#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 11:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2059 posts ]  Go to page Previous 158 59 60 61 6280 Next
Author Message
PostPosted: Jul.23.14 11:41 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 83
Bookcracker wrote:
Мартин өвөө ч зангаа гаргаж байна даа. Урьд нь "Хэрээд / :frog:/-ийн найр"-г 5 жил, "Луут бүжиг"-г 6 жил хүлээсэн гашуун түүх давтагдах нь. Уншигчдыг нүдийг нь ширгэтэл хүлээлгээд дундуур нь Дунк, Эгг хоёрыг хавчуулж жаахан сатааруулж байсан туршлагаа дахиад хэрэглэж байх шиг байна.
"MERCY" -ээс хойш "The Rogue Prince"-р жаахан сатаарах шив. Одоо 3 сарыг яаж ийж бараад "The World of Ice and Fire" -р нэг хэсэг сатаарах юм биз дээ. Тэгж байтал "The She-Wolves of Winterfell" гарч бас хэсэг саатаад, дараа нь л өвөө маань мэнд байвал "Өвлийн салхин"-тай золгох байх даа :hihi:.

Цаад өвгөн чинь нэг сурвалжлага дээрээ номоо дуусгахаасаа өмнө үхчихвий гэж хүмүүс санаа зовж байгаа тухай асуусан чин дунд хуруугаа үзүүлсэн байна лээ :hihi:

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Jul.24.14 2:28 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 2:47 pm
Posts: 324
:haha:

_________________
Hey Old sport!


Top
   
PostPosted: Aug.04.14 4:06 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.21.14 11:35 pm
Posts: 2
I, II, III ni haanaas unshih ve? I iig ni unshij bgaad orhison chin ali hediin 4 boltson bhiim. Toorson hund tus bolooch taminee!


Top
   
PostPosted: Aug.04.14 7:31 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
танууд нэг уулзалднуу :)

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.05.14 9:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
ss7 wrote:
танууд нэг уулзалднуу :)

Юу байна?

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.05.14 1:23 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jul.24.12 8:54 pm
Posts: 114
uulzval zaaaaaaavaal ochino

_________________
Ядуу гэж хэзээ ч бүү гунь...


Top
   
PostPosted: Aug.05.14 4:08 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
croft wrote:
ss7 wrote:
танууд нэг уулзалднуу :)

Юу байна?

гэгээн бичлэгийг тань умшиж оюун юугаа гийгүүлж, мэлмий юугаа баясгаюу.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.07.14 12:11 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
http://shortlist.com/entertainment/book ... rones-quiz

Шууд бөглөөд явсан чинь алдчихаж байна шүү. Эхнээс нь мартаж байгаа юм байна л даа :haha:

Image


Top
   
PostPosted: Aug.07.14 12:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Хориос арван хоёр оноо авч байна. Зарим нь нээрэн мэдэхгүй юмнууд байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.07.14 1:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
The Winds of Winter, A Dream of Spring хоёр номыг нь дөнгөж уншчихаад бөглөсөн болохоор 20 of 20 авлаа, баяртай байноо би

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.14.14 5:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7663
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Nomig n zarah hun bhgu biz

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Aug.14.14 8:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Heatles wrote:
Nomig n zarah hun bhgu biz

Монгол хэлээр сонирхож байгаа бол Монсудар луу утасдаж асууна уу.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.14.14 9:12 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.07.13 10:28 pm
Posts: 54
croft wrote:
Heatles wrote:
Nomig n zarah hun bhgu biz

Монгол хэлээр сонирхож байгаа бол Монсудар луу утасдаж асууна уу.
монсудар хэддүгээрхийг нь хүртэл гаргаж байгаа бол?


Top
   
PostPosted: Aug.15.14 12:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
отгоо wrote:
монсудар хэддүгээрхийг нь хүртэл гаргаж байгаа бол?

Гурав дугаарх хүртэл гаргахаас одоо хоёр дугаар хүртэл гаргана.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.19.14 7:57 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
Sam buleg ih taalagdlaa. oruulsand bayarlalaa. daraagiin bulgiig hen oruulah yum bee? hurdan oruulaad ogvol sain l baina.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.25.14 1:51 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
Sain baitsgana uu all. Za neg iimerhuu yum oruulii daa bas shiir zugaa bolgoj baigaarai. hagas hugas buleg Cerceig oruulii. taliig oruulj baigaada hultsel ochii. uldseniig ni mar oruulnaa.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.25.14 1:52 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
Сэрсеи
Уйтгартай саарал дүнсгэр өдөр байлаа. Өглөөжингөө орсон бороо зогссонч үүлнүүд арилж өгөхгүй байлаа. Тэд нарыг харсангүй. Бячан хатныг гуниглуулахад энэ цаг агаар л хангаллтай байлаа. Бячан хатан бараа бологчид болон үелүүдтэйгээ мориор зугаалахын оронд цэнхэр Бардын дуулахыг сонсож Мэйдэнваултад өдөржингөө өнжилөө.
Сэрсеигийн өдөр нь арай дээр өнгөрлчээ. Бүрэнхий болох хүртэл. Тэнгэр харанхуйлж байхад <Хонгорхон Серсеи> ирсэн байлаа. Аурин Ватерс бараалхах хүсэлтээ илэрхийлжээ.
Тэр даруй түүнийг дуудууллаа. Шилтгээнд алхан орж ирэнгүүт нь сайн мэдээ авчирсныг нь мэдэв. Эрхэм дээдсээ, хэмээн томоор инээмсээр , <Луун цохио таны мэдэлд> хэмээн мэдэгдэв.
Ямар гайхалтай вэ. Тэрээр түүний гарыг атган хацаран дээр нь үнслээ.
<Томен бас баярлана гэдэгт итгэлтэй байна. Одоо Лорд Рэдвайны флотыг төмөр хүмүүсийг хөөхөөр Бамбай руу явуулж болно гэсэн үг.>
Рийчээс ирж буй мэдээнүүд улам л сэтгэл зовниулж байлаа. Төмөр хүмүүс эзэлж авсан нутагтаа улам л харгис хандаж байгаа нь харагдаж байлаа. Мандерийг дээрэмдэн Бүр цаашлаад Арбор болон тойрон хүрээлсэнзарим нэг жижиг арлууд руу хүртэл дайрч байлаа. Рэдвайныхан нутагтаа 10 хүрэхтэй үгүйтэй байлдааны усан онгоц үлдээсэн нь ихэнх нь живсэн юмуу булаагдсан, эзлэгдсэн байлаа. Харин одоо бүр Ёврон хэрээний нүд гэгдэх энэ галзуу этгээд бүр Хуучин хот руу Урт онгоц илгээсэн мэдээ сонсогдох боллоо.
<Хонгорхон Сэрсеи дарвуулаа нээж байхад Лорд Пакстер Нутаг руугаа явах бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон байсан> гэж Лорд Ватерс мэдэгдлээ. <Одоо түүний гол флот далайд гарч байгаа гэж төсөөлж баина.>
<Түүнд хурдан аылала ба өнөдрийнхөөс илүү сайхан аялал хүсэцгээе. > Хатан хаан Лорд Ватерсийг цонхоны хажуу талын суудалдаа урилаа. < Ялалтанд нь баяр хүргэмээр байна. Сэр Лорас энд хүрэлцэн ирэв үү? >
<Зарим нь үгүй л гэх байсан болов уу, Эрхэм дээдсээ. >
<Зарим нь гэнээ? > хэмээн гайхширсан харцаар харлаа. <Та биш гэж үү?>
<Би түүнээс илүү зоригт дайчин хараагүй.> хэмээн Ватэрс хэлээ. < гэхдээ тэр хялбархан ялалтыг цусан далай болгосон. Мянган хүнээ алагдсан .Тэр зэргийн хүмүүс хүнд шархадсан. Найдлагагагүй. Ихэнх нь манайхан байсан. Энгийн цэргүүд биш. Хүлэг баатрууд, Залуу лордууд, - Хамгийн сайнууд нь,хамгийн зоригтнууд нь. >
<Харин Лорас өөрөө яасан бэ? >
< Тэр мянга нэг дэхь нь удахгүй болно. Тулааны дараа түүнийг цайз руу зөөсөн. Гэвч шарх нь аймшигтай. Тэр маш их цус алдсан. Маестэрүүд хүртэл түүнийг амчилж цахдахгүй байна. >
<Өө. Ямар их уй гашуу вэ. Томмен их гутрана даа. Тэр манай цэцэгт хүлэг баатрыг их бишэрдэг байсан юм. >
<Жижиг ардууд ч гэсэн. > хэмээн адмирал нь хэллээ. < Хэрэв Лорас үхэх юм бол хаант улсаар дүүрэн залуу охидууд уйлалдах болно.>
Түүний зөв байлаа. Хатанч үүнийг мэдэж байлаа. Лорасыг Шавар хаалган дээрээс үдэж өгдөг өдөр гурван мянган хүн цугларсан байсан ба. 4 хүн тутмын 3 нь эмэгтэйчүүд байлаа. Үүнийг хараад хатан хаан их жигшиж билээ. Тэр тэдэн лүү хонь гэж хашгирахыг хүсэж байлаа. Тэр Лорасаас тэдний авч чадах зүйл нь ердөө л инээмсэглэл ба цэцэг гэж хэлэхийг хүсэж байлаа. Түүний оронд тэр түүнийг долоон ханлиг даяр хамгийн зоригт дайчин хэмээн тунхаглаж, Томмен түүнд эрдэнэсээр чимэглэсэнба илд гардуулахад инээмсэглэж байлаа. Хаан түүнийг мөн тэвэрсэн байна. Энэ нь Серсегийн төлөвлөгөөнд байхгүй байлаа. Гэвч одоо хамаагүй болсон. Хатан өгөөмөр загнах боломжтой байлаа. Лорас үхэж байна.
<Надад хэлээч> хатан тушаалаа . < Би бүгдийг эхнээс нь дуустал нь мэдмээр байна>
Түүнийг яриж дуусахад өрөөнд аль хэдийнэ харанхуй болсон байлаа. Хатан хэдэн лаа асаагаад Дорсасийг гал зуух руу хэсэг талх, бяслаг, үхрийн буцалгасан шөл зэргийг авахуулахаар явууллаа. Хоолоо идэж байхдаа тэр Ауринийг бүх зүйлийг дахин яриж өгөхийг тушаалаа. Ингэснээр тэр бүх нарийн хэсэгүүдийг зөв ой тогтоолдоо тусгаж авна. < Манай бяц хан Маржерийг энэ муу мэдээг өөр хэн нэгэн гадны хүний амнаас сонсохыг би хүсэхгүй байна. > гэж хатан хэллээ . < Би энэ мэдэг өөрийн биер дуулгана >
< Эрхэм дээдэс их өгөөмөр юмаа. > Хэмээн Ватэрс инээмсэглэн хэллээ. Хэрцгий инээмсэглэл хэмээн хатан бодлоо . Ауран Ханхүү Раегартай бодож байсанчлан тийм адилгүй байлаа. Үс нь адилхан байлаа. Гэвч Лис ийн янхануудынбараг тэн хагаст нь ийм үс байдаг шүүдээ. Реагар бол эр хүн байсан харин энэ бол овжин бандиас цаашгүй. Гэхдээ хэрэндээ л хэрэгтээ байлаа.
Маржери Майдэнваултад Волантисаас ирсэн нэгэн тоглоомыг үелүүдтэйгээ тоглон дарс ууж байлаа. Хэдий орой болсон байсан боловч харуулууд Сэрсеиг бушуухан орууллаа. <Эрхэм дээдсээ.> хэмээгэд < Энэ мэдээг чи надаас сонссон нь дээр байх . Ауранэ Луут цохионоос буцан иржээ. Ах чинь бол баатар. >
<Би мэднээ> хэмээн маржеари хэлээ. Гайхсан харагдахгүй баилаа. Яагад гайхна гэж? Лорас коммандлахыг гуйхаас л тэр үүнийг хүлээж байсан. Гэсэнч Сэреи түүхийг яриж дуусгахад залуу хатныхацраар нулимс урслаа.
<Рэдвайныхан шилтгээний доогуур нүх ухуулж байсан боловч энэ нь Цэцэгт хүлэг баатарт хэтэрхи удаан байсан юм. Танай Лорд эцгийн чини хүмүүс Бамбай дээр хэрхэн зовж байгааг бодож байсан нь гарцаагүй. Лорд Ватэрс хэлэхдээ тэр коммандыг аваад хагас өдөр ч бололгүй Лорд Станиссын цайзны эзэн дүэл хийхийг эсэргүүцмэгц шууд дайралтыг тушаасан гэнэ. Шилтгээний хаалгыг цөмрөн ороход хамгийн түрүүнд Лорас байсан байна. Тэр лууны ам руу шууд оржээ. Тэд хэлэхдээ, нилдаа цагаан хувцастай, өглөөний одоо баруун зүүн цавчиж байжээ.>
<Тэр яаж үхсэн юм бэ? Хэн тэрнийг алсан юм бэ?> хэмээн Мегга тайрелл мэгшин уйлав.
<Ямар ч хүн тэр хэндэтгэлийг авж эс чадна > Хэмээн Сэрсеи хэлэв. <Сэр Лорас гуяндаа болон мөрөндөө сумаар оногдсан ч эрэлхэгээр байлдсаар байсан. Гэвч цус түүнээс оргилж байлаа. Дараа нь тэр их хүчтэй цохилтонд өртөн хэдэнхавирга нь хугарсан. Дараа нь .... Үгүйэ би хамгийн мууг нь ярихгүй. >
<Надад хэлээч.> гэж Маржеари хэллээ. <Би тушааж байна.>
Тушааж байна? Сэрсеи хэсэг завсарлалаа. Тэгээд үүнийг өнгөүүлэхээр шийдлээ. <Хамгаалагчид хана унахад дотор цамхаг руугаа шахагдлаа. Энэ дайралтыг бас Лорас хошуучилсаар байсан юм. Тэгэхэд буцалсан тос дээрээс нь асгарсан юм. >
Лэйди Алла шохой шиг цагаан царайтай болсон байлаа. Хаалгаар гүйн гарлаа.
<Маестэрүүд цахдах бүхнээ хийж байгаа. Лорд Ватерс надаа баталгаа гарган өгч байгаа. Гэсэн хэдий ч ах чинь хэрэтхий хүндээр түлэгдсэн гэж айжбайна.> Сэрсеи Маржерийг тайтгаруулахар тэвэрлээ. <Тэр Хаант улсыг аварсан юм. > Тэр бяцхан хатныг хацар дээр нь үнсэхэд нулимсны шорвогийг мэдэрлээ. <Жэйми түүний гавьяг цагаан номонд мөнхөлнө. Дуучид түүний тухай мянган жилээр дуулах болно.>
Маржери тэврэлтээс нь хүчтэй мултрахад хатан бараг газар уналаа. <Үхэж байгаа гэдэг чини үхсэн гэсэн үг биш.> гэлээ
-<Үгүйдээ. Гэхдээ Маестерүүд хэлэхдээ ->
-<Үхэж байгаа гэдэг чинь үхсэн гэсэн үг биш!>
-.<Би чамайг аврахыг л хүссэн юм. >
<Би чамайг ю хүсэж байгааг чинь мэдэж байна. Гараач!>
Одоо чи Жоффрэйг маань үхэхэд юу мэдэрсныг маань мэдэрч байна. Тэр мэхийн ёсоллоо. Түүний нүүрэнд хөндий эеллдэг зангийн баг зүүлттэй байлаа. <Хонгорхон охин минь Би их гашуудаж байна. Чамайг гашуудалтай чинь ингээдүлдээе дээ.>
Лэйди Мэрривидэр тэр шөнө ирсэнгүй. Сэрсеи унтаж чадсангүй. Хэрэв Лорд Тайвин намайг харж чаддагсан бол , Түүний өв залгамжлагч байгааг мэдэх байсан даа. Чулуу шиг хүндтэй өв залгамжлагч. Хэмээн бодлоо. Хажууд нь Жоселин Свифт нөгөө дэрэн дээр хурхирч байлаа. Маржери удахгүй Жоффрэйгийн гашуудалд урсгаагүй гашуун нулимсаа урсгах болно . Меис тайрелл бас уйлах болно. Гэвч тэр түүнтэй эвдрэлцэх шалтаг олсонгүй. Тэр юу хийсэн гэж? Лорасыг өргөмжилснөөс өөр. Тэр ордны тал хүмүүсийн нүдэн дээр өөрөө өвдөг сөгдөн коммандыг гуйсан билээ.
Тэр үхэхээр би түүнд зориулж хаа нгэн газар хөшөө босгох хэрэгтэй. Бас Хааны газар хэзээч харж байгагүй гашу удлын ёслол хийлгэх хэрэгтэи. Жижиг ардууд үүнд дуртай байх болн. Томмэн ч бас.
Мэйс хүртэл надад талархах болно. Харин бурхад ивээвэл энэ мэдээ түүний лэйди ээжийг алах болно.
Ийм сайхан нар мандалтыг Серсэй харалгүй уджээ. Таена удалгүй ирлээ. Тэр шөнө Маржеари болон үелүүдтэй нь дарс уун, уйлалдаж, Лорасын бүтэсэн баатарлаг үйлсүүдийн талаар түүх ярилцан хоносноо хүлээлээ
Хатан хувцаслаж байх зуур <Маржеари түүнийг үхэхгүй гэдэгт итгэл дүүрэн байгаа >гэж мэдэгдлээ.
<Тэр хувийн маестераа Лорас руу илгээх гэж байгаа. Үелүүд Эхийн нигүүсэлд залбирч байгаа.>

urgeljlel bii.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.25.14 10:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Good job :wd:.


Shaggyteddy wrote:
Бячан хатныг гуниглуулахад энэ цаг агаар л хангаллтай байлаа. Бячан хатан бараа бологчид болон үелүүдтэйгээ мориор зугаалахын оронд цэнхэр Бардын дуулахыг сонсож Мэйдэнваултад өдөржингөө өнжилөө.
Бячан гэсэн үгийг хараад Маржери шинэ цол хэргэмтэй болж гэж гайхлаа :mrgreen:. Монгол хэлэнд бяцхан гэж бичнэ шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.25.14 10:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Энэ яваа насанд Могикан, Могой хоёрын орчуулгыг үзвэл амьд явсны хэрэг бүтэх гээд байх юм :hihi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.25.14 10:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Маани бадмийхоом, аллах акбар, амээн

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.25.14 1:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

Сэр Лорас үхэж Серсейг баярлуулахын бол уу амьд үлдэж Маржериг баярлуулахийн бол уу?

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.26.14 12:16 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
Ingej uhriin baas shig uvuulj tsuvuulj oruulj baigad hultsel ochii. ene nees tsaash diilehgui ni. onoodortoo.

marduusganaa.

Серсеи (Үргэлжлэл)
<Би бас залбирна. Маргааш надтай хамт Баел орын сүм рүү яваарай. Тэнд Агуу зоригт цэцэгт хүлэг баатартаа зуун лаа асаана. > Тэр гарын зарц руугаа эргэлээ. <Дорсас, Миний титэмийг авчир. Шинийг нь шүү.> Шинэ титэм хуучинаасаа хөнгөхөн байлаа. Түүнийг толгоойгоо өргөхөд шижир алтан дээр титмэн дээр шигтгэсэн эрдэнэйин чулуу гялалзлаа.
<Өнөө өглөө одойгийн талаар 4 мэдээ ирсэн байна.> гэж Сэр Осмунд Жосэлин түүнийг оруулмагц хэллээ.
<Дөрөв өө? > Хатан их гайхжээ. Тирионтой холбоотой мэдээнүүд улаан шилтгээнд байнга ирэх болжээ. Гэвчнэг өдөрт дөрөв хэвийн үзэгдэл биш байлаа.
<Яг тийм > гэж Осмунд хэлээд, < нэг нь бүр толгой авчиржээ >
<Би түүнийг эхэлж хармаар байна. Түүнийг оруул.> Энэ удаа үнэн байгаасай. Удаан хугацааны дараа миний өшөө авагдаж, Жофф амар тайван нойрсоосой. Сэпт онууд долоогийн тоо бол ариун тоо гэдэг. Хэрэв тийм бол энэ долоо дахь толгой түүнд хүсэн хүлээсэн амар тайвныг авчрах биз.
Салаа сахлаа ногоон , ягаанаар будуулсан намхан тарган тирош хүн байлаа. Тосорхог инээд нь түүнд Варисийг санагдуулна. Сэрсеи түүний дүр төрхөнд дургүй байсан боловч авчирсан авдар дотор нь Тирионы толгой байх магадлалтай тул энэ дутагдлыг нь өнгөрөөхөөр шийдлээ. Энэ нь цагаан алтан иштэй үзэмний мод болон цэцэгс сийлбэрлэн хийсэн хуш модон авдар байлаа. Их сайхан эд байсан боловч хатны анхаарал дотор нь байж болох зүйл дээр байлаа. Ямар ч гэсэн хангалттай том юм. Тирион утгагүй биендээ баймааргүй том духтай билээ.
<Эрхэм дээдсээ.> Тирош хүн бувтналаа. <Та гадуур яригддаг шигээ үзэсгэлэнтэй юм. Нарийн тэнгисийс цаанаас хүртэл таны үзэсгэлэн гоо төрх болон учирсан гай зовлонг тань бид сонссор ирсэн билээ. Ямар ч хүн таны зоригт хүүг чини ахин амилуулж үл чадна. Гэвч би бээр таны уй гашууг жаахан чгэсэн нимгэлж чадна гэж найдна.> Тэр гараа цээжиндээ аван < Би танд шудрага ёсыг авчирлаа. Би танд Валонкарын(ХАХА болортоль мэдсэнгүй.) толгойг авчирлаа.
Энэ эртний Валириан үг хатаны нуруугаар хүйт даалгав. Бас найдвар төрүүллээ. <Тэр одой миний дүү байхаа болисон. Хэрэв дүү гэгдэж байсан бол.> тэр зарлалаа. <Би түүний нэрийг дурсахгүй. Нэгэн цагт энэ нэр ихэмсэг байсан байж болно. Гэвч одой энэ нэрийг гутаах хүртэл. >
<Тирошид бид түүнийг Улаангарт гэж нэрлэсэн. Хурууных нь завсраар урсах цуснаас болж тэр. Хааны цус, Эцэгийн цус. Зарим нь тэр эхийгээ хүртэл төрөхдөө хэвлийг нь урж гаран хөнөөсөн гэж хэлцэнэ.>
Ямар утгагүй юм бэ. Сэрсеи бодлоо. <Энэ үнэн > Гэлээ. <Хэрэв авдарт байгаа толгой үнэхээр Тирионых мөн бол би таныг Лорд хэргэмээр шагнаж, ордон, баялаг газар нутаг хайрлана.> Хэргэм зэрэг шорооноос хямдхан байлаа. Мөн Ривэрландаар дүүрэн балгас болсон цайзууд арчилгаагүй газаруудтай шатсан тосгонууд байлаа. <Миний ордныхон хүлээж байна. Хайрцагийг онгойлгож бидэнд харуулаач.>
Тирош хүн харицагийг онгойлгоод ухрахдаа инээмсэглэж байлаа. Дотор нь одойгийн толгой зөөлөн цэнхэр даавун дээр хатан руу ширтэж байлаа.
Сэрсеи удаан харж аваад. <Энэ миний дүү биш байна. > түүний аманд гашуун амт амтагдлаа. Би хэтэрхий их зүйлд найдсан бололтой. Ялангуя Лорасын мэдээнээс хойш. Бурхад тийм ч өгөөмөр биш ажээ. <Энэ хүн бор нүдтэй юм . Тирионых харин нэг нүд нь хар, нөгөө нь ногоон. >
<Нүднүүд, эрхэм дээдсээ... Таны дүүгийн нүд ямар нэгэн байдлаар үгүй болсон байсан. Би харин шилэн нүдээр орлуулсна юм. Эрхэм дээдсийн хэлсэнчлэн буруу өнгөөр байж.>
Энэ тайлбар түүнийг уурлуулхааш цаашилсангүй. <Таны энэ нүднүүд шилэн байж болно. Гэхдээ нүд шилэн биш шүү. Луун цохионд Энэ бүтээлээс чинь илүү одойтой адилхан барималууд зөндөө бий. Энэ чини халзан байна. Дээрээс нь миний дүүгэээс хоёр дахин хөгшин юм. Түүний шүд ягаав?>
Нөгөө хүн хатны хоолой ууртай байсан учир дороо эвхрэн жижигрэв. <Энэ хэдэн алтан шүдтэй байсан юм. Гэвч бид, Би их харамсаж байна. Эрхэм дээдсээ. >
<Чи харамсах арай болоогүй. Гэхдээхарамсах болно. > Би түүнийг дүүжилвэл зохино. Царай нь хар болтлоо амьсгалаа түгжиг. Ягминий хүү түгжиж байсан шиг. Үг уруул дээрнь л байлаа.
<Шударга алдаа. Одойчууд хоорондоо их адилхан юм. Хэрэв эрхэм дээдэс сайн харах юм бол түүний хамар байхгүй байгааг ..>
<Түүний хамар байхгүй байна. Яагад гэвэл чи ТАСАЛСАН болохоор. >
<Үгүй э.> Түүний духан дээрхь хөлс худал хэлснийх нь гэрч баригдуулкж байлаа.
<Тиймээ .> Сэрсэйгийн дуу хоолой хорон гаржээ. <Чамд ядаж л тийм ухаан байна. Хамгийн сүүлд толгой авчирсан тэнэг хамрыг нь тэнүүлч шидтэн ургуулсан гээд хамартай тогой авчирсан юм. Надад ингэж санагдаж байна. Чи энэ одойд хамрын өртэй юм шиг байна. Ланнистэрынхан өрөө төлдөгөрөө алдартай. Чи чгэсэн төлөх болно. Сэр Мерин энэ мэхлэгчийг Кайбэрн рүү аваач. >
Сэр Мерин Тирош хүнийг гарнаас нь гулдчин чирсээр авч одлоо. Тэднийг гарч одсоны дараа хатан Осмунд Кэттлбэк руу эргэлээ. <Сэр Осмунд, Энэ зүйлийг надаас холдуулаад нөгөө бусад 3 мэдээлэгчийг оруул >
<Мэдлээ эрхэм дээдсээ. >
Харамсалтай нь нөгөө гурван мэдээлэгч Тирошигоос дээрдсэнгүй. Нэгнийх нь хэлснээр одой хуучин хотод нэг дэн будалд эрчүүдийг амаараа ханган нуугдаж байна гэлээ. Энэ Сэрсеигийн бодолд инээдтэй дүр төрх харагдуулсан боловч огтхон ч итгэсэнгүй. Хоёр дахь нь одойгийн гудамжны үзүүлбэрийг үзсэн гэж мэлзлээ. Гурав дахь нь Одойг Ривэрландэд мөргөлчин болоод нэг орхигдсон толгод дээр орогнож байгаа гэв. Гурвууланднь Сэрсеи адилхан хариу өгөв. <Хэрэв та нар тэр одой руу миний хэдэн зоригт дайчныг хүргэж өгөх юм бол сайн шагнагдана. Одой мөн байвал. ХЭРВЭЭ биш байвал, Миний баатрууд хоосон сүүдэрний хойноос чулуу хөөлгөсөн хэнд ч болов тэвчээртэй хандахгүй. Хүн хэлээ алдаж ч болно. > Ингэж хэлэнгүүт тэр 3н мэдээлэгч эргэлзэж эхлэн, магадгүй харсан нь өөр одой байсан байх хэмээн зөвшөөрцгөөлөө.
Сэрсеи тийм их одой байдаг гэж бодож байсангүй. < Энэ дэлхий чинь одоо бяц хан цмангасуудаар дүүрчихсэн хэрэг үү.> хэмээн сүүлчийн мэдээлэгч гарч одож байхад хэлэв. < Хичнээн үлдсэн бол ?>
<Байснаасаа их цөөхөн. > гэж Лэйди Мэрривидер хэллээ. <Эрхэм дээдсийг Ордон руу дагалдах хүндлэл надад ноогдохсон болов уу.>
<Хэрэв ядарахгүй бол.> Роберт ихэнх зүйл дээр тэнэг байсан. Гэвч ганц зүйл дээр зөв байлаа .Хаан тулсыг удирдана гэдэг их ядаргаатай ажил юм байна.
<Эрхэм дээдсийг ийм байдалтай харах нь намайг уйтгарлуулж байна. Минийхээр болдог бол бүх зүйлийг орхин яваад хөгжилдөн тоглож, Хааны гарт энэ бүх ядаргаатай зүйлийг даалга гэмэр байна. Бид нар зарц охид нар шиг хувцаслаад , Өдрийг жижиг ардуудын дунд өнгөрөөн Луун цохионы түүхүүдиг ю гэж ярилцахыг нь сонсож болно. Би нэг дэн буудалмэднэ. Тэнд Хөхө бард бяц хан хатанд дуулагүй үедээ очиж дуулдаг юм. Бас нэг илбэчин тугалгыг алт, усыг дарс, охидыг хөвгүүн болгож байсан. Магадгүй тэр шидээ бид 2ийн нэгэн дээр нь хийж үзүүлж болно. Эрхэм дээдэстэн шөнөөр эрэгтэй болвол зугаатай бишс гэж үү ? >
Би хэрэв эрэгтэй байсан бол Жэйми болох байсан. Гэж хатан бодлоо. Хэрэв би эрэгтэй байсан бол энэ хаант улсыг Томмэни өмнөөс биш өөрийнхөө нэрийн өмнөөс захирах байсан. <Зөвхөн чи эмэгтэйгээрээ үлдвэл. > гэж хэлээ. Ингэж хэлүүлэхийг Таена хүсэж байгааг мэдэж байлаа. <Чи намайг ингэж урхиддаг их аргатай эд байна. Гэвч Харис Свифтийн чичирсэн гарт улсаа үлдээвэл би ямар хатан хаан болж таарах вэ? >
Таена уруулаа бомбойлголоо. < эрхэм дээдэс маш хичээнгүй юмаа. >
<Тийм шүү. > гэж Сэрсеи зөвшөөрлөө. <тэгээд энэ өдөр дуусахад би ингэсэндэ харамсах болно. >
Тэр гараа Лэйди Мерривидэрийн суганд шургуулаад <явыя> гэлээ.

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.26.14 12:18 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
Ene heden post hiivel tavan sum tsugluuldag ve yer ni?

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.26.14 12:33 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Bayarlalaa shaggy.


Top
   
PostPosted: Aug.26.14 4:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа :wd: :wd: .

Наад сум нтр-д нээх анхаарал хандуулах хэрэггүй дээ. Яг гоё нэртэй болж байтал энд ч нэг юм бичмээр тэнд ч нэг юм бичмээр болоод нэг харахад л дахиал 5н юмны эхнийх дээр нь явжийдийн тэгээд бас нэг сонин нэртэй болчихсон кк.

Серсей ч бүр баларч өгчийнаа. Уул нь зоригтой боловч ухаан гэж алгаа бас Тирионыг хэтэрхий үзэн ядахиймаа. Тэр нэг төлөгч одоо юу гэж хэлсийн болоо? Тэрийг олоод уншчих юмсан

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.26.14 1:34 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
croft wrote:
Good job :wd:.


Shaggyteddy wrote:
Бячан хатныг гуниглуулахад энэ цаг агаар л хангаллтай байлаа. Бячан хатан бараа бологчид болон үелүүдтэйгээ мориор зугаалахын оронд цэнхэр Бардын дуулахыг сонсож Мэйдэнваултад өдөржингөө өнжилөө.
Бячан гэсэн үгийг хараад Маржери шинэ цол хэргэмтэй болж гэж гайхлаа :mrgreen:. Монгол хэлэнд бяцхан гэж бичнэ шүү.


Haha SOrry. Krilleer neeh sian bichij chaddagwimaa. Buuz ged programmar arai gej bichdegiin. ug usgiin alda gargasand ih guush naraas hultsel ochij baina.

_________________
May the force be with you!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2059 posts ]  Go to page Previous 158 59 60 61 6280 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited