#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.28.17 1:35 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: May.14.13 12:33 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
* * *

харин одоо дараах асуулт тавигдана: Зөвлөлтийн Арми яагаад ийм тамирчинд офицерын хангамж, цалин өгдөг вэ?
Хариулт нь ЦСКА, түүний олон тооны салбарт спецназд өөрийн шилдэг дайчдаа шингээх боломжийг олгодогт байгаа юм. Мэдээж хэрэг ЦСКА-ын гишүүн бүр спецназын цэрэг биш. Гэхдээ шилдэг тамирчид нь бараг бүгд спецназд харъяалагдана.
Спецназ – энэ бол спорт, улс төр, тагнуул, зэвсэгт хядлагын хольц билээ. Алийг нь тэргүүнд, алийг нь хойно оруулахыг ялгах нь маш хэцүү.
Тэргүүн байранд зөвлөлтийн холбоот улс олипмийн тэмцээнд алтан медал авч олон улсын нэр хүндээ товойлгох явдал юм. Үүнийг биелүүлэхийн тулд тамирчны дусал хүч бүрийг шавхах чанд дүрэм, журам бүхий байгууллага хэрэгтэй.
Хоёрдугаарт, спецназд дайсны ар талд тусгай даалгаврыг гүйцэтгэх олимпийн түвшний тамирчин адил хүмүүс олон тоогоор хэрэгтэй. Энхийн цагт ийм хүмүүс нь гадаад улс уруу аяладаг байвал тааламжтай. Спорт энэ боломжийг олгодог. Тамирчны хувьд машин, байр, гадаадад аялуулдаг, сайн төлдөг баян клуб байх нь тааламжтай. Тэгээд ч зогсохгүй тэндээ хайрлагдаж, өөр ямар ч клубт ажиллах шаардлагагүй тийм клуб хэрэгтэй.
Спецназ – улс, зөвлөлтийн арми, цэргийн тагнуулын сонирхол ба бүх амьдралаа спортод зориулахыг хүссэн хүмүүсийн сонирхол давхцах цэг юм.
* * *

Дэлхийн хоёрдугаар дайны дараа цэргийн тойрог, флот, салбар бүрд спортын батальон байгуулах туршлага өрнөв; өндөр зэрэглэлийн багийг арми, флотод үүсгэх. Энэ агуу спорт хөдөлгөөн Аюулаас хамгаалах яамын шууд хяналт дор явагджээ. Шилдэг тамирчдыг цуглуулах, хадгалахын тулд бүх л боломжит аргыг хэрэглэв. Эдгээр тамирчдын зарим нь цэргээс халагдахдаа албаа дуусгаж байлаа. Гэхдээ ихэнх нь түрүүч буюу илүү өндөр цолтойгоор цэргийн спортын албанд удаан хугацааг өнгөрөөжээ. Зөвлөлтийн цэргийн тагнуул өөрийн шилдэг хүмүүсээ энэ спортын нэгдлээс сонгож авчээ.
1960 оны сүүлээс спортын рот, спортын батальон нь нэрний хувьд шүүмжлэлд өртөх болов. Хөндлөнгийн илүүц анхаарал татах болжээ. Иймээс спортын нэгтгэлүүдийг өөрчилж, тэдний оронд спортын багууд ирлээ. Энэ өөрчлөлт цэвэр нүд хуурал байв. Спортын багууд цэргийн нэгтгэлээс ямар ч хамааралгүй байлаа. Цэрэг, түрүүч, Прапорщик, офицерууд нь армийн дивиз, бригадад харъялагдахгүй байж. Тэдний алба нь цэргийн тойргийн штабын удирдлага дорх спортын баг байв. Энэ тамирчдаас сонгож дайсны ар талд маш эрсдэлтэй даалгавар гүйцэтгэх сургалт спецназд хийдэг байлаа. Шүхрээр үсрэх, самбо, буудлага, сэлэлт гээд тэдний үндсэн спорттой хамааралгүй чадвар шаардаж байлаа.
Туршлагагүй хүн ямар ч онцгой зүйл олж харахааргүй байв. Учир нь спецназ бүрэн хэмжээний салангид сургалт явуулснаас тэр. Бяцхан бүлгийн тамирчин бүр өөрсдийн гэсэн даалгавартай ба тэр нь гүйх, сэлэх, үсрэх, буудах байлаа. Харин орой нь сайтар хамгаалагдсан байранд байрлал зүй, радио холбоо, удирдах механизм ба бусад тусгай хэрэгсэл судалдаг байжээ. Тэднийг ганцаар нь, хоёроор нь, бүлгээр нь энд тэнд нууцаар хаяж бэлтгэдэг байж. Спецназын мэргэжлийн тамирчдын рот, хороо бэлтгэл, түгшүүрийн үед л хэсэг хугацаанд орших ба дуусмагц чимээгүй тарж, хэрэгтэй цагт цэргийн нэгдэл үүсгэж чадахуйц гэмгүй спортын секц, дугуйлан болж хувирна.
Хурандаа генерал Шатиловын үзлээр тамирчид тулаанд илүү эрэлхэг, эрчтэй, өөртөө итгэлтэй байж, өөрчлөлтөнд илүү хурдан хариу үйлдэл үзүүлж, ядрал бага авах учиртай. Энэ ч маргаангүй юм. Тэргүүн зэргийн тамирчин бол өөрийн залхуурал, айдсыг ялсан маш зоригтой хүн юм. Өдөр бүр унатлаа гүйж, өөрийн булчингаа тултал нь хөгжүүлсэн нэгэн. Тамирчин гэдэг – тэмцээн тулаанд жирийн хүнээс илүү хүчтэй хүнийг ялах эрмэлзэлтэй, өрсөлдөх хүсэл бүхий хүн билээ.
* * *

Спортын дугуйлан багуудад өөрийн тойрог, бүлэг, арми, флотын алдар хүндийг хамгаалж чадах тамирчин эмэгтэй маш олноороо байлаа. Эрчүүдтэй адил тэдэнд цол олгож, эрчүүдийн адил спецназд сургадаг юм.
Спецназын жирийн нэгтгэлд эмэгтэйчүүд байдаггүй. Харин мэргэжлийн тамирчдын нэгтгэлд спецназчин эмэгтэй бараг тал нь байдаг. Тэд спортын олон төрлөөр: шүхрээр үсрэх, онгоц жолоодох, буудлага, гүйлт, сэлэлт, мотокросс буюу төстэй спортоор хичээллэнэ. Спецназтай холбогдсон эмэгтэй бүр өөрийн үндсэн төрлөөс гадна зарим нэг зайлшгүй төрөл: самбо, буудлага гэх мэтээр заавал хичээллэх ёстой. Энэ эмэгтэйчүүд дайсны ар талд ажиллах шаардлагаар эрчүүдтэй хамтран бүрэн хөтөлбөрөөр дасгалждаг.
Мэргэжлийн спортын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн тоо ийм өндөр байгаа нь сэтгэл зүй, стратегийн шалтгаантай: дайны үед фронт дээр эрчүүд л байх учиртай. Харин ийм нөхцөлд хүмүүс бялдар сайтай эмэгтэй бүлэгтэй учирах үед сэрэмж алдаж, татагдах магдлал өндөр юм.


Top
   
PostPosted: May.14.13 12:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6361
Баярлалаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.19.13 4:11 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
* * *

дайнд ялахад үйл ажиллагаа явуулах бүс нутгийн байгалийн онлогийн тухай мэдлэг зайлшгүй шаардлагатай: газар зүй ба цаг агаар. Нутгийн иргэдийн зан заншил, хэл ба нуугдах боломжийн тухай: уул, ой төгөл, агуй ба зайлшгүй саад гол, гуу жалга, намгийн талаар мэдэх ёстой. Дайсны тулалдах отрядын байршил, цагдаа, тэдний баримтлах тактикийн тухай заавал мэдэх ёстой.
Энгийн спецназын нэгтгэл дайны цагт дайсантай хаана тулалдахаа мэдэх аргагүй. Харин дээд зэрэглэлийн тамирчинд энэ боломж байдаг. Зөвлөлтийн арми үүнийг олгодог.
Жишээлбэл 1984 онд Францад 12-р дэлхийн шүхрийн спортын аваргын тэмцээн болжээ. Нийт 26 алтан медалийн төлөө өрсөлдсөнөөс зөвлөлтийн тамирчид 22-ийг нь авав. “Зөвлөлтийн баг” үнэндээ СССРийн зэвсэгт хүчний баг байлаа. Таван эрэгтэй, таван эмэгтэйгээс бүрдэж байсан: ахмад, ахлах прапорщик, 3 прапорщик, ахлах түрүүч, 3 түрүүч. Багийн дасгалжуулагч, эмч, техникч бүгд офицерууд. Багийг дагалдсан зөвлөлтийн сэтгүүлч нь хурандаа. Энэ “тамирчин” баг Парис, Францын өмнөд хэсэгт цагийг өнгөрөөжээ. Маш сонирхолтой, илүү ашигтай аялал байлаа, түүгээр ч зогсохгүй тэнд зөвлөлтийн өөр нэгэн офицер байсан нь Кубийн багийн дасгалжуулагч.
За одоо дайн явагдаж байна гэж тооцоё. Зөвлөлтийн арми францын цөмийн чадвахийг хянах ёстой. Франц – Зөвлөлтөөс гадна европт буй цорын ганц стратегийн цөмийн пуужин хөөргөх газар доорхи байгууламжит орон. Энэ цэргийн ажиллагааг зөвхөн спецназын хүчээр хийнэ. Тэгвэл зөвлөлтийн дээд удирдлага үүнд хэнийг явуулах вэ? Шүхрийн спортын дэлхийн аварга тэдэнд хариултыг нь өгнө.
Спорт улс орнуудын хооронд харилцаа тогтоож байдаг. Энэ гайхалтай баримт шүү. Ийм л юм бол яагаад дэлхийн 2-р дайны өмнө СС-ийн герман шүхэрчдийг улсдаа урьж нацистуудтай холбоо тогтоохыг оролдоогүй юм бол?
Өнөө үед аль ч орон зөвлөлтийн цэргийн тамирчдыг өөрийн нутагтаа оруулахгүй байх хангалттай сайхан шалтагтай болжээ. СССР -ыг өөрийнх нь үйлдлээр буруутгаж болно. Гурван тохиолдолыг авч үзэе. Нэгдүгээрт зөвлөлтийн эрх баригчид цэргээ чехословикид түр хугацаагаар оруулсан. Бид тэдэнд итгэж болно, мэдээж тэд цэргээ гаргана. Гэхдээ зөвлөлтийн арми ямар ч тусгаар улсад “түр хугацаагаар” орно гэдэг хангалттай шалтаг билээ.
Хоёрдугаарт, ЗХУ Афганистанд “хязгаарлагдмал” тооны цэрэг оруулсан. Удирдагчдын төлөвлөгөө ёсоор бол “хязгаарлагдмал” гэсэн үг нь бусдад тайвшрал төрүүлнэ – хэрэв афганистанд “хязгааргүй” олон зөвлөлтийн дайчид орвол тайван бус нөхцөл үүсгэнэ гэж тооцжээ. Гэхдээ хэдий “хязгаарлагдмал” гэж байгаа ч Баруунд байгаа хурандаа, хошууч, ахмад түрүүч нар, ялангуяа цэнхэр береттэй, мөрдөс дээрээ алтан шаргал, бяцхан шүхэр бүхий офицеруудыг тийм ч сайн цөөлж чадахгүй байгаа билээ. Тэр л цэнхэр малгайтнууд хүүхэд, хөгшид эмэгтэйчүүдийг Афганистанд маш зэрлэг аргаар хөнөөж байгаа билээ.
Гуравдугаарт, зөвлөлтийн нисгэгч олон зуун зорчигтой, иргэний онгоцыг буудаж унагаасан. Үүний дараа олон улсын тэмцээн дээр орос нисгэгчтэй сайн муугаа шалгах хэрэг байх уу? Ямар ч тэмцээний хэрэггүй тодорхой байхад.
Спорт – энэ бол улс төр, том спорт – том улс төр. Дайны дараа ЗХУ балтийн гурван улс: эстони, латви, литвийг эзлэсэнийг Баруун буруушаажээ. “Сайн байна” гээд орсын удирдлагууд - “хэрэв de jure-г зөвшөөрөхгүй бол, de facto-г зөвшөөр”. Спортын тусламжтай томоохон хэлэлцээ хийлээ. Москвагийн олимпийн Тоглоомны хагас нь москвад өрнөж, хагас нь балтийн орнуудыг эзлэхээр өрнөж байв. Энэ үер барууны олон улс төрч, тамирчидтай ярилцаж билээ би. Би тэднээс хэрэв ЗХУ Шведийг эзэлсэн бол та нар тэмцээнд ирэх байсан уу? Гэж асуухад “үгүй” хэмээн нэгэн дуугаар хариулж билээ. Хэрэв тоглоомын хэсэг нь москвад, нөгөө нь Стокгольмд болсон бол тэд стокгольмийг эзлэхээр явах байсан болов уу? Тэдний эгдүүцэлд хязгаар байсангүй. Тэд өөрсдийгөө зарчимтай, ямар нэг улсыг эзлэхээр ирсэн гэж огт бодохгүй байлаа. Тэгвэл яагаад балтийн орнуудыг эзлэх тэмцээнд ирснийг нь асуулаа. Үүндээ би хариулт авч чадаагүй билээ.
* * *

мэргэжлийн тамирчдын нэгтгэл нь спецназд шилдэг доторх шилдгүүд юм. Бусад отрядтай харьцуулах аргагүй өндөр эрх ямба, амьдарлын нөхцөлөөр хангагдсан шилдэг хүнэн материалаас бүрдэнэ.
Даалгавар гүйцэтгэхдээ мэргэжлийн тамирчид дайсны нутагт буй спецназын агенттай холбоо тогтоох, тэдний тусламжийг авах эрхтэй. Спецназын манлай байх мөн чанартай. Тэд хамгийн шинэ зэвсэг хэрэгсэлтэй түрүүлэн танилцаж, эрсдэлтэй үйл ажиллагааг анхлан туршдаг. Зөвхөн тэдний гүйцэтгэл, биелүүлтийн дараа шинэ зэвсэг хэрэгсэл, арга барилыг спецназд нэвтрүүлнэ. Энэ бол нэг жишээ.
1986 оны 7сард хэвлэгдсэн “Аквариум” номдоо тагнуулын удирдлагын офицер болсон үе, спецназын тагнах бүлгийн ахлагчийн хувиар ажиллаж байсанаа бичсэн билээ. Нарийвчилабал тэр үе минь, Чехословакийн “чөлөөлөлтөөс” эргэн ирж, 1970 оны зун Цэрэг – Дипломатын академд элсэн орохын өмнөх үе билээ.
Би өөрийн байсан ердийн спецназ отрядын тухай бичсэн. Нэг бүлгийг 100 метрийн өндрөөс хаяж билээ. Хүн бүр нэг шүхэртэй: тухайн нөхцөлд нөгөө нэг нь хэрцээгүй байлаа. Үсрэлт цастайд болсым. Номдоо би “Д-1-8” хэлбэрийн нэг л шүхрийн тухай бичсэн. Дөрвөн сарын дараа. 1985 оны 11 сарын “зөвлөлтийн дайчин” сэтгүүлд дэслэгч генерал Лисов спецназын нэгтгэлийн хэт нам өндрийн шүхэртэй буултын өмнөх түүх гэж нэрлэж болохуйц нийтлэл бичжээ. Генерал, хүн бүр ганц шүхэртэй, 100 метрийн буултын тухай бичиж, хоёр дахь шүхэр хэрэггүй болохыг тайлбарласан байлаа. Буулт цастайд болсон. Өгүүлэлд гарах шүхэр нь зөвхөн “д-1-8”.
Генерал Лисов туршилтыг 1967.10-1968.3 сарын хооронд болсон гэжээ. Мэдээж хэрэг яах гэж туршилт явуулсан, мөн “спецназ” гэх хэллэгийг оруулаагүй. Гэхдээ тэрээр энэ туршилт ямар нэг спортын үүднээс хийгдээгүйг тэмдэглэсэн байлаа. Харин ч тэр үеийн спортын дүрмээр газар луу 400 метрээс дотогш зайд шүхэрээ задалсан хүнийг хасдаг байжээ.
Генерал Лисовын туршилт спортын бүх дүрмийг сөрсөн, спортын авхаалж самбааг сориход зориулагдаагүй байлаа. Цэргийн тамирчид онгоцноос 100 метрийн өндөрт үсэрсэн, иймээс тэдний шүхэр илүү нам зайнд дэлгэгдэх ёстой. Бүлгийн буулт хэд хэдэн онгоцноос, шүхэрчид 1 секундын завсарлагтай үсэрчээ. Хүн бүр агаарт 9.5-13 секунд байна. Генерал Лисовын дүгнэсэнээр: 100 метр, 50 хүн, 23 секунд. Ямар ч стандартаар гайхамшигтай үр дүн.
Энэ тавин хүн 50 жил зөвлөлтийн армийн билэг тэмдэг нь болов. 1968-2-13нд армийн ойгоор хийх байсан ч цаг агаараас болж 3-1нд болгож хойшлуулжээ.
Тухайн үед би генерал Лисовын туршилтын талаар мэдээгүй билээ. Харин одоо 1969-70 оны хооронд спецназын тулалдах нэгтгэлд болсон зүйлүүд жилийн өмнө мэргэжлийн тамирчидын хийж байсан туршилт байсан нь тодорхой боллоо.
Энэ аюултай туршилт манай жирийн спецназын ангид илүү энгийн нөхцөлөөр хийгддэг байлаа. Бид 30 хүнтэй бүлэг, өргөн нээлхийтэй “Антонов 12” онгоцноос үсэрдэг байлаа. Лисовын нийтлэсэн мэргэжлийхэн илүү хавчиг нээлхийтэй “Антонова-2”-р үсэрсэн нь хэцүү бөгөөд аюултай байжээ. Мөн илүү том бүлэг байснаас бие биедээ илүү шахуу, илүү нарийвчлал шаардаж байлаа.
Спецназын жирийн ангийнхан мэргэжлийн тамирчдын үзүүлсэн үр дүнд хүрээгүй, хүрэх ч үгүй ч 100 метрийн өндрөөс десантын отрядыг буулгах нь маш үнэ цэнэтэй техник юм. Тусгай дайчид онгоц тэнгэрийн хаяа хүрэхээс өмнө газардаж, дайснууд юу болсныг ойлгохоос өмнө ажиллагаанд бэлэн болсон байх ёстой. Дайснууддаа сэрэмж авахуулахгүй тийм л техник тэдэнд хэрэгтэй. Ийм л учир дээрх эрсдлийг туршсан байна.
Дайны үед спецназчид дайсны ар талд даалгавар гүйцэтгэнэ. Тэр үед маш аюултай даалгаврыг энгийн спецназчнаас илүү хурдтай, баараггүй гүйцэтгэх мэргэжлийн тамирчидад хийх ажил олдохгүй гэж үү?
* * *

энэ сэдвийг төгсгөхийн өмнө зөвлөлтийн тамирчдыг террорист ажиллагаанд өөрөөр хэрхэн ашигдаг талаар хэдэн үг нэмэрлэхийг хүслээ. Ганц зөвлөлтийн арми төдийгүй зөвлөлтийн залхаагч байгууллагад /төрөл бүрийн цаг үед НКВД, МГБ, МВД, КГБ гэж нэрлэгдэж байсан/ өөрийн спорт байгууллага “Динамо” байдаг. Доор тэдний практик хэрэглээний тухай хэдэн жишээ оруулав.
Дайн дуусах үед “цэвэр” шүхэрчид алга болж, Анна Шишмарева ОМСБОН-д элсжээ /”Зөвлөлтийн дайчин” №20. 1985/. Анна Шишмарева дайны өмнөх зөвлөлтийн нэртэй тамирчин ба ОМСБОН бол өмнө бичснээр минь НКВД-ын ОСНАЗ-ын бригад юм. Өөр жишээ. Манай “тусгай” хүмүүсийн олонх нь дайны өмнө СССР-ын аварга, дээд амжилт тогтоогч нар байлаа. /”Улаан Од” 1985-5-22/. Эцэст нь дайны өмнөх үеийн алдарт боксчин Борис Галушкин НКВД-ийн дэслэгч цолтой байцаагч байлаа. Дайны үед дайсны ар талд ажилласан ОСНАЗ-ын бүлэгт байжээ.
Миний цуглуулга хангалттай баялаг. Гэвч КГБ түүний спорт клуб “Динамо” миний сонирхолын хүрээ биш. Баруун уруу зугадсан КГБ-ийн офицер зөвлөлтийн нууц цагдаа тамирчдыг хэрхэн ашигладагийг илүү дэлгэрэнгүй бичнэ гэж найдаж байна.
“Зенит” гэдэг нэртэй, маш нууцлаг спорт нийгэмлэгийн тухай мөн заавал дурдах ёстой. Албан ёсоор бол нисэх хүчинд харъяалагдана. Гэхдээ энэ клубийн ард хэн нэгэн байгаа гэж бодох хангалттай шалтаг бий. Спортын амжилт, нэр хүндээр нь “Зенит”ийг ЦСКА, “Динамо”той харьцуулшгүй. Гэхдээ цаг өнгөрөх тусам шилдэг тамирчдыг эзэмшихийн төлөө ерийн бус түрэмгий байдал үзүүлдэг.“Зенит”ийн бэлтгэлийн хэв маяг, чиглэл нь маш цэрэгжсэн байдаг ба ЦСКА, “Динамо”гийнхтай маш төстэй билээ. “Зенит”ийг маш нухацтай судалсан судлаач хүлээж байгаагүй үр дүнд хүрнэ гэдэг нь тун баталгаатай юм.


Top
   
PostPosted: May.19.13 5:05 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
Сонголт ба сургалт

Цэргүүд болон офицерийн хооронд түрүүч нар байдаг – өөрсдийн шатлал бүхий цолны ялгаатай: бага түрүүч, түрүүч, ахлах түрүүч, хал. Зэвсэгт хүчний өдөр тутмын амьдралд байдгаас илүү өндөр түвшний сахилга бат, чадвар дадал шаардлагатай газар болох спецназд түрүүч бэлдэх нь маш чухал байдаг.
Сургалт голцуу тусгай сургалтын дивизд явагдана. Дивиз бүр тогтмол бүрэлдэхүүн: генерал, офицер, прапорщик ба түрүүч, нэмэлт хүч цөөн тооны цэргээс тогтоно. Дивиз зургаан сар тутам 10.000 шинэ цэргийг хүлээн авна. Таван сарын хатуу сургалтын дараа энэ залуу цэргүүд түрүүчийн тэмдгээ авч жирийн дивиз уруу тардаг. Сар орчмийг залуу түрүүч нарыг хувиарлах, шинэ бие бүрэлдэхүүн хүлээн авах бэлтгэлд зориулна. Үүний дараа сургалтын хөтөлбөр давтагддаг. Ийм маягаар сургалтын дивиз бүр жилд 20.000 түрүүч төрүүлдэг асар том инкубатор болно. Сургалтын дивизийг ердийн байдлаар зохион байгуулна: моторжуулсан буудлагын 3 хороо, танкийн хороо, их бууны хороо, агаараас эсэргүүцэх хороо, пуужингийн батальон гээд үргэлжилнэ. Хороо, батальон тус бүр өөрийн чиглэлийн мэргэжилтэнг сургана: явган цэрэг, зааварлагч, байрлал зүйч, холбоочин.
Сургалтын дивизийг энгийн цагт таван сая орчим хүн, дайны цагт бол мэдэгдэм өсөх хэмжээ бүхий асар том армийн түрүүч нарыг бэлдэхийн тулд бодож олжээ. Энэ бөөний үйлдвэрлэлд зөвхөн ганц согог бий. Түрүүч шалгаруулалтыг байнгын армийн удирдагч биш орон нутгийн цэргийн төлөөлөгч – цэргийн комиссариат, тохируулагч офицер нар хийдэг. Ийм шалгаруулалт чанартай байдаггүй, байх ч аргагүй. Тушаал авсан суурин хэрэгжүүлэгч нар зүгээр л хэдэн вагон юм уу машин дүүрэн шинэковуудыг гялс явуулж орхино.


Top
   
PostPosted: May.20.13 6:23 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1329
Location: тодорхой
Сайн байна шүү.Үргэлжлүүлээд байгаарай.Коогий бас цэрэг зэвсэгтэй юм сонирхноо бас ай.

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
PostPosted: May.20.13 6:27 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: May.20.13 1:24 am
Posts: 22
Цэрэг зэвсгийн улаан хоббишд цаадах чинь :hihi:


Top
   
PostPosted: May.20.13 8:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
10.000 шинэ цэрэг хүлээн авсан дивизд, тэднийг удирдагч, мэргэжилтэн болгоход 5 сар ногдоно. Тодорхой тооны шинэчүүл сургалтыг алгасан байнгын арми уруу шилжинэ. Сургалтын дивизийн норматив маш өндөр шаардлагатай, байнгын арми уруу илгээгчид нь шинэ татагдагсдын 5 хувиас илүүгүйг эзэлдэг. Дараагийн ээлжинд шинээр ирэгсэд явснаасаа төдийлөн ялгаагүй байдаг. Иймээс сургалтын дивизын офицер, түрүүч нар тэр хүмүүсийг түрүүч болгоход хамаг чадвар, уур хилэн, авьяасаа бардаг.
Спецназын ирээдүйн түрүүчийг шалгаруулах арга нь илүү төвөгтэй, ажиллагаатай байдаг. Спецназын шинэ цэрэг илүү хатуу сургалтанд хамрагдах ба энэ бусад цэргээс тусгаар газарт хийгдэнэ. Анги, ротын захирагч нар сургалтын эхний үеэс л /үнэндээ бол насан туршдаа үүнийг сонирхож явдаг/ шинэчүүлийн хэн нь төрлөхийн лидер болохыг маш анхааралтай шалгаруулж байдаг. Үүнд туслах хангалттай олон, энгийн аргууд бий. Тухайлбал, шинэковууд майханаа илүү хурдан босгож сурсны дараа ч лидер тодроогүй байж болно. Хэн нэгэн бусдынхаа үйлдлийг чиглүүлэх харьцангуй энгийн ажиллагаа явуулах хэрэгтэй. Маш богино хугацааны гэхдээ биелэлтийн чанараас хамаарсан шийтгэл бүхий ажил хийлгэнэ. 5 минутын дотор бүлэг өөрийн овгороо гаргаа ирнэ. Өөрөөр, маш төвөг, ээдрээтэй маршрутын дагуу бүлгийн нэг ч хүнээ алдалгүй байршил солих даалгавар хийлгэх. Их удалгүй бүлгийн овгор тодорно. Саадыг туулах, гүйх, харайх, дасгал гээд бүх л хүнд ажлыг бүлгээрээ өдөр бүр, цаг бүр, минут бүр ямар ч удирдагчгүй хийдэг. Хэдэн өдрийн эрчимтэй сургалтын дараа анги, ротын захирагч нар энэ бүлгийн хамгийн ухаалаг, сэргэлэн, хүчтэй, хатуужилтай, эрчтэйг нь сонгодог. Сургалтын дараа ихэнх шинэковууд бусад анги нэгтгэл уруу тархан оддог бол тэдний шилдэгүүд нь спецназын сургалтын төв уруу түрүүч болохоор мянган километрийн алс илгээгдэнэ. Дараа нь тэд буцаад хаана байсан тэр анги уруугаа эргэн ирдэг.
Энэ бол шинэ цэргийн хувьд маш урт зам юм. Гэхдээ нэг давуу тал бий: суурин төлөөлөгч, тэр байтугай сургалтын дивизын биш харин байнгын дайчин офицерын гараар, хамгийн доод төвшин болох анги ротоос тодорсон чадварлаг түрүүч болдог.
Мэдээж хэрэг үүнийг бүх зэвсэгт хүчин даяар хэрэгжүүлэх боломжгүй. Энэ нь сая сая хүнийг нэг газраас нөгөөд шилжихэд хүргэнэ. Бусад бүх цэргийн ангид ирээдүйн түрүүч дараах чиглэлээр бэлтгэгдэнэ: сургалтын дивиз – байнгын арми. Спецназд дараах чиглэл бий: байнгын нэгтгэл – сургалтын нэгтгэл – байнгын нэгтгэл.
Бас нэгэн зарчмын ялгаа бий. Хэрэв бусад дайчдад түрүүч хэрэгтэй бол цэргийн коммиссариат шинэчүүлийг сургалтын дивиз уруу илгээж түрүүч болгоно. Харин спецназд түрүүч хэрэгтэй болоход ротын захирагч өөрийн шилдэг гурван шинэковыг спецназын сургалтын нэгтгэл уруу явуулдаг.


Top
   
PostPosted: May.21.13 12:00 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: May.08.10 12:35 pm
Posts: 688
Mark


Top
   
PostPosted: Aug.19.13 2:05 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
Үнэхээр гоё, орчуулж байгаа хүнд нь маш их баярлалаа, үргэлжлүүлж өгөөрэй. Хүлээж байна.

_________________
Madridista


Top
   
PostPosted: Nov.02.13 2:22 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
хүлээгээл байна шөөө :hi:

_________________
Madridista


Top
   
PostPosted: Nov.02.13 3:47 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
Oo tiimuu. Unshdag hun bas bnaa. DuuSgana geed amjihgui l bn. 12saraas naana hudlaa. Hurdan duusgahiig hicheenee


Top
   
PostPosted: Nov.27.13 2:34 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.27.13 2:27 am
Posts: 2
Хүлээж байгаа шүү


Top
   
PostPosted: Mar.22.14 3:42 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
хүлээгээл байна шүү

_________________
Madridista


Top
   
PostPosted: Mar.23.14 1:45 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Mash udaan huleej bna daa


Top
   
PostPosted: Apr.10.14 1:16 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
Спецназын сургалтын батальон чи тушаал өгдөг болохын тулд тушаалыг биелүүлж сурах ёстой гэх зарчмыг баримтладаг. Сургалтын батальоны даалгавар бүхэлдээ бол энгийн. Хоосон, битүү савыг усанд хийвэл эргэж усны гадаргууд гарч ирнэ. Хэдий чиний гүн рүү байрлуулна тэр хирээр хурдан, усны гадрагаас өндөр дээшилдэг. Сургалтын батальон яг ингэж ажилладаг. Тэдний даалгавар бол байнгын хөгжих хүний биеийг аль болох гүн рүү шумбуулах юм.
Спецназын сургалтын батальон бүрт байнгын алба хаадаг офицер, прапорщик, түрүүч нар 300 – 400 анхан шатны бэлтгэлд хамрагдсан шинэ спецназчдыг хүлээн авдаг.
Зөвлөлтийн сургалтын дивиз дэх дэглэмийг зөвхөн хэрцгий гэж тодорхойлж болно. Үүнийг би анх сургалтын дивизэд мэдэрч туулсан. Спецназын дотоод нөхцөл байдлын тухай өмнө дурдсан. Спецназын сургалтын төвд ямар орчин байдгийг ойлгоё гэвэл хэрцгий дэглэмийг хэд дахин үржүүлэх хэрэгтэй.
Спецназын сургалтын төвд хоосон савыг хагартал нь гүн рүү дүрнэ. Сургагч офицерийг хороох уу, амиа хорлох уу хэмээх байнгын эргэлзээнд автах хэмжээнд хүртэл чинээнд нь тулгадаг. Сургалтын батальоны офицер, түрүүч бүр өөрийн ажилдаа улангасан дурлагчид байдаг. Ийм ажилд дургүй хүмүүс удалгүй сайн дураар орхиж, спецназын бусад нэгтгэлд илүү амар алба хашихаар оддог. Харин үлдсэн нөхдүүд бол сургах ажлаас үнэнхүү дур ташаал авагч төрлийн хүмүүс юм. Тэдний ажил гэдэг нь хүчтэй зан төлөвийг төлөвшүүлэх буюу нугалахын тулд тушаал буулгах явдал билээ. Өөрөөр хэлбэл амиа хорлох уу эсвэл өөрийн офицерийг хороох уу? Гэсэн ганцхан бодол агуулсан хэдэн арван нөхдийг байнга ажиглах нь тэдний ажил юм. Арван хоёр автобус дээгүүр мотоциклоор харайж таашаал авагч орлон тоглогч нартай адил ёс зүйн болоод бие махбодын таашаалд дуртай ч хүмүүст тохирсон ажил.
Сургалтын батальон дахь цэрэг бүр егөөдсөн хочтой байна. Эрэмсэг гүнтэн, Тайжтан, Александр Македонский, Луи XI, Элчин сайдтан, ДЯЯ-ны сайд гэх мэт. Цэрэгтэй тохуурхсан хүндэтгэлээр хандах бөгөөд тушаал буулгахгүй, харин түүний санал хүслийг асуудаг:
- Эрхэм дээдэстэн өөрийн шүдний сойзоор жорлон цэвэрлэхдээ дургүйцэхгүйсэн болов уу?
- Хүндэт хан хүү минь идсэн хоолоо гаргахаас цааргалахгүй биз дээ?
Спецназд зэвсэгт хүчний бусад нэгтгэлийг бодвол сайн хооллодог боловч асар хүнд ачааллын улмаас байнга өлсгөлөн байдаг. Тэр байтугай албан биш боловч хамгийн түгээмэл шийтгэл бол ходоод руу чиглэсэн байдаг.
* * *
Дороо байгсдыг хэдий чиний гутаан доромжлох тусам, түүний төрөлх чанарт хурцаар нөлөөлөх ба тэр хирээр сайн. Сургалтын батальоны даалгавар нь бие хүнийг бүрэн эвдэж, устгаад спецназын стандартад тохирсон хэв шинж – үзэн ядалт, уур хорсолоор буцалсан, өш хонзон тайлах хүслээр ангасан хүн бий болгох явдал юм.
Хүнийг дахин төлөвшүүлэх энэ процессийн хамгийн гол бэрхшээл нь залуу цэргийн уур хилэнг хэрхэн зөв чиглүүлэх юм. Түүнд өөрийгөө хэн ч биш гэдийг мэдрүүлэх хэрэгтэй, дараа нь түүний цаашид тэвчиж үл чадах тодорхой цэгт хүрэхэд нь түрүүч цол олгож анги ахлуулна. Тэнд тэрээр уур хилэнгээ өөрийн цэргүүдэд гаргах ба эсвэл коммунизмын дайснуудад уурлавал бүр сайн.
Сургалтын батальонд шинэ цэргүүдийг нохой адил сургана, түүнийг аль болох уурлуулаад дараа нь гинжнээс суллах. Иймээс спецназд зодоон бол жирийн үзэгдэл байдаг. Спецназчин бүр, ялангуяа сургалтын батальонд алба хаагч нар аянгын үүлэнд агуулагдах цахилгаан цэнэг адил хэмжээлшгүй их уур хорслоор дүүрэн байдаг. Спецназчин, тэр бүү хэл түрүүч нарт гэлээ дайн гэдэг өөрийн уур хорслоо гаргаж, сулрах маш сайхан мөрөөдлөө хэрэгжүүлэх цаг хугацаа юм.
* * *
Сургагчийн басамжлал, доромжлол, залхаалтаар дүүрэн сургалтын батальонд алба хааж буй цэрэг өөртэйгөө яг адил нөхцөлд байгаа нөхөртэйгөө ч байнгын хор шартай тэмцэл өрнүүлэх хэрэгтэй. Юуны өмнө бүлэг бүрийн тэргүүлэгч, дээд байрны төлөөх чимээгүй өрсөлдөөн орно. Спецназд энэ тэмцэл нээлттэй, ил тод байдгийг бид мэднэ. Тэр байтугай тэргүүлэгч болохын төлөөх байгалийн тэмцэлийг ноцтой урамшуулалаар өдөөж байх шаардлагатай. Ийм л учир сургалтын батальонд гурван нөхөр түрүүчийн албан тушаалын төлөө өрсөлдөж байдаг. Зөвхөн хамгийн шилдэг нь таван сарын дараа төгсөхдөө түрүүч болдог. Төгсөхдөө зарим нь бага түрүүч болдог бол бусад нь жирийн хэвээр үлддэг. Энэ бол тухайн хүний хувьд хэцүү эмэгнэл - махаа идэж, идэж эцэст нь ямар ч цолгүй жирийн цэрэг буцдаг.
Түрүүч цол олгох шийдвэрийг ГРУ эсвэл тухайн батальон харъяалагдан буй цэргийн тойргийн тагнуулын удирдлагын офицерын комисс гаргана. Шийдвэр нь сургалтын үндсэн ойлголтонд тулгуурлана: улстөрийн ойлголт – тодорхой дайсны тухай мэдлэг, спецназын эсэргүүцэн тэмцэж буй үндсэн зорилго; зэвсэгийн тухай ойлголт – спецназын зэвсэглэлийн тухай мэдлэг, төрөл бүрийн зэвсэг эзэмших чадвар; шүхрийн бэлтгэл, биеийн бэлтгэл, бөөнөөр устгах зэвсэг түүнээс хамгаалах бэлтгэл.
Комисс цэрэг хаанаас ирсэнийг огт сонирходогүй, зөвхөн даалгавар биелүүлэх бэлтгэлжилтийн түвшинг анхаарна. Үр дүнд нь тэнцвэргүй байдал үүсж болно. Жишээлбэл: спецназын рот есөн цэргийг сургалтын батальонд илгээвэл гурван түрүүчтэй болно гэж үзье. Гэтэл нэг түрүүч, нэг бага түрүүч, долоон цэрэг буцаж ирж болно. Эсвэл таван түрүүч, гурван бага түрүүч, нэг жирийн цэрэг эргэн ирж ч болно. Гэвч энэ систем бүрэн ухамсарын дүнд тогтжээ. Сургалтаас ирсэн есөн хүнтэй рот захирагч хамгийн шилдгүүдийг хүлээн авдаг. Тэр өөрт таалагдсан хэнийг ч цолоос нь хамааралгүй ахлагчаар томилж болно. Сургалтын батальоноос ирсэн жирийн цэрэг бүлгийг удирдаж болно. Түрүүч, бага түрүүч захирах хангалттай чадваргүй л бол цолыг нь үл харгалзан жирийн цэргийн албыг гүйцэтгэнэ. Сургалтаас дөнгөж ирсэн нөхөр ч өмнө нь сургалтанд хамрагдсан, түрүүч бага түрүүч цолтой боловч захирах чадваргүй нөхдийг захирч болно.
Хэсгийг ахлах эрх авсан бага түрүүч, жирийн цэрэг өөрийн давуу талыг батлан харуулах шаардлагатай, учир нь энэ итгэлийг үнэхээр дааж чадна, тэр үнэхээр шилдэг гэдгээ батлах хэрэгтэй. Хэрэв үүнийг чадвал цаг нь болоход тохирох цолоо хүртэнэ. Чадахгүй бол түүнийг буулгана, түүний албыг гүйцэтгэх өрсөлдөгч заавал олддог.
Энэ тогтолцоо хоёр зорилгыг агуулдаг. Нэгдүгээрт – хамгийн спецназын доод түвшинд ч удирдлагын нөөц бүрдүүлэх. Дайны үед спецназ их хэмжээний хохирол амсдаг. Хэсэг болгон дурын нөхцөлд удирдах чадвартай, бүрэн бэлтгэгдсэн хоёроос доошгүй хүнтэй байдаг.
Хоёрдугаарт – түрүүч нарын хооронд цаг үргэлжийн захирах эрхийн төлөөх тэмцэл өрнүүлэх. Захирагч бүр дурын үед хэнийг ч тушаал бууруулж болно. Ротын захирагч, батальон, хороон захирагчийн тушаалаар түрүүч цолыг бууруулж болно. Тушаал буурсан ахлагч жирийн цэргийн эгнээд шилжинэ. Тэр цолоо хадгалах, буурах, эсвэл бүр алдаж ч болно.
ххх


Top
   
PostPosted: Apr.10.14 1:56 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 866
Баярлалаа Цагаанаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.10.14 8:54 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
Спецназын офицерыг Рязань дахь Ленинч Комсомлчдын нэрэмжит агаарын десантын дээд сургуулийн тусгай факултетэд бэлтгэдэг. Эдгээр суралцагсдыг маш анхааралтай сонгож шалгаруулдаг. Энэ факультетэд элсэн орогч шилдгийн шилдэг байдаг. Дөрвөн жилийн хүнд хүчир сургалт нь оюутан спецназын офицер болж чадах эсэхийг шалгах дөрвөн жилийн шалгаруулалт, сонголт болдог. Төгсөгчдийн зарим нь агаарын десантын дайчин эсвэл агаараас довтлох дайчин болдог. Харин хамгийн шилдгүүд нь спецназд элсдэг. Тодруулбал хамгийн тохирох нэгэн спецназд үлдэнэ. Харин бусад төгсөгчид спецназын тухай гадарлах ч үгүй.
ГРУ-н удирдлага тусгай сургалт лидерийг бэлдэхээс бусад бүх төрлийн ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй гэж үздэг. Лидерийг ямар ч шилдэг сургалтын систем төрүүлж чадахгүй. Лидер бол лидерээр төрдөг ба юу ч түүнийг хүмүүсийг удирдан чиглүүлэхэд туслаж чадахгүй. Харин ч шилдэг зааварлагчийн зөвлөгөө тус болохоосоо ус болдог. Зөвлөгч бол лидер биш, болж чадах ч үгүй хүн. Хэн Гитлерт үндэстнийг удирдахыг заасан бэ? Сталин шашны семинараас төрөн гарсан. Дэлхийн дайны гарамгай удирдагч маршал Георгий Жуков хэдэн сая хүнийг өөрийн шууд захиргаанд удирдаж байсан. Тэр өөрийн түвшний бусад маршал, генералуудаас нэг ч тулаанд ялагдаж байгаагүйрээ ялгагдаг. Гэтэл тэрээр үнэндээ цэргийн боловсролд хамрагдаагүй нэгэн. Тэр бага офицер болохын тулд цэргийн сургуульд суралцаагүй, ахлах офицер болох гэж академид суралцаагүй. Генерал, маршал болохын өмнө Төв штабын академыг төгсөөгүй. Гэхдээ тэр бүгдийг нь болсон. Халх гол, ельна, днепр, ленинград, москва энэ тэр бүгдэнд нь байсан. Түүнд боловсрол ямар хэрэгтэй вэ? Профессорууд түүнд юу зааж чадах байсан бэ?
Ххх
Цэргийн тойргийн штаб бүрт офицерийн хувийн хэр гийг судлаж, шалгаруулж, дүгнэж байдаг Боловсон хүчний томоохон удирдлага байдаг. Цэргийн штабын удирдлагын зааврын дагуу тэд спецназын стандартад зохицох офицерийг байнга эрэлхийлж суудаг.
Тагнуулын удирдлагааас заавар нь маш нууцлаг. Гэхдээ тэд юуг ажиглаж, анхаарах ёстойг энгийнээр ойлгуулж чаддаг.
Нэгдүгээрт, хамгийн чухал нь – хүчтэй, үл нугарах зан төлөв, төрөлхийн лидер шинж чанар. Жил болгон салбар бүрийн мянга мянган залуу офицерууд боловсон хүчний удирдлагыг дамждаг. Офицер бүр чухал тэмдэглэгээ бүхий хувийн хэрэг бүрдүүлнэ. Гэвч энэ нөлөөлөх хүчин зүйл биш. Боловсон хүчний удирдлагад дуудагдсан офицерийг боловсон хүчний асуудлаар мэргэшсэн, туршлагатай егзөр офицерууд ярилцлаганд оруулна. Энэ үеэр бүх зүйл тодрон илэрч, тухайн нөхөр үнэхээр бусад сэтгэл зүй, биеийн хүчит хүмүүсээс ялгарах эсэх нь тодорхойлогдоно.
Мэдээж хэрэг боловсон хүчний удирдлагын байцаалтаас шууд спецназын офицерыг сонгохгүй. Тэднийг өөрсдийн тухай ярицлагаар биш, захирагчийн өгсөн даалгаварын дагуу шалгаруулна. энэ хүмүүс хурдан дэвшиж, итгэл даадаг ба торгуулийн салаанд илгээж шалгаж болно гэхдээ түүнийг шийтгэх харин хоригдол цэргүүдийг захируулах маягаар. Энэ ажиллашаанд тагнуулын удирдлага гараа дүрж эхэлнэ. Хэрэв офицер торгуулийн ангийг захирч чадвал хүнд гаруудыг удирдаж, өөрийн хүсэл зоргийг тулгаж чадахуй чанга гэж үзэх ба түүнийг алив ажилд томилох боломжтой
Офицерийг сонгох өөр аргууд бий. Офицер бүр өөрийн нэгтгэлдээ гудамж, төмөр замын дагуу гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилах, бэхлэлт хамгаалах зэрэг харуулын үүрэг давхар хүлээдэг. Бэхлэлтийн захирагч ба хотын цэргийн захирагч нарын байнгын хараанд офицер оршино. Өдрөөс өдөрт жижүүрийн албыг халан авч 24 цаг үүрэг гүйцэтгээд дараагийн офицер хална. Энэ тогтолцоо арван жилээр эсвэл алба хаах бүхий л хугацаанд оршиж жижүүрийн үүргийг жилийн турш хэд хэд гүйцэтгэнэ. Үүргийн энэ хэлбэр зан төлөвийг судлах цэг юм.
Харуулууд согтуу цэргийг өрөөнд чирээд оруулна. Зарим офицер “мөстэй усанд булхаад, камерт хий” гэх байх. Өөр нэг нь “нааш аваад ир. Бүтээлэг авчраад “ул мөр үлдээхгүйн тулд” хаалгаа хаа. Наадахад чинь одоо хичээл заана. Гэдэс рүү нь цохь. Ахиж уухгүй тухай хичээл. Одоо залуус минь наадахаа чадлаараа нүдээд өг. Хэрэв тэхгүй бол өөрсдийг чинь балбана шүү би. Урагшаа. Одоо наадахаа цас руу өнхрүүл” гэх маягаар хариу үйлдэл үзүүлнэ. Ийм офицерууд удирдлагадаа нэр хүндтэй байх нь ховор. Тагнуулын удирдлагад цөөн тооны хүн хэрэгтэй – зөвхөн шилдгүүд.
Хоёр дахь чухал чанар бол - бие мах бодын хатуужил. Сэлэгч, гүйгч, хөнгөний гээд дурын спортоор урт хугацаанд маш ачаалал даах офицеруудыг уридаг. Гурав дахь хүчин зүйл нь сэтгэл зүйн түвшин байдаг. Ер нь бол өргөн мөртэй, том нудрагатай байвал шилдэг гэсэн үг. Гэлээ гээд үүнийг голчилдоггүй. Жишээ нь бие тэнхээ муу, хавчиг мөртэй боловч хатуу чанга зантай, тогтвортой сэтгэл зүйтэй нөхдийг ч хүлээн авна. Хүний түүхэнд хатуу чанга зан төлөв цөөхөн тохиодог билээ.
Ххх
Дурын залуу офицер өөрийн шууд захирагчаас хамааралгүйгээр спецназд уригдах боломжтой. Төмөр зориг, үл гуйвах зан чанар, эрсдлээс үл айх бүхнээр дэнчин тавигч гээд шаардлагатай шинжүүдийг агуулсан нэгнийг цэргийн тойргийн штабт урьдаг. Түүнийг эцэс төгсгөлгүй кродироор дагуулан, генерал зэрэг ахлах офицерууд бүхий өрөөнд ярилцлаганд оруулна. Тухайн нөхдүүд Цэргийн тагнуулын удирдлагын генерал эсвэл түүний харъяа гуравдугаар хэсгийн хурандаа болохыг залуу офицер гадарлахгүй.
Ярилцлага хоёр талын найрсаг, энгүүн харилцаагаар явагдана. “Дэслэгчээ, бидэнд өөрийн тухай яриач. Юу сонирхдог вэ? Ямар тоглоом тоглодог? Дивизийн хэмжээний тогтоосон таны амжилт энэ байна? Сайн байна. Таны хүмүүс өнгөрсөн жил ямар үзүүлэлт гаргасан бэ? Та орлочгтойгоо хир байдаг вэ? Тэр хэцүү залуу юу? Та яаж захирдаг вэ?”
Яриа аажмаар дайсны зэвсэгт хүчний тухай хөнгөн шалгалт маягийн хэлэлцүүлгээр өрнөнө.
- Танай дивиз америкийн дивизтэй фронтын шугамд тулжээ. Тэдэнд “лэнс” пуужин байна. Эвгүй тоглоом шүү.
- Яг тийм, нөхөр генерал.
- Тэхээр та бол зөвлөлтийн дивизийн захиргч, дайсны пуужинг яаж устгах вэ?
- Өөрийн “9к21” пуужингаар.
- Маш сайн. Гэхдээ америкийн пуужингийн байрлал тодорхойгүй байвал
- Би агаарын хүчнээс байршлыг илрүүлж, бөмбөгдөхийг хүснэ.
- Цаг агаар муу, агаарыг эсэргүүцэх хүчтэй хамгаалалттай бол?
- Тэгвэл дивизийн тагнуулын ротыг тэргүүлэн пуужинг олж, устгахаар дайрна.
- Муугүй. Үнэндээ бол маш сайн. Гэхдээ та америкийн арми “ногоон малгайт” гэж танигдсан нэгтгэл байдгийг дуулсан байлгүй?
- Тийм,
- Тэдний тухай юу гэж бодож байна?
- Би үүнийг улс төрийн ба цэргийн гэсэн хоёр байр суурьнаас хардаг
- Бүгдийг нь ярина уу
- Тэд бол хөлсний, хулчгар этгээдүүд. Хүүхэд, хөгшид эмэгтэйчүүдийг хороодог
- Хангалттай. Хоёр дахь байр суурь?
- Тэд бол дайсны ард талд ажиллах тусгай сургалтанд хамрагдсан. Тэдний ажил бол – удирдлага, захиргааг устгах. Тэд маш үр бүтээлтэй, чадварлаг зэвсэг...
- Маш сайн. Дэслэгч ээ, бид үүнтэй адил зүйлийг огт зохион байгуулаагүй байгааг та юу гэж бодож байна?
- Энэ бол зөв гэж үзэж байна, нөхөр генерал. Энэ бол манай армийн маргааш гэдэгт би итгэлтэй байна, нөхөр генерал.
- Энэ бол манай армийн өнөөдөр. Хэрэв таныг энэ дайчдын бүрдэхүүнд багтах боломжийг бид олговол зөвшөөрөх үү? Ажил бол хатуу яг л төмөр шиг. Таны эрх мэдэл бодитой. Шийдвэрт тань хэн ч нөлөөлөхгүй
- Ийм завшаан тохиож байгаа бол зөвшөөрч байна, нөхөр генерал
- Сайн байна. Дэслэгч ээ. Та одоо өөрийн хороо руу буцаж болно. Та мэдээж урилга хүлээн авна. Өөрийн албаа үргэлжлүүл, харин энэ яриа энд болсныг март. Бид юу ярисаныг хэн нэгэнд яривал юу болохыг ойлгоно гэдэгт найдая.
- Ойлгож байна, нөхөр генерал
- Би танай хороон захирагч нарт таныг хятад, монгол, афганистан ч юм уу нэг тийш илгээхийг хүссэн гэж илтгэнэ. Харин одоо баяртай, дэслэгч ээ.
- Баяртай, нөхөр генерал
ххх


Top
   
PostPosted: Apr.11.14 12:23 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 866
Ангасан цөлд бороо орох мэт болж байна даа Цагаанаа баярлалаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.11.14 12:37 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Bayrlalaa. Yamar udaan huleew ee


Top
   
PostPosted: Apr.11.14 5:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
цэргийн өөр төрлийн нэгтгэлээс спецназд ирсэн офицер нэмэлт сургалтанд хамрагдах шаардлагагүй байх нь бий. Шууд байнгийн нэгтгэлд үүрэг гүйцэтгэж, бүлэг удирдана. Би сургуулилтын явцад олонтаа спецназын тухай мэдлэг нь өөрийн цэргүүдээс хол дутуу залуу офицер бүлэг захирч байхыг харсан. Залуу захирагч өөрийн цэргүүдтэй хамтран хурдан сурдаг. Энэ сургалтанд ичих зүйл байхгүй. Спецназын техник, тактикийн тухай өмнө нь хэрхэн мэдэх билээ дээ.
Албаа эхлэж буй захирагчийн хувьд өмнө нь тулгарах зорилго, зорилт цоо шинэ байдаг. Иймээс ахлах түрүүч хичээл зааж, өөрөө цэргүүдийн дунд даалгавар гүйцэтгэнэ. Түүний бүлэг ямагт захирагчийн чанга зан төлөвийг мэдэрсэн байдаг. Захирагч гэдэг бүлгийн ахлагч, цор ганц, няцашгүй тэргүүлэгч байх ёстой гэж хүмүүс хардаг. Мэдээж түүний хариулж, хүрч чадахгүй олон зүйлс бий. Гэхдээ тэрээр гүйлтэнд эхний хүмүүсийн дунд ирнэ, буудахдаа хамгийн шилдэг нь байна гэдгийг бүлэг нь мэднэ. Хэдэн долоо хоногийн дараа анхны шүхрийн үсрэлтээ хамгийн залуу /шинэ/ цэргүүдтэй гүйцэтгэнэ. Хичнээн л бол хүссэнээрээ үсрэх боломжийг түүнд олгоно. Ротын захирагч, бусад офицерууд өнөөг хүртэл мэдэж байгаагүй зүйлсийг эзэмшихэд нь тусална. Шөнө нь маш нууц зааварчилгаа уншина, сарын дараа өөрийн аль ч түрүүчийг өрсөлдөөнд дуудахад бэлэн болдог. Ахин хэдэн сарын дараа бүлэгтээ аль ч зүйлээр хамгийн шилдэг нь болж, тэднийг “алив, над шиг хий” гэж өөртөө итгэлтэй сургаж, захирах болно.
Тусгай сургалтанд хамрагдалгүй, өөр цэргээс шууд спецназд ирсэн офицер гэдэг жирийн гар биш гэдэг нь тодорхой. Спецназын удирдах офицерууд тийм л хүмүүсийг хайн илрүүлж итгэл хүлээлгэн хүлээн авдаг. Ийм офицер агаарын десантын дээд сургуулийн төгсөгчөөс бага зэрэг илүү байдгийг туршлага харуулдаг. Энэ нь гайхалтай буюу бүтэшгүй зүйл биш. Хэрэв Михаил Кошкин танк бүтээх тусгай сургалтанд хамрагдсан бол Т-34 гэх шилдэг танк бүтээхгүй ч байсан юм билүү. Түүнд сум шүүр хэрхэн бүтээхийг заах нь өөрөө суралцах гайхамшигт авъяасыг үгүй хийнэ гэдэг л тодорхой.
ГРУ-н офицерууд хүчтэй, үл хамаарах хүмүүсийг олох ёстой, тэгээд тэдэнд асуудал шийдэх эрх, сонголт өгөх нь зүйтэй гэж үздэг. Иймээс спецназын тактик заавар товч байдаг. Ер нь ч зөвлөлтийн армийн удирдагч цомхон бүтэц, товч удирдлагаар барууны армиас ялгагддаг.
Ххх
Хүчирхэг бие бялдартай офицер нь спецназын офицеруудын зөвхөн нэг хэлбэр. Хүчтэй зан төлөв гол нь бөгөөд галбир, хөгжлийн хувьд огт анхаарал хандуулаагүй офицерууд бий. Тэднийг “оюунтнууд” гэж нэрлэж болох ба гарнаасаа илүү толгойгоо хэрэглэх ажил хариуцдаг.
Эдгээр хэлбэрийг хооронд нь шууд зааглах боломжгүй. Жишээ татаж “оюунт” спецнзад хамаарах орчуулагч-офицерийг авч үзье. Спецназын рот бүр хоёроос доошгүй гадаад хэлээр ус цас орчуулагч-офицер бий. Тэрээр бусдадаа гадаад хэл заах үүрэгтэй. Гэхдээ энэ нь түүний хамаг цагийг авсан алба биш. Орчуулагч ямагт захирагчийн дэргэд ажиллаж, түүний албан бус туслах болдог. Анхны ажиглалтаар бол тэр “оюунтан”. Гэвч энэ бол анхны сэтгэгдэл төдий юм. Ротын хамт үсэрч, уул элс цасан дундуур олон хоногоор маршлана. Дайсны олзлогдогчоос мэдээлэл авахын тулд толгойд нь шаах анхны хадаас бол орчуулагч юм. Түүний ажил бол: хумсыг нь сугалж, хэлийг нь хэрчих “могой болгох гэдэг”, ам руу халуун цог хийх. Зөвлөлтийн зэсэгт хүчний орчуулагчдыг цэргийн институтд бэлддэг.
Институтын оюутнууд дунд тэнхээтэй догшин, чулуу мэт хүчтэй мэдрэл, зан төлөвтэй гарууд бий. Чухам тэднийг спецназд урьдаг. Иймээс тэд “оюунтны” төлөөлөл болох ба тэднийг алба хааж буй ротын захирагчаас ялгахад бэрх. Түүний ажил бол - асуулт тавьж хариулт хүлээх явдал биш. Түүний ажил – зөв хариултыг хэлүүлэх. Үүнээс даалгаврын биелэлт, олон хүний амь нас хамаарч байдаг. Тэр олзлогдогчийг заавал яриулах, чухам зөв хариулт мөн эсэхийг батлан нотлуулах ёстой. Иймээс олзны гартай “оюунтан” биш аргаар харьцах нь бий. Үүнээс харвал орчуулагч нь захирагч ч биш, “оюунтан” ч биш, харин эдний завсрын холбоос юм.
“оюунтан” спецназын цэвэр төлөөлөгч нь спецназын тагнах бүлгийн офицерууд дунд бий. Тэднийг төрөл бүрийн дайчидаас сонгох ба биеийн хөгжил чухал биш. Эдгээр офицерууд цэргийн сургууль төгссөн буюу 2оос доошгүй жил суралцсан байдаг. Цэрэг –дипломатын академийн 3 дугаар факультетийн сургалтын дараа тэд тагнуулын хэсэг “ро-разведывательный отдела” эсвэл төвд “рц- разведывательных центр” ажилладаг. Тэдний ажил туршуулт элсүүлэх, туршуулын сүлжээг хянахад оршино. Хэсэг нь орон нутгийн туршуулын сүлжээг, хэсэг нь спецназын сүлжээнд ажилладаг.
Спецназын туршуулын сүлжээнд ажиллах офицер бүрэн утгаараа спецназын офицер байдаг. Гэхдээ тэднийг шүхрээр хаяхгүй, гүйж, тулалдаж, хүний хоолой хэрчих шаардлагагүй. Түүний ажил бол олон мянган амжилтат хүмүүсийг судлаж, тэдний дундаас спецназд тохирохыг нь тодорхойлох, тэдэнтэй холбоо тогтоох, хөгжүүлэх эцэст нь эслүүлэх юм. Эдгээр офицер иргэний хувцас өмсөх ба дүрэмт хувцас өмсөх тохиолдолд урд нь хааж байсан албаны: - их бууны, инженерийн, эмнэлэгийн г.м. тэмдэгт цэргийн хувцас өмсөнө. Эсвэл дотроо спецназын тагнуулын нэгтгэлийг агуулсан анги нэгтгэлийн дүрэмт хувцас өмсдөг.
Спецназын дээд удирдах бүрэлдэхүүн ГРУ-н генерал, хурандаагаас бүрдэх ба тэд нар Цэрэг-дипломатын академийн нэг эсвэл хоёрдугаар гэгдэх үндсэн факультетийг дүүргэсэн, олон жил ГРУ-н төв аппарат буюу түүний гадаад албанд ажилласан хүмүүс байдаг. Хэн нь ч гэсэн аль нэг буюу хэд хэдэн улс орны тухай тэргүүн зэргийн мэдлэгтэй. Хилийн чанадад ажиллах нөхцөл ээдрээтэй тохиолдолд ГРУ-н төв аппарат эсвэл цэргийн тойрог, тэнгсийн хүчний тагнуулын удирдлагад ажлаа үргэлжлүүлнэ. Үүнд нь тагнуулын бүхий л бүрдэл, тэр дундаа спецназ харъяалагдана.
Би чухам энэ ангилалын хүмүүстэй таарч байсан юм. Дуу цөөн, нууцлаг хүмүүс. Цэмцгэр гадаад төрх, гадаад хэл, захирах өндөр чадвар, нямбай байр байдал. Тэдний гарт асар их эрх мэдэл байх ба түүнийг хэрхэн хэрэглэхийг мэддэг.
Академид суралцаагүй, гол дайсан гэгдэх орнуудад зорич байгаагүй цөөнгүй хүмүүс бий. Тэд өөрийн төрлөх чанар, ашигтай сүлбээг ашиглан эрх мэдэлд хүрдэг ба ухаалаг заль мэх асар их эрсдэл гарган эрх мэдлийн төлөө амжилттай, тууштай тэмцдэг. Тэд эрх мэдэлд мансуурч түүний төлөө тэмцдэг. Энэ нь тэдний амьдралын ганц зорилго, хальтиргаат замаар оргил өөд мацдаг. Амьдралын энэ тэмцэлд ялах нэг элемент нь олон төрлийн холбоо сүлбээ, дээд удирдлагын ямар ч даалгаврыг хэзээд гүйцэтгэхэд бэлэн байх явдал билээ. Спецназын аль ч удирдлага ёсзүйн, хуулийн өөр ямар нэгэн хэм хэмжээний дагуу удирдаж чадахгүй. Түүний нисэлт уналт нь даалгаврын биелэлтээс хамаардаг. Даалгавар ямар ч үнээр, ямар ч аргаар хамаагүй биелэгдэх ёстой.
Ххх
Би зөвлөлтийн цэрэг – маш муу цэрэг гэсэн дүгнэлт олонтаа сонссон. Учир нь хоёр жил алба хаадаг. Барууны цөөнгүй мэргэжилтэн сайн цэргийг ийм богино хугацаанд бэлдэх боломжгүй гэж үздэг.
Энэ үнэн тэд “шинэ цэрэг”, гэхдээ бүрэн дайнжсан засаглалын “шинэ цэрэг” гэдгийг санах хэрэгтэй. Зөвлөлт холбоот улсын намын аль ч удирдагч генерал буюу маршал цолтой. Зөвлөлт нийгэм бүхэлдээ цэрэгжсэн, цэргийн суртал ухуулгад живсэн байдаг. Зөвлөлтийн хүүхдүүд багаасаа эхлэн цэргийн тоглоомоор өсөж, зөвлөлтийн зэвсэгт хүчний генерал офицерийн удирдлага дор жинхэнэ автомат “заримдаа танк хүртэл” ашигладаг.
Тэр л хүүхдүүд арми, усан цэрэг, нисэх хүчний сайн дурын нийгэмлэгт буюу ДОСААФ-т /Добровольное Общество Содействия Армии, Авиации и Флот/ зүтгэх асар дур сонирхолтой байдаг. ДОСААФ нь 15 сая гишүүнтэй цэргийн үйл хэрэг, цэрэгжсэн спортоор хичээллэх хагас цэрэгжсэн байгууллага юм. ДОСААФ залуусыг цэргийн албанд бэлдээд зогсохгүй албаа дуусгасан нөхдүүд ур чадвараа хөгжүүлэхэд тусалдаг. ДОСААФ асар их төсөв, онгоцны буудал, сургалтын төв ба төрөл бүрийн хэмжээний, цэргийн аливаа ур чадварын анхан болон нэмэлт шатны бэлтгэл хийх клубтэй. Мэргэн буучаас радио холбоочин, нисгэгчээс шумбагч, танкны жолоочоос цэргийн эмч хүртэл олон сургалт бий.
Зөвлөлтийн олон нисгэгч, тэр дундаа сансрын нисгэгч /Гагаринаас эхлэн/, тив дэлхийн аваргууд өөрсдийн амжилтын гараагаа ДОСААФ-т арван дөрвөн насандаа эхлэсэн түүхтэй.
ДОСААФ-ын зааварлагч нар тэтгэвэрт гарсан офицер, генарал, адмирал байдаг ба дээд удирлага нь ид ажиллаж буй генерал маршлууд байдаг. Энэ нийгэмлэгийн нэр танигдсан удирдлага гэвэл армийн генерал А.Л. Гетман, агаарын хүчний маршал А.И. Покрышкин, армийн генерал Д.Д. Лелюшенко и тэнгэсийн цэргийн адмирал Г. Егоров г.м. Уламжлалын дагуу ДОСААФ-ын дээд удирдлагыг ГРУ, спецназ томилдог. Жишээ нь өнөө үед /1986 он/ хурандаа генерал А. Одинцев толгойлж байна. Энэ нөхөр 1941 онд баруун фронтод Артур Спрогис –ийн удирдаж байсан спецназын нэгтгэлд зүтгэж байсан. Өөрийн бүхий л амьдралын турш А. Нэгжав ГРУ ба терроризмтой нягт холбогдож ирсээн. Түүний одоогийн алба нь аль хүйсийн идэрчүүдийг дайны тулаанд сургах юм. Тэдний дундаас ирээдүйтэй нь хожим спецназд алба хаах болно.
Зөвлөлтийн хөдөлгөөнт цэрэг, ялангуяа спецназд татагдах цэргийн тухайд бол тэд хэдийнэ гурав дөрвөн жилийн эрчимтэй бэлтгэлд нухлагдсан, шүхрээр үсэрч, буудаж чаддаг амьд үлдэх сургалтыг туулсан нэгэн гэдгийг санах шаардлагатай. Түүнд хэдий нь хүчний, тогтвортой чанар, ялахын төлөө зориг хөгжсөн байгаа. Тэднээс ялгаатай нь Барууны байнгын армийн дайчид өөрийн зүтгэлийн төлөө цалин авдаг. Харин манай залуус юу ч авахгүй. Тэр бол донтогч, дурлагч юм. Харин ч өөрөө хутга, дуугүй буу, хүрз, тэслэгч ашиглаж сурахын төлөө мөнгө төлдөг /хэдий бэлэг тэмдгийн шинжтэй ч/.
Спецназын албаа дуусгасан цэрэг, эсвэл “энхийн хөдөлмөр” эрхлэхээр эргэн ирсэн хэн ч чөлөөт цагаараа ДОСААФ-ын олон клубын нэгэнд зочилдог. Сергей Чижик 1965 онд төрсөн. ДОСААФ-т суралцсан. 120 удаагийн шүхрийн буулт хийсэн. Армид татагдан афганистанд тусгай хүчинд хаасан. Тулаанд гавъяа байгуулж 1985 онд халагджээ. 1986 онд ДОСААФ-н бүрэлдэхүүнд багтан туйлын нөхцөлд аж төрөх туршилтанд оролцжээ. Яг л зөвлөлтийн “тамирчид” хойд туйлд шүхрээр буух маягаар.
ДОСААФ спецназд олон талын ач холбогдолтой. Зөвлөлт холбоот улс антарктикийг цэргийн зорилгоор үл ашиглах гэрээнд нэгдсэн. Гэтэл дайн болбол цэргийн зориулалтаар ашиглах л болно, тохирсон туршилт хэрэгтэй. Ийм л учир хойд туйлд шүхрийн буултыг спецназ найруулж ДОСААФ хэрэгжүүлж байгаа нь тэр. Цэвэр өнгө далдлах ялгаа нь: унгр, чех, афганистанд тулалдаж байсан хүмүүс үсэрч байна. Одоо бол тэд иргэний сэдлээр, хяналт дор үсэрч байна. Харин дайны цагт тэд спецназын бүрэлдэхүүнд багтан “шинэ цэрэг” хэмээгдэн тулалдах болно.


Top
   
PostPosted: Apr.11.14 10:46 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Bayrlalaa


Top
   
PostPosted: Apr.12.14 12:23 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Bi bur tesehee bgaad englisheer ni unshsii shdee. Minii angle hel gej hun aij nohoi gasalmaar yum bna gedgee say l medlee. Hehe


Top
   
PostPosted: Apr.13.14 3:35 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
ер нь бол энэ орчуулга ч гэсэн аймшгийн боорноо шиг л юм. ойлгохгүй юмаа шууд зохиогоод явж байгаа. нэг их итгэж найдаад дэмий шүү.


Top
   
PostPosted: Apr.14.14 11:38 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Hezee urgejlel ni oroh ve. Huleej bgaa shuu


Top
   
PostPosted: Apr.20.14 3:13 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Huleeseer l...


Top
   
PostPosted: Apr.24.14 8:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 856
Бүлэг 8
Туршуулын сүлжээ
Зөвлөлтийн цэргийн тагнуул асар олон тооны нууц туршуулыг чиглүүлдэг ба тэдгээр нь өөрийн мөн чанарын хувьд гадаад иргэн байдаг, зөвлөлтийн тагнуулчид тэднийг элсүүлж тагнуулын байгууллагын даалгаварыг гүйцэтгэдэг. Тэднийг хоёр хэсэгт хувааж болно: стратегийн болон оператив. Эхний сүлжээ ГРУ төв аппарат болон дотоод гадаадад орших олон тооны ГРУ-н албан газар хариуцдаг. Тэд ЗХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж, туршуулыг дайсагнач улс орны нийслэл ба Москвад элсүүлнэ. Дараагийн сүлжээ нь фронт, флот, цэргийн тойрог, бүлгийн тагнуулын байгууллага ГРУ-ын шууд удирдлагаас хамааралгүй хамааран ажиллах ба гүйцэтгэх үүрэг нь арми, флот, фронтод шууд үйл ажиллагааны алба юм. Тэднийг ЗХУ, түүний найрсаг хөршүүдийн нутаг дэвсгэрт элсүүлдэг.
Стратегийн ба гүйцэтгэх сүлжээ нь чанарын хувьд ямар ч ялгаа, ангилалгүй. ГРУ-н төв аппарат нь дурын цэргийн нэгтгэлийг бодвол илүү тооны туршуул хэрэглэдэг. Өргөн утгаараа тэд маш нууц хүмүүст хамаарна, үүнээс дутахгүй гүйцэтгэх сүлжээ орон нутгийн удирдлагаар зогсохгүй дээд удирдлагыг мэдээлэлээр хангадаг.
Дэлхийн хоёрдугаар дайны үед мэдээлэл ЗХУ-ын сонирхолд багтаагүй хотуудаас ирж байсан ба амин чухал мэдээллүүд дайны цагийн хэрэгцээг хангахуйц бүрэн батлагдсан байж чаддагүй байлаа. Иймээс арми, флот, фронтын гүйцэтгэх сүлжээ дайны үед өргөсөж, ГРУ-н төв удирдлагын стратегийн сүлжээнээс илүү чухал ач холбогдолтой байсан юм. Энэ байдал дараа дараагийн бүрэн хэмжээний дайнд давтагдан үргэлжилж болох юм.
Спецназын гүйцэтгэх туршуулын сүлжээ бүх цэргийн тойрог, дайчдын бүлэг, флот фронтод (бүгд нэмэлт мэдээллийн сүлжээтэй) ажилладаг. Туршуулыг ЗХУ, найрсаг хөршүүдийн газар нутгаас элсүүлнэ. Спецназ туршуулаа хайх голлох газрууд нь: гадаадын жуулчид үл тасрах том боомт ба гадаад оюутнууд хүрээнд байдаг. Спецназ зөвлөлтийн иргэд, дагуул улсын иргэдийн харилцааг судлаж, зөвлөлтийн иргэн ба зүүн европ, спецназын сонирхолд багтаж буй иргэдийн хоорондын утсан яриаг чагнадаг. Ерөндөө бол ЗХУ-д ирж байгаагүй, зөвлөлтийн иргэдтэй холбоогүй хүмүүс туршуулыг элсүүлнэ. Зарим тохиолдолд спецназын офицер хаа нэгэн улсад хэн нэгнийг туршуул болгон элсүүлэх нь бий. Тэрхүү офицерууд дипломат айлчлалын хүрээнд нийслэлд элсүүлэх ажил явуулдаггүй харин зөвлөлтийн худалдаачин, тэнгэсийн агнуур, том тэрэгний жолооч, “Аэрофлот”-ын нисгэгч, зөвлөлт галт тэрэгний ажилтан байдлаар гадаадад зорчдог. Туршуул элсүүлэх шалгарсан аргын нэг бол зөвлөлтийн далайн хөлөг онгоц: тэнгист 2 долоо хоног, архи, түрс, сайхан амьдрал, нөхөрсөг харилцаа, суурин цагдаагаас болгоомжлох хэрэггүй ярилцах боломж.
Хэрэв уншигч спецназын нууц туршуултай бодитоор нүүр тулвал тагнуултай кинонд гардагтай адил залуухан, хүчирхэг, сайхан гол дүртэй адилгүйг мэдэж урам хугарч, шоконд орно. Зөвлөлтийн цэргийн тагнуул үүнтэй бүрнээ эсрэгцэх хэв шинжийн нөдийг элсүүлдэг. Спецназд бүрнээ тохирох туршуулын хөрөг нь дараах маягтай: 55-60 насны, цэргийн алба хааж үзээгүй, нууц албанд бүртгэгдэж байгаагүй, зэвсэггүй хэрэглэж ч мэдэхгүй, тулааны урлаг гадарлахгүй, нууц тоног хэрэгсэлгүй, коммунистуудыг дэмждэггүй, сонин уншдаггүй, ЗХУ-д хэзээ ч байж үзээгүй зөвлөлтийн иргэдтэй уулзаж байгаагүй, ганц бие, зожиг, ойн харуул, загасчин, гэрэлт цамхгийн харуул, харуул, төмөр замчин эр юм. Спецназ мөн иймэрхүү эмэгтэйчүүдийг ч эрэлхийлж байдаг.
Хэрэв спецназын сүлжээнд дээрх хүмүүс байх нь дараах утгатай:
А. Тэр бол нууц байгууллага, суурин цагдаагийн бүртгэл ажиглалтанд бүрнээ байдаггүй хүн.
Б. Алив албадлага, татлагын үед хамгийн сүүлд дуудагдах нэгэн.
В. Энхийн цагт баривчлагдах, байцаагдах аюулаас бүрнээ тусгаарлагдсан нэгэн.
Г. Дайны цагт ч тухайн газар орноо байж цэрэг татлага, ардын тэмцлээс холуур өнгөрөх боломжтой.
Энэ бүхэн спецназын туршуулын сүлжээ тогтвортой, амьдар чадварыг өгнө. Энэ бол мэдээж байж боломгүй зүйл, гэвч тагнуул нь – байж боломгүй зүйлсийн цулуулга юм. Спецназын туршуулын дунд төрөл бүрийн хүмүүстэй таарч болно, гэхдээ спецназ чухам дээрх төрлийн хүнийг элсүүлэхийг чармайдаг. Тэгээд энэ байгууллагын ашиг тус нь юундаа вэ?
Хариулт бол тэд маш ашиг тустай. Үнэндээ бол алан хядлагыг маш хүнд даалгаврыг гүйцэтгэхээр бэлтгэжсэн мэргэжлийн тамирчид гүйцэтгэнэ. Гэтэл мэргэжилтэн маань гадаад орноо буумагц маш олон дайсан: нисдэг тэрэг, цагдаагийн ноход, бичиг баримтын шалгалт, эргүүл, тэр байтугай гудманд тоглох бүхнийг мэдэгч хүүхдүүд. Спецназын дайчинд хэд хоногоор хүнд зэвсгээ хадгалж хүнсээ бэлдэх нам тайван нуувч хэрэгтэй.
Иймээс спецназын туршуулын үүрэг бол – дайчин нутагтаа буцах хүртэл аюулгүй нуувч бэлтгэж хангах юм. Нуувч бэлдэх хэдэн жишээ. Спецназын туршуул тэтгвэрийн хөгшин ГРУ-н мөнгөөр ой захад байшин худалдан авна. Байшин бүрэн хууль ёсны, цахилгаан гэрэл, суваг, ус хүнсний нөөцтэй байх ёстой. Дараа нь тэрээр хагас цэргийн буюу цэргийн, жишээ нь Лэндровер машин авч байнга, түлшний нөөцтэй граждаа хадгална. Ингэж туршуулын үүр бий болно. Дараа нь тэрээр чимээгүй амьдарч, машин байшингаа арчилж, өөрийн албаны төлөө нэмэлт хөлс авна. Тэр хэзээ ч хамаагүй “зочид” ирж болохыг мэднэ. Үүнийхээ төлөө айх шаардлага байхгүй. Хэрэв баривчлагдвал барьцаалагдсан гэж мэдүүлж болно.
Эсвэл хуучин машин мотоциклийн овоо бүхий наймаачин байж болно. Сэлбэг хайж ирэгсдэд зориулж кока-кола, халуун нохой буюу кофе хавчуургатай талх зарах мухлагтай. Тэр байнга цэвэр ус, консервлосон загас, мах ногоо нөөцлөнө. Мухлагт мөн эмийн сан байна.
Нөгөө бол хамтрагч маань том боловч хуучин завь худалдан авна. Нөхөддөө завиар зугаалах эртний мөрөөдлөө гүйцээх гэснээ байнга ярина. Даанч нөгөөх нь ямбий бөгөөд засах мөнгө цаг үл олдох. Тийм л болохоор нь нөгөө завь нь үнэндээ бол бусад завьтай зогсоолд л байх.
Иймэрхүү нуувч олон тоогоор байгуулна. Нуувч байгуулах газар нь агуй, уурхай, сөнөсөн үйлдвэр, хотын шугам сүлжээ (траншейн ккк), хуучин завь, галт тэрэг, оршуулгын газар (ялангуяа гэр бүлийн) гэх мэт. Ямар ч газар спецназын алан хядагчдын нуувч болж болно. Хамгийн гол түүнийг маш сайн судлаж, ирээдүйд бэлдэн тохижуулах ёстой. Чухам үүний тул туршуулыг элсүүлнэ.
Гэхдээ энэ бол цорын ганц үүрэг даалгавар нь биш ээ. “зочид” ирсний дараа туршуул тэдэнд олон даалгавар гүйцэтгэнэ: цагдаагийн үйл хөдлөлийг ажиглах, хэрэгтэй цагт нуух, түгшүүр зарлах, сонирхож буй хүн байгууламжийн тухай нэмэлт мэдээлэл цуглуулж өгөх. Үүнээс гадна алан хядлага үйлдэх зорилгоор элссэн туршуул бий, тэд ГРУ ба мэргэжлийн спецназчдаас хамааралгүй ажиллах эрхтэй.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited