#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.26.18 7:18 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Apr.12.16 12:17 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
Thh Barker emch zugeer l ovchtonuudiinhee toloo emch nariig d hariutslagaa uhamsarlaj ajilluullahiig husdegtee l hatuu handdag baih dan ch haramsaltai yum uuruu ovdchih gej
Mellory yamar zivuun novsh ve Ket maani bur uhaangui durlaad uur huntei suuh gj bgad medeed amia horlochih vii dee :((
Alfrediig iim hoyr nuurtei gj yostoi mdsengui yaj ichihgui shuud hureed irdg bn aa
En nomiig unshijahda neg l tugshurtei yu boloh bol gj tesej ydan unshijiinshuu
Emch hund chi ovchtonoo alchihlaa gj heluuleh hamgiin aimar bdg bhdaa
Mash ih bayrlalaa hoyroooo :)

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.12.16 10:45 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 733
амьдралд мөнгө хэрэгтэй болохоор Алфрeд цалин ихтэй ажил сонгоо л биз, тэр яахав, хамгийн гол нь зүв зүгээр мөрөөрөө , итгээд хайрлаад явж байсан Пэйжийг маш эвгүй байдалтай орхиж гэрлэчээд, салахаараа юу ч болоогүй юм шиг инээгээд хүрээд ирдэг нь хамгийн муухай ш дээ, дуртай цагтаа хаяж дуртай цагтаа эргэж нийлнэ гэж юу байхав, энийг л би хэлсэн юм ш дээ, Баркeр бол сайн эмч, өөр авах юм юу ч байхгүй, хүнийг тэр тусмаа хамтрагчаа, эмэгтэй хүнийг хүндэлж мэдэхгүй, мэдлэг чадвартаа эрдэж хүний мууг үзэж таашаал авдаг л хүн, ер нь иймэрхүү хүмүүс нэг их сайнаа үздэггүй, тэр ч бас тэгнэ гэж мөрий төвьсан ч яахав. Пэйж хэдэн жилийн дараа л алтан гартай, сэтгэл нь ч бас алт шиг л эмч болох байсан юмсан


Top
   
PostPosted: Apr.12.16 3:54 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 490
Location: Төв цэгт
Баркер эмч шүүх хурал дээр ирээд Пэйжийг авч гарнадаа харж байгаарай.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Apr.12.16 5:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
:hihi:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.12.16 7:26 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Гэртээ харих замдаа Мэллори хөөрөн баясч явлаа. "Бүх юм сайхан байна шүү. Үүнээс дээр гэж юу байх вэ". Хэрэг явдал ийнхүү сайн сайхан болж байна...
Лорена түүн утасдан,
- Таныг хамтдаа цэнгэхээс татгалзахгүй байх гэж найдаж байна гэлээ.
Кен дотроо инээд алдлаа.
- Хаанаас даа. Та юу бодож олоо вэ?
- Ирэх хагас сайнд өглөгийн цэнгүүн болно. Та надтай хамт явахыг хүсэхгүй биз?
"Өө, хонгор хүүхэн минь, хүсэлгүй яахав дээ".
- Дуртайяа явна гэхдээ мань эр хагас сайнд жижүүртэй ч гэлээ өвчихлөө гээд хэлчихэд орны нь хүн олдохдоо л олдоно.

Мэллори бусдын адил ирээдүйгээ зөгнөн төлөвлөдөг хэдий ч түүнд учирсан азтай явдал нь түүний туйлын хүслийг нь биелүүлэхэд ихээхэн түлхэц болжээ.
Хэдэн долоо хоногийн турш тэр Лоренагийн найз нөхдийн хүрээнд хөл алдан гүйж, язгууртнуудын амьдрал түүний толгойг нь эргүүлж орхив. Шөнөжин Лоренатай бүжиж хоносон тэрээр өдөр нь ажид дээрээ дэнтэй дунтай өнгөрүүлэх болсон тул түүний нэр дээр гомдол мэдүүлэх болжээ. Гэвч Мэллори үүнд даанч нэг сэтгэл зовсонгүй. "Би удахгүй эндээс гарна" гэж өөрийгөө сэнхүүлэх болжээ.
Энэ дур гутам эмчилээнээс гарч хэвийн эмнэлэг нээх гэсэн бодол нь түүний сэтгэл зүрхийг нь үймүүлсэн төдийгүй азын охин тэнгэр нь түүнд Лорена бүсгүйг сонгон заяажээ.
Өдгөө Кэт түүнд гай саад болон Мэллори аль болох түүнтэй уулзахгүй аян шалтаг эрэлхийлэх болов. Кэтийг шахаж шаардахад нь тэрээр элдэв янзын аян шалтаг гаргана.
- Хонгор минь, би чамдаа ухаангүй... мэдээж чамтайгаа гэрлэнэ л дээ, гэвч би одоо... гээд бас нэгэн шалтаг тоочих болжээ.
Биг-Сур дахь анчдын байранд амралтын өдрөө хамт өнгөрөөе гэж Лорена түүнийг урихад, энэ санал Мэллориг ихэд баярлуулжээ. "Ажил хэрэг маань жимбийн тав болж байгаа нь энэ дээ. Би энэ ертөнийн эзэн нь болно!3
"Анчдын байр" нарсан төгөл бүхий гүвээ дээр байрлуулан чулуу модоор барин, ваараар дээвэрлэж, цонхыг нь Номхон далай руу харуулжээ. Эл байр нь эздийн болон зочдын найман унтлагын өрөө, чулуун ханан зуух бүхий зочдын өрөө, халуун ус, хашаандаа усан сан бүхий ажээ. Эндхийн бүх юмнаас мөнгөний үнэр ханхлах мэт санагдана.
Дотогш ормогцоо Лорена Мэллори тийш эргэн,
- Би амралтын өдрүүдэд зарцаа амраачихсан гэвэл Мэллори жуумалзан,
- Сайхан санаа байна гээд Лоренийг тэврэн авч энхрийлэн,
- Би чамд ухаангүй дурлажээ гэлээ.
- Үүнийгээ батлаад аль гэж Лорена түүнээс шаардав.
Лорена яг л Кэт шиг шуналтайяа тачъяадан тэд бүх л өдрийг орондоо өнгөрүүлжээ.
- Чи намайг шалчийтал минь сорж орхилоо! гэж Мэллори тоглон өгүүлэв.
- Сайн байна. Чамд өөр бусдад зориулах хүч бүү үлдээсэй хэмээн би хүсч байна гээд Лорена өндийн суугаад,
- Чамд өөр хүүхэн бий юу, Кен ээ? гэлээ.
- Хэн ч байхгүй гэж мань эр чин үнэнч дүр үзүүлэн хэлээд түүнийг үнэмшүүлэн, -Энэ хорвоо дээр надад чамаас өөр хэн ч байхгүй. Лорена би чамд хайртай гэх түүнд өөрийн хувь заяаны төлөө хөдлөх цаг нь болжээ. Хувийн эмнэлэгтэй болж зол завшаантай явна гэдэг нэг л хэрэг. Хамгийн гол нь Алекс Харрисоны хүргэн болох гэдэг тэс өөр явдал юм.
- Би чамтай гэрлэхийг хүсч байна гээд Мэллори амьсгаа даран байж хариу хүлээв.
- Өө, хонгор минь, тэгэлгүй яах вэ. Зөвшөөрч байна хэмээн Лорена хариулав.

Кэт Мэллоритой ярихаар цөхрөлтгүй оролдоно. Тэр эмнэлэг рүү утасдвал,
- Уучлаарай, Хантер эмч ээ. Мэллори эмч ажил дээрээ алга. Бид түүнийг пейжерээр дуудсан боловч хариу өгөхгүй байна гэв.
- Түүнтэй яаж холбоо барихыг тэр хэлээгүй юу?
- Энэ тухай тэмдэглэл алга байна.
Кэт харилцуураа тавиад Пейж рүү эргэн,
- Түүнд ямар нэг юм тохиолджээ, би мэдэж байна. Тэгээгүй бол тэр над руу ярих ёстой гэхэд нь%
- Кэт ээ, юу л болов гэж дээ. Хотоос яаралтай гарах хэрэг гарсан ч...
- Чиний зөв өө, түүнд хүндтэй шалгаан байгаа биз дээ.
Кэт дахин утасдахсан гэж тэсгэлгүй хүсэн утас руу харлаа.

Мэллори Сан-Францискогоос эргэж ирмэгцээ эмнэлэг рүү Кэттэй ярилаа.
- Хантер эмч жижүүрээс буусан гэж түүнд бүртгэгч эмэгтэй хариулав.
- Баярлалаа гээд тэрээр Кэтийн гэр лүү утасдав.
- Сайн уу, хүүхээ!
- Кен ээ! Чи хаачив аа? Би санаа их зовлоо! Ийш тийш нь утасдаж чамайг хайлаа.
- Ар гэрийн ажлаар явах хэрэг гараад. Чамд хэлж чадаагүйг минь өршөөгөөрэй. Би чамтай очиж уулзаж болох уу?
- Болно гэдгийг чи мэднэ шүү дээ. Чи минь дажгүй байгаад би их баярлаж байна. Би...
- Хагас цагийн дараа очлоо гээд тэр харилцуураа тавиад, "Ай хүүхээ, Кэт минь. Бүхнийг ярих цаг нь болж дээ Би чамтай сайхан зугаацлаа даа" гэж баясан боджээ.


Top
   
PostPosted: Apr.13.16 2:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
:bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.13.16 10:34 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Мэллорийг хүрч ирмэгц Кэт хүзүүдэн аваад,
- Би чамайг их саналаа! гэсэн хэдий ч цөхөрч гүйцсэнээ хэлсэнгүй. Ингэх нь эрчүүдэд таалагддаг хойно доо.
- Хонгор минь чи ядарсан харагдаж байна.
Мэллори санаа алдаад,
- Би бүтэн өдөр унтсангүй гэж хэлэхдээ тэрээр "Энэ ч чухамдаа үнэн л дээ" хэмээн бодов.
Кэт түүнийг тэвэрч авлаа.
- Хөөрхий минь. Би чамд юугаар туслах вэ?
- Зүгээр, би дажгүй байна. Ханатал унтах л хэрэгтэй байна. Алив Кэт ээ, сууцгаая. Ярих хэрэг байна гээд Кен түүнтэй зэрэгцэн буйдан дээр суулаа.
- Юу болоо вэ? хэмээн бүсгүй асуулаа.
Мэллори уйтгартай гэгч санаа алдаад,
- Кэт ээ, би сүүлийн үед өөрсдийнхөө тухай их бодлоо гэвэл Кэт инээмсэглэн,
- Би ч гэсэн. Чамд дуулгах сонин мэдээ надад байна. Би...
- Үгүй, хүлээ. Би эхлээд дуусгаадахъя. Кэт ээ, бид дэндүү яарчээ...
Бүсгүйн царай цонхий цайлаа.
- Чи юу... юу хэлэх гээ вэ?
- Бид түр зуур хүлээх хэрэгтэй байна гэж би хэлэх гэсэн юм.
Кэтийн амьсгаа давчдан нүд нь эрээлжлэн өрөө нь жингүйдэн хөвж эхэллээ.
- Кен ээ, бид хүлээж болохгүй. Би хүүхэдтэй болсон.


Top
   
PostPosted: Apr.13.16 11:02 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 30

Туйлдталаа ядарсан Пейж шөнө дундад гэртээ ирлээ. Тэрээр үдийн хоол ч идэж чадсангүй, хагалгааны завсар хооронд хавчуургатай талхаар өл залган оройн хоолоо оромдон идсэн хүндхэн өдрийг өнгөрөөжээ. Бүсгүй орон дээр пидхийн унаж, хормын төдийд унтаад өглөө. Гэтэл утасны хонх жингэнэн түүнийг сэрээв. Пейж юу болж буйг ухаарч чадалгүй харилцуур тийш гар сунгах зуур өөрийн мэдэлгүй цаг руу харвал шөнийн 3 цаг болж байлаа.
- Бай-на уу?
- Тэйлор эмч үү? Сэрээсэнд уучлаарай. Таны нэг өвчтөн тантай уулзана гэж зүтгээд байх юм.
Пейжийн ам нь хатаж орхиод ярихад бэрхтэй боллоо.
- Би дөнгөж сая жижүүрээс буусан шүү дээ гэж бувтнаад,
- Та өөр хэн нэгнийг олж болохгүй юу...?
- Тэр хэнтэй ч ярихыг хүсэхгүй байна. Таныг л дуудахыг шаардаад байна.
- Хэн бэ?
- Жон Кронин.
Бүсгүй өндийн суугаад, -Юу болоо вэ? гэж асуув.
- Би мэдэхгүй. Танаас өөр хэн нэгэнтэй ярихаас татгалзаж байна.
- За за, одоо очъё хэмээн Пейж хэлэв.
Хагас цагийн дараа гэхэд Пейж хэдийнэ эмнэлэг дээр ирж, Жон Кронины тасаг руу шууд оров. Түүний гар, хамрын нүхэнд нь дуслын гуурс зоолттой байлаа.
- Хүрч ирсэнд тань баярлалаа гэх түүний дуу сул дорой сөөнгөтөн сонсогдов.
Пейж орны нь дэргэдэх сандалд суугаад инээмсэглэн,
- Зүгээр дээ, Жон. Надад унтахаас өөр хийх юм байгаагүй. Энэ том эмнэлэгт хэн ч хийж чадахааргүй юуг би таны тусын тулд хийж чадах байна даа? гэлээ.
- Би тантай ярилцахыг хүссэн юм.
Пейж ёолон дуу алдав.
- Өдий шөнө дунд болсон хойно уу? Би танд яаралтай хэрэг гарлаа л гэж бодлоо шүү.
- Тэр ч тийм шүү. Би явмаар байна.
Пейж толгой сэгсэрч,
- Боломжгүй хэрэг. Та гэртээ харьж болохгүй. Гэрт тань ийм...
- Би гэртээ харихгүй гэж Кронин үгийг нь таслаад, -Би зүгээр л явмаар байна.
Пейж түүнийг харан намуухан дуугаар,
- Та юу хэлээд байна вэ? гэсэнд,
- Миний юу хэлж байгааг та ойлгож байгаа. Эм надад тус болохоо өнгөрсөн. Би энэ өвчнийг тэсвэрлэхгүй нь. Би амьдралаас явмаар байна.
Пейж бөхийн гарыг нь атгаад,
- Жон оо, би үүнийг хийж чадахгүй. Би танд...
- Үгүй дээ. Би ядарч цөхөрлөө, Пейж ээ. Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амьд явахыг хүсэлгүй яахав, гэхдээ ийм биетэй биш шүү. Би цаашид чадахгүй нь.
- Жоон...
- Надад хэдийн хугацаа үлдсэн бэ? Хэдхэн хоног уу? Би өвчин тэсвэрлэхдээ муу гэж танд хэлсэн дээ. Би энд хараал идсэн гуурсанд хүлэгдээд яг л торонд орсон араатан шиг байна. Хавдар дотор биеийг минь ховдоглон идэж байна. Энэ амьдрал биш... харин... алгуурлан ирэх үхэл. Бурхныг бодож надад туслаач!


Top
   
PostPosted: Apr.13.16 11:30 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Кронин гэнэт өвчиндөө зовиурлан эвхрэн таталдахад түүний дуу нь бүр суларч,
- Надад туслаач... таныг гуйя...
Пейж хэрхэхээ сайн мэдэж байлаа. Бенжамин Уоллист Жон Кронины хүсэлтийг дамжуулах ёстой. Тэр ёс суртахууны комиссоор энэ асуудлыг хэлэлцүүлээд өвчтөний биеийн байдлыг дүгнэн шийдвэр гаргана. Харин дараа нь төрөл төрөгсөд нь зөвшөөрвөл...
- Пейж ээ, энэ чинь миний амь нас шүү дээ. Түүнийгээ хэрхэхийг минь надад зөвшөөрөөч.
Тэрээр өвчиндөө шаналан татвалзах арчаагүй болсон биеийг харан сууна.
- Танаас гуйя...
Пейж гарыг нь барин удаан чимээгүй сууснаа, эцэст нь,
- Тэгье дээ, Жон. Би үүнийг хийе гэж дуугарав.
Тэрээр инээхчээ аядан байж,
- Би танд найдаж болно гэж мэдэж байсан юм.
Бүсгүй бөхийн түүний духан дээр нь үнслээ.
- Нүдээ ань, унт даа.
- Тавтай нойрсоорой, Пейж ээ.
- Тавтай нойрсоорой, Жон минь.
Жон Кронин нэгэнтээ санаа алдаад нүдээ анихад түүний царайд амгалан тайван инээмсэглэл тодров.
Пейж усан дор байгаа мэт аажим хөдлөн босч буланд байрлах яаралтай тусламжид хэрэглэх зориулалттай инсулин хадгалдаг шүүгээ рүү очив. Тэрээр шилтэй тариаг авч хэсэг зуур харснаа, бөглөөг нь онгойлгон тариурт соруулаад Жон Кронины ор луу эргэж ирлээ. Түүнд бодлоо өөрчлөх хугацаа үгүй байлаа. Би энд хараал идсэн гуурсанд хүлэгдээд яг л торонд орсон араатан шиг байна. Хавдар дотор биеийг минь ховдоглон идэж байна. Энэ амьдрал биш... харин... алгуурлан ирэх үхэл. Бурхныг бодож надад туслаач!
Пейж доош бөхийн Кронины венийн судсанд зоолттой байх дуслын гуурс луу инсулинаа тарилаа.
- Тайван нойрсоорой хэмээн шивнээд мэгшин уйллаа.
Пейж гэртээ эргэж ирээд юу хийснээ бодсоор унтаж чадсангүй.
Өглөөний 6 цагт дадлагын эмч утасдан,
- Тэйлор эмч ээ, танд муу мэдээ дуулгах нь надад тун харамсалтай байна. Таны өвчтөн Жон Кронины зүрх нь зогсон өглөө эрт нас баржээ хэмээв.
Энэ өглөө Артур Кейн эмч жижүүртэй байжээ.


Top
   
PostPosted: Apr.13.16 12:12 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 31

Кэлвин амьдралдаа анх удаа дуурь үзээд, тоглолтын үед нь унтаж орхисон удаатай. Одоо тэрээр хоёр дахь удаагаа Сан-Францискогийн дуурийн театрт "Риголетто" дуурь сонсон жаргаж суугаа нь энэ. Кен ложинд Лорена Харрисон, түүний эцгийн хамт тухлан сууна.
Тэд завсарлагаанаар амрах танхимд очин Харрисон найз нөхөддөө,
- Энэ миний хүргэн болох хүн, гялалзсан эмч Кен Мэллори хэмээн Мэллориг танилцуулна.
Алекс Харрисоны хүргэн гэдэг цол түүнийг олонд цуутай эмч болгох янзтай.
Тоглолтын дараа Харрисоныхон Мэллорийн хамт "Фэрмонт" зочид буудлын ресторанд оройн зоог барихаар явцгаав. Зохион байгуулагч нь Алекс Харрисоныг хүндэтгэлтэй гэгч нь угтан авч тусгай кабинд оруулсан нь Мэллорид ихэд таалагджээ. "Одооноос эхлээд би иймэрхүү газраар бэлчиж, намайг хэн болохыг бүгд мэдэх болно" хэмээн тэрээр бодно.
Тэд захиалга өгсөн хойно Лорена Кенд хандан,
- Хайрт минь, хоёул сүй тавьснаа зарлаад хүлээн авалт хийх хэрэгтэй гэж би бодох юм гэвэл,
- Сайхан санаа байна гэж эцэг нь дэмжээд,
- Нүсэр хүлээн авалт хийнэ ээ. Чи юу гэхсэн бол Кен ээ? гэв.
Мэллори энэ хүлээн авалтын тухай сонин хэвлэлд нийтлэгдэнэ бий хэмээн сэрэмжлээд, "Юуны өмнө Кэтээс даруй хагацах хэрэгтэй. Үүнийг бага үнээр гүйцэлдүүлэх болно доо" гэж бодлоо. Кен тархи нь эргэн, бооцоо тавьсандаа харамсан аравхан мянган доллараас болж хувь заяандаа ингэж том аюул учруулах ч гэж дээ хэмээн өөрийгөө зүхнэ. Хэрэвзээ Кэттэй холбоотой тухайгаа Харрисонд тайлбарлах гэж оролдох ахул юу болохыг Мэллори төсөөлнө.
"Ингэхэд би эмнэлгийн нэг эмчтэй хэдийнэ гэрлэхээр тохирсон гэж хэлэхээ мартаж. Тэр негр...".
Эсвэл "Нэг инээдтэй юм сонсох уу? Би нэг хар арьст эмч хүүхэнтэй унтана гэж эмч нартайгаа арван мянган доллараар мөрий...".
Үгүй бол "Би хэдийнэ хуримаа товлосон...".
"Үгүй дээ. Кэтийг золиослох арга хайх хэрэгтэй" хэмээн Кен зэвүүцэн бодлоо.
Эцэг, охин хоёр түүнийг хүлээзнэсэн байдалтай харсаар сууна. Мань эр инээмсэглэн,
- Миний бодлоор энэ хүлээн авалт хийнэ гэдэг сайхан санаа байна гэлээ.
- Зүйтэй! хэмээн Лорена баярлан дуу алдаад, -Би бэлтгэж эхлэе. Эрчүүд та нар сайн хүлээн авалт хийх ямар хэцүүг ямар мэдэх биш дээ гэлээ.
Алекс Харрисон Мэллорид хандан,
- Кен ээ, би хэдийнэ чиний ажил хэргийг зохицуулсан шүү гэлээ.
- Миний ажлыг гэнэ ээ, эрхэм ээ?
- "Норт Шор" эмнэлгийн ерөнхий эмч Гарри Гитлин надтай гольф хамтран тоглодог. Би түүнтэй чиний тухай ярьсан, чамайг тэднийд очиход ямар ч асуудал үгүй хүлээж авна. Үүний зэрэгцээгээр би чамд хувийн эмнэлэг байгуулахад чинь тусална.
Мэллори түүний ярихыг сонсоод сэтгэл хөдлөн,
- Ёстой гайхалтай хэмээв.
- Чиний хувийн эмнэлэг дэвжин дээшилтлээ хэдэн жил шаардагдана л даа, гэвч чи эхний ганц хоёр жилдээ жилд хоёр зуугаас гурван зуун мянган долларын цалин авна биз.
"Хоёр зуугаас гурван зуун мянган доллар! Ээ бурхан минь гэж! Харин мань хөгшин үүнийг өчүүхэн төдийн мөнгө шиг л ярьж байх шив" гэсэн бодол Мэллорийн тархинд зурсхийн орж ирэв.
- Энэ... энэ ч сайхан хэрэг байна, эрхэм ээ.
Алекс Харрисон инээмсэглэн,
- Кен ээ, би чиний ирээдүйн хадам болох тул энэ "эрхэм" гэдгээ боль. Намайг Алекс гэж дуудаж бай гэлээ.


Top
   
PostPosted: Apr.13.16 12:37 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
hha Mellory hezee neg tengerees buuj irn dee
Page neeree zorigtoi tsaashaa yumaa

bayrlalaa bloood

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.13.16 12:57 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
- Тэгье ээ, Алекс ээ.
- Би нэг ч удаа зургаан сард гэрлэж үзээгүйг чи мэдэх үү? гэж Лорена ярианд оролцоод,
- Зургаан сард гэрлэе гэвэл ямар байна хонгор минь? гэв.
Мэллори "Бид гэрлэх өдрөө сонгох хэрэгтэй гэж чамд бодогдохгүй байна уу? Зургаан сард гэвэл ямар байна?" гэж асан Кэтийн үгийг саналаа.
Тэр Лоренагийн гарыг атган, -Сайхан хэрэг гэснээ "Тэгэхээр Кэтээс хагацах хугацаа надад хангалттай байх шив. Би түүнийг өвөртөө оруулна гэж хожсон мөнгөнийхөө талыг түүнд амлана аа" гэж Мэллори бодон дотроо инээлээ.
- Францын өмнөдөд манай дарвуулт хөлөг бий. Та нар хүсвал бал сараа Францын Ривьерад өнгөрөөж болох юм. Тэгвэл бид "Гольфстрим"-ээрээ нисээд очиж болно шүү дээ.
Дарвуулт хөлөг, Францын Ривьер. Хүсэл мөрөөдөл нь биеллээ олсон бололтой. Мэллори Лоренаг харан,
- Лоренатай хамт байвал бал сараа хаана өнгөрөөх нь надад ялгаа алга гэв.
Алекс Харрисон толгой дохин,
- За за. Бид бүгдийг шийдчих шиг боллоо гэснээ охин руугаа харан инээгээд, -Охин минь, би чамайгаа санана даа гэлээ.
- Аав минь, та намайг алдахгүй. Бас эмчтэй ч болж авлаа шүү дээ.
Алекс толгой дохиод,
- Айхтар сайн эмчтэй гээч. Кен ээ, амийг минь аварсанд хэрхэн талархахаа мэдэхгүй байна гэлээ.
Лорена Мэллорийн гарыг илээд,
- Би таны өмнөөс түүнд талархана аа гэв.
- Кен ээ, ирэх долоо хоногт хамт хооллож болох уу? гэж Алекс санал гаргаснаа, -Пост-билдингэд ч юм уу хаа нэгтээ чамд аятайхан ажлын байр олно, чамайг Гарри Гитлинтэй уулзууламз. Олон найз нөхөд маань чамтай танилцахыг хүсч байгаа шүү.
- Аав аа, би ч гэсэн ингэж хэлмээр байна гэж өгүүлээд Лорена, -Би Кений тухай найз бүсгүйчүүлдээ ярьсан, тэд түүнтэй танилцахыг тэсэн ядан хүлээж байгаа ч гэсэн би тэднийг Кенд ойртон танилцахыг зөвшөөрөхгүй гэлээ.
- Би чамаас өөр хэнийг ч сонирхохгүй гэж Мэллори эелдэгээр өгүүлэв.
Жолооч бүхий "роллс-ройс"-тоо суусан хойно Лорена,
- Хайрт минь, чамайг хаана хүргэх вэ? гэлээ.
- Эмнэлэг рүү. Хэдэн өвчтөн үзэх ёстой гэх түүнд ямар ч өвчтөн сонирхлыг нь татсангүй гагцхүү Кэт эмнэлэг дээр жижүүртэй байгаа ажээ.
Лорена хацрыг нь илээд,
- Хөөрхий минь дээ. Чи дэндүү их ажиллах юм гэхэд Кен Мэллори санаа алдан,
- Энэ ч яамай. Би чинь хүмүүст тусалж байгаа шүү дээ гэжээ.

Тэрээр Кэтийг өндөр настны тасгаас олжээ.
- Сайн уу, Кэт ээ.
Бүсгүй түүнд ууртай гэгч нь,
- Бид өчигдөр орой уулзахаар тохироо биз дээ, Кен ээ гэлээ.
- Мэдэж байна аа. Уучлаарай би чадсангүй, тэгээд...
- Өнгөрсөн долоо хоногт гурав дахь удаагаа болж байна. Юу болоод байгаа юм бэ?
Түүний ийнхүү цөхрөлтгүй байцаах нь мань эрийг залхааж эхлэв.
- Кэт ээ, чамтай ярих юм байна. Энд сул тасаг бий юу?
Кэт агшин зуур бодолхийлснээ,
- 315-ын өвчтөн гарсан. Тийшээ оръё гэлээ.
Тэднийг гудмаар явж байхад нь сувилагч дайралдаад,
- Өө, Мэллори эмч ээ, таныг Петерсон эмч хайж байна лээ. Тэр... гэхэд нь,
- Түүнд намайг завгүй байна гэж хэл гээд Кен Кэтийг хөтлөн цахилгаан шат руу явлаа.
Гуравдугаар давхарт гарч ирээд тэд сэмхэн шиг алхалсаар 315-р өрөөнд ороход Мэллори үүдээ хаалаа. Тэрээр ихэд уурлана. Үүлгүй тэнгэр мэт түүний гэрэлт ирээдүй нь хойчийн хэдэн минутаас ихэд шалтгаалах болжээ.
Кен Кэтийн гарыг атган авч түүнийг энхрийлэн,
- Кэт ээ, би чамд ухаангүй хайртай гэдгийг чи мэднэ дээ. Чамд ийнхүү дурласан шигээ өөр хэнд ч дурлаж явсангүй. Гэхдээ хайрт минь одоо хүүхэд гаргана гэдэг нь... цагаа олоогүй хэрэг гэдгийг чи мэдэхгүй байна гэж үү!... Чи бид хоёр өдөр шөнөгүй ажиллаад цалин мөнгө багатай байх болно гэж хэлэх гээд...
- Бид чадна аа, Кен ээ. Би чамд хайртай, тэгээд...
- Хүлээж бай. Би чамаас түр зуур хүлээхийг хүсч байна. Би ординатураа төгсчихвөл хувийн эмнэлгээр оролдож болох юм. Бид дорно зүг рүү явсан ч болно. Хэдэн жилийн дараа хоёул гэрлэж хүүхэдтэй болно.
- Хэдэн жилийн дараа гэнэ ээ? Би чамд жирэмсэн болсон гэж хэлсэн биз дээ.
- Мэдэж байна аа, хонгор минь, гэхдээ... ердөө л хоёрхон сартай биз дээ. Энэ чинь аборт хийх хэвийн хугацаа.
Эл үгийг сонсоод гайхширсан Кэт түүнийг цоо ширтэв.
- Үгүй! Би аборт хийлгэхгүй! Бид гэрлэхийг хүсч байна. Одоохон шүү!
Францын өмнөдөд манай дарвуулт хөлөг бий. Та нар хүсвэл бал сараа Францын Ривьерад өнгөрөөж болох юм. Тэгвэл бид "Гольфстрим"-ээрээ нисээд очиж болно шүү дээ.
- Бид гэрлэнэ гэж би Пейж, Хони хоёрт хэдийнэ хэлсэн. Хүүхэдтэй болсноо ч ярьсан.
Мэллорийн хамар бие нь жихүүдэс оргин чичирлээ. Байдал хараа хяналтаас нь гарчээ. Энэ тухай Харрисон мэдвэл тэр өнгөрлөө л гэсэн үг.
- Чи ингэх ёсгүй байж.
- Яагаад?
Мэллори ёозгүй муухай инээхчээ аядан,
- Бидний хувийн асуудал зөвхөн биднийх байх болно. "Хувийн эмнэлэг байгуулахад чинь тусална. Чи эхний ганц хоёр жилдээ жилд хоёр зуугаас гурван зуун мянган долларын цалин авна биз". -Кэт ээ, би чамаас сүүлчийн удаа асууя. Чи аборт хийлгэх үү? гэхдээ Кен түүнээс "Тэгье" гэсэн хариу хүлээж байжээ.
- Үгүй ээ.
- Кэт ээ...
- Кен ээ, би чадахгүй. Чамд охин байхдаа абортонд орсны дараа хэрхэн зовж шаналснаа хэлсэн шүү дээ. Тэгэхэд би дахиад хэзээ ч хийлгэхгүй гэж өөртөө андгайлсан юм. Энэ тухай дахин надаас бүү гуйгаарай.
Энэ мөчид Кен Мэллори өөрт нь ямар ч боломж байхгүйг ухаарчээ. Түүний хувьд цорын ганц гарц нь бүсгүйг алах явдал байлаа.


Top
   
PostPosted: Apr.13.16 1:58 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 32

Хони 306-р өрөөний өвчтөнг өдөр бүр эргэж тойрно. Хар үс, гялалзсан хар нүдтэй нүдэнд дулаахан ирланд эрийг Шон Рейли хэмээх аж. Бүсгүй түүнийг дөнгөж дөч шүргэж яваа гэж боджээ.
Хони үзлэгийн үеэр анх түүнийг хараад, картыг нь уншин,
- Тэгэхээр та цөсний хүүдийн үрэвсэл оношоор манайд иржээ дээ гэхэд,
- Тийм л дээ, миний ямар ч гэнэв дээ, нэг хүүдийг нь авч хаях юм гэнэ лээ.
- Би энэ тухай л ярьж байна гээд Хони инээмсэглэв.
Шон гялалзсан хар нүдээрээ түүнийг ширтээд,
- Зүрхнээс бусад юу хэрэгтэйгээ огтлоод хаячих аа. Зүрх минь таны мэдэлд шүү гэжээ.
Хони инээд алдаад, -Биедээ эрэмгий байдал тань таныг юманд хүргэнэ шүү гэхэд нь,
- Тэгнэ байх гэж найдах юм, хонгор минь гэж мань эр ганц үг газар гээлгүй бэлэн зэлэн хариулав.
Хони зав чөлөө л гарвал Шонтой дэмий донгосохоор түүн дээр орно. Тэрээр сэтгэл татам, сонирхолтой хүн байлаа.
- Хонгор минь хагалгаанд орвол хажууд минь хамт байж үзээрэй дээ.
-Та чинь хагалгаанаас айдаггүй биш билүү?
- Чамайг л хагалбал айхгүй, хонгор минь.
- Би мэс засалч биш, дотрын эмч.
- Дотрын эмч нарыг өөрийн өвчтөнтэйгөө хооллохыг зөвшөөрдөг үү?
- Үгүй ээ. Энэ тал дээр тун хатуу журам бий.
- Тэгвэл дотрын эмч нар журам зөрчих явдал гардаг уу?
- Хэзээ ч үгүй гээд Хони инээмсэглэв.
- Миний бодлоор, та их үзэсгэлэнтэй юм аа.
Өдийг хүртэл хэн ч Хонид ийм үг хэлж байсангүй. Бүсгүйн царай час улайлаа.
- Баярлалаа.
- Та Калларнийн тал дахь өглөөний шүүдэр мэт юм.
- Та Ирландад байсан уу? гэж Хони асуувал Шон инээгээд,
- Үгүй дээ. Нэгэн сайхан өдөр хоёул хамтдаа тийшээ явна гэж танд амлая. Та харж байгаарай гэлээ.
Хонигийн бодлоор бол энэ нь ерийн нэг ирланд эрийн бардам ам, тэгээд л гүйцээ...
Үдээс хойно бүсгүй Шоныг эргэж ороод,
- Бие чинь яаж байна хэмээвэл,
- Таныг харахлаараа дээрдэх юм. Та хамт хооллох саналыг минь юу гэж бодож байна гэлээ.
- Үгүй хэмээн Хони худал хэлэв.
- Ямартаа ч гэсэн эмнэлгээс гараад таныг оройн хоолонд оруулчихаж дөнгөнө гэж найдаж байна. Та чинь сүй тавиагүй, нөхөргүй биз дээ. Ямар ч тэнэглэл явдалгүйгээр хамт хооллоход яах вэ дээ, аан?
Хони инээмсэглээд,
- Ямар ч тэнэглэлгүйгээр бол ч болно доо гэв.
- Сайн байна. За би хэнд хэрэгтэй юм бэ дээ?
"Мөн ч олон эмэгтэйд хэрэгтэй" гэж бүсгүй бодов.
- Хэрэв та гэрийн хоолонд дуртай бол би сайхан хоол хийдэг шүү.
- Үзье л дээ.
Маргааш өглөө нь Хони Шоний тасагт ороход,
- Надад танд өгөх бяцхан бэлэг байна гээд тэрээр гоёж чимэглэсэн түүний хөрөг зургийг өглөө.
- Надад их таалагдаж байна! Та агуу зураач юм! гэрээр мэргэч авгайн хэлсэн "Та дурлана. Тэр зураач хүн" гэсэн үгийг нь гэнэт саналаа. Хони ирланд эрийг анхааралтай ширтэв.
- Яасан, нэг юм болохоо байгаа юу?
- Үгүй дээ, үгүй хэмээн сандран бүсгүй хариулав.

Таван минутын дараа Хони Франциско Гордоны тасагт орлоо.
- Над дээр Охин ирлээ!
- Та намайг дурлана... зураачид дурлана гэснээ санаж байна уу?
- Тийм ээ, санаж байна.
- За тэгэхээр, би түүнтэй учирсан бололтой.
Франциско Гордон инээмсэглээд,
- Харж байгаа биз? Од гариг хэзээ ч худал хэлдэггүй юм.
- Та надад түүний... тухай ярьж өгөхгүй юу? Бидний тухай?
- Тэнд, нэг хайрцагт хөзөр бий. Түүнийг надад аваад аль.
Хони мэргэчид хөзөр авч өгөнгөө, "Даажигнаж байх шив! Би ч үүнд итгэхгүй дээ!" гэж бодлоо.
Франциска Гордон хөзөр дэлгээд толгой дохин инээж байснаа гэнэт хөшин царай нь цонхийн цайв.
- Ээ Бурхан минь гээд эмэгтэй Хони тийш харц өргөв.
- Юу... юу гэж байна? гэж Хони асуувал,
- Энэ зураач. Та хэзээний танилцсан гэл үү?
- Тэгсэн байх аа. Тийм шүү.
Франциска Гордон уйтгартайгаар,
- Хөөрхий эр гээд эмэгтэй Хони руу харц өргөн,
- Надад харамсалтай, тун харамсалтай байна... гэжээ.

Шон Рейлид маргааш өглөө хагалгаа хийхээр төлөвлөжээ.

Уильям Рэднор эмч өглөөний 8:15-д хагалгааны өрөөнд мэс засалд бэлдэж байлаа.
8:25-д долоо хоногийн нөөц цус ачсан фургон машин "Эмбаркадеро" эмнэлгийн албаны хаалганы дэргэд зогсож байв. Жолооч хүүдийтэй цусыг зооринд байрлах цусны төвд зөөж байлаа. Энэ өглөө дадлагын эмч Эрис Фостер жижүүртэй байв. Тэрээр залуу сайхан сувилагч бүсгүй Андреатай кофе уун, жигнэмэг идэн цайлж суув.
- Цус хаана тавих вэ? гэж жолоочийг асуувал,
- Тээр тэнд тавьчих гээд Фостер булангийн зүг дохилоо.
- За гээд жолооч хүүдийг буланд өрж тавьчихаад Фостерт албан хуудас сарвайн, -Надад таны гарын үсэг хэрэгтэй гэлээ.
- Тэгье л дээ гээд Эрис албан хуудсан дээр гарын үсгээ зураад, -Баярлалаа гэхэд жолооч эр,
- Баярлах юу байхав гээд гарч явав.
Фостер Андреад,
- Тэгэхээр бид юун дээр зогслоо доо? гэж асуувал,
- Та намайг дур булаам гэж байсан гэж сувилагч хариулав.
- Тэр ч үнэн. Хэрэв та нөхөргүй бол би таныг дуртайяа эргүүлэхсэн. Та хэн нэгэнтэй уулздаг уу?
- Үгүй. Миний нөхөр боксчин.
- Хөөх! Танд дүү бүсгүй бий юу?
- Бий л дээ.
- Тэр чинь хөөрхөн үү?
- Надаас илүү.
- Түүнийг хэн гэдэг юм бэ?
- Мэрилин.
- Бүгдээрээ нэг уулзаж болох уу?
Тэднийг дэмий ярин суух зуур факс ажиллаж эхэлсэн боловч Фостер түүнийг эс анзаарчээ.

8:45-д Рэднор эмч Шон Рейлид мэс засал хийж эхлэв. Эхэн үедээ хагалгаа чадалтай хүмүүс хийж дадсан үүргээ гүйцэтгэн яг л тосолгоо сайтай машин мэт өө сэвгүй явагдаж байлаа.
9:05-д Рэднор эмч цөсний хүүдийн цоргонд хүрч очлоо. Түүнийг цөсний хүүдийг огтолж эхэлтэл гар нь чичигнэж мэсийн хутга хальтчин артерийн судсыг нь эсгэчихлээ. Судаснаас цус олгойдов.
- Бурхан минь! гээд тэрээр цусыг тогтоохоор оролдож эхлэв.
- Даралт унаж эхэллээ! Шоконд орж магадгүй нь! гэж нойрсуулагч эмч хашгирлаа.
Рэднор сувилагчид хандан,
- Даруйхан цус авчир! гэв.
- Одоохон эмч ээ.
9:06-д цусны төвийн утас хангинав.
- Битгий яваарай гээд Фостер Андрейд хэлээд факсын дэргэдүүр өнгөрөн утсанд хүрч очин харилцуур аваад,
- Цусны төв байна гэлээ.
- Хагалгааны 2-р тасаг, О группын дөрвөн банк цус хэрэгтэй байна. Stat!
-За тэгье.
Фостер харилцуураа тавиад сая буланд тавиулсан цустай хүүдий рүү очин дөрвөн уут цус аван яаралтай үед хэрэглэдэг төмөр тэргэнцэрт хийгээд дахин хоёр ч удаа нягтлан шалгаж,
- О групп гэж чангаар хэлээд асрагч дуудах хонхыг дарлаа.
- Юу болоо вэ? гэж Андреаг сонирхон лавлахад Фостер өмнө байх хагалгааны хуваарийг харснаа,
- Рэднор эмчийн өвчтөн сандаргаж байгаа бололтой гэлээ.

9:10 минутад асрагч цусны төвд орж ирэв.
- Та намайг дуудсан уу?
- Үүнийг 2-р хагалгаа тасагт аваач. Тэд хүлээж байгаа шүү.
Фостер асрагчийг тэргэнцэр түрэн гарч явахыг харан зогссоноо Андреа руу эргэн,
- Дүүгийнхээ тухай яриач гэв.
- Тэр бас нөхөртэй.
- Өө...
- Гэхдээ тэр өөр эрчүүлтэй уулздаг шүү гээд Андреа инээд алдав.
- Үнэн үү?
- Тоглосон юм аа. Эрик би явалгүй болохгүй нь. Кофе, жигнэмэгээр дайлсанд баярлалаа.
- Зүгээр дээ хэмээгээд "Өгзөг нь ч гэж ёстой нэг ванлийяа даа!" хэмээн бүсгүйн араас шүлэнгэтэн харлаа.

9:12-д асрагч хоёр давхар орохоор цахилгаан шатанд суулаа.
9:13-д Рэднор эмч аюулыг зогсоохоор чармайх зуур,
- Хараал идмэр гэж, цус яачихав даа? гэж бухимдан өгүүлэв.
9:15-д асрагч хагалгааны үүдийг нээн түлхэхэд сувилагч бүсгүй харайн очиж туслаад,
- Баярлалаа гэж талархан хүүдийтэй цусыг аван хагалгааны ширээ рүү харайн очиж, -Цус ирлээ, эмч ээ гэлээ.
- Алив цус сэлбээдэх. Хурдал!

Төвд ганцаар үлдсэн Эрик Фостерийн тархинд Андреа бүсгүйн тухай бодол салж өгөхгүй эргэлдэнэ.
"Сэтгэл татам бүсгүй болгон л нөхөртэй байх юм".
Мань эр ширээ рүүгээ очих зам зуур факсын аппаратын дэргэдүүр өнгөрөхдөө ирсэн мэдээллийг олж харлаа.
"Яаралтай анхааруулга. №687. 6 сарын 25. Улаан бөөм, шинэхэн хөлдөөсөн сийвэн. Ангилал СВ 83711, СВ 80007. Калифорни, Аризон, Вашингтон, Орегоны цусны төв. Цусны давтан шинжилгээгээр дархлал олдмолын хам шинжийн 1-р хэлбэр илэрсэн нь батлагдсан" хэмээжээ.
Фостер эл мэдээллээс нүд салгалгүй хэдэн секундын турш харснаа ширээ рүү харайн очоод сая явуулсан цусны серийн дугаарыг авсан мэдээллийнхтэй тулган үзлээ. Серийн дугаар нь мэдэгдэлд өгсөн дугаартай яв цав тохирч байх нь тэр.
- Бурхан минь! хэмээн Фостер дуу алдаад харилцуур шүүрэн авч, -2-р хагалгааны тасагтай яаралтай холбоодох! гэлээ.
Хагалгааны сувилагч харилцуур авав.
- Цусны төвөөс ярьж байна. Сая О группын 4 хүүдийн цус явуулсан. Түүнийг хэрэглэж болохгүй! Би өөр цус явуулъя.
- Өршөөгөөрэй хэдийнэ хэрэглэсэн, оройтжээ гэж сувилагч хариулжээ.

Рэднор эмч Шон Рейлид бүгдийг нь хэллээ.
- Энэ бол алдаа. Аймшигтай алдаа болж. Муу юм болохгүйн төлөө би чадах бүхнийг хийнэ...
Гайхаж цочирдсон Шон түүнийг ширтэн,
- Бурхан минь! Тэгэхээр би үхэх нь үү.
- Бид ДОХ-ын вирусыг 6-8 хоногийн дараа тодорхойлж чадна. Вирусыг тодорхойлсон хэдий ч та ДОХ-оор зайлшгүй өвчилнө гэсэн үг биш. Бид таны төлөө чадах бүхнээ хийнэ.
- Чөтгөр ав гэж, ийм гай тарьчихаад одоо та нар юу хийж чадах билээ дээ? гэж Шон харамсан өгүүлээд,
- Би ч одоо үхдэл болжээ гэлээ.

Энэ мэдээг сонсоод Хони сандарчээ. Тэрээр Франциска Гордоны "Хөөрхий эр" гэж хэлж байсныг нь саналаа.
Хониг түүний тасагт ороход Шон Рейли унтаж байв. Бүсгүй орны нь дэргэд удтал суун түүнээс нүд салгалгүй ширтэнэ.
Шон сэрээд түүнийг харснаа,
- Би үхэж байна гэж зүүдэллээ гэв.
- Шон...
- Та миний цогцсыг үзэхээр ирэх үү?
- Таныг гуйя, ингэж бүү ярь.
- Яахлаараа ийм юм болдог байна аа?
- Хэн нэг нь алдаж дээ, Шон.
- Тэнгэр минь гэж, би ДОХ-оор үхмээргүй байна.
- Зарим хүмүүст ДОХ-ын вирус илэрсэн ч гэсэн ДОХ-оор өвчилдөггүй. Ирландчууд азтай улс шүү дээ.
- Таны үгэнд итгэхийг хүсч байна санж.
Хони гарыг нь атган,
- Та надад итгэх ёстой гэлээ.
- Би сүжиггүй хүн л дээ, гэвч одоо Бурханд итгэж эхлэх нь лавтай даг аа.
- Би тантай хамт залбирах болно.
Тэрээр ялдамхан инээмсэглээд, -Оройн зоогонд урьсныг минь та мартсан нь дээр биз, тийм үү? гэлээ.
- Өө үгүй шүү. Тийм ч амар бууж өгөхгүй шүү. Би энэ оройн зоогийг чинь хүлээж байгаа шүү.
Шон түүнийг хэдэн агшны турш анхааралтай харлаа.
- Та үнэхээр хүлээж байна гэж үү?
- Ямар ч эргэлзээгүй! Юу болсон ч хамаагүй. Та намайг аваад Ирланд явна гэж амласнаа санаж байгаа биз дээ.


Top
   
PostPosted: Apr.13.16 2:54 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 33

- Кен ээ, чи зүгээр үү? Ядарсан харагдаж байх чинь, хонгор минь гэж Лорена асуув.
Тэд Харрисоны харш дахь асар том номын санд сууж байв. Дөнгөж хооллож дууссан төдийгүй, хооллох зуур Алекс Харрисон "Намайг зүгээр л Алекс" гэж бай хэмээгээд Кенийн гялалзсан ирээдүйн тухай зөвшин ярилцжээ.
- Чи яагаад ядарсан шинжтэй байна вэ?
"Яагаад гэвэл нар царайт жирэмсэн гичий надтай гэрлэхийг шаардаад байна. Яагаад гэвэл тун удахгүй бидний сүй тавьсан тухай бүгд, тэр хүүхэн ч гэсэн мэдэж бөөн хэрүүл шуугиан гарах нь. Яагаад гэвэл миний ирээдүйд аюул занал учраад байна".
Кен Лорений гарыг атган,
- Ажил ихтэй болоод тэр биз дээ, Лорена минь. Өвчтөнүүд минь миний хувьд ердөө л нэг өвчтөн биш шүү. Эд зовлонд учирсан хүмүүс, би тэдний талаар санаа зовохгүй байж чадахгүй.
Лорена нүүрийг нь нэгэнтээ илээд,
- Кен ээ, энэ чинь миний чамд дурласан золиг шиг зангийн чинь нэг. Чи дэндүү халамжтай юм гэвэл Кен,
- Магадгүй, намайг тэгж хүмүүжүүлсэн байх гэжээ.
- Өө, би чамд хэлэхээ мартаж. "Кроникл" хэвлэлийн газрын язгууртны мэдээний редактор нэг дэх өдөр ирж ярилцлага авна гэсэн шүү.
Кенийн хамаг бие нь хүйт даагаад ирлээ.
- Хонгор минь, чи хүрч ирж чадна биз дээ? Тэд чиний зургийг авахыг хүсч байгаа.
- Би... тун баяртай байна, гэхдээ би эмнэлэг дээр завгүй л байна даа гээд бодол санаа нь тэчьяадан эргэлдэж, -Лорена, чи одоо ярилцлага өгөх нь зөв гэж бодож байна уу? Би бодохдоо бид хүлээвэл дээргүй юу?... гэлээ.
Лорена инээд алдан,
- Чи хэвлэлийнхнийг мэдэхгүй байна, хонгор минь. Тэд чинь цусанд шунасан эрүүлч ноход шиг улс. Тэгэхээр энэ бүхнийг дуусгавар болгосон нь дээр гэжээ.
Нэгдэх өдөр!

Маргааш өглөө нь Мэллори Кэтийг нэгэн өрөөнд байхад нь олж очлоо. Бүсгүй будаж шунхдаагүй, үс нь сэгсийчихсэн, ядарч зүдэрсэн харагдав. "Лорена хэзээ ч биеэ ингэж авч явахгүй шүү" гэж Мэллори бодоод,
- Сайн уу, хайрт минь хэмээн мэндлэв.
Кэт дуугарсангүй. Мэллори түүнийг тэвэрч аваад,
- Кэт ээ, би өөрсдийнхөө тухай их бодлоо. Урьд шөнө цурам хийсэнгүй. Надад чамаас өөр хэн ч байхгүй. Чиний зөв байж, би андуурчээ. Магадгүй, чиний дуулгасан мэдээ намайг цочирдуулсан байх. Хоёулаа хүүхэдтэй болохыг би хүсч байна гэж хэлбэл гэнэт Кэтийн царай гэрэлтээд ирэхийг тэр ажив.
- Кен ээ, чи үнэхээр хүсч байна уу?
- Тэгэлгүй яах вэ.
Кэт түүнийг хүзүүдэн аваад,
- Бурхны аврал! Өө хайрт минь Би чамгүйгээр яаж амьдрах билээ гээд яахаа ч мэдэхгүй шаналж байлаа.
- Чи цаашид энэ талаар зовохын хэрэггүй. Одоо бүх юм сайхан болно гээд "Гэвч чи бүх юм сайн сайхан болохыг хэзээ ч мэдэхгүй байх болно" гэснээ,
- Ням гаригийн орой би завтай байна. Харин чи? гэж асуув.
Кэт гарыг нь атган, - Би завтай байх аа гэлээ.
- Сайн байна! Тэгвэл бид тавтай хооллоцгоож унтахын өмнө танайд очиж юм балгая. Чи Пейж, Хони хоёроос мултарч чадах уу? Би хоёулхнаа баймаар байна.
- Ямар ч төвөггүй. Би ямар аз жаргалтай байгааг чи мэдэж байна уу. Би чамд ямар их хайртайгаа хэлээ биз дээ?
- Би ч чамд хайртай. Ямар их хайртайгаа бүтэн сайны орой үзүүлэмз.

Мэллори бүгдийг нягтлан бодсоны дараа энэ нь өө сэвгүй төлөвлөгөө боллоо хэмээгээд нэгэнт шийджээ. Тэрээр бүгдийг, маш нарийн юмыг хүртэл сайтар тооцоолжээ. Түүнийг ямар ч тохиолдолд Кэтийн үхэлд буруутгаж чадахгүй.
Хэрэгтэй бүхнээ эмнэлгийн эмийн сангаас авна гэдэг дэндүү эрсдэлтэй хэрэг, яагаад гэвэл Боуманд тохиолдсон явдлаас хойш харуул хамгаалалтынхан илүү сонор сэрэмжтэй байх болжээ. Иймээс Мэллори ням гаригийн өглөө гэрээсээ холхон байх эмийн сангийн эрэлд морджээ. Тэрээр таван ч эмийн сангийн үүдийг мөргөн, онгорхой юм олсонгүй. Тэдний ихэнх нь хаалттай байх ажээ.
- Өглөөний мэнд. Танд юугаар туслах вэ? гэж лангууны ард суух эмийн санч мэндлэв.
- Би энэ дүүрэгт амьдардаг өвчтөндөө эм авч очих гэсэн юм гээд Мэллори жорын хуудас гарган бичив.
Эмийн санч инээмсэглээд,
- Өнөөүед гэрт нь дуудлагаар очдог эмч ховор доо.
- Мэдэж байна. Харамсалтай хэрэг, тийм ээ? Хүний мөс үгүй болжээ дээ гээд эмийн санчид жороо өглөө.
Тэрээр жорыг уншаад, толгой дохин,
- Хэдэн минут хүлээзнэх нь дээ гэв.
- Баярлалаа.
Эхний алхам.
Мэллори үдээс хойш эмнэлэг орон арваад минутын дараа бага шиг боодолтой юм барьсаар гарч явав.
Хоёрдахь алхам.

Мэллори "Трейдер Вик" ресторанд уулзахаар Кэттэй тохирчихоод тийшээ түрүүлж иржээ. Кэтийг ширээ рүү дөхөн ирж явахыг хараад: "Дэлт бүргэд минь, энэ бидний эцсийн хооллолт шүү" гэж боджээ.
Кен босч түүнд эелдэгээр инээмсэглээд,
- Сайн уу, хүүхэлдэй минь. Чи сайхан харагдаж байна гэх Кен энэ удаа худал хэлсэнгүй. Кэт үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв.
"Энэ фотомоделиор ажиллаж болмоор аятайхан хүүхэн шүү. Загас наадуулахдаа гойд сайнсан. Түүнд хорин саяас хол давсан хөрөнгө чинээ л дутаад байна даа".
Кэт ресторанд суугаа эмэгтэйчүүд Кенийг өлөн нүдээр гөлийн ширтэхийг ажаад хардах сэтгэл төрөв. Гэвч мань эр зөвхөн өөрийг нь харах ажээ. Энэ чинь урьдын энхрий ялдам, хайр халамжтай Кен нь байлаа.
- Өдөр яаж өнгөрөв дөө! гэж тэр сонирхов.
Кэт санаа алдаад,
- Хүндхэн өнгөрлөө. Өглөө гурван хагалгаа, үдээс хойно хоёр хагалгаа гээд бүсгүй урагш бөхийн, - Арай эрт гэдгийг нь мэдэж байна л дээ, гэвч хувцаслаж байхдаа хүүхэд минь хөдлөхийг мэдэрсэн шүү гэв.
Мэллори инээмсэглээд,
- Мань эр үсэрч гармаар байгаа юм байлгүй дээ гэв.
- Хүү, охины алин болохыг нь тодруулж ЭХО-д харуулах хэрэгтэй байна. Тэгвэл би хувцас хунар авч эхэлнэ дээ.
- Сайхан санаа байна.
- Кен ээ, хуримын өдрөө товлох уу? Би аль болох хурдан хийхийг хүсч байна.
- Болохгүй юм алга гэж тэр дор нь зөвшөөрч, -Ирэх долоо хоногт өргөдлөө өгч болох юм гэлээ.
- Сайхнаа! гээд Кэтийн санаан нь нэгэн бодол зурсхийн орж ирэв. -Хоёул хэд хоногийн амралт аваад, хаашаа ч юм бэ, явах уу? Энэ бидний бал сар болог. Хаашаа ч яахав. Холгүй... Орегон эсвэл Вашингтон руу...
"Андуурч байна хүүхээ, би бал сараа Францын Риверьад хувийн дарвуулт хөлөг дээр өнгөрөөх болно".
- Сэтгэл татам сонсогож байна. Би Уоллистой ярья л даа.
Кэт гарыг нь атгаад,
- Баярлалаа хэмээн сэтгэл хөдөлсөндөө хоолой нь сөөнгөтөн хэлснээ, -Би хорвоогийн хамгийн сайн эхнэр байх болно гэв.
- Огт эргэлзэхгүй гээд Мэллори инээмсэглэн,
- Алив одоо харин жимс ногоо ид. Бид эрүүл чийрэг хүүхэдтэй болохыг хүсч байгаа, тийм биз? гэжээ.


Top
   
PostPosted: Apr.13.16 3:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Меллори ч тооцоолж бгаад алдаа гаргахгүй хийх нь л дээ. Кэт уул нь сайн эмч, сайхан хүүхэн юм даанч хүнээ буруу сонгож дээ :|
Хариуцлагагүй муу гайнуудаас болж олон хүн үхдэг бх даа :bawling:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.13.16 3:37 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Тэд оройн 9 цагт ресторанаас явлаа.
Үүдэнд ирсэн хойно Кен Мэллори,
- Пейж, Хони хоёр гэртээ байхгүй гэдэгт чи бүрэн итгэж байна уу? гэлээ.
- Итгэж байна. Пейж жижүүртэй, харин Хонид би бид хоёр хоёулхнаа баймаар байна гэж хэлсэн.
"Ээ хараал ид!"
Кэт түүний царайд дургүйцсэн өнгө тодрохыг ажаад,
- Яасан бэ, таагүй юм болоо юу? гэсэнд,
- Үгүй дээ, хүүхээ. Зүгээрээ хоёул баймаар байна гэснээ "Болгоомжтой байх хэрэгтэй, маш болгоомжтой". Алив хурдлая гэв.
Кэтэд түүний тэсэн ядан байгаа нь ихэд таалагджээ.
Мэллори гэрт нь орсон хойно,
- Шууд унтлагын өрөөнд орцгооё гэв.
- Сайхан санаа байна гээд Кэт инээд алдан өгүүлэв.
Мэллори Кэтийн хувцсаа тайчихыг ажих зуур: "Аятайхан биетэй хүүхэлдэй шүү. Хүүхэд түүний гоолиг биеийг эвдэнэ дээ".
- Кен ээ, чи хувцсаа тайлахгүй юм уу?
- Мэдээж тайлна аа гээд бүсгүй түүний хувцсыг тайчуулж орхиод зугтан алга болсныг нь эргэн санав. За яахав, одоо чи үүнийхээ хариуг амсах болно доо.
Мэллори хувцсаа аажим тайлж эхэллээ. "Би чадах болов уу?" гэж тэр өөрөөсөө асуун сэтгэл түгшихдээ бараг чичрүүдэс оргиж "Энэ бүхэн ганц түүний буруу биш. Минийх ч биш. Би түүнд амь зулбах боломж өгсөн атал маанаг хар хүүхэн тэр боломжийг ашиглаж чадахгүй дэндүү тэнэгтсэн".
Мань эр оронд шумбан орж Кэттэй зэрэгцэн хэвтээд бүсгүйн биеийн дулааныг мэдрэв. Тэд бие биенээ илэн таалж эхэллээ. Кен эр биеийн эрхтэн нь өндийн Кэтийг эзэмдэн авлаа. Бүсгүй,
- Өө, хайрт минь... ямар сайхан... хэмээгээд Кэт огцом огцом хөдлөн, -Зүйтэй... зүйтэй... Бурхан минь... хөдлөөрэй, хөдлөөрэй гэснээ бүсгүйн бие гэнэт чичигнэн татвалзаад суларлаа.
Бүсгүй Кенийг хараад сэтгэл түгшин,
- Чи яав?... гэвэл,
- Мэдээж, ханалгүй яахав гэж Мэллори худал хэллээ. Мань эр дур тавин ханах гэхдээ дэндүү хүчилжээ.
- Хоёул юм уух уу?
- Үгүй. Би уухгүй. Хүүхэд...
- Өнөөдөр бидний баяр шүү дээ, хайрт минь. Ганц балга юуны гэм байх билээ.
Кэт түдгэлзсэнээ,
- За яахав. Жаахныг ууна шүү гээд тэрээр босох гэтэл Мэллори түүнийг зогсоогоод,
- Үгүй-үгүй. Орондоо хэвт, ижий минь. Асарч тойлуулахад дасч үз гэлээ.
Кэт зочдын өрөө рүү явж орох Мэллорийн араас харан: "Би энэ хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй" гэж боджээ.

Кен баар луу явж очоод хоёр хундаганд вискс аягаллаа. Мань эр унтлагын өрөө рүү харц чулуудаад юу ч харагдахгүй байгаад баттай итгэсний дараа пиджакаа тайлж тавьсан буйдан тийш очиж халааснаасаа жижигхан савтай зүйл гарган Кэтэд өгөх хундага руугаа хийгээд унтлагын өрөө рүү эргэх зуур хундагатайгаа үнэртэж үзлээ. Ямар ч үнэр танар байсангүй. Хундагатайгаа барьсаар унтлагын өрөөнд орж нэгийг нь Кэтэд өгөв.
- Алив, бидний хүүхдийн төлөө ууя гэж бүсгүй баясан өгүүлэв.
- Тэгье, бидний хүүхдийн төлөө.
Кэт хундагатайгаас балгаж эхлэхийг нь Кен ажин байлаа.
- Бид сайхан байр олно оо хэмээн бүсгүй мөрөөдөн өгүүлснээ, -Би өөрөө хүүхдийн өрөөг тохижуулна. Тэндээ унтаг, эр эмийн явдлаар түүний ёс суртахууныг эвдээд яах вэ, тийм үү? гэснээ дахин нэг балгалаа.
Мэллори толгой дохин,
- Тийм шүү гэснээ бүсгүйг анхааралтай ажигласнаа,
- Бие чинь яаж байна? гэж асуув.
- Тун сайн байна, хонгор минь. Би өөрсдийн тухай бодоод ихэд санаа зовж байлаа. Гэвч одоо санаа зовохгүй.
- Сайн байна. Санаа зовох юу байх вэ.
Кэтийн нүд нь анилдаж эхэллээ.
- Тийм дээ. Одоо санаа зовохын хэрэггүй хэмээн тэрээр сунжруулан хэлээд, -Кен, миний бие тун сайн байна гэлээ.
- Чи жирэмслэх хэрэггүй байсан юм.
Кэт сэргэн түүнийг харлаа.
- Юу-уу?
- Кэт ээ, чи бүгдийг балласан.
- Балласаан?... гэх бүсгүй анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болжээ.
- Чи миний замд саад болсон.
- Юу-у?
- Хэн ч миний замд саад болж чадахгүй.
- Кен ээ, миний толгой эргээд байна гэхэд нь тэрээр бүсгүйг ажсаар зогсоно.
- Кен... надад туслаарай, Кен ээ гээд Кэт гэдгэсхийн дэрэн дээр уналаа.
Мэллори цагаа харвал түүнд хангалттай хугацаа байлаа.


Top
   
PostPosted: Apr.13.16 4:59 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 34

Хони гэртээ түрүүлж ирээд угаалгын өрөөнд цусан шалбааг дунд эвхрэлдэн хэвтэх Кэтийг олж харлаа. Вааран шалан дээр түүний дэргэд цусанд хутгалдсан умай хусдаг хусуур хэвтэж байв. Кэт умайн цус алдалтаас болж нас баржээ.
Мэгдэж орхисон Хони хөдлөх ч тэнхээгүй угаалгын өрөөний үүдэнд зогссоор.
- Ээ бурхан минь! гэж бөглүү дуугаар шивнээд үхдэл биеийн дэргэд сөхрөн суугаад чичигнэсэн хуруугаараа гүрээний судсан дээр дарлаа. Судасны цохилт тэмтрэгдсэнгүй. Хони зочдын өрөө рүү харайлган очиж харилцуур аваад 911-д залгав.
Эр хүний дуу гарч,
- Аврах алба 911 байна гэлээ.
Хони үг ч хэлэх чадалгүй саад дайруулсан мэт зогссоор.
- Аврах алба 911 байна... байна уу...
- Ту-туслаарай! Би... энд... гээд үг нь хоолойд нь тээглэн гацлаа. -Тэр... тэр үхчихжээ.
- Хэн үхчихээ вэ, авхай?
- Кэт.
- Таны муур үхээ юу?
- Үгүй! гэж Хони бачимдан хашгираад, -Кэт үхчихэж. Нааш нь хэн нэгнийг хурдан явуулаач! гэлээ.
- Авхай...
Хони утсаа тасалж орхиод салганан чичрэх гараараа эмнэлгийн утсанд залгав.
- Т... Тэйлор эмчтэй гэх түүний дуу амь тавьж байгаа мэт арай ядан шивнэв.
- Түр хүлээгээрэй.
Хони харилцуур автал хоёр минут хэртэй хүлээсний эцэст,
- Тэйлор эмч байна гэх Пейжийн дуу гарлаа.
- Пейж ээ! Чи... гэртээ хурдан ирэх хэрэгтэй байна!
- Хони юу? Юу болоо вэ?
- Кэт... үхчихэж... ээ
- Юу-уу? гэх Пейж үнэмшиж чадсангүй. - Яагаа вэ?
- Тэр... тэр өөрөө өөртөө үр хөндсөн шиг байна.
- Ээ бурхан минь! Би очлоо.
Пейжийг гэртээ ирэхэд хэдийнэ хоёр цагдаа, мөрдөгч, эмнэлгийн шинжээчид ирсэн байлаа. Тайвшруулах эм уулгасан Хони унтлагын өрөөндөө хэвтэж байв. Эмнэлгийн шинжээч Кэтийн нүцгэн биед үзлэг хийн бөхийжээ. Пейж цусаар будагдсан угаалгын өрөөнд орлоо. Мөрдөгч түүнээс,
- Та хэн бэ? хэмээн асуув.
Пейж амьгүй болсон Кэтийн биеэс нүд салгасангүй. Түүний царай цонхийн цайжээ.
- Тэйлор эмч байна. Би энд амьдардаг.
- Тэгвэл та бидэнд туслах уу? Би байцаагч Бернс байна. Энд амьдардаг нөгөө бүсгүйтэй ярилцах гэсэн чинь тэр хийрхээд болдоггүй. Манай эмч түүнд тайвшруулах эм өгсөн.
Пейж аймшигтай зураглалаас нүд салган,
- Та юу... юу мэдэхийг хүсээ вэ? гэв.
- Энэ бүсгүй энд амьдардаг уу?
- Тийм ээ.
Би Кенээс хүүхэдтэй болсон сайхан байгаа биз.
- Бүсгүй үр хөндөхийг оролдсон боловч азгүйтжээ хэмээн байцаагч бувтнав.
Пейж болсон явдлыг бодон таг дуугүй байснаа эцэст нь,
- Би үүнд итгэхгүй байна гэлээ.
Байцаагч Бернс агшны төдийд түүнийг ширтээд,
- Яагаад итгэхгүй байна гэж, эмч ээ? хэмээн лавлав.
- Тэр энэ хүүхдийг их хүсч байсан юм гээд Пейжийн санаа бодол нь бага зэрэг цэгцэрч, -Харин эцэг нь хүсээгүй юм гэлээ.
- Эцэг нь ий?
- Кен Мэллори эмч. Тэр тойргийн "Эмбаркадеро" эмнэлэгт ажилладаг юм. Мань эр түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байсан. Сонсооч, Кэт эмч... байсан гэж хэлэхдээ "байсан" гэдэг үгийг хэлэх нь түүнд тун хэцүү байлаа. - Хэрэвзээ тэр үр хөндөхийг хүссэн бол хэзээ ч өөрөө өөртөө угаалгын өрөөнд хийхгүй байх байсан юм. Энэ нэг л биш байна гээд Пейж толгой сэгсрэв.
Шинжээч босон үхдэлээс холдон явлаа.
- Магадгүй, тэр хүүхдийн тухай хэн нэгэнд мэдэгдэхгүй гэхдээ өөрөө хийхээр оролдсон байж болох юм.
- Яасан ч үгүй. Тэр бидэнд энэ тухай хэлсэн.
Байцаагч Бернс Пейжийг ажсаар.
- Энэ үдэш тэр гэртээ ганцаараа байсан уу?
- Үгүй. Тэр Мэллори эмчтэй болзоотой байсан.

Кен Мэллори урьд оройн болсон явдлыг бодон орондоо хэвтэж байв. Тэрээр алдаа гаргаагүй байгаа хэмээн алхам бүрээ нягтлан бодоод: "Бүгд зүв зүгээр" гэдэгт тэрээр баттай итгэлээ. Яг энэ мөчид хонх дуугарлаа. Мэллори гурав дахиа дуугарахыг нь хүлээгээд босон халаад нөмөрч хаалга руу очив.
- Хэн бэ? гэж тэрээр нойрмог дуугарав.
- Мэллори эмч үү? гэж хаалганы цаанаас асуув.
- Тийм байна.
- Байцаагч Бернс байна. Сан-Франциско мужийн цагдаагийн газар.
- Мужийн цагдаагийн газар ий? гээд үнэн голоосоо гайхсан өнгөөр дуугараад, Мэллори үүдээ нээлээ.
Үүдэнд зогсох эр цагдаагийн тэмдгээ үзүүлэн,
- Орохыг зөвшөөрнө үү? хэмээв.
- Ор ор. Юу болоо вэ?
- Та Хантер эмчийг мэдэх үү?
- Мэдэлгүй яахав гэснээ Мэллорийн царайд түгшүүр тодроод, - Кэтэд ямар нэг юм тохиолдоо юу? гэлээ.
- Та өчигдөр орой түүнтэй уулзсан уу?
- Тэгсэн. Бурхан минь гэж! Юу болоо вэ, хэлээд өгөөч? Тэр зүгээр үү?
- Танд муу мэдээ дуулгах болох нь дээ. Хантер эмч нас барсан.
- Нас барсан! Би итгэхгүй байна. Яагаа вэ?
- Гайхалтай нь тэр өөртөө үр хөндөхийг оролдсон бололтой, гэвч золгүйтжээ.
- Ээ тэнгэр минь! гээд Мэллори хашгираад буйдан сандалд лагхийн сууснаа, -Энэ миний буруу! гэлээ.
Байцаагч түүнийг анхааралтай харан,
- Таны буруу гэнэ ээ? гэсэнд,
- Тийм ээ. Би... Хантер эмч бид хоёр гэрлэх гэж байсан. Би түүнд одоо хүүхэдтэй болох цаг биш гэж хэлсэн. Би үүнийг бага зэрэг хүлээзнэе гэсэн юм л даа. Тэр ч зөвшөөрсөн. Би эмнэлэгтээ хандая, тэнд хэрэгтэй бүхнийг хийнэ гэж хэлсэн, гэвч тэрээр... би... би итгэж чадахгүй нь.
- Та хэдэн цагт Хантер эмчээс салсан бэ?
- Арван цагийн үед. Би түүнийг гэрт нь хүргэж өгөөд явсан.
- Гэрт нь орсон уу?
- Үгүй.
- Хантер эмч юу хийх санаатай байгаагаа танд хэлсэн үү?
- Та юу... Үгүй нэг ч үг хэлээгүй.
Байцаагч Бернс халааснаасаа карт гарган,
- Эмч ээ, та бидэнд тус болох ямар нэг юм санавал надад утасдаарай гэж хүсч байна гэлээ.
- Тэгэлгүй яахав. Би... энэ бүхэн намайг цочирдуулж байгааг та төсөөлөхгүй л дээ!

Пейж, Хони хоёр цурам хийлгүй бүх л шөнийн турш Кэтэд тохиолдсон явдлын тухай ярилцав. Тэд болсон явдалд ихэд цочирджээ.
Өглөөний 9 цагт байцаагч Бернс хүрч ирлээ.
- Өглөөний мэнд. Урьд шөнө Мэллори эмчтэй уулзсан тухайгаа на нарт дуулгах гэсэн юм.
- Тэгээд юу гэж байна?
- Тэрээр хамт хооллоод, дараа нь түүнийг гэрт нь хүргэж өгсөн гэж байна.
- Тэр худлаа хэлж байна гэж Пейж хашгираад бодолхийлэн байснаа, -Хүлээгээрэй! Кэтийн биенээс үрийн шингэн олдсон уу?
- Тийм ээ, олдсон.
- Харж байгаа биз! энэ чинь түүний худал хэлж байгааг баталж байна. Тэр түүнтэй унтаж, тэгээд...
- Энэ тухай би түүнтэй өнөө өглөө ярилцсан. Тэр оройн хоолны өмнө энгэр зөрүүлснээ хүлээсэн.
Гэвч Пейж бууж өгсөнгүй.
- Тэр түүнийг алсан. Хусуур дээр түүний гарын хээ байх ёстой гэж Пейжийн дуунд тэсэн ядсан өнгө илэрч,
- Тан нар хурууны хээ олсон уу? гэлээ.
- Олсоон, эмч ээ гэж байцаагч тайван дуугараад,
- Бүсгүйн хурууны хээ байсан гэв.
- Арай ч үгүй... Хүлээгээрэй! Тэгэхээр тэр өөрийн бузар хэргээ нуух гэсэндээ бээлийн өмсөөд, хусуур дээр Кэтийн хурууны хээг дарсан байна. Энэ хувилбар тан ямар санагдаж байна.
- Та "Алуурчин" эсвэл "Тэр аллагын тухай бичсэн" гэдэг телевизийн цуврал кино үздэг хүн шиг бодож байх шив.
- Та Кэтийг алсан гэдэгт итгэхгүй байна уу, аан?
- Үгүй л болов уу даа.
- Задлан хийсэн үү?
- Хийсэн.
- Тэгээд юу гэж байна вэ?
- Эмнэлгийн шинжээч золгүй явдлын улмаас нас нөгчсөн гэж тодорхойлсон. Мэллори эмч бүсгүй хүүхдээ авахуулахаар шийдсэн байсныг хэлсэн, гэвч гайхалтай нь...
- Тэгэхээр, тэр угаалгын өрөөнд өөрийгөө тас хэрчиж хаясан болох нь ээ дээ? гэж Пейж байцаагчийн үгийг таслаад, -Ээ тэнгэр минь гэж, байцаагч аа! Тэр чинь эмч хүн, мэс засалч байсан! Тэр хэзээ ч өөртөө ийм юм хийхгүй гэв.
Байцаагч Бернс бодолхийлэн,
- Та Мэллори эмч түүнийг үр хөндөхийг ятгаж, түүнд тусалсан, харин золгүй явдал болмогц зугтсан гэх гээ юу?
Пейж толгой сэгсэрч,
- Үгүй ээ гэх бүсгүй "Ингэх ёсгүй. Кэт үр хөндөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэр түүнийг алсан" гэснээ, -Кэт их тэнхээтэй байсан. Тэгэхлээр тэр бодсоноо хэрэгжүүлэхэд... тэрээр ухаан мэдрэлгүй байсан байж таараа гэж дуулдахаар хэллээ.
- Задлангаар түүнийг ухаангүй байдалд хүргэсэн гэх ул мөр олдоогүй. Хоолой багалзуурт нь ямар ч хөх няц...
- Нойрны эмний ч юм уу ямар нэг ул мөр байсан уу?
- Юу ч олдоогүй гээд байцаагч эр Пейжийн царайд гайхсан шинж илрэхийг олж харснаа, -Миний бодлоор энэ аллага биш. Хантер эмч том алдаа хийсэн бололтой, тэгээд... надад тун харамсалтай байна гэв.
Пейж үүд чиглэн яваа байцаагчийг дуудан,
- Хүлээгээч! Танд ямар нэгэн сэжүүр алга гэж үү? гэхэд нь байцаагч Бернс эргэн хараад,
- Алга шив дээ. Кен Мэллори бүсгүйг үр хөндүүлэхийг зөвшөөрсөн гэж батлаад байна. Бидэнд батлах ул мөр үлдсэнгүй дээ, тийм үү? гэв.
- Та нарт алуурчинд... гээд Пейж бууж өгсөнгүй.
- Эмч ээ, бидэнд нотолгоо алга. Түүний үг хохирогчийн эсрэг мэдүүлэг болоод байдаг, гэтэл бүсгүй нас барсан. Надад үнэхээр харамсалтай байна.
Пейж түүнийг харцаар үдэн хоцорлоо.
"Би Кен Мэллорид мултрах боломж олгохгүй" хэмээн уур хилэндээ буцлан бодлоо.

Жейсон Пейжийнд хүрч ирээд,
- Юу болсон тухай сонслоо. Итгэж чадахгүй нь! Тэр яаж өөрөө өөрийгөө ингэж чадав аа? гэхэд нь,
- Тэр үүнийг хийгээгүй. Түүнийг алсан гэж Пейж өгүүлээд байцаагч Бернстэй уулзсан тухайгаа Жейсонд ярив.
- Цагдаагийнхан мөрдлөгөө үргэлжлүүлэхгүй нь бололтой. Тэд золгүй явдал гэж үзэж байна. Жейсон, би л Кэтийн үхэлд буруутай гэв.
- Яагаад чи гэж?
- Би л түүнд Мэллоритой наадах энэ тоглоомыг сэдэж, шалиг эрийг сургаад өгье гэсэн юм. Тэр үүнийг хүсэхгүй байж билээ. Бүх юм тэнэг даажигналаар эхэлсэн юм, гэтэл дараа нь тэр... түүнд дурлачихсан. Ээ, Жейсон!
- Үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй гэж мань эр шийдэмгий өгүүлэв.
Цөхрөнгөө барсан Пейж эргэн тойрноо харснаа,
- Би одоо энэ байшинд амьдарч чадахгүй нь. Эндээс явмаар байна гэлээ.
Жейсон түүнийг тэвэрч авлаа.
- Алив одоохон гэрлэе.
- Дэндүү хурдан байна. Би бодохдоо, Кэт амьд...
- Ойлгож байна. Ирэх долоо хоног хүртэл хүлээе.
- Тэгье.
- Пейж ээ би чамд хайртай.
- Хонгор минь, би ч гэсэн чамд хайртай. Гэхдээ энэ мунхаг хэрэг биш гэж үү? Би өөрийгөө буруутгаж байна, Кэт бид хоёр хоёул дурласан, гэтэл тэр минь үхчихсэн, харин би амьд байж байдаг.

"Сан-Франциско кроникл"-ын хоёр дахь өдрийн дугаарын эхний нүүрэнд нь зураг гарчээ. Түүнд Кен Мэллори Лорена Харрисоныг сугадан инээмсэглэсэн байх ажээ. Зургийн дор нь "Өв залгамжлагч бүсгүй эмчтэй гэрлэнэ" гэж тодоор бичжээ.
Пейж зургийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй ширтсээр.
Кэтийн үхсэнээс хойш ердөө л хоёрхон хоног өнгөрч байдаг, гэтэл Кен Мэллори өөр бүсгүйтэй сүй тавьснаа зарлаж байх гэж! Тэр цаг үргэлж Кэттэй гэрлэнэ гэж ам тангараг өгч байсан атлаа өөр хүүхэнтэй гэрлэхээр төлөвлөж байжээ. "Тэр Кэтийг алсны учир нь энэ байх шив. Кэт түүнд саад болжээ!"
Пейж харилцуур шүүрэн авч, цагдаагийн газарт утасдлаа.
- Байцаагч Бернсийг яриулаач.
Минутын дараа бүсгүй Бернстэй ярьж эхлэв.
- Тейлор эмч байна.
- Сонсож байна эмч ээ.
- Та "Кроникл"-ын өглөөний дугаарыг үзэв үү?
- Үзлээ.
- Өнөө сэжүүр чинь энэ байна! гэж Пейж тайлбарлаад, -Кен Мэллорид Лорена Харрисон мэдэхээс өмнө Кэтээс хагацах хэрэгтэй байжээ. Та Кен Мэллориг баривчлан ёстой гэж тэрээр харилцуурт хашгирах шахам өгүүлэв.
- Эмч ээ, тайвширч үз. Магадгүй бидэнд сэжүүр гарч ирж байж болох юм, гэвч би танд хэлсэн шүү дээ, бидэнд нотолгоо алга. Та л Мэллориг санаснаа гүйцэлдүүлэхэд Хантер эмч ухаангүй байсан гэж батлаад байгаа. Тантай уулзсаны дараа би задлангийн эмчтэй уулзсан. Түүнийг ухаан алдахад хүргэсэн ямар нэг цохиулж гэмтсэний ул мөр байгаагүй.
- Тэгэхлээр, тэрээр түүнд нойрны эм өгсөн байна гэж Пейж өөрийнхөөрөө зүтгэн, - Хлоралгидрат байж болох юм. Хурдан үйлчилгээтэй, бас...
Байцаагч Бернс хариуд нь тайвнаар,
- Эмч ээ, түүний бүх организмаас ямар ч хлоралгидрат олдоогүй. Надад харамсалтай байна, тун харамсалтай байна, гэвч бид зөвхөн гэрлэх гэж байна гээд хүнийг баривчилж болохгүй. Танд өөр хэлэх юм байна уу?
- Байхгүй гэж Пейж бөвтнөөд утсаа тасаллаа. Тэрээр утасны дэргэд суусан чигтээ: "Мэллори Кэтэд ямар нэг наркотик өгсөн л байж таараа. Түүнийг эмнэлгийн эмийн сангаас авсан болов уу" хэмээн бодлогоширов.
Арван таван минутын дараа гэхэд Пейж тойргийн "Эмбаркадеро" эмнэлэгт ирлээ.
Тэр эмийн сангийн дарга Пит Сэмьюэлзтэй уулзав.
- Өглөөний мэнд, Тэйлор эмч ээ. Юугаар туслах вэ?
- Хэд хоногийн өмнө Мэллори эмч танайхаар орсон гэсэн. Тэгээд ямар ч билээ нэг эм авснаа надад хэлсэн юм, гэтэл би нэрийг нь мартчихаж гэв.
Сэмьюэлз хөмсөг зангидаад,
- Мэдэхгүй, миний санаж байгаагаар Мэллори эмч сар шахам манайхаар орж ирээгүй дээ.
- Та итгэлтэй байна уу?
Сэмьюэлз толгой дохиод,
- Мэдээжийн хэрэг. Хэрэв тэр орж ирсэн бол би түүнийг саналгүй яахав. Бид хоёр чинь хөлбөмбөг их ярьдаг улс шүү гэв.
Пейж сэтгэлээр уналаа.
- Баярлалаа.
Тэгэхээр мань эр өөр нэгэн эмийн сангаас жор бичиж авсан байх нь ээ. Бүсгүй бүх наркотикийг 3 хувь бичиж олгох ёстой гэсэн хууль дүрэм байдгийг мэднэ. 1 хувь нь өвчтөнд, хоёр дахийг нь наркотикийн тооллогын товчоонд, гурав дахь нь эмийн санд үлдэх ёстой.
"Мэллори хаанаас аваа бол. Сан-Францискод хоёр гурван зуун эмийн сан бий" гэж Пейж эрэлхийлэн бодсоор. Түүнд бичсэн жорыг хайж олох ямар ч боломж байсангүй. Мэллори Кэтийг алахын өмнөхөн авсан байж таарна. Тэгэхээр хагас, бүтэн сайны аль нэгэнд байх нь ээ. "Хэрэв нямд авсан бол ч болох боломж байж болох юм байна. Ням гаригт маш цөөн эмийн сан ажилладаг. Энэ чинь эрлийн хүрээг хумьж өгнө гэсэн үг".
Пейж дүн бүртгэлд очин жижүүрийн хуваарийг үзлээ. Кен Мэллори бямбад бүхэл өдрийн турш жижүүртэй байжээ, тэгэхээр тэр нямд л наркотик авсан байна. Ням гаригт Сан-Францискод хэдэн эмийн сан ажилладаг бол доо?
Бүсгүй мужийн эмийн сангийн удирдах газар луу утасдан,
- Тэйлор эмч ярьж байна. Өнгөрсөн ням гаригт найз бүсгүй маань эмийн санд жороо орхичихжээ. Тэр намайг авчихаач гэж гуйсан чинь би ямар эмийн санд орхисныг нь мартчихаж. Та надад тус болохгүй юу?
- Танд хэрхэн туслахаа мэдэхгүй байна, эмч ээ. Хэрэв та...
- Гэхдээ ням гаригт ихэнх нь хаалттай байдаг байх аа, тийм үү?
- Тийм л дээ, гэхдээ...
- Та нямд ажилладаг эмийн сангийн нэрсийн жагсаалтыг өгвөл би танд ихэд талархах болно.
Ажилтан түгдчин,
- За яахав, энэ танд тийм чухал...
- Тун чухал хэмээн Пейж түүнийг ятгаж дөнгөв.
- Та түр хүлээгээрэй.

Жагсаалтад хот даяар тархсан гучин зургаан эмийн санг жагсаажээ. Пейж байцаагч Бернсээс эрэл хийхэд нь туслаач хэмээн хүсвэл тэрээр бүсгүйд итгэхгүй нь мэдээж. "Хони бид хоёр үүнийг өөрсдөө хийнэ" гэж Пейж эрс шийджээ. Тэрээр өөрийн бодлоо найз бүсгүйдээ тайлбарлахад,
- Ямар ч найдвар алга, тийм үү? гэж Хони асуугаад, - Чи түүнийг үнэхээр ням гаригт жор бичсэн эсэхийг нь мэдэхгүй байгаа шүү дээ гэлээ.
- Энэ бидний цорын ганц боломж гэснээ Пеэж "Кэтийн маань ганц боломж" гэж бодсоноо, -Би Ричмонд, Норт-бич, Аппер-Маркет, Мишн, Потрерогоор хайя, харин чи Эксельиор, Инглсайд, Лейк-Мерсед, Вестерн-Эддешн, Сансет дүүргээр яв гэв.
- Тэгье.
Пейж эхний эмийн санд ороод хайхрамжгүй дүр үзүүлэн,
- Миний найз Кен Мэллори эмч ням гаригт танайд ирж эм авсан гэнэ. Тэр одоо хотод байхгүй байгаа юм л даа, тэгээд мань эр энэ эмийг дахиад аваадах гэж гуйсан чинь би нэрийг нь мартчихаж. Та надад жорыг нь хайж туслахгүй юу?
- Кен Мэллори эмч гэнэ ээ? Одоохон гээд хэсэг азнаснаа эмийн санч эргэн ирж, -Ням гаригт Мэллори эмчийн бичсэн жор манайд алга хэмээв.
- Танд баярлалаа.
Дараагийн дөрвөн эмийн сангаас Пейж яг ийм хариу сонсчээ.
Хони ч гэсэн олсонгүй.
- Бид хэдэн мянган жороор эм олгодог гэдгийг та мэдэж байгаа биз дээ.
- Мэдэж байна, гэхдээ өнгөрсөн ням гаригт авсан шүү дээ.
- Манайд Мэллори эмчийн бичсэн жор алга, өршөөгөөрэй.
Тэд бүх л өдрийн турш нэг эмийн сангаас нөгөөд орон явсаар найдвар тасраад байлаа. Орой болж хаах цаг ч дөхөж байтал Пейж Потреро дүүргийн бага шиг эмийн сангаас эрлээ оллоо. Эмийн санч,
- Өө тийм. Би Мэллори эмчийг сайн санаж байна. Тэрээр өвчтөнийхөө гэрт дуудлагаар очиж явсан. Мань эр надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү. Одоо цагт гэрт нь дуудлагаар очдог эмч ч ховор доо.
"Тэр тусмаа дадлагын эмч нар дуудлагаар явдаггүй юм" хэмээн Пейж бодов.
-Тэр ямар эм аваа вэ? гээд Пэйж амьсгаа даран хариу хүлээв.
-Хлоралгидрат.
Бүсгүйн сэтгэл догдлон хамаг бие нь чичирлээ.
- Та үнэн хэлж байна уу?
- Тэгэлгүй яахав, энд бичсэн байгаа.
- Өвчтөний нэр хэн гэж байна?
Эмийн санч жорын нэг хувийг хараад,
- Спирос Леватис гэж байна хэмээв.
- Та надад жорын энэ хувийг өгч болох уу?
- Тэг тэг, эмч ээ.!


Top
   
PostPosted: Apr.13.16 6:52 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
yoy Page ch altan zurhtei emch yumaa gaihaltai
Ket ymar azgui yumbe yagad sn humuus iim muu huntei taarah tohioldol bdiin boloo
Melloryg udkuu barih n dee cooool
bayrlalaa bloood

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.13.16 8:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Пэйж ч ухаантай юмаа. Ингэхэд Меллори заавал бүтэн сайнд авдаг нь юу вэ ккк ажлын өдөр авсан бол ч бараг баригдахгүй бж. Нээх сүрхий төлөвлөөд бсан Пэйжийг мундаг эмч гэж мэдэж л бмаар юм тэнэг хог. Нээрээ л 2уулаа дурлаад нэг нь үхчихлээ :aa:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.14.16 10:57 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Цагийн дараа гэхэд Пейж байцаагч Бернсийн өрөөнд сууж байлаа. Бүсгүй жорын хувийг ширээн дээр тавьжээ.
- За энэ баримт байна. Ням гаригт Мэллори эмч гэрээсээ холгүй орших эмийн сангаас жор бичин хлоралгидрат авсан байна. Тэрээр хлоралгидратаа уух юманд хольж өгөөд, Кэтийг ухаан алдангуут золгүй явдал мэт болгон түүнийг эрэмдэглэн алжээ.
- Та уух юманд нь хлоралгидрат хольж өгөөд, дараа нь бүсгүйг алсан гэх гээд байх шив.
- Тийм ээ.
- Тейлор эмч минь, гэхдээ хамаг учир түүний биеэс хлоралгидратын ул мөр олдоогүй шүү дээ.
- Байх ёстой. Танай задлангийн эмч алдаж байна. Түүнийг дахин шалгахыг гуй л даа.
Байцаагч Бернс тэсгэл алдаж эхлэн,
- Эмч ээ...
- Таныг гуйя! Үнэн гэдгийг би мэдэж байна.
- Та хүмүүсийн ажлыг алдуулж байна.
Пейж зөрүүдлэн түүний нүд рүү эгцлэн ширтлээ.
Байцаагч санаа алдаад,
- За яахав. Би түүнтэй ярья. Тэр үнэхээр алдсан байж магад гэлээ.
Жейсон Пейжийг авахаар ирж тэд хооллохоор явцгаав.
- Өнөөдөр манайд хооллоцгооё. Чамд үзүүлэх юм байна.
Тэд гэр рүү очих зуур Пейж Жейсонд шинэ сониноо дуулгав.
- Тэд Кэтийн биеэс хлоралгидрат олох болно. Тэгээд Кен Меллори шангаа хүртэнэ дээ.
- Пейж ээ, ийм юм болсонд би их харамсаж байна.
- Мэдэж байна гээд бүсгүй түүний гарыг нь хацартаа наагаад, - Чи минь байгаад Бурханд баярлах юм.
Машин Жейсоны гэрийн гадаа зогслоо.
Пейж цонхоор нь харснаа гайхаж хоцрохдоо амаа хаахаа мартжээ. Байшингийн өмнөх ойн цоорхойг цагаан хайсаар хүрээлжээ.
Бүсгүй харанхуй өрөөнд ганцаар байлаа. Кен Меллори Кэтийн өгсөн түлхүүрээр үүдийг нээн унтлагын өрөөнд орж ирлээ. Пейж түүний дөхөн ирж явахыг сонссон боловч хөдөлж чадалгүй байтал Мэллори түүн рүү довтлон багалзуурыг нь шахав.
- Муу гичий! Чи намайг гэсгээн цээрлүүлэх гээ юу. Ингээд чи илүү хошуулж явахаа болиноо гээд багалзуурыг нь шахаж эхлэв. - Би та нарыг бүгдийг чинь маллаж дөнгөнө. Хэн ч намайг Кэтийг алсан гэж нотолж чадахгүй.
Бүсгүй хашгирах нь байтугай амьсгалж чадахаа болилоо, гараас нь мултрахыг оролдтол ... гэнэт хар дарсан нойрноосоо цочин сэрэв. Пейж орондоо ганцаар хэвтэж байв. Бүсгүй өндийн суугаад хамаг бие нь дагжин чичрэхийг мэдрэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.14.16 10:58 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
***

Шөнийн үлдсэн хугасыг Пейж унтаж чадсангүй, байцаагч Бернсийн утастахыг хүлээв. Тэрээр өглөө арван цагт утастлаа.
- Тейлор эмч үү?
- Тийм байна гээд бүсгүй амьсгаа даран хүлээв.
- Би дөнгөж сая задлангийн эмчээс гурав дахь тайланг авлаа.
- Юу гэж байна? гэх Пейжийн зүрх хариугүй хавиргаа цөмлөн гарч ирэх нь холгүй цохилно.
- Хантер эмчийн биеэс хлоралгидратын болон бусад төрлийн бодис илрээгүй гэнэ. Ямар ч шүү.
Ийм байх ёсгүй! Ул мөр үлдэх ёстой. Кэтийг ухаан алдуулсан байж болох ул мөр олоогүй, хоолой багалзуурт нь хөхөрч няцарсан юм байгаагүй гэсэн. Ямар утгагүй хэрэг вэ? Хөөрхий Кэт Мэллориг алахад ухаангүй л байсан байж таараа. Задлангийн эмч андуурч байна.
Пейж түүнтэй өөрөө уулзахаар шийдлээ.
Пейжийн ирсэн явдал Долан эмчийг баярлуулсангүй.
- Дахин дахин асуугаад байх чинь надад таалагдахгүй байна. Би гурван ч удаа шалгасан. Бернс байцаагчид аль ч эрхтнээс нь хлоралгидрат олоогүйгээ хэлсэн.
- Гэхдээ...
- Эмч ээ, надаас асуух өөр зүйл танд байна уу?
Пейж арга мухардан түүнийг харлаа. Бүсгүйн сүүлчийн найдвар тасарлаа. Кен Меллори хүний амь хөнөөсөн хэргээс мултрах нь.
- Хэрэв та түүний биеэс ямар нэг химийн бодис олоогүй бол..
- Ямар ч химийн бодис олоогүй гэж би хэлээгүй.
Пейж агшны төдийд түүнийг цоо ширтлээ.
- Тэгвэл ямар нэг зүйл олоо юу?
- Гурван хлорт этилен олсон.
Пейж хөмсөг зангидан,
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
Долан эмч мөрөө хавчисхийгээд,
- Юу ч биш. Өвчин намдаагч. Үүнээс болж хэн нэгэн унтана гэж үгүй гэлээ.
- Ойлголоо.
- Танд юугаар ч тус болж чадахгүй нь тун харамсалтай байна.
Пейж толгой дохиод,
- Танд баярлалаа, эмч ээ хэмээгээд ариутгах бодис ханхлах хүүрийн байшингийн урт хонгилоор гарз хохирол амссанаа мэдрэн уруу царайлан гарч явлаа. Тэрээр Кэт хлоралгидратад нойрссон гэдэгт бүрэн итгэж байв.
"Эмч гурван хлорт этиленийг олжээ. Үүнээс болж хэн ч унтахгүй. Яахлаараа Кэтийн биед гурван хлорт этилен байдаг байна? Кэт ямар ч эм уудаггүй биш билүү". Пейж гудмын тэхий дунд тэчьядан бодсоор зогтусан зогсов.
Тэр эмнэлэгт ирмэгц шууд явсаар таван давхарт байрлах эмнэлгийн номын санд орлоо. Лавлахаас гурван хлорт этилений тухай хайж олоход ердөө л минутын хугацаа шаарджээ. "Өнгөгүй, тунгалаг, ширгэдэг, шингэн, хувийн жин нь Фаренгейтийн 59 градуст 1. 47, химийн томьёо нь CL2C=CHCL" гэж тодорхойлжээ.
Сүүлийн мөрөнд нь "Гурван хлорт этилен нь хлоралгидратын далд хэлбэр болон үүсдэг" гэсэн байлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.14.16 10:59 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 35.

- Байцаагч аа, Тейлор эмч тантай уулзахаар иржээ.
- Дахиад уу? гээд түүнээс холхон байх гэсэн байцаагч Бернс аргаа баран асуулаа. Бүсгүй өөрийн мунхаг хувилбартаа итгэчхээд яваа. Энэ бүхэнд цэг тавих цаг болжээ,
- Түүнийг оруулчих гэлээ.
Пейжийг өрөөнд нь орж ирмэгц байцаагч Бернс,
- Эмч ээ, та сонс, та дэндүү дэгэсдүүлж байгаа юм биш үү. Долан эмч над руу утастаж гомдоллоод...
- Кен Меллори үүнийг үйлдсэн гэж би мэдэж байна! гэх Пейжийн сэтгэл хөдлөн хоолой нь чичгэнэв. - Кэтийн биеэс гурван хлорт этилен олсон байна гэлээ.
Байцаагч толгой дохиод,
- Долан эмч энэ тухай надад ярьсан. Үүнээс болж хэн нэгэн нь унтана гэж байхгүй гэдгийг ч хэлсэн. Тэр...
- Хлоралгидрат нь гурван хлорт этилен болдог! гэж Пейж баяртайгаар дуу алдав. - Мэллори Кэттэй хамт гэрт нь ороогүй гэж худлаа хэлсэн. Тэрээр архинд нь хлоралгидрат хольсон. Тэр архитай холилдоход үнэргүй, хэдэн минутын дараа л үйлчилнэ. Кэт ухаан алдахад тэрээр түүнийг алж золгүй үр хөндөлт болгосон байна.
- Уучлаарай, эмч ээ энэ бол таны хий хоосон таамаглал байна.
- Үгүй, тийм биш. Тэр Спирос Леватис гэдэг өвчтөнд жор бичин эм авсан, гэвч хлоралгидратаа түүнд өгөөгүй.
- Та хаанаас мэдээ вэ?
- Тэрээр тэр өвчтөнд түүнийг өгч чадахгүй. Спирос Леватис улаан бөөмийн порфиритэй гэдгийг би шалгасан.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Удмын бодисын солилцооны алдагдалд орж гэрэлд эмзэг, даралт ихэсдэг. Зүрхний цохилт олширсон болон бусад хам шинж давхар илэрсэн. Генийн мутацид орсон өвчтөн.
- Би тэртэй тэргүй ойлгохгүй л дээ.
- Мэллори эмч ийм өвчтөндөө хлоралгидрат өгч болохгүй, яагаад гэвэл түүнийг шууд үхэлд хүргэнэ! Порфирийн үед хлоралгидратыг хориглодог. Хэрэглэсэн тохиолдолд шууд цус харвалт өгнө!
Байцаагч Бернсэд Пейжийн хэлсэн үг анх удаа үнэмшилтэй сонсогджээ.
- Та ч муугүй ажиллажээ.
Пейж үргэлжлүүлэн,
- Кен Меллори яагаад зайдуу эмийн сан орж түүнд эрс хориотой эм авсан юм бэ? Та нар түүнийг баривчлах ёстой.
Байцаагч хуруугаараа ширээ бөмбөрдөн сууна.
- Энэ тийм ч амаргүй.
- Та нар. ..
Бернс гараа савчаад,
- За за. Би үүнийг чинь хийе. Тойргийн прокурорынхонтой ярилцъя, тэд юу гэх нь вэ? гэв.
Пейж чадах бүхнээ хийсэн гэдгээ ойлголоо.
- Баярлалаа, байцаагч аа.
- Тантай дахин уулзанаа.
Пейжийг явсны дараа Бернс дээрх яриаг бодон ширээнийхээ ард суусаар. Цөхрөлтгүй гүйх бүсгүйн сэжиглэлээс өөр Мэллорийн эсрэг ноцтой гэрчлэх баримт байсангүй. Байцаагч түүнд байгаа баримтаа нягтлан үзлээ. Мэллори эмч Кэт Хантертай сүй тавьсан. Бүсгүйн үхлээс хойш хоёр хоногийн дараа Алекс Харрисоны охинтой сүй тавьсан байдаг. Сонирхол татмаар баримт ч гэлээ хууль зөрчсөн юм алга.
Мэллори Кэтийг гэрт нь хүргэж өгсөн ч, гэрт нь ороогүй гэж батлаад байгаа. Бүсгүйн үтрээнээс эр бэлгийн эс олдсон хэдий ч тэрээр зохих тайлбарыг өгсөн.
Гэхдээ хлоралгидрат бас гарч ирлээ. Мэллори өвчтөнөө үхэлд хүргэж болох наркотикийг жор бичин авсан. Тэгэхээр тэр Кэтийн үхэлд буруутай юу? Эсвэл буруугүй юу?
Бернс дотуур холбоогоор нарийн бичгийн даргаа дуудлаа.
- Барбара тойргийн прокурортой яриад, өнөөдөр үдээс хойш намайг уулзмаар байна гэж хэл.
Пейжийг өрөөнд орж ирэхэд тойргийн прокурор, түүний туслах болох Уоррен гэгч, бас байцаагч Бернс гээд дөрвөн харчуул сууж байв.
- Тейлор эмч ээ, хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж прокурор өгүүлээд, - Байцаагч Бернс Хантер эмчийн үхлийн мөрдөн байцаалтанд таныг оролцсон тухай надад хэлсэн. Хантер эмч тантай хамт амьдарч байсан, та шүүхээр шийдүүлэхийг хүсч байгааг ойлгож байна.
"Тэгэхээр эд нар Кен Меллори баривчлах нь ээ дээ? "
- Тийм ээ гээд Пейж, - Мэллори эмч түүнийг алсан гэхэд надад ямар ч эргэлзээ алга. Та нар түүнийг баривчлахад тэр. ..
- Бид түүнийг баривчилж чадахгүй л болов уу?
Пейж тойргийн прокурорыг гайхан харлаа.
- Юу?
- Бид Мэллори эмчийг баривчилж чадахгүй.
- Яагаад.
- Бидэнд нотлох баримт алга.
- Та нарт баримт байна шүү дээ гэж Пейж хашгираад,
- Гурван хлорт этилен нь...
- Эмч ээ, хууль шүүхийнхэнд алдах эрх байхгүй, харин эмнэлгийн та нар алдаж болдог юм байгаа биз.
- Таныг ойлгосонгүй.
- Энэ тун амархан. Кен Мэллори эмч порфиритэй өвчтөнд хлоралгидрат хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй андуурсан байна гэсэн мэдэгдэл өгч болно. Ингэвэл түүнийг худал ярьж байна гэж хэн ч нотолж чадахгүй шүү дээ. Энэ нь түүний муу эмч гэдгийг батлахаас биш алуурчин гэдгийг нотлохгүй.
Пейж түүнийг гайхан ширтлээ.
- Тэгээд та нар түүнийг ялаас мултарч гарахыг нь зөвшөөрч байгаа юм уу?
Прокурор ч гэсэн Пейжийг нүд бүлтийн ширтлээ.
- Танд л гэж хэлэхэд би юу хийх ёстойг байцаагч Бернстэй ярилцсан. Таны хүсэлтээр танай гэр рүү хүмүүсээ явуулж хундаганаас шинжилгээ авахуулна. Хэрэв бид хлоралгидратын ул мөр олбол дараагийн алхмаа хийх болно.
- Харин тэр бүгдийг нь угаасан байвал яах вэ?
Байцаагч Бернс хөндлөнгөөс ярианд оролцож хүйтэн өнгөөр,
- Түүнийг ямар нэг угаалгын бодис хэрэглэсэн гэж бодохгүй байна. Хэрэв ердийн усаар угаасан бол бид хлоралгидратыг илрүүлнэ.
Хоёр цагийн дараа байцаагч Бернс Пейжид утастав.
- Бид танай баарнаас авсан хундагануудыг химийн шинжилгээнд орууллаа, эмч ээ.
Пейж муу мэдээ сонсоход биеэ бэлтгэв.
- Тэдний нэгнээс хлоралгидратын ул мөр олдсон.
Пейж нүдээ анин Гэгээн дээд тэнгэртээ талархан залбирлаа.
- Энэ хундаган дээр хурууны хээ байна. Бид үүнийг Мэллори эмчийнхтэй харьцуулна.
Пейж баярлан сэтгэл нь хөнгөрөөд ирлээ.
Байцаагч үргэлжлүүлэн,
- Тэр бүсгүйг алах үедээ, хэрэв жинхэнэ алуурч мөн бол бээлий өмсөн гэмт хэрэг үйлдсэн учраас хусуур дээр түүний хурууны хээ үлдээгүй байна. Гэхдээ мань эр уух юм хундагалахдаа бээлий өмсөөгүй нь мэдээж, мөн хундагыг угаагаад бааранд буцаан тавихдаа ч өмсөөгүй нь лав гэлээ.
- Яг үнэн.
- Эхэн үедээ Мэллори эмчийг алуурчин мөн гэсэн таны хувилбарт итгэхгүй байснаа хүлээх ёстой. Гэсэн ч энэ бүхнийг нотлох ёстой. Хэргийг шүүхэд шилжүүлнэ гэдэг төвөгтэй хэрэг гэсэн тойргийн прокурорын зөв л дөө. Мэллори хлоралгидратыг жор бичин өвчтөндөө авсан гэж баталсаар байх төдийгүй эмчийн санаатай бус алдааных нь төлөө шийтгэх хууль байхгүй. Тэгээд л би хэрхэн. ..
- Хүлээгээрэй! хэмээн Пейж хашгирснаа,
- Яахыг би мэдлээ! гэв.
Кен Меллори Лоренатай утсаар ярьж байлаа.
- Аав бид хоёр чамд ажлын байр олсон. Тэр чамд таалагдана шүү, хонгор минь. Пост-билдингэд сайхан байр байна лээ. Чи чамд царай муутай нарийн бичгийн дарга олж өгнөө.
Мэллори инээд алдаад,
- Энэ талаар бүү санаа зов, Хорвоо дээр надад чамаас өөр хэн ч байхгүй гэлээ.
- Би чамд ажлын байрыг чинь үзүүлмээр байна. Чи одоо явж чадах уу?
- Би хоёр цагт жижүүр солилцоно.
- Сайн байна! Намайг ирж авах уу?
- Тэгье, очъё гээд Мэллори харилцуураа тавилаа.
"Үүнээс сайхан юм гэж байх уу даа. Дээд тэнгэрт Бурхан гэж байдаг юм байна, тэр надад хайртай даг аа"
Мэллори цагаан хоолойгоор нэрийг нь дуудахыг сонслоо.
- Мэллори эмч...430-р тасаг... Мэллори эмч... 430-р тасаг...
Гэвч мань эр амтат мөрөөдөлдөө умбан суусаар. "Пост-билдингэд сайхан байр байна, түүнийг мөнгөөр хахаж цадтал нь хангах баян хөгшчүүл үүдээр нь холхилдоно". Цагаан хоолойгоор дахиад л,
- Мэллори эмч...430-р тасаг... Мэллори эмч... 430-р тасаг...
Мэллори санаа алдаад өндийлөө. "Тун удахгүй би энэ галзуугийн байшингаас зайлах болно" гэж тэр бодсоор 430-р тасаг руу явлаа.
Тасгийн үүдэнд нэгэн дадлагын эмч түүнийг хүлээж байснаа,
- Бидэнд асуудал гараад гэснээ,
- Петерсон эмчийн нэг өвчтөн, гэхдээ эмнэлэг дээр байхгүй л дээ. Эмч нар бид санал зөрөлдөөд болдоггүй гэлээ.
Тэднийг тасагт орж очвол оронд хэвтэх өвчтөн, Мэллорийн урьд өмнө зүс үзээгүй эмч байх ажээ.
Дадлагын эмч,
- Энэ бол Эдвардс эмч. Мэллори эмч ээ, бидэнд таны зөвлөгөө хэрэгтэй байна хэмээн шинэ эмчийг танилцуулав.
- Юу болоо вэ? гэж Мэллорийн асуухад нь сайхь дадлагын эмч,
- Улаан бөөмийн порфирээр шаналж байгаа өвчтөнд энэ Эдвардс эмч тайвшруулах эм өгнө гэж зүтгээд байна гэлээ.
- Ямар ч асуудал гарахгүй гэж би үзэж байна.
- Баярлалаа гэж Эдвардс эмч талархаад, - Өвчтөн хоёр дахь хоногтоо унтаагүй байгаа. Би түүнийг унтаж амраг гээд түүнд хлоралгидрат бичсэн...
Мэллори түүнийг гайхан ширтээд,
- Та солиороо юу? Энэ чинь түүнийг үхэлд хүргэнэ. Тэрээр зүрхний цохилт олширч цус харвалт өгч болно, магадгүй тэр үхэж ч болно шүү дээ. Чөтгөр ав гэж, та хаанахын анагаахад сураа вэ? гэж бархирав.
Эдвардс эмч Мэллориг тайван гэгч харан,
- Би анагаахад сураагүй л дээ гээд түүний гарт цагдаагийн тэмдэг гялалзан, - Би Сан-Франциско мужийн цагдаагийн газраас хүн амины хэрэг мөрдөх тасгийн байцаагч байна гээд орон дээр хэвтэх өвчтөнд хандах , - Бичсэн үү? гэж асуулаа.
"Өвчтөн" дэрэн дороосоо авсаархан магнитофон гарган ирээд,
- Бичсэн хэмээн хариулахад нь Мэллори баргар царайлан цагдаа нарыг ээлжлэн харлаа.
- Би ойлгосонгүй. Юу болоод байна? Яагаа вэ?
- Мэллори эмч ээ гээд байцаагч түүнд хандан,
- Кэт Хантер эмчийг алсан хэрэгт таныг буруутган баривчилж байна гэх нь тэр.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.14.16 11:01 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 36.

"Сан- Франциско кроникл"-ын нүүрэнд: "Эмч хүн амины хэргээр баривчлагдав. Хайр дурлалын сонгодог гурвалжин" гэж тодоор гарчиглажээ. Цааш нь хэргийн уйтгартай үйл явдлыг тоочин өгүүлсэн байв.
Мэллори шоронгийн өрөөнд суун сонинг уншсанаа хажуу тийш нь шидэж орхилоо.
Хөрш этгээд нь,
- Анд минь , чи ч шаггүй юманд орооцолджээ гэхэд нь,
- Тэр ч арай үгүй байх шүү! гэж Мэллори итгэлтэй хэлээд,
- Надад дэлхийн хамгийн сайн өмгөөлөгч олчих холбоо сүлбээ бий. Би эндээс хорин дөрвөн цагийн дараа гэхэд гарчихна. Үүний тулд би утсаар ганц дохиход л хангалттай гэжээ.
Харрисоныхон өглөөний цайн дээр сонин уншин сууцгаана.
- Ээ Бурхан минь! гэж Лорена дуу алдаад,
- Кен үү дээ! Би үүнд итгэхгүй байна! гэв.
Хаалгач ширээнд дөхөж ирээд,
- Өршөөгөөрэй, Харрисон авхай. Мэллори эмч тантай ярих гэнэ. Шоронгоос бололтой гэсэнд,
- Би очлоо гээд Лорена босохыг завдтал,
- Суугаад цайгаа уу гэж Харрисон шийдэмгий гэгч нь түүнийг хориглоод хаалгачид хандан,
- Бид ямар ч Мэллориг мэдэхгүй хэмээжээ.
Пейж сонин унших зуур хувцаслаж байв. Мэллори өөрийн хийсэн үйл лайгаа эдлэх болсонд Пейжийн сэтгэл нь ханасангүй. Түүнийг яасан ч байсан Кэт эргэж ирэх нь нэгэнт өнгөрчээ.
Үүдний хонх жингэнэн дуугарахад Пейж очиж үүдээ нээв. Босгон дээр "дипломат" хар цүнх барьсан үл таних эр зогсож байлаа.
- Тейлор эмч үү?
- Тийм ...
- Намайг Родерик Пелам гэдэг. Би "Ротман энд Ротман" фирмийн өмгөөлөгч байна. Орохыг зөвшөөрнө үү?
Пейж түүнийг гайхан харлаа.
- Орооч.
Өмгөөлөгч дотогш орлоо.
- Та ямар асуудлаар явна вэ? гэж Пейж сонирхов.
Бүсгүй түүнийг "дипломат" цүнхээ нээн хуудас цаас гарган ирэхийг нь харлаа.
- Мэдээж та, Жон Кронины гэрээслэл дэх ганц өв залгамжлагчийн тухай мэднэ биз?
Пейж гайхсан харцаар түүнийг ширтэн,
- Та юун тухай ярина вэ? Энэ чинь эндүүрэл болж байна.
- Өө хаанаас даа. Энд ямар ч эндүүрэл болоогүй. Ноён Жон Кронин танд сая доллар үлдээсэн байна.
Гайхаж цочирдсон Пейж буйдан сандалд лагхийн суулаа. Бүсгүй Жон Кронины: Та заавал Европ руу явах хэрэгтэй байна. Надад нэг тус болооч. Париж ор... "Крийон" буудалд буу, "Максим"- д хооллоод, томоос том зузаан гэгчийн бифштекс, шил шампан дарстай захиалаарай. Тэгээд таныг бифштексээ идэж, шампан дарсаа шимэн ууж суухдаа намайг дурсаасай гэж би хүсч байна. Та үүнийг биелүүлэх үү? гэж байсныг саналаа.
- Та энд гарын үсэг зурах ёстой, бид шаардлагатай бүхнийг хууль ёсны дагуу гүйцэтгэнэ.
Пейж түүн тийш харц өргөөд,
- Би...би юу гэхээ мэдэхгүй байна. Би...тэр чинь гэр бүлтэй хүн байсан.
- Гэрээслэл ёсоор гэр бүлд нь хөрөнгийн үлдсэн хэсэг болох бага шиг хэсэг үлдэнэ.
- Би энэ мөнгийг авч чадахгүй гэж Пейж бөвтнөв.
Пелам бүсгүйг гайхан харж,
- Яагаад тэр вэ? гэлээ.
Пейжид хэлэх хариу байсангүй. Жон Кронин түүний хөрөнгө бүсгүйд үлдэхийг хүсчээ.
- Би мэдэхгүй. Энэ... ёс суртахуунгүй явдал. Тэр чинь миний өвчтөн байсан шүү дээ.
- За яахав, тэгвэл би танд чек үлдээе. Яахыгаа та өөрөө шийд. Энд гарын үсгээ зур.
Пейж өөрийн мэдэлгүй гарын үсгээ зурлаа.
- Баяртай, эмч ээ.
Пейж Жон Кронин тухай бодон өмгөөлөгчийн араас харсаар хоцров.
Бүсгүй мөнгийг хэрхэхээ шийдэж ядан нэг хэсэгтээ нууц байг гэж бодож байтал Пейжийн өвлөсөн хөрөнгийн тухай мэдээ эмнэлэг даяар тэр даруй таржээ. "Энэ өв надад байх ёсгүй. Жон Кронин гэр бүлтэй шүү дээ" хэмээн өөртөө давтан хэлнэ.
Сүүлийн хэдэн өдрийн үйл явдал Пейжийг сөхөрч туйлдтал нь ядраажээ. Ажилдаа явна гэдэг тун хэцүү байсан ч бүсгүй өвчтөнүүдээ орхиж чадахгүй. Өглөө нь тэрээр хагалгаа хийх ёстой. Эмнэлгийн гудманд түүнийг Артур Кейн хүлээн зогсож байв. Кейн өвчтөний бөөрийг эндүүрэн авч хаясан тэр нэгэн явдлаас хойш тэд нэг ч удаа үг солилцоогүй байв. Пейжид нотлох баримт байхгүй байсан ч бөөрний хальсыг зүсэж эхлэхэд мань Кейний эндүүрч байгааг мэдээд айдаст автаж байжээ.
- Сайн уу, Пейж ээ. Урьдын гомдлоо мартацгаая. Энэ тухай та юу гэмээр байна.
Пейж мөрөө хавчисхийгээд,
- Тэгье ээ хэмээв.
- Кен Меллори үнэхээр энэ аймшигт хэргийг хийлээ гэж үү? гэж Кейн асуув.
- Тийм ээ.
Кейн зальтай нүдээр түүнийг харан,
- Эмч хүн сайн дураараа хүнийг алсан гэдгийг та юу гэж бодож байна? Энэ ёстой аймшигтай явдал байгаа биз, аан? гэв.
- Тийм байна.
- Ташрамд хэлэхэд, танд баяр хүргэе. Би таныг саятан болсон гэж дуулсан.
- Би ойлгохгүй . ..
- Пейж ээ, өнөө оройн театрын хоёр тасалбар байна. Хоёулаа хамт явъя.
- Баярлалаа, би болзоотой.
- Та түүнийгээ хойшлуулах болж дээ.
Пейж гайхан түүнийг хараад,
- Өршөөгөөрэй, юу гэв ээ?
Кейн түүнд улам ойртоод,
- Би Жон Кронинд задлан хийсэн шүү гэлээ.
Пейжийн зүрх рүү ёгхийн хатгалаа.
- Тэгээд юу гэж?
- Тэр зүрхний дайрлагад дайруулаагүй байсан. Хэн нэгэн түүнд их хэмжээний инсулин хийсэн байна лээ. Тэр хүн задлан хийнэ гэж тооцоолоогүй бололтой.
Гэнэт Пейжийн хоолой ам нь хатаж хуурайшаад ирлээ.
- Та түүнийг үхэх үед нь дэргэд нь байсан байх аа, аан? гэхэд нь Пейж түгдчин байж,
- Тийм ээ гэв.
- Энэ тухай мэдэх, цааш нь мэдэгдэх цорын ганц хүн би байна гээд Кейн мөрийг нь илснээ,
- Гэхдээ миний ам одоохондоо хамхиастай байгаа. За өнөөдрийн театрт очихыг юу гэж бодож байна даа гэлээ.
Пейж түүнийг түлхэн зайлуулаад,
- Үгүй! гэлээ.
- Та юу хийж байгаагаа ойлгож байгаа биз?
Пейж гүнзгий санаа алдаад,
- Тийм ээ. Харин одоо уучилж үз. ..
Бүсгүйн холдон явахад нь Кейн хүйтэн царайлан араас харан хоцорлоо. Мань эр цааш эргэн Бенжамин Уоллисын өрөө рүү алхжээ.
Утасны дуу хангинан өглөөний арван цагт түүнийг сэрээв.
- Чи дахиад л миний үгэнд орохгүй юу? гэж нөгөө хахирган хоолойгоор өгүүллээ. Түүнийг буруутган сүрдүүлэгч эрийн шивнэн хэлэхийг сонсон Пейж энэ дууг тэр даруй таньжээ. "Бурхан минь, би тэгэхэд дэмий л сүрджээ" хэмээн бодов.
Маргааш өглөө нь Пейжийг эмнэлэг ороход хоёр эр түүнийг хүлээн зогсож байв.
- Пейж Тейлор эмч үү?
- Тийм байна.
- Та бидэнтэй хамт явах болж дээ. Таныг Жон Крониныг алсан хэрэгт буруутган баривчилж байна.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.14.16 11:03 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 37.

Шүүх хурлын сүүлчийн өдөр боллоо.
Өмгөөлөгч Алан Пенн тангарагтны төлөөлөгчдөд хандан,
- Ноёд, хатагтай нараа, та бүхэн Тейлор эмчийг мэдлэгтэй юу, мэдлэггүй эмч үү гэдэг талаар олон гэрчийн мэдүүлгийг сонслоо. Гэхдээ шүүгч Янг та бүхэнд энэ нь шүүх ажиллагааны гол асуудал биш гэдгийг тайлбарлаж өгөх болно. Тейлор эмчийг сайшаан дэмжээгүй эмч нарын мэдүүлгийн зэрэгцээгээр түүнийг үнэлэн сайшаадаг хэдэн арван эмч мэдүүлэг өгнө гэдэгт би бүрэн итгэж байна. Тэгээд ч хэргийн учир нь үүнд бишээ. Пейж Тейлорыг Жон Кронины үхэлд буруутгаж байгаа. Тэрээр түүнийг амирлан үхэхэд нь тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бүсгүй түүнийг тэсвэрлэхийн эрхгүй өвдөн шаналсандаа өөрөө энэ талаар хүсэн гуйсан болохоор энэ үйлдлийг үйлджээ. Та бүхний өмнө дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хүнлэг ёс суртахууны асуудал яригдаж байна. Өнгөрсөн жил Калифорни мужийн эрүүл мэндийн бодлогоор насанд хүрсэн хүн өөрөө эмчилгээ хийлгэх, татгалзах эрхийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ нь амьдрах уу, эсвэл үхэх үү, эмчилгээ хийлгэхийг зөвшөөрөх үү эсвэл татгалзах уу гэдэг нь хувь хүний эрхийн асуудал гээд Пенн тангарагтнуудын зүг харснаа, - Хүнлэг ёс суртахууны асуудал гэдэг нь нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлийн акт юм. Иймээс би үүнийг аль ч талаараа дэлхий дахины эмнэлгийн газруудад хэрэгжиж байдаг гэдгийг итгэлтэйгээр мэдэгдмээр байна. Яллагч тал цаазын ял шийтгэл оноох гэж байна. Үүнийг битгий зөвшөөрөөч. Хүнлэг ёс суртахуун хэзээ ч цаазын ял дагуулдаггүй юм. Америкчуудын 63% нь хүнлэг ёс суртахууныг хуульчлах ёстой гэж үздэг төдийгүй манай улсын 18 муж улсад хэдийн хуульчилсан байна. Хөөрхий өвчтөнүүдийг өвдөн шаналж тэднийг амьдруулан зовоох эрх бидэнд байна уу гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Энэ асуудлыг шийдэх явдал манай эмнэлгийн салбарт ихээхэн төвөгтэй байна. Бид өвчтөнүүдийг машинаар асарч тойглоно гэдэгт итгэж байсан. Гэтэл тэр машинууд энэрэх сэтгэл гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хэрэв морь хөлөө хугалж орхивол бид өрөвдөн хайрласандаа буудна биз. Гэвч хүн төрөлхтөн бид тамд амьдрах ёсгүй. Тейлор эмч Жон Кронины үхэхийг шийдээгүй. Жон Кронин өөрөө үүнийг шийдсэн. Харин Тейлор эмч эргэлзэлгүйгээр энэрэнгүй сэтгэлийн актыг хэрэгцүүлсэн байна. Тэрээр энэ бүхний хариуцлагыг өөрөө үүрчээ. Та бүхэн Тейлор эмч Жон Кронины түүнд үлдээсэн мөнгөний тухай юу ч мэдээгүй байсан гэдэгт итгэлтэй байж болно. Бүсгүй зөвхөн нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс үүнийг үйлджээ. Жон Кронин нь зүрх өвчтэй хамаг биед нь үсэрхийлсэн хорт хавдраар шаналж байсан. Та бүхэн өөрснөөсөө асуугаад үз. Ийм биеийн байдалтай та нар амьд явахыг хүсэцгээх үү? Та бүхэнд баярлалаа гээд Алан Пенн ширээндээ эргэн ирж Пейжтэй зэрэгцэн суув.
Гас Венабл босон тангарагтны зүг явж очин,
- Нигүүлсэнгүй сэтгэл ээ? Энэрэнгүй сэтгэл гэнээ? гээд Пейжийг ширтээд толгой сэгсэрчхээд, тангарагтны зүг эргэн,
- Ноёнд хатагтай нараа, би шүүх байгууллагад хорь гаран жил ажиллах энэ бүх хугацаанд хэзээ ч ийм шийдчихсэн уужуу дотортой, олз хайн санаатай аллага хийсэн явдалтай учирч явсангүй.
Цонхийн цайн түгшсэн Пейж түүний үг бүрийг нь чагнан суулаа.
- Өмгөөлөгч бидэнд хүнлэг ёс суртахууны тухай ярьж байна. Тейлор эмчийн үйлдсэн хэрэг нь нигүүлсэнгүй сэтгэл юм гэж үү? Би тэгж бодохгүй байна. Тэгээд ч Тейлор эмч болон бусад гэрч нар ноён Кронинд ердөө л хэдхэн хогийн нас байсан гэдгийг баталж байгаа? Магадгүй Тейлор эмч хатагтай Кронин түүний нөхөр нь гэрээслэлээ өөрчилснийг нь мэдмэгц эсэргүүцнэ гэж эмээсэн байж болох юм. Энэ төлөвлөгөөгөө ноён Кронин гэрээслэлээ өөрчлөн Тейлор эмчид сая доллар үлдээсэн тэр үетэй яв цав тохирч байгаа төдийгүй, бүсгүй тэр үед инсулиныг үхлийн тунгаар тарин түүнийг алжээ... Бүсгүйн өөрийнх нь үг буруутай гэдгийг нь дахин дахин нотолж байна. Тейлор эмч Жон Кронинтой нөхөрсөг дотно харьцаатай байсан гэж баталж байна. Гэвч та бүхэн тэрээр Пейж Тейлорыг үзэн ядаж "нөгөө гичий" гэж нэрлэж байсныг, мөн бузар савраа надаас холхон байлга гэж түүнд хэлж байсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээс сонссон.
Гас Венабл дахин шүүгдэгч рүү харлаа. Пейжийн царайд цөхөрсөн өнгө тодорчээ. Тэрээр тангарагтны төлөөлөгчдөд хандан,
- Хохирогчийн өмгөөлөгч Тейлор эмч түүнд сая доллар үлдээснийг сонсоод, "Энэ чинь ёс суртахуунгүй хэрэг. Тэр миний өвчтөн шүү дээ" гэж хэлсэн гэлээ. Гэсэн атлаа бүсгүй мөнгийг авчээ. Түүнд мөнгө хэрэгтэй байжээ дээ. Түүний гэрт нь ширээнийх нь нүдэнд жуулчдын товчооны танилцуулга байсан. Париж, Лондон, Ривьер! Та нар энэ эмэгтэйг мөнгө авсныхаа дараа жуулчдын товчоо руу очсон гэж бодож байна уу. Үгүй л дээ. Тэрээр энэ аяллыг аль хэдийн товлосон байсан. Түүнд мөнгө, аятай учралаар Жон Кронинтой учран олж авсан мөн л хэрэгтэй байсан юм. Арчаагүй, үхэж буй хүнийг тэрээр залилж чаджээ. Тейлор эмч Жон Крониныг хэрхэн өөрийн гэрээслэлээ өөрчлөн өөрийгөө цорын ганц өв залгамжлагч болгон гэр бүлийнхнийг хасахад хүргэснийг бид мэдэхгүй. Гэвч бид тэр нэгэн үйлтэй шөнө Жон бүсгүйг дуудсан гэдгийг бид сайн мэднэ. Тэд юуны тухай ярилцаа бол? Магадгүй тэрээр зовлон шаналгаанаас нь салгавал Тейлор эмчид сая доллар өгнө гэж хэлээ юу? Бид энэ боломжийг харгалзан үзэх ёстой. Эс тэгвэл энэ ердийн нэг өрөвдөх сэтгэлгүй санаатай үйлдсэн аллага болно. Ноёд хатагтай нараа та бүхэн энэ шүүх хурлаас яллагдагчийн хувьд хэн түүний хамгийн аймшигтай гэрч болохыг ойлгоо биз? гээд Венабл жигшүүртэйгээр Пейжийн зүг заан,
- Хэрэгтэн өөрөө! Тэрээр хууль бусаар цус сэлбэсэн хойно бичиг баримт бүрдүүлсэн тухай мэдүүлснийг сонссон. Бүсгүй өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр Жон Крониныг эс тооцвол өөр ямар ч өвчтөнийг алаагүй гэж мэдүүлсэн. Харин бүгдийн хүндэтгэл хүлээсэн Баркер эмч түүнийг өвчтөн алсан гэж буруутгаж байсныг бид сонслоо. Ноёд, хатагтай нар аа, бидний аз дутахад Лоуренс Баркер эмч саад дайруулаад өнөөдөр энд хэрэгтний эсрэг мэдүүлэг өгч чадахгүй байна. Гэвч хэрэгтний тухай Баркер эмчийн бодлыг уламжлахыг надад зөвшөөрч болгооно уу. Энэ нь Тейлор эмчийн хагалгаа хийсэн өвчтөний талаарх Петерсон эмчийн гэрчилсэн мэдүүлэг юм.
Гас Венабл протокол уншиж эхэллээ.
- Баркер эмч хагалгаа хийж байхад мэс заслын өрөөнд орж ирсэн үү?
- Тийм ээ.
- Баркер эмч Тейлор эмчид ямар нэг юм хэлсэн үү?
- Тэр Тейлор эмч рүү хараад: "Та түүнийг алчихлаа" гэсэн.
- Харин энэ сувилагч Берригийн мэдүүлэг: "Баркер эмч Тейлор эмчийн тухай юу гэж хэлснийг сонссоноо та хэлээч?
- Тэр түүнийг мэдлэггүй... Бас нэг удаа түүгээр нохойндоо ч хагалгаа хийлгэхгүй гэж хэлж байсан" гэж уншаад Венабл протоколоос нүд салган,
- Бидэнд энэ бүх хүндэт эмч, сувилагчид хэрэгтнийг буруутган гутаах нэгэн хуйвалдаан байна, эсвэл Тейлор эмч худал хэлж байна гэсэн хоёр бодол төрж байна. Энэ ердийн нэг худал хуурмаг явдал биш, харин эмгэг судлалын. ..
Шүүх хурлын арын хаалга нээгдэн танхимд Венаблийн туслах яаран орж ирлээ. Тэр гэнэт босгон дээр зогтуссанаа шийдэж ядан байснаа дарга руугаа чиглэн алхлав.
- Эрхэм ээ...
Венабл дургүйцэн түүн рүү эргэн,
- Намайг юу хийж байгааг харахгүй байна уу? ...
Туслах түүний чихэнд нь нэгийг шивнэв. Гайхаж мэлэрсэн Гас Венабл түүнийг хараад,
- Юу- уу? Энэ чинь сайхан хэрэг байна! гэлээ.
Шүүгч Янг урагш бөхийгөөд тайван боловч сайныг зөгнөөгүй дуугаар сониучирхан,
- Та нарыг яриаг тасалсанд өршөөгөөрэй. Таны бодлоор та энд юу хийж байгаа билээ? гэв.
Гас Венабл шүүгч рүү эргэн харахад түүний царайнаас сэтгэл хөдөлсөн нь өнгө илт харагдана.
- Эрхэм шүүгч ээ, дөнгөж сая надад Баркер эмч шүүхийн хуралдаанд ирсэн тухай мэдэгдлээ. Тэр тахир дутуугийн тэргэнцэрт суусан хэдий ч гэрчийн мэдүүлэг өгч чадна гэнэ. Би түүнийг гэрчийн хувиар дуудах хүсэлтэй байна.
Танхим даяар чангаар шуугилдацгаав.
Алан Пенн суудлаасаа огло харайн босч,
- Эсэргүүцэж байна! гэж хашгираад, - Яллагч хэдийн үгээ хэлсэн. Энэ тохиолдолд гэрч дуудаж байсан удаа байхгүй. Би... гэтэл шүүгч Янг алхаараа ширээ тоншоод,
- Яллагч, өмгөөлөгчдийг нааш ирэхийг хүсч байна гэлээ.
Пенн, Венабл хоёр шүүгчийн ширээнд дөхөж очлоо.
- Эрхэм шүүгч ээ, энэ чинь журам зөрчиж байна, би эсэргүүцэж. ..
- Ноён Пенн, дүрэм журмын хувьд таны зөв, гэвч иймэрхүү явдал практикт гардаг эсэх тал дээр харин та андуурч байна. Улс орон даяар гарч байсан олон арван хэргүүдээс үзэхэд онцгой чухал гэрчид тайлал хийлгэхийг зөвшөөрөх хэрэгтэй байдаг гэдгийг би танд хэлж чадах байна шүү. Хэрэв та үнэхээр жишээ баримтыг сонирхож байгаа бол таван жилийн өмнө энэ танхимд болсон хэргийн материалыг сөхөж үзэж болох юм. Тэр үед би бас шүүгчээр ажиллаж байсан юм гэх нь тэр.
Алан Пенн шүлсээ гүдхийтэл залгаад,
- Тэгэхээр та Баркер эмчээр гэрчийн мэдүүлэг өгөх бодолтой байх шив! хэмээн бувтнав.
Шүүгч Янг бодолхийлээд,
- Тэгэхээр Баркер эмч энэ хэргийн гол гэрч, урьд нь түүний биеийн байдал нь мэдүүлэг өгөх боломжгүй байсан, харин би түүнийг гэрчийн хувьд дуудах сонирхолтой байна гэв.
- Эсэргүүцэж байна! Гэрч мэдүүлэг өгч чадна гэдэг чинь баримт биш. Би сэтгэл мэдрэлийн эмчийн дүгнэлт шаардаж...
- Ноён Пенн, энэ танхимд шаарддаггүй юм, харин гуйдаг юм гээд шүүгч Гас Венаблд хандан, - Гэрчийг дуудаж болно гэлээ.
Алан Пенн толгой гудайн зогсоод "Өнгөрчээ, бид ялагдаж" хэмээн гашуудан бодлоо.
Гас Венабл туслахдаа хандан,
- Баркер эмчийг дууд гэв.
Хаалга аажим нээгдэн танхимд тахир дутуугийн тэрэгтэй Лоуренс Баркер эмч орж ирлээ. Хүзүүнд нь тусгай хамгаалалт зүүлгэсэн байх агаад, нүүрний нэг тал нь мурийжээ.
Бүгдийн харц гэрчийн байр рүү дөхөн яваа түүний турьхан бие дээр тусна. Баркер эмч Пейжийн өмнүүр явах зуур түүнийг нягтлан харлаа.
Түүний харцанд нь дотно сэтгэлийн өнгө тодорсонгүй, Пейж хамгийн сүүлд түүний: "Ямар чөтгөрөө бодоо вэ?.." гэсэн үгийг эргэн саналаа.
- Баркер эмч ээ, таны биеийн байдал өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгөх чадалтай байна уу?
Баркер эмчийг ярьж эхлэхэд дуу нь тун сулхан сонсогдов.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.14.16 11:03 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
- Чадна, эрхэм шүүгч ээ.
- Энэ танхимд болж байгаа үйл явдлын талаар та бүрэн мэдэж байгаа юу?
- Мэднэ ээ, эрхэм шүүгч ээ гээд тэрээр Пейжийн суугаа зүг харснаа, - Энэ эмэгтэйг өвчтөнөө алсан хэрэгт буруутгаж байгаа хэмээв.
Пейжийн царай барайлаа. Энэ эмэгтэй!
Шүүгч Янг шийдвэр гаргаад, шүүхийн гүйцэтгэгчид хандан,
- Гэрчээр тангараг өргүүл гэв.
Баркер эмчийг тангарах өргүүлсний дараа шүүгч Янг,
- Та наанаа байж болно, Баркер эмч ээ. Одоо яллагч танаас асуулт асууна, дараа нь би өмгөөлөгчид солбицсон байцаалт явуулахыг зөвшөөрнө гэв.
Гас Венабл инээмсэглэх үзэгдэв.
- Баярлалаа, эрхэм шүүгч ээ гээд тэрээр Баркер эмчийн тэргэнцэрт дөхөж очоод, - Бид таныг удаахгүй, эмч ээ, таныг ийм нөхцөлд мэдүүлэх өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Та сүүлийн нэг сар энд өгсөн гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцсан уу? гэв.
Баркер эмч толгой дохиод,
- Би хурлын явцыг телевиз, сонин хэвлэлээр ажиглаж байгаа, тэгээд энэ бүхэн намайг үнэн голоосоо гайхуулж орхилоо гэв.
Пейж толгойгоо базлан сууна.
Гас Венабл баярласан сэтгэлээ арай ядан дарна.
- Бидний олонход ийм сэтгэгдэл төрсөн гэдэгт итгэлтэй байна, эмч ээ гээд Венабл ойлгосон дүр үзүүлэн өгүүлэв.
- Би шүүхийн ялалт амжилтыг үзэх гэж наашаа ирсэн юм гэсэнд Венабл,
- Тэгэлгүй яах вэ. Бид үүнийг л хүсч байна хэмээгээд инээлээ.
Лоуренс Баркер гүн амьсгаа аван, түүнийг ярьж байхад нь уураа дарж ядан байлаа.
- Ямар чөтгөрөө хийж та нар Пейж Тейлор эмчийг ялтны ширээнд суулгаж байгаа юм бэ? гэх нь тэр.
Венабл өөрийгөө буруу дуулав уу гэж боджээ.
- Өршөөгөөрэй, юу гэв ээ?
- Энэ шүүх- тэр чигээрээ инээдмийн жүжиг байна!
Пейж, Алан Пенн хоёр гайхсан харц солилцов.
Гас Венабл цонхийн цайгаад,
- Баркер эмч ээ. .. гэх аядахад нь,
- Яриаг минь бүү тасал гэж Баркер архираад,
- Та дайсагнаж атаархсан хүмүүсийн мэдүүлгийг ашиглан гарамгай мэс засалчийг хөнөөх гэж байна. Тэр. ..
- Хүлээгээрэй! гэж Венабл сандчин яриаг нь таслаад, - Та Тейлор эмчийг мэдлэг мэргэжилгүй гэж байнга буруутгаж байсан биш үү? Тэр ч бүү хэл тэрээр "Эмбаркадеро" эмнэлгээс халагдахаар шийдэж байсан гээгүй билүү?
- Тэр үнээн.
Венаблийн сэтгэл арай сэргэн,
- Тэгвэл та яагаад Тейлор эмчийг гарамгай мэс засалч гэж нэрлэж байгаа юм бэ? гэж тэрээр ивээнгүй өнгөөр асуулаа.
- Тийм учраас л хэлж чадаж байна гээд Баркер Пейжийн зүг харан түүнд зориулан хоёр биеэс өөр хүн танхимд үгүй мэт ярьж эхэллээ, - Зарим нэг хүмүүс эмч байх заяатай төрсөн байдаг юм. Та тэр ховор улсын нэг. Би бүр анхнаасаа таныг ямар их авьяастай болохыг ойлгосон. Гэвч би танд хатуу хандсан, таныг сайн эмч болгох гэсэндээ дэндүү хатуу хандсан байж магадгүй. Би таныг өөртөө хатуу чанд байгаасай гэсэндээ тантай ширүүн дориун харьцсан юм. Бидний мэргэжилд алдах гэдэг орон зай байх ёсгүй тул таныг өө сэвгүй ажиллаасай гэж хүсч байсан юм. Эмч хүн ганц удаа ч алдах ёсгүй юм шүү.
Пейж Баркер эмчээс нүд салгалгүй ширтэн, тархинд нь хамаг юм холилдож хутгалдлаа.
Танхимд байгсад өөр хоорондоо шивнэлдэцгээж эхэллээ.
- Би таны халагдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Гас Венабл ял түүний гараас мултарсныг ойлголоо. Түүний гол гэрч хамаг хэргийг нь баллаж орхилоо.
- Баркер эмч ээ, та бидэнд Тейлор эмч таны өвчтөн Ланс Келлиг алсанд буруутгасан мэдүүлэг бий. Ямар вэ? ...
- Би түүнд бүсгүй хагалгааг гардан хийж, хамаг хариуцлагыг үүрч байсан болохоор энэ үгийг хэлсэн. Гэвч хэрэг дээрээ ноён Келли нойрсуулагч эмчийн буруугаар үхсэн юм.
Танхим даяар шивнэлдэх биш бүр шуугилдаж эхэллээ.
Пейж мэгдэн хөшчихсөн сууна.
Баркер эмч ажил хэрэгч янзаар үргэлжлүүлэн,
- Харин Жон Кронины мөнгөний тухайд гэвэл Тейлор эмч энэ тухай юу ч мэдээгүй байсан юм. Би өөрөө Жон Кронинтой ярилцсан, тэр надад өөрийн гэр бүлээ үзэн яддаг учраас Тейлор эмчид мөнгөө үлдээх санаатайгаа хэлсэн юм. Мөн тэр надад өөрийгөө зовлон шаналгаанаас ангижруулж өгөөч гэж Тейлор эмчээс гуйхаа ч хэлсэн. Би түүнийг бүрэн дэмжсэн гэлээ.
Цугларагсдын дунд хашгирч гарлаа. Гас Венабл болж буй үйл явдалд итгэж ядан зогсоно. Түүний царайд сандарч мэгдсэн шинж тодорно.
Алан Пенн огло харайн босч,
- Эрхэм шүүгч ээ, би суллахыг хүсч байна!
Шүүгч Янг алхаараа ширээ нүдэж,
- Чимээгүй бай! гэж хашгираад яллагч, өмгөөлөгчид хандан,
- Миний өрөөнд орцгоо! гэв.
Шүүгч Янг, Алан Пенн, Гас Венабл гурав өрөөнд сууж байв.
Гас Венабл шокийн байдалд оржээ.
- Би...би юу хэлэхээ мэдэхгүй байна. Эрхэм шүүгч ээ, тэр юу ярьж байгаагаа мэдэхгүй, өвчтэй хүн байна. Би түүнийг сэтгэцийн эмчид үзүүлэхийг хүсч...
- Гас минь, тэглээ гээд та яаж ч чадахгүй. Таны хэрэг утаа мэт замхарч байна. Таныг ээлжит таагүй явдлаас тань аваръя, тэгэх үү дээ? Би хүн амины хэрэгт буруушаахыг цагаатгах хүсэлтэй байна. Татгалзаж байна уу?
Удтал дуугүй болов. Эцэст нь Венабл толгой дохиод,
- За үгүй дээ яалаа гэж гэлээ.
- Ухаалаг шийд байна гэж Янг шүүгч хэлээд,
- Танд нэг юм зөвлөе. Юу ярихыг нь мэдэхгүй гэрчийг хэзээ ч, хэзээ ч битгий дуудаж бай гэжээ.
Хуралдаан үргэлжлэн шүүгч Янг,
- Тангарагтны шүүгч, эрхмүүд ээ, удаан хугацаагаар тэсэн хүлээсэн та бүхэнд талархъя. Шүүх хэрэгтнийг цагаатгаж байна. Хэрэгтэн суллагдлаа! хэмээн зарлан тунхаглав.
Пейж Жейсоны зүг дохин үнсээд, Баркер эмчийн суугаа зүг руу яаравчлав. Бүсгүй тэргэнцрийн дэргэд очин өвдөг сөхрөөд түүнийг тэврэн авлаа.
- Би танд хэрхэн талархахаа мэдэхгүй байна хэмээн Пейж шивнэв.
- Та энэ холион бантанд хутгалдах ёсгүй байсан юм! гээд Баркер эмч, - Чөтгөр ав гэж, ямар тэнэг хэрэг вэ! Алив хаашаа ч хамаагүй ярилцаж болмоор газар руу явцгаая гэлээ.
Шүүгч Янг түүний хэлэхийг сонсоод,
- Хэрэв та нар хүсвэл миний өрөөнд орцгоож болно шүү. Та нарын төлөө өчүүхэн зүйл хиймээр байна гэлээ.
Пейж, Жейсон Баркер эмч гурав Янг шүүгчийн өрөөнд орцгоов.
- Уучлаарай, танд туслахаар эртхэн ирэх гэтэл зөвшөөрдөггүй шүү гэж Баркер өгүүлээд, - Та энэ хараал идсэн эмч нарыг мэдэх юм хойно доо гэлээ.
Пейж хариугүй нулимс дуслуулахад бэлэн байлаа.
- Танд эхлэх үг алга, би ямар их.. .
- Хэрэггүй! гэж Баркер түүний үгийг таслахад Пейж түүнийг гярхай гэгч нь ажаад нэгийг санав бололтой,
- Та хэзээ Жон Кронинтой уулзаа вэ? гэв.
- Юу- уу?
- Та миний юу асуусныг ойлгоо биз дээ. Та хэзээ Жон Кронинтой уулзсан юм бэ?
- Хэзээ вэ гэж үү?
Пейж намуухан дуугаар,
- Та Жон Кронины таньдаггүй байсан. Та түүнийг мэдэхгүй шүү дээ.
Баркерийн уруул дээр хөнгөн инээмсэглэл тодрон,
- Мэдэхгүй. Гэхдээ би таныг мэднэ шүү дээ гэв.
Пейж бөхийн түүнийг тэвэрлээ.
- Битгий уйлж хайлаад бай гэж Баркер бөвтнөөд Жейсоныг харан,- Энэ заримдаа уйлж хайлаад байдаг юм шүү. Түүнийг сайн асарч халамжлаарай, тэгэхгүй бол надтай уулзах хэрэг гарна гэв.
- Эрхэм ээ, бүү санаа зов. Би сайн халамжилна хэмээн Жейсон хариулав.
Маргааш өдөр нь Пейж, Жейсон хоёр гэрлэн Баркер эмч гэрчээр оролцов.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.14.16 11:04 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Төгсгөлийн үг.

Пейж Куртис "Норт-шорт" эмнэлэг шиг нэр хүндтэй хувийн эмнэлэг нээв. Жон Кронины үлдээсэн сая доллароор Африкт эцгийнхээ нэрээр эмнэлгийн фонд байгуулжээ.
Баркер эмч Пейжийн эмнэлэгт мэс заслын зөвлөхөөр ажиллаж байна.
Артур Кейн Калифорни мужийн эмнэлгийн комиссын шийдвэрээр эмчийн дипломоосоо салжээ.
Жимми Форд бүрэн эдгэрч Бетситэй гэрлэв. Тэд анхны охиноо Пейж гэж нэрлэжээ.
Хони Тафт Шон Рейлитэй Ирланд руу явжээ. Тэр Дублинд сувилагчаар ажиллаж байна.
Шон Рейли амжилт олжээ. ДОХ-ын шинж түүний биеэс хараахан олдоогүй байна.
Майк Хантер зэвсэгт халдлага хийсний улмаас шоронд оржээ. Тэр удахгүй хугацаанаас өмнө суллагдана.
Альфред Тернер Парк-авенюд хувийн эмнэлэгт ажиллан ажил хэрэг нь урагштай байна.
Бенжамин Уоллис тойргийн "Эмбаркадеро"-гийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
Лорена Харрисон өөрийн теннисний дасгалжуулагчтай гэрлэв.
Лу Динетто албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн 15 жилийн ял эдлэх болов.
Кен Меллорид бүх насаараа хоригдох ял оноожээ. Лу Динетто шоронд орсноос хойш долоо хоногийн дараа Кен Мэллори өөрийнхөө камерт хоолойг нь огтолсон байхад нь олжээ.
"Эмбаркадеро" эмнэлэг ирэх газар хөдлөлтийг хүлээсээр байсан байрандаа дүнхийнэ.
Төгсөв.

_________________
Avatar by Someone


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited