#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 3:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.21.12 5:22 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Фредерик дар
ЧАМАÉГ ҮЗЭН ЯДНА
(роман)
Тэргүүн хэсэг
Бүсгүйчүүд
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Би тэнгисийн хөвөөнд, бүр усны захад зогсоод гэрэл чийдэн тольдсон бараан мандлыг нь ширтэж байхад тэнгисийн долгион сэтгэлд нэгийг шивэгнэн уруу татав уу гэлтэй, энэ цээл их усанд үсрэн орох хүсэл төрөв. Энэ хүсэлд минь бүр хүзүүндээ ширмэн туухай уяж байгаад үсрэх юмсан гэсэн жигтэй сонин бодол чимэг нэмж байх шиг.
Гагцхүү өөр нэгэн учир байдал бий. Юу вэ гэвэл би бага байхдаа. үөийн найз нартаа сайрхан гайхуулах гэж нэгэн том гүнзгий усан санд шумбаж ороод золтой л живж үхээгүй юм. Усанд живж байхад хамаг бие сэтгэлийг минь эзэмдсэн аймшигт сэрлийг одоо санаад бие зарсхийв,.. Тэр үед төрсөн бодол хуучин киноны кадрууд аятай толгойд минь жирвэс жирвэс хийлээ... Усанд хахаж цацаж байхад үхлийн нялуувтар амт амггагдах шиг болж, эцсийн бүлэгт ингээд үхэж дуусдаг байжээ гэж бодсонсон... Энэ нэгэн дурьдатгал сэтгэлд их эвгүй бай сан учир би эргэлзэв...
Түрүүнээс хойш хориод минут хэмлэж байсан тамхиныхаа ёзоорыг ус руу нулимлаа... Үгүй, өнөөдөртөө больё, Миний зүрх хүрэхгүй байна. Тэгээд би намайг даллан буй уснаас холдлоо. Тэнгэрээр сийрэг үүлс нүүгэлтеэн намуухан дөлгөөн шөнө байлаа. Би боомтыг орхин гарч тэнгисийн хөвөө дагасан цагаан зам дээр очлоо. 3амын нэг талаар лаавар мод ургаж. нөгөө талаас хаялгана эхэлжээ.
Би гараа халаасандаа хийгээд аргалшгүй хүнд байдалд орсондоо шаналан итгэл муутай сажилж явтал гэнэт машины хос гэрэл замыг гийгүүллээ. Энэ нарийхан замаар машиныг хажуугаараа өнгөрүүлах гэж лаавар модны зүг зайлав. Тэр машин гашуудлын цуваа дагаж яваа юм шит их удаан явах аж. Жолооч нь төөрчихөөд надаас зам асуух гэж байгаа юм болов уу гэж нэг бодов. Би эндхийн газрыг мэдэх биш дээ.
Машин миний дэргэд зогсож, хаалга нь онгойход сайн сүрчигийн тансаг үнэр сэнхийв. Жолооны ард эмэгтэй хүн суужээ.
— Та хаа хүрэх вэ? гэж жаахан хүйтэн хөндий ч гэсэн тайван дуугаар асуухад нь би гайхан балмагдлаа.Энэ хүүхэнд миний нүүр харагдаж байгаа гэж бодоод тэнэг юм шиг харагдахгүйн тулд инээмсэглэх аядаж:
— Зүгээр зугаалж явна. Сартай сайхан шөнө байна гэв.
— Надтай хамт машинаар зугаалахгүй юу? гэж ши рүүхэн дуугарахад нь сэжиг төрөх шиг боллоо. Би хэзээ ч ингэтлээ сандарч байгаагүй гэж батлан хэлж болох байна.
— Тантай юу? гэж би бөвтнөлөө.
Хүүхний царай зэвхий цагаан агаад сэтгэл нь тоггож ядан байна уу гэлтэй, жолоогоо хуруугаар тогшиж байв.
— Тийм, надтай!
Тэрхэн мөчид миний цээжинд төрсөн сэтгэлийг ай дас гэж арай боломгүй... Юутай ч гэсэн би машинд нь орж суугаад үүдийг хаалаа.
Машин нь ордон шиг тохилог том америк машин юм. Хүүхнийг харах гэтэл толгойгоо торгон алчуураар битүү ороожээ. Гэсэн ч голшиг сайхан бие цогцостойг нь ажиглаж амжив. Хүүхэн. ханцуйгүй цагаан платье өмссөн байлаа.
Машин байрнаасаа аяархан хөдлөв. Энэ үл таних эмэгтэйгээс бид хаашаа явах гэж байгааг асуух гэснээ эвгүй юм уу даа гэж бодоод дуугүй өнгөрч, цаашид юу болохыг хүлээхээр шийдэв. Машин усан дээгүүр хөвж буй завь аятай замаар зугуухан явж байлаа. Бид хэдэн минут нэг ч үг сольсонгүй дуугүй явав. Хүүхэн хааш явж байгаагаа сайн мэдэж буй бололтой. Замын эцэст хүрээд явдлаа удаашруулан хажуу тийш эргэж, харанхуйн дунд живсэн бүр нарийхан зам руу оров. Энэ нь одоо хүнгүй байгаа бо лолтой хувийн байшингийн хашаанд тулж очсон мухар байна. Үл таних хүүхэн машинаа хамгийн харанхуй газар зогсоож, дараа нь над руу эргэж харав. Би нүүрний нь байдлыг сайн харахын тулд юугаа ч хайрлахгүй өгөхсөн. Даанч бидний эргэн тойрон пад харанхуй байсан болохоор хүүхний царайг ялгаж харах арга бай сангүй. Үүнээс ялимгүй жаахан илүү харанхуй болбол бид нүхэн хонгнлд байж байна гэж бодсон ч болмоор.
Машинд бараг үхээрийн газар шиг нам гүм. Гагцхүү хаанаас гарч байгаа нь үл мэдэгдэх сонсдомтөдий чимээ гарна. Энэ нь хүүхэн платьемыхаа урд талын бүх товчийг тайлан энгэрийг нь ярж байгаа чимээ болохыг би сая ойлгов. Тийнхүү платьеныхаа энгэрийг ярах нь ямар нэг жимсийг дундуур нь хувааж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэв... Платьены нь дотуур өөр хувцас юу ч алга.
Энэ хүүхний надаас юу хүсэн хүлээж байгааг би сая нэг юм ухаарч, айх, гайхах сэтгэл замхран арилаад түүний цээжин дээр гараа тавьж, уруулыг нь уруулаараа тэмтрэн олов. Тэгтэл бидний хооронд зэрлэг араатны ноцолдоон шиг юм боллоо. Хүүхэн хамгаалахыг оролдон тийчигнэж эхэлсэн боловч миний сэтгэл хөөрөөд энэ банзал хүүхнийг машины нь суудал дээр дарж авахад арван таван шийдэмгий залуу эр ч саад хийж чадахааргүй тийм байдалтай болсон байв.
Дараа нь хэсэг зуур тэнхээ алдран бид амьсгааган дарахыг оролдож байлаа. Хүүхэн эхлэн сэхээ орж дээш өндийн хөлөрч норсон бие дээр платьегаа бушуухан товчлоод төдөлгүй машин байрнаасаа ухасхийн хөд лөв. Машин зам дээр гарч ирсний дараа намайг буу гэж тушаахад нь би чихэндээ итгэсэнгүй.
— Юу гэнээ? гэж лавласанд
— Муухай амьтан чи буу! Бушуул! гэлээ.
— Тоглоомгүй хэлэхэд та надад ийм зан гаргах хэрэггүй юм биш үү?
Би цаг тухайн байдалд зохицуулан биедээ эзэн бол чаддаг тэнхээ сайтай. эр гэдгээ энэ хүүхэнд саяхан үзүүлээд өгсөн шүү дээ. Тэгтэл нэг юм час-няс хийх сонсдоход цүнхнээсээ нэг юм гаргаж байгааг нь ойлгов. Тэр «нэг юм» нь гар буу байлаа. Гар буу харанхуйд гял хийв.
— Буу!
— За буу гэж байгаа юм бол яах вэ.... гэж би бөвтнөөд машины хаалгыг онгойлгов.
Гэвч би машинаас тайван буухын оронд огцомхон эргэж, хүүхний буу барьсан гарын бугуйг хүчтэй цохисонд буу нь суудал дээр унаж, хүүхэн хилэгнэн ду алдав. Би эрүүг нь өрөөоөн гараар барьж авлаа. Хүүх ний нүдэнд хилэнгийн оч гялалзан байна.
— Хүүхэн чамайг ингэж элдэв маяг гаргаад байвал би нэг их баярлахгүй байх шүү, ойлгож байна уу?
Дараа нь миний сэтгэл гэнэт тайвширч, хүүхнийг тавиад машинаас бууж, хаалгыг нь өсгийгөөрөө өшиглөн хаав... Машиныг урагш ухасхийхэд дугаарыг нь тогтоож авах санаа төрлөө. Дугаар нь тогтооход амархан 98 Т16 гэсэн байв.
Би нойтон элсэн дээр суув. Машины гэрэл холдон одлоо. Маргааш нь би эрт сэрэв. Сэрээд урьд шөнө надад тохиолдсон явдал зүүд биш байгаа даа гэж нэг бодлоо. Зүүд гэхэд ухаан санаанд даанч тов тодхон байх юм Зүүдний дараа ийм тод дурьдатгал үлддэггүй билээ. Би амандаа дуу аяланхан шүршүүр дор биеэ угаав. Урьд шөнийн адал явдал амьд явахын амтыг таниулж, сэтгэлийг минь сэргээжээ.
Зочид буудлын эзний яравгар царайг хараад ч сэтгэл нэг их эвдэрсэнгүй. Энэ хүн байрны хөлс нэхэмжилсэн бичиг хамрын минь өмнө сэгсчин гурав хоног нэхэл дагал болж, би мөнгө ирэхгүй саатаж байгааг учирлан гурав хоног түүнд зовлон тоочиж байгаа, билээ,
Эцсийн бүлэгт би энэ буудалд суудаг хүмүүсийн дотроос мөрийтэй тоглоомын өргөөнд хамаг байдгаа хамуулсан эхний хүн биш байхаа. Хэрэв жаахан гүн ухаантан байя гэвэл ер нь номин Хөх Эрэгт зочид буудлын эзэн байсны хэрэггүй юм даа.
Би зочид буудлын эзэнд элдэв сайхан юм амалж арайхийн нэг юм салаад цагдаагийн газар руу явлаа.
Тэнгис урьд урьдынхаас илүү цэлмэг сайхан агаад агаарт цэцгийн үнэр анхилан хөлчүүрүүлнэ.
Цагдаагийн газар намайг тоож анхаарах завтай хүн алга. Хоёр байцаагч пиджакаа тайлж тавьчихаад тоостой ширээний ард хөл бөмбөгийн тухай цэц булаалдаж байв. Тэдний анхаарлыг татах санаатай аяархан ханиалгаж үзээд нэмэр болсонгүй. Би бүр хүлээж ядлаа. Тэгж тэгж, насаар арай залуу дөрвөлжин эрүүтэй, бор царайтай чийрэг зузаан эр намайг юу хүссэн ч миний хүсэлтийг хүлээж авахгүй юм шүү гэж урьдаас шийдсэн хүний царайтай дэргэд минь ирж
— Та юу гэж яваа вэ? гэж ширүүхэн асуухад нь би өөдөөс нь элэгсэг найртай инээмсэглэн
— Би даатгалын нийгэмлэгийн төлөөлөгч байна гэв.
— Өө тийм үү! Тэгээд юу гэж?
— Тан дээр ийм нэг хэргээр ирсэн юм. Манай нэг харилцагч... гээд дуугаа намсган хүндэтгэлээ илэрхийлэх байдал үзүүлж: — Улс төрийн нэр нөлөөтэй зүтгэлгэн юм. Миний юу хэлэх гэж байгааг та ойлгож байна уу? гэв.
Тэр хүн юу ч ойлгосонгүй бололтой. Гэсэн ч сонирхож буй янз мэдэгдэв.
— Манай нэг харилцагч машины зогсоол дээр зохих журмаар машинаа тавьсан байж. Тэгтэл машины нь ар талыг гэмтээжээ.
— Гайхалтай юм болжээ! гэж цагдаа егөөдөв.
— Танаас би шууд хариу сонсоно гэж бодоогүй. Манай харилцагчийн машиныг гэмтээсэн этгээдийн машины дугаарыг тогтоож авсан гэрч байгаа юм. Тэр хүн дугаарыг нь зөв тогтоосон гэж би сайн итгэхгүй байна. Би сэмхэн мөрдөн судалж байгаа юм гээд би нүд ирмэж:
— Амьдралд авхаалж самбаа хэрэгтэй байдаг даа. Үүнийг та юу эс андах вэ гэлээ.
Миний оршил үг түүнд таалагдсан бололтой.
— Та тэгээд юу хүсэж яваа юм бэ? гэв.
— 98 Т16 машины эзний хаягийг мэдэж авмаар байна. Хэрэв болдог юм бол... гэсэнд цагдаа хэсэг бодолхийлээд
— 6 гэдэг нь Тэнгис орчмын Альп... Түр хүлээгээрэй. Би Ниццагийн захиргаанд утасдаад үзье гэхэд нь
— Ноён байцаагч. та их эелдэг хүн байна гэж би тал өгөв.
Бүх юм ингэж эхэлсэн хэрэг.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Last edited by gegeehend on Sep.30.12 2:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.21.12 5:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ХОЁРДУГААР БҮЛЭГ

Энэ бол гүвээний цэцэг ногоотой бэлд барьсан ямар стиль маягтай нь үл мэдэгдэх тансаг баян, том байшин байлаа. Дээврийг нь нугалаас хятад маягтай, дотор хашаа нь испани маягтай, бүхий л байдал нь ер бишийн болж ирээд нилээд сүр жавхлантай.
Би хонхны нь товчийг дарсанд оршуулгын хонх шиг чимээ сонсдов, Байшингаас зарц авгай гарч ирээд таримал модны хоорондуур наашаа бууж ирэв. Түүний ойртож ирэхэд энд миний айлчилж ирсэн нь авгайд яасан их тээртэй байгаа бол гэж бодов. Ийм орон байрны үүдийг тайлж өгнө гэдэг холын аялал гэсэн үг.
Авгай хашааны хаалганы дэргэд ирж зогсоод намайг нилээд хардаж сэжиглэж байгаа бололтой, могойн нүд; мэт жижигхэн нүдээрээ намайг цоо ширтэн
— Танд юу хэрэгтэй вэ? гэв.
Миний ямар хэрэг зоригтой ирснийг энэ авгай хэлээд өгдөгсөн бол надад үнэлж баршгүй их тус болохсон:
— Ноён Лекентэй уулзмаар байна гэсэнд авгайн уруул ам даруй үрчилзэж
— Ноён Лекэн энд байхгүй гэв.
— Тэгвэл хатагтай Лекэнтэй уулзья.
— Энд хоёр охин нь л байдаг гэж авгай итгэл муутайхан хариулав.
Миний зан байдлын юу нь ч юм бэ авгайд аятайхан санагдсан бололтой.
— Яасан сайн юм бэ! Тэдэнд миний тухай дуулгаж тус болно уу.
— Ямар хэргээр вэ?
— Хувийн хэргээр
Би өөр юу хэлэх вэ дээ. Энэ байшиид нэвтрэхэд тийм ч амаргүй бололтой. Зарц авгай эргэлзээд байна.
— Би ороод өөрийгөө танилцуулья гэсэнд авгай нэг ч үг хариу дуугаралгүй үүд онгойлгож өгөв.
Намайг ороход зарц авгай хашааны хаалга хаагаад намайг дахин шинжин харлаа. Миний цэнхэр костюм цагаан цамц, нэгэн өнгийн зангиа бас төлөв төвшин байдал түүнд итгэл төрүүлсэн бололтой. Би авгайг даган таримал моддын хоорондуур, гол хаалганы довжоо өөд өгслөө. Нүд гялбам цагаан шатаар өгсөж, зүйл бүрийн ногоон ургамлаар чимэглэсэн үүдний сэрүүн танхимд оров.
— Таны алдар нэр хэн бэ? гэж зарц авгай дахин асуулаа.
— Виктер Менда...
Авгайн царайд өнгөрсөн хойно эргэлзэх сэтгэл төрөхийг ажиглав. Авгай намайг хүлээж бай гэж дохиод нарны гэрэл гийсэн том өрөөнд орлоо. Шивэгнэлдэх сонсдов... Хэсэг хүлээлгэсний дараа үүдний танхимаар дамжин дотоод хашаанд оруулав. Энэ дотоод хашаа нь гайхалтай сайхан юм... Шигтгэмэл ногоон хавтангаар хүрээлсэн усан сангийн хажууд тахир дутуугийн тэргэнцэр дээр харахад нас хориос хэтрээгүй цайвар шар үстэй, гоо үзэсгэлэн төгс бүсгүй сууж байв. Хөл дээр нь цагаан баавгайн сайхан арьс тавиастай байлаа. Бүсгүйн царай зэвхий цагаан боловч усан сангийн уснаас илүү ногоон өнгөтэй сэргэлэн нүд нь амь оруулах аж. Бараг цагаан гэмээр цайвар шар үс нь толгойгоо хүрээлэн туяа татуулж байх шиг санагдана. Бүсгүй нимбэгийн модны мөчрөөс барьжээ. Цэцэрлэгт зүйл бүрийн жигүүртэн шувуу жиргэн донгодож, нэгэн зүйл гайхамшигт яруу ая өргөнө.
— Орох ажаам уу! гэж зарц авгайн ширүүн хэлэхэд би давхийн цочив.
Гоо үзэсгэлэнт бүсгүйг ширтсээр байгаад хамгийг мартаж орхижээ. Зарц авгайг даган хурц тод өнгийн зөөлөн сандалууд тавьсан асар том өрөөнд оров. Дотоод хашаа руу харсан нэг ханыг нэлэнхийд нь шиллэсэн байлаа.
Ногоон ширээний ард залуу эмэгтэй суугаад юм би чиж байгаа харагдав. Нас гуч хүрч яваа болов уу гэмээр байх боловч ямар нэг оо энгэсэг тавиагүй нүүрийн төв ихэмсэг, ширүүн төрх нь арай ахимаг харагдуулна. Хөх ягаан өнгийн платье өмсчээ. Нас бие гүйцсэн эмэгтэйчүүд эмгэнэлийн үе дууссаны дараа ийм платье өмсдөг сөн. Энэ хүүхэн ч урьд шөнө намайг машиндаа суулгасан хүүхэн байх ёсгүй дээ. Миний өөдөөс цоо ширтэх мэт харахад нь би сандрав.
— Мадемуазель аа...
Хүүхнийг надаас нэг юм асуух болов уу гэсэн чинь дуугарсангүй, ядахдаа хөдөлсөн ч үгүй, ер сайн юм болохгүйг зөгнөх мэт дургүйцсэн байдалтай ажин шинжив.
— Миний ирснийг та гайхаж байгаа болов уу даа? гэж асуусанд хариуд нэг ч үг хэлсэнгүй.
Мөн тэвчээр ээ! Ай Тэнгэрийн минь өршөөл, энэ хүн хэн хэлгүй юм болов уу?
— Би нэг юм.. лавлах гэж ирсэн. Танайд 98 Т16 дугаартай машин бий юу? гэсэнд хүүхэн сая нэг юм нээж
— Та өөрөө хэн юм бэ, эрхэм ээ? гэж жаахан уцаарлангуй дөлгөөн дуугаар асуув.
— Уучлаарай... Намайг Виктор Менда гэдэг.
Энэ хүүхэн миний нэрийг яаж мэдэх вэ дээ. Хэрэв миний тухай ямар нэг юм сонссон бол тун гайхалт сонин байхсан.
— Ноён Менда та ямар үндсэн дээр миний машиныг сонирхох болов?
Хүүхэн өөрөө мэдэлгүй миний асуусныг нотолсон хариу өгөв. Би дотоод хашаанд хөдлөхгүй сууж буй бүсгүйг харлаа. Энэ бүсгүй яасан ч урьд шөнө намайг урхидсан хүүхэн байж таарахгүй. Миний харц ярилцаж буй хүүхэн дээр дахин туслаа
— Урьд шөнө би... таны машинд дайруулсан, хатагтай...
— Мадемуазель шүү!
Хүүхний нилээд зэвүүцсэнийг ажиглав. Дургүйцсэн байдалтай ярвайж үрчилзэхийг нь хараад намайг ямар нэг янзаар өөрөөс нь хэдэн мөнгө салгахаар ирсэн хүн байна гэж бодож байгааг нь ойлголоо.
— Урьд шөнө үү? Нээрээ юу?
— Нээрээ.
— Энэ чинь тун гайхалтай хачин хэрэг байна. Миний машин гурав хоног гараашаас гараагүй байгаа» гэхэд нь надад гэнэт эргэлзэх сэтгэл төрж
— Таны машин америк машин биз дээ, тийм үү гэж лавлав.
Эцсийн бүлэгг би машины дугаарын аль нэг тоо буруу харсан байж болох юм. Бөөн шавар наалдсаны улмаас ялангуяа шөнийн харанхуйд наймын тоо нь зургаа шиг харагдсан байж болох билээ.
— Тийм, америк машин гэж хүүхэн хариулснаа миний эргэлзээг тасаллаа.
— Тэгвэл би эндүүрээгүй юм байна. Таны машин мөн л дөө. Хаялгана руу гардаг зам дээр намайг дайрсан... Харж байгаа биз дээ, золоор би бэртэж гэмтээгүй...
— Сайхан хэрэг ээ! Тэгвэл та костюм чинь , авахын танаггүй муухай болсон гэж хэлэх юм байгаа биз дээ? хэмээн хүүхэн егөөтэй асуув.
Нэгэн агшны төдийд би энэ хүүхний огцом дууг таних шиг санагдлаа. Үгүй дээ, тийм байх ёсгүй. Миний өмнө яавч урьд шөнийнх шиг тийм хачин авир араншин гаргамааргүй төлөв төвшин хүүхэн сууж байна.
— Үгүй, мадемуазель аа... миний костюм бас гэмтээгүй... Би зүгээр л тэр машиныг жолоодож явсан эмэгтэйг харах гэсэн юм... Таныг байсан гэж бодохгүй байна....Төвөг удсаныг минь уучилна уу.
Би мэхийн ёслоод явахаар завдан эргэв. Намайг шатны эхний гишгүүр дээр хөл тавьж байх үед араас минь
— Ноён Менда! гэж дуудахад нь би зогсож, эргэм харав.
Хүүхэн үүдний танхимын гол дунд элгээ эвхээд хөдлөхгүй зогсож байлаа.
— Юу гээ вэ, мадемуазель аа?
— Та түр саатвал болох уу?
Би татгалзсангүй. Хүүхэн намайг мөнөөх өрөөндөө дагуулан аваачиж, зөөлөн сандал зааж
— Суугтүн! гээд зөөлөн сандалд миний өөдөөс харж суухдаа өвдгөө харагдахгүй байхуйцаар хөлөө ачив.
~ Би таны ярьсан намтраас юу ч ойлгосонгүй. Би энд тахир дутуу дүү бүсгүй... таны харсан зарц авгайтай гурвуул суудаг. Энэ хоёрын хэн нь ч машин барьж чадахгүй, та ойлгож байгаа биз... Миний тухайд гэвэл урьд шөнө жолооны ард суугаагүй гэдгээ танд батлан хэлж чадах байна. Ер нь би шөнө орой гадагшаа явдаггүй.
Хүүхний сэтгэл ихэд догдолсон нь илт байлаа. Би түүнийг өрөвдөн толгой сэгсрэв.
— Танаас машиныг чинь хүн гуйж авсан юм биш биз?
— Тэгсэн бол би мэдэх ёстой.
— Заавал биш. Танай гарааш зам руу гарцтайг би ажигласан. Түүний дээр таны машин мотор чимээгүй шахам юм билээ... гэсэнд хүүхэн дал мөрөө хавчив.
— Гэхдээ...
— Юу гэж?
— Гараашийн түлхүүр үү?
— Гарааш чинь төмөр сараалжтай юм байна. Заримдаа жижиг чулуу тээглээд дутуу хаагдаж, цоож нь түгжигдэхгүй үлдэж болох юм. Та лав шалгадаггүй байх
— Нээрээ тийм.,
— Та машиныхаа асаах түлхүүрийг хянах самбарт зүүлттэй орхидог уу? 1
— Тийм...
— Тэгвэл эрэх хэрэггүй юм байна... Танай айл хөршийнхний хэн нэг нь шөнийн цагт таны машинаар давхиж, сарны гэрэлд цэнгэдэг байж.
—. Тийм байх ёсгүй. .
Надад бол ийм байдлыг гайхах зүйлгүй мэт сана дана. Надтай дайралдсан шөниийн эрвээхэйн зан байдал ухаан санаандаа элдвийг ургуулан бодох арвин боломж олгож байлаа.
— Би цагдаа нарт хэлбэл таарах уу, та юу гэж бодож байна?
Таны машин одоо гараашдаа.лав байгаа юм уу?|'
— Саяхан байж байсан... Би нэг юм авах хэрэг гараад гараашид орж үзсэн юм.
Би босов. Үүдний танхимд шал шажигнах сонсдож чимээ гарсан зүг эргэж харвал дотоод хашаанд байсан бүсгүй тахир дутуугийн тэргэнцэрээрээ бидэн рүү ирж яваа харагдлаа. Ойроос улам илүү гоо үзэсгэлэнттэй харагдах юм.
Намайг эгцлэн ширтэхэд нь миний нүүр халуу оргив.Энэ бүсгүй скандинав домгийн амилсан дүртэй адил юм шиг цайвар шар үс, зэвхий цагаан царайд нь үлгэр домгийн бүсгүйн шинж байх шиг.
Эгч нь бид хоёрыг танилцуулж
Энэ ноён Менда... Энэ миний дүү Ева гэв.
Бүсгүй миний ямар хэрэг зоригоор ирснийг хэлэх болов уу гэж хүлээж байгаа бололтой. Эгч нь байдлыг тайлбарлав. Энэ жигтэй хачин намтрыг хөөрхий тахир дутуу гоо бүсгүй онц их сонирхохгүй байх шиг. Сурамгай хурдан хөдөлгөөнөөр тэргэнцэрээ надад ойртуулж
— Мөнда, гэв үү? Та Викгор Менда юу? гэж асуув
Эгч нь надаас дутуугүй гайхах шиг санагдлаа.
— Ева чи энэ ноёнтныг таних юм уу?
— Нэрийг нь мэднэ... Та ноднин жил радиогоор нэвтрүүлэг хөтөлж байсан уу?
— Нээрээ тийм... Та сонссон юм уу?
— Тогтмол сонсдог байсан, «Бүгдэд оройн мэнд гэдэг хөөрхөн нэвтрүүлгийг эгч та санаж байна уу?
— Тэр хүн та юм уу?! гэж Элен гайхав.
Элений днх. удаа инээмсэглэхэд зүс царай нь хичнээн их засарч сайжирсныг би хараад гайхлаа. Ухаан нь та тосгоны ойр хавиар, байгалийн байдлыг тоож анзаарахгүй явж байлаа гэе. Гэнэт үүлний цаанаас наран гарахад орчны юм бүхэн амилан сэргэж, аялгуу сайхан дуу эгшиглэх мэт болно... Энэ хүүхнийг үүн лүгээ адилтгаж болох мэт санагдав. Хүүхэн тэр даруй нас залуу, тун хөөрхөн, сэтгэл сэргэлэн болж харагдлаа.
- Тэр нэвтрүүлгийг би хөтөлж байсан нь үнэн... Сонсогчдынхоо ухаан санаанд ямар нэг ул мөр үлдээнэ гэж бодоогүй шүү гэсэнд
— Та их сайхан дуутай юм. Таны дууг мартахын ргагүй. Та яагаад радиогоор ярихаа больсон юм бэ? Та их сайхан нэвтрүүлэг хөтөлдөг байсан шүү дээ! гэж Ева хэлэв.
Үүнийг хорооноос лавлах хэрэгтэй. Радио хорооыхонд миний нэвтрүүлгийн дэндүү аминчхан байдал нь таалагдаагүй бололтой. Тэгээд хасчихсан юм.
— Тоогүй дээ гэж Элений хэлэхэд
--- Үүнийг би хэн хэнээс илүү харамсдаг юм гэж наргиа болгон өгүүлэв.
— Одоо та юу хийж байгаа вэ? гэхэд нь би хуруугаа дугуйлан «тэг» дүрс үзүүлж
— Ийм л юм хийж байна... Парист чадах юм бүхнээ хийж, чухамдаа бол юу ч хийхгүй байсаар залхаж гүйцээд азаа үзэхээр наашаа ирсэн юм. Эндхийн «Монте- Карло Радиод» ажил өгмөөр юм хэлсэн... Бүтээгүй... Тоглоомын өргөөнд очиж үзсэн чинь... хувхай хоосон боллоо... Хөл минь чилж эхлэв. Би өндийж.
— За би явах ю.м уу даа гэв.
— Та хаачих юм бэ?
—- Хаачих вэ дээ... Нэг тийшээ явна... Би эндхийн газрыг муугүй мэддэг болсон.
Ева эгчийнхэа өөдөөс харж| — Намайг юу бодож байна гээч? гэв. Эгч нь нэгийг мөрөөдөн санааширсан юм уу даа, дүү бүсгүйнхээ өөдөөс хайхрамж муутайхан эргэж харав.
— Би шүлэг найраглалаа ноён Мендагаар уншуулж соронзон хальсанд бичүүлбэл сайхан аа? Та юу гэж бодож байна вэ? гэж Еваг хэлэхэд
— Болох л юм гэж Элен дуугарав.
Евагийн сэтгэл гэнэт хөөрөн догдолж, надад хандан
— Та төвөгшөөхгүй биз? Миний хэр тааруухан шүлэг найраглалыг тан шиг сайхан дуутай хүн уншвал уянгалаг яруу болно гэж итгэж байна. Манайд хэсэг саатаж, бидэнтэй хамт үдийн зоог барихгүй юу? гэв.
Энэ саналыг сонсоод миний хоосон ходоод хоржиг нон хариу өгөв. Би өчигдөрөөс хойш хэлэн дээр юм тавиагүй яваа. Тийм болохоор хэсэг мах, шарсан төмсний төлөө юу ч хийхээс буцахгүй болоод байв. Хэдий тийм боловч хүмүүжилтэй хүний ёсыг бодож татгалзахаар шийдэв.
— Өө би шүлэг найраглал уншиж чадахгүй... Уран уншлагад тун тааруухан...
Ева дур булаан цайвар шар үстэй толгойгоо нэг сэжиж
— Миний шүлэг найруулгад нэг их уран уншлага хэрэггүй гэв.
Энэ бүсгүй өөрийн хүссэн санасан болгоныг гүйцэлдүүлж сурсан эрх танхи амьтан гэдэг нь бүхий л байдлаас ил. Би ч гэсэн үгийг нь дагалаа.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.21.12 5:43 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
таалагдах нь уу? бичээд байгаарай

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.21.12 9:13 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
дажгүй шүү... ойрд унших юмгүй болчоод байлаа. Энэ таалагдаж байнаа. Үргэлжлүүлнэ биз дэ хүлээж байя

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Aug.22.12 10:17 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Ойрд детектив уншаагүй, оруулаад байгаарай


Top
   
PostPosted: Aug.23.12 5:35 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,

Гуравдугаар бүлэг

Үдийн хоолны дараа дотоод хашаанд хоёр эзэгтэй лүгээ хамт тамхи татаж суув. Би Евагийн шүлэг найраглал гэж нэрлэоэн, чухамдаа тахир дутуугийн тэргэнцэрт хадагдсан хорин настай гоо үзасгэлэнт бүсгүйн цөхөрлийн дуу гэмээр дөрвөн жижиг эхийг уншиж хальсанд буулгав. Тэр хэдэн шүлгийг уншсаны дараа сэтгэл гутруу байлаа. Горь тасарсан гашуун гунигт шүлгийн дараа гэгээн нарны гэрэл ч бүдгэрэх шиг санагдана.
Энэ хоёр бүсгүйн байдлыг ажихад чамлахааргүй хөрөнгө зөөртэй ч гэсан энэ лут том байшинд амьдрах нь тийм ч хөгжил баясгалантай биш шиг. Танилцаад хэдэн цаг болсны дараа учир зовлонгоо цухас ярьсныг нь сонсоод би байдлыг ойлгов. Ева нь полиомиелит хэмээх нугасны бор эсийн үрэвслийн улмаас доод мөч нь эзэнгүй болжээ. Тахир дутуу хүн их аминчхан сэтгэл татам байдаг байна. Ева өөрийн эгч Эленээс нэгэн биеэ огоорон золихыг шаарджээ. Заяа тавилангийн эрхээр иим байдалд орсон Эленд тун амаргүй байдаг биз.
Би нүдээ анив. Ирээдүйг бодож сэтгэлээ зовоомооргүй санагдана! Одоо тохиогоод байгаа энэ жаргалант мөчийн цэнгэлд сэтгэл ханаж суувал барав. Энд юм бүхэн сайхан байна. Дотоод хашаанд амар тайван, ус усан санд шоржигнож, цэцэрлэгт шувуу жиргэн шивэгнэлдэнэ. Хамгийн гол нь эгч дүү хоёр бүсгүй! Би дутуу аньсан зовхины цаанаас эгч дүү хоёрыг ажиглаж байв. Элен нь эртний герегийн хөшөө барималтай адилхан юм. Ариун журамт хүний тайван дөлгөөн, үзэсгэлэн сайхан царайтайг нь би нэгэнт лавтай мэдэв. Нүүрийн тэг нь өчүүхэн ч өөгүй. Элен цэцэрлэгийн хөнгөн сандал дээр суугаад дотоод сэтгэлийнчээ ямар нэгэн дуу хоолойг чагнаж байна уу гэмээр. Элений бодлогоширсон байдал надад их таалагдав. Хэрэв би зураач байсан сан бол энэ бүсгүйн дүрийг зотон дээр мөнхлөхсөн. Ева хөлөө хучсан цагаан баавгайн арьсыг илбэн байна. Ийм халуун нартайд цагаан баавгайн арьсаар хучдаг байна шүү! Үүнд нэг л үл ойлгогдох юм байна. Магадгүй өвчтэй хөл нь халуун, хүйтний алийг ч мэдэрдэггүй биз. Тэгвэл энэ ёсноос гаж илүү маяг хэнд хэрэгтэй юм бэ?
Олноос онцгой жаргалтай сайхан амьдралын төлөө заяасан баймаар ийм гоо үзэсгэлэнт бүсгүйд ийм гай зовлон тохиосон нь бүр ч аймшигтай! Уг нь Ева гоо үзэсгэлэн төгс, оюун ухаан сэргэлэн бүсгүй юм. Бүсгүйн эрхтэн дутуу байдал нь.жигшин сэжиглэх сэтгэл төрүүлэх авч баавгайн арьснаас дээшхи бахдам сайхан бие цогцос нь өөрийн эрхгүй нүд булаана. Нэг ч эрийн гар хүрээгүй байж таарах хөөрхөн мээмийг нь би бахдан ширтэв.
— Ноён Менда та юу бодоо вэ? гэж Ева гэнэт асуулаа.
Би тамхиныхаа ёзоорыг сандлын тохойвчинд зоосон үнсний саванд нухаад
- Би юм бодоогүй, үүл хөлөглөн хөвж байна... гэв. Элен хий гөлийн бодлогоширсон байдлаас гарч, нүдэнд нь сүйрдэгийн даваан дээр очсон амьтны аврал эрэн дуудаж буйтай адил харц илэрч
— Ийм байдал давтагдах нь гагц танаас шалтгаална гэв.
— Та их эелдэг хүн байна. Баярлалаа...
- Үгүй, харин бид хоёр л танд баярлах ёстой, тийм үү Ева?
Бүсгүй хариу хэлсэнгүй. Юунд ч юм бэ, нэг зүйлд санаа зовсон байдалтай харагдав... Нилээд удаан дуугүй сууцгаасны эцэст Ева хуруугаа инчдэж
— Ингэхэд та ажил олтлоо манайд түр байвал яасан юм бэ? гэв.
Ийм санал сонсоод амьсгаа минь давхцав.
— Бодоорой! гэж Элен дүүгийнхээ саналыг дэмжлээ
— Миний хувьд хоёр цагийн турш дан үүнийг л бодож байна гэж Ева бүр үнэнээ дэлгэв.
Гэхдээ ямар журмаар? гэхэд
— Сайн нөхрийн журмаар. Бидэнд дотнын нөхөр байхгүй. Одоо ингээд дотнын сайн нөхөртэй боллоо. Тийм үү, эгч ээ?
Эгч дүү хоёрын ярианы нэг онцлог гэвэл нэг нь нөгөөгөөрөө зөвшөөрөл авахаас нааш ямар нэг санааг гаргаж хэлэхгүй юм. Хоёул нэг гэрт олон жил хамт байсан амьдрал нь бат нягт холбоотой байсан болохоор эцсийн бүлэгт хоёр биетэй нэгэн өвөрмөц бодгаль болсон юм уу гэмээр. Би нэгтэй нь ярьж байхдаа өөрийн эрхгүй нөгөө рүү нь харж байв.
— Тийм л дээ, дүү минь.
Би эрс татгалзаж
— Энэ огт болшгүй хэрэг, мадемуазель... гэж эхэлтэл Ева уурсан тэргэнцэрийнхээ дугуйг чанга цохив.
— Тэнгэрийг бодож намайг дахиад битгий мадемуазель гэж дуудаач. Намайг Ева таныг Виктор, эгчийг Элен гэдэг. Зүгээр нэр нэрээрээ дуудаж байя... За одоо үүнийг яагаад болшгүй хэрэг гэж байгаагийнхаа учрыг тайлбарлана уу. Та нүдэнд дулаахан залуу хүн байна. Энэ байшинд иймэрхүү нэг хүн байж байвал бидэнд хэрэгтэй... Би ганц Амелиягийн царайг харсаар бүр залхаж гүйцлээ! гэв.
— Үнэнийг хэлэхэд Ева... гэсэнд бүсгүй дал мөрөө хавчаад
— Би бодсоноо хэлж байна. Миний амьдрал дэндүү арчаагүй. Тэгж санагдахгүй байна уу? Би алтан торонд хийсэн хөлгүй шувуутай адил... Энэ байшингийн өнцөг булан бүр нүдний минь өмнүүр өнгөрдөг... Би энэ усан оргилуурыг нэгд нэгэнгүй мэднэ... Чимээ нь миний зүрхийг урж сэтгэлийг сэмлээд байдаг юм...
— Тайвшир, Ева!
Элен дахиад төв ихэмсэг дүртэй болж, ширүүн байдлаар ярив. Ева тэргэнцэрийнхээ дугуйг хэдэнтаа аяархан цохиж эргүүлэн буруу харж суулаа,
— Ноён Менда та сохор улаан мөнгөгзй үлдсэн байна... гэш Еваг эхлэн ярихад
-Ева! гэж Элен дургүйцэн зандрав. Бүсгүй түүнийг нь тоосонгүй
-Танд идэх юм олдохгүй. Энэ тийм ч хөгжилтэй биш санагдахгүй байна уу, аан? гэж бүр хашгирав.
Би цорын ганц шийдвэр гаргаж өндийгөөд зөвхөн Эленд хандан
— Сайхан хоолоор дайлсанд тань баярлалаа... гээд эр хүн шиг толгой дээгүүр том том алхлан үүд рүү явав.
Ингээд эв эвдэрч, эгч дүү хоёр Лекэнтэй миний харьцаа ингээд дуусах болжээ. Ева даанч хэтэрхий эвгүй зан гаргасан'болохоор Элен уучлал гуйхыг ч оролдсонгүй. Гагцхүү гэнэтийн тохиолдол энэ байдлаас аварч болох байв. Тэгтэл тэр даруй тийм нэг инээдэмтэй хөгийн юм болсон юм.
Усан санг тойруулсан нарийн хөвөө дээгүүр явж байсан би тахир дутуу бүсгүйн тэргэнцэрт ойр хүрэхгүй гэж энэ замыг сонгож авсан юм. Гэвч хөл минь хавтанг онгойлгодог цагирагт тээглэв. Тээглээд тэнцвэрээ олж ядан нөгөө хөл маань усан сангийн зүлгэмэл хүрээнд хальтирч би усанд уналаа. Эйэ бүхэн нүд ирмэхийн зуур болж өнгөрөв.
Дараа нь би гүн нь дөчин сантиметрээс үл хэтрэх усанд сууж байлаа. Дэлбэртлээ уурласан миний төрх байдал харваас инээдэмтэй байсан бизээ. Эгч дүү хоёр элгээ хөштөл инээлдэв. Босоход хувцсыг минь даган ус урсаж байлаа. Би өөртөө ч эгч дүү хоёрт ч уур хүрээд энэ хийх ажилгүй хоёр хүүхнийг нэг нэг сайн алгадаад авах юмсан гэхээс гар минь загатнаж байлаа.
Хүний сэрэл сэтгэлийн бүх илрэл дотроос инээд хэмээгч хамгийн халдвартай нь билээ. Миний уур төдөлгүй намдаж, би энэ насандаа хэзээ нэгэн цагт инээж байгаагүйгээрээ инээв. Би усан сангийн зах дээр сандайлж тэндээ эвхэрч нугаран хөл минь усан дотор санжигнаж байлаа.
Хамгийн эхлээд Элен инээхээ больж суудлаасаа босож, миний дэргэд ирээд надад гар сунган уснаас гарахад минь туслав.
Дотоод хашааны чулуун хавтан дээр биед наалдсан нойтон өмдтэй зогсож байгаа би инээдэмт жүжгийн жүжигчин шиг харагдаж байсан байх.
- Та хувцсаа солих хэрэгтэй. Халуун усны өөөнд очицгооё.., Танд гэрийн дээл өгье. Амелияг зочид буудал руу явуулж, таны хувцсыг авчруулья. Та хаана буусан бэ? гэж Элений асуухад
— «Цэнхэр долгион» зочид буудалд... гэв.
Би Эленийг даган хоёрдугаар давхарт буй халуун усны өрөө рүү очлоо. Нойтон костюмаа мушгиж байхдаа зарц эмгэнд Элений заавар тушаал өгч байгааг сонсоод байрны мөнгө төлөөгүйгээ даруй санав. Тэр эрхэм хүндэт буудлын эзэн миний юмыг зарц авгайд яасан ч өгөхгүй дээ! Би ичиж үхэх шахан хаалгыг дутуу онгойлгож
— Мадемуазель Лекэн! гэж дуудсанд Элен даруй хүрч ирэв.
Өргөн цээжийг минь яг барьсан гэрийн цагаан халадтай би яасан инээдтэй амьтан харагдаа бол?! Ханцуй нь миний тохойнд хүрэхтэй үгүйтэй юм.
— Би... Танай зарц авгайд төвөг удах хэрэггүй болов уу даа... Өмдийг минь индүүдээд өгвөл болоо. Тэгвэл би хот орж болох байна... гэсэнд Элен үгийг минь тоож сонссонгүй.
— Тэгж яриад яах вэ! Өмд чинь шал нойтон байна Маргааш ч гэсэн чийгтэй хэвээр байх болно гэв.
— Тэгсэн ч гэсэн.,. Би...
Элен бас. эсэргүүцэж үг хэлэх гэснээ гэнэт учрыг ойлгосон бололтой дуугүй болов. Би ичсэндээ нүүр минь халуу оргиод ирлээ. Элен цааш эргэж, зарц авгайг дуудан
— Амелия! гэв.
— Юу гээ вэ, мадемуазель аа?
-- Ноён Менда манай энд түр суух болно. Зочид буудлын эзэнтэй ярилцаж тохироод ноёнтны тээшийг хөлсний машинаар аваад ирнэ үү гэсэнд Амелия гайхан балмагдаж
— Энд суух гэнэ... гэж аман дотроо бөвтнөснөө даруй санаа авч: — За тэгье, мадемуазель гэв.
— Та Еваг ингэж баярлуулахаас татгалзахгүй юм байгаа биз гэж Элен хэлээд инээмсэглэв.
Энэ нь түрүүчийнхээс өөр инээмсэглэл байлаа. Инээмсэглэлийн нь цаанаас сэтгэл зовсон байдал нэвт харагдана.
Хэрэв би эгзэгтэй хүнд байдалд ороогүйсэн бол Элений саналыг дахин татгалзах байсансан. Гэтэл одоо би аягүй байдалд ороод хувцаслах хүртлээ хүний нүднээс далд байх юмсан гэхээс өөр бодол толгойд байхгүй болжээ....
-Энэ тухай сүүлд ярья гэж би шүүрс алдан өгүүллээ. Элен миний дэргэдүүр өнгөрч, гантиг дууриалган будсан модон шат тийш харсан нэг хаалгыг онгойлгож — Танд одоо өрөөг чинь зааж өгье гэв. Миний өрөө гэнэ шүү. Юу ч гэх вэ, гайхалтай сонин адал явдал болж байна!
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЛЭГ
Ямар ч атугай энэ шөнө би тавтай сайхан унтав, Үүрээр миний өрөөний хавьд аяархан шажигнах чимээ гарахад сэрээд орноос ухасхийн босож, цонхны дэргэд очив. Энэ бол байшингийн ар тал юм байна. Гимнастикийн цагираг дээр Элений дасгал хийж байгааг, хийх хийхдээ энгүй сайхан хийж байгааг би хараад гайхан мэлрэв. Хажууд нь татлага өлгөжээ. Элен бариу цэнхэр өмд сайхан мээмийг нь дурайтал тодруулсан хөх цагаан судалтай майк өмссөн байв, Бүр хараад байгууштай!
Би нүүр гараа бушуухан угааж, маалинган өмд, битүү цагаан цамц өмсөв, Би тоглоомын өргөөнд хэдэн цагаар суудаг байсан ч өнгөрсөн хэд хоногт бие минь аятайхан борлосон учир энэ цагаан хувцас миний зосон арьсыг улам тодруулах учиртай. Өргөөнд дуган доторхи шиг чимээ аниргүй байв. Шатаар чоно мэт сэмхэн гэтэн бууж үүдний өрөөнд очиход кофений үнэр ханхлана.
Цаг зургаа болж байна. Олон жил би ийм эрт босоогүй. Дотоод хашааг өнгөрөн байшингийи ард очлоо. Элен цагираг дээр дасгал хийсээр. Би Элений араас сэм очиж, тамхи асааж аваад том чулуун дээр суун түүнийг харж эхэллээ. Элен биеийн тамирын танхимд уралдаанд оролцож байгаа тамирчдын л хийдэг тийм дасгал хийж байв, Эцэст нь сум шиг суниаж, цагиргыг алгуурхан тэлэн урагш тонгойхдоо л намайг харав бололтой даруй үсрэн буулаа. Түүний нүүр улайж, цээж нь оволзон байв.
-Догь байна! Та их сайн тамирчин юмаа! гэсэнд хүүхэн хариу хэлэх гэснээ амьсгаа нь давхцаад чадсангүй.
— Та өглөө болгон ийм дасгал хийдэг үү? гэхэд хүүхэн толгой дохиод
Тийм. Бие чийрэгжүүлэх үүнээс өөр арга байхгүй гэв,
Би тамхиа хаяад эзэгтэйгээсээ нүд салгаж чадахгүй ширтэн байлаа. Урт хөл, нарийхан бэлхүүс, уяхан нуруу . Миний нуруугаар хүйт оргих шиг болов.
-Та биеийн тамирын дасгал хийх гэж өглөө бүр ийм эрт босдог юм уу?
— Тиймээ дүү бүсгүйгээс болоод, Дасгал хийж байгаагаа дүүд харуулахгүй гэж л.
Би гэж нэг тэнэг амьтан «яагаад?» гэж асуусан даруй учрыг ойлгож
— Өө тийм л дээ, таны зөв! гэж залруулан хэлэв.
Эгчийнхээ дасгал хийж байгааг дүү бүсгүй нь харвал сэтгэл нь эвдрэх биз.
Элен явж хувцсаа солих болов. Би түүнээс салалгүй, хараад л баймаар байлаа.
-Элөн танаас нэг даруу биш юм асууж болох уу
— Асуу л даа .
Та хэдтэй вэ? гэсэнд духныхаа хөлсийг гараараа арчаад
— Гучин хоёртой гэв.
-Намайг дэмий юм асуулаа гэж гомдоогүй биз?
— Өө хаанаас.
— Тэгвэл дахиад нэг юм асууж болох уу? гэ| хүүхэн инээмсэглэн
— Тэгсэн ч яах вэ гэлээ.
— Ер нь бол гучин хоёр настай, эрд очоогүй эмэгтэйг, уучлаарай, хөгшин хүүхэн гэж болно. Таныг хэлж байгаа юм биш шүү. Ер нь юу болж дуусах вэ?
Би арай дэндүүлснээ даруй ойлгов. Элений царай зэвхий дааж, нүдний нь харц хүртэл хүйтэн зэвүүн болоод
— Би хэвийн байдлаар төлөв төвшин амьдарч байна. Биеийн тамирын дасгал хийдгийг та өөрөө сая харлаа... гээд бүр ичиж сандарсан байхыг нь харж тэврээд авмаар дур хүрэв.
— Уучлаарай. Би гэж усан тэнэг... Элен та хөөрхөн гэж хэлэхэд багадахаар гоо үзэсгэлэн төгс юм гэсэнд хүүхэн үнэнээсээ уурлаж
— Намайг ингэж магтахад зэвүү хүрээд байдаг юм. Миний санаанд таардаггүй гээд гүйн одов.
Би ичингүйрэн байрандаа зогсоод үлдлээ. Тэгтэл тасхийтэл инээд алдахыг сонсоод тэр зүг харвал хоёрдугаар давхрын цонхоор Евагийн царай харагдав. Ева саяын бүх үзэгдлийг нүдээр харсан байж. Намайг гар даллан дохиход бүсгүй хариу өгөхийн оронд цонхноос холдлоо. Үүдний танхимын цаад захад Евагийн тэргэнцэрийг хоёрдугаар давхарт гаргах өвөрмөц маягийн өргүүр хийжээ. Тэр нь ачаа өргөдөг төхөөрөмжтэй ойролцоо агаад хаалганы оронд аюулаас хамгаалах сур бэхэлсэн байв. Намайг үүдний өрөөгөөр өнгөрч явахад Ева бууж ирлээ. Бүсгүйг сэтгэлийг угаас өрөвдөхийн сацуу эвлэг аятайхан хөдөлгөөнийг нь өөрийн эрхгүй, бахдав. Эрүүл бидний биеэ албадалгүй чөлөөтэй алхаж гишгэдгийн адил Ева тэргэнцэрээ чадамгай хөдөлгөх юм. Энэ тэргэнцэр түүний биеийн нэг хэсэг мэт болсон нь мэдэгдэж байлаа.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Энэ өглөө Ева шотланд цамц өмсөж, энгэрээ хөхний цагаан даруулга нь харагдахуйцаар яржээ. Өчигдөр Евагийн өөгүй сайхан бие цогцсыг хараад сэтгэл догдолсон шиг одоо бас зүрх минь булгилав. Би дэргэд нь очиж нээмсэглэх аядан
— Сайхан нойрсов уу Ева? гэсэнд бүсгүй жуумалзан
— Та тоглож байна уу даа? Би нойр муутай болсоор хэдэн жил болж байна гэв.
— Таны насан дээр үү дээ?
— Энд миний нас ямар ч хамаагүй. Та ойлгомоор юм даа...
— Та шөнө шүлэг зохиодог уу?
-Тийм.
— Тийм болоод таны шүлэг найраг хар бараан байдаг юм уу? Хэвтээ үзэл санаа шиг дэмий юм байхгүй.
Бүсгүй өөдөөс минь нүд бүлтийн ширтэх нь өнөөдөр өчигдөрийнхөөс илүү өнгөтэй харагдаж байна.
— Би эгц босоо үзэл санаа гаргахыг хүсдэг юм. Даанч энэ болшгүй хэрэг.
Бүсгүйн сэтгэлийг засаж юу хэлмээр юм бэ?
— Та миний насыг асуухгүй юм байна гэж бүсгүйн шивэгнэх төдий өгүүлэхэд миний нүүр халуу оргиж
— Таны царайг хараад насыг чинь мэдэж болох байна. Та хорьтой гэсэнд
— Таачихлаа. Та өөрөө хэдтэй вэ? гэв.
— Хорин наймтай.
Бүсгүй намайг ичиж эрээлхэлгүй бахдан харах нь хэтрээд тэргэнцэрээрээ намайг тойрон хараад Элөнд миний хэлснийг дууриан элэглэж байгаа юм шиг
— Та цэвэрхэн сайхан эр юм... гэхэд нь миний уур хүрч
— Та миний гадаад төрх байдлыг шоолж сонжих гэж намайг энд үлд гэсэн юм уу? гэсэнд
— Өө хаанаас. Таныг зүгээр харж байх гэсэн юм. Би чинь сүүлдээ энэ дэлхий дээр эр хүн байдаг болов уу гэж өөрөөсөө асуух болсон хүн гэв.
Амелия орж ирэв. Энэ авгай намайг нэг нүдээрээ ч үздэггүй.
— Цай бэлэн.
Би Евагийн тэргэнцэртэй зэрэгцэн зочлох өрөөнд оров, Элен тэнд биднийг хүлээж байлаа. Тариачны банзал, цагаан цамц өмсчээ. Бүр харсаар байтал залуужиж байх шиг.
Би нэг аяга аагтай кофе уугаад сандлаа ширээнээс холдуулж
— Одоо би та нарыг орхин явахаар хатуу шийдсэн гэв.
Эгч дүү хоёрын царайд ав адилхан гайхан мэгдэх байдал илэрч, бие нь хөших мэт болов.
— За дахиад эхэллээ гэж Ева санаа алдан өгүүлэв
Би босож өрөөн дотуур сэтгэл тогтож ядан хөлхөн
— Миний энд байх нь утгагүй хэрэг гэдгийг хэлэхийн хэрэг алга. Би чинь угаадас долоодог мууртай адилгүй. Хүүхнүүд намайг шоолж инээлдэхийг яасан ч хүлцэхгүй.
— Та эвгүй үг хэлж байна гэж Элен шивэгнэв.
— Би тухайн байдалд тохирох үг хэлж байна гэхэд тэр
— Жаахан бодоод үзээч! Өвөртөө сохор улаан мөнгөгүй, толгойдоо ядаж хэдэн улаан мөнгө яаж олох өчүүхэн ч бодол санаагүй би танай гэрт толгой хоргодож танай хоолыг хороож байна. Энэ чинь хэвийн байдал уу?
Ева сонин хачин зураг үзэж байгаа юм шиг намайг харавв Арай л гараа дугуйлан дурандсангүй.
— Энэ хүн уурлахаараа сүртэй сайхан харагдах юм. Тийм үү, эгч ээ? гэхэд нь
— Дуугүй байгаач! гэж Элен зандарлаа.
Энэ хүүхний сэтгэл ингэтлээ хөөрөн догдолсон байгааг би урьд үзээгүй. Хацар нь бүр минчийн улайжээ.
— Виктор та ямар улстай харилцаж байгаагаа ойлгоогүй юм шиг байна.. Тоогүй дээ. Хэдийгээр бид жаахан хөрөнгө мвнгөтэй ч гэсэн чухамдаа ядарсан хоёр бүсгүй шүү дээ. Бид энд хоригдол юм шиг сууж байдаг гэж Элөннй хэлэхэд
— Энэ хэеий буруу юм бэ? Та нарыг энд хэн хорьсон юм бэ? гэв.
—- Танаас бусад нь бүгдээр, Та мэддэг ч болоосой. Тодорхой нөхцөл байдал бий. Манай эцэг гэрийн мухар сахисан хүн байсан. Багагүй зовлон амссаныг хэлэх хэрэгтэй. Ээж маань намайг төрүүлээд нас барсан юм. Манай эцэг хойноос нь арван жил гашуудан уйлаад дараа нь дахин гэрлэсэн. Хоёрдахь эхнэр нь манай эцгийн охин байж болохоор залуу хүүхэн. Еваг төрүүлсний дараа аавтай хамт байж байгаад... дараа нь нэг хархүн дагаад алга болсон. Тэгэхэд нь аав бид хоёртой хамт энд ирж төвхвөсөн юм. Эцэг маань өвчтэй араатан шиг хүн байлаа. Тэгээд ийм нэг лут том нүх ухаж биднийг гадаад ертөнцөөс тусгаарласан юм гэж Элөн яриад дуугүй болов.
Минчийн улайсан хацар дээгүүр нь нулимс урсан байлаа. Нулимс урсаж байгааг өөрөө мэдэхгүй байх шиг. Би хамаг учрыг даруй ойлгов. Энэ хоёр бүсгүй гадаад ертөнцийн хөл үймээнт жинхэнэ амьдралыг огт үзээгүй юм байна. Тийм болоод намайг ингэж хоргоог оод байгаа бололтой. Эдний нүдэнд би бусад бүх ертөнцийг төлөөлсон хүн болж харагдаа юу даа.
— Дараа нь Ева өвдсөн юм гэж Элен нэмж хэлэв.
— Намайг ийм болоогүй бол танд амьдралын аятайхан боломж байх байсан даа. Үүнийг би үргэлж боддог Та мэднэ... Мйний тэргэнцэр хүзүүнээс чинь зүүгдэж, таныг амьдралаа золиход хүргэсэн юм гэж Ева аяархан өгүүлэв.
Би хоёр бүсгүйн гашуу.н гунигт үгийг даасангүй, доош харан суулаа.
— За тэгвэл ийм байна...- гэсэнд хоёул дуугүй боллоо:
— Яах вэ, би нэг хэсэгтээ энд үлдье... Нэг л болзол бий. Би ажил олмогц... гэсэнд
— Баярлалаа гэж Элен шивэгнэв.
— Ажил олоход амархан. Нндад санал байна гэж Еваг эхлэн хэлэхэд би үгийг нь таслан
— Цэцэрлэгчийн ажил уу? гэсэнд
— Үгүй, бичээчийн ажил... Бид хамтарч ном хэвлэнэ. Та хэдийг авах вэ? гэв.
Элений царайд тэсэхүйеэ бэрх энэлэн шаналсан байдал ил. Дүү бүсгүйнхээ үгийг арга буюу дагах нь олон тохиолддог учир номхон хүлцэнгүй байдлаар харцаа буулгалаа.
— Ева та хэдийгээр баян чинээлэг ч гэсэн би үнэрхүү хүн шүү. Хөрөнгө бэл чинь намайг хөлсөлж хүрэхгүй. За би гадагшаа гарья. Орой болтол баяртай гэж хэлчихээд би гадагш гарлаа.
Би гудамжны амьсгалыг дахин мэдэрч, тэнгэсийн усанд шумбан наранд шарж цэнгэн буй алаг цоог олны дунд ороод сэтгэл жаал сэргэв. Эгч дүүсийн гэр орны нөхцөл байдал надад зохисгүй нөлөөлж, бяр тэнхээг сулруулан бүр санаа сэтгэл алдагдуулсан байна. Тэнд би удаан байж тэсэхгүйгээ мэдрэв,
Миний халаасанд сохор улаан мөнгө ч байхгүй л дээ үүнээс нэг их айхгүй байлаа. Эгч дүү хоёр Леканы нэг хэвийн уйтгарт амьдралыг бодвол миний өл хоосон амьдрал ирээдүйн хүсэл найдлагаар дүүрэн байгаа. Тэгээд би урждар яах гэж амиа хорлохоор завдсанаа гайхав.
Би нарийхан гудамжаар явж байлаа. Замын цаана байшингийн хана, дээвэр улайстлаа халаад ядахдаа өчүүхэн төдий сөвэлзэх салхигүй, тэнгэр цайвар өнөгтэй харагдана. Би хий алмайран алхалж явсаар асга хадны завсар хүнгүй зэлүүд газар олж, гараа дэрлэн тэнгэр харж хэвтээд тэнгисийн долгион намайг аажмаар бүүвэйлэхийг сонсож байв,
Үдийн хэрд гэдэс өлсөж эхлэхийг мэдэрлээ. Эгч дүү хоёрын гэрт эргэж очмоор санагдавч эр хүний наад захын омог бардам сэтгэл саад болов. Би өөрийн байдлыг эрэгцүүлэн бодож үзлээ. «Эндээс ажил олох хэрэгтэй» гэж хэлсэн минь сайхан хүсэл төдий байлаа. Надад ямар ажил олдохыг бүү мэд. Нэр нүүрээ мартаад цагаар хөлслүүлэх юм уу, зоогийн танхимд туслах ажил хийлтэй биш дээ, Би чинь эрхбиш жаахан боловсролтой, англиар бага сага ярьдаг хүн. Нийслэлийг орхиж гарсан нь гэнэн болчимгүй хэрэг болсныг одоо л ойлгож байна, Парист ямар ч хүн «Нүхээ олж» чадна. Сэтгэлээ чангалж байгаад үзэлцэх хэрэгтэй юм. Харин энэ амралт зугаалгын нутагт бол...
Гэнэт зам дээр нэг машин зогсоод чагнаалдаж байгаа сонсдов. Америк машин байна. Би нүд гялбам хурц нарнаас гараараа саравчлан яарвал жолооны нь ард Элен суусан байлаа. Түүнтэй уулзах боломж таарсанд баярлан босов. Бас хажууд өөр хүнгүй байхад... Элен цэнхэр костюм өмсчээ. Энэ өнгө түүнд их зохих юм. Нүдний нь харц сэтгэл ханасан байдалтай.
- Таныг энд байгаа гэж мэдсэн юмаа хэмээн аяархан өгүүлэв,
— Яагаад?
— Мөнгөгүй хүн тэнгисййн хөвөөнд ирж хэвтэхгүй өөр хаачих вэ дээ?
— Учир зүйтэй үг байна, мисс Шерлок Холмс оо! Намайг ямар ч ажилгүй ингээд хэвтэж байхад Элен таны олж ирсэн нь таатай байв. Одоо намайг ажил эрж байгаа гэдэг чинь яалаа гэж ам асуун зэмлэх бололтой.
— Харав уу даа, би элсэн дээр сууж байка. Нарийндаа бол шаварт суучихаад байгаа хэрэг! гэж бөвтнөв.
Тэгснээ энэ хүүхнийг хараад энэ чинь цаад шөнийн солиотой банзал биш байгаа даа хэмээн сэжиглэж зэвүүрхэв. Бүр ар нуруу руу хүйт оргиод ирлээ.
— Та юунд намайг ингэж муухай харна вэ? хэмээн Элен гайхан асуув.
— Би... юм бодож байна.
— Юу бодоо вэ?
Би «ухаан санаа руу нь өнгийж харъя» гэсэн мэт өөдөөс нь эгцлэн харж
— Таныг тэр шөнийн хүүхэн байсан юм биш биз дээ гэж бодож байна... гэсэнд
— Таныг дайрсан хүүхэн үү? гэв.
— Тийм... Намайг... дайрах шахсан хүүхэн!
Элен огт жишимгүй байна. Нүүрнийх нь нэг ч булчин хөдөлсөнгүй. Нүд нь цэвэрхэн, гунигтай хэвээр байлаа.
Өө та их зөрүүд хүн юм байна... Би шөнө гадагшаа явдаггүй гэдгээ танд хэлсэн шүү дээ. Түүнээс гадна та намайг хүн дайрчихаад зугтах хүн гэж үнэнээсээ бодож байна уу? Виктор та миний тухай их муу юм боддог хүн юмаа!
— Уучлаарай... Толгойд хий бодол ороод... Ингэхэд та энд юу хийж яваа вэ?
— Таныг эрээд...
— Намайг эрээ юу?
— Тийм. Таныг эрсэн!
— Үгүй, юу болж байгааг ойлгохгүй байна. учрыг хэлнэ үү, Элен.
Хүүхэн хариу хэлэлгүй машинаасаа буун ирэв. Савхан өсгийтэй хөх туфли өмсчээ. Элсэн дээгүүр хэдэн алхам ойртож суугаад
— Манай дүү бүсгүй үе үе санаа сэтгэлээо их гуньж гутардаг. Ингэж гуньж гутрах нь цөөнгүй байдаг ч гэсэн энэ удаагийнх шиг ингэтлээ унаж байгаагүй. Тантай уулзсан нь Евад ингэж их нөлөөлсөн юм шиг санагдаад байна гэв.
— Надтай уулзсанаас уу? гэсэнд Элен толгой дохив. Би гар дэлгэн гайхширч
— За харж байгаа биз дээ. Би алга болох хэрэгтэй. Ер нь би байлаа гээд дүү бүсгүйд чинь ямар хэрэгтэй юм бэ?!
— Виктор та даанч ойлгохгүй байна гэж үү Манай Ева таныг харсан дороо дурлачихсан байна. Миний хоолой өөд нэг муухай юм огшоод ирэхийг мэдрэв. Өрөөл татанхай бүсгүйтэй ойртоно гэж бодох нь цус нийлүүлсэнтэй адил санагдаж байлаа.
— Тэгвэл надад эргэлзэх юм огт алга. Би нэгдүгээр араа залгаад алга болъё... гэсэнд Элен миний өөдөөс жигшин зэвүүцсэн байдалтай хялам хийж
— Ноён Менда та сүрхий өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн юмаа! гэж егөөдөв.
— Өрөвдөх сэтгэл үл зохих тийм тохиолдол бий шүү дээ, мадемуазель Лекэн! гэсэнд Элен нэг л бодлогоширон байснаа дараа нь гэнэт инээмсэглэн
— Та бидний уулзсан нь гайхалтай сонин юм. Учир нь та бид хоёр арван үг солих бүрдээ бие биеэ гомдоох юм даа. Таныг манай гэрийн босго алхсан цагаас л хатуу үг хэлж байна гэв.
— Нээрээ тийм. Еидний харилцаа төдий л таарамжтай биш байна...
Бид дуугүй болов. Элен байрандаа суусаар. Гэхдээ би түүний эрхэмсэг дүр төрх, ариун журамт төлөв байдлыг хараад бахдах сэтгэл төрлөө. Энэ хүүхнээс ихэс язгууртны эрхэмсэг намба төрх туяаран байх шиг санагдана.. Олон хүүхэнд байдаггүй нэг тийм онцгой шинж түүнд байна.
— За тэгээд та алга болох юм уу? гэж хүүхэн асуув.
— Би алга болох хэрэгтэй байна. Дүү бүсгүй чинь чинь 20 настай гэвч жаахан охин хэвээрээ юм. Түүний насанд иймэрхүү сэтгэл газар авахуулах нь аюултай. Таны саяын хэлсэн анх харангуут дурлалаа гэдэг чинь өсвөр насны жаал охины хийрхүү хоосон санаа. Хүн санаанд таарсан номоо сонирхдог шиг Ева намайг сонирхсон хэрэг.
— Та түүний занг мэдэхгүй байна. Нэгэнт оройтжээ, Виктор оо! гэхэд нь би элс атгаж
— Евагийн дурлал гэдэг нь үүнтэй адил... гээд алгаа тэнийлгэв.
Хэдэн элс миний алганд шигдэн үлджээ. Элен гэнэт гараа сунган алгаа минийх дээр тавьсанд элсэн ширхэг миний алганд үлдсэн элсний ширхэг түүний арьсыг жаахан урав. Гэнэт миний зүрх цээжиндээ багтаж ядан дуугүй байж тэсэхгүй боллоо. Энэ нэгэн сэрэл миний ухаан санааг бүрэн эзэмдлээ. Хүүхний өөдөөс болгоомжтой харвал тунгалаг хөх нүд нь алс тэртээх тэнгисийн мандлыг ширтжээ.
— Элен!
— Өөв?
— Би алга болох хэрэгтэй нь Евагаас болж байгаа юм биш...
— Аан?
— Танаас болж байгаа юм...
Хүүхнийг шүүрс алдах юм уу, миний өөдөөс нэг онцгой харсан гэж бүү бодоорой. Элен хэсэгхэн зуур түдгэлзээд дараа нь миний гараас гараа татаж авахад мөчир дээр сууж байсан шувуухай нисэн одох мэт болав.
— Элей та намайг ойлгож байна уу?
— За яах вэ, мэдэж байгаа гэж бодъё. Тэгээд юу гэж?
Энэ хүүхэн миний тэртэй тэргүй бэрхшээлтэй байдлыг улам хүндрүүлэх гээд байна уу даа? Эсвэл намайг өөрийн сэтгэл зүрхний гүнд удирдан аваачих гэж байгаа юм уу?
— Тэгвэл үү? Тэгвэл зүгээр... Хэрэв би адал балмад явдалтай хүн байсан бол арга заль гаргаж болох сансан. Би энгийн нэг мөрөөрөө шудрага хүн... Энэ цагийн байдалд зохицох чадваргүй дэндүү цэвэр, нэр нүүрээ дэндүү их боддог хүн. Миний юу гэж байгааг та ойлгож байна уу?
— Дүгнэлт нь?
— Дүгнэж ядах юм алга. Нэгэнт эхэлсэн энэ явдлыг үргэлжлүүлэх нь та бидний хэн хэнд ашиг болохгүй. Ямар ч гэсэн би та нарт тус болж чадна бодохгүй байна гээд би өндийв.
- Юм бүхэн таны хүссэнээр болно, Виктор таныг хоёр, гуравхан хоног л хүлээгээч гэж хүсэх байна. Энэ завсар Евагийн урмыг хугалж болох байдлыг олж чадвал, Хогийн ургамлыг устгахын тулд хор цацдаг шиг Евагийн мөрөөдөнгүй хөөрүү сэтгэл дээр ус асгаж, урмыг нь хугалах хэрэгтэй байна. Та очино биз дээ гэлээ.
Би хойноос нь дагав. Машинд нь суусан даруй шөнийн адал явдал эрдэг хүүхэнтэй зууралдан ноцолдсоноо даруй санаж, бүр одоо болж байгаа юм шиг дурслаа. Үгүй дээ, янхны газраас хүүхэн урхидсан цэрэг аятай, гудамжнаас намайг урхидаж суулгасан хүүхэн энэ Элен байх ёсгүй... Эсвэл эргүүлээд хэлэхэд Элен тэр хүүхэн байх ёсгүй!

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.26.12 8:19 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
уншиж байгаа шүү

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Aug.27.12 12:01 am 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
:king:


Last edited by Jelsomino on Aug.27.12 9:32 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.27.12 12:06 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ТАВДУГААР БҮЛЭГ

Ева биднийг байшингийнхаа довжоон дээр хүлээж байв. Түүний тэргэнцэр, цагаан баавгайн арьс, алтан шаргал үсийг харахад уран зураачид зургаа зурахаар сууж байна уу гэмээр. Машинаас миний буухыг хармагц Ева огцомхон эргэж, байшин руу бушуухан орлоо. Биднийг үүдний өрөөнд ороход өргүүр хэдийн хоёрдугаар давхарт гарсан байв.
— Ингэж элдэвлэхийн хэрэг юу вэ? гэж Эленээс асуусанд
— Евагийн яахыг тааж мэдэх аргагүй. Сэтгэл түгшин уйтгарлаж байснаа одоо жаахан тайвшраад маяглаж байгаа нь энэ. Маргааш болтол маяглах ч магадгүйгүй гэлээ.
- За яах вэ байдллыг үзэж мэдье. Өрөө нь хаа байдаг юм бэ?
— Өргүүрийн зүүнтээх эхний хаалга.
Би Евагийн «урман дээр ус асгах» ажлаа нэн даруй эхлэхээр хатуу шийдэн шатаар өгсөн гүйв. Энэ бүсгүйн толгойноос анх харсан даруйдаа дурласан гэдэг бодлыг нь одоохон ховх цохиод өгье! Би үүдийг нь чанга балбав. Ева хариу өгсөнгүй. Тэгэхэд нь зөвшөөрөлгүй онгойлгон орох гэтэл өвчтэй амьтан чинь үүдээ түгжчихсэн байна.
— Ева! Одоохон онгойлго! Чимээ алга.
- Үүдээ одоохон онгойлгохгүй бол би даруй явна гэдгээ сануулья. Миний хойноос хүн явуулах юм байгаа биз.
Ева үүд онгойлголоо. Хаалганы цаана түгжээг нь гартаа бариад хүлээж байсан бололтой, хаалга агшич зуур онгойв. Би бүсгүйн өрөөнд орлоо. Сүрчигийн зөөлөн үнэр ханхалж байна. Булбарай ягаан өнгийн цаасаар доторлож, өнгө нийцсэн улаан хүрэн хивс дэвсжээ. X Карлын үеийн хийц маяг бүхий цайвар шар өнгийн хогшил тавилгатайай. Ягаан юм уу, цагаан өнгийн гэрэлт чимэд чулуун өнгийн эд юмсаар чимэглэсэн байв.
— Тантай учир явдлаа ярилцья...
Бүсгүйг өвчтэй байгаа юм уу гэж айв. Царай нь цав цагаан болж, уруул нь цайж хөхрөөд хий гөлөрсөн нүдэнд нь учир битүүлэг далдын айдас нуугдсан байлаа. Би үүд хаав. Ева тэргэнцэртэйгээ хана руу очив.
— Би таны авир араншингийн тухай ярихаар ирлээ, хүүхээ!
— Та ичдэггүй юм уу? Та өөрөө ямар авир араншинтай болоод ингэж байгаа вэ?! Та өөрийгөө хүмүүжилтэй хүн гэж боддог уу? Би энэ насандаа тан шиг ийм бүдүүлэг хүнийг үзээгүй юм байна.
— Уучлаарай. Нэгэнт та намайг өөрийн дотнын нөхөр гэж хэлснээс хойш би таны дотны нөхрийн ёсоор тантай харилцаж, танд туслахыг хичээе.
Ева миний өөдөөс нэг хатуу үг хэлэх гэснээ яагаад чюм бэ, дуугүй өнгөрөх шиг. Хэрэгтэй үг олоогүй юм уу эсвэл зогьсуулах гээд юм хэлж чадахгүй байна уу? гэтэл нь тун их догдолсон янзтай.
— Ева та тахир дутуу болохоор өөрийгөө олон талын давуу эрхтэй гэж үздэг байна. Жинхэнэ хэрэгдээ танььг асарч тойлдог хүмүүст их хэцүү байгаа! Та өөрт учирсан зовлонг эрэлхэг зоригтой хатамжлан тэсэхийн оронд гуниг гутралдаа автаж суух амархан замыг сонгож авсан байна гэсэнд
— Тэгээд би яах ёстой юм бэ? Гудамжинд гуйлга гуйх үү? Та намайг тэг гэж байгаа юм уу
— Ойлгохыг оролдоод үз. Та явж чадахгүйгээ мартаж, явж чаддаг хүмүүсийг үзэн ядахаа болих гэж оролдоод үз.
— Та сургаал айлдаж байна уу?
Миний зэвүүг хүргэх гэж элдэвлэн оролдож байгаа нь бүр жигшмээр. Би тэссэнгүй алгадаад авлаа. Би энэ насандаа эмэгтэй хүнд анх гар хүрч буй нь энэ. Ингэнэ гэж даанч бодоогүй явсансан... Миний гар тугалга цутгасан юм шиг хүнд байсныг тэр даруй мэдээд харамсан гэмшив. Евагийн өөдөөс харахад ичмээр байлаа. Нүд минь эрээлжлээд хаалганы бариулаас шүүрэн гарах гэтэл
— Виктор оо! гэж дуудахад нь эргэж харав.
Хацар нь улайсан байх боловч царайд нь инээмсэглэл туяаран нүд нь дахиад усан сангийн уснаас ногоон өнгөөр туяаран байна.
Наашаа ойртоод ирээч! гэж бүсгүй гар занган дуудав.
Би үгийг нь даган ойртож очихдоо одоо миний нүүр амыг маажих гэж байгаа юм болов уу гэж нэг бодлоо. Гэтэл Ева миний толгойг хоёр гараараа тэврэн авч өөр рүүгээ татан миний уруулд уруулаа наалаа. Бүсгүйн шүд хавиралдан тачигнаж миний аманд цус амтагдах мэдэгдлээ. Ева дээд уруулыг минь хазсан байж. Намайг ухрах гэтэл бүр хүчтэй зууран тэвэрлээ. Бүсгүйн халуун амьсгаа миний цээжинд нэвтрэхийг мэдрэв. Ева намайг галзуу юм шиг озон таалж байлаа. Би анхандаа ингэж нийлэхийг эсэргүүцэж байснаа төдөлгүй энэ бүсгүйн эрэмдэг зэрэмдгийг ч мартаж орхиод... өөрөө түүнээс дутуугүй озон таалж эхлэв.
Тэгж тэгж, бүсгүйн гараас мултрахад толгой эргэж байлаа. Би алчуур гарган уруулаа арчив. Ева нүдээ дутуу аниад миний хөдлөх бүрийг ажиглаж байлаа.
— Та намайг алгадаад авсан нь намайг өөрийн зарчмын дагуу хэвийн эрүүл хүн шиг үзэж хандсангүй. Тийм болохоор хэрэв би хэсэг зуур ч гэсэн хэвийн эрүүл хүн шиг загнасан бол намайг уучлаарай...
-Уруулын цус тогтсоны дараа би хаалганы бариул эргүүлэн
-За би явъя гэхэд .бүогүй татгалзсангүй.
Оройн хоолон дээр Ева их хөгжилтэй, яриа хөөрөөтэй байлаа. Ердөө архи ууж халамцсан юм шиг чанга, чанга дуугаран гар хуруугаа дохиж занган зүв зүгээр байснаа тас, тасхийтэл инээж байв. Надтай үнсэлцсэний дараа сэтгэл нь гүйцэд тогтоогүй бололтой. Үүнийг Эленд хэлэх болов уу гэж айж байлаа. Ева бид хоёрын хооронд болсон явдлыг Эленд мэдэгдэхгүйн тулд би юу ч хийхэд бэлэн байв. Хүний амьдралд амьдралаасаа хайр найргүй аваад хаячихмаар тийм мөч тохиолддог байна. Тэнгэр минь, би Еватай үнсэлцсэн тэр агшныг хичнээн их үзэн ядна вэ!
Хоолны дараа бид дотоод хашаанд гарч эрүүл агаар амьсгалав. Ева гэнэт дуугаа хурааж, хөдлөхгүй боллоо. Дахиад сэтгэл нь хямарч эхэлсэн бололтой. Эленийг явж унтацгаая гэхэд нь энэ эвгүй байдлаас гарах аятайхан үг хэмээн баярлаж даруй тарцгаав... Мэдээжээр, миний нойр хулжсан... Евагийн өгсөн адал явдалт роман унших гэж оролдсон боловч уншсанаа огт ойлгохгүй байлаа. Цонхны дэргэд суун, тамхи асааж авав... Өрөөнд муухай бүгчим халуун байсан учир гадагш гарч жаал сэрүүцэхээр шийдлээ. Шатаар сэмхэн буув. Биднийг өрөө өрөөндөө орсноос хойш хэдэн цаг өнгөрчээ. Дотоод хашааагаар тойрон байшингийн ард очлоо. Нүцгэн хөлийн дороос элс аятайхан сэрүүцүүлнэ. Би дан гэрийн өмдтэй байв. Сэрүүн агаар цээж дүүрэн амьсгалаад биеийн чилээ гарган суниаснаа дотоод хашаанд нэг хүн байх шиг сонсдоход нь давхийн бослоо,
Муур юм болов уу гэж бодоод сайн харвал нэг хүн хашааны дагуу сарны гэрлээс нуугдан гэтэж явна. Гарааш руу гэтэж явна шүү!
Би амьсгаа даран модны араар нуугдлаа. Төдөлгүй дотоод хашаанаас хана даган Элений гарч ирэхэд миний зүрх пал хийж, нүд харанхуйлан хөл минь золтой бохисхийсэнгүй. Би амдаж очоод
— Элен! гэж дуудсан хүүхэн давхийн цочиж, амьсгаа аваад
— Та намайг цочоож орхилоо! гэв.
— Та хаачих гэж байгаа юм бэ?
Намайг бодвол Элен хувцастай байлаа. Өргөн банзал хөнгөн ноосон цамц өмсчээ.
— Салхинд гарч явна гэж хүүхэн хариулав.
- Та шөнө гадагшаа гардаггүй гэж хэлсэн шүү дээ.
— Тийм. Өнөөдөр нойр хүрч өгдөггүй...
— Тэгвэл та одоо машиндаа суугаад хаялга дээрээс нэг хар юм урхидах л үлдэж дээ.
Хүүхний эрүү ээтийж, нүд нь гялалзах нь харанхуйд хүртэл харагдсан гэж танд андгайлах байна.
- Виктор та солиоров уу?
— Асуух юу вэ?! Тан шиг ийм бүсгүйг үнэн хэрэг дээрээ нэг муу банзал юм байна гэж мэдээд галзууралгүй яах вэ!
Элен намайг түрүүнд дүүг нь миний алгадсанаас дутуугүй чанга алгадаж шагнав. Их хурдан алгадсан тул би зайлж завдсангүй. Миний зүүн хацар халуу шатаж энэ нь миний сэтгэлийг тайвшрууллаа. Элен амьсгаадан
.— Танд намайг доромжлох эрх хэн олгосон юм. «Нэг хар юм урхидана» гэдэг чинь юу гэсэн үг Таны толгойд яаж ийм балай бодол ордог байна Та яасан ичдэггүй хүн бэ?! гэж хашгичив.
Би амьсгаа авлаа. Толгойд олон зүйлийн бодол эргэлдэв.
— Элен! Би таны машинд дайруулсан гэж худлаа хэлсэн юмаа...
— Тийм ч байх гэж сэжиглэж байсан гэж хэлэхэд
— Яагаад? гэж би гайхан асуув.
— Би нягт нямбай хүн шүү, Виктор оо. Гаражныхаа үүдийг үргэлж түлхүүрээр түгждэг. Миний машинныг шөнө хэн ч авч чадахгүй гэж бат итгэж байна
Би эндүүрч, Эленийг дэмий сэжиглэснээ сая ойлгов. Элен хэрэв тэр шөнийн зальхай хүүхэн мөн байсан бол машиныг нь хүн хулгайлж хэрэглэсэн гэсэн миний таамаглалыг няцаахгүй, харин ч бүхий л чадлаараа дэмжих байсансан. Би
— Би хэлэх юмаа хэлж дуусаагүй байна... гэж эхлэн ярьснаа хоёрдугаар давхрын нэг цонхонд гэрэл асахыг ажиглав.
- Евагийн цонх. Бидний яриаг сонсоогүй байх болтугай... гэж Элен шивэгнээд миний гараас хөтлөн холдуулж, модны дор аваачив.
Тэнд бид нарсны шилмүүс хучсан элсэн дээр, гэрэлтэй цонхыг ширтэн удтал дуугүй сууцгаалаа, удалгүй цонхны гэрэл унтрахад бид дахин ярилцаж эхлэв
— таны хэлснээр... гэж Элений эхлэхэд би үгийг нь таслан
— Тийм шүү... Та ямар ч нягт нямбай хүн байсан гэсэн тэр шөнө таны машин гараашаас гарсан нь үнэн. Гэхдээ харин намайг дайраагүй... өөр нэг юм болсон...
— Өөр нэг юм гэж юу вэ? гэж Элений асуухад энэ хүухэнд үнэнийг хэлэх яасан хэцүү вэ! Түүний тунгалаг харцын дор хэл минь татчих шиг боллоо.
— Виктор танд ямар явдал тохиолдсон юм бэ?
— Намайг оалхинд явж байтал хажууд минь нэг машин ирж зогслоо... Машинд нэг залуу эмэгтэй байсныг танд батлан хэлье. Царайг нь харж чадаагүй, их харанхуй байсан... Эмэгтэй намайг машиндаа суу гэлээ... Та... Та намайг ойлгож байна уу?.. гээд дуугүй болсонд Элен дуугүй толгой дохив.
- Та тэгээд машинд нь суусан юм. уу? гэж нэг л өөр дуугаар асуухад нь би нэг хэсэг эргэлзэн байснаа
- Тийм гэж хариулаад болсон явдлыг товч ярив.
Элен намайг нарийн тодорхой ярь хэмээн шаардах болов уу гэж айж байв. Гэтэл хоёр гараар толгойгоо бариад уйлж эхэллээ. Би үсийг нь илбэн
Элен.,. гэж аяархан дуудав.
- Та үүний тулд нь манайд ирсэн юм уу? Тэр хүүхнээ олно гэж найдсан уу?
— Тиймээ. Тэгэхдээ ердийн амьдралд ямаршуу хүн байгааг нь харах гэсэн юм. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүүхэн байгаа болов уу гэж бодсон, одоо ч тэгж бодсон хэвээр...
— Хэрэв тэр хүүхэн чинь би байсан бол та яах байсан бэ?
—- Бүү мэд... Таныг доромжилж, хэрүүл шуугиан дэгдээх байсан болов уу даа..
— Тэгэхлээр та саяхан намайг... гээд Элен цааш үргэлжлүүлж чадсангүй, жигшин зэвүүцэж, цөхрөнгөө барсан бололтой байв.
— Элен та өөрийгөө миннй байранд тавиад бодотун. Таныг хана даган гарааш руу гэтэж явахыг чинь хараад...
- Тийм дээ, тийм...
— Нэгэнт илэн далангүй ярьж эхэлснээс хойш хэлье. Миний толгойд урьд ч ийм бодол ордог байсан. Өчигдөр хаялганы дэргэд таны машинд орж суухад...
- Тэгвэл та сая намайг амдах гэж боссон юм уу?
— Хаанаас даа тэнгэр минь! Тантай нэг адил нойр хулжаад... Ийм шөнө..
Би цээжин бие минь нүцгэн байгааг мартаж хүүхний мөрөн дээр гараа тавьж, өөр рүүгээ татан хацар нь миний нүцгэн цээжинд хүрэхэд тэр давхийн ухасхийн зайлав.
-- Элен!.. Танд нэг юм хэлмээр байна...
— Үгүй, хэрэггүй...
— Элен... Би танд хайртай!.. €ая ханын дагуу гэтэж явааг хараад нээрээ сэтгэл мэдрэлийн өвчтөн шиг санагдаж, нүд минь харанхуйлсан... Би ухаан алдах шахсан шүү...
Элен мод налан суув. Нүүр нь харагдсангүй өмнө нь өвдөг бөхрөн сууж, мөрөн дээр нь гараа тавьсанд бүсгүй эсэргүүцсэнгүй, гагцхүү бие нь чичирлээ
— Элен
Би бүсгүйн дээрээс тонгойж, бие рүүгээ татан уруулыг нь озлоо. Тэгэхэд минь Элен намайг хоёр гараараа тэврэн авч, бид хоёр хүсэл тачаалдаа хөлчүүрсэн адгуус аятай, элсэн дээр унав...

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.27.12 11:45 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
:wd:


Top
   
PostPosted: Aug.27.12 11:46 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
:wd:


Top
   
PostPosted: Aug.27.12 11:47 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
tnks


Top
   
PostPosted: Aug.28.12 4:10 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Би элсэн дээр сунайн хэвтээд одтой тэнгэрийг ширтэн байлаа. Элен миний гэдсийг дэрлээд хоёр гараар намайг тэврэн хэвтэж байна.
— Миний шөнийн амьдралын талаар чиний санааг улам лавшруулаад өглөө дөө би гэж Элен шүүрс алдан өгүүлэв,
— Үгүй шүү, Элен...
Энэ хүүхэн сая надтай учирснаараа огт ондоо нотолгоо гаргаж өглөө гэдгийг өөрт нь хэлж болох уу! Бид хоёрын сая ойртож хавьтсан нь бузар муухай тачаалтай огт адилгүй байсан. Элен сая надад шударга журамт бүсгүйн адил биеэ тайван өгч, юуны өмнө сэтгэлээ өгөв. Би үсийг нь илээд
- Үгүй дээ, Элен. Тэр бол чи биш байсныг би баттай мэдэж байна гэв.
Бид хоёр сая биеэр ойртсоноосоо илүү одоо сэтгэлээр ойртохын цэнгэлийг эдлэн хичнээн удаан хэвтсэнийг хэлж мэдэхгүй байна.
— Элен!
— Өөв?
- Чи надад хайртай юу?
Иймэрхүү нөхцөл байдлын дунд эр хүн эмэгтэй хүнээс ингэж асуухад арваас есөн тохиолдолд нь учир үл ойлгогдох урт хариу сонсоно гэж баттай хэлж болно. Элен бол “хайртай” гэх ганцхан үг хэллээ.
Хажуугийн төмөр замаар галт тэрэг давхиж өнгөрөх сонсдов.
-Хоёул одоо буцаж орон болсон юм биш үү дээ гэсэнд
-Чиний зөв гэлээ.
Хоёул босоод би Эленийг дахин тэвэрч үнсэн таалав. Хувцас нь юу ч үгүй норж, элс наалджээ. Хүүхний чичирхийлэн буй халуун биеийг мэдрээд золтой л дахин солиорсонгүй. Элен надаас холдож
-Явцгаая гээд гараас минь хөтлөн дагууллаа. Тэнгисийн зөөлөн салхи сэвэлзэн байна. Аяа энэ салхи яасан таатай вэ? Бйшинд орохын өмнө би дахин зогсоэ Эленийг тэврэх гэтэл зөвшөөрсөнгүй.
-Элен би чамд нэг юм хэлмээр байна ...
-Би бас ...
-Хэл л дээ
-Эхлээд чи хэл ...
-Би хэзээ ч одоогийнх шиг ийм жаргалтай байж үзээгүй. За одоо чи хэл
-Би бас чамд ингэжл хэлэх гэсэн юм
Бид хоёр үүдний танхимд оров. Гаднаас орж ирэхэд тас харанхуй байлаа. Эленийг гэрэл асаахад шатны дэргэд тэргэнцэртээ сууж байгаа Еваг хараад би хөшиж орхилоо. Биднийг г харцаараа цоо өрөмдөх мэт ширтэхэд нь бид хоёрын төрх байдлыг нэгд нэгэнгүй нарийн ажиглан шинжиж байгааг нъ мэдрэв. Миний нүцгэн цээж, үсэнд наалдсан гацуурын шилмүүс, эгчийнхээ үнгэгдсэн нойтон хувцас, бидний үсэнд наалдсан элс... Хамгийн гол нь дурлалын эрхэнд автагдсан бид хоёрын харцыг ажигласан биз.
Элен дүүгийнхээ харцыг дааж енгөрүүлөв. Ева түрүүлэн харцаа буулгалаа. Нэг хэсэг яахаа мэдэхгүй эргэлзэж басйнаа дараа нь тэргэнцэрийнхээ дугуйг огцомхон эргүүлэн өргүүр тийш очлоо.
Дээшээ алгуурхан өгсөж яваа Евагийн хойноос Элен бид хоёр харж байв. Ева хүйтэн хөндий харцаа Эленээс над дээр шилжүүлж, тэгснээ амьгүй амьгүй цайвгар хөл нь харагдаад удалгүй далд орлоо. Элен нүдээ гараар таглаж
-Аймшигтай юм гэж шивэгнэв.
Үнэнээ хэлэхэд надад ч гэсэн тийм хөгжилтэй биш байлаа.
Түрүүн Еватай үнсэлцсэн, үнсэлцээгүй байдал их эгзэггэй байсан. Үнсэлцсэний дараа бүр арга мухардсан аймаар байдал бий болох шиг.
— Одоо яах вэ? гэж Элен шүүрс алдан асуулаа
— Явж унтацгаая. Яахыг маргааш шийдье...
— Би байна шүү...
— Юу гэж?
— Би айгаад байна, Виктор оо!
— Юунаас айгаа вэ?
— Еваг тэнэглэж сүйд хийх вий гэж. Хэцүүхэн аа зантай хүн шүү!... Юу ч болж мэднэ!
— Жаахан уйлж байгаад унтана биз. Маргааш хамаг учрыг хэлье.
— Юу гэж учирлах юм бэ?
— За бид хоёр бие биедээ хайр сэтгэлтэй болсон гэж!
— Ева үүнийг мэдээгүй гэж бодож байна уу?
—Мэдсэн л дээ. Бид үүнийг хэвийн нэг зүйл гэж хэлнэ. Ева үүнийг хүлээж авах ёстой.
Элен бүр гайхшаа барсан байдалтай байв. Түүнийг аргадаж тайтгаруулах гээд нэмэр болсонгүй.
- Энэ санааг Ева хэзээ ч хүлээж авахгүй.
— Бүү тэнэг юм хэл.
Элен цөхрөнгөө баран хуруу гараа нужигнуулав. Энэхэн мөчид улам үзэсгэлэнтэй сайхан болсон шиг санагдлаа. Би энэ хүүхэнд ухаангүй дурлажээ.
- Виктор оо... чи одоо дүү дээр очих хэрэгтэй. Дүүд хамаг учрыг сайн хэл... Чиний үгэнд орох байх. Чи л түүнд учрыг хэлж чадна
- Маргааш...
- Маргааш гэхээр хожимдож магад. Чи Евагийн занг мэдэхгүй байна. Яаж ч мэднэ...
— Юу гэж?
— Өсөө авахын тулд яахаас ч буцахгүй... Хэрэв Ева дээр орохгүй юм бол би...
Энэ ч бас болшгүй хэрэг.
За яах вэ... Явж унт. Би Еватай яриад үзье. Евагийн тэргэнцэрийг их нарийн бодож зохиосон учир ямар ч саадгүй хөдлөх боломжтой. Суудлыг нь өргөж буулгаж, түшлэгийг нь гэдийлгэж болно. Үүний ачаар Ева хүнээр туслуулалгүй орон дээрээ гарч, бууж чадна. Намайг өрөөнд нь ороход Ева орондоо хэвтэж байлаа. Би тэргэнцэр нь хоосон байхыг анх удаа харав.. Эзэнгүй тэргэнцэр их эвгүй харагдах юм. Ева бид хоёрын нэгийг ирнэ гэж хүлээж байсан бололтой, үүд нь түгжээгүй байв. Намайг ойртон очиход өөдөөс минь доогтой жуумалзан инээмсэглэж
-Хараач! Энэ гэрийн эр хүн ороод ирлээ! гэв. Энэ битүү егөөтэй үгийг сонсоод миний дотор хүйтэн оргиж
— Битгий дэмий юм ярь гэсэн шүү юм дуугараад орны нь дэргэд сандал дөхүүлэн сууж:
— Жаал бүсгүй жөтөөрхөж байгаа юм уу даа? гэсэнд Ева учир зүггүй гас тас хөхөрч
— Би жөтөөрхөх гэж үү? Танаас болоод уу? Ах та биеэ өргөмжлөхийн интэй хүн байна! гэв.
— Би эгчид чинь хайртай, Ева!
Энэ үг түүний барьцыг алдуулжээ. Уг нь намайг болгоомжтой үг хэлнэ гэж хүлээж байсан бололтой. Тэгээд миний түс тас хэлсэн үг түүнийг балмагдуулав.
- Тэр худлаа. Үгүй, үнэн, Би өөрийгөө яаж. ч чадсангүй. Хар аяндаа ийм. юм болсон. Эгч чинь бас надад хайртай.
— Та хоёр ханилан сууж олон хүүхэдтэй болно... гэж Ева хэлээд хийрхэн инээд алдсанаа биеэ барьж чадалгүй мэгшин уйлж эхлэв.
— Ева... Би ажил явдлаа аялуулж байж дараа нь ханилан суух тухай ярина.
— Тэгвэл зуун жил хүлээх болно доо.
- Даажигнахаа болиоч. Сэтгэлээ онгойтол уйлбал дээр,
— Хараач хөөе!..
- Нээрээ шүү, сайн уйлбал танд тус болно. Ингэж хэлэхийг хүлээж байсан мэт Ева асгаруулан уйлж эхэллээ. Дэрэнд нүүрээ нуугаад бие нь чичрэн эхэр татан уйлахад нь би аргадаж тайтгаруулахаас ч айгаад... зүгээр хүлээж байв. Нулимс хэмээгч хүний сэтгэлийг ариутган угаах увьдастай байдаг гэсэн. Тэгж тэгж Евагийн сэтгэл тайвширсан боловч уйлж улайсан нүдэнд нь ичсэн байдал илэрч, мииий өөдөөс эгцлэн харахаас зайлсхийж байв.
— Ева! Танд бас нэг юм хэлж болох уу? гэсэнд бүсгүй толгой дохив
— Би байна шүү, танд...
— Үнэнхүү журмын сайн нөхрийн сэтгэлтэй байдаг уу. Яриад байгаарай, ярьсан бүхнийг чинь би үнэмшье гэх бас л егөөдөн өгүүлэв.
— Үгүй дээ, Ева, энэ бол нөхөр журмын сэтгэл биш. Илүү нарийн мэдрэмж... Би Элен та хоёрыг ялгаж салгахыг хүсэхгүй... Та ойлгож.байна уу? Энэ айлд гэрсэг сайхан агаар амьсгал бий болгохыг хичээнэ. Харж байгаарай, бид олон сайхан юм бодож олно шүү! гэса Ева өөдөөс минь гайхан ширтэв,
— Өчигдөр танд миний юу хэлснийг санаж байна уу?.. Бид хоёр тэгж нэг солиорохын өмнө?- гэсэнд Ева жуумалзаад
— Таны хэлсэн тэр солиорлын тухай эгчид хэлбэл юу болохыг та төсөөлж байна уу? гэв.
Энэ нэг жүжгийн бүр эхнээс аваад Еваг намайг сүрдүүлэн шахаж магадгүй гэдгийг мэдэрч байсан юм. Миний нүүр халуу оргисон ч шальгүй жаахан төрхгүй зангийн тухай ярьж байгаа юм шиг өөдөөс нь тайван харж, хөгжилтэй дүр үзүүлэн
— За яах вэ, тэглээ гэж бодьё гэв.
— Эгчийн яахыг та мэдэх үү?
— Яана гэж?
— Таныг одоо даруйхан зайл гэх болно. Тэгээд та чемоданаа аваад явах ганц зам үлдэнэ...
Би энэ эгзэгтэй хүнд байдлаас гарахын тулд одоо даруйхан хүний санаанд оромгүй нэг онцгой юм хийх хэрэгтэйг ойлгов. Тэгээд гудамд гарч
— Элен! Наашаа түр хүрээд ирээч! Ева танд нэг юм хэлэх гэж байгаа бололтой! гэж дуудлаа,
Евагийн өөдөөс эргэж харахад нүдэнд нь гайхан тэвдсэн байдал илэрч, түрүүчийнхээс огт өөр хүн болсон байлаа. Элен шөнийн цайвар хөх хувцастайгаа, сэтгэл зовнисон байдалтай орж ирээд үүдний тэнд түр зогсож, дүүгийнхээ өөдөөс айсан байдалтай харлаа
— Юу гээ вэ, дүү минь? гэхэд нь Ева хоолой засаад
— Виктор сая хэллээ... гэв.
— Аан?
— Та хоёр бие биедээ хайртай болсон, тэгээд ойрын үед ханилан суух гэж байгаа юм байна... Виътор ажилд орохоор тэгэх юм уу?
Элен миний өөдөөс гайхан харж, нүдээ анивчив. Ева цагаан даавууныхаа сэжүүрийг имрэн байж
Бас та нар намайг эндээ хамт байлгах болов уу гэж найдаж байна гэхэд нь Элен орны дэргэд очиж, дүүгийнхээ нүүр рүү унжсан алтан шаргал үсийг арагш нь болгож,
— Тэгэлгүй яах вэ дээ, дүү минь... гэв.
— Виктор түргэхэн шиг ажил олбол сайн байна. Тэгвэл их сайхан болно тийм ээ? гэхэд нь Элен толгой дохив.
Ева дахиад асгаруулан уйлж эхэллээ. Бүр цурхируулан уйлахад нь би айв. Ор нь доргиж, бүсгүй юу юугүй бахардан унах нь уу гэмээр байв. Элен зэргэлдээх халуун усны өрөөнд гүйн орж, нэгэн аяга ус авчран жижиг ширээн дээрээс хүрэн өнгийн шилтэй шингэн авч гурав дусаагаад Евад уулгалаа. Тэгээд Еваг эх хүн мэт хайрлан тэвэрч
— Унт даа дүү минь. Маргааш ярьцгаая гэв. Евагийн эхэр татан зогисуулах нь аажмаар намдаж, амьсгаа нь жигд тайван болоход Элен бид хоёр өрөөнөөс нь гарав. Миний хамаг биеийн хүйтэн хөлс чийхарсан байлаа. Зүрхний хий гэдэг энэ.
— Баярлалаа. Аймаар байсан шүү, тийм ээ? Гэж Элений хэлэхэд дал мөрөө хавчаад
— Санаа дагаад тэгж санагдсан хэрэг гэлээ.


_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.31.12 12:43 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 176
Goe zoxiol bn urgeljluuleed bgaarai^^ unshij bgaa shuu

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
PostPosted: Aug.31.12 11:08 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ШӨНИЙН ЯВДАЛ
ДОЛДУГААР БҮЛЭ
Г
Хэдэн хоног гойдын юм бололгүй өнгөрөв. Тэр нэгэн галзуутай шөнийг бодвол хачин тайван үе эхэллээ. Элен бид хоёр сүй тавьсан хоёрын байдалтай байж, ямар ч атугай журамтай хүмүүсийн ёсоор бие биеэ хүндэтгэн «та» хэмээн дуудах боллоо. Ева ч гэсэн бидэнтэй адил баярлаж байгаа бололтой, ам л ангайвал удахгүй ба хуримын тухай ярина. Би түүний хөөрүү сэтгэлийг жаахан дарах хэрэгтэй болж
— Ева! Энэ тухай ярихад арай эрт байна шүү гэдэг байв.
Ингэж хэлээд миний нүүр халуу оргино. Би ажил олж хийх талаар өөрөө хуруу ч хөдөлгөөгүй байгаа шүү дээ, Элен дуу шуу цөөтэй байх болов. Бид гурвын дот роос Элений сэтгэл хамгийн их тоггворгүй байх шиг.
Нэгэн орой бид урьдын нэгэн адил хоолны дараа дотоод хашаанд сууж, Амелия бидэнд кофе аягалж байв. Зарц авгай намайг нэг нүдээр үздэггүй хэвээр. Би айлд ирээд эдний нарын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байж л дээ. Авгай ч сэтгэлийнхээ гүнд намайг адал балмад явдалтан гэж үздэг бололтой. За ер нь энэ зарим талаар зөв ч юм уу даа. Эмгэнийг явсны дараа Ева надад хандан
— Вик та (намайг Вик гэж дууддаг болсон юм) хэл дээ. Та олдохгүй ажлыг олох гэж биеэ зовоож байснаас жишээ нь нэг дэлгүүрийн эзэн болбол дээр юм уу? гэхэд нь би ярвайж
— Үгүй, энэ надад таарахгүй! гэв.
Танд мөнгө байхгүйг мэдэж байна. Тэр ямар хамаа байсан юм бэ? Эгч бид хоёр өөрснийхөө мөнгөөр дэлгүүр худалдаад авч болно... Та ажил хэргийг нь эрхлэн хөтөлнө, Сайхнаа даа, аан? гэж Евагийн сэтгэл хөдлөн өгүүлэхэд Элений царай туяарч
- Евагийн хэлдэг зөв. Энэ их сайхан санал байна
— Та нар тэртэй тэргүй надад их өршөөлтэй хандсан гэсэнд
— Энд юу нь өршөөлтэй байгаа юм бэ? Энэ чииь харин арилжаа наймааны ажил. Эгч бид хоёр мөнгө гаргаж дэлгүүр авна. Бидэнд ажлыг нь эрхлэн явуулах хүн хэрэгтэй. Таныг ичээж зовоохгүйн тулд дэлгүүрийг бидний нэрээр ажиллуулна. Ашгийг хувааж авцгаана... Үүнийг сайн бодох хэрэгтэй. Тийм үү, эгч ээ?
— Тийм л дээ.
— Та маргааш нотариусад утасдаарай гэхэд нь би тэднийг зогсоож
- Байзаарай... гэсэнд
— Бас өөр юу байгаа юм бэ? гэж Ева тэсэж ядан өгүүлэв.
Та нар нэг жижигхэн зүйл мартчихжээ.
— Юу юм бэ?
— Би арилжаа наймааны ажил огт мэдэхгүй. Мэддэг чаддаг юм гэвэл бичиг цаастай ноцолдох. Арилжаа аймаа мэдэхгүй хүн яаж дэлгүүрийн эзэн болж чадах вэ дээ?
— Дэлгүүр янз янз байдаг. Заавал архи дарс, хуурай хэрэглэл худалдаалах алба уу? гэж Элен хэлэв.
— Тэгээд юу худалдах юм бэ? гэсэнд энэ ярианд Евагийн сэтгэл хөөрөн хацар нь улайгаад
- Юу худалдахыг би мэднэ гэв.
— Үгийг чинь сонсоё.
- Вик ээ, бидэнд их догь дэлгүүр хэрэгтэй. Пянзны тасагтай байна. Хамгийн түрүүнд америк пянз. Гүйлгээ маш сайн байх болно! гэв,
Энэ аятайхан санал юм. Ева үргэлжлүүлэн
— Дараа нь дэлгүүрт бас уран зургийн тасаг байна. Хэрэв ажлыг сайн зохион байгуулж, үнэхээр авьяастай зураачдын сайн зургийг сонгон авч чадвал бас гүйлгээ сайтай байна... Бас урлагийн талын номын тасагтай байна... Товчоор хэлэхэд шилмэл дээд хэсгийнхэид үйлчлэх соёл, урлагийн танхим байх юм... Марсель, Ментоний хооронд өөр ийм дэлгүүр байгаа ч юм уу үгүй ч юм уу, хэн мэдэх вэ! гэхэд нь энэ санаа миний сэтгэлийг ч эзэмдэж
- Энэ санааг гүйцэлдүүлэхэд хэдий хэрийн хөрөнгө мөнгө орохыг та нар мэдэж байгаа биз дээ гэсэнд Ева Элен тийш эргэж
-Эгч ээ бид үүнийг хийж чадахуйц бэл бэнчинтэй биз дээ гэхэд Элен хэсэг бодолхийлээд
-Хүрэлцэхээр хөрөнгө мөнгө бий байх, үүнийг сайн бодож үзэх хэрэгтэй байна гэж хариулав. Ингээд бид даруй ажилдаа орлоо. Үүдний өрөөнд шал дээр өдий төдий зураг, төсөл ноорог дэлгэж тавив. Амелия нотариус, үл хөдлөх хөрөнгийн худалдагч, уран барилгач нарт хаалга тайлж өгдөг ажилтай боллоо.
Би пянз худалддаг нэг томоохон пүүстэй харилцах болов. Энэ зүйлд миний нэр хүнд хэрэгтэй боллоо. Олны сонирхолыг татсан радио нэвтрүүлэг хөтөлдөг над шиг хүн иймэрхүү ажил эрхэлж эхэлснийг тэр пүүсийнхэн зүй ёсны асуудал гэж үзжээ,
Элен бид хоёр хэдэн долоо хоногт чухам ямар байр эс үзэв?! Тэдгээрийн аль нь ч зай муутай шиг санагдлаа. Тэгж тэгж бид Каннын яг төвд буй хуучин грашийн байрыг сонгож авлаа. Тэнд бидний анх бодож төлөвлөсгөөс хавьгүй их ажил хийх хэрэгтэй байв. Гэхдээ бололцоо нь ч илүү өргөн юм
Нэгдугээр давхрыг нэлд нь дэлгүүрт зориулах ёстой. Хоёрдугаар давхарт нь уран зургийн үзэсгэлэн худалдаа байрлуулна. Бэлтгэл ажил өрнөж байх зуур зарлал сургалчилгааны талын юм хөөцөлдөж Ницца болон тэр нутгийн сонины газруудад хандлаа. Хэрэв намайг Номин Хөх Эрэгт байх үедээ сонины газруудад ажил өгнө үү хэмээн хүсэж хандсан бол надтай олон таван юм ярихгүй байсан нь мэдээж. Харин намайг бие даасан ажил үүсгэхээр сэдэж байгааг мэдмэгц миний санааг даруй сонирхоцгоов.
Би тэр ноёдод хожим бараагаа хөнгэлттэй үнээр өгнө хэмээн амалж, тэд нар өөрсдийн зүгээс «Мөрөөдлийн хайрцаг» /нэрийг Ева бодож олсон юм/ хэмээх шинэ дэлгүүр нээгдэх гэж байгааг өргөн зарлан сурталчилахаар амлав. Тэд нар миний урьд хийж байсан нь ажиллагааг даруй дурсан санаж намайг авьяастай хэмээн магтацгаав... Зарим нь тэр ч байтугай соёл урлагт зориулсан нүүртээ миний гэрэл зургийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Би нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзаж тэднээр дамжуулан уран зураач Пикассотой танилцаж, зарим нь намайг Кап-Феррад Кокто Дээр авч очив. Би хоёр их зураачаас өлзийтэй сайн ерөөлийн үг сонсож тэдний дэмжлэгийг авахаар боллоо. Ялангуяа уран зургийн үзэсгэлэн худалдааны талаар. Товчоор хэлэхэд би энэ хөөрхөн адал явдалд хамаг хүч бололцоогоо дайчлан оролцож, энэ ажил надад гайхам сайхан санагдах боллоо. Үүнийг гайхах зүйл алга; Миний заяа тавилангаар азын тэнгэр наашаа харсан нь энэ.
Хэрэв эгч дүү хоёр Лекэн азаар таарч туслаагүй бол би гэдэг хүн ёстой нэг гуйлгачин болох замаа засаад байсаи юм. Тэгээд Эленийг хайрлах сэтгэл түүний ачийг санан хүндэтгэх сэтгэлээр улам батажлаа. Бас Ева анх харсан даруй дурласан сэтгэл гэдгээсээ миний ямар нэг оролцоогүй, өөрөө бие даан салж чадсанд нь би түүнд их баярлаж байлаа. Евагийн зан хувирч, номхон дуулгавартай болсонд нь баярлан би эгч дүү хоёрт улам их ээнэгшин даслаа. Эцсийн бүлэгт би энэ айлын хүчээр л хөл дээрээ босожд* эхлэв. Тэгээд «учраа ярилцсан» тэр нэгэн шөнө Евад амалсныхаа дагуу энэ айлд эвтэй сайхан уур амьсгал бий болгохыг аль чадахаараа хичээж байлаа.
Ажил явдалд оролцох тусам сэтгэлд улам аятайхан санагдах болов. Би хөрөнгө зөөр хэмээгч юугаар ч сольшгүй зүйл байдаг юм байна гэсэн «гайхамшигтай» нээлт хийв. Юу вэ гэвэл хөрөнгө бэлтэй хүний өмнө үүд хаалга бүхэн аяндаа нээгдэж, үйл ажиллагааны хязгааргүй эрх чөлөө бий болдог байнам..
Энэ өргөөний үүдний хонхыг дарсан тэр өдөр миний толгойд гайхалтай сайхан сааа төрж дээ! Тэр өдөр аяа тавилан минь намайг тэтгэсэн байжээ.
Би энэ олдсон бүх юмны жинхэнэ эзэн нь биш гэдгийг маш сайн мэдэж байв. Хэдий тийм боловч энэ бүхэн мииий мэдэлд байж байна. Тэгэхлээр эцсийн үр дүн нь би энэ бүх юмны эзэн нь байсантай бараг адил болох төлөвтэй.
Би өглөө бүр зургаан цагт босож, Элентэй хамтран цагираг, олс дээр биеийн тамирын дасгал хийх болов. Бараг тамир тэнхээ алдартал дасгал хийгээд дараа нь усанд орно. Дараа нь Еватай хамт хэдүүл дотоод хашаанд өглөөний цай хоол ууж иднэ.
Өглөөний цай бидний хамгийн хөгжилтэй сайхан цаг байдаг. Бид кофе ууж, хачиртай талх идэнгээ тэр өдөр хийх ажил явдлаа ярилцана. Элен худалдаа арилжааны хэсгийг эрхэлж, Ева уран сайхны талыг харна. Ева өдий төдий нэрсийн жагсаалтыг шүүн үзэж өөрийн сонирхсон пянзыг тэмдэглэн авн, холбогдох мэдээ баримтыг тусгай дэвтэрт бүртгэж авдаг. Миний тухайд гэвэл өглөе нь дэлгүүриын байрыг янзлах ажлын явцыг хянаж байгаад үдээс хойш ажил төрлийн хүмүүстэй уулзана.
Тэр өглөө халуун усанд ороод дотоод хашаанд Ева алга байхад нь бид их гайхав. Амелиягаас асуухад Еваг түрүүнээс хойш ер харагдаагүй гэлээ. Би Эленийг ганцаараа кофе ууж бай гээд өөрөө юу болсныг мэдэхээр дээш гарав. Евагийн өрөөний үүдний тогшиход хариу өгөхгүй болохоор нь даруй дотогш орлоо.
Ева бөх унтаж байна. Уг нь өдийд хэдийн боссон байдагсан. Миний сэтгэл зовоод бие нь зүгээр эсэхийг мэдэх гэж орны нь дэргэд очлоо. Амьсгаа нь жигд тайван байна. Духан дээр нь гараа тавьж үзэхэд халуунгүй байв. Бодвол нойр нь хулжаад унтахгүй байсаар бүр үүрээр унтсан болов уу даа.
Би өлмийгөөрөө гэтэн өрөөнөөс гарах гэтэл өрөөсөн хөл нь орон дээрээс унжсан байсанд Еваг сэрээд мэдээгүй хөлөө татан авч чадахгүй болов уу хэмээн сэтгэл зовж, хөлийг нь орон дээр гарган тавих санаатай аяархан барьж авлаа.
Евагийн хөлийн шагайд шавар наалдан хатсан байхыг хараад миний гайхсаныг яана. Энэ бол ухаан санаанд багтамгүй гэнэтийн явдал байсан учир миний хөл дороо хөшиж орхив, Эцэст нь би энэ ер бишийн нээллтэй уялдсан анхныхаа бодлыг /миний толгой бүр эргэж хоцорсон байв/ цэгцлээд Евагийн шагайд наалдсан шаврыг хумсаараа болгоомжтой авч алган дээрээ нухан үйрүүлэв. Ямар ч яриагүй ёстой шавар мөн байна.
Шал балай юм. Санамсаргүй тохиолдол биз гэж та хэлэх болов уу даа. Харин энэ нэгэн тохиол миний сэтгэлийг үймүүлж орхилоо. Олон жил хөдөлж чадахгүй байгаа энэ хөлд яахаараа шавар наалддаг байна. Сүүлчийн алхмаа хэдийд хийснийг Эзэн тэнгэр л мэдэх энэ хөөрхий хөлд шүү. Би зөн совиндоо хөтлөгдөн гутлыг нь эрэв. Ева дандаа үслэг зөөлөн сөөхий өмчдөг. Тэр нь орны ойролцоо байж байна. Би үзээд ул нь цэвэрхэн байгааг баттай мэдлээ.
Би юу бодохоо ч мэдэхгүй эргэж орхиод Элен дээр эргэн очлоо. Элөн амандаа дуу аялан цайгаа ууж байв. Бүсгүй дүү нь байхгүй ч гэсэн сэтгэл өег байгаа бололтой. Би нэгэн агшны төдий түүний гоо үзэсгэлэнд нүд дальдрав. Би Эленийг харах бүрдээ түүний гоо үзэсгэлэнгийн шинэ талыг нээж олдог, Одоо гэвэл хар хилэн туузаар боосон үс нь нарны гэрэлд гайхамшигтай гялалзан байгааг ажиглав.
Цаана чинь юу болж байна? гэж асуухад нь би суугаад
- Бөх унтаж байна. Сэрээж түвдсэнгүй гэсэнд
- Зөв л дөө гэв..
Бид олон үггүй цайллаа. Эленийг ширээний араас босох гэхэд би юу ч хэлэлгүй гарыг нь атгав. Элен өргүүр тийш айсан байдалтай хяламхийн харлаа. Элен бид хоёрын халуун дотно харилцааны ямар нэг шинж тэмдгийг дүү бүсгүйдээ мэдэгдэхээс үхтэлээ айдаг юм.
- Ева юунаас болж хөл нь мэдээгүй болсон юм хэлээч.
- Полиомиелитээс болсон... Арван гуравтайдаа.,.
- Эмчлүүлж анагаах арга бүхнийг туршиж үзсэн юм байгаа биз дээ?
- Бололцоотой бүх аргыг туршиж үзсэн гэж бодож байна. Аав тэгэхэд амьд байсан. Еваг Стокгольмд аваачиж гарамгай эмч мэргэжилтэн нарт үзүүлсэн... Үр дүнг нь өөрөө бэлхнээхарж байна...
Элений ярьсан зүйл миний дэмий балай сэжиг таамгийг замхруулав
-Хөөрхий амьтан! гэж би шүүрс алдлаа.. Би Эленийг өрөөний нь үүдэнд хүргэж өгөв. Өрөө гудмын цаад үзүүрт, эгч дүү хоёрын дундын халуун усны өрөөний хажууд байдаг. Би явахыг яарахгүй хүлээзнэв. Үүнийг Элен ажиглаад
- Надад юм хэлэх гээ юу, Виктор оо? гэв.
Би үүдийг нь өвдгөөрөө түлхэн өрөөнд нь орлоо. Би түүнтэй учрахыг аймаар их хүсэв. Би энэ хуурай дурлалаар цаашид тэсэж чадахаа байлаа! Би чинь энэ хүүхэнтэй учрахын баяр жаргалыг эдэлсэн хүн. Түүнийг мартахын аргагүй!
- Элен! Бид хоёр хэзээ нийлэх юм бэ? Энэ дэлгүүрээс болоод бид дан уран зураг, пянз, дотоод чимэглэлээс өөр юм ярихаа болилоо. Бидний сэтгэлийг хамгийн их догдлуулж байгаа зүйлийн тухай нэг ч үг дурсахаа болилоо... гэсэнд Элен орныхоо зах дээр сандайлаад
— Бид яарах юу байх вэ дээ, Виктор оо... Нэг зэрэг хоёр байшин барьж болохгүй шүү дээ... гэв.
— Чиний зөв... Гэхдээ...
— Бид ханилан суух тухай ярьдаггүй юм гэхэд дурлалынхаа тухай ярьж болно шүү дээ... -
Намайг хажуудаа суухад Элен тэвэрч, үнсэн таалж эхэлнэ гэж айсан юм шиг холдож суув. Би бүр тэвчээр барагдаж гүйцлээ! Тэгээд түүний өөдөөс анхааралтай ширтээд
— Чи надад хайргүй юм байна! гэж уулга алдах шахан өгүүлэв.
Элен хариу хэлэхийн оронд уруул дээрээ хуруугаа тавиад
Битгий ийм чанга ярь! гэв.
Элений зөв юм даа. Би дэндүү тэсгэл муутай хүн юм.
Гэнэт миний сэтгэл гунигтай болоод ирэв. Гунигтайгаар үл барам, энэ өдрүүдэд надад ямар нэгэн үл мэдэгдэх өвчин туссаныг өөрөө мэдээгүй өдий хүрэв бололтой. Энэ өвчин миний сэтгэлд гүнзгий орогнож, үүнээс болоод сэтгэл тайван биш байна уу?..
— Чи надад хайргүй юм байна! Ердөө цаг зуурын хүсэл тачаалд автаад одоо тийм юм болсныг харамсаж байх шив? гэсэнд Элен инээмсэглээд
— Битгий тэгж ярь, хонгор минь... Огт тийм биш шүү. Би бие, сэтгэлээрээ чинийх байхыг хүснэ! гэлээ
. —. Нээрээ юу?
Элен өөрөө уруулаа надад ойртуулан маш халуун дотноор чанга озон таалав. Би бол лав ингэж чадахгүй байх...
Одоо би эгч дүү Лекэний аварга том америк машиныг барьдаг болсон. Энэ тийм ч амаргүй ажил юм. Энэ бол бух тэрэг шиг лужир амьтан юм. Би урьд нь бага оврын хөнгөн тэрэг жолооддог байсан.
Би Амелия авгайн өдөр бүр индүүдэж өгдөг цэвэрхэн сайхан хөх цэнхэр костюмаа өмсөөд эгнүүлэн тарьсан моддын дундуур гарааш руу очиж явлаа, Саяхан Элөнтэй учраа ярилцсаны дараа миний бие хөнгөрөн сэтгэл цэлмэсэн болохоор гараашид очих зам зуур хөгжилтэйхөн исгэрч явлаа. Энэ тэнгисийн хөвөө нутаг гайхалтай сайхан юмаа!
Гэнэт миний хөлийн дор нэг юм хэвтэж байхыг ажиглан түүнийг авахаар тонгойв. Тэр бол арван сантиметрээс хэтрэхгүй жижигхэн ягаан тууз байлаа. Евагийн зүүдэг энэ туузыг би даруй танив. Бүсгүй оройдоо гэзгээ хоёр салаа сүлжиж, ийм туузаар боодог юм. Миний олсон тууз бол бол Евагийн үсээ боодог туузын нэг мөн байлаа.
Миний гайхсаныг хэлээд яах вэ. Ева хэзээ ч үүгээр үзэгддэггүй. Гарааш тийш хөтөлсөн таримал модтой зам түүний тэргзнцэр багтахааргүй нарийхан!
Туузыг зангидсан байв. Би эргүүлж тойруулан үзэж байгаад халаасандаа хийлээ! Мөн хачин аа?! Миний сэтгэл догдлоод ирлээ. Хөлийн нь шагай дээр шавар наалдаад хатсан байсан. Одоо бас нэг ийм хачин юм олов. Ямар гээч ад зэтгэрийн хорлол вэ? Энд бодох юм ч байна даа
«Вик чи өөрөөсөө дэндүү олон юм асууж, толгойгоо эргүүлж байна шүү, хөө. Чиний ингэж элдэв дэмий юм ургуулан боддог чинь чамайг муу юманд хүргэж болзошгүй. Болгоомжтой байж үзээрэй, хөө...» гэж би өөрөө өөртөө хэлэв.
Энэ бүх дэмий балай бодлыг толгойнооооо үлдэн холдуулахыг хичээн машинд сууж, гараашаас гарлаа. Дараа нь машинаас бууж гараашийн хаалгыг хаагаад дахин жолооны ард суух үедээ машины дугуй, их биеийн хэсэг шавар болсон байхыг үзээд дахин мэл гайхав. Машиныг сайн угааж цэвэрлээрэй гэж цэцэрлэгчид өчигдөр хэлсэн шүү дээ. Түүнээс хойш энэ машинаар хэн ч яваагүй байгаа.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.31.12 12:50 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.19.08 11:33 pm
Posts: 6709
mark


ih sonirholtoi bn shuu..... unshaad ehechihsen

_________________
lol


Top
   
PostPosted: Aug.31.12 9:36 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Энэ Ева чинь шөнийн бүсгүй юм биш үү? шөнөөр ангуучладаг хаха

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Sep.02.12 10:53 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
tegeed yaaj tormz haazaa gishgehiin hol ni zugeer ajillagaatai geju


Top
   
PostPosted: Sep.03.12 12:23 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
бараг тийм болж таараад байна шдээ... тэгж ойлгогдожийн хөл нь зүгээр болоод шавар наалдуулаад шөнөөр зугаацаад байх шиг

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Sep.03.12 1:01 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
НАЙМДУГААР БҮЛЭГ

Өглөө нь дэлгүүрийн байрны бэлтгэл ажлыг хянах гээд энэ бүхнийг таг мартчихжээ. Өдөр хоол идэхээр ирээд урьдын адил барааны нэрсийн жагсаалт үзэж буй Еваг хараад саявтар сонин хачин юм нээж олсноо санан сэтгэл минь дахин догдолж эхэллээ. Энэ удаа Ева дотоод хашаанд ганцаараа байв. Дэвтэр дээрээ юм тэмдэглэж байснаа намайг ороход сая нүдээ өргөв. Би хацрыг нь илээд
— Өдрийн мэнд, алтан шаргал бялзуухай! гэв. Бид хоёр иймэрхүү элгэсэг дотно харилцаатай болсон юм.
— Элен бий юу?
— Эгч махтай бялуу хийх гээд гал тогоотойгоо ноцолдож байгаа. Сайн эзэгтэй гэдгийгээ одоо батлаад өгнө!
Би хөмсөг зангидав. Евагайн дууны өнгө нь нэг л биш. Цаанаа л нэг гуниг харамсалтай байх шиг дахиад өнөө тоглоомоо эхлэх гэж байна уу? За ямар ч гэсэн, би огт юм ажиглаагүй дүр үзүүлэв.
- Ева чи өнөө өглөө мөн сайхан унтаваа?! Өглөөний цайнд ирэхгүй болохоор чинь яасан юм бол гэж Элен бид хоёрын сэтгэл зовоод би үзэх гэж очсон юм. Очсон чинь сахиулсан тэнгэр шиг сайхан унтаж байлаа... гэсэнд Ева хөмсөг зангидан
— Өчигдөр орой эгчийг надад жаахан нойрны эм өгнө үү гэж гуйсан. Тунг нь арай ихдүүлсэн юм болвуу даа... Өнөөдөр толгой өвдөөд... Бас сэтгэл хачин байна... гэв.
Би пиджакаа сандлын түшлэгт өлгөөд усан сангийн захад суулаа.
— Та намайг юунд ингэтлээ харна вэ? гэж асуугаад дахин хөмсөг зангидав. Нээрээ их алжаасан царайтай байна. Бас муухай ааштай байх шиг.
— Танаас нэг юм асуумаар байна...
— Элдэв юм асууж шалгаахад яснаас дургүй
— Хүн юм асуухад дургүй байдаг юм уу?
- Албархаг юм асуухад дургүй.. Би юу гэж хариулахаа мэддэггүй юм.
— Өө гойдын юм биш. Өвдөж хөл чинь мэдээгүй болсноос хойш... эмчлүүлэх гэж оролдож үзээгүй юу л гэж асуух гэсэн юм.
— Ингээд гүйцээ юу?
-- Тийм гэсэнд Ева дал мөрөө хавчаад
— Үзээд алдья гэдэг санаа миний толгойд ч байсан л даа гэв.
— Тэгээд үр дүн нь юу болсон бэ?
- Ямар ч үр дүнгүй! Би элс чихсэн шуудай шиг хөдөлж чадахгүй байна. Үүнийг харваас ил биш үү
— Дахиад нэг оролдоод үзвэл яасан юм бэ?
— Ямар үхсэнээ хийх юм бэ? Уучлаарай...
Ева одоо бүр хилэгнэсэн байдалтай байх агаад ямар ч байсан өрөөл татанхай зовлонт хүн хэвээр байж, үүнийгээ бусдад мэдүүлж байх гэсэн эрс шийдэмгий байдал нүдний нь харцад ил.
— Би эмч биш, гэхдээ...
— Тоогүй дээ
— Бүү тохуурх!.. Би эмч биш болохоор эмнэлгийн асуудал дээр маш энгийн санаа бодолтой байдаг. Хүнд нэгэнт хоёр хөл байж байгаагаас хойш явж чадах ёстой гэсэнн туйлын эгэл бүдүүлэг үзэл баримталдаг юм. Ева танд нэгэнт хоёр хөл байгаа болохоор та энэ хоёр хөлөө өөрийнхөө тусын тулд ашиглаж чадах ёстой.
— Таны энэ үзэл бодол чинь бүдүүлгээр барахгүй тэнэг санаа байна.
— Би бат итгэсэн зүйлээ ярьж байна.
— Мйний оронд бол таны ямар байхыг үзэхсэн! Ядахдаа ганц хоёр минут ч гэсэн! Ви таны бодож байгаа шиг тийм муухай хорон санаатай хүн биш шүү!
— Би тийм юм огт бодоогүй!
Ева хи-хи-хи хэмээн инээд алдав. Ямар учиртай тэгснийг бүү мэд.
— Би нэг юм хэлье...
— Бас юу вэ?
— Би чадал тэнхээ сайтай эр шүү, Та мэдэх үү?
— Сайн л биз. Тэгээд юу гэж?
— Таныг хоёр хөл дээрээ зогсоход тусалмаар байна. Та хөлөө хөдөлгөх гэж оролдоод үз. Би харж байя...
Харах юм байхгүй, Вик ээ. Энэ хоёр хөл чинь ерөөсөө хөл биш. Ердөө дайвар төдий. Ямар ч хэрэггүй дайвар.
— Маргалдаад байхын оронд туршаад үзье л дээ, Миний хүссэнийг битгий татгалзаач... Ева хэсэгхэн зуур эргэлзэв. Би шахаж шаардсангүй. Эцэст нь Ева толгой дохиод
-За яах вэ, таны сэтгэлийг хангахын тулд... Би Еваг тэврэн тэргэнцэрээс нь буулгахыг оролдоход чийрэг мээм нь цээжинд тулахыг мэдэрч, сэтгэл минь ихэд догдлов.
Би мөн ч хэцүүхэн зорилт тавьжээ! Бүсгүйн хоёр хөлийг уртааш нь сунгаж, өсгий нь шал дээр тулсан байхуйцаар хөвчин биеийг нь цэх шулуун барьж байх гэж аль байдаг чадлаараа оролдов. Усан сангийн усанд тольдсон дүрсээ харлаа. Ямар аймшигтай толь вэ? Евагийн хөл нь огт амьгүй, хөвөн чихсэн уут шиг сул санжигнаж байх юм.
— Нэг хөлөө урагш нь тавихыг оролдоод үзээч гэж гуйв.
Нэмэр алга. Миний цөхрөнгөө барах бүр туйлдаа хүрэв.
— Чадахгүй байна! гэж Ева уйлах шахан өгүүлэв
— Оролдоод үз л дээ гэж би дахин дахин гуйлаа!
- Болохгүй байна Вик ээ... Би хөлгүй хүн шүү дээ, Вик ээ. Энэ чинь миний хөл биш! Гуянаас доош ямар ч мэдээ байхгүй!
Ева хөлсөө асгаруулан уйлав, Гэнэт
— Ай Тэнгэр, та юу хийж байгаа хүн бэ?! Гэх Элений хүйтэн хөндий дуу сонсодлоо.
Усан санд Элөний дүрс тольдсоныг хараад эргэн харвал дотоод хашааны үүдэнд айсандаа нүд нь бүлтийн эогсож байв. Би Еваг тэргэнцэрт нь аваачиж суулгалаа. Евагийн явж чаддаггүйг би одоо лавтай мэдэв. Миний өөрөө зохиосон энэ аймшигт жүжгийн дараа үүнийг мэдэхэд хялбар байлаа. Элен бол намайг бүр солиотой амьтан гэсэн байдалтай харж
-Харав уу даа, Виктор оо! гэв.
Элений энэ үгэнд хорвоогийн бүх зэмлэл багтсан санагдав.
- Уучлаарай, Ева... Би... би мал шиг тэнэг хүн юмаа. Уг нь сайн санасандаа л ингэсэн юм. Та намайг ойлгож байна уу? гэсэнд Ева нүүрээ хоёр гараар даран уйлж эхэллээ.
Би сандлын түшлэгт өлгөсөн пиджакаа аваад Эленийг намайг дагаад явна уу гэсэн дохио өгөв. Бид үүдний танхимд хүрч ирэв. Шилэн хаалгаар Евагийн эхэр татан уйлж байгаа харагдлаа. Би өөрийгөө жанчиж чаддагсан бол нэвширтэл жанчихсан.
— Виктор та яах гэж ийм инээдэмт жүжиг тоглов оо? гэж Элений асуухад би нүдээ буулган доош хараад
— Нээрээ солиотой бодол юм. Дүү бүсгүйг чинь явж чадна гэсэн бодол миний толгойд бат оржээ.
Тэгээд би Евагийн хөлд, машины дугуй, их биеийн доод хэсэгт шавар наалдсан байсан, гараашийн хажуугаас ягаан тууз олсон зэрэг өөрийн сонин хачин нээлтийн тухай Эленд бүгдийг ярив...
— Энэ бүхэн Элен танд нэг юм бодуулахгүй байна уу?
— Байзаарай, Виктор оо. Тайван байгтун, Энэний учрыг олж болох юм... Машины тухайд гэвэл цэцэрлэгч өмнөд нутгийнхны нэгэн адил аймаар залхуу хүн. Тууз уу? Ева унагасан байх. Урьд шөнө их ширүүн салхитай байсан. Тууз нь таны олсон тэр газар хийсээд очсонн биз...
— Тийм болог.. Шагайд нь шавар наалдсан байсныг яах вэ?
— Байз, байз... Ева Амелияд туслах дуртай... Өчигдөр оройнхоолонд испан хависхана гэдэг ногоо байсныг санаж байгаа биз. Хависхана шиг шавар шороо йхтэй ногоо байдаггүй.... Тэгээд шавар нь дүүгийн хөлд наалдсан байх. Хөл нь мэдээгүй болохоор шавар наалдсаныг анзаараагүй өнгөрсөн биз... Харж байгаа биз дээ, учрыг олж ядах юм алга.
Миний эргэлзээ тасрав. Миний таамаглал үнэндээ солиотой хүний бодол байж. Жинхэнэ хэрэг дээрээ учрыг тайлбарлаж бүрэн болох байлаа.
— Таны хэлсэн зөв байх...
— Виктор та юу бодох нь энэ вэ? Еваг нууцаар явж чаддаг, шөнө машины жолоо барьдаг гэж бодов уу? гэхэд нь би буруугаа хүлээн инээмсэглэж, ичсэндээ нүүр халуу оргив. Элөн үргэлжлүүлэн
-Ээ өвгөн минь, энэ яагаад ч болшгүй хэрэг! Таны дэмий оролдлого юу болж дууссаныг та өөрөө үзлээ шүү дээ.
— Нээрээ тийм. Намайг ингэж тэнэглэонийг Ева уучлах болов уу?
-Уучлана. Ер нь жаахан гомдсон байх... Ийм зовлон т байдалд орсондоо яаж шуу гуньж гутардгийг нь та мэддэг ч болоосой! Энэ тухай ярихад их дургүй байдаг...
-Бид ч гэсэн энэ тухай дахин ярихаа больё, Элен.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.04.12 12:21 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 135
гоё ном юмаа. минии бодлоор бол эгч нь ЕЛЕН нь ноотой шүү :think: :think: :think: :think: :think:

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Sep.04.12 1:00 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
tiim l ym shig baina egch ni bololtoi


Top
   
PostPosted: Sep.04.12 3:46 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
[size=150
]ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Шөнө би бараг цурам хийсэнгүй. Сэтгэл мэдрэл минь туйлдаа хүртөл хөвчрөөд байшингийн нам гүмийг чагнан байлаа. Ийм том байшинд чив чимээгүй байх гэж үгүй. Энд нэг юм шажигнаж, цаана нэг юм түжигнэн, өөр нэг газар юм шүрчигнэх шиг болно. Тэгснээ үхээрийн газрын буг чөтгөрийн чимээ юу гэмээр жигтэй хачин чимээ авиа гарна... Сэтгэл мэдрэл хөвчрөөд унтаж чадахгүй байх үед ийм чимээ авиа шиг аймшигтай юм байхгүй...
Би зуунтаа босож, цонхны дэргэд нэг очиж, дутуу ойлгосон хаалганы дэргэд нэг очиж үзэв.. Гудмаар хүн яваад ч байх шиг элдвийн хий юм сонсдоод... Шалгаж үзээд эндүүрснээ мэдэж байлаа. Энэ байшинд хаанаас гарч байгааг нь өчүүхэн ч эргэлзэх зүйлгүй нэг л чимээ сонсдож байгаа нь дээр унтаж буй Амелия авгайн хурхирах чимээ.
Би үүрээр сая нэг юм унтав. Энэ удаа би өглөөний цайнд очсонгүй.
Хэд хоног өнгөрлөө, Дэлгүүр байгуулах ажилд сэтгэл тавьж хөөцөлдсөөр гайхалтай бүх сэжиг таамаглалаа мартагнажээ. «Мөрөөдлийн кайрцаг» дэлгүүр аажмаар амиллан бидний анх бодож сэдсэнтэй улам бүр адил болж байлаа. Энэ дэлгүүр бүх талаар ер бишийн тэмдэглэлтэй орчин үеийн тансаг сайхан газар болно гэдэгт би ээргэлзэхээ болив. Товчоор хэлэхэд энэ нутгийнхныг шуугиулах үйл явдал болох төлөвтэй.
Энэ нэгэн ажлыг бүтээхэд бид арван найман сая орчим франк зарцуулсан болов уу. Гэвч зарцуулсан өртгөө хувь нугалан олж чадах нь лав. Элен, Ева бид гурвын хэн хэн нь ажил төрлийн сонирхолд бүрмөсөн татагдаад сэтгэл их хөөрөн байв.
Еваг яаж гуйгаад ч надтай хамт ажлын байр очиж үзэхийг зөвшөөрөхгүй байсан учир би түүнд үйл явцыг төсөөлж болохуйц гэрэл зураг авчирч үзүүлдэг байлаа. Зарим зүйлийг Евагийн бодож сэдсэний дагуу хийсэн юм.
Ева гэрэл зургийг удтал анхааралтай үзэж, би анзааралгүй орхисон жижиг нарийн зүйлийг анхааран саналаа хэлдэг байв...
Тэр шөнө би нэг хачин зүүд зүүдлэв. Салхи сэм онгойж миний онгорхой цонхны торон сүлжмэл хөшиг дэрвэн байснаа хүн дүрстэй болоод ирлээ. Уг дүрс анх бүдэг балархай байснаа төдөлгүй Элений дүр тодроод ирэв.
Миний хамаг биеийн хүйтэн хөлс дааварлан намайг нэг хүн дуудаж байгааг даруй ойлголоо. Миний орны дэргэд үхсэн хүнийх шиг зэвхий цагаан царайтай Элөн зогсож байв.
— Юу болоо вэ? гэж би уулга алдан асуулаа!
Миний өмнө лаван баримал шиг хөдлөхгүй байгаа хүний төрхийг харваас нэг сүйдтэй юм болсон нь илт
— Виктор оо. Нэг... аймаар юм болоод байна гэж Элен амандаа бөвтнөв
Айсандаа арай гэж голтой байх шиг. Элен тонгойн орны хөл түшиж, амьсгаагаа дарахыг хичээв. Би яахаа мэдэхгүй хэвтэж байлаа...
— Ева... гэж Элений эхлэн дуугарахад хүн юуны өмнө муу юм боддог зангаар Ева амиа хорлосон юм болов уу гэж нэг бодов.
Энэ гэнэтийн таамаглал миний цээжийг сүлбэх шиг болов. Гэсэн ч би энэ таамаглалаа ил гаргаж хэлсэнгүй.
— Ева өвдөө юу?. гэж би сэтгэлээ тогтоож ядан асуулаа.
— Алга болчихжээ,.. гэхэд нь би хөнжлөө хуу татан өндийгөөд
— Элен та юу хэлнэ вэ? Алга болчихож ий? Тоглож байна уу? гэсэнд
— Үгүй, хаанаас!.. Өөрөө очоод үз гэв. Евагийн өрөө рүү ухасхийн орж харвал өрөө нь хоосон байлаа.
Орны хөнжил дэлгээстэй, тэргэнцэр дээр цагаан баавгайн арьс тавиастай... Миний нуруу руу хүйт оргиод явчив. Ялангуяа харанхуйн дунд өнчирч үлдсэн юм шиг тэр эзэнгүй тэргэнцэрийг харахад аймшигтай байлаа. Миний хойноос орж ирсэн Эленд хандан
— Ухаанд багташгүй юм! гэсэнд Элен дал мөрөө хавчив,
— Алга болсныг нь хэдийд мэдэв?
Элен өөрийн хэлэх хариу нь байдлыг өөрчилж болох юм шиг, юу хэлэхээ хэсэг бодолхийлэв.
— За ийм... Сүүлийн хэдэн жил миний нойр их сэргэг болсон... Ева дандаа л намайг дуудаад байх шиг санагддаг... Евагийн хөл татсаны дараа эхний үед намайг шөнөдөө гурав дөрвөн удаа дууддаг байлаа. Одоо ч тэгж дуудахаа байсан. Юу ч болж байсан өөрөө аргалж чаддаг болсон юм. Гэсэн ч миний тусламж хэрэг болж магадгүй гэсэн бодол толгойноос гардаггүй... ойлгож байна уу?
— Цааш нь ярина уу...
— Өнөө шөнө юунаас болсныг бүү мэд гэнэт сэрээд.. Чимээ гарсан юм уу, эсвэл дотоод ухамсраас болсон юм уу... Хэсэг хүлээгээд сэтгэлийн түгшүүр намддаггүй. Тэгэхэд нь босоод... очиж үзье гээд... наашаа ирсэн чинь...
Элений дуу нь огт өөр хүнийх шиг тавигдахгүй болжээ. Дотоод сэтгэлийн нь дуу юм болов уу даа...
Элен! Таны царай царай биш байна. Нэгюм уугаач...
Элен дан шөнийн цамцтай зогсож байгаагаа сая мэдэв бололтой.
— Хувцсаа өмсчих...
Элен толгой дохиж өрөөндөө орж, гэрийн дээлээ өмсөв. Тэр завсар би доош буув. Доод өрөөнүүдэд ч дотоод хашаанд ч Ева алга. Гадаах хаалга түгжээгүй байгааг ажиглалаа.
Элөн хөлөө дааж ядах мэт шатны гишгүүр бүрд саатан доош бууж ирэв. Би үүдний танхим дах эрэгнэгийн дэргэд очиж, хундага дүүрэн шарз хийгээд өгсөнд нэг ч үг дуугаралгүй авч уулаа. Уг нь архийг үзэж чаддаггүй юм. Зэвхий цагаан хацар нь даруй ягаараад ирлээ.
— Суугтүн, Элен. Сэтгэл тайван байж учрыг тунгаах хэрэгтэй байна.
Элен миний үгийг дуулгавартай дагаж, юу хий гэснийг хийж байв. Бүхий л байдлаас үзэхэд зориг нь мохсон бололтой.
— Ингэхлээр би тэр нэгэн удаа эндүүрээгүй юм байна. Дүү бүсгүй чинь явж чаддаг юм байна! гэсэнд
— Тийм байх ёсгүй шүү дээ, Виктор оо!.. Тийм байх ёсгүй. Үүнийг танд ямар ч эмч хэлээд өгнө гэв.
— Тэгвэл яасан байх вэ? Хулгайлсан байх уу| бодоод үзээрэй Элен. Манайх ямар Америк биш, Америкт бол хүн хулгайлах явдал алхам тутамд тохиолддог гэнэ лээ. Бид тэнд амьдран суудаг байлаа ч манай Еваг хулгайлах бодол хэний толгойд орох вэ
Коньяк уусных уу, миний үгийг үнэмшиж итгэсэн үү, Элений сэтгэл жаал тайвширч, биеэ барилаа.
— Виктор та манайд хэдэн долоо хоног байх зуур Еваг мэдэх болсон. Тэр ч байтугай та явуулж сургах гэж оролдоод үзэж байсан. Явах байтугай, хөл дээрээ цэх зогсож чадахгүй гэдпийг та сайн мэдэж байгаа
— Өдөр тутмын бодит байдал хичнээн тодорхой шиг санагдлаа ч нүд хууртах хэрэггүй. Ева тэргэнцэртээ суугаад явж чадахгүй гэж бидэнд батлан хэлдэг. Үүнийг нь бид ямар ч хөдөлбөргүй үнэн гэж хүлээн зөвшөөрч байна. Яагаад тэр вэ гэвэл цаг үеийн нөхцөл байдал, учир шалтгааны зүй, аль аль нь Евагийн хэлснийг нотолж байх шиг. Гэтэл Ева тэргэнцэр хэрэглэхгүйгээр өрөөнөөсөө гараад явах чадвартайг бид бэлхнээ нүдээрэй үзэж байгаа болохоор одоогийн энэ нөхцөл байдал, учир шалтгааны зүй аль аль нь түрүүчийн бат итгэлтэй зөрчилдөж байна шүү дээ.
Элен миний учирлан хэлснийг хүлээж авья гэж хичээж байгаа мэт боловч цаанаа зөвшөөрөхгүй байх шиг.
— Энд өөр нэг учир байх ёстой доо, Виктор оо...
— Чухам юу вэ? Таамаг төдий ч болтугай нэг юм хэлээд өгөөч. Би үгийг чинь сонсоё.
— Мэдэхгүй байна...
— За тэр дээ!
— Евагийн явж чаддаггүйг би баттай мэдэж байна. Энэ талаар надад өчүүхэн ч эргэлзэх зүйл алга. За яах вэ, Ева гэнэт явж чаддаг боллоо гэж бодьё. Тэгвэл түүнийгээ нууж, тахир дутуу хүн болж баашлахын хэрэг юу вэ? Энэ нууцыг ганц өөртөө хадгалж байх гэж тэгэх юм уу? Та бодоод үзээч...
Миний толгойд өөр нэг санаа төрж, гараа инчдээд
— Би учрыг таамаглах юм шиг байна Элен!.. гэв.
Элений нүд гялалзах нь харанхуйд хүртэл мэдэгдлээ. Сайн харвал миний дүрс хоёр жижиг толинд туссан мэг зэгдэх болов уу гэж бодов.
Элен та дотоод ухамсрын тухай саявтар ярьж байсан...
— Тэгээд юу гэж?
— Евагийн дотоод ухамсар нь өвчнөөсөө хүчтэй байжээ гэж бодогтун. Ева нойрон дундаа явж үзэхийг туйлын их хүсдэг байлаа гэж бодогтун. Тэгээд дотоод ухамсрын хүсэл зориг нь түүнд хүч өгдөг байвал яах вэ? гэсэнд Элен толгой сэгсэрсэн ч эрхбиш жаахан эргэлзэж байгаа бололтой
— Хн. Энэ чинь хоосон санаанаас зохиосон зүйл шиг санагдахгүй байна уу? гэв.
— Хоосон санаанаас зохиосон ч байж, хүн үнэмшиж болохоор санаа юм. Энэ таамаглал Евагийн ухамсрыг хөндөхгүй. Юу вэ гэвэл явж чаддагийгаа мэддэг мөртлөө дуугүй байгаа бол үүнийг юу гэж хэлэх вэ? Танд үг байна уу? гэсэнд Элен өндийж
— Түүнийг олох хэрэгтэй байна, Виктер оо. Миний сэтгэл зовоод болдоггүй... Явж чаддаг байлаа ч гэсэн чиг баримжаагаа яаж олох вэ? Энэ байшингаас гарч үзээгүй хүн шүү дээ...
— Гарч үзээгүй гэж үү? Би бол Еваг эндээс гарч үзсэн гэж танд хэлэх байна!
Би тэр нэгэн шөнө машин дотор солиотой хүүхэн лүгээ учирсан адал явдлаа нэхэн санав... Ай Эзэн тэнгэр! Энэ бүхнийг яаж авцалдуулах вэ?
-Таны юу бодож байгааг мэдэж байна гэж Элен шивэгнээд намайг анхааралтай ширтэв.
— Элен та үүнийг мэддэггүй байсан ч болоосой. Энэ дэлхий дээр бодохоос нүд харанхуйлж, ухааш балартмаар юм байдаг байна..
— Одоо тэгээд яах вэ?
— Хувцсаа өмсөөд явж эрцгээе. Та байшингийн ойр хавиар эр. Би гараашид орж, дараа нь явж болох бүх газраар явж үзье...
— За тэгье... Амелияг сэрээх үү?
Одоохондоо хэрэггүй. Эмгэний үглэх янших бидэнд юун нэмэр болох вэ дээ
Би өмд, ноосон цамц, гутлаа өмсөөд хашаанд гарч ирлээ. Бороо орох гэж байгаа бололтой, сарыг үүл халхлаад тас харанхуй. Агаарт чийг үнэртэж байна.
Би гараашид гүйж очив. Машин байрандаа байхыг үзээд миний дотор онгойж санаа алдлаа. Дараа нь хашааны хаалганы тэнд очиж үзэхэд яагаад ч юм түгжээгүй байв.
Би уулын бэлээр солиотой юм шиг ийш тийш гүйлээ. Еваг хаанаас эрэхийгээ мэдэхгүй юм... Юмны учир зүйгээр бол яагаад ч явж чадах ёсгүй хорин настай бүсгүйг ийм падан харанхуй шөнө эрнэ гэдэг тийм амар ажил биш ээ дээ?..
Модны хоорондуур гүйж явахдаа тэр нэгэн шөнийн шулмасыг үргэлж бодсоор байлаа... Ухаан санаагаа дайчлан тэр хүүхний биеийн дүрсийг Евагийн дүрстэй жишиж үзээд аажмаар Еваг тэр адал балмад хүүхэнтэй төсөөтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Миний бодол намайг мөн ч хэцүү юм руу хөтлөн аваачиж байна даа...
Би хашааны хаалгаар гүйн гарч, ойр хавийн гудамжаар бүтэн цаг шахуу гүйн
— Ева!.. Ева1.. Ева!.. гэж дуудаж байв.
Нэг сүүдэр харагдах юм уу өчүүхэн чимээ сонсогдоход хашгиран дуудаж байв... Хашгирсаар байгаад хоолой минь сөөж эхэллээ.
Эрж эрж, тэнхээ алдарч, сэтгэл гутран гэртээ эргэж ирлээ. Бүх цонх гэрэлтэй байна. Үүдний танхимд орж д Эленийг дуудсанд хариу сонсогдсонгүй. Дүү бүсгүйгээ эрсээр байгаа юм болов уу? Би хоёрдугаар давхарт гарч, Евагийн өрөө рүү шагайгаад гайхсандаа бүр хараал тавилаа. Ева орон дээрээ бөх гээч унтаж байх юм. Би хоёр харайгаад орны нь дэргэд хүрч, хөнжлийг хуу татаж хаяад хөлийг нь харвал шагай нь шүүдэрт норж, нойтон хэвээр байв.
— Ева! гэж хашгиран дуудсанд бүр хөдөлсөнгүй. Би мөрнеөс нь барьж аваад сэгсчин
-Ева! Инээдэмт жүжиг тоглохоо болигтун! гэсэнд тэр амандаа ямар нэг юм бөвтнөөд нүдээ арайхийн нээв. Гэхдээ намайг онож харахгүй байх шиг. Ямар ч гэсэн намайг танихгүй байгаа бололтой.
— Ева, сэрээч! гэсэнд ямар ч хариу байдаггүй. Би халуун усны өрөөнд гүйн орж, хүйтэн усанд алчуур норгон нүүрэн дээр нь тавьсанд Ева ашгүй нэг юм сэрлээ.
— Ева! Та миний үгийг сонсож байна уу?
— Сонсож байна, Вик ээ...
— Юу болсныг мэдэж байна уу? гэсэнд Ева хөмсөг зангидан
— Байзаарай... Миний толгой ангалзаад байна... Модон дотуур зугаалж явна гэж зүүдлээд,..
Энэ бүсгүйн үнэн, худал хэлж буйн алин болохыг би ялгаж мэдэхээ байлаа.
— Зүүдэлсэн гэв үү?
— Тийм л дээ... Даараад байсан... Бас их муу байсан. Муухай... гээд найтаав.
Та даараад салхинд цохиулаа юу? гэж би ёжлон асуув.
— Вик та юу болов оо?
— Намайг тэнэг гэж боддог хүнтэй би дандаа ийм маягаар ярьдаг юм. Хэдий болтол ингэх юм бэ, Ева?
— Юу гэнээ?
— Та явж чаддаг юм байна... Өнөө шөнө босож явжээ. Сайхан хэрэг ээ! Би таныг хоёрдахь удаагаа хэргийн газар дээр барилаа. Намайг саяхан эгчтэй чинь энэ өрөөнд орж ирэхэд та байхгүй байсан. Та байхгүй байсан шүү! Ева айсандаа ам нь ангайж, нүд нь бүлтийв.
-Вик та юу хэлнэ вэ?!
- Үнэн хэлж байна, Та өрөөндөө байгаагүй. Тэргэнцэргүй бол хөдөлж чаддаггүй гээд байсан атал тэргэнцэр чинь эндээ байж байсан. Элен бид хоёр галзуурах шахаж, таныг газар сайгүй эрж, байшинг тойрон ,гадаа гудамж талбайгаар явж үзсэн. Тэр хооронд та эргээд амар тайван хүрээд ирсэн байж! Бид элдвийн муу юм бодож толгойгоо эргүүлж байлаа. Тэгэхэд та хүнд мэдэгдэлгүй сэмхэн эргээд ирсэн байна!
Еваг чанга уулга алдахад миний ар нуруу руу хүйт оргиод ирлээ.
— Худалч! Ичих нүүргүй муухай худалч! Та нар намайг солиотой хүн болгож үзүүлэх гэж байгаа биз. Тийм байна! Элен та хоёр намайг галзуугийн эмнэлэгт явуулаад манай эд хөрөнгөн дээр эзэн суух гэж байгаа юм байна.
Би хоёр чихээ таглав.
— Тэгвэл Элен бид хоёр солиотой болж таарах нь ээ. Миний саяын ярьсныг эгч чинь батална! Таны өрөө эзгүй байгааг эгч чинь түрүүлж мэдээд надад хэлсэн шүү.
Энэ сүүлчийн үг Еваг мухардуулав бололтой.
— Тэгвэл... эгч мэдсэн юм уу?
— Яг тийм!
Ева нүдээ анив. Царай нь тэр нэгэн өдөр бид хоёр үнсэлцэх үөд үнсэн саарал өнгөтэй болсон шигээ тийм өнгөтэй болов.
— Вик ээ, би айгаад байна... Энэ Элен эгч..
— Элен юу гэж?
— Энэ Элен эгч л намайг солиотой хүн болгож үзүүлэх гээд байх шиг... Намайг сэрж чадахгүй болтол зөндөө их нойрны эм өгөөд дараа нь намайг байшингаас авч гарсан байх.., Тийм, тийм... Нойрон дунд нэг хүн нуруугаар минь чирж яваа юм шиг санагдаж байсан...
Ева одоо ховсдуулсан юм шиг байлаа.
—- Ээ Ева! Эгчдээ ингэж хар буруу санаж болохгүй! Энэ чинь муухай хэрэг... Би таныг жигшин зэвүүцэнэ. Ева босох гэж байгаа юм шиг өндийв... Их огцом хөдөлсөн учир золтой л орноосоо ойчсонгүй.
— Хэдий тийм боловч болсон бүх явдлаас уламжлаад гарч ирэх учир шалтгааны зүйн дүгнэлт ганц ийм байна. Тийм шүү, Вик ээ!
Тэгтэл миний ард нэг хүн байгааг мэдэрч эргэн харвал Элен байлаа. Хөл нь шалбарч, үсэнд нь гацуурын шилмүүс наалдан платье нь урагджээ. Зөндөө гүйж харайгаад амьсгаа нь давхцсаных ч юм уу, эсвэл дүү бүсгүйнхээ булай муухай зэмлэлийг сонсоод тэгсэн юм уу зүрхэн тушаагаа гараа тавьжээ. Элен Еваг удаан ширтэв. Ева нүдээ буулган доош харлаа. Элен гарч, өөрийн өрөөний үүдийг тасхийтэл савах сонсодлоо. Миний амьсгаа дээр гаран
— Ева! Та сая юу хэлснээ мэдэж байна уу? гэсэнд бүсгүй толгой сэгсрэн
Вик ээ, би мэдэхгүй! Надад мэдэх юм алга, Вик ээ!.. би... би нээрээ жаахан солиотой байх аа... гэв.
— Би нэг л юм мэдэж байна гэсэнд Ева толгойгоо өргөн миний өөдөөс ширтэв.
— Таны явж чаддагийг мэдэж байна! Бас та бол миний энэ насандаа үзсэн хамгийн бузар муухай банзал гэдгийг мэдэж байна!
Пөө-өөх! гэж Ева чанга ёйлогнон уруулаа цорвойлгож нүдээ бүлтийлгэн ав хоморгонд орсон араатан мэт байлаа.
Энэ бүсгүй одоо яаж маягласан ч хожимджээ. Би үүнд итгэхгүй... Би биеэ эзэмдэж чадахгүй боллоо. Хөнжлийг нь хуу татаж хаясанд Ева айсандаа нүд нь бүлтэлзэн бие нь чичрэн салганаж байв.
— Та явж чаддаг! Одоохон босоод явж чаддагийаа үзүүлээд аль, муу банзал! гэж би архирав.
Евагийн царайд сахиулсан тэнгэрийн төрхтэй юм юу ч үгүй болж, аймаар муухай болжээ. Би дэлбэртлээ уурлан бүсгүйн гараас шүүрч аваад орноос нь хэвх татан буулгаж урагш хүчтэй түлхэв. Зүрх минь цээжиндээ багтаж ядан оволзож, яахыг хүлээж байлаа. Ева шал дээр унахдаа тэргэнцэрийнхээ дугуйг толгойгоороо мөргөж, муухай чарлан өндийж суух гээд чадсангүй. Би дэргэд нь очиж, дээш нь өргөн цэх болгоод дахин тавьсанд хяргуулсан юм шиг хөлд минь сулдайн унав.
Үүнийг үзэж байж л миний сэтгэл сая амарлаа. Еваг орон дээр нь аваачиж тавиад
- Ева! Хэрэв би санамсаргүй тохиолоор эндүүрсэн бол ийм юм хийсэн өөрийгөө хээээ ч уучлахгүй гээд бүсгүйн зүг нэг харж, даруй гарч одлоо.
[/size]

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.05.12 7:02 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
айр хэрцгий юм болжийн дооо.... юу л болоод байна даа

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Sep.10.12 1:07 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
[size=150
]АРАВДУГААР БҮЛЭГ

Би Элен дээр оров. Уйлан хайлж байгаа болов уу гэсэн чинь туйлын тайван байхыг нь хараад ихэд гайхлаа. Элен зөөлөн сандалд хөлөө ачиж эрүүгээ тулан суужээ. Би орон дээр нь суув. Одоо ч гэсэн би түүний үзэсгэлэнг бахдан харлаа. Платье нь урагдаж, хөл нь зөндөө шалбарсан ч гэсэн Элен биеэ гайхмаар эзэмдэн тайвширсан байв.
— За тэгээд энэ бүхний тухай та юу хэлмээр байна даа? гэсэнд Элен өрөвдөлтэйхөн инээмсэглээд
— Ийм байна, Виктор оо,.. Энэ хүнтэй олон жил нэг гэрт сууж, хамаг анхаарал халамжаа энэ хүнд төвлөрүүлж, насныхаа хамгийн сайхан үеийг энэ хүнд зориулсан... Тэгсэн чинь энэ хүн миний ингэж биеэ зольсны ачийг санах байтугай, харин ч... үзэн яддаг юм байна! гэв.
Энэ хүүхний ингэж цөхрөнгөө барж байгааг харахаар өрөвдмөөр! Би аргадан тайтгаруулахыг оролдож
— Элен... гэсэнд
— Өө зүгээр, Виктор оо... олон үгээр яах вэ
— Ева уурын мунхагаар тэгж хэлсэн биз... Урхинд орчихоод мултрах арга олж ядахдаа...
— Цээжиндээ хадгалж явсан үгээ хэлсэн хэрэг. намайг үзэн яддаг юм байна. Таныг булааж авсныг минь Ева хэзээ ч уучлахгүй гэдгийг би мэдэж байсан гэхэд нь би түүний үгийг тасалж
— Байзаарай... Евагийн шөнө явдгийн тухайд миний таамаглал зөв юм шиг байна... Гэхдээ юу болж байгааг өөрөө ухаардаггүй бололтой.. Эсвэл... гэсэнд
Элен - Эсвэл юу гэж?
— Эсвэл энэ дэлхий дээр урьд хожид үзэгдээгүй туйлын арга бачтай бааштай хүүхэн байх... гэсэнд Элен санаа алдаад
— Энэ асуултад хэн хариу өгөх юм бэ? гэв.
— Эрт, орой нэгэн цагт бид хариуг нь олж болно. Ева нойрны эм гэж юу Хэлэв?
— Эмчилж байгаа эмч нь бичиж өгсөн юм.
Ямар нөлөөтэй юм бэ?
-Тунгийн их, багаас болно. Зүрх нь хөөрсөн үед арван дуслыг өгдөг... Ийм хэмжээний эм өгөхөд нойрсуулахаасаа илүү тайвшруулах нөлөөтэй байдаг...
-Өчигдөр орой эм уусан уу?
-Үгүй... Энэ чинь Евагийн худал хэлснийг давхар батлаж байна! Виктор та ойлгож байна уу? Өчигдөр орой эм өгөөгүйг минь Ева сайн мэдэж байсан шүү дээ!
- За тийм байж, Элен. Одоо унтацгаая. Маргааш энэ бүхний учрыг олох гэж оролдоод үэье...
— Миний хувьд бол юм бүхэн тодорхой байна. Би Евад муу санахгүйг хичээдэг байсан. Гэтэл өөрөө намайг аргагүй байдалд орууллаа...
- Эмчтэй зөвлөх хэрэгтэй байна.
- Эмчийг нааш нь авчрахаас өмнө Виктор та очиж бүх байдлыг яриад санал зөвлөлгөөг нь асууж мэдвэл зүгээр.
— Би маргааш эмчтэй уулья,
Би Эленийг түшин сандлаас босгож, дараа нь бие рүүгээ татан тэвэрсэнд мөрөн дээр минь толгойгоо тавилаа. Үсэнд нь наалдсан гацуурын шилмүүс хүзүүг минь хатгаж байгааг мэдрэв...
Маргааш нь би Эленд амалсан ёсоор Канны орж, Лекэний гэр бүлийн, эмчтэй уулзав. Эмчийг үзлэгт явчихаас нь өмнө амжиж очих гэж өглөө эртлэн гарав.
Доктор боомтын ойролцоо, харьцангуй нам гүм гудамжинд суудаг юм байна. Намайг гэрийн дээлтэй хүлээн авав. Тэр бол хүн эмчлэх, ийш тийшээ үзлэгт явах гэж байхын оронд бөмбөлөг тоглож (ийм тоглоом энд их дэлгэрчээ) байвал таарах нилээд насжсан өвгөн хүн байв. Их яриа хөөрөөтэй, эелдэг хүн юм. Буурал ямаан сахалтай, инээмсэглэсэн нүдтэй, цүдгэр гэдэстэй, чац богинохон, ер нь л харваас инээд хүрмээр өвгөн юм.
— Та доктор Буссик үү? гэж асуув.
— Танд хүчин зүтгэе.
— Намайг Виктор Менда гэдэг... Мадемуазель Элеи Лекэний болзоот хархүү.
— Оо-ёо! Хараач Хөөе... Тэр хүүхний нөхөрт гарах гэж байгааг мэдээгүй шүү гэхэд нь би инээмсэглэж
— Нэг сарын өмнө үүнийг би өөрөө ч мэдээгүй байсан юм гэсэнд миний наргиа үг түүний санаанд таарсан бололтой, тас тас хөхөрч
— Та тэгээд гэрлэхийн өмнө үзүүлэх гэж ирээгүй юм байгаа биз дээ? гэв.
— Арай үгүй.
— Арай гэдэг нь юу гэсэн үг вэ? Таны бие эрүүл мэнд тийм сайн биш байгаа юм уу? гэж өвгөн гайхав.
Огт өөр хэргээр ирлээ,
Өвгөн эмч даруй сонирхов. Би Евагийн шагайнд шавар наалдсаныг үзсэнээсээ эхлээд урьд шөнийн явдал хүртэл өөрийн үзэж харсан бүх зүйлийг юу ч үлдээлгүй бүгдийг ярилаа. Эмчийн царай барайж дургүйцсэн байдалтай ямаан сахлаа имэрч сууснаа намайг ярьж дуусахад
— Үгүй ер өө! гэж дуугарав.
Дараа нь нилээд удаан бодолхийлсний эцэст өөрийнх олон номын шүүгээний нэгний дэргэд очин тавиур дээрээс нэгэн хавтас авч үзэв. Хавтас дээр «ЛЕКЭН» гэж бичсэн байхыг би харлаа. Эмч доторх бичгийг эргүүлж тойруулж үзэв. Би дуугүй хүлээж суулаа. Эцэст нь эмч ам нээж
- Бүсгүйн өвчний байдал, хүнд хөнгөнийг санаж байна. Тэр бүсгүйг явж чадна гэж итгэхэд бэрх... ямар ч гэсэн хэвийн байдлаар... Таяг, тусгай багаж мэтийн юм хэрэглээд жаахан хөдөлж чадвал дээд тал нь ... Үгүй дээ, үүнээс илүү чадахгүй! гэв.
— Хэдий тийм боловч Евагийн явж чаддаг болох нь нүднээ ил байна. доктор оо! Үүнийгээ яах гэж нуусан юм бол?
— Ай эрхэм ээ, полиомиелитийг бага судалсан юм гэхэд хүний сэтгэл гэдаг чинь хавьгүй их нууц... Ялангуяа тахир дутуугийн тэргэнцэрт өссөн гэж болох бүсгүйн сэтгэлиин нууц... Би ойрын өдрүүдэд очиж үзнэ. Шууд ингээд очвол бачимдан балмагдаж магадгүй гэж хэлээд өвгөн эмч босов. Энэ өвгөн надад таалагдав. Хэдийгээр харахад инээд хүрмээр хөгийн байдалтай, олон үгтэй ч гэсэн сэтгэл мэдрэлийн сайн мэргэжилтэн юм байна гэдгийг ойлголоо.
— За тэгвэл удахгүй уулзах хүртэл баяртай доктор оо. Тантай танилцсандаа баяртай байна.
Шатаар бууж явахдаа энэ өвгөн эмч миний сэжиг таамгийг нотлохуйц гойдын юм хэлээгүй ч нууцаар эдгэрч болох боломжийг бас үгүйсгэсэнгүй гэж бодлоо.
Энэ өдөр Ева өглөөний цайнд ч ирсэнгүй, үдийн хоолонд ч ирсэнгүй. Гагцхүү орой тийшээ нэг үзэгдэхэд царай нь жаахан цонхийсон юм шиг санагдав. Санчиг нь хөх няц болжээ. Шөнө тэргэнцэрийнхээ дугуйг мөргөж орхисных. Өргүүр бууж ирэх үед Элен бид хоёр «Мөрөөдлийн хайрцаг» зургийн үзэсгэлэн худалдааны байрын дотоод чимэглэлийг ярилцаж байлаа. Бид хоёр нэн даруй нэгэн зэрэг нүдээ өргөж харав. Ева хар хилэн хэлхгэр банзал, үсний өнгө нүүрийн тэгийг нь сайхан тодруулсан жокей хөх хүрэм өмсчээ. Энэ хувцас нь гайхалтай сайхан зохисон байлаа. Ева гүүрээс бууж ирээд
— Мэнд амар! Танилцахыг зөвшөөрнө үү. Уралдааны замын шинэ од, Затопекийн гол өрсөлдөгч, холын зайн дээд амжилтыг эвдэгч байна! гэж тачигнуулан өгүүлэхэд
— Тэнгэрийг бодож, болиоч! гэж Элен зандрав.
- Тэнгэрийг бодоод уу?.. За тэгвэл дахиад үг дуугарахаа байя. Би дэргэд нь очиж
— Урьд шөнө бүдүүлэг муухай зан гаргасныг минь уучилна уу. Ева, Би их ичиж байна гэсэнд
— Яамай. Тэглээ гээд би үхчихээгүй байна... Тэр чинь ойрын нэг шөнө миний гарч бужигнуулахад саад болохгүй гэв.
— Ева! Та заримдаа зүүд нойрон дундаа явж чаддаг болох тийм байдалд ордог байж болох юм.
- Гойхон санаа байна!
- Би учрыг олж ядахдаа...
- Миний зүүдэн өвчин намайг яаж дуудаад сэрэхээргүй бөх унтуулдаг байна уу? гэхэд нь би бүр босон харайж
— Хэрэв та нээрээ унтаж байсан юм бол таныг дуудаж сэрээх гээд чадаагүйг минь яаж мэдсэн юм бэ? гэж гайхан асуув.
— Гэхдээ...
- Юу гэхдээ гэж?
— Би нойрон дундаа намайг дугтчин сэгсчиж, нэрээр минь дуудаж байгааг тодхон мэдэрч байсан...
— За тэр дээ!
— Харин би нүдээ нээж чадахгүй байсан.. Нойр их хүрч юу болж байгааг огт мэдэхгүй байсан... За тэр дээ!
- Өө. таны сэрдэж сэжиглэдгээс бүр залхаж гүйцлээ гэхэд нь би дал мөрөө хавчаад
— Боль доо, Ева. Бид дахиад бие биөдээ хаяж э хэлнэ.... гээд би дууныхаа өнгийг өөрчилж:
— Та эгчийгээ их гомдоолоо, Ева!.. Ядахдаа үүнийг санаж байгаа биз дээ? гэсэнд
Санаж байна... гэв.
Эгч, дүү хоёр бие биеэ харахдаа тэдний царайд сэтгэлийн түгшүүр ил байлаа.
- Ай Элен! Эгч минь!.. Намайг уучил... Намайг уучил даа!..
Элен дэргэд нь очиж, дүүгээ тэврэв. Одоо тэд тэврэлдээд уйлалдаж байна... Ширээн дээрээс аяга хурааж байгаа Амелия эмгэн учрыг ойлгож ядсан байдалтай, намайг муухай харав. Миний сэтгэл зовоод гарлаа.
Шөнө юу юугүй бороо асгамаар байснаа тэгсгээд өнгөрөв. Одоо тэнгэр цэлмэжээ. Би байшинг тойрон гимнастикийн талбайд очиж олс өөд авирлаа. Би урьд ийм амархан авирч чаддаггүй байсансан. Одоо бол жингүй болсон мэт санагдав. Миний биед асар их чадал хуримталж, ингэж авираад тэнгэрт хүрсэн ч чадмаар санагдлаа.
[/size]

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.12.12 11:01 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
goe

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited