#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.17 9:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jun.30.12 5:29 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Хүрз ба хүмүүс
Зөвлөлтийн армийн хуурай замын байлдагч бүр жижиг хүрзтэй байдаг. Тэр буудаллах тушаал авмагц даруй хэвтэж, өөрийн ойр орчимд нүх ухаж эхэлнэ. 3 минутын дотор тэрээр 15см гүн бүхий том биш буюу дотор нь хэвтэхэд сум толгой дээгүүр нь аюулгүй өнгөрөх нүх ухна. Түүний ухаж гаргасан шороо нь урд болон эргэн тойронд нэмэлт хаалт болж өгнө. Хэрэв энэ хонгилын дээгүүр танк явж өнгөрвөл цэрэгт ямар нэг хохирол учруулахгүй байх 50 хувийн найдвар бий. Ямар ч үед цэрэгт давших тушаал ирвэл байдаг чадлаараа орилон урагш дайрна. Харин хөдлөх тушаал ирээгүй үед улам бүр гүн ухна. Эхэндээ түүний хонгил хэвтээ байрлалаас буудлага хийхэд ашиглагдана. Яваандаа хагас суугаа байдлаас, эцэст нь 110 см-ийн гүн буюу босоо буудалт хийхүйц гүнзгий болно. Түүний ухаж гаргасан шороо нь сум, хэлтэрхийнээс хамгаалдаг. Дараагийн тушаал ирээгүй л бол цэрэг өөрийн хонгилтой ажиллаж л байна. Нүхээ өнгөлөн далдлана. Зүүн талд буй нөхрийн нүх рүү холбож ухна. Ямагт баруунаас зүүн тийш ухна. Хэдэн цагийн дараа тухайн бүрэлдэхүүний цэрэг бүрийн хонгил нэгдэж окоп бий болно. Бүрэлдэхүүний хонгил өөр бүрэлдэхүүнийхтэй холбогдоно. Ухалт ар талын холбооны хонгилтой холбогдох хүртэл үргэлжилнэ. Хонгил бүхнийг гүн рүү, халхлагдсан, далдлагдсан, хамгаалагдсан болгодог. Дараа нь, гэнэт урагш давших тушаал ирнэ. Цэрэг ил гарч, хамаг чадлаараа дайрч, орилно.
Байлдагч нөгөө л хүрзээрээ дайчин андаа булшлах нүхийг ухана. Хэрэв сүх байхгүй бол гранат адил хатуурч хөлдсөн талхыг хүрзээр хэсэглэнэ. Дайсны галан дор өргөн голыг цахилгааны шон модоор гатлах үед хүрзээ сэлүүр болгон ашиглана. Харин буудаллах тушаал авсан үед, өөрийн эргэн тойронд халдашгүй хамгаалалт босгоно. Тэрээр газрыг хэрхэн ухаалагаар ухахыг мэднэ. Тэр өөрийн хаалтыг ямар байх ёстой, тиймээр барьдаг. Хүрз – энэ бол зөвхөн газар ухах багаж биш юм; түүнийг хэмжилтэнд ашиглаж болно. Хүрз 50 см-ийн урттай. Хоёр хүрзний урт метртэй тэнцэнэ. Хүрзний ир нь 15 см өргөн 18 см урт байдаг. Энэ баримтыг мэдэж байвал, цэрэг хүссэн бүхнээ хэмжих боломжтой.
Саперын хүрзний бариул үргэлж, цутгамал байдаг ба энэ нь маш чухал онцлог юм. Хүрз заавал нэгдмэл цул биет байх ёстой. Бүх гурван тал хутга мэт иртэй байна. Түүнийг нарны хурц гэрэлд гялалзахгүй, бүдэг ногоон өнгөөр буддаг.
Хүрз – хэмжилтийн багаж төдий биш. Байлдагч ихэнх хүнд нөхцлийг даван туулах баталгаа болдог. Хэрэв байлдагчид хэдхэн цаг өгвөл тэрээр хонгил бэлдэж, түүний эсрэг орчин үеийн зэвсэг ашиглахгүй бол он жилийг давна. ...
Энэхүү номонд бид явган байлдагчдын тухай бус харин спецназ хэмээх нэрээр танигдсан цэргийн өөр бүрэлдэхүүний тухай ярих болно. Энэ цэргүүд хэзээ ч хонгил ухдаггүй; үнэн чанартаа тэд хэзээ ч хориглох тулаан хийдэггүй юм. Тэд нэг бол дайсныг гэнэт довтлох, эс бол давуу буюу хүчээр илүү дайсантай тулгарах үед хурдтайгаар, дайсны хамгийн хүсээгүй газарт довтолдог.
Тэгвэл спецназын цэрэг бас саперийн жижиг хүрз авч явдаг нь гайхалтай. Тэд түүгээр юу хийх вэ? Үнэндээ бол тэд өөрийн хүрзийг хэрхэн ашигладгийг үгээр илэрхийлэх боломжгүй. Та заавал өөрийн нүдээр тэд хүрзээ хэрхэн хэргэлдгийг харсан нь дээр. Спецназчиний гар дахь хүрз гэдэг чимээгүй аймшигт зэвсэг болдог ба спецназын хүн болгон хүрз хэрэглэх дасгалыг явган цэргээс илүүтэй хийдэг. Түүний хамгийн эхэнд сурах ёстой зүйл бол – онч: том биш модны хэрчмийг хүрзний ирээр жижиглэх буюу шилэн лонхыг хагалалгүйгээр хүзүүг нь тас цохих юм. Тэр өөрийн хүрзийг хайрлаж, түүний оновчтойд итгэж сурах ёстой. Тэр хүрзээ сүх мэт сайн ашиглаж сурсаны дараа илүү нарийн үйлдэлд суралцана. Хүрзийг гардан тулааны үед жад, хутга болон өөр хүрзний эсрэг ашиглаж болно. Хүрзнээс өөр зэвсэггүй цэрэг, цонх зэрэг гарцгүй өрөөнд галзуу нохойтой түгжигдвэл сонирхолтой тулаан өрнөдөг. Эцэст нь цэрэг хүрзээр сэлэм болон байлдааны сүх адил оновчтой цавчиж сурдаг. Энэ зэвсэг цавчилтанд гайхалтай тохирдог, нэг хэлбэрийн, тэнцвэр сайтай бөгөөд 32 см-ийн иш нь хөшүүрэг болж өгдөг. Ингэж хүрз эргэлдэж, иш нь онч болон цохилтыг хангаж өгдөг. Энэ бол аймшигт зэвсэг. Хэрэв модонд зоогдох юм бол эргүүлж сугалах нь тийм ч амар биш. Илүү ноцтойгоор, хэрэв хүрз хэн нэгний гавланд тусвал, хэдий спецназч дайсныхаа нүүр лүү чиглэдэггүй араас нь довтолдог. Тэр үед хүрз хүзүүнд буюу мөрөнд зоогдож, яс үйрүүлэхээс өмнө ойртож буй ирийг харж амжина.
Спецназын цэрэг өөрийн хүрзийг хайрладаг. Тэр түүний найдвартай болон оновчтой байдалд өөрийн Клашников автоматаас илүү итгэдэг. Спецназын бэлтгэлийн талбайд болсон гардан тулааны үеэр сэтгэл зүйн сонирхолтой онцлог ажиглагджээ. Хэрэв цэрэг дайснаа автомат буугаар буудвал дайсан хариуд нь мөн буудна. Харин буугаа хаяж дайсан руу хүрзээ шидэх үед, эсрэг тал нь өөрийн бууг хаяж хажуу тийш үсэрч байжээ.
Энэ ном хүрзээр цавчдаг хүмүүсийн тухай, хүрзийг хутганаас илүү итгэлтэй бөгөөд ончтой ашигладаг цэргүүдийн тухай ном. Тэд хүрзнээсээ гадна өөр төрлийн зэвсэг ч мөн ашигладаг.

уучлаарай андуудаа. нүүлт суулт хийгээд шинэ байрандаа нэт тавиулж чадахгүй, онлайн толь бичиг ашигладаг, бас хэд хоногоор гадуур байрлаж ажиллаад орчуулж буй номондоо цаг тавьж чадахгүй байгаад. ямартай ч дуусгах болно о.


Last edited by spirtpsy on Aug.01.12 8:50 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jul.01.12 1:47 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
nice


Top
   
PostPosted: Jul.01.12 8:01 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.28.10 10:34 pm
Posts: 52
mongol heleer garsan yumuu?orchuulj oruulah yum uu?yamartai ch baisan ene nomiig oruulah buyantai huniig ih huleesen yum.amjilt husey!hurdan oruulbal mash ih bayarlana shuu :wd:


Top
   
PostPosted: Jul.04.12 5:47 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.04.12 5:23 pm
Posts: 9
Аквариумыг салахгүй уншиж дуусгасан. Сайхан ном оруулж байгаад баярлалаа хө, хүлээлттэй байгаа шүү!!!


Top
   
PostPosted: Jul.04.12 6:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
akvarum yuun saihan baidin?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jul.05.12 1:31 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.04.12 5:23 pm
Posts: 9
hicheel wrote:
akvarum yuun saihan baidin?


Оросын цэргийн тагнуулын байгууллагын дотоод амьдрал, КГБ тэр 2-ын хоорондох өрсөлдөөн, тагнуулчдын туулдаг шалгуур, гүйцэтгэдэг ажил ... гээд их л олон юм сонирхолтой санагддаг юм. Дээрээс нь мэдээж уран зохиолын ном учир бага зэрэг адал явдал, хэтрүүлэг г.м. Хэ хэ хэ, мэдээж та хүн бүрт ижилхэн зохиол таалагдах албатай гэж боддоггүй байлгүй дэээээээ


Top
   
PostPosted: Jul.05.12 1:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
akvarum ih muuhai baiguulga gej bichsen bainle. ter ooroo ch bas zugtaagaad yavtsan um shig baileshd.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jul.11.12 1:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16515
:cheerleader:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on May.11.13 1:11 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.24.12 6:25 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.28.10 10:34 pm
Posts: 52
zavgui bgaam uu huleegeed l odriin hed goridoh yum


Top
   
PostPosted: Jul.27.12 10:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
марк


Top
   
PostPosted: Jul.28.12 10:18 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
akvariumiig unshsan. huleej bainaa.

_________________
za tebya


Top
   
PostPosted: Aug.01.12 8:50 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Спецназ ба ГРУ
Разведка гэх орос үгийг дурын гадаад хэл рүү оноож орчуулах боломжгүй. Ерөнхийдөө “судлах” эсвэл “турших” болон “мэдээлэл цуглуулах” зэрэг утгыг агуулдаг. Энэ үгийн бүрэн утга нь эсрэг талын тухай мэдлээлэл хүлээн авч, боловсруулж мөн чанарыг таних зорилгоор хийж буй үйл ажиллагааг илэрхийлдэг.
Зөвлөлтийн цэргийн штаб болгон эсрэг талынхаа тухай мэдээлэл цуглуулах, боловсруулах өөрийн арга замтай байдаг. Ийм байдлаар мэдээлэл цуглаж, боловсруулагдаж, дээд ба доод болон ижил түвшиний бусад штабуудад тархдаг бөгөөд штаб болгон өөрийн ээлжинд эсрэг талын тухай мэдээллийг өөрсдийн эх үүсврээс төдийгүй бусад штабаас хүлээн авдаг.
Хэрэв аль нэгэн цэргийн бүрэлдэхүүн дайсныхаа тухай мэдээлэлгүйн улмаас устгагдвал штабын удирдлага, дайсан этгээдийн тухай бүрэн мэдээлэлгүй байсан гэж биеэ өмөөрөх эрхгүй байдаг. Штабын удирдлагын хамгийн гол үүрэг бол – хаа нэгтэйгээс мэдээлэл хүлээх биш, дайсны тухай мэдлээлэл олох хувийн эх үүсвэр бий болгож өөрсдийн болон дээд түвшний штабуудыг болзошгүй аюулаас сэргийлж байх ёстой.
Спецназ бол Зөвлөлтийн цэргийн тагнуулын нэг хэлбэр бөгөөд мэдээлэл цуглуулах ба судлах ажиллагааны завсарт оршдог.
Энэ нэр нь тагнах, алан хядах болон партизаны үйл ажиллагааны элемэнтүүдийг нэгтгэсэн тагнах цохилтын бүлэг юм. Нэр томъёоны хувьд олон төрлийн хүмүүсийг халхалдаг: Зөвлөлтийн цэргийн тагнуулд элсүүлсэн туршуул ба алан хядагч гадаад иргэн нууц агент; улсын шилдэг тамирчдаас бүрдсэн мэргэжлийн отряд; ердийн боловч байнгын шилэн сонголт ба дасгалжсан цэргүүдээс бүрдүүлсэн отряд гэх мэт. Хир том штаб байна тэр хирээр түүний спецназын нэгж өргөсөж, илүү мэргэшсэн байдаг.
“спецназ” гэх нэр томъёо “специальное назначение” буюу “тусгай ач холбогдол” гэсэн үгийн хэсгээг бүрдэнэ. Нэрийг сайн сонгож олсон. Спецназ тагнуулын бусад хэлбэрээс ялгаатай нь зөвхөн дайсны чухал мэдээллийг олж хайх төдийгүй ихэнх тохиолдолд тэднийг довтлож, сөнөөдөг.
Спецназд амжилт ба уналтын үе бүхий урт удаан түүх бий. Дэлхийн хоёрдугаар дайны дараа спецназ уналтанд орсон боловч 1950-д оны дунд үеэс барууны цөмийн тактикийн зэвсэглэлийн хөгжилтэйгөөр холбоотойгоор энэхүү байгууллагын түүхийн шинэ эрин эхэлжээ. Энэхүү хөгжил нь Зөвлөлтийн армийг, ямар нэгэн хариуцлага хүлээлгүй гадаадын нутаг дэвсгэрт дайтах “эрх чөлөө”-нд бэлэн болгожээ. Зөвлөлтийн дайчдын зөвшөөрөлгүй зам ба цөмийн цөл дэх дайсны нутаг дэвсгэр дэх барууны тактикийн цөмийн зэвсэглэлийг устгах аргыг олохгүйгээр Зөвлөлтийн стратеги ижил шугаманд үргэлжлэх боломжгүй байлаа.
Тактикийн цөмийн зэвсэг устгах Зөвлөлтийн уур хилэнт үйлдлүүд боломжгүй буюу ашиггүй байсан ба зөвхөн дайсны тактикийн цөмийн зогсоол бүрэн буюу боломжит түвшинд илэрхий болсон тохиолдолд л амжилттай байсан. Гэхдээ энэ нь хүртэл хамгийн чухал асуудал байлаа. Тактикийн пуужин, онгоц ба цөмийн артиллерийг маш амархан нуудаг ба дайснууд жинхэнэ пуужин, бууг хуурамч загварын хамт байрлуулж зөвлөлтийн тагнуулын анхаарлыг саринуулах буюу жинхэнэ тактикийн цөмийн зэвсгийг ийм байдлаар өнгөлөн далдалж хамгаалдаг.
Иймээс зөвлөлтийн дээд удирдлагууд, дайсны зэвсгийг хамгийн ойр байдлаар илрүүлэх, илэрсэн тусгаар тохиолдол болгон жинхэнэ эсвэл хуурамч болохыг тогтоох тодорхойлох хэрэгслэл боловсруулах шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч хэрэгтэй цагт илрүүлсэн цөмийн цэнэгийн тоо хэмжээ хүртэл асуудлыг шийдэж чадахгүй байлаа. Тайлан штаб руу дамжигдаж, боловсруулагдаж, хэрэгтэй шийдвэр гарах тэр цагт тус батарей байршилаа амархан өөрчилнө. Тиймээс энэ байгууллага нь дараах байдлаар буюу дайны болон түүний эхэн үед цөмийн зэвсгийг илрүүлж устгах байдалтайгаар байгуулагдах ёстой байв.
Спецназ энэ л хэрэгсэл буюу армийн болон түүнээс дээш түвшний удирдагч офицерт дайсны аюулт зэвсэг хаана байгааг тодруулж, тэр байранд нь устгах боломжийг олгодог.
Спецназ дайсны цөмийн суурилуулалт бүрийн байршлыг тодруулж, илэрсэн болгоныг устгаж чадах уу? Мэдээж үгүй. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Маш амархан. Спецназ бүх л хүчээ дайсны цөмийн зэвсгийг илрүүлж устгахад зориулах ёстой. Цөмийн хүч гэдэг бол улсын хазах шүд бөгөөд түүнийг эхний цохилтоор цөм цохих хэрэгтэй болж өгвөл тулааны эхэнд. Харин бүх шүдийг анхны цохилтоор үйрүүлж чадаагүй бол шүд төдийгүй улсын тархи ба мэдрэлийн тогтолцоог цохих хэрэгтэй.
Хэрэв бид “тархи”ны тухай ярьж байвал засгийн нилээд чухал ажилтан буюу улс төрчийн тухай гэсэн үг. Энэ утгаараа сөрөг хүчний лидерүүд эрх баригч намын лидерийн адил устгалд хангалттай нэр дэвшигчид гэж үзнэ. Жирийн сөрөг хүчин бол засгийн нөөц тархи бөгөөд гол шийдвэр, хэрэгжүүлэгч системийг тэнэглэн устгадаг. Тэрчлэн цэргийн гол лидер, туслах, шашны ба үйлдвэрчний эвлэлийн тэргүүн гээд ерөнхийдөө хямрлын үед үндэстэнд нөлөөлөхүйц буюу олны танил хүмүүсийг жишээлж болно.
Засгийн “Мэдэрлийн тогтолцоо” гэдэгт гол байгууллагууд, засгийн газар ба цэргийн харилцааны шугам, үндэсний радио телевиз зэрэг олон нийтийн харилцааны компанийг багтаадаг.
Мэдээж хэрэг хэцүү ч гэсэн тархи, мэдрэлийн тогтолцоо болон шүдийг сөнөөж болно, гэхдээ дээрх гурван чухал эрхтэнд нэгэн зэрэг цохилт өгөх нь, Зөвлөлтийн лидерийн үзлээр, дайны үеийн ялангуяа түүний эхлэл буюу нилээн хямралт түвшинд үндэстний үзүүлэх хариу үйлдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Пуужингийн хэсэг устаж болно, харин бусад нь тохирох тушаал өгөгдөөгүй эсвэл тушаал хэрэгтэй цагтаа ирээгүй зэргээс болж хэрэгжихгүй.
Өөртөө спецназ гэсэн байгууллагатай болсоноор, тэдний боломжийг олон удаагийн үйл явцаар шалгаж үзсэнээр Зөвлөлтийн дээд удирдлагууд спецназ бол зөвхөн тактикийн цөмийн зэвсгийн эсрэг төдийгүй стратегийн цөмийн зэвсэг: шумбагч хөлөг, зэвсгийн агуулах, агаарын бааз болон пуужин хөөргөх байгууламж зэргийн эсрэг амжилттай ашиглах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Тэд мөн спецназыг улс орны зүрх судас буюу – цахилгаан түгээх болон үйлдвэрлэх станц, дамжуулах станц ба шугам, хийн – нефтийн дамжуулах хоолой, соруулах станц, нефть боловсруулах үйлдвэрийн эсрэг ашиглаж болно гэдгийг ойлгожээ. Дайсан этгээдийн хэд хэдэн чухал цахилгаан станцыг жагсаалаас гаргасанаар гамшгийн байдалд оруулж болно. Гэрэлгүй болоод зогсохгүй: үйлдвэр, цахилгаан шат ажиллахгүй болно, хөлдөөх төхөөрөмжүүд ач холбогдолгүй болно, эмнэлэг ихэнхдээ үүргээ гүйцэтгэж чадах больно, цус зэрэг хөргөгчинд хадгалагдах зүйлс муудаж, соруулах станц ба галт тэрэг хөдөлгөөнгүй зогсож, компютер ажиллаж чадахгүй.
Энэ товчхон жагсаалт хүртэл зөвлөлтийн цэргийн тагнуул /ГРУ/ ба түүний бүрэлдэхүүн спецназ бол “Зөвлөлтийн Армийн нүд чих”нээс илүү болохыг гэрчилнэ. ГРУ-ын тусгай бүтэц болохын хувьд спецназ нь дайны эхнээс эхлэн дуусах өдөр цаг хүртэл үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ спецназ дэлхийн дайнд оролцдоггүй. Заримдаа надаас “хэрэв ийм түвшний алан хядлага юм бол заавал КГБ-г ярих ёстой” гэж асуудаг. Буруу. Спецназ КГБ-ийнх биш ГРУ-ийн бүрэлдэхүүнд байх гурван шалтгаан бий. Нэгдүгээрт ГРУ ба спецназыг Зөвлөлтийн армиас салгаж КГБ-д өгөх нь хүчтэй хүний нүдийг боохтой адил буюу түүний нүдийг боож, аль нэг чухал эрхтэнд нь саад болонгоо хөндлөнгийн нэгний зааврын дагуу өөр хүнтэй хэн нэгэнтэй зодолдуулахтай ижил юм. Нууц цагдаагаас ирдэг мэдээлэл ямагт тодорхой бус, хангалтгүй бөгөөд хоцромтгой байдаг ба сохор аварга гэдэг мэдээж оновчтой бус үр ашиггүй байна.
Хоёрдугаарт хэрэв ГРУ ба спецназыг КГБ удирдвал ямар ч сүйрлийн үед /ийм байдлаас зайлшгүй/ Зөвлөлтийн дурын жанжин болон штабын ахлагч дайсан этгээдийн тухай хангалттай мэдээлэлгүй, жишээ нь КГБ-ийн хүчээр устгагдаагүй пуужингийн батарей буюу онгоцны буудлын тухай мэдээлэлгүй байсан гэж хэлж чадна. Бүх онгоцны буудал, пуужингийн батарейг устгах боломжгүй ч гэсэн, тулааны үеийн мэдээлэл ямагт хангалтгүй байдаг хэдий ч энэ нь гомдоллох сайн шалтаг юм. Ямар ч удирдагч хариулт байхгүй олон сая асуулт үүсгэх мэдээлэл хүлээн авдаг. Ийм байдлаас гарах цорын ганц гарц бол, удирдагч бүр цуглуулсан мэдээллийн төлөө хариуцлага хүлээх явдал юм. Иймээс мэдээлэл хангалтгүй байх эсвэл ямар нэг бай устгагдаагүй бол үүний төлөө зөвхөн удирдагч офицер эсвэл түүний туслах хариуцлага хүлээдэг. Тэд өөрсдөө дайсны тухай мэдээлэл олж авах боловсруулах ажлыг зохион байгуулж, хэрэв баримт бүрэн биш бол боломжит хэмжээгээр хэрэгцээтэй цагт зайлшгүй мэдээлэлтэй байх ёстой. Тэд өөрсдийн бүрэлдэхүүний замд тохиох дайсан, саадыг устгах ажиллагааг заавал зохион байгуулах ёстой. Энэ бол ялалтыг бататгах цорын ганц зам юм. Зөвлөлтийн улс төрийн тэргүүн, КГБ ба цэргийн лидерүүд өөр ямар нэг зам байхгүйг шалгах бүхнээр хангагдсан байдаг.
Гуравдугаарт, зөвлөлтийн нууц цагдаа КГБ өөр үүрэг гүйцэтгэж тусдаа давуу эрх эдэлдэг. Тэнд хувийн алан хядах бүтэц буюу спецназтай тун адил байгууллага байдаг ба осназ гэж нэрлэгддэг. Тэр нь ГРУ-гийн спецназнуудын хийдэг төстэй даалгаварыг КГБ-д хийж өгдөг. Зөвлөлтийн удирдлагууд нууц дайнд монопольчлолгүй байх нь дээр гэж боддог. Өрсөлдөөн бол хэвийн хэмжээнээс илүү үр дүн өгнө гэж тэд үздэг.
Осназ бол энэ номонд хэлэлцэгдэх асуудал биш ээ. Зөвхөн осназ-д шууд харъяалагдах КГБ-ын офицер энэ тухай бичиж чадна. Миний мэдлэг хязгаарлагдмал шүү дээ.
Гэхдээ зүгээр л, жишээлбэл Сталины тухай ном Гитлерын талаархи зарим нэг бичлэггүйгээр бүрэн гүйцэд болж чадахгүйн адилаар осназын тухай энд оруулахгүй байх боломжгүй юм.
“Осназ” гэх нэр томъёо зөвхөн нууц бичиг баримтанд тааралдана. Бусад ангилагдаагүй бичиг баримтад “онцгой хүчин” гэж бүрнээр эсвэл бүр хураангуйлж “ОН” гэсэн үсгээр уг нэр томъёог бичдэг. Хураангуйлсан тохиолдолд “ОН” гэсэн үсэг нь урдаа ямар нэг үсэгтэй бичигдэнэ. Жишээ нь: ДОН гэвэл “осназын дивиз”, ООН – “осназын отряд” гэх мэт.
“Онцгой”, “тусгай” гэсэн хоёр үг утгын хувьд нилээд төстэй боловч, хангалттай ялгаа бүхий үгс юм. Яг оноож орчуулах нь туйлын бэрхшээлтэй учир “осназ”, “спецназ” гэсэн нэр томъёог шууд ашиглах нь хялбар. Осназ нь коммунист дарангуйлалтай зэрэг үүссэн нь эргэлзээгүй. Зөвлөлтийн дэглэм тогтсон хамгийн эхний үед тусгайлан бий болгосон отряд болох – онцгой хүчний отрядын тухай тэмдэглэл олж болно. Осназыг коммунист намын цохилтын бүлэг бөгөөд энэхүү намыг хамгаалагч цэрэг – алан хядлагын нэгж хэмээн ойлгож болно. Хожим нь осназыг нууц цагдаагийн шилжүүлсэн бөгөөд могой өөрийн арьсыг хялбархан сольдгийн адилаар нэрээ цаг бүр сольж байлаа: ЧК – ВЧК – ОГПУ – НКДВ – НКГБ – МГБ – МДВ – КГБ. Гэвч могой могой хэвээрээ л үлддэг.
Спецназ армид, осназ нууц цагдаад харъялагддаг хэмээх баримт тэдгээрийн хоорондох бүх ялгааг тодорхойлдог. Спецназ бол гол төлөв гадаадын дайсны эсрэг, осназ мөн үүнийг хийдэг боловч, үндсэндээ өөрийн орон нутагтаа өөрсдийн иргэдийн эсрэг тэмцдэг. Спецназ ба осназ нэг л даалгаврыг гүйцэтгэх байлаа ч гэсэн Зөвлөлтийн удирдлагууд арми болон нууц цагдааг өрсөлдүүлэх зөн билгийн улмаас тэдний хамтын ажиллагааг дэмжихгүй.


Last edited by spirtpsy on Aug.10.12 9:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.08.12 1:49 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Dec.14.10 11:30 pm
Posts: 132
Location: номон дотор орчихоод байна аа
үргэлжлэхгүй юм байхдаа

_________________
Одноос төрсөн хүү


Top
   
PostPosted: Aug.08.12 3:00 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
goe nom bna duusgalgui orhij bolohgui shuu hu :-D


Top
   
PostPosted: Aug.10.12 9:54 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Спецназын түүх
Спецназын түүхийг сайтар ойлгохын тулд VIII Генрих хааны үеийн Британы парламентыг дурсах хэрэгтэй. 1516 онд парламентын гишүүн Томас Мор “Утопи” хэмээх агуу номоо хэвлүүлжээ. Тэрээр номондоо бүх нийтийн шудрага ёс ноёлсон нийгэм байгуулах нь энгийн бөгөөд хялбар боловч уг бүтээн байгуулалтын үр дүн нь аймшигтай болох талаар үзүүлжээ. Морын бичсэн нийгэм нь хувийн нууц байхгүй, бүхнийг төр засгаас хянадаг ажээ. Утопийн засаг нь бүрэн хэмжээгээр гадаад ертөнцөөс тусгаарлагдсан бөгөөд ноёлогч анги хүн амыг захирна. Удирдагч насан туршдаа засаглана. Тус нийгэм нь ямар нэг хойгт орших боловч ард иргэд болон армийн хүчээр гүн суваг бий болгож бусад ертөнцөөс тусгаарлаж, арал мэт оршино. Ард түмний амьдрал боолынхоос дээргүй. Хүмүүс хувийн орон сууцгүй, хүссэн нь дуртай цагтаа очиж болохуйц байр буюу өнөөгийн Зөвлөлтийн армийн адил тухайн ангийн хуаран зөвхөн тухайн ангийн цэрэгт нээлттэй байдагтай ижил тогтолцоо юм.
Утопи дахь энэхүү тогтолцоо нь Зөвлөлтийн төвлөрсөн лагертай маш ижилхэн. Утопид, жишээ нь, хүмүүс нойрноос сэрэх /өглөөний 4 цагт/, унтах хүртэл хэдэн минутын амралт л олдоно. Өдөр болгон олон нийтийн хурлаар эхлэнэ. Хүмүүс Захирагчийн гарын үсэг бүхий бүлгийн үнэмлэхийн хүрээнд шилжилт хөдөлгөөн хийх ба тэд үнэмлэхгүйгээр өөрийн амьдрах бүсийн гадна баригдвал оргож, босохыг оролдсон гэж хүндээр залхаадаг. Хүн бүр хөршөө мөрдөхийг чармайна: “Хүн бүр чамайг харж, хянаж байгаа”.
Англи маягийн мэдрэмжтэй хошигнолоор Томас Мор, Утопид дайн үүсэх арга замыг бичжээ. Утопийн бүх хүн ам, эрэгтэй, эмэгтэйчүүд байлдахад суралцдаг. Утопи нь дайнд зөвхөн өөрийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс, түүнчилэн мэдээж хэрэг, бусад улс орныг чөлөөлөхийн тулд л оролцоно. Утопийн ард иргэд, хөрш улсдаа өөрсдийнхтэй адил дэглэм тогтоох нь тэдний эрх, үүрэг гэдэгт итгэдэг. Эргэн тойрны ихэнх улс орныг чөлөөлж, орон нутгийн хүмүүс биш харин Утопиос томилогдсон удирдлага засаглана. Бусад улс орныг хүмүүнлэгийн нэрийн өмнөөс чөлөөлдөг. Гэхдээ Томас Мор “хүмүүнлэг” гэж юу болохыг тайлбарласангүй. Утопийн холбоотнууд тэднээс цэргийн тусламж авах ба хөрш улсын иргэд нь боолчилогдно.
Утопи чөлөөлж амжаагүй улс орнуудыг байнга өдөж, эсэргүүцдэг. тийм улс орны хэн нэгэн Утопид бууж өгөх нь ашиг тустай тухай ярьвал хожим хүндээр шагнуулдаг. Харин Утопийн эсрэг тэмцэлд уриалсан хэнийг ч болов алах буюу боолчилж, хувийн эд хөрөнгийг нь бууж өгч, хамтарсан хүмүүст тарааж өгдөг.
Дайны эхэн үед Утопийн агентууд дайтаж буй орны хөл ихтэй газруудад, хааныг албал шагнах тухай зарыг тараана. Энэ бол маш их хэмжээний мөнгө юм. Түүнчлэн тэрхүү заранд хороож өгвөл маш их хөлс төлөх хүмүүсийн нэрсийн жагсаалт байна.
Үүний үр дүнд дайтагч улс оронд бүх нийтийн эргэлзээ, хардлага үүснэ.
Томас Морын бичлгээс хэрэг болохуйц ганц арга зам нь:
Дайн сунжрах үед хамтдаа байхыг тангарагласан, тусгайлан шилж сонгосон залуус дайсны генералыг устгахыг эрмэлзэнэ. Тэд үүндээ боломжит бүх аргыг ашиглана – дайрах, отох, холын тусгалт нум сум, гардан тулаан гэх мэт. Тасралтгүй оролдлого, үл няцаагдах хошуу /шаантаг/ жагсаал, хамгийн гол нь – ядарсан хүмүүсийг солих, шинэчүүл ээлжлэх замаар үүнийг хэрэгжүүлнэ. Ингэсний үр дүнд генерал алагдах буюу өөрийн арьсыг аврах боломжгүйгээр олзлогдоно.
Эдгээр тусгайлан сонгогдсон залуу хүмүүсийн тухай би энэ номондоо оруулах болно.
------------------------------------------
Дөрвөн зууны дараа, ухаант англи эрхэмийн “Утопи” зохиолдоо урьдчилан хэлсэн аймшиг Орос оронд биеллээ олсон юм. Бүх нийтийн шудрага ёс бүхий нийгмийг байгуулсан амжилттай оролдлого байлаа. Би Томас Морын аймшигт таамаглалыг хүүхэд насандаа уншсан бөгөөд “Утопи”д бичигдсэн зүйлс Зөвлөлт Холбоот Улстай ижил болох гайхалтай бодит байдалд цэл хөхөрсөн юм – бүх хотууд хоорондоо ижил төстэй, хүмүүс хилийн гадна юу болдгийг мэддэггүй тэрчлэн хувцас загвар /ихэнхи хувцас их бага хэмжээгээр ижилхэн байдаг/ зэрэг зүйлсийн тухай ойлголтгүй байдаг. Өөр илүү тодорхой бичигдсэн зүйл бол “өөрөөр сэтгэдэг хүн”-ий байр байдал юм. Түүний бичсэнээр “ийм хүн өөрийн үзэл бодлыг хамгаалах нь хууль бус” гэжээ.
Үнэндээ бол ЗХУ нь Утопийн зөөлөн хувилбар –“хүний нүүрт Утопи” төрөл юм. Зөвлөлтийн хил дотор хүмүүс дотоодын паспортгүй аялан жуулчилах боломжтой, “Утопи”-д гардагчилан гэр бүл доторхи эрэгтэй эмэгтэйчүүдийн тоог тогтоож, илүү гарсан гэр бүлийн гишүүдийг өөр айл, хотын дутуу гэр бүлд нийлүүлж орхидог эрх мэдэл зөвлөлтийн эрх баригчдад байгаагүй юм.
Коммунистууд нийгмийг Утопийн түвшинд хүртэл дордуулахын тулд хэмжээлшгүй их хүч зарцуулсан. Гэвч олон зүйлс хэдий нь хийгдсэн байсан нь, ялангуяа цэргийн салбарт, тэр дундаа “тусгайлан сонгосон залуусын бүлэг” байлаа.
Маш сонирхолтой нь дээр дурдсантай төстэй бүлгүүд, Улаан гвард үүсэхээс бүр өмнө, Хувьсгалаас өмнө хэдийнээ бүрэлдсэн байсныг тэмдэглэх нь зүй. Спецназын үр хөврөл 19-р зууны хувьсгалт алан хядлагатай холбогдох бөгөөд олон тооны залуус бүхнийг бүгдэд ижил тэнцүү хувиарлах нийгэм байгуулахын төлөө амиа золих, аллага үйлдэхэд бэлтгэж байлаа. Тэд бусдыг алах, азгүйтвэл амиа хорлох явцдаа – тийм нийгэм байгуулахын тулд хяналтын механизмыг заавал үүсгэх ёстой гэсэн ганц үнэн байгааг ойлгож авчээ. Тэдний байгуулахыг хүссэн, шудрага ёст нийгэм нь бүрэн хэмжээгээр үйлдвэрлэл ба хэрэглээг хянах ёстой байлаа.
Улаан Армийн анхны удирдагчдын олонх нь хувьсгалын өмнө алан хядагч байсан юм. Жишээлбэл, Улаан армийг зохион байгуулагчдын нэг, үхлийн нь дараа Зөвлөлтийн Цэргийн академийг түүний нэрэмжит болгосон Михаил Фрунзе хувьсгалын өмнө хоёр ч удаа алах ял заагдаж байжээ. Тухайн цаг үед алах ялаар 2 удаа шийтгэгдэх нь туйлын хэцүү байсан юм. Оршин буй дэглэмийг хүчээр булаан авах зорилгоор нам байгуулсан Ленин зөвхөн гурван жилээр цөлөгдөхдөө маш тухтай аж төрж, ан хийж, загасчилж, хувьсгалын тухай чөлөөтэй номлож байлаа. Эмэгтэй алан хядагч Вера Засулич мужийн амбан захирагчийг хөнөөсөн хэрэгтээ Оросын шүүхээр шүүгджээ. Энэ шүүх нь төр засгаас ангид бөгөөд, хэрэв тэр улс төрийн сэдлээр аллага үйлдсэн юм бол энэ нь түүний ухамсар, үзэл санааны улмаас шалтгаалсан болохоор түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэж үзжээ. Ийм л орчин, нөхцөлд Михаил Фрунзе хоёр удаагийн алах ял авч байж. Эдгээр ялын аль нь ч хэрэгжсэнгүй. Аль алийг нь цөллөгөөр сольсон ба тэр ч тэндээс хялбархан оргожээ. Цөллөгт байхдаа тэрээр ижил санаатай хүмүүстэй дугуйлан үүсгэн “Цэргийн Академи” гэж нэрлэж, тэр нь алан хядагч нарыг сургаж, стратеги боловсруулж, хожимоо бослогын үед коммунистуудын зэвсэгт отряд болсон юм.
Улс даяар замбараагүйдэл үүсгэж, дараа нь хурдан бөгөөд амарханаар хяналтандаа авч болдгийг большвекуудын эрх мэдэл булаалсан үйл ажиллагаа нотолжээ. Эрх баригчдын үйл ажиллагаа, шуудан, цахилгаан, утас холбоо, төмөр зам, гүүрийг эзлэхэд “тусгайлан сонгосон залуус” зайлшгүй хэрэгтэй. Төвийн саатал захын дүүргүүдийг эсэргүүцэлгүй болгоно.
Фрунзе бол эргэлзээгүй алан хядлага, пратизаны оролцоо бүхий дайны урлагийн агуу онолч, практикч байлаа. Иргэний дайны үед тэрээр арми ба хэд хэдэн фронтыг удирдаж байсан. Троцкий зайлуулагдсаны дараа цэрэг далайн хэргийн Ардын комиссар болов. Дайны үед олон тооны боловч муу зохион байгуулагдсан пратизаны отрядуудыг байнгын үйл ажиллагаатай, төвлөрсөн эрх мэдэл бүхий арми болгон дахиж зохион байгуулсан юм. Энэ байгууллагыг удирдаж байх тэр үедээ, дайсны ар талд харьцангуй жижигхэн боловч маш найдвартай, хөдөлгөөнт отрядыг илгээжээ.
Иргэний дайн бол өргөн хэмжээний нутаг дэвсгэрт, байнгын тогтвортой галын шугамгүй, армийн төрөл бүрийн бүтэцгүй явагдсан хөдөлгөөнт тулаан байлаа. Мөн чанарын хувьд ч агуулгын хувьд ч пратизаны дайн байсан юм. Арми салангид, жижиг отрядуудаас хөгжсөн ба амжилт олоогүй үед олон тооны нэгж хэсгүүдэд хуваагдан, партизаны түвшинд тулалдаан өрнөж байв.
Гэхдээ энэхүү партизаны дайн бүхэлдээ сонирхол татахгүй бөгөөд зөвхөн дайсны ар талд үйл ажиллагаа явуулах отрядын тухай энд ярина. Ийм анги, бүрэлдэхүүн бүх л арми, фронтод оршиж байлаа. Тэднийг спецназ гэдэггүй байсан ч, энэ л анхдагч мөн чанар солигдолгүй явж, дайсны ар талд байнгын бие бүрэлдэхүүн байршуулахын ач холбогдлыг үнэлэгч нь Фрунзе ганцаараа байгаагүй юм. Троцкий, Сталин, Воршилов, Тухачевский гээд ийм стратегийг дэмжиж, өргөн ашиглаж байлаа.
Капиталситуудын эрх мэдлийн эсрэг хувьсгалт дайн большевикууд эрх мэдэл булаан авсны дараа шууд эхэлжээ. Яг л Улаан арми шинэ газар нутгийг “чөлөөлж” бусад улс оронтой хиллэх үед, тэдний эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрчимтэй болдогтой адил. Иргэний дайн дуусгавар болсон нь коммунистууд хөршийнхөө эсрэг хийсэн нууц дайны төгсгөл биш байлаа. Эсрэгээрээ, эрчимжиж, иргэний дайн дууссан ч цэргийн хүч өөр төрлийн дайныг өдөөлөө.
Герман улс хувьсгалын эхний бай байв. Сонирхолтой нь 1917 оны 12 сард коммунист сонин Die Fackel Петроградад 500 мянган хувь хэвлэгдэн тараагджээ. 1918 оны 1 сард “Спартак” нэртэй коммунист бүлэг байгуулагдав. 1918 оны сараас Die Weltrevolution сонин хэвлэгдэх болов. Эцэст нь 1919 оны 8 сард Москвад Герман коммунистуудын гол сонин Die Rote Fahne байгуулагдав. Анхны коммунист бүлэг үүсэх үед, германы коммунистуудын алах хядах-тулалдах нэгж бэлтгэгдэж эхлэжээ. Тэднийг орос укриан тариачдын антикоммунист эсэргүүцлийг дарахын тулд ашиглаж байв. Дараа нь 1920 онд герман коммунистын энэ отряд Улаан армийн ар талтай хамт Дорнод фронтод очив. Энэ бүхэн Улаан арми Польшоор дамжин Герман руу нэвтэрч ороход бэлдэж байх үед болсон юм. Улаан армийн сүлд дуу “Буденовийн марш” дуунд дараах үгс бий: “Бид Варшавыг эзэлнэ – Берлинийг ч эзэлнэ.
Тэр ондоо большвекууд Германд хувьсгал зохион байгуулж, Польшийг “чөлөөлж” чадсангүй. Тухайн үеийн Зөвлөлт Орос дэлхийн нэгдүгээр дайн, илүү хохиролтой иргэний дайнд туйлдсан байлаа. Өлсгөлөн, гэдэсний хижиг улс орныг сүйдлэж байв. Гэхдээ 1923 онд Германд хувьсгал өдөөн хатгах оролдлого хийжээ. Троцкий 1923 оны есдүгээр сард өөрийгөө нам, засгийн бүхий албан тушаалаас чөлөөлж германы хувьсгалыг хамгаалах жирийн цэрэг болгон явуулахыг биечлэн шаарджээ. Нам тийш нь Троцкийг биш харин өөр коммунист лидерүүдийг явуулсны дунд Иозеф Уншлихт байлаа. Тухайн үед тэрээр ЧК – н орлогч дарга байжээ. Харин одоо “бүртгэлийн удирдлага” –ын /хожим ГРУ буюу цэргийн тагнуул гэж нэрлэгдэх болсон/ орлогчоор томилогдсон ба энэ үүргийн улмаас Герман руу илгээгджээ. “Уншлихт зэвсэгт бослого гаргах отряд зохион байгуулах, зэвсгээр хангах үүрэг мөнгө хүлээн авсан. Түүнээс гадна хувьсгалын дараа хөрөнгөтөн ба эсэргүүцэгч нарыг устгах зорилготойгоор германы ЧК-г зохион байгуулалтанд ажилласан. Хувьсгалын төлөвлөгөөг дараах байдлаар зохиосон. Октябрын хувьсгалын ойг тохиолдуулан ажилчин олноор нийтийн жагсаал зохион байгуулна. Уншлихтын “Улаан зуут” цагдаа нартай сөргөлдөж цус асгаруулсан эсвэл бүр ноцтой мөргөлдөөн үүсгэж “ажилчдын зэвүүцлийг хөдөлгөн, ажилчин ангийг бослогод оролцуулах” байлаа” /Б. Бажанов. – “Сталины нарийн бичгийн дуртгал/
Тухайн үед германий нийгмийн тогтворгүй байдал, хүчирхэг армигүй байсан, нийтийг хамарсан бухимдал, байнгын хүчирхийлэл гээд ялангуяа 1923 онд энэ төлөвлөгөө хэрэгжиж чадах байлаа. Олон шинжээчид Герман улсад хувьсгал гарахад бэлэн байсан гэж үздэг. Уншлихтын толгойлсон алан хядах отряд дарьтай торхонд цог хаях төдийд болох байлаа.
Энэ төлөвлөгөө хэрэгжээгүй маш олон шалтгаан бий. Үүнээс хамгийн чухал хоёр нь: СССР ба Германы хооронд галын шугам байхгүй болон Германы коммунист намын хагарал юм. Шууд галын шугам байгаагүйн улмаас зөвлөлтийн хорлон сүйтгэгчдийг Герман руу олон тоогоор нэвтрүүлэх бололцоогүй болгож байлаа. Сталин үүнийг сайтар ойлгож байсан учир, Польшийг эзлэж Германтай шууд галын шугам тогтоохыг байнгад эрмэлзэж байлаа. 1939 онд эрсдэлтэй алхам хийж, урьдчилан анхааруулгагүйгээр СССР луу довтолж болохуйц галын шугам Германтай тогтоож чадсан ч, бүх зүйл хоёр жилийн дараа биелэсэн юм. Харин ерөнхий галын шугам байхгүй бол Сталин Европ руу орж чадахгүй байлаа.
Германы коммунист намын хагарал уг төлөвлөгөөг бүтэлгүйтэхэд ноцтой нөлөө үзүүлжээ. Нэг бүлэг нь Комминтернд захирагдах, Зөвлөлтийн улс төрийн товчоотой зохицохыг хүлээн зөвшөөрч байсан бол нөгөө нь эсэргүүцэж байлаа. Зиновьев үүнд асар дургүйцэж Улс төрийн товчоон дээр эсэргүүцэгч талын лидер Масловоос – нэг бол тэрээр их мөнгө авч Герман улсыг орхих эсвэл Уншлихтэд түүнийг устгах тушаал өгөхийн аль нэгийг сонгохыг тулган шаардаж байлаа. /Б. Бажанов. – “Сталины нарийн бичгийн дуртгал/
***



Спецназын тулалдах бүрэлдэхүүн
“Бусад хүмүүс”
Тамирчид
Сонголт ба сургалт
Тагнуулын сүлжээ
Зэвсэг ба хэрэгсэл
Тулааны сургалт
Дайсны ар талд: спецназын тактик
Ажиллагааг удирдаж, найруулах
Спецназ ба мэхлэлт
Ирээдүйн төлөв
Спецназын нэгдүгээр дайн
хавсралт
1987 оны ном.


Top
   
PostPosted: Aug.13.12 11:48 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Германы хувьсгалд бэлдэхийн зэрэгцээ бусад орнуудад ч хувьсгал гаргахаар бэлдэж байв. Жишээлбэл 1923 оны 9р сард СССР-т бэлтгэгдсэн бүлэг алан хядагч нар /орос, болгарын иргэд/ Болгарт маш хурдан орон даяар эмх замбараагүйдэл, цуст хядлага болж өргөжихүйц үймээн дэгдээлээ. Гэвч “хувьсгал” дарагдаж, санаачлагч нар нь ЗХУ руу зугтжээ. Арван найман сарын дараа, 1925 онд энэ оролдлого дахин давтагдсан юм. Үл мэдэгдэх нэгэн Софийн гол сүмд хаан болон бүх эрх баригчдын алах найдвар тээн аймшигт дэлбэрэлт хийжээ. III Борис ид шидээр аврагдсан ч Болгарыг үймүүлсэн алан хядах үйлдлүүд 1944 оныг хүртэл, Улаан арми Болгарт орж иртэл үргэжлсэн юм. Өөр нэгэн завшаан нь хэн ч ахиж Болгарын удирдагчдыг буудах, бөмбөг дэлбэлэх оролдлого ахиж хийгээгүй аж. Алан хядлага тус орон даяар үргэлжилж байсан ч ард түмнийг гэхээс эрх баригчдын эсрэг байгаагүй юм. хожим нь болгарын алан хядлага улсынхаа хил хязгаарыг давж Баруун Европын гудманд өрнөх болсон юм.
Финлядын эсрэг хийгдсэн алан хядах ажиллагаа нь 1918 онд болсон коммунист эргэлтийн лидер, финийн комуннист Отто Куусинений нэртэй холбогддог. Тус хувьсгал нурсаны дараа тэрээр Москва руу зугтаж, дараа нь нууц байгууллагын ажлаар ахин Финлядад очжээ. 1921 онд дахин Москва руу баривчлагаанаас зугатаж иржээ. Энэ үеэс эхлэн Куусинений цаашдын ажил зөвлөлтийн цэргийн тагнуултай нягт холбогдсон юм. Куусинен удирдах албан тушаал хааж, өөрийн үндсэн ажил болох: Финляд болон бусад оронд ардчилсан хувьсгал гаргахын төлөө бэлтгэж байлаа. Куусинен өөрийн нууц ажлын хүрээнд багагүй амжилт гаргасан. 1930-аад оны дундуур Тагнуул удирдлагын /хожим ГРУ гэж нэрлэгдэх болсон Разведупр гэдгийн орчуулга ккк/ орлогч болжээ. Куусинений удирдлаган дор скандинавын орнууд дахь тагнуулын сүлжээ үр дүнтэй зохион байгуулагдаж, мөн тэр л үедээ тус орнуудад алан хядлага үйлдэх цэргийн отрядын сургалтыг тэрээр хариуцаж байв. Бүр өмнө 1918 онд Петроградад “Финлядын улаан армид” хүмүүсийг бэлтгэх сургуулийн удирдах бүрэлдэхүүн бүрэлдсэн юм. Дараа нь уг сургууль өөр “Улаан армийн” офицеруудыг бэлтгэдэг, алан хядагчдын дээд сургууль – Олон улсын Цэргийн сургууль болж өргөжжээ.


Top
   
PostPosted: May.03.13 9:11 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
хөөрхий зайлуул тоосонд дарагдчихаж.. Бага багаар мэрээд ч болохнээ дуусгая даа.
/спецназын түүх үргэлжлэл/
Иргэний дайны дараагаар Куусинен финий орон нутагт хууль бус дайны үйл ажиллагааг идвэхжүүлэх, финийн коммунист отрядыг сайжруулах бэлтгэлийг хангахын төлөө зүтгэж байв. 1939 онд Улаан арми Финлядад цөмрөн орсны дараа тэр өөрийгөө “Бүгд Найрамдах Ардчилсан Финляндын дотоод хэргийн ба ерөнхий сайдаар” өргөмжилөв. “Эрх баригч” нар Маури Розенбергийг /ГРУ-ын нөхөр/ “ерөнхий сайдын орлогч”, Аксель Антилийг “батлан хамгаалахын сайд”, НКВД-ын сургагч Туре Лехенийг “дотоод хэргийн сайдаар” тус тус томилов. Гэсэн хэдий ч финляндын ард түмэн эсэргүүцсэнээр Куусинений удирдлага Финляндад “ардын засаг” тогтоож чадсангүй. /Энд хачирхалтай түүхийн баримт байдаг. Финляндын коммунистууд Зөвлөлтийн газар нутагт өөрсдийн удирдлагыг томилж, эх орныхоо эсрэг дайнд оросын сайн дурынхнаас бүрдсэн отрядыг эмхэлж байв. Энэ отрядын гол гишүүн нь Сталины хувийн нарийн бичиг, Баруун руу зугатаагч Борис Бажанов байлаа./
Коммунист Финляндын удирдагч болох бүтэлгүй оролдлого нь Куусинений ирээдүйн амжилтанд нөлөөлсөнгүй. Эхлээд ГРУ-д, хожим намын төв хорооны удирдах хэсэгт амжиллтай ажиллаж Зөвлөлтийн алан хядах, тагнах бүхий л байгууллаг болон шорон, бөөнөөх хорих лагер, шүүхэд амжилттай ажиллажээ. 1957 оноос 1964 онд үхэх хүртлээ Зөвлөлт Холбооны хамгийн хүчтэй удирдагчдын нэг байж, нэгэн зэрэг Улс төрийн товчооны гишүүн, намын төв хорооны нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа. Москвагийн Ходынский дүүрэгт ГРУ-ын удирдлага байрлах хамгийн өргөн гудамжийг Отто Куусинений нэрэмжит болгожээ.
Иргэний дайны үед ба дараагаар зөвлөлтийн газар нутагт ажиллах польшийн отрядыг байгуулав. Жишээ нь хувьсгалт нэгдүгээр хороо “Улаан Варшав”-ыг Москва, Тамбов, Ярославт гарсан антикоммунист хөдөлгөөнийг дарахад ашиглав. Зөвлөлтийн иргэдийн антикоммунист хөдөлгөөнийг дарахдаа коммунистууд Югослав, Чехословак, Унгар, Румын, Австрийн зэрэг олон хороог ашиглажээ. Иргэний дайны дараа эдгээр хороог капиталист орнуудад нууц тэмцэл, тагнуулын бааз байгуулахаар сургаж эхлэв. Жишээ нь Ференц Крюгийн удирдсан Унгарын коммунист-алан хядагч нар иргэний дайны үед оросын шүтлэгтнүүдийн эсрэг байлдаж байсан бол дэлхийн II дайны үед Унгарт үйл ажиллагаа явуулж байв.
“интернационалч-дайчид”, гадаад иргэдийн отрядаас гадна ихэнх бүрэлдэхүүн нь зөвлөлтийн иргэдээс бүрдсэн хэсгүүд ч байлаа. Энэ нэгтгэлийг хянах хүчтэй тэмцэл армийн удирдлага ба нууц цагдаагийн хооронд өрнөж байсан юм.
1930 оны найман сард хээрийн сургуулийн үеэр том биш дайрах бүлэг “дайсны” ар талд ажиллах даалгавар авчээ. Албан ёсоор бол энэ нь зөвлөлтийн агаарын-десантын хүчин үүссэн өдөр юм. Түүгээр ч зогсохгүй Спецназын мэндэлсэн өдөр билээ. Ингээд агаарын десант ба спецназын отряд нэгэн хэмээр хөгжиж эхлэв. Спецназ өөрийн түүхийн ганцхан агшинд цэргийн тагнуулын хяналтаас агаарын десантын гарт шилжсэн бөгөөд тэд захиран хянаж цэргийн тагнуул хэрэгжүүлэх удирдлага төдий оролцож байлаа. Эцсийн эцэст спецназ бүхлээрээ цэргийн тагнуулд харъялагдаж бүрэн дүүрэн ажиллах нь ойлгомжтой болжээ. Сүүлийн гучин жил дэх спецназын үйл явцыг агаарын десантын хөгжлөөс салангид судлах боломжгүй билээ.
1930 онд СССР шүхрийн ротод ноцтой анхаарал тавьж эхлэв. 1931 онд салангид ротуудыг суман болгож, арай хожим хороо болгон өргөжүүлсэн. 1933 онд Ленинградын цэргийн бүсэд Осназын бригад байгуулагдав. Тэр нь шүхэр, механикжсан явган цэрэг, их бууны суман ба онгоцны гурван эскадрилаас бүрдэж байв. Удалгүй ашиг багатай болох нь илэрсэн нь удирдахад тохиромжгүй бөгөөд том, тэгээд ч ГРУ-с илүүтэй НКВД-д харъялалтай байсны учир аж. Удтал хэлэлцсэний эцэст тус бригадыг ижил төстэй бусадтай нэгтгэн агаарын десантын бригад болгож ахин эмхэлж армийн бүрэн хяналтанд өгчээ.
Энэ мөчөөс эхлэн агаарын десантын хүч буюу ВДВ нь тээвэрлэгч онгоц, агаарын десантын хороо бригад, хүнд бөмбөгдөгч онгоц ба тусгаар тагнуулын отрядаас бүрдэх болжээ. Тэрхүү тагнах отряд бидний хувьд сонирхол татна. Хичнээн байсан, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан нь тодорхой биш. Тэдний тактик ба бэлтгэлийн талаар хэсэг бусаг баримт байдаг. Гэхдээ тэдний бэлтгэл хийдэг сургууль Киевт байсан нь ил болон үлдэж. Энэ бол нууц сургууль, шүхрийн клуб байдлаар ажиллах ба ТагнуулУдирдлагын /ГРУ/ хяналтанд оршино. Эмэгтэйчүүд олноор сурч байв. Тагнах отряд дайсны ар талд бууж, удирдах төв, штаб, цэг болон холбоог довтлох сургуулилтыг олон тоогоор хийж байв. Мэдээж хэрэг алан хядах арга барил сайтар хөгжсөн байв. Жишээ нь гүүрэн төмөр замд мина суурилуулж галт тэрэг өнгөрөх үед дэлблэдэг байв. Гэвч гүүр ямагт сайтар хамгаалагдсан байдаг тул Тагнуул удирдлага ба Улаан армийн инженерийн салбарын мэргэжилтнүүд гүүрнээс хэдэн километрийн өмнөх замд байрлуулдаг мина зохион бүтээв. Галт тэрэг өнгөрөх зуур бэхлэгдэж гүүрэн дээгүүр өнгөрөх үед дэлбэрдэг байна.
ВДВ бэлтгэлийн түвшинг баримжаалахад тус болохop үзүүлэлтүүд гэвэл 1934 онд хээрийн сургуулилтаар 900 хүнийг нэгэн зэрэг шүхрээр буулгаж байв. 1935 онд 1188 агаарын десантын отряд буюу 1765 хүн, хөнгөн танк, хуягт, их бууны хамт. Белорусст 1936 онд хүнд зэвсэглэсэн 5700 хүн бүхий 1800 отрядыг десантаар буулгажээ. Москвагийн цэргийн тойрогт тус онд буудлагын 84-р дивизийг бүхэлд нь нэг дор тээвэрлэж байв. Сайтар бэлтгэгдсэн олон тооны агаарын десантын дайралт байнга бусад хорлон сүйтгэх отрядтай хавсарч үүрэг гүйцэтгэж байсан нь гол хүчийг аюулгүй байлгах төдийгүй Тагнуул удирдлагын сонирхолтой нийцэж байлаа.
1938 онд Зөвлөлтийн Холбоонд 6 агаарын десантын бригад байсан нь 18000 хүнээс бүрдэж байв. Гэсэн хэдий ч энэ тоо баримт “тусгаар тагнуулын отрядын” хүч хир байсныг илтгэхгүй, тэднийг энд тооцоогүй байна. Шүхэрчид зөвхөн армиар зогсохгүй “иргэний” клубт бэлтгэл хийдэг байв. 1934 онд иймэрхүү клубт 400 шүхрийн цамхаг байснаас клубын гишүүн бүр хагас сая орчим үсрэлт хийсэн ба үүн дээр онгоц, агаарын бөмбөлөгөөс үсэрсэн бэлтгэл нэмэгдэнэ. Барууны шинжээчдийн олонх нь ЗХУ дэлхийн 2-р дайны үед агаарын десантын дайчин болон тусгай отряд буюу өнөөгийн хэлээр Спецназ болгон ашиглахуйц сая орчим бэлтгэгдсэн шүхэрчидтэй байсан гэж үздэг.
****

Төв штабт байнгын ширүүн тэмцэл өрнөж байв. Тусгай хүчнийг ямар газар нутагт ажиллуулах вэ: дайсных уу эсвэл дайсанд эзлэгдсэн зөвлөлтийн нутагт уу?
Удаан хугацаанд дээрх үзэл баримтлалууд ижил тэгш оршиж байлаа. Отрядууд өөрийн газар нутаг ба дайсны газар ажиллах дасгал хийж байв. Энэ бүхнийг маш нухацтай хийж байлаа. Хамгийн түрүүнд байнгын шалгаруулалт, шилж сонгосон цэргүүдээс бүрдсэн томоохон партизаны отряд байгуулав. Партизанууд хот, тосгодод амьдарч байсан хэдий ч тогтмол сургуулилт хийж, дурын үед ой руу явахад бэлэн байлаа. Энэ отряд нь партизаны дайн явуулах бааз төдий байлаа. Энхийн цагт тэднээс олон тооны мэргэжилтэн, сургагч бэлдэнэ, учир нь дайны цагт отряд болгон нэгдэж, хэдэн мянган хүн бүхий томоохон нэгдэл үүсгэх учиртай. Уг нэгдлийг хангахын тулд хүнгүй газар зэвсэг, тэсрэх төхөөрөмж, харилцааны болон бусад шаардлагатай хэрэгслэл байрлуулж бэлдэнэ.
Ойд бүгэх партизануудаас гадна тагнах, хорлон сүйтгэх сүлжээ бэлтгэнэ. Орон нутгийн оршин суугчдад тагнах, алан хядах сургалт явуулж, хэрэв дайсан нэвтэрч орвол байрандаа үлдэж, дайсныг дэмжих буюу хамтрах дүр үзүүлнэ. Мэдээж хэрэг, дараа нь уг сүлжээ дайсны гарнизонд /бэхлэлтийн цэрэг/ хэрцгий хядлага явуулна. Партизан, алан хядагчдын ажиллагааг хялбаршуулах үүднээс тайван цагт нууц холбооны сүлжээг хэрэгслэлийн хамт, газар доорхи эмнэлэг, удирдлагын төв, зэвсгийн үйлдвэр зэргийг байгуулсан байна.
Партизаны ажиллагааг дэмжихийн тулд өөрийн газар нутагт “устгалын бүс” буюу “үхлийн бүс” бий болгожээ. Энэ бүс нь Зөвлөлтийн Холбооны баруун хилийн дагуу 100 – 250 км-ийн өргөнтэй оршиж байв. Энэ бүс доторхи бүх гүүр, төмөр замын өртөө, хонгил, усан сан, цахилгаан станцыг дэлбэлэхэд бэлджээ. Үүгээр ч зогсохгүй энхийн цагт ихэнх гүүр, төмөр зам, хурдны замыг мөн бэлдэв. Харилцааны хэрэгсэл, утасны шугам, төмөр замын далан гээд бүхнийг устгалд бэлэн болгожээ.
“үхлийн бүстэй” шууд залгуулаад маш сайн барьсан бэхлэлт бүхий “Сталиний шугам” үргэлжлэнэ. Ерөнхий штабын санаа нь дайсан “үхлийн бүс” дэх минажуулсан талбай, өргөст торонд ихээхэн хохирол амсах ба дараа нь бэхлэлтийг давахгүй гэж тооцжээ. Үүнтэй зэрэгцэн партизанууд дайсны ар талаас байнга довтлох учиртай аж.
Энэ бол гайхамшигтай хамгаалалтын тогтолцоо байсан юм. Том хэмжээний газар нутаг, замын муу сүлжээ зэргийг харгалзвал хамгаалалтын ийм систем нь ЗХУ-ын нутагт дайсан нэвтрэх боломж үнэндээ олгохгүй. Гэвч 1939 онд Молотов – Риббентропийн гэрээ бичигдсэн юм.
Энэ гэрээ зөвлөлтийн цэргийн хүчийг асар ихээр нэмэгдүүлэх дохио боллоо. Бэхлэлттэй холбоотой бүхнийг устгаж харин довтолгоотой холбогдох болгон өндрөөр үнэлэгдэж эхэлснээс агаарын десант, хорлон сүйтгэх отряд түлхүү хөгжжээ. 1941 оны дөрвөн сард агаарын десантын 5 корпус байгуулагдав. Тавуулаа улаан армийн стратегийн эхний цуваанд багтаж байсан нь Германий эсрэг – гурав, Румыны эсрэг – хоёр корпус байлаа. Германий хувьд сүүлийн хоёр нь илүү аюултай байлаа. Учир нь агаарын десантын нэг корпус Румынд бууж Германы нефтийн хангамжийг тасалдуулбал германчуудын хувьд дайн дуусах байв.
1941 онд агаарын десантын таван корпус гэдэг дэлхийн бусад улсад байгааг нийлүүлснээс олон байлаа. Гэвч Сталинд энэ нь хангалтгүй байв. Ахин таван корпус байгуулахыг төлөвлөж, энэ нь 1941 оны найм, есөн сард биелэгджээ. Гэхдээ эхний тавт ба сүүлийн тавтын алийг ч хамгаалах дайнд хэрэглэхгүй байв. “Сталиний хамгаалах төлөвлөгөө”гөөр авч үзвэл заавал арав гэлгүй тавхан агаарын десантын корпус байхад хамгаалах дайнд хангалттай байв.
Өөрийн газар нутагт дайтахад хүрвэл партизаны хүч эсвэл газарт нуусан тулааны нэгдлийг ашиглах нь шүхрээр хаяснаас хялбар байв. Гэвч Сталин тийм нэгдлийг устгасан ба үүнээс улбаалан цорын ганц дүгнэлт гаргавал: Сталин агаарын десантын корпусыг бусад улсын нутаг дэвсгэрт буулгахад бэлдэж байжээ.
Агаарын десантын хүч огцом өсөж байсан тэр үед дайсны нутагт ажиллах тусгай тагнуулын отряд мөн хурдтай хөгжиж байв.
Английн стратегч, түүхч Б. Х. Лиддел Харт энэ үеийг авч үзэхдээ Сталиний бэлтгэлтэй холбоотой Гитлерийн айдас, “Оросын нуруунд үхлийн хутга” шаах боломжийн тухай тэмдэглэжээ. 1940 оны зургаан сард хийсэн ЗХУ-ын бэлтгэл герман удирдагчдын жинхэнэ толгойн өвчин боллоо. Герман улс энэ үед бүх хүчээ Францын эсрэг хаясан ба харин ЗХУ балтийн орнууд, Бесарабийн эсрэг цэрэг илгээсэн байлаа. Агаарын десантын отряд гол үүрэг гүйцэтгэж байв. 1940 оны зургаан сард 214-р десантын бригад баруун Пруссийн хилээс 100 километрийн зайд орших Литвийн Шауляя дахь онгоцны буудлыг эзлэх даалгавар авчээ. Мөн сард 201 ба 204-р десантын бригад Измаил, Белград-Днестровыг эзлэх даалгавартай Бесарабид буув. Энэ нь Плоештийн нефтийн цооногийн ойролцоо байлаа. Германы арми үргэлжлүүлэн Хойд африк, Британийн арлууд руу давшсан бол Сталин юу хийх байсан бол оо?
Гитлер 1940 оны сүүлийн саруудад ЗСБНХУ-ын эсрэг дайнд бэлдэх шийдвэр гаргасныг ойлгоход амархан. Түүнд Сталинийг агуу том арми, аймшигт агаарын десанттай нь орхиод төв Европ, Британийн арал, Африкийн аль нэг руу давших боломж үнэхээр байсангүй.
1941-6-21нд Муссолинид бичсэн захианаас нь үзвэл Сталин ямар төлөвлөгөөтэй байсныг Гитлер зөв ойлгож байжээ. “Энэ аюулыг хэрхэн арилгах ямар нэг зам харахгүй байгаа ч цаашид хүлээх эрсдэл өөртөө үр чадахгүй нь. Зөвлөлтийн арми маш том... Зөвлөлтийн дайтах чадвартай бүх хүчин манай хил дээр бөөгнөрч байна ... Оросууд румыны нефтийн цооногийг устгах оролдлого хийнэ гэдэгт итгэлтэй байна”. Бид Гитлерт итгэж болох уу? Энэ тохиолдолд боломжтой. Энэ нууц захиа байсан ба Гитлерийг амьд ахуйд нийтэд тараагүй юм. ........
/жич: энэ хэсгээр спецназын түүх бүлгийг товчилж байна. яахав бүрэн оруулах санаа байна. гэхдээ ихэвчлэн дайны түүхийн тухай бичлэг нуршуу санагдсан тул орхив/


Top
   
PostPosted: May.03.13 9:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
:wd:


Top
   
PostPosted: May.06.13 12:35 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
Спецназын тулалдах отряд

Спецназ гурван тусдаа элементээс бүрдэнэ: тулалдах нэгж, мэргэжлийн тамирчид ба нууц тагнуулын сүлжээ. Бүрэлдэхүүний ихэнхийг спецназын тулалдах отряд бүрдүүлнэ. Тэр нь онцгой хүчтэй, онцгой хэрцгий, онцгой үнэнч гэсэн ангилалд багтах цэргүүдээс тогтоно.
Шилэн сонгох хүчин зүйл нь Зөвлөлтийн арми дахь шалгаруулалтын нууц тогтолцоо юм. Олон шинэ цэргүүдийг дүрэмт хувцсаа өмссөнөөс эхлэн удаан хугацаанд, тасралтгүй судлаж улс төрийн байдал, биеийн ба оюуны хөгжил, улс төрийн идвэх, “цэвэр байдал” буюу коммунист үүднээс хувийн болон гэр бүлийн намтрыг шалгаж ангилна. Зөвлөлтийн цэрэг ямар ангилалд хамаарсанаа мэддэггүй, ерөөсөө ямар нэг ангилал байдаг тухай ч мэддэггүй. Бусад нөхрөөсөө ангилалын хувьд дээгүүр байна гэдэг нь азтай гэсэн үг биш юм. Эсрэгээрээ доод ангилалд харьялагдсан цэрэг аль нэг бурхан мартсан пионерийн батальонд ямар ч хариуцлага, хяналтгүй, дундаа орсон согтуу офицерын удирдлаганд албаа хаана. Харъялах ангилал дээшлэх тусам цэрэг илүү хариуцлагатай газар алба хаадаг.
Өндөр ангилалын цэргүүд Кремль, удирдагчдын харилцааны хамгаалалт, КГБ Спецназд алба хаана. Өндөр ангилалд ч багтсан ч заавал Кремлийг хамгаалж спецназд зүтгэнэ гэсэн үг биш. Дээд албанд хүн сонгож буй цэргийн удирдлага гэдэг сайн чанарын хүнэн материал дотроос сонголт хийж буй “худалдан авагч” юм. “Худалдан авагч” өөрт таалагдсаныг л авдаг. Худалдан авагчийн анхааралд өртөөгүй нь арай доод түвшинд шилжэж, сонгогдсон нь стратегийн пуужингийн дайчин, агаарын десантын дайчин, цөмийн усанд шумбагчдын цуваанд элсэнэ.
Залуу цэрэг юу болохыг төсөөлж чадахгүй. Түүнийг танихгүй хүмүүс бүхий өрөөнд оруулж, олон тооны асуулт тавина. Хэдэн өдрийн дараа ахин нөгөө өрөөнд дуудаж, өөр үл таних хүмүүс асуулт тавина.
Сонголтын энэ систем шинэ цэрэгт намын дээд удирдлагын хаалттай дэлгүүр хэрхэн ажилладаг тогтлыг ойлгуулна. Хамгийн дээд алба түрүүлж сонголт хийнэ. Дараа нь орлогч нь дэлгүүрт ирж үлдсэнээс сонголт хийнэ. Түүний дараа арай доод тушаалтан гэх мэтээр үргэлжилнэ. Энэ тогтолцооны шатлалд спецназ хамгийн дээр байрлана.
Сонгогдсон цэргүүд бүлэг болгон нэгдэж, спецназын офицер буюу түрүүчийг дагалдан хэдэн долоо хоногийн эрчимтэй сургалтанд хамрагдана. Уг сургалтын дараа цэрэг Калашниковын автоматаар анх буудаж, цэргийн тангараг өргөнө. Энэ бүлгийн шилдэг цэргүүд спецназын сургалтын ротод зургаан сарыг өнгөрөөж түрүүч цолтой эргэн ирнэ. Зөвлөлтийн армийн хаана ч байдгийн адил спецназд “хал цэргийн дэг” бий. Бүх цэргүүд хал ба гоожуурт хуваагдана. Жинхэнэ гоожуур бол албаа дөнгөж эхлэж буй цэрэг. Харин албаа дуусахад хэдэн сар үлдсэн цэрэг бол жинхэнэ хал юм. Жинхэнэ хал эсвэл гоожуур биш дундах нь: өөрөөсөө хэдэн сар дутуу алба хаагсдын хувьд хал байдаг.
Цэрэг спецназд элсэхдээ нууц задруулахгүй хэмээн гарын үсэг зурдаг. Тэр бүү хэл хаана алба хаасан, цэргийн алба нь юунаас тогтдыг бусдад хэлэх эрхгүй байдаг. Зөвхөн агаарын десантын дайчин байсан гэж хэлэх эрх бий. Задруулсан тохиолдолд зөвлөлтийн хуулийн 64т заасны дагуу алах ял заагдана.
Спецназд гурван жил алба хаасны дараа гурван боломжоос нэгийг сонгоно. Эхнийх нь офицер болох, энэ тохиолдолд Рязань дахь агаарын цэргийн офицерийн дээд курст суралцана. Спецназын байнгын цэрэг болж, шаардлагатай сургалтуудад хамрагдана. Эсвэл бэлтгэл хүчнээр үлдэх боломж бий. Хэрэв үүнийг сонговол 5 жилийн туршид спецназын бэлтгэл цэрэг гэж тооцогдоно. Дараа нь 30 нас хүртлээ агаарын десантын бэлтгэл хүчинд харъялагдана. Эцэст нь 50 нас хүртэл нь ердийн цэрэгт бэлтгэл хүчин гэж явна. Цэргийн бусад салбарынхтай адил бэлтгэл хүч нь шаардлагатай тохиолдолд спецназын хүчийг нэмэх зорилготой.


Top
   
PostPosted: May.06.13 11:31 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
***

Шавхай, юу ч биш, эргэн тойрон шавхайнаас гадна аадар бороо асгана. Зунжин бороо орсноос болж орчин тойрон бүхэлдээ дэвтэж, нялцайна. Килограмм килограмаараа цэрэг бүрийн гуталд наалдана. Тэгээд ч зогсохгүй бие, гар гээд чихээ хүртэл бүгдийг шавар бүрхэнэ. Түрүүч мэдээж хэрэг спецназын шинэ цэргүүдэд өдрийн турш хайр энэрэл үзүүлсэнгүй. Тэд ганцхан сарын өмнө татагдсан. Тэднийг түр зуурын бүлэгт хувиарлан залуу дайчдын сургалтанд хамруулж байна, харин цэрэг бүр бүх л амьдрал нь аймшигт хар дарсан зүүд болохыг ойлгох болно.
Энэ өглөө тэднийг анги, тасаг болгон хувиарлажээ. Өдрийн төгсгөлд, Шавартай хутгалдаж, нэвт норсон майхан уруугаа явахын өмнө түрүүч бүр өөрийн сүр хүчийг үзүүлэхэд цаг гаргадаг.
Дотогш ор.
Шоронгийн хуаран аятай асар том майхны аманд 10 залуу чихэлдэн гацна.
Орооч ээ, хараал идмэрүүд – гэж түрүүч нь түлхэнэ.
Эхний цэрэг хаалга оролсон хүнд нойтон брезентийг сөхөж орох гэвч ямар нэг юм түүнийг зогсоолоо. Гишгэгдэж, нялцайсан үүдний хэсэгт нүд гялбам, цав цагаан алчуур дэвсээтэй байснаас тэр. Цэрэг самгардлаа. Тэгтэл ч араас нь түлхэн шавдуулж, түрүүч хараан яаруулахыг яана.
Цэрэг дээр нь гишгэх бодолгүй. Түүнийхээ адилаар гуталд нь наалдсан шавхай унахаас болгоомжлон харайж ч чадахгүй эргэлзэнэ. Эцэст нь дээгүүр нь үсрэн ороход бусад нь дагалдан харайн орцгооно. Ямар нэг шалтгаанаар түүнийг авч хөндөх зоригтон олдохгүй. Цэрэг болгон алчуур үүдэнд байгаа нь цаанаа нэг учиртайг ойлгоно. Сайхан, цэвэрхэн гар нүүрийн алчуур. Харин эргэн тойрон балиар шавхай. Тэгээд тэр юунд тэнд хэвтээ юм бол?
Бүх анги нэг майханд байрладаг. Залуус хоёр давхар төмөр орон дээр унтана. Дээд талын байранд 19 буюу 19.5 настай, спецназд жил эсвэл 18 сарыг өнгөрөөсөн халууд унтана. Гоожуур доод талд унтана. Тэд албаа эхлээд дөнгөж 6 сарыг үзэж байгаа. Гэсэн ч өнөөдөр алчуур дээгүүр харайгчдыг бодвол, тэд халууд гэдэг нь мэдээж. Цагтаа тэд бүгд алчуур дээгүүр харайж л байсан. Харин одоо чимээгүйхэн харж, шинэ хүмүүс тухайн байдалд биеэ хэрхэн авч байхыг тэвчээртэй, анхааралтайгаар ажиглана.
Шинэчүүлийн биеэ авч явах нь ямар ч нөхцөлд ижилхэн байдаг аж. Бүгд л араасаа шавдуулан алчууртай тулгарсан. Тиймээс харайгаад майхны төвд хүрээд ирсэн, одоо харин гараа хаана авч, хаашаа харахаа мэдэхгүй зогсоцгооно. Бүх юм этгээд. Газар ширтсэн нь дээр мэт санагдана. Бүх залуус биеэ бараг адил авч явна: харайна, шавааралдана, харцаа доошлуулна. Гэхдээ үгүй ээ – сүүлийн цэрэг шал өөр зан авир гаргана. Мөн л түрүүчийн тусламжаар түлхэгдэн орж ирлээ. Цагаан алчуурыг хармагц, бяцхан зогтусаад бохир гутлаараа гишгэн, жинхэнэ үүдний алчуур мэт гутлаа сайтар арчиж цэвэрлэв. Хөлөө цэвэрлээд шахалцан зогсоо үеийхэнтэйгээ нэгдэлгүй, майхны алсын булан дахь ор уруу очлоо.
энэ минийх үү?
Тийм, чинийх – гэж отряд дэмжлээ. - Нааш ир, анд минь. Энэ байр хамгийн сайн нь. Өлсөж байгаа биз дээ?
Энэ шөнө бүх шинэ цэргүүд зодуулна. Тэднийг дараагийн шөнө болгон зодох болно. Тэд шавхай уруу хөл нүцгэн хөөгдөж, жорлонд босоо хэвтээ аль тухтайгаараа унтах болно. Тэднийг тэлээ, шаахай, халбага гээд өвдөлт мэдрүүлэх бүхнээр зодно. Гоожуур морь болж халуудын нөхөрсөг тулаанд оролцоно. Хал цэргийн зэвсгийг цэвэрлэж, түүний төлөө бохир бүхнийг хийх болно. Зөвлөлтийн армид болдог бүхэн тэнд бий. Хал ба гоожуурын тоглоом хаана ч гэсэн нэг адил байдаг. Энэ зан үйл, дүрэм хаа ч ижил. Спецназ зөвхөн майхны үүдэнд дэвссэн цагаан алчуураар ялгагдана. Энэ зан үйлийн утга энгийн бөгөөд тодорхой: бид сайн залуус. Балчир чамайг манай нөхөрсөг хамт олонтой нэгдэхийг чин зүрхнээсээ урьж байна. Бидний ажил хэцүү, армийн бусад хэсгүүдтэй харьцуулахын аргагүй хүнд ч гэлээ бид сэтгэл зүрхээ алдчихаагүй улс. Гэрт минь ороод ир, гэртээ байгаа юм шиг бай хүү минь. Чамайг зочилоход юугаа ч харамлахгүй. Харж байна уу, нүүрээ арчдаг алчуураа чамд зориулж дэвссэнийг. Харин чи яаж байна аа, бидний зочлолыг үл тоож байна уу? Бидний хүнд бэлгийг голж байна уу? Хүн нүүрээ арчдагтай адил гутлаа цэвэрлэхийг хүсэхгүй байна уу чи? Биднийг ямар хүмүүс гэж бодоод байна аа. Биднийг хүндлэхгүй байж болно, харин бидний гэрт балиар гуталтай орж болно гэж бодоо юу?
Зөвхөн ганц гоожуур, алчуураар хөлөө цэвэрлэсэн гоожуур л тайван унтах боломжтой. Тэр өөрийн хоолоо бүрэн идэж, өөрийн зэвсэгээ л цэвэрлэнэ. Магадгүй хал цэргээс заавар авч болох ч заавал өөрөө гүйцэтгэх албагүй. Ангид түүнийг хийчих нэгэн захаас аваад байхад.
Арван наймтай залуу цэрэг спецназын уламжлалыг сурч болох газар хорвоод бий гэж үү? Цагаан алчуурны тухай өмнө нь хаана сонсч болох вэ?
Спецназ бол нууц байгууллага болохын хувьд өөрийн заншлаа өөрсддөө хадгалдаг. Спецназаас халагдсан цэрэг үүнийг хэзээ ч хэлэхгүй – хэлэх юм бол хэлээ алдана.
Залуу цэрэг алчуурт зан үйлийг давж гарах гурван л боломжит арга бий. Нэг бол тэр өөрөө тааж олох. Үүдний хэсэгт байгаа гэдэг чинь хөлөө цэвэрлэх гэсэн үг. Өөрөөр алчуур тэнд юу хийх вэ? Нөгөө бол цэргийн ах нь спецназд алба хаасан байж болох юм. Тэр мэдээж болох юмыг тэр чигээр нь хэлэхгүй л дээ, гэхдээ алчуурны тухай “Дүү минь юу гээч, тэнд маш сонин заншлууд байдаг юм шүү... Харин гэнэ алдвал чинь толгойгүй болгоно шүү. Би чадна шүү.” гэх маягаар ойлгуулж болох юм. Бүр эсвэл ах нь торгуулийн салаанд байсан байж болох юм.
Спецназ ба торгуулын салаа хоорондын холбоо үл ажиглагдам. Гэхдээ хангалттай хүчтэй, олон тооны холбоос байдаг.
Юуны өмнө спецназ бол Зөвлөлтийн армийн хамгийн хүнд алба юм. Махбодийн бас сэтгэл зүйн шаардлага нь хүний үзүүлж чадах хамгийн дээд үзүүлэлтээр хязгаарлагдахгүй, харин ч бүх хязгаар, хэмжээг давуулан тооцдог юм. Ингээд үзэхээр спецназын цэрэг ийм өндөр шаардлагад хүрэх явцдаа шантарч, нугарах нь тодорхой. Шантрал амиа хорлолт, гүнзгий депресс, хийрхэл, солиорол, орголтоор илэрдэг. Москвагийн цэргийн тагнуул уруу дэвшин шилжих замдаа, жижиг төмөр замын өртөөн дээр спецназын танил офицер зэвсэглэсэн хоёр цэргийн хамт явж байхтай таарсан юм.
За энд юу хийдэг явдаг билээ? Энэ өртөө ч таарсан хүнээ сарын дотор ахиж харахааргүй газар даа гэхэд минь.
Миний хүмүүсийн нэг нь оргочлоо.
Шинэков уу?
Гайтай нь хал байсан юм. Ердөө сар л үлдээд байсан даа.
Зэвсэгтэй юу?
Үгүй, орхиод явсан байна лээ.
Би харамсал, гайхашаа хэлж дэслэгчид амжилт хүсээд замаа хөөн одсон юм. Эрэл хэрхэн дууссаныг би мэдэхгүй. Дараагийн өртөө бүр дээр дотоодыг хамгаалах цэргүүд шалгалт хийж байлаа. Бүх муж даяар түгшүүр зарласан байсан юм.
Хүмүүс цэргийн бусад салбарыг бодвол спецназаас илүүтэй олон оргодог. Ихэнхдээ тэвчээрээ барсан шинэков винтовоо аваад зугатдаг. Тийм хүн замдаа таарсан хэнийг ч алахад бэлэн байдаг юм. Тэгээд ч тэднийг хурдан олж алдаг. Харин дээрх тохиолдолд оргодол нь хал, зэвсэггүй. Тэр юу уруу, яах гэж явав? Мэдэхгүй юм. Түүнийг олсон болов уу? Энийг ч бас мэдэхгүй. Мэдээж олно л доо. Энэндээ тэд хүчтэй. Зэвсэггүй учир түүнийг алахгүй. Тэд ямар ч шалтгаангүй хүн алдаггүй юм. Тэгвэл түүнийг юу хүлээж байгаа бол? Хоёр жил торгуулын салаанд дараа нь спецназд дуусгаагүй нэг сар.


Top
   
PostPosted: May.07.13 6:46 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
Дүрмийн дагуу спецназд ялгах тэмдэг байдаггүй. Харин албан бус тэмдэг нь чоно, тэр дундаа чонон сүрэг юм. Чоно бол бардам, хүчирхэг амьтан бөгөөд гайхалтай хүч, тэвчээрээрээ ялгагддаг. Гүн цасан дундуур хурдан зугатах буюу өөрийн олзоо гайхалтай хурдаар хөөж чаддаг. Заримдаа өөрийн олзыг олон өдрөөр хөөж, эцэж унахаар нь барьдаг. Хандгай мэтийн том олзыг өөрийн тэвчээрээр барьж иддэг, эхлээд эцтэл нь хөөж, дараа нь дайрах маягаар. “Чоно хөлөөрөө амь зуудаг” гэж хүмүүсийн ярьдаг нь үнэн. Том хандгайг шүд, хөлний аль алинаар нь барьдаг.
Тэрчлэн чоно бол асар ухаантай адгуус. Тэр бардам бөгөөд бие даасан байдаг. Хэрэм, үнэг тэр бүү хэл цус хурсан нүдтэй хандгайг гэршүүлж, сургаж болно. Олон амьтныг сургаж болно. Сургуультай баавгай даалгаврыг үнэхээр гүйцэтгэдэг. Харин чоныг сургаж, аливааг хийлгэх боломжгүй. Чоно сүрэглэж амьдардаг, нягт холбоотой сайн зохион байгуулалттай бүлэг тулааны нэгж мэт аймшигт араатан. Чонон сүргийн тактик бол маш нэгдмэл, уян хатан, зоримог байдаг. Чонын дайралт – олон тооны хууралт, сэлгээ бөгөөд хүч ба заль, шилжилт гэнэтийн довтолгооны хослол байдаг.
Ертөнцийн бусад ямар ч амьтан спецназын билэг тэмдэг болж чадахгүй. Спецназын сургалт цэргүүдийн хөлийг дасгалжуулахаас эхэлдэг шалтгаан нь ч энэ. Хүн хүчтэй залуу байна гэдэг түүний хөл хичнээн залуу, хүчирхэг байна гэсэн үг. Хүн хөлөө чирч, хөшүүн явах нь түүний сул доройг харуулдаг. Эсрэгээрээ уян хатан, бүжиг мэт явдал бие болон оюуны эрүүл саруулыг илтгэнэ. Спецназын цэргүүд бусад ангийн дүрэмт хувцас өмсдөгч тэднийг явдлаар нь таньж болно. Би Пүрш хочтой цэргийг хэзээ ч мартдаггүй юм. Тэр өндөр биш, бөгтгөр, унжуу мөртэй. Харин хөл нь ямагт хөдлөж байдаг байлаа. Тэр байнга бүжиглэдэг гэж хэлж болно. Үл үзэгдэх пүрштэй мэт сэтгэгдэл төрүүлэх ба түүнийг нь суллавал зогсолтгүй харайж, бүжиглэж, гүйчих юм шиг санагдана. Залуу цэргүүдийг сонгож хувиарлах цэргийн шалган түүнийг анзааралгүй пуужингийн ангид хувиарласан юм. Спецназын сумангийн эсрэг хээрийн сургуулилт хүртэл бараг нэг жилийг тэнд өнгөрөөжээ. Сургуулилтын дараа спецназчид пуужингийн дайчидтай хамт хоолложээ. Спецназыг удирдсан офицер хоолны дарааллын туршид дэгдэгнэсэн цэргийг анзаарадахав.
Цэргээ, над дээр. Офицер газарт шугам татав. - За одоо харай.
Цэрэг шугаман дээр ирж, байрнаасаа үсрэв. Суман захирагчид харайлтын уртыг хэмжих хэрэгсэл байсангүй ч заавал тэрний шаардлаггүй байлаа. Офицер тэрэнтэй тэрэнгүй юу сайн, юу онцсайн болохыг мэддэг байж.
машинд суу.
Өөрийн захирагчийн зөвшөөрөлгүй чадахгүй, нөхөр хошууч.
Суугаад тайвшир. Надтай байхад бүх юм сайн болно. Би чамайг байх ёстой газар чинь аваачина.
Ингээд хагас цагийн дараа захирагч өөрийн удирдагчдаа цэргийг танилцуулж:
нөхөр хурандаа, намайг юу олсныг хараач.
Алив залуу минь, яаж үсэрдгээ харуул.
Цэрэг байрнаасаа үсрэв. Энэ үед хэмжилтийн шугам байсан бөгөөд 241 см харайлт үзүүлжээ.
Энэ цэргийг өөрийн сумандаа авч, тохирох толгойн хэрэгслээр ханга гэж хурандаа хэлэв.
Сумангийн захирагч өөрийн цэнхэр беретийг тайлж цэрэгт өгөв. Тагнуулын удирдагч шууд армийн удирдлагад утас цохиж пуужингийн ангид тохирох тушаал гаргуулах талаар ярьжээ – танайд тийм хүн байсан гэдгийг март.
Бүжигчин цэрэг өөрийн уян чанараар Пүрш гэдэг хоч авсан. Урд нь спортыг тэгтлээ сонирхдоггүй байсан ч тэр төрөлхийн тамирчин байлаа. Туршлагатай дасгалжуулагчийн удирдлагаар түүний авьяас чулуу болов. Жилийн дараа цэргийн албаа дуусгах үедээ 290 см үсэрдэг болжээ. Түүнийг спецназын мэргэжлийн спорт багт урьсан ба тэр ч зөвшөөрчээ.
Байрнаас харайлт мартагдаж албан ёсны тэмцээнээс хасагдсан юм. Олимпийн хөтөлбөрт багтаж байхад 1908 оны дээд амжилт 333 см байж. Биеийн тамрийн дасгалын хувьд байрнаас харайлт нь хүний хөлний чадлыг илэрхийлэх үзүүлэлт болж чадна. Харин хөлний чадал гэдэг цэрэг хүний бие махбодийн байдлыг илэрхийлнэ. Хүний булчингийн тал нь хөлөнд байдаг гэж үздэг. Спецназ өөрийн хүнээ хөгжүүлэхэд маш анхаарал тавьдаг. Энгийн мөртөө, үр дүнтэй дасгал ашигладаг нь: шатаар өгсөх, хөлийг холбож дээш доош харайх, элсэн толгод уруу гүйх, хөдөлгөөнт хэрэгслээс үсрэх, байрнаас үсрэх гэх мэт. 1970 оны сүүлээр дээрх дасгалуудын дээд амжилт нь 351см байлаа.
Спецназын цэрэг ялагдашгүй гэдгээ мэднэ. Бусад хүмүүс өөр бодолтой байж болох ч, бусдын бодол цэрэгт хамаагүй. Өөрийгөө ялагдашгүй гэдгээ мэднэ, энэ нь тэрэнд хангалттай биш. Ингэсэнээр болгоомжтой, нягт, хэт түрэмгий биш ч байнгын, бүтээлч байх чанарыг хангана. Сэтгэл зүйн бэлтгэл сэтгэлийн хат суулгахад чиглэдэг. Өөртөө итгэлтэй, ямар ч дайснаас илүүрхэх, хамааралгүй байх сэтгэл зүйн бэлтгэл нь зүрх амьсгалын систем, булчингийн бэлтгэлтэй зэрэг хийгдэнэ.
Хүний чадвар хязгааргүй гэдгийг батлах олон жишээ бий. Хүн амьдрал ажлын ямар ч дарамтыг давж чадна. Гэхдээ дайснаа ялахын тулд бүхнээс түрүүнд өөрийгөө ялж, айдас, залхуу, итгэлгүй байдлаа давах ёстой. Өгсөх зам гэдэг чинь өөртэйгөө хийх байнгын тэмцэл билээ. Хүн бүхнээс эрт сэрж, бүгдээс орой унтдаг байх ёстой. Өөрийн зорилгодоо хүрэхэд туслах бүхнийг амьдралаасаа байнга эрэлхийлэх ёстой. Өөрийн амьдралыг хатуу чанга дэглэмээр удирдах ёстой. Хэрэггүй бүхнээс татгалзах учиртай. Өөрийн цагийг үр дүнтэй ашиглаж төлөвлөснөөс илүүг амжуулахыг мэрийх учиртай. Хүн тодорхой зорилгод төвлөрч, хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтэнд минут болгоныг зарцуулж байж амжилтанд хүрнэ. Дөрвөн цагийн нойр бүрэн хангалттай, харин үлдсэн цагийг зорилгоо биелүүлэхэд ашиглах ёстойг хүн ойлгосон байх учиртай.
Ийм сэтгэл зүйн шаардлагыг бүхэл арми даяар албадан хэрэгжүүлэх нь боломжгүй, тэр тусмаа хэрэгцээгүй гэдгийг би ойлгоно. Харин сайтар шилж сонгосон хүнэн материалаас бүрдэх тусгаар анги нэгтгэлд ийм үзэл амжилттай хэрэгжинэ.
Тоо хэмжээний хувьд спецназ Зөвлөлтийн зэвсэгт хүчний 1%ийг бүрдүүлнэ. Спецназ анхааралтай, сайтар шигшиж сонгосон зэвсэгт хүчин учир, хүний шавхагдашгүй чадварын тухай үзлийг энэ байгууллагын гишүүн бүрд хэрэгжүүлэх боломжтой. Энэ үзлийг үгээр илэрхийлэх боломжгүй. Цэрэг үүнийг толгойгоороо биш хөл, мөр, хөлсөөрөө мэдэрдэг. Удалгүй тэрээр ялалтанд хүрэх зам бол өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцэл, өөрийн оюун ба махбодийн дорой байдалтай тэмцэх явдал гэдгийг ойлгох болно. Ямар ч дасгал гэдэг хүний оюун, махбодийн чадлыг шавхаж байж үр дүнтэй болдог. Хамгийн түрүүнд өөрийн боломжит хязгаарыг мэдэх хэрэгтэй. Жишээ нь 40 суниадаг хүн байна. Энэ тоо бол түүний боломжийн үнэнхүү дээд зааг байх ёстой. Үүнээс илүүг тэр чадахгүй. Харин дасгалын өдөр болгон өөрийн энэ үзүүлэлтийг давах эсвэл бэлтгэлийн явцад үхнэ гэж өөртөө амлах ёстой.
Бэлтгэл хийхдээ нэг бол ялах эсвэл үхэх сүүлийн тулаан буюу үхлийн өөдөөс очиж байгаа мэт ханддаг хүмүүс л аварга болдог. Ялагч – гэдэг бол ялалтыг амьдралаас чухалчилдаг нэгэн. Ялагч бол уушги нь шахахаа больтол дарагдаж, үхэл эргэн тойронд нь байгааг мэдсэн ч өөрийн боломжоос нэг сантиметр илүү гүн уруу шумбаж чадахыг хэлнэ. Нэг л удаа үхлийн айдсыг давж чадвал хойшид улам бүр гүнд шумбах болно. Спецназын дэслэгч, олимпын усан сэлэлтийн аварга Владимир Сальников өдөр бүр өөрийгөө ялах бэлтгэлийг хийсээр олимпд түрүүлсэн билээ.
Өөрийгөө таниж, даван ялах тохиромжтой газар бол Кировоградад байдаг спецназын төвд ухсан “Чөтгөрийн суваг” билээ. Энэ суваг нь ёроолдоо метал хадаасаар дүүрэн, хамгийн хавчиг хэсэг нь гурван метр, түүнээс цааш улам өргөсөөд явчдаг.
Энэ дээгүүр харайхыг хэн ч хүчлэхгүй. Харин өөрийгөө сорьж, ялах, өөрийн айдсаа давахыг хүсэгчид тийшээ очдог. Харайлтаа байрнаас болон гүйлттэй, бэлтгэлийн гутал хувцастай эсвэл хүнд үүргэвч, хүнд гутал, зэвсэгтэйн альнаар ч хийж болно. Бүгд өөрөөс чинь хамаарна. Нарийн хэсгээс нь харайж эхлээд, байнга ахиулсан ч болно. Алдаж орхивол хадаасан дээр биеэрээ унахгүйг хичээх хэрэгтэй.
“Зөвхөн жинхэнэ спецназын тулаанчид зориулав” гэсэн анхааруулга байрлуулахаас өмнө тийм ч олон нөхөд Чөтгөрийн сувагт аз сорьдоггүй байж. Харин одоо хэнийг ч оролдож үзэхийг гуйх хэрэггүй. Тэнд байнга хүмүүс байж, өвөл зунгүй, бороо цасыг үл хайхран газын багтай баггүй, гараасаа хөтлөлцөн, нэгнийгээ үүрэн харайдаг болжээ. Чөтгөрийн суваг дээгүүр харайснаар өөртөө итгэлтэй, ялагдашгүй мэдрэмжтэй болж үүндээ тулгуурлан илүүг хийдэг.
Спецназын бүлгийн харилцаа чонон сүргийнхтэй маш ижил байдаг. Чононы зуршил, зөн билэгийн тухай бүрэн мэдэхгүй. Гэхдээ би зөвлөлтийн амьтан судлаачид чононы амьдрал, зан үйлийн тухай яриаг сонссон юм. Сонсох үедээ би спецназыг эргэн дурсаж билээ. Тэдний яриагаар чоно өндөр хөгжсөн тархитай төдийгүй энэ ертөнцийн хамгийн сайн хөгжилтэй амьтдын нэг аж. Нохойтой харьцуулахад оюуны хөгжил нь маш өндөр. Мэргэжилтний ярианаас Уссурийн тайга дахь чонын амьдрал ба амьтны хүрээлэн дэх чононоос төдийлөн ялгаагүй байдгийг сонссон юм.
Мөн гичий чоно хэзээ ч дорой бэлтрэгээ алдаггүй. Бусад ах дүүгээр нь үүнийг хийлгэдэг. Эх чоно бэлтрэгүүддээ сүрэг ангийн эхний хичээлийг зааж өгнө. Энэ хичээлийн золио нь хамгийн сул дорой бэлтрэг байдаг. Сул дорой нь үхэж дуусмагц үлдсэн бэлтрэгээ хамгаалан өсгөнө. Аюул тохиолдоход өөрийгөө золин байж бэлтрэгээ аварна. Дорой нэгнээ устгах нь үр удмаа цэвэрлэж, зөвхөн хүчтэй нь үлдэх боломжийг олгодог. Энэ нь спецназын шилэн сонгох үйл явцтай туйлын адилхан. Мэдээж шаардлагад тэнцэхгүй цэргийг алалгүй өөр энгийн ангид шилжүүлнэ. Гэхдээ отряд дайсны ар талд чухал үүрэг гүйцэтгэх явцад спецназын өлөгчин чононууд аль ч нөхрөө сул дорой байдал гаргасны төлөө ямар ч эргэлзээгүй алдаг. Энэ аллага нь шүүлтийн зарчимаар биш харин хүсэл зоригийн үүднээс явагдана. Үүнийг хэрцгий бүдүүлэг гэж үзэж болох л юм, гэхдээ зөвхөн ингэж байж л чононууд өөрийн хүчийг сая жилээр хадгалж, илүү аюултай араатан – хүн тэднийг бөөнөөр нь устгах хүртэл ойдоо эзэн нь байж иржээ. Гэвч өлөгчин чононд бас алдар хүнд гэж бий. Ромын эзэнт гүрэн өлөгчин чоноор бэлэг тэмдэг хийсэн нь тохиолдолын зүйл ч биш юм. Хүчирхэг, энэрэлгүй байхын зэрэгцээ халамжтай, уян өлөгчин чоно хүний хоёр хүүг өсгөсөн нь: хайр ба хүч чадлын бэлэг тэмдэгт илүү тохирохгүй гэж үү.
Чонон сүргийн дотоодод шатлалын дээд эрэмбийн төлөөх байнгын өрсөлдөж байдаг гэнэ. Би спецназд цэргийн нөхөрлөл гэхээр зүйл огт харж байсангүй, за болиё ядаж танкчид, явган цэргийхнээс харж байсан шиг зүйл ч байгаагүй юм. Спецназ дотор тэргүүлэгчийн байр суурь буюу тэрэнд хамгийн ойр байр суурийн төлөөх гашуун тэмцэл өрнөж байдаг. Ингэж тэмцэхдээ спецназын цэрэг миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй авирыг гаргадаг байлаа.
Албаа эхлэж буй шинэковуудыг зодох нь халууд ноёлох байр сууриа хадгалах оролдлогын нэг хэсэг юм. Шинэчүүлийн дунд ч гэсэн илүү гарах гэсэн ширүүн тэмцэл өрнөнө. Ийм тэмцэл бүлгийн ба ганцаарчилсан байнгын зодооноор хэрэгждэг. Халууд дарангуйлах эрэмбээрээ ялгагдана. Дээд эрэмбийхэн бүхнийг эрхэндээ байлгахыг эрмэлзэнэ. Харин доод эрэмбийхэн хяналтаас гарахыг хичээнэ. Дээд түвшний хүмүүс нь доод түвшнийхнийгээ удирдлагадаа байлгах гэж хичээх тусам доод түвшний хүмүүс нь бие биендээ дээд түвшнийхний хяналтаас гарахад нь туслахыг хичээн оролдоцгоож байдаг. Энэ бол маш хэцүү зүйл юм. Жишээ нь: Өөрийгөө шинэхэн цэрэг гэж бод, өөрөөс чинь хагас жилийн өмнө татагдсан цэрэгтэй сөргөлдөж байна гэж төсөөлье. Чамаас удаан хугацаанд алба хаасан цэргийг анги нэгтгэл нь дэмжиж байхаас гадна, түүний дээд дарга нар нь ч гэсэн талд нь байна: Тэгэхлээр salaga гэдэг нь өөрөөсөө ахмад цэргийг доромжлоод зогсохгүй, ЗХУ-ын армийн үлдсэн хэсэг болон Шпинацад олон арван жилийн туршид бүрэлдэн тогтсон бүхэл бүтэн уламжлалыг нь нурааж байгаа явдал юм.

би аварга бие, хэрцгий авиртай “Чөтгөр” хочит цэргийг санаж байна, тэр хагас жил алба хаахдаа зөвхөн өөрийн тасаг төдийгүй бүхэл ангийн залуу цэргүүдээс бүрдсэн бүлэг эмхэлж толгойлогч нь болсон байлаа. Тэр мэдрэмжтэй толгойлогч байсан юм. Жирийн үед тэр ба түүний бүлэг халууд уруу хэзээ ч довтолдоггүй байв. Тэд халуудыг спецназын стандартад нийцэхээргүй үйлдэл, жишээ нь хулгай ч юм уу гаргахыг тэвчээртэй хүлээнэ. Зөвхөн үүнийх нь дараа тэд түүн дээр, шөнөөр очно. “Чөтгөр” бусдыг өдөхдөө гаргамгай байлаа. Жишээ нь, хэн нэгэн цэргийн сахлын усыг хулгайлж өөрийн дайсны эд зүйлд хийнэ. Спецназд хулгай байдгүй юм. Хулгайчийг хурдан илрүүлж, хайр найргүй гэсгээдэг. “Чөтгөр” мэдээж гэсгээх ажиллагаанд оролцоно.
Спецназд зөвхөн нудрагааар овгор болдоггүй. Чөтгөрийн бүлэгт “Сөлөр” хочтой, дундаж нуруу, жинтэй цэрэг байв. Би яаж болсоныг нь мэдэхгүй ч,
Чөтгөр өөрийн бүлэгтэй харьцахдаа Сөлрийг огт оролддоггүй байв. Нэг удаа Сөлөр түүний үзэмжгүй хамрын тухай шогложээ. Бүлгийхэн нь чимээгүй инээлдэж, харин Чөтгөр илт доромжлуулсан хэдий ч ямар нэг шалтгаанаар хүчээ гаргасангүй. Удалгүй Сөлөр бүлэгтээ дээшилсэн ч хэнтэй ч зодолдож, хэнийг ч дээрэлхсэнгүй. Тэр Чөтгөрт хүслээ хэлэх ба нөгөөх нь бүлгийхэндээ хүчээ үзүүлнэ. Энэ нь гурван сар үргэлжилсэн. Энэ систем яаж, хэрхэн хэрэгжснийг офицер бид сонирхоогүй. Бид хөндлөнгөөс ажиглаж, саад болохыг оролдоогүй билээ.
Удалгүй хувьсгал өрнөв. Хэн нэгэн Чөтгөрийг хулгай хийж байхад нь барьжээ. Тэр юу ч юм хулгайлж, өөрийн халуудын нэгэнд шургуулах гэж байгаад баригдаж. Чөтгөр, Сөлөр ба тэдний ойрын нөхдийг жижүүрийн офицер болиулах хүртэл шөнөжин зоджээ. Чөтгөр, Сөлөр хоёрыг түлшний агуулахад хорив. Тэднийг хэдэн өдөр тамалсныг илтгэх цуст ул мөр үлдсэн байлаа. Энэ зуур бүх хэрэг дүүргийн тагнуулын даргад мэдэгджээ. Спецназынхан хэргийг яаж шүүснийг мэдмэгц тэрээр хоёр цэргийг цэргийн шүүхэд шилжүүлэв. Энэ бол яах ч аргагүй шийдвэр байсан юм. Шүүх хэргийн жинхэнэ шалтгааныг мэдэхгүй. Ротын захирагч офицер нь жагсаалаас хоцорсон, шалгалтаас хоцорсон, согтуу байсан зэрэг энгийн зөрчлүүдийг цуглуулна. Бүх ротыхон үүнийг зайлсхийх аргагүйгээр батална. Шүүхийн шийдвэр хоёр цэргийг торгуулийн салаанд 18 сар алба хааж гэмээ цайруулахад хүргэнэ.


Top
   
PostPosted: May.08.13 10:42 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
* * *
удаан хугацааны чимээгүй байдал юунд ч хүргэж болдог. Заримдаа дарьтай торхонд хаясан оч аймшигт дэлбэрэлт үүсгэдэг. Спецназд байнга хүчтэй, зодоонч цэрэг тодорхой хугацаанд товойж, доромжлогдож, дургүйцсэн нэгнээс эсрэг цохилт ирэх хүртэл ноёлодог.
Аль ч тасагт бусдад дээрэлхэх, өөрийн саналаа илэрхийлэх, илүү эрх мэдэлд эрмэлзэхийг үл хүсэгч цэргүүд байдаг. Тэдэнд хичнээн их хүч чадал нуугдаж байгааг бүгд мэдэх ба хэн ч тэднээр оролддоггүй. Ийм цэргүүд шатлалын дээр эсвэл түүнтэй ойрхон байр суурь эзэлдэг.
Би Машин хочит цэргийг санаж байна. Тэр байнгад хаалттай авир гаргана. Мэдээж огцом сэтгэл хөдлөл гаргахгүй, спецназын стандартаар бол хэтэрхий тайван, нийцэч хүн байв. Тэр өөрийн ажлыг маш сайн гүйцэтгэх ба дургүйцсэн эсвэл урамшсан авир гаргадаггүй байлаа. Хэн ч, тэр бүү хэл Чөтгөр ч Машиныг оролддоггүй байв. Нэг удаа Чөтгөр залуу цэргийг зодож байхад нь Машин очиж “хангалттай” гэж хэлжээ. Чөтгөр сөргөлдөлгүй, хийж байснаа орхиод цааш явжээ. Машин ч эргэж чимээгүй байдалдаа орж.
Удалгүй Машин Чөтгөрийг үзэн яддагаа бусдад харуулав. Тэр нь ингэж болсон юм. Чөтгөр ба Сөлөрийг зоддог шөнө Машин орондоо хэвтээд зодоонд оролцохгүй байж. Эцэст нь тэвчээр нь барагдаж, шийтгэл явагдаж буй жорлон уруу очоод будсыг холдуулж, “намайг нэг цохиулаадах” гэжээ.
Өөрийн аймшигт нудрагааар Чөтгөрийн элгэнд цохив. Бүгд түүнийг хүн алчихлаа гэж боджээ, учир нь ямар ч мэдрэлгүй мах аятай жингээрээ унасанаас тэр. Түүнийг усаар шавшиж, цаг орчим зодолгүй орхиж. Бүгд сандарч, хүн амьны хэрэгт орлоо гэж айцгааж. Дараа нь Чөтгөр хөдлөхийг хармагц, түүнийг үргэлжлүүлэн зоджээ. Машин ч шулуухан орлуугаа явсан байна.
Энэ бүлэгт Халиу хочит бас нэг цэрэг байсан нь царайлаг, турьхан нэгэн байлаа. Тийм бадриун биш учир бяр муутай харагдана. Гэвч нисдэг төмөр таваг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Түүний бяр огцом тэсрэлттэй. Түүний хариу үйлдэл маш гайхамшигтай. Шинэ цэрэг болохын хувьд алчууран дээггүр түрүүлэн харайж ороод хал цэргүүд зохих халамжийг хүртсэн юм. “Өмдөө тайлаад хэвт” гэж халууд хэллээ. Тэдний тушаалыг биелүүлэх үедээ тэлээгээ барьж бэлтгэжээ. Тэднийг сэрэмж алдах тэрхэн мөчид Халиу нэгний нь ам руу ямар ч мэдрэлгүй унатал нь цохижээ. Түүнийг унах үед нь нөгөөгийх нь шүд уруу цохиж. Гурав дах нь зугатаан оджээ.
Тэр шөнөө түүнийг унтаж байхад хөнжилд нь ороож хэрцгийгээр зоджээ. Тэд хоёр дахь, гурав дахь болон дараагийн шөнүүдэд ч зодсоор байж. Гэвч тэрээр жирийн биш, тэр байтугай спецназын стандартаар ч жирийн бус хүн байлаа. Тэрээр маш өвөрмөц булчин, шөрмөстэй нэгэн байв.
When they were relaxed they looked like wet rags. He suffered a lot of beatings, but one had the impression that when he was relaxed he felt no pain. Perhaps there were qualities in his character that put him above the standards we were used to. When The Otter slept he was then in the power of the stariki and they did not spare him.
Тэд танигдахгүй гэж түүнийг харанхуйд зодно. Харин тэрээр зөн билгээрээ таньдаг байв. Тэр тэдэнтэй сөргөлдөлгүй зайлсхийнэ. Өдрийн цагаар түүнийг дайрвал ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй. Харин хал цэрэгтэй ганцаар таарвал шүд уруу нь цохидог байлаа. Таарах бүрдээ дахин цохино. Тэр хүнийг шүд уруу цохиж унагаж чаддаг. Цахилгаан адил гэнэтийн цохилт. Тэр гараа унжуулан газар ширтэн тайван зогсож буй мэт харагдана. Гэтэл гэнэт аймшигтай хатуу цохилт ирнэ. Тэр заримдаа бүхэл рот, тэр байтугай офицеруудын дэргэд цохиж байжээ. Хичнээн сайхан цохилт гээч. Тэр үед офицер байсан бол зүгээр л шагшдаг байлаа. Дулаан инээмсэглэл нүүрэндээ тодруулан Халиуг нөхрөө зодсны төлөө 3 хоног сахилагат суулгана.
Энэ бүхэн халууд түүнийг оролдохоо болих хүртэл хангалттай удаан үргэлжилж билээ. Ахин хэн ч түүнийг оролдсонгүй. Зургаан сарын дараа тэд түүнд хамгийн дээд эрэмбийг өгсөн ч тэр татгалзан, нам гүм хэвээр үлдсэн юм. Тэр ангийн хэрэгт оролцдоггүй, тэргүүлэгч байхыг ч хүсээгүй билээ. Бүх ротыхон Чөтгөр, Сөлрийг зодоход ч тэр оролцоогүй. Хэдэн жилийн хойно би нэгэн спецнзчинтай таарах үедээ Машин мэргэжлийн спортын албанд шилжсэн гэдгийг мэдэж билээ. Тэр халагдаад гэр нь байдаг сибирийн аль нэг тосгон уруу явсан. Харин Халиу албаа үргэлжлүүлэн хааж дайсны улс төр, цэргийн гол зүтгэлтнүүдийг алах ирээдүйн ажилдаа дадлагажин спецназын шилдэг нэгтгэлд зүтгэж байгаа ажээ.
Спецназын цэрэг бусдад нудрага хэрэглэлгүй өөрийн байр сууриа хадгалах олон арга бий. Спецназ эр зоригтой, хүчтэй, эрсдлээс буцдаггүй хүнийг хүндэлдэг юм. Мотоциклоос илүү хол үсэрдэг, шүхрээ хамгийн сүүлд задалдаг, гараараа банз хуга цохидог хүмүүс хүндлэл хүлээнэ. Бусад нь ядраад унаж байхад гүйх чадвартай хүн, хоол хүнсгүй илүү удаан тэсдэг, илүү сайн бууддаг хүмүүс ч мөн сайнаар тооцогдоно. Бүгд сайнаар тооцогдож байвал шилдгийн төлөө өрсөлддөг. Харин хүн үзүүлэх юмгүй, шилдэг зүйлгүй үед биеийн хүч бүхнийг шийддэг.


Top
   
PostPosted: May.11.13 12:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Баярлалаа энийг уншиж байгаа шүү. Их сонирхолтой байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.12.13 10:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
* * *
Тэргүүлэгч хоёр цэрэг бусдын дэргэд биш, нууцаар тулалдах нь бий: ой уруу явж зодолдох ч юм уу. Нуруунд зоох хутга мэт гэнэтийн сөргөлдөөн хэзээ ч үүсэж болно. Нөгөө талаас зөвшөөрөгдсөн, ил тод сөргөлдөөн ч бий. Тухайлбал спецназ спортыг дээдэлдэг. Рот бүхлээрээ ямар ч дүрэмгүй, спецназын сургасан – бокс, самбо, карате гээд бүх л чадвараа ашиглан хоорондоо тулалддаг. Заримдаа тулаан эхний цус гарах хүртэл явагдана. Эсвэл хэн нэгэн нь ялагдснаа хүлээн зөвшөөрөх хүртэл тулалдана.
Тэргүүлэгчийг шалгаруулах шилдэг арга бол ташууртай тулаан юм. Энэ бол харилцаа үүсгэх цыгануудын эртний арга юм. Хэдэн метрийн урттай ширэн ташуур бол спецназд ховор зэвсгийн нэг. Гэхдээ цэрэг /ихэнхдээ халимаг, монгол, цыган/ энэ зэвсгийг сайтар хэрэглэдэг бол ташуурыг зэвсэг мэт авч явахыг зөвшөөрнө. Ташуурыг сайн хэрэглэдэг хоёр цэрэг тулгарвал маргаан маш хэрцгий таслагдана.
* * *
спецназын заншил, ахуйн тухай ярих үедээ спецназд “сайн”, “муу” гэсэн үг өөрийн гэсэн утгатай байдаг гэдгийг ойлгох ёстой. Спецназын цэргийг хэрцгий, цусанд дуртай, хүнлэг биш гэж шууд хүлээн авах хэрэггүй. Спецназ – энэ бол хүний оршихуйн хамгийн хязгаарт амьдардаг хүмүүсийн хаалттай нийгэм билээ. Энэ хүмүүс тайван цагт ч амьдралаараа дэнчин тавьж байдаг. Тэдний ахуй бол манай ертөнцийн ихэнх оршин суугчидтай ямар ч холбоо байдаггүй. Жирийн иргэний хувьд ямар ч ач холбогдолгүй зүйлсийг спецназд дээдэлдэг.
Спецназын цэрэг гэдэг – үл итгэгч, увайгүй, гутранги үзэлтэн. Тэр хүн мөн чанарын хувьд нүгэлтэн гэж хатуу итгэх ба тулсан нөхцөлд хүн араатан болдгийг мэднэ /хувийн туршлагаараа/. Хүн өөрийн амиар бусдыг аврах тохиолдол бий. Гэхдээ спецназчны үзлээр бол энэ нь зөвхөн гэнэтийн аюултай нөхцөлд тохиолдож болно: жишээ нь хүний амийг аврах гээд галт тэргэнд дайруулах. Харин аюултай нөхцөл жишээ нь сар, жилээр үргэлжлэх аймшигт өлсгөлөнгийн үед спецназчин хувиа л бодно. Хэн нэгэн бусдад хэрэгцээгээр туслана гэдэг хэрэгцээ төдийлөн хүчтэй байна гэсэн үг биш юм. Хэрэв өлсгөлөнгийн үед хүн талхаа бусадтай хувааж байвал өлсгөлөн тийм ч хүчтэй биш гэсэн үг.
Спецназын цэргийн үзлээр бол түүний хийж чадах аюултай зүйл – шүүмжлэлт үед араатан болж хувирах нөхөртөө итгэх явдал юм. Нөхдөдөө итгэхгүй байснаар шүүмжлэлт мөчид янз бүрийн хуурмаг үзэгдэлд орохгүй гэсэн үг. Түүний хүнэн хөршүүд анхнаасаа адгуус байсан, хэрхэвч үл итгэх орчин гэж бодох болно.
Цэргийн итгэл үнэмшлийг гурван томъёогоор илэрхийлж болно: бүү итгэ, бүү гуй, бүү ай. Энэ томьёо спецназд боловсроогүй, харин олон зууны өмнө шоронд бүрджээ. Эндээс спецназын цэргийн байр суурийг бүрэн харж болно: үхлийг үзэн ядна, мөн эргэн тойрноо үзэн ядах. Тэр шударга ёс, хүмүүнлэг, сайн сайханд итгэдэггүй. Тэр байтугай нудрага, ташуур, нохойн соёогоор үзүүлэхгүй бол хүчинд итгэдэггүй. Харин үзүүлж эхэлвэл түүний байнгын хариу үйлдэл – бушуухан үзэлцдэг. Заримдаа цэрэг дүүрэн эрх чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Оюуны ийм байдалд байхдаа тэрээр юунаас ч айхгүй, юунд ч итгэхгүй, юуг ч, тэр байтугай өршөөл ч гуйдаггүй. Ийм нөхцөл нь цэрэг үхэл уруу сайн дураараа явах, түүнийг бүрэн жигших төрөл бүрийн нөхцөлийн хослолоор бий болгодог. Цэрэг энэ үедээ ямар ч айдасгүй, эргэн тойрондоо хорлох санаагүй байдаг.
Ийм мэдрэмжийг нэг амссан цэрэг баатарлаг үйл байгуулах, нөхрийн төлөө амиа зольж ч мэднэ. Гэхдээ түүний хандлагад ердийн цэргийн нөхөрлөл гэх зүйл байдгүй. Энэ үйлдэл хийлгэж буй сэдэл нь өөрийн амьдралын үнэ цэнэ, эргэн тойрон, аварсан нөхрөөсөө илүү байгааг харуулна.
Зайлшгүй хүчин зүйлийн нөлөө, байнгын удаан хугацааны бэлтгэлээр тухайн байдалд хүрдэг. Түүний амссан зодуур, доромжлол, шаналан өөрийгөө золих агуу баатарлаг үйлд хүргэх алхам болдог. Сайтар хооллосон, сэтгэл ханамжтай, хувиа хичээсэн цэрэг хэзээ ч баатарлаг үйл хийдгүй юм. Зөвхөн цас шаврыг хөл нүцгэн туулсан, талхаа өөрөөсөө хармалдаг, өдөр бүр нудрагаараа орших эрхээ олж авдаг хүн л – зөвхөн тийм хүн үнэхээр шилдэг гэдгээд батлан харуулж чаддаг.


Top
   
PostPosted: May.13.13 12:41 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
Өөр хүмүүс

хэдийгээр спецназ бүхэлдээ слявануудаас бүрддэг ч заримдаа өөр байх нь бий.
Анхны ажиглалтаар та түүнийг цыган гэж хэлэх байх. Өндөр, бялдар сайтай, хөдөлгөөн эвсэг, царайлаг, хянган хамар, цогтой нүд. Ахмад явуулын хүн зогстол гитарыг сайхан тоглодог. Бүжиг цөөхөн хэдийг л чадна. Түүнд офицер хувцас Арбатын цэргийн хувцасны төв дэлгүүрийн загварт өмсгөнсөнтэй адил зохино.
Офицерын замнал нь ч ердийн. 1952 онд Ивановт төрж, сургууль төгссөн. Дараа нь Рязаны агаарын-десантын сургуульд элсэж агаарын-десантын дайчны хувцас өмсчээ. Тэр Сибирийн цэргийн тойргийн ротод харъяалагдана. Бүгд маш энгийн, хэвийн. Гэхдээ анхны ажиглалтаар л. Тэр - ахмад Роберто Руэда-Маэстро – зөвлөлтийн офицерт байхааргүй нэртэй.
Энэ алдаа: ахмад – цыган биш. Хэрэв бид түүнийг илүү нарийн судалбал өөр бусад онцлогийг мэдэж болно. Тэр агаарын-десантын хүчний хувцас өмсөж. Гэтэл Сибирийн цэргийн тойрогт агаарын-десантын дайчид байдаггүй. Өөр гайхалтай баримт бол сургуулиа төгсөөд Роберт Испани уруу аялагчийн журмаар хэсэг байжээ. Энэ нь 1969 онд. Франкогийн удирдлага дахь Испанид Зөвлөлтийн Холбооны жуулчин явж байна гээд төсөөлж чадах уу?. Тухайн үед Зөвлөлт Холбоот Испанитай дипломат харилцаа тогтоохыг дэмжихгүй байж. Ийм л үед Роберто Руэда-Маэстро Испанид байж, тус орны талаар төсөөлөлтэй болжээ. Гэхдээ гайхалтай тал нь хөрөнгөт оронд байсан залуу хүнийг Зөвлөлтийн цэргийн сургуульд элсэн орсонд байгаа юм. Зүгээр ч нэг сургууль биш, Рязаны агаарын-десантын дээд сургуульд шүү.
Энэ баримт бол түлхүүр юм. Түлхүүрийн бүрдэл бидэнд зөв хариулт өгнө. Ахмад бол спецназын офицер.
* * *

испанийн иргэний дайны үед мянга мянган испани хүүхэд Зөвлөлтийн Холбоонд дүрвэн иржээ. Дүрвэгч хүүхдийн тоо тодорхой биш. Нийтэд тархсан тоо нь зөрүүтэй байдаг. Гэлээ гээд тэдний тухай кино, ном өгүүллэг хангалттай бий.
Жаахан байсан хэдий ч тэд зөвлөлтийн цэргийн сургуульд элсэн оржээ. Хангалттай алдаршсан төлөөлөгч бол Испанийн коммунист намын ерөнхий нарийн бичиг Долорес Ибаррурийн хүү Рубен Ибаррури юм. Рубен Ибаррури агаарын-десантын 8дугаар корпуст алба хаажээ. Хамгаалах дайнд энэ нэгтгэл хэрэгцээгүй байсан учир дахин нэгтгэж хамгаалалтын буудлагын дивиз болгоод Сталинградын хамгаалах дайнд ашиглажээ. Дэслэгч Рубен Ибаррури 35 дугаар хамгаалалтын буудлагын ангид алба хааж байхдаа алагджээ. Энэ бол тухайн үеийн залуусын нийтлэг хувь заяа байлаа. Харин дараа нь тэднийг Урал Сибир уруу нүүлгэж Испанийн хувьсгалт нам /Сталины удирдлагаар/ тэдэнд зориулж тусгай сургууль байгуулжээ. Үүнээс хойш зөвлөлтийн хэвлэлд испани хүүхдүүдийн тухай гарахаа болив.
Тусгай сургуулийн нэг Е. Д. Стасовын нэрэмжит олон улсын сургууль Иваново хотхонд байгуулагджээ. Төгсөгчдийн зарим нь Фидель Кастрогийн бие хамгаалагч, зарим нь ГРУ, КГБ-ийн багш нараасаа заль, хэрцгийгээрээ давсан, хэрцгий арга барилаараа дэлхийд зартай кубын тагнуулын голлох төлөөлөгчид болжээ. Тус сургуулийн төгсөгчидөөс цөөнгүй хэдийг ГРУ КГБ нууц тагнуулаар ашиглаж байлаа.
Нэгдүгээр үеийн ихэнх испани хүүхэд Зөвлөлт Холбоотоос гарах эрхгүй байсныг хэлэх ёстой. Хожим 1950. 1960 оны төрсөн зөвлөлт испанийн шинэ үе өмнөх үеээ бодвол ССРТ эцэг эх нь байгаагаар ялгаатай байв. Коммунистуудын хувьд залуу хүнийг гадаад илгээхдээ эцэг эхийг нь барьцаалах болсон нь чухал байлаа.
Хоёр дахь үеийн испануудыг Зөвлөлтийн удирдлага хилийн гадна олон янзаар ашиглсан юм. Маш үр дүнтэй аргын нэг нь – залуусыг Куба уруу илгээж зан заншлыг судлуулах ба нутагшсны дараагаар Африк, Төв америк уруу америкийн империализмтай тэмцэх Куба дайчны хувиар илгээнэ. Хилийн чанд дахь ихэнхи куб дайчид эргэлзээгүй куба хүмүүс юм. Гэхдээ тэдэн дунд Зөвлөлтөд төрсөн, орос эхнэр хүүхэдтэй СССР-ын цэргийн хүчний цолтой хүмүүс тодорхой хувь эзэлдэг.
Роберто Руэда-Маэстро ахмад Уралын цэргийн тойрогт алба хаадаг. Үүгээрээ би ердийн спецназын отрядын тухай л ярьж байна, “агент”-ын тухай ярилцах болоогүй гэдгийг тэмдэглэх гэсэн юм. Агент – энэ бол зөвлөлтийн тагнуулд элссэн, гадаадын оршин суугч. Роберто бол зөвөлтийн иргэн. Амьдарлдаа өөр улсын иргэншил авч байгаагүй. Тэр орос эхнэртэй, өөртэй нь адил СССР-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхэдтэй. Чухам иймээс тэр бол спецназын ангид алба хаадаг, жирийн зөвлөлт офицер юм.
Спецназ бол зөвлөлтөд төрсөн ч илт гадаад царайтай хүмүүсийг амархан олж болох газар. Руэда-Маэстро овог Зөвлөлтийн зэвсэгт хүчний ямар ч албанд амжилт авчрахгүй. Ийм овог зогсолтгүй өсөх цорын ганц газар бол спецназ.
* * *

би спецназд Штольц, Шварц, Вайсс гэх мэт немц овогтой хүмүүстэй таарч байлаа. Зөвлөлтийн немцүүдийн түүх ч гэсэн дайнтай холбоотой. 1979 оны баримтаар Зөвлөлтийн Холбоонд 1.846.000 немц байлаа. Ихэнхи нь хоёр зуун жилийн өмнө Оросод ирсэн ба спецназд ашигладаггүй. Өөр гэхдээ Зөвлөлтөд амьдардаг немцүүд хэрэгтэй байжээ.
Дайны үед, ялангуяа сүүлийн үе шатанд Улаан арми маш олон тооны немц цэргийг хорьж байлаа. Хоригдлууд хэт хүмүүнлэг бус орчинд аж төрж байснаас өөр ямар ч нөхцөлд хэзээ ч үл хийх зүйлийг хийхдээ огтхон ч ичихгүй болж хувирчээ. Энэ хүмүүс хамгийн хэрцгий гулаг дэглэмийг туулсан ба хоригдол нөхрөө алах, амиа хорлоход хүргэх зэрэг харилцаатай байв. Суллагдсаныхаа дараа олонхи нь эргэж Герман буцахаасаа айж Зөвлөлт Холбоотод аж төрөх болжээ. Ийм хүмүүсийн тоо цөөхөн ч гэлээ зөвлөлтийн нууц албанд тааралдах хүмүүсийн ихэнхийг бүрдүүлдэг. Зөвлөлтийн нууц алба тэдэнд суурьшиж, гэр бүлээ авчирахад нь туслав. Олон герман эмэгтэй Германаас Оросод удаан хугацаагаар амьдрах гэж ирсэн юм. Ийм учир одоо Зөвлөлтөд хоёр дахь үеийн зөвлөлт немцүүд немцийн ард түмний эсрэг гэмт хэрэг хийсэн эцгээс төрж байна. Энэ л залуу немцүүдтэй спецназын отрядад олонтаа таарч болно.
* * *

маш цөөн удаа немц ба испанийн адил угшилтай зөвлөлтийн италчуудтай таарч болно. Спецназд турк, курд, грек, солонгос, монгол, финн болон бусад үндэсний хүмүүс бий. Тэд хэрхэн ирсэнийг би мэдэхгүй. Гэхдээ л тэд бүгд Зөвлөлт холбоотод халуун хайрт гэр бүлтэй. Спецназ өөрийн цэрэгтээ итгэдэг, гэхдээ барьцаа байлгахыг илүүд үздэг.
Үр дүнд нь зөвлөлтөд төрсөн, гадаад царайтай цэргүүд спецназд олширч байна. Орос үндэстэн орос, укриан, латви, литов, эстон, грузин, узбекуудтай холилдоод энэ отрядууд хангалттай алаг эрээн нэгдэл болжээ. Та магадгүй жинхэнэ хятадтай ч тааралдаж болно. СССР-ийн иргэн, гадаад гаралтай хүмүүсийг “өөр хүмүүс” гэж нэрлэдэг. Энэ нэр хаанаас гарсныг мэдэхгүй ч гадаадууд үүнийг хэрэглэдэг, тунирхдаггүй. Миний ажигласанаар энэ нэрийг ямар нэг арьс өнгөний утгаар биш найрамдал, хошигнолоор хэрэглэх ба хүмүүсийг нэг талаас Зөвлөлт эцэг эхээс Зөвлөлтийн холбоонд төрсөн, зөвлөлтийн хүмүүсийг ялгах, нөгөө талаас спецназын цэргийг хэл, зан, байр байдлын хувьд ялгах үүднээс ашигладаг бололтой.
Би дан үндэстнээс бүрдсэн анги – немцийн анги, испани рот гэх мэт зүйлийг хэзээ ч сонсож байсангүй. Шаардлагатай гэвэл дан үндэстнээс бүрдсэн бүлэг байгуулах боломжтой. Гэхдээ үүнийг би батлаж чадахгүй.


Top
   
PostPosted: May.13.13 11:04 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
Тамирчид

Зөвлөлт Холбоот Улсад спорт үндэсний шинжтэй байдаг. Энэ нь спорт хувь хүний сонирхолд биш нийгэмийг бүхэлд нь үйлчлэх ёстой гэсэн үг. Хувь хүний сонирхол ба нийгмийн сонирхол зарим үед маш ялгаатай байдаг. Засаг нийгмийн сонирхолыг спорт гэлгүй бусад олон салбарт хувь хүмүүсээс хамгаалж байдаг юм.
Олон хүмүүс хүчтэй, сайхан, дур булаам байхыг хүсдэг. Иймээс бялдаржуулах урлаг Баруунд өргөн дэлгэрчээ. Энэ бол ганцаарчилсан ажил. Зөвлөлтийн холбоонд энэ спорт ор мөрийн төдий оршдог нь ийм бэлтгэл улс оронд ач холбодолгүй учраас тэр. Яасан гэж засаг улсын баялагийг хэн нэгнийг хүчтэй, сайхан болгохын төлөө зарцуулах гэж? Ийм л учраас энэ төрлийн хэрэгт засгаас нэг ч копейк өгдөггүй, тэмцээн уралдаан зохион байгууладаггүй, аваргыг нь шагнах буюу энэ салбарын амжилт ололтыг сурталчилан сайшаадгүй юм. Зарим нэг хүмүүс бялдаржуулах урлагаар хичээллэдэг ч тэдэнд хэрэгсэл байхгүй, холбоо байгууллага ажиллуулах эрх байдгүй билээ.
Үүнтэй адил бильяард, гольф болон өөр төрлийн спортыг зугаацах, цэнгэх зорилгын үүднээс хардаг. Спортын эдгээр хэлбэрт мөнгө зарах нь улс оронд ямар хэрэгтэй вэ? Ийм л шалтгаанаар Зөвлөлтийн Холбоонд ганцаарчилсан спортын төлөө юу ч хийдгүй. Яагаад. Хувь хүнийг жаргалтай байлгах ямар хэрэг байна аа?
Үүний оронд төр засагт ашиг өгөх спортын төрөлд асар ихийг зарцуулах хэрэгтэй. Зөвлөлт Холбоотод бусад системд зөвлөлт засгийн илүүг илтгэж чадах, хүмүүсийг байнгын сэрэмж, түгшүүрт байлгах, улс орныг цэрэг, цагдаагийн байгууллагаар хянахад тохиромжтой ямар ч спортын төрлийг хөхүүлэн дэмждэг.
Амжилт нь минут, секунд, метр, километр, сантиметр, килограмм, граммаар хэмжигдэх ямар ч спортыг Зөвлөлт Холбоот дэмждэг. Хэрэв тамирчин нь америк тамирчнаас секундын аравны нэгээр түрүүлэх, хагас сантиметрээр өндөр харайна гэсэн ямар нэг итгэл байвал төр засгаас түүнийг нь хэрэгжүүлэх бүх төрлийн хэрэгцээт нөхцөлөөр хангаж өгдөг. Зөвхөн түүнд зориулсан бэлтгэлийн төв, мэргэжлийн тамирчдын бүрэлдэхүүн, эмч, менежер, шинжлэх ухааны зөвлөгчийг бэлдэнэ. Төр засаг өөрийгөө сурталчилах хангалттай баян. Хичнээн гэдэг нь нууц ч гэлээ ийм тамирчинд маш их мөнгө зарцуулдаг. Нийлбэр дүн нь их биш байсан бол энэ нууцлах шаардлагагүй гэсэн асуудал байнга өрнөдөг. 1986 оны 6 сарын “Литературная Газета” сонины дугаарт энэ тухай шүүмжилж байжээ.
Олон сая хүмүүсийн дур сонирхлыг татдаг спортыг дээдлэх ба зөвлөлтийн гимнастикч, улан гулгалт, акробатын мастеруудыг тахин шүтдэг. Мөн бүх төрлийн багийн спортыг хөхүүлнэ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, усан поло сайн дэлгэрсэн. Илүү хэрцгий тоглоом шайбтай хоккей нь коммунистуудын бодож байснаас илүү нийгмийн шүтлэг болжээ. Эцэст нь цэргийн эв дүй олгох спорт: буудлага, уран нислэг, шүхэр, бокс, самбо, биатлон, цэргийн гурван төрөлт болон бусад спортыг мөн дэмждэг.
Хамгийн амжилттай, баян, том байгууллага нь Армийн Төв спорт клуб /ЦСКА/ билээ. Энэ клубын гишүүд дотор 850 европын аварга, 625 дэлхийн аварга, 182 олимпийн аварга бий. Тэд 341 европын, 430 дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ /1979-1-1ний тооцоогоор/.
Гэхдээ энэ нь Зөвлөлтийн Арми хамгийн сайн бэлтгэгдсэн, өндөр зэрэглэлийн тамирчидтай гэсэн үг биш юм. Үүнийг “Правда” сонин баталсан билээ /1985-9-2 дугаар/. Амжилтын нууц бол Зөвлөлтийн Армийн баялаг нөөц юм. Зөвлөлтийн хамгийн шилдэг 12 боксчины 10 нь армийн клуб, 1 нь “Динамо” /КГБ-ын спорт нийгэмлэг/, 1 нь “Хөдөлмөр” клубын тамирчин байв. Гэхдээ тэр 10 тамирчин зөвхөн ЦСКА-ийн бүтээл биш юм. Тэд бүгд “Спартак”, “Хөдөлмөрийн нөөц”, “Салхич шувуу” клубээс шалгарч товойсон юм. Шайбтай хоккей, шүхрийн спорт, усанд сэлэлт болон бусад спортын төрөл ч мөн адил.
Армийн клуб тамирчдыг хэрхэн өөртөө татдаг вэ? Нэгдүгээрт – тэдэнд цэргийн цол өгдөг. ЦСКА-ын дурын тамирчин түрүүч, ахлах түрүүч, сонсогч, офицер гээд өөрийн түвшинөөс хамааран цол авна. Хир өндөр амжилт гаргана, тэр хирээр өндөр цол авна. Цэргийн цол авсанаар тамирчин хүссэн хугацаагаар спортоор хичээллэх ба нэгэн зэрэг цэрэг мэргэжилтэй сонирхогч гэж тооцогдоно. Зөвлөлтийн “сонирхогч – тамирчин” дунджаас бага зэрэг амжилт үзүүлэхэд “нэмэлт хүнс”, “бэлтгэлийн хувцас”, “аялал” гэх мэтийн нэмэгдэл авна. “Сонирхогч” европын аваргын түвшинд хүрсэн тохиолдолд, спортоор хичээллэсэнийхээ оронд эмч, чадварлаг инженерээс бага зэрэг илүү авдаг. Үүний зэрэгцээ зөвлөлтийн арми түүний цол, албаны төлөө муугүй төлдөг юм.
ЦСКА тамирчин нь олон улсын түвшний оролцохгүй байхад дуртай бөгөөд цол, цалинг нь хэвээр олгодог. Өөр клубт бол тэр энэ бүхнээ алдана. Энэ ямар бодлого вэ? Зуны олимпийн 14 дэх тоглолтонд зөвлөлтийн тамирчид 17 алтан медаль авсан юм. Хэрэв мөнгө, хүрэл медалийг тооцвол цэргийн цолтой тамирчины тоо огцом нэмэгдэнэ. Хэрэв цэргийн тамирчдын жагсаалтыг гаргах гэвэл хэдэн хуудас дүүрэн болно. Гэтэл дэлхийд зөвлөлтийн армийн амжилтанд бараадах өөр арми байгаа гэж үү?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited