#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 11:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Apr.24.14 9:28 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Bayrlalaa


Top
   
PostPosted: Apr.25.14 8:56 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
* * *
Дээр дурдсан орон байр, тээврийн дэмжлэг үзүүлэх зорилгоор элссэн спецназын туршуул бүрэн аюулгүй байдлыг мэдэрдэг. Түүнийг илчилж, илрүүлэх нь орон нутгийн цагдаагийн хувьд бэрхшээлтэй байдаг. Тэр бүү хэл түүнийг баривчлаж байцаасан ч бодитоор ял оноох боломжгүй. Харин спецназын зүгээс ямар аюул учирч болох талаар ямар ч ойлголт байдаггүй. ГРУ-ын офицер коммунист дэглэмд дургүй нэгэн эсэргүүцэх буюу өөр шалтгааны улмаас Баруун руу зугтаж чадна. Үүний тулд тэд туршуулыг зольж чадна. Үүнтэй адилаар спецназын хорлон сүйтгэгч хядлага явуулсны дараа өөрийн ажлын бүхий л ул мөр, баримтыг устгах ба үүнд нь нууж, туслаж байсан агент хүртэл багтдаг. Хорлон сүйтгэгчдийг дэмжих үүрэгтэй туршуул эцэстээ юутай тулгарч болохыг ойлгох нь цөөн.
Иймэрхүү “нам гүм” туршуулыг элсүүлэх нь харьцангуй хялбар бол жинхэнэ аллага, дэлбэрэлт, галдан шатаалт гүйцэтгэх алан хядагч туршуулыг гадаадаас элсүүлэх нь илүү төвөгтэй гэж бодож байна уу?
Гайхалтай нь хариулт бол – үгүй. Спецназын офицер Барууны баазад шууд алан хядлага явуулах тухайн баазын албан ажилтныг элсүүлэхийг чармайдаг. Тухайн бааз бүрт бүхнийг бүрэн эсэргүүцэх найдваргүй хүмүүсээр дүүрэн байдаг. Үүний зэрэгцээ олонх нь эсэргүүцэж, зарим нь өөрийн эсэргүүцлээ илэрхийлэх арга замыг эрж хайж байдаг. Спецназын офицерт найдваргүй, юуг ч хийхэд бэлэн нөхдүүд хэрэгтэй.
Европт АНУ-ын цэргүүд байгааг эсэргүүцсэн уриа ханан дээр бичигч этгээд сонирхол татах нөхөр. Тэр бичээд зогсохгүй америкийн генералыг буудахад бэлэн ба үүний төлөө автомат буюу РПГ-7 бариулчихвал маш сонирхолтой этгээд болдог. Түүний зорилго ГРУ-н ахлах офицерийн зорилго гайхмаар сайхан давхцана.
Францад босогчид РПГ-7 пуужин харвагчаар атомын цахилгаан станц руу бууджээ. Хаанаас зөлөлтийн зэвсэг олсныг бурхан бүү мэд. Магадгүй зүгээр л хаа нэгтээ хэвтэж байсан байх. Харин спецназын офицер тэдэнтэй уулзаж, бараагаар хангасан бол тэр шууд Улаан тугийн одонгоор шагнуулж цол ахина. Барууны атомын цахилгаан станц нефтийн (зөвлөлтийн нефт шүү) хамаарлыг багасгаж хүчирхэг, бие даасан болгож байгаа учир ГРУ-н дээд офицер цахилгаан станцад маш дургүй юм. Иймээс спецназын гол байн нэг болдог.
Эсвэл Их Британы амьтны эрх хамгаалах идвэхтнүүд шокладыг хордуулж болно. Иймэрхүү нөхдүүд спецназтай холбоо тогтоож чадвал эсэргүүцлийн илүү үр дүнтэй аргуудыг ашиглах боломж гана. Идвэхтэн, радикалууд, энхийг эрхэмлэгчид, ногоон намын гишүүн: бүгд ГРУ-н удирдагчтай холбоо тогтоовол гаднаа ногоон дотроо улаан амтат тарвас гэсэн үг.
Иймээс тэд элсүүлэлтийн сайхан бааз юм. Өөрийн өчүүхэн үзэл санааны улмаас хүн алж, өөрийгөө ч золиослох найдваргүй гарууд Баруунд спецназын офицерууд амархан олохуйц олноороо бий. Офицер зөвхөн юунд ч бэлэн, найдваргүй гарыг хайж олоод түүнд туслахад болно.
* * *
Спецназын туршуулын сүлжээ нь олон улсын алан хядлагын ерөнхий буюу – хоорондоо холилдох ёсгүй олон төрлийн эд зүйлсийн үндсэн төв билээ. Бяцхан хэтрүүлэхэд олон улсын алан хядлагыг Москвагаас удирддаг гэхэд болно. Гэхдээ эргэлзээгүй нотлоход Москвагийн дэмжлэггүй бол олон улсын алан хядлага тухайн түвшиндээ хүрэхгүй байсан юм. Алан хядлага олон янзын нөхцөл байдал, үүсэл шалтгаанаар ялгаатай хөрснөөс соёолдог. Орон нутгийн үндэсний хөдөлгөөн сайхан эх үүсвэр болж өгдөг ба ЗХУ үндсэний хөдөлгөөнд оролцох тодорхой бүлэг экстремист гаруудыг өөгшүүлэн төрөл бүрээр дэмждэг. Үндэсний бүлгүүд ЗХУ, түүний нөлөөний улс орнуудад эсэргүүцлийн төлөвлөгөөг боловсруулна.
Хэрэв ЗХУ-ын нөлөөнд оршдоггүй газар нутагт экстрим бүлэглэл үүсвэл ЗХУ тэр дор нь тэдний дотны анд болно. ГРУ-д экстремист ба алан хядагчдын асуудал хариуцсан 2 хүчирхэг, бие даасан хэсэг бий. Нэг нь алан хядах байгууллага, түүнийг үүсгэх асуудал хариуцсан 3-р Удирдах газар, нөгөө нь спецназ гэх мэт доод зэрэглэлийн тагнуулыг хариуцсан 5-р Удирдах газар (хэлтэс?).
Алан хядагчидтай харилцах ГРУ-ын тактик энгийн: тэдэнд ямар нэг тушаал, заавар өгөхгүй. Тэд Барууны иргэншлийг устгах арга замаа сайн мэднэ, иймээс тэдэнд өөрсдийн үзэл санааны төлөө үхэх боломжийг ханга. Үүний төлөө үхмээр байгаа бол тэр л биз. Хамгийн гол нь тэд өөрсдийгөө бүрэн бие даасан, чөлөөт гэсэн буруу ойлголтыг нь л хадгалж үлдэл барав.
Заавар чиглэмж өгдөгтөө биш харин алан хядах бүлэг, байгууллагыг сонгож тэднийг бага эрсдэл хүлээхэд тусладаг учраас Москва олон улсын алан хядалгын чухал төв болдог. Алан хядлагыг Москва улс төрийн үүднээс авч үзнэ. Зарим “эсэргүүцлийн хөдөлгөөн” ихээхэн санхүүгийн тусламж авах бол нөгөө нь багыг авна. Нэг “Улаан арми” орчин үеийн зэвсэглэл, хангалттай тусламж авах бол нөгөө нь хуучин зэвсэг, хязгаарлагдмал сум хэрэгсэл авна. Нэг хөдөлгөөн голлох анхааралд үлдэж бусадыг нь үг хэлээр буруутгавч үйл хөдлөлөөр дэмжинэ. “Бие даасан” алан хядагчид тэдний дэлхийгээр хэрэн хэсэх санхүүжилт, автомат буу, сум ба сургалт дасгалжуулалтыг хэн төлөөд, туслаад байгаа талаар бүрэг бадаг төсөөлөлтэй байдаг.
Энгийн ажиглалтаар “бие даасан” палестинууд сум хэрэгсэлээ гамнадаггүй. Хэрэв Афганистаны тулаан ба Бейрут гудамны тулааны тухай киног харьцуулвал эрс ялгаа харуулдаг. Афган дайчид сум тоолон байлддаг бол Бейрут гудам дахь дайчид онилохоосоо төвөгшөөдөг, зүгээр л агаарт шүршиж орхидог ба энэ нь тэд хэн нэгний мөнгийг үрж байна гэсэн үг. Хэний мөнгө вэ?
Намайг цэргийн албаа эхлэхэд минь сум бүрийг хайрлахыг сургасан. Хүнд бөгөөд удаан ажиллагааг даахын тулд дайзыг металаар хийдэг. Дайз хийх нь үзэг хийхээс төвөгтэй, үнэтэй. Үнэхээр шаардлага тулгараагүй л бол бусад сум хэрэгслийг ашиглахыг үл зөвшөөрнө. Армийн сум хэрэгсэлийн хангамж зам тээврийн иж бүрэн асуудал агуулж байдаг. Зүгээр л хэдхэн минут хожимдсон хангамж хохиролд хүргэнэ. Гэтэл Бейрутэд ийм асуудал байхгүй. Хэн ч зэвсгийн хангамжийн тухай хэлэлцэхгүй. Хэн ч өдөр тутмын зардлын тухай ярилцахгүй. Хангамж тасалдах, хоцрох аюулын тухай санаа зовохгүй. Нийлүүлэгч нар ч хожимдохгүй гэдэгт итгэдэг.
* * *
ЗХУ Ливаны иргэний дайныг буруушаадаг. Үнэндээ заавал буруутгах шаардлага байхгүй л дээ. Зөвхөн дараагийн сум хэрэгслийн хангамжийг зогсооход дайн дуусна.
Санхүү болон дайны дэмжлэгээс гадна сургалт явуулдаг. Олон орны олон алан хядагчдыг бэлдэх сургалтын төв ЗХУ-д олон бий. Ижил төстэй төвүүд Зүүн европ, Куб г.м орнуудад бий. Одессийн тийм нэг төвийг би маш сайн мэддэг. Албан ёсоор Жанжин штабын 10-р Удирдах газар харъяалагдах ба гадаад улсад зэвсэг нийлүүлэх, мэргэжилтэн томилох, гадаад иргэдийг дайчин, алан хядагч болгох сургалтын асуудал хариуцна. Энэ төв 1960 оны эхээр явган цэргийн офицер бэлдэх дээд сургууль байлаа. ГРУ, спецназын зөвлөлт офицер бэлдэхээр байгуулсан анги, танхим, хуаран, талбай гадаад иргэдэд шилжин иржээ. Намайг Одессд байхад ихэнхдээ хар Африкт ажиллагсдыг бэлдэж байлаа. Куба руу явах дайчид ч мөн олон байсан ч ихэнх нь тийш явах гарууд байлаа. Зөвлөлтийн ба гадаад оюутны амьдрах нөхцөл газар тэнгэр мэт ялгаатай байсым.
Гадаадууд сайн хооллож, офицерийн ялгах тэмдэггүй, хээрийн хувцас өмсөнө. Онолын хичээл бараг орохгүй. Практик (хэрэглээний???) хичээл харин зөвлөлтийн хэмжүүрийг ч хэт давсан байдаг байлаа. Сум хэрэгсэлийн ямар ч хязгаарлалт байхгүй. Тэдний лагераас буун дуу өдөр ч шөнө ч тасардаггүй байв.
Гадаадуудыг чанд тусгаарладаг байлаа. Зөвхөн өргөст торыг давсан нэгэн тэднийг харах боломжтой. Бүрэн тусгаарлалт зарим гадаад оюутанд сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнийг давж гараагүй тул кубын засгийн газраас Одессийн төв рүү партизаны отрядад ажиллах сувилагч бэлдүүлэхээр хэдэн эмэгтэйг явуулсан юм. Сонирхолтой нь цэргийг нэг жил, офицерийг хоёр жилд бэлдэж байсан бол сувилагч нар 10 түүнээс илүү жилээр бэлтэгдсэнийг тэмдэглэх хэрэгтэй. Сувилагчид сургалтаа дуусан нутаг буцмагц тэдний халаа залуу бүсгүйчүүд ирсэн. Сургалтын төвд сэтгэл зүйн бэрхшээл дахин гараагүй билээ.
* * *
“Либерал хөдөлгөөн”ий гадаадуудыг зөвлөлтийн тагнуул үнэндээ элсүүлдэггүй. Өөрийгөө бие даасан, өөрийн эрхээр хүн алж байна гэж итгэдэг хүмүүс тушаалын дагуу хөдлөх хүмүүсээс илүү үр ашигтай байдгийг туршлага харуулна. Өөрийн буюу аргаа барахад өөрийн ижил гадаадын зааврын дагуу саналаар эрсдэл рүү гүйн, амиа золих гадаад алан хядагч. Тэрнийг элсүүлэх ямар хэрэг байна вэ?
Гол түлхүүр нь энэ байна. Сургалтын явцад алан хядагч бүрийг нягт судлаж, чадварлаг лидер, хэнд ч үл бууж өгөх төрлөхийн босогчийг тодруулна. Гол сул тал, ашиг сонирхол, бусад холбоог судлана. Олон жилийн дараа тэдний хэн нэг нь гол лидер болж, Москвагийн үгийг сонсохоо больж болно, иймээс тэдний ирээдүйн нөхөр, дайсан хэн болохыг тодорхой мэдэх нь амин чухал.
Суралцах явцдаа оюутнууд дундаас элсүүлэхэд тохиромжтой нь илэрч болно. Сургалтын төвд элсүүлэх ажлыг нэгэн зэрэг ГРУ-н хоёр алба хариуцдаг. 3-р Удирдах газар цаашид “үндэсний чөлөөлөх хөдөлгөөн”д байж ГРУ-д хөдөлгөөний дотоод нууцыг дамжуулах мэдээлэгчийг элсүүлнэ. 5-р Удирдах газар спецназын туршуулын сүлжээ үүсгэх нөхдийг элсүүлнэ. Энэ гайхамшигтай нарийн найруулгатай үйл явц юм. Хэлбэрийн хувьд тэрээр өөрийн “хөдөлгөөн”дөө үлдэж, ажиллана. Үнэндээ бол ГРУ-ын зааврын дагуу үйл ажиллагаа хийнэ. Энэ маш чамбай нөхцөл байдал бөгөөд бүтэлгүйтлийн үед ЗХУ-ын нэр хүндийг аврахын төлөө боломжит бүхнийг шаардана. Энэ л зорилгын тул нарийн сонгосон гарыг ЗХУ-н нөлөөний аль нэг улсад томилогдоно. Дараа нь элсүүлэлт явагдах ба зөвлөлт тагнуул бус ЗХУ-ын аль нэг дагуул улсын тагнуул гүйцэтгэнэ.
Алан хядагчийг сонгох нь туршуул-мэдээлэгчийг элсүүлэхээс ихээхэн ялгаатай. Алан хядагч өдөр, шөнийн хар дарсан зүүд мэт сургалтын туулах ёстой. Тэр сургалтыг дуусгаж, бодит ажиллагааг мөрөөдөн, гансрах ёстой. Зааварлагч түүнтэй ярилцан, түүнийг алан хядлага хийх эсэхийг тодруулна. Тэр ч зөвшөөрнө. Хариуд нь зөвлөх “бодож үзэх”ийг хэлнэ, гэч хэд хоногийн дараа боломжгүй болсон тухай хэлэх болно. Сургалтын тамалгаа үргэлжилсээр. Удалгүй ажиллах тухай санал сонсовч эсэргүүцсэн хариу сонсоно. Татгалзах аргууд олон бий: бид чиний амьдралыг илүүд үзэж байна; энэ даалгаврыг танай гэр бүл, найз нөхөд чинь аюултай гэж үзэж байна гэх мэт. Ийнхүү алан хядагчийг шалдаан бууж зөвөлтийн тагнуулын хүссэн бүхнийг хийхэд бэлэн гэх хүртэл нь татгалзана. Тэд “үүний тухай хэд хоног бодоод” зөшөөрөх боловч энэ нь ГРУ-ын хүсэл таалал биш харин ч алан хядагчийн цаашдын замыг засах буулт, тохироо маягаар тайлбарлана.
Үнэндээ би маш орооцолдсон нарийн ажиллагааг хялбаршуулан бичлээ.
Алан хядагч спецназд гүйцэтгэсэн даалгаврын төлөө ГРУ шагнал өгдөгүй. Тэр бол бүрэн хэмжээгээр бие даасан, өөрийн хүсэл, сонирхол сонголтын дагуу ажиллана. ГРУ гарын үсэг, хурууны хээ өхгүй.
Ганц нэгэн террорист бүү хэл алан хядах байгууллагын толгойлогчтой ч тэр ГРУ эрс байр суурь баримтладаг. Толгойлогчийн өмнө сонголт байна. Нэг бол спецназ зэвсэг, паспорт олох мөнгө өгч, оргон зайлалтыг зохион байгуулж болно. Нөгөө бол юу ч байхгүй. Толгойлогч сонголтоо хийх бүрэн эрх чөлөөтэй, гэвч мөнгө, зэвсэг бусад дэмжлэггүй бол түүний сонголт хийх эрх гэнэт огцом багасдаг.


Top
   
PostPosted: Apr.26.14 12:28 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Unshtsii shuu. Bayrlalaa.


Top
   
PostPosted: Apr.26.14 11:36 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
Бүлэг 9
Зэвсэг хэрэгсэл
Спецназд үндсэн зэвсгийн цуглуулга нь: автомат, 400 сум, хутга, 6 гранат эсвэл хөнгөн гранат шидэгч. Шүхрээр үсрэхэд автомат үндсэн ба туслах шүхэр задрахад саад болохооргүй, газар дахь үед гэмтэлгүй байрлалтай байна. Олон тооны бэхэлгээний улмаас газардангуут автомат ашиглах боломжгүй байдаг. Иймээс хамгаалалтыг хангах дуу намсгагчтай П-6 гар буутай байдаг. Баруунд зугатаж очоод энэ бууны тухай мэргэжилтнүүдэд бичихэд минь итгэхгүй байж билээ. Өнөөдөр миний хэлсэн зүйлс батлагдаж дуугүй буу???-ны загвар Афганистанд илэрсэн (Jane's Defence Weekly энэ гайхамшигт зэвсгийн тайлбар, сайн зургийг нийтлэсэн). Холын зайн чимээгүй буудлагад ПБС дуу намсгагчийг ашигладаг, цөөнгүй цэрэг үүнийг автоматдаа зоодог.
Офицер, холбоочин, түлхүүр үгч нар цөөн иж бүрдэл: богино автомат (АКР), 160 сум, гар буу, хутга авч явна.
Хувийн зэвсгээс гадна спецназын бүлэгт гранат шидэгч ЗПГ-16Д, “газар-тэнгэр” “Стрела-2” хэлбэрийн пуужин, төрөл бүрийн мина, нийлэг тэсрэгч, мэргэн буучийн ба бусад нийтийн зэвсэг авч явна. Отряд нийтийн зэвсгийг хэрхэн ашиглах тухай судлах ба тэдгээрийг байнга авч явдаггүй: нийтийн зэвсэг спецназын агуулахад хадгалагдан, ажиллагаа бүрийн зорилгоор тоо хэмжээ тодорхойлогдоно. Ажиллагааг ихэвчлэн хувийн зэвсгээр гүйцэтгэнэ.
Ажиллагаанд зөвхөн хувийн зэвсэгтэй гарсан бүлгүүд зайлшгүй хэрэгтэй нийтийн зэвсгийг хожим шүхрээр хүлээн авах боломжтой. Зугатаж буй үед бүлгийн төдийгүй хувийн зэвсгийг гээж болно. Зэвсгээ гээсэн цэрэг ихэнхдээ хэрэгтэн болж торгуулын батальонд ял эдэлдэг. Гэхдээ спецназд онцгой итгэл, туйлын бэрх нөхцөлд ажилладаг тул энэ асуудал хөнгөрөх боловч хожим байцаалт өгнө. Ахлагч, хамтрагч нар нөхцөл байдал үнэхээр аргагүй байсныг батлах ёстой.
* * *
Агаарын десант, агаарын дайралтын хүчнээс ялгаатай нь спецназд үхэр пуу, миномет, байлдааны машин БМД зэрэг хүнд зэвсэг байдаггүй. “байдаггүй” гэдэг нь “ашигладаггүй” гэсэн үг биш.
Дайсны орон нутагт газардсан бүлэг ажиллагааг дайсны машин, хуягт олзлон эхлэж болно. Улаан загалмай бүхий ямар ч машин спецназын хайрыг булаагч юм. Түүнийг олон зорилгоор: газардсан бүсээс хурдан зайлах, онцгой чухал байг устгах, бүлгийн хөдөлгөөнт бааз болгон ашиглаж болдог. Төгс нөхцөл байдал бол дайсан чухал объектийг танкаар хамгаалах ба спецназ түүнийг олзолж даруй байг довтлох билээ. Удаан танк байнд хүртэл урт аялал хийнэ.
Дайсны бусад зэвсэг миномет, их буу нь хүнд зэвсгээр ашиглагдана. Дайны үед спецназын бүлэг эсрэг талын хүнд зэвсгийг олзлон авмагц дайсны ар талд жинхэнэ тулалдах нэгж болон ажиллана. Энэ аргыг иргэний дайны үед Улаан арми олонтаа ашигласан.
Зөвлөлтийн дээд удирдлага энхийн цагт ч гадаадын зэвсэглэлийг машид сонирхож байдаг. 1985 оын дөрвөн сард АНУ 4 ажилхэрэгчэрсийг баривчилсан. Тэдний ажилхэрэг нь үндсэндээ зэвсэгтэй холбоотой байлаа. Хууль бус ажил нь ч зэвсэг бөгөөд 500 америк автомат винтов, 100 000 сум, 400 шөнийн дуран зөвлөлтийн улсад дамжуулахыг оролдсон юм.
ЗХУ ийм хэмжээний америк зэвсгээр яах нь вэ? Ивээн тэтгэдэг үндэсний- чөлөөлөх армидаа туслах гээ юм болов уу? Энэ тал дээр бол Калашниковын автомат олгодог. Магадгүй 500 америк винтов хуулбарлах судалгаанд хэрэгтэй болов уу? Гэтэл ЗХУ М-16 винтовыг олон газраас жишээ нь Вьетнамаас олзолдог. Эцсийн бүрдэл хүртэл нь судалчихсан. Түүнийг хуулбарлах санаа байхгүй, ямар ч үед Калашников бүх шаардлагыг хангана.
Энэ наймаа спецназд зориулагдсан гэдгийг олж мэдэх төвөгтэй. Бүгдэд нь биш л дээ. Зөвхөн мэргэжлийн тамирчдад, тэр дундаа М-16 өргөн ашиглагддаг, тохирох сумны нөөц ихтэй газар ажиллах нөхдүүдэд зориулагдсан юм.
Винтов, сум, дурангийн тоо бүхнийг хэлж өгнө: тус бүр 4 шөнийн дуран бүхий холбоочин бүхий 5 хүнтэй 100 бүлэг хагас өдрийн нөөцтэй (200 сум), бусдыг нь дайснаас нөхнө. Америк шөнийн дуран ашиглаж байгаа нь зай, бусад зайлшгүй сэлбэгийг дайснаас нөхнө.


Top
   
PostPosted: Apr.28.14 9:17 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Oruulj bgaad bayrlaj bna oo.


Top
   
PostPosted: Apr.29.14 12:34 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
зүгээр би ч бас чамд л зориулж оруулж байгаа юм. жаахан тэвчнээ хө.


Top
   
PostPosted: Apr.29.14 12:46 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Zaza. Ashgui nadaas uur hun yam bichihgui bolohoor bas bolichxiim bolwuu geed aigaa l bailaa


Top
   
PostPosted: Apr.29.14 12:47 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Bi ch buh sedevt unshdag gantshan ene sedevt l bichdeg shdee


Top
   
PostPosted: Apr.29.14 10:13 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1341
Location: тодорхой
Оруулж байгаад баярлалаа.Хүлээж л суудаг шүү.

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
PostPosted: May.01.14 12:11 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
Америкийн стандарт зэвсгийг олж авах цорын ганц суваг биш нь тодорхой. Баригдсан ажилхэрэгчэрсийн тухай мэднэ. Гэхдээ эргэлзээ байхгүй өнөөг хүртэл баригдаагүй өөр олон бий.
* * *
Спецназд зориулсан зэвсэг олон төрөл, янз бүрийн аргаар хувиргасан байдаг: гитарын утаснаас (ардаас нь боомилоход) TNT мэт 800-2000 тонны бага оврын цөмийн тэслэгч хүртэл. Спецназын зэвсгийн агуулах түргэн үйлчилгээт хор, химийн бодис бактер агуулдаг. Спецназын энхрий хайрт зэвсэг бол мина билээ. Орчин үеийн спецназын “ах нар” нь хамгаалалтын миначид байсан нь тохиолдлын хэрэг биш. Бүлгийн ажиллагааны бүхий л түвшинд мина ашиглагддаг. Газардсаны дараа шууд шүхэр булсан газрын орчим, хожим дайснаас зугадаж буй замын дагуу мина байрлуулдаг. 1960-1970 онд МОН-50, МОН-100, МОН-200, МОН-300 мина өргөн ашиглагдаж байсан. МОН – явган цэргийн эсрэг мина, тоо нь сүйтгэлийн хүрээг тодорхойлно. Энэ мина-н дэлбэрэлт зүг бүрт цацардаггүй, булагчийн зорилго чиглэлийн дагуу тодорхой чигт сүйтгэнэ. Энэ зэвсэг аймшигтай бөгөөд, олон нөхцөлд үр дүнтэй байдаг. Жишээ нь пуужингийн зогсоолд ойртох боломжгүй үед МОН-300 ашиглах нь тохиромжтой. Гудамж, ойн жим, жалга, хавцал, хөндийд булах нь үр бүтээмжтэй. МОН мина нь хоёр түүнээс дээш чиглэлд огтлолцсон галын шугам үүсгэн байрлуулдаг.
Спецназд тус бүр нь тусгай зорилгын үүднээс бүтээгдсэн олон төрлийн мина ашигладаг: гүүрэн төмөр зам, нефть хадгалах цистерн, бетон ган байгууламж, ой, чулуу бусад төрлийн материал дэлбэлэх гэх мэт. Энэ бол бүхэл шинжлэх ухаан, жинхэнэ урлаг юм. Спецназын цэрэг үүнийг гаргуун эзэмшиж, нарийн байгууламжийг хамгийн бага тэсрэх бодисоор устгахыг мэддэг. Тэр гарын дорхи материалаар тэсрэх бодис хийж мэднэ. Спецназын офицер цагийн дотор туйлын аюулгүй, үнэхээр үл тэсрэх материалаас хэдэн килограмм наалдамхай хүрэн зутан гарган авахыг харж байсан. Тэрчлэн өөрт буй жирийн эд: гар чийдэн, сахлын хутга, хайрцаг шүдэнз, гэрэлт сум зэргээр тэслэгч хийж орхисон. Үр дүн нь гайхалтай ажиллаж байв. Зарим тохиолдолд газан буюу хүчилтөрөгчийн бортого, металлын үртэс зэрэг энгийн бөгөөд нэмэлт зүйлсийг ашиглана. Иймэрхүү ажлын ахмад дайчин хурандаа Старинов хайрцаг шүдэнзээр тэслэгч хийж өөрийн дурсгалыг мөнхөлсөн билээ.
* * *
Мина-н тухай ярианд спецназын аймшигт зэвсэг Стрела-Блокын тухай дурдах нь зүй. Энэ зэвсэг 1960 оны хоёрдугаар хагас 1970 оны эхэн хагаст ашиглагдаж байлаа. Өнөө үед түүнийг улам сайжруулсан байх боломжтой. Энэ бол хэдийгээр жирийн замд булж, өнгөрч буй машины эсрэг ажиллах зарчимтай ч нисэх онгоцны эсрэг мина гэж тодорхойлж болно. Танк хуягт гэх мэтийг буудах гранат шидэгчид суурилсан минатай адил.
Стрела-Блок бол ерөнхийдөө зөвлөлтийн Стрела-2 (америкийн Улаан Нүд-тэй маш ижил хуулбар) пуужин юм. Спецназын бүлэг нэг буюу хэдэн пуужин авч явдаг. Хөөрөх талбайн бүсэд шидэгч гол төмрийг өндөр модонд (эсвэл өндөр барилгын дээвэр дээрх шураг, цамхагт) байрлуулж өнгөлөн далдална. Пуужинг хөөрөх зурвасын төгсгөлөөс холгүй байрлуулна. Үүний дараа бүлэг бүсийг орхин одно. Пуужин автоматаар цэнэглэгдэнэ. Цагийн механизм эхлээд бүлгийг аюулгүй зайд очих боломж, дараа нь харвах (цагаас хэдэн өдөр хүртэл) хугацааг тохируулна. Энгийн дууны илрүүлэгч нь онгоцны хөдөлгүүрийн тодорхой хүчинд хариу үзүүлдэг. Хэрэв хөдөлгүүрийн чимээ ихэсвэл юу ч болохгүй (энэ нь онгоц доошлож буйг илэрхийлнэ), зөвхөн чимээ багасах үед буудлага хийгдэнэ. Хэт улаан толгой нь дулааныг мэдэрч онгоцыг даган түүнийг устгана.
Өөрийгөө агаарын бааз удирдаж буй офицер хэмээн төсөөлнө үү. Онгоц (цөмийн бөмбөг тээсэн байж болох) пуужингаар сөнөөгдөв. Юу хийх вэ? Бүх нислэгийг цуцлаж өөрийн хүмүүсийг гэмтнийг хайлгахаар явуулна. Мэдээж, тэд хэнийг ч олохгүй. Нислэг сэргэж дараагийн онгоц ахин унана. Одоо юу хийх вэ? Хэрэв бүлэг Стрела-Блок пуужин тавыг суурилуулсан, түүний эргэн тойрон мина байрлуулсан бол юу хийх вэ? Тавхан пуужин суурлиуулсан гэдгийг яаж мэдэх вэ?
* * *
Өөр нэгэн маш ашигтай зэвсэг бол – ПРО-А галаар тургигч юм. Арван нэгэн килограмм жинтэй ганц үйлдэлтэй. 1970 оны эхний хагаст хөгжүүлсэн, тухайн үедээ аль ч улсын ямар ч галаар тургигчаас илүү давуу байлаа. Зарчмын ялгаа нь гадаадын загварууд гучин метр хүртэл галан урсгал үүсгэж, халууны үндсэн хэсэг нь траекторийн дагуу төөнөдөг байв.
ПРО-А нь урсгалаар биш нунтаг цэнэг бүхий нимгэн капсулаар бууддаг. Шатагч холимог бай хүртэл капсул байдлаар нисэх ба түүнийг оносон тохиолдолд л ноцдог. ПРО-А 400 метрээс хол буудлага хийх ба нэг буудлага нь 122 мм гаубица-н (howitzer) хөнөөлтэй ижил хохирол учруулна. Ийм зэвсэг галанд эмзэг бай – түлшний нөөц, сумны агуулах, газарт буй пуужин, онгоцны эсрэг ашиглахад онцгой бүтээмжтэй.
* * *
Спецназын илүү хүчирхэг зэвсэг бол зэрэг галлах ГРАД-В пуужин харвагч юм. Агаарын десантын дайчдад зориулан хөгжүүлсэн нэгэн зэрэг галлах систем юм. Энэ зэвсэг ГАЗ-66 тэрэгний арал дээр суурилуулж болно. 12 тийрэлтэт сум харвах гол төмөртэй. Тээврийн хэрэгсэлд суурилах хувилбараас гадна ГРАД-В зөөврийн хувилбар бүтээгдсэн. Агаарын десантын зайлшгүй шаардлагаар бүтээгдсэн салангид гол төмөр цэнэгийг ашиглах болсон. Гол төмрийг маш энгийн сууринд газар суурилуулна. Хэд хэдэн гол төмрөөр зэрэг буудна. Автомашин дээр суурилсан буудлагын онч өндөр бол газраас буудах үед тийм ч их биш байдаг. Гэлээ гээд үр дүн маш хүчтэй. ГРАД-В тодорхой түвшинд талбайн буудлагад зориулагдсан. Түүний үндсэн бай бол – холбооны төв, пуужингийн батарей, онгоцны зогсоол болон бусад маш эмзэг объект юм.
Агаарын десантын дайчид ГРАД-В бүх хувилбарыг ашигладаг бол спецназд зөвхөн хоёр дахь зөөврийн хувилбарыг ашигладаг. Заримдаа маш чухал бай жишээ нь усанд шумбагч руу довтлох үед спецназын нэгтгэл нэгэн зэрэг ГРАД-В-р хэдэн арав хэдэн зуун буудлага хийж чадна.
* * *
Спецназд маш орчин үеийн зэвсэгийн зэрэгцээ бусад армид мартагдсан, цэргийн музейд тавигдсан зэвсэг хэрэглэгддэг. Тэдний нэг нь – хавчаахай нум. Үнэндээ хавчаахай нь боломжийн зайд маш ончтой харвадаг зэвсэг нь. Мэрэгжилтнүүд нумны зөөлөн исэргээнээс илүү цахиур бууны гаргах чимээ дайсан онцгой нөлөө үзүүлдэгээр илүү гэж үздэг. Онч, найдвартай байдал, хурдаар бол нум нь илүү бөгөөд жин бага, цахиур бууны адил хөнөөх чадвартай. Даанч мянган цахиур бууз зэрэг буудах үед гаргах чимээний үзүүлэх нөлөөг агуулж чаддаггүй.
Гэхдээ чимээгүй байдал – энэ өнөөдөр спецназд хэрэгтэй зүйл юм. Орчин үеийн хавчаахай нум бол өмнөх зуунуудын хэлбэр бүтцээс маш ялгаатай. Техникийн сүүлийн ололтын дагуу хөгжиж байна. Орчин үеийн мэргэн буучийн винтов адил дулааны ба харааны овоо хараатай болсон. Сумыг нь баллистик ба аэродинамикийн сүүлийн амжилтанд тулгуурлан бүтээж байна. Нум өөрөө дэгжин, хөнгөн, найдвартай, эвтэйхэн болжээ. Амархан зөөвөрлөж, хурааж болно.
Тамирчдын бүлэгт энэ зэвсгийг онцгой анхааран эзэмшдэг гэлээ хавчаахай нум бол спецназын стандарт зэвсэг биш юм. Спецназын бүлэг зайлшгүй үед нэг эсвэл хоёр хавчаахай авч явна, ямар ч чимээгүй, харанхуйд хэдэн арван метрийн зайд хүн хороох үед хэрэглэдэг. Драгуновын мэргэн буучийн винтов бол – спецназын ер бусын стандарт зэвсэг билээ. Гэхдээ винтовд дуу намсгагч зоовол цэц ба тусгалын зай эрс буурдаг. Ончтой, чимээгүй бууддаг мэргэн буучийн винтов маш хүнд гол төмөртэй байдаг нь дуу намсгагч энэ зэвсгийн үндсэн хэсэг болдогт оршино. Энэ бол гайхалтай, найдвартай зэвсэг. ГРУ-н удирдах офицерууд спецназын захирагч тодорхой нөхцөлд сонголт хийх боломжтой зэвсгийн өргөн сонголттой байх ёстой гэж үздэг. Болж өгвөл ямар ч онцгой нөхцөлд байдалд туйлын стандарт бус зэвсэг сонгоход бэлэн байх ёстой.
* * *
Спецназын цэргийн хамгийн айдас хүрэм дайсан бол нохой байдаг. Дайсны ямарч галын хүч, цахилгаан төхөөрөмж оюун санаанд нохойтой адил нөлөө үзүүлдэггүй. Дайсны ноход байнга хамгийн тохиромжгүй агшинд, хомс нойртой урт аяны төгсгөлд, хөл бүрэн эцсэн үед, сумны нөөц дууссан үед гарч ирдэг.
Опрос, проведенный среди солдат, сержантов и офицеров спецназа снова и снова дает один и тот же ответ: последнее, с чем бы они желали столкнуться — это собаки противника. (Спецназын цэрэг, түрүүч нарын дунд явуулсан асуулгад нэг л хариултыг дахин дахин өгсөн нь: дайсны ноходтой тулгарахыг хүсдэг ???)
ГРУ-н удирдлага энэ асуудлын хүрээнд удаан судалгаа хийгээд нохойн эсрэг хамгийн шилдэг арга бол нохой ашиглах юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Москвагийн зүүн өмнөд захад цэргийн нохдыг сургах Улаан Тугийн одонт төв сургууль (Центральная Ордена Красной Звезды школа бүү мэд??) байдаг нь асар олон тооны нохдыг агуулдаг.
Цэргийн төв сургууль мэргэжилтнийг бэлдэж, спецназыг агуулсан Улаан армийн олон төрлийн хэрэгцээнд зориулан нохдыг сургаж, төлөвшүүлдэг. Улаан армийн нохой ашигласан түүх баялаг бөгөөд олон янз. Дэлхийн хоёрдугаар дайны үед Улаан арми 60,000 нохой ашигласан. Энэ нь ГУЛАГ, бөөнөөр хорих лагерийн ачаар чанар тооны хувьд илүү сургагдсан ноход ашиглах боломжийг олгосон.
Яг хэдийг нь мэдэхгүй ч маш олонхи нь хөллөгөөний (тээврийн, зөөвөрлөгч, чарганы ) ноход байсан нь эргэлзээгүй. Хөллөгөөний ноход сум хэрэгсэл зөөх, шархдагсдыг эргүүлэн татахад ашиглаж байв. Албаны ноход нь сүргээр биш харин ганцаарчилан олон янзын сургасан үүргийг гүйцэтгэж байлаа. Нохой улаан армид хүндлэгдсэн салбар бол тагнуул, шархдагсдыг хайх, албан шуудан хүргэлт байлаа. Нохдыг агаарын десантын дайчид, хамгаалалтын миначид хамгаалах зорилгоор ашиглаж байв. Гэхдээ улаан армид нохойг ихэнхдээ мина хайх, танк устгахад ашигласан юм.
1941 оны эхээр дайсны танктай тэмцэх тусгай нэгтгэл байгуулагдсан юм. Нэгтгэл бүр 126 нохойтой 4 ротоос бүрдэж байв. Үүнтэй зэрэгцэн дайны үед тусгай албаны 2 хороо 168 батальон, рот болон бие даасан нэгжүүд байгуулагдсан.
Тусгай албанд сонгох нохой хүчтэй, эрүүл, тэсвэртэй байна. Сургалт энгийн. Эхлээд хоолгүй хэд хонуулна. Дараа нь ямар нэг танкны дэргэд хооллоно: танкны доод нээлхийгээр мах өгнө. Ингэж нохой танкны дор байвал хоол олдоно гэж сурдаг. Хичээл удалгүй илүү бүтээжтэй болдог. Нохой ирж буй танк руу ойртох, танкны урдаас биш араас нь доогуур нь орохыг сурдаг. Зөвхөн нохойг танкин доогуур ороход зогсож нохойг хооллодог. Тулааны өмнө нохойг хооллохгүй. Үүний зэрэгцээ түүнд 4-4.6 кг зүүт тэслэгчтэй тэсрэх бодис ачдаг. Тэгээд түүнийг дайсны танк руу явуулдаг.
Танк эсэргүүцэх ноход Москва, Сталинград, Курскийн олон тулаанд оролцсон. Ноход олон ч танкийг устгасан, үлдсэнийг Улаан талбай дахь ялалтын жагсаалд оролцуулсан.
Дайны туршлагыг тасралтгүй задлан шинжилж, үнэлж байлаа. Нохой дайнд өөрийн чухал ач холбогдлоо алдсангүй, үүнийг нь ч спецназ Зөвлөлтийн армийн бусад дайчдаас илүүтэй ойлгожээ. Орчин үеийн спецназд нохой олон даалгавар гүйцэтгэнэ. Тэднийг афганистанд ашигласан байх хангалттай шинж тэмдэг бий – уламжлалт даалгавар бүлгийг гэнэтийн довтолгооноос хамгаалах, эсрэг дайсны хайх, мина илрүүлэх, баригдсан афган дайчдыг байцаах гэх мэт.
Епроп дахь дайны үед спецназ эсрэг талын цөмийн зэвсэглэлийг устгах даалгаварт нохойг маш өргөнөөр ашиглах болно. Нохойнд пуужин онгоцонд ойртох нь чих дүлийртэл нүргэлэх танкид ойртохоос амархан сургаж болно. Урьдын адил ноход 4 кг орчим цэнэг тээх ба тэр нь илүү хүчтэй, тэслэгч нь илүү боловсрогуй, аюулгүй болсон байна. Энэнд зориулсан тэслэгч нь зөвхөн металтай үйлчлэлцэх ба өндөр өвс зэрэг бусад тохиолдох зүйлстэй авалцахгүй. Нохой гайхалтай ухаантай амьтан бөгөөд зөв сургалтаар чухал байг таньж довтлоход хурдан сурдаг. Энэ бай нь цахилгаан хэрэгсэл, аэродром, пуужин, онгоц, штабын машин, Үнэхээр Чухал Хүмүүс суусан машин, заримдаа хүмүүс байж болно. Спецназын нохой аюултай, айхтар дайсан байх болно.
Үүнээс гадна спецназын бүлэгт нохой байх нь офицер цэргүүдийн сэтгэл санааг өргөж байдаг. Зарим нэг онцгой хүчтэй, ярдаг нохойг бүлгийг хамгаалж, дайсны нохойг устгах ганцхан зорилгын үүднээс сургадаг.
* * *
Спецназын зэвсэглэлийн тухай эргэцүүлэлдээ бид заавал “үл үзэгдэх зэвсэг” – самбо-г дурдах ёстой. Самбо – бол 1930-д онд ЗХУ-д үүссэн дүрэмгүй тулааны хэлбэр бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй хөгжин боловсронгуй болж байна.
Самбог үндэслэгч нь Б.С.Ощепков нь оросын тэргүүлэх тамирчин билээ. Хувьсгалын өмнө Японд жудо сурахаар зорчиж байжээ. Ощепков хар бүс хүртсэн ба Жигаро Кано зэрэг мастеруудын хувийн найз болжээ. Хувьсгалын үед тэрээр оросод эргэн ирж Улаан армийн тусгай нэгтгэлийг дасгалжуулах болов.
Иргэний дайны дараа Ощепков зэвсэггүй тулааны олон хэлбэрийн ахлах зааварлагч болсон байна. Тэрээр зэвсгэлсэн нэг болон олон дайсны эсрэг тулалдах цуврал арга зүйг боловсруулжээ. Энэ нь карате ба жудод суурилсан байлаа, харин тэр япон хятад мастеруудын уламжлалаас улам улам холдсоор бие даан шинэ хослол, мэхийг бий болгов.
Ощепков бүх төрлийн хориг, дүрмийг үл хэрэгсэх ёстой гэж үзэж байв. Жинхэнэ тулаанд ямар ч дүрэм хэрэггүй, тийм болохоор тамирчинг заавал тэгж дасгалжуулах ямар хэрэг байна вэ? Тэр бүхий л жудагт дүрмийг тууштай эсэргүүцэж өөрийн сурагчдад бүх заль, мэхийг хэрэглэхийг зөвшөөрч байв. Для того, чтобы тренировка не стала кровопролитием, Ощепков распорядился, чтобы ученики только имитировали некоторые из наиболее сильных захватов, хотя в настоящем бою они разрешались. Ощепков өөрийн зэвсэггүй тулааны системийг орчин үеийн түвшинд хүргэжээ. Тэр хулсан саваа төдийгүй ахуйн зэвсэг хутга, гар буу, нударгавч, жадтай жадгүй винтов, хүрз, метал саваа зэргээр зэвсгэлсэн гартай тэмцэх аргыг бодож олсон юм. Тэрчлэн төрөл бүрийн тулааны хослолыг: нэг нь том нөгөө нь жижиг хүрзтэй, хүрз эсрэг гар буу, метал саваа эсрэг олс, сүх эсрэг зэвсэггүй гурав гэх мэт тулааныг илүү сайжруулсан юм.
Тулааны шинэ хэв маягийн дайчин хөгжил бие даасан урсгалыг бий болгож өөрийн гэсэн нэршил – самбо – орос үгийн товчлол “өөрийгөө зэвсэггүй хамгаалах” (самооборона без оружия) нэртэй болжээ. “оборона” гэх үг нь уншигчдад эргэлзээ төрүүлж болох юм. ЗХУ-д “оборона” хэмээх үг нь туйлын өвөрмөцөөр ойлгогдоно. “ҮНЭН” сонинд дэлхийн хоёрдугаар дайны өмнө энэ ойлголтыг агуулгыг дараах байдлаар: “хамгаалалтын шилдэг хэлбэр – энэ бол дайсныг бүрэн сөнөтөл эрчимтэй довтлох” гэж тодорхойлжээ. ( «Правда», 14 найман сар 1939 он).
Өнөөдөр самбо нь спецназын дайчин бүрийн сургалтанд заавал байх салшгүй, үндсэн хэсэг болжээ. Зөвлөлтийн армийн үзүүштэй, дэлгэрсэн спортын нэг болсон. Зөвхөн арми гэлтгүй л дээ, харин армид бол эхний байранд оршино. Жишээ болгон 1985 оны “Зөвлөлтийн дайчин” сэтгүүлийн шагналт аврага шалгаруулалтыг авч үзэе. Энэ бол олон клубын тамирчид өрсөлдсөн чухал тэмцээн. Гэхдээ шөвгийн дөрөв шалгаруулалтын өмнө найман гар үлдсэн нь: “динамо”-с нэг (МВД дэслэгч), нууцлаг “зенит”-с нэг, үлдсэн нь ЦСКА буюу Зөвлөлтийн армийн клубын тамирчид байлаа.
“зэвсэггүй” гэсэн үг нь мөн эргэлзээнд оруулж болохгүй. Самбо нь дурын зүйлийг, олсноос автомат гээд тулаанд ашиглаж болох бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Алхыг зэвсэг гэж тооцохгүй байж болно. Гэхдээ мастерийн гарт орвол аймшигт зэвсэг болон хувирна. Илүү аймар зэвсэг бол дасгалжсан дайчны гар дахь хүрз билээ. Зөвлөлтийн армийн хүрзээр энэ номыг бид эхэлсэн. Түүнийг хэрэглэх арга мэх бол самбогийн хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг билээ. Спецназын цэрэг хүрзээр хүнийг хэдэн метрийн зайнаас П-6 гар буу адил чимээгүй алж чадна.
Самбогийн хоёр төрөл бий: спорт самбо ба байлдааны самбо. Спорт болохын хувьд – зэвсэггүй, дүрмээр хязгаарлагдсан хоёр хүн. Байлдааны самбо – бидний дээр дурдсан зүйл юм. Түүний мэх, арга нь хангалттай олон. Зөвхөн Динамо, Зенит, Армийн клуб зэрэг тусгай сургалтын төвд тэдгээр мэхийг заана. Тэдгээр нь зөвхөн дэглэмийг хамгаалж, бэхжүүлэх шууд үйлсэд оролцогч хэн нэгэнд хэрэгтэй.
* * *
Спецназын тэнгисийн бригад техник хэрэгсэлээр газрын нөхдүүдээ бодвол илүү тоноглогдсон байдаг нь энгийн шалтгаантай. Флот армийг бодвол хүнд ногдох морины хүчээр байнгад илүү байсаар ирсэн, байх ч болно. Хүн газар дээр булчингаа ашиглан хаа ч хүрнэ, харин тэнгист зөвхөн булчингаараа холдож чадахгүй. Хамгийн доод цэргийн түвшинд ч газар усны цэргүүдийн хооронд хэрэгслийн ялгаа байдаг. Спецназын сэлэгч усан дор 15 км хүртэл хурдаар хэдэн цаг сэлэх бичил аппараттай байдаг. Ганц хүний иж бүрдлээс гадна хоюулаа, гурвуулаа ашиглах зориулалттай жирийн тропед дээр суурилсан аппаратууд бий. Гарууд түүн дээр морины нуруун дээр мордох адил сууцгаана. Энэ хөнгөн аппаратын өргөн хэрэглээ усан дорхи бичил шумбагчийг үүсгэжээ.
ЗХУ том биш шумбагч бий болгох судалгааг 1930 оны дундаас эрчимтэй явуулж эхлэв. Байдгийн адил зохион бүтээлтийн хэд хэдэн бүлэгт ижил даалгавар өгч уралдаан зарлажээ. 1936 онд засгийн комисс Шумуул, Блоха, АПСС, Пигмей гэсэн 4 загварыг хянан шалгав. Бүгд тээврийн буюу цэргийн тээвэрлэгч хөлгөөр зөөвөрлөгдөнө. Энэ үед ЗХУ өөрийн К классын шумбагч хөлгийг боловсруулж дуусаж байлаа. Үүнтэй холбоотой К ангилалын шумбагч хөлөг бүр жижиг онгоц буюу бичил шумбагч авч явах төлөвлөгөө оршиж байв. Түүнчилэн тухайн үед өөр төрлийн бичил шумбагч (АПСС-тэй төстэй) хүнд тэсрэх бөмбөг тээвэрлэх боломжийг туршиж байлаа.
1939 онд ЗХУ “Блохи” (Бөөс, Шимэгч) бүтцийн дагуу М-400 бяцхан шумбагч үйлдвэрлэж эхэлжээ. М-400 бол шумбагч хөлөг ба тропед завьны холимог байв. Энэ бол усан дор удаан хугацаанд байж, дараа нь гадаргууд ил гармагч дайсныг хурдан тропед завь адил хурдаар довтлох чадвартай байлаа. Түүнээс гадна дайсанд өндөр хурдаар ойртон очмогц усандор орж жирийн шумбагч хөлөг байдлаар довтлох байдлаар ашиглах санаа мөн байлаа.
Немцийн бичил шумбагч, түүний боловсруулалтыг олзолж зөвлөлтийн зохион бүтээгч нар олонтаа ашиглажээ. Немцийн төслийг байнгад сонирхож байлаа. 1976 оны тайлангаар немцийн шумбагч дөнгөж 90 тонны эзэлхүүнтэй байв. Зөвлөлтийн тагнуулууд энэ онгоцны төсөл, түүнийг боловсруулсан, мэддэг хүмүүсийн тухай мэдээллийг шууд ангуучилж эхэлжээ.
Гадны зэвсэглэлийг сонирхож байгаа нь ЗХУ техникийн хоцрогдолтой гэсэн үг биш. ЗХУ-д хуулбарлаагүй техникийн гайхамшиг бүтээх олон авъяаслаг зохион бүтээгч бий. Зүгээр л Баруун зөвхөн өөрийн техникийн ололтыг ашигладаг бол ЗХУ-н инженер хүний ч өөрийн ч санааг ашигладаг. ЗХУ сүүлийн жилүүдэд 1-5 хүний экипажтай бичил шумбагч агуулсан зэвсэг бүтээсэн. Спецназын тэнгисийн бригад хэдэн арван бичил шумбагчтай ба тэр нь бусад бүх орон эзэмшиж буй онгоцны нийлбэрээс их. Энгийн төсөл эрчимтэй ажлын дүнд шумбагч ба усан дорхи тракторын шинжүүдийг агуулсан эрлийз төхөөрөмж үүсгэнэ. Бичил шумбагчийг, том шумбагч хөлөг, цэргийн хөлөг, загас агнуурын хөлгөөр зөөвөрлөнө. 1960 онд Каспийн тэнгист бичил шумбагчийг хүнд планер (моторгүй нисэх онгоц) ашиглан зөөвөрлөх оролдлого туршжээ. Үр дүн хэрхсэн нь тодорхойгүй. Хэрэв тийм онгоц бүтээсэн бол дайны үед бичил шумбагч хөлгийг харна гэж бодоогүй байрлалд, жишээ нь Баруунд амин чухал Персийн буланд зөвлөлтийн дайчид, тэнгисийн цэргийн флот ирэхээс урд таарч болно. 1970 онд ЗХУ уснаа газардсаны дараа ус руу хэдэн метр шумбах уснаа газардагч нисэх онгоц бүтээсэн. Энэ ажлын үр дүнг би мэдэхгүй.


Top
   
PostPosted: May.01.14 1:56 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
Тэнгисийн спецназ маш аюултай. Тэр бүү хэл энхийн цагт спецназын хуурай замын хүчнээс илүү идвэхтэй байдаг. Учир нь хуурай замын спецназ зөвхөн ЗХУ, түүний дагуул улсын нутаг дэвсгэрт ажилладаг бол тэнгисийн бригад олон улсын бүс, аль нэгэн улсад хамааралгүй усан бүсэд ажилладаг. Бичил шумбагч хөлөг эсрэг талд хангалттай таагүй байдал үзүүлж чадна. Жирийн хөлөг онгоц ажиллаж үл чадах байрлалд нэвтрэн орж чадна. Хэдэн бичил шумбагч бүтээх нь дунд хэмжээний нэг шумбагч бүтээхээс хямд тусахын зэрэгцээ тэр тооны бичил шумбагчийг сөнөөх нь дайсан этгээдэд ганц дундаж шумбагчийн хойноос ангуучилахаас илүү төвөг бэрхшээлийг үүсгэнэ.
Спецназын тэнгисийн бригад ихэнх тохиолдолд ЗХУ-н дээд удирдлагын халаагүй зэвсэг болдог. Нэгдүгээрт зөвлөлтийн бүхэл флотын замыг цэвэрлэж, минан талбай, акустик болон бусад илрүүлэгч системыг сөнөөх байдлаар ашиглагдана. Хоёрдугаарт дайсны хүчирхэг эргийн хамгаалалтын эсрэг ашиглагдана. Цөөнгүй улс, жишээ нь Швед Норвеги өөрсдийн хөлөгийн зогсоолыг маш сайн хамгаалсан. Эдгээр хамгаалагдсан хөлгүүдэд зөвлөлтийн олон зэвсэг тэр дундаа цөмийн хошуу аюул учруулж дөнгөхгүй. Ийм хамгаалалтыг илрүүлж, жагсаалаас гаргах нь спецназын чухал даалгаврын нэг. Тэнгисийн спецназ түүнчилэн гүүр, зогсоол, боомт, усан хонгил руу довтолно. Илүү аюултай ажиллагаа нь онгоц хөөргөгч, тээвэрлэгч, цөмийн шумбагч, бааз бүхий шумбагч, цөмийн хошуу тээгч хөлөг онгоц, удирдлагын хөлөг онгоц руу дайралт хийх юм.
Дайны үед задгай сансарт цөмийн дэлбэрэлтээс улбаалан хиймэл дагуулууд сөнөх ба радио холбоо устана. Энэ үед их хэмжээний мэдээлэл газар, уснаа орших кабелиар дамжина. Спецназ дайсны усан дорхи кабелийг устгах, идвэхгүй (чагнах) идвэхтэй (мэдээлэл дамжуулах) байдлаар ашиглаж болно. Үүний тулд буюу дайны үед ингэж ажиллахын тулд энхийн цагт бөмбөрцгийн олон хэсэгт байх усан дорхи шугамыг хайн илрүүлэх ажлыг тэнгисийн спецназ эрхэлдэг.
* * *
Сүүлийн жилүүдэд Балтийн, Хар, Дундад, Тиррений, Карибийн тэнгист зөвлөлтийн жижиг шумбагч үзэгдэх болжээ. Тэд Гибралтараас холгүй Атлантийн далайд ажиллаж байна. “шинжлэх ухаан”ы энэ ажилдаа зөвлөлтийн цэрэг-тэнгисийн хүчин хүн бүхий Аргус ангилалын усан дорхи онгоцноос гадна автомат ажиллагаатай экипажийн бүрэлдэхүүнгүй Звук ангилалын шумбагчийг ашиглаж байгаа нь сонирхолтой.
Хэдий өнөө үед спецназд ашиглагдаж байгаа ч экипажгүй шумбагч нь ирээдүйн зэвсэг билээ. Энэ төрлийн шумбагч маш жижиг хэмжээтэй, орчин үеийн технологи шаардлагатай цахилгаан тоноглолын жин, хэмжээг мэдэгдэхүйц багасгаж өгнө. Экипажгүй шумбагч агаар нөөцлөх шаардлагагүй ба тогтворжилтыг хангах тасалгааг дураараа байгуулж үүгээрээ дотоод даралтыг зохицуулах ба ингэсэнээр ямар ч гүнд ажиллана. Эцэст нь ийм хөлгийг алдах нь ёс зүйн зэмлэл хүртэхгүй ба дайны болон энхийн цагт ч өндөр эрсдэл дор ашигладаг. Ахмад бүхий хөлөг хэзээ ч зүглэхгүй хэсэгт нэвтэрч чадна. Тэр бүү хэл дайсан ийм хөлгийг олзолсон ч экипаж бүхий шумбагч өөр улсын усан хил дотор баригдсантай адил улстөрийн үр дагавар учруулахгүй. Одоо цагт зөвлөлтийн автомат шумбагч, бусад төхөөрөмж хүн бүхий экипажтай шумбагч, хөлөг онгоцтой хослон ажиллаж байна. Энэ тактик ирээдүйд гоцлох боломж өндөр. Тэр бүү хэл автомат шумбагч спецназын чадварыг ихэсгэж болно. Экипажтай зөвлөлтийн хөлөг гэмгүй царайлан олон улсын усан бүсэд орших ба усан дор түүний удирдлагаар автомат төхөөрөмж дайсны орон зайд нэвтэрнэ.
* * *
Экипажтай, экипажгүй шумбагчаас гадна спецназ хэдэн арван жилийн турш “амьд шумбагч” – далайн гахайд онцгой анхаарал хандуулсаар ирсэн. ЗХУ Хар тэнгист далайн гахайн зан төлөийг судлах том судалгааны төвтэй. Ажлын ихэнх хэсэг нь албаны нууцаар халхлагдсан байдаг.
Эрт цагаас далайн гахай хүнд өөрийн гайхалтай боломжийг харуулсаар иржээ. 300 метрийн гүнд хялбархан шумбадаг, хүнийг бодвол дал дахин илүү сонсдог, тархи нь хүнийхтэй адил хөгжсөн. Далайн гахай хялбархан гаршиж, суралцдаг.
Спецназд далайн гахай ашигласанаар ажиллагааг бага зэрэг өргөсгөх боломжтой. Сэлэгчтэй хамт ажиллагаанд оролцуулах, аюулыг мэдрэх чадварыг ашиглах. Нэгтгэлийг дайсны усан дайчдаас хамгаалах, усан дотор дурын объектийг ангуучлах – дайсны шумбагч онгоц, мина, усан дорхи шугам, бүр алан хядах ажиллагаанд ашиглана: бөмбөг зүүгээд байг дэлбэлэх, зүү хутга буюу зэвсэг бэхлээд дайсны цэргийг устгах.

за даа энэ хэсэг ч овоо шаалтуурын юм болчих шиг боллоо. дэмийрдэг гар гээд байсан бас л дэмийрч өгдөг нөхөр шиг байна.


Top
   
PostPosted: May.01.14 2:50 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Сайхан болжээ.Баярлалаа Цагаанаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.01.14 11:03 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Hehe. Neeree demiireed ehlev uu dee


Top
   
PostPosted: May.02.14 8:04 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
7 сар хүртэл түр баяртай.


Top
   
PostPosted: May.02.14 10:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Huuy ee haichihnav ee. Yadaj 3 n buleg ch boltugai oruulchaach


Top
   
PostPosted: Jul.15.14 12:43 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: May.05.11 2:24 pm
Posts: 65
thnks laitai shuu beerloo


Top
   
PostPosted: Jul.15.14 12:48 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: May.05.11 2:24 pm
Posts: 65
7 sar taldaa ortson shoo


Top
   
PostPosted: Jul.15.14 2:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
tsaganakul wrote:
Опрос, проведенный среди солдат, сержантов и офицеров спецназа снова и снова дает один и тот же ответ: последнее, с чем бы они желали столкнуться — это собаки противника. (Спецназын цэрэг, түрүүч нарын дунд явуулсан асуулгад нэг л хариултыг дахин дахин өгсөн нь: дайсны ноходтой тулгарахыг хүсдэг ???)

Спецназын цэрэг, түрүүч, офицеруудын дунд явуулсан "Та чухам ямар дайсантай тулгарахыг хүсэх вэ" гэсэн асуумж судалгаанд тэд бүгд дахин дахин хамгийн эцэст нь дайсны ноход гэж хариулж байлаа. :frog:

Өөрөөр хэлбэл амархан амархан юмнуудаас эхлээд, тэгээд хүндэрсээр хамгийн сүүлд нь нохойг нэрлэсэн

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Aug.17.14 3:31 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.15.14 2:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Саруул wrote:
tsaganakul wrote:
Опрос, проведенный среди солдат, сержантов и офицеров спецназа снова и снова дает один и тот же ответ: последнее, с чем бы они желали столкнуться — это собаки противника. (Спецназын цэрэг, түрүүч нарын дунд явуулсан асуулгад нэг л хариултыг дахин дахин өгсөн нь: дайсны ноходтой тулгарахыг хүсдэг ???)

Спецназын цэрэг, түрүүч, офицеруудын дунд явуулсан, "Та чухам ямар дайсантай тулгарахыг хүсэх вэ" гэсэн асуумж судалгаанд тэд бүгд дахин дахин хамгийн эцэст нь дайсны ноход гэж хариулж байлаа. :frog:

Өөрөөр хэлбэл амархан амархан юмнуудаас эхлээд, тэгээд хүндэрсээр хамгийн сүүлд нь нохойг нэрлэсэн

Бүр монгол маягтай гэвэл "Спецназын цэрэг, түрүүч, офицеруудын дунд явуулсан, "Та чухам ямар дайсантай тулгарахыг хүсэх вэ" гэсэн асуумж судалгаанд тэд бүгд дайсны нохойтой л таарчихгүй юмсан гэж хариулж байлаа" гэвэл арай дээр мэт

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.15.14 9:13 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
баярлав. утгыг нь гаргахгүй бол ингэсгэж орхиод, ба дээр нь гурван ч жил үргэлжлүүлчихэв үү. алчихлаа энэ зохиолыг


Top
   
PostPosted: Jul.16.14 3:59 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: www.mongolbitcoin.com
tsaganakul wrote:
Экипажтай, экипажгүй шумбагчаас гадна спецназ хэдэн арван жилийн турш “амьд шумбагч” – далайн гахайд онцгой анхаарал хандуулсаар ирсэн. ЗХУ Хар тэнгист далайн гахайн зан төлөийг судлах том судалгааны төвтэй. Ажлын ихэнх хэсэг нь албаны нууцаар халхлагдсан байдаг.
Эрт цагаас далайн гахай хүнд өөрийн гайхалтай боломжийг харуулсаар иржээ. 300 метрийн гүнд хялбархан шумбадаг, хүнийг бодвол дал дахин илүү сонсдог, тархи нь хүнийхтэй адил хөгжсөн. Далайн гахай хялбархан гаршиж, суралцдаг.
Спецназд далайн гахай ашигласанаар ажиллагааг бага зэрэг өргөсгөх боломжтой. Сэлэгчтэй хамт ажиллагаанд оролцуулах, аюулыг мэдрэх чадварыг ашиглах. Нэгтгэлийг дайсны усан дайчдаас хамгаалах, усан дотор дурын объектийг ангуучлах – дайсны шумбагч онгоц, мина, усан дорхи шугам, бүр алан хядах ажиллагаанд ашиглана: бөмбөг зүүгээд байг дэлбэлэх, зүү хутга буюу зэвсэг бэхлээд дайсны цэргийг устгах.

за даа энэ хэсэг ч овоо шаалтуурын юм болчих шиг боллоо. дэмийрдэг гар гээд байсан бас л дэмийрч өгдөг нөхөр шиг байна.


Хэрвээ далайн гахайтай хэсгийг хэлж байгаа худлаа дэмийрээгүй зүйл.
Америкт 75 делфин цэргийн зориулалтанд байгаа. Оросын бүрэлдэхүүнд 200 делфин, 50 далайн арслан бас бий.
Украйны Севастополь хотод 1965 оноос хойш делфин сургах бааз байснийг Оросууд эзэлж авсан.
Украйны хямралын үеэр хоёр тал делфинүүдээ хар далайд нэгнийхээ эсрэг ашиглаж туршина гэсэн мэдээ яваал байсан.
шумбагч илрүүлэх, далайн мина устгах, радарт баригдахгүй, сургаж болдог гээд олон талын ашигтай амьтан бололтой.

Image

Image

_________________
www.mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Aug.16.14 4:37 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:40 pm
Posts: 166
Ёстой гоё, ворд дээр хадгалаад принтерлээд уншиж байна. Үргэлжлэлээ хурдан эхлүүлээрэй, нэгэнт эхэлцэн юм чинь дуусгаарай. Чамд их баярлаж байна шүү.

_________________
Madridista


Top
   
PostPosted: Aug.17.14 3:22 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Khuleeseer l ...


Top
   
PostPosted: Sep.20.14 10:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
сая л нэг сүлжээ энэ тэрээ тавиулаад ажил төрөлд ороод жигдрээд ирлээ. жонхуугаа үргэлжлүүлж дуусгахыг хичээнээ


Top
   
PostPosted: Sep.21.14 12:37 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Za ashgui dee


Top
   
PostPosted: Sep.29.14 8:57 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 930
Location: canon 60d
Виктор Суворовыг мэргэжлийн тагнуулч байсан гэхэд мах их чалчаа хүн гэж дурдсан байдаг. Гэхдээ л түүний номнууд баруунд нэлээн алдартай бестсэллэр болсон. Унишж байх үед зарим нэг номондоо ишлэл бас бус жишээ татсан байдаг. Суворовыг муухан түүхч олон зүйл нь баримтаар няцаагдсан гэж хэлдэг хүнтэй ч таарч байлаа. Миний хувьд бол энэ хүний бичлэгийн арга барил өвөрмөц номууд нь их таалагддаг. Тагнуулын ажиллагаа гүйцэтгэж байхдаа Их Британид зугтан гарсан учраас ЗХУн тухайн үеийн удирдлагууд эчнээгээр цаазаар авах ял оноосон байдаг.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited