#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.16.19 5:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 
Author Message
 Post subject: Цаг
PostPosted: Aug.03.12 7:21 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
Эхлэл
Миний аав эрдэмтэн хүн тэр маш олон том төсөл туршилт дээр ажилладаг гайхалтай ухаантан би түүнийг биширдэг, түүнийг хүн гэж хэлэхэд харин таарахгүй байх, тэр хүн байсан харин одоо бол тэр хараал идсэн авсандаа орчихсон. Гэр бүлээ орхиод өөрийн олон туршилтуудын нэгд амиа алдсан, азгүй амьтан би түүнийг ингээд үхнэ гэж бодож ч байсангүй.....
Гэхдээ түүний үйл хэргийг хэн нэгэн залгамжлах хэрэгтэй, аавын минь эхлүүлсэн энэ гайхалтай суут санааг хэн нэгэн заавал гүйцэлдүүлэх учиртай. Түүнтэй хамт байсан ойр байсан түүнийг маш сайн мэдэх хэн нэгэн .....Тиймээ тэр хүн бол би, зөвхөн би л энэ хэргийг дуусгаж чадна эцгийнхээ эхлүүлсэн зүйлийг дуусгах нь тэдний хүүхдүүдийн хийх ёстой ажил.
Намайг Төгсцогт гэдэг би жирийн нэгэн ахлах сургууль төгссөн одоо түүхийн ангид сурдаг миний эцгийг Ганцогт гэдэг дээр хэлсэн тэр бол эрдэмтэн хүн өнөөгийн монголын хамгийн гайхалтай ухаантан байсан тиймээ байсан. Та нар гайхаж байгаа байх гэхдээ намайг эцгээсэй ч илүү гарахаар эрдэмтэн болох ирээдүй байна гэж хэлж байсан юм шүү намайг битгий бас! Би энэ зүйл үнэхээр дургүй.
Одоо та нарт эцгийнхээ ямар туршилт хийж байгааг азгүйгээр амиа алдсаныг яриж өгье. Нэг өдөр тэр яг л жоохон хүүхэд чихэр хараад баярладаг шиг л нүдтэйгээр хэлсэн юм. Цөмийн эрчим хүчийг ашиглан бичил хэмжээний огторгүйн цоорхой бий болгосон, үүний тусламжтайгаар овор багатай эд зүйлсийг өөр орон зайд шилжүүлэх боломжтой болно, харин тэр өөр орон зай гэдэг нь бидний хэлдэгээр өнгөрсөн үед аваачна гэсэн үг. Цөмийн эрчим хүчийг ихэсгэснээр зөөж болох зүйлсийн хэмжээгч нэмэгдүүлж болно гэсэн үг. Төсөөлж байна уу Дэлхийн хоёрдугаар дайнд Америкын нэгдсэн улс Хирошима хотод хаясан цөмийн бөмбөгөөр та ердөө л нэг нохой мууртай адил хэмжээтэй амьтан өнгөрсөн үед аваачиж болно. Асар их цөмийн энерги+маш их хөрөнгө= ердөө л нэг нохойг өнгөрсөнд илгээх, гэндээ л энэ боломжтой гэдэг нь батлагдсан. Би өөрөө ч үүнийг батална. Анх үүнийг хэлэх үедээ миний эцэг тиймч итгэлтэй байгаагүй учир нь хэдэн онд хаашаа явуулахаа тэр сонгож чадахгүй байсанаас эргэлзээ үүссэн харин үхэх өдрөө тэр надад үүнийг хийх аргыг хэлж өгсөн. Хөөрхий миний муу эцэг хэдэн онд ямар цаг үед очих вэ гэдэг асуутлыг шийдчихээд ганцхан амьд хүнийг хэр их энергийн тусламжтай шилжүүлэх вэ гэдгийг олж мэдээгүйн улмаас тал биетэй ( бүсэлхийгээрэй тасарчихсан ) туршилтын өрөөндөө хэвтэж байсандаа.
Төгсцогт миний бие өнгөрсөн үед очиж өөрийн эцгийн үйл хэргийг биелүүлэх болно энэ бүхний гэрч нь та бүхэн байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.
Эцаг маань үхэхийнхээ өмнө бүтээсэн бас нэгэн бүтээл нь энэ цаг байсан юм. Энэ цаганд суурьлуулсан нано технологиор бүтээсэн зүү гэж нэрлэгдэх нарын утаснууд зүүсэн хүнийхээ судасруу орж эсэд нэвтэрсэнээр тухайн хүний биед хадгалагдаж үлдсэн дурсамжууд болон биеэр туулжаагүй ч тархиндаа тусгасан өнгөрсөн үеийг сөхөж үзэх боломжтой. Энэ бяцхан найзыг цөмын цэнэгээр цэнэгэлж огторгуйн цоорхойг үүсгэснээр өөрийн амьдралын өнгөрсөн үеийн хүссэн хэсэгт очих боломжтой гэсэн үг. Гэхдээ миний таамагласанаар дундаж хэмжээний цөмийн цэнэг насанд хүрсэн хүнийг дамжуулахаар их хүч гаргаж чадахгүй мөн энэ цагч гэсэн тэрнээс ихийг тэсвэрлэх боломжгүй эд иймээс надад нэмж засварлах эрчим хүч цуглуулах гэсэн хоёр том асуудал тулгарсан. Гэхдээ зүгээрэй санаа зоволтгүй би бүгдийг зохицуулсан 1т цагны их бие болон эд ангиудыг одоогын хүмүүсийн нээж чадсан хамгийн бат бөх материалаар хийсэн 2т би цөмийн энергийг бий болгох гэж биш байгалын үүнээс илүү хүчтэй эрчим хүчийг ашиглахаар болсон.
Нар тиймээ дэлхий ертөнцийг гэрэл гэгээ, эрчим хүч, амьдралаар тэтгэгч гайхалтай асар их эрчим хүчний эх булаг. Нарны эрчим хүчийг цуглуулах тиймч хэцүү зүйл биш, гүэ ядахдаа л асар том цөмийн бөмбөгнөөс л хялбар олддог болсон цаг. Яаж гэдгийг нь харин би нууцлахаар боллоо та нар мэдчихвэл зохион бүтээгч нь болох би үүнийг мэддэг цорын ганц хүн биш болно гэсэн үг... Одоо хийх дутуу ганц зүйл бол энэ цагыг цуглуулсан эрчим хүчээрэй цэнэглэх л үлдсэн тэгээд л би цаг хугацаагаар аяласан 2дахь хүн, амжилттай аяласан анхны хүн байх болно. Хөөрхий муу эцэг минь амжилтанд хүрээгүй ч цаг хугацааны аялал хийсэн анхны хүн юм шүүдээ.
Энэ нэг жижигхэн юмыг цэнэглэх гэж бүхэл бүтэн долоон хоног зарцуулсан гэж бодохоор уур хүрэх юм энэ хооронд хүлээх гэж ямар хачин юм болсон гэж бодноо. Хүлээх зуураа хаашаа очих юу хийх тухайгаа бодохоос байж чадахгүй хэцүү байсан шүү гэхдээ одоо бүх зүйл бэлэн болсон цагыг аваад он цагаа тааруулаад ажиллуулахад л хангалттай.
Тик ток тик ток жижиг цагын зүү аажим аажмаар урагшлаад үүнтэй зэрэгцэн миний зүрх бас удаан боловч нэгэн жигд цохилно. Тиймээ цаг нь болжээ... бичил зүү арьсанд минь нэвтэрч цус гүйх судасруу орох нь надад мэдрэгдлээ сэтгэл түгшээм содон мэдрэмж. Судсаар минь дамжин урсан цусаар минь гүйх цахилгаан гүйдэл тариханд хүрэх агшинд миний толгой дотор орших бүх эс цочирч туулж өнгөрүүлсэн амьдрал минь, шимтэн судалсан түүхийн хичээл минь нүдний өмнүүр өнгөрөх шиг боллоо. Тиймээ үүнийг л би хүлээгээд байсан юм. Энэ байдал удаан үргэлжилсэнгүй бүх зүйл харанхуйлсаар юуч харагдахаа болих агшинд цаг зүүсэн гаранд маань хүчтэй өвдөлт мэдрэгдлээ...
Аялал эхэлсэн нь
Тас харанхүйд гар минь аймшигтай өвдөж халуу шатаж түлэгдэж байгааг би мэдэрсэн. Юунаас болоод ингэсийг мэдэхгүй эсвэл нарны эрчим хүчний нөлөөгөөр цагыг ашиглах үед мэдрэгдэх ёстой хэвийн үзэгдэл байж болох л юм. Гэхдээ өөрийн нүдээр харж ажиглаж байж л юу болсоныг бүрэн ойлгох байх. Аз болж энэ новшийн харанхуйлал удаан үргэлжилсэнгүй эргэн тойрон дахь зүйлс тодорсоор нүдэнд минь ил болох үед би өөрийн хүссэн үедээ ирээгүй гэдгээ ойлголоо. Хараал ид гэж би чинь хэддэгүүр зуунд ирчихсэн юм бэ!!!!
Эргэн тойрон хаа сайгүй цус нөжөндөө хутгалдсан, нэгний сэлэм жадаар нэвт сүлбэсэн аймшигтай орилолдсон хүмүүс. Бас болоогүйээ бүр намайг алах гээд бусдаасаа том биетэй гартаа туг барьсан нэг нөхөр хүрээд ирлээ шүү. Би ч өөрийгөө хамгаалаад урдаас минь чиглүүлж хатгасан тугны хүрц үзээрээс бултаад авлаа, үүнээс бултаагүй бол ч миний бие нэг илүү нүхтэй болох байсан биз. Намайг алах гэж оролдож байгаа нөхөр том лужир биетэй, хурц бор нүдтэй, догшин төрхтэйгөөс гадна нилээдгүй түрэмгүй байрын хүн бололтой. Надруу улайран дайрж тулан ирэх үедээ миний гартай уртаар дүйцэхүйц том махир сэлэмээ сугалаад цээжээр минь хөндлөн тас цавчих гэж оролддог байгаа. Энэ хэрцгий нөхөрийг алахгүй бол алуулах бололтойдог шүү гэж бодсоор сэлэмний хурц ирнээс арай хийн сууж бултаад түрүүний хатгалтаас бултахад газарт хаясан тугыг нь аван улаан хүзүүрүү нэвт сүлбээд орхилоо. Хачирхалтай юм энэ хэрцгий нөхөрийг алсантай зэрэгцэн уухайн түрлэх нэмэгдэж эргэн тойронд минь баахан хүмүүс цус нь хөөрж огшсон байдалтай урагш довтолгож байгаа нь айдас төрүүлмээр ч юм шиг.
Миний ойлгосоноор би энд тулалдаж байгаа нэг талын жанжин юмуу удирдагчийг алчихсан юм шиг байна. Үүнээс удалгүй намайг алах гэж бас хоёр цэрэг ирсэн боловч чихний хажуугаар шунгинан өнгөрөх хоёр сум хуяг хэвтлэн нөгөөх цэргүүдийг газарт унагалаа. Тулаан өндөрлөх дөхөж байгаа бололтой ид тэмцэл өрнөж байхад талбарын хамгийн халуун хэсэгт буусан маань надад харин аз болох шиг боллоо хэрвээ тэгээгүй бол ч эндээс амьд гарж чадахгүй байсан боловуу.
Нэг талын давуу байдал урам зориг давалгайлж эсрэг талаа хөөн дайрж байх энэ л агшинд эндээс холдох хэрэгтэй гэх бодол төрөөд удаагүй байтал нэг цэргийн ширүүн цохилт ар шилэнд ирээд ухаан алдуулчихдаг байгаа. Цохиулсан өвдөлт хөндвөрлөж байж сэртэл нэгэн сүр бараатай өвч хуягласан харахаас сүрдмээр нэгэн хүний өмнө намайг өвдөг сөхрүүлэн суулгачихсан байх юм.
- Эзэнтэн минь энэ байна, тулааны голд гэнэтхэн гарж ирээд бидний цусан өстнүүдийн жанжин тугыг газарт унагасан эр.
- Аль овогын хэн болохыг нь мэдэх хүн алга уу, тэгээд бидэнд тусалж энэ их хэргийг бүтээсэн баатар эрийг ингээд хүлээтэй байлгах ёс алдсан хэрэг болно, гэсээр нөгөө хүн чинь миний хүлээсийг тайлчихлаа
- Хаанаас ирсэн хэн гэдэг баатар вэ? Гэж сүрлэг баргил хоолойгоор асуухад нь зүрх минь бараг л хаагдчихсангүй
- Бага тойрохын Ганцогтын хүү Төгсцогт, гэжөндөр тушаалын хүнд хэлэх адилаар дуугаа намсаган хэлэхэд
- Бидний хэлэх ярихыг ойлгож байна гэхээр та Монгол хүн бололтой өмссөн зүүсэнийг тань хараад хэл нэвтрэлцэхгүй нь гэж бодож байлаа нэрэн таарсан Цогтой золбоотой залуу баатар байна, өстөн дайсаныг минь дарсан таныг хүндэтгэн үзэх болноо хэмээн эелдэгхэн хээв
Энэ сүрдэм төрхтэй баатар холдож одмогц гуалиг гэж жигтээхэн эмс охид намайг хүрээлэн дагуулж явсаар жижиг асарт оруулаад хамаг хувцас хунар тайчаад ус цасанд оруулах нь эвгүй санагдаж байсан ч ийм хүндэтгэл хүлээх нь басчгүй таатай юм шүү. Уснаас гармагц надад торго дурдангаар урлаагүй ч хачин сайхан дээл өмсүүлчихлээ энэнээс үзвэл басгүй баян эзний хүндэтгэлийг хүлээсэн бололтойдог. Хөдөлцгөөе гэсэн дуунаар асараас гарах үед миний урд бие жижигч шандаст сайн хүлэг намайг хүлээгээд байж байх юм. Мөнгөөр чимэглэсэн имээлтэй хүлэгт мордоод агтчины дагуулах зүгт хөдөллөө. Энэ хугацаанд болсон зүйлс хэтэрхий хурдан өрнөөд надад хангалттай бодох ч хугацаа өгсөнгүй, ар араасаа цуварсаар уртаас урт цуваа үүсгэн яаран сандран яваа харагдах цувааны тэргүүнд энэ бүг хүний эзэн өнөөх баатартай зэрэгцэн ирэхэд нэг юм тайван бодох сөхөөтэй болсоноо нэг юм ойлгов.
Уг нь бол цаган дээр тааруулсан ёсоор би эцгийгээ үхэхээс бүтэн өдрийн өмнө ирсэн байх учиртай гэтэл болсон бүх явдалаас харахад миний хүссэнээр болоогүй бололтой, энэ бүгд магадгүй гарт мэдрэгдсэн өвдөлттэй холбоотой байх гэж бодон цагруугаа хартал нөгөө муу хайн байж олсон материалыг маань эвдчихсэн байдаг байгаа. Сайн харвал металыг нь хайлуулчихсан юм байна, үүнийг хайлуулах халуун цаган дотор бий болсон гэхээр нарны хүч дэндүү их байсан бололтойдог шүү. За үүнийг дараа илүү тухтай шалгаж болно аа харин одоо хаана хэдэн онд ирчихсэн байгаа маань илүү хачирхалтай байна. Нэрийг нь асууж зүрхлээгүй энэ баатарын дурьдсанаар бол би Монголдоо л байгаа бололтой гэхдээ хэдэн онд вэ? Ямар ч байсан ирсэн цагаасаа нилээд хэдэн зуунаар өмнө ирсэн бололтой магадгүй түүхийн хичээл дээр үзсэн үед маань энэ муу эвдэрхий цаг авчирсан байх лдаа. Хэр их бодолд автсан юм бол мэдэхгүй ч нилээдгүй хол замыг туулсаар явтал биднийг зүглээд нэг моритон ирж яваа харагдана. Их л яаруу сандаруу явааг харвал чухал асуудал бололтойдог шүү арай дахиад нэг тулаанд орох хэрэг гардаг юм биш биз. Миний ч сэтгэл түгшсэн гэж жигтээхэн бараг л хүйтэн хөлс цувчихаагүй шүү. Айж сандарсан байдлыг минь ажигласан бололтой нөгөөх баатар
- Бүү санаа зовогтун ард үлдсэн нутгаас элч довтолгосон бололтой, унасан морь зүүсэн хуягнаас харахад сайн мэдээ бололтой гэж хэлж дуусаагүй байтал мөнөөх элч
- Эзэн Есүхэй минь таны хатан Өэлүн-үжин үрийн зулай үнэрлэв, эзэн таныг яаран ирэхийг хүсэж буйгаа дамжуулав
- Ямар сайн юм бэ, эртний өст татарын Тэмүжин үгэг даран сөнөөсөн баяр дээр баяр нэмжээ Хиад овогын баатар эрс минь түргэн хөдөлж нутагтаа очиж үртэй минь хурдахан уулзуулаадах гэж нэг орилоод та ч үнэхээр хувьтай хүн юм энэ сайхан өдөр бидэнтэй нийлдэг гэсээр надруу харан нүүр дүүрэн мишээв
Татар, Хиад, Есүхэй, Тэмүжин үгэ, Өэлүн-үжин, шинээр мэндэлсэн хүүхэд!!! Энэ чинь...........

Ингээд эхний хоёр хэсэг нь дуусаж байна цаасжаа бүлэг бүлэгээр нь бичиж оруулж байна, бас хяналт хийгээгүй Raw хэлбэрээр байгаа болохоор нуршсан эсвэл алдаатай зүйлс ажиглагдах байх

_________________
Chicken little гэж би байна


Last edited by physicx on Aug.15.12 6:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.03.12 8:13 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Oct.20.11 5:21 pm
Posts: 53
goe sonirholtoi baina. urgekjluuleed bgaarai

_________________
Who is Who


Top
   
PostPosted: Aug.12.12 11:17 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
1162 онд ирсэнээс хойш долоон хоногын нүүр үзлээ, Хиад аймагын нутгалж байсан дэлүүн болдогт ирээд хоёр хоног болж байгаа бөгөөд Есүхэй баатар маань өст татарын Тэмүжин үгэг дарсан өдөр мэндэлсэн гэж хүүдээ Тэмүжин гэх нэрийг хайрласан юм үүнийг та нар бүгд мэдэх байх гэхдээ миний хувьд үүнийг нүдээр үзлээ.
Нүдээр үзсэнээ сийрүүлэн тэмдэглэвээс – Хиад аймаг нь түүхийн хуудсанд бичигдсэн шигээ аравтын системээр хувиарлагдсан засаг захиргааны нэгжтэй, нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон хөнгөн авсаархан эд хогшил хэрэглэдэг, эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд хүртэл бага наснаас морь унаж сур харваж сурдагаас гадна хөвгүүд бага балчир наснаас ан гөрөө хийж тулааны эрдэмд суралцдаг байсан нь дайн тулаан ихтэй цагт ихээхэн тус дэм болдог байсан нь гарцаагүй. Мал аж ахуй дээр суурьласан амьдрал, хүн амьтан байгаль гуравын маш энгийн хэрнээ гайхалтай зохицолдоо. Айл бүр гэртээ иж бүрэн хуяг, нум саадагыг гарцаагүй үед өөрсдөдөө болон бусдад өгөх гэж хоёр гурваар нь байлгана, том махир сэлэмнээс эхлэн олон янзын дуут болон мохоо үзүүртэй зэвтэй урт богино олон том жижиг хоёр нум, дайны үед хэрэглэх цэргийн гутал торгон цамц гээд бүрэн бэлтгэлтэй аж төрнө. Бидний мэдэх хөдөөгийн амьдрал үүний дэргэд юуч биш гэлтэй. Эртний монголын баатар эрс хараваас андашгүй бие тэнхээ сэтгэлийн хат суусан, хайрлаж дотносоход эгэл даруу дөлгөөхөн, халдаж довтлоход хахир хатуу түрэмгий, монгол бүсгүйн уяхан байдал хатуу эрсийг зөөллөж хайрт гэргий халамжит эх болж дутуугаа нөхөж дундуураа дүүргэж сайхан амьдрана. Энд амьдрах хүн бүр адил байх нэгэн зүйл нь байгалийн хатуу ширүүн амьдралыг үзэхээс гадна дайн тулааны шахир хатууг хар бага наснаас мэдэрсэн нь нүдэнд нь үзэгдэх бяцхан боловч анзаарахгүй байхын аргагүй гашуун зовлонгоос мэдрэгдэнэ. Би эндхийн хүмүүсийг их хүндэлж байна энд байгаа маань надад маш их таалагдаж байна гэхдээ би эндээс явах ёстой би чинь ирээдүйн хүн шүүдээ.
Өдөр бүр өглөө наран ургахаас жаргах хүртэл би эндхийн хүмүүсийн тухай эндхийн амьдралыг ойлгох гэж оролдоно харин орой нь цагаа засах боломж байгаа үгүйг хайна. Миний олж мэдсэнээр цаг маань өөрийн тэсвэрлэх эрчим хүчний дээд хэмжээнээс хэтэрсэн хүчний улмаас зарим газраа хайлсан үүнээс болж он тооллын системд гэмтэл бий болж миний хүссэн цагт очих боломжийг минь үгүй болгожээ. Хэдийгээр илүүдэл эрчим хүч цаг эвдэрэх шалтгаан болсон ч дахиад хэд хэдэн удаа аялал хийхэд хангалттай байсанд нь миний санаа бага болов ч амарсан юм. Одоо надад хийх ёстой үлдсэн зүйл бол хэзээ хаашаа явахаа тодорхойлж болохоор болтол цагыг засах. Би энэ эртний харанхуй үед яахаа олохгүй дэмий л толгойгоо гашилгасаар, шөнөжин бодолд автаж унтахаа ч мартан хэвтэнэ. Гэтэл нэг л танил мэдрэмж хэзээ ямар үед гэдгээ санахгүй байсан ч гарцаагүй би энэ мэдрэмжийг мэдрэж байсан. Цахилгаан гүйдлүүд биеэр тархаж хамаг эд эсийг минь идэвхигүй байдлаас нь цочоон сэрээж орхилоо. Тиймээ би энэ мэдрэмжийг мэдэх юм байна, эндээс явах цаг нь болжээ. Очих газраа мэдэхгүй хаана хэнтэй учрах нь ойлгомжгүй энэ байдалд хүлээхээс өөрийг чадахгүй нь харамсалтай. Нүд харанхуйлж орчлонгоос тасарлаа хэвтэж байсан ор минь нөмөрж байсан хөнжил минь мэдрэгдэхээ байж жингүйдэлд автсан мэт.
Дэд бүлэг, Дэгин Жигэн хадан дахь учрал
Хачирхалтай юм гэхдээ надад энэ удаагийн аялал нэг л таагүй санагдаад байх юм. Зөн совин минь надад үүнийг тодоос тод хэлээд байна, би энэ аялалаар явах ёсгүй мэт. Тас харанхуй үргэлжилсээр, нүдний минь өмнө юу ч үл харагдах түнэр харанхуй, өмнөх аялал ингэж удаан харанхуйлаагүй байсан нь өнөөх жигтэй совинг улам үнэмшилтэй санагдуулах юм. Нэг юм хонгилын үзүүрт гэрэл асахтай адилаар эргэн тойрон маань гэрэлтээд эхэллээ, би нэг эзгүй нутагт байгаа санагдана, амьд хүн байгаа гэх нэг ч шинж алга. Гэнэтхэн гарнаас минь эхлэн хамаг биеэр хүчтэй тог гүйж бүхэл бие татаж булчингууг минь агшаад хөдлөх ямар ч аргагүй болгочихлоо, аймшигтай өвдөлт мэдрэгдэж тэсгэлгүй орилох гэтэл дуу гарсангүй. Энэ бадлаар бол өвдөлтөөс болж удахгүй үхэх байгаа гэж бодсоор хэвтэж байтал буцаад өнөөх гэрэл маань унтарч харанхуйлснаа би хэвтэж байсан орон дээрэй хэвтэж байх юм. Өвдөлт багассаар гэхдээ хөдөлж даанч чадахгүй юм, сая юу болоод өнгөрсөнийг үнэндээ ойлгож чадахгүй нь гэхдээ энэ цагийг хурдан засахгүй бол энэ байдал үргэлжлэх аюултай юм байна. Энэ өвдөлтийг бүрэн арилгаж чөлөөтэй хөдөлж чадах хүртлээ хангалттай удаан хэвтэж яавал зөв бэ гэдгийг тунгаалаа, энэ их эрсдэлийг хүлээн байж цагийг зүүх хэрэггүй юм байна, засаж буцан өөрийн цаг үедээ очих боломжтой болох хүртэл тайлах нь хамгийн зөв сонголт болж таарлаа. Энэ шийдвэртээ итгэлтэй байгаа хэдий ч бодлын минь гүнд бяцхан эргэлзээ байна уу гэлтээ нэг л алгуур хөдөлсөөр цагны түгжээнд гараа хүргэтэл. Дэндүү огцом юу болсоныг мэдэж амжаагүй байтал би түрүүний харсан эзгүй газраа ирчихсэн, цаг минь эрчим хүч дуусаж байна гэсэн сануулга өгч байдгаарай хангинана. Одоо бас хаана хэдэн онд ирчихвээ, бүр аймшигтай нь түрүүхэн дүүрэн шахуу байсан эрчим хүч одоо дуусаж байна гэдэг би ч өнгөрчөө, одоо тэгээд энэ газраас яааж эрчим хүч олж яаж энэ “хараал идсэн” новшийн цагийг засах юм бэ!! Хамаг л муу муухай үгс амнаас өөрийн эрхгүй урсаж нэг хэсэгтээ л ганцаараа харааж зогслоо, магадгүй өөр хүн харсан бол намайг солиотой гэж бодох байсан байх. Гэхдээ галзуу юм шиг хараасны ачаад овоо тайвшраад авлаа шүү, нэг уртаа гэгч нь гүнзгий амьсгалаад эргэн тойрноо ажиглаж юуны түрүүнд энэ эзгүй газар яаж амьд үлдэхээ бодож эхэллээ. Миний ирсэн газар мод шугуй ихтэй, хад асга сүндэрлэсэн үзэсгэлэнтэй нутаг юм, одоо байгаа газраас уулаа даган уруудахад нэгэн том гол урсах бөгөөд голоо даган намаг их байгаа нь голруугаа ойртоход хүндрэлтэй болгож байна. Юу тай ч ухаан мэдрэлгүй өөрөөс өөр хүн хайн яваад байлгүй хоол хүнс, хоргодох сууцтай болох хэрэгтэй гэсэн бодолтойгоор үүрийн гэгээнээс эхлэн үдшийн бүрий хүртэл амас хийлгүй хөдөллөж гарлаа. Өтгөн ой модтой тул түлэх түлээ толгой хоргодох овоохой босгоход хангалттай байсан нь харин нэг баярламаар, эхний өдөртөө овоохойгоо босгоод бороо салхинд хоргодохоор юмтай боллоо, гэхдээ энэ газраас идэх юм олж иднэ гэдэг хүндрэлтэй юм. Намаг шалбааг ихтэй бөгөөд голын урсгал түргэн дунджаар 70-80м өргөн урсах бөгөөд хэр гүн гэдэг нь ч тааварлашгүй юм. Орой болох үеэр дулаацах санаатай гал асаах гэж харин ёстой нэг үйлээ үзлээдээ, үзсэн харсанаараа мод үрсээр бас дахин үрсээр л, ойр хавиаса хатсан өвс хайж гал асаахдаа хэрэглэсэн боловч амжилт олсонгүй, аргаа барсаар найдлага тасардагын даваан дээр өвснөөс эхтэй нэг муу жижигхээн оч урамтай нь аргагүй гал болон асдаг байгаа шүү. Баярласан гэж жигтээхэн зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах, эргэн тойрноо гэрэлтүүлэх голдоо ортол даарчихсан гэдгээ ч мэдэлгүй явсан намайг дулаацуулах энэ гал. Зовон байж асаасан юмаа унтраачихгүй гэж байдгаар нь дүрэлзүүлээд дахиад нэг өдөртөө хүрэхээр их түлээ бэлдээд тавьчихлаа, одоо харин унтаж амрах цаг болсон байх. Бүхэл өдрийн алжаалыг тайлахаар өөртөөн зориулан ертөнцөд цор ганцаар тохижуулсан нэг муу өвсөн хэвтэж дээрэй лаг хийтэл хэвтээд зөөлөн ор, зузаан хөлжд унтаж буй мэт тухтай унтаад өглөө. Одод гялбасан шөнөөр овоохойн ойр хэдэн хөлийн чимээ сонсдоно, нэг хүн биш бололтой магадгүй 3аас 4 хүн байна, аажуухнаар ойртож байгааг сонсвол их л болгоомжилсон бололтой гэтэж байгаа мэт дөхсөөр л, таниж мэдэхгүй хүмүүстэй учрах гэж байгаа учир биеэ хамгаалахаар бэлдсэн том модоо гартаа атгаж чимээгүй зогсоно. Удалгүй өнөөх хүмүүсийн нэг нь дөхөөд ирэх үед галын гэрэлд зэвсэг барисан байгаа нь харагдаж би ч биеэ хамгаалах гэж толгойн дундуур нь дэлсээд авлаа, яаж ч бодсон ийм том модоор ингэж хүчтэй цохиулсан хүн зүгээр үлдэхэв газар түс хийн ухаангүй унахад араас нь ирэх лужир том биетэй нөхөр надруу махир том илд далайн ирлээдээ. Түүний нэг цавшилт ард минь байх залуухан модыг тас тавчиж орхидаг байгаа, айсан гэж тоймгүй хэрвээ би энэ дайралтан өртдөг л юм бол би гэх хүн хоёр хэсэг хуваагдах нь гарцаагүй. Аймшигт цавчилтуудаас удаа дарааллан бултаж боломж олдвол цохих санаатай явдал тэднийг олуулаа байгаа гэдгийг мартаж орхижээ, модон дундаас бас нэг эр ар дагзруу хатуу зүйлээр цохиод авлаа. Тас хийтэл цохиулаад нүр бүрэлзэн ухаан балартан унаж хөөрхий миний бие энэ хэдэн залуусын олзны хүн болвоо гэж. Өнөөх муу гайхалын цохисон газар гаслантай нь аргагүй өвдөхийг нь яана, ухаан санаа орон гарах арай гэж сэрэх үеэр намайг бүр том гадаснаас хүлчихсэн хамаг хувцасыг маань талчихсан байх юм. Хэн гэгч хүмүүс ямар зорилгоор ингэсэн нь сонирхолтой санагдаж, бариж авсан хүмүүсийг харахыг яагаад ч юм хүсээд байлаа, гэхдээ зоргоор болдоггүй хорвоо юм. Адгын амьтад намайг ингэж хүлчихээд өөрсдөө унтацгааж байгаа юм байналдаа, хүний амгалан тайван байдал алдагдуулаад, ар дагзанд минь цохиод гайтай юм шиг хүлж хаячихсан. Уур минь оволсож бачууран суусаар үүр цайлгаж гэгээн наран дулаан илчээ харамгүй хайрлахад намайг тойрон өвч хуягласан цэргүүд гараад ирлээдээ. Толгойдоо дуулгатай, биедээ хуягтай, ташаандаа махир сэлэм зууж, гардаа жад барижээ энэ хүмүүс. Зарим нэг нь нум агсаж ширүүн царай нүүрэндээ тодруулж арслан барс хүртэл айж далидрахаар сүр бараатай зогсоно. Энэ бадлаас нь харвал миний ирсэн үеэс нэг их хол тасраагүй бололтойдог.
Ашгүй нэг миний байцаалт эхлэв бололтой, гадаснаас салгаж чирж явсаар эдэн дундаа бие хаа томдоо орохгүй ч тэгш сайхан хөвжилтэй чийрэг бие, нэгийг бодож хоёрыг тунгааж бодолд автдаг саруул ухаан хоёрыг хослуулсан нэгэн хүний өмнө авчрав, бодвол тэдний толгойлоч бололтой.
- Эзэнтэн минь таны тушаасан ёсоор ойр орчмын газрыг нэгжиж тандан шалгаваас энэ нэг хүнийг олсон болой, голын дагуух ойн цоорхойд овоохой босгоод түүдэг асаан унтаж байсан бөгөөд биднийг ирэхэд дайрж довтолсоныг бодвол дайсаны туршуул манааны хүн байх эндээ үгүй хийе. Гэж надад цохиулж унасан нөгөө хүн өс санасан мэт хорлонтой нүдээр намайг ажин хэлэв.
- Эхлээд юун хүн болохыг дотруулж байж дараа нь яахаа шийднэ, хэмээн захирангүй өнгөөр хэлээд хурц нүдээрэй доторхыг минь онгичиж байгаа мэт нэвт ажиглана.
- Чи ямар хэргээр яваа хаанахын хэн гэгч этгээд вэ, гэж асуухад нэг л танил хүн шиг санагдаад ирлээ
- Намайг Төгсцогт гэдэг бага тойргын хүн, танай энд газар орон мэдэхгүй төөрж яваад хоног төөрүүлэх гэж буусан юм.
- Тэгвэл яагаад миний цэргийн толгойг хага цохидог билээ ямар нэг зүйл нууж байгаа бол түргэхэн хэлсэн чинь чамд л өлзийтэй шүү!!
- Зэвсэг авссан бүлэг хүн ирж явахад тайван байж чадах билүү, өөрийгөө хамгаалах гэж хийсэн үйлдэл минь юм.
- Жамух анд намайг нөг мөсөн дарах боломжтой болсон ч ямар зорилготойгоор ийн ухарсан нь намайг их гайхуулсан юм миний мэдэх Жамух дотроо бодолтой доороо суурьтай цэцэн цэлмэг хүн нэг юм бодсон л байж таараа, гэж хэлэх үед би хаана юу хийж яваагаа бүрэн ойлголоо, энэ хүн яагаад тийм танил санагдсаныг ч мөн мэдлээ
- Тэмүүжин чи ч эцгийгээ үнэхээр дуурайжээ......

_________________
Chicken little гэж би байна


Last edited by physicx on Feb.22.13 2:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.12.12 12:21 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.21.12 8:55 pm
Posts: 338
Нанотек-с Тэмvvжин хvртэл холилдсон зохиол анх удаа л уншиж бна:)


Top
   
 Post subject: Re: Цаг
PostPosted: Aug.28.12 2:21 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
харин ч сонирхолтой юм биш үү. Сүүлийн үед монгол шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол бараг л зохиогдохгүй байсан. Зохиолчид нь баяр хүргэе гэхдээ шинжлэх ухааны олон талын мэдлэгтэй хүн л зөгнөлт зохиол бичдэг юм шүү. Чиний зохиолд шинжлэх ухаанаас хэтийдсэн юм их байна. Жишээ нь Нарны цэнэгийг хураасан гэхэд тийм том зайг хүн битгий хэл барагийн машин даахгүй. Цөмийн энергийг маш том объектд л үйлдвэрдэг болохоос жижигхэн цаганд ч арай үйлдвэрлэх бололцоогүй.


Top
   
 Post subject: Re: Цаг
PostPosted: Aug.29.12 3:08 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
urgejluuleerei


Top
   
 Post subject: Re: Цаг
PostPosted: Sep.14.12 11:02 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Oct.20.11 5:21 pm
Posts: 53
yagaad tag bolchihvoo? huleegeed l bgaa shuu

_________________
Who is Who


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited