#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.17 10:35 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Apr.26.13 3:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
баярлалаа ... keep going

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Apr.27.13 8:51 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jun.20.12 6:27 am
Posts: 2692
Mark iim goi um bsiimu. True blood uzej ehelnee

_________________
She suits Harvey


Top
   
PostPosted: Apr.27.13 8:41 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 131
долоо хоногийн бүх өдрүүд нэг дэхь өдөр байдаг болоосой. тэгвэл өдөр болгон уншихгүй юу

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Apr.29.13 10:19 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
:brows:

_________________
Making my very OWN REALITY


Last edited by Juno on Apr.29.13 10:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.29.13 10:19 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Ирсэн зочид анхаарлаа хандуулж, уйтгартай асуудлуудын талаар хэлэлцэж, Сэм гараа элгэндээ авч , баруун хөлөө зүүн дээгүүрээ шагайны хавьцаа зөрүүлээд миний хажууд сууж байлаа. Би оюун ухаанаа хамгаалалттай байлгах гэж онцгой анхаарал хандуулж байсан ч Сэм надруу налаад “Тайвширвал сайн сан” гэж шивнэхэд “Би уул нь тайван л байгаа юмсан” гэж хариу шивнэлээ. “Чамайг яаж гэдгийг нь мэддэг гэж бодохгүй л байна”

Би түүнрүү хараад хөмсгөө өргөв. Ноён Мерлоттьд уулзалт тараад хэдэн үг хэлэхээс.

Яг тэр үед Билл орж ирсэн ба өмнө нь хараагүй хүмүүс түүний байдалд дасах мэт мөч хэртэй нам гүм болов. Чи өмнө нь хэзээ ч вампиртай хамт байж үзээгүй бол, энэ яалт ч үгүй хүлээн авч, дасан зохицох ёстой зүйл мөн юм шүү. Тэр Мерлоттс болон өөрийнх нь гэрийн бүдэг гэрэлд харагддагаасаа эндэхийн тод гэрэлтүүлэг дор хамаагүй илүү хүмүүн бус харагдаж байв. Түүнийг жирийн нэг хүн төрөлт залуу гэж андуурах боломжгүй байлаа. Хувхай цагаан царай нь барьж өгөхөөс гадна нүд нь илүү гүн хар, илүү хүйтэн харагдана. Нимгэвтэр хөх өнгийн хослол өмссөн байсан ба эмээ тэгээрэй гэж зөвлөсөн гэж би барихад ч бэлэн байна. Тэр гайхалтай харагдаж байлаа. Хөмсөгнийх нь нумарсан өргөн зураас, шулуун өндөр хамар, зорсон юм шиг уруул, хумсыг нь нямбайлан зассан урт нарийхан хуруунууд бүхий цагаан гар... Ерөнхийлөгчтэй хэдэн үг солиход, тэр эмэгтэй резинэн татуурганаасаа гартлаа Биллийн инээмсэглэлд нь илбэдүүлэв.

Билл өрөө даяар ховс цацсан эсэхийг мэдэхгүй юм эсвэл хүмүүс сонирхсон аястай байгаа юм уу юутай ч бүгд хүлээсэн байдалтайгаар нам жим болсон байв.

Тэгтэл Билл намайг олж харсан. Хөмсөг нь татавхийсэн гэж би андгайлахад ч бэлэн байна. Тэгээд тэр надруу үл мэдэг бөхөлзөхөд нь би хариу толгой дохисон ч түүнд зориулах инээмсэглэл надад байсангүй. Хичнээн энэ олон хүн дунд байсан ч би түүний чимээгүй амар амгалангийн гүн цүнхээлийг мэдэрч байв.
Хатагтай Фортенбэрри танилцуулга хийсэн ч тэр юу ярьж, Биллийг өөр төрлийн бодгаль гэсэн баримтыг яаж тойрч гарсаныг санахгүй байна.

Тэгээд л Билл ярьж эхэлсэн. Намайг гайхшруулсан нь тэр тэмдэглэл авчирсан байв. Сэм миний хажууд нүдээ Биллээс үл салган урагшлан суусан байлаа.
“...бидэнд маш бага хүнс байсан ч хөнжил, бүтээлэг огт байгаагүй юм” гэж Билл намуухнаар өгүүлнэ. “Маш олон зайгуул босуулууд гарч байсан”

Энэ хэдийгээр Үр садынханы дуртай баримт биш ч хэд нь хүлээн зөвшөөрч толгой дохино. Тэдний судалгаатай таарч байгаа бололтой.

Хамгийн урд эгнээнд суусан өндөр настан гар өргөв.

“Эрхмээ, Та миний элэнц өвөг Төүлливэр Хамприйзыг мэдэхсэн болов уу?”

“Тийм ээ,” гэж Билл мөчийн дараа өгүүлээд “Төүлливэр миний найз байсан юм” гэлээ.

Тэрүүхэн мөчид түүний дуунд ямар нэг асар их гашуудалтай зүйл байсанд би өөрийн эрхгүй нүдээ анилаа.

“Тэр ямархуу хүн байсан бэ?” гэж хөгшин эр хоолой чичрүүлэв.

“Юу л даа, Тэр хэт эрэлхэг хүн байсан юм, үүнээсээ ч болж өнгөрсөн дөө” гээд Билл далий инээмсэглэх аядав. “Тэр зоригтой нэгэн байсаан, Амьдралаа зүгээр нэг өнгөрөөгөөгүй юм шүү”

“Тэр яаж бие барсан юм бол? Та цуг байсан уу?”

“Тиймээ, Би хамт байсан” гэж Билл ядрангуй эхлээд “ Би түүнийг эндээс хориод милл зайтай газар умардын мэргэн буучинд буудуулахыг харсан. Тэр тураалдаа орсон байсан болохоор их удаан байсан. Бид бүгд л энд байлаа. Тун хүйтэн өглөө болж байхад, Төүлливэр байлдааны талбайн дунд манай салааны нэг хүү муу хамгаалалттай байсны улмаас буудуулахыг харсан юм. Хүү үхээгүй ч хүнд шархдсан байв. Тэр биднийг өглөөжингөө дуудсан. Тусламж эрэн дуудаж байсан юм. Түүнд хэн нэгэн туслахгүй бол үхнэ гэдгээ тэр мэдэж байсан.”

Өрөө тэр чигтээ зүү унагасан ч сонсогдохоор чимээгүй болжээ.

“Тэр орилоод л, орь дуу тависаар. Түүнийг аврахын тулд нуувчнаасаа гарна гэдэг амиа хорлолт болохыг ойлгож байсан болохоор түүнийг би өөрөө бараг буудах дөхсөн. Хэрэв тэгэх юм бол дайн биш аллага болно гэж өөртөө хэлж байлаа. Төүлливэр тэр хүүгийн гиншин гуйхыг над шиг тэсэх чадамжгүй байжээ, би тэр хүүг буудчихсан ч байсан болоосой гэж сүүлд нь халагласан юм. Тийм байдалтай хоёр цаг байсны дараа, Төүлливэр надад хүүг аврах арга сэдэж байгаа талаараа хэлэв. Би түүнтэй маргалдсан. Гэвч тэр надад бурхан түүнийг оролдоод үз гэсэн гэж хэлсэн юм. Биднийг модон дунд хэвтэж байхад тэр залбирч байжээ.

Гэсэн ч би Төүлливэрт Бурхан түүнийг амьдралаа тэнэгтэж дэмий үрэхийг хүсэхгүй байгаа, эхнэр хүүхдүүд чинь гэртээ эрүүл энх ирэхийг чинь хүлээн залбирч суугаа гэж хэлэхэд тэр намайг хүүг аврах зуур дайсны анхаарлыг татахыг гуйв. Тэгээд зуны нарлаг өдөр ханатлаа амарсан хүн шиг ухасхийн талбайруу гараад гүйчихэв. Тэр шархтай хүүд хүрсэн ч буун дуу тас хийж Төүлливэр навс хийн унасан. Хэсэг хугацааны дараа нөгөө хүү дахиад л тусламж гуйн чарлаж эхэлсэн”

“Түүнд юу тохиолдсон бэ?” гэж хатагтай Фортэнбэрри чадах ядахаараа нам дуугарав.

“Тэр амьд үлдсээн” гэж Билл хэлэхэд түүний хоолойны өнгөнд байсан нэг зүйл миний дотрийг арзагануулав. “Хүү өдрийг тэсч амьд гараад бид шөнө нь түүнийг очиж авсан”

Биллийг ярьж байх зуур хүмүүс буцаад амь орж, урд суусан хөгшний хувьд өвөг дээдсийнх нь тухай ихийг өгүүлсэн дурсан санаж явах дурсамж түүх байв.

Би энд ирсэн хэн нь ч Иргэний дайны амьд үлдсэн гэрчийг сонсох бэлтгэлтэй байсан гэж бодохгүй байлаа. Тэдний сэтгэл татагдаж, нухчин дарагджээ.

Билл хамгийн сүүлчийн асуултанд хариулах үед нижигнэсэн алга ташилт, дор хаяж дөчин хүн гаргасан боловуу гэмээр нүргэлэв. Биллийн хамгийн том шүтэн бишрэгч биш ч гэсэн Сэм хүртэл алга хавсарч үзэгдэв.

Сэм бид хоёроос бусад нь Биллтэй тусдаа хоёр үг солихыг эрмэлзэж байлаа.Дурамжхан зочин илтгэгчийг Үр садынханд хүрээлүүлэн байх зуур Сэм бид хоёр түүний ачааны машинд орж суув. Азаар дажгүй хоолтой байж таарсан Крэвдад Динэрруу бид явцгаав. Би өлсөөгүй байсан ч Сэм нимбэгтэй бялуу кофены хамт захив.

“Сонирхолтой байлаа” гэж Сэм болгоомжтой өгүүлэв.

“Биллийн илтгэл үү? Тэглээ” гэж би бас болгоомжтой хариулав.

“Чи түүнд татагддаг уу?”

Энэ бүх тойруулалтын эцэст тэр гол хаалгыг давшихаар шийдэв бололтой.

“Тиймээ” гэж би хэллээ.

“Сөүки, Чи түүнтэй ямар ч ирээдүй байхгүй, Тэгээд ч нөгөө талаас тэр нэлээд удаан оршин байсан юм байна, цаашид ч хэдэн зууныг үзэх биз Вампирт юу тохиолдохыг хэн мэдэх билээ”

Үүнтэй би маргаж чадахгүй. Гэхдээ Сэм цохон тэмдэглэсэн шиг надад, хүн төрөлт надад, юу тохиолдохыг би бас мэдэхгүй шүү дээ.

Бид нэлээд удаан энэ маягаар нааш цааш мэтгэлцсэн ч эцэст нь би галзууртлаа уурлаж “Чамд ямар хэрэгтэй юм энэ тэгээд, Сэм?” гэж хэлж орхилоо.

Улбар шар арьс нь улайж, цайвар цэнхэр нүд нь минийхтэй тулгарч “Сөүки, чи надад таалагддаг. Найзын хувьд бас өөрөө талаараа заримдаа...”

Өө тийм үү?

“Би чамайг буруу зам сонгохыг харахыг хүсэхгүй байна”

Би түүнрүү харлаа. Миний үл итгэсэн царай бүрэлдэж байгаа нь мэдрэгдэнэ. Хөмсөг атрилдан нийлээд уруулын нэг өнцөг дээш татагдана.

“Тэгэлгүй яахав” гэж би дуугаа ч царайтайгаа тохируулан “Чи ч надад дандаа таалагддаг байсан”

“Надад хэлэхээсээ өмнө хэн нэгэн намайг гэсэн сонирхол төрүүлэх хүртэл хүлээхээр тийм ихээр юм биздээ?”

“Би ийм юм хүртэх эрхтэй” гэж хэлэхдээ тэр нэг зүйл хэлэх гэж толгойдоо эргүүлж тойруулан байвч шийдэмгий байдал дутаж байх шиг байлаа.

Тэр нь юу ч байсан Сэм илт хэлж чадахгүй харагдаж байсан болохоор би “Явцгаая даа” гэж санал болгов. Яриаг буцаагаад тайван байдалд оруулахад хүнд байх байх , би харьсан нь дээр юм шиг байна.

Хөгжилтэй хүргэлт байв. Сэм яг нэг юм хэлэх гээд аман дээр гаргаж ирснээ, толгой сэгсрэн дуугаа хураасан чигээр явж байлаа. Миний хилэн хөдөлж түүнийг нулмиад хаямаар бодогдоно.

Бид миний бодсоноос оройтож манайд очив. Эмээгийн өрөөнөөс бусад хэсгийн гэрэл унтраастай харагдана. Би түүний машиныг хараагүй тул үлдэгдэл хүнсийг буулгахаар арын хашаанд машинаа тавьсан байх гэж таамаглалаа. Урд тагтны гэрлийг надад зориулан асаажээ.

Сэм тойрч ирээд ачааны машины хаалгыг онгойлгож, би гарав. Сүүдэрт хөл гишгүүрнээс хальтарч Сэм намайг барьж авав. Эхлээд тэр миний гарнаас тогтворжуулах гэж барьсан ч ахиулан тэвэрч үнслээ.

Би үүнийг сайхан амраарай гэсэн бяцхан үнсэлт байна гэж бодсон ч Сэмийн уруул хоргодож, байсаар л байв. Их аятайхан байсан ч “Босс чинь шүү дээ” гэж миний дотоод мэдрэгч шивнэлээ.

Би эвтэйхэн салж эхлэхэд тэр гараа миний гаран дээгүүр доош явуулсаар, бид хөтөлцөн зогсов. Тэгээд юм ярилгүйгээр хаалга хүрэв.

“Цагийг сайхан өнгөрүүллээ” гэж би нэгдүгээрт эмээг сэрээхийг үл хүсэн хоёрдугаарт зугаатай харагдахгүйн тулд зөөлхөн хэлэв.

“Би ч гэсэн , дараа дахиад гарах уу?”

“Тэгж байгаад л болоё” Би үнэндээ Сэмд ямархуу гэдгээ мэдэхгүй байлаа.

Машин эргэх нь сонсогдсоны дараа л би тагтны гэрлийг унтрааж байшинд оров. Ядарсан болохоор явах зуураа цамцныхаа товчийг тайлж, орондоо ороход бэлтгэлээ.

Ямар нэг зүйл буруу байна.

Би зочны өрөөны голд зогсоод эргэн тойрноо харав.

Бүх л юм байдгаараа л байна даа, тийм биш гэж үү?

Тийм ээ Бүх юм байдгаараа байна.

Тэр зүйл үнэр байв.

Центийн зоосны үнэр шиг

Хурц, давстай, зэсэрхэг.

Цусны үнэр.

Дээд давхраас бус зочны өрөө цэмбийн байх энэ давхраас гарч байв.

“Эмээ” гэж би дуудлаа. Хоолойны чичрэлтээ үзэн ядаж байв.

Өөрийгөө хүчлэн түүний өрөөний хаалгаруу дөхөв. Хүний гар хүрээгүй харагдана. Би байшингаар явах зуураа гэрэлнүүдийг асааж эхэллээ.

Миний өрөө яг л орхиход ямар байсан тэр чигээрээ.

Угаалгын өрөө ч тэр.

Би хамгийн сүүлийн гэрлийг асаав. Гал тогооны өрөө . . .

Би чарлаад л чарлаад л байлаа. Гар минь агаарт хэрэггүй савчиж, хашгирах болгоноор илүү чичирнэ. Ард нурах чимээ сонсогдсон ч надад хамаагүй байлаа. Том гар намайг барьж аван эргүүлж гал тогооны өрөөний шалан дээр миний харсан зүйлийг хаан өмнүүр минь нэг том бие орж ирэв.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.30.13 1:45 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Баярлалаа Juno давтамж ойрхон бол сайхан тиимээ :brows:

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.30.13 8:20 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
сонирхолтой хэсэг дээрээ дуусчихлаа

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: May.03.13 8:42 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
yaachvaa? babushka ni arai aluultsiin bish biz de? duuren uhel hagatsal bolood bhiin yamar uchirtain bol?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: May.06.13 8:12 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Би Биллийг таньсангүй, тэр намайг өргөөд тэндээс холдуулж зочны өрөөруу авч явав.

“Сөүки” гэж чанга хэлээд “Дуугай бол! Ингэлээ гээд ямар ч нэмэргүй!” гэв.

Хэрвээ тэр надад зөөлөн хандсан бол би хашгирсаар байх байлаа.

“Уучилаарай, Би нөгөө хүү шиг аашилж” гэж би хэвийн биш хэвээр үглэв.

Тэр надруу ойлгоогүй маягтай хоосон ширтлээ.

“Яагаав, чиний ярьж байсан” гэж гөлрөн хэлээд

“Бид цагдаа дуудах ёстой”

“Тийм ээ, тэгэх ёстой”

“Бид цагдаа дуудах ёстой”

“Байзаарай, Чи энд яаж орж ирээв?”

“Эмээ чинь намайг хүргэж ирсэн, Гэхдээ би тэднийхээр эхэлж орж , ачаагаа буулгахад туслая гэж шаардсан юм”

“Тэгээд чи яагаад одоо болтол энд байгаа юм?”

“Чамайг хүлээж байсан болохоор”

“Тэгэхээр чи түүнийг хэн хөнөөснийг харсан байх нь ээ?”

“Үгүй ээ, би оршуулгын газраар цааш яваад харьж хувцасаа солихоор явсан байсан”

Тэр хөх өнгийн жийнсэн өмд, Ачлалтай үхдэл гэсэн цамц өмссөнийг хараад би гэнэт хөхөрч эхлэв.

“Үнэлж баршгүй харагдаж байна” гээд би бүр илүү цангинуулав.

Хажуугаар нь бас гэнэтхэн уйлаад унав. Тэгээд утас шүүрч аваад 911руу залгатал

Энди Бэллэфлэур таван минутын дараа харилцуур дээр ирэв.

Дуулмагцаа Жэйсон хүрч ирсэн ч би түүнтэй холбогдох гэж дөрөв таван газар руу залгаж, эцэст нь Мэрлоттсоос олсон юм. Тэрри Бэллэфлэур тэр шөнө Сэмийн оронд бартендер хийж байсан ба тэр Жэйсонд эмээгийнхээ байшинд ир гэж байна гэж хэлчихээд буцаж ирээд харилцуураа авахад нь түүнийг Сэмруу утасдаад намайг асуудалд орсон болохоор хэд хоногтоо ажиллаж чадахгүй болохыг дамжуулаад өгөхийг гуйлаа.

Тэрри тэр даруйдаа залгасан бололтой, Сэм уулзалт дээр өмсөж байсан хувцастайгаа гучин минутын дараа гэхэд манайд ирсэн байв. Түүнийг харангуутаа би зочны өрөөгөөр хэрхэн цамцныхаа товчийг тайлан алхаж байснаа санаж энгэрлүүгээ харвал зохистой харагдаж байв. Билл янзалсан байх гэсэн бодол толгойд орж, магадгүй хожим ичгэвтэр санагдаж мэдэх ч яг одоо бол би талархаж байлаа.

Тэр үед Жэйсон ирж, түүнд эмээ нас барсан, зэрлэгээр алуулсан болохыг хэлэхэд тэр надруу зүгээр л харав. Түүний харц нь юу ч болоогүй юм шиг, яг л хэн нэгэн шинэ мэдээлэл хүлээж авах чадварыг нь арчихсан мэт. Тэгсээр миний хэлсэн зүйл сая нэг шингэж, ах минь байсан байрандаа сөхрөн унав. Би түүний урд өвдөглөн суулаа. Тэр намайг тэврээд, толгойгоо мөрөн дээр минь тавиад, бид нэлээн удлаа. Үлдэж хоцорсон нь ердөө л бид хоёр байв.

Билл Сэм хоёр цагдаа нарын хөлөөс хол хашааны урд зүлгэн дээрх сандал дээр сууж байв. Удалгүй Жэйсон бид хоёрыг гадаа гарахыг хүссэн ба би ч тэгэхийг илүүд үзлээ. Намуухан үдэш төрсөн өдрийн бялуу шиг бүхэлдээ гэрлээ асаасан байшин руугаа харан сууж байхад, хүмүүс тийшээ үдэшлэгт уригдсан шоргоолжнууд шиг орж гарч уван цувсаар,үүний гол эд эс болох эмээг минь тойрон үйл ажиллагаа явагдсаар байв.

“Юу болсон юм бэ?” гэж эцэст нь Жэйсон асуув.

“Би уулзалтаас буцаж ирсэн” гэж алгуурхан эхлээд “Сэмийг хөдөлсний дараа би ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч, бүх өрөөг шалгасан” Энэ Эмээг өнгөрсөн байхад нь хэрхэн олсон талаарх албан ёсны түүх байв. “Тэгээд би гал тогооны өрөөнд ороод түүнийг харсан”

Жэйсон надтай харц мөргөлдөх хүртлээ толгойгоо удаанаар эргүүлээд

“Тэгээд, надад хэлээч”

Би толгойгоо чимээгүй сэгсэрсэн ч тэр мэдэх эрхтэй байсан юм. “Зодуулсан байсан, эмээ эсэргүүцхийг оролдсон байх. Тэр этгээд эмээг хэсэг сийчиж, тэгээд боомилсон юм шиг харагдсан”

Би ахынхаа царайруу харж чадсангүй. “Энэ бүхэн миний буруу” гэвч миний дуу шивнээнээс дээрдсэнгүй.






_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: May.06.13 8:12 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
маргааш дахиад оруулнаа

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: May.07.13 10:33 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
uu yamar haramsaltai yum be? ter emee taalagdaj bsan yumsan arai l ert yavchihlaa. souki-g toirood uhel tariad bga yum bishuu?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: May.08.13 7:30 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
“Чи яагаад тэгэж бодоов?” гэж Жэйсон уйтгартай наазгай өнгөөр асуув.

Моүдэтть болон Дауныг хөнөөсөн шиг хэн нэг нь намайг алахаар ирсэн байх гэж би бодож байна, гэвч гэрт эмээ байж таарсан”

Хэлсэн санаа маань Жэйсоны тархиар нэвчин түгж байгааг би мэдэж байлаа.

“Эмээ уулзалттай болохоор би өнөөдөр гэртээ ганцаараа байх ёстой байсан, гэтэл Сэм намайг эцсийн мөчид хамт явахыг гуйсан юм. Миний машин ч энд ердийнхөөрөө байж байсан, учир нь бид Сэмийн ачааны машинаар явсан. Тиймээс гаднаасаа эмээ биш би л гэртээ байгаа юм харагдана шүү дээ. Эмээ Биллийг дөхүүлж өгсөн ч, Билл түүнийг ачаа бараагаа буулгахад нь туслачихаад, хувцсаа солихоор харьсан гэсэн. Түүнийг явсны дараа , тэр этгээд ... эмээ дээр ирсэн.

“Билл биш гэж бид яаж мэдэж байгаа юм?” гэж Жэйсон түүнийг яг хажууд нь сууж байгаагүй юм шиг асуув.

“Ер нь хэн нэгэн хүнийг биш байсан гэж би яаж мэдэх вэ дээ?” гэж би ахынхаа ухаан муутайд уурлан хэлээд “Энэ бидний мэдэх хүмүүсийн хэн ч байж болно. Би Биллийг хийсэн гэж бодохгүй байна. Бас Моүдэтть Даун хоёрыг Билл хөнөөсөн гэж ч бодохгүй байна. Гэвч Моүдэтть болон Дауны үхэлд буруутай хүн эмээг хөнөөсөн гэдэгт итгэлтэй байна”

“Чи мэдсэн үү?” гэж Жэйсон гэнэт хэтэрхий чанга хэлээд “Эмээ зөвхөн чамд энэ байшингаа үлдээсэн гэдгийг”

Тэр надруу хувин дүүрэн хүйтэн ус цацчихсан юм шиг л байв. Сэм бас дальдрахыг би харлаа. Биллийн нүд бүр хар илүү хүйтэн болчихож.

“Үгүй ээ, Бид хоёр өмнөхийг нь хуваасан шигээ энийг ч гэсэн хуваах нь зүйтэй байх гэж би ер нь боддог” Өмнөх гэдэг нь Одоо Жэйсон амьдарч буй байшин юм шүү дээ.

“Тэр чамд энэ бүх газраа ч бас үлдээсэн”

“Чи яагаад энэ бүхнийг яриад байгаа юм бэ?” Дөнгөж л урсгасан нулимс минь хатаж дуусав уу үгүй юу би дахиад л уйлах нь байна.

“Тэр шудрага биш байсан” гэж Жэйсон орилов “Энэ үнэхээр шудрага биш, одоо тэр энэ бүхнийг залруулж чадахаасаа өнгөрлөө!”

Áè ÷è÷èð÷ ýõëýâ. Áèëë íàìàéã ñàíäàëíààñ áîñãîîä , õàøààí äîòóóð äýýø äîîø õàìò àëõлаа. Ñýì õàðèí Æýéñîíû ºìíº ñóóãààä ò¿¿íòýé íàì áîëîâ÷ ýðчимтэй байдлаар íîöòîéãîîð ÿðüæ áàéëàà.

Áèëë íàìàéã òýâýð÷ áàéñàí ÷ áè ÷è÷ðýõýý çîãññîíã¿é. “Тэр үнэхээр ингэж хэллээ гэж үү?” би Биллийг хариулна гэж хүлээлгүй өөртөө хэлэв.
“Үгүй дээ” гэж түүнийг хэлэхэд нь би гайхан дээш харлаа.

“Тийм биш, тэр яаж ч чадахгүй болохоороо, чамайг алахаар хүлээж байсан хүний гарт эмээ чинь өртсөн гэсэн санааг ойлгож чадахгүй байгаадаа л тэр. Тиймээс түүнд уураа гаргах ямар нэг юм хэрэгтэй болсон. Чамайг үхсэнгүй гэж уурлахын оронд бусад зүйлрүү уурлаж эхэлсэн. Би лав үүнд санаа зовохгүй.”
“Чиний ингэж ярьж байгаа чинь үнэхээр гайхалтай санагдаж байна” гэж би түүнд шууд хэлж орхилоо.

“Юу л даа, Би сэтгэл судлалын шөнийн сургалт авч байсан юм” гэж вампир Билл Комптон хариулав.

Араатан ангаа байнга л судалдаг гэж би бодохгүй өнгөрч чадсангүй. “Эмээ яагаад Жэйсонд биш надад энэ бүгдийг үлдээж байгаа юм бол?”

“Магадгүй чи дараа нэг олж мэдэх биз дээ” гэсэн нь надад зүйтэй сонсогдлоо.

Тэгтэл Энди Бэллэфлэур байшингаас гарч ирээд шатан дээр зогсоод тэнгэрт нотлох баримт бичигдсэн байгаа мэт дээш ширтэв.

“Комптон” гэж тэр ширүүн дуугарахад нь

Би “Үгүй ээ” гэвэл хоолой минь архирах мэт сонсогдов.

Билл түүнээс гарсан гэхэд том хариу үйлдэлд тооцогдох үл ялиг гайхширлаар доош надруу харлаа.

“Одоо болох нь” гэж би ууртайгаар хэлэхэд

“Чи намайг хамгаалж байсан байх нь ээ, Цагдаагийнхан тэр хоёр эмэгтэйн үхэлд намайг сэжиглэнэ гэж бодоод бусад вампируудтай холбогдоход дөхөмтэй байлгахыг хичээж. Одоо эмээгийн чинь үхэлд намайг буруутгахыг Бэллэфлэур оролдоно гэж чи бодож байна уу?”

“Тийм ээ”

Тэр гүнзгий амьсгаа авав. Хашаан дотор эгнэн ургасан моддын доор бид харанхуйд зогсож байлаа. Энди Биллийн нэрийг дуудан дахиад орилов.

“Сөүки” гэж Билл зөөлнөөр эхлээд “Би ч гэсэн зорилтот хохирогч нь чи байсан гэдэгт чам шиг итгэлтэй байна”

Өөр хэн нэгэн ингэж хэлэхийг сонсоно гэдэг шоконд оруулам байв.

“Бас би тэднийг алаагүй. Тэгэхээр алуурчин нь нэг хүн бол би үүнийг хийгээгүй гэсэн үг болно, хичнээн Энди Бэллэфлэур ч гэсэн, тэр мэднэ ээ”

Бид гэрэлрүү алхацгаав. Би энэ бүхнийг алийг нь хүсэхгүй байлаа. Энд байгаа гэрэл, хүмүүс, бүр Биллийг хүртэл зайлаад өгөхийг хүсч байв. Гэртээ эмээтэйгээ , түүнийг хамгийн сүүлд уулзахад байсан шигээ аз жаргалтай байлгахыг хүсч байна.

Хүүхдэрхүү, бүтэлгүй сонсогдож байгаа ч би үүнийг юу юунаас илүү хүснэ. Энэ мөрөөдөлдөө автаад , аюул ирж байгааг хэтэрхий оройтох хүртэл нь мэдсэнгүй.

Жэйсон миний урд ирж зогсоод нүүрлүү минь алгадчихав.

Огтхон ч төсөөлөөгүй бас маш их өвдөлттэй байсан болохоор би тэнцвэрээ алдаж хазайгаад, нэг өвдөг дээрээ тулан хүчтэй уналаа.

Жэйсон надаас салах царайгүй харагдсан ч гэнэт Билл миний урд соёо нь ил гарчихсан, бөхийгөөд суусан байсан ба тэр аймшигтай харагдаж байв. Сэм Жэйсонг барьж аваад хандыг нь дарав. Тэр сайн үр дүнд хүрэхийг тулд түүнийг нүүрээр нь газарт савсан ч байж магадгүй.

Энди Бэллэфлэур энэ гэнэтийн хүчирхийлэлд цочирджээ. Гэвч хэдэн мөчийн дараа зүлгэн дээрх хоёр бяцхан сүргийн хооронд орж зогсоод Биллрүү хараад шүлсээ залгисан ч тайван өнгөөр “Комптон, тайвшир. Тэр түүнийг дахиж цохихгүй”

Билл Жэйсоны цусанд шунах өлсгөлөнгөө хянахыг оролдон гүнзгий амьсгалж байв. Би түүний бодлыг уншиж чадахгүй ч биеийн хөдөлгөөнийг нь уншиж чадна.

Сэмийн бодлыг яг таг унших боломжгүй ч тэр ууртай байгаа нь ямар ч байсан мэдэгдэж байв.

Жэйсон эхэр татан уйлж, бодол нь төөрөлдсөн, орооцолдсон хөх хог новш байв.

Энди Бэллэфлэурд бидний хэн нь ч таалагдахгүй байсан ба тэр янз бүрийн шалтгаанаар хараал идсэн хүн нэг бүрийг хорих юмсан гэж бодно.

Би ядрангуй босоод, зүрхэн дэх өвчин болох энэлэшгүй шаналангаас анхаарлаа сарниулахын тулд хацрынхаа өвчтэй хэсэгт хүрлээ. Энэ шөнө хэзээ ч дуусахгүй юм шиг санагдав.

Рэнард Паришд болсон хамгийн нүсэр оршуулга болов. Санваартан тэгэж хэлсэн юм. Зуны гялалзсан тэнгэр доор эмээ минь Комптоны байшин болон өөрийнхөө байшингийн хоорондох эртний оршуулгын газарт ээж аавын минь хажууд мөнх нойрсов.

Жэйсоны зөв. Энэ одоо миний байшин. Байшин болон эргэн тойрны хорин акр газар, түүний эрдэс баялаг. Эмээгийн үлдээсэн мөнгийг бид тэнцүү хуваав. Намайг хуучин эцэг эх маань амьдарч байсан Жэйсоны суугаа байшингийн хагас эзэмшилээ түүнд шилжүүлбэл эмээгийн байшингийн эзэмших эрх надад бүрэн шилжинэ гэж эмээ нөхцөл тавьсан байв.


_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: May.08.13 8:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Баярлалаа Juno

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.10.13 4:58 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
баярлалаа.. сонирхолтой байлаа

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: May.19.13 10:23 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Apr.14.13 5:57 pm
Posts: 21
hvleeseer hvleeseeeeeeeeeeeeeeeeeeeeer l kkk


Top
   
PostPosted: May.19.13 11:22 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.23.13 2:25 pm
Posts: 11
Still waiting. Duusax doxoj bnda


Top
   
PostPosted: May.20.13 1:04 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
уншиж байгаа.... Хүлээж байна оо

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: May.20.13 2:35 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
udurt hed shalgadag bolchjee

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: May.22.13 10:18 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
yaagaad davaa gariggui bolchvoo?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: May.22.13 6:35 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Нэгэнт би Жэйсоноос сохор зоос ч авахыг хүсэхгүй байсан болохоор, хуульчдаа энэ талаар дуулгахад тэр эргэлзэнгүй харж байсан ч үүнийг хийхэд амархан байлаа. Жэйсоны хувьд миний нэр дээрх хагас эзэмшил уран зөгнөлөөс илүүгүй зүйл тул хэрвээ би өөрийнхөө эзэмшилийн мөнгийг нэхсэн дэлбэ үсрэх байсан бизээ. Тэгсэн хэрнээ л эмээ надад байшингаа үлдээсэн нь түүнд хүнд цохилт болох гэж. Эмээ тэрнийг надаасаа илүү ойлгодог байж.

Би түүний үхлээс өөр зүйл дээр анхаарлаа хандуулахыг хичээн баарны ажлаас өөр орлоготойгоо азтайд тооцон тэр талаар эрчимтэй бодов. Газар болон байшингийн татвар төлөх, эмээ нэг хэсгийг нь хийж байсан байшингийн засвар үйлчилгээг хийлгэх зэрэг миний орлогыг нэлээн зулгаах нь дамжиггүй.

“Чамайг нүүх байхаа гэж бодож байна” гэж Максинь Фортэнбэрри гал тогооны өрөөг цэвэрлэх зуураа өгүүлэв. Максинь хачиртай өндөг, хиамтай талх авчирсан ба арчиж зүлгэх ажил хийн илүү тус хүргэхийг хичээнэ.

“Яалаа гэж” гэж би гайхан дуугарав.

“Гэхдээ, Хонгор минь, энд болсон зүйлийг харсны дараа...” гээд тэрний тэнтгэр нүүр санаа зоволтоор дүүрээд ирэв.

“Надад энэ галын өрөөны талаарх ганц хоёр муу дурсамжаас хамаагүй олон сайн сайхан дурсамж байна шүү дээ” гэж би тайлбарлав.

“Өө, Энэ бүхнийг харах ямар таатай хандлага вэ” гэж тэр хачирхаад “Сөүки, Хүмүүс чамайг үнэлдгээс чи хамаагүй ухаантай юм”

“Тэнгэр минь, баярлалаа, хатагтай Фортэнбэрри”. Хэрэв тэр миний хоолой дахь хуурай өнгийг сонссон бол хариу үзүүлсэнгүй. Магадгүй тэгсэн нь ухаалаг хэрэг.

“Найз чинь оршуулганд ирэх үү?” Гал тогооны өрөө үнэхээр халуун байв. Нүсэр, дөрвөлжин Максинь аяганы алчуураар нүүрээ шудрана. Эмээгийн унасан газрыг түүний найзууд үрж цэвэрлэсэн, тэднийг бурхан өршөөг.

“Миний найз? Билл үү? Тэр чадахгүй л дээ”

Тэр надруу хов хоосон харцаар харав.

“Мэдээж, Бид үүнийг өдөр хийж байгаа болохоор”

Тэр бас л ухаж ойлгоогүй хэвээр.

“Тэр гадагшаа гарч чадахгүй”

“Өө тийм ш дээ” Толгойд нь ухаарал буусныг харууж тэр шанааруугаа зөөлөн товшив. “Би ямар тэнэг юм бэ? Тэгээд үнэхээр шатдаг юм уу?”

“Мм, тэр тэгнэ л гэж хэлсэн”

“Юу гээч, Би түүнийг уулзалтанд ирж яриа хийсэнд үнэхээр талархалтай байгаа шүү, Түүнийг нийгэмлэгийн нэг хэсэг болоход асар их өөрчлөлт оруулсан зүйл болсон”

Би хариу толгой дохив.

“Гадуур, нөгөө аллагуудын талаар янз бүрийн л үзэл бодол байх шиг байна, Сөүки. Вампируудын талаар , эдгээр үхлүүдэд буруутай гэж их л яригдах юм”

Би түүнрүү нүдээ онийлгон харвал

“Надад битгий уурла, Сөүки Стакхауз, Билл Үр садын уулзалтанд ирж тэр бүх гайхалтай түүхүүдийг ярьсны дараа ихэнх хүмүүс түүнийг эмэгтэйчүүдэд тохиолдсон тэр аймшигтай зүйлсийг үйлдсэн гэж бодохгүй байгаа.” Ямар түүхүүд ярьж байсныг бодохоос жихүүдэс хүрэв. “Гэхдээ тэднийд байгаа байдал нь хүмүүст нэг их таалагддаггүй зочид ирдэг юмаа даа?”

Тэр Малколм, Лиам, Дианэ гурвыг хэлж байгаа юм болов уу, Би ч тэдний төрх байдлыг таашаадаггүй ч автоматаар хамгаалах байр суурь эзлэв.

“Вампирууд ч гэсэн хүмүүс шиг хоорондоо адилгүй шүүдээ” гэж би хэллээ.

“Энди Бэллэфлэур яг тэгэж хэлсэн шүү” гэж тэр толгойгоо золбоотой дохилзуулна. “Би Эндид Билл Комптон шиг суурьшихын тулд хичээл зүтгэл гаргаж байгааг нь биш бид нарын дунд зохицож амьдрахыг хүсэхгүй байгаа нөхдүүдийг мөрдөөч гэж хэлсэн юм, Билл надад оршуулгын товчоон дээр байхдаа эцэст нь нэг юм гал тогооны өрөөгөө засч дууссан гэсэн шүү сониноос”

Би түүнрүү ширтэхээс өөр юу ч хийж чадсангүй. Билл гал тогооны өрөөндөө юу хийж болохыг төсөөлөхыг оролдлоо. Ер нь тэрэнд яагаад хэрэг болно гэж?

Гэвч аль ч сариулалт хэргээ гаргасангүй, Би тун удалгүй асгартал уйлах нь гэдгээ л мэдэв. Тэгээд ч уйлсан.

Оршуулга дээр Жэйсон миний хажууд зогссон ба надруу чиглэсэн давалгаалсан хилэнгээ даван гарч, өөрийн гэсэн ухаантай болсон нь илт байв. Тэр надад хүрсэнгүй, юм ярьсангүй гэхдээ бас намайг цохьсон ч үгүй. Би маш их ганцаардаж байв. Тэгтэл толгодын тэртээд хараа сунгавал бүх тосгон тэр чигээрээ надтай хамт гашуудан байлаа. Оршуулгын газрын нарийн замаар олон арван машин эгнэж, гашуудлын хувцастай хэдэн зуун хүн ирсэн байв. Сэм хослол өмсч /арай л өөр харагдана/ хажууд нь цэцэгтэй даавуун даашинз өмссөн Арлэнь Рэнэгийн хажууд зогсоно. Лафаиэтть хүмүүсийн хамгийн ард Тэрри Бэллэфлэур болон Чарлсий Төүтэний хамт байв. Баар лавтай хааллтай байгаа бололтой. Тэгээд эмээгийн одоогоор алхаж чадаж байгаа бүх найзууд нь ирсэн харагдана. Ноён Норрис цасан цагаан алчуур бариад уйлж байв. Максиний өргөн нүүр гашуудсан сийлбэр болон тогтжээ. Жэйсон бид хоёрын гэр бүлийнхний хэсгийн сондгой эвхдэг сандал дээр суух зуур санваартан хэлэх ёстой зүйлээ хэлж дуусч дотроос минь нэгэн зүйл тасран цэнхэр тэнгэрт чөлөөлөгдөн нисч, эмээд минь юу ч тохиолдсон бай тэр одоо гэртээ очсоныг би мэдлээ.

Бурхны авралаар тэрнээс хойших бүхэн эрээлжилэн өнгөрөв. Санахыг ч хүсэхгүй, юу болсныг мэдэх сонирхол алга байлаа. Гэхдээ нэг мөч тодхон үлдсэн юм.

Эмээгийн байшингийн зочны өрөөнд Жэйсон бид хоёр түр эвлэрэн зогсч,ихэнх нь аль байдгаараа миний хөхөрсөн хацарлуу харахгүйг хичээн буй эмгэнэл илэрхийлэгчидтэй мэнд мэдэж байв.

Бид урсгалаар нь явсаар, Жэйсон хариад ганц юм уугаад тэгээд надтай нэг хэсэгтээ уулзах шаардлагагүй болох тул тэгэж байгаад энэ бүхэн зүгээр болно гэж бодож байсан бол би ганц юм уухаас бусад тал дээр бараг л ижилхэн зүйл бодож байлаа.

Өөрийнх нь хэрэг биш ч бүхий л нөхцөл байдлын талаар бодож явдаг маягийн энэрэнгүй эмэгтэй дөхөж ирэв.

“Хүүхдүүдээ, Би маш их харамсаж байна” гэж хэлэхэд нь би түүнрүү харсан ч өнгөрүүлсэн амьдралаасаа нэрийг нь дуудан санаж дийлсэнгүй. Ямар ч байсан тэр заах арга зүйч, гурван хүүхэдтэй, гэвч нэр нь нэг чихээр ороод нөгөө чихээр гарчээ.

“Юу л даа, Өнөөдөр та хоёрын хоёулхнаа байхыг харах маш гунигтай байлаа. Ээж аав хоёрыг чинь санагдуулчихлаа” гээд түүний царай автоматаар өрөвч төлөвт оров. Би Жэйсонруу хяламхийгээд, буцаж эмэгтэйрүү харан толгой дохилоо.

“Тийм ээ” гэж би хэлээд түүнийг ярьж эхлэхээс нь өмнө бодлыг нь сонсоод цонхийв.

“Гэхдээ Адэлийн ах өнөөдөр яагаа вэ, танай авга ах? Тэр энх тунх байгаа биздээ?”

“Бид холбоо барьдаггүй” гэж хэлсэн хоолойны өнгө маань энэ хатагтайгаас ухаалаг хэнбугайг ч сэнхрүүлэхээр байв.

“Гэвч түүний газар дээрх ганц ах нь шүү дээ, Та нар мэдээж...” гэхэд нь бидний хамжсан харц сая байгаа онож түүний дуу замхрав.

Өөр хэдэн хүн Авга ах Бартлэтыг ирээгүй талаар хошуу нэмсэн ч бид “энэ бол гэр бүлийн дотоод асуудал” гэсэн дохио өгөхөд тэд даруй энэ үйлдлээ зогсоов. Энэ хүүхэн – хэн ч билээ – тэдэн шиг байдлыг үнэлж дүгнэхдээ хурдан биш байлаа. Тэрний авчирсан тако салатыг би түүнийг явмагц хогийн савруу чулуудахаар төлөвлөв.

“Бид түүнд хэлэх хэрэгтэй” гэж Жэйсон түүнийг явсны дараа аяархан дуугарав. Би Жэйсонг юу бодож байгааг сонсох өчүүхэн ч дур сонирхолгүй байсан болохоор хамгаалалтаа идэвхижүүлээд

“Чи түүнрүү яриарай” гэлээ.

“За за”

Бид хоёр үүнээс өөр юм ярилцсангүй.





_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: May.22.13 9:51 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
bayrlalaa Juno. ingeed l urgeljluuleedbgarai please!

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: May.22.13 10:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Баярлалаа хөө

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.23.13 12:41 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
ene erno duusah dohoj baigan bolov uu duushar n neg moson unshahgui yu :mrgreen:

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: May.24.13 12:00 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.23.13 2:25 pm
Posts: 11
Barag l duusjindoo. Daraagiin nomiig n oruulxiin boluu


Top
   
PostPosted: Jun.08.13 10:53 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Хүүе ээ энэ маань хаачаа вэ? уншихыг хүсч хүлээж байгаа сэтгэлүүд зөндөө л байгаа даа уг нь. хаачив?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Jun.08.13 11:11 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
harin oirdoo tag l bna

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited