#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.17 5:35 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Sep.26.12 12:34 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Миний бичсэн юм биш шүү
Image
[quote]Энэ номын талаар хаа сайгүй л бичигдэж яригдаж байдаг..

Жоорж Оруэлл 1984. Энэ зохиол нь дэлхийн сонгодог зохиолын тоонд зүй ёсоор ордог бөгөөд ардчилал хөгжсөн орнуудад жишээлбэл америкийн нэгдсэн улсад хүүхдийг багаас нь олон ургалч үзлийг төлөвшүүлэхийн тулд 8 аас дээш ангийн сурагчдад уншуулдаг юм байна. Дашрамд хэлэхэд үүнийг орчуулгаар уншсан болоод ч тэр үү заримдаа ойлгохоо болих үе гарч байсан бөгөөд 8р ангийн сурагчид үүнийг яаж ойлгодог юм болоо гэж гайхаж байсан шүү. Уншиж байх явцад нэг сонирхолтой санагдаж байсан зүйл гэвэл энэ номыг 1984 оноос өмнө уншсан хүмүүст ямар сэтгэгдэл төрсөн болоо гэж. Учир нь энэ нь 1945 онд бичигдсэн 1984 оны тухай зөгнөсөн ч гэх юмуу коммунист нийгэм газар авбал энэ дэлхий юу болж хувирах тухай тухайн үеийн ардчилсан орон болох англи улсын зохиолч бичжээ. Жишвэл 2011 онд монголын нэгэн зохиолч монгол улс ардчилсан замналаар явбал 2050 гэхэд хэрхэн мандан бадарсан байх, эсвэл сүйсэн байх талаар ч юмуу тиймэрхүү зохиолыг бичиж түүнийг та бид шимтэн уншиж төсөөлж, зарим нь дэмжиж зарим нь няцааж байхтай ижил. Харин яг энэ зохиолыг уншиж байгаа 2011 оны уншигч миний хувьд энэ нь өнгөрсөнд бичигдсэн “өнгөрсөн ирээдүйн” тухай ном байлаа. Тэхээр надад нэг асуудал гарж ирсэн нь би үүнийг 1984 оны өмнөх уншигч гэж өөрийгөө төсөөлөн тэр байр сууринаас хандаж унших, эсвэл энэ нь нэгэнт биелэлээ олоогүй зүйл бөгөөд 1984он гэхэд тийм зүйл тохиолдоогүй байсан учир зөвхөн одоотойгоо харьцуулж, өөрт байгаа эрх чөлөөг хичнээн үнэтэй г мэдэрч унших гэсэн хоёр зам гарж ирсэн. Нэг талаас хэрвээ энэ номон дахь үйл явдал миний хувьд ирээдүй байсан бол би түүнийг яаж үгүйсгэж эсэргүүцэн соцциализмыг жигших байсан бол, нөгөө талаас нэгэнт энэ нь бага зэрэг болсон ч гэлээ бүхэлдээ хэрэгжээгүй өнгөрсөн нь ямар аз вэ гэж бодон өөрт байгаа эрх чөлөө г анх удаагаа ийм чухал юм гэдгийг нь мэдэж авлаа.

Номын гол баатар болох Уинстон Смит нь энэ дэлхий бүхэлдээ коммунист тогтолцоонд шилжиж хоорондоо дайсагнасан гурван их гүрэн болон хуваагдсан бөгөөд нэг хүнийг шүтэх үзэл дээд цэгтээ хүрч хүн гэдэг бараг л адгуус, ропод, эсвэл сэтгэцийн өвчтөнтэй адил болж хувирсан тийм харгис нийгэмд амьдарж байна. Энэ нийгэмд хүний эрх чөлөө, нинжин сэтгэл, хүсэл тэмүүлэл, хайр сэтгэл, найз нөхөд гэр бүлийн нандин харилцаа тэр ч бүү хэл өнгөрсөн болоод ирээдүй ч гэж байхгүй болсон бөгөөд хүсвэл үнэнийг худал болгож, худлыг үнэн болгож, огт байгаагүй хүнийг амьдруулж эсвэл эсрэгээрээ бодитой амьдарж байсан хүнийг ор амьдарж байгаагүй болгож чадах бөгөөд энэ нь үхүүлэх гэсэн үг биш харин зүгээр л оргүй хоосон болгоно гэсэн үг юм. Түүний талаар түүхийн хуудаснаа юу ч үлдэхгүй ер нь түүх гэж байх ч үгүй, тэр бүү хэл таньдаг мэддэг байсан хүмүүсийн толгойноос хүртэл ор тас арчиж хаяна. Чамайг амьдарж байсан гэдгийг чиний ээж чинь ч үр хүүхэд чинь ч санахгүй гэсэн үг. Энэ дэлхий тэр чигтээ хэсэг бүлэг хүмүүсийн л хязгааргүй эрх мэдэлд шилжсэн бөгөөд тэдгээрийн доор нь намын гишүүд гэгдэх ухаангүй даган дурайгчид утсан хүүхэлдээнүүд, харин үлдсэн хэсэг нь оюун санааны хувьд дорой юунд ч анхаарлаа хандуулах боломжгүй зөвхөн өнөө маргаашаа л аргацааж амьдардаг үгээгүйчүүд гэгдэх олонхи юм. Эрх баригчид үгээгүйчүүдийн оюун санааг яаж ч өөрчлөн хувиргаж чадах бөгөөд өчигдөр болж байсан явдалыг өнөөдөр л гэхэд яг эсэргээр нь болж байсан мэт итгүүлж чадах бөгөөд тэд үүнийг сэхээрч ч чадахгүй юмуу эсвэл энэ нь тэдэнд огт хамаагүй байна. Өнгөрсний талаар үлдсэн бүх мэдээлэл ямарч баталгаагүй бөгөөд эрх баригчид намын гишүүд хэмээх асар том ажиллах машинудаараа хүссэн зүйлээ хийлгэж ном сонин гэх зүйлсүүдйиг өөрийн хүссэнээр болгож өөрчилж чадна. Маргааш нь л гэхэд хүмүүс бүгд түүнийг өмнө нь мэдэж байсан юм шиг л хүлээн зөвшөөрцгөөнө. Хүмүүсийг ингэж оюун санаа болон бие махбодийн хувьд боолчлохын тулд тэд шинэ хэл, сэтгэхүйн гэм, сэтгэхүйн цагдаа, хоёр сэтгэхүй зэрэг ойлголтуудыг гаргаж ирсэн. Хүмүүсийн сэтгэх хүрээг хязгаарлах зориолгоор гүн гүнзгий утга агуулсан хүний үнэт чанарыг илэрхийлэх бүх үг хэллэгийг хасаж танан зөвхөн өдөр тутмын амьдралд хэрэглэх цөөн үгээс бүрдэх “шинэ хэл” гээчийг нэвтрүүлсэн бөгөөд хүмүүс энэ хэлээр ярьсаар орхигдсон үгсийг мартаж орхино. Нэгэнт түүнийг илэрхийлж хэлэх үг байхгүй болсон тул тэр санаа ч гэсэн устана гэсэн үг. Хэл яриа гэдэг үнэхээр агуу зүйл бөгөөд хүний сэтгэхүйгээс салгаж ойлгож болохгүй, хэл яриа хэдий баялаг байна төдийн чинээ өргөн хүрээнд сэтгэх юм . Харин намын гишүүдийн гэрт болон олон нийтийн газар гээд эргэн тойрон теледэлгэц хэмээх зүйлийн тусламжтайгаар хүмүүст үзэл суртлыг нэвт шингээхийн зэрэгцээ тэдний үйл хөдлөл бүрийг хэзээ ч хаана ч хянаж байж болзошгүй. Жаахан ч сэжигтэй зүйл хийж болохгүй бөгөөд сэтгэхүйн цагдаа гэх нууц алба хаа сайгүй байна. Тэр дундаа яг энэ нийгэмд өсөж боожсон бүтээгдэхүүнүүлд болох хүүхэд хамгийн аюултай. Тэд ээж аавыгаа хүртэл барьж өгөн гавьяа байгуулж намд үнэнч гэдгээ батлах бөгөөд тэдэнд ямарч гэнэн цайлган сэтгэл гэж байхгүй. Дайнд олзлогдсон хүмүүсийг тамалж дүүжилж шатаахыг үзэх нь тэдний хамгийн дуртай зүйл гээд бодохоор энэ нийгмийн ирээдүй ямар бүрхэг нь тодорхой. Улам л уруудаж доройтон хүмүүс адгуусан төрөл рүү дөхөж байна. Хоёр сэтгэхүй буюу нэг юмыг нэгэн зэрэг үнэн болон худал гэж зөвшөөрөх тухай ойлголт нь хүмүүсийг мунхруулах гол хэрэгсэл нь хийсэн хуурмаг үйлдлээ бодитой болгодог гол зэвсэг нь юм. Мөн хүмүүс өдөр шөнөгүй ажиллах хэдий ч бүгд нэгнээсээ ялгарах юмгүй үгээгүй ядуу амьдарна. Тэднийг байнга ажиллуулж боолчлох нь дээдчүүлд ашигтай бөгөөд үйлдвэрлэсэн баялгийг хүмүүст өчүүхэн бага амин зуулга төдийхөнг тараагаад үлдсэнийг нь дайн хийхэд зарлагадаж дуусгана. Энэ үеийн дайн нь өмнөх үеинхээс огт өөр бөгөөд хэн нь ч хэнийгээ ялахгүй зүгээр л баялагийг үгүй хийж мөнхөд үргэлжлүүлэх зориолготой. Энэ утгаараа дайн нь энх тайван орших үндэс болж байгаа юм. Гурван том гүрэн хоорондоо тэнцүү хүчтээ бөгөөд орших нөхцөл нь ижилхэн. Тэнд орших хүмүүс нөгөө улсынхныг огт мэдэхгүй бөгөөд зүгээр л дайснаа гэж үзнэ. Угтаа тэд яг л ижил дарлагдсан хүмүүс юм.. Энэ нийгмийн уриа нь

ДАЙН БОЛ ЭНХ ТАЙВАН

ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ БООЛЧЛОЛ

ҮЛ МЭДЭХ НЬ ХҮЧ ЮМ. Гэх гурван мөр бөгөөд бидний мэдэхээс яг эсэргээрээ. Гэхдээ энэ нь дээрх нөхцөл байдалд үндэслэвэл хичнээн үнэн болж хувирч буйг ойлгсон бизээ.

Гэхдээ энэ нийгэмд бас цөөн ч гэсэн бодит байдал нэг л биш гэдгийг ухаарах сэхээтэй, өмнөх нийгэм энэнээс илүү байснуу гэдгйиг мэдэхийг хүсдэг, бүр мөсөн толгой нь эргэчихээгүй хүмүүс бий. Тэдний нэг нь Смит юм. Гэвч тэр өөртэйгөө адилхан хүнийг эрж олох хэцүү бөгөөд ийм оролдлого хийх нь өөрийгөө алж байгаатай ижил юм. Учир нь эргэн тойрон сэтгэхүйн цагдаа. Гэвч түүнд ойлголцох нэг л зэвсэг бий тэр нь харц. Итгэл төрүүлэм нэг л харц ийм хүмүүсийг хооронд нь холбоо тогтоолгож чадна. Анх үүнийг уншиж байхад яагад бүх хүмүүс нь ийм тэнэг байгаа юм Смит шиг сэхээтэй хүмүүс яагад ийм цөөхөн байгаа юм гэж гайхаж байлаа. Тэгээд Смит д олон сонирхолтой явдлууд тохиолдож өөртэйгөө адил эсэргүү үзэлтэй хүмүүстэй нэгдэж эхлэх үед одоо л нэг юм өрнөж номны төгсгөлд манай дэлхий аврагдаж үлдэх байх гэж бодсонсон. Гэвч үгүй ээ хүмүүс яагад тийм байсаныг л би ойлгож хоцорсон юм. Смит шиг хүмүүс тэнд байгаагүй биш байсан бөгөөд эрх баригчдын харгис шүүлтүүрийн улмаас тэднийг тамлан зовоож эцэст нь үхэх юмуу эсвэл биеээрээ болон сэтгэхүйгээрээ бүрэн програмчлагдаж нам төр, нийгмийн тогтолцоог 100 хувь дэмжиж итгэдэг, удирдагч болох ИХ АХ даа үнэн сэтгэлээсээ хайртай нэгэн болж хувиран гарж ирдэг байжээ. Харамсалтай нь смит ч гэсэн яг ийм шүүлтэд орж бүх үзэл бодлоосоо ухран Их Ах ийг шүтэгч ропод болон гарж ирсэн юм. Хүний сэтгэлд яаж ч нөлөөлж болох бөгөөд эцсийн эцэст хүн бүр нэг хоног ч гэсэн илүү амьдархыг хүсдэг учир үхлийн ирмэг дээр үзэл бодлоосоо хэрхэн няцдаг болохыг ойлгосон . Мөн энэ зохиол дээрхтэй харьцуулахад бид ямар эрүүл саруул нийгэмд ямар үнэ цэнэтэй амьдралаар амьдарж байгаагаа ухаарлаа. Эдгээр хүмүүсийнхээр бол эрх чөлөө гэдэг 2*2=4 гэж хэлж болохыг хэлнэ........[/quote

Энэ номын талаар үзэл бодлоо хуваалцацгаая.

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Sep.26.12 12:45 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.13.11 11:23 pm
Posts: 3605
Location: restaurant at the end of the universe
Уншиж үзээгүй. Гэхдээ dystopia нийгмийн талаар харуулсан гэж ойлгосон.
Наад аватар дээр чинь байгаа киног энэ нийгэмийг маш сайнаар, тодоор дүрсэлж чадсан гэж үздэг юм байна билээ.
Өөрөө энэ чиглэлийг их сонирхдог юмаа даа? Brave New World, Fahrenheit 451 хоёрыг уншиж байсан уу?

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Top
   
PostPosted: Sep.27.12 12:46 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
spike. wrote:
Уншиж үзээгүй. Гэхдээ dystopia нийгмийн талаар харуулсан гэж ойлгосон.
Наад аватар дээр чинь байгаа киног энэ нийгэмийг маш сайнаар, тодоор дүрсэлж чадсан гэж үздэг юм байна билээ.
Өөрөө энэ чиглэлийг их сонирхдог юмаа даа? Brave New World, Fahrenheit 451 хоёрыг уншиж байсан уу?

кк ерөнхийдөө бол тийм л дээ гэхдээ би clockwork orange-ийг voilence талаас нь харах дуртай. Brave New World, Fahrenheit 451хоёрыг санал болгосонд баярлалаа. тэгж байгаад уншиж үзнээ.

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Sep.27.12 12:55 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2015
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
энэ сайхан зохиолыг оруулах гэж байгаа юм уу :brows:

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Sep.29.12 10:17 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2423
Location: in binge.
mark ,

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Sep.29.12 11:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Toshiloo wrote:
энэ сайхан зохиолыг оруулах гэж байгаа юм уу :brows:

PDF - http://share.gogo.mn/hBUxEVY6QE77001348818200/1984 - Zhorzh Orviell.pdf
epub - http://share.gogo.mn/lnxdWqVtPT52791348818243/1984.epub

энэ байна хөгшөөн тэхдээ пс -н дээр уншихаар нүд өвдөөд нэг цагаас илүү сууж чадахгүй юм.
номыг нь олж авмаар байдаг.
бас киног нь үзсэн. Яг 1984 онд зохиолчийн төсөөлж байсан тэр цаг үед энэ киноны зураг авалтыг хийсэн юм билээ. Ер нь үзчихэд нэг илүүдэхгүй гэж бодож байна.
Image

би ч ерээд оны хүүхэд болохоор соц нийгмийн талаар тийм ч тодорхой мэдэхгүй гэхдээ өнгөрсөн бүхнийг эргэж дурсаад ном зохиол унших тусам ардчилал эрх чөлөөнийхээ үнэ цэнийг улам бүр мэдрэх шиг болох юм.

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Sep.30.12 12:48 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2423
Location: in binge.
Internom iin 20-80% iin hyamdralaar 3000 tugruguur zaragdaj baisan.
Kino ni dawgui shuu .

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Sep.30.12 5:09 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: www.mongolbitcoin.com
уншаагүй бол шууд унш гэдэг ном доо.

_________________
www.mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.28.12 2:08 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.27.12 8:58 pm
Posts: 16
Миний уншсан зохиолуудаас хамгийн өвөрмөц, содон бүтээлүүдийн нэг юм. Тус зохиолыг өөрийнхөө уншсанаар бяцхан агуулга болоод уншсан хүний сэтгэгдэлийг багтаан сийрүүлбээс:
1984 онд аль хэдийн "Өнгөрсөн үе гэж байхгүй, зөвхөн одоо үе, Намын мөхөшгүй чанд хатуу ирээдүй л байх ёстой" гэсэн үзэл бодол бараг л бүх хүмүүсийн яс маханд шингэсэн байлаа. Хэрэв хэн нэгэн намд тууштай зүтгэлээ ч хэтэрхий ухаалаг бол, эсвэл хэн нэгэн намд тууштай дүр үзүүлээд сэтгэл санаагаараа, эсвэл үйл хөдлөлөөр намын дүрмээс гажих юм бол тэр хүн ор сураггүй алга болно. Тэр алга болж намаас түүний нэрийг хассан л бол хэн ч түүнийг дурсах эрхгүй, нэгэнт тийм хүн байхаа больсон, тэр өмнө нь хэзээ ч оршиж байгаагүй хэмээн үнэмших болдог. Намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, намд итгэдэг хүмүүст энэ бол зөв зүйтэй одоо үе бөгөөд өнгөрсөн үеийн дурсамжуудаас бага ч атугай санагалзсан, намын үйл ажиллагаа бол хуурамч, харин өнгөрсөн үе бол үнэн гэсэн бодолтой хүмүүсийн хувьд 1984 он аймшигт цаг үе байлаа. Дэлхийн улс орнууд гурван хэт их гүрэнд хуваагдан тэд хоорондоо дуусашгүй дайтах бодолтой бөгөөд үнэндээ тэдний зорилго, үйл ажиллагаа, үзэл баримтлал ижил. Өнгөрсөн үед оршиж байсан хайр дурлал, нөхөрлөл, харамсал гашуудал, дурсамж, шашин шүтлэг, хүсэл сонирхол гэгчийг эрс үгүйсгэж зөвхөн намын хүсэл сонирхолд хүмүүс итгэх болсон юм. Намынхаар "Нар дэлхийг тойрдог, хоёр хоёрын тав, дэлхий бөөрөнхий бус хавтгай юм" хэмээн хэлсэн л бол тэр үнэн байх ёстой, үүнд хэлбэршгүй итгэнэ. хувь хүн ямар ч хувийн үзэл баримтлалтай байх ёсгүй. Гэр бүл бие биенийгээ намын эсрэг үйлдэл хийснийх нь төлөө, намын эсрэг зүйл бодож эргэцүүлснийх нь төлөө тагнан Сэтгэхүйн цагдаад мэдэгдэх нь байх ёстой зүйл бөгөөд тэд бол жинхэнэ намын төлөө үнэнч хүчин зүтгэгч нар сайн тагнуулч гэсэн цолыг авна. Хэрэв гэм хийсэн нь илрэх л юм бол Намын хамгийн аймшигтай шийтгэн байцаах төв " Хайрын яам"-нд эрүүдэн тамлаж, цаазална. Нам үүсэхээс өмнө амьдарч байсан зарим нэг хүмүүс намын үйл ажиллагааг битүү буруутгаж, тэдний үзэн ядаж, далдуур бослого гарахыг хүсэмжлэн найдах боловч эцсийн дүнд тэд бүгд баригддаг. Тэд баригдсаны дараа айдас нь зовлон тамлалаар дүүрч, эрүү шүүлтэд тарчлан аврал энэрэл гуйн, хүн биш сүг сүнс болон хувирахыг хэн ч үл тоох бөгөөд сэтгэл зүрхээрээ намд үнэнч үлдэх зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй л бол тамлан хөнөөх, оюун ухаан, сэтгэлээрээ хүлээж авсан тохиолдолд хамгийн хялбар үхэл болох буудан хороох эрхийг тэдэнд хайрлана.
Энэ бүхний эцэст өнгөрсөн үе бол юу ч биш гэдгийг тэд батлаж чаддаг, бүгдэд хүлээн зөвшөөрүүлж чаддаг, намаас өөр үнэн зөв гэж байхгүй. Бодит зүйл бол хоосон зүйл юм. Хий хоосон бол жинхэнэ бодит байдал өөр юу ч биш. Үүнийг үнэн гэдэгт бүгд үнэмшинэ...өөр зам байхгүй...

Эцэст нь дүгнэхэд: Хэдийгээр эд бүгд бодит бус, өмнө нь тохиолдож байгаагүй зүйл боловч зохиолын үйл явдал, өгүүлэмж түүнийг бодит юм шиг сэтгэл догдолтол илэрхийлсэн байдлыг нь бахдаад барахгүй юм. Зохиолын гол дүрийн ганцаардал, зовлон шаналылг хамт мэдрэх шиг болж түүний гарцгүй байдлыг яг л жинхэнэ юм шиг хүлээн авч, зохиолын үйл явдлыг гүйцэд мэдрэхийн тулд зарим хэсгээс түр зогсож нүдээн анин сэтгэлдээ төсөөлж байлаа. Эхлээд хүн ямар ч гарцгүй байдалд байгаа хэр нь өнгөрсөн үеийн итгэл үнэмшлийг гээлгүй сэтгэлдээ хадгалж, эд бүгд эцэс төгсгөл болон хэсэгхэн эрх чөлөө эсвэл эрх чөлөөгүй ч санаснаа гүйцэлдүүлэх тал хувийн боломж ч гэсэн олдоно гэдэгт итгэж байсан тэр үл хувирах, ямар ч гарц байхгүй, ямар ч найдваргүй үед оршин амьдрах сэтгэлгээний айдас болон дараа нь тэр айдас нь удалгүй бие мах бодоор нь дамжин ирж аймшигт дарлал, тамлалыг амсах үед тэр хэн болж хувирах ёстой байсан бэ? Хүнийг өөрийн эрхгүй намд итгэхээс өөр аргагүй болгох ямар ч хувирлагүй, сэтгэл мэдрэмжгүй амьтан болгон хувиргана. Үүнээс хэн ч зугтах аргагүй гэдгийг хэдий харамссан ч зохиол дууссан хойно хэсэг хугацаанд гутран бодсон юм.


Top
   
PostPosted: Mar.11.14 2:05 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2592
Location: Ulaanbaatar
Өмнө нь киног нь үзэж байлаа, яг одоо энэ дүгнэлтүүдийг уншсан чинь дахиад үзмээр санагдаад татаж авч байна. Ер нь орчуулнаа :wd:

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Mar.11.16 10:09 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4419
Location: Hollywoo
Жорж Оруэлл үнэхээр гайхалтай зохиолч шүү. Хэрэв үнэхээр dystopia бидний нийгэмд бий болвол яг л 1984 дээр гардагтай адил нийгэм илүү ч үгүй дутуу ч үгүй биднийг хүлээж суух байх даа гэж бодохоор дотор арзайлгам.

_________________
:wtf:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited