#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.17 1:55 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Nov.28.12 12:58 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Би Рэнэ Лэниэрийг арай ч Сэм дээр очоод зогсоол дээр болсон зүйлийн тухай бурчихна гэж бодсонгүй. Ажилсаг золиг, Борви бохис хийгээгүй байна шүү. Моүдэттийн үхлээс болсон уу, өдөр ажил дээр очиход түгшсэн уур амьсгал ноёрхож байв. Нэг л өөр байлаа.
Намайг орж очингуут л Сэм арын өрөөрүү туув. Уурандаа дэлбэрэх шахжээ. Намайг нэг буланруу нь түлхээд нөгөө буланд нь суулаа.
Сэм надад хэзээ ч уурлаж байгаагүй болохоор би бараг л нулимсаа үзүүлэх шахав.
“Тэгэхээр чи үйлчлүүлэгчийг аюулд орсон гэж бодож байгаа бол надад хэлж бай!, Чи биш БИ тэрнийг учрыг олох болно.” гэж Сэм зургаа дахь удаагаа хэлэх үед л би түүнийг надад үхтлээ санаа зовсоныг нь ойлгов.
Эргэлт буцалтгүйгээр Сэмийн бодлыг сонсохоор шийдэхээсээ өмнө ойлгосон нь сайн хэрэг. Боссынхоо бодлыг сонсвол ёстой гамшиг болдог юм байгаа биздээ.
Түүнээс эсвэл хэн нэгнээс тусламж гуйя гэж миний толгойд огт орж ирээгүй.
“Тэгээд ч хэн нэгнийг манай машины зогсоол дотор гэмтээж байвал чиний хийх ёстой зүйл чинь цагдаа дуудах болохоос гэсгээн цээрлүүлэгч аятай тэнд үсэрч очих биш!” гээд Сэм уурандаа аахилав. Түүний шудрага төрх үргэлж л хүрэнтэж байдаг ч, хэзээ хэзээнээсээ илүү улайж, дуулгаваргүй алтлаг үс нь өмнө нь огтхон ч самнаж байгаагүй мэт харагдана.
“За” гэж хэлэхдээ би хоолойгоо аль болох хэвийн байлгахыг хичээхийн хажуугаар, нулимсаа гоожуулахгүйн тулд нүдээ байдгаараа бүлтийлгэв. “Намайг одоо ажлаас халах уу?”
“Үгүйдээ яалаа гэж...” гэж тэр бүр ч бухимдан уулга алдав. “Би чамайг алдахыг хүсэхгүй байна шүүдээ” гээд мөрнөөс минь барьж аваад зөөлхөн сэгсчив. Тэгээд тэрээр хайрах мэт том цэнхэр нүдээр надруу ширтэхэд би түүнээс огцом дулаан ялгарахыг мэдэрлээ. Хүрэлцэх нь миний хөгжлийн бэрхшээлийг идэвхижүүлж, биед маань хүрч байгаа хүнийг сонсохоос өөр аргагүй болдог юм. Би түүний нүдрүү удаан гэгч нь ширтэж, гараа буулгах үед нь гэнэт өөрийгөө санан огло харайн ухрав.
Эргэж хараад, дотор жихүүцэн, агуулахыг орхин одлоо.
Би хэд хэдэн аягүй зүйлийг мэдэж авав. Сэм надад тэчьяаддаг, мөн би түүний бодлыг бусад хүмүүсийнх шиг цэвэр ойлгомжтой сонсож чадахгүй байсан. Би яг ч бодол бус, харин давалгаалсан мэдрэмжнүүдийг хүлээж авсан.
Тэгэхээр би эдгээр мэдээллээр яах вэ?
Ойлгомжтой, яах ч үгүй.
Би олон учир шалтгааны улмаас урьд нь Сэмийг ердөө ч унтаж хэвтчихмээр залуу гэж бодож байгаагүй, ядаж л миний хувьд тийм биш. Хамгийн энгийн шалтгаан нь гэхэд би хэнрүү ч үнэндээ тэгэж харж байгаагүй, гормон дутагдсандаа бус,угаасаа тэд надад аюулын харанга шиг санагдах сексээс болоод байнга л дарагдаж байдаг юм. Хамтрагчийнхаа бодож байгаа бүхнийг мэдэх ямар байхыг чи төсөөлж байна уу? Тиймээ, Нэг иймэрхүү “Тэнгэр минь, тэр сохор номинг хардаа, Тэрний өгзөг нь арай л... Тэр жоохон баруун тийшээ хөдөлчихдөг ч болоосой... Тэр яагаад шипи ойлгоод тэгчихгүй байгаа юм болоо? ...” Одоо ойлгож авав уу? Надад итгэ, Энэ үнэхээр дотор арзагануулсан мэдрэмж.
Бас сексийн дундуур оюун ухаанаа хамгаалсаар байх арга үнэндээ байхгүй.
Өөр нэг шалтгаан гэвэл би Сэмийг боссынх нь хувьд дуртай байдаг ба зожиг амьтан болчихвий гэх эмээгийн минь сэтгэл зовнил биелэхээс холуур байлгаж, гадуур явуулж, идэвхитэй бас орлогын эх үүсвэртэй байлгадаг энэ ажилдаа ч дуртай. Оффист суугаад ажиллах нь надад хэцүү түүнчлэн зайлшгүй төвлөрөх хэрэгцээний улмаас коллежд сурна гэдэг бүтэшгүй.Тэр нь л шууд мөхөсдүүлж орхино.
Тиймээс, яг одоо би Сэмээс сад тавин урсан орж ирсэн тэр хүсэл тэчьяалын талаар эргэцүүлэхийг хүслээ.
Тэр надад ямар шууд хэлж эсвэл агуулахын шалан дээр унагаасан биш дээ. Би түүнд төрсөн мэдрэмжийг мэдэрсэн, хүсвэл тоолгүй орхиж болох юм. Энэ явдлын тааламжтай талыг нь үнэлж, түүнийг намайг юу болохыг үнэхээр мэддэг болоод албаар хүрсэн юм болов уу гэж гайхширлаа.
Түүнтэй ганцаараа байхгүйг хичээв, тэгэхэд ихэд цочирдсон байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.
Дараагийн хоёр орой байдал дээрдсэн байлаа. Бид буцаад хэвийн тухтай харилцаандаа орсон байв. Миний сэтгэл амарсан ч хажуугаар нь урам хугарав. Моүдэтийн үхэл Мэрлотын бизнесийг улам цэцэглүүлсэн болохоор би ч хөлөө эргэтэл гүйж байлаа. Бон Тэмпсээр нэг элдэв цуурхал тарж, Шрэвпортын мэдээны баг Моүдэтть Пикэнзийн аймшигт үхлийн талаар бяцхан мэдээ хийсэн юм. Түүний оршуулганд би хэдийгээр очоогүй ч, эмээгийн хэлснээр бол тэнд бөгс эргэх зайгүй байсан гэсэн. Хөөрхий бүдүүн баараг Моүдэтть амьдарч байхаасаа хазуулсан цавьтайгаар үхсэн байх нь илүү сонирхолтой байх гэж дээ.
Би хоёр өдөр өнжих болсон болохоор вампир Биллтэй уулзаж чадалгүй зөрчихвий гэж санаа зовлоо. Эмээгийнхээ хүсэлтийг дамжуулах хэрэгтэй байв. Тэр бааранд дахиж ирээгүй, би түүнийг ирэх боловуудаа гэж эргэлзэж эхэлсэн юм.
Мэк болон Дэнис ч Мэрлотд дахиж үзэгдээгүй ба Рэнэ Лэниэр, Хоёт Фортенбэрри хоёр тэд намайг хэрцгийгээр заналхийлсэнийг сануулсан ч би тийм ч гайхаж сандарсангүй. Хархнууд шиг гэмт хэрэгтэн, нийгмийн хог шаарнууд хурдны зам, чиргүүлний зогсоолоор хэрж, бүтээлчээр амьдарч төвхинөхөд ухаан эсвэл ёс суртахуун нь хүрдэггүй юм. Миний бодлоор тэд хэзээ ч орчлонд эерэг мөр үлдээж бас үнэ цэнэтэй оршин байдаггүй. Би Рэнэгийн анхааруулгыг үл тоомсорлов.
Гэхдээ түүнд энэ мэдээг дамжуулах нь таашаалтай байсан биз. Рэнэ Лэниэр Сэмтэй ойролцоо багавтар биетэй ба Сэм улаан хүрэндүү царайтай, алтан шаргал үстэй бол Рэнэ бараан царайтай, энд тэндээ бууралтсан өтгөн хар сэгсгэр үстэй. Рэнэ (бааранд байгаа хүмүүст хэлдэгчлэн) Арлэнь түүний салсан эхнэрүүд дундаас хамгийн их таалагддаг нь болохоор энд ойрхон ойрхон ирж шар айраг уудаг юм. Тэр гурав гэрлэж байсан. Хоёт Фортенбэрри харин Рэнэг бодвол илүү бүрэг. Тэр хар ч биш шар ч биш, том ч биш мөн жижиг ч биш. Дандаа баясгалантай явдаг ба цайны мөнгө ч гамгүй өгдөг. Надад тэр миний ах Жэйсоныг хүртэх ёстойгоос нь хамаагүй илүүгээр биширдэг юм шиг санагддаг.
Вампирыг дахин ирсэн орой Рэнэ, Хоёт тэнд байгаагүйд би баяртай байлаа.
Тэр суудаг ширээндээ суув.
Би вампиртайгаа нүүр тулж таарсан чинь бага зэрэг ичингүйрэв. Түүний арьсны бараг л үл мэдэгдэм туяаг мартчихсан байж шүү.
“Таньд юу авчрах вэ?” гэж би асуулаа.
Тэр надруу дээш харав. Нүд нь ямар гүн гүнзгий байсныг ч би умартчихаж. Тэр инээмсэглэсэн ч үгүй, нүдээ цавчлсанч үгүй, огтоос хөдөлгөөнгүй. Хоёрдахь удаагаа би түүний нам гүмд амарч тайвширлаа. Хамгаалалтаа буулгахад нүүр царай маань амарч байгаа нь мэдрэгдэв. Массаж хийлгэсэн юм шиг л сайхан байлаа.(миний таамаглаж байгаагаар)
“Чи яг юу юм бэ?” гэж тэр асуув. Тэр энэ талаар мэдэх гэсэн нь хоёрдахь удаагаа болж байна.
Зориуд буруу ойлгосон болж “Би зөөгч” хэмээн хариулав. Инээмсэглэл нөгөө газраа эргэн чивчрэхийг, эдэлсэн жаахан амар амгалан минь сарнин алга болох нь мэдрэгдлээ.
Тэр “Улаан дарс” гэлээ. Дууных нь өнгөөр урам нь хугарсан эсэхийг хэлж мэдэхээргүй байв.
“Тэгэлгүй яахав” гэж би хэлээд “ Маргаашийн ачааны машинаар синтетик цус ирж байгаа. Юу гээч, Ажил тарсны дараа чамтай уулзаж болох уу? Нэг юм гуйх гэсэн юм аа”
“Мэдээж, Би чамд өртэй”. Тэр үүнд баяртай байгаа юм шиг сонсогдохгүй байлаа.
“Би өөртөө юм гуйгаагүй ээ!” унтууцаад “Манай эмээд, Хэрвээ чи сэрүүн байвал, миний бодлоор тийм байх байх, за байз намайг ажлаасаа нэг гуч гээд буух үед баарны арын ажилчдын хаалган дээр уулзая гэвэл чи дургүйцэхгүй биз?” гээд зүгт нь толгой дохиход ардаа боосон үс маань годос хийв. Тэр миний үснийг хөдөлгөөнийг дагуулан харлаа.
“Би нэн талархалтай байх болно.”
Өнгөрсөнд стандарт шахуу байсан гэж эмээгийн итгүүлдэгээрх эелдэг занг гаргав уу эсвэл тэр зүгээр л намайг улайм цайм элэглэсэн эсэхийг би ялгаж мэдсэнгүй.
Тэгээд түүнрүү хэлээ бултайлгаад, бөөрөлзгөнөө нүүлгэхсэн гэх хор шараа тэвчлээ. Би өсгийн дээрээ эргээд буцаад алхчихав. Намайг дарсыг нь ойртуулж өгөхөд тэр хорин хувиар цайны мөнгө өглөө. Хэсэг хугацааны дараа сууж байсан ширээрүү нь харахад тэр аль хэдүйн алга болчихсон байв. Тэр хэлсэн үгэндээ хүрэх болов уу
Голчлон миний хариуцдаг хэсгийн ширээнүүдийн амны цаасны сав хоосон байсан гэх мэт энэ тэр шалтгаанаас болоод намайг бэлэн болохоос өмнө Даун, Арлэнь хоёр явчихсан байлаа. Би түрийвчээ ажиллаж байхдаа далд хийдэг газар болох Сэмийн ажлын өрөөний цоожтой шүүгээнээс аваад боссруугаа баяртай гэж чангаар хэлэв. Эрэгтэйчүүдийн бие засах өрөөнд түжигнэх нь сонсогдоно, магадгүй ус алдаад байсан суултуурыг засч байгаа бололтой. Би эмэгтэйчүүдийн өрөөнд нүүрний будаг, үсээ засах гэж ороод гарав.
Гадаа гарвал Сэм үйлчлүүлэгчдийн зогсоолын гэрлийг унтраачихсаныг нь анзаарлаа.
Түүний чиргүүлний урд байх ганцхан цахилгааны шон дээрх аюулгүйн гэрэл л зогсоолыг гэрэлтүүлж байв.
Арлэнь Даун хоёрыг гайхшируулан байж Сэм чиргүүлнийхээ урд талбай гаргаад зүлэг тарьсан ба тэд байнга л түүний бутыг хичнээн тэгшхэн, цэмцгэр талаар тоглоом тохуу хийж байдаг болсон юм.
Надад бол хөөрхөн л санагддаг.
Урьдынхаараа, Сэмийн ачааны машин чиргүүлнийх нь урд байсан ба зогсоолд үлдсэн цор ганц машин нь минийх байлаа.
Би эргэн тойроноо харан сунайлаа. Биллийн бараа туруу юу ч алга. Хичнээн их урам хугарч байгаадаа би өөрөө ч гайхав. Би түүнийг эелдэг байхыг, хэдий тэрний зүрх сэтгэл (түүнд ер нь байдаг юм болов уу) чин үнэн биш байсан ч, хүлээж байжээ.
Магадгүй тэр модны цаанаас миний өмнө улаан эмжээртэй хар цув нөмөрчихсөн “Пүд” гээд гараад ирэх ч юм билүү гэж би инээмсэглэн бодов. Гэвч юу ч болсонгүй, Машинруугаа сажлав.
Би гэнэтийн бэлэг хүсч байсан ч надад тохиолдсоныг бол огтхон ч үгүй.
Мэк Раттрэй миний машины араас үсэрч гарч ирээд ганц алхалтаар л эрүүнд минь цохихоор ойртлоо. Тэр жаахан ч сааруулалгүйгээр буулгасан ба би яг л шуудайтай цемент адил унав. Би доошлохдоо орилсон ч газарт унаад арьсаа шалбалж хамаг хий гарч орхиод чимээгүй арчаагүй бас амьсгаагүй болсон байлаа. Тэгээд би Дэнисийг харсан ба хүнд гутлаа хойшлуулж ирээд өшигчихөд нь дөнгөж л эвхэрч амжив. Өвдөлт маш хурдан хурц шаналгаантай байсан ба би өөрийн мэдэлгүй зөнгөөрөө гараараа нүүрээ хаагаад хөл нуруу гарлуугаа нүдүүлж байлаа.
Эхний хэдэн цохилт дээр тэднийг удахгүй зогсоод анхааруулга, хараал урсгаад орхиод явна даа гэж итгэлтэй байсан ч тэд намайг алахаар шийдсэнийг яг тэр нэг мөчид гэнэт ухаарлаа.
Хөдлөхгүй хэвтээд зодуурыг нь тэсч болох ч зүгээр байж байгаад алуулж бол болшгүй.
Дараагийн удаа хөл ойртон ирэхэд нь амь тавин зуурч аваад хазаж ядахдаа ямар нэг тэмдэг үлдээхийг хичээв. Хэнийх нь хөлийг барьж авснаа ч би мэдсэнгүй.
Гэтэл араас минь архираан сонсогдогдлоо. Өө Үгүй ээ, тэд нохой аваад ирж, гэж би бодов. Архиралт нь туйлаас дайсагнасан шинжтэй. Хэрэв надад илүү зүйл мэдрэх чөлөө байсан бол хуйхны хамаг үс босох байсан биз.
Нурууруу дахин нэг өшиглөөд, зогслоо.
Сүүлийн өшиглөлт надад аймшигтай байв. Шууд л уушигнаас минь гарч байгаа мэт санагдах хачин хэржигнэх, хүнд амьсгал минь надад сонсогдоно.
“Энэ чинь одоо юу гээч чөтгөр нь вэ?” гэж Мэк Раттрэй айсан өнгөөр муухай орилов. Нөгөө талаас архиралт сонсогдлоо.
Дэнис чарлаж эхлэв. Мэк хараал тавиж, сулхан зууралтаас минь Дэнис хөлөө угз татан авлаа. Миний гар газарт шидэгдэв. Яг л өөр хүнийх юм шиг. Нүд бүрэлзэж байсан ч баруун гараа хугарсан болохыг би олж харлаа. Нүүр нов нойтон, би цааш нь авсан бэртэлээ тоолохоосоо ч айлаа.
Эхлээд Мэк дараа нь Дэнис хашгираад л, намайг тойроод янз бүрийн л юм болж байгаа бололтой. Гэвч би хөдөлж ч чадсангүй. Харж байгаа зүйл маань гэвэл хугарсан гар, нүдүүлсэн хөл, машины дор тусах харанхуй л байлаа.
Хэсэг хугацааны дараа нам гүм болов. Миний ард нохой гийналаа. Хүйтэн хамар чихэнд минь хүрч халуун хэлээр долоох нь тэр. Би гараа өргөж амийг минь аварсан нохойг эрхлүүлэхийг хүссэн ч тэгэх тэнхэл хүрсэнгүй.
Холын холоос огшисоор ирсэн мэт санаа алдалт минь дуулдав.
Бодит байдлыг ухаарч “Би үхэж байна” гэж зөөлхөн хэллээ. Энэ улам бүр үнэн санагдаж эхлэв. Зогсоол дээрх бүхий л чимээ шуугиан, шөнөжин дуугарч байдаг хүрэлзгэнэ мэлхий хүртэл чимээгүй байсан болохоор миний дуу тод гарч ирээд харанхуйд уусан шингэлээ. Хачин нь гэвэл би дараахан нь хоёр хоолой сонслоо.
Тэгээд цусанд будагдсан хөх жинс үзэгдэж вампир Билл надад царай нь надад харагдахаар тонгойв. Аманд нь цус наалдаж, доод уруулных нь эсрэг соёо нь ил гялалзан байлаа. Би инээмсэглэхийг оролдсон ч нүүр үгэнд орохгүй байлаа.
“Би чамайг өргөе” гэж Билл тайвнаар хэлэв.
“Хэрвээ тэгэх юм бол би үхчихнэ шүүдээ” гэж шивэгнэв.
Тэр надруу анхааралтай харж байлаа. Шинжиж үзээд тэр дараа нь “Арай болоогүй байнаа” гэлээ. Бас л хачирхалтай нь энэ нь намайг хамаагүй дээрдүүлэв, тэрний амьдралдаа хичнээн бэртэл гэмтэл харж байсныг ярьсаны ч хэрэггүй биз.
“Өвдөнө байх” гэж тэр анхааруулав.
Ер нь тэгэхгүй ямар нэг зүйлийг төсөөлөхөд үнэхээр хүнд санагдана.
Айж амжихаас минь өмнө түүний гар доогуур гулган орж би доройхоноор хашгирлаа.
“Хурдал” гэж нэг хоолой яарсан маягтай хэлэв.
“Бид хүний хөлнөөс зайдуу эргээд модруу орлоо” гээд Билл миний биеийн жинг огтхон ч мэдрэхгүй байгаа мэт энгэртээ тэвэрлээ.
Тэр намайг хүмүүсээс зайдуу аваачаад булах гэж байгаа юм байх даа? Хархнуудаас амийг минь аврангуутаа юу? Би бараг л тоохгүй байлаа.
Модон дундах харанхуйд нарсны мөчирөн хивсэн дээр тэр намайг тавихад нь би бяцхан тайвширав. Нэлээдгүй зайтайд гэрэлтэх зогсоолын гэрлийг би харж байлаа. Үснээс цус дуслаж, хугарсан гарны өвчин, гүнзгий шархны аймшигтай өвдөх мэдрэмж намайг тарчлааж байсан ч хамгийн ихээр айлгасан нь мэдрэхгүй байгаа зүйл маань байв.
Би хөлөө мэдрэхгүй байлаа.
Гэдэс хүнд бас хөндүүр мэдрэгдэнэ. “Дотуур цус алдалт” гэх хэллэг толгойд орж ирээд, тэгэж байгаа юм шиг санагдав.
“Чи миний хэлснийг хийхгүй бол үхнэ.” гэж Билл надад хэлэв.
“Уучлаарай би вампир болмооргүй байна” гэхэд миний хоолой сул бас зөвшилцсөн сонсогдлоо.
“Үгүйдээ чи болохгүй” гэж тэр зөөлнөөр хэлээд “Чи эдгэнэ, Маш хурдан,надад эдгээх арга байгаа. Гэхдээ чи өөрөө зөвшөөрөх ёстой.”
“Тэгээд эмчлээч дээ” гэж би шивнэлээ.
“Би эхэллээ шүү” Нөмрөн авах бүүдгэр саарал орчныг би мэдрэв. Тархины минь жаахан хэсэг л хорвоотой холбогдож байв Билл өвдсөн мэт гөвтнөх нь сонсогдож аманд ямар нэг юм тулгаад “Уу” гэлээ. Би хэлээ арайхийж хөдөлгөв. Тэр цус алдаж байв, тэгэхдээ шуунаасаа миний амруу цусаа илүү сайн гоожуулахын тулд гараа атгаж шахаж байлаа. Би хахаж цацсан ч амьдрахыг хүсч байсан болохоор өөрийгөө хүчлэн байж залгилав. Дахиад залиллаа.
Гэнэт цус хачин сайхан амтагдаж, давсарсаг амьдралын амт шиг л байв. Миний хугараагүй гар босч ирээд вампирын шууг амандаа нааж дарлаа. Залгих бүрдээ би улам бүр дээрдэж байв. Минутын дараа гэхэд нойрондоо дийлдэн унтлаа.
Сэрэхэд би модон дотор газарт хэвтэж байсан хэвээрээ байв. Миний хажууд хэн нэг нь сунаад хэвтэж байсан нь нөгөө вампир аж. Тэр миний толгойны шархыг долоох аж. Би түүнд уурлаж бараг л чадахгүй байв.
“Би бусад хүмүүсээс өөр амтагдаж байна уу?”
“Тиймээ” гэж тэр хүнгэнээд “Чи юу юм бэ?” гэлээ.
Тэр гурав дахь удаагаа асууж байна. Гуравдахь улаа бол аз дагуулдаг гэж эмээ минь дандаа хэлдэгсэн.
“Хөөе, Би үхээгүй байна гээч” гээд сайн байгаагаа шалгаж үзэх хэрэгтэй байх гэж бодон хугарсан гараа хаялбал хүчгүй ч гэсэн юутай ч шууд унаад байхгүй л байлаа. Би хөлөө мэдэрч байсан болохоор бас савчиж үзэв. Туршиж амьсгаа авч гаргангаа хөнгөхөөн өвдөлт мэдрэгдэхэд сэтгэл ханав. Босохыг оролдвол хичээл зүтгэл шаардсан ч боломжгүй зүйл биш байв. Хүүхэд байхдаа хатгаа аваад боссон анхны халуураагүй өдөр адил сулбагар боловч жаргалтай санагдав. Би маш айхтар зүйлийн ард амьд гарснаа мэдэж байлаа.
Намайг бүрэн босож амжаагүй байхад тэр гараа доогуур оруулаад тэврээд мод наллаа.
“Би телепат, хүмүүсийн бодлыг уншиж чаддаг гэсэн үг”
“Минийхийг хүртэл үү?” гэж тэр сонирхов:
“Үгүй, тийм болохоор л чи надад их таалагддаг юм” гэж хэлэхдээ би аз жаргалын ягаан тэнгисээр хөвж байлаа. Би үнэндээ юу бодож байгаагаа нуухыг хүсэхгүй байв.
Инээх үед нь түүний цээж нүргэлэв. Зэвэрчихсэн юм шиг инээд.
“Би чамайг огтхон ч сонсдоггүй” гэж мөрөөдөнгүйгээр чалчиж эхлэв. “Энэ ямар амар амгалан болохыг чи мэдэхгүй биз. Насан туршдаа элдэв зүйлс сонсож байгаад … юу ч сонсохгүй байх.”
“Чи залуустай яаж болздог байсан юм бэ? Чиний насны залуучуудын ганц боддог бодол нь оронд чинь яаж орох талаар л байдаг.”
“Юу л даа, би болздоггүй, Үнэндээ шуудхан хэлэхэд ямар ч насныхны зорилго нь эмэгтэйчүүдийн оронд орох л байдаг юм. Би болздоггүй.
Бүгд л намайг галзуу гэдэг, гэхдээ тэдэнд үнэнийг хэлж болохгүйг чи ойлгож байгаа биздээ тэгээд л би энэ бүх бодол, тархин дунд галзуурах шахаж явна даа. Бааранд ажиллаж эхлээд миний талаар сонсоогүй залуустай хэдэн удаа болзсон. Гэвч урьдынхаараа, Чамайг үсээ буддаг эсэх, өгзөг нь аятайхан биш талаар бодож эсвэл хөх нь ямархуу харагдах талаар төсөөлж байгаа хүнтэй тухтай байж төвлөрч чадахгүй биздээ.”
Гэнэт би энэ нөхөрт хамагаа дэлгэж байгаагаа ухаарч сэрэмжтэй болж ирлээ.
“Өршөөгөөрэй, Би чамайг өөрийнхөө асуудлуудаар хүндэрүүрэх гэсэн юм биш шүү, Хархнуудаас намайг аварсанд баярлалаа.”
“Чамайг гэмтээх боломж олгосон нь миний буруу байсан.” гэж тэр хэлэв. Өнгөц тайван байдлынх нь ард уур хилэн байгаа нь мэдрэгдэв. “Хэрвээ би эелдэг боловсон байж цагтаа ирсэн бол ийм зүйл тохиолдохгүй байсан юм. Тиймээс би чамд цусаараа өртэй болсон. Тэгээд эдгээсэн юм.”
“Тэд үхчихсэн үү?” гэж хэлэхдээ хоолой гонгиноход би ичив.
“Мм, тиймээ”
Би шүлсээ залгив. Дэлхий хэдэн хархнаас ангижирсанд харамсахгүй байлаа. Гэхдээ бодоод үзвэл би алуурчины өвөр дээр сууж байна шүүдээ гэсэн дүгнэлтээс зайлах аргагүй аж. Гэсэн хэдий ч түүний гарт тэврүүлэн ингэж суухдаа баяртай байлаа.
“Би уул нь санаа зовох ёстой л доо. Гэхдээ тэгэхгүй байна.” гэж өөрийн мэдэлгүй хэлж орхилоо. Дахиад нөгөөх зэвэрсэн инээдийг мэдрэв.
“Сөүки, Чи яагаад өнөө орой надтай уулзахыг хүссэн юм бэ?”
Би эргэн санахыг хичээв. Биеийн гэмтлээс гайхамшигтайгаар илааршсан ч ухаан санаа маань бага зэрэг булингартай хэвээр байлаа.
“Эмээ чамайг хэдтэй болохыг мэдэхийг маш их хүсч байгаа юм” гэж би эргэлзэнгүй дуугарав. Энэ чухам вампирт хэр зэрэг хувийн чанартай асуулт шиг санагдахыг би мэдэхгүй юм. Асуулт асуулгаж байгаа вампир маань муужгай тайвшируулж байгаа мэт миний нурууг илбэж байлаа.
“Би хүний насаар гучтайдаа буюу 1870 онд вампир болгогдсон.” гэхэд нь дээш харвал түүний гэрэлтэх нүүр ямар ч илэрхийлэлгүй, нүд нь харанхуй ой дунд хар нүхнүүд шиг харагдав.
“Чи Дайнд байлдаж явсан уу?”
“Тиймээ”
“Би чамайг дургуйцах байх гэж бодож байгаа ч хэрвээ чи дайны яг ямархуу байсан талаар тэдэнд жаахан яриад өгвөл эмээ болон түүний клубынхан маш их баярлах болно.”
“Клуб ээ?”
“Тэр Цуутай үхэгсэдийн үр садад байдаг юм.”
“Цуутай үхэгсэд” гэж вампир тэр гэхийн аргагүй өнгөөр хэлсэн ч баяртай биш байгаа нь ойлгомжтой байлаа.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Nov.28.12 8:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
бараг 3 жилийн өмнө үзэж эхэлсэн болохоор бас мартсан байна шүү
баярлалаа үргэжлүүлээд байгаарай

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Dec.02.12 6:32 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Баярлалаа. Хүлээж байгаа шүү :bigthumpup: :bigthumpup: :bigthumpup:

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Dec.09.12 10:54 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.10 12:00 am
Posts: 415
Location: Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр тэнгэртэй тэв тэгшхэн газрын хажууд сандал дээр...
Орчихсон байна. Баярлалаа :)

_________________
Би сэтгэж байгаа учир оршдoг


Top
   
PostPosted: Dec.10.12 12:08 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
уншиж байна, уншиж байна..... тун дажгүй эхлэлтэй юм... шууд л адал явдал :P

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Dec.26.12 10:43 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
huuh... taalagdaj bn
gevch yaagaad zogschihvoo?
shimten unshinaa. shuud l taalagdlaa...

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Dec.27.12 8:40 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
Орно гээл хүлээгэл байгаа ш дээ. Шинэ жил гээд завгүй байгаа байх.

_________________
smile for you


Top
   
PostPosted: Mar.09.13 11:28 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Энэ зохиолыг ч уг нь хүмүүс хүлээж л байгаадаа... Гэхдээ одоо бараг худлаа болсийм шив дээ.....

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Mar.17.13 7:52 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
“Сонсооч, Чи тэдэнд өлсгөлөн, тахлын талаар ярих хэрэг гарахгүй. Тэд дайны талаар өөрсдийн төсөөлөлтэй, ямар тэнэг хүмүүс биш, харин хүмүүс яаж амьдарч байсан , дүрэмт хувцас, цэргийн хөдөлгөөн гэх зүйлсийн талаар л илүүг мэдэхийг хүсч байгаа юм” гэвэл
“Тодорхой зүйлс”
Би гүнзгий амьсгаа аваад “Тээх” гэлээ.
“Хэрвээ би үүнийг хийвэл чи баяртай байх уу?”
“Энэ юуг өөрчлөнө гэж? Эмээ баяртай байх болно, тэгээд ч чи Бон Тэмпс амьдрахыг хүсч байгаа бол энэ чамд хүмүүст танигдах сайн алхам болно.”
“Энэ чамайг баяртай болгох уу?”
Тэр ч бултаж зайлсхийх боломжгүй залуу юмаа. “Заа, тэгнээ”
“Тэгвэл би зөвшөөрч байна”
“Эмээ чамайг ирэхээсээ өмнө хооллоорой гэсэн шүү” гэж хэлвэл
Дахиад л өнөөх хүржигнэсэн инээд, энэ удаад бүр ч гүнзгий сонсогдлоо.
“Одоо харин би түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Би чамайг дараа нэг шөнө дуудаж болох уу?”
“Өө тэгэлгүй яахав, Маргааш орой миний гарах сүүлийн орой, тэгээд дараа нь хоёр хоног амрана. Тэгэхээр пүрэв гаригт тохиромжтой юм байна.” Би цагаа харахаар гараа өргөв. Цаг ажиллаж байсан ч шил нь хагарч нүүрэн дээр нь хатсан цус наалджээ. “Өө заваарсан юм” гээд хуруугаа шүлсээрээ норгоод цагныхаа нүүрийг арчлаа. Гэрэлтүүлэхийн тулд товчин дээр нь дараад цаг хэд болж байгааг хараад дуу алдав.
“Ээ тэнгэр минь, би харих хэрэгтэй, Эмээ унтчихсан л гэж найдхаас”
“Чамайг ганцаараа ингэж их оройтож байгаад их санаа зовж байгаа байхдаа” гэж тэр шинжив, үл сайшаасан янзтайгаар. Магадгүй тэр Моүдэттийн талаар бодсон юм болов уу? Би Биллийг үнэндээ Моүдэттийг танидаг, тэгээд тэр түүнийг гэртээ урьж оруулж байсан юм биш байгаадаа гэж бодоод хэсэг зуур ихэд эвгүйцлээ. Гэвч би Моүдэттийн гаж бас аймшигтай үхэл амьдралынх нь байдлыг тогтож бодохгүйг хичээн, зөрүүдлэн бас бяцхан аз жаргалаа сүүдэртүүлэхийг хүсэхгүй байв.
“Миний ажлын нэг хэсэг шүүдээ” гэж би гашуунаар хэллээ. “Өөр арга байхгүй ээ, Дандаа ингэж шөнө орой ажилладаггүй шдээ, Гэхдээ боломж гарвал л ажилладаг.”
“Яагаад?” гээд тэр намайг хөл дээр минь босгоод өөрөө газраас амархан өндийв.
“Илүү цайны мөнгө, Илүү хүнд ажил, Илүү юм бодох зав байхгүй.”
“Гэхдээ шөнө илүү аюултай” гэж тэр үл зөвшөөрөн хэллээ.
Тэр ч мэдэж байгаа л даа. “Чи одоо эмээ шиг сонсогдоод эхэллээ” гэж би түүнийг аашлах аядав. Бид бараг л зогсоол дээр ирсэн байлаа.
“Би эмээгээс чинь өндөр настай” гэж тэр надад сануулсан нь яриаг өндөрлөхөд хүргэв.
Модноос гарч ирснийхээ дараа би гөлөрч орхилоо. Машины зогсоол юу ч болоогүй юм шиг , дөнгөж л цагийн өмнө би тэр хэсэгхэн хайрга дээр үхтлээ зодуулаагүй юм шиг, Хархнууд гамшигт төгсгөлдөө хүрээгүй юм шиг амар амгалан хөндөгдөөгүй харагдана.
Бааран дахь болон Сэмийн чиргүүлний гэрэл унтраастай.
Хайрга цустай биш ч чийгтэй, миний түрийвч машины хамар дээр хэвтэж байв.
“Ингэхэд нохойны хувьд юу гэх вэ?” гээд авралын одруугаа эргэн харвал тэр байсангүй.

CH2
Дараа өглөө нь би нэлээн оройхон дээшлэв, гайхмаар зүйл ч биш лдээ. Ашгүй намайг ирэхэд эмээ унтчихсан байсан болохоор би эмээг сэрээлгүйгээр шууд орондоо орсон юм.
Утас дуугарах үед би аяга кофе ууж эмээ шүүгээ цэвэрлэж байлаа. Эмээ тавиурны хажуу дахь сандал дээр сууж хөлөө амраан ярихад тохиромжтой байрлалд ороод утсанд хариулав.
“Бай-на уу” гэж тэр хэлэв. Юунаас ч юм болоод, тэр утасны дуудлага хорвоо дээрх хамгийн сүүлд хүсэх зүйл нь юм шиг дуугарч сонсогддог. Үнэндээ тийм биш гэдгийг нь би сайн мэднэ.
“Хүүе, Эвэрлий. Үгүй дээ, Сөүкитэй яриад л сууж байна. Тэр дөнгөж саяхан боссон. Үгүй ээ, Би өнөөдөр ямар ч мэдээ сонсоогүй.
Үгүй ээ, хэн ч надруу залгаагүй. Юуу? Ямар торнадо? Өнгөрсөн шөнө цэлмэг тогтуун байсан шүү дээ. Фоур Трэкс Коурнэр уу? Тэгсэн гэж үү? Үгүй байлгүй дээ!
Үгүй ээ, тэгээгүй. Тийм үү? Тэд хоёулаа юу? Мм, аан, ммхм. Майк Спэнсэр юу гэж байна?”
Майк Спэнсэр бол манай тойргийн төлөөлөгч байгаа юм. Надад олиггүй мэдрэмж төрлөө. Би кофегоо дуусгаад, хэрэг болох байх гээд дахин нэгийг өөртөө аягалав.
Минутын дараа эмээ утсаа тавиад “ Сөүки , чи юу болсонд огтхон ч итгэхгүй дээ”
Би итгэхэд бэлэн гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байлаа.
“Юу болоов?” гэж би гэмтэй харагдахгүйг хичээн асуулаа.
“Өнгөрсөн шөнө цаг агаар хичнээн тааламжтай байсан ч Фоур Трэкс Коурнэрт гарцаагүй торнадо хүрсэн бололтой! Тэнд байдаг байсан чиргүүлийг хөмөрчихөж. Амьдардаг байсан хосууд нь ямар нэг байдлаар чиргүүлнийхээ доор дарагдаад хүн танихын аргагүй болчихсон байна гэнэ. Майк өмнө нь ер ийм зүйл харж байгаагүй гэж байна лээ.”
“Тэр цогцоснуудыг задланд явуулах болов уу?”
“Хэдийгээр үхлийн шалтгаан нь тодорхой байгаа ч тэр тэгэх хэрэгтэй байх гэж би бодож байна. Чиргүүл нь бөөрөөрөө уначихсан, машин нь дээр нь, моднууд хашаагаар нэг зулгараад уначихсан байсан юм байх”
“Бурхан минь” гэж би тийм нөхцөл үүсгэхийн тулд шаардагдах хүч тэнхээг бодон шивнэлээ.
“Хонгор минь, Чи надад нөгөө вампир найз чинь урд шөнө ирсэн үгүйг хэлээгүй байгаа шдээ?”!
Би эмээгийн бодлоос ярианы сэдэв өөрчлөгдсөнийг унших хүртлээ гэлбэлзсээр байв. Тэр надаас Биллтэй тааралсан эсэхийг өдөр болгон асуудаг ба энэ удаад би тааламжтайгаар биш ч гэсэн тийм гэж хэлэх болов.
Төсөөлж байсанчлан эмээгийн сэтгэл тун их хөдлөв. Ирэх гэж байгаа зочин нь Ханхүү Чарльз юм шиг л гал тогооны өрөөгөөр бөндөгнөлөө.
“Маргааш орой гэнээ, Хэдэн цагт ирэх юм бол?” гэж тэр асуув.
“Ямар ч байсан харанхуй болсны дараа л гэсэн”
“Бид ухраасан цагаар явж байгаа болохоор орой харанхуй болно гэсэн үг. Жаахан л оройтох нь дээ” гэж эмээ бодолхийлээд “Сайн хэрэг, бид өмнө нь оройн хоолоо идээд цэвэрлэчихсэн байх юм байна. Тэгээд бидэнд маргааш гэрээ цэвэрлэх бүхэл бүтэн өдөр байна. Би тэр хавийн хивсийг бүтэн жил цэвэрлээгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна!”
“Эмээ минь дээ, бид бүхэл өдөржингөө газар доор унтдаг залуугийн талаар ярьж байгаа ш дээ” гэж би түүнд сануулаад “Би түүнийг үнэндээ тэр хивс энэ тэрлүү харна гэж огтхон ч бодохгүй байна.”
“За яахав ээ, би үүнийг түүний төлөө хийдэггүй юмаа гэхэд өөрийхөө төлөө хийж байна шүүдээ Ингэж хийснээр би бахархал мэдрэнэ охин минь” гэж эмээ няцаах аргагүйгаар хэллээ.
“Ингэхэд, залуу хатагтай та түүний хаана унтдагыг яахаараа мэдэж байдаг билээ?”
“Оновчтой асуулт байна, эмээ. Үнэндээ би мэддэггүй юм, Зүгээр л тэрнийг нарны гэрлээс хол бас аюулгүй газарт байх ёстой болохоор тэгэж таалаа”
Тун удалгүй би эмээг байшингаараа-бахархах сэтгэл хөөрөлд автахаас нь юу ч сэргийлж чадахгүй болсныг ойлгов.
Намайг ажилдаа явахад бэлтгэж байх зуур эмээ дэлгүүр яваад хивс цэвэрлэгч түрээслэж авчраад цэвэрлэгээгээ эхэлсэн байлаа.
Мерлотсруу явахдаа энд хүн сууршиж эхэлсэнтэй бараг нас чацуу Фоур Трэкс Коурнэрээр дамжин тойруу замаар явлаа.
Одоо энд элдэв замын тэмдэг, хашлага хийгдэж албан ёсны болж, олны яриагаар бол агнуурын хоёр замын огтолцол болсон газар гэлцдэг юм.Эрт орой аль нэг цагт энд хувийн эдлэн маягийн байшингууд босч, дэлгүүр худалдаанууд замын хажуугаар алаглана гэж би боддог. Гэвч одоогоор энд ой мод л байгаа ба Жэйсоны яриагаар бол ан хийхэд тунчиг таатай хэвээрээ байгаа гэсэн.
Намайг зогсоох зүйл юу ч байгаагүйгээс хойш би дагтаршсан замыг даган эргэж Раттрэйгынхны түрээсийн чиргүүл байдаг байсан чөлөөрүү чиглэлээ. Машинаа зогсоогоод салхины шилээр гадагш хараад цочирдов. Тэр хуучирч муудсан жижигхэн чиргүүл байсан байрнаасаа даруй арваад футын газарт хэмхэрсэн хэвтэнэ. Зүлэг бут, эвдэрхий хэмхэрхий зүйлс газраар нэг хөглөрч чиргүүлний хойно байгаа нэг нарс модны орой нь холтосноосоо зүүгдэн доош унжиж мөчирнүүд нь хугарч салбарсан модод асар их хүчин дайран өнгөрсний шинжийг харуулна. Модны мөчир дээр гутал хувцас тэр бүү хэл хайруулын таваг өлгөгдсөн байв.
Би аажуухан гараад эргэн тойрноо харлаа. Учирсан хор хохирол үнэхээр аймшигтай, тэр тусмаа би үүнийг хар салхинаас болоогүй гэдгийг, Вампир Билл Раттрэйхны үхэлд зориулан зассан тайз болохыг мэдэж байсан болохоор.

Тэр үед нэг хуучин жийп машин замаар давхисаар хажууханд ирж зогслоо.
“Зиа, Сөүки Стакхоуз!!” гэж Майк Спенсер дуудаад “Охин минь чи энд юу хийж яваа билээ? Чи чинь ажилтай биздээ”
“Тиймээ эрхмээ, Би Харх.. юу Раттрэйхныг таньдаг байсан юм л даа. Үнэхээр аймшигтай зүйл болжээ.” Би хангалттай хариулт өгчихлөө гэж санав. Майктай хамт шериф явж байсан байв.
“Аймшигтай явдал, Тиймээ , юу л даа, Би сонссон юм байна” гэсээр шериф Бад Дэрборн жийпнээс буув. “Мак Дэнис та 3 өнгөрсөн долоо хоногт Мерлотсын машины зогсоол дээр яг ч нүд нүдээ хараад зүгээр зогсч байгаагүй гэдгийг”
Хоёр эрийг миний урд ирж зогсоход голруу хүйт даагаад явчихав.
Майк Спенсер бол Бон Тэмпсийн хоёр оршуулгын газрын нэгнийх нь оршуулга хөтлөгч байгаа юм. Майкын хувьд Спенсер энд Сонс оршуулгын газраар буяны ажлаа хийлгэхийг хүссэн хэн бүхэнд шаламгай шийдэмгий байдаг ч зөвхөн цагаан арьст хүмүүс л үйлчлүүлэхийг хүсдэг юм шиг санагддаг юм Харин өнгөт арьстнууд болохоороо талийгчидаа Свит Рэст-д нутаглуулдаг. Майк өөрөө дунд эргэм насны, үсэрхэг янхигар биетэй, сулхан хар цайны өнгөтэй сахалтай Спенсер энд Сонс дээрээ ажиллаж байх үедээ өмсөх боломжгүй ч коббой гутал утсан зангианд нугасгүй нэгэн.
Шериф Дэрборн бол хүмүүсийн дунд сайн хүн гэж хүндлэгддэг, Майкаас бага зэрэг ахмад боловч өтгөн саарал үснээсээ бахим зузаан гутал хүртлээ бадриун чийрэг харагдана. Энэ эр нэг л цулгуй нүүртэй ба гялалзсан бор нүдтэй.
Тэр аавын маань сайн найз байсан юм.
“Тиймээ, Эрхмээ.Бидэнд жаахан үл ойлголцол гарсан юм” гэж би хамгийн даруухнаараа шууд хэлж орхилоо.
“Энэ талаар надтай ярилцахгүй юу?” гээд шериф халааснаасаа Марлборо гаргаж ирээд жирийн метал асаагуураар асаав.
Өө хөөрхий Би алдаа гаргачихлаа. Би түүнд шууд л хэлэх хэрэгтэй байсан юм. Би чинь галзуу байх ёстой шүү дээ зарим нь намайг тэнэгдүү ч гэдэг юм чинь. Гэвч би Бад Дэрборнд хамаг юмаа тайлбарлаад байх шалтаг олж харахгүй байлаа, ухаалаг байдлаас өөр шалтгаан.
“Яагаад?” гэвэл
Түүний эвсэг уур амьсгал оргүй алга болоод бяцхан бор нүд нь огцом гялалзав.
“Сөүки” гэж тэр урам хугаралтын бүхэл ертөнцийг агуулсан хоолойгоор дуугарлаа. Би үүнд минутын турш итгэж ядан байв.
“Би үүнийг хийгээгүй” гэж сүйрсэн газарлуу гараараа даллан хэлбэл
“Тиймээ мэдээж чи хийгээгүй” гэж тэр зөшөөрөөд “Гэхдээ адилхан шүүдээ тэд хүнтэй маргалдсаныхаа дараа долоо хоногт нас барсан болохоор би асуулт асуух хэрэгтэй боловуу гэж бодож байна лдаа”
Би түүнрүү цоо ширтсээр байгаад буулгаж авах талаар дахин бодож байлаа. Үүнийг хийхэд сайхан байх ч сайхан санагдах нь ийм үнэ цэнэтэй байж болох уу. Тэнэг мангар гэж алдаршсан байх нь нэг талаар амар, аятайхан хэрэг гэдэг нь надад мэдрэгдэж байв.
Би магадгүй боловсролгүй, сансрын амьтан байх л даа гэхдээ тэнэг мулгуу бичиг үсэг тайлагдаагүй бол биш.
“Үнэндээ, тэд миний найзыг зовоож байсан юм” гэж толгой гудайлган гуталруугаа ширтээд үнэнээ хүлээв.
“Тэр найз чинь Комптоны байшинд амьдарч байгаа вампир мөн үү?” гээд Майк Спенсер Бад Дэрборн харц солилцов.
“Тиймээ эрхмээ” Би Биллийг хаана амьдарч байгааг сонсоод алмайрч орхисон ч тэд мэдсэнгүй. Олон жилийн туршид мэдэхийг хүсэхгүй байгаа зүйлээ мэдчихээд зориуд хариу үйлдэл үзүүлэхгүй байн байсаар би нүүрний хувирлаа сайтар удирддаг болсон. Комптоны хуучин байшин манайхтай замын нэг талд, талбай гатлаад л байдаг юм. Байшингуудын хооронд зөвхөн модод болон оршуулгын газар л байдаг. Биллд хичнээн амар хэрэг вэ гэж би бодоод инээмсэглэв.
“Сөүки танай эмээ чамайг тэр вампиртай хамтрахыг зөвшөөрч байна гэж үү?” гэж Майк донгио царайлан урсгалаа.
“Та түүнтэй мэдээж хэрэг тэр талаар ярилцаж болно шүүдээ” гэж би эмээ дээр нэг нь очоод надад анхаарал тавихгүй байна гэж хэлбэл эмээг юу гэх бол гэдгийг сонсохоос бараг л тэсч ядан хорлогоонтойгоор санал болголоо. “Бодоод үз л дээ, Раттрэйхан Биллийн цусыг шавхах гэж байсан”
“Тэгэхээр тэр вампир Раттрэйханаар цусаа шавхуулж байсан байхнээ? Тэгээд чи тэднийг зогсоосон хэрэг үү?” гэж шериф тасалдуулахад
“Яг тийм” гэж би хэлэхдээ зоригтой зэвүүн харагдахыг хичээлээ.
“Вампирын цус шавхах хууль бус л даа” гэж тэр бодлогошров.
“Дайраагүй вампирыг алах нь хүн амьны хэрэг биш гэж үү?” гэж би асуулаа.
Би хэтэрхий гэнэ цайлган байдал үзүүлсэн байж магадгүй.
“Чи өөрөө айхтар мэдэж байгаа шүү дээ, хэдий би хуультай санал нийлэхгүй байгаа ч хууль л болсон хойно би баримталнаа” гэж шериф хөшүүнээр хэлэв.
“Тэгэхээр тэр вампир ямар ч өш зангидалгүйгээр тэднийг явуулчихсан гэж үү? Тэднүүсийг үхээсэй гэж хүсч байна ч гэдэг ч юм уу тиймэрхүү юм хэлээгүй юу?” энэ тэр гээд л Майк Спенсер тэнэгтэж өгч байнаа.
“Тэгээгүй ээ ” гээд тэр хоёрлуу аль алинруу нь инээмсэглээд цагруугаа харав. Би Раттрэйхан намайг зодож нүдэж, цагны нүүрэн дээр тогтсон байсан цусыг, өөрийхөө цусыг эргэн саналаа. Цаг хэд болж байгааг харахын тулд сарайсан цусны цаад талыг харах хэрэгтэй болов.
“Намайг өршөөгөөрэй, би ажилтай юм л даа” гээд
“Баяртай, Ноён Спенсер, Шерифээ”
“Баяртай, Сөүки” гэж шериф Дэрборн хариулав. Тэрэнд надаас асуух зүйл ахиад байсан ч, чухам яаж гаргахаа мэдэхгүй байх шиг байв. Түүнд хэргийн газрын байдал огтхон ч таалагдахгүй байгаа нь илэрхий байсан ба ямар нэг хар салхи ойр хавьд гарах мэдээ байсан эсэхэд би эргэлзлээ. Хэдий тийм ч гэсэн тэнд чиргүүл, тэнд машин нь, тээр тэнд байгаа моднууд, доор нь үхчихсэн хэвтэж байсан Раттрэйхан байна. Хар салхи л тэднийг үгүй хийгээгүй бол өөр юу ингэсэн гэж чи хэлж чадна гэж? Би цогцоснуудыг задлан шинжилгээ хийлгэхээр авч явсан байх гэж таамагласан ба чухамхүү энэ нөхцөл байдалд тийм үйл ажиллагаагаар хэдий хэр зүйл тодорхой болох боломжтойг гайхширч байлаа.
Хүний оюун санаа гэдэг туйлаас гайхамшигтай. Шериф Дэрборн яах аргагүй вампирууд маш хүчтэй гэдгийг мэдэж байв.
Гэвч тэр нэг вампир хэр хүчирхэг болохыг, чиргүүлийг эргүүлээд хэмхэлж орхих хангалттай чадалтайг төсөөлж чадахгүй л байлаа. Энэ надад хүртэл ойлгож зөвшөөрөхөд хэцүү байсан ч Фоур Коурнэрт ямар ч хар салхи хүрээгүй гэдгийг би тун сайн мэдэж байсан юм.
Баар тэр чигтээ уг үхлийн тухай яриагаар дүнгэнэж байв.
Моүдэттийн үхэл Мак Дэнис хоёрынход байраа тавьж өгчээ. Сэмийг наашаа харж байхтай нь би хэд хэд тулгараад түүнийг урьд шөнийн явдалаас хэр их зүйл мэдэх бол гэж бодов. Гэхдээ тэр юу ч хараагүй байж магадгүй гээд би юм эхэлж асуухаас болгоомжилж байлаа. Урьд шөнө болсон зүйлээс би өөртөө сэтгэл ханамжтай болтол тайлбар олоогүй байгаа зүйлс хүртэл байсан ч дараа бодохоор хойш тависан шигээ амьд мэнд байгаадаа би ихэд талархалтай байв.
Би уух юм тараахдаа хэзээ ч ингэж байдгаараа инээмсэглэж, хариултыг хэзээ ч ингэж хурдан өгч, захиалгаа хэзээ ч ингэж яг таг авч байсангүй. Тэр бүү хэл сэгсийсэн үстэй сөөсгөр Рэнэ хэдий тэдний ширээнд дөхөж очих бүрд Хоёт болон хэдэн хөгшчүүлтэйгээ ярилцаж байсан сунжирсан яриандаа оролцуулахыг шахаж байсан ч намайг удаашруулж чадсангүй. Рэнэ зарим үед галзуу Кажуны дүрд түглож байсан ч түүний гаргахыг оролдож байгаа акцент шал худлаа байлаа. Түүний хүмүүс нь удам угсаагаа бүдгэрэхэд хүргэж гэрлэж байсан хүүхнүүд нь бүгд хэцүү амьдралтай зэрлэгдүү байсан аж. Арлэнийг хүүхэдгүй залуу халуун байхад нь тэд түр учир ургуулсан ба Арлэнийн цаг үргэлж хэлдэгээр тэр одоо эргээд бодоход хамаг үс босом зүйлсийг хийж байсан гэдэг юм. Арлэнь түүнээс хойш том болсон бол Рэнэ тэгсэнгүй. Намайг гайхшируулж Арлэнь түүнд их л сайн байх юм даа.
Бааранд байгаа бүх хүн тэр шөнө Бон Тэмпст болоод байгаа ер бусын зүйлсээс болж сэтгэл хөдөлсөн байв. Нэг эмэгтэй алуулаад тэр нь нууц хэвээрээ байна, ер нь бол Бон Тэмпст хүн амины хэрэг амархан илэрдэг юм. Тэгээд нэг хос байгалийн аймшигт гамшигын улмаас нас нөгчив. Дараа нь чухам юу болох бол гэсэн хандлага энэ бүх сэтгэл хөдлөлийн учиг болов уу гэж би тайлж байлаа. Энэ бол төвийн баар, тосгоноос гаднаас бол байнга ирж очиж байдаг хэдхэн үйлчлүүлэгчтэй, ихэнх нь эндхийнх ба би өмнө нь хүсээгүй анхааралд орж ийм их асуудалтай хутгалдаж байсангүй. Гэвч тэр шөнө Рэнэ Хоётын хажуугийн ширээнд сууж байсан өргөн улаан нүүртэй, шаргал үстэй том залуу тэдний шар айрагийг аваачихаар очиход богино өмднөөс дээшлүүлэн гараа явуулав.
Мерлотсд ингэдэггүй л юм даа.
Гараа авч байгаа нь мэдрэгдэх үед нь би шар айрагны цараа толгой дээр нь буулгах талаар болож байлаа. Гэтэл миний ард хэн нэгэн зогсож байв. Эргэж харвал, Рэнэ намайг мэдээч үгүй байхад сандалаа орхиод босч ирсэн байлаа. Гарыг нь доош дагуулан хартал тэр нөгөө шаргал үстын гарыг атгаад базаж байв. Шаргал үстын царай өнгө холилдсон илэрхийлэл холж хувирав.
“Хөөе Залуу минь Тавиачдээ” гэж тэр эсэргүүцэв. “Би яах ч гээгүй юм шүүдээ”
“Чи энд ажиллаж байгаа хэнд ч гар хүрч болохгүй Ойлгосон уу? Энэ бол дүрэм” Рэнэ намхан туранхай байсан ч тэнд байсан хэн ч булчинлаг зочингоос илүүтэйгээр нутгийн залуу дээр бооцоо тавихаар байв.
“ За за за”
“Хатагтайгаас уучлал гуй”
“Мэдрэл муут Сөүкигээс үү дээ?” гээд тэр итгэж ядсан байдалтай дуугарав. Өмнө нь энд ирж байсан бололтой.
Рэнэгийн базалт бүр чангарсан шинжтэй шаргал үстийн нүднээс нулимс урсаж
“ Намайг уучлаарай Сөүки, за юу?” гэв.
Би аль болох сүр жавхлантайгаар толгой дохив. Рэнэ залуугийн гарыг тэр дор нь тавьж, гарч алх гэж эрхий хуруугаа хөдөлгөв. Шаргал үст ч цаг алдалгүй нөхдөө дагуулаад зайллаа.
“Рэнэ чи намайг өөрөө зохицуулахыг зөвшөөрөх хэрэгтэй байсан юм” гэж хүмүүсийг буцаад өөр өөрийн яриандаа орох үед нь би зөөлнөөр хэллээ. Бид хов живний тээрэмд хэдэн өдөр ажиллахад нь хангалттхай байхуйц тариа хийсэн биз.
“Гэхдээ би чамайг миний төлөө зогссонд талархаж байна”
“Би Арлэний найзуудыг эсэн бусын юмнуудад оролдуулаад байхыг хүсэхгүй байна” гэж Рэнэ өөртөө итгэлтэйгээр хариулав. “Мэрлотс бол сайхан газар бид эндхийг сайхан хэвээр нь л байлгамаар байна Тэрнээс гадна чи заримдаа надад Синдиг санагдуулдаг юм, чи мэднэдээ?”
Синди бол Рэнэгийн дүү охин байгаа юм. Тэр Батон Роужруу нэг хоёр жилийн өмнө нүүсэн. Шаргал үстэй цэнхэр нүдтэй надтай харьцуулагдахын аргагүй , гэхдээ ингэж хэлсэн нь эелдэг учир би “Чи Синдитэй олон уулздаг биздээ?” гэлээ. Хоёт болон бусад нь Шрэвфорт Каптайнсын оноо статистикыг ярилцаж байв.
“Өө байн байн уулздаг шүү” гээд Рэнэ улам ойр ойрхон байлгахыцг хүсдэг мэт толгойгоо сэгсэрлээ. “Тэр эмнэлгийн цайны газарт ажилладаг юм”
Би түүний мөрөн дээр алгадаад “ Ажил гарлаа” гэж хэлэв.
Намайг дараагийн захиалгаа авахаад тек дээр ирэхэд Сэм надруу хараад хөмсөгөө өргөв. Би Рэнэгийн оролцсон явдалд хичнээн гайхснаа харуулах гэж нүдээ томруулбал Сэм хүний ааш гэдэг тоймлохын аргагүй гэж хэлэх гэсэн мэт чимээгүйхэн мөрөө хавчлаа.
Текний ардаас амны алчуур нэмж авахаар очоод хартал онцгой шаардлагатай нөхцөл байдалд хэрэглэдэг бэйсболын цохиурыг Сэм ил гаргасан байв.
Маргааш нь эмээ намайг зүгээр суулгасангүй ээ. Тэр арчиж цэвэрлэж тоос соруулж би угаалгын өрөөг зүлгэв Ер нь вампирууд угаалгын өрөө хэрэглэдэг юм уу? гэж би суултуур дотор сойз хийгээд эргүүлж байхдаа бодлоо. Эмээ надаар зөөлөн сандалнаас муурын үсийг тоос сорогчоор соруулуулав. Би бүх хогийн савыг сулалж бүх ширээг зүлгэлээ. Угаагч хатаагчийг ч гэсэн сайн сайхны төлөө арчлаа.
Эмээг усанд ор хувцсаа соль гэж яаруулахад сая л би тэр вампир Биллийг миний болзоот залуу гэж үзэж байгааг ойлгов. Энэ нь надад жаахан хачин санагдсаныг нуух юун Нэгдүгээрт эмээ намайг нийгмийн амьдралтай болоосой гэж цөхрөнгөө бартлаа хүсч вампир хүртэл миний хувьд боломжийн сонголтын тоонд оржээ Хоёрлугаарт надад энэ санааг нь дэмжсэн хэд хэдэн мэдрэмж байв Гуравдугаарт Билл магадгүй энэ бүхнийг хараад шууд ойлгох байх Дөрөвдүгээрт Вампирууд энэ тал дээр хүн шиг ханддаг юм болов уу?”
Би усанд орж нүүрээ будаад, тэртэй тэргүй ингэхгүй бол эмээ зохицуулчих учраас даашинз өмсөв. Эмээгийн таалахаас арай бариу, Жэйсон эгчийгээ өмсвөл зохино гэж үзэхээс арай богино нилэнхүйдээ хонин нүдэн цэцгийн хээтэй хөвөн даавуу-нэхээс бүхий хөх өнгийн бяцхан даашинз. Би анх удаа л үүнийг өмсөж байна. Шар өнгийн жижигхэн бөмбөлгөн ээмгээ зүүгээд үсээ дээш нь банана хавчаараар сулхан тогтоов. Эмээ надруу ойлгоход хэцүү харцаар харсан ба би сонсоод дор нь мэдчих байсан ч энэ бол хамт амьдардаг хүндээ хийхэд дэндүү аймшигтай зүйл, тийм ч учраас би тэгэхгүйн тулд анхааралтай байдаг юм.Тэр харин Амиа алдсан гавьяатнуудын үр сад-ын уулзалтанд явахдаа дандаа өмсдөг сүмд өмсөхүйц аяатайхан биш ч өдөр тутам өмсөхөд арай л гоёддог юбка цамцтайгаа байв. Би түүнийг ирэх үед цэвэрлэхээ мартчихсан байсан урд талын тагтыг шүүрдэж байлаа.Тэр жинхэнэ вампир маягаар нэг харахад байхгүй байсан ч дахиад харахад шатны үүдэнд ирчихсэн надруу хараад зогсож байв.
Би байдгаараа инээмсэглээд “Хүн битгий айлгаад бай л даа” гэвэл
Тэр бага зэрэг санаа зовсон байртай “Зуршил болчихжээ ингэж гарч ирэх нь, би нэг их чимээ гаргадаггүй юм” гэлээ.
Би хаалгаа онгойлгоод “Ороод ирээч” гэж түүнийг урьлаа. Тэр орж ирээд эргэн тойрноо хараад “Би санаж байнаа эндхийг, энэ гэхдээ ийм том байгаагүйдээ”
“Хөөх, чи энэ байшинг санаж байна гэж үү, эмээд их тааламжтай байх байхдаа” гээд би эмээг дуудсаар түүнийг зочны өрөөрүү дагуулав.
Эмээ өрөөнд эрхэмсэгээр орж ирсэн ба би анх удаа түүнийг ширэлдэж орооцолдчихоод байдаг өтгөн цагаан үсээ ийм шулуун зөөлөн болгох гэж нэлээн зовсныг, тэр ч бүү хэл уруулаа будсан байхыг харлаа.Билл ч нийгмийн харилцаанд эмээтэй адил чадварлаг болохоо харуулж тэд мэндлээд бие биендээ талархаж , урмын үг хэлж эцэст нь нэг юм тэр буйдан дээр суув. Намайг гурван аяга тоортой цай оруулж өгөхөд эмээ модон сандал дээр сууж би Биллийн хажууд суух нь тодорхой болов. Үүнээс илүү байдлыг тодорхой болголгүйгээр гарах зам алга болохоор би түүний хажууд ёс төдий тавьсан мөстэй цайг хэзээ л бол хэзээ үсэрч босоод дүүргэхээр шулуудсан шинжтэй ирмэгдэн суулаа.Тэр эелдэгээр уруулаа цайнд хүргээд буцаан тавив. Эмээ бид хоёр түгшиж сандран том том балгалаа.Эмээ яриа эхлүүлэх үнэн азгүй сэдэв сонгож “Чи хар салхины талаар дуулсан байлгүй” гэж хэлэв.
“Юу болоо вэ” гэж Билл торго мэт зөөлхөн гайхалтай хоолойгоор өгүүллээ. Би түүнрүү харж эс зүрхлэн гараа эвхээд харцаа нааж орхив.
Эмээ ч түүнд гамшигт хар салхи болон Хархнуудын үхлийн талаар ярилаа. Энэ явдал айж сүрдэм хэрэг байсан хэдий ч болж л байдаг зүйл шүүдээ гэхэд Билл жоохон ч гэсэн тайвширах шиг надад санагдлаа.
“Би ажилдаа явах замдаа өчигдөр дайраад гарсан” гэж харцаа өргөлгүйгээр хэллээ “Чиргүүлний тэр хавиар”
“Тэр тэгээд чамд хүлээж байсан шиг чинь санагдав уу?” гэж Билл цэвэр сониучирхсан байдлаар асуулаа.
“Үгүй ээ, Миний хүлээж байсан зүйл огтхон ч биш байсан. Би би.. үнэхээр алмайрсан”
“Сөүки, Чи өмнө нь хар салхины учруулсан хохирлыг харж л байсан шүүдээ” гэж эмээ гайхан хэлэв.
Би ярианы сэдвийг өөрчилж “ Билл, Чи цамцаа хаанаас аваа вэ? Чамд аятайхан зохиж байна” Тэр шаргал даавуун өмд, ногоон бор судалтай голфын цамц, нимгэн бор оймс, өнгөлж зүлгэсэн арьсан шаахай өмссөн байв.
“Диллардаас” гэхэд нь би түүнийг Монро дахь их дэлгүүрт явж байгаагаар, магадгүй бусад хүмүүс гэрэлтсэн арьс, үзэсгэлэнтэй нүдтэй энэ жигтэй этгээдийг дагуулан харж байгаагаар төсөөлөхийг оролдов. Төлбөр хийх мөнгийг нь ингэхэд яаж олдог юм бол? Хувцасаа яаж угаадаг юм бол? Авсандаа нүцгэн хэвтдэг болов уу? Түүнд машин байдаг болов уу эсвэл Хүссэн газарлуугаа хөвөөд явчихдаг юм уу?
Эмээд Биллийн дэлгүүр хэсэх эгэл жирийн байдал таалагдав бололтой. (олноо алдаршсан зохиолын дагуу) Үхсэн юм шиг харагдуулдаг вирусын хохирогч гэгдэх энэ нөхрийг эмээ маань миний боломжит хос гэж зочны өрөөндөө хүлээж аваад хичнээн баяртай байгаа нь надад хэцүү санагдлаа.
Эмээ Биллийг байцаалтанд оруулж эхлэв. Билл илэрхий нөхөрсөн байдал, эелдэг соёлтойгоор хариулж байв. Ойлгомжтой, Тэр ч эелдэгхэн үхдэл юмаа.
“Танай удмынхан эндхийнх байх нь ээ?” гэж эмээ шалгаав.
“Аавын маань талынхан Комптон, ээж болохоор Лоудермилк байсан юм” гэж бэлэн зэлэн хэлэхдээ Билл харьцангуй тайван харагдав.
“Энд их олон Лоудермилкынхан байдаг шүү” гэж эмээ баяртайгаар өгүүлэв. “Гэхдээ хөөрхий өндөр настай Ноён Жесс Комптон өнгөрсөн жил бурхан болсон доо”
“Тийм гэсэн” гэж Билл хөнгөхөөн хэлэв. “Тэгээд л би эргэж ирсэн юм. Газар нь над дээр ирсэн ба бидний соёл иргэншилд ч олон зүйл өөрчлөгджээ. Би хөрөнгийг нь хүлээн авахаар шийдсэн”
“Та Стакхаузынханыг мэддэг байсан уу? Сөүки хэлэхдээ чамайг их урт түүхтэй гэж байсан” Эмээ хөөрхөн эвтэйхэн хэлчихлээ шүү. Би гарлуугаа харан жуумалзлаа.
“Би Жонс Стакхаузыг санаж байна аа” гэж Билл эмээгийн магнайг хагартал баярлуулан хэллээ. “Манайхан Бон Тэмпсийг хилийн хажууханд зам дээрх зүгээр нэг нүх байдаг байхаас л энд амьдардаг байсан юм. Намайг арван зургаатай залуухан байхад Жонас Стакхауз энд дөрвөн хүүхэд эхнэрийн хамтаар нүүж ирж байлаа. Энэ байшин чинь түүний барьж байсан мөн биздээ, дор хаяж зарим хэсэг нь?”
Билл өнгөрсний талаар бодож ярих үед түүний ярианы хөг хэмнэл, үгсийн сан ондоошихыг би анзаарч явж одсон нэгэн зууны турш түүний англи хэл хичнээн олон хар хэллэг, өнгө аясын өөрчлөлтөнд орсон бол гэж хачирхаж суув.
Мэдээж хэрэг, эмээ удам угсааны диваажинд оччихсон байлаа. Тэр нөхрийнх нь тавдахь үе буюу элэн өвөг Жонасын талаар бүгдийг мэдэхийг хүсч байв. “Тэр боолтой байсан уу?” гэж эмээ асуулаа.
“Хатагтай, би хэрэв зөв санаж байгаа бол тэр гэрийн зарц болон талбайн боолтой байсаан. Гэрийн зарц нь дундаж насны эмэгтэй, талбайн боол нь Минас гэдэг их том биетэй залуу хүү байсан. Гэхдээ Стакхаузынхан манайхантай л адилхан талбай дээрээ өөрснөө ажилладаг байсан юм шүү”
“Тийм үү, Энэ чинь ёстой яг л бидний сонсохыг хүсч байсан зүйл байна даа, Сөүки чамд хэлсэн үү нөгөө...?” гэж эмээ Билл хоёр харилцан баахан эелдэг үгс солилцож байгаад Үр сад-ын уулзалтанд ирэх өдөр судрыг товлолоо.
“Хэрэв та зөвшөөрвөл Сөүки бид хоёр гадаа их сайхан байгаа болохоор жаал алхах гэсэн юм л даа” Аажуухан тэр гараа явуулж миний гараас бариад намайг бас босголоо. Түүний гар хүйтэн, хатуу, гөлгөр байв. Тэр эмээгийн зөвшөөрлийг авах гэж байгаа ч юм шиг бас нөгөө талаас яг ч тийм биш байлаа.
“Өө, тэгэлгүй яахав, та хоёр яв яв” гэж эмээ аз жаргалтайгаар дэгэлзэн хэлэв. “Надад ч үзэж харах зүйл их байна. Чи харин эндхийнхний нэрийг санавал хэлээрэй нөгөө юу.... мм.. байх үеийнхээ” гээд эмээ эвгүй зүйл хэлэхгүйн тулд дуугүй болов.
Би “Бон Тэмпсийн иргэн байх үеийнхээ” гэж тусархагаар нэмж хэллээ.
“Мэдээж” гэхдээ вампир уруулаа хэрхэн жимийсэн байхыг хараад түүнийг инээчихгүйг хичээж байгааг би ойлгов.
Нэг л мэдэхэд би хаалган дээр очиж , Билл намайг өргөөд хурдан хөдөлсөн болохыг мэдээд үнэн голоосоо инээмсэглэлээ. Би гэнэтийн зүйлд дуртай.
“Бид нэлээн алхах байх” гэж би эмээд хэллээ. Эмээ бидний хачин явалтыг анзаараагүй бололтой учир нь тэр цайны аягануудыг хурааж байсан юм.
“Намайг бодоод яарсны хэрэггүй ээ хүүхдүүд минь, Би зүгээр”
Гадаа мэлхий бах, цохнууд шөнө бүрийн ээлжит найрал дуугаа дуулж байв. Билл миний гарыг атгасан хэвээр хашаагаар явахад шинэхэн тайрсан өвс, ургаж эхэлж буй цэцэгс ханхалж, манай тэжээдэг муужгай Тина сүүдрээс гарч ирээд маажуулахыг хүсэхэд нь би тонгойж толгойг нь иллээ. Гэтэл намайг гайхшируулж, огтхон ч тэгдэггүй байсан хэрнээ Биллийн хөлөнд биеэ үрж эхлэв.
“Энэ амьтан чамд таалагддаг юм уу?” гэж тэр тодохой бус өнгөөр хэллээ.
“Миний муур байхгүй юу, нэрийг нь Тина гэдэг юм, миний хайртай муур”
Өөр юм хэлэлгүйгээр Билл Тинаг тагтны гэрлээс хол харанхуйруу явж орох хүртэл хөдөлгөөнгүй зогслоо.
“Чи савлуур дээр суумаар байна уу эсвэл цэцэрлэгийн сандал дээр суухуу? Нэг бол алхах уу?” гэж нэгэнт би урьсан хүн нь болохоор асуув.
“Жаахан алхацгаая л дээ Хөлөө тэнийлгэх хэрэгтэй байна”
Юутай ч хэлсэн үг нь намайг бага зэрэг сандаргаж, бид байшингуудын урд байх хоёр урсгалтай замруу туслах зам даган алхлаа.
“Чиргүүл чамайг сэтгэлээр унагаа юу?”
Би юу гэж хэлэхээ бодов.
“Би мм.. Хэт хэврэг , амархан эвдэрсэн юм шиг мэдрэмж төрсөн, чиргүүлийн талаар бодохоор
“Намайг хүчтэй гэдгийг чи мэднэ шүү дээ”
Би толгойгоо тал тал тийш хазайлган бодолхийлэв. “Тийм лдээ, Гэхдээ чиний бүрэн хүчин чадлыг ухаараагүй байсан юм, Эсвэл чиний төсөөлөн болох чадварыг” гэвэл
“Олон жилийн эцэст бид хийсэн зүйлээ нуухдаа дадамгүй болсон байдаг”
“Тийм бий, Чамайг ная наян хүн цааш нь харуулсан гэж таамаглаж болох нээ”
“Нэлээн хэдийг л” хүлээн зөвшөөрөх л болждээ гэж түүний дууний өнгө хэлж байв.
Би нуруугаа үүрээд “Чи вампир болмогцоо их өлсгөлөн байсан уу? Яагаад чухам ийм зүйл тохиолдсон юм бэ?”
Тэр үүнийг хүлээж байгаагүй бололтой, надруу харсан ба хичнээн харанхуй байсан ч түүний нүдийг над дээр байгааг би мэдэрлээ. Модод биднийг хүрээлж, хөл маань шороонд шигдсэн байв.
“Яаж вампир болсон тухай гэвэл өнөөдрийн хувьд дэндүү урт түүх” гээд “ Гэхдээ тиймээ би залуу байхдаа цөөхөн хэдэн удаа санамсаргүй аллага хийж байсан, Хэзээ дахиж хооллох маань эргэлзээтэй байдаг байлаа, чи ойлгож байгаа биздээ? Бидний үргэлж ангуучилж, байгалиасаа ийм л болохоор, тэгээд ямар хиймэл цус гэж байсан ч биш, одоогийнх шиг ийм их хүн амтай ч байгаагүй. Гэхдээби сайн хүн байсаан, амьд байх үедээ, вирусын халдвар авахаасаа өмнө.Тэгээд би хоолны тал дээр ч бас зөв хандахыг хичээх болсон юм, хэзээ ч хүүхдээр хооллохгүй зөвхөн муу хүмүүсийг хохирогчоороо сонгоно гэх мэт. Ядаж л би хүүхдээр хооллохгүй байж чадсан. Одоо бүх зүйл их өөрчлөгджээ. Хичнээн заваан ч гэсэн би аль ч хотын шөнийн эмнэлэгт ороод хиймэл цус олж авч чадна. Эсвэл биеэ үнэлэгчид төлбөр төлөөд хэд хоногтоо явж чадахуйц цустай болж болно. Бүр эсвэл хэн нэгнийг ховсдоод л, хайрын төлөө цусаа өгч буй мэт санагдуулж, эцэст нь тэр талаар юу ч эргэж санахгүй болгож чадна. Тэгэхээр одоо би хүн алах хэрэггүй болсон гэсэн үг”
“Эсвэл чи тархины гэмтэлтэй бүсгүйтэй танилцаж болох юм”
“Чи амттан , Раттрэйхан хоол байсан байхгуй юу”
Байгаагаар нь хүлээж ав
“Өө заза” гэж би агааргүйдэн хэлээд “Түр хүлээч” гэлээ.
Тэр ч хэлснээр хийв. Сая залуус дотроос нэг нь ч надад үг дуугүйгээр зөвшөөрөхгүй л байсан даа. Би оюун санаагаа нээж, бүх хамгаалалтаа буулгаад, амрав. Түүний нам гүм намайг бүрхэн өнгөрлөө. Би нүдээ аньсан чигээр үгээр илэрхийлэхэд хэтэрхий гүн энэ тайвширалтай хамт амьсгалаа гаргаж зогсов.
“Одоо сайхан байна уу?” гэж тэр яг мэдсэн юм шиг асуулаа.
“Тиймээ” тэр мөчид миний хажууд байгаа бодгаль юу ч хийж явсан бай, насан туршдаа оюун санаан дахь бусдын бодлын тасралтгүй шуугиантай ноцолдсоны эцэст энэ амар амгалан юугаар ч үнэлэшгүй байв.
“Надад ч чи сайхан санагдаж байна” гэж тэр санамсаргүй байтал гайхшируулан хэлэв.
“Яаж тэр вэ?” гэж мөрөөдөмтгий манарсан байдалтайгаар асуувал
“Ямар ч айдас, яарал сандрал,буруутгал байхгүй. Би чамтай үг солихоор хажуудаа зогсоохын ховсдох шаардлагагүй”
“Ховс оо?”
“Тиймээ, бүх л вампирууд үүнийг ашигладаг юм, их бага хэмжээгээр. Хиймэл цус гарч ирэх хүртэл бид хүмүүст өөрснийгөө аюулгүй гэж ятгах хэрэгтэй байлаа эсвэл тэд биднийг огтхон ч хараагүй гэж ч юм уу Бүр эсвэл өөр зүйл харсан гэж”
“Над дээр болох болов уу?”
“Мэдээж” гэж тэр цочирдон хэлэв.
“За тэгвэл хийж үзье”
“Надруу хар”
“Харанхуй байна шүү дээ”
“Тэр хамаагүй ээ Миний нүүрлүү хар” гээд тэр миний урд зогсоод гараа мөрөн дээр зөөлхөн тавиад надруу доош харав. Би түүний арьсны бүдэг гэгээг, нүдийг нь харан харцаа дээшлүүлэхдээ гэнэт л тахиа шиг дуугараад, хувцасаа тайлж шидээд унах юм биш байгаа даа гэж бодлоо.
Гэвч юу болсон бэ гэвэл ... Үнэндээ юу ч болсонгүй. Би түүнтэй хамт байхын бараг л мансууруулах бодис мэт тайвширлыг л мэдрэн байлаа.
“Чи миний нөлөөг мэдэрч байна уу?” гэж хэлэхдээ тэр амьсгаа нь давхацсан мэт сонсогдов
“Юу ч мэдэрсэнгүй, уучлаарай” гэж би даруухан хэлээд “Гэхдээ би чамайг гэрэлтэж байгааг харж байна”
“Чи тэрнийг харж байна гэж үү?” энэ бас л түүнийг гайхшируулсан юм байлгүй.
“Тиймээ, Бусад нь чаддаггүй юм уу?”
“Тээх, Хачин юм аа Сөүки”
“Зоо зо, тийм л юм байлгүй дээ, Би чамайг хөөрөхийг чинь харж болох уу?”
“Яг энд үү?” гээд Билл баясав.
“Тэгэлгүй яахав, Яагаад болохгүй гэж? Хэрэв өөр шалтгаан байхгүй бол шүүдээ?”
“Үгүй ээ тийм юм ерөөсөө байхгүй” гээд гарыг минь тавиад дээшээ хөөрч эхэллээ. Би баяр баясгалантайгаар санаа алдав. Тэр сарны гэрэлд гантиг мэт гялалзан харанхуйд дээш хөөрч байлаа. Хоёр фут хэртэй өндөрт гараад тэрүүхэн хавьдаа эргэлдэж эхлэв. Надад тэр доошоо хараад инээмсэглэх шиг санагдалаа.
“Та нар бүгд ингэж чадах уу?”
“Чи дуу дуулж чадах уу?”
“Үгүй чиш, би аяаа олдоггүй”
“Бид ч гэсэн бүгдээрээ бүхнийг чаддаггүй” гээд Билл доошилсоор чимээ гаргалгүй газардав.
“Ихэнх хүмүүс вампирыг жигшдэг ч чи тийм биш юм”
Би мөрөө хавчив. Жирийн биш зүйлийг жигших би хэнсэн билээ? Тэр ч ойлгох шиг болж түр зогсоод биднийг дахин алхаж эхлэх үед “Чамд үргэлж хэцүү байдаг уу?”
“Тиймээ, дандаа л” гошигнохыг хүсэхгүй байсан ч өөр зүйл хэлж чадсангүй. “Бага байхад хамгийн хэцүү байдаг байлаа, учир нь хэрхэн хамгаалалт хийхээ мэдэхгүй, сонсох ёсгүй зүйлсийг сонсдог байсан. Хүүхдийн ухаанаар бүгдийг нь давтаад л.. Эцэг эх маань намайг яахаа үнэхээр мэддэгүй байв. Ялангуяа аав маань их ичдэг байсан. Ээж намайг эцэст нь сэтгэл зүйч дээр аваачихад, эмч намайг яг юу болохыг мэдэж байсан ч өөрөө итгэхийг хүсэлгүй дахин дахин эцэг эхэд маань ажигламтгүй хүүхэд болохоороо биеийн хөдөлгөөнийг уншиж байна гэж тайлбарладаг байлаа. Ингээд л хүмүүсийн бодлыг сонсох сайхан тайлбартай болсон, Мэдээж тэр өөрийнх нь ертөнцөд боломжгүй зүйл боддог болохоор намайг үнэхээр хүний бодол сонсдог гэж зөвшөөрч чадаагүй”
“Сургуульд байхад хичээл номондоо ч их тааруу байсөөн, ихэнх хүүхдүүл төвлөрөхгүй байхад би яаж ч төвлөрөх билээ. Харин тесттэй өдөр бол ондоо шүү, бүгд л шалгалтан дээр анхаарч... надад бага зэрэг эрх чөлөө өгдөг байлаа. Намайг залхуу болохоороо өдөр тутмын хичээлдээ муу байдаг гэж заримдаа ээж аав маань бодно. Багш болохоор сурлагын хөгжлийн бэрхшээлтэй гэнэ Чи итгэхгүйдээ би бараг л хоёр сар тутамд нүд чихний хяналтанд орж бас тархины аппарат... Тэнгэр минь Хөөрхий эцэг эх маань их ч төлбөр төлсөн дөө. Тэд энгийн үнэнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм, ядаж л гаднаа”
“Гэхдээ тэд дотроо мэддэг байсан”
“Тиймээ, нэг удаа аав маань машины сэлбэгийн дэлгүүр нээх гэсэн нэг залууг санхүүжүүлэх эсэхээ шийдэх гээд гэртээ урих үедээ намайг хажуудаа суулгасан юм. Тэр хүнийг явмагц аав намайг гадагш авч гараад цаашаа хараад “Сөүки тэр үнэн хэлсэн үү? гэж асууж билээ Хамгийн хачин мөчүүдийн нэг”
“Чи хэдэн настай байсан юм?”
“Би долоо хүрэхтэй үгүйтэй л байсан байх, тэд намайг хоёрдугаар ангид байхад осолдож өнгөрсөн”
“Яаж?”
“Үер, эндээс баруун тийшээ гүүрэн дээр”
Билл юм хэлсэнгүй. Тэр овоолсон их үхлийг харж байсан байх л даа.
“Тэр хүн худлаа хэлж байсан уу?” гэж хэдэн мөчийн дараа асуулаа.
“Тээх, тэр аавийн мөнгийг хуурч аваад зугатах гэж байсан юм”
“Чи авъяастай юм”
“Авъяас. Заза” Миний уруулийн үзүүр доошлохыг би мэдрэв.
“Энэ чамайг бусад хүмүүсээс өөр болгож байна”
“Чи хэлсэн шүү дээ” Бид хэсэг чимээгүй алхлаа. “Тэгэхээр чи өөрийгөө ерөөсөө хүн гэж боддогүй байх нь ээ?”
“Би угаасаа тийм биш байхаа болиод удаж байна”
“Чи зүрх сэтгэлээ алдчихсан гэдэгтээ итгэдэг үү?” Католик сүмийнхэн вампирын талаар ингэж номлодог юм.
“Мэдэхгүй юм даа” гэж Билл тоосон шинжгүй хэллээ. Энэ байнга л санааширч байдаг, үргэлж орж ирдэг бодлуудынх нэг гэдэг нь илт байлаа. “Хувьдаа бол би тэгэж боддоггүй, Миний дотор энэ олон жилийн өнгөрсөн ч алуурчин, хэрцгий биш нэг зүйл байдаг. Тэгэхээр би аль аль нь байж чадна”
“Вирусээр халдварласан чинь чиний буруу биш ээ”
Билл хамраа дуугаргав гэхдээ тэгэхдээ хүртэл цэмбэгэр сонсогдож байлаа. “Вампир анх байх үеэс эхлээд л янз бүрийн онол таамагууд байсаар ирсэн. Магадгүй наадах чинь үнэн байж болох юм” гээд тэр ингэж хэлсэндээ харамссан мэт харлаа. “Хэрвээ вампирыг вирус бий болгодог юм бол тэр тун голж шилэмтгий”
“Чи яаж вампир болсон юм бэ?” Би олон эх сурвалжаас уншиж байсан ч энэ удаад яг хэргийн эзны амнаас сонсох гэж байв.
“Би чиний цусыг нэг суурин дээр эсвэл хоёр гурав хоног дамнуулан үхэх хүртэл чинь шавхах хэрэгтэй болно. Тэгээд чамд өөрийнхөө цуснаас өгнө. Чи ойролцоогоор дөчин найман цаг зарим тохиолдолд гурав хоног хүртэл үхдэл шиг хэвтэж байгаад шөнө дахин босно. Мөн өлссөн байх болно.”
“Өлссөн” гэсэн үгийг хэлж байгаа байдал нь чичрүүдэс хүргэв.
“Өөр арга байхгүй юу?”
“Зарим вампир өдөр болгон тогтмол хазуулдаг хүмүүс санамсаргүй вампир болдог гэж ярьж байсан л юм байна. Гэхдээ тэгэхийн тулд үргэлжилсэн гүнзгий хооллолт байх болно. Ихэнх нь ийм нөхцөлд шууд цус багадалттай болж бие нь сулардаг юм. Тэрнээс гадна хүмүүс өөр шалтгаанаар үхэх шахсан бол энэ үйл ажиллагаа шал буруугаар ч эргэж мэднэ.
Би эвгүйцэж эхлэв. “Сэдвээ солих цаг болжээ. Чи Комптоны газар дээрээ юу хийе гэж бодож байна.”
“Би энд аль болох удаан амьдрана гэж бодож байгаа, Хөдөө төрж өссөн болохоор хотоос хот дамжин явахаас залхаж байна даа нэгэнт би оршин байх хууль ёсны эрхтэй болсоноос хойш би Шревфорт Монро эсвэл Нью Орлеанруу яваад л бидний төрөлд мэргэшсэн биеэ үнэлэгч, хиймэл цус олж аваад байж болох болохоор энд үлдмээр байна. Ядахдаа л болох талаас нь үзнэ дээ
Би хэдэн арван жилийн турш тэнүүчилж явлаа”
“Байшин чинь ямархуу байна дээ тэгээд?”
“Нэлээн муудсан байна лээ” гэж тэр дуун дээр зөвшөөрөөд “Цэвэрлэж байгаа, шөнөдөө тэрнийгээ би өөрөө хийчихдэг юм гэхдээ зарим засвар хийх мужаан хэрэгтэй байгаа, би модоор хийх засвартаа гайгүй ч цахилгааны тал дээр бол нойл”
Мэдээж аргагүй шүүдээ хөөрхий минь
“Тогийг нь дахин татах хэрэгтэй юм шиг санагдсан” гэж Билл хорвоогийн бас нэг зовлонтой хувийн байртай хүний адилаар хэлэв.
“Танайх утастай юу?”
“Байгаа” гэж гайхан харав.
“Тэгвэл ажилчин мужаан авахад ямар асуудал байна?”
“Шөнийн цагаар тэдэнтэй холбогдоход хэцүү тэд нэг бол айгаад нэг бол хуурамч дуудлага байна гээд байдаг юм” тэр өөр тийшээ харж байсан ч цухалдсан байдал хоолойных нь өнгөнөөс мэдрэгдэв.
Би инээлээ. “Хэрвээ чи хүсч байвал би залгая” гэж санал болголоо. “Бүгд намайг галзуу гэдэг ч тэд намайг шудрага гэдгийг мэднэ”
“Тэгвэл тун их талархахсан” гэж Билл хэсэг эргэлзсэний эцэст дуугарав. “Би тэдэнтэй уулзаж ажил хөлсийг тохирсны дараа тэд өдөр ажиллаж болно”
“Өдөр гарч чадахгүй байх чинь юутай гаслантай хэрэг вэ дээ” гэж би юм бодолгүй хэллээ. Өмнө нь энэ талаар ер боддоггүй байж.
“Тиймээ Үнэхээр тийм” гэж Билл хөндий хэлэв.
“Тэгээд бас амардаг газраа нуух гэж..” гэж би цаашаа тэнэгтлээ.
Биллийг чив чимээгүй байхыг анзаараад би уучлалт гуйв.
“Намайг уучлаарай” хэрвээ энд ийм тас харанхуй байгаагүй бол тэр намайг бөөрөнхий улаан болсон байхыг харах байлаа.


_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Mar.17.13 7:56 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
тэмдэглэв.


Top
   
PostPosted: Mar.17.13 9:13 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
өө гоё орцон байнашд...

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Mar.18.13 5:46 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Jun.03.03 8:13 pm
Posts: 583
Juno-д баярлалаа.Уншиж байгаа шүү.

_________________
Амьдрал сайхаан.


Top
   
PostPosted: Mar.18.13 8:30 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
wowwww...... bayrlalaa. taalagdaj bn!

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Mar.20.13 12:47 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
“Өдрийн цагийг өнгөрүүлэх газар гэдэг чинь вампирын хамгийн өндөр хамгаалалттай нууц” гэж Билл дургүйхан хэлэв.
“Би уучлалт гуйсан шүү дээ”
“Хүлээн авлаа” гэж удаан өнгөрсөн хэдэн мөчийн дараа хэлэв. Бид төв замд хүрч такси хүлээж байгаа мэт зам дагуу дээш доош харлаа. Модон дундаас гарсан болохоор би түүнийг сарны гэрэлд тодхон харж, тэр ч намайг харж байв.
“Чиний даашинз нүдний чинь өнгөтэй ижил юм”
“Баярлалаа” Би мэдээж түүнийг тийм тод харахгүй байлаа.
“Гэхдээ ихэнх хэсэг нь биш”
“Өршөөгөөрэй”
“Залуухан хатагтай нарыг ийм бага хувцастайгаар харахад би дасаагүй” гэж Билл хэллээ.
“Чи чинь үүнд дасахаар хэдэн арван жилийг өнгөрөөгөө биздээ?” гэж би ширүүхэн хэлээд “ За аливээ Билл! Даашинзнууд богиносоод дөчин жил болж байна ш дээ!”
“Би урт юбканд дуртай” гэж тэр хуучинсаг маягтай хэлээд “Эмэгтэйчүүдийн өмсдөг дотуур хувцаснуудад дуртай” гэлээ.
Би бүдүүлэг чимээ гаргав.
“Чамд ер нь даашинзны дотуур хувцас бий юу?” гэж тэр асуув.
“Надад биений өнгөтэй үдээстэй их хөөрхөн даашинзны дотуур хувцас бий” гэж би ууртайгаарг хариулаад “ Хэрвээ чамайг амьд хүн байсан бол дотуур хувцасны минь талаар яриулахаар шахаж байна гэж ойлгох байлаа”
Тэр надад асар хүчтэй нөлөөлдөг өнөөх гүнзгий , эгэл биш инээлтээрээ инээв. “Чи тэр даашинзны дотуур хувцасаа өмссөн байна уу, Сөүки?”
Түүнийг намайг харж чадаж байгааг нь мэдэх болохоор хэлээ гаргалаа. Даашинзныхаа хормойг өнцөгдүүлж сөхөөд сайтар борлосон биенээсээ хэдэн инч нэмж цухауйлгаад торгомсог дотуур хувцасны үзүүрийг харууллаа.
“Одоо баяртай байна уу?”
“Чи гоё хөлтэй юм, гэхдээ надад урт даашинз таалагдсан хэвээрээ л байна даа”
“Зөрүүд гэдэг нь” гэж би түүнд хэлэв.
“Миний эхнэр яг ингэж хэлдэг байсан”
“Чи гэр бүлтэй байсан юм уу?”
“Тиймээ, Би гучин настай байхдаа вампир болсон. Эхнэртэй амьд мэнд таван хүүхэдтэй, эгч Сара маань бидэнтэй хамт амьдардаг байлаа. Тэр хэзээ ч гэрлэж байгааүй. Болзоот залуу нь дайнд үрэгдсэн”
“Иргэний дайн”
“Тиймээ, Би дайны талбараас буцаж ирссэн азтайчуудын нэг байсан юм. Ядахдаа л тухайн үедээ би тэгэж бодож явлаа”
“Чи Холбооны нэгдсэн муж улсын төлөө байлдаж байжээ” “хэрэв дүрэмт хувцас чинь чамд одоо байдаг бол клубын уулзалт дээр өмсөөд очвол хатагтай нар баярласандаа ухаан алдах байх даа” гэвэл
“Дайн дуусахад надад дүрэмт хувцас гэхээр юм үлдээгүй ээ” гэж тэр гашуунаар хэлээд “Бид ноорхой хувцасны оронцог эгэлдрэглэж, өлбөрч үхэхэд ойрхон байсан” Тэр чичирч байх шиг санагдав. “Вампир болсны дараа тэр бүхэн надад ямар ч утга учиргүй болсон” гэж хэлэхэд түүний хоолой дахиад л алслагдсан хүйтэн хөндий боллоо.
“Би дэмий юм сануулж сэтгэл санааг чинь тавгүйтүүлчихлаа, намайг уучлаарай. Хоёлаа юу ярилцвал дээр вэ?” Бид эргээд байшинруугаа буцаад алхаж эхлэв.
“Чиний амьдрал, надад өглөө босоод юу хийдгээ хэлээч”
“Орноосоо босоод, тэр дор нь ороо хураачихаад өглөөний ундаа ууна. Шарсан талх заримдаа амуу тариа эсвэл өндөг тэгээд кофе, дараа нь шүдээ угааж, шүршүүрт ороод хувцасладаг. Хааяа хөлнийхөө илүүдэл үсийг хусна, нэг тиймэрхүү.
Хэрэв ажлын өдөр бол ажилдаа явна, шөнө болтол гараагүй бол дэлгүүр хэсч, эмээг дэлгүүрт хүргэж өгч эсвэл кино түрээслэж үзэх юм уу наранд шардаг. Би бас их уншдаг. Эмээ царигтай байгаа болохоор би ч азтай шүү. Тэр ихэнх угаах индүүдэх хоол хийх ажлыг хийчихдэг юм”
“Залуучуудын тухайд?”
“Би чамд хэлсэн шүүдээ, боломжгүй асуудал”
“Тэгээд чи одоо яах гэж байна Сөүки?” гэж тэр зөөлхөн асуув.
“Хөгширөөд л үхнэ дээ” Миний хариулт богино байв. Тэр эмзэг цэгээр маань арай олон оролдож байна даа
Намайг гайхшируулан Билл гараа сунгаад миний гарыг барилаа. Бид бие биенээ бага зэрэг уурлууллаа, хөндүүр газраар нь оролдлоо, одоо уур амьсгал хамаагүй дээрдсэн мэт. Чимээгүй шөнийн салхи үсийг минь нүүрээр гуядана.
“Хавчаараа аваач?” гэж Билл гуйв.
Тэгэхгүй байх шалтгаан байсангүй. Би гараа буцааж аваад үснийхээ хавчаарыг авч задаллаа. Үсээ суллан толгойгоо сэгсэрээд, хавчаараа надад ямар ч халаас байхгүй байсан тул түүнийхрүү хийв. Дэлхий дээрх хамгийн энгийн зүйл мэт Билл хуруугаа үсэн дундуур минь явуулан мөрөн дээгүүр тараалаа.
Нэгэнт биенд хүрэх асуудалгүй юм шиг санагдсан болохоор би ч бас гараа явуулаад түүний хуузанд хүрээд “Урт юмаа” гэлээ.
“Энэ мода байсан юм, Би харин ч зарим залуус шиг том сахалтай байгаагүй нь их юм, тэгсэн бол мөнх тиймээрээ байхгүй юу”
“Чи хэзээ ч сахалаа хусахгүй гэсэн үг үү?”
“Тиймээ, Азаар би тэгэхэд дөнгөж сахалаа хусчихсан байсан” Тэр миний үсийг биширчихсэн мэт “Сарны туяанд мөнгөлөг харагдаж байна гээч” гэж маш аажуухан хэллээ.
“Аан, Чи юу хийх дуртай вэ?”
Би харанхуйд инээмсэглэлийн сүүдрийг олж харав.
“Би чам шиг бас унших дуртай” гээд түр бодсоноо “Кинонд мөн дуртай.. Би ч бүр үүслээс нь эхлээд хамт байсан даа . Энгийн амьдралтай хүмүүстэй хамт байх дуртай хааяа вампир хань нөхөд үгүйлэгддэг л юм гэхдээ тэдний ихэнх нь надаас шал ондоо амьдрал өрнүүлсэн”
Хэсэг бид чимээгүй явлаа.
“Чи телевизд дуртай юу?”
“Заримдаа л” гэж тэр үнэнээ хэлээд “Нэг хэсэг би савангийн дуурь бичиж аваад хүн байх ямар байхыг мартчихвий гэсэндээ шөнө бүр үздэг байлаа. Гэхдээ тэдгээр дээр гарч байгаа жишээнүүдийг хараад хүн төрлийг мартана гэдэг сайн зүйл юм байна гэж ойлгоод үзэхээ больсон” Би инээлээ.
Бид манай байшинг тойрсон гэрлэн хүрээнд орж ирэв.Би эмээг тагтны савлуур дээр суугаад биднийг хүлээж байх болов уу гэж хальт хүлээж байсан ч тэр байсангүй. Ганцхан бүдэг гэрэл зочны өрөөг гэрэлтүүлж байлаа. Эмээ үнэхээр цөхөрчихөж. Анхны болзооноосоо шинэхэн танилаараа хүргүүлж ирж байх шиг санагдав.Билл намайг үнсэх гэж оролдох боловуу үгүй боловуу гэж би бодож байлаа. Урт даашинзны талаарх бодлыг нь хараад байхад тэр энэ нь хэтэрсэн хэрэг гэж ч бодож магадгүй. Вампир үнсэнэ гэдэг ямар тэнэг сонсогдож байгаа шиг би юу юунаас илүү тэгэхийг хүсч байгаагаа ухаарлаа.
Цээж бачуурч, гуниг төрлөө. Бас нэг зүйл дээр би няцаагдаж байна. Дараа нь би бодлоо. Яагаад болохгүй гэж?
Гарыг нь зөөлхөн чангааж түүнийг зогсоогоод, сунаж, гялтганасан хацар дээр нь үнсэхдээ түүний энгийн боловч бүдэгхэн давсархаг үнэрийг залгилаа. Тэрнээс сахлын үс үл ялиг үнэртэнэ.
Би түүнийг дагжихыг мэдрэв. Тэгээд тэр толгойгоо эргүүлэн уруул нь минийхд хүрлээ. Мөчийн дараа гэхэд би түүний хүзүүгээр нь тэвэрч, үнсэлт гүнзгийрч, уруулаа нээв.
Би өмнө нь ингэж үнсүүлж байсангүй. Орчлон ертөнц бүгдээрээ миний уруул дээрх вампирын аманд, үнсэлтэнд багтах мэт болтол үргэлжилсээр үргэлжилсээр л байлаа. Амьсгал давхцаж , өөр бас бус юм ч өрнөөсөй гэж би хүсч эхлэв.
Гэнэт Билл хойшоо ухарлаа. Тэр үхтлээ сандарсан харагдах нь намайг туйлгүй баясгав. “Сайхан амараарай, Сөүки” гээд үсийг минь сүүлийн удаа илэв.
“Сайхан амараарай, Билл” гэж би хэллээ. Би ч шаггүй тэвдсэн сонсогдож байв. “Маргааш цахилгаанчин дуудахыг бодно оо, Юу гэснийг нь тэгээд чамд хэлье”
“Маргааш орой ажил чинь тарсан байвал манай байшингаар ороод гараарай”
“За” Би хэвийн байдалдаа орохыг хичээсээр байлаа
“Тэр үед уулзая Баярлалаа, Сөүки” гээд тэр гэртээ харихаар цааш эргэн алхлаа.
Харанхуйд хүрмэгц тэр үзэгдэхээ болив.
Өөрийгөө сэгсэрч сэрээх хүртлээ, тэнэг юм шиг араас нь ширтэж байгаад унтаж амрахаар гэрлүүгээ орлоо.
Үл үхэгсэд нөгөө зүйлийг хийж чадах эсэх талаар би орондоо ороод сэрүүн хэвтэнгээ удаан бодлоо .
Ер нь Биллтэй түс тас энэ талаар ярьж үзвэл яадаг бол, заримдаа тэр хэт хуучинсаг юм шиг ч заримдаа хажуу айлын залуу аятай л жирийн байдаг. Яг бүр тийм биш ч ерөнхийдөө гайгүй жирийндүү гэх юмуудаа.
Удаан хугацааны эцэст учирч сексдэхийг хүртэл хүссэн тэр нэгэн маань хүн биш байна гэдэг нэг зэрэг гайхалтай бас хөөрхийлөлтэй юм шиг. Миний телепат чадвар хамаг ихэнх боломжийг хаах юм. Зүгээр үзье гэж бодсон бол тэгчихэж болох байсан ч би өөрөө жинхэнээсээ дуртай байх үеийг хүлээдэг байлаа.
Бид хоёр тэгж үзтэл энэ олон жилийн хүлээлтийн дараа би ямар авъяасгүй байсан болж таарвал яана? Эсвэл сайхан биш байвал, Магадгүй ном сонин , кинонууд дандаа хэтрүүлэг байдаг байх. Сексийн амьдрал нь надад огт сонин биш гэдгийг ер ойлгодоггүй Арлэнь ч гэсэн хэтрүүлж байсан бол..
Эцэст би нэг юм нойрондоо дарагдаж, урт хар бараан зүүд зүүдэллээ.
Маргааш өглөө нь Билл бид хоёрын гадуур алхсан болон ирээдүйн төлөвлөгөөний талаар эмээгийн асуултанд булуулах зуураа би хоёр дуудлага хийж амжлаа.Би Биллээс ирж байгаа дуудлага хуурамч биш гэдгийг ойлгуулж, шөнө холбогдож болох утасны дугаарыг нь авсан нэг сантехникч, хоёр цахилгаанчин, бусад үйлчилгээний хэдэн хүн оллоо.
Эцэст нь шарсан талх шиг тал бүрээ наранд борлуулж хэвттэл эмээ утас гаргаж авчирч өгөөд
“Босс чинь байна” гэлээ. Эмээ Сэмд талтай байдаг юм. Алис гайхамшигийн оронд дээр гардаг муур шиг л яралзтал инээмсэглэж байгааг харвал түүнийг баярлуулах зүйл Сэм хэлсэн бололтой.
“Сайн уу, Сэм” гэж хэлэхдээ би тийм ч баяртай сонсогдоогүй биз учир нь ажил дээр таагүй зүйл болсон юм шиг байна.
“Даун амжихгүй гэнээ, интоорхоон”
Би оронд нь ажиллах болох нь гэдгээ мэдээд “Өө чөтгөр, надад нэг төлөвлөгөө байгаа юмаа,Сэм” гэлээ. Анх удаагаа л ингэж хэлж байна. “Би чамд хэдүйд хэрэгтэй вэ?”
“Чи таваас есийн хооронд байж чадах уу? Тэгвэл их тус болохсон”
“Тэгээд би дахиад бүтэн өдөр амрах уу?”
“Даун дараа чиний нэг ээлж дээр хувааж ажиллана гэвэл яаж байна?”
Би бүдүүлэгээр дуугартал эмээ хажууд ууртай царайтай гаргачихсан зогсож байлаа. Дараа нь эрүүний шөл уух нь дээ би ч. “Зоо зо тохирлоо”
“Таван цагт уулзая” гэж би дурамжхан хэллээ.
“Баярлалаа Сөүки, чамд найдаж болно гэж би мэдсэн юмаа” гэж сонсогдов.
Үгэнд нь урамшихыг хичээсэн ч шал уйтгартай чанар юмаа. Сөүкид хувийн амьдрал гэж байхгүй болохоор тэр хэзээд урагш гарч ирээд гар сунгаж туслахад бэлэн чих шиг..
Мэдээж хэрэг Биллийнд ес өнгөрөөгөөд очиход бол асуудалгүй л дээ тэр угаасаа шөнөжин сэрүүн байх юм чинь.
Ажил урьд нь ингэж удаашралтай санагдаж байгсангүй. Үргэлж л Биллийн тухай бодоод байсан болохоор хамгаалалтаа төвлөрч гаргахад төвөгтэй байсан ч азаар тэнд цөөхөн үйлчлүүлэгч байв. Хэрэв тийм биш байсан бол вагон вагоноор нь хүсээгүй бодол сонсохгүй юу Тэгэж явтал харин Арлэнийг сарын тэмдэг нь ирэхгүй удаж байгаа болохоор хүүхэдтэй болсон байх вий гэж санаа зовж байгааг сонсоод тэврэхгүй байж чадсангүй. Тэр надруу учрыг нь олох гэсэн мэт харж байснаа нүүр нь час улайлаа.
“Чи миний бодлыг уншаа юу, Сөүки?” гэж асуухад нь анхааруулга заналхийлэл хоолойд нь бичээстэй байв. Арлэнь бол намайг ийм чадвартай болохоор гаж амьтан гэж ангилж ялгадаггүй, тайлбар хийхийг ч оролддоггүй зүгээр л хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн нэг билээ. Гэхдээ тэр энэ талаар ярихыг тэр бүр хүсдэггүйг би анзаарсан.
“Уучлаарай, Би хүсээгүй юм, Өнөөдөр төвлөрч чадахгүй байна лдаа” гэж би уучлалт гуйлаа.
“За яахав, одооноос эхлээд миний бодлоос хол бай за юу”гээд Арлэнь хацрыг нь дагаж үс нь буржийчихсан, долоовор хуруугаа нүүрний өмнө савлууллаа.
Уйлмаар санагдаж “Уучилаарай” гээд тайвширахаар зоорьруу ороод нүүрээ гөлийлгөж нулимсаа барих шаардлагатай болов.
Ард хаалга дуугарахаар нь
Ганцаараа байхыг хүссэндээ “Хөөе, Би уучилаарай гэсэн шүүдээ, Арлэнь!” гэж тачигналаа. Арлэнь хааяа телепатыг зөн билэгтэй хольж солиод байдаг юм. Тэр надаас үнэхээр жирэмсэн болсон эсэхээ асуух гэж байгаа бол эртхэн жирэмсэний тест худалдаж авсан нь дээр байлгүй.
“Сөүки” Энэ Сэм байв. Тэр намайг мөрөөр минь эргүүлж харуулаад “Юу болоо вэ?” гэж асуухад хоолой нь энхрий сонсогдсож би нулимсаа асгаруулах шахлаа.
“Чи муухай заганахгүй бол би уйлах нь” гэвэл
Тэр тэнүүн биш ч тэрүүхэндээ инээд алдлаа.
“Ямар хэрэг гарсан юм?” Тэр зүгээр хаяад явахгүй юм байна л даа
“Би юу...” гээд чимээгүй болж орхив. Би хэзээ ч Сэмтэй эсвэл өөр хэн нэгэнтэй нээлттэйгээр асуудлаа ярилцаж байгаагүй(Миний бодож явдагаар бол). Бон Тэмпсийн амьтай болгон яагаад намайг хачин байдаг талаар шуум сонссон байдаг боловч хэн ч тэдний бодлийн яншааг хүссэн хүсээгүй зогсолтгүй өдөр болгон пан пан пан гээд л сонсож байдаг болохыг ойлгож ухаардаггүй юм шиг байгаа юм.
“Чи сэтгэлийг чинь зовоосон юм сонсов уу?” Түүний хоолой намуухан өөртөө итгэлтэй байв. Намайг яаж сонсдогийг мэддэг гэдгээ харуулж тэр миний духны голд хүрлээ.
“Тиймээ”
“Орхичихож чадахгүй юм уу?”
“Тиймээ”
“Үзэн яддаг байхдаа, тийм үү,интоорхон минь?”
“Өө тэгэлгүй яахав”
“Чиний буруу биш шүүдээ, тийм биз?”
“Би сонсохгүйг хичээдэг ч дандаа хамгаалалтаа идэвхитэй байлгаж чаддаггүй” Зогсоож чадаагүй нулимс маань хацар даган гижигдэн урсахыг мэдэрлээ.
“Чи тэгэхээр тэгдэг байх нь ээ. Чухам яаж хамгаалалт бий болгодог юм бэ, Сөүки?”
Тэр асар сонирхсон сонсогдсон ч намайг мэдрэл муут гэж бодсондоо биш байлаа. Дээшээ өндийж бараг урд маань байгаа Сэмийн урагш төвийсөн, гялалзсан цэнхэр нүдрүү харав
“Үүнийг хийж чаддаггүй хүнд тайлбарлахад төвөгтэй Юу гэмээр юм бэ дээ, Би хашаа босгодог, Үгүй ээ , яг л ган тавагнуудыг тархи бусад зүйлс хоёрын хооронд эгнүүлэн барьж байгаа юм шиг”
“Тавагнуудыг үргэлж барих хэрэгтэй болдог уу?”
“Тиймээ, Маш их төвлөрөл шаарддаг. Ухаан санаагаа хэсэг хэсэгт байнга л хуваана гэсэн үг. Тэгээд л намайг хүмүүс солиотой галзуу гэдэг юмшдээ. Тархины маань хагас нь тэр тавагнуудыг тогтоохыг оролдож байхад үлдсэн хагас нь захиалга авч хүргэж байвал хүн шиг ярилцах боломжгүй болдог” Энэ талаар ярьж чадаж байна гэдэг ямар их амгаланг авчирна вэ
“Чи үг сонсдог юм уу , эсвэл сэтгэгдэл?”
“Хэнийг сонсож байгаагаас л шалтгаална даа. Бас тэдний байдлаас. Тэд согтчихсон, байдгаараа ундуйцсан байх юм бол дүрс, мэдрэмж, зорилго л харагддаг. Харин эрүүл саруул байвал үгс бас дүрс байдаг.
“Вампир чамайг тэрнийг сонсож чаддаггүй гэж байсан”
Билл Сэм хоёр миний тухай ярилцаж байна гэж бодохоос хачин санагдав. “Тэр үнээн” гэж зөвшөөрбөл
“Чамд таатай байдаг уу?”
“Тэгэлгүй яахав” гэж чин зүрхнээсээ хариуллаа.
“Чи намайг сонсож чадах уу?”
“Би сонсмооргүй байна!” гэж яаран хэлээд агуулахын хаалганы бариулнаас шүүрч авлаа. Халааснаасаа алчуур гаргаж ирээд нулимсаа арччихаад “Чиний бодлыг сонсвол би ажлаасаа гарах болох байх. Би чамд дуртай бас энд байх ч дуртай”
“Хааяа оролдоод үзээрэй, Сөүки” гээд тэр халаасандаа авч явдаг хурц иртэй онгойлгогчоор вискиний хайрцагийг нээгээд “Надад санаа зовсоны хэрэггүй, Чи хүсч л байвал энд ажилласаар л байх болно”
Би Жэйсоны асгасан давстай ширээг арчиж байв. Тэр түрүүхэн ирээд хэдэн шар айраг, хамбургер, шарсан төмс авсан юм.
Сэмийн саналын талаар дахин бодож үзлээ.
Өнөөдөр лав түүнийг сонсохыг оролдохгүй. Тэр бэлэн байсан л даа гэхдээ дараа өөр юм хийгээд завгүй байх үеийг хүлээе. Тэгээд гулсаж ороод сонсоно. Тэр зөвшөөрөл өгч урьсан нь харин ер бусын зүйл боллоо.
Уригдах ч дажгүй санагддаг юм байна шүү.
Нүүрний будгаа засаад, үсээ самнахдаа Биллийг дуртай байх шиг байсан болохоор задгай тавьсан нь оройжингоо лай болов. Явах дөхөж байсан болохоор Сэмийн өрөөнөөс түрүүвчээ авлаа.
Эмээгийнх шиг КОМПТОНЫ БАЙШИН гэсэн хаяг зам дээр байв. Төв замаас эмээгийнхийг бодвол илүү сайн үзэгдэх бөгөөд бас эднийхээс оршуулгын газар хальт харагддаг юм байна.Зарим нэг талаар энэ нь Комптоны байшин арай өндөрлөг газар байрладагтай холбоотой бизээ. Толгодын дээр баригдсан хоёр давхар байшин. Эмээгийн байшин дээрээ илүү унталгын өрөө, дээврийн хонгилтой боловч дээд тал нь тал давхар шиг л байдаг.
Комптоныхоны олон жилийн түүхийн туршид тэд тун сайхан байшинтай байжээ. Харанхуйд ч нэг тийм сүр жавхланг түгээж байв. Гэхдээ өдрийн гэрэлд багана нь халцарч, модон туурга нь муруйж, хашаа нь бараг л жунгли болсон нь харагдана. Луйзанагийн хуурай халуун нөхцөлд хашааны ногоо хяналтаас гарахад хоёрхон хуруу л дутуу байдаг ба настай Ноён Комптон хөлсний ажилчнаар хийлгээд байх хүн биш байв. Бие нь доройтсон тэр цагаас хашаагаа зөнд нь хаяжээ.
Байшингийн урдах тойрог зам олон жилийн туршид шинэ хайрганы бараа хараагүй бололтой. Би урд хаалганы өмнө машинаа зогсоогоод байшин тэр чигтэй гэрэлтэй байхыг хараад энэ үдэш өмнөх шигээ өнгөрөхгүй болохыг ухаарав. Байшингийн урд бас нэг машин зосгож байсан нь цагаан өнгөтэй дээгүүрээ цэнхэр Линколн континентал байв. Цагаан дээр цэнхэрээр Вампирууд сордог гэж бичсэн наалт хамар дээр нь харагдана. Улаан шар бичигтэй нь болохоор Цусны донор бол хонхоо дуугаргаарай гэжээ. Харин дугаарлалт нь ердөө л Соёо1 гэсэн байлаа.
Хэрэв тэр аль хэзээний хэн нэгэнтэй хамт байгаа бол би явсан нь дээр биз.
Гэхдээ намайг урьсан, ирнэ гэдгийг маань мэдэж байгаа шүү дээ. Эргэлзэж эргэлзэж гараа өргөөд хаалгыг нь тогшив.
Эмэгтэй вампир хаалга нээлээ.
Тэр гэрэлтэх гэж солиоруулж байв. Бараг таван фут арван нэг өндөртэй аж. Сундаг материалтай фламинго шувууний ягаан өнгөтэй биеийн тамирын дасгалын хөхөвч, ижилссэн шуу хүртэл урттай бариу өмдөн дээр эрэгтэй хүний цагаан цамц товчлолгүй хийсгэсэн нь өнөөх вампирын стилл имидж байлаа.
Би түүнийг хараал идсэн хямдхан харагдаж байна даа гэж бодсон ч эр амьтны өнцгөөс харвал гарцаагүй арааны шүлс асгарам харагдах биз.
“Хүүе, бяцхан хүн” гэж вампир хүржигнэлээ.
Тэгээд л би гэнэтхэн аюулд орсоноо мэдэв. Билл надад бүх вампирууд түүн шиг биш, өөрөө ч муу залуу явсан үе бий гэж давтан давтан сануулсансан. Би энэ амьтаны бодлыг сонсож чадахгүй ч дууны өнгө нь өршөөлгүй хэрцгий сонсогдлоо.
Тэр Биллийг өвтгөсөн байж магадгүй эсвэл хайрт нь байх.
Энэ бүхэн тархин дундуур минь урсаад өнгөрсөн ч нүүрэн дээрээ би юу ч мэдэгдүүлсэнгүй. Нүүрний хувирлаа хянаж сурсан олон жилийн туршлага аа гэж. Миний гэрэлтсэн инээмсэглэл хамгаалалт аятай чангарч нуруу цэх болж байгаа нь мэдрэгдэж “Сайн уу? Би өнөөдөр энд ирж Биллд мэдээлэл өгнө гэж тохирсон юм лдаа. Тэр завтай байгаа болов уу?” гэж байдаг цоглогоороо хэллээ.
Эмэгтэй вампир надруу хараад инээлээ, би ямар сураагүй биш хэдэн хэмээр илүү гэрэлтэйгээр инээмсэглэв. Энэ араатан гэрлийн шил дулаан ялгаруулдаг шиг аюул ханхлуулж байлаа.
“Энд байгаа жижигхэн хүн чамд хэлэх юм байна гэнээ, Билл” гэж тэр (гоолиг, үзэсгэлэнтэй, бор) мөрөн дээгүүрээ цааш хашгирлаа.
Би тайвширснаа харуулахгүйг хичээв.
“Чи энэ бяцхан бурамтайгаа уулзах юмуу үгүй юу? Эсвэл би түүнд хайрын хазалтаа бэлэглэлээ шүү”
Үхсэний минь дараа л чи тэгээрэй гэж би уурсан бодсон ч яг л тэгэх юм байна гэдгийг ухамсарлалаа.
Биллийг ярихыг би сонсоогүй ч өнөөх вампир зам тависан болохоор байшинруу явж оров. Гүйгээд бол нэмэргүй тав алхалгүй баригдаж алуулах байх. Ороод Биллийг олж харсангүй. Түүнийг харах хүртлээ зүгээр гэдэгт нь эргэлзэж явлаа.Би юу ч болсон нүүр тулж, хамгийн сайн сайхнаар бүтээхийг хүснэ. Ингэхдээ ч туршлагатай.
Урд талын том өрөө хүн тавилга хоёроор чихээстэй байв. Үгүйээ бүгд хүн биш, хоёр хачин хүн, хоёр бүр хачин вампир.
Хоёр вампир нь эрэгтэй цагаан арьстай, нэг нь ширвээ сахалтай, харагдаж байгаа арьсныхаа инч бүрд шивээстэй нөгөөдөх нь эмэгтэйгээсээ ч өндөр, бараг зургаан фут хавьцаа, өв тэгш биетэй, мөрөө хүрсэн самнасан урт үстэй байв.
Хүмүүс нь харьцангуй бага сэтгэгдэл төрүүлэхүйц юм. Шаргал үстэй, мяраалаг гучин тав юмуу түүнээс ч хөгшин байрын эмэгтэй нь бараг нэг фунт болохоор зузаан будаг шавж яг л хуучин гутал шиг харагдана. Эрэгтэй нь эсрэгээрээ, миний харсан хамгийн дур булаам хөөрхөн залуу байлаа. Хорин нэг хүрээгүй болов уу гэмээр харагдах ба жижиг таарсан биетэй, бараан зүстэй, латин америк залуу байв. Даавуун дотоожноос өөр юм өмсөөгүй , аа бас нүүрээ будсан харагдав. Алхаж явахдаа би тэрийг нь анзаарсан ба сэтгэл татам санагдсангүй.
Зочны өрөөнөөс байшингийн арлуу дагуулах харанхуй заалны сүүдрээс Биллийг гарч ирэхэд л би түүнийг харлаа. Үүссэн гэнэтийн нөхцөл байдалд түшиг тулгуур хайн би Биллрүү харсан ч тэр огтхон ч сэтгэл засахуйц харагдсангүй. Нүүр нь ямар ч хөдөлгөөнгүй, нэвтрэх ямар ч боломжгүй мэт. Тэр мөчид түүний толгойруу шагайх арга байсан бол ямар аштай байх бол гэж бодож байгаадаа итгэмгүй байлаа.
“Заза, Бид одоо үдшийг гайхалтай өнгөрүүлэх нь ээ” гэж урт үстэй вампир хэллээ. Тэр сэтгэл хангалуун сонсогдов. “Энэ чиний бяцхан найз уу, Билл? Тэр цоо шинэхэн юм аа”
Би Жэйсоноос сурсан хэдэн үгээ бодлоо.
“Хэрвээ та нар Билл бид хоёрт хэдэн минут өгвөл” гэж би энэ үдэш жирийнээс жирийн байгаа мэт эелдэгээр эхлээд
“Би энэ байшинд ажиллах мужаан залуустай тохиролцсон юм л даа” гэлээ. Хичнээн богино өмд футболка өмсч Найк фүүз жийсэн байлаа ч би ажил хэрэгч, бодитой сонсогдохийг хичээлээ. Гэхдээ ажлын явцад тааралдсан дажгүй залуус надад аюул болохгүй биздээ гэсэн санааг ойлгуулсан байхаа гэж найдав.
“Бас бид Биллийг хиймэл цусны дэглэм барьж байгаа гэж дуулсан юм байна” гэж шивээстэй нь хэллээ. “Бид буруу сонссон юм шиг байна, Дианэ”
Эмэгтэй вампир толгойгоо эргүүлээд удаан гэгч нь надруу харав. “Мэдэхгүй юм дээ, тэр онгон юм шиг л харагдаж байна”
Би Дианэг онгон хальсны талаар ярьсан гэж болохгүй байв.
Биллрүү хэдэн алхам ойртоод, үйл явдал буруугаар эргэвэл тэр намайг хамгаалах байхгүй дээ гэж үхэтлээ хүссэн ч бүрэн итгэлтэй биш байлаа. Би түүнийг ярилцаж, хөдөлнө гэж найдаад инээмсэглэсэн хэвээрээ.
Тэгээд ч тэр хүссэнээр хийлээ. “Сөүки минийх” гэж чулуу байсан бол усан дээгүүр долгион гаргамгүй нисэхээр тунгалаг хүйтэн хоолойгоор хэлэв.
Би түүнрүү огцом харсан ч амаа татаж байсан нь дээр болохыг ухаарахтайгаа байлаа.
“Бидний Биллд хэр сайн анхаарал тавьж байв?” гэж Дианэ асуув.
“Энэ чиний хараал идсэн асуудал биш” гэж Жэйсоноос сурсан нэг үгээ инээмсэглэсэн чигээрээ хэрэглэж орхилоо. Би жаахан ааштай гэж хэлсэн байхаа.
Гэнэтийн бяцхан гацалт болж өнгөрөв. Бүгд, хүн вампир аль аль нь миний гар дээрх үсийг тоолох шахам ойроос ажиглалаа. Тэгээд өндөр эрэгтэй хахаж цацан инээж бусад нь дагалдав.
Тэднүүсийг наргиа хийж байх зуур би Биллд дахиад хэдэн фут ойртлоо. Түүний хар нүд над дээр тусаж, огтхон ч инээсэн шинжгүй байсан ба би түүнээс ч бас бодлыг минь уншдаг ч байсан болоосой гэж шившиж байх шиг холын мэдрэмжийг мэдрэв.
Тэр нэг аюулд оржээ. Хэрэв тэр аюулд өртсөн бол би ч гэсэн тэгсэн гэсэн үг.
“Чи алиа инээмсэглэлтэй юм” гэж өндөр эр бодлогширонгуй хэлэв. Тэр надад инээж байхдаа илүү таалагдаж байсан юмсан.
“Өө, Макхолм, бүх хүн төрөлт эмэгтэйчүүд чамд алиа харагддаг шүүдээ” гэж Дианэ хушуу нэмэв.
Макхолм хүн төрөлт залууг татаж авчраад удаанаар үнслээ. Надад заваан санагдаж эхлэв. Иймэрхүү зүйл хувийн байх ёстой биздээ.
Бяцхан залуугийн илт урам хугаралтаар “Тэр ч тийм шүү” гэсээр хэдэн мөчийн дараа Макхолм салав. “Гэхдээ энэ бүсгүйд маш ховор нэг зүйл байна, магадгүй тэр баялаг цустай байх”
“Ишш” гэж шаргал үст хүүхэн зураг цэврүүтэм хоолойгоор “Наадах чинь галзуу Сөүки Стакхауз л байна ш дээ” гэж чихаруулав.
Би тэр хүүхэнрүү илүү сайн анхаарал хандуулаад хэдэн милийн хатуу хөтүү амьдрал болон будагных нь ихэн хагасыг арилган байж сая танилаа. Сэм түүнийг халах хүртэл хоёр долоо хоног Жанелла Леннокс Мерлотсд ажиллаж байсан юм. Арлэнь түүнийг Монроруу нүүсэн гэж байсан.
Шивээстэй вампир гараа Жанеллын араар оруулаад хөхийг нь базлав. Миний нүүрнээс хамаг цус арилж цайж байгаагаа мэдэрлээ. Хамаг шижиг хүрэв. Байдал бүр ч дордож Жанелла нөгөө вампир шигээ зүй зохисыг үл мэдэн өмдрүү нь гараа явуулаад илж эхлэв.
Эцэст нь би вампир секс хийж чадах юм байна гэдэгт бат итгэлтэй болсон ч тэр мөчид нээлтэндээ сэтгэл хөдлөхтэй манатай байлаа.
Малколм намайг харсаар байсан ба эвгүйцэхийг минь анзаараад “Тэр ч гэнэн хонгор байна даа” гэж дүүрэн урьдчилан сануулга бүхий инээмсэглэл Биллрүү илгээнгээ хэллээ.
“Тэр минийх” гэж Билл хоёрдахь удаагаа илүү ноцтой өнгөөр өгүүлэв. Тэр хоржигнуурт могой байсан бол занадхийлэл нь ийм тодорхой байхгүй байсан байх.
“Билл, Чи наад жижигхэн юмнаасаа хүссэн бүх хэрэгцээгээ хангаж байсан гэж надад хэлж чадахгүй байлгүй дээ?” гэж Дианэ хэлээд
“Чи царай алдаж тамирдсан харагдаж байна.Тэр чамд сайн анхаарал тавьж байгаагүй юм уу даа” Би Биллрүү бага зэрэг ойртов.
Дианэг үзэн ядаж эхэлтэл “Май” гэж тэр санал болгов. “Лиамын эмэгтэйгээс эсвэл Малколмын царайлаг хөвгүүн,Жерригээс амтал л даа”
Жанелла Лиамын жинсний цахилгааныг буулгаад завгүй байсан болохоор бусдад бэлгэнд явж байгаагаа анзаарсан ч үгүй. Харин Малколмын үзэсгэлэнтэй найз залуу Жерри дуртайяа Биллрүү гулжигнасаар ирлээ. Тэрнийг Биллийг тэврээд хүзүүг нь илбэж, цамцыг нь цээжээрээ үрчихэд миний эрүү цуурах дөхөж байсан ч би инээмсэглэсээр л байлаа.
Миний вампирын нүүрэн дээрх зовиур харахын эцэсгүй байв. Түүний соёонууд сугаран гарч ирж би анх удаагаа л бүрэн хэмжээгээрээ ил гарсан байхыг нь харлаа. Хиймэл цус Биллийн хэрэгцээг хангаж чадахгүй байжээ, тийм байж.
Жерри Биллийн эгэмний хавьд долоож эхлэхэд хамгаалалтаа барьсаар байх надад тэсвэрлэшгүй болов. Бодлыг нь сонсож чадахгүй гурван вампир байгаагаас гадна Жанелла хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрсөн байсан болохоор Жерри л үлдлээ. Бодлыг нь сонсоод би хахав.
Дур хүсэлээсээ болж чичрэн буй Билл соёоо шигтгэхээр бөхийхөд нь би “Битгий, тэр Сино-вирустэй юм байна” гэ хэлж амжлаа.


_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Mar.20.13 3:38 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
ter ni yamar virus gesen ug yum bol? jihuutsmeer evgui aild orchihoj dee

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Mar.20.13 9:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Wow баяртай байна бүр цөхөрсөн байсан юм одоо энэ янзаараа гялалзвал ч башийх нээ

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Mar.20.13 11:15 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Ophiophagus Hannah wrote:
Wow баяртай байна бүр цөхөрсөн байсан юм одоо энэ янзаараа гялалзвал ч башийх нээ

tiim shuu

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Mar.23.13 1:48 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
huue! zugeer biz dee? huleegeed l bga shuu naizaa?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Mar.25.13 8:30 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Билл шившлэгнээс мултрах мэт Жерригийн мөрөн дээгүүр гэнэт надруу хараад хүндээр амьсгаадан соёо нь хураагдав. Би энэ далимыг ашиглан надаас яард хэртэй зайтай зогссон түүнрүү дахин хэд алхлаа.
“Сино-ДОХ” гэж давтав
Архичин, мансуурагч хохирогч нарын цус вампирт түр зуур нөлөөлдөг ба заримд нь энэ жижигхэн маажилт гижгийг нь гаргах шиг санагддаг гэдэг. Эцсийн шатандаа орсон ДОХ , бэлгийн замаар дамждаг өвчин, хүнд халдсан элдэв бактери, паразит харин вампирт нөлөөлөл байдаггүй. Гэхдээ Сино-ДОХ-оос бусад нь шүү.
ДОХ-ын вирус хүнийг найдвартай үхүүлдэг шиг Сино-ДОХ вампирыг гарцаагүй үхэлд хүргэдэггүй, гэвч сар хэртэй сул биетэй болгодог. Энэ үед нь тэднийг барьж аваад цовдлож алах алга урвуулахтай адилхан.Одоо болон ирээдүйд халдвартай хүнийг дахин хазсан бол вампир цовдлолтоонгүй шууд үхнэ-дахин үхнэ? Нэгдсэн улсад энэ өвчин ховор байгаа ч Нью Орлейн гэх мэт боомт газруудад далайчинд бусад орны жуулчид зэргээр дамжин хөлөө бат гишгэжээ.
Бүх вампирууд Жеррирүү зүсээ хувилгасан эрлэг ирсэн мэт тас ширтэн гөлөрч орхижээ, магадгүй тэдний хувьд мөн биз.
Царайлаг залуу эр намайг цочирдон хүлээж авав. Эргэж хараад надруу үсэрлээ. Хэдийгээр тэр вампир биш ч их хүчтэй бас вирус нь эхний шатандаа яваа нь илэрхий байсан бөгөөд миний зүүн талд байсан ханаруу намайг түлхэв.Тэр нэг гараараа хоолойг минь боож, нөгөөдхийг нь нүүрэн дээр буулгахаар шидлээ. Өөрийгөө хамгаалахаар гараа дээш явуулж байтал түүний гар хөдлөхөө больж тэр хөшлөө.
“Хоолойг нь тавь” гэж Билл дотор арзагануулсан аюумшигтайгаар хэллээ.. Тэр үед айдас хүйдэс огцом ихээр нэмэгдэж би дахиж аюулгүй байдлыг мэдрэнэ гэж бодохоо болив. Гэвч Жерригийн хуруунууд суларсангүй, би хүсээгүй байсан ч муухан шуухитнах дуу гаргалаа. Нүдээ хажуу тийш хөдөлгөөд Жерригийн саарал царайруу хараад Билл түүний гарыг нь зуурч, Малколм шийрдчихсэн, үнэндээ тэр түүнээс юу хүсээд байгаад ойлгохгүй болтлоо айчихсан байгааг олж харав.
Жерригийн бодол бөөн шуугиан болж, элдэв дуу хоолойнууд орж гарна. Би чадалгүй болсон болохоор Жерриг оюун ухаанаасаа хааж чадахгүй байсан ба түүний бодол миний тархийг балбан байлаа. Тэрний амьдрал нүднийх нь өмнө урсаж, түүнд вирус халдаасан , түүнийг вампирт орхиод явсан, уурын мунхаг хараасаа болж Жерри өөрийн гараар хөнөөж орхисон гэх мэт амрагуудынх нь дүр үүл адил бодлыг нь бүрхжээ.
Алахыг хүссэн вампираас нь түүний үхэл ирж байгааг, одоог хүртэл цааш нь харуулсан вампирууддаа сэтгэл үл ханан байгаагаа Жерри мэдэж байв. Би Жерригийн цаана байх Дианэгийн царайг хартал тэр инээмсэглэж байлаа.
Билл Жерригийн бугуйг хугалав.
Тэр орилсоор газар нуран унаж, цус нь миний толгойд нэвчин орж ирэхэд би барагтай л ухаан алдсангүй. Малколм түүнийг ороолттой хивс адил хөнгөхөн гэгч нь өргөөд буйдан дээр тавив. Гэхдээ Малколмын царай хөнгөн байсангүй, Жерри азтай бол амархан үхэх юм байна гэдгийг би мэдэж байлаа.
Жерригийн байсан газарт Билл ирж зогсоод хуруугаараа, сая Жерригийн бугуйг хугалсан хуруугаараа эмээ ингэх байсан байх гэмээр эвтэйхнээр хүзүүг минь барьж байлаа Тэр хуруугаа уруул дээр минь хүргэж дуугай байх хэрэгтэйг сануулав.
Тэгээд гараа мөрөн дээр тавиад, вампируудтай тулахаар эргэж харлаа.
“Тунчиг хөгжилтэй юм боллоо шүү” гэж Лиам Жанэлла түүнд дөнгөж саяхан л санаа зовмоор хувийн массаж хийж байгаагүй юм шиг догь царайтай өгүүлэв. Тэр асуудал гарч байхад суудлаасаа ч босоогүй юм. Миний огтхон ч төсөөлж байгаагүй газарт байсан тэрний бас нэг шивээс нь харагдаж байв. Дотор муухайрлаа. “Гэхдээ бид нар Монроруу буцаад давхих ёстой болохоор Жерриг сэрэхээр нь хоёр гурван үг солих хэрэгтэй байх , тийм биздээ Малколм?”
Малколм ухаангүй Жерриг нэг мөрөн дээгүүрээ тохоод Лиамруу толгой дохиход Дианэ урам хугарсан харагдав.
“Гэхдээ найзуудаа” гэж тэр эсэргүүцээд “Бид бяцхан хүн төрөлт яаж түүнийг барьсныг олж мэдээгүй байгаа шдээ”
Хоёр эрэгтэй вампир нь харц солилцоод надруу харлаа. Харьцангуй энгийнээр Лиам хэдэн минут хүлээхийг гуйв. Тиймээ Вампирууд тэгэж бүрэн чаддаг юм байна, үзлээ харлаа. Дууссан шинжтэй Лиам “Баярлалаа, Жанэлла. Наадах чинь зөв асуулт байна? Малколм. Яг л хуучнаараа манай Дианэ дандаа зөвийг нь унагах юм аа” гээд хачин хөгжилтэй зүйл сонссон аятай тэд хөхөрцгөөв.
“Чи ярьж чадах уу, хонгор минь?” гээд Билл намайг дохио ойлгохгүй байх гэсэн шиг мөрнөөс атгалаа.
Би толгой сэгсрэв.
“Би түүнийг яриулж чадна” гэж Дианэг санал болгоход
“Диана, мартаж үз” гэж Билл аажуухан хэлэв.
“Аа тиймлдээ, тэр чинийх” гэж хэлэхдээ Дианэ огтхон ч хүлээн зөвшөөрсөн шинжгүй сонсогдлоо.
“Дараа нэг зочилж ирээрэй” гэж хэлсэн Биллийн хоолойны өнгөнөөс нэг бол тэднийг үлдээд алалцая эсвэл явж үз гэж байгаа нь ойлгомжтой байв.
Лиам өмднийхөө цахилгааныг татаад хүн төрөлт эмэгтэйрүү дохин “Жанелла алив гар, биднийг хөөж байна” гээд суниахад гаран дээгүүрх шивээс нь эрчлэв. Жанелла түүнд ханаж цадахгүй байгаа мэт гараа сүвээн дээгүүр нь явуултал, Лиам түүнийг ялаа шиг л цааш нь цохиж унагалаа. Жанелла ядарсан харагдсан ч над шиг ихээр ичиж хорссонгүй, энэ хандалга түүний хувьд шинэ зүйл биш бололтой.
Малколм Жеррийг аваад урд хаалгаар өөр юм хэлэлгүй гарч явав.Хэрвээ Жерригийн цусыг уусан нь түүнд вирус халдаасан бол тэр нь одоогоор арай л идэвхитэй болоогүй байлаа. Дианэ хамгийн сүүлд гарахдаа түрүүвчээ мөрөн дээгүүрээ тохож, хурц харц шидээд одлоо.
“Хоёр дурласан шувуухайг зөнд нь үлдээе, Хөгжилтэй байлаа, хонгоруудаа” гээд хаалгаа хаав.
Гадаа машин хөдлөх чимээ сонсогдох тэр мөчид би ухаан балартан уналаа.
Би өмнө ухаан алдаж байгаагүй ба өөрийгөө зөвтгөх шалтгаантай гэдгээ мэдэж байв ч цаашид хүсмээр зүйл биш байв.
Биллийн хажууд нэлээн удаан ухаангүй байсан санагдлаа. Энэ нухацтай бодох ёстой зүйлийн нэг мөнөөс мөн ч одоо цаг нь биш. Намайг сэргэх үед үзсэн харсан зүйлс буцан ирж, бодит байдал нөмрөн авч огиулав. Билл тэр даруй буйдангийн ирмэгээс надруу өнгийв. Ямартаа ч ходоодонд нэг их зүйл байгаагүй болоод ч тэрүү бөөлжсөнгүй.
“Вампирууд байнга ингэж аашладаг уу?” гэж Жерригээр базуулсаны улмаас хөндүүр болсон хоолойгоор шивнэлээ.
“Тэд аймшигтай юм”
“Чамайг гэртээ байхгүй болохоор чинь би бааранд уулзахыг оролдсон” гэж тэр хариулав. Дуу нь хов хоосон.
“Гэвч чи явчихсан байсан”
Хичнээн юунд ч нэмэргүйг нь ойлгож байсан ч би уйлаад уналаа. Жерри одоо нөгөө ертөнцөд очсон гэдэгт би итгэлтэй байсан ба ямар нэг зүйл хийх ёстой байсан ч хийж чадсангүй, Биллийг халдварлуулах гэж байхад нь яаж дуугүй байх билээ. Саяны богинохон хэрэг явдлын өчнөөн зүйл нь намайг хямрааж би чухам хаанаас нь эхлэж гутрахаа ч мэдэхгүй байлаа. Арван таван миний турш би өөрийн амь нас мөн Биллийн амь насны(оршихуй ч юм уу) төлөөх айдаст автаж, цэвэр хувийн байх ёстой сексийн гэрч болж, зорилтот хайраа цусанд шунаглан (шунаглах гэдэг дээр өргөлттэй) шаналахыг харж, өвчтэй биеэ үнэлэгчээр үхтлээ боолголоо.
Бодоод байхнээ би уйлах эрхтэй. Би өндийж суугаад Биллийн өгсөн алчуураар нүүрээ шудрангаа уйлж байлаа. Урсах нулимсны дундуур хэвийн байдал маань түр орж ирсэн нь вампирт яагаад алчуур хэрэг болдогийг мэдэхийг хүссэн сониуч бодол байв.
Билл намайг тэврэхгүй байх ухаантай байсан нь овоодоо. Тэр шалан дуур суугаад намайг нүүрээ арчих зуур өөр тийш харж байлаа.
“Вампирууд үүрэнд амьдардаг байхад” гэж тэр гэнэт хэлээд “Тэд үргэлж бие биенийгээ турхирч, илүү зэрлэг хэрцгий болдог байсан. Өдөр болгон өөр шигээ нэгнийг харж, хүн төрөлхтөнөөс хичнээн холдсоноо мэдэрдэг байсан биз. Тэд өөрсөндөө хууль болдог. Харин над шиг ганцаараа амьдардаг нь өмнөх хүн төрлөө арай дээр санаглздаг юм”
Тайлбарлахад хэцүү зүйлийг тайлбарлахаар бодлоо дуу болгон гаргаж байгаа түүний намуун хоолойг би сонсож байв.
“Сөүки, бидний амьдрал сонирхолтой, уруу татсан, заримынх нь хувьд хэдэн зуунаар үргэлжлэсэн байдаг болохоор хиймэл цус, сэтгэл дундуур хүмүүсийн хүлээн зөвшөөрөлт энэ бүхнийг нэг л шөнө эсвэл арван жилдээ өөрчилчихгүй. Дианэ Лиам Малколм гурав тавин жил хамт байгаа”
“Ямар хөөрхөн юм бэ” гэж хэлэхэд миний дууний өнгө өмнө нь сонсож байгаагүй нэг зүйлээр дүүрэн байлаа, хорслоор. “Алтан хуримынх нь ой болж байгаа юм байна шдээ”
“Чи энэ талаар мартаж чадах уу?” гэж Билл гуйв. Түүний том хар нүд ойртсоор ойртсоор уруул нь минийхээс хоёр инчийн зайд ирлээ.
“Мэдэхгүй юм даа” гэсэн үг миний амнаас урсаад л гарчихав.”Чамайг тэгэж чадах эсэхийг би мэдэхгүй байсныг чи мэдэх үү?”
Түүний хөмсөг асуусан янзтай өргөгдөв. “Юу ...?”
“Босох.. ммм” гээд аятайхан илэрхийлэх арга хайн зогслоо. Энэ үдэш амьдралынхаа туршид үзсэнээс ч илүү бүдүүлэг байдлыг харсан болохоор нэрмээс болохыг би хүсэхгүй байлаа. “Нөгөөх” гээд харцнаас нь дальдрав.
“Одоо сайн мэддэг болсон биз” гэж тэр зугаатай сонсогдохгүйг хичээж байгаа мэт өнгөөр хэллээ. “Бид секс хийдэг ч хүүхэдтэй болж чадахгүй, Дианэг хүүхэдтэй болохгүйг сонсоод дотор чинь онгойхгүй байна гэж үү?”
Миний хамаг уур хүрэв. Би нүдээ нээгээд түүнрүү тогтож харж байгаад
“Чи яаж намайг шоолж чадаж байна аа?”
“За Сөүки л дээ” гээд тэр гараа дээш явуулан хацарт минь хүрлээ.
Би гарнаас нь зайлаад, босч хөл дээрээ зогсохоор түнтэгнэв. Тэр надад туслахыг оролдоогүй нь сайн хэрэг ч шалан дээр суугаад уншихын аргагүй царай гарган намайг харж байлаа. Түүний соёо хураагдсан байгаа ч тэр одоо ч өлсгөлөнгөөс болж тарчилж байгаа нь маш муу хэрэг.
Миний түрийвч урд хаалганы тэнд газар хэвтэж байв. Би тэгш явж чадахгүй байсан ч ямарч байсан алхаж байлаа. Цахилгаанчны жагсаалтыг гаргаад ширээн дээр нь тавив.
“Би явлаа”
Тэр нөгөө вампирын юмаа хийгээд гэнэтхэн миний урд гарч ирээд “Би чамайг үдээд үнсэж болох уу?” гэж хэлэхдээ гараа унжуулан намайг ногоон гэрэл асаахгүй л бол хүрэхгүй гэдгээ харуулав.
“Үгүй ээ” гэж би шийдэмгий хэлээд “Би ийм юм болсны дараа тэвчиж чадахгүй”
“Би чам дээр очноо”
“Яахав болох юм”
Тэр миний хажуугаар гараад хаалга онгойлгох гэхэд нь надад хүрэх гэж байна гээд би татганалаа.
Нулимс харааг минь дуниартуулж би даруйхан өсгийн дээрээ эргээд үсэрч гараад машиндаа суухдаа гэртээ харих зам богино байгаад талархав.
СН3
Утас дуугараад л байв. Би дэрээ толгой дээгүүрээ авчраад наалаа. Эмээ авна биз. Ядаргаатай чимээ зогсохгүй дуугарсаар байсан болохоор би эмээг дэлгүүрлүү явсан эсвэл хашаанд юм хийж байгааг ойлгов. Аргаа бараад орны хажуудах ширээрүү эргэж харлаа. Аймшигтай шартчихсан(минийх сэтгэл санааных болохоос спиртээс үүдэлтэй биш ч) хүн аятай харуусч гэмшиж, толгой янгинаж, салгалсан гараар харилцуурыг авав.
“Сонсож байна?” гэж хэлэх гэтэл нэг болсонгүй, хоолойгоо засаад дахиад хэлэв.
“Сайн уу, Сөүки?”
“Мм-хмм, Сэм?”
“Тиймээ, интоорхоон, надад нэг тус хүргээч”
“Яаж?” Би өнөөдөр угаасаа ажиллах ёстой байсан ч Дауны оронд гарах сонирхол алга байлаа.
“Дауны гэрт очоод цаад чинь яачихаад байгааг хараад өгөөч, ирсэнгүй, залгахаар утсандаа хариулахгүй юм. Хүргэлтийн залуус наашаа гарсан гэсэн, Би тэднүүст хаана ачаагаа буулгахыг нь зааж өгөх ёстой”
“Одоо юу? Чи намайг одоо яваач гэж байгаа юм уу?” Миний хуучин ор намайг ингэж их татаж байсангүй.
“Болно биздээ?” анх удаа л тэр миний хачин байдлыг анзаарах шиг болов. Би Сэмд хэзээ ч татгалзаж байгаагүй юм.
“Тэгэхээс дээ” гээд бодонгуут л шууд ядарлаа. Би Даунд тийм ч сайн биш тэр ч гэсэн надад нэг тиймэрхүү” Тэр намайг бодлыг нь уншиж байгаад Жэйсоний талаар бодсон нэг юмыг нь ахдаа очоод хэлчихсэн, тэгээд тэрнээс болж тэр хоёр салсан гэж бодоод байдаг юм. Би Жэйсоны хайр дурлалд нь тэгэж оролцох юм бол унтаж идэх ч завгүй байхгүй юу.
Удааширалтай хөдөлсөөр усанд ороод, ажлын хувцасаа өмсөв. Цовоо сэргэлэн байдал маань газ нь гарсан ундаа шиг алга болчиж. Цайны будаа идээд шүдээ угаагаад арын хаалган дээр саванд петуниа тарьж байхад нь эмээг барьж аваад хаачих гэж байгаагаа хэллээ. Тэр намайг яг юу гээд байгааг ойлгосон янзгүй байсан ч инээмсэглээд гараараа даллав. Далан найм хүрч байгаа хүнд хэвийн зүйл гэдгийг би ойлгож байгаа ч эмээгийн сонсгол долоо долоо хоногоор муудаад байгаа юм. Тэр харин ч энэ зэргийн эрүүл чийрэг, ухаан сэргэг байгаа нь гайхалтай хэрэг шүү.
Ядаргаатай ажилдаа явж байх зуураа эмээд өөрийнхөө хүүхдийг өсгөчихөөд дахиад хоёр хүүхэд тэжээж хүмүүжүүлэх хэр хүнд байсан бол гэж бодож явлаа. Түүний хүү болох миний аав намайг долоотой Жэйсонг аравтай байхад нас нөгчсөн. Намайг хорин гуравтай байхад түүний охин авга эгч Линда савны хавдараар өнгөрсөн юм.
Авга эгч Линдагийн охин Хэдли түүнийг өнгөрөхөөс бүр өмнө Раттрэйханыг үүсгэсэн тэр амьдралруу ороод оргүй алга болсон ба одоо эхийгээ байхгүй болсон гэдгийг мэддэг ч юм уу үгүй ч юмуу бүү мэд. Энэ бүхэн маш их гашуудал, зовлон хэдий ч эмээ үргэлж хүчтэй зоригтой байсаар ирсэн.
Бон Тэмпсийн хамгийн хуучин байшин болох Бэрри гудамжний гурван жижиг байрлуу машины цонхоор би шагайв. Эдний нэгэнд Даун амьдардаг юм. Түүний машин болох арай гайгүй байшингийнх нь засмал зам дээр байгаа авсаархан ногоон унааг олж харлаа. Тэр сагсанд хийсэн хайтан цэцэг хаалган дээрээ өлгөсөн байсан ч хатсан харагдана. Хаалгыг нь тогшив.
Нэг хоёр минут хүлээгээд дахиад тогшлоо.
“Сөүки чамд тусламж хэрэгтэй болоо юу?” гэх танил дуу гарахаар нь эргээд хартал эргэн тойронд үржсэн ижилхэн жижиг фермийн байшингийн нэгнийх нь урд Рэнэ Лэниэр чиргүүлтэй тэрэгнийхээ хажууд зогсож байв.
“Юу л даа” гэж би надад тусламж хэрэгтэй билүү, тийм бол Рэнэ туслаж чадах болов уу гээд эргэлзэнгүй дуугарав. “Чи Дауныг харсан уу? Тэр өнөөдөр ажилдаа ирээгүй өчигдөр ч залгаагүй гэсэн Сэм намайг дайраад гараач гэсэн юм”
“Сэм өөрийнхөө заваан ажлыг өөрөө хийх хэрэгтэй шдээ” гэхэд нь би боссыгоо өмөөрмөөр санагдлаа.
“Ачааны машин ирээд, буулгах хэрэг гарсан юм аа” гээд би эргэж хараад дахиад хэд тогшив. “Даун, намайг оруул л даа” гэж би орилов. Доошоо бетонон довжооруу харвал нарсны навч цэцгийн тоос өчигдөрөөс хойш унасан бололтой нэлэнхүйдээ шарлаж ганцхан миний мөр л гарсан байлаа. Миний хуйхны үс босч, Рэнэг машиныхаа хажууд явах эсэхээ мэдэхгүй хачирхан зогсож байгааг арай ядан саналаа.
Дауны байр нэг давхар, харьцангуй жижигхэн ба хажуугийн айлын хаалга хүртэл ердөө л нэг фут байв. Эндхийн бяцхан зогсоол хүнгүй, цонх нь ямар ч хөшиггүй, Даун хөршгүй байгаа бололтой. Хар алтлаг цэцэгтэй цагаан хөшиг Даун зүүдэг байсан ба хөшиг нь хаалттай хэдий ч нимгэн тэгш биш оёотой, дотуурх хямд хөнгөн цагаан хаалтыг татаагүй болохоор би өнгийж хараад зочны өрөөнд нь хуучин барааны захаас авсан хэдэн тавилга байхыг харлаа. Овон товон болсон сандалны хажуу дахь ширээн дээр кофены аяга тавиатай, хананы эсрэг шахаж ноосон хөнжилөөр бүтээсэн хуучин буйдан зэрэг байв.
“Би араар нь тойроод хараад орхие” гэж Рэнэд хэлвэл тэр намайг дохио өгсөн юм шиг зам гараад нааш алхаж эхэллээ. Миний хөл тоостой өвсийг шүүрдэн шар өнгөөр будагдан байв. Нарсны тоос хаях үеэр бүх зүйл шар болдог юм, машин ногоонууд цонх гэхчилэн бүгдэд нь алтлаг манан сууна. Цөөрөм, борооны тогтмол усны захад шар өнгийн хаягдал хуримтлагдана.
Дауны угаалгын өрөөны цонх өндөр байсан болохоор би харж чадсангүй. Тэр унтлагын өрөөныхөө хаалтыг татсан ч завсар гарсан байсан болохоор тэрүүгээр нь шагайтал Даун нуруугаараа орон дээр хэвтэж байв.Орны даавуу нь газраар нэг тарж, хөл нь алцайж, нүүр нь өнгөө алдаж хавдаад, хэл нь амнаасаа бултайжээ. Дээр нь ялаа эргэлдэж байв.
Рэнэг ард ирэхийг би сонслоо.
“Цагдаа дууд” гэтэл
“Юу гэсэн бэ Сөүки, Чи тэрнийг харав уу?”
“Цагдаа дууд гээд байна шдээ!”
“Заа за за” гээд Рэнэ яаран хариулав.
Дауны зөвшөөрөлгүйгээр Рэнэд түүнийг ийм байдалтай харуулахгүй байхыг дотроос минь эмэгтэй хүний нэг тийм мэдрэмж сануулж байлаа.
Гэхдээ хамт ажилладаг зөөгч бүсгүй маань зөвшөөрөл өгөхөөсөө нэгэнт оройтсон бололтой.
Би цонхруу нуруугаа харуулан зогсоод, эхлээд буруу харсан байх гэсэн хөөрхийлөлтэй найдвар тээн дахиж шагайхыг аймшигтай ихээр хүсч байв. Зургаан фут хэртэй харагдах Дауны хөршийн байшинруу харангаа, тэрнийг ийм зэрлэгээр алуулсан гэдгийг тэд сонсохоос яаж зайлсхийх бол байсан бол гэж бодож зогслоо.
Тэр үед Рэнэ ирэв. Тэрний гадаа гандаж хөдөө хөхөрсөн царай нь гүнзгий санаа зовнисон байртай , цайвар бор нүд нь нэг л сэжигтэй гялтганана.
“Чи Сэмрүү бас ярьчихгүй юу?” гэж би гуйлаа. Нэг ч үг хэлэлгүй тэр буцаад алхав. Хов базах дуртай зангаасаа гадна тэр тусламж хэрэг болсон үед хэзээд гар сунгахад бэлэн байдаг юм. Өнөөдрөөс шал өөр дурсамж болох Рэнэг Жэйсонд эмээгийн тагтны савлуурыг тогтооход туслахаар ирж байсныг би дурслаа.
Хажуугийн байр яг л Дауных шиг байсан болохоор би унталгын өрөөнийх нь цонхруу харж зогстол нэг нүүр харагдаж, цонх нээгдээд арзгар толгой цухуйлаа. “энд юу хийж яваа юм бэ дээ, Сөүки Стакхауз?” гээд удаан хүнгэсэн эрэгтэй хүний хоолой дуугарав. Би доор нь байгаа өргөн сайхан цээжрүү нь харахгүйг хичээн түүний царайг олж ядан минут хэртэй харав.
“Жиби юу даа?”
“Дүрээрээ байна”
Би ахлах сургуульд Жиби ду ронэтай цуг сурч байсан юм. Үнэндээ миний цөөхөн хэдэн болзооны нэг нь царайлаг аятайхан боловч бодлыг уншилтгүй энгийн нөхөр болох Жиби байсан. Өнөөдрийн нөхцөл байдалд хүртэл би Жибигийн дур булаам байдлыг анзаарахгүй өнгөрсөнгүй. Над шиг гормон нь хүлээлгэнд урт удаан байсан амьтанд, тэднийг хөөргөхөд нэг их хүчин чармайлт шаардахгүй юм дөө. Би түүний булчинлаг гар цээжин биеийг хараад санаа алдлаа.
“Чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж тэр дахиад асуув.
“Даунд муу зүйл тохиолдсон юм шиг байна” гэж би хэлэх эсэхээ гайхаж байгаад ярив. “Тэрнийг ажилдаа ирэхгүй болохоор нь манай босс намайг харчихаад ир гэсэн юм лдаа”
“Тэр гэртээ байгаа юм уу?” гээд Жиби зүгээр л цонхоороо үсрээд гараад ирэв. Тэр тайрмал богино өмд л өмссөн байв.
“Битгий хараарай” гээд би гараа дээшлүүлээд анхааруулалгүй уйлж эхэллээ. Сүүлийн үед би энийг мөн ч их хийж байна даа. “Тэр маш аймшигтай харагдаж байна лээ, Жиби”
Бурхан түүний хөдөөний цайлган сэтгэлийг ивээг, тэр “Эвий, хонгор минь” гээд намайг тэврээд нуруун дээр зөөлөн алгадаж байв. Ойр хавьд аргадуулах эмэгчин амьтан байвал тэр нь Жиби ду ронэны хувьд тэргүүний зорилт болно.
“Даун , зэрлэгдүүг хүсдэг байсан юм аа” гэж тэр бүхнийг тайлбарлах мэт аргадаж хэллээ.
Зарим хүмүүст энэ нь нэгийг ойлгуулах ч над шиг ертөнцөөс тасарсан хүнд юу ч ойлгогдсонгүй. “Юуг зэрлэгийг хүсдэг гэж?” халаасанд минь алчуур байсан ч болоосой гэж бодонгоо асуулаа. Би дээшээ Жибирүү хартал тэр улайж байв. “Чихэрхэн минь, тэр дуртай байсан л даа юу.. хөөрхий Сөүки, чи энийг сонсоогүй нь дээр байх аа”
Өөрт маань хоржоонтой санагдсан ч нийтээрээ намайг өндөр моральтай гэдэг юм. Гэхдээ яг одоо бол эвгүй байлаа.
“Чи надад хэлж болноо, би түүнтэй хамт ажилладаг байсан шүү дээ” гэвэл миний хэлсэн үг асар учир утгатай байсан мэт Жиби нухацтайгаар толгой дохиод
“За яахав, Хонгор минь, тэр эрчүүдийг өөрийг нь хазаж зодоход дуртай байсан юм” гэж хэлэхдээ Жиби Дауны энэ сонирхолыг хачирхсан харагдав. Би ч хачин царай гаргасан бололтой тэр надруу хараад “ Мэднээ, Би ч гэсэн хүмүүс яагаад тэгдэгийг ойлгодоггүй” гээд боломжийг алддаггүй зангаараа хоёр гараараа намайг тэврээд нурууны гол дээр төвлөрөн (хөхөвч зүүсэн эсэхийг минь шалгаж) илж байснаа доошиллоо.(Тэрнийг чанга өгзөгөнд дуртай байсныг би санаж байна) Маш олон асуулт уруул дээр ирчихээд байсан ч би амаа тас жимийв. Цагдаагийнхан болох Кэня Жонс, Кэвин Приор ирэв. Тосгоныхоны ярьдагаар цагдаагийн дарга Кэня Кэвин хоёрыг хамтрагч болгож шоглосон гэдэг юм. Кэня дор хаяж таван фут арван нэг өндөртэй гашуун хар шоколадны өнгөтэй хар салхинд зориулсан болов уу гэмээр биетэй байхад Кэвин таван фут найм хүрэхтэй үгүйтэй цайвар цагаан шаргал өнгөтэй биенийхээ ил гарсан хэсэг болгонд нөсөөтэй, нарийхан , гүйгч байрын биетэй залуу юм. Мартагдахааргүй хэдэн удаа хагарлдсан ч сонин нь тэд сайн хамтрагчид болсон.
Одоо харин тэр хоёр хоюулаа цагдаа шиг харагдаж байв.
“Юу болоов, хатагтай Стакхауз?” гэж Кэня эхлээд “Рэнэ Даун Грийнд нэг юм тохиолдсон гэсэн” гэв.
Тэр ярьж байхдаа Жибиг ажиглаж байхад Кэвин эргэн тойрныг шалгаж байлаа. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч цагдаа дуудах хангалттай шалтгаан байгаа гэдэгт итгэлтэй байв.
“Манай босс намайг Даун өчигдөр , өнөөдөр яагаад ажилдаа ирээгүйг шалгаад ир гэсэн юм, ирээд хаалгыг нь тогшиход хэн ч онгойлгоогүй, тэрний машин энд байсан болохоор би санаа зовж байшинг нь тойрч цонхоор хартал тэр тэнд байсан” гээд би тэдний ард байгаа цонхруу заахад тэд цааш харлаа. Тэгээд тэд бие биерүүгээ хараад хоорондоо олон зүйл ярьсан мэт толгой дохив. Кэняг цонхруу дөхөхөд Кэвин арын хаалгаруу очив.
Жиби цагдаагийнхны ажиллахыг хараад илэхээ мартжээ. Түүний ам нь бага зэрэг ангайж, өөгүй шүд нь харагдана. Тэр цонхоор орохыг юу юунаас илүү хүсч байсан ч байсан бүхий л зайг ашигласан Кэняг даваад орчихож зүрхлэхгүй байв.
Би өөрөө юм бодохыг хүсэхээ больж, биеэ суллаад хамгаалалтаа буулган бусдыг сонсож эхэллээ. Олон нижигнэсэн чимээн дундаас нэгийг нь сонгоод тэрэн дээрээ төвлөрөв.
Кэня жонэс биднийг яг хараагүй ч наашаа харсан байв. Тэр Кэвинтэй хамт Бон тэмпсийн эргүүлийн офицерүүд хийх хамгийн төгс байдлаар энэ хэргийг мөрдөхөд юу хийх хэрэгтэй талаар бодол болсон байлаа.
Тэр Дауны ширүүн сексд дурладаг талаар муу зүйл сонсч байснаа санаад тэрнийг ингэж төгссөнд нэг их гайхаагүй ч, хэн ч байсан нүүрэн дээр нь ялаа арзагнаж үхсэнд харамсаж байв. Тэр бас өглөө Нат Хат-д нэмж нэг донат идсэндээ харамсана, буцаагаад тэрүүгээрээ бөөлжчихвөл, хар арьст эмэгтэй офицерын хувьд нэр хүнд унагаасан хэрэг болно.
Би сувгаа солилоо.
Жиби Дауныг өөрөөс нь хэдхэн метрийн зайд зэрлэг сексээс болж үхсэн талаар бодож байсан ба аймшигтай боловч сэтгэл хөдлөм санагдах аж. Сөүки ч дажгүй биетэй юм бас маш энхрий, хөөрхөн, тэрнийг шууд л дараад авч болдог ч болоосой гэж тэр хүснэ. Бас Даун цохиулахыг хүсэхэд цохиж хүлцэхгүй байсандаа гутаагдсан доромжлолоо бодохгүйг хичээж байлаа. Би дахиад солилоо.
Кэвин булан тойрч гарч ирэхдээ Кэня тэр хоёр ямар ч эд мөрийн баримтыг хөдөлгөж болохгүй талаар бодож, хэн ч түүнийг Даун Грийнтэй унтсан гэдгийг мэдэхгүйд баярлаж байв. Түүний мэддэг эмэгтэйг хэн нэгэн алсанд тэр ууртай байсан ба хар арьстан биш байгаасай хэрэв тийм бол Кэня тэр хоёрын харьцааг бүр ч хүйтрүүлнэ дээ гэж бодов. Дахиад л солилоо.
Рэнэ Лэниэр хэн нэгэн ирээд цогцосыг байшингаас гаргаасай гэж хүсч, хэнч тэрнийг Даунтай унтсаныг мэдэхгүй байгаасай гэж найдна. Би түүний бодлыг яг таг уншиж чадахгүй байлаа учир нь бодол нь маш хар бас замбараагүй байв. Зарим хүмүүсийг би тодорхой уншиж чаддагүй юм. Тэрний сэтгэл тун түгшсэн байлаа.
Сэм надруу яарч ирээд Жиби биеэнд минь хүрээд зогсож байхыг хараад удааширлаа. Би Сэмийн бодлыг уншиж чадсангүй. Зөвхөн сэтгэл хөдлөл мэдрэгдэж (яг одоо санаа зовнил, ажил хэрэг, уур холилдсон байв) ганц ч үгэн бодол байсангүй Энэ нь гайхалтай бас төсөөлөгдөөгүй байсан болохоор би Жибигийн тэврээс гараад Сэмийн гарыг барин нүдрүү нь хараад толгой дотор нь судалгаа хиймээр болж дур гозогнолоо. Тэрнийг надад хүрэх үед нь би эвгүйцээд зугатаж орхисоноо санаж байлаа. Одоо тэр намайг толгойн дотроо мэдэрсэн ч надруу алхсаар , бодол нь чичирхийлэв. Түүний урилгаас гадна тэр намайг бусдаас өөр гэдгийг нь харж чаддагийг мэдэхгүй ба би түүнийг надад хэлэх хүртэл дуугуй явах санаатай байгаа.
Урьд нь ийм мэдрэмж төрж байгааүй юм, яг л нүдний өмнөх төмөр хаалгыг нүдэх шиг.
Би зөнгөөрөө түүнд хүрэх гэж байтал миний гар биеэ даган унжив. Сэм надруу биш Кэвинруу харж байлаа.
“Юу болсон бэ, Офицер оо?” гэж тэр асуув.
“Би энэ байшинг эвдэж орох гэж байна, хэрэв таньд мастер түлхүүр байхгүй бол шүүдээ, ноён Мэрлот” гэхэд би яахаараа Сэмд түлхүүр байх билээ гэж гайхлаа. Жиби миний чихэнд “Тэр манай түрээслүүлэгч” гэхэд нь би огло харайв.
“Тэр үүүүү?” гэж би маанаг царайлав.
“Тэр гурван байрыг гуравууланг нь эзэмшдэг юм”
Сэм халаасаа ухаж байснаа баахан түлхүүр гаргаж ирээд сурмагаар тойруулж байгаад дундаас нь нэгийг сугалаад Кэвинд өгөв.
“Энэ урд, ар аль алинд нь таарах уу” гэхэд тэр толгой дохив. Тэр надруу харахгүй л байлаа.
Кэвин байшингийн арагшаа яваад далд орж, үхсэн эмэгтэй байх унталгын өрөөнд орж ирэв. Үнэрнээс болж тэрнийг ярвайхыг бид олж харлаа. Нэг гараараа ам хамраа дараад нөгөө гараа хүүхний хүзүүнд хүрээд цонхоор хамтрагчруугаа хараад толгой сэгсрэв. Кэня эргүүлийн машины холбоог ашиглахаар гудамжруу явлаа.
“Сонсооч, Сөүки Надтай хамт оройн хоол идвэл яасан юм бэ?” гэж Жиби асуув. “Өнөөдөр чамд хэцүү байсан, үүнийг даван туулахын тулд жаахан хөгжилдөх хэрэгтэй биздээ”
“Баярлалаа Жиби” гээд би Сэмийг сонсож байгааг мэдэрч байсан болохоор “Асуусан чинь их сайхан хэрэг байна Гэхдээ өнөөдөр би илүү цагаар ажиллах юм шиг байна” гэхэд
Жибигийн царайлаг нүүр хэдэн секунд хоосорлоо. Тэгээд ухаарал урсан орж ирэв. “Тиймээ Сэм өөр хүн ажиллуулах хэрэгтэй болох нь дээ” гээд “Манай нэг үеэл дүү Спрингхиллд байдаг юм, Би түүнд хэлж болох юм тэгээд бид нэг дор өөд өөдөөсөө хараад амьдрахад зүгээр юм байна”
Хоёр жил хамт ажилласан хүнтэйгээ мөр зэрэгцэн зогсоод би түүнрүү сулхан инээмсэглэлээ.
“Намайг уучлаарай Сөүки” гэж тэр зөөлхөн хэлэв.
“Юунд?” гэхэд миний дуу ч бас нам байлаа. Тэр бидний хооронд дамжсан зүйлийг нөгөө талаас дамжихаа шахсан зүйлийг хүлээн зөвшөөрч хэлэв үү
“Дауныг шалгуулахаар явуулсанд. Би өөрөө явах ёстой байсан юм. Би түүнийг нэг шинэ хүнтэй хэлхэлдээд, ажилтай шүү гэдгийг нь сануулах хэрэгтэй л гэж бодсон. Өмнө нь нэг ирэхэд тэр надруу орилж хашгираад тэгээд би явмааргүй байсан юмаа, Тэгээд өөдгүй хулчгар шиг чамайг явуулсан, чи түүнийг ийм байдалтай харах гэж”
“Чи дүүрэн гэнэтийн бэлэгтэй хүн юм аа, Сэм”
Тэр надруу харсангүй, хариу хэлсэнгүй гэвч миний гарыг атгалаа. Наранд ээн, хүмүүс тойроод бужигнаж, бид гар гараа барилцан зогслоо. Түүний алга халуун хуурай хүчтэй байв. Би өөр нэг хүн төрөлхтөнтэй жинхэнээсээ холбогдсон мэт мэдэрлээ. Тэгтэл түүний атгалт суларч тэр машинаас гарч ирсэн мөрдөгчтэй уулзахаар явахад Жиби Дауныг яг ямар харагдаж байсныг асуун дэлхий буцаад хэвшмэл байдалдаа оров.
Ялгаа нь дэндүү гүнзгий байлаа. Би бүр ч илүү ядарч урьд шөнийг хүсэхгүй байсан ч нэг бүрчлэн эргэн саналаа. Хорвоо аймшигтай муу муухай газар шиг бодогдож, эндэхийн оршин суугчид бүгд би гэдэг хурга хүзүүндээ хонх уяатай үхлийн хөндийгөөр тэнүүчилж явааг мэдсэн юм шиг санагдлаа. Би машинруугаа хөлөө чирсээр очоод суудлаа налан уналаа. Өнөөдөр хангалттай зогслоо аль болох суугаад авахыг бодов.
Жиби намайг дахин нээсэн болохоор салахгүй янзтай дагав. Эмээ биднийг ахлах сургуульд уулздаг байхад байнгын харьцаатай болоосой гэж ихэд найдвар тавьж байсан даа. Гэвч түүнтэй ярих бүү бодлыг нь сонсох цэцэрлэгийн хүүхдийн үсэглэлийн самбар насанд хүрсэн хүнд хэр сонирхолтой санагдахын дайтай байдаг. Ийм төгс биенд мунхаг ухаан заяана гэдэг Бурханы шоглоом гэлтэй.
Тэр миний өмнө өвдөглөөд гарнаас барив. Би хэн нэг баян хатагтай нь Жибитэй уулзаад түүний өгч чадах зүйлд сэтгэл хангалуун байж гэрлээсэй гэж хүсч байлаа.
“Чи одоо хаана ажиллаж байгаа вэ?” гэж өөрийгөө саатуулахын тулд асуулаа.
“Аавынхаа агуулахад” гэж Жиби хариулав.
Энэ бол түүний ажлын хорогдох газар юм. Ухаангүй юм хийгээд, ажил таслаад, ахлагчынхаа урдаас өрвөлзөөд ажлаас халагдах болгондоо энд буцаж ирдэг. Жибигийн аав авто сэлбэгийн дэлгүүртэй.
“Эцэг эх чинь сайн уу?”
“Өө, сайн сайн Сөүки, хоёулаа ямар нэг юм хамтдаа хийе л дээ”
Битгий намайг урхидах гээд бай гэж би бодлоо.
Нэг л өдөр гормонууд намайг дийлээд сүүлд нь харамсах зүйл хийлгэх байх,Жибитэй тэгсэнээс ч долоон дор юм болж болох юм. Гэхдээ би тэвчээд илүү дээрийг хүлээх болно. “Баярлалаа, хонгор минь” гэж би хэлэв
“Магадгүй ээ, гэхдээ одоо би сэтгэлээр унасан байна”
“Чи тэр вампиртаа хайртай юм уу?” гэж тэр шууд асуулаа.
“Чи хаанаас сонссон юм?”
“Даун тэгэж хэлсэн” Дауныг үхсэн гэдгийг санаад Жибигийн царай барайв. Би түүний бодлыг уншиж байгаад Даун яг юу гэж хэлснийг сонслоо.”Тэр шинэ вампир Сөүкиг сонирхоод байх шиг байна лээ. Уул нь түүнд би илүү тохирнодоо. Тэрэнд гарын ая даах эмэгтэй хэрэгтэй. Сөүки хуруугаа хүргэвэл бараг чарлана биз”
Нас барсан хүнд уурлах утгагүй ч би түүнд түр ч гэсэн уурсав.
Мөрдөгч наашаа ирэхэд Жиби босоод холдож явлаа.
Би зүдэрсэн харагдсан шинжтэй Жибигийн байсан байранд ирээд мөрдөгч хөлөө нугалж суув.
“Хатагтай Стакхауз мөн үү?” гэж мэргэжлийн хүмүүсийн шийдвэрлэх үедээ хэрэглэдэг шийдэмгий өнгөөр асуув. “Намайг Энди Бэллэфлэур гэдэг” Бэллэфлэурынхэн энд Бон тэмпс гэж байж эхлэснээс хойш л байгаа болохоор би эрэгтэй хүн бэллэфлэур буюу сайхан цэцэг гэсэн нэртэй байгаад гайхаж түвдсэнгүй. Нул булчин шөрвөс болсон Мөрдөгч Бэллэфлэурийг ажиглаж суухдаа үнэндээ үүнд баяссан хэний ч өмнөөс харамсахаар харагдаж байв. Тэр Жэйсоноос ч өмнө сургуулиа тогссон ба түүний дүү Поршагийн доод ангид би сурдаг байсан.
Тэр ч намайг гадарлаж “Ах чинь сайн уу?” гэж хэлэхэд дуу нь бөглүү боловч юу ч агуулаагүй биш байв. Яг л тэр ахтай маань нэг хоёр холбогдож байсан юм шиг сонсогдлоо.
“Бага ч тааралдах юм даа, тэр сайн байгаа” гэж хариулахад
“Эмээ чинь?”
Би инээмсэглээд “Тэр өнөө өглөө цэцэг тарьж байсан”
“Гайхалтай” гээд биширч гайхсан чин сэтгэлээ илэрхийлэх мэт толгой сэгсэрэв. “Одоо, миний ойлгосноор чи Мэрлотсд ажилладаг юм байна?”
“тийм ээ”
“Даун Грийн ч гэсэн?”
“Тийм ээ”
“Чи хэзээ хамгийн сүүлд Даун Грийнийг харсан бэ?”
“Хоёр хоногийн өмнө ажил дээр” Би аль хэдийн эрч хүчээ бүр алдчихаад байлаа. Хөл гараа хөдөлгөлгүйгээр толгойгоо гэлжийлгэн жолоочийн суудлыг дэрийг налав.
“Чи тэр үед түүнтэй ярьсан уу?”
Би санахыг оролдоод “Санахгүй байна” гэлээ.
“Та хатагтай Грийнтэй ойр дотно байсан уу?”
“Үгүй”
“Тэгээд яагаад өнөөдөр энд ирсэн юм бэ?”
Би түүнд өчигдөр Дауны оронд гарсан бас өнөө өглөө Сэм ярьсан талаар ярьж өгөв.
“Ноён Мэрлот таньд яагаад өөрөө ирэхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн үү?”
“Тийм ээ, ачааны машин ирсэн, залуусыг хаана буулгахыг заах ёстой гэсэн” Хурдан дуусгахын тулд Сэм өөрөө заримдаа буулгалцдаг.
“Та Ноён Мерлотыг Даунтай ямар нэг харилцаатай байсан гэж бодож байна уу?”
“Тэр түүний босс”
“Үгүй ээ ажлын гадуур”
“Үгүй”
“Та сайн мэддэг юм шиг сонсогдож байна”
“Тиймээ”
“Та Сэмтэй хувийн харилцаатай юмуу?”
“Үгүй”
“Тэгээд яагаад ийм итгэлтэй байгаа юм?”
Сайн асуулт байна. Учир нь би цагийн цагт Сэмийг үзэн яддаггүй юмаа гэхэд дуртай биш болохыг нь тодорхойлсон Дауны бодлуудыг сонсдог байсан юм. Мөрдөгчид хэлэхэд ухаалаг зүйлч биш шүү
“Сэм бааранд бүх зүйлийг ажил хэрэгч байлгадаг” шал тэнэг сонсогдож байсан ч үнэн бол энэ байлаа.
“Та Дауны хувийн амьдралын талаар ямар нэг зүйл мэдэх үү?”
“үгүй ээ”
“Та түүнтэй нөхөрсөг бус харьцаатай байсан уу?”
“Яг ч тийм биш” Мөрдөгчийг бодолд дарагдан толгой бөхийх үед миний ухаан санаа энд тэндгүй нисч явав.
“Яагаад тэр вэ?”
“Миний бодлоор бидэнд ижил төстэй чанар юу ч байгаагүй”
“Яг ямар? Надад нэг жишээ хэлээч”
Би амьсгаадаад цөхөрсөндөө уруулаа унжуулав. Бидэнд төстэй чанар байхгүй байтал би ямар жишээ хэлэх болж байна аа?
“За” гэж би удаан хэлээд “Даун маш идэвхитэй нийгмийн амьдралтай байсан Тэр эрчүүдэд дуртай, эмэгтэйчүүдтэй цагийг өнгөрөөх тийм ч дуртай биш. Гэр бүл нь Монрогийнх болохоор энд хамаатан садан байхгүй.
Би амсдаггүй байхад тэр их уудаг байсан. Би ном зөндөө уншдаг тэр уншдаггүй Одоо хангалттай юу?”
Энди Бэллэфлэур намайг дургуйцаад байгаа эсэхийг мэдэхээр царайг минь ажиж байснаа харсандаа итгэв бололтой
“Тэгэхээр та хоёр ажлын бус цагаар огтхон ч таардаггүй байжээ дээ?”
“Зөв байна”
“Тэгээд Сэм Мэрлот чамаар байшинг шалгуулсан нь чамд хачин санагдахгүй байна уу?”
“Огтхон ч үгүй” гэж би зоримог хариулав. Ядахдаа л Сэм Дауны огцом уурны талаар ярьсны дараа тэгэж санагдахгүй байлаа. “Баар явах замд тэднийх байдаг. Би Арлэнэ шиг олон хүүхэдгүй бас бусад үйлчлэгч нар ажилтай байсан. Тэгэхээр би ирсэн нь хамаагүй дээр байгаа биз” Дажгүй ярьлаа шүү Хэрвээ би Дауны гэрт Сэм өмнө нь ирэхэд яаж хашгичсаныг хэлвэл яг эсрэгээрээ сэтгэгдэл төрүүлэх байлаа.
“Чи хоёр өдрийн өмнө ажлаа тараад юу хийсэн бэ, Сөүки?
“Би нэг өдөр чөлөөтэй байсан болохоор ажилдаа ирээгүй”
“Тэгээд тэр өдөр юу хийсэн?”
“Наранд шарж, эмээд байшингаа цэвэрлэхэд нь тусалсан бас зочинтой байсан”
“Тэр нь хэн байдаг билээ?”
“Билл Комптон”
“Аан нөгөө вампир”
“Тийм ээ”
“Ноён Комптон танайд хэр оройтсон бэ?”
“Би сайн мэдэхгүй байна, магадгүй шөнө дунд эсвэл нэг болж байсан байх”
“Тэр таньд хэр санагдсан?”
“Гайгүй”
“Бухимдуу? Цухалдуу?”
“үгүй ээ”
“Хатагтай Стакхауз Бид таньтай цагдаагийн хэсэг дээр үргэлжлүүлэн мэдүүлэг авах хэрэгтэй байна Танай харж байгаачлан энд нэлээд удах юм шиг байна”
“За тэгье ээ”
“Та хэдэн цагийн дара хүрээд ирж чадах уу?”
Би бугуйн цагруугаа хараад “Хэрвээ Сэм намайг ажиллуулахгүй бол чадна”
“Энэ бааранд ажиллахаас илүү чухал асуудал болохыг та ойлгож байгаа биздээ хатагтай Стакхауз?”
Өө заза миний дургүй хүрэв. Аллагын эрэн сурвалжлага ажлаас илүү чухал гэдэг дээр би түүнтэй санал нийлж байсан ч түүний миний ажлын талаарх цухуйлгаагүй өнгөц дүгнэлтэнд ундууцлаа.
“Та магадгүй миний ажлыг таалахгүй байж болно гэхдээ би үүнийг хийж чаддаг бас надад таатай байдаг. Би таны дүү хуульч Порша Бэллэфлэуртай л адилхан хүндлэл хүлээх эрхтэй хүн, би тэнэг биш бас янхан ч биш”
Мөрдөгч муухай царайлан улайгаад “Би уучлалт гуйж байна” гэж дуртай дургүй хэлэв. Тэр одоо ч нэг ахлах сургуульд явж байсан, бие биенийхээ гэр бүлийг мэддэг байсан гэх мэт хуучин харилцаа холбоогоо үгүйсгэхийг хичээсээр байлаа. Тэр өөр хотод мөрдөгч хийх хэрэгтэй байсан юм тэгвэл хүмүүст жинхэнэ мөрдөгч яаж хандах ёстой тийм маягаар хандахгүй юу гэж бодож байлаа.
“Та ийм хандлага даван гарвал энд ч сайн мөрдөгч хийнэ” гэж би түүнд хэлж орхилоо. Түүний саарал нүд цочирдсондоо дүрэлзэж, эрт орой нэг цагт үүнийхээ хариуг яаж авахаа мэдэхгүй байсан ч би түүнийг доргиосондоо хүүхэд шиг л баясаж байлаа. Би тахир дутуугаа хүмүүст жоохон ч гэсэн ийм маягаар харуулахдаа дандаа ингэдэг юм. Бодол уншихын амтыг мэдрүүлэхэд ихэнхдээ хүмүүс надаас хурдан зайлж чаддаггүй ч Энди Бэллэфлэур биширсэн байв. “Үнэн байх нь ээ?” гэж тэр байрнуудын дунд зам дээр зогсож байгаа биш хоёулхнаа хаа нэгтэй байгаа мэт хэлээд надруу амьсгаадав.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Mar.25.13 5:01 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
taarsan butehgui taar shuudainuud uheed bga yum bn daa. sonirholtoi bn shuu

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Mar.25.13 6:08 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Jun.03.03 8:13 pm
Posts: 583
Thanks. mash sonirholtoi bna.

_________________
Амьдрал сайхаан.


Top
   
PostPosted: Mar.30.13 11:37 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
уншиж байгаа, хүлээж байгаа___

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Apr.01.13 7:13 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
“Үгүй ээ, мартаж үз” гэж би бушуухан хэлээд “Би заримдаа хүмүүсийн харагдаж байгаа байдлаар нь юу бодож байгааг нь хэлдэг юм” гэлээ
Тэр зориуд миний цамцны товчийг тайлах талаар бодож байв. Би харин эргээд сонор сэрэмжтэй болж хуучин давхар давхар хамгаалалтандаа ороод гэрэлттэл инээмсэглэж байлаа. Гэхдээ түүнийг хуурч дийлэхгүйгээ мэдэж байв.
Би “Надтай уулзмаар байвал бааранд ирээрэй Бид агуулахад юм уу, Сэмийн өрөөнд уулзаж болно” гээд хөлөө машинруугаа оруулаад яриагаа дуусгалаа.
Намайг очиход баар хүн ихтэй байв. Хэрэв би зөв санаж байгаа бол Эндигийн хоёрдахь үеэл болох Тэрри Бэллэфлэурийг Сэм Дауныд очоод ирэх хооронд баарыг түр харж байхыг гуйсан байв. Тэр Вьетнамын дайнд оролцож байсан ба засгийн газрын нэг төрлийн хөдөлмөрийн чадамж алдсаны тэтгэмжинд бүртгэлтэй байдаг. Шархдаж баригдаад хоёр жил шоронд хоригдсон болохоор түүний бодол маш аймшигтай байдаг тиймээс эргэн тойронд нь байхдаа би хянуур байдаг юм. Хүнд амьдрал туулж хэвийн юм шиг заганах нь түүнд надаас илүү хэцүү байдгийг би мэднэ. Бурханы авралаар тэр архи уудаггүй.
Би гараа угаагаад цараа авахдаа түүний хацар дээр хөнгөхөн үнслээ. Гал тогооруу харсан жижигхэн цонхоор тогооч, Лафаэтт Рэйнолд бургер эргүүлж халуун тосонд төмс булхаж байх нь харагдав. Сэм рестарон ажиллуулахыг хүсдэггүй ч бага сага хоолтой баар байхыг эрмэлздэг.
“Би дургуйцаагүй шүү гэхдээ юу намайг ийм ямба эдлэхэд хүргэв?” гэж Тэрри хэлэв. Тэр хөмсөгөө өргөсөн ба улаан үстэй ч сахал нь ургахаараа саарал аж. Гадаа олон цаг өнгөрөөдөг боловч арьс нь яг борлосон зүйлгүй харин ширүүсч улайсан ба зүүн хацар дээрх сорвийг нь бүр ч тодруулжээ.Гэхдээ Тэррид эвгүй санагддаггүй бололтой. Арлэнь уучихаад Тэрритэй нэг удаа унтаж байсан ба нүүрэн дээрхээс нь аймаар сорви биеэр нь байдаг гэж надад хэлж байсан юм.
“Зүгээр л энд байгаад чинь талархаад”
“Дауны тухай үнэн байх нь ээ?”
Лафаэтт тавиур дээр хоёр хоол тавиад надруу зузаан хиймэл сормуусаа дэвэн нүдээ ирмэв.
Тэр нүүрээ их зузаан буддаг. Би түүнтэй ажиллаад сурчихсан болохоор олон зүйл бодож байгаагүй ч нүднийх нь тень Жеррийг санагдууллаа. Би эсэргүүцэлгүйгээр гурван вампирт түүнийг өгч явуулсан. Магадгүй буруу зүйл байх гэхдээ бодитой шийдвэр. Би авч явахыг нь зогсоож чадахгүй байсан бас амжиж цагдаа дуудаж чадахгүй байсан.Тэртэй тэргүй үхэж чадах ядахаараа олон вампир,хүнийг араасаа дагуулан одох байсан. Тэр өөрөө аль хэдүйн алуурчин болсон. Би өөрийнхөө дотоод мэдэрхүйд энэ бол Жерригийн талаар хийж байгаа хамгийн сүүлийн яриа гэж санууллаа.
“Арлэнь Бургер гарлаа” гэж Тэрри дуудаад намайг хажуу тийш нь болгов. Арлэнь хүрч ирээд тавагнуудыг шүүрч аваад явахдаа надруу боломж гарсан даруйд нь хуурай болтол шүүсийг минь шахахыг хүссэн харцаар харлаа. Чарлсий Төүтэн ч бас ажиллаж байв. Тэр байнгын ажилтай үйлчлэгчдийн нэг нь ирж чадахгүй болсон үед ирж нөхөж ажилладаг юм. Би түүнийг бүтэн цагаар Дауны оронд ажилладаг болоосой гэж хүслээ. Тэр дандаа надад таалагддаг байсан.
“Тийм ээ, Даун нас барсан” гэж би Тэррид хэлэхэд тэр намайг удаан дуугуй байсанд ундуйцаагүй харагдав.
“Түүнд юу тохиолдсон юм?”
“Би мэдэхгүй ээ гэхдээ юу ч байсан ч тэр нь амгалан тайван байгаагүй” Би гудсан дээр нь цус харсан.
“ Моүдэтть” гэж Тэрриг хэлэхэд би шууд ойлгов.
“Магадгүй ээ” Моүдэтть болон Дауныг хөнөөсөн хүн нэг хүн байж болох юм.
Мэдээж, Рэнард Паришын бүх хүн тэр өдөр хоол идэх гэж биш юм аа гэхэд аяга кофе эсвэл пиво уухаар ирлээ. Ажлын цагаа зохицуулж чадахгүй бол ажил тартал хүлээгээд орой харих замдаа ороод гарна. Эндхийн хоёр залуу бүсгүй нэг сард хүнд алууллаа?
Хүмүүс ярих гэж ам нь загатнаж байгаа гэж мөрийцсөн ч алзахгүй.
Сэм хоёрын үед сүүдрэвчгүй хашаанд гэмт хэргийн газар зогссоор халууцаж хөлс нь нүүрийг нь дагаж урссан амьтан орж ирлээ.Тэгээд Энди Бэллэфлэур надтай тун удахгүй ирж уулзана гэв.
“Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч” гэж би ааш муутай хэлээд “Би Даунтай нийлдэггүй байсан. Түүнд юу тохиолдсоныг тэд чамд хэлсэн үү?”
“Хэн нэгэн түүнийг зодож байгаад боосон байна лээ Тэрэнд бас Моүдэтть шиг хуучин хазуулсан ором байсан”
“Гадуур зөндөө л вампир байгаа шдээ, Сэм” гэж түүний хэлээгүй үгэнд хариулбал тэр
“Сөүки” гээд маш ноцтой аяархан хэлсэн нь надад Дауны байрны гадаа гарнаас атгасаныг нь санагдууллаа. Бас тэр намайг тандаж байгааг мэдээд яаж бодлоосоо холдуулахыг мэдэж байсан. “Хонгор минь, Вампир гэхэд тэр сайн залуу, гэхдээ хүн биш шүүдээ” гэхэд нь би “Хонгор минь Чи ч гэсэн” гэж аяархан боловч ширүүн хэлээд яагаад түүнд ингэж их уурласнаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ч мэдэгдүүлэхийг хүслээ.
Би яг л буг чөтгөр шиг ажиллаж, Даунд ямар ч буруу байсан гэсэн тэр Чарлсийгаас илүү үр дүнтэй ажиллаж байсныг мэдрэв. Ямартаа ч тэр дуулгавартай байсан болохоор яваандаа сурах байх гэхдээ өнөө орой биш. Арлэнь бид хоёр түүний амжихгүй байгаа газарт үйлчиллээ.
Намайг цогцосыг анх олсон гэдгийг хүмүүс олж мэдээд тэр орой би зөндөө цайны мөнгө авч башийв. Тосгоны хүн бүхэн л мэдхийг хүсч байгаа зүйлийг асуусан үйлчлүүлэгчийн эгдүүцлийг төрүүлчихгүйн тулд царайгаа төв байлгаж, өнгөрүүлж байлаа.
Гэртээ харих замдаа жаахан амрахыг хүсч байсан ба ийм үед миний хамгийн сүүлд хүсэх зүйл болох Билл Комптон модон дундуур байшинруу эргэдэг тойргийн цаана нарс мод налаад хүлээгээд зогсож байх нь тэр. Би түүнийг тоохгүй өнгөрөх гэснээ жаахан хэтрээд зогсов.
Тэр хаалга нээхэд би харц тулгаралгүйгээр машинаас гарлаа. Тэр миний хувьд хэзээ ч бүтэшгүй байдлаар шөнийн харанхуйд тухлаж байлаа.
Хүүхэд байхаас л шөнө болон харанхуйтай холбоотой маш олон хорио цээрийн тухай , айхад аргал хүртэл хөдөлнө гэхчилэн ярьдаг байсан.
Бодоод байхнээ тэр шөнө хөдөлдөг аргалнуудын нэг нь Билл өөрөө юм чинь ингэж тухлах нь аргагүй биз.
“Чи шөнөжин хөлруугээ харах юм уу эсвэл надтай хоёр үг солих уу?” гэж тэр шивнээнээс арай чангаар асуув.
“Чиний мэдвэл зохих нэг зүйл болсон”
“Надад хэлээч” Тэр нэг юм хийх гээд байв. Түүний эргэн тойрон дахь хүчийг би мэдэрч байлаа. Гэхдээ намайг зайлсхийхэд тэр санаа алдав.
“Би зогсоод байж чадахгүй нь ээ” гэж би ядрангуй хэлээд “Газар эсвэл ямар нэг юман дээр сууя миний хөл өвдөөд байна”
Хариуд нь тэр намайг өргөөд машины хамар дээр байрлуулаад өөрөө урд гараа элгэндээ аваад илт хүлээсэн янзтай зогсов.
“Надад хэлээч”
“Даун хүнд алуулсан байна. Яг Моүдэтть Пикэнз шиг байдалтайгаар”
“Даун?”
Гэнэтхэн миний байдал арай дээрдэв. “Бааранд ажилладаг өөр нэг зөөгч”
“Улаан үстэй, арваад гэрлэж байсан гэдэг нөхөр үү?”
Дотор бүр ч цэлмээд явчихлаа шүү. “Үгүй ээ, хар үстэй, анхаарлыг чинь татахын тулд чиний сандалыг байн байн ташаагаараа ёвроод байсан нь”
“Аан тэр үү? Тэр манай байшинд ирж байсан”
“Даун уу? Хэзээ?”
“Нөгөө вампирууд манайд ирсэн тэр шөнө чамайг явсны дараа, бусад вампирууд явсны хойно ирсэн нь түүний хувьд азтай хэрэг байсан.
Тэр өөрийгөө юу ч аргалж чадах чадвартай гэж эрддэг юм билээ”
Би дээшээ түүнрүү харлаа. “Тэр яагаад азтай гэж? Чи түүнийг хамгаалахгүй байсан юм уу?”
Биллийн сарны гэрэлд тэр чигтээ хар харагдана. “Би тэгэхгүй байсан” гэж тэр хэллээ.
“Чи чинь...”
“Би бол вампир, Сөүки. Би чам шиг боддоггүй, хүмүүст автоматаар санаа тавьдаггүй”
“Чи намайг хамгаалсан шдээ”
“Чи бол өөр шүү дээ”
“Айн, Би Даунтай л адилхан зөөгч, Моүдэттьтэй л адилхан энгийн гэр бүлээс гаралтай. Юу нь тийм өөр байгаа юм?”
Гэнэт уур хүрэв. Би одоо яахыг нь мэдэж байлаа.
Түүний хүйтэн хуруу миний духанд хүрч “Ондоо” гэж тэр хэллээ. “Чи бидэн шиг биш гэхдээ тэдэн шиг ч биш”
Бараг л тэнгэрлэг гэмээр маш гүн дүрэлзэх уур хилэнг мэдрэгдэв. Би хажуу тийш болоод, хичнээн галзуу хэрэг байсан ч түүнийг цохиод авлаа. Яг л Бринкийн хуягт машин цохисонтой адил санагдаж, нүд ирмэх зуурт тэр намайг машинаас буулгаад гарыг минь нэг гараараа бариад өөрлүүгээ татав.
“Үгүй ээ” гэж би хашгираад хадгалах байсан хамаг энергиэ ашиглан түүнийг өшиглөж тэмцлээ. Эцэст нь түүнийг налаад гулжийв.
Бид амьсгаадсан байлаа. Гэхдээ тэрний хувьд надтай адил шалтгаанаар биш л болов уу
“Чи яагаад намайг Дауны талаар мэдэх нь зүйтэй гэж бодсон юм бэ?” саяны тэмцэл болоогүй аятай тэр маш ухаалаг сонсогдож байлаа.
“Тэгэхээр байна аа, Эрхэм харанхуйн эзэн минь” гэж би уурсаад “Моүдэтть гуян дээрээ соёоны хуучин мөртэй байсан харин Сэмд цагдаагийнхан Даун бас тийм мөртэй байна гэж хэлсэн гэсэн”
Хэрэв нам гүмийг ангилж тодорхойлдог бол түүнийг бодлогоширсон байлаа. Тэврэлт нь суларч тэр эргэцүүлж эсвэл вампирууд яадаг ч бай тиймэрхүү юм хийж байв. Гийнаж буй гөлөг саатуулах шиг нэг гараараа өөрийн мэдэлгүй миний нурууг эилнэ.
“Чи тэднийг хазалтаас болоод үхээгүй гэж хэлж байна уу?”
“Тийм ээ, Боосон байна лээ”
“Тэгэхээр вампир биш байх нь” гэж хэлэхэд түүний дууны өнгө асуудлыг нэг тийш нь болгочихлоо гэсэн шиг сонсогдлоо.
“Яагаад үгүй гэж?”
“Хэрвээ вампир эдгээр эмэгтэйчүүдээс хооллож байсан бол боож үрээхийн оронд цусыг нь шавхах байсан юм”
Биллтэй хамт байхад намайг дөнгөж дасаж эхлэв үү үгүй юу тэр маш хэрцгий, вампирлаг юм хэлээд би дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй болох юм даа.
“Тэгэхээр” гэж би ядрангуй хэлээд “нэг бол өөрийгөө хянах аугаа их чадвартай овсгоотой вампир байх нь эсвэл вампиртай явдаг хүүхнүүдийг алахаар шийдсэн хэн нэгэн юм биз дээ”
“Хмммм”
Би энэ хоёр сонголтыг хоёуланг нь зөв гэж бодохгүй байлаа.
“Би ийм юм хийнэ гэж чи бодож байна уу?”
Ийм асуулт асууна гэж ёстой санасангүй. Би түүнрүү харах гэж хүлсэн тэврэлтэнд нь мурилзлаа.
“Нэгэнт хичнээн цэвдэг болохоо аль байдгаараа илэрхийлдэг болохоор” гэж би түүнд сануулаад “намайг юу гэж итгүүлэхийг хүсч байна?”
Шууд уншаад мэдэхгүй байх сайхан байлаа. Би бараг л инээмсэглэв.
“Би тэднийг алж болох байсаан, Гэхдээ ийм зүйл энд одоо хийхгүй” гэж Билл хэлэхэд сарны гэрэлд түүнд нүднийх нь хар цүнхээл, хөмсөгнийх нь харлах нумнаас өөр өнгө харагдсангүй. “Би энд байхыг хүсч байна. Гэртэй баймаар байна”
Гэр амьтай вампир.
Билл миний царайг хараад “Битгий намайг өрөвд, Сөүки Тэгэх юм бол алдаа болно” гээд нүдрүү минь ширтсээр байлаа.
“Билл, Чи намайг ховсдох урхидах юу ч бай тэгэж чадахгүй. Чи хазуулахын тулд цамцыг минь тайлуулж, энд байгаагүй гэж ятгах гэх мэт хийдэг юмнуудаа над дээр хийж чадахгүй болохоор надтай энгийн бай эсвэл надаар хүчээр хийлгэх л болох нь дээ”
“Үгүй ээ” гэхэд түүний уруул бараг л минийх дээр байлаа “Би чамайг хүчлэхгүй”
Хиймэл биш цаанаасаа төрж байгаа түүнийг үнсэх гэсэн хүсэлтэйгээ тулалдаж
“Тэгэхээр, хэрэв чи биш юм бол” гэж би сэдвийг үргэлжлүүлэхийг хичээн “Моүдэтть Даун хоёр өөр вампир мэддэг байсан байх нь. Моүдэттийг Шрэвпорт дахь вампирын баарлуу явж байсан гэж сонссон Даун ч магадгүй бас тэгсэн байх. Чи намайг тийш нь аваачих уу?”
“Яах гэж?” гэж тэр сонирхон асуув.
Наад зах нь шөнийн цагаарх иймэрхүү юманд бүр дасчихсан нэгэнд аюулд орох талаар тайлбарлах гээд чадсангүй.
“Би Энди Бэллэфлэурийг энэ асуудалд орооцолдоно гэж бодохгүй байна л даа” гэж худлаа ярилаа.
“Бэллэфлэурийнхэнээс байсаар байгаа юм уу?” гэж хэлэхэд түүний хоолойд өөр нэг зүйл сонсогдлоо. Намайг тэвэрсэн гар нь чангарч өвтгөхөд ойрхон болов.
“Тиймээ, нэлээд хэдүүлээ, Энди цагдаагийн мөрдөгч, Дүү Порша нь хуульч, үеэл Тэрри нь халагдсан цэрэг бас бартендер хийдэг. Сэмийн оронд ажилладаг юм. Эднээс гадна зөндөө хүн бий”
“Бэллэфлэур...”
Намайг бяцлах дөхлөө.
“Билл” гэж би айсандаа гонгиносон хоолойгоор хэлэв.
Тэр дороо тэрвэлтээ сулруулж “Өршөөгөөрэй” гэж албархагаар хэлэхэд
“Би амармаар байна, Үнэхээр их ядарлаа, Билл” гэвэл
Тэр намайг хайрган дээр зөөлөн тавиад доош надруу ширтэж байлаа.
“Чи бусад вампируудад намайг өөртөө хамаардаг гэж хэлж байсан даа”
“Тийм”
“Тэр чинь яг юу гэсэн үг юм?”
“Юу гэсэн үг вэ гэхээр хэрэв тэд чамаар хооллохыг оролдвол би тэднийг ална гэсэн үг” гэж тэр хэлэв. “Өөрөөр хэлбэл чи миний хүн гэсэн үг”
“Би чамайг тийм зүйл хийсэнд чинь талархаж байгаа ч чиний өмчний хүн байна гэдэгтээ эргэлзэж байна” гэж болгоомжтэй эхлээд “Бас ингэх нь надад зүгээр эсэхийг асууж байсныг чинь санахгүй л байна шүү”
“Ямар ч байсан гэсэн Дианэ Малколм Лиам гуравтай наргиснаас дээр л байна байхдаа”
Тэр надад шууд хариулахгүй байлаа.
“Чи тэгээд тэр баарлуу намайг дагуулж явах уу?”
“Дараагийн шөнийн ээлжгүй өдөр чинь хэзээ вэ?”
“Хоёр хоногийн дараа”
“Тэгвэл нар жаргах үед, би хүргээд өгье”
“Чи машинтай гэж үү?”
“Чи намайг ийш тийшээ яаж явдаг гэж бодоо вэ?” Түүний гялтганасан царайн дээр инээмсэглэл магадгүй байсан байх тэгээд тэр эргээд модруу явж орохдоо “Сөүки, намайг бахархуулаач” гэлээ.
Би амаа ангайгаад хоцров.
Эргэлзээгүй, Чамаар бахархуулна.
CH4
Мерлотын үйлчлүүлэгчдийн тавин хувь нь Биллийг эмэгтэйчүүдийн цогцос дээрх соёоны оромтой холбоотой гэж, үлдсэн тавин хувь нь Моүдэтть Даун хоёрыг баардаж, архидаж яваад том хотын вампируудад хазуулж, вампиртай нэг хөнжилд орчихоод зохих шангаа хүртсэн гэж бодоцгоож байлаа. Зарим нь вампир тэднийг боож алсан гэж байхад бусад нь гаж таашаалаа гамшиг болтол нь үргэлжлүүсэн байх гэж онолдоно.
Гэхдээ Мерлотсд ирсэн хүн бүхэн л дахиад өөр эмэгтэй алуулах вий гэж санаа зовж байлаа. Би болгоомжтой бай, найз Биллээ ажигла, хаалгаа цоожилж бай, хэнийг ч байшиндаа бүү оруул гэх мэт захиаснуудыг сонссон тоогоо алдав. Энгийн үед ийм зүйл огт хийдэггүй юм шиг л..
Хоёр эмэгтэйтэй хоёулантай нь болзож байсныхаа хувьд Жэйсон сэжиглэлт, харуусалын бай боллоо. Нэг өдөр тэр манай байшинд ирээд, бүтэн цаг зовлон тоочиж, эмээ бид хоёр түүнийг гэм буруугүй хүний ёсоор ажлаа хийгээд л амьдраад бай гэж сэтгэлийг нь засав. Гэхдээ анх удаа миний царайлаг ах жинхэнээсээ санаа зовсон байлаа. Хэдийгээр миний хувьд гүехэн бодолтой хэрэг болох ч би түүнийг асуудалд орсонд баярлаагүй бас яг ч харамссангүй.
Би чинь төгс биш шүү дээ.
Хэтэрхий төгс биш болохоороо хоёр эмэгтэйн үхлээс гадна Билл бахархуулах гэдгээрээ юу гэх гэснийг ихэд удаан бодов. Вампирын бааранд ороход тохиромжтэй даашинз гэж ямар даашинзийг хэлэх талаар төсөөлөл надад огт байсангүй. Ямар ч л байсан зарим бааранд ордог хүмүүсийн өмсдөгчлөн хачин багт наадмын хувцас шиг юм өмсөх санаагүй байлаа.
Надад асуучихмаар хүн ч байхгүй байв.
Би Вампир Дианэгийн өмссөн шиг сунадаг материалтай хувцас өмсөхөөр хангалттай өндөр ясархаг биш.
Эцэст нь шүүгээнийхээ мухраас бараг л өмсөх боломж олддоггүй нэг даашинзаа гаргаж ирлээ. Хэрэв болзоот хүнийхээ хувийн сонирхолыг хөдөлгөхийг хүсч байгаа бол энэ яах аргагүй сайхан болзооны даашинз мөн. Энгэрийн ухлаадас нь дөрвөлжин хэлбэртэй нэлээд гүн бас ханцуйгүй, цагаан өнгөтэй, бариу эд байв. Даавуу нь урт ногоон шилбэтэй цайвар улаан цэцэг бүхий даавуутай энэ даашинзийг өмсөхөд хөх болон жигд борлосон арьс минь ургаад л ирэв. Тэгээд би улаан өнгөлгөөтэй ээмэг зүүж мөн улаан өнгөтэй өндөр өсгийт өмслөө.
Өрөөнөөсөө гарч ирэхэд эмээгийн нүд нь орой дээрээ гарлаа.
“Хонгор минь чи үзэсгэлэнтэй харагдаж байна” гэж тэр хэлээд “Ийм даашинзтай жаахан даарахгүй юу?” гэлээ.
“Үгүй ээ, хатагтай. Би тэгэж бодохгүй байна. Гадаа дулаахан байна шдээ” гээд би мишээв.
“Дээгүүр нь сайхан цагаан ноосон цамц өмсвөл яасан юм бэ?”
“Үгүй дээ, Хэрэггүй биз” гээд инээлээ. Хэдийгээр би Биллийг өөрөө гуйж бас энэ нэг талаар нотлох баримт эрж хайх ажил ч гэсэн болзоонд явах гэж байгаадаа догдолж байлаа. Тааламжтай байхын тулд ажил гэдгийг нь мартахыг хичээв.
Дараа өдөр нь ажиллахгүй үед хүрч ирээд чекээ ав гэж хэлдэг уламжлалаараа цалингаа ав гэж Сэм надруу залгав.
Мерлотсруу жолоогоо мушгихдаа ийм хувцастай орно гэхээс жаал эвгүй санагдлаа.
Хаалгаар ороод хэдэн мөчийн алмайрсан нам гүм хүндэтгэл намайг угтав. Сэм надруу нуруугаа харуулаад зогсч байсан ба Лафаэтть үйлчилгээний цонхоороо харж тэрнээс гадна Рэнэ Жиби хоёр бааранд байв. Харамсалтай нь миний ах Жэйсон ч тэнд байсан ба Рэнэг хаашаа ширтээд байгааг нь харахаар надруу эргэж хараад ам нь алд ангайв.
“Бүсгүй, сайхан харагдаж байна. Хаанаас ийм даашинз авав аа?” гэж Лафаэтть урамтай хашгирав.
“Аа нэг хуучин юм байж л байдаг байсан юм” гэж би тохуурхвал тэр инээд алдлаа.
Сэм ч бас Лафаэттийг юугаа мэлрээд унав гээд эргэж хараад нүд нь томроод явчихлаа.
Тэр “Бүхний эзэн бурхан минь” гээд амьсгаадав. Би чекээ асуухаар биеэ барин алхаж очлоо.
“Өрөөнд ороод ирээч, Сөүки” гэж хэлэхэд нь агуулахын хажуу талын тусгаарласан жижиг өрөөрүү түүнийг дагаж яваад Рэнэгийн ширээний хажуугаар өнгөрөхөд тэр намайг хагас тэврэж, Жиби хацар дээр үнсэв.
Сэм ширээн дээрх бөөн цаасан дундаас хайж хайж миний чекийг олсон ч надад гардуулсангүй.
“Чи ямар нэг онцгой юманд явж байгаа юм уу?” гэж тэр бараг л дурамжхан асуулаа.
“Би болзоотой л доо” гэж баттай сонсогдохыг хичээн хэлэхэд
“Чи гааайхалтай харагдаж байна” гэж тэр хэлээд шүлсээ залгив. Нүд нь төөнөж байлаа.
“Баярлалаа, Умм, Сэм Би чекээ авч болох уу?”
“Тэгэлгүй яахав” гээд чекийг өгөхөд нь би аваад цүнхрүүгээ хийлээ.
“За, баяртай”
“Баяртай” Гэвч тэр явж болно гэж дохисонгүй, ойртож ирээд нүүрээ миний хүзүүнд ойртуулаад гүнзгий амьсгаа аваад үнэрийг минь тодорхойлох гэсэн мэт гялалзсан цэнхэр нүдээ түр аниад амьсгаагаа гаргахад нүцгэн арьсан дээгүүр халуун үлээв.
Би хаалгаар гараад баарыг орхиж явахдаа Сэмийн араншинг хачирхаж явлаа. Намайг гэртээ ирэхэд байшингийн үүдэнд нэг хачин машин зогсож байв. Шил шиг гялтганасан тас хар Кадиллак, Биллийн машин. Ийм машин авах мөнгийг хаанаас олдог юм болоо? Толгой сэгсрээд үүдний шатаар гарч байшинруу орвол Билл хүлээсэн янзтай эргэж харав. Эмээ хуучин памбагар сандалын хажуу тал дээр шомбойгоод суучихсан буйдан дээрх Биллтэй яриа өрнүүлж байв.
Надруу харахад нь би хэтэрхий хичээснээ ухаарлаа. Царай нь хэвийн байсан ч нүд нь дүрэлзээд, тэр үнэхээр ууртай байв. Хуруунууд нь ямар нэг зүйлийг хутгаж авах мэт махийжээ.
“Энэ зүгээр байна уу?” гэж би тэвдэн асуухдаа хацарлуу минь цус хуралдахыг мэдэрлээ.
Эмээг маань уурлуулахаар удаан дуугай байсны эцэст тэр “Тийм” гэж хариулав.
“Толгой дотроо тархитай хэн ч гэсэн Сөүкийг эндхийн хамгийн хөөрхөн охидуудын нэг гэнэ” гэж эмээг хэлэхэд түүний дуу өнгөн дээрээ найрсаг боловч цаанаа хутга мэс шиг байлаа.
“Өө, тэгэлгүй яахав” гэж тэр ямар ч өргөлт нугаралтгүй хачинаар хэлэв.
Түүнийг чөтгөр аваг, байдгаараа хичээж байхад. Би нуруугаа цэхлээд “Тэгвэл Хоёулаа явах уу даа?” гэлээ.
“За” гэж тэр хэлээд босч
“Баяртай, Хатагтай Стакхауз Таныг дахин харахад таатай байлаа” гэв
“За, та хоёр цагийг сайхан өнгөрүүлээрэй” гэж тэр тайвширан өгүүлээд “Жолоогоо болгоомжтой бариарай, Билл, Битгий их уугаарай”
Билл хөмсөгөө өргөсөн ч “Тэгэхгүй ээ Хатагтай” гэлээ.
Эмээ өөр юм хэлсэнгүй.
Биллийг машины хаалга онгойлгож өгөхөд би урьдаас сайтар тооцоолсон хэдэн хөдөлгөөн хийж өөрийнхөө аль болох их хэсгийг өмссөн даашинзаараа далдлахыг хичээн орж суулаа. Тэр хаалгыг гаднаас нь хаагаад жолоочийн суудалд суув. Түүнд хэн машин барихыг заасан бол, магадгүй Хэнри Форд байх.
“Намайг уучлаарай би зохистой хувцасласангүй” гэж би урагшаа ширтээд хэллээ.
Бид модон дундах донхолтой замаар явж байсан юм. Машин гэнэт зогсов.
“Хэн тэгэж хэлсэн юм?” гэж Билл дөлгөөхөн асуулаа.
“Чи л намайг нүгэл хийсэн аятай хараад байсандаг” гэж би тас хийв.
“Би зүгээр л чамруу тачаадсан хэн нэгнийг алалгүйгээр оччихоод ирэх өөрийнхөө чадварт эргэлзэж байсан юмаа”
“Чи ёжилж байна уу?” гэж асуухдаа би түүнрүү харахгүй л байлаа.
Тэр гараараа миний хүзүүнээс бариад өөрлүүгээ харахыг албадав.
“Би хэвийн харагдаж байна уу?”
Түүний хар нүд нь томорч, үл анивчин байв.
“Мм.. Үгүй ээ” гэж намайг хэлэхэд
“Тэгвэл миний хэлснийг хүлээн зөвшөөр” гэлээ.
Шревфортруу явах замд өөр юм ярьсангүй Билл хөгжим тавьсан болохоор тийм ч тухгүй биш байлаа.
Тэр Кэнни Жид дуртай бололтой.
Шревфортын захын худалдааны дүүрэгт Тоёз ар ас болон Сэмзийн ойролцоо вампирын баар болох Фангташиа байрладаг аж. Өдийд баарнаас бусад нь хаасан байв.
Баарны нэрийг хаалганых нь дээр улаан неон гэрлээр бичиж, нүүрэн тал нь саарал дээр улаан хаалга хийж өнгөний зохицол гаргажээ. Дотоод засал нь ч ижил байхыг харахад энэ газрыг эзэмшдэг хүн нь саарал хараас арай бүдэг гэж сонгосон нь тодорхой байлаа.
Би хаалган дээр вампираар шалгуулав. Тэр мэдээж Биллийг өөрсдийнхөө нэг гэдгийг мэдэж түүнрүү зөвшөөрөн толгой дохиод намайг онцгой анхааралтай ажиглав. Бүх л кавказ вампирын адилаар тэр шохойн цагаан арьстай ба унжсан ханцуйтай урт хар даашинзтай эвгүй харагдана. Хичээсэн вампир төрх нь түүний өөрийнх нь сонирхол юм болов уу эсвэл хүн төрөлт үйлчлүүлэгчид нь үүнийг илүүд үздэг болоод дасан зохицов уу?
“Би хичээн ч жил баримтаа шалгуулаагүй юм бэ дээ” гэсээр улаан түрийвчнээсээ жолооны үнэмлэхээ гаргаж үзүүллээ. Бид хайрцаг шиг жижигхэн үүдний өрөөнд зогсож байв.
“Хараад хүний насыг хэлж мэдэхээ больсон болохоор бид болгоомжтой байх хэрэгтэй байдаг юм. Насанд хүрээгүйчүүдэд үйлчлэхгүйн тулд” гээд тэр нөхөрсөг гэмээр инээмсэглэн хэлэв. Тэгээд Биллийг дээрээс доош нь хоргоосон харцаар шилбүүрдлээ. Ядахдаа л надад хоргоосон санагдав.
“Чамайг хэдэн сар хараагүй юм байна” гэж тэр Биллийн хоолой ямар байдаг яг тэрэн шиг уянгатай сайхнаар хэлэв.
“Би урсгалаараа явж байгаа” гэж Билл тайлбарлахад тэр толгой дохив.
Гол заалруу орохоор корридороор давхар улаан хаалгаруу явж байхад “Чи түүнд юу гэсэн бэ?” гэж намайг шивнэхэд
“Би хүмүүсийн дунд амьдарч байгаа гэсэн юм” гэлээ.
Цааш нь сонсох гэсэн ч би анх удаа Фангташиагийн жинхэнэ дотоод заслыг олж харлаа. Бүх зүйл улаан саарал бас хар байв. Ханаар Бэла Лугозигоос Жорж хамилтон, Гари Олдмэн хүртэл, алдартайгаас нь эхлээд дэл сул хүртэл нь дэлгэцнээ соёогоо гаргаж байсан вампиртай бүхий л киноны одуудын зургийг жаазлаж өлгөжээ. Мэдээж хэрэг тэнд бүдэг гэрэлтэй байсан нь ер бусын зүйл биш байлаа. Юу ер бусын байсан бэ гэвэл үйлчлүүлэгчид болон бичсэн сануулгууд байв.
Баар пиг дүүрэн, хүн төрөлт үйлчлүүлэгчид вампирын группууд болон жуулчид гэж хуваагдаж байв. Группынхан (Тэднийг соёонд дурлагсад гэдэг юм) хамгийн сайхан хувцасаараа гоёцгоожээ. Эрчүүд нь уламжлалт ханцуйгүй цув, ёслолын костюм голчилж байхад эмэгтэйчүүд нь ихэнхдээ Мортишиа Адамсын дизайнерын хувцас өмсчээ. Эдгээр өмсгөлүүд нь Брэд Пит Том Круз нарын “Вампиртай хийсэн ярилцлага” дээр өмсч байсан хувцасны дуураймалаас эхлээд ”Өлсгөлөн”еөөс санаа авсан боло уу гэмээр орчин үеийн гоёлнууд ч харагдана. Зарим соёонд дурлагсад хуурамч соёо зүүж, зарим нь амныхаа буланд цацарсан цус эсвэл хүзүүн дээрээ хазуулсан ором зурсан байв. Тэд гайхалтай бас гайхалтай хөөрхийлөлтэй харагдаж байлаа.
Харин жуулчид хаа сайгүй л байдаг жуулчид шиг л байв, магадгүй арай илүү зүйл нь адал явдал эрэлхийгч шинж нь байх. Гэхдээ баарны уур амьсгалд нэгдэхийн тулд тэд бараг л бүгд соёонд дурлагсадын адилаар хар өнгөөр гангарчээ. Аялалын багцынх нь нэг хэсэг юм болов уу? “Жинхэнэ вампирын баараар зочлох сэтгэл хөдлөм аялалдаа хар өнгийн хувцас өмсөөрэй. Дүрмийг дагавал аюулгүй байж, Сонирхол татам тамын орны зах зухаас мэдрэх болно” гээд л.
Эдгээр хүмүүсийн цуглуулганаас уулын болор дундах жинхэн алмазнууд шиг вампирууд ялгарч, бас л хар өнгийг таашаасан арван тав шахам вампир харагдаж байлаа.
Заалны голд зогсч байхад эргэн тойрноос гайхширал, сониуч байдал бага зэрэг дургүйцэл мэдрэгдэж, Билл чихэнд “Чи яг л нүүрсний уурхай доторх цав цагаан лааны гэрэл шиг байна” гэж шивнэлээ.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.01.13 10:29 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Баярлалаа Juno

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.02.13 11:58 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 131
уншиж баигаа шүү..бас хүлээж байгаа. амжилт хүсье

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Apr.04.13 12:36 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
xuleej baigaa shuu^^

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: naran1962 and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited