#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.25.17 7:28 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: May.07.12 11:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Энийг уншсан, унших хүн бна уу? Монголоор гарсым болуу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jun.19.12 10:30 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: May.07.12 2:18 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 66
Unshaagui, unshii l daa, oruulaad ogooch please!
Mongoloor garsan esehiig boo med!
Jich; ingehed yun tuhai nom bilee? Kkkk yug ni ch medkui baij Adonisiig oruuluul goy l baij taaraa geel baysaad l huleej suuya daa.....

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: May.07.12 4:05 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1079
Location: Дэлхий гэдэг торхон дотор
Уншъя

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: May.07.12 5:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Мөсний дор байдаг нууцлаг соёл иргэншилийн тухай гэнэ үү.

Нэг археологич нээх гэж явдаг юм шиг байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.07.12 11:00 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн

Joined: Feb.22.10 9:03 pm
Posts: 230
Уншая


Top
   
PostPosted: May.08.12 9:50 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2246
Adonis zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun zun

bayarlalaa


Top
   
PostPosted: May.11.12 10:10 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 136
уншмаар л байх юм даа, :think: :think: :think: :think: :think: :think: :think:

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: May.11.12 11:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Эхлэх гэж байтал нэг төсөл бичих ажилд баригдчихлаа, нэгдэхээс оруулаад явий до.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.17.12 11:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Антарктид тивийн гүн зузаан мөсөн бүрхүүлийн дор, газар доогуурх асар том хөндий агуйн сүлжээ хонгилууд оршин буй нь тодорхой болжээ. Тэдгээр агуйнуудын нэгнээс хүн төрөлхтний хамгийн эртний өвөг дээдэс үүсэн буй болохоос ч өмнөх, өдгөөгөөс таван сая жилийн өмнө оршин байсан хот суурингийн үлдэгдэл туурь олдсон ажгуу. Тэр эрт балар цагт тэрхүү сууринд хэн амьдарч байсан байж таарах вэ? Хүн судлаач эрдэмтдийн баг дэлхий гаригийн төв рүү нэвтэрч тэрхүү оньсогын учрыг олохын сацуу өнөөх газар доорх суурингаас олдсон, тэр чигээр нь нэгэн бүхэл том алмааз эрдэнийн чулуугаар сийлэн бүтээсэн багашаархан хүн хөшөөний нууцыг ч мөн тайлах ёстой боллоо. Гэвч тэдгээр харанхуй хонгил, агуйнууд, газар доорхи голууд нь зөвхөн үүнээс гадна өч төчнөөн нууцыг агуулж байсан бөгөөд эрдэмтэд тэрхүү нууцлаг, толгой эргэм хонгилууд дотор өөрсдөөс нь өөр хэн нэгэн буйг төдөлгүй ойлгох ажээ.




[size=150]Жеймс Роллинз


Хонгил

Жон Клемест зориуллаа.


Ээ, бурхан минь, энэ ямар гээчийн жигтэй газар вэ!

Антарктид тивийг судлаач, Өмнөд туйлаас буцах замдаа амь үрэгдсэн Роберт Ф. Скоттын аяны дэвтэр дээрх бүдгэрч баларсан тэмдэглэлийн хэсгээс...
[/size]

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on May.25.12 4:35 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.17.12 1:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6072
Location: Энд
Заа бас нэг сонирхолтой зохиол эхэлж байгаа бололтой.

Баярлалааа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.18.12 10:58 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1079
Location: Дэлхий гэдэг торхон дотор
:mrgreen:

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: May.18.12 11:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Адонис ямар ихийг оруулаа вэ.

Үргэлжлүүлээрэй.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.22.12 10:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3624
Location: Өвөлд
марк


Top
   
PostPosted: May.26.12 3:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Эхлэл

Эребус уул, Антарктид тив.

Антарктид тив нэг захаас нөгөө захаа хүртэл ширүүн салхи шуурганд өнө удаан жил зүлгэгдэн шил толь мэт гялалзсан зузаан цэнхэр мөсөн хуягаар өвч хучигджээ. Энд шар хөвд өвснөөс өөр юу ч тэсэж амьдрах нөхцөлгүй бөгөөд хаа нэг тааралдах тэдгээр хөвдний бөөгнөрөл болох алтлаг шар толбуудын аль нь ч Мак-Мердо баазын оршин суугчдын хэнээс нь ч хавьгүй урт насыг элээсэн ажээ.
Эребус уулын дор хоёр милийн гүнд, зузаан мөс, мөнх цэвдэг, гантиг чулуун давхаргын доор шинэхэн цэрэг - байлдагч Питер Уомбли нүд рүүгээ тасралтгүй урсах хөлсөө арчин зогсоно. Хэрэв тэрээр яг энэхэн мөчид ямар нэгэн зүйлийг мөрөөдөж буй бол лааз нь хөлөрч бурзайн цан хүүрэг болсон, хөргөгч дүүрэн «Курз» шар айраг л мөрөөдөж байгаа нь лавтай.
— Юу гээчийн хараал идсэн газар вэ! — хэмээн тэрбээр орь дуу тавив. — Дээр өмнөд туйлын тэсгэм хүйтэн, харин энд там шиг халуун байх юм.
— Ямар нэг өөр зүйлийн тухай бодохыг оролдоод үз, тэгвэл тэр дороо л хөнгөрөөд ирнэ гэж дэслэгч Брайан Флаттери чарган мотоциклынхоо жолооноос жижиг гар чийдэнгээ мултлах зуур шаардангуй хэлээд:
— Явцгаая, ээлж солигдтол дахиад гурван ч сэлгэн залгагч тохируулах ёстой хэмээн өгүүлэв.
Питер ч өөрийнхөө гар чийдэнг авч асаагаад хурц гэрлээр түнэр харанхуйг жад шиг зүссээр дэслэгчийн араас дагалаа.
— Хөөе, болгоомжтой гэм! Наад дээрээ битгий гишгэчих! — гэж Брайан дагалдагчдаа сануулаад гар чийдэнгийнхээ гэрлийг гантиг шалны харанхуй ан цав уруу чиглүүлэв.
Аюултай хэсэг газрыг болгоомжтой тойрч гараад Питер тэдгээр харанхуй нүх рүү эмээсэн маягтай харлаа. Тэрбээр Мак-Мердо баазад ирээд гурван сар болохдоо хонгилыг зөгийн сархинаг шиг болгосон тэдгээр нүхнүүдэд өөрийн эрхгүй зохих ёсны хүндэтгэлтэй хандаж сурчээ. Питер ангалын ирмэг рүү тонгойгоод гар чийдэнгийнхээ гэрлийг хөлгүй гүн нүх рүү тусган харвал тэрхүү нүх шууд дэлхийн төв хүү хөтлөх мэт санагдаж хамаг бие нь жихүүцээд ирлээ. «Там уруу ордог үүд хаалга гэж ер нь байдаг болов уу, сонирхолтой л юм» гэсэн бодол түүний толгойд гэнэт зурсхийн орж ирснээ:
— Хөөе, дэслэгч ээ, намайг хүлээгээрэй гэж даргынхаа хойноос орь дуу тавилаа.
— Сэлгэн залгагчийг би өөрөө янзалчихъя, харин чи эндээ байж бай гэж дэслэгч хэлэнгээ чарган мотоциклоо хонгилын аман дээр байрлуулж:
— Таван минутын дараа би эргэж ирнэ, тэр болтол чи амарч болно гэвэл Питер баярласандаа золтой л дороо дэвхцэж орхисонгүй. Мак-Мердо баазынхны нэрлэдгээр өтний нүх хэмээгдэх, гөлгөр дотоод гадаргуутай, хүн бөхийгөөд ч явж болохооргүй тахиралдаж мушгиралдсан тэдгээр нарийхан хонгилуудыг Питер үзэн яддаг байлаа. Тийм ч учраас агуйгаас агуйнуудын хооронд зөвхөн чарган мотоцикл дээрээ хэвтээд явахаас өөр аргагүй ажээ.
Брайан уулнаас чаргаар гулгаж буй хүүхэд мэт чарган мотоцикл дээрээ түрүүлгээ харж хэвтээд хөдөлгүүрээ асаавал мотоциклын дуу чимээ нь хөндий чулуун ханануудын дунд цуурайлан олон дахин чангарч агуй хонгилуудаар дүүрэн нүргэлэв. Байлдагч Питер эрхий хуруугаа гозойлгон зөвшөөрч дохихыг хараад дэслэгч хурдны хөшүүргийг урагш эргүүлмэгц мотоцикл нарийн хонгил уруу чавхдан одлоо.
Питер урагш бөхийн хонгил уруу ширтэж, дэслэгчийг харцаараа үдсээр хоцорч, мотоциклын гэрэл ч харагдахаа болив. Хөдөлгүүрийн дуу түргэн холдсоор төдөлгүй чимээ бүр тасарч байлдагч агуйд ганцаараа үлдлээ. Тэрээр гэрлээ өөр рүүгээ эргүүлж цагаа харав. Брайан таван минутын араа эргэж ирнэ гэж бодоод Питер инээмсэглэлээ. Хэрэв тэрээр холбооны сэлгэн залгагч төхөөрөмжүүдийг янзлахын сацуу ямар нэг эд ангийг нь солих шаардлагатай болбол хорин минутын дараа ч ирж магадгүй. Тэгэхлээр Питерт хангалттай хугацаа байна гэсэн үг. Тэр газар суугаад энгэрийнхээ хармаанаас нимгэн цаасанд ороож татахад бэлдсэн «өвс» гаргаж ирлээ.
Питер гар чийдэнгээ аль болох өргөн талбайг гэрэлтүүлэхээр тааруулан газарт тавиад агуйн ханыг налан суугаад шүдэнзээ зурж тамхиа асаалаа. Толгойгоо арагш гэдийлгэн тамхиа шуналтай гэгч нь гүнзгий сорж, таатай сайхан утаа хэрхэн хамар нармайг нь гижигдэн уушгинд нь нэвтрэхийг мэдрэн тааламжтайгаар нүдээ анив.
Гэнэт агуйн адраас чулуу унах чимээ гаран тар няр хийх нь сонсогдов.
— Чөтгөр гэж!
Утаагаа тургин гаргаад Питер ухасхийн гар чийдэнгээ шүүрэн босож тал тал тийш гэрэл тусган харвал агуйд өөрөөс нь өөр хэн ч байсангүй. Чих тавин чагнаад ч юу үл сонсогдож, зөвхөн гар чийдэнгийн гэрлээс зугатах мэт бараан сүүдрүүд л ханан дээгүүр хэсүүчлэх ажээ.
Гэнэт Питерт агуй дотор хүйтэн оргиж, харанхуйлаад явчих мэт санагдлаа.
Тэр дахин цагаа харвал дэслэгч явснаас хойш дөрвөн минут өнгөрчээ. Өдийд Брайан аль хэдийн ирж явах ёстой. Питер тамхины ишээ няслаж орхив. Дэслэгч одоохон ирэх нь.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on May.29.12 4:48 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.26.12 7:36 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
гайхалтай. Үргэлжлүүлээрэй


Top
   
PostPosted: May.29.12 10:01 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2246
хөөх Аdonis эхэлчихсэн байна. Уншаад байждээ баярлалаа Adonis


Top
   
PostPosted: May.29.12 4:54 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 137
Location: UB
ашгүй дээ. Adonis ч урамтай шуурхай оруулдаг шүү.

_________________
2x2=5


Top
   
PostPosted: May.31.12 10:11 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 136
Адонисийг харсан хүн байна уу

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: May.31.12 10:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Бий бий. Adonis гэж бичээд хайвал гүүглээр дүүрэн зургууд байна :-D.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jun.01.12 11:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Лара мэдээлэл сайтай байна шүү

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.01.12 12:21 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
аа муу бөөдий энд бүгэж байжуу

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.01.12 3:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
ADONIS wrote:
Лара мэдээлэл сайтай байна шүү


Жаахан ичмээр зургууд байна шүү. Чи хувцастай зургаа тавихгүй юм уу.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jun.01.12 10:27 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 136
ss7 wrote:
аа муу бөөдий энд бүгэж байжуу
энэ бөөдий сэдэвээ хаячихаад хаагуур гүйгээд байна :whip: :whip: :whip:

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Jun.02.12 2:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Брайан Флаттери холбооны төхөөрөмжүүд байрлуулсан самбарын тагийг хаалаа. Дэслэгч эндээс ямар нэг эвдрэл гэмтэл олсонгүй. Дахиад хоёр ч сэлгэн залгагч шалгах ажил үлдлээ. Зарчмын хувьд дэслэгч энэ ажлыг доод тушаалын техникч нартаа даалгаж болох байсан боловч холбооны систем нь Брайаны хувьд хайртай үр хүүхдээс нь ялгаагүй байсан тул тэрээр хэн нэгний хэнэггүй хүйтэн гар түүнд нь хүрэхийг хүссэнгүй ажээ. Холбооны шугамд хамгийн өчүүхэн шуугиан үүсэхэд л Брайан өөрийгөө доромжлогдсонд тооцох нэгэн билээ. Энд хэн нэг хэнэггүй амьтны хийх болхи засвар төдий биш харин хамгийн нарийн тохиргоо хэрэгтэй бөгөөд тэгж байж л бүх зүйл яв цав ажиллах болно.
Тэрбээр өөрийг нь хүлээн зогсох чарган мотоцикл уруугаа явж очоод дээр нь түрүүлгээ харан хэвтэж жолоон дээрх хурд нэмэх хөшүүргийг түлхэн толгойгоо бөхийлгөсөөр хонгил уруу гулсах мэт орж буцах замдаа гарлаа. «Яг л асар том могойд залгиулж байгаа юм шиг» гэсэн бодол түүний толгойд зурсхийн орж иржээ. Гөлгөр хананууд түүний хоёр талаар жирсхийн өнгөрсөөр, гагцхүү гар чийдэнгийн гэрэл л зам заагч од мэт нүдгүй харанхуйг зүсэн гэрэлтүүлнэ. Яг нэг минутын дараа тэрээр Питерыг орхисон өнөө агуйд гулсан орж ирлээ.
Брайан хөдөлгүүрээ унтрааж эргэн тойрноо нэгжин харвал агуйд хэн ч байсангүй бөгөөд танил нялуун үнэр хамар цоргих ажээ. Марихуан байна!
— За гайгүй дээ, чөтгөр чамайг аваг! — гэж тэр дуу алдаад хөл дээрээ үсрэн босож байдаг хоолойгоороо: — Байлдагч Уомбли! Над дээр! Гүйгээд! гэж хашгирав.
Түүний үг нэг бүр хана дамжин цуурайлах авч Питерийн хариу дуугарах нь сонсогдсонгүй. Брайан агуйн өнцөг булан нэг бүрийг гар чийдэн тусган харсан нь зөвхөн энд гав ганцаараа байгаа эсэхээ л нягтлах гэсэн хэрэг ажээ. Энд хамт ирэхдээ унаж явсан мотоцикл нь агуйн нөгөө хананд хуучин янзаараа зогсож байдаг... Гэтэл энэ тэнэг хаашаа алга болж орхисон байх вэ?
Брайан мотоцикл уруу чиглэн алхлаа. Зүүн хөлөөрөө ямар нэг нойтон толбон дээр гишгэж орхитол хальтирч, өөрийн эрхгүй хана түшин тогтохыг оролдсон ч арай амжсангүй, чанга гэгч хашгираад тэрхүү балчиг шалбаагны голд бөгсөөрөө яг хийтэл суучих нь тэр. Гар чийдэн нь гараас нь мулт үсрэн шалан дээгүүр өнхөрсөөр эцэстээ гэрэл нь Брайаныг чиглэн тогтлоо. Өмдийг нь бүлээн нялцгай шингэн нэвт норгожээ. Дэслэгч шүдээ зуун хамаг мэддэг хараалаа урсгаж гарлаа.
Брайан босож зогсоод сэжиг нь хүрсэн янзтай нүүрээ үрчийлгэсээр өмднийхөө арыг гараараа тэмтэрч үзэв. Хэрэв дэслэгч Брайан захирагдагчдынхаа хэн нэгийг нэг сайн хашраая гэвэл тэр этгээдийн гарыг өөрийнхөө өмдний арын халаас руу чихэж орхиход л болохоор болжээ! Тэрээр цамцныхаа хормойг засаж угзчих зуураа гараас нь ямар нэг шингэн зүйл дусалж байгааг мэдэрч өөрийнхөө гарнаас зугатах гэсэн мэт огло үсрэн ухрав.
Дэслэгч Флаттерийн гараас бүлээн цус дусалж байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.02.12 6:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6072
Location: Энд
Баярлалаа. Адонис ойрд завгүй байгаа бололтой.

Энэ нөгөө бүгд үхээд дуусдаг зохиолуудын нэг юм болов уу? Бүх учрыг нь олчоод бүгд үхчихдэг. :bawling:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.02.12 11:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
mmiracle wrote:

Энэ нөгөө бүгд үхээд дуусдаг зохиолуудын нэг юм болов уу? Бүх учрыг нь олчоод бүгд үхчихдэг. :bawling:

Амээрих хүмүүн зохиосым чинь хээппи ээнд л байлгүй дээ :hi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited