#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.23.18 7:18 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 
Author Message
PostPosted: Mar.20.13 1:22 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Image


Last edited by pcd on May.13.13 9:25 pm, edited 3 times in total.
icon added


Top
   
PostPosted: Mar.20.13 1:23 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
"Өөрийгөө би хэрхэн амьдрахыг сурч байна гэж боддог байлаа,
Гэвч хэрэг дээрээ би хэрхэн үхэхийг сурч байжээ."
- Леонардо да Винчи


1-р бүлэг.


Хаврын шөнийн Флоренц мэлрэг цэцгийн анхилуун үнэрт мансуурч, зөөлөн сэвших салхинаа долгилсон Арно голын хөвөөнөө амгаланхан нойрсч эхэллээ. Тансар хилэн тэнгэрт мөнгөлөг саран мандаж, одод түгсэн шөнийн ертөнц их хот айлд айлчлан ирсэн нь энэ билээ. Понте Вечийн гүүрэн дээр бамбарууд дүрэлзэн асч, хойд эргийн айлууд дэнгийн гэрлээ асаажээ. Баржелло, Палаззо Вечийн дүнсгэр оройнууд сүүмэлзэн гэрэлтэж, сүмийн талбай нам гүм, зөвхөн мухлаг, уушийн газруудаар хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Их хотын сүр жавхланг нойрмог нүдээр ажигласаар гондолиер завьны эзэн, сэлүүрээ налан зүүрмэглэнхэн явна. Зэргэлдээх боомтын зогсоол дээр өдрийн туршид нозоорсон ажилчид, үдшийн сэрүүнийг ашиглаад олс зангуугаа эвхэн сууна. Альхэдийнээ гудамжинд хүний хөл татарч, зөвхөн үдэш оройг хүртэл ажилласан зээл газрын эзэд, худалдаачид л гэррүүгээ яаран алхална. Гэвч тэдний хэн нь ч Санто Стефано эл Понте цогчин дуганы оройд сууж буй залуу хөвгүүний дүрийг олж харсангүй. Арван долоон настай залуу хүү, өндөр цэх мөн омог бардам. Зэргэлдээх гудамны буланд цугларсан дориун хөвгүүдийг хараад гараа амандаа барин тэр шүгэлдлээ. Удсан ч үгүй, гудамны өнцгөөс нэг, хоёр, тэгээд дөрөв тав, эцэстээ тэд бүгд нийлээд хориод хөвгүүд гарч ирэв гэнэ, яг л түүн шиг нас залуу мөн цус шингэн. Тэдний ихэнх нь бараан өнгийн хувцас өмсжээ, ногоон, хар хөх, улбар улаан малгайг хээнцэр гэгч нь духдуулж, бүсэндээ илд, чичлүүр тэргүүтнийг хавчуулсан байна. Хөвгүүдийн алхаа гишгээ ширүүн, бамбарын гэрэлд ил гарсан тэдний царай шийдэмгий байлаа.

Дээвэр дээрх залуу хүү доош харж, цонхигор сар, илчит бамбарын гэрэлд тэсвэр алдсан тэдний царайг олж үзээд гараа дээш өргөж :
- Нөхөд минь, нэгдэгтүн! гэж хашгирлаа. Тэд ч мөн зангидсан нударгаа дээш өргөж хариу мэндчиллээ. Тэдний зарим нь гартаа чичлүүр атгажээ.
- Бид хамтдаа!

Дагаад түүний нөмрөг агаарт хийсч, залуу дээвэр дээрээс доош үсэрлээ. Гярхай нүдээр харах ахул түүний хөдөлгөөн яг л муур мэт, дээврээс тагтруу, харин тэндээс чулуун засмал дээр үсрэн бууна.
- Анд нөхөд минь! ингэж хэлээд тэр хорон муухайгаар инээмсэглэж. 'Та бүгдийг яагаад би энэ шөнөөр энд дуудсаныг мэдэх үү, нөхөд минь? Надад та бүгдийн тусламж хэрэгтэй байна. Бидний дайсан Виери де' Паззи, тэд манай гэр бүлийн нэр алдрыг шороотой хольж, шавар шалбааганд хутгасаар ирснийг би олон удаа шүд зуун тэвчиж өнгөрүүллээ. Харин хамуутай тэр нохойн гөлгийг одоо ирвэл нь ...'

Гэнэт гүүрний нөгөө өнцөгт, чулуун засмал дээрх хөлийн чимээ, хорон инээдийн хамтаар аниргүйг эвдэж, гантиг чулуун баримал дээр суусан тагтаа болжморууд цочин дэрхийж, алсад нисэн одохуй харанхуйн дундаас гарч ирэх тэдний төрх эгээ л зэрвэс харвал чонын сүрэг мэт!

'Ямар гээчийн зүйл яриад л солиороод байнадаа, грулло' гэж тэр хашгирлаа. Цэнхэр дотортой, алтан имжээртэй улаан нөмрөгөө хойш ярж, ихэмсэг гэгч нь алхалж буй хар хилэн хувцастай, илднийхээ бариулнаас атгасан тэр залуу сүргийн манлайлагч гэдэг нь илт байлаа. Ганган чамин хувцастай ч түүний дур булаам төрхийг чонон хар нүд, хэрцгий инээмсэглэсэн уруул, сул унжсан эрүү нь гутаажээ.

'Буона сера, Виери' гэж залуу хүү аяархан өгүүлээд. 'Яг чиний тухай ярьж байлаа. Ямар гээчийн гэнэтийн учрал гэдэг нь энэ вэ? Болгоож хайрла. Гэвч би хулчгар Паззигийнхныг үргэлж өөрсдийн бохир ажлын өмнөөс хэн нэгнийг хөлсөлж байдагт нь дасч орхижээ. Чамайг би бараг таньсангүй шүү.'

Виери урагш алхаад.
-Эцио Аудиторе! Хонгорхон нохойн гөлөг минь! Чааваасдаа, танай гэр бүлийн бичиг цаас, бэх балтай зууралдсан бичээч, санхүүчид шалихгүй жаахан зүйлээс хулчийж хөлийн хурдаар тэнхээ мэдэн зугтдаг л биздээ. Кодардо!
-'Юу гээч, Виери. Хамгийн сүүлд охин дүү Виолаг чинь харахад миний түүнд үзүүлсэн онцгой үйлчилгээний дараагаар их л сэтгэл хатгалуун байгаа харагсандаа.' ингэж хэлээд Эцио дайснаа тавлан инээж, ард зогссон нөхөд нь түүнийг даган шоололдов.

Альхэдийнээ Виери дүрэлзэн асч, нүүрэнд нь улаа бутарсан байлаа.

-Одоо хангалттай, шавхруу минь! Чамайг чалчдаг шигээ сайн тулалдана байх гэж найдъя.' Ингэж хэлээд Виери нөхөддөө хандаж 'Энэ новшнуудыг чөтгөр шуламруу нь тонилгоцгооё' гэж бархирлаа.

Балмад зодоон эхлэхээс өмнө чулуун мөндөр тэдний дээрээс асгарлаа. Тэнэсэн чулуу Эциогийн уруулыг сэтэлж, цус гаргажээ. Гүүрний хоёр талаас залуус, хөвгүүд гүйлдэж, ширүүн тэмцэл эхэллээ. Илд, чичлүүр далайхаа азнаж, эцсийн мөчид хэрэглэхээр урьтаж тэд тохиролцсон мэт. Харгис хэрцгий, өршөөлгүй цохилт өшиглөлтүүд ар араасаа ирж, цохилтонд өртөж, яс хугарах солиором дуу чимээ тэнгэрт хадна. Өөрийн нь хоёр ч сайн зодоонч дэ 'Паззийн зэрлэг залууст дэвслүүлж буйг Эцио харлаа. Бах нь ханаж, их дуугаар инээж байсан Виери Эциог хараад дахин нэг том чулууг нүүлгэлээ. Энэ удаад Эцио том чулуунаас амжилттай бултаж чаджээ. Уур хилэндээ шатсан Эцио бүснийхээ аралны цаанаас хурц чинжаал гаргаад тааралдсан, хөндөлдсөн бүгдийг дүрнэ хэмээн сүрдүүлж эхлэв. Энгийнээр эхэлсэн зодоон илд мэсний харшилдах хар дарсан зүүдний биелсэн талбар болж хувирах нь тэрээ. Хараан зүхэж, ёхрон ёолсон дуун гүүрэн дээрээс хадаж айж эмээсэн айлууд цонхны хөшгийг буулгаж, хаалгаа дотроос нь түгжжээ. Байдал даамжирвал төд удалгүй ордны торгон цэргүүд ирэх нь лавтай. Гэвч цохиж, өшиглөж, хатгаж, чичиж, хааж, бултаж, зайлж л байвал энэ бүхэн тэдэнд огтхон ч хамааралгүй гэлтэй. Нөхдийг нь дэвсэлж байсан том залууг барьж аваад нүүрэн дундуур нь татаад авахад эрүүнээс нь хэдэн шүд мултран унаж байгааг харах таатай байв. Нөхөддөө урам зориг өгч, зориг зүрхтэй байхыг тэр уриаллаа. Гэнэт түүний ард хэн нэгний хоолой гарч :

"Сайн уу, фрателло, Чи чинь ямар чөтгөрөө хийж байгаа чинь энэ вэ?"

Энэ хоолойг сонсоод Эцио гайхсан дуугаар :

- Федерико! Өөрөө харин энд юу хийж байгаа билээ? Чамайг чинь наргиж цэнгээд л явж байгаа байх гэж бодлоо.
- Утгагүй юм! Дүү минь энд нусаа хацартаа наадаж байхад хэрхэн би зүгээр сууж чадах билээ. Алив, чамд хэдэн хичээл зааж өгөмз!

Энэ бол Федерико Аудиторе, Эциогийн том ах нь байлаа. Тэд ийнхүү ярилцах зуур, Федерико Паззигийн хэд хэдэн толгойнуудыг сайн гэгч нь дэлсээд авлаа. Тэгээд хөлөө өндөр гэгч нь өргөөд азгүй нэгний нь эрүү рүү жийж орхижээ. Федериког зэрлэг зодоонч гэдгийг хэзээнээс мэдэх тул Паззигийнхны хүч чадал аажмаар суларч эхэллээ ... энэ бүх галзуу үймээн шуугианыг зөвхөн боомтын зогсоол дээрх ажилчид л алсаас ажиглаж байлаа.

Виери дэ'Паззигийн уурсан хилэгнэх дуу тодорч.

-Бүгд нааш ирцгээ! гээд арчаагүйгээр ялагдал хүлээсэн өөрсдийн залуусыг зандарч гарлаа. Тэд Понте Вечиогийн замаар анх гарч ирсэн шигээ эргээд замрхан одлоо. Ялгаа нь гэвэл зарим нэг нь доголоод, нөгөө нэг нь мөлхсөөр зодооны талбараас зугтаацгаажээ. Хөөрхий нэвширтлээ зодуулсан нэг нь ёолон хэвтсээр үлдэв гэнэ.

Эцио тэдний араас гүйх гэтэл, ах нь түүний гараас бариад зогсоолоо.
'Түр азнаач' гэж тэр хэлэв.
'Харахгүй байна уу? Тэд зугтааж байна!'
'Тайвширч үз, зодоонч дүү минь' ингэж хэлээд Федерико Эциогийн шархадсан нүүрийг эргүүлж тойруулан харлаа.
'Зүгээр л нэг шалбархай.'
'Тийм биш юм шиг л харагдаж байнадаа. Чи эмчид үзүүлсэн нь дээр юм байна'
'Надад эмчид үзүүлж байх цаг зав байхгүйэ ... тэгээд ч надад сохор зоос ч алга'
'Ха, гарцаа байхгүй архи, хүүхэн хоёрт үрээ биз.' ингэж хэлээд Федерико инээмсэглэн, дүүгийнхээ мөрөн дээр алгадлаа.
'Надад хэдэн Фиорини зээлдүүлэхгүй биз'
Федерико халаасаа ухаж үзэснээ
'Үнэндээ надад ч гэсэн зоос алга даа дүү минь' гэж хэлэв. Эцио жуумалзав. Федерико дагаад хөхрөв.

Эцио эргэн тойрноо ажигласнаа, зодооны талбай дээр элгээ тэврээд эвхрэн хэвтсэн залуусыг олж үзлээ. Зарим нэг нь босоод суучихсан, бүр нөгөө нэг нь инээмсэглэж ч байх шиг. Үнэхээр л ширүүхэн зодоон болж өнгөрлөө шүү, азаар хэн нэгэн нь ноцтой гэмтэж бэртээгүй нь яамайдаа. Нөгөөтэйгүүр тэдний ихэнх нь Паззигийнх байх бөгөөд, зарим нь ганган чамин хувцастай байх юм гэнэ.

'Манай найзуудад зээлдүүлчих мөнгө байх юм биш биз?' гэж Федерико хэллээ. Үүнийг нь ойлгосон Эцио ажилдаа даруй оржээ. Хэсэг хугацааны дараа хоёр хэтэвч дүүрэн хөрөнгө цуглуулсан Эцио, хэтэвчтэй зооснуудаа шажигнуулсаар Федерико дээр ирлээ.
-'Наадах чинь хангалттай!' гэж Федерико хашгираад. 'Дүү минь бид нар хулгайчид биш шүүдээ. Одоо харин явцгаая' гэж тэр хэлэв.

Эцио явахаасаа өмнө зодооны талбайг эргэн нэг удаагаа ажиглаад, уг зодоон Аудиторын ялалтаар төгссөнд их л сэтгэл хангалуун харж зогслоо ...

Бидний эзний 1476 он билээ. Хорин насандаа засгийн эрхэнд сонгогдсон Лорензо де' Медичи их хот улсыг удирдаад 7 жил өнгөржээ. Лорензо засгийн эрхийг бариад Флоренцыг дэлхийн хамгийн баян чинээлэг хотуудын нэг болгосон язгууртан угсааны худалдаачид, пүүсийн эзэд, банкны эзэмшигчдийн хоорондын эцэс төгсгөлгүй тэмцлийг намжааж чадсан нь сайшаалтай. Гэвч шинжлэх ухаан, урлаг соёл, утга зохиол, уран барилгууд ... дэлхийн соёлын төв болсон уг их хот дотор зөөлөн гал дээр буцалсан тэдний тэмцэл үе үе дэврэх болж, язгууртан угсааны дайсагналцал үргэлжилсэн хэвээр байлаа.


Top
   
PostPosted: Mar.20.13 4:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6411
Khuslen_SG wrote:
Нөхдийг нь дэвсэлж байсан том залууг барьж аваад нүүрэн дундуур нь татаад авахад эрүүнээс нь хэдэн шүд мултран унаж байгааг харах таатай байв.

Эрүүнд бас шүд байна аа :mrgreen:.


Ээ Хүслэн өмнөхөө гүйцээ л дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.20.13 11:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярламаар сайхан эхлэлээ гэхдээ давхар явахаар чинь бас айгаад байна

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Mar.20.13 11:28 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Өлөн хоосон шахуу юм чинь өгсөн бүхэн хүрэлцэхгүй хэцүү юм аа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Mar.21.13 11:29 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
энэ ийм зохиол байдаг хэрэг үү? electron game л гэж бодоод байлаа :P хүлээж байя хө...

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Mar.22.13 12:46 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
uugana_cf wrote:
энэ ийм зохиол байдаг хэрэг үү? electron game л гэж бодоод байлаа :P хүлээж байя хө...


Таван цуврал байгаа.
Image


Top
   
PostPosted: Mar.28.13 8:01 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4566
Location: unknown
Марк


Top
   
PostPosted: Mar.28.13 4:30 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
өө сайхан сайхан...

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Mar.28.13 4:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Dec.01.10 12:15 pm
Posts: 4658
Temdeg. Za tegeed tuushtaihan duusgaarai daa.

_________________
.: : :.: :


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited