#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 7:35 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jul.02.12 10:57 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Зүгээр ч нэг ганцаардсангүй ээ
Зүг зүгрүү гэгэлзээд байх юм
Айж эмээх давхцаад
Анзааралгүй явуулчих юмшиг санагдаад
Ганихраад л чамайг хүлээгээд л зогсдог
Галзуу дурлалын эргүүлэгт оржээ би


Top
   
PostPosted: Jul.02.12 11:01 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Хүн хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн харьцах
Хэнийг, хэзээд ч, хэнээр ч орлуулахгүй амьдарч
Баяр жаргалтай, азтай, учралаар
Бүхнийг өөрийнхөө төлөө бас өрөөл бусдын төлөө зориулвал
Тэр үнэхээр хамгийн ухаалаг нэгэн
Хүн хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн харьцах
Хэнийг, хэзээд ч, хэнээр ч орлуулаж амьдарвал
Тэр үнэхээр мунхаг нэгэн


Top
   
PostPosted: Jul.02.12 11:02 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Хүн гэдэг сонин амьтан
Хайр даадаггүй тогтворгүй нэгэн
Халамж хүртмээргүй хачин хүмүүн
Хэн бүхнээс харамлаад
Нандигнан хамгаалж байхад
Найз гэдгээ мартаад
Нийгэмд хаяад явчихдаг нь
Нийтлэг байдаг зан чанар гэх юм
Бүсгүй хүний сэтгэлээр торохгүй тоглочоод
Бүүвэйн дуу сонс ч өсөөгүй юмшиг зандарч загнаад
Бялдууч зандаа уягдаад
Бусдаар аргадуулах нь тэдний төрөлхийн зан юмшиг
Эр хүн гэж итгэмээргүй
Эрүүл ухаантан гэхэд итгэмээргүй
Эр зоригтон гэхээр хулчигар нэгэн
Эвий дээ хөөрхий эрчүүд гэж
Бид байхгүй бол тэд хайранд уярч
Бүдэрч унахад нь бид түшиж авдаг
Бүсгүй хүний нинжин сэтгэл
Бүх дэлхийг уяруулах хүчтэй юм даа


Top
   
PostPosted: Jul.02.12 11:03 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Хоосон орон зайг эзлэн би алхана
Хорвоогын хамаг бүгдийг эзэгнэн би алхана
Хэн нэгэн намайг дуудав ч
Би үл эргэн харна
Хамаг бүхнээ умартан би урагш алханам


Top
   
PostPosted: Jul.02.12 11:05 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Би дурламаар сайхан бүсгүй
Хэнээр ч өмчлүүлэлшгүй дайчин бүсгүй
Улаан сарнайн дэлбээ шиг ялдам уруултай
Хүрч болошгүй танхил бүсгүй
Ганган хээнцэр нэгэн нь атаархаж өнгөрхөөр
Энгийн даруу нэгэн нь халтирч харж өнгөрхөөр
Хайр татам инээмсэглэж
Хажуунаас нь хэн ч холдож чадахааргүй
Соронзон адил бүсгүй
Зохиолч Б.Ариунтуяа


Top
   
PostPosted: Jul.02.12 11:09 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Дажгүй мөрүүл байна бичээд байгаарай Зохиол Ариунтуяа

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Jul.02.12 11:12 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Өнөөдөр би нар
Маргааш би сар
Нөгөөдөр би од
Ирээдүйд би жаргал
Харин чи юу болох вэ?


Top
   
PostPosted: Jul.02.12 11:18 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Хэзээ ч чи хайраар дутдаг гэж бүү бод
Хэзээ ч чи өөрийгөө хүчгүй гэж бүү гол
Хэзээ ч чи өөрийгөө ганцаараа гэж бүү бод
Хэзээд чи өөриймсөг байхад бүхнийг ялан дийлнэ


Top
   
PostPosted: Jul.02.12 11:44 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
за бичээд байгаарай!


Top
   
PostPosted: Jul.12.12 10:05 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Хэн нэгнийг гомдоохыг хүссэнгүй ээ
Хүрээд ирсэн хүслийг нь хориод л явуулсан төдий
Хаа хүртэл явхыг нь мэдэхгүй тэр хүсэлд
Хэрсүү би автаж чадсангүйд намайг юунд зэмэлнэм
Өөрийгөө ойлгохгүй бүдэрч явхад
Өрөөл бусдад санаа тавьж чадахгүй надад
Өөрийгөө өмгөөлж хэлэх үгийг надад бүү олго
Өршөө гэж би хэн нэгэнд хэлэх зориг алга
Учир нь би хэтэрхий бодолгүй нэгэн
Ухаарахгүй байгаа бүхнийг хаядаг нэгэн
Урам зориг өгөөд ч хэрэг алга
Ухаангүй дурласан гэх үгний чинь золиос би болохгүй
Гарцаагүй хэдэн зүйлийг чамд би хэлье
Гарын аясаар хөдлөгч тоглоом чинь би бишээ
Ганган хээнцэр биш ч гэсэн
Гацуур мод шиг тэгш нэгэн
Өнгө мөнгөнд чинь би автаж чадахгүй
Өршөөлгүй чиний занд би өөриймсөхгүй
Өмч хөрөнгөний чинь нэгэн хогшил болохыг би хүсэхгүй
Өнөөдрөөс намайг март
Учир нь би өөртөө өмч


Top
   
PostPosted: Jul.12.12 10:12 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Өхөөрдөм хүүгийн бодол
Өөрийгөө толинд хардаа
Үнэхээр би мөн байна уу
Царайны хэлбэр
Биеийн галбир
Нүд, хөмсөг, хамар, уруул
Өө чи мөн байна
Гэхдээ л зарим нэгэн зүйл нь чинийх мөн байна уу
Хүзүү, мөр, гар, цээж
Бас л мөн юм шиг харагдахын
Бас л нэгэн зүйл биш юм шиг санагдахын
Бөгс, гуя, шилбэ, хөлийн хуруу
Бас л би мөн байхыг
Өө учрыг оллоо
Би чинь том хүн болжээ


Top
   
PostPosted: Jul.12.12 10:23 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.17.10 7:34 pm
Posts: 87
Location: ...alive
nomuunzaya wrote:
Хэзээ ч чи хайраар дутдаг гэж бүү бод
Хэзээ ч чи өөрийгөө хүчгүй гэж бүү гол
Хэзээ ч чи өөрийгөө ганцаараа гэж бүү бод
Хэзээд чи өөриймсөг байхад бүхнийг ялан дийлнэ

You will never walk alone :razz:

_________________
Усаа хайрлаж гамная таминь ээ


Top
   
PostPosted: Jul.12.12 10:54 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Энхрийхэн бүсгүй чамд би хайртай
Эрхлэнгүй харах харцанд чинь би хайртай
Ичингүйрэн ягаарах хөөрхөн хацарт чинь би хайртай
Инээмхийлэн инээх хөөрхөн улаахан урууланд чинь би хайртай
Талимааран харах сормуусыг тань би ширтэн гиюүрнэ
Танхилхан үнэрт тань би мансуурна
Намирсан үсийг тань илбэнэ
Найлангхай хоолойг тань сонсон би мишээнэ
Чи бол миний хайр
Мартаж чадамгүй ганц насны минь эрдэнэ
Би чинь чамдаа хайртай


Top
   
PostPosted: Jul.12.12 11:02 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Мишээ мишээ хүн та
Чангаас чанга инээсэн ч болно
Хүмүүс таныг тэнэг гэж хэлж болно
Гэхдээ та жаргалтай бол инээсээр бай
Бүү гунигла хүмүүн та
Нулимс урсган бүү уйл
Жаргалтай дурсамжаа санан
Гунигтай нүдээ мишээлээр соль
Энэ тушаал тул та
Байнга инээж амьдар


Top
   
PostPosted: Jul.12.12 11:09 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Ганихрах юм юуных вэ
Ганцаардах юм юуных вэ
Уйтгарлах юм юуных вэ
Уйлмаар байна яах вэ
Итгэмээр л байна хайртай болохоор
Үнсэмээр л байна чамайг дуудаад
Инээмсэглэмээр л байна чинийхээ хажууд
Даанч чи намайг орхиод холын замд гарсан байхын
Хэзээ нэг өдөр ирнэ гээд хүлээгээд байхын
Хайрыг чамаасаа мэдэрсийн болохоор
Хажуудаа байлгахыг хүсээд байхын
Чи минь наддаа хурдан ирээрэй


Top
   
PostPosted: Jul.12.12 11:09 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Нар шаргалтсан зуны сайхан өдөр
Нуурын голд хос хун ижилсээд
Зөөлөн хөвөлзөх нуурын цэнгэг ус
Зөөлөн исгэрэх салхиний намуун сившээ
Чи минь намайг дуудахыг хүлээн
Чимээгүйхэн чамайг хүлээн сууна
Ганганан дуугарах хос хун
Ганц чамайг хайрлахыг надад сануулна
Яагаахан уруул дээр минь үнсэхийг
Ялдамхан инээмсэглэн би хүлээнэ
Яруу сайхан хайрыг чамаасаа амссаан
Чи бол миний хайрын эзэн


Top
   
PostPosted: Jul.13.12 4:50 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Ягаахан уруулаараа чамайг үнслээ
Бурам амтагдаж байна уу
Нүдээ анин чимээгүйхэн зоглоо
Зүрхний минь цохилт сонсогдож байна уу
Гараа чамд зөөлөн ойртууллаа
Булбарай арьсыг минь мэдэрч байна уу
Чи минь миний үсийг илбэлээ
Намирсан зөөлөн үс байна уу


Top
   
PostPosted: Jul.13.12 10:06 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Замхраад л өнгөрөх хором бүрийг би чиний төлөө зориулсан
Заяа заяаныхаа эрхээр чамайг би дагасан
Замбуулин хорвоогын тоосыг чиний төлөө хөдөлгөж
Зам дээр би хатсан цэцэг шиг л хаягдсан
Эргэх хорвоог би өөдрөгөөр төсөөлдөг байсан
Энгүй их хайраар чамайг хайрладаг байсан
Эр хүний ноён нуруунд эрхгүй би захирагдсан
Эх хүний сэтгэлээр би үрээ тэврээд л өнчирсөн
Өнгөний сайханд хууртагдаж амьдарсан
Өөрийгөө баясган хүний замбуулинд очсон нь
Өрх тусгаар амьдралын хувьд давж барашгүй гуниг байсан
Өөрийгөө буруутган өрөөлийг зовоохыг хүссэнгүй
Жаргалыг түүнд ерөөгөөд би холдлоо
Жам замаараа амьдрах санал түүнд хүргүүллээ


Top
   
PostPosted: Jul.13.12 10:20 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.21.12 8:55 pm
Posts: 338
nomuunzaya wrote:
Хүн хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн харьцах
Хэнийг, хэзээд ч, хэнээр ч орлуулахгүй амьдарч
Баяр жаргалтай, азтай, учралаар
Бүхнийг өөрийнхөө төлөө бас өрөөл бусдын төлөө зориулвал
Тэр үнэхээр хамгийн ухаалаг нэгэн
Хүн хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн харьцах
Хэнийг, хэзээд ч, хэнээр ч орлуулаж амьдарвал
Тэр үнэхээр мунхаг нэгэн


Ухаарал, урмын vнэн ханхалсан шvлэг болжээ. :wd: :wd:


Top
   
PostPosted: Jul.17.12 6:48 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Дуусашгүй ундрах ажил юм гээч
Дунд нь ороод гайхаад гарах юм
Толгой өвдөөд эргээд байх юм гээч
Тулгаж хийлгэснийх юм болов уу
Олон зүйлс дунд эргэцүүлэл яваад байх юм
Олиггүй зүйлс дийлэнхи нь болохоор хүчлэхгүй байгаа юм болов уу даа
Одоо бүгдийг нь эхнээс нь хийгээд
Онц дүн авах болноо АМЖИЛТ


Top
   
PostPosted: Jul.17.12 9:21 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
Гоо бүсгүйн төлөө эрс тэмцэлдэж
Гол мөрөн мэт цус урсгасан түүх олонтой
Сайхан бүсгүйн төлөө харчуул нүдэлцэж
Саар зовлонгийн үрийг арвин амсдаг
Гал шиг дүрэлзүүлж, тос мэт хайлуулсан
Гайхам үзэгслэнг магтсан бүтээлээр баян хорвоо
Мөчидхөн амьдралд ховорхон тохиох хонгор бүсгүй
Мөн ч их зовлон уддаг даа эрчүүд бидэндээ

Эрчүүдийг магтсан халил харин ховор юм
Эр зориг, тэвчээрийг харуулсан үзвэр цөөн юм
Сайн эрсийн төлөө бүсгүйчүүд дайтсан гэж дуулсангүй
Сайндаа л ганц хоёр хараал, гэзэг үснээсээ таталцахаас хэтэрэхгүй биз
Улс захирсан уран нарийн сэтгэлгээг нь ядаж магтугай бүсгүйчүүдээ
Уураа барих уужим тэнүүн сайхан ухааныг нь магтугай бүсгүйчүүдээ
Илд далайн уулгалаж, амь тавихаас эмээдэгүй эр зоригийг нь магтугай бүсгүйчүүдээ
Исгэрэх сумнаас ч аюултай хайрын шархыг тэсдэгт нь бишэртүгэй бүсгүйчүүдээ
Уул мэт түшигтэй ханхар цээжийг магтугай
Уран гэмээр хүдэр чийрэг гарыг нь атгатугай
Уул, талыг гаталж үл цуцах хоёр хөлийг нь магтугай
ус ширгээм галтай нүдийг магтугай

Уужим мэт хүний энэ орчлонд
Урдах зам урт мэт харагдана гэвч
Хатуу цагийн харгис хууль
Хамж одохдоо харин ч хурдан шүү үргэлж санатугай
Цагийг нь оройтуулалгүйгээр эрчүүдээ магт
Цахилан одсон хойно юун хэрэг
Харах бараатай дээр нь халамжлаж хайрла
Холдож одсон хойно юун хэрэг


Top
   
PostPosted: Jul.19.12 1:21 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Анунгоо хатан эх шиг ухаантай
Өүлэн эх шиг элбэрэнгүй
Мандухай цэцэн хатан шиг зоригтой
Ану хатан шиг дайчин
Монгол хатадын уран ухаан
Хаан түмэнд нөлөөлдөг байсан бусуу
Хатан хүний нэнжин сэтгэл олон түмнийг уяраадаг байсан бусуу
Эх хүний цайлган чанараар өсч торнисон бусуу
Үзэсгэлэн төгсийг нь чи биширдэг бусуу
Ухаант залжин санаа нь төрд нөлөөлдөг
Уужим саруул ухаан нь түмнийг уяруулдаг
Холыг харах билгийн толь нь хурц
Хан олныг тавьшируулагч
Ирт сэлэм мэт эмэгтэйчүүд
Одоо болтол монгол түмний дунд олноороо бий


Top
   
PostPosted: Jul.19.12 4:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
bogino shuleg bichvel unshahad amar umaa

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jul.19.12 5:40 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Rudoll бас яруу найрагч байсан юм бий вий. За тэгээд шүлэг хаялцааад бай. Уншаад л байя

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Jul.19.12 11:47 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Энгийн даруухан нэгэн атал
Хүмүүний төгсийг олон төржээ
Эр хүн атал
Сэцэн цэлмэг ухаан заяажээ
Энгүй хүчтэй атал
Энэрэнгүй занг олон төржээ
Эцэг хүний уужим ухаанаар
Бүхнийг эргэцүүлэн удаан бодсоон
Эмэгтэй хүний хүлцэнгүй ухаан
Түүний сэтгэлийг ойлгосонгүй одсоон
Таван жилийг ардаа орхижээ
Жаргал зовлон ээлжлэн урсажээ
Заяаны хань маань зам дээр иржээ
Дорой хүмүүний занг ахин амсахгүй төлөө
Ханийхаа төлөө бүнхийг зориулахын төлөө
Амьдрал би таньдаа алга ташин баярлалаа гэж хэлье


Top
   
PostPosted: Jul.21.12 11:31 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.02.12 4:54 pm
Posts: 30
Бачимхан орон зайд бид амьдрана
Бүгчим амьсгалгүй орчинд бид амьдарсаар
Үр удам маань бага багаар өвчинд нэрвэгдсээр
Үхэл амьдралын хооронд түүтчин явсаар
Бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө
Бага багаар ч болов агаараа цэвэршүүлье
Өхөөрдөм үрсийн маань цангинах инээдийг
Агаарын бохирдол хормоор авсаар
Өнөөдрөөс бид ирээдүйгээ аврая
Одооноос бид алхам алхамаар урагшилъя


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited