#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.17 7:30 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: May.20.13 8:56 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Feb.24.13 4:27 am
Posts: 116
Location: All your life, you were only waiting for this moment to be free
NCA_D wrote:
"Catcher in the Rye" -г юу гэж орчуулах уу?


Аюурзана "Хѳх тариан талбайн дунд" гэж орчуулсан байна.


Top
   
PostPosted: May.20.13 10:46 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11156
sorry seems to be the hardest word.......... za eniig orchuulchih

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: May.20.13 11:23 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23197
Aquatic. wrote:
NCA_D wrote:
"Catcher in the Rye" -г юу гэж орчуулах уу?


Аюурзана "Хѳх тариан талбайн дунд" гэж орчуулсан байна.


Энэ номыг бүтнээр нь орчуулсан юмуу


Top
   
PostPosted: May.20.13 11:24 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23197
findme wrote:
sorry seems to be the hardest word.......... za eniig orchuulchih


Буруугаа хүлээх хамгийн хэцүү


Top
   
PostPosted: May.20.13 11:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
NCA_D wrote:
Aquatic. wrote:
NCA_D wrote:
"Catcher in the Rye" -г юу гэж орчуулах уу?


Аюурзана "Хѳх тариан талбайн дунд" гэж орчуулсан байна.


Энэ номыг бүтнээр нь орчуулсан юмуу

Үгүй ээ. Г.Аюурзанын "Дэлхийн уран зохиолын шилдэг 85 бүтээл" хэмээх номонд доорх хэсэг орсон байгаа:

Жером Дэйвид Сэлинжер
1919

Орчин цагийн хүүрнэл зохиолын аугаа их мастерууд дотроос Сэлинжер шиг нууцлаг, этгээд хүн үгүй. Тэрээр өөрийнхөө тухай мэдээллийг түгээдэггүй, ямар ч сонин сэтгүүлд ярилцлага өгдөггүй. Өнөө хэр Нью-Хэмпширт амьд сэрүүн суугаа энэ зохиолч хамгийн сүүлд 2002 оны арваннэгдугээр сард бичсэн зүйлээсээ нийтлүүлсэн байна билээ. Сэлинжер зэн-буддист бөгөөд, аль болохуйц хот орноос холд даяанчлан суухыг илүүд үздэг аж Ямар сайндаа л улсын сургууль хортой нөлөө үзүүлж байна гээд хүүхдүүдээ сургуулиас нь гаргаж, гэрээрээ боловсрол олгож байх вэ дээ.
2000 онд АНУ-д Сэлинжерийн тухай хоёр ном гарсан нь маш и хшуугиан тарьжээ. Нэгий нь түүний төрсөн охин, нөгөөг нь зохиолчийн нууц амраг явсан гэх эмэгтэй бичжээ. Эдгээр номууд амжилт олсны учир нь олон нийтэд ер дэлгэгдээгүй Сэлинжерийн нууцлаг хувийн амьдрал, зан араншингийн талаар маш илэн далангүй өгүүлсэнд байв.
«Хөх тариан талбай дунд» роман 60-аад оны залуучуудын шинэ соёлын гол түлхэц болсон зохиол юм. Гинзбергийн яруу найраг, Жек Керуак, Кен Кизийн хүүрнэл зохиол («Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг»), Жим Моррисоны рок хөгжмийн төлөвшилд чухамхүү эл роман онцгой нөлөөлсөн гэдэг. Гэхдээ америкчуудын нэлээд хэсэг нь уг зохиолыг хүүхэд залуучуудад уншуулахыг илэрхий эсэргүүцэж байжээ. Өнөө хэр цахим хувилбарыг нь интернетээс авч хаяхыг щаардагчид бий.
Үгчлэх юм бол “Хөх тарианы талбай дахь Кэтчер” (бэйсболд шидсэн бөмбөгийг шүүрэн барих ёстой тоглогчийг кэтчер гэдэг)
гэж орчуулж болох энэ романаас гадна Сэлинжерийн «Есөн өгүүллэг” хэмээх өөрийнх нь 1953 онд сонгож эмхэтгэсэн, богино хэмжээний гайхамшигт зохиолууд хуучин социалист орнуудад орчуулагдан хэвлэгдсэн байдаг.


Хөх тариан талбай дунд
роман 1951


Арван долоон настай Холден Колфилд сувиллын газарт эмчлүүлэх зуураа өнгөрсөн Зул сарын баярын үеэр тохиолдсон «тэр нэгэн солиотой түүхийг» эргэн дурсаж байна.Түүний дурсамж Пенсильвани муж дахь хаалттай дунд сургуулиас явснаар эхэлж байна. Уг сургуулиас тэр өөрийн дураар гарсан юм биш, хичээлд хангалтгшй дүн үзүүлснээс хасагдсан хэрэг. Хамгийн ярвиггай нь, энэ бол түүний орхисон анхны сургууль биш аж. Урьдах сургуулиа тэр «худал хуурмагаар дүүрчихсэн газар» болохоор нь хаясан байна. Ер нь бүхий л романы туршид эргэн тойронд нь худал хуурмаг зүйлс эргэлдэж байх шиг сэтгэгдэл Колфилдоос салдаггүй. Томчууд ч, үе тэнгийнхэн нь ч түүнд таалагдахгүй, гэсэн хэдий ч ганцаараа байхыг тэвчдэггүй бүлгээ.
Сургуульд өнгөрөөсөн сүүлчийн өдө нь мөн л зөрчлөөр дүүрэн байжээ. Тэрээр туялзуур сэлмийн тэмцээнд багийн ахлагчаар оролцох байсан боловч Ныо-Йоркоос буцах замдаа метрон дотор спортын хэрэгслүүдээ мартчихжээ. Үүнээс болоод тэмцээн зохиогдсонгүй. Дотуур байранд цуг амьдардаг хөрш Стрэдлейтер нъ түүнээс зохион бичлэг хийж өгөхийг хүснэ. Уг нь байшингийн тухай бичих байсан ч, юм бүхнийг өөрийнхөөрөө хийх дуртай Колфилд талийгаач ахынхаа бэйсболын бээлийний тухай шүлэглэн бичиж тэмцээний үеэр унпгжээ. Тэс өөр сэдвээр бичсэнд нь уурласан Стрэдлейтер түүнийг гахай хэмээн доромжилно. Өөрт нь таалагддаг охинтой уулзахаар болзсон Стрэдлейтерт дотроо цухалдаж явсан Колфилд ч мөн мөчөөгөө өгсөнгүй. Ингээд зодоон болж, Колфилд хамраа чихүүлснээр дуусчээ.
Нью-Йоркт ирүүтээ тэр сургуулиас хөөгдсөнөө эцэг эхдээ
хэлж зүрхлэхгүйн улмаас харьсангүй. Такси бариад зочид буудал зүглэв. Замшаа тэр өөрийг нь байнга зовоодог «Цөөрөм хөлдөхөөр төв паркын нугаснууд хаачдаг юм бол?» хэмээх асуултыг таксийн жолоочид тавина. Жолооч эгдүүцэж, өөрийг нь дооглоод байна
уу гэж асууна. Уг нь Колфилд ер дооглож тохуурхах санаагүй байсан хэрэг шүү дээ.
Энэ мэтээр тэр хүмүүстэй ойлголцож нэг л чаддаггүй. Тэдний дунд байх хэцүү ч, тэдэнгүй байх ямар ч аргагүй. Залуу хүү зочид буудлын шөнийн клубт орж зугаацахыг оролдоход, үйлчлэгч түүнийг насанд хүрээгүй гээд дарс өгөхөөс татгалзжээ. Тэгэхээр нь Холливудынханд зохиол бичин өгч маш их шагнал авдаг ууган ахынхаа орох дуртай Гринич-Виллиж дэх баар руу явав. Замдаа жолоочоос нөгөө л нугасны тухай асуултаа асуугаад, мөн л олигтой хариулт авсангүй. Бааранд тэр ахынх нь танил бүсгүй нэгэн усан цэрэгтэй хамт байгаатай тааралдав. Бүсгүй түүнд тун ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн тул тэндээс явахын түүс болжээ. Зочид буудал руугаа явган буцсан байна.
Буудлын цахилгаан шатны үйлчлэгч түүнээс охин хэрэгтэй юу гэж асуув. Цагаар бол таван доллар, шөнийн турш бол арван тав гэнэ. Колфилд цагаар авахаар тохиролцоно. Гэвч хүүхнийг өрөөнд нь орж ирэхэд тэр хүүхэд наснаасаа тийм ч амархан хагацахыг хүссэнгүй. Тэгээд зүгээр л дэмий ярьж сууя гэтэл, хүүхэн хийх ажилгүй болсондоо унтууцан арван доллар нэхжээ. Таваар тохиролцсноо хэлтэл, хүүхэн гарч яваад цахилгаан шатны үйлчлэгчийг дагуулан буцаж ирэв. Энэ удаагийн маргаан мөн л магай баатрын хэлмэгдлээр төгсчээ.
Өглөө нь тэр Салли Хейстэй уулзахаар болзоод, тавгүй бүдүүлэг зочид буудлыг орхиж, чемоданаа тээш хадгалах газар өгчихөөд гудамжаар тэнэлээ. Малгайгаа буруу харуулан өмсчихөөд их хотын хүйтэн гудамжаар бишгүй л хэсэв. Эцэст нь Саллитай уулзаж, театрт очжээ. Жүжиг болохоор тэнэг, жүжигчдийг шагшин бишрэх үзэгчид нь түүнд аймшигтай санагджээ. Цуг яваа охин нь ч түүний уурыг барж гүйцэв. Дараа нь тэд тэшүүрээр гулгана. Үдэш бааранд ороод л Холдеи дотроо байсан бүхнийг гаргана: «Үзэн ядаж байна... Бурхан минь, би энэ бүхнийг ямар их үзэн ядна вэ? Ганцхан сургуулийг ч биш, цөмийг нь үзэн ядаж байна. Таксиг, кондуктор нь хойгуур буу гэж хашгичих автобусыг, тэр тэнэг жүжигчдийг шүтэн орилолдох үзэгчдийг, цахилгааи шатыг, ер юм бүхнийг үзэн ядаж байна...»
Салли сургуулийн талаархи үзэл бодлых нь талаар хуваалцаагүйд тэр бас бухимдана. Машин түрээсэлж аваад, нэг хоёр долоо хоног шинэ сонин газруудаар явъя гэсэн саналыг нь охин няцааж; «Бид чинь хүүхдүүд шүү дээ» гэсэнд, Холден уурлаж доромжилсон үгсээр утав. Салли ч нулимс дуслуулан явж оджээ.
Шинэ хүмүүстзй танилцсан нь шинэ гутрал л авчрав. Карл Льюис хэмээх оюутантай сэтгэлээ хуваалцах гэсэн нь талаар боллоо. Ингээд Холден ганцаар үлдээд архи ууж, Салли руу утасдан уучлал гуйжээ. Дараа нь Төв парк руу очиж, мөнөөх нугаснуудаа ажиглаж байгаад, дүү охип Фибидээ бэлэг болгон худалдаж авсан пянзаа газар унагаж орхив.
Арга буюу гэртээ харихад, эцэг эх нь айл руу явчихсан, Фиби л ганцаараа байж таарна. Тэр дүүдээ хагархай пяизыг өгөв. Харин Фиби ер уурласангүй. Хэдийгээр тэр насаар жаахан боловч, ахынхаа байдлыг тун сайн ойлгодог аж. Яагаад хугацаанаасаа өмнө эргэн ирснийг ч гадарлаж байв. Фибитэй ярилцах зуураа Холден мөрөөдлөө ярина: «Олон жаал үдшийн цагаар хөх тариан талбай дунд тоглож байгаагаар би төсөөлдөг. Цөм жижигхэн хүүхдүүд, надаас өөр нэг ч том хүн байхгүй... Хажууханд нь нэг ангал байна. Би тэднийг ангал руу унагачихгүйн тулд барьж авч байна...»
Холден аав ээжтэйгээ уулзахад бэлэн биш байсан тул, дүүнийхээ цуглуулсан мөнгийг зээлж аваад, хуучии багш ноён Антолини руу яивна. Орой болчихсон ч гэсэн, багш нь түүнийг гэртээ оруулж хонуулжээ. Өвгөн түүнд бусадтай хэрхэн зөв харьцах талаар олон үнэтэй зөвлөмж өгөх боловч Холден сонсч ойлгохооргүй их ядарсан байлаа. Шөнө сэртэл ноён Антолини орны нь дэргэд суучихсан, духыг нь илбэж байжээ. Тэгэхээр нь түүнийг муу юм сэдсэн биз гэж хардсандаа, Холден бушуухан босч гадагш гараад Төв вокзал руу очжээ. Багшийнхаа талаар ямар ч үндэслэлгүй дэмий юм бодсоноо төдхөн ойлгож ихэд санаа зовнино. Цаашид яаж амьдрахаа эргэцүүлэх зуураа Холден Баруун нутагт очнж, эртний америк заншлаар бүхнийг шинээр эхлэхээр шийджээ. Тэрээр Фибид захидал бичиж энэ тухайгаа мэдэгдэнэ. Охин чемодан барьсаар хүрч ирээд, ахтайгаа хамт Баруун зүг явна гэжээ. Сургуульд ахиж явахгүй, ийм амьдралаас бүр залхаж гүйцлээ хэмээн ярих дүүгээсээ Холден өөрийнхөө дүрийг гэнэт олж харна. Агшин зуур тэр бүхнийг үгүйсгэдэг зангаа үүрд орхиж юмыг эрүүл саруулаар харж эхэлжээ. Тэгээд хариуцлагаа ухамсарлаж, дүү охиноо энэ санаанаасаа татгалзахыг ятган, өөрөө ерөөсөө хаашаа ч явах гээгүй гэж итгүүлдэг. Тэр Фибийг дагуулан амьтны хүрээлэнд очиж, тэнд дүү нь эргэлддэг тоглоом дээр хэрхэн баяр хөөртэйгөөр наадахыг сэтгэл тэнүүн ажиглана. Амьдрал бодсон шиг нь тийм ч хэцүү биш ажээ.


Top
   
PostPosted: May.20.13 11:48 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23197
За тэгвэл би орчуулгаа үргэлжлүүлнээ

"Хөх тариан талбайн дунд" гэж бас яахав боломжийн бна. Өөр хэлүүдэд оригоосоо шал өөрөөр орчуулагдсан бдаг юм билээ. Дээр үеийн шүлэгт тулгуурлаж нэрийг нь өгсөн гэсэн. Тэр шүлгийг үзэхээр Аюурзаны орчуулга боломжийн санагдаж бна. Би одоохондоо "Зүрх Тосох Хөх Тариа", "Хөх Тариан Дэргэдэх Хавцал Дээр" гэх мэт хэдэн хувилбар гаргаад бна.


Top
   
PostPosted: May.22.13 11:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
М.Саруул-Эрдэнэ багшийн сонирхолтой хэл шинжлэл номоос

Image

ХАР МЯНГА ГЭЖ ХЭДЭН МЯНГА ВЭ?

(Тооны нэрийн талаар товчхон)


Аливаа хэлний үгсийг аймаглахад бүрэлдэхүүнээрээ цєєн боловч хэрэгцээгээрээ машид чухал тооны нэрс бараг бүх хэлэнд бие даасан аймаг болон бүртгэгддэг. Гэвч тооны нэрийн байдал хэл бүрт адил биш ээ.

Андаман арлын хэлнүүдэд нэг, хоёр гэдгээс єєр тооны нэр үгүй. Арав хүртэлх тооны нэрийг үзүүлэхдээ тэд хуруугаараа илэрхийлэх бєгєєд арваас дээш бол “бүх” гэсэн ганц тооны нэр хэрэглэнэ. Австралийн зарим хэлэнд гурваас дээш тооны нэр байхгүй, “долоо” гэж хэлмээр бол “хос-хос-хос-нэг” гэж ярьдаг байна. Бразилийн Индиануудын нэгэн хэлэнд таваас дээш тоо үгүй. Зарим омгийн хэлэнд арав хүртэлх тооны нэрс нь гарын хуруунуудын нэртэй тохирдгийг анх гараар тоолж сурсан балар эртний үеийн гэрч гэлтэй. Тооны нэрний ийм хязгаарлагдмал чанар иргэншлээс ангид омгуудын хэлэнд л тохиолддог. Сонирхолтой нь Ром тоог тэмдэглэх аргад энэ уламжлалын ул мєр хоцорчээ. Ромоор I, II, III, мєн эхэн үедээ дєрвийг IIII хэмээн тэмдэглэдэг байсан нь бүгд хурууны тэмдэг мєн. Ү тоо харин гарын алга, X бол хоёр гарыг зєрүүлсэн дохио билээ.

Єнєєгийн соёлт улсын хэлнүүдэд мэдээж арав байтугай тоог адил тэгш хэлж чадах боловч хамгийн дээд тал нь хэдэн оронтой тоог хэлж байгаагаараа улс үндэстнүүдийн тоозүйн сэтгэлгээ ялгагдана. Монгол хэлний тухайд гэвэл “Гучин зургаатын тайлбар толь”-д 21 оронтой тоо (цаглашгүй), “Мэргэд гарахын орон”-д бүр 67 хүртэл оронтой тоог (сэтгэшгүй) нэг бүрчлэн нэрлэсэн нь дээд амжилт болохоор үзүүлэлт. Ер нь зєвхєн тооны нэр тєдийгүй Монгол хэлний эртний уламжлалт тєв хєвч (косинус), єлгүү хєвч (синус), єлгүү шахах хямцаа (тангенс), тєв шахах хямцаа (котангенс) гэх мэт нэр томьёо Монголчуудыг эртнээс нааш тоозүйн єндєр боловсролтой байсныг батална.

Бүр 18-р зуунд бид ийн 67 хүртэл оронтой тоог нэрлэчихсэн, сая, живаа, дүнчүүр, тэрбум зэрэг тоог тєвєггүй ялган хэрэглэдэг болсон байхад АНУ-ын Конгресс саяхан “billion” (тэрбум) хэмээх тоог “million”-той (сая) андуурагдаад байна хэмээн хориглохоор хэлэлцэж байв. Хуулийн энэ тєслийг дэмжигчид “billion”-ы оронд “thousand million” (мянган сая) гэдэг нэр єргєж байжээ.

Манай 67 оронтой тоог нэрлэх “сэтгэшгүй”-г давах нэгэн тооны нэр англи хэлэнд саяхан бий болсон нь нэгийн ард зуун тэгтэй тоог илэрхийлэх “Googol” (гүүгол) хэмээх үг юм. Нэгэн алдарт тоозүйчийн бяцхан ач нь “–иллион” –оор тєгссєн олон оронтой тоонуудыг хэлж байгаад дуусахаар нь тийн бувтнасныг тоо болгосон нь энэ. Нэгийн ард 101 оронтой тоог монголоор нэрлээд дээд амжилт тогтоож болох л юм, гэвч амжилт нь бус хэрэглээ нь чухал юм даа. Хэн ч хэрэглэхгүй тооны нэр бүтээгээд яах ч билээ.

Үндсэн тооны нэрс, ялангуяа нэгээс арав хүртэлх тоо хэлний хєгжлийн хамгийн эрт үед үүссэн байдаг учир аливаа тєрєл хэлнүүдийн гарлыг батлахад найдвартай жишээ болдог. Энэдхэг-Европ хэлнүүдэд “долоо”-г хэрхэн хэлж байгааг үзэхэд л; Латинд сэптэм (9 сарыг Сэптэмбэр гэдэг нь үнэндээ 7 сар гэсэн үг), Германд сиэбэн, Слав хэлтнүүдэд седмь, Ирландад сиэхт, Грэкт хэпта, Персид хафт хэмээх нь бүгд нэг гаралтай болно. Номхон далайгаар тархсан Полинезийн хэлнүүд дэх “долоо” гэвэл; Мадагаскарын Малагаш хэлэнд фиту, Суматрад питу, Самаод фиту, Шинэ Зеландын Маорид виту, Тахитид хиту, Хавайд хику байна. Харин Алтай хэлнүүдийн үндсэн тооны нэрс хоорондоо эрс ялгаатай байдаг бєгєєд Алтай хэлний онолыг эсэргүүцэгчид ихэвчлэн энэ жишээг дурдан Монгол, Түрэг, Манж хэлнүүдийг нэг гаралтай биш хэмээдэг. Тухайлбал Монгол “долоо”, Түрэг “еди (зарим түрэг хэлнүүдэд жэти)” хоёрыг яаж ч холбох аргагүй.

Гэвч түрэг хэлний зарим тооны нэр Монголд тэр чигээрээ биш гэхэд утга багавтар шилжин байсаар байна. Түрэг хэлнүүдэд нэгийг бир хэмээнэ. Монгол хэлний бүри буюу бүр гэсэн үг нь (хүн бүр гэвэл хүн нэг бүр гэсэн утгатай) утга, хэлбэрээс гадна хэлзүйн хувиллаараа “бир - нэг” – тэй тун ойролцоо болохыг баталъя. Эртний Монгол хэлнээ зєвхєн тооны нэрийн араас ордог -мусун/мүсүн хэмээх дагавар бий. Нэг + мүсүн = нэгмєсєн, хоёр + мусун = хоймсон, гурав + мусун = гурамсан, дєрєв + мүсүн = дєрємсєн гэх мэт. Мєн жирин + мүсүн = жирэмсэн хэмээн үүсэх ба жири гэдэг нь ямар тооны нэр болохыг хойно єгүүлсү. Тооны нэрийн араас ордог энэ дагавар “бүр” – ийн араас орж “бүрмєсєн” хэмээх үг үүсгэсэн нь уг үгийг үнэн хэрэгтээ тооны нэр болохыг батлах агаад “бүрмєсєн” нь “нэгмєсєн”-тэй ойролцоо утгатай байгаа нь “нэг” хэмээх утгатай болохыг харуулна. Ах дүү гурван мэргэн хүүгийн адилаар таахад “бүр” нь тооны нэр агаад “нэг” гэсэн утгатай юм бол түрэг хэлний “бир” л байлгүй дээ.

“Хоёр”-ыг түргээр ики гэнэ. Монгол хэлний ихэр гэдэг үгт уг язгуур бий. Мєн морин хуурыг Баруун Монголд икэл гэдгийг хоёр чавхдасаар нь тєлєєлүүлэн нэрлэсэн үг хэмээн сэтгэнэ. Баруун Монголд “орой”-г асган (акшам), “халбага”-ыг хашига (кашик) гэх мэтээр түрэг үг их хэрэглэдэг. Харин морин хуурч Пүрэвхүү икэл бол “эк кэл” гэж маргадаг юм.

“Гурав”-ыг түргээр “үч” гэнэ. Ялла хэмээх Азербайжан (түрэгийн нэг томоохон салбар) хамтлагийн Монголд хамгийн алдаршсан дуунд “Үч кудук – три колодца” гэж дуулдаг. Үч нь “гурав”, кудук нь “худаг” гэхээр Монголтой их тєстэй. Харин “үч”-ийг “гуч” гэсэн тооны нэрийн сүүлийн хэсэг байж болно гэж л холбохгүй бол єєр ул мєр үгүй. Түрэгийн дєрт харин “дєрєв”-тэй дүйнэ. Үүнээс бусад тооны нэрс (“БИН – МИНга”-ыг эс тооцвол) энэ хоёр хэлэнд ердєє дүйцэхгүй нь Алтай хэлшинжлэл дэх нэг томоохон оньсогын нэг билээ.

Ємнє “жирэмсэн” хэмээх үгийн язгуур “жири” нь тооны нэр хэмээн дурдаад єнгєрснєє тодотгоё. Эртний Монгол хэлнээ “кояр – жирин” гэсэн тооны нэрс адил утгаар, єєр єєр хүйсэнд хэрэглэгддэг байсны ул мєр Монголын Нууц Товчоонд тодорхой үлджээ. Тухайлбал “Торголжинну кєүн Дува сокор, Добун мэргэн кояр бүлээ”, “Кояр кєүн тєрэүлби” гэх мэтээр эрэгтэй хүмүүсийн тухайд єгүүлсэн бол “Орбай, Сокотай жирин хатун єгүлэрүн”, “Бєртэ үжин, Хуагчин жирин” гэх мэтээр эм хүйсэнд бичсэн байна. Тэгэхээр жирэмсэн нь “хоёр, давхар эм” гэсэн үг аж. Жир язгуур жирэм, жич гэсэн үгнүүдэд мєн буй. Жич гэсэн үгийг задалбал “жир + чи” болох ба жир нь хоёр, -чи нь “дугаар” гэсэн утгатай дагавар бєгєєд нийлээд “хоёрдугаар” гэсэн үг болж байна. Энэхүү дэс тооны -чи/жи дагавар одоо ч түрэг хэлнүүдэд идэвхтэй хэрэглэгдсээр байгаа. Сонирхолтой нь 13-р зууны Муккадимат Ал Адаб гэдэг олон хэлний тольд табунчи (тавдугаар), жиргунчи (зургадугаар) гэх мэтээр мєнєєх дэс тооны залгаврыг хэрэглэсэн байдаг. Монгол хэлний ач, гуч, дєч, тач гэсэн үр хойчсыг заасан үгсийн эртний хэлбэр а - чи, гу - чи (гуравдугаар), дє - чи (дєрєвдүгээр), та - чи (тавдугаар) бєгєєд үндсэн тоо заах гуч-30, дєч-40 гэсэн үгстэй хэлбэр нь адил боловч єєр бүтэцтэй үг болох нь тодорхой байна.

Єєр єєр хэлнүүдэд нийлмэл тоог хэрхэн єгүүлж байгаа бүтэц хэл судлалд сонирхолтой. Монгол, түрэг зэрэг хэлэнд арван дєрєв гэх мэтээр 10 + 4 гэсэн бүтцээр хэлж байхад Орос, Румын зэрэг хэлэнд четырнадцать хэмээн 4 + 10 бүтцээр илэрхийлнэ. Ная гэсэн тоог Келт, Франц болон бүр Японы Хоккайдо арал дахь Айну хэлэнд “дєрвєн хорь” гэж хэлдэг. Францчууд мєн “дал”-ыг “жар-арав” хэмээн илэрхийлнэ. Монгол хэлний “зургаа”-гийн тооны бүтэц их євєрмєц. Монгол бичгээр “жиргуга” гэх агаад үүнд, жир нь ємнє үзсэн ёсоор “хоёр”, гу нь “гурав”-ын язгуур, ингээд “хоёр гурвын зургаа” болдог байна.

Тодорхой тооны нэрийг тодорхойгүй тоонд хэрэглэх нь хэл бүрт байдаг сонирхолтой баримт. Италичууд “Хоёр алхаад ирье” гэвэл “Жаахан алхаад ирье” гэсэн санаа. Монгол хэлэнд мєн “Хэд гурван тєгрєг” гэвэл “цєєн тєгрєг” гэсэн санааг илтгэнэ. “Таван үгэндээ танигдаад” гэвэл “цєєн” гэсэн утгатай байхад “долоон үг дэлгээд” гэвэл “олон” гэсэн үг болно. Тав нь цєєн байхад хоёрхноор илүү долоо нь олон байдаг нь сонирхолтой. Тодорхойгүй их олон юмсыг бид “есын жорын”, “далан долоон”, “хар мянган” гэх мэт тоогоор илэрхийлдэг бол Ойрх Дорнодод “дєч” нь тийм утгыг илтгэдэг. Грекчүүд сарнайг олон дэлбээгээр нь тєлєєлүүлж “дєчин дэлбээт” хэмээнэ. “Али Баба ба дєчин дээрэмчин” бол үнэндээ яг дєчин дээрэмчин бус олон дээрэмчин л гэсэн санаа. Библи дэх дєч хоног, дєчин жил гэсэн ойлголтууд ч үүнд хамаатай.

Тооны нэрийн бүтэц, бүрэлдэхүүн, гарал үүсэл, тооны бэлгэдэл зэрэг нь хэл шинжлэл дэх “хар мянган” сонирхолтой сэдвийн зєвхєн нэг нь билээ.


Top
   
PostPosted: May.22.13 12:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Зеногийн парадоксыг монгол үгийн бүтцээр батлах нь

М. Саруул-Эрдэнэ (Монгол хэлний багш)

Парадоксын талаар товчхон
Парадокс гэдэг нь эртний грек хэлний παράδοξος (paradoxus) буюу “жигтэй, хачин” хэмээх үгээс гаралтай, бодит ертөнц дээр тохиолддог боловч учирзүйн үүднээс тайлбарлах аргагүй, эсвэл учирзүйн талаас ойлгомжтой, боломжтой боловч бодит амьдрал дээр тохиолдомгүй, тийм байдал, явцыг хэлдэг нэр томьёо юм.
________________________________________

Пиноккио “миний хамар одоо уртасна” хэмээн хэлбэл юу болох вэ? Хөөрхөн парадокс. Пиноккиог худал хэлэх бүрийд хамар нь ургадаг. Ургах юм бол Пиноккио үнэн хэлсэн болно. Гэтэл үнэн хэлсэн тохиолдолд хамар нь уртсах учиргүй. Уртсахгүй юм бол Пиноккио худал хэлсэн болчихно. Худал хэлсэн бол хамар нь...
Учирзүйн, гүн ухааны, утга зохиолын, хэлний, геометрийн, физикийн, харьцангуй онолын гээд олон алдартай парадокс байдгаас энэ удаад Зеногийн парадоксыг тухайлан үзэж, монгол үгийн бүтцээр батлахыг зорьсон юм.

Зено гэж хэн бэ?

Элеагийн Зено бол МЭӨ 490 оны орчмоос МЭӨ 460 он орчмыг хүртэл амьдарсан, Сократын өмнөх үеийн Эртний Грекийн нэрт философич билээ. Төрсөн газраараа Элеагийн хэмээн алдаршсан бөгөөд өөрийн багш Парменидасын үндэслэсэн гүн ухааны Элеагийн сургуулийн гол төлөөлөгч болжээ. Аристотель Зеног диалектикийг үндэслэгч хэмээсэн байдаг. Чухам хэдэн онд төрсөн нь тодорхойгүй, судлаачид Платогийн бүтээлд Парменидас, Зено хоёр Афинд ирсэн тухай бичсэн хэсгээс насыг нь ойролцоогоор тогтоосон нь бий. Плато тэрхүү уулзалтынхаа талаар “Парменидас 60 эргэм насны, Зено дөчтэй болов уу гэмээр” хэмээгээд харин Сократыг “бүр залуухан хүүхэд, 20 настай байсан” гэж бичжээ. Сократ МЭӨ 469 онд төрсөн нь тодорхой, Сократыг хорьтой байхад Зено дөчтэй байсан юм бол МЭӨ 490 он орчимд төрсөн бол уу хэмээн таамаглаж байгаа юм.
Харамсалтай нь Зеногийн амьдралын талаар өөр илүү баримт сэлт бараг үгүй. Парменидастай их ойр байсан л гэх. Плато тэр байтугай тэр хоёрыг амрагууд байсан ч гэж дурдсан нь бий.
Зеногийн бүтээлүүд уг эхээрээ хадгалагдан үлдсэнгүй. Харин Аристотель болон бусад сүүлийн үеийн гүн ухаантнуудын бүтээлүүдэд арав гаруй парадокс нь уламжлагдан үлдсэнээс ялангуяа хөдөлгөөн, орон зай, үргэлжлэх хөдөлгөөний тухай дөрвөн парадокс нь хамгийн алдартай, үүнээс бид доор дурдах хоёрыг нь авч үзэх юм.

Image
Зено шавь нартаа үнэн худлын хаалгыг ялган зааж буй алдартай зураг

Дикотоми

Дикотоми бол грек хэлний “дикотомиа” буюу “хуваагдах”, “хоёр хэсэг болох” хэмээх үгнээс гаралтай, олон салбарын шинжлэх ухаанд хэрэглэгддэг нэр томьёо. Зеногийн “Дикотоми” хэмээх парадоксын тухайд бол гол үзэл нь аливаа тодорхой орон зайд хэзээ ч хүрэх боломжгүй гэсэн санаа. Жишээ нь, бид өрөөний нэг хананд зогсож байя хэмээн бодъё.
А. Эсрэг хананд хүрэхийн тулд эхлээд бид нийт зайн хагасыг туулах ёстой.
Б. Тэрхүү цэгт хүрснийхээ дараа ахиад цаана нь үлдсэн зайнхаа хагасыг, өөрөөр хэлбэл анхны зайн дөрөвний нэгийг бас туулах хэрэгтэй.
В. Үүний дараа бас л үлдсэн зайн хагасыг туулах ёстой гэх мэтээр хязгааргүй үргэлжилсээр эсрэг хананд хэзээ ч хүрэхгүй.
Зураг 1.
Image

Үүнийг математик томьёог гаргавал
Зураг 2.
Image


Ахилл, яст мэлхий хоёр

Зеногийн бас нэгэн алдартай парадокс бол Ахилл яст мэлхий хоёр. Зарим судлаач үүнийг ердөө дикотомийн өөр нэг хувилбар гэж үзэх нь бий. Үнэхээр энэхүү хоёр парадоксын мөн чанар нь адил юм. Гагц ялгаа нь хөдөлж буй бие дээр авч үзсэнд оршино.
Хурдны бэлгэ тэмдэг болсон Ахилл, хамгийн удаан амьтан яст мэлхийтэй уралдах боллоо гэж бодъё.
Ахилл яст мэлхийнээс даруй арав дахин хурдан учраас яст мэлхий арван метрээр илүү урдаас уралдаанаа эхлэх нь шударга болно.
Ахилл гараанаас гараад нэгж хугацаанд арван метрийг туулна. Өөрөөр хэлбэл өнөө яст мэлхийний гарааны байрлал дээр хүрнэ. Гэтэл тэр хугацаанд яст мэлхий бас нэгж хэмжээгээр, жишээлбэл нэг дециметрээр урагшилсан байна.
Дараагийн нэгж хугацаанд Ахилл яст мэлхийг гүйцэхийн тулд тэрхүү нэг дециметр зайг туулах ёстой. Тэр хооронд яст мэлхий аанай л тодорхой зайг туулсан байна. Энэ мэтчлэнгээр яст мэлхийний байранд Ахиллыг хүрэх тохиол бүрд, нэгж хугацаа бүрд яст мэлхий бас урагшилсаар, математик томьёогоор бодвол энэ нь дикотомийн адил хязгааргүй үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл Зеногийн мэтгэж байгаагаар Ахилл яст мэлхийг хэзээ ч гүйцэхгүй.

Зураг 3.
Image

Зураг 4.
Image

Залгамал Монгол хэлний жишээ

Үгийн язгуурын араас залгавруудыг угсруулдаг залгамал монгол хэлний нэг сонирхолтой жишээ иш татъя. Энэхүү жишээг блог бичлэгээс авлаа. Дашрамд дурдахад блог нь хэдийгээр хувь хүний тэмдэглэлийн өнгө аястай боловч олон хүнд хүрч буй далайц, хэрэглээ зэргийн хувьд утга зохиолын хэлний баримт болж чадах билээ.
http://www.sainbayar.com –д бичсэн нь: “...Ногоон гэснээс аавынхаа ярьдаг нэг классик онигоог ярьж өгье. Нэг нөхөр ногоон нүдтэй байжээ. Гэтэл түүнийг нэг найз нь ногоон нүдтэй гэх мэтээр ярьж байхыг дуулчихаж. Тэгээд нөгөө найзаасаа "Чи яагаад миний нүдийг ногоон гээд байгаа юм?" гэж ирээд л гоморхов. Гэтэл хариуд нь сэтгэлийг нь аргадах гэсэн найз нь: "Би чиний нүдийг ногоон гээгүй. Ногоовтор гээгүй. Ногоовтордуу ч гээгүй. Ногоовтордуухандуу л гэж хэлсэн" гэжээ...

Зеногийн парадоксыг монгол үгийн бүтцээр батлах нь

“Ногоовтордуухандуу” хэмээх үгийг тухайлан авч үзье. Монгол хэлний тэмдэг нэрийн үндэс дээр –втар, -дуу, -хан гэсэн нөхцөлүүдийг залгаж уг тэмдэг нэрээр илэрхийлж буй шинж тэмдгийг бууруулдаг билээ.
1. “ногоон” гэсэн нэр үндэс дээр бууруулах утга бүхий “–втор” дагаврыг залгасан байна.
Ногоон + втор = ногоовтор
Энэ тохиолдолд нүдэн дэх “ногоон” шинж буурна. Тавин хувиар буурсан гэж үзье.
2. Ногоовтор + дуу = ногоовтордуу
“Ногоовтор”-д байсан “ногоон” шинж ахин тавин хувиар буурна. Анхны “ногоон”-д байсан “ногоон” шинж бол 75 хувиар буурсан байна. Гэвч цаана нь бас 25 хувь “ногоон” шинж үлдсэн л байна. Энэ мэтчилэнгээр цааш үргэлжилнэ.
3. Ногоовтордуу + хан = ногоовтордуухан
4. Ногоовтордуухан + дуу = ногоовтордуухандуу...
Бууруулах утга бүхий залгаврыг цааш нь хэчнээн хязгааргүй залгаж болдог байсан ч хамаагүй, нэгэнт л үгийн үндэс нь “ногоон” байгаагаас хойш хэзээ ч “ногоон” шинж бүрмөсөн алга болохгүй, тодорхой хувиар дикотоми шиг хэсэглэн хуваагдаад л байна. Өөрөөр хэлбэл ногоон шинж тэг болох боломжгүй. Математик томьёо нь яг Зеногийн парадокстой адил.

Зеногийн парадокс батлагдах боломжтой учраас “ногоовтордуухандуу” нүдтэй нөхөр найздаа гомдох нь маргаангүй, найз нь ч хэчнээн өөрийгөө өмөөрөөд нэмэргүй юм. Учир нь бууруулах утгатай дагавар хэдэн мянгыг залгаад ч, хөөрхий найзынхаа нүдэнд буй ногоон шинжийг дикотоми болгон хэдэн зуун удаа хуваалаа ч ногоон шинж тэг рүү тэмүүлнэ үү л гэхээс тэг болох боломжгүй. Залгамал монгол хэлний язгуур хэзээ ч устаж үгүй болдоггүй юм.

Дүгнэлт

2500 жилийн өмнө Элеагийн Зено орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний мөн чанарын тухай эгзэгтэй асуудлыг хөндөн гаргаж, Ахилл хэзээ ч яст мэлхийг гүйцэхгүй, бид тодорхой цэгт хэзээ ч хүрэхгүй хэмээн тунхаглаж байсан билээ. Өнөөг хүртэл Зеногийн энэхүү парадоксыг тойрсон маргаан, өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс баталсан, үгүйсгэсэн мэтгээн тасрахгүй л байна. Тэгвэл монгол хошин ярианы “ногоовтордуухандуу” гэсэн нэгэн сонирхолтой үгээр баримт болгон өгүүлэхэд, “ногоон” хэзээ ч өөр өнгө болон хувирахгүй, “ногоон” шинж нь хэчнээн хуваагдсан ч оршсоор л байна, өөрөөр хэлбэл Зено үнэнийг өгүүлжээ: Ахилл хэзээ ч яст мэлхийг гүйцэхгүй.


Top
   
PostPosted: May.22.13 2:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6383
NCA_D wrote:
Би одоохондоо "Хөх Тариан Дэргэдэх Хавцал Дээр" гэх мэт хэдэн хувилбар гаргаад бна.

Тариаг хавцлын дэргэд тарих нь юу л бол. Тал газар тарьдаг шүү дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.22.13 2:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
croft wrote:
NCA_D wrote:
Би одоохондоо "Хөх Тариан Дэргэдэх Хавцал Дээр" гэх мэт хэдэн хувилбар гаргаад бна.

Тариаг хавцлын дэргэд тарих нь юу л бол. Тал газар тарьдаг шүү дээ.



Номын эгч минь манай НСАД дад чадахгүй юм гэж энэ хорвоо дээр нэгээхэн ч үгүй билээ. :mrgreen:


Top
   
PostPosted: May.22.13 5:24 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23197
croft wrote:
NCA_D wrote:
Би одоохондоо "Хөх Тариан Дэргэдэх Хавцал Дээр" гэх мэт хэдэн хувилбар гаргаад бна.

Тариаг хавцлын дэргэд тарих нь юу л бол. Тал газар тарьдаг шүү дээ.


"Catcher in the Rye" гэдэг нь хавцалруу ойртож буй хүүхдүүдийг унахаас нь өмнө нь хөхтарианд бариж авахыг хэлж бгаа


Top
   
PostPosted: May.22.13 6:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16506
Хавцал юм уу эсвэл ангал гэх нь санаа нь зөв ч утга нь нэг л зөв буухгүй байгаа юм биш үү? Кетчер гэхээрээ бейсболын жижигхэн бөмбөгийг барьж авах үүрэгтэй бараг явган суугаад хүлээж буй тоглогч, тэрнийг яг тэр байгаа чигээр нь өтгөн өндөр ургасан хөх тариан дунд аваачаад тавьлаа гээд бод л доо. Бөмбөг хэзээ хаанаас ирэхийг тэр харж чадахгүй, дэмий л хааш нь ч хамаагүй гараа сарвалзуулаад барих гэж оролдоод байхаас цаашгүй. Зохиолын гол дүр ч угаасаа тийм. Дандаа өчүүхэн юм болгоныг өөртөө хамаатуулах гэж оролдож, юм бүхэнд гомдож зүхсэн, тал тал тийшээ сарвалзсан тийм дүр. Бас бейсболын малгай өмсдөг гэж байгаа :hihi:
Тэгэхлээр миний бодлоор бол зохиолын нэрэнд орсон кетчер, рай гэдэг үгсийг махчилж орчуулах нь буруу, харин утга тохирох монгол хэлц үгээр ч юм уу орчуулбал зүгээр мэт.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.23.13 8:15 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23197
Сүүлийн санаа чинь зөв. Орос, Польш, Унгар, Франц, Хятад хэлүүд лав мачилаагүй бна лээ. Хөхтариа гэдэг үгийг бүр авчихсан нь ч дээр. Тэхдээ catcher гэхээрээ заавал baseball-ийнх биш. Түүх, соёл, цаад утгыг нь бодохоор бас утгаар нь оруулсан дээр ч юм шиг. Гол дүрийг нь тэгж бас бөөрөнхийлж болохгүй л дээ. Америк нийгмийн дундаж давхрагын залуусыг нь тодорхойлсон дүр шт


Top
   
PostPosted: May.27.13 1:40 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4752
Location: Ulaanbaatar Mongolia
Гоё сэдэв байна Тэмдэг өшөө илүүг хийгээрэй :wd:

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: May.27.13 4:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Янз бүрийн гэрчилгээ /төрсний, гэрлэлтийн г.м/, бичиг баримт /иргэний үнэмлэх, пасспорт г.м/, лавлагаа, тодорхойлолтуудын загвар орчуулгууд.

http://mmoxx2010.blogspot.com/p/caaaa-eea-iooeaa.html


Top
   
PostPosted: May.27.13 5:05 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: Mar.01.11 10:41 pm
Posts: 78
NCA_D wrote:
Сүүлийн санаа чинь зөв. Орос, Польш, Унгар, Франц, Хятад хэлүүд лав мачилаагүй бна лээ. Хөхтариа гэдэг үгийг бүр авчихсан нь ч дээр. Тэхдээ catcher гэхээрээ заавал baseball-ийнх биш. Түүх, соёл, цаад утгыг нь бодохоор бас утгаар нь оруулсан дээр ч юм шиг. Гол дүрийг нь тэгж бас бөөрөнхийлж болохгүй л дээ. Америк нийгмийн дундаж давхрагын залуусыг нь тодорхойлсон дүр шт

Оросууд л Хавцлын ирмэг дээрх хөх тариан дунд/Над пропастью во ржи/ нтр гэж орчуулсан байсан шүү дээ. Заавал тэднийг дууриаж яах гээд байгаа юм бэ?


Top
   
PostPosted: May.27.13 5:26 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23197
Хэлний aesthetic гэж юм бна шүү дээ. Англиар rye гэж нэг syllable-тай үг Монголоор Хөхтариа гэж 3 syllable-тай болж бна. Зохиолын угыг утгыг нь алдуулахгүй Монголчилох гэж бна.


Top
   
PostPosted: May.27.13 6:41 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: Mar.01.11 10:41 pm
Posts: 78
Мөн мөн, хэлний яруу чанарыг тэгээд хэдэн үетэй үгсээр хөглөж гаргадаг хуультай байдаг юм бэ дээ?


Top
   
PostPosted: May.27.13 7:19 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: Mar.01.11 10:41 pm
Posts: 78
OllyDBG.exe wrote:
Гоё сэдэв байна Тэмдэг өшөө илүүг хийгээрэй :wd:

Снүүпи сайн уу, ангийн хүүхэд ээ?


Top
   
PostPosted: May.28.13 3:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
М.Саруул-Эрдэнэ багшийн "СОНИРХОЛТОЙ ХЭЛ ШИНЖЛЭЛ" номоос

Эх хэлний єєрийгєє хамгаалах тогтолцоо

Дэвэн дэлхийгээр хэсүүчлэн явах цыганууд шиг үг гэж байх. Нялуун амт бүхий нэгэн зүйл цагаан нунтагийг нэрлэх үг эртний Самгардиас эхлэн шаркара, шакар (перс), сукар (араб), суккарум (латин), зуккэрє (итали), азукар (испани, португал), сукрэ (франц), сахар (орос), шугар (англи), зукэр (герман), цукар (мажар), чихэр (монгол), шэкэр (турк) хэмээн хэл хэл дамжин аялж явна. Хэдийгээр угтаа бүгд нэг үг боловч хэл бүрт онцлогийг нь хадгалсан, єєр єєр хэлбэрийг олсон байгааг уншигч авгай ажигласан биз ээ! Тийм ээ, энэ бол тухайн хэл єєрийгєє хамгаалж буй хэрэг юм.

Аливаа систем хєгжин дэвжих, ядаж оршин тогтнож байхын тулд єєрийгєє хамгаалах тогтолцоотой байх хэрэгтэй. Могойн чуулганд богино урттай нялхас нь дотуураа, урт бүдүүн хєгшид нь гадуураа хүрээлж, голоор нь дунд зэргийн урттай залуу могойнууд байрлаж нэгэн тойргийг үүсгэнэ. Цаг агаар хэт дулаарвал могойнууд тэлж, хамгийн дотуур байрласан бяцханууд нь бүтэж үхэх аюулд учирна. Харин тэсгим хүйтэн болоход гадуурх хєгшид нь хєлдєнє. Чухам үр удмаа үлдээх чадвар бүхий залуу могойнууд л аль ч тохиолдолд амьд үлдэх магадлалаар давуу бєгєєд энэ нь “могойн чуулган”-ы єєрийгєє хамгаалах тогтолцоо мєн. Огт агааргүй бол гал асах ч үгүй, гэтэл их салхи галыг унтрааж орхино. Яг үүнйи адилаар аливаа хэл бусад хэлтэйгээ огт харилцахгүй, “битүү” байвал ядуурч мєхєх замдаа орох бол ирсэн үг бүрийг євєр хормой дэлгэн угтах аваас харийн хэлэнд уусан эрлийзжих аюулд учирна. Ийм ч учраас хэлнүүд харь үгийг авахдаа “єєриймсүүлдэг” ажээ. Гаднын хүн айлд орохдоо шавартай гутлаа тайлдаг биз дээ. Тухайн хэлний зүйд нийцэхгүй авиа, дүрэм зэрэг нь шавартай гутал л гэсэн үг.
Самгардийн “шлока”, тєвдийн “гнэр-ба” гэсэн үгс эх хэлний маань хаалгыг тогшив. Давхар гийгүүлэгчээр үг эхлэх ёс хэлэнд минь үгүй, “шүлэг”, “нярав” болгоод авав. (гнэр-ба-г Халхууд тархинаас нь хасаад “нярав” болгосон бол Євєр Монголчууд бєгснєєс нь тайраад “гонир” болгожээ). Хятад хэлний “чүан-хү”, “бао-зи” хэмээх үгс нэрлэдэг зүйлсээ дагаад Монгол хэлэнд орох болов. Гэтэл бидний хэлэнд YА, АО гэсэн хос эгшиг үгүй билээ. “Цонх”, “бууз” болгоод авав. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг энэ. Усыг нь уугаад ёсыг нь дагаад яваа “замок (бууны) – замаг”, “печь – пийшин”, “бочка – поошиг” гэх мэт орос үгс ч бас бий.
Ийнхүү зарим харь үг зєвхєн авиазүйгээрээ єєриймсдєг бол зарим нь бүр хэлбэр-үтгын аль алинаар нь байраа эзэлж авдаг аж. 1 сумаар 2 туулай буудна л гэсэн үг. Орос хэлний “сигнал” гэсэн дохио хэмээх утгатай үг “чагнаал” болсон нь чагнаж сонсох дохио мэт болсон байна. Германаар “daumkraft “ гэдэг нэгэн тєхєєрємжийг монгол жолооч нар “данхраад” гэдэг. Тийм жижиг атлаа тийм данхар машиныг єргєж байгаа юм чинь тэгж нэрлэхээс ч яахав. Миний єссєн 5-р хорооллын 13-р байрныхан болон 6-р сургуулийнхан гэж хєлбємбєгєєр євчилсєн хүүхдүүд байлаа. Бємбєгєєсєє єрсєєд довтолсон нэгнээ “хавсаа” гэж хашгираад л зогсоодог сон. Тэр үед “хавсарч”, “хавсайдсан” учраас л торгож байна гэж боддог байв. Гэтэл тэр нь “off-side “ гэсэн англи үг байж. Эртний Ромын удирдагч Юлий Сезарийг тєрєхєд эх баригч нар эхийнх нь хэвлийг зүсэж гаргасан гэдэг домгоос үүдэн тийм мэс ажилбарыг “cesarean “ хэмээн нэрийдэх болсон билээ. Энэ үг Монгол хэлнээ орохдоо “хийсвэр хийх” болсон нь нэг талаас Сезарь гэдэг үгийн гарлаа хадгалаад нєгєє талаас жирийн, бодот аргаар тєрєх бус, хиймэл, хийсвэр аргаар мэндлэх гэсэн утгыг давхар илтгэж байна. Иймэрхүү үгс Монгол хэлэнд Элэский ах (Баруун Монголд аж тєрж байсан Алексеи Бурдуков хэмээх орос. Монгол ардын аман зохиолын баялаг баримт цуглуулсан, монгол хэлэнд нэвтэрхий хүн байв) шиг л идээшин дасна, үгийн сан маань ч баяжна.
Харин тухайн үеийн нийгэм соёлын байдал, улс гүрний хэлний бодлогын доройтол зэргээс шалтгаалан их хэмжээний гадаад үг тэр хэвээрээ нэвтрэн орж ирвээс “үгийн сан баяжих” бус “хэлний хүчирхийлэл” (language үiolence) гээч нь болно. Компьютер (тооцоолуур), календарь (цаглабар), физик (бодосзүй), фабрик (үйлдвэр) гэх мэт үй түмэн үг монгол хэлний босгоор шавартай бахиал болсон “ к, п, ф, щ (иш чээ!!!), хатуу зєєлний тэмдэг, хагас бүтэн И “– гээрээ шавхай татуулан орж ирээд эгшиг гийгүүлэгч нь ээлжлэн ордог, эр эм нь эгнэн ялгардаг эх хэлний минь зохицлын хуулийг эрээ цээргүйгээр эвдэн гутаах болов.
Yгийн сан бол удамзүйн ойлголтоор хэлний “фенoтип”-ийн асуудал юм. Зээлдсэн үггүй хэл гэж нэг ч үгүй. Харин авиазүй гэдэг хэлний “генoтип” л гэсэн үг. Тэгвэл харь хэлний үгс гадаадад сургууль тєгсєж, гахай шувууны мах идэж, авиа бүрийг нь алдалгүй сайхан дуудаж сурсан, “хэлний боловсролтой” хэмээгдэгч нєхдийн минь ачаар эх хэлэнд минь элдэв саадгүй нэвтэрч, хоймор нь тухлаад, одоо бүр генд нь нєлєєлж эхлэх нь ээ. Хойноос ирээд хот манайх … гэдэг энэ дээ.
Ингээд бодохоор би хувьдаа олон хэлтэй хотын залуусаас илүү араажав (radio), хєлєєв (club) хэмээн хэлэлцэгч хєдєєний хєгшдийг хэлний боловсролтой гэмээр байдаг юм. Тэдний үг яриа л хэлний маань дархлаа юм уу даа.


Top
   
PostPosted: Jun.04.13 11:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
М.Саруул-Эрдэнэ: “Монгол нэр томьёог нийтэд хэвшүүлэх нэгэн тодорхой санал”

1. Юмын нэр ба юм хоёрын хооронд шууд холбоос байхгүй.
Хэл бол дохионы хоёрдугаар систем юм. Өөрөөр хэлбэл хэл нь зохиомол, болзмол дохио. Юм ба юмыг нэрлэж байгаа үг хоёрын хооронд шууд холбоос байхгүй учраас үнэн хэрэгтээ нэг ухагдахууныг илэрхийлж байгаа аливаа ялгаатай үг, нэрлэлтийг мөн чанарынх нь хувьд зөв буруу хэмээн ялгах боломж хэл шинжлэлийн онолын үүднээс байхгүй юм. (Үг бүтэх ёсны талаасаа зөв буруу үгний тухайд яриагүй болохыг минь анзаарна уу)
Энэхүү санаагаа АНУ-ын нэрт хэлшинжээч С. И. Хаяакавагийн жишээгээр батлан үзүүлье.
Доорх зурагт найман амьтныг дүрслэн үзүүлсэн байна. Дөрөв нь том, дөрөв нь жижиг, өөр нэг дөрөв нь бөөрөнхий толгойтой, нөгөө дөрөв нь дөрвөлжин толгойтой, бас нэг өөр дөрвийн сүүл нь шулуун байхад нөгөө дөрөв нь мушгирсан сүүлтэй аж. Эдгээр амьтад тосгонд чинь үүрлэж, эхэндээ тосгоныхон тоосон ч үгүй, тийм болохоор нэр өгөх ч хэрэг байсангүй.
Зураг 1.

Нэг өдөр танайхан жижгүүд нь будааг чинь иддэг, томууд нь иддэггүй болохыг анзаарч гэнэ. Ялгааг тогтоосон байхад хийсвэрлэл, ай-д хамааруулах сэтгэлгээ мөн даган гарах нь тодорхой, ингээд A, B, C, D дөрвийг нийтлэг шинжээр нь гого, харин E, F, G, H дөрвийг гиги хэмээн нэрийдэхээр шийдэв. Гого-нуудыг бүгдийг хөөж явуулаад, гэмгүйгээр нь гиги-нүүдээ үлдээлээ. Гэтэл танай хөршийнхөн арай өөр ялгаа олж харжээ. Дөрвөлжин толгойтнууд нь хаздаг, бөөрөнхийнүүд нь хаздаггүй байх юм гэнэ. Ажигласан ялгаагаа хийсвэрлэн бодоод хөрш тань B, D, F, H – ийг даба, A, C, E, G дөрвийг добо хэмээн нэрийдэв. Нөгөө хашааны хөрш тань харин бүр өөр ялгааг нь анхлан мэджээ. Мушгиа сүүлтэйнүүд нь могой алж чаддаг учир A, B, E, F дөрвийг буса гээд, үлдсэн нь могой алж чаддаггүй учир бусана хэмээсэн байна.
Ингээд та гурав сууж байтал урдуур чинь E гүйлээ хэмээн бодъё. Та бол “Хүүе гиги явж байна” гэнэ. Хөрш тань харин “Добо л байна шүү дээ” гэхэд нөгөө хөрш тань “Энэ чинь буса байхгүй юу?” гэж таарна. Маргаан өрнөж дээрх гурван нэрийн аль нь үнэхээр зөв болох тухай бүр хэрүүл уруулдаа тулна. Жинхэнэ нэр нь юу юм бэ? Хамгийн тохирсон үг нь аль вэ? Тэгж байтал огт өөр тосгоноос ирсэн нэг нөхөр ирээд “Өө энэ чинь махлок байна шүү дээ, махыг нь идэж болдог юм. Бусдынх нь махыг иддэггүй” хэмээн цэцэрхэх нь маргааныг чинь шийдэх байтугай улам ч тос нэмэх болно. (S. I. Hayakawa, Language in Thought and Action, Third edition, Harcourt Brace Joүanoүich, 179-180 pp)
Энэ тохиолдолд тэр амьтны Чухам жинхэнэ нэр нь юу вэ? Зөв нэр нь юу вэ? гэдэг асуулт үнэхээр утгагүй болох нь тодорхой. Утгагүй асуултад утгатай хариулт өгөх боломжгүй. Юм ба юмыг нэрлэж буй үг хоёрын хооронд шууд холбоо байх тохиолдолд л “жинхэнэ зөв нэрлэлт” гээчийн тухай ярьж болно. Үгүй бол хийсвэрлэн өгсөн нэрийг зөв, буруу гэж шийдэх боломжгүй, будаагаа хамгаалах сэтгэлгээгээрээ та гиги хэмээсэн бол, хазуулах айдастай хөрш тань добо, могой алахыг сайн үйлд тооцдог нөгөө хөрш тань буса хэмээсэн байна. Тухайн нэг үгийг уншаад, сонсоод ард нь чухам тэр зүйлийг хэлж байна хэмээн ойлгох ухагдахуун нийт хүмүүсийн дунд бүрэлдэж чадвал л тэр чухам “жинхэнэ зөв нэр” гээч нь болох юм.

2. Нэр томьёо ухагдахууныхаа бүхий л талыг харуулж чадахгүй.
Аливаа нэр томьёо нь товч, тодорхой байх ёстой. Товч байх шаардлагынх нь үүднээс авч үзвэл тухайн нэрлэлт нэрлүүлж байгаа юмынхаа бүх шинж чанар, онцлогийг тусгаж байх ямар ч боломжгүй юм. Нэвтэрхий тольд л тийм боломж буй. Үүнийг тодруулах хамгийн энгийн жишээ бол Ринчен гуайн нэг алдарт анекдот.
Химийн хүрээлэнгийнхэнтэй хамтарч нэр томьёо боловсруулах хуралд Ри багш сууж байжээ. Катализаторын тухай саналаа уралдуулж байна гэнэ. Ринчен гуай “хурдасгуур” хэмээх санал гаргаж. Гэтэл нэг химич залуу эрдэмтэн
“Ринчен гуай та бас ойлгох болоогүй л байна даа. Катализатор чинь урвалын хурдыг зөвхөн хурдасгадаг биш, бас удаашруулдаг юм шүү дээ” гэж гэнэ. Ри багш унтраалгыг заагаад
“Наадхыг чинь юу гэдэг билээ, хүү минь?”
“Унтраалга”
“Наадах чинь бас асаадаг юм шүү дээ, хүү минь”
Унтраадаг асаадаг хоёр үүргийг нь хоёуланг нь багтаан нэр томьёо онооно гэвэл мөнөөх товч байх ёстой гэсэн шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Нэгэнт “унтраалга” хэмээн нэг талаар нь нэрлэсэн ч бүх хүн түүний цаана унтраахаас гадна бас асаах үүрэг бүхий энэхүү товчийг нэрлэдэг гэдгийг нийтээрээ хийсвэрлэн ойлгож байгаа учраас энэ нь зөв нэр томьёо мөн болно.

3. Бодомжоос оюун дүгнэлт гаргах нь
Өмнө ярьснаасаа бид доорх бодомжуудыг дүгнэн гаргаж авлаа.
А. Юм ба нэрлэлт хоёрын хооронд шууд холбоо байхгүй
Б. Нэгэнт шууд холбоо байхгүй учраас юмны угаасаа, мөн чанараараа зөв нэрлэлт гэж байх боломжгүй
В. Нэрлэлт нь нэрлүүлж байгаа зүйлийнхээ бүхий л талыг тоочин үзүүлж чадахгүй.
Г. Нэрлэлт, нэрлүүлж байгаа зүйл хоёрын хооронд хийсвэрлэх сэтгэлгээний холбоо тогтож чадсан тэр л үед тэрхүү нэрлэлт “зөв” болно.
Энэхүү дөрвөн бодомжоос оюун дүгнэлт хийж үзвэл: жишээ нь компьютер, тооцоолуур хэмээх хоёр үгний аль аль нь зөв ч биш, буруу ч биш, гагцхүү бид аль нэгийг нь сонгож олны хэрэгцээнд оруулан, ухагдахуун суутал нь давтан хэрэглэх учиртай, нэгэнт л алиныг нь ч сонгож болох бололцоотой юм бол монголыг нь сонгох нь хавьгүй дээр хэмээн үзэж байна.

4. Бага зүйлээс эхэлье, хамтдаа тэмцье.
Монгол хэлээр аль хэдийн орчуулагдсан боловч хэрэгцээнд гадаад үг нь илүүтэй байгаа үгсийг түүж гаргаад, Монгол улс даяар тардаг нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой хугацаанд байнга монголоор нь цацах аваас ард нийтэд мөнөөх ухагдахуун, хэрэглээ гэдэг нь суух бололцоотой юм. Миний бие оюутнуудаараа өдөр тутмын хэд хэдэн сонины гадаад үгсийг түүлгэн тооцооллоо. (МУБИС-ийн Орос Монгол хэлний 2-р ангийн оюутнууд: 1. Өдрийн сонины 2008 оны 6 сарын 10-14, № 139-143 хүртэлх таван дугаар, Үнэн сонины 2009 оны 10 сарын 9, 16, 23, 24, 31-ний таван дугаарт ажиглалт хийсэн болно)
Ингээд сонин бүрт давтагдаж буй хамгийн нийтлэг, олон давтамжтай 10 үгийг жагсаавал:
Компьютер
Энерги
Тендер
Элемент
Анкет
Менежер
Програм
Телевиз
Лаборатори
Техник эдгээр болно.
Уриалга, санаа маань гэвэл: Ердөө энэ 10 үгээс л эхэлье. Нэр томьёо судлаачидтай тохиролцоод эдгээрт тохирох монгол үгсийг сонгоё. Энерги – эрчим, элемент – махбод, програм – хөтөлбөр гээд аль хэдийн тогтчихсон үгс ч байна. Ингээд бүх сонин хэвлэл, зурагт радио бүгд чухам энэ 10 үгийг бүтэн нэг сарын хугацаанд яг адил монгол үгээр нэвтрүүлье. Үүний тул сонины эрхлэгч нар, зурагтын дарга нар хамтдаа сууж гэрээ байгуулъя. Үр дүн нь тэр дороо харагдах байх хэмээн найдаж байна. Бүхий л мэдээллийн хэрэгслээр олон дахин тийн гараад байхаар хүмүүсийн дунд ойлголт гээч бий болно. 10 үгээ хэрэгцээнд амжилттай оруулж чадвал цаашаа ахиж болно. Бид нэр томьёог хэрхэн орчуулах вэ хэмээн маргаж, хэлшинжлэлийн онол хэт их ярьж, цаг их алдаж байхаар нэгэнт орчуулчихсан байгаа үгсээ хэрхэн нийтэд хүргэх вэ гэдэгт илүү цаг зарах хэрэгтэй байна.
Ердөө энэ аравхан үгийг зөвхөн монголоор бичээд, яриад хэвшээд эхэлбэл тун удахүй алим, яавлаг (яблоко) хоёрын үлгэр шиг болохыг хэн байг гэх вэ? Хэдхэн жилийн өмнө бараг бүх хүн “яавлаг” хэмээдэг байсан шүү дээ. Өдгөө тийн ярих улс улам бүр “цөөрсөөр” байна. Хамгийн сүүлчийн “яавлаг” гэдэг хүн “байхгүй болоход” (хүлцэл өчье) “алим” бүрэн ялах юм. Яг үүнчлэн нэгэнт харь үг хэлээд дасчихсан улстай ажиллахаасаа илүү хэвлэл мэдээллээр нэвтрүүлэн сонсгосоор байж залуу үедээ хэвшил болгох нь оновчтой болно.


Top
   
PostPosted: Jun.04.13 11:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16506
Тэгж их орчуулах гээд байгаа юм бол манжин, лууван, бууз, хуушуур, байшин, цонх гэх мэт vй тvмэн харь vгсийг эхнээс нь бvгдийг нь орчуулах хэрэгтэй дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.04.13 11:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
За доорх нийтлэл маш сонирхолтой тул заавал уншаарай.

Газарзүйн цагаас хэлний цаг хүртэл...
М. Саруул-Эрдэнэ

Инжанаши барханаас удахгүй эрхлэн гаргах гэж буй “Зугаатай хэлшинжлэл” номоос.
Цаг хугацаа гэж юу вэ? Оносон ганцхан хариулт байдаг уу? Цаг гээч хэзээ харвасан сум шиг өнгөрөөд хэдийд яст мэлхий шиг мөлхөнө вэ? Одоо цаг гэж огт байдаггүй гэдэг үнэн үү? Цаг хугацаа, хэлний цаг хоёр ямар холбоотой вэ? Монгол хэлний үйл үг хэдэн цагтай вэ?
Мундаг сэтгэгч биш учраас энэ бүхний хариуг мэдээж би өгч чадахгүй, гэвчиг хариулж чадахгүй байна аа гэдэг нь энэ тухай ярилцаж, хэлэлцэж болохгүй гэсэн үг бас биш учраас хир хэмжээндээ цэц булаалдаад авахад юу нь буруудах билээ?
Үйл явдлын дэс дарааг тогтоож, хир удаан үргэлжлэхийг нь болон хэдийд болохыг нь тогтоодог ойлголтыг “цаг” гэнэ гэсэн нэг тодорхойлолт байна. Нэг л хуурай, хөндий юм аа. Цагийн тухай элдэв сониныг хөөрөлдөнгөө эцсийн дүнд нь монгол хэлний үйл үг хэдэн цагтай болохыг тодорхойлох гээд оролдъё.

Магелланы алдсан хоног буюу газарзүйн цаг

1519 оны 9 сарын 20-ны өдөр хүн төрөлхтний түүхэн дэх анхны дэлхий тойрсон аялал Испанийн эргээс эхэлжээ. Агуу Магелланаар ахлуулсан 5 усан онгоц, 270 аялагч их аянд гарснаас ганцхан Викториа онгоц, арван наймхан зоригтон дэлхийг бүтэн тойроод Ногоон хошуунд (Африкийн баруун эргийн хойг – Cape Үerde) эсэн мэнд ирсэн билээ. Усан цэргүүд эрэг дээр буунгуутаа нэг л зүйлд будилж, туйлаас их гайхсан гэдэг. Тэдний машид нарийн хөтөлсөөр ирсэн усан онгоцон дээрх хуанли ёсоор Лхагва гариг болж байсан бол эх газар дээр, өөрөөр хэлбэл орхин одсон нутагт нь Пүрэв гариг болж байх нь тэр. Гарцаагүй зөв тоолсоор байгаад бүтэн хоног алдчих гэж. Өнөөдөр хэний ч гайхахааргүй энэ хоногийн алдагдал 16-р зууны боловсролтой сэхээтнүүдийг тархийг гашилгаж, санааг зовоосон гэдэг.
Усан онгоцон дээр үгүй болсон хоногийн асуудал хурцдаж, Ром руу, Папын зүг эрдэмтэн мэргэдийг очиход хүргэжээ. 6-р Адриан Пап харин хаа очиж манай 8-р Богд шиг, юм юм сонирхдог хүн шиг байсан бололтой юм, алдсан хоногийг чөтгөр шулмын хорлол биш, шинжлэх ухаанаар тайлбарлаж болох зүйл хэмээн мэдэгдсэн гэдэг. Дэлхий баруунаас зүүншээ эргэнэ. Тиймээс та дэлхийг тойрон баруун зүг рүү аялбаас цаг хугацаа, хоног хожно, харин зүүн зүгт удаан хугацаагаар явбал хоног өдөр, цаг хугацааг алдах билээ.
Монголоос АНУ-д ирж буй зарим найз маань Нямд гараад бүтэн хоног аялаад Нямдаа хүрээд ирлээ гэж гайхах нь бий. 16-р зуунд гайхаж байсныг хорин нэгдүгээр зуунд хоёулаа гайхахгүй ээ хө, Магелланы зүүншээ аялахдаа алдсан хоногийг сөрж ирэхдээ та нөхөөд авчихсан хэрэг шүү дээ. Цаг хугацаагаар аялах боломжгүй л гэдэг, болоод байгаа юм биш үү?

Өнгөрсөн, одоо, ирээдүйн ялгаа буюу философийн цаг

Цаг хугацаа гэгч өнгөрснөөс одоогоор дамжин ирээдүй рүү хөвөрдөг, ганц хэмжээст урсгал гэх. Энэхүү ганц л хэмжээсийг зохиомлоор өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээн хуваадаг ч гэх. Оршихуйн ухааны (онтологи)-ы үүднээс өнгөрсөн, одоо, ирээдүйн ялгаа юу вэ?
Энэ талаарх гүн ухаантнуудын үзлийг ерөнхийд нь гурав хуваадаг.
Өдгөөч үзэлтнүүд (presentist) зөвхөн яг одоо оршиж буй, болж буй юмс, үзэгдэл жинхэнэ, бодтой, тэдгээрийг бид мэдрэхүйгээрээ хүртэж болно, харин өнгөрсөн хийгээд ирээдүй гэдэг жинхэнэ биш юм. Энэ үзлээр бол жишээ нь Чингис хаан, үлэг гүрвэл бүгд бодит биш, харин Тайхар чулуу, та бид бол жинхэнэ юм мөн. Парменидас өдгөөч үзэлтэн байсан гэдэг. “Өнгөрсөндөө бүү харамс, ирээдүйдээ санаа бүү зов, өнөөдрөөрөө амьдар” гэсэншүү утгатай, толой сүүл холбосон янз бүрийн үг сургаал, ишлэл байдаг даа. Цаад санаа нь бол өдгөөч үзэл юм.
Өдгөөчид оршин буй хүнийг зөвхөн буй биетэй нь холбож үзэх бөгөөд бие нь үгүй болсноор тэр хүнийг бас үгүй болж буй хэмээн үзнэ. Дээр үед манай нэг хөдөөний малчин өвгөн “Ленин таалал болов, Ленин үүрд бидэнтэй хамт” гэх мэт мэдээ сонссоор байж толгой нь эргэчихсэн “Нэг үхсэн гээд, нэг хамт байгаа гээд, тэр Ленин гэж хүн босоо ороолон болжээ дээ, янз нь” гэж байсан гэдэг. Малчин өвөө бол эгээ л Парменидасын нэгэн адил өдгөөч үзэлтэн болох нь тодорхой байна.
“Өнгөрснөөс ургах” (Growing Past) хэмээх өөр нэг үзэл байна. Үнэн байдал гэгч тодорхойгүй, боломжит үнэнээс тодорхой үнэн болон “ургадаг” хэмээх үзэл аж. Энэ үзлийг баримтлагчдын хувьд өнгөрсөн, одоо хоёр бодит, ирээдүй харин үнэн биш ажээ. Тухайлбал Чингис хаан, үлэг гүрвэл ч үнэн зүйл, харин та бидний үхэл бол үнэн биш. Та бидний үхэх нь ирээдүйд болох учраас боломжит, тодорхойгүй үнэн гэдэгт нь орно. Зарим гүн ухаантан Аристотелийг “өнгөрснөөс ургах” үзлийг баримтлагч байсан гэдэг.
Дээрх хоёр үзлийг хоёуланг нь үгүйсгэгч “цул ертөнц” (Block Uniүerse) хэмээх үзлийг сүүлийн үед олон хүн дагах болжээ. Тэднийхээр бол өнгөрсөн, одоо, ирээдүй гуравт ямар ч обьектив ялгаа байхгүй, цаг хугацааг нэгэн цул зүйл гэж үзэж байгаа учраас “цул ертөнц” хэмээн нэрлэгдэж байгаа юм. Бертранд Рассел энэ үзлийн гол төлөөлөгч. Бид цагийг гурав хуваадаг нь угаас ганцхан чиглэл бүхий нэг шугамыг л өөрсдийн үзэл санааны үүднээс, субьектив үзлээр салгаж байгаа гэнэ. Нэгэнт цаг хугацааг нэгэн цул шугам гэж үзэж байгаа учраас тэд ирээдүйн тухайд авч үзэхдээ боломжит олон ирээдүйг бус яг тохиолдох тэр л ирээдүйг авч үздэг.
Таны бодлоор өнгөрсөн, одоо, ирээдүйн аль нь чухал, бодит зүйл вэ? Эсвэл энэ гурав ялгаагүй юу?

Одоогийн Би нь өнгөрсөн Би-гийн удамшил, ирээдүйн Би-гийн эх буюу Киноны цаг

Цаг хугацааны эргэлтийг, цаг хугацааны философийг гүн гүнзгий харуулсан олон сайхан кино байх. Тэдгээрийн дундаас надад хамгийн их нөлөөлсөн нь Кристофер Ноланы найруулсан Мементо. Эхнэрээ алуулснаас хойш богино хугацааны санах ойгоо алдсан Ленни гэж залуу гол дүр нь. Түр сатаарах, эсвэл дуг хийгээд сэрэх болгондоо өнгөрснөө мартана. Бүх өнгөрснөө биш л дээ, эхнэрээ алуулахыг хүртэл бол санаад л байна. Нэгэнт мартахаа мэдэж байгаа учраас уулзсан хүн бүрийнхээ зургийг полариодоор авч, тэмдэглэл хийн, үйл явдлын өрнөлийг холбож, эхнэрийнхээ өшөөг авахыг хичээнэ. Хамгийн сонирхолтой нь киног ингэж найруулснаараа Нолан гол баатрынхаа амьдралыг ойролцоогоор арван минутын үргэлжлэл бүхий хэсгүүд болон хуваачхаж байгаа юм. Леннигийн “Одоогийн Би” нь “Өнгөрсөн Би”-гийнхээ үргэлжлэл мөн үү? Ленни “Ирээдүйн Би”-дээ санаа өгөх гэж тэмдэглэл хөтөлж, зураг авч, биедээ шивээс хийлгэнэ. Ингэснээрээ Ленни хэнийг алах, дараа нь юу хийхээ шийдэхдээ тусалж байгаа юм. Гэтэл ихэнхдээ тэр бүгд нь буруу байсан байдаг. Тэгэхээр бид өдөр бүр өнгөрснөө хаяж, шинээр эхлэх ёстой юу? Ингэж чадах уу?
Ерөөс гагц санах ойгоо алдсан Ленни ч биш бид бүгдийн амьдралыг хоног хоногоор, цаг цагаар хуваах боломжтой. Бид яг одоогийнхоороо сэтгэж, шийдвэрээ гаргаж байна гэж боддог. Гэтэл бидний өнөөдрийн шийдвэр гэгч Леннигийнх шиг өчигдрийн Би-гээс удамшиж ирсэн, өөрөөр хэлбэл бид шийдэж байгаа биш, өнгөрсөн Би-гээрээ шийдүүлж амьдардаг юм биш биз?
Би олигтой тайлбарлаж чадахгүй байна л даа, уншигч та өөрөө энэ киног заавал үзээрэй. Биднийг яг Ленни шиг ойлгомжгүй байлгахын тулд найруулагч киногоо өнгөрснөөс ирээдүй рүү, ирээдүйгээс өнгөрсөн рүү гэсэн хоёр дарааллаар үргэлжлүүлсэн байгаа. Энэ нь ч маш сонирхолтой. Хар цагаан хэсэг нь цаг хугацааны зөв дарааллаар, өнгөт хэсэг нь эсрэгээр явна.
Мементо киног “Мементо, Мори” гэдэг өгүүллэг дээр үндэслэж хийсэн юм билээ. Тэр өгүүллэг нь интэрнэт дээр бүрнээрээ буй.
http://www.esquire.com/fiction/fiction/ ... ck=main_sr
Төгсгөл хэсэгт нь ийн өгүүлнэ:
“Ихэнх хүмүүсийн хувьд цаг хугацаа гэдэг гурван хэмжээс. Гэвч таны хувьд, миний хувьд цор ганц л юм. Ганцхан мөч. Энэ л мөч. Яг л та цагийн төв мэт, гар тань цагийн зүү мэт. Цаг таныг тойрон хөдөлнө, гэвч таныг бол хөдөлгөх ч үгүй. Танд нөлөөлөх хүчээ цаг алджээ... Цаг хугацаа бол хийсвэр. Ганцхан хамаатай зүйл бол энэ л мөч. Энэ л мөч сая удаа давтагдана. Надад итгээрэй, энэ л мөч хангалттай олон давтагдвал, та хичээсээр байвал дараагийнхаа зорилгод хүрэх болно” хэмээн өгүүлдэг.

Цагийн Цагны хоёр

Хэл гэж ухаантай тогтолцоо. Өөрөө өөрийгөө зохицуулна. Хэрэггүй зүйлээ өөрөө гээж хаяна, хэрэгтэй хэлбэрийг шинээр буй болгож авна. Хэл шинжээч үүнийг шийдэж байгаа биш хэл өөрөө аяндаа цэгцэрч байгаа нь тэр.
Та бидний хэлэлцэж буй цаг хугацааг монголчууд товчоор “цаг” гэдэг. Цаг хугацааг хэмждэг багажийг бас “цаг” гэнэ. Англиар бол Time – Clock/Watch гээд ялгаатай байгаа. Ингэлээ гээд монгол хэлэнд нэг их андуураад сүйд болоод байх юм байхгүй л дээ. “Цаг хэд болж байна вэ” гэвэл time гэж, “Таны цаг яасан хөөрхөн юм бэ” гэвэл watch гээд л ойлгочихно л доо. Гэвч улам илүү ялган тодорхойлох ёстой гэж хэл өөрөө шийджээ.
Монгол хэлэнд яг одоо болж буй нэг сонирхолтой хувьсал бол адил үгээр илэрхийлэгддэг хийсвэр-бодтой ухагдахууныг ялгах оролдлого юм. Бодтой юмын нэрний ард харьяалах, гарахын тийн ялгал дээр тогтворгүй Н-ийн аналогиор үүссэн Н гийгүүлэгчийг нэмнэ.
Тийм ч учраас Цаг хугацааны тухай ярьж байвал хэзээ ч Цагны аяс гэдэгггүй, Цагийн аяс гэх атлаа бугуйн цагийн тухайд бол Цагны зүү, цагны оосор гэж болоод байна. Ер нь бол Цаг гэж үг тогтворгүй Н-гүй үг шүү дээ.
Яг ийм маягаар Үеийн нөхөр (хийсвэр, цаг хугацааг заасан) –Үений өвчин (бодит, бие эрхтнийг заасан), Номын хүн (хийсвэр, журамтай, дэгтэй гэсэн утгаар) – Номны хавтас (бодит ном), Хогийн машин (хийсвэр, муухай машин) - Хогны машин (бодит, чухам хог ачдаг машин), Сарын газар (хийсвэр, цаг хугацаа) -Сарны чулуу (бодит, тэнгэрийн эрхэс) гэх мэт эсрэгцэлдсэн хэлбэрүүд бий болж байна. Яваандаа энэ нь дүрэм болон хэвших болов уу даа.

Жорлонгийн цаас шиг хөврөх амьдрал буюу Сэтгэлзүйн цаг

Амьдралыг жорлонгийн цаастай зүйрлэх нь бий. Эхэлж байхдаа эргэж ядах атлаа дуусахаа дөхөхөөр гялалзаж өгдөг гэж байгаа. Настай хүмүүсийн хувьд цаг хугацаа, өдөр хоног маш хурдан өнгөрдөг бол хүүхдүүдийн хувьд тун удаан урагшилдаг нь физикийн цагийн биш “сэтгэлзүйн цагийн” ялгаа юм. Сэтгэлзүйн цаг гэдэг нь физикийн цагийг хувь хүн бүр оюун санаандаа хэрхэн хүлээн авч байгааг хэлнэ. Аливаа зугаатай мөч ямагт хурдан өнгөрдөг. Олимпийн тэмцээнд монгол тамирчин ганц оноо илүү байхад хэдхэн секунд ч өнгөрч өгөхгүй. Сэтгэлзүйн цаг ингэж удааширдгийн шалтгаан нь ямар нэг зүйлийг тэсэн ядан хүлээх үед цагийн өчүүхэн интерваль бүрд анхаарлаа төвлөрүүлдэгт оршино. Үнэн хэрэгтээ физикийн хувьд Олимпийн секунд ч, найзтайгаа наргиж суугаа секунд ч яг л адилхан хурдаар урсаж буй.

Нараа Номуунаа хоёрын маргаан ба цаг хугацаа орон зайн холбоо

2009 оны зун АНУ дахь Монгол Соёлын Төвийн хоёр бүсгүй үл ойлголцоод, маргаанаа биднээр таслуулах юм болов. Номуунаа жолоо барьж, Нараа “хадам ээжийн суудал” дээр зам зааж явсан юм байх. Дөрвөн замын уулзвар дээр ирж.
Номуунаа: Одоо хаашаа явах вэ?
Нараа: Цаашаа
Номуунаа: Цаашаа мэдээж явна аа, харин хаашаа эргэх вэ гэж асууж байна.
Нараа: Харин цаашаагаа эргэ гээд байхад чинь...

Энэ хооронд ногоон гэрэл асч, Номуунаа чигээрээ давхиж, Нараа уурласан явдал болж.
Энэхүү бяцхан үл ойлголцлын цаана хэл шинжлэл төдийгүй цаг хугацаа – орон зайн том асуудал нуугдаж байгаа юм.
Юуны өмнө монгол хэлний “цаана” гэдэг үгийн утга өгүүлэгч этгээдийн байрлалаас шалтгаалан байнга өөрчлөгдөнө. Нараа хэрвээ жолоочийн яг арын суудалд сууж явсан бол “цаашаа яв” хэмээх нь “чигээрээ яв” гэсэн утга илтгэнэ. Гэтэл дээрх тохиолдолд тэрбээр хадам ээжийн хэмээгдэгч суудалд байгаа тул “цаашаа” гэхээр “зүүн гар луугаа эргэ” хэмээж байгаа хэрэг. Номуунаа харин орос дунд сургууль, америк их сургууль төгссөн бүсгүй, нэг үг нэг л утга илтгэнэ гэсэн байр суурьтай, өгүүлэгч байрлалаа солих бүрт үгийн утга өөрчлөгдөөд байхад дургүй хүн. “Цааш нь умш” гэдэг шиг “цаашаа” хэмээх үгийг “үргэлжлүүлэх” гэсэн утгаар ойлгожээ. Үүнийгээ тайлбарлахдаа тэрбээр “цаашаа бол миний хувьд дальше” гэсэн утгатай хэмээн мэтгэсэн юм.
Үнэхээр нэг талаас нь бодвол Номуунаагийн буруу бас биш л дээ. Монгол хэлний “цааш” гэдэг үг орон зайн утга илтгэхээс гадна цаг хугацааны хувьд “үргэлжлэх, урагшлах, ирээдүй рүү” гэсэн утгыг бас агуулдаг. Зөвхөн “цаана, цааш” ч биш “урд, хойно, наана” гэх мэт орон зай заадаг үгс монгол хэлнээ цаг хугацааны утгыг давхар илтгэх нь бий. “Хорин жилийн хойно” гэхээр хойд зүгийг хэлээгүй нь лавтай. “Амь тавьдгийн наана” гэвэл орон зай биш гэдэг нь тодорхой.
Сонин юм шүү, орон зай, цаг хугацаа хоёр хамааралтай болохыг дөнгөж саяхан, хорьдугаар зууны эхээр батлаа биз дээ? Эйнштэйний харьцангуй онол, Лоренцийн баталгаа ёсоор гэрлийн хурдтай хөдөлж буй бие хөдөлж байгаа зүгийнхээ дагуу агшдаг гэнэ. Түүнээс өмнө цаг хугацааг орон зайтай тийм шууд хамааралтай хэмээн хүн төрөлхтөн мэддэггүй байсан гээд байдаг. Гэтэл монгол болон бусад олон хэлний орон зай заах үг нь давхар цаг хугацааны утга илтгэсээр ирсэн нь нэг талаас Нараа, Номуунаа хоёрын толгойг эргүүлж, нөгөө талаас хүн төрөлхтөн орон зай цаг хугацаа хоёр хамаатай болохыг, харьцангуйн онолыг “цаагуураа” мэдсээр ирсний баталгаа юм биш биз? (Энэ “цаагуураа” гэдэг ч нохой үг дээ.)

Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай буюу Утга зохиолын цаг
Зун дуусав.
Ийм богино.
Зуун жил ч
Ингээд л замхарна...

Хагартлаа баяжих уу?
Нэрд гарах уу? За төвөг дөө...
Харин, цаг хугацааг л
Нэг зогсоож үзэх сэн.
Ли Бай (Г.Аюурзанын орчуулгаар)

Орчлонд наран биднээс өмнө гийж байлаа.
Огторгуйд одон биднээс өмнө гэрэлтэж байлаа.
Саяхан гишгээд өнгөрсөн саарал үнс чинь
Сайхан залугийн очтой хар нүд байлаа.
Омар Хайяам

Наран саран ээлжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрно

Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурслаа
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах боллоо...
Д. Жаргалсайхан

Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Олон олон жилийн хойно эргэж ирэх гэж
Огт өөр дүрсээр дамжин дамжсаар
Одоогийн энэ төрхөндөө эргэж төрдөг юм
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай...
...Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Сац тэнд цацардаггүй гэгээ, харагддагүй одод байдаг
Хөшөө чулуу, ургаа модод, хүмүүн явдал аль аль нь
Хөх тэнгэрийн дор өөр өөрийн хугацаатай байдаг
Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Ж. Болд-Эрдэнэ

Мэдэлгүй өнгөрсөн ба нөлөөлшгүй ирээдүй цаг

Логикийн үүднээс авч үзвэл бид өнгөрсөн явдлыг мэдэж, түүнээс сургамж авч болно, харин ирээдүй цагтаа нөлөөлж чадна. Олон зуун жилийн настай энэ үзэл харьцангуй онолоос хойш эргэлзээтэй болж эхэлж байна. Тайлбарлая.
Нар биднээс найман гэрлийн минутын зайд оршино. Өөрөөр хэлбэл яг одоо та нар луу харвал үнэн чанартаа найман минутын өмнөх үнэн байдлыг нь харж байна гэсэн үг. Үдшийн гялаан 27 гэрлийн жилийн зайд оршино. Өчигдөр орой буюу 2012 оны зуны сайхан үдэш миний харж зогсоо үдшийн гялаан маань тэгэхээр үнэн хэрэгтээ 1985 оны, хуучин хувилбар нь аж. Яг одоогийнх нь байдлыг та 2039 онд л харж чадна. Алтан гадас одноос 1582 онд гарсан гэрэл дөнгөж өнөөдөр л та бидний нүдэнд хүрч байна. Гүмбум хийд анх байгуулагдаж, Шекспирийн гэрлэсэн тэр жил шүү дээ. Муугаар бодоход 1682 онд Алтан гадас од дэлбэрээд мөхчихсөн байлаа гэж бодоход дэлхийн хүн төрөлхтөн тэрийг мэдэлгүй ахиад зуун жил амьдрах нь гээч.
Од эрхсийн амьдрал, нас гэдэг хэдэн сая тэрбум, наядаар тогтохгүй жилээр яригддаг учир Алтан гадас одны тухай жишээ астрономичдод бол инээдтэй сонстох байх, гэхдээ зарчмын хувьд тийм л юм. Бидний харж чадах хамгийн алсын од 15 тэрбум орчим гэрлийн жилийн зайтай гэж бодохоор арван тэрбум жилийн өмнө байхгүй болчихсон байхыг үгүйсгэх аргагүй билээ.
Гол санаандаа эргээд ороход, гэрлийн хурднаас илүү хурд байж болохгүй гэдгийг баталчихсан, тэгэхээр бид аливаа дохиог хамгийн дээд тал нь гэрлийн хурдаар хүлээн авч, гэрийн хурдаар эргүүлэн дамжуулах л боломжтой гэсэн үг. Тиймээс өнгөрсөн цаг гээч бидний мэдэж чадах өнгөрсөн цаг, мэдэж чадахгүй өнгөрсөн цаг гэж хоёр ангилагдах болж байна. Алтан гадасаараа жишээ татахад тэрхүү 430 жилийн онгорхой нүх бол хэдий өнгөрсөн боловч бид мэдэж чадалгүйгээр өнгөрсөн цаг юм.
Одоо ирээдүйн тухай. Биднээс гэрлийн 6 жилийн зайд орших нэгэн гариг дээр сансрын туршилтын баг ажилладаг байлаа гэж бодъё. Гэтэл тэр гариг дээр гурван жилийн дараа айхтар дэлбэрэлт болж, хавь орчноо сүйрүүлэх тухай ямар нэг аргаар дэлхийнхэн мэдэж л дээ. Сансрын багийг аварч чадах уу? Чадах боломж байхгүй. Ертөнц дэх хамгийн дээд хурдаар илгээсэн дохио дөнгөж замынхаа талд орж байхад дэлбэрэлт болно. Ирээдүйг бид тэгэхээр нөлөөлж чадах, чадахгүй гэж хоёр хуваах хэрэгтэй болж байна.
Ийнхүү энэ дэлхийгээс хальж, сансар оддын ертөнцөд цагийг авч үзвэл өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт бус, мэдэж өнгөрсөн, мэдэлгүй өнгөрсөн, одоо, нөлөөлж болох ирээдүй, нөлөөшгүй ирээдүй гэсэн таван цагт ангилагдах ажээ.

Монгол үлгэр дэх цагийн парадокс

Айлын гадаах омголон морь унаад алга болж өгдөг хааны тухай монгол үлгэрийн өгүүлэмж үнэн гоё. Жинхэнэ амьдралын зовлон жаргал бүхнийг туулаад эцэст нь эхнэр хүүхдээ алдан ид цөхрөнгөө барах үедээ цочин сэртэл өнөөх айлдаа ердөө л цай уух зуураа зүүрмэглэсэн байдаг. Зүүрмэглэх төдийд тэр бүх үйл явдал болсон байх ажээ. Цай нь ч хөрөөгүй. Энэ тэгээд зүүд үү, жинхэнэ амьдрал уу? Агшин зуур уу, өнө мөнх үү? Эсвэл ялгаагүй юм уу?
Адам Сандлерийн “Удирдлага” (Click) гээд кино яг энэ монгол үлгэрийн санааг авчихсан мэт санагдсан шүү. Гэр ахуйн барааны дэлгүүрт орон дээр түр дугхийгээд авсан Адам Сандлер амьдралаа гүйлгэж, зогсоож болдог супер удирдлага нэг нөхрөөс авдаг. За тэгээд л нөгөө хаан шиг ихийг үзэж, бүхнийг ойлгон, эцэстээ ид цөхрөнгөө барах үедээ аанай л нөгөө орон дээрээ сэрнэ. Дугхийсэн л байх аж. Яг монгол үлгэрийн өгүүлэмж. Монгол хаан, холливүүдийн жүжигчин хоёр ялгаагүй амьдралын мөч бүрийг үнэлж сурсан сэрдэг.

Монгол хэлний үйл үг хэдэн цагтай вэ?

Ихэнх хүн гурав л гэж хариулах байх. Дунд сургуульд тэгж заадаг хойно. Орос хэл үгсийн арван аймагтай учир монгол хэл бас арав, орос хэл дайвар үгтэй болохоор монгол хэл бас дайвар үгтэй байсан тэр үед орос хэлний үйл үг гурван цаг л ялган заадаг тул монгол хэл бас тийм байх учиртай байжээ.
Англи хэл тэгтэл үйл үгийн арав хорин цагтай, нарийн мундаг хэл гэх. Англи хэлийг олон цагтай, орос хэлийг цөөн гэдгийн учрыг үзүүлье.
“Өчигдөр орой сайхан унтсан - Өчигдөр чамайг ирэхэд унтаж байсан” хоёрыг англи, орос хэлэнд ингэж илэрхийлнэ.
Я спал хорошо - Когда ты приехал, я спал
I slept nicely - I was sleeping when you came in
Орос хэлний үйл үг спал гэсэн ганцхан хэлбэртэй байхад англи хэлэнд slept-was sleeping гэсэн хоёр өөр хэлзүйн хэлбэр байгаа нь англи хэл жирийн өнгөрсөн болон үргэлжлэн өнгөрсөн цагийг ялгадаг, харин орос хэлэнд тусгай хэлбэр байхгүй гэсэн үг юм.
Гэтэл монгол хэлэнд “Би сайхан унтсан – Өчигдөр чамайг ирэхэд би унтаж байсан” хэмээн тодорхойёо ялгана шүү дээ.
Одоо цагийн хувьд ч орос хэлэнд давтагдах болон үргэлжлэх цагийг хэлзүйн хэлбэрээр бус хам сэдвээр, эсвэл үгийн сангийн аргаар ялгадаг.
Сейчас я пишу письмо - Обычно я пишу письмa
Харин англи, монгол хэлэнд өөр өөр нөхцөл, хэлбэр буй.
I am writing a letter - I write letters
Би захиа бичиж байна – Би захиа бичдэг.
Энэ нь гэхдээ орос хүн үргэлжилж байгаа, давтагдаж байгаа одоо цагийг мэдэрдэггүй, ялгадаггүй гэсэн үг огт биш, харин орос хэлний хэлзүй нь тийм ялгааг сонирхдоггүй, обычно, сейчас гэх мэт үгээр, өөрөөр хэлбэл үгийн сангийн аргаар ялгадаг гэсэн үг юм. Англи, монгол хэлэнд харин хэлзүйн тусгай хэлбэр буюу нөхцөл, туслах үйл үг зэрэг байдаг ажээ. Тийм ч учраас орос хэл нь хэлзүйн хувьд өнгөрсөн ганц, одоо ганц, ирээдүй ганц цагтай бол монгол, англи зэрэг хэл нэгээр тогтохгүй нь тодорхой байна.
Орос хэлийг дуурайж гурван цагтай гэдгээ больё гэдгийн маань учир энэ. Хэлшинжээчид монгол хэлний цагийг нарийн нягтлан судалж олон хэлбэр, ялгааг гарган, ангилсан байдаг. АНУ-д миний олон жил хамт ажилласан багш, одоо тэтгэвэртээ буй судлаач Гоогийн Бадан тэртээ 1979 онд үйл үгийн 21 цагийг бүртгэн тогтоосон бол Ц.Өнөрбаян багш монгол хэл нь 24 цагтай гэж үздэг. Солонгосын монгол судлаач Ким Ги Сонь бүр цагийн 70 хэлбэрийг жагсаасан нь бий.
Энэ талаар би бас өөрийн үзэл бодолтой. Юуны өмнө зөвхөн цаг гээчийг салангидаар авч үзвэл ямар ч хэл өнгөрсөн ба өнгөрсөн бус гэсэн хоёрхон цагтай байх юм. Гэвч бодит амьдрал, хэлний хэрэглээний хувьд ингэж салгах боломж байхгүй. Цаг заавал үргэлжлэх, давтагдах, төгс, төгс бус гэх мэт байдал буюу аспекттай хамт илэрдэг. Тэр бүгдийн хэлбэрийг нэг бүрчлэн бүртгэвэл бас өнөөх 70 цагтай гэдэг шиг зүйл болно. Иймээс англи хэлийг сургалтад заадаг шиг монгол хэлийг стандартчилж, системд оруулах хэрэгтэй юм. Тийм нэг оролдлого хийсэн, тэр үзлээр минь бол орчин цагийн монгол хэл үйл үгийн 12 цагтай.
Юун олон цаг вэ гэж зарим нь гайхдаг юм. Физикийн, газарзүйн, киноны, монгол үлгэрийн цаг хүртэл харьцангуй байсны адил монгол хэлний цаг бас харьцангуй учраас ийм тоо гарч байгаа юм л даа. Жишээ нь “Дорж өчигдөр ирсэн” гэвэл зөвхөн хэлж буй үеэсээ тооцон өнгөрснийг өгүүлж буй абсолют цаг бол “Өчигдөр намайг очиход Дорж ирсэн байсан. Өчигдөр намайг очиход Дорж ирж байсан” гэхэд Доржийн ирсэн үйл нь одоогоос бодоход өнгөрсөн боловч миний “очих” үйлтэй харьцуулахад өнгөрсөн, одоо өөр өөр төлөвтэй байна. Тэгэхээр өнгөрсөн хэмээх энгийн цагаас гадна “Өнгөрсний өнгөрсөн” хэмээх нийлмэл, харьцангуй цаг бас байгаа нь хэлзүйн хэлбэрийн хувьд ч “–сан байсан” гээд тод байгаа биз. “Маргааш намайг очиход Дорж ирчихсэн байна” гэхэд Доржийн “ирэх нь” одоотой харьцуулахад ирээдүй боловч миний очихтой харьцуулахад өнгөрсөн юм. Тиймээс ч тэнд “–сан” нөхцөл явж байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл тусгай өгүүллийг минь уншсан нь дээр болов уу?

Монгол хэлний үйл үгийн тогтолцоонд юу илүү чухал вэ?

Орос хэлний үйл үгийн цагийн тогтолцоонд үргэлжлэх, давтагдах сонин биш гэж өмнө дурдаад өнгөрсөн билээ. Аливаа хэлний зүйн юуг ялгах, юуг үл ялгах, өөрөөр хэлбэл юуг илүү чухалчилж байгаа нь нэн сонирхолтой байдаг.
Англи хэлний хамгийн идэвхтэй хэрэглэгддэг үгсийн дотор He, She, орос хэлнийх дотор Он, Она нэлээд дээгүүр заларна. Энэ нь англи, орос зэрэг хэл гуравдугаар бие буюу гуравдагч этгээдийг, бүр цаашилбал тэр этгээдийн эр, эм эсэхийг машид сонирхож, чухалчилж байна гэсэн үг юм. Гэтэл монгол хэлэнд эр эмээр нь ялгах байтугай гуравдугаар биеийн төлөөний үг ч гэж байхгүй. “Тэр” яасан юм бэ гэж үү? Тэр гэдэг чинь үнэн хэрэгтээ биеийн биш заах төлөөний үг шүү дээ. Бодоод байхад монгол хүн гуравдагч этгээдийн тухай яривал Дорж, Дулмаа гээд л нэрээр нь төлөөлүүлдэг, харин таньж мэдэхгүй хүний тухайд учиргүй яриад байх дуртай улс биш юм аа даа.
Үүнчлэн олон өөр цагийн хэлбэр юуг ялгах вэ гэдэг сонирхолтой. Англи хэлний цагийн хувьд үргэлжилж байна уу (continuous), төгс болсон (perfect) уу гэдэг чухал байдаг. Монгол хэлний хувьд хэд хэдэн сонирхолтой ялгамжаа байна.
Юуны өмнө Монгол хүний хувьд үйл явдал нүдний өмнө болох эсэх, өөрөөр хэлбэл өгүүлэгч этгээд үйл явдлыг биеэр гэрчлэх эсэх маш чухал ажээ. “Дорж ирлээ-Дорж иржээ” хоёр адилхан өнгөрсөн цаг боловч эхний тохиолдолд өгүүлэгч этгээд Доржийн ирснийг харсан, биеэр гэрчилсэн, өөрөө тосож авсан ч байж мэдэх утга илэрч байгаа бол хоёрдахь өгүүлбэр нь Доржийн ирснийг хараагүй, хэн нэгнээс сонсоод, хаа нэгтэйгээс уншаад хэлж байна. Үргэлжилж буй одоо цагийн хувьд мөн адил. Нүдний чинь өмнө ном уншиж суугаа бол “Дорж ном уншиЖ БАЙНА” гэх бол хаа нэг хол газар, далд үргэлжилж байгаа цагийг “Дорж номын санд ном уншиЖ БАЙГАА” хэмээн өөр хэлбэрээр илэрхийлнэ.
Сүүлийн үед монгол хэлэнд гарч буй нэг сонирхолтой хувьсал бол үйл үгийн цаг нь зохистой зохисгүй үйлийг ялган зааж эхэлсэн явдал юм.
Үргэлжилж буй одоо цагийг илтгэх “–ж байна, -аад байна” гэсэн хоёр хэлбэрийн ялгааг ажиглахад “-аад байна” хэлбэр нь ихэвчлэн болж буй үйл явдлын зохисгүйг үзүүлнэ. Тийм ч учраас эмнэлэгт ирсэн өвчтөнүүд “Миний зүрх дэлсЭЭД БАЙНА”, “Толгой өвдӨӨД БАЙНА” гэхчлэн ярьдаг ажээ. “Дорж унтаЖ БАЙНА” гэвэл зүгээр л болж буй явдлыг өгүүлж буй хэрэг, “Дорж унтААД БАЙНА” гэвэл босох цаг нь болчихсон, унтаж байгаа нь ямар нэг хэмжээгээр зохисгүй байгааг илтгэнэ.
Үгүйсгэх хэлбэр нь мөн адил, хоёр өөр нөхцөлтэй. “-аагүй байна” хэлбэр нь жирийн, “-хгүй байна” хэлбэр нь зохисгүйг илтгэнэ. “Дорж унтААГҮЙ БАЙНА “ гэвэл даалгавраа хийж байгаа ч юм уу, ердийн л үргэлжилж байгаа үйл явц, гэтэл “Дорж унтаХГҮЙ БАЙНА” гэвэл хар шөнө болчихоод байхад унтаж өгөхгүй, зохисгүй санаа гарч байна. Ямар нэг юм болж өгөхгүй бол дандаа л “Миний үзэг гарахгүй байна”, “Ээж ээ, энэ агаа чинь надад туслахгүй байна”, “Сүүлийн үед сайхан унтаж чадахгүй байна” гэх мэтээр байнга “-хгүй байна” хэлбэрээр өгүүлнэ. Өнгөрсөн цагийн “–аагүй, сангүй” хоёрын ялгаа ч тийм юм. Энэ бүхнийг дүгнэн, миний бие монгол хэлний үйл үг зохистой зохисгүй цагийг ялган заадаг гэсэн зоригтой дүгнэлт бүхий илтгэл, өгүүлэл бичин Индианагийн Их Сургуулийн сэтгүүлд хэвлүүлж байсан билээ.

Магелланы алдсан хоногоос монгол хэлний үйл үгийн зохисгүй цаг хүртэлх сонин сайхан, солио гажууг хуучлахад ийм байна.


Top
   
PostPosted: Jun.04.13 12:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Англи хэлний зарим нэг /100/ өвөрмөц хэллэгүүдийн орчуулгыг жишээ өгүүлбэрээр тайлбарласан маш хэрэгтэй нэгэн мэдээлэл http://www.facebook.com/groups/orchuulg ... 968627309/ олсноо та бүхэнтэй хуваалцъя.

1. Ping pong - Ширээний теннис
Example: Do you know how to play ping pong?
Чи ширээний теннис яаж тоглодгийг мэдэх үү?
2. Pitter-patter - Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэг
Example: I love the pitter-patter of the rain.
Би бороон дуслуудын тог тог хийн дуслах чимээнд дуртай.
3. Spic-and Span - Гял цял юм шиг цэвэрхэн байлгах
Example: We have to get the house spic-and-span before my relatives come to visit.
Манай хамаатнуудыг ирэхээс өмнө бид гэр орноо гял цял болтол цэвэрлэх ёстой шүү.
4. Chit-chat - Ойр зуурын юм ярих, хэдэн үг солих
Example: Let`s go somewhere and chit-chat for a while.
Нэг тийшээ явж хэдэн үг сольцгооё л доо.
5. Clip-clop - Морины явдлаас гарах чимээ
Example: Did you hear that clip-clop sound? There must be a horse nearby.
Чи энэ тог тог гэх чимээг сонсож байна уу? Энэ хавьд ойрхон морь байх шиг байна.
6. Ding-dong- Хаалганы хонх дуугарах чимээ
Example: Did you hear that ding-dong sound? I think someone is at your front door.
Чи хаалганы хонх дуугарахыг сонсов уу? Хэн нэгэн хаалганы цаана байх шиг байна.
7. Fit as a fiddle ( to be) - Хүч чадлаар дүүрэн, эв эрүүл сав саруул, дахин төрсөн юм шиг
Example: I was sick yesterday but i`m fit as a fiddle.
Би өчигдөр өвчтэй байсан ч өнөөдөр харин эв эрүүл байна.
8. Flip-flop- Эсрэгээрээ буюу байр нь солигдсон
Example: The answer to this mathematical problems isn`t 32. It`s 23. You flip-flopped the numbers.
Наад бодлогын чинь хариу 32 биш 23. Чи тоонуудынх нь байрыг сольчихож.
9. Goochy-goo - Гижиг гижиг
Example: Your baby is so cute! Goochy-goo!
Чиний хүүхэд үнэхээр хөөрхөн юм аа. Гижиг гижиг.
10. Go together- Үерхэх, хэн нэгэнтэй болзох
Example: When two people are dating they are going together.
Хэрвээ 2 хүн болзож байгаа бол тэд үерхэж байгаа гэсэн үг.
11. Pop the question - Гэрлэх санал тавих, гэнэт пал хийтэл асуух
Example: I think Steve is finally going to pop the question tonight!
Миний бодлоор Steve өнөө орой надад гэрлэх санал тавих байх.
12. Walk arm in arm - Гар гараасаа хөтлөлцөж алхах
Example: I think they`re best friends. They always walk arm in arm wherever they go.
Миний бодлоор тэр 2 сайн найзууд байх. Тэд хаашаа ч явсан үргэлж хөтлөлцөж явах юм.
13. Cold feet - зүрх хүрэхгүй байх, зориг дутах
Example: I know you asked me to tell Matt he`s fired, but I just couldn`t. I got cold feet.
Чи надаас Matt-д ажлаас халагдсан гэдгийг нь хэлэхийг гуйсныг би мэдэж байна. Гэвя би зориг дутаад хэлж чадсангүй.
14. Come clean- Шударга байх, ний нуугүй ярилцах
Example: Come clean with me! Did you borrow my car while I was out of town.
Надад шударгаар хэлчих. Чи миний машиныг хөдөө явсан хойгуур унасан уу?
15. Sleep a wink- Цурам хийлгүй хонох
Example: I didn`t sleep a wink last night.
Би өнгөрсөн шөнө цурам хийлгүй хонолоо.
16. Sleep like a log- Үхсэн юм шиг нам унтах
Example: I slept like a log last night.
Би өнгөрсөн шөнө үхсэн юм шиг нам унтлаа.
17. Spitting image of someone- Хэн нэгнийг өвчсөн юм шиг дуурайх, хэн нэгэнтэй усны дусал шиг адилхан байх
Example: She`s the spitting image of her mother.
Тэр ээжтэйгээ усны дусал шиг адилхан юмаа.
18. Beat around the bush- Ямар нэгэн юмыг тойруулж ярих, бөөрөнхийлөх, булзааруулахыг хэлдэг.
Example: Just tell me what you want. Stop beating around the brush!
Зүгээр юу хүсээд байгаагаа хэл л дээ. Бөөрөнхийлж ярихаа болиоч.
19. Get someone- Хэн нэгний дургүйг хүргэх, эгдүүцэл төрүүлэх
Example: It really get me when people lie!
Хүмүүс худлаа ярихад миний дургүй маш их хүрдэг.
20. Go in one ear and out the other- Нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарах
Example: I`ve told you three times to take off your shoes before you walk on the new carpet. I feel like everything I say to you goes in one ear and out the other.
Манай шинэ хивсэн дээгүүр алхахдаа гутлаа заавал тайлж бай гэж би чамд 3 удаа хэлсэн байхаа. Миний хэлсэн үг бүхэн нэг чихээр чинь ороод нөгөө чихээр чинь гарчих юмаа.
21. In the raw- Чармай нүцгэн, шав шалдан гэсэн утгыг Америкийн өдөр тутмын хар ярианд ингэж хэрэглэгддэг
Example: I guess hi didn`t know I was in the house. When I walked into the living room, he was just standing there in the raw.
Тэр намайг гэрт байсан гэж мэдээгүй байх. Би том өрөөнд гэнэт яваад ортол тэр шав шалдан зогсож байсан.
22. Make oneself at home- Гэртээ байгаа юм шиг байх, тухлах
Example: Welcome to my house! Please make yourself at home.
Манай гэрт тавтай морил. Гэртээ байгаа юм шиг л байгаарай.
23. Eyes are bigger than one`s stomach- Ямар нэгэн юманд сэтгэл ханахгүй байх, гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадахгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг
Example: Look at all that food you ordered! I think you eyes are bigger than your stomach.
Чи наад захиалсан хүүлнуудаа хар даа! Миний бүдлоор чиний гэдэс чинь цадсан ч сэтгэл чинь цадахгүй юм даа.
24. Unable to make heads or tails /out/ of someone or something- Ямар нэгэн юмны эсвэл хэн нэгний учрыг олж чадахгүй байх
Example: Something Mark is so nice and other times he`s so nasty. I just can`t make heads or tails him.
Марк нэг бол учиргүй сайхан аашлаад л нэг бол муухай аашлаад л байх юм. Би түүний учрыг ерөөсөө олдоггүй юм.
25. Vanish into thin air- Усанд хаясан чулуу шиг алга болох
Example: I was speaking with an elderly woman and turned away for just a few seconds. When I turned back, she hed vanished into thin air.
Би нэг эмэгтэйтэй ярилцаж байгаад өөр тийшээ хэсэг зуур харчаад эргэтэл тэр эмэгтэй агаарт замхарчихсан юм шиг л алга болчихсон байсан.
26. Let someone have it- Хэн нэгэнд шангий нь хүртээх, хариуг нь барих
Example: If he insults me again, i`m going to let him have it!
Хэрвээ тэр намайг ахиад доромжилбол би түүнд шангий нь хүртээх болно.
27. Take something in stride- Ямар нэгэн юмыг юу ч болоогүй юм шиг хүлээж авах, тайван байх
Example: She didn`t seem too upset when her house burned down. She certainly took it in stride.
Тэр эмэгтэй байшингаа шатахад нэг их сэтгэлээр унахгүй байх шиг санагдсан. Тэр бараг юу ч болоогүй юм шиг л тайван байсан.
28. Take something lying down- Ямар нэгэн юмыг зүгээр өнгөрөөх, тэвчих
Example: He just insulted you. Are you going to take that lying down?
Тэр сая чамайг доромжиллоо. Чи тэгээд энэ бүхнийг зүгээр л өнгөрөөх гэж байгаа юм уу?
29. Turn over a new leaf- Аливаа зүйлийг шинээр эхлэх, муу дадал зуршлаасаа салах
Example: i`m never going to be late again. Starting right now, i`m turning over a new leaf.
Би дахиад хэзээ ч хоцрохгүй. Яг одооноос эхлээд би энэ байдлаа өөрчлөнө.
30. Get / all / worked up about something- Ямар нэгэн юманд бухимдах
Example: My mother got / all / worked up because I forgot to buy bread at the market.
Би дэлгүүрээс талх авахаа мартсан болохоор ээж жаахан бухимдсан.
31. Out of the question- Ямар ч боломжгүй зүйлийг ингэж хэлдэг
Example: -Are you going to the party with us tonight, Mark?
-no, I`m afraid that going to the party is out of the question until i`ve finished my term paper.
Марк,чи өнөө орой бидэнтэй цуг үдэшлэгт явах уу?
Үгүй уу, би бие даалтаа дуусгатал үдэшлэгт явна гэдэг бол миний хувьд ямар ч боломжгүй зүйл юм.
32. Have a hunch- Зөн совинтой
Example: -How did you do on your physics exam today?
-I don`t know but I studied hard, so I have a hunch that I did well.
Өнөөдрийн физикийн хичээлийн шалгалтыг чи хэр зэрэг өгсөн бэ?
Би мэдэхгүй байна гэхдээ би сайн сурдаг болохоор сайн хийсэн байх гэсэн зөн төрөөд байна.
33. Run into someone- Хэн нэгэнтэй тааралдах
Example: Hello, Dave. I didn`t think i`d run into you today.
Сайн уу? Би чамтай өнөөдөр тааралдана гэж бодсонгүй шүү.
34. Drop by- Хальт дайраад гарах, ороод гарах
Example: Why didn`t you drop by my house for dinner tonight?
Чи өнөө орой манайд ирж оройн хоол идэнгээ манайхаар ороод гарч яагаад болохгүй гэж.
35. Flash out of water- Уснаасаа гарсан загас шиг л эвгүй танил бус орчинд байна гэхийг ингэж илэрхийлдэг
Example: -Three of my girl friends from school are coming to our party, why don`t you join?
-Three girls! But i`ll feel like a fish out of water.
Манай сургуулийн 3 охин бидний үдэшлэгт ирцгээнэ, яагаад чи бидэнтэй хамт байж болохгүй гэж?
3 охион…. Гэхдээ би тэдний дунд их л ганцаардана даа.
36. Under the weather- Бие эвгүйрхэх, чилээрхэх
Example: You look pale today. Are you feeling under the weather.
Чи их цонхигор харагдаж байна. Бие чинь эвгүйрхээд байгаа юм уу?
37. In hot water- Асуудалд орох, хүнд байдалд орох
Example: I just lost my key- Би түлхүүрээ хаячихсан юм шиг байна.
You`ll be in hot water- Чи ч хэцүүхэн л байдалд орох нь дээ.
38. About to- Яг тэгэх гэж байсан, хийхээр байсан зүйл
-Have you started studying for your math test?
-Not yet, I was just about to.
Чи математикийн шалгалтандаа бэлдээд эхэлчихсэн үү?
Хараахан үгүй, би яг хйиж эхлэх гэж байсан юм.
39. Cheer up- Урам зориг өгөх
-John was depressed, so I took him to a funny movie and he cheered up.
Жони их шаналсан байсан, тэгээд түүнтэй би кинонд явсны дараа тэр их сэргэсэн.
40. By no means- Тэгэлгүй яахав, ямарч асуудалгүй
-May I share this bench with you?- Би тантай энэ сандлыг хуваалцаж болох болов уу?
-By no means. You`re very welcome to sit here.- Бололгүй яахав, та энд сууж болно.
41. Every other- Өнжөөд нэг
-I don`t have a math every day. I have it every other day.
Би математикийн хичээлд өдөр бүр суудаггүй. Өнжөөд нэг суудаг.
42. Feel like- Тэгмээр санагдаад байна, ингэмээр санагдаад байна
-What do you want to do today?- Чи өнөөдөр юу хиймээр байна?
I feel like going to the beach.- Би нэг л наран шарлагын газар руу явмаар санагдаад байна.
43. Figure out- Учрыг нь олох
Dave, could you help me please, I can`t figure out how to put this bookshelf together.
Надад туслаач, би энэ номын тавиуруудыг яаж тогтоохоо мэддэггүй.
44. Get the hang of- Ямар нэгэн зүйлтэй байнга зууралдах,учрыг нь олох
I`m getting the hang of English grammar.
Би англи хэлний дүрэмтэй нилээн зууралдаж байгаа.
45. Give a hand- Гар сунган туслах
Can you give me your hand, please?
Та надад туслаж болох уу?
46. Have a heart- Өрөвдөлдөө, тэгэх үү? Сэтгэл гаргалдаа
Please dad, have a heart, I want this snake at home.
Гуйж байна ааваа, би энэ могойг гэртээ тэжээмээр байна.
47. Keep in eye on- Нүд салгалгүй харах
Keer your eye on the children while I go to the store.
Намайг дэлгүүр явах хооронд миний хүүхдүүдээс нүд битгий салгаарай.
48. Jump to conclusions- Шууд шийдвэр гаргах
The minute he looked at the test he knew he was jumping to conclutions because he had not studied for it.
Тэр ерөөсөө шалгалтандаа бэлдээгүйн улмаас хэсэг зуур сорилыг харж байснаа шууд тааж эхэлсэн.
49. Ins and outs- Сайн мууг нь мэдэх
Dave is an excellent tour guide because he knows all the ins and outs of traveling.
Dave бол их сайн хөтөч, яагаад гэвэл тэр аялалын сайн муу зүйлийг бүгдийг нь мэднэ.
50. Iron out- Засаж залруулах
Don`t worry about your misunderstanding with the manager, I`ll get it all ironed out for you.
Менежертэй үл ойлголцсон талаараа санаа зоволтгүй. Би бүгдийг нь чиний төлөө залруулчихлаа.
51. Piece of case- Ядах юмгүй амархан, үдийн будаа
Can you play football?- Чи хөл бөмбөг тоглож чадах уу?
Sure, it`s a piece of case- Тэгэлгүй яахав, ядах юмгүй амархан
52. Once in a blue moon- Маш ховорхон, бараг л тохиолддоггүй зүйл
I don`t like the ballet, I only go once in a blue moon.
Би баллет үзэх дургүй, бараг л үздэггүй дээ.
53. On the blink- Ямар нэгэн юм нь ажиллахгүй байх, эвдрэх
Why didn`t you take your car to school today?
Чи яагаад өнөөдөр машинаараа сургуульдаа ирээгүй юи бэ?
I couldn`t. it`s on the blink.
Би машинаар ирээгүй. Эвдэрсэн байсан.
54. Pick up the tab- Хэн нэгнийг даах, тооцоог нь хийх
Let me help you with the check- Наад тооцоог чинь би хийчихье.
No, since it`s your birthday I`ll pick up the tab.- Үгүй ээ, чиний төрсөн өдөр юм чинь би хийе.
55. Play by ear- Сэлгүүцэх, онцын зүйл төлөвлөөгүй байх
Do you have plans for the holiday weekend?- Амралтын өдрүүдээр чи ямар нэгэн юм төлөвлөсөн үү?
No, i`m going to play by ear.- Үгүй дээ, онцын юм төлөвлөөгүй.
56. On the right track- Зөв юм хийх, зөв шийдвэр гаргах
I may not have my problem solved, but at least I know i`m on the right track.
Би асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж болно. Гэхдээ энэ бүхний эцэст би зөв юм хийж байгаа.
57. Quite a few- Нилээн хэдэн удаа
Have you ever been in Tokyo?- Чи ер нь токиод байсан уу?
Yes, I`ve gone there quite a few times.- Тиймээ би тийшээ нилээн хэдэн удаа очиж байсан.
58. Right away- Нэн даруй
I gotta go to school right away, or I`ll be late.
Би яг одоо даруйхан сургуульдаа явах ёстой үгүй бол хоцрох нь.
59. Say that again- Тэгэлгүй яахав, яах ч аргагүй тийм
The weather is absolutety perfect today.- Цаг агаар ч үнэхээр сайхан байна шүү.
Yes, you can say that again- тэгэлгүй яахав дээ
60. Sleep on it- бодох хугацаа хэрэгтэй байна
I`ll sleep on it.- Би бодож байгаад хариулья.
61. Hit it off-
How was your blind date last night?
We hit it off right away.
62. Bite off more than one can chew- Өөрийн чадахаас илүү их зүйлийг ярих
I`m not biting of more than that I can chew- Би өөрийн чадах зүйлээс илүү юм ярихгүй.
63. Break the ice- Нүүр хагарах
We broke the ice already.- Бид аль хэдийнээ нүүр хагарчихсан
64. Few and far between- Маш ховорхон тохиолдох зүйл
It`s very few and far between.
65. Be tired of- Залхах үзэн ядах
I`m tired of working hard all day.
Би бүхий л өдөржингөө шаргуу ажиллахаас залхаж байна.
66. An old hand- Дадлага туршлагатай, хуучин бууны хугархай гэдэг шиг
I`m old handed person for hunting-Би ч ан агнахдаа их дадлага туршлагатай л даа.
67. As a matter of fact- Яг үнэнийг хэлэхэд, үнэндээ бол
As a matter of fact, I didn`t draw this picture.
Үнэндээ бол би энэ зургийг зураагүй л дээ.
68. Be on one`s own- Биеэ дааж амьдардаг
I live on my own.- Би өөрөө биеэ дааж амьдардаг
69. Get rid of- Тайлах, суллах, эвдлэх
Can you get rid of this one.- Чи энэ нэг юмыг салгаад өгөөч.
70. Friend in need is a friend indeed- зовох цагт нөхрийн чанар танигдана
Your best friend could really use your help.
Remember, a friend in need is a friend indeed.
Чиний сайн найз чинь чиний туслалцааг авч болох байсан.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийг санаж байна уу?
71. A little knowledge is a dangerous thing- Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүй
Paul is going to try and fix his own car? He only read one chapter of his auto mechanics book! He`s about to prove that a little knowledge is a dangerous thing.
Паул машинаа өөрөө засах гэж байгаа юм уу? Тэр автомашины тухай номны дөнгөж 1-р бүлгийг уншсан ш дээ. Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүй гэдэг л болох нь дээ.
72. Penny saved is a penny earned- Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм
If I buy shoes at this store, it will cost less than if I bought them at the other store. I know I`ll only be saving a few cents, but a penny saved is a penny earned.
Хэрвээ би энэ дэлгүүрээс энэ гутлыг худалдаж авбал нөгөө дэлгүүрийн үнээс арай хямдаар авах юм байна. Дуслыг хураавал далай дуулсныг хураавал эрдэм.
73. A watched pot never boils- Бухын доодохыг харж үнэг турж үхнэ
I know you`re waiting for Mark`s telephone call, but you can`t just sit next to the telephone all day. You know what they say A watched pot never boils. Why don`t you go do something to keep yourself busy.
Би чамайг Maркийн утсаар ярихыг хүлээж байгааг мэдэж байна. Гэхдээ чи өдөржингөө утасны дэргэд сууж болохгүй. Чи нэг ийм үг мэднэ дээ. Ямар нэгэн зүйлийг хэтэрхий их хүлээвэл хэзээ ч биелдэггүй гэж. Яагаад чи өөрийгөө ямар нэгэн юм хийж завгүй байлгаж болохгүй гэж.
74. Absence makes the heart grow fonder
When your boyfriend comes back from his vacation, he`ll be even more in love with you. Remember, absence makes the heart grow fonder.
75. Beauty is only skin deep- Царайны сайхнаар цай сүлэхгүй
Jane may be beautiful, but she`s a terrible person. She sure does prove that beauty is only skin deep.
Jane магадгүй хөөрхөн байх л даа. Гэвч тэр их муухай хүн.
76. Birds of a feather flock together- нэг тэрэгний хоёр дугуй
Scott`s friends are all strange, but like they say, birds of a feather flock together.
Скотын найзууд нь их сонин ш дээ. Яг нэг тэрэгний ижилхэн дугуйнууд шиг.
77. Blood is a thicker than the water-Элэг дордойвч уруул дордойхгүй
Dave had a choice od moving to another city with his parents, or staying behind with his friends. Since blood os thicker than water, he decided to go with his family.
Dave эцэг эхтэйгээ өөр хотруу нүүх үү? Найзуудтайгаа үлдэх үү? Гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй боллоо. Элэг дордойвч уруул дордойхгүй гэгчээр тэр эцэг эхтэйгээ хамт нүүхээр шийдлээ.
78. Crime doesn`t pay- Олон хавар нэгэндээ
Jane stole a thousands dollars from work and now she`s going to jail. It`s the third time she`s done that to an employer. When will she iearn that crime doesn`t pay?
Jane ажлаасаа 1000 доллар хулгайлаад одоо шоронд орох гэж байна. Энэ нь түүний 3 дахь удаагийнх нь. Олон хавар нэгэндээ гэж.
79. Don`t count your chickens before they hatch-Их санасан газар 9 шөнө хоосон хонох. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий.
My job interview went so well today that i`m going to quit my current job. No, wait! Don’t count your chickens before they hatch.
Миний ажлын ярилцлага маш сайн болсон өнөөдөр. Тийм болохоор би одоогийн ажлаасаа гарах гэж байгаа. Үгүй, хүлээж бай. Их санасан газар 9 шөнө хоосон хонох гэгч болвоо.
80. Don`t look a gift horse in the mouth- Бэлгийн мориний шүдийг нь үздэггүй
I wanted a red bicycle for my birthday. This one is green! Don`t look a gift horse in the mouth. You could have received nothing.
Би төрсөн өдрөөрөө улаан өнгөтэй унадаг дугуй авна гэж хэлсэн биз дээ. Энэ чинь ногоон юм байна ш дээ.
81. Early to bed, early to rise makes a man healthy, wealthy, and wise- Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно
You`re going to bed already? It`s only eight o`clock! You know what they say. Early to bed, early to rise makes a man healthy, and wise.
Чи аль хэдийн орондоо орсон байгаа юм уу? Дөнгөж 8 цаг болж байна ш дээ.
Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно.
82. Easy come, easy go- зовж байж олоогүй зүйл хоол болдоггүй
I won a thousand dollars today playing roulette. Then I lost it all on a horse race. Oh well, easy come, easy go.
Өнөөдөр би рулет тоглоод 1000 доллар хожсон. Харин дараа нь би бүгдийг нь морин уралдааны бооцоонд тавиад алдчихсан. Зовж байж олоогүй зүйл хоол болдоггүй гэж.
83. Every gray cloud has a silver lining- Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй
Remember how upset you were last week because you didn`t get the job you wanted? Now today, you were offered a job that pays twice as much! Every gray cloud has a silver lining.
Чи санаж байнуу? Өнгөрсөн долоо хоногт чи хүсэж байсан ажилдаа орж чадаагүйн улмаас их сэтгэлээр унаж байсныг. Харин өнөөдөр чамд тэрнээс 2 дахин илүү цалинтай ажлыг санал болгож байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.
84. Every dog has its/his day- Аз хүү байвал ёоз хүүгээр цохино
I just won a thousand dollars! I guess it`s true when they say that every dog has its/his day.
Би өнөөдөр 1000 доллар хожлоо. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино.
85. Familiarity breeds contempt- Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ.
We were such a good friends until we started living together. I guess it`s true when they say that familiarity breeds contempt.
Би хоёр жил хамт амьдрах хүртлээ маш сайн найзууд байсан. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг үг үнэн бололтой.
86. Finders-keepers, losers-weepers- Хаясан хүний хальс,олсон хүний олз
Hey! You have my pen! I dropped it here by accident!
It`s mine now. Finders-keepers, losers weepers.
Хөөе, чамд миний үзэг байна. Би энд санамсаргүй унагачихсан юм.
Одоо минийх болсон. Хаясан хүний хальс, олсон хүний олз.
87. Haste makes waste- Яарвал даарна
I know you want to leave early, but take your time with these calculations. Remember, Haste makes waste.
Би чамайг эрт явахыг хүсч байгааг мэдэж байна. Гэхдээ энэ тооцооны хуудсаа ахиад нэг харвал яасан юм бэ? Яарвал даарна гэдэг үгийг санаж байна уу?
88. Honesty is the best policy- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ
You`d better confess the truth to your mother. Honesty is the best policy.
Чи ээждээ бүх үнэнийг нуулгүй хэлсэн дээр дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.
89. If at first you don`t succeed, try, try again- Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин амжилтанд хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй
What do you mean you`re ready to give up! If at first you don`t succeed, try, try again.
Чиний одоо бууж өглөө гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.
90. Money is the root of all evil- Мөнгө улаан, нүд цагаан
A lot of people will do anything for money even if it hurts others. I think it`s true when people say that money is the root of all evil.
Маш олон хүмүүс мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй хэдийгээр тэр нь бусдыг өвтгөж байсан ч. Мөнгө улаан, нүд цагаан.
91. One good turn deserves another- аяганы хариу өдөртөө
I really appreciate you helping me move yesterday. Since one good turn deserves another, i`d like to give you these free airplane tickets to Europe.
Чамайг надад өчигдөр тусалсан явдалд маш их баярлалаа. Аяганы хариу өдөртөө байдаг болохоор би чамд европ руу нисэх энэ онгоцны тийзийг өгөх гэсэн юм.
92. Practice what you preach- Ам ажил 2 зөрөх
You always tell me how terrible it is for people to lie, but today you lied me! Why don`t practice what you preach!
Хүмүүс худлаа ярих нь их муухай гэж чи надад дандаа хэлдэг. Харин чи надад өнөөдөр худлаа ярилаа. Ам ажил 2 чинь зөрөх юм даа.
93. Seeing is believing- Нүд үнэн, чих худал
I didn`t believe you were an acrobat but seeing is believing!
Би чамайг акробат эргэсэн гэхэд итгэхгүй байна. Гэхдээ нүд үнэн чих худал.
94. The early bird gets the worm- Насны багад эрдэм сур
I like to get to work before anyone else. The early bird gets the worm.
Би ажилдаа хүн бүхнээс түрүүлж ирэх дуртай.
95. The more the merrier- Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр
Why don`t you join us our picnic today. The more, the merrier.
Яагаад чи бидэнтэй гадаа хооллож болохгүй гэж. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр.
96. There are plenty of other fish in the sea- ганц тэрнээр дутсан биш, өөр зөндөө олон сонголт байгаа гэсэн утгыг гаргаж байгаа.
He`s always mean to you. Why don`t you go find someone else? There are plenty of other fish in the sea.
Тэр үргэлж чамд өөдгүй загнах юм. яагаад чи өөр хэн нэгнийг хайж болохгүй гэж? өөр зөндөө олон сонголт байгаа ш дээ.
97. There`s more than one way to skin a cat- Аливаа асуудлыг шийвэрлэх маш олон арга байдаг
If you can`t resolve your problem the first time, try another way. Remember, there`s more than one way to skin a cat.
Чи эхлээд өөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол арай өөр арга замаар оролдоод үз. Аливаа асуудлыг шийдвэрлэх маш олон арга байдаг.
98. We`ll cross that bridge when we come to it- Нохой хамартаа хүрэхээр усч
I`m so nervous about my singing audition. What`ll do if they ask me to sing something I don`t know?
Би сонсголоороо дуулна гэхээс нэг л айгаад байна. Хэрвээ тэд миний мэдэхгүй дууг дуулуулвал би яана? Зүгээр дээ, нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр чи дажгүй дуулчихна.
99. Where there`s a will, there`s a way- Үнэхээр их хүсч байвал түүнд хүрэх арга зам байж л таараа
How will I ever get enought money to go to Hawai for the summer?
Where there`s a will, there`s a way.
Би зун Хавай явахад хүрэх хангалттай мөнгийг хаанаас олох вэ?
Үнэхээр их хүсч байвал чи олох л байх.
100. You can`t teach an old dog new tricks- Хөгшин азарга жороо сурахгүй
I`m seventy years old and i`m never going to be able to learn to use a computer. I`m afraid you can`t teach an old dog new tricks.
Би одоо 70 настай. Би хэзээ ч компьютер ашиглаж сурахгүй байхаа. Ёстой нөгөө хөгшин азарга жороо сурахгүй гэдэг шиг.


Top
   
PostPosted: Jun.04.13 12:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Ёстой нөгөө атга гурил, чимх давс, балга ус, шанага сүү гэдэг юм чинь явж байна.

http://www.facebook.com/photo.php?fbid= ... t=1&ref=nf

Image


Top
   
PostPosted: Jun.04.13 2:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16506
Ээ, Чойрын богд минь, орчуулга чинь бас ийм их онол монолтой эд үү? Над шиг тас харанхуй, нүдээ аниад, тэнэгийн дотор уужуухан гээд яваад орцон гарууд бол шууд амиа хорломоор юм байна, үүнээс хойш, түүнээс цааш холхон байя чи минь :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: MGLNERD and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited