#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.18 7:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 69 Next
Author Message
PostPosted: Jan.15.13 9:32 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
GaNBaYaR wrote:
cool_XXX wrote:
ttlc wrote:
Haramsaltai n Mongold Chonon Suld mandsan n mash evgui handlagaa uchir n yadaj Az-iin 10 ulsad mandaagui bantan nom manaid mandaj baigaa n evgui haramsaltai handlagaa l gedgiig oilgo.


Тэгээ юу гэсэн үгийн азийн 10 оронд мандахгүй байхад нь монголчууд гэнэн тэнэгтээ аваад уншцымуу.
хаха тэрэнд нь бас харамсана биз. нетээс нэг хэдэн юм олж уншчаад битгий тэгээрэй.

Чи өөрөө эхлээд нэг энгийн юмыг ойлгочих.

Энэ ном чн угаасаа 'нүүдэлчин монголчууд чонотой хэрхэн харилцан шүтэлцэхүйтэй амьдарч байсан' тухай л гардаг хятад хүний бичсэн ном. Тэгээд хятад хүний нүдээр монголчуудын тухай монгол чононы тухай бичсэн ном байна гэхээр нь сонирхоол авч уншаа л биз. энэнд нээх эвгүй хандлагсаад байх юм байхчгүй


чи бас л ойлгоогүй байна.
соёлын хувьсгалын үеэр болон түүний дараа хань үндэстэн өвөрмонгол хэмээх монгол үндэстэнд учруулсан аймшигт явдлаа нуун дарагдуулах далд санааг агуулсан байгааг олж харахгүй байгаа бол одоо юу ч хэлэх билээ дээ.


цолын хураавал таарна.


Тэр түүхийг үнэнээр нь мэдэж байсан бол болоошд.
Дээрхи явдал ар монгол хүнд нөлөөлнө гэж юу байхавдээ.
хаха

Чинийхээр бол манайхан энэ номыг уншсанаа л тэр үед явуулж байсан хятадын илгээлтийн эзэд чн сайн хүмүүс байсан байшүү гэж бодоо л магтаад эхэлэхүү. тэр юу л бол. Энгийн уншигч ном уншчаад авахыг нь авч, хаяхыг нь хаядаг болохоос үг үсэггүй цээжилж бодоод анализ хийгээд явдагүймлдаа.

Миний хувьд тэр талаар уншчаад Малчдад туслах нэрээр хятад залуусыг бөөнөөр илгээж өвөрлөгчдийг нэг мөсөн уусгах гэж байсан л нэг увайгүй оролдлого байсан гэж үзсэн би нээх монголын нэг үндэстнээ үгүйсгэж мартсандаа ч тэгжаган биш. Ер нь бол тэр хэсэг зохиолын гол санаа яагаад ч биш.

Чи юмыг 2 талаас нь дүгнэж байлдаа. Ц.Буянзаяа гэгч чамд үнэхээр нөлөөлж чадсан бололтой.

_________________
full


Top
   
PostPosted: Jan.15.13 9:40 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
ttlc wrote:
BAs neg yum n Mongolchuud Buugiin ongonoo l tahidag shutdeg baisan ternees uchirgui choniig shuteed l chononii zuragtai ovgiin suld muld gargaad l tegdeggui baisan yum.

GAdniihan yoponchuud l anh ehelj Mongolchuud chono shutdeg suld ene ter gej gajuu yums delgeruulsen.

Mongolchuud ert deer chono shutdeg baisan bol Chonoo agnaad l Chingis haan n ch gesen choniin avd mordoj zugaagaa gargadag geed shuteenee agnadag balai eruul uhaangui undesten bolj taarah geed baina.


Mongolchuud chono shutdeg gesen muguid dugneltiig yoponchuud gargaad onoodoriin unshigchid tuund n avtaad Chonon Suld gesen yumiig bishreed ugaasaa utgagui avtsaldaagui bidnii tuuhiig gajuuduulsan yumnii holion bantan bolgood baina l daa. (Mongoliin utga zohioliin oyunii hoosrol maani 2-r gun uyedee ortson yum bish biz! ertnii bodit tuuheesee ch ers gajchihsan. )

================

Mongol nomiig Mongoliin unshigchid iluu mederch oilgoj shuune tegvel delhiig munhruulj chadsan Angli nomiig anglichuud n baggui shuumjildegiig bid medeh yostoi delhiitei hamt munhraad yavah n utgagui zuil.


Чи ер нь монголын чоно гэж мэдэхүү. Харж, чонын тухай сонсож байсануу.

Бараг л монголчууд чоныг огт дээдэлдэггүй маягаар бичсэн байх чн.
Монголчууд эртнээс одоог хүртэл чоно агнадаг нь үнээн. хүндэлж биширч явдаг нь ч бас үнэн юм шүү. Сүлдээ болгон тахин шүтдэг ч арай бишээ. Бөөгийн онгон чн тэс өөр зүйл

Агнахдаа бас учиртай агнана. айлын мал сүрэглүү удаа дараа дайрч давшлах, тоо нь хэт өсөх үед тухайн газарт үргээлгэ хийдэг. Тэрнээс учир зүггүй алж талдаггүй. Би бас хэдэн удаа үргээлгэнд ч явж байсан.

Чоно хэдий чинээ устгана төдий чинээ үхсэн мал амьтаны сэг энд тэндгүй ихсэж ямар нэгэн өвчин ч гаргаж болзошгүй байдаг.
Чоно Байгалийн тогтолцоон талаар урьд нь мэддэгүй байсан бол ядаж энэ номыг уншсан бол мэдэх байсан юм. Үндсэндээ үүнээс чи энэ номыг уншаагүй чн харагдаж байна.

Чоно бол хийморьтой, арга зальтай, дайчин, хашир, араатан амьтан. хийморьтой амьтаныг авлабал хийморь сэргэдэг гэж үздэг.
Орчин үед энэ үзлээр туйлширч жийптэй автоматаар зэвсэглэсэн олон нөхдүүд чонын тоо толгойг цөөрүүлсээр байгаа нь харамсалтай.

_________________
full


Top
   
PostPosted: Jan.15.13 9:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
ttlc wrote:
Mongol nomiig Mongoliin unshigchid iluu mederch oilgoj shuune tegvel delhiig munhruulj chadsan Angli nomiig anglichuud n baggui shuumjildegiig bid medeh yostoi delhiitei hamt munhraad yavah n utgagui zuil.

Үгүй тэр гаргаж хэвлэж тарааснаараа англичууд нь мунхардаг байгаа юм биз. Бидэнд ямар хамаатай юм.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.15.13 9:52 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
Begin wrote:
minii huvid ehleed en nomiig hun bolgon l hytad zohiolch mongoliin tuhai bichsen goy nom geed l bsn, tged avaad unshsan, bi bol unendee ymar ch barimt medehgui, uneheer chono en nomon der garj bgatai zuun huvi adil, en zohiol der garjaa buhen zuun huvi unen uu ugui yu gedgiig medehgui, mongol hunii jinhen amidral der ued uneheer buduuleg bsn bj boloh bolovch mongolchuud mash mergen uhaantai humuus bsn gj boddog, en nomiin unshchaad goy nom bn gj uneheer bodoh n bodson ghdee nurshuun ch nurshuu taldaa, bas uran zohiolch hun bish tul ter ug helleg etriig sn medku, bi nomnoos ymar neg shin zuil erelhiilj unshdag, en nom nadad shin zuiliig meduulj ogson ghde bi unen hudal esehiig medku oor olon nom unshij bj l hoorond l haritsuuln, hogshin chono ulisan n gedeg nomiig unshinaa, ghde neg heleh zuil bol minii huvid bi hytadiig tegtlee uzen ydaad bdggui hedii ch huvida mash eh oronch uzeltei hun, en uzel bodol hezee ch huvirahgui, en nomiig unshaad bi hytadad taltai bolood ehelsen yum ch bhgui, thdee mongolchuud hytad hun bur muu hun gj boddog medeej huni dotor saintai muutai, mongolchuud ch adil, ovormongolchuudiig yadag bsniig medehgui ter tal der unenii ortoi bj medeh l yum, hervee gol duriin hytad sn hun bish bsn bol en zohiol hytaduud harin jinhen oorsdiigoo doromjlood mongoliig ilt magtsan hereg boloh bsn biz, tged en nomiig unshaad mongolooroo mongoliinhoo chonooroo baharhaj bsn, en nomon der gardag choniin etssee hurtel uhej bsn ch buuj ogdoggui zan chanariig harulsniig haraad setgel bahadsan, tiim bolhoor nadad utgagui t*n*g muuhai nom gj sanagdaagui,uneheer tsirked arslan hurtel togoldog bhd neeree yagaad chono toglodoggui yum boloo gj bodson. BAs oorsdiigoo tariachin hamag gazar nutgaa tsolmood duussan ged l bichsen bsn, mongolchuud uneheer shn belcheer nutagtai n unen shuudee, onoodor mongol uher honinii mah mash shim tejeeltei, hytadad urjil shimtei soom gazar ch uldeegui, uuniig mongolchuud nariin uhaanaaraa buteesen,hytaduud shig zovhon oorsdiigoo bus harin baigali eh delhiigee hamtad n hairlay gedgiig en nomon der shn haruulj bichsen met sanagddag. Hun ooroo nariin uhaan gargaj bj l chonoo bugdiig n hydchihalgui baigali ehiin tentsvert bdliig hadgalj uldej chadn, mongol hun iim uhaan gargaj chadsan harin daraa n hytaduud ireed yu ch ugui huis temterch bgaa tuhai l bi en nomnoos unshsan gj bodoj bn, Bas bid end ingej yrij bgaatai adilhan oorsdoo bas dor burdee hicheej mongoliinhoo neriig en delhiid tsuuriatuulj boln shuudee, Tuvshinbayr, Munkherdene geh metchilen tsoohuulee hedii ch mongoliinhoo neriig gargaj bga edgeer humuusiig uneheer bishreed barahgui bn. bi l mongol bi l lag bi l tenger yzguurtai ged degur sehuun zan gargadag mongolchuudiin zan, bi mongoliinhoo tuuheer uneheer baharhdag ghdee bas buh ulsiin tuuhiig hundetgedeg, bi gadaadad bdg, thdee bi end bi l mongol geed l uchirgui omgolon hun yvdaggui, bugdtei shn haritsatai bhiig l hicheedeg, Mongolchud oyun uhaanaaraa harin ch sn humuus,mongolchuud yumiig mash hurdan hj buteej chaddag, yg l morin deeree hurdan bdg shig heniig ch hedii hol zainaas ch guitsej chadn, en erin bol morin der suugaad busdiig ezeldeg erin bish oyun uhaanaraa orsolddog erin boljee, buur hudlaa yrij huurj mehelj bsn ch hamaagui, hen zalitai ter l hojdog, Tiimes Mongolchuud uneheer tiim buduuleg humuus bish l yum bol odoo l bidnii hiij buteeh tsag ue gj harin ch bodogdson, iim l yum bodogdsondoo

Чи чн харин энэ номыг жинхэнээсээ уншсан хүн байна шд. :wd:
Жирийн нэгэн уншигч ийм л дүгнэлт хийж байна даа.

_________________
full


Top
   
PostPosted: Jan.16.13 12:47 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Za tegeed yamarhuu harakteriin yamarhuu muihar humuus Chonon Suld kategorit hamaaragddagiig suuliin 2 huudasiig ajiglasan humuus oilgoson baihaa gedegt naidaj baina. :col: :wd:

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jan.16.13 1:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
харин тиймээ.
аливаа асуудлын голыг олж хардаггүй, өнгөлөн далдлалтад хууртдаг улсууд.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.16.13 1:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Чонон сүлд ба үндэсний оршихуй
Image

Хятадын зохиолч Зян Руний “Чонон сүлд” романы талаар бичсэн шүүмж-өгүүллийг маань уншсан олон уншигч тал нутгийн монгол чоно, монгол ахуй, монгол хүнийг магтан дуулсан, цөлжилтийн аюулыг анхааруулан бичсэн гайхамшигт зохиолын үзэл санааг шүүмжиллээ хэмээн намайг ихэд буруутгажээ.

Мөн миний өгүүлсэн санааг дэмжсэн хүмүүс ч цөөнгүй байсан болно. Тэдгээр санал сэтгэгдэлүүдтэй, и:майлаар ирсэн цахим-зурвасуудтай уншиж танилцаад уг зохиолын талаар дахин санал бодлоо илэрхийлэх нь зөв юм байна, тэр тусмаа “Чонон сүлд” романд тусгагдсан үзэл санааны тухай дэлгэрүүлж өгүүлэх нь зөв юм байна гэж үзлээ.

Зян Рун “Чонон сүлд” романы өмнөтгөл хэсэгт монгол уншигчдад хандан өгүүлсэн бичвэртээн “Үзэмж төгөлдөр эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” хэмээн өгүүлсэн байсан. Хятад хэл дээр хэвлэгдсэн номынхоо дотор талын хавтсан дээр “Гарамгайгаараа гайхагдсан тал нутгийн чоно, хүн хоёрт болон урьд нь үзэсгэлэнт байдлаараа шагшигдан байсан Өвөрмонголын их талд энэ номыг зориулав” хэмээн бичсэн гэдгээ ч тэрээр крилл бичгээр хэвлэгдсэн номынхоо дурдсан бичвэрт ишлэн өгүүлсэн байдаг. Үнэхээр ч Зян Рун хятадын суурьшмал иргэншилд хавчигдан мөхөж буй тал нутгийн монгол ахуйд санаа тавьж явдаг гэдгээ романдаа нэлээдгүй тусгасан байдаг болно. Гэхдээ тэр нь монголчуудын хувь заяанд гэхээсээ илүүтэйгээр өөрийн хятад үндэстний хувь заяанд илүү их санаа зовж, шаналж явдаг сэтгэлээс нь урган гарсан болох нь “Чонон сүлд” романы гол үзэл санаанаас илтэд анзаарагддаг юм.

Зохиолч монголын тал нутагт 11 жил амьдарч, монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол чононы тухай нэлээд их зүйлийг судлан байж энэхүү романаа бичсэн гэдгээ ч дурдсан байдаг. Түүнчлэн уг зохиол нь амьтан судлалын ном бус уран зохиол гэдгийг ч зохиолч зориудаар тодруулан өгүүлсэн нь бий. Тиймээс миний бие “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ” хэмээх шүүмж-өгүүлэлдээ уг зохиолыг уран зохиол талаас нь анхааран харж уран зохиолын хувьд “Чонон сүлд” нь Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужаас ур чадвар, зохиомж, туурвилзүйн хувьд илтэд муу зохиол гэж харьцуулан өгүүлсэн юм. “Өөрийн толгой дээр байгаа тэмээг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харна” гэсэн ардын үг байдаг. Нэг ёсондоо “Хөгшин чоно ульсан нь” гэдэг үндэсний уран зохиолын сод туурвилаа мэдэхгүй байж, үнэлээгүй байж түүнээс ур чадвараар илэрхий дутуу гадаадын зохиолчийн зохиолд монголчууд маань нийтээрээ хошууран дагаж байгаад миний бие шүүмжлэлтэй хандсан юм. Энэ санаа минь одоо ч хэвээр байна, цаашид ч хэвээр байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. “Үзэгдээгүй гэдэг байхгүй гэсэн үг биш” гэдэг үг байдаг. Тийм болохоор “Үнэлэгдээгүй байна гэдэг муу гэсэн үг биш” гэж энд зориуд онцлон өгүүлмээр байна. Мөн зарим уншигчид Зян Руний “Чонон сүлд” роман нь Хятадад ихээхэн хавчигдан гадуурхагдсан зохиол гэж өгүүлсэн байна билээ. Зян Рун романаа 2003 онд бичиж дуусган 2004 онд хятад хэл дээр анх хэвлүүлэн түүнээс хойш олон хэл дээр уг роман хэвлэгджээ. “Чонон сүлд” нь 2006 онд анх монгол хэлээр орчуулагдан монгол бичгээр Өвөрмонголд хэвлэгдэн 2007 оны эхин үеэс монгол уншигчдын хүртээл болжээ. Тэгэхлээр Зян Рун уг романыг бичээд элэг нэгтнүүддээ гадуурхагдсан гэдэг үг бол худал үг юм. Зян Рун “Чонон сүлд” романаараа олон ч шагнал хүртсэн. Одоо ч түүнийг өндрөөр үнэлсэн хэвээр байна.

Харин уг зохиолын талаарх сайн, муу шүүмж бол хаа сайгүй л гарч байна. Тэглээ гээд гадуурхагдаж байгаа хэрэг биш юм. Уран зохиолын шүүмж бол уран зохиолын ертөнцөд байх ёстой чухал үзэгдэл билээ. Харин хэлмэгдсэн тухай ярих юм бол “Хөгшин чоно ульсан нь” тууж аймшигтай хэлмэгдсэн зохиол юм. 1960- аад оны дунд үед бичигдсэн уг тууж нь 1980-аад оны дунд үеэр буюу бүхэл бүтэн хориод жилийн дараа уншигчдын хүртээл болно гэдэг үнэхээр сэтгэл шимшрүүлсэн хувь зохиол билээ. Жеймс Жойсын “Үлисс” роман ч ийм олон жил хаалттай байгаагүй юм. Уг зохиолын хэсгээс 1920 –оод оны дунд үеэс л гэхэд оросын уншигчид хэдийнээ уншин мэддэг болчихсон байсан билээ. Александр Солженицын “Гулаг олтриг” ч ийм олон жил хүн төрөлхтний билэг оюуны нүднээс халхлагдаж байгаагүй юм. Үүнийг юу гэхэв? Хэрвээ “Хөгшин чоно ульсан нь” тууж 1960-аад оны үед бичигдсэн даруйдаа хэвлэгдсэн байсан бол Монголын уран зохиолын сэтгэлгээний шинэтгэлд ямар их ахиц гарах байсан бол? Ингэж бодохоор туйлын харуусалтай байдаг юм. Чоно хэмээх хийморь цог нь бадарсан амьтны нууцлагдмал ертөнцийг дүрслэн өгүүлсэн Жек Лондоны “Цагаан соёот”, Чингиз Айтмотавын “Цаазын тавцан” гээд олон зохиол бий. Тэр дотроос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг давж гарсан сонгодог туурвилыг өнөө хэр би л хувьдаа олж үзээгүй байна. Гэвч тэрхүү суут туурвилыг туурвигчийн өлгий элгэн нутгийнх нь тэрхүү бүтээлийг нь өнөөдөр хүртэл сайн мэдэхгүй, тэрхүү туужтай нь эн зэрэгцүүлэн тавихад хүзүү, толгой илт дутах гадаадын зохиолчийн зохиолыг шагшин магтаж монгол зохиолчид ийм зохиол бичиж чадахгүй хэмээн басамжлан гутааж буйд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Энэ бол үндэсний оюун санаан дахь “хэлмэгдүүлэлт” л юм даа. Харин Зян Рун “Чонон сүлд” романдаа монголчуудын өөрсдийнх үнэлдэггүй, бүдүүлэг харанхуйд тооцдог оюун санааны далд ертөнцийг нь, амьдрах чадварыг нь хятадын ард түмэн ашиглах ёстой шүү гэдгийг байн байн сануулсан байх юм. Дэн Сяо Пэний “Нээлттэй хаалганы бодлого”-оор богино хугацаанд эрчимтэй хөгжиж чадсан Хятад оронд өнөөдөр оюун санааны шинэ чиг баримжаа зайлшгүй хэрэгтэй болсон, олон жил тус улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж ирсэн коммунист үзэл санааных нь чиг баримжаа явцгүй болон мухардалд орсон гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн үед багагүй өгүүлэх болсон. Тиймээс Хятадын сэхээтнүүд улс орныхоо хувь заяанд анхаарлаа хандуулан ирээдүйн хятад үндэстэн оюун санааны ямар чиг баримжааг барьж оршин тогтнох вэ гэдэгт санал бодлоо уралдуулаад эхэлжээ.

Зохиолч Зян Рун ч энэ хандлагад анхаарлаа чиглүүлэн Хятадын уламжлалт Күнзийн номлолын сул талыг монголчуудын чоно мэт идэвхитэй амьдрах чадвараар нөхөн байж хүчирхэг улс хэвээр байна гэдэг үзэл санааг дэвшүүлсэн байна. Энэ бол “Чонон сүлд” романы амин чухал үзэл санаа юм. Тухайлбал, Чонон сүлд романд “Хэрвээ манай хятадууд өөрсдийн оюун санаан дахь Күнзийн суртлын ялзарсан хэсгийг тайрч хаяад тэрхүү орон зайд чонон сүлд хэмээх модны суулгацыг шилжүүлэн суулгаж, түүнийг Күнзийн аядуу үзэл, боловсрол, ном хэрхэн сурах зэрэг уламжлалтай сайтар уялдуулан, үндэсний зан чанарыг дахин буй болгож чадсан цагт сая манай хятад хөгжих найдлагатай байж мэдэх юм” хэмээн өгүүлсэн /420-р тал/ байдаг болно. Зарим хүмүүс “Чонон сүлд” романыг чонын тухай, тэр тусмаа тал нутгийн чоно хэмээх гайхамшигт амьтны хийморь цогийн тухай өгүүлсэн зохиол л гэж ойлгоод байх шиг байгаа юм. “Чонон сүлд” роман нь өнгөц харахад тал нутгийн чонын тухай, түүнийг тойрсон монгол ахуйн давтагдашгүй хэв маягийг өгүүлээд байгаа юм шиг хэрнээ агууламжийнхаа гүнд улс төрийн зорилготой маш нарийн өгүүлэмжүүдийг зохиолын баатруудын харилцан яриа, бодол санаа болгон нийтлэлжүүлэн тусгасан байдаг. Энэ талаар тодорхой болгох үүднээс зарим өгүүлэмжийг ишлэн тодруулсу.

“Хятад үндэстэн сүрэг чонын өрсөлдөөн дундах дэлхий дахинд байр сууриа эзлэе хэмээвээс тариачин үндэстний дундах хонин шинж, гэрийн тэжээвэр амьтны хэв шинжийг гээж, өөрийгөө хүчирхэг чоно болгон хувиргах хэрэгтэй” /466-р тал/

“Ийм олон хүн амтай, өргөн уудам газар нутагтай хятад улс давжаа жаахан япончуудад найман жил эзлүүлсэн гэж байгаа. Хэрвээ Зөвлөлт улс цэрэг гаргаж туслаагүй бол, Америк атомын бөмбөгөө тэдэн дээр хаяагүй бол дахин хэдэн жил дарлуулах байсныг бүү мэд дээ. Гэтэл нөгөө ялагдсан япончууд чинь хэдхэн жилийн хугацаанд эдийн засгийн хүчирхэг гүрэн болсон гэж дуулдсан. Далайн өчүүхэн чоно японы үндэстний зан чанар үнэхээр мундаг байгаа юм шүү” /498-р тал/

“Манай улс уг нь улс төрийн хувьд нэг улс хоёр систем гэдэг тогтолцоог хэрэгжүүлж байгаа атлаа хятад үндэстний ухамсарын гүнд янз бүрийн бүс нутгуудыг нэг хэв маягаар удирдах үзэл амь бөхтэй оршсоор байна” /580-р тал/

“Гэтэл японы зандалчид руу манай Хятад улс дайрч байсан удаа байхгүй. Харин ч эсрэгээр тэгтэл их тусалж байсан байхад манай хятад хүмүүсийг нүд цавчихгүй алж хядаж байсан биш үү?” /122-р тал/

“Ямар сайндаа л “Большевик намын түүх” зохиолын төгсгөлийн үгэнд “Даян дэлхийн коммунистууд өөрсдийн газар эх болсон ард түмнээс холдон хөндийрч болохгүй. Эс бөгөөс хэчнээн хүчирхэг нам байгаад ч хий агаар дахь дайсандаа няц боомлигдон үхэх болно” гэсэн байдаг” /535-р тал/.

“Ленин хүн чоно хоёрын тэмцлийн тухай сонссоор өнө мөнх нойрсоход харь үндэстний чонон сүлд түүнийг Маркстай уулзуулахаар авч одсон байж болох биш үү?” /291-р тал/

Энэ мэт зохиогчийн улс орныхоо өнгөрсөн түүх, ирээдүйн талаар санал бодлоо илэрхийлсэн улс төрийн агуулгатай өгүүлэмжүүд “Чонон сүлд” романд нэлээд их бий. Үүгээрээ Зян Рун нь монголчуудын хувь заяанд гэхээсээ илүүтэйгээр өөрийн эх орныхоо хувь заяанд хэрхэн санаа тавьж явдаг хүн бэ гэдгээ тодорхой харуулж байгаа билээ.

“Чонон сүлд” романы гүнд хадгалагдаж буй бас нэгэн чухал үзэл санаа бол хятад хүн бол нүүдэлчин цусны угшилтай, тэрхүү цусандаа байгаа хэв шинжээ сэргээн шинэ төвшинд гаргаж өөрсдийн оюун санааны чухал бүрэлдэхүүн хэсэг болгох ёстой гэсэн үзэл юм. Тиймээс Зян Рун эх орон нэгтнүүддээ хандан монголчууд нь зэрлэг бүдүүлэг түүхтэй, дайнч түрэмгий шинжтэй, соёл боловсрол муутай хүмүүс боловч хятадын түүхэнд төдийгүй хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тиймээс ирээдүйд монголчуудын тэрхүү гайхамшигт шинжийг бид үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн ашиглахын тулд монголчуудын ёс заншил, сэтгэлгээ, ахуй амьдралыг хамгаалж үлдээх ёстой юм. Хэрвээ өнөөдөр хятадууд өөрсдийнхөө нэгээхэн хэсэг болсон нүүдэлчдийн ахуйг үгүй хийчихвэл хожим бидэнд нөхөгдөшгүй гарз болно шүү гэдгийг номлон сургасан нь “Чонон сүлд” романд нь илэрхий тусгалаа олжээ. Жишээ дурдсу,
“Эртний хятад үндэстэн яагаад өөрийн үндэстний дотор нэгэн нүүдэлчин угшлыг үлдээж болоогүй юм бол доо? Өөрийн улсын хил хязгаарын дотор нүүдлийн мал аж ахуй эрхлэх хэсэг нутгийг үлдээгээд хятад үндэстний “Гусак” угшлыг буй болгосон болоосой” /193-р тал/

“Харин сул дорой зан араншинтай хятад үндэстэн энэхүү эрэлхэг зоригтой, дайчин давшингуй цусаар өөрийгөө сэлбэх хэрэгтэй” /241-р тал/

“Арай Тан улсын дунд хожуу үед хятадууд дотор газрынхаа чонон сүргийг алж устгачихаад үндэсний ухамсар зан чанарыг доройтуулчихсан хэрэг биш биз дээ?” /315-р тал/

“Түүхийн турш суурьшмал үндэстнүүд нүүдэлчтэй дайтаж байлдсаны эцэст эвлэрээд ураг барилдсаар ирсэн, бидний цус ч хольцтой байж таарна” /319-р тал/

“Хэдийгээр Чэнь Жэнь /романы гол баатар Ц.Б./-ийн элэнц эцэг жинхэнэ тариачин гаралтай хүн боловч өөрийнх нь цусанд нүүдэлчдийн цусны хольц шингээтэй болохыг тэр олж мэджээ” /364-р тал/

“Си Юй буюу баруун хязгаарт төрж, тухайн газрынхаа түрүг үндэстний зан сургаалын нөлөөнд автсан уянгын дуулалч маань /Ли Байг хэлж байна.Ц.Б./ эрх чөлөөт, омог бардам чонон цусныхаа оргилохыг хичнээн удаа мэдэрч байсан бол доо?” /467-р тал/

“Гэтэл бидний хэдэн азтай нөхөд монгол талын балар эртний нүүдлийн амьдралын сүүлнээс атган үлдсэнээр өрнөдийн хүчээ аван хөгжсөний нууц түлхүүрийг атгаж авсан байхыг хэн байг гэх билээ?” /330-р тал/

Зян Рун “Чонон сүлд” романдаа нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг, тэр тусмаа байгалиас заяагдмал тэмцэмтгий чанарыг нь тал нутгийн чонын амьдралтай холбон нээн үзүүлэхэд л гол анхаарлаа хандуулсан байдаг юм. Тэр нь эцсийн дүндээ Күнзийн номлолын сул талыг нөхөн хүчирхэг хятад үндэстний оюун санааг бүрдүүлэх ёстой гэсэн санаагаа бодит үйл хэрэг болгоход л чиглүүлж байгаа болно. Тиймээс Зян Рун монголчуудын дайчин чанараас хятад хүн барлаг зарц нь болоод ч бай хамаагүй суралцах хэрэгтэй. Дайнч байна гэдэг маш чухал юм. Зөвхөн бичиг соёл хөгжүүлээд хүчирхэг үндэстэн оршин тогтохгүй /222,223-р тал/ хэмээсэн үзэл санааг зохиолдоо сургамжилсан болно. Мөн тэрээр Өвөрмонголын тал нутгийн байгалийг хамгаалах нь Хятадын экологийн чухал асуудал юм шүү гэдгийг ч өгүүлсэн байдаг.

“Хэрвээ цагаан хэрмээс хойшхи умард зүгийн тал цөлжөөд Монголын элсэн говьтой хаяа хатгачихвал Бээжин хот юу болох билээ” /348-р тал/

“Бээжин хот талын морин цэргийн довтолгооныг ялан давж чаддаггүй юм чинь түүнээс хэдэн арван сая дахин хүчтэй “Шар түйрэнгийн аюулыг яахин торгоож чадах вэ?” /419-р тал/

“Өвөрмонголын тал нутаг бол уг чанартаа дотор газрын экологи амь амьдралын халхавч юм шүү дээ. Тийм болохоор Өвөрмонголыг экологийн онцгой бүс гэж зарлаад тэр чиглэлийн томоохон санхүүгийн татаас олгож, газар тариалан, аж үйлдвэр эрхлэн, дотор газраас хүмүүс шилжин суурьшихыг хатуу чанд хориглон, зөвхөн тусгай зөвшөөрлөөр зорчдог болох хэрэгтэй” /583-р тал/.

“Хятадын суурьшмал соёл хоёр гурван зуун жилийн хугацаанд манж үндэстнийг уусгаж чадсан бөгөөд тэдний уугуул нутаг болох зүүн гурван муж хар шороон хөрстэй байсан тул суурин соёл үндэслэх боломжтой байсан юм. Харин хятадын соёл тачир нимгэн хөрстэй Монголын талыг уусгачихвал жинхэнэ шар гамшиг гэж тэр болох байх шүү” /377-р тал/

Эдгээр өгүүлэмжүүдээс зохиолч нүүдэлчдийн соёлыг суурьшмал иргэншлээр үгүй болгож буй явдлыг шүүмжлэхээс илүүтэйгээр өөрийн улс, үндэстний эрх ашиг, экологийн асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж буй үзэл санаа нь цухалзаж байгааг анзаарч болох юм.
Image
Үүнээс гадна “Чонон сүлд” романы чандад нуугдан буй нэгэн чухал асуудал бол Хятадын түүхэнд цусан зам татуулан үлдсэн улаан хамгаалагчдын үеийн туслах малчдын дүр төрхийг эерэг байдлаар дүрслэн үзүүлсэн явдал юм. Энэ тухай “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ” шүүмж-өгүүлэлдээ дурдсан байгаа. Улаан хамгаалагчдын үед жирийн монгол малчин “Хятадын бодлого”-ыг шүүмжилнэ гэдэг бол тухайн үедээ бол байж боломгүй зүйл юм. Гэтэл тэр нь өнөө цагт “Чонон сүлд” романд уран зохиолын аргаар гоёчлогдон өгүүлэгдсэн явдал хэмээхэд хэтийдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Үүнийг миний хувьд өөрийн эх орондоо хязгааргүй хайртай Зян Рун зохиолч эх орныхоо түүхийн нэгэн бараан үеийг гэгээн сайхнаар хулдан өгүүлэхийг чухалчилсан гэж ойлгож байгаа юм. Учир нь “Чонон сүлд” романд 1960 -аад оны төгсгөл 1970-аад оны эхин үед Өвөрмонголын хөдөө нутагт болж буй үйл явдлуудыг дүрслэн үзүүлсэн байна. Тухайлбал, романд болж байгаа үйл явдлыг огноолон хөөхөд Барилгын цэргийн нэгтгэлээс тал нутгийн чоныг устгах үйл ажиллагаа хэрэгжсэний дараа жил мөн нохдын тоог цөөрүүлэх ажил хийгдсэн бөгөөд тэр явдлаас хойш дөрвөн жилийн дараа Билэг өвгөн нас барж түүнийг өөрийнх нь гэрээсээр чоно байж болохуйц газар хөдөөллүүлж байгаа юм. Билэг өвгөнийг нас барсны дараа нэлээдгүй цаг хугацааг элээсний эцэст зохиолын үйл явдлаар 1975 онд Өвөрмонголын үйлдвэрлэлийн Барилгын цэргийн нэгтгэлийг албан ёсоор татан буулгасан /576-р тал/ хэмээн өгүүлсэн байдаг. Эндээс хөөн үзэхэд зохиолын нэгэн баатар Билэг өвгөн дор хаяж 1974 онд нас барсан, үүнээс урагш дөрвөн жил гэхээр 1970 онд ноходын тоог цөөлсөн, 1969 онд чонон сүргийг хомроглон устгасан, илгээлтийн эзэн туслах малчид 1969 оноос өмнөх жилүүдэд малчдын хотонд очин амьдарч байжээ гэсэн бүдүүвч зураг харагдаж байгаа болно. Тэгтэл улаан хамгаалагчдын аюул 1966-1969 онуудад гол хөнөөлөө тарьсан байдаг юм. Тэгэхлээр зохиолч туслах малчдын малчидтай харилцан найрсаг, ойр дотно амьдарч байсан хэмээн дүрслэн өгүүлсэн тэрхүү цаг үеийг яавч тохиолдлоор сонгоогүй гэсэн ойлголт өөрийн эрхгүй төрж байгаа болно. Хэрэг дээрээ тэгтэл “Улаан хамгаалагчдын үе”-ийн туслах малчдын нийтлэг байдал ямархуу янзтай байсныг ном зохиолуудад хэрхэн дүрсэлсэн үзүүлсэн байдаг билээ дээ. Тэрчлэн Зян Рун монголчуудын сул талуудыг ч өөрийн ажиглалтаар “Чонон сүлд” романдаа цөөнгүй дурдсан байдаг юм. Энэ тухай өгүүлэхдээ тэрбээр зохиолд гарч буй монгол баатруудын үг яриа, бодол санаа болгон өгүүлсэн байдаг билээ. Тухайлбал,
“Чонын дайтах аргаас суралцаж болох боловч тэдний хамтач сэтгэлийг сурна гэдэг амаргүй. Манай монголчууд энэ тал дээр тун бүтэлгүй улс даа” /271-р тал/

“Манай монголчууд соёлын хувьд хоцрогдоод Монголын нууц товчооноос өөр нөлөө бүхий ном байхгүй байгаа нь л хамгийн эмгэнэлтэй хэрэг дээ” /119-р тал/ гэх мэтээр монголчуудыг эв нэгдэлгүй, ном соёлын хувьд харанхуй хүмүүс хэмээн өгүүлсэн байдаг билээ. Гэтэл монголчууд маань төрт ёсны ямар аугаа түүхтэй, бичиг соёлын ямар их нандин өвтэй ард түмэн билээ дээ.Тэр атугай монголчууд адууг сүлд болгон залсныг ч “Монгол морь гэдэг талын хүн, чоно хоёрын хамтран сургасан “шавь” юм. Тэгэхээр багш нь юу боллоо гэж өөрийн шавийг сүлдээ болгон дээдлэх билээ” /420-р тал/ хэмээн тохуурхангуй өгүүлсэн байдаг болно. Төрийн сүлдэндээ адуугаа залчихаад байгаа бид чинь тэгэхлээр Зян Руний өгүүлж байгаагаар өөрсдийнхөө “шавь”-ийг тахин шүтэж “тэнэгтсэн” хүмүүс болон таарч байгаа юм.

Дээр дурдагдсан ишлэлүүдээс “Хятадын зохиолч Зян Рун нь “Чонон сүлд” романдаа өөрийн эх орныхоо хувь заяанд санаа тавин улс үндэстнийхээ ирээдүйн төлөө хүчирхэг оюун санааны оршихуйг шинээр бүтээх ёстой, тэгэхдээ нүүдэлчдийн амьдралын гүнд нуугдан буй сэтгэлгээг ашиглан хонь мэт ноомой байдлаа чоно мэт хүчирхэг болгон төлөвшүүлэх ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлсэн гэдэг нь илтэд анзаарагдах байх аа гэж найдаж байна. Мөн түүнчлэн хүн төрөлхтөнд аюул гамшиг тарсан атомын бөмбөгийн хөнөөлийг ч өөрийн улс үндэстэнд тусаа өгсөн гэж зоригтойгоор хэлж чадаж байгаа нь түүний Хятад эх орныхоо төлөө гэсэн амин халуун сэтгэлийнх нь илэрхийлэл болж байна гэдгийг анзаарч байгаа байх аа гэж итгэж байна. Гэтэл монголчууд бид дэлхийн хүчирхэг гүрний зохиолчийн үнэлэн үзэж буй, үндэснийхээ оюун санааны эд, эс болгон байршуулах ёстой хэмээн номлож буй нүүдэлчин ахуй, нүүдэлчин соёл иргэншлээ, нүүдэлчин сэтгэлгээгээ хэрхэн үздэг билээ. Өнөөдөр монголчууд бид харийн хэл, соёл, ахуйг үндэснийхээ хэл, соёл, ахуйгаас үргэлжид дээгүүр тавьж байгаа нь олон зүйл дээр ажиглагдаж байгаа. Тэрчлэн Монгол орон нь дэлхийн хөгжилтэй улс гүрнүүдтэй эн зэрэгцэн хөгжихийн тулд тодорхой шинэтгэл, өөрчлөлтийг хийх нь зүйн хэрэг хэдий ч, тэрхүү шинэтгэл, өөрчлөлт нь үндэсний уламжлалтайгаа салшгүй холбоотой хийгдэх ёстой гэдгийг орхигдуулж байгаа хэмээн үзэхэд ч хилсдэхгүй.

Эцэст нь нэмэн өгүүлэхэд Зян Руний “Чонон сүлд” хэмээх дэлхий дахинд үнэлэгдсэн зохиолоос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” хэмээх хүн болгон төдийлөн мэдэхгүй зохиолыг илүүд үзэн өргөмжиллөө, гадаадын юм бүхнийг үгүйсгэдэг үхэр монгол зангаа монголчууд татах хэрэгтэй, монголчууд Зян Рун шиг алдартай зохиол бичих нь яасан юм гэсэн шүүмжлэлийг олон хүн өгүүлсэн байсан. Тэдгээр хүмүүст хандан аливаа зохиолын сайн, мууг олон хүн уншсанаар нь хэмждэггүй юм, мөн сайн зохиолын үнэ цэнийг ойлгоход уншигчдаас ч бас чадвар шаарддаг юм гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу гэж үзэж байна. Түүнлэн зохиолч Зян Руний өөрийн эх орныхоо хувь заяанд л санаа тавьж бичсэн, монгол, хятад хүмүүс цус нь холилдсон угшил нэгтэй хүмүүс юм гэж өгүүлсэн “Чонон сүлд” романыг монголчууд олноороо шүтэн биширч, зөвхөн чонын тухай, монгол ахуйн тухай магтан дууллаа хэмээн нэг талаас нь “сохроор” харж буй түгээмэл хандлага нь үндэсний оршихуйн цөм болсон үндэсний үзэл санаа, үндэсний оюун санааны чадамжид ядуурал үүсэн хоосрол бий болжээ гэсэн ойлголтыг улам л гүнзгийрүүлэн өгч байгаа билээ. Монголчуудын үндэсний оршихуйн гайхамшигт чанар бол тал нутгийн чонон сүргээ даган дуурайхад биш түүнээс ч аугаа монгол хүний байгал ертөнцийн зүй тогтолыг сударлан уншдаг цөлх ухаанд оршин байдаг шүү гэдгийг нэрт зохиолч Д.Намдаг бидэнд “Хөгшин чоно ульсан нь” тууждаа өгүүлэн үлдээжээ. Гэтэл монголчууд маань тэр бүхнийг нь ухан ойлгож чадаагүй байж монголчуудын ахуй амьдрал, хэв ёсыг өнгөцхөн зохиомжлон дүрсэлсэн, монгол хүний өнгөтэй өөдтэй бүхэн нь чоно хэмээгч араатнаа даган дуурайж суралцсан байдагт оршдог хэмээн томьёолсон, улс төржсөн явцуу сэтгэлгээгээр хайрцаглан сургамжилсан “Чонон сүлд” хэмээгч усан романыг даяараа бишрэн шүтэж байгаа нь ойлгоход бэрх зүйл болон хувирчихаад байгаа билээ.

Цэнд-Аюушийн Буянзаяа

Эх сурвалж www.wikimon.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.16.13 3:03 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
Хүний үгээр үг хийж явдагаа болимоор өөрийн үзэл бодол гэж байдгүймуу хайшэйн

_________________
full


Top
   
PostPosted: Jan.16.13 3:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
нэгт: энэ номыг уншсан.
хоёрт: цаад гүнд нь орших далд санааг нь гадарлаж байсан ч түүн шиг ил гаргаж чадаагүй.
гуравт: энэ номыг 10н жилийнхэн их уншиж байгаа нь ирээдүйд асар их хор хохирол авчирна.



чамд сөргүүлээд бичих олигтой сөрөг нотолгоо бүхий шүүмж байхгүй бол дуугүй байж үз.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.17.13 10:23 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Күүл зөв хэллээ.
Үнэхээр Ганбаяр өрөөсгөл дүгнэлт хийгээд байна.
Хятад хүн биш, монгол хүн Чонон сүлдийг бичсэн бол өөр юм ярих байсан байх.


Top
   
PostPosted: Jan.17.13 1:21 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
GaNBaYaR wrote:
нэгт: энэ номыг уншсан.
хоёрт: цаад гүнд нь орших далд санааг нь гадарлаж байсан ч түүн шиг ил гаргаж чадаагүй.
гуравт: энэ номыг 10н жилийнхэн их уншиж байгаа нь ирээдүйд асар их хор хохирол авчирна.



чамд сөргүүлээд бичих олигтой сөрөг нотолгоо бүхий шүүмж байхгүй бол дуугүй байж үз.



Ямар хор Нөлөө авчрах гээд байна үндэс суурьтай юм бичийшүү. Ганц ном уншаад уусаад эхэлэх юм биш биздээ

Би Чонон сүлд ба үндэсний оршихуйг гэснийг сая л уншлаа. Би миний урьд нь бичсэн заримд нь таарчиж байна, хариулж ч байна. Олигтой яг бариад авчих юм ч алга.

Мэдээж Хөгшин чоно ульсан нь энэний хажууд агуу байж л таараашд. Монголын тал нутгийн зохиолчийн бичсэн туужийг харь хужаагийн бичсэнтэй харьцуулаад явчихын

Чи тэр сөрөг нотолгоотой шүүмжээ өөрөө бичиж ил гаргаж чадахгүй бол харин дуугай байж үз

_________________
full


Top
   
PostPosted: Jan.17.13 1:44 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Jan.17.13 12:35 pm
Posts: 98
Location: Ертөнцийн эхлэл намайг төрхөд... Ертөнцийн төгсгөл намайг нөгчихөд...
Buyanzaya guai yamar saihan bichee ve? ezshuu nomiig unshaad chi neg ym bodson l bgaa. Odoo buyanzaya guain helsniig unshaad ch oor ym obodgdohgui bnu? Manaihan buruu bodoj bsnaa medvel huleen zovshoorch buult hiij yaagaad chadadgui ym be? Buh shig zoruudelj anh yaaj bodson ooroo yu gj bodson teruugeeree guriiseer bgad l nasiig barah ymuu?

_________________
Амьдарч сурах юмсан


Top
   
PostPosted: Jan.17.13 2:10 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
TATAP . wrote:
Buyanzaya guai yamar saihan bichee ve? ezshuu nomiig unshaad chi neg ym bodson l bgaa. Odoo buyanzaya guain helsniig unshaad ch oor ym obodgdohgui bnu? Manaihan buruu bodoj bsnaa medvel huleen zovshoorch buult hiij yaagaad chadadgui ym be? Buh shig zoruudelj anh yaaj bodson ooroo yu gj bodson teruugeeree guriiseer bgad l nasiig barah ymuu?


Чи яг юуг бодогдуулах гээд байгаагаа хэлээд өгдөө үнэхээр үнэн байвал би буултаа хийе

_________________
full


Top
   
PostPosted: Jan.17.13 2:22 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Jan.17.13 12:35 pm
Posts: 98
Location: Ертөнцийн эхлэл намайг төрхөд... Ертөнцийн төгсгөл намайг нөгчихөд...
Uzen yaddag hyatad hunii bichsen zohioliig hoimortoo zalchihaad HUJAA PAZDA gej dahij haraah shaardlaga mongolchudad bgach ymu guich ymu?

Nomiig ni unshij bolnoo. Bitgii unsh geeguishtee. Gehdee GOY NOM SAIHAN NOM MONGOLCHUUDIIG CHONOTOI NI MAGTSAN gej yarij yavahaa baichih ym bishuu odoo? Yag unendee ene chine mongolchuudiig erguu t1 shahuu ym bichsen bsnsht. Neeh buduuleg bolovsrolgui. Za ter ni tiim ym bj. Gehdee hyatadaar doromjluulaad ter doromjluulsan bichveree hoimortoo zalaad tegsnee HUJAA PAZDA gj yarij bgaa mongol zaluuchuudiig harahiigch husehgui bna.

_________________
Амьдарч сурах юмсан


Top
   
PostPosted: Jan.17.13 4:59 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
cool_XXX wrote:
GaNBaYaR wrote:
нэгт: энэ номыг уншсан.
хоёрт: цаад гүнд нь орших далд санааг нь гадарлаж байсан ч түүн шиг ил гаргаж чадаагүй.
гуравт: энэ номыг 10н жилийнхэн их уншиж байгаа нь ирээдүйд асар их хор хохирол авчирна.



чамд сөргүүлээд бичих олигтой сөрөг нотолгоо бүхий шүүмж байхгүй бол дуугүй байж үз.



Ямар хор Нөлөө авчрах гээд байна үндэс суурьтай юм бичийшүү. Ганц ном уншаад уусаад эхэлэх юм биш биздээ

Би Чонон сүлд ба үндэсний оршихуйг гэснийг сая л уншлаа. Би миний урьд нь бичсэн заримд нь таарчиж байна, хариулж ч байна. Олигтой яг бариад авчих юм ч алга.

Мэдээж Хөгшин чоно ульсан нь энэний хажууд агуу байж л таараашд. Монголын тал нутгийн зохиолчийн бичсэн туужийг харь хужаагийн бичсэнтэй харьцуулаад явчихын

Чи тэр сөрөг нотолгоотой шүүмжээ өөрөө бичиж ил гаргаж чадахгүй бол харин дуугай байж үз

Ганбаяр амаа таглуулсан шүү.


Top
   
PostPosted: Jan.17.13 5:00 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
TATAP . wrote:
Buyanzaya guai yamar saihan bichee ve? ezshuu nomiig unshaad chi neg ym bodson l bgaa. Odoo buyanzaya guain helsniig unshaad ch oor ym obodgdohgui bnu? Manaihan buruu bodoj bsnaa medvel huleen zovshoorch buult hiij yaagaad chadadgui ym be? Buh shig zoruudelj anh yaaj bodson ooroo yu gj bodson teruugeeree guriiseer bgad l nasiig barah ymuu?

Үгүй, би үзэл бодолдоо тууштай хүн.


Top
   
PostPosted: Jan.17.13 5:01 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
TATAP . wrote:
Uzen yaddag hyatad hunii bichsen zohioliig hoimortoo zalchihaad HUJAA PAZDA gej dahij haraah shaardlaga mongolchudad bgach ymu guich ymu?

Nomiig ni unshij bolnoo. Bitgii unsh geeguishtee. Gehdee GOY NOM SAIHAN NOM MONGOLCHUUDIIG CHONOTOI NI MAGTSAN gej yarij yavahaa baichih ym bishuu odoo? Yag unendee ene chine mongolchuudiig erguu t1 shahuu ym bichsen bsnsht. Neeh buduuleg bolovsrolgui. Za ter ni tiim ym bj. Gehdee hyatadaar doromjluulaad ter doromjluulsan bichveree hoimortoo zalaad tegsnee HUJAA PAZDA gj yarij bgaa mongol zaluuchuudiig harahiigch husehgui bna.

Угаасаа л тухайн үеийн хятадын дэргэд бүдүүлэг байсан нь үнэн биз дээ?


Top
   
PostPosted: Jan.17.13 5:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Эзшүү хэдэн талд завгүй үг тус бүрчлэн хэрэлдээд явах юмаа. Үгүй мөн завтай хүн гэхээс өөр яахав.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.17.13 5:21 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Завтай гэхээсээ илүү хоббитой гэвэл ямар байна?


Top
   
PostPosted: Jan.17.13 5:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Айлын ажилгүй авгай шиг муухай харагдаж байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.17.13 6:39 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Apr.04.07 1:03 am
Posts: 147
Location: Land of the BlueSky...
croft wrote:
Айлын ажилгүй авгай шиг муухай харагдаж байна.

:hehe:

_________________
i7-4770|16GB|3TB|GTX670


Top
   
PostPosted: Jan.18.13 12:36 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
croft wrote:
Айлын ажилгүй авгай шиг муухай харагдаж байна.

Хэхэ, танай авгай л тийм ажилгүй байдаг байх.
Би чинь ажилтай төрөлтэй хүн шүү.


Top
   
PostPosted: Jan.18.13 12:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ном уншдаггүй хүнтэй битгий гэрлээрэй


2 цаг 28 минутын өмнө

Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана. Ном уншдаггүй хүн маш мулгуу нэгэн байдаг. Мулгуу хүн залхуу, хармаа хоосон, аливааг ухаж ойлгох чадвар муу, эдийн шуналтай, уур омог ихтэй, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүй хүргэдэг, бие сэтгэлээрээ эрүүл бус, хүний ач тусыг хэзээ ч боддоггүй, бусдын муу нөлөөнд автамхай, амьдралын зорилгогүй, улс орондоо болон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон, сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй, ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан нэгэн байдаг юм.

Тэгэхээр ном уншдаггүй хүнтэй хэзээ ч ханилж сууж болохгүй болж таарч байна. Хэрэв та тийм хүнтэй заяа холбосон бол насны залуу, цусны шингэн дээр салах хэрэгтэй. Олдсон ганцхан насаа тамд өнгөрөөх хэрэггүй. Тэртэй тэргүй үхсэн хойноо там, диваажин хоёрын аль нэгэнд очихоос хойш. Ганц л олдох насандаа хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэнэг хүний үгийг сонсон бачимдаж, үйл хөдлөлийг нь харан дургүйцэж, хараал зүхлийг нь сонсон гуниглаж, зодуурыг нь амсан дальдчиж, хоосон хармааг нь сэгсрэн гасалж, хоолтой хүний хоолыг харан шүлсээ залгиж, хайр халамжаар дутан ганихарч суух хэрэггүй юм.

Ийм хүнтэй та л өөрөө очоод наалдчихдаг болохоос биш өөр хүн таныг түүүнтэй цавуугаар наачихдаггүй. Тэгэхээр та зовлонг биш аз жаргалыг нь сонгох хэрэгтэй гэсэн үг. Сонголтоо зөв хийх хэрэгтэй гэсэн үг.

Сурч байхдаа мэргэжлийн номоо уншдаггүй байсан хүн ур чадвар муутай мэргэжилтэн болж төгсөнө, тэгвэл тэр ур чадвар муутай мэргэжилтэн таны цалин багатай ажил хийх болно, цалин багатай ажил хийж олсон мөнгөөрөө таны болон өөрийнхөө хэрэгцээг хангах мөнгийг олж чадахгүй нь лавтай.

Хайр дурлалын тухай ном уншдаггүй хүн таныг хайрлаад хэвтэж байх уу. Тийм хүн таныг гарцаагүй хайраар дутааж, хараар бялхуулж таарна. Тэр номноос амьдрах ухаан аваагүй тул мулгуу үг олныг хэлж таныг гомдооно.

Ном уншдаггүй хүн танд сэтгэлийн, бэлгийн болон бусад ямар ч таашаал өгч чадахгүй. Ном уншдаггүй хүн үр хүүхдээ ухаалаг сайхан хүмүүжүүлэх боломжгүй. Ном уншдаггүй хүн ухвар мөчид байдаг учраас таныг болон үр хүүхдээ хайрлахгүй, хараан загнана. Тэр бүү хэл зодох нь энүүхэнд. Ном уншдаггүй хүн хор хөнөөлийг нь ухаараад ойлгочих чадваргүй байдаг учраас архи, тамхи, авгай хүүхэн гээд аль муу муухай бүхнийг хэрэглэнэ. Үүнээсээ үүдээд худал үнэн ярьж өөрөө өөрөөсөө, өрх гэрээсээ хулгай хийнэ. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан зохиол ном уншдаггүй хүн ямар ч дотоод гоо зүйгүй л байж таарна. Тэр хэрээрээ ч бүдүүлэг авир гаргадаг.

Хүн эцэг эхээс мэдлэгтэй төрчихдөггүй. Хэн өөрийгөө маргаашийн амьдралд боловсруулан бэлдэж чадна тэр хүн мөнгөтэй, гэр бүлтэй, хамт олонтой, бизнестэй байна. Хэн мэргэжлийн номоо сайн уншиж, мэргэжлээ сайн эзэмшсэн байна, тэр чадварлаг мэргэжилтэн болно, хэн их олон ном уншиж судалсан байна, тэр амьдрах ухаантай байна. Мэргэжлээ сайн эзэмшээгүй бол цалин багатай ажил хийнэ, эсвэл ажилгүй гудамж метрлэнэ, ном уншиж, аливаа юмны наад цаадхыг харьцуулж сураагүй хүн амьдрах ухаанд суралцаагүй байдаг. Ийм хүн хань ижил, хамт олонтойгоо хэрэлдэж, маргалдан улмаар ажлаа орхих, авгайгаа солих нь түгээмэл.

Хүн болж төрчихөөд ном уншиж юм бүтээж оюуны таашаалтай амьдрахын оронд адгуус амьтан шиг ходоодны болон бэлгийн таашаалыг дээд жаргалд тооцож суудаг. Энэ бол ном уншдаггүй ухаан мулгуу хүний үндсэн дүр төрх юм.

Өндөр цалин авах хүсэлтэй бол түүнд хүрэх мэдлэгийг хүн зөвхөн номноос л авдаг. Сурсан мэдсэнээ яаж мөнгө болгох, бусадтай хэрхэн зохицож ажиллах зэрэг амьдрах ухааныг хүн зөвхөн номноос л авдаг. Өөрөөр өмнөх ажлаа сайн хийгээд, өндөр цалин авч, сайн сайхан амьдрахад ном л хүнд тус болно.

Зохиолын ном хэрэггүй, цагийн гарз гэж хүмүүс ойлгодог. Гэтэл тийм номд гарч байгаа дүр нь хүнд яаж амьдарвал зөв, яаж амьдарвал бурууг ухааруулж, амьдрах ухаанаа хайрлаж байдаг. Утга зохиолын ном олныг уншсан хүн бол хүн бүртэй хэрхэн харьцахаа мэднэ. Тийм хүн хүнтэй харьцахдаа нас, хүйс, үзэл бодлыг нь хүртэл харгалзаж үзэж харьцдаг, өөрөөр хэлбэл хүний эвийг олдог.

Тэр зохиолд гарч байгаа сайн муу талын олон дүрээр хүн амьдралын утга учрыг ойлгож, өөрийн амьдрал дээр алдааг нь давтахгүй, оноог нь хэрэглэж ухаалаг, зөв амьдардаг учиртай. Номоос хүн өвөг дээдсээ хүндлэх, үр ач, ах дүү, амраг ханиа хайрлах, бусдын арга эвийг олох, хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлэх, бусдын санаа бодлыг хэрхэн тааж мэдэх, ажил амьдралаа нийгэм, хамт олонтойгоо хэрхэн уялдуулах, өөрөө хэрхэн зөв амьдрах ухааныг олж байдаг.

Тэнэг хүн өөрөө алдаж байж ухаардаг, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг. Эрдэмтэн мэргэд өвөг дээдэс маань алдаа оноогоо номонд бичээд үлдээчихсэн байхад бид өөрийн биеэрээ зовлон туулан байж амьдралыг ухаарах ёсгүй юм. Тэд бидний төлөө ном судраа үлдээжээ. Бид ч бас үр хүүхэд ач гучийнхаа алдаагүй амьдралын төлөө толгойгоо цэнэглэх учиртай юм. Номоос олдог мэдлэг бол зөвхөн ач гучид ч биш хүн болоод төрчихсөн бүх хүнд хэрэгтэй зүйл юм. Өөрийн амьдралаа зөв зохицуулж амьдрахад туслах гол туслагч нь ном юм.

Ухааныг бусдаас, тэнгэрээс, бурханаас эрэх хэрэггүй. Бурхан багш хүртэл "Ухааныг зөвхөн өөрөөсөө эр. Аврал өөрт л байдаг" гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Өөрөө л та юм уншиж байж зовлонгоос гарах арга замаа олно гэсэн үг юм. Хүн бүр өөрийн гэсэн ажил амьдралтай байдаг тул хэн ч танд туслах боломжгүй.

Хүн аз жаргалтай амьдрах ухааныг номноос авах учиртай. Манай судлаачдын үзэж байгаагаар бол Монголд оюуны элитүүд бараг байдаггүй, үүнийг нь бидний буурай хөгжил гэрчилж байгаа юм гэж үзсэн байдаг. Тэгэхээр бид аз жаргалтай, зөв амьдрах ухааныг номоос л авах хэрэгтэй байна.

Хэн их уншсан нь зорьсондоо саадгүй хүрч хэн бага уншсан нь өөрийгөө болон өрөөлийг зовоох гээд байна. Үүнийг л монголчууд бид ухамсарлачихвал өөртөө болон өрөөлд гай тарихгүй, мөрөөрөө амьдарч чадна.

Монголчууд оюуны чадвараараа дэлхийн 260 гаруй улсаас 25-д нь давхиж яваа. Оюуны чадамж гэж юу вэ? Энэ бол ном уншаад сайхан ойлгочихдог, тэндээс зөвийг нь авч, бурууг нь хаяж, тэр номоос олсон мэдлэгээрээ зөв, сайхан амьдрахыг хэлж байгаа хэрэг. Монголчууд бид оюун тархиндаа мэдлэг хийхгүй байна. Өөрөөр хэлбэл зүгээр ганган хувцаслаад, гудамжаар алхаж явахад нь хүний тархи толгойд нэг сайхан амттай талх хийх жор өөрөө ороод ирнэ гэж байхгүй. Тэгэхээр яах вэ гэвэл номноос талх хийх жорыг нь олж уншаад, хоёр муу гараа жаахан залхууралгүй хөдөлгөчихвөл тэр хүн мөнгө олох нэг аргатай болоод явчихаж байгаа хэрэг болно.

Хэрэв та аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг бол заавал ном уншдаг хүнтэй гэрлэх хэрэгтэй гэдгийг хатуу санаж яв. Хүн хэр их ном уншина тэр хэрээр ухаалаг байдаг. Юмны эв дүйг олж байдаг. Хүнд байдлаас хохирол багатай гарч байдаг. Ном уншдаггүй хүн чинь л хүнд байдал тулгарлаа гэхэд аливаа юмыг олон талаас нь ухан бодож, ижил төстэй бусад үйл явдалтай харьцуулан харах чадваргүй байдаг.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.18.13 1:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Чонон сүлд- Ном барихаараа уншиж дуусгах үнэн хоббитой болхоор уншиж дуусгасан. Нээрээ л та нарынг хэлдэг нуршуу улигласан зохиол шүү. Гэхдээ эндээс нэг авах юм нь нэг Хятад зохиолч талын чононд ингэж их татагдан бичсэн нь бас л хөөрхөн санагдсан. Бид талын Чоноо өөрснөө тоодог билүү, судлаж шинжлэсэн билүү?? гэж бодмоор л санагдсан. Өнөөдөр талын чоно, ойн чоно, говийн чонын тухай нэг нийтэд бүрэн мэдээлэл өгөх эх сурвалж сайтай ном товхимол байна уу?? Зарим талын мэдээлэл Хятад өвгөнөөс авсан гэхээр бас сонин л санагдана. Юм бодогдуулах юм нь экологийн тэнцвэр, байгалийн тэнцвэрийг алдагдуулснаараа бид ямар үр дагаварт хүрэх вэ?? Бүр цаашлаад бид Хятадын эрхшээлд орчихвол ямар гамшиг болох вэ?? ГЭх мэт бидэнд ор тас бүр хаяхаар ашиггүй зүйлүүд биш л санагдсан. Утга уран зохиолын хүн биш болохоор би нарийн ширийнийг нь мэдэхгүй, энд хүмүүсийн муулаад байгаа нуршуу, усан зохиол гэдэгтэй бүрэн санал нийлнэ. Гэхдээ яагаад Монголчууд Уншиж болохгүй гэж?? Буянзаяагийн шүүмж бол энэ зузаан номонд үнэндээ ядмагхан л санагдсан, нэг талыг барьж өөлсөн байналээ. Зарим шүүмжүүд нь хүчигүй шахуу. Би бол уншиж чадах хүмүүс нь унш л гэнэ. Твайлайт бестселлер болдог л юм байлээ. Тэд нар нь ядаж уншиг л даа.
Ayn Rand-н хувьд гэвэл нэг хэсэг би өөрөө философидож, жаахан далчиганаж явсан үе бий. Зохиол нь өөрөө хүн авсан хэд нь амьдралд нь хүрэхгүй, авилгал хээл хаууль, шударга бус бүхэн нүдний өмнө цэцэглээд, урдуур нь жаахан банди охидууд насандаа мөрөөдөмгүй унаа тэрэг, барьж үзээгүй хувцас хэрэглэл өмсөөд, өөрөө автобусанд шахалдаж, ажилдаа туйлдаж, хуушуур буузаар ходоодоо цатгаж сэтгэл гундуу яваа энэ цагт Уур бухимдалаа гаргах стресс тайлах, гоморхсон сэтгэлийнх нь хариуг түр ч болтугай тайлах тийм л зохиол болсон санагдсан. Энэ миний л бодол. Гэхдээ Айн Рендийн ертөнц өөрөө хиймэлшдээ. Үхсэн хүний зан чанар, Либерализмын хамгийн эерэг сөрөг 2 туйлыг дүрд оруулаад үйл өрнөл хийчихсэн болхоор уншсэн хүнийх нь сэтгэлийг өөрийн эрхгүй татна. Ойлгомжтой. Гэхдээ нэг уншаад л.. ерөнхий чиг аваад л.. Жаахан тэрэндээ сэтгэл ханаж байгаад л хаях зохиолшд. Манайхан тэгээд нэг юмаа хаяхгүй тэрэндээ босгоны боол юм шиг л үхэн барин шүтээд байна. Сүүлдээ бүр туйлширчихсан. Айн рендийн бүлгэм ч гэх шиг. Юу ч хийх гээд байгаан.. ЛОл жаахан нуршчихлаа..

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jan.18.13 1:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Буянзаяагийн шүүмжүүдийг дахин давтан анхааралтай уншлаа. үнэхээр шүүмжүүд нь хүчгүй байна. Жишээ нь:
Тэрчлэн Зян Рун монголчуудын сул талуудыг ч өөрийн ажиглалтаар “Чонон сүлд” романдаа цөөнгүй дурдсан байдаг юм. Энэ тухай өгүүлэхдээ тэрбээр зохиолд гарч буй монгол баатруудын үг яриа, бодол санаа болгон өгүүлсэн байдаг билээ. Тухайлбал,
“Чонын дайтах аргаас суралцаж болох боловч тэдний хамтач сэтгэлийг сурна гэдэг амаргүй. Манай монголчууд энэ тал дээр тун бүтэлгүй улс даа” /271-р тал/
“Манай монголчууд соёлын хувьд хоцрогдоод Монголын нууц товчооноос өөр нөлөө бүхий ном байхгүй байгаа нь л хамгийн эмгэнэлтэй хэрэг дээ” /119-р тал/ гэх мэтээр монголчуудыг эв нэгдэлгүй, ном соёлын хувьд харанхуй хүмүүс хэмээн өгүүлсэн байдаг билээ. Гэтэл монголчууд маань төрт ёсны ямар аугаа түүхтэй, бичиг соёлын ямар их нандин өвтэй ард түмэн билээ дээ.
Энэ хэсэгт бол би санал нийлэхгүй байна. Үнэн шдээ. ЧИнгис хаан, Өгөөдэй хааны дараагаас бие биетэйгээ хэмлэлдэн, арцалдаж 17-р зуунд муусайн нүүдэлчин Манжуудад эзлэгдэх хүртлээ доройтсон биднийг эв нэгдэлтэй гэх үү, яах уу?? Одоо хэдэн хэсэг нам болж талцан бие биенээ хэмлэж олигтойхон юм хийхгүй 4 жилийн парламентийг улс орныхоо төлөө биш өөрсдөө хэн түрүүлж идэхүү яахуу гэдэг одоогийн МОнголчууд эв нэгдэлтэй юу?? Бас бодох л асуудал. Социалзмын үед буюу 1950д онд энэ үйл явдал болж байх үед үнэндээ бидэнд соёлын, шинжлэх ухааны ном туурвил юу байсан юм бэ?? Баахан орчуулсан орос ном л байгаа биздээ. Бид өөрснөө туурвисан хэдэн шашны нэрт Ганжуур Данжуур, Социализмын зохиолчдын сурталт утга уран зохиолын роман өгүүллэг шүлгүүд байснаас өөр гадныханд гялайлгах соёлын бүтээл байлуу?? Би бол хатуу ч гэсэн үнэн л дүгнэлт байна гэж бодож байна. Энд Буянзаяагийн бодсончлон Монголчуудыг улайм цайм гүтгэн муулаагүй л байшд. Буянзаяагийн сүүлийн шүүмж бол мэтгэлцэхэд өөрөө шүүмжиндээ ороолдохоор л юм байна. Жишээ нь :
Зян Рун “Чонон сүлд” романы өмнөтгөл хэсэгт монгол уншигчдад хандан өгүүлсэн бичвэртээн “Үзэмж төгөлдөр эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” хэмээн өгүүлсэн байсан. Хятад хэл дээр хэвлэгдсэн номынхоо дотор талын хавтсан дээр “Гарамгайгаараа гайхагдсан тал нутгийн чоно, хүн хоёрт болон урьд нь үзэсгэлэнт байдлаараа шагшигдан байсан Өвөрмонголын их талд энэ номыг зориулав” хэмээн бичсэн гэдгээ ч тэрээр крилл бичгээр хэвлэгдсэн номынхоо дурдсан бичвэрт ишлэн өгүүлсэн байдаг. Үнэхээр ч Зян Рун хятадын суурьшмал иргэншилд хавчигдан мөхөж буй тал нутгийн монгол ахуйд санаа тавьж явдаг гэдгээ романдаа нэлээдгүй тусгасан байдаг болно. Гэхдээ тэр нь монголчуудын хувь заяанд гэхээсээ илүүтэйгээр өөрийн хятад үндэстний хувь заяанд илүү их санаа зовж, шаналж явдаг сэтгэлээс нь урган гарсан болох нь “Чонон сүлд” романы гол үзэл санаанаас илтэд анзаарагддаг юм.
Энэ хэсгийг бол би юу ч ойлгохгүй байна. Яг юу ч шүүмжлээд юу ч хэлэх гээд байгаан. Сэтгэлээс нь урган гарсан болохыг нтр гээд..

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jan.18.13 1:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Энэ ямар хориотой ном байгаа биш уншилт чөлөөтэй шд. Харин тэр сүртэй сүпер гэдгээ больчихвол.

_________________
:f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 69 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited