#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.29.17 8:47 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.29.12 7:26 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Image
Image
За энэ номыг оруулж эхлэх бодолтой байна. HBO-ын шилдэг шоунуудын нэг болох True Blood-ыг үзэж байсан хүмүүс ер нь бол ямар аймаар адал явдалтай, сонирхолтой, уруу татаж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг драматай зохиол байдгийг нь мэдэж байгаа байх.
Одоогоор 12 цуврал ном гарсан байгаа. Карлэйн Харрис 2001 оноос эхлээд л өдөр болгон нэг өндөг гаргадаг тахиа шиг жил болгон энэ цувралдаа нэг бүтээл нэмж байсан аж. Шоу нь болохоор сизон 5 нь сая дууссан. Гол нуруу нь номтойгоо ижил боловч ерөнхийдөө хамаагүй өөрөөр өрнөөд байгаа.
Миний хувьд сайн ном гэж хэлэхгүй ээ, гэхдээ нэг уншаад эхэлчихвэл их зугаатай бас автуулдаг эд.
Анх удаа ийм орчуулга хийж байгаа болохоор зөрүү ташаа юм гарвал залруулж байгаарай. :wink:

_________________
Making my very OWN REALITY


Last edited by pcd on May.20.13 4:05 pm, edited 2 times in total.
icon added


Top
   
PostPosted: Oct.29.12 7:28 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Маргааш эхний хэсгийг оруулна аа :wink:

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Oct.30.12 2:29 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 524
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Amjilt husey, duustal n' oruulna shu :)

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.31.12 12:14 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Би тэр вампирыг бааранд орж ирэхийг нь хүлээж байсан юм. Дөрвөн жилийн өмнө вампирууд “авснаасаа гарч ирсэн”-ээс (тэдний хэлдгээр) хойш би гэдэг хүн тэдний нэг нь ч гэсэн Бон Тэмпст ирээсэй гэж хүсдэг байлаа. Энд бүхий л цөөнхүүд байдаг юм чинь яагаад хамгийн шинэ, хууль ёсны дагуу танигдсан үл үхэгсэд байж болохгүй гэж? Хойд Луйзана-ын тосгон вампируудад тийм ч хорхой хүргэм байхгүй нь ойлгомжтой ч, нөгөө талаас Нью Орлиан тэдний хувьд жинхэнэ төв нь биз дээ, Яагаа вэ нөгөө Аннэ Райз энэ тэр, тиймээ?
Бон Тэмпсээс Нью Орлиан орохыг тулд тийм ч удаан явахгүй, тэгээд ч бааранд ирсэн хүн болгон л замын хүн рүү чулуу шидээд үзвэл нэг нь ямар ч байсан л Нью Орлианых байж таарна гэлцдэг юм. Гэхдээ тэгэж үзсэний хэрэггүй шүү.
Гэвч би өөрийн гэсэн вампираа хүлээж байсан юм.
Намайг алдартай биш гэж хэлж болно. Хөөрхөн биш учраас тийм байгаа юм биш л дээ. Би шаргал үстэй, цэнхэр нүдтэй, хорин тавтай, хөл маань хүчтэй, том хөхтэй мөн нарийхан бэлхүүстэй. Дулаан цаг агаартай үед Сэмийн бидэнд сонгож өгсөн хар шорт, цагаан цамц, цагаан оймс, хар найк-ыг өмсөөд дажгүй харагддаг юм шүү.
Гэхдээ би тахир дутуу. Би үүнийг тэгэж л боддог.
Баарны байнгын үйлчлүүлэгчид намайг галзуу гэдэг юм.
Ямар ч байсан, би амьдралдаа ганц ч болзож үзээгүй. Тиймээс жоохон аятайхан хандлага надад том зүйл шиг санагддаг.
Нөгөө вампир миний ширээнүүдийн нэг дээр суулаа.
Би тэр дор нь л түүний хэн болохыг мэдчихсэн. Хэн ч эргэж хараад ширтэхгүй байгаа нь намайг гайхшируулсан. Тэд мэдэхгүй байна шүү дээ! Гэвч би тэрний арьс бага зэрэг гэрэлтэж байгааг хараад л мэдчихсэн.
Би баяр хөөрөөсөө болоод бүжиглэж ч чадахаар байлаа. Үнэндээ бол яг тэр үедээ бүжгийн хэдэн алхаа дороо хийсэн л дээ. Манай босс болох Сэм Мэрлот уух юм найруулж байснаа надруу хараад инээмсэглэв. Би цар, алчуураа шүүрч аваад вампирын ширээрүү жирийлээ. Уруулын будаг маань жигд, ардаа боосон үс маань цэмбэгэр хэвээрээ байгаасай гэж найдав. Миний сэтгэл хөдлөж, инээмсэглэл уруулын хоёр өнцөгийг дээш нь шууж байгаа нь мэдрэгдэнэ.
Тэр байдгаараа бодолд дарагдчихсан байсан учир дээшээ харахаас нь өмнө надад хурдхан шиг сайн гэгч нь шинжээд авах боломж гарлаа. Миний тооцоолсноор зургаан фут арай хүрэхгүй өндөртэй юм. Хойш нь шулуун самнасан өтгөн бор үс нь цамцных нь захыг шүргэж, урт хууз нь хачин хуучинсаг харагдана. Мэдээж цонхигор царайтай, хуучны үлгэрт итгэх юм бол үхчихсэн хүн шүү дээ тэр чинь.Вампируудын нээлттэйгээр дэмждэг улс төрийн зөв онолынх нь дагуу энэ залуу бол хэд хоног үхүүлээд дараа нь нар, сармис, мөнгөнөөс харшилтай болгодог вирусын хохирогч гэсэн үг. Нарийн ширийн нь ямар сонин дээрээс энэ талаар уншиж байгаагаас чинь хамаарна. Сүүлийн үед тэнд дүүрэн вампирын талаар бичдэг болж дээ.
Ямартай ч түүний уруул дур булаам, сийлсэн мэт бас нумарсан хар хөмсөгтэй байсан юм. Византын шигтгэмэл зураг шиг яг тэр нумны дундаас түүний хамар шумбан эхэлжээ. Түүнийг эцэст нь нэг юм толгойгоо өргөн харахад би нүд нь үснээсээ илүү хар, нүднийх нь цагаан гайхалтай цав цагаан болохыг харлаа.
“Би таньд юу авчрах вэ” гэж бараг л үгээр илэрхийлэшгүй их баяртайгаар би асуулаа.
Тэр хөмсөгөө өргөөд “ Танайд хиймэл цус байгаа юу?” гэж асуув.
“Байхгүй ээ, өршөөгөөрэй! Сэм захиалчихсан байгаа. Дараа долоо хоногт байж байна”
“За тэгвэл улаан дарс авья” гэж тэр хэллээ. Дуу хоолой нь гөлгөр чулуун дээрх горхи мэт гайхалтай бас цэвэрхэн. Би чанга инээж орхив. Энэ хэтэрхий төгс байна.
“Сөүкиг битгий анзаар эрхэмээ, наадах чинь галзуу юм” гэж хананы эсрэг тал дахь бүхээгнээс танил хоолой дуугарлаа. Инээмсэглэл уруул дээр минь наалдаатай байгааг би мэдэрсэн ч хамаг баяр баясал хийсч орхив. Вампир эрч хүч нүүрнээс минь арчигдахыг ажин надруу ширтэж байлаа.
Би “одоохон таны дарсыг авчраад өгье” гэж хэлээд Мэк Раттрэй-ын бах нь ханасан царайруу огтхон ч харалгүй буцаад алхлаа. Тэр болон түүний эхнэр Дэнис энд орой болгон л байж байдаг юм. Би тэднийг “Хархны хос” гэж нэрлэдэг. Фоур Трэкс Коүрнэр дахь түрээсийн чиргүүлэнд нүүж ирснээсээ хойш тэд намайг золгүй байдалтай болгохын тулд чадах бүхнээ хийж байгаа юм. Би тэднийг гэнэт гараад ирсэн шигээ Бон Тэмпсээс алга болчоосой гэж хүсдэг.
Тэднийг анх Мэрлотсд орж ирэх үед нь би бүдүүлгээр бодлыг нь сонсчихсон. Тиймээ, Би жоохон доошоо орсон зүйл хийчихсэн.Гэхдээ би чинь бусад хүмүүсийн л адил уйдна бас толгойгоор минь дамжихыг оролдсон бодлуудыг хаахын тулд нэлээд цагийг зарцуулдаг боловч заримдаа зүгээр л бууж өгөх үе байдаг. Тиймээс би Раттрэйгийхны талаар магадгүй хэний ч мэддэггүй зүйлсийг мэддэг. Жишээ нь: Чухам яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэднийг шоронд орж байсныг би мэднэ. Түүнчлэн Мэк Раттрэй-н миний талаарх завхай бодлуудыг уншиж мөн Дэнисийн хоёр жилийн өмнө Мэкийнх биш нэг хүүхдээ хаяж явсан талаарх бодлыг сонссон.
Тэгээд ч тэд цайны мөнгө өгдөггүй.
Сэм шилэн аяганд улаан дарс хундагалж, миний цар дээр тавингаа вампирын сууж байгаа ширээрүү давуулж харлаа.
Сэмийг надруу буцаж харахад түүний харцнаас би тэр ч бас манай шинэ үйлчлүүлэгч үхэшгүй нэгэн гэдгийг мэдсэнийг ойлгов. Сэм бас шаргал үстэй, гэвч түүний үс ширүүн бөгөөд шаргал өнгө нь бараг л халуун улаан алт мэт. Тэр үргэлж бага зэрэг наранд түлэгдчихсэн бас хэдий цамцаа тайлаад ачаа буулгах үед нь харж байсан ч хувцастайгаа байхдаа чөргөр харагддаг гэхдээ цээжиндээ тун чадалтай нэгэн. Би хэзээ ч Сэмийн бодлыг сонсож байгаагүй. Тэр миний босс шүү дээ. Боссынхоо талаар мэдэхийг хүсэхгүй зүйлээ олоод мэдчихвэл энэ ажлаас гарахаас өөр аргагүй болно.
Сэм юм хэлсэнгүй , дарсыг надад өгөв. Би шилэн хундагыг гялалзсан цэвэрхэн байгаа эсэхийг шалгаад, вампирын суусан ширээрүү явлаа.
Би “Таны дарс, ноёнтоон” гэж ёсорхогоор хэлээд, ширээн дээр түүний яг урд болгоомжтой байрлуулав. Тэр надруу дээш дахин харахад, би ч боломж олдсон дээр нь түүний дур булаам нүдрүү эргүүлэн ширтэв. “Таалан болгооно уу” гэж би бахархалтайгаар хэллээ. Ардаас Мэк Раттрэй “Хөөш, Сөүки Бидэнд дахиад нэг шар айраг хэрэгтэй байна” гэж орилов. Би санаа алдаад, Мэк Раттрэйгийн ширээнээс шар айрагны хоосон сав авахаар эргэлээ. Өнөөдөр Дэнис майк болон богинохон шорт өмсөж, бор үс нь загварлагаар мушиграад арай гайгүй харагдаж байгааг би анзаарав. Дэнис жинхэнээсээ хөөрхөн биш. Гэхдээ тэр их сүржин бас өөртөө итгэлтэй учраас үүнийг мэдэхийн тулд бага зэрэг цаг авдаг юм.
Хэсэг хугацааны дараа Раттрэй-ынхан вампирын сууж байсан ширээрүү шилжиж суусан нь миний санаа зовоож орхилоо. Би тэрнийг тийм ч их хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг харж байсан ч бас явах шинжгүй байгааг нь анзаарав.
“Тэрнийг хардаа!” гэж би хамт ажилдаг зөөгч болох Арлэньд хэлэв. Арлэнь бол улаан үстэй, сэвхтэй, надаас арван насаар эгч ба дөрвөн удаа гэрлэж байсан. Тэр хоёр хүүхэдтэй ч надад бараг л гуравдахь нь юм шиг ханддаг юм.
“Шинэ залуу юм уудаа?” гэж тэр бараг сонирхсон янзгүй хэлэв. Хэдийгээр би сэтгэл татах зүйл юу ч олж хараагүй ч Арлэнь одоогоор Рэнэ Линиэртэй болзож байгаа ба нэлээд сэтгэл хангалуун байгаа юм шиг санагддаг юм.Миний бодлоор Рэнэ хоёрдахь нөхөр нь байсан байхаа.
“Аанха, тэр вампир шдээ” гэж би баяр хөөрөө хэн нэгэнтэй хуваалцах үүднээс түүнд хэлэв.
“Тийм үү? Энд үү? Яахав, Бодоод үзэхэд” гэж хэлээд миний сэтгэл хангалуун байдлыг тааашааж инээмсэглээд “Хэрэв тэр Раттрэй-ынхантай цуг явж байгаа бол тийм ч ухаалаг биш бололтой, хонгор минь. Тэгээд ч Дэнис тэрэнд шоу үзүүлж өгч байна.” гэлээ.
Арлэнь-ыг ингэж хэлсний дараа түүний туршлага, миний туршлагагүйгаас дүгнэвэл тэр сексийн харилцааг шинжихдээ надаас илүү байхыг би ойлгов.
Вампир өлсгөлөн байлаа. Би японд зохион бүтээсэн хиймэл цус вампирын тэжээлийн хэрэгцээг хангадаг боловч өлсгөлөнг нь дардаггүй учраас “санамсаргүй ослууд” гээч зүйлс байсаар байдаг гэж зөндөө сонсож байсан. (Энэ бол хүн төрөлхтөнийг аймшигтайгаар хөнөөдөг гэдгийг хэлж байгаа вампирын зөөлрүүлсэн нэршил ) Харин энд Дэнис хүзүүгээ илээд л ийш тийш нь эргүүлээд л... Яадаг өлөгчин бэ?
Миний ах Жэйсон бааранд орж ирээд, намайг тэврэхээр тааваараа алхсаар ойртов. Эмэгтэйчүүд гэр бүлдээ сайн бас ядарсан тахир дутуу нэгэнд ээлтэй байдаг залууст дуртай байдаг гэдгийг мэддэг учраас намайг тэврэх нь давхар утга агуулгатай байв. Зүгээр л байгаагаараа байгаа дээр нь нэмж тодруулах зүйл хэрэгтэй болсондоо ингэдэг юм биш шүү. Тэр царайлаг. Тэр бас тааруухан ааштай хэдий ч ихэнх эмэгтэйчүүд үүнийг нь тоохгүй байхыг эрмэлздэг юм.
“Сайн уу, дүү минь? Эмээ хэр байна даа?”
“Тэр сайн байгаа, хуучиндаа л, Ирж уулзана биздээ”
“Тэгнээ, Өнөөдөр хэн cул байна?”
“Өөрийгөө мэдээрэй”. Жэйсоныг эргэн тойрноо харах үед үс, нимгэн цамц, урууландаа сандран хүрч буй эмэгтэйчүүдийн гарнуудыг би анзаарав.
“Ингэхэд, би ДээАннэ-г харсан. Цаад чинь завтай болов уу?”
“Тэр энд Хэммондын ачааны машины жолоочтай хамт ирсэн байгаа. Тэр нь угаалгын өрөө орчихсон. Болгоомжтой л байгаарай”
Жэйсон надруу харж мишээхэд, би түүний энэ инээмсэглэлийн цаанаа байгаа аминчхан занг бусад эмэгтэйчүүд харж чаддаггүйд гайхав. Жэйсоныг орж ирэхэд Арлэнь хүртэл цамцаа засдаг юм, тэр дөрвөн нөхрийн ард гарсан байж эрчүүдийг хэрхэн үнэлэх талаар жоохон ч гэсэн юм сурмаар юм даа. Надтай цуг ажилладаг нөгөө нэг үйлчлэгч болох Даун үсээ хойш шидээд, хөхөө урагш түрэн нуруугаа тэнийлгэж зогсов. Жэйсон түүнрүү найрсагаар гараа даллахад Даун тохуурхсан дүр эсгэлээ. Жэйсон тэр хоёр больчихсон ч, Даун түүнд анзаарагдахийг хүссэн хэвээрээ л байх юм.
Бүгд л хагас сайны орой үдшийн нэгээхэн хэсгийг энд өнгөрүүлэхээр Мэрлотд ирдэг болохоор би үнэхээр зав муутай болж, вампираа яаж байгааг анзаарах сөхөө гарсангүй. Түүнийг шалгах хугацаа гарсан даруйд нь харвал, тэр Дэнистэй ярьж байлаа. Мэк түүнрүү шунамгайран харж байсан болохоор миний санаа зовж эхлэв.
Мэкрүү ширтсээр ширээрүү нь ойртож явахдаа би эцэст нь хамгаалалтаа буулгаж, сонслоо.
Мэк Дэнис хоёр шоронд вампирын цус шавхсан хэргээр орсон аж.
Тун их сэтгэл хямарч байсан болохоор би өөрийн мэдэлгүй шар айраг, хэдэн шилэн аяга барьсаар дөрвөн хүнтэй ширээрүү явлаа. Вампирын цус өвчин зовлонг түр зуурдаа илааршсан мэт болгож, сексийн чадамжийг нэмэгдүүлж, яг л приднизолин виаграгийн холимог шиг болохоор жинхэнэ шингэлээгүй цус наймаалцдаг бүхэл бүтэн хар зах байдаг юм. Нийлүүлэгч байгаа тохиолдолд зах зээл оршдог хуультай. Энэ тохиолдолд миний дөнгөж саяхан илэрүүлснээр нийлүүлэгчид нь “Хархны хосууд”. Тэд өмнө нь вампирыг урхинд оруулж байгаад шавхаж авсан жижигхэн бортоготой цусаа ширхэгийг нь 200$-оор зардаг байж. Дор хаяж одоо хүртлэх хоёр жилд хамгийн хүсэмжит мансууруулах бодис энэ болж байгаа юм. Вампирын цэвэр цус уусныхаа дараа зарим худалдан авагч галзуурах нь бий, Гэхдээ ингэлээ гээд зах зээл удаашрана гэж үгүй.
Шавхагдсан вампир удаан тэсэхгүй нь тодорхой. Шавхагч нь вампирыг уяад юм уу эсвэл ил гаргаад хаячихдаг. Нар гарах үед, бүх зүйл дуусна. Хэрэв вампир суллагдаж чадсан бол байдал орвонгоороо өөрчлөгдөж. тэгээд тэнд үхсэн цус шавхагч л үлдэх болно.
Миний вампир суудлаасаа босоод “Хархнууд”-тай хамт гарч явахаар завдаж байв. Мэк надтай харц тулгарангуутаа, нүүрний хувирлийг минь хараад илт сандрав. Гэхдээ тэр цааш эргэнгүүтээ л намайг яг бусад шиг үл тоомсорлож орхилоо.
Энэ нь намайг галзууруулах шахав. Үнэхээр уур хүрсэн.
Би яах хэрэгтэй вэ? Намайг өөртэйгээ тэмцэж байх хооронд тэд хаалгаар гарч байлаа. Араас нь гараад үнэнийг хэлбэл тэр вампир надад итгэх болов уу? Өөр хэн ч итгэж байгаагүй. Ямар нэг тохиолдолоор итгэлээ гэхэд тэд намайг хүмүүсийн тархинд нууцлагдсан бодлыг уншдагаас минь айж эсвэл үзэн яддаг.Нэг орой түүнийг тосож авахаар ирэх үед нь Арлэнь намайг дөрөвдэхь нөхрийнхөө бодлыг уншаад өгөөч гэж гуйж гувшсан юм Учир нь тэр нөхрөө түүнийг болон хүүхдүүдийг нь орхиж явах талаар бодож байгаа гэдэгт нэлээд итгэлтэй байсан. Гэвч байгаа ганц найзыгаа алдмааргүй байсан болохоор би гуйлтыг нь биелүүлээгүй. Гэхдээ л Арлэнь хүртэл надаас шууд асууж зүрхлээгүй юм. Хэрэв тэгэх юм бол намайг ийм авьяастай эсвэл хараагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно шүү дээ. Хүмүүс хүлээн зөвшөөрч чаддагүй юм. Тэд намайг галзуу гэж боддог. Үнэндээ заримдаа би бараг тийм байдаг юм чинь.
Би тээнэгэлзэж эргэлзээд бас айж уурласан байсан ч ямар нэг зүйл хийх ёстой гэдгээ мэдэж байв. Мэкийн үл тоосон харц намайг цухалдуулж байлаа.
Би ДээАннэ-г эргүүлдэж байгаа Жэйсонруу очив. ДээАннэ ч нэг их эргүүлэлт шаардахгүй л дээ, бүгд л мэднэ. Хэммондоос ирсэн ачааны машины жолооч түүний цаанаас муухай хараад сууж байв.
“Жэйсон” гэж яаран дуудвал тэр анхааруулсан ширүүн харцаар эргэж харав. “Сонсооч, Нөгөө гинжнүүд кузовны чинь хойно байгаа хэвээрээ юу?”
“Хэзээ ч орхиж гарч байгаагүй” гэж тэр залхуутайгаар хэлээд, ямар нэг хэрэг төвөг гарсан шинж тэмдэг нүүрнээс минь эрэв. “Байлдах нь уу, Сөүки?” гэж асуулаа

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Oct.31.12 5:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
True Blood-д дуртай ... хаяхгүй гоё оруулаад байгаарай байнга уншинаа ... баярлалаа

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Oct.31.12 5:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
Жэйсон чинь дүү нь биш юм уу. Киноноос хараад тэгж бодсон.

Гол дүрийн хүүхэн таалагдахгүй байсан болохоор цуврал нэгээс цааш үзээгүй шд. Энэ харин кино нь яг зохиолынхоо дагуу юм уу даа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.31.12 6:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
эхлэл нь бол яг л байна ... Жэйсон ах нь байхгүй юу... надаа ч гэсэн Anna Paquin нээх таалагдадгүймоо гэхдээ цуврал нь сонирхолтой сүүлрүүгээ жоохон замбраагүй болоод байгааг эс тооцвол

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Oct.31.12 6:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
Тэр хүүхнийг тэсээд үзчихье гэсэн ёстой бараагүй шүү. Харин тэр залуу нь ёстой дажгүй. Харц энэ тэр бол байна аа байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.31.12 6:24 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.19.08 9:20 pm
Posts: 2760
Location: Болно гэвэл болж байна ш дээ
Кино нь ямар нэртэй юм?

_________________
Өө буга минь


Top
   
PostPosted: Oct.31.12 6:28 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18673
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
true blood

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.01.12 4:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3618
Location: Өвөлд
марк


Top
   
PostPosted: Nov.03.12 3:56 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.10 12:00 am
Posts: 415
Location: Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр тэнгэртэй тэв тэгшхэн газрын хажууд сандал дээр...
Дуустал нь оруулаарай :)

_________________
Би сэтгэж байгаа учир оршдoг


Top
   
PostPosted: Nov.04.12 4:05 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Хөөх , урам ороод бяр амтагдаад явчлаа шүү, хүмүүсийн постыг хараад :mrgreen:

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Nov.04.12 4:07 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Амар байдаг болохоор нь би юм л болвол инээмсэглээд сурчихсан юм, Жэйсонруу ч гэсэн инээмсэглэлээ. Тэгээд “Тийм юм болохгүй байхаа гэж найдаж байна” гэж хөгжөөнтэйгээр хэлэв.
“Аан, Чамд тусламж хэрэгтэй юу?” Эцсийн эцэст тэр миний ах шүү дээ, асуух нь аргагүй.
“Үгүй дээ, баярлалаа” гэж би итгэлтэй сонсогдохыг хичээн хэллээ. Тэгээд би Арлэньруу ойртож очив. “Юу гээч, Би өнөөдөр жоохон эрт явах болчихлоо. Миний ширээнүүд дээр нэг их хүн байхгүй байгаа, чи намайг орлож чадах уу?” Би өмнө нь Арлэнийг өчнөөн удаа орлож байсан ч нэг удаа ч түүнээс гуйж байгаагүй юм. Тэр өөрөө ч гэсэн надад туслахыг санал болголоо. “Болж байна” гэж би хэлэв. “Би чадвал буцаж ирнэ ээ.”
Арлэнь улаан үсээ бахдалтайгаар намируулан дохилзов.
Би Сэмд явлаа гэж дохиод ажилчдын хаалгаруу зүглэлээ.
Тэр толгой дохисон ч тийм ч баяртай харагдахгүй байв.
Арын хаалгаар гарч явж байхдаа би хайрган дээр аль болох чимээ гаргахгүйг хичээлээ. Ажилчдын машины зогсоол баарны ард агуулахруу ордог хаалгаар гараад байдаг юм. Тогооч, Арлэнь, Даун бас миний машин тэнд харагдана. Миний баруун талд Сэмийн ачигч чиргүүлнийх нь урд байж байв.
Би хайргажуулсан ажилчдын машины зогсоолоос баарны баруун талд байрлах илүү том үйлчлүүлэгчдийн талбайн хар давирхайгаар бүрсэн замруу гарлаа. Мэрлотсын байрлаж байгаа хэсэгхэн талбайг тойроод ой мод хүрээлсэн байх ба зогсоолын талбайн ирмэгээр хайрга чулуу ихтэй байдаг юм. Сэм энэ хавийг сайн гэрэлтүүлэгтэй байлгадаг ч зогсоолын хачин туяатай гэрэл эргэн тойрноо энгийн бус харагдуулна.
Би хархны хосуудын сэвтэй улаан спорт машиныг олж хараад, тэднийг ойрхон байгааг мэдэв.
Эцэст нь нэг юм Жэйсоний ачааны машиныг оллоо. Хар дээр усан цэнхэр мөн хоёр талдаа ягаан өнгөөр эргүүлэг хийсэн машин байв Тэр ч үнэхээр анхаарал татах дуртай аж. Би арын хаалганаас нь татаж дээш гараад түүний аюултай зүйл болсон үед хэрэглэх гэж авч явдаг бүдүүн гинжийг эрэв. Гинжийг гогцоодож аваад жингэнүүлэхгүйн тулд биедээ шахаж барилаа.
Нэг хором бодолхийлэв. Раттрэй-ынханы вампир урхидаж аваачиж болох цорын ганц завсрын нууцлаг газар бол зогсоолын төгсгөлд байх модод машин дээрээс өнгийн унждаг хэсэг. Би хурдан бас чимээгүй явахыг хичээн тэр зүгрүү гэтлээ.
Хэдэн хором алхаад зогсож чимээ анирдсаар явтал тун удалгүй надад ёолох дуу, бүдэг бадаг хүмүүсийн яриа дуулдах нь тэр. Машинуудын дундуур сэмхэн дөхсөөр би тэднийг яг миний бодож байсан газар байхыг олж харлаа.
Вампир газар түрүүлэгээ хараад хэвтчихсэн, өвчин шаналалдаа царай нь татвалзаж гялгар гинжнүүд гарын бугуй хөлийн шагайн дээр нь тавиатай байв. Мөнгө!
Дэнисийн хөл дор аль хэдүйн хоёр ширхэг цустай бортогон шил байсан ба намайг харж байхад дахин нэг шинэ шил гаргаж ирээд зүүнд холболоо. Вампирын тохойны дээхэн хэсэгт чангалуур боолт маханд нь шигдсэн орсон байх ажээ.
Тэд цаашаа харж байсан ба вампир ч намайг байгааг хараахан мэдээгүй байгаа болохоор би ороож эвхсэн гинжээ ахиухан гурван фут хэртэйг унжуулж суллав. Хэнрүү эхэлж дайрах вэ? Тэд аль аль нь жижигхэн бас хэрцгий.
Би Мэкийн үл тоомсорлосон байдал болон цайны мөнгө хэзээ ч үлдээж байгаагүйг саналаа. Мэкээс эхлэе
Өмнө нь би тулалдаж байгаагүй боловч болох үйл явдлыг нэлээд итгэлтэйгээр хүлээн авахад бэлэн байв.
Би кузовны араас үсэрч гарч ирээд гинжээ эргүүллээ. Гинж хохирогчийнхоо хажууд өвдөглөөд сууж байсан Мэкийн нуруун дундуур шавхуурдан өнгөрөв. Тэр орилоод л босоод ирэв. Дэнисрүү хяламхийвэл тэр гуравдахь шилээ таглаж харагдав. Мэк гуталруугаа гараа сунгаад, гялс хийлгэн нааш ойртлоо. Би шүлсээ залгив. Түүний гарт хутга байлаа.
“Ө яанаа” гэж хэлээд түүнрүү инээхэд минь “Солиотой гичий” гэж тэр орилов. Тэр яг л хутгаа хэрэглэхийг тэсэн ядан хүлээж байгаа нэгэн шиг сонсогдлоо. Би хамгаалалттай байх гэж оролдож байх зуураа Мэкийг надад юу хийхийг хүсч байгааг хальт харж орхив. Энэ нь намайг яг л галзууруулах шиг болж би ч түүнийг чадах ядахаараа зовоох юмсан гэж бодлоо. Гэхдээ тэр бэлэн байсан болохоор намайг гинжээ эргүүлэх хооронд хутгаа барин урагш үсэрлээ. Тэр миний гарыг өнгөц зүсээд алджээ. Харин гинж тийрэлтэндээ түүний ясан хүзүүг яг л янаг амраг мэт тэврэн ороосон байв. Мэкийн ялалтын хашгираан хоржигносон чимээ болж хувиржээ. Хутгаа унагаасан тэрээр хоёр гараа гинжрүү сарвагнуулна. Агааргүйдсандаа болж тэр гараас минь гинжийг угзран хатуу шалан дээр өвдөг сөгдөн унав.
Заза, Жэйсоны гинж хэрэгээ гаргалаа. Би доош тонгойн Мэк-ийн хутгыг авч, яаж хэрэглэхийг нь мэддэг мэт барив. Дэнис наашлаж байснаа Мэкийн хутга гарт минь байгааг хараад зогссоноо намайг элдвээр харааж аймшигтайгаар хэлж гүйцээв. Би ч түүнийг дуустал нь хүлээгээд “Зайл одоо” гэлээ.
Дэнис хялалзаж толгойд минь үзэн ядалт мэдрэгдэв. Тэрнийг бортоготой цусыг шүүрч авахыг оролдоход нь би орхиж үз хэмээн исгэрүүлэн хэллээ. Тэгээд тэр хахаж, цацан гинжтэйгээ ноцолдсоор байгаа Мэкийг хөл дээр нь босгож машиныхаа хажуугаар бараг л чирж явсаар, зорчигчийн суудлаар чихэж орхив. Халааснаасаа ямар нэг түлхүүр угз татаж гаргаж ирээд, Дэнис жолоочийн суудалд суулаа. Машин урхиран асахад, би гэнэт хархнуудад одоо өөр нэг зэвсэг байгааг саналаа. Би хэзээ ч байгаагүй хурданаар вампирын хажууд очоод “Хөлөөрөө түлх” гээд гарных нь доогуур барьж байгаад бүх хүчээрээ хойш татав. Тэр ч хөлөө чангалаад хойш тэмүүлэв. Улаан машин хүнгэнэн ирэхэд бид дөнгөж л модны өвөрт очсон байлаа. Дэнис нарс модыг мөргөхгүйн тулд огцом мушгиж эргэх үедээ бидэнтэй маш ойрхон зөржээ. Дараа нь би Хархнуудын машины дуу алсад замхаран одохыг сонслоо.
“Хөөх” гэж хэлээд, өвдөг маань намайг өргөж дийлэхээ байж буйг мэдрэн вампирын хажууд суун тусав. Тайвширхын тулд би минутын турш хүндээр амьсгаадсаар, вампирыг бага зэрэг хөдлөх шиг болоход сая нэг юм түүнрүү харлаа. Түүний бугуйнд мөнгө хүрсэн газар болгоноос утаа гарах нь аймшигтай.
“Хөөрхий амьтан” гэж хэлээд түүнд шалавхан анхаарал тавиагүйдээ өөртөө уур хүрэв. Би амьсгаадсаар нэг урт гинжний хэсэг болов уу гэмээр олон нарийхан мөнгөнүүдийг салгаж эхэллээ.Би сүүлд нь ямар тэнэг сонсогдох талаар огтхон ч бодолгүйгээр “Эвий, хөөрхий хонгор минь” гэж шивэгнэн байлаа. Шаламгай байдлынхаа ачаар гинжийг тун хурдан салгав. Би хархнууд түүнийг энэ байрлалд оруулж гинжлэхийн тулд ямар мэх хэрэглэж сатааруулсан бол гэж гайхангаа төсөөлвөл нүүр маань улайв.
Намайг түүний хөл дээрх гинжийг салгаж байхад вампир гараа зөрүүлэн элгээ тэврээд сууж байв. Шавхагчид жинсэн өмдийг нь шамлаад нүцгэн арьсан дээр нь гинжийг тавих гэж өөрсөддөө төвөг болоогүй байсан тул түүний хөл гайгүй харагдаж байв.
“Хурдан ирж чадаагүйд минь уучлаарай” гэж би хүлцэнгүй дуугараад “ Чи минутын дараа гэхэд гайгүй болчихно биздээ? Би явсан нь дээр үү?” гэлээ.
Тэрнийг “Тэд буцаж ирж магадгүй. Тэгвэл би тулалдаж чадахгүй” гэж хэлэх хүртэл байдал надад аятайхан санагдаж байлаа. Түүний гайхалтай хоолой жигд биш байсан ч түүнийг амьсгаадаж байсан гэж хэлж чадамгүй байв. Би түүнрүү дүнсгэрдүү хараад, эдгэрч байх хооронд нь хэд хэдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Хэн нэгэнийг өвдөж байх үед нь хараад байх муухай байдаг гэдгийг би мэддэг учраас түүнд ганцаараа байх хугацаа өгөхийн тулд би нуруугаа түүнрүү харуулан засмал замын өнцөгт суугаад зогсоолын талбайг ажиглаж суулаа. Хэдэн машин явж, бас нэг хэд ирсэн боловч хэн ч замын төгсгөл дэхь модон дундах бидэн рүү зүглэсэнгүй. Эргэн тойрны агаарын хөдөлгөөнөөр би вампирыг босч зогсохыг мэдэрлээ.
Тэр босонгуутаа үг дуугарсангүй. Би зүүн тийшээ толгой эргүүлж түүнрүү харав. Миний байснаас ч ойрхон зогсож байсан байна шүү. Түүний том хар нүд минийхрүү ширтэнэ. Соёогоо буцаагаад далд хийчихсэнд нь жаахан урам хугарлаа.
“Баярлалаа” гэж тэр хөндийхөн хэлэв.
Тэгэхээр тэр эмэгтэй хүнээр авруулсандаа сэтгэл дундуур байгаа байх нь. Байдаг л залуу юм.
Тэр тун ачлалгүй байгаагаас хойш би ч гэсэ ямар нэг бүдүүлэг зүйл түүнд хиймээр санагдав. Тэгээд би оюун санаагаа чөлөөтэй тавин түүнийг сонсож эхэллээ.
Гэвч би... юу ч.. сонссонгүй.
Би юу хэлж байгаагаа үл анзааран, цочирдсон өнгөөр “Айн” гэж дуугарлаа. “Би чамайг сонсож чадахгүй байна”
Тэр уруулаа байдгаар нь хөдөлгөн “БАЯРЛАЛААА!” гэж хэлэв.
“Үгүй ээ үгүй , Би чамайг сонсож байна л дээ, Гэхдээ..” гэж хэлээд би ердийн үед огт хийдэггүй хэт хувийн , бараг л эрээ цээргүй зүйл хийж, өөрийгөө тахир дутуу гэдгээ илчлэв. Би бүтэн биеээрээ эргэж хараад, цагаан царайных нь хоёр талд гараа тавиад, түүнрүү анхааралтайгаар харав. Бүхий л хүчээ зарцуулсан ч юу ч мэдэрсэнгүй. Энэ яг л өөрөө сонгох эрхгүйгээр байнга радио сонсох болдог байтал гэнэт хүлээж авч чадахгүй долгион дээр тааруулсан мэт.
Энэ яг л диваажин шиг
Түүний нүд томорч илүү бараан болсон ч хөдөлгөөнгүй зогссоор байв.
“Яанаа, уучилж үзээрэй” гэж би гэнэт ичиж хэллээ. Тэгээд гараа гялс татаж аваад, дахин зогсоолруу ширтэв. Би ярьж байх бүхий л хугацаандаа хэлэх гэсэн зүйлээ чангаар хэлээгүй л бол сонсох боломжгүй ханьтай байх ямар гайхамшигтай болохыг бодон Дэнис, Мэк хоёрын талаар чалчиж эхлэв. Түүний нам гүм байдал ямар сүрлэг юм бэ?
“... тэгээд би чамайг яаж байгааг ирж шалгасан нь дээр байх гэж бодсон юм” гэж төгсгөхдөө би үнэндээ юу яриад байгаагаа ойлгосонгүй.
“Чи намайг аврахаар ирсэн чинь үнэхээр зоригтой байлаа” гэж түүнийг хэлэхэд хоолой нь ДээАннэг улаан торгон дотоожноосоо гарч иртэл нь дагжуулам, хорхой хүргэм дур булаам байв.
Энэ үед нь л би дэлхийн хөрсөн дээр пид хийтэл эргэн унаад, “За болно доо” гэж гашуунаар хэлэв.
Түүний төрх тайван байдалдаа орохоосоо өмнө хэдэн секунт гайхсан янзтай харагдав.
“Өлсгөлөн вампиртай цуг байхаас айхгүй байна уу?” гэж асуухад нь тоглосон шинжтэй боловч аюултай ямар нэгэн зүйл асуултных нь цаанаас цухалзлаа.
“Үгүй чиш”
“ Чи намайг суллахаар ирсэн учраас энэ олон жилийн дараа би чамд өчүүхэн ч гэсэн сайхан сэтгэл өвөрлөх байхаа гэж чи бодож байна уу? Вампирууд ихэвчлэн тэдэнд итгэсэн нэгэнд халддаг юм. Бидэнд хүний үнэр байхгүйг чи мэднэдээ”
“Маш олон хүн ч бас тэдэнд итгэсэн хүн эсрэг болох нь бий” гэж би тодруулав. Би бодитой хандаж чаднаа. “Би тийм ч тэнэг биш шүү” гээд гараа өргөн түүнийг илааршиж байх зуур хархнуудын гинжийг хүзүү гарандаа зүүснээ харуулав.
Тэр илт чичрэв.
“Гэхдээ яг цавьны чинь тэнд нэг амттайхан артер байдаг юм шдээ” гэж тэр тайван болтлоо бяцхан хүлээзэнснээ яг л гулгаж буй могой шиг зөөлнөөр хэллээ.
“Битгий заваан юм яриад бай” гэж би хэлэв. “Би сонсохгүй шүү”
Бид дахин бие биерүүгээ чимээгүй ширтэлцэв. Түүний Мэрлотд ирсэн анхны зочлолт амжилтгүй байсан болохоор би түүнийг дахин харахгүй байх вий гэж айж байлаа. Тиймээс би бүхий л жижиг сажиг зүйлсийг хүртэл сорон авахыг хичээж байлаа. Би тэгээд энэ явдалыг нандигнан хадгалаад удаан, удаан хугацааны туршид дахин дахин дурсан байх болно. Энэ маш ховор шагнал. Түүний арьсанд дахин хүрмээр санагдана. Яаж мэдрэгдэж байснийг нь мартчиж. Гэвч тэгвэл ёс зүйн нэгэн хэм хэмжээсийг давж, тэрнийг дахиад уруу татсан, шалиг амьтан болгочих биз.
“Чи тэдний цуглуулсан цуснаас уумаар байна уу?” гэж тэр гэнэт асуув. “Энэ минйи талархалын бэлэг болог” гээд хайрган зам дээрх хаягдсан бортогоруу заав. Миний цус чиний сексийн амьдрал болон эрүүл мэндийг чинь тэтгэх учиртай юм”
“Би яг л эмнэг адуу шиг эрүүл хөөн” гэж үнэнээ хүлээгээд “Тэгээд ч надад яриад байхаар сексийн амьдрал байхгүй. Чи өөрөө л наадахаараа хүссэнээ хийж үз”
“Чи тэгвэл зарж болно шдээ” гэж санал болгоход нь түүнийг ердөө л намайг яаж хариу үйлдэл үзүүлэхийг харж байна гэж би бодов.
Тэгээд “Наадахад чинь хүрнэ ч гэж байхгүй шүү” гэж доромж маягтай хэлж орхилоо.
“Чи өөр юм аа” гэж тэр хэлэв. “Чи яг юу юм бэ?” Түүний надруу харж байгаагаас дүгнэхэд тархин дотор нь байж болох боломжит хувилбаруудаар үнэлж цэгнэж байгаа бололтой. Би тэднийг нь сонсож чадахгүй нь сайхан юм даа.
“Юу л даа, Намайг Сөүки Стакхауз гэдэг, Би үйлчлэгч.” “Чамайг хэн гэдэг юм?” гэж асуухдаа яадахдаа энийг асуувал нэг их зориглосон болохгүй байхаа гэж бодов.
“Билл” гэж тэр хэлэв.
Би өөрийгөө зогсоож амжилгүй инээсэндээ болоод өгзөгөөрөө газар суучихлаа. “Вампир Билл гэнээ Хэхэ” гэж би хэлээд “Энтойнь, Базил, ядахдаа Лангфорд байх байх гэж бодсон шүү, тэгсэн чинь Билл!” Би ингэж их инээлгүй удсан байв. “Заза Билл, Дараа таарая, Би ажилдаа буцаж орох хэрэгтэй” Мэрлот-н тухай бодонгуут, хүрээд байсан инээд маань хаашаа ч юм алга болчилоо.Би гараа Биллийн мөрөн дээр тавиад бослоо. Тэр нь чулуу шиг хатуу байсан ба би нүд ирмэх зуурт л хөл дээрээ зогссон байсан учраас бүдчиж унахгүйн тулд хичээв.
Хархнуудтай хийсэн тулаанд маань урагдсан байх вий гэж хувцас хунараа шалгалаа. Бохир зам дээр суучихсэн учраас өмднийхөө арыг гөвөөд, зогсоолруу алхахдаа Биллрүү даллав.
Бодох юм ихтэй тамир оруулсан орой байлаа шүү. Энэ талаар бодмогц би үнэхээр инээмсэглэл шигээ баяртай болоод ирэв.
Жэйсон ч гинжнийхээ хойноос гайгүй сайн уурлах байх даа.
Ажлаа тараад баарнаас өмнөшөө дөрвөн мильд орших гэрлүүгээ явлаа. Намайг ажилруугаа эргэж ороход ашгүй Жэйсон явчихсан (Бас ДээАннэ) байв. Би өөрийн амьдардаг газар болох эмээгийнхээ байшинруу зүглэхдээ оройн явдлыг дахин эргэцүүлж явлаа. Мөргөлчдийн хоёр эгнээ зам бүхий Тол Пинзийн оршуулгын газрын хажууханд байшин маань байдаг юм. Миний хуланц өвөө энэ байшинг барихдаа хувийн нууцлаг байдлыг нь ихэд анхаарчээ. Ийшээ ирэхийн тулд мөргөлчдийн замаар гараад хэсэг модон дундуур яваад, байшинг байрлаж буй ойн чөлөөнд гарч ирэх бөлгөө.
Энд хуучний байшингийн үзмэрийн шинж чанар ер нь багатай л даа, он жил өнгөрөхөд шинээр солиод яваад байсан болохоор, Тэгээд мэдээж энд орчин үеийн сайн сайхан зүйлс болох цахилгаан, дулаан, усны хангамжтай. Гэвч энэ одоог хүртэл нартай өдөр нүд сохлом гялалздаг цагаан тугалган дээвэртэй хэвээр. Дээврийг засах хэрэгтэй болоход жирийн дээвэр хийе гэтэл эмээ дургүйцсан юм. Би хэдийгээр хөлсийг нь төлдөг ч энэ эмээгийн байшин шүү дээ, Тиймээс цагаан тугалга л байна даа.
Хуучны ч бай, үгүй ч бай би долоон настайгаасаа хойш энд амьдарч байгаа юм. Өмнө ч энд зөндөө л зочилж ирдэг тэгэхдээ ч тун дуртай байдагсан. Энэ яг л гэр бүлийн том хуучин байшин шиг, магадгүй эмээ бидэн хоёртоо хэтэрхий томдсон гэмээр. Урд талдаа цагаанаар будсан, нэлээд өргөн нээлттэй саравчтай. Эмээ ч бүх зүйл дээр уламжлалт хандлагатай байдаг хүндээ. Би хуучирсан тавилгатай том зочны өрөөг өнгөрөөд, зүүн талд байх эхний хамгийн том нь болох унталгын өрөөнд оров.
Миний эмээ, Адэль Хэйл Стакхауз, туранхай мөрнийхөө ард бараг л сая дэр тулж тавиад хагас суусан харагдав. Тэрээр хаврын энэ дулаахан намуун орой хүртэл урт ханцуйтай хөвөн даавуун унталгын хувцас өмсчээ. Орны хажуу дахь чийдэн нь асаалттай өвдөг дээр нь ном дэлгээтэй байлаа.
“Сайн уу ? ” гэж би хэллээ.
“Сайн уу, Хонгор минь”
Эмээ маань бие багатай, нас өндөр гарсан ч үс нь өтгөн цагаан, бяцхан ногоон туяатай харагддаг. Тэр өдөрт нь үсээ шууж, шөнөдөө задгай тавих юм уу сүлжчихдэг. Би номны нэрийг харав.
“Та дахиад л Даниэль Стийлийг уншиж байгаа юм уу даа?”
“Ээх, энэ эмэгтэй ч түүхийг бичиж үнэхээр чаддаг юм шүү”. Эмээгийн хамгийн дуртай зүйлс бол Даниэль Стийлийг уншиж, савангийн дуурь үзэж(өөрийнх нь нэрлэдэгээр бол “түүх үзэж”) түүний амьдралтай насанд хүрснээс нь хойш л холбогдсон мэт санагддаг олон төрлийн үйл ажиллагаатай клубнуудынхаа хуралд оролцох юм. Түүний хамгийн таатай ханддаг нь Амиа алдсан гавьяатнуудын үр сад болон Бон Тэмпсийн цэцэрлэгжүүлэлтийн нийгэмлэг билээ.
“Өнөөдөр юу болсныг та лав таахгүй дээ?” гэж би асуулаа.
“Юу болоо вэ?, “Болзоо юу?”
“Үгүй ээ” гэж хэлэхдээ би инээмсэглэлээ нүүрэндээ наалаа. “ Вампир бааранд ирсэн”
“Хөөх, тэр соёотой байсан уу?”
Би тэрнийг нь Хархнууд түүний цусыг шавхаж байхад харсан л даа, Гэхдээ тэр болгоныг эмээд тоочих шалтгаан байсангүй. “Тэгэлгүй яахав, Гэхдээ ил гаргаагүй байсан л даа”
“Бон Тэмпсд вампир байх гэж” эмээ үнэхээр сайшаасан янзтай байв. “Тэр бааранд байсан хэн нэгнийг хазаагүй биздээ?”
“Өө, Үгүй дээ эмээ! Тэр зүгээр орж ирээд хундага улаан дарс авсан. Яахав, тэр захиалж авсан боловч уугаагүй л дээ. Миний бодлоор тэр зүгээр л хүмүүстэй хамт баймаар байсан байхаа.”
“Тэр хаана амьдардаг юм болдоо”
“Тэр талаараа ч хэнд ч хэлэхээргүй царайтай харагданалээ шүү”
“Тийм үү?” гэж эмээ хэлээд “Үгүй байх аа, Тэр чамд таалагдсан уу?”
Энэ чинь харин хэцүү асуулт байна. Би энэ талаар бодож үзэв. “Би сайн мэдэхгүй юм аа. Тэр их сонирхолтой санагдсан.” гэж болгоомжтойгоор хэллээ.
“Би лав түүнтэй уулзахдаа тун баяртай байх болно.” Би эмээг ингэх хэлсэнд нэг их гайхсангүй учир нь тэр шинэ сонин юманд бараг л над шиг их дуртай. Тэр вампирууд бол хараал идсэн амьтад гэж шууд дүгнэдэг хүмүүсийн нэг биш байлаа. “Гэхдээ би ч одоо унтаж амарсан нь дээр бололтой. Гэрлээ унтараалгүй чамайг л хүлээж байсан юм.”
Би эмээг үнсээд “ Сайхан амраарай” гэж хэллээ.
Гэрлээ унтраах чаг хийх чимээ гарах үед би өрөөны хаалгыг хагас хаагаад цаашлав. Тина муужгай маань унтаж байсан газраасаа ирээд хөлөнд минь наалдан биеээ үрэхэд нь би түүнийг гаргаж тавихаасаа өмнө дээш авч тэврэв. Цагруу харвал хоёр өнгөрч, ор минь намайг урин дуудан байлаа.
Миний өрөө эмээгийн өрөөний нөгөө талд байдаг юм. Эцэг эх маань өнгөрсний дараа намайг анх энэ өрөөнд амьдарч эхлэхэд, эмээ унталгын өрөөны тавилгуудыг энд авчирч тавьснаар надад илүү дотно санагдах болсон билээ. Одоо ч гэсэн байсаар, ганц ор, цагаанаар будсан гоо сайхны хэсэг, бяцхан шургуулгануудтай тавиур.
Би өрөөнийхөө гэрлийг асаагаад хувцасаа тайчиж эхлэв. Дороо л толбо болоод муухай болчихдог болохоор надад дор хаяж таван хар богино өмд, тоо томшгүй цагаан цамц байдаг юм. Шүүгээнд минь хичнээн цагаан оймс байдаг талаар бол бүр ярьсны ч хэрэггүй. Тиймээс хувцасаа өнөөдөр заавал угаах шаардлагагүй. Шүршүүрт ороход хэтэрхий ядарсан байсан болохоор шүдээ угааж, нүүрнийхээ будгийг арилгаж усаар шавшаад чийгшүүлэгч түрхэн үснийхээ боолтыг авлаа.
Бараг л өвдөг хүрсэн урттай дуртай унталгын хувцас Микки хулганатай цамцаа эгэлдрэглээд орлуугаа авирав. Сурсан дассанаараа хажуу тийшээ харж хэвтлээ. Дуг нойрны энэ цагаар ер нь бүхий л хүний тархи унтараалттай, ямар ч чичирхийлэлт, зайлуулж боломгүй дайран орж ирэх урсгал байсангүй. Энэ амар амгалан дунд ядарсандаа нойрондоо дийлдэхээсээ өмнө би тэр вампирын гүн хар нүдний талаар бодож амжлаа.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Nov.07.12 10:24 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.10 12:00 am
Posts: 415
Location: Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр тэнгэртэй тэв тэгшхэн газрын хажууд сандал дээр...
Баярлалаа битгий дундаас нь хаяарай :)

_________________
Би сэтгэж байгаа учир оршдoг


Top
   
PostPosted: Nov.08.12 2:34 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
:bigthumpup:

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 10:34 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
ер нь гол дүрийн хүүхнийг буруу сонгосон байна шүү ... номноос бол өөр л дүр төсөөлөгдөж байна баярлалаа ... үргэлжлүүлээд байгаарай

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Nov.08.12 11:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
За энэ хүний орчуулгыг харсан чинь учиргүй юм хиймээр санагдах чинь вэ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.08.12 1:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
croft минь нэг янзын шинэ юм барьж авхиймуу :) , би нь бол чинийхээ орчуулгыг битүүхэн хүлээж л байгаа гээд шуналтаад байхгүй юу

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Nov.08.12 7:21 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 318
Location: Бодлууд дотроо...
Za amjilt hvsii hamtdaa eheltsgeey . :laugh5: :laugh5:

_________________
smile for you


Top
   
PostPosted: Nov.08.12 9:50 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
manara wrote:
ер нь гол дүрийн хүүхнийг буруу сонгосон байна шүү ... номноос бол өөр л дүр төсөөлөгдөж байна баярлалаа ... үргэлжлүүлээд байгаарай

Яг тэгэж санагдсан, Зохиолч нь ч Anna Paquin сайн жүжигчин гэхдээ миний бодож дүрсэлсэн Сөүки бас арай биш юм аа нтр гэсэн байналээ
Маргааш орой дараагийн хэсгийг оруулъя даа :wink:

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Nov.08.12 9:56 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 136
za ingeed saihan vampirdaad l baihaas daa. bayrlalaa

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Nov.11.12 5:52 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Дараа өдрийнх нь үдийн хоолны цагаар би урд хашаандаа эвхэгддэг хөнгөн цагаан сандал дээрээ хамгийн дуртай мөргүй бикинигээ өмсөөд нондингийнхоос тавиухан байгаад нь баясаж хором бүрт борлосон шигээ суулаа.
Тэр үед машин дуугарч, харвал Жэйсоны усан цэнхэр болон ягаан гоёлтой хар ачааны машин явсаар хөлнөөс минь ярд хүрэхтэй үгүйтэй зайд ирж зогсов.
Жэйсон наашлахаар машинаасаа үсэрч буув (Ингэхэд би түүний машин том гээчийн дугуйнуудаар гангардаг гэдгийг хэлсэн билүү?) Тэр ердийн ажлын хувцас болох бор шарга өмд цамц өмсөж, ихэнх хөдөөний замын ажилчдын адилаар бүсэндээ тонгорог зүүжээ. Алхааг нь хараад л би түүнийг ууртай байгааг мэдэв.
Би хар шилээ зүүлээ.
“Чи яагаад надад Раттрэй-ынханыг өчигдөр орой болгож тавьсан гэдгээ хэлээгүй юм бэ?” гээд ах маань давхиж ирээд хажууд байсан сандал дээр ойчоод өгөв. Хойноос нь “Эмээ хаана байгаа юм?” гэж асуулаа.
“Угаасан юмаа хатааж байгаа” гэж би хариулав. Эмээ хувцас хатаагч бараг хэрэглэдэггүй ба байгалийн наранд угаасан нойтон хувцасаа тохох дуртай. Мэдээж хэрэг хэц байх ёстой газраа буюу байшингийн арын хашаанд байгаа. Жэйсоныг жоохон ч гэсэн сатаарна гэдгийг мэдэх учраас “Эмээ өдрийн хоолонд шарсан стейк, чихэрлэг төмс, ноднин дарсан ногоон шош бэлдсэн шдээ” гэж би нэмж хэллээ. Бидний хоорондох яриаг сонсгомооргүй байсан болохоор би эмээг тэндээ байж байгаасай гэж хүсэв. “ Дуугаа намсгаарай” гэж Жэйсонд санууллаа.
“Рэнэ Лэниэр өглөө намайг ажилдаа очиход энэ талаар хэлэх гээд тэсч ядаад хүлээж байсан. Тэр өнгөрсөн шөнө өвс авах гэж Раттрэйн чиргүүлээр очсон чинь Дэнис яг л хэн нэгнийг алах гэсэн мэт жолоо барьж бараг л солиорчихсон мэт байсан болохоор Рэнэг алах шахсан юм байх. Тэгээд Мэкийг Рэнэ Дэнис хоёр бөөн юм болж байж арайхийж чиргүүлрүү оруулаад Монро дахь эмнэлэгрүү аваад явсан гэсэн.” гээд Жэйсон надруу буруутгасан янзаар хялайв.
Түүнд дайралт байсан гэдгийг нь хэлвэл байдлыг эерүүлэх байх гээд “Рэнэ чамд Мэкийг надруу хутга бариад дайрсан гэж хэлсэн үү?” гэлээ. Өөр хэн нэгнээс сонссон нь Жэйсоныг эгдүүцэхэд хүргэсэн гол зүйл болохыг би мэдэж байлаа.
“Хэрэв Дэнис Рэнэд хэлсэн бол энэ талаар тэр надад дурсаагүй.” гэж Жэйсон удаанаар хэлэхэд түүний царайлаг төрх уурандаа барайв. “Тэр чиний араас хутга бариад элдсэн хэрэг үү?”
“Тиймээс би өөрийгээ хамгаалсан” гэж би итгэлтэйгээр өчлөө. “Тэр бас чиний гинжийг аваад явчихсан”. Жаахан хэтрүүлснээс биш ер нь үнэн юм чинь.
“Чамд хэлэх гээд бааранд буцаж орж ирэхэд чи ДээАннэтай хамт явчихсан байсан, тэгээд ч би эв эрүүл сав саруул байснаас хойш хойноос чинь мөшгиж очих шаардлагагүй байхаа гэж бодсон юм. Хэрэв чамд тэр хутга энэ тэрийнх нь талаар хэлсэн бол Мэкийг хашраах байсныг чинь мэдэж байсаан.” гэж албархагаар тунхаглав. Жэйсон зодоон цохионоос буцдаггүй учраас тэгэх байсан нь ч бас үнэний ортой шүү.
“Ингэхэд юу гээч чөтгөрөө хийж чи гадаа явж байсан юм бэ?” гэж асуусан ч тэр тайвширч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа нь мэдрэгдэв.
“Цаад Хархнуудаа мансууруулах бодис зарахаас гадна вампир шавхдаг гэдгийг нь мэдэх үү?”
Одоо тэр харин алмайрч ангайж орхив. “Ү-үгүй... юу гэж?”
“Юу л даа, Өчигдөр орой манай үйлчлүүлэгчдийн нэг нь вампир байсан юм. Тэгсэн чинь тэрнийг муусайн юмнууд Мэрлотын машины зогсоолд аваачаад цусыг нь шавхаж байдаг байгаа! Би тэвчиж чадаагүй л дээ”
“Бон Тэмпст вампир байсаан?”
“Тэх, Вампирыг сайн найзаа болгохыг хүсэхгүй байдаг байлаа гэсэн ч Харх мэтийн хогийн амьтад тэдний цусыг шавхахыг зүгээр хараад байж байж болохгүй шүү дээ. Энэ чинь ямар машинаас газ юүлж байгаа биш. Тэгээд ч тэд нар түүнийг модны захад үхэг гээд л орхиод явах байсан.” Хархнууд хэдийгээр надад санаагаа хэлээгүй ч би тэднийг яг л ингэх байсан байхаа гэж бодож байв. Тэднүүс түүнийг хичнээн хучиж орхисон байлаа ч Опрагийн шоунд орсон нэг вампирын яриагаар бол цусаа шавхуулсан вампирт эдгэхэд дор хаяж хорин жил шаардагддаг гэсэн. Хэрвээ өөр вампир түүнийг харж халамжилж байгаа тохиолдолд шүү дээ.
“Намайг бааранд байхад тэр вампир бас тэнд байсан юм уу?”
“Аанха, Хархнуудтай хамт хар үстэй залуу сууж байсандаа ”
Жэйсон Раттрэйханд өгсөн хочийг сонсоод малилзлаа. Гэхдээ тэр урьд шөнийн явдлыг орхих санаагүй байв. “Чи тэрнийг вампир гэж яаж мэдсэн юм бэ?” гэж тэр асуунгуутаа надруу хараад амаа хамхих минь яавдаа гэж бодож байгаа нь илт байлаа.
Би “Зүгээр л мэдчихсэн” гэж хамгийн хэвийн өнгөөрөө дуугарав.
“Аан” Бид ярилгүйгээр харилцан ойлголцов.
“Хомулкд вампир огт байдаггүй” гэж Жэйсон бодлогоширонгуй хэлээд толгойгоо гэлжийлгэн нарлуу харахад би сая л нэг юм аюултай сэдвээс салсанаа ойлгов.
“Тийм шүү” гэж би хүлээн зөвшөөрлөө. Хомулк бол Бон Тэмпсийнхний үзэн ядах дуртай газар. Учир нь тэд манай үе үеийнхэнд түүхэн ач холбогдолтой ба хөл бөмбөг сагсан бөмбөгийн өрсөлдөгч байгаа юм.
“Роэдэль-д ч гэсэн байдаггүй” гэж эмээг ардаас хэлэхэд Жэйсон бид хоёрын сүнс зайлахаа дөхөв. Жэйсон эмээг харангуутаа л харайж очоод тэвэрдэг нь бас овоо доо.
“Эмээ таны зууханд надад хүрэлцэхүйц хоол бий юу?”
“Чамаас гадна хоёр ч хүнд болноо” гэж эмээ хэлээд Жэйсонруу инээмсэглэв. Тэр Жэйсоны (бас миний) дутагдалыг мэддэг ч түүнийг хайрладаг. “Би сая Эвэрлий Мэсонтой утсаар ярьсан чинь чамайг ДээАннэтай урд шөнө хамт явсан гэх юм”
“Өө хөөрхий, энэ тосгонд баригдалгүйгээр юу ч хийх боломж байхгүй гэж үү?” гэж Жэйсон үглэсэн ч үнэндээ тийм ч уурласан шинжгүй харагдав.
“Тэр ДээАннэ ч дээ” гэж биднийг байшинруу алхаж эхлэхэд эмээ анхааруулангуй дуугараад “Миний мэдэхийн л нэг удаа бие давхар болж байсан хүн. Чи хүүхэдтэй болгочихов доо Тэгвэл нэг насаараа үйлийг нь эдлэх болно. Жичтэй болох ганц зам маань ч байж магадгүй юмаа даа янз нь!”
Эмээ ширээ засчихсан байсан болохоор Жэйсоныг малгайгаа өлгөөд ширээнд суухад бид залбирал үйлдэв. Дараа нь эмээ Жэйсон хоёр хавь ойрын хов жив ярьцгаалаа. (үүнийгээ цаг үетэйгээ хөл нийлүүлж байна гэцгээдэг юм) Ах маань замын багийг ахалдаг ажил мужид эрхэлдэг. Надад бол Жэйсоны нэг өдөр мужийн машин унаж тэнээд цагаа бүртгүүлчээд орой нь өөрийнхөө машинаар зугаалахаас бүтдэг юм шиг санагддаг. Рэнэ Жэйсоны хяналт тавьдаг багынхны нэг ба ахлах сургуульд хамт сууж байсан. Тэд Хоёт Фортэнбэрритэй хүзүү сээрээ их холбоноо.
“Сөүки, Би байшингийнхаа ус халаагчийг солих хэрэгтэй болоод” гэж Жэйсон гэнэт хэллээ. Тэр ээж аавыг аянга цахилгаантай үерт үйж өнгөрөх үед бидний амьдардаг байсан байшинд суудаг юм. Тэр явдалын дараа бид эмээтэй хамт байдаг болсон ч Жэйсон коллежын хоёр жилээ дүүргээд мужид ажилд орохоор цаасан дээр хагас нь минийх гэж заасан байдаг манай байшинруу нүүсэн билээ.
“Тэгээд мөнгө хэрэгтэй болоо юу?” гэж асуувал
“Үгүй дээ, би авчихсан”
Бид хэн хэн нь цалинтай бас эцэг эхийн маань байшин доогуурх газрын тосны цооногтой холбоотойгоор үүссэн хадгаламжаас орж ирдэг жоохон орлоготой. Тэр үйл явдал хэдэн жилийн дараа өнгөрсөн ч ээж аав дараа нь эмээ мөнгийг нь хөрөнгө оруулалт болгох тал дээр анхаарал тавьжээ. Жэйсон бид хоёроос мөн ч их хүчин чармайлт хэмнэсэн дээ, тэр зөөлөвч. Хэрэв тэр мөнгө байгаагүй байсн бол эмээ биднийг яаж ч өсгөх байсан юм, ёстой бүү мэд. Тэр өөрийнх нь орлого нийгмийн халамжийн хэд гурван юмнаас илүү гарахгүй байсан боловч ямар ч газраа зарахгүй гээд бат нот шийдчихсэн байсансан. Ийм болохоор л би байр гээд байдаггүй. Хэрвээ чи эмээтэй амьдарч байхдаа хүнс цуглуулбал энэ нь эмээд зүйтэй санагдана Гэвч хүнсний юм худалдаж аваад ширээн дээр нь авчирч орхичоод гэрүүгээ явчихвал түүнд буяны юм авсан шиг санагдаж, бухимдлыг нь төрүүлнэ.
“Чи ямархууг авсан бэ?” гэж би сонирхсон харагдахын тулд асуулаа.
Жэйсон цахилгаан хэрэгслийн донтон бөгөөд надад шинэ ус халаагч авахаар дэлгүүрүүдийг харьцуулсан талаараа нэг бүрчлэн ярихсан гэхээс өтөж байв. Би чадлынхаа хэрээр л анхаарал тавьж сонслоо.
Тэгтэл тэр гэнэт яриагаа таслаж “Нээрээ Сөүки, Чи Моүдэтть Пикэнзийг санаж байна уу?”
“Тэгэлгүй яахав” гээд би гайхав. “Бид нэг анги төгссөн”
“Өчигдөр шөнө Моудэттийг хэн нэгэн хөнөөчихөж.”
Эмээ бид хоёр хөшиж орхив. “Хэзээ тэр вэ?” гэж эмээ сонсоогүйдээ гайхаж асуув.
“Тэд түүнийг унталгын өрөөнд нь өнөө өглөө олсон. Дарга нь өчигдөр өнөөдөр хоёр ажилдаа яагаад ирээгүйг нь сураглаад холбогдож чадалгүй, менежертэйгээ хамт тэднийд орсон гэсэн. Чи мэднэдээ, тэднийх ДээАннэгийн байрны нөгөө талд байдаг гэдгийг” Бон Тэмпст аятайхан орон сууцны цогцолбор ганц л байдаг ба тэр нь U хэлбэр бүхий гурван байр байдаг болохоор Жэйсоныг яг алиныг нь хэлж байгааг бид мэдэж байлаа.
“Тэрнийг тэнд алсан юмуу?” Надад эвгүй санагдав. Би Моүдэттийг сайн санаж байв. Тэрээр том эрүү, дөрвөлжин өгзөг, сайхан хар үс, тэнхээтэй байрын мөртэй тийм ч ухаалаг бас сэргэлэн авхаалжтай биш ерөнхийдөө удаандуу эмэгтэй байсан. Тэр бензин түгээгүүр болон нэрийн барааны дэлгүүр болох Граббит Квик-д ажиллаж байсныг бас саналаа.
“Тиймээ, тэр тэнд багадаа ямар ч байсан жил ажиллаж байсан” гэж Жэйсон батлав.
“Яаж тийм юм болоо вэ?” гэж асуухдаа эмээ эелдэг хүмүүс муу мэдээ сонсохдоо гаргадаг яриад сэтгэлээ онгойлго гэсэн харцаар харж байв.
“Тэрний мм.. цавинд вампирын соёоны ором байсан.” гэж Жэйсон хэлээд доошоо тавагруугаа харлаа. “Гэхдээ тэрнээс болж Моүдэтть нас бараагүй, түүнийг боомилсон байналээ. ДээАннэ надад хэлэхдээ Моүдэттийг Шрэвпорт дахь вампирын бааранд чөлөөтэй үедээ очих дуртай байсан гэсэн, тэгэхээр тэнд хазуулсан байж ч болох юм. Магадгүй Сөүкигийн вампир биш байх л даа.”
“Моүдэтть соёонд дурлагч байсан юм уу?” гэж хэлэхдээ би тэдний таашаадаг чамин хар даашинзийг бүдүүн бараг Моүдэтть угласан байхаар төсөөлөөд дотор муухайрав.
“Тэр нь юу вэ?” гэж эмээ асуув. Тэр лавтай Селли-Жэссигийн энэ үзэгдэлийн талаар дэлгэснийг хараагүй бололтой.
“Вампируудыг дагаж, тэдэнд хазуулах дуртай байдаг эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаа юм аа. Вампирыг шүтэгчид. Тэд нэг их удаан тэсдэггүй. Миний бодлоор тэд хазуулахыг маш их хүсдэг болохоор эрт орой хэзээ нэг цагт хүсээд байсан хазалт нь хэт олширдог биз.”
“Гэхдээ ганц хазалт Моүдэттийн аминд хүрэхгүй” гэж эмээ тодрууллаа.
“Тиймээ, боолт нь харин” гээд Жэйсон үдийн хоолоо дуусгахаар дайрав.
“Чи чинь дандаа Граббитаас түлш авдаггүйсан билүү?” гэвэл
“Тийм л дээ, ихэнх хүмүүс л тэгдэг шдээ”
“Чи Моүдэттьтэй орооцолдоод байсан байх аа?” гэж эмээ асуув.
“Харин, ярианд л..” гэж Жэйсон болгоомжтой хэлэв.
Би энийг нь түүнийг өөр хүн олдохгүй байвал Моүдэттьтэй унтдаг байсан гэж ойлгов.
“Шериф чамайг байцаахгүй байгаасай л гэж найдхаас” гэж эмээ ингэх нь байдлыг өөрчлөх мэт толгойгоо сэгсрэн хэллээ.
“Юуу?” Жэйсон улайж, биеэ өмөөрсөн шинжтэй харагдав.
“Чи түлш авах гэж очих бүрдээ Моүдэттьтэй тааралдаж , түүнтэй чиний яриагаар бол болзож, тэгээд тэр чамайг сайн мэддэг газар үхчихсэн байна шүүдээ.” гэж би товчилж хэлэв. Сүртэй зүйл биш боловч сэжиг бүхий тэгээд ч Бон Тэмпст маш цөөхөн аллага болдог болохоор бараг чулуу бүхнийг мөрдөн байцаах байх гэж би бодлоо.
“Би ганцаараа тэндээс түлш авдаг байгаагүй шдээ. Өчнөөн л өөр залуучууд тэнд очдог, бүгд л Моүдэттийг мэддэг байсан.
“Тийм л дээ, Гэхдээ ямархуу хэмжээнд?” гэж эмээ шууд асуучихав. Тэр биеэ үнэлэгч байгаагүй биздээ, Тэгэхээр тэр хэнтэй уулзсанаа хүмүүст ярьсан л байж таараа.”
“Тэр зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсдэг байсан, мэргэжлийнх биш.” Би түүний амиа бодсон зангийн талаар юу мэддэгээ бодож үзэхэд Жэйсон Моүдэттийг өмөөрч байгаа нь сайн л юм. Ахыгаа арай дээрээр бодож эхэлж байх шиг байна шүү. “Тэр бас надад их ганцаарддаг юм шиг санагддаг.” гэж тэр нэмж хэллээ.
Жэйсон бид хоёрлуу хараад гайхаж уярсан байхыг минь олж харав.
“Биеэ үнэлэгч гэснээс” гэж Жэйсон яарч хэлснээ “Монрод нэг вампирт мэргэшсэн эмэгтэй байдаг юм. Тэгээд тэр хэрэв хэрэг бишдвэл гээд хажуудаа модон гадастай залуу байлгадаг гэсэн. Бас цусаа нөхөн төлжүүлэхийн тулд хиймэл цус уудаг.”
Сэдэв гэнэт өөрчлөгдсөн учраас эмээ бид хоёр зүй зохисгүй санагдуулхааргүй асуулт бодож олохыг хичээв.
“Тэгээд хэдийг олдог юм болдоо?” гэж намайг зориглоход, Жэйсоны хэлсэн дүнг сонсоод бид хоёр хоёулаа уулга алдав.
Моүдэттийн аллагын талаарх яриа шувтарч, өдрийн хоол ч энгийнээр үргэлжилсээр яг аяга таваг цэвэрлэх болоход Жэйсон цагаа хараад явах хэрэгтэй боллоо гэж чангаар хэлэв.
Гэхдээ эмээ вампируудын талаар бодсоор л байгааг би олж мэдэв. Сүүлд намайг ажилдаа явахаар нүүрээ будаж байхад тэр орж ирлээ.
“Тэр вампирыг хэдэн настай гэж чи бодож байна?”
“Мэдэхгүй юм даа, эмээ” Би томоор хараад нүдрүүгээ хатгачихгүйн тулд хөдөлгөөнгүй бариад сормуусаа будаж байсан болохоор яг аймшигийн кино дуурайж байгаа юм шиг хоолой маань хачин сонсогдлоо.
“Тэр дайны талаар мэддэг болов уу, Чи юу гэж үзэж байна?”
Би аль дайн болохыг асуугаад байх хэрэг байсангүй. Эцсийн эцэст эмээ Нас нөгчсөн алдартнуудын үр садын чухал гишүүн.
“Магадгүй л юм” гэж би хэлээд тэгшхэн жигд будагдсан эсэхийг нь шалгахын тулд толгойгоо ийш тийш эргүүлэв.
“Тэр бидэнтэй энэ талаар ярилцахаар ирэх боломжтой болов уу? Бид онцгой уулзалт зохион байгуулна.”
“Шөнө” гэж би түүнд сануулав.
“Өө тийм л дээ, Тэгэх ёстой.” Үр садынхан ихэвчлэн үдэш номын санд ууттай үдийн хоолоо авчираад уулзцгаадаг юм.
Би энэ талаар бодож үзэв. Амийг нь аварсны төлөө эмээгийн уулзалтанд ирэхийг санал болговол хэт бүдүүлэг юм болно. Гэхдээ түүнд жоохон санаа өгвөл өөрөө санал болгох болов уу?” Би өөрөө хүсэхгүй байсан ч эмээгийн төлөө хийх хэрэгтэй байв. “ Түүнийг дараагийн удаа ирэхэд нь асууна аа” гэж амлав.
“Ядахдаа би түүнтэй уулзаад яриаг нь хальсанд буулгаж авч болох байлгүй.” гэж эмээ хэллээ. Би түүний ухаан санаа энэ нь түүний хувьд ямар их амжилт болохыг бодож товшихыг мэдрэв. “Энэ клубын бусад гишүүдэд үнэнхээр сонирхолтой байх болно” гэж эмээ амирлангуй хэлэв.
Би инээдээ арайхийж барин “Би түүнд хэлнэ ээ” гэлээ.
Намайг явах үед эмээ төрөөгүй хүүхдэд төмөр өлгий зэхэж төлөвлөгөө боловсруулсаар байлаа.

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Nov.11.12 9:21 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.10 12:00 am
Posts: 415
Location: Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр тэнгэртэй тэв тэгшхэн газрын хажууд сандал дээр...
баярлалаа уншиж байгаа :)

_________________
Би сэтгэж байгаа учир оршдoг


Top
   
PostPosted: Nov.22.12 11:42 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 136
juno yagaad oruulahaa bolichihboo

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Nov.28.12 12:57 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
stopdown wrote:
juno yagaad oruulahaa bolichihboo

Ийш тийшээ ажилтай явж байгаад энэ долооногт ирсэн . Одоо сайхан оруулнаа

_________________
Making my very OWN REALITY


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited