#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.17 4:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Jan.16.14 10:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Сайхан талын бух тэрэгний ангийн жолооч Содыг авгайтай нь хамт шоронд хорьсон бөгөөд жирэмслээд дөрвөн сартай болсон ургийг нь төмөр утсаар гогдон гаргаж “Өвөрмонголын ардын намыг нэгээр хорогдууллаа” гэж яргачид бах таваа хангаж байсан. ....

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.17.14 12:01 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Хүмүүс энэ аягүй сайн менежменттэй номыг чамирхах гэж уншаад байх шиг санагдсан. Бэст сэллэрийг уншсанаар ухаантай харагдана гэж бодсон байх. Тэгээд сонирхоод тал хүртэл нь уншаад "За больё" гэж бодсон доо. Бас л нуршуу гэж жигтэйхэн, тал нутгийг бол ёстой л магтан матсан ном байна билээ дээ. Лав л номын сандаа энэ номыг тавих санаа төрөөгүймдаг. Чонын тухай нулимс гартал бичсэн гэж нэг хүн хоолойгоо зангируулан ярихад нь өөдөөс нь "Цагаан соёот"-ыг санал болгосон. Өөр юу ч гэлтэй билээ. Чоныг нохой мэт л бичсэн гэж бодсон доо. За энэ бүгд миний л бодол шүү хүмүүс ээ.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Feb.12.14 12:18 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Жүжигчин Р.Анхням Холлиудын алдарт найруулагчийн “Чонон сүлд”-д тогложээ
Image

Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннауд манай улсад одоогоос 2 жилийн өмнө хүрэлцэн ирсэн юм. Түүний ирсэн гол зорилго нь Монголоос өөрийн шинэхэн уран бүтээлийн гол дүрийн эмэгтэй жүжигчнийг шалгаруулах байлаа. БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт кино хийх гэж буйгаа дуулгасан.

Тэгвэл уг шалгаруулалт жүжигчин Р.Анхням шалгарсан юм. Киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм байна. Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням. Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино ирэх 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.

Жан-Жак Аннаудыг Монголчууд бид Брит Питтийн тоглосон “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил”, “Мэргэн буудагч” Василий Зайцевийн тухай “Дайсны аман дээр” болон “Баавгай”, “Нууц амраг”, “Хар алт” зэрэг киногоор нь андахгүй ээ.
Image

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Mar.29.14 5:31 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2598
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Энийг унших шаардлага гараад байдаг яалтчгүй, энд бичсэнээс үзвэл яаж шуухан уншмар аядна даа гэж л бодогдлоо.

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Mar.29.14 10:40 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
унших шаардлагагүй.
шаардаад буй хүндээ энд байгаа шүүмжүүдийг уншуул.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Apr.02.14 6:12 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 206
Location: Улаанбаатар
GaNBaYaR wrote:
унших шаардлагагүй.
шаардаад буй хүндээ энд байгаа шүүмжүүдийг уншуул.

Яагаад уншиж болохгүй гэж, уншиг л дээ. Эндээс Хятадын болон Монголын зохиолчдын уран зохиол, үзэл бодол, өөр бусад юмсыг үнэлж дүгнэж яагаад болохгүй гэж?


Top
   
PostPosted: Apr.02.14 8:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
энэ чинь уран зохиол биш шүү дээ.
зорилтот хэсэгтээ амжилттай хүрсэн тархи угаалт юм шүү дээ.
тэр авсан гээд байгаа шагналууд нь дандаа улс төрийн агуулгатай.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Apr.04.14 3:13 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Apr.14.13 5:57 pm
Posts: 21
Эхлүүлээд л орхисон хүмүүс юуг нь тэгтэл магтаад байсныг ойлгоогүй.


Top
   
PostPosted: Jan.02.15 2:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
солонгосд байдаг зарим монголчууд энэ номыг уншаад юу ч ойлгоогүй хэрнээ бурханы ном тахин шүтэж эргүүтэх юм.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.02.15 4:15 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол улсад гадаадаас анх хөрөнгө оруулсан хүний нэг, Монгол улсын бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсан, манай оронд 25 жил аж төрж ирсэн Л.Үнэнбаатар гуайг албадан гаргах хилс хэрэгт хэлмэгдүүлэх аюул арилаагүй хэвээр. Анд, судлаач Г.Ням-Очир маань "Миний өвөр монголчууд буюу Би хэн бэ" номдоо Л.Үнэнбаатар гуайтай хийсэн ярилцлагаа оруулжээ. Түүнийг эх оронч нөхөд та бүхэндээ толилуулж байна.

Л.ҮНЭНБААТАР: ӨВӨР МОНГОЛ ХҮН БОЛ ЯЛАГДАШГҮЙ...

Л.Үнэнбаатар хэмээх энэ эрхэмтэй цөөн хэдэн удаа уулзаж байлаа. Намуухан хирнээ их жинтэй ярьдаг, орчин үеийн өвөрмонголын түүхийн тухай бол гайхалтай мэддэг амьд лавлах бичиг гэж хэлж болохоор хүн. Харин энэ удаад Л.Үнэнбаатар гуай намайг зорьж иржээ. Юутай ч хоёулаа нэг ярилцъя гэнэ ээ.

Г.Ням-Очир: -Сайхан өвөлжиж байна уу? Л.Үнэнбаатар гуай?
Л.Үнэнбаатар:-Сайхаан сайхан л өвөлжиж байна. Дүүтэйгээ нэг ярилцлага хийе
Г.Н: -Би телевизийн сэтгүүлч болохоор нэг нь асуугаад, нөгөө нь хариулаад явахыг биш. Хоёулаа харилцан ярихыг л ярилцлага гэж боддог шүү дээ? Та надтай сайхан чөлөөтэй талбиун ярьж болно оо. Яагаад энэ олон сэтгүүлч байхад надтай ярилцахаар сонгосон хэрэг вэ?
Л.Ү: -Чи бол онцлогтой шүү дээ. Өвөр Монголыг нэвт мэднэ. Шашин сүм хийдийг нь надаас илүү мэднэ. Би заримдаа чамаас ичдэг. Дээрээс нь миний харчин аялгууг чи сайн ойлгоно. Намайг бас хужаа гэж бодохгүй хүн. Би чамд итгэдэг болохоор л ярилцъя гэж шийдсэн.
Г.Н: -Мэдээж хэрэг уламжлал ёсоор та өөрийгөө товчхон танилцуулаач.
Л.Ү: -Намайг Луунжавын Үнэнбаатар гэдэг. ӨМӨЗО-ы Хорчин нутагт 1945 онд төрсөн. Өвөр Монголын Их Сургуулийн физикийн анги төгссөн. Их сургуульдаа ажил хийж байгаад 1990 онд Монгол улсад ирсэн. Одоо бараг 25 жил болж байна уу даа.
Г.Н: -Таны аав Луунжав гуай бол ямар ажил мэргэжлийн хүн байсан бэ?
Л.Ү: -Миний аав бол цэрэг хүн байсан. Өвөр Монголын морьт дивизийн командлагч хүн байсан шүү дээ. Бид бол цугаараа харвах намнахдаа мэргэн Хавт Хасарын удмынхан шүү дээ. Би чамд нэг юм хэлэх үү? Би их юм үзэж өнгөрүүлсэн. Он гараад 70 нас хүрлээ. Монголчууд бидний хэлдгээр "хөгшин хонины насгүй болсон". Би чамд орчин үеийн өвөр монголын түүхийг л бага сага ч гэсэн хэлж өгье гэж бодсон юм.
Г.Н: -Тэгэлгүй яахав. Хоёулаа энэ тухай хангалттай ярина. Тэгээд яг юунаас эхлэх вэ? Яагаад та ингээд яахар болов оо?
Л.Ү: -Би хэллээ шүү дээ. Би хөгшин хонины насгүй. Дээрээс нь удахгүй намайг урагшаа өгчихөж ч магад. 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа манай өвөр монгол сэхээтнүүд наашаа ирж, маршал Х.Чойбалсантай уулзсан юм. Х.Чойбалсангийн аав нь бол манай тэндэхийн Дэвсэгийн сүмд сууж байсан хүн шүү дээ. Манай дээдчүүлийн хэлэхээр бол маршал Х.Чойбалсанд ч Өвөр Монголоо авах хүсэл асар их байсан. Яагаад ч юм болоогүй. Сталин ч зөвшөөрөөгүй байх. Ингээд буцаж очоод, Өвөр монголчууд маш хурдан зохион байгуулалтанд орсон. Ингээд л хэлтэй, хилтэй, туг далбаатай, засаг захиргааны бүтэцтэй, бүр мөнгөн тэмдэгттэй Өвөр монгол улсыг байгуулсан юм. Энэ бол 1949 онд БНХАУ байгуулагдахаас жилийн өмнө шүү.
Г.Н: -Тийм үү? Ёстой сонсч байгаагүй юм байна.
Л.Ү: -Миний аав энэ улсыг байгуулалцсан хүн. Монгол морин цэрэг бол японтой ч тулалдсан. Дараа нь 1959 онд Төвдийг эзлэхэд ч гар бие оролцсон. ХХ зуунд бол техникжсэн армийн зуун байсан ч яг энэ монголын өндөрлөгтөө бол ерөөсөө ч ач холбогдлоо алдаагүй ийм л юм. Аавын аав өвөө ч цэргийн хүн. Дээд үе нь ч цэрэг байсан. Би физикийн мэргэжил эзэмшсэн ч бас л цэрэг хүний л хүмүүжлийг олж өссөн хүн шүү дээ. Өвөр Монголын Их сургуулийн анхны төгсөгч. Соёлын хувьсгалыг биеэрээ туулж өнгөрүүллээ. Нээлттэй хаалганы бодлогыг тууллаа. Олон ч шавь нартай багш хүн ч байлаа. Маймаа ч хийж л үзлээ. Би их юм үзсэн. Монгол цэрэг хүний зориг тэвчээрийг аав минь суулгаж өгсөн болохоор л өдийг хүртэл амьд яваа гэж боддог.
Г.Н: -Та тэгвэл Монголд ирсэн хамгийн анхны сэтгэгдлээ хэл л дээ.
Л.Ү: -Намайг хамгийн анх ирэхэд талбай дээр нөгөө өлсгөлөн болж байлаа шүү дээ. Өвөл байсан. Яг ийм хүйтэн. Би Төв шуудангийн тэндээс өдөртөө ирээд хардаг байлаа. Манай монголчууд ёстой нүүрэндээ цогтой сайхан байсан. Би ч их урам зориг авсан шүү. Тэр үйл явдлыг мартдаггүй. Тэгээд л ажлаа өгөөд л монголтойгоо хувь заяагаа холбосон доо.
Г.Н: -Тийм үү? Та ер нь анх Монгол улсын тухай хэзээ анх сонссон бэ?
Л.Ү: Би бага сургуульд сурч байхгүй юу? Манай ангид одоо Монголд ирээд удаж байгаа Мөрөнгуа гэдэг нэг охин байлаа. Тэдний гэр бүлийнхэн 1950-иад онд дулаарлын үеэр Монголд явсан улс. Тэгээд л нэг бага сургуульд байдаг даа. Өглөө бүр хүүхдийн нэр дууддаг. Одоо жишээ нь: Ням-Очир, Үнэнбаатар гээд л багш дууна. Би, Би гээд л хүүхдүүд хариулдаг шүү дээ. Тэр охины нэрийг хасалгүй удсан юмдаг. Тэгээд л дуудангуут бүгд нэг зэрэг "Монголд явсан" гээд л хэлдэг. Тэр үед л "Монголд явсан" гэдэг энэ үгийг сонсоход л зүрх хүчтэй цохилдог болсон доо. Тэр ангид сурч байгаа бүх хүүхэд их чангаар яг нэг хүн шиг их баяртай хэлдэг байсан байхгүй юу?
Г.Н: -За та хамгийн анх 1990 онд иржээ. Энэ 25 жил тэгээд юу эсийг л хийх вэ дээ? Найз нөхөд, танил, бизнесийн түншүүд гээд
Л.Ү: -Хамгийн түрүүнд миний хийж чадах юм бол бизнес байлаа. Бид арай урьд бараг 10 жилийн урд зах зээлд шилжчихсэн байлаа. Гадны хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэл ид хүчээ авч байх үед Монгол улс үүд хаалгаа нэсэн. Миний хамгийн анхны түнш бол Буянгийн Жаргалсайхан байна. Эхэндээ ч амжилттай байсаан. Оёдлын үйлдвэр оруулж ирсэн. Сайн ч ажилласан. Монголын анхны гадаадын хөрөнгө оруулагч гэсэн нэг тийм баярын бичиг, өргөмжлөл маягтай зүйлийг авч байлаа. Би бараг чам шиг л байсан болов уу? 45 настай ид хийж бүтээх жагссан насан дээрээ 40 хүрсэн эр, дөрөө дарсан ат явсан.
"Газар шороо" романыг уншсан уу? Д.Маам гуай бол миний шүтээн. Д.Маам гуайн эхнэр Дунгаамаа гуайд би оёдлын үйлдвэрээ бүгдийг нь бэлэглэчихэж байлаа. Ямар нэгэн болзол энэ тэр байхгүй шүү. "Газар шороо" роман бол бидний гашуун түүх шүү дээ. Тэгээд л нэг сайхан санаа амраад уртаар санаа алдаж байлаа. Эхэн үеийнхнээс бол энэ хоёрыгоо дурдъя даа. Их ч олон зүйл хийсээн. За сүүлчийн үеийнхнээс гэвэл Улаан-Үдэд төмөр замын төлөөлөгчөөр сууж байгаа Гантулга байна. Бид хоёр хамтраад анхны 100 ш пад пад тракторыг оруулж ирж байлаа. Одоо энэ Төмөр замын орлогч Жигжиднямаа байна. Бид бас л ажил хэргийн хамтрагчид. Олон хүн бий. Намайг таньж мэдэх.
Г.Н: -Тэгээд юу болов.
Л.Ү: -Тэгээд юу болсон бэ? гэж үү. Их олон юм болсон. Нэг бичиг бичсэн. Хэсэг хүнд дарамтлуулсан. Ер нь миний амьдралын хэмнэл урьдынхаасаа ч хурдан болсон. Чи бид хоёрын танилцах шалтгаан болсон нөгөө "орголт". Одоо бас дахиад л урагшаа хүргэгдэж магадгүй байдалд орчихоод л.
Г.Н: -Саналгүй яахав. Яг хөлбөмбөгийн нээлт болсон өдөр шүү дээ. 2014 оны 6-р сарын 13. Таны найз нар тэр өдрийн үдэш таны тухай анх хэлээд, Ч.Мөнхбаяр бид хоёртой уулзсан. Тэгэхэд та эмнэлэгт байсан. 3-р эмнэлгийн зүрх судасны тасагт. Үүдэндээ ГИХ-ын Сүлд-Очир маначихсан сууж байж билээ. Яг нөгөө "Арго" кинон дээр гардаг шиг юм болж билээ. Таныг 6-р сарын 14-ий өглөөний МИАТ-ын онгоцоор Монгол улсаас албадан гаргахаар болчихсон. Урдаас тусгай албаныхан 13-ы оройны Air China-аас ирж байдаг. Ч.Мөнхбаяр бид хоёр таны тухай фейсбүүк дээр бичээд сууж байсан. Хэрвээ тэр үед нээрээ таныг 3-р эмнэлгийн цонхоор оргуулаад, түр ч гэсэн үлдээгээд, энэ асуудлыг босгоогүй бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан шүү. Яг юу юу болсон юм бэ?
Л.Ү: -Нэг ийм учир байхгүй юу? Намайг хэдэн тагнуулын хүмүүс барьж аваачаад нэг зочид буудлын өрөөнд элдэвлэсэн. Надаар хятад, монгол хэлээр мэдээлэл өгч байна гэсэн бичиг үйлдүүлж авсан. Дээрээс нь мөнгө нэхсэн. Гэхдээ газар худалдаж авч байгаа юм шиг хий гэж. Би ч өгсөн. Ингээд гайгүй тайван амьдрах байх гэж бодсон чинь намайг албадан гаргахыг оролдсон. Золоор бид тааралдсан. Энэ хэргийг цагдаа тагнуул, дээшээ ерөнхийлөгчид хүртэл мэдүүллээ. Шалгууллаа. За тэр мөнгө авсан улс бүх мөнгийг буцаагаад өгчээ. Тэгснээ энэ бол эрүүгийн хэрэг биш хэрэгсэхгүй болгоно гээд прокурорт оччихсон байгаа. За миний паспорт Гадаадын иргэн харъяат дээр байгаа. Чи бид хоёр хоёулаа хүртэл хамт очсон өгөөгүй байгаа. Ердөө уржигдар намайг барина, хорино, гаргана гээд дахиад л цагдаа барилаа.
Г.Н: -Яг яагаад таныг ингээд сонирхоод байдаг юм бэ? Удаа дараа авъя гэсэн л гэнэ. Манай хууль хүчнийхэн ч бариад л авдаг.
Л.Ү: -Би физикч хүн. Юмны зүй тогтолыг хөдөлгөөнийг бол судалдаг. Би энэ хэрэг заргын тухай нэг ч удаа ам ангайсангүй ээ. Сайнаар шийдэгдэнэ. Сайн сайхан болно л гэж бодож явлаа. Тэр дээрэмдсэн улсад ч юм санаагүй. Харин тэд маань надаар бичүүлсэн бичгээ л нэхээд байгаа хүнд өгчихсөн байлгүй дээ. Би өөрөө хуулийн хүрээнд, хуулийн дор амьдарч ирсэн. Одоо хаа сайгүй авилгын хэрэгтэй сайн тэмцэж байна. Энэ ч зөв. Миний хувьд бол авилга өгсөн авсан хууль бус зүйл бол байхгүй ээ.
Г.Н: -Ямар их гачигдал хавчигдал вэ? Ёстой хэлэх үг алга. Та яаж тэсч байгаа хэрэг вэ? Миний аав танаас 4 дүү хүн юм. Би аавыгаа ийм асуудалд орсон бол өмнөөс нь өмрөөд уначихмаар л сонсогдож байна.
Л.Ү: -Ням-Очир оо? Аан гэж бай. Миний бага нас цэргийн хуаранд өнгөрчээ. Миний аавын нутгийн нэг настан манайд байдаг байлаа. Тэр хүн бол Богд хаант Монгол улсыг байгуулалцсан. Ардын хувьсгалыг бас байгулалцсан. Арга бусаар 1923 онд Монголоос хөөгдөж гарсан хүн. Өвөр Монголын 200 хүнтэй, 40 жил байлдсан туршлагатай цэргүүдийг ардын журамт цэргүүд хөөж гаргасан юм. Тэгээд л араас нь буудаад л хөөгөөд байсан гэдэг. Гэхдээ хий буудаад агаарт буудаад л явж. Монгол хүн монгол хүнийхээ өөдөөс буу шагайхгүй гэсэн тангарагтай байж. Хөөж яваа нь ч уйлаад л, хөөгдөж яваа нь ч уйлаад л. Нутгийн дээс гарахын өмнө 2 жанжин нь уулзаж, хөөргөө солилцоод, "цагийн эрхээр саллаа даа. Өчигдөрхөн нэг тугийн дор харийнхны эсрэг Богд хааныхаа төлөө байлдаж явлаа. Өнөөдөр бие биенийхээ өөдөөс буу шагайхгүй шүү" гэж хэлээд салцгаасан гэж ярьдаг байлаа. Би ч бас тэдний удам цэрэг хүн шүү дээ. Надад одоо айх юм алга. Энэ бол зовлон биш. Миний үзэж өнгөрүүлсэн олон зовлонгийн дэргэд бол юу ч биш. Зүгээр л башир явдал. Намайг хүсээд байгаа хүмүүс нь аваачиг. Харин надад ганцхан хүсэл бий. Чамд хэлчих үү? Чи харин заавал бичнэ шүү. Энэ үгийг олон хүмүүст дуулгаарай.
Г.Н: -Тэгэлгүй яахав. Та үүний тулд л намайг зорьж ирсэн байх. Би ч бас энэ түүхийн зах зухыг мэднэ. Би бол ойлгоно.
Л.Ү: -Монгол хүн монгол хүндээ хүйтэн ханддаг энэ явдал надаар дуусчихаг. Өөрөөр хэлбэл буу шагайхаа л больчихъё гэсэн үг. Зүгээр л надаар төгсгөл болчихоосой. Үүнд бас хэнийг ч бүү буруутгаасай гэж бодож байна. Одоо олон олон өвөр монгол залуучууд Монголд ирж сурч байна. Би чамайг өвөр монголчуудыг өмөөрч, үг хэлж, тэдний төлөө их юм хийж чадах залуу хүн гэсэн утгаар чамд ийм хариуцлага үүрүүлж байгаа юм шүү. Чи чадах уу?
Г.Н: -Би таны хэлсэн үгийг өөрийн аавын хэлсэн үг, аавын минь захиас гээд л энэ зүрхэндээ хадгалчихъя. Надад бол гарц байгаа санагдах юм. Та ер нь монгол улсын иргэн болчихвол энэ бүх бэрхшээлүүдээс ангжирчих юм биш үү? Та иргэн болох хүсэлтээ гаргасан уу?
Л.Ү: -МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайд хандаад би өргөдлөө гаргачихсан байгаа. Монгол улсын иргэн болохыг хүсдэггүй юм уу? гэж чи яаж асууж, зүрхэлж байна аа. Би 25 жил хүлээж байна шүү дээ. Хэрвээ цорын ганц хүсэл байдаг бол тэр. Би үхэхдээ монгол улсын иргэний паспортоо энгэртээ хийгээд авсандаа орно оо л гэж итгэж найдаад амьдарч байсан хүн. Энэ тухайгаа хэнд ч хэлээгүй. Чамд л хэлчихье. Хэрвээ би бас хэнд ч хэлэхгүй яваад өгвөл хэн ч мэдэхгүй үлднэ ээ дээ. Яахав хожим хүмүүс "Өө тийм Үнэнбаатар гээд бизнесмэн хүн байсан" гэж дурсах л байх. Би Монгол улсын иргэн Үнэнбаатар гэж хүнд дурсуулмаар байна шүү дээ. Би бол 70 насныхаа өндөрлөгөөс өөрийнхөө хирээр хорвоог таньсан гэж боддог. Ямар ч хүнд буруу байдаггүй. Бүх хүн өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв гэж боддог. "Хээрийн галуу нисэн үл хүрэх газар хүний хүү нэр ашгийн тул эрсдэнэ" гэж үг байна. Хэтэрхий шунаж болохгүй ээ. Шунал л ингээд бие биенийгээ яахаас ч буцахгүй ангал руу л түлхээд байгаа юм. Намайг энэ ангал руу түлхсэн улс маргааш мөн л миний унасан ангал руу түлхүүлнэ. Чи миний энэ үзсэн бүхнийг зовлон гэж ойлгож байвал чамд ч миний насан дээр над шиг зовлон ирж мэднэ. Энэ бол маш ойрхон байгаа шүү.
Г.Н: -Тэр бол үнэн шүү. 25 жилийн дараахи байтугай. Унтаад сэрэхдээ л юу болчихсон бол гэж аймаар юм маш хурдан өөрчлөгдөж байна. Хэрвээ бидэнд цаг байсан бол би уг нь өөр түүхүүд танаар яриулна гэж боддог байлаа. Та бид хоёрт бол ярих юм маш их байгаа. Та ер нь ингэхэд яагаад юу ч бичдэггүй юм бэ?
Л.Ү: -Эв эе их чухал. Эвтэй байж байж бизнес хийнэ. Улсаа хөгжүүлнэ. Эв гэдэг бол гэр бүлээ хайрлах. Ах дүүсээ хайрлах хайр. Сумъяа бээс бол Илийн хязгаарт байхдаа Өөлэй гэдэг нэртэй байжээ. Энд ирээд нэрээ сольж, Сумъяа болсон. Бавуужав байна. Мөн л нутагтаа бол Сөөрөг гэдэг нэртэй байсан. Монгол улсад зугтаж ирээд, бүгд нэрээ сольдог байсан. Энэ бол 2 шалтгаантай байсан байх. Нэгд: тэнд нутаг орондоо үлдсэн ах дүүстээ дарамт шахалт үүсгэхгүйн тулд ингэдэг байжээ. Хоёрт: Монголд ирээд дахин төрж, шинээр амьдарч байгаа гэсэн утгаар нэрээ сольдог байжээ. 1940-өөд оны сүүлээр Говь-Алтай аймгаар орж ирсэн монголчууд байна. Тэд Монгол нутагтаа зэвсэгтэй очихгүй гээд хилийн цаана бүх буу зэвсэг хутга сэлмээрээ овоо босгочихоод орж ирж байсан гэдэг. Монгол бол тийм хүндэтгэлтэй ариун дагшин сайхан нутаг. Чи бурхны шашин судалдаг хүн байх аа. Монгол бол бурхны орон. Би одоо хадан гэр ойртож байгаа учраас ингэж боддог болсон. Туулын уснаас 25 жил уулаа. Дөрвөн уулын дунд амьдарлаа. Сайн сайхан, баяр гунигтай сайхан дурсамжууд байна. Надад хангалттай. Үнэндээ би чамд атаархдаг юм шүү. Чи бол маш азтай залуу. Чи монгол хүн. Монгол улсын иргэн. Хаа ч очсон чамд паспорт байна. Чи бас омогтой бардам. Харин миний гадаад паспорт сүүлийн 6 сар Гадаадын иргэн харъяатын газарт байна. Одоо надад юу ч байхгүй. Хэн ч биш. 70 насны босгон дээр ингээд явж байна гэдэг бол ичгэвтэр явдал. Тийм болохоор би хэнд ч хэлдэггүй. Зовж шаналсан болж хүнд харагдахыг хүсдэггүй. Өрөвдүүлэх дургүй нэг тийм бардам зан ааваас минь иржээ. Дотроо бол өмөрч л, нурж л явна. Юуг нь нуух вэ? Миний асуудал бушуухан нэг тийшээ шийдэгдээсэй л гэж хүсч байна. Зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдэг шүү дээ. Нас явах тусам харчин аялгуугаараа ярьдаг болох юм. Чи залуу хүн зөв зам дээрээ зогсч байгаа. Энэ үл ойлголцол, үзэн ядалт, балмад баширын Цагаан хэрэм байна даа даа. Үүнийг л үгүй болгоорой. Чамаас хүсэх л зүйл энэ.
Г.Н: -Та бид хоёр уг нь харилцан ярилцана гэж тохирсонсон. Та л ярьсаар байгаад энэ ярилцлагыг төгсгөчихөв өө дөө. Ам нээвэл уушиг нээ гэдэг шиг та бол уушгаа бараг нээчих шиг боллоо. Би харин маш их зүйл ойлгосон шигээ хүнд хүргэж чадах болов уу? гэж айж байна. Та маш цэгцтэй ярих юм.
Л.Ү: -Яг энэ чигээр нь миний ярьснаас юу ч нэмж хасалгүй л биччих. Ингэвэл л миний санаа ч амарна. Чиний үүрэг ч биелнэ. Луунжавын Үнэнбаатар бол бизнесмэн хүн гэж хүмүүс дурсах байх. Өвөр монголын морьт дивизийн командлагчийн хүү, цэрэг хүн байсан гэдгээрээ л үлдмээр байна. Энэ түүхийг одоо надаас өөр мэдэх хүн байдаггүй байлаа. Одоо бас чи мэддэг болоо. Ингээд л болоо. Өвөр монгол хүн бол ялагдашгүй л байхгүй юу?
Л.Үнэнбаатар
Өвөр Монголын морин цэргийн ерөнхий командлагч, Л.Үнэнбаатар гуайн аав Луунжав
Image
Image

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.06.15 12:04 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: www.mongolbitcoin.com
Анх удаа хүмүүсийн хоосон хийрхэл дагаж аваад талд нь хаясан ном доо.
мэддэг сэдэв болхоор надад нэх цааш үргэлжлүүлэх хүсэл байсангүй.
эмзэг сэдэв хөндөж Өвөр Монголыг хятаджуулах аяныг чоноор төлөөлүүлж гаргана.
ухаарах юм байгаа бол өнөөдрийнх шиг үхэртээд байх юм бол ийм золгүй ирээдүй биднийг хүлээж байгаа.
алт мөнгө, цол хэргэмийн төлөө Өвөр Монголыг тавьж туусан тийм явцгүй мал ноёдууд одоо ч байна.
тэр талаараа үхэр Монголчуудад анхааруулга өгсөн, мартсаныг сэргээсэн гайгүй ном ч юм у.

_________________
www.mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Jan.06.15 12:35 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
номонд дурлагсад гээд уран зохиол, яруу үгсээр философи хийчихсэн явдаг нөхдийг энэ ганбаяр зохион байгуулдаг байх шүү. эсвэл хамгийн хүндэт гишүүн нь байх. усан доогуур хорин бээр ч билүү зохиол мань хүнд далайн тухай бүрэн мэдлэг өгсөн байхаа. аягүй бол хөхдэй мэргэн гэх мэт нэр томъчёо бүхий ардын аман зохиол астрономын тухай мэдлэгийг нь тэлээд зүйр цэцэн үгс өдөр тутмын хэмнэлийг нь тодорхойлдог болов уу.
лаг онч мэргэн, техникийг үзэн ядсан, амьдралын хар ухаанд бүрэн нэвтэрсэн эр оюун санааны чадвараар интернэтэд үзэл саналаа хуваалцаад суудаг байх тийм үү? чи ганбаяр аа


Top
   
PostPosted: Jan.06.15 12:42 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: www.mongolbitcoin.com
Монгол гэж цээжээ дэлддэг гарууд уншаад хордлого тусаж байвал хэвийн үзэгдэл.
уул нь энэ номонд алдаатай муу юм байхгүй ээ.
хүмүүсийн шүүмжилж байгаа, хийрхэж байгаа сэтгэгдлүүдийг хараад
энэ муу номыг бүрч магтмаар санагдчихлаа.

_________________
www.mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Jan.06.15 8:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
tsaganakul wrote:
номонд дурлагсад гээд уран зохиол, яруу үгсээр философи хийчихсэн явдаг нөхдийг энэ ганбаяр зохион байгуулдаг байх шүү. эсвэл хамгийн хүндэт гишүүн нь байх. усан доогуур хорин бээр ч билүү зохиол мань хүнд далайн тухай бүрэн мэдлэг өгсөн байхаа. аягүй бол хөхдэй мэргэн гэх мэт нэр томъчёо бүхий ардын аман зохиол астрономын тухай мэдлэгийг нь тэлээд зүйр цэцэн үгс өдөр тутмын хэмнэлийг нь тодорхойлдог болов уу.
лаг онч мэргэн, техникийг үзэн ядсан, амьдралын хар ухаанд бүрэн нэвтэрсэн эр оюун санааны чадвараар интернэтэд үзэл саналаа хуваалцаад суудаг байх тийм үү? чи ганбаяр аа


хаха.
бүүр ойрд ингэж инээсэнгүй.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.07.15 5:23 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
"Дүрмийн дагуу спецназд ялгах тэмдэг байдаггүй. Харин албан бус тэмдэг нь чоно, тэр дундаа чонон сүрэг юм. Чоно бол бардам, хүчирхэг амьтан бөгөөд гайхалтай хүч, тэвчээрээрээ ялгагддаг. Гүн цасан дундуур хурдан зугатах буюу өөрийн олзоо гайхалтай хурдаар хөөж чаддаг. Заримдаа өөрийн олзыг олон өдрөөр хөөж, эцэж унахаар нь барьдаг.
Хандгай мэтийн том олзыг өөрийн тэвчээрээр барьж иддэг, эхлээд эцтэл нь хөөж, дараа нь дайрах маягаар. “Чоно хөлөөрөө амь зуудаг” гэж хүмүүсийн ярьдаг нь үнэн. Том хандгайг шүд, хөлний аль алинаар нь барьдаг.
Тэрчлэн чоно бол асар ухаантай адгуус. Тэр бардам бөгөөд бие даасан байдаг. Хэрэм, үнэг тэр бүү хэл цус хурсан нүдтэй хандгайг гэршүүлж, сургаж болно. Олон амьтныг сургаж болно. Сургуультай баавгай даалгаврыг үнэхээр гүйцэтгэдэг. Харин чоныг сургаж, аливааг хийлгэх боломжгүй. Чоно сүрэглэж амьдардаг, нягт холбоотой сайн зохион байгуулалттай бүлэг тулааны нэгж мэт аймшигт араатан. Чонон сүргийн тактик бол маш нэгдмэл, уян хатан, зоримог байдаг. Чонын дайралт – олон тооны хууралт, сэлгээ бөгөөд хүч ба заль, шилжилт гэнэтийн довтолгооны хослол байдаг.
Ертөнцийн бусад ямар ч амьтан спецназын билэг тэмдэг болж чадахгүй..."


Виктор Суворов "Спецназ" номноос :p


Top
   
PostPosted: Jan.08.15 1:19 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Apr.10.08 5:05 pm
Posts: 833
Location: Тэр мөрөөдөөд байдаг том байшин, үнэтэй машин,царайлаг эхнэрээ авмаар байгаа бол ӨӨҮ-ийн дүрмийг сур
Масс нь энэ номыг шvтэж чамирхаж уншаад байна гэсэн хирнээ асуулт дээр масс нь муугийн муугаар шvvмжилж бичсэн байна.
Манайхан энэ шvvмж бичсэн хvний эхэнд нь хэлсэн шиг хэтэрхий нэгнээ дагаад намираад байгаам биш vv!

Миний хувьд энэ номыг алдартай ч гэж мэдэлгvй, бас энэ хонин сэтгэлгээ гэж шvvмжийг уншаагvй номын сангийн номнуудаа ээлжилж уншиж байхад таараад уншсан. Терсен сэтгэгдэлээ бичихээсээ илvvтэйгээр шvvмжилж байгаа хvмvvсийн талаар бодлоо хэлмээр санагдаж байна,
енеедер бас хоер алдартай шvvмжлэгчийн ярьж байхыг сонсоод сvvлдээ тэсэлгvй ярианд нь оролцсон. (Тэгээд сая зориод энэ сэдвийг хайгаад ороод ирлээ.)

Дvгнэлт: Номыг нь байтугай шvvмжийг нь ч бvтэн уншаагvй, амьдралдаа бvтэн ном уншиж vзээгvй гарууд ихэвчлэн ном ярихаар дам яриануудаараа томроод шvvмжилчихээд яваад байдаг юм биш vv?
Бvтээлч шvvмж хэлж байгаа, vгvй ядаж харьцуулж зvйрлэж еерийнхеерее дvгнэж байгаа хvмvvстэй бол юу ярихав, ярианаас нээрээ тийм шvv дэмжээд, эсвэл гярхайг нь гайхаад ч болтугай енгерне.
Тэгсэн vнэн далий х2 юм зарим нь ярих юм...
Ер нь Хятад хvний бичсэн ганц ном уншихаас юундаа тэгтлээ айгаад байдаг юм, нэг номонд тархиа угаалгачихаар тийм хямдхан тархитай юм уу? Уншаагvй байж шvvмжлэхийг ойлгохгvй юм.

Жеки чан, Жет ли 2 бол эр хvн ухааны юм бичээд киног нь vзэж шvтээд, Цагаан сараар хэдэн тэр бумаар нь Хятадад херенге оруулж хог солилцоод, еереес нь еер vзэл бодолтой хvнийг Хужаа гэж дуудаж еерийгее vндсэрхэг мундаг байна гэж ойлгоод зарлаад онгироод яваад байж болохгvй л баймаар. Би ч гэсэн Монгол ахуйн талаар зарим зvйлийг Хятад хvний бичсэн номноос мэдэж авсан даа харамсаж байна.
Гэхдээ хедее малчин айлд хэсэг байх боломж олдвол тэр хужаа худлаа ш*** эсвэл vнэн бичиж гээд мэдээд авах боломж олдох л байлгvй...

_________________
ӨӨҮ-өгзөгөө өндийлгөж үз


Top
   
PostPosted: Jan.08.15 2:45 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2007
Location: Nothins that bad if it feels good
En nomnii talaar margaldsaar l, Minii bodloor bol En nomiig ymar ontsgoos harahiig husn tgj lharagdajaar nom, uran zohioliin nomiig hunuus golduu shuumjilj unen hudlig n shuudeggui, goltsuu kaif ogj chadaj bn u, uran yruu oilgogdohoor bochjuu, sonirholtoi uil yvdal garj bn uu gj hardag, gadaadiin nomiig unshad aa en uls ingedeg yum bain gj halit oilgolt avdag, hutaduud ovormongoltoi en nomon der gardag shig saihan haritsaagui n medeej, ter bugdiig uneneer n bichvel jinhen gaihamshig boloh bailaa, ternii orond mongolchuudiig saihan magtaad bichchih n ali ali taldaa zohiltoi bzdee, zohiolch zuer l saihan chono gej ymar aguu amitan be, mongolchuud yasan saihan chonotoi hairtsaj chaddag baigali delhiiteigee zohdolddog, uujim tenuun mergen uhaan saihan setgeltei humuus baij ve gdgiig olj haraad, oorsdiigoo shuumjilj bichsen gj bodoj bain, enuugeeree en zohiolch hytad hun baij hytduudiigaa muulj baigaa gj bodoj bn uu, ogt ugui, en bol hytad hunii jinhen chanar bishshuude, tsagaa tuluul ted oor humuus, hytduud oorsdiigoo ih shuumjileh durtai, uugeeree oorsdiigoo hurtsalj hogjij baidag humuus, harin mongolchuud magtaj shuumjilehed durgui humuus shude, ghdee mongolchuud mash saihan setgeltei, huchtei, nohorsog, bugdiig hairladag humuus, nomiig shuumjilie gvl shuumjilj boln, aa bas magtie gsn ch magtaj boln, bi ogt oor gadaadin hun baisan bol bi saihan uran zohioliin nom bn aa gj harah baisan, bi bol en nomiig zuer saihan uran zohioliin nom l gj harsan, mongolchuudiig magtaj bichsend bayrlasan, tghdee en bol tuuhiin nom bish, humuus tarhia gants uran zohioliin nomond ugaalgan gdg mash haranhui buduuleg shinj, en delhiin humuus tiim bish gj naidie, jinhen uchriig n hodoo yvaad malchin ailaas asuuhad l heleed ogn, en bol uran zohioliin nom gdgiig martaj bolohgui, zohiolch en nomooroo mongolchuudad ymar gai tarisnaa bas heleed tavisan shuude, delhii niiteere hytad uls ovormongoliig tsol bolgosniig medej l avj bain, tednii buruu baisan, oorsdiin gazar nutag n tsol bolj, urjil shimgui nogoo idej amidarch bgaagaa zasaj zalruulah n barag ongorch bgaa ch zohiolooroo haruulah gj oroldson baih, mongolchuud bidend uund uurlah hereggui bhaa, osvor nasnii huuhduud unshaad yu gj bodoh n tiim notstoi gjuu, bidniig baga baihad ch gsn uchirgui hytaduud ovormongoliig tgeed geed l zaadaggui l baisan, baga bhdaa bruce lee, sun ukun, huangzhu gege geel hytad kinog goy goy geed l uzseer irsen, bagadaa hytadiig uzen ydaj osch bgaagui, harin tom bolool tuuh enee teree barimtat kino mino gh met gadnii zuilees oilgoj ehelsendeg, tglee ged bi neeh hytadad taltai bolood, eh ornoo gsn setgelee aldaad baisan yum alga l bain

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jan.08.15 10:21 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
кириллээр бичихгүй бол уншихад ч бэрх юм.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.19.15 6:48 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
" АУГАА ИХ ҮГЭЭГҮЙЧҮҮДИЙН СОЁЛЫН ИХ ХУВЬСГАЛ "
буюу бидний мэдэхээр "Соёлын Хувьсгал"-ын үед ӨМӨЗО-ны тэргүүлэгч Улаанхүүгийн хүү Бүхээ, бэр Зуланцэцэг нарыг хятадын "хунвейбинчүүд" ("Улаан хамгаалагчид") тамлаж буй түүхэн гэрэл зураг.
Улаанхүүгийн хүү Бүхээг сандал зогсоож, гарт нь бичиг бүхий пайз атгуулсан байна.
Уг бичигт: "Өвөр Монголын утга урлаг, соёлын хүрээн дэх хувьсгалын эсэргүү. Засварлах үзэлтэй этгээд (Коммунист үзэл суртлаас гажууд). Бүхээ" гэж нэр устай нь бичсэн байна.
Наана нь үсдүүлж байгаа эмэгтэй бол Бүхээгийн эхнэр Зуланцэцэг. Зуланцэцэг нь тухайн үедээ ӨМӨЗО-ны Соёлын тэнхимд ажиллаж байсан.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Өвөр Монголд энэ мэт үйлдэгдэж байсан хэргийн холбогдолтой гэрэл зураг тун цөөхөн байдаг.
1980-аад оны эхээр Өвөр Монголоос "Соёлын хувьсгал"-ын үетэй холбогдох бүх гэрэл зургийг Бээжин рүү зөөн аваачсан гэдэг юм.
Нэгэн Өвөр Монгол залуугийн оруулж байсан түүхэн гэрэл зураг даа.

Image

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.19.15 6:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18399
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
http://erhchuloo.blogspot.com/2012/03/blog-post.html

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.19.15 9:30 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: www.mongolbitcoin.com
тэр чонотой хэсэг аймар болжээ.


_________________
www.mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Feb.13.15 3:49 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Jun.03.03 8:13 pm
Posts: 583
Хөгшин чоно ульсан нь бол агуу :wd:

_________________
Амьдрал сайхаан.


Top
   
PostPosted: Feb.15.15 11:57 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
том чоно гэж үү? :hihi:


Top
   
PostPosted: Feb.16.15 12:37 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1723
Энэ үзэмчин хошуу харуулаж Үзэмчинээс өөр ийм хилэн дээл өмсдөг Монголчууд одоо бхгүй бх. номны хувьд ёстой талд нь ч хүргээгүй дээ бж л бна кино ч ойлгомжтой биз


Top
   
PostPosted: Feb.27.15 3:00 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Feb.27.15 1:47 am
Posts: 1
ezshuu wrote:
ёстой онцгүй ном байна лээ.


Top
   
PostPosted: Feb.27.15 4:06 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10669
Location: Диваажинд
эхлүүлээд хаячихсан шдээ балайн уншиж дуусгаж үздэг ч байж уу

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited