#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 1:21 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Jul.13.12 12:27 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4441
Location: Hollywoo
Шүлэг бичих нь миний хобби ч гэх юмуу даа. Багаасаа шүлэг бичих гэж оролдож суудаг, нэг мэдэхэд бяцхан ном гаргахаар шүлгүүдтэй болчихсон байсан. Даанч өврийн хулгар дэвтэр маань алга болоод удсан тул дээрээс ийм сэдэв нээнэ дээ гэж бодож байснаараа нээхээр шийдлээ. Алга болохгүй, дараа нь харахад амар юм гэж бодлоо. Элдвийг нуршаад яахав, шүлгэнд дуртай хэн бүхэнд өөрийн дутуу дульмаг холбосон шүлгүүдээ тольлуулъя.

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Jul.13.12 1:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4441
Location: Hollywoo
Хувь тавилан гэдэг ер нь яг юу юм бэ?
Хуурамч энэ ертөнцөд урьдаас бэлтгэгдсэн харгуй юм гэж үү?
Худалдаж аваад хүссэнээрээ өөрчилж болдог бол
Хугацаанаасаа өмнө хорвоогоос хальсан нь илүү санагдана.
Юугаар ч сольмооргүй үнэт амьдрал минь санамсаргүй
Юүлүүрээр гоожих адил нэг л мэдэхэд дуусч
Элсэн цаг солигдох мэт орвонгоороо эргэхэд
Энэ бүгдэд хэн буруутайг мэдэхгүй би
Эцэс төгсгөлгүй амьдралын бартаат нугачаанд
Эгэл бөгөөд өчүүхэн амьтан гэдгээ мэдэрч
Элгээ тэврэн ганцаардлын мананд автана
Гэлээ гэхдээ би энэ амьдралдаа гомдохгүй
Гэтэлж заавал замынхаа төгсгөлд хүрнэ
Гэнэтийн хэцүү замд бүдрэн уналаа ч гэсэн
Гэдийж хойшоо ухрахгүй, хувь заяанд ялагдахгүй ээ!

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Jul.13.12 1:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4441
Location: Hollywoo
Дурсамж минь чи яагаад надаас зугтаана вэ ?
Дууны мартагдсан мөрүүд шиг биш билээ чи
Дугуй ч юмуу бөөрөнхий ч юмуу аль нь гэдгийг мэдэхгүй
Дуулим энэ ертөнцөд надтай хамт төрсөн билээ чи
Энхтөр гэдэг хүний биенд эсвэл оюун санаанд амьдарч
Эргээд харахад бахархах зам минь билээ чи
Мартсаныг минь сануулж унтсаныг минь сэрүүлж
Маргааш гэдэг ирээдүй рүү алхуулах ёстой билээ чи
Жаргалтай зовлонтой өнгөрсөн амьдралын минь баталгаа болж
Жаахан ч болов алга болохгүй оршин байгааг минь мэдрүүлээрэй
Эцэст нь... хэзээ нэг өдөр.. амьдралын минь төгсгөлд
Энэ биетэй минь хамт мөхөж, элс адил замхраарай..

_________________
:wtf:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited