#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.25.17 9:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Dec.12.14 12:37 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
хүлээсээр :aa:


Top
   
PostPosted: Jan.13.15 10:59 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
Тулааны сургалт
Нэвсийсэн үүлс тэнгэрийг бүрхсэн, жихүүн салхитай хүйтэн, саарал өдөр байлаа. Спецназын 17р армийн орлогч дарга бид хэд эртний гүүрэн төмөр замын дэргэд байна. Олон жилийн өмнө энд төмөр зам барьж эхэлсэн ч ямар шалтгаанаар юм дуусгалгүй орхижээ. Зөвхөн тугалган саарал гол дээрх гүүр л үлдэж. Аймшигтай өндөр юм. Эргэн тойрон сүглийх эзгүй ой асар том орон зайг эзлэн орших нь хүнээс түрүүлэн баавгайтай таарах магадтай.
Спецназын шалгаруулалт явагдаж байлаа. Дэд хурандаа бид нар шүүгч нь. Шалгаруулалтын чиглэл олон арван километрт сунайна. Бороонд норж, зэвсэг хэрэгсэлдээ дарагдсан улаан нүүрт цэргүүд энэ чиглэлээр хэдэн өдрийн туршид гүйж, шогшиж, гүйнэ. Тэндий царайг сахал дарна. Тэдэнд хүнс байхгүй, горхи нуураас усаа хангана. Нэмэрт нь замын дунд гэнэтийн, тааламжгүй учрал олон тохионо.
Манай хяналтын цэг дээрх улбар сум цэргийг гүүр лүү чиглүүнэ. Гүүрний дунд хэсэгт дараагийн сум гүүрний ирмэгийг заана. Бусдаасаа хол тасарсан цэрэг гүүрийг лүү гүйнэ. Ядарсандаа анзааралгүй хэтэрч гүйгээд гэнэт зогсож, алсыг заах сум руу буцаж ирнэ. Хашлагыг давуулан ажиглаж зэгст арал дээр орших дараагийн сумыг харна. Тэр нь асар том боловч тэндээс дөнгөж ажиглагдах төдий. Цэрэг гайхан исгэрэнэ. Тэрээр хашлага руу бүх зэвсэг хэрэгсэлтэйгээ мацан гарч, аюулыг тоолгүй үсэрлээ. Унах явцдаа өөрийн тавилан, спецназыг хараан хашгирах нь сунжирсан орилоон болно. Бараантах мөст усыг цөмлөн ороод удаан харагдсангүй. Эцэст нь толгой уснаас цухуйна. Намар орой байсан ба ус зайрмагтсан байлаа. Цэрэг алсын арлыг чиглэн сэллээ.
Цэргүүд өндөр гүүрнээс үсэрч байсан манай хяналтын цэгт хүнд байдалд орох цэрэгт үзүүлэх ямар ч тусламжийн хэрэгсэл байгаагүй. Тэр бүү хэл аврах юу ч байгаагүй. Бид, офицерууд зөвхөн үсрэгч нарыг өөртөө итгэлтэй байгаа эсэхийг ажиглана. Бусад нь хамаагүй байлаа.
- Хэн нэг нь живж үхвэл яах вэ? Гэж би офицероос асуув.
- Живж үхсэн нь спецназын ажилд хангалттай сайн биш гэсэн үг.
* * *
Энэ бол тэр спецназд хангалттай сайн биш. Энэ өгүүлбэр тулааны бэлтгэлийн бүрэн философийг илэрхийлнэ. Халууд залуу цэрэгт үүнийг дамжуулахад тэд тоглоом мэтээр хүлээн авдаг. Гэхдээ тун удалгүй хэн ч тоглоогүйг ойлгоно.
Спецназын сургалтын хөтөлбөрийг Зөвлөлтийн холбооны тэргүүлэх сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн зааврын дагуу боловсруулна. Энгийнээс нарийн руу шилжих зарчимтай хуучин сургалтын арга буруу болохыг тэд тогтоожээ. Цэрэг эхлээд ихбиш өндрөөс үсэрч, шүхрээ зөв эвхэж, зөв газардаж сурна, дараагийн сургалтаар жинхэнэ үсрэлтийг хийнэ. Гэтэл хэдий чинээ оршил сургалт удаан байна төдий чинээ хүлээж, тэр хэрээр айж эхлэдэг байна. Өмнөх дайнаар олж авсан туршилга: зөвхөн цөөн хэд хоногийн сургалтанд хамрагдсан шинэ цэргүүд ихэнхдээ маш сайн ажилладагийг батлан харуулна. Заримдаа тэднийг маш богино сургасан байдаг ч хангалттай эр зориг гаргадаг. Дэлхийн нэгдүгээр дайны үед Оросын шилдэг хороод Санкт-Петрбургт байж. Тэд эзэн хааныг хамгаалж, маш онцгой нөхцөлд ажиллахад сургажээ. Дайн удах тусам хамгаалалтын хорооны дайтах эрмэлзлэл багассаар. Дайн үргэлжилсээр, ичгүүр сонжуураа алдсаар эцэст нь түүнийг хурдан дуусгах найдвар өсжээ. Учир нь Эзэн хаан дайныг дуусгахын тулд өөрийн хамгаалалтыг ашиглахаар шийдлээ...
1917 оны хувьсгал хувьсгал биш байв. Энэ бол зүгээр л агуу том эзэнт гүрний ганцхан хотын хамгаалалтыхны хийсэн эргэлт байлаа. Цэргүүд цаашид дайтахыг хүссэнгүй: тэд дайнаас айж, дэмий үхэхийг хүссэнгүй. Улс орон даяар олон тооны намууд оршиж, бүгд дайныг эцэст нь хүргэхийг дэмжиж байсан, харин цор ганц нам энх тайванд уриалж байв. Цэргүүд чухам энэ намд итгэв. Үүний зэрэгцээ фронтод тулалдаж байсан хороод асар их хохирол хүлээж, ёс суртахууны уналтанд орсон байсан ч гэртээ харих бодол үгүй. Фронт зөвхөн Санкт-Петрбургт төв эрх мэдэл унасны дараа тарав.
Лениний нам эрх мэдлийг үхтэл айсан хамгаалалтын цэргүүдээс булаан авсны дараа зөв дүгнэлтиийг хийсэн. Өнөөдөр цэргийг ар талд удаан барьдаггүй, тэд ч олон цагийн сургалтанд хамрагдаггүй. Илүү ухаалаг шийдвэр нь шинэ цэргийг шууд тулаанд оруулаад амьд үлдсэнийг нь шинэ цэргүүдтэй ахин тулаанд явуулах юм. “гвардчууд” (хамгаалалтыхан) гэх нэр томъёо нь үүнээс улбаалан зөвхөн тулаанд орогсод, зөвхөн маш их хохирол амссан ч амьд үлдэхээр тэмцэж буй нэгдлийг нэрлэх болжээ.
Энэ хичээлийн дараа удирдагч нар тулааны сургалтын арга барилд өөрчлөлт оруулав. Түүнийгээ эхний ээлжинд спецназд туршсан нь сайн үр дүн өгчээ.
Спецназын залуу цэргийг сургах хамгийн тохирсон хандлага нь - түүнд өмнөө тулгарсан зүйлийн тухай бодох цаг өгөхгүй байх. Тэр аюул, айдас, гэнэтийн таагүй зүйлстэй тулгарах боловч айж байх хугацаагүй байх ёстой. Тэр саадыг даван туулсны дараа өөрийн шийдэмгий, зоримог, эрсдэл гаргах чадвараар бахархах болно. Мэдээж дараа нь айхгүй.
Гэнэтийн таагүй зүйлс спецназын цэргийг албаа хаах эхний шатанд байнга тохиолдох ба заримдаа маш гэнэтийн нөхөлд тулгардаг. Тэр хичээлийн танхимд орж ирэхэд хүзүү рүү нь могой шиднэ. Өглөө орноос босоод гутал дотроо том саарал харх байхыг харна. Хүнд долоо хоног дуусах Бямба гаргийн орой түүнийг барьж ярдаг нохойтой бяцхан камерт түгжиж орхино. Эхний шүхрийн үсрэлт ч таагүй зүйлстэй хутгалдана. Хангалттай богино зааварлах курс, дараа нь тэнгэрт люкнээс шууд гаргана. Хэрэв тэр гэмтвэл яах вэ? Ердийн хариулт: тэр спецназын ажилд сайн байсангүй.
Хожим нь цэрэг хүзүүн дэх могой, гутал доторх хархтай хэрхэн тэмцэх зэргийг агуулсан онол, практикийн бүрэн сургалтанд хамрагдана. Тэр үед цэрэг ангидаа ямар ч айдасгүй орж ирнэ, учир нь хамгийн аймаар зүйлс ард орхигдсон.
* * *
Тулааны бэлтгэлийн чухал хэсэг бол амьд үлдэх техник юм. ЗХУ-д олон мянган км2-д хүнгүй газар олноороо бий. Арга нь 3-4 хүнтэй бяцхан бүлгийг хүнгүй, замгүй, хаашаа ч хичнээн ч харсан цас, элснээс өөр юмгүй огтоос үл мэдэх газар шүхрээр буулгана. Тэдэнд газрын зураг, луужин байхгүй. Бүгд Клашниковын автомат, ганцхан дайз сумтай. Нэмэгдэл нь хутга, хүрз. Хүнсний нөөц хамгийн багаар буюу огт байхгүй. Бүлэг хичнээн явах аа мэдэхгүй: хоног, тав хоног, хоёр долоо хоног? Хүмүүс зэвсгийн нөөцөө дураараа ашиглаж болно. Буга, хандгай, баавгай агнаж болно. Урт аялалын явцад энэ бүхэн хангалттай. Гэтэл сум дууссан хойно чонон сүрэг таарвал яана?
Амьд үлдэх мэдлэгийг илүү бодитой болгохын тулд бүлэг радио дамжуулагч авдаггүй. Тэд тохиолдсон хохиролыг замдаа хүнтэй таарахгүй бол дамжуулж чадахгүй. Ихэнхдээ маш онцгүй газар шүхрээр буухаас эхлэнэ: нимгэн мөс, ой, уул. 1982 онд зөвлөлтийн гурван дайчин Авачинскийн нуруунд буулт хийжээ. Тэд юуны өмнө галт уулын тогооноос гарах хэрэгтэй байж. Өөр хоёр дайчин Эльбрус (6642m) оргилд газардах сургуулилт хэд хэд хийсэн. Амьд үлдэх маршрутыг ЗХУ-ын хамгийн өндөр уулнаа - Ленин (7134м) Коммунизм (7495м) оргилд хийсний адлиар амжилттай туулжээ.
Өнөөгийн Баруун Европт тохирох нөхцөлд өөр сургалтын арга хэрэгтэй. Энэхүү бэлтгэлийн тулд спецназын цэрэг шоронгийн хар хувцас өмсөөд том хотын төвд шөнөөр хаягддаг. Энэ үеэр орон нутгийн телевиз радиогоор аюултай бүлэг хоригдол оргосон тухай мэдээлнэ. Сонирхолтой нь ЗХУ-д ийм мэдээлэл хэвлэлд нийтлэх хориотой ч радио телевизээр цацагддаг. Бага мэдээлэлтэй оршин суугчид хэрэгтнүүдээс айх уран зөгнөлт түүх эргэлдэнэ.
“Хэрэгтнүүд” өөрийн родтоо эргэж ирэх тушаалтай. Орон нутгийн цагдаа МВД-ийн дайчид тэднийг барих тушаалтай. Зөвхөн МВД-ийн дээд офицерууд энэ зөвхөн сургалт гэдгийг мэднэ. Дунд, доод тушаалын офицерууд жинхэнэ хэрэг хэмээн ажиллана. Дээд офицерууд захирагдагч нартаа “оргодлууд” зэвсэггүй, баривчилсан тохиолдолд яаралтай илтгэх ёстойг зааварчилна. Эндээс асуудал ургана: цагдаа сонсголд ихэнхдээ итгэдэггүй, тиймээс зааврыг биелүүлэхдээ өөрийн зэвсгийг ашигладаг. Заримдаа баригдсан цэрэг өөрийн офицерт хагас үхлүүт эргэн ирдэг ба – цагдаа нар – аргагүй хамгаалалт гэж сөргөдөг.
Цөөхөн тохиолдолд томоохон сургалт явагдах үеэр цагдаа МВД-ийн дайчид энгийн сургалт гэдгийг мэддэг. Гэхдээ энэ нь хүртэл спецназын бүлэгт эрсдэлтэй. МВД нохой ашигладаг ба ноход сургалт жинхэнэ тулааны хоорондох ялгааг ойлгохгүй.


Top
   
PostPosted: Jan.23.15 2:00 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
Хүлээж байна шүү

_________________
Madridista


Top
   
PostPosted: Feb.05.15 6:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6090
Location: Энд
Аюултай юм бээ. ОХУ одоо энийгээ ашигладаг бх даа

Баярлалаа. Би бас хүлээж эхэлсэн шүү :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.05.15 9:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
1 шил архи=нэг бүлэг. заан гэдэг архи байсан ч болно.


Top
   
PostPosted: Feb.05.15 9:31 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
за за тоглосон юм аа. би ч гэсэн хурдан дуусгах санаатай байна. цагаан сарын наана дуусгана гэж дайрна даа.


Top
   
PostPosted: Feb.06.15 3:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6090
Location: Энд
Кк за баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.30.15 6:19 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.22.14 1:38 pm
Posts: 3
Eniig uzeerei
http://www.baavar.mn/t/hurz-bar-san-huj ... oilgov.htm


Top
   
PostPosted: May.15.15 6:58 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
http://yellow.news.mn/content/212487.shtml#
spetsnaz?


Top
   
PostPosted: May.15.15 7:00 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
tsaganakul wrote:
http://yellow.news.mn/content/212487.shtml#
spetsnaz?

Udaan huleej bn doo


Top
   
PostPosted: Aug.20.15 8:21 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
http://news.gogo.mn/r/168127


Top
   
PostPosted: Aug.25.15 6:47 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
энэ зохиол маань юу болсон бэ? Ном болгоод хэвлүүл их баярлана шүү

_________________
Madridista


Top
   
PostPosted: May.25.17 7:59 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
хүлээгээл байна

_________________
Madridista


Top
   
PostPosted: May.25.17 11:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16451
Энэ хүн ч өнөө гайхал Саруулын араас орсон нь тодорхой байна до

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.26.17 11:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6090
Location: Энд
:hihi: Ханьтай болсондоо баярлаад байна уу чи :brows: За хүнийг хэлэлтгүй нэг хүнд 2 ном скайнердаж өгнө гэчихээд дуусгахгүй л яваад бгаамсан. Нэг нартай өдөр дуусах бх аа энэ бүх орхигдсон сэдвүүд :m6:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited