#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.17 11:11 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2058 posts ]  Go to page Previous 176 77 78 79 80 Next
Author Message
PostPosted: Dec.21.15 10:26 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Mar.17.13 5:25 pm
Posts: 105
A Dance with dragons unshij duusgasan. Zun naadmaas ehlej unshij ehelsen say duuslaa.


Top
   
PostPosted: Jan.11.16 1:42 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
Серсей
Түүний мэдхийн л Агуу Маестэр Пайсел хөгшин байлаа. Гэвч сүүлийн гурван шөнийн дотор тэрээр бараг зуун жилээр хөгширчээ. Тэр хатны өмнө ясан өвдөг дээрээ сөгдөх гэсээр байтал бараг мөнхөрлөө. Харин Сер Осмунд түүнийг босоход нь тусаллаа.
Серсеи түүнийг дургүйцэнгүй ширтлээ. “Лорд Кайберн надад хэлэхдээ Лорд Гайлэс эцсийн удаа ханиагаад амьсгал хураасан гэж хэллээ.”
“Тиймээ эрхэм дээдсээ би түүний өвчнийг намдаахын тулд чадах бүхнээ хийсэн.”
“Тэгээ юу?” Хатан Лэйди Мэрривидер лүү эргэлээ. “Би Росбиг амьд байлгахыг тушаасан, үгүй гэж үү?”
“Та тэгсэн эрхэм дээдсээ.”
“Сер Осмунд, Та энэ ярианаас юу ойлгож авав?”
“Та Агуу маестер Пайселд тэр хүнийг аврахыг тушаасан. Бид бүгд сонссон. ”
Пайселийн ам нь ангалзав. “Эрхэм дээдэс ойлгох хэрэгтэй. Би цТэр хөөрхий хүнийг аврахын тулд би чадах бүхнээ хийсэн.”
“Чи Жоффреид ч чадах бүхнээ хийсэн. Түүний эцэг, Миний эр нөхөрт ч бас. Роберт долоон ханлигийн хамгийн эрүүл чийрэг хүн байсан. Гэвч чи түүнийг нэг муу гахайнд алдсан. Аа бас Жон Арриныг бас мартах ёсгүй. Чамд Нэд Старкийг өгсөн бол түүнийг ч бас алах байсан биз. Надад хэлээч Маестераа, Та энэ ордонд гараа савчин тайлбар тавиж сурсан уу? ”
Түүний дуу хөгшинийг чичрүүллээ. “Өөр хэн ч байсан илүү зүйл хийж чадахгүй байсан. Эрхэм дээдсээ, Би.... Би их дуулгавартай үүргээ биелүүлдэг байсан.”
“Миний эцэг хаалган дээр нь тулж ирэхэд Аерис хаанд үүдээ нээхийг зөвлөсөн. Чи үүнийг дуулгавартай гэх гээд байан уу?”
“Тэрний хувьд бол .... та буруу ойлгосон байна.”

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: May.18.16 2:58 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.18.16 2:56 pm
Posts: 1
croft wrote:
ЭХЛЭЛ

- Луунууд гэж Молландер хэлээд газар унасан үрчгэр алим авч гар дээрээ шидэхэд,

- Алимаа чулууд гэж Сфинкс Аллерас шаардангуй хэлээд саадагнаасаа сум сугалан нумны хөвчинд онилов.

- Би луу хармаар байна. Би харахыг маш их хүсч байна гэж тэдний хамгийн залуу болох хоёр жилийн дараа эрийн цээнд хүрэх тагдгар хүү өгүүлэв.

Харин би Розалигийн гарт тэврүүлэн унтмаар байна гэж Пэйт бодоод сандал дээрээ тухгүйхэн шилгээв. Маргааш гэхэд охин түүнийх болно. Би түүнийг Хуучин хотоос алс уйтан тэнгисийн Чөлөөт хотуудын нэг рүү аваачина. Тэнд мэйстерүүд байхгүй болохоор түүнийг зэмлэх нэг ч хүн байхгүй.

Цонхны хаалтны завсар Эммагийн инээд зугаацуулж буй эрэгтэй хүнийх нь баргил хоолойтой холилдон хадна. Тэр <<Үзэг ба Шар айрагны аяга>>-ын хуучин үйлчлэгч нарын нэг бөгөөд дөчин насыг хүрч байгаа ч гэсэн махлаг булцгар царайлаг хэвээр байлаа. Рози бол түүний арван таван настай саяхан цэцэглэсэн охин юм. Эмма Розигийн охин насыг алтан луу хүрнэ гэж шийджээ. Пэйт үүнд зориулан есөн мөнгөн буга, атга хүрэл зоос, бутархай мөнгө хадгалжээ. Гэвч алтан зоостой болохоос илүү амьд луутай болох нь илүү амархан хэрэг байлаа.

- Чи луунаас дэндүү хожуу төрж, залуу минь. Хамгийн сүүлчийн луу Гуравдугаар Эйгоны хааны үед үгүй болсон гэж дагалдан Армен Рүүнд хэллээ. Армен шинэ сурагчийн мөрөн дээр толгойных нь оронд манжин байдаг гэдэг ярианд итгэх мэт хүзүүндээ хар цагаан тугалга, хүрэл цагариг хэлхсэн ширэн оосортой зүүлт зүүжээ.

- Вестеросын сүүлчийн луу гэж Молландер батлав.

- Алимаа чулууд гэж Аллерас ахин шавдуулав. Тэр бол Сфинкс гэдэг залуухан царайлаг хөвгүүн байсан учир бүх үйлчлэгч охид түүнд дурлана. Рози хүртэл заримдаа түүнд дарс авчирч өгөхдөө гарт нь хүрэхэд Пэйт хараагүй дүр эсгэн шүдээ шажигнатал зууна.

- Вестеросын сүүлчийн луу байсан. Түүнийг бүгд мэднэ гэж Армен цөхрөлгүй үргэлжлүүлэв.

- Алимаа шид үгүй бол чи түүнийг идэх болно шүү гэж Аллерас шаардлаа.

- Энэ байна гээд Молландер модон хөлөө чирэн дороо үсрэн алимыг Балын дарсны дээгүүр хөшиглөсөн манан руу чулуудлаа. Хэрвээ түүний хөл гэмтээгүй бол эцэг шигээ хүлэг баатар болох байв. Тэр булчинлаг бүдүүн гар өргөн мөртэй учир алимыг хүчтэй хурдан шидсэн ч далд орохын даваан дээр нь улаан өд бүхий ярдын урттай исгэрсэн алтан модон сум гүйцэв. Пэйт алиманд сум онохыг хараагүй ч чимээг нь сонслоо. Зөөлхөн лүгхийх чимээ гараад ус цалгилаа.

- Чи түүнийг нүхэлчихлээ. Ёстой сайхан гээд Молландер исгэрэв.




Top
   
PostPosted: May.18.16 7:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6268
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.04.16 5:19 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.25.11 11:46 am
Posts: 11
Хэн нэг нь энэ цуврал зохиолын орчуулгатай epub ч юмуу pdf хувилбарыг нь өгж тус болооч.


Top
   
PostPosted: Jul.04.16 6:00 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Exmn wrote:
Хэн нэг нь энэ цуврал зохиолын орчуулгатай epub ч юмуу pdf хувилбарыг нь өгж тус болооч.

орчуулгатай электрон хувилбар байхгүй дээ, номоороо Интер-н бүх салбарт байгаа.

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Jul.08.16 2:01 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jul.08.16 3:54 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.08.16 3:38 pm
Posts: 2
- Чи түүнийг нүхэлчихлээ. Ёстой сайхан гээд Молландер исгэрэв.

Энэ яаж бүтэн уншаад байнаа. ... исгэрэв гээд л дуусчихаад цаашаа огт байхгүй болчихоод байхын. Бүх бүлгүүд нь уншиж болдоггүй туслаач
[/color][/size][/quote]


Top
   
PostPosted: Jul.08.16 4:57 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18694
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
уншигдахгүй.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jul.08.16 5:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6382
Sek enji wrote:
Энэ яаж бүтэн уншаад байнаа. ... исгэрэв гээд л дуусчихаад цаашаа огт байхгүй болчихоод байхын. Бүх бүлгүүд нь уншиж болдоггүй туслаач

Тухайн үед тавьчихсан байгаад дараа нь таначихсан юмөө.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jul.08.16 5:50 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.08.16 3:38 pm
Posts: 2
croft wrote:
Sek enji wrote:
Энэ яаж бүтэн уншаад байнаа. ... исгэрэв гээд л дуусчихаад цаашаа огт байхгүй болчихоод байхын. Бүх бүлгүүд нь уншиж болдоггүй туслаач

Тухайн үед тавьчихсан байгаад дараа нь таначихсан юмөө.


Өөөөө хайран юмаа. Ёстой яг сайхан уншдаг баатар болсон юмсан.


Top
   
PostPosted: Jul.08.16 8:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6268
Location: Энд
Хэвлэгдээд дэлгүүрт зарагдаж бгаа биз дээ?

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.08.16 8:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6382
Дөрөвдүгээр номыг нь сонирхож байгаа гэнэ ээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jul.09.16 12:57 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Болж дээ :wd:


Top
   
PostPosted: Aug.25.16 4:11 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Sep.03.13 5:29 pm
Posts: 104
4 хэвлэгдэж гараагүй биздээ


Top
   
PostPosted: Aug.25.16 4:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
croft wrote:
Дөрөвдүгээр номыг нь сонирхож байгаа гэнэ ээ.

:wd:


Top
   
PostPosted: Aug.26.16 9:26 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Feb.17.12 7:27 pm
Posts: 113
Location: Мөн чанар зөвхөн чамд оршино
Game of thrones s06 аас хойш зохиол нь бичигдсэн байдаг уу? Одоо бичигдэж байгаа юу?


Top
   
PostPosted: Aug.26.16 10:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Одоо бичигдэж байгаа.


Top
   
PostPosted: Aug.26.16 1:38 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Feb.17.12 7:27 pm
Posts: 113
Location: Мөн чанар зөвхөн чамд оршино
Masgu wrote:
Одоо бичигдэж байгаа.

:wd:


Top
   
PostPosted: Aug.28.16 2:37 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Mar.14.09 10:04 pm
Posts: 2676
Location: мэдрэл.
4r botiig n huleeseer baital unshchih yumsan

_________________
оолд скүүүл


Top
   
PostPosted: Aug.02.17 1:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 879
Хаан ширээний тоглоом хэвлэгдээд 21 нас хүрчихэж


Top
   
PostPosted: Aug.02.17 10:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6382
tsaganakul wrote:
Хаан ширээний тоглоом хэвлэгдээд 21 нас хүрчихэж
Мартин өвөөгийн алдар бадраг! :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.02.17 10:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4286
Location: Lucky Land Communication
seriesiin ali heseg deer yvj bgn bol

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Aug.02.17 10:39 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1813
Location: Heima
2,3 боть авсан хүн хуучин хавтсаа солиулж болно шүү

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Aug.02.17 11:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6382
Opposite wrote:
seriesiin ali heseg deer yvj bgn bol
Кино угаасаа аль эртнээс өөрөө өөртөө замбараагүй зохиол бичээд алга болчихсон шд.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.02.17 11:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4286
Location: Lucky Land Communication
croft wrote:
Opposite wrote:
seriesiin ali heseg deer yvj bgn bol
Кино угаасаа аль эртнээс өөрөө өөртөө замбараагүй зохиол бичээд алга болчихсон шд.

nice, tegvel kino ni bur hog taldaa bhne?

_________________
:wtf:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2058 posts ]  Go to page Previous 176 77 78 79 80 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited