#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.18 2:18 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 200 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: May.16.12 11:46 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 9.

-Уучлаарай, хатагтай. Энэ гуанз. Би тэр Майкл Моретти гэгчийг танихгүй.
-Байзаарай! Харилцуураа битгий тавиарай! Маш яаралтай хэрэг байна. Би. . . Майклын найз. Намайг Женифер Паркер гэдэг.. .
-Хатагтай танд хэлээд байна шүү дээ. . .
-Түүнд миний нэр, энэ утасны дугаарыг хэлээд өгнө үү гээд утасны дугаар хэлэв. . . Гэвч хожимдсон бололтой.
Жениферийн ухаан мэнэрэн харилцуураа тавив. Даанч бага хугацаа үлдлээ. "Маргаашийн сонин уншаарай" гэсэн. Энэ бол тэр Жексоныг дахин утасдана, эсвэл түүнийг олж болно гэсэн найдлагыг тасалсан үгс байлаа. Женифер дахиад утасны дэргэд очив. Харилцуурт гар хүрэх яг тэр торгон агшинд утас хангиналаа.
-Би Майкл Моретти байна.
-Ай Майкл аа, надад туслаач! Би. . . гээд цааш хэлж чадахгүй эхэр татан уйлж, харилцуурыг алдав. Утас тасарчих вий гэж сандран харилцуурыг бушуухан шүүрч аваад:
-Майкл уу? гэлээ.
-Би энд байна. Биеэ эзэмдээд юу болсныг ярина уу гэж Майкл тайван өгүүлэв.
-Би. . . Би . . . гээд хамаг биеийн чичрэхийг намдаах гэж хэдэн удаа эхэр татан санаа алдаад:
-Миний хүү Жошуа . . . Тэр хүн хүүг минь хулгайлчихжээ. Хүуг минь хулгайлчихсан. Одоо алах гэж байна гэв.
-Хэн хулгайлсныг мэдэх үү?
-Мэднэ. Фрэнк Жексон гэдэг хүн гээд зүрх нь цээжиндээ багтаж ядан булгилав.
-Яаж ийм хэрэг болсныг ярина уу гэхэд нь Женифер биеэ эзэмдэн болсон явдлыг дэс дараалан яаралгүй ярихыг хичээв.
-Ямаршуу янзын төрх байдалтай хүн бэ, та мэдэх үү? гэхэд нь Жексоны дүрийг сэтгэлдээ төсөөлөөд үгээр тодорхойлон ярив.
-За сайн байна. Түүний хаана хоригдож байсныг мэдэх үү?
-Жойлетад. Хүүг минь ална гэж хэлсэн. . .
-Түүний ажиллаж байсан шатахуун түгээгүүрийн цэг хаана байдаг юм бэ? гэхэд нь хаягийг хэлж өгөв.
-Түүний сууж байсан машинтай жуулчдын зочид буудлыг мэдэх үү?
Женифер мартчихжээ. Майкл Моретти тэвчээртэй хүлээж байв. Женифер гэнэт санаж,
-Аравдугаар гудамжинд байдаг "Трелвел-мотел". Тэр хүн одоо тэнд байхгүй биз гэв. -Үзье. -Хүүгээ амьд мэнд олж авмаар байна.
Майкл Моретти хариу хэлсэнгүй. Ямар учиртайг нь Женифер ойлгожээ.
-Бид Жексоныг олбол яах вэ? гэхэд нь Женифер эрхрэн санаа алдаад,
-Алчихаарай гэсэнд,
-Та утасныхаа дэргэд байж байгаарай гэжээ.
Ингээд холбоо тасарч, Женифер харилцуурыг тавиад ажил нь нэгэнт бүтсэн юм шиг сэтгэл нь гэнэт тайвшрахыг мэдэрчээ. Хүүгий нь аминд нь тулсан ажил болж байна. Женифер алуурчныг бариулах гэж хойноос нь алуурчин явууллаа. Энэ хэрэг өөрийн нь хүссэнээр болох юм бол. . . Женифер хүчиндүүлж, эрэмдэглүүлсэн бяцхан охиныг бодлоо.
Дараа нь Женифер миссис Маскиг асран арчилж шалбарсан газар нь тос түрхэж, оронд хэвтүүлээд нойрны эм өгөх гэсэнд уусангүй.
-Би унтаж чадахгүй. Ай мисс Паркер аа. Тэр хүн хүүд нойрны
эм өгсөн шүү гэж миссис Маски мэгшин уйлав. Женифер өөдөөс нь нүд бүлтийн ширтлээ.
Майкл Моретти өөрийн дуудаж ирүүлсэн долоон хүний өмнө сууж байв. Эхний гурван хүнд даалгавар өгөөд дараа нь Томас Копфакст хандан,
-Томас аа, та танил талаа ашиглаж тус болно уу. Ахмад Нотарстай уулзаж, Фрэнк Жексоны хэргийг сөхүүлж үзээч. Надад түүний тухай бүх материал хэрэгтэй байна гэсэнд,
-Та тийм чухал хэрэгтэй хүнийг дэмий юманд ашиглаж гэж байна, Майкл аа. Миний бодоход. . . гэхэд нь,
-Бүү маргалдаггун! Миний хий гэснийг хийгтүн! гэсэнд,
-За тэгье дээ гэж Томас Колфакс шүд зуун өгүүлжээ.
Майкл, Ник Витто тийш эргэж ,
-Жексоны ажиллаж байсан шатахуун түгээгүүрийн цэгийг шалга. Ойр хавийн гуанз баарт ордог байж уу, найз нөхөдтэй байж уу, мэд. . . Сальваторе, Жозеф Колелла хоёр түүний сууж байсан жуулчдын зочид буудалд оч. Жексон тэндээс яваад өгсөн биз. Түүн дээр ямар улс очдог байсныг мэд гээд цагаа харж: -Одоо шөнө дунд болж байна. Та нарт Жексоныг барихад найман цагийн хугацаа өгье гэв.
Долоон хүнийг хаалга руу зүглэхэд Майкл араас нь,
-Хүүхдийг эсэн мэнд салгаж авах хэрэгтэй. Утасдаарай, би хүлээж байя гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:47 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Шөнийн нэг цаг.

Машинтай жуулчдын зочид буудлын өрөө жижигхэн ч гэсэн нямбай засаж цэвэрлэсэн байлаа. Фрэнк Жексон эмх цэгцтэй байх дуртай аж. Өрөөн доторхийг гаднаас харахад боломжгүй болгох гэж цонхны хөшгийг сайтар битүүлжээ. Үүдийг түгжин гинжээр бэхэлж, бариулд нь сандал дөхүүлж тавьсан байв.
Жексон хүүхдийн хэвтэж буй орны дэргэд очив. Гурван үрэл нойрны эм уулгасан хөвгүүн бөх унтсаар байлаа. Жексон их хар муу санаатай учир юмыг яаж мэдэх вэ гэж хүүгийн гар, хөлийг бөх бат хүлжээ. Жексон хөвгүүнийг хараад гуниглах сэтгэл төрөв. Хүмүүс түүнийг яах гэж ийм аймшигтай юм хийхэд хүргэдэг байна вэ? Уг нь Жексон өр зөөлөн, зан номхон хүн шүү дээ. Гэтэл бүгдээрээ түүний эсрэг бүүрэлхэхээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй болох юм. Хүмүүс түүний хүчийг дутуу үнэлдэг нь гай болох юм. Тэднүүс Жексоны хэнээс ч илүү ухаантайг өнгөрсөн хойно сая ухаардаг.
Жениферийг ирэхээс хагас цагийн өмнө цагдаа нар ирэх гэж байгааг Фрэнк Жексон мэдээд авчээ. "Шевроле" машинд шатахуун хийж байтал эзнийг нь утсан дээр дуудав. Жексон яриаг нь сонсоогүй боловч царайг нь нэгэнтээ зэрвэсхэн хараад хамаг учрыг ойлголоо. Цагдаа нар өөрийг нь авлан барихаар бэлтгэж байгаа юм байна. Эзнээ утсаар ярьж дуусаагүй байхад Жексон хүрмээ шүүрч аваад алга боллоо. Гудамжнаас түгжээгүй машин олж, хэсэг төмөр утсаар асаахад гурван минут оров. Нэг агшны дараа Жениферийн байшин руу давхиж явлаа.
Жексон өөрийн ухаантай мэргэнийг үнэхээр гайхан бахдав. Жениферийн хаана суудгийг мэдэх гэж хойноос нь сэм дагах хэрэгтэй байжээ. Жексон үүнийг Женифер барьцааны мөмгө өгч өөрийг нь суллуулсан тэр өдөр гүйцэтгэсэн байна. Машинаа хашааны хаалганы тэнд тавиад жаал хөвгүүн угтаж ирэхэд нь гайхжээ. Хүүг ажиглаад энэ хүү хэрэг болж болох юм гэж бүр тэгэхэд бодсон байна. Энэ бол яруу найрагчдын хэлдгээр хувь заяаны хишиг байв.
Муу хөгшин авгай үхтлээ айсныг санаад дотроо инээд нь хүрэв. Авгайн гар, хөлийг хүлж байхад бахтай сайхан байжээ. Ингэх хэрэгтэй байлаа. Авгай еөрийгөө хүчиндэх гэж байна гэж бодсон бололтой. Гэтэл Жексон түүнийг хараад ой нь гутаж байв. . .
Жексон шал дээр буй чемоданы дэргэд очиж онгойлгон дотроос нь багаж хэрэгсэл, хадаас, алх тэргүүтэн гаргаж, хөвгүүний унтаж буй орны хажуу дахь ширээн дээр тавилаа. Дараа нь гал тогооны өрөөнд очиж, бензинтэй сав авчрав. Хөвгүүнийг галын дөлд хайлна. Урьдаад тэлж цовдолж байгаад тэгнэ. . .

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:48 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Гурван цаг.

Майкл Мореттигийн ширээн дээр хоёр утас байлаа. Эхний хүмүүс утасдаж эхлэв.
-Би тэр залуугийн тухай бага сага юм олж мэдлээ, Майкл аа. Хоёр жилийн өмнө Их Жо Зиглер, Мел Кохан нартай хамт Канзас-ситид байсан юм байна.
-Хоёр жилийн өмнө түүний хаана байсан нь ямар элэнцэгтээ хамаатай юм бэ! Одоо хаана байна вэ?
-Түүний тухай хагас жил шахам сураг сонсоогүй гэж Их Жо хэлж байна. Би Мел Коханыг эрж олох санаатай.
-Заа тэг.
Дараагийн хүн илүү үр дүнтэй мэдээ өгөв.
-Би машинтай жуулчдын буудалд. Жексоны өрөөнд байж байна. Жексон хүрэн чемодан, бензинтэй юм уу, хоёр баллон орчмын сав барьж явсан. Түүний хааш явсныг эндхийн албан хаагч мэдэхгүй байна.
-Зэргэлдээх баарын тухай юу хэлмээр байна.
-Төрх байдлыг нь хэлэхэд баарын хүн таньж байна. Гэхдээ тэнд байнга очдоггүй, ажил тарсны дараа хэдэн удаа ороод гарсан гэнэ.
-Ганцаар уу?
-Ганцаар гэж баарын хүн хэлсэн. Хүүхэн сонирхдоггүй юм шиг.
-Ажлаа цааш нь үргэлжлүүл.
Дараа нь Сальваторе Фифе утасдав.
-Колфакс ахмад Нотарстай ярьсан байна. Тэднийд Фрэнк Жек соны тасалбар байгаа юм байна. Тасалбарыг бичсэн барьцаат зээллэгийн газрын утасны дугаар, хаягийг би авлаа. Барьцаат зээллэг нь герек Ганс Ставросынх юм гэнэ.
-Шалгаж үзэв үү?
-Шалгах арга алга. Барьцаат зээллэгийн гаэар өглөө болтол хаалттай. Би.. . гэхэд нь Моретти дүрсхийж,
-Бид өглөө болтол хүлээж чадахгүй! Шалавла! гэжээ.
"Жойлетоос" утасдав. Хоолойдоо гурван удаа мэс засал хийлгэсэн хүний дуу нь хайрцагны ёроолоос гарч байгаа юм шиг байсан учир хэлж буй зүйлийг нь ойлгоход бэрх байлаа.
-Жексонтой нэг өрөөнд хоригдож байсан хүнийг Микки Никола гэдэг юм байна. Тэр хоёр нилээд ойр дотно байсан гэнэ.
-Тэр Никола одоо хаана байгаа вэ?
-Хамгийн сүүлд Дорнод нутагт нэг газар байгаа cypaг дуулдсан. Жексоны дүү хүүхний найз юм байна. Бидэнд тэр хүүхний хаяг бий.
-Ямар хэргээр шоронд орсон юм бэ?
-Үнэт эрдэнэсийн дэлгүүр ухаж байгаад баригдсан гэнэ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:49 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Гурван цаг гучин минут

Барьцаат зээллэгийн газар Хоёрдугаар өргөн чөлөө, 124- р гудамжны уулзварт, испани Гарлемд байдаг аж. Тэр бол доод давхартаа барьцаат зээллэг, дээд давхартаа сууцны байр бүхий хоёр давхар тааруухан байшин байлаа.
Ганс Ставрос нүүр дээрээ гар чийдэнгийн гэрэл тусахад сэрээд орны дэргэд буй түгшүүрийн дохионы даруулга руу өөрийн эрхгүй гap сунгасанд,
-Хэрэггүй гэх сонсогджээ.
Чийдэнгийн гэрэл хажуу тийш хөдөлж, Ставрос орон дээрээ өндийж суугаад орж ирсэн эрчүүдийг харж, зөв зүйтэй юм хэлснийг нь ойлголоо. Багтраа нь хөдлөх гэж байгааг мэдрэв.
-Доошоо ороод юу дуртайгаа авцгаагтун. Би хөдлөхгүй гэж Ставросын өгүүлэхэд,
-Бос. Аяархан хөдлөөрэй гэж Жозеф Колелла хэлэв.
Ставрос огцом ширүүн хөдлөхгүйг хичээн орон дээрээс бослоо. Сальваторе Фифе түүний нүдний дор хэсэгхэн цаас барьж,
-Энэ тасалбарын дугаар. Бид барьцаанд авсан барааг нь үзье гэсэнд,
-За тэгье, эрхэм ээ гэж Ставрос дуугараад хоёр эрийг дагалдуулан доош оров.
Ставрос хоёрхон сарын өмнө дохиолборын нарийн шинэ систем тавиулсан байжээ. Энэ системд нь одоо дарчихаж болох товчлуур, шал дээр нуусан, дээрээс нь гишгэж болох даруулга бий. Дарвал туслах хүмүүс нэн даруй хүрч ирнэ. Гэвч Ставрос аль алиныг нь дарсангүй. . . Хэрэв дарвал туслах хүн амжиж ирэхээс өмнө өөреө алагдана гэдгийг сэтгэлийн зөнгөөр мэдэрчээ.
Ставрос доод давхрын гэрэл асааж, хэдүүл лангууны дэргэд очив. Чухам юу болж байгааг Ставрос огт мэдээгүй боловч эд нар жирийн нэг дээрэмчид биш юм байна гэж гадарлажээ. Эд нарт тодорхой нэг юм л хэрэггэй бололтой. Эд нар хаалга, цонхны дохиолборыг яаж аргалсныг мэдмээр санагдавч асууж зүрхэлсэнгүй.
-Шалавлаарай! гэж Колелла хэлэв.
Ставрос тасалбарын дугаарыг дахин хараад картын санг уудалж эхэллээ. Эрсэн юмаа олоод цуургалж түгжсэн хаалганы дэргэд очиж онгойлгон дотогш ороход нөгөө хоёр дагаж орлоо. Ставрос тавиур дээгүүр тэмтрэн том дугтуйтай юм олж, дугтуй дотроос том очир эрдэнэ шигтгээтэй бөгж гаргаж ирсэнд гэрэл ойлгон гялалзав.
-Энэ байна. Би түүнд таван зууг өгсөн.
Бөгж нь дор хаяад хорин мянган долларын үнэтэй эд байлаа.
-Чи таван зууг хэнд өгсөн юм бэ? гэж Сальваторын асуухад Ставрос дал мөрөө хавчаад,
-Энд өдөр болгон хэдэн зуун хүн ирдэг. Дугтуй дээр Жон Лоу гэж бичээстэй байна гэв.
Сальваторе хаанаас ч юм бэ, тугалган хоолой гаргаж ирээд Ставросын хамар руу цохисонд өвдсөндөө муухай чарлан цусандаа хахаж цацан шал дээр уналаа.
-Бөгжийг хэн авчирсан бэ? гэсэнд Ставрос амьсгаадан хоолойгоо хэржигнүүлэн,
-Би нэрийг нь мэдэхгүй, нэрээ хэлээгүй. Тэнгэрийн нэр барьж андгайлья! гэв.
-Ямаршуу хүн байсан бэ?
-Ставросын аманд цус дүүрээд ярьж чадсангүй. Бас бие нь суларч эхэллээ. Одоо ингээд ухаан алдвал дахиад сэхэхгүй гэдгийг мэдэж байв.
-Жаахан бодьё гэж гуйгаад орж ирмэгц хайрцагнаас бөгж гарган сарвайсан хүний дүр төрхийг санах гэж оролдов.
-Тэр. . . тэр цайвар шар үстэй туранхай хүн байсан. Туслаарай гээд Ставрос цусандаа хахаж цацав. Сальваторе хавирга руу нь өшиглеед,
-Ярь! гэж зандрав.
-Цайвар шар эрүү сахалтай байсан.
-Бөгжний тухай хэл. Хаанахынх вэ?
Ставрос өвдөхийг тэсэхүйеэ бэрх байсан боловч хэсэг эргэлзэв. Хэрэв одоо хэлбэл суүлд үхнэ, хэлэхгүй бол одоо үхнэ Тэгээд үхлээ жаахан хойшлуулахаар шийдэж,
-"Тиффанийх" гэлээ.
-Тэр дэлгүүрийг шар хархүүтэй хамт хэн ухсан бэ?
-Микки Николла.
-Николла хаана байгаа вэ?
-Мэдэхгүй. Нэг хүүхэнтэй хамт Бруклинд суудаг гэсэн.
Сальваторе хөлөө өргөн Ставросын хамрыг өшиглөсөнд ёолон гиншив.
-Хүүхнийг хэн гэдэг юм бэ? гэж Жозеф Колелла асуусанд,
-Бланка Жексон гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:49 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Дөрвөн цаг гучин минут

Байшин нь гудамжны гүнд байлаа. Байшингийн эргэн тойронд зүлэг тарьж, өндөр цагаан хашаа барьжээ. Сальваторе, Жозөф Колелла хоёр арын хаалганы тэнд очиж, таван минут ч бололгүй онгойлгон дотогш орж, дээш гарав. Ор дуугарах, эр эм хоёр хүн ярилцах сонсодлоо.
-Ай Тэнгэр! Микки чи догь байна! Лавхан оруул.
-Чиний дураар болтугай, хонгор минь. Бүхлээрээ шургана Харин чи битгий тавьчихаарай. . .
-Ай, би тэгэхгүй. . . гэж хуухэн ёологнин гиншив.
-Алийв. . .
Хүүхэн нүдээ өргөөд дуу алдав. Эр нь нуруугаараа эргэж хэвтээд дэрэн доогуур гараа шургуулснаа больж,
-О кей, миний түрийвч өмдний халаасанд, өмд сандал дээр байгаа. Түүнийг аваад чөтгөр руү тонил, Би ажилтай байна гэхэд нь,
-Бидэнд чиний түрийвч хэрэггүй, Микки гэж Сальваторе хэлэв.
Миккигийн хилэнт царай нэг хачин хувьсхийж, орон дээр өндийж суугаад юу болж буйг ухаарах гэж ядав. Хүүхэн цагаан даавуугаар цээжээ халхлан айдас, хилэн хоёр зэрэгцсэн царайтай байлаа. Микки өрөөсөн хөлөө шал дээр аяархан буулган үсрэхэд бэлэн болж, нөгөө хоёр эрийг ажиглан хөдлөх боломжтой мөчийг анан хүлээж байлаа.
-Чи Фрэнк Жексонтой хамт ажиллаж байсан уу?
-Тонил цаашаа. . . гэхэд нь Колелла хамсаатандаа хандан,
-Үүний төмсөгийг нь буудчих гэсэнд Сальваторе гар буугаа өргөн шагайж эхлэв.
-Байзаарай! Би түүнтэй хамт ажиллаж байсан гэж Микки хурдан хариулахад нь,
-Микки! гэж хүүхэн хорсон хашгирав. Микки түүн тийш огцомхон эргэж,
-Амаа хамхи! Намайг тайган хүн бол гээ юу? гэжээ.
Сальваторе хүүхэнд хандан,
-Чи Жексоны дүү биз дээ? гэсэнд,
-Би нэрийг нь дуулаагүй хүн байна гэхэд нь Сальваторе буу барьсан чигтээ орны дэргэд ойртон очиж,
-Бодох хоёр секундийн чөлөө өгье, эсвэл цусыг чинь холино гэв.
Сальваторегийн дууны өнгө хүүхэнд тэр даруй нөлөөлжээ. Түүнийг буугаа өргөхөд хүүхний царай алгуурхан зэвхий дааж эхлэв
-Эдний хүссэнийг хэлээд өг! гэж Микки хашгирав. Гар бууны ам хүүхний цээжинд туллаа.
-Үгүй - ээ! Тийм, тийм Фрэнк миний ах.
-Хаана байгаа вэ?
-Мэдэхгүй . Би уулзаагүй. Тэнгэрийн нэрээр андгайлья, би мэдэхгүй! Би. . .
Сальваторе бууны гох дээр хуруугаа тавив.
-Клара мэдэх ёстой! Кларагаас асуу! гэж хүүхэн чарлав.
-Клара гэж хэн юм бэ?
-Танил нь. . . хоол зөөгч.
-Тэр хүүхэн хаана байгаа вэ? гэсэнд энэ удаа торж сааталгүй,
-"Квинз" гуанзанд ажилладаг гэж хариулав. Сальваторе тэр хоёрыг ээлжлэн хараад,
-Ажлаа сэргээж болно. Цагийг зугаатай сайхан өнгөрүүлэхийг ерөее гэж эелдэгхэн өгүүлэв.
Тийнхүү тэр хоёр гараад явлаа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:50 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Таван цаг гучин минут.

Анх Томашевски овогтой байсан Клара Томасын нэгэн насны мөрөөдөл биелэх хариугүй ойртжээ. Тэгээд Канадад очоод өмсөж зүүх хувцас хунараа чемоданд хийх зуур жаргалтай хүний ёсоор хамар дороо нэг дууны ая гиншигнэн байв. Клара урьд ч эрэгтэй найз нартайгаа аялан жуулчилж байсан нь нэг биш. Харин энэ удаагийнх нь огт өөр байлаа. Түүнийг хуримын аялал хүлээж байгаа бололтой. Фрэнк Жексон түүний таних бусад эрчүүлтэй адилгүй хүн байв. Фрэнк бол ёстой жентельмен.
Клара түүнтэй дөрөвхөн удаа уулзсан боловч түүнд хайртай болсноо мэдэж байв. Фрэнк Жексоныг анх лангууны цаана сууж байхыг нь харсан цагаасаа хойш нүд булаагдах болсон аж. Хоёрдахь удаа Фрэнк түүнийг гуанз хаасны дараа гэрт нь хүргэж иржээ.
"Би чинь ийм сайхан хархүүд тоогдосныг бодоход овоо хүүхэн юм байж" гэж Клара бодоод инээмсэглэн, өөрийгөө харахаар толины дэргэд очив. Толинд хараад урам нь нэг их хугарсангүй, "гайгүй, залуухан хэвээрээ байна шүү" гэж өөртөө хэлэв. Фрэнк Жексон өөртэй нь хонохыг хүсдэг нь мэдээж боловч одоо болтол биед нь хүрээгүй байгаа. Хоноход ямар байх юм бол доо? Ичээд байвал жаахан юм заагаад өгч болох юм. Фрэнк Канадад очмогцоо гэрлэнэ гэж ярьж байсан. Клара цаг хараад түргэлэх хэрэгтэй юм байна гэж шийдлээ. Фрэнкийн зочид буудалд долоо гучид очно гэж амласан.
Гэнэт унтлагын өрөөнд тэдний орж ирэхийг толинд харав. Нэг нь аварга, нөгөө нь атигар хоёр хүн хаанаас гараад ирснийг бүү мэд. Тэдний ойртож ирэхийг Клара ажиглаж байлаа.
-Жаал хүү чи чемоданыг үз.
-Клара чи хаачих нь вэ?
-Чамд хамаагүй. Дуртай юмаа аваад тонил. Өөдтэй юм байхгүй л болов уу дээ.
-Бидэнд чамаас өөр юм хэрэгтэй гэж Колелла өгүүлэв.
-Тайвшир, найз аа. Та нар намайг хүчиндэх гэж байгаа бол би хүйтэнтэй, түүнээ эмчлүүлж байгааг мэдэхэд зүгээр байх шүү гэхэд нь Сальваторе түүнийг тайвшруулж,
-Бид чиний өмдөнд гар хүрэхгүй. Фрэнк Жексоны хаана байгааг мэдэх гэсэн юм гэв.
Хүүхний байдал төрх хувирч, биеэ хураан царайд нь баг өмсгөчихсөн юм шиг болохыг тэр хоёр ажиглав.
-Фрэнк Жексон гэв үү? Жексон гэдгийг чинь огт мэдэхгүй гэж Кларагийн ихэд гайхсан дүртэй өгүүлэхэд Сальваторе халааснаасаа тугалган хоолой гаргаж, хүүхэн тийш ойртож очоод,
-Чи намайг айлгаж чадахгүй. Би. . . гээд хүүхний нүүр рүү цохиод авлаа.
Кларагийн нүднээс оч үсэрч, тэсэхүйеэ бэрх өвдөхийн сацуу хэдэн шүд булгарч, аманд нь жижиг чулуу хийсэн юм шиг өнхрөхийг мэдрэн нэг юм хэлэх гэж амаа ангайтал бөөн цус асгарлаа. Сальваторе тугалган хоолойгоо дахин өргөхөд,
-Хэрэггүй! . . . Болиоч дээ! гэж хүүхэн дуу алдав.
-Бид Жексоныг хаанаас олох вэ? гэж Колеллагийн тайван асуухад,
-Фрэнк тэнд. . . гээд Клара тэр сайхан санаатай, зөөлөн сэтгэлтэй хүнийг энэ аймшигт амьтдын гарт орсон байхыг сэтгэлдээ төсөөлөн бодов. Эднүүс түүнийг тамлан зовооно. Клара түүнийг аврах арга олбол ачийг нь насанд мартахгүй.
-Би мэдэхгүй . . .
Сальваторе урагш алхав. Клара хөл нь хугарах чимээг сонсож тэсэхүйеэ бэрх өвдөхийг мэдэрлээ. Тэгээд амаар нь дүүрэн цус хурсан учир хашгирч ч чадалгүй, шал дээр ойчив.
Колелла дээрээс нь тонгойж,
-Чи учрыг ойлгохгүй байх шив. Бид чамайг алахгүй. Бид ясыг чинь нэг нэгээр хуга цохино. Чи муур хулганаар тоглож байхыг харсан уу. Бид чамайг яг тэгнэ. Чи миний үгийг үнэмшиж байна уу? гэж ажиггүй тайван өгүүлэв.
Клара түүний үгийг үнэмшиж байлаа. Фрэнк Жексоныг энэ яргачдын гарт өгөх болж дээ. Түүний өөдөөс харах нүүргүй болох нь ээ. Мөрөөдөл биелэх нь өнгөрчээ. . . Хурим хийдэг нь өнгөрчээ. . Атигар эрийн дахин ойртож ирэхэд Клара тэсгэлгүй дуу алдан ёолж,
-Үгүй, би тэсэхээ байлаа. Фрэнк Проспер-Авенюд байдаг машинтай жуулчдын "Бруксайд" буудалд байгаа. Тэр. . . гээд ухаан алдав.
Колелла утасны дэргэд очиж залгасанд Майкл Моретти харилцуур авахад нь,
-Проспер-Авенюд байдаг "Бруксайд" буудал. Бид очиж түүнийг барих уу? гэсэнд,
-Хэрэггүй. Тэнд уулзацгаая. Түүнийг битгий алдчихаарай гэхэд нь,
-Алдахгүй гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:51 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Зургаан цаг гучин минут.

Жошуа хүү дахин хөдлөв. Тэгээд нүдээ нээж хүлээстэй гap, хөлөө харснаа нүдээ өргөж Фрэик Жексоныг хараад бүгдийг даруй саналаа. Энэ хүн ам руу нь эм хийж, хулгайлан авчирсан. Жошуа хүү зурагт үзэж байгаад хүн хэрхэн хулгайлдгийг сайн мэдэх болсон ч айж байгаагаа мэдүүлэхгүйг хичээж, хожим ямар зоригтой байснаа ээждээ ярихаар шийдлээ.
-Миний ээж удахгүй мөнгө аваад ирнэ. Намайг битгий өвтгөөрэй. . . гэсэнд Фрэнк дэргэд нь ойртож очоод имээмсэглэв. Үнэхээр хөөрхөн хөвгүүн юм. Кларагийн оронд Канадад аваад очвол сайхансан.
Фрэнк дуртай дургүй цаг харав. Ажилдаа орох цаг болжээ. Хөвгүүн хүлээстэй гараа дээш өргөв. Гар нь бадайрч байлаа
-Гарыг минь тайлна уу. Би зугтахгүй гэж хөвгүүн эелдэгхэн гуйв.
Тийнхүү эелдэгхэн гуйсан нь Жексонд сайхан санагджээ. Энэ бол хөвгүүний хүмүүжил сайтайг харуулав.
Фрэнк халуун усны өрөө рүү орж, түрүүнд тийш нь оруулж тавьсан савтай бензиныг авчран шал дээр тавилаа. Дараа нь хөвгүүний дэргэд очиж, хүлээстэй чигт нь өргөн шал дээр тавилаа. Алх, хоёр том хадаас авч, хөвгүүний дэргэд явган суув.
Жошуа хүү түүнийг нүдээ их болгон харж байлаа.
-Та яах гэж байгаа юм бэ?
-Чамайг жаргалтай болгох жаахан юм хийе. Чи Иисус Христусийн тухай сонссон уу? гэхэд нь Жошуа толгой дохиж,
-Сонссон гэв.
-Яаж үхсэнийг нь мэдэх үү? . . .
-Загалмайд цовдлуулж.
-Сайн байна. Чи ухаантай хүү юм. Бидэнд загалмай байхгүй. Гэвч бид боломжтой бүхнийг хийнэ гэхэд нь хөвгүүний нүдэнд айдас дүүрээд ирлээ.
-Айх хэрэггүй. Иисус айгаагүй юм шүү. Чи ч айх ёсгүй.
-Би Иисус болохыг хүсэхгүй. Би гэртээ харьяа гэж хөвгүүн шивэгнэв.
-Чамайг гэрт чинь явуулна. . . Иисусийнд гэж Жексон хэлээд арынхаа халааснаас алчуур гарган алчууртай гараа хүүгийн нүүрт ойртуулахад Жошуа хүү амаа жимийв.
-Битгий уур хүргээд байгаарай! гэж Жексон хэлээд хүүгийн хамрыг эрхий, долоовор хоёр хуруугаараа чимхэн амаа ангайхад ам руу нь алчуур чихэж, дээрээс нь наалтуур туузаар бэхлэв. Хөвгүүн аль чадахаараа эсэргүүцлээ. Гар, хөлд нь төмөр утас шигдэн цус гарч ирэв. Жексон тэр шинэхэн шархыг нь илэн,
-Христусын ариун цус хэмээн энхрийлэх мэт шивэгнэлээ.
Дараа нь хүүгийн гарыг барьж, алгаар нь дээш харуулан шал дээр дараад хадаас авлаа. Жексон, хүүгийн алган дээр өрөөсөн гараар хадаас тавьж байгаад нөгөө гараар нь алх авч, гарыг нь шалд хадав. . .

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:51 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Долоон цаг арван таван минут.

Майкл Мореттигийн урт хар машин Бруклин-Квинзэд ирж, тэнд онхолдсон ачааны машины араар орж зогсов. Ачааны машины тэвшнээс ногоо асгаран зам дээгүүр тарж унажээ.
-Нөгөө тийш эргээд тойроод гар гэж Майкл Нико Виттод тушаалаа.
-Урд маань цагдаагийн машин байна, Майкл аа.
-Тийшээ очоод ахлагчид нь намайг ярья гэж байна гээ.
-Одоохон эзэнтээн ээ гэж Ник Витто хэлээд машинаас бууж цагдаа нар дээр очиж, төдхөн нэгэн түрүүч дагуулан хүрч ирэв. Майкл Моретти таван зуун доллар барьсан гараа цонхоор цухуйлган,
-Би яарч явна, офицер оо гэв.
Хоёр минутын дараа цагдаагийн машин улаан гэрлээ анивчуулан урт хар машиныг хэрэг гарсан газар аваачив. Замын чөлөөтэй хэсэгт очоод түрүүч машинаасаа бууж, урт хар машины дэргэд ирж,
-Мистер Моретти танд хамгаалалт хэрэгтэй юу? гэхэд нь,
-Хэрэггүй, баярлалаа. Даваа гаригт над дээр очоорой гээд Нико Виттод хандан:
-Урагшаа! гэжээ.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:52 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Долоон цаг гучин минут

Байшингийн дээд талд: "Бруксайд-отель" гэсэн неон гэрэл асаастай байлаа. Колелла, Сальваторе хоёр 7-р байшингийн эсэргэн талд машин дотор сууж байв. Үүний түрүүхэн юм цохих чимээ сонссон учир Фрэнк Жексоныг дотор нь байгаа гэж мэдэж байжээ. "Ороод түүнийг номхотгож болохсон. Даанч Майкл хүлээж бай гэж тушаасан" гэж Сальваторе бодов.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:52 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Долоон цаг дөчин таван минут

7 -р байшингийн дэргэд машины тоормос чийхнэж, дотроос нь Майкл Моретти үсрэн гарч ирэхэд хоёр эр "седанаас" яаран бууж, түүн дээр очив. Колелла байшинг зааж,
-Тэнд байгаа гэв.
-Хүүхэд яасан бэ? гэхэд нь лужир эр дал мөрөө хавчиж,
-Мэдэхгүй. Жексон хөшгөө татчихсан гэв.
-Дотогшоо ороод түүнийг барьж авах уу? гэж Сальваторег асуухад,
-Эндээ байж бай гэв.
Хоёр эр Мореттигийн өөдөөс гайхан харав. Цохилт өгөх цэргүүд бэлхнээ байж байхад Майкл өөрөө аюултай юм хийлгүй энд үлдэх ёстойсон. Гэтэл өөрөө дотогш орох гэж байгаа нь буруу. Тэгээд Колелла,
-Эзэнтээн, Сальваторе бид хоёр. . . гэсэнд Майкл хэдийн чимээ намсгууртай гар буу бариад хаалга руу явж байв. Үүдэнд очиж хэсэгхэн зуур чагнаснаа гэдрэг ухарч, ганцхан хүчтэй цохиод хаалгыг эвдэв.
Ороод харвал: сахалтай эр гарыг нь шал дээр тэлж хадсан жаал хөвгүүний дээрээс тонгойж, тасалгаанд бензин асгасан байжээ. Сахалт эр хаалга руу эргэж, Майкпын өөдөөс ширтэн гөлийв. Хамгийн сүүлд түүний амнаас:
-Та цагдаагийн. . . гэсэн үг гараад тасалдлаа.
Мореттигийн эхний сум тэр эрийн цохонд, хоёрдахь нь хоолойд нь тусав. Гуравдахь сум зүрхэнд нь туссан боловч үүнийг хэдийн мэдрэхээ больсон байжээ.
Моретти үүдний тэнд очиж, нөгөө хоёрыгоо дуудсанд тэд орж ирлээ. Моретти жаал хөвгүүний дэргэд явган сууж, судсыг нь барьж үзэхэд мэдэгдэх төдий цохилж байв. Хөвгүүн ч бас амьтай байгаа аж. Моретти, Жозеф Колелла тийш эргэж,
-Доктор Петронед утасдаж, бид одоо очно гэж хэл гэжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:53 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Есөн цаг гучин минут

Утас дуугарахтай зэрэг Женифер ухасхийн харилцуурыг шүүрч аваад,
-Байна уу? гэсэнд,
-Хүүг чинь аваад очно гэх Мореттигийн дуу сонсодлоо.
Жошуа хүү нойрондоо ёологнов. Женифер дээрээс нь тонгойж, энхрийлэн тэвэрлээ. Майкл хүүг нь авчирч өгөхөд хүү унтсаар байжээ.
Женифер анх хүүгийнхээ хөдөлгөөнгүй биеийг хараад золтой л солиорсонгүй. Майклыг дагуулж ирсэн эмч хөвгүүний төлөө санаа зовох явдалгүй, удахгүй эдгэнэ гэж удтал ятгах хэрэгтэй болжээ.
-Гар нь эдгэнэ, санаа бүү зовогтун. Жаахан сорви үлдэнэ. Золоор мэдрэлийн судас, шүрмэс нь гэмтээгүй байна. Би хүүг чинь үзэж байх болно. Надад итгээрэй, хүү чинь эдгэнэ.
Доктор миссис Маскитай хамт явлаа.
Жошуаг оронд нь хэвтүүлж сэрэхээр нь тайшруулах гэж Женифер дэргэд нь сахиж суув. Хүү нүдээ нээж, эхийгээ хараад,
-Би таныг ирнэ гэж мэдэж байсан юм. Ээж ээ, та тэр хүнд золиос өгсөн үү? гэж алжаагүй асуухад нь Женифер дуугарахаас айгаад хий толгой дохив.
-Тэр хүн таны мөнгөөр зөндөө чихэр авч идээд гэдэс нь өвдөх болтугай. Тэгвэл инээдэмтэй яа, тийм ээ? гэхэд нь,
-Их инээдэмтэй, хүү минь. Дараа долоо хоногт бид юу хийх вэ, мэдэх үү? Би чамайг аваад. . .
Жошуа хүү дахин унтаад өгчээ.
Хэдэн цагийн дараа Женифер зочлох өрөөнд эргэж ирээд Майкл Мореттигийн тэнд суусаар байгааг харж гайхав. Энэ нь яагаад ч юм бэ, Адам Уорнертэй Жениферийн муу өмгөр өрөөнд анх уулзсаныг санагдуулжээ.
-Майкл аа, би танд . . . хичнээн их баярлаж байгаагаа хэлэх үг алга. . . гээд үнэхээр хэлэх үгээ олж ядав.
Майкл өөдөөс нь хараад толгой дохив. Женифер биеэ албадан,
-Фрэнк Жексон яасан бэ? гэж асуусанд,
-Тэр хүн дахиад төвөг удахгүй гэв.
Женифер Майклыг хараад: "Би энэ хүнд их өртэй боллоо! Энэ их өрөө хэзээ нэгэн цагт дарж чадах болов уу? " гэж боджээ. Майкл Моретти өөдөөс нь дуугүй ширтсээр байлаа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 11:54 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 10.

Нүцгэн Женифер Теджер булан тийш харсан өргөн цонхны дэргэд зогсож байв. Намрын налгар сайхан өдөр байлаа. Тэнгисийн буланд яхта онгоц, моторт завь багширчээ. Тав- зургаан яхта онгоц зангуу орхиод зогсож байв. Женифер түүний гарч ирэхийг сэтгэлийн зөнгөөр мэдрээд эргэж харав.
-Сайхан байна уу?
-Хачин гоё байна гэсэнд Майкл Моретти нүцгэн биеийг нь шуналтай харж,
-Надад ч бас гээд хүүхний мээмийг илэн таалж,
-Дахиад орондоо орцгооё гэжээ.
Залуу эрийг биедээ хүрэхэд хүүхэн байж ядан бэмбэлзэв. Майкл Жениферээс урьд өмнө нэг ч эрийн хүсэж зүрхлээгуй тийм юмыг шаардаж, хүүхэнтэй урьд өмнө нэг ч эрийн хийгээгүй тийм юмыг хийж байлаа.
-Тэгье л дээ, Майкл аа.
-Хоёул унтлагын өрөөнд эргэн ирж, хүүхэн нэгэн агшны төдийд Адам Уорнерийг дурсан санаснаа одоо больж байгаа юмнаас бусад юм бүхнийг даруй мартаж орхилоо.
Женифер урьд өмнө Моретти шиг эрийг огт үзсэнгүй. Майклын булчин шөрмөс нь зангирсан чийрэг бие хүүхний өөрийн нь биеийн хэсэг болох шиг санагдан ханах цадахыг ул мэдэх хүсэл тачаалынхаа долгион дээр хүүхнийг хөвелзүүлэхэд ухаан жолоогүй бахдан баярласандаа орилж чарламаар болж байлаа.
Хэсэг завсарласны дараа Майклын дахин эхлэхэд Женифер дахиад л сэтгэл хөөрөн ухаантай, ухаангүй хоёрын хооронд тэсэж ядан яраглана.
Залуу эр одоо дээр нь хэвтсэн чигтээ хүүхний халуу оргисон нүүрийг ширтэн,
-Чи ингэх дуртай юу, хүүхээ? гэхэд нь,
-Дуртай . . . гэв.
Хүүхний хариулт ичингүйрсэн өнгө аястай ч гэсэн залуу эртэй дахин дахин ойртох гэсэн халуун хүслийн нь илрэл байжээ.
Хүүхэн анхны явдлыг нэхэн санав. Тэр өглөө Майкл хүүг нь авран авчирч өгсөнсөн. Фрэнк Жексоны үхсэнийг Женифер мэдэж байлаа. Түүнийг Майкл алсныг ч мэдэж байв. Өмнө нь зогсож байгаа энэ эр хүүг нь аварч өгсөн. Жениферийн төлөө хүн алсан. Энэ нь Жениферт нэг хачин эрт балрын хүний сэрэл сэтгэгдэл төрүүлжээ.
-Би таны ачийг яаж хариулна даа? гэхэд Майкл Моретти ойртож ирээд тэврэн озож билээ. Тэр бол эхлэл төдий байсан юм. Тэр хоёр дээшээ Жениферийн унтлагын өрөөнд орохдоо хүүхэн өөртөө марташгүй тус болсон хүний ачийг хариулж байна хэмээн бодож, дараа нь хоёул оронд орж, ер бусын гайхалтай юм үзсэнсэн.
Адам Уорнер, Женифер хоёр загас усны цэнгэлийг эдэлдэг байсан бол Майкл Моретти хүүхнийг эзэрхэн эзэмджээ. Майкл Жениферийн биеийн эс эд бүрийг өмнө үзээгүй сэрлээр дүүргэж байлаа. Жениферт Майклтай үүлэн борооны хэрэг үүсгэх нь өнгө алаглсан хурц тод дөл дүрэлзэн байх шиг мэдрэмж үүсгэв. Майкл нэгэн үе сэтгэл уярам энхрий ялдам, янаг хонгор, нэгэн үе ширүүн догшин, шаардангуй хатуу байх агаад ийнхүү хувьсан хувирахад нь Женифер галзуурах шахан,
-Намайг аваач! Намайг эдлээч! хэмээн гуйж байлаа.
Залуу эрийн хатуу чийрэг аргын эд биед нь дахин дахин орж ирэхэд хүүхэн цэнгэлийн манлайг эдлэн ёологнож байлаа. Женифер одоо зүгээр нэг ачийг хариулан алба өнгөрөөж байгаа хуүхэн биш болжээ. Урьд өмнө үзэж амсаагуй нэг тийм юмны боол болсон нь энэ.
Майкл түүнтэй дөрвөн цаг хамт байж байгаад явлаа. Явсны дараа нь Женифер өөрийн амьдрал өөрчлөгдсөнийг мэджээ.
Орондоо хэвтэж байхдаа юу болсныг эргэн санаж учрыг ухаарахыг оролдож үзэв. Адамд тийм их хайртай мөртлөө Майкл Мореттигийн эрхэнд яагаад ингэж их автав? Женифер өөрийгөө Майклд сэтгэлтэй гэж итгэсэнгүй. Ач санасан хэрэг л дээ. . . Гэсэн ч энэ бол багахан хэсэг нь. . . Майкл Моретти хэн ямар хүн болохыг Женифер мэднэ. Энэ эр өөрийн нь төлөө хүн алсан. Бусдын төлөө ч хүн алж байсан. Мөнгөний төлөө, эрх засгийн төлөө, хонзон авахын төлөө хүн алдаг байсан. . .
Оройн сонинуудад машинтай жуулчдын буудалд түймэр гарсан тухай мэдээлжээ. Нурамнаас нь үл танигдах эрэгтэйн чандар олдсон байна. Буудлыг галдан шатаасан гэж таамаглаж байгаа аж.
Жошуа хүүгээ буцааж авсны дараа Женифер урьд шөнийн хэрэг явдал хүүгийн сэтгэл мэдрэлд хор хөнөөл болуузай хэмээн болгоомжилж, аль болохуйц асран халамжлахыг хичээв. Хүүг сэрэхэд Женифер орны нь дэргэд очиж суугаад халуун зайдас, самрын тос түрхсэн хачиртай талх, цагаан гаатай ундаа авчирч өгөв.
-Ээж та тэр хүнийг олж уулзаарай. Солиотой хүн билээ! Та юу гэж бодож байна, тэр намайг нээрээ Иисус Христус гэж бодсон юм болов уу? гэж жаал хүүг өгүүлээд боолттой гараа өргөхөд нь Женифер биеийн чичрэхийг арайхийн дарж,
-Би. . . мэдэхгүй юм даа, хүү минь гэв.
-Хүн бие биеэ яах гэж алдаг юм бэ?
-Юун хачин юм бодно вэ дээ, хүү минь!
-Би маргааш хичээлдээ явах уу? гэж Жошуагийн асуухад эх нь түүнийг тэврээд,
-Явахгүй. Хоёулаа . . . гэтэл утас дуугархад нь авбал Майкл байжээ.
-Жошуа яаж байна?
-Сайн байна. Баярлалаа.
-Чиний өөрийн чинь бие яаж байна? гэхэд нь Женифер ичсэндээ хоолой нь сэрвэгнэх шиг болж,
-Ай маш сайхан байна! гэсэнд Майкл тас тас хөхөрч,
-За тэгрвэл маргааш цайны завсарлагаагаар Малберн-стритэд байдаг "Донатод" 12. 20-д уулзья гэхэд нь,
-За тэгье гэчихээд эргэж буцах замгүй болсныг ойлгожээ.
"Донатогийн" танхимын ахлагч нь Майклыг таньдаг, түүнд зориулан аль шилдэг ширээ хадгалж байдаг аж. Хүмүүс зогсон Женифер тэр хоёртой мэндэлж байлаа. Майклын их нэр хүндийг Женифер гайхан аж амьдралын тухай, хэрхэн одоогийн ийм байдалд хүрч ирснийг нь асууж эхэлсэнд Майкл үгийг нь таслаад,
-Манай гэр бүлийнхнийг буруутай юм уу, эсвэл намайг хэн нэг хүний хавчлага хяхалтад орсон гэж бодож байна уу? гэхэд нь.
-Тийм л дээ гэсэнд Майкл инээд алдаж,
-Би одоо байгаа юмаа олж авах гэж насан турш тэмцсэн. Би ийм юманд дуртай. Мөнгөнд дуртай. Би чинь эзэн ноён хүн шүү. Эзэн ноён байх дуртай гэхэд нь Женифер учрыг ойлгож ядан өөдөөс нь ширтэж,
-Энэ чинь чамд жаргал болохгүй шүү дээ. . . гэв.
-Ингэхэд байна шүү, миний эцэг нэг муу гуйлгачин байсан юм.
-Гуйлгачин ий?
-Тийм. Гуталчин байсан. Аяга хоолтой байх гэж хуруу гараа холготол ажилладаг байсан. Манайх юу ч үгүй хоосон айл байлаа. Би бүр нусгай жаал байхдаа мөнгө олох гэж чадах бүхнээ хийдэг байсан юм. Баячуудын гap хурууны үзүүрт зарагдаж, кофе, янжуур, хүүхэн дөхүүлж өгдөг байлаа. . . Ерөнхийдөө юу хий гэвэл хэлсэн болгоныг нь гүйцэтгэдэг байсан. . . гэхэд нь Женифер түүний гар дээр гараа тавьж,
-Ядуу зүдүү өсөж өндийсөн өөр улс ч бишгүй байдаг шүү дээ, Майкл аа. . . гэсэнд Майкл эсэргүүцэхийг үл хүлцэх хатуу дуугаар,
-Намайг бусадтай жишиж бүү зэмлэ. Би хэн болохыгоо мэднэ. Чи өөрийнхөө хэн болохыг мэдэх үү?
-Мэднэ гэж бодож байна.
-Чи яах гэж миний өвөрт орсон бэ?
-За. . . Би чамд баярлаад ачийг чинь. . .
-Дэмийр! Чи намайг хүссэн!
-Майкл аа, би. . .
-Надад хүүхэн мөнгөөр худалдаж авах юм уу, ач тус болсныхоо хариу авах хэрэг байдаггүй.
Майклын зөв гэдгийг Женифер дотроо зөвшөөрлөө. Энэ эр өөрийг нь хүсдэгийн адил хүүхэн өөрөө түүнийг хүсэж байв. Майкл тонгойн гарыг нь бариад өөдөөс нь нүд салгалгуй ширтэн хуруу бүрийг нь алгуурхан илбэн таалж,
-Намайг хэзээ ч битгий мэхлээрэй, Женифер ээ. Хэзээ ч ! гэв.
Женифер арга мухардсанаа мэдрэв. Энэ хоёрын хооронд болж буй явдал өнгөрсөн намтрыг нь халхалжээ. Амтат зууш идэж байх үед Майкл,
-Чамаар хийлгэх ажил бий гэв.
Энэ бол нүүр рүү нь цохиод авсантай адил байлаа. Женифер өөдөөс нь эгцлэн харж,
-Ямар ажил вэ? гэсэнд,
-Васко Гамбитти гэдэг манай нэг залуу цагдаа алсны учир баривчлагдсан. Чи түүнийг өмгөөлж аль гэхэд нь Женифер өөрийг нь ийм зүйлд ашиглах гэж байгаад нь харамсан гомдох, хилэгнэн зэвүүцэх зэрэгцэж,
-Уучлаарай, Майкл аа. Би. . . чиний найз нартай холбоотой байж чадахгүй гэдгээ хэлсэн шүү гэсэнд Майкл залхуурсан байдалтай мушилзаж,
-Чи Африкийн бяцхан басарын тухай үлгэр сонссон уу? Тэр бяцхан басар анх удаа эхийгээ орхиод ус уухаар ганцаараа явж байтал замд нь горилл сармагчин дайралдан зоджээ. Ухаангүй хэвтэж байгаад дөнгөж сэхэхэд нь ирвэс жимээс түлхэн гаргаж, дараа нь сүрэг заан золтой л гишгэж алсангүй. Хөөрхий басар чичирч дагжин гэртээ ирээд ээждээ: "Энэ чинь халуун орны балар ширэнгийн ёс шүү дээ, ээж ээ!" гэсэн юм гэнэ билээ гэж ярьжээ.
Дараа нь хоёул удтал дуугүй болов. "Халуун орны балар ой ширэнгийн ёс тийм байдаг байжээ" гэж Женифер бодов. Женифер өөрөө тэр ширэнгэ рүү орохгүй, ямагт захаар нь байж байдаг болохоор хаа дуртай газраараа явах эрх чөлөөтэй байдаг. Жениферийн баримталдаг тодорхой дүрэм журам бий, түүнийг үйлчлүүлэгч нар нь бас дагаж мөрдөх хэрэгтэй болдог.

Одоо Моретти хамаг юмыг нь өөрчилж орхилоо. Энэ бол Mopeттигийн балар ширэнгэ. Женифер тийшээ орохоос айж байлаа. Гэвч өөрийн нь төлөө юу хийснийг санаад хариуд нь өчүүхэн тус болохыг хүсэж байгаа юм байна хэмээн шийдэж, Майклын төлөө хий гэснийг нь хийхээр сэтгэл шулууджээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.16.12 2:23 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
баярлалаа, Сидней ч мөн дөө, тэрнээс өөр хэн ингэж бичих билээ. Дахиад л бөөн ээдрээ, мафийнхантай холбогдох ч сайны ёр биш дээ, дараа нь салах гэж их л юм болох байх даа. Би саяхан Гамбиногийн гэр бүл гэж 1970-аад онд их хүчирхэг байсан бүлэглэлийн нэг гишүүнтэй орооцолдсон мөрдөн байцаагч хүүхний тухай баримтат ном уншсан. Гэхдээ зохиол юм чинь яаж ийгээд болчих биз дээ


Top
   
PostPosted: May.16.12 4:32 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
saihan zohiolshuu. unshij baigaa shuu.


Top
   
PostPosted: May.16.12 9:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Гэнэт нэг азтай тохиолдол болоод л салах байх даа. Хүлээж л байяа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.21.12 4:03 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
хүлээж байна шүү.


Top
   
PostPosted: May.22.12 4:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 11.

-Бид Васко Гамбиттигийн хэргийг судална гэж Жениферийн хэлэхэд Кеннет Бейлигийн нүд бүлтийн гайхаж ,
-Тэр чинь мафийн хүн. Майкл Мореттигийн нэг шадар туслах. Бид мафийнхантай ажиллаж байгаагүй шүү дээ гэхэд нь,
-Одоо ажиллана гэв.
-Женифер ээ, бид тэр дээрэмчидтэй орооцолдсоны хэрэггүй.
-Васко Гамбитти аливаа бусад хүний нэгэн адил хэргээ шударга ёсоор шүүлгэх эрхтэй.
Энэ бол Жениферт өөрт нь ч гэсэн хоосон үг байлаа.
-Би үүнийг чинь зөвшөөрөхгүй . . . гэж Кеннетийн эсэргүүцэхэд,
-Одоохондоо би эндхийн эзэн. Асуудлыг би мэдэж шийднэ! гэсэнд Кеннетийн царайд гайхсан, гомдсхэн байдал зэрэг илрэн дуугүй толгой дохиод өрөөнөөс гарахад нь буцаан дуудаж, учир байдлаа хэлмээр санагдсан боловч юугаа хэлэх билээ дээ?
Женифер анх Васко Гамбиттитэй уулзаад түүнийг жирийн нэг ээлжит харилцагч гэж үзэхийг оролдсон боловч тэр бол улс орноосоо олон миллиард доллар луйвардсан, өөрийгөө хамгаалахын тулд хүн алахаас буцдаггүй гэмт хэрэгтний зохион байгуулалттай бүлгийн гишүүн байв. Түүний эсрэг өчиг өгөх гэрч нар хангалттай гэхэд багадахаар олон байжээ. Гамбитти үслэг эдлэлийн дэлгүүр ухаж байгаад баригдах үедээ түүнийг барьж саатуулах гэсэн цагдааг алсан байна.
Васко Гамбиттиг Женифер Паркер өмгөөлнө гэж өглөөний сонинуудад мэдээлжээ. Шүүгч Уолдман утасдаж,
-Женни! Энэ чинь үнэн юм уу? гэж асуухад нь юу хэлж байгааг даруй ойлгоод,
-Тиймээ, үнэн гэсэнд хэсэг дуугүй болсны дараа,
-Гайхаж байна. Түүний хэн болохыг та мэднэ биз дээ? гэв.
-Мэднэ.
-Та аюултай газар руу орж байна.
-Арай ч тийм биш. Би ачийг тусаар хариулж байгаа юм.
-Ойлгож байна. Болгоомжтой л байгаарай.
-Хичээе.
Женифер ажилтан нарынхаа цуглуулсан материалыг үзэж танилцаад өмгөөлөхөд дөрөө болгочихмоор юу ч байхгүйг лавтай мэдлээ. Тэгээд Кеннет Бейлиг дуудаж үүрэг өгөв. Бейли юм хэлээгүй боловч их дурамжхан байгааг нь мэдрээд харамсан гутрах сэтгэл төрөв. Тэгээд Мореттигийн төлөө дахин ажиллахгүй гэж өөртөө ам өгчээ.
Жениферийн хувийн утас дуугарахад харилцуур авбал Моретти утасдаж байлаа.
-Сайн уу, хүүхээ. Чамайг санаад байна. Хагас цагийн дараа уулзья гэхэд нь түүнийг дууг сонсоод Женифер хэдийн түүний гар хэрхэн тэвэрч, түүний бие хэрхэн биед нь наалдаж байгааг сэтгэлдээ ургуулан төсөөлөөд,
-Би очно гэж хариулав.
Саяхан өөрөө өөртөө амласныг мартаж орхижээ. . .
Васко Гамбиттигийн хэргийг шүүн таслах хурал арван өдөр үргэлжлэв.Хэвлэл мэдээлэл тойргийн прокурор Ди Сильва, Женифер Паркер хоёрын ээлжит ил тулалдааныг ашиглан хамаг чадлаараа ажиллаж байлаа.
Ди Сильва тангарагтан нарыг хавчин шахамдуулахыг зориуд багасган шүүхийн ажиллагаанд нягт нямбай бэлтгэжээ. Женифөр шүүн таслах ажлыг тайван ажиглаж, хааяахан нэг эсэргүүцэл тавьж байв.
Шүүн таслах хурлын сүүлчийн өдөр Женифер арга явууллагаа хийлээ. Васко Гамбиттиг өмгөөлөх аргагүй байсан учир алагдсан цагдаа Скотт Норманыг шүүхэд татахаар шийдсэн байна. Норманы албан ажлын тодорхойлолт угаас төдий л сайн биш байсан бол Жениферийн хичээж зүтгэсний үр дүнд жинхэнэ байдлаасаа долоон дор харагдах болжээ.
Скотт Норман цагдаагийн газар хорин жил ажиллах хугацаандаа албаны эрх мэдлээ хоёр удаа хэтрүүлсэн байна. Женифер олон хүнийг гэрчээр татан байцаахад тэд нар бүгдээрээ
алагдсан цагдаагийн эсрэг мэдүүлэг өгөв. Үүний нь өөдөөс Ди Сильва яаж ч чадсангүй. Ди Сильва төгсгөлийн үг хэлэхдээ тангарагтан нарт хандан,
-Хатагтай нар, ноёд оо! Энд цагдаа Норманы хэргийг шүүж байгаа биш гэдгийг санаж байгаарай. Норман бол яллагдагч Васки Гамбиттид алагдаж хохирсон хүн гэж хэлжээ.
Ди Сильва ийм үг хэлэхдээ үүний ашиг нь бага гэдгийг ойлгож байв. Жениферийн хичээж зүтгэсний дүнд Норман бол Васко Гамбиттигийн нэгэн адил өөдгүй амьтан болж харагджээ. Тийнхүү хохирогчийг алуурчнаас дээрдэх юмгүй болгож үзүүлэв. Тангарагган шүүгч нар Гамбиттид нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдсэн ял тулгахыг татгалзаж, санаатай бишээр хүн алсан буруутай гэж шийтгэжээ.
Энэ бол мужийн прокурор Ди Сильвагийн гутамшигтайгаар ялагдсан хэрэг болж, хэвлэл мэдээллийнхэн Женифер Паркерын ээлжит ялалтын тухай хөөр болгон мэдээлэв.
-Хэлин даашинзаа өмсөөрэй. Өнөөдөр бидний баяр шүү гэж Майкл өгүүлэв.
Тэр хоёр загасан хоолны гуанзанд хоолложээ. Гуанзны эзэн нь тэдний ширээнд нэгэн лонх ховор шампан дарс явуулж, Майкл Женифертэй хундага тулгаад улаан туузаар боосон жижигхэн цагаан хайрцагтай юм өгч,
-Би сэтгэл их хангалттай байна. Наадхаа онгойлгоод үз гэж хэлсэн нь чи манай отгийн гишүүн болсон гэсэнтэй адил сонсдов.
Хайрцаг дотор очир эрдэнэ шигтгэж чимэглэсэн том маргад эрдэнэ бөгж байхад нь Женифер эсэргүүцэхийг оролдож,
-Майкл аа. . . гэсэн боловч Майклын царайд бахархан бахадсан байдал илэрч,
-Энэ чиний наад даашинзанд таарна гэж хэлээд солгой гарын дунд хуруунд зүүж өгөв.
-Би. . . би юу хэлэхээ мэдэхгүй байна. Баярлалаа. Энэ чинь нээрээ баяр байна гэсэнд Майкл жуумалзаж,
-Баяр арай эхлээгүй байна. Энэ бол оршил нь гэжээ.
Тэр хоёр хотын худалдаа үйлдвэрийн хэсэгт байдагт Майклын байр руу машинаар явлаа. Майкл нэг товчлуур дарсанд жолоочоос тусгаарладаг шил бууж ирэв. "Ингээд бид хоёр энэхэн жижиг
ертөнцөд хоёулхнаа үлдлээ" гэж Женифер бодоод, Майклын хар нүдийг ширтлээ. Майкл тонгойн түүн тийш шахаж суугаад ташаан дээр нь гараа тавихад Жениферийн хамаг бие тэр даруй халуу оргиод ирэв. Майклын урууЛ хүүхний уруулд наалдаж, тэр хоёрын бие хоорондоо нийллээ. Женифер залуу эрийн хуял сэргэхийг мэдрээд машины шал дээр гулсан унаж, түүнийг энхрийлэн янаглаж, үнсэн таалж эхэлсэнд Майклыг тэсгэл алдан ёологноход хүүхэн өөрөө бас түүнтэй хамт ёологнон улам улам түрган хөдөлсөөр түүний бие алдран тавирахыг мэдэрчээ. . .
Баяр эхэллээ. Женифер Танжер дахь зочид буудлын өрөөн дэхь орон дээр хэвтэн Мэйклын орсон халуун усны өрөөнөөс сонсдох чимээг чагнан өнгөрснийг бодож байв. Сэтгэл амар, жаргалтай сайхан байлаа. Гагцхүү хүүгийнхээ төлөө санаа зовно. Жошуа хүү эхийнхээ амьдралын энэ талыг хэзээ ч мэдэх ёсгүй.
Жениферт өөрийн нь амьдрал хэсэг хэсэг болж хуваагдсан юм шиг санагдана. Нэг хэсэг нь Адам, нэг хэсэг нь Жошуа хүү, нэг хэсэг нь Майкл Моретти. Хэсэг бүр тус тусдаа байх ёстой.
Майкл мөрөн дээгүүрээ алчуур тохоод халуун усны өрөөнөөс гарч ирэв. Чийгтэй үс нь гялалзан байлаа. Хүний сэтгэл догдуулах увидастай жавхлан төгс араатан юм.
-Хувцсаа өмс, бидэнд ажил бий.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.22.12 4:10 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 12.

Юм бүхэн тун алгуур удаан хөвөрсөн учир юу ч болоогүй юм шиг санагдаж байлаа. Васко
Гамбиттигаас эхэлж, түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Майкл Жениферийг өөр нэг хүнийг өмгөөлж өгнө үү хэмээн хүсэж, дараа нь бас нэг хүнийг өмгөөлж өгнө үү хэмээн гуйж, энэ нь удалгүй үргэлжилсэн урсгал болон хувирлаа. Майкл түүнд утасдаад,
-Надад чиний тусламж хэрэгтэй. Манай залуусын нэгд бэрхшээл учраад байна гэж хэлнэ.
Тэгээд Райан ламтны мөн ингэж хэлдэг байсныг санав. Гагцхүү Женифер одоо дэлхийн хамгийн хүчирхэг байгууллагын гол төвд байгаа хэрэг.
Майкл Жениферийг Нью-Жерси дахь тариачны байшинд урьж, тэд анх удаа Гранелли болон мафийн бусад зарим гишүүнтэй уупзжээ.
Хуучин цагийн төрх байдалтай гал тогооны өрөөний том ширээний ард Ник Витто, Тарган Арто хочит Артур, Скотто, Жозеф Колелла нар сууж байлаа. Жениферийг ороод гал тогооны өрөөний онгорхой хаалганы дэргэд зогсоход ширээний ард хөгжүүн яриа хөөрөө өрнөж байв. Тэр ярианаас Женифер бараг юу ч ойлгосонгүй, этгээд үг хэллэг, ярианы сэдэв нь даанч хол хөндий аж. Гранеллийг анх харангуут Женифер гайхан балмагдав. Дугуйтай зөөлөн сандалд хэлхээтэй яс сууж байх агаад түүний урьд ямар байсныг төсөөлөхөд хэцүү аж.
Хар үстэй, том мээмтэй, нүдэнд дулаахан хүүхэн орж ирэхэд Майкл түүнийг,
-Энэ миний эхнэр Роза гэж Женифертэй танилцуулав.
Женифер энэ мөчөес айж байжээ. "Би өөр хүүхэнд гай зовлон болохыг хүсэхгүй. Би хулгайч. Майклтай холбоогоо таслах хэрэгтэй" гэж боддог боловч цаг дээр тулахаар бие сэтгэлээ барьж дийлдэггүй байв.
Роза Жениферийг нүдээ их болгон ширтэв. "Бүгдийг мэддэг юм байна" гэж Женифер бодлоо. Хоёул эвгүйрхэн дуугүй байж байснаа Роза эхлэн ам нээж,
-Миссис Паркер тантай танилцсандаа баяртай байна. Таныг их ухаантай хүүхэн гэж Майкл ярьсан гэхэд Гранелли пар хийтэл инээд алдаж,
-Эм хүн ухаантай байх нь сайн биш. Тархийг эр хүнд үлдээх хзрэгтэй гэсэнд Майкл хажуунаас нь,
-Би мисс Паркерыг эр хүн шиг боддог юм шүү, аав аа гэж ажиггүй өгүүлэв.
Тэд нар хуучны хийц маягийн тавилгатай танхимд хооллоцгоолоо.
-Миний хажууд суугтун гэж Гранелли Жениферт тушаав.
Майкл Розатай зэрэгцэн сууж, Том Колфакс Жениферийн өөдөөс харж суув. Түүний өсөрхөн зэвүүцэж байгааг Женифер мэдэрлээ. Хоол маш сайхан болж шинэ шинэ нарийн хоол ээлж дараалан авчирч байв. Тэднийд зарц үйлчлэгч харагдсангүй. Роза өөрөө байн байн босож, ширээг цэвэрлэн гал тогооноос шинэ шинэ xоол авчирч байлаа.
-Манай Роза их сайн тогооч шүү. Ээжээсээ бараг дутахгүй гэж Гранелли Жениферт хэлээд:
-Тийм үү, Майкл аа? гэсэнд,
-Тиймээ гэж Майкл эелдэгхэн хариулав.
-Үүний Роза их сайн эхнэр гэж Гранеллигийн үргэлжлүүлэн өгүүлэхэд санаандгүй хэлсэн юм уу, зориуд сануулж хэлсэн юм уу, алин болохыг Женифер мэдсэнгүй.
-Та үхрийн мах идээч гэж Майклын өгүүлэхэд, -Би ийм их идэж чаддаггүй гэж Женифер татгалзлаа. Үүгээр дууссангүй. Амтат зуушинд сагс дүүрэн шинэ жимс, таваг дүүрэн бяслаг, зайрмаг тавьж, дараа нь чихэр, гаатай ундаа авчирлаа. Ийм их хоолон дээр байдаг Майклын бие гол шиг сайхан нарийхан байж чаддагийг Женифер гайхав.
-Та "Сициллийн эвлэлийн" тухай юм мэдэх үү? гэж Гранеллийг асуухад Женифер,
-Мэдэхгүй гэв.
-Авхай танд тэр эвлэлийн тухай ярьж өгье.
-Нэрийг нь Женифер гэдэг юм, аав аа.
-Энэ чинь итали нэр биш болохоор тогтооход хэцүү юм. Би таныг зүгээр л авхай гэж байя, о кей? -О кей.
-"Сициллийн эвлэлийг"Сицили арал дээр хилсдсэн ядуучуудыг хамгаалах гэж байгуулсан юм. Хилс бусармаг явдал гарахад хүмүүс нууц эвлэлийн гишүүдэд хэлж, тэд нар өшөөг нь авдаг байлаа. "Сициллийн эвлэл" нэн удалгүй хууль цаазаас хүчтэй болсон юм. Бид Библи сударт айлдсаныг сүслэн итгэдэг юм. Хэн нэг этгээд биднээс урвах юм бол бид өшөөгөө авна! гэж Гранелли яриад Жениферийн нүдийг эгцлэн ширтэв.
Энэ бол утга тодорхой сануулга байлаа.
Олонхи хөндлөнгийн хүний адил Женифер Паркер мафийн байгууллагын тухай буруу ташаа төсөөлөлтэй байжээ. Жениферийн оролцох болсон хурал олон зүйлийг мэдүүлэн нүдийг нь
нээж өгөв. Тэр байгууллагад асар их хөрөнгө мөнгө, үйлдвэрийн ГАЗРЫГ эрхлэн мэддэг үйлдвэр худалдааныхан ордог байна. Тэдний дотор банк, зочид буудал, зоогийн танхим, тоглоомын өргөө, даатгапын компани, үйлдвэрийн газрын эзэд бий. Бас пянз бичлэгийн студи, оршуулгын товчоо, чихэр боовны барилгын засварын газрын эзэд бий. Тэдний жилийн орлого нь тэрбум доллараар хэмжигдэнэ.
Жениферийн ажил гэвэл хууль ёсыг гажуудуулж эвгүй байдалд орсон хүмүүсийг өмгөөлөх явдал. Эзэд нь зохих алба өргөл өгөхийг татгалзсан хэд хэдэн цайны газрыг эвдэн ялд унасан, Майкл Mopeттигийн гарын дорхи гурван хүнийг Роберт ди Сильва байцаан шийтгэхээр завдан байжээ. Өчиг мэдүүлэг өгөхийг хүссэн ганц гэрч нь нэгэн цайны газрын эзэн хүүхэн байв.
-Тэр хүүхэн бидэнд төвөг удаж чадна. Түүнийг аргалах хэрэгтэй. Танайд нэг сэтгүүлийн хувьцаа бий байх аа, тийм үү? гэж Майклын лавлахад,
-Бий бий. Цайны газарт энэ ямар хамаатай юм бэ? гэсэнд,
-Харж байгаарай гэжээ.
Женифер аргалж байгаад тэр сэтгүүлийн газраас гэрчийн ярьсан зүйлд их шагнал өгнө хэмээн амлуулж чаджээ. Үүнийг нөгөө хүүхэн зөвшөөрсөн байна.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.22.12 4:10 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Шүүхийн хурал дээр Женифер энэ баримтыг ашиглан гэрч эмэгтэйн мэдүүлэг өгөх болсон сэдлэг шалтгааныг буруутгасан болохоор нөгөө гурван хүнд нилээд зөөлөн ял оноожээ.
Жениферийн ажилтан нартайгаа харилцах байдал өөрчлөгдөв. Тэдний контор мафийн хэргийг буурьтай эрхэлж эхлэхэд Кеннет Бейли Жениферийн албан тасалгаанд орж ирээд,
-Юу болж байна даа? Чи цаашид тэр дээрэмчидийн хэргийг эрхлэх ёсгүй. Тэд чамайг сүйд хийж орхино гэхэд нь,
-Тэр тухай санаа бүү зов, Кеннет ээ. Тэднийх үнэ хөлсийг сайн өгдөг гэв.
-Битгий гэнэн хонгор зан гарга, Женифер ээ. Чи өөрөө өр төлөөсийг нь амсах болно. Чи тэдний дэгээнд орсон байна шүү.
Кеннетийн зөв гэдгийг мэдэж байсан болохоор,
-Энэ тухай ярихаа боль! гэж уурсан хэллээ. Кеннет өөдөөс нь эгцэлж хараад,
-За яах вэ. Эзэн таны мэдэх хэрэг гэжээ.
Сайн нөхөд нь Женифер дээр ирж,
-Та цаашид ч тэр дээрэмчдийг өмгөөлөөд байх юм бол сайн нэрдээ хир суулгана гэж шүүгч Уолдман, Бейли нарын хэлснийг давтан хэлэхэд,
-Хүн болгон өмгөөлүүлэх эрхтэй гэж хариулдаг байлаа.
Женифер тэдний үгийг үнэлэн хүндэтгэх боловч үүний сацуу өөртөө хамаагүй юм шиг үзэж байлаа. Женифер мафийн байгууллагын гишүүн биш, гагцхүү тэдний заримыг өмгөөлдөг.
Райан ламтан ирж, энэ удаа өөрийн сайн нөхдийн нэгд туслахыг хүссэнгүй, харин,
-Таны телөө санаа зовоод байна. Таныг. . . за даа . . . олиггүй улстай нийлдэг гэж дууллаа гэхэд нь,
-Та юу хэлж байна вэ? Та өөрөөсөө тусламж гуйсан хүмүүсийг буруушаадаггүй биз дээ? Тэднийг нүгэл хилэнцтэй болохоор нь та туслахыг татгалздаг гэж үү? гэсэнд ламтан толгой сэгсэрч,
-Хүн алдаж эндсэн байвал нэг хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг бол огт өөр хэрэг гэхэд нь,
-Би өмгөөлөгч хүн шүү дээ, ламтаан. Тэгээд гай зовлонд унасан хүмүүст тусалж байна гэжээ.
Женифер яваандаа Майкл Мореттиг улам улам сайн таних болов. Майкл бусад хүнээс нуудаг сэрэл сэтгэлээ Жениферт дэлгэдэг байлаа. Майкл их ганцаардмал, зожиг хүн юм. Ганц Женифер л түүний биеэ хамгаалдаг хуяг бүрхүүлийг анх түрүүн нэвтэлж чадсан байжээ.
Женифер Майклд хэрэгтэй хүн гэдгээ мэдэх болов. Жениферийн өрөө дарах гэж чадах ядахаараа хичээдэг байсан эрт балрын үеэс эх үүсвэртэй давтагдашгүй тачаангуй хүслийг Майкл сэргээжээ. Тэр хоёр өвөртөө орохын цагт ямар ч хязгаарлалт, ямар ч саад тотгор байдаггүй. Гагцхүү урьд өмнө зүүд зөнд ч ороогүй байсан цэнгэлийг эдэлдэг байв.
Майкл Розад хайр сэтгэлгүй гэж үнэнээ хэлсэн боловч эхнэр нь нөхөртөө ухаангүй хайртай нь харваас андашгүй байсан. Эхнэр нь нөхрийнхөө хүссэн болгоныг хангахын төлөө хүчин зүтгэхэд хэзээд бэлэн байдаг аж.
Женифер мафийн бусад гишүүдтэй танилцаж, тэдний амьдралыг тун өвөрмөц байдалтай юм гэж үзлээ. Эр нөхрүүд нь нууц амрагаа дагуулан зоогийн танхим, цэнгээний газар, морин тойруулгаар явж байхад эхнэрүүд нь гэртээ хүлээж суудаг байна. Мафийн дотоодод зэрэг дэвийн нарийн чанд эрэмбэ дараалалтай бөгөөд хэр хэмжээнээс хэтрүүлэхийг хэзээ ч үл зөвшөөрнө. Хурим найр ч юм уу загалмайтны баяр мэт баяр ёслолын үед эхнэр хүн бэлэг барихдаа өөрийн зэрэг дэвээс яасан ч илүү зардал гаргаж болохгүй.
Мафи бол мөнгө үйлдвэрлэх лут том машин мэт байлаа. Гэвч өөр нэг үүнээс дутуугүй чухал зүйл байдгийг Женифер удалгүй ойлгов. Энэ нь эрх засаг. Майкл нэгэн удаа Жениферт,
-Манай байгууллага дэлхийн олонхи засгийн газраас илүү хүч чадалтай. Манайд Америкийн тав зургаан томоохон компанийг нийлүүлснээс илүү их мөнгө бий гэж хэлжээ.
-Гэсэн ч ялгаа бий. Тэр компаниуд хууль ёсных байдаг бол. . . гэж Жениферийн хариу хэлэх гэтэл Майкл инээд алдаж,
-Чи илэрч баригдаагүй улсыг хэлж байна. Өөртөө баатар эрсийг шилж сонгох хэрэггүй. Өнөөдөр дунд гарын америк хүн сансарт ниссэн хоёрын зэрэг сансрын нисгэгчийн нэрийг хэлж мэдэхгүй. Гэтэл бүгдээрээ мафи Аль Капоне, Лаки Лучиано нарын нэрийг мэднэ гэжээ.
Майкл бол Адамын нэгэн адил өөрийн үйл хэрэгт өвөрмөц маягаар үнэнч байдгийг Женифер ухаарлаа. Гагцхүү энэ хоёр зам өөр өөр зүгг салаалжээ.
Женифер үе үе Майклтай хамт ажил хэргээр гадагшаа явна. Гэвч хүүтэйгээ аль болохуйц их хамт байхын тулд иймэрхүү аялалаас чадах чинээгээрээ зайлсхийдэг байлаа. Жошуа хүү одоо зypraaн нас хүрч, хүн үнэмшмээргүй хурдан өсөж торниж байлаа. Женифер хүүгээ ойрхи хувийн сургуульд оруулав. Тэр сургууль хүүд сайхан санагддаг байна.
Женифер хүүгээ бие даасан, чадал хүчин төгс хүн болгож өсгөн хүмүүжүүлэхийг хүснэ. Хүүгээ сайхан ном унших дуртай, хөгжим сонсон цэнгэдэг болгож сургажээ. Бас хүүгээ театрт дагуулан очиж, бямба гаригт хоёул кино үзнэ. Ням гаригг яхта онгоцоор юм уу унадаг дугуй унаж зугаална. Женифер хүүтэйгээ харилцан зан байдлын стратегийг шүүхийн аливаа хэргийн стратегаас илүү нямбай төлөвлөн эцэггүй гэр бүлд зайлшгүй тохиолдох элдэв урхи зангаас зайлсхийхийг хичээж байлаа.
Сургуулийн өвлийн амралтаар хүүтэйгээ хамт Поканост очиж, цанаар гулгана. Нэгэн зун хүүгээ Лондон авч очоод Английн нутгаар хоёр долоо хоног аялан жуулчилжээ. Энэ аялал Жошуа хүүд маш сайхан санагджээ.
-Би англи сургуульд явж болох уу? гэж нэгэн удаа хүүгийнхээ асуухад Жениферийн зүрх нь шимширчээ. Хүү нь нэг мэдэхэд насанд хүрч, эхнэр авч, өрх гэр тусгаарлан яваад өгнө. . .
Хүү эхийгээ ширтэн хариу хүлээсээр.
- Тэгээд болох уу, ээж ээ? Жишээ нь Оксфордын ИХ Сургуульд гэхэд нь Женифер хуүгээ тэвэрч,
-Бололгүй яах вэ. Тэднийх миний хүүг дуртайяа авна гэжээ.
Ням гаригийн өглөө миссис Маскийг амарч байхад Жошуа хүү найзындаа очихоор явжээ. Женифер дэлгүүрээр явж байгаад хоёр хүний хоол хийхээр завдан хөргүүр онгойлгоод хөшсөн юм шиг модойн зогсов. Хоёр шил сүүний завсар жижиг зурвас хавчуулсан байлаа. Адам иймэрхүү зурвас орхидогсон. Зурвасыг гаргаж үзвэл "Ээж ээ, Адам бидэнтэй хамт хооллож болох уу? " гэжээ.
Бүтэн хагас цагийн дараа л Жениферийн зүрхний цохилт сая хэвийн байдалд оров. Жошуа хүү үе үе Жениферээс эцгийнхээ тухай асуудаг байна.
-Аав чинь Вьетнамд алагдсан юм. Их баатар зоригтой хүн байсан юм.
-Манайд гэрэл зураг нь байхгүй юм уу?
-Байхгүй. Бид хоёр түүнийг нас барахын өмнөхөн гэрлэсэн. Женифер худал хэлэхийг үзэн яддаг боловч өөр арга байсангүй.
Майкл Моретти ганцхан удаа Жошуа хүүгийн эцгийн тухай асууж,
-Чамайг минийх болохоос өмнө болсон явдал надад хамаагүй. гэхдээ зүгээр сонирхож байгаа юм гэхэд нь,
-Вьетнамд алагдсан юм. Нэрийг хэн гэдэг нь хамаагүй хэрэг ээ гэж хариулжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.22.12 4:13 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 13.

Вашинггонд Адам Уорнерийн удирдсан сенатын комисс ажлаа дуусгаж байлаа. Тэр комисс шинэ бөмбөгдөгч онгоц үйлдвэрлэх талaap судалгаа хийж, санал зөвлөмжөө оруулж ирэх зорилгоор ажилласан байжээ.
Адам тэр шинэ нисэх онгоцны туршилтын загвараар нислэг хийхээр шийдсэнд хамт ажилладаг нөхөд нь энэ санааг баяртайяа угтan авлаа. Адам өөрийн хүн болохоор үнэнийг хэлэх болно.
Адам нисэх онгоцыг өглөө эрт агаарт хөөргөн туршилтыг бүрэн хөтөлбөрөер нь гүйцэтгэлээ. Нислэг ямар ч өө сэвгүй сайхан боллоо. ХК- 1 нисэх онгоц нисэх хүчинд цоо шинэ зүйл боллоо гэж Адам Сенатын комист мэдэгдээд нэн даруй үйлдвэрлэж эхлэхийг санал зөвлөмж болгожээ.
Энэ намтрыг хэвлэл мэдээлэл урам зоригтой угтан авч, Адамыг холбогдох пүүс компанийн мэргэжилтний төлөөлөгчдийн саналыг сонсохын оронд өөрөө нислэг хийсэн шинэ цагийн сенаточдын нэг хэмээн тодорхойлон бичжээ.
Женифер Адамын тухай өгүүллийг амтархан уншиж, бахдан баярлах, харамсан эмзэглэх сэтгэл нэгэн зэрэг төрдөг байв. Женифер Адамд бас ч хайртай хэвээр, үүний сацуу Майкл Мореттид хайртай байв. Яаж ийм байж болдог байна вэ, өөрөө ямар янзын хүүхэн бэ гэж ойлгож ядна. Адам амьдралд ганцаардал үүсгэж, Майкл тэр ганцаардлыг нь арилгаж өгсөн юм.
***
Мексикээс мансууруулах бодис хулгайн аргаар сэм нэвтрүүлэх явдал санаанд багтамгүй ихэсч, үүний цаана зохион байгуулалттай гэмт хэрэг нуугдаж байгаа нь ил болов. Энэ хэргийг мөрдөн судлах комиссыг толгойлно уу гэж Адамаас хүсчээ. Адам тав, зургаан албадын ажиллагааг уялдуулан зохицуулаад Мексикийн засгийн газраас дэмжлэг авах гэж Мехико орохоор нисэв. Гурван сарын дараа мансууруулах бодис орж ирэх нь ялимгүй бага хэмжээнд хүртэл буурчээ.
Нью-Жерси дахь тариачны байшинд,
-Бидэнд бэрхшээл тохиолдож байна гэж Майкл Моретти хэлэв
Тэд тохилог сайхан том өрөөнд сууцгааж байлаа. Ярианд Женифер, Гранелли, Томас Колфакс нар оролцов.
Гранеллийн тархинд цус харваж, ганцхан шөнийн дотор хорин насаар хөгширчээ. Тэр одоо занданшуулсан шарил болжээ. Нүүрийн зүүн талыг нь саа дайрч, түүний юм ярихад хоёр завьжаар нь шүлс савирч байв. Грамелли бүр өтөлж , тамир нь суларсан учир Майкпд улам их найдах болжээ. Тэр ч байтугай Жениферийг байлцуулахыг эсэргүүцсэнгүй.
Томас Колфаксын тухайд бол ингэж хэлэх аргагүй. Майкл тэр хоёрын зөрчил зөрөлдөөн улам хурцаджээ. Майкл өөрийг нь халж, оронд нь энэ хүүхнийг авах гэж байгааг Колфакс мэднэ. Майкл юу бодохоороо хөндлөнгийн хүн, тэр мөртлөө эм хүн авчирдаг байна вэ? ! Маш чухал нууцыг энэ хүүхэнд итгэмжилж байна шүү. Энэ бол тэсэхийн аргагүй зүйл байлаа. Колфакс хэсэг бүлгийн удирдагчид, жирийн гишүүдтэй уулзаж ярилцан тэднийг талдаа татахыг оролдов. Гэтэл цаадуул нь Майклын өөдөөс сөрөхийг айгаад байлаа. Нэгэнт Майкл өөрөө энэ хүүхэнд итгэж байгаагаас хойш тэд ч бас итгэх ёстой. Тэгээд Колфакс хүчээ хэмнэж, өөрөө энэ хүүхнээс салж ангижрах арга зам сүвэгчлэхээр шийджээ.
Майкл Жениферт хандан,
-Чи Адам Уорнер гэдэг хүний тухай сонссон уу? гэж асуув.
Хүүхний зүрх палхийж, амьсгаа нь давхцаад ирлээ. Майкл өөдөөс нь ширтээд хариу хэлэхийг хүлээж байв.
-Сенаточ Адам Уорнерийг хэлж байна уу?
-Яг тийм. Бид тэр муу нохойн хүүгийн аагийг жаахан дарах санаатай гэхэд нь Жениферийн дотор хүйт оргиж,
-Яагаад тэр вэ, Майкл аа? гэсэнд,
-Манай ажилд саад хийгээд байна. Түүний гайгаар Мексикийн засгийн газар манай сайн нөхдийн үйлдвэрийн газруудыг хаасан. Бүгд задран унаж байна. Тэр муу зулбасгыг замаас зайлуулах хэрэгтэй гэв.
Жениферийн толгойд элдвийн бодол эргэлдлээ.
-Та нар сенаточ Уорнерийг оролдвол өөрсдөө сүйднэ шүү.
-Би түүнийг дураар нь. . .
-Миний үгийг сонсож бай, Майкл аа. Түүнийг зайлууллаа гэхэд оронд нь арван хүн, зуун хүн гараад ирнэ! Тус орны бүх сонин та нарын эсрэг хандана. Та нар сенаточ Уорнерт хор хөнөөл учруулбал болох зүйлийг одоогийн мөрдөлт шалгалттай жишихэд юу ч биш.
-Тэр муу зулбасага бидэнд саад болоод байна гэж хэлж байна шүү! хэмээн Майклыг шүд зуун өгүүлэхэд Женифер ярианыхаа өнгийг өөрчилж,
-Сайн бодоорой, Майкл аа. Та нар урьд ч ийм мөрдөлт шалтгалттай тулгарч байсан. Хэр удаан үргэлжилдэг билээ? Сенаточийг дуусгасны дараа сайндаа гурван хоног болно биз. Тэр сенаточ өөр нэг юм мөрдөн шалгаж эхлэхэд түрүүчийнх нь аяндаа зогсоно. Хаагдсан үйлдвэрүүд дахин нээгдэж, бүгд хуучин янзандаа орно гэсэнд Томас Колфакс хажуунаас нь,
-Би зөвшөөрөхгүй. Миний бодоход. . . гэж эхлэхэд нь Моретти түүний үгийг тасалж,
-Чиний саналыг асуусан хүн алга гэв.
Колфакс алгадуулсан юм шиг агдгас хийлээ. Түүнийг нь Майкл огт тоож анхаарсангүй. Колфакс Гранеллагаас дэмжлэг эрэн түүн тийш харвал өвгөн унтаж байжээ.
Майкл Жениферт хандан,
-За яах вэ. Тэр Уорнерыг одоохондоо мөрөөр нь орхиж гэхэд Жениферийн дотор онгойн санаа алдаж,
-Өөр юм байна уу? гэсэнд Майкл алтан асаагуур гарган тамхи асааж аваад,
-Бий. Манайхны нэг сайн нөхөр Марко Лоренсо дээрэм хийсэн ялд унаад байгаа гэв.
Женифер энэ хэргийн тухай уншсан байжээ. Сонинд бичсэнээр тэp Марко Лоренсо бол удаа дараа хүч хэрэглэн ялт хэрэг үйлдэж байсны учир олон будаа баривчлагдсан байна.
-Түүнийг барьцаагаар суллуулах юм уу?
-Үгүй. Түүнийг шоронд суулгах хэрэгтэй байна гэв.
Женифер өөдөөс нь гайхан ширтэв. Майкл асаагуураа ширээн дээр тавиад,
-Ди Сильва түүнийг Сицилид буцааж явуулах бодолтой байгааг би олж мэдлээ. Тэнд Маркогийн өстөн дайсан олон бий Түүнийг тийш нь аваачвал ганц өдөр ч амьд байж чадахгүй. Маркод хамгийн аюулгүй газар бол Синг-Синг шорон. Шуугиан жаахан намжихаар нэг хоёр жилийн дараа бид түүнийг суллаад авна. Та энэ хэргийг бүтээж чадах уу гэхэд Томас Колфакс хажуунаас нь,
-Энэ тухай өөр нэг хүн санаа тавьж болох юм биш үү? гэсэнд,
-Үүнийг өөр хэн нэг хүнээр хийлгэх гэсэн бол түүнийгээ хэлэх байсан гэж Майкл тас дайраад Жениферт дахин хандаж: -Та энэ хэргийг гардан эрхэлбэл сайн байна гэжээ.
Томас Колфаксыг "седан" машинд суугаад явахыг Майкл Моретти, Ник Витто хоёр цонхоор харж байв.
-Ник ээ, үүнийг зайлуулахад чи туслаарай.
-Колфаксыг уу?
-Тийм. Би түүнд итгэхээ болив. Өвгөн энэ хоёр өнгөрсөнтэй зууралдаад байх болжээ.
-Хэлснээр чинь болтугай, Майкл аа. Би үүнийг хэдийд гүйцэтгэх вэ?
-Удахгүй. Би чамд хэлнэ.
**

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.22.12 4:13 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Женифер шүүгч Лоуренс Уолдманы албан тасалгаанд сууж байлаа. Тэр хоёр уулзаагүй жил гаруй болжээ. Уолдман найрсгаар утасдаж, хоолонд урьдаг нь больсон байна. Хоёул ярих ч юм олдохгүй эвгүйрхэн дуугүй сууцгааж байснаа тойргийн прокурорыг орж ирэхэд хоёулангийн нь дотор онгойж санаа алдаад хуралдаан эхэллээ. Шүүгч Уолдман Жениферт хандан,
-Та Марко Лоренсогийн талаар авч байгаа арга хэмжээг эсэргүүцэх бодолтой байгаа гэсэн бил үү? гэхэд нь,
-Тийм ээ гээд прокурор тийш эргэж: -Лоренсог Синг- Синг шоронд явуулах нь буруу гэж бодож байна. Лоренсо тэр шоронд ямар ч хамаагүй. Учир нь гадаадын харьяат болохоор энэ таарахгүй. Түүнийг Сицилид нь буцааж явуулах хэрэгтэй гэж бодож байна гэв.
Ди Сильва Жениферийн өөдөөс гайхан харав. Ди Сильва өөрөө Лоренсыг тус орноос хөөж зайлуулах санал тавих гэж байсан юм.

Гэтэл Женифер Паркер чухам үүнийг хүсэж байгаа болохоор сайн бодох хэрэгтэй болжээ.
-Та яагаад ийм санал тавьж байна вэ? гэж Ди Сильва асуув.
-Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ нь энд цаашид гэмт хэрэг үйлдэх боломжийг тасална. . .
-Үүний тулд шоронд хийчихвэл боллоо.
-Лоренсо өвгөн настай хүн. Шоронд тэсэхгүй. Шоронд хийвэл солиорно. Түүний бүх найз нөхөд нь Сицилид байдаг. Тэнд очвол хөгшин ясаа наранд ээж, гэр орондоо амар жимэр үхнэ гэсэнд Ди Сильвагийн нүүр ам уурласандаа мурийж,
-Бид насан турш хүн алж, хүрээ талж, хүчирхийлэл үйлдэж байсан этгээдийн тухай ярьж байхад та түүнийг найз нөхдийнхөө дунд хөгшин ясаа наранд ээж байг гэж байгаа юм уу? гээд шүүгчид
хандан,
-Энэ эмэгтэй юу ярьж байгаагаа мэдэхгүй байна! гэв.
-Маркод эрх бий. . . гэсэнд Ди Сильва ширээ шааж,
-Түүнд ямар ч эрх байхгүй. Дээрэм хийсэн ял тулгагдаж байна! гэв.
-Сицилид байгаа эр хүн. . . гэсэнд Ди Сильва үгийг нь тасалж,
-Тэр чинь Сицилид биш, энд байгаа! Энд үйлдсэн гэмт хэргийнхээ өр төлөөсийг энд эдлэх ёстой! гэж хашгичаад суудлаасаа босон шүүгчид хандаж:
-Эрхэм шүүгч ээ, та цагаа дэмий үрж байна. Энэ хэрэг дээр муж улсын засгийн газар ямар ч буулт хийхгүй. Бид Марко Лоренсоог Синг - синг шоронд хорих ял оноохыг шаардаж байна гэхэд нь шүүгч, Жениферээс,
-Танд нэмж хэлэх юм байна уу? гэхэд нь Женифер Роберт ди Сильваг ширэв татан хараад,
-Байхгүй, эрхэм шүүгч ээ гэв.
-Шүүхийн шийдвэрийг маргааш өглөө зарлана. Одоо та хоёр явж болно.
Хоёул тасалгаанаас гарав. Гудамд гараад Ди Сильва инээмсэглэн Жениферт,
-Та юмны дөр мэдэхээ байж байна, өмгөөлөгч өө гэхэд нь Женифер дал мөрөө хавчаад,
-Дандаа л дийлж байх аргагүй гэжээ.
Таван минутын дараа гудамжны автомат утсаар Майклд утасдаж,
-Санаа зовохгүй байж болно. Марко Лоренсог Синг- Синг шоронд явуулна гэжээ.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.22.12 4:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд

Бүлэг 14

Цаг хугацаа хэмээгч эрэг хөвөөгүй, зах хязгааргүй түргэн урсгалт мөрөн юм. Энэ бол шүүхэд заргаа авахдаа авч, алдахдаа алдахын нэр энэ бол Майклын үйл ажиллагаа, Адам Уорнерыи тухай дурьдатгал. Гэхдээ Жениферийн хувьд хамгийн гол нь Жошуа хүү. Он жил хичнээн хурдан улиран өнгөрч байгааг Жошуа хүү байнга сануулна.
Жошуа хүү долоон нас хүрлээ. Долоон настай гэхэд овоо өсгөлүүн бөгөөд өдөр ирэх тутам эцэгтэйгээ улам адилхан болж байв. Зөвхөн гадаад дүр төрхөөрөө ч биш. Хөвгүүн их сэргэг мэдрэмжтэй, ялдам эелдэг, үнэнч шударга зантай. Эцгийгээ өвччихсөн юм шиг адилхан төржээ. Хөвгүүний дуртай баатрууд нь ах дүү Бебл, Карл Стотс нар.
-Би эд нарын тухай огт дуулаагүй юм байна гэж Жениферийг хэлэхэд,
-Ээж та хаагуур явсан бэ? Тэд нар бяцхан Лигаг бодож зохиосон юм байхгүй юу!
Жошуа хүү нэгэн удаа гадаа тоглож байгаад санаа зовсон байдалтай орж ирээд,
-Ээж ээ, тантай эр хүн эр хүнтэй ярьж байгаа юм шиг ярьж болох уу? гэв.
-Болно л доо.
Хоёул гал тогооны ширээний ард сууж, Женифер хүүдээ хачиртай талх бэлтгэж өгөөд,
-За тэгээд ямар асуудал гарч ирээв? гэсэнд хөвгүүн баахан уйтгарлангуй царайлан,
-Нэг юм мэдмээр байна. . . Намайг өсөж том болоход секс гэдэг юм хэвээр байх уу? гэжээ.
-Байна л даа. . .

XXX

Женифер жижигхэн дарвуулт завь худалдан авчээ. Тэгээд хоёул хагас, бүтэн сайн өдөр тэр завиараа зугаалах болов. Хүүд жолоо бариулчихаад царайны нь байдлыг ажиж байх аятайхан санагдана. Жошуа хүү эцгийнхээ нэгэн адил төрөлхийн далайчин аж. Энэ бодол эхийн нь зүрхийг урав.
Женифер Жошуа хүүгээ ашиглан Адамтай насан турш хамт амьдрахыг оролдож байгаа юм биш биз? Хүүгийн эцэгтэй ч гэсэн бас дарвуулт завиар зугаалж биеийн тамирын нэвтрүүлэг үздэг байсан шүү дээ. Женифер энэ бүхнийг хүүгийнхээ төлөө хийж байгаа гэж өөртөө хэлдэг боловч өөрийн өмнө илэн далангүй байж чадаж байгаа эсэхээ сайн мэддэггүй байв. Жошуа хүүгийн нар салхинд борлосон хацар баясан туяарсан царайг хараад эцсийн бүлэгт шалтгаан нь ямар ч хамаагүй юм байна гэж шийдлээ. Хүүд ээжтэйгээ хамт байх сайхан санагддаг нь хамгийн чухал. Энэ хүү эцгийнхээ орлуур биш, бие даасан хувь хүн. Женифер энэ дэлхийн хэн хэнээс илүү хүүдээ л хайртай.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.22.12 4:15 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 15

Антонио Гранелли нас барьж, Майкл Моретти мафи хэмээгч мэгэн их гүрний хэмжээгүй эрхт эзэн болов. Оршуулах ёслол нэгэн "өрхийн" загалмай зүүлгэсэн эцэг хэмээгдэн алдаршсан хүний зэрэг дэвд тохирсон их хүндэтгэлтэй боллоо. Улс орны нутаг бүрийн "өрхийн" тэргүүн, гишүүд насан хутаг болсон сайн нөхөртэйгээ салахын ёс гүйцэтгэж, шинэ босс доо үнэнч хүчин зүтгэн түшиж дэмжихээ батлах илэрхийлэхээр хүрэлцэн ирцгээжээ.
Роза эцэгтээ их хайртай байсан учир туйлын их уй гашуу болж, гагцхүү эцгий нь суудлыг эр нөхөр нь эзлэн "өрхийн" тэргүүн болсон гэдэг бодлоор сэтгэлээ тайтгаруулав.
Женифер Майклд их үнэтэй хүн гэдгээ өдөр ирэх тутам батлан харуулж байлаа. Асуудал бэрхшээл гарч ирэхэд Майкл чухамхүү Женифертэй зөвлөнө. Томас Колфакс улам улам төвөг уддаг илүү өргөс шиг болж иржээ.
-Түүнд санаа бүү зов. Удахгүй тэтгэвэрт гарна гэж Майкл нэгэн удаа Жениферт хэлжээ. . .
Женифер утас дуугарахад сэрээд хэсэг хэвтэж байснаа жижиг шургуулга дээр буй цахим цагийг харвал шөнийн гурван цаг болж байв. Харилцуур аваад,
-Байна уу? гэвэл Майкл ярьж байлаа.
-Чи одоо хувцаслаж чадах уу? гэхэд нь Женифер гүйцэд сэрэхийг оролдож,
-Юу болоо вэ? гэсэнд,
-Дөнгөж саяхан Эдди Сантинид зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн ял тулгаж баривчиллаа. Урьд хоёр удаа баригдсан юм. Одоо шүүхэд шилжвэл өнгөрөх нь тэр.
-Гэрч нар бий юу?
-Гурван хүн бий. Гурвуул их сайн харсан байна.
-Сантини одоо хаана байгаа вэ?
-Арван долдугаар хэсэгг,
-Би одоо оч ьё.
Женифер гал тогооны өрөөнд орж, нэгэн аяга аагтай кофе уугаад болсон явдлыг эргэцүүлэн бодов. Гурван гэрч. . . гурвуулаа сайн харсан юм байж. . .
Женифер харилцуур авч дугаарт залгаад,
-Та нарт өгөх мэдээлэл байна. Эдди Сантини гэдэг залуус дээрэм хийсний нь учир баривчилжээ. Өмгөөлөгч Женифер Паркер түүнд туслах санаатай байна гэв.
Дараа нь өөр хоёр сонины газар, зурагтын студид утасдав. Утасдсаны дараа цаг харж, кофеноос оочлоо. Сурвалжлагч нарт хэсэг дээр очих цаг өгөх хэрэгтэй.
Гарахын өмнө хүүгийн өрөөнд орвол бөх унтаж байлаа. Женифер хөнжлийг нь засаж, духан дээр нь нэг үнсээд өлмийгөөрөө гэтэн хаалга руу явав.
Хэдэн минутын дараа хэсэг дээр очиход түүнийг "Дейли Ньюс" сонины гэрэл зургийн сурвалжлагч ганцаараа хүлээж байв. Тэр сурвалжлагч Жениферийг хараад,
-Та Сантиниг өмгөөлөх гэж байгаа гэж үнэн юм уу? гэв.
-Та хаанаас мэдээ вэ?
-Нэг шувуухай чихэнд минь шивэгнэсэн юм.
-Та цагаа дэмий үрж байна. Зураг авч болохгүй.
Женифер дотогш орж, баталгаагаар суллуулах бичиг баримт хийлгэхдээ хэрэгтэй хүмүүсийг хүрч иртэл энэ ажиллагааг сунжруулахыг хичээв. Телевизийн зураглаач, "Нью-Йорк Таймс" сонины төлөөлөгчдийг хүлээхгүй байж болох юм гэж бодлоо.
Жижүүрийн цагдааг,
-Тэнд сонин хэвлэл, зурагтын хүмүүс ирчихээд байна. мисс Паркер аа. Та хүсвэл арын хаалгаар гарч болно гэхэд,
-Зүгээр. Би тэдний дундуур яваад гарч чадна гэж хариулаад сурвалжлагч нар хүлээж буй гудмаар Эдди Сантиниг дагуулж явахдаа,
-Ноёд оо, зураг авч болохгүй шүү гэж хэлээд тэднийг хийдгээ хийж байх зуур хажуу тийшээ болов. Нэгэн сурвалжлагч,
-Та энэ шальгүй жижиг хэргийг барьж авах болсны учир юу вэ? гэхэд нь,
-Учрыг маргааш хэлнэ. Одоохондоо энэ зургийг хэвлүүлэхгүй байхыг хүсье гэсэнд өөр нэг сурвалжлагч,
-Женифер та юу хэлнэ вэ! Та хэвлэлийн эрх чөлөөний тухай сонсоогүй юм уу? гэж дуу алджээ.
Үдийн хэрд Майкл Моретти утасдаж,
-Чи сонин үзэв үү? гэж хилэгнэн асуув.
-Үзээгүй.
-Эддигийн зураг сонины нэгдүгээр нүүрт гарч, түүнийг зурагтын мэдээгээр харуулсан байна. Чамайг энэ хэргийг цирк шиг юм болгоод аль гэж гуйгаагүйсэн.
-Мэднэ. Би нэг санаа сэдсэн юм.
-Ай Тэнгэр! Энэ чинь ямар учиртай юм бэ?
-Нөгөө гурван гэрчид учир нь байгаа юм, Майкл аа.
-Ойлгохгүй байна.
-Тэд нар Эдди Сантиниг сайн харсан гэж чи хэлсэн. Одоо тэд шүүхэд очоод түүнийг таньж магадлахдаа сонинд гарсан зураг юм уу, телевизийн нэвтрүүлэг үзээгүй гэдгээ батлах хэрэгтэй болно.
Удаан дуугүй болсны эцэст Майкл Моретти ,
-Би гэж нохойн хүү юмаа! хэмээн бахдан өгүүлжээ.
Женифер инээд алдав.
Үдээс хойш Жениферийг албан тасалгаандаа ороход Кеннет Бейли хүлээж байв. Жемифер түүнийг хараад нэг юм болсныг даруй ойлголоо.
-Та яагаад надад хэлсэнгүй вэ? гэж Бейли шаардангуй асуув.
-Юун тухай вэ?
-Майкл Моретти та хоёрын тухай!
Женифер аман дээр нь гарч ирсэн үгийг арайхийн барин Бейли бол түүний журмын сайн нөхөр болохоор үүнийг мэдэх эрхтэй. Бас энэ бол ямар нэг хэмжээгээр Кеннет Бейлид xaмаатай зүйл.
-Кеннет ээ, энэ тухай ярихаа байя гэсэнд Бейли уурсаж,
-Ярихад яагаад эс болсон юм бэ? Энэ тухай амтай болгон ярьж байна. Таныг Майкл Мореттигийн хүүхэн гэж хүн бүхэн мэдэж байна. Тэр чинь муу усны хоолойд суудаг амьтан. Та тэр бузрыг нааш нь авчирлаа! Та биднийг Мореттигийн төлөө, түүний дээрэмчдийн төлөө ажиллулж байна! гэж зэвхий цагаан царайлан өгүүлэв.
-Болигтун!
-За. Би явна!
-Та явж болно. Та Мореттиг буруу ойлгож байна. Хэрэв та түүнтэй уулзаж ярилцах юм бол. . . гэж Женифер хэлснээ буруу юм хийснээ даруй ойлгов. Бейли түүний өөдөөс гунигтайхан хараад,
-Тэр хүн таныг эрхэндээ оруулж гүйцжээ. Би нэг бүсгүйн хэн болохыг мэддэг байсан юмсан. Тэр бүсгүйг би сэтгэлдээ хадгалаад үлдье. Миний өмнөөс Жошуатай салах ёс хийгээрэй гэж хэлчихээд гарч одов.
Жениферийн нүдэнд нулимс мэлтэгнэж, хоолой дээр нь бөөн юм тээглэн амьсгалахад хэцүү болов. Зүрхнийхээ шимшрэн өвдөхийг багасгах гэж ширээн дээр толгойгоо тавилаа.
Нүдээ нээхэд хэдийн шөнө болсон байжээ. Женифер цонхны дэргэд очиж, дор цэлийх хотыг харав. Их хот шөнийн балар ширэнгэ шиг санагдах агаад гагцхүү унтарч буй түүдэг галын гэрэл нөмрөн ирж буй айдсыг зайлуулахад туслах мэт. Тэр бол Майклын балар харанхуй ширэнгэ байлаа. Тэндээс буцаж гарах зам байхгүй.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: May.22.12 6:07 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
continue .... tnx


Top
   
PostPosted: May.22.12 6:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Яана даа энэ Женнифер. Эцсийн эцэст Адам, Майкл 2 тулаал Женнифер Адамын талд ороод дуусах байх даа

Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.22.12 9:48 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 16.

Сан-Францискогийн ордон бол улс орны ус нутаг бүрийн төлөөлөгчид хуран цуглаж, чимээ шуугиан дүүрсэн галзуугийн газар шигг байдаг. Тэдний гурав нь ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг хичээж байлаа. Гэвч Адам Уорнер хамгийн хурц тод ид болон гялалзав.
Одоогийн ерөнхийлөгч бөгеөд өрсөлдөгч намын толгойлогч нэр хүнд муутай болж, олонхи хүн түүнийг дэндүү идэвхгүй цалгар гэж
үзэх бОЛЖЭЭ.
-Хэрэв чи бэлэг эрхтэнээ ил гаргаж ирээд шинэ мэдээний зураг авч байгаа кино аппаратын өөдөөс сархигүй л бол чи АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болно гэж Адамд Стюарт Нидхем хэлсэн байна.
Адам нэр дэвшигчээр батлагдсаныхаа дараа Стюарт Нидхем болон намын өөр хэдэн нөлөө бүхий гишүүнтэй уулзахаар Нью-Йорк руу нисэв. Уулзалтанд тус орны хоёрдугаарт ордог зарлал мэдээллийн том агентлагийн тэргүүн Блер Роман оролцлоо.
-Чиний сонгуулийн компанийн зарлал мэдээллийн талыг Блер эрхлэн хариуцах бүрэн эрхтэй болсон гэж хэлсэнд цаадахь нь малийтал инээж,
-Энд байлцаж байгаадаа хичнээн их баярлаж байгааг хэлэх үг алга. Та миний гуравдахь ерөнхийлөгч болно гэжээ.
-Нээрээ юу?
Тэр хүн Адамд аятайхан санагдлаа. Блер Роман өрөөн дотуур нааш цааш хөлхөн гартаа гольфын цохиур барьсан дүр үзүүлэн савалж,
-Танд тоглоомын дүрмийг тайлбарлавал болох уу? . . . Бид таныг улс орны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх авьяас чадалтай хүн гэж харуулсан телевизийн зарлал мэдээллээр дүүргэх бодолтой байна. Ойлгож байна уу, ерөнхийлөгч өө? гэв.
-Мистер Роман. . .
-Өөв?
-Намайг битгий тэгж хэлээч гэсэнд Блер инээд алдаж,
-Уучлаарай. Би бол таныг Цагаан ордонд хэдийн очсоноор сэтгэлдээ төсөөлж байна. Уучлаарай. Гэхдээ таныг таарах хүн гэж мэдэж байна. Эс тийм бол би энэ ажлыг барьж авахгүй байсансан. Би мөнгө олохын төлөө ажиллаж байхааргүй баян хүн гэжээ.
"Мөнгө олохын төлөө ажиллаж байхааргүй баян хүн гэж хэлдэг хүнээс болгоомжлох хэрэгтэй юм даа" гэж Адам бодов. Блер Роман үргэлжлүүлэн,
-Таныг энэ ажилд таарах хүн гэж бид мэдэж байна. Одоо үүнийг бүх хүн ардад ойлгуулах нь бидний зорилт. Миний бэлтгэсэн бүдүүвчийг үзнэ үү. Энд угсаатны янз бүрийи бүлгийн аймаг болгож хуваасан байгаа. Бид таныг хамгийн үр нөлөөтэй ажиллаж чадах тийм гол зангилаа газруудад явуулах бодолтой. Эмэгтэйчүүдийн сэтгүүл таны гэр бүлийн амьдралын тухай бүх зүйлийг мэдэх гэж хүсэх болно. Бид танаар худалдаа хийнэ гэхэд нь Адамын уур хүрэх шиг болж,
-Үүнийг та яаж хийх бодолтой байна вэ? гэсэнд,
-Огт ядах юмгүй. Та бол бүтээгдэхүүн. Бид таныг бусад аливаа бүтээгдэхүүний адил худалдах болно. Бид. . . гэхэд нь Адам Нидхем тийш эргэж,
-Стюарт аа, тантай хоёулхнаа ярьж болох уу? гэв.
-Бололгүй яах вэ.
-Тэнгэр минь, Стюарт аа! Цаад хүн чинь энэ ажлыг ший янгуу шиг юм болгох гэж байна. Намайг бусад аливаа бүтээгдэхoүний адил худалдана гэж байна шүү. Ой гутмаар бузар юм байна!
-Чиний юу бодож сэтгэж байгааг мэдэж байна, Адам аа. Гэвч Блер санасандаа хүрч чаддаг хүн шүү. Чамайг өөрийн гуравдахь ерөнхийлөгч гэж хэлсэн нь тоглоомын үг биш. Чамд аятай, аягүй аль нь ч байсан сонгуулийн компани гэдэг чинь худалдаа. Блер Роман олон түмний сэтгэхүйг мэднэ.
-Би түүнийг үзэн ядна!
Стюарт Адамын дэргэд очиж, мөрөн дээр нь гараа тавиад,
-Энэ бол чиний төлөх ёстой үнэ өртгийн хэсэг. Чи яах хэрэгтэй вэ гэвэл өөрийн санаа бодлыг дотроо хадгалж байх хэрэгтэй. Чи Цагаан ордонд очих дуртай юу? Маш сайн байна! Бид чамайг тэнд оруулахын тулд чадах бүхнээ хийнэ. Харин чи рольдоо жүжиглэх хэрэгтэй болно доо. Хэрэв үүний тулд циркийн тайзан дээр гарах хэрэгтэй болбол гарах л хэрэгтэй гэв.
-Бидэнд Блер Роман нээрээ хэрэгтэй юм уу даа?
-Хэрэгтэй. Харин би түүнийг чамаас аль болохуйц холхон байлгах болно.
-Баярлалаа.
Сонгуулийн кампани Адамын оролцсон зурагтын бага шиг нэвтрүүлгээс эхэлж, аажмаар өсөн өргөжсөөр нийт үндэстний далайцтай болж ирлээ. Адам зурагтаар товчхон үг хэлэхдээ янз бүрийн асуудлыг хөндөж байв. Баруун Виржинид зориулсан нэвтрүүлгээр ажилгүйдлийн тухай, тус муж улсыг цэцэглүүлэн хөгжүүлж чадахуйц чулуун нүүрсний асар их нөөцийн тухай ярьжээ. Детройтод зориулж үг хэлэхдээ их хотын асуудлыг ярив. Гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаа тухай үгээ Нью-Йоркт зориулав. Блер Роман Адамтай ярихдаа,
-Та хүмүүсийн нүдийг хуурах хэрэгтэй. Нэг их гүнзгийрүүлж ярих хэрэггүй. Бид бүтээгдэхүүн худалдаж байна. Энэ бүтээгдэхүүн нь та гэж ний нуугүй хэлэхэд нь ,
-Мистер Роман! Танай тэр хөөтэй тоо бүртгэлийг би сонирхохгүй. Би идэж уух цай хоол биш, надаар худалдаа хийлгэхийг хүсэхгүй. Би аливаа юмны тухай юу бодож байгааг цэх шулуухан ярихыг хүснэ. Америкчууд үнэн, худлыг ялгах ухаантай гэж бодож байна гэв.
-Би зүгээр л. . .
-Та намайг гол үндсэн асуудлаар ерөнхийлөгчтэй халз яриулж
өгнө үү.
-За тэгье. Би ерөнхийлөгчийн хүмүүстэй даруй уулзья. А. У.
-Бас нэг юм байна. . .
-Юу вэ?
-Намайг бүтгий А. У. гэж нэрлээч.

_________________
Би унших дуртай


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 200 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited