#AsuultSambar :
https://forum.asuult.net/

� Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас IV
https://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=183199
Page 1 of 80

Author:  croft [ Aug.30.11 2:03 pm ]
Post subject:  � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас IV

ЭХЛЭЛ

- Луунууд гэж Молландер хэлээд газар унасан үрчгэр алим авч гар дээрээ шидэхэд,

- Алимаа чулууд гэж Сфинкс Аллерас шаардангуй хэлээд саадагнаасаа сум сугалан нумны хөвчинд онилов.

- Би луу хармаар байна. Би харахыг маш их хүсч байна гэж тэдний хамгийн залуу болох хоёр жилийн дараа эрийн цээнд хүрэх тагдгар хүү өгүүлэв.

Харин би Розалигийн гарт тэврүүлэн унтмаар байна гэж Пэйт бодоод сандал дээрээ тухгүйхэн шилгээв. Маргааш гэхэд охин түүнийх болно. Би түүнийг Хуучин хотоос алс уйтан тэнгисийн Чөлөөт хотуудын нэг рүү аваачина. Тэнд мэйстерүүд байхгүй болохоор түүнийг зэмлэх нэг ч хүн байхгүй.

Цонхны хаалтны завсар Эммагийн инээд зугаацуулж буй эрэгтэй хүнийх нь баргил хоолойтой холилдон хадна. Тэр <<Үзэг ба Шар айрагны аяга>>-ын хуучин үйлчлэгч нарын нэг бөгөөд дөчин насыг хүрч байгаа ч гэсэн махлаг булцгар царайлаг хэвээр байлаа. Рози бол түүний арван таван настай саяхан цэцэглэсэн охин юм. Эмма Розигийн охин насыг алтан луу хүрнэ гэж шийджээ. Пэйт үүнд зориулан есөн мөнгөн буга, атга хүрэл зоос, бутархай мөнгө хадгалжээ. Гэвч алтан зоостой болохоос илүү амьд луутай болох нь илүү амархан хэрэг байлаа.

- Чи луунаас дэндүү хожуу төрж, залуу минь. Хамгийн сүүлчийн луу Гуравдугаар Эйгоны хааны үед үгүй болсон гэж дагалдан Армен Рүүнд хэллээ. Армен шинэ сурагчийн мөрөн дээр толгойных нь оронд манжин байдаг гэдэг ярианд итгэх мэт хүзүүндээ хар цагаан тугалга, хүрэл цагариг хэлхсэн ширэн оосортой зүүлт зүүжээ.

- Вестеросын сүүлчийн луу гэж Молландер батлав.

- Алимаа чулууд гэж Аллерас ахин шавдуулав. Тэр бол Сфинкс гэдэг залуухан царайлаг хөвгүүн байсан учир бүх үйлчлэгч охид түүнд дурлана. Рози хүртэл заримдаа түүнд дарс авчирч өгөхдөө гарт нь хүрэхэд Пэйт хараагүй дүр эсгэн шүдээ шажигнатал зууна.

- Вестеросын сүүлчийн луу байсан. Түүнийг бүгд мэднэ гэж Армен цөхрөлгүй үргэлжлүүлэв.

- Алимаа шид үгүй бол чи түүнийг идэх болно шүү гэж Аллерас шаардлаа.

- Энэ байна гээд Молландер модон хөлөө чирэн дороо үсрэн алимыг Балын дарсны дээгүүр хөшиглөсөн манан руу чулуудлаа. Хэрвээ түүний хөл гэмтээгүй бол эцэг шигээ хүлэг баатар болох байв. Тэр булчинлаг бүдүүн гар өргөн мөртэй учир алимыг хүчтэй хурдан шидсэн ч далд орохын даваан дээр нь улаан өд бүхий ярдын урттай исгэрсэн алтан модон сум гүйцэв. Пэйт алиманд сум онохыг хараагүй ч чимээг нь сонслоо. Зөөлхөн лүгхийх чимээ гараад ус цалгилаа.

- Чи түүнийг нүхэлчихлээ. Ёстой сайхан гээд Молландер исгэрэв.



Author:  croft [ Nov.08.13 4:06 am ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

За Bookcracker-аас өрсчихье.

Алхимич гэдэг нь Жэйкен Х'гар. Харин түлхүүр аваад ямар хэрэг мандуулсныг нь мэдэхгүй юм байна.

Author:  Аллергий [ Nov.08.13 11:53 am ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

ajai ta Silmarillion orchuulaach plz :P

Author:  last_mogican [ Nov.08.13 12:48 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Odoo nom orchuulah yum bol mongold hen ch zohiogchiin erkh avaagui hevluuleh bololtsootoi sonirholtoi nom orchuulaad hevluulsen ni deer bailguidee

Author:  stopdown [ Nov.08.13 12:59 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

КРОФТОО БАЯРЛАЛАА :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader:

Author:  croft [ Nov.08.13 1:00 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Ашгүй нам цэвэрлээ шив дээ.

Бөөн худлаа уулзана уулзахгүй гэсэн юм дүүрэн байсан.

Author:  Green Wood [ Nov.08.13 1:07 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Солиортлоо уншлаа гэж ... Баярлалаа Крофт. Гэснээс тэр түлхүүр ямар гай тарих бол гэж бодохоос дотор муухайрч байна энтэр :twisted:

Author:  Саруул [ Nov.08.13 1:12 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Манай Крофтын орчуулга, найрлага бүр л сайжраад байна шүү :wd:

Author:  nnyamka [ Nov.08.13 1:16 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

bayarlalaa

Author:  GTS_JPN [ Nov.08.13 1:59 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Wow, Баярлалаа Крофтоо
Хуучин хотод эхэлж байгаа юм биздээ Нүүргүй хүн ямар хэрэг мандуулах гээд байгаан бол? Хэрэгтэй учраас л түлхүүрийг нь хулгайлуулж байна даа?

Author:  Bookcracker [ Nov.08.13 4:33 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

croft wrote:
За Bookcracker-аас өрсчихье.

Алхимич гэдэг нь Жэйкен Х'гар. Харин түлхүүр аваад ямар хэрэг мандуулсныг нь мэдэхгүй юм байна.

:haha: :wd:
:brows:

...Мэйстэр Марвин, обсидиан лаа хоёроос эхлээд эхлэл бүлэгт гарсан баатруудтай гагцхүү төгсгөлийн бүлэгт л дахин уулзах болно. Гэхдээ Пэйтийн үхсэн гэдгийг номын төгсгөлд, хэрхэн үхсэнийг нь "A Dance with Dragons"-д Арьяа анхны захиалгат аллагаа гүйцэтгэх үед санаарай... :hihi: . Дорнд аялан Доран Мартелл, Арианна гүнж болон Элсний Могойнуудтай уулзахын цагт Аллерасын нэр ус, угсаа гарал, бие галбир, хурц ухаан, зэвсэг эзэмших чадвар зэргийг бас нэг удаа бодоод үзнэ биз дээ... :wink: !

Author:  croft [ Nov.08.13 5:14 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Bookcracker wrote:
:wd:

Түлхүүрээр юу хийсэн нь гардаг юм уу.

Author:  Bookcracker [ Nov.08.13 5:17 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Саруул wrote:
...Крофтын... найрлага... :wd:

:embarassed:

Author:  Bookcracker [ Nov.08.13 5:26 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

croft wrote:
Түлхүүрээр юу хийсэн нь гардаг юм уу.

Ил бол гардаггүй санагдаж байна. Гэхдээ номын хамгийн сүүлийн бүлгийн сүүлчийн өгүүлбэрээс ургуулан бодох ахул байнгын хэрэглээнд байгаа байлгүй ... :wink: .

Author:  LXG [ Nov.08.13 6:05 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa

Author:  croft [ Nov.08.13 6:11 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

LXG wrote:
ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa

Юу үхэх нь битгий хэл нэг нүүрээ хуулаад нөгөө нүүртэй болж төмөр зоос өгөөд явсан шүү.

Author:  Аллергий [ Nov.08.13 6:14 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

хөөе миний асуултанд хариулдаа

Author:  Ophiophagus Hannah [ Nov.08.13 6:14 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Зоосийг харсан Браавосууд хэл нь татах шахдаг уу?

Author:  Ophiophagus Hannah [ Nov.08.13 6:17 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Силмариллион чинь Крофтд e-book р байгаа гэсэн дээ андуураагүй бол

Author:  croft [ Nov.08.13 6:17 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Аллергий wrote:
хөөе миний асуултанд хариулдаа

Хөлсийг нь өгвөл орчуулъя. Бэлэн байгаа юм уу.

Author:  Аллергий [ Nov.08.13 6:21 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

croft wrote:
Аллергий wrote:
хөөе миний асуултанд хариулдаа

Хөлсийг нь өгвөл орчуулъя. Бэлэн байгаа юм уу.


Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм

Author:  croft [ Nov.08.13 6:28 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Аллергий wrote:
Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм

За чекээ явуулчихлаа. Араас нь үргэлжлүүлээд Хоббит, Бөгжний эзэн энэ тэр явах юм уу.

Author:  LXG [ Nov.08.13 6:36 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

croft wrote:
LXG wrote:
ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa

Юу үхэх нь битгий хэл нэг нүүрээ хуулаад нөгөө нүүртэй болж төмөр зоос өгөөд явсан шүү.

oo zolig chin helsendee hurehgui huuhed ailgaj haychaad yvsiimu, uheh bolood zalgamjlagchaaraa songochloo gej bodsin

Author:  Аллергий [ Nov.08.13 6:45 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

croft wrote:
Аллергий wrote:
Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм

За чекээ явуулчихлаа. Араас нь үргэлжлүүлээд Хоббит, Бөгжний эзэн энэ тэр явах юм уу.


copyright ni mgld awsan hun amitan chuham bdag yum boluu
ta tegeed hedeer orchuulaj uguh yum?

Author:  Саруул [ Nov.08.13 6:51 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Хар шил хэвлэлийн компанитай юм уу?

Author:  Аллергий [ Nov.08.13 6:53 pm ]
Post subject:  Re: � Жорж Мартин - Гал мөсний дуун цувралаас I, II, III

Саруул wrote:
Хар шил хэвлэлийн компанитай юм уу?


bailaa yu gehde bas ar uwriin haalga uhwal bolh bh gej bodjine shuude :mrgreen:

Page 1 of 80 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/