#AsuultSambar :
https://forum.asuult.net/

� Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/
https://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=189078
Page 7 of 9

Author:  ttlc [ Jan.25.13 5:44 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Tom gar bolj tomorch haruilsnaas arai todorhoi yum helvel uhaantai sogtuu 2iin chine aliniig humuus yalgah baih. :col:

Author:  LeRoy [ Jan.25.13 5:50 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

ttlc wrote:
Tom gar bolj tomorch haruilsnaas arai todorhoi yum helvel uhaantai sogtuu 2iin chine aliniig humuus yalgah baih. :col:

Togloj bn heruul odoh gsngu
Bichsen zuliig chine oilgooguu bish oilgoson

Author:  Meloody [ Jan.30.13 6:18 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Хэрэлдээд л байх юм. Миний хувьд Чонон сүлдийг эхлүүлээд л хаясан. Үнэхээр анх удаа ингэж дуусгалгүй хаяж үзсэн. Аймшигтай муу, муухай огиудас хүргэсэн зохиол. Үнэхээр хэлэх үг олдоогүй. Ямар ч унших сонирхол төрүүлээгүй шидэхэд хүргэсэн ганц зохиол.

Author:  dlndolgion [ Feb.01.13 3:41 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Meloody wrote:
Хэрэлдээд л байх юм. Миний хувьд Чонон сүлдийг эхлүүлээд л хаясан. Үнэхээр анх удаа ингэж дуусгалгүй хаяж үзсэн. Аймшигтай муу, муухай огиудас хүргэсэн зохиол. Үнэхээр хэлэх үг олдоогүй. Ямар ч унших сонирхол төрүүлээгүй шидэхэд хүргэсэн ганц зохиол.

Чи яасан онгироо юм бэ? Эхлүүлээд орхичихсон гэсэн мөртлөө тэр том зохиолыг, амьхандаа зөвхөн манайд ч тодроод байгаа бус тухайн үедээ Азийн холбогдох шагнал гардуулах ёслолуудаас цөөнгүй шагнал хүртэж байсан гэх бүтээлийг ийм байдлаар шууд өнгөцхөн дүгнэж болохгүй ээ, чи юу чаддаг гэж "энэ номыг шууд хаясан, чулуудсан" гээд томроод байгаа юм, яахав тэр шүүмжлэл бүхий эх нийтлэл дээр утга авцалдаа муутай, цаагуураа Монголчуудыг доромжилсон гэж байгаа боловч чи тэр Буянзаяа гээд хүн шиг бүрэн бүтэн уншчихаад тэр хэмжээний шүүмжлэлийг энд бичсэн шигээ хийсэн бол илүү дээр байх байсан юм.

Author:  Meloody [ Feb.01.13 5:13 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Үнэн юм үнэнээрээ сайхан. Уурыг чинь хүргэсэнд sooorryyyy

Author:  D-Will8 [ Feb.04.13 8:36 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Энэ сэдэв рүү орж үзээгүй байж байгаад шагайсан чинь сайхан хэрүүлийн самбар болсон байна ш дээ?

Author:  ...:::^(O¤O)^:::... [ Feb.04.13 9:35 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Үнэхээр уншихад явж өгдөггүй ном доо. Бодвол монгол хүн бүрийн дотор байдаг хятадын эсрэг дархлаа тэр номыг хөсөр холдуулан хаядаг биз. Энэ номыг дэмжээд магтаад байж суухаа олохгүй байгаа хятадууд, тэдний эрлийзүүд монголоос минь далд орж үхэж хатацгаа. Тэр есөн шалбаагныхаа адгийн шаварт очиж үзлийн муухай хорхой болж төрцгөө

Author:  cssmn [ Feb.06.13 5:23 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Хэ хэ, ямар айхтар маргалдана вэ? Би энэ номыг уншсаан, нэг их таалагдаагүй, бас нэг их айхтар хортой, муу ч санагдаагүй. Арай гэж уншиж барсан, сүүлийн элдэв ухаантай яриануудыг залхуу хүрээд бүүр уншаа ч үгүй.

Author:  Promise [ Feb.07.13 2:20 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

...:::^(O¤O)^:::... wrote:
Үнэхээр уншихад явж өгдөггүй ном доо. Бодвол монгол хүн бүрийн дотор байдаг хятадын эсрэг дархлаа тэр номыг хөсөр холдуулан хаядаг биз. Энэ номыг дэмжээд магтаад байж суухаа олохгүй байгаа хятадууд, тэдний эрлийзүүд монголоос минь далд орж үхэж хатацгаа. Тэр есөн шалбаагныхаа адгийн шаварт очиж үзлийн муухай хорхой болж төрцгөө

za end neg baachka n m*ng*r tom heruuliin alim shidchihdeg nass... Odoo tgd mani meteesee ehleed hyatadiin zolbin erliizeeree duuduulhiin bnalda. Urgiin bichig uzeh uu hoghsoon. Esuul sahius buuhad irj neg sahiustai zolgohiimuu??

Author:  H.M | SAlHinSEnS [ Feb.07.13 7:12 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Promise wrote:

Чи юунд нь болоод магтаад, ихэд үнэлээд байгаа юм?

Author:  Promise [ Feb.08.13 10:19 am ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

commentuudaa omnoh huudsuudad bichsen bhaa.

Author:  Suicide [ Feb.08.13 10:46 am ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Гэрт ном нь байгаад л байна. Цагаан сараар амрахдаа гүйцэд уншиж үзье дээ.

Author:  bayarmonh [ Mar.07.13 1:08 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

ter muu nujaa chine yostoi durgui hurgeseen malaa mallahgui tuw orchihoj baigaamdaa tegeed bas onoo muu bileg owgoniig huuraad bas nudeer uzeegui ym baij bat ruu chono dairdag hesgiig panaaltai bichsen owgodiin yriag sonsohnee tegj dairsan chono ch huniig amid uldeedeggui ym genelee

Author:  trickytime [ Apr.05.13 6:25 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Хятад хүн л бичсэн болохоос угийн л яригддаг сэдэв, боддог бодол байна даа л гэж бодогдсон шт.

Author:  GaNBaYaR [ May.30.13 2:48 pm ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

Зян Руны худалч зохиолоор монголчуудын тухай кино хийх нь ээ

Нийтэлсэн: 2013-05-14
http://www.sonin.mn/blog/Munkhbayar/16163
Францын нэрт кино найруулагч Жан-Жак Анно Зян Руны “Чонон сүлд” романаар кино бүтээх ажилдаа оржээ. Зян Рун Анно хоёр хэлхэлдэж, Өвөр Монголоор хэрэн хэсч яваа аж. Зян цагтаа Өвөр Монгол руу илгээгдсэн Бээжингийн оюутан байлаа. Тиймээс “хужаа нийслэлхүү” байсан үеийнхээ нутаг орнуудаар явж, учир жанцанг тайлбарлан өгч буй нь Аннод их таалагдаж байгаа аж.

Зян Рун гэж манайхан “гоёор” хэлээд байгаа болохоос Jian Rong буюу Жиан Лон, Жиан Жон гэж хэлж болох нэртэй юм. Хятад хэлэнд “р” авиа байдаггүй.
Мөн тэр зохиолч Зөвлөлтийн үеийн, монгол хэлнээ орчуулагдсан “Их нүүдэл” роман, чонын тухай зарим зохиолуудаас хуулбарлан зүйж эвлүүлж номоо эвлүүлсэн гэгдэж байна. Хуулбарынх нь талаар тусгай судалгаа үгүүлэл гарсан байдаг. Зян Руны роман 30 гаруй хэлэнд орчуулагдаж, 30 сая долларын ашиг авчирч, энэ хүн Хятадын хамгийн их амжилтад хүрсэн, хамгийн баян саятан зохиолч болсон юм. Гэтэл энэ хүн маань эрин зууны зальтан юм шиг.
Басхүү “Чонон сүлд” роман бүх талаараа маш муу, сул бүтээл болсныг судлаачид тусгайлан үгүүлдэг.

Ичгүүр сонжуургүй худал роман хэмээн түүх гадарлах хүмүүс нэгэн дуугаар баталж байна. Бүр хятадууд өөрсдөө эгдүүцэж байна. Яагаад гэвэл, тэр үед илгээгдсэн хятад оюутнууд нь Маогийн колоничлолыг, хэлмэгдүүлэлтийг хэрэгжүүлэгч харгис хүч байжээ. Үй олон өвөр монгол эрчүүд шоронд орсон, эсэхүл албадан хөдөлмөрт дайчлагдаж, солиотой төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх ажилд зовж зүдэрч байв.

Тэднийг “орлохоор” ирсэн маоист хужаа залуус эмэгтэйчүүд, хөгшид хүүхдийг дарлан боолчилж, ялих шалихгүй зүйлээр буруутган дураар шийтгэн тамлаж, байнга ховлож матан хохироож бариулж, эд хөрөнгийг булаан завшиж, эмс охидыг хүчирхийлэн бузарлаж, үр хойчсыг эрлийзжүүлэн уусгаж, бидний дэргэд зөвхөн хятадаар ярь, яв хэмээн хэл соёлыг сөнөөж, хонь малыг хагачин идэж барагдуулж, сүм дуган, ном судар, хөшөө дурсгалыг уйгагүй хайн олж устгаж, тархи угаан мунхруулж явсан заналт дайснууд, түрэмгийлэн эзэлсэн балмадууд юмсанж. Гэтэл “Чонон сүлд” романд, колоничлогчдыг монголчуудын боол-соён гэгээрүүлэгчид, харин зүүн хойд орны монголчууд л тэдний жинхэнэ өстөн дайсан хэмээн дүрсэлж, хагалан бутаргах санаа агуулжээ. Зүүн хойд орны монголчууд буюу хорчин харчин тэргүүтэн нь хятадын хорт бодлогоос болж уусч өвөрдсөн байдал буй болохоос, монголчуудын дайсан яавч биш ээ. Зүүн хойд орны монголчуудыг буруутгах юм бол, хятадуудыг түм дахин ихээр буруутгах ёстой.

Монголчуудыг энэ романд ерөөсөө л чононоос л хамаг юмаа мэдсэн ухаарсан, чононоос ялгаатай нь хоёр хөлтэй араатан адгууснууд мэтээр л дүрсэлсэн болохыг уншигчид тэр бүрий анзаарахгүй байх шиг. Өрнөдийн үлгэр домогт хүн-чоно хэмээх босоо ороолон, мангас чөтгөр, албин шулам их гардаг, тийм кино ч их бүтээгдсэн байдаг. Тийм хүн-чоно мэтээр монголчуудыг үзүүлсэн. Хятадаас бусдыг нь чоно, араатан, амьтан гэсэн буй. Аж үйлдвэржсэн чоно, тэнгисийн чоно, талын чоно зэргээр бусад улс түмнүүдийг хэлсэн байдаг. Тэдгээр чонуудтай, араатан амьтастай мөн чоно шиг, араатан амьтас шиг харьц, тэгж байж хүн бид, хятад бид оршино гэсэн байгаа бус уу.

Монголчуудад олон тотем, олон шүтээн, олон бэлгэдэл байсан. Нэг тотем нь л чоно. Чоныг түргүүд харин илүүтэй шүтдэг. Мянга мянган жилийн тэртээ Бугат улс, Чонот улс гэж хятадуудын эртний сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Бугат улс нь монголчуудын дээдэс, Чонот улс нь түргүүдийн дээдэс байжээ. Чоныг хэт шүтэх явдал манайд 1990-ээд онд буй болсон бөгөөд харийн нөлөөтэй гэж боддог.

Гэхдээ энэ роман бол 100 хувь буруу, муу муухай роман биш юм. Монголчуудад Мөнх Тэнгэрээс заяагдсан гүн ухааныг бас оруулсан байна билээ. Чухам Монгол ухаан энэ романыг аварсан, алдаршуулсан. Монгол ухаанаа аажим аажмаар гээж, хятад ухаанаар сэм сэмхэн сольсоор байгаа бид ийм роман бичээд ялж бадарчихаагүй нь хохь! Монгол ухаанаа хятад романаас сурах л дутаад байна уу даа гэхээр болчихоод байгаа маань гашуун үнэн!

Анно найруулагч, С.Михалковын “Уурга”-рхуу кино хийх гээд байгаа юм билээ. Хятад зохиолчийн хулгай хуурмаг, европ найруулагчийн солио гажуу нийлээд өнөөгийн монгол кино шиг элий балай юм гарах нь дамжиггүй.

Ташрамд, “Уурга” киноны гол дүрд тоглосон Баяр гэх өвөр монгол эр нэг франц бүсгүйтэй танилцжээ. Тэр бүсгүй моринд их хорхойтой аж. Хамтдаа морин аялал хийж, Улаанбаатарт ирж байжээ. Аажмаар улам дотносч, гэр бүл болжээ. Тэд Франц улсад амьдран сууж байгаад, Баяр Францын иргэн болсон байна.
“Уурга” кино хийхэд ямар ч зохиол бэлтгэлгүйгээр л зураг аваад байсан юм билээ. Кино фестивальд оролцуулах зорилготойгоор эхнээсээ хийжээ. Тэгээд Оростоо, авсан зурагныхаа учрыг олоогүй байгаа юм. Кинофестиваль болох Францад бөөн түүхий хальстай ирж, сандарч тэвдэж, монгол хэлтэй хүн хайж байхад нь франц судлаач, орчуулагч Сүхбаатар гуай таарч аминд нь орсон байдаг. Ингээд баахан худал хуурамбаа юм эвлүүлж хавлуулаад өгөхөд киноны мэргэжилтэн судлаач гэх үл ойлгогдох нөхөд “урлагийн нөхөд, төгс бүтээл” гээд тэргүүн шагналаа олгосон. Уг нь монголчуудыг доромжилсон, яггүй тэнэг эд шүү дээ. Тийм тэнэг зүйлийг үзэх, хүлцэх бэрх байдаг. Михалковын “Уургын” ууган хүү битгий болчихоосой билээ дээ.

Ч.Мөнхбаяр

Author:  Uesugi [ Jun.09.13 9:05 pm ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

Unshih gej oroldsoon, tarhiar davahgui ym bna lee

Author:  ...:::^(O¤O)^:::... [ Jun.09.13 10:01 pm ]
Post subject:  Re: Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

Promise wrote:
...:::^(O¤O)^:::... wrote:
Үнэхээр уншихад явж өгдөггүй ном доо. Бодвол монгол хүн бүрийн дотор байдаг хятадын эсрэг дархлаа тэр номыг хөсөр холдуулан хаядаг биз. Энэ номыг дэмжээд магтаад байж суухаа олохгүй байгаа хятадууд, тэдний эрлийзүүд монголоос минь далд орж үхэж хатацгаа. Тэр есөн шалбаагныхаа адгийн шаварт очиж үзлийн муухай хорхой болж төрцгөө

za end neg baachka n m*ng*r tom heruuliin alim shidchihdeg nass... Odoo tgd mani meteesee ehleed hyatadiin zolbin erliizeeree duuduulhiin bnalda. Urgiin bichig uzeh uu hoghsoon. Esuul sahius buuhad irj neg sahiustai zolgohiimuu??

Есөн шалбаагны адагт хэвтэх сахиусаа нэг их юманд бодоод байна уу? Зүгээр тэр сахниус махиустайгаа монголоос минь далд ор

Author:  ЭГЭЛ_ [ Jun.11.13 5:49 pm ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

bodlogo gedeg aihtar um bgaa um.

uuriin gesen bodolgui sul doroi yavbal tegeed l hunii hool l boltsgoono doo, yaana daa.

Author:  Muugii25 [ Jul.15.13 4:54 pm ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

Миний бодлоор тийм ч сайн зохиол биш ээ, ном уншихад үйл явдал нь бодолд ургаад нүдэнд дүрслэгддэг дээ, энэ номны ялангуяа чонотой тулалддаг хэсэг, чонын дайралтын хэсэг ерөөсөө санаанд бүрэн буудаггүй юм. Бас Монголчууд бүх зүйлээ чононоос сурсан юм шиг бичээд л,,, Бид чинь оюун ухаант хүн ш дээ. За ернь тааруухан зохиол байна лээ.

Author:  aminosa [ Jul.20.13 3:29 pm ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

Сайхан л ном санагдсан.Гэхдээ хүмүүс яаагаад заавал монгол хятад муулсан сайлсан гэж хараад байгаа юм бол.Энэ зохилчийн нүдэн дээр нүүдэлчин ахуй бус өвөрмонголын тэр сайхан тал сүйдэж байгааг л бичсэн санагдсан.Тал бол их амь хүн амьтад нь бага амь гэх мэтээр байгалийн уялдаа холбоог сайн гаргасан.Уншаал харамсах сэтгэл төрж л байсан.Заавал өөрийн орны зохиолтой харьцуулах хэрэг юу байнаа.Бүтэн уншаагүй байж муулаад байгаа хүмүүст шүүмжлэх эрх нь ч, ухаан чадвар мэдлэг нь ч дутах юм шиг санагдахгүй байна уу.Муулах амархаан, хүчээр дуусгасан арай л гэж цаана нь гарсан, усан зохиол нтр гээд яриад байгаа хүмүүс ч гэсэн , ийм хөгийн байдалаар ном уншаад тэрийгээ голд нь ортол ойлгох нь юу л бол. Аа бас ядаж эхлээд монголоороо бичээрэй таминь.Нэг л их үндэстэн ярьж томорсон бусдыг муулсан хүмүүс тэгсэн мөртлөө латинаар бичсэн хүмүүс ч дэ

Author:  ezshuu [ Jul.22.13 10:46 am ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

Энэ номыг 1 уншсан, эсвэл уншаад дутуу орхисон улсууд дахиад нэг уншаач ээ.
Бүрэн утгыг нь ойлгоогүй байна гэж хэлэх байна.

Author:  GaNBaYaR [ Jul.22.13 6:13 pm ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

уншчихаад олон юм бичээч.
тархиа угаалгаж байхдаа тараасан оюуны дархлаагүй гаруудтай юу ч ярих билээ дээ.

Author:  GaNBaYaR [ Dec.28.13 12:14 am ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

Author:  GaNBaYaR [ Dec.28.13 12:37 am ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

http://www.urlag.mn/post/78.htm

Author:  tsaganakul [ Dec.28.13 11:41 am ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

монгол хүний бичсэн чоно жинхэнэ айн

Author:  turuu_1022 [ Jan.03.14 11:32 am ]
Post subject:  Re: � Чонон сүлд ба хонин сэтгэлгээ /Хэлэлцүүлэг/

Чонын тухай бичсэн олон ном бий2. Тэр номуудыг уншсан хүмүүс бол "Чонон сүлд"-ийг уншихаар ой гутах юм байна лээ. Яахав хүний нийгэм, сэтгэхүй талаас нь харсан ном уншмаар байгаа бол Киргизстаны зохиолч Чингиз Айтматов гуайн "Цаазын тавцан" гээд сайхан ном байгаа, багадаа уншиж байсан ч одоо хүртэл мартагддаггүй. Тэнд Акбар, Ташчайнар гээд чонын бүлийн тухай өгүүлдэг, "Чонон сүлд"-ийн хажууд сэтгэлийн утас хөндсөн жинхэнэ амьд зохиол доо.

Page 7 of 9 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/