#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.17.18 8:13 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 200 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next
Author Message
PostPosted: May.13.12 6:06 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 25.

-Сонгуулийн дүнг урьдчилан таах аргагүй, өрсөлдөгчийн бололцоо барагцаалбал адил гэж зурагтын тайлбарлагч өгүүлэв.
Женифер гэртээ сууж байхдаа сэтгэл нь догдлоод хоол ч идэж чадсангүй. Буйдан дээр хөлөө атийж суугаад үй олон сая хүний нүдний өмнө хувь заяа нь хэрхэн шийдвэрлэгдэж байгааг чагнаж байлаа. Адам сонгуульд ялбал Женифер тэр хоёрын харилцаа нуран унаж, хэвлийд нь буй хүүхдийн хувь заяа бас зүйл дуусна.
Эдвин Ньюманы өгүүлсэн нь:
-Одоогийн сенатч Жон Таубриж, энэ албан тушаалд нэр дэвшсэн Адам Уорнер нарын өрсөлдөөний сүүлчийн дүнг мэдээлье. Манхэттенд Жон Таубриж хоёр хувиар түрүүлж явна. . .
Жениферийн амьдрал одоо нэг хувиар хэмжигдэх болжээ.
-Бронкс, Бруклин болон бусад хорооны эцсийн дүн гэвэл: Таубрижийн төлөө 230 мянган хүн, Уорнерийн төлөө 212 мянган хүн саналаа өгчээ. Уорнер энэ албан тушаалд гурав дахин сонгогдсон Таубрижийн өөдөөс шаргуу өрсөлдөж байна. Сүүлчийн мэдээгээр өгсөн саналыг 62 хувийг тоолж үзэхэд сенаточ Таубриж түрүүлж эхэлжээ. Одоо Таубриж өрсөлдөгчөөсөө 2,6 хувиар түрүүлж явна. Энэ хандлага хэвээрээ үргэлжлэх юм бол компьютер Таубрижийг ялна гэж үзэж байна...
Женифер зурагтын дэлгэцнээс нүд салгалгүй ширтэж байхдаа зүрхний цохилт түргэсэв. Олон сая хүн өөрснөө мэдэлгүй Адам, Женифер хоёрын төлөө юм уу, Адам Мэри Бен хоёрын төлөө саналаа өгч байгаа хэрэг. Жениферийн толгой эргэж, минут өнгөрөх бүр сэтгэлийн түгшүүр ихэсч байлаа.
Шөнө дундын үед Таубриж гурван хувиар түрүүлж явлаа. Шөнийн хоёр цагт саналын 71 хувийг тоолоод байхад Таубриж 3. 5 хувиар түрүүлж байжээ. Компьютер сенаточ Таубрижийг сонгуульд ялав хэмээн тунхаглажээ.
Женифер зурагтын дэлгэцийг хий гөлийн сууж байлаа. Адам ялагдаж, Женифер яллаа. . .
Адам энэ сонгуульд их найдлага тавьж байсныг мэдэх учир түүний төлөө зүрх нь шимшрэв. За яах вэ, яваандаа сэтгэл нь тогтоод энэ ялагдлыг мартаж, дахин оролдож үзнэ. Нас нь залуу байна. Женифер, Адам хоёрын өмнө тэр гурвын өмнө зам нээлттэй!
Женифер вандан дээр унтаад өгчээ. Тэгээд сонгууль, Цагаан ордныг зүүдлэн гэнэт сэрвэл зурагт ажилласаар байлаа. Цонхны цаана үүр гэгээрч эхэлжээ. Эдвин Ньюмер нилээд ядарсан царайтай сонгуулийн эцсийн дүнг уншиж байлаа. Женифер сонсож байхдаа нойр нь гүйцэд сэрээгүй байжээ.
-Нью-Йорк муж улсын сенатын гишүүний сонгуулийн эцсийн дүнг мэдээлье. Та бидний олон жил үзээгүй шаргуу тэмцлийн явцад Адам Уорнер сенаточ Таубрижийг арав хүрэхгүй хувийн давуутайгаар ялав.
Ингээд өнгөрчээ. Женифер ялагдлаа. . .

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 6:08 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 26.

Жениферийг үд шахуулж контортоо очиход,
-Мистер Адам утасдаж байна. Өглөөнөөс хойш утасдаж байна гэж Синтияг хэлэхэд,
-За мэдлээ. Би түүнтэй ярья гэж итгэл муутайхан өгүүлээд тасалгаандаа орж харилцуур авч,
-Сайн уу Адам аа. Баяр хүргэе гэсэнд,
-Баярлалаа. Уулзаж ярих юм байна. Цайны завсарлагаар болох уу? гэхэд нь Женифер хэсэг эргэлзсэнээ,
-За тэгье гэжээ.
Эрт, орой алин боловч уулзаж ярих л ёстой болно.
" Женифер Адамтай гурван долоо хоног уулзаагүй. Одоо царайг нь ажиглавал ихэд ядарч туйлсан байдалтай сонгуульд ялсандаа баярласны шинж мэдэгдсэнгүй.
Хоёул хоол захиалаад захисан хоолондоо ам хүрсэнгүй, сонгуулийн тухай ярилцахдаа өөр өөрийн бодлыг ийм яриагаар нуух гэжээ. Ийм тоглоом тэсэхийн аргагүй болоход Адам эхлэн,
-Женифер ээ. . . гээд тасалдангуй санаа алдаж,
-Мэри Бен хүүхэд олсон байна гэлээ.
Адамын амнаас гарсан энэ үг аймаар үнэн бодитой байлаа.
-Уучлаарай, хайрт минь. Үүний учрыг хэлэхэд хэцүү байна. Ийм хэрЭГ бОЛСОН ЮМ. . .
-Учрыг тайлбарлах гэсний хэрэггүй.
Женифер энэ үзэгдлийг сэтгэлдээ тодхон төсөөлж байлаа. Мэри Бен дур булаам нимгэхэн хувцастай юм уу, бүр чармай нүцгэн, тэгээд Адам.. .
-Би тэнэглэснээ ухаарч байна гэж Адам хэлээд хэсэг дуугүй байсны дараа үргэлжлүүлэн: -Өнөөдөр надад үндэсний хорооны дарга утасдсан. Ерөнхийлөгчийн дараачийн сонгуулиар миний нэрийг дэвшүүлэх тухай яриа гарч байгаа. . . гээд түгдэрснээ,
-Мэри Бенийг жирэмсэн байх үед би гэр бүл салах өргөдөл өгөхөд эвгүй байна. Би яахаа мэдэхгүй байна. Гурван шөнө нойргүй хонолоо. . . гээд Жениферийн өөдөөс анхааралтай ширтэн :
-Чамаас асуухад хэцүү юм даа, гэсэн ч байдал нэг тийшээ болтол жаахан хүлээж болох уу, чи юу гэж бодож байна вэ? гэлээ.
Женифер залуу эрийн өөдөөс хараад зүрх нь тэсэхүйеэ бэрх эмзэглэн Адамыг алдана гэхэд энэ хохирлыг юугаар ч нөхөж болшгүй мэт санагджээ.
-Хоёул аль болох олон уулзаж байя. Хоёул. . . гэхэд нь Женифер түүний үгийг тасалж,
-Үгүй дээ, Адам аа. Ингээд больё гэв.
-Чи ингэж хэлэх ёсгүй. Би чамд хайртай. Бид нэг арга олно...
-Арга байхгүй. Эхнэр хүүхэд чинь алга болохгүй. Чи бид хоёр барианы газар хүрч ирлээ. Би чамд хайртай байсан. Үүнээс хойш чи бид хоёр дахин уулзах ёсгүй гэж хэлээд Адамын нүдний гуниг гутрал дүүрэн харцыг хараад тэсэж чадахгүй эхэр татан уйлах гэж байгаагаа мэдрээд бослоо.
-Ай Тэнгэр минь! Жениферээ, битгий тэгээч дээ! Битгий тэгээч! Чи бид хоёр бие биедээ хайртай шүү дээ. Бид. . . гэхэд нь Женифер түүний үгийг сонсохоо больж, үүд рүү яаран Адамын амьдралаас зугтан одлоо.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 6:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 27.
Адамын утасдахад хэн ч хариу өгөхөө больжээ. Явуулсан захидлыг нь задлалгүй буцааж илгээдэг байв. Женифер сүүлчийн захидлыг нь хүлээж аваад дугтуй дээр нь "Үхсэн" гэж бичээд хайрцаг руу хаяжээ.
Сэтгэлийн зовлон ийм хэцүү байдаг юм гэж Женифер мэдсэнгүй. Бүсгүй нэгэнтээгүүр ганцаардан зовж, нөгөөтэйгүүр ганцаар биш шиг санагдана. Хэвлийд нь өөр нэгэн хүн, өөрийн нь яс махны хэсэг, Адамын яс махны хэсэг байж байгаа. Женифер энэ амьтныг устгахаар шийджээ.
Өөрийгөө албадан байж, хаана үр хөндүүлэхийг бодож үзэв. Эмнэлэгт очоод сайн нэртэй мэс засалчаар үүнийг хийлгэж болох юм. Харин Нью-Йоркт болохгүй. Эндхийн сонин хэвлэлд Жениферийн зураг хөрөг дэндүү олон гардаг, түүнийг зурагтаар дэндүү олон харуулдаг. Тэгэхлээр нэрээ нуух хэрэгтэй байв. Хүүхэд нь нэргүй үхэг.
Кеннет Бейли бол Жениферийн итгэж болох цорын ганц хүн байв. Жениферийн үгийг сонсоод Бейли ихэд гайхан цочив. Тэгээд урагш тонгойж, улбар шар үсээ илээд,
-Нью-Йоркт хийлгэх дургүй байгаа бол Умард Калифорнид оч гэж зөвлөх байна. Тийм ч хол биш. . . гэжээ.
Кеннет Бейли гурав хоног алга болов. Гурав хоногийн дараа Жениферийн тасалгаанд орж ирэхдээ сахлаа хусаагүй, нүд нь улайсан байхад нь,
-Бие чинь зүгээр үү? гэсэнд,
-Зүгээр байхаа . . . гэжээ.
-Би юугаар тусалж болох байна вэ?
-Хэрэггүй. Нэгэнт Эзэн Тэнгэр тусалж чадаагүйгээс хойш чи яаж чадах билээ гээд нэгэн хуудас цаас өгөв. Түүн дээр: "Умард Калифорни. Уарлот. Дурсгалын эмнэлэг, доктор Эрик Линден" гэж бичсэн байжээ.
-Баярлалаа, Кеннет ээ.
-Юунд нь баярлах юм бэ? Чи хэзээ хийлгэх гэж байна?
-Ойрын хагас бүтэн сайнд явья.
-Би хамт явах уу? гэж Бейлигийн ичингүйрсхийн өгүүлэхэд,
-Баярлалаа. Хэрэггүй, би ганцаараа чадна гэв.
-Буцаж ирэхдээ яах вэ?
-Бас чадна.
Бейли хэсэг зуур эргэлзэн зогсож байснаа, -Энэ ч надад хамаатай юм биш дээ. Ер нь чи ингэх нь зөв гэж бат итгэж байгаа юм биз? гэхэд нь,
-Итгэж байна гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 6:10 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Эмнэлэг нь Уарлотын захын хоёр давхар аятайхан байшинд байдаг аж. Бүртгэх ширээний ард буурал авгай сууж байлаа.
-Та юу гэж явна вэ?
-Намайг Женифер Паркер гэдэг. Доктор Линдентэй ярьж тохирсон юм гэсэнд буурал авгай учрыг мэдсэн байдалтай толгой дохиод,
-Доктор таныг хүлээж байгаа, мисс Паркер аа. Таныг хүргэж өгье гэжээ.
Залуухан сувилагч бүсгүй, Жениферийг үзлэгийн өрөөнд дагуулж аваачаад,
-Таны ирснийг докторт хэлсэн. Хувцсаа тайлж байна уу, Халаат өлгүүрт байгаа гэв.
Женифер юу болж байгааг ухаарах, ухаарахгүйн хооронд хувцсаа тайчиж, халаад өмсөхдөө энэ халаат нь яргачных шиг санагджээ. Дараа нь,
-Биеэ сул тавигтун гэж хэлэхийг сонсоод эргэж харвал нүдний шилтэй, түүнээсээ болоод уультай адил харагдах, халзан толгойтой махлаг зузаан хүн харагдаж байв. Тэр хүн барьж буй картыг үзээд,
-Намайг доктор Линден гэдэг. Та мисс Паркер уу? гэхэд нь Женифер толгой дохив. Доктор гарт нь хүрээд,
-Суугтун гээд цоргоны дэргэд очиж, цаасан аяганд үс дүүргээд:
-Уугтун гэхэд нь хэлснийг дагав. Доктор сандалд сууж, Жениферийн сэтгэл тайвширахыг хүлээв.
-Та үр хөндүүлэх гэж байгаа юм уу?
-Тийм.
-Мисс Паркер та үүнийг нөхөртэйгээ ярилцсан уу?
-Ярилцсан. Бид хоёр хоёул ийм хүсэлтэй.
Эмч түүнийг ажин хараад,
-Таны бие сайн юм шив дээ? гэв.
-Миний бие сайн.
-Эд хөрөнгөний талын бэрхшээл байгаа юм уу? гэхэд нь,
-Үгүй. Зүгээр л бид хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэж Женифер огцомхон хариулав.
Доктор Линден тамхиа нэг сайн сорж, утааг нь алгуурхан гаргаад,
-Та бид хоёр дахиад жаахан ярих хэрэгтэй байна гэхэд нь Женифер сэтгэлийн их хүч гарган биеэ барьж,
-За гэв.
-Үр хөндөхийн өвөрмөц онцлог гэвэл үр дүнг засаж болшгүй байдаг. Таны санаа өөр боллоо гэхэд яах ч аргагүй болсон байна. Хүүхдийг нэг үгүй хийчихвэл өөрчлөх аргагүй.
-Миний санаа өөр болохгүй гэсэнд доктор тамхиа бас нэг сорж,
-За сайн байна гээд дуртай дургүй өндийж,
-За залуу авхай таны биеийг үзье гэлээ.
Женифер хүйтэн ширээн дээр хэвтэж байв. Хоёр хөлийг нь тэлж төмөр хавчуураар хавчжээ. Эмчийн хуруу биед нь орж ирэхийг мэдрэв. Хуруу нь зөөлөн сурамгай аж. Доктор үзэж дуусаад,
-Мисс Паркер та энд үлдэж болно. Таныг хүсвэл өглөө мэс засал хийе гээд царай нь нэг хачин барайн Жениферийг шинжин харав.
-Хэрэггүй. Хэрэв болно гэвэл одоо хийлгэмээр байна гэж Женифер өөрийн санаснаас чанга дуугарлаа.
-Би танаас өмнө хоёр өвчтөнд мэс засал хийх ёстой. Би сувилагч явуулна. Сувилагч шаардагдах шинжилгээ хийгээд тасагт аваачина. Дөрвөн цагийн дараа мэс засал хийнэ. Болох уу? гэхэд нь,
-Болно. . . гэж шивнэлээ.
Женифер эмнэлгийн нарийхан орон дээр нүдээ аньж хэвтээд докторын эргэж ирэхийг хүлээв. Хананд өлгөөстэй хуучны цаг чаг чаг хийж, конторыг нь санагдуулна. Цагийн чаг-чаг дуугарахыг сонсохгүй гэж гараараа чихээ таглаад тасалдангуй амьсгалж байлаа. Хамаг биеийн нь хүйтэн хөлс дааварлаж байв. Нэг чимээ гарахад нь нүдээ нээвэл доктор дээрээс нь тонгойж санаа зовсон байдалтай харж байлаа.
-Мисс Паркер таны бие зүгээр биз? гэхэд нь,
-Зүгээр. Үүнийг бушуухан шиг дуусгахсан гэж хүсэж байна гэж шивэгнэсэнд доктор толгой дохиод ,
-Бид чухам тэгэх санаатай байна гээд тариур авч дэргэд нь ирэв.
-Энэ юу юм бэ?
-Таныг тайвшруулах эм. Демидрол, фенерген. Хэдэн минутын даpaa таныг мэс заслын өрөөнд аваачина гээд Жениферт тариа хийж,
-Та анх удаа үр хөндүүлж байгаа юу? гэхэд нь ,
-Тийм гэлээ.
-Тэгвэл танд энэ заслын учрыг тайлбарлая. Энэ бол өвддөггүй, харьцангуй хялбар засал. Мэс заслын өрөөнд таныг гүйцэд мэдээ алдуулна. Таныг ухаангүй байхад бид таны үтрээнд тэлүүр хийж, хийж байгаа ажлаа харах боломжтой болно. Дараа нь таны савыг тэлж, хэд хэдэн металл чимхүүр тавьж, дараа нь хусуураар хусна. Асуух юм байна уу?
-Байхгүй.
Жениферийн бие суларч, дулаацаад ирэх шиг боллоо. Сэтгэлийн түгшүүр арилж, өрөөний хана эрээлжлээд ирэхийг мэдрэв. Бие сэтгэл нь санаа амирлангуй сайхан байдалтай болж, өрөөнд нь хүмүүс орж ирээд өөрийг нь өргөн авч дугуйтай ширээн дээр тавихыг ухаарлаа. Түүнийг гудмаар түрж явах үед дээгүүрээ өнгөрсөн чийдэнг тоолов.
Мэс заслын ариутгасан тасагт ороод: "Энд хүү минь үхнэ. Бяцхан Адам минь битгий айгаарай. Чамайг өвтгөхийг би хүлцэхгүй" гэж бодсоноо гэнэт өөрийн эрхгүй уйлав. Доктор гарыг нь чад чад алгадаж,
-Бүгд ёсоороо байна. Өвдөхгүй гэлээ.
"Өвдөхгүй үхнэ. . . Би хүүхэддээ хайртай. Хүүхдийг минь битгий өвтгөөсэй гэж хүснэ" хэмээн бодлоо. Нэг хүн нүүрийг нь багаар бүтээгээд,
-Гүнзгий амьсгалаарай гэлээ. Тэгж байтал халаатыг нь өргөж, хөлийг нь алцайлгахыг мэдрэв " "Одоо тэгнэ. Бяцхан Адам. . Бяцхан Адам. . . Бяцхан Адам "
-Биеэ сул тавьж, тайвшрагтун гэж доктор Линден хэллээ. Женифер толгой дохив. "Өөдсөн чинээ үр минь үүрд баяртай!" Нэгэн хүйтэн төмөр хоёр гуяны нь хоорондуур хөдлөн биенд нь алгуурхан орж ирэхийг мэдрэв. Энэ бол Адамын хүүхдийг алах хар дайсан төмөр байлаа. . .
Гэнэт нэгэн үл таних хүүхэн,
-Болигтун! гэж чихэнд чийртэй муухай чарлах сонсодлоо. Женифер орчин тойрны хүмүүсийн гайхсан царайг хараад өөрөө хашгирч байгааг ухаарчээ. Баг нүүр дээрээс нь улам нягт шахав. Женифер өндийж суух гэтэл суран оосроор даруулж хүлсэн байжээ. ..
Хамгийн сүүлд толгой дээр нь өлгөөстэй байсан асар том чийдэн эргэлдэн эрчимтэй түргэн ойртож ирээд гавал руу нь орж ирснийг санаж байлаа.
Ухаан ороход нэгэн өрөөний орон дээр хэвтэж байв. Цонхоор харвал гадаа харанхуй байлаа. Хамаг бие нь янгинан өвдөх агаад хэдэн цаг ухаангүй байснаа мэдэхийг хүсэв. Өөрөө ч яах вэ, амьд байна, хүүхэд нь яасан бол?
Женифер орны дэргэд бэхэлсэн хонх руу гap сунган товчлуурьн дарав. Үүдээр сувилагч бүсгүй шагайгаад даруй алга боллоо. Hэг минутын дараа доктор Линден өрөөнд гүйн орж ирээд орны нь дэргэд ирж, хонхны товчлуур дээр дараастай байгаа Жениферийн хурууг аяархан салгаж авлаа. Женифер, докторын гараас шүүрэн авч,
-Миний хүүхэд. . . үхчихсэн үү? гэж сөөнгө дуугаар асуусанд,
-Үгүй, мисс Паркер аа, хүүхэд чинь амьд. Хүү төрөх болов уу гэж найдаж байна. Та хүүдээ Адам гэж нэр өгөөрэй ... гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 6:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Орой дахиад хэдэн бүлэг оруулна аа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 8:01 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.13.12 7:48 pm
Posts: 5
zaaval oruulaarai untahgui huleene shuu! :cheerleader:


Top
   
PostPosted: May.13.12 8:02 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 65
Uneheer ih bayrlalaa, oird orohgui baihaar ni gaihaad huleegeed l bailaa. Oroi oruulahiig ni huleej baigaa shuu...

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: May.13.12 10:35 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Доод дэвтэр
Бүлэг 1.

Зул сарын баяр болоод өнгөрөв. Шинэ жил бас өнгөрч, хоёрдугаар сарын цас гуравдугаар сарын жихүүн хүйтэн салхиар солигдоход Женифер ажил хийхээ болих цаг болсныг ойлголоо. Тэгээд ажилтан нартаа хандан,
-За би явлаа. Таван cap ирэхгүй гэж хэлсэнд цаадуул нь гайхан шивнэлдэж, Ден Мартин:
-Тантай холбоо барьж болно биз дээ? гэж асуусанд,
-Болохгүй, тийм боломж байхгүй гэсэнд Тед Харрис зузаан шилнийхээ цаанаас бүлтийн хараад,
-Женифер та зүв зүгээр байснаа яав гэхэд нь,
-Би энэ долоо хоногийн сүүлээр явна гэжээ.
Энэ үгийг эрс шийдэмгий хэлэхэд ажилтан нар нь өөр юм асууж зүрхэлсэнгүй. Өдрийн үлдсэн цагийн ажил хэргээ янзлахад зориуллаа.
Бүгдээрээ явсны дараа Бейлиг:
-Чи бүгдийг сайн бодсон биз? гэж асуухад нь,
-Надад өөр зам байхгүй гэсэнд өөдөөс нь ажин шинжээд,
-Ямар нохойн хүү ингэснийг би мэдэхгүй ч түүнийг үзэн ядна гэхэд нь Женифер гарыг нь бариад,
-Баярлалаа, Кеннет ээ. Бүгд сайн сайхан болно гэв.
-Сүүлдээ хэцүү болно шүү дээ, чи мэдэж байгаа. Хүүхэд өсөөд ирэхээрээ элдэв юм асууна. Миний аав хэн бэ гэж мэдэхийг хүснэ.
-Үүнийг би аргална.
-Сайн байна. Тусалж чадах юм байвал хэзээд бэлэн гэхэд нь Женифер түүнийг тэвэрч,
-Баярлалаа, Кеннет ээ гэв.
Тэр өдөр Женифер контортоо удаан саатав. Ганцаар суугаад Адамд хэзээ ямагт хайртай байх болно гэж бодлоо. Адам Вашингттонд Мэри Бен, тэдний хүүхэдтэйгээ суух болно. Адам хэзээ нэгэн цагт Цагаан ордонд очиж болзошгүй юм. Хүү нь том болоод миний аав хэн бэ гэж мэдэхийг хүснэ гэдгийг бодлоо. Женифер хүүдээ үүнийг хэзээ ч хэлэхгүй, бас өөрийг нь хүүхэд олж төрүүлснийг Адам хэзээ ч олж мэдэхгүй. Учир нь энэ мэдэгдвэл Адамын амьдралд гай болно.
Женифер Манхэттенээс гадна хүүтэйгээ хоёулхнаа өөрсдийн бяцхан ертөнцөд аж төрөн сууж болох нэг газар байшин худалдаж авахаар шийджээ. Тийм байшин огт санамсаргүй олдов. Лонг-Айлендад байдаг харилцагч дээр очиж яваад буруу гудамжаар орж, Сэнт Пойнтод очсон байлаа. Нам гүм гудамжинд өндөр өндөр модны сүүдэр тусчээ. Колонийн үеийн маягаар барьсан нэг байшин дээр "Худалдана" гэсэн пайз өлгөөстэй байв. Байшинг тойруулан хашаа барьжээ. Байшингийн дэргэдэх талбайд улаан мод тарьж, нарнаас сүүдэрлэсэн байв. Ер нь хөөрхөн харагдаж байлаа. Женифер эзний нэрийг нь бичиж аваад маргааш наашаа ирэхээр шийдэв.
Үл хөдлөх хөрөнге худалддаг төлөөлөгч нь ичих эрээлхэхийг мэдэхгүй улайн цайн хүн аж. Тэр хүн,
-Энэ ёстой гоё байшин. Бараг зуун жил болж байгаа, Маш сайхан хэвээр байгаа гэжээ.
Тэр хүн илт хэтрүүлэн магтаж байв. Өрөө тасалгаа нь уужуухан саруулхан боловч засах шаардлагатай аж. Дээд давхарт нь хүүхдийн байр болгож болох өрөө байлаа. Женифер ханыг нь цэнхэр өнгөөр засаж чимэглээд. . . гэж бодлоо.
-Хашаан дотуур явж үзэх үү?
Орчны талбай нь гурван акр аж. Байшингийн араас налуу хэвгий газар эхэлж, хөлөг онгоцны зогсоолтой хоолой руу буужээ. Энэ бол хүүд нь маш сайхан газар болно. Гүйж харайх зай мундахгүй. Дараа нь жижиг завьтай болно. Хүүтэйгээ хоёулхнаа олны хөл үймээнээс зайдуу байх болно. . . Женифер ингэж бодоод байшинг худалдаж авлаа.
Манхэттенээс хагацах, Адамтай хувааж байсан байраа орхиход хичнээн зовлонтой байхыг Женифер төсөөлөөгүй байжээ. Адамын гэрийн хувцас, шөнийн хувцас одоо болтол энд байж байгаа. Бас улавч, сахал хусах хэрэгсэл нь. Өрөө бүр Адамын тухай дурьдатгалыг хадгалан үлджээ.
Женифер юм хумаа боож баглаад тэндээс нүүлээ.
Шинэ байшиндаа очоод эрт өглөөнөөс шөнө орой болтол ажилтай байх болов. Хавийн дэлгүүрүүдээр явж, хогшил тавилга, хөшиг мэтийн юм захиалж, дараа нь хоол цайны мөнгөн халбага сэрээ, шаазан ваар худалдаж авлаа. Ажилчид хөлсөлж усны хоолой, байшингийн дээврийг засуулав. Шөнө амар унтах болов уу гэж найдан өдөр нь эцэж туйлдатлаа ажил хийх боловч ад албин эргэн ирж, хар даран зүүдэлж зовно.
Женифер хуучны ховор юмсын дэлгүүрт очиж, дэн, жижиг ширээ, урлагийн бүтээл худалдаж авлаа. Бас цэцэрлэгтээ тавих усан оргилуур, хөшөө худалдаж авлаа. Аажмаар байшингийн бүхий л дотоод байдал нь үзэсгэлэнтэй сайхан, төгс төлөвтэй болжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 10:36 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Жениферийн гэдэс улам томорсоор өдөр тутмын хувцсаа солих хэрэгтэй болов. Юмыг яаж мэдэх вэ гэж гэртээ бүртгүүлээгүй утас тавиулж, дугаарыг нь нэг ч хүнд хэлэхгүй нууцалж байлаа. Конторт Жениферийн байгаа газрыг мэдэх ганц хүн гэвэл нууцыг хадгалж чадна гэж андгайлсан Кеннет Бейли байв.
Бейлиг нэгэн орой эргэж ирэхэд байшин, орчны газрыг үзүүлээд түүний бахдан магтахад асар их сэтгэл ханамжтай байв.
-Энд гайхамшигтай сайхан байна. Женифер ээ. Чи маш их ажил хийжээ. . . гэж Бейли өгүүлээд том гэдсийг нь харж:
-Хэзээ амаржих вэ? гэхэд нь бүсгүй гэдсэн дээрээ гараа тавьж,
-Хоёр сарын дараа. Дараад үзээч. . . гэв.
Бейли дарж үзээд түлхэхийг мэдрэв.
-Энэ хүн өдөр ирэх тутам хүчтэй болж байна гэж Женифер бахархан өгүүлэв.
Дараа нь Кеннетэд хоол хийж өгөв. Амтат зуушинд эхлэн орох үед Бейли ажил хэргийн яриа үүсгэхийг оролдож,
-Би бусдын хэрэгт хошуу, хуруу дүрэхийг хүсэхгүй, тэр бардам аав хэн байлаа ч гэсэн. . . гэхэд нь,
-Энэ сэдэв хаалттай гэсэнд,
-О'кей уучлаарай. Конторт чи тун их үгүйлэгдэж байна. Манайд шинэ харилцагч ирсэн, тэр. . . гэхэд нь Женифер гараа өргөж,
-Тэр тухай сонсохыг ч хүсэхгүй гэлээ.
Тэр хоёр энэхэн тэрхэнийг ярилцаж суутал Бейлигийн явах цаг болов. Женифер Бейлиг явуулмааргүй байлаа. Бейли бол түүний хамгийн эрхэм дотнын сайн нөхөр билээ.
Женифер энэ хорвоогийн хүн амьтнаас мэдэх чадах бүхий л аргаар хөндий тусгаар байхыг хичээв. Зурагт үзэх, ном сонин унших, радио сонсохоо больжээ. Харин хүүхэд хүмүүжүүлэх тухай өдий төдий ном уншив.
Хавар өнгөрч, зуны эхэн cap гарлаа. Женифер долоо хоногт хоёр удаа дэлгүүрээр явж, идэш уушны зүйл цуглуулж ирнэ. Хоёр долоо хоногт нэг удаа доктор Харвейд үзүүлнэ. Эмчийн зөвлөснөөр сүү их ууж, витамин хүртэж, ашигтай, тэжээлтэй гэсэн юм бүхнийг идэж байв. Бие нь улам том болж, хөдлөхөд хүнд, эв хавгүй болжээ. Өдөр өнгөрч өгөхгүй нойрмоглон амарлингуй тайван байх болов. Дотоод сэтгэлийн нь цагийн явдал удааширчээ. Нэгэн өглөө доктор Харвей үзээд,
-Дараачийн хоёр долоо хоногт амаржина, мисс Паркер аа гэжээ.
Энэ бол тулсан хугацаа. Аймшигтай байх болов уу? Их өвддөг, гай зовлон тохиолддог, хүүхэд эрэмдэг зэрэмдэг болдог гэх мэтээр хөгшин авгай нарын ярихыг зөндөө их сонссон боловч айх сэтгэл төрөхгүй, гагцхүү хүүхдээ бушуухан үзэхийг хүсэж, барьж эхлэхсэн, тэврэхсэн гэхээс тэсэж ядан байлаа.
Кеннет Бейли одоо өдөр болгон ирж, хүүхдийн олон ном авчирч өгөх болов.
-Хүү чинь ном үзэх дуртай болно.
Кеннетийн "хүү" гэж хэлсэнд Женифер бэлэгшээн инээмсэглэнэ. Тэр хоёр байшингийн ойр хавиар зугаалж, усны дэргэд нарлан сууцгаана. Женифер ямаршуу төрх байдалтай болоод байгаагаа мэдэх агаад "Над шиг ийм бүдүүн муухай авгайд ингэж их цаг зарцуулахын хэрэг юу вэ дээ? " гэж бодно. Бэйли бол: "Энэ хүүхэн миний үзэж харсан хүүхний дотроос хамгийн сайхан нь юмаа" гэж бодно.
Шөнийн гурван цагт дуншиж эхлэв. Тэгэхдээ үе үе амьсгаа давхцтал ширүүн өвдөж, хэдэн минутын дараа өвчин дахихад нь "Эхэллээ! " гэж хөөрөн бодов. Тэгээд өвдөхийн хоорондох хугацааг тоолж байгаад арваад минутын завсартай болоход нь эмчид утасдлаа. Дараа нь өөрөө машинд сууж, эмнэлэгт очих зам зуураа өвчин давтагдах бүрд замын захад зогсож байв. Эмнэлгийн сувилагч хаалганы гадаа хүлээж байжээ. Хэдэн минутын дараа доктор Харвей ирж үзээд,
-Зовохгүй амаржих төлөвтэй байна шүү, мисс Паркер аа. Ердөө биеэ сул тавиад тайван байгаарай. Байгаль өөрөө үйлчилнэ гэжээ.
Тийм амаргүй байсан боловч Женифер нэг гайхамшигтай сайхан юм болж байна гэж биеэ хатамжлан өвдөхийг тэсэж чадлаа. Найман цаг шахам зүтгэж, энэ хугацааны дараа булчин нь тоо томшгүй олон удаа агшихад хамаг биеийн тэнхээ алдраад энэ ерөөс дуусахгуй мю шиг санагдаж байтал гэнэт бие нь хөнгөрөн сэтгэл амарлингуй тайван болохыг мэдэрчээ.
Жингэнэсэн нарийхан дуу гарахыг сонсож, доктор Харвей хүүхдийг нь өргөж харуулаад,
-Мисс Паркер , та хүүгээ харахгүй юу? гэжээ.
Жениферийн инээмсэглэхэд өрөө гэрэлтэх шиг боллоо.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 10:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 2.

Түүнд Жошуа Адам Паркер нэр өгөв. Найман фунт зургаан унцийн жинтэй, их сайхан бие бялдартай хөвгүүн байлаа. Эмнэлгийн сувилагч нь Жениферт хүү чинь их хөөрхөн амьтан байна хэмээн үргэлж хэлж байлаа. Адамтай адил нь бүр гайхмаар. Женифер хүүгээ анх харахдаа Адамыг олж харжээ. Энэ бол баяр гуниг зэрэгцсэн жигтэй хачин сэрэл сэтгэгдэл байв. Адам хүүгээ харвал яасан их баярлах бол!
Жошуа төрөөд хоёр дахь өдөр нь эхийгээ харж инээмсэглэхэд Женифер хөөрөн бахдаж, сувилагчийг дуудаад,
-Харав уу, инээж байна гэжээ.
-Гэдэс нь дүүрснийх, мисс Паркер аа гэхэд нь,
-Бусад хүүхдийн гэдэс нь дүүрэхээр ингэдэг байж болох юм. Миний хүү бол инээж банйа гэж Женифер өөрийнхөөрөө зүтгэжээ.
Жениферийг хүүтэйгээ эмнэлгээс гарахад урт гэгчийн заавар бичиг өгчээ. Гэтэл тэр заавар сургаалаас нь айж сүрдээд байлаа. Эхний хоёр долоо хоногт туршлагатай сувилагч бүсгүй хамт байж, үүний дараа өөрөө бие даах хэрэгтэй болжээ. Ерөөсөө хүүхдээ асран арчилж дийлэхгүй юм шиг санагдаж байсан үе ч бий. Заримдаа ямар учиртайг мэдэхгүй, гэнэт санаа сэтгэлээр унадаг байв. Женифер үргэлж ядраад байх шиг санагдана. Бүтэн шөнөжин шахуу хүүгийнхээ дэргэд байж хөхүүлнэ. Нэг жаахан дуг хийх гэтэл Жошуа нь уйлан сэрээхэд хүүхдийн өрөө рүү дахин гэлдэрнэ.
Женифер шальгүй жаахан юмны тухай ч гэсэн зөвлөлгөө авах гэж өдөр бүр эмчид хорь гучин удаа утасдана. Эцэст нь доктор өөрөө хүрч ирээд,
-Мисс Паркер аа, таны хүү шиг ийм эрүүл чийрэг хүүхэд би урьд өмнө үзээгүй. Хүү чинь харахад булбарай ч царс шиг бөх бат юм. Санаа зовохоо болиод та биднээс урт насална гэж итгэж байгаарай гэжээ.
Тэгээд Жениферийн санаа амрав. Хүүгийнхээ унтлагын өрөөг хөшиг, зурмал цагаан цэцэг, шар эрвээхэйгээр чимэглэв. Хүүгээ тэврэх, өлгийдөх, угаах, гялалзсан тэргэнд тавиад салхинд явах дуртай байлаа. Бас хүүтэйгээ үргэлж ярина.
Кеннет Бейлиг ирж Жошуаг анх үзээд удаан ширтэхэд нь Адам Уорнерийн хүү байна хэмээн таних вий гэж бодоод Женифер ихэд айж сандрав. Бейли ашгүй:
-Нээрээ хөөрхөн хүү байна. Бүх талаар ээжтэйгээ адилхан юм гэхээс өөр юм хэлсэнгүй.
Женифер Кеннетэд хүүгээ тэврэхийг зөвшөөрч, эв хавгүй байгааг нь дооглон инээд алдлаа. Тэгэхдээ: Жошуагийн эцэг нь хүүгээ, хэзээ ч тэврэхгүй" гэсэн нэгэн бодол толгойноос нь салахгүй байв.
Дахиад бүтэн хагас cap өнгөрч, ажилдаа эргэж орох цаг болжээ. Хүүгээ өдөрт хэдхэн цаг ч гэсэн орхих дургүй байв. Бас нөгөөтэйгүүр контортоо эргэж очно гэхээс сэтгэл хөөрөн догдолно. Женифер өөрийгөө сайтар шинжин хараад бие бялдраа хуучин хэвд нь оруулах хэрэгтэй юм байна гэж шийдэв. Жошуаг терснөөс хойш хооллох дэглэмийг огт баримтлахаа больж, биеийн тамирын ямарваа дасгал хийхээ байсан аж. Одоо үүнийг их анхаарах болсны ачаар асар удалгүй урьдынхтайгаа адил харагдах боллоо.
Одоо хүүдээ сайн асрагч олж өгөх хэрэгтэй байв. Тэгээд тангарагтан шүүгч нарыг шилж сонгож байгаа юм шиг, асрагч болох хүсэлтэй хүмүүсийг шалгаж эхлэв. Хориод хүнтзй уулзаж ярилцсаны эцэст хүүгээ итгэн харуулж болох эмэгтэй олжээ. Тэр бол нэгэн айлд арван таван жилийн турш ажиллаж байгаад хүүхэд нь өсөхөөр тэндээс явсан миссис Маски гэдэг дунд хэрийн насны шотланд авгай байв.
Долоо хоногийн дараа Женифер ажилдаа эргэж орлоо.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 10:40 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 3.

Женифер Паркерын гэнэт алга болсон нь Манхэттений хуульчдын дунд бөөн цуурхал дэгдээжээ. Тийм болохоор түүний буцаж ирсэн нь олны сонирхлыг ихэд татсан үйл яадал болж хувирлаа. Синтия Ден, Тэд нар ажлын өрөөг нь өнгийн туузаар чимэглэж, үүдэнд нь "Тавтай морилно уу!" гэж томоор бичиж хаджээ. Бас шампань дарс задалж, амтат бялуу хувааж идэцгээв.
-Таныг байхгүйд манай энд галзуугийн эмнэлэг шиг байлаа. Бид таны эргэж ирсэнд маш их баярлаж байна гэж Ден Мартин өгүүлэв.
Бусад конторын өмгөөлөгч нар Жениферийн эсэн мэнд байгааг нүдээр үзэх, амжилт хүсэх гэж ээлж дараалан ирж уулзав.
Женифер тэдний асуултыг элдэв үгээр дүйвүүлэн инээмсэглэн өнгөрүүлж байлаа. Ажилтан нартайгаа бүтэн өдөржин ярилцав. Олон зуун хүн утасдахад нь хариулах хэрэг гарлаа. Бейли Жениферийн тасалгаанд хоёулхнаа үлдсэний дараа,
-Нэг хүн чамтай уулзах гэж оролдоод бидэнд амар заяа үзүүлэхгүй байсан Хэн гэж бодож байна? гэж асуухад нь Жениферийн зүрх палхийж,
-Хэн бэ? гэв.
-Майкл Моретти . . .
-Пөөх. . .
-Хачин хүн юм. Чиний байгаа газрыг хэлж өгөхгүй болохоор чамайг амар мэнд байгаа гэж андгай тангарах өргөхийг шаардсан.
-Түүнийг мартаж орхи.
Женифер конторынхоо эрхэлж байгаа бүх ажил хэргийг үзэж танилцлаа. Ажил нь тун урагштай байгаа аж. Том том харилцагчтай болсон байв. Зарим нь Жениферийн эргэж ирэхийг хүлээж байжээ.
Дараа нь утсаар ярьсан тэмдэглэлийг үзэв. Адам арав гаруй удаа утасдсан байлаа.
Синтия Жениферийн сонирхоно гэсэн мэдээ баримтыг түүж цуглуулжээ. Тэдгээрийн дотор Майкл Мореттигийн тухай түүнийг тус орны мафийн том толгойлогч гэж нэрлэсэн цуврал өгүүлэл байв. Нэг сонинд гарсан түүний патиарын дор: "Би ердөө жирийн нэг бизнес эрхлэгч" гэж бичсэн байлаа.
Хуримталсан ажил хэргийн учрыг олж ядан салгахад гурван сарын хугацаа оров. Женифер хэрэв өдөр бүр дөрвөн цагт контороос явахыг журам болгоогүй бол ажлаа үүнээс түргэн амжуулж болох байсан биз. Хүү дээрээ очих гэж яардаг нь тэр.
Женифер өглөө бүр ажилдаа явахын өмнө хүүдээ хоол цай хийж өгөөд яван явтлаа түүнтэй тоглоно. Орой эргэж ирээд хамаг цагаа хүүдээ зориулна. Хүүдээ ном уншиж өгөх дуртай. Үүнийг нь миссис Маски дургүйцэж,
-Энэ хүү нялх байна шүү, мисс Паркер аа. Таны уншиж өгснөөс нэг ч үг ойлгохгүй гэхэд,
-Нэгд нэгэнгүй ойлгодог юм гээд ном уншиж өгсөөр байдаг аж.
Женифер контортоо очоод амсхийх чөлөөгүй ажиллана. Нэг өглөө түүнд нефтийн томоохон компанийн ерөнхийлөгч Филипп Рединг утасдаж,
-Тантай уулзаж ярилцмаар байна. Надад бэрхшээл тохиолдоод байна гэжээ.
Женифер ямар учиртайг нь асуух хэрэг байсангүй. Түүний компанийг Ойрхи Дорнодтой нефтийн худалдаа хийхэд оролцох зорилгоор хахууль өгсөн хэмээн ял тулгасан байжээ. Энэ хэргийг эрхлэн хариуцвал ихээхэн хэмжээний шан өгнө гэсэн боловч Жениферт зав зай байсангүй.
-Тоогүй дээ, танд тусалж чадахгүй. Харин өөр боломжтой сайн хүн зааж өгч болох байна.
-"Үгүй" гэсэн ч түүнийг нь эцсийн хариу гэж битгий бодоорой гэж нэг хүн хэлсэн юмсан.
-Хэн тэгж хэлсэн юм бэ?
-Шүүгч Лоуренс Уолдман. Үүнийг нь Женифер үнэмшсэнгүй.
-Шүүгч Уолдман, танд намайг зааж өгсөн юм уу?
-Таныг хамгийн сайн өмгөөлөгч гэж хэлсэн. Үүнийг би тэртэй тэргүй мэдэж байсан.
Женифер харилцуур бариад сууж байхдаа шүүгч Уолдмантай муудалцсанаа санав. Түүнээс хойш шүүгч өөрийг нь үзэн ядах болсон санал бодлыг нь тоож анхаарахгүй гэж итгэж байжээ.
-За яах вэ. Маргааш өглөө хамт цай ууцгаая.
Дараа нь шүүгч Уолдманд утасдсанд харилцуурт,
-Залуу авхай тантай яриагүй удлаа гэх шүүгчийн танил дуу сонсдлоо.
-Филипп Редингийг надад утасдуулсны төлөө танд баярлалаа.
-Түүнийг сайн хүний гарт өгөх гэсэн юм.
-Баярлалаа, эрхэм шүүгч ээ.
-Таныг нэг орой өвгөн надтай зоог барина уу гэж уривал та юу гэх вэ?
Энэ бол огт санаанд оромгүй хэрэг байв.
-Тантай хамт зоог барихдаа баяртай байх болно.
-Яасан сайн юм бэ. Би таныг клубтээ урина. Энэ бол хэдэн хэнхэг өвгөний цуглаан. Тэднүүс хөөрхөн хүүхнээс төсөөрчихсөн улс. Таныг үзээд сэтгэл нь сэргэг.
Шүүгч Уолдман "Эрин зууны холбоо" клубийн гишүүн. Шүүгчийн урьсан оройн зоог барихаар тэнд очиход хоолны танхимд уран зохиолч, уран зураач, хуульч, жүжигчид дүүрэн цугласан байлаа.
Шүүгч Уолдманы харилцаа урьдынхаасаа их өөр болжээ.
Хоолны өмнө холимог дарс ууж байх үед Жениферт хандан:
-Би урьд таныг манай мэргэжлийн нэрийг бузарласан гэж үзээд мэргэжлийг чинь хасахыг хүсэж байсан. Тэр маань буруу байсныг одоо мэдэж байна. Би таны ажил байдлыг анхааралтай ажиглаж байлаа. Таныг, хуулийн нэр хүндийг өргөж яваа хүн гэж бодож байна гэв. Ийм үг сонсоход Жениферт таатай байлаа.
-Баярлалаа, эрхэм шүүгч ээ.
-Та бид хоёр шүүх хурлаас бусад үед бие биенээ зүгээр нэр усаараа дуудаж болохсон доо. Таныг би Жени гэж дуудаж байя.
Жениферийг аав нь л ингэж дууддаг байжээ.
-Би баяртай байна, Лоуренс гуай.
Оройн зоог их сайхан болж өнгөрөв.
Жошуа Адам Паркерын төрсөн өдрөөс хойш нэг жилийн хугацаа нисэх мэт хурдан өнгөрч, дахин зун боллоо. Хөвгүүн хөлд орж, хэдэн үг ойлгох болов.
-Миний хүү.суут ухаантан юмаа! гэж Женифер миссис Маскид түс тас хэлжээ.
Женифер хүүгийнхээ ой хүрсний баярыг Цагаан ордонд баяр хийх гэж байгаа юм шиг хөлтэй бэлтгэв. Бямба гаригт хүүдээ бэлэг авахаар явах далимд ойд уригдсан айл хөршийн хүүхдүүдэд өгөх бэлэг авлаа. Оройжин хүүгийнхөө өрөөнд өнгө бүрийн тууз, бөмбөлөг өлгөж чимэглэв. Бас өөрөө бялуу хийж, ширээн дээр тавьжээ. Гэтэл Жошуа хүү яаж тэгснийг мэдэхгүй, бялуунд нь хоёр гараа шургуулан зочид ирэхээс өмнө ямар ч хэлбэргүй бөөн юм болгоод хаячихжээ. Женифер айл хөршийн арав гаруй хүүхдийг эхтэй нь урив. Ганц эр хүн гэвэл Кеннет Бейли байлаа. Бейли Жошуа хүүд гурван дугуйтай дугуй авчирчээ.
Баярын цайллага хоёр цаг үргэлжилж, маш сайхан болж өнгөрлөө. Хүүхдүүд хагартлаа идэцгээж, тоглоомоо булаалдан зодолдож, хийн бөмбөлөг хагарахад уйлалдаж байв. Тэгсэн ч гэсэн энэ бол баярын дээд болов. Жошуа хүү бүрэн бие даасан байдалтайгаа харуулж, гэрийн эзний төрхтэй байлаа.
Орой нь зочид тарсны дараа Жошуа хүүг жижигхэн орондоо унтаж байхад Женифер хажууд нь суугаад хүүгээ харах зуур Адамтай хамт өнгөрүүлсэн өдрүүдээ эргэн дурсав. Адам Жошуа хүүг үзсэн бол бахдан баярлах байсан бизээ. Тэгээд баяр жаргалаа хамтатгах хүнгүй болохоор Жениферийн баяр баясгалан дүүрэн биш байлаа. Хүүгийнхээ төрсөн өдрийн баярыг хойшид хэрхэн тэмдэглэхийг бодов. Хүү нь удахгүй насанд хүрч том эр болоод эхийгээ орхин одно. Өөрийн амьдралыг өөрөө бие дааж зохионо. . . "За боль! " гэж Женифер өөрийгөө зэмлэв. Дан хар амиа бодож болохгүй.
Женифер орондоо орж хэвтсэн хойно энэ оройн явдлыг нэгд нэгэнгүй нэхэн санаж, удтал унтсангүй. Хүүдээ хэзээ нэгэн цагт Адамын тухай ярьж өгөх магадгүй юм биз дээ. . .
***

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 10:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Энэ 4 дүгээр бүлэг нь хаачсан юм бүү мэд :think: .

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 10:43 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 5.

Сүүлийн хэдэн cap сенатын гишүүн Адам Уорнерын нэр олны амнаас салахаа больжээ. Түүний өнгөрсөн намтар, авьяас чадвар, хүний сэтгэл татах чадал нь бүр анхнаасаа түүнийг сенатад нэр хүндтэй хүн болгосон байна. Адам Уорнер сенатын хэд хэдэн комиссын гишүүн болов. Конгресст нэр нөлөөтэй сайн нөхөд цөөнгүй бий. Эцгийг нь таньдаг, хүндэтгэдэг хүн олон байлаа. ойрын ирээдүйд Адам Уорнерын нэрийг ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлнэ гэдэг дээр олны санал нийлж байв.
Адам Женифертэй холбоо барихыг оролдохоо больсоор есөн cap болж байгаа боловч Женифер түүний тухай сонин, сэтгүүлд гарсан өгүүллийг шуналтай уншиж, түүний оролцсон зурагтын нэвтрүүлэг бүрийг алгасалгүй үзэхийг хичээдэг байлаа.
Жошуа хоёр нас хүрч, эцгийгээ өвчсөн юм шиг адилхан харагдах болов. Эцэгтэйгээ адилхан тогтуухан бор нүдтэй агаад хөдлөх аяглах нь бас адилхан. Жошуа бол Адамын эрхэм хайрт хуулбар, элдэв юм асууж шалгаадаг дотнын хүн байлаа. Харамсалтай нь Жошуа хүү хамгийн анх "машин, машин " гэж хэлж хэлд оржээ. Нэгэн удаа хүүгээ машинаар авч явах үед хүү нь бүтэн өгүүлбэр хэлж чаддаг, "баярлалаа" гэж хэлэхийг мартдаггүй болсон байв. Кеннет Бейли түүнд усан будаг авч өгсөнд зочлох өрөөний ханыг хичээнгүйлэн эрээлжээ. Миссис Маски хөвгүүнийг зэмлэн загнах гэсэнд Женифер түүнийг хорьж,
-Хэрэггүй. Өөрийгөө илэрхийлж байгаа нь энэ. Будгийг угаагаад арилгачихаж болно гэсэнд авгай пар хийтэл инээд алдаж,
-Өөрийгөө илэрхийлнэ гэнэ шүү. Энэ янзаар бол та хүүхдээ муу зан сургаж орхино! гэжээ.
Гэвч Жошуа хүү элдэв муу зан сурсангүй, ийм тийм юм нэхэж шаарддаггүй, номхон дуулгавартай, хоёр настай гэхэд бүрнээ хэвийн байдалтай хүүхэд байлаа. . . Хүүхэд юм болохоор тоос сорогч, зэрлэг амьтан, галт тэрэг, харанхуйгаас айна.
Женифер хотоос гадагшаа явахгүй, хүүгээ орхихгүйг хичээж байлаа. Гэтэл нэгэн удаа аж үйлдвэрийн том пүүсийн эзэн Питер Дентон утасдаж,
-Би Лас-Вегаст том завод худалдан авах гэж байна. Та тийшээ очиж, өмгөөлөгч нартай уулзаж өгнө үү гэж гуйв.
-Ден Мартиныг явуулья. Би хотоос гадагш явах дургүй байдаг.
-Женифер ээ, та энэ ажлыг ганц хоногийн дотор амжуулж чадна. Та миний нисэх онгоцоор очоод маргааш нь эргээд ирээрэй гэхэд Женифер дуртай дургүй зөвшөөрч,
-За тэгье дээ гэжээ.
Женифер урьд Лас-Вегаст очиж үзээд онц тоож анхаараагүй байна. Миссис Маскид Жошуа хүүг асарч арчлах талаар урт гээчийн заавар заалт өгөв.
-Мисс Паркер та тэнд удах уу?
-Маргааш ирнэ. -Ээ хөөрхий, энэ ээж нарыг!
Питер Дентоны нисэх онгоц түүнийг өглөө эрт Лас-Вегаст хүргэж өгөв. Женифер бүтэн өдөржин гэрээн дээр ажиллалаа. Дууссаны дараа Дентон оройн зоог барихыг урьсанд,
-Баярлалаа. Питер ээ. Би зочид буудалдаа үлдэж, эртхэн унтвал дээр биз. Маргааш өглөө Нью-Йоркт буцаж очно гэжээ.
Женифер ганц өдрийн дотор миссис Маскид гурван удаа утасдаж, хүү нь сайн байгааг лавлаж мэдлээ. -Намайг үгүйлж байна уу? гэсэнд,
-Хэлэх юмгүй л байна шүү гэж миссис Маски шүүрс алдав. Миссис Маски өөрийг нь тэнэг хүүхэн гэж үздэгийг Женифер мэдэх боловч үүнд санаа үл зовно.
-Намайг маргааш харина гэж хүүд хэлнэ үү. -За тэгье, мисс Паркер аа.
Женифер өрөөндөө оройн хоол идэх санаатай байв. Тэгтэл гэнэт өрөө нь давчдаад ирэхийг мэдэрлээ. Адамыг бодохгүй байя гэсэн ч бодохгүй байж чадсангүй. Надтай тийм сайхан байсан мөртлөө яаж эхнэртэйгээ хонож болдог байна. . . Жениферийн бодол шөнийн нимгэн хувцастай Мэри Бен, Адам хоёр дээр эргэлдээд байлаа.
Женифер одоо олны үймээн бужигнасан газар очих хэрэгтэй болов. Тэгээд бушуухан усанд орж, хувцсаа өмсөөд доош буув. Марти Ален гол танхимд тоглож байжээ. Хаалганы хажууд оройн тоглолт үзэх гэсэн олон хүн шахцалдаж байв. Женифер танхимын ахлагч дээр очиж,
-Хэр удаан хүлээх бол? гэв.
-Та хэдүүл яваа вэ?
-Ганцаараа.
-Уучлаарай, мисс ээ, арай л. . .
Энэ үед ард нь нэг хүн,
-Миний бүхээгт оруул, Эйб ээ гэх сонсдов. Ахлагчийн царай туяарч,
-Бололгүй яах вэ, мистер Моретти. Ийшээ морилно уу гэжээ.
Женифер эргэж хараад Майкл Мореттигийн хар ногоон нүдний харцтай тулгарч,
-Үгүй, баярлалаа. Би чадахгүй . . . гэсэнд,
-Та юм идэх хэрэгтэй гэж Майкл хэлээд сугадан авчээ. Женифер нэг мэдэхнээ түүнтэй зэрэгцэн ахлагчийн араас том танхимын гол руу явж байгаагаа мэдрэв. Тэр хоёрыг тайз тийш харж суухад ахлагч тавтай сайхан хооллохыг ерөөгөөд холдлоо.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.13.12 10:45 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Женифер өер дээрээ Мореттийн харц тусахыг мэдэрч, бие нь эвгүй оргив. Майкл Моретти хажууд нь нэг ч үг дуугарахгүй сууж байлаа. Дуугүй байгаа нь цаанаа л нэг онцгой. Түүний дуугүй байх нь бусад хүний юм ярьснаас илүүтэй байх аж. Тэгж тэгж ам нээн нэг юм хэлэхэд нь Женифер гэнэдэн цочив.
-Би нохойг үзэн яддаг. Нохой үхчихдэг юм.
Энэ үг нь Моретти өөрийн биеийн ямар нэг нууц хэсгийг ил гаргаж үзүүлсэнтэй адил санагдлаа. Женифер хариу хэлэх үг олсонгүй.
Ундаа авчирч өгөхөд хоёул ууж эхлэв. "Би нохойг үзэн яддаг. Нохой үхчихдэг юм" гэж хэлснийг нь эргэцүүлэн бодлоо. Тэгээд энэ эрийг ажин шинжиж байгаагаа мэдэв. Нүдэнд дулаахан агаад хэдийд ч гадагшаа зад тавьж болзошгүй далд их хүчтэй нь мэдэгдэнэ. Женифер яагаад ч юм бэ, энэ эрийн дэргэд өөрийгөө эм хүн гэж мэдэрснээ гайхав. Тэгээд аль хэдийнээс нааш өөрийгөө эм хүн гэж бодохоо больсныг сая ухаарлаа.
Тэдний дэргэд худалдаа үйлдвэрийнхэн, жүжигчин, шүүгч, сенатын гишүүн зэрэг янз бүрийн хүн ирж, Майкл Мореттид хүндэтгэлээ илэрхийлж байлаа. . . Энэ бол эрх мэдэлтэн нар өөр нэг эрх мэдэлтнийг хүндэтгэж байгаагийн илрэл бөгөөд Майкл Мореттигийн хичнээн их нэр нөлөөтэйг Женифер нүдээрээ үзэв.
-Эднүүс энэ хоолны зэсийг найман зуун хүнд зориулж зохиосон юм. Би одоо танд тусгай хоол захья гэж Моретти хэлээд танхимын ахлагчийг дохим дуудав.
-Мистер Моретти та юу хүсэх вэ?
-Нэг лонх "Шатобриан" дарс, хөмөөсийн навчин шанцайтай суфле.
-За мэдлээ эрхэм ээ.
-Амтат зуушийг сүүлд захиална.
Шампан дарсыг ширээн дээр нь даруй авчирч тавив. Жениферийн бие нь тавирч, дотор нь саруул болоод ирлээ.
-Би таныг байхгүйд хэд дахин утасдсан...
Кеннет Бейлийн хэлснээр бол бараг өдөр бүр утасдаад байсан гэсэн.
-Та хаана байсан юм бэ?
-Холоо.
Удтал дуугүй болцгоов.
-Би танд нэг санал тавьж байсныг санаж байна уу? гэж Моретти асуугаад дарснаасаа шимэв.
-Тэр тухай бүү яригтун.
-Танд олон сайн. ..
-Түүнийг сонирхохгүй гэж хэлдгийгээ хэлсэн. Тагалзаж эс болох тийм санал гэж байхгүй шүү, мистер Моретти оо. Би татгалзаж байна.
Моретти хэдэн долоо хоногийн өмнө хадам эцгийнхээ гэрт болсон нэгэн явдлыг санав. "Өрхийн" хурал тийм ч аятай биш болсон байжээ. Томас Колфакс Майклын тавьсан бараг бүх саналыг эсэргүүцээд байлаа. Түүнийг явсны дараа Майкл хадам эцэгтээ:
-Колфакс хөгшин авгай шиг болж байна, аав аа. Түүнийг зүй ёсоор амралтын чөлөөнд гаргах цаг болсон гэж бодож байна гэжээ.
-Томас сайн хүн. Энэ хэдэн жил биднийг олон эвгүй юмнаас аварч ангижруулсан.
-Урьд тийм байсан. Одоо тийм биш болжээ.
-Бид оронд нь хэнийг авч болох байна?
-Женифер Паркерыг гэсэнд Гранелли толгой сэгсэрч ,
-Чамд хэлсэн шүү дээ. Майкл аа. Хэрэв манай явдлыг эмэгтэй хүн мэдвэл сайн юм болохгүй.
-Тэр чинь зүгээр нэг эмэгтэй биш. Одоогийн шилдэг өмгөөлөгч.
-Харж байж больё.
Моретти бол авах гэсэн юмаа авч сурсан хүн болохоор Жениферийг эсэргүүцэх тусам түүнийг авах гэж улам их хүсэж байлаа. Одоо хажууд нь сууж, царайг нь харж байхдаа "Хэзээ нэгэн цагт чи заавал минийх болно доо, бүсгүй минь!" гэж бодож байв.
-Та юу бодоо вэ? гэхэд нь Майклын инээмсэглэхэд Женифер юм асуусандаа даруй харамсав. Явах цаг боллоо.
-Сайхан хоолоор дайлсанд тань баярлалаа. Би өглөө эрт босох учиртай, тэгэхлээр,
Гэрэл бүдгэрч найрал хөгжим оршил ая тоглож эхэллээ.
-Та одоо явж болохгүй. Тоглолт эхэлж байна. Марти Аленд танд сайхан санагдах болно.
Энэ бол ганцхан Лас-Вегаст олдож болох цэнгэл бөгөөд Женифер ч чухамхүү цэнгэлийн манлайг эдэллээ. Женифер тоглолт дуусмагцявна гэж өөрөө өөртөө амласан боловч дууссаны дараа Майкл бүжиглэхийг урихад нь татгалзвал ёс зүйд нийцэхгүй гэж бодов. Майкл их чадамгай бүжиглэдэг учир түүнтэй бүжиглэхэд тааламжтай байлаа.
Дараа нь хоёулаа азаа үзэх хүсэлтэй тоглоомчид дүүрэн цугласан тоглоомын танхимд очив. Майкл Жениферийг нэгэн ширээний дэргэд дагуулан аваачиж арав гаруй хясаа өгөөд,
-Азаа үзэгтүн гэжээ.
Эрхлэгч Майклыг мистер Моретти хэмээн дуудаж, их хүндэтгэлтэй хандаж байлаа. Майкп том томоор тавьж, их мөнгө алдсан боловч санаа зовсон шинжгүй байв. Женифер Майклын өгсөн хясааг ашиглан гурван зуун доллар . хожоод түүнийгээ Майклыг ав гэж шаардав. Үе үе дэргэд нь эмэгтэйчүүд ирж мэндэлж байлаа. Бүгд залуу хөөрхөн хүүхэн байхыг Женифер ажиглаад авчээ. Майкл тэдэнтэй эелдэг харьцах боловч ганц өөрийг нь сонирхож байх шиг. Үүнд нь Женифер урамтай байлаа.
Майкл Жениферийг жааз хөгжим тоглож буй жижиг баарт дагуулан аваачиж дараа нь найрал дуучдын дуулахыг сонсох гэж өөр зочид буудалд очив. Очсон газар болгонд нь Мореттиг их том хүн шиг хүндэтгэн харилцаж, хүн бүр анхаарлыг нь татахыг хичээж байв.
Тэр хоёр хамт байх үеийн турш Майкл Жениферийн дургүйг хүргэх ганц ч үг хэлсэнгүй. Залуу эрийн зүгээс тачаангуй хүслийн амьсгал цацарч байх шиг, тэр хүслийн долгион биед нь халдан хүч түрэмгийлж байх шиг Жениферт санагджээ. Бүсгүй урьд өмнө хэзээ ч ийм юм үзэж байгаагүй билээ.Энэ бол нэгэн зэрэг сэтгэл түгшүүлж, сэтгэл догдлуулсан хачин сэрэл байв.Майкл Мореттигийн зүгээс адгуусны зэрлэг хүч тэнхээ ундарч байх шиг санагдав.
Жениферийг өрөөнд нь хүргэж ирэх үед өглөөний дөрвөн цаг болж байлаа. Майкл гарыг нь бариад,
-Тайван нойрсоорой. Энэ бол миний амьдралд хамгийн аугаа их шөнө байсныг танд хэлье гэжээ.
Энэ үгнээс нь Женифер хирдхийн айжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.14.12 12:17 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 65
Bayrlalaa huleejiigaad unshlaa

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: May.14.12 12:47 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.13.12 7:48 pm
Posts: 5
bayrlalaa daraagiinhiin hurdan oruulj ogoorei odoriin hed naashaa orj hardag shuu.


Top
   
PostPosted: May.14.12 5:47 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
өө ёстой их баярлалаа, тэр Мерид итгэхгүй байсан маань зөв байсан байна, харин одоо энэ Мореттитэй холбоотой болж балрах вий дээ


Top
   
PostPosted: May.14.12 1:41 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
tnks


Top
   
PostPosted: May.14.12 4:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Мери Бэн ч зальтай хүүхэн юмаа. Харин энэ Майкл Мореттитой юу болох гээд байнаа. Уул нь Кеннэт Бэйли нь дээрийм шиг байхийн

Баярлалаа зөндөө ихийг оруулчихжээ :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.15.12 10:23 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
Кеннэт Бэйли gomo


Top
   
PostPosted: May.16.12 11:35 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Мэри Бен эвгүй байгаа биз.

Энэ Кеннет Бэйли "Од нь гийсэн бүсгүй"-н Говард Келлертэй төстэй санагдаад байдаг юм. Шелдоны иймэрхүү дүрүүд нь зохиолыг илүү сонирхолтой болгодог юм шиг санагддаг шүү.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:41 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 6.

Вашингтонд Адам Уорнерийн нэр хүнд улам нэмэгдэж байв. Адам ядуучуудын хороололд байдаг сургуулиудын ажил байдлыг шалган байцааж, Москвад өөрөөр сэтгэгчидтэй уулзахаар очсон муж улсын төлөөлөгчдийг толгойлж байв. Сонинд тэднийг Шереметьево нисэх буудалд буухад нь албаны хүмүүс угтан авч байгаа гэрэл зураг нийтлэгджээ. Адамыг арав хоногийн дараа эргэж ирэхэд түүний айлчлалын үр дүнг сонинууд сайшаан тэмдэглэсэн байна.
Түүнийг сонирхох нь улам ихэссээр байлаа. Олон нийт Адам Уорнерийн тухай мэдэхийг хүсэж, хэвлэл мэдээл тэр хүслийг нь хангаж байв. Адамын тухай эмэггэйчүүдийн сэтгүүлд хүртэл бичжээ. "Кромполитад" Адам, Мэри Бен, тэдний охин Саманта нарын гэрэл зураг гарсан байхыг Женифер үзэв. Женифер унтлагынхаа өрөөнд задгай зуухны дэргэд суугаад тэр зургийг дахин харлаа. Мэри Бен аппаратын өөдөөс харан инээмсэглэж, өмнөд нутгийн нялуун зөөлөн ааш занг харуулж байв. Охин нь эхийнхээ бяцхан хуулбар аж. Адам алжаасан байдалтай харагдав. Нүдний нь доогуур урьд байгаагүй хүрээ бий болж, санчиг нь бууралтаж эхэлжээ.
Жениферт Жошуа хүү нь өсөж том болчихоод өмнө нь зогсож байх шиг тийм сэрэл нэгэн агшны төдийд төрөв. Адилхан нь даанч гайхмаар. Зурагчин Адамыг аппаратын өөдөөс харж байхад нь дарсан байх агаад тийм болохоор Жениферийг хараад байх шиг санагджээ. Тэгээд намайг боддог болов уу, үгүй болов уу гэж нүдний нь харцаар мэдэх гэж оролдов. Дараа нь Мэри Бен, түүний охин хоёрын зургийг дахин харснаа сэтгүүлийг галд хийж орхиод хэрхэн шатахыг нь ажиглав.
. . . Адам Уорнер хоолны ширээний эхэнд суугаад Стюарт Нидхемийг өөр тав зургаан зочинтой хамт дайлж байв. Мэри Бен ширээний нөгөө талд суугаад Оклахомын сенаточ, түүний үнэт эрдэнэс зүүж гоёсон эхнэртэй ярьж байв. Вашингтон Мэри Бений урам зоргийг сэргээжээ. Мэри энд жаргаж байлаа. Адамын нэр хүнд өсөн нэмэгдсэний ачаар Мэри Бен Вашингтонд нэг том эзэгтэй болж, энэ байдалдаа бахдан хөөрнө. Амьдралын энэ талыг Адамыг чилээх учир түүнийг Мэрид үлдээдэг аж. Мэри энэ үүргийг маш сайн биелүүлж байлаа. Адам үүнд нь баярладаг байна.
Адам өнөөдрийн цайллага бушуухан дуусаасай гэж хүсэв. Гадна өнгөн дээрээ юм бүхэн сайн сайхан мэт байх боловч дотроо бол тийм биш. Адам нэг хүүхэнтэй ханилан суусан боловч өөр хүүхэнд хайр сэтгэлтэй байлаа. Харин Мэри Бен хүүхэд олоогүй бол гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгөх байсансан. Одоо нэгэнт өнгөрчээ. Мэри хөөрхөн охин төрүүлж өгөв. Адам охиндоо хайртай. Гэвч Жениферийг толгойноосоо авч хаях арга байсангүй. Жениферийн дүр нүдэнд нь үргэлж үзэгдэнэ. Женифер нэгэн удаа гунигтайхан инээмсэглэн,
-Адам та их азтай хүн юм. . . Таны хүссэн бүхэн санасанчилан бүтдэг байна, тийм үү? гэж билээ.
Адам түүнд хариу хэлж чадсангүйсэн.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:42 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 7.

Зун, намар, өвөл, хаврын улирал ээлж дараалан ирж буцаж, энэ бүхэн Жошуа хүүг тойрон эргэлдэж байв. Жошуа хүү Жениферийн ертөнцийн гол төв. Женифер хүүгийнхээ өдөр ирэх тутам өсөж хөгжиж байгааг харж байлаа. Хүүгийн зан байдал үргэлж
хувирч байв. Хүү нэгэн үе зэрлэг, түрэмгий, нэгэн үе ичимтгий, ялдамхан болно. Ээжийгээ шөнө гарахаар гоморхож, харанхуйгаас айх тул дэргэд нь шөнийн дэн асаастай үлдээдэг байв.
Хөвгүүн хоёр нас хүрээд туйлын зөрүүд бөгөөд барьсан тавьсан юм болгоноо эвдэж хэмхэлж байдаг зүггүй амьтан болжээ. Элдэв юм "засах" нэрээр эвдэх дуртай. Тийнхүү миссис Маскигийн оёдлын машиныг эвдэж хоёр зурагт эдэлгээнээс гаргаж, Жениферийн бугуйн цагийг задалж хаяжээ. Кеннет Бейли Жениферт герман соотон нохойн гөлөг авчирч өгсөнд Жошуа хүү түүнийг зодох болов,
Гурван нас хүрээд Жошуа гэнэт бурхан шиг амьтан болжээ. Женифер хүүгээ дагуулан амьтны хүрээлэнд очиж, хүүхэлдэйн жүжиг үзнэ. Жошуа хүү сайн нөхөр болж эхэллээ. Ээжийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан Жениферийн аавын дуртай "Шөнө дундын сарны гэрэл" дууг сурч ээждээ дуулж өгчээ. Энэ бол Жениферийн амьдралд хамгийн баяр баясгалантай, хамгийн сэтгэл уярам мөч байлаа.
Жошуа хүү хүүхдийн цэцэрлэгт явах болж, цэцэрлэг нь сайхан санагдах болжээ. Жениферийг орой гэртээ ирэхэд хоёул задгай зуухны дэргэд суугаад ном уншина. Женифер өөрөө "Өмгөөлөгч", "Шүүхийн танхимаас" мэтийг уншиж, хүү нь зурагтай ном үзнэ.
Женифер амин хувийн ба албан ажлын амьдралаа ялган салгаж чадсан агаад энэ хоёрыг холбодог ганц шижим нь Keннет Бейли байв. Бейли хүүд нь ном тоглоом авчирч өгнө, түүнтэй тоглоно. Ер нь чухамдаа эцгийн орлуур гэж хэлж болохоор байв.
Нэгэн ням гаригт Жеиифер, Кеннет хоёр модны хажууд зогсоод Жошуагийн мод өөд авирахыг харж байв.
-Энэ хүүд юу хэрэгтэйг чи мэдэх үү? гэж Кеннет асуув.
-Мэдэхгүй.
-Эцэг хэрэгтэй. Жинхэнэ эцэг нь өөдгүй амьтан байхаа.
-Боль доо, Кеннет ээ.
-Уучлаарай. Энэ надад хамаагүй хэрэг. Өнгөрсөн явдал. Би ирээдүйг бодож байна. Чи ингэж ганцаараа байж болохгүй. . .
-Би ганцаар биш шүү. Надад Жошуа байж байна.
-Үүнийг хэлсэн юм биш. Уучлаарай Женифер ээ гэж Кеннет өгүүлээд түүнийг тэврэн үнслээ.
Майкл Моретти олон дахин утасдав. Женифер хариу өгдөггүй байлаа. Нэгэн удаа Жениферийн өмгөөлж буй шүүхийн танхимд Майкл харагдах шиг болж, тийшээ дахин харахад хэдийн алга болсон байжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:43 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 8.

Нэгэн удаа өдрийн ажил дуусч, Жениферийг харих гэж байтал СинТИЯ,
-Мистер Кларк Холмап ярья гэж байна гэв. Женифер жаахан 'юдосхийгээд,
-За би түүнтэй ярья гэлээ.
Кларк Холман бол "Хуульчдад туслах нийгэмлэг"-ийн өмгөөлөгч юм.
-Төвөг удсаныг минь уучилна уу, Женифер ээ. Манай нэг хэргийг барьж авах хүн олддоггүй. Таныг тусалбал их баярлах байна.
-Яллагдагчийг хэн гэдэг юм бэ?
-Жек Скэлтон.
Энэ нэр сүүлийн хоёр өдөр бүх сонины нэгдүгээр нүүрт гарсан юм. Жек Скэлтон дөрвөн настай охиныг хулгайлж золиос нэхсэний учир баривчлагдсан байжээ. Хүүхэд хулгайлж байхыг нь харсан гэрч нарын мэдүүлгийг үндэслэн эвлүүлсэн гэрэл зургаар түүнийг таньж тодорхойлсон байна.
-Яагаад намайг гэсэн юм бэ, Кларк аа?
-Скэлтон өөрөө гуйсан юм.
Женифер цаг харвал хүүгээ авах цагаас хожимдож болохоор байв.
-Скэлтон одоо хаана байгаа вэ?
-Засан хүмүүжүүлэх төвд.
Женифер шийдээд,
-Намайг түүнтэй уулзуулж өгнө үү гэв.
-За тэгье. Мянгантаа баярлав. Би танд өртэй боллоо.
Арван минутын дараа Женифер шорон тийш явж байлаа. Урьд нь миссис Маскируу утасдаж,
-Би жаахан саатна. Жошуад хоол өгөөд намайг хүлээж байгаарай гэв.
Жениферийн бодлоор хүн хулгайлах, ялангуяа аминдаа арчаагүй хүүхэд хулгайлах нь туйлын хүнд гэмт хэрэг. Женифер үүдний өрөөнд дэхь манаачид үнэмлэхээ үзүүлсэнд тэр хүн түүнийг өмгөөлөгчийн өрөөнд дагуулж аваачив. Одоо Скэлтоныг энд авчирна.
Хэдэн минутын дараа цайвар үс, сахалтай, дөчөөд насны туранхайвтар хүн өрөөнд орж ирэв. Харахад бараг Иисус Христус шиг аж.
-Мисс Паркер таны энд ирсэнд, анхаарал санаа тавьсанд баярлалаа гэж чихэнд аятайхан намуухан дуугаар өгүүлэв.
-Суугтун гэсэнд сандал дээр өөдөөс нь харж суув.
-Та надтай уулзая гэсэн үү?
-Тиймээ. Уг нь надад Эзэн тэнгэр л тус болбол болох юм биз дээ. Би их тэнэг юм хийсэн гэхэд нь Женифер түүнийг муухай харж,
-Та золиос авах гэж аминдаа арчаагүй жаахан охин хулгайчихаад үүнийгээ "тэнэг юм" гэж байгаа хэрэг үү?
-Би Таммиг золиос авах гэж хулгайлаагүй гээд яриагаа үргэлжлүүлж чадахгүй удаан дуугүй суусны эцэст: -Миний эхнэр Эвелин хүүхэд төрүүлэх үедээ нас барсан. Би түүндээ хязгааргүй хайртай байсан. Эхнэр маань их сул биетэй хүн байсан юм. Доктор туүнийг хүүхэд гаргаж болохгүй гэж хэлсээр байхад өөрөө үгэнд нь ороогүй юм гээд бодол санаа нь хол билчиж байгаа болтой, сандран нүдээ буулгав.
-Эхнэр чинь хүүхэд төрүүлсэн юм уу? гэсэнд Скэлтон толгой дохиод,
-Эх, хүүхэд хоёр хоёулаа үхчихсэн. Эхлээд би өөрөө ч амьд явмааргүй санагдсан. Хүүхэд маань ямар байх байсныг үргэлж боддог байсан. Гурвуулаа ямар сайхан амьдрах байсан бол гэж хий мөрөөддөг байлаа. . . Хэд хоногийн дараа Эвелинтэй хачин адилхан нэг жаал охин гадаа тоглож байхыг харлаа. Тэр охин намайг хараад инээмсэглэж байсан. Хүн үнэмшмээргүй хэрэг шүү. Эвелин минь миний өөдөөс хараад инээмсэглэж байх шиг санагдлаа. "Энэ чинь Эвелиний төрүүлсэн охин байна. Энэ чинь миний охин байна" гэж би бодсон юм.
Скэлтоны гараа тас зангидахад хумс нь махандаа шигдэхийг Женифер харав.
-Би муухай ажил хийж байна гэдгээ мэдсэн боловч тэр охиныг авсан юм. Би юу боллоо ч гэсэн жаал охинд хор хөнөөл учруулахгүй байсансан гээд Жениферийн өөдөөс эгцлэн харав
Женифер түүний дууны өнгөнөөс хуурамч аялга олохыг оролдон их анхааралтай ажин шинжсэн боловч тийм юм байсангүй. Энэ хүний дотор давчдан тарчилж байх шиг.
-Золиос өгөхийг шаардсан захиа юу юм бэ? гэсэнд,
-Би захиа явуулаагүй. Бяцхан Таммиг л авч хоцрох гэсэн юм.
-Нэг хүн гэрийнхэнд нь захиа явуулсан байна шүү дээ.
-Цагдаа нар намайг явуулсан гэж ял тулгасан. Уг нь би явуулаагүй юмаа.
Женифер саланги тасархай баримтуудыг нэгтгэн нийлүүлэхийг ОрОЛДОВ.
-Хүүхэд хулгайлсан намтар сонинд таныг цагдаад баригдахаас өмнө гарсан уу, дараа нь гарсан уу?
-Өмнө нь. Тэднийг энэ тухай бичихээ болиосой гэж хүсэж байснаа санаж байна. Би Таммитай хамт яваад өгех гэснээ хэн нэг нь биднийг бариад авна гэж айсан юм.
-Тэгвэл хэн нэг хүн уншаад золиос авахыг оролдож болох
байсан уу?
-Бүү мэд. Надад үхэхээс өөр хүсэл алга.
Скэлтоны их зовж байгаа нь илт байсан учир Женифер сэтгэл нь уярч байгаагаа мэдрэв. Энэ хүнийг шийтгэх ёстой боловч цаазаар авах ёсгүй юм байна гэж Женифер ойлголоо.
-Би танд туслахыг хичээе гэсэнд,
-Баярлалаа. Үнэндээ надад яасан ч ялгаа алга гэв.
-Ойлгож байна.
-Надад таны ажлын хөлсийг төлөх мөнгө байхгүй.
-Тэр тухай санаа бүү зовогтун. Та өөрийнхөө тухай ярина уу.
-Та юу мэдэхийг хүсээ вэ?
-Бүр эхнээс нь. Та хаана төрсөн бэ?
-35 жилийн өмнө Умард Дакотад. Би ферм дээр төрсөн юм. Манайх ядуу байсан. Би арван таван настайдаа гэрээс явсан. Ээждээ хайртай, эцгийгээ үзэн яддаг байлаа. Эцэг, эхээ муухэлэхийг сударт цээрлэсэн байдгийг мэднэ. Гэвч манай эцэг нүгэлтэй хүн байсан юм. Намайг зодож бахаа хангадаг байсан гэж ярихдаа биеэ хураахыг нь Женифер ажиглав. Скэлтон үргэлжлүүлэн,
-Намайг зодож байхаа хангадаг байсан нь үнэн гэж бодож байна. Би удаан хугацааны турш Тэнгэрийг, эцгийнхээ нэгэн адил үзэн яддаг байлаа гээд урьдын явдлыг дурсан цааш ярьж чадахгүй зогсов.
-Тэгээд та гэрээсээ оргосон юм уу?
-Тийм. Замын машинд дайгдаж Чикагод очсон. Би сургуульд нэг их яваагүй ч гэсэн гэртээ ном их уншдаг байлаа. Чикагод очоод үйлдвэрт ажилд орсон. Тэнд Эвелинтэй танилцсан. Би суурь машин дээр ажиллаж байгаад гараа эсгэж эмнэлэгт очиход Эвелин тэнд сувилагч хийж байсан юм гээд Жениферийн өөдөөс харан инээмсэглэж:
-Тэр маань миний үзэж харсан бүсгүйчүүдийн дотроос хамгийн хөөрхөн нь байсан. Гар минь хоёр долоо хонож байж эдгэсэн. Би өдөр бүр очиж боолгодог байлаа. Удалгүй намайг ажлаас халсан. Бид хоёр ханилан сууж тэр маань миний төлөө санаа тавьдаг болсон юм. Би ачааны машины жолооч болж, овоо хэдэн юм олдог байлаа. Бид их жаргалтай амьдарч байсан. Дараа нь Эвелин маань жирэмсэлсэн.
Скэлтоны хөвчин бие чичирч, гар нь салгалав.
-Эвелин, охин хоёр маань үхчихсэн гээд хацар дээгүүр нь нулимс бөмбөрөн урсаж, юу хийж байгаагаа мэдэхгүй сандал дээрээ найган цээж дотор нь тэсэхийн аргагүй өвдөхийг намдаах гэсэн юм шиг хоёр гараа цээжинд дээрээ салаавчлан барив.
"Үгүй, энэ хүнийг цахилгаан сандалд суулгахгүй! " гэж Женифер бодоод,
-Маргааш уулзья гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:44 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Шоронгоос гарах барьцааг 200 мянган доллараар тогтоожээ. Скэлтонд тийм мөнгө байсангүй. Женифер түүний өмнөөс энэ мөнгийг гаргав. Скэлтоныг суллан тавьж, Женифер өөрийн өмгөөлөх хүнийг Вест- Сайдын жижиг зочид буудалд суулгаж, ойр зуурын зардалд зуун доллар өгөв.
Холбооны прокурор Эрл Осберн бол жижигхэн дугуй нүүртэй хуурамчхан дөлгөөн зантай лантгар эр байв. Түүний тасалгаанд Роберт ди Сильва сууж байхад нь Женифер их гайхлаа.
-Сонсвол та Скэлтоныг өмгөөлөх гэж байгаа гэнэ. Танд бузар булай юм ер байдаггүй бололтой гэж Ди Сильва хэллээ. Женифер Осбернд хандан,
-Энэ хүн яагаад энд байж байдаг билээ? Энэ чинь холбооны эрхлэх хэрэг гэсэнд,
-Жек Сэлтон охиныг тэдний гэрийнхний машинаар авч одсон юм гэж Осберн хариулав.
-Машины хулгай бол том хулгай гэж Ди Сильва нэмж хэллээ.
Хэрэв энэ хэргийг Женифер өмгөөлөх болоогүй бол Ди Сильва энд ирэх байсан болов уу гэж Женифер нэг бодлоо.
-Би хэлэлцээр байгуулмаар байна. Миний өмгөөлөх хүн. . . гэж Осбернд дахин хандан өгүүлсэнд цаадах нь гар өргөж,
-Ямар ч найдваргүй. . . гэв.
-Харгалзвал зохих нөхцөл байдал. . .
-Та тэр тухайгаа хэргийг урьдчилан сонсох үөд ярьж болох юм.
Ди Сипьва тавлах маягтай жуумалзаж байлаа.
-За тэгвэл шүүх дээр уулзацгаая.
Жек Скэлтон машинтай жуулчдын зочид буудлын ойролцоох шатахуун түгээгүүрийн газар ажил олжээ. Женифер түүн дээр очиж,
-Маргааш хэргийг урьдчилан сонсоно. Засгийн газар ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, тийм ч хүнд биш ял шийтгүүлэхийг би хичээе. Та нэг хэсэгтээ шоронд суух хэрэгтэй болно доо. Гэвч хугацаа аль болохуйц бага болгох талаар би санаа тавина.
Жениферийн зөвлөснөөр Жек хэргийг урьдчилан сонсох үед өмсөх сайн костюм худалдан авч, үс сахлаа засуулжээ. Түүний гадаад төрх байдалд Женифер сэтгэл хангалттай үлдэв.
Тэд нар шүүхийн албан ёсны дүрэм журмаар бүртгүүлсний дараа Эрл Осберн ялын төлөвлөгөөг сонсгож, шүүгчээс Жениферт хандан,
-Мисс Паркер танд хэлэх юм байна уу? гэв.
-Байна, эрхэм шүүгч ээ. Засгийн газар шүүн таслах хурал хийлгэх зардалаа хэмнэж болох юм гэж үзэж байна. Бурууг хөнгөрүүлэх нөхцөл байдал бий. Энэ тухай дурьдаагүй байна. Үүнийг нарийвчлан тодруулах нь зүйтэй гэж бодож байна.
-Үгүй. Засгийн газар үүнийг зөвшөөрөхгүй гэж Осберны өгүүлэхэд Женифер шүүгч Бернардад хандан болохгүй юу? гэж асуулаа.
-За тэгье. Өмгөөлөгчийн үгийг сонссоны дараа байцаан шийтгэх хурлын хугацааг товлоё гэв. Женифер Скэлтонд хандаж,
-Та ажилдаа очиж болно. Би дайраад юу болсныг танд хэльө гэсэнд Скэлтон толгой дохиж,
-Баярлалаа, мисс Паркер аа гэж аяархан өгүүлэв.
Женифер Паркер, Эрл Осберн, Ди Сильва, шүүгч Бернард нар шүүгчийн албан тасалгаанд сууж байлаа. Прокурор, Жениферт хандан,
-Ялыг хөнгөрүүлнэ үү гэж таны надаас гуйж байгаагийн учрыг ойлгохгүй байна. Золиос авах зорилгоор хүн хулгайлах бол хүнд гэмт хэрэг. Таны өмгөөлөх хүн гэм буруутай, өөрийн үйлдлийн өр төлөөсийг амсах болно гэв.
-Сонин хэвлэлд бичиж байгаа болгоныг бүү үнэмшигтүн, Эрл ээ. Золиос өгөхийг шаардсан тэр захидалд Жек Скэлтон ямар ч хамаагүй. Жек Скэлтон ямар ч хамаагүй.
-Та хэнийг мэхлэх гээд байна? Золиос авах гээгүй юм бол ямар санаатай ийм хэрэг үйлдсэн юм бэ?
-Одоо ярья.
Жениферийг ярьж дууссаны дараа Ди Сильва:
-За тэгэхлээр цаад хүн чинь өөрийн нь хүүхэдтэй адилхан санагдахаар тэр жаал охиныг хулгайлсан хэрэг үү? Эхнэр нь амаржих үедээ нас барсан юм уу? гэж асуув.
-Тийм гэж Женифер хариулаад Бернардад хандан:
-Эрхэм шүүгч ээ, энэ хүнийг цаазаар авах учиргүй болов уу гэж бодож байна гэсэнд Ди Сильва гэнэт хажуунаас нь,
-Таны хэлснийг зөвшөөрч байна гэв.
Женифер түүний өөдөөс харав. Ди Сильва халааснаасаа хэдэн хуудас гаргаж ирээд,
-Танаас ганц хоёр юм асууя. Та энэ хүнийг шийтгэх тухайд юу хэлмээр байна? гээд хэргийг уншиж эхэлсэн нь,
-Фрэнк Жексон, 38 настай. Эцэг нь эмч байсан. Эх нь олон нийтийн нэрт зүтгэлтэн. Жексон 14 настайдаа мансууруулах бодис хэрэглэдэг болж, гэрээсээ оргосныг баривчилж, эцэг эхэд нь буцаан өгчээ. Гурван сарын дараа эцгийнхээ эмнэлэгт нэвтрэн орж, мансууруулах бодис хулгайлж аваад алга болсон байна. Сиэтлд мансууруулах бодис хадгалж, худалдаалж байсан хэргээр баривчлагджээ. Засан хүмүүжүүлэх газар хүргэгдэж, 18 настайдаа тэндээс суллагдсан байна. Нэн удалгүй зэвсэг хэрэглэн дээрэм хийж, хүн алахыг оролдсны учир баривчлагджээ.
Жениферийн дотор хүйт оргиод ирэх шиг болов.
-Энэ чинь Жек Скэлтонд ямар хамаатай юм бэ? гэсэнд Осберн зэвүүн муухай инээвхийлээд,
-Жек Скэлтон гэдэг чинь Фрэнк Жексон юм гэв.
-Үүнийг би үнэмшихгүй гэсэнд Ди Сильва дахиад,
-Энэ шар хуудас бидэнд Холбооны мердөх товчооноос нэг цагийн өмнө ирсэн. Жексон маш сайн жүжигчин, худал хэлэх эмгэгтэй хүн юм. Хэзээ ч байнгын ажилтай байгаагүй, бас эхнэр авч байгаагүй юм. Таван жилийн өмнө ХМТовчоо түүнийг баривчилж, хүүхэд хулгайлсан ял тулгажээ. Гурван настай охин хулгайлж, эцэг эхээс нь золиос шаардсан захидал явуулжээ. Жаал охины цогцсыг хоёр сарын дараа ойгоос олсон байна. Охиныг хүчиндсэн байжээ.
Жениферийн бие өвдөх шиг болов. Ди Сильва дахин ярьж эхлэхдээ дууны нь өнгөнд жигшин зэвүүцсэн байдал дүүрэн байлаа.
-Та тэгээд тэр хүнийг гудамжаар чөлөөтэй алхалж яваасай гэж хүсэж байгаа юм уу?
-Хэргийг үзэж болох уу?
Ди Сильва хавтаст хэргийг Жениферт өгөв. Тэр бол Жек Скэлтон мөн байлаа.
-Би үзэж болох уу? гэж шүүгчийн асуухад Женифер бичгийг түүнд өгөв. Шүүгч үзээд толгойгоо өргөж,
-За яах вэ? гэв.
-Би энэ хүнийг өмгөөлөхгүй.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:45 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Ди Сильва гайхагчийн дүр үзүүлэн хөмсгөө өргөөд,
-Мисс Паркер таныг гайхаж байна. Та аливаа хүн өмгөөлөгчтэй байх эрхтэй гэж үргэлж нотолдог шүү дээ гэхэд нь
-Тэр тийм. Гэхдээ би: "Надад худал хэлсэн хүнийг хэзээ ч өмгөөлөхгүй" гэсэн хатуу журам баримталдаг. Мистер Жексон өөр өмгөөлөгч эрэх хэрэг болжээ гэж Женифер тайван өгүүлсэнд шүүгч Бернард толгой дохив.
-Шүүх энэ асуудлыг зохицуулна. Тэр хүнийг барьцаагаар сулласныг нэн даруй хүчингүй болгох санал байна. Түүнийг гудамжаар сул явуулж болохгүй дэндүү аюултай этгээд гэж Осберн хэлжээ.
Шүүгч Лоуренс Уолдман Жениферийг өглөг буяны зоогт урив. Женифер энэ өдөр туйлдатлаа ядарсан учир гэртээ харьж, хүүтэйгээ оройг нам жим өнгөрүүлмээр байсан боловч шүүгчийг гомдоохыг хүссэнгүй. Контортоо очиж хувцсаа солиод шүүгч Уолдмантай үдэшлэг болох "Уолдорф Асторияд" уулзлаа. Оройн зоогийн өмнө холливудийн одод оролцсон концерт тоглосон боловч тэр концерт Жениферийн сэтгэлийг сэргээж чадсангүй. Санаа бодол нь тэртээ хол бэлчсэн байжээ. Уолдман Жениферийг ажин шинжээд,
-Юу болоо вэ, Жени? гэж асуухад албын хүчээр инээх аядаад,
-Зүгээр. Ажил явдалд санаа зовоод гэжээ.
. . . Тэдний ширээний дэргэд танхимын ахлагч хүрч ирээд Жениферийн чихэнд,
-Уучлаарай, мисс Паркер аа, таныг утсан дээр дуудаж байна гэв.
Женифер гэнэт сэтгэл түгшээд ирэхийг мэдрэв. Түүний байгаа газрыг ганцхан миссис Маскигаас өөр хүн мэдэхгүй. Хэрэв авгай утасдаж байгаа бол нэг юм болсон байж таарна.
-Уучлаарай гээд бүхээгийн тэнд очиж харилцуурыг авахад эрэгтэй хүн,
-Чи муу өлөгчин, намайг мэхэлсэн байна гэж архирах сонсдоход нь Жениферийн хамаг бие чичирч, -Хэн бэ? гэв.
-Миний хойноос цагдаа нар явуулсан байна.
-Худлаа! Би. . .
-Надад тусална гэсэн чинь яалаа?
-Би танд тусална. Та хаана байна вэ?
-Чи муу чалчаа янхан. Чи үүнийхээ өр төлөөсийг үзнээ! гээд цаад хүн шивэгнэх тооны аяархан өгүүлэв.
-Түр хүлээнэ үү. . . .
Харилцуурт дүнгэнэх сонсодлоо. Женифер өөрийн ухаантай, ухаангүй хооронд зогсож байв. Нэг аймшигтай юм болж дээ. Фрэнк Жексон ямар нэг янзаар суллагдаад болсон явдалд Жениферийг буруутгаж байгаа юм байна. Жениферийн байгаа газрыг яаж мэдэв? Хойноос нь мөрдөж байсан юм болов уу? Гадаа хүлээж байх ч магадгүй юм.
Сэтгэлээ тайвшруулж чичрэхийг намдаан юу болж байгааг ухаарахыг оролдлоо. Тэгээд эмэгтэйчүүдийн бие засах өрөөнд орж тэнд сэтгэлээ жаал тайвширтал зогсов. Биеэ эзэмдээд ширээний дэргэд эргэж ирэв. Шүүгч Уолдман түүний царайг хармащ учрыг ойлгожээ.
-Юу болоо вэ? гэхэд нь Женифер товчхон ярив. Уолдман гайхан цочиж,
-Ай Тэнгэр! Би таныг гэрт чинь хүргэж өгех үү дээ? гэхэд нь,
-Би ганцаараа харьж дөнгөнө. Машинд минь хүргээд өгнө үү гээд гадагш гарахад шүүгч Уолдман даган гарч, машинд нь суулгаж өгөөд,
-Би тантай хамт явбал дээр юм биш үү? гэсэнд,
-Хэрэггүй, баярлалаа. Түүнийг цагдаа нар маргааш бариад авна биз. Тавтай нойрсоорой гэв.
Ингээд Женифер явлаа. Хойноосоо явж байгаа машинуудыг урдах толиндоо харж байлаа. Тэгсээр гэрийнхээ зүг эргэв. Сэтгэлийн нь түгшүүр туйлдаа хүрчээ. Машиныхаа хаалгыг салгалсан гараар онгойлгон орц руу гүйж очвол хаалга нь дутуу онгойсон байлаа. Женифер хэрдхийн цочиж агшин зуур дороо зогтуссанаа үүдний өрөөнд ороод нэг зөөлхөн юман дээр гишгэн өөрийн эрхгүй дуу алдан хашгирав. Гэрэл асаахад Макс нохой нь жижиг хивс дээр цусанд хутгалдан хэвтэж байлаа. Нохойг хоолойг тас огтолсон байжээ.
-Жошуа! Миссис Маски! гэж Женифер уйлагнан дуудав.
Өрөө өрөөгеөр дамжин гүйж, орсон газар болгоныхоо гэрлийг асаан хүү, авгай хоёроо дуудав. Дараа нь хүүгийнхээ өрөөнд гүйж орвол орыг засаж бэлтгэсэн байх боловч хуү нь байсангүй. Жениферийн тархи дүйрээд иржээ.
Тэр хүн Жениферийн суудаг газрыг мэдээд авсан бололтой. Тэгээд хүүг нь аваад явсан байж. Хүүг нь алж, өөрийг нь цээрлүүлэх гэж байгаа байж.
Женифер пингийн дэргэдүүр өнгөрч яваад аяархан жингэнэх чимээ сонсов. Үүдний нь дэргэд очиж даруй онгойлговол дотор нь харанхуй байлаа. Гэрэл асаахад миссис Маски шал дээр хэвтэж байв. Гар, хөл нь төмөр утсаар хүлээстэй, нүд нь аниастай байлаа. Женифер дэргэд нь явган сууж,
-Миссис Маски! дуудав.
Хичээл настай авгай нүдээ нээж өөдөөс нь харлаа. Нүдний нь харц ухаан орж байгаагийн шинж мэдэгдэж ,
-Жошуаг аваад явчихсан гээд мэгшин уйлж эхэллээ.
Женифер миссис Маскиг хүлсэн төмөр утсыг аяархан тэнийлгэлээ. Төмөр утас миссис Маскигийн бие, гар хөлд цус гартал шигджээ. Женифер авгайг түшин босгов.
-Би түүнийг зогсоож дийлээгүй. Оролдож үзсэн чинь. Би. .. гэж авгай эхэр татан уйлж байлаа.
Утасны хонх хангинахад Женифер очиж харилцуурыг авлаа. Нөгөө эр,
-Чамайг гэртээ эсэн мэнд харьж уу, мэдэх гэсэн юм гэв.
-Миний хүү хаа байгаа вэ?
-Хөөрхөн хүү юм, тийм үү?
-Би таны хүссэн болгоныг гүйцэтгэе!
-Та хийх юмаа бүгдийг хийчихсэн!
-Үгүй, таныг гуйя! гээд яаж ч чадал! үй уйлж орхив.
-Чиний уйлахыг сонсоход таатай сайхан байна. мисс Паркер та хүүгээ буцааж авна. Маргаашийн сонин уншаарай гэж тэр хүн шивэгнээд утас чимээгүй болчихлоо.
Жениферийн хамаг тэнхээ алдран зогсож байлаа. Хамгийн түрүүн Адамд утасдаж, туслахыг хүсэх бодол төрөв. Адамын хүүг хулгайлж аваачаад алах гэж байна шүү дээ. Гэвч Адам тус болж чадахгүйг саналаа. Адам эндээс алс хол байгаа. Жениферт хоёрхон боломж бий.
Нэгдүгээрт, Роберт ди Сильвад утасдаж, Жексоныг барьж авах урхи занга тавина уу гэж гуйх. Гэтэл үүнд дэндүү их цаг орно.
Хоёрдахь боломж нь Холбооны мөрдөх товчоо. Тэднийхэн ийм зүйлд туршлагатай. Гэтэл ХМТовчоо өөрийн тогтсон дүрэм журмыг хатуу баримталдаг. Эндээс тусламж горьдоод нэмэргүй. Жошуаг амьд байхад амжиж энэ зүйлийг шийдвэрлэх ёстой.
Женифер нэгэнтээ гүнзгий санаа алдаад сэтгэл шулуудлаа. Тэгээд утасны дэвтэр авч дугаарыг олоод гар нь салгалан гурван удаа оролдож байж сая зөв залгав. Эр хүн утас авахад нь,
-Майкл Мореттитой ярья гэлээ.

_________________
Би унших дуртай


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 200 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited