#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.18 5:41 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2080 posts ]  Go to page Previous 172 73 74 75 7680 Next
Author Message
PostPosted: Jul.29.15 6:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
pcd wrote:
аан тийн секс сцен байгаа юу?

Байвал Коогий тэрийг шууд илгасах нь тодорхой :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.29.15 8:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Саруул wrote:
Байвал Коогий тэрийг шууд илгасах нь тодорхой

Би харин ч Мартин өвөөгийн билэг танхай стилийг тэр чигээр нь гаргамаар л байна. Даанч наад скен чинь зөвхөн дурьдагдаад л өнгөрч байна :imhappy:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jul.29.15 9:17 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18883
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Нэг мөсөн +18 орчуул :hihi:

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jul.31.15 6:14 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 136
Location: UB
Орчуул орчуул :hi:

_________________
2x2=5


Top
   
PostPosted: Aug.01.15 1:14 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн

Joined: Feb.22.10 9:03 pm
Posts: 229
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1438359210.616796.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1438359210.616796.jpg [ 88.17 KiB | Viewed 1068 times ]
4 ном аваад уншчихсан дараагынхыг нь хүлээж байна :)


Top
   
PostPosted: Aug.04.15 10:29 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
Жеими
Сер Бриндэн Таллигийн нөмрөгөө тогтоосон зүүлт нь алт, эрдэнэс чулуугаар урласан гинж байлаа. Түүний гинжин хуяг нь сааралтан харагдаж байв. Энгэрийн тэмдэг, бээлий, ширэн хормойвч нь бүгд хар байсан боловч өргөдөг гүүрний цаад талд улаан цэнхэр гоёотой дайны морьтойгоо ганцаархнаа хүлээж байгаа Сер Бриндений царайг бараадахааргүй байв.
Тэр надад дургүй. Таллигийн царай яг л хад мэт байлаа: гүн зурааснуудтай арьс нь салхинд гандан хөнгөхөн саарал үсний дор цухуйж байлаа. Гэвч Жэйми нэгэн цагт есөнзоост хааны тэмцээн дээр дагалдагч хүүг үлгэрүүдээрээ гайхшируулж байсан агуу хүлэг баатрыг харж байлаа.
Тэр Таллид ярд орчим дөхөж очоод толгойгоо дохин мэхийн ёслолоо. “Хааны алуурчин” Хэмээн Талли хэллээ. Таллигийн амнаас гарсан эхний үг нь хандлагыг нь тодорхойлж байлаа. Гэвч Жеими уураа барилаа. “Хар загас” хэмээн тэр хэллээ. “Ирсэнд баярлалаа.”
“Таныг миний зээ дүүд өгсөн амлалтаа биелүүлэхээр ирсэн гэж таамаглаж байна.” Хэмээн Бриндэн хэлэв. “Миний санаж байгаагаар Та өөрийнхөө эрх чөлөөний төлөөсөнд Кателинд охидыг нь эсэн мэнд авчирна гэж амалсан байхаа.” Түүний ам нь зангирлаа. “Гэсэн ч би охидыг олж харахгүй байна. Тэд хаана байна? “
Тэр заавалчгүй надаар хэлүүлэх шаардлагатай юм байхдаа? “Охид надад байхгүй.”
“Өравдөлтэй юм. Та тэгэхээр барьцаандаа буцаж орохоор шийджээ? Таны хуучин өрөө хоосон л байгаа шүү. Бид шалан дээр нь шинэ хивс дэвссэн байгаа. “
Бас надад зориулж баасны хувин бэлдсэн биз. “Та их эелдэг юм Сер. Гэвч саналыг чинь хүлээж авч цахдахгүй хэмээн айж байна. Би Павиллиондаа илүү тухтай байх болно. “
“Кателин ч гэсэн булшиндаа илүү тухтай байгаа биз.”
Хатагтай Кателины үхэлд би ямар ч хамаагүй гэж хэлэхийг хүслээ. Мөн намайг хааны газар хүрэхээс өмнө охид аль хэдийн явчихсан байсан. Тэр Түүнд Бриен болон амлалтбаригчын талаар хэлэхийг хүссэн боловч Харзагас түүн рүү яг л Эддард Старк түүнийг төмөр сэнтийд галзуу хааны цустай илдээ барьж байхад нь харсан шиг л харж байлаа. “Би үхэгсдийн талаар биш амьд үлдэгсдийн талаар ярилцахаар ирлээ. Зарим нэгэн болзол...”
“Би чамд Риверраныг өгөх юм бол гэж үү? Энэ хэсэгт чи Эдмүрыг дүүжлэнэ гэж сүрдүүлэх нь үү?” Өтгөн хөмсөгнийх нь дор Таллигийн нүд яг л чулуу шиг байлаа. “Би юу ч хийлээ гэсэн миний зээ дүү угаасаа үхэх болно. Тиймээс түүниг дүүжилбэл дүүжил. Эдмүр ч гэсэн Миний оронд байсан бол ингэх байсан гэж би таамаглаж байна. “
Райман Фреи муу тэнэг мал. Түүний Эдмүр таллигар хийсэн хошин үзүүлбэр нь Хар загасыг хэцүү болгожээ.
“Танд барьцаанд Сибелл Вестерлинг болон түүний 3 охин нь байгаа. Би зээ дүүг чинь тэднээр сольмоор байна.”
“Хатагтай Кателины охидыг буцаасан шигээ юу?”
Жеими өдөөн хатгалгыг өнгөрөөх ёстой байлаа. “Танай залгамжлагч Лордын чинь оронд нэг хөгшин болон 3 хүүхэд нь. Энэ бол таны мөрөөдөөд ч олдохгүй ховорхон наймаа юм шүү.”
Сер Бринден чанга инээлээ. “Хааны алуурч минь чи ч цөс ихтэи юмаа. Амлалтаа зөрчигчтэй наймаалцах нь элсэн дээр байшин барьхтай адил. Кателин үүнийг мэдэх ёстой байсан юм.”
Кателин Тирионд итгэсэн, Надад биш хэмээн хэлэхийг хүслээ. Одой Кательныг бас хуурсан. Миний Хатагтай Кателинд өгсөн амлалт илдний үзүүрт хүчээр хийгдсэн.
“Харин Чиний Аерист өгсөн амлалт ясан байх нь уу?”
Тэр байхгүй болсон хуруугаа хөдөлхийг мэдэрлээ.” Аерис үүнд ямар ч хамаагүй. Та Вестэрлингүүдийг зээ дүүгээрээ солих юмуу үгүй юмуу?”
“Үгүй. Миний хаан хатнаа надад хариуцуулж үлдээсэн. Би түүнийг нь аюлгүй байлгах ёстой. Би түүнийг ямар нэгэн Фреигийн урхинд өгөхгүй шүү.”
“Охин өршөөгдсөн. Түүнд ямар нэгэн хор учирахгүй. Би нэр төрөөрөө амлаж байна.”
“Чиний нэр төр? “ Сер Бриндэн нэг хөмсгөө өргөлөө. “Чи нэр төр гэж юу гэсэн үг болохыг мэдэх юм уу? “
Морь *. “Таны шаардсан ямар зүйлээр амлахад бэлэн байна.”
“Намайг өршөөгөөрэй, Хааны алуурчаа”.
“Би өршөөмөөр л байна. Тугаа буулгаад цайзын хаалгаа нээ. Тэгвэл би та болон танай хүмийсийн амийг өршөөе. Риверранд үлдэж лорд Эммонд зүтгэх хүсэлтэй хүн байвал тэгж болно. Үлдсэн нь хүссэн зүг рүүгээ явцгааж болно. Гэхдээ зэвсэг хуяг дуулгаа хүлээлгэж өгөх хэрэгтэй.”
“Тэд зэвсэггүй хэр хол явах болдоо хэмээн гайхаж байна. Тэднийг лорд Бериктэй нийлэхийг та нар зөвшөөрөхгүй. Бид хоюул үүнийг сайн мэднэ. Харин би яах болж байна? Би Хааны газар яг л Эддард Старк шиг хотын өмнө цаазлуулах уу?”
“Би таныг хана руу илгээнэ. Нед Старкын бутач одоо ханан дээр Лорд захирагч болсон.”
“Чиний эцэг чинь бас энэ бүгдийг зохион байгуулсан уу? Миний санаж байгаагаар Кателин жаалд хэзээ ч итгэж байгаагүй. Теон Греижойд бас тийм л байсан. Хоюулангийнх нь талаар кателин зөв бодож байсан байж болох юм. Үгүй ээ. Сер, Би гартаа илдээ барин арслангийн улаан цусыг үзээд үхмээр байна.”
“Таллигын цус ч бас улаан шүү!” Хэмээн Жеими түүнд санууллаа. “Та цайзыг өгөхгүй бол би хүчээр авах болно. Зуу зуун хүн үхэх болно.”
“Манай зуун хүн, танай мянган хүн.”
“Танай гаррисон бутран унах болно”.
“Би наад дууг чинь мэдэх юм байна. Чи наадахаа Кастамерийн бороо дууныхаа аяр дуулдаа. Миний хүмүүс цаазын тавцан дээр гудайн үхэхээс хөл дээрээ тулалдаж үхэх болно.”
Энэ тийм ч сайн биш шүү. “Энэ хамгаалалт чинь ямар ч үр ашиггүй, Сер. Дайн дууссан. Танай залуу чоно ялагдсан.”
“Бүх ариун хууль дүрэм болон зочны ёсыг эвдсэний хүчинд.”
“Фреигийн хийсэн ажил. Минийх биш.”
“Хүссэнээрээ л дууд. Үүнээс Тайвин Ланнистэр үнэртэж байгаа.”
Жеими үүнийг эсэргүүцсэнгүй. “Миний аав бас үхсэн.”
“Эцэг түүнийг шударга шүүх болтугай.”
Энэ эвгүй дүр төрх байлаа. “Би Робб Старкад Шивнээ ойд дөхөж очсон л бол алчих байсан юм. Миний замд тэнэгүүд хөндөлдсөн. Тэр хүү яаж үхсэн нь одоо хамаатай гэж үү? Тэр ганцаараа үхээд өнгөрчихөөгүй. Түүний хаант улс нь бас түүнтэй хамт өнгөрсөн.”
“Та эрэмдэг болсон шигээ сохор хүн юм. Сер, Та нүдээ дээшлүүлдээ Манай ханан дээр чоно дэрвэж байхыг харах болно.”
“Би харсаан. Ганцаардмал чоно. Харренхал унасан, Сийгард болон Мэйдэнпүүл мөн ялгаагүй. Гацуур мод өвдөг сөхөрсөн. Тэд Тайтос Блэквүүдээр тохиролцоо хийлгэсэн. Пайпэр, Ванс, Мүүтон зэрэг танай бүхий л тугчид ялагдсан. Риверран ганцаархнаа л үлдсэн. Манай хүч танайхаас 20 гаруй дахин илүү.”
“20 дахин илүү хүн 20 дахин илүү хүнс. Та нар хэр бэлтгэгдсэн бэ Милорд?”
“Хэрэв хэрэгцээтэй бол ертөнцийн төгсгөл хүртэл энд хүлээхээр хангалттай. Харин та нар ханан дотроо өлсгөлөнд нэрвэгдэх болно.“ Тэр чадах чинээгээрээ худлаа хэлж байлаа.
Хар загас хууртсангүй. “Өөрсдийнхөө төгсгөл хүртэл, магадгүй. Бидний хангамж дүүрэн байгаа. Гэвч бид ойр хавьдаа зочдод нэг их юм үлдээгээгүй л болов уу.”
“Бид ихэрүүдээс хүнс татаж чадна. Шаардлагатай бол баруун талаас ч цуглуулна.”
“Та тэгж байгаа бол яахав дээ. Миний дорд бие ийм нэр төртэй хүлэг баатрын үгийг яахийн байцаах билээ. “
Түүний хоолойны зэвүүцэл Жемийг хирдхийлэглээ. “Гэвч асуудлыг түргэн шийдвэрлэх арга байгаа. Нэг тулаан. Манай баатар танай баатартай.”
“Би хэзээ ингэж хэлэх болдоо хэмээн гайхаж байлаа. Сер Бриндэн инээлээ. Баатар чинь хэн бэ? Хүчитбодон? Аддам Марбранд? Хар Валдер Фреи? Тэр урагшаа бөхийлөө. Яагад чи бид 2 байж болохгүй гэж, Сер?”
“Тэгсэн бол дуунд үлдэхээр үнэхээр сайхан тулаан болох байлаа. Лэйди Кателин намайг суллахдаа Намайг хэзээ ч Старк юм уу Таллигийн эсрэг зэвсэг агсахгүй байх тангараг авсан.”
“Хамгийн зүйтэй тангараг байна даа. “
Түүний нүүр барайлаа. “Та намайг хулчгар гэх гээд байна уу? “
“Үгүй би таныг эрэмдэг хэмээн дуудаж байна. Хар загас Жеимигийн алтан гар луу дохилоо. Та үүгээр тулалдаж чадахгүйг бид 2 хоюулаа сайн мэдэж байгаа.”
Надад 2 гар байсан. Та бардам зангаа амьдралаар солих байсан уу? Хэмээн түүни доторх хоолой дуугарлаа. “Зарим нь эрэмдэг хөгшин 2ыг тохирно гэж хэлэх байх. Лэйди Кателинд өгсөн амлалтаас минь чөлөөл тэгвэл би тантай тулалдахад бэлэн байна. Би ялвал Риверран биднийх болно, Харин та намайг ялвал бид бүслэлтээ зогсооно.”
Сер Бринден дахин инээлээ. “Хэдийгээр би алтан гарыг чинь тасдан хар зүрхийг чинь зоохыг маш ихээр хүсэж байгаа боловч, таны амлалтууд ямар ч үнэ цэнэгүй шүүдээ. Чамайг алснаар би юу ч хожихгүй. Бас Би амиа ийм дэмий юманд эрсдэлд оруулмааргүй байна. Хэдий бага эрсдэл ч гэсэн.”
Жеими илдээ агсаж ирээгүй нь сайн хэрэг байлаа. Тэгээгүй бол Жэйми илдээ сугалан дайраад Сер Бринден алдаггүй юмаа гэхэд ханан дээрхи харваачид түүнийг алах байлаа. “Таны хүлээн авах ямар нэгэн болзол байна уу?” Хэмээн Хар загаснаас асуув.
“Чамаас уу?” Бринден мөрөө хавчлаа. “Үгүй.”
“Тэгвэл яах гэж хэлэлцээр хийхээр ирсэн юм бэ? “
“Бүслэлт бол аюултай зүйл. Би чиний наад хагархайнаас чинь ямар тайлбар, уучлал гарахыг сонирхож ирсэн юм. Миний төсөөлж баиснаас ч сул дорой юм. Чи үргэлж л урам хугалж байх юмаа. Хааны алуурчаа. “ Хар загас морио давиран Риверран руу давхилаа. Торон хаалга маш түргэн буулаа.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.04.15 10:31 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
urgeljlel margaash.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.04.15 11:27 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн

Joined: Feb.22.10 9:03 pm
Posts: 229
Сайхан ярилцлага байлаа :)) амжилт


Top
   
PostPosted: Aug.05.15 10:37 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Хар Загас ч зэвүүн гар л даа гэхдээ одоо гарч бгаа гэж үү? Риверран ганцаараа үүрд үлдэж чадахгүй биз дээ хэн ч бхгүй :bawling: .

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.05.15 1:04 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.03 8:24 pm
Posts: 440
Энэ хүү чинь харин Коогийгийн шийрийг хатааж мэдэх хүү юу даа. Шажигнуулаад байгаарай ;) Тааанкс

_________________
http://moonmedia-mn.blogspot.com


Top
   
PostPosted: Aug.06.15 1:25 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18883
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Batu_khaan wrote:
Энэ хүү чинь харин Коогийгийн шийрийг хатааж мэдэх хүү юу даа. Шажигнуулаад байгаарай ;) Тааанкс

+1

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Aug.06.15 2:03 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн

Joined: Feb.22.10 9:03 pm
Posts: 229
Хар загас ч эвгүй гар тэхдээ шаанс дэмжлэг бага болсондоо чвс


Top
   
PostPosted: Aug.07.15 10:34 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
Жэйми (үргэлжлэл)
Жеими Нэртөрийн амыг Ланнистерийнхны бүслэлтийн шугам руу эргүүлэн татлаа. Тэр өөр дээрээ туссан нүднүүдийг мэдэрч байв; Хананы дээрхи Таллигийн хүмүүс, Голын тэртээх Фрейчууд. Тэд сохор л биш бол миний хэлэлцээр бүтэлгүйтсэнийг сайн харсан байгаа. Тэр цайз руу довтлох хэрэгтэй болох нь дээ. Хааны алуурчин нэрэн дээр ахин нэгэн эвдэгдсэн амлалт? Хараал ид гэж. Тэр дайны талбар дээрхи хамгийн эхний хүн байх болно. Энэ алтан гараараа ч бас эсрэг талын эхний цэргийг унагах болно. Кэмп дээрээ очиход нь жижиг Лев жолоог нь барьж, эмээлнээсээ буухад нь Пек түүнд тусаллаа. Тэд намайг өөрөө бууж чадахааргүй эрэмдэг болсон гэж бодсон юм байхдаа? “Хэлэлцээр хэр байвдаа Милорд?” Хэмээн үел Сер Давен нь асуулаа.
“Миний морьны бөгсөн дээр хэн ч сум зоосонгүй. Үүгээрээ л Сер Раямангаас ялгарлаа даа.” Тэр инээмсэглэлээ. Тэгэхээр одоо улаан сэрээг илүү улаан болгох л үлдэж дээ. Үүний буруутан нь чи шүү. Хар загасаа. Чи надад өөр сонголт үлдээсэнгүй. “Дайны хуралд бэлтгэ! Сер Аддам, Хүчитбодон, Форлеи Престер, манай талын голын лордууд, ... мөн Бидний Фреи найзууд. Сер Раяман, Лорд Эммон, ирж чадах бүгдийг нь.”
Тэд хурдан цуглалаа. Лорд Пайпер, болон лорд Ванс нар Тридентийн Лордынхоо төлөө гэмшилтэй харагдаж байлаа. Удахгүй тэдний үнэнч эсэх нь шалгуурт орох болно. Баруун талыг Сер Давен, Хүчитбодон, Аддам Марбранд нар төлөөлж байв. Лорд эммон Фреи эхнэртэйгээ хамт тэдэнд нэгдлээ. Лэйди Женна түүний байр суурийн талаар эргэлзсэн хэн боловч шангаа хүртэнэ гэсэн харцаар эргэн тойрныхныгоо харж байлаа. Хэн ч үг дуугарсангүй. Фрейчууд Бутач Валдер гэгддэг Валдер Риверсийг мөн илгээжээ. Мөн түүнтэй хамтаар Сер Раяманы том хүү унжсан хар үстэй өндөр туранхай залуу Эдвин мөн иржээ. Эдвин Хөх арьсан хантаазны дор гоёмсог урласан тугалын арьсан хүрэм өмсжээ. “Би Фреигийнхнийг төлөөлж ярина. Миний эцэг өглөө бие нь жоохон таагүй байсан.” Хэмээлээ.
Сер Давен тургилаа. “Тэр согтуу байгаа юу эсвэл өчигдөр шөнийн дарс нь гараагүй байгаа байх.”
Эдвин олон үггvй хүн байлаа. “Лорд Жеими,” Хэмээн хэллээ. “Би иймэрхүү эелдэг бус араншингуудтай нүүр тулах ёстой гэж үү?”
“Энэ үнэн үү?” Хэмээн Жеими асуулаа. “Таны эцэг чинь согтуу байгаа юм биш биздээ?”
Фреи Уруулаа жимийн асарын үүдэнд илдээ мөрлөн зэвэрсэн хуягаа агсан зогсож байгаа Илин Пэйн руу харлаа. “Тэр.... Миний эцэгийн гэдэс нь тааруу байдаг л даа. Хоол боловсруулахад нь улаан дарс жоохон тус болдог гэх үүдээ.”
“Тэр магадгүй арсланзаан идсэн байх л даа.” Гэж Сер Давен хэлэв. Хүчитбoдoн чангаар инээлээ. Леиди Женна инээвхийллээ.
“Хангалттай.” Хэмээн Сер Жеими хэлэв. Бидэнд эзлэх ёстой нэг цамхаг байгаа. Эцэг нь дайны хурал дээр aхлaгч нараа эхэлж яриулдаг байлаа. Тэр бас эцгийгээ дагалаа. “Яаж эзлэх вэ?”
“Эхний ээлжинд Эдмүр Таллиг дүүжлэе! Хэмээн лорд Эммон Фреи яаруулав. Үүгээрээ бид Сер Бринденд Бид хэлсэндээ хүрдэг гэж нотлох болно. Хэрэв Бид Сер Эдмүрын толгойг авга ах руу нь явуулах юм бол түүнийг сөхрүүлэх болно.”
“Бринден Харзагас ингэж амархан сөхрөх хүн биш.” Хэмээн Карил Ванс, Вэйфарерсийн лорд тайвнаар хэллээ. Түүний хүзүү болон нүүрнийх нь хагас нь өөр өнгөтэй байлаа. “Түүний төрсөн ах нь түүнийг гэрлүүлж чадаагүй шүүдээ.”
Сер Давен Сэгсгэр толгойгоо сэгсэрлээ. “Миний хэлсэнчлэн бид цайз руу шууд довтлох хэрэгтэй. Бүслэлтийн цамхагууд, өргөдөг шатууд, Хаалгыг онгойлгох нүдүүр. Эд л бидэнд хэрэгтэй.”
“Би дайралтыг тэргүүлэх болно. Хэмээн Хүчитбодон хэлэв. Загасанд төмөр болон галын амтыг мэдрүүлэх хэрэгтэй.”
“Тэр цайз чинь минийх. Хэмээн Лорд Эммон хэлэв. Чиний эвдэх гээд байгаа хаалга чинь ч бас минийх” гэлээ. Тэр бээлийн дотроосоо муутуу цаас гарган ирлээ. “Томмен хаан өөрийн биер надад –“
“Бид бүгд таны наад цаасыг чинь харсан. Авга ахаа.” Хэмээн Сер Эдвин Фреи цочмогдуухан хэлэв. “Та яагад Наад цаасаа барьж очоод Хар загасыг ятгаж болохгүй гэж?”
“Цайз руу шууд довтлох бол цус их урсгасан ажил.” Хэмээн Сер Аддам Марбранд хэлэв. “Саргүй шөнөөр хорин шилдэг хүнийг голоор халхлагдсан завинд суулгаад явуулах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Тэд дотроос нь хаалгыг бидэнд нээх болно. Хэрэв хурал звшөөрвөл би тэднийг удирдах болно.”
“Тэнэг юм” хэмээн Бутач Валдер хэллээ. “Сер Бринден иймэрхүү залийг мэдэхгүй өнгөрүүлэх хүн биш.”
“Харин Хар загас л гол дайсан маань.” Хэмээн Эдвин Фреи зөвшөөрлөө. “ Түүний дуулга нь холоос анзаарагдахаар тодоос тодоор хар хулд загасаар чимэглэгдсэн байгаа. Би ингэж хэлмээр байна. Бид бүслэлтийн цамхагаа харваачдаар дүүргээд хаалга руу нь дайрч тулааныг эхлүүлий. Тэгээд Хар загасыг онилоод хортой сумаар мөндөр буулгыя. Бринден унах л юм бол Риверран биднийх болно гэсэн үг. “
“Минийх.” Хэмээн Лорд Эммон залрууллаа.” Риверран Минийх болно. “
Лорд Карил Биртмаркийн царай барайлаа. “Хортой сум гэнээ? Эдвин? Энэ чиний уран арга уу? Эргэлзээгүй үхлийн хортой сум байх л даа.”
“Хар загас арай илүү үхлийг хүртэх гавьяатай хүн. Тэрийг нь би түүнд өгөх болно.” Хүчитбодон нударгаараа ширээг цохилоо.” Би түүнийг тулаанд дуудна. Муна, сүх эсвэл илд аль нь ч болно. Тэр хөгшин миний гарт амиа алдах болно.”
“Яагад таны дуудлагыг хүлээн авна гэж бодоов сер?” Хэмээн Форлеи Престер хэллээ. “Тэр дуэлээс юу хожино гэж? Тэр ялвал бүслэлтийг болиулах юмуу? Би тэгж бодохгүй байан сер. Тэр ч мөн адил тэгж бодохгүй байгаа нь лавтай. Дуэл юуг ч шийдвэрлэхгүй. “
“Би Бринден Таллиг бүр багаас нь, хөвгүүн байхаас нь мэднэ. Бид Лорд Дарригийн туслагч байсан юм. “ Хэмээн Атрантагийн сохор лорд Норберт Ванс хэллээ. “Хэрвээ лордууд зөвшөөрвөл би түүнтэй ярилцья. Түүний байдал ямаршуухан байгааг ойлгуулахыг хичээе. “
“Тэр нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа.” Хэмээн Лорд Пайпер хэллээ. Тэрээр Жеимигийн туслагчдын нэгийнх нь аав билээ. Намхан сэгсгэр улаан үстэй хүн хүүтэйгээ яг адилхан байлаа. “Хар загас тэнэг хүн биш шүүдээ Норберт, Тэр нүдтэй.... бас эдгээрт толгой гудайхааргүй их ухамсартай хүн.” Тэр Эдвин Фреи болон Валдер Риверсийн зүг заалаа.
Эдвин уурлалаа. “Хэрэв Милорд Биднийг битүү үгээр до-“
“Би битүү үгэээр хэлээгүй, фреи. Би хэлэх гэснээ шууд хэлдэг. Би бол шударга хүн. Гэвч Шударгын талаар та нар югаа ч мэдэхэв дээ. Чи бол төрлүүд шигээ худлаа ярьсан зальт үнэг. Би Фреигийн үгүнд итгэснээс шээсээ уухыг илүүд үзнэ.” Тэр ширээг наллаа. “Марк Хаана байна? Надад хариулаадах. Миний хүүг та нар яасан бэ? Тэр танай цуст хурьман дээр чинь зочин байсан юм.”
“Тэр манай хүндэт зочин хэвээрээ байх болно.” Эдвин хэллээ. “Та манай Хаан Томменд үнэнчээ баталтал.”
“Маркийг дагалдаж ихэр лүү 5 хүлэг баатар болон 20 хамгаалагч явсан тэд ч бас танай зочин хэвээрээ юу, Фреи?”
“Магадгүй зарим нь. Бусад нь хүртэх ёстой шангаа хүртсэн. Чи наад урвагчийн амаа сайн мэдээрэй Пайпер, эс бөгөөс залгамжлагч чинь буцаж ирэхдээ хэсэг хэсгээр ирнэ гэж мэдээрэй.”
Пайпер сандлаасаа босоход Аавын маань хурал хэзээ ч ийм байдаггүй байсан. Хэмээн Жеими бодлоо.
“Наад үгээ гартаа илд барьж байгаад хэлдээ, Фреи. Хэмээн намхан хүн ориллоо. Эсвэл чи зөвхөн хорт сумаар тулалддаг эр үү?”
Фреигийн цэвдэг царай улам л цагаан боллоо. Ард нь Валдер Риверс босож ирэн. “Эдвин бол дайчин бишээ. Харин би дайчин байна. Пайпер. Хэлэлцэх асуудал байвал Чи гадаа гараад надтай хэлэлц. “
“Энэ дайны хуралдаан болохоос биш дайн биш шүү!” Жеими тэдэнд санууллаа. “Та нар бүгд сууцгаа” Хэн ч хөдөлсөнгүй. “ОДОО!”
Валдер Риверс суулаа. Лорд Пайпер тийм ч дуулгавартай биш байлаа. Тэр хараал урсгасаар майхнаас гарч одлоо. “Би хэн явуулж түүнийг авчруулах уу? “Сер Давен Жеимийгээс асуулаа.
“Сер Илин Пеинийг явуул.” Хэмээн Эдвин Фреи хэлэв. “Бидэнд түүний толгой л байхад болно.”
Карил Ванс Жеими руу эргэлээ. “Лорд Пайпер Уй гашуунаасаа болж өөрийгөө барьж чадсангүй. Марк Түүний том хүү нь. Ихэр лүү дагалдаж явсан хүлэг баатрууд бүгд зээ дүү нар нь болон үеэлүүд нь байсан юм.”
“Бүгд урвагчид байсан гэж та хэлэх гээд байх шиг байна.” Хэмээн Сер Эдвин Фреи хэллээ.
Жеими түүн рүү ширүүн харлаа. “Ихэрүүд ч мөн адил эхэндээ залуу чонын талд байсан. Гэвч та нар түүнээс урвасан. Энэ нь Та бүхнийг Пайперынхнаас хоёр дахин илүү урвагч болгож байна.” Тэр Эдвиний нарийн зураасан амных нь инээмсэглэлэ алга болохыг таашаалаа. Би нэг өдөр хэтэрхий удаан хуралдлаа хэмээн тэр шийдлээ.
“За хурал дууслаа милордууд. Бэлтгэлээ базаацгаа. Бид маргааш эхний гэрлээр давших болно. “
Лордууд майханг орхиж гарах үед салхи хойноос зөөлөн сэвшэж байлаа. Жеими Тамблстоуны тэртээгээс ирэх Фреигийн кэмпний үнэрийг мэдэрч байлаа. Усны цаана Эдмүр Талли өндөр шон дээр хүзүүндээ олстой зогсож байв.
Түүний авга эгч хамгийн сүүлд нөхрөө дагуулан гарлаа. “Лорд Зээ дүү минь.” Хэмээн Эммон эсэргүүцлээ. “Энэ дайралыг та хийх ёсгүй.” Тэр шүлсээ залгихад нь хоолойных нь алим дээш доош гүйлээ. “Та тэгэх ёсгүй ... би зөвшөөрөхгүй.” Тэр гашуун өвс зажилсан байлаа. Хэл нь ягаарчээ. “Цайз минийх шүүдээ. Надад муутуу цаас нь байгаа. Хааны гарын үсэгтэй, бячан Томмены гарын үсэгтэй. Би Риверраны хууль ёсны лорд нь бол...”
“Эдмүр Талли амьд байгаа цагт л лав биш.” Хэмээн Леиди женна хэллээ. “ Тэр хэдийгээр зүрх нь мохож, бидний гарт байгаа ч гэсэн амьд байгаа цагт аюултай л гэсэн үг. Чи энэ тал дээр юу гэмээр байна, Жеими? “
Аюул учруулж байгаа хүн бол Эдмүр биш Хар загас шүүдээ. “Надад Эдмүрыг даатга. Сер Лайл, Сер Илин, намайг дагана уу. Тэр шон дээр зочлох цаг нь иржээ.”
to be continued....

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.07.15 12:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Гал мөсний дууны ертөнцийн тухай сонирхдог хэн бүхэн Мартины 2014 оны 10 сарын 28-нд хэвлэгдсэн"The World of ice and fire"-г уншаарай. Ойн хүүхдүүд, Үүрин эрин, Анхны хүмүүс, Баатруудын эрин, Урт шөнө, Эртний Валириагийн хөгжил сэргэн мандалт сүйрэл, Андалынхан, Ройны арван мянган хөлөг онгоцтой гүнж Намериа, Эйгон Байлдан дагуулагч хэрхэн ирсэн хийгээд Харенхалын Хар Харрены үхэл, Умардын Торрен Старк хаан Эйгоны хөлд сөгдсөн гээд долоон ханлигийн бүрэн хэмжээний түүх, Таргарианы удмын хаадын алтан ургийн бичгээс, Хэрцгий Мэйгор хаан шашны эсрэг Дайчны хөвгүүд, Ядуу ардтай хэрхэн дайн хийсэн болон Галзуу хааны үеийн хүртэл түүх, ханхүү Рэйгар Сэрээнд Роберт Баратеонтой хийсэн тулалдаан гээд цуврал зохиол дээрээ дурьддаг бүх юм байна. Сайхан зураг хөрөг чимэглэл бүхий онц сонирхолтой ном байна шүү.

Image
Эйгон Байлдан дагуулагч Хар Айдас Балерионтойгоо.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.07.15 12:38 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
zaa unshinaa teguul. hedge night unshsan 1 ni hoorhon yum bilee. 2 ni ontsgui sanagdsan. unshaagui l de. 3 ni dajgui yum shig bna lee. the great spring sickness geed yum bna lee shde bas.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.07.15 1:02 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Shaggyteddy wrote:
zaa unshinaa teguul. hedge night unshsan 1 ni hoorhon yum bilee. 2 ni ontsgui sanagdsan. unshaagui l de. 3 ni dajgui yum shig bna lee. the great spring sickness geed yum bna lee shde bas.

Уншаагүй л байгаа юм уу? :hihi:

Тэр The great spring sickness чинь Эгг-ийн 5-р Эйгон болох боломжийг олгосон хамгийн том хүчин зүйл шүү дээ :wink:


Top
   
PostPosted: Aug.07.15 3:17 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Номынхоо төрсөн өдрийг тэмдэглэхээ мартчихаж :frog: .

Эдүгээгээс яг 19 жилийн өмнө 1996 оны 8-р сарын 6-*ны билэгт сайн өдөр "Хаан сэнтийн тоглоом" анх хэвлэгдэн уншигчдын гарт очиж байсан билээ!
Гал мөсний ертөнцийнхөө мэндэлсэн өдрийн баярын мэндийг энэхүү их туульсын бүх уншигчид, хорхойтнууддаа хүргэхийн ялдамд буянт Ж.Р.Р.Мартин өвөөдөө ухаан саруул урт насалж, үлдсэн номуудаа түргэн дуусган уншигч бидэнтэйгээ учруулах өлзийт сайн ерөөлийг өргөн дэвшүүлье ээ!!!


:cheerleader: :cheerleader: :cheerleader: __ :happybirthday: __ :cheerleader: :cheerleader: :cheerleader:

Image


Top
   
PostPosted: Aug.07.15 9:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Маш их баярлалаа :wd: :wd:

Пээ 1996 оноос гэдэг чинь юу вэ 20н жил болж бгаамуу. Мартин гуай одоо юугаа хүлээгээд бгаам болоо :col:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.08.15 12:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Номынхоо ойгоор "The world of ice and fire" номноос хэдэн зураг оруулчихъя. Сонирхолтой онц сайхан зурагнууд шүү :wd:.

Image

Хотын ханхүү Дэймон Таргариан алтан нөмрөгтөнгүүдтэйгээ
Image

Хааны хамгаалалтын хүлэг баатар Өндөр сэр Данкан лорд Лионел Баратеонтой хийсэн халз тулаан
Image

Өглөөний илд Артур Дэйн «Үүр» гэдэг их илдтэйгээ
Image

Валириа дундуур урсаж буй «14 дөл» галт уулны гал
Image

Хүчит Валириатай тулж буй Ройнарын дайчид
Image

Шуурганы хаан Аррек Файрмаркетын тулалдааныг харж буй нь
Image

Лианна Старкад өвлийн сарнайн титэм өгч буй ханхүү Рэйгар
Image

Бадмаараг гарманд тулалдаж байгаа Рэйгар Таргариан, лорд Роберт Баратеон хоёр
Image

Улаан талбарын тулалдааныг тэргүүлж буй Дэймон Блакфайр
Image

Сэр Барристан Сэлми Мангас Мэйлис хоёрын тулаан
Image

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.08.15 1:08 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
Үргэлжлэл (Жеими)
Тамблстоун улаан салаанаас илүү гүнзгий бас илүү хурдан урсаж байлаа. Хамгийн ойрын гарам нилээн хол байв. Гол дээр ирэх үед гаталга онгоц Валдэр Риверс болон Эдвин Фреиг аваад дөнгөж хөдөлж байлаа. Тэд онгоцыг хүлээх зуур Жеими нөгөө хоёртоо юу хүсэж байгаа тухайгаа хэллээ. Сер Илин Пэйн ус руу нулимлаа.
Тэр гурав голын нөгөө талд онгоцноос буумагц нэгэн согтуу кэмп дагалдагч хүчитбодонд амаараа таашаал өгөхийг санал болголоо. “Энэнд таашаал өг.” Хэмээн Сер Лайл Сер Илин Пэйнийг үзүүллээ. Нөгөөх хүүхэн инээсээр Сер Илинийг үнсэхээр дөхөж очоод нүдийг нь хармагч ор мөргүй арилж одлоо.
Фрегийн буудалласан кэмпийн талбай нь хүрэн бор шавраар дүүрчээ. Энд тэнгүй морины туурай болон хүний гутлын дор тахлагдсан шавар байлаа. Жеими хаа сайгүй Фреигийн тэмдэгийг харж байлаа; Саарал дээр цэнхэр өнгөтэй хоёр ихэр цамхаг. Мөн гарамын бусад тугчдын сүлдийг бас олж харлаа. Эрэнфoрдын хөх дэглий, Хайгийн сэрээ, Лорд Чарлтоны борз модны гурван салаа мөчир зэрэг. Хааны алуурчын хүрч ирсэн нь мэдэгдэхгүй өнгөрсөнгүй: тоорой заpж буй хөгшин эмгэн зогтусан харлаа. танил царайтай нэгэн хүлэг баатар нэг өвдөг дээрээ мэхийлээ. Гол руу шээж буй хоёр цэрэг эргэж харан бие биенийгээ норгож орхилоо.”Сер Жеими!” хэмээн хаа нэгтэгээс хэн нэгэн дуудлаа. Гэвч тэрээр тоосонгүй. Түүнийг тойроод Роб Старкын дор тулалдаж байсан Фреигийн хүмүүс харагдаж байлаа. Тэднийг тонилгоход Жеими юугаа ч хайрламааргүй байлаа. Алтан гар нь хүндээр унжин өвдлөө.
Раяман Фреигийн том дөрвөлжин асар Кэмп дотроос хамгийн том нь байлаа; үүний саарал даавуу нь асрыг чулуу юм шиг харагдуулах ажээ. Мөн асрын хоёр орой нь ихрүүдийг дуурилгасан нь анзаарагдахгүй өнгөрөх аргагүй ажээ. Асар дотроос согтуу хүүхний дуу босоо ятганы дуутай эн зэрэгцэн орилж байлаа. Би тантай дараа тооцоо бодох болно, Сер. Хэмээн бодлоо. Валдер Риверс өөрийн энгийн асрынхаа өмнө хоёр цэрэгтэй юм ярин зогсож байлаа. Түүний бамбай дээр Фреигийн тэмдэг байх боловч өнгө нь эсрэг байхын дээр цамхагуудын дээр нь улаан туятай байлаа. Бутач Жеимийг хараад хөмсөг зангидлаа. Миний харсан хамгийн хүйтэн эргэлзсэн харц. Энэ Бусад Фреиг ахан дүүсээсээ илүү аюултай хүн .
Дүүжлүүрийн тавцан газраас 10 фyт өндөрт өргөгджээ. Шатны хоёр талд хоёр цэрэг хамгаалж байлаа. “Сер Раяманы зөвшөөрөлгүйгээр та дээшээ гарч болохгүй.” Хэмээн нэг нь Жеимид хэллээ.
“Миний зөвшөөрөл энэ байна.” Жеими илднийхээ хуйг хуруугаараа дарлаа. “Гол асуудал бол Би чамайг алчихаад цогцсон дэгүүр чинь гарах уу хажуугаар нь гарах уу гэдэг л байна.”
Хамгаалагч хажуу тийш боллоо.
Дүүжлүүрийн тавцангийн дээр Ривверраны лорд Доороо байгаа жаднууд руу харж байлаа. Түүний хөл нь тас харлаж, өвдөг хүртлээ шаварт хутгалдсан байлаа. Эдмүр Таллигийнхны улаан цамцан дээр хүзүүндээ сул олс өмссөн байлаа. Жемигийн ойртох чимээгээр тэр толгойгоо өргөн хагарсан хуурай уруулаа долоолоо.” Хааны алуурч?” Сер Илин Пеинийг хараад нүд нь томорлоо. “Олсноос илд хавьгүй дээр. Үүнийг хий Силин Пеин.”
“Сер Илин Пеин, Та Лорд Таллиг сонссон үүнийг хий”. Хэмээн Жеими хэллээ.
Чимээгүй хүлэг баатар том илдээ хоёр гараараа барилаа. Түүний илд жирийн илднээс урт бас илүү хурц байв. Эдмүрын хагарсан уруул дуугүй хөдөлж эхэллээ. Сер Илин Илдээ далайлаа. Эдмүр нүдээ анилаа. Пеиний хамаг л жин гарт нь тэнцлээ.
“Үгүй ээ. Зогс. Үгүй.” Эдвин Фреи гүйсээр ирлээ. “Аав минь одоо удахгүй ирнэ. Жеими, Чи ингэж болохгүй...”
“Милорд гэсэн нь надад илүү зохино, Фреи. Мөн Нададтай харицахдаа үгийн сангаасаа болохгүй гэдэг үгийг хасвал таарна.”
Сер Раяман өөр шигээ согтуу арзгар үстэй хүүхэнтэй цуг дүүжлүүрийн тавцан руу авиран ирлээ. Хүүхний даашинз нь хэдийгээр энгэр дээрээ үдээстэй байсан боловч хэн нэгэн үдээсийг нь доош тултал нь тайлсан байлаа. Иймээс энгэрээс нь том бор толгойтой том хөх нь унжиж байлаа. Толгой дээр нь хүрлээр урласан, жижиг хар илдэн чимэглэлүүдтэй титэм байлаа. Тэр Жеимиг хараад инээлээ. “Долоон там минь гэж, энэ хэн гээч нь вэ?”
“Хааны хамгаалалтын хүлэгбаатруудын Лорд 3ахирагч.” Жеими хүйтэн өнгөөр хариуллаа. “Би адилхан асуултыг танаас асуумаар байна. Милэйди?”
“Хатагтай? Би Хатагтай бишээ. Би Хатан хаан байна.”
“Миний эгч наадахыг чинь сонсоод ихэд гайхах байх даа”.
“Лорд Раяман өөрөө намайг өгөмжилсөн юм.” Тэр бэлхүүсээрээ бөгсөө хөдөлгөлөө. “Би бол янхануудын Хатан хаан байна.”
Үгүйээ. Хэмээн Жеими бодлоо. Миний эгч наад цолыг чинь ч бас эзэмшиж байгаа.
Сер Раяман сая л дуугарлаа. “Амаа тат г@ч@@ минь, лорд Жеими хэн нэгэн завхай эмийн үгийг сонсмооргүй байгаа.” Энэ Фреи өргөн нүүртэй, жижигхэн нүдтэй, махлаг эрүүтэй туранхайвтар хүн байлаа. Түүний амьсгалаас дарс болон сонгино ханхалж байв.
“Лорд Раяман, Энд тэнд хүмүүсийг хатан хаанд өргөмжилнө гэнээ?” Жеими зөөлнөөр асуулаа. “Тэнэг юм. Лорд Эдмүртай бас тэнэг харьцсан байна.”
“Би Хар загаст анхааруулга өгсөн шүүдээ. Цайзаа өгөхгүй бол Лорд Эдмүр үхнэ гэж анхааруулсан. Раяман Фрэи хоосон сүрдүүлгэ хийдэггүй гэж батлахын тулд би энэ дүүжлүүрийн тавцанг бариулсан. Сийгардад миний хүү Валдэр бас Патрик Маллистээр бас ингэж сүрдүүлэхэд Лорд Жеисон өвдөг сөгдсөн. Гэтэл энэ Хар загас их хүйтэн цэвдэг хүн юм. Тэр эсэргүүцсэн харин би...”
“Лорд Эдмүрыг дүүжилсэн гэж үү?”
Хөгшиний царай нь улайлаа. “Миний Лорд өвөө .... Бид түүнийг дүүжилсэн бол бидэнд барьцааны хүн үлдэхгүй сер, Та үүнийг бодолцож үзсэн үү?”
“Зөвхөн тэнэг хүн л хийж чадахгүй сүрдүүлгэ хийнэ. Хэрэв би таныг яримаар байхад чинь ярих юм бол алгадна гэж сүрдүүлсэн бол та яах байсан бэ?”
“Сер, Та нөхцөл байдлыг ойлг-“
Жеми түүнийг цохилоо. Алтан гарынхаа араар цохисон боловч согтуу өвгөнийг хойш янхан руу нь унагахад хангалттай байлаа. “Та их том толгойтой юм Лорд Раяман, Бас хүзүү чинь ч бaс их бүдүүн юм. Сер Илин, энэ бүдүүн хүзүүг огтлохын тулд хэдэн цавчилт шаардлагатай бол?”
Сер Илин нэг хуруугаа гозойлголоо.
“Худлаа онгирох хэрэггүй. Би гурван цавчилт гэж хэлмээр байна.”
Раяман Фреи өвдөг дээрээ сөхөрлөө. “Би юу ч хийгээгүй шүүдээ.”
“Архидан согтуурч, завхариахаас өөрөөр юу ч хийгээгүи гэж үү? Би мэднээ.”
“Би Гарамын Залгамжлагч Та намайг ингэж....”
“Би Таныг ярихгүй байх талаар анхааруулсан байхаа.”Жеими өвгөнийг хувхаи цаихыг харлаа. Дүүрчихсэн архичиH, тэнэг бас дээрээс нь хулчгар юм гээч. Лорд Валдер үүнийг солихгүй бол Фреичүүдад ирээдүй алга. “Та явж болно, Сер.”
“Явж болно?”
“Та намайг сонссон. Эндээс яв.”
“Гэхдээ... Би хаашаа явна гэж? “
“Там руугаа, эсвэл гэр лүүгээ. Таны сонголт. Нар мандахад энд байгаад үзээрэй. Наад хатанхаанaа бас аваад яв. Харин титэмээ үлдэгээрэй.” Жеими Сер Раяманаас хүү руу нь эргэлээ. “Эдвин Би чамд Чиний аавын орыг өгч байна. Эцэг шигээ тэнэг байхгүйг хичээгээрэй.”
“Мэдлээ, Милорд.”
“Лорд Валдер луу хүн илгээ. Титэм бүх хоригдлуудаа шаардаж байна гэж.” Жеими алтан гараараа заалаа. “Лорд Лайл, Түүнийг авчир.”
Сер Илиний илд олсыг тасдахад Эдмүр тавцан дээр нүүрээрээ уналаа. Түүний хүзүүнээс алд хирийн олс унжиж байлаа. Хүчитбодон олсноос нь чангаан түүнийг хөл дээр нь босголоо. “Гинжтэй загас.” Тэр инээд алдан хэллээ. “Би ийм зүйл урьд харж байгаагүй юм байна.”
Тэднийг өнгөрөөхөр Фреичүүд хажуу тийш болцгоолоо. Тавцангийн доор аль хэдийн хүмүүс шавсан байлаа. Жеими нэгэн хөгшин хүн модон ятга барьсан байхыг окж анзаарлаа. “Чи. Дуучин. Нааш ир.”
Хөгшин малгайгаа авлаа. “Лордын тушааснаар.”
Тэд онгоц руу очтол хэн ч юу ч дуугарсангүй. Гэвч голын эргээс холдон Тамблстоуны умард зүг рүү завь хөдлөхөд Эдмүр Жемигийн гараас зууран асуулаа. “Яагаад?”
Ланнистер өрөө заавал төлдөг. Бас дээрээс нь Чи бол надад үлдсэн хамгийн сүүлчийн зоос. Хэмээн тэр бодлоо. “Хуримын бэлэг гээд бодчих.”
Эдмүр болгоомжтой нүдээр түүнийг ширтлээ. “Хуримын ... бэлэг ээ?”
“Би чиний эхнэрийг их үзэсгэлэнтэй гэж сонссон. Тийм ч байх ёстой. Чиний хаан чинь болон эгч чинь амь үрэгдэж байхад чи юугаа ч мэдээгүй шүүдээ.”
“Би юу ч мэдээгүй.” Эдмүр уруулаа хазлаа. “Өрөөний гадаа зогсолтгүй хийчид хийл тоглоод байсан...”
“Бас Хатагтай Рослин таныг сатааруулсан байх.”
“Тэр.. Тэд түүнийг хүчээр ийм зүйл хийлгэсэн. Лорд Валдер болон бусад нь. Рослин Ерөөсөө тэгэхийг хүсээгүй. Тэр уйлаад байсан. Харин би тэрийг нь өөрөөp ойлгоод байсан.”
“Таны догшин эр чадлынх гэж үү? Би итгэлтэй байна Та ямар ч эмэгтэйг уйлуулах байсан биз.”
“Тэр Миний хүүхдийг тээж байгаа”.
Үгүй ээ. Хэмээн Жеими бодлоо. Түүний гэдсэнд бойжиж байгаа зүйл болоо чиний үхэл.
Тэр асартаа очоод Хүчитбодон болон Сер Илин Пеинийг явуулсан боловч дуучныг үлдээлээ.
“Надад дуу хeрэг болно” хэмээн Тэр өвгөнд хэллээ. “Лев, Миний зочинд ваннанд халуун ус бэлдэж өг. Пиа, Цэвэрхэн хувцас олоод ир. Арслангүй хувцас авчраарай. Пек, Лорд Таллид дарс. Та өлсөж байна уу Милорд?”
Эдмүр дохилоо. Гэвч нүд нь эргэлзсэн хэвээр байлаа. Талли уснад орж байх зуур Жеими ширээ бэлтгүүллээ. Бохир нь саарал үүл мэт байлаа. “Та гэдсээ цатгасаны дараа манай хүмүүс таныг Риверран хүргэж өгөх болно. Түүнээс цаашхи нь таны асуудал.”
“Юу гэсэн үг вэ?”
“Танай авга ах бол хөгшин хүн.Тиймээ эрэлхэг дайчин. Гэвч түүний амьдралын хамгийн сайхан мөчүүд нь бүгд ард нь хоцорсон. Түүний араас гашуудах эхнэр гэж байхгүй. Өвлүүлэх үр хүүхэд ч үгүй. Хар загасын хүсэж буй зүйл бол сайн үхэл байгаа юм. Гэвч Эдмүр Таны хувьд бол танд амьдрах өшөө олон сайхан жилүүд байна. Мөн Та Таллигийнхны хууль ёсны залгамжлагч болохоос биш авга ах чинь биш. Авга ах чинь танд зүтгэх ёстой. Риверраны хувь заяа таны гарт байна.”
Эдмүр Жеимиг ширтлээ. “Риверраны хувь заяа?”
“Цайзыг өг. Хэн ч үхэхгүй. Албатууд чинь хүссэн газраа явж болно, эсвэл хүсвэл Лорд Эммонд үйлчилж үлдэж болно. Сер Бринден Хар болох болно. Мөн хүссэн дайчид нь ч гэсэн түүнтэй хамт хана руу явж болно. Тохирно гэж үзвэл та ч явж болно. Эсвэл Та Кастерли Рок руу манай гэрт өөрийн зиндаандаа тохирохоор хүссэнээрээ зочилж болно. Би араас чинь эхнэрийг чинь илгээе. Хүүхэд чинь хүү төрөх юм бол хүлэг баатар болтлоо Ланнистерийн гэр бүлд туслагч болж болно. Мөн эрийн цээнд хүрэхэд нь түүнд газар тасдаж өгнө. Хэрвээ охин төрөх юм бол гэрлэх нас хүртэл нь бид асран хамгаалах болно. Хүсвэл энэ бүхнийг танд бичгээр баталгаажуулж өгий. Цайзыг л бидэнд өгчих.”
Эдмүр гараа уснаас өргөн хуруунуудынхаа салаагаар урсах усыг анхааралтай ажиглангаа асуулаа. “Хэрэв Цайзыг өгөхгүй бол?”
Тэр заавал надаар хэлүүлэх гээд байгаа юм байхдаа? Пиа тэвэр дүүрэн хувцастай асарын үүдэнд зогсож байлаа. Түүний туслагчид (Squire) болон дуучин бас сонсож байлаа. Тэд сонсож л байг. Хэмээн бодлоо. Дэлхий сонсог. Одоо ямар ч ыхамагүй болсон. Тэр нүүрэндээ хүчээр инээмсэглэл үүсгэлээ. “Та бидний тоог харсан, Эдмүр. Шатнууд цамхагнууд, катабултууд, Трэбүчэтүүдийг харсан. Хэрэв би тушаалыг өгөх л юм бол манай хүмүүс сувгийг дүүргэж хаалгыг чинь эвдэх болно. Зуу зуун хүн үхэх болно, ихэнх нь танайх. Дайралтын эхний багиг танай хуучин тугчид хийх болно. Тэгэхээр та өдрийг ихэрүүд дээр танай талд тулалдсан хүмүүсийн аавууд болон ах нарыг хядаж эхлэх болно. Дараагийн давалгаа бол Фреичүүд. Би тэдэнд огтхонч хармасахгүй. Миний баруун зүгийн дайчид танай харваачид сумаа дуусахад, танай хүлэг баатрууд илдээ ч дааж чадахааргүй ядарсан байхад дайрах болно. Цайзыг эзэлсний дараа дотор нь байсан хүн болгоныг хорооно. Танай мал амьтад хядагдаж, модыг чинь огтолно, цамхагуудыг чинь үнс болгоно. Ханыг чинь нурааж, буурин дээр нь Тамблстоуныг барина. Тэр үед энд ямар ч цайз байсан гэх ул мөр үлдэхгүй.” Жеими хөл дээрээ бослоо. “Тэрнээс өмнө танай эхнэр чинь төрчихөж магад. Та хүүхдээ харахыг хүсэх л байлгүй. Би хүүхдийг чинь тан руу илгээнэ. Требүчэтээр*.”
Эцэст нь Эдмүр Таллигин ам нь нээгдлээ. “Муу хааны алуурч би чамайг энэ уснаас гараад алчихмаар байна.”
“Та оролдож болох л юм.” Жеими хүлээлээ. Эдмүр ямар нэгэн хөдөлгөөн хийсэнгүй, “эцэст нь Би таныг хоол дарсыг таална гэж найдаж байна. Дуучин, Манай зочинд хоол идэхэд нь дуу дуулж өг. Аль дууг гэдгийг мэдэж байгаа гэж найдаж байна.”
“Нөгөө бороотой дуу мөн байхаа? Тэгнээ Милорд, Би үгийг нь мэднэ.”
Эдмүр дуучинд анх харж байгаа юм шиг л боллоо. “Үгүйээ. Энэ л биш шүү. Үүнийг надаас холдуулаач.”
“Яагаад? Энэ ердөө л нэг дуу шүүдээ. Бас дээр нь энүүний хоолой тийм ч муу биш юм шиг байна.”

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.08.15 1:12 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
Trebuchete Googledeerei manaihaan. :D
Bas deer neg sarcasm ongoroochihoj. Angliar honor buyu ner tor gesen ug. mon Jaime giin moriig bas tegj duuddag.
Amlaltaa biyluulj 2 buleg oruullaa. za daraagiinh ni amlaltaa biyeluuleechee. ih goy bulegnuud baigaa.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.08.15 1:14 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
liana starkad ovliin sarnai ogohod ni hajuugiin er ni ihed unduitsaj bas nogooh ni taitgaruulsan mayagtai garaa moron deer ni tavisan baina. hen hen be?

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.08.15 1:17 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
Артур дэйн чинь харин над шиг намхан нөхөр үү үгүй юу?

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.08.15 8:33 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
баярлалаа сэгсгэрбаавгай


Top
   
PostPosted: Aug.08.15 11:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Shaggyteddy wrote:
Артур дэйн чинь харин над шиг намхан нөхөр үү үгүй юу?

Үүр гэдэг илд байна авах уу :].

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.08.15 12:08 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.13.07 3:29 pm
Posts: 618
Location: HELL !!!
ene nom online zahialj awbal une n hed bolj bsan be?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2080 posts ]  Go to page Previous 172 73 74 75 7680 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited