#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.26.17 8:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2048 posts ]  Go to page Previous 173 74 75 76 7779 Next
Author Message
PostPosted: Aug.08.15 1:10 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 916
croft wrote:
Shaggyteddy wrote:
Артур дэйн чинь харин над шиг намхан нөхөр үү үгүй юу?

Үүр гэдэг илд байна авах уу :].

hehe bayarlalaa. nad arai l urt im. Zuu avch boljiino. haha

_________________
May the force be with you!


Top
   
PostPosted: Aug.08.15 2:19 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.20.15 4:54 pm
Posts: 17
Shaggyteddy wrote:
liana starkad ovliin sarnai ogohod ni hajuugiin er ni ihed unduitsaj bas nogooh ni taitgaruulsan mayagtai garaa moron deer ni tavisan baina. hen hen be?

Доор нь байгаа буганы зургийг харахад Роберт л болуу да


Top
   
PostPosted: Aug.08.15 10:57 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Shaggyteddy wrote:
Артур дэйн чинь харин над шиг намхан нөхөр үү үгүй юу?

Хүн нь намхан биш илд нь том байхгүй юу :wink:


Top
   
PostPosted: Aug.08.15 11:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16417
Bookcracker wrote:
Shaggyteddy wrote:
Артур дэйн чинь харин над шиг намхан нөхөр үү үгүй юу?

Хүн нь намхан биш илд нь том байхгүй юу :wink:

Илд гэдэг чинь уг нь сэлэмнээс жижиг хутгыг хэлдэг биз дээ. Sword, меч нтр лав биш шүү

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.08.15 11:32 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Яалаа гэж. Илд гэдэг чинь харин яг "Sword, меч нтр ..." шүү дээ. Ихэвчлэн сэлэм /sabre, сабля нтр :frog: /- нээс урт, том, хүнд байдаг ч Ромын гладиус, Монголын оготор илд зэрэг сэлэмнээс бага илд ч бий. Дундад зууны хүлэг баатруудын их илд ямар байдаг билээ!
Сэлэмнээс жижиг томхон хутга бол чинжаал, балиус, чичлүүр... гээд л явна шүү дээ :wink: .

Image


Last edited by Bookcracker on Aug.09.15 12:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.08.15 11:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16417
Ереб маягаар бол ч тийм л дээ, гэхдээ монголчууд мэсчин боолуудын барьдаг богино шулуун хутгыг илд гэдэг байжухуй. Арай том зэвсэг нь матигар сэлэм. Еребийн хүлэг баатруудын тэр сунагар урт эдийг бол дам илд гэж зориуд тодруулж хэлж сонсож буй хүний ухаанд буулгаж ойлгуулдаг байж.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.09.15 12:11 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Тэр мэсчин боолуудын барьдаг чинь гладиус шүү дээ. Монголчууд тийм зэвсгийг оготор илд гэдэг байсан. Бидний яриад байгаа Их илдийг Дам илд гэдэг байсан юм. Нэг төрлийн зэвсгийг хэмжээгээр нь ялгаж нэрлэсэн хэрэг. "Дам илд" гэснээс "дам сэлэм" гээгүй байгаа биз дээ :wink:. "Иш урт, ир агуу их илдийг дам илд хэмээмүй..."
Бас гладиус бол хутга биш яах аргагүй илд. Хутга бол нэг талдаа иртэй огтлох багаж зэвсэг, харин илд бол хоёр талдаа иртэй, шулуун, том, тулааны зэвсэг шүү дээ.
Монголчуудын өөрсдийн үндсэн зэвсэг нь маневр, огтлох чадвар сайтай махир сэлэм байсан болохоор их илд буюу дам илдийг их хэрэглэдэггүй байсан ч мэддэг байсан хэрэг. Гэвч урт иштэй морин илд хэрэглэж байсан түүхтэй. Илд бол шулуун зэвсэг учир морины давхиан дунд сугалах цавчилдахад тохиромж муутай тул их хэрэглэдэггүй байж. Харин хялбар сугарах оготор илдийг монголчууд илүүтэй ашиглаж байснаас зарим судлаачид түүнийг илд гэдэг ерөнхий ойлголтод хамруулсан тал бий байх. Ер нь тэр оготор илд ч барууны буюу өмнө зүгийн гаралтай байж мэдэхээр харагддаг хэдий ч нөгөө аргаль толгойтой хүрэл илдийг бодохоор унаган монгол зэвсэг ч байж мэдэх л санагддаг юм. :think:


Last edited by Bookcracker on Aug.09.15 12:31 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.15 12:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16417
Угаасаа давжаа монгол морины дэл дээр еребүүдийн тэр газар ольчих гэсэн урт юмаар тулалдана гэж байхгүй л дээ. Хорь дугаар зууны эхэн үеийн орчуулгууд дээр дандаа урт илд, дам илд гэж тодотгож орчуулсан байдаг. Тэгэхлээр тэр хүртэл лав монгол илд гэж богинохон ахар илд байдаг байж гэж ойлгогдоод байгаа юм. Цэвэл гуайн толь дээр хүртэл илд гэдэг нь хуйд дүрж зүүх, сэлмээс арай бага хутга гэж байгаа юм. Бас Rapier, шпага хэмээх нарийхан хатгуур шорыг хүртэл илд гээд байгаа биз дээ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.09.15 12:34 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16417
Тэгэхлээр энэ том илдэд гоё монгол нэр бодож олъё гэсэн саналыг манай Экскаалибур намаас дэвшүүлж байнаа :hehe: :wahaha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.09.15 12:49 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Саруул wrote:
Угаасаа давжаа монгол морины дэл дээр еребүүдийн тэр газар ольчих гэсэн урт юмаар тулалдана гэж байхгүй л дээ. Хорь дугаар зууны эхэн үеийн орчуулгууд дээр дандаа урт илд, дам илд гэж тодотгож орчуулсан байдаг. Тэгэхлээр тэр хүртэл лав монгол илд гэж богинохон ахар илд байдаг байж гэж ойлгогдоод байгаа юм. Цэвэл гуайн толь дээр хүртэл илд гэдэг нь хуйд дүрж зүүх, сэлмээс арай бага хутга гэж байгаа юм. Бас Rapier, шпага хэмээх нарийхан хатгуур шорыг хүртэл илд гээд байгаа биз дээ?

Харин илд гэж ерөөсөө л хоёр талдаа иртэй, шулуун, байлдааны энэ зэвсгийг ерөнхийд нь хэлдэг нэр гэсэн үг. Олон төрлийн, янз бүрийн илд байна. Монголчуудын түгээмэл хэрэглэдэг нь оготор илд, барууныхны хэрэглэдэг нь дам илд, хоёр гарын их илдээс эхлээд бүх төрлийн илд байсан гэсэн үг биз дээ. Хүнд хуяг өмсөхөө больсоноос барууны илд хөнгөрч, нарийсаад rapier, шпага /туялзуур илд/ болсон ч илдний л төрөл учир илд гэх нь зөв шүү дээ. Өмнөд хөршийн тулааны урлагийн мастеруудын хэрэглэдэг шулуун илд ч сэлэмнээс бага биш байдаг даа.
Цэвэл гуай оготор илдийг л хэлсэн байна. Тэгэхдээ илдний гол онцлог болох шулуун, хоёр талдаа иртэй гэдгийг нь орхичихож л дээ. Их хүмүүн ч алдах тохиол байх шүү дээ :wink:


Top
   
PostPosted: Aug.09.15 1:08 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Саруул wrote:
Тэгэхлээр энэ том илдэд гоё монгол нэр бодож олъё гэсэн саналыг манай Экскаалибур намаас дэвшүүлж байнаа :hehe: :wahaha:

"Дам илд" гээд их илд /great sword/-ний уламжлалт нэр нь бэлэн байна бус уу :wd:
Харин илдний оноосон нэрний тухайд бол угаасаа агуу илд бүр өөрсдийн нэртэй байдаг шүү дээ. Зигфридийн "Бальмунг", Роландын "Дюрандаль", Артурын "ЭКСКАЛИБУР", Нэд Старкийн "Мөс" гээд л... :hihi:

Image


Top
   
PostPosted: Aug.09.15 1:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16417
Дам илд гэхлээр манай намын эрхэмсэг үзэл баримтлалд огт тохирохгүй байгаа юмаа :hihi: Нэг тийм хөндөлдсөн дамналдсан замбараагүй эд л гэсэн үг биз дээ? Иймд шинэ нэр бодож олохыг манай нам шаардаж байна. Эс тэгвээс тэмцлийн дараагийн шатанд эргэлт буцалтгүй нэн даруй шилжин орох болно гэдгээ ч бас мэдэгдсү :hehe: :hehe: :hehe:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.09.15 1:51 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Дам гэж угаас урт, хөндөлдсөн гэсэн утгатай л монгол үг болой. Энэхүү дам илд болбоос их урт хийгээд үүрч явахуй дор хөндөлдөн дамналдсан харагдах нь ч үнэн буй заа. Тиймээс өвөг дээдэс маань энэхүү нэрийг оноосон байж болох. Хаа нэгтээ, аль нэгэн судраас нэгэн цагт "Дам илд хэмээх нь "Дамаск" газрын болдоор бүтээсэн том хавтгай илдийг хэлмүй" хэмээснийг уншиж байсан санагдах хэдий ч өчүүхэн би бээр өмнөх утгаар ойлгох нь зөв болов уу хэмээн мунхаглана.
Гэвч "Дам илд" буюу "Их илд" хэмээх нь оновч үгүй гэж үзэх ахул эрхэм намын дарга өөрөө мэргэн оюундаа тольдон нэгэн оновчтой нэрийг бодож олох буй хэмээн гүнээ итгэж, найдан хүлээнэ...

:haha: :hihi:


Top
   
PostPosted: Aug.09.15 10:32 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 841
ган гэдэг нь хятад үг болд гэдэг нь монгол үг. илд гэдэг нь шулуун бөгөөд хоёр талдаа ирт зэвсэг байх. сэлэм гэдэг нь махир цавчихад тохиромжтой зэвсэг байх. ринчен гар чинь цэвэлийн толийг миалж байсан тухай уншиж байв. нэг муу толь гэж. ойлгож үлдсэн нь шулуун бол илд махир бол сэлэм гэж сурсан ш д. эдний эрлийз нь японы сэлэм нь үү илд нь үү. цавчиж дүрэх мэхийг адилхан хийдэг зэвсэг байна


Top
   
PostPosted: Aug.09.15 10:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16417
Баруун монголчуудын туульд арам гээд нэг зэвсэг гараад байдаг байхаа?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.09.15 12:28 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
за маргаан таслаад нэг мөр хэлэлцэе. угаас монголчууд өөрсдийн хэрэглэж заншсан эд юмсыг л өөрийн хэлэнд буулган хэрэглэдэг байсан байж таарна. тэгэхлээр энэ дэлхийн мэс бүрийг өөрийн хэлэнд буулган хэрэглэнэ гэвэл хэцүү. манад ашигладаггүй байсан бол шууд нэрээр нь хэрэглэх нь дээр биз. заавал орчуулна гэвэл ерөнхийд хэлбэр хэмжээ, хэрэглэх аргаар нь монгол хэлэнд хэрэглэгдэж ирсэн дараах үгсэд дүйцүүлэн хэрэглэх санал байна. миний хувьд бол дараах байдлаар хуваалаа.

Сэлэм - нэг талдаа ир бүхий урт махир зэвсэг. үүнд: монгол сэлэм, tachi, katana, зэрэг япон сэлэм, shamshir, talwar зэрэг дундад азийн scimitar сэлэмнүүд, sabre зэргийг хамруулах

Илд - хоёр талдаа ир бүхий урт шулуун зэвсэгүүдийг ерөнхийд нь. үүн дотроо

Арилд буюу дам илд - bastard sword, long sword, tow-handed sword, great sword төст урт хүнд илднүүд

Шөр илд - foils, rapier, small sword зэрэг нарийн туялзуур илднүүд

Илд - Katzbalger, claymore, backsword, falchion төст илднүүд, хятад jian илд

Юлд - gladius, spatha төст илднүүд,

Хянгар - machete, египт khopesh төст, kukri зэрэг ир өргөн элдэв хэлбэр бүхий дундаж илднүүд

Хутга мэс - нэг талдаа ир бүхий богино мэснүүдийг

Чинжаал - dagger, khanjer зэрэг хоёр талдаа ир бүхий богино хутга

Image

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Aug.09.15 12:35 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.15 12:32 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
арам гэж сэлэм жадны үзүүрийн хурц ир хэсгийг гэж ойлгоод байдаг ш дээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.09.15 1:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Хэй энд чинь «Экскаалибур» намынхан гэдсэндээ хөлөө жийлцээд сүйд болсон байх чинь :hihi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Aug.09.15 1:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16417
ss7 wrote:
арам гэж сэлэм жадны үзүүрийн хурц ир хэсгийг гэж ойлгоод байдаг ш дээ.

Ирийг ч бас тэгэж хэлдэг л дээ. Гэхдээ жангарын тууль нтрт арван хоёр салаа иртэй алтан армаараа атгаалжин хар мангасыг алаад байдаг даа :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.09.15 2:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
Саруул wrote:
ss7 wrote:
арам гэж сэлэм жадны үзүүрийн хурц ир хэсгийг гэж ойлгоод байдаг ш дээ.

Ирийг ч бас тэгэж хэлдэг л дээ. Гэхдээ жангарын тууль нтрт арван хоёр салаа иртэй алтан армаараа атгаалжин хар мангасыг алаад байдаг даа :hihi:

чи хө нэг иймэрхүү анзааны зэвсэг л хайгаад байна аа даа. "хөх тольд" эртний монголчуудын сумдан шиддэг байсан есөн ирт том жад хэмээжээ. чингэхлээр энэ мэт зэвсэг байсан болов уу.

Image

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.09.15 4:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
tsaganakul wrote:
ган гэдэг нь хятад үг болд гэдэг нь монгол үг...

Ган гэдэг хятад үг монгол хэлнээ орж ирээд илүү сайн чанарын болдыг илэрхийлсэн монгол үг болж нутагшсан билээ. Инженер, технологийн мэргэжилтнүүд бол мэдэж байгаа даа. Англиар "Alloy steel", Оросоор "Легированная сталь" гэж нэрлэдэг энэ өндөр чанартай болдыг монголчууд "ГАН" гэж ялган нэрлэж 9 эрдэнийнхээ тоонд оруулсан билээ. Учир нь эрт үед монголд болд элбэг, ган ховор байсан гэдэг. Монгол урчууд ганг хэмнэхийн тулд болд илднийхээ зөвхөн ирэн дээр нь ган ширээдэг туршлага байсан гэхчилэн энэ хоёр төмөрлөгийг ялгаж ойлгодог байсныг сурвалж бичгүүд, Л.Сономцэрэн, Г.Гонгоржав тэргүүтэй олон судлаач мэргэдийн номноос харж болно.
Оросоор бүгдийг нь "Сталь" гэдэг ганц үгээрээ илэрхийлдгийг манайхан зүгээр л махчилан орчуулаад, соц үеийн сургалтанд "хийцийн болд", "багажийн болд", "легирчилсэн болд" гэхчилэн нэрлэж ирсэн юм. Уг нь монгол дархчууд энгийн нүүрстөрөгчит болдыг болдоор нь, "легирчилсэн болд"-ыг ган гэж ялгаж ирсэн уламжлалтай билээ. Нүүрстөрөгчийн хувь нь бага жирийн болдыг зүгээр "төмөр" гэх нь ч бий. Энгийн хар ярианд хүмүүс махан төмөр, гантай төмөр гэж ярьдаг байсан нь ч үүнээс улбаатай юм! :wd:


Top
   
PostPosted: Aug.09.15 4:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Саруул wrote:
ss7 wrote:
арам гэж сэлэм жадны үзүүрийн хурц ир хэсгийг гэж ойлгоод байдаг ш дээ.

Ирийг ч бас тэгэж хэлдэг л дээ. Гэхдээ жангарын тууль нтрт арван хоёр салаа иртэй алтан армаараа атгаалжин хар мангасыг алаад байдаг даа :hihi:

Арам гэж алебардыг, тэр дотроо дорнын алебардыг хэлдэг байсан шиг байгаа юм :think: Нөгөө 3 улсын Гуань Юйгийн хэрэглэдэг "Гуань дао", Японы "Нагината" зэрэг шиг... :wink:

ImageImageImage


Top
   
PostPosted: Aug.09.15 6:36 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Mar.17.13 5:25 pm
Posts: 104
Ter Robertiin war hammer ymar jijg ym bee. Yordoo ingej tosoolj bgaguin bn :) Enuuugere tgd tseejind ni hurehu


Top
   
PostPosted: Aug.09.15 6:38 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Mar.17.13 5:25 pm
Posts: 104
Goy zuragnuud bn.


Top
   
PostPosted: Aug.09.15 6:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
ss7 wrote:
...

Арилд буюу дам илд - ...
Арилд гэж бурханы илдийг хэлдэг учир дам илд гэж арай болохгүй байх гэж мунхаглана. Илд нь илд мөн боловч лянганы багажын адил шашны зан үйлтэй холбогдох тул цэрэг дайны зэвсэг гэж үзэхэд бэрх. :think:
Манзушир бурхан, Догшин сахиус Улаан Жамсран гээд бурхад, сахиусуудын мутартаан барьж далайсан "Оюуны илд" бол шашны ад тотгорыг дарахад чиглэснээс бус эгэл хүмүүсийн махаа тасдаж, цусаа урсгах дайн, байлдаанд зориулагдаагүй тул "амь таслахад нэмэр багатай" эд шүү дээ.
Image
Image
Image
Image


Top
   
PostPosted: Aug.09.15 7:05 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
харин тэр тусмаа болмоор мэт, ялгалгүй л амь таслах зэвсэг бус уу. илднээс илүү утгы нь бодож том илднүүдийг арилд гэх санааг орууллаа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2048 posts ]  Go to page Previous 173 74 75 76 7779 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited