#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.17.19 10:12 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 121 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Mar.18.13 10:46 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Image

"Аймшигт халуун цөмийн дайн эхэлж дэлхий ертөнц тэр аяараа түнэр харанхуйд автсан цөвүүн тэр цагт Москвагийн ардууд, хотынхоо хамгийн найдвартай газар болсон метрондоо хоргодож байлаа. Эцэг дайнд үрэгдэж, эх нь харханд бариулж өнчин хоцорсон Артём хүү бөмбөг тэсрэхээс хэдхэн хоногийн өмнө мэндэлсэн агаад эгээ л аалзны шүлс мэт хотыг тэр чигт нь хэрсэн энэ л метронд өсөж гэнээ. Удалгүй хүү өсч том болж, гэр нь болсон Тимирязевская-н өртөө нь хулгана хархнуудын үүр уурхай болсон тул хойд эцгийн хамтаар бусад нөхөд ард иргэдээ даган нүүж ВДНХ(Выставка достижений народного хозяйства)-ний өртөөнд суурьших болно. Хойшид энэ газрыг Выставка буюу Үзэсгэлэн гэж товчилъё. Өсвөр насандаа тэрээр бусад нөхдийнхөө хамтаар туннелиэр сэлгүүцэж явахдаа Үзэсгэлэнгийн баруун захын хэсэг болох Ботанический Сад буюу Ботаникын Цэцэрлэгрүү нэвтрэх ган төмөр хаалгыг нээж орхихдоо хожим нь тэр хаалгаар "тэднийг" орж ирэх болно гэдгийг хэрхэн тааварлах билээ. ... Удалгүй Артём нас биед хүрч 20 насыг зоогложээ. Энэ үед метронд суурьшсан ард иргэдэд тэр дундаа Үзэсгэлэнгийхэнд аймшигт нэгэн аюул учрах болно. Метроны нэгэн туннелд тэдний нэгтэй нь таарсан Анчин (ВДНХ-ийн туршлагтай нэгэн дайчин) удахгүй ирэх аюулыг метроны бусад иргэдэд анхааруулах хүндхэн ажилд Артёмыг томилж гэнээ. Ийнхүү адал явдал эхлэх болно."

Энэхүү гайхалтай видео тоглоомыг тоглож үзээгүй юмаа гэхэд нэрийг нь сонсч байгаагүй Gamer ховор байхаа. Харин уг тоглоом маань Оросын залуу зохиолч Дмитрий Глуховскийн "МЕТРО 2033" номоос сэдэвлэн бүтээгдсэн юм шүүдээ. Номны хувьд 3 боть байдаг бөгөөд эхнийх нь энэ юм. Хэвлэгдээд удсан ч үгүй бестселлер болж байлаа. Үйл явдлын хувьд ирээдүйд өрнөх бөгөөд халуун цөмийн дайнаас болж Москвагийн ард иргэд метрондоо амьдардаг болсон байх болно. Гэвч цацраг идэвхит бодисноос болж ... бла бла бла .... Ингээд олон долоон юм чалчилгүй шуудхан зохиолоо орчуулж эхлье. Эхний хэсгийг маргааш оруулах болноо. Англи хэлнээс нь орчуулж байгаа болохоор зарим нэг Орос нэр томъёонуудыг алдаатай орчуулсан байж мэднэ шүү.

Доорх бичлэгийг үзээрэй, тэгвэл танд илүү сайн төсөөлөгдөх байх.


Last edited by Masgu on Sep.25.13 11:01 am, edited 4 times in total.
icon added


Top
   
 
PostPosted: Mar.19.13 3:14 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
1-р бүлэг. "Газрын гүнд"
Image

'Тэнд хэн байна? Артём, чи яваад шалгаад ирээч'
Артём ил галын дэргэдэх тохилог суудлаасаа яаралгүйхэн шиг өндийж, удалгүй нуруундаа үүрсэн буугаа авч цээжнийхээ өмнө барилаа. Харанхуйн зүг алхсаар ил галын гэрэл туссан хэсгээс цааш тэр алхсангүй, тэгээд аль болох чангаар, хэрэндээ сүртэй өнгөөр "Зогс! Нууц үгээ хэл" гэж орилов. Энэ үедээ хуруугаа аажуухан доош гулгуулж бууныхаа гохон дээр байрлуулсан байлаа.
Хэдхэн хормын өмнө шуухитнаж, хөндий хяхтнасан дуу гарч байсан тэр зүгээс гэнэт огцом хөлийн чимээ гарч, харанхуй хонгилын гүнрүү эргээд хэн нэг нь гүйж байгаа нь илт байв. Артёмын чанга дуунаас цочсон тэр амьтны хөлийн чимээ хонгилоор цуурайтах түүний цуурайн хамтаар замхран одох нь тэр. Артём ил галын дэргэд эргэж ирээд Петр Андреевичид хандаж :
'Тэд гэрэлд гарч ирсэнгүй эргээд гүйчихлээ.'
'Мулгуу минь ээ, би чамд хэлсэн шүүдээ. Хэрэв тэд хариу өгөхгүй бол, бууд! Тэнд хэн байсныг чи яаж мэдэж байгаа юм? Магадгүй харанхуйд нойрсогчид ойртож байгаа ч юм билүү!'
'Үгүйэ .... тэднийг хүмүүс байсан гэж бодохгүй байна ... тэд нэг л хачин сонсогдож байсан ... хөлийн чимээ нь ч хүнийхтэй адилгүй. Та чинь одоо намайг хүний хөлийн чимээг ялгахгүй гэж бодоод байна уу? Харанхуйд нойрсогчид гэнэ шүү, тэд мөн байсан ч тэгээд л зугтааж байх уу? Та өөрөө ч мэднэ шүүдээ, Петр Андреевич. Хэрэв тэд мөн байсан бол эргэлзэх зүйлгүйгээр дайрах байсандаа. Пулемётын галны өөдөөс ч тэр, ажиг ч үгүй гүйж ирээд бараг нүцгэн гараараа шахуу харуулуудыг устгаж мэдэх л амьтад. Харин саяных бол зүгээр л ямар нэгэн мэрэгч байсан гэдэгт итгэлтэй байна.'
'За за за мэдлээ, Артём! Чи харагдаж байгаагаасаа илүү ухаантай юм шиг байна. Гэхдээ дүрэм журам байсан цагт тэднийг сахин биелүүлэх л хэрэгтэй. Хэрэв тэр туршуул байсан бол яахав. Одоо тэр бидний хаана байгааг мөн бидэнд хэдий хэмжээний сум гарздах хэрэгтэй болохыг ч олоод мэдчихлээ. Эргэж ирээд бидний хоолойд хутга тулгаад гахай шиг төхөөрч орхивол яах болж байна? Цаашлаад өртөөнийхнийг цөмийг нь хороож орхихыг ч үгүйсгэхгүй. Полезявская өртөөнд юу болсныг мэднэ биздээ ... Анхааралтай бай! Дараагийн удаад ингэвэл чинь тэдний араас гүйлгэнэ гэж мэдээрэй!'
Үүнийг Артём сонсоод долоон зуу дахь метрээс цааш харанхуй хонгилоор гүйж байна гэж бодохоос хамаг бие нь зарсхийв. Хойд зүгрүү явсан тэр хонгилоор, долоо зуу дахь метрээс цааш явах зориг зүрхтэн байдаггүй байлаа. Харуулууд ихэвчлэн 500 метр хүртэл яваад харуулын пост дээр ирдэг бөгөөд тэндээс цааш дээр нь чийдэн асаасан тэргийг төмөр замаар илгээж ямар нэгэн ёрын зүйл тэнд нуугдаж буй эсэхийг алсаас шалгадаг байна, тэгээд тэд бушуухан тэндээс буцахын түүс болдог байлаа. Чийдэнгийн гэрэлд хулгана хархнууд харагдаж, харанхуй хонгилын зүгрүү гүйлдэн одно. Туршуулууд - том залуус, хал цэргүүд гэхэд л сайндаа л 680 метрээс цааш хэтэрдэггүй бөгөөд ширүүн тэдгээр эрс харанхуйд тамхи асааж уушиглахаас буцдаггүй ч гэлээ, тэндээс цаашхийг зөвхөн шөнийн харааны тусламжтайгаар хардаг байлаа. Харин буцахдаа бараг л пост хүртэл аажуухан гэгч нь ухарч алхсаар, харанхуй хонгилоос хараагаа салгалгүй, нуруугаа хүртэл цааш харуулалгүй явдаг байжээ.
Артёмын хувьд тэд 450 дахь метр дээр байрлаж байсан бөгөөд харуулын пост хүртэл ахиад 50 метр явах хэрэгтэй болно. Харуулын постыг өдөрт нэг удаа шалгадаг бөгөөд өнөөдрийн хувьд тэд шалгалтыг хэдэн цагийн өмнө хийчихээд буцаж яваа нь энэ байлаа. Харуулуудаас үргэсэн амьтад эргээд харанхуй хонгилоор хэрэн хэсүүчлээд эхэлсэн нь лавтай. Тэд гэрэлрүү ойртдоггүй бөгөөд гэрлийн тусгал хүрээгүй харанхуй хэсгээр л эргэлддэг аж.
Артём эргээд өөрийн суудал дээр суугаад, 'Полезявскаяд юу болсон юм бэ?' гэж асуужээ.
Хэдий тэр цус асгаруулсан энэхүү түүхийг (өртөөний худаалдаачдаас сонссон) мэддэг ч, яг л толгойгүй мутантууд хийгээд багачуудыг хулгайлдаг харанхуйд нойрсогчдын тухай сонсохыг хүссэн хүүхэд шиг дахин дахин сонсохыг хүсдэг байлаа.
'Полезаевская гэнэ ээ? Чи сонсоогүй хэрэг үү? Энэ ч их хачирхалтай түүх шүү. Хачин бас аймаар. Эхлээд тэдний туршуулаад алга болж эхэлсэн. Хонгилруу явцгаагаад дахиж ирээгүй гэдэг юм. Манайхантай харьцуулах ч юм биш, бүгд ногоон малгайтнууд байсан залуус ... харин өртөөнийхний хувьд манайхаас бага хүн амтай. Гэхдээ л яахав, тэнд амьдрал буцалдаг байлаа. Заа тэгээд, эхлээд тэдний туршуулууд алга болж эхэлсэн юм. Эхэндээ тэдэнд саатах ямар нэгэн асуудал гаржээ бодож байлаа. Тэндхийн хонгилуудын эргэлт булан тохой нь яг манайхтай адилхан ...' Эдгээр үгсийг сонсоод Артёмын бие эвгүйрхэж эхэллээ. 'Хэдий их гэрэл тусгаад ч харуулууд болоод пост дээр байсан өөр хэн нь ч тэднийг дахиж олж хараагүй юм. Хэн ч эргэж ирсэнгүй - хагас цаг өнгөрлөө, нэг цаг өнгөрлөө, тэгээд хоёр цаг өнгөрлөө. Тэдгээр скаут туршуулууд хаашаа явчихсныг тэд мэдэхгүй байлаа, тэд ердөө нэг километрийн дотор явах дүрэмтэй шүүдээ. Хэрэв тэд тэнэгүүд биш л юм бол км-ээс цааш явах хориотой гэдгийг мэдмээрсэн ... Үлдсэн хэд нь ч удаан хүлээсэнгүй, түргэхэн шиг нэмэлт хүчийг араас нь илгээж л дээ, харин тэд хайгаад л, хайгаад л байлаа, дуудаад л, нэрсийг нь дуудаад л байлаа - гэвч цуурайнаас өөр юуг ч олж сонссонгүй. Тэд үнэхээр алга болжээ. Хамгийн муу ёрын зүйл нь гэвэл тэд ямар ч дуу чимээг ... бүр ямар ч авиаг олж сонсоогүйд л хамаг учир байгаа юм. Мөн ямар ч ул мөр байгаагүй гэдэг ...'
Артём энэхүү түүхийг Петр Андреевичээс асуусандаа харамсаж байлаа. Петр Андреевич магадгүй дээр нь нэмж хачирлаад дэврүүлсэн байж болох ч дамын наймаачдын хувьд мөрөөдлөөс цааш хэтрэхгүйгээр, тэр бүү хэл үлгэр домог айлдагч ямар ч ерөөлч магтаалчаас илүү нарийн ширийн зүйлсийг нүдэнд харагдтал ярьж байлаа. Энэ бүхнийг сонсоод түүний нуруугаар хүйтэн төмрөөр хайрах шиг болжээ. Хэдий тэр дулаан галын дэргэд сууж байсан ч хамаг биений нь цус царцах шиг болов. Харанхуй хонгилд дуугарах хамгийн гэмгүй чимээ ч түүнийг анхаарлыг гойд ихээр татаж байлаа.
'Ийм л зүйл болсон юмдаа. Эцэстээ тэдгээр туршуулууд зүгээр л өртөөг хаяж явахаар шийдсэн байна гэдэгт итгэж эхэлжээ. Тархи толгойд нь ямар чөтгөр шүглэхээрээ, тийм үйлдэл хийдэг байнаа. Хаа хүртэл явж, юу олж долооно гэж тэгж байгаа юм бол гэцгээж нэг хэсэгтээ л өртөөнийхний ярианы гол сэдэв болж гэнээ. Гэвч энэ бүхэн ингээд дууссангүй. Долоо хоногийн дараа бас нэгэн туршуулын баг алга болсон байна. Мэдээж хэрэг км-ээс цааш явах хориотой байлаа, тэгээд яахав түүх дахиад л давтагдлаа. Ямар ч дуу чимээгүй, мөн ямар ч ул мөр байхгүй. Яг л тэд агаарт уусаад алга болчихсон мэт. Нэг долоо хоногт хоёр ч багийг алдсан тэд хэрхэн зүгээр суух билээ. Хонгилын 300 метр хэсэгт хамгаалалт барьжээ. Элсээр дүүргэсэн шуудуунуудыг дээр дээрээс нь овоолж, хамгийн дээр нь пулемёт хатгаад, харанхуй хонгилруу хурц гэрэл тусгасан байна. Удалгүй энэ ноцтой мэдээг дуулгахаар Беговаяа өртөөрүү мөн тусламж дуудуулахаар элч явуулжээ. Элч хамгаалалтын бүсийг өнгөрөөд цааш явсан байна. Юмыг яаж мэдэхэв гээд хоёрдахь элчийг ч мөн илгээж гэнэ. Эхний элч альхэдийнээ Беговаяад очоод хачирхалтай мэдээг хүмүүст дуулгаж амжсан байлаа. Харин хоёрдахь элч удалгүй хар хөлсөө цувуулсаар гүйж ирээд хамгаалалтын бүсэд байсан бүх харуулууд хүйс тэмтрүүлсэн байсан тухай аймар мэдээг дуулгах нь тэр. Ямар ч буун дуун гараагүй атал хэн тэднийг хөнөөдөг билээ, гарцаа байхгүй дуг нойрондоо дугжирч байхад нь хоолойг нь хэрчээ биз. Гэвч ийм нөхцөл байдалд харуулын постон дээр нойрсох мулгуу хүн гэж байх уудаа. Беговаяад ч үймээн дэгдэж, хөгшин залуу бүгдээр өвч зэвсэглэж, хашир туршлагатай хал цэргүүд цөмөөр бүрэн автомат буунууд, гранат шидэгчдийн хамтаар авжээ. Ингээд дайчдын бүлэг Полезявскаяд хүрч очоод тэндээс амьд хүний бараа нэгийг ч олж харсангүй. Харин хаа саагүй цус тунарч байсан гэсэн. Ийм ёрын зүйлийг хэн хийдэг билээ?, лав л хүн хийсэн гэдэгт би хувьдаа итгэхгүй байнадаг '
'Харин Беговаяад юу тохиолдсон бэ?' ингэж асуухдаа Артёмын хоолой чичирхийлж байлаа.
'Тэд зүгээрдээ. Харин Полезявская хүрдэг хонгилыг 40 метр урт газраар тэсэлж нураасан гэсэн. Ийм байхад тусгай машин байсан ч нүхэлж чадахгүй.'
'Ингэхэд тиймэрхүү төрлийн машиныг хаанаас олдог юм бэ?'
Петр Андреевич юу ч дуугарсангүй, чимээгүй гэгч нь улалзан асах галыг ширтэн сууж байлаа. Буруу зүйл асууснаа мэдсэн Артём худлаагаасаа ханиалгаад :
'Уучлаарай, шал хэрэггүй юм асуучихлаа ...' гээд дэмий л толгойгоо маажиж суув.
Гэнэт өртөөний зүгээс, харанхуй хонгилоос 'Хөөе, 400 метр дээр хүн байна уу, та нар зүгээр үү?' гэх дуу гарлаа. Петр Андреевич босч зогсоод, хоёр гараа агаар дээр зөрүүлэнгээ 'Бид зүгээрээ, нааш хүрээд ир, хэлэх зүйл байна' гэж хариуллаа.
Удалгүй гурван бараан дүрс өртөөрүү хүрдэг хонгилын зүгээс тодрон гарч ирэв.


үргэлжлэл бий ...


Last edited by Khuslen_SG on Mar.19.13 2:13 pm, edited 7 times in total.

Top
   
 
PostPosted: Mar.19.13 3:33 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Сонирхолтой болгох үүднээс орчуулгуудын хооронд нэг ширхэг 'hint' мэдээллийг оруулж байнаа. Гэхдээ энэ нь ямар нэгэн Spoiler болохгүйэ.

Радио идэвхит бодисын хорт нөлөөгөөр маш олон амьтад мутацид орсон байдаг. Хулгана гэхэд л муурны хэмжээтэй том болсон байдаг бөгөөд хамгийн аймшигтай нь гэвэл зөвхөн хар дарсан зүүдний ертөнцөд л үзэгдмээр аймшигтай амьтад шинээр гарч ирсэн явдал юм.

Image


Top
   
 
PostPosted: Mar.19.13 11:11 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Хонгилын гүнээс гар чийдэнгийн гэрэлнүүд гялалзаж гурван хүн гарч ирлээ. Тэд бол 300 метр дээрээс ирсэн харуулууд байлаа. Удалгүй ил галын дэргэд хүрч ирсэн тэд гар чийдэнгүүдээ унтраагаад дор бүрнээ сууцгаав.
'Сайн уу, Петр. Тэгэхээр чи энд байсан байхнээ. Өнөөдөр хэнийг хонгилын төгсгөлрүү явуулсан болоо гээд гайхаж байлаа' ингэж хэлээд харуулын ахмад инээмсэглэв. Тэгээд тамхиа гаргаж ирэхээр халаасаа уудалж байх зуур Петр Андреевич :
'Андрюх! Манай залуусын нэг нь тэнд ямар нэгэн зүйл байхыг харсан байна. Гэхдээ хүн биш гэнэлээ.'
'Хүн биш гэнээ, тэгээд юу байсан хэрэг вэ' гэж хэлээд Андрэй Артёмруу харлаа.
'Би харж чадаагүйэ ... би түүнээс нууц үгээ хэлэхийг шаардтал тэр гүйгээд явчихсан, хойд зүгрүү. Хөлийн чимээ нь хурдан бас хөнгөн байсныг бодоход хүн биш л байсандаа. Яг л нэг дөрвөн хөлтэй амьтан шиг ...'
'Эсвэл гурав!' гээд Андрэй нүүрээ үрчийлгэн хэргээр муухай царайлав.
Артём гэнэт давхийн цочлоо, учир нь газрын дээд давхаргатай шууд холбогддог Филевскаяа хязгаарын өртөөнүүд дээр үзэгддэг гэх гурван хөлтэй хүмүүсийн талаарх цуу яриаг санах нь тэр. Тэндхийн өртөөнүүд газартай маш ойрхон бөгөөд цацраг идэвхит бодисны эсрэг ямар ч хамгаалалтгүй ажээ. Хоёр толгойтой, гурван хөлтэй гээд л үзлийн муухай амьтад тэрүүгээр доншуучилж байх нь хэвийн үзэгдэл гэлтэй.
Андрей тамхиа гаргаж ирээд 'За тэгэхээр залуусаа, нэгэнт бид энд ирснийх хэсэг байвал ямар вэ? Хэрэв гурав, дөрвөн хөлтэй өнөөх золигнууд үүгээр үзэгдвэл та нарт дэмжлэг үзүүлж болох юм. Хөөе, Артём! Данх байна уу?'
Петр Андреевич босч ирээд канистертэй уснаас зэвэрсэн, төмөр данхруу хийгээд гал дээр тавьлаа. Хэсэг минутын дараа данх шүгэлдэж, ус буцалж эхэллээ. Яагаад ч юм усны буцлах чимээ Артёмыг бага ч атугай тайтгаруулж орхив. Галыг тойрон суусан хүмүүсийг тэр ажиглалаа. Бүгдээрээ л хал үзэж, халуун чулуу долоосон, эцсийн мөчид ч найдаж болох найдвартай хүмүүс сууж байлаа. Нэг ёсондоо өртөөний хамгийн сайн дайчид гэж хэлж болох бөгөөд бүгдээрээ бие биетэйгээ маш ойр дотно, бараг л төрсөн ах дүүс шиг болсон тийм л хүмүүс байлаа.
Артёмын хувьд тэр энэ жил хорин настай бөгөөд газар дээр амьдрал хараахан сөнөөгүй байхад энд ирсэн юм. Цацраг идэвхит тунадас болоод нарны гэрлээс зугтаж метронд амьдардаг тэдгээр цонхигор цагаан мөн туранхай хүмүүсийг бодвол бие бялдар сайтай нэгэн байлаа. Нарны гэрэл гэснээс Артём тэр дээр, газрын гадаргуу дээр нэг л удаа байж үзсэн байна. Ердөө хэсэгхэн хугацаанд. Мэдээж хэрэг маш жаахан байсан учраас тэр энэ тухайгаа хэрхэн санах билээ. Тэр үед цацраг идэвхийн хэмжээ маш их байлаа, сониуч нэгэнд нь хандаж хэлэхэд хүмүүс хэдхэн цагийн дотор л цацраг туяанд хордож, олон давхар хувцас давхарлаад ч нэмэр бололгүй амьдаараа шаруулж, арьс үс нь зулмаран унаж байжээ.
Тэр эцгийгээ санадаггүй бөгөөд эх нь түүнтэй хамт 5 нас хүртэл нь хамт амьдаржээ. Тэд хамтдаа Тимирязевская өртөөнд суудаг байлаа. Өртөө нь хулгана хархнуудын үүр уурхай болох хүртэл тэндхийн амьдрал хангалуун сайхан байсан байна.
Нэг өдөр, том, саарал, нойтон хархнууд өртөөний харанхуй хонгилуудын нэгнээс урсан орж ирсэн юм. Энэ бол хойд зүгээс ирсэн хонгил бөгөөд энэхүү хонгил цааш газрын гүнрүү үргэлжилсээр бусад хэдэн зуун харанхуй хонгилууд бүхий метроны сүлжээнд нийлдэг байлаа - энэ бүхэн яг л айдсын төөрдөг байшин шиг. Гэхдээ өмхий үнэртэй, харанхуй мөн хүйтэн. Хархнуудын хаант улс хүрээгээ тэлсээр, тэдний тоо толгой нэмэгдэхийн хэрээр харанхуй хонгилуудыг нэг нэгээр нь эзлэн авч байлаа. Хамгийн зориг зүрхтэй аянчин ч хүртэл тэдэнрүү ойртохоос жийрхдэг байжээ. Хамгийн туршлагагүй нэг нь ч аль эсвэл гэнэ алдаж төөрсөн хэнбугай нь ч байсан тэдний нутаг дэвсгэрийн хил хязгаар дээр ирээд зогсдог байж. Учир нь харанхуй хонгилын гүнд ямар нэгэн муу ёрын зүйл хуралдаж байгааг тэд зөнгөөрөө мэдэрдэг байв, тэгээд тэрхүү тахалд нэрвэгдсэн газар доорх хотын үүднээс эргээд хар хурдаараа зугтдаг байлаа.
Хэн ч хархнуудыг оролддоггүй байв. Мөн тэдний газар нутагт хөл тавих нь байтугай хил хязгаарыг давж зүрхэлдэггүй байлаа.

Харин тэд өөрсдөө хүмүүс дээр ирсэн юм.
Тэр өдөр маш олон хүн үхсэн байна - урьд өмнө үзэгдэж хараагүй цэлцгэр том хархнуудын гол туннелээр урсан орж ирсэн бөгөөд хамгаалалтын постыг ядах ямгүй нэвтэрч, өртөөрүү цутгасан юм. Замдаа таарсан бүхнийг залгиж, золгүй хамгаалагчид эхний хохирогчид нь болж хархан далайд живсэн байна. Өөрсдийн төрлийг ч өөр нэгнийг нь ч, үхсэн, амьд ялгалгүй хэмлэн мэрж хүмүүсийн хөл доогуур галзуурсан мэт давхилдаж байлаа.
Ердөө хэдхэн хүн амьд үлджээ. Ямар ч эмэгтэйчүүд, ямар ч хөгшчүүл мөн хүүхдүүд амьд гарсангүй, харин хамгийн түрүүнд аврагдах ёстой байсан тэдний оронд эрүүл чийрэг таван залуу мэнд үлдсэн байна. Шалтгаан нь гэвэл ердөө тэд өмнөд зүгийн хонгилыг манаж байсан цэргүүд байлаа, мэдээж хэрэг тэдэнд төмөр замаар явдаг тэргэнцэр байсан юм. Өртөөний зүгээс орилоон хашгираан цуурайтахыг сонсоод тэдний нэг нь очиж шалгахаар хар хурдаараа гүйжээ. Өртөөний хаалгаар явж ороход Тимиризявская тэр чигтээ хархнуудаар дүүрсэн байлаа, хойд зүгээс ирсэн хонгилоор хархнууд улам бүр нэмж орж ирж байгааг үзээд, мөн тэдгээр олон хүмүүсийн хэнийг нь ч аварч чадахгүйгээ мэдсэн цэрэг эр эргээд гүйх гэтэл түүний гараас хэн нэг нь атгалаа. Тэр эргэж хартал хүүгээ тэвэрсэн нэгэн эмэгтэй 'Цэрэг минь, хүүг минь авраач дээ, гуйж байна' хэмээн орилж байхыг үзжээ. Түүний цангинасан хоолой өртөөгөөр дүүрэн бархиран хашгирч буй хүмүүсийн нүргээнээс ч тод сонсогдсон байна.
Хүний амь аварч байна гэж бодох сөхөөгүй тэр цэрэг хүүгийн гараас шүүрч аваад хар хурдаараа харанхуй хонгилын зүг гүйлээ. Хонгилоор хархнууд орж ирж, цэрэг эр хүүг тэврээд үхэл дагуулсан хархнуудтай уралдан нөхөд нь хүлээж буй тэргэнцэррүү хурдаллаа. Ойролцоох 10 өртөөнд ердөө нэг л байдаг тэрхүү тэргийг асаахыг 50 метрийн зайнаас нөхөддөө хашгиран хэллээ, мотор ч асч явахад бэлэн болжээ. Хүүг тэвэрсээр цэрэг тэргэнд сууж амжлаа, хонгилоор орж ирэх хархнууд тэргэнд хүрэхээс өмнө тэд хөдөлж, байдаг хурдаараа эзэнгүй Дмитровская өртөөрүү чиглэн хурдалжээ. Алсад хүмүүсийн орилоон хонгилоор нэг цуурайтаж, тэргэнд ойртсон хархнуудыг автоматаар шүрших мөчид сумны анивчсан гэрэлд харханд бариулж буй мөргөлчид үзэгдээд өнгөрч байв. Хэдий тэдгээр мөргөлчдийг аюулаас зугтаж чадахгүйг мэдсэн ч 'Зугтаарай, хархнууд' хэмээн залуус орилолдож байлаа.


Last edited by Khuslen_SG on Mar.19.13 2:13 pm, edited 4 times in total.

Top
   
 
PostPosted: Mar.19.13 2:22 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Арагш галлахаа зогсоож, хурдаа тэд сааруулжээ. Тэд явсаар Савёловская өртөөний хамгаалалтын бүсийн өмнө тулж ирсэн нь энэ байлаа. Тэгээд алсаас уушигныхаа хэмжээгээр, байдаг чадлаараа 'Хархнууд! хархнууд ирж байна!' гэж хашгиралдсаар өртөөний харуулууд дээр хүрч очжээ. Аз болоход олон таван зүйлийг асуулгүй харуулууд тэдний тэргийг нэвтрүүлсэн байна. Тэднийг хөлсөө дуслуулан, хэрхэн Тимирязевскаяаас зугтсанаа тайлбарлах гэж ээрч муурч байх хооронд өртөөний цэргүүд хачирхалтай нэгэн зэвсгийг гаргаж иржээ.
Энэ бол галаар шүршигч байлаа. Хэдийгээр гар аргаар хийгдсэн бүдүүн болхи хийцтэй ч гэлээ түүний үзүүлэх хор хөнөөл нь үнэхээр ер бусын байсан юм. Хэдэн мянган хулгануудын исгэрэлдэх дуу тодорсоор, харанхуй хонгилоос эхний давалгаа гарч ирмэгц тэд галлаж эхэллээ. Шатахуунаа дуусан дуусах хүртэл тэд галласаар байлаа. Арван минут өнгөрч, удалгүй дахин нэг арван минут өнгөрлөө, хүчирхэг гал арван метр зайнд тусаж, хархнуудыг, тэднийг бүгдийг нь устгаж дуусах хүртлээ тэд галласаар байлаа. Хархнуудын шатаж, хуйхлагдсан өмхий үнэр хонгилоор нэг хан хийж, замхраагүй утааны цаана шатаж буй үй олон хархнууд исгэрэн гүйлдэх нь яг л манан дунд эргэлдэх гэрэлт цохыг санагдуулж байв. Энэ явдлын дараа Савёловская өртөөний харуулууд метроны ард иргэдийн дунд баатрын ёсоор хүндлэгдэх болж, нааш цааш явах метроны тэрэгнүүд аюулгүй байдлаа бодсон ч тэр заавал үүгээр дайрч өнгөрдөг бичигдээгүй хууль тогтож гэнээ. Энэ өдөр Тимирязевская өртөөнөөс таван хүн л амьд гарч чадсан юм, өө бас тэнд өөр нэг хүн байсныг мартаж болохгүй. Энэ бол бяцхан хүү, Артём байлаа.
Хархнууд ялагдлаа. Хүмүүсийн зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн хүчирхэг зэвсгийн хүчинд тэд хиар цохиуллаа. Тэгээд ч хөнөөх, устгах тал дээр бусад бодьгалиудаас хүмүүсийн дээр гарах амьтад бий гэж үү [гэвч одоохондоо ...]
Хархнууд эргээд өөрсдийн үүррүү явцгаасан байна, гэвч тэдний жинхэнэ эх үүсвэр чухам хаана байдгийг хэн ч үл мэднэ. Төөрдөг байшин шиг энэ ер бусын хонгилуудад, газрын гүний харанхуй тэр хэсэгт өөр ямар ч нууц хадгалагдаж байгаа юм билээ, бүү мэд. Ямартай ч энэ метрог хүмүүс барьсан гэдэг нь үнэн билээ, гэхдээ л итгэмээргүй ...
Хуучин цагт, дайн болоогүй энх тунх байсан тэдгээр өдрүүдэд галт тэрэгний цахилгаанчин, холбогч инженерүүдийг ойшоож үздэг хүн ховор байлаа. Харин одоо бол тэд олны дунд маш өндрөөр үнэлэгддэг бөгөөд тэднээс амьд үлдсэн нь бүр ч ховор тул арга ч үгүй бизээ. Метроны амьдралын эхний он жилүүдэд харанхуй хонгилыг тэднээс сайн мэддэг хүн байсангүй. Москвагийн метронд, газар доорх нүсэр энэ вант улсад галт тэрэгнээс өөр айх аюулгүй зорчих, найдвартай унаа ч байсангүй. Өртөөний бараг хүн бүхэн холбоочны туслахад асар их хүндэтгэлтэй ханддаг бөгөөд хүүхдүүдээ тийм болгохыг хичээж, бүр багаас нь бэлтгэдэг байлаа. Элэгдэж муудсан эрин галвын үеийн хувцастай, нүүр царайнд нь олон жилийн асар их туршлагын илрэл үрчлээс тогтсон, туранхай тэдгээр цахилгаанчдын гэгээн төрхийг Артём жаахан байхаасаа л олж үзсэн бөгөөд үхэн үхэх хүртлээ тэднийг мартахгүй биз. Бяцхан хүүгийн нүдэнд тэдгээр хуучны ертөнцөөс мэнд үлдсэн холбоочид яг л ширэнгэн ойд шинжлэх ухааны экспедицийг удирдан яваа шинжээч эрдэмтэд шиг харагддаг байжээ. Харин тэдний өмсгөл, хэдий гандаж муудсан ч гэлээ армиас халагдсан адмирал эргээд нэг удаа ёслолын хувцсаа өмсөөд олны өмнө гараад ирсэн юм шиг санагддаг байж.
Нэгдсэн системийн засгийн газар задрах үед тэдний ихэнх нь өртөөнүүдийн удирдах албаны хүмүүс болсон байдаг бөгөөд удсан ч үгүй, өртөөнүүд бие биенээсээ тусгаарлагдан хуваагдаж, хамгаалалт хоргодох байрнуудыг олноор байгуулж, нэг ёсондоо л иргэний дайны байдалд дөхөж очоод байлаа. Нэг хүчний дор нэгдэж чадаагүй тэдгээр өртөөнүүдийн хооронд эмх замбараагүй байдал бий болж, өртөөнүүд өөр өөрсдийн гэсэн засаг захиргааг тогтоож, цэрэгжсэн армийг гаргаж гадны аюулаас өөрсдийгөө хамгаалах болжээ. Тэд өөрсдийн гэсэн хуультай, өөрсдийн гэсэн удирдагчидтай болов. Зарим нэг нь хоорондоо найрамдлын гэрээ байгуулж байхад нөгөө нэг нь бие биетэйгээ дайсагналцсан хэвээр. Зэргэлдээх өртөөг эзлэн авч, оршин суугчдыг нь боолчлох зэргээр санаанд оромгүй зэрлэг балмад колончлолын үеийг санагдуулам уур амьсгал бий боллоо.


Top
   
 
PostPosted: Mar.22.13 12:26 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Олон нийтийн дайсны эсрэг заримдаа тэд хамтран тэмцдэг ч, аюул занал өнгөрсний дараагаар эргээд л нэг нэгнийхээ хоолойд хутга тулгадаг байлаа. Амьдрах орон байр, хоол унднаас эхлээд олон зүйл тэдний хоорондоо дайтах шалтгаан болно. Үржил шимт ургамлын суулгацууд, наргүй орчинд ургадаг мөөгний ургацууд, илчлэг муутай өндгөн мөөгөөр бордуулдаг тахиа, гахайнууд хүртэл тэдний эзлэн түрэмгийлэх шалтгаан болдог байлаа. Мэдээж хэрэг тэд цэвэр усны төлөө хамгийн ихээр тэмцэлддэг байсан юм. Балмад зэрлэгүүдийн хувьд тэд шүүлтүүрийн усны системийг хэрхэн ашиглахыг мэддэггүйгээс болж цацраг идэвхи ихтэй усанд хордож үхэх тохиолдол элбэг байсан агаад хий дэмий л генераторын эх үүсгүүртэй, гар аргаар хийгдсэн усан цахилгаан станц бүхий соёл иргэншилт суурингуудын бат бөх харуул, хамгаалалтыг хараан зүхэж суудаг байлаа. Харин тэдгээр соёлжсон газруудад усны шүүлтүүр нь байнга шинэчилэн солигддог бөгөөд эмэгтэйчүүдийн гараар боловсруулагдсан хөрснөө өндгөн цагаан мөөгнүүд ургаж, гахайнууд нь хүртэл хангалттай сайн тэжээл авдаг байна.

Тэдний хэзээ ч үл барагдах мөнхийн хүсэл хэрэгцээ болоод байнгын айдас түгшүүр нь эцэстээ эзлэн түрэмгийлэх эсвэл хамгаалан тэмцэх гэсэн далд ухагдахууныг тэдний ой тойнд нь гүн гэгч нь суулгаж өгжээ. Амжилттай сайн хамгаалалт гэдэг өртөөний амьдралын амар амгалан байдлын эх үндэс болдог байлаа. Сайн гэгч нь бэлтгэгдсэн, мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн, зохион байгуулалттай байнгын бэлэн дивизүүд нь зэрлэгүүд, садистуудаас эхлээд гадны элдэв түрэмгийллийн эсрэг бат бөх хэрэм цайз л гэсэн үг. Өртөөний хүн ам нэмэгдэж, орон зай хэрэг болсон үед тэд хүрээгээ тэлэх хэрэг гарна. Харин хүн ам шигүү суурьшсан газруудад метр квадрат бүрийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөдөг байв. Түүнээс гадна хонгилын зай завсар, нүх сүв бүрийг нэгжин шалгаж, шаардлагатай хэсгүүдэд өдөр шөнийн 24 цагаар харуул манаа гаргадаг нь араатан амьтдаас болсон хэрэг. Эволюцийн хуулийг зөрчин, ёрын муухайгаар хувилж буй тэдгээр амьтдын хөгжлийг хараад Дарвин хүртэл цочирдох байсан бизээ. Эрт цагт хүн төрөлхтний мэддэг байсан тэдгээр амьтад одоо танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байна. Нарны гэрлээс ангид газарт, мөнхийн харанхуй хонгил туннелд дахин төрж буй тэд, өөр ямар аймшигтай эсвэл гайхамшигтай чадваруудыг эзэмшиж байгаа нь тодорхойгүй юм. Одоохондоо тэд хүнээс үргэсэн хэвээр байгаа ч цаана нь илүү аюултай өөр ямар зүйл нуугдаж байгаа бол? Тэд хэзээ хүмүүс дээр айлчлан ирэх бол? Дотоодын тэмцлээс гадна эдгээр асуудлууд нь хүмүүсийг үргэлж зовоодог байлаа.
Амьд гарах. Ямар ч хамаагүй аргаар амьд гарах. Энэ бол метроны ертөнцийн цорын ганц дүрэм нь болжээ.

Image

Артём цагаан паалантай аягаа гаргаж ирээд, ил гал дээр буцалсан аагтай халуун цайг аялгалахад бэлдэв. Хэрэг дээрээ энэ бол хатаасан мөөг болоод бусад жижиг амтлагчууд орц найрлаганд нь орсон мөөгний ханд байлаа. Жинхэнэ цайны хувьд маш ховор тул зөвхөн онцгой баяр наадмын үеэр хэрэглэдэг бөгөөд үнийн хувьд ч жирийн мөөгний хандаас хэд дахин илүү үнэтэй байв. Хэдий тийм ч тэд өөрсдийн өртөөний бүтээгдэхүүнд дуртай байх бөгөөд мөөгний хандыг 'цай' гэж нэрлээд сурчихжээ. Амтанд нь дасаагүй болохоор анх амссан зочид гийчид мөөгний хандыг нулимж гаргадаг байв, гэхдээ амтанд нь дасаад ирэхээр уухгүй байхын аргагүй болдог нь сонирхолтой. Бүр сүүлдээ аюул ослыг үл ажран, өртөөнүүдийн хооронд цай наймаалцдаг дамын худаалчид бий болжээ. Удалгүй тэдний энэ "шидэт" мөөгний ханд маш алдартай болсон бөгөөд ВДНХ даяар зарагддаг болов. Бүр Ханса Отрядынхан хүртэл тэдний цайг сонирхох болжээ. Орлого мөнгө ч дагаад нэмэгдэх болов. Харин мөнгө байсан цагт буу зэвсэг, түлээ мод болон чухал хэрэгцээтэй витамин, амин дэмүүдийг худалдан авч болно. Энэ бүхэн байсан цагт амьдрал байдаг байлаа. Хэдийгээр ВДНХ-д адил төрлийн цайг хийж зардаг болсон ч, өртөөнөөс ирж цай худалдан авагсдын тоо буурсангүй. Мөн тэд ВДНХ-д гахайнуудаараа алдартай байлаа. Яаж яваад хаанаасаа ч олсон юм бүү мэд, гэвч адтай чөтгөрүүд гахай үржүүлгийн павильоныг хүртэл нээгдээд амжсан байна.

'Аан гээч, Артём - ингэхэд Сухой маань юу болж байнадаа?' гээд Андрей жижиг аягатай халуун цайгаа үлээгээд оочих зуураа асуулаа.
'Саша ахыг хэлж байна уу? Зүгээрдээ, бүх юм сайн. Нээрэн, тэр манайхны хэсэг хайгуулчидтай хамт доод зурвасруу явчихаад буцаад ирсэн. Та мэднэдээ, яагаав, нөгөө экспедиц.'

Андрей, Артёмоос арван таван насаар ах байлаа. Зарим нэг нь түүнийг скаут байсан ч гэдэг юм билээ. Гэхдээ тэр хамгаалалтын постын ахлагчийн хувьд 400 болоод 500 метрээр хааяахан үзэгддэг бөгөөд ихэвчлэн 300 метр-д байрладаг байна. Хэдий тийм ч тэр сониуч зандаа хөтлөгдөж үе үе худал анхааруулга, түгшүүрээр түрий барин харанхуй хонгилоор явах аж. Товчхондоо тэр харанхуй хонгилын цаадах амьдралыг мэдэхийг маш их хүсдэг байж л дээ. Тэр туннелд байх дуртай бөгөөд хонгилын талаар ч сайн мэддэг байлаа. Харин өртөөнд бол огт өөр, фермерүүд, ажилчид болон худалдаачдын дэргэд тэр туйлын тав тухгүй байгаагаа мэдэрдэг байв. Учир нь өөрийгөө хэзээ ч тиймэрхүү зүйлд зориулагдсан хүн биш гэж боддог бөгөөд үнэхээр ч хөрсөнд мөөг суулгаж, эсвэл саравчны гахайнд тэжээл өгөөд зогсч байх хүн биш байлаа. Тэр үргэлж л цэрэг байсан, цаашид ч тийм байх болно. Үүнийгээ тэр бүхий л зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байж. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг, хахуульд автсан эрх мэдэлтнүүд, ааш муутай худалдаачид, өмхий үнэртэй фермерүүдийг хамгаалахаас өөрийг хийж байгаагүй ч энэ ажил үүргээрээ бахархах ажээ. Түүний өөртөө итгэлтэй, бардам ихэрхүү занд хүүхнүүд татагддаг байлаа. Түүнийг халамжлан, сайхан байлгаж чадна гэж тэд амладаг ч мань эрийн жинхэнэ аз жаргал нь хонгилын 500 дахь метрээс цаана байдаг байв. Алсад харагдаж байгаа тэр хэсгээс цааш, түүний цаана нуугдаж буй ямар нэгэн нууцлаг зүйлд тэр дурладаг байлаа.

Одоо бол тэр ил галын дэргэд дулаацаж, халуун цайны ууранд норсон сахлаа ханцуйгаараа арчсан шигээ сууж байна. Элэгдэж хуучирсан ногоон берет малгайгаа дэргэдээ авч тавьжээ. Тэгээд тэр Артёмын хойт эцгийн өмнө зүгрүү хийсэн аяллын талаар нь мэдэхийн бөөн хүслэн болж, элдвийн асуулт асуухаар зэхэж сууна. Артёмын хойт эцэг нь түүнийг 19 жилийн өмнө Тимирязевская
өртөөнөөс авч гарсан өнөөх цэрэг эр байлаа. Бяцхан хүүг тэр өөр дээрээ авч, өсгөж хүн болгосон байна.

'За дүү минь, чи надад эхнээс нь эхлээд сайн гэгч нь дэлгэрэнгүй яриад өгөхгүйэ. Би сайн сонсч авмаар байна' гэж Андрэй шалгаав.
Артём өөрийн хойт эцгийн талаарх элдэв хууч түүхийг ярих тун дуртай бөгөөд түүнийг сонссон хүмүүсийн ам нь ангайж ирээд сонсдогт туйлын сэтгэл ханамжтай байдаг байв.
'За, тэгэхээр та тэднийг хаашаа явсныг нь мэднэ дээ ...' гэж Артём яриагаа эхлүүлэв.
'Би мэднээ, тэд өмнөд зүгрүү явсан. Бас тэдний явсан хэрэг нь маш нууц. Мөн чи тэднийг "аялагчид" гэсэн байхаа' гээд Андрэй инээлээ. Тэгээд 'Тэд өртөөний захирагчийн тушаалаар тусгай даалгаварт явсан гэнэ. Дуулсан биз' гэж хэлээд өөрийн хүмүүсийн нэгэнрүү нүдээ ирмэв.
'За больдоо, ямар юмных нь нууц байх билээ. Аялагчид гэнэ шүү.' гээд Артём дургүйлхсэн байдалтайгаар гараа зангав.'Тэд ердөө л үнэн зөв мэдээлэл цуглуулах гэж л явсан хэрэг шүүдээ. Гадны хүмүүст, дамын худалдаачдад итгэхэд үнэхээр бэрх болсон цаг байна шүү, заримдаа тэднийг санаатайгаар буруу ташаа мэдээлэл тарааж явдаг байх ч гэж бодох юм'
'Дамын худалдаачдад бол итгэж яасан ч болохгүй. Тэд чинь наймаагаа хийхийн тулд элдэв янзын зүйлс бурж явдаг улс. Нэг өдөр тэд чиний цайг Ханса-д зарсан бол, дараагийн өдөр нь чамайг өөрийг чинь ч худалдаалж мэдэх улс. Ер нь тэгээд би өөрсдийнхөндөө ч бас итгэддэггүй юмдаа.'
'Та ч их буруу бодолтой хүн байна шүү, Андрей Аркадич. Манайхан бол сайн залуус шүүдээ. Мэдээж хэрэг тэд мөнгөнд дуртай, бусдаас илүү амьдрахыг хүсч байгаа л даа. Гэхдээ тэдний ихэнхийг нь сайн танихын хувьд тэд огтхон ч матаач хийх хэмжээний улс биш' гээд өртөөнийхөө худалдаачдыг өмөөрөв.
'Наадахыг чинь л хэлээд байна шүүдээ. Тэд мөнгөнд дуртай. Бусдаас илүү гарахыг хүсдэг. Тэднийг туннелиэс гараад явсныхаа дараагаар юу хийдгийг нь мэдэхгүй шүүдээ. Өртөөнөөс гараад л дараагийн өртөөн дээр хэн нэгний гар хөл болоод мэдээлэл гадагшлуулж байхыг хэн байг гэхэв. Чи үүнийг мэдэхгүй биздээ.'
'Хэний гар хөл болно гэж?'
'Чи залуу байна Артём. Чиний мэдэхгүй зүйлс ч олон бий. Тиймээс ахмадын үгийг сонсч, анхаарлаа хандуулж бай.'
'Худалдаачид мөн ч бай, биш ч бай хэн нэгэн тэдний ажлыг хийх хэрэгтэй биздээ? Эсвэл тэгээд давсан сумаар бууддаг, Бердан буунаас өөр зэр зэвсэггүй хоосон сууж байх болж байна уу. Өө бас харанхуйд нойрсогчдыг ирэхээр нь ингээд л цайгаа уугаад сууж байя' гээд Артём мөчөөгөө өгсөнгүй.
'За за эдийн засагч минь, тайвширч үз. Харин чи Сухойн тэнд юу харсныг л хэлээд аль. Манай хөршүүдэд байдал ямар байна? Алексеевад юу болж байна? Бас Ришкаяад?'
'Алексеевад уу? Онцын зүйлгүйэ. Алексеева л болсон хойно, өөр юу байхав. Тариалан, тариан талбайнууд, тэгээд л боллоо ...'. Удалгүй Артём чухал мэдээ хэлэх гэж буй бололтой дууны өнгөө намсгалаа : 'Тэд бидэнтэй нэгдэхийг хүсч байгаа гэнэ. Ришкаяа-ын хувьд ч мөн эсэргүүцэхгүй байгаа бололтой. Хүн бүр л өмнөд зүгээс ирж буй ямар нэгэн заналхийллийн тухай ярих боллоо. Тэд бүгдээрээ ямар нэгэн зүйлсээс айцгааж байна, тэгсэн мөртлөө чухам юу гэдгийг нь мэдэх хүн алга гэнэ. Зарим нэгний нь ярьж буйгаар бол өмнөд зүгийн зурваст ямар нэгэн шинэ хүч гарч ирж буй бололтой, бүр Ханзагийн Отрядыг хүртэл тэднээс эмээж байна гэж сонслоо шүү. Ямартай ч Ришкаяа, Алексеева өртөөнийхөн бидэнтэй нэгдэхээсээ татгалзахгүй байгаа гэнэлээ.'
'Тийм байдаг байж, харин тэд хариуд нь юу санал болгож байх юм? Юун дээр тохиролцох юм болдоо?' гэж Андрэй асуулаа.
'Тэд бидэнтэй нэгдэж хамгаалалтын системийг сайжруулах талаараа ярьсан гэнэ. Туннелийн бүх хэсэгт, 200 метр тутамд давхар хамгаалалтын постууд байгуулж, өдөр шөнийн 24 цагаар харуул манаа хийж, алслагдсан хонгилуудыг хооронд нь телефон утасны шугамаар холбох юм гэсэн. Түүгээр ч зогсохгүй өртөөнд цагдаагийн алба байгуулж, орж гарах тэрэгнүүдийг шалгаж байх тухай ярьсан байна ... бас тэд эдийн засгийн хувьд хамтарч ажиллах сонирхолтой байгаа юм билээ.'
'Бидэнд тэдний туслалцаа хэрэгтэй байхад тэд хаана байсан болж таарч байна? Ботаникын Цэцэрлэг, Медведковоос хортон мэрэгчид өртөөрүү ирж байхад тэд хаана байсан юм? Харанхуйд нойрсогчид бидэнрүү халдах үед тэд хаана байсан хэрэг вэ?' гэж Андрэй уурлав.
'Битгий муу ёрло, Андрэй, үгээ бодоорой.' гэж Пётр Андреевич санууллаа. 'Харанхуйд нойрсогчид үүгээр үзэгдэлгүй нилээд хугацаа өнгөрлөө. Тэгээд ч бид тэднийг зогсоосон юм биш. Тэдний өөрсдийнх нь дунд, тэднийг номхруулсан ямар нэгэн зүйл байсан. Эсвэл тэд одоохондоо хүчээ нөөцөлж байж ч болох юм. Хөршүүдтэйгээ найрсаг байж, тэдэнд тусалж мөн тэдний тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй.'
'Тэгээд л бид юунд ч дийлдэшгүй хүчирхэг, ах дүүсийн нэгдэл болох болно!' гэж Андрей ёжилсон өнгөөр хариу барив.
'Цааш нь тэгээд сонсмоор байна уу, үгүй юу?' гэж Артём хэллээ.
'За алив, ярь ярь. Артём, үргэлжлүүл' гэж Андрэй хэлээд 'Хэрэв Пётр бид хоёр маргалдвал, энэ хэрүүл бараг хэзээ ч дуусахгүй байх.'
гэв.


Top
   
 
PostPosted: Mar.22.13 12:33 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221


Top
   
 
PostPosted: Mar.23.13 2:51 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
'За за. Ямартай ч тэдний удирдагдагчид уг саналыг их нааштайгаар хүлээн авч байгаа бололтой. Өөр нарийн ширийн зүйлсийг хэлж мэдэхгүй юм. Удахгүй гэхдээ хурал цуглаан болох л байлгүйдээ. Бас санал асуулга.'
'Санал асуулга гэдэг чинь юу юм? Хэрэв хүмүүс тийм гэж хэлбэл тийм, үгүй гэж хэлбэл за тэгээд бусад нь гомдох зүйлгүй гэсэн үгүү.' гэж Андрей цаашлуулав.
'Тийм байдаг байж, Артём. Харин Рижская өртөөнөөс цааш юу болж байнадаа?' гээд Пётр Андреевич Андрейн үгэнд төдий л анхаарлаа хандуулсан шинжгүй асуулаа.
'Тэрний цаана юу байдаг билээ? Проспект Мира өртөө байдаг шүүдээ. Ханзагийн Отрядтай холбогддог гол газар. Эцгийн маань хэлж буйгаар Ханза болон Улаантнуудын хооронд байдал бахь байрандаа байгаа гэнэлээ. Одоогоор тэдний хэн нь ч дайтахыг хүсэхгүй байгаа бололтой.' гэж Артём хариулав.

'Ханзагийн Отряд' (The Hanseatic League). Цагтаа тэднийг 'Өртөөнүүдийн тойрог, зурвасын Уулзвар газар' (Concord of Ring Line Stations) гэдэг байлаа. Учир нь тэдгээр өртөөнүүд нь олон газраас зам салаалан ирж нийлсэн хонгилуудын огтлолцол дээр байдаг байж л дээ. Тийм ч учраас гэрээ хэлэлцээр аль эсвэл худалдаа наймаа хийхэд туйлын тохиромжтой газар байлаа. Энд ирсэн зарим нэг бизнесменүүд гэрлийн хурдаар баяжих болж, тэдний хөрөнгө мөнгө, худалдаа наймаа нь бусдын анхаарлыг хэтэрхий их татах болсон тул хоорондоо эвсэн нэгдсэн байна. Анхны нэр болох Конкордыг 'Ханса' (Дундад Зууны үеийн Германд, худалдаа наймааны журмаар нэгдсэн хотуудыг ийнхүү нэрлэдэг байсан байна) болгож өөрчилсөн нь эхэндээ хүмүүсийн дунд тун ч хачирхалтай сонсогдож байж. Эхэндээ Ханзад цөөхөн өртөөнүүд харъяалагддаг байлаа. Удалгүй Умардын Арк гэж нэрлэгддэг Проспект Миртэй холбогдсон Киевский тойргоос Курская, Таганская болон Октябрская зэрэг өртөөнүүд нийллээ. Тэгээд дараагаар нь Зүүн Аркын Павелецкая болон Добрынская өртөөнүүд элсэн орлоо. Харин Өмнөд болон Баруун Аркуудыг нэгтгэхэд хамгийн том саад тотгор болж байсан газар нь Соколын Шугам билээ.

Артёмд хойд эцэг нь энэхүү Соколын Шугамны талаар олон ч удаа ярьдаг байж. Метроны газрын зурагруу зэрвэс харсан хэний ч харцыг энэхүү шугам өөрт татаж чадна. Нэгдүгээрт энэ нь шулуун шугаман зураасаар тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоёдугаарт улаан өнгөөр дүрслэгдсэн байна. Түүнийг дагаад Красноселская, Красне Ворота, Комсомолская, Библиотека имена Ленина болон Ленинские Горы (Лениний нэрэмжит номын сан) өртөөнүүд байрладаг байв. Тэдгээр газруудын нэрнээс болсон уу, эсвэл өөр шалтгаан байв уу гэхэд ямартай ч хуучны хуучны яруу алдарт Зөвлөлтийн нийгэмтэй холбоотой гэдэг нь маргаангүй.

Тэндхийн өртөөнүүдийн нэг нь хуучны нийгмийг санагалзсан бололтой коммунист үзэл суртлыг дэмжиж эхэлжээ. Удалгүй өртөөнүүд тэдний шугамд нэг нэгээрээ нэгдэж социалист дүрэм журмыг мөрдөж эхлэх нь тэр. Хуучны Комсомолчууд, улаан намын батлахтай байсан ахмадууд хамгийн түрүүнд эдгээр хувьсгалт өртөөнүүдэд элссэн байна. Тэд бараг л Лениний үеийг санагдуулам, шинэ хувьсгалыг олон нийтэд түгээхийн төлөө бүлэг байгуулж, коммунист үзэл суртлаар бамбай хийн 'Interstational' нэрийн дор нэгдэн нийлжээ. Мэргэжлийн болон сайн дурын хувьсгалчид, суртал ухуулга тараагчдыг зэргэлдээх өртөөнүүдрүү илгээх болж гэнэ. Чин үнэнийг хэлэхэд Соколын шугамын хувьсгалт өртөөнүүдэд цус урсч, халдлага хийх болоод бусад гэмт хэргийн гаралтууд үлэмж багасч тэд бүгдээр шударга ёс, эрх тэгш байдал буюу эгалитаризмыг баримталж эхэлсэн гэдэг. Өртөөний хонгилуудад ассан энэхүү улаан гал төд удалгүй дүрэлзэж хувьсгал болон дэгдсэн юм. Чистие Пруди эргээд Кировская болж, Любянка - Жерзинская, Охотный Ряд - Проспект Маркс болж солигдлоо. Энгийн нэртэй байсан өртөөнүүд өөрсдийн нэрсийг учир утгатай болгох зорилгоор өөрчилж эхэллээ. Спортивный - Коммунистическая болж, Соколники - Сталинская, Преобрашенская Плошад - Знамя Революция болж дахин нэрлэгдлээ. Соколын шугамыг хүмүүс "Улаан Шугам" гэцгээдэг байсан бол одоо харин албан ёсоор тийнхүү нэрлэгдэх болсон байна. Улаан Шугам. Тэдний тухай яриа метронд гэрлийн хурдаар тархжээ. Хуучны Зөвлөлтийн засгийг санагалзаж байсан хүмүүс хэтэрхий олон байлаа. Метрогоор дүүрэн явах тэдгээр хувьсгалчдыг нөгөө нэг хэсэг нь хүн төрөлхтний мөхлийн эхлэл, амьд организмыг амьдаар булшлагч, соёл иргэншлийн хавдар хаван гэцгээн туйлаас дургүй байлаа. Суртал ухуулагчид, хувьсгалчид өөрсдийн нь шинэ зөвлөлт засагтай нэгдсэн өртөөнүүдэд цахилгаан тог өгөхөө амлаж байсан юм. Уриа лоозон барьсан тэдгээр нөхдүүдийг үзэгдсэн газар нь хөөж туун, ирсэн газарруу нь буцаах тохиолдлууд ч олон байсан байна. Тэдэнтэй нэгдээгүй хөрш өртөөнүүд нь улам бүр нэмэгдэн асч буй улаан галаас, шинэ хувьсгалчдын энэхүү хүчирхэгжилтээс эмээж эхэллээ.

Удалгүй мөргөлдөөн болсон юм.

Хансагийн Отрядаар удирдуулсан өртөөний дайчид Улаан Шугамруу нэвтэржээ. Зохион байгуулалтай эсэргүүцэлтэй тулна гэдгээ тааварлаагүй Улаантнууд өөрсдийн гэсэн эсэргүүцэх хүчнийг байгуулах ёстойгоо тэгэхэд ухаарсан байна. Амархан байгуулсан ялалтандаа сэтгэл амарсан Хансагийнхан улаан галыг улам бүр өрдөж орхисноо мэдсэнгүй. Удалгүй цус асгарч ...
тулалдаан бараг нэг жил, мөн дахиад хагас жил үргэлжилж метроны туннелээс олон ч урвагчид, олон ч баатрууд, манлайлагчид төрөн гарч, түүнээс гадна олон арван хүн үрэгдсэн билээ. Цэргийн ажиллагааг амжилттай явуулж, арми дивизүүд туршлага сууна. Эргээд стратегийн байршлууд, эзэлсэн газруудаа дайснуудад алдана. Ялагдал нь тэднийг хурцалж байлаа. Олзны хүмүүсийг хороож эхэлсэн мөчөөс тэд дайснуудруугаа нүд цавчилгүй буудаж чаддаг болсон байна. Тэд хүн хөнөөж сурч байлаа ... энэ бүхэн нь эцэстээ Ханса болон Улаантнуудыг хооронд нь фронтын шугамаар зааглаж орхисон билээ.

Удалгүй тэд дайн тулалдаанаас 'уйдаж' эхэлжээ. Хувьсгалчдын хувьд тэдний нөөц нь ч барагдаж эхлээд байлаа. Тэд Хувьсгалын Өртөөг чөлөөлж авахыг юу юунаас ч илүүтэй хүсч байсан юм. Мэдээж хэрэг дан ганц нэрнээс нь болоод тэр бишээ. Уг өртөө Кремлин болоод улаан талбайтай хамгийн ойр дөт газар байв. Зөвхөн Кремлийн орой дээрх шүрэн улаан таван хошууг харахын тулд тэд дэлхийн гадаргуу дээр гарахаас ч сийхгүй байлаа. Мэдээж хэрэг Кремлийн дэргэд Бунхан байдаг байв. Тэнд Лениний бие байгаа үгүйг хэн ч мэдэхгүй, гэвч түүнээс илүүтэй битүүмжлэгдсэн уг бунхан нь тэдний хувьд тасралтгүй асах гал, зогсолтгүй үргэлжлэх хүчний билэгдэл болж байлаа.
Эрт үед агуу удирдагчид энд ёслол парад хийдэг байсан юм. Тэд мөн үүнийг хүсдэг байв. Мөн Хувьсгалын Талбайн өртөөнд, бунхан доторх лабораториуд руу орох нууц гарц, түүний авсруу хүргэж өгөх далд хаалга бий гэдэгт тэд итгэдэг байлаа.
Улаантнуудын гарт Проспект Маркс буюу хуучнаар бол Охотный Ряд өртөө байсан бөгөөд Хувьсгалын Талбайг чөлөөлөх довтолгоог хийхэд хамгийн тохиромжтой газар байв. Хансагийнхан энэ газрыг тэдний хувьд ямар чухал болохыг олж мэджээ. Тэгээд ямар ч үнээр хамаагүй хамгаалахаар шийдсэн байна. Зөвхөн хамгийн их цус асгаруулсан, хамгийн ширүүн
тулалдаанаар л эзлэж авахаар тийм хүчтэй хамгаалалтыг Хансагийнхан барьж босгосон байна. Хувьсгалын галыг зүрхэндээ тээсэн зарим нэг нь гартаа гранат атгаад хүнд бэхлэлтийн өөдөөс гүйсэн тохиолдлууд ч мэр сэр гардаг байлаа. Цус их асгарч, заримдаа тэд баатарлагаар тулалдсаар Хувьсгалын өртөөг эзлэн авдаг ч нэг өдрөөс цааш тэсдэггүй байна. Дараах өдөр нь туннелийн гүнээс шүдээ хүртэл зэвсэглэсэн, урьд өмнөхөөс ч илүү хүчирхэг Хансагийн дайчид довтлон ирж тэднийг хиар цохидог байв.
Эсрэгээрээ Лениний номын сангийн дэргэд мөн үүнтэй адилхан тулалдаан болж байлаа. Уг газрыг Хансагийнханд алдвал Улаан Шугамыг тэд эзэлж улаантнуудыг хоёр хэсэгт хуваахаар тийм их стратегийн онцгой чухал газар байсан юм. Дайснуудын хүчийг сарниулахаас гадна цааш бусад өртнөөдрүү нийлэх гурван салаа туннел сул чөлөөтэй болох байв. Хансагийн хувьд
ВДНХ, Рижксая, Алексеевская болон Проспект Мир зэрэг өртөөнүүдээс гадна алслагдсан бусад газруудтай холбоо тогтоох цорын ганц зам байсан юм. Ийм ч учраас Лениний Номын санг ямар ч үнээр хамаагүй эзлэн авах хэрэгтэй байлаа.

Эцэстээ тэд энэ бүх дайн тулалдаанаас залхаж орхижээ. Хэсэг хугацаанд азнахаар болж гэнэ. Улаан гал энэ удаад бусад газруудад тархалгүй зөвхөн дотроо асах болжээ. Дэлхийн нэгдүгээр дайнтай харьцуулбал улаантнуудад энэ удаад ямар нэгэн давуу тал байсангүйэ. Тэд аажмаар унтарч эхэллээ. Дайн тэмцлээс халширсан олон эргэд намжмал байдлыг ашиглаад Хансагийн өртөөнөөс хэсэг хэсгээрээ, бүлэг бүлгээрээ, гэр бүлээрээ хамтдаа нуун одож өртөө бараг л эзэнгүй болжээ. Худалдаа наймааны хувьд ямар сайн байхав, өмнө нь худалдаачдын хөл тасардаггүй байсан тэдгээр замууд одоо хоосон эл хуль болжээ. Дахин бие биесийн эсрэг гал нээхээс өмнө энэ дайныг зогсоохын тулд дайчдаар хамгаалуулсан хоёрт талын
дипломатчид уулзалт хийлээ. Хоёр талаас тэдний удирдагчид болох, Хансагийн ерөнхийлөгч Логинов ирсэн бол нөгөө талаас Арбатын конфедерацийн Колпаков нар ирж уулзалдав.

Эв найрамдлын гэрээнд тэд даруйхан гарын үсэг зурцгаалаа. Улаан Шугамныхан Хувьсгалын Талбайг авч, хариуд нь Лениний Номын санг Хансагийнханд өглөө. Энэхүү зөвшилцөлд хүрэхэд аль аль талд нь хэцүү байсан нь тодорхой. Харин Лениний номын сангийн хувьд уг газарт аль аль талд нь хамааралгүй бөгөөд, хэн нь ч өөрсдийн болгон өмчлөх эрхгүй болов. Хансагийн хувьд уг газраар цааш нэвтрэх нь л тэдний зорилго байсан тул уг саналыг хүлээн зөвшөөрөв. Мэдээж хэрэг Хансагийнханд уг гэрээ илүү ашигтай туссан юм. Дайн дуусч, дипломатчид чимээгүй боллоо. Одоо бол өнөөх суртал ухуулагчдын ээлж болж өртөөгөөр тэд өмнөх шигээ олуулаа явахаа больсон ч хааяахан ганц нэгээрээ үзэгдэж дайнд өөрсдийгөө ялсан хэмээн тунхаглах болжээ.

Эв нэгдлийн гэрээнд гарын үсэг зуралцсан уг дурсгалт өдрөөс хойш нэг жил өнгөржээ. Улаан Шугамаар нэвтэрсэн Хансагийнхан олон ч сайн эдийн засгийн хамтрагчидтай болоод амжив гэнэ. Москвагийн газар доорх коммунист намын нарийн бичгийн дарга нөхөр Москвиноор удирдуулсан улаантнууд метроны бусад хэсгүүдэд хэрхэн хувьсгалын галыг түгээх талаар зөвшилцөхийн сацуу газрын гүнээс дээш дэлхийн гадаргуу руу гарах хүсэл мөрөөдлөө орхиогүй билээ.

Болж өнгөрөөд удаагүй энэ түүхийг Артём яг л хойд эцгийнх нь түүнд ярьж өгдөг шиг сонирхолтой, содон зүйлс шиг нарийн сайн тогтоож авсан байлаа.

'Энэ бүх тулаан тэмцэл дууссан нь сайн хэрэг шүү' гэж Пётр Андреевич хэлээд 'Гэхдээ л Улаан Шугамнаас цааш явах бараг л боломжгүйдээ. Тийш ойртох тусам худалч хүнд бол хамгаалалтын постууд бараг метр тутамд байх бөгөөд тэр тоолонд бичиг баримтыг чинь хэдэн зуун удаа шалгах болно. Би цааш явж үзээгүйэ, Проспект Мирээс цааш намайг явуулаагүй. Золтой л намайг хананд тулгаад буудчих дөхөөгүй шүү тэд.'

'Тиймүү? Та бидэнд энэ тухайгаа ярьж байгаагүй шүүдээ, Пётр ... тэгээд та яаж тэднээс мултарсан билээ' гэж Андрэй сонирхон асуув.

Пётр Андреевич гар чийдэнгээ унтраагаад газарт тавихыг Артём ажиглалаа. Энэ бол түүнийг өөрт тохиолдсон түүхийг ярих дуртай байгааг илтгэнэ.

'Яахав ... тэд намайг улааны тагнуул байна гэж бодохгүй юу. Проспект Мир Хансагийнхныг хамгаалалтанд байдаг хойно, тийш нэвтрэхэд Пасспорт шалгалт хийдэг байв. Хэдий худалдаачид, наймаачид тэнд олон байдаг ч ...'
'Алив л дээ, бидэнд лекц унших хэрэггүй, бид нар мэднэ ... харин тэнд яг юу болсноо яриадхаач' гэж Андрэй түүний яриаг тасаллаа.


Last edited by Khuslen_SG on Mar.23.13 3:23 pm, edited 3 times in total.

Top
   
 
PostPosted: Mar.23.13 2:54 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Метроны газрын зураг. Баруун дээд хэсэгт буй ВДНХ бол манай гол дүрийн баатрын амьдарч байгаа өртөө нь юм. Яг одоо тэд Ботанический Сад хүртэлх туннелийн 450 дахь метр дээр сууж байгаа билээ.
Image


Top
   
 
PostPosted: Mar.23.13 7:52 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
'Пасспорт шалгалт', гэж Пётр Андреевич давтан хэлээд хөмсгөө зангидаж ирснээ 'Тойргийн гаднах өртөөнүүдэд зах зээлийн газрууд олон бий шүү ... гадныхан ч тийшээ нэвтрэх бүрэн эрхтэй. Гэхдээ та нар хилийн шугамыг даваад тойрогруу орж чадахгүй. Проспект Мирд очих үедээ би биедээ хагас килограм цай авч явлаа ... мөн хэдэн сумтай явсан юм. Яахав худалдаа хийнэ л гэж бодож очихгүй юу. Гэвч дотогшоогоо зэр зэвсгийн зүйлс нэвтрүүлдэггүй хуультайг нь мэдсэнгүй. Хүмүүстэй ярилцах гэсэн боловч надаас халгаж зутгаад болдоггүй шүү. Харин нэг хүн хүрч ирснээ "Юун сум бэ, тэнэг минь ... эндээс хурдан явж үз, аягүй бол тэд чамайг матчихсан байгаадаа" гэж шивнэлээ. Би түүнд талархаад чимээгүй гэгч нь туннелрүү эргээд алхав. Яг гарахын даваан дээр тэндхийн нэг харуул нь намайг зогсоолоо. Удсан ч үгүй бусад нь гүйгээд ирэв. Тэгээд бичиг баримтыг маань шалгаж гардаг юм байна. Би түүнд пасспортоо, өртөөнийхөө тамганы хамт үзүүллээ. "Харин чиний дамжин нэвтрэх бичиг чинь хаа байна?" гэж асуухаар нь "Юун бичиг билээ?" гэж хариуллаа. Гэтэл хаалганы нь дэргэд жижиг ширээн дээр тасалбар өгдөг байж л дээ.
Яаж яваад тэдний дэргэдүүр өнгөрснөө ч би мэдэхгүй байлаа ... Яагаад тэр хөлдүү толгойтнууд намайг зогсоосонгүй вэ? Ингээд бүгдийг харуулуудад тайлбарлах хэрэг гарлаа. Нэг халзан толгойтой нөхөр нь намайг харж зогссоноо "Наадах чинь нууцаар нэвтрээд орчихсон юм бишүү!" гэх нь тэрдээ. Тэгснээ миний пасспорт дээрх Сокол өртөөний тамгыг харснаа нүд нь улаанаар эргэлдээд "Гараа өргө! муу новш минь!" гэж бархирлаа. Өмнө нь би Соколд амьдардаг байсан юм чинь, яах билээ. Сургуулилт сайтай гэдэг нь илт байлаа, тэр дор нь намайг хүзүүн дээр минь дарж унагаад гавлаж орхив. Тэгээд өртөөн дундуур дагуулж явсаар хэсгийн ахлагч дээрээ хүрч очив бололтой түгжээтэй хаалганы өмнө зогсоод "Чи зугтаагаад үзээрэй. Одоохон би даргаас тушаал гаргуулаадахъя. Тэгээд удахгүй чамайг хананд тулгаад буудаж орхих оо мэдье ээ, туршуул минь" гэж заналхийлэв. Миний хамаг биений хүйтэн хөлс асгарч байлаа. Тэгээд би өөрийгөө зөвтгөхөөр "Юун тагнуул, туршуул байх билээ! Би бол ердөө л худалдаачин хүн! Би ВДНХ-ээс цай авчирсан." гэж хариуллаа. Харин тэр цайнуудыг минь аманд минь чихээд, бууныхаа бөгсөөр араас нь цохино гэж сүрдүүлэв. Хэрэв дээрээс тушаал ирсэн бол намайг хонгилын 200 дахь метрд аваачаад, хууль ёсны дагуу толгойг минь хоолойруу харуулж зогсоогоод буудах байсан биз. Харин байдал огцом эргэсэн юм ... Өнөөх махан толгойт чинь даргатайгаа уулзаад намайг хаана буудах талаараа ярьж байгаа нь сонсогдов. Би өрөвдөлтэй царайгаар даргаруу нь хартал хэн байсан гэж санана! Манай ангийн анд Пашка Федотов маань гэгээн дүрээрээ зогсч байдаг байгаа! Сургуулиас хойш түүнтэй уулзаагүй явсан юм ... '

'Тосоор гоож гэж! Чи намайг бүр айлгаж орхилоо шүү! Би тэнэг юм шиг л тэд чамайг удахгүй алах байхдаа гэж бодож байлаа' гэж Андрей хэлсний дараагаар 450 метр дэх хонгилын хэсэгт ил галны дэргэд бөөн инээдэм, ханиадам болжээ.
Пётр Андреевич хүртэл, эхэндээ Андрей рүү муухай харж байсан бол, удалгүй шүдээ ярзайлган инээж эхлэв. Тэдний инээд туннелиэр нэг цуурайтаж байлаа ... гэтэл гэнэт хаа нэгтээд ямар нэгэн зүйл хяхтнах шиг болжээ. Бүгд чимээгүй болов. Өмнө зүгийн хонгилоос нэгэн хэмнэлээр хяхтнах чимээ сонсогдож эхэллээ.
Андрей хамгийн түрүүнд сонсжээ. Тэгээд тэр гараа даллан бусдадаа чимээгүй байхыг сануулаад, газарт тавьсан автомат буугаа аваад сууж байсан газраасаа аажуухан гэгч нь өндийв. Артём ч мөн түүнийг даган өндийлөө. Сониуч зандаа хөтлөгдсөн Артём түүнээс араас алхах гэтэл Андрей хөмсөг зангидан түүнийг эргэж харснаа, бусад нөхөддөө хандаж 'Алив гэрэл тусгаадах!' гэв.
Удалгүй нэг нь машины урд хамраас авсан хүчирхэг аккумляторын гэрэл гаргаж ирээд харанхуйн зүг нэвт гийгүүлэв. Гэрэлд ямар нэгэн зүйл торжээ, их хол байсан тул юу гэдгийг ялгах аргагүй байлаа. Ямартай ч аюул заналхийлэл учруулах хэмжээний сүртэй харагдаагүй бөгөөд жижигхэн тэр амьтан өмнө зүгрүү эргээд зугтаж байв.
Артём удалгүй, чанга дуугаар :
'Буудаарай! Тэр зугтаж байна!' гэж орилов.
Харин яагаад ч юм Андрей гал нээсэнгүй. Пётр Андреевич автомат бууныхаа замгийг татаад:
'Андрюха! Чи амьд уу?' гэж хашгирав.
Залуус ил галын дэргэд, хүчирхэг аккумляторын гэрэлний хажууд санаа зовсон байдалтай харж суулаа. Удалгүй Андрей харанхуйгаас гэрэлд гарч ирээд, хувцасныхаа тоосыг гөвөн :
'Тиймээ, би амьд байна, амьд байна' гэж хэлээд, тэр инээв.
'Юундаа жуумалзаад байгаан?' гээд Пётр Андреевич сэжиглэсэн байртай асуув.
'Гурван хөлтэй байсан шүү! Тэгээд бас хоёр толгойтой, Мутантууд байсан гээд байгамшүү! Харанхуйд нойрсогчид энд байна! Тэд бидний бүгдийнх нь хоолойг хэрчинэ! гэнээ. Бууд эсвэл тэд зугтчихна шүү! Тэд олуулаа байгаа! гэцгээгээд байл уу, айн' гэж хэлээд Андрей хөхөрч гарав.
'Яагаад чи буудсангүй вэ? Манай залуус ч яахав, тэдний нас нь бага байна, ойлгож болох юм гэхсэн. Гэтэл чи чинь өөршүүдээ. Полезевская өртөөнд тохиолдсон явдлыг дуулсангүй юу!' гээд маш ууртай дуугаар Пётр Андреевич Андрэйг ил галын дэргэд эргэж ирэх үед нь асуулаа.
'Мэдээж би хар мянган удаа сонссон, тэрийг чинь.' гээд Андрей 'Ердөө л нохой байна шүүдээ. Яг ч нохой биш л дээ, гөлөг ... галд дулаацах гэж л ирсэн байнадаг. Гэтэл та нар юу юу гээд байлаадаа'.
'Нохой байсан гэдгийг нь би яаж мэдэх юм?' гэж Артём өөрийгөө өмөөрөв. Тэгснээ 'Гэхдээ их хачин чимээ гаргаад байсан шүүдээ. Тэгээд ч долоо хоногийн өмнө тэд гахайн дайны том хэмжээтэй хархыг харсан гэсэн байх шүү'.
'Чи үлгэрт итгэдэг хэрэг үү! Хүлээж бай, би чамд тэр хархыг чинь аваад ирье!' гэж хэлээд Андрей галын дэргэдээс босч, харанхуйн зүгрүү алхав. Минутын дараа харанхуйд шогшрох чимээ гарч, удалгүй Андрейн ярьж эхлэв.
'Нааш ир, хүрээд ир, бяцхан амьтан минь. Битгий ай!'
Бараг арван минут хэртэй энэ бүхэн үргэлжилсний дараагаар тэр сая нэг галын дэргэд хүрч ирэв. Тэгээд инээмсэглээд хүрэмнхийхээ дотроос нүдэнд нь айдас хуралдсан, халтар, нойтон гөлгийг гаргаж ирэв. Гөлөг газарт буунгуутаа эргэж зугтах гэтэл Андрэй шаламгай гэгч нь барьж аваад хүрэмнийхээ дотор хийлээ.
'Бяцхан гөлөг дулаацах хэрэгтэй' гэж тэр хэлэв.
'Алив л дээ, Андрей, энэ чинь бөөстэй юм бишүү! Энэ чинь халдвартай байгаад өртөөнийхөн дунд тахал тараавал яах болж байна?' гэж Пётр Андреевич ундууцлаа.
'За, Пётр, одоо хангалттай, дахиж битгий гонгиноод бай. Хар л даа!' гээд айж, даарснаасаа болоод чичирсэн гөлгийг хүрэмнээсээ гаргаж үзүүлэв. 'Нүдийг нь хар, нүд хэзээ ч худал хэлэхгүй!'.
Пётр Андреевич гөлгийг сайн харж авав. Түүний нүд нь айсан ч гэлээ, гарцаа байхгүй үнэнч гэдэг нь харагдаж байлаа.
'Зааз ... энэрэнгүй сэтгэлт минь ... Хүлээгээрэй, надад түүнд өгөх зүйл байна' гэж бувтнаад Пётр үүргэвчээ уудалж гарав.
'Харж байна уу, энэ бяцхан амьтан өсч том болоод бидэнд ямар ч тус үзүүлэх юм билээ, тийм биз' гээд Андрей гөлгийг дулаан галруу ойртуулав.
'Гэвч гөлөг яаж яваад энд хүрээд ирэв? Тэр зүгт хүмүүс амьдардаггүй шүүдээ. Зөвхөн харанхуйд нойрсогчид л бий. Тэд нар тэгээд нохой тэжээдэг болж байна уу?' гэж өнөөг хүртэл чимээгүй суусан туранхай, арзгар үстэй Андрэйн залуусын нэг нь хэлэв.
'Чиний зөв, Кирилл' гэж Андрэй хариулаад 'Миний мэдэхийн харанхуйд нойрсогчид амьтан тэжээдэггүй' гэлээ.
'Ингэхэд тэд яаж амьдардаг юм бол? Юу иддэг бол?' гэж хяхтнасан дуугаар сахалтай эрүүгээ маажсаар өөр нэг залуу асуув.
Тэр бол өндөр том биетэй, өргөн мөртэй, халзан толгойтой бөгөөд маргаан байхгүй туршлагатай нэгэн гэдэг нь илт байлаа. Мөн урт бөгөөд сайн оёдолтой цув өмссөн байна. Одоо үед ч ийм хувцас ховорхон шүү.
'Юу иддэг гэнээ? Хог хаягдлаас өөр юу идэв гэж. Тэд хамгийн бузар зүйлсийг иддэг. Тэд харх ч иддэг, хүнийг ч иддэг. Тэд юуг л бол юуг иддэг гэж мэд' гэж Андрей хариулаад ярвайлаа.
'Ханибалууд юм биздээ?' гээд халзан толгойтой нэг эр гайхсан шинжгүйгээр асуув. Яг л тэр өмнө нь ханнибалуудтай учирч байсан мэт. [Ханибал гэдэг нь хүний мах иддэг хүмүүсийг хэлж байгаа юм. Яагаав, та Ханнибал Лектерийг мэднэ шүүдээ.]
'Ханибалууд гэнээ ... Тэд хүмүүс бишээ. Бас тэд үхдэггүй. Ямар гээчийн амьтад болохыг нь ёстой чөтгөр бүү мэд! Харин тэд зэвсэг хэрэглэдэггүй нь сайн хэрэг шүү. Ингэхэд Пётр! Санаж байна уу, 6 сарын өмнө бид тэдэнд олзлогдсон нэг хүнийг олсон шүүдээ'.
'Санаж байнаа' гэж Пётр хариуллаа. 'Тэр хоёр долоо хоног манай өрөөнд суусан, тэгэхдээ манай уснаас уугаагүй, бүр хоолонд ч гар хүрээгүй шүү. Хооллох гэж яаж зовсон гэж санана биднийг.'
'Та нар тэгээд тэрнийг байцаасан л биздээ?' гэж нэг нь асуув.
'Тэр бидний хэлийг ойлгоогүйэ. Цэвэр Орос хэлээр яриад байхад юу ч ойлгоогүй. Тэр дуугүй л суугаад байсан, яг л амандаа ус балгачихсан юм шиг. Бүр зодож ч үзсэн, нэмэр болдоггүй шүү. Хоол өгсөн ч ялгаагүй. Тэр архираад л байсан. Харин үхэх үедээ өртөөнийхнийг тэр чигт нь сэрээж чадахаар ямар муухай орилсон гэж санана аа! ...'
'Ингэхэд нохой яаж ирсэн байх билээ?' гэж Кирилл тэдэнд өмнөх ярианы сэдвийг нь сануулж өгөв.
'Тэрийг хэн мэдэх билээ ... магадгүй тэднээс зугтаад ч ирсэн юм билүү. Энэ бяцхан гөлөг тэгээд хоёр километр зам туулаад ирлээ гэж үү? Мэдэхгүй юмдаа. Хэн нэгнийх л байж таарлаа. Гөлөгний хувь заяагүй эзэн нь магадгүй өмнөдөөс ирээд харанхуйд нойрсогчдын гарт ороо биз. Гэхдээ бяцхан гөлөг энд яаж ч ирлээ гэсэн ямар хамаа байна. Хар л даа. Энэ хөөрхөн амьтан та нарт мангас шиг харагдаад байна уу?' Эсвэл мутант шиг үү? Энгийн л нэгэн гөлөг байна шүүдээ. Тэр бидэн дээр ирснийг бодоход хүмүүстэй ойр байсных биздээ. Үгүй бол тэр яагаад бидэнрүү гурван ч удаа ойртож ирнэ гэж?'
Кирилл чимээгүйхэн бодолд дарагдан сууна. Харин Пётр Андреевич өнөөх данхаа канистертэй уснаас дүүргэж аваад 'Дахиад цай нэмүүлэх хүн байна уу? Энэ сүүлийнх нь шүү. За тэгээд бүгдээрээ хөдөлцгөөе' гэв.
'Цай гэнээ - Одоо л чи хүн шиг ярьж байна! Дахиад ууя' гэж Андрей хариуллаа. Бусад нь ч мөн ууцгаах болов.

Ус буцаллаа. Пётр Андреевич цай уухыг хүссэн нэгэнд нь аягалж өгөв. Тэгээд :
'Залуусаа ... харанхуйд нойрсогчдыг яриад яах вэ. Хамгийн сүүлд биднийг яг ингэж суугаад элдвийг дэмий донгосч байх хооронд тэд алсаас гэтэж байсан гэдэг биздээ. Бусад залуус ч мөн үүнтэй адил зүйлсийг хэлж байхыг би сонссон юм байна. Би мухар сүсэгтэн биш, гэхдээ юмыг яаж мэдэхэв. Хэрэв тэд энэ бүгдийг мэдэрдэг бол яахав, биднийг алсын зайнаас харж, сонссдог байхыг үгүй гэх газаргүй шүүдээ. Нэмж хэлэхэд манай ээлжийн цаг дуусчихаад байна, хөдөлцгөөе'
'Тиймээ, магадгүй ... ' гэж Артём дэмжлээ.
'Заа за, одоо хангалттай. Та нар юундаа айцгаасан юм бэ, шувуун зүрхтнүүд минь! Хэзээ нэгэн өдөр бид туннелийн төгсгөлд хүрэхдээ л хүрэх болно!' гээд Андрей, Артёмыг сэргээх гэсэн боловч тус болсонгүй.
Харанхуйд нойрсогчдын талаарх түрүүний бяцхан яриа тэднийг туйлын тавгүй байдалд оруулжээ. Хэдийгээр айдсаа нуух гэж хичээж байсан ч Андрей хүртэл үнэн голоосоо айж байлаа. Уг нь бол түүнийг айлгадаг хүн гэж байхгүй юмсан, ямар ч дээрэмчин тонуулч, ямар ч хоолой хэрчигч анархистууд, мөн ямар ч Улаан Армийн цэргүүд. Гэвч тэр үл үхэгсдээс цэрвэдэг байлаа. Бүгд чимээгүй, нам гүм болов. Ил галын дэргэд суусан эрчүүдийн дунд ер бусын нам гүм байдал ноёрхов. Галд шатах мод чад пад хийн асч, хааяахан алс хонгилоос маш бөглүү чимээнүүд гарна. Яг л метроны хаа нэгтээд, газар доор ямар нэгэн мангас нуугдаад уг чимээг гаргаж буй гэлтэй. Уг бөглүү чимээ улам бүр ойртоод байгаа юм шиг санагдаж тэднийг түгшээж эхлэв.


Top
   
 
PostPosted: Mar.24.13 10:40 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Image

Дмитрий Глуховский ердөө 18 настай байхдаа уг зохиолоо бичиж эхэлжээ. Ингээд 5 жилийн дараа буюу 23 настайдаа уг номоо хэвлүүлсэн байна. Хамгийн анх өөрийн веб сайт дээрээ хүмүүст үнэгүй уншиж болохоор байршуулсан байдаг бөгөөд гурван сая гаруй хүн уншсан гэдэг. Хэвлэгдсэн тухайн ондоо Бестселлер болсон бөгөөд зөвхөн Орост гэхэд 400.000 хувь борлогджээ. Мөн уг ном нь дэлхийн 20 гаруй хэл дээр орчуулагдсан байдаг байна.

Удалгүй 2005 онд Оросын видео тоглоом хөгжүүлэгч 4A Games-ынхан түүний номноос сэдэвлэж "METRO 2033" [2010] видео тоглоомыг бүтээсэн нь шүүмжлэгчид болоод тоглогчдын зүгээс чамгүй өндөр үнэлгээг авсан юм. Харин тоглоомны удаах анги нь "METRO : Last Light" нэртэйгээр бүтээгдэж буй бөгөөд тун удахгүй буюу 5-р сарын 17-нд худалдаанд гарах гэж байна. Мөн уг шинэ ангийн хувьд зохиолчийн 2009 онд хэвлүүлсэн "METRO 2034" хоёрдахь боть номноос нь сэдэвлэгдэн бүтээгдсэн билээ.


Мөн Холливудын MGM кино студи уг зохиолоор кино хийх эрхийг худалдаж аваад байгаа юм. Одоогийн байдлаар уг киноноос ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна.
http://www.imdb.com/title/tt2395896/?ref_=fn_al_tt_2

Зохиолчийн хувьд шинжлэх ухааны зөгнөлт, фентези реализм, аймшгийн төрлөөр зохиолоо бичдэг бөгөөд дээр дурьдсан Метро цувралуудаас гадна "It's Getting Darker" номоо 2007 онд хэвлүүлсэн байна. Мөн Англи, Франц, Еврэй хэлийг бүрэм эзэмшсэн, Герман, Испаниар сайн ойлгож чаддаг тэрбээр бусад хэлнээс олон ном зохиол орчуулсан бөгөөд хамгийн сүүлд өөрийнхөө 4 дэх ном болох "Tales of the motherland."-ыг 2010 онд хэвлүүлжээ.


Top
   
 
PostPosted: Mar.28.13 11:46 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
2-р бүлэг. Анчин.

Ахиад л элдвийн утга учиргүй бодлууд Артёмын толгойд хөвөрч эхэллээ. Харанхуйд нойрсогчид ... хонгилын манаанд гарч байхдаа тэдгээр хүн бус төрхтнүүдтэй нэг л удаа таарсан боловч, тэрхүү цагаас хойш тэднээс үнэн голоосоо айж цэрвэх болжээ - тэгэхээс ч өөр яах билээ ...
Артёмын оронд та өөрийгөө төсөөлөхтүн ... Та харуулд гарч байлаа. Та ил галын илчинд дулаацаж суулаа. Харин удалгүй, хонгилын гүнээс, туннелийн хаа нэгтээгээс нэгэн хэвийн бөглүү чимээ гарахыг та сонсох болно. Чимээгүй гэгч нь сонсогдож эхэлсэн тэрхүү чимээ, тодорсоор, илүү ойртсоор, улам илүү тод болсоор ... аймшигт исгэрэлт, дуу шуугиан удалгүй хонгилоор нэг цуурайтаж эхэлнэ, тэд ойртсоор ... Тэгээд жинхэнэ солиорол биелэлээ олох болно! Бүгдээрээ сууж байсан газраасаа огло харайн босч, элсэн шуудай, модон хайрцагны дээгүүр давж үсэрцгээнэ. Тэгээд нуугдаж амжсаны дараагаар та нарыг ахлагч хэн нэг нь өндөр чанга дуугаар, уушигныхаа багтаамжаар, байдаг чадлаараа, 'Түгшүүр!' хэмээн орилох болно.
Үүнийг сонссон 300 метр дээрх дайчид пулемётын хучлагыг хуу татаж, халхавчны араар хэвтээд, харанхуй хонгилын зүг бууныхаа хошууг чиглүүлнэ ... хүсээгүй ч хүлээсэн мөч ирж харанхуйд нойрсогчид ойртсоор, тэдний түрүүч нь харанхуй туннелрүү тусгасан хурц аккумляторын гэрэлд үзэгдэж эхэллээ. Бие халхлах зүйлгүй нүцгэн тэд, хачин том нүд амтай байх бөгөөд гялтгар хар арьстай байлаа ... үхэл хагацлыг дагуулсаар тэд улам бүр ойртсоор ... Гурав .... Тав ... Найман араатнууд ... тэдний манлайд явсан нэг нь хэн бүхний зүүдэнд л ормоор аймшигтай муухайгаар орилон исгэрч байна.
Нурууны тань үс босч, галт зэвсгээ чулуудаад, нөхдөө хөсөр хаяна. Тэгээд бүхнийг чөтгөрт үлдээгээд яаран босч гүймээр санагдаж эхэлнэ ... Харанхуйд нойрсогчид, муу ёрын тэдгээр амьтад осолдолгүй нүдтэй болохоос биш яг л харалган мэт хурц гэрлийн өөдөөс ажралгүй зүтгэх аж. Урмыг бодож хүүхэн хараа нь ч өөрчлөгдөхгүй байгаа нь аймшигтай юм.
Энэ хооронд 300 метрээс нэмэлт хүч ирж амжсан байх болно. Дориун тэдгээр эрс автомат буугаар бүрэн зэвсэглэжээ. Тэд зэрэгцэж газарт хэвтсэний дараагаар ... Дайчин эрс бууныхаа замгийг татаж, сумаа цэнэглээд ... Бүгд бэлэн боллоо ... дэндүү удаан хүлээлгэсэн 'Галлаад!' гэх ахмадын тушаалын араас хүнд пулемёт начигнаж эхлэв. Гэвч харанхуйд нойрсогчид зогссонгүй, тэд бүр газарт бөхийсөн ч үгүй, яг л өмнө явж байсан шигээ алгуур гэгч нь гэвч хурдаа сааруулалгүй ойртсоор байлаа. Сум гэрэл гялбуулан тэдний арьсыг хэрхэн нүхэлж, тэдний биеийг хэрхэн цоолж байгааг хурц чийдэнгийн гэрэлд харж болох ажээ. Тэд хэрхэн унаж, хэрхэн эргэн босч, дахин алхаж буйг анзаарч болно. Завсаргүй болтлоо нүхлүүлж, хоолой багалзуураа хүртэл цоолуулсан ч муу ёрын тэдгээр амьтад сөөнгөтсөн хоолойгоор бархирч байлаа. Харин удалгүй үзлийн тэдгээр амьтдын амьгүй болсон цогцоснууд ар араасаа ханаран унаж эхэллээ. Тэдний үхлийг баталгаажуулахын тулд залуус таван метрийн зайнаас тэдний толгойруу буудна. Үрчгэр цогцоснуудыг зөөж цэвэрлээд, дайралт зогсож, аюул нэгэнт өнгөрсөн ч харанхуй хонгилоор бууны сумны эсрэг, аккумляторын хурц гэрэлний өөдөөс ажралгүйгээр гэтэх тэдний төрхийг нэг л харсан бол насандаа чи хэзээ ч мартахгүй бизээ.

Энэ мэтийг бодсоор Артём гүн санаашралд автжээ. Удалгүй аниргүйг эвдэж,
'Хөөе, Андрэйвич! Бэлдэж байгаарай! Бид очлоо!' гэх дуу хонгилын гүнээс цуурайтав. 'Та нарын ээлж дууссаан!'
Галын захад сууж байсан залуус бээлийгээ өмсч, хөл дээрээ зогсоод нурууныхаа хөшүүг гаргахаар суниаж эхлэв. Тэгээд буугаа авч мөрөндөө үүрцгээлээ. Андрэй даган босч, бяцхан гөлгөө газраас авлаа. Андрей болон түүний нөхдийн хувьд ээлж нь дуусаагүй тул эргээд 300 метрүүгээ явцгааж, Пётр Андреевич, Артём хоёр өртөөрүүгээ буцлаа. Харин ээлжээр ирсэн бусад харуулууд тэдэнтэй гар барьж мэндчилээд, хэдий хачирхалтай ямар нэгэн зүйл болоогүй ч сайн амарч авахыг тэд сануулцгаав. Тэгээд галын дэргэд ойртон сууцгааж өмнө эхэлсэн яриагаа үргэлжлүүлж буй бололтой элдвийг ярьж эхлэв.

Өмнө тийш, өртөөний зүгрүү буцах замдаа Пётр Андреевич, Андрэй хоёр мөнөөх л янзаараа элдвийн зүйлийн талаар маргалдаж, халзан толгойтой бахим биетэй өнөөх залуу харанхуйд нойрсогчдын чухам юугаар хооллодог талаарх асуултынхаа хариуг олохоор элдвийг шалгааж явлаа. Удалгүй тэр Артёмтой мөр зэрэгцэж ирээд :
'Тэгэхээр чи Сухойг мэддэг байхнээ?' гэж тэр асуухдаа, Артёмын царайруу харсангүй.
'Авга ах Саша юу! Мэдэхээр барах уудаа! Миний хойт эцэг шүүдээ. Бид хамт амьдардаг юм,' гэж Артём үнэнээр хариуллаа.
'Үгүй байлгүйдээ ... Чиний хойд эцэг гэнээ? Яагаад би өмнө нь сонсоогүй юм болоо ...' гэж тэр бувтналаа.
'Ингэхэд чамайг хэн гэдэг билээ?' гэж Артём сонирхон асуув.
'Би юу? Миний нэрийг мэдэж яах нь вэ?'
'Яахав, авга ах Саша, чинийхээр бол Сухойд өөрийг нь чамайг асуусан талаар дуулгая'
'Тэгвэл, Анчин асууж байналээ гээд хэлчихээрэй. Анчин. Мөн миний мэндийг дамжуулчихна биз'
'Анчин? Хачин нэр байна шүү. Чиний овог юмуу? эсвэл хоч нэр чинь үү?' гэж Артём гайхан асуув.
'Овог гэнээ? Хмм ...' гэж Анчин жуумалзлаа. 'Хаанаасдаа ... үгүйэ, миний овог биш ... за байз, юу гэж тайлбарладаг юм билээ ... Мэргэжил гэх үүдээ. Харин чамайг хэн гэдэг билээ?'
'Артём.'
'Тийм байж. Танилцъя хө. Дахиад уулзалдана байхаа. Тэр болтол чамд амжилт хүсье!'
Ингэж хэлээд Артёмруу нүдээ ирмэлээ. Тэгээд Анчин 300 метр дэх хэсэгт Андрэйн хамт үлдэв.

Цааш удсан ч үгүй, алсаас хүмүүсийн дуу шуугиан сонсогдож эхэллээ. Энэ үед Пётр Андреевич Артёмруу ойртож ирснээ, их л санаа зовсон шинжтэй :
'Саяных юун хүн байваа? Тэр чамтай юу ярив?'
'Өө яахав байдаг л нэг залуу байна ... мөн авга ах Сашаг асууж байналээ. Та тэрнийг таньдаг юмуу?'
'Сайн мэдэхгүйэ ... тэр манай өртөөнд хэд хоногийн өмнө ирсэн тухай нь л мэдэх юм байна. Андрейтэй л их дотно байж харагддаг юм. Мөн түүнтэй хамт харуулд гарахыг хүссэн анхны хүн болж байх шиг байна. Бусдыг нь бол чөтгөр бүү мэдэг! Гэхдээ тэрний царай нь нэг л танил санагдах юм ...'
'Тиймээ, тиймэрхүү төрхтэй хүнийг ч амархан мартахгүй л байх'
'Тэр мэдээж хэрэг. За байз хаана харлаадаа? Ингэхэд нэрийг нь мэдэж амжив уу?' гэж Пётр Андреевич лавлаж асуулаа.
'Анчин. Тэр ингэж л хэлсэн-Анчин. Яагаад тийм нэртэй болсныг нь мэдэх юм алга'
'Анчин ий? Хнн, Орос нэр биш байна ...' гэж хэлээд Пётр Андреевич хөмсөг зангидав.

Удалгүй алсаас улаан гэрэл цацарч эхлэв. Бусад өртөөнүүдийг бодвол ВДНХ бүүдгэр, улаан гэрэлтэй байлаа. Ийм гэрлийн дор амьдраад 30 жил өнгөржээ. Зөвхөн майхан сав, оромж сууцан дотор л энгийн чийдэнгийн лампыг тэд хэрэглэдэг байв. Харин цөөн хэдэн чинээлэг өртөөнүүдэд л мөнгөн усны гэрлийг ашиглах аж. Тэдний тухай үлгэр домог болтлоо яригдаж, метроны хүн бүр л тэрхүү чинээлэг өртөөнүүдэд очиж амьдрахын хүслэн болдог байж л дээ.

Туннелийн хаалганы дэргэд ирсэн тэр хоёр буунуудаа харуулуудад хураалгаад, бүртгэлийн дэвтэр дээр нэрсээ бичиж, гарын үсгээ зурцгаав. Ингээд салахаасаа өмнө Пётр Андреевич Артёмын гарнаас атгаад :
'Явж хүүдийндээ орох цаг минь болж! Чи ч гэсэн явж сайхан амрахаа бод. Харин Сухойд миний мэндийг дамжуулна биз! Мөн боломж гарвал над дээр хүрээд ир гэж хэлээрэй.'
Артём баяртай гэж хэлэхдээ өөрийгөө ядарсан байгаагаа мэдэржээ. Ингээд залуу хүү өөрийн оромжруу явлаа. ВДНХ өртөө хоёр зуу гаруй хүн амтай. Зарим нэг нь үйлчилгээний хэсэгт аж төрдөг бол тэдний ихэнх нь өртөөний тавцан дээр, майхан дотор суудаг байлаа. Армийн зориулалттай тэдгээр майхнууд урагдаж муудсан ч гэлээ амьдарч болохоор аж. Мэдээж хэрэг газар дор байх тул салхи, бороо цаснаас тэд хэрхэн санаа зовних билээ. Тийм ч учраас тухтай гэгч нь төвхнөцгөөсөн байна. Тэд дотроо халаалттай, гэрэлтэй зарим нэг нь бүр дуу тусгаарлагчтай байх юм гэнэ. Өөр тэдний талаар юу мэдэхийг хүсч байна?
Image
Майхнууд нь тавцан буюу тэдний хувьд төв танхимдаа байрласан байх бөгөөд нэг талаараа гадна хананд тулгаж босгосон байна. Зэрэгцсэн майхнуудын үүд хатавч нь өөд өөдөөсөө харж, нэг ёсондоо л дундуур нь явж болохуйц бяцхан гудамжийг гаргаж өгчээ. Зарим майхнууд нь маш том байх юм гэнэ, мэдээж хэрэг олон хүн, гэр бүлүүд амь зуудгийнх тэр билээ. Тэд бүр дээд талын чулуун адар, аркыг хүртэл ашиглаад майхнаа давхарласан байх аж. Мөн жижиг майхнууд дээрх аркуудын хооронд зам татаж, их танхимруу орж гарахад зориулсан гарцыг хийсэн байна. Харин тавцангийн доор зай завсар бий бөгөөд хүн амьдрахад тав тухгүй тул хүнсний агуулах болгон ашиглажээ.

Өртөөнөөс нилээд зайтай газар, умард зүгийн хоёр туннелийн уулзвар бий бөгөөд цагтаа үүгээр ирсэн галт тэрэг уг туннелиэр тойрч ирсэн газарруугаа эргээд явдаг байлаа. Ботаникын Цэцэрлэгрүү хүргэж өгдөг баруун талын хонгилыг нурааж, сайн гэгч нь битүүлж өгсөн байна. Харин зүүн талыг нь зөвхөн онцгой аюулын үед, зугтах нүхэн гарц болгож үлдээжээ. Артёмын харуул хийж байсан хонгил нь энэ байлаа. Өнөөх нураасан хонгилыг зай завсрыг ашиглаад тэд мөөгний тариаланг бий болгожээ. Төмөр замыг сэтэлж, газрын хөрсийг ил гартал малтаад туннелийн дагуу урт хэсэгт цагаан мөөгнүүдийг өрсөн байна. Өмнө зүгээс ирсэн хоёр туннелийн нэг нь мөн нурсан байлаа. Харин тэрхүү зайг ашиглаад гахай болон тахиануудыг үржүүлдэг газар болгожээ.

Артёмын хувьд хүн ам бөөгнөрсөн гол гудамжинд жижигхэн майхан дотор хойд эцгийн хамтаар амьдран суудаг байж. Хойд эцэг нь өртөөний удирдагчтай чухал харилцаа холбоо бүхий нэгэн байлаа. Бусад өртөөнүүдрүү явж хэл сураг дуулгаж, мэдээ олж ирдэг байсан тул урамшуулал болгож майханд нь цахилгаан гэрлийн лампыг асааж өгсөн байна. Нэг удаад замд гарахдаа 2 эсвэл 3 долоо хоногоор явдаг байсан бөгөөд ингэхдээ тэрбээр Артёмыг дагуулж явдаггүй байжээ. Мэдээж хэрэг хүүгээ аюул ослоос хамгаалах гэсэндээ тэр билээ. Заримдаа аяллаас тэр ирэхдээ турж эцэж, үс сахал нь ургаж, хааяа бүр шархадсан ирдэг байв. Гэхдээ л ирсэн өдрийнхөө үдэш тэрээр Артёмд замдаа олж харсан хүн итгэхийн аргагүй хачирхалтай зүйлс болоод метроны ертөнцийн элдвийн сонин хачнаас дуулгах дуртай байлаа.

Артём заримдаа метрогоор аялахыг хүсдэг байсан ч ямар нэгэн онцын шалтгаангүй тул ингэж дэмий сэлгүүцэх нь аюултай хэрэг байв. Бусад өртөөнүүдийн харуул манаа чанга бөгөөд зэвсэгтэй бол оруулдаггүй байж. Харин хонгилоор зэвсэггүй явах нь бүр ч аюултай хэрэг байлаа. Савёлевская өртөөнөөс хойд эцгийн хамтаар ирсэн тэр үеэс хойш Артём бараг л өртөөнөөсөө холдсонгүй өдийг хүрчээ. Заримдаа тэр ажлын хэргээр Алексеевская хүрдэг байсан ч, ганцаар явдаггүй байв. Хэдий тэр метрогоор аялахыг маш их хүсэвч сайндаа л Ризская өртөөнөөс хэтэрдэггүй байлаа. Мэдээж хэрэг тэрнээс цааш "Хансагийн Отряд" нэвтрүүлэхгүй нь тодорхой.

Харин энэ явдал их олон, олон жилийн өмнө болсон билээ. Харанхуйд нойрсогчид үзэгдэж харагдаагүй үе байсан тул ВДНХ-ээс Ботаникын Цэцэрлэг хүрдэг хонгил нээлттэй байлаа. Мэдээж хэрэг харуулууд умард зүгийн тэрхүү хонгилыг хэрхэн эзэнгүй байлгах билээ. Энэ үед нас балчир байсан Артём найзуудтайгаа хамт тийш явахаар шийджээ. Харуулын ээлж солигдох үеэр тэд хамгаалалтын постноос гар чийдэн, мөн хэн нэгнийхээ эцгийн давхар хошуутай бууг хулгайлж, Ботаникын Цэцэрлэгрүү явцгаасан байна. Энэ аялал үнэхээр аймшигтай ч мөн сонирхолтой байлаа. Гар чийдэнгийн гэрэл туссан газраас соёлт хүн төрөлхтний амьдарч байсны гэрч болох тэдний дутуу шатсан бие, үнс чандар, уранхай номнууд, эвдэрхий тоглоомнууд, урагдсан хувцаснууд харагдаж байлаа. Хархнууд исгэрэлдэн гэрлээс тэд зугтаана. Артёмын нэг найз, Артём одоо түүнийг дурсахаа больсон Зеня гэх хүүхэд тэдэн дундаас хамгийн сониуч нь байж л дээ. Тэгээд тэр 'Бүгдээрээ дээшээ гарч үзэх үү, тэнд цахилгаан шат бий байх ... явж харцгаая л даа. Тэнд юу байдаг бол очиж үзье!' гэж уриаллаа.
Артём шууд л татгалзав. Газар дээр амьдарч байсны хувьд Артёмын хойд эцэг түүнд ямар аймшигтай зүйлс тэр дээр болсон талаар зөндөө ярьж хэлдэг байсныг тэр санасан хэрэг. Гэвч удалгүй тэд ховорхон олдсон энэхүү боломжийг ашиглах үгүй талаар маргалдаж эхлэв. Нэгэнт л энэ хүртэл явцгаасан тул цааш алхахаар шийджээ. Айсан нэгнээ эндээ үлдээд хүлээж байж болно гэцгээв. Гэвч харанхуйд ганцаар үлдэх хэн ч байсангүй. Тэд бүгдээрээ хамтдаа явахаар шийдлээ.

Хачирхалтай нь цахилгаан шатны механизм ажиллаж байлаа. Гэхдээ тийм ч амар ассангүй, Артём хөдөлгүүрийг асаах гэж хагас цаг хэртэй уйгагүй ноцолдсоны эцэст асааж дөнгөжээ. Удалгүй зэвэрсэн төмөр араанууд ажиллагаанд орж, хяхтнасан чимээ гарсаар тэдний дээрээс шат бууж ирэв. Шатны зарим гишгүүрүүд нь эвдэрсэн байлаа. Шат улам доошилсоор, дээш тусгасан гар чийдэнгийн гэрэлд зэвэнд хучигдсан араанууд удаан гэгч нь эргэлдэж байх нь харагдав. Шатаар тэд авирч явахдаа өөрсдийгөө яг л Сталкерууд шиг санаж байсан юм.


Last edited by Khuslen_SG on Mar.29.13 11:28 am, edited 6 times in total.

Top
   
 
PostPosted: Mar.29.13 11:06 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Заримдаа Метроны хонгилуудад эрт цагт үхэж үрэгсдийн сүнстэй учрах тохиолдол гардаг байв. Зарим нэг эзэнгүй болоод удсан өртөөнүүдийн туннелиэр хий үзэгдлэн галт тэрэг давхиж өнгөрөхийг харсан хүмүүс цөөнгүй бий бөгөөд далд ертөнцийн эдгээр зүйлстэй нүүр тулбал тэднийг хэрхэн аргалж, дэргэдүүр аюулгүй өнгөрөх аргыг та мэдсэн байх учиртай.
Image

Image


Top
   
 
PostPosted: Mar.30.13 11:47 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Видео тоглоомыг ойлгодог хүмүүс олон болж буйд үнэхээр баяртай байна :) Хэрвээ та сонирхож байвал уншаарай, урьд өмнө бичиж байсан нэгэн нийтлэлээ оруулчихъя.

Image

Энэ бодит амьдрал дээр энгийн хүний нүдээр биднийг ажвал бид бүхэн эгэл жирийн сурагчид, оюутнууд, төрийн албан хаагч, компаний ажилтнууд, гагнуурчин, цахилгаанчин инженерүүд, эмч, хуульч бас сурган хүмүүжүүлэгчид. Таныг хэн гэдэг, хаана ямар ажил хийдэг мөн хэдэн настай бас эрэгтэй эмэгтэй алин болох нь тийм ч чухал биш. Харин гартаа консолийн удирдлага, компьютерийн хулганыг атгасан тэр цагт бид бүхэн огторгуйг хамгаалагч сансрын армийн ахлагч, Британий тусгай салааны элит цэрэг, Навахо омгийн дайчин Индиан, Сталинградын баатрууд, эрэлхэг зоригт хайгуулч Археологичид, эртний цагийн сүрлэг хөлөг морьтнууд болон хувирах билээ ......

Яг л зүүд нойрны ертөнц шиг видео тоглоом, виртуаль ертөнц гэдэг биелээгүй мөрөөдлийн талбар юм шүүдээ. Та виртуаль ертөнцөд эртний Трой хотод морьдын эзэн Хектор, хүмүүний дундаас хамгийн хурдан хөлт Ахиллес нарын хамтаар мөр зэрэгцэн тулалдаж, Индиана Жонс, Лара Крофт нарын зоригт археологичдын хамтаар Андын нуруунд нууцлагдсан хот Мачу Пичуд хүрч, зоригт эрдэмтэн Гордон Фриймантай хамт аймшигт зомби нартай тулалдаж, эрэлхэг Инженер Исаак Кларкыг дагаж уурхайн хөлөг, нүгэлд идэгдсэн Ишимура дээр газардаж, Персийн хунтайжтай цуг элсэн цагийг удирдаж, цаг хугацааны харуул аймшигт мангас Дахакаг ялан дийлж, Мастер Ассассин Эцио Аудиторе, Алтайр ибн Ла Ахадын хамтаар загалмайтны 3-р их аян дайн болоод сэргэн мандалтын үеийн үзэсгэлэнт Итали орноо аялсан ч болно ....

Та л өөрийгөө үнэлдэггүй болохоос виртуаль ертөнцөд GaMeR таны байгуулсан үйл хэрэг ямар их гэдгийг та төсөөлдөг үү. Үүнийг компьютер тоглоомын дон гэж бүү бод, компьютер тоглоомыг мөн тоглоом шоглоом гэсэн өнгөц бодлоор бүү аж. Сэдэвтэйгээ холбоод, мөн нийтлэлд маань дэндүү гайхалтай зохицох нэгэн видеог оруулъя.



SONY-ийн зүгээс хийсэн энэхүү гайхалтай сурталчилгаанд "Michael" гэдэг нэрээр дэлхийн бүх GaMeR-үүдийг төлөөлүүлсэн юм шүүдээ. Тиймээ, чи бас чи, мөн та, бид бүгдээрээ.
Бид бүгдээрээ Майкл юм.

Асуулт: Видео Тоглоом гэж юу вэ?

Ингэхэд, танаас би асууя л даа, компьютерийн тоглоомыг та юу гэж боддог вэ? Мөн компьютерийн тоглоом нь таны амьдралд ямар үр ашигтай вэ юм бэ гэж бас асууя? Та юу гэж хариулахсан бол .... Хэрвээ та тоглоомыг зүгээр л тоглоом төдий гэсэн нүдээр харж явдаг бол гарцаа байхгүй коммунист дэглэмийн үед амьдарч асан социалист лагерт өсч хүмүүжин сурч боловсорсон хүмүүс болох бидний ихэнх өвөө эмээ нар, аав ээжүүдээс маань ялгагдахааргүйгээр таны сэтгэхүй энэ цаг үеэсээ хоцорч байна гэж хэлье.

Тэдгээр хүмүүсийн хувьд тоглоомыг хийх юмаа олж ядсан, хийх юмгүй хэдэн хүн нийлж сууж байгаад хийчихдэг гэж боддог. Харин тэрийг нь бага насны болоод боловсорч гүйцээгүй хүмүүс тоглож цагаа нөхцөөдөг хэмээн үздэг юм. Тэд бүр үүнийг ойлгохыг ч хүсдэггүй. Зоригтой хэлье, тэдний буруу. Тэгвэл жил гаруйн өмнө оруулж байсан миний нэг нийтлэл бий Тоглоом хэрхэн бүтдэг вэ гэсэн гарчигтай. Уншаагүй нэгэн байвал заавал уншиж үзэхийг зөвлье. Эндээс та хариултыг нь олох болно.

Тоглоом хэрхэн бүтдэг вэ?

Тэгэхээр одоо та бүхэн, мэдэж авсан биздээ тоглоомыг хийнэ гэдэг кино хийх дайны нүсэр ажил болдог гэдгийг. Тухайлбал хөвгүүд охидын хамгийн ихээр шимтэн үздэг "Twilight" киног л гэхэд 17-хон сая доллараар хийсэн юм шүүдээ. Харин видео тоглоомын ертөнцөд бол хамгийн өндөр өртөгөөр бүтсэн бүтээлүүдийн тэргүүн байранд "GTAIV" ордог юм. GTAIV-ийг хийхийн тулд 100 сая долларыг царцуулсан гэдэг. Тиймээс видео тоглоом гэдэг маань асар олон хүний хүч хөдөлмөрийг шингээсэн, ур ухаан, авъяас билиг мэдрэмж сэрэл шаардсан маш хүнд ажил гэдгийг жаахан ч болтугай ойлгосон байхаа гэж бодож байна.

Тиймээс видео тоглоом гэдэг маань нэг ёсондоо маш олон хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд буй болдог бүтээл юм шүүдээ, тиймээ уран бүтээл юм. Олон хүний, олон төрлийн авъяас билиг, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үр дүнд тоглоом гээч зүйл буй болдог юм. Зарим нэг нь ердийн байхад, нөгөө нэг нь сонгодог, эсвэл бүр Урлагийн Бүтээл хэмээн нэрлэсэн ч болох юм шүү. Одооноос эхлээд тоглоомыг тоглоом шоглоом гэсэн нүдээр харж явахыг болих цаг нь болжээ.

Хүлээгээрэй, ингэхэд Видео тоглоомыг урлагийн бүтээл гэчихвүү?
Уран зураг энэ урлаг мөн үү, тэгвэл кино, жүжиглэл мөн дуу хөгжим, утга зохиол эдгээр нь урлаг мөн үү? Тиймээ мөн. Тэгвэл видео тоглоомын орц найрлаганд эдгээр нь бүгд ордог юмшүүдээ.

Хариулт: Видео Тоглоом гэдэг бол хүмүүсийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд буй болдог уран бүтээл юм.

Асуулт : Бид яах гэж видео тоглоомыг тоглодог юм бэ, энэ нь чухам юунд хэрэгтэй юм бэ?

Тэгэхээр хамгийн энгийн хариулт бол мэдээжийн хэрэг хөгжилдөх гэж бас зугаацах гэж тоглодог хэмээн хариулах байх л даа. Гэвч энэ бүхнээс илүүтэй компьютерийн тоглоомууд нь таныг бас та бүхнийг ямар ч сэрэл мэдрэмжгүй киборг болохоос хамгаалж байгаа хэрэг юм шүүдээ. Тиймээ киборг, нэг ёсондоо киборг гэдэг маань хагас бие нь мах цуснаас нөгөө хэсэг нь хүйтэн хөндий төмрөөс бүтсэн хагас хүн, хагас робот болой.

Бас видео тоглоомын хөгжилд саад болж байгаа зүйл нь гэвэл эдгээр Киборг, Роботууд юм.

Энд тэндхийн айлуудын хов жив, эсвэл мөнгө төгрөг, авгай хүүхэн ор хөнжил, эсвэл солонгос сериалаас өөр ярих сэдэвгүй, солонгос маягаар учирч, франц маягаар дурлаж, орос маягаар найрласан, худлаа гоёж гоодохоос өөр чадваргүй, шинэ соргог содон зүйлсийг хараад эвэртэй туулай үзсэн юмшиг гайхаж, зэвүүцэх сэтгэл төрдөг, мөн гайхалтай уран зургийн хажуугаар сохор юм шиг өнгөрдөг, уянгалаг хөгжмийн дэргэд дүлий юм шиг суудаг ямар ч урлагийн мэдрэмжгүй илий балай хүмүүс шиг таныг тийм "робот" болгохгүйн тулд л урлаг соёл гээч зүйл байдаг юм. Харин видео тоглоом бол соёл бүтээлийн бас нэгэн хэлбэр нь юмшүүдээ. Та юуг бодож сэтгэнэ, та юун тухай ярилцана энэ бүхнээс тань хамаараад таны сэтгэхүй өөрчлөгдөх болно.

Мөн видео тоглоомыг хэм хэмжээнд тохируулж хэрэглэхгүй бол таныг араатан болгож бас чаднашүү. Үүнийг мартаж бас болохгүй.

Хариулт: Энэ нь таныг хурдан шаламгай сэтгэдэг болгоод зогсохгүй, санаачлага шийдвэрийг богинохон хугацаанд гаргуулж сургах шидтэй. Мөн ухаан бодлыг тэлж, мэдлэгийн хүрээг тань дээшлүүлэх болно. Энэ бүхнээс илүүтэй компьютерийн тоглоомууд нь таныг ямар ч сэрэл мэдрэмжгүй киборг, робот болохоос хамгаалж байгаа хэрэг юм шүүдээ. Тиймээ хэн бүхний төдийлөн мэдээд байдаггүй ийм л далд хүч тоглоомон дотор нуугдаж байдаг юм.

Асуулт: Publisher-аас GaMeR хүртэл ямар зайтай байдгийг мэдэхүү?

Таныг ганцхан "Click" дарж тоглоомыг татахад ямар ямар процессууд явагддагийг маш товчхон бичье л дээ. IP/TCP, HTTP, ARP гээд өчнөөн олон протоколууд компьютерийн дотоод болон гадаад сүлжээгээр урсч, тэднийг хүчирхэг рутер, свичүүд замчилж, утсан эсвэл утасгүй кабелуудаар дамжуулж дотоодын ISP-нүүдийн ачаар интернет гэсэн асар том далайд нүд ирмэхийн зуурт та хөл тавих болно. Мэдээж хэрэг сайн эцэг эхийн буянд, эсвэл өөрийн ажил хөдөлмөрийн үр шимээр босгосон хүчирхэг компьютер танд байх хэрэгтэй. Мөн Билл Гэйтс, талийгаач Стив Жобс ах нарын үйл системүүд байх шаардлагтай, бодвол та худалдаж аваагүй л биздээ.

Харин нөгөө талаас үйлдвэрээс гарсан тоглоомууд олон зуун км газрыг туулаад, тив тивийг алгасан нисч худалдааны төвүүдэд хүрдэг юм, тэндээс нь худалдаалагдсан DVD-нүүдийг хэдий аюултай осолтой, хэрэв баригдвал асар их мөнгөний торгуульд унаж үгүй бол торны цаана сууна гэдгээ мэдэж байсан ч хакер крекерууд аюул ослыг сөрөн байж, ур ухаанаа зарж, кодыг эвдэж, хамгаалалтыг сэтэлж интернетэд үнэгүй түгээдэг юм. Тэндээс нь янз бүрийн сайтын админууд болоод нийтлэгчид тухайн тоглоомыг аль болох хурдан гэгч нь татаж аваад, хувааж задлаад, шахаж багцлаад, өөр өөрийн гэсэн share сайтууд дээр байрлуулдаг юм. .... Харин энэ бүхнээс өмнө тухайн тоглоом нь хэн нэгэн хүний ухаан бодолд мэндэлж, бүтээлч хамт олны олон өдөр сарын нүсэр их ажлын дүнд тэдний гараас гардаг юм шүүдээ ... яг л дээрх нийтлэл дээр өгүүлсэн шиг кино бүтээх дайны ажил болдог юм ...

Гэтэл та гурван зуун хүний гурван жилийн хөдөлмөрийг, зургаан минутанд татаж, гурван минутанд суулгачихаад, зургаан цагийн дотор тоглож дуусгачихаад тоглоомын сайн муу болсныг сорьж, шинжлэх эрх танд байхгүй. Боломжтой бол худалдан авч тэднийг хүндэтгэхийг хүсэж байна мөн уриалж байна.

Хариулт: Хэдий та бүхэн ганцхан товч дараад татчихаж байгаа ч гэлээ, энэ бүхнийг жаахан цааш нь харж чадвал, тоглоомыг бүтээгч хамт олон, студи, агентлагууд, хакер крекерүүд, сайтууд, админууд, нийтлэгчид, интернэт түгээгч ISP-нууд, сүлжээний инженерүүд, серверүүд за тэгээд та бүхнийг цахилгаанаар хангаж буй Цахилгаан Станцын ажилчид, өдий төдий цахилгаанчид, холбогчид, СӨХ нтр гээд маш олон хүн наад ганцхан хулганаа дарах "click" -ний чинь ард байдаг юм шүүдээ. Тийм болохоор энэ бүхнийг бодолцож хааяа ч гэсэн амаа татчих нь зүйн хэрэг болов уу

Асуулт: GaMeR - үүд гэж хэн бэ?

Ийм байна, хэрвээ та үнэхээр л тоглоомд дуртай биш хайртай бол та бол GaMeR юм. Сайн тоглодог ч бай муу тоглодог ч бай, хөгшин ч бай залуу ч бай, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай, ерөнхийлөгч ч бай, цэвэрлэгч ч бай, ганцхан тетрис тоглодог ч байсан хамаагүйэ, ганцхан та тоглоомд зүгээр л дуртай биш үнэхээр хайртай л бол, видео тоглоомыг ойлгодог бас мэдэрч чаддаг бол та бол GaMeR хүн юм шүүдээ. Зарим хүмүүс зөвхөн мэргэжлийн тоглогчдыг л GaMeR-үүд гэж ойлгодог. Тийм зүйл харин огт байхгүйэ, харин GaMeR-үүд нь дотроо сайн болоод муу, аль эсвэл мэргэжлийн гэдгээрээ л ялгагддаг юм шүүдээ. Зарим нэг хүмүүс туйлын эрсдэлтэй хийгээд эрс шийдэмгий бас зоригтой алхмыг хийж өөрийн амьдралыг видео тоглоомтой холбож, мэргэжлийн тоглогч болох замналыг сонгодог. Үнэхээр тэд үүнийхээ тусламжтайгаар асар их мөнгийг олдог юм шүү. Тухайлбал Солонгосын StarCraft-ын үнэмлэхүй аварга Slayers Boxer гээд залуу бий. Түүний гаргасан DVD нь л гэхэд алдарт Матрикс цувралын бүх ангийг нийлүүлснээс ч илүү орлогыг олсон юм. Харин өөрийнх нь жилд олдог орлого гэвэл хэдэн мянган доллараар хэмжигдэнэ.

тэхээр GaMeR-үүдийг дотор нь ийнхүү ангилдаг байна, уншиж үзээгүй нэгэн байвал заавал уншиж үзээрэй.

GaMeR-үүдийн ангилал

Хариулт: Яг л паркоур хийхтэй адилхан, GaMeR болоход таны нас хүйс, шашин шүтлэг, сонирхол хобби, боловсрол мэдлэг, биеийн галбир, төгссөн болоод сурч байгаа сургууль ... энэ бүхэн огт хамаагүйэ. Гол нь та тоглоомд дуртай биш хайртай бол, зүрх сэтгэлдээ тоглоомын вант улсыг цогцлоож чадсан нэгэн бол та бол GaMeR юм.

Асуулт: Видео тоглоомыг хэрхэн тоглох вэ?

Тэгэхээр та юун түрүүнд enter дарж гайхалтай виртуаль бүтээлийн гайхамшигтай кино хэсгийг алгасах гэж байгаа бол, спикерээ унтрааж чихэнд чимэгтэй аялгууг сонсохыг болих гэж байгаа бол таныг ганцхан товч дараад алгасах тэрхэн мөч хийгээд үй олон хүний хичээл зүтгэл шингэсэн гайхамшигтай бүтээлийг хийсэн урт удаан хугацаатай тэнцүү гэдгийг санаарай. Тоглоомыг тухайн орчинд нь орж, ойлгож мэдэрч, догдлон баясч тоглох шиг гайхалтай зүйл гэж хаа байх билээ. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг, харин телевиз бол номыг дөрвөлжин дэлгэцэн дотор өнгөтөөр бас хөдөлгөөнтэйгөөр, дуутай хууртай нь амилуулсан том бүтээл бол харин видео тоглоом гэдэг маань дотроо телевизыг ч бас номыг ч агуулж байдаг юмшүүдээ, мэдээжийн хэрэг Assassin'S CreeD тэргүүтэй гайхалтай бүтээлүүдийн хувьд болшүүдээ.

Хариулт: Виртуаль ертөнц гэдэг яг л зүүд нойрны адилаар, биелээгүй мөрөөдлийн талбар юм шүүдээ. Яагаад та нэг ч хором болтугай энэ ертөнцөөс тасарч өөр нэгэн ертөнцөд нэвтэрч болохгүй гэж. Хэрвээ та хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг дурсамж дурдатгалтай нь хамтаар устгачихаагүй л юм бол мөрөөдлөө бодит бусаар биелүүлэх боломж таны гарт, таны өмнө байна.

[О]доо та өөрөөрөө бахархаж болно

Флоренцын гүнтэн Лорензо Де'Медичид хүргэсэн эцгийн нь захидал дайсан Темпларуудын гарт орж, гэр бүлийн итгэлт анд Убертог Альберти урваж, өөрийн дүү ах бас эцгийг нүдэн дээр нь хөнөөж байх тэр үед Аудиторе Эциог Пиаза делла Сигнориян талбайгаас зугтахад хэн тусалж байв, зоригт инженеер Исаак Кларкыг нүгэлд идэгдсэн Ишимура сансрын уурхайн хөлөг дээр газардаж, харийн организмуудад эзлэгдсэн харанхуй хөлгийн нуруугаар хүйт оргиулам хөндий хүйтэн хоолой, хонгилууд алхалж явахад ганцхан түүнд хэн хань болж байв, элсэн цагийг нээсний балгаар хувь тавилан нь үхлээр зурагдах агаад, цаг хугацааны харуул аймшигт Мангас Дахакаг хамгийн үзэсгэлэнт хот Вавилонд ирж өөрийг нь авлахаас урьтаж харин түүнийг устгахаар Цаг Хугацааны аралруу хөвж байх үед хэн дэргэд нь байв, Нэгдсэн улс талцан хуваагдаж, алсын африк тивээс ирсэн үй олон хар арьст боолчуудад эрх чөлөөг бэлэглэхийн төлөө агуу Авраам Линкольн суудлаасаа өндийж, харин түүний эсрэг Умардынхны улангассан их тэмцэл дунд умардын Фронтын шугамд ах дүү Маккалыг нэг нэгнээ олж, армиас оргоход нь хэн туслав, Алтайр ибн Ла Ахадыг Масиафын цайзын орой дээрээс хамгийн анхны Итгэл үнэмшлийн үсрэлтийг хийж байх үед хэн дэргэд нь байв, эрдэмтэн Жэймсийн хүүг Vault 101-ээс зугтаж, хэмжээ хязгааргүй зэлүүд нутгаар туулсаар эцэгтэй уулзахад нь хэн зуучилж өгөв, Квантын физикч доктор Гордон Фрийманыг анхныхаа ажилд орохоор Black Mesa-руу явж байх үед галт тэргэнд хамт сууж байсан хүн нь хэн билээ, зоригт бүсгүй Челлийг дэндүү ухаантай робот Гладосын хэтэрхий аюултай зангануудаас зугтахад хэн тус хүргэв, 44 оны 6 сарын 6-ны D өдрийн давшилтаар Нормандийн эрэгт газардсан үй олон холбоотны хүчний дунд, хагас жилийн туршид бүслэгдэж, хар дарсан зүүдний биелсэн талбар болсон Сталинград хотыг чөлөөлсөн Улаан Армийнхны дунд тулалдаж явсан олон цэргийн нэг нь хэн бэ, Волдемортын хар шидний өмнө хүчин мөхөстсөн Харри Поттерт хэн урам зориг өгч хөл дээр нь босголоо, үеэл ах Романыг суллахаар мартагдсан үйлдвэррүү явж байхдаа Нико Беллик ганцаар биш өөр хэн нэгэнтэй хамт байсан юм, Моррелогийн бүлэглэлийг хүйс тэмтэрч, өөрийн гэр бүлээс урвах үедээ ч Томми Анжело ганцаар байгаагүйэ, олон жилийн дараа мартагдсан хот Рапчурыг Атлантын далайн гүнээс Жекийг ганцаараа олсон гэж бодож байна уу, тэгвэл эцэг Недийн өшөөг авахаар Колтон Вайтыг зандалчин ковбой нарын учрыг олоход хэн тус хүргэв, Шийрээс харанхуйн эзний бөгжийг тээж, Минас тиритээс 3000 тохой газарт, хар хаалганы цаадах, Барадурын цамхагийн дэргэд сүндэрлэх мөхлийн ууланд хэн Фродо, Сем хоёрыг хүргэж өгөв, Мессигийн Барселонаг Аваргуудын Лигийн цомын эзэд болгоход хэн тэдэнд туслав ........................... ?

Энэ бол ТА

Жич : Хэрвээ та үүрэг хариуцлагыг умартаж, баатарлаг үйлст хэтэрхий шунаж дурлавал та киборг ч биш, хөдөлмөрийн гавшгай ч биш гаж организм болж хувирнадаа хө.


Last edited by Khuslen_SG on Mar.30.13 11:57 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Mar.30.13 11:54 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Image

Харин "METRO 2033" энэ тоглоомын хувьд түүний өгүүлэх гээд утга санаа нь ердөө л 20 настай Артём хүүгийн дүрээр хүн төрөлхтний сайхан сэтгэл, тэсвэр тэвчээр, чин зориг гэдэг ямар ч нөхцөл байдалд, ямар ч харанхуйн дундаас бамбар мэт гэрэлтэж чаддаг гэдгийг л харуулахыг зорьсон юм шүүдээ. Тоглоомын үйл явдлын хувьд хүмүүс дотроо хагаралдаж, хуучны зөвлөлт засгийг дахин бүтээх гэсэн Улаантнууд, нөгөө талд нео Нацистууд гарч ирж метроны ертөнцөд аюул заналхийлэл учруулна. Харин метроноос гадна байдал бүр ч дордсон байгаа, яг л хар дарсан зүүдний биелсэн талбар болсон байна гэмээр. Мэдээж мутацид орж адгийн муухайгаар буглан хувилсан тэдгээр араатнуудыг мартаж яасан ч болохгүй.

Дэлгэрэнгүй судлах эрхийг танд олгож байна. Артёмын зорилго эцэстээ түүнийг Д6 хэмээх хуучин зөвлөлтийн цэргийн баазруу хөтлөх бөгөөд тэнд санаанд оромгүй хүчирхэг зэвсгүүд хадгалагдаж байгаа. Тухайлбал пуужин ч юмуу ... :)

Мөн орчуулгыг маань уншиж буй та бүхэндээ баярлалаа. Миний бие нь орчуулагч биш, нийтлэлч ч биш, хэл утга зүйн талын мэргэжилтэй нэгэн бол бүр ч биш хэх. Тиймээс муруй сарий орчуулгуудыг минь ойшоолгүй өөрсдийн уран төсөөлөл, үгийн баялгаар баяжуулаад уншиж байгаа гэдэгт тань итгэж байна.
Удахгүй жаахан завгүй болж мэдэх байх. Гэхдээ эхэлсэн энэ ажлаа заавал дуусгах болно гэдгээ амлаж байна. Ямар ч байсан энэ жилдээ багтаагаад дуусгах болноо. Мөн цаашдаа "METRO 2034" дараагийн номыг нь орчуулах болно.


Top
   
 
PostPosted: Apr.05.13 8:26 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Сталкерууд ...
Орос биш харь хэлний энэ үг чухам ямар утга санаа илтгэдгийг мэдэхгүй хүн бол таах гээд ч хэзээ ч олж чадахгүй бизээ. Урьд өмнө хоолгүй хонож, ходоод нь хонхолзохын эрхэнд хуучин цэрэг армийн барилгууд, сургуулилтын талбайгаас метал цуглуулж тэднийгээ тушааж мөнгө олдог байсан хүмүүсийг ийнхүү нэрлэдэг байлаа. Мөн дайн болоогүй энх цагт траншэй хоолойгоор хэсүүчилдэг байсан орох оронгүй хүмүүсийг ч бас тийнхүү нэрийддэг байжээ. Ямар ч утгатай байлаа гэсэн ялгаагүй Сталкерууд, тэдний хийдэг ажил маш аюултай бөгөөд үргэлж үл мэдэгдэх, хачирхалтай мөн ёрын зүйлстэй нүүр тулж байдаг хүмүүс билээ ... Эзэнгүй объектууд, байшин барилгууд, радио идэвхит бодисонд хордсон газрууд, хэдэн зуун тэсрэлт дэлбэрэлтээс болж хайш яайш болсон хөрсний нуранги, газар доорх болон дээрх хориотой байгууламжууд, муу усны суваг, хонгил шуудуу гээд л чухам эдгээр газруудад ямар гээчийн амьтад амьдарч, юу нуугдаж байдгийг тэднээс өөр мэдэх хүн бараг л байхгүй.

Харин метроны ертөнцөд, газрын гадаргуу дээгүүр хэсүүчилдэг тэдгээр зориг зүрхтэй, адтай чөтгөрүүдийг Сталкерууд гэдэг байлаа. Хамгаалалтын зузаан хувцас өмсч, хорт утааны баг зүүсэн тэд шүдээ хүртэл зэвсэглэж аваад газрын гадаргуу дээр гарна. Тэгээд тэндээс хүмүүст хэрэг болох юу байна тэр бүгдийг олж ирдэг байлаа ... зэр зэвсэг, тоноглол, мөн бусад төрлийн материалууд, шатахуун, засварын эд анги, дулаан хувцас, хөнжил ... Цагтаа бол ийм ажлыг хийх хүсэлтэй зуу, зуун хүмүүс байдаг байв. Гэвч тэднээс хуруу дарам цөөхөн хэд нь л амьд эргэж ирдэг байжээ. Амьд эргэж ирсэн ч эсэн мэнд, элэг бүтэн байна гэдэг мөн тусдаа асуудал билээ. Тийм ч учраас тэд метроны хамгийн үнэ цэнэтэй ажилчдаас ч дээгүүр үнэлэгддэг байсан юм. Газрын дээд давхарга дээр цацраг идэвхит бодисын аюулаас эхлээд элдвийн янзаар мутацид орсон араатнууд гэх мэт олон арван аюул тэднийг хүлээж байдаг нь тодорхой. Заримдаа тэр дээр амьдрал байдаг ч хатуу ширүүн байгалийн шалгаралд тэсч үлдэх нэг нь дэндүү ховор байсан юм. Яг л үүнтэй адилхан цаг хугацааны шалгуураар цөөн хэдэн сталкерууд шигшигдэн үлджээ.

Бүх сталкерууд удалгүй, метронд амьдрах хөгшин залуу бүгдийн хувьд жинхэнэ амьд домог болж мөнхөрсөн байна. Ертөнцөд нисэх эсвэл сэлэх газаргүй болсон тул, ‘нисгэгч’ болоод ‘далайчин’ гэсэн үгнүүд мартагдаж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл сталкерууд болжээ. Гялалзсан дуулга өмсөөд, биеэ өвч зэвсэглэсэн тэд, бурхан тэнгэртэй нэг алхмаар ойртож, дэлхийн гадаргуу өөд өгсөн гарна. Харин тэнд араатан мангасуудтай тулалдсаар, эргэж газар доорх ертөнцөд ирэхдээ хүмүүст шатахуун, зэр зэвсэг, гэрэл бас галыг авчирдаг байлаа. Нэг ёсондоо тэд амьдралыг авч ирдэг байсан юм.

Артём болон түүний найз Зеня, мөн өргөс хочит Виталик нар бүгдээрээ сталкерууд болохыг мөрөөддөг байжээ. Тэгээд зэвэнд идэгдсэн төмөр шатаар дээш авирч байхдаа, өөрсдийгөө цацраг идэвхиэс хамгаалсан гялалзсан хуяг дуулга өмсөөд, бүрэн гүйцэт цэнэглэж, галлахад бэлэн болсон автомат үүрсэн сталкерууд мэтээр төсөөлж байлаа. Гэвч тэдэнд хаанаасаа тийм өмсгөл хувцаснууд байх билээ, мөн хүчирхэг зэр зэвсэг ч байсангүй. Ердөө л тэдэнд хуучирсан хоёр хошуутай ангийн буу, гар чийдэн хоёр байлаа. Тэр бүү хэл урьд өмнө тэдний хэн нь ч буудаж байгаагүй аж ...

Аз болоход гадаа харанхуй, шөнө болж байв, тэд газрын гадаргууд дэндүү ойрхон иржээ. Хэрэв өдөр байсан бол зөвхөн харанхуйд дассан тэдний нүдийг нарны хурц гэрэл сохолж ч болох байв. Харах чадваргүй болж харалган болсон тэд хэрхэн өртөөгөө олж, эргэн очих билээ.

Ботаникын Цэцэрлэгийн өртөө бүрэн сүйдэж, дээврийн тал нь нурж унасан байх бөгөөд хагархай дээврийн цоорхойгоор үлээх салхин үүлийг хөөж, тэнгэр цэлмэсэн байх юм гэнэ. Урьд өмнө хэзээ ч одот тэнгэрийг харж байгаагүй хөвгүүдийн хувьд, энэ бүхэн ямар гайхалтай санагдахыг та төсөөлж байна уу? Тэд аажуухан гэгч нь толгойгоо өндийлгөж дээш харцгаалаа, өмнө нь тэдний нүдэнд үргэлж өртдөг байсан өмхий хонгил туннелийн шугам сүлжээнүүд, хоолой гуурснууд биш харин түүний оронд тансар хилэн тэнгэрт мөнгөлөг саран мандаж, одод түгсэн шөнийн ер бусын дүр зураглал дэлгэсэн номын хуудас шиг зурайн гарч ирлээ - ямар гайхамшиг гэдэг нь энэ вэ! Одод! Эгээ л ёроол нь үгүй нүх лугаа харлан харагдах гүн хөх тэнгэрт хэдэн сая гэрлүүд тархаад, анивчин гялалзаж байх юм гэнээ ...

Хэлэх үггүй болсон хөвгүүд алмайран зогсч, эхлээд гурав, тав тэгээд эцэст нь арван минут тэнгэрийг ширтэн зогслоо ... Удалгүй үүр цайх болно. Үүр цайхтай зэрэгцээд араатан амьтад ичээнээсээ гарах болно ... Гэнэтхэн алсад цус царцам улиан цуурайтахыг сонсоод цочсондоо хөвгүүд зөнгөөрөө ирсэн газарруугаа буцаж гүйлдлээ. Хамаг ухаан санаагаа салхинд хийсгээд, айсандаа тэд хөлийн хурдаар тэнхээ мэдэн гүйхдээ бүдэрч унаад, гар хөлөө шалбалж орхисноо ч анзаарсангүй. Нэг нэгнээ чирж гулдарч, татаж чангаасаар эргээд цахилгаан шатанд хүрч очлоо.

Эхэлж гарч ирсэн шигээ эргээд шатны гишгүүррүү доош зүүгдэхдээ давхар хошуутай ангийн буугаа газарт алдах нь тэр. Газарт хүчтэй унасан буу гэнэт пан хийтэл буудаж аниргүй орчныг тэр чигт сэрээж орхив. Үнхэлцгээ хагартал айсан жаалууд шат газарт хүрэхээс арван гишгүүр дутуу байхад доош үсэрцгээж, хар хурдаараа өртөөний зүг гүйлдэв. Араас нь мутантууд хөөж байгаа гэсэн хий бодол тэднийг улам бүр эзэмдэж байлаа. Цахилгаан шатны хаалгыг хаах гэсэн боловч хараал идэж зэвэнд баригдсан нугас боолтнууд нь хөдөлж өгсөнгүй, эргэж байрандаа орох тун дургүй байв.

Хожим нь тэд маш том алдаа хийснээ ухаарцгаасан юм. Хориотой тэрхүү үүд хаалгыг, метроруу доош орох, хүмүүсрүү хүрч очих гарцыг нээж өгчээ, мутантуудад. Ингээд хөвгүүд бүх болсон явдлын талаар амаа хамхихаар тохиролцож, өөрсдийгөө тэнд байсныг хэнд ч хэлэхгүй гэж бие биедээ амлацгаав. Харуулын постонд хүрч очихдоо, хулгана харх агнахаар зэргэлдээх туннелрүү явсан бөгөөд буугаа гээж, айсандаа хар хурдаараа яаран ирлээ гэж худал хэлцгээв.

Мэдээж хэрэг Артём хойд эцгээсээ, ялангуяа том аралтай цэргийн суран тэлээнээс нь маш их эмээж байлаа. Гэхдээ тэр яг л олзлогдсон партизан шиг нэг ч үг амнаасаа цухуйлгасангүй. Хоёр найз нь ч мөн чимээгүй байж чадсан нь гайхалтай.
Ингээд эцэст нь бүгд тэдний үгэнд итгэцгээлээ.

Тэр үеэс хойш олон жил өнгөрчээ. Харин сүүлийн хэдэн жилүүдэд харуулын постуудруу үе үе довтлох болсон харанхуйд нойрсогчид болоод бусад санаа муутнууд өнөөх гарцаар орж ирцгээсэн юм биш биз? Энэ тухай санах бүрт, бодох тусам Артём харамсал харуусалд автдаг байлаа.

Image

Зөрж өнгөрсөн хүмүүстэй мэнд мэдэж, танилуудтайгаа таарч ойр зуурын мэдээ солилцсоор, хөрш майхны өхөөрдөм охины хацар дээр үнсч, хөгшчүүлд өөрийн хойт эцгийн ажил бүтэмжтэй ирсэн тухайг дуулгаж явсаар сая нэг Артём гэртээ хүрч ирлээ. Гэрт нь хэн ч байсангүй, хойд эцгээ удаан хүлээсэнгүй унтахаар шийдэж орон дээрээ гарч хэвтлээ. Найман цагийн харуул манаа гэдэг ядарч туйлдахад хангалттай хугацаа юм. Гутлаа тайлж, хүрмээ эвхэж өлгөөд, толгой нь дэрэнд хүрэв үү үгүй юу унтаад өгчээ.
Удалгүй том хар дүрс нүдний нь өмнө үзэгдэж, чимээгүй гэгч нь алхсаар тэр хүн майханд орж ирэв. Түүний царай нь харагдахгүй байлаа. Харанхуйд ёлтойх түүний хоёр нүд өөрийг нь цоо ширтэж байв. Бувтнасан дуугаар тэр хүн : "Ахиад уулзах шивдээ. Хойд эцэг чинь энд алга байгаа бололтой. Гэвч хамаагүйэ. Хоёулаа удахгүй түүнийг олно, тэр холдоогүй байгаа байх. Харин одоо чи намайг дагаад яв, чамтай ярих чухал зүйл байна. Тухайлбал Ботаникын цэцэрлэгийн хаалганы талаар ч юмуу." гэж хэлэв.
Артём айсандаа хамаг бие нь хөшиж, хоолойных нь өнгө, хохьмой толгой шиг хэлбэртэй түүний халзан толгойгоор нь харуулын постон дээр танилцсан өөрийгөө Анчин гэх өнөөх эр болохыг нь танилаа.

Анчин ойртсоор байлаа, удаан гэгч нь мөн чимээ аниргүйгээр. Гэвч түүний нүүр царай харагдахгүй хэвээр. Айж балмагдсан Артём хашгирах гэтэл мөс шиг хүйтэн мөртлөө хүчирхэг том гар түүнийг амыг таглаж орхив. Артём гараа сунгаж ширээн дээрх дэнлүүг асаахад, дэнгийн бүдэг гэрэлд түүний царай хүнийхтэй огт адил харагдсангүй. Ямар ч цөцгийгүй том хар нүд шигээ том амтай, хачин амьтан сууж байх нь тэр.

Артём түүнийг түлхэж майхнаас тийрч гаргалаа. Төд удалгүй өртөө бүхэлдээ түнэр харанхуй болж, ердөө ганцхан газарт, маш алсад ил галын гэрэл бүртэлзэж байхыг тэр олж харав. Хар хурдаараа Артём гэрлийн зүг гүйж, ард нь өнөөх амьтан түүнийг мөшгиж 'Зогсооч! Чамд зугтах газар байхгүй!' хэмээн чарлаж байлаа. Эргэж харалгүй Артём гүйсээр л, хэдий хурдан гүйвч хөлийн чимээ ард нь сонсогдсон хэвээр л. Гэхдээ яарахгүй байгаа бололтой, өөрийг нь удахгүй баригдана гэдгийг мэдээд байгаа ч юм шиг. Удалгүй Артём ил галын захад хэн нэгэн хүн сууж байхыг олж үзлээ. Ард нь хүрч очоод мөрөн дээр алгадахад, өнөөх хүн арагш гулдран унав. Үхээд олон жил өнгөрсөн байх гэлтэй үрчийж хорчийгоод, арьс үс нь өмхрөн унасан хачин муухай царай харагдав гэнэ. Тэр хүн нь нагац ах Саша, өөрийнх нь хойд эцэг нь байх нь тэр ...

'Хөөе, Артём! Сайхан амрав уу, хүү минь! Одоо босоорой! Чи чинь бүхэл бүтэн долоон цаг унтчихлаа шүүдээ ... бос бос, нойрны тулам минь! Бидэн дээр зочин ирлээ!' гэх Сухойн дуугаар Артём сэрэв.
Артём орон дээрээ босч суугаад нойрмог нүдээр харж, хэсэг хугацаанд ээрч муурсны дараагаар 'Өө, нагац ах Саш ... Та юу ... Сайн явж ирэв үү?'гэж асуув.
Золтой л та эсэн мэнд, амьд эргээд ирэв үү гэж асуучих дөхжээ. Мэдээжийн түүний өмнө гэгээн дүрээрээ зогсч байгаа тул ингэж асуувал үнэхээр тэнэг хэрэг болох байв.
'Сайн яваад ирлээ, харахгүй байна уу? Алив бос бос, дэмий хэвтээд юу хийхэв.'

Энэ үед зочин маань майханд орж ирэв. Гайхсан мөн айсандаа Артём арагш ухарч, майхны арын ханыг налан зогслоо. Сухойтой хамт ирсэн тэрхүү зочин хэн байсан гээч, тиймээ магадгүй та таасан байх, Анчин өөрийн биеэр зогсч байх нь тэр. Яг л хар дарсан зүүдний ертөнцөд дахиад хөл тавив уу гэлтэй, мөнөөх гөлөрсөн харц, саргүй тэнгэр шиг хар нүд, хүнд гутлын чимээ ... Харин энэ бүхнийг анзаарсан Сухой:
‘Тэгэхээр та хоёр танилцаад амжсан байхнээ?, үгүй мөн сэргэлэн цуснууд юмаа!’ гэж гайхан шогшров.
‘Тиймээ, бид танилцсан.’ гэж Артём аяархан өгүүлээд орж ирсэн зочинтой мэндлэхээр гараа сунгалаа. Анчны гар дулаан мөн хуурай байлаа. Энэ бүхэн ердөө л зүүд, бүхэл бүтэн найман цаг жихүүдэс хүрэм тэр хонгилд харуул хийснээс л болсон хэрэг, яалаа гэж энэ хүнд тэгтлээ их буруу санах билээ гэж Артём өөрийгөө сэнхрүүлэх зуураа бодож амжив.
‘Алив л дээ, Артём. Зочиндоо хүндэтгэлтэй хандаж, цай уух ус буцалгаад орхиоч! Ингэхэд чи манай цайнаас амталсан билүү?’ гэж хэлээд Сухой зочинруугаа нүд ирмэв. ‘Шидэт хандмал л гэсэн үгдээ!’
‘Би мэднээ.’ гэж хэлээд Анчин толгой дохив. ‘Сайн цай, сайхан ч амттай. Печатникт ч мөн хийдэг юм. Гэхдээ эндхээс бол их өөр л дөө.’
Артём гаднаас ус оруулж ирээд, данханд хийж аваад нийтийн гал дээр буцалгахаар гарлаа. Майхан дотор гал асаах хориотой байдаг бөгөөд иймэрхүү явдлаас болж хэд хэдэн өртөө юу ч үгүй болтлоо шатаж байсан түүх бий билээ.

Артём замдаа Печатники-ийн талаар бодож явлаа, энэ бол метроны системийн нөгөө төгсгөлд байдаг өртөө бөгөөд тийш очих хүртэл ямар зам туулдгийг хэн мэдлээ, ямартай ч уг өртөө хүртэл сааргүй олон адал явдлыг туулах хэрэг гардаг байж. Харин энэ залуу ажиг ч үгүй ‘Тэнд, Печатникт ч бас иймэрхүү цайг хийдэг юм,’ гэж хэлээд зогсч байхыг бодоход их л сонирхолтой хүн болж таарлаа. Тиймээ, бага зэрэг аймаар ч үнэхээр сонирхолтой хүн байв. Артёмтой гар барих үедээ ямар чанга атгасан гэж санана, манай эр золтой л барьц алдчихаагүй бөгөөд үүгээрээ дамжуулж өөрийн чадал тэнхээг бусадтай харьцуулах дуртай нэгэн гэдэг нь илт байв.

Усаа буцалгаж аваад Артём майханруугаа эргээд явлаа. Түүнийг очиход Анчин альхэдийнээ борооны цуваа тайлж тавьчихаад тухалсан байх бөгөөд хүдэр чийрэг биен дээрээ урт хүзүүтэй хар ноосон цамц, том аралтай бүс бүхий цэргийн эрээн өмд өмссөн байна. Мөн ноосон цамцан дээр маш олон халаастай хантааз өмсчээ. Харин суган доор нь бараг л хүн цохиод алчихмаар том хэмжээтэй гар буутай мөрөвч зүүсэн байх аж. Сайн харвал энэ бол дуу намсгагчтай мөн лазер овоо хараа суурилуулсан “Стечкин” байлаа. Ийм төрлийн буу ч маш үнэтэй шүү, ядруухан амьдралтай хүн бол байдгаа өгөөд ч үүнийг худалдан авах боломжгүй юм. Зөвхөн хүн биеэ хамгаалахын тулд ийм зэвсэг авч явна гэдэг утгагүй бөгөөд Анчны ‘ямар нэгэн зүйлийг агнадаг’ гэж хэлж байсныг нь Артём саналаа.

‘Алив хүү минь, зочиндоо цай аягалж өг! Тэгээд энд суучих. За тэгээд залуу минь яриад байждээ, яаж шуухан байнадаа? Чамайг чинь хамгийн сүүлд хэзээ олж харснаа ч мартаж орхиж.’ гэж Сухойг асуухад Анчин :
‘Өөрийнхөө тухай дараа нь хэлж өгөх үүдээ, ер нь ч тэгээд сонсоод байхаар сонирхолтой зүйл байхгүй л байх. Харин танай энд их хачирхалтай зүйлс болоод байгаа сурагтай. Умардаас ирсэн амьтдын тухай хэлж өгөөч. Өнөөдөр гэхэд л харуулын постон дээр их л сонин сонин үлгэр олж сонслоо шүү. Энд чухам юу болоод байгааг хэлж өгөөч хө?’ гэж Анчин дооглосон байртай асуулаа.
‘Үхэл, Анчин минь. Үхэл’ гэж хариулахдаа Сухойн царай барайж эхлэв. ‘Биднийг үхэл хүрээлж байна, бидний хувь тавилан биднээс зугтааж байна. Ийм л зүйл болоод байнадаа’
‘Яагаад үхэл гэж? Та нар тэднийг амжилттай устгасан гээ биздээ. Тэгэхээр, тэд хаанаас ирсэн байдаг билээ, мөн тэд хэн юм бэ? Бусад өртөөнүүдээс би ийм зүйлийн талаар дуулаагүй юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр иймэрхүү зүйл бусад өртөөнүүдэд тохиолдоогүй гэсэн үг. Энд яг юу болоод байгааг л мэдмээр байна. Энэ зүйл хэр аюултай вэ? Тэдний энд ирэх болсон учир шалтгаан юу вэ? Би мэдэхийг хүсч байна. Ийм л учраас энд ирсэн юм шүүдээ.’
‘Их хачин жигтэй зүйл болоод байнаа, Анчин минь. Үнэндээ тэдгээр амьтдын талаар дэлгэрэнгүй сайн тайлбарлаж өгөх хүн энд байхгүй л болов уу. Юу болоод байгааг бид өөрсдөө ч сайн мэдэхгүй байна.’ гэж хэлэхдээ Сухойн дууны өнгө маш уйтгартай сонсогдож байлаа. ‘Ковбой эр минь, чи юу гэж бодож байнадаа. Тэдгээр амьтад кинотеатрын дэлгэцнээ гардаг зомби эсвэл явдаг үхдлүүдтэй адилхан байсан бол амар байхсан. Тэгээд л чи мөнгөн сумтай гар буу барьж байгаад’ Сухой гараа буу шиг хэлбэртэй болгож бариад ‘Пух, пух! Тэгээд л чөтгөрийн арми ялагдах болно хэх ... гэвч эдгээр амьтад нэг л өөр. Их аймшигтай ...’
‘Таныг би ямар нэгэн зүйлээс ингэтлээ айж байхыг хараагүй юм байна.’ гэж Анчин гайхсан байдалтайгаар асуув.


Top
   
 
PostPosted: Apr.09.13 11:56 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
'Тэдний үндсэн зэвсэг нь бол айдас. Айж эмээсэндээ хүмүүс автомат буугаа өвөртлөөд унтах нь л холгүй байнадаа, Анчин минь. Хамгийн хачирхалтай зүйл нь гэвэл, тэд ямар ч зэвсэггүй гар хоосон бидэн дээр ирдэгт л байгаа юм. Зарим нэг маань эхнээсээ авахуулаад солиорч эхэлсэн. Энэ бүхэн ингээд ч дуусахгүй ...' ингэж хэлээд Сухой дуугаа намсгаж ирснээ 'За байз ... чамд юу гэж тайлбарладаг юм билээ, золиг гэж ... Тэд улам бүр хүчирхэгжиж байна. Тэд ямар нэгэн аргаар бидний ухаан бодолруу нэвтрэх гээд байх шигээ ... тэгээд тэд, энэ бүхнийг ямар нэгэн зорилготойгоор хийгээд байх шиг ... Чи тэдний ирж байгааг бүр алсаас мэдрэх болно, тэгээд энэ мэдрэмж чинь улам бүр хүчтэй болж ирнэ, ингээд удалгүй өөрийн эрхгүй хоёр өвдөг чинь салгалаад ирэхвий. Тэгсэн мөртлөө нүдэнд чинь юу ч харагдахгүй, чихэнд чинь мөн юу ч сонсогдохгүй, гэвч чи тэднийг улам илүү ойртоод л, ойртоод л байгааг мэдрэх болно ... Ингээд эцэст нь тэд дэргэд чинь ирэх үед, гэв гэнэт харанхуйгаас хачин муухай улих чимээ хонгилоор нэг хадаж, удалгүй хамаг бие чинь бүхэлдээ дагжин чичирч байгааг чи мэдэрнэ. Хэсэгхэн хугацааны дараагаар шөнийн тэнгэр шиг тас хар нүдтэй, гялтгар хар арьстай ёрын тэдгээр амьтад гэрлийн өөдөөс ажрахгүй алхалж байгааг чи олж харна ...'
Энэ бүхнийг сонсож суусан Артёмын хамаг бие зарсхийв. Харанхуйд нойрсогчдоос болж, хар дарж зүүдлэх болсон цорын ганц хүн нь тэр биш билээ. Гэвч тэр энэ тухайгаа хэн бүхэнд ярилгүйгээр өдийг хүртэл дотроо хадгалж иржээ. Учир нь өөрийг нь аймхай, хулчгараар нь дуудахвий гэж хаширласан хэрэг.
'Муу хөгийн амьтад, тэд бидний оюун санааг эзэмдэж байна! Тэгээд аан гээч, дараагийн удаад тэднийг ирэх үед чи тэднийг өмнөхөөсөө илүү ихээр мэдэрч, урьд урьдынхаас илүүтэйгээр айх болно. Үүгээр ч зогсохгүй.' ингэж хэлээд Сухой чимээгүй болов. Харин Анчин хөдөлгөөнгүйгээр, түүний ярихыг анхааралтай гэгч нь сонсоод сууж байлаа. Тэгээд тэр гүнзгий гэгч нь амьсгаа аваад, аяархнаар 'Сухой, энэ чинь тэгвэл ноцтой хэрэг байнадаа. Дан ганц танай өртөөнд ч хамааралгүй, бүхэл бүтэл метроны системд хамаатай асуудал байна.'
Сухой хариулах дургүй байна уу гэлтэй хэсэг чимээгүй сууж байснаа гэнэтхэн 'Бүх метроны систем гэв үү? Үгүйдээ. Зөвхөн метро ч биш ... энэ аюул хүн төрөлхтөнтэй хамааралтай мэт санагдах боллоо. Бид ингээд зүгээр суугаад байж болохгүйэ! Ямар нэгэн шийдвэр гаргах цаг нь болсон, Анчин минь! Энэ харанхуйд нойрсогчид гээд байгаа зүйлс ... тэд чөтгөр шулам аль эсвэл ямар нэгэн төрлийн ад зэтгэр ч биш байх. Энэ чинь Хомо-Новус - магадгүй биднээс илүү чадалтай, ухаалаг, дараагийн эволюцийн амьтад байж мэдэх юмшүүдээ. Тэд ийм аймшигтай орчинд амьдарч дассан байна. Харин бид чинь үсрээд л 50 жил энэ харанхуй нүхэн дотор тэсэх болно. Удалгүй бид Морлокууд шиг цонхигор цагаан амьтад болж хувирахвийдээ. Санаж байна уу, тэднийг? Яагаав нөгөө "Цаг Хугацааны Машин" кинон дээр гардаг амьтад, цагтаа тэд Хомо-Сапиенсууд байсан юмшүүдээ. Бид яг л хулгана хархнууд шиг, хөеөнөөсөө гарч жаахан идэх юм цуглуулчихаад эргээд үүрэндээ орчихдог мэрэгчид шиг л амьдарч байна. Тэр дээр бидэнд амьдрал гэж байхгүйэ, Анчин минь. Тэр ертөнц одоо бидэнд харъяалагдахаа больсон.'
Ингэж яриад Сухой чимээгүй болж, аягатай халуун цайнаас гарах утааг ажиглан суулаа. Анчин ч мөн адил дуугүй сууж байв. Харин Артём урьд өмнө хойд эцгээсээ иймэрхүү зүйлс сонсч байгаагүйгээ анзаарлаа. Хойд эцгийнх нь өөртөө итгэлтэй байдал үгүй болжээ. Ямар нэгэн бэрхшээл тохиолдсон үед 'Юундаа айсан юм, бид чадна!', 'Бид даваад гарна!' гэж түүнийг зоригжуулдаг байсан тэр бардам төрх байхгүй болсон харагдана. Тэр цөхөрч, шаналж ... мухардалд орсон нь илт байв.
'Чи юу ч хэлсэнгүй шүүдээ, Анчин. Надаас асуух зүйл байхгүй юу? Алив л дээ, яагаад надтай мэтгэлзэхгүй байгаа юм бэ? Чиний өөдрөг зан чинь хайччихав? Хамгийн сүүлд чамтай үг солиход чи надад, тэр дээр цацраг идэвхийн хэмжээ буурч байгаа, тэнд хүмүүс амьдарч болно гэж байсан биш билүү ... "Моддын дээгүүр наран мандахад, Алтан шаргал туяа нь навчсын завсраар ..."'ингэж хэлээд аяархан дуугаар Сухой дуу аялав. Тэгээд хэсэг хугацаанд чимээгүй сууж байснаа, ам нээж 'Амьдралаас бид атгаж, ямар ч аргагүй үед шүдээрээ хүртэл зуурах хэрэгтэй гэлцдэг - гэвч барих зүйл юу ч байхгүй үед Философичид юу гэх байсан бол? Магадгүй чи хэдий итгэхийг хүсэхгүй байсан ч гэлээ, зүрх сэтгэлийнхээ мухарт энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн байгаа, тийм биз? Бид хоёр амьдраад л байдаг! Өмхий туннелиэр хэсүүчлээд л, ичгүүр сонжуураа альдхэдийнэ уландаа гишгэж орхиод гахайн саравчинд хоноглож, хулгана хархнуудаар зоог хийдэг болсон. Амьдрахын тулд л тэр шүүдээ! Харин одоо, сэрж үз, Анчин минь! Хэн ч чиний талаар ном бичихгүй, хэн ч чи бидний амьдарч байсан талаар дуулахгүй ... Гахайн мах, мөөг хоёроор бид хэр удаан тэснэ гэж? ... Бууж өгцгөө, Хомо Сапиенсуудаа! Та нар иймэрхүү байдлаар удаан тэсэхгүй. Та нар байгаль дэлхийн эзэн нь байхаа больсон. Одоо бид нар динозаврууд болсон, харин шинэ хүчнийхэн, шинэ эволюцийнхэнд замд тавьж өгцгөөе! Цаг дууссан, тоглоом ч дууслаа. Харин хомо-сапиенсүүдийн үүх түүхийг судлах эрхийг тэдэнд үлдээе, ингэхэд тэд сонирхох болов уу...'
Сухойн энэ бүх лекцийг тэвчээртэй гэгч нь сонсч суусан Анчин, хумсаа оролдохоо больж, Сухойн зүг уйтгартай гэгч нь хараад 'Чамтай хамгийн сүүлд уулзсан цагаас хойш чи их өөрчлөгджээ. Хэрэв бид өв уламжлалаа уландаа гишгэхгүй бол, хэрэв бид Орос эх хэлээ умартаж харь хэлээр ярьж эхэлдэггүй л юм бол, бидний хүүхдүүд сурч, бичиж, уншиж боловсорч л байвал надад тэрнээс өөр хүсэл зүйл алга ... ингэж хэлж байсан хүн нь чи биш билүү, эсвэл тэр өөр хүн байсан болж таарч байна уу? Харин одоо өөрийгөө хар - бууж өгцгөө, Хомо сапиенсуудаа гэнэ шүү ... Ямар чөтгөрөө яриад байнаа?'
'Тиймээ, тэр үеэс хойш би олон зүйлтэй учирсан, олон ч зүйлийг үзэж харлаа. Анчин минь. Чиний хараахан олж хараагүй, эсвэл хэзээ ч харахгүй мөн мэдэж авч чадахгүй тийм зүйлийг би үзсэн. Гэхдээ төсөөлөх гээд үздээ, бид бол динозаврууд, харин бид мөхлийнхөө ирмэгт ирчихээд байна ... их л удаж 100 жил тэснэ биз, эсвэл 10 ч байж мэднэ. Гэвч ямар ялгаа байна ...'
'Тэгвэл бидний энэ бүх хамгаалалт, бэхлэлт ямар учиртай болж таарч байна?' гэж Анчин ширүүхэн өнгөөр асуулаа.
Харин Сухой чимээгүй болж, хоёр нүдээ анив. Түрүүний ярьсан хэлсэн бүхнээ эргэцүүлэн бодож буй бололтой. Эртний танилдаа ганц хоёр үг хэлсэн биш сул талаа түүнд үзүүлчихлээ. Харин дэргэд нь Артём сууж байсныг ч бүр мартаж орхижээ. Энэ бүхэн нь түүнд үнэхээр шившигтэй санагдаж байлаа.
'Ингэж таарахгүй шүү, нөхдүүд минь! Бид хүлээхгүй!' ингэж хэлээд Анчин суудлаасаа өндийв. 'Тэд ч мөн биднийг хүлээхгүй! Шинэ төрөлтөнгүүд бас эволюци гэл үү? Би тэднээс чинь айхгүй байна. Ойлгов уу? Тиймээ, би амьдрах болно, чиний түрүүн хэлсэн шиг амьдралаас атгах зүйлгүй болоод ямар ч мухардалд орлоо гэсэн би амьдралд шүдээ шигтгээд түүнээс зуурах болно. Тэр эволюцийг чинь хараал идэг. Би нядлагдахаа хүлээж буй хурга биш. Яахав, чи зугтдаг санж уу, эсвэл тулалдаж залхаад тэдэнд бууж өгнө үү, хамаа алга, би чамайг буруугаар бодохгүй. Харин намайг айлгах гэж санасны ч хэрэггүй шүү. Тэгээд намайг өөрийнхөө тэр нядалгааны газарт хамруулах гэсний бүр ч хэрэггүй. Яагаад чи тэгтлээ санаа зовоод байгаа юм бол хор уугаад мөрөөрөө өнгөрч болохгүй гэж. Миний энэ бүх тэмцэл тэгээд утга учиргүй болж таарч байна уу? Бас чи мөхөл хавцлын ирмэгт тулж ирчихээд байгаа гэнэ ии? Тэгвэл тэр мөхөлрүү чинь би нулимж байна. Тэгж ярих юм бол би Хомо-сапиенс байхаас татгалзаж байна. Гэлээ гээд би араатан болчихгүйэ. Гэхдээ амьдрахын төлөө, амьд үлдэхийн төлөө би бусдын хоолойнд шүдээ шигтгээд урж тасдахад ч бэлэн байна, яг л араатан шиг. Би амьд үлдэх болно. Ойлгож байна уу?! Би амьдрах болно! '
Ингэж хэлээд Анчин доош суув. Тэгээд Артёмд хандаж дахин нэг аяга цай уухыг хүслээ. Харин Сухой уйтгартай гэгч нь босч, гал дээр очиж ус буцалгахаар данхаа авч майхнаас чимээгүйхэн гарав. Артём майханд Анчны хамтаар хоёул үлдэж хоцорлоо. Анчны хэлсэн сүүлийн хэдэн үгс, ямар ч үнээр хамаагүй амьд үлдэнэ гэсэн яриа нь Артёмын унтраад байсан зүрхэнд нь гал ноцоож орхив. Харин Анчинтай яриа өдөхийг их хүссэн боловч чухам хаанаас эхэлж, юу ярихаа тэр мэдэхгүй байлаа. Удалгүй Анчин өөрөө ам нээж 'Харин чи юу гэж бодож байнадаа, найз минь? Санаа зовох хэрэггүйэ, хэл хэл ... Чи ч бас динозавр болмоор байна уу? хэх. Ингэхэд чи цөцгий дотор унасан мэлхийн тухай үлгэрийг дуулсан уу? Хоёр мэлхий явж байгаад цөцгийтэй вааран дотор унаж л дээ. Нэг мэлхий нь ваарнаас гарах ямар ч аргагүй болсныг олж мэдээд, хувь тавилантайгаа эвлэрч үхэхээр шийджээ. Харин нөгөөх мэлхий нь гар хөлөө хөдөлгөн сэлүүрдсээр л байлаа. Эхний мэлхий нь нөгөөдөхөөсөө юунд дэмий сэлж, гар хөлөө сарвагануулаад байгаа юм бэ гэж асуугаад өөрөө живээд өгчээ. Үлдсэн мэлхий сэлсээр л байлаа, сэлээд л сэлээд л ... удалгүй ваартай цөцгий тос болон хувирч гэнэ. Ингээд тэр мэлхий аврагдсан юм гэдэг. Харин энэхүү хоёрдахь мэлхийнээс бид бүхэн сургамж авах хэрэгтэй. Итгэл найдварын гал хэзээ ч унтардаггүй юм, дүү минь.'
'Та хэн юм бэ?' гэж Артём эцэст нь зориглон асуув.
'Би хэн юм бэ гэж үү? Чи намайг мэднэ шүүдээ. Би бол Анчин, ан хийдэг хүн.'
'Гэхдээ - ан хийдэг гэдэг чинь ... та үнэхээр ан хийдэг гэж үү? Юуг тэр вэ?'
'За байз, чамд юу гэж тайлбарладаг юм билээ? Ингэхэд чи хүний биеийн бүтцийг мэдэх үү? Олон сая жижиг эд эснүүдээс тогтсон байдаг юм. Зарим нэг нь яг л цахилгаан гүйдэл шиг мэдээллийг дамжуулж байхад, нөгөө нэг нь түүнийг хадгалдаг. Зарим нь тэжээлийг сорч авч, боловсруулдаг байхад нөгөө нэг нь хүчилтөрөгчийг дамжуулна. Хэрэв тэдгээр эснүүд устаж үгүй болбол, хүний нас богиносох болно. Зарим тохиолдолд тэдгээр эснүүд гадны нөлөөгөөр устгагддаг бөгөөд энэ тохиолдолд өөр эснүүд ажиллаж эхэлдэг. Үүнийг тэд макрофаг гэдэг. Эснүүд өөр хоорондоо холбоотой байдаг бөгөөд яг л цагийн зүү шиг, яг л метроном шиг ажиллаж байдаг юм. Хэрэв хүний биед халдвар орвол, тэд түүнийг олж, араас нь мөшгиж, хаана ч нуугдаж байлаа гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт түүнийг барьж аваад' ингэж хэлээд тэр гараа хоолойндоо ойртуулаад, хяхтнасан чимээ гаргаж 'Бодийг нь хөтлөх болно' гэж хэлэв.
'Гэхдээ энэ бүхэн чинь таны хийдэг ажилтай ямар хамаатай юм бэ?' гэж Артём асуулаа.
'Метроны системийг хүний бие организм гээд төсөөлөөд үз л дээ. 45,000 эд эсээс тогтсон Комплекс организм. Харин би бол макрофаг. Анчин. Бүхэл организмд нөлөөлөхүйц ямар нэгэн аюул гарвал түүнийг устгах хэрэгтэй болно. Энэ бол миний үүрэг даалгавар юм шүүдээ.'
Сухой сая л нэг юм эргэж ирлээ. Гартаа халуун устай данх барьжээ. Энэ бүх хугацаанд тэр их зүйл бодсон бололтой, Анчинруу дөхөж ирээд 'Тэгэхээр чи аюулын гол үндсийг нь очиж таслах гэж байгаа байхнээ, ковбой эр минь? Очоод бүх харанхуйд нойрсогчдыг буудаж унагах нь уу? Боломжгүйдээ, залуу минь, боломжгүй байх гэж айж байна.'
'Аливаад үргэлж гарц байдаг юм. Умардруу хөтөлсөн туннелээ нураачих, бүгдийг нь юу ч нэвтрэхээргүй болтол нь дэлбэлчих. Тэд тэгээд дээгүүр хэсүүчилж л байна биз, харин бид хулгана мэрэгчид шиг амьдарцгаая, үргэлжлүүлээд. Тэртээ тэргүй газар доорх ертөнц одоо бидний гэр орон болсноос хойш.'
'Чамд нэг сонирхолтой зүйл хэлж өгье. Энэ зүйлийн талаар өртөөнд маш цөөхөн хүмүүс мэднэ. Умардруу хөтөлсөн хоёр туннелийн нэгийг бид дээх нь дэлбэлсэндээ, гэхдээ бидний дээд талд газар дээр гол урсч байдаг юм билээ, харин тэр туннелийг дэлбэлэх үедээ золтой л бид живж үхчихээгүй юм шүү. Хэрэв дэлбэрэлт ахиад жаахан хүчтэй болсон бол ч - хайрт ВДНХ минь баяртай л гэх байсандаа. Тийм болохоор одоо үлдсэн тэр туннелийг дэлбэлвэл бид живж үхэцгээх болно. Зүгээр ч нэг усны урсгал биш, радио идэвхит бодисонд хордсон ус бидний дээрээс орж ирэх болно. Зөвхөн бид ч биш, метроны бусад хэсэгт ч мөн их гай болнодоо. Хэрэв тэдэнтэй тулалдах гэж байгаа бол өөр зүйлээс эхэл гэж хэлмээр байна, тэгэхгүй бол юу гэдэг билээ, шатарчдын хэлдэгээр бол "Шаг, мад" л болношүүдээ, бидний хувьд.'
'Ботаникын цэцэрлэгийн хаалга бий шүүдээ, тэр яасан юм? Тэр хаалгыг бид хаасан санагдах юм?'
'Тэр хаалга чинь аль арван таван жилийн өмнө онгойчихсон. Хэсэг ухаантай залуусын л хийсэн ажил байх, чөтгөр гэж. Тэдний талаар хэн ч, юуг ч дуулаагүй юм. Чи ч гэсэн мэдэхгүй байгаа биздээ, ахиад л шаг.'
'Тэгэхээр ... харанхуйд нойрсогчид сүүлийн хэдэн жилд л их үзэгдэж эхэлсэн гэсэн байхаа' гэж Анчин, өөр нэгэн хэргийн учгийг олох гэсэн бололтой асуув.
'Их үзэгдсэн гэнээ? Яаж дээ! Урьд нь тэд байгаагүй шүүдээ, эсвэл тэдний байсан эсэхийг бид яаж мэдэхэв. Ер нь тэгээд ч тэдний талаар бид юуг ч мэдэхгүй. Гэхдээ аюул ойрхон байна, надад бараг итгэсэн ч болнодоо чи. Тэд нэг л өдөр биднийг эндээс юутай хээтэй нь хөөж гаргах вий. Манайх шиг ийм .. баргийн хүн бол мэдэхээргүй, алслагдсан өртөөг хамгаалахаар метрог тэр чигт нь дайчлах гэж үү ... яахав манай цай алдартай байж болно л доо, гэхдээ цайны төлөө амь насаа золиослох тэнэг хүн гарч ирэхгүй л болов уу. Эцсийн эцэст манайхтай ганц сайн өрсөлдөгч Печатники нөгөө захад бий шүүдээ ... дахиад л шаг!' ингэж хэлээд Сухой үглэж гарав. 'Бид хэнд ч хэрэггүй, мөн бидэнд ч хэн ч хэрэггүй. Бид өөрсдийгөө аргалж дөнгөнө. Тэглээ гээд туннелийг бид нураачихгүй, бас дайснуудыг элдэн хөөж газрын гадаргуу дээр ч гарахгүй ... Шаг. Мад. Анчин минь! Мөн өөртөө ч мад тавьчихъя. Өртөөний бүх хүнд тэдний өмнөөс шаг, мад тавья.' гээд л Сухой үргэлжлүүлэн үгэлж эхлэв.
'Харж л байя, харж л байя'
Энэ мэтээр элдвийн зүйлийг тэд хөөрөлдсөөр нилээд хугацааг ардаа орхижээ. Артёмд танил дасал биш олон ч нэр томъёонууд дурьдагдав гэнэ. Олон ч сонирхолтой хийгээд уйтгартай түүхийг сонсов гэнэ. Хэсэг хугацааны дараа тэд эргээд л маргалдаж, дахиад л удсан ч үгүй өөр зүйлийн талаар мэтгэлцэнэ.
Эцэст нь Анчин суудлаасаа өндийж, явах цаг нь болсон тухайгаа учирлажээ. Артёмоос ялгаатай нь тэр харуулын постноос ирснээсээ хойш унтаагүй байлаа. Сухой тэр хоёр салах ёс гүйцэтгэлээ. Харин явахаасаа өмнө Артёмруу эргэж хараад 'Наашаа, гараад ир' гэж шивнэлээ.
Хойд эцгийнхээ гайхсан царайг ч тоолгүй Артём түүний араас гарав. Анчин түүнийг хүлээх зуураа борооны цуваа товчилж байв.
'За хө, жаахан алхах уу?' гэж хэлээд Анчин түрүүлж явлаа. Өөр шиг нь ийм жулдрай нөхөртэй юу ярих гэсэн юм болоо гэж бодсоор Артём түүний араас дөхөж очив.
'Миний хийдэг ажлын талаар юу гэж бодож байна?' гэж Анчин асуулаа.
'Янзтай ... хэрэв та биш байсан ч гэсэн ... нөгөө, тан шиг ийм хүмүүст дургүй хэн байлаа даа ...' гэж Артём эв хавгүйхэн түгдрэв.
Түүний хэл ам нь зангирч, элдвийн зүйлийг амандаа бувтнана. Анчин шиг ийм айхавтар хүн өөр шиг нь ийм нөхрийг дуудаж, хэлэх чухал зүйл байна гэсэнд нь, эцгийн хамтаар биш ганцаараа толгойгоо мэдэж гарч ирсэндээ Артём яг л ичимхий охин шиг мэнчийн улайж орхижээ. Тэр сандарч байлаа.
'Чи дуртай байгаа байхнээ? Тэгэхээр, таалагдаж байгаа бол ...' гэж Анчин хэлээд, цааш 'бидний дунд байгаа сөрөг бодолтой хүмүүсийг сонсох хэрэг юу байна. Эцэг чинь их айсан байна. Гэхдээ тэр их зоригтой хүн байсан юм шүү. Гэвч тэр цаг ард хоцорчээ. Танай энд ямар нэг хэцүүхэн зүйл болоод байна, Артём. Цааш нь үргэлжлүүлж болохооргүй тийм зүйл. Эцгийн чинь хэлдэг түмэн зөв, тэд бол бусад өртөөнүүдэд халддаг шиг мутантууд эсвэл зэрлэг вандал, садистууд биш. Албин чөтгөр ч бас биш. Ямар нэгэн шинэ төрөл зүйлийн амьтад байна. Танай эндхийн агаараас би айдсыг, бас үхлийг мэдэрч байна. Миний ойлгосноор бол та нар тэднийг хэдий олон удаа харна, хэдий олон удаа тэдэнтэй нүүр тулна, тэр хэмжээгээр та нарын айдас нэмэгдэж буй бололтой. Харин чи тэднийг хэр олон удаа харав?'
'Нэг л удаа харсан. Тэр үед би умард зүгийн туннелд дөнгөж харуул хийж эхэлж байлаа.' гэж Артём хэлэв. 'Гэхдээ нэг гэдэг хангалттай байсаан. Тэр үеэс хойш би үргэлж хар дарж зүүдлэх болсон. Өнөөдөр ч гэсэн мөн адил.'
'Хар дарсан зүүд гэнээ?' Чи ч бас уу?' гэж хэлээд Анчин хөмсгөө зангидав. 'Энэ ч энгийн нэг тохиолдол биш болж таарлаа шүү хө ... Хэрэв би дахиад хэдэн сар амьдарч, харуулын постонд гараад эхэлбэл та нартай адилхан болох юм шиг байна ... тэгж ярихгүй шүү. Хойд эцэг чинь гарцаа байхгүй алдаж. Тэр тэгж ярихыг хүссэндээ тэгж хэлээгүй байх. Тэр бол түүний бодож байсан зүйл биш байх. Харин тэд, харанхуйд нойрсогчид л эцгийг чинь тэгж бодоход хүргэсэн байж болох юм. Бууж өг, ялагд, өвдөг дээрээ сөхөр - энэ тэдний хэлдэг үг байх л даа, тэгээд эцэг чинь тэдний санаа бодлыг бидэнд дамжуулж байвал яахав. Тэд биднийг айдсаар минь дамжуулж эрхшээлдээ оруулах гээд байвал яахав? Хэлээчдээ, Артём.'
Ингэж хэлээд Анчин, их чухал зүйл хэлэх гэж буй бололтой Артёмруу эргэн харж, 'Чамд нууц байдаг уу? Өртөөнийхний хэнд нь ч хэлж байгаагүй тийм нууц чамд бий юу?' гэж асуув.
'Уг нь бол ч ....' гэж хэлээд Артём, бараг л танихгүй энэ хүнд хэлдэг нь зөв үү, буруу гэж бодож буй бололтой бодлогшров.
'Надад ч мөн нэг нууц бий. Хоёулаа солилцвол ямар вэ? Хэн нэгэн найдвартай хүнд би үүнийг хэлэхийг хүлээж байлаа. Харин чи надад өөрийнхөө нууцыг хэлчих. Миний хэлэх гэж байгаа зүйл маш нууц юм шүү, за тэгээд ховч авгай хүүхнүүд шиг таарсан хүн болгондоо бураад байвдаа. Хэн ч олж сонсч болохооргүй маш чухал зүйл - ойлгосон уу?'
Артём тангараглаж буйгаа илтгээд гараа цээжиндээ аваачлаа. Гэвч хөндлөнгийн энэ хүнд, маш олон адал явдлыг туулсан оньсого шиг энэ хүнд, зарим нэгэнд нь бол замдаа таарсан хэний ч хоолойг хэрчихээсээ сийхгүй хүйтэн цуст алуурчин шиг харагдаж буй энэ хүнд өөрийн нууцыг хэлэх эсэхдээ Артём эргэлзэж эхлэв.
Анчин энэ бүхнийг анзаарсан бололтой 'Чи надаас айх хэрэггүйдээ.' гэж хэлээд нүдээ ирмэлээ.
Артём эцсийн удаа хэрхэх эсэхээ шийдээд, гүнзгий гэгч нь амьсгаа аваад өөрийнхөө нууцыг түүнд дэлгэлээ. Ботаникын цэцэрлэгрүү явсан аяллынхаа талаар бүхнийг түүнд ярьж өгөв гэнэ. Харин түүнийг хэлж ярьж дуусмагц Анчин эргэцүүлж буй бололтой хэсэг хугацаанд чимээгүй зогслоо. 'Тэгэхээр, танай нөхцөл байдлаас харвал чи болон танай найзууд чинь үхэхэд ч багадмаар хэрэг тарьждээ янз нь. Яахав би баталгаа гаргаж өгч амалсан ч гэлээ, мөн найз чинь байна гэж хэлээгүй байхаа ...'
Үүнийг сонсоод Артёмын зүрх амаараа гарах дөхөв. Хар хөлс нь цутгаж, хамаг биеэр нь хүйтэн төмрөөр хайрах шиг болжээ. Удалгүй Анчин ам нээж,
'Залуу насанд болчимгүй зүйл хийхийг алийг нь тэр гэхэв, за цааш нь ярь ярь'. Үүнийг сонсоод Артём бага ч атугай тайвширсан бололтой, гэвч дуугүй зогссоор байлаа. Анчин түүнрүү нүдээ ирмээд, инээмсэглэлээ. 'За тэгэхээр чи маш том хэрэг тарьсан байнадаа. Үүнийг сонсоод өртөөнийхөн чинь чамд мөн өршөөл үзүүлэх байхдаа. Ямар ч байсан чи надад өөрийнхөө эсрэг маш хүчтэй зэвсгийг олоод өгчихлөө гэж мэд, харин одоо миний нууцыг сонс ...'
Артёмыг өөрийн задгай амандаа харамсч байх хооронд, Анчин яриагаа эхлүүлэв :
'Би бүхэл бүтэн метроны системийг хөндлөн гулд туулж, танай өртөөнд ямар ч зорилгогүйгээр ирээгүй нь тодорхой. Би хэрэг зоригоосоо няцдаг хүн биш. Аюул гарч ирсэн л бол түүнийг устгах хэрэгтэй. Би үүнийг хийх болноо. Хойт эцэг чинь тэднээс маш их айсан байна, тэр бага багаар тэдний хэрэгсэл нь болж байгааг би анзаарлаа. Тэр тэднийг хэдий их эсэргүүцнэ тэр хэмжээгээр айдас хүйдэс түүнийг эзэмдэж байна, өнөөдөр гэхэд л намайг элсүүлэх гэж оролдлоо шүүдээ. Хэрэв танай энэ өртөөн дээгүүр гол урсдаг нь үнэн бол туннелийг дэлбэлж яагаад ч таарахгүй нь. Гэхдээ чиний ярьсан зүйл чинь надад шинэ санааг өглөө. Хэрэв харанхуйд нойрсогчид чиний тэр аяллаас чинь хойш үзэгдэж эхэлсэн бол гарцаа байхгүй тэд Ботаникын цэцэрлэгээс ирсэн болж таарав. Тэнд л төрөх ёсгүй ямар нэгэн зүйл, ургах ёсгүй ямар нэгэн хачин зүйл ургаж дээ ... хэрэв тэд тэнд төрсөн байх юм бол, тэднийг чи тэнд нь л үгүй хийж чадна, газартай ойрхон газарт. Умард хонгилын долоон зуу дахь метрээс цааш та нарыг явдаггүйг чинь тэд альхэдийнээ гадарласан байх, хэрэв тэд ухаантай амьтад болшүүдээ. Харанхуйн хүчин үнэхээр тэндээс л эхэлсэн бол ... би тийш нь явах болно. Харин үүнийг хэн ч мэдэх ёсгүй юм шүү. Сухойг асуухаар нь намайг чамаас өртөөний талаар олон долоон зүйлийг асууж шалгаасаар удчихлаа гэж хэлнэ биз, угаасаа ч үнэн юм чинь. ' ингэж хэлээд тэр яриагаа дуусгав. Тэгснээ Артёмруу ойртож ирснээ,
'Хэрэв намайг эргэж ирэхгүй бол ... хонгилоос тэсрэх чимээ гарсны дараах өглөө нь би хүрч ирэхгүй бол, чи хамтрагч нарт минь очоод энэ өртөөний талаар, умард зүгийн хонгилын талаар дуулгаж үзээрэй. Энэ өртөөнд эцгээс чинь эхлээд миний таньдаг олон хүмүүс байдаг ч тэдний уураг тархи айдас хүйдсээр дүүрч орхижээ. Надад чам шиг эрүүл саруул ухаантай хүн хэрэгтэй байсан юм шүүдээ.'
'Харин би танд хэрхэн тус хүргэх билээ?' гэж Артём гайхан асуув.
'Сонс, дүү минь. Хэрэв би эргэж ирэхгүй бол, чи ямар ч аргаар хамаагүй, дахин хэлье, ямар ч хамаагүй аргаар Полисруу очих хэрэгтэй. Городруу ... тэгээд тэндээс Мелник гэдэг нэртэй хүнийг олж уулзаарай. Түүнд энд болсон бүх үйл явдлыг ярьж өг ... өө нээрэн би чамд нэг зүйл өгье. Энэ нь намайг чамайг илгээсний баталгаа болог. За одоохон ...'
Анчин майханруугаа орж, Артёмыг араасаа орж ирэхийг хүслээ. Майханд зай багатай давчуу байлаа. Анчин маш том үүргэвч гаргаж ирээд уудалж эхлэв. Анчныг цүнхнийхээ цахилгааныг татахаас өмнө том цүнхний ёроолд автомат бууны дүүрэн сумтай дайзнууд байх нь бүдэг дэнгийн гэрэлд тод харагджээ. Мөн тэсрэх бөмбөг, гранатнууд ч олон байлаа. Энэ бүх зэвсгүүдийнхээ талаар юу ч хэлэлгүйгээр Анчин, үүргэвчнийхээ хажуу талын халааснаас пулемётын сумны хонгиогоор хийгдсэн жижигхэн дугуй төмрийг гаргаж ирэв.
'Май, үүнийг ав. Намайг эргэж ирэлгүй хоёр хоновол, тэрнээс илүү хүлээх хэрэггүй шүү. Бас битгий айгаарай. Чи хаана ч явсан бай, замд учрах хүмүүсийн дундаас чамд туслах хэн нэг нь заавал гарч ирнэ. Чи үүнийг хийх хэрэгтэй! Бүх зүйл чамаас шалтгаалах болно гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг чи ойлгож байгаа шүүдээ. Гүйцээ, ийм л байнадаа. Надад амжилт хүсээд, гэртээ харьж үздээ. Би одоо унтаж амармаар байна.' гэж тэр хэлэв.

Ингээд Артём салах ёс гүйцэтгээд, Анчинтай гар барилаа. Урьд хожид авч байгаагүй маш том үүрэг хариуцлагыг тэр нуруундаа үүрсээр Анчны майхнаас гарч одов.


Last edited by Khuslen_SG on Apr.11.13 3:01 pm, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Apr.10.13 10:23 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Quote:
харанхуйд нойрсогчид ямархуу царайтай гарууд байгаа бол надад бол нөгөө Gollum шиг л санагдаад байгаам даа. хэхэ
Тэдний төрх нь иймэрхүү.
Image

Image

Image


Top
   
 
PostPosted: Apr.10.13 4:29 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
3-р БҮЛЭГ : Хэрвээ би эргэж ирэхгүй бол.

Гэртээ харих замдаа Артём бүхнийг эргэцүүлж явлаа. Мэдээж хэрэг хойд эцэгтээ энэ тухай дуулгаж орхивол, түүний толгой дээр аянга цахилгаан буулгах нь тодорхой. Тэгээд ч хэнд ч хэлэхгүй гэж ам гарснаас хойш яалтай билээ, мань хүн эцэгтээ хүртэл хэлэлгүй амаа тас хамхихаар шийджээ. Харин Сухой түүнийг ирэхийг хүлээлгүйгээр бүр юу ч болоогүй мэт, яг л нялх хүүхэд шиг хурхирч байх нь тэр гэнэ. Арга ч үгүйдээ хөөрхий, өнгөрсөн 24 цагийн дотор түүнд цурам хийх боломж гараагүй юм хойно.
Өдрийг унтаж өнгөрүүлсэн Артём, дараагийн ээлжинд гарах цаг нь болсон байлаа. Энэ удаад муу ёр шингэсэн умардын хонгилыг бус цайны үйлдвэрийг манах ээлж нь таарсан байна.
Амьдралынхаа туршид, харанхуй туннелд, бүдэгхэн улаан гэрлийн дор амьдарна гэдэг ямар олиг байхав. Эндхийн зарим хүмүүс альхэдийнээ өдөр шөнийг ялгахаа больжээ. Шөнийн цагаар өртөөний гэрэл арай илүү бүдэгхэн гэрэлтдэг бөгөөд өдөр нь арай илүү тодоор асдаг байж. (Урьд өмнө галт тэргэнд ч мөн энэхүү гэрэлтүүлгийн аргыг ашигладаг байлаа, учир нь шөнө оройн цагаар хүмүүс унтаж амрах хэрэгтэйшүүдээ.) Харин гэрэл бүрмөсөн унтарч байсан тохиолдол үгүй билээ. Ийм ч учраас харанхуй хонгилд аж төрөх хүмүүсийн нүд яг л хонгил туннелиэр хэсүүчлэх бусад амьтдын адилаар хурц гярхай болж чаджээ.
Нэгэнт хүнд биологийн цаг гэж заяагдсан байдгаас хойш энэ бүхэн тэгтлээ их асуудал болдоггүй байв. Тэгж ярих юм бол метроны амьдралын хамгийн аятайхан үе нь шүлэг нойр, шөнө дундын үед тохиодог байлаа. Учир нь чимээ анир илтэд багасч, үүд хаалгаар холхилдох хүмүүсийн хөл татарч, үүнтэй зэрэгцээд тэдний дуу шуугиан ч алга болж, өртөөний гэрэл бүдгэрээд ер бусын амар амгалан орчин ВДНХ-г угтдаг байв. Харин цагний хувьд өртөөний хоёр захад хоёр ч том цагийг зоосон байх аж. Оршин суугчид уг цагийг хараад хэзээ зэвсгийн дэлгүүр нээгдэх, хэзээ цахилгаан генератор болон усны шүлтүүрийн системийг ажиллуулах зэргийг төвөггүй ялгаж чадна.
Мэдээж хэрэг өртөөнд тэр болгон сайн хүмүүс амьдарна гэж хаа байхав. Санаатай болоод санамсаргүйгээсээ болж тэд хэрэг төвөгт орооцолдох нь их бөгөөд гэнэ алдаж галт зэвсгийг буруу ашиглах, нийтийн эзэмшлийн газарт тамхи татах, гал асаах зэрэг нь хориотой тул, эдгээр тохиолдлуудад маш хүнд шийтгэл оногдуулдаг байлаа. Үг өчиггүй тэднийг бараа таваар, эд хэрэгслийнх нь хамтаар өртөөнөөс хөөхөд хүрнэ. Харин өртөөнөөс холдоно гэдэг нь үхэлрүүгээ явж байгаагаас өөрцгүй хэрэг юм.
Учир нь дээр өгүүлсэн шүүдээ, олон нийтийн амьдардаг давчуухан майхан-хороололд гал асааж, тамхи татаснаасаа болж өртөөгөө бүхэлдээ шатааж орхисон тохиолдлууд өмнө нь хэд хэдэн өртөөнүүдэд гарсан байна. Хамгийн сүүлд гэхэд л зэргэлдээх өртөөнд ийм хэрэг явдал гарсан бөгөөд ийм тохиолдолд амьд мэнд үлдэх хүн хаа байх билээ. Зүрх зүсэм аймшигтай чимээ шуугиан хонгилоор нэг цуурайтаж, тэднийг амьдаараа шатаж байхыг сонсоод суух ямар аймшигтай байхыг төсөөлөөд үздээ. Явуулын худалдаалчид, наймаачид хүртэл тэр өртөөгөөр явж өнгөрөхөөсөө жийрхдэг байлаа. Муухай үнэр хамар цоргиж, тэдний хөл дор дэнгийн гэрэлд майхан савтайгаа, юутай хээтэйгээ шатаж үнс чандар болсон цогцоснууд овоорч байхыг хараад хэн эмээхгүй байх билээ. Энэ нь тэдний хувьд, яг л тамаар хөндлөн гулд зорчиж байгаа мэт санагддаг байж.
Энэ ч учраас галтай холбоотой эдгээр асуудлуудыг нэн түрүүнд анхааралдаа авч, энэ төрлийн гэмт үйлдлүүд нь хамгийн ноцтой хэрэгт тооцогдох болжээ. Мэдээж хэрэг хулгай дээрэм, тонуул, хорлон сүйтгэх ажиллагаа, аллага хүчирхийллийг бас мартаж болохгүйэ. Гэвч өртөөнд амьдрах хоёр зуун хүн, бүгд бие биенийхээ зүс царайг таних болж, зарим нэг нь бараг л хуурай ах дүүс, гэр бүл болсон ийм хүмүүсийн дунд энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй ховор гардаг байлаа.
Өртөөнд хүн бүр өөр өөрсдийн гэсэн үүрэг даалгавартай байх бөгөөд найман настай балчраас эхлээд наян настай өтгөс хүртэл бүгд зүгээр суулгүй ажиллаж хөдөлмөрлөдөг байв. Гахайн ферм, мөөгний тариалан, цайны үйлдвэр, махны агуулах, засварын үйлчилгээнүүд, зэвсгийн дэлгүүр, зах гээд л хүн бүрт нэг болон түүнээс дээш ажил оноогддог байжээ. Нас биед хүрсэн эрчүүдийн хувьд 48 цагийн дотор нэг удаа харуулын поструу очиж манаанд ээлж, ээлжээр зогсоно. Мөн тэд гэнэтийн аюул ослын үед байнгын бэлтгэлтэй мөн бэлэн байхаар сургагдсан байдаг байлаа.
Эндхийн амьдрал нэг иймэрхүү, ВДНХ-ын хувьд боломжийн амьдралтай өртөөнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг ч ... харин одоо бол үгүй л болж байх шиг байнадаа ...

Цайны үйлдвэрийн хэсэгт манаанд гарахад нилээд хэдэн цаг дутуу байлаа. Гэртээ харих замдаа Артём Зенягийнхаар ороод гарахаар шийджээ. Хэрэв та санаж байгаа бол арван таван жилийн өмнө Артёмтой хамт өнөөх харанхуйн аялалд гардаг хүүхэд шүүдээ. Артём тэр хоёр нас чацуу бөгөөд Артёмоос ялгаатай нь Зеня өөрийнхөө жинхэнэ эцэг эх болоод охин дүүтэйгээ хамт элэг бүтэн амьдардаг байж. Энэ ч учраас Артём түүнд битүүхэндээ атаархаж явдаг байлаа. Тэгэлгүй яахав, тэр хойд эцэгтээ маш их хайртай бөгөөд эцгийгээ үнэн голоосоо бишрэн хүндэлдэг байсан юм. Гэвч түүнийг өөрийнх нь жинхэнэ эцэг биш гэдгийг мэддэг байсан тул, үүнээс ч болсон уу яагаад ч юм түүнийг хэзээ ч 'Ааваа' гэж дуудаж байгаагүй аж.
Сухойн хувьд эхэндээ өөрийгөө 'Нагац ах Саша' гэж дуудаж байхыг Артёмоос хүссэн бөгөөд хүү ч түүнийг ингэж нэрлэсээр дасч орхижээ. Гэвч нас ахих тусам тэр үүндээ харамсч байлаа. Учир нь урт удаан аяллаас ирэх үед түүнийг гэрт нь угтах эмэгтэй түүнд байсангүй. Заримдаа тэр уйтгар гунигт автаж өөрт нь хань болох эмэгтэй, хүү төрүүлж өгөх эхнэр, харин хэлд орохдоо өөрийг нь 'Нагац ах Саша' биш 'Ааваа' гэж дуудах хүүтэй болохыг хүсдэг байж гэнэ.
Нас нь ахиад л, жилээр биш сараар хөгшрөх болсон түүнд одоо хань ижил олдохоосоо өнгөрөө байлгүйдээ. Ажил үүргийг алгасалгүй хүлээн авч, өөр хэн нэгэнд завсар чөлөө өгөлгүйгээр нарийн төвөгтэй даалгавруудыг биелүүлсээр ирэхдээ тэр хэнд ч итгэхээ больсон байлаа. Одоо бол түүнийг энэ ажилд нь орлох хүн байхгүй болсон бөгөөд сайн сайхан ирээдүй өөрсдийг нь хүлээж байгаа гэдэгт итгэн, маргаашийг мөрөөдөж, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг байв. Харин ажил явдлаа амжилттай бүтээгээд ирэх үед гэр нь болсон өртөөнийх нь ард иргэд бүгдээрээ түүнд гэр бүл шиг нь дотно санагдаж, хоосон зүрх сэтгэлийг нь бага ч атугуй бүлээцүүлдэг байжээ. Мэдээж хэрэг түүнд амьдралынх нь цорын ганц утга учир нь болсон Артём хүү нь байсан юм шүүдээ.
Артёмын хувьд хойд эцэг нь түүнийг эцгийн хайраар дутаагаагүй ч гэлээ, яагаад ч юм өөрийг нь дутуу үнэлдэг мэт санагддаг байлаа. Учир нь түүнийг өөртэйгээ хамт хэзээ ч дагуулж явж байгаагүй бөгөөд энэ бүхэнд нь Артём гоморхож, зүрх сэтгэлийнхээ гүнд өөртөө үл итгэж эхэлснийг нь Сухой мэдээгүй юм. Мэдээж хэрэг амьдрал үзээгүй хүүгээ, хулгана хархнуудын зоог болж, мутант араатнуудад баригдаасай гэж ямар эцэг хүсэх билээдээ. Мөн хайран залуу насаа дэмий зүйлд үрэлгүй эхнэр авч, хүүхэдтэй болоод өөрийнхөө мэдэрч байгаагүй тэр аз жаргалыг мэдрээсэй гэж хүссэндээ тэр билээ. Харин Артёмын хувьд байдал өөр байлаа ... түүний дотор гал дүрэлзэн асч байсан юм, тэр тэгээд өртөөнөөс холдохыг, 500 дахь метрээс цааш хөл тавихыг маш их хүсч байсан бөгөөд өдөр ирэх тусам түүний энэ бодол нь улам бүр хүчтэй болж, гадагш гарч ертөнцийг таньж мэдэхийг туйлаас их хүсэх болжээ. Өртөөнд амьдарч, их л сайндаа цайны үйлдвэрт ажилчнаар орж, эхнэр авч, үлдсэн амьдралаа хүүхэд ач нараа харж өнгөрүүлэхийг тэр хүссэнгүй.
Ямар ч аюул ослыг үл ажран адал явдалтай нүүр тулахад тэр бэлэн байсан юм. Магадгүй Анчин түүний нүднээс энэ бүхнийг нь олж харсан байх л даа. Тэгээд түүнд хэр баргийн хүн зүрхшээмээр маш том үүрэг хариуцлагыг нуруунд нь үүрүүлж орхисон байна. Артём өөрөө татгалзсан ч гэлээ, эрт орой хэзээ нэгэн цагт аюул заналхийлэл түүний үүд хаалгыг тогшиж, амар тайван суулгахгүй байсан нь мэдээжийн хэрэг билээ.
Анчны сонголт ч буруу байсангүй.

Аз болоход Зеня гэртээ байлаа. Тэр хоёр цай ууж суух зуураа ойр зуурын олон зүйлсийг хөөрөлдөж амжлаа.
'Тун догь!' гэж Зеня хэлээд 'Чи тэгвэл өнөөдөр үйлдвэр дээр очиж зогсохнээ, намайг ч бас тэнд хуваарилсан. За тэгэхээр, урьд шөнө чи умардын туннелд харуулд гарсан байхаа? Алив хэлэлдээ, тэнд ямар нэгэн зүйл болсон гэж сонссон юм байна, юу болов?'
Энэ үед Артём Зенягийн бяцхан дүү охиныг харлаа. Ээжийнх нь түүнд оёж өгсөн чихмэл муурын дотор мөөгний хаягдал чихэж зузаалж байснаа тэр болиод ах нарын ярианд сонирхол татагдсан бололтой том алаг нүдээрээ майхны зүг харав. Артёмын санааг ойлгосон Зеня,
'Дүү минь! Чи тоглоомоо аваад хөршийн жаалуудтай очиж тоглохгүй юмуу. Катя чамайг хайгаад л байсан. Бид хөршүүдтэй эвтэй байх хэрэгтэй шүүдээ, алив хүүхэлдэйгээ аваад, яваарай, очиж түүнтэй тогло.' гэж хэллээ. Катя тоглоомоо барьсаар босч, 'Та хоёр юу ярих гэж байгаан. Би бүгдийг мэднэ шүү. Ахиад л өнөөх мөөгнүүдийнхээ талаар ярих гэж байгаа биздээ' гэж тэдний дэргэдүүр өнгөрөхдөө хэлэв.
'Ленка минь, чи мөөгний талаар ярихад хүртэл хэтэрхий балчир байна. Харж байна уу, уруул дээрх сүү чинь хатаагүй байна.'
'Ямар сүү?' гэж охин гайхсан байдалтай асуухдаа уруулаа долоожээ.
'Хэх, за за явж үз' ингэж хэлээд охиныг явсны дараагаар Зеня 'За тэгээд, юу болов? Яриад байгаарай хө! Би ч уг нь бага зүйл сонссон л доо, нэг залуу хэлэхдээ аварга том харх туннелиэр явж байсан гэдэг юм байна. Өөр нэг нөхөр хэлэхдээ харанхуйд нойрсогчдын туршуул байгаад чамайг түүнийг шархдуулсан гэх юм, тэгээд би хэнд нь итгэх болж байнаа?'
'Хэнд ч бүү итгэ!' гэж Артём ухаантай царай гаргав. 'Тэд чамд худлаа хэлсэн байна. Ердөө нохой байсан юмшүүдээ. Бяцхан гөлөг. Андрей тэгээд түүнийг авсан. Герман Овчарк байна гэж байналээ.' гэж хэлээд Артём инээв.
'Тиймүү, Андрей хэлэхдээ харх байсан гэсэн шүүдээ! Ингэхэд яах гэж тэгж худал ярьж байдаг байнаа?'
'Чи одоо л мэдэж байгаа юмуу, Андрей чинь хошин шогч л гэж мэд,' гэж Артём хариулав. 'Харин чамаар сонин хачин юу байнадаа? Хөвгүүдээс сураг ажиг байна уу?'
Зенягийн найзууд нь худалдаачид бөгөөд тэд Проспект Миррүү цай, гахайн мах тээвэрлэдэг байжээ. Харин буцаж ирэхдээ мултивитаминууд, хувцас болоод бусад хэрэгтэй хэрэгцээгүй элдвийн зүйлсийг авчирдаг байлаа. Заримдаа ном авчирдаг байсан ч ихэнхдээ хуудаснууд дутуу байдаг байжээ. Нэг худалдаачнаас нөгөө худалдаачинд, нэг халааснаас нөгөө халаасруу дамжсаар зохих эзэн дээрээ ирэх хүртэл сааргүй урт замыг туулахдаа ер бүрэн бүтэн ирж байсан түүх гэж байхгүйэ. Хэр тэр номнууд ярьдагсан бол Проспект Мир хүртэл явж ирэхдээ ямар зам туулж, юу үзэж харснаа хэлбэл их л сонирхолтой байхсан.
Бусад өртөөнүүдийг бодвол ВДНХ хэдий төв худалдааны зам болоод бусад газруудаас алслагдсан байдаг ч гэлээ, хэдий хүн төрөлхтөн мөхөлрүүгээ аажим аажмаар ойртож, хүнд цөвүүн цаг ирээд байсан ч гэсэн хүмүүний соёлыг түгээх тал дээр харин ч нэг үлгэр жишээ болж байлаа шүү.
Өртөөний удирдлагууд хүүхдүүдийн боловсролд маш их анхаардаг байсан тул сургууль тэр бүү хэл номын санг хүртэл байгуулаад амжжээ. Тэд ямар л номнууд ирнэ, тэр бүгдийг авч хадгалдаг байсан бөгөөд харамсалтай нь худалдаачдад ном шилж сонгох эрх байсангүй, олдсон дээр нь л ямар ч ном байсан хамаагүй худалдаад авдаг байж, заримдаа зүгээр нэг үрчгэр цаас байх нь ч энүүхэнд.
Өртөөний хүмүүс ч номыг хайрлах болж, номноос ширхэг ч хуудас урж авдаггүй болсон нь сайшаалтай. Учир нь хэзээ нэгэн цагт тэр дээр цогцолж асан гайхамшигт амьдралын гэрч болсон эдгээр хосгүй бүтээлүүдийн үнэ цэнийг тэд мэддэг болсон юм. Ном энд жинхэнэ утгаараа ертөнцийг харах цонх болоод байлаа, эргээд хүмүүс номонд дурлаж эхэлжээ.
ВДНХ-ээс үлгэр жишээ авч, Алексеевская-Рижская өртөөнийхөн ч мөн номыг дээдлэх болсон байна. Артём унших дуртай байлаа, найз Зеня нь ч мөн адил. Нөхдөө эргэж ирэх үед Зеня тэдэн дээр хамгийн түрүүнд очдог бөгөөд ямар нэгэн шинэ зүйл авчирсан эсэхийг сонирхон асууна, ихэнхдээ тэд түүний гар дээр ном тавьдаг байж л дээ, үүний дараагаар тэд хамтдаа номын санруу явдаг байлаа. Артёмын хойд эцэг нь ч мөн аяллаас ирэхдээ номнууд авчирдаг байсан тул майхан дотроо тэд бяцхан номын шүүгээтэй болжээ. Зах ирмэгийг нь заримдаа хулгана хархнууд мэрчихсэн, эсвэл цусны толбо болсон байх нь ч энүүхэнд. Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр, тэд магадгүй бүхэл бүтэн метроны системд ч эрээд олохооргүй тийм ховор цуглуулгатай болжээ : Маркиз, Кафка, Боргес, Виан болон Оросын бусад сонгодогууд.
'Залуус энэ удаад сонирхолтой зүйлс олж ирсэнгүйэ' гэж Зеня хариулав. 'Лёха хэлэхдээ, Полисоос удахгүй маш олон тооны номнууд ирэх тухай дуулгасан. Тэдгээр номнуудаас энд ч бас нилээдгүй хэд нь ирэх байх'
'Би номны тухай яриагүй байнаа! Харин чи тэднээс ямар нэгэн мэдээ дуулав уу л гэж асууж байна, нөхцөл байдал цаана чинь ямар байна?'


Last edited by Khuslen_SG on Apr.11.13 10:27 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Apr.10.13 8:44 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
'Нөхцөл байдаг гэнээ? Өнөөх л үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриануудыг эс тооцвол бүгд хэвийн гэнэлээ. Тэд чинь тиймэрхүү яриануудаар л бараг худалч хүнд бол голоо зогоож явдаг улсууд шүүдээ. Юу ч хамаагүй олж сонсоод эргээд ярьж л байвал болох нь тэрдээ. Бусдаар бол нам гүм л байна. Ханзагийнхан улаантнуудтай байлдаж байх үетэй харьцуулах ч юм биш ... Өө нээрэн!' тэр ямар нэг зүйл санасан бололтой 'Проспект Мирт ямар нэгэн төрлийн хориотой мансууруулах өвс орж ирсэн байна гэнэлээ. Бусадтайгаа огт адилгүй. Манай залуус харсан байналээ. Хэрэв тэдэнд баригдвал эхний удаад хамаг бараагаа хураалгаад дансаа улайлгаад өнгөрөх байх, харин хоёрдахь удаагаа баригдаж орхивол Ханзаруу орох эрхээ хэдэн жилээр хасуулах юм гэсэн шүү. Энэ чинь наймаачны хувьд үхэл л гэсэн үгдээ.'
'За больдоо! Ямар юмаа хийж тийм зүйл худалдаалдаг байнаа? Авч байгаа нь ч гэсэн юу бодож байдаг байна?'
'Мэдээж хэрэг мансууруулах өвс их татаад байвал ямар сайн байхав. Гэхдээ тэдний хэлж байгаагаар бол тогтмол хэмжээтэй зөв зохистой хэрэглэвэл эрүүл мэндэд тустай гээд байсан.'
'Тэд өөрсдөө тэрнийгээ хэрэглээд л явж байвал барав! Ухаангүй амьтад.'
'Аан гээч' гэж хэлээд Зеня дуугаа намсгаж ирснээ 'Лёхо бас ийм юм ярьсан ...'
'Юу тэр вэ?'
'Одоо сонсч бай. Лёхо нэг удаа Проспект Мирийг өнгөрөөд Сухаревскаяд хүрч очсон юм байна. Тэр тэгээд тэнд нэг бохир бизнестэй хутгалдсан юм байх. Тэгж явахдаа нэг хөгшин эртэй таарсан гэнэлээ. Ид шидтэй хүн гэсэн.'
'Хэн гэнээ?' гэж хэлээд Артём тэссэнгүй инээж гарлаа. 'Ид шидтэн гэнээ? Сухаревскаяд уу? Танай Лёхо чинь чамаар тоглосон байна! Тэгээд яасан гэнэ, тэр түүнд шидэт саваа өгж үү? Эсвэл аливааг цэцэг болгох чадалтай таяг уу?'
'Чи ч мал юмдаа.' гээд Зеня дургүйлхэв. 'Чи юу гэж бодоов? Ид шидтэнтэй таараагүй л бол тийм хүмүүс байхгүй гэж бас хэлж болохгүй биздээ. Чи Филевкийн мутантуудад итгэдэг л биздээ?'
'Итгэх шаардлага юу байнаа? Тэд чинь тэнд байдаг нь тодорхой шүүдээ. Хойт эцэг минь тэдний талаар ярьж өгсөн юм. Харин тэр шидтэний чинь талаар л дуулаагүй юм байнадаа.'
'Би Сухойг маш их хүндэлдэг ч гэлээ, тэрнийг бүхнийг үзэж харсан хүн гэж бодохгүй л байна шүү. Эсвэл тэр ердөө чамайг айлгахыг хүссэн ч юм билүү. Хэрвээ сонсмооргүй байгаа бол болих л үгүй юу'
'За за, Зеня, цааш нь ярь л даа. Ямар ч байсан сонсоход сонирхолтой юм ...' гэж хэлээд Артём жуумалзав.
'Болж байна. Тэгээд тэд ил галын дэргэд бүхэл шөнийг өнгөрүүлсэн гэнэлээ. Чи мэднэдээ, хэн ч Сухаревскаяд бүрмөсөн амьдрахаар ирдэггүйг. Гэрэл унтарсны дараагаар Ханзагийнхан тэднийг Проспект Мирээс холдохыг шаарддаг тул, бусад өртөөний худалдаачид тэнд түр хоноглодог юм. Мөн явуулын хүмүүс өмнөдрүү явахаасаа өмнө тэрүүгээр заавал ч үгүй дайрч гарна. Харин Сухаревскаяас цааш эл хуль байдал ноёлж эхэлнэ. Тэнд хэн ч амьдардаггүй, ямар ч хулгана харх, ямар ч мутантууд байдаггүй. Тийш явсан хүмүүсийн ихэнх нь алга болдог, бүр ул мөргүйгээр шүү. Сухаревскаяас цааш дараагийн өртөө нь гэвэл Тургеневская байгаа юм. Улаан шугамны яг дэргэд, Чистые Пруды өртөөний дэргэд байдаг юм, харин одоо улаантнууд эргээд Киров гээд нэрлэчихсэн байгаа. Коммунистуудын хэлж байгаагаар бол ... тэнд хүмүүс амьдрахаасаа айдаг гэсэн. Тэгээд тэд гарцыг битүүлсэн байна. Харин одоо бол Тургеневская эзэнгүй байгаа. Бараг л мартагдсан гэж хэлж болно. Тэгээд Сухаревскаяас цааш хүмүүсийн амьдралтай золгох хүртэл нилээд хол зам туулдаг гэнэ. Энд л хүмүүс алга болдог юмдаа. Нэг нэгээрээ явсан хүмүүс алга болоод байхаар нь тэд бүр олуулаа болж аваад явцгаасан байна, гэтэл юу ч тохиолдоогүй гэнэлээ. Ердөө байдаг л жирийн нэг өртөө байна гэж тэд хэлсэн байсан, чимээгүй, хоосон, цэвэрхэн мөн хажуу тийш салаалсан ямар ч гарц байхгүй ... Тэгээд дараах өдөр нь хэн нэгэн нь ганцаараа тийш явсан байна, тэгээд л вийшд - ямар ч ул мөргүй, ямар ч чимээ аниргүй алга болчихсон гэсэн.'
'Наад түүхийг чинь би мэднээ. Ингэхэд чи шидтэний талаар яриад байсан байхаа ...' гэж Артём түүнд сануулав.
'Одоохон, одоохон. Тэгээд хүмүүс тэр өмнөд зүгрүү хөтөлсөн туннелиэр ганц нэгээрээ явахаа больсон байна. Тэгээд тэд Сухаревскаяас хамтрагч олж аваад хамтдаа явдаг болж л дээ. Заримдаа тэрүүгээр хүн амьтан их цөөхөн болчихно, тэр үед хамтрагчтай болох хүртлээ хэдэн өдрөөр, бүр хэрэг болгож хэдэн долоо хоногоор ч хүлээх хүмүүс зөндөө бий. Олуулаа байх тусмаа, аюул төдий чинээ бага байна гээд боддоо. Тэгээд Лёхогийн хэлж байгаагаар бол тэнд их сонирхолтой, содон хүмүүстэй нилээд таардаг гэнэлээ. Бас тэнд элдвийн шаар шавхруунууд ч олон тааралдана. Гол нь чи ялгааг нь олох л хэрэгтэйдээ. Заримдаа бол чамд аз таарна л гэж мэд. Харин Лёхо маань шидтэнтэй таарсан байна. Гэхдээ чиний бодож байгаа шиг тийм хүн биш шүү, яагаав нөгөө ... шидэт дэнлүүнээс гарч ирдэг Хоттабыч ч юмуу ... тийм биш'
'Хоттабыч чинь бирд шүүдээ, харин илбэчин биш' гэж Артём залруулав. Харин Зеня үүнийг нь тоолгүй цааш нь:
'Тэр залуу нь зөн билигтэй гэнэлээ. Амьдралынхаа хагасыг хар шидийн урлагт суралцаж өнгөрүүлсэн гэсэн ... тэгээд тэр залуу маш их зүйлийг уншдаг, хэлж өгч чаддаг юм байна л даа, нэг ёсондоо ирээдүйг харж, далдын зүйлсийг мэдэрдэг гэх үүдээ. Бас тэр үхэгсдийн сүнсийг олж хардаг гэсэн байна. Төсөөлж байна уу, тэр бүр ...' гэж хэлээд Зеня амьсгаа авч 'Тэр бүр метрогоор ямар ч зэвсэггүй явдаг гэсэн шүү! Бүр гар хоосон. Тэр биедээ ердөө л лааз онгойлгогч хутга авч явдаг гэнэлээ. Бас болоогүй. Бидний хэрэглээд байгаа тэр мансууруулагч өвснүүд, бидний хандалдаг тэр улаан малгайтай мөөгнүүдийг жинхэнэ биш гэж хэлсэн байна. Нөгөө, яг ч шууд утгаар нь биш л дээ. Урьд нь тийм мөөгнүүд энэ хавиар ургаж байгаагүй юм гэнэ, шинэ юм байх. Тэгээд би нэг өдөр мөөгний тухай ном эргүүлж байгаад үнэхээр манай энд ургаад байгаа тэр мөөгийг үнэхээр олж харсангүй шүү ... тэгээд тэрний хэлж байгаагаар бол энэ мөөгнүүдийг арай өөрөөр чанаж бэлтгээд хэрэглэвэл биед тустай гээд байгаа юм. Харин буруу хэрэглэвэл нүдэнд хий юм үзэгдэж, ухаан санаа мансуурна!'
'Ёстой л ид шидтэн байнадаа - гэхдээ шидтэн гэхээсээ илүү хар тамхины донтон шиг л сонсогдож байна!' гэж Артём түүний яриаг тасаллаа. 'Тайвшрахын тулд тийм өвс татдаг хүмүүсийг би бол мэднэ. Харин тэр хэмжээнд хүртэл нь тэгж хэрэглэсэн нэгнийг дуулаагүй юм байна. Наад залуу чинь бүр донтчихжээ, зуун хувь. Тэгээд бас наад хүн чинь удаан тэсэхгүй л боловуудаа. Харин чи сонсдоо, нагац ах Саша надад энэ түүхийг ярьж өгсөн юм ... нэрийг нь мартчихжээ, ямар ч л байсан нэг өртөөнд юмдаг. Тэгээд явж байхдаа нэг хөгшинтэй таарсан байна. Тэр хөгшин ахад хэлэхдээ, өөрийгөө далдын хүчтэй гэж л дээ. Бүр болоогүйэ, тэгээд тэр өвгөн далдын чадлаа ашиглаад өөртэйгөө адилхан хүчтэй харь гаригийнхан шиг амьтадтай тулалдаад бараг л ялагдах дөхсөн гэдэг юм. Харин тэр өртөө нь яг л - Сухаревская шиг байсан байхаа, галын дэргэд хүмүүс сууж дулаацаад л, цааш явахаасаа өмнө амарч авдаг газар байсан гэдэг юм. Тэгээд хойд эцгийн дэргэдүүр гурван залуу явж өнгөрч л дээ, араас нь тэр өвгөн явж байсан байна. Тэгснээ гэнэт эцэг дээр минь хүрч ирснээ "Харж байна уу, тэр голынх нь бол чөтгөр. Тэр чөтгөрийн хүчтэй, харанхуйн амьтан. Харин нөгөө хоёр нь харь гаригийн амьтад. Тэд түүнд тусалж байгаа юм. Харин тэдний толгойлогч нь метроны бүр гүнд сууж байгаа. Чи бид хоёр хамт байгаа учраас тэд наашаа ирэхийг хүсэхгүй байгаа юм. Өө тэр дайрч байна, тусгай энергиэ ашиглаад довтолж байна, одоо би бамбайгаа гаргаж зүүлээ. Би та нартай тулалдах болно." гэж ирээд л бархирч гарсан гэсэн. Хачирхалтай нь нагац ах Сашад энэ бүхэн огтхон ч инээдтэй санагдаагүй гэнэлээ ... үнэхээр ямар ч утга учиргүй юм. Нагац ах Сашагийн хэлж байгаагаар тэр хөгшин эр галзуу солиотой юм гэсэн. Харин өнөөх хоёр харийнхантай хамт явж байсан залуу эргэж хараад учиргүй их гайхаж зогссон гэдэг юм ...'
'Ямар утгагүй юм бэ?' гэж Зеня үл итгэсэн байртай хэлэв.
'Тиймээ, гэхдээ л алс хол замд гарч байгаа үед юу ч тохиолдоо билээ, бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Тэгээд тэр хөгшин эр хэлэхдээ, удахгүй тэр чөтгөрийн хүчний эсрэг хамгийн сүүлийн тулалдаандаа орно гэсэн байна. Хэрэв тэр ялагдвал, тэрний хүч чадал нь суларч, бусад хүмүүс аюул зовлонд учрах юм гэсэн. Газар дээрх эерэг энергүүд устгагдаад, зөвхөн сөрөг энергүүд л үлдсэн юм байх. Харин тэр эр сөрөг хүчний эсрэг зогсох хамгийн сүүлчийн хамгаалалт гэж өөрийгөө тунхагласан байна билээ. Хэрэв тэр тэгээд ялагдвал, чөтгөрийн хүчин ялж, биднийг бүгдийг нь эрхшээлдээ оруулах ухааны юм яриад л явсан гэдэг юм. Шаг мад!'
'Юу яриад байнаа?' гэж Зеня хэлэв.
'Яахав, өөр нэг нүүдэл байнаа. Тэгээд тэр нагац ах Сашагаас салж одохдоо "Хүү минь! Надад жаахан идэх юм хайрлаач. Надад маш бага хүч үлдсэн байна. Харин сүүлчийн тулалдаан ойртоод л байдаг ... хүн бүрийн ирээдүй надаас шалтгаалах гээд байнашүүдээ. Чинийх ч мөн адил!" гэж хэлсэн байна. Ойлгож байна уу ингэхэд чи. Тэр галзуу солиотой өвгөн чинь чиний яриад байгаа тэр шидтэн чинь болж таарлаадаа. Ийм л байна.'
'Чи муу тэнэг! Төгсгөлийг нь чи сонсоогүй байгаа шүүдээ ... ингэхэд тэр хөгшний нэрийг хэн гэдэг юм? Хойд эцэг чинь чамд юу ч хэлсэнгүй юу?'
'Нэг юм хэлэх нь хэлсэн л дээ. Гэхдээ би санахгүй байна. Их л инээдтэй нэр байсандаа. За байз, нэг "Чу"-аар л эхэлсэн байсан. Чум юм болов уу, эсвэл Чумп? ... ингэхэд танай шидтэн чинь ямар нэртэй билээ?'
'Тэр Лёхад хэлэхдээ хүмүүс өөрийг нь Карлос гэж дууддаг гэсэн байна. Одоо харин чи дуустал нь сонсох хэрэгтэй. Тэр ярианыхаа төгсгөлд, Лёхаг хойд зүгрүү хөтөлсөн туннелиэр явж болохгүй гэжээ. Дараах өдөр нь Лёха харихаар умардруу явах гэж байсан юм байна л даа, тэгээд хөгшний үгэнд ороод явахаа больсон байна. Үнэхээр тэр яваагүй нь зөв сонголт болжээ. Тэр өдөр нь Сухаревская, Проспект Мир хоорондын туннел дотор дээрэмчид худалдаачдын ачаа дээшрүү халдсан хэрэг гарсан юм. Худалдаачдын бараг тал нь алагдаж, үлдсэн хэд нь арай чамай амьд мэнд зугтааж ирсэн байна. Ийм л юм болсон юмдаа.'
Артём хэсэг хугацаанд чимээгүй суув. Тэгснээ :
'Яахав, тийм айхавтар зүйл болохыг хэн мэдэхэв. Юу ч болж болношүүдээ, гай газар доороос, гахай модон дотроос гэж эцэг минь үргэлж хэлдэг юм. Бас тэр хэлэхдээ хамгийн алслагдсан өртөөнүүдэд, хүмүүс солиорцгоож, зарим нэг нь бүр өөрсдийгөө хүн гэж бодохоо больцгоосон байдаг талаар ярьж байсан санагдана. Тэгээд хачин жигтэй зүйлс их болж - бүр бидний ой тойнд багтахааргүй тийм зүйлс болж байдаг талаар ч дуулгасан. Үнэн худал нь мэдэгдэхгүй тиймэрхүү ярианууд цаана чинь хэдэн зуугаараа л байна. Гэхдээ тэр тийш нь явж байгаагүй л дээ.'
'Ха! Заримдаа хүмүүсийн ойлгож дүрсэлж чадахааргүй тийм зүйлс болдог гэв үү. Лёхагийн над ярьж өгсөн өөр нэг түүхийг ярьж өгмөөр байна ... Чи сонсмоор байна уу? Ийм зүйлийг ч чи хойд эцгээсээ олж сонсохгүйдээ. Серпуховская-ын нэг худалдаачин үүнийг Лёхад ярьсан байна ... Ингэхэд чи, хий үзэгдлүүдэд итгэдэг үү?'
'Яахав ... чамтай ярилцах болгондоо итгэх эсвэл үл итгэх эсэхээ мэдэхээ байчих юм. Үгүй яахав, ярь л даа, сонсмоор байна' гэж хэлэхдээ Артёмын өнөөх дооглосон төрх, жоготой инээмсэглэл нь байхгүй болсон байлаа.
'Чи үнэхээр тэгж хэлж байна уу?'
'Нагац ах Саша надад үргэлж л элдвийн үүх түүх ярьж өгч байдаг юм. Гэвч, үнэнийг хэлэхэд тэдгээрийн ихэнхэд нь би итгэдэггүй юмаа. Гэхдээ бас итгэхгүй байх хэцүү. Зеня минь, чамайг ч би бүрэн гүйцэт ойлгохгүй л байнашүү. Энд бид нар, харанхуйд нойрсогчдоос болоод эцэс төгсгөлгүй айдсын дунд амьдарч байна, метроны бусад аль ч хэсэгт ийм зүйл тохиолдоогүй гэдэгт би яагаад ч юм итгэлтэй байна. Мөн яг одоо метроны системийн аль нэг хэсэгт аягүй бол хүүхдүүд өөр хоорондоо бидний талаар ярилцаад "Харанхуйд нойрсогчдын талаарх түүхэнд итгэж байна уу үгүй юу?" гэж бие биенээсээ асууж байхыг үгүйсгэхгүй. Бид ч бас тэдний талаар мэдэхгүй. Ер нь тэгээд энэ бүхэн чамд нэгийг бодогдуулахгүй байна уу? Айж байгаа дээрээ улам бүр өөрсдийгөө нэмж айлгах хэрэг юу байнаа?'
'Тиймээ, гэхдээ чи зөвхөн өөрийн гарт баригдаж, нүдэнд харагдсан зүйлдээ л итгэдэг гэж бүү хэлээрэй. Ертөнц дэлхий зөвхөн чамд л харагдаж, үзэгдэх гэж зохион байгуулагдсан байдаг гэж бодож байна уу? Жишээ болгоод сохор номинг авч үзье л дээ. Тэд харж чаддаггүй. Төрөхөөсөө тийм юм чинь яалтай билээ. Гэхдээ тэд биднийг харахгүй байна гэдэг чинь бид байхгүй байна гэсэн үг биш шүүдээ. Чи нэг ийм л зүйл яриад байх юм ...'
'Ойлголоодоо, харин чи ярих гээд байсан зүйлээ яриач хө? Серпуховская хязгаарын худалдаачин яасан ийсэн гэнээ?'
'Лёха түүнтэй тэндхийн нэг зах дээр танилцсан гэдэг юм. Гэхдээ тэр Серпуховская уугуул иргэн биш л дээ, харин Ханзагийнх боловч Добрынинскаяд амьдардаг байж. Бас тэнд Серпуховскаятай холбогддог гарц байдаг байжээ. Үүнийг чамд эцэг чинь хэлж өгсөн эсэхийг сайн мэдэхгүй юм. Харин тэндээс Тульская хүртэл амьдрал байдаггүй юм. Тульскаяд зөвхөн Ханзагийн отрядынхан байдаг бөгөөд өдөр шөнөгүй тэр хэсгийг манаж байдаг сурагтай. Тийм ч учраас хэн ч Тульскаяаас цааш явдаггүй байлаа. Тэнд ямар ч амьдрал байхгүй, тэр бүү хэл хулгана хархнууд ч үзэгддэггүй юм байна л даа. Харин өнөөх худалдаачин юу хийж явсан юм бүү мэд, Тульскаяд хүрч очсон байна. Харин тэр худалдаачин эр тэнд юуг олж харсан гэж санана. Лёхад тэр ухаанд багтамгүй хачин зүйлсийн талаар ярьсан байна билээ. Чухам тэр шалтгаанаас болоод л Ханзагийнхан тэр хэсгийг эзэмшилдээ авдаггүй байж л дээ, одоо бодоод байхад. Уг нь бол ч гахай үржүүлгийн газар, ферм тариалан эрхлэхэд тун тохиромжтой газар юмсандаа.'
Ингэж хэлээд Зеня хэсэг чимээгүй болов, харин Артём түрүүний бүх маргаан мэтгэлцээнийг мартаж орхиод амаа ангайн уг түүхийг сонсч суулаа.
'За за тэртээ тэргүй чи ийм зүйлд итгэдэггүйгээс хойш, авгай хүүхнүүд шиг баахан чалччихлаа байна. Цай уух уу?'
'Юуны чинь цай вэ? Харин Ханзагийнхан яагаад тэр хэсэг газарт ойртоогүй талаараа яриач дээ?'


Last edited by Khuslen_SG on Apr.11.13 10:15 am, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Apr.11.13 12:14 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
'Аах, тэгэхээр чи сонирхож байгаа байхнээ!? Болж байнаа. Тэгээд яахав, манай өнөөх худалдаачин эр цааш яваад л байж, яваад л байлаа. Тэнд хэн ч байсангүй гэнэ, хүний урманд ядахнээ ганц ч хулгана харх үзэгдээгүй гэдэг шүү. Тэнд юу ч байсангүй, яг л Сухаревскаяас цааших хонгил шиг ... Ингэхэд чи төсөөлж байна уу? Зөвхөн түүний алхаа гишгээ мөн хааяа нэг дуслах усны чимээ хоёр л орчны аниргүйг эвдэж байсан байна. Эзэнгүй өртөө, урьд нь хэн ч амьдарч байгаагүй газарт тэр хүрч ирсэн нь энэ байлаа. Тэр алхаад л байлаа, алхаад л, алхсаар дөрвөн өртөө газрыг бараг л хагас өдөрт туулжээ. Яахаас ч буцахгүй солиотой эр гэдэг нь тодорхой байгаа биз. Тэр явсаар Севастопольская хүрсэн байна. Тэнд Каховскаяруу хөтлөх гарц байдаг байлаа. Хэрэв чи санаж байгаа бол Каховская шугамд гурван өртөө бий шүүдээ. Мань эр тэгээд тэндээ, Севастопольскаяд хоноглохоор шийдэж л дээ. Тэр маш их ядарсан байснаа анзаарав гэнэ. Тэгээд өртөөний тавцангийн дээр гал түлж дулаацаад, унтахаар болж аяны хөнжилрүүгээ орсон байна. Гэтэл шөнө дундын хирд ...'
Гэнэтхэн Зеня босч зогсоод суниаж гарав, тэсгнээ овжин инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулаад 'Чи яамаар байна? Харин би гэнэтхэн цай уумаар санагдчихлаа!' гэж хэлэв. Тэгээд Артёмын хариу хэлэхийг ч хүлээлгүйгээр хоосон төмөр данхаа санжигнуулсаар майхнаас гарч одов. Артём бодолд дарагдсан хэвээр майханд ганцаар хоцров. Түүнийг ийм байдалтай орхиод явсанд Артём багагүй бухимджээ. Гэвч саяны жихүүдэс хүргэм түүхийн төгсгөлийг сонсохоор тэвчээртэй гэгч нь хүлээж суулаа. Гэнэтхэн Артём, Анчнаас авсан үүрэг даалгавраа санах нь тэр. Үүрэг даалгавар гэхээсээ илүү энэ нь түүний хувьд тушаал шиг л санагдаж байлаа. Харин удалгүй эргээд л Зенягийн ярьсан хачирхалтай түүхийг бодож эхлэв.
Зеня ч хүрч ирж, хуучин галт тэргэнд хэрэглэдэг байсан ховор метал аягануудын нэгэнд цай аягалах зуураа дутуу орхисон яриагаа үргэлжлүүлэв. 'Тэгээд тэр ил галын дэргэд нойрслоо. Эргэн тойронд нь нам гүм, чимээ аниргүй. Яг л чихрүүгээ хөвөн чихчихсэн юм шиг тийм ер бусын чимээ аниргүй байлаа. Харин шөнө дундын хирд гэнэтхэн хачин чимээ гарах нь тэр ... Худалдаачин эрийн хамаг хүйтэн хөлс нь асгарч, зүгээр хэвтсэнгүй год хийгээд босоод ирэв. Хүүхдүүдийн инээлдэж, хөхрөлдөх чимээ сонсогдсон юм гэдэг. Энэ чимээ хонгилын гүнээс гарч байсан байна. Гэвч хамгийн ойрхондоо л гэхэд 4 өртөөний цаана хүмүүсийн амьдардаг өртөө байгаа шүүдээ. Мөн хулгана харх ч үзэгддэггүй эл хуль газар гэж хэлж байсныг минь санаж байна уу? Тэгээд айсандаа мань эр хэрхэхээ шийдэж ядан, урагш хойш холхиж гарав. Тэгтэл юуг харсан гэж санана ... туннелийн буланг тойроод хурц гэрэл гарч, галт тэрэг ирж явсан байна. Жинхэнэ галт тэрэг! Худалдаачин эр хурц гэрлээс нүүрээ далдалж, амжиж нүдээ халхлав гэнэ. Галт тэрэг дэргэдүүр нь өнгөрөх үед вагоны цонхнууд шар өнгөөр гэрэлтэж, дотор нь хүмүүс зорчиж байгаа нь харагдсан байна. Гэвч ямар ч чимээ анир гарсангүй! Уурын тэрэг, хөдөлгүүрийн дуу, хөндлөвч модон дээрх зам, төмөр дугуйны начигнах чимээний аль нь ч дуулдсангүй! Цонхоор харагдах хүмүүсээс ямар ч дуу гарсангүй гэнэ. Харин айж балмагдсан мань эр чимээгүй гэгч нь зүрхээ дараад газарт сууж байлаа. Галт тэрэг явж өнгөрөхөд хамгийн сүүлчийн вагоны хамгийн ард талын цонхоор долоо орчим насны жаалхүү үзэгдэж, түүний зүг хуруугаа чиглүүлээд инээж байх нь тод харагджээ ... гэхдээ хүүгийн инээд дуулдсангүй ... төд удалгүй ахиад л ер бусын хоосон, нам гүм байдал өртөөнд ноёрхов.' 'Тэгээд тэр нойрноосоо сэржээ' гэж Артём уг ярианы уур амьсгалыг өөрчилж орхив.
'Харамсалтай энэ бүгд үнэн байлаа. Тэгээд мань эр асаасан галаа унтрааж, эд хэрэгслээ цуглуулаад эргээд Тульская өртөөний зүг ум хумгүй гүйсэн байна. Тэр зогсолтгүй явсаар, гүйсээр бараг хагас өдөрт туулсан замаа нэг цагийн дотор гүйцээсэн гэнэлээ. Тэр ямар их айсан нь тодорхой байгаа биз ...'
'Тэгээд чи энэ бүхэнд нь итгэсэн хэрэг үү?'
'Серпуховская шугамтай холбоотойгоор миний сонссон ганц түүх энэ бишээ.' гэж Зеня хариулав. 'Иймэрхүү зүйлсийг чамтай энгийн байдлаар ярина гэдэг бүтэхгүй юм шиг байна ... Үргэлж л яриан дундуур тас дайраад л ... хүнийг цаашлуулаад л ... за энэ ч яахав, хоёулаа энд нилээд суучихлаа, явж үзье. Очсон хойноо ярих цаг эрхбиш гарах байлгүйдээ.' гэж хэлээд тэр хоёр утга учиргүй яриагаа дуусгавар болголоо.
Артём гэррүүгээ харьжээ. Харуулд гарахаасаа өмнө, манааны үеэр гэдэс ходоодоо баярлуулчихаар жаал жуул хүнсний зүйл авах хэрэгтэй болж л дээ. Майхандаа очих үед нь хойд эцэг нь унтсан хэвээр л байлаа, өртөө ч мөн аниргүй нам гүм болж, бүгд унтацгаасан байна. Яаравчлахгүй бол удахгүй ээлж солигдох мөч ирэх нь. Артём цайны үйлдвэррүү явахаасаа өмнө Анчны байрлаж байгаа майхны үүдийг чимээгүйхэн гэгч нь сөхөж харвал, тэр алга байлаа! Артёмын зүрх хүчтэй цохилж, энэ бүхэн зүүд биш байгаадаа хэмээн эргэлзэж эхлэв. Ямар гээчийн хувь тавилан түүнийг хүлээж байгааг залуу хүү одоохондоо хэрхэн тааварлах билээ. Майхны даавуун халхавчийг тэр доош буулгаад цайны үйлдвэрийн зүг яаран алхлаа.


Last edited by Khuslen_SG on Apr.11.13 9:57 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Apr.11.13 12:19 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Quote:
харь гаригийнхан хүн шиг юм байна. миний төсөөлж байсанаас шал өөр юм. би бөгтийж явдаг хурдан шалмаг гэж бодож байсан.
Тийм амьтад байгаа. "Норсалисууд".
Image

Харин хамгийн хэцүүхэн мутантуудын нэг нь бол "Номын Санчид" байгаа юм. Маш зузаан арьстай болохоор бүтэн дайз сум дуустал шүршээд ч нэмэр болохгүй шүү.
Image


Last edited by Khuslen_SG on Apr.11.13 10:00 am, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Apr.11.13 3:03 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Цайны үйлдвэр өртөөний хамгийн баруун захад байдаг байлаа. Цааш гарах гарц гэж үгүй, мухар гудманд байрлах бөгөөд өмнө нь тэнд дээш гардаг цахилгаан байсан гэдэг. Үйлдвэр бүхэлдээ өртөөний ажилч хичээнгүй иргэдийн гараар боссон байна. Мөн цахилгаан ламп, гэрлийг ч тэнд харамгүй зарцуулдаг байжээ.
Үйлдвэрийг өртөөний бусад газруудаас тусгаарлахын тулд төмөр тор татаж, бетонон хананд тулгаж хашаа татсан байх аж. Энэ жижиг талбайд хураасан мөөгнүүдээ хатаадаг байлаа. Заримдаа нойтон чийгтэй мөөгнүүдийг хөгц дааж муудахаас нь сэргийлэхийн тулд хурдан хатаах хэрэг гардаг байв. Энэ тохиолдолд дор нь гал асаах шаардлагатай болно. Мөн зэргэлдээх ширээ тавцангууд дээр үйлдвэрийн зарим ажилчид хатсан мөөгнүүдийг нунтаглаж, жижиглэдэг байна. Бэлэн болсон цайнуудыг полиэтелин эсвэл цаас зэрэг өртөөнд байгаа материалуудыг ашиглаад боломжийнхоо хэрээр хайрцаглаж, багцална. Харин цайны жорны хувьд бол мэдээж хэрэг нууц байлгүй яахав. Энд ингэж л цайг хийдэг байлаа. Ажилчид өдрийн найман цагаар ажиллахдаа мөөгний толгойг тайрч, хатаасан мөөгнүүдийг нунтаглаж, хайрцаглаж савлаж суухдаа өөр хоорондоо яриа өрнүүлэх зав зай тун хомс, нэг үгээр хэлбэл уйтгартай мөн туйлдуулсан ажил байсан юм. Харуулд гарч байгаа хүмүүс ч гэсэн хэрхэн зүгээр суух билээ, тэд ч мөн үйлдвэрийн ажилд гар бие оролцоно.

Артём, Зеня хоёр цайны үйлдвэр дээр хүрч ирлээ. Тэнд мөн сэгсгэр үстэй Кирилл гэх залуу тэдэнтэй хамт манаанд гарсан байна. Кирилл Зеняг хараад сүйд болж байх юм гэнэ, тэр хоёр бие биенээ таньдаг бололтой. Тэр бүүхэл урьд өмнө ярьж байгаад тасалсан бололтой яриагаа тэд үргэлжлүүлж аваад ярьж гарав. Артём тэднээс зайдуухан суугаад тэдний ярианд төдий л анхаарлаа хандуулсангүй. Учир нь түүнд бодож эргэцүүлэх зүйл олон байлаа. Эхлээд тэр Зенягийн ярьж өгсөн Серпуховская хавьд болж өнгөрсөн үйл явдлуудыг бодож гэнэ, төд удалгүй эдгээр бодол нь замхарч нилээд хэдэн цагийн өмнө Анчинтай ярилцсан зүйлсийнхээ талаар бодож эхлэв.

Анчнаас авсан үүрэг даалгаврыг бодохгүй байж огтхон ч чадсангүй. Хэрэв Анчин эргэж ирэхгүй бол яах вэ? Эсвэл тэр худал хэлж байсан бол яахав? Ямар солиотой хүн гэхээрээ дайсны үүррүү явж, аюулын голомтруу хүрч очих билээ. Артём 500 дахь метрээс цааш түүнийг явж байгаагаар төсөөлөв, тэгээд тэнд ямар аюултай зүйлс түүнийг хүлээж байгааг бодож суулаа. Харанхуйд нойрсогчдын талаар энэ өртөөнд мэдэхгүй хүн гэж байхгүй, гэвч тэдний өөдөөс явах талаар ярих байтугай бодож санах нэг нь бүр ч байгаагүй юм. Тэгээд ч тэд үнэхээр Ботаникын Цэцэрлэгээс хүрч ирсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа шүүдээ.
Анчны хувьд тэр даалгаврыг амжилттай гүйцэтгэх магадлал ч мөн туйлын бага байсан юм. Гэлээ гээд тэднийг дараагийн удаад довтлохыг нь хүлээгээд зүгээр суугаад байх нь ч утгагүй хэрэг байлаа. Сухой, Артём хоёрт хэлээгүй л болохоос ямар нэгэн нууцлаг зүйл болоод байгааг Анчин зөнгөөрөө мэдэрсэн байж. Хашир туршлагатай тэр хүн аюул эрсдлийг тооцоолсон нь лавтай. Үгүй бол яалаа гэж Артёмд дээрх үүрэг даалгаврыг оноож өгөх билээ? Анчин ч өөрөө харанхуйн энэ аяллаасаа амьд мэнд эргэж ирнэ гэдэгтээ бүрэн гүйцэт итгэлтэй байсангүй.

Хэрэв байдал буруугуур эргэж орхивол Артём хэнд ч юу ч хэлэлгүйгээр хэрхэн өртөөнөөсөө явах вэ? Бараг л домог болж мөнхөрсөн хаа байсан тэр газарруу, Полисруу, бас тэр ганцаархнаа ... замд таарах үй олон саад бэрхшээл аюул заналхийллийг туулсаар хэрхэн хүрч очих болж байна? Артём гэнэтхэн Анчны ховсодсон харц, урам зоригтой үгэнд догдлоод түүнд хамаг нууцаа илчилж, уг үүрэг даалгаврыг хүлээн авсандаа маш ихээр харамсч эхлэв.

'Хөөе, Артём! Артём! Чи чинь унтаад байна уу, яагаад байна? Яагаад таг дуугүй суугаад байгаа юм бэ?' гэж хэлээд Зеня түүний мөрийг сэгсрэв. 'Чи Кириллийн юу хэлэхийг сонсов уу? Маргааш шөнө худалдааны цуваа Рижскаяруу хөдлөх гэнэ. Тэгээд бараа болж тэднийг хамгаалж явах хүмүүс хэрэгтэй байгаа гэнээ. Бас тэд кабел утаснуудтай нэг агуулахын өрөөг олсон юм байх, тэгээд хоёр өртөөний хооронд цахилгаан утас татах талаар удирдагчид ярилцаж байгаа юм байна. Телеграф систем. Ойлгож байна уу, цаана чинь ах дүүгийн найрамдалт холбоо тогтох нь хөөе. Чи чинь маргааш харуулын ээлжгүй байхаа, хамт явбал ямар вэ?'

Гэнэтхэн хувь тавилан түүнд өөрт оноогдсон үүрэг даалгавраа биелүүлэх боломжийг олгож байгаа мэт санагдав. Тэгээд юу ч хэлэлгүйгээр зүгээр л толгойгоо дохиж орхижээ.
'Янзтай!' гэж Зеня баярласандаа дуу алдав. 'Тэгвэл би ч бас хамт явнаа, болох уу Кирилл! Бид хоёрыг бүртгэчихээрэй! Харин маргааш хэдэн цагт хөдөлнө гэлээ, 9 билүү?'

Харуулын ээлж дуусах хүртэл Артём юу ч ярьсангүй. Ухаан санааг нь манантуулсан өнөөх бодлоосоо салж хагацаж чадахгүй л байлаа. Навсайсан Кириллийг дагаад Зеня алга болжээ. Харин Артём механик хөдөлгөөнөөр мөөгний толгойнуудыг цэвэрлэсэн хэвээр л суулаа. Дахиж мөөг аваад толгойг нь цэвэрлээд, дахиад л мөөг авч толгойг нь огтолно.
Анчны царай түүний нүдэнд харагдаж - харанхуйн тэр аянаас эргэж ирэхгүй байж магадгүй гэж хэлж байсан үеийнх нь төрх түүний бодол санаанаас арилж өгсөнгүй. Мөн өөр бусад олон таагүй бодлууд түүнийг зовоож байлаа.

Ажлынхаа дараагаар Артём эргээд майхандаа хүрч ирлээ. Харин хойд эцэг нь энэ удаад байсангүй, тэр хаа нэг тийшээ явжээ. Артём орон дээрээ гарч хэвтээд, нүүрээ дэрэнд нааж орхиод төдий л удалгүй унтаад өгч гэнэ. Гэвч нойр нь хүрч өгсөнгүй, ахиад л элдвийн бодлууд түүний толгойд хөвөрч эхлэв ...
Өдрийн туршид ярилцсан тэр харилцан ярианууд, болж өнгөрсөн үйл явдлуудыг цэгнэж бодсоор ... удалгүй бүх зүйл харанхуй мөн чимээ аниргүй болж эхлэв ... Артём өөрийгөө Сухаревская өртөөнд ил галын дэргэд сууж байгаагаа анзаарлаа. Түүний дэргэд найз Зеня нь өнөөх Карлос гэх тэнүүлч шидтэнтэй хамт сууж байх юм гэнээ. Тэр тэгээд Зеняд мөөгнөөс хэрхэн мансууруулах тамхи гаргаж авах тухай зааж өгч байх аж. Эдгээр мөөгнүүд нь урьд өмнө байгаагүй тэр бүү хэл метроны дор ургасан асар том мөөгний газар дээр ил гарсан жижиг хэсгүүд, ердөө ургацагууд нь болох талаар тэр хоёр ярьж байх юм. Хар тамхийг ном ёсоор нь хэрэглэвэл мансуурч солиорохоосоо илүүтэй, өөрийн ухаан бодлыг шинэ түвшинд аваачиж ертөнцийн элдэв нууцсыг тайлах боломжтой гэж хөгшин эр тайлбарлаж байлаа. Гэнэт Сухой галын дэргэд хүрч ирээд мансууруулах өвс татах юм бол тархи толгой нь өтөнд идэгдэх тухай сануулж, түүнээс татаж болохгүй хэмээн Артёмыг зандарч эхлэв. Артём ганцхан удаа туршиж үзэхийг хүсч, уг тамхинаас сорж орхилоо. Нүдийг нь манан бүрхэж удалгүй Карлос шидтэний тархи хохьмой дотроосоо нэвт гэрэлтэж байхыг олж харлаа. Түүний тархи өтөнд идүүлж байх юм гэнэ. Өтнүүд язганаж тархиных нь завсар зайгаар цухуйж, зарим нэг нь нүхлэн цоолж байх атал Карлос юу ч болоогүй мэт ярьсан хэвээр л ... Айсандаа Артём тэднээс холдож, зугтахаар завдав гэнэ, тэгээд тэр Зенягийн ханцуйнаас дугтарлаа. Тэр тоосонгүй. Харин Карлосын тархинаас өтнүүд гоожиж удалгүй мөлхсөөр Зенягийн нуруугаар авирсаар, түүний чихрүү орох нь тэр ...
Айсандаа Артём босоод гүйлээ, ганцаараа явж болохгүй зөвхөн олуулаа явах ёстой байдаг тэрхүү муу ёрын хонгилоор ганцаархнаа гүйж эхлэв. Удалгүй гэнэт ... ард нь хурц гэрэл гарч, түүний сүүдэр хонгилын чулуун шалан дээр тусах үед Артём эргэж харав. Чих дөжрөм дуу чимээ гарч, уур савсаж, хөдөлгүүрээ начигнуулсаар галт тэрэг түүнийг чиглэн ирж яваа нь харагдав. Хөдлөх гэтэл Артёмын хоёр хөл нь хөдөлж өгсөнгүй гэнэ. Галт тэрэг ойртсоор, улам бүр ойртсоор юу юугүй түүнийг мөргөдгийн даваан дээр маш хурц гэрэл гарч Артём Анчныг олж харав. Ямар ч тавилгагүй цав цагаан өрөөнд тэр цагаан хувцас өмссөн зогсож байх аж. Өрөөний голд зогссон Анчин доош шалруу ширтэж байлаа. Удалгүй тэр эрүүгээ дээш өргөж Артёмыг эгцлэн харлаа, тэгээд тэр ам нээж :
'Цаг нь боллоо. Чи надад амалсан зүйлээ биелүүлэх цаг нь боллоо. Чи үүнийг хийх хэрэгтэй. Санаж яв - энэ бол зүүд биш! Энэ бол зүүд биш!' хэлэв.
Энэ үед Артём нүдээ том гэгч нь нээж, хар дарсан зүүднээсээ тэр сэрлээ. Тэгээд амьсгаагаа дарж амандаа 'Энэ бол зүүд биш' гэж давтан хэлэв. Удалгүй өнөөх галт тэрэг, тархинаас гоожих өтнүүд мартагдсан ч Анчны цагаан өрөөнд, цагаан хувцастай зогсоод 'Амалснаа биелүүлэх цаг нь боллоо!' гэсэн тэр хэсгийг мартаж ер чадсангүй ...

Майхны хаалга онгойж хойд эцэг нь орж ирэв. Тэгээд гайхсан байртай Артёмоос 'Өчигдөр оройноос хойш чи Анчныг олж үзэв үү? Сонин юмдаа, майхан нь хоосон байх юм. Явчихсан юм боловуу? Ингэхэд тэр өчигдөр чамд юу хэлээд байв?'
'Мэдэх юм алгадаа. Нагац ах Саш. Яахав өртөөний талаар л жаал жуул юм асуусан, тэгээд л болоо' гэж Артём худал хэлэв.
'Тэрнийг ямар нэгэн тэнэг юм хийхвий л гэж санаа зовж байна.' гэж Сухой хэлэв. 'Хачин хүн шүү ... арай тэр, за за үгүй байлгүйдээ. Ингэхэд чи чинь өнөөдөр ажилгүй юмуу?'
'Зеня бид хоёр Рижская хүрэх цуваатай хамт явахаар бүртгүүлсэн. Тэндээс кабел татахад нь туслах юм байхаа.' гэж Артём хариулахдаа ийм ажилд үнэхээр явах гэж байгаагаа сая л анзаарав гэнэ. Энэ үед түүний зүрх сэтгэл нь догдолж, мөн айж байгааг тэр мэдэрлээ. Мөн хэн нэг нь түүний дотроос яг л том бул хар чулууг огло татаад авчих шиг болжээ.
'Цуваа гэнээ? Туннелиэр тэгж явахын оронд гэртээ сууж байсан нь дээрдээ. Уг нь бол ч би удахгүй тийшээ, Рижскаяруу явах гэж байгаа л даа. За за, чи өөрөө л мэддээ. Ингэхэд чи чинь одоо 9 цагт хөдлөх юм байна шүүдээ. За тэгэхээр баяртай гэж хэлье дээ. Харин явахаасаа өмнө юм хумаа мартавдаа.' гэж хэлээд тэр гараад явчихав.
Артём өөрт хэрэгцээтэй гэсэн бүгдийг авч үүргэвчиндээ хийлээ. Жижиг гар чийдэн, баттерэй, мөөгнүүд, ууттай цай, гахайн махан зайдас, дайз дүүрэн бүрэн автоматын сумнууд, метроны газрын зураг бас дахиад хэдэн баттерэй ... мөн тэр пасспортоо хүртэл авлаа. Мэдээж хэрэг Рижскаяд ямар юмных нь пасспорт үнэмлэх хэрэг болох билээ, гэвч тэр тэндээс цааш явахад хэрэг болно гэж үзжээ ... бас тэр Анчны өөрт нь өгсөн тэмдгийг ч мөн авлаа. Хамгийн хэрэгтэй зүйл нь хэрэг дээрээ энэ л байсан юм.

Артём үүргэвчээ нуруундаа үүрээд хамгийн сүүлчийн удаа майхнаа эргэж тойруулж харсныхаа дараагаар хаалгаа хаагаад тэр гарч одов.

Өмнөд зүгийн хонгилыг чиглэн тэр алхлаа. Тавцан дээр аянчид, худалдаачид, засварчид гээд олон хүмүүс цугласан байна. Зам дээр тэргэнцэр дотор дүүрэн бараа таваар ачжээ. Хайрцаг дүүрэн мах, мөөгнүүд мөн ууттай цайнууд. Харин тэдний хамгийн дээр нь өртөөний хэн нэгэн ухаалаг инженерийн хийсэн бололтой телеграф аппарат байх нь үзэгджээ.
Кириллийн дэргэд Рижская өртөөний удирдах зөвлөлийн гишүүн зогсож байлаа. Тэр хүн аянчдыг Рижскаяд нэвтрэхэд туслах юм. Тэд альхэдийнээ хөдлөхөд бэлэн болжээ, тэгээд тушаал дохиог хүлээх зуураа цэргүүдийн зарим нь даалуу тоглож байх аж. Автомат буунуудаа мөрөндөө үүрцгээж, буундаа хийж цэнэглэсэн дайзтайгаа давхарлаад дахин нэг дайзыг цэнхэн туузаар холбож уясан байгаа харагдана. Шаардлагатай үед буугаа сумлах гэж цаг гарздахгүй гэсэндээ тэр шүүдээ. Тэд мөн хорт утааны баг мөрөвчиндөө зүүж, сум үл нэвтрэх зузаан хуяг дуулга өмссөн байгаа харагдана.

Удалгүй Зеня хүрч ирэв. Эцэг эх нь завгүй байсан тул охин дүүгээ хооллож, хөршийндөө захиж үлдээх гэсээр тэр жаахан оройтжээ. Хамгийн эцсийн мөчид Артём, хойд эцэгтэйгээ салах ёс хийгээгүйгээ саналаа. Тэгээд тэр үүргэвчээ үлдээчихээд, өртөөний зүг гүйв. Гэртээ, майхандаа хүрч ирвэл тэнд хэн ч байсангүй гэнэ, тэгэхээр нь өртөөний удирдах зөвлөлийн байрруу яаран гүйлээ. Сухой тэнд байж байлаа. Өртөөний харуулын ахмадтай хамтдаа юм ярьж суугаа харагдана. Харуулын ахмад гээд байгаа нөхрийн хувьд удахгүй ВДНХ-ын удирдагчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэгэн байж л дээ. Тэгээд Артём байрны үүдэнд очоод хаалгыг нь тогшоод, чимээгүйхэн ханиалгаж хоолойгоо засав.
'Оройн мэнд, Александр Николайвич. Нагац ах Сашатай уулзаж болох уу?'
'Тэгэлгүй яахав, Артём. Алив ор л доо, цай уугаач.' гэж харуулын офицер хариу хэлэв.
'Үгүй, чи чинь, саяхан явсан биш билүү? Ийм хурдан эргээд ирлээ гэж үү?' гэж Сухой сандлаасаа босох зуураа даажигнан асуув.
'Зүгээр л ... нөгөө ... би' гэж Артём амандаа бувтнав.
Магадгүй хойд эцгийгээ, өөрийг нь хайрладаг, өөрийн хайрладаг цорын ганц тэр хүнийг дахиж хэзээ ч олж харахгүй байж мэдэх тул, тэр түүнд худал хэлэхийг хүссэнгүй. Гэвч сүүлийн мөчид ам нээж маргааш эсвэл тэрний цаад өдөр эргээд ирнээ гэж хэлжээ.
Артёмын хоёр нүдэнд нулимс цийлэгнэсэн байлаа. Тэр урагш алхаад хойд эцгийгээ тэвэрлээ.
'Яасан бэ, хүү минь, юу болов ... Чи чинь маргааш л хүрээд ирнэ шүүдээ ... зүгээрдээ' гэж Сухой аргадав.
'Бүх зүйл төлөвлөгөө ёсоор болбол маргаашдаа л багтаад ирнэдээ,' гэж Александр Николайвич дэргэдээс нь хэллээ.
'Та сайж сууж байгаарай, Нагац ах Саша! Баяртай!' гэж хэлээд Артём, хойд эцэгтэйгээ гар бариад яаран гарч явлаа.
Гайхаж хоцорсон Сухой,
'Яагаад энэ ингэтлээ сандарсан юм болоо? Урьд нь тэр Рижскаяаруу очиж л байсан шүүдээ ...' гэж хэлээд зулайгаа маажив.
'Яахавдээ, Саша минь. Тэр чинь өсч том болсон ч гэсэн хүүхдээрээ байгаа амьтан шүүдээ. Тэгээд л ердөө хоёрхон өртөө газар яваад ирэхийн хооронд уйлах нь халаг болж байдаг, үгүй нээрэн! Сүртэй улсууд юмаа.' гэж хөхөрсөөр үлдлээ.

Артём гүйсээр цуваан дээрээ хүрч ирэв. Цувааны ахмад нэмэлт хүчний хүн нэг бүрт автомат буу өгөөд
'За эрчүүдээ. Бүгдээрээ хөдлөхөөсөө өмнө хэсэг суугаадахъя' гэж тэр хэлээд газарт өвдөглөн суув. Бусад нь ч мөн дагаад сууцгаалаа. Тэгээд тэр залбирч 'Бурхан бидэнтэй хамт байх болтугай!' гэж хэлээд гараа өвдгөн дээрээ тулан дээш өндийлөө. Цувааны ахмад тавцангаас доош замруу үсэрч, цувааны толгойруу хэсэгрүү явах хооронд Артём, Зеня хоёр ачааны тэргэнцэрүү авирч аян замд гарахдаа бэлтгэцгээв. Тэр хоёр группын дотроос хамгийн нас залуу, цус шингэн нь байлаа. Харин Кирилл болон өөр нэгэн сайн дурын цэрэг хоёр ард нь зогсоод замын хаалт болсон гинжийг дээш татаж зогсоно.
Удалгүй 'Явцгаая!' гэж цувааны ахмад тушаал өгөв.
Артём, Зеня хоёр арагш налан сууж, Кирилл тэргэнцрийг түлхэж ... тэрэгний дугуй чахран дуугарч, аажуухан гэгч нь хөдөлж эхэллээ. Тэгээд Кирилл тэргийг хөдөлж эхэлмэгц дээр нь гараад суучихлаа. Харин ард хоцорсон харуулын хоёр цэрэг туннелийн замыг хааж, гинжийг татаж байх хооронд тэрэг өмнө зүгийн туннелийг чиглэн, алгуурхан явсаар удалгүй бараа тасрав.

4-р бүлэг. Хонгил дахь чимээ.
***coming soon***

Image


Last edited by Khuslen_SG on Apr.11.13 3:16 pm, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Apr.11.13 5:06 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Та бүгдийг миний муруй сарий орчуулгыг ойшоолгүй өөрсдийн уран төсөөлөл, үгийн баялгаар баяжуулаад уншиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа шүү. :hi: Мөн өртөө газрын нэр дурьдагдах үед метроны газрын зургийг давхар хараад явбал илүү сонирхолтой байх болно.

Image

Одоогийн байдлаар зохиолд дурьдагдсан өртөөнүүд гэвэл :

ВДНХ - Энэ бол Артёмын одоо амьдарч байгаа өртөө юм.
Доод талд нь Алексеевская болон Рижская - өртөөнүүд байна. Тэд ВДНХ-ын холбоотнууд л гэсэн үг. Харин дээшээ явуулж харвал Ботанический Сад өртөө харагдаж байна. Чухам эндээс л харанхуйд нойрсогчид буюу "Dark Ones"-ыг ирсэн гэж сэжиглээд байгаа юм шүүдээ. Проспект Мира бол Ханзагийн Отрядын эзэмшил газар. Хэрэв та сайн ажиглавал метроны тойрог системийн гарц бүхэн Ханзагийн мэдэлд байгааг харж болно. Метроны хамгийн эрх мэдэлтэй, нэр нөлөө бүхий хүмүүс нийлээд уг бүлгэмийг байгуулсныг та мэдэх байх. Тэдний гол зорилго нь метроны ард иргэдийг гадны болон дотоодын аюулаас хамгаалж, чөлөөт худалдаа наймааг дэмжихэд чиглэсэн байна. Зүүн хэсэгт Тимирязевская өртөө харагдаж байна. Хулгана хархнуудын нүүдлээс болж Артём, Сухой хоёр нөхдийн хамт тэндээс зугтаж ВДНХ-д ирж суурьшсан шүүдээ. Тэрний доор эзэнгүй Дмитровская, харин дор нь метроны баатар өртөөнүүдийн нэг болсон Савеловская өртөө харагдаж байна.
Харин цагирагийн дундуур хөндлөн, улаан зураасаар тэмдэглэгдсэн уг шугам дээр Нова-коммунистууд амьдардаг юм. Тэд бол Ханзагийнхны нэг номерын дайснууд л гэж мэд. Проспект Мирийн доод хэсэгт Сухаревская өртөө байна. Энд хүмүүс амьдардаггүй бөгөөд худалдаачин наймаачид, элч болоод бусад аянчид өмнөд зүгрүү явахаасаа өмнө түр амсхийдэг явуулын өртөө болжээ. Эндээс Тургеневская хүртэл ганц нэгээрээ явсан хүмүүс ул мөргүй алга болсон хачирхалтай тохиолдлууд маш олон бий. Тиймээс Сухеревскаяд тэд олуулаа болж аваад энэхүү урт хонгилоор явдаг байх нь.
Харин хамгийн доод хэсэгт нь Серпуховская болон Тульская өртөөнүүд харагдаж байна. Тэндээс цаашхи хонгилуудад хий үзэгдлүүд үзэгддэг гэх тул хүмүүс амьдрахаасаа эмээдэг аж. Тэгвэл Полис-ын хувьд метроны системийн нэгдсэн төв гэж хэлж болох бөгөөд цагирагийн яг голд нь байгааг та харж болно.


Top
   
 
PostPosted: Apr.11.13 6:12 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Quote:
Энэ зургийг харсан чинь ёстой сайхан ойлгомжтой болчихлоо.
Удахгүй Нацистуудтай гарах юм байна даа тийм үү?
Аанхаа, нео-нацистууд гарна. Тэд нар өөрсдийгөө "4 дэх Рэйх" гэдэг юм билээ.
Image
Quote:
энэ газрын зураг хэдийн масштабтай бэ ө.х хэдэн км кв талбай эзэлж бгаа вэ
Энд-ээс хараарай. Ямар ч байсан нийт замын урт нь 323 км юм байна. Нийт 188 өртөөтэй, хамгийн гүн хэсэг нь 84 метрд байдаг гэнэдээ.


Top
   
 
PostPosted: Apr.12.13 2:54 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
4-р бүлэг. Хонгил дахь чимээ.

Цувааны ахмадын барьсан дэнлүү шаргал туяа цацруулсаар харанхуй хонгилын гүнрүү замхран одох нь өртөөний зүгээс тодхон харагдаж байлаа. Хурц гэрэл хийгээд хөндлөвч модон дээгүүр начигнах төмөр дугуйн чимээнээс үргэсэн хулгана хархнууд дэнлүүний гэрэлд хальтхан үзэгдээд өнгөрнө. Хөлөрч норсон бетонон хана, хонгилын адарт тороо татсан аалзнууд гэрэлд үзэгдэж, ачааны тэрэгний араас хүнд гутлын чимээ гарч нэмэгдэл хүчний харуулууд тэднийг дагана ... Тэдний гар чийдэн ердөө 10 алхмын газрыг л гэрэлтүүлэх ажээ. Нам гүмийг эвдэж тэд урагшилсаар, аниргүйг ардаа орхиж тэд урагш алхсаар харуулын постыг дамжин өнгөрчээ. Тэд ВДНХ өртөөний газар нутгаас гарлаа. Хэдий ВДНХ-с Рижская хүртэл айх аюул бага боловч юмыг яаж мэдэх вэ, тэд үргэлж сонор сэрэмжтэй явдаг байсан юм. Хууччуул юу гэдэг билээ, гай газар дороос гахай модон дотроос гэдэг шүүдээ.

Image

Аюул зөвхөн умардаас эсвэл өмнөөс ирдэг гэж бодож байвал эндүүрсэн хэрэг болно. Аюул магадгүй тэдний толгой дээр, агааржуулагч хавхлагийн дотор эсвэл туннелийн хананд гаргасан хаалттай аваарын гарц, цахилгаан монтажны өрөө, өөр юу ч байдаг юм бүү мэд тэдгээр цоожтой хаалгануудын ард нуугдаж байхыг үгүйсгэх арга байхгүй билээ.
Аль эсвэл тэдний хөл доор, нэгэнт хорвоо ертөнц ийм аймшигтай болсон хойно, мутацид орж адгийн муухайгаар буглан хувилсан үхлийн аюултай араатнууд, үгүй бол хүний ой тойнд багтамгүй, хэн бүгдийн хэзээ ч төсөөлөхөөргүй, магадгүй зүүдэндээ хүртэл олж үзэхээргүй тийм хачин жигтэй зүйлүүд, ер нь бол юу ч тэр доор, газрын гүнд нуугдаж байж болох билээ.

Ийм ч учраас цувааны ахмад чийдэнгийн гэрэлд өртөх ойр орчныг нүд салгалгүй ажиглаж, харуулын цэргүүд гар хуруугаа бууныхаа гохноос холдуулалгүй алхах аж. Тэд автоматаа бүрэн цэнэглэж, замгийг нь татаад галлахад бэлэн болжээ. Шаардлагатай үед сум цэнэглэх гэж цаг гарздахгүйн тулд хоёр ч дайзыг хооронд нь холбож багласан байна. Тийм ч учраас тэд аяны үед анхаарлаа сарниулж олон зүйлийг ярилгүй дор бүрнээ анхааралтай мөн чимээгүй гэгч нь алхана.
Дугуй чахарсан дуу гарган эргээд л эргэлдээд л, ард нь цэргүүд алхсаар л ... энэ бүхнээс Артём уйдаж эхлээд байлаа. Хааяа нэг толгойгоо арагш эргүүлж ямар ч урам зориггүйгээр харанхуйн хонгилын зүг ширтэх аж. Тэгээд эргээд л бодолд дарагдан, хамгийн сүүлд Анчны хэлсэн айхавтар үгнүүдийг санаж суулаа.

Полисруу хэрхэн очихоо тэр бодож, төлөвлөгөө гаргахыг хичнээн их хичээвч, хүнд бодолд дарагдсан тархи толгой нь, шаналал зовиураар дүүрсэн түүний зүрх сэтгэл нь, удаан зогссонооосоо болж хөшсөн бие цогцос, бадайрсан хөл гар нь түүнд боломж чөлөөг олгосонгүй гэнэ.
Духнаас нь хөлс дусалж, нүүррүү урсч нүдрүү нь ороод хорсгож байсан ч түүнийг арчих сөхөө түүнд байсангүй. Учир нь тэргэнцэрийн бариулнаас тэр тавьбал Зеня уг механизмыг хүчирч дийлэхгүйд хүрнэ. Тэгээд тэрэг зогсч, залуусын анхаарлыг сарниулж, хэдий хэсэгхэн хугацаа өнгөрөх ч гэлээ тэднийг багагүй үймүүлээд амжих байлаа. Энэ нь цаашлаад цаашдын хэрэг явдалд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэх аргагүйэ. Түүний чих нь шуугиж, харуулуудын алхаа гишгээ, төмөр тэрэгний чимээ түүнд бүр алсад буй мэт сонсогдож эхлэх агаад нүдээ аньвал хүүхэд насныхаа дурсамжид тэр нэвтэрч дэргэдүүр нь цэрэг эрсийн алхах маршийг төсөөлж эхлэв. Гэвч тэдгээр эрсээс цөөхөн хэд нь л амьд эргэж ирсэн билээ ...

Энэ үед цувааны ахмад гэнэтхэн ам нээж, эргэлт байгааг анхааруулав :
'За залуусаа, байраа сольцгоогоорой, бид замынхаа талд хүрч ирлээ.'
Артём Зеняруу нүдээрээ дохио өгмөгц тэд бариулаас тавьж, хэдий тэрэгний ард алхах ёстой байсан ч тэргэн дээр сууж үлдэв гэнэ.
Цувааны ахмад эргэж тэдэнрүү хараад :
'Муу гоожууруудыг дээ ...'
'Гоожуур гэнээ' гэж Зеня дургүйлхсэн байдалтай хэлэхэд,
'Алив босоо, босч үз. Юун ч туниа муутай юм бэ дээ.' гэж ахмад зэмлээд 'Алив хөдөлцгөөе, замдаа би сонирхолтой түүх ярьж өгье.' гэж тэр хэлэв.
'Би тэрнээс чинь хавьгүй илүүг ярьж өгөмз!' гэж хэлээд Зеня босохоос татгалзаж буйгаа илтгэв.
'Ха, та нарын түүхийг би бүгдийг нь мэднээ. Харанхуйд нойрсогчид, мутантуудын тухай гээд л ... бас мэдээж хэрэг, танай мөөгнүүд. Гэхдээ та нарын хэзээ ч сонсч байгаагүй тийм хэдэн түүхийг би мэднэ. Тиймээ, тэдэнд итгэхэд бас л хэцүү, учир нь хэн ч үүнийг баталж байгаагүй юм ...'
Артёмын хувьд энэ хооронд хүчээ сэлбээд амжив гэнэ. Одоо бол Проспект Мирээс цаана болж өнгөрсөн ямар ч үүх түүх түүний анхаарлыг онцгой татаж байлаа. Тэгээд тэр тэрэгнээс үсрэн бууж, буугаа нуруунаасаа авч цээжиндээ бариад тэрэгний ард гарав.

Удалгүй тэрэг мөнөөх л танил дасал болсон нэгэн хэвийн чимээгээрээ цааш зүтгэж. Цуваа ч цааш алхлаа. Ярих сонсох хүсэлтэй хүмүүс цөөн байсныг анзаарсан ахмад ч урьдынх шигээ харанхуйн зүг дэнлүүгээ тусгаад, ажигласан хэвээр явлаа. Хэсэг хугацааны дараа тэр ам нээж, 'Ингэхэд танай залуу үеийнхэн метроны талаар юу мэддэг болдоо?' гэж хэлээд 'Та нар нэг нэгэндээ сонссон дуулснаа хэлж өгөөд л, тэгээд тэр нь гуравдахь хүний чихэнд орохдоо шал өөрөөр сонсогдож эхэлнэ. Дөрөвдэх нь тэгээд хоолтойгоо холиод идчихнэ. Харин тав дахь нь уг түүхийг нэмж хачирлаад өөрийн мэтээр цааш ярихыг яана гээч. Ийм л учраас хүмүүсийн ярианд итгэхэд хэцүү байдаг юм. Ингэхэд метрог та нар хэр том гэж бодож байнадаа? Галт тэргээр бол ч нэг захаас нь нөгөө захруу нь бараг цагийн дотор л хүрч очих байх. Харин одоо бол тэгж явахын тулд хэдэн долоо хоногоор алхах шаардлагатай болжээ хөөрхий. Тэгээд бас булан тохой бүрийн цаана чамайг юу хүлээж байгааг ч чи мэдэхгүй. Энд юу ч тохиолдож болно. Тэнд бид очоод эргээд гэртээ харих замдаа үрэгдэж ч болох юм, эсвэл замд таарах Рижская, Алексеевская түймэрт автаад улаан гал дүрэлзэж, сүйд майд болж байж ч мэднэ. Эсвэл бүр тэд Ханзатай нэгдээд тэндээс цааш бид явах эрхгүй болсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Чөтгөр алгад гэж ... мэдээ мэдээллүүдийн хувьд өчигдөр гэж байдаггүй юм, өнөөдрийн мэдээлэл өнөөдөртөө л үйлчилнэ, тэгээд маргааш гэхэд дахиад л өөрчлөгдөх болно. Энэ метронд аливаа үйл явдал хурдан болж өнгөрхийг нь яана гээч. Элч нар явж, мэдээлэл аваад эргээд ирэх үед аль хэдийнээ тэр мэдээлэл нь хэрэгцээгүй болсон байх нь элбэг байдаг юм. Хүмүүст итгэхэд хэцүү цаг болжээ ... хамгийн аймшигтай нь юу гээч, нэг л өдөр бидний хэрэглэж буй бензин түлш, цахилгаан гэрэл, генератор байхгүй болох болно. Та нар Веллсийн 'Цаг хугацааны Машин'-ыг мэдэх үү, тэнд Морлокууд гэж амьтад гардаг юм ...' гэх зэргээр цааш нь амандаа орсноо бурж гарлаа.

Артёмын хувьд өнгөрсөн хоёр хоногт энэ үгийг хоёрдахь удаагаа сонсч байгаа нь энэ билээ. Морлокууд болон зохиогч Хеберт Веллсийг сайн мэдэхийн хувьд энэ бүхнийг дахин дахин сонсоно гэдэг Артёмын хувьд хэцүүхэн хэрэг байлаа. Тэгээд тэр харилцан яриаг өөр тийш нь хазайлгахаар,
'Тэгвэл таны үеийнхэн метроны талаар юу мэдэх билээ?' гэж асуув.
'Мм ... Хонгил туннелд ийм ёрын зүйл ярих нь яавч сайн биш ... ярих юм бол Метро-2 болон бусад далд байгууламжууд гээд олон зүйлийг ярьж болох юм л даа. Гэхдээ та нар сонсохыг хүсэхгүй л боловуудаа, тийм ч аятайхан эд биш. Харин түүний оронд энд амьдарч байгаа зарим нэг хүмүүсийн талаар хэлж өгье. Тухайлбал та нар, Пушкины өртөөнд Чеховын болон Тверийн өртөөтэй холбогддог хоёр ч гарц байдагдаа, үүнийг мэдэх үү. Одоо тэр өртөөнүүдийг фашистууд мэдэлдээ авсан байгаа.'
'Юу .. юун фашистууд вэ?' гэж Зеня гайхан асуув.
'Жинхэнэ фашистууд. Өмнө нь би тэр хавьд амьдардаг байсан юм.' гэж хэлээд цувааны ахмад баруун өмнөд зүгрүү толгойгоо дохив, тэгснээ 'Тэнд фашистууд гарч ирсэн. Дайнаас ч өмнө тэд байсан. Өөрсдийгөө РНЭ гэж нэрлэдэг мулзангууд, гадны цагаач иргэдийг үзэж чаддагүй золигнууд байгаа юм. Нэрний хувьд ямар утгатайг нь чөтгөр бүү мэддээ, тэдэндээ л их учир утгатай эд байх. Тэгээд тэд удалгүй алга болцгоосон юмдаг, тэднээс сураг чимээ ч гарахаа больсон юм. Тэгснээ нэг л өдөр түс тас ... "Метро бол биднийх, Оросуудынх!" гэж орилолдоод л гараад ирсэн. Тэд нар тэгээд үүнийгээ сайн сайхны төлөө хийх гэж байгаа юм, метрог цэвэрлэх гэж байгаа юм л гэж тайлбарласан. Тэгээд тэд нар Пушкины өртөөнөөс дараагаар нь Чехов, Тверийн өртөөнөөс бүх бага ястнууд болоод гадаадынхныг хөөж гаргасан юмдаа. Удалгүй тэд нар зэрлэгшиж хүмүүсийн биед халддаг болсон. Одоо тэд дөрөв ч билүү тав байлуудаа, Рэйх гэж бүлгэмийг байгуулсан дуулдана билээ ... Бидний үеийнхэн 20-р зууныг санаж байлаа, тэгээд тэдний энэ үйлдлийг бид огтхон ч дэмжээгүй юм. Тэндээс явах болсон шалтгаан маань ч үүнтэй холбоотой. Эхх, Фашистууд гэж хэн болохыг би дэндүү сайн мэднэ ... Харин хүмүүсийн яриад байдаг Филевскийн өртөөний мутантууд бол үнэн түүх юм шүү. Бас манай эндхийн харанхуйд нойрсогчид байна. За тэгээд л сатанистууд, секретариуд, коммунистууд гээд л ... хэсэг бүлгээрээ тусгаарлагдсан олон моньднууд цаана чинь бий дээ.'

Тэд цааш явсаар хуучин инженерийн удирдлагын өрөөний эвдэрхий хаалганы дэргэдүүр явж өнгөрөв. Урьд нь энэ өрөө чухам ямар зориулалтаар ашиглагдаж байсныг бүү мэдэг ... ямартай ч анх уг өрөөг олоход дотор нь дүүрэн тавилга эд хогшил, төмөр пүрштэй орнууд, түүхий нефтийн хоосон торхнууд байсан бөгөөд мэдээж хэрэг альхэдийнээ тоночихолгүй яав гэж. Мөн хонгилоор явж байгаа аянчид эдгээр хоосон харанхуй өрөөнүүдрүү орохоос цэрвэдэг байсныг нь ойлгож болох юм. Тэгээд ч тэр өрөөнүүдэд юу ч байдаггүй, хов хоосон байдаг байлаа ... гэвч хэрэг дээрээ ямар нэгэн зүйл байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Энэ тасалгааны талаар ингээд түр орхиё.

Удалгүй тэд анивчих гэрлийг алсаас олж харав. Энэ бол Алексеевская өртөө байлаа. Их жижигхэн өртөө тул хүн ам цөөтэй, харуулууд нь ч манаанд ганц нэгээрээ гардаг байж л дээ. Тэд ихэвчлэн 50 метр дээр зогсдог байсан бөгөөд тэрнээс цааш явдаггүй байв. Түрүүн өгүүлсэн гэрлээс 40 метрийн зайд зогсох тушаалыг цувааны ахмад буулгаад, дэнлүүгээ дээш өргөж Алексеевская өртөөний харуулуудад дохио илгээв. Тэд ч удалгүй өөдөөс нь гэрэл тусгаж, гар чийдэн гялалзуулсаар нэгэн харуул цэрэг ойртож ирлээ. 'Зогс! Битгий ойртоорой!' гэж тэр алсаас хашгирах нь дуулдав.
Бараг л ах дүүгийн найрамдал тогтоох нь холгүй болж байсан хоёр өртөөнүүдийн хооронд ийм хөндий хүйтэн уулзалт болно гэж Артём төсөөлсөнгүй сууж байлаа.
Өнөөх харуул ойртож ирлээ. Тэр уранхай өмд, хөвөн даавуугаар хийсэн цэргийн цамц өмсжээ. Хүрмэн дээр нь "A" гэсэн тэмдэг харагдав. Бодвол өртөөнийх нь нэрний эхний үсэг байх л даа. Шанаандаа ургасан сахал самбайгаа хусаагүй тэр харуул их л сэжигтэй нүдээр тэднийг харав. Гар нь ч бууны гохон дээрээ байрласан байлаа. Тэгээд удалгүй тэднийг таньсан бололтой нүүрэндээ инээмсэглэл тодруулж ирээд гараа даллаж, буугаа эргээд нуруундаа үүрэв.
'Сайн уу, Залуусаа! Ямар хэргээр явна? Рижскаяруу явж байгаа хүмүүс үү? Мэднээ, мэднэ, энэ тухай бидэнд анхууруулсан. Та нар явж болно!'
Цувааны ахмад харуул цэрэгтэй хэдэн үг солив, гэвч алсаас тэдний бувтнах тэдний дууг таних амаргүй байлаа. Артём чимээгүйхэн гэгч нь Зеняд :
'Энэ цэрэг өлсгөлөн харагдаж байна. Бас их ядарсан байна. Хэрэв тэд бидэнтэй нэгдэхээр болбол татгалзана гэж бодохгүй л байна шүү.'
'Тэгээд юу гэж. Өөрсдийгөө яая гэж байж, эдгээр улсыг хооллож ундалж байдаг буяны ажилчид нь бид биш.'
Тэд хоёрдах харуул нь сууж буй 50 метр дэх харуулын постыг өнгөрөөд цааш явлаа. Тэр хүн ч мөн эхний цэрэгтэйгээ адилхан хувцас өмссөн, мөн ядарсан байгаа харагдана. Алексеевская өртөөний гэрэлтүүлэг нь маш бөгөөд эндхийн хүмүүс уйтгартай царайлж, өөр хоорондоо ярьж байгаа нэг нь бүр ч ховор харагдана. ВДНХ-д бол огт өөршүүдээ, тэндхийн хүмүүс эвтэй, найртай, хөгжилтэй амьдардаг байлаа. Өртөөний тавцангийн голд очоод тэд зогсоцгоож, цувааны ахмад тамхилахаар түр амралт өгөв. Артём, Зеня хоёр ачаа бараагаа харан үлдэж бусад нь өртөөний зүг явцгаав.
'Би лав тэр фашистуудын талаар мөн тэдний Рэйхийн талаар дуулж байгаагүй юм байна' гэж Артём хэллээ.
'Тэднийг байдаг л гэж сонсч байсан болохоос нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүйэ' гэж Зеня хариулаад 'Гэхдээ тэднийг Новокузнецкаяд байдаг гэж бодож байсан шүү' гэв.
'Чи хэнээс сонсоов?'
'Лёха л хэлэхгүй юу.' гэж Зеня хариулав.
'Тэр ч чамд их олон сонирхолтой зүйл ярьдаг бололтой.'
'Гэхдээ л фашистууд байдаг нь үнэн шүүдээ! Яахав байрлалыг нь л буруу хэлээ биз. Гэхдээ тэр худлаа хэлээгүй, за юу!' гэж өмөөрөв. Артём дуугүй болж бодолд дарагдав. Алексеевскаяд тэд хагас цагаас илүү амрах ёсгүй байлаа.


Last edited by Khuslen_SG on Apr.12.13 4:49 pm, edited 2 times in total.

Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 121 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited