#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.27.17 3:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Apr.05.13 10:14 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Долоо хоног болгоны 1дэх өдөр болгон тогтмол оруулж байна аа

Sent from device_name using Asuult Sambar App

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.07.13 4:35 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Янзтай :bigthumpup: :bigthumpup: :bigthumpup:
Баярлалаа хө.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.08.13 11:49 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Өнөөдөр 1 дэх өдөр...

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.08.13 11:52 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 131
өнөөдөр орох л ёстой доо .хүлээнээ золиг гэж

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Apr.09.13 11:39 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
2doxi odor bolchixloo

Sent from device_name using Asuult Sambar App

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.10.13 3:39 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 866
хараад л байгаа ядаж байхад тэжээвэр дэгдээхэй ч над мэт өлөн биш байх

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.11.13 8:48 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
сонирхолтой санагдчихлаа.. дахиад уншмаар л байна. янз нь орчуулагдалгүй хаягдчих шинжтэй

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: Apr.11.13 7:32 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Дин Дин Дан Дан wrote:
сонирхолтой санагдчихлаа.. дахиад уншмаар л байна. янз нь орчуулагдалгүй хаягдчих шинжтэй

Хаяхгүй хаяхгүй яасан ч хаяхгүй, Энэ долоо хоногт ажил ихтэй байлаа

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.11.13 7:40 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Би инээж, тарж байрласан ширээн дундуур текны зүг явлаа. Энэ миний хувьд лонхтой халаасан цус ил гаргаж тавьсан анхны баар байв. Билл юу ч болоогүй мэт тэднээс нэгийг захиалж, би харин гүнзгий амьсгаа аваад жин тоник захив. Бартендер надад үйлчлэх таатай байгааг илэрхийлж бага зэрэг цухуйсан соёогоо гаргаад надруу инээмсэглэв. Би эргээд хариу инээмсгэлсэн ч хажуугаар нь бас даруу төлөв харагдахыг хичээлээ. Тэр урт хар үстэй, махир хамартай, уян хатан биетэй, уруул нь шулуун зураас болсон Америкын индиан залуу байв.
“Юу хийгээд байна даа, Билл? Чамтай тааралдалгүй их удлаа. Энэ чиний өнөө оройн зоог уу?” гэж бартендер тек дээр бидний захиалсан уух юмыг тавих зуураа надруу дохиж асуулаа.
“Миний найз Сөүки, Түүнд хэдэн асуулт байгаа юм”
“Юу ч байсан яахав, үзэсгэлэнтэй бүсгүй байна” гэж бартендер дахиад л инээмсэглэлээ. Тэр надад зураасан амтай байхдаа илүү таалагдаж байна.
“Та энэ эсвэл энэ эмэгтэйг баарандаа харсан уу?” гэж би цүнхнээсээ сонингоос авсан Моүдэтть болон Дауны зургийг харуулав. “Бас энэ залууг?” гээд би гэнэт гэмшил төрсөн ч ахынхаа зургийг гаргаж үзүүллээ.
“Эмэгтэйчүүдийн хувьд бол харсан юм байна Хэдийгээр наад залуу чинь амттай харагдаж байгаа ч ыи урьд нь харж байгаагүй ээ” гээд бартендер дахиад л инээмсэглэв.
“Магадгүй чиний ах байх?”
“Тийм ээ”
“Боломж магадлалаа гэж” хэмээн тэр шивнэв.
Би нүүрний хувирлаа удирдах сайн практиктай байсан нь азтай хэрэг. “Чи энэ эмэгтэйг хэнтэй хамт явж байсныг мэдэх үү?”
Түүний царай нь барайгаад “тэрнийг чинь харин огт мэдэхгүй юм байна” гэж хурдхан хэлээд “Иймэрхүү зүйлийг энд анзаардаггүй, чи ч бас анзаарахгүй” гэв.
Би баарны дүрмийг зөрчсөнөө ойлгоод “Баярлалаа” гэж эелдэгээр хэллээ. Хэн хэнтэй явсныг асуух аюултай гэдэг нь илт байв. “Таныг цаг гаргасанд талархаж байна” гэвэл
Тэр надруу тогтож хараад “Тэр нэг нь” гээд хуруугаараа Дауныг зааж “үхэхийг хүсч байсан” гэлээ.
“Та яаж мэдсэн юм?”
“Энд ирсэн болгон л тэгдэг юм, ямар нэг хэмжээгээр” гэж тэр туйлын үнэнг өчих мэт итгэлтэй өгүүлээд “Үхэл гэдэг чинь бид шүү дээ” гэж зарлав.
Дотор жихүүцэв. Билл миний гарнаас хөтлөөд дөнгөж суларсан ширээрүү дагууллаа. Индиан залуугийн мэдэгдэлийг онцлон тэмдэглэх мэт хананд тогтмол зайд байрлуулсан зурагт хуудаснууд “Дотор ямар ч хазалтыг зөвшөөрөхгүй” “Авто зогсоол дээр удаан зогсч болохгүй” “Хувийн асуудлаа өөр газар очиж зохицуулна уу” “Үйлчлүүлсэнд талархаж байна. Эрсдэлээ өөрөө даана уу” гэсэн байлаа.
Билл лонхны таглааг аваад балгахад нь би харахгүйг хичээсэн ч чадсангүй. Тэр миний царайг хараад толгой сэгсрээд
“Энэ бол бодит байдал, Сөүки. Амьдрахын тулд энэ надад хэрэгтэй”
Шүдэн дээр нь улаан толбо болсон харагдана.
“Тэгэлгүй яахав” гэж хэлэхдээ би бартендерын туйлын үнэнийг хүлээн зөвшөөрсөн өнгөнд дүйцэхийг оролдоод, гүнзгий амьсгаа авлаа. “Чи намайг ийшээ чамтай хамт ирсэн болохоор бас үхэхийг хүссэн гэж бодож байна уу?”
“Би чамайг хүмүүс яагаад үхээд байгааг олж мэдэхийг хүсч байгаа гэж бодож байна” гэж тэр хэлсэн ч би түүнийг үүндээ итгэж байгаа эсэхийг мэдсэнгүй.
Би Биллийг өөрийхөө эргэлзээтэй байдлаа ойлгож байгаа гэж бодохгүй байлаа. Уух юмнаасаа амсахад дотор минь жин халуу дүүгүүлэн тарах нь мэдрэгдэв.
Нэг соёонд дурлагч манай ширээрүү ирэх үед би Биллийн ард хагас нуугдан сууж байсан ч тэд бүгд намайг түүнтэй хамт орж ирэхийг харсан байв. Тэр Биллийн уруулнаас хоёр инчийн зайд нүүрээ авчиран ширээн дээгүүр бөхийгөөд
“Сайн уу, Аймшигт араатан минь” гэж дур булаам сонсогдоно гэж найдсан өнгөөр хэллээ. Тэр Биллийн лонхтой цусыг ягаанаар будсан хумстай хуруугаараа товшоод “Надад жинхэнэ эд байгаа шүү” гээд түүнд санаагаа бүрэн ойлгуулахын тулд хүзүүгээ илбэв.
Би биеэ барихын тулд гүнзгий амьсгаа авлаа. Билл намайг биш, Би Биллийг энд урьсан биздээ. Биллд тэг ингэ гэж хэлж чадахгүй ч, энэ янханы сэвхтэй шар нүүрэн дээр алганыхаа хээг үлдээж байгаа дүр зураг надад хачин тодоор надад харагдсаар байлаа. Хүсч байгаа зүйлээ Биллд мэдэгдүүлэхгүйн тулд би өнгөн дээрээ тайван байв.
“Би ханьтай явж байгаа” гэж тэр аядуу хэллээ.
“Тэр чинь хүзүүн дээрээ ямар ч соёоны мөргүй л юм байна ш дээ” гэж ажиглаад тэр намайг дээрэнгүй харцаар шагнав. Тэр бүр “Тахиа!” гээд гараа далавч шиг дэвэх нь холгүй байв. Чихнээс минь уур савсаж байх вий гэж би бодлоо.
“Би ханьтай явж байна” гэж Билл дахин хэлэхэд түүний хоолой энэ удаад тийм ч аядуу байсангүй.
“Чи юу алдаж байгаагаа мэдэхгүй л байна даа” гэж тэр том цайвар нүдэндээ хорсол гялбуулан хэллээ.
“Үгүй ээ, би мэдэж байна” гэж Билл хэлэхэд
Би үнэхээр түүнийг алгадчихсан юм шиг нөгөө хүүхэн хойшоо цовхроод, өөрийнхөө ширээрүү тожигнов.
Тэр дөрвөн хүний дөнгөж анхных байсан нь жигшмээр юм аа. Эдгээр эрчүүд, эмэгтэйчүүд вампиртай дотносохыг хүсч байгаагаа огтхон ч нуухгүй байв.
Билл тэднийг өөртөө итгэлтэйгээр, тайван замаар зохицуулав.
“Чи юм ярихгүй юм” гэж тэр дөч эргэм насны эрэгтэй түүнээс татгалзсан хариу сонсоод жинхэнээсээ нулимс дуслуулан эргэхэд нь надад хэллээ.
“Надад яриад байх юм алга даа” гэж би чадлаараа биеэ барин хариулав.
“Чи тэднийг явуулж болох л байсан. Намайг эсвэл явуулахыг хүсээд байгаа юм уу? Чиний анхаарлын хэн нэгэн нь татаа ву эсвэл? Тек дээр байгаа Урт сүүдэр чамтай цагийг өнгөрүүлэхдээ таатай байх болно гэдгийг би баттай хэлэхээр байна”
“Бурхан минь гэж, үгүй ээ” Би бааранд байгаа бусад вампируудын алинтай нь ч тухтай байж чадахгүй, тэднийг Лиам эсвэл Дианэтай адилхан байвал сүнс минь зайлах байлгүй. Биллийн хар нүд над дээр тогтож, тэр намайг ямар нэг юм хэлэхийг хүлээж байх шиг. “Би ер нь бол тэднээс Даун, Моүдэттийг харсан эсэхийг үнэхээр асуух ёстой байсан л даа”
“Чи намайг байлгамаар байна уу?”
“Гуйж байна” гэж хэлэхэд бодсоноос илүү айсан сонсогдлоо. Би уул нь түүнтэй ханьтай байх нь тааламжтай байх болно гэж хэлэхийг хүссэн юм.
“Тэнд байгаа вампир царайлаг юм, тэр чамайг хоёр ч удаа анхааралтай харсан” гэж тэр хэллээ. Тэр надад хэлэхийг хүссэн зарим зүйл дээрээ хэлээ хазаад өнгөрч байгаа юм шиг санагдлаа.
“Чи надаар даажигнаж байна” гэж би хормын дараа итгэлгүйхэн хэллээ.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.11.13 10:40 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1468
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
unshij bga
ix bayarladag shu :wd:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Apr.12.13 8:23 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
баярлалаа, их сонирхолтой юм :wd:

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: Apr.12.13 10:46 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Түүний заасан вампир царайлагаар барах уу, шаргал үстэй, цэнхэр нүдтэй, өргөн мөртэй, бараг л гэрэлтсэн гэмээр залуу байв. Хайр дурлалын номны хавтас дээр байдаг залуус шиг түрийтэй гутал, жийнс, хантааз өмсжээ. Гэхдээ тэр намайг үхтэл минь айлгаж байлаа.
“Түүнийг Эрик гэдэг юм” гэж Билл хэлэв.
“Тэр хэдэн настай вэ?”
“Маш .., Энэ бааранд байгаа хамгийн эртний эд дээ”
“Тэр муу санаатай юу?”
“Бид бүгд муу санаатай, Сөүки. Бид бүгд маш хүчирхэг бас маш хэрцгий”
“Чи лав тийм биш” гэхэд түүний царай хувирхыг би олж харлаа. “Чи урсгалаараа амьдрахыг хүсдэг, Чи нийгмийн эсрэг зүйл хийхгүй”
“Чамайг ганцаараа гадуур зугаалахаар гэнэн гэж бодож эхлэнгүүт л ямар нэг хэрсүү юм хэлэх юмаа” гээд тэр инээд алдав. “За, Бид Эриктэй очиж уулзах хэрэгтэй”
Эрик надруу ганц хоёр харсан нь үнэн ба тэр үнс шиг л үзэсгэлэнтэй эмэгтэй вампиртай хамт сууж байв. Тэд аль хэдүйн хэд хэдэн хүн төрөлтийн давшилтыг буцаасан ч нэг бүтэлгүй дурлалдаа шаналсан залуухан хархүү шалаар мөлхөж эмэгтэй вампирын гутлыг үнсэнэ. Тэр доошоо харж байснаа түүний мөрлүү өшиглөв. Эмэгтэйг хараад л нүүр лүү нь өшиглөхгүйн тулд тэвчээр заасан болох нь ойлгохоор байлаа. Жуулчид мэгдэн, зарим нэг нь босоод яаран гарч одов. Харин соёонд дурлагч нар энэ үзэгдэлийг шагнал аятай хүлээж авлаа.
Биднийг дөхөхөд Эрик хэн хүрч ирсэнийг анзаарах хүртэлээ хөмсөг зангидан байв.
Тэгээд тэр “Билл” гээд толгой дохилоо. Вампирууд ер нь гар барьдаггүй бололтой.
Шууд л ширээнд нь очихын оронд Билл зайдуу зогссон ба тэр миний тохойны дээхнэ талаас угзрахад би ч мөн дороо зогсов. Энэ хоёрт эелдэг харьцааны зай нь өдий хэмжээтэй мэт.
“Найз чинь хэнсэн билээ?” гэж эмэгтэй нь асуув. Эрик үл ялиг аялгатай байсан бол эмэгтэй цэвэр Америкаар ярьж байсан ба түүний дугуй царай, ялдам зүс нь саальчин аятай ч инээмсэглэхэд нь соёо нь ил гарч өмнөх дүр зургийг үгүй хийв.
“Сайн уу? Намайг Сөүки Стакхауз гэдэг” гэж би эелдэгхэн хэлэв.
“Аятайхан биш гэж үү?” гэж Эрик шинжихэд нь би түүнийг миний зан байдлыг хэлсэн байгаасай гэж найдлаа.
“Яг ч тийм биш л дээ” гэж хэлтэл
Тэр надруу мөч хэртэй цочирдсон мэт ширтээд инээд алдсан ба эмэгтэй нь мөн адил аашлав.
“Сөүки, Энэ бол Пэм, Би бол Эрик” гэж шаргал үст вампир хэллээ. Билл болон Пэм бие биерүүгээ нөгөө вампирын толгой дохилтоо хийв.
Тэгээд түр чимээгүй байдал. Би дуугарч болох байсан ч Билл гарнаас атгаад байв.
“Миний найз Сөүки хэдэн асуулт асуухыг хүсч байгаа юм” гэж Билл хэллээ.
Сууж байгаа вампирууд уйдсан харц солилцоод , Пэм “Бидний соёо хэр урт эсвэл ямар төрлийн авсанд унтдаг гэх мэт асуултууд уу?”
Жигшил дүүрэн өнгөөр ярьж байгаагаас нь харвал эдгээр асуултнууд түүний үзэн яддаг жуулчдын асуудаг асуултнууд бололтой.
“Үгүй ээ, хатагтай” гэж би хариулав. Энэ үед Билл гарыг минь таслачихгүй байгаасай гэж найдлаа. Би өөрийгөө эелдэг , тайван байна гэж бодож байлаа.
Тэр надруу гайхаж мэлрэв.
Үхсэн нь тийм гайхмаар байгаа юм болоо? Энэ бүхнээс залхаж эхлэж байна. Биллээс дараагийн өвдөлттэй дохио ирэхээс нь өмнө би цүнхээ онгойлгоод зурагнуудыг гаргаж ирээд “Эдгээр эмэгтэйчүүдийг баарандаа харсан эсэхийг л мэдэх гэсэн юм” гэлээ. Энэ эмэгтэйн өмнө Жэйсоны зургийг гаргахыг хүссэнгүй. Тэгвэл муурны өмнө тавагтай сүү тавьсантай адил юм болно биз.
Тэд зурагруу харцгаав. Билл царай хов хоосон харагдана. Эрик Дауны зураг дээр товшоод “Би энэнтэй нь явж байлаа, тэр өвдөлтөнд дуртай байсан” гэж өөртөө итгэлтэй хэлэв.
Эрикийг миний асуултанд хариулсанд Пэм гайхсан ч түүний үлгэрээр байх үүрэгтэй мэт “Би хоёуланг нь харсан юм байна. Гэхдээ хамт явж байгаагүй, Энэ” гээд тэр Моүдэттийн зурагруу хуруугаараа заагаад “өрөвдөлтэй амьтан байсан” гэлээ.
“Цаг гаргасанд маш их баярлалаа” гээд эргээд явах гэтэл Билл миний гарнаас барьсаар байв.
“Билл, Чи шинэ найздаа нэлээн татагдаа юу?” гэж Эрик асуув.
Утгыг нь ойлгоход хэдэн секунт шаардлаа. Юу гэсэн бэ гэхээр Том залуу Эрик намайг зээлж болох эсэхийг асууж байв.
“Тэр минийх” гэж Билл хэлсэн ч Монрогийн өөдгүй вампируудруу архирсан шигээ байсангүй.
Гэсэн хэдий ч тэр маш шийдэмгий сонсогдов.
Эрик алтлаг толгойгоо тонгойлгохдоо намайг дахиад гүйлгэн харлаа. Ядаж л тэр энэ удаа нүүрнээс минь эхлэв.
Билл тайвширч Пэмийг багтаан Эрикт мэхийгээд хойшоо хоёр алхаж, эцэст нь нэг юм намайг тэр хоёрлуу нуруугаа харуулахыг зөвшөөрөв.
“Тэнгэр минь гэж, Яасан гэж ингэж байгаа юм бэ?” гэж би ууртайгаар шивнэв. Маргааш би хөхөрсөн том толботой болох юм байна л даа.
“Тэд надаас хэдэн зуунаар ах” гэж Билл туйлын вампирлаг байдалтайгаар хариуллаа.
“Насаар нь ангилсан тонголзох дараалал юм биздээ?”
“Тонголзох дараалал” гэж Билл бодлогошроод “Тэгэж хэлж болох л юм” гээд уруул нь хөдлөхөд би түүнийг бараг инээмсэглэхийг харав.
“Хэрвээ чи сонирхсон бол би чамайг Эриктэй хамт явуулах үүрэгтэй” гэж биднийг суудалдаа эргэн суусаны дараа тэр дуугарлаа.
“Үгүй шүү” гэж би ширүүн хэлбэл
“Чи тэгээд соёонд дурлагч нарыг манай ширээн дээр ирээд намайг найрахыг оролдоход яагаад юу ч хэлээгүй юм?”
Бид нэг долгион барьдаггүй бололтой. Магадгүй нийгмийн харилцааны өнгө аяс вампирт сонин биш байдаг юм болов уу. Би тайлбарлахыг хүсэхгүй байгаа зүйлээ тайлбарлах хэрэгтэй боллоо.
Цухалдсандаа маш хатагтайлаг бус чимээ гаргаад “За тэгэхээр сонсож бай, Билл. Чамайг манай байшинд ирэхэд би урьсан, Чи намайг болзоонд уриагүй. Манай зам дээр хөлхөх, гэрээ байгуулагч нарын жагсаалт авахаар байшингаараа ороод гарахыг гуйх тооцогдохгүй. Тэгэхээр би л дандаа чамайг гуйдаг байсан байна. Тийм болохоор явахыг хүсч байх үед чинь би яаж үгүй гэж хэлэхсэн билээ дээ? Хэрвээ тэдгээр хүүхнүүд эсвэл нөгөө залуу чамд цусаа соруулахыг зөвшөөрч байгаа бол надад саад болох эрх байхгүй”
“Эрик надаас хамаагүй дээр харагддаг, Тэр хүчирхэг бас түүнтэй хийсэн секс мартахын аргагүй байхыг би ойлгож байна. Тэр маш урт настай болохоор дөнгөж амсахад л хүчээ сэлбэнэ. Хүн алахаа бараг л больсон болохоор вампируудын хувьд тэр сайн залуу. Чи тэрэнлүү одоо ч явж болно. Чамруу одоо ч харсаар л байна. Хэрвээ би чамтай хамт байгаагүй бол тэр чамайг ховсдохыг оролдох байсан”
“Би Эрикрүү явмааргүй байна” гэж намайг зөрүүдлэхэд
“Би ч соёонд дурлагч нартай явмааргүй байна” гэж тэр хэлэв.
Ганц хоёр минутын турш бид чимээгүй суулаа.
“Тэгвэл бидэнд асуудал алга” гэж би бүдэг бадаг дуугарахад тэр
“Тийм ээ” гэв.
Энэ талаар дахиад эргэцүүлэхэд хэдэн мөч шаардав.
“Чи өөр юм уумаар байна уу?” гэж түүнийг асуухад
“Үгүйээ,энэ л байхад болно” гэлээ
Тэр баарлуу явав. Эрикийн найз Пэм алга байсан ба Эрик миний сормуусыг тоолох гэж байгаа мэт ширтэж байв. Би даруу байдлыг үзүүлэн гарлуугаа харж байтал Эрик надад нөлөөлөхийг оролдож байгаа эвгүй мэдрэмж төрж, ямар нэг хүчний чимхэлт мэдрэгдэв. Би түүнрүү хальт харвал тэр хүлээсэн янзтай надруу харж байлаа. Би даашинзаа сөхөх байсан юм болов уу, нохой шиг хуцах уу эсвэл Биллийн шилбэрүү өшиглөх ёстой юу?, хог гэж
Билл бидний уух юмыг барьсаар буцаж ирэв.
“Тэр намайг хэвийн биш гэдгийг мэдэх нь” гээд намайг барайхад Биллд нэмэлт тайлбар хэрэггүй байлаа.
“Тэр чамайг минийх гэж хэлээд байхад ховсдохыг оролдсоноороо дүрэм зөрчлөө” гэж Билл хэлэхдээ ихэд уурласан байх шиг санагдав. Түүний дуу хоолой минийх шиг улам халуун болдоггүй харин бүр л хүйтэн болох аж.
“Чи хүн болгонд л тэгэж хэлдэг юм шиг санагдсан” гэж би бувтнав.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.12.13 11:35 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
хэхэ өнөөдөр дахиж орохгүйз дээ :даврах:

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: Apr.14.13 8:53 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Баярласандаа нулимс гарах нь ээ :bawling: :bigthumpup: :bigthumpup:

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.15.13 1:52 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
“Энэ бол вампирын уламжлал” гэж Билл тайлбарлаад “Хэрвээ би чамайг минийх гэж зарласан л бол чамаас хэн ч хооллох ёсгүй” гэлээ.
“Надаас хооллох гэнэ ээ, ямар гайхамшигтай хэллэг вэ,” гэж шилбүүрдэхэд Билл хоёр секунд хэртэй үнэхээр цөхөрсөн харагдлаа.
“Би чамайг хамгаалж байна шүү дээ” гэхэд нь түүний хоолой ердийнх шигээ илэрхийлэлгүй байсангүй.
“Чамд ингэж санагддаггүй юу, ---“ гээд би дуугай болов. Нүдээ аниад арав хүртэл тоолоод Биллрүү харвал тэр надруу нүдээ үл анивчин ширтэж байв.
“Чамд—хамгаалалт хэрэггүй юм уу?” гэж тэр аяархан асуулаа. “Чи намайг хамгаалж байгаа юм уу” Би юу ч хэлсэнгүй. Би дуугай байж чадна аа. Гэвч тэр миний толгойны араас бариад хүүхэлдэй аятай толгойг минь өөрлүүгээ эргүүллээ. (Тэр ийм дургүй хүрмээр нэг зуршилтай болоод байгаа юм) Тэгээд надруу маш ширүүн харсан болохоор тархинд минь хонгил үүссэн юм шиг санагдлаа.
Би уруулаа жимийж байгаад “Бүү” гээд түүнрүү үлээв. Надад маш эвгүй байлаа. Тэгээд бааранд байгаа хүмүүсрүү хялам хийгээд, хамгаалалтаа буулгаад сонсож эхлэв.
“Уйтгартай юм” гэж би түүнд хэллээ. “Эдгээр хүмүүс уйтгартай юм” “Тэд тийм байна гэж үү, Сөүки? Тэгээд юу бодож байх юм?” Хэдийгээр түүний дуу өөр байсан ч би сонсоод тайвширлаа.
“Секс, секс, секс” Үнэхээр тийм байв. Бааранд байгаа хүн бүхны толгойд секс эргэлдэж байлаа. Жуулчид хүртэл вампиртай секс хийж байна гэж бодохгүй ч соёонд дурлагч болон вампирын сексийн талаар бодож байв.
“Чи юу бодож байна, Сөүки?”
Би дөнгөж сая нэг таагүй тулгарсан болохоор “Секс лав биш” гэж даруйхан үнэнгээсээ хариуллаа.
“Тэгээд л болоо юу?”
“ Эндээс хоёулаа ямар нэг асуудалд орооцолдолгүйгээр гарах боломжийн талаар би бодож байна”
“Яагаад тэр талаар бодох болов?”
“Учир нь жуулчдын нэг нь өнгөлөн далдалсан цагдаа байсан ба тэр дөнгөж сая угаалгын өрөөрүү ороод тэнд нэг соёонд дурлагчийн хүзүүнээс вампир сорж байгааг мэдчихсэн тэгээд аль хэдүйн богино холбоогоороо цагдаа дуудсан болохоор”
“Гарая” гэж тэр зөөлөн хэлээд , бид ширээнээс хурдхан босч хаалга зүглэв. Билл Эрикд ямар нэг дохио өгөхөд тэр суудлаасаа ханхайтал босч, том том алхсаар хаалганд биднээс өмөнө хүрээд, хянагчийн гараас татаад түүнийг бидэнтэй хамт гадагшаа дагуулав.
Хаалгаар гарч явах үедээ би асуултанд минь дуртайяа хариулсан бартендер Урт сүүдэр-рүү эргэж хараад түүнийг яв гэж хуруугаараа хаалгаруу дохилоо. Тэр сандарсан харагдсан ба Билл намайг хаалгаруу түлхэх үед алчуураа доош нь чулуудлаа.
Гадаа гарахад Эрик Коветть маркийн машиныхаа хажууд хүлээж байв.
“Гэнэтийн дайралт болох гэж байна”
“Чи яаж мэдэж байгаа юм?”
Билл энэ асуултанд нам гацав.
“Би” гэж би түүнийг дэгээнээс гаргахын тулд хэллээ.
Машины зогсоолын бүдэг гэрэлд хүртэл Эрикийн гайхсан цэнхэр нүд гялалзан харагдана. Би тайлбарлах хэрэгтэй болох нь дээ.
“Цагдаагийн бодлыг уншсан юм” гэж аман дотроо хэлэв. Эрик үүнийг хэрхэн хүлээн авч байгааг үзэхийн тулд би түүнрүү сэмхэн харвал тэр надруу Монрогийн вампируудтай адилхан ширтэж байлаа, Бодлогшронгуй бас өлсгөлөн.
“Сонирхолтой юм, Би нэгэн цагт ер бусын чадвартантай байсан. Гайхамшигтай байсан даа”
“Ер бусын чадвартан чинь өөрөө тэгэж боддог байсан боловуу?” гэж би бодсоноосоо ч илүү хорон өнгөөр асуув.
Биллийн амьсгаа авах нь сонсогдоно.
Эрик инээгээд “Нэг хэсэгтээ л” гэж тодорхойгүй хариулав.
Алсад дуут дохио хангинахад, Эрик өөр юм ярилгүй, хянагч хүүхэнтэй хамт машиндаа суугаад шөнийн харанхуйд уусав. Түүний машин яагаад ч юм бусад машинаас чимээ багатай юм шиг санагдлаа. Билл бид хоёр яаран бүсээ зүүгээд, цагдаагийнхныг зогсоолын нэг хаалган дээр ирэх үед нөгөө хаалгаар нь гарч явлаа. Тэд мөнгөөр торлосон, тусгайлан вампир хоригдолд зориулсан ачааны машин авчирсан байв. Уг машиныг соёот хүчний хоёр цагдаа жолоодож явсан ба тэд машинаас үсрэн буугаад хүн төрөлт миний хараа үл гүйцэм хурдаар клубын хаалган дээр очлоо.
Бид хэдэн хороолол өнгөрөөд явж байтал Билл нэг харанхуй худалдааны төвийн зогсоолруу машинаа оруулав.
“Юү болсон..?” гэж би эхлээд цааш нь үргэлжлүүлж чадсангүй. Билл миний суудлын даруулгыг суллаад , суудлыг хойш нь налуулж, өгүүлбэрээ дуусгахаас минь өмнө намайг бариад авчихсан байв.Уурлачихсан байж магадгүй гээд би айсандаа эхлээд түүнийг түлхсэн ч гуалин өргөсөнтэй ялгаагүй байлаа. Тэгтэл түүний уруул минийх дээр ирэхэд би яах гэж байгааг нь сая л мэдэв.
Тэнгэр минь, тэр үнсэлцэж чадах юм аа. Бид магадгүй зарим түвшинд харилцааны асуудалтай байдаг ч энэ тэдний нэг биш байв. Бид нэлээд удсан, бараг таван минут болсон байх. Биеэр минь тааламжтай мэдрэмж давалгаа адил тархаж, машины урд суудал дээр хачин байрлалтай байгаагаа үл тоон гэхдээ голчлон тэр маш хүчтэй бас юм юм бодолцож үзсэн болохоор тухлалаа. Би түүний арьснаас хазтал тэр архирах мэт дуу гаргав.
“Сөүки!” түүний хоолой цахиртан сонсогдоно. Би инч хагас хэртэй холдоход тэр “Хэрвээ чи дахиад тэгвэл би чамайг хүссэн , хүсээгүй хийх болно” гэж хэлсэн ба үнэхээр хэлсэндээ хүрэхээр байв.
“Би хүсэхгүй байна” гэж эцэст нь асуулт болгохгүйг хичээн хэлбэл тэр
“Өө, тийм үү, Би харин хүсч байна” гээд гарыг минь барьж авав.
Гэнэт хажууд эргэлдсэн цайвар гэрэл гарч ирэхэд “Цагдаа” гэж би хэллээ. Эргүүлийн машинаас хүн гарч ирээд Биллийн цонхруу дөхөхийг хараад би Фангташиагийн дайралттай холбоотой байхвий гэж айж “Вампир гэдгээ мэдэгдүүлж болохгүй шүү, Билл” гэлээ. Хэдийгээр ихэнх цагдаагийн хүчнийхэн вампирыг ажилдаа туслуулахдаа дуртай байдаг ч гудамжинд байгаа вампируудыг, ялангуяа хүн төрөлттэй холилдсон хосуудын талаар ихэнхдээ маш өнгөц дүгнэлттэй байдаг юм.
Цагдаагийн ажилтан хүнд гараараа цонхон дээр тогшив.
Билл машинаа асаагаад, шилээ буулгав. Гэхдээ тэр дуугай байлаа. Соёо нь буцаж ороогүй байгаа тул ам ангайх л юм бол вампир гэдэг нь тодорхой болохоор байв.
“Сайн байна уу, Офицер оо” гэж би хэллээ.
“Үдшийн мэнд” гэж тэр эр хангалттай эелдэгээр хэлээд цонхруу бөхийж ирэн “Энэ хавиарх дэлгүүрүүд хаалттай байгаааг та хоёр мэдэж байгаа биз дээ?”
“Тиймээ , эрхмээ”
“Та хоёрыг жаахан дүрсгүйтэж явааг би харж байна аа, үүнийг чинь буруутгахгүй, гэхдээ гэртээ хариад ийм зүйлээ хийх хэрэгтэй шүү”
“Ойлголоо” гээд би уриалгахан толгой дохиход Билл хөшүүнээр толгойгоо мэхийлгэв.
“Бид хэдэн хорооллын цаадах бааранд дайралт хийсэн” гэж эргүүлийн цагдаа энгүүнээр хүүрнэв. Надад түүний царай харагдахгүй байсан ч тэр дунд эргэм насны том биетэй байрын хүн байв. “Та хоёр тохиолдлоор тэндээс ирсэн юм биш биз?”
“Үгүй ээ” гэж намайг дуугарахад
“Вампирын баар ш дээ” гэж цагдаа тодруулав.
“Үгүй, Бид тэгээгүй”
“Хатагтай, Хүзүүн дээр чинь гэрэл тусгаж хармаар байна хэрэв та хоёр татгалзахгүй бол шүү дээ”
“Яалаа гэж дээ”
Тэгээд тэр хуучинсаг загвартай гар чийдэнгээ миний болон Биллийн хүзүүн дээр тусгалаа.
“За за, Зүгээр шалгасан юм. Та хоёр одоо явж болно”
“За, Бид явлаа”
Билл бүр ч хөндий толгой дохив. Эргүүлийнхнийг хүлээж байх зуур би суудалдаа суугаад бүсээ зүүж, Билл машинаа асаагаад ухрав.
Билл буцах замын турш баргар чимээгүй байсан бол би болсон зүйлсийг ерөнхийд хөгжилтэйгээр харж байлаа.
Түүнийг миний хувийн дур булаам байдлыг байгаа чигээр нь хайхрахгүй байгаагүйд би баяртай байв. Хэзээ нэг өдөр тэр намайг дахин үнсэхийг хүсч, бид үүнээс ч хол явж магадгүй гэж би найдаж эхлэв. Гэхдээ би хэтэрхий өндөр хүлээлттэй байхыг хүссэнгүй. Үнэндээ Билл миний талаар мэдэхгүй ганц хоёр зүйл байгаа болохоор би найдлагаа хязгаартай байлгахыг оролдож байлаа.
Эмээгийнд ирэхэд тэр машинаас тойрч ирээд хаалга онгойлгож өгсөн нь намайг хөмсөгөө өргөхөд хүргэсэн ч , эелдэг байдлыг зогсоох хүн би биш ээ. Учир нь намайг ажиллагаатай гартай, хаалга онгойлгох механизмыг ойлгох сэтгэхгүйн чадвартай гэдгийг тэр мэдээж мэдэж байгаа. Намайг алхаж ороход тэр хойшоо ухрав.
Надад муухай санагдлаа. Тэр намайг дахиж нсэхийг хүсэхгүй байна, Өмнө нь болсон зүйлд харамсаж байгаа бололтой. Магадгүй тэр хараал идсэн Пэмийн араас санаж хатаж байгаа биз. Бүр Урт Сүүдрийн араас ч байж магадгүй. Би хэдэн зууний туршид секс хийх боломжтой байх нь маш их туршлагатай болгохыг ухаарч эхлэв. Телепатыг тэр жагсаалтандаа нэмэх нь тийм муу гэж үү?”
Би мөрөө унжуулаад элгээ тэврэв.
“Чи даараа юу?” гэж Билл асуугаад гараа сунган хойгуур явуулав. Гэхдээ тэр гар нь хэдий хол байлгах боломжтой байна төдий чинээгээр зай барихыг хичээж , гадуур хувцасны орлуулга шиг л байлаа.
“Чамд яршиг төвөг болсонд өршөөгөөрэй, Дахиж өөр юм гуйхгүй ээ” гэж би жигд өнгөөр хэлэв. Тэгэж хэлэхдээ би эмээг Биллтэй Үр садынхантай уулзах уулзалтын цаг тохироогүйг санасан ч тэр хоёр учраа олчих биз.
Тэр хөдөлгөөнгүй зогсож байсны эцэст “Чи—маш—их—гэнэн юм” гээд араас нь түрүүн хэлсэн гярхай гэдэг үгээ ч нэмсэнгүй.
“Өө за, Би юу?” гэж би гөлрөн хэлэв.
“Магадгүй Бурханы тэнэгүүдийн нэг байх” гэж түүнийг дуугарахад, яг л Квазимото өөр хэн ч юм, тэдэн шиг маш таагүй сонсогдлоо.
“Миний бодлоор чи тийм эсэхийг нь олж мэдэх хэрэгтэй болох нь дээ” гэж би хүйтнээр хэлбэл
“Олж мэдэж байгаа нь би бол яамай даа” гэж дүнсгэр өгүүлснийг нь би огтхон ч ойлгосонгүй. Тэгээд тэр хаалгаруу алхаж гарч ирэхэд би түүнийг дахиад үнсэх нь гэж горьдсон ч тэр духан дээр минь үнэрлээд “Сайхан амараарай Сөүки” гэлээ.
Би хацраа түүнийхд нааж хэдэн мөч болоод “Намайг авч явсанд баярлалаа” гээд өөр зүйл хүсч байна гэж түүнийг бодохоос өмнө бушуухан холдлоо. “Чамруу дахиж залгахгүй ээ” гээд шийдэмгий байдлаа алдахаасаа өмнө би харанхуй байшинруугаа гулсан ороод хаалгаа Биллийн нүүрэн дээр хаав.



_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.16.13 12:01 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
энэ Биллийн дүрд тоглосон залуу зохиол дээрхээсээ шал өөр юмаа, энийг уншаад киног нь хальт харсан чинь төсөөлж байснаас арай өөр санагдлаа.

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: Apr.16.13 8:05 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 866
Баярлалаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.16.13 4:59 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
bayrlalaa xuleej baigaa shuu^^

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.16.13 5:36 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Дин Дин Дан Дан wrote:
энэ Биллийн дүрд тоглосон залуу зохиол дээрхээсээ шал өөр юмаа, энийг уншаад киног нь хальт харсан чинь төсөөлж байснаас арай өөр санагдлаа.

Төсөөлснөөс миа байна уу? Амьдрал дээр Сөүкигийн дүрд тоглосон жүжигчин Anna Paquin тэр 2 гэр бүл ш дээ, саяхан ихэр хүүхэдтэй болсон гэж байсан, Season 6 нь 6 сард гарна, шоуны хооронд амжуулсан байгаан шүү энэ хоёр хэхэ

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.17.13 12:46 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Ene kino n yamar nertei bgaam be?

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Apr.17.13 12:55 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
bayrlalaa. unshij bga shu setgegdel neeh buchihgui bga ch gesen. hertsgii yum shig murtluu sonirholtoi yurtunts bn. uil yavdal urgelj ih urnulttei.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Apr.22.13 12:03 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
CH5
Уйдахгүйн тулд шинэ сонин зүйлсийг үргэлж нөөцөлж байдаг хүний хувьд би хэдэн долоо хоногийн нөөцөө базаасан гэж болохоор тул дараагийн өдрүүдэд нь бодох зүйл хангалттай их байлаа. Вампирууд байтугай Фангташиад байсан хүмүүс ганцаараа бодож эргэцүүлэх түлш хангалттай болж байв. Ганц вампиртай учрах ч үзэхийг хүсч мөрөөдөөд байсан чинь одоо санаж бодсоноосоо илүү олон вампиртай тааралджээ.

Бон Тэмпс болон ойр орчмын маш олон эрчүүд цагдаагийн газарт Даун Грийн болон зуршилын талаар байцаалт өгөхөөр дуудагдана. Санаа зовмоор нь Мөрдөгч Бэллэфлэур өдөр бүр ажлаа тарж ирээд шар айраг нэгээс илүүг уулгүйгээр эргэн тойронд болж буй бүхнийг ажиглан баараар хөлхөх болов. Мэрлотс хууль бус ажиллагааны голомт биш болохоор Эндиг тэнд байгаад дассан хойноо хэн ч түүнд дургуйцсангүй.

Тэр дандаа миний хэсэгт суугаад байх шиг санагдана. Тэгээд тэр надтай чимээгүй тоглоом өрнүүлж эхлэв. Ширээнд нь очиход тэр ямар нэг өдөөн хатгасан зүйл бодож надаар юм хэлүүлэхийг оролдоно. Тэр өөрөө энэ ямар ичгүүр сонжуургүй хэрэг болохыг огтхон ч ойлгохгүй байв. Доромжлол биш өдөөн хатгалга гол нь байлаа. Яагаад гэдгийг нь бүү мэд тэр зүгээр л намайг бодлыг нь дахиад уншихыг хүсч байв.

Тэгэж байтал тав , зургаа дахь удаагаа түүнд кола билүү дээ нэг юм дөхүүлж өгөхөд тэр намайг ахтайгаа заваарч байгаагаар дүрслэн бодож байлаа. Би түүний ширээрүү явахдаа бухимдуу байсан ба (ямар нэг зүйл болохыг мэдэж байсан ч яг юу гэдгийг нь мэдэхгүй байв) уурлахаас цаагуур уйлахаас наагуур юм болов. Надад дунд сургуульд байсан үеийн бүдүүлэг тамлалыг санагдууллаа.

Энди надруу хүлээсэн харцаар дээш хараад нулимс олж хармагц, түүний царайнд богинохон хугацаанд хачирхалтай зүйлс урсан өнгөрлөө, ялалт, гонсойлт, шалзлам ичгүүр. Би тэр хараал идсэн колаг түүний цамцрүү асгаж орхив. Тэгээд тек өнгөрч арын хаалгаар гарч явтал яг ард минь Сэм “Юу болов?” гэж огцом асуулаа. Би юу ч тайлбарлахыг хүсэхгүй байсан болохоор дуугүй л толгой сэгсэрч, халааснаасаа хуучирсан алчуур гаргаж ирээд нүдээ арчив. “Тэр чамд муухай юм хэлээ юу?” гэж Сэм арай нам боловч ууртай өнгөөр асуулаа.

“Тэр тэгэж бодож байсан, намайг уурлуулахын тулд, Тэр мэдэж байгаа” гэж би арчаагүйгээр хэллээ.

“Муу новш” гэж Сэм хэлээд намайг бараг буцаад хэвийн болтол шоконд оруулав. Тэр хараал ерөөсөө хэлдэггүй.

Уйлаад эхэлсэн л бол зогсоох арга үгүй мэт би жаахан зовлонгоос болоод уйлах тоогоо гүйцээх нь.

“Зүгээр дотогшоо ор л доо, Би удахгүй зүгээр болчихно” гэж нус нулимсандаа хутгалдсандаа ичин хэллээ.

Арын хаалга онгойх чимээ гарахад нь Сэм миний үгэнд орж гэж бодтол “Намайг уучлаарай, Сөүки” гэж Энди Бэллэфлэур дуугарлаа.

“Чиний хувьд бол хатагтай Стакхауз, Энди Бэллэфлэур, Чи надтай бөөлжис цутгам тоглоом тоглож байхын оронд Даун Моүдэтть хоёрыг хэн хөнөөснийг олж мэдсэн нь дээр гэж санагдах юм”

Би эргээд тэр цагдааруу харахад айхтар ичсэн байсан ба жинхэнээсээ тэгэж байх шиг байв.

Сэм уурласандаа байдаг хүчээрээ гараа савчаад “Бэллэфлэур, дахиж ирвэл өөр хэн нэгний хэсэгт суугаарай” гэж хүчээр дарсан маш их заналхийлэл агуулсан хоолойгоор хэлэв. Энди Сэмрүү харлаа. Тэр биеэр түүнийг хоёр нугалсан өргөн, хоёр инч өндөр байсан ч би мөрийгөө Сэм дээр тавихаар байлаа. Тэрнээс гадна Энди ухаантай байж асуудал үүсгэхийг хүсэхгүй байх шиг санагдав. Тэр толгой дохиод, зогсоол дахь машинруугаа явлаа. Нар түүний бор үсийг шаргалтуулан тусна.

“Сөүки, намайг уучлаарай” гэж Сэм хэлэв.

“Чиний буруу биш шүүдээ”

“Чи чөлөө авахыг хүсч байна уу? Өнөөдөр тийм ч ачаалалтай өдөр биш байна”

“Үгүй ээ, Би гараагаа дуусгана” Чарлсий Төүтэн хэдийгээр ажилдаа гаршиж эхэлж байгаа ч би яваад дэмий биз. Өнөөдөр Арлэнь амарч байгаа.

Баарлуу буцаж ороход нэлээн хэдэн хүн бидэн рүү сониуч харц чулуудсан ч хэн ч юу болсон талаар асуусангүй. Миний хэсэгт ганцхан хос сууж байсан ба тэд аяга, стакан нь дүүрэн, хооллоод завгүй байсан тул миний хэрэг байсангүй би дарсны хундагануудыг өрж эхлэв. Сэм хажуу дахь тавцанруу налснаа

“Билл Комптон өнөө орой “Амиа алдсан гавьяатнуудын үр сад”-тай уулзана гэж үнэн үү?” гэлээ.


“Эмээгийн зохион байгуулсны дагуу”

“Чи очих уу?”

“Би тэгнэ гэж төлөвлөөгүй байгаа л даа” Надруу залгаж, уулзахаар товлох хүртэл Биллийг харах сонирхолгүй байлаа.

Сэм өөр юм яриагүй ч сүүлд нь түүний ажлын өрөөнөөс түрийвчээ авч байхад хүрч ирээд ширээн дээрх хэдэн цаасаа дэмий оролдож байв. Би самаа гаргаж ирээд үснийхээ ширэлдээг гаргаж байлаа. Түүний байгаа байдлаас надтай ярихыг хүсч байгаа нь тодорхой байсан ба эрчүүдийн энэ тойруу зангаас болж эгдүү хүрч орхилоо.

Яг Энди Бэллэфлэур шиг. Тэр надтай тоглоом тоглохын оронд шууд миний гажиг байдлын талаар асууж болох байсан.

Яг Билл шиг. Тэр халуун-хүйтэн хачин байхын оронд зүгээр л зорилгоо шууд хэлчиж болох шүү дээ.

“За?” гэж би хүссэнээсээ илүү огцом хэлбэл

Тэр миний харцанд улайв.

“Би чамайг Үр садынханы уулзалтанд надтай хамт явж, дараа нь аяга кофе хамт уухгүй биз л гэж”

Би цочирдож,үсээ самнаж яваад дунд нь гацав. Даун Грийний байрны гадаа түүний гарнаас барьсан мэдрэмж, бодолд нь нэвтрэхийг оролдоход тулгарсан хаалт, босстойгоо болзохын мунхаглал гээд маш олон зүйлс миний толгойнд эргэлдэж

“Бололгүй яахав” гэж би хэсэг чимээгүй байсны дараа хэллээ.

Тэр амьсгаагаа гаргаж байх шиг байв. “Сайн байна. Тэгвэл би чамайг долоо хорийн үед байшингаас чинь авья Уулзалт долоо гучид гэсэн”

“За, Тэр үед уулзая”

Удаан байвал жигтэй юм хийчэх вий гэж эмээн, түрүүвчээ шүүрч аваад машинруугаа гарч алхлаа. Би баярласандаа хөхрөх эсвэл өөрийнхөө тэнэгийг гайхаж дуу алдах эсэхээ мэдэхгүй байв.

Намайг гэртээ харихад тав дөчин тав болж байсан ба эмээ нийгэмлэгийн байранд болж байгаа уулзалтанд ундаа зууш аваачих ёстой болохоор оройн хоолоо идэх гэж байлаа.
“Бид уулзалтаа Баптист сүмд хийсэн бол тэр ирж чадах байсан эсэхийг гайхах юм” гэж тэр гэнэтхэн хэлэв. Түүний бодлыг тасалдуулахад асуудал байхгүй болохоор би

“Тийм л гэж бодож байна. Вампирууд шашны эд зүйлсээс айдаг гэдэг худлаа байх, гэхдээ би түүнээс асуугаагүй л дээ” гэвэл

“Тэнд их том загалмай байдаг юм” гэж эмээ үргэлжлүүллээ.

“Би уулзалт дээр очихоор болсон, Сэм Мэрлоттой хамт”

“Танай босс, Сэм үү?” гэж эмээ асуухдаа маш гайхсан байв.

“Тийм ээ, хатагтай”

“Хмм, За за” гээд эмээ тавагнуудыг ширээн дээр тавихдаа инээмсэглэв. Хавчуургатай талх, салат идэх зуураа би юу өмсөх талаараа бодож байв. Эмээ харин Биллийг найзууддаа танилцуулах, уулзалтанд үг хэлнэ гээд сэтгэл хөдөлж байсан бол намайг хүнтэй анх удаагаа жинхэнэ болзоо товлосон гэдгийг сонсоод ухаан санаа нь сансарт(Магадгүй сугар гариг хавьцаа) очлоо.

“Дараа бид хоёр гадуур гарна Тэгэхээр гэртээ уулзалт дууссанаас цагийн дараа ирэх байх” гэлээ.

Бон Тэмпст кофе уучихаар газар нэг их биш ба олдож байгаа рестаронууд нь удаан байхыг хүсэхээр газар биш байдаг.

“За, хонгор минь, Хүссэнээрээ байгаарай” Эмээ аль хэдүйн хувцаслачихсан байсан ба хоолны дараа би түүнийг жигнэмэгний цар болон иймэрхүү үйл явдалд хэрэглэхээр авсан кофены том савыг ачихад туслав. Эмээ машинаа арын хаалган дээр зогсоосон нь бидний хөдөлмөрийг ихэд хөнгөвчлөв. Тэр маш баяртай байсан ба ачаа зөөх турш сандарч уймран, үглэж байв. Энэ орой түүний орой байлаа.

Би зөөгчийн хувцасаа тайлаад усанд ороод биеэ савандах зуураа юу өмсөхөө бодож олхыг хичээв. Мэдээж хэрэг хар цагаан байж болохгүй, би угаасаа Мерлоттсын энэ өнгөнүүдээс бүр залхаж орхисон. Хөлнийхөө үсийг дахиад хусав. Харин үсээ угаах цаг байсангүй. Тэгээд ч өчигдөр орой угаасан. Шүүгээгээ онгойлгоод ширтлээ. Сэм цагаан цэцэгтэй даашинзыг харчихсан. Ханцуйгүй жийнсэн даашинз эмээгийн найзуудад таалагдахгүй байх. Эцэст нь би шаргал өмд болон боронзон өнгөтэй богино ханцуйтай торгон цамц гаргаж ирэв. Дажгүй зохицохоор бор тэлээ болон арьсан сандаал байгаа. Хүзүүндээ гинж , чихэндээ том алтан ээмэг зүүгээд би бэлэн болов. Мэдсэн юм шиг Сэм хаалга тогшив.

Хаалга онгойлгох үед хором хэртэй эвгүй байдал мэдрэгдэв.

“Чамайг оруулж цайлмаар байгаа ч бидэнд цаг...”

“Танайд зочилмоор байгаа ч бидэнд цаг...”


гээд бид инээд алдлаа.

Би хаалгаа түгжээд, татаж үзээд Сэм машиныхаа хаалгыг онгойлгохоор яаравчлав. Би өндөр машинд богиновтор банзалныхаа нэгийг өмсөөд орох гэж байгаагаар өөрийгөө төсөөлөөд өмд өмссөндөө баярлав.

“Чамайг өргөх үү?” гэж тэр горьдлого тээсэн янзаар асуухад нь

“Миний бодлоор би өөрөө болгочих шиг боллоо” гэж би инээчихгүйг хичээн хэлэв.

Дайны үеэс түүхтэй Бон Тэмпсийн хуучин хэсэгт байх Нийгэмлэгийн байрлуу явах замдаа бид чимээгүй явав. Энэ дайнаас өмнө байгаагүй ба оронд нь өмнө нь нэг байшин байсан боловч хэн яг ямар учиртай байшин байсныг мэддэггүй.

“Амиа алдсан гавьяатнуудын үр сад” гэж эсэн бусын бөөн хүн байв. Тэнд бие муутай өндөр настай хөгшид, тийм ч хөгшин биш болон цоглог байрын гишүүд, тэр бүү хэл дунд эргэм насны эрэгтэй эмэгтэйчүүд хүртэл үзэгдэнэ. Эмээ учиртай харцаар харангаа, дандаа дуу тавьдагчлан тэнд ганц ч залуу гишүүн байсангүй.

Эмээгийн сайн найз, Бон Тэмпс хотын дарга Ноён Стэрлинг Норрис өнөөдөр үүдэнд зогсон угтагч хийж, орж ирсэн хүн болгонтой бяцхан яриа өрнүүлж, гар барьж байв.

“Хатагтай Сөүки, Та өдөр болгон улам хөөрхөн болоод байх юм аа” гэж Ноён Норрис хэлээд “Сэм, чамайг ойрд харсангүй. Сөүки тэр вампир чиний найз гэж үнэн үү?”
“Тиймээ, ноёнтоон”

“Чи бид нар аюулгүй байна гэдгийг баттай хэлж чадах уу?”

“Тэр маш сайн хүн” Бодьгал?

“Чи тэгэж байгаа бол ч” гэж Ноён Норрис эргэлзэнгүй хэлэв. “Миний үед ийм зүйл үлгэрт л байдаг байлаа”

“Ноён Норрис минь дээ , одоо ч таны цаг үе шүү дээ” гэж би надаас хүлээгдэж буй баясгалантай инээмсэглэлтэй хамт хэлэхэд тэр инээд алдаад өөрөөс нь хүлээгдэж байсан зүйлийг хийж дотогш орохыг урин дохив. Сэм миний гараас бариад, төмөр сандалнуудын сүүлийн эгнээрүү хөтлөж суудалдаа суух үед би эмээрүү даллалаа. Уулзалт эхлэх цаг яг болж байсан ба дөч хавьцаа хүн ирсэн байсан нь Бон Тэмпсийн хувьд хөөрхөн цугларалт болсон байв.

Гэвч Билл ирээгүй л.

Яг тэр үед Үр садынханы ерөнхийлөгч болох Максинь Фортэнбэрри гэх нүсэр эмэгтэй индэр дээр гарч ирлээ.

“Оройн мэнд! Оройн мэнд!” гэж тэр хүнгэнүүлэв. “Бидний хүндэт зочин машины асуудалтай болоод хэдэн минут саатах болсоноо сая утсаар мэдэгдлээ. Тиймээс хүлээх зуураа бизнесийн асуудлаа ярьж байя” гэлээ.




_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.22.13 12:04 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
MGLNERD wrote:
Ene kino n yamar nertei bgaam be?

True blood gsn nertei tv show baidag

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.22.13 2:22 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 866
Баярлалаа Juno :wd:

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.24.13 8:15 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Баярлалаа орчихсон байхаар нь бүр инээд хүрээд байхын... Тэгж байгаад киног нь олж үзье дээ. Сонирхолтой юм аа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.24.13 8:28 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
дээнкү.. уншиж байгаа.

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited