#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.23.18 7:57 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next
Author Message
PostPosted: Mar.30.16 10:46 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
mmiracle wrote:
Хонид тэгэх зориг бхгүй бгаамаа. Өөрөө их эелдэг, бусад хүмүүсийг баярлуулах, тэднийг аз жаргалтай байлгах хүсэлтэй болохоор.

Тийм ажлаа мэдэхгүй эрчүүд ч гсн зөндөө бдаг. Эр эмгүй ажлаа мэддэггүй хүмүүст дургүй ккк

хүний амь нас юу юунаас илүү чухал шүү дээ
угаасаа Хонид ямар ч ирээдүй байхгүй нэг хүн алж нэг мөсөн дуусхаасаа өмнө саналарааа гарсан нь дээр хүн алчуул юун хүнийг баярлуулах болно шд :hammer:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.30.16 10:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Хони их өрөвдөлтэй дүр л дээ. Ийм нэг эцэг эхийн үгнээс зөрдөггүй нөхдүүд бдаг. Гэхдээ Хонид урхидуулаад энэ хүртэл явуулсан хүмүүст бас их учир бгаа. Эмнэлгээс өөр салбарт бол ийм хүмүүсийн гай ихэнхдээ хамт ажиллагсдад нь л их ирдэг юм даа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.30.16 11:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
Urgiduulaad yvuulsnud ch gsn taarch dee emnelegees uur salbart bol ajlaa mdku garud bur ih shd tgsn hernee bgaal bjiidag arai ch shuud huni ami nasand tulaagui bolhoor tgeel iimerhuu humuus zunduu zunduu er emgui l

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.31.16 11:22 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
за бүгдийг нь уншлаа, латыг ч хөрвүүлээд , гэгээн минь хөрвүүлсэн чинь галиг нь таарахгүй бөөн үг үсгийн алдаа...ийм сайхан номыг оруулах гэсэн санаа нь сайшаалтай ч...за өөрөө юу ч оруулдаггүй байж хүн шүүмжлээд яахав, гэхдээ л юм хийвэл хийсэн шиг хийж, эхэлбэл манай самоован, блоод 2 шиг дуусгадаг байх хэрэгтэй. Пеиж Кэт 2 таалагдлаа, Хони уг нь эмч биш амьтны дэлгүүрийн худалдагч хийвэл таарах хүн юм, баярлалаа залуус аа


Top
   
PostPosted: Mar.31.16 9:19 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ХОЁРДУГААР ДЭВТЭР

Бүлэг 14

Дахиад л зул сарын баяр болж Пейж, Кэт, Хони гурав 1994 оноо үджээ. Тэд "Эмбаркадеро" эмнэлэгтээ ажилласаар шинэ онд өвчтөний овог нэр өөрчлөгдөхөөс өөр өөрчлөлт тэдний амьдралд гарахгүй байх шиг санагдана.
Пейж машины зогсоол дээр ирмэгц Боуманыг, түүний час улаан "феррари" машиныг эргэн санаад, "Гарри хичнээн хүний амьдралыг сүйтгэж амжаа бол?" хэмээн өөрөөсөө асуулаа. Каркотик эхэн үедээ таатай мэт санагдаж байгаад эцэстээ үхлийн аюулд хүргэдэг билээ.
Жимми Форд Пейжид зориулан цэцгийн баглаа барьсаар хүрч ирэхэд нь,
- Юунд зориулан өгч байгаа юм бэ, Жимми? гэвэл,
Залуугийн царай час улайгаад,
- Зүгээр л танд бэлэглэхийг хүссэн юм. Намайг гэрлэх гэж байгааг та мэдсэн үү? гэв.
- Үгүй, сонсоогүй юм байна. Ямар сайхан мэдээ вэ! Тэр азтай бүсгүй чинь хэн бэ?
- Бетси гэдэг юм. Тэр бэлэн хувцасны дэлгүүрт ажилладаг. Бид хоёр олон хүүхэдтэй болно. Анхны охиноо Пейж гэж нэрлэнэ. Та татгалзахгүй биз.
- Татгалзах ий? Харин ч баярлах болно!
Жимми ичингүйрснээ цааш эргэн явлаа.

Пейж Том Чангийн төлөө санаа зовох болов. Тэрээр ааш аяг нь ааглуу онгиргон байдлаас сэтгэлийн гүн уналтад ортлоо өөрчлөгдөв.
Нэгэн өглөө Том түүнтэй яриа дэлгэн байснаа,
- Пейж ээ, эмнэлгийн ихэнх өвчтөн бидэнгүй бол хэцүүдэж үхэцгээнэ гэж чи ойлгож байна уу? Бид л тэднийг эмчилж амьдралд нь буцааж авчирч байна гэжээ.
Дараа өдөр нь,
- Пейж ээ, бид өөрөө өөрсдийгөө хуурч байна. Манай өвчтөнгүүд бидний оролцоогүйгээр илүү хурдан эдгэж байна. Бид зөвхөн бүхнийг мэдэгчийн дүр эсгэж сууна. Үнэн хэрэгтээ бол бид юу ч мэдэхгүй юм байна шүү дээ гэв.
Пейж минут хэртээ түүнийг харан сууснаа,
- Сайгаас сураг байна уу? гэхэд нь,
- Би өчигдөр ярьсан. Тэр эргэж ирэхгүй. Салах гэнэ гэв.
Пейж түүний гарыг атган,
- Том оо, надад их харамсалтай байна гэвэл тэрээр мөрөө хавчин, жуумалзсанаа,
- Яагаад тэр вэ? Энэ ч намайг зовоохгүй байна. Хойшид ч шаналгахгүй биз. Би өөр бүсгүй олно. Өөр хүүхэдтэй болно. Харж байгаарай гэх түүний яриа нэг л үнэний ор мөргүй сонсогдоно.


Top
   
PostPosted: Mar.31.16 9:50 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Пейж орой нь энэ тухайгаа Кэттэй ярилцав.
- Том Чангад санаа зовоод байх юм. Сүүлийн үед чи түүнтэй ярилцсан уу?
- Ярилцсан.
- Тэр нэг л хэвийн бус байгаа мэт санагдав уу?
- Нэг ч эр надад хэвийн мэт санагддаггүй юм хэмээн Кэт хариулжээ.
Гэвч Пейжийн сэтгэлийн түгшүүр арилсангүй.
- Хөөе, маргааш түүнийг оройн хоолонд уривал яасан юм бэ?
- Татгалзах юу байх вэ.

Маргааш өглөө Пейжийг эмнэлэг дээр хүрч ирэхэд нь асрагч багаж хэрэгсэл хадгалдаг хонгилоос Том Чангийн цогцсыг олсон гэсэн аймшигтай мэдээг түүнд дуулгав. Тэрээр нойрны эмэнд хордсон байжээ.
Пейж тун их цочирдов.
- Би түүнийг аварч чадах байсан гээд өөрийн эрхгүй нулимс бөмбөрүүлэн, - Тэр үргэлж л тус дэм горьдож байсансан, гэтэл би түүнийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд явж байж шүү гэв.
- Чи түүнд яагаад ч тусалж чадахгүй гэж Кэт шийдэмгий хэлээд, -Хэргийн учир чамд байсан биш, чи түүнийг яагаад ч шийдэж чадахгүй. Тэр эхнэр хүүхэдгүйгээр амьдарч чадахгүй байсан юм. Ердөө л энэ.
Пейж нулимсаа арчаад, -Хараал идсэн энэ эмнэлэг! Эцэс төгсгөлгүй жижүүр, зүдэргээтэй ажил байгаагүйсэн бол эхнэр нь явахгүй л байсан даа.
- Явчихсан шүү дээ. Бүх юм өнгөрсөн хэмээн Кэт намуухан өгүүлэв.

Пейж урьд нь хятад ёсны оршуулгад оролцож явсангүй. Энэ нь мартахын эцэсгүй аймшигтай явдал ажээ. Оршуулга өглөө эрт Чайнатауны Грин-стрит дэх олон хүн цугларсан хүүрийн байшингаас эхэллээ.
Ёслолын ажиллагаа үлээвэр найрал хөгжмийн чих дөжрөм гунигт аялгуун дор Сан-Францискогийн гудамжаар хөдөллөө. Цувааны эхэнд Том Чангийн том хөргийг авч явна. Шарил бүхий авс тэртээ ард явж байлаа. Оршуулгад оролцогчдын ихэнх нь явган явах агаад хамгийн ахмад улс нь машинаар дагана. Энэ бүх үйл явц нь ямар ч эмх замбараагүй мэт байх нь Пейжийг ихэд гайхшруулав.
- Тэд хаашаа яваад байна? гэж бүсгүй оршуулганд оролцогч нэгэн эрээс лавлавал,
- Манай заншил ёсоор талийгаачийн сүүлчийн замыг түүний амьдралын хугацаанд нь ач холбогдолтой байсан газруудаар хооллож байсан ресторан, орж байсан дэлгүүр хоршоогоор явж өнгөрдөг жамтай байдаг юм гэж нөгөө хүн бага зэрэг мэхэсхийн хариулжээ.
Ёслолын ажиллагаа "Эмбаркадеро" эмнэлгийн урд төгсгөл боллоо.
Пейжийн асуулт асуусан нөгөө эр түүн тийш эргэн,
- Том Чанг энд ажиллаж байсан юм. Эндээс ч аз жаргалаа олж авчсан гэж тайлбарлав.
- "Худлаа. Тэр энд өөрийн аз жаргалаа алдсан юм" гэж бүсгүй бодов.

Эмнэлэгт ажиллаад дөрвөн жилийн нүүр үзэж яваа Пейж, Кэт хоёр байнга хагалгаанд орох болжээ.
Кэт мэдрэлийн мэс засалчаар ажиллан хүний тархинд байрлах ид шидэт компъютер хэмээгдэх мэдрэлийн эсүүдийг шагшин гайхаад барахгүй байлаа. Ажил нь түүний сонирхлыг ихэд татна.
Кэт хамтран ажиллагсадаа ихэд хүндэтгэнэ. Тэд нар нь ухаалаг, гаргууд мэргэжсэн мэс засалчид байлаа. Тэдний зарим нэг нь бүсгүйтэй уулзан болзохыг хүсэхэд Кэт эрс эсэргүүцэх тусам тэд улам улиг болтол хүсэмжлэх ажээ.


Top
   
PostPosted: Mar.31.16 9:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Энэ номыг уншаад л эмч болоогүй дээ баярласан шд. Бурхан минь гэж ийм солиотой хэмнэл дунд ажиллахаар улсын эмч нар зан аашны доголдолтой бдаг нь аргагүйн бна гэж бодож бгаам чинь. Энд сайн эмч нар муугаасаа олон гэдгийг харуулахийн тулд 2(Пэйж, Кэт):1(Хони) гэж оруулсан бхаа ккк

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.31.16 10:23 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Эмч нарын нэг нь түүнд охидын сургуулийнхны нэр хоч өгөн,
- Хараач, "хөх оймст" явж байна гэхийг нь хүртэл сонсчээ.
Кэт Киблер эмчийн туслахаар ажиллаж хагалгаа хийн тархины хальсанд зүслэг хийчихсэн Кэт хальсыг нь жижигхэн хавчаараар хавчин барьж түүний хамаг анхаарал нь нүдний нь өмнө хийгдэж буй хагалгаанд төвлөрчихсөн байж байлаа.
Киблер эмч Кэтийг харснаа,
- Нэг архичин эр бааранд орж архи нэхсэн тухай онигоо сонссон уу? "Алив уух юм өгөөдөх!" гэхэд нь бармен: "Чи дэндүү согтуу байна, чамд өгөхгүй" гэжээ. Архичин эр: "Чи надад уух юм өгөхгүй бол би амиа хорлолоо" хэмээн сүржигнэжээ.
Ховдолд тавьсан резин гуурсаар нугасны ус урсаж эхэллээ.
- Тэгвэл бармен: "Чи миний гурван хүслийг биелүүлвэл чамд шил юм өгье" гэжээ.
Ховдолд арван таван миллиметр агаар оруулан эгц болон хажуугийн рентген зураг авлаа.
- Тэр буланд суугаа хөлбөмбөгчийг харж байна уу? Түүнийг эндээс хөөж гарга. Дараа нь манайд нэг матар байгаа түүний шүд нь өвдөөд ганц ч малын эмч ойртож чадахгүй байгаа. Түүнийг эмчил. Хамгийн сүүлд мужийн эрүүлийг хамгаалах газрын эмч хүүхэн миний баарыг хаах гээд байна. Түүнийг тэнгэр харуулчихмаар байна. Эднийг хийж чадвал чамд ганц шил ганзай өгье" гэжээ.
Хагалгааны сувилагч цусыг соруулав.
- Архичин эр хөлбөмбөгчнийг ядах юмгүй хөөж гаргаад, матар луу харайж очсоноо арван таван минутын дараа хувцас нь урагдаж, хамаг юм цусан нэлий болчихсон гарч ирснээ, "Алив нөгөө шүд нь өвдөөд байгаа эмч бүсгүй чинь хаа байна?" гэж асуужээ.
Киблер эмч тачигнатал хөхөрч,
- Ойлгов уу? Мань эр эмч бүсгүйн оронд матрыг тэнгэр харуулчихгүй юу. Мэдээж түүнд илүү таалагдаа биз!
Кэт түүнийг алгадаад авмаар санагдавч уураа барьж ядан байлаа.
Бүсгүй хаглагаагаа дуусмагц жижүүрийн байранд очин тайвшрахыг хичээв.
"Адгийн муу амьтан чи намайг тэнгэр харуулчихна хэмээн санаж байгаа бол сачий чинь хүрэхгүй дээ. Хүрэхгүй"

Цагийн эрхээр Пейж эмч харчуултай уулзан болзоонд явавч тэдний хэнтэй ч дотноссонгүй. Альфред Тернер түүнийг голд нь ортол гомдоосон тул бүсгүй дахин тийм зовлон амсахгүй байхаар шийджээ.
Нэгэн өглөө ерөнхий мэс засалч Жорж Инглад өрөөндөө түүнийг дуудан,
- Энэ жил таны мэргэжүүлэлт эхлэх байх аа. Зүрх судасны мэс заслаар билүү гэхэд,
Пейж толгой дохин,
- Тийм ээ гэв.
- За тэгэхээр би танд нэг санал хэлье. Та Баркер эмчийн тухай сонссон уу?
Пейж ерөнхий эмчээ гайхан хараад,
- Лоуренс Баркерийг хэлж байна уу?
- Тийм ээ.
- Мэдэлгүй яахав.
- Лоуренс Баркерийн тухай сонсоогүй хүн тун ховор доо. Тэр дэлхийд нэртэй тэргүүн зэргийн зүрхний мэс засалч хүн.
- Тэрээр өнгөрсөн долоо хоногт арабын шейхэд хагалгаа хийчихээд Саудын Арабаас ирээд байгаа юм. Баркер эмч миний хуучин анд минь билээ, тэгээд манай эмнэлэгт долоо хоногийн гурван өдөр нь мэс засал хийхийг зөвшөөрсөн.
- Санаанд оромгүй сайхан хэрэг! гэж Пейж дуу алдав.
- Би түүний бригадад таныг оруулна.
Пейж хэдэн агшин дуугүй болов.
- Би... юу гэхээ ч мэдэхгүй байна. Танд их баярлалаа.
- Таны хувьд энэ тун сайхан боломж. Та түүнээс ихийг сурч авна.
- Хэлээд яахав. Танд баярлалаа, Жорж. Хөл минь газар хүрэхгүй баярлаж байна.
- Маргааш өглөө зургаан цагт түүнтэй хамт үзлэгээ эхлээрэй.
- Хүлээж тэвчишгүй нь.

"Хүлээж тэвчишгүй" гэж тун даруухан хэлжээ. Пейж Тейлор Лоуренс Баркер шиг хэн нэгэнтэй ажиллахыг цаг үргэлж мөрөөдөж байжээ. "Тийм ээ, Лоуренс Баркер эмч шиг" гэдэг чинь юу гэсэн үг вэ? Лоуренс Баркер ердөө ганц шүү дээ.
Бүсгүй түүний зургийг нэг ч удаа хараагүй болохоор ямаршуу эр байдгийг төсөөлж чадахгүй байв. Мэдээжээр өндөр, нүдэнд дулаахан, мөнгөн сор гялалзсан буурал үстэй байж таараа. Нарийхан, ер бусын мэдрэмтгий гар хуруутай. Тайван, сайхан сэтгэлтэй эр. "Бид хамтран ажиллах нь" гэж Пейж эргэцүүлэн бодсоноо: "Би түүний хувьд огт танихгүй туслах байх болно. Тэр эхнэртэй болов уу?"
Тэр шөнө Пейж Баркер эмчтэй энгэр зөрүүлж байгаагаар зүүдэлжээ. Тэд чармай шалдан мэс засал хийцгээх агаад хагалгааны ид дунд Баркер эмч "Би чамайг хүсч байна" гэв. Сувилагч хагалгааны ширээнээс өвчтөнг авч явахад, Баркер эмч Пейжийг хагалгааны ширээнд дээр хэвтүүлээд загас наадуулж эхлэв.
Гэнэт сэрсэн бүсгүй золтой л орноосоо уначихсангүй.

Маргааш өглөөний зургаан цагт Пейж ахлах эмч Жоэл Филипс, өөр таван дадлагын эмчийн хамт хүлээн үймрэн зогсож байтал нэгэн ярвагар царайтай, тагжгар эр сум мэт шунгинан нисэх мэт харайн ирлээ.
Тэр эр салхины эрчийг сааруулахгүй гэсэн мэт явуут дундаа бөхийн,
- Ямар чөтгөрөө хийгээд энд ёрдойн зогсоцгооно вэ? Алив явцгаая! гэжээ.


Top
   
PostPosted: Mar.31.16 10:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Ингээд зан аашны доголдолтой учирлаа даа хөөрхий Пэйж :hihi:

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.31.16 11:56 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Пейж биеэ эзэмдэх гэж минут хэртэй зогсоод тэдний араас очив. Гудмаар явах зуур Баркер эмч,
- Та нар өдөр бүр гучаас гучин таван өвчтөн үзэх болно. Би та нараас тэдний биеийн байдлын тухай нарийн мэдээ авах болно, ойлгомжтой юу? гэв.
- Ойлголоо, эрхэм ээ хэмээн дагдалдан яваа эмч нар амандаа бувтнацгаав.
Тэд эхний тасагт ороод Баркер эмч дөч эргэм насны нэгэн өвчтөнд дөхөж очмогч түүний өгөө ааш муут догшин дүр нь агшин зуур ор мөргүй арчигдаж өвчтөний мөрөнд сэм хүрэни нээмсэглэж,
- Өглөөний мэнд. Би Баркер эмч байна гэлээ.
- Сайн байна уу, эмч ээ?
- Таны бие ямар байна?
- Цээжээр өвдөх юм.
Баркер эмч түүний картыг үзсэнээ, Филлипст хандан,
- Рентгенд юу гарч вэ? гэхэд,
- Ямар ч өөрчлөлтгүй. Сайжирч байгаа гэв.
- Дахин нэг удаа цусны шинжилгээ хий.
Филлипс дэвтэртээ тэмдэглэн авлаа.
Баркер эмч өвчтөн эрийн мөрөн дээр зөөлөн алгадан инээн,
- Дажгүй. Долоо хоногийн дараа эмнэлгээс гарна гэснээ дадлагын эмч нарт хандан,
- Явцгаая! Бид олон өвчтөн үзэх ёстой хэмээн зандрав.
Дараагийн өвчтөн болох тарган эмэгтэй зүрхний зайн зангилаа нь хэвийн бус гэсэн шалтгаанаар мэс засалд оржээ. Баркер эмч түүний эмнэлгийн картыг нь уншив.
- Өглөөний мэнд, хатагтай Шелби. Би Баркер эмч байна гэх түүний дуу эелдэг сонсогдоно.
- Та нар намайг энд хэр удаан байлгах вэ?
- Та дур булаам харагдаж байна, би бол таныг гаргамааргүй л байна, харамсалтай нь би эхнэртэй юм даа.
Хатагтай Шелби хи хи гэж инээлээ.
Баркер эмч түүний картыг дахин нэг уншсанаа,
- Миний бодлоор та удахгүй гэртээ харих нь.
- Ямар сайхан юм бэ.
- Би үдээс хойш тан дээр дахиж ирнэ гэчихээд Лоуренс Баркер дагалдагч эмч нартаа, -Алив явцгаая гэлээ.
Бүгд түүний араас дуулгавартай даган эргэн тойронд нь ойр дотных нь сандарч тэвдсэн сахин суух гватемал хүү хэвтэж буй тасагт орлоо.
-Өглөөний мэнд хэмээн Баркер эмч халуун дотно мэндлээд өвчтөний картыг уншингаа, -Бие чинь яаж байна? гэж асуув.
- Гайгүй ээ эмч ээ.
Баркер эмч Филлипст хандан,
- Цахилгаан задалгаагаар ямар нэг өөрчлөлт гарсан уу?
- Үгүй эмч ээ.
- Сайхан мэдээ байна гээд хүүгийн мөрийн аяар алгадан,
- Сайн байна, Хуан аа гэлээ.
- Миний хүү эдгэх болов уу? хэмээн сэтгэл нь зовсон эх лавлахад Баркер эмч эелдэгээр инээмсэглээд,
- Бид түүний төлөө чадах бүхнээ хийнэ гэхэд нь,
- Их баярлалаа, эмч ээ гэв.
Баркер эмч гудамд гарсан хойноо зогсосхийгээд дагалдан яваа эмч нараас,
- Уг өвчтөн миокардиопаттай, үе үе халуурч чичирдэг, толгой өвдөнө, хэсэг газрын хавантай. Энэ шинж тэмдэг ямар өвчнийх байж болох вэ, та нарын хэн чинь хэлээд өгч чадмаар байна даа? гэж асуув.
Хэсэг зуур нам гүм болсны хойт дээр төдөлгүй Пейжийн айн хулгасан дуу гарч,
- Миний бодлоор энэ нь төрөлхийн... удамшлын өвчин байна гэлээ.
Баркер эмч түүнийг харан сайшаан толгой дохилоо.
Баярласан бүсгүй үргэлжлүүлэн,
- Энэ өвчин удамшихдаа... түр хүлээгээрэй хэмээн санахыг оролдон хэсэг азнаснаа, -Эхийн талын генээр дамждаг гээд Пейж дуугүй болж, бахархсандаа нүүр нь бага зэрэг улайв.
Баркер эмч хэдэн агшин түүнийг харлаа.
- Дэмий чалчаад! Энэ чинь Чагасын өвчин. Латин Америкийн хүмүүст олонтаа тохиолддог гээд Пейж тийш тоомсоргүй харц чулуудаад, -Тэнгэр минь! Та нарыг эмч гэж хэн хэлэх вэ дээ? гэх нь тэр.
Пейжийн царай нь улайгаад ирлээ.
Үүнээс цаашхи үзлэг нь түүнд яг л манан буданд төөрсөн мэт боллоо. Тэд хорин дөрвөн өвчтөн үзэж Баркер эмч энэ өглөөний үзлэгийг Пейжийг басамжлахад зориулж байх шиг санагдав. Мань хүн бүх л асуултаа Пейжийн нэр цохон асууж зөв хариулбал магтаалын үг унагахгүй атлаа буруу хариулахад нь зад загнана. Пейж нэг удаа буруу хэлтэл мань эр,
- Би л танд итгэж өөрийгөө бүү хэл нохойгоо ч хагалуулахгүй! хэмээн хашгичив.
Үзлэг дуусахад ахлах дадлагын эмч филлипс,
- Үдээс хойшхи үзлэг хоёр цагт эхэлнэ. Өвчтөн бүрийн талаар тэмдэглэл хөтөл, юу ч бүү мартаарай гэж анхааруулав.
Тэрээр Пейжийг талархсан аятай хараад нэгийг хэлэх гэснээ цааш эргэн Баркер эмчийн хойноос явлаа.
"Би энэ адгийн новшийг дахин харах хүсэл алга" хэмээн Пейж өөртөө үглэн үлдлээ.

Маргааш нь Пейж жижүүр хийн өнжиж пиг дүүрэн өвчтөнтэй яаралтай тусламжийн тасгийнханд үйлчлэн нэг өвчтөнөөс нөгөө рүү цөхрөлтгүй гүйсээр, шөнийн нэг цагийн алдад түүнд амсхийх чөлөө гарч дугхийжээ. Бүсгүй түргэн тусламжийн тэрэгний дуут дохиогоо хангинуулсаар эмнэлгийн үүдэнд ирэхийг сонссонгүй. Хоёр асрагч "түргэн"-ий тэрэгний хаалгыг нээн харайн гарч ирээд ухаангүй хэвтэх өвчтөнийг тэргэнцрээр түрэн гүйсээр яаралтай тусламжийн тасаг руу аваачив. Тэндхийн сувилагч нарт радио холбоогоор урьдчилан сануулсан тул хүлээн зогсож байв. Нэг минутын дараа өвчтөнийг хэдийнэ эмнэлгийн ширээн дээр хэвтүүлсэн байлаа.
Цусанд будагдсан залуу эрийн царай нь үл ялгарна.
Сувилагч том хайч барин хувцасыг нь хайчилж эхлэв.
- Хамаг яс нь хэмхэрчихсэн байна.
- Цус нь цоо сүлбүүлсэн гахайн тоорой шиг асгарчээ.
- Судасны цохилт нь мэдэгдэхгүй байна.
- Хэн жижүүртэй байгаа вэ?
- Тейлор эмч.
- Түүнийг дууд. Эмч амжиж чадвал амьд гарч магадгүй.
Утас жингэнэн дуугарч Пейжийг сэрээв.
- Бай... на уу...
- Эмч ээ, 1-р яаралтай тусламж. Энэ хүн тэсэхгүй байх аа.
Пейж вандан орон дээр өндийж суугаад,
- За одоохон очлоо гэлээ.
Тэрээр бугуйн цагаа харвал хоёр хагас болж байлаа. Пейж цахилгаан шат руу харайн очиж нэг минутын дараа гэхэд яаралтай тусламжийн тасагт орж ирэхэд нь өрөөний дунд орон дээр цусанд будагдсан нэгэн залуу хэвтэж байв.
- Яагаа вэ, гэж Пейж асуулаа.
- Мотоциклтэй явж байгаа осолд оржээ. Автобус түүнийг мөргөчихөж, залуу дуулга малгайгүй явж байсан байна.
Тэрээр үл хөдлөх хүн рүү дөхөж очин царайг нь харснаа нэгэн үл ойлгогдох мэдрэмж түүний өмнө хэн хэвтэж байгааг хэлээд өгөх шиг боллоо.
Нойр нь ул мөргүй алга боллоо.
- Гурван хавчаар! Хүчилтөрөгч! Даруйхан цус хийгээдэх! Боловсон хүчний хэлтэс рүү яриад цусны бүлгийг нь асуугаадах.
Сувилагч түүнийг гайхан харж,
- Хэн болохыг нь та мэдэж байна уу?
- Мэдэж байна. Тэр Жимми Форд байна гэж арай ядан өгүүлэв.
Пейж гавлыг нь тэмтрэн үзээд,
- Хавагнасан байна. Надад тархины рентген зураг хэрэгтэй. Би түүнийг аврахыг хүсч байна! гэлээ.
- За эмч ээ.
Пейж хоёр цагийн турш Жиммид чадах бүхнээ хийхээр оролдов. Рентген зурагт гавлын яс цуурч, тархи нь хөдлөн, мөрний яс нь хугарч, энд тэндгүй хэлбэр дүрсгүй шархаар дүүрчээ.
Дөрөв өнгөрч байхад тэрээр чадах бүхнээ хийсэн гэдэгтээ бат итгэлээ. Жиммийн амьсгаа нь олширч, судасны цохилт нь тодорч эхлэв. Бүсгүй түүний хөдөлгөөнгүй биеийг харан Бид олон хүүхэдтэй болно. Анхны охиндоо Пейж гэж нэрлэ...
- Ямар нэг юм болвол надад хэлээрэй гэж Пейж сувилагчид захилаа.
- Санаа бүү зов, эмч ээ. Бид түүний дэргэдээс холдохгүй ээ.
Пейж арай ядан явсаар жижүүрийн байранд ирэв. Жиммийн төлөө санаа зовон дугхийж чадсангүй.
Гэтэл дахин утас хангинахад Пейж биеэ хүчлэн байж харилцуурыг авлаа.
-Эмч ээ, гуравдугаар давхарт хүрээд ирэхгүй юу. Яаралтай. Баркер эмчийн нэг өвчтөн зүрхний дайрлага болж байх шиг байна.
- Очлоо. Баркер эмчийн өвчтөнүүдийн нэг хэмээн Пейж гүнзгий амьсгаа аван, вандангаас гулсан бууж хүйтэн усаар нүүрээ булхчихаад гурван давхар луу яаравчлав.
Сувилагч тусгай тасгийн үүдэнд хүлээн зогсож байлаа.
- Хатагтай Хирнсийн зүрхний дайрлага нь дахичих шиг боллоо.
Пейж тасаг руу орвол хатагтай Хирнс тавиад настай ч царай зүс нь залуу зандан цагийн гоо үзэсгэлэнгээ хадгалан үлдсэн ч бие хаа нь бүдүүрч шалхайжээ. Эмэгтэйн цээж нь оволзон амьсгаадан ёолон гиншинэ.
- Би үхэх нь, үхэх нь. Амьсгаа авч чадахгүй байна.
- Та тайвшир, бүх юм зүгээр болно гэж Пейж түүнийг ятгаад сувилагчид хандан, -Зүрхний бичлэг хийсэн үү гэж асуув.
- Намайг биедээ ч ойртуулахгүй юм.
- Би зүрхний бичлэг хийх хэрэгтэй гэж Пейж өвчтөнд хэлбэл,
- Үгүй ээ! Би үхмээргүй байна. Танаас гуйя, намайг битгий үхүүлээч...
- Баркер эмч рүү утасд. Хурдан хүрээд ирэхгүй юу гэж гуй хэмээн Пейж сувилагчид захирамжлахад сувилагч тасгаас яаран гарч одлоо.
Пейж хатагтай Хирнсийн зүрхийг нь чагнаж үзтэл гайхалтай хэвийн цохилж байв.
- Баркер эмч одоохон ирнэ. Тайвшрахыг хичээ гэж тэрээр хатагтай Хирнсийг тайтгаруулан хэлбэл,
- Бие минь ингэж муудахыг урьд нь үзээгүй юм байна. Хамаг цээж хүндрээд байх чинь. Танаас гуйя, битгий яваарай гэв.!!!!!!!


Top
   
PostPosted: Apr.01.16 12:53 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
за улам л сонирхолтой болж байна даа, Сидни гуай энэ зохиолоороо зарин хүнийг айлгасан бололтой, америкийн эмнэлгүүд ийм эх захгүй, цаг наргүй биш л дээ, зохиол болохоор хэтрүүлэг, халил энэ тэр байна,Пеиж Кэт 2 их сайн хүүхнүүд юм, гэтэл яахаараа 1 нь шоронд, нөгөө нь нөгөө ертөнцөд оччихов доо, баярлалаа залуусаа


Top
   
PostPosted: Apr.01.16 1:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Энийг уншихаар манай Гэмтлийн эмнэлэг л санаанд орох юм. Энэ 1990-ээд оны эмнэлэгийн тухай болохоор одооноос өөр бгаа бх л даа
Энэ Баркер эмч одоо яах гэж ингэдэг юм болоо ккк. Өвчтөндөө сайхан хандчаад хөөрхий муу эмч нарт болохоор :bawling:

Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.01.16 2:06 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
- Би хаашаа ч явахгүй.
Пейж Баркер эмчийг хүлээх зуур яаралтай тусламжийн тасаг руу утасдав. Жимми Форд урьдын адил комын байдалтай хэвээр байх аж.
Хагас цагийн дараа яаран хам хум хувцасласан Баркер эмч орж ирлээ.
- Юу болоов? гэж тэрээр хариу шаардсан өнгөөр асуухад нь,
- Хатагтай Хирнс зүрхний өвчин нь дахиж байх шиг байна хэмээн Пейж тайлбарлав.
Баркер эмч өвчтөнд дөхөн ирээд,
- Зүрхний бичлэг хийсэн үү?
- Тэр зөвшөөрөхгүй байна.
- Судасны цохилт.
- Хэвийн, халуунгүй.
Баркер эмч чагнуур гарган хатагтай Хирнсийн нурууг чагнаж эхлэв.
- Амьсгал.
Өвчтөн гүн амьсгаа авлаа.
- Дахиад.
Хатагтай Хирнс чанга гэгч нь хэхэрчихлээ.
- Өө, өршөөгөөрэй. Одоо зүгээр боллоо гэснээ хатагтай инээв.
Баркер эмч түүнийг анхааралтай гэгч хараад,
- Оройн хоолонд юу идсэн бэ, хатагтай Хирнс ээ?
- Гамбургер.
- Ганц гамбургер уу? Ердөө ганцыг идсэн үү?
- Хоёрыг.
- Өөр юу идсэн?
- За даа, сонгино, шарсан төмс...
- Юу уусан бэ?
- Шоколадтай сүү.
Баркер эмч өвчтөнийг нягтлан хараад,
- Таны зүрх хэвийн байна. Харин хоол идэх дур хүсэл чинь санааг минь зовоочихлоо гэснээ Пейжид хандан, -Энэ чинь ердийн нэг шар хөөрсөн тохиолдол байна. Гудамд гарч тантай ярих хэрэг байна, эмч ээ гэлээ.
Тэд гудамд гармагч Баркер эмч архиран,
- Чөтгөр ав гэж, танай тэр коллеж чинь та нарт юу зааж сургаа вэ? Та чинь шар хөөрснийг зүрхний өвчнөөс ялгаж дөнгөхгүй байна уу?
- Би бодохдоо...
- Та тунгаан бодоогүй чинь илт байгаа юм биш үү. Шар хөөрсөн төдийд дахин намайг дуудвал би таныг зайлуулах болно, ойлгов уу?
Пейж сандран царай дахин урвайлаа.
- Өвчтөнд саармагжуулсан хүчил өг, эмч ээ хэмээн Лоуренс Баркер ингүүхэн зөвлөснөө, -Тэгвэл өвчтөн даруй зүгээр болно. Зургаан цагт үзлэг дээр уулзъя хэмээв.
Пейж түүнийг гудмаар түргэн гэгч явж одохыг нь харан зогслоо.
Бүсгүй жижүүрийн байран дахь вандан орон дээр сандайлан суугаад "Лоуренс Баркер чамайг би зүйл дуусгана аа, гайгүй. Тун алгуур хийх болно. Тэр хүндээр өвчилнө. Хамаг биенд чинь дуслын хоолой ёрдойн зоогдох бий вий. Ингээд ирэхэд чи намайг өвчин зовлонгоосоо салгаад өг гэж сөхрөн гуйна, гэвч би туслахгүй ээ. Би түүнийг зовоож шаналгаад, дараа нь дээрдээд ирмэгц нь алах болно!"


Top
   
PostPosted: Apr.01.16 2:47 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Pooh Пэйж арай ингэж бодоогvй байлгvй дээ. Эмч нар ачаала их юмаа.


Top
   
PostPosted: Apr.01.16 4:21 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 15

Пейж араатан гэж нэрлэсэн Баркер эмчийн удирдлага дор үзлэгт явсаар байлаа. Бүсгүй түүнд өөрийн тааламж муутай харьцаагаа үл анзааран гурван ч зүрхний хагалгаанд туслахаар орон түүний хосгүй ур чадварыг нь шагшин бахдахгүй байж чадсангүй.
Баркер эмч өвчтөний хэнгэрцэгийг нээн өвчтэй зүрхийг донор зүрхээр хэрхэн чадварлаг гэгч нь солин шилжүүлэн суулгахыг Пейж бишрэн харж зогсоно. Хагалгаа ердөө таван цаг үргэлжилжээ.
Үүнийг харан зогсох бүсгүй "Хэдхэн хоногийн дараа энэ өвчтөн урьдын адил хэвийн амьдрах болно. Мэс засалчид өөрсдийгөө бурханчлан үздэгт нь гайхах юм алга. Тэд үхлийг ялан дийлж хүмүүсийг эргүүлэн амьдруулж байна" гэж бодно.
Бүсгүй зүрх нь зогсон хэрхэн хэрэгцээгүй хэсэг эрхтэн болж хувирахыг нь хэдэнтээ нүдээр үзсэн гэрч болжээ. Гэтэл ид шидээр гэлтэй амьгүй байсан эрхтэн цохилж эхлэн, үхэж байгаа биед нь цус түгээж эхлэх ажээ.
Нэгэн өглөө график ёсоор артерийн судасны сэтгүүрийн хагалгаа хийх ёстой байлаа. Пейж Баркер эмчийн туслахаар ажиллах ёстой байв. Бүх юм бэлэн болмогц Баркер эмч,
- Эхлээч! хэмээн огцом дуугаар зандрав.
Пейж түүн тийш харц өргөн,
- Өршөөгөөрэй, та юу гэв ээ?
- Энэ энгийн хагалгаа. Чадах уу, та юу гэж бодож байна? гэх түүний дуунд үл ойшоосон өнгө тодров.
- Чадна гэж Пейж шийдмэг хариулав.
- Тэгвэл эхлээч! гээд Баркер эмч хилэнтэй харц чулуудав.
Пейжийн шаламгай хөдлөн өөлөх юмгүй артерийн судсанд гуурс тавихыг Баркер эмч ажиглан ганц ч үг дуугарахгүй харан зогссоор.
" Яс нь цаймар чамайг. Тэртэй тэргүй яаж хийсэн ч сэтгэл нь ханах гэж байдаггүй амьтан" хэмээн дотроо бодлоо.
Бүсгүй хагалгаа хийхийг бүгд теле дэлгэц дээр харан зогсоцгоож байв.
Хагалгаа дуусмагц ахлах эмч Пейжийг харан инээмсэглээд,
- Сайн ажиллалаа хэмээвэл Пейж,
- Баярлалаа гэчихээд Баркер эмч тийш харвал,
- Золиг шиг удаан хийж байна хэмээн бөвтнөөд хагалгааны өрөөнөөс гарч одов.

Пейж Баркер эмч хувийн эмнэлэгтээ өнжин, эзгүй байхад нь тун дуртай байдаг болов.
- Эзгүй ганц өдөр чих амар байх нь хотын захад долоо хоног амрах шиг болох юм хэмээн Пейж Кэттэй санаагаа хуваалцвал,
- Чи түүнийг ингэтлээ үзэн ядаж байна гэж үү? гэлээ.
- Тэр гайхалтай эмч ч гэлээ, хүний хувьд новшийн амьтан. Хүний нэр өөрт нь хэрхэн зохисон байдгийг чи анзаарсан уу? Баркер эмч бусад руу саваагүй нохой мэт хуцаад байвал хэзээ нэг цагт сарьсан хоншоор дундуураа татуулах вий.
- Чи миний дайжин зугтдаг сайхан эрчүүдийг харсан ч болоосой! гэснээ Кэт инээд алдан, -Тэд өөрсдийгөө бүсгүй хүнд зориулагдсан тэнгэрийн хишиг гэж бодоцгоодог. Хорвоо дээр эр сүвтэй эрхмүүд байдаггүйсэн бол мөн сайхан аа! гэв.
Пейж Кэтийг гайхан ширтсэн ч юу ч хэлсэнгүй.

Кэт, Пейж хоёр Жимми Фордыг эргэж ирэхэд залуу урьдын адил комын байдалд юу ч хийж болохооргүй хэвээр байлаа.
Кэт санаа алдан, -Хараал идмэр гэж! Хүний сайн нь яахлаараа ингэдэг байна аа? гэж хэлэхэд,
- Хэлээд яах вэ? хэмээн Пейж дэмжив.
- Тэр сэхнэ гэж бодож байна уу?
- Бид чадах бүхнээ хийсэн. Одоо бүх юм бурхны таалалд байгаа.
- Сонин юм даа. Бид жинхэнэ бурхад хэмээн би бодож байсан юмсан.

Маргааш өдөр нь Пейж оройн үзлэгийг ахлах гэж байтал ахлах эмч Каплан түүнийг саатуулан,
- Өнөөдөр таныг аз дайрч хэмээн мушийн инээгээд, -Үзлэгт явах коллежийн шинэ оюутанг хүлээн ав гэлээ.
- Нээрэн үү?
- Нээрэн. МГ.
-МГ-ий?
- Тийм ээ, маанаг гайхал гэж байгаа юм. Уоллис эмчийн эхнэрийн садангийн хүн эмч болохыг хүсч байгаа гэнэ. Хоёр ч сургуулиас хөөгдсөн гэнэ лээ, одоо бид бүгд түүнтэй зууралдах болох нь. Өнөөдөр таны ээлж.
Пейж аяархан ёолон,
- Надад түүнд зориулах цаг зав алга. Би ...
- Танд өөр сонголт байхгүй. Тусч сайн охин байвал Уоллис эмч сайн үйл бүтээсэн скаутынхан шиг танд оноо өгнө шүү гэж хэлчихээд Каплан эмч яваад өглөө.


Top
   
PostPosted: Apr.01.16 5:00 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Пейж санаа алдаад үзлэгт орохоор хүлээж буй дадлагын эмч нар луу явлаа. "Өнөө МГ нь хаана байна аа?" Тэрээр цагаа харвал мань эр гурван минут хоцорч байлаа. "Дахиад ганц минут хүлээе, ирэхгүй бол чөтгөр лүүгээ тонилог" хэмээн Пейж боджээ. Тэр даруй нэгэн өндөр гоолиг эр гудмаар яаран түүн рүү ирж явах үзэгдэв.
Залуу хүрч ирээд аахилан,
- Өршөөгөөрэй, Уоллис эмч надад хэлэхдээ...
- Та хоцорч байна гэж Пейж огцом дуугаар түүнийг дуугүй болгож орхив.
- Би мэдэж байна. Өршөөгөөрэй. Намайг саатуулаад...
- За яахав. Таны нэр хэн бэ?
- Жейсон. Жейсон Куртис гэж хариулах залуу эр бэлтгэлийн хувцастай байлаа.
- Таны цагаан халаад хаа байна?
- Миний цагаан халаад ий?
- Үзлэгт ороход цагаан халаад өмсөнө гэж танд хэлээгүй юм уу?
Жейсон яг л уймраа амьтан мэт харагдав.
- Үгүй. Би айж...
- Ахлах сувилагчийн өрөө очиж цагаан халаад гуйгаад ир. Танд бас тэмдэглэлийн дэвтэр байхгүй юу?
- Байхгүй.
"Ийм маанаг гайхлыг яалтай билээ?"
- Бидний араас нэгдүгээр тасагт очоорой.
- Та итгэж байна уу? Би...
- Хэлснийг хий! гээд Пейж бусад эмч нарыг дагуулан цааш явахад Жейсон Куртис тэдний араас харан хоцорлоо.
Жейсоныг тасагт яаран орж ирэхэд тэд гурав дахь өвчтөнөө үзэж байв. Тэр ямартаа ч цагаан халаад эгэлдрэглэн өмсчээ.
- ... зүрхэнд хорт хавдар тун ховор тохиолддог, мөн хоргүй хавдар ч байдаг гэснээ, -Та хавдрын гурван төрлийг нэрлэж чадах уу? гэлээ.
Сайхь залуу түүнийг ширтэн,
- Чадахгүй л болов уу гэхээс ... айж байна гэв.
"Мэдээж яаж чадах вэ дээ".
- Зүрхний гадаргын, зүрхний булчингийн, зүрхний дотрын...
Куртис Пейжийг харан инээгээд,
- Энэ чинь тун сонирхолтой юм гээч гэлээ.
"Бурхан минь! Уоллис эмчийн садан байсан ч би чамаас даруйхан салах минь" хэмээн Пейж бодов.
Тэд дараагийн өвчтөнийг үзэж дуусаад Пейж группээ аван бусдаас холдсоны дараа,
- Сая бид бамбай булчирхай үрэвсэн халуурч, зүрхний цохилт олширсоныг үзлээ. Энэ бол хагалгааны дараах уршиг гээд бүсгүй Жейсоноос, -Та өвчтөнийг яаж эмчлэх вэ? гэлээ.
Куртис хэсэг бодол болсноо,
- Эелдэгээр эмчлэх үү? гэлээ.
Пейж биеэ арайхийн барьж,
- Та түүний эх нь биш, эмч хүн! Түүнд шингэн алдалтыг нь зогсоох үүднээс дусал хийн, таталт өгөхөөс сэргийлэн иодын болон тайвшруулах эм бэлдмэл өгөх ёстой.
Жейсон толгой дохин,
- Нээрэн тэгэх хэрэгтэй юм шиг байна шүү гэлээ.
Үзлэг дуусмагц Пейж Жейсон Куртисыг зайдуу дуудан аваачаад,
- Тантай илэн далангүй яривал дургүйцэхгүй биз? гэсэнд%
- Үгүй ээ, хаанаас даа хэмээн залуу дуртайяа зөвшөөрөөд,
- Харин ч баярлана гэлээ.
- Та өөр мэргэжил сонгосон нь дээр юм байна.
Куртис хөмсөг зангидан царай барайлгаад,
- Та намайг эмч болж дөнгөхгүй гэж бодож байна уу? гэв.
- Шулуухан хэлэхэд, чадахгүй л болов уу. Танд энэ мэргэжил таалагдахгүй байна, тийм үү?
- Үнэнийг хэлэхэд таалагдахгүй байгаа л даа.
- Тэгвэл та яах гэж ийм сонголт хийгээ вэ?
- Үнэнийг хэлэхэд намайг албадчихсан юм.
- Тэгвэл Уоллис эмчид тэр эндүү бодож гэдгийг дамжуулчих. Та арай өөр ажил хайж олсон нь дээр гэж бодох юм.
- Би таны саналыг дэмжиж байна. Бид энэ тухай арай нухацтай хэлэлцэж болохсон болов уу? Та завтай бол маргааш орой хамт хооллох уу?
- Нухацтай хэлэлцээд байх юм алга гэж Пейж татгалзаад,
- Ахдаа очиж...
Яг энэ мөчид Уоллис эмч гудамд зогсож байх үзэгдэв.
- Жейсоон! гэж хашгираад, -Би чамайг хаа сайгүй эрлээ гээд Бен Уоллис Пейжид хандан,
- Та нар хэдийнэ танилцжээ гэлээ.
- Аль хэдийнэ танилцсан хэмээн бүсгүй баргар царайлан хариулав.
- Сайн байна. Жейсон баригдаж байгаа шинэ корпусын ерөнхий архитектор хүн.
Пейж мэл гайхан,
- Тэр... юу хийдэг гэнэ ээ? гэсэнд,
- Архитектор. Танд хэлээгүй юу? гэв.
Пейжийн нүүр нь улайгаад ирэх нь мэдрэгдэв. "Үзлэгт ороход цагаан халаад өмсдөг гэж танд хэлээгүй юм уу?... Тэгвэл та яах гэж ийм сонголт хийгээ вэ?... Үнэнийг хэлэхэд намайг албадчихсан юм".
Пейж ичиж зовсондоо нүүр хийх газраа олсонгүй. Бүсгүй түүн рүү эргэн,
- Та яагаад хэн болохоо надад хэлсэнгүй вэ? гэсэнд,
Залуу түүнийг гайхан ширтээд,
- Та надад тайлагнах боломж өгөөгүй шүү дээ гэх нь тэр.
- Тэр чамд ямар боломж өгсөнгүй гэж? хэмээн Уоллис эмч сонирхон асуув.
- Хэрэв та намайг уучилвал... гээд Пейж явахыг завдтал,
- Маргаашийн оройн хоол яах болж байна вэ? гэж нөгөө гайхал асуув.
- Би орой хооллохгүй. Тэгээд ч би завгүй гээд Пейж холдон явлаа.
Шагшин гайхсан Жейсон араас харан,
- Дажгүй бүсгүй байна шүү! гэв.
- Тийм ээ, тэр ч үнэн шүү. Алив миний өрөөнд очиж төсөл зургаа ярилцах уу?
- Тэгье ээ гэх Жейсоны тархинаас Пейжийн тухай бодол салсангүй.

Долдугаар сар гарч Нэгдсэн улсын бүх эмнэлэг даяар эмч болох замдаа орж буй дадлагын эмч нарыг хүлээн авах ёслол болж байлаа.


Top
   
PostPosted: Apr.01.16 5:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Хэхэ Пэйж тэгж бодсоон. Хүн ер нь яг уурласан үедээ аймшигтай юм боддогийн би өөрийн бие дээр туршсан бөлгөө хаха.
Нээрээ МГ-ууд өвчтөнд байтугай бусад эмч нартаа хүртэл гай болохиймаа

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.01.16 5:25 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Сувилагч бүсгүйчүүл шинэхэн эмч харцуулыг хэн нь сайхан нууц амраг, хэн нь сайн эр нөхөр болохыг сонжин маргацгаана. "Эмбаркадеро" эмнэлэгт эмч нарыг хүлээн авах тэр өдөр бүх эмэгтэйчүүдийн нүд Кен Мэллори эмч дээр унацгааж байв.
Кен Мэллори Вашингтоны хувийн эмнэлгээс Сан-Франциско дахь "Эмбаркадеро" тойргийн эмнэлэгт ирсний чухам учрыг нь хэн ч мэдсэнгүй. Тэр таван жил дадлагын эмчээр ажиллан, ерөнхий мэс заслыг дагнан мэргэжсэн байлаа. Мэллори конгрессийн гишүүний эхнэртэй нууц амрагласны улмаас Вашингтоноос үтэр түргэн зайлах хэрэг гарсан гэх, мөн нэгэн сувилагч эмэгтэй түүнээс болон амиа хорлосон гэх дам сураг сонсогджээ. Тэрээр өндөр гоолиг нуруу, тамирчин шинжийн бие галбир, долгиотсон цайвар үс, кино дэлгэцнээ дүрээ үлдээж баймаар үзэсгэлэнтэй царайлаг нэгэн байлаа.
Мэллори хэдийнэ ажиллаж байсан юм шиг эмнэлгийн амьдралд дорхноо уусан оржээ. Сэтгэл татам сайхан залууд сувилагч нар сэтгэл татагдан түүний ивээлд багтчихсан гэж амь тавин тэмцэнэ. Мэллори шөнө болгон жижүүрийн эмчийн хоосон өрөөг эзгүйчлэн шинэхэн сувилагчидтай орж гарахыг нь бусад эмч нар анзаарчээ. Тэрээр саваагүй савсаг зангийнхаа хариуд эмнэлэг даяар "азарга" хэмээх хочтой болсон байна.
Пейж, Хони, Кэт гурав ч түүний тухай дуугүй өнгөрсөнгүй, яриандаа дурсаад авчээ.
- Ёстой итгэмээргүй юм, бүх сувилагч нар түүнд нүдээ унагацгаагаад хэмээн Кэт инээд алдсанаа, -Тэд ганц долоо хоног ч гэхнээ түүний сэтгэл зүрхийг эзэмдэх эрх олж авахыг төлөө үхэлдэж байх шив! гэхэд,
- Мань эр үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Хониг хэлэхэд Кэт толгой сэгсэрч,
- Үгүй дээ, би тэгж бодохгүй байна гэжээ.

Мэллориг хувцас солих өрөөнд ороход нилээд хэдэн дадлагын эмч нар хувцсаа сольцгоож байлаа.
- Бид яг чиний тухай ярьж байлаа хэмээн тэдний нэг нь хэлээд, -Мэдээж, чи ядраа байлгүй гэхэд нь,
- Муугүй л шөнө байлаа гэж хоёр ч сувилагчтай шөнийг өнгөрөөсөн Мэллори мушилзав.
Гранди хэмээх дадлагын эмч эр,
- Чиний дэргэд бид бүгд тайган эрс шиг харагдах юм. Ингэхэд ер нь энэ эмнэлэгт өвөртөө оруулчихаж дөнгөхгүй хүүхэн чамд байна уу? гэвэл Мэллори санаа алдан,
- Эргэлзэж байна хэмээн бардамнав.
Гранди агшин зуур бодолд автаад,
- Тийм хүүхний нэрийг би хэлж чадна гэж мөрий тавьсан ч чадна шүү гэлээ.
- Тийм үү? Тэр чинь тэгээд хэн гэгч вэ?
- Дадлагын эмч нарын нэг. Түүнийг Кэт Хантер гэдэг юм.
Мэллори толгой дохин, -Хархан хүүхэлдэй. Би түүнийг харсаан. Тун ч хорхой хүрмээр бүсгүй байна билээ. Би түүнийг өвөртөө оруулж чадахгүй гэж чи бодоо юу? гэв.
- Яагаад гэвэл бид бүгдээрээ оролдоод бүтээгүй юм. Бүсгүй эрчүүдийг үзэн яддаг бололтой.
- Эсвэл түүнтэй жинхэнэ эр учраагүй ч юм билүү, хэн мэдлээ хэмээн Мэллори сайрхав.
Гранди толгой дохин, -Үгүй ээ. Чиний сачий хүрэхгүй гэв.
Энэ бол өдөөн хатгалга байлаа.
- Чи эндүүрч байна гэж мөрийцсөн ч болно.
- Чи бидэнтэй мөрийцөх гээ юү? гэж нэгэн дадлагын эмч ярианд хушуу дүрлээ.
Мэллори инээд алдан,
- Бололгүй яахав. Яагаад үгүй гэж? хэмээв.
- Тэгье л дээ. Мөрийцье.
Дадлагын эмч нар Мэллорийг тойрон бүчив.
- Чамайг түүнийг тэнгэр харуулж чадахгүй гээд таван зууг тавьчихъя.
- Би гурван зууг.
- Алив би хоцрохгүй шүү. Зургаан зууг тавьлаа.
Бооцооны дүн таван мянган доллар хүрлээ.
- Ямар хугацаатай вэ? хэмээн Мэллориш сонирхоход Гранди агшин зуур бодолхийлснээ,
- Гуч хоног гэе. Дөнгөх үү?
- Чадалгүй яахав. Надад тийм их хугацаа шаардагдахгүй.
- Бүсгүй чамтай унтсан гэх нотолгоо хэрэгтэй шүү дээ.
- Ямар ч асуудал алга гэж Мэллори нөхдөө харан маасалзан инээгээд, -Ээ эвий хөөрхий угжны хүүхдүүд минь гэлээ.


Top
   
PostPosted: Apr.01.16 6:54 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Эрчvvд чихэр хvлхэх гэж байга юм шиг л хандах юм. Ингээл охидууд эвдэрдийн ш дээ.


Top
   
PostPosted: Apr.01.16 6:57 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 490
Location: Төв цэгт
Меллоригоос болоод Кэт амиа хорлох юм байнадаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Apr.01.16 7:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Миллори мэтийн юмнууд :no1:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.01.16 8:05 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арван таван минутын дараа Гранди Пейж, Кэт, Хони гурвын хооллож буй кафед орон шууд тэдний суугаа ширээ рүү явж очлоо.
- Та нартай сууж болох уу, хатагтай ... эмч нараа?
Пейж түүн тийш харц өргөн,
- Бололгүй яахав гэв.
Гранди ширээнд суугаад, Кэтийг уучлал эрсэн өнгөөр,
- Би энэ тухай яримааргүй байна л даа, гэвч миний эгдүү хүрээд, тэхдээ та энэ тухай мэдэх нь шударга ёсонд ... гэхэд Кэт түүнийг гайхан хараад,
- Юун тухай мэдэх гэж? гэлээ.
Гранди санаа алдаад,
- Энэ шинэ ахлах эмч ... Кен Мэллори...
-Тэр яагаав?
- Ойлгож байна уу. Би... Тэнгэр минь, надад хэлэхэд тун эвгүй байна. Тэр таныг нэг сарын дотор өвөртөө оруулна гэж таван мянган доллараар мөрий тавьж байна.
Кэтийн царай барайн,
- Мөрийцсөн гэнэ ээ? Тэр үнэхээр мөрий тавьлаа гэж үү? хэмээвэл Гранди харамссан өнгөөр,
- Таны зэвүүцэж байгааг ойлгож байна. Надад ч гэсэн энэ тухай сонсох таагүй байсан. Гэвч би танд анхааруулах гэсэн юм. Тэр таныг ямар зорилгоор болзоонд урьж байгааг мэдэж байвал шударга байх болно гэж бодож байна.
- Энэ тухай хэлсэнд тань баярлалаа.
- Миний тусалж чадах юм ердөө л энэ.
Ингэж хэлээд Гранди найз бүсгүйчүүлийн харцаар үдүүлсээр гарч явлаа.
Гудамд бусад эмч нар түүнийг хүлээн зогсож байснаа,
- За яасан, юу болов? хэмээн сониучирхав.
Гранди инээд алдан, -Сайхан даа. Ёстой нэг шулам шиг хорт санаатай эмч байна. Мань эр ч яаж ч чадахгүй нь илтээ! гэжээ.

Энэ үед Хони,
- Миний бодоход, энэ чинь жигшүүртэй хэрэг байна даа гэхэд нь Кэт толгой дохин,
- Саваагүй шалиг ухна чамайг хөнгөлөөд өгөх хэрэгтэй юм байна даа. Намайг энэ өөдгүй новштой хүзүү толгой холбохыг үзэхээс өмнө тамын орон морилох байлгүй.
Пейж бодолд автан сууж байснаа,
- Хөөе Кэт ээ, хэрэв чи түүнтэй сүлбэлдвэл энэ чинь сонирхолтой явдал болох биш үү? гэлээ.
Кэт түүнийг мэл гайхан ширтээд,
- Юу-уу? гэсэнд,
Пейжийн нүд дүрсгүйтэн гэрэлтэж,
- Яагаад болохгүй гэж? Хэрэвзээ тэр наргиах гэж хүсч байгаа бол түүнд туслая л даа... гэхдээ тэр зөвхөн бидний тоглоомд оролцон тоглох болно.
Кэт урагш бөхийгөөд,
- Цааш нь яриач гэлээ.
- Тэгэхээр түүнд гуч хоногийн хугацаа бий тийм үү? Мань эр чамд тулгалт хийж эхэлмэгц чи түүнд хайртай, шунал тачаалтай байгаа мэт дүр эсгэ. Би түүнд ухаангүй дурласан царай гаргая. Түүнийг нэг сайн чадна. Гэхдээ түүнтэй унтахгүй шүү. Бид түүнд 5000 долларын үнэтэй хичээл заагаад өгнө өө, гайгүй.
Кэт хойт эцгийнхээ тухай эргэн бодлоо.
Иймэрхүү хүний үнэргүй азаргануудаас хариу авах алтан боломж түүнд тохиох нь энэ.
- Надад чиний санаа таалагдаж байна.
- Үүнийг хийхээр шийдлээ гэж хэлэх гээ юү? хэмээн Хони лавлахад,
- Тийм ээ, хийнэ гэж Кэт шийдэмгий хариулав.
Гэвч Кэтийн зоримог шийдэн хэлсэн энэ үгээрээ өөрөө өөрийнхөө үхлийн гэрээнд гарын үсгээ тавьсан гэдгээ тэрээр мэдсэнгүй.

Бүлэг 16

Жейсон Куртисын ухаан бодлоос Пейжийн тухай бодол салж өгсөнгүй. Тэрээр Уоллисын нарийн бичгийн дарга руу утасдан,
- Сайн байна уу. Би Жейсон Куртис байна. Надад Пейж Тейлор эмчийн гэрийн утас хэрэгтэй байна хэмээн лавлав.
- За одоохон ноён Куртис ээ, түр хүлээгээрэй гээд хэсэг азнасны дараа нарийн бичгийн дарга утасны дугаарыг хэлж өгөв.
Куртисыг гэр рүү нь залгавал Хони утсаа авлаа.
- Тафт эмч байна.
- Жейсон Куртис ярьж байна. Тэйлор эмч гэртээ бий юу?
- Байхгүй, жижүүртэй.
- Өө, ямар харамсалтай юм бэ? гэх түүний дуунд урам хугарсан өнгө тодрохыг Хони сонсоод,
- Хэрэв та яаралтай хэрэн гарсан бол би...
- Үгүй, үгүй.
- Би түүнийг тань руу залга гэсэн зурвас үлдээе л дээ.
- Өө тэгээч гээд Жейсон утасны дугаараа бичүүлэв.
- Би түүнд заавал дамжууламз.
- Баярлалаа.


Top
   
PostPosted: Apr.01.16 10:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Жейсон Куртис ярьсан. Аятайхан дуутай залуу байна лээ. Энэ утасны дугаар нь гэх Пейжийг гэртээ ирэхэд нь Хони түүнд дуулгажээ.
- Шатаачих наадахаа.
- Чи түүнтэй ярихгүй юм уу?
- Үгүй. Хэзээ ч үгүй.
- Альфредийг мартаж чадахгүй байна уу, тийм үү?
- Мэдээж, чадахгүй.
Хони түүний амнаас өөр үг сонссонгүй.

Жейсон ганц хоёр хоног хүлээгээд дахин утасдвал энэ удаад Пейж өөрөө утсаа авч таарав.
- Тейлор эмч байна.
- Сайн байна уу? Куртис эмч ярьж байна.
- Эмч ий...?
- Та намайг танихгүй байж болно л доо гээд Жейсон хөгжилтэйгөөр хэлээд, -Хэд хоногийн өмнө тантай хамт үзлэгээр явсан, бас таныг оройн хоолонд урьсан юм. Гэтэл та хэлэхдээ...
- Би завгүй гэж хэлсээн. Тэгээд ч зав алга. Баяртай, ноён Куртис гээд Пейж харилцуураа чулуудчихав.
- Юу болоов? гэж Хони сониучирхвал,
- Зүгээр хэмээн гүдэсхэн хариулав.

Маргааш өглөөний 6 цагт Пейж дадлагын эмч нарын хамт үзлэгээр явахаар цугларч байтал Жейсон Куртис цагаан халаад өмсчихсөн хүрээд ирлээ.
- Би хожимдоогүй биз! хэмээн мань эр хөгжилтэй өгүүлснээ,
- Халаад олох хэрэгтэй болоод. Түрүүчийн удаад халаадгүй таны урмыг хугалснаа сайн санаж байна гэв.
Пейж уураа барьж ядан гүн амьсгаа авлаа.
- Алив ийшээ явъя гээд бүсгүй Куртисыг эмч нарын хувцас солих хоосон өрөө рүү дагуулж ороод, -Та энд юу хийж байгаа юм бэ? гэв.
- Танд л гэж хэлэхэд, бидний үзсэн өвчтөнүүдийн биеийн байдал сэтгэл зовоогоод болдоггүй. Тэгээд тэднийг яаж байгаа бол гэж үзэхээр ирсэн юм гэлээ.
Яасан тэсэхийн эцэсгүй хүн гээч нь энэ вэ?
- Та яагаад барилгын ажлаа хийхгүй байгаа юм бэ?
Жейсон түүнийг харснаа намуухан дуугаар,
- Хийхдээ хийнэ л дээ гэснээ тэрээр халааснаасаа багц тасалбар гаргаж ирээд, -Хараач. Би таны сонирхлыг мэдэхгүй учраас өнөөдрийн "Гигантууд"-ын хөл бөмбөгийн тэмцээн, театр, дуурь, концертийн тасалбар авчихлаа. Аль нэгийг нь сонгооч. Тасалбарыг касс нь буцаахгүй л дээ гэлээ.
Пейж бүр ч их цухалдаж,
- Та үргэлж мөнгөө ингэж үрэн таран хийж цацаж байдаг хүн үү?
- Зөвхөн дурласан цагтаа л.
- Байзаарай... гэснээ Пейж бүх тасалбарыг нь угз татан аваад, -Баярлалаа хэмээн эелдэгээр талархаснаа, -Би эднийг өөрийнхөө эмчилж байсан өвчтөнүүдэд өгчихье. Тэдний ихэнх нь театр, дуурь үзэх бэнчингүй байдаг юм гэлээ.
Жейсон инээмсэглэн,
- Сайхан санаа байна! Тэдэнд таалагдана даа. Харин та надтай хооллох уу?
- Үгүй.
- Гэхдээ хооллож л байгаа шүү дээ. Санаагаа өөрчлөхгүй юм уу аан?
Хамаг тасалбарыг нь хамж авсан Пейж ёс бус авирлаж байгаагаа мэдэрчээ.
- Таны оройн зоогийг чинь гутаах вий гэж эмээж байна. Би урьд шөнө жижүүртэй хоносон, тэгээд...
- Бид эртхэн хооллоно оо. Эр хүний чин үнэн үг.
Бүсгүй санаа алдан,
- За яахав, гэхдээ...
- Ёстой догь! Таныг хаанаас очиж авах вэ?
- Би орой долоод завтай болно, тэгээд энд хүлээж байя.
- Тэгэхээр наашаа ирэх нь ээ гэснээ Жейсон ам мэдэн эвшээлгэснээ, -Харин одоо харьж жаахан дуг хийе. Ийм эрт босох хэцүү байлаа шүү. Та нар яаж тэсдэг байна аа? гэжээ.
Пейж түүний араас харан зогссоноо өөрийн мэдэлгүй инээмсэглэв.

Долоон цагт Жейсон Пейжийг авахаар ирэхэд нь сувилагч,
- Та Тейлор эмчийг жижүүрийн байрнаас л олох байх гэж түүнд хэлжээ.
- Баярлалаа гээд тэрээр жижүүрийн өрөө рүү очвол хаалга хаалттай байв. Жейсон хаалгыг хариу хүлээлгүй үргэлжлүүлэн тогшоод үүдийг онгойлгон дотогш харлаа. Пейж вандан орон дээр амгалан тайван унтаж байлаа. Жейсон ойртон очоод бүсгүйг ширтэн хэсэг зогссоноо, "Би тантай гэрлэнэ ээ, авхай минь" гэж бодсоноо өлмий дээрээ сэм гишгэлэн гарч хаалгыг аяархан хаав.

Маргааш нь Жейсоныг зөвлөгөөн хийж суутал нарийн бичгийн дарга нь бага шиг цэцгийн баглаа авчирч өгчээ. Баглаанд: "Өршөөгөөрэй, RIP" гэсэн зурвас хавчуулсан байхыг үзээд Жейсон инээмсэглээд зөвлөгөөний дараа Пейж рүү утасдав.
- Өчигдөр тантай болзсон хүн ярьж байна.
- Ийм явдал болсонд өршөөгөөрэй гэж Пейж бөвтнөөд, -Би ичгэвтэр явдал гаргаснаа мэдэж байна хэмээв.
- Өөрийгөө буруутгаад яах вэ. Надад нэг асуулт байна?
- Ямар?
- "RIP" гэсэн чинь юу гэсэн үг вэ? Мөнхийн хүн гэсэн үг үү, эсвэл садар эр гэсэн үг үү?
Пейж тас тас хөхрөн,
- Аль нэгийг нь сонго л доо гэхэд нь,
- Би өнөө ойрын хоолыг сонголоо. Дахиад нэг оролдоод үзэх үү?
Пейж мэгдэж эхлэв. "Би хэнтэй ч дурлалцахыг хүсэхгүй" Альфредийг мартаж чадахгүй байна уу, тийм үү?
- Байна уу, та сонсож байна уу?
- Сонсож байна. "Ганц удаа хооллоход муу нь юу байх вэ?" гэж бүсгүй шийдээд, -Тэгье, би зөвшөөрч байна гэв.
- Сайхан аа.

Пейж оройн хоолонд явахаар хувцаслаж байхад нь Кэт сонирхон харав.
- Чи чухал болзоонд явах гэж байна аа даа. Тэр чинь хэн бэ?
- Тэр эмч-архитектор гэж Пейж хариулав.
- Юу гэсэн үг вэ?
Пейж түүнд танилцсан түүхээ яривал,
- Хөгжилтэй залуу байх нь ээ. Тэр чамд таалагдаа юу?
- Тийм ч сүйдтэй биш ээ.

Орой тун сайхан өнгөрч Пейж, Жейсон хоёр дэвэн дэлхийн юм хаман ярьж цаг ч нисэх мэт хурдан өнгөрлөө.
- Өөрийнхөө тухай яриач. Та хаана өссөн бэ? гэж Жейсоныг асуухад,
- Та итгэхгүй дээ.
- Итгэнээ.
- За яахав. Конго, Энэтхэг, Бирм, Нигр, Кенид...
- Итгэхгүй нь ээ.
- Гэхдээ үнэн л дээ. Аав минь ДЭХБ-д ажиллаж байсан юм.
- Хаана гэнэ ээ? Бас нэг товчилсон үг гараад ирэх чинь.
- Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллага. Аав минь эмч байсан юм. Би бага насаа тэдэнтэй хамт гурав дахь ертөнцийн улсуудаар нүүж явсаар өнгөрөөсөн.
- Танд хэцүү байсан байх даа.
- Харин ч эсрэгээр сайхан байсан. Хамгийн хэцүү нь бид нэг газраа удаан байдаггүй, би найз нөхөдтэй болдоггүй байсан юм. Пейж ээ, бидэнд хэн ч хэрэггүй, бид үргэлж хамт байх болно... Энэ миний эхнэр Карен. Пейж бодлоо гөвөх мэт толгой сэгсрээд,
- Би үл ойлгогдох олон хэл, хачирхалтай ёс заншил олныг мэднэ.
- Жишээ нь?
- За, жишээ нь би... гэснээ хэсэг бодлогошироод,
- Энэтхэгчүүд урд насандаа хэрхэн явснаас хойд нас нь хамаарна гэдэгт итгэцгээдэг. Муу явбал хойт төрөлдөө адгуус болон төрнө... Нэгэн тосгонд байхад манайд нэг нохой байдаг байлаа. Би түүнийг хараад урьд насандаа ямар муу үйл хийсэн амьтан бэ гэж их боддогсон.
- Магадгүй хэн нэгнийг урчихсан юм болов уу? гэж Жейсоныг хэлэхэд Пейж инээмсэглэв.
- Би бас gherao гэж юу байдгийг мэднэ.
- Gherao гэнэ ээ?
- Энэ бол их хатуу шийтгэл. Шийтгүүлж байгаа хүнийг хүмүүс тойрон бүчээд... гэснээ Пейж дуугаа хураав.
- Тэгээд?
- Тэгээд гүйцээ.
- Гүйцээ гэдэг чинь юу гэсэн үг вэ?
- Тэд юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй тойроод зогсоно. Гэмтэн байрнаасаа ч хөдлөхгүй. Ингээд шийтгэгдэгч хүн бусдын шаардлагыг зөвшөөртөл зогсоно. Эл шийтгэл маш удаан хэдэн цагаар ч үргэлжилнэ. Шийтгүүлэгч нь голд нь зогсож тойрсон олон харин байн байн солигдоно. Би нэг эр энэ ялаас мултрах гэж зугтахад түүнийг барьж авах үхтэл нүдэхийг харсан.
Пейж өнгөрсөн явдлыг гэнэт бодон хамаг бие нь зарсхийв. Элэгсэг найз нөхөд нь улангассан зандалчид болон хувирч байлаа. "Алив эндээс явцгаая" гэж Альфред гараас нь шүүрэн аюулгүй газар рүү чирэн гүйжээ.
- Ёстой аймшигтай юм гэж Жейсон өгүүлэв.
- Маргааш нь аав биднийг аваад тэндээс нүүж билээ.
- Аавтай чинь танилцаагүй нь тун харамсалтай байна.
- Тэр гайхалтай эмч байсан юм. Парк авенюд ихээхэн алдарт хүрч элбэг чадна, гэхдээ тэр мөнгө сонирхдоггүй. Зөвхөн хүнд туслахыг сонирхон хичээдэг байлаа. "Яг л Альфред шиг" гэж Пейж бодлоо.
- Тэр яасан юм бэ?
- Омог хоорондын тулааны үеэр түүнийг алчихсан юм.
- Өршөөгөөрэй.
- Аав минь ажилдаа их дуртай байлаа. Нутгийн оршин суугчид ихээхэн мухар сүсэгтэй хүмүүс байсан тул эхлээд түүнд дайсагнадаг байсан. Энэтхэгийн алс холын нэгэн тосгоны оршин суугчид эртний зурхайчдын зурсан зурлагатай, үүнийгээ ягштал баримтлан амьдардаг юм байна билээ. Өөрийн зурлагатай байх надад ч гэсэн их таалагддаг байлаа гэж Пейж инээв.
- Тэд таныг залуу нүдэнд дулаахан, архитектортой гэрлэнэ гэж урьдчилан хэлээгүй биз?
Пейж түүнийг харан,
- Үгүй хэмээн эрс тэс хариулав.
Тэдний яриа дэндүү амин хувийн чанартай боллоо.
- Та архитектор хүн болохоор ойлгож байгаа биз. Би газар шалтай, хээрийн оготно, сарьсан багваахай үүрлэсэн, хулсан дээвэртэй, цонхгүй өвсөн овоохойд амьдарч байсан. Тэгээд үргэлж л хэзээ нэг цагт ногоон ойн цоорхой, цагаан хайсан хашлагатай, хоёр давхар, тагттай байртай... гэснээ Пейж гэнэт дуугүй болсноо, -Уучлаарай! Би энэ тухай ярья гэж бодоогүй юмсан, та л ийм ярианд хүргэчихлээ гэхэд,
- Ийнхүү яриулсандаа баяртай байна гэж Жейсон өгүүлэв.
Пейж цагаа харснаа,
- Ийм орой болсон гэж бодсонгүй гэхэд,
- Бид дахин хамтдаа хооллож чадах болов уу? гэв.
"Би түүнд горьдлого төрүүлэх ёсгүй". "Ингэлээ гээд яах ч үгүй дээ" хэмээн бодтол Кэтийн "Чи хий үзэгдэлтэй зууралдчих шив. Түүнийр орхи" гэж хэлж байсан нь санаанд нь орлоо. Пейж Жейсоныг нэгэнтээ харснаа,
- Тэгнээ хэмээн хариулав.


Top
   
PostPosted: Apr.02.16 2:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Баярлалаа. Сайн залуу, сайн бүсгүй 2 учирлаа даа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.02.16 6:12 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Ajildaa sain humuusiin tuhai unshih uramtai yumaa. Bayarlalaa


Top
   
PostPosted: Apr.02.16 11:47 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Маргааш өглөө эрт хайрцаг барьсан зарлага хонх дарахад Пейж үүдээ нээв.
- Тейлор эмчид илгээмж ирлээ.
- Би байна.
Зарлага бүсгүйг гайхан хараад,
- Та эмч юм уу? гэв.
- Тийм ээ, би эмч. Та эргэлзээд байна уу даа?
- Үгүй, авхай. Ер нь үгүй л дээ. Та гарын үсгээ зурна уу.
Хайрцаг жигтэйхэн хүнд байлаа. Пейжийн сониуч зан нь хөдлөн зочдын өрөөний ширээн дээр тавиад боодлыг нь задлав. Дотор нь тагт бүхий хоёр давхар, гоёмсог байшингийн жижигхэн загвар байлаа. Байшингийн өмнөх бяцхан ойн цоорхойг цагаан хашаагаар хүрээлжээ. Пейж "Мань хүн энэ загварыг шөнөжингөө хийж дээ" хэмээн бодлоо. Барилгын загвар:
"Миний
Бидний
Хэрэггүй үгийг нь дарна уу" гэсэн зурвас хавчуулсан байв.
Бүсгүй тухлан суугаад байшинг ширтлээ. Энэ нь түүний бодож байсан байшин яахын аргагүй мөн ч, харин залуу эр нь огт биш байлаа.
"Ингэхэд би ер нь яаж орхио вэ?" гэж Пейж өөрөөсөө асуув. Ухаалаг, нүдэнд дулаахан, сэтгэл булаам сайхан залуу байдаг. Гэвч хэргийн учир юунд байгааг тэрээр сайн мэднэ. Энэ чинь Альфред биш шүү дээ.
Утас жингэнэн дуугарч Жейсон ярьж байв.
- Та байшингаа авав уу?
- Тансаг сайхан байшин байна. Их баярлалаа.
- Би танд жинхэнийг барьж өгөхийг хүсэхсэн. Харин та хэрэггүй үгийг нь дарсан уу?
- Үгүй.
- Би тэвчээртэй хүн. Хэрэв та өнөө орой завтай бол хамт хооллож чадах уу?
- Болох л юм, гэвч танд гэж хэлэхд би бүх л өдөржингөө хагалгаа хийгээд орой үхтэлээ ядардаг юм.
- Бид эртхэн дуусна. Ингэхэд орой хооллохоор манай аавынд очно.
Пейж мэгдэн сандарч,
- Тийм үү? гэлээ.
- Би тэдэнд таны тухай бүгдийг ярьсан.
- Сайхан хэрэг байна гэхдээ Пейжид эл мэдээ таалагдсангүй. Хэрэг явдал дэндүү эрчимтэй хурдан өрнөж байх шив.
"Би энэ урилганд явах ёсгүй. Би орой орондоо хурдан шургаж аваад унтахыг бодож байна, ядарч туйлдчихсан байна". Бүсгүй даруй Жейсон руу утасдан уулзахаа хойшлуулъя гэсэн санаа төрлөө. "Хойшлуулна гэж санахын гарз. Одоо нэгэнт оройтсон. За яахав, орой эртхэн ирэхээс".

Пейж явахаар хувцаслаж байхуйд нь Кэт,
- Чи ядарсан харагдаж байна гэв.
- Би үнэхээр ядарч байна.
- Тэгвэл яах гэж гадагш явах гээв. Унтаж амарсан нь дээргүй юу? Эсвэл хувийн хэрэг үү?
- Үгүй дээ, унтахад минь саад хийгээгүй бол ч.
- Дахиад л өнөө Жейсон уу?
- Тийм ээ. Би эцэг эхтэй нь танилцах болоод байна.
- Хөөх! гээд Кэт толгой сэгсрэв.
- Энүүнд чинь сүйд болох юм алга гэж Пейж өгүүлэв. Хэрэг дээрээ сүйдтэй юм ч алга даа.

Жейсоны эцэг эх Пасифиз Хайтс дүүрэгт эртний сайхан байшинд амьдрах ажээ. Жейсон эцэг нь язгууртан төрхтэй дал орчим настай нэгэн эр, харин эх нь жижигхэн биетэй, аятайхан авгай байлаа.
Пейж тэдний дунд тун амархан даслаа.
- Жейсон надад таны тухай ярьсан. Гэвч таныг ийм царайлаг гэж тэр огт дурсаагүй шүү гэж хатагтай Куртис түүнд ярив.
Тэд нар Жейсоны болон эцгийнх нь төслөөр хийсэн олон загвараар дүүрсэн номын санд орлоо.
- Жейсон өвөг эцэг бид хоёр Сан-Францискод олон ч байшин босгосон доо, Жейсон ч бидэнд татагдсан гэж бодож байна. Миний хүү ч суут сэтгэгч шүү. Энэ тухай би эхэд нь байнга л хэлдэг юм гэж эцэг хуучлав.
Пейж инээмсэглэн,
- Би үүнд итгэж байна гэхэд түүний нүд нь өөрийн эрхгүй анилдан бүсгүй нойртойгоо тэмцэн аль байдгаараа чармайж байв.
Жейсон түүнийг сэтгэл түгшсэн байдалтай хараад,
- Алив хооллоцгооё гэлээ.
Тэд эртний гоёмсог тавилга бүхий ханыг нь дубэн хавтан, хөрөг зургаар чимэглэсэн хооллох өрөөнд орцгоов. Үйлчлэгч бүсгүй хоол өгч эхэллээ.
- Жейсоны өвөөгийн зураг. Түүний барьсан барилга 1906 оны газар хөдлөлтийн үед нурж гүйцсэн. Тун харамсалтай юм болсон доо. Сайхан барилгууд байсан юм. Хоолны дараа танд хэдэн зураг...
Пейжийн толгой ширээ дэрлэв. Бүсгүй унтаад өглөө.
- Шөл аягалж амжаагүй байсан нь яамай даа гэж Жейсоны ээж нь өгүүлэв.

Кэн Мэллорийн байдал хүндэрчээ. Кэтийг тэнгэр харуулна гэсэн түүний бардам яриа эмнэлэг даяар тарж, бооцооны үнэ арван мянган доллар хүртлаа өсчээ. Мэллори санхүүгийнх нь байдлыг илтэд өөд татах бооцоо тавьсандаа бахдан өөрийн амжилтандаа бүрэн итгэлтэй байлаа.
"Хэрэв би ялагдвал хүндхэн байдалд орно. Гэхдээ би ялагдахгүй шүү. Ажилдаа орох хэрэгтэй болж дээ, мэргэжилтэн минь"-
Кэт Хони, Пейж хоёртой хамт кафед хооллон сууж байтал Мэллори орж ирэн тэдний ширээнд дөхөн ирээд,
- Та нартай цуг суувал дургүйцэхгүй биз, эмч нар аа? гэлээ.
"Авхай ч биш, бүсгүй ч биш. Эмч нар аа гэнэ шүү. Мань хүн эмэгтэйчүүдийн зан аалийг сайн мэддэг бололтой дог оо" гэж Кэт ичгүүргүй бодоод,
- Яалаа гэж, суугаач хэмээн урив.
Пейж, Хони хоёр харц солилцоод авлаа.
- За, би явалгүй болохгүй нь гэж Пейжийг хэлэхэд,
- Би ч гэсэн. Баяртай гэсээр Хони босч хамт явцгаав.
Мэллори өөрийнхөө төлөвлөгөөг нягтлан боловсруулжээ. Эмэгтэй хүнийх нь хувьд биш, хувь хүний нь хувиар таалагдаж байгаа гэдгийг бүсгүйд итгүүлэх хэрэгтэй. Бүсгүйд секс хийх хэрэглүүр байх нь түүнд таалагдахгүй байгаа. Түүнтэй эмнэлгийн асуудлаар хэлэлцэж байх, гэхдээ тун болгоомжтой, яаралгүй. Түүний элдүүрийг хангахад сарын хугацаа байна даа.
- Та хатагтай Тернболлын задлан шинжилгээний тухай сонссон уу? гэж Мэллори яриа өдөөд, -Энэ эмэгтэйн ходоодонд бүтэн шил кока-кола байсан гэнэ! Бодоод үзээч! гэлээ.
Кэт урагш бөхийн,
- Та орой завтай юу, Кен ээ? гэж асуувал эл асуулт түүнийг бүр уйман айман болгож орхилоо.
- Юу-уу?
- Би таныг намайг оройн хоолонд урих болов уу? гэж бодсон юм.
Мэллори нүүр нь халуу оргиод ирэхийг мэдэрчээ. Бурхан минь! гэж цочирдон бодсоноо "Би ч өнгөрлөө! Энэ бүсгүй ямар юмных нь лесби байх билээ. Өмдөндөө гозойх юмгүй харчууд л ингэж яриа биз. Эхлэх цаг болжээ. Бүсгүй өөрөө өдөж байхад шүү!". Саахь залуу бямба гаригт хэнтэй болзсоноо санахыг хичээлээ. "Мэс заслын бяцхан сувилагч Саллитай юм байна. За тэр ч яахав хүлээж л байг".
- Онцын чухал ажил байхгүй. Дуртайяа хамт хооллоё.
Кэт гарыг нь ухасхийн атгаж аваад,
- Ямар гоё вэ. Тэсэн ядан хүлээж байна гээд эелдэгээр бөвтнөхөд нь Мэллори мушийн инээлээ.
- Би ч гэсэн гэснээ "Гэнэн хонгорхон минь би яаж тэсэн ядан хүлээж байгааг чи даанч нэг төсөөлөхгүй дээ. Энэ оройн хоол арван мянган долларын үнэтэй шүү!" хэмээн баясан бодов.

Үдийн хоолны дараа Кэт энэ тухайгаа Пейж, Хони хоёрт дуулгав.
- Мань хүний эрүү нь унжаад ирсэн шүү гэж хэлээд Кэт тас тас хөхөрснөө, -Царай нь хэрхэн хувьсхийхийг та нар харсан ч болоосой. Тэр канар бялзуухай залгих гэж буй муужгай шиг харагдаж байсан гээч.
- Чи муур, мань хүн канар бялзуухай гэдгийг сайн санаарай гэж Пейж түүнд сануулав.
- Чи тэгээд хагас сайнд яах гэж байна даа? хэмээн Хонийг сонирхвол,
- Ямар нэг санаа байна уу? гэж Кэт найз бүсгүйчүүдээс асуув.
- Надад нэг санаа байна гэснээ Пейж үргэлжлүүлэн, - Ийм нэг төлөвлөгөө...

Хагас сайны орой Кэт Кен Мэллоритой "Эмилио" зоогийн газар хооллов. Кэт зориудаар задгай энгэртэй цагаан палааж өмсчээ.
- Чи гайхалтай харагдаж байна шүү гэж Мэллори түүнийг хөөргөн магтах нь мань эр найрсаг үг хэлэхийг хичээж байгаа нь илт. Түүнийг шагшин магтах хэрэгтэй, гэхдээ залхааж болохгүй. Тэрээр алхам тутамдаа бүсгүйн сэтгэлийг татахыг оролдохоор шийдсэн боловч ийнхүү чармайхын хэрэг гарсангүй. Кэт өөрөө мань эрийн дурыг булаах гэж хичээж байгааг нь Кен тун удалгүй ойлгожээ.
Хундагатай дарс барьсан бүсгүй, -Кен ээ, бүгд чамайг ямар сайн эмч болохыг ам булаалдан магтацгааж байна гэв.
- Би сайтар бэлтгэгдэж, өвчтөнүүдийнхөө төлөө их санаа тавьдаг хэмээн Кен даруухан загнан хариулснаа, -Миний хувьд өвчтөнүүд маань тун чухал гэх түүний дуунд халуун дотно сэтгэлийн өнгө тодорно.
Кэт Кений гарыг атган,
- Эргэлзэх юм алга. Чи хаанаас ирсэн бэ? Би чиний тухай бүгдийг мэдмээр байна. Чиний тухай ярьж байгаа цуу яриаг биш, чин үнэнийг чинь мэдмээр байна гэлээ.
"Тэнгэр минь! Би ч өөрөө үргэлж иймэрхүү зан авир гаргадаг даа" гэж Мэллори бодлоо. Бүх юм ийнхүү амар хялбар байхад тэрээр гайхаад зогссонгүй. Тийм дээ, мань эр ч бүсгүйчүүдийг авлан хоморголохдоо гаргууд сайн мэргэшсэн гэдэг нь гарцаагүй үнэн. Түүний радар нь бүсгүйчүүлийн илгээсэн дохиоллыг тааж уншихдаа гарамгай ажээ. Кэтээс ирэх эл дохиолол усны урсгал мэт зогсоо зайгүй урсана.
Кэт ойртон тонгойгоод,
- Би бүгдийг мэдмээр байна гэх түүний дуу бага зэргийн сөөнгөтнө.
Хооллох зуур Мэллори өөрийн тухай ярьж эхэлснээ ярианы сэдвийг өөрчлөх гэтэл Кэт эрс татгалзаж,
- Үгүй, үгүй. Цааш нь ярь. Чи их сонин амьдралтай байж гэв.
Мэллори арай ахиухан бооцоо тавиагүйдээ амаа барин гасалснаа: "Би өнөөдөр ч овоо атгачихаж чадахтайгаа шүү дээ" гэж бодлоо. Тэрээр эл бодолдоо Кэтийг кофе ууя хэмээн урих үед улам баттай итгэжээ.
- Унтахынхаа өмнө манайд очиж аяга кофе уухгүй юу?
Болоод явчих нь тэр дээ хөө! Мэллори Кэтийн гарыг илэн таалж намуухан дуугаар,
- Дуртайяа очьё гэлээ. "Харчуул ёстой галзуурах байх даа. Энэ чинь ёстой нэг шулуухан, шийдчихсэн янхан шив, би урьд өмнө ийм хүнтэй учраагүй л юм байна". Кенд тэр ч бүү хэл Кэт өөрийг нь хүчиндчих вий гэсэн бодол тархинд нь зурсхийн орж ирэв.
Хагас цагийн дараа тэд Кэтийнд ирцгээв.
- Сайхан байр байна. Тун сайхан тохилог юм. Чи энд ганцаар суудаг юм уу?
- Үгүй ээ. Тэйлор, Хони эмч нартай.
- Өө!
Түүний халаглан дуу алдахад нь харамссан өнгө тодрохыг сонсоод Кэт ая тал засан инээмсэглээд,
- Гэхдээ тэд мөд ирэхгүй ээ, оройтно гэв.
Мэллори жуумалзаж,
- Сайн байна гэлээ.
- Юм уух уу?
- Дуртайяа гээд Кен Кэтийг бяцхан баар руу хэрхэн явж очин хоёр хундага дүүргэхийг анзааран ажиглана. "Дажгүй өгзөгтэй юм гээч. Ер нь золигийн амттай харагдаж байх чинь, би түүнтэй дуртайяа унтаж загас наадуулчихаад арван мянгыг нь аваад өвөртөлчихнө дөө". Мань эр тачигнатал хөхөрчээ.
Кэт эргэн харж,
- Юу чамайг тэгтлээ баясгаа вэ? гэв.
- Зүгээр ээ. Бид хоёр хоёулхнаа энд байгаа нь ямар сайхан юм бэ л гэж бодсон юм.
- Надад ч гэсэн таалагдаж байна гэж Кэт хариулаад түүн тийш хундагатайгаа сарвайлаа.
Мэллори хундагаа өөд өргөн хундаганы үг хэлэхийг оролдон,
- ...мм гэтэл Кэт түүнээс өрсөн,
- Бидний төлөө! гэлээ.
Мань эр ч толгой дохин,
- Үүний төлөө дуртайяа ууя.
Мэллори хөгжим асаахсан гэж бодтол Кэт дахин түүнээс түрүүлэн,
- Хөгжим тавьбал ямар вэ? гэх нь тэр.
Бүсгүй пянз тавих зуур цаг руу сэмхэн харц чулуудаад Кен рүү эргэн,
- Чи бүжиглэх дуртай юу? гэхэд нь Кен түүнд дөхөж очоод,
- Хэнтэй бүжиглэж байгаагаас л шалтгаална даа. Чамтай бол бүжиглэхийг тун их хүсч байна гэлээ.
Тэрээр Кэтийг тэврэн авч сэтгэл хөдөлгөсөн намуухан аянд бүжиглэж эхлэв. Кэт өөрт нь аль байдгаараа шахан наалдан халуун биеэр төөнөж, эр биеийн эрхтэн нь хатууран модойхыг Кен мэдрэн байлаа. Тэр Кэтийг бүр ч чангаар тэврэхэд бүсгүй харц өргөн түүнийг ширтээд инээмсэглэв.
"Ажил хэрэгтээ ороход бэлэн боллоо доо" хэмээн Мэллори бодлоо.
- Чи их царайлаг гэдгээ мэдэх үү. Би чамайг анх харснаасаа эхлэн шунал тачаал минь оргилсон гэж сөөнгө дуугаар өгүүлэв.
Кэт түүний нүд рүү ширтэн,
- Кен ээ, би ч гэсэн хэмээн хариуллаа.
Тэдний уруул золголдон тэчъяадан үнсэлцэв.
- Унтлагын өрөөнд очъё гэж хэлэх Мэллори тэсэхээ байсан нь илт.
- Өө, тэгье!
Кен Кэтийг хөтлөхөд бүсгүй унтлагын өрөө рүүгээ дагуулан алхлаа. Яг энэ мөчид орох хаалга нээгдэн Хони, Пейж хоёр орж ирэх нь тэрээ.
- Сайн уу? гэж Пейж дуу алдаад Мэллорийг гайхан ширтээд,
- Өө, Мэллори эмч! Таныг энд байна гэж бодсонгүй шүү гэлээ.
- Ойлгож байна уу, би... би...
- Бид хоолонд явсан юм гэж Кэт тайлбарлав.
Мэллорийн уур нь хүрч дээлэндээ багтахаа больтлоо байж ядсан ч биеэ барин тэвчиж байв. Мань эр Кэтэд хандан,
- Би явах боллоо. Орой болжээ. Маргааш хүндхэн өдөр болно.
- Өө, чи явна гэдэг чинь ямар харамсалтай юм бэ гээд бүсгүй ихийг амласан харцаар түүнийг шагналаа.
- Маргааш орой яах гэж байна? гэж залууг сонирхоход,
- Дуртайяа...
- Сайхан хэрэг ээ!
- ... гээд чадахгүй.
- Өө! За яахав, тав дахид яах вэ?
Кэт хөмсөг зангидан,
- Хонгор минь, тав дахид дахиад чадахгүй юм шиг байна.
Мэллори цөхөрч эхлэн,
- Тэгвэл хагас сайнд яах вэ? гэлээ.
Кэт инээмсэглэн,
- Хагас сайнд болно гэв.
Кенийн сэтгэл уужран толгой дохиод, -Тохирлоо. Тэгвэл хагас сайнд гэснээ залуу Пейж, Хони хоёрт хандан, -Тавтай нойрсоорой гэлээ.
- Тавтай нойрсоорой.
Кэт Мэллорийг үүд хүртэл үдэж өгөөд,
- Сайхан зүүд зүүдлээрэй. Би чамайг бодох болно гэж эелдэгээр гөвтнөв.
Кен гарыг нь атган,
- Мөрөөдөл маань биелнэ гэж итгэж байна. Ирэх бямбад биелнэ биз гэлээ.
- Хүлээж чадахгүй нь ээ.
Кэт шөнийн турш Кен Меллорийн тухай бодон өнжив. Бүсгүй түүнийг үзэн ядах авч түүнтэй өнгөрүүлсэн энэ үдэш түүнд таалагдсан мэт санагдахад нь ихэд гайхжээ. Тэрээр Кен түүгээр даажигнаж байсан гэлээ ч, тэдний уулзалт түүнд тааламжтай байсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. "Хэрэв энэ бүхэн тоглоом биш үнэхээр байсан бол" гэж Кэт нэгэнтээ бодолхийлэв. Гэвч бүсгүй эл наадгай нь ямар аюултай болохыг даанч гадарласангүй.!!!!!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited