#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.18 12:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 27 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: May.19.11 11:48 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Лённебергийн Эмиль хүүгийн тухай өгүүлэх нь

Лённеберг хэмээх гацаанд амьдардаг нэгэн жаал хүүг бүгд ийн нэрлэх бөлгөө. Тэр хэтэрхий зүггүй, зөрүүд нэгэн болохоор хэн хүнтэй зүйрлэх юм биш ээ. Түүнийг унтаж байх үед нь халти харвал дуулгавартай, эрх хонгорхон зантай болов уу гэмээр бодогдож ч болох юм.
Та нарыг хүсвэл ямар хүүхэд болохыг дүрслэн хэлээд өгөх үү? Гүн цэнхэр нүд, балин хамар, ягаан хацар, боловсорч гүйцсэн хөх тарианы өнгөт даахирсан үс төдий биш ээ! Гэхдээ та нар ийм хүү байжээ гэж бодож байна уу. Тэгвэл том алдаа болно шүү! Таван настай боловч бие том, чацархуу чийрэг өссөн, бяр чадал сайтай ажээ. Тэр миний дээр хэлсэнчлэн Лённеберг гацаанд амьдарч байсан, гэхдээ яг тэр гацаанд ч биш Катхульт хэмээх Лённебергийн зэргэлдээ орших Смоландын тойрогт орших хот айлд байжээ. Ийм болохоор түүний ярианы аялга Смоланд маягийнх шиг биш байдаг нь түүний буруу ч биш юм. Смоландад нийслэлийнхэн шиг ярьдаггүй шүү дээ. Жишээ нь, Эмиль та нар шиг «Надад саравчтай малгай аваад өгөөч!» гэж хэлэх хэрэг гарвал тэр, «Миний саравчит хаа байна?» гэж хэлнэ.
Нэгэн удаа аав нь хот яваад ирэхдээ түүнд бяцхан цохтой цэмбэн малгай авчирч өгчээ. Тийм малгайтай болоод хэчнээн их баярласан гээ! Тэр ч атугай унтахаар хэвтэхдээ, «Миний саравчит хаа байна?» гэж ээжээсээ шалаад салахгүй байдаг байлаа. Цэмбэн малгайтай унтах нь тийм ч таатай биш учир ээж нь нуучихдаг байж, Гэвч тэр, «Миний саравчит хаа байна?» гэж Лённебергийн захад ч дуулдахаар чанга орилж хашхирна. Бараг гурван долоо хоног шахам Эмиль энэ малгайгаа өдөр ч, шөнө ч толгойноосоо салгасангүй. Тэгээд тэр малгай нь юу болон хувирсан гэж санана? Гэхдээ хүссзн бүхнээ гүйцээж хийж явах нь түүнд юу юунаас чухал байлаа.
Нэгэн удаа шинэ жилийн үеэр ээж нь ямар ч байсан нэг таваг жигнэсэн шош түүнд идүүлье гэж шийджээ. Шош гэгч их илчлэг тул биенд ашигтай шүү дээ. Гэвч Эмиль эрс татгалзсан,
- Чи ер ногоо идэхгүй юү?
- Яалаа гэж? Хүсээд, байвал одоо ч идээд өгье. Гэхдээ чанаж болгосон биш жинхэнэ ногоо, - гээд тэр гацуур мод уруу очиж шилмүүстэй мөчрийг таслан авч амандаа шууд хийгээд зажилсан. Шилмүүс хэлийг нь хатгаад, мэдээж удаан зажилж чадаагүй.
Эмиль гэгч хэчнээн зөрүүд хүүхэд болохыг одоо чи ойлгож байгаа биз? Тэр, бүгдийг захирч байхыг хүснэ. Ээж, аав, Катхульт хот айлынхныг, тэр ч атугай болдог бол Лённебергийнхнийг цөмийг нь! Гэхдээ Лённебергийнхэн ер үүнийг юунд хүлээх билзэ дээ,
- Катхульт хот айлын Свенсоных гэж хэцүүхэн улс шүү! гэж тэд гашуудалтай дуу алдацгаан, - Тэдний хүү ч хүн биш хараалд хатмар даа! Өсөж том болоод ер ямар хүн болох бол гэцгээнэ.
Тэнэг гэж тэнэг хүмүүс шүү!
Эмилийг өсөж том болохоороо ямар хүн болохыг нь хэрвээ тэд мэддэг сэн бол тэгж уйлан дуулахгүй байх байсан биз! Эмиль өсөж том болоод их бага ч гэлээ тосгоны тэргүүн болсон шүү дээ! Харин тосгоны захиргааны тэргүүн гэж юу байдгийг мэдэхгүй бол энэ нь тэр тойрогтоо хамгийн хүндтэй хүн болохыг би чамд батлан хэлж чадна. Эмиль тийм л хүн болсон. Ямар вэ дээ!
Гэвч энэ тухай дараа өгүүлье. Харин одоо бол Смоландын тойргийн Лённеберг гацааны Катхульт хот айлд Эмиль гэгч жаахан хүүхэд аав ээжтэйгээ хамт амьдарна.
Түүний аавыг Антон Свенсон, зэжийг Альма Свенсон гэх агаад тэд бас Ида хэмээх охин дүүтэй. Тэднийд Альфред гэгч эрэгтэй, Лина гэгч эмэгтэй зарцлагддаг байна.
Тэр үед хот айл бүхэнд гэр орны нь ажилд туслах зарц нар байдаг байжээ. Тэдний эрэгтэйчүуд газар хагалж, мал маллан, өвс хадаж, төмс ногоо арчлах ажил хийхэд, эмэгтэйчүүд үнээ мал саах, сав суулга угаан, гэр орны ажил хийж хүүхэд асарна.
Одоо чи Смоландын тойргийн Лённеберг гацааны Катхульт хот айлынхны тухай мэдэж авав уу,
Тэгвэл хамтдаа тэднийг нэрлэе. Аав Антон, эх Альма, охин дүү Ида, эрэгтэй зарц Альфред, эмэгтэй зарц Лина, бас хоёр морь, хос бух, 8 үнээ, 3 гахай, 10 хонь, 15 эм тахиа, нэг азарган тахиа, ганц муур, гоонь нохой. Тэгээд мэдээж Эмиль өөрөө байгаа!
Катхульт бол гаднаас нь харахад нүд булаам сайхан хот айл! Улаан өнгөөр будсан байшин нь бяцхан толгойн орой дээр алимны мод, голт борын бутан дунд оршино. Эргэн тойрон тал хөндий малын бэлчээр цэлийж, алсад нуур, битүү шигүү ой харагдана. Хэрвээ Эмиль байгаагүй бол энэ Катхульт хот айл хэчнээн амар жимэр байх сан бол!
- Зүггүй золиг! гэж Лина санаа алдан, үгэнд ер орохгүй. Зүггүйтэхгүй юм аа гэхэд өөртэй нь хэзээд нэг л бүтэлгүй юм болж байна. Ийм юм насандаа үзсэнгүй гэж үглэнэ.
Гэвч зэж нь Эмилийг ямагт өмгөөлж,
- Хүүхэд ад үзээд хэрэггүй.Аюултай юм юу болоод байгаа юм бэ? Өнөөдөр гэхэд тэр ганц удаа л Идагаа чимхсэн, бас нэг удаа цөцгий асгасан. Тэгээд л болоо! Чи бод л доо! Аа, бас тахианы хонуур тойруулж муур хөөсөн... Гэхдээ Лина минь, тэр чинь сайн хүү шүү гэнэ.
Үнэндээ Эмиль тийм ч муу зантай хүүхэд биш ээ. Энэ талаар бол хэлэх юмгүй! Тэр Ида, бас муурандаа хэчнээн хайртай билээ. Иймд дүүгээ чимхэх хэрэг гараад л тэгээ биз. Тэгээгүй бол тэр лав жимсний чанамалтай талхаа түүнд өгөхгүй байсан биз. Харин өндөрт хэр харайдгийг нь үзэх л гэж муурыг элдэж хөөсөн хэрэг! Харин тэнэг муур түүнийг ойлгоогүй аж.
Ийнхүү 3-р сарын 6-нд Эмиль биеэ гайхалтай сайхан авч явж байлаа. Тэр зөвхөн ганц удаа Идагаа чимхэж, мууртай жаахан тоглоод өглөөний ундны өмнө цөцгий асгасан. Өөр онцын юм энэ өдөр тохиолдсонгүй. Харин одоо аливаа элдэв сонин үйл явдлаар дүүрэн байдаг Эмилийн амьдралын бусад өдрийн түүхээс ярья. Ингэж ярих болсон учраа би төдийлөн сайн мэдэхгүй юм. Гэхдээ Эмиль үнэндээ Линагийн баталснаар зүггүйтэхгүй байж чаддаггүйгээс юм уу, эсвэл тэр хэзээд өөрийн эрхгүй янз бүрийн юманд орооцолдож явдгаас ч тэгдэг байж болох юм. Тэгэхээр...


_________________
u r ma hero


Last edited by pcd on May.25.11 3:33 pm, edited 1 time in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: May.20.11 10:45 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
5-р сарын 22-ны Мягмар гараг буюу Эмиль шөлний сав толгойдоо хэрхэн угласан тухай тэр нэгэн өдрийг нэхэн өгүүлэх нь


Энэ өдөр үдийн хоолонд шөл чанажэ‎э. Лина тогоон дээрээс цэцгэн хээтэй шөлний саванд шөлөө юүлжээ. Гэрийнхэн нь цөм дугуй ширээгээ тойрон сууцгааж амтархан идэцгээлээ. Эмиль ийм шөлөнд маш дуртай тул хурдан хурдан чимээ ихтэй халбагадан идэхэд ээж нь,
- Заавал ч үгүй ингэж идэх ёстой болж байна уу? гэхэд
- Тиймээ хэмээн Эмиль хариулаад, ингэж идэхгүй бол хэн ч намайг шөл идэж байна гэж мэдэхгүй шүү дээ гэлээ.
Шөл нь маш амттай болсон тул бүгд хүссэнээрээ нэмүүлж эцэст нь савны ёроолд жаахан сонгинотой лууван л үлджээ. Эмиль түүнийг араандаа уусган амтлан идье гэж бодов. Тэгээд удаан бодсон ч үгүй шөлний савыг гар сунган татаж авчраад амаар нь толгойгоо шургуулав. Хоолны үлдэгдлийг шуугитал сорох нь бүгдэд дуулдаж байлаа. Эмиль ёроолыг нь бараг хуурай болтол долоогоод шөлний савнаас толгойгоо сугалж авах гэв. Гэвч хэрэг бишдэв. Шөлний сав түүний дух, чамархай, шилэн хүзүүг нь бумбадчихаад тавьдаггүй.
Эмиль айн сандлаасаа үсрэн бослоо. Гал тогооны өрөөний гол дунд толгойдоо шөлний сав углачихсан зогсох нь яг л дуулга өмссөн баатар эр шиг харагдана. Гэтэл шөлний сав улам бүр доош гулган буусаар. Эхлээд түүний цаагуур нүд нь харагдахгүй болж дараа нь хамар, тэгээд бүр эрүү нь үзэгдэхээ болив. Эмиль салгах гэж оролдоод эс чадав. Шөлний сав түүний толгойд яг л ургачихсан мэт болов. Тэгэхээр нь тэр чангаар орилж эхэллээ. Түүний араас Лина ч айсандаа хашхирав. Үнэндээ бүгд л тоглоомгүй *** ажээ.
- Шөл чанадаг ганц гайгүй сав маань байхгүй юу! гэж Лина батлан өгүүлээд, одоо юунд шөлөө хийх болж байна аа гэв.
Тийм дээ, шөлний саванд нь Эмиль толгойгоо шургуулаад тээглүүлчихсэн болохоор яаж ч шөл уудлах билээ дээ. Үүнийг Лина дор нь ухааран ойлгожээ. Гэвч ээж нь ганц олигтой савнаасаа илүү Эмилийн толгойд санаа зовж байлаа.
Ээж нь,
- Антон минь, хүүгийнхээ толгойг яаж гаргаж авах вэ? Эсвэл шөлнийхөө савыг хагалчхаад авах уу? гэж ааваас нь асуулаа. Эмилийн аав ийм үг сонсоод дуу алдан,
- Энэ ч бүр санадаггүй хэрэг! Үүнийг чинь би 4 кроноор авсан эд шүү дээ! гэв. Энэ үед Адьфред,
- Алив, би нэг үзээд орхиё гэв. Тэр бол хүчтэй шалмаг нэгэн эр билээ. Альфред савны бариулаас нямбайхан бариад холхиулан дээш нь зугуухан өргөсөн ч нэмэр болсонгүй! Хараал идсэн тэр савтай хамт Эмиль агаарт хий өргөгдөөд ирэх нь тэр. Хөл доороос шал нь зайлаад алга болчих шиг Эмильд санагдан хий л сандран урьд урьдынхаасаа улам чанга орилов.
- Намайг байранд нь тавиад орхиоч! гэж тэр орилж, миний хэлэх үгийг сонсоно уу! гэлээ.
Тэгээд ч хэлсэн үгэнд нь орохоос өөр зам байсангүй. Цөм яахаа үл мэдэн Эмилийг тойрон сандран эргэлдэцгээнэ. Эмиль хэн ч харсан өрөвдмөөр байх нь мэдээж шүү дээ! Гал тогооны өрөөний гол дунд шөлний сав толгойдоо угласан жаал хүү зогсож, түүнийг тойрон аав, ээж, охин дүү Ида, Альфред, Лина цөм яахаа үл мэдэн гайхан эргэлдэнэ.
- Хараач, тэр уйлж байна! гэж Ида дуу алдаад, - Эмилийн хүзүү даган урсах хоёр том дуслыг заав.
- Тэгж ч ярихгүй шүү! хэмээх бүдэг дуу саван дотроос сонстон - Тэр чинь шөл байгаа юм гэлээ.
Жаал хүү Эмиль гэгч ямаршуухан зантайг одоо та нар лав ойлгож байна уу? Хэдийгээр ингэж зогсох түүнд тийм таатай биш байсан ч гэсэн хэзээний зөрүүд зангаараа бусдын эрхшээлд орсон байдал үзүүлэхгүйг хичээнэ. Тэгээд ч хэрвээ саванд чи өөрөө толгойгоо углачхаад зогсож байвал ямаршуу янзтай байхыг төсөөлөн бодоод үз л дээ. Ойлгомжтой байгаа биз? Ер хэзээ нэг цагт зулай дээрээ саравчитаа тавих цаг түүнд байдаг болов уу?
Ээжид нь Эмиль үнэхээр өрөвдмөөр санагдсан тул дахиад л шөлнийхөө савыг хага цохих саналаа тавив.
- Яагаад ч үгүй! гэж эцэг нь бувтнан, би 4 кроны үнэтэй эдээ өөрийн гараар хага цохих үгүй шүү! Түүний оронд Марианнелунд уруу эмчид очсон нь дээр. Тэр чинь эмч хүн болохоор хүүд минь лав тусална. Ингэж явахад их удахад л 3 крон гарна биз. Тэгвэл бид бас 1 крон хожно! гэв.
Үүнийг ёстой зөв санал гэж ээж нь боджээ. Өдөр бүр бүхэл бүтэн 1 кроны ажил тийм ч амар олоод хийчихдэггүй шүү дээ. Ганц кроноор ер юу эс худалдан авч болох билээ! Жишээ гэхэд л тэднийг Марианнелунд уруу явахад гэртээ үлдэх бяцхан Идад бэлгийн юм аваад өгчихнө.
Тэгээд Катхультынхан хотоороо үймж гарав. Эмильд гоёлын хувцсыг нь өмсгөн, гар нүүрийг нь угаах хэрэг болов.
Үнэнийг хэлэхэд чихийг нь угаах гэв. Эзж нь Эмилийн чихэнд хүрэх гэж шөлний савны амсраар хуруугаа шургуултал бас л тээглэж орхив. Аав нь ер ихэвчлэн тэгтлээ эс уурлах боловч энэ үед тоглоомгүй машид их унтууцав. Тэр,
- Дахиад хэн нь ч шөлний саванд тээглэхийг зөвшөөрөхгүй гэж хатуухан өгүүлээд эс тэгвэл эмчид хотоороо л явах хэрэг болно шүү гэлээ.
Ээж нь үгэнд орж хуруугаа арай ядан сугалж авав. Тэгээд тэр, аз чинь болж дээ хүү минь хэмээн амьсгал даран өгүүлээд
- Чихийг чинь угаах явдалгүй боллоо гээд улайсан хуруугаа үлээв.
- Ура! Чихээ угаалгах аюулаас аварсан сав чамдаа баярлалаа гэж хэлээд санаа амран амьсгаа авах чимээ сонстоно.
Энэ үед Альфред морьдоо хөллөн мухлаг тэргээ довжоонд тулган зогсоов. Эхлээд Эмиль гарч ирлээ. Шинэхэн судалтай, костюм гялалзсан хар шаахай өмсөж, шөл хийдэг ганган сав толгойдоо угласан тэр хүү сэтгэл баясгамаар сайхан харагдана. Үнэндээ ч тэр нь үнэхээр ганган сав ажээ. Тодхон хурц өнгийн цэцгэн хээтэй тэр сав хамгийн сүүлийн үеийн маяг болсон бүрх малгайтай төстэй аж. Гэтэл гайхалтай нь Эмиль яагаад түүнийг ингэж нүүрээ хаан дарж өмсөө юм бол? Одоо ийм маяг дэлгэрсэн юм уу? Удалгүй морь тэрэг хөдөллөө.
- Идагаа сайн харж байгаарай! гэж ээж нь салахдаа хашхирав. Тэр аавтай нь зэрэгцэн урд суудал дээр суужээ. Арын суудлыг толгойдоо шөлний сав угласан Эмиль ганцаараа бүхэлдээ эзэлжээ. Хуучин муу саравчит нь түүний дэргэд хэвтэнэ.
Бодвол тэр буцахдаа толгой нүцгэн явахгүй гэж аваа биз дээ! Ямар байна даа. Эмиль ингэж л бүх юмыг урьдчилан санаж явдаг нь сонин шүү!

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.22.11 8:04 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
- Орой ямар хоол хийх вэ? гэж Лина тэдний араас нэхэн хашхирав.
- Өөрөө л мэд. Юу ч яахав. Надад тийм юм бодох зав алга гэж ээж нь хариулав. Лина эхлээд гурилтай шөл хийе гэж бодлоо. Гэвч энэ агшинд алслан холдох морь тэргэн дээр хурц өнгийн цэцгэн хээтэй шаазан бөмбөлөг дайвалзан хөдлөхийг хараад Лина шөл хийх савгүй болсноо гэнэт харуусан бодов. Тэгээд тэр бяцхан Ида, Альфред хоёр өөд эргэн сэтгэл зовсон доройхон дуугаар.
- Өнөөдөр талхтай гахайн мах л идээд унтах болж дээ гэлээ. Эмиль хэд хэдэн удаа Марианнелунд уруу очиж үзсэн билээ. Тэр морин тэрэгний жигдхэн явдалд бүүвэйлэгдэн замын дагуу орших хот айлууд, гадаанаа тоглох хүүхдүүд, араас нь сөөнгөтөн хуцах ноход, өвс ногоог ягуухан хивэн идэх үнээ малыг харан явах маш дуртай билээ. Гэвч өнөөдөр бүх юм өөр байлаа. Тэр нүдээ өвдтөл хялайн байж гутлынхаа хоншоороос цаашхыг үл үзэх бөгөөд бүх зүйл хав харанхуй. Иймд цаг ямагт эцгээсээ, «Бид хаа явж байна вэ?.. Одоо юу өнгөрч байна?.. Хуймагийн хот айл өнгөрсөн үү?.. Торойн хот айл харагдана уу» гэж шалгаана. Хот айлуудыг ийн нэрлэсэнд гайхах хэрэггүй. Эмиль өөрөө бүх л хот айлд нэр өгчээ. Нэгэн удаа тэр айлын гадуур өнгөрч явтал хоёр жаал хашааны цаана хуймаг бувагнуулж идэхийг үзээд ийн нэрлэжээ. Харин гахайн торой гэж тэр нэгэн хот айлыг нэрлэсний учир нь гадуур нь явж байтал нэг хөгшин гахайн торой ургаа чулуунд зугаатай нь аргагүй бөөрөө үрэн зогсохыг үзээд тэгжээ.
Гэтэл одоо хараал идсэн шөлний сав толгойдоо углачихсан болохоор гахайн торой, хуймаг гэдэг хот айлыг аль алиныг нь олж үзсэнгүй. Ийм болохоор «Бид хаа явна? Юу харагдана вэ? Марианнелунд хүртэл бас хол байна уу» гэж аавыгаа шалгаахаас өөр яах вэ дээ.
Тэднийг эмчийн хүлээн авах өрөөнд ороход тэнд дүүрэн өвчтөнгүүд байлаа. Тэд толгойдоо сав углачихсан жаал хүүг цөм л өрөвдсөн байртай харцгаав. Тэгээд ямар гайтай юм болсныг ойлголоо. Гагцхүү нэгэн хоржоонтой өвгөн түүнийг толгойдоо сав углаад тээглүүлчихсэнийг нь хараад
- Чих нь даараад байгаа юм уу? Хи, хи, хи гэж эг маггүй хөхрөв.
- Үгүй, одоо ч үгүй л дээ гэж Эмиль хариулав. - Тэгвэл чи юунд толгойдоо сав углачхаав?
- Чихээ хөлдөөхгүй гэж хэмээн Эмиль дорхноо хариу үг олов. Тэр хэдийгээр биеэр бага ч гэсэн бэлэн зэлэн үгтэй бэрх хүү билээ!
Энэ үед түүнийг гараас нь хөтлөн эмчийн өрөөнд авч оров. Эмч инээж хөхөрсөн ч үгүй гагцхүү,
- Сайн байна уу? Залуу! Хэнээс ингэж нуугдаав? гэлээ. Эмиль эмчийг үзэхгүй боловч дуугаар нь түүний зүг эргэн эх эцгийн зааж өгсөнчлөн хөлөө чирэн толгойгоо даруухан бөхийв. Нижгэнэх чимээ гаран шөлний сав хоёр хэсэг болон бут үсрэв.
Яагаад ингэчихэв гэж асуу л даа. Яагаад гэвэл Эмиль эмчтэй мэндлэн толгойгоо эелдэгхэн бөхийлгөхдөө шөлний савыг ширээний буланд байдаг чинээгээр нь мөргүүлчихжээ. Тэгээд л ингэчих нь тэр,
- Дөрвөн крон маань ингээд өнгөрвөө гэж аав нь ээжийнх нь чихэнд харамсангуй шивнэв. Гэвч түүний ийн хэлэхийг сонссон эмч,
- Хонгор минь зоволтгүй, Харин та нэг крон хонжчихлоо шүү дээ. Хэрвээ би танай хүүгийн толгойноос энэ савыг салгаж өгсөн бол таван крон авах байсан юм, Гэтэл миний тусламжгүйгээр энэ ажлыг өөрөө хийчихлээ шүү дээ гэлээ.
Ийм үг сонссон аав нь дорхноо хөгжилтэй болсныг сана л даа. Тэр ч атугай шөлний саваа өөрөө хагалж нэг крон олж авсан Эмильд баярлав. Шалан дээрээс шөлний савны хагархайг авч гурвуулаа найрсгаар эмчийн өрөөнөөс гарав. Гудамжинд гараад ээж нь,
- Эмилийн олсон кроноор юу авах вэ? гэв.
- Юу ч авахгүй, түүнийг хадгалъя. Гэхдээ Эмильд шанд нь 5 эри өгье, Тэгвэл шударга хэрэг болно гэлээ.
Эцэг нь хэлсэн үгэндээ хэзээд хүрдэг хүн болохоор тэр дороо хэтэвчээ гарган Эмильд мөнгө авч өгөв. Үүнд нь Эмиль хзчнээн баярласан гээ! Цагийг дэмий үрэхгүй гэж тэд тэргэндээ сууцгааж буцах замдаа оров.
Одоо Эмиль сэтгэл их л хангалуун гартаа 5 эри атгачихсан арын суудал дээр сууж явна. Түүний толгой дэзр шөлний сав биш, саравчит нь харагдана. Тэр харахсан гэж бодож байсан бүхнээ хүүхэд, нохой, үнээ, мал, замын ховилын дэргэдэх модыг ажиглан явав.
Хэрвээ Эмиль ерийн нэг хүүхэд байсансан бол энэ өдөр юу ч тохиолдохгүй байхсан. Гэвч тэр ер бусын хүүхэд байсанд бүх хэргийн учир оршиж байлаа. Тэгэхээр бас ямар хэрэг тарьсныг нь сонс л доо.
Тэр мөнгөө гээхгүйн тулд завжиндаа зуужээ, Гэтэл Эмилийн гахайн торой хэмээн нэрлэсэн хот айлын гадуур өнгөрч явтал ямар нэг гайхалтай дуу сонстлоо. Эмиль мөнгөө залгичихсан аж.
- Аа яа яа! Ямар хурдан үсрээд алга болдог юм бэ? гэж Эмиль дуу алдав. Эмилийн ээж дахиад л сэтгэл нь үймрэн,
- Мөнгийг яаж гаргаж авах вз? Эмчид эргэж очихоос гэлээ.
- Чи ч тооцоо сайтай хүн юмаа, хэлэх юм алга! гэж эцэг нь бувтнаад, 5 эри авахын төлөө 5 крон эмчид төлөх болох нь шив дээ. Чи сургуульд байхдаа тооны хичээлд ямар дүн авч байсан бэ? гэв.
Эмиль бараг гомдох шахлаа. Тэр гэдсээ алгадан,
- Одоо мөнгө хийдэг гахайн дүрст сав өөрөө бий боллоо доо. Миний гэдсэнд орсон 5 эри мөнгөний саванд байгаа юм шиг л хадгалагдах биз. Би мөнгөний савнаас мөнгө авах гэж нэг удаа үзээд чадаагүй. Хутгаар ухаж үзээд ч дийлээгүй. Ер гардаггүй юм байна билээ. Би мэдэхгүй яахав гэлээ.
Гэвч ээж нь бууж өгсөнгүй. Тэр Эмилийг эмчид аваачиж үзүүлэх гэж улайран зүтгэнэ.
Түүнийг цамцныхаа бүх товчийг залгичхаад байхад би юу ч хэлээгүй гэж тэр эцгийг нь ятган, гэвч 5 эри гэгч идэх юм биш болохоор муу юм болж ч болно. Миний үгэнд ор л доо! гэлээ.
Тэр аавыг нь сэтгэл зовнин хараад Марианнелунд уруу эргэн явахыг хичээнгүйлэн гуйхад сая нэг зөвшөөрөв.
Эмилийн аав ч мөн хүүгийнхээ төлөө сэтгэл зовж байсан нь мэдээж. Амьсгаадаж аахилсан тэд эмчийн өрөөнд нисэх мэт оров.
- Юу болоов! Юмаа мартчихаа юу! гэж доктор гайхан асуув.
- Үгүй ээ. Эмиль 5 эри залгичихлаа гэж эцэг нь тайлбарлаад
- Та түүнд жаахан хагалгаа хийгээд өгнө үү? 4 кроноор! 5 эриг ч бас танд өгье гэв. Гэвч энэ үед Эмиль аавынхаа нуруу өөд ёвроод,
- Яагаад ч үгүй! Энэ бол миний мөнгө гэж бувтнав. Эмч Эмилээс мөнгийг нь авъя гэж бодоогүй нь мэдээж.
Тэр ямар ч хагалгаа хийх хэрэггүй, мөнгө өөрөө аяндаа хэд хоноод гарчихна гэж тайлбарлалаа.
- Тосонд бүлсэн талх тавыг идчихвэл л болох нь тэр гэж эмч үргэлжлүүлэн,
- Энэ нь мөнгө ходоодонд чинь ганцаараа уйдахгүй бас тэгээд ходоодыг чинь холгохгүй гэсэн үг гэлээ.
Энэ бол маш сайхан сэтгэлтэй эмч бөгөөд зөвлөгөө өгөөд ч шан авсангүй. Ийм болохоор Эмилийн аав сэтгэл тэнэгэр царай нь гэрэлтэнэ. Гэтэл ээж нь эндээсээ Андерсоны талхны мухлаг уруу очиж Эмильд талх авч өгөх гэлээ.
- Ийм юм яриад яах юм бэ, гэрт маань талх зөндөө бий шүү дээ гэлээ. Эмиль хэсэг зуур бодолд оров. Тэр юмыг дор нь ухаарах бөгөөд бас ч юм идмээр санагдах тул,
- Миний ходоодонд 5 эри байгаа шүү дээ. Хэрвээ би түүнийгээ авч чаддагсан бол өөртөө талх худалдан авахгүй юу гээд хэсэг зуур бодсоноо
- Ааваа та надад 5 эри хэдэн өдөр түр зээлдэхгүй юу? Би танд эргүүлээд өгнө. Энэ чинь танд сул орж ирж байгаа юм байхгүй юу гэлээ. Эмилийн аав үгэнд нь орж Андерсоны мухлагт очиж улаан шаргал өнгөтэй гадуур нь элсэн чихэр цацсан дугуй талх 5-ыг авч өгөхөд Эмиль түүнийг яаран амандаа хийж бувар бувар зажлан, — Энэ чинь амьдралдаа хэрэглэж байсан эмнүүдээс хамгийн сайн эм нь юм даа гэлээ.
Эмилийн аав ухаан мадаггүй хөгжилтэй болчхов,
— Өнөөдөр бид өөрсдөдөө ч юм авчихсан болохоор багагүй мөнгө оллоо гэснээ удаан бодсон ч үгүй охин дүү Идад нь 5 эригээр шар чихэр худалдаад авчхав.
Энэ бүхэн хүүхдүүд шүдээ гамнана гэдгийг мэддэггүй байсан эрт галавын дээр үед болж байгаа юм гэдгийг бодох хэрэгтэй. Тэр үед хүүхдүүд бас ч гэж тэнэг болгоомжгүй байжээ. Одоо бол Лённебергийн хүүхдүүд шүд сайнтай ч гэсэн чихэр их идэхээ больсон юм шүү
Аав нь гэртээ буцаж ирээд малгай хувцсаа ч тайлалгүй шөлнийхөө савыг эвлүүлж наах ажилд оров. Энэ нь тийм ч ухаан зарахаар ажил байсангүй. Хоёр талыг нь нийлүүлж цавуудаад л болсон байв. Бүтэн болсон шөлний савыг Лина үзчихээд баярлан дэвхцэж хашаан дотор тэрэгнээс морио суллаж байсан Альфредад
— Одоо манайхан дахиад шөлөө уудлаад идэх савтай боллоо гэж хашхирав.
Гэнэн итгэмтгий ч Лина бол гэж! Энэ үед тэр лав Эмилийг мартчихаа биз.
Тэр орой Эмиль охин дүү Идатайгаа удаан тогложээ. Тэр дүүдээ адууны чулууны хороонд овоохой барьж өгчээ. Энэ нь ч дүүд нь маш их таалагдсан. Эмиль ганц хоёр удаа дүүгээ чимхсэн нь үнэн. Гэвч тэр мөн л шар чихэр идье гэж бодоод тэр шүү дээ.
Харанхуй болж хүүхдүүд унтахаар гэртээ оров. Замдаа тэд гал тогооны өрөө уруу шагайж ээжийгээ байгаа эсэхийг үзлээ. Гэвч ээж нь тэнд байсангүй. Ганцхан саяхан бүтэн болсон шөлний сав нь ширээн дээр харагдлаа. Эмиль, охин дүү Идатайгаа бүхэл өдөржингөө цуг аялсан гайхалтай тэр шөлннй савыг нүд бүлтийлгэн харав.
— Энэ л Марианнелундэд очоод ирсэн гэж бод л доо гэж охин дүү Ида нь хэлээд — Чи яаж байгаад түүнд толгойгоо шургуулчихсан юм бэ гэж асуув.
— Энд гайхаад байх юмгүй гэж Эмиль хариу өгөн — Хар л даа! гэв.
Энэ үед ээж нь орж ирлээ. Тэр анх түрүүн толгойдоо шөлний сав углачихсан Эмилийг олж үзжээ. Эмиль түүнийг толгойноосоо салгах гэж учир зүггүй тийчлэх бөгөөд охин дүү Ида нь орилж эхлэв. Эмиль шөлний саваа сугалж авах гэж байдаг хүчээрээ үзэвч үл чадна.
Энэ үед ээж нь шилээвэр авч Лённеберг даяар дуулдахуйц шөлний саван дундуур тас хийлгэв. Шөлний сав хэдэн хэсэг болов. Шилний хэлтэрхий Эмилийн толгой дээрээс бороо шиг асгарлаа.
Эмилийн аав энэ үед хонины хашаан дотор байсан боловч тэр дууг сонсоод гүйн иржээ. Тэр босгон дээрээ мэлрэн зогсоод Эмилийг, одоо хэр гартаа шилээвэр барин зогсож байгаа ээжийг нь, шалан дээрх шилний хэлтэрхий тэргүүтнийг хараад авав. Эмилийн аав нэг ч үг дуугарсангүй эргэж хонины хашаа уруу явлаа.
Одоо чи лав Эмиль гэгч ямар хүү байсныг төсөөлж байгаа биз. Шөл хийдэг савны энэ түүх 5-р сарын 22-ны Мягмар гаригт болсон юм. Гэвч чи цаашид юу болсныг сонсохыг хүснэ үү. Тэгвэл...

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.23.11 9:41 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
6-р сарын 10-ны Ням гариг.
Эмиль охин дүү Идагаа тугны өндөрлөгт хэрхэн өргөсөн тухай өгүүлэх нь...


6-р сарын 10-ны Ням гаригт Катхульт хотынхон найр хийхээр товлов. Иймд тэд Лённеберг болон бусад газраас ирэх зочдоо хүлээж байлаа. Эмилийн ээж хэдэн өдөр зочдын зоог бэлтгэжээ.
— Энэ найр бидэнд нэг ч мөнгөний орлого өгөхгүй шүү дээ гэж Эмилийн эцэг байн байн үглэж гэвч найр л болохоор гар татаад байх арга алгаа. Иймд бөөрөнхий шанзыг ч болов бага багаар нь хийгээч гэв.
— Нимгэхэн дугуй бөөрөнхий шанз би хийж ёстой чадна гэж Эмилийн ээж хариу хэлэв.
Ээж нь найрын зоог болгож цуунд дарсан май загас, тугалын хэрсэн, алимтай бялуу, утсан загас, жигнэсэн ногоо тэргүүтнийг бас бэлтгэв. Бас хоёр том бялуу хийв. Түүннй хийсэн бялуу амттай байдаг тул алс холын хот айлаас ч түүнийг амтлах гэж холын зам туулан зочид ирэхдээ ер төвдөхгүй билээ. Тийм бялуунд Эмиль ч гэсэн маш дуртай.
Товлосон өдөр тэнгэрлэг сайхан боллоо. Наран таатайхан ээж алимны мод голт борын цэцэг цэцэглэн, шувуудын жиргэх дуунд агаар тэнгэр доргино. Уулын ташланд үргэлжлэн буусан хот айл сэтгэл булаам сайхан харагдана. Цэцэрлэгээ үлгэр жишээ болохоор сайхан засаж, зам дээрх элсээ малтуураар тэгшилжээ.. Гэр нь цэвэр цэмцгэрхэн гялалзана, Ер нь нэг үгээр хэлэхэд зочдыг хүлээн авахад бүх юм бэлэн болсон ажээ, Гэтэл гэнэт Эмилийн ээж, — Хөөе, бид тугаа өргөхөө мартчихаж гэж дуу алдав. Энэ нутагт хот айл бүхэн зочин ирэхэд туг өргөн баяр хүргэж угтдаг заншилтай билээ. Энэ бол аавынх нь хийх ажил байлаа. Аав нь тэр дороо тугны өндөрлөг тийш харайлгахад араас нь Эмиль, охин дүү Идатайгаа хурдлав. Тэд тугаа хэрхэн өргөхийг үзэхийг хүсжээ.
— Манай найр сайхан болж өнгөрнө гэдзгт би итгэж байна хэмээн ээж нь гал тогооны өрөөнд хоёулхнаа үлдээд Линад хэлэв,
— Тэгэлгүй яахав. Гэхдээ, Эмилийг урьдчилан цоожилчихвол дээргүй юү? гэж Лина санал болгов. Эмилийн ээж түүнийг зэмлэнгүй хараад хариу үг хэлсэнгүй.
Лина толгойгоо өргөн,
— Надад бол ч яахав дээ! Өөрсдөө л хожим амаа барив гэж бувтнав.
— Эмиль бол гайхалтай сайн хүү гэж ээж нь хатуухан хэлэв. Гал тогооны өрөөний цонхоор тэр гайхалтай сайн хүү нь өөрийн жаахан охин дүүтэйгээ тоглон цэцэрлэг дундуур гүйх нь үзэгдэнэ.
«Хонгорхон үр минь!» хэмээн хүүхдээ өхөөрдөн хараад ээж нь хэллээ. Үнэн хэрэгтээ судалтай баярын костюм өмсөж, сэгсгэр цайвар үстэй толгой дээрээ саравчит тавьсан Эмиль, улаан палааж дээрээ цагаан ороолт бүсэлсэн Ида хоёр үнэхээр хачирхалтай хөөрхөн харагдана. Ийм болохоор ээж нь нүүрэндээ баярын мишээл тодруулан зогсох нь ойлгомжтой хэрэг. Дараа нь тэр зам уруу харц шилжүүлээд,
— Антон минь тугаа хурдхан босгочихдог болоосой. Зочид хэзээ язаагүй цувчих нь байна шүү дээ гэв.
Бүх юм сэтгэлчлэн бүтэж байв. Гэтэл ямар харамсмаар юм болсон гэж санана!
Эмилийн аав бүх бэлтгэлээ дуусган тугаа өргөхөд бэлэн болох тэр агшинд Альфред үнээний байрнаас амьсгаадан гүйн гарч ирээд байдаг чинээгээрээ алсаас,
— Үнээ тугалчихлаа! Үнээ тугалчихлаа! гэж хашхирав. Зочдоо хүлээн авах тугаа ч өргөж амжаагүй байх энэ мөчид заавал ч үгүй үнээ тугаллах ёстой байжээ!!!
Эмилийн аав тэр дороо үнээний байр тийш хурдлав. Харин Эмиль, Ида хоёр тугны өндөрлөгийн дэргэд зогсож үлдэв.
Ида толгой өргөн өндөрлөгийн оройд харагдах алтлаг бөмбөлгийг ажиглаж эхлэв.
— Ямар өндөр юм бэ? гэж тэр хэлээд — Эндээс лав Марианнелунд хүртэл бүх юм харагддаг байх даа!.. гэлээ. Эмиль агшин зуур бодолхийлэв. Тэгээд тэр,
— Түүнийг чинь одоохон шалгаад үзчихэж болох юм биш үү гээд — Хүсвэл би чамайг дээш өргөе гэлээ. Охин дүү Ида нь хөхөрнө. Эмиль шиг ийм ахтай байна гэдэг ямар сайхан бэ. Тэр хэзээд ийм л сонин юм бодож олдог хүн дээ.
- Марианнелундыг үзэхийг хүсэлгүй яахав дээ! гэж охин дүү Ида нь хэлэв.
— Тэгвэл чи үзэх л болно доо! гэж Эмиль итгэлтэй хэлэв. Тэр туг уядаг дэгээг авч Идагийн цагаан бүснэзс уяж тогтоов. Дараа нь хоёр гараараа тугны уяанаас барьж татаж эхлээд,
— За, ингээд замдаа гар даа гэв.
Хариуд нь Ида хий л хөхөрнө. Ийнхүү Ида тугны оройд дээш өргөгдөж чанх оройд нь хүрэв. Тэгээд Эмиль аавынхаа хийдэгчлэн оосрыг сайтар бэхэлсэн нь Идаг доош гулган унаж бэртэг гэж лав хүсээгүй хэрэг биз ээ. Дүү нь жинхэнэ туг шиг агаарт өргөгджээ.
— Чи Марианнелундыг харж байна уу? гэж хашхирав.
— Үгүй. Зөвхөн Лённеберг л харагдана! гэж дүү нь хариулав.
— Ганцхан Лённебергийг үү... Тэгвэл чамайг буулгах уу? гэж Эмиль дахин хашхирав.
— Үгүй хэрэггүй!. гэж Ида хашхиран, Лённебергийг эндээс харахад сонин байна... Хөөе, зочид ирж байна! гэлээ.
Үнэндээ ч зочдууд шавж эхлэв. Удалгүй хашаагаар нэг морьд жүчээ тэрэг дүүрч, ирсэн хүмүүс гэр уруу зүглэв. Бүгдийн өмнө ихэмсэг зантай Петрель авхай алхана. Тэр, Альма ээжийн нь гарын бялууг амсах гэж хаа байгаа Виммербээс ирэхдээ ч залхуурсангүй. Өд хатгасан бүрх малгай өмссөн Петрель авхай тал бүр тийш сэтгэл ханамжтай харна. Үнэндээ одоо харахад цэцэглэж байгаа алим, голт борын цэцгээр хүрээлэгдэж нарны гэрэл тодхон туссан тэдний хот айл хараа булаам сайхан харагдана. Бүх юм баяр ёслолын байдалтай харагдах нь өргөсөн тугнаас нь болсон ч юм билүү?
Хараа муутай болохоор тэр үнэндээ туг өргөжээ л гэж харсан.
Туг шүү! Гэнэт Петрель авхай гайхан зог тусав. Энэ Свенсон гэгч ер юу гээчийн юм хийж байна аа. Ухаанд багтахгүй юм!
Яг энэ үед Эмилийн аав үнээнийхээ байрнаас сая гарч ирзхэд Петрель авхай түүнд эгдүүцэнгүй,
— Үүнийг чинь ер юу гэж ойлгох болж байпа аа, Антон? Юунд та Шведийнхээ тугийг өргөхгүй Данийн туг босгочхоов? гэв.
Зэргэлдээ нь Эмиль зогсож байлаа. Тэр «Данийн туг» гэж юу яриад байгааг нь ойлгосонгүй. Учир нь тэр Даничууд амьдардаг Дани орны улаан цагаан тугийг тэгж хэлдгийг мэдэхгүй байлаа.
Гэхдээ тэр өндөрлөгийн орой дахь улаан цагаан толбо бол ер «Даничуудын туг» биш гэдгийг сайн мэдэж байв, Тэгээд, Хи хи хи гэж Эмиль хөхрөн,
— Тэр чинь Ида л байхгүй юу! гэлээ. Гэтэл охин дүү Ида нь агаарт дүүжлэгдэн мөн л хөхөрнө.
— Хи-хи-хи. Энэ чинь би байхгүй юу! гэж тэр хашхираад, — Би Лённебергийг цөмийг нь үзэж байна гэлээ.
Гэвч Эмилийн эцэг инээсэнгүй. Тэр дор нь Идаг доош нь буулган авахад тэр,
— Хи хи хи. Ер хэзээ ч би тэр дээр байсан шиг хөгжилтэй сайхан байсангүй... Намайг Эмиль жимсний шүүсэнд умбуулахад ч тийм байгаагүй... гэлээ. Энэ үед тэр нэгэн удаа Эмильтэй индиан болон тоглож байтал ах нь түүнийг яг улаан арьстан шиг болгох гэж анис дарсан том торх уруу дүрээд авсныг саналаа. Үнэндээ ч тэр дээр Ида их л сэтгэл ханамжтай байхыг Эмиль харсан. Гэвч хэн ч ингэлээ гэж түүнд талархсангүй. Бүр буруугаар эргэх нь тэр. Аав нь түүний гараас бүдүүлэг гэгч шүүрч аваад чирж эхэллээ.
— Би эс хэл лүү! гэж Эмилийг аав нь саравч уруу чирэхийг үзээд Лина дуу алдан хэлэв. Түүнийг зүггүйтлээ гэж шийтгэн тэнд ихэвчлэн түгждэг билээ. Эмиль хашхиран уйлж эсэргүүцэл үзүүлэв.
— Тэр чинь өөрөө Марианнелундыг үзье гэсэн шүү дээ! гэж тэр уйлагнана. Эмиль энэ үед эцгийгээ маш шударга бус хүн хэмээн үзэв. Хэн ч хэзээ ч охин дүү Идадаа Марианнелундыг үзүүлж болохгүй гэж хэлээгүй шүү дээ. Тэгээд Лённебергээс цааш юу ч олж үзээгүй нь түүний буруу ч бас биш ээ. Эмиль саравчны хаалгыг түгжтэл уйлсаар байв. Ганцаараа үлдээд дороо тайтгарлаа. Эндээ гэж хэлэхэд саравчинд ингэж суух нь тийм ч уйтгартай биш ажээ. Тэнд юу ч хийж болохоор модны тайрдас зөндөө хөглөрнө. Ийнхүү зүггүйтээд саравчинд цоожлуулах бүрийдээ Эмиль тэр тайрдсаар ямар нэг инээдэмтэй хүний дүрс зорж суудаг билээ. Тэр нь одоо 54 ширхэгт хүрч ер нь энэ чигээрээ бол улам ч олон болох төлөвтэй ажээ.
— Тэдний энэ тэнэг найрыг нулимах юмсан гэж тэр өөртөө хэлээд, хэрэв хэрэгтэй бол аав өөрөө тугаа өргөг. Ингэж суухаар модоор хүн зоръё байз. Дараа та нарт үргэлж уур хүрч явна даа гэж бодов.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.24.11 10:00 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Гэхдээ үнэнийг хэлэхэд Эмиль түүнийг удахгүй суллаж гаргахыг мэдэж байлаа. Ер нь түүнийг саравчинд хэзээ ч удаан түгжиж байсангүй. Аав нь төдөлгүй хүрч ирээд ихэвчлэн
— Хэрэв ямар хэрэг тарьснаа сайтар ухаарч мэдсэн бол гараад ир гэж хэлээд — Дахиад ийм юм хийгээрэй гайгүй гэдэгсэн.
Гэвч Эмиль хэзээд ямар нэг шинэ юм бодон олж зүггүйтээд байх тул байнга зэмлээд байх хэцүү байжээ. Тийнхүү гэр саравчинд суугаад модны тайрдсаар ээлжит дүрсээ зорон, тугны оронд Идаг хэрхэн дүүжилж өргөснөө бодож суув. Гэвч тэр чадмаг хурдан зорох бөгөөд бас ч гэж нэг юмыг удаан бодож сууж сураагүй тул удалгүй хийж бодох юмгүй болчихов. Товчоор хэлэхэд тэр саравчнаас гарахыг маш ихээр хүсэж байлаа. Гэтэл эцэг эх хоёр нь түүний тухай бүр мартсан бололтой аж.
Түүний тэсвэр улам алдагдаж хэчнээн хүлээгээд хэн ч хүрч ирсэнгүй. Тэгэхээр нь Эмиль ямар нэг аргаар өөрөө гарахаар шийдэв. Цонхоор гараад явчихаж болохгүй юм гэж үү? Энэ ч тийм хэцүү биш л дээ гэж Эмиль бодлоо,
Үнэндээ цонх нь газраас нэлээд өндөрт байх боловч банз түшүүлж тавиад түүнд амархан хүрчнхлээ. Эмиль цонх онгойлгоод харайхыг завдав. Гэвч шагайж үзээд яг цонхон дор ургасан халгай байхыг олж харлаа. Халгайн дээр харайн бууна гэдэг ч хүсмээр ажил биш ээ. Эмиль нэг удаа халгай дэзр харайж үзсэн. Энэ нь зөвхөн ямар байдгийг үзэх гэж тэгсэн болохоор дахиад халгайн дээр унах зүрх хүрэхгүй байлаа.
— Ямар галзуурсан биш дээ гэж Эмиль өөртөө хэлээд, — Эндээс гарах өөр арга олно доо гэж бодов. Хэрвээ чи хэзээ нэгэн цагт Катхульт шиг хот айлд очиж үзсэн бол элдэв янзын байшин сав шавсан байхыг үзээд гайхах биз. Тийм газар гэрээс гарангуут л нуугдаж тогломоор санагдана.
Катхультад морины жүчээ, үнээ, гахайны байр, тахиа нохойны хонуур төдийгүй олон жижиг пин саравч байх ажээ. Жишээлэхэд, Эмилийн ээжийн хиам утаж болгодог газар, Линагийн угаалгын газар хүртэл тус тусдаа байх билээ. Энд зэргэлдээ хоёр саравч байдгийн нэг нь Эмилийг цоожилсон түлээний, нөгөө нь хүнсний агуулах ажээ.
Үдэш оройн цагаар Эмиль охин дүү Идатайгаа энэ бүх байшин савны дунд нуугдаж байнга тоглоно. Мэдээж, халгай ургасан тэр газар л тоглодоггүй билээ. Гэвч одоо Эмиль цоожлуулчихсан болохоор яаж тоглох билээ. Бас тэгээд шигүү ургасан халгайн дээр үсрэн бууж эс зүрхэлнэ. Эмиль бодолхийлснээ бас дахиад шагайв. Тэр агуулахын цонх онгорхой байхыг ажиглан олж үзэв. Түүний толгойд дорхноо хоёр цонхны дунд банз сунгаж тавиад агуулахад дамжин хүрье гэсэн урамтай бодол гялсхийн оров. Тэр түлээний саравчинд суугаад ядарснаас гадна бас гэдэс нь хонхолзоно.
Эмиль бол юмыг удаан бодож суудаг хүмүүсийн нэг биш ээ. Иймд агшин зуур хоёр цонхны хооронд банз дамналдуулан тавиад дээгүүр нь элгээрээ мөлхөж эхлэв. Үнэнийг хэлэхэд банз нь хэтэрхий нарийхан, тэр өөрөө хэтэрхий хүнд юм шиг бодогдон түүнд ихэд аймшигтай санагдана.
— Хэрэв би унахгүй бол алиа хүүхэлдэйгэз Идад өгнө. Үнэн шүү гэж Эмиль тэнцвэрээ алдахгүйг хичээн шивнэнэ.
Банз нь шажигнан гулзайх агшинд тэр доош хараад өндөр ургасан халгайг үзээд айж улам далбилзуулав.
— Туслаарай! гэж тэнцвэр алдан хашхирав. Тэр гараараа дүүжлзгдзн байх нь одоохон халгай дээр унах нь уу гэмээр боловч сүүлчийн агшинд хөлөөрөө банзыг дэгээдэн авч дахиад л дээр нь арай гэж авирч гарав. Тэр цааш мөлхсөөр торох юмгүй агуулахад хүрч,
— Энэ ч амархан гэхэд амархан юм байна! гэж Эмиль нэлээдгүй янзтай өгүүлээд — Гэвч мэдээж алиа хүүхэлдэйгээ Идадаа өгнө өө. Бушуухан аваачаад өгчихье... Гэхдээ өнөөдөр больё. Тэртээ тэргүй элэгдэж ноорчихсон юм... Ийм болохоор яахав дээ! гэж бодоод банзыг хөлөөрөө хүчтэй өшиглөтөл түлээний саравчны цонхны цаад тал уруу алга болж бусад банзнууд нирхийтэл нуран унав. Бүх зүйл ёсоороо болж байгаа болохоор Эмиль их л сэтгэл хангалуун байлаа. Тэр хаалга уруу ухасхийн хүрч түлхэж үзвэл мөн цоожтой байв,
— Би ингэнэ ч гэж бодсон юм аа! гээд Эмиль санаа алдан — Гэвч удахгүй хиам авах гэж ирэхээр нь эндээс харвасан сум шиг харайгаад гарчихъя гэж сзтгэв. Эмиль хамраа татан үнэрлэв. Энд хэчнээн амттайхан үнэр үнэртэнэ вэ? Эмиль тойруулан харлаа. Тээр харахгүй юу! Энд идэх юм янз янзаараа хэчнээн их байна вэ? Таазнаас өлгөсөн утсан гуя мах, буланд улаан шаргал бөөрөнхий талх хийсэн авдар, шар бяслаг, шинэхэн бүлсэн тостой ваар сав өрсөн ширээ харагдана.
Ширээний цаана давсалсан гахайн махтай модон ган, ээжий нь хийсэн бөөрөлзгөний шүүстэй лонх, цуутай өргөст хэмх, лийр, гүзээлзгэний чанамал жимс хийдэг том шүүгээ харагдана. Дунд тавиур дээр нь гар хийцийн хиам тавьжээ.
Эмиль хиаманд дуртай. Юу үнэн, тэр үнэн шүү.
Хот айлд болж байгаа найр ид дундаа байлаа. Зочид багсаргатай талх идэж кофе ууцгаана. Тэд одоо зориулж бэлтгэсэн май загасан шанзтай махыг идэх гэж гэдсээ дундруулан хүлээх аж. Гэтэл Эмилийн ээж гэнэт дуу алдан,
— Хөөе, бид нөгөө Эмилийг бүр мартчихсан байна шүү дэз! Гаднаасаа түгжээтэй удлаа! гэлээ.
Аав нь саравч уруу харайлгахад охин дүү Ида араас нь хурдлав. Аав нь саравчны хаалгыг дэлгээд,
— Алив, Эмиль гарч болно гэж хашхирав. Түлээний саравчинд Эмиль байхгүй байхаар тэр хэчнээн их гайхсан гэж бодно.
Цонхоор гараад явчихаж, золиг шиг амьтан! гэж Эмилийн аав нь бодлоо. Гэвч тэр цонхоор шагайн хараад доор нь ургасан өндөр халгайг үзээд өөрөө тоглоомгүй ихээр айжээ.
— Тэр хаашаа явчхав аа, хачин юм аа! гэж аав нь дуу алдан — Энд ямар ч мөр алга! Хүний мөр бүр алга даа! гэлээ.
Энэ үед охин дүү Ида нь айн орилж эхлэв. Эмиль яачхав аа? Лина ийм нэгэн гунигтай дууг байнга дуулдаг сан. Тэр дуунд хараал идсэн зооринд цоожлуулсан охин гэнэт цагаан тагтаа болон хувираад тэнгэрт нисчихсэн тухай гардаг билээ. Гэтэл Эмилийг бас л тэгээд цоожилчихсон шүү дээ. Тэгэхээр мөн л ямар нэг шувуу болон хувираад нисээд явчихаа юу, хэн мэдэх билээ! Хаа нэгтээ харагдахгүй байгаа гэж охин дүү Ида нь тал бүр тийш харав. Гэвч саравчны өмнө газар тоншин яваа эрээн цоохор тахианаас өөр ямар ч шувуу ойр орчим байсангүй.
— Энэ Эмиль биш байгаа! гэж тэр нулимс асгаруулан хэлэв. Эмилийн эцэг мэдээж ер тийм юм бодсонгүй! Гэвч юутай ч гэсэн Эмиль нисэж чаддаг чаддаггүйг нь мэддэг эсэхийг асуухаар ээж уруу нь хурдлав.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.29.11 12:57 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Үгүй, ээж нь ер ийм юм үзсэнгүй гэнэ. Хот айлд бөөн үймээн дэгдэв. Найрыг тараахаас өөр аргагүй болов. Бүх зочид Эмилийг эрэхээр хашаан дотор шаван гарч ирлээ.
— Тэр түлээний саравчинд байх ёстойг чи өөрөө мэдэж байгаа шүү дээ гэж Эмилийн ээж, аавд нь хэлээд бүгд хамтын хүчээр түүнийг олохоор саравч уруу ухасхийлдэв. Гэвч хэчнээн эрээд ч Эмилийг саравчнаас эс олжээ. Тэд тавиур дээр бүгд 55 модон хүн зэрэглэж зогсохыг олж харлаа. Петрель авхай хэзээ ч ийм олон модон хүний дүрс зэрэгцэж байхыг үзээгүй тул хэн үүнийг хийснийг мэдэх гэв.
— Хонгор Эмилээс өөр хэн хийхэв дээ гэж Эмилийн ээж хэлээд — Тэр маш ховор хүүхэд байсан юм гээд уйллаа. — Ховор гэдэг ч үнэн шүү гэж Лина батлан хэлээд толгой сэгсэрснээ,
— Хүнсний агуулахад байгаа эсэхийг үзэх хэрэгтэй юм гэж нэмж хэлэв.
Энэ тийм ч муугүй санаа байсан бөгөөд Линагийн толгойд ийм юм орно гэдэг гайхалтай хэрэг байлаа.
Бүгд агуулах уруу зүглэлээ. Гэвч тэнд Эмиль байсангүй. Охин дүү Ида нь эс тайтгаран уйлж хүний нүд хариулан эрээн цоохор тахиа уруу гүйн очив.
— Эмиль минь, биднээс холдож бүү нис! Би хүссэний чинь хэрээр хамаг юмаа авчирч өгье. Гагцхүү битгий нис. Эндээ үлд! гэж шивнэлээ. Гэвч тэр тахиа юу ч амласангүй, харин гар, гур дуугаран замаараа явна. Эмилийг газар сайгүй эрж бүгдээрээ тамираа барцгаав. Гэтэл түлээний саравчинд ч тэр, морины жүчээ, үнээний байр, гахайн хороо аль алинд нь байсангүй. Ер хаа ч алга ажээ. Тэгээд хонины хашаа, тахианы байр, утах газар, шар айраг хийдэг газар гээд үзээгүй газаргүй болов. Үгүй ер, Эмиль хаана ч байхгүй нь хачирхмаар!
Тэр ч атугай тэд сэтгэл түгшин худаг уруу өнгийн үзэв. Гэвч азаар тэнд бас л байсангүй. Одоо бүгд л нулимс унагацгаана. Лённебергээс ирсэн зочид бие биесдээ,
— Эмиль мөн гайхалтай сайн хүүхэд байсан сан. ЁСТОЙ сайн хүү шүү! гэж шивнэлдэнэ.
— Тэр голд уначихсан юм биш биз? гэж Лина хэлэв. Катхультын гол нь ширүүн урсгалтай, цүнхээл ихтэй тул бага хүүхэд амархан живж болохоор билээ.
— Түүнийг гол уруу явахыг бүр хорьчихсноо мэдэж байгаа биз дээ гэж Эмилийн ээж хатуухан хэлэв. Лина толгой сэгсэрнэ,
— Тийм болохоор л бүр тийшээ явах юм биш үү! Бүгд гол уруу хурдлав. Эмилийн ямар ч мөр үзэгдсэнгүй. Тэгэхээр одоо бүгд урьд урьдынхаасаа илүү гашуудан уйлалдав. Одоо Эмилийг эрэх газаргүй болжээ.
— Яах вэ? гэж ээж нь тэсэж ядан асуув.
— Юуны өмнө тамир орж авъя гээд Эмилийн аав шийдсэн бөгөөд бас тэгээд эрэлд гарсан зочид нэлээдгүй өлссөн тул түүний хэлдэг зөв байв. Эмилийн ээж ширээ засаж эхлзв. Түүний май загасан шанцай нулимсанд нь будагдаж амжсан боловч тугалны утсан хэрсэн, бяслагтай бялуу болон бусад амттаны дэргэд байраа эзэлжээ.
Петрель авхайн арааны шүлс дороо асгарч бүгдийг нүд гүйлгэн шуналтай хараад авна. Гэтэл түүннй идэх дуртай гэрийн хиам яагаад ч юм эс үзэгдэнэ. Энэ нь түүний урмыг машид хугалав. Гэвч Эмилийн ээж өөрөө гэнэт санаа аван,
— Лина бид чинь хиамаа мартчихсан байна шүү дээ! Хурдхан хүнсний агуулах уруу гүйж очоод аваад ир! гэлээ. Лина гүйн одлоо. Бүгд түүний буцаж ирэхийг тэсэж ядан хүлээх бөгөөд гагцхүү Петрель авхай сэтгэл тэнэгэр толгой дохин сууна.
— Тиймээ, эдний хиам сайхан шүү!.гэж тэр хэлээд, ийм сэтгэл үймэрсэн үед эм л болно! гэлээ. Гэвч Лина гар хоосон буцаж ирлээ.
— Бүгд намайг дагаад яв. Та нарт сонин юм үзүүлье.
Ингэж хэлэх түүний царай нэг л хачин байв. Гэхдээ анхаарахгүй байж болшгүй. Нэг юм болсон нь лавтай
- Чи бас ямар тэнэг юм бодоов? гэж Эмилийн ээж ширүүн асуув.
— Намайг дагаад яв гэж тэр давтан хэлэв.
Тэгээд бүгд явцгаав. Катхультад найранд ирсэн хүмүүс цөм явав. Лина өмнө нь, түүний хойноос бусад нь дагажээ. Агуулах хүртэл замын турш тэр хаа нэг жоготой инээж явахыг цөм харав. Тэр агуулахын нүсэр хаалгыг дэлгэн онгойлгож босгыг даван орлоо. Бүгд түүний араас дагав.
Агуулахад ороод том шүүгээний өмнө очиж хаалгыг нь инээмсэглэн нээгээд Эмилийн ээжийн ихэвчлэн хиамаа тавьдаг тавиурыг заалаа. Тэнд хиам байсангүй, харин Эмиль унтаж байлаа. Түүний доор хиамны хальс хөглөрнө. Ээж нь түүнийг хараад хэчнээн баярласныг зүйрлэвэл шүүгээн дотроос алтан ембүү олсны адил байв. Эмиль бүх хиамыг нь идчихжээ. Гзвч яахав дээ! Ээжид нь хэдэн килограмм хиамыг бодоход Эмилийг тавиур дээр байхыг харах нь илүү таатай байлаа. Аавд нь ч гэсэн мөн тийм л байсан.
— Эмиль тэр хэвтэж байна! гэж охин дүү Ида нь гонгинон — тэр одоохондоо бас тахиа болон хувирсангүй... гэв. Хиамаар гэдсээ дүүргэсэн хүү хэчнээн хүмүүсийн сэтгэлд нар авчрав аа! Ингээд эдний найр өлзийтэй сайхан өнгөрлөө.
Эмилийн ээж тавиур дээрх хальсан дотроос Эмилийн олж үзээгүй зүсэм хиам олжээ. Түүнийг нь Петрель авхай хэчнээн их баяртай авсан гээ. Бусад нь хиамгүй хоцорсон ч эдний хот айлаас ходоод хоосон буцаагүй.
Тэд хэрсэн, тугалын хатаасан мах, бөөрөнхий шанз, дарсан май загас, битүү жигнэсэн ногоо, чунз, утсан могой загасыг цадталаа зоогложэз.
Орой болов. Гэхдээ тийм ч харанхуй болоогүйд Лённеберг болон Смоланд даяар бүрэг харанхуй нөмрөн авав. Эмилийн аав өндөрлөгийн тугаа буулгалаа.
Зэргэлдээ нь Эмиль, охин дүү Идатайгаа зогсон туг хэрхэн буулгахыг харна.
Найр дуусаж бүгд гэр гэртээ буцав. Хамгийн сүүлд Петрель авхай сүйх тэргэндээ суугаад явлаа.
Эмиль, охин дүү Идатайгаа түүний алслан холдох морин туурайг удтал сонсон зогсов.
— Миний хийсэн үхэр хулганад тэр лав баярлах байх гэдэгт найдна гэж Эмиль бодлогошронгуй хэллээ.
Ямар үхэр хулгана? гэж Ида гайхан асуув.
Миний цүнхэнд нь хийчихсэн гэв.
Чи юунд ийм юм хийгээв? гэж охин дүү Ида нь асуухад,
— Үхэр хулганыг өрөвдөөд гээд Эмиль үргэлжлүүлж, амьдралдаа тэр хиамтай шуүгээнээс өөр юм үзээгүй шүү дээ. Тэгээд би түр ч болов өөр ертөнцийг үзэх цаг нь болсон гэж бодсон юм.
— Чи Петрель авхайг лав баярлана байх гэж бодож байна уу? гэж охин дүү Ида нь эргэлзэнгүй асуув.
— Үүнд эргэлзэх юм алга гэж Эмиль батлан хэлэв. Ийнхүү 6-р сарын 10-ны өдөр Эмиль, охин дүү Идагаа тугны өндөрлөгт өргөн зочдод зориулсан хиамыг цөмийг идчихсэн. Гэвч 7-р сарын 8-ны өдөр ням гаригт юу болсныг чи лав мэдэхийг хүсэж байгаа биз ээ.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jul.25.11 11:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
7-р сарын 8.Ням гариг.
Эмиль хүү.

Альфред хүүхдэд маш их хайртай. Ялангуяа Эмильд бол бүр ч хачин. Эмиль их эрх, үргэлж зүггүйтэх боловч Аьфред үүнд нь огтхон ч үл гомдоно.
Тэр Эмильд ганган модон буу урлаж өгөв. Тэр нь бүр жинхэнэ буу шиг боловч мэдээж буудаж болохгүй билээ. Гэсэн ч Эмиль овоолж хараалан <<пүн пан>> хэмээн буудах дүр үзүүдлэх бөгөөд үүнээс нь болж бор шувуунууд ч айж нисэн дүрвэж хэдэн өдрөөр хот айлын гадаа нисэн ирэхээ больсон удаатай. Эмиль буундаа их хайртай тул унтахдаа орондоо авч орон,<<Минийй буу хаа байна? >> гэж хэрвээ ээж нь бууны нь оронд саравчтыг андуураад аваад ирвэл уурлаж хашхирах билээ.Тэгээд <<саравчит гэсэн биш! Буу гэж байна!Буугүй бол унтахгүй! >> гэхээр л түүний санасан ёсоор болох ажээ. Иймд ярих юу байхав. Эмиль буундаа ийм хайртай ч түүнд тийм буу урлаж өгсөн Аьфредэд бүр ч хайртай билээ. Ийм ч учраас Адьфредыг Хультсфред уруу цэргийн цугларалтад явахад нь Эмилийн уйлдаг гайхмаар хэрэг бишээ. Чи лав цэргийн цугларалт гэж юу байдгийг мэдэхгүй биз дээ? Энэ бол дайчдыг сургадаг тусгай хичээл юм. Хожим хэрэг болвол цэрэг болох учиртай тийм хүмүүс Лённеберг болон бусад тосгоноос ийнхүү цугларч сургууль хийх ажээ.
-хясаантай юм шиг өвс хадлангийн цагаар хийдэг нь гэж Эмилийн аав үглэнэ. Өвс хадлангийн үеэр альфред байхгүй нь гэж бодохоор түүний сэтгэл дундуур байлаа.
Гэвч харамсалтай нь , Эмилийн ааь өөрө тэгж байгаа биш,хаан, генералууд нь Лённебергийн харцуулыг цэрэг болгох гэж Хультсфред уруу дуудаж цугларалт хийхээр шийдэн юм чинь яая гэхэв дээ.
Дээр үед тийм сургууль удах ч үгүй дуусдаг болохоор Альфредыг тэгсхийгээд л гэрт нь буцаах болно. Ийм болохоор Эмиль нулимс унагаах жинхэнэ шалтгаан бас байсангүй. Гэсэн ч тэр уйлсан юм. Лина ч бас уйлав. Альфредыг хайрладаг хүн ганцхан Эмиль байгаагүй нь мэдээж.
Харин Альфред өөрөө уйлсангүй. Харин ч тэр Хультсфред уруу баяртай явсан нь тэнд жинхэнэ хөгжилтэй байдаг ажээ. Тэгээд сүйх тэрэг замд хөдлөхөд тэр инээмсэглэн үлдэгсдийг сэтгэлийг засах гэж дуу гаргав. Гэвч Лина хар тэнхээгээрээ чарлан орилох тул юу дуулж байгаа нь үл сонстоно. Бас ч тэгээд сүйх тэрэг замын нугачаа тойрон далд оров. Эмилийн ээж Линаг тайтгаруулахыг хичээнэ.
-Лина,сэтгэлээ барь гэж тэр хэлээд:-тэсэж үз 7-р сарын 8-нд Хультсфредэд баяр болно. Бид чамайг аваад тэнд очиж Альфредтэй уулзуулна гэв.
-Би Хультсфред уруу явъя! Баяр үзэж Альфредтэй уулзъя! Гэж Эмиль бас хэлэв.
-Би ч бас гэж охин дүү Ида нь хэлэв.
Гэвч Эмилийн ээж толгой сэгсрэн зогсоно.
-Хультсфредэд хүүхдэд үзээд байх юм үгүй, хүн гэж жигтэйхэн их,эх адаггүй бужигнадаг газар. Та нар дунд нь орвол төөрнө гэв.
-Би тийм хүн ихтэй газар дуртай. Хүмүүсийн дунд бужигнаж явах дуртай. Түлхж шахвал шахаж л байг гэж Эмиль хэлсэн ч тус болсонгүй.
-7р сарын 8ны өглөө Эмилийн аав ээж Линатай цуг Хуьтсфред уруу баярт явахдаа Эмиль ,охин дүү Ида хоёрыг Крюсь-майе эмгэнээр харуулж гэртээ үлдээв. Энэ хот айлд гэр орны нь ажилд туслахаар ирдэг эмгэнийг ийн нэрлэх бөлгөө.
Охин дүү Ида нь хөөрхөн зантай хүүхэд. Ийм болохоор тэр дороо Крюсь-майщгийн өвөр дээр гарч суухад тэр ярих дуртай чөтгөр шулмаа ярьж эхлэв. Ида амьсгаа даран чагнах нь сэтгэл тун ханамжтай аж. Гэвч Эмилийн сэтгэл тавгүй байлаа. Тэр буугаа шүүрэн авч морины жүчээ уруу гүйн очив. Эмиль маш ихээр уурлан гагцхүү шуухитнана.
-Үгүй. Тэр ярихгүй гэж тэр шуухинан- Би ч бас бусдын адил Хуьтсфредэд очиж баяр үзэхийг хүснэ.Гэхдээ би явахдаа явна.Юлан чи харж байгаарай! Гэв.
Юлан гэгч одоо морины жүчээний цаана нугад идэшилж байгаа хөгшин гүүний нэр. Тэр түүнд хандаж л ингэж хэлжээ. Тэднийд Маркус хэмээх залуухан морь бий бөгөөд тэр нь одоо аав ээж Лина гурвыг Худьтсфред уруу хүргэж яваа билээ. Тэгэхээр тэд Эмилийг гэрт нь орхиод баяр үзэхээр явж байгаа нь тодорхой.

Өнөөдөр иймийг орууллаа. Дараа нь гоё ихийг оруулнаа хэхэ. Өнгө, том жижиг гэх зүйлс дээр алдаа байвал хэлж өгөөрэй. :mrgreen:

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Top
   
PostPosted: Jul.27.11 1:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
-Гэвч би салхи исгэртэл давхиад хойноос чинь гүйцээд очно дооо гэж Эмиль шуухиран ,- Юлан бид хоёр тэгж чадах юм чинь гэнэ.
-Тэгээд хэлсэн ёсоороо бүгдийг хийлээ. Эмиль морио хазаарлан нугаас авчрав.
-Айгаад байх юм ер алга гэж тэр ганцаараа яриагаа үргэлжлүүлэн -Альфред намайг очиход баярлах л болно. Чи ч гэсэн хань ижлээ олж цагийг тавтай хорооно гэлээ.
Тэр Юланыг явган хаалга руу хөтлөн авчраад өөрөө хаалган дээр гараад мордож авав. Үүнээс өөр мориндоо мордох арга байсангүй. Эмиль хүү мөн ч овжин байгаа биз!
-Яваад байна даа! гэж Эмиль дуу алдан -Чөх,чөх гэтэл морь урагш хурдлан давхих нь тэр!
ОДоо бид гэртээ буцаж иртлээ Крюсь-Майетай түр хагацъя. Эмилийн унасан Юлан их замаар бөн бөн шигшино. тэр замаар шулуухан явах агаад гаднаас харахад буугаа бэлэн барьсан их л дайчин шинжтэй аж. Нээрээ ч Хультсфред уруу буугүй явж яах билээ. Нэгэнтээ Альфред цэрэг болсон болохоор Эмиль ч мөн цэрэг гэсэн үг. Ямар чүед тэр ингэж л боддог. Альфредэд винтов буу байдаг бол Эмильд модон буу бий. Энэ нь адилхан л буу гэсэн үг болохоор тэр хоёр хоёулаа цэрэг хүмүүс болох нь тодорхой байгаа биздээ.
Юалн хөгшин морь.Ийм болохоор салхи сүүгтэл хурдалж үл чадна. Гэхдээ унасан эзнийхээ урмыг хугалахгүй гэж арай ядан хөлөө зөөж тавина. Эмиль дуу аялав. Ийнхүү замын уртыг заримдаа шогшин,заримдаа сажилсаар эцсийн эцэст Юлан эзнээ зоьрсон газар хүргэн өгчээ.
-Ура! Одоо бид баярлаж болно!гэж Эмиль хашхирав.
Гэвч орчин тойрноо хараад мэл гайхав. Тэр энэ хорвоо дээр хүн зон олон гэдгийг мэдэх боловч тэд бүгдээрээ Хультсфредэд нэг дор ийм олуулаа цуглардаг юм гэж ер санасангүй. Ер тэгээд амьдралдаа ийм олон хүн цугларсан газрыг огт үзсэнгүй.
Тэр хүмүүс цэргийн жагсаал хийх том талбайг тойрон зогсжээ. Цэргүүд мөрөндөө винтов буугаа авч баруун зүүн гар тийш эргэх нь товчоор хэлэхэд цэрэг хүний хийдэг ердийн хөдөлгөөнийг хийнэ. Нэгэн ууртай бүдүүн өвгөн морь унаж тэднийг тойрон давхиж ямар нэг тушаал өгөн хашхирахад цэргүүд яагаад ч юм түүний ингэж загнихыг хүлцэн шаардсан бүхнийг үг дуугүй биелүүлэх нь гайхмаар.
Энэ нь Эмилийн гайхлыг маш ихэээр төрүүлэв.
-Энд Альфред бүгдэд тушаал өгдөггүй юмуу? гэж ойрхон зогсох нэгэн хүүгээс асуув. Гэвч тэр цэргүүдийг хараад түүнд хариу өгөх сөгөөгүй байлаа.
Эхлээд Эмиль винтов буугаа мөрөндөө авч хийх цэргүүдийн хөдөлгөөн мөн л сонин байв.
Гэвч удалгүй залхуу нь хүрэв. Тэр Альфредтэй уулзах гэж л ирсэн болохоор түүнтэй уулзахыг хүсэв. Гэвч бүх цэргүүд нэгэн хэвийн хөх хувцастай,үй зайгүй ихэр төрсөн ах дүүс мэт бие биенээс нь ялгахын аргагүй. Иймд жагсаал дундаас Альфредыг олно гэдэг амаргүй байлаа.
-Жаахан хүлээвэл Альфред өөрөө намайг олж үзнэ биз гэж Эмиль мориндоо өгүүлээд -Тэгээд надруу гүйгээд ирнэ. Энэ ууртай өвгөн хүссэнийхээ хэрээр тушааж л байг гэв.
Тэгээд Альфредэд хурдхан харагдах гэсэн санаагаар Эмиль жагсаал хийх цэргүүд тийш шахан очоод байдаг чадлаараа,
-Альфред! Чи хаа байна аа? Гараад ирээч? Хамтдаа баярлая! Чи намайг үзэхгүй байна уу? гэж хашхирав. Мэдээж, Альфред саравчитаа өмсөж,модон буугаа барьсан Эмиль хөгшин гүүгээ унаж явахыг үзэж л байлаа. Гэвч цэргийн жагсаалд зогсож байгаа тэр гараад очих зүрх хүрсэнгүй. Учир нь цаг ямагт тушаал өгөн хашхирах ууртай бүдүүн өвгөнөөс айсан хэрэг.
Гэвч тэр бүдүүн өвгөн өөрөө Эмиль уруу дөхөн ирж аядуухан дуугаар,
-Юу болов Жаалаа? Төөрчихөө юу? Аав ээжийгээ эрж яваа юм уу? гэв. Үүнээс тэнэс асуулт Эмиль ер урьд хожид сонссонгүй!
-Би ер төөрөөгүй гэж тэр ууртай хариулаад - Би чинь энд л байж байна шүүдээ. Хэрвээ төөрсөн бол аав ээжийгээ эрнэ биздээ гэв.
Энэ нь Эмилийн зөв байв. Учир нь, Хуьтсфредийн цэргийн сургуулийн үед хүүхэд төөрч болно гэж ээж нь хэлсэн билээ. Гэтэл одоо ээж өөрөө аав Лина хоёртой нь цуг олон хүний дунд орчихоод хааша ч хөдөлж чадахгүй зогсоно. Тэгэхээр тэд мөн л төөрч байгаа нь тэр биз ээ.
Хөгшин гүү унаж, толгой дээрэ саравчитаа тавин, гартаа модон буу барьсан жаал бол Эмилээс өөр хэн ч биш гэдгийг тэд дорхноо хараад мэджээ. Тэгээд Эмилийн аав,
-Эмиль бас л нэг модон хүн зорж суух хэрэг болж дээ гэж хэлэв.
-Мэдээж гэж ээж нь зөвшөөрөн -Гэвч яаж дөхөж очих вэ? гэлээ.
Үнэндээ тэд яаж дөхөж очих билээ дээ? Хультсфредэд болдог цэргийн цугларалт шиг тийм газар очиж үзсэн хүн л ямар их хөл үймээн болдгийг сайн мэдэх бизээ. Цэргүүд сургуулиа хийж дуусаад жагсаалаараа хааша ч юм явахад тэр талбай агшин зуур энгийн хүмүүсээр дүүрэв. Толгой эргэмээр хөл үймээн дэгдэж Эмиль ч бүр учраа олохоо болив. Түүний зүг дөхөж хүрэх гэж аав ээж нь төдийгүй Альфред бас оролдов. Гэвч нэмэр алга! Цөм л бие биесээ түлхэн нэг нэгийгээ эрнэ. Альфред Эмилийг, Эмиль Альфредийг, Эмилийн ээж Эмилийг, Лина Альфредийг, Эмилийн аав ээжйиг нь эрж үнэн хэрэгтээ цөм төөрөлдчихжээ. Тохиолдлоор халз тултлаа бүхэл бүтэн хойр цаг эрэл хийжээ. Гэхдээ Эмиль хэнийг ч олсонгүй, түүнийг хэн ч олсонгүй. Иймд ер ганцаараа баярлахаар шийдэж эрлээ орхив. Тэгээд юуны өмнө Юландаа санаа тавив. тэр анх гэрээс гарахдаа л хань ижил олж өгнө гэж амласан шүүдээ. Эмилийг зугаацан явах хооронд тэр ганцаар уйтгарланг зогсох юун билээ!

Бага багаар оруулж л байя :mrgreen:

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Top
   
PostPosted: Sep.26.11 11:27 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Гэвч хичнээн хайгаад ч түүнд тохирох хань ижил олсонгүй. Гэхдээ тэр Маркусын зогсож байхыг гэнэт олж харсан нь сайн хэрэг боллоо. Маркус тавьж өгсөн өвсийг тайван идэн ойн цоорхойд байх нь харагдана. Түүний ойролцоо хуучин муу сүйх тэрэг нь байгааг Эмиль дороо танив. Юлан Маркустай уулзсандаа маш баяртай байгаа нь харваас илт. Эмиль түүнийг Юланы уясан модноос уяж сүйх тэрэгнээс тэвэр өвс тавьж өгөв.
Тэр үед мориор хаа нэгтээ явахдаа өвс заавал авч явдаг байжээ. Юлан тавьсан өвсийг нь зулгаан идэж эхлэхэд Эмиль гэдэс нь хонхолзож байгаагаа ойлгон “Өвс байгаад ч ямар идэх бишдээ” гэж Эмиль бодов. Эргэн тойрон талх, хиам, зөөлөн боов аль хүссэнийгээ авч болох олон тооны мухлаг байгаа болохоор үнэндээ ямар өвс зулгааж суултай биш дээ. Хэрвээ мөнгөтэй бол юу ч авсан дурын хэрэг. Бас баярлаж цэнгэх хүмүүст болж цирк, бүжиг, модон морин тойруулга гээд тоолж баршгүй зугаа наадмын тоглоом хүлээж байна. Энд тэр ч атугай жинхэнэ сэлэм залгидаг сэлэм залгигч, дөл залгидаг дөл залгигч, талхтай кофеноос өөр юм идэж уудаггүй том сахалтай хэтэрхий хээнцэг нэгэн авгай хүртэл байх бөгөөд хэрвээ түүнд азаар тийм сахал ургаагүйсэн бол тэр ямар ч мөнгө олж эс чадах байсан бизээ. Ийм болохоор түүнийгээ хүнд үзүүлж байж мөнгө олох бөгөөд нүд алдан шагшин гайхах хүмүүс замаас аван бий ажээ.
Хультсфредийн талбайд юм бүхэнд мөнгө төлөх тул Эмильд мөнгө байсангүй. Гэвч би түүнийг хэчнээн овтойг дээр ярьсан билээ. Тэр энд байгаа бүхнийг үзэхийг хүссэн. Эхлээд тэр циркээс эхлэв. Яагаад гэвэл цирк үзэх нь хамгийн хялбар байв. Тэр холгүй хэвтэх хоосон хайрцгийг татан авчирч циркийн бэржээнхэн хананд шахаж тавиад дээр нь гарч нэгэн цоорхойгоор шагайн харж эхлэв. Гэвч тэр үзэгчдийг хөгжөөн тайзан дээгүүр гүйх алиалагчийг харж инээж байгаад унаж толгойгоо чулуунд цохиж орхив. Ингээд тэр цирк үзэх хүсэлгүй болсон бөгөөд бас хажууд нь гэдэс өлсөнө. “Ходоод хоосон яаж баярлах вэ дээ” гэж Эмиль бодон “Мөнгөгүй бол хоол олдохгүй. Нэг арга олох хэрэгтэй” гэж шийдэв. Тэр Хультсфредийн талбай дээр мөнгийг хамгийн гайхалтай аргаар олж болдгийг ажиглан мэджээ. Тэгэхээр дэмий бодож цаг алдах хэрэггүй байв. Гэхдээ бусдын адил дөл залгиж чадахгүй, хүнд үзүүлчих сахалгүй... Тэгэхээр яадаг байна аа?
Тэр зогсоод жаал бодов. Энэ үед түүний харц гунигтай дуу аялан суух нэгэн сохор өвгөн дээр туслаа. Өвгөн малгайгаа газарт тавьсан байх бөгөөд сайн санаат хүмүүс түүнд бутархай мөнгө шидлэнэ. “Ингэж би чадах юм байна” гэж Эмиль бодоод – Азаар надад саравчит маань ч байгаа гэж сэтгэв. Тэгээд тэр малгайгаа газарт тавиад чангаар “Унаган морь минь хурдална...” хэмээн дуулж эхлэв. Түүнийг хүмүүс бүчин авлаа.
- Хөөрхий ямар сонин хүү вэ гэж хүмүүс ярилцав.
Дээр үед идэх юм ч үгүй ядуу хүүхэд олон байлаа. Ийм учраас нэгэн өр зөөлөн хүүхэн Эмиль руу дөхөн ирж
- Өнөөдөр идэх юм юу ч үгүй юу? Гэж асуув
- Надад өвснөөс өөр идэх юм алга гэж Эмиль чин үнэнээ хэллээ.
Түүнийг бүх хүмүүс өрөвдсөн бөгөөд тэр ч атугай Венаас ирсэн нэг тариачин эр олны дунд дуулж зогсоо ганц бие ядуу хүүг хараад нулимс гаргав. Ингээд бүгд л Эмилийн саравчит руу хоёр, тавтын мөнгө шидэллэв. Зарим нь бүр аравтын мөнгө ч шиднэ. Венаас ирсэн тэр тариачин эр өмднийхөө халааснаас 2 эри гарган ирээд хэсэг зуур бодолхийснээ мөнгөө буцааж хийгээд
- Миний хөсөг руу цуг явъя. Би чамд бас өвс өгье гэлээ.
Гэвч Эмиль одоо малгай нь дүүрэн мөнгөөр дүүрч нэлээд баян болсон байлаа. Тэр анх таарсан мухлагт орж өвөр дүүрэн талх, зөөлөн боов худалдан авав. Бас нэг аяга жимсний шүүс авлаа. Энэ бүгдийгээ янзлах хугацаандаа морин тойруулгаар 42 удаа эргэв. Тэр морин тойруулгад нэг ч сууж үзээгүй болохоор энэ хорвоод ийм сайхан юм байдаг гэж огтхон ч санасангүй. “Цагийг ч дэмий үрэхгүй дээ” гэж Эмиль модон морин дээр суухдаа бодлоо. Модон морь маш хурдан эргэлдэхэд үс нь салхинд хийснэ. Модон морин дээр сууж эргэлдэнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн хөгжилтэй юмны нэг ажээ. Дараа нь тэр сэлэм, дөл залгидаг хүмүүсийг үзэв. Энэ бүгдийн эцэст түүнд 2 эри үлдэв. “Бас дахиад дуулбал малгай минь мөнгөөр дүүрнэ дээ. Эндхийн хүмүүс яасан сайн хүмүүс вэ?” гэж Эмиль бодлоо. Гэвч мөнгө дахиад нээг их хэрэггүй тул дуулахыг хүссэнгүй... үлдсэн 2 эриг тэр дороо сохор өвгөнд өгчихөөд Альфредийг эрэхээр дахиад явав. Эмиль бүх хүмүүсийг сайн санаатай гэж бодсон нь алдаатай хэрэг байлаа. Заримдаа бас хорон санаатай хүмүүс байдаг ажээ. Тийм хүмүүсийн зарим нь бас энэ өдөр Хультсфредийн цэргийн баяр дээр иржээ. Смоландыг аюултай нэгэн хулгайч эзэгнэсэн байв. Түүнийг хэрээ гэж нэрлэнэ. Энэ хэрээнээс айл хот, гацаа тосгон, муж тойргоороо айна. Түүний тухай орон нутгийн сонинд байнга бичнэ. Тэр мөнгөтэй хүмүүс цуглахарах нэг ч зах зээл, баяр ёслолыг үл орхих билээ. Тэгээд дэл сул байгаа бүхнийг хулгайлан авна. Хүнд танигдахгүй гэж зүсээ хувирган янз бүрийн сахал тавьж явах ажээ. Тэр Хультсфредийн талбайд мөн л ирчихсэн хулгайлчих юм юу байна гэж газар сайгүй эрж явав. Өргөн хүрээт бүрх, хар сахалны цаанаас түүнийг хэн ч үл таних бөгөөд түүнийг харсан бүхэн айж үнхэлцэг нь хагарах шахах тул энэ нь сайн байлаа. Гэвч хэрээ ухаантай байсан сан бол Лённебергээс Эмиль буугаа бариад ирсэн энэ өдөр Хультсфредийн талбайд ирэхгүй байх байсан биз. Одоо тэгэхээр юу гээч болсныг сонс л доо.
Эмиль бүх мухлагийг тойрон явахдаа Альфредийг олох найдвар үл тасран эргэн тойрноо анхааралтай ажиглан явав. Гэтэл тэр дахиад л сахалт авгайн майхны дэргэд оччихсон байв. Тэр майхан руу шагайн хараад авгай мөнгө тоолж байхыг үзэв. Энэхүү актай өдөр хүн амьтанд сахлаа үзүүлж хэчнээн мөнгө олсноо үзэхийг хүссэн бололтой аж. Харваас орлого тийм ч бага биш бололтой. Учир нь тэр инээмсэглэн баяртайгаар сахлаа илбэнэ. Энэ үед тэр Эмилийг олж үзэв.
- Жаал хүү ороод ир гэж хашхираад – Чи хөөрхөн сайн хүү байна. Ийм болохоор намайг үнэгүй үзэж болно гэв
Эмиль түүний сахлыг аль хэдийн үзчихсэн боловч эелдэг бус зан гаргахыг хүссэнгүй. Тэр толгойдоо саравчитаа тавин модон буугаа барьсаар орж очоод авгайн сахлыг их л удаан ойролцоогоор 25 эри төлөхөөр харав.
- Ийм сайхан сахлыг яаж ургуулж байна аа? гэж тэр асуулаа.
Гэвч сахалт авгай түүнд хариулт өгсөнгүй. Учир нь энэ агшинд хэн нэг нь бөглүүхэн дуугаар
- Мөнгөө аль. Эс өгвөөс сахлыг чинь хайчилж хаяна гэлээ.
Энэ бол хэрээ байлаа. Түүнийг хэрхэн майхан руу дөхөн ирсэнийг тэд мэдсэнгүй. Сахалт авгайн царай ёрог шиг цайсан нь мэдээж. Гагцхүү сахалгүй нүүрний нь ил хэсэг цайсан харагдана. Хөөрхий тэр амьтан хэрээнд бүх орлогоо сарвайв. Гэвч Эмиль авгайн гарт сэмхэн буугаа атгуулаад
- Биеэ хамгаалаарай гэж хашхирав.
Сахалт авгай бууг нь шүүрэн авав. Барай бүрийд майхан дотор юм ялгахад бэрх тул авгай буудаж болох жинхэнэ буу Эмилийг өглөө гэж санасан. Тэгээд хамгийн гайхалтай нь ... Хэрээ ч мөн тэгж боджээ. - Гараа өргө. Эс тэгвээс буудлаа шүү гэж сахалт авгай хашхирав. Энэ үед хэрээний царай цас шиг цайж гараа өргөлөө. Тэр чичрэн зогсох бөгөөд сахалт авгай Хультсфред даяар дуулдам чангаар цагдаа дуудав. Төдөлгүй цагдаа нар ч гүйн ирцгээв. Энэ үеэс хойш Хэрээг хэн ч олж үзээгүй бөгөөд Смоланд даяар нэг ч хулгайн хэрэг дахин гарсангүй. Хэрээг барьсан сахалт авгайн тухай бүхэл сонин бичсэн. Гэхдээ Эмилийн тухай түүний модон бууны тухай нэг ч мөр юм гарсангүй. Иймд үнэндээ энэ бүхэн хэрхэн болсон тухай ярих цаг хэдийн болсон гэж бодном. Хэрээг цагдаа аваад явахад – Хультсфредэд саравчит, модон буу хоёроо авч ирсэн нь сайн хэрэг болжээ гэж Эмиль хэлэв.
- Тиймээ чи бол зоригтой сайн жаал юм гэж сахалт авгай хэлээд – Шанд нь миний сахлыг хүслээ ханатал үз гэж найр тавив.
Гэвч Эмиль ядарсан байв. Тэр дахиад сахал үзэх, зугаалж баярлахыг үл хүснэ. Гагцхүү унтахыг л бодох ажээ. Бас тэгээд харанхуй болж эхлэв. Бүхэл бүтэн өдөр хичнээн хурдан өнгөрснийг бод л доо. Гэхдээ тэр Альфредийг л олж үзсэнгүй. Эмилийн аав, ээж, Лина цөм л ядарчээ. Тэд бие биесээ бас Эмилийг удтал эрж, Лина бас Альфредийг удтал эрсэн болохоор цаашид хэн ч хэнийг эрэх чадалгүй болов.
-Ёх ёх хөл өвдөөд гэж Эмилийн ээжийг хэлэхэд аав нь өрөвдөнгүй толгой дохино.
-Үнэндээ ийм баярт ирэх ч зугаатай юм гэж тэр хэлээд – Одоо гэртээ харьсан нь дээр биз дээ гэв. Тэд гэр руугаа хурдхан буцахаар морио хөллөх гэж ойн цоорхой руу гэлдрэв. Тэд Маркусыг уясан мод руу ойртон очоод тэнд хөгшин гүү нь бас уяатай байхыг олж үзлээ. Хоёр морь тавьсан өвсийг тайван иднэ. Үүнийг үзсэн Эмилийн ээж уйлан
-Муу хүү минь хаачваа гэж үглэнэ. – Эмиль минь хаа байна гэлээ. Гэвч Лина толгой сэгсрээд – Тэр алга болохгүй. Зүггүй золиг нэг л газар яваа биз. Эрхлэх юмаа олж ядаж яваа гэж үг нэмэв. Тэд хэн нэг нь гүйн ирэхийг гэнэт сонсов. Энэ бол Альфред байлаа.
-Эмиль хаа байна? Гэж тэр асуугаад арай ядан амьсгаа аван – Би эргэн тойрон явлаа. Бүхэл өдөржин түүнийг эрлээ гэв.
-Түүнийг хаа байгааг ч мэдэх хүсэл алга гэж Лина гомдолтой хэлээд гэр руугаа явах гэж сүйх тэрэг өөд авиран гарав. Тэгэхдээ Эмилийг бараг гишгичих шахжээ. Сүйх тэргэн дээрх өвсөн дотор Эмиль шургаад унтчихсан байлаа. Тэр дорхноо сэрж гоё хөх дэглэмт хувцастай, хурдан гүйснээс амьсгаадан байгаа хүн хэн болохыг дор нь танив. Эмиль гараа сунган Альфредийн хүзүүгээр тэврэн авав. Тэгээд тэр
- Энэ чи Альфред уу? Гэж баяртайгаар хэлээд дороо унтаад өгөв. Ингээд энэ хотынхон цөм Катхульт руу, гэр руугаа явжээ. Маркус тэнхлүүн хурдан хатиран явахад, тэрэгний араас уяатай Юлан түүний явдлыг арай ядан гүйцнэ. Эмиль дахиад л сэрж харанхуй ой, зун цагийн сартай саруулхан шөнийн тэнгэрийг ажиглан харж, өвсний соргог үнэрийг үнэрлэн, морин төвөргөөн, дугуйн чахрах дууг сонсон явлаа. Гэхдээ бараг замын турш унтсаар, Альфред гэртээ Катхульт руу Эмиль руу ирж байна гэж зүүдэлсээр явав. Үнэндээ ч зүүдний зөн нь биелсэн юм.
Ийнхүү Эмиль 7-р сарын 8-ны өдөр Хультсфредийн талбайд баярласан билээ. Энэ өдөр Эмилийг бас хэн эрсэн байх гэж бодож байна. Та нар таа л даа. Хэрвээ тааж чадахгүй байгаа бол Крюсь-майегаас асуугаад үз. Гэвч... Ер нь асуугаагүй нь ч бараг дээр биз. Яагаад гэвэл түүнтэй энэ тухай яриад эхлэхээр түүний царай улайдаг юм. Одоо та бүхэн 3-р сарын 7, 5-р сарын 22, 6-р сарын 10, 7-р сарын 8-ны өдрүүдэд Эмиль ямар хэрэг тарьсныг нь мэдэж авлаа. Гэвч зүггүйтэх дуртай хүнд бол хуанлийн өдөр мундахгүй бас бий.
Эмиль ер хэзээд зүггүйтэх дуртай нэгэн билээ. Тэр бараг өдөр бүхэн, бүхэл бүтэн жил завсарлагагүй зүггүйтнэ. Гэхдээ 8-р сарын 9, 10-р сарын 11, 11-р сарын 3-нд чухам юу болсныг нь онцлон авч үзэх хэрэгтэй юм. 11-р сарын 3-нд тэр нэг хачин юм гаргасныг нь бодохоор өөрийн эрхгүй хөх инээд хүрнэ. Гэвч Эмилийн ээжид энэ тухай дуугай байна гэж амласан болохоор ярихыг төвдөхгүй байна. Чухамдаа үүнээс хойш л Лённебергт мөнгө цуглуулж эхэлсэн юм. Тосгоны бүх оршин суугчид Катхульт хот айлыг зүггүй хүүгээс нь болж өрөвдөхдөө хэн ч 50 эри өгөхөөс татгалзсангүй. Цуглуулсан мөнгөө алчууранд боож Эмилийн ээжид авчирч өгөөд, «Танай Эмиль хүүг Америк уруу явуулахад энэ мөнгө хүрэлцэх үү?» гэжээ. Сайн хэрэг шүү! Эмилийг Америк уруу явуулна гэдэг....
Тэгээд явчихвал, тосгоны зөвлөлийн дарга хэн болох вэ? Энэ нь мэдээж алсдаа гэсэн үг... ...
Азаар Эмилийн ээж тийм тэнэг саналыг огтхон ч зөвшөөрсөнгүй. Тэр маш ихээр уурлан уурандаа боодолтой мөнгийг цонхоор ширвэн Лённеберг даяар нэг тараан шидчихэв. — Эмиль бол гайхалтай сайн хүү гэж тэр эрсхэн хэлээд
— Түүнийг ямар ч байсан бид хайрласан хэвээр байна! гэлээ. Гэсэн ч ээж нь Эмилийнхээ төлөө сэтгэл тайван бус байлаа. Хүмүүс хүүг нь муулж хэлэхэд ер нь ээжүүд ихэвчлэн тийм л байдаг шүү дээ. Тэгээд орой нь Эмилийг саравчитаа өмсөж, модон буугаа барьсаар орондоо орж хэвтэхэд ээж нь орон дээр нь сандайлан,
— Хүү минь чи удахгүй сургуульд явах боллоо. Юу л болдог бол? Чи мөн ч зүггүй шүү. Хийсэн бүхэн чинь л бүтэлгүй болох юм даа гэлээ.
Инээмсэглэн хэвтэж байгаа Эмилийн даахирсан цайвар үсний доороос том цэнхэр нүд нь гялалзана.
— Тра-ля-ля, тра-ля-ля гэж тийм яриа сонсохыг үл хүсэн дүүвүйлж дуулна.
— Эмиль! гэж ээж нь ширүүхэн дуугараад — Чи сургуульд орохоороо ингэж л биеэ авч явж байх уу? гэлээ.
— За яахав, би сургуульд орохоороо зүггүйтэхээ больчихно гэж бодож байна хэмээн Эмиль хариуллаа.
Эмилийн ээж санаа алдлаа.
— Бид ч бас тэгнэ байх гэж бодож байна гэж тэр хэлээд хаалга уруу явав.
Гэвч энэ үед Эмиль толгойгоо өргөн бууж өгсөн байртай инээмсэглэн,
— Гэвч энэ ч гарцаагүй юм биш үү! гэж нэмж хэлэв. Эмилийг Америк уруу явуулна гэдгийг ээж нь төдийгүй Лина бүр эрс эсэргүүцэж байсныг нээрээ би хэлэхээ мартчихжээ.
Гэвч тэр Эмилийг хайрласандаа тэгсэн гэж бүү бодоорой. Харин бүр шал өөр хэрэг байсан юм. Тэгэхээр ямар хэрэг болсныг сонс л доо. Лённебергийн оршин суугчид Эмилийн ээжид хүүг нь Америк уруу явуулах гэж цуглуулсан мөнгөө авчирч өгөхөд нь хэчнээн их уурласныг санаж байгаа биз. Тэгээд тэр,
— Эмиль бол гайхалтай сайн хүү. Бид хүүгээ энэ байгаа шигээ байхад нь дуртай! Тэр хаашаа ч явахгүй! гэж шуудхан хэллээ,
Харин Лина,
— Мэдээж хэрэг! Америкчуудын тухай ч бас бодолцох хэрэгтэй шүү дээ. Тэд бидэнд ердөө ч муу юм хийгээгүй болохоор яалаа гэж Эмилийг тэдэн уруу явуулах гэж байна аа? гэж батлан хэлэв.
Гзвч знэ уед Эмилийн ээж түүнийг зэмлэнгүй хараад авав. Лина тэнэг юм хийж байгаагаа ойлгов. Тэр байдлыг засахыг хичээн
— Америкт аюултай гаэар хөдлөлт болсон гэж сонинд бичсэн байна... Би бодохдоо ийм юм болсны хойно тийш нь Эмилийг явуулж болохгуй. Энэ чинь хэтэрхий шударга бус хатуу хэрэг болно! гэв.
Энэ үед Эмилийн ээж,
— Лина минь, ингэж ярьж суухаар явж үнээгээ саасан чинь чамд дээр гэж хэллээ.
Лина саалийн хувингаа авч пүнз уруу явав. Тэр их л хичээнгүй царайлан суүгээ тал бүр уруу нь цацлан саахдаа,
— Энэ хорвоо дээр шударга юм гэж байх ёстой. Бүх л гай тотгор америкчуудыг нэг мөсөн дайрах ёсгүй. Бн тэдэнтэй санал нзг байна. Иймд тэдний зовлонг хуваалцан «Эмилийг та нар уруу илгээв. Та нар хариуд нь газар хөдлөлтөө ирүүл!» гэж бичих сэн гэх мэтээр амандаа үглэнэ. Ийнхүү тэр ичгүүр сонжуургүй юм боллоо. Учир нь түүний бичсэн захиаг Смоландад гаргаж уншиж чадахгүй болохоор Америк уруу юу бичиж явуулах вэ дээ.
Гэхдээ Америк уруу захиа илгээдэг юмаа гэж бодоход хэн бичиж таарах вэ. Энэ бол Эмилийн ээж л бичиж таараа.
Тэр бичгийн ур чадвар сайтай болохоор Эмилийн тарьсан хэргийг нэгэн хөх дэвтэрт дараалан бичиж ширээний нүдэнд хадгалдаг билээ.
Нэг бус удаа аав нь,
— Чи юунд ингэж бичдэг юм бз? Харандаа цаас үрэхийн нэмэр! гэсэн билээ. Гэвч ийм үг ээжийн нь сэтгэлийг өчүүхэн ч хэрдхийлгэсэнгүй. Ээж нь Эмиль өсөж том болоод ямар хэрэг дэгдээж явснаа мэдэг гэж бодоод тэмдэглэл хөтөлдөг ажээ. Тэгээд тэр үед Эмиль ээж нь яагаад эрт буурал орсны нь учрыг ойлгох болно. Гэхдээ та нар Эмилийг тийм муу хүүхэд байсан гэж бүү бод. Үгүй шүү. Ер үгүй. Түүнийг маш гайхалтай сайн хүү гэж ээж нь цэвэр үнэнийг ярина. Тэр 7-р сарын 27-ны өдөр тэмдэглэлдээ бичихдээ, «Өчигдөр Эмиль магтаалаас өөр юм сонссонгүй. Учир нь өдөржин нэг ч удаа зүггүйтсэнгүй. Энэ нь бодвол маш их халуурч байсандаа тэр биз» гэж бичжээ.
Гэвч 7-р сарын 28-ны орой гэхэд Эмилийн халуун харваас буусан бололтой. Энэ өдөр түүний хийсэн хэрэг хэдэн хуудас эзэлжээ. Эмиль бол гуна шиг бяртай бөгөөд бие нь гайгүй болохоор урьд урьдынхаасаа илүү зүггүйтэж эхэлсэн.
«Ийм зүггүй амьтан насандаа ер үзсэнгүй» гэж түүнийг Лина хараад батлан хэллээ.
Лина ер нь Эмильд төдийлөн хайргүйг чи лав ойлгож байгаа байх. Харин түүнийг бодоход гайхалтай дуулгавартай охин дүү Идаг нь эрхэмлэн үзнэ. Гэтэл хэдийгээр чухамдаа тэгж хайрладаггүйг хэн ч ойлгохгүй ч гэсэн Альфред Эмильд хичнээн хайртайг нь чи лав гадарлаж байгаа биз дээ.
Эмиль ч гэсэн Альфредад маш хайртай. Тэд хамтдаа байхдаа хэзээд хөгжилтэй байх бөгөөд Альфред сул чөлөөтэй цагтаа боломж гарвал янз бүрийн юм зааж өгдөг байв. Жишээ нь: Альфред түүнд морь хөллөх, модоор төрөл бүрийн дүрс зорох эсвэл тамхи зажлах гээд л гэвч энэ нь тийм ч хэрэгтэй зүйл биш боловч зааж өгдөг байв. Үнэндээ Эмиль үүнийг нь сурсангүй. Ганц удаа туршин үзээд ч чадсангүй? Энэ нь Альфредын хэлсэн хийсэн бүхнийг дуурайх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн үзсэн хэрэг. Альфред Эмильд буу урлаж өглөө. Тэгээд ч энэ буу нь Эмилийн ганц хайртай зүйл болсон гэж бод л доо. Эмиль энэ буунаасаа илүү нэгэн удаа хотоос аавынхаа авчирч өгсөн муу саравчитдаа хэчнээн хайртайг санаж байгаа биз. Ташрамд өгүүлэхэд аав нь нэг бус удаа үүнийг нь бодоод нигүүсэн өршөөж байсан.
Би саравчит, модон буу хоёртоо хайртай гэж Эмиль унтахаар хэвтэхдээ цаг ямагт хэлж, түүнийгээ орондоо авч хэвтэнэ. Ингэхэд ээж нь яаж ч чаддаггуй байлаа.
Та бүхэнд би Катхульт айлын оршин суугчдын тухай бараг толгой дараалан ярилаа. Харин Крюсьмайегийн тухай л арай мартчихсангүй. Яагаад гэвэл Крюсь-майе бол жижигхэн биетэй туранхай эмгэн бөгөөд энэ хот айлд биш бүр тусдаа ойд амьдардаг байлаа. Тэр эмгэн гэрийн хиам хийх, цагаан хэрэглэл угаахад нь туслахаар цаг ямагт тэднийд ирдэг байлаа. Бас янз бүрийн чөтгөр шулмьн тухай элдвийн аймшигт яриагаараа Ида, Эмиль хоёрыг айлгах гэж ирнэ. Гэвч та бүхэн одоо Эмилийн дэгдээсэн шинэ хэргийг сонсохыг тэсэлгүй хүсэж байна уу?
Хэрвээ бие эрүүл бол тэр өдөр бүхэн шинэ шинэ хэрэг дэгдээх тул ямар ч өдрийг авлаа гэсэн ярих юм гарна. Ийм болохоор 7-р сарын 28-нь тэр нэгэн өдрийн үйл явдлаас ярьсан ч болохгүй юм юу байх билээ.

7-р сарын 28. Даваа гариг,
Эмиль пальт хийхээр эсгэсэн гурилыг аавынхаа толгой дээрээс асгаад зуу дахь модон хүнээ зорох хэрэг гарсан тухай өгүүлэх нь


Катхультад гал тогооны өрөөнд нь хөх өнгийн будагтай хуучин модон олбогт вандан байдаг байлаа. Лина шөнийн цагаар түүн дээр унтана. Эрт дээр цагт Смоланд дүүргийн бүхий л хот айлын гал тогооны өрөөнд нь ажилчид унтдаг тийм модон олбогт вандан байдаг байжээ. Иймд Катхультад ч гэсэн хаа сайгүй юу л байдаг тийм юм цөм байлаа. Лина олбогт вандан дээрээ их л тухтай унтах бөгөөд тэр өглөө дөрөв гучид дуугарах сэрүүлгийн дуунаас нааш хэзээ ч ер сэрж байгаагүй. Сэрүүлэгний дуугаар Лина босож үнээгээ саахаар пүнз уруу явна.
Линаг гал тогооны өрөөнөөс гарч амжаагүй байхад л Эмилийн аав өглөөнийхөө аяга кофег Эмилийг сэрэхээс өмнө нам тайванд уух гэж яаран орж ирнэ.
Аавд нь том дугуй ширээний ард ганцаар сууж цонхны цаана шувуудын жиргэх, тахианы донгодох дууг сонсох хичнээн таатай билээ. Эмилийг яачих бол гэж болгоомжилж байхгүй сэтгэл амар сууна гэдэг хэчнээн сайхан билээ гэж бодно. Аав нь аяга кофегоо яаралгүйхэн ууж сандал дээрээ ганхан нүцгэн хөлийнхөө улаар Линагийн цайтал нь шүүрдсэн дэвсгэрийг шүргүүлэн суух дуртай. Эмилийн аав өглөөгүүр цаг ямагт хөл нүцгэн явах бөгөөд энэ нь түүнд нэн таалагддаг төдийд биш бас цаанаа учиртай.
— Чи юманд гамтай байж чаддаг болоосой! хэмээн аав нь нэгэн удаа хөл нүцгэн явахаасаа илэрхий дургүйцсэн ээжид нь хэлэхдээ — Чи гутлаа мөн гамгүй өмсөх юм даа. Арван жилийн дараа бас л шинийг авах хэрэг болох нь гэж хэлжээ.
— Гарцаагүй дээ! гэж ээж нь энэ тухай яриаг дахиад хэзээ ч ярихгүй гэсэн аялгаар хэлэв.
Би түрүүнд Линаг сэрүүлэг дуугартал үхсзн юм шиг унтдаг тухай өгүүлсэн билээ. Гэвч нэгэн удаа тэр сэрүүлэг дуугарахаас өмнө сэржээ. Энэ бол 7-р сарын 27-ны өдөр бөгөөд Эмилийн халуурч байсан яг тэр өдөр билээ. Толгой дээгүүр чинь үхэр хулгана гүйхээр сэрвэл ямар аймшигтай байдаг гэж чи санана? Яг л тийм юм Линад тохиолджээ. Тэр ер бусын дуугаар гүвтнэн шилээвэр шүүрэн автал тэр үхэр хулгана ямар нэг нүх уруу жирэвсхийн алга болжээ. Эмилийн аав үхэр хулганы тухай дуулаад амь нь гарчих шахан,
— Тоглож байна уу! хэмээн дуу алдан — Тэгвэл тэр чинь мах тариаг чинь цөмийг цөлөмчихнө дөө! Гэлээ.
-Бас намайг нэмэр болгоод зооглох нь гэж Лина нэмэв.



_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Sep.27.11 8:30 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
-Гэхдээ гол нь мах гурил гэж аав нь өөрийнхөөрөө зүтгэн – Хөршийнхөөс сайн муур авч шөнө гал тогоонд түгжиж орхиё гэлээ. Эмиль үхэр хулганы тухай сонсоод түүнийг тэр дороо барих арга бодож эхлэв. Энэ чинь ер бага юм гэж үү. Гэнэт муур алдчихвал яана. Оройн арван цагийн орчим Эмилийн халуун буурч бие нь тайвширч ямар нэг ашигтай ажил хийх хүсэл нь буцлав.
Катхульт хот айлынхан энэ үед цөм дуг нойрондоо дугжирч аав, ээж, бяцхан Ида нар гал тогооны зэргэлдээх унтлагын өрөөнд, Лина гал тогооныхоо өрөөнд хөх модон олбогт вандан дээрээ, Альфред оромжиндоо нойрсож байв. Гахай хашаандаа, тахиа хонууртаа, үнээнүүд пүнзэндээ, морьд жүчээндээ өөрөөр хэлбэл бүгд өөр өөрийн хэвтэртээ орсон цаг. Ганцхан Эмиль л сэрүүн байлаа. Тэр хэвтэж дараа нь тэссэнгүй аяархан босон шал дуугарахгүй гэж болгоомжлон өлмий дээрээ гишгэлэн гал тогооны өрөө руу гулсан орж явчихав. Харанхуйд айлын муурын ногоон нүд гэрэлтэн харагдана.
-Зүгээр л сууж байна уу гэж Эмиль түүнээс асуугаад
-Зүгээр суугаад зовж байна уу гэв
-Мяу гэж муур түүний хэлснийг батлах шиг гомдолтойёо дуугарав.
-Тэгвэл гэр уруугаа яв гэж Эмиль хэлэв. Тэр ан амьтанд маш хайртай тул тэднийг дэмий тамлан зовоох дургүй билээ. Ийнхүү тэр хаалга аяархан онгойлготол айлын муур харвасан сум шиг гадагш дүүлэн алга болов. Ийнхүү муур гэртээ харьж, үхэр хулгана тэндээ амьд мэнд үлджээ. Гэвч хулганыг ямар ч гэсэн барих хэрэгтэй гэж бодсон Эмиль хайрцагнаас хавх гарган ирээд хэсэг өөх огтлон дэгээнд нь гохдон тавив. Эхлээд тэр хавхаа пингийн хаалганы ойролцоо тавихаар шийдлээ. Гэвч дараа нь бодлоо өөрчлөв. Пингийн хаалгаар орж ирсэн хулгана хавхыг дорхноо үзээд болгоомжлох болно. Тэгэхээр түүнийг барих хэрэг бүтэхгүй гэж Эмиль боджээ. Иймд гал тогооны өрөөн дотуур чөлөөтэй гүйж наадан, айхаа больж хавханд дорхноо орж болох газар энд л байлаа. Нэгэн удаа Линагийн толгой дээгүүр гүйсэн болохоор тэнд тавьдаг юм билүү ч гэж бодсон. Гэсэн ч энэ бодлоо бас л өөрчлөв. Учир нь Лина сэрчихээд бүтэхгүй юм болж магадгүй гэж боджээ. Иймд өөр газар олох хэрэгтэй болсон. Хамгийн тохиромжтой газар бол хоолны ширээн доор тавих л зүйтэй санагджээ. Үхэр хулгана талхны үйрмэг хаанаас сайн олдохыг мэдэх нь лавтай. Гэвч аав нь талхны үйрмэг их хийдэг хүний нэг биш болохоор түүний ойролцоо тавихгүй нь мэдээж. “Хоолны үед үхэр хулгана аавын нь суусан сандал руу дөхөж очоод талхны үйрмэг олдохгүй болохоор хөлийн хурууг нь хазвал яана” Үгүй, хулгана гэдэг амьтан ер тэгж мэдэхгүй гэж Эмиль бодлоо. Тэгээд Эмиль хоолны ширээний доор аавынхаа хөл тавьдаг газар хавхаа аваачаад шулуухан тавьчихав.
Дараа нь Эмиль орондоо орон сэтгэл өег унтаад өгчээ. Бүр гэгээ орсон хойно түүнийг аймшигтай хашхирах чимээ нойрноос сэрээчихэв.
“Энэ чинь тэд үхэр хулгана барьчихаад баярлахдаа орилолдож байгаа хэрэг” гэж Эмиль бодсон. Гэвч энэ үед ээж нь гүйн орж ирэв. Тэр Эмилийг орноос нь чирэн босгож чихэнд нь
-Аавыгаа эрхий хуруугаа хавхнаас салгаж аваагүй байгаа дээр нь саравч руу бушуухан оч. Аавынхаа нүдэнд бүү өрт. Тэгэхгүй бол чи бүр өнгөрлөө шүү гэж шивнэв. Тэр Эмилийн гараас шүүрэн авч түүнийг унтлагын хувцастай чигээр нь тасалгаанаас чирэн гаргав. Хувцас өмсөж байх цаг үнэндээ алга байлаа.
-Би саравчит, модон буугаа авахгүй бол явахгүй гэж Эмиль тасалгаан дотуур хамгийн чухал хоёр зүйлээ эрж сандран гүйв. Эцэст нь бүх зүйлээ олж хүчтэй салхинд дэрвэх туг шиг цамцаа дэрвүүлж саравч руу хурдлав.
Эмиль ямар нэг хэрэг тарихаараа саравчинд суух болдгийг чи лав санаж байгаа биз ээ. Ээж нь түүнийг тэндээс гаргахгүй гээд үүдийг нь түгжчихэв. Гэтэл өөрөө гаднаас хэнийг ч оруулахгүй гээд дотроос нь бас түгжээд авав. Ийнхүү бүхий л болгоомжлол ёсоороо хийгдэв. Ээж нь эцгийн хилэнгээс Эмилийг хамгаалах нь чухал гэж үзсэн. Эмиль ч мөн тэгж боджээ. Ийм учраас тэр дотроос нь түгжиж аваад гуалин дээр суун модны тайрдсаар ээлжит модон хүнээ хийж эхлэв. Шийтгэл үзэж саравчинд суух бүрийдээ тэр ийм ажил хийдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Саравчны хананы дагуу байрласан тавиур дээр одоо бүр тийм модон хүн 97 ширхэг харагдана.
Эмиль сэтгэл ханамжтай өөрийн хийсэн зүйлээ ажин хараад ийм юм хэдэн зуугаар нь хийсэн ч их цаг орохгүй юм даа гэж бодсон. Харин ингээд л бүхэл бүтэн зууг хийчхээд баяр тэмдэглэе. “Тэгвэл би энэ саравчинд далай их найр хийж ганцхан Альфредийг л урина” гэж гартаа тонгорог барин гуалин дээр сууж Эмиль шийдлээ. Алсаас эцгийн нь хашхирах чимээ сонстсоноо удалгүй чимээгүй болов. Сэтгэл зүсэм ямар нэг нарийхан чарлах дуу сонстлоо. Энэ дуу яагаад ч юм Эмильд охин дүү Ида нь чарлаж байх шиг санагдсан тул айв. Гэвч тэр дороо өнөөдөр гахай нядлах ёстойг санажээ. Хөөрхий гахайд 28-н тоо тун азгүй тоо байжээ. Гэвч энэ өдөр ганцхан түүнд ч төдий биш ээ ... Эмилийг үдийн хоолноор суллан гаргав. Тэр гал тогооны өрөөнд ч орж амжаагүй явтал баяр хөөр болсон охин дүү Ида нь гүйн ирж
-Үдийн хоолонд пальт өгнө. Ямар гоё вэ гэж шулганав. Та нарыг пальт мэдэхгүй гэж мөрийцье. Тийм болохоор пальт гэгч юу болохыг хэлж өгөх үү. Энэ нь гаднаас нь харвал тостой том гурил боловч хүрэн өнгөтэй гахайн өөх хэсэг хэсгээр нь дунд нь хийсэн цусан хиам шиг амттай ийм нэгэн зүйл. Гэхдээ амтны хувьд ярих юмгүй. Пальт гэгч ийм л эд дээ.
Ээж нь гал тогооны өрөөнд ширээний дэргэд зогсоод пальт хийх гурилыг ваар саванд хутгана. Түүнийг чанах ус пийшин дээр буцлах аж. Үнэхээр үдийн хоолонд цусан хиамтай төстэй боловч түүнээс хувь илүү амттай тостой хүрэн гурил өгөх үнэн байжээ.
-Би 18 пальт иднэ гэж мөрийцөх үү гэж хэдийгээр нэгийн талыг ч идэж барна гэхэд түүнийг хараад итгэхэд бэрх боловч бяцхан Ида онгиров.
-Дэмий юманд мөрийцөөд яана гэж Эмиль хэлээд
-Тэртэй тэргүй аав чамд зөвшөөрөхгүй ... Ер нь ингэхэд аав хаа байна аа? Гэв.
-Хашаан дотор амарч байгаа гэж Ида хариулав.
Эмиль гал тогооны цонхоор шагайн хараад эцэг нь яг цонхон доор өвсөн дээр хэвтэж байхыг олж үзэв. Аав нь цай хоолны дараа ихэвчлэн зөөлөвчин сандал дээр суугаад амардаг атал ингэж хэвтэхийг нь үзээд гайхав.
“Харваас өнөөдөр их ядарчээ аав минь” гэж Эмиль бодоод – Хавханд орсон хүн лав тэгж ядардаг биз хэмээн сэтгэв.
Эмиль аав нь өрөөсөн хөлдөө гутлаа өмссөн байхыг дорхноо ажиглалаа. Гэвч Эмиль аавыгаа арвич хямгач зангаараа алдаршсан хүн гэдгийг мэднэ. Тэгэхээр тэр өнөөдрөөс эхлэн өрөөсөн шагайвчныхаа улыг элээж, нөгөөг нь хайрлан хямгадъя гэж бодсон ч байж болох биш үү. Гэвч Эмиль удалгүй аавынхаа нүцгэн хөлний эрхий хуруун дээр аюултай том цус хурсныг олж үзжээ. Тэгээд тэр сая л бүгдийг ойлгов. Тэрхүү хараал идсэн хулганы хавх аавын нь хөлийн хурууг тийм болгоод одоо тэр хөлдөө шагайвчаа өмсөж чадахгүй байгаа ажээ. Үхэр хулгана авлах тэнэг тоглоомноосоо болж аавыгаа бэртээсэн болохоор Эмильд ичгэвтэр санагдана. Тэгээд аавынхаа сэтгэлийг засаж ая тал олох үг хэлмээр санагдав.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Sep.28.11 10:36 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Пальт бол аавын нь хамгийн дуртай хоолны нэг гэдгийг тэр санаж пальт хийх зуурсан гурилтай савыг ширээн дээрээс шүүрэн авч цонхоор цухуйн
-Ааваа хараач гэж баяртайгаар хашхиран – Үдийн хоолонд юу өгнө гэж санана. Пальт өгнө гэлээ. Аав нь нүүрээ битүүлсэн бүрхээ яаралгүй аваад хүүгээ муухай харав. Тэр бас л хулганы хавхыг мартаагүй байгаа нь илт. Тэгээд Эмильд ямар ч гэсэн аавыгаа баярлуулахсан гэдэг хүсэл улам бадрав. – Энэ саванд хичнээн их эсгэсэн гурил байгааг хараач гээд хүнд савыг өмнөө сунган тэр цонхоор бараг гараад ирэх нь үү гэмээр цухуйв. Тэгээд яасан гээ. Эмиль тэр савыг даасангүй. Тэр сав гараас нь мултран агаарт эргэлдэв. Пальт хийхээр бэлтгэсэн бүх хөрөнгө нь бидний мэдэх цонхны доор өвсний дээр амарч байсан аавын нь толгой дээр асгарлаа. Бр-луп гэсэн авиа сонстов. Аав нь ингэж л дуугарчээ. Ам хамар нь цөм исгэсэн өтгөн хөрөнгөнд зууралдчихсан болохоор өөр яаж дуугарах вэ дээ. Аав нь агшин зуур хөл дээрээ үсрэн босоод уруул ам нь хөрөнгөнд зууралдсан ч гэсэн Лённебергийн алсын өнцөгт сонстмоор аймшигтай чанга дуугаар гэнэт орилов. Түүний толгойг Скандинав орны далайн цэргийн дуулга адил хөрөнгөний сав углаад авлаа. Хамрын нь үзүүр даган өтгөн хөрөнгө алгуур доош урсана. Яг энэ агшинд угаалгын газраас Крюсьмайе гарч ирлээ. Тэр тэнд хиам хийх гахайн өлөн гэдэс угааж байжээ. Тэр Эмилийн аавын царайг харчихаад хачин янзын дуугаар чарлан тосгоныхонд энэ аймшигт явдлыг сонсгохоор хөл мэдэн хурдлав. Крюсьмайегийн чарлах дуунаар Лина үнээний байрнаас гүйн гарч ирээд Эмилийн аавыг харж нийтэд зарлаж байгаа юм шиг
-Амь авраарай. Энэ дээрэмчин эцгээ зодчихож. Ямар гай вэ, хөөе гэж гонгинож эхлэв. Эмилийн ээж юу болсныг үзчихээд юуны түрүүн хүүгийнхээ гараас шүүрэн авч түүнийг саравч руу шууд чирэв. Эмиль дан ганц цамцтай чигээрээ саравчинд орж гуалин дээр сууж ээлжит модон хүнээ зорж эхлэв. Энэ үед ээж нь хөрөнгөнд будагдсан аавын нь нүүр толгойг хичээнгүйлэн арилгаж байв. Аав нь
-Чи сонс. Ядахдаа чи жаахан хөрөнгө ч болов салгаж авахыг бод. Би пальт идэхийг хүсэж байна гэлээ. Эмилийн ээж гашуудангуй толгой сэгсэрнэ. Тэгнээнээс хаягдсан юм тэр чигээрээ алга болдог юм гэж тэр хэлээд – Одоо төмсний боорцог л шарах болж дээ гэлээ.
-Яг тэг гэж охин дүү Ида дуу алдан хөхрөөд - Өдөр оройн хоол ч үгүй боллоо. Одоо хэнд ч хоол хэрэггүй гэв. Аав нь түүнийг ширүүн хартал дороо дууг хураав. Эмилийн ээж боорцог хийх төмс нухахыг л Линагаас гуйв. Харин төмсний сам боорцог гэж чухам юу байдгийг та нар төдийлөн төсөөлөхгүй байгаа биздээ. Энэ бол маш амттай идээ. Яг л гамбир шиг боловч харин зуурсан гурилаар биш нухсан түүхий төмсөөр хийдэг юм. Энэ нь чиний бодож байгаагаас ч илүү амттай гэдэгт итгэ. Лина уул овоо шиг төмсийг дор нь нухчихав. Ээж нь аавын нь толгойноос пальтны хөрөнгийг салган авсаар саяхан дүүрэн байсан тэр л савны амсрыг өтгөн улаавтар хөрөнгөөр хальтал дүүргэв.
Тэр хөрөнгөний сав гэгч нэгэнт цэрэг эрийн дуулга биш болохоор өдөржин яаж толгой дээрээ тавьж явах вэ дээ. Аав нь толгой түрийгээ угааж цэвэрлэж аваад төмсний сам боорцог болохыг хүлээх зуураа талбайд очиж хөх тариагаа хадахаар явав.
Түүнийг хараахан явж амжаагүй байтал ээж нь саравчны түгжээ мултлан Эмилийг гаргалаа. Хөштөлөө удаан суусан биеэ тэнийлгэх гэж Эмиль дороо л охин дүү Идадаа
-“Аргай аргай дүг” тоглох уу гэж санав тавив. Ида баярласандаа өрөөсөн хөл дээрээ дэвхцэнэ. “Аргай аргай дүг” гэгч гайхалтай сайхан тоглоом билээ. Түүнийг Эмиль өөрөө бодож олсон юм. Энэ тоглоомонд ганц хөл дээрээ догонцон тусгай тогтсон замаар явна. Энэ нь хашаанаас үүдний өрөө рүү орж тэндээсээ унтлагын өрөө, гал тогоогоор дамжин явсаар ахин үүдний өрөөнд ирж хашаа руу дамжин гараад эргээд хуучин замаараа орон явах зэргээр үргэлжилнэ.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Sep.29.11 10:27 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Энэ үед Эмиль охин дүү Идатайгаа тааралдахаар тэд нэгэн зэрэг бие биенийхээ гэдэс уруу долоовор хуруугаараа чичин “Аргай аргай дүг” гэж чангаар хэлнэ. Тоглоомны ерөнхий зарчим ердөө л энэ. Гэвч Ида, Эмиль хоёрт энэ тоглоом нь их л зугаатай санагдах бөлгөө. Эмиль наян найм дахь удаагаа гал тогооны өрөө уруу догонцон рож явтал сам боорцог чанах гэж нухсан төмстэй сав зуух руу авч явсан Линатай тааралдав. Эмиль хэнийг ч гомдоохыг эс хүсэх тул түүнийг тоглоомондоо оруулахгүй бол гомдчихвий гэж бодоод явдал дундаа гэдэс руу нь хуруугаараа чичин
-Аргай аргай дүг гэж чанга хашхирлаа. Үнэндээ гэхэд Лина сүрхий их гижигтэй тул үүнийг нь сайн мэддэг Эмиль ингэх хэрэггүй л байсан юм.
-За боль боль гэж Лина чарлан уулга алдаад гинж шиг гонжролдон мурчилзлаа. Энэ үед авч явсан савтай нь юу болсон гэж бодно. Гараас нь мултраад уначих нь тэр...
Энэ бүхэн үнэндээ яаж болсныг хэн нь ч ойлгосонгүй. Энэ агшинд аав нь арай гэж хоолны бараа харах санаатай гал тогооны өрөөний хаалгыг таттал дахиад л толгой дээр нь нухсан төмстэй сав буучихав.
-Бл-руп гэж Эмилийн аав бас л орилов. Нухсан төмсний цаанаас өөр ямар ч дуу гарах билээ. Эмилийн хувьд азаар ээж нь амжин гараас нь барин саравч руу чирлээ. Ингээд Эмиль энэ өдөр гурав дахь удаагаа саравчинд орж гуалин дээр суужээ. Энэ удаа нухсан төмсөөр будуулсан аавынхаа Лённебергийн нөгөө өнцөгт ч дуулдахуйц чангаар үглэх дууг сонсов. Эмиль хэдийгээр зуу дахь хөгтэй модон хүнээ зорсон боловч түүний санаа сэтгэл баяраар гийсэнгүй. Харин бүр ч өөр байлаа. Тэр саравч дундуур галзуурсан бар шиг тэнэнэ. Ер нь хүүхдийг нэг өдөр гурван удаа хараал идсэн саравчинд түгжинэ гэдэг доромжлол биш гэж үү. Үнэн гэж хаа байна.
-Аавыг ямар нэг юманд өртөж будуулах бүрийд би буруутай гэж үү хэмээн Эмиль эгдүүцэн – Тэр ч атугай хавх тэнд тавьж болохгүй, хөлөө аваачаад хийчихнэ. Бас сам боорцог чанах болохоор үүгээр эргэлдэж байгаад будагдаж орхилоо шүү дээ гэж бодов.
Гэвч Эмилийг аавдаа хайргүй, аав нь хүүдээ хайргүй гэж та бүхнийг бодоосой гэж би бодохгүй байна. Үнэндээ гэвэл тэд бие биедээ маш хайртай. Гэхдээ хайртай ч гэсэн хэрэг тохиолдвол хүн ер уурлаж чадах уу? Чадна аа, Ялангуяа хулганы хавх болон исгэсэн хөрөнгөний ийм адал явдал тохиолдвол зайлшгүй уурлах л болно.
Цаг хугацаа явсаар. 7-р сарын 28-ны өдөр дуусах дөхөж байлаа. Эмиль галзуу юм шиг уурласан хэвээр цоожтой саравчиндаа бас л суусаар. Зуу дахь модон хүнээ зорчихсон шүү дээ. Гэвч ийм болохоор баяр хөөрийн тухай юу ярихав. Түүнээс гадна өнөөдөр даваа гараг. Даваа гаригт ажил ихтэй болохоор Альфредийг урьж болохгүй. Энэ үед Альфред Линатай довжоон дээр суугаад түүн аман хуур зааж өгөн аргадна. Далай их найр болсон ч тэр энэ үед бүр явах шинжгүй аж. Эмиль хажуу тийм нь тонгоргоо шидчихэв. Тэр хичнээн их ганцаанрдана вэ. Альфредэд найдаж байсан ч өнгөрлөө. Эмиль өөрийнхөө энэ арчаагүй байдлыг бодох тусам улам унтууцна. Хараал идсэн энэ саравчинд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол бүхэл өдөржин сууна гэдэг амьдрал гэж үү? Тэгээд бас дан цамцтайгаа шүү. Түүнд хувцсаа бүтэн өмсөх ч зав олдсонгүй. Энэ хорвоо тэр аяараа түүний эсрэг ханджээ. Энэ Катхульт хот айлынхан цөм түүнийг хэзээ ч саравчнаас гарахгүй гэдгийг мэдээд унтаж байна. За яахав тэгж л байг.
Эмиль дээр нь байсан бүхэн ойж буутал нударга зангидан дархны ширээг хүчтэй дэлсэв. Тэд санасандаа хүрчээ. Одоо тэгвэл эндээс гарахгүй. Хэзээ ч үгүй. Тэр унтлагын дан цамцтай, толгойдоо саравчитаа өмсөн тэр чигээрээ үхэн үхтлээ энд сууна. Орь ганцаараа ингээд л сууж байна. Та нарын сэтгэл ханаг. Дахиад та нар намайг ийш тийш нь чангааж татлах явдалгүй болно гэж тэр бодоод – Гэвч та нар ч энд орж ирж чадахгүй дээ... Хэн нь ч орж ирэхгүй. Аав банз модоо харуулдах гээд ч орж ирж чадахгүй. Энэ нь дээр биз. Эс тэгвээс энд бас л юм хийх гэж цүүцээ алдаж эрүүл хөлөө шархлуулах хэрэг гарна. Морьтой явсан ч нохой зууна гэдгийн үлгэр болно шүү гэж тэр бодов. Энэ хорвоогийн бүх юм эцэс төгсгөлтэй болохоор 7-р сарын энэ нэгэн өдрийн орой шувтрав. Бүр харанхуй болсон хойно эх нь ирж саравчны хаалганы түгжээг мултлан онгойлгов. Тэр хаалганы хавтсыг татаад Эмилийг дотроосоо түгжсэн болохыг ойлголоо.
-Гараад ир Эмиль. Аав чинь унтахаар хэвтсэн. Айх юмгүй. Түүний хариуд саравчин дотроос гагцхүү айдас хүрэм “Хэ” гэх дуу сонстоно.
-Чи юунд “Хэ” гэнэ вэ? Хонгор үр минь гэж ээж нь гайхан – Хаалгаа онгойлгоод гараад ир гэлээ
-Би эндээс хэзээ ч гарахгүй гэж Эмиль бөглүүхэн дуугаар өгүүлээд
-Хаалга эвдэх гээд үзээрэй. Тэгвэл би буудна шүү гэв. Энэ үед ээж нь жижигхэн цонхны дэргэд жаал хүүг гартаа буу бариад зогсож байхыг үзлээ. Эхлээд ээж нь түүний хэлсэн үгэнд итгэсэнгүй. Гэвч хүүгээ үнэн хэлж байгааг ойлгоод аавыг нь сэрээхээс гүйв.
-Эмиль дотроос нь түгжчихээд гарч ирэхгүй байна гэж тэр дуу алдан – Яах вэ? Гэлээ.
Охин дүү Ида нь мөн сэрж гонгинож эхэллээ. Тэд бүгдээрээ аав ээж охин дүү цөм саравч руу харайлдав. Тэр ч атугай Лина гомдонгуй байсан ч тэдний араас дагалаа. Түүнд аман хуур тоглож өгч байсан Альфред мөн тэдэнтэй нийлэв. Ийнхүү Эмилийг саравчнаас гаргах ажил эхлэв. Эхлээд аав нь сэтгэл сэргэн, итгэл сайтай л байлаа.
-Яахав яахав гэж тэр цонхоор хашхираад - Өлсөөд ирэхээрээ өөрийн эрхгүй үсрээд гараад ирнэ дээ гэлээ. Хариуд нь гагцхүү “Хэ” гэх үхээнц дуу сонстоно. Эмилийн аав дархны шүүгээн доорх том төмөр саванд юу байгааг мэдсэнгүй. Тэнд бүхэл бүтэн хүнсний нөөц байжээ. Эмиль саравчинд өлсөж үхэхгүй аргаа аль хэдийн олжээ. Тэр энд өдөр, шөнө, өглөө орой хэдийд ч ороод ирдэгшүү дээ. Тэгэхээр тэр амь зуух юмаа урьдчилан яаж бодохгүй байх билээ. Тэр төмөр саванд талхны булан, нэлээд том зүсэм бяслаг, хэдэн хэсэг гахайн давсалсан мах, бүхэл бүтэн хатсан талх, шуудай шахам хатсан интоор байв. Дээр үед дайсанд бүслэгдсэн цэргүүд олон сарын довтолгоог хүнсний нөөцний хүчинд л тэсдэг байлаа.
Одоо Эмильд энэ саравч нь жинхэнэ бүслэгдсэн цайз шиг санагдана. Тэр дайсанд амьдаараа бууж өгөхгүй гэж хатуу шийджээ. Хэзээ л үл бууж өгөх цэргийн жанжин шиг саравчны цонхны дэргэд зогсоод шагайвраар харах адил буугаа хичээнгүйлэн шагайгаад
-Эхэлж орж ирсэнийг чинь л буудна гэж тэр хатуу санууллаа.
-Эмиль минь, хонгор үр минь битгий тэгж ярь гэж ээж нь цурхиран уйлж – Гараад ир, гараад ир л дээ. Хурдхан гараад ир гэж гуйв.
Гэвч Эмиль бууж өгөхгүй хэвээр. Тэгэхээр нь Альфред урагш гаран
-Алив өвгөн минь гараад ир. Ингэж байхаар нууранд очиж шумбая гэлээ.
-Ийм юм ярихын оронд Линадаа хөгжим тоглож өгч байсан чинь чамд дээр гэж Эмиль гашуудалтай хариулаад – Харин би эндээ л сууж байя гэлээ.
Удалгүй Эмилийг яагаад ч сэтгэл санааг нь эргүүлж чадахгүй нь тодорхой болов. Айлгаж сүрдүүлээд ч, аргадаж гуйгаад ч тэр хөдлөхгүй ажээ. Тэгээд аав нь маргааш ажлын өдөр болохоор явж унтацгаая гэж хэлэв. Эмилийн аав, ээж, охин дүү Ида цөм унтахаар явж, харин Альфред, Лина хоёр дахиад л довжоон дээр суугаад авлаа.
Энэ орой хичнээн уйтгартай байсныг өгүүлэх юун. Эмилийн ээж, бяцхан Ида хоёр үнэхээр гашуудан уйлж дэр нь шал нойтон болжээ. Эмилийн аав санаа алдан зүрх нь дэлбэрэх шахан дэлсэнэ. Тэр үе үе хүүгийнхээ хоосон орыг харж дэрэн дээрээ харагддаг сэгсгэр толгой, дэргэд нь байдаг саравчит, модон буу хоёрын аль аль нь үзэгдэхгүй болохоор сэтгэл нь гунигтай. Гагцхүү Лина л Эмилийг бодож гунигласангүй. Түүнд унтах хүсэл огтхон үгүй бөгөөд харин ч Альфредтэй шөнөжин ийнхүү довжоон дээр сууж баймаар санагдана. Эмилийг саравчинд түгжүүлсэндээ битүүхэндээ тэр баяртай байлаа.
-Зүггүй амьтан тэнд хэдий болтол суухыг хэн мэдэх билээ? Мэдээж тэр удахгүй унтана биз гэж тэр хамар дороо бувтнан босож өлмий дээрээ гишгэлэн саравч руу очоод сэтгэл амар байх гэж хаалгыг нь гаднаас нь түгжээд орхив. Энэ үед Альфред гармонь хөгжим тоглон дуулах бөгөөд дуулсан дуундаа уяран Лина, Эмилийг гаднаас нь түгжчихсэнийг ч мэдсэнгүй.
Торгон цэрэг тал дундуур давхихад
Тоосны үзүүр морины туурайд босно
гэж Альфред дуулна. Саравчинд суугаа Эмиль түүний дуулах дууг сонсоод гашуунаар санаа алдлаа. Харин Лина эргэн ирээд хуучин шигээ Альфредийн хүзүүгээр тэврэн гэрлэн суухыг ятгаж эхлэв. Гэтэл тэр бахь л байдгаараа
-Нэгэнт чи тэгж зүтгээд байгаа бол би сууж болно. Гэхдээ юунд нь яарсан юм бэ? Гэж хариулав.
-За яахав, ирэх жил заавал ч үгүй гэрлэнэ шүү гэж Лина хатуу мэдэгдэхэд, хариуд нь Альфред саравчинд сууж байгаа Эмилээс дор санаа алдан “Арслангийн зүрхт ах дүүс” гэдэг дууллыг дуулж эхлэв.
Эмиль түүний дууг сонсоод хамтдаа нуур уруу очиж шумбахаас татгалзсанаа бодоод харамсав. Хэлж байхад нь явсан бол аштай вэ дээ? Эмиль хаалга руу очиж тээгийг өргөөд түлхтэл онгойсонгүй. Муу санаатай Лина гаднаас нь түгжчихсэнийг тэр мэдэхгүй байлаа. Тэр мөрлөн түлхэв. Хаалга дийлдсэнгүй. Энэ үед Эмиль юу болсныг ойлгож, энэ хэргийг хэний гар үйлдсэнийг ч таалаа.
-За яахав, хүлээж л бай, би чам руу заавал очно доо гэж дуу алдан - Чиний яаж бүжиглэхийг чинь үзье гэлээ. Эмиль эргэн тойрноо харлаа. Саравчинд бүрхэг харанхуй болжээ. Үүний өмнө Эмиль зүггүйтээд энд түгжүүлэхдээ цонхоор нь гараад явчихсан. Иймд аав нь саравчны цонхонд хоёр том хөндлөвч барин таглаад хадчихсан. Энэ нь мэдээж, аав нь цонхон тушаа ургасан халгай дээр Эмиль гарах гэж яваад уначих вий гэж айсан хэрэг. Аав хүн хүүгийнхээ төлөө үргэлж санаа зовж халгайнд ч болов түлэгдчих вий гэж боддог нь ёс.
-Цонхоор гарч болохгүй нь гэж Эмиль бодол болон чангаар хэлээд – Хаалга цоожтой байдаг. Гэхдээ би хэзээ ч хэнээс ч тусламж гуйхгүй. Яах вэ гэлээ. Тэр пийшингийн зүг бодлогошронгуй хараад авав. Энэ саравчинд зун нь цавуутай сав халаах, өвөл нь түүнийг хөлдөөхгүй гэж жинхэнэ туйпуун пийшин барьсан аж.
-Яндангаар нь шургаад гарчихъя гэж Эмиль шийдээд удаан бодсон ч үгүй пийшин рүү мөлхөн оров. Тэнд өвлөөс хойш хураагдсан үнс дүүрэн аж. Иймд дорхноо л үнсэн саарал болсон боловч дээш зоригтой мөлхлөө. Яндангийн хоолойгоор улбар шар дугуй саран авхай харагдана.
-Сайн байна уу саран авхай гэж Эмиль хашхираад – Одоо юу гээч болохыг хараарай гэлээ. Тортог болсон туйпуун ханыг гар хөлөөрөө тулан улам бүр дээш авирсаар. Хэрвээ хэзээ нэгэн цагт пийшингийн яндангийн хоолойгоор мөлхөн гарах явдал чамд тохиолдож байсан бол ямар хэцүү болохыг өөрөө лав гадарлаж байгаа бизээ. Бас тэгээд хөлөөсөө толгой хүртлээ нил хөө болж орхидгийг сана л даа. Ийм боллоо гэж Эмиль эвгүйцсэнгүй. Энэ үед хорон санаат Лина урьдын адил Альфредийн хүзүүгээр тэврэн бодох санах юмгүй довжоон дээр аанай л сууж байв. Гэвч та бүхэн Эмиль чамайг нэг бүжиглүүлээд өгье гэснийг санаж байгаа биз. Тэгээд ч тэр үнэхээр бүжиглэж эхэлсэн гэдгийг бодоод үз л дээ. Энэ нь юу болсон гээ. Лина сар харах гэж нүдээ залхуутайяа аньсхийн харснаа дороо босон харайгаад
-Я-Я-Яа. Онгон сахиус яндан дээр, онгон сахиус заларч байна гэж Лённеберг даяар зэрлэг дуугаар зарлалаа. Хэрвээ чи онгон сахиус гэгч дээр үед Смоландад хүн бүр айдаг байсан үлгэрийн ямар амьтан байсныг чи лав мэдэхгүй биз ээ. Лина лав энэ онгон сахиусын тухай элдвийн аймшигт явдлыг түүнийг харсан хүнд үгээгүй гай зовлон тохиолдддог тухай лав сонссон хэрэг. Иймд тэр хөө шиг хар онгосн сахиус яндан дээр заларч байгааг хараад чарласан юм. Энэ нь чөтгөр шиг аймшигтай санагдлаа. Альфред толгой өргөн хараад учиргүй хөхрөв.
-Энэ онгон сахиус чинь миний сайн танил байх чинь гэж тэр хэлээд – Эмиль буугаад ир гэлээ. Эмиль дээврийн нуруун дээр хөө болсон тас хар цамцтай босоо зогсон харагдах нь алдарт генералын хөшөө шиг хөдөлгөөнгүй аж. Дараа нь тэр гараа дээш өргөн Лённеберг даяар дуулдахуйц чангаар
-Энэ шөнө саравчийг буулгаж хаяна. Би түүнд хэзээ ч суухгүй гэж хашхирлаа. Альфред саравч руу дөхөн очиж гараа дэлгэн
-Эмиль харай, би тосоод авъя гэлээ. Эмиль саравчин дээрээс Альфредийн гар руу шууд харайв. Тэгээд тэд хамтдаа нуурын усанд шумбахаар явлаа. Үнэндээ Эмиль биеэ угаах нь юунаас илүү чухал байв.
-Насандаа би ер нь ийм зүггүй хүүхэд үзсэнгүй гэж Лина ууртайгаар бувтнан унтахаар гал тогооны өрөө рүү явлаа. Нуур уруу очиж тэр хоёр сараана цэцэг битүү ургасан, сэрүү татсан нуурын усанд шумбав. Асар том улаан саран агаарт дэнлүү шиг гийнэ.
-Чи бид хоёр цугтаа байвал л боллоо. Бидэнд хэн ч хэрэггүй гэж Эмиль хэлээд – Үнэн, тиймээ Альфред? Гэнэ
-Яг үнэн Эмиль гэж Альфред хариу найр тавив. Сарны туяа нуурын усанд ташуу тусан гийгүүлж эрэг хавийн газар бүүдгэр харанхуйд умбажээ. Гүн шөнийн цаг. 7-р сарын 28-ны даваа гариг аль хэдийн дуусчээ. Гэвч дахиад л бас шинэ өдөр залгана. Шинэ өдөр дахиад л шинэ адал явдал хэрэг төвөг тохиолдоно. Эмилийн ээж дахиад л шинэ дэвтэр гаргах хэрэгтэй боллоо. Учир нь хуучин хөх дэвтэр нь Эмилийн адал явдлаар хөндлөн гулд зайгүй бичигдсээр дуусжээ. Тийм их бичсэн Эмилийн ээжийн гар лав цуцаа даа.
-Удахгүй Виммербергт яармаг нээгдэнэ. Тэнд очихдоо л шинэ дэвтэр авахаас. Энэ маань дууслаа гэж Эмилийн ээж ярина. Үнэхээр шинэ дэвтэр олж бичихээс өөр аргагүй болжээ. Тэгээд ч ээж нь бол аав шиг нь хүн биш ээ. Тэр хүүдээ итгэсэн хэвээр. Эмиль өсөж том болоод Лённебергийн хамгийн хүндтэй хүн тосгоны зөвлөлийн дарга болно. Гэвч энэ тухай үл өгүүлж одоо Эмиль багадаа Виммебергт яармаг дээр ямар хэрэг тарьсныг нь яръя. Тэгээд юу болсон бэ гэвэл...

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.06.12 10:36 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
Энэ одоо тэгээд худлаа болцон уу ном нь байгаа хүн байвал оруулж тус болооч


Top
   
PostPosted: Nov.22.13 2:57 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Номоо олцон. Ажлын цагаа хийдүүлмээр санагдсан үедээ оруулж дуусгая.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Nov.22.13 6:20 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
За ёстой баярласандаа үхлээ. Энэ номыг уншку бол солиоркоод байсын. Үргэлжлүүлээд байгаарай :cheerleader:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.29.13 3:18 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2488
Location: The nicest place ever I seen on the world
http://nyamdavaa_0511.blog.gogo.mn/read/entry357613


Top
   
PostPosted: Nov.29.13 3:33 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2488
Location: The nicest place ever I seen on the world
Hey, "Urt oimst Pippi" gej yamar zohiol baidag bilee? Goy uu? Teriig yaj olj avah uu?


Top
   
PostPosted: Nov.30.13 1:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
DaKid wrote:
Hey, "Urt oimst Pippi" gej yamar zohiol baidag bilee? Goy uu? Teriig yaj olj avah uu?

Астрид Линдгрений бас нэг хөөрхөн зохиол. Яагаав, нөгөө сармагчин, морь хоёртойгоо амьдардаг өөр, өөр өнгийн оймс өмсдөг, маш баян, супер хүчтэй, хоёр салаа гэзэгтэй, гар дээрээ явдаг эсэргүү охин байдаг даа :wink: . Надад fb2 форматаар оросоор байгаа. Хэрэгтэй бол ав, ав. :col:


Last edited by Bookcracker on Nov.30.13 3:51 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.30.13 2:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
DaKid wrote:
Hey, "Urt oimst Pippi" gej yamar zohiol baidag bilee? Goy uu? Teriig yaj olj avah uu?

Тэр үү. Гоё эсэхийг нь мэдсэнгүй. Олж авахын хувьд Интерномын хүүхдийн тасагт байхыг нь нилээдгүй олж харсан юм байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.30.13 3:45 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
DaKid wrote:
Hey, "Urt oimst Pippi" gej yamar zohiol baidag bilee? Goy uu? Teriig yaj olj avah uu?

Тэр үү. Гоё эсэхийг нь мэдсэнгүй. Олж авахын хувьд Интерномын хүүхдийн тасагт байхыг нь нилээдгүй олж харсан юм байна.

Крофтын уншаагүй ном бас байдаг байх нь :embarassed:. Багадаа киног нь үзээд огт ойлгодоггүй байж билээ. Тэгээд "хөгширсөн" хойноо зориуд олж уншсан даа :haha: . Хүүхдэд бол хөөрхөн л ном. Эмэгтэй Питер Пэн ч гэж болохоор :wink: .
Харин тэр Интерномд байгаа нь бүтнээрээ байна уу, нөгөө товчилсон номнуудынх нь нэг байна уу?


Last edited by Bookcracker on Nov.30.13 6:37 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.30.13 5:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2488
Location: The nicest place ever I seen on the world
Mongoloor baina uu?


Top
   
PostPosted: Nov.30.13 5:14 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Надад бол байхгүй. Харин дэлгүүрт байна гэж байна. :wink:


Last edited by Bookcracker on Nov.30.13 7:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.30.13 3:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Bookcracker wrote:
Харин тэр Интерномд байгаа нь бүтнээрээ байна уу, нөгөө товчилсон номнуудынх нь нэг байна уу?

Бүү мэд. Орчин үеийн орчуулгуудын нэг болохоор сөхөж харах санаа төрсөнгүй шүү дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.30.13 7:39 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Нээрээ ч тийм дээ. :wd:


Top
   
PostPosted: Dec.01.13 1:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2488
Location: The nicest place ever I seen on the world
Orchuulgii ni yadaj neg erguulj haraad l shalgachihaj bolno... Minii huvid Main Kampf gedeg Mongol orchuulgatai nom avsan min hairan 20 myanga bolson doo.. Orchuulga gej eh zahgui aygui muu,

Gehdee zarim nomnuud gaigui baisan, Amina-giin orchuulsan Anne Frank-iin odriin temdeglel ih gaigui,


Top
   
PostPosted: Dec.01.13 2:32 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.20.12 8:05 pm
Posts: 351
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагт...
Энэ аягүү хөөрхөн ном шт...

_________________
Copyright © 2012 - 2013. desmond


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 27 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited