн. Тэр ... хөөрхий минь, Лу, хачин өрөвдөлтэй харагдаж байна... тийм хөгшин...
Бурханы авралаар Элли гэртээ байгаагүй, Гейж жаахан юм чинь ойлгох биш...
Луис хөмсөгөө зангидан, гунигт мэдээ сонссон ч Речел дуртай сэдэв рүүгээ шууд л орсоныг бодов. Хамгийн гол нь хүүхдүүдэд л мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Үхэл бол нууцлаг, аймшигт явдал, түүнийг хүүхдүүд мэдэх ёсгүй. Яг л Викториагийн үеийн ноёд, хатагтай нар хүүхэд бэлгийн харьцааны тухай мэдэх ёсгүй гэж байсан шиг.
-Бурхан минь, зүрх нь зогсчихоо юу?
-Мэдэхгүй, -гэж Речел хэлэв. Тэр уйлахаа больсон ч дуу нь сөөнгөтөн, муу сонсогдоно.
–Чи ирнэ биз дээ, Луис? Чи түүний найз нь болохоор ирэх хэрэгтэй байх.
“Чи түүний найз”.
“Мэдээж хэрэг, -гэж Луис гайхан бодлоо. –Наян гуравтай өвгөн миний найз болно гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна”. Дараа нь тэр Жууд тэр хоёр бол зүгээр нэг найзууд ч биш, үүнийг өвгөн өөрөөс нь хамаагүй өмнө ойлгосон гэж
бодов. Жууд түүнд үргэлж туслахыг хүсдэг байсан, юу ч болсон байсан, хулгана, хэрээ энд хамаагүй, Жуудын шийдвэр зөв байсан гэдгийг Луис мэдэрч байлаа. Зөв биш, буруу байсанч ядаж өөрийг нь өрөвдөх, туслах хүсэл шингэсэн байлаа. Одоо тэр Жуудын төлөө юу ч юм, хийх хэрэгтэй болж, тиймээс эхнэр нь нас барсан хүнд тусалж болох бүхнийг тэр хийх болно.
-Одоо гарлаа. –гэж хэлээд утсаа тавилаа.

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.04.13 11:39 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
31 р бүлэг

Энэ бол зүрхний зогсолт биш, тархины цус харвалт, хормын дотор, ямар ч өвдөлтгүй нэгэнт болж өнгөрдөг цус харвалт байлаа. Луис өдөр Стив Мастертон руу утасдаж, болсон явдалыг хэлэхэд Стив үүнийг ямар ч авралгүй, яахын ч аргагүй явдал гэж нэрлэжээ.
-Бурхан заримдаа эргэлздэг. –гэж Стив хэллээ.
–заримдаа шууд чам руу зааж, юмаа эмхлэхийг тушаадаг.
Речел энэ сэдвээр ярилцахыг хүссэнгүй.
Элли эмгэнэж гашуудахаас илүү гайхан сонирхсон байлаа, -Энэ бол зургаан настай хүүхдийн хувьд энгийн үзэгдэл гэж Луис боджээ. Тэр хатагтай Крендалл нүдээ аньж үхсэн үү, харж үхсэн үү гэдгийг мэдэхийг хүсчээ. Луис түүнд мэдэхгүй гэж хэлэв.
Энэ эмэгтэй хажууд нь жар гаран жил хамт амьдарсан гэдгийг бодолцвол Жууд чадахаараа л тэсч байна. Луис хөгшинийг, -одообол тэр үнэхээр хөгшин, бүр наян гурван наснаасаа ч хөгшин харагдаж байлаа, -гал тогооны өрөөндөө “Честерфильд” татаж, мөхсөн харцаар урдах шил пивоо ширтэн сууж байхад нь явж очжээ.
Луисийг ороход тэр эргэн харав.
-Ингээд л тэр маань байхгүй болчихлоо, Луис.
Тэр энэ үгийг хачин энгийн ойлгомжтой хэлсэнд Луис болсон явдалын жинхэнэ утга учир түүний ой ухаанд бүрмөсөн шингэж амжаагүй юм уу гэж бодов. Дараа нь Жуудын уруул чичирч, тэр нүүрээ хурдан алгаараа дарав. Луис өвгөнд ойртон очиж мөрөн дээр нь гараа тавилаа. Жууд уйлж байв. Тэр бүхнийг аль эрт ойлгожээ. Тэр ухаалаг хүн. Түүний эхнэр үхжээ.
-Зүгээр, Жууд,зүгээр. Уйл, хөгшин ч чамд тэгэж хэлэх байсан, жаахан уйл.
Луис өрөө ч уйлж байв. Жууд түүнийг чанга тэвэрлээ.
Жууд арваад минут уйлсны дараа чимээгүй болов. Луис өвгөний ярьсан бүхнийг эмч, бас найзын хувьд тун анхааралтай сонсож байв. Жууд юу яриснаа санаж, Нормагийн нэрийг амьд байгаа мэтээр хэлж байгаа эсэхийг тэр хянаж байлаа. Харин Жууд арчаагаа алдсан шинж тэмдэг бараг гаргасангүй. Олон жил хамт амьдарсан хосууд бие биесгүйгээр сар, долоо хоног, бүр ганц хоногийг ч тун зовж байж өнгөрүүлдэг гэж Луис боддог хүн. Жууд ихэд эмгэнэн гашуудаж байвчэрүүл ухаантай хэвээр байна гэж Луис дүгнэлээ. Тэр Шинэ жилээр гэрт нь дөрвүүлээ эггногийн ард сууж байхдаа ажигласан Нормагийнх шиг өтөлж муудаж байгаагийн ямар ч шинж тэмдэг олж харсангүй.
Жууд түүнд хөргөгчнөөс пиво авчрахад царай нь нулимснаас улайж хавдсан байлаа.
-Өглөө энэ явдал боллоо, -гэж тэр хэлэв, -гэхдээ
нар дээр хөөрчихсөн байсан, тэгээд би...
-Жууд хэрэггүй, -гэж Луис пиво онгойлгох зуураа хэлэв. –түүний төлөө ууя, тэгэх үү?
-Ууя, -гэж Жууд хэллээ. –Чи түүнийг арван зургаатай, цамцныхаа энгэрийн товчийг тайлчихсан сүмээс гарч явахыг нь хараагүй. Нүд чинь орой дэрээ гарах байсан даа. Тэр чөтгөрийг ч ухаан алдуулахаар охин байсан юм шүү.
Луис толгой дохиод пивоо өргөлөө.
-Нормагийн төлөө.
Жууд өөрийн шил пивоо өргөн тулгав. Тэр уйлсаар, бас инээсээр байлаа. Тэгээд толгой дохив.
-Тэнд Норма амар тайван байх болно. Гайтай артрит ч тэнд байхгүй.
-Амээн, -гэж Луис хэлэв. Тэд пивоо уулаа.
Луис анх удаа өвгөнийг халчихсан байхыг нь харжээ. Гэхдээ энэ ч өвгөний хүчийг барсангүй. Тэр эрт урьдын, заримдаа инээд хүрэм, заримдаа гайхмаар сайхан сэтгэгдэл, дурсамж үлдээсэн цагийн тухай дурсан ярьж гарлаа. Өнгөрсөн үеийн тухай ярьж байснаа Жууд одоогийн цаг үеийн үйл явдал руу Луис гайхаж, биширтэл энгийн, тайван шилжиж байв. Хэрэв Речел гэнэт өглөөний цайн дээрээ овъёосны зутан, грейпфрутын шүүс хоёрын дунд үхэж орхивол Луис өвгөний ярьж дурссаны талыг ч ингэж сайхан ярьж чадахгүй байсан биз. Жууд утсаа авч Бангор хотын Брукингс, Смит хоёрын оршуулгын товчоо руу утасдан, бүхнийг тохирч, маргааш нь өөрөө тэнд очиж, жижиг асуудлуудыг эцэслэн ярьж тохирно гэж хэллээ. Тиймээ, түүнийг тосолж янзлах хэрэгтэй, бас өөрийнх нь авчрах даашинзыг өмсүүлэх
хэрэгтэй, тийм ээ, дотуур хувцасыг нь тайлсан нь дээр, үгүй, дараа нь тайлаад авчих оршуулгын товчооны гутал өмсгөх хэрэггүй. Үсийг нь угаах уу? –гэж тэр асуув. Талийгаач даваа гаригийн үдэш үсээ угаасан, тэгэхээр бохир байгаа. Тэр хариуг сонсож байхад хажууд нь сонсож суусан Луис, нагац ах нь оршуулгын ажил эрхэлдэг байсан болохоор өвгөнд талийгаачийн үсийг угааж, хатаасны үнэ нь үйлчилгээний хөлсөнд багтдаг тухай хэлж байгаа гэж мэдэж байв. Жууд толгой дохиж, талархаснаа дахин сонсож эхлэв. Тийм ээ, нүүрийг нь будах хэрэгтэй, гэхдээ нэг их хэрэггүй. “Тэр маань өнгөрчихсөн юм чинь, - гэж тэр тамхи асаангаа хэлэв. –бүгд л үүнийг мэдэж байгаа. Бялуу шиг гоёж гоодох хэрэггүй. Авсыг нь яг оршуултал онгойлгох ч хэрэггүй”, - гэж тэр захиралд нь итгэлтэй хэлэв, урд өдөр нь салах ёслол гүйцэтгэхэд онгойлгоно л доо. Тэд тавин нэгэн онд газар худалдаж авсан Уулын энгэрийн оршуулгын газар оршуулна. Тэр нэг бичиг гаргаж, оршуулгын бэлтгэх ажлыг гүйцэтгэххүнд газрын дугаарыг хэлэв, Н-101
гэсэн дугаартай газар. Хожим Луисд өвгөн өөрийнх нь газар Н-102 гэсэн дугаартайг хэлжээ.
Тэр утсаа тавиад Луис руу харав:
-Маш сайхан газар, Бангорын хамгийн сайхан нь. Хүсвэл хөргөгчнөөс пиво ав, Луис, тэгээд надтай жаахан суугаач.
Луис татагалзах гэсэн боловч гэнэт нүдэнд нь Нормагийн цогцосыг үүрээд индианчуудын хуучин шарил руу явж байгаа Жуудын этгээд дүр зураг харагдлаа.
Энэ бодол түүнд өөрийг нь алгадаад авах мэт нөлөөлжээ.
Тэр нэг ч үг дуугаралгүй босч, хөргөгчнөөс дахин нэг шил пиво авав. Жууд толгой дохиод дахин утас руу эргэв. Тэр яг л үдэшлэг зохион байгуулж байгаа хүн шиг нэг байгууллагаас нөгөө рүү утасдан, эхнэрийнхээ оршуулгын
ёслолд бэлдэж эхэллээ. Тэр хойд Ладлоугийн аргачлалт сүм рүү утасдаж, хойтохыг нь унших талаар тохирч, дараа нь Уулын энгэрийн оршуулгын газрын контор руу ярилаа. Энэ бүхнийг Брукингс, Смит нар хийж чадах боловч Жууд журам, горимыг бодон өөрөө ярьж байв. Луис өвгөнийг улам бишрэн харна. Дараа нь Жууд савхин хавтастай хуучин дэвтэрийг эргүүлэн байж талийгаачийн цөөхөн хамаатан садан руу утасдав. Утас хүлээх зуур тэр пиво балгаж, өнгөрснийг эргэн дурсаж байлаа.
Луис бишрэлээс гадна өвгөнийг... хайрлаж байлаа.
Тиймээ, гэж зүрх нь зөвшөөрлөө. Тэр хайрлаж байлаа.
32-Үргэлжлэл
Элли сайхан нойрсоорой гэж хэлэхээр ирээд ааваасаа хатагтай Крэндалл диваажинд очих боловуу гэж асуув. Тэр энэ асуултыг хэн ч
сонсох ёсгүй гэж ойлгосон юм шиг бараг шивнэн асуужээ. Речэл гал тогоонд Жуудад аваачиж өгөхөөр тахианы махтай боов хийж байв. Гудамжны цаад талд Крэндаллын байшинд гэрэл асч байлаа. Байшингийн хажууд, цаана нь замын 2 талын 100 фут газар машинууд ярайн зогсоно. Салах ёслол гүйцэтгэх өдөр нь маргааш Бангор хотод хэмээн зарласан боловч энэ үдэш хүмүүс Жуудыг чадах ядахаараа тайвшруулж, сайн сайхан бүхнийг эргэн дурсахад нь туслахаар цуглажээ. 2-р сарын хүйтэн салхи шуугина. Замыг бохир мөс бүрхжээ. Мэн нутгийн өвлийн хамгийн хүйтэн үе эхэлжээ.
- Хонгор минь би мэдэхгүй шүү дээ гэж Луис охиноо өвөр дээрээ суулган өгүүлэв.
Зурагтаар буудалцаантай кино гарч байв. Элли хүн аалз, Рональд Макдональдын тухай Есүс, Мойшуа нараас илүү мэддэгт нь Луисын сэтгэл зовж байв. Тэр шүтлэггүй болсон аргачлалт загалмайтан, шашны заншлаа мартсан еврей
бүсгүй 2-ын охин, тиймээс ч Луис охины шашин шүтлэгийн тухай ойлголт нь зүгээр үлгэр домог биш, бүр үлгэр домгийн тухай цуу ярианы цуглуулга гэж Луис айдаг байлаа.
“Хожимдож” гэсэн бодол Луисын толгойд гялсхийв.
- Тэр дөнгөж 5 настай, гэхдээ л хожимдож. Бурхан минь цааш бүгд маш хурдан болж өнгөрнө.
Гэвч Элли түүн рүү харан сууж байсан тул тэр нэг юм хэлэх ёстой байв.
-Бид үхэхэд цааш юу болохыг хүмүүс янз янзаар л төсөөлдөг гэж тэр хэллээ.
-Зарим нь үхээд диваажинд, эсвэл тамд очно гэж итгэдэг. Зарим нь дахин хүүхэд болж төрнө гэж боддог.
-Аа тийм. Дахин төрөлт, хойд нас. Нөгөө нэг кинонд Одри Роуз ингэдэг тиймээ?
-Чи үүнийг үзээгүй шүү дээ.
Хэрэв Элли “Одри Роуз”-ыг үзсэнийг Речэл мэдвэл түүний тархинд цус харвах байх даа гэж тэр бодлоо.
- Мэри надад ярьж өгсөн юм.
Мэри бол Эллийн цэцэрлэгийн хамгийн сайн найз нь гэж өөрийгөө нэрлэдэг, хүмүүжил муутай, үргэлж ямар нэг муухай халдварт өвчин тусчихсан мэт харагддаг заваан охин байв. Луис, Речэл 2 энэ үерхэлийг хэзээ ч дэмжиж байсангүй. Речэл тэр охиноос Элли бөөс ч юмуу, түүнээс дор нэг юм заавал авчихна гэж айна. Харин Луис тэгж ч арай боддоггүй байжээ.
- Ээж нь Мэриг юу дуртайгаа үзэхийг зөвшөөрдөг.
Ээлийн энэ үгэнд аав, ээжийгээ далдуур зэмлэсэн өнгө сонсогдов.
- Тиймээ, дахин төрөлт, хойд нас. Гэхдээ би үүнд итгэдэггүй. Католик шашинтнууд диваажин, там бас “цэвэрлэгээний газар” гэж байдагт итгэдэг. Харин Энэтхэгчүүд “нирваан” гэж байдаг гэдэг.
Гал тогооны өрөөний хананд сүүдэр тусав. Речэл. Чагнаж байна.
-Гэхдээ нэг зүйл лав ойлгомжтой. Үнэхээр юу болдгийг хэн ч мэдэхгүй. Хүмүүс мэддэг гэж боддог, гэхдээ энэ бол зүгээр л тэдний итгэл, шүтлэг юм. Шүтлэг гэж юу хэлдгийг чи мэдэхүү, Элли?
-Юу ...
-Бид одоо энд сандал дээр сууж байна. Маргааш сандал энд байхуу? Чи юу гэж бодож байна?
-Мэдээж байж л таарна.
-Чи үүнд итгэж байна. Гэтэл ямар нэг солиотой хулгайч өнөө шөнө энэ сандлыг хулгайлчихаж болно шүү дээ.
Элли инээхэд Луис ч инээгээд үргэлжлүүлэв.
-Бид зүгээр л ийм юм болохгүй гэж итгэдэг. Итгэл бол агуу зүйл. Жинхэнэ шүтлэгтэй хүмүүс шүтлэг, мэдлэг 2 бол ижил, нэг зүйл гэдэг. Харин би тэгж боддоггүй. Үнэндээ бид үхвэл нэг бол бидний сүнс үлдэнэ, эсвэл үлдэхгүй гэдгийг л мэднэ. Хэрэв үлддэг бол бидэнд бүх бололцоо нээгдэнэ гэсэн үг, үлддэггүй бол тэгээд л гүйцээ. Бүх юм дуусна.
-Унтаад өгөх шиг үү?
Тэр жаахан бодсоноо хэлэв.
- Тиймэрхүү л юм.
- Аав, харин чи юунд итгэдэг вэ?
Ханан дахь сүүдэр алга болчихов. Өөрийн ухаант амьдралын дийлэнхэд Луис үхэл бол хүн бүхний төгсгөл гэдэгт итгэдэг байв. Тэр олон удаа үхсэн хүн харсан ... Виктор Паскоугаас бусад нь сүнстэй байх гэхээр ямар ч шинж тэмдэг тэр олж хараагүй. Амьдралын хойдох амьдралын талаар эрдэмтдийн туршилтууд нь үхлийн босгон дээр, бүрмөсөн сүйрэн дуусахын өмнөх бодол, сэтгэмжийг л харуулдаг гэсэн сэтгэл зүйн багшийнхаа дүгнэлттэй тэр санал нийлдэг байв.
Үгүй, тэр доод ертөнцийн амьдрал, хойд насны аль алинд нь итгэдэггүй хүн. Ямар ч байсан Черчээс өмнө итгэдэггүй байсан.
-Бид үргэлжлүүлэн амьдардаг гэдэгт би итгэдэг гэж тэр охиндоо хэллээ.
-Гэхдээ энэ яаж явагддагийг мэдэхгүй. Магадгүй хүмүүс амьд байхдаа яаж итгэж,
шүтэж байснаас болоод янз бүрээр хүлээн авдаг байж болох юм. Гэхдээ би цааш амьдарсаар байна гэдэгт итгэдэг, тиймээс ч Норма Крэндалл аз жаргалтай байх тэр газраа очно гэж итгэж байна.
- Чи үүнд итгэдэг юмуу? Гэж Элли хэлэв.
Энэ нь асуулт биш, харин гайхан биширсэн мэт сонсогджээ. Луис жаахан зовсон мэт инээмсэглэв.
- Тийм гэж бодож байна. Бас чи унтах болно гэж итгэж байна. Бүр 10 минутын өмнө шүү.
Тэр охиноо 2 дахин, хацар, хамар дээр нь үнсэв.
-Тиймээ гэж тэр хэлэхдээ золтой л “Ялангуяа муурнууд” гэж нэмчихсэнгүй. Энэ үг амнаас нь гарахад бэлэн байсан ч тэр биеэ барин давхийн чичирч тэвчив.
-За за гэж охин хэлээд өвөр дээрээс нь буулаа.
-Явж ээжийг үнсье.
-Тэг, миний охин.
Тэр охиныг гарч явахыг дагуулан харав. Хаалганы дэргэд охин эргэн харлаа:
-Би тэгэхэд Черчийн төлөө дэмий айсан байна, тиймээ? Уйлахдаа. Шал тэнэг вм болсон байна шүү дээ.
-Огт тэнэг биш, хонгор минь.
-Хэрэв тэр одоо үхвэл би тэвчиж чадна хэмээн охин өөрийнхөө хэлж байгаад гайхах мэт өгүүллээ. Дараа нь хэлснээ батлах мэт:
-Тиймээ, чадна гэв.
Тэгээд охин Речэл рүү явлаа.
Дараа нь орон дотор Речэл үнэнээ хэлжээ:
-Би та 2-ын юун тухай ярьж байгааг сонссон.
-Тэгээд чи юу гэж бодож байна? Гэж Луис асуув. Энэ тухай одоо ярьж эхлэх нь зөв гэж тэр боджээ.
-Мэдэхгүй гэж Речэл эргэлзэнгүй хэллээ. Энэ нь түүнтэй адилгүй байлаа.
-Үгүй, Луис. Энэ эртээдийнх шиг биш. Эртээд би зүгээр л ... айчихсан. Чи намайг мэднэ шүү дээ. Би айхаараа ... хамгаалж эхэлдэг.
Речэл өөртэй нь ингэж ярьж байсныг Луис мэдэхгүй болохоор урьд нь Эллитэй ярьснаас ч илүү тэвджээ. Түүнд яг л минжүүлсэн талбайгаар явж байгаа мэт санагдав.
-Чи юунаас айсан юм бэ? Үхлээс үү?
-Өөрийнхөө үхлээс биш. Би энэ тухай бодохоос ч айдаг. Харин би хүүхэд байхдаа энэ тухай их боддог байсан. Бүр нойргүй хонодог болчихсон.
Намайг идэх гэж аймар мангаснууд ирж байна гэж үргэлж зүүдэлнэ, тэгээд бүх мангаснууд миний эгч Зельдатай яг адилхан.
“Яг тийм” гэж Луис бодлоо. “Бид гэр бүл болсон бүх хугацаанд энэ түүнийг дагаж байгаа”.
- Чи эгчийнхээ тухай надад бараг юу ч яриагүй гэж тэр хэлэв.
Речэл инээмсэглээд нүүрийг нь иллээ.
-Луис, чи ёстой гоё хүн. Би түүний тухай хэзээ ч ярьдаггүй. Бас хэзээ ч бодохгүйг хичээдэг.
-Үүнд учир шалтгаан бий гэж би үргэлж боддог.
-Тиймээ, шалтгаан бий.
Речэл ямар нэг бодолд автан дуугүй болов.
-Би түүнийг нугасны менингитээр өөд болсон гэдгийг мэднэ.
-Нугасны менингит хэмээн Речэл давтлаа.
-Манайд түүний зураг огт байдаггүй.
-Аавын чинь өрөөнд байдаг охины зураг биш юмуу?
-Тийм, түүнийг би мартчихаж. Бас ээж нэг зураг байнга цүнхэндээ авч явдаг. Тэр надаас 2 насаар эгч байсан юм. Тэр хойд талын унтлагын өрөөнд амьдардаг байсан ... тэр тэнд ичмээр нууц юм шиг нуугддаг байсан. Луис, тэгээд тэндээ үхсэн, миний эгч хойд унтлагын өрөөнд үхсэн. Энэ ч бас нууц, бохир заваан нууц байсан.
Речэл гэнэт уйлж эхлэв. Түүний улам чангарах эхэр таталтанд истерикийн шинж ажиглагдахад Луис тун түгшив. Тэр мөрнөөс нь барихад Речэл
мөрөө угз татан зайлуулав. Цамцны торго хуруунаас нь гулсан мултрахыг тэр мэдэрлээ.
-Речэл хонгор минь, тайвш ...
-Намайг битгий тайвшруул гэж Речэл хэлэв.
-Намайг таслах ч хэрэггүй, Луис. Дахин энэ тухай хэзээ ч ярихгүйн тулд би чамд одоо бүгдийг ярихыг хүсч байна. Тэртэй тэргүй би өнөө шөнө унтахаас өнгөрсөн.
-Энэ бүхэн тийм аймаар байсан гэж үү? Хэмээн тэр юу гэж хариулахыг мэдэж байсан ч асуулаа. Энэ нь үхэлтэй бүр холбоогүй ч байж болох олон зүйлийг тайлбарлаж байлаа. Речэл түүнтэй хэзээ ч оршуулганд хамт явж байгаагүй, тэднийд байнга ирдэг байсан дотны анд Эл Локк ч мотоциклтэй явж байгаад аваарт орж нас барахад тэр оршуулганд нь яваагүй. Речэлд тэр их таалагддаг байсан, гэхдээ л тэр оршуулганд нь яваагүй.
“Тэгэхэд Речэл өвчтэй байсан” гэж Луис эргэн санав. “Ханиад билүү, нэг юм хүрчихсэн байсан. Их л өвдсөн юм шиг байсан. Харин оршуулгын дараа шууд л эдгэчихсэн”. Тэгэхэд Луис өвчин нь сэтгэл зүйн шинж чанартай гэж бодож байж билээ.
- Тиймээ, үнэхээр аймшигтай байсан. Луис, чиний бодож байгаагаас ч илүү аймшигтай. Бид түүний үхэж байгааг харцгааж байсан, тэгэхдээ яаж ч чадахгүй. Тэр үргэлж өвдөж шаналдаг байсан. Бүх бие нь ... яг л дотогш татагдаж байгаа юм шиг хатаад, мөр нь бөгтийж ... нүүр нь маск шиг болчихсон. Гар нь яг шувууны сарвуу шиг. Би заримдаа түүнийг хооллодог байсан. Би түүнийг үзэн яддаг байсан, гэхдээ хэзээ ч хооллохоос татгалзаж байгаагүй. Өвдөлт улам хүчтэй болж, тэд нар эгчид наркотик тарьдаг болсон, эхлээд бага багаар, дараа нь хэрэв тэр амьд үлдсэн бол хар тамхичин болохоор их хэмжээгээр тарьдаг болсон. Гэхдээ мэдээж, бүгд түүнийг үхнэ гэдгийг мэддэг байсан. Тиймээс ч эгч тийм ... нууцлаг байсан.
Яагаад гэвэл бид бүгд түүнийг үхээсэй гэж боддог байсан, Луис. Бид энэ тухай бараг л мөрөөддөг байсан, зүгээр л бүү өвдөж шаналаасай гэсэндээ ч биш, учир нь тэр аймшгийн амьтан болон хувирч байсан ...
Бурхан минь, энэ бүхэн ямар муухай сонсогдож байгааг би мэдэж байна ...
Тэр нүүрээ алгаараа дарав. Луис түүнд болгоомжтой хүрлээ.
-Речэл, энэ бүхэн огт муухай сонсогдохгүй байна.
-Үгүй, муухай гэж Речэл хашгирав.
-Муухай.
-Энэ бүхэн үнэн шиг сонсогдож байна. Хүмүүс урт удаан өвчний дараа үнэхээр аймар муухай болдог. Тэвчээртэй, гэгээн өвчтөний дүр бол хоосон романтик дүр юм. Өвчин тэсэхийн аргагүй болоход ямар ч хүн хамаг хүн дүрсээ
алддаг. Олон өвчтөн бусдыгаа улам зовоохын тулд худал баашилж, өвчнөө хүнд мэт харагдуулахыг хичээдэг.
Речэл түүнийг гайхсан ... бүр итгэж найдсан шинжтэй харав. Дараа нь нүүрнээсээ гараа авлаа.
- Үгүй, чи худал ярьж байгаа байх.
Луис баргар царайлан инээмсэглэв.
-Чамд сурах бичиг үзүүлэх үү? Эсвэл амиа хорлолтын тоо судалгааг харуулах уу? Эмчилгээгүй өвчтөн байсан гэр бүлд эхний жилд амиа хорлолт тэнгэрт тултал өсдөг.
-Амиа хорлолт гэнээ?
-Тийм, хүмүүс эм ууж, эсвэл буугаар тархиа зад бууддаг. Өөрийн үзэн ядалт ... уй гашуу ... бас жигшил, сэжгээс болоод ...
Тэр мөрөө хавчин зангидсан гараа нийлүүлэв.
- Амьд үлдэгсэд яг л хүн алчихсан мэт гэмшдэг.
Речэлийн нүүрэнд ухаангүй тайвшрал тодорлоо.
- Эгч маш их юм шаарддаг ... тэгээд бүгдийг үзэн яддаг байсан. Тэр заримдаа орондоо шээчихдэг байсан. Ээж түүнээс шээх үү гэж асуухад үгүй гээд ... дараа нь хүнгүй үед орондоо шээчихдэг. Аав, ээж бид нар даавууг нь сольж байхад тэр санамсаргүй ингэчихлээ гэдэг боловч нүдэнд нь баяр таашаал харагддаг байлаа. Би түүнийг нь олон удаа харсан. Тасалгаанд үргэлж түүний шээс бас эм ханхалдаг байлаа. Би одоо ч заримдаа сэрэхдээ энэ үнэрийг мэдэрдэг. Хэрэв гүйцэд сэрээгүй бол “Зельда үхээгүй л байгаа юмуу?” гэж боддог.
Речэлийн амьсгаа давхцав. Луис түүний гараас барихад Речэл хуруунаас нь зуурлаа.
- Бид цагаан даавууг нь сольж байхдаа түүний бие ямар аймар болж мушгирсныг хардаг байлаа. Эцэст нь ... эцэст нь тэр, Луис, яг л бөгс нь нуруун дээрээ гараад ирсэн юм шиг харагддаг болсон.
Одоо Речэлийн харц яг шөнийн аймшигт зүүдээ эргэн санаж буй хүүхдийнх шиг, ховсдуулсан мэт, шил шиг болжээ.
- Тэр заримдаа надад шувууных шиг сарвуугаараа хүрдэг байсан ... Би тэгэхэд үргэлж хашгирч, битгий ингэ гэж гуйдаг байсан. Заримдаа тэр надад хүрэхэд би тавагтай шөлөнд түлэгдэж, улам чанга хашгирна. Би уйлж ... харин тэр инээмсэглэдэг байлаа. Үхэхийн өмнөхөн наркотик ч үйлчлэхээ больсон. Тэр үргэлж хашгирч, харин бидний хэн нь ч ... бүр ээж ч тэр урьд нь ямар байсныг мартчихсан. Тэр зөвхөн хойд унтлагын өрөөнд нуугдсан аймшгийн муухай, бүхнийг үзэн ядсан амьтан ... бидний бохир нууц болж хувирсан.
Речэл дагжин чичирч байв.
- Тэр эцсийн эцэст ... чи ойлгож байгаа биз, тэгэхэд миний эцэг эх гэртээ байгаагүй. Тэр үхэхэд эцэг эх гэртээ байгаагүй. Тэд намайг эгчтэй үлдээгээд өөрсдөө явцгаачихсан байсан. Тэгэхэд Улаан өндөгний баяр болж, тэд найзууд руугаа явчихсан байсан юм. Түр л гарцгаасан байсан. Би гал тогооны өрөөнд сэтгүүл уншаад сууж байлаа. Би түүнийг тэгж чанга хашгируулахгүйн тулд эм өгөх цагийг хүлээж байсан юм. Харин тэр аав, ээжийг гарснаас хойш туж хашгирч байсан. Би түүний хашгиралтаас уншиж ч чадахгүй байлаа. Дараа нь ... ойлгож байна уу, Луис ... гэнэт Зельда дуугүй болчихсон. Би тэгэхэд 8 настай байсан
... шөнө бүр би аймшгийн зүүд зүүдэлнэ ... Би шулуун нуруутай, миний юу ч өвддөггүй, би явж, тоглож чадна, бас удаан амьдарна гэж бодоод л тэр намайг үзэн яддаг байх гэж боддог байлаа. Тэр намайг алахыг хүсдэг байх гэж би боддог болсон. Одоо би тэгж боддоггүй, гэхдээ л хэрэв тэр миний биеийг үлгэрт гардаг шиг
мушгиж, махийлгаж чаддаг байсан бол ... тэр үүнийг хийх байсан гэж надад санагддаг. Тэр хашгирахаа больчихоор нь би түүнийг уначихав уу, эсвэл дахиад шээчихсэн байх гэж бодоод очсон. Би ороод эхлээд түүнийг өөрийнхөө хэлэнд хахаад үхчихэж гэж бодсон.
Речэл яг энэ насандаа эргэн орж, жаахан хүүхэд болчихсон мэт дуу нь айсан хүүхдийнх шиг чангарав.
-Луис, би яахаа мэдэхгүй байсан. Би дөнгөж найман настай байсан юм шүү дээ.
-Мэдээж чи хаанаас мэдэх вэ гэж Луис хэлэв. Тэр Речэлийг тэврэхэд бүсгүй түүнд живж байгаа хүний эцсийн найдвар мэт наалдав.
-Чамайг хэн нэгэн буруутгасан гэж үү?
-Үгүй, мэдээж хэн ч буруутгаагүй. Гэхдээ хэн ч надад туслаагүй. Хэн ч, юу ч хийж чадахгүй байсан. Тэр хэлэндээ хахаагүй, тэр нэг хачин
дуугарсан. “Гааааааааа ...” нэг тиймэрхүү дуу гаргасан.
Луис үхэж байгаа Виктор Паскоуг гэнэт саналаа. Тэр цочин давхийж, эхнэрээ улам чанга тэврэв.
-Бас түүний эрүүгээр нь шүлс урсаж байсан ...
-Речэл одоо болно гэж Луис жаахан сандран хэлэв.
-Би чиний төлөө санаа зовж байна.
-Би тайлбарлахыг хүсч байна гэж Речэл зөрүүдэллээ.
-Яагаад би хөөрхий Нормагийн оршуулганд явахгүйг, яагаад эртээд би чамтай тэнэг юм шиг хэрэлдсэнээ тайлбарлах гэж байна ...
-Чшш, би бүгдийг нь мартчихсан.
- Тэгвэл би санаж байна. Сайн санаж байна, Луис. Би түүнийг яг л миний эгч Зельда 65 оны 4-р сарын 14-нд нас барсан шиг санаж байна.
Тэд хэсэг чимээгүй болов.
-Би түүнийг доош нь харуулаад сэгсчсэн хэмээн Речэл цааш ярьж эхлэв.
-Миний чадах юм тэр л байлаа. Тэр хөлөөрөө өшигчиж, түүнийг эргүүлж байхад миний цамцны ханцуй хүн унгах шиг хачин дуугараад тасарсан, дараа нь тэр амь тавин татваганасан
... түүний нүүр дэрэнд шигдсэнийг би харсан, тэгээд тэр бүтээд үхчихсэн бол аав, ээж эргэж ирээд би түүнийг алчихсан гэж бодно. “Чи түүний үргэлж үзэн яддаг байсан, Речэл” гэж тэд хэлнэ гэж бодлоо. Тэр ч үнэн шүү дээ. Яагаад гэвэл миний анхны бодол “Бурхны аврал, ашгүй Зельда үхчихлээ. Бүх гай зовлон дууслаа” гэсэн бодол байсан. Дараа нь би түүнийг эргүүлэхэд нүүр нь харлачихсан, нүд нь бүлтийж, хүзүү нь нугарчихсан байсан. Би
гарч гүйлээ. Би хаалгаар л гарч гүйх гэсэн байх, гэхдээ би шууд л хана руу гүйж очоод мөргөчихсөн, хананаас зураг унасан, Зельда өвчлөхөөсөө өмнө унших дуртай байсан Ооз орны тухай үлгэрийн зураг, тэнд Агуу аймшигт Оозыг дүрсэлсэн байж билээ. Зельда үргэлж “Агуу аймсигт Ооз” гэдэг байлаа, учир нь тэр “ш” үсгийг хэлж чаддаггүй байсан юм. Зельда энэ зурагт их дуртай болохоор ээж түүнийг жаазанд хийгээд өрөөнд нь өлгөсөн юм. Агуу аймсигт Ооз ... зураг унаж, шил нь хагараад би хашгирсан. Учир нь түүнийг үхсэн, одоо сүнс нь намайг хөөж элдэнэ, сүнс намайг яг л Зельда шиг үзэн ядах болно гэж бодсон ... Тэгээд би байшингээс “Зельда үхчихлээ” гэж хашгиран гүйж гарсан. Хөршүүд ... тэд ирээд ... намайг тасархай ханцуйтай гүйж, “Зельда үхчихлээ” гэж хашгирч байхыг харцгаасан. Луис, би уйлж байсан байх, гэхдээ заримдаа инээж байсан шиг санагддаг юм.
- Гайхах юм байхгүй гэж Луис хэллээ.
- Чи юу ч ойлгохгүй байна гэж Речэл гашуудалтайгаар, итгэлтэй хэлэв.
Луис эхнэрээ олон жил дотроо тээн зовсон гашуун дурдатгалаасаа салсан байх гэж бодсоор зөөлөн тавилаа. Луис Крид сэтгэл зүйч биш боловч хүн бүрийн дотоод сэтгэлд амьдралынхаа турш эргэн очсоор байдаг нуугдмал, нууцлаг өнцөг булан байдаг гэдэгт итгэдэг байв. Энэ үдэш Речэл түүнийгээ өмхий үнэртэй, ялзарсан угтай өвчтэй шүд шиг ил гаргалаа. Хэрэв түүнд Бурхан ивээлтэй хандвал тэр энэ тухай дахин хэзээ ч бодохгүй, бүр хамгийн бараан, муухай зүүдэндээ л хааяа санавал санах биз. Тэр Луисд энэ бүхнийг ярьж чадсан нь зөвхөн түүний зоригийг илтгээд зогсохгүй, түүнд хичнээн чин сэтгэлээсээ хайртайг нь харуулж өглөө. Луис эхнэрээ энхрийлэн хайрлах сэтгэлд автав.
Тэр өндийн суугаад гэрэл асалаа.
- Чи үнэхээр лут хүн шүү. Харин чиний аав, ээж 2 чинь ... Тэд чамайг түүнтэй ганцаар үлдээж болохгүй байсан шүү дээ. Хэзээ ч.
Хүүхэд шиг, нүдэн дээр нь энэ бүхэн олж өнгөрсөн 8 настай хүүхэд шиг Речэл түүнд хариулав:
-Луис, Улаан өндөгний баяр болж байсан шүү дээ ...
-Хэзээ нь ямар хамаатай юм гэж Луис эхнэрээ жаахан цаашилтал гэнэт ширүүн хэллээ. Тэр үхэж байгаа Паскоуг авчрах үед эмнэлэгт байх аз нь таарсан 2 сувилагч бүсгүйн тухай боджээ. Тэдний нэг, шавилхан Карла Шевэрс маргааш нь эмнэлэгт ирж, бүр Чарлтонд магтуултлаа сайн ажилласан юм. Нөгөөхийг нь Луис дахиж хэзээ ч хараагүй. Гэхдээ түүнийг буруутгах аргагүй байв.
“Гэтэл тэд явцгаачихсан ... 8 настай охиныг үхэж байгаа эгчтэй нь орхиод явцгаасан.
Яагаад? Яагаад гэвэл энэ үед Улаан өндөгний баяр болж байсан, тэгээд л ганган дэгжин Дори Голдмэн хатагтай баярын өглөө үмхий үнэр үнэртэхгүй, түүнээс зугтаахыг хүссэн. Тэгээд л тэд нар Речэлийг сахиур болгож үлдээсэн. Тийм биз дээ, хонгор хадмууд аа? Речэл сахиур хийгээд үлдсэн. 8 настай, гэзэг, даашинзтай охин. Речэл эгчийнхээ шээстэй даавууг солих ёстой байсан. Жилд түүнийг ганц удаа Вермонтын хүүхдийн зуслан руу явуулдаг байсан, гэхдээ үлдсэн бүх хугацаанд тэр үхэж байгаа эгчийнхээ өмхийг үнэртдэг байсан юм чинь. Гейжид 10 шинэ цамц, Эллид 6 шинэ даашинз авч өгсөн гээд байгаа биз ... ‘Хэрэв та миний охинтой дахиж хэзээ ч уулзахгүй гэвэл би бүх сургалтын төлбөрийг чинь төлөхөд бэлэн байна ...’ Чиний нэг охин чинь менингитээр үхэж, нөгөөх нь галзуурах шахчихсан байхад мөнгөний чинь чекийн дэвтэр хаа байсан юм бэ, новш минь? Чиний үхээрийн чекийн дэвтэр чинь хаана байсан юм бэ?”
Луис орноосоо бослоо.
-Чи хаачих нь вэ? гэж Речэл түгшин асуув.
-Чамд тайвшруулах эм өгье.
-Би зүгээр ...
-Өнөөдөр уучих гэж Луис хэллээ.
Речэл эмийг уугаад үлдсэнийг ярив. Одоо түүний дуу арай тайван болжээ. Хөрш айлын ньэзэгтэй модноос зуураад “Зельда үхчихсэн” гэж дахин дахин хашгирч байгаа 8 настай Речэлийг татаж авчээ. Речэл хамраа гэмтээж нил цус болчихсон байв. Эзэгтэй эхлээд түргэн тусламж дуудаж, дараа нь эцэг эх рүү нь утасджээ. 2 ширхэг аспирин, аяга халуун цай уусны дараа Речэл эцэг эх нь хотын нөгөө зах руу Каброных руу явсныг хэлж чадахтайгаа болов. Питер Каброн бол эцгийнх нь бизнесийн түнш юм.
Тэр үдшээс хойш Голдмэний гэрт томоохон өөрчлөлтүүд гарчээ. Зельда байхгүй болов.
Түүний өрөөг цэвэрлэж ариутгалаа. Бүх тавилга эдлэлийг сольжээ. Тэгээд өрөөг зүгээр л хоосон хайрцаг шиг болгосон юм. Бүр хожим хатагтай Голдмэн энэ өрөөг өөрийн гоо сайхны тасалгаа болгожээ.
Тэр шөнө Речэл хар дарж зүүдлэн шөнийн 2 цагт ээжийгээ дуудсаар босон харайжээ. Түүний нуруу нь өвдөж байв. Аргагүй шүү дээ, тэр Зельдаг хувцсаа уртал хүч гарган байж өндийлгөсөн юм чинь.
Речэл эгчийгээ бүтэж үхэхээс нь айн хамаг хүчээр өндийлгөсөн нь бүгдэд ойлгомжтой байв. Ганц Речэл өөрөө л тэгж бодохгүй байв. Тэгэхэд Речэлийн хар дарсан зүүдэнд нөгөө ертөнцөөс өрөөс нь өшөөгөө авахаар ирсэн Зельда харагджээ: Речэл байшингаас хашгиран гүйж гарахдаа үнэн хэрэгтээ уйлаагүй инээж байсныг нь Зельда мэднэ. Зельда өөрийг нь Речэл алсныг мэднэ. Тиймээс ч өөрийн менингитийг түүнд халдаасан. Одоо удахгүй
түүний нуруу бөгтийн матийж, хэвтэрт ороод аймшгийн амьтан болон хувирна.
Тэгээд Речэл өөрөө Зельда шиг орилж чарладаг болно, бас орондоо шээдэг болно, эцсийн эцэст өөрийнхөө хэлэнд хахаж үхнэ. Ингэж Зельда өшөөгөө авна.
Аав, ээж нь ч нурууныхаа булчинг жаахан гэмтээж гэсэн онош тавиад, охиныг дэмий балай юм бодохоо болихыг (Луисын бодлоор бол хэтэрхий хатуу загнасан) зөвлөсөн эмч Меррей ч охиныг тайвшруулж чадсангүй. Речэл түүнд эгч нь дөнгөж саяхан үхчихээд байна гэж тайлбарласан ч эмч тэртэй тэргүй сэтгэлийн зовлонд автсан аав, ээжийгээ зовоохгүй байх хэрэгтэй гэжээ. Нурууны нь өвчин л аажмаар намдахад тэрээр энэ бүхэн Зельдагийн өш хонзон биш, Бурхны ч шийтгэл биш гэдэгт итгэлээ. Хожим хэдэн сарын турш (Луисд тэр ингэж хэлсэн, гэхдээ хэдэн жилийн турш ч байж магад) тэр үхсэн эгчийгээ хар дарсан зүүдэндээ харан орилж хашгиран сэрдэг байв. Өрөөнийх
нь хувцасны шүүгээ онгойж, харлаж хорчийсон, мурий тахир, нүд нь бүлтийж, хар хэл нь унжсан Зельда гарч ирээд түүний орны хажууд ирж, шувууны сарвуу шиг хумсаараа багалзуурдан авна гэж тэр айдаг байлаа. Тэр Зельдагийн оршуулганд ч, өөр хэний ч оршуулганд явсангүй.
-Хэрэв чи надад энэ тухай эртхэн ярьсан бол олон зүйл ойлгомжтой болох байж гэж Луис хэллээ.
-Лу, би ярьж чадахгүй байсан гэж Речэл тайван хэлэв. Одоо тэр нойрмоглож байлаа.
-Энэ бол надад зовлонтой, хэцүү ажил.
“Тиймээ, жаахан зовлонтой хэцүүхэн тэгээд л боллоо”.
- Би чадахгүй байсан. Чиний бүрэн зөв ... үхэл бол хамгийн энгийн зүйл гэдгийг би
сэтгэлийнхээ гүнд ойлгож байсан, гэхдээ надтай
тохиолдсон тэр аймшиг ...
-Тийм тийм гэж Луис хэлэв.
-Яг тэгээд л би чамд уурласан юм. Элли ...
энэ тухай зөвхөн бодоод л уйлж байна ... түүнд тайлбарлах хэрэгтэй гэдгийг би ойлгож байсан
... даанч би чадахгүй. Намайг уучил, Лу.
-Зүгээр дээ хэмээн Луис эхнэрийнхээ үсийг илбэн байж хэлэв.
-Одоо чи арай л тайван байх болно гэж найдаж байна.
Речэл инээмсэглэв.
-Үнэхээр тийм байх. Би өвчнөө биенээсээ аваад хаячихсан юм шиг санагдаж байна.
-Үнэхээр тийм ч байж магад.
Речэл нүдээ аньснаа дахин нээв.
- Луис, чамаас гуйя. Миний аавыг буруутгах хэрэггүй. Үнэхээр хүнд үе байсан шүү. Зельдагийн эмчилгээ их үнэтэй байсан. Аав тэр үед бизнес хийж огт чадахгүй, өчнөөн мөнгөө алдсан. Ээж ч энэ бүхнээс арай л галзуурчихаагүй.
“Тиймээ, үнэхээр тийм. Зельдагийн үхэл тэдэнд сайхан цаг эргэн ирж байгаагийн дохио болсон биз. Аав чинь дахин их мөнгө олж, тэр өнгөрснөө огт эргэн санахаа больсон. Харин энэ бүхнийг би мартахгүй”.
-Тиймээ, үнэхээр тийм гэж Луис хэлэв.
-Тэгээд Нормаг оршуулах болоход би өвдчихвөл битгий гомдоорой, за юу.
-Үгүй хайрт минь, гомдохгүй.
Луис хэсэг чимээгүй болсноо эхнэрийнхээ гараас барьлаа.
- Би Эллиг аваад явж болох уу?
Речэлийн гар чичрэв.
-Луис минь, би мэдэхгүй байна. Тэр чинь жаахан амьтан ...
-Гэхдээ тэр хүүхэд хаанаас гардгийг мэддэг болоод жил гаран болж байгаа шүү дээ гэж Луис зөөлнөөр санууллаа.
Речэл амаа жимийн дээш удаан ширтлээ.
-Хэрэв чи ингэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол аваад яв даа гэж тэр эцэст нь өгүүллээ.
-Унтъя даа гэж Луис хэллээ.
Энэ шөнө тэд дахин хамтдаа унтаж, шөнө Речэл чичрэн сэрэхэд нь Луис түүнийг тэвэрч, дахин
нойрстол нь бүх зүйл сайхан болно хэмээн шивнэжээ.

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.04.13 11:41 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
32 р бүлэг

“Эрэгтэй, эмэгтэй хүн бүхэн талд ургасан сараана цэцэг мэт: өнөөдөр тэд цэцэглэж, харин маргааш зууханд шатах болно. Хүн төрсний дараа үхэх нь үнэн болно”. Залбирцгаая.
Энэ оршуулганд өмсүүлэхээр зориуд худалдаж авсан цэнхэр даашинзтай Элли толгойгоо огцом бөхийхөд хүзүү нь нугхийн дуугарахыг хажууд нь суусан Луис сонслоо. Элли сүмд ч цөөхөн ордог, тэгээд энэ оршуулга түүний анхных болохоор ёслолын сүрт байдал түүнд ихээхэн нөлөөлжээ. Луисын хувьд энэ нь охиноо хөндлөнгөөс харах ховор тохиолдлын нэг байлаа. Жирийн үед түүнийг бас Гейжийг хайрлах хайрандаа сохорчихдог тэр охиноо хараад амьдралын чухал өөрчлөлтөнд орж, өөртэй нь юу болоод байгааг сайн ойлгоогүй хүүхдийн сонгомол жишээ гэж бодлоо. Нүдэнд дасаагүй боловч хангалттай сайхнаар хар костюм, үдээстэй шаахай өмссөн (Луис түүнийг ногоон
усны гуталнаас өөр гутал өмссөнийг нь хэзээ ч хараагүй) Жууд ч охиныг бөхийн үнсээд:
- Охин минь, чи хүрээд ирдэг чинь тун сайн. Норма ч баярлаж байгаа гэж бодож байна гэхэд охин сандарсангүй.
Элли түүнийг нүдээ бүлтийлгэн ширтэв.
Дараа нь аргачлалт сүмийн номлогч, гэгээн хутагт Лафтин хөөрхий талийгч Нормад мөнхийн тайвшрал өгөхийг Бурханаас гуйн мөргөл уншлаа.
- Өргөж явах хүмүүс бэлэн үү? Гэж тэр асуув.
Луис босохоор өндийхөд Элли айсхийн түүнээс барьж авав.
- Аав, та хаачих нь вэ? гэж тэр шивнэлээ.
-Би өргөж явах хүмүүсийнх нь нэг, хонгор минь гэж Луис хагас суун мөрөн дээр нь гараа тавьж хариулав.
-Бид Нормаг өргөж явах ёстой. 4-үүлээ, би, Жуудын 2 хамаатан, Нормагийн дүү.
-Би таныг яаж олох юм бэ?
Луис эргэж харлаа. Бусад 3 хүн Жууд руу очиж явна. Бусад нь сүмээс гарцгааж, олон хүн уйлж байв.
-Шатаар буугаад ир. Би тэнд байна.
-За ааваа гэж охин хэллээ.
-Алга болчихвоо.
-Яалаа гэж.
Луис эргэн алхтал охин гараас нь татлаа.
-Аав?
-Яав охин минь?
-Түүнийг битгий унагачихаарай, за юу гэж Элли шивнэлээ.
Луис бусад хүмүүс дээр явж очиход Жууд түүнийг үнэн хэрэгтээ тун холын хамаатнууд нь болох хүмүүстэй танилцууллаа. Тэд Жуудын аавын ах дүүгийн үр сад болох хоорондоо тун төстэй булиа залуу эрчүүд байв. Нормагийн дүү нь 50 гарсан, уй гашуу тохиолдсон ч биеэ сайхан авч яваа эр байлаа.
- Танилцахад таатай байна гэж Луис хэллээ.
Түүнд гэр бүлийнхний дунд орчихсон хүний хүн мэт жаахан эвгүй байлаа. Эрчүүд толгой дохин мэндэлцгээв.
- Элли яаж байна? Гэж Жууд асуув. Охин аавыгаа аль хэдийнэ хаалгаар толгойгоо цухуйлган хүлээж зогсоно.
“Би гэнэт утаа шиг алга болчихсон юм чинь арга байж уу?” гэж Луис бодоод бараг инээмсэглэх дөхлөө. Гэвч араас нь “Агуу аймсигт Ооз” санаанд нь орж тэр инээмсэглэл нь бүдгэрчээ.
- Зүгээр л юм шиг байна гээд охин руу гараараа даллав.
Элли хариу даллаад эргэн алга боллоо. Охин энэ мөчид бүр том хүн шиг харагдсанд Луис гайхжээ.
-Та бэлэн үү? Гэж залуусын нэг нь асуухад Луис толгой дохилоо.
-Болгоомжтой яваарай гэж гэнэт сөөнгө хоолойгоор Жууд хэлэв. Дараа нь тэр толгойгоо унжуулан хаалга руу явлаа.
Жууд талийгч эхнэртээ авсан “Мөнхийн диваажин” гэдэг саарал авсны зүүн хойд тал руу очив. Тэд 4-үүл шарилыг аажмаар өргөн 2-р сарын хүйтэн тачигнасан гудамж руу авч явлаа. Сүмийн харуул ч юмуу хэн нэгэн цасанд хучигдсан зам дээр үнс асгажээ. Замын хажууд хүйтэн агаарт цагаан утаа хаялах оршуулгын кадиллаз зогсоно. Дэргэд нь оршуулгын ахлагч, шарилыг барьсан хэн нэгэн хальтирвал туслахаар ирсэн хүүтэйгээ урагш хойш алхаж байв.
Тэнд бас Жууд зогсоод шарилыг хэрхэн гаргаж буйг харна.
-Норма минь, хагацъя даа гээд тэр тамхи асаав.
-Удахгүй бид 2 дахин уулзанаа хөгшин минь
Луис түүний мөрийг алгадахад Нормагийн ах Жуудын хамаатан залуус шарилыг машинд оруулж тавихад нь саад болохгүй гэсэн шиг нөгөө талаас хүрч ирэв. Энэ хамаатан залуус
хол өсч, Нормагийн дүрийг зөвхөн фото зураг, бас ховорхон айлчилж, гэртээ суугаад зурагтаар бокс үзэх нь дээр байж гэж бодоцгоон түүний хийсэн бялуу, Жуудын пивоор дайлуулахдаа л тогтоож авцгаасан улс байв.
Одоо Жуудын гэр бүл тойрог замаасаа гарсан хиймэл дагуул мэт өнгөрсөн үе рүү оджээ. Тиймээ, өнгөрсөн үе рүү. Альбомны фото зургууд. Норма артрит өвчингүй, цус нь залуу халуун байх үеийн тухай дурсамж яриа. Энэ өнгөрсөн үед Норма амьдаараа хэрэггүй болжээ. Лам нарын хэлдэг шиг хүний бие зөвхөн сүнсийг агуулагч дугтуй юм бол энэ булиа залуусын хувьд өнгөрсөн үе тэдний хэзээ ч уншихгүй захидал болжээ.
“Өнгөрснийг хадгалаач, Бурхан минь” гэж Луис бодоод хэрэв Элли, Гейж 2 үр хүүхэдтэй болвол тэд өөрийг нь яг ингэж оршуулах өдрийг дотроо сэтгэн давхийв.
Оршуулгын машины ар тал цэцгээр дүүрчээ. Луис охин руугаа очиж, хальтирч унахгүй тулд гараас нь хөтлөн машин руугаа явлаа.
Оршуулгын машин хөдлөв.
-Аав, тэд яагаад гэрлээ асааж байгаа юм бэ? Өдөр гэрэлтэй байна шүү дээ гэж Элли гайхан асуув.
-Нас барсан хүнийг хүндэтгэж байгаа юм гэж Луис хэллээ.
-Явъя охин минь.
Хавар болтол шарилын нүх ухаж болохгүй тул оршуулгын газрын жижигхэн сүмд шарилыг тавьжээ. Ёслолын дараа гэр лүүгээ явж байхдаа Элли гэнэт уйлчихав. Луис түүнийг гайхаж түгшсэн харцаар ширтлээ.
- Элли, юу болов?
-Гоё жигнэмэг идэхгүй гэж Элли хэлэв.
-Тэр хамгийн амттай овъёосны жигнэмэг хийдэг байсан. Одоо үхчихсэн болохоор хийж чадахгүй. Ааваа, хүмүүс яагаад үхдэг юм бэ?
-Би мэдэхгүй гэж Луис хэллээ.
-Шинэ хүмүүст зай тавьж өгөхийн тулд ч байж магад. Гейж та 2 шиг жаахан хүүхдүүдэд.
-Би хэзээ ч нөхөртэй болж, хүүхэд гаргахгүй гэж Элли уйлан байж дуугарлаа.
-Энэ чинь ёстой аймаар юм.
-Гэхдээ энэ чинь л бүх зовлонгоос ангижирч байна гэсэн үг шүү дээ хэмээн Луис маш тайван хариулав.
-Би эмч хүн болохоор хүмүүс яаж зовж шаналдгийг мэднэ. Энэ бүхнийг би өдөр бүр харахгүйн тулд л их сургуульд ажиллахаар
ирсэн. Залуу хүмүүс ч өвддөг ... заримдаа их өвддөг ... Гэхдээ зовлон шаналал гэдэг шал өөр.
Тэр хэсэг дуугүй явлаа.
- Охин минь, чи итгэхгүй байж болно. Гэхдээ хүн хөгшрөхөөр үхэл тэдэнд тийм ч аймар биш санагддаг. Тэд амьдралаас залхдаг юм.
Элли уйлж, дараа нь нусаа татсаар чимээгүй болов. Тэд гэртээ дөхөж ирэх үед тэр радио асааж болох уу гэж асуув. Луис зөвшөөрөхөд охин “Ол хаус”-ыг дуулж буй Шэкин Стивэнсоныг хайж оллоо. Удалгүй тэр даган дуулж эхэлжээ. Гэртээ ирэхэд охин ээждээ оршуулгын тухай тайван ярина ... гэхдээ л охины царай цонхийж, бодлогоширч буйг нь Луис анзаарчээ.
Дараа нь Элли ээжээсээ овъёосны жигнэмэг хийж чаддаг эсэхийг нь асуухад Речэл нэхэж байсан зүйлээ орхиж, яг энэ асуултыг хүлээж байсан мэт бослоо.
-Чадна. Одоо хийгээд өгөх үү?
-Тэг гэж Элли хашгирав.
-Нээрээ чадах уу?
-Мэдээж аав чинь ганц цаг Эллиг харж байвал
...
-Харж байя гэж Луис хэллээ.
-Дуртайяа харна.
* * *
Үдшийг Луис “Мэдикал Дайжест”-ийн урт гэгчийн нийтлэлийг уншиж өнгөрүүлэв. Тэнд бас л мэс заслын оёдол хэрхэн хайлдаг талаар хуучны маргаан тавигджээ. Энэ маргаан түүнд сэтгэл зүйчдийн төрөлхийн чанар, хүмүүжил 2-ын тэргүүлэх үүргийн тухай маргаан мэт эцэс төгсгөлгүй санагдана.
Тэр захидал бичин, дэмий яриагаар цаг өнгөрүүлсэн энэ ухаантнуудыг баллаад өгөхөөр шийдэж, лавлах шагайж суухад нь Речэл бууж ирлээ.
-Хэвтэх үү, Лу?
-Одоохон гээд тэр эхнэрээ харав.
-Ямаршуу байна?
-Тэр 2 унтаад өгсөн.
-Тэд ч унтчихсан. Харин чи ямаршуу байна?
-Би ном уншсан.
-Чи үнэхээр зүгээр биз?
-Зүгээр гэж Речэл инээмсэглэн хэллээ.
-Би чамд хайртай шүү, Луис.
- Би ч чамд хайртай, хонгор минь.
Тэр ном руугаа жаахан харамсангуй харав.
-Та нарыг алга байхад Черч гэртээ харх чирээд ирсэн гэж Речэл инээмсэглэх аядан дуугарав.
-Юу ч үгүй зэрэмдэглэчихсэн. Ёстой муухай.
Речэл шатан дээр суулаа. Ягаан торгон цамц өмссөн түүний царай цэвэрхэн, гэгээнлэг харагдана. Тэр үсээ ардаа боожээ. Речэл энэ мөчид жаахан охин шиг харагдаж байлаа.
-Би түүнийг нь гаргаад хаячихсан. Харин би Черчийг шүүрээр хөөхөд тэр надруу муухай харж, чирчигнэж исгэрсэн. Черч хэзээ ч надруу тэгж исгэрдэггүй. Тэр нэг л өөр болчихсон юм шиг. Тэр арай хижгээр өвчилчихсөн юм биш биз?
-Үгүй гэж Луис аажуухан хариулав.
-Гэхдээ хэрэв чи хүсвэл малын эмчид үзүүлье.
-Үзүүлвэл илүүдэхгүй л байх гэж Речэл хэлээд түүн рүү анхааралтай ширтлээ.
-Дээшээ гарах юмуу, үгүй юмуу? Би чамайг ажилтай байгааг чинь мэдэж л байна, гэхдээ ...
-Явъя гэж Луис хариуллаа.
Энэ өгүүллэгийг тэр хэзээ ч бичихгүй нь ойлгомжтой, маргааш өөр ажил мундахгүй. Гэхдээ тэр харх энд өөрөөс нь болж ирсэн. Черчийн чирж авчирсан, гэдсийг нь хүү татчихсан, магадгүй толгойг нь тас татаад хаячихсан харх. Тиймээ, энэ бол түүний харх юм.
Речэл тэр 2 шатаар өгсөв. Луис түүнийг тэвэрлээ ... Бүр Речэлийг хэвтүүлж, тэр хүчтэй, хатуу орохдоо ч цонхны цаана улих салхины тухай, бас Черч хаана байгаа, одоо бас хэнийг алж байгаа бол гэж бодсоор байлаа. Газар хүний
зүрхнээс хатуу, салхи гудамжинд галавын үеийн дуугаа дуулсаар, бас нэг их хол биш хүү, охин 2-т нь малгай нэхэж өгсөн Норма Крэндалл “Мөнхийн диваажин” авсандаа сүмд хэвтэж байгаа, харин оршуулгын газрынхан түүний хацрыг нь ивсэн хөвөн мэдээж харлачихсан байгаа.

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.04.13 11:42 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
33 р бүлэг

Элли 6 нас хүрлээ. Тэр цэцэрлэгээсээ цаасан малгай өмсчихсөн, найз нарынхаа бэлэглэсэн зурагнуудыг барьсаар (хамгийн гоё зураг дээр Эллиг ногооны талбайн хажууд босгодог мануухайтай яг адил зурсан байв) иржээ. Ханиад томуу намжив. Тэд Бангорын төв эмнэлэг рүү 2 оюутан явуулсан. Сурэндра тэдний 1 Питер Хампертон гэдэг лут нэртэй залуугийн амийг нь аварчээ. Хүйтэн жавартай 2-р сар дуусч, шавхай, мөстлөг, нойтон зам, зам мөстэйг харуулсан ягаан таних тэмдэг бүхнийг дагуулсаар 3-р сар ирлээ. Мэдээж гэнэт биш ч сэтгэл зүйчид хайртай хүн нь үхсэнээс 3 хоногийн дараа эхэлж, Шинэ Англид “дүн өвөл” гэж нэрлэдэг улиралтай адилаар 4-6 долоо хоног үргэлжилдэг уй гашуу Жууд Крэндаллыг орхив. Гэхдээ л цаг хугацаа өнгөрч, солонгын долоон өнгө адил нэг сэтгэгдэл өөр нэгээр солигдоно. Хүчтэй уй гашуу уйтгар гуниг болон хувирч, дараа нь дурсамж болдог: энэ шилжилт 3 жил үргэлжилж, эцсийн
эцэст хүнийг энгийн байдалд оруулдаг. Гейжийн даахийг авах өдөр ирж, хүүгийн бараан үсийг хараад Луис гунигласан боловч үүнийгээ зүрхэндээ гүн нуун үлджээ.
Дараа нь хавар болжээ.

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.08.13 4:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
viewtopic.php?f=225&t=105889


Top
   
PostPosted: Apr.08.13 7:42 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
Oo bsniig n medsengui sorry shu

Sent from device_name using Asuult Sambar App

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited