#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 2:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 200 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: May.29.12 11:25 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
баярлалаа, хүү нас бардаг нь харамсалтай юмаа Адамд хэлчих л байсийн. Одоо юу болж төгсдөг бол, сайнаар л төгсөх болугай


Top
   
PostPosted: May.29.12 1:50 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
tnks


Top
   
PostPosted: May.29.12 3:47 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Энэ сүүлчийн ажлаасаа болж балрах вий дээ :??:

_________________
:3q:


Top
   
PostPosted: May.30.12 8:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Энэ сүүлчийн ажлаасаа болж баригдаад хамгийн муу байдалд ороод тэгснээ азаар гэнэт бүх юм нь бүтэх байхаа кк Шелдоны зохиолын төгсгөл хэсэг нь нэг иймэрхүү шд. Магадгүй Майкл Морретти өөрөө балрах нь тодорхой болмогц Женниферийг ямар ч буруугүй нтр гэж мэдүүлэх байх. Тэгээд Адамтайгаа суух биз. Харин тэр Кэннэт Бэйли хаагуур юу хийж яваан бол доо :think: Хүү үхдэг нь хайран юм аа их хөөрхөн ухаантай хүү байсиймсан. Бас тэр Мэри Бэн их бага хэмжээгээр оролцох байх даа.

Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.31.12 12:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 26.

Ник Витто, Томми Санто, Сальваторе Фифе, Жозеф Колелла дөрөв "Тонийнд" гуанзанд хооллож байлаа. Тэд үүдэнд ойрхон суугаад үүд онгойх тоолонд орж ирсэн хүнийг ажин харж бай| Майкл Моретти арын тасалгаанд байгаа. "Өрхийнхний" өөр xoopoнд одоохондоо ямар нэг зөрчил зөрөлдөөн байхгүй ч гэсэн хэзээд сэрэмжтэй байх хэрэгтэй.
Танхимд "Морнинг Пост" сонины оройн дугаар барьсан жаал хөвгүүн орж ирэхэд Жозеф Колелла түүнийг дуудаж,
-Хүү нааш ир гээд нөгөөдүүлдээ хандаж:
-Өнөөдөр Хайдад морин уралдаантай. Би нэг агсам хурдан морь тавина гэв.
Жаал хүүг сонин өгөхөд Колелла түүнд нэг доллар өгөөд,
-Хариулт хэрэггүй гэв.
Колеллаг сониноо дэлгэж үзэхэд нэгэн патиар Ник Виттогийн анхаарлыг татжээ.
-Хүүе, наад залууг чинь би үзсэн хүн байна гэхэд Томи Санто Виттогийн мөрөн дээгүүр хараад,
-Энэ чинь Адам Уорнер байна. Ерөнхийлөгч болж мандана даа гэв.
-Байз гэм. Наадхыг чинь үзсэн хүн байна гэж хэлж байна шүү гээд санаж ядан хөмсөг зангидсанаа сая санаж:
-Аа тийм! Наад залуу чинь Акапулькод Женифер Паркертай хамт гуанзанд ууж байсан юм гэж зүтгэв.
-Чи юу донгосоод байна аа?
-Би өнгөрсөн сард тийш нь илгээлт авч очсоныг санаж байна уу? Энэ залууг тэнд Женифертэй хамт сууж байхад нь харсан юм. Гуанзанд сууж байсан гэхэд нь Сальваторе түүнийг гайхан ширтэж,
-Лав юм уу? гэв.
-Лав. Юу гэж?
-Үүнийг Майклд хэлэх нь зүйтэй гэж бодож байна. . .
Майкл Моретти Ник Виттог муухай харж,
-Чи бүр солиорчээ. Женифер тэр сенаточ Уорнерээр үхснээ хийх юм бэ?
-Намайг яавал яа, эзэнтээн. Би тэднийг гуанзанд архи ууж суухыг харсан минь үнэн.
-Хоёулаа хамт байсан юм уу?
-Тийм.
-Тэр муу турсага Уорнер чинь бидний мууг үзэх гэж оролдож байгаа. Женифер яагаад түүнтэй архи ууж суудаг байна вэ? гэж Сальваторе хэлэв.
Майкл чухам үүнийг л мэдэх гэж хүсчээ. Женифер Акапулькод очсоноо, их хурлын тухай ярьж, өөрийн уулзсан олон хүний нэр усыг дурдсан боловч Адам Уорнерийн тухай ганц ч үг цухуйлгаагүй Гэгээд Томми Сантогоос,
-Нийтийн аж ахуйн ажилтны холбоог одоо хэн удирдаж байгаа вэ? гэж асуув.
-Чарли Карелли.
Таван минутын дараа Майкл утсаар түүнтэй ярьж байлаа.
-Бельмонт Тауре. Миний нэг найз. Арваад жилийн өмнө тэнд сууж байсан юм. Тэнд үүдний сахиул байсан хархүүтэй яримаар байна гээд цаанаас хариу хэлэхийг сонссоны дараа,
-Баярлалаа. Би чамд өртэй боллоо гээд харилцуур тавьжээ.
Ник Витто, Сальваторе, Санта, Колелла дөрөв өөдөөс нь харж байв.
-Та нар хийх ажилгүй юм уу, муусайн турсагануудаа? Эндээс тонилцгоо гэхэд нь дөрвүүл яаран гарч одов.
Майкл Женифер, Адам Уорнер хоёрын хамт байгааг сэтгэлдээ төсөөлөн элдвийг бодож суулаа. Женифер яагаад Уорнерийн нэрийг хэлсэнгүй вэ? Бас Жошуагийн эцэг Вьетнамд амь үрэгдсэн гэдэг юу байна вэ? Женифер яагаад Уорнерийн тухай ер ярьдаггүй байв.
Майкл тасалгаан дотуур холхиж эхэллээ.
Гурван цагийн дараа Томми Санто хувцас хунар муутай, хижээл насны нэг жижигхэн хүн дагуулан орж ирэв. Тэр хүн илт айсан янзтай байлаа.
-Энэ Кавольски Уолли гэхэд нь Майкл босож түүнтэй гар барилцаад,
-Уолли, чиний ирсэнд баярлалаа. Үүнийг чинь үнэлж байна. Суугтун. Надаар туслуулах юм байна уу?
-Байхгүй. Баярлалаа, мистер Моретти. Миний бүх юм сайн сайхан байгаа. Их баярлалаа гээд мэхэлзэж нахилзахад бэлэн байв.
-Бүү сандар. Чамаас ганц хоёрхон юм асуух гэсэн юм.
-Таны асуусан болгоныг хариулья. . .
-Чи Бельмонт Таурегийнд ажилласаар байгаа юу?
-Үгүй, эрхэм ээ. Таван жилийн өмнө тэндээс гарсан. Хадам эх маань өвдөөд. . .
-Тэнд сууж байсан хүмүүсийг санаж байна уу?
-Ихэнх суугчдыг санаж байна, эрхэм ээ. Миний бодоход тэд нар. . .
-Женифер Паркерыг санаж байна уу? гэсэнд Уолигийн царай туяарч ,
-Саналгүй яах вэ. Их сайн авхай байсан. Байрыг нь ч санаж байна гэв.
-Тэднийхээр олон хүн очдог байсан уу гэсэн Уолли толгойгоо маажаад,
-Хэлэхэд хэцүү байна. Авхай өөрөө л ирж очих нь харагддаг байсан.
-Тэднийд эр хүн очиж хонодоггүй байсан уу? гэсэнд Уолли толгой сэгсэрч,
-Үгүй, эрхэм ээ гэв.
Тэгэхлээр Майкл дэмий юм бодсон байж. Майклын дотор онгойгоод ирлээ. . . Жениферыг ерөөс хэзээ ч. . .
-Нэг найз нь л их олон ирдэг байсан. Өөр хүн байхгүй. . . гэхэд нь Майкл буруу дуулав уу хэмээн гайхаж,
-Найз нь гэв үү? гэж лавлав.
-Тиймээ. Нэг залуутай байдаг байсан.
Энэ үг Майклын толгой дундуур цохиод авсантай адил байлаа Биеэ эзэмдэж чадахыг больж, Уоллиг заамдан авч дээш нь өргөөд,
-Ээ муу тэнэг мал! Нэрийг нь хэн гэдэг юм бэ? гээд түүнийг түлхэж, сонин шүүрч аваад хамар дор нь дэлгэн үзүүлсэнд Уолли Уорнерийн патиарыг хараад,
-Энэ мөн байна! Тэр авхайн найз залуу! гэжээ.
Мореттигийн хөл дорх газар цөмрөх шиг болов. Женифер Майклд дандаа худал хэлж, араар нь тавиад Адам Уорнертай явдаг байж шүү! Тэр хоёр Майклын ар хударгаар сэм уулзаж, түүний зсрэг үгсэн хуйвалдаж, маллан мэхэлж байжээ.
Эрт балраас уламжлалтай өс хонзон авах санаа Майкл Mopеттигийн бие сэтгэлийг эзэмдэж, тэр хоёрыг хоёуланг нь алах ёстой гэж бодлоо.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 12:27 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 27.

Женифер Нью-Йоркоос Лондоноор дайран нисэж, Бахрейнд хоёр цаг саатав. Нефтийн эзэнт улсын шинээрээ шахам нисэх буудалд уугуул нутгийн хувцас өмссөн эр, эм өчнөөн төчнөөн хүн шал дээр, вандан дээр унтацгааж байх нь ядуучуудын хорооллыг санагдуулах аж. Агаар амьсгал нь хүртэл харилхаг зэвүүн байх тул онгоцонд суух болсныг зарлахад Женифер баярлав.
"Боинг 747" нисэх онгоц Сингапурын Чанга нисэх буудалд буулаа. Тэр бол хотын төвөөс 14 миль зайтай орших шинэ нисэх буудал юм. Гаалийнхан сурамгай, эелдэгхэн ажиллаж, арван таван минутын дараа Женифер Паркер хөлсний машины зогсоол тийш явж байлаа. Хаалганы тэнд хижээл насны хятад хүн тосон ирж,
-Та Женифер Паркер уу? гэв.
-Тийм.
-Намайг Чау Линг гэдэг. Сингапур дахь Мореттигийн холбоо барих хүн. Надад машин байгаа гэв.
Чау Линг Жениферийн юмыг тээшийн саванд ачуулаад хэдэн минутын дараа тэд хот орохоор явлаа.
-Нислэг таатай сайхан байв уу?
-Сайхан байлаа.
Женифер, Стефан Вьеркийг бодож явжээ. Бодсоныг нь Чау Линг мэдсэн юм шиг өмнө харагдаж буй байшинг заагаад.
-Чанги шорон. Вьерк тэнд байгаа гэв.
Шорон нь Хэй -вейгээс зайдуу, дээгүүр нь өргөст төмөр yтас татсан өндөр хашаатай, том бараан байшин байв. дөрвөн булангийн харуулын цамхаг дээр буу зэвсэгтэй манааны хүмүүс зогсчээ.
-Дайны үед арал дээрх Британий бүх ажилтан нарыг энд xoрьж байсан юм гэж Чау Линг тайлбарлав.
-Би Вьерктэй хэзээ уулзаж болох ву?
-Байдал маш ээдрээтэй байгаа даа, мисс Паркер аа. Мансууруулах бодисын асуудлаар засгийн газар маш хатуу үзэл бодлого баримталдаг. Анх баригдаж байгаа хүмүүстэй ч xайр найргүй үзэлцдэг юм. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс. . . Сингапурт нэр нөлөө ихтэй хэд хэдэн "өрхийн" хяналтанд байдаг. Тэр "өрхүүд" Сингапурын худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хянаж байдаг юм. Тэдэнд мансууруулах бодис хэрэгтэй. Та ойлгож байгаа биз дээ?
-Манайханд нэр нөлөөтэй сайн нөхөд байх ёстой доо.
-Энд Дэвид Тау гэж цагдаагийн байцаагч бий. Хамгийн yxaaлаг хүн.
"Тэр ухаан нь ямар үнэ өртөгтэй байдаг бол, мэдэх юмсан" гэж Женифер дотроо бодоод юм хэлсэнгүй. Энэ тухай ярьж хэлэлцэх цаг олдоно. Женифер суудлын түшлэг налан гэдийж, цонхоор харав. Одоо тэд Сингапурын байгаль орчноор явж байлаа. Ногоон мод ургамал, хурц өнгийн цэцэг элбэг байгаа нь их сэтгэгдэл төрүүлэв. Максферсон-роудын хоёр талаар орчин үеийн худалдааны байшин барилга эгнэжээ. Байшин нь шинээрээ, ойр орчимд маш цэвэр сайхан байв. Үүнийг Чау Лингэд хэлсэнд инээмсэглэж,
-Үүний учрыг тайлбарлахад амархан. Хотын гудамж талбайд хог новш хаявал таван зуун доллараар торгодог нь үнэхээр үр нөлөөтэй болдог юм гэв.
Машин Стивенс-роуд тийш эргэхэд жижиг гүвээн дээр эргэн тойрон мод, цэцэг тарьсан хөөрхөн цагаан байшин харагдлаа.
-Энэ таны суух "Шангри -ла" зочид буудал.
Зочид буудлын үүдний танхим асар том, цэвэр цэмцгэр агаад гантиг багана, шил толь болжээ. Жениферийг бүртгүүлж байх зуур Чay Линг нэгэн жижиг цаас өгч,
-Байцаагч Тау өөрөө тантай холбоо барина. Та энэ утсаар надтай хэдийд ч ярьж болно гэв.
Инээд алдсан хаалгач, Жениферийн тээшийг цахилгаан шатны дэргэд аваачиж өгөв. Суух байр нь хоёрдугаар давхарт зочлох том өрөө, унтлагын өрөө, саравчит таггнаас бүрджээ. Тагт дээрээс цаад зах нь үл харагдах улаан, цагаан тэргүүлэгч цэцэг, ногоон наргил мод цэлийжээ. "Шамбалын орон шиг газар юм" гэж Женифер бодов.
Аясын зөөлөн салхи сэвэлзэж байв. Тэнгэр ийм байхад Жошуа их дуртай байдагсан. "Ээж ээ, өнөөдөр яхта онгоцоор зугаалах уу?".
Женифер "Боль! " гэж өөртөө тушаагаад утасны дэргэд очиж,
-Нью-Йорктой ярих захиалга өгмөөр байна гээд дугаарыг хэлсэнд утас залгагч хүүхэн ,
-Уучлаарай. Бүх шугам ажилтай байна. Байзнаж байгаад үзье гэв.
-Баярлалаа.
Дор байсан утас залгагч хүүхэн удирдах самбарын дэргэд югсож буй хүний өөдөөс харсанд цаадах нь толгой дохиод,
-За сайн байна гэжээ.
Нэг цагийн дараа байцаагч Тау утасдаж,
-Та мисс Женифер Паркер уу? гэв.
-Тийм.
-Би байцаагч Дэвид Тау байна гэж тэр хүн үл мэдэг харь аялгатай өгүүлэв.
-Би байцаагч таны утасдахыг хүлээж байлаа. Би энд. . . гэхэд Тау үгийг нь тасалж,
-Та надтай хамт зоог барьж намайг баярлуулахгүй юу? гэв.
Утсыг зуураас чагнана гэж айж байгаа бололтой.
-Дуртай зөвшөөрье.
"Их шанхай" гэдэг нь нутгийн хүмүүс голдуу олон хүн пиг дүүрсэн чимээ шуугиан ихтэй том ресторан байв. Хүмүүс хоол идэх зуур чанга чанга ярилцана. Тайзан дээр хэдэн хүн хөгжимдөж, нэгэн царайлаг бүсгүй америкад их дэлгэрсэн дуу дуулж байв.
Женифер дээр танхимын ахлагч ирж,
-Та ганцаар хооллох уу гэхэд нь,
-Би энд байцаагч Таутай уулзахаар тохирсон юм гэсэнд танхимын ахлагч малийтэл инээж,
-Байцаагч, таныг хүлээж байгаа. Ийшээ очно уу гээд Жениферийг танхимын голд, найрал хөгжмийн хажуу дахь ширээнд дагуулж аваачив.
Байцаагч Тау гэдэг нь нүүрийн тэг нарийхан, жаахан улцан хар нүдтэй, гучаад насны нүдэнд дулаахан өндөр туранхай хүн байв Байцаагч төв хийцтэй бараан костюм өмсчээ. Жениферт тусалж суулгаад өөрөө суув. Найрал хөгжим чих дөжрөм аялгуу тоглож байлаа. Тау Женифер тийш тонгойж,
-Танд уух юм захиалах уу? гэв.
- Болно, баярлалаа.
-Та амсаж үзвэл зүгээр. . .
-Юу гэнээ?
-Чихрийн нишингэ, наргил модны шүүс, чихэд, жаахан царцмагаар найруулдаг юм. Танд сайхан санагдана гэж найдаж байна.
Байцаагчийг толгойгоо өргөхөд хоол зөөгч бүсгүй тэр даруй хүрч ирэв. Байцаагч ундаа, хятад зууш захиаллаа.
-Хэрэв би өөрөө мэдээд танд оройн хоол захиалбал та татгалзахгүй биз?
-Би дуртай байх болно.
-Танай орны эмэгттэйчүүд тушааж заншсаныг ойлгож байна. Энд бол одоохондоо эрчүүд захирч байдаг.
"Хүүхэмсэг эр шиг байна" гэж Женифер бодсон боловч арцаж маргалдах дур байсангүй. Энэ хүн Жениферт хэрэгтэй. Танхимд шуугилдаад ярилцахад хэцүү байлаа. Женифер танхимын доторхийг тойруулан харав. Дорно дахины бусад улс оронд очиж байсан боловч Сингапурын хүмүүс ер бусын цэвэрхэн сайхан харагдах ажээ.
Зөөгч бүсгүй өмнө нь өндөр шилэн аяга авчирч тавилаа. Шоколадын ундаатай адилавтар харагдах агаад дотор нь жижигхэн мөс хөвж байв.
-Хутгах хэрэгтэй гэж байцаагч хэлэв.
-Таныг хэлснийг сонссонгүй.
-Хутгагтүн! гэж Тау хашгирлаа.
Женифер аягатайгаа жаахан хутгаад амсаж үзвэл дэндүү нялуун амттай эвгүй муухай ундаа байх боловч толгой дохиод,
-Өвөрмөц сонин амттай юм байна гэв.
Ширээн дээр олон таваг авчирч тавилаа. Зарим нь аймаар харагдах боловч асуухгүй байхаар шийдэв. Их амттай сайхан хоол байлаа.
Байцаагч tay танхимд шуугилдах чимээн дунд сонсдохуйц чанга хашгирахыг хичээн,
-Энэ ресторан хоолоороо алдартай. Энэ бол хятад, малайз хоолны холимог. Ямар нэг жор байхгүй гэв.
-Би тантай Стефан Вьеркийн тухай яримаар байна.
Байцаагч дал мөрөө хавчаад юу ч сонсдохгүй байна гэж дохив. Байцаагч юм ярихад айх зүйлгүй байх гэж юм уу, эсвэл ерөөсөө юм ярихгүй гэж энэ ширээг сонгож авсан юм болов уу гэж Женифер гайхав.
Дараа нь олон янзын хоол ирсэн нь бүгд их сайхан хоол байлаа. Гагцхүү одоо болтол ажил явдлаа ярьж чадаагүй байгаадаа сэтгэл зовно. Хоёул ресторанаас гараад,
-Би машинтай яваа гэж Тау хэлээд хуруугаа инчидсэнд хар "мерседес" машин дэргэд нь хүрч ирэв.
Жолооны нь ард цагдаагийн дүрэмт хувцастай том эр суужээ. Нэг л биш дээ. Тау хэрэв Женифертэй ажил төрлийн нууц юм ярих гэсэн бол хажууд хүнгүй байхуйцаар зохиож болох байсансан. Женифер машины арын суудалд дээр суухад байцаагч дэргэд нь ирж
суув.
-Та Сингапурт анх удаа ирж байгаа юу?
-Тийм.
-Тэгвэл энд танд үзэж харах юм мундахүй их бий.
-Би энд түүх дурсгалт зүйл үзэх гэж ирээгүй. Би аль болохуйц хурдан эргэж харих ёстой гэсэнд байцаагч санаа алдаад,
-Өө тийм. Таныг түүнтэй маргаашийн өглөөний аравт уулзуулахаар ярьж тохирсон гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 12:32 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 27.

Вашингтонд Адам Уорнерийг зөвлөлгөөн хийж байсан тасалгаанаас нь дуудав. Ди Сильва утасдсан байжээ. Түүний сэтгэл хөөрөн догдолсон байлаа.
-Бидний шаардлагыг Их цэц хүлээж авсан. Эхэлж болно шүү. . . Сенаточ та хаана байна вэ?
-Би энд байж байна. Энэ чинь таатай сайхан мэдээ байна гэж Адам хуурмагаар баярласан болж хариулав.
-Бид 24 цагийн дараа хавхныхаа оньсыг дарж болно. Бололцоо байвал Нью-Йоркт нисээд ирнэ үү. Би шаардагдах бүх зүйлийг бэлтгээд байя. Маргааш өглөөний арван цагт.
-Би очно.
"Бидний шаардлагыг их цэц хүлээж авсан" гэнэ.
Адам утсаа тавьж, дахин нэг дугаарт залгалаа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 12:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 28.

Чанги шоронгийн уулзуулах өрөө ханыг нь цагаан будгаар будсан жижигхэн өрөө байв. Тэнд урт ширээний хоёр талаар хоёр том модон сандал тавьжээ. Женифер нэг дээр нь суугаад Вьеркийг хүлээв.
Үүд онгойж, Стефан Вьерк манааны хуяг дагалдуулан орж ирлээ. Тэр бол цэлхэрсэн нүүртэй, бүлтэн нүдтэй өндөр хүн байв. Хацар дух нь хөх няц болжээ.
Вьерк Жениферийн өөдөөс харж суув.
-Намайг Женифер Паркер гэдэг. Таны өмгөөлөгч. Таныг эндээс гаргаж авахыг хичээнэ гэсэнд Вьерк ,
-Үүнийгээ хурдхан шиг амжуулбал зүгээр гэв.
Энэ нь сүрдүүлэг ч юм шиг, гуйлт ч юм шиг байлаа. "Түүнийг улайж өчихөөс нь өмнө барьцаагаар суллуулах хэрэгтэй байна" гэж Майклын хэлснийг Женифер санав.
-Тантай зохих ёсоор харилцаж байна уу? гэсэнд Вьерк үүдний дэргэд зогсож буй хуягийг хараад,
-Яах вэ, зүгээр гэв.
-Би таныг барьцаагаар суллуулах тухай өргөдөл өгсөн.
-Найдлага хэр вэ?
-Найдлага их бий гэж бодож байна. Дээд тал нь хоёр-гурав
хоног орно.
-Би эндээс гарах хэрэгтэй байна.
-Удахгүй уулзана.
-Баярлалаа гээд гар сунгахад нь ,
-Болохгүй! Гар хүрэх хориотой гэж хуяг зандрав. Стефан Вьерк Жениферийн өөдөөс хараад,
-Түргэлж үзээрэй гэжээ.
Жениферийг зочид буудалд эргэж ирэхэд байцаагч Тау утасдсан гэж хэлэв. Яг энэ үед утас дахин дуугарсан нь Тау мөн байжээ.
-Та хүлээж байх зуураа хотоор жаахан аялан зугаацаж болох юм гэхэд нь Женифер анх татгалзах юм уу гэснээ Вьерктэй хамт нисэх онгоцонд сууж эндээс явах хүртэл хийх ажилгүйгээ санав. Тэр болтол байцаагчтэй эв зүйгээ ололцож байх нь багагүй чухал.
-Баярлалаа. Дуртайяа зөвшөөрье.
Тэр хоёр үдийн цайны үеэр Камрачид бууж, дараа нь Букит-роудаар хойшоо явлаа. Женифер, байцаагч Тау хоёр Кранью оршуулгын газрын дэргэд зогсож, шатаар уруудан том цэнхэр хаалгаар ороод өмнө нь том гантиг загалмай, цаана нь гантиг багана байгааг харав.
Бид дайны үед маш их зовсон. Олон сайн нехөд, ойр дотныхноо алдсан гэж байцаагч Тау хэлэхэд Женифер хариу дуугарсангүй. Нүдний нь өмнө Сент-Пойнт дахь булш үзэгдэх шиг болов. Тэр булшинд хэн хэвтэж байгааг бодож болохгүй.
***
Манхэттенд цагдаагийн удирдах газрын байшинд засгийн газрын хэд хэдэн байгууллага оролцсон хуралдаан ид өрнөж байв. Хуралдаанд оролцож байгаа олон хүн олон удаа бүтэлгүйтэж хаширсан болохоор энэ удаагийн мөрдөн шалгах ажил эхлэхэд ч урам зориг муутай байжээ. Гэвч энэ удаа юм бүхэн урьдынхаас өөр болох төлөвтэй. Эдэнд Томас Колфаксын гэрчлэн мэдүүлсэн өчиг бий. Түүнийг хэн ч дуугүй болгож чадахгүй. Колфакс бүүрэлхсэн дээрэмчдийн бүлгийг гучин таван жилийн турш өмгөөлж байгаад одоо шүүхэд очиж, хүмүүсийн нэр ус, тоо баримт, он сарыг хэлнэ. Хуралдаанд оролцогчид үүнийг нь одоо зөвшөөрөн батална.
Адам Уорнер энэ мөчийг ойртуулахын тулд энд сууж буй хүмүүсийн хэнээс ч илүү их ажил хийсэн. Энэ бол түүнийг Цагаан ордонд хүргэх ялгуусан амжилт болох ёстой байлаа. Гэтэл одоо юм бүхэн үнсэн товрог болж дууслаа. Адамын өмнө Их цэцийн шийдвэрээр ял тулгаж буй хүмүүсийн нэрсийн жагсаалт тавиастай байна. Жагсаалтын дөрөвдүгээрт Женифер Паркерын нэр байлаа. Түүнд хүн амины хэрэгт холбогдсон, өөр бусад олон гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуйвалдаанд оролцсон ял тулгах гэж байгаа.
Адам Уорнер танхимд цугларагсдыг тойруулан харж,
-Та бүхэнд баяр хүргэе гэж биеэ албадан байж өгүүлэв.
Цааш нь хэдэн үг хэлэх гэтэл үг нь хоолой дээр тээглээд чадсангүй. Адам өөрийгөө туйлын их жигшин зэвүүцэв. Бие нь өвдсөнөөс долоон дор байлаа.
###
"Испаничуудын зөв юм. Энэ хоолыг хүйтнээр нь идэх хэрэгтэй юм байна" гэж Майкл Моретти бодов. Женифер Паркер одоохондоо хүрэх аргагүй хол байгаа болохоор амьд байгаа. Удахгүй эргээд ирнэ. Иртэл нь түүнтэй юу болохыг сэтгэлдээ төсөөлөн бахаа хангаж суухаас. Эм хүн эр хүнийг яаж мэхэлдэг вэ, Женифер тэр ёсоор мэхэлж, өөрийг нь араар тавьж байжээ. Майкл одоо түүнийг олноос онцгойлон анхаарах талаар бодно. . .
Женифер Майкл Мореттид утасдах гэж дахин оролдож үзэв.
-Уучлаарай. Нью-Йорктой ярих бүх шугам ажилтай гэж утас залгагч бүсгүй хэлэв.
-Дахиад дуудаж өгнө үү.
-Тэгье л дээ, мисс Паркер аа.
Утас залгагч хүүхэн хажуудаа зогсож буй эрийн өөдөөс харахад цаадах нь их учиртай жуумалзав.
Роберт ди Сильва өөрт нь саяхан авчирч өгсөн дайчлан баривчлах бичгийг үзэж байв. Түүн дээр Женифер Паркерын нэр бичээстэй байлаа. "Одоо л тэр хүүхнийг нэг болгож тавья! " гэж Ди Сильва бодоод ёстой нэг бах нь ханаж баясав.
##

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 12:40 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
-Байцаагч Тау таныг үүдний танхимд хүлээж байна гэж жижүүр хэлэв.
Энэ нь Жениферийн санаанд ороогүй явдал байлаа. Бодвол Вьеркийн тухай шинэ зүйл олж мэдээ болов уу. Женифер үүдний танхимд очив.
-Утасдалгүй ирснийг минь уучлаарай. Тантай уулзах нь зүйтэй гэж бодлоо.
-Шинэ сонин юу байна?
-Машин дотор яривал дээр. Танд үзүүлэх юм бий. Тэд Канг -Роудаар явлаа.
-Ямар нэг бэрхшээл гараа юу?
-Ямар ч бэрхшээл байхгүй. Вьеркийг маргааш суллана. Тэгвэл энэ байцаагч, Жениферийг хааш нь аваачиж яваа юм бол?
Тэд хэсэг байшингийн дэргэдүүр өнгөрч, жолооч машинаа зогсоов.
-Үүнийг та сонирхоно гэж итгэж байна гэж байцаагч Тау хэлэв.
-Юу юм бэ?
-Үзээрэй.
Байшингийн дотоод байдал хуучирч муудсан байх агаад Жениферийн урьд өмнө огт мэдэхгүй ер бишийн хурц үнэр хамар өөд ханхийж их сэтгэгдэл төрүүлэв. Залуухан бүсгүй дэргэд нь ирж,
-Та нарт дагалдах хүн хэрэгтэй юу. Би. . . гэхэд нь байцаагч гараа сэгсэрч,
-Бидэнд таны хэрэг байхгүй гээд Жениферийг сугадан авч, хоёул хашаанд орлоо. Тэнд газар ухаж хийсэн тав-зургаан сав байв. Нэгний нь дэргэд очиход дээр нь "Гараа холхон байлгагтун! " гэж бичсэн байжээ.
Женифер' доош тонгойж харвал сав дотор пиг дүүрэн хоёр зүйлийн гүмбараа матар үргэлж хөдлөн бие биесийн дээгүүр доогуур гулсаж байлаа. Женифер давхийн цочиж,
-Энэ юу вэ? гэв.
-Гүмбараа матарын ферм. Хоёроос зургаан настай байхад нь арьсыг нь авч түрийвч, суран бүс, цүнх, туфли хийдэг юм. Олонх нь амаа ангайсан байхыг харж байна уу? Амарч байгаа нь энэ. Амаа хамхисан үед нь мэдээтэй байх хэрэгтэй.
Тэд хоёр том гүмбараа матартай савны дэргэд очлоо.
-Энэ хоёр арван таван настай. Эднийг үржүүлгийн эх үүсвэр болгож ашигладаг юм гэхэд нь Женифер эвгүйрэн дагжиж,
-Аймаар муухай амьтад байна. Яаж бие биеэ хүлцдэг юм бол.
-Матар зөгий бие биеэ хүлцдэггүй, хамт байж ер чаддаггүй юм.
-Түүхийн өмнөх амьтад шиг байх юм.
-Яг тийм. Олон сая жилийг туулж ирэхдээ өнөөх л төрөлхийн муу авьяасаа хадгалж үлдсэн юм.
Байцаагч Жениферийг яах гэж энд дагуулж ирснийг мэдмээр байлаа. Энэ аймаар муухай матар зөгийнүүдийг сонирхоно гэж бодсон бол -эндүүрч дээ.
-Би одоо явж болох уу?
-Жаахан байзнаарай гээд эхний савны дэргэд дагуулж аваачив.
-Эднийг өдөрт гурван удаа загас гахайн уушигаар тэжээдэг юм.
Нэгэн бүсгүй сав руу загас шидэлж эхэлсэнд язганан бужигнан байгаа амьтдын бие агшин зуур усны эргүүлэг мэт оволзоод ирэв. Гүмбараа матрууд цус савирсан түүхий загасыг шүүрэн авч, хэсэг хэсэг тасчиж байлаа. Жениферийн харсаар байтал тэдгээдийн хоёр нь нэг хэсэг мах зэрэг шүүрч аваад түүнээ хувааж чадалгүй бие бие рүүгээ ухасхййж,хазалцан цохилцсоор ус нь цусанд будагдан улаан
боллоо. Хоёр матрын нэг нь нүдээ бүлт цохиулсан боловч хариуд нь өстнийхөө эрүүнд шүдээ зоож, тавих янзгүй байв. Цус улам их асгаран устай холилдож байлаа. Бусад матар тулалдаанд хажуунаас нь оролцож, тулалдаж байгаа хоёрыг шүдээрээ урж тасчин махыг нь ил гаргаад төдөлгүй амьдаар нь идэж эхэллээ. Жениферийн дотор муухай болж,
-Одоо эндээс явцгаая гэсэнд байцаагч Тау гарыг нь атгаж, -Жаахан хүлээгээрэй гээд хэсэг харж зогссоноо гадагш
дагуулж гарав.
Тэр шөнө Женифер бие биеэ тасар тасар татаж буй гүмбараа матар зүүдэллээ. Тэдгээрийн хоёр нь гэнэт Адам, Майкл хоёр болж хувирахад Женифер цочин сэрэв. Хамаг биеийн хүйтэн хөлс чийхарсан байлаа. Дахиад унтаж чадсангүй.
Ажиллагаа Америкийн хэд хэдэн муж улс, өөр тав зургаан улс оронд нэг зэрэг эхэлжээ. Огайод засгийн газрын үнэнч шударга ёсны тухай үг хэлж байсан нэгэн сенаточийг баривчилсан байна. Нью- Орленд морин уралдааны бооцоо тавиулдаг нийт үндэсний чанартай хууль бус ажиллагаа сүйрчээ. Амстердамд алмаазаар хулгайн худалдаа хийхийг зогсоов. Канкас Ситид хулгайлсан эд юмс хадгалах агуулахыг илчилжээ. Неапольд кокаин үйлдвэрлэх фабрикийг булаан эзэлсэн байна. . .
***
Адам Женифертэй утсаар ярих гээд бүтэхгүй болохоор контор нь очсонд Синтия түүнийг даруй таньж,
-Өршөөгөөрэй сенаточ Уорнер аа. Мисс Паркер гадаадад явсан гэв.
-Хаана байгаа вэ?
-Сингапурт, "Шангри- ла" зочид буудалд. . .
Адамын сэтгэл сэргээд ирлээ. Одоо түүнд утасдаад битгий эргэж ир гэж хэлье.
***
Үйлчлэгч бүсгүй хаалга тогшоод Жениферийн өрөөнд орж ирэв.
-Уучлаарай. Та өнөөдfр хэдийд явах вэ? гэхэд нь,
-Би өнөөдөр явахгүй, маргааш явна гэсэнд үйлчлэгч бүсгүй
гайхширсан байдал илэрч,
-Надад энэ байрыг цэвэрлэж янзал, өнөө орой нэгэн хос ирнэ
гэж хэлсэн юм гэв.
-Хэн тэгж хэлээ вэ?
-Даамал.
***
Доор далайн чанадаас утасдав. Утас залгагч өөр бүсгүй жижүүрлэж, хажууд нь өөр нэгэн эр зогсож байлаа. Залгагч бүсгүй харилцуурт,
-Нью-Йоркоос мисс Женифер Паркертэй ярья гэж байна гэснээ хажууд буй эрийн өөдөөс харсанд цаадах нь толгой сэгсрэхэд :
-Уучлаарай, мисс Паркер яваад өгсөн гэжээ.
Женифер Вьеркэд Нью-Йорк орох тасалбар захиалаагүйгээ санаж, агентлагт утасдав.
-Би Женифер Паркер байна. Танайд маргааш орой Лондон орох нисэх онгоцны суудал урьдчилан захиалсан юмсан. Надад дахиад нэг суудал хэрэгтэй байна.
-Жаахан хүлээнэ үү.
Нэг минутын дараа мөн тэр хүн,
-Мисс Паркер таны захиалгыг хүчингүй болгосон гэхэд нь Жениферийн дотор харанхуйлж,
-Хүчингүй болгосон гэв үү? Хэн тэр вэ? гэв.
-Бүү мэд. Зорчигчдын нэрсийн жагсаалтнаас таны нэрийг хассан байна.
-Эндүүрэл болсон шиг байна. Намайг жагсаалтанд оруулна уу.
-Өршөөгөөрэй. 1- 12 нислэг дүүрэн хүнтэй.
"Байцаагч Тау энэ бүхнийг мэдэж байх ёстой доо" гэж Женифер бодов. Тэр хоёр оройн хоолон дээр уулзах ёстой. Байцаагчийг ирэхэд энэ бүхнийг түүнд ярьсанд Тау дал мөрөө хавчаад,
-Манайхны салан задгайн гай болов уу даа. Би учрыг ольё
гэжээ.
-Вьерк юу болж байна?
-Бүгдийг зохицуулсан. Түүнийг маргааш өглөө суллана. Байцаагч жолоочид хятадаар нэг юм хэлсэнд машин эргэлээ, -Та Калланг-роудыг үзээгүй байгаа. Танд сонин сайхан
санагдах болно.
Хэдэн минутын дараа машин явдлаа удаашруулан зогсов.
-Бид хаана ирэв? гэж Жениферийн асуухад,
-Энэ гудамж нэргүй гэж байцаагч аяархан өгүүлэв.
Гудамжны хоёр талаар дан ганц оршуулгын товчоо байлаа. Урд талд нь нэгэн гашуудлын цуваа явж байв. Эмгэнэн гашуудагсад бүгдээр бэлэвсрэлийн цагаан хувцас өмсөж, гурван хүн хөгжим дарж байлаа. Талийгаачийг ширээн дээр тавьж, цэцгээр хүрээлэн толгой талд нь гэрэл зургийг байрлуулсан байлаа. Эмгэнэн гашуудагсад тойрч суугаад цайлж байв. Женифер байцаагч тийш
эргэж,
-Энэ юу вэ? гэж асуусанд өөдөөс нь нэг хачин хараад,
-Энэ бол үхлийн байшин. Нутгийн иргэд "үхэл" гэдэг үгийг
цээрлэж "эмгэнэлийн байшин " гэдэг юм. Гэтэл үхэл гэдэг маань
амьдралын нэг хэсэг шүү дээ, тийм үү? гэв.
Женифер байцаагч Таугийн хүйтэн ширүүн нүдийг хараад
айдас төрлөө. Тэд "Алтан гарди" гуанзанд очиж, хоолны ширээнд
суусны дараа,
-Байцаагч Тау! Та надад гүмбараа матар үржүүлэх газар үзүүлсэн нь ямар учиртай юм бэ? Бас үхлийн байшин? гэж
Жениферийг асуухад,
-Учиртай л даа. Танд сонин сайхан байх болов уу гэсэн юм. Ялангуяа та өөрийн өмгөөлөлд байгаа Вьеркийг суллуулах гэж энд ирсэн болохоор. Манай оронд гадаадаас оруулж ирсэн мансууруулах бодисын улмаас манай олон залуус үхэж үргэдэж байна, мисс Паркер аа. Тэднийг эмлчлэн эдгээх гэж оролдож байгаа эмнэлэгт таныг дагуулаад очиж болох байсан. Тэгснээ тэдний үхэж байгаа газрыг үзүүлбэл танин мэдэхүйн хувьд танд илүү дээр байх болов уу гэж бодсон юм гэв.
-Энэ бүхэн надад ямар ч хамаагүй.
-Хэрхан хандахаас болох хэрэг. . . гэж өсөрхсөн өнгөтэй дуугахад нь,
-Мистер Тау таны хөлс хүчийг сайн өгдөг байх гэсэнд,
-Дэлхий дээр миний хөлс хүчийг төлж хүрэх мөнгө байхгүй. . гээд босож нэг хүнд толгой дохиход нь Женифер эргэж харав Саарал костюмтай хоёр эр дэргэд нь ирээд,
-Мисс Паркер уу? гэхэд нь,
-Тиймээ гэлээ.
Тэдэнд ХМТ-ны ажилтны тэмдгээ үзүүлэх хэрэг байсангүй Үзүүлсэн үзүүлээгүй Женифер бүгдийг ойлгожээ.
-Холбооны мөрдөх товчоо. Бидэнд таныг дайчлан баривчлах бичиг бий. Та шөнө дундын нисэх онгоцоор бидэнтэй xaмт Нью-Йорк орно. . .

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 12:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 29.

Майкл Моретти хадам эцгийнхээ булшийг эргээд буцах үед хүнтэй уулзахаар болзсон цагаасаа хэдийн хожимдсон байжээ. Тэр хүнд утасдаж, уулзалтаа хойшлуулахаар шийдээд утасны бүхээгийн дэргэд зогсож, дугаарт залгасанд харилцуурыг тэр даруй авлаа.
-Акме Билдерс байна.
-Би Майкл байна. Нөгөө хүнд. . .
-Мистер Моретти байхгүй. Дараа утасдаарай.
Майкпын хамаг бие хөвчрөөд ирэв. "Тонийнд " гэж хэлчихээд харилцуурыг өлгөв. Машин дээрээ эргэж ирэхэд,
-Бүгд ёсоороо юу? гэж Роза асуув.
-Бүү мэд. Чамайг үеэл хүүхэн дээр чинь аваачья. Намайг очиж автал тэндээ байж байгаарай.
Тони Майклыг гуанзны конторт дагуулж аваачлаа.
-Танай гэрт, конторт Холбооны мөрдөх товчооныхон сууж байна гэж надад хэлсэн, Майкл аа.
-Баярлалаа. Надад саад хийхгүй байхыг хүсье.
-Чамд саад хийхгүй ээ.
Майкл Тонигийн гарахыг хүлээж байгаад хаалга хааж, дараа нь харилцуур аваад дугаарыг уурсан эргүүлэв.
Ямаршуу их гай гамшиг нөмрөн ирж байгааг Майкл хорь хүрэхгүй минутын дотор ойлголоо. Цагдаагийн дайралт баривчилгааны тухай мэдээ ирэх тусам сүүлдээ бүр үнэмшиж ядав.
Түүний бүх цэрэг, дарга нар баривчлагджээ. Мөрийтэй тог лоомын бүх газар, хулгайлсан зүйлсийн агуулах нүглийн уур уурхайг дайран эзэлсэн байв. Энэ нь хар дарсан зүүд шиг байлаа. Цагдаа нар гагцхүү мафийн байгууллагын хэн нэг гишүүнээс ийм их мэдээлэл авч болох байв.
Майкл улс орны янз бүрийн нутагт байдаг "өрхүүдтэй" утсаар хэл авалцахад тэд бүгдээр Майклаас тайлбар авахыг шаардаж байв. Тэднийг ихэд түйвээж сандраасан агаад мэдээлэл хаанаас уг сурвалжтайг мэдэх хүн байсангүй. Бүгдээрээ мэдээлэл өгсөн хүн Мореттигийн "өрхөд " байгаа гэж сэжиглэж байжээ.
-Хороо хуралдуулах хэрэгтэй, Майкл аа гэж Лас-Вегасын Жимми Гуардони шууд тулган шаардав.
Гай түй тохиолдоход аливаа улс орны дээд эрх барих газар нь Үндэсний хороо байдаг.
-Цагдаагийнхан бүх "өрхийг" түйвээж байна. Нэг том хүн "улайсан" бололтой. Танайхны хүн шиг байна. Түүнийг олж, хор хөнөөлгүй болгоход чинь чамд хорин дөрвөн цагийн хугацаа өгье.
Урьд цагдаагийнхан дайрах үед голдуу тэдний торонд жижигхэн "загас" ордог байсан бол одоо анх удаа шилмэл дээд хэсгийнхэн баривчлагджээ. Нэг том хүн "улайсан" нь ил. . . Манайхны "өрх" хамгийн хүчтэй цохилтод өртөж, цагдаа нар Майклыг өөрийг нь эрж байгаа аж. Нэг хүн эргэлзээгүй баттай өчиг өгч байгаа бололтой. Эс тийм бол цагдаагийнхан ийм дуулиантай компани зохион зүрхлэхгүйсэн. Чухам хэн тийм өчиг өгсөн байж болох вэ? Майкл энэ асуудлыг даруй шийдэх ёстой.
Иймэрхүү мэдээллийг зөвхөн Майкл өөрөө, мөн түүний гол дэслэгч Сальваторе, Жозеф Колелла нар мэднэ. Томас Колфакс бас мэдэх боловч тэр хүн овоолгоостой хогийн дор булшлагдсан.
Майкл Сальваторе, Колелла хоёрыг бодож суулаа. Тэр хоёрын нэгийг дуугүй байх ам тангаргаасаа няцаж өчиг мэдүүлэг өгсөн гэж итгэхэд бэрх. Тэр хоёр бүр анхнаасаа Майклтай хамт байсан. Майкл өөрөө тэднийг асран тэтгэж, өөрснөө бие даан мөрийтэй тоглоом, янхны явдалтай холбогдсон ажил хэрэг өрнүүлэх бололцоо олгосон. Тэд яагаад урван тэрслэв. Суудлыг нь эзлэх гэсэн байжээ. Гэсэн ганцхан хариулт байж болно. Майклыг баривчилсны дараа тэр хоёр суудлыг нь эзэлж чадна. Ингэж бодоод уур нь шатлаа. Тэр муу сайн зулбасганууд Майклыг унагаах их санаа санажээ. Зай гайгүй, тэднүүс тэр болтол амьд байж чадахгүй. Хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэвэл өөрийн бүх хүмүүсийг барьцаагаар суллуулах хэрэгтэй. Үүнд нь итгэж болох өмгөөлөгч хэрэгтэй. Гэтэл Колфакс үхсэн. Женифер бол. . .
Женифер! Майкл хамаг бие нь ясандаа хүртэл хүйт оргихыг мэдрэв. "Хурдхан эргэж ирээрэй. Чамайг үгүйлээд байх юм. Би чамд хайртай шүү, Женифер ээ!" гэж өөрөө хэлсэн үг нь тархинд нь харван орж ирлээ. Ингэж хэлээд байхад урваж шаравсан байна шүү. Үүнийхээ өр төлөөсийг амсана бий вий.
Майкл утасдахаад арван таван минутын дараа Ник Витто тасалгаанд нь орж ирэв.
-Юу болж байна вэ?
-Энэ хавиур нууц албаныхан язганаж байна. Майкл аа. Би хоёр гурав тойрч үзлээ. Холхон байвал дээр.
-Чамд даалгах ажил байна, Ник ээ.
-За,эзэнтээн.
-Сальваторе, Жо хоёрыг янзал гэсэнд Ник өөдөөс нь нүдээ их болгон ширтэж,
-Би. . . Би ойлгохгүй байна. . . Чи тэднийг янзал гэж хэлэхдээ... гэсэнд,
-Тэр муусайн бузар тархийг цөм цохь гэж хэлж байна! Чамд тушаал бичиж өгөх дутаад байна уу? гэж зандарсанд,
-Үгүй л дээ. . . Соло, Жо хоёр чиний үнэнч туслах нар шүү гэж Никийг бөвтнөхөд Майкл босож, нүд нь аймаар гялалзан,
-Ашиг хонжооны ажил яаж хийхийг чи надад заах санаатай юу? гэв.
-Үгүй, Майкл аа. Би тэднийг янзалья даа. Хэзээ вэ?
-Одоохон тэднийг өнөө оройн сарны гэрэл үзээсэй гэж хүсэхгүй байна. Мэдэв үү?
-Мэдлээ, Майкл аа гэхэд нь Майкл нударга зангидаж,
-Хэрэв надад зав байсан бол тэднийг би өөрөө янзлах байсан юм. Тэднийг өвтгөж зовоомооргүй байна, Ник ээ. Даруйхан амжуулаарай.
-О кей.
Үүд онгойж, Тони давхин орж ирлээ. Царай нь хөсрий даажээ.
-Тэнд холбооны мөрдөх товчооны хоёр хүн чамайг баривчлах бичиг үзүүлж байна. Чиний энд байгааг яаж мэдсэнийг бүү мэд. Тэнгэрийн нэр барьж андгайлья! Тэд. . .
Майкл Ник Виттод хандан,
-Арын хаалгаар гар! Бушуухан гэж тушаагаад дараа нь Тони тийш эргэж,
-Тэдэнд намайг одоо очлоо гэж хэл гэжээ.
Майкл харилцуур авч дугаарт залгав. Нэг минутын дараа Нью-Йоркын Дээд шүүхийн шүүгчтэй ярьж байлаа.
-Энд ХМТ-ны хоёр хүн намайг баривчлахаар ирээд байна.
-Ямар учир шалтгаанаар вэ, Майкл аа?
-Би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Чи намайг суллуулаад аль. Би шоронд сууж чадахгүй, ажил зөндөө байна.
Хэсэг дуугүй байсны дараа шүүгчийг,
-Энэ удаа чамд тусалж чадахгүй болов уу даа, Майкл аа. Одоо бүгд олны хараанд байгаа. Хэрэв би оролцох гэвэл. . . гэж болгоомжтойхон өгүүлж эхлэхэд Майкл үгийг нь тасалж,
-Муу хөгшин бөгс чи миний үгийг анхааралтай сонсож бай. Хэрэв би шоронд ганц цаг л суухад хүрэх юм бол чамайг үлдсэн бүх насныхаа- турш шоронд суулгах талаар санаа тавина. Чи надад хичнээн олон хэрэг аргалж өгснөө намайг олны өмнө ярь гэж байна уу? Швейцарийн банкинд данстайгаа надаар хэлүүлэх гээд байна уу? Чи. . . гэж сүрдүүлэн занасан байдалтай өгүүлэв.
-Тэнгэрийг бодооч, Майкл аа!
-Тэгвэл шалавхан хөдөл!
-Юу хийж болмоор байна вэ, үзье, хичээе дээ гэж шүүгч Лоуренс Уолдман өгүүлэв.
-Хичээгтүн. Битгий дүлэгнээд байгаарай! Миний хэлснийг хий! Дуулав уу? гээд Майкл харилцуураа шидэж орхив.
Тархи нь шаргуу ажиллаж байлаа. Шоронд орно гэж айсангүй. Шүүгч Уолдманыг чадах бүхнээ хийнэ гэж мэдэж байлаа. Бас Сальваторе, Колелла хоёрын тухайд Ник Виттод итгэж болно Майкл ханын жижиг толинд харж, үсээ самнаад ХМТ -ны хүмүүс дээр очив,
Шүүгч Уолдман Мореттигийн хүсэн хүлээж байсныг хийжээ. Хэргийг урьдчилан сонсоход Уолдман аргалж, Майклыг таван зуун мянган долларын барьцаагаар суллуулж чадсан байна.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 12:43 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 30.
Ник Витто бол ухаан мохдог хүн. Тэр илүү дутуу юм асуулгүй, юу тушаасныг ёсчлон биелүүлдгээрээ л мафийн байгууллагад хэрэгтэй хүн аж. Ник Витто хутга, буугаар зэвсэглэсэн хүнтэй олон удаа тулгарч байсан боловч ер айж байсангүй. Одоо л харин айж байлаа. Түүний ухаанаас хэтэрсэн нэг хачин юм болж байв. Өөрөө энэ нэгэн хэрэгт ямар нэг янзаар буруутай юм шиг санагдаад байжээ.
Цагдаа нар дайрч, баривчилж байгаа тухай мэдээг Ник бүтэн өдөржин сонсов. Шилмэл дээд хэсгийнхний хэн нэг нь урван тэрсэлжээ гэсэн сураг дуулдав. Хэдийвээр Никийн ухаан охор боловч Томас Колфаксын амийг өршөөн хэлтрүүлсэн баримтаа урван тэрсэлсэн бодолтойгоо холбон бодож чадахтайгаа байжээ.
Сальваторе, Жозеф хоёр урвагч байх ёсгүйг Ник мэдэж байлаа. Тэр хоёр Никийн ах дүүгээс өөрцгүй бөгөөд Майклд өөртэй нь нэгэн адил морь нохой мэт үнэнч. Гэтэл өөрөө тасар тасар татуулахгүйгээр үүнийг Майклд хэрхэн учирлаж ойлгуулахаа мэдэхгүй байв. Юу вэ гэвэл энэ хэрэгт ганц Томас Колфакс л буруутай байж болох бөгөөд гэтэл тэр хүн үхээд хэвтэж байх ёстой байсан...
Ингээд Ник ацан шалаанд оров. Ник жижигхэн Цэцэг, Аварга хоёрт хайртай. Сальваторе, Колелла хоёр Томас Колфаксын нэгэн адил урьд Никт их тус болж байсан. Колфаксыг яах вэ, амьд мэнд тавьж явуулсан. Гэтэл үүний улмаас юу болсныг харав уу?! Ник цаашид өр нимгэн байхаа цэглэхээр шийдэв. Хар амиа л бодох хэрэгтэй.Харин тэр хоёр Никийн ах дүүгээс өөрцгүй тул хурдан үхүүлэх талаар санаа тавина.
Тэр хоёрым байгаа газрыг мэдэхэд онцын төвөг орсонгүй. Тэр хоёр ер хэзээд Мореттигийн хараанд байдаг. Сальваторе Жаран гуравдугаар гудамжинд байдаг нууц амрагийндаа байгаа биз. Сальваторе тэр хүүхнийхээс ямагт таван цагг гарч, эхнэр дээрээ очдогийг Ник мэднэ. Ник байшингийн үүдний танхимд хүлээх юм уу, дээшээ гарч байранд нь орж болох байлаа. Сэтгэл нь тогтож өгөхгүй байна гэдгийг мэдээд сэтгэл нь улам үймрэв. Энэ нэгэн хэрэг Никт муухай их нөлөөлж байна.
"Энэ бүхнийг зүйл дуусгаад Майклаас чөлөө гуйя. Хоёрын зэрэг залуу охин олж аваад Багамын арлууд руу тууж болох юм". Ингэж бодоод дотор нь бүлээслээ. Машинаа байшингийн буланд тавьж, гол хаалга руу очиж, үүдийг целлулиодоор онгойлгон цахилгаан шат хэрэглэлгүй гуравдугаар давхарт гарч, гудмын цаад үзүүрийн хаалганы дэргэд очиж балбан,
-Онгойлго! Цагдаагийнхан байна! гэж хашгирав.
Хаалганы цаана хүн дуугарах сонсдож, нэгэн минутын дараа хаалга дутуу онгойн том гинжний завсраар гэрэлтэж, Сальваторегийн нууц амраг Марины нүцгэн бие харагдлаа.
-Ник! Ээ тэнэг! Чи намайг үхтэл айлгаж орхилоо гэж Марина хэлээд гинжийг авч, үүд онгойлгон, -Сол оо, энэ Ник байна гэсэнд бяцхан Сальваторе унтлагын өрөөнөөс гарч ирээд,
-Сайн уу, Ник ээ. Чи юу хийж явна вэ? гэв.
-Чамд Майкл даалгавар өгсөн гэж Ник хэлээд чимээ намсгууртай 22 калибрын гар буу гарган гохыг дарав. Эхний сум Сальваторийн цохонд тусаж, хоёрдахь нь түүний зүүн нүдийг онов. Маринаг хашгихаар завдан амаа ангайхад Витто түүний толгойд сум зоож, шал дээр унахад нь баараггүйг бодож цээж рүү нь бас нэг сум тавилаа.
"Ийм булцгар хүүхэн хайран байна. Яая гэх вэ, гэрч үлдээвэл Майкл дургүйцэнэ" гэж Ник бодлоо. . .
Аварга биет Колелла Лонг-Айлендад уралдуулдаг морьтой юмсанж. Колелла Никийг тэр морио түрүүлнэ гэж бооцоо тавихыг зөвлөж, урьд Ник үүнээс их мөнгө хождог байжээ. Одоо Колеллагийн лоож руу очиж явахдаа орлогын энэ нэгэн уг сурвалж байхгүй болох нь гэж харамсан бодов. Уралдаан эхэлжээ. Колелла лоождоо зогсоод морио урамшуулах гэж хашгирч гуугачин байв. Энэ бол урьдчилсан уралдаан агаад үзэгч олон галзуу юм шиг шуугилдан бужигнаж байлаа.
Ни к Витто лоожид ороод,
-Сайн уу, найз аа гэсэнд,
-Мэнд амар, Ник ээ. Чи яг болсон цагаар ирлээ. "Хатан ван" маань өнөөдрийн тэргүүн шагнал авна. Би чиний өмнөөс бооцоо тавьсан гэхэд нь,
-Яасан ч сайн юм бэ, Жо гэжээ.
Ник Колеллагийн ар нуруунд гар буу тулгаж байгаад гурвантаа буудав. . Сэтгэл хөөрөн шуугилдаж буй үзэгч олон аяархан пин хийсэн буун дууг сонссонгүй. Колелла унав. Ник тасалбарыг нь авах юм уу гэснээ морь нь түрүүлээ ч үү, үгүй ч үү гэж бодоод болилоо. Тэгээд цааш эргэж, хаалга тийш яаралгүй сажиллаа.
Майкл Мореттигийн хувийн утас дуугарав.
-Мистер Моретти юу?
-Хэн асууж байна вэ?
-Ахмад Танер.
Майкл энэ нэрийг даруй санав.
-Би сонсож байна.
-Надад дөнгөж саяхан зарим нэг мэдээлэл ирээд байиа. Танд сонин сайхан байх болов уу гэж найдна.
-Та хаанаас утасдаж байна вэ?
-Гудамжны автоматаас.
-Таны үгийг сонсож байна.
-Энэ бүхэн хаанаас эх үүсвэртэйг би олж мэдлээ.
-Хожимджээ. Тэднийг хэдийн янзалчихсан.
-Тэднийг ий? Би ганц Томас Колфаксын тухай л сонссон.
-Та юу ярьж байгаагаа мэдэхгүй байна. Колфакс үхчихсэн.
Энэ удаа ахмад Танерын гайхах ээлж болов.
-Та юу хэлнэ вэ? Томас Колфакс Куантико дахь тэнгисийн цэргийн баазад суугаад хүссэн хүн болгонд долоон булчирхайгаа тоочиж байгаа!
-Та солиорсон шиг байна! Миний мэдэхээр. . . гэснээ Майкл түгдрэн зогсов.
Майкл юу мэдэх билээ? Томас Колфаксыг зайлуул гэж Ник Виттод тушаасан, үүнийг ёсоор гүйцэтгэсэн гэж Ник хэлсэн. Майкл нэг хэсэг бодол болж суулаа,
-Та үүнийг баттай мэдэж байгаа юм уу, Танер аа?
-Хэрэв би үүнийг баттай мэдээгүй бол танд утасдах уу даа?
-Шапгая. Таны хэлсэн үнэн байвал би танд их өртэй боллоо!
-Баярлалаа, мистер Моретти.
Ахмад Танер харилцуурыг өлгөөд сэтгэл ханамжтай байлаа. Моретти хүчин зүтгэж тусалсныг нь үнэлнэ гэж мэдэж байв. Энэ нь ахмадад тэтгэвэртээ гарах бололцоо олгоно. Тэгээд утасны бүхээгээс намрын хүйтэн салхинд гарч ирэв.
Бүхээгийн хажууд зогсож байсан хоёр эр Танерыг хажуугаараа өнгөрөх гэхэд нь нэг нь түүний замыг хөндөлсөн,
-Ахмад Танер уу? Би аюулаас хамгаалах албаны дэслэгч Вест байна. Тантай цагдаагийн комиссар ярилцая гэж байна гэжээ.
Моретти харилцуураа алгуурхан тавив. Ник Виттогийн мэхэлснийг адгуус араатны зөнгөөр мэдэрчээ. Томас Колфакс амьд байж шүү! Үүгээр бүр юмны учрыг тайлбарлаж болно. Колфакс урван тэрсэлжээ. Гэтэл Майкл Ник Виттог явуулж, Сальваторе, Колелла хоёрыг алуулсан. "Ай тэнгэр, би яасан усан тэнэг амьтан
бэ!"
Майклын дотор дүрэлзээд ирлээ. Утсаар хэд хэдэн удаа товчхон заавар тушаал өгөв. Дараа нь бас нэг утсанд залгаад хүлээж эхлэв. Харилцуурт Виттогийн дууг сонсоод хилэгнэснээ
нуухыг хичээж,
-Ажил хэр бүтэмжтэй вэ, Витто? гэв.
-О кей, эзэнтээн. Таны хэлсэн ёсоор гүйцэтгэсэн. Тэд нэг их
зовоогүй. .
-Би чамд хэзээд найдаж болох уу, Витто?
-Бололгүй яах вэ, эзэнтээн.
-Ник ээ, чи бас дахиад надад тус болж үз. Манайхны нэг хархүү машинаа Йорк. Хориндөрөвдүгээр гудамжны буланд тавьсан байгаа. Хүрэн "комарро". Түлхүүр нь нарны саравчийн цаагуур бий. Тэр машин өнөө орой бидний ажилд хэрэгтэй. Аваад ирэхгүй юу?
-Болно л доо. Хэр түргэн хэрэгтэй вэ? Би. . .
-Одоо даруйхан хэрэгтэй, Ник ээ!
-Би одоо явлаа.
-Баяртай, Ник ээ.
Майкл харилцуураа тавив. Никийн өөрөө өөрийгөө тамын оронд илгээхийг үзмээр дур хүрэх боловч хойшлуулшгүй ажил зөндөө байлаа.
Удахгүй Женифер Паркер эргэж ирнэ. Майкл түүнд юм бүхнийг бэлтгэсэн байх ёстой.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 12:45 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Үлдсэн хэсгийг нь орой оруулъя. Өнөөдөр дуусгана аа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.31.12 5:55 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
bayarlalaa


Top
   
PostPosted: May.31.12 11:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Баярлалаа.

Үйл явдал ч эрчтэй өрнөж байна шүү. Майкл 2 өөртөө үнэнч хүмүүсээ алуулчихлаа. Одоо Колфаксыг янзалчихвал Женнифер зүгээр үлдэх нь дээ. Майкл гэнэт сайхан сэтгэл гаргаад Женниферийг буруугүй болгох биз. Ахмад Тау харин тааварлашгүй хүн байна шүү. Мафийн талынх юм шиг мөртлөө сайн талынх байдаг.

Орой болтол хүлээнээ. :s2: :s2: :s2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.01.12 1:28 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
өө ёстой их баярлалаа, моретти ч гарах гарцгүй боллоо доо, харин женнифер яаж занганаас мултрах юм бол,


Top
   
PostPosted: Jun.02.12 11:15 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
хүүе ээ өнөөдөр чинь өнгөрчихсөн биш үү, хүлээгээд байгаа шүү


Top
   
PostPosted: Jun.02.12 11:20 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: May.05.04 4:59 pm
Posts: 222
Huleej bgaa shuu :wd:


Top
   
PostPosted: Jun.03.12 3:43 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 31.

"Энэ чинь гол дүрд нь би жүжиглэж байгаа холливудын кино зураг шиг юм болж байна" гэж генерал Рой Уоллес бодов.
Их танхимд харилцаа холбооны цэргийн техникчид пиг дүүрч, зураглах аппарат, микрофон, гэрэлтүүлэх төхөерөмж тавьж байлаа. Томас Колфаксын мэдүүлэг өгч байгааг хальсанд буулгаж авах гэсэн байжээ.
-Баараггүйг бодож байгаа юм. Колфакс хэн ч хүрч чадахгүй бид мэдэх боловч хальсанд буулгаад авахад илүүдэхгүй гэж Роберт ди Сильва тайлбарласан байна.
Бусад нь үүнийг зөвшөөрөв.
Гагцхүү Томас Колфакс л алга байлаа. Бүх зүйлийг бэлэн болгосны дараа түүнийг сүүлчийн минутад авчрах ёстой аж.
Колфакс өрөөндөө шүүх яамны Дэвид Терри гэдэг хүнтэй хамт байж байлаа. Терри бол алга болохыг хүссэн гэрчийн шинэ дүрийг бүтээх ажил эрхэлдэг хүн.
-Гэрчийн аюулгүй байдлыг хангах засгийн газрын хөтөлбөрийг мистер Колфакс танд танилцуулья. Шүүн таслах хурал дууссаны дараа бид таныг өөрийн тань сонгож авсан оронд явуулна. Таны хогшил, тавилга, өмч хөрөнгийг Вашингтон дахь агуулахад нууц дугаартайгаар зөөж аваачина. Түүнийг бид танд хожим хүргүүлнэ. Таны хойноос хэн ч мөрдөн мөшгөж чадахгүй. Бид танд шинэ баримт бичиг, шинэ намтар өгч, хэрэв та өөрөө хүсвэл гадаад дүр төрхийг чинь өөрчилж болно гэж Терригийн ярихад,
-Тэр тухай би өөрөө санаа тавина гэж Колфакс хариулав. Зүсээ хувилгахтай холбогдсон өөрийн төлөвлөгөөг хэнд ч итгэж хэлэхийг хүссэнгүй.
-Бид хүмүүст шинэ бичиг баримт олгохдоо голдуу тэдэнд тохирох тэнцэх ажил олж, мөнгө өгдөг. Мистер Колфакс таны тухайд бол миний ойлгосноор мөнгөний хувьд бэрхшээл байхгүй юм шив?
Колфакс инээмсэглэв. Швейцари, Гонконг, Германы банкинд Колфаксын хичнээн мөнгө байгааг Терри мэдвэл юу гэх бол. . . Мөнгөнийхөө нийт тоог Колфакс өөрөө ч сайн мэдэхгүй. Барагцаалбал найм есөн сая доллар байгаа байх.
-Тиймээ. Нэгдүгээрт бид таны хаана очих хүсэлтэйг мэдэх хэрэгтэй байна. Танд энэ талаар шийдсэн юм байна уу?
Энэ бол өнгөн дээрээ энгийн нэг асуулт боловч цаана нь маш их юм нуугдаж буй. Терри зүй нь: "Та амьдралынхаа үлдсэн хугацааг хаана өнгөрүүлэх бодолтой байна вэ? " гэж асуух ёстой байсан юм. Колфакс хаана очлоо ч гэсэн тэндээсээ өөр тийшээ явж чадахгүй гэдгийг ойлгож байлаа. Очсон газраа шинэ орон сууцтай болж, шинэ дүр төрхийг олно. Дэлхийн өөр хаана ч амь насандаа аюулгүй гэж итгэх аргагүй болно.
-Бразилид,
Энэ бол учир зүйтэй сонголт байлаа. Тэнд Панамын корпорацийн нэрээр худалдаж авсан хоёр зуун мянган акр тариалангийн талбай бий. Тэр эдлэн газар өөрөө аяндаа Колфакст цайз болж өгнө. Түүгээр үл барам өөрийгөө сайтар хамгаалуулж авна. Тэгээд Майкл эцсийн бүлэгт Колфаксын хаана байгааг олж мэдлээ ч гэсэн гap хүрч чадахгүй.
Колфакс юм бүхэн худалдаад авч чадна. Аль дуртай хүүхнээ ч худалдаад авч болно. Колфакс латин америкийн хүүхэнд их дуртай аж. Хүмүүс бол хүнийг жаран нас хүрэхээр түүнд өвөр хормойн явдал огт хамаагүй болно гэж боддог байна. Колфакс бол нас ахих тусам хүсэл тачаал улам ихэсч байгааг мэдрэх болжээ. Хоёр юм уу, гурван залуу хүүхэнтэй нэгэн зэрэг оронд орох нь түүний дуртай зугаа цэнгэл байлаа. Хүүхэн хичнээн залуу тусмаа сайхан.
-Бразилид явуулах ажлыг зохицуулахад амархан. Манай засгийн газар тэнд нэг жижиг байшин худалдаж аваад. . . гэж Терригийн ярихад,
-Тийм хэрэгцээ байхгүй гэв.
Колфакс жижигхэн байшинд суух хэрэгтэй гэхлээр нь золтой л инээд алдаж орхисонгүй.
-Танаас миний хүсэх зүйл гэвэл шинэ бичиг баримт олгож, аян замд аюулгүй байлгана уу. Бусдыг нь би өөрөө даая.
-Таны дураар болтугай, мистер Колфакс аа. Бид юм бүхнийг сайн бодож төлөвлөсөн байх гэж найдна. Энэ нэг их төвөгтэй ажил биш. Таныг мэдүүлэг өгч дуусмагч Өмнөд Америк орох нисэх онгоцонд суулгаж өгнө гэж Терри хэлээд босов. -Баярлалаа.
Ирж уулзсан хүн нь өрөөнөөс гарахыг Колфакс хараад бахархах сэтгэл төрөв. Колфакс догь ажил хийлээ! Моретти түүнийг дутуу үнэлжээ. Энэ бол Мореттигийн сүүлчийн алдаа болох биз. Колфакс Мореттиг дахиад өндийж чадахгүй болтол нь дарж авна.
Колфаксын мэдүүлгийг хальсанд буулгаж авна. Сонин юм байна. Колфакс хананд өлгөсөн жижиг толинд өөрийгөө харж эхэллээ. "Миний насны хүнд дажгүй шүү. Би ч бас толиотой байна. Латин Америкийн залуу бүсгүйчүүд буурал үстэй хижээл насны эрчүүлд дуртай байдаг".
Үүд онгойх чимээ сонсдоход эргэж харвал тэнгисийн цэргийн түрүүч хоол авчрав. Зураг авч эхлэхээс наана тавтай хооллох зав зай байна.
Эхний өдөр Томас Колфакс хоолоо голж гомдол тавьсанд тэр өдрөөс генерал Уоллес өөрөө энэ асуудлыг эрхлэн хариуцах болжээ. Колфаксын хүссэн болгоныг ёсоор болгож, түүний таалалд нийцүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байлаа. Колфакс үүнийг нь ашиглан өрөөндөө тохилог аятайхан хогшил тавилга, зурагт тавиулж өдөр бүр шинэ сонин сэтгүүл авчруулж үзэх болов.
Түрүүч ширээн дээр хоёр хүнд зориулсан цар тавиад өдөр бүр
хэлж заншсанаараа,
-Идэж болмоор аятайхан харагдаж байна, эрхэм ээ гэв.
Колфакс эелдэгхэн инээмсэглээд, ширээний ард суув. Түүний дуртай дутуу шарсан үхрийн мах, шанзтай төмс, чүнз байв. Түрүүчийг сандал дөхүүлэн өөдөөсөө харж суухыг хүлээв. Түрүүч хутга, сэрээ авч, хэсэг махыг хөшиглөн идэж эхэллээ. Энэ бол генерал Уоллесын нэг санаа. "Эртний хаадтай адил юм болж байна" гэж
Колфакс бодох зуур түрүүч бүх хоолноос амсаж үзэж байгааг ажиглаж байлаа.
-За ямар байна?
-Үнэнийг хэлэхэд надад гүйцэд шарсан мах илүү санагддаг.
Колфакс ху.тга сэрээ аваад идэж эхэллээ. Түрүүч эндүүрчээ. Махыг маш сайхан шарсан, төмс нь анхилуун үнэртэй, халуунаараа байв. Цаана нь бас чүнз бий. Колфакс тунхуу авч, үхрийн махыг жаахан хачирлан хоёрдахь хэсгийг залгиад нэг л аймшигтай юм болж байгааг мэдлээ. Ам нь аймаар халуу оргиж, амьдаараа шатаж байгаа юм шиг бүх бие нь халуу оргиод иржээ. Амьсгаа авах гэж хий ангалзан төвөнх нь хөдлөхөө больсон байв.
Түрүүч түүнийг дуугүй харж байлаа.
Томас Колфакс хоолойгоо базаж, түрүүчид юу болсныг хэлэх гэж оролдсон боловч нэг ч үг хэлж чадсангүй. Дотроос түлэх гал улам дүрэлзэн шатаж, амь тэмцэн бие нь атиралдан гэдэргээ харж унав.
Түрүүч тонгойж, зовхийг нь өргөж үзээд үхсэнийг лавтай мэдсэний дараа сая туслахыг хүсэн хүн дуудав.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Jun.03.12 3:44 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 32.

Сингапураас ирсэн нисэх онгоц Лондоны Хироу нисэх буудалд 19. 30-д буув. Жениферийг ХМТ-ны хоёр ажилтантай хамт онгоцноос бууж, нисэх буудлын аюулаас хамгаалах албаны байранд ортол бүх зорчигчид байр байрандаа сууж байлаа.
Женифер нутаг орондоо юу болж байгааг мэдэхийн тулд сонин олж уншихыг туйлаас хүсэх боловч манаач нар нь зөвшөөрсөнгүй.
Гурван цагийн дараа тэд Нью-Йорк орохоор нисэж явлаа. . .
Фолей Сквер дахь шүүхийн байшинд яаралтай хуралдаан болж, Адам Уорнер , Роберт ди Сильва, хошууч генерал Рой Уоллес, ХМТ болон шүүх яамны хэдэн төлөөлөгч оролцож байв.
-Яагаад ийм хэрэг болов? Бидэнд Томас Колфакс маш чухал хэрэгтэй хүн гэдгийг танд, хэлсэн биз дээ? гэж өгүүлэхдээ Ди Сильвагийн хоолой чичирч байв. Генерал арга тасарсан байдалтай гар дэлгэж,
-Бид сэрэмжлэх бүх арга хэмжээ авсан юм, эрхэм ээ. Тэднүүс яаж байгаад хөхөнгийн хүчил хийж дөнгөснийг бид одоо судалж байна...
-Яаж байгаад тэгж чадсан нь надад сонин биш. Колфакс үхчихсэн байна шүү!
Колфаксын үхэл бидэнд хэр зэрэг хор болох вэ? гэж шүүх яамны хүнийг асуухад,
-Муухай их хор болно. Гэрчийн сандалд дээр сууж байгаа амьд хүн гэдэг нэг хэрэг, түүнийг өчиг мэдүүлгийн бичлэгийг үзүүлнэ гэдэг өөр хэрэг. Бичлэгийн үнэн бодитой эсэхийг эргэлзэх овжин өмгөөлөгч хэзээд олдоно гэж Ди Сильва хариулав.
-Одоо бид яах вэ? гэж мөнөөх хүн асуулаа.
-Хийж байгаа ажлаа үргэлжлүүлнэ. Женифер Паркер одоо Сингапураас наашаа ирж яваа. Бидэнд түүнийг эгнэгт далд хийх хангалттай нотолгоо бий. Тэр хүүхэн Майкл Мореттиг хойноосоо чирээд орно гээд Ди Сильва Адам Уорнер тийш эргэж,
-Сенаточ та зөвшөөрч байна уу? гэв.
Адамын дотор муухай болж,
-Уучлаарай гэчихээд бушуухан гарлаа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Jun.03.12 3:45 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 33.

Чихэвчтэй дохиологч хоёр дохиолуур бариад "Боинг 747" онгоцыг зогсоол тийш удирдан аваачихад нисэгч нь хөдөлгүүрээ унтраав. Онгоцны дотоод танхимд,
-Хатагтай нар, ноёд оо, та бид Ныо-Йорк хотын Кеннеди нисэх буудалд буулаа. Манай компанийн нисэх онгоцоор нисэж ирсэнд тань та бүхэнд баярлалаа. Тусгайлан зарлах хүртэл байр байрандаа сууцгааж байна уу гэсэн үйлчлэгч эмэгтэйн дуу сонсдоход хүмүүсийн дургүйцэн дүнгэнэлдэх сонсдов.
Жениферийн хоёр талд сууж байсан ХМТ-ны хоёр ажилтан босож, нэг нь,
-Гарцгаая гэлээ.
Тэр гурвын онгоцноос гарахыг зорчигчид сонирхож ажиглаж байв. Хэдэн минутын дараа нөгөө үйлчлэгч бүсгүй,
-Ноёд хатагтай нар аа, та бүхний тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Одоо бууж болно гэж зарлав. . .
Засгийн газрын машин тэднийг нисэх буудлаас гарах хаалганы дэргэд хүлээж байв. Эхлээд метрогийн засан хүмүүжүүлэх төвийн тэнд зогсож, тэндээс Фолей Сквер дахь шүүхийн байшинтай холбоо барив.
Жениферийг бүртгүүлсний дараа ХМТ -ны хоёр хүний нэг нь,
-Уучлаарай, бид таныг энд байлгаж болохгүй. Рикер-Айлендад хүргэж аваачих тушаалтай гэв.
Дуугүй явцгааж байлаа. Женифер машины арын суудал дээр ХМТ-ны хоёр хүний дунд сууж явахдаа нэг ч үг дуугараагүй боловч тархи нь маш идэвхтэй ажиллаж байв. Хоёр эр замын турш бас үг дуугарсангүй. Нэг ноцтой хэрэг гарсныг Женифер мэдлээ. Учир нь гадаад орноос дайчлан баривчилж авчрах зөвшөөрлийн бичиг авахад тун амаргүй байдаг. Женифер өөрөө шоронд байж байгаад өөртөө туслах аргагүй. Түүнийг барьцаагаар суллуулах хүн хэрэгтэй.
Тэд гүүрэн дээгүүр явж өнгөрлөө. Женифер үйлчлүүлэгч нартай уулзахаар энэ гүүрэн дээгүүр олон зуун удаа өнгөрч байсан болохоор эндээс харагдах байдлыг сайн мэднэ. Одоо өөрөө хоригдол болоод явж байна. "Нэг их удахгүй биз дээ. Майкл Mopeтти намайг суллаж авна" гэж бодлоо.
ХМТ-ны ажилтан нар Жениферийг хүлээн авах байшинд аваачиж, нэг нь харуулын хүнд бичиг өгч,
-Женифер Паркер гэсэнд цаад хүн бичгийг үзээд,
-Бид мисс Паркер таныг хүлээж байлаа. Таныг гуравдугаар өрөөнд оруулахаар бэлтгэсэн гэв.
-Би нэг утасдах эрхтэй юу? гэсэнд харуулын хүн ширээн дээр утсыг зааж,
-Болно гэв.
Женифер харилцуурыг авахдаа Майкл Мореттигийн байрандаа байж байх болтугай гэж дотроо залбирав.
Майкл Жениферийг утасдахыг хүлээж байжээ. Сүүлийн 24 цагийн дотор өөр юу ч бодож санаж чадахаа больсон байв. Түүнд нисэх онгоц Лондонд буусан. Нью-Йоркт ирснийг мэдээлжээ. Майкл ширээний ард суугаад Жениферийг Рикер-Айленд хүртэл сэтгэлчлэн дагаж байлаа. Түүний шоронд хэрхэн орох, шоронгийн өрөөнд оруулж хорихын өмнө утасдах зөвшөөрөл өгөхийг сэтгэлдээ төсөөлөн бодов. Женифер нааш нь утасдах ёстой. Түүний хүсэх ганц юм гэвэл энэ. Тэгвэл Майкл түүнийг тэндээс нэг цагийн дараа гаргаж авна. Женифер наашаа ирж, энэ хаалгаар орж ирнэ.
Женифер хэрхэвч уучилж болшгүй юм хийж, Майклыг сүйд хийх гэж оролдсон хүнд өврөө дэлгэжээ. Бас түүнд ямар ямар нууцыг нь задалж хэлсэн бол? Адам Уорнер Жениферийн хүүгийн эцэг байжээ. Майкл одоо үүнийг эргэлзэхээ болив. Женифер Жошуагийн эцгийг үхсэн гэж бүр анхнаасаа худал хэлсэн байна. "Яах вэ, тэгж хэлсэн нь асар удахгүй амны нь бэлгээр болно" гэж Майкл дотроо бодов.
Тун жигтэй хачин байдал үүслээ. Нэг талаар Майкл Адам Уорнерийн нэрийг хөөдөж, устгах хүчирхэг арга хэрэгсэл байж байна. Түүний Женифертэй явж байсныг илчилнэ гэж сүрдүүлэн шахаж болох юм.
Мореттигийн нууц амраг нь бас сенатын мөрдөн шалгах комиссын тэргүүний нууц амраг байсныг "өрхийнхөн" мэдвэл Майкл олны элэг доог болж гүйцнэ. Эмд араараа тавиулсан хүн "өрхийн " тэргүүн байж болохгүй. Тэгэхлээр сүрдүүлэн шахах гэдэг хичнээн хорхой хүрмээр аятайхан арга шиг санагдавч хоёр үзүүртэй мэс байх учир тэгж болохгүйг мэдэж байлаа. Майкл өөрийн өстөн дайсныг ондоо аргаар устгах хэрэгтэй болно.
Майкл ширээн дээр байгаа эв хавгүй зурсан бүдүүвч зургийг харав. Майкл энэ бүдүүвчийг таван мянган доллараар хийлгэсэн. Энэ бүдүүвч Адам Уорнерийн амь насанд хүрэх болно.
Ширээн дээрх утас дуугарахад Майкл шүүрч аваад цаад үзүүрт Жениферийн дуу гарахыг сонсов. Чихэнд нь янагийн үг шивэгнэж, өөрийгөө хайрлаж дурлахыг гуйж, мөргөх шахаж байсан. . . хүүхнийдуу,
-Майкл чи байна уу?
-Би энд байж байна. Чи хаана байна вэ?
-Эднүүс намайг Рикер - Айлендад авчирсан. Надад хүн амины хэрэг үйлдсэн ял тулгаж байна. Чи намайг. . .
-Үүнд нэг их цаг орохгүй. Сэтгэл тайван байгаарай, за юу?
-За, Майкл аа гэх дууны нь өнгөнд дотор нь онгойсон байдал мэдэгдэв.
-Би чам руу Жиног явуулья.
Нэг минутын дараа Майкл ахиад утсаар ярьж байлаа.
-Барьцаанд хэдий хэрийн мөнгө авах нь хамаагүй хэрэг. Тэр хүүхнийг л даруй суллуулах хэрэгтэй! гээд харилцуураа тавьж, ширээн дээрх товчлуурыг дарсанд Жино Галло орж ирэв.
-Женифер Паркер Рикер- Айлендад байгаа. Түүнийг нэг хоёр цагийн дараа суллах ёстой. Чи тосож уулзаад нааш нь аваад ир.
-За тэгье, эзэнтээн гэхэд нь Майкл сандлын түшлэг налан гэдийж,
-Өнөөдрөөс эхлээд Адам Уорнерийн төлөө санаа зовох хэрэггүй гэж түүнд хэлээрэй. Нью-Канан гүүрэн дээр Адам Уорнер осолд орно гэсэнд Жино Галло жуумалзаж,
-За мэдлээ, эзэнтээн гэжээ.
-Түргэлээрэй гэж Майкл нэмж хэлэв.
Женифер Паркерыг барьцаагаар суллахыг болиулах гэж тойргийн прокурор Ди Сильва өөрийн мэдэлд буй бүхий л арга хэрэгслээр оролдож ядав. Тэднүүс Нью-Йоркийн Дээд Шүүхийн шүүгч Уильям Беннетэд хандаж,
-Эрхэм шүүгч ээ, тэр хүүхэнд олон зүйлийн ял тулгаж байгаа. Бид түүнийг Сингапураас татаж авчруулах хэрэгтэй болсон юм. Түүнийг суллавал бидэнд олдохгүй нэг газар очиж нуугдана. Түүнийг барьцаагаар суллахыг татгалзана уу гэв.
Жениферийн эрх ашгийг төлөөлж байгаа Жон Лестер хэлэхдээ,
-Эрхэм шүүгч ээ, тойргийн прокурор баримтыг гуйвуулж байна. Мииий өмгөөлөлд байгаа эмэгтэй нуугдах гээгүй юм. Сингапурт ажлаар очоод байсан юм. Засгийн газар хэрэв түүнийг буцаж ирнэ үү гэж хүссэн бол сайн дураараа эргэж ирэх байсан. Женифер Паркер бол олонд хүндтэй, их туршлагатай өмгөөлөгч. Түүнийг нуугдана гэж бодох нь ухваргүй муу санаа гээд цааш нь гучаад минут ярив. Дараа нь шүүгч Беннет,
-Барьцаа нь таван зуун мянган доллар гэсэнд,
-Баярлалаа, эрхэм шүүгч ээ, бид мөнгийг тоо ёсоор оруулна гэж өмгөөлөгч хэлжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Jun.03.12 3:50 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Арван таван минутын дараа Жино Галло Жениферт туслан "мерседес" машины арын суудалд суулгаж,
-Үүнд нэг их цаг орохгүй гэхэд нь Женифер хариу дуугарсангүй.
Чухам юу болж байгааг эргэцүүлэн бодоод завгүй байжээ. Сингапурт Жениферийг олноос бүрмөсөн тусгаарласан. Энд чухам юу болж байгааг өчүүүхэн ч төсөөлөхгүй байлаа. Ямарч гэсэн намайг баривчилсан нь санамсаргүй тохиолдол биш гэж итгэж байв Ер нь ганц Жениферийн хойноос хөөцөлдөж байгаа биш бололтой. Майклтай уулзаж, чухам юу болсныг мэдэх хэрэгтэй байв. Жениферийг баривчлан хүн амины хэрэг үйлдсэн ял тулгахаар зориг лосныг бодоход Ди Сильва биедээ их итгэсэн байх ёстой.
Галлогийн хэлсэн нэг үг Жениферийн анхааралыг татав.
-Адам Уорнер . . .
-Та юу хэлэв?
-Бид цаашид Адам Уорнерийн төлөө санаа зовох явдалгүй гэж хэлж байна. Майкл түүнийг янзална гэхэд нь Жениферийн зүрх учир зүггүй булгилж ,
-Түүнийг үү? Хаана. . . гэсэнд Галло жолооноос гараа салгаж, цаг хараад,
-15 минутын дараа. Үүнийг санамсаргүй осол гарсан байдлаар үзүүлэх юм.
Жениферийн ам заваараад ирэв.
-Хаана тэгэх юм бэ?
-Нью- Канан дахь гүүрний тэнд,
Тэд Квинз дээгүүр явж өнгөрлөө. Өмнө нь эмийн зүйлийн худалдааны төв байна.
-Жино! Эмийн сангийн дэргэд түр зогсооч. Надад зарим эм хэрэгтэй.
Жино машинаа сурамгай эргүүлж эмийн сангийн үүдэнд очив.
-Танд туслах уу?
-Хэрэггүй. Би одоохон ирнэ.
Женифер эмийн санд гүйж орлоо. Сэтгэл нь туйлдаа хүртэл хөвчирчээ. Байрны цаад талд нь автомат утас харагдав. Түрийвчээ гаргаж үзвэл утсаар ярих задгай мөнгө байсангүй, дан Сингапур мөнгө байлаа. Нярав хүүхний дэргэд гүйн очиж, нэг доллар өгөөд,
-Задалж өгнө үү гэв.
Уйтгарлаи суугаа нярав хүүхэн долларыг авч, баахан задгай мөнгө егөв. Женифер утас рүү яаран гүйж очиход нэг тарган хүүхэн утас залгаж байлаа.
-Би их яарч байна. Та хэрэв бололцоотой бол. . гэсэнд тэр хүүхэн өөдөөс нь хяламхийгээд утас залгасаар байв.
-Хелло, Хейзел! Миний зурхайн төөрөг үнэн байжээ. Өнөөдөр миний хувьд хар өдөр юги байна. "Делманаас" туфли худалдаж авах гэж байсныг минь чи мэдэх үү? Тэгсэн чинь тэднийх надад таарах хэмжээний ганц хос байсныг худалдчихжээ гэж тарган авгай ярив. Женифер ханцуйд нь хүрч,
-Таныг гуйя л даа гэсэнд бүдүүн авгай хайхарсангүй.
-Өөрийнхөе утсаар ярихгүй юу гэж ярдаглаад харилцуураар үргэлжлүүлэн:
-Бидний үзсэн платьег санаж байна уу? Бас худалдчихжээ. Би ажилтанд нь хэллээ. . .
Жениферийн зүрх урагдан дотор балартаад юу ч хайхрахгүй нүдээ аниад зогсож байлаа. Майкл Адамыг алах гэж байна! Женифер Адамыг аврахын тулд чадах бүхнээ хийнэ.
Нөгөө хүүхэн сая нэг юм харилцуур өлгөөд Женифер тийш эргэж,
-Уг нь таныг залхаахын тулд би дахиад нэг утасдах ёстой байсан юм гэчихээд дийлж гарсандаа сэтгэл ханасан байдалтай жуумалзан одлоо.
Женифер харилцуур шүүрч аваад Адамын ажлын байр руу утасдлаа.
-Уучлаарай. Мистер Уорнер байхгүй. Та яаралтай юм хэлүүүлэх гээ юу? гэж гарын туслах нь өгүүлэв.
-Маш яаралтай. Та түүний байгаа газрыг мэдэх үү?
-Мэдэхгүй. Хэрэв та. . .
Женифер харипцуурыг өлгөснөө даруй дахин авч өөр дугаарт залгавал хэсэг дуугүй байсны дараа ,
-Тойргийн прокурорын контор байна гэх сонсдов.
-Мистер Ди Сильватай ярья. Би Женифер Паркер байна.
-Уучлаарай. Мистер Ди Сильва зөвлөлгөөнд сууж байгаа.
-Утсан дээр дуудагтун. Маш яаралтай. Бушуулаарай! гэсэнд гарын туслах хүүхэн эргэлзэж байснаа,
-Одоохон гэжээ.
Нэгэн минутын дараа Ди Сильва харилцуур авлаа.
-Байна уу! гэх дууны нь өнгө ёозгүй зэвүүн сонсдов.
-Анхааралтай сонсож байгаарай. Адам Уорнерийг алах гэж байна. Арав-арван таван минутын дараа Нью-Канан дахь гүүр дээр санамсаргүй осол гаргасан болгох гэж байна.
Ингэж хэлчихээд харилцуурыг өлгөв. Женифер өөр хийж чадах юм байсангүй. Адамын бие цогцос эрэмдэг зэрэмдэг болсон байхыг нэгэн агшны төдийд сэтгэлдээ төсөөлөн бодоод дотор нь арзас хийж дагжин чичрэв. Цаг хараад Ди Сильва амжих болтугай гэж залбирлаа. . .
Ди Сильва харилцуур тавиад цугларсан хүмүүсийг тойруулан харав.
-Нэг балай юм хэллээ.
-Хэн утасдав?
-Женифер Паркер. Сенаточ Уорнерийн аминд халдах гэж байна гэж хэллээ.
-Танд утасдсан нь ямар учиртай юм бол?
-Хэн мэдэх вэ. . .
-Үүнийг та үнэн гэж бодож байна уу?
-Бүү мэд.
Жениферийг тасалгаанд орж ирэхэд Майкл биеэ барихыг хичээсэн ч түүний гоо үзэсгэлэнд өөрийн эрхгүй татагдав. Женифертэй уулзах бүрдээ ингэдэг байжээ. Женифер бол Майклын үзсэн хүүхнүүдийн дотроос хамгийн шилдэг нь боловч тэр аяараа итгэлийг эвдэн тэсэргүүлдэг хар дотортой хүүхэн. Майкл Адамыг үнсэн таалж байсан уруулыг нь түүнд тэврүүлээд дор нь хэвтэж байсан биеийг харав .
Женифер дэргэд нь хүрч ирээд,
-Чамтай уулзсандаа баяртай байна, Майкл аа. Намайг ийм хурдан гаргаж авсанд чинь баярлалаа гэв.
-Тэр яах вэ. Би чамайг хүлээж байлаа, Женифер ээ.
Энэ нь хичнээн их учир утгатай байсныг Женифер хэзээ ч олж мэдэхгүй Женифер зөөлөн сандалд лагхийтэл суугаад, .
-Ай тэнгэр, Майкл аа! Юу болоо вэ? гэлээ.
Майкл гүүнийг шинжин хараад бахдах сэтгэл төрөв. Өөрийн нь их "өрхийг" сүйтгэхэд тусалсан гэм буруутай мөртлөө чухам юу болоо вэ гэж гэмгүй царайлан асууж байна шүү.
-Тэднүүс намайг яах гэж татаж авчирсныг чи мэдэв үү?
"Мэднэ л дээ. Чиний хэл амыг таталж, өчиг авах гэж байгаа юм". Хүзүүг нь хуга мушгисан жижигхэн шар канаар бялзуухайг Майкл санав. Женифер өөрөө удахгүй тийм болно.
Жөнифер Майклын хар нүдийг хараад,
-Бие чинь зүгээр үү? гэв.
-Мииий бие хэзээ хэзээнийхээс сайн байна гэж Майкл хариулаад сандлын түшлэг налан гэдийж: -Хэдэн минутын дараа Манай бүх асуудал нэг тийшээ болно гэв.
-Чи юу хэлж байна вэ?
-Сенаточ Уорнерт санамсаргүй гай тохиолдоно. Энэ нь түүний комиссын аагийг овоо сайн дарна гээд цаг харж:
-Одоохон ингээд утасдахыг хүлээж байна гэв.
Майклын авир байдал цаанаа л нэг аймаар жигтэй хачин байлаа. Женифер өөртөө аюул учирч байгааг гэнэт мэдэрч, эндээс явах хэрэгтэй юм байна гэж бодоод босож,
-Би юм хумаа янзалж амжаагүй. Одоо явья. . . гэсэнд,
-Суу. . . гэж үс өрвиймөөр хачин дуугаар өгүүлэв.
-Майкл аа . . .
-Суу! . . .
Женифер үүд рүү харав. Тэнд Жино Галло огг ажиггүй хүрлийгээд зогсож байв.
-Чамайг хааш нь ч явуулахгүй.
-Би уг нь. . .
-Дуугүй бай. Нэг ч үг бүү дуугар.
Тэр хоёрыг хүлээгээд сууж байхад тасалгаанд ханын цаг чаг чаг хийхээс өөр чимээ аниргүй. Женифер Майклын нүдний харцаар
санаа сэтгэлийн нь байдлыг мэдэх гэж оролдсон боловч хий гөлийсөн байжээ.
Гэнэт утас хангинаж, нам гүмийг эвдэв. Майкл харилцуур
авлаа.
-Байна уу? Лав юм биз? За тэндээсээ бушуухан арилаад өг! гээд харилцуур тавьж, дараа нь Женифер өөд хараад,
-Нью-Канан дахь гүүр дээр цагдаа нар язганаж байна гэнэ гэв.
Жениферийн харанхуй дотор цэлмэв. Майкл түүнийг ажин ширтэж байлаа. Женифер сэтгэлийнхээ хөдлөлийг нуухыг хичээж,
-Энэ ер юу болж байна? гэсэнд,
-Зүгээр. Тэр бол Адам Уорнерийн үхэх газар биш гэж Майкл алгуурхан өгүүлжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Jun.03.12 4:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд

Бүлэг 34.

Гарден Стейт Парквей дахь давхар гүүр газрын зураг дээр нэр байхгүй. Тэр гүүр Раритан гол дээгүүр гараад Умард, өмнөд хоёр гүүр болж салаалдаг. Урт хар машин умарт гүүр тийш явж байлаа. Адам Уорнер хойд суудал дээр нууц албаны хүнтэй зэрэгцэн сууж, хоёр бие хамгаалагч урд талд нь суужээ.
Нууц албаны ажилтан Клей Редин сенаточийг хамгаалах багт зургаан сарын өмнө томилогдсон агаад энэ завсар даргынхаа зам байдлыг сайн таньж амжжээ. Клей Редин Адам Уорнерийг ил цагаан, яриа хөөрөөтэй хүн гэж үздэг юм. Харин өнөөдөр сенаточ өглөөнөөс аваад үг дуу цөөтэй, баргар царайлан байв. Сенаточ Уорнерийг АНУ -ын дараагийн ерөнхийлөгч болно гэж Клей бат итгэдэг байна. Тэгээд сенаточид ямар нэг гай зовлон учруулахгүй байхыг Клей Редин хариуцна. Сенаточийн аюулгүй байдлыг хангахын тулд авсан бүх арга хэмжээг Редин ухаандаа дахин нэгд нэгэнгүй бодоод сенаточийн өөдөөс дахин харав. Түүний одоо юу бодож байгааг мэдэх юмсан гэж хүсчээ.
Уорнер өөрт хүнд хэцүү сорилт тулгарсныг эргэцүүлэн бодож байлаа. Женифер Паркерийг баривчилсан гэж Ди Сильва мэдэгдсэн. Жениферийг шоронд сууж байгаа гэсэн бодол Адамд тэсвэрлэшгүй хэцүү байлаа. Адам түүнд хайртай хэвээр байжээ.
Урд суудал дээр сууж яваа бие хамгаалагчийн нэг нь,
-Бид Атлантик-Ситид яг цагийн хуваарь ёсоор очно, мистер өрөнхийлөгч өө гэв.
"Мислер ерөнхийлөгч " гэнэ. . . Бас л ингэж хэлдэг байна. Олон нийтийн санап асуулгын сүүлчийн мэдээгээр Адам өрсөлдөгчөөсөө хол түрүүиж яваа юм. Адам Уорнерийг Жениферийг сүйд хийх мөрдөн шалгаx комиссын ачаар олны хайртай шинэ шүтээн болжээ... Адам толгойгоо өргөөд давхар гүүрт ойртон очиж явааг харлаа. Хажуугийн замаар гүүр тийш асар том ачааны машин явж байлаа. Тэр ачааны машин сенаточийн машинтай нэг зэрэг гүүр дээр гарч ирэв.
Жолоо барьж явсан бие хамгаалагч тоормослов.
-Энэ малыг харав уу? !
Машинд тавьсан раци амилж,
-Маяк - 1! Маяк - 1! гэж дуулдлаа. Урд суудалд сууж буй бие хамгаалагч харилцуурыг авч,
-Маяк - 1 сонсож байна гэв.
Том ачааны машин гүүр дээгүүр сенаточийн машинтай зэрэгцэж ирэв. Тэр лухгар том машин сенаточийн машины жолоочид бараг юу ч харагдахгүй болтол халхалжээ. Суудлын машины жолооч урагш түрүүлэх гэж хаазаа нэмэхэд ачааны машин бас хурдаа нэмж байлаа.
-Ээ тэнэг минь, яаж байна вэ? гэж жолооч амандаа бөвтнөв.
-Тойргийн прокурорын яаралтай мэдээ:
-Лис -1! Аюул ороод байна! Та наp намайг сонсож байна уу?
Ачааны машин урьдчилан дохио өгөлгүй баруун тийш мурилзан суудлын машины бөөрийг мөргөж, гүүрийн хашлага руу шахлаа. Ганцхан секундийн дотор гурван бие хамгаалагч гар буугаа шүүрлээ.
-Доошоо!
Бие хамгаалагч Редин Адамын машины шал дээр түлхэн унагаж, дээрээс нь өөрийн биеэр халхлав. Лужир том ачааны машины хажуу бүх юмыг халхалжээ. Дээр байгаа жолооч нь харагдахгүй байлаа.
Бас нэг түлхэхэд суудлын машин хашлага мөргөн хангир янгир хийв. Жолооч машинаа гүүр дээр тогтоож байх санаатай жолоогоо зүүн тийш эргүүлсэн боловч ачааны машин тийм боломж олгосонгүй. Голын хүйтэн ус хоёр зуун фут тэртээ дор долгиолон байлаа. Жолоочийн дэргэд суусан бие хамгаалагч микрофон шүүрэн авч,
-Маяк-1! Ярьж байна! Туслаарай! Бүгдийг дайчлагтун! гэж хашгирав.
Суудлын машинд сууж буй хүмүүс тэднийг хэн ч аварч чадахгүй болсныг ойлгож байв. Жолооч машинаа зогсоохыг оролдсон боловч лужир том ачааны машин хажуу бөөрөөрөө суудлын машинтай зууралдан урагш чирсээр байв. Жолооч аргаа өөрчилж, нэгэн үе тоормосоо дарж, нэгэн үе хаазаа гишгэсэн боловч бас нэмэр болсонгүй. Ачааны машин тэднийг хайс рүү шахан хаашаа ч хөдөлгөхгүй байлаа. Хүчтэй цохих чимээ сонсдож, суудлын машины урд хоёр дугуй хашлагийг эвдэн гүүрнээс буухыг машин доторх хүмүүс мэдрэв.
Бүгд үхлээ угтахаар бэлтгэлээ. Адам айж сандарсангүй, гагцхүү ихэд харамсан - гуниглав. Адам Женифертэй амьдралаа хамтатгаж, үр хүүхэдтэй болох ёстой байсан юм... Адам гэнэт дотоод сэтгэлийн ямар нэг зөн совингоор тэр хоёр хүүхэдтэй байсныг мэдлээ.
Тэдний дээд талд тэнгэрээс бууж буй цагдаагийн хоёр нисдэг тэрэгний хүнгэнэх чимээ сонсдож, нэгэн секундын дараа пулемёт тачигнаж, ачааны машин огзгос гээд гэнэт зогсов. Суудлын машин дахь хүмүүс өчүүхэн төдий хөдөлбөл машин нь гүүрнээс унаж магад гэж ойлгоод огт хөдлөхгүй сууцгааж байлаа.
Цагдаагийн бүрээн дохионы чимээ ойртож буй сонсдож, дараа нь тоормос чихран, огцомхон тушаал өгөх сонсдов. Ачааны машины хөдөлгүүр дахин амилж тэр машин алгуурхан болгоомжтой хөдөлж эхлэв. Хавханд орсон мэт хавчуулсан суудлын машин нэгэнт аймшигт агшны төдийд ганхалзсанаа дахин хөдлөхгүй боллоо. Ачааны машиныг холдоход цагдаагийн машинууд буу зэвсэг барьсан хэдэн арван цагдаа харагдав.
Цагдаагийн ахмад үрчийж хорчийсон машины дэргэд ирж,
- Бид хаалгыг нь онгойлгож чадахгүй. Та нар цонхоор нь шургаж гарах хэрэгтэй гэв.
Яаралгүй тайван, болгоомжтой хөдлөн Адам Уорнерийг машинаас хамгийн түрүүнд татаж гаргалаа. Дараа нь бусдыг нь гаргаж авав. Бүгд машинаас буусны дараа цагдаагийн ахмад Адамд хандан,
-Ноёнтон, таны бие зүгээр үү? гэв.
Адам ороолгүй нүхний амсар дээр дүүжлээстэй байгаа машиныг нэг харж, тэртээ дор харлах усыг нэг хараад,
-Тиймээ, миний бие зүгээр гэжээ.
***
Майкл Моретти цаг хараад, Бүгд зүйл дууссан. Чиний найз голын усанд унасан гэж хэлээд Жениферийн өөдөөс харав. Жениферийн царай зэвхий дааж,
-Чи тэгэх ёсгүй . . . гэв.
-Санаа бүү зов. Чамайг шударга ёсоор шүүнэ гэж Майкл хэлээд Галлод хандан,
-Адам Уорнерийг гүүрэн дээр сонин учрал хүлээж байгаа гэж чи энэ хүүхэнд хэлсэн үү? гэсэнд,
-Таны тушаасан ёсоор хэлсэн эзэнтээн гэв.
МайклЖениферийн өөдөөс дахин харж,
-Шүүхийн ажиллагаа дууссан гээд Жениферийн цамцнаас шүүрэн авч угз татан босгоод,
-Би чамд хайртай байсан сан гэж шүднийхээ завсраар сийгүүлэн хэлээд нүүр рүү нь цохив.
Женифер огт дуугарсангүй. Майкл түүнийг нэг цохиж бас дахин цохилоо. Женифер шал дээр ойчив.
-Бос. Бид нэг жаахан аялал хийнэ.
Женифер хэвтэж байлаа. Хэдэнтээ цохиулсны улмаас толгой нь дүйрч байв. Майкл ширүүн угз татан хөл дээр нь босгов.
-Наад хүүхнийг чинь би янзлах уу? гэж Галло хэлэв.
-Хэрэггүй. Арын довжоо тийш машин аваад ир.
-За тэгье, эзэнтээн гээд Жино Галло өрөөнөөс яаран гарч одоход Майкл Женифер хоёр үлдлээ.
-Яах гэж тэгэв? Бидний мэдэлд байсан ертөнцийг чи сүйтгэж орхилоо. Яах гэж тэгэв?
Женифер юу ч хэлсэнгүй.
-Чи дахиад надаар ноолуулмаар байна уу? Энэ чамд сайхаи санагддаг байсан уу? гээд Майкл гарыг нь чанга базав.
Женифер бас л юу ч дуугарсангүй.
-Чамайг дахиад хэн ч ноолохгүй. Би чамайг голын усанд нуудгайтай чинь хамт үйнэ. Та хоёр тэнд хамтдаа жаргаарай.
Галло эргэж ирэв. Царай нь зэвхий цагаан болжээ.
-Эзэнтээн, тэнд...
Хаалганы цаана хөлийн чимээ гарав. Майкл ширээний шургуулганд буй гар буу тийш сарвайв. Хаалга тас няс хийн онгойх үед Майкл буугаа хэдийн гаргаж ирсэн байлаа. Холбооны мөрдөх товчооны хоёр хүн тасалгаанд шуугин орж ирээд Майкл тийш гар буу шагайж,
-Бүү хөдөл ! гэв.
Майкл агшин зуур шийдлээ. Даруй эргэж, Женифериг буудав. Бууны сум ХМТ-ны хүмүүс өөрийг нь буудаж эхлэхээс өмнө Жениферийн биед агшин зуур орохыг харлаа.
Жениферийн цээжин дээр цусан толбо нүүхийг харж, байтал бие нь нэг сум тусаж, бас нэг сум тусахыг мэдрэв. Майкл шал дээр хэвтэж буй Жениферийг харж байхдаа хэн нь илүү амь давчдан тарчилж байгааг мэдсэнгүй. . . Биед нь бас нэг сум тусахыг мэдэрч, цаашид юу ч мэдрэхээ больжээ. . .

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Jun.03.12 4:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 35.

Хоёр сувилагч Жениферийг мэс заслын өрөөнөөс сэхээн амьдруулах өрөө рүү түрж явлаа. Хажууд нь дүрэмт хувцастай цагдаа дагаж явав. Гудамжаар дүүрэн цагдаа, эрүүлч, сурвалжлагч нар цуглажээ. Бүртгэх ширээний дэргэд нэгэн эр очоод,
-Би Женифер Паркертай уулзмаар байна гэв.
-Та ам бүлийн нь хүн үү?
-Биш. Найз нь.
-Уучлаарай. Хэнтэй ч уулзуулахгүй. Сэхээн амьдруулахад байгаа.
-Би хүлээе.
-Их удаан хүлээх хэрэг болно доо.
-Тэр хамаагүй гэж Кеннет Бейли хариулав.
Хажуугийн хаалга онгойж, сенаточ Адам Уорнер олон мэргэжилтэн дагалдуулан орж ирлээ. Эмч түүнийг дуудаж,
-Ийшээ , сөнаточ оо гээд Адамыг жижиг өрөөнд дагуулан оров.
-Бие нь ямар байна вэ?
-Найдлага бага. Бид биеэс нь гурван сум гаргаж авсан.
Үүд онгойж, тойргийн прокурор Ди Сильва орж ирээд сенаточийг харж,
-Гай зовлонгүй өнгөрсөнд баяртай байна гэв
-Танд баярласнаа хэлэх ёстойг ойлгож байна. Та яаж мэдээ вэ?
Женифер Паркер утасдаж, таныг Нью-Кананд амдаж байгаа гэж хэлсэн юм. Үүнийг ямар нэг хорон санааны хэсэг болов уу гэж бодсон ч гэсэн осол эндлээс айгаад арга хэмжээ авсан. Үүний сацуу таны хойноос хоёр нисдэг тэрэг явуулсан юм. Миний бодоход, Женифер, биднийг мэхлэх гэсэн байх.
-Үгүй. . . хаанаас. . . гэсэнд Ди Сильва дал мөрөө хавчиж,
-Сенаточ таны мэдэх хэрэг. Хамгийн гол нь танд гэм зэмгүй өнгөрлөө гээд доктор тийш эргэж,
-Тэсэх болов уу? гэв.
-Найдлага тун бага.
Ди Сильва сенаточийн царайг хараад буруу ойлгож,
-Санаа бүү зовогтун. Энэ хүүхнийг эдгэвэл бид олиггойхон залхаана гээд Адамыг анхааралтай харснаа,
-Таны царай царай биш байна Та харьж жаахан амарвал яасан юм бэ?
-Эхлээд Женифер Паркертай уулзмаар байна! гэсэнд,
-Ухаангүй, үхлүүт байгаа гэж доктор хэлэв.
-Барааг нь хармаар байна.
-Болно л доо, сенаточ оо. Ийшээ орно уу.
Тэд өрөөнөөс гарч, гудмаар яван "Сэхээн амьдруулах тасаг" ,"Орж болохгүй!" гэсэн бичигтэй хаалганы тэнд очив. Эмч үүд хаалга онгойлгож хоёр эрийг тасагт орууллаа.
-Нэгдүгээр өрөөнд байгаа.
-Зөвшөөрлийн бичиггүйгээр ийш нь хэнийг ч оруулж болохгүй. Мэдэв үү? гэж Ди Сильва өгүүлэв.
-Мэдлээ, эрхэм ээ.
Адам Ди Сильва хоёр өрөөнд оров. Тэнд гурван ор байх агаад хоёр нь хоосон, гуравдахь дээр нь Женифер хэвтэж байлаа. Хамрын нүх, бугуйд нь гуурс хийжээ. Адам ойртож очиж харав.
Дэрэн дээрх царай нь зэвхий цагаан, нүд нь аниастай. Залуу сайхан царайд нь амгалан дүр тогтжээ.
Адам Жениферийг хараад тэр нэгэн удаа: "Хэрэв би хэн нэг хүнээс хахууль идсэн бол ийм газар сууж байх байсан уу даа? Та нар надад хамаагүй. Надад ганцаараа үлдэхээс өөр хүсэл алга. . . " хэмээн уурсан өгүүлж байсан гэм зэмгүй гэнэн хонгор бүсгүйг санав. Их зоригтой, өөрийн гэсэн үзэл бодолтой, амархан гомддог эмзэгхэн сэтгэлтэйг нь санав. Женифер үнэн шүүхэд итгэдэг, үнэний төлөө тэмцэхийг хүсдэг, хонгорхон сайхан сэтгэлтэй билээ.
Чухам хаана алдаж эндэв? Адам энэ хүүхэнд хайртай байсан, одоо ч хайртай. Гагцхүү засаж болшгүй буруу сонголт хийж, энэ нь энэ хоёрын амьдралыг хөөджээ. Өөртөө гэмших сэтгэл насан турш хэвээр үлдэнэ гэдгийг Адам мэдэж байлаа. Тэгээд эмчид хандан,
-Бие нь ямар байгааг надад хэлж байгаарай гэсэнд,
-За тэгье гэжээ.
Эрчүүдийн гарч одохыг Женифер ухаангүй манан дундаас сонсож, ярьж буй үг нь түүнийг тарчилган буй аймшигг өвчинтэй давхцаад юу ярьж байгаа нь ойлгогдсонгүй. Адамын дуу сонсдох шиг санагдсан боловч тийм байх ёсгүй шүү дээ. Адам үхчихсэн. . . Женифер нүдээ нээх гээд тэнхээ нь хүрсэнгүй.
Ухаан бодол нь үймрэн замхарч эхэллээ. . .
Тасалгаанд Абрахам Уильсон хайрцагтай юм барьсаар орж ирээд бүдэрч унахад хайрцаг нь унахдаа задарч дотроос нь шар канаар бялзуухай гарч нисэв.
-Бариад ав! Биттгий алдчихаарай гэж Роберт ди Сильва хашгирч байлаа.
Майкл Моретти тэр шар бялзуухайг барьж аваад тас тас инээв.
-Харцгаагтун! Ид шидийн гайхамшиг аа! гэж Райан ламтан уулга алдав.
Конни Гарретыг өрөөн дотуур бүжиглэхэд бүгд алга ташин баяр хүргэлээ.
Адамыг арван хоёр улаан сарнай цэцэг барин орж ирэхэд Майкл xажуунаас нь,
-Наад цэцэг чинь минийх гэв.
- Би вааранд хийе гэж Женифер хэллээ.
Тэгтэл сарнай цэцгүүд чичигнээд дорхоо гундаж орхив. Ус шал дээр асгаран нуур болж хувираад нуураар Адам тэр хоёр дарвуулт завиар хөвж, Mайкл Моретти усны цанаар хойноос нь хөөж байлаа. Түүнийг гэнэт Жошуа болж хувирахад Женифер өөдөөс нь инээмсэглэв. Жошуа хүү гар даллах гэснээ тэнцвэp алдан yнав.
-Битгий ойч ! Битгий ойч! гэж Женифер хашгиррлаа.
Асар их давалгаан Жошуа тийш нисэн очиж, түүнийг агаарт xөөргөхөд Жошуа Христус шиг дээш өргөөд алга боллоо.
Нэгэн агшны төдийд ухаан нь цэлмэв.
Жошуа яваад өгөв. Адам яваад өгөв. Майкл яваад өгөв.
Женифер ганцаараа үлдлэ.э Эцсийн бүлэгт хүн бүхэн ганцаар үлдэнэ. Хүн бүхэн өөр өөрийн төөргөөр үхнэ. Женифер одоо үхэхэд амархан байх болно.
Түүний хамаг биеийг амар жаргалант тайван байдал эзэмдлээ. Удахгүй өвдөхөө болино...

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Jun.03.12 7:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Майкл Моретти бас зүгээр үхэхгүй Женниферийг буудаж байдаг. Гэхдээ энэ нь аврах байх л даа. Майклийн дайсан байсан болоод л буудсан нтр гээд тайлбарлаад аргалах байх.

Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.04.12 1:16 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
хүүш ээ төгсчихсөн үү, энэ женнифер нас барчихаж байгаам биш үү, уг нь Адамтай уулзаад ххүнийнхээ тухай хэлсэн бол...мафитай орооцолдвол амиа өгч байж л салдаг гэсэн үнэн бололтой, онцгүй төгсгөл байнаа, за лапуззидаа маш их баярлалаа, хэлсэндээ хүрч сонирхолтой ном оруулж өгсөнд


Top
   
PostPosted: Jun.04.12 2:09 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 37.

Өвлийн дунд сарын хүйтэн өдөр Адам Уорнер Капитолид АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд тангараг өргөв. Хажууд нь Мэри Бен зогсож байлаа. Өөртөө маш сайхан зохисон булган дээл мөрөн дээгүүрээ тохсон нь түүний жирэмсэн гэдгийг бараг халхалжээ. Мэри Бен охинтойгоо зэрэгцэн зогсоод Адамыг бахархан харцгаана.
Америк орон тэр аяараа бахархан харж байв. Цагаан ордонд суух нэр төртэй, ариун журамт, сайхан сэтгэлт, чин шударга хүмүүс...


Женифер Паркер Вашингтон муж улсын Келео дахь жижигхэн контортоо шинэ ерөнхийлегчийн тангараг өргөх ёслолыг зурагтаар ганцаар үзэж суув. Ёслол дуусах ойртож, Адам, Мэри Бен, Саманта охин гурвыг бие хамгаалагчдаар хүрээлүүлэн тайзан дээрээс буух үед Женифер зурагтыг таслаад дүрс нь аажмаар замхрахыг ажиглав. Энэ бол өнгөрснийг тасалж, өөрт тохиолдсон хайр дурлал, үхэл хагацал, баяр баясгалан, өвчин зовлон, тэр бүхнийг арчин арилгасантай адил байлаа. Жениферийг юу ч устгаж чадсангүй. Энэ бүхнийг туулан өнгөрлөө.
Женифер малгай, пальтогоо өмсөж гадагш гараад:
"Өмгөөлөгч Женифер Паркер" гэсэн хаягийг харах гэж хэсэгхэн зуур саатан зогсов. Өөрийг нь цагаатгасан тангарагтан шүүгч нарыг бодлоо. Женифер одоо ч гэсэн эцгийнхээ нэгэн адил өмгөөлөгч хэвээр байна. Тэгээд эргэж шүүхийн зүг алхаллаа.
Женифёр хүнгүй гудамжаар алгуурхан сажлав. Жижигхэн ширхэгтэй цас хаялж, хорвоо дэлхийг цагаан нөмрөгөөр хучив. Ойрхи байшингаас тас тас хөхрөлдөх чимээ сонсдох нь даанч нэг харилхаг чимээ шиг санагдахад нь хэсэгхэн саатан чагнав. Тэгснээ ирээдүйгээ харах гэж хичээх мэт цасан хөшгийг ширтэн цааш явлаа. Үнэндээ бол өөрийн нь амьдралд инээд гэдэг юм хэдийд байхгүй болсныг ойлгох гэж өнгөрснийг ширтсэн нь тэр байжээ.

ТӨГСӨВ.

_________________
Би унших дуртай


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 200 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited