#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.24.18 7:15 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Apr.02.16 1:01 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 17

"Цаг агаараас болж байх магад" хэмээн ядарч бие нь нозоорсон Пейж бодлоо. Гадаа манан бүрхэн хүйт дааж, нэгэн хэмээр уйлагнах бороо түүнийг уйтгарлуулна. Ажлын өдөр зургаан цагт эхлэн, нөгөө л дасал болсон асуудал тасрахгүй үргэлжилсээр. Өвдөх дуртай өвчтөнгүүд эмнэлгээр холхилдон нэгэн дуугаар өвдөн шаналснаа гомдоллох мэт санагдана. Сувилагчид адайр аашлан ажил үүргээ хайш яйш хийн, өөр өвчтөнөөс андуурч цусны шинжилгээ аван, яаралтай рентген зургийг хаяж гээн үрэгдүүлж, өвчтөнүүдийг загнан хашгична. Ханиадны тахлаас болж эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхээ байжээ. Нэг үгээр хэлэхэд хэцүүхэн өдрүүд үргэлжлэн байлаа.
Эл эрээн бараан бүхнийг цайлган гийгүүлэх ганц зүйл нь Жейсон Куртисийн утасдах дуудлага байв.
- Мэнд үү. Өвчтөнүүдийн бие ямар байгааг шалгахаар очлоо хэмээн хөгжилтэй дуугаар хэлэхэд,
- Бүгд эсэн мэнд байгаа гэв.
- Үдийн хоол хамт идэх найдвар байгаа болов уу?
Пейж хөхрөн,
- Юуных нь үдийн хоол! Хавчуургатай талх үмхэж амжвал дээдийн заяа болоод байна.


Top
   
PostPosted: Apr.02.16 1:05 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 733
Блоод форумд бгааг хараад дахиад оруулж магадгүй гээд хүлээж бна


Top
   
PostPosted: Apr.02.16 1:14 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 733
яг сайхан амтанд нь ороод явж байтал дуусчих юм аа, Кэт энэ муу шалиг эрээс болж амь алдсан байх нь ээ, уг нь их л хатуу байсан гэтэл уярах ч янз орох шиг ...харамсалтай. Нээрээ түрүүчийн бүлэг дээр Баркер эмчийн тухай гарангуут нэр нь яг зохиж гэж бодож байтал Пеиж хэлчихлээ, барк гэж нохой хуцахыг хэлдэг...Блоодоо маш их баярлалаa


Top
   
PostPosted: Apr.02.16 5:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Эмэгтэй хүн ч тэгээд уярамтгай юм даа. Худлаа гэдгийг нь мэдсээр бж үнэн бгаасай гээл :bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.02.16 10:58 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Кэт харамсалтай байнаа. еревдмеер юм. Залууханаараа.


Top
   
PostPosted: Apr.02.16 11:51 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
Page Jeison hoyr goy bn shuu hoyulaa aytaihan humuus
Ket uneheer orovdoltei bn yu boloh boldoo
:0:0
Bayrlalaa hoyroo

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.03.16 7:40 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Манайхан хөл ихтэй сандруу байна гэлээ.
- За яахав. Саад болохгүй. Би оройхон яривал болох уу?
- Тэгээрэй.
- За баяртай.
Шөнө дунд болсон хэдий ч Пейж ганц минут дугхийх завгүй гүйсээр арай чамай амсхийхэд, хөдөлж чадахгүй болтлоо ядарчээ. Пейж эмнэлэг дээр үлдэн жижүүрийн өрөөд унтдаг ч юм билүү хэмээн бодсоноо тохилог ор дэр, дулаан хөнжил нь бодогдоод бүсгүй хувцсаа яаран өмсөөд цахилгаан шат руу явлаа.
Түүний замд Петерсон эмч тааралдан,
- Бурхан минь! Та яг л хий нь гарсан гүзээ шиг болцорчээ гэв.
Пейж муухан муриганан инээхчээ аядаад,
- Тийм хачин харагдаж байна уу? гэж асуув.
- Харин тийм ээ, за энэ ч яахав гэснээ Петерсон мушиганан инээмсэглээд, -Харих нь уу? гэлээ.
Пейж толгой дохилоо.
- Сайхан юм аа. Би одоо л эхлэх гэж байна.
Цахилгаан шат ирэхэд нойр хугаслан хоносон Пейж анзаарсангүй.
- Пейж ээ? гэж Петерсон түүнийг аяархан дуудлаа.
Бүсгүй толгой сэгсрэн нойроо сэргээгээд,
- Юу гээв? гэв.
- Та машинаараа харьж дөнгөх үү?
- Чадна. Харьж очоод өдөржин шөнөжин унтана гэж бүсгүй бувтнав.
Пейж зогсоолд очин машиндаа суулаа. Түлхүүрээ эргүүлэх тэнхэлгүй болтлоо ядарсан бүсгүй хэсэг зуур хөдлөлгүй суулаа. "Би энд унтаж болохгүй. Би харьж унтана".
Зогсоолоос хөдөлсөн бүсгүйд нэгэн машины жолооч эр,
- Хөөе, замаас зайлаач, согтуу янхан минь! хэмээн зандрах хүртэл машинаа хэрхэн барьж яваагаа ч мэдсэнгүй.
Пейж биеэ эзэмдэхийг хичээв. "Унтаж болохгүй... Унтаж болохгүй". Бүсгүй радиогоо хамаг чангаар нь тавин орилуулсаар гэрийнхээ гадаа ирмэгц гэртээ орох хүчээ хуримтлуулан машиндаа хэсэг суулаа.
Кэт, Хони хоёр хэдийнэ унтжээ. Пейж түмбүүшиг дээрх шөнийн цагийг харвал 1:00 цаг болж байв. Хувцсаа тайчих гэтэл тамир нь хүрсэнгүй тул бүхлээрээ орондоо мөлхөн ороод хормын төдийд унтаад өглөө.
Тэртээ өөр ертөнцөөс сонсогдох мэт утасны хонх жингэнэн дуугарч түүнийг сэрээв. Бүсгүй унтахыг оролдсон боловч утасны хонх дуугарахаа больсонгүй тархинд нь зүү шаах мэт ёнгинотол дуугарсаар. Нойрмог Пейж орон дээрээ өндийн харилцуураа авлаа.
- Бай-на уу?
- Тейлор эмч үү?
- Тийм байна гэж бүсгүй сөөнгө дуугаар арай ядан дуугарлаа.
- Баркер эмч таныг туслахаараа ажиллаач гэнэ. 4-р мэс заслын тасаг. Stat
Пейж хоолойгоо засаад,
- Энэ эндүүрэл болсон байх шив. Би дөнгөж жижүүрээс буусан гэв.
- 4-р хагалгааны өрөө. Тэр таныг хүлээж байна гэчихээд утсаа тавьчихлаа.
Гүйцэд сэрээгүй Пейж орны ирмэг дээр суугаад цаг харвал 5-д арван таван минут дутуу байлаа. Шөнө дунд болж байхад тэрээр Баркер эмчид юуны хэрэг болдог байна аа. Үүнд ганц л хариулт байж болно. Түүний өвчтөнүүдийн хэн нэг нь муудсан байж болох юм.
Тэрээр угаалгын өрөө рүү арай ядан гэлдэрч очоод нүүрээ хүйтэн усаар булхаад толинд харлаа. "Ээ бурхан минь! Би яг ээжтэйгээ адилхан харагдаж байх шив. Үгүй дээ, ээж минь хэзээ ч ийм муухай царайлж байгаагүй".
Арван минутын дараа Пейж хэдийнэ эмнэлэг дээр иржээ. Цахилгаан шатаар 4-р давхар луу өгсөн явахдаа тэрээр нойрноосоо гүйцэд сэрээгүй явж байв. Тэрээр хувцсаа сольж өмсөөд хагалгааны өрөөнд орлоо.
Хагалгааны өрөөнд гурван сувилагч, Баркер эмч, туслах дадлагын эмчийн хамт байх ажээ.
Баркер эмч орж ирсэн Пейжийг хараад,
- Бурхан минь, та чинь үзлэгийн халаадтайгаа явна! Хагалгаанд орохдоо мэсийн хувцас өмсөх ёстой гэж танд хэлээгүй юм уу? хэмээн бархирлаа.
Пейж зогтусан агшин зуур нойрноосоо сэрэв. Түүний нүд хилэнтэй гялалзан,
- Сонсож бай! Би дөнгөж сая жижүүрээс буусан. Би танд туслах гэж наашаа ирсэн, би... хэмээн огцом дуугаар хэллээ.
- Надтай бүү маргаад бай! Наашаа ирээд хавчаар бариадах гэж Баркер эмч үгийг нь таслан хэллээ. Пейж хагалгааны ширээ рүү явж очин өвчтөнийг харвал түүний өвчтөн биш, огт танихгүй хүн байлаа. "Баркер эмч намайг дуудах шалтаг байхгүй л байж дээ. Мань эр намайг эмнэлгээс зайлуулах гэж санаархаж байх шив. Намайг халагдахыг үзнэ гэвэл ёстой гонжийн жоо байлгүй дээ". Бүсгүй Баркер тийш хорсолтой харц чулуудаад хавчаар аван ажилдаа орлоо. Зүрхний артерийн титэм судас шилжүүлэх яаралтай хагалгаа байв. Цээжний хэнгэрцэгийг нээн цахилгаан хөрөөгөөр цээжний ясыг хөрөөджээ. Хураагуур судас, зүрхэнд хүрэх зам нээлттэй болжээ. Пейж тэлэгч төмөр аван хөрөөдсөн цээжний ясыг хоёр тийш нь тэллээ. Тэрээр Баркер эмчийн хэрхэн үнхэлцэгийг нь зүсэн зүрхийг ил гаргахыг ажиглан байв.
Тэр артерийн титэм судсыг заан,
- Учир нь энд байх шив. Одоо шилжүүлнэ ээ гэв.
Баркер эмч хэдийнэ өвчтөний хөлнөөс венийн урт судас тасдан авчээ. Энэ судасныхаа нэг төгсгөлийг нь зүрхнээс гарсан гол артерт, нөгөө үзүүрийг нь хураагуур судасны гэмтсэн хэсэгт бэхлэн, бөглөсөн цусыг шилжүүлэн судсан дундуур гүйлгэв.
Пейж агуу их мастерийг ажиглан зогслоо.
Хэрэв мань эр ийм зэвүүн амьтан байгаагүй бол!
Хагалгаа гурван цаг үргэлжлэв. Пейж мэс ажилбар дуусах тэр мөчид хагалгааг арай ядан ойлгожээ. Өвчтөнийг оёж дуусаад Баркер эмч сувилагч, дадлагын эмч нар тийш эргэн,
- Та бүхэнд талархая гэсэн атлаа Пейжийг нэг нүдээрээ ч хяламхийж харсангүй.
Бүсгүй чүү чамай алхлан хагалгааны өрөөнөөс гарч Бенжамин Уоллисын өрөө рүү явлаа.
Уоллис дөнгөж ирээд байв.
- Та ядарсан харагдаж байна. Амрах хэрэгтэй гэхэд Пейж уураа барих гэхдээ уртаар амьсгаа авлаа.
- Намайг мэс заслын өөр бригадад оруулж өгөөч хэмээн гуйв.
Уоллис түүнийг анхааралтай харлаа.
- Та чинь Баркер эмчийн бригад биз дээ, тийм үү?
- Тийм ээ.
- За тэгээд юу болчихоов?
- Өөрөөс нь асуугаарай. Тэр намайг үзэн ядаж байна. Надаас салбал магнай тэнийн баярлах биз ээ. Би ямар ч мэс засалчидтай ажиллахад бэлэн байна.
- Би түүнтэй ярья гэж Уоллис эмч хэлэв.
- Баярлалаа.
Пейж эргэн өрөөнөөс гарав. "Тэд надыг түүнээс холдуулсан нь дээр дээ. Хэрэв би түүнтэй дахин уулзвал алаад өгнө өө".!!


Top
   
PostPosted: Apr.03.16 10:14 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Пейж гэртээ эргэж ирээд толгой тавимагч 12 цаг нам унтжээ. Бие сэтгэл нь хөнгөрөн сайхан амарснаа мэдэрч сэрсэн бүсгүй "Өөдгүй араатанг би дахин харахгүй" хэмээн бодлоо.
Пейжийг гудмаар явж байтал асрагч түүнийг угтан ирж,
- Тэйлор эмч ээ... гэв.
- Юу гээв?
- Уоллис эмч таныг хүлээж байна.
- Баярлалаа гээд одоо хэн түүний ахлах мэс засалч болох бол гэдэг нь бүсгүйд тун сонин байлаа. "Хэн ч байсан гэсэн Баркер эмчээс л дээр" хэмээн бодсоор Бенжамин Уоллисын өрөөнд орж очив.
- Одоо овоо дээр харагдаж байна шүү, Пейж ээ.
- Баярлалаа. Бие минь хамаагүй дээрдсэн гэх нь чин үнэн, Баркераас ангижирна гэдгээ бодохоор сэтгэл нь хөнгөрөөд ирэхийг бүсгүй мэдэрчээ.
- Би Баркер эмчтэй ярилаа.
Пейж инээмсэглэн,
- Баярлалаа. Танд гүнээ талархая.
- Тэр таныг явуулахгүй гэнэ.
Бүсгүйн нүүрэн дэх инээмсэглэл ор мөргүй алга боллоо.
- Юу-у?
-Тэр таныг түүний бригадад нягт холбогдсон гэсэн, тэгэхээр түүнтэй хамт үлдэх болж дээ.
Пейж чихэндээ ч итгэсэнгүй.
- Тэгвэл яагаад? гэх бүсгүй яагаад гэдгийн учрыг ойлгохыг ихэд хүслээ. Өөдгүй муу тарчилаан бах таваа хангагч түүгээр даажигнаж бахаа хангадаг бололтой. -Энэ надад тохирохгүй.
- Танд өөр сонголт байхгүй гэж Уоллис гунигтай өгүүлээд,
- Эмнэлгээс халагдана гэж бодоогүй л бол бодлоо өөрчилж болох юм биш үү?
Пейжид бодох хэрэг байсангүй.
- Үгүй. Үгүй би үлдэнэ гэхдээ Баркер бүсгүйг эмнэлгээс хөөж зайлуулна хэмээн санаархахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.
- Сайн байна. Тэгэхээр бид асуудлыг шийдэх шив.

Кен Меллори үзлэгээр явахаар хувцасаа сольж байхад нь Гранд эмч хэдэн эмчийг дагуулсаар орж ирлээ.
- Өө манай баатар эр! За хэрэг зориг юу болж байна даа, Кен ээ? хэмээн Грандыг хэлэхэд нь,
- Бүх юм бүтэмжтэй гэж Мэллори хариуллаа.
Гранд нөхөд рүүгээ эргэн хараад,
- Мань эрд амжуулсан гэх шинж алга шив, тийм үү? гэснээ Мэллорид хандан, -Чи бидний мөнгийг бэлтгэсэн гэж найдаж байна. Би ч машиныхаа татварыг төлөх болчихсон байгаа даа гэв.
- Харин би иж бүрэн хувцаслая гэж бодож байгаа.
Мэллори өрөвдсөн аястай толгой сэгсрээд,
- Угжны хүүхдүүд минь, мөрөөдөөд яахав. Өгөх мөнгөө л бэлдэцгээж бай! гэлээ.
Гранд түүнийг анхааралтай ширтэн,
- Чи юу гэх гээв? гэж асуулаа.
- Тэр лесби, би тайган биш шүү. Тэр бүсгүй миний үзсэн хүүхнүүдээс хамгийн тачаангуй, золбоотой бүсгүй. Уржигдар би түүнийг эзэмдэх шахсан!
Эмч нар түүнийг түгшүүртэй ширтэцгээв.
- Гэвч эзэмдээгүй юу?
- Анд нар минь биднийг яг унтлагын өрөөнд орох гэтэл саад болчихсон. Гэхдээ бид хагас сайны орой болзсон. Тэгэхээр хагас сайнд бүх юм бүтнэ гээд Мэллори хувцсаа солиод, -За одоо намайг өршөөгөөрэй, эрхэм жентельменүүд ээ... гэжээ.

Цагийн дараа Гранд Кэтийг гудамд зогсоон уулзлаа.
- Би таныг хайгаад хэмээн эгдүүцсэн царай гарган өгүүлэв.
- Юу болоо вэ?
- Дахиад өнөө Мэллори гайхал. Тэр өөртөө их итгэлтэй байх юм. Хагас сайнд таныг өвөртөө оруулна гэж цуу тарааж байна.
- Битгий санаа зов. Санаа байсан ч сачий нь хүрэхгүй гэж Кэт шийдэмгий гэгч нь хэлэн түүнийг тайвшруулжээ.

Хагас сайнд Кен Мэллори Кэтийг авахаар ирэхэд бүсгүй гоолиг биеэ барьсан, гүн ухлаадастай палааж өмссөн байв.
- Чи сайхан харагдаж байна шүү гэж залуу түүнийг бахдан өгүүлэхэд Кэт түүнийг тэвэрч авлаа.
- Би чамд л сайхан харагдах гэсэн юм гээд түүний биед шахан наалдав.
"Бурхан минь, бүсгүй үнэхээр хүсээд байна гэж үү?"
- Хонгор минь, надад нэг санал байна. Кэт ээ, хоол идэхээсээ өмнө унтлагын өрөөгөөр ороод гарвал яасан юм гэж Мэллори хоолой сөөнгөтүүлэн өгүүлэв.
Кэт түүний нүүрийг илээд,
- Өө, хонгор минь, би ч гэсэн үүнийг чинь хүсч байна. Гэхдээ Пейж гэртээ байгаа гэжээ. Хэрэг дээрээ Пейж эмнэлэг дээрээ байсан аж.
- Ээ чааваас гэж!
- Гэхдээ оройн хоолны дараа... гэж Кэт үгээ дуусгалгүй таг боллоо.
- Юу гэж?
- Хоёул танайд очиж болох юм.
Мэллори Кэтийг тэвэрч аван үнслээ.
- Сайхан санаа байна!
Залуу түүнийг дагуулан "Айрон Хоре" ресторанд орон тансаг сайхан хооллоцгоов. Бусдыг нь эс тооцвол энэ үдэш Кэтэд ихэд таалагджээ. Кен үнэхээрийн сэтгэл татам, үзэсгэлэн төгс эр ажээ. Залуу эр бүсгүйн тухай бүгдийг мэдэхийг хүсч байгаа мэт санагдав. Мань эр тархийг нь эргүүлж байгаа гэдгийг Кэт ойлгосон хэдий ч түүний хэлэх наалинхай үгсэнд нь үнэн зүрхнээсээ хэлж буй мэт бодогдох болов.
"Би мэдэхгүй байсан нь дээр..."
Мэллори гагцхүү "Хоёр цагийн дараа би арван мянгыг хожно... цагийн дараа арван мянгыг хожно... хагас цагийн дараа..." гэж бодсоор хоолондоо зөвхөн ам хүрэх төдий л суусаар.
Тэд кофе ууж дууслаа.
- Чи бэлэн үү? гэж Мэллорийн асуухад Кэт гарыг нь барьж,
- Яг бэлэн болчихоод байгааг хонгор минь төсөөлж чадахгүй байна уу. Явцгаая гэлээ.
Тэд Мэллорийн гэр лүү таксидав.
- Би чамд ухаангүй дурлажээ. Би чам шиг бүсгүйтэй учирч явсангүй гэж Мэллори гөвтнөв.
Кэт Грандийн "Мань эр хагас сайнд өөрийг чинь өвөртөлнө гэж өөртөө итгэн бардамнаж энд тэндгүй цуурч явна лээ" гэснийг санав.
Тэр хоёр тэдний гэрийн гадаа ирмэгц Мэллори жолоочид мөнгийг төлөөд түүнийг хөтөлсөөр цахилгаан шат руу явав. Цахилгаан шат тэдний давхарт гарах гэж бүтэн зуун жил болох шиг түүнд санагджээ.
- Бид хүрээд ирлээ! хэмээн тэрээр тэчъяадан тэсэн ядан дуржигнуулаад үүдээ нээв.
Кэт дотогш орлоо.
Бүсгүй хүний гар дутсан нь илт гоонь эрийн жирийн л нэг байр байх ажээ.
- Энд сайхан юм аа.
Мэллори жуумалзан инээгээд,
- Алив би чамд өрөөгөө үзүүлье, явъя. Хөгжим асаая гэлээ.
Түүнийг магнитофон тийш очих зуур Кэт цаг руу харц чулуудав. Өрөө даяар Барбара Стрейзандын дуу хадлаа.
Мэллори Кэтийн гараас хөтлөн,
- Явъя, хонгор минь гэв.
- Түр хүлээгээч гэж бүсгүй гуйлаа.
Залуу түүнийг гайхан харж,
- Юу болоо вэ? гэсэнд,
- Би энэ мөчид бахаа ханатал цэнгэл эдлэхийг хүсч байна. Үүнээс урьтаад...
- Бид яагаад унтлагын өрөөнд цэнгэл эдэлж болохгүй байх вэ?
- Би юм уумаар байна.
- Юм ууя аа! гэж Кен тэсэн ядан байгаагаа нуухыг оролдон ам алдсанаа, -Өө, нээрээ тэгье. Юу уух вэ? гэлээ.
- Шингэрүүлсэн архи өгөөч.
Кен инээмсэглэн,
- Ядах юу байх вэ гээд тэр бага шиг баар руу яаран очоод хоёр хундагатай архи бэлтгэж эхлэв.
Кэт дахин цаг руугаа хяламхийн харав.
Мэллори хоёр хундагатай архи барин хүрч ирээд нэгийг нь Кэтэд өгөөд, -Май, хүүхээ гэснээ хундагаа дээш өргөн, -Бидний төлөө хэмээн ерөөв.
- Бидний төлөө гэж Кэт түүнийг дэмжин өгүүлснээ Кэт ганц балгаад, -Эй бурхан минь! гэлээ.
Кен түүнийг гайхан нүд бүлтийн ширтэв.
- Юу болов оо?
- Энэ чинь архи байна шүү дээ!
- Чи архи л ууна гэсэн шүү дээ.
- Тэгсэн билүү! Уучлаарай. Би архийг үзэн яддаг юм! гээд түүний нүүрийг илэн таалаад, -Надад соодтой виски хийгээд өгч болох уу? гэв.
- Тэгье л дээ гэж Мэллори тэвчээр заан хэлээд цааш эргэн шинэ унд бэлтгэхээр явлаа. Кэт дахин цагаа харлаа.
Кен эргэн ирж,
- Май гэв.
- Баярлалаа, хонгор минь.
Бүсгүй хоёр том балгаад авлаа. Мэллори хундагыг нь аван ширээн дээр тавиад Кэтийг тэврэн биедээ шахахад бүсгүй хүсэл тачаал нь оргилсон залуу эрийн хатуурсан эдийг мэдэрлээ.
- Явцгаая! Энэ түүхэн мөч хэмээн Кен намуухан дуугарав.
- Өө, тэгье! Тэгье гэж Кэт шивнээд залуу эрийг унтлагын өрөөндөө авч орохыг зөвшөөрчээ.
"Би яллаа! Би хожлоо!" гэж Мэллори дотроо баясан бодоод Кэтэд хандан,
- Тайчаач хүүхээ хэмээв.
- Эхлээд чи хонгор минь. Би чиний хувцасаа тайлахыг хармаар байна. Энэ чинь намайг өдөөх болно.
- Нээрэн үү? За яахав, тэгье л дээ.
Кэт Мэллорийн алгуурхан хувцсаа тайчиж эхлэхийг харан ажин зогслоо. Эхлээд пиджак, тэгээд зангиа, цамцаа, дараа нь гутлаа, оймсоо, өмдөө тайллаа. Залуу эр тамирчин байрын сайхан биетэй нэгэн ажээ.
- Энэ чамайг өдөөж байна уу, хүүхээ?
- Ай тэгэлгүй яахав. Алив одоо дотоожоо тайлаадах.
Мэллори дотоожоо алгуурхан тайлж шалан дээр унагалаа. Кэтийн харц залуугийн боссон эрхтэн дээр тусав.
- Ямар гоё эд вэ хэмээн бүсгүй шивнэв.
- Одоо чиний ээлж.
- Тэгэлгүй яахав.
Яг энэ мөчид Кэтийн пейжер жонгинон дуугарлаа.
Мэллори сэтгэл түгшин түүнийг харав.
- Ямар золигийн юм бэ?... гэхэд нь,
- Намайг дуудаж байна гэж бүсгүй хариулаад, -Утсаар чинь ярьж болох уу? хэмээв.
- Одоо юу?
- Тийм ээ, яаралтай дуудлага байж магад.
- Яг одоо юу? Наадах чинь хүлээж болохгүй юу?
- Хонгор минь, чи дүрэм журам мэдэхгүй биш дээ.
- Гэхдээ... гээд Мэллори Кэтийг утас тийш очин залгахыг харсан хэвээр зогссоор.
- Хантер эмч байна гээд бүсгүй хэдэн секунд сонсож байснаа,
- Тэгээ юу, тэгье. Одоохон очлоо гэх нь тэр.
Кен түүнээс харц салгалгүй,
- Юу болоо вэ? гэж асуув.
- Сахиусан тэнгэр минь, би эмнэлэг рүү явахгүй бол болохгүй нь.
- Одоо юу?
- Миний өвчтөн үхэх гэж байна.
- Тэр чинь хүлээж болохгүй юу?
- Надад харамсалтай байна. Гэвч дараа цэнгэж жаргахаас даа.
Кен Мэллори чармай шалдан хэвээр Кэтийг үүдээр гаран хаалга хаахыг нь харсаар зогсов. Мань эр бүсгүйн вискитэй хундагыг шүүрч аваад хана руу шидэж орхилоо. Гичий... гичий... гичий...
Кэтийг харьж ирэхэд Пейж, Хони хоёр тэсгэл алдан хүлээж байжээ.
- За яав? Би цагийг нь олж дохисон уу?
Кэт тас тас хөхөрлөө.
Бүсгүй энэ үдшийн сониноо нэгд нэгэнгүй тоочин ярьлаа. Мэллорийг унтлагын өрөөндөө шалдан зогсоод үлдсэн тухай ярихад найз бүсгүйчүүд нь нулимсаа гартал хөхрөлджээ.
Кэт Кен Мэллори хэрэг дээрээ өөрт нь таалагдаад байгааг хэлмээр санагдсан боловч энэ удаад хэлэлгүй өнгөрчээ. Мань эр бооцооны төлөө л өөртэй нь уулзаж байгаа биш үү.
Гэвч Пейж Кэтийн энэ мэдрэмжийг анзаарахгүй өнгөрсөнгүй.!!!
- Түүнтэй болгоомжтой байгаарай хэмээн сануулахад Кэт инээмсэглэн,
- Санаа бүү зов. Хэрэв бооцооны тухай сонсоогүй бол... Тэр бол хорт эрээн могой, гэхдээ могойд бас амтат хор байдаг биз.
- Чи түүнтэй хэзээ дахин уулзах санаатай байна даа.
- Уур нь жаал намдтал долоо хоногийн хугацаа хэрэгтэй.
Пейж Кэтийг няхуур гэгч нь хараад,
- Түүнд үү, чамд уу? гэж асуужээ.

Эмнэлгийн үүдэнд Кэтийг Динеттогийн суналзсан урт хар лимузин хүлээж байв. Энэ удаад Сүг сүүдэр ганцаар байсанд Усны үхэр цуг ирэх нь яав даа хэмээн Кэт харамсчээ. Түүнийг айлгах ямар нэг зүйл Сүгд байх ажээ. Тэр хэзээ ч инээдэггүй, амнаас нь үг тун ховор унах авч, түүнээс илүү аюул занал ханхлах ажээ.
- Суу хэмээн тэрээр Кэтийг лимузинд дөхөж ирэхэд нь хэлмэр аядав.
- Сонсож бай, ноён Динеттод очиж, надад тушаах эрх байхгүй гэж хэл! Би түүнд ажилладаггүй. Ганц удаа тусалсан... хэмээн эгдүүцэн хэлэв.
- Суу. Очоод өөрт нь хэл.
Кэт шийдэж ядан тээнэгэлзэв. Динеттотой орооцолдохгүй, мөрөө хөөгөөд яваад өгч болох хэдий ч энэ нь Майкад хэрхэн нөлөөлөх бол? Бүсгүй машинд суулаа.

Энэ удаагийн хохирогчийг гинжээр тун хэрцгий зоджээ. Лу Динетто түүний дэргэд зогсож байв.
Кэт өвчтөнийг хармагц,
- Түүнийг даруй эмнэлэгт аваачих хэрэгтэй гэлээ.
- Кэт ээ, та түүнийг энд эмчлэх хэрэгтэй!
- Яахаараа тэр вэ? хэмээн бүсгүй эгдүүцэн асуулаа. Гэвч асуултын хариу бүсгүйд тов тодорхой байсан төдийгүй түүнийг айлгаж орхих нь тэр.


Top
   
PostPosted: Apr.03.16 11:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 733
өө дуусчихлаа, яагаад ч энэ ном нь илүү сонирхолтой юм шиг, уншаагүй ном хамгийн сайхан байдаг байх даа...Сидни номынхоо хамгийн оргил хэсгээр эхэлдэг учраас бүүр ч сонирхол татах юм, баярлалаа Блоодоо зуу наслаарай


Top
   
PostPosted: Apr.03.16 11:42 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
Bayrlalaa yooy erchuudiig ingeel uzen ydaad bdiin
Muu novshiin Mellory, Sidneygiin zohioluud goy yumaa
Tsaanaa l neg sonirhol tatam ,,,,,

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.04.16 2:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.04.16 4:15 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Thanks


Top
   
PostPosted: Apr.05.16 12:22 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 733
manai 2 haachchihav aa, harsan hun baina uu


Top
   
PostPosted: Apr.06.16 10:19 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Кэтийг уг нь зовж шаналж байсан болохоор жаргал үзээсэй гэж бодсиймсан :|
Баярлалаа Someone Bloood нараа :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Apr.06.16 3:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
:s1: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s2: :s0:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.07.16 10:16 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 733
хаха ммиракл юун хөөрхөн юм бэ, бид хэд ч яг ийм л байна даа


Top
   
PostPosted: Apr.07.16 10:58 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 18

Цэнгэг сайхан агаартай Сан-Францискогийн гайхамшигтай сайхан өдрүүдийн нэг байлаа. Шөний салхи үүлийг үлдэн хөөсөн цэлмэг сайхан нартай өглөө Жейсон Пейжийг авахаар очиход бүсгүйд түүнтэй уулзах таатаа санагдаад явчихад нь тэрээр ихэд гайхжээ.
- Сайн байна уу. Та сайхан харагдаж байна шүү.
- Баярлалаа.
- Өнөөдрийг юу хийж өнгөрөөе гэж бодож байна даа!
- Та чинь энэ хотын хүн биз дээ. Өөрөө саналаа хэлээч...
- Тэгье л дээ.
- Хэрэв та татгалзахгүй бол би эмнэлгээр түр ороод гармаар байна.
- Би өнөөдөр таны амралтын өдөр гэж бодсон юм сан.
- Тэр ч тийм л дээ, гэхдээ нэг өвчтөнд санаа зовоод байна.
- Тааллаар чинь болъё доо.
Жейсон түүнийг эмнэлэгт хүргэж иржээ.
- Би одоохон гэчихээд Пейж машинаас буулаа.
- Эндээ хүлээж байя.
Пейж гуравдугаар давхарт Жимми Фордын хэвтэж буй тасаг руу өгсөв. Тэрээр урьдын адил ухаангүй, судсанд нь дусал залгаатай хэвээр байлаа.
Тасагт түүнийг сахин суусан сувилагч Пейжийн орж очиход нь толгой өндийн,
- Өглөөний мэнд, Тейлор эмч ээ гэв.
- Өглөөний мэнд. Яаж байна, дээрдэж байна уу?
- Дээрдсэн юмгүй байх шив.
Пейж судасны нь цохилтыг үзээд, зүрхийг нь чагналаа.
- Хэдэн долоо хоног өнгөрлөө гэж сувилагч өгүүлээд,
- Дээрдэхгүй нь ээ дээ, тийм үү? гэв.
- Тэр амьд гарна аа гэж Пейж шийдэмгий хэлээд Жиммийн хөдөлгөөнгүй бие рүү эргэн, -Чи намайг сонсож байна уу? Чиний бие яаж байна? гэхэд нь, Жимми ямар ч хариу илэрхийлсэнгүй. Пейж нүдээ анин сэтгэлдээ залбирал уншаад, -Өчүүхэн төдий өөрчлөлт гарвал намайг даруй дуудаарай гэлээ.
- Тэгье, эмч ээ.
"Тэр үхэхгүй" хэмээн бүсгүй өөрийгөө ятгав.
"Би түүний үхэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй".

Пейжийг гарч ирэхийг хараад Жейсон машинаасаа бууж очив.
- Зүгээр үү?
- Зүгээр ээ, бүх юм зүгээр гэж Пейж хариулах нь өөрийн асуудлыг түүнд хэлэхийн хэрэггүй гэсэн бололтой.
- Өнөөдөр жуулчны дүрд тоглоцгооё хэмээн Жейсон санал гаргаад, -Жуулчид хотын аяллаа Загасчдын эргээс эхэл гэсэн мужийн хууль байдаг юм гэлээ.
Пейж инээмсэглэн,
- Тэгвэл бид хууль зөрчихгүй шүү гэлээ.
Загачдын эрэгт баяр наадмын ажиллагаа ид явагдаж алиалагч, бүжигчин, хөгжимчид гудамжны тоглолт хийж явцгааж байв. Худалдаачид чанасан наймаалж, шинэхэн талхтай нялхай хорхойн сүмс худалдана.
- Дэлхий дээр ийм жаргалтай газар байхгүй дээ хэмээн Жейсон бахдан өгүүлэв.
Түүний яриа Пейжийг уяраажээ. Бүсгүй хэдийнэ Загасчдын эрэгт ирэн Сан-Францискогийн хамаг дурсгалт газруудыг үзсэн боловч Жейсоны урсыг хугалахгүйн тул энэ талаар үг цухуйлгасангүй.
- Та дүүжин трамбайд сууж үзээгүй биз? хэмээн Жейсоныг асуухад нь,
- Үгүй гэлээ. "Долоохон хоногийн өмнөхөн түүнийг үзсэн сэн".
- Тийм дээ, та юу ч үзээгүй бололтой! Явцгаая.
Тэр хоёр Поуэлл гудамж орон дүүжин трамбайд сууцгаав. Трамбай дээш өгсөж эхлэхэд Жейсон,
- Энэ дүүжин замыг "Халлидийн солиорол" хэмээн нэрлэдэг байсан юм. Мань эр үүнийг 1873 онд барьсан юм гэнэ билээ.
- Мэдээж бүгд л энэ замыг удаан тэсэхгүй гэж үзэж байсан биз.
Жейсон инээмсэглэн, -Яг үнэн. Би сургууль сурч байхдаа амралтын өдрөөр хөтөчөөр ажиллаж байсан юм гэлээ.
- Таныг сайн хөтөч байсан гэдэгт эргэлзэхгүй л байна шүү.
- Хамгийн шилдэг нь байсан юм шүү. Намайг хэрхэн тайлбарладаг байсныг сонсох уу?
- Дуртайяа.
Жейсон хөтчийн дүрд хувиран үл ялиг гуншаа дуугаар,
- Ноёд хатагтай нар аа, та бүхэнд Сан-Францискогийн хамгийн эртний гудамж болох Гранд-авеню, 7 миллийн урттай хамгийн урт гудамж Мишн, хамгийн өргөн 125 футтэй Ван-Несс авеню, ердөө л дөрвөн фут хагасын өргөнтэй үзээд гайхмаар Де Форест-стритийг танилцуулах гэж байна. Мөн 31 хагас градустай хамгийн эгц өгсүүр Филберт гудамж байдаг гээд залуу хүүхнийг харан инээснээ, -Энэ бүхнийг санаж байна гэдэгт гайхаж байна шүү гэв.
- Тэгээд цааш нь? хэмээн трамбайгаас гарах зуур Пейж инээмсэглэн асуув.
- Хоёул бүхээгт тэргээр зугаална аа.
Арван минутын дараа тэд Загачдын эргээс Жирарделли талбайгаар өнгөрөн Норт бич рүү хүргэж өгөх бүхээгтэй морин тэргэнд суулаа. Жейсон зам зуур түүх дурсгалт газруудын тухай ам хамхилгүй ярьж, түүнтэй хамт байх нь Пейжид ихэд сайхан байхыг бүсгүй мэдэрчээ.
"Бүү сэтгэл алдраасай даа".
Тэд хотыг бүхэлд нь харахаар "Койт тауэр" тийш гарсны дараа доош бууж явахдаа Жейсон,
- Та өлсөж байна уу? гэж асуув.
Эрүүл агаарт гарсан Пейжийн хоол идэх дур нь өлссөн араатан мэт шуналтайяа асч,
- Өлсөж байна хэмээн үнэнээ хэллээ.
- Сайн байна. Би таныг дэлхийн хамгийн шилдэг "Томми Тойк" гэдэг хужаа ресторанд оруулъя.

Далайн хишгээр хийсэн зоог, шарсан дэгдээхий гээд үдийн хоол нь жинхэнэ хүлээн авалт болон хувирчээ.
- Та энд байнга ирдэг үү? гэж Пейж сонирхон асуувал,
- Аятайхан тохиолдол бүрт ирдэг гэв.
Пейжийн дурыг татах томоогүй нэгэн зан Жейсонд байх аж.
- Та архитектор болохыг тэгтлээ их хүсч байсан уу, аан?
- Надад өөр сонголт байгаагүй гээд мань жуумалзаад,
- Миний анхны тоглоом маань зохион бүтээх тоглоом байсан юм. Нэгийг бүтээхээр мөрөөдөж, дараа нь чиний мөрөөдөл нь бетон, тоосго, чулуугаар тэнгэр өөд цойлон сүндэрлэж чиний амьдарч буй хотын чинь нэгэн хэсэг болохыг харна гэдэг юутай сайхан.
Би чамд зориулан Таж-Махал бариулна. Хэдийн хугацаа орох нь надад хамаагүй.
- Пейж ээ, би дуртай ажлаа хийж бүтээж яваа азтай хүн. "Хүмүүсийн ихэнх нь амьдралдаа азгүйтдэг" гэж хэн хэллээ, аан?
"Миний өвчтөнүүд яасан ч олон юм бэ дээ" гэж Пейж бодлоо.
- Би өөрийг эрхэлж, өөр газар амьдрахыг хүсэхгүй. Энэ гайхалтай сайхан хот! гэх Жейсоны дуунд сэтгэл хөдлөл нь илт тодорно. -Энд хүний хүссэн бүхэн бий. Би энэ хотоос хэзээ ч уйдахгүй.
Түүний амьдралынх нь урам зориг Пейжид ихэд таалагджээ.
- Та гэрлэсэн үү?
Жейсон мөрөө хавчаад, -Нэг удаа гэрлэсэн. Гэвч бид дэндүү залуу байсан учраас бүтээгүй юм.
- Надад тун харамсалтай байна.
- Харамсах юм алга. Тэр мах экспортлогч тун баян эртэй гэрлэсэн. Харин та гэрлэж байсан уу?
Би том болоод бас эмч болно. Бид гэрлэж, хамт ажиллана.
- Үгүй.

Тэд тэнгисийн булангаар "Алтан хаалга" хэмээх гүүрэн доогуур аялав. Жейсон мөн л хөтчийн дуугаар,
- Ноёд, хатагтай нар аа, энэ бол дэлхийд цуутай пулемёт Кли, Аль Капоне, Роберт Штрауд гэх мэтийн гэмт хэрэгтнүүдийн хоргодож байсан "Алькатрас" хэмээх алдартай шорон юм. "Алькатрас" гэдэг нь испаниар "хотон шувуу" гэсэн үг. "Хотон шувуудын арал" тэдний оршин суух цорын ганц газар байв. Энэ шоронгийн гэмт хэрэгтнүүд өдөр бүр халуун шүршүүрт ордог байсныг та мэдэх үү?
- Үгүй.
- Тэднийг усаар дамжин оргож босохыг оролдоно гээд тохойн хүйтэн усанд дасгахгүйн тулд ингэдэг байжээ.
- Нээрээ гэж үү? хэмээн Пейжийг гайхахад,
- Би таныг хэзээ ч юм хуурч байсан гэж үү? гэлээ.
Тэртээ орой болсон хойно Жейсон,
- Та урьд өмнө Ноягийн хөндийд очсон уу? гэв.
Пейж толгой сэгсрээд, -Үгүй хэмээв.
- Би танд энэ газрыг үзүүлмээр байна. Урьд нь тэнд зөвхөн ферм, горхи байсан бол одоо энэ хөндий цэцэрлэг бүхий өнгө өнгөөр алагласан байшингаар дүүрсэн. Тэндхийн байшингууд эртнийх учраас энэ бүс 1906 онд газар хөдлөлтөд нэрвэгдээгүй юм.
- Таатай сонсогдож байна шүү.
Жейсон түгдрэн,
- Тэнд надад байр бий. Түүнийг очиж үзэхгүй юу? гээ залуу Пейжийн царайг ажсанаа, -Гэхдээ би танд хайртай шүү, Пейж ээ гэжээ.
- Гэвч бид дөнгөж танилцаж байгаа. Хэдийдээ та амжаа вэ?
- Би үүнийг таны "Үзлэгт цагаан халаад өмсөн ёстой гэдгийг та мэдэхгүй юу?" гэж хэлэх тэр мөчид ойлгосон юм. Тэр үед л би танд дурласан.
- Жейсоон...
- Би анх хармагц дурласан хайр дурлалд итгэдэг. Миний өвөө эмээг минь дугуй унаад цэцэрлэгээр явж байхад нь харан түүний араас явсаар, 3 сарын дараа тэд гэрлэцгээжээ. Тэд 50 жилийн турш үхэн үхтлээ хамт амьдарцгаасан. Харин аав ээжийг гудамж хөндлөн гарч явахыг хараад тэр түүний эхнэр болно гэдгийг ойлгожээ. Ингээд тэд маань 45 жил хамт амьдарч байна. Энэ бол гэр бүлээс надад уламжилж ирсэн юм. Би тантай гэрлэмээр байна.
Энэ бол туйлын үнэн агшин байв.
Пейж Жейсоныг харан: "Тэр бол Альфредаас хойш миний анзаарч буй анхны эр. Тэр гайхамшигтай ухаантай, цагаан сэтгэлтэй. Түүнд бүсгүй хүн эр хүнээс хүсэх бүх юм бий. Би яаж орхио вэ? Би дахиад ангуучтай зууралдах нь уу даа". Бүсгүй сэтгэлийнхээ гүнд нэг л өдөр Альфред эргэж ирнэ хэмээн найдаж байв.
Тэрээр Жейсоныг нэгэнтээ хараад шийдлээ.
- Жейсоон...
Яг энэ мөчид пейжер нь нэг л яаралтай түгшүүртэйгээр дуугарлаа.
- Пейж ээ.
- Би утсаар ярилгүй болохгүй нь гээд хоёр минутын дараа гэхэд эмнэлэг рүү залгалаа.
Жейсон Пейжийн царай нь цонхийн цайгаад ирэхийг харав.
Тэрээр харилцуурт, -Үгүй! Яасан ч үгүй! Намайг одоо очлоо гэж хэл гэж хашгираад харилцуураа тавив.
- Юу болоо вэ? гэж Жейсон зовнин асуув.
Пейж түүн рүү эргэхэд нь түүний нүдэнд дүүрэн нулимс мэлтэлзэж байлаа.
- Жимми Форд миний өвчтөн. Тэд түүний хүчилтөрөгчийг салгах гэж байна. Тэд түүнийг үхүүлэх гэнэ.

Пейжийг Жимми Фордын тасагт ороход Жорж Ингланд, Бенжамин Уоллис, өмгөөлөгч Сильвестер Дэймон нар тэнд байлаа.
- Энд юу болоод байна вэ? хэмээн Пейж хариу шаардсан шийдэмгий өнгөөр асуулаа.
- Өглөө комиссын хуралдаанаар ёс суртахууны талаар хэлэлцсэн хэмээн Бенжамин Уоллис өгүүлэв. -Комиссынхон Жимми Фордын биеийн байдал найдваргүй гэж үзлээ. Бид таслахаар шийд...
- Үгүй! гэж Пейж хашгирлаа. -Та нар ингэх ёсгүй! Би түүний эмчлэгч эмч, тэр амьд гарах боломжтой гэдгийг би хэлж байна. Бид түүнийг үхүүлж хэрхэвч болохгүй.
Сильвести Дэймон ярианд оролцож,
- Эмч ээ, та үүнийг шийдэх ёсгүй гэв.
Пейж түүнийг сөргөн,
- Ингэхэд та хэн гээч вэ? хэмээв.
- Би тэдний гэр бүлийн өмгөөлөгч гээд халааснаасаа бичиг гарган Пейжид сарвайв. -Энэ Жимми Фордын гэрээслэл. Энд хэрэв тэрээр амь насанд нь аюултай гэмтэлд өртвөл, тэрээр түүнийг зохиомлоор амьд байлгахыг хүсэхгүй гэдгийг тусгайлан тэмдэглэсэн байгаа.
- Гэхдээ би түүний биеийн байдлыг цаг үргэлж хянаж байгаа шүү дээ гэж Пейж мөргөн гуйж, - Хэдэн долоо хоногийн турш түүний биеийн байдал тогтонги байгаа. Тэр хэдийд ч комын байдлаас гарч болно.
- Та үүнийгээ баталж чадах уу? гэж Дэймон асуулаа.
- Үгүй, гэвч...
- Тэгвэл та танд хэлснийг л хийж болж дээ, эмч ээ.
Пейж Жиммийн хөдөлгөөнгүй биеийг нэгэнтээ хараад,
- Үгүй ээ! Та нар дахиад жаахан хүлээх ёстой гэлээ.
Өмгөөлөгч дуугаа намсган,
- Эмч ээ, би таныг ойлгож байна аа, эмнэлэг өвчтөнөө аль болох удаан амьдруулахыг хүсдэг бол харин гэр бүлийнхэн нь цаашид түүний зардлыг төлөхийг татгалзаж байна. Иймээс би танд хүчилтөрөгчийг таслахыг тушааж байна гэлээ.
- Ердөө ганц хоёр өдөр ч гэхнээ! гэж Пейж цөхрөн өгүүлээд, -Би найдаж... гэлээ.
- Үгүй. Өнөөдөр гэж Дэймон үгийг нь таслав.
Жорж Инглад Пейжид хандан,
- Надад тун харамсалтай байна, гэвч бидэнд өөр сонголт алга гэж айх юм гэхэд нь,
- Танд баярлалаа, эмч ээ гэж өмгөөлөгч дуугараад, -Энэ бүхнийг таны мэдэлд итгэмжлэе. Харин би гэр бүлийнхэнд нь өнөөдөр хүчилтөрөгчийг салгана гэж хэлье, оршуулганд нь бэлдэцгээг гээд тэрээр Бенжамин Уоллист хандан, -Хамтран ажилласанд талархая, баяртай гэлээ.
Тэрээр тасгаас гарч явахад үлдэгдсэд түүнийг харцаараа үдэн хоцорлоо.
- Бид Жиммийг ингэж болохгүй! гэж Пейж хашгирав.
Уоллис эмч хоолойгоо засан,
- Пейж ээ... гэхэд,
- Хэрэв бид түүнийг өөр тасагт нуувал яасан юм бэ? Эсвэл бид мартчихсан...
Бенжамин Уоллис,
- Пейж ээ, энэ бол хүсэлт биш. Энэ тушаал гэж хэлээд Жорж Ингландад, -Та гүйцэтгэх...? гэв.
- Үгүй! гэж Пеэж орь дуу тавин хашгираад,
- Би... би үүнийг өөрөө хийнэ гэлээ.
- Сайн байна.
- Хэрэв та нар татгалзахгүй бол би түүнтэй ганцаар үлдмээр байна.
Жорж Инглад түүний мөрийг илэн,
- Надад харамсалтай байна, Пейж ээ гэлээ.
- Мэдэж байна аа.
Ингланд, Уоллис хоёр тасгаас гарлаа.
Пейж Жиммитэй ганцаар үлдэв. Тэрээр түүний амийг зогоож буй хүчилтөрөгчийн багийг, түүнийг тэжээж буй дуслыг харлаа. Хүчилтөрөгчийг таслан, түүний амийг хороох юутай амар хялбар байна гээч! Гэвч эл залууд сайхан мөрөөдөл, агуу төлөвлөгөө байв аа.
Хэзээ нэг цагт би эмч болно. Би яг л тан шиг байна. Намайг гэрлэх гэж байгааг та мэдсэн үү? Бэтси гэдэг юм. Бид хоёр олон хүүхэдтэй болно. Анхны охиноо Пейж гэж нэрлэнэ.
Пейж Жиммийг харан зогссоор нүдийг нь нулимс бүрхэн яг л манан дунд хөвж яваа мэт.
- Хараал идмэр! Чи өөдгүй хулчгар! Чиний хүсэл мөрөөдөл чинь яах болж байна! Би чамайг эмч болохыг хүсч байна гэж бодож байсан сан! Алив нүдээ нээ! гээд бүсгүй түүний цонхигор царайг харлаа. Ямар ч мэдрэмж алга. -Надад харамсалтай байна, тун харамсалтай байна гэж Пейж шивнээд Жиммийн хацар дээр үнсэхээр тонгойж байснаа гэнэт алгуурхан өндийн түүний нүдийг нь харлаа. -Жимми! Жимми!
Тэрээр нүдээ цавчласнаа дахин анив. Пейж түүний гарыг нь шүүрэн авч тонгойсноо мэгшин уйлж,
- Жимми чи дуслаар тэжээгдэж байгаа өвчтөний тухай онигоо сонссон уу? Тэр эмчээс: "Дахиад нэг шилийг нэмж болохгүй юу? Өнөөдөр үдийн хоолонд над дээр зочин ирэх юмсан" гэдэг дээ.


Top
   
PostPosted: Apr.07.16 3:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
:l2: Жимми азтай юмаа тасалсан бол тэгээл үхлээ шд. Ганц секундын өмнө нүдээ нээж бдаг. Зохиолчийн хийсвэрлэл ч гсн гоё юмаа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.07.16 4:30 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 19

Хони амьдаралдаа амсаагүй жаргалаа эдлэн байлаа. Тэрээр өвчтөнгүүдтэйгээ, бусад эмч нарт байхгүй тийм халуун дотно харьцаа тогтоожээ. Бүсгүй өвчтөнүүдийнхээ төлөө үнэхээр санаа тавина. Тэдний дунд өвгөд хөгшид, балчир хүүхэд ч бий. Уоллис эмч түүнд ямар нэг таагүй явдал учрах бий гэхдээ түүний араас чих тавин ажина. Тэрээр Хони түүний гар дор эмнэлэгтээ байхыг хүсэх ажээ.
Хони сувилагч нарт ихэд атаархана. Тэд өвчтөнийг хэрхэн эмчлэхийг бодолгүй зөвхөн асарч тойлох ажээ. "Би хэзээ ч эмч болохыг хүсээгүй. Би зөвхөн сувилагч болохыг л хүсч байсан юм" гэж бүсгүй бодох бөлгөө.
Гэвч Тафтын гэр бүлд сувилагч хүн байгаагүй юм.

Үдийн хоолны дараа Хони үе үе эмнэлгээс гарч гүйн хүүхдийн тасгийн хүүхдүүдэд бэлэг худалдаж авахаар дэлгүүр рүү гүйнэ.
- Би хүүхдэд хайртай гэж тэрээр Кэттэй ярилцах зуур өгүүлэв.
- Чи өнөр өтгөн айл болох уу?
- Тэгнэ ээ, би олон хүүхэдтэй болно хэмээн Хони мөрөөсөн өгүүлээд, -Гэвч эхлээд тэдний эцгийг олох хэрэгтэй дээ гэжээ.
Хонигийн хайртай өвчтөнүүдийн нэг өндөр настны тасгийн ерэн настай, элэгний өвчинд шаналсан Даниэль Макгуайр байлаа. Залуу насандаа тэрээр шуналтай тоглоомч байсан төдийгүй одоо Хонитой мөрий тавих тун дуртай гэнэ.
- Асрагч өглөөний хоолонд хожимдоно гэж 50 центээр мөрийцье.
- Үдээс хойш бороо орно гээд нэг доллараар мөрий тавья.
- Би эдгэнэ гээд арваар мөрийцье.
- Энэ удаа би тантай мөрийцөхгүй. Би тантай санаа нэг байна.
Макгуйар түүний гарыг барин,
- Би мэдэж байна гээд жуумалзсанаа, -Хэдэн сарын дараа би залуужиж... гэхэд нь Хони тас тас хөхрөн,
- Санаа зоволтгүй ээ. Би ахимаг насны эрчүүлд дуртай гэв.
Нэгэн удаа эмнэлгийн хаягаар Макгуайрт захидал иржээ. Хони түүний захидлыг барьсаар тасагт орж ирлээ.
- Уншаад өгөөч, тэгэх үү? гэж тэрээр бүсгүйгээс гуйв.
- Тэгэлгүй яахав гэснээ бүсгүйн нүд захидлыг гүйлгэн уншсанаа, -Та лотерейд хожиж! Тавин мянган доллар! Баяр хүргэе! хэмээн хашгирлаа.
- Юу-уу? гэж Макгуайр хашгираад, -Нэгэн сайхан өдөр би лоторейд хожно гэж мэдэж байсан юм аа. Намайг тэврээч гэлээ.
Хони бөхийн түүнийг тэвэрлээ.
- Хони чи мэдэж байна уу? Би хорвоогийн хамгийн азтай хүн. Үдийн хоолны дараа Хони түүнийг эргэж ирвэл Макгуайр хэдийнэ таалал төгссөн байжээ.

Хониг амралтын өрөөнд байхад нь Стивенс эмч орж ирлээ.
- Энд Охин байна уу гэж тэрээр асуув.
Эмч нарын нэг инээд алдаад,
- Хэрэв чи хөндөгдөөгүй охин хайж байгаа бол олдоно гэдэгт би эргэлзэж байна гэлээ.
- Охин. Надад охин хэрэгтэй байна гэж Стивенс давтан асуув.
- Би охины ордных. Юу болоов? гэж Хони асуулаа.
Эмч түүнд дөхөж очин, -Миний нэг өвчтөний ухаан ээдрээд байна. Тэрээр Охиныхноос өөр хэнтэй ч ярихыг хүсэхгүй гэнэ гэв.
Хони босон, -Би түүнтэй уулзъя гэлээ.
- Баярлалаа. Түүнийг Франциска Гордон гэдэг юм.

Франциска Гордон дөнгөж сая гуяндаа мэс засал хийлгэжээ. Хониг тасагт нь ороход Франциска Гордон толгой өндийлгөн,
- Та Охин уу? Сарын шинэдээр төрсөн тийм үү? гэхэд нь,
- Тийм ээ, үнэн гэв.
- Загас, арслангийн ордныхон юу хийхээ ч мэдэхгүй. Өвчтөнгүүдтэй яг л махан мануухайтай харьцаж байгаа мэт харьцдаг улс.
- Энд сайн эмч нар их бий хэмээн Хони татгалзаад,
- Тэд... гэвэл,
- Өө, тийм үү! Тэдний ихэнх нь мөнгөний төлөө л ажиллаж байгаа гэснээ Франциска Хониг анхааралтай гэгч хараад,
- Харин та тэс өөр юм гэлээ.
Хони түүний картыг гүйлгэн уншаад царайд нь гайхсан байдал илэрчээ.
- За яав? Таныг юу тэгтлээ гайхшируулж орхив гэхэд Хони түгдчин,
- Энд таныг мэргэч... гэсэн байна гэхэд Франциска Гордон толгой дохиод,
- Тийм ээ. Харин та мэргэнд итгэдэг үү? гэлээ.
Хони толгой сэгсрэн,
- Үгүй л болов уу гэхэд,
- Муу байна. Түр суугаач.
Хони сандалд суулаа.


Top
   
PostPosted: Apr.07.16 10:19 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
- Надад гараа өгөөч гэвэл бүсгүй толгой сэгсрээд,
- Би үнэхээр... гэснээ Хони дуртай дургүй түүнд гараа сунгав.
Франциска Гордон Хонигийн алгыг анхааралтай ширтсэнээ нүдээ анилаа. Дараа нь нүдээ нээн,
- Таны амьдрал хэцүү байна, тийм үү? гэв.
"Бүгдийн амьдрал хэцүү байдаг хойно доо! Хашир анжгай цаашаа намайг алсуур аялана гэж хэлэх вий" хэмээн Хони эгдүүцэн бодлоо.
- Та олон эртэй учирч байж тийм үү?
Хамаг бие нь хүйт оргиод явахыг Хони мэдэрлээ.
- Таны амьдралд... саяхан... өөрчлөлт гарч, тийм биз?
Хони тасгаас гарч явахыг тэсгэлгүй хүслээ. Энэ хүн түүнийг бухимдуулжээ. Бүсгүй гараа авахыг оролдов.
- Та удахгүй дурлах нь ээ.
- Би явах...
- Тэр зураач хүн байна.
- Би нэг ч зураач мэдэхгүй.
- Мэдэх болно гэснээ Франциска Гордон Хонигийн гарыг тавиад,
- Яв даа, гэхдээ над дээр эргэж ирээрэй хэмээв.
- Ирнээ гээд Хони тасгаас годхийн харайн гарлаа.

Хони шинэ өвчтөн болох тавь шүргэж яваа туранхай нэгэн хатагтай Овенсыг үзэхээр очив. Гэтэл картан дээр нь түүнийг хорин наймтай гэжээ. Түүний хамар нь хугарч, нүүр нь хавдан, нүдэн доор нь хөх няц болжээ.
Хони түүний оронд ойртож очоод,
- Би Тафт эмч байна гэвэл,
Эмэгтэй юу ч эс илэрхийлэх цог жавхаагүй нүдээр түүнийг харснаа юу ч хариулсангүй.
- Та яагаа вэ?
- Шатнаас уначихсан юм.
Бүсгүй ам нээх зуур түүнийг үүдэн шүдгүй байхыг нь Хони анзаарчээ. Тэрээр картыг нь үзлээ.
- Таны хоёр хавирга хугарч, аарцаг яс гэмтсэн гэсэн байна.
- Тийм ээ. Хайш яаш яваад уначихсан юм.
- Яагаад нүд чинь хөхөрчихсөн юм бэ?
- Унахдаа юм мөргөсөн.
- Нөхөртэй юу?
- Тийм ээ.
- Хүүхэдтэй юу?
- Хоёр.
- Таны нөхөр юу хийдэг вэ?
- Нөхрийг минь зүгээр орхи, мэдэв үү?
- Тантай санаа нийлж чадахгүй нь дээ гээд Хони, -Тэр таныг зодсон юм бишүү аан? гэлээ.
- Намайг хэн ч зодоогүй.
- Би энэ тухай цагдаад мэдэгдэнэ.


Top
   
PostPosted: Apr.07.16 10:56 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Овенс хатагтай гэнэт сандран,
- Үгүй, Таныг гуйя, хэрэггүй! гэлээ.
- Яагаад!
- Тэр намайг ална! Та түүнийг мэдэхгүй!
- Урьд нь таныг зодож байсан уу?
- Тийм ээ, гэхдээ тэр... санаатай биш л дээ. Ердөө л уусан үедээ өөрийн мэдрэлээ алддаг юм.
- Та яагаад салаад явдаггүй юм бэ?
Хатагтай Овенс мөрөө хавчисхийснээ ярвайн шүд зуух нь түүнд өвдөлт өгсөн бололтой.
- Хүүхэдтэй би хаашаа ч явах билээ дээ.
Хөөрхий өвчтөний ярихыг сонссон Хонигийн уур хилэн бадраад ирлээ.
- Ингэж амьдарч болохгүй гэдгийг ойлгооч! Таныг болон хүүхдүүдийг хамгаалах тусгай асрамжийн газар, агентлагууд бий шүү дээ.
Эмэгтэй уйтгартай гэгч толгой сэгсрээд,
- Надад мөнгө байхгүй. Би урьд нь нарийн бичгийн дарга хийж байгаад ажилгүй болсон. Түүнийг... эхлэх үед... гээд тэрээр үгээ дуусгаж чадсангүй.
Хони түүний гарыг нь илэн,
- Бүх юм сайхан болно. Би таны төлөө санаа тавих талаар хөөцөлдөнө гэлээ.
Таван минутын дараа Хони Уоллис эмчийн өрөөнд орж очлоо. Түүний орж ирэхийг харсан тэрээр баярлан энэ удаад бүсгүй юу авчирсаныг нь дотроо таамаглан байв. Бүсгүй ирэх бүрдээ зөгийн бүлээн бал, шингэн шоколад гээд шинэ сэргэг хэрэгсэл ашигладаг байснаас агч модны сироп түүнд ихэд таалагджээ. Түүний шинэ санаа зохиох чадвар нь хязгаар үгүй ажээ.
- Үүдээ хаачих, хүүхээ.
- Би үлдэж чадахгүй нь ээ, Бен. Би явалгүй болохгүй гээд тэрээр өвчтөн бүсгүйн тухай ярилаа.
- Чи цагдаад мэдэгдэх ёстой. Хуульд ингэж заасан байгаа гэж Уоллис түүнд хэлэв.
- Гэвч хууль түүнийг хамгаалж чадахгүй. Түүнд хэрэгтэй ганц зүйл бол нөхрөөсөө салах. Тэр нарийн бичгийн дарга хийж байсан. Чи дүн бүртгэлд ажилтан хэрэгтэй гээгүй билүү?
- Тийм нь ч тийм л дээ, гэхдээ... түр хүлээ!
- Баярлалаа хэмээн Хони талархаад,
- Бид түүнийг хөл дээр нь босгомогц би түүнд байр олж өгнө, тэр шинэ ажилтай болно! гэлээ.
Уоллис санаа алдан,
- Би юу хийж болох нь вэ, үзье л дээ гэхэд нь Хони,
- Эргэлзэхгүй байна гэжээ.

Хони өглөө хатагтай Овенсийг дахин эргэж очлоо.


Top
   
PostPosted: Apr.08.16 12:12 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Өнөөдөр бие чинь яаж байна!
- Дээрдэж байна. Баярлалаа. Би хэзээ гэртээ харьж болох вэ? Миний нөхөр эзгүй байхад минь...
- Нөхөр тань хойшид таныг зовоохгүй хэмээн Хони итгэлтэй өгүүлээд, -Танд болон хүүхдүүдэд тань орон байр олтол та эндээ байна. Эдгэмэгц энэ эмнэлэгт ажиллах болно гэлээ.
Хатагтай Овенс түүнийг эргэлзсэн янзтай ширтээд,
- Та... та үнэхээр хэлж байна уу? гэв.
- Чин үнэн. Та хүүхдүүдтэйгээ байртай болно. Өдийг хүртэл амсаж ирсэн айдас хүйдсээ мартацгаана. Та аятай ажил хийнэ.
Хатагтай Овенс Хонигийн гарыг атган,
- Танд хэрхэн талархахаа мэдэхгүй байна гэж мэгшин уйлаад,
- Энэ бүхэн ямар аймшигтай байдгийг та огт төсөөлөхгүй хэмээв.
- Төсөөлж байна. Таны бүх юм сайхан болно.
Эмэгтэйн сэтгэл догдолсондоо үг хэлж чадахгүй зөвхөн талархан толгой дохих ажээ.
Маргааш өглөө нь Хони хатагтай Овенсын тасагт орсонд тэрээр байсангүй.
- Тэр хаачив? гэж Хониг асуухад нь,
- Өө, өглөө нөхөртэйгөө явчихсан гэж сувилагч хариулав.
Цагаан хоолойгоор өөрийн нэрийг дуудахыг Хони сонслоо.
- Тафт эмч... 215-р тасаг. Тафт эмч... 215-р тасаг.
Тэрээр гудамд Кэттэй тааралдаж,
- Ажил давгүй юу? гэж мань бүсгүй сонирхов.
- Чи сонсоод чихэндээ ч итгэхгүй дээ! гээд Хони түүнд хатагтай Овенсийн тухай ярьлаа.
215-р өрөөнд Риттер эмч Хонийг хүлээж байлаа. Орон дээр гучаад насны энэтхэг эр хэвтэж байв.
- Энэ таны өвчтөн үү? гэж Риттер эмч асуув.
- Тийм ээ.
- Картан дээр түүнийг англиар ярьдаггүй гэсэн байна, тийм үү?
- Тийм ээ.
Риттер эмч картаараа бүсгүйн нүүрийг чичлэн,
- Үүнийг та бичсэн үү? Бөөлжинө, шөрмөс татна, ам нь цангана, хуурайшина...
- Би бичсэн.
- ...захын судасны хомсдол...
- Тийм ээ.
- Ингэхэд та ямар онош тавиа вэ?
- Ходоодны ширэг.
- Өтгөнийг нь шинжилгээнд өгсөн үү?
- Үгүй. Яалаа гэж өгөх вэ?
- Яагаад гэвэл таны өвчтөн холер туссан тул өгөх ёстой байна! гэж Риттер эмч хашгираад,
- Энэ эмнэлгийг хаах хэрэгтэй! гэжээ.

Бүлэг 20

- Холер ий! Чи манай эмнэлэгт холертой өвчтөн байна гэх гээ юу? гээд Бенжамин Уоллис дэвхрэн босч ирлээ.
- Тийм гэж айх юм.
- Чи баттай үнэн гэдэгт бүрэн итгэлтэй байна уу?
- Ойлгож байна гээд Риттер эмч хэлээд,
- Түүний өтгөнд вибриан илэрч, цусны даралт буурсан, зүрхний цохилт олширсон, хөхрөлт өгсөн байна гэв.
Хуулийн дагуу бол холер болон бусад халдварт өвчний үед нэн даруй мужийн эрүүлийг хамгаалах комисст, Атлант дахь өвчлөл хянах төвд мэдэгдэх ёстой ажээ.
- Бен ээ, бид энэ талаар мэдэгдэх ёстой.
- Тэгвэл тэд манайхыг хааж орхино доо гээд Уоллис өрөөн дотуураа холхиж эхлэв. -Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй... Эмнэлэг даяар хорио тогтоовол би гэдэг хүн алтан дэлхийн хөрснөөс арчигдах байлгүй гэснээ агшин зуур зогтуссанаа,
- Өвчтөн өөрөө мэдсэн үү? гэв.
- Үгүй. Тэр англи хэл мэдэхгүй гэсэн. Тэр энэтхэг хүн.
- Түүнтэй хэн хавьтаж контакт авсан бэ?
- Хоёр сувилагч, бас Тафт эмч.
- Тафт эмч "ходоодны ширэг" гэсэн онош тавьсан гэлүү?
- Тийм. Үүнийх нь төлөө та түүнийг хална гэж найдаж байна.
- Үгүй ээ гэж Уоллис татгалзаад, -Хэн ч алдаж болно. Хахир хатуу загнахгүй ээ. Тэгэхлээр картан дээр "ходоодны ширэг" гэж бичсэн үү.
- Тийм ээ.
Уоллис шийд гаргалаа.
- За тэгэхээр ингэж шийдье. Үүнийг чи гардана. Судсаар нь ритерийн шингэн хийж, тетрациклин өг. Хэрэв бид цус шингэнийг түргэн хугацаанд сэлбэж чадвал өвчтөн хэдхэн цагийн дотор хэвийн болж чадна.
- Энэ тухай юу гэж мэдэгдэх болж байна? гэж Риттер эмч асуулаа.
Уоллис түүний нүдийг эгцлэн ширтэв.
- "Ходоодны ширэг" гэж мэдэгдэх үү дээ, аан?
- Сувилагч, Тафт эмчийг яах болж байна?
- Тэдэнд ч гэсэн тетрациклин өг. Өвчтөний нэр хэн бэ?
- Пандит Явах.
- Түүнийг дөчин найман цагийн хорионд оруул. Энэ хугацаанд тэр нэг бол эдгэнэ, эсвээс үхнэ.
Сандарч мэгдсэн Хони Пейжийг хайж оллоо.
- Надад чиний тус хэрэгтэй байна.
- Юу болоо вэ?
Хони түүнд бүгдийг ярьлаа.
- Би чамайг түүнтэй хэлмэрчлүүлэх гэсэн юм. Чи чинь энэтхэгээр ярьдаг шүү дээ гэлээ.
- Хиндигээр гээч.
- Ялгаа юу байгаа юм бэ. Тэгээд чи түүнтэй ярих уу?
- Мэдээж хэрэг.
Арван минутын дараа Пейж Пандит Явахтай ярилцчихаад Хониг дагуулан гудамд гарлаа.
- Тэр юу гэж байна?
- Бие нь их муу байна гэнэ. Би түүнд удахгүй эдгэнэ гэхэд тэр энэ үгийг Бурханд хэлж өгөөч гэж гуйсан, Бид даруй эмчилгээнд оруулна гэсэнд надад талархаж байна.
- Би ч гэсэн чамд баярлалаа.
- Найз нөхдийн хэрэг юу билээ дээ?

Холер нь хэт хуурайшилтаас болж хорин дөрвөн цагийн дотор үхэлд хүргэдэг ч гэлээ түүнийг хэдхэн цагийн дотор эмчилж болдог ажээ.
Пандит Явахт эмчилгээ хийж эхэлснээс хойш таван цагийн дараа биеийн байдал хэвэндээ орлоо.

Пейж Жимми Фордыг эргэхээр орлоо. Залуу түүнийг хармагц царай нь баясгалантайгаар гэрэлтэв.
- Мэнд үү гэх түүний дуу нь сул дорой байсан ч гэсэн бие нь илт сайжирчээ.
- За бие яаж байна даа? гэж Пейжийг асуувал,
- Сайн байна. Та эмч өвчтөндөө "Хамгийн гол нь та архи, тамхи, хүүхэн гурвыг хэрэглэх явдлаа зогсоосон нь дээр гэж хэлдэг онигоо сонссон уу? Өвчтөн түүнд: "Би сайн юмнаас салахыг хүсэхгүй. Надад арай мууг хоригло" гэсэн гэдэг хэмээв.
Пейж Жимми Фордыг илаарь болсныг ойлгожээ.

Кен Мэллори жижүүр солилцчихоод цагаан хоолойгоор өөрийг нь дуудах тэр үед Кэттэй болзоонд явахаар завдаж байжээ. Тэрээр тээнэгэлзэн зогсоод сэмхэн шиг гараад явдаг ч юм билүү хэмээн бодлоо. Дахин дуудлаа. Кен дурамжхан гэгч нь харилцуур аван дугаарт залгав.
- Мэллори эмч байна, юу болоов?
- Эмч ээ, яаралтай тусламжийн 2-р тасагт хүрээд ирэхгүй юу? Энд өвчтөн...
- Уучлаарай, би дөнгөж жижүүрээс бууж байна, өөр хэн нэгнийг ол.
- Үүнийг хийж чадах хэн ч алга. Өвчтөний шархнаас цус алдаж, амь насанд нь аюултай байна. Би түүнийг алдчих вий гэж айх юм. Хэрэв...
"Ээ хараал идмэр!"
- За за. Одоо очлоо гээд "Би саатах нь гэж Кэтэд утасдах хэрэг гарах нь" хэмээн бодлоо.

Өвчтөн жаран настай нэгэн эр байлаа. Тэрээр хагас муужралтын байдалтай, царай нь цэрд мэт цонхийн цайж, хүндээр амьсгалан, өвчиндөө шаналж буй нь илт.
Мэллори түүнийг хармагц,
- Хагалгааны өрөөнд! Stat! хэмээн тушаав.
Арван таван минутын дараа гэхэд өвчтөн хэдийнэ хагалгааны орон дээр хэвтэж байв. Нойрсуулагч эмч даралтыг нь хянаж байлаа.
- Даралт нь унаж байна.
- Цус сэлбэ.
Кен Мэллори шаламгайлан хагалгаанд оров. Арьс, өөхөн гадарга, холбогч эдийн бүрхүүл, булчинг нь зүсэн, эцэст нь гөлгөр цагаан цоройг нээлээ. Ходоодон дотор цус алдаж байв.
- Төөнүүр! хэмээн Мэллори захирамжлав.
- Дөрвөн финт цус аваад ир гэчихээд тэрээр цус алдаж буй судсыг нь чимхлээ.
Хагалгаа дөрвөн цаг үргэлжилж дуусахад Мэллори ягтаа тултал ядарснаа мэджээ. Тэрээр өвчтөнийг хараад,
- Амьдарна аа хөө гэв.


Top
   
PostPosted: Apr.08.16 12:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Мэдлэг чадвар сайтай ч муу хүн, мэдлэг чадвар муу ч сайхан сэтгэлтэй хүн. Аль нь эмч бж болохийн бол?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.08.16 1:13 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
Mellory ch mergejildee mundag yumaa ghde hurhii muu Ket
Hony yana daa iim bdltai her udah boldoo "tolgoitoi us arzaih"

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.08.16 9:23 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 733
яасан сайн юм бэ Блоодоо, овоо олон бүлэг оруулчиж, мираклтэй санал нэг байнаа, гэхдээ эмч хүнд ур чадвар чухал байх даа, хичнээн сайн хүн ч гэсэн муу эмч бол яаж хүн эмчилж эдгээх билээ, тээ. Пэйж бол жинхэнэ эмч, бүүр зөн билэг нь хүртэл зөв гээч.


Top
   
PostPosted: Apr.08.16 12:24 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Би эмч болсон бол Пэйж шиг л эмч болмоор бна. Ккк. Баярлалаа Блоод.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited