#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.17 8:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.09.11 11:15 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
с-ийн өөр нэг шүтэн бишрэгч

Хэрэв Женни ахлах ангийхан Серена ван дер Вүдсэнг юу гэж ярьж байгааг сонссон бол тэднийг алгадаад авж чадах юм. Хичээл дуусхад, Женни ангийханыгаа түлхэн, утсаар ярихаар үүдрүү яарав.

“Байнуу?” гэж Дэниел Нампфри гурав дах дуудлаганаас хариулав. Тэр Seventy-seventh street ба West End Avenue-ийн буланд, Riverside сургуулийн гадаа тамхилаад зогсож байв. Тэрний нүд хурц арвдугаар сарын наранд гялбаж байлаа. Дэн наранд тийм ч дуртай биш. Тэр чөлөөт цагаа өрөөндөө, хачин сонин шүлэг уншиж өнгөрөөдөг. Тэрний царай нь цагаан, үс нь арзгар, бас рок од шиг туранхай.

“Хэн эргэж ирснийг таадаа?” гэж дүү нь баяртайгаар хашгирч байгааг сонсов.

Женни, Дэнтэй адил ганцаардмал бөгөөд, хэн нэгэнтэй ярилцах хэрэг гарвал ахруугаа залгадаг. Женни л өөртөө бас тэрэнд утас авж өгсөн юм.

“Женни, дараа ярьж болохгүй юу?” гэж Дэн залхсан маягтай хэлэв.

“Серена ван дер Вүдсэн !” гэж Женни яриаг нь таслаад “Серена Constance-д буцаад ирсэн. Би өнөөдөр тэрнийг харсан. Итгэж байнуу?” гэлээ.

Замаар кофений таг өнхөрж байхыг, улаан Saab шар гэрлээр хурдалж байхыг Дэн харж зогслоо. Тэрний бор илгэн гутландах оймс нь чийг даав.

Серена ван дер Вүдсэн. Тэр тамхиа удаан гэгч нь сорох гэхэд гар нь чичирснээс болж амаа ч олж чадахгүй нь.

“Дэн?” гэж тэрний дүү утасны цаанаас дугарав “Сонсож байнуу? Юу хэлснийг минь сонссон биздээ? Серена иргээд ирсэн. Серена ван дер Вүдсэн.”

Дэний амьсгаа давхцан “Тимээ, би сонслоо,” гээд тоогоогүй дүр үзүүлэн “Тэгээд юу гэж?” гэв.

“Юу гэж гэнээ?” гэж Женни хэлээд “Ө мэдээж л дээ, сая зүрхний шигдээс болчих шахаагүй гээч чи,” гэхэд

“Үгүэ, би үнэнээсээ ярьж байна,” гэж Дэн ууртай хэлээд “Чи ер нь яах гэж залгасын? Би тэгээд яах ёстойн?” гэлээ.

Женни чангаар санаа алдав. Дэн үнэхээр дургүй хүрмээр санагдав. Ер нь яагаад ганц удаа баяртай байгаа юм шиг байж болдгүй юм? Дэний энэ хүйтэн, гутарсан байдал нь үнэхээр залхмаар юм.

“Зааза, март, дараа ярья,” гэж Женни хэлээд

Утсаа таслав. Харин Дэн утсаа гандсан өмднийхаа кармаруу хийв. Тэр ард талын карманасаа хайрцагтай тамхи гаргаж ирээд, дахин нэг шинийг гарган татаж байсан тамхиараа асаав.

Серена ван дер Вүдсэн.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.11 11:16 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Тэд анх үдэшлэг дээр уулзаж байжээ. Гэхдээ энэ нь яг ч ийм биш. Дэн тэрнийг үдэшлэг дээр харсан юм, Ninety-ninth street ба West End Avenue дах өөрийх нь байранд хийсэн цорын ганц үдэшлэг дээр.

Энэ нь наймдугаар ангийн дөрөвдүгээр сар байлаа. Үдэшлэг хийх нь Женни ба тэдний аав Руфус Хампфригийн санаа байв, Руфус нь үеэ өнгөрөөсөн яруу найргийн редактор ба шоудах тун дуртай нэгэн юм. Тэдний ээж нь хэдэн жилийн өмнө “уран зурганд анхаарлаа хандуулахаар” Прагруу явсан. Дэн ангийхныгаа бүгдийг нь уриад хүн бүрийг чадах чинээгээрээ олон хүн авчираарай гэсэн юм. Зуу гарам хүүхэд ирэхэд, Руфус тэднийг пивоор бялхуулж, маш олон хүүхэд анх удаагаа ууж үзэж байлаа. Дэн энийг өөрийх нь үзсэн хамгийн сайхан үдэшлэг гэж байв. Пивоноос болоод тэгсийм биш, харин тэнд Серена ван дер Вүдсэн очсноос болжээ. Серена согтчихоод, тэнэг латин хэлний тоглоом тоглож, ямар нэг залуугийн гэдсэн дээр үзгээр зурсан зургийг үнсэж байсан ч Дэн тэрнээс нүдээ салгаж чадахгүй байлаа.

Женни Серенаг өөрийх нь сургуульд явдагийг тэрэнд хэлснээс хойш Женни тэрний бяцхан тагнуул болж, Серенагийн хийсэн, өмссөн, хэлсэн зүйлсийг мэдээллдэг болов, мөн тэрэнтэй ойрд хаана, ямар үдэшлэг дээр тааралдаж болохыг хэлж өгдөг байжээ. Гэвч тааралдах боломж тун ховор. Үдэшлэг бага болдог учраас биш – үдэшлэг их болдог – харин Дэн очиж чадах нь тийм ч их биш. Дэний амьдрал Серена, Блэйр, Нэйт, Чакых шиг биш. Тэр огт хэн нэгэн биш. Тэр жирийн л нэг сурагч юм.

Дэн хоёр жилийн турш, холоос, уйтгарлан Серенаг хардаг байжээ. Нэг ч удаа ярилцаж үзээгүй. Серенаг сургуульд явахад нь, тэр мартахыг хичээж, тэртэй тэргүй дахиж тэрнийг харахгүй биз гэж бодож байсан.

Харин одоо тэр иргээд ирж.

Дэн алхаж байгаад эргэж хараад, буцаад л алхав. Тэрний ухаан санаа нь самуурж байлаа. Тэр дахиад нэг үдэшлэг зохиож болно. Тэгээд урилга хийгээд Женнийгээр Серенагийн сургуулийн шүүгээнд нь нэгийг хийлгэчихэж болно. Серенаг тэрний байранд ирэхэд, тэр хувцасыг нь аван, New York-д эргээд тавтай морил гэж хэлж болох байла.

Чи байхгүйд өдөр болгон л бороо ордог байлаа, гэж шүлэглэн хэлж ч болно.

Тэгээд тэр хоёр аавых нь номын өрөөрүү нууцаар орж, бие биенийхаа хувцасыг тайлж, үнсэлцээд галын өмнөх ширэн буйдан дээр хэвтэх юм. Дараа нь хүмүүсийг яваад өгсний дараа тэр хоёр нэг аяга Дэний дуртай Breyers-ийн кофетэй зайрмагийг хувааж иднэ. Үүнээс хойш хором бүрийг хамт өнгөрүүлнэ. Ингээд бие биенээсээ хол байж чадахаа байж, сургуулийхаа үлдсэн хугацааг хамт сурах боломжтой Trinity мэтийн сургуулруу шилжнэ. Дараа нь тэд Columbia-д орж, ойрхон жижиг байранд нүүж ороход, байр нь хов хоосон байх ба, ганц ширхэг том ор л байх юм. Серенагийн найзууд тэрнийг хуучин амьдралдаа эргээд орохыг ятгасан ч, ямар ч хандивын үдэшлэг, хар зангиатай үдийн хоол, үнэтэй үдэшлэг тэрний бодлыг өөрчилж чадахгүй. Тэрэнд өв хөрөнгө, эмээгийх нь үнэтэй алмааз ч чухал биш болно. Серена Дэнтэй л хамт байвал ядуу ч амьдарж чадах болно...

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.11 11:17 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Новш, хонх дугарахад тавхан минут дутуу байна,” гэсэн зивүүн хоолойг Дэн сонсов.

Дэнийг эргээд харахад, тэнд Чак Басс байв, эсвэл Дэний дуудах дуртайгаар Ороолттой Баньд, яагаад гэвэл тэр үргэлж үсэгтэй, ноолууран ороолтыг зүүж явдаг. Чак Riverside сургуулийн найзууд болох Рожер Пэйн, Жефри Прескот хоёртой хамт хэдхээ алхамын цаана зогсож байлаа. Тэднар Дэнтэй дугардаггүй бөгөөд тэрнийг тоож толгой ч тохьдоггүй байв. Яагаад вэ? Энэ баньднар өглөө бүр баян тансаг Upper East Side-аас сургуульруугаа ирэхийн тулд автобусанд сууж, харин West Side-руу үдэшлэг найранд очихын тулд л явдаг. Тэд Riverside сургуульд Дэнтэй нэг анги байсан ч нэг анги биш байв. Тэр тэдний хувьд хэн ч биш. Тэднар тэрнийг анзаардагчгүй.

“Хөе,” гэж Чак найзууддаа хэлээд тамхи асаав. Тэр тамхиа яг л хар тамхи татаж байгаа мэт долоовор хуруу, эрхий хуруундаа барьж сорно.

“Өчдөр орой би хэнийг харсан гээч?” гэж Чак хэлэнгээ саарал утаа үлээв.

“Лив Тайлер уу?” гэж Жефриг хэлэхэд

“Тэгээд тэр чамайг өдсөн биз?” гэж Рожер хэлээд инээв.

“Гүэ, тэр биш. Серена ван дер Вүдсэн,” гэж Чак хэлэв.

Дэний чих сортолзов. Тэр ангируугаа явах гэж байсан боловч, яриаг нь сонсохын тулд дахин нэг тамхи асаалаа.

“Блэйр Волдорфийн ээж нэг жижиг үдэшлэг зохиосон юм, тэгээд тэнд Серена ээж аавтайгаа ирсэн,” гэж Чак үргэлжлүүлээд “Тэгээд тэр намайг өдөөд л байсан. Тэр бол миний амьдралдаа тааралдсаж байсан хамгийн завхай охин,” гэв.

“Тиймүү?” гэж Жефри асуулаа.

“Тиймээ, үнэн. Эхнээс нь ярьвал, тэр арвадугаар ангиасаа хойш Нэйт Арчибалдтай унтдаг байсныг нь би олж мэдсэн. Бас тэр дотуур байртай сургуульд маш их юм сурж ирсэн байна лээ, юу гээд байгааг минь ойлгож байгаа биздээ. Тэгээд л сургууль нь тэрнийг хөөчихсөн юм, тэр ч дэндүү завхай охин шүү,” гэхэд

“Гүй байлгүйдээ, завхайрсныхаа төлөө сургуулиас хөөгдөнө гэж юу байдын бэ?” гэж Рожер хэлэв.

“Хэрэв бүх баньднартай нь унтаж рекорд тогтоогоод, тэднарыгаа өөрийхөө татдаг хар тамхинд оруулвал хөөгдөнө шүүдээ. Тэрний ээж аав нь тэрнийг очиж авах хэрэгтэй болсон. Тэр бүр сургуулийг атгачихсан байсан гэсэн шүү,” гэж Чак бүр яриандаа халчихсан байв.

“Тэр бас өвчин авсан гэсэн,” гэж тэр нэмээд “Тэр East Village-д БЗХӨвчины эмлэгээс парик зүүчихсан гарж явсан байналээ,” гэв.

Чакийн найзууд гайхширан толгойгоо сэгсрэв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.11 11:17 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Дэн урьд өмнө нь ийм яриа огт сонсож байгаагүй юм. Серена завхай биш, тэр бол төгс төгөлдөр, үгүй гэж үү? Үгүй гэж үү?

Энийг бид удахгүй мэднээ.

“Та нар нөгөө шувууны үдэшлэгийн тухай сонссон уу? Чи очхуу?” гэж Рожер асуув.

“Юун шувууны үдэшлэг вэ?” гэж Жефри хэлэв.

“Нөгөө Central Park-ийн шонхор шувуунуудад зориулсан уу?” гэж Чак хэлээд “Тиймээ, Блэйр надад хэлсийм байна. Хуучин Barneys-д юм байналээ. Бүгд очно гэсэн,” гэв.

Мэдээж бүгд гэдэгт Дэн орохгүй. Харин мэдээж, Серена ван дер Вүдсэн бол орно.

“Урилгаа энэ долоон хоногт тараах юм байна лээ. Нэг алиа нэртэй, би сайн санахгүй байна, юу байлаадаа, охидын л гэмээр нэртэй байсан,” гэж Рожер хэлэв.

Уруул дээрэх үнсэлт,” гэж Чак хэлээд тамхиныхаа ишийг гутлаараа унтраагаад “Уруул дээр үнсэлт гэдэг үдэшлэг,” гэв.

“Аа тийн,” гэж Жефри хэлээд “Тэгээд тэнд ч үнсэлтээс илүү зүйлс болно доо. Ялангуяа Серена очвол,” гээд инээв.

Тэднар бүгд өөрсдийхаа бодолдоо баясан инээлдэв.

Дэн ч хангалттай сонслоо. Тэр тамхиа Чакийн гуталруу ойрхон шидчихээд сургуульруугаа явав. Тэгээд тэдний хажуугаар гарахдаа гурвууланг нь үнсэж байгаа юм шиг дугараад, цааш яван дотогшоо орлоо.

Наадхаа үнс, эргүү амьтдаа.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.10.11 1:47 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
тэнэг хувцсладаг хүмүүсийн зүрхэд романтик нуугдаж байдаг

“Миний харуулах гээд байгаа зүйл нь түгшүүртэй байдал юм,” гэж Ванесса Абрамс Constance-ийн киноны ангид тайлбарлана. Тэр өрөөний урд зогсчихсон, хийх гэж байгаа киноныхаа санааг тайлбарлаж байв. “Би тэр хоёрыг шөнө паркийн сандал дээр суун ярилцаж байгаагаар авмаар байна. Гэхдээ ярьж байгаа зүйл нь сонсогдохгүй байх болно,” гэснийхээ дараа ангийхаа хэн нэгнийг юм хэлэхийг хүлээн завсарлав. Тэдний багш, ноён Бэкхам, үргэлж тэдэнд киногоо яриа, үйлдлээр дүүрэн, амьд байлга гэж хэлдэг байлаа, харин Ванесса яг эсэргээр нь хийж байв.

“Тэгээд яриа байхгүй юмуу?” гэж ноён Бэкхэм өрөөний хойд талаас асуув. Ванессагийн хэлж байгааг хэн ч сонсохгүй байгааг багш нь мэдэж байлаа.

“Та байшингууд, сандал, гудамжны чимээгүй байдлыг сонсож, тэдний биен дээр тусах гэрлийг харах болно. Тэгээд тэд гараа хөдөлгөж, нүднээс нь ярилцаж байгааг нь олж харна. Дараа нь яриаг нь сонсож эхлэнэ. Гэхдээ тйим ч их биш,” гэж Ванесса тайлбарлав.

Тэр проекторын удирдлагыг аван кинонд харуулахыг хүссэн хар цагаан зургуудийг үзүүлж эхэллээ. Паркийн модон сандал. Замын хэсэг. Траншейний нүхний таг. Хаясан бэлгэвчийг тоншиж байгаа тагтаа. Хогийн савны ирмэг дээр наалдсан бохь.

“Ха!” гэж өрөөний хойноос хэн нэг нь дуу алдав. Энэ нь Рэйн Хофстеттерээс авсан бичигийг уншаад инээж буй Блэйр Волдорф байлаа.

Цагийг сайхан өнгөрөөхийг хүсвэл Серена в.д. Вүдсэнрүү залгануу. Тэгээд ВД (VD=venereal desease, нэг төрлийн бэлгийн замын өвчин) аваарай.

Ванесса Блэйрлүү мухай харав. Кино бол Ванессагийн дуртай хичээл, сургуульдаа ирдэг ганц шалтгаан нь. Тэрэнд энэ нь маш чухал, харин Блэйр мэтийн бусад охидод энэ нь их сургуулийн шалгалт өгөх хичээлүүд болох – тоо, биологи, түүх, английн уран зохиол, франц хэл гэх хичээлүүдээс түр амсхийх боломж юм. Тэд өөрсдийнх нь гэр бүл үр удмаараа суралцаж ирсэн Yale, Harvard, Brown гэх сургуулиудруу орох замд явж байгаа билээ. Ванесса бол өөр. Тэрний эцэг эх их сургуульд ч сурж байгаагүй. Тэднар нь зураач юм, харин Ванесса ганц л юм хүснэ: NYU-д орж киногоор явах.

Үнэндээ тэр бас нэг зүйлийг хүсдэг. Хэн нэгнийг ч гэх юмуу, тодорхойлвол, бид удахгүй энэ тухай ярих болно.

Ванесса Constance-ийн хамгийн хачин охин ба, халимаг үстэй, өдөр болгон хар хоолойтой цамц өмсөж, Толстойгийн Дайн ба Энх-ийг Библ шиг л дахин дахин уншиж, Belle & Sebastian-ыг сонсож, чихэргүй хар цай уудаг. Тэр Constance-д нэг ч найзгүй бөгөөд, Williamsburg, Brooklyn-д өөрийн хорин хоёртой эгч Рубитэй амьдардаг. Тэр ер нь Upper East Side-ийн охидын сургуульд Блэйр Волдорф мэтийн охидтой юугаа хийж байна вэ? Энэ асуултыг Ванесса өдөр бүр өөрөөсөө асуудаг.

Ванессагийн ээж аав Вермонтод хаягдсан машины дугуйны бүрээсээр барьсан байшинд амьдардаг. Тэрнийг арван тав хүрэхэд тэд Ванессаг эгчтэйгээ хамт Брүклинд амьдархыг нь зөвшөөрсөн юм. Гэвч тэд тэрнийг сайн, аюулгүй орчинд өндөр боловсрол эзэмшээсэй гэж Constance-д оруулжээ.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.10.11 1:50 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Ванесса энэнийг үзэн яддаг ч, ээж аавдаа хэлдэггүй. Төгсөх хүртэл наймхан сар үлдсэн. Наймхан сарын дараа гэхэд NYU их сургуульруу явна.

Зивүүн Блэйр Волдорф, түүнээс ч дор Серена ван дер Вүдсэнтэй хамт наймхан сар. Арын эгнээнд суусан охид яршигтай ноолууран цамцныхаа ханцуйд хийсэн бичгийг бие биедээ дамжуулсаар байв.

Тэднарыг хараал ид. Ванесса эрүүгээ өргөн танилцуулгаа үргэлжлүүлэв. Наймхан сар.

Хэрвээ тэр Кати Фаркасийн Блэйрт өгсөн цаасыг уншсан бол, Серенаг бага ч болов өрөвдөх байсан.

Хонгор Блэйр,
Надад тавин мянган доллар зээлээч ?
Хэрвээ би хар тамхины наймаалагчид мөнгийг өгөхгүй бол асуудалд орох нь байна.
Надад мөнгөний тухай мэдэгдээрэй.
Хайртай шүү,
Серена в.д. Вүдсэн


Блэйр, Рэйн, Кати чангаар инээв.

“Чшш,” гэж ноён Бэкхэм шивнээд Ванессаг өрөвдөн харав.

Блэйр цаасыг эргүүлээд хариу бичив.

Мэдээж, Серена.
Хүсснийг чинь өгье.
Шоронгоос надруу залгаарай.
Тэндэхийн хоол маш сайн гэж сонссон.
Нэйт бид хоёр завтай үедээ үргэлж чамайг эргэнээ, гэхдээ бид хэзээ завтай байх вэ гэвэл... мэдэхгүйм... ХЭЗЭЭ Ч ҮГҮЙМ БОЛВУУ?!
Өвчин чинь удахгүй эдгэнэ гэж найдая.

Хайртай шүү,
Блэйр


Блэйр цаасыг Катид буцааж өгөв. Серенагийн тухай хар мянган яриа яригдаж байсанд, алинд нь итгэхээ ч мэдхээ болив. Мөн, Серена хэнд ч яагаад буцаж ирсэнээ хэлээгүй байхад Блэйр юунд тэрнийг өмгөөлөхөв. Магадгүй зарим нь үнэн ч юм билүү. Магадгүй тэр зүйлсийн зарим нь жинхнээсээ болсон ч юм билүү.

Энэнээс гадна, цаасыг авахаас илүү дамжуулах нь хөгжилтэй байв.

“Би үүнийг өөрөө бичээд, найруулаад, зургийг нь авна. Бас би Riverside сургуульд сурдаг найз Дэниел Хампфриг хунтайж Андрейгийн дүрд тоглуулахаар болсон,” гэж Ванесса тайлбарлалаа. Тэр Дэний нэрийг хэлэхэд хацар нь халуу дүйгэв. “Гэвч би Наташад тоглох хүнийг олоогүй байгаа. Маргааш орой Madison Square Park-д шалгаруулхаар болсон. Сонирхсон хүн байнуу?” гэж асуув.

Энэ асуулт зүгээр л наргиа байлаа. Өрөөнд Ванессаг сонсож байгаа хүн байхгүйг тэр мэдэж байв, тэд бүгд цаас дамжуулаад завгүй байсан юм.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.10.11 1:54 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Блэйр гараа өргөж “Би найруулая!” гэв. Үнэндээ Блэйр асуултыг сонсоогүй ч, Yale-ийн элсэлтийн удирдлагыг гайхшруулахыг хүсэж байсан юм.

Ванесса түүнд, Энийг найруул, гэж хэлээд хуруугаа гозойлогхыг хүсэв.

“Гараа буулга, Блэйр,” гэж ноён Бэкхэм залхсан байртай хэлж “Ванесса саяхан бидэнд өөрөө найруулж, бичиж, киногоо авж байгаагаа хэлсэн шүүдээ. Хэрэв чи Наташагийн дүрд тоголмоор байна гэвэл, чамд өөрийхөө кинонд анхаар гэж зөвлөе,” гэв.

Блэйр тэрэнрүү муухай харав. Тэр ноён Бэкхэм шиг багшнарт дургүй юм. Тэр Nebraska-гаас New York-д ирж алдартай кинонуудыг найруулж нэр алдарт хүрэх мөрөөдөлтэй ч хэнд ч хэрэггүй хичээл заагаад зогсож байгаа хүн билээ.

“За яахав,” гэж Блэйр хэлэн үсээ чихнийхаа ардуур хийгээд “Надад угаасаа цаг байхгүйм байна,” гэв. Тэрэнд үнэхээр цаг байхгүй байсан юм.

Тэр хувиара гуравдугаар ангийханд уншилгын хичээл зааж, хоёрдах өдрүүдэд шалгалтандаа бэлтгэж, дөрөвдэх өдрүүдэд Оскар де ла Рентатай загварын хичээл хийдэг байв. Амралтын өдрүүдэд тэр дээгүүр байраа хадгалхыг тулд теннис тоголдог байлаа. Үүнээс гадна, тэр бүх нийгмийн үйл ажиллгаанд хамрагддаг учраас тэрний намар, өвлийн хуваарь нь завгүй, завгүй, завгүй байсан юм.

Ванесса гэрлээ асаан буцаад суудалдаа суухдаа

“Зүгээрдээ, Блэйр, Наташа-д тоглох охин шаргал үстэй байх хэрэгтэй юм,” гэж хэлээд хувцасаа янзлан, яг л Блэйр шиг хичээнгүйлэн суулаа.

Блэйр Ванессагийн халимаг үсийг шоолонгуй инээгээд, хоолойгоо засан зогсох ноён Бэкхэмрүү харав. Багш ч өлсжээ, харин хонх таван минутын дараа дугарна.

“За болох шив, охидоо, та нар өнөөдөр арай эрт явж болно. Харин Ванесса чи маргаашийн шалгаруулалтыхаа зарлалыг наачихаарай?” гэв.

Охид юм хумаа аваад өрөөнөөс гарцгаалаа. Ванесса дэвтрээсээ хоосон цаас уран хэрэгтэй бүгдийг бичив. Дайн ба Энх. Богино хэмжээний кино. Наташад тоглох хүн хайж байна. Гуравдах өдөр, нар жаргахад, Madison Square Park-д. Паркийн зүүн хойд булангийн сандал дээр. Хүмүүсийг болиулахгүйн тулд яг хайж байгаа охиныг дүрсэлж бичсэнгүй. Тэр дотроо нэгэн төрхийг төсөөлчихсөн байсан ба ийм охин олох нь тийм ч амар биш юм.

Төгс төгөлдөр Наташа бол цагаан царайтай, шаргал үстэй, төрөлхийн шаргал үстэй. Хэтэрхий царайлаш биш, гэвч хараад л баймаар царайтай. Дэнийг гэрэлтүүлэх ёстой охин – хөдөлгөөнтэй, хөгжилтэй – Дэний чимээгүй байдлын яг эсрэг нь.

Ванесса өөрийгөө тэврэв. Дэнийг бодохоор л тэр сонин болдог байлаа. Тэр халимаг үс, аймшигтай хар хоолойтой цамцны цаана, жирийн л нэг охин байв.

Харж ав: бид бүгд адилхан.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 10:44 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
үдийн хоол

“Урилгууд, бэлэгний уут, дарс. Эд нарыг хийх үлдлээ,” гэж Блэйр хэлэв. Тэр тавагнаас нэг хэрчим өргөст хэмх авж хазснаа “Кэйт Спэйд бэлэгний уут хийж байгаа байх, гэхдээ мэдэхгүйм – та нар Кэйт Спэйдийг хэтэрхий уйтгартай гэж бодохгүй байнуу?” гэв.

“Кэйт Спэйд яг болно,” гэж Изабел хэлэн үсээ дээш нь хумиад

“Хүн болгоны хэргэлдэг, амьтны янз бүрийн хээтэй эд зүйлийн оронд тэр цулгуй хар цүнх баридаг. Энэ нь... үнэхээр мэдрэмжгүй харагддаг, тийм үү?” гэхэд Блэйр толгой тохин “Яг тийм,” гэж санал нэгдэв.

“Хөе, миний ирвэсний арьсан цувыг юу гэх үү?” гэж Катиг асуухад

“Наадах чинь жинхэнэ ирвэсний арьс, тийм учраас өөр,” гэж Блэйр хэлэв.

Тэр гурав сургуулийхаа цайны газарт, Central Park-ийн шонхор шувууг хамгаалах байгууллгад зориулсан Уруул дээхр үнсэлт-ийн тухай ярилцаж байлаа. Мэдээж, Блэйр зохион байгуулагчидын удирдагч байв.

Шувууны тухай жинхнээсээ санаа зовж байгаа ч юм шиг, тэр

“Хөөрхий шувуунууд,” гэж санаа алдан

“Би энэ үдэшлэгийг үнэхээр сайхан байлгамаар байна, маргааш та нар надтай уулзахаар ирнэ биз?” гэв.

“Мэдээж, ирнээ. Харин Серена яасан – тэрэнд үдэшлэгний тухай хэлсэн үү? Тэр ирж туслах уу?” гэж Изабелыг асуухад

Блэйр тэрэнрүү залхсан харцаар харав.

Кати хамраа үрчийлгэн Изабелыг тохойлдоод “Серена маш завгүй байгаа байхаа. Асуудлуудаа шийдэх гээд. Тэрэнд бид нарт туслах зав байхгүй биз,” гээд инээмсэглэхэд нь

Блэйр мөрөө хавчив. Серена цайны газрын нөгөө талд, хоол авах оочирт зогсож байлаа. Тэр Блэйрийг хараад инээмсэглэн, “Одоохон наана чинь очлоо!” гэж байгаа мэт гараа даллахад нь Блэйр линзээ зүүгээгүй юм шиг дүр үзүүлэн нүдээ анивчив.

Серена урт ширээгээр тавиураа явуулан, лемоны ёогурт авч, халуун хоолнуудаас авалгүйгээр, халуун ус, липтон цай, хэрчим лемон, сахар бас аяга авав. Дараа нь тавгаа саладаар дүүргээд хажууд нь бяслагны амтлагч дусаав. Тэр Парисын буудал дээр Лондон орох галт тэргэнд суухаасаа өмнө яаран иддэг гахайн мах бяслагтай сэндвичэнд дуртай ч, энэ ч бас муугүй байв. Тэр энэхүү өдрийн хоолыг Constance-д зуравдугаар ангиасаа хойс идсээр ирсэн. Блэйр ч үргэлж адилханг иддэг. Тэр хоёр энийгээ дэглэмийн хоол гэж нэрэлдэг байлаа.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 10:48 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Блэйр тэрнийг саладаа авж байхыг нь хараад, хажууд нь ирж суугаад эргээд найзууд шиг байхыг оролдох үйлдлээс нь айж сууна.

“Сайнуу,” гэж Серена хэлэн, Блэйрийн хажууд суулаа. “Яг л хуучин шигээ байна шүү,” гэж инээгээд, ёогуртаа задлахад нь ахых нь цамцны унжсан утас ёогуртруу нь орчихов.

“Сайнуу, Серена,” гэж Кати Изабел хоёр зэрэг хэлэхэд

Блэйр Серенаруу харан инээмсэглэв.

Серена ёогуртаа хутган Блэйрийн тавиурлуу харахад, өргөст хэмх, бяслагны кремтэй талхны үлдэгдэл байв. “Дэглэмээ сахихаа больсон байх шив,” гэхэд нь

“Тийм л юм шиг байна,” гэж Блэйр хэллээ. Тэр Серенагийн норсон ханцуйруу харан гайхав. Ес, аравдугаар ангид байхдаа ахыхаа цамцыг өмсөж болох юм. Гэвч одоо? Одоо бол... халтар харагдаж байлаа.

“Миний хуваарь шал хөгийн байнаа,” гэж Серена халбагаа долоонгоо хэлээд “Та нартай хамт орох ганц ч анги байхгүй,” гэв.

“Яагаад гэвэл, чи элсэх шалгалтанд бэлдэх ангид сурахгүй байгаа учраас тэгж байгаа юм,” гэж Кати Фаркас хэлэв.

“Чи ч азтай юмаа,” гэж Изабел санаа алдаад “Надад хийх юм дэндүү их байгаа. Унтах ч зав олдохгүй байна,” гэхэд нь

“Би ч тэгвэл шоудах цаг ихтэй л юм байна,” гэж Серена хэлээд Блэйрийг тохойлдов. “Энэ сард ер нь юу юу болж байгаа вэ? Би үнэхээр бүхнээс тасарчихсан явж байгаа,” гэв.

Блэйр тэгш суугаад, аягаа авч ус байгаа эсэхийг нь харав. Тэр Серенад Уруул дээрх үнсэлт-ийн тухай хэлэх ёстойгоо, мөн бэлдэхд нь Серена тусалвал ямар их хөгжилтэй байхыг мэдэж байсан ч тэгж чадсангүй. Серена бүхнээс тасарчихсан байгаа. Харин Блэйр тэрнийг энэ чигээрээ хол яваасай гэж хүсэж байлаа.

“Үнэхээр уйтгартай байгаа. Christmas-аас нааш юу ч болохгүй,” гэж Блэйр худлаа ярин, Кати Изабел хоёрлуу харж анхааруулав.

“Тиймүү?” гэж Серена урам нь хугарсан янзтай хэлж “Тэгвэл өнөөдөр яаж байна? Хамт гарцгаах уу?” гэлээ.

Блэйр найзуудруугаа харав. Тэр гарах дуртай ч, зөвхөн хоёрдах өдрүүдэд л гардаг бөгөөд ихэвчлэн Нэйттэй кино авч үздэг билээ.

“Би маргааш франц хэлний шалгалттай. Уучлаарай, Серена,” гэж Блэйр хэлээд босон “Одоо би хадагтай Рожерстой уулзах ёстой,” гэв.

Серена ярвайж, шинээр сурж ирсэн зуршил болох, хумсаа мэрж эхлээд “Тэгвэл, Нэйтрүү залгадаг юм билүү. Надтай хамт гарах байх,” гэв.

Блэйр тавиураа аван Серенагийн нүүрлүү цохиод, Тэрнээс гараа тат! гэж орилмоор байсан ч, тэгсэнгүй.

“Дараа уулзацгаая,” гэж хэлээд яваад өглөө.

Серена санаа алдан, саладнаасаа сэрээдэв. Тэр Кати Изабел хоёрлуу найдлагын харцаар харахад тэд ч бас явах гэж байлаа.

“Би коллежиийн тухай, хүнтэй уулзна,” гэж Катиг хэлэхэд

“Би харин зургийн өрөөнд очиж, зургаа хураах хэрэгтэй,” гэж Изабел хэлэв.

“Хэн нэгнийг харахаас өмнө үү?” гэж Кати тоглоом хийхэд Изабел

“Амаа татаж үз,” гэв.

Тэд тавиураа аван босоход

“Чамайг иргээд ирсэнд үнэхээр баяртай байна, Серена,” гэж Кати хамгийн худлаа хоолойгоор хэлэв.

“Тиймээ. Үнэхээр тийм шүү,” гэж Изабел санал нэгдлээ.

Тэгээд яваад өгцгөөв.

Серена халбагаа эргүүлэн, бүх хүмүүс яачихсын бэ гэж гайхав. Бүгд л сонин аашлаад байх юм. Би юу хийчихсэн гэж? гэж дахин хумсаа мэрсээр, өөрөөсөө асуув.

Сайхан л асуулт байна.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:59 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.12.11 11:23 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
сайнуу хүмүүсээ !

БАНЬД НАР ХААГУУР БАЙНА

Холбогдож байгаад чинь баярлалаа, та нарын ихнэх нь С ба Б-гийн тухай бага ч гэсэн мэдэж авлаа. Харин одоо баньднарын тухай мэдмээр байгаа биз.

Та НАРЫН И-МЭЙЛҮҮД

Хонгор gg, Д ч хөөрхөн юмаа. С-ийн юунд нь болдог байнаа? Гачин завхай хүүхэн шүүдээ. – Bebe

Хонгор Bebe, Д ч өөрөө тийм гэмгүй амьтан биш. Тэр наймдугаар ангийхаа зун зусландээр нэг болохгүй юм ч хийж байсан шүү. – GG

Хонгор GG, Н цайны цагаар юу хийдэг бэ? Би тэрэнтэй ойрхон сургуульд явдаг юм, тэгээд тэрнийг танилгүйгээр хажуугаар нь үргэлж зөрдөг байх гэж бодох юм. – ShyGirl

Та нар тэгж их мэдэхийг хүсэж байвал, би ярьж өгье.

St Jude’s-ийн баньд нар цайндаа гарцгаалаа. Харин яг одоо Н Eightieth ба Madison-ы буланд байрлах жижиг, пиццаны газарлуу явж байна. Нэр нь Vino’s ч билүү? Vinnie’s ч билүү? Хамаа байхав. Тэндэхийн хоол нь амттайн дээр, нэг зөөгч залуу нь гайгүй хар тамхи зардаг. Н тэдний байнгын үйлчлүүлэгч. Тэр газрын гадаа ихэвчлэн L’Ecole-ийн сурагч хүүхдүүд цугларах бөгөөд тэдний нэг Клэйр Н-тэй айлгүйтнэ, тэр англиар ярьж чаддаггүй дүр эсгэх боловч, үнэндээ франц хэлэндээ маш муу ба жинхэнэ завхай амьтан юм.

Н нэгэн бяцхан тоглоом хийдэг байв, тэр, хоёр зүсэм пицца аваад нэгийг нь Клэйрт өгнө. Харин Клэйр ярилцаж байх туршдаа пиццаг барьж барьж байснаа хазахдаа маш жижигхэн хазна. Тэгэхэд нь Н “Чамайг ингэсэн гэж итгэж чадахгүй нээ, чи миний пиццаг идчихлээ шдээ,” гээд гарнаас нь шүүрэн авч өөрөө идээд дуусгачихдаг байв. Энэ нь Клэйрийг маш их инээлгэх ба тэрний хөх нь цамцнаасаа гарж ирэхнээ. L’Ecole-ийн охид маш бариу хувцас, богино юбка, өсгийтэй гутал өмсдөг. Тэд Upper East Side-ийн завхайнууд юм. Н тэдэнтэй айлгүйтэх дуртай. Энэ удаад Клэйр тэрнээс С-ийн тухай асууж гайхшруулав. Клэйр тэрэнд С-ийг түрүү жил жирэмсэн болоод зогсоогүй, Францад очиж төрсөн, тэрний хүүхдийн нэр Жулес бөгөөд тэр нь амьд Marseilles-д амьдарч байгаа гэлээ.

Д-гийн хувьд гэвэл тэр Riverside сургуулийн гадаа, шүлэг уншаад талх идээд сууж байна. Энэ үнэхээр өрөвдмөөр сонсогдож байгаа ч, Д-г өрөвдөх хэрэггүй. Тэрний үе ирж байгаа. Хүлээж л бай.

АЖИГЛАЛТ

К Barneys дэлгүүрт ягаан цэргийн хээтэй цүнхээ буцааж байна. Надад бол цүнх хөөрхөн л санагдсан. Гэвч хэн нэгэн тэрэнд өөр зүйл хэлсэн бололтой.

Xoxo
Gossip Girl

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:06 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.12.11 11:26 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
мессэжүүд

“Сайнуу, Нэйт. Серена байна. Юу хийж байгааг чинь асуух гэж залгалаж байна. Өнөө орой хамт гарья гэж бодсон чинь, би их ядарчихсан байна. Дөнгөж арав болж байхад, би орондоо орчихлоо. Гэхдээ энэ долоо хоногт уулзая? Хүлээж чадахгүй нь. Хайртай шүү. Сайхан амраарай.”

Серена утсаа таслав. Өрөө нь маш чимээгүй санагдлаа. Fifth Avenue хүртэл, зөвхөн ганц нэгээр өнгөрөх такси л сонсогдоно.

Тэр том орон дээрээ суухад, тэрнийг арван хоёртой байхдаа Грект гэр бүлээрээ авхуулсан мөнгөлөг хүрээтэй зураг харагдана. Тэдний хөлсөлсөн онгоцны ахмад зургийг авж өгсөн юм. Бүгд усны хувцас өмссөн ба, тэдний ээж аав инээлдэж байхад Эрик Серенагийн хацар дээр үнсэж байлаа. Энэ аялалын үеэр Серенагийн анхны сарын тэмдэг ирсэн юм. Тэр маш ихээр ичиж, ээж аавдаа ч хэлж чадаагүй. Ээж аав нь Роудсын арал дээр завин дээр байхад, Эрик Серена хоёр серфингээр хичээллэх ёстой байв, энэ үеэр Эрик сэлж гараад Vespa унаж яваад хэрэглэл худалдаж авсан юм. Тэр тэднийгээ уутанд хийгээд , толгой дээрээсээ уясан байлаа, үнэхээр баатарлаг.

Серена муухай болсон дотуур хувцасаа завьнаас гаргаад хаячихав. Тэр нь аягүй бол одоо болтол усан доор байгаа биз.

Харин одоо, Эрик Brown-ы сурагч болсон, тэгээд Серена тэрэнтэй огт уулздаггүй. Зун тэд хоюулаа Францад байсан ч, тэр хоёрыг хоюуланг нь охид, хөвгүүд мөрдөж мөшгин, амар заяа үзүүлэхгүй, ярилцах ч боломж гаргаагүй юм.

Серена дахин утсаа аван, тэрний байрлуу залгав. Утас дугарч дугарч дуут мессежийн дохио дугаран

“Та Диллонд мессеж үлдээхийг хүсвэл нэгийг, Тимд мессеж үлдээхийг хүсвэл хоёрыг, Дрюд мессеж үлдээхийг хүсвэл гурвыг, Эрикд мессеж үлдээхийг хүсвэл дөрөвийг дарна уу,” гэв.

Серена дөрвийг дарснаа эргэлзэн “Сайнуу, Серена байна. Удаан залгаагүйг минь уучлаарай. Гэхдээ чи ч бас наашаа залгаж болно шдээ, өөдгүй амьтан минь. Би Ridgefield-д гацчихаад, яг уйдаж үхэхийн даваан дээр хотод ирлээ. Өнөөдөр сургуулийн эхний өдөр байсан. Сонин л байлаа. Үнэндээ бол муухай. Бүгд... бүх зүйлс... мэдэхгүйм... хачин байсан. Ямартай ч, залгаарай. Санаж үхлээ. Боломж гарангуут илгээмж явуулнаа. Хайртай шүү. Баяртай.” гэв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.12.11 11:30 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
амьдрал хэврэг бас утгагүй

“Чи үнэхээр тэнэг шүү, Дэн,” гэж Женни Хампфри ахдаа хэлэв. Тэд West End Avenue дахь байшингийн арван давхрын, дөрвөн унтлгын өрөөтэй байрныхаа гал тогоонд сууж байлаа. Энэ нь хуучны байр бөгөөд, хорин фүүт талбайтай, олон нар орох цонхтой, том шкафан өрөөнүүдтэй, том ваннтай боловч 1940 оноос хойш нэг ч шинчлэгдээгүй билээ. Хана нь хагарж, усны толбо болсон, харин модон шал нь зурагдаж хуучирсан. Булангууд бө шалны хүрээгээр удсан шороо тоос бөөгнөрнө. Байсхийгээд л Женни, Дэн хоёрын аав, Руфус Хампфри, цэвэрлгээний газар дуудаж байраа цэвэрлүүлдэг байв, харин тэдний бүдүүн муур, Маркс, жоомнуудыг ална, гэхдээ ихнэх үед тэдний гэр тухтай, замбраагүй дээврийн өрөө шиг л байна.

Женни тал грэйпфрүт жимс идэн, гаатай цай ууж байлаа. Өнгөрсөн хавраас хойш тэр идэхээ улам л багасгаж байв. Гэвч тэрний идсэн нь хөхрүү нь л орж байдаг гэлтэй. Дэн дүүгийхээ хоолонд санаа зовсон ч, Женни хэзээд байдгаараа цовоо сэргэлэн байв. Харин Женни өдөр болгон сургууль явах замаараа масло, шоколадтай боов авж иддэгийг ах нь мэдэхгүй юм.

Хөхөө жижигрүүлэх сайхан арга ч биш дээ.

Дэн хоёрдах шоколадтай донат аа идэнгээ, кофегоо найруулан, 4 халбага сахар хутгана. Тэр сахар ба кофейнд маш дуртай, энэнээс болж л тэрний гар үргэлж чичирч байдаг. Дэн эрүүл байх тухай тоодогчгүй. Тэр ирмэг дээр амьдрах дуртай.

Юмаа идэнгээ, Дэн, Ванесса Абрамсийн богино киноны зохиолыг уншиж байв, тэр энэ кинонд тоглох билээ. Тэр нэг л мөрийг дахин дахин уншсаар байв: Амьдрал хэврэг бас утгагүй.

“Чамд Серена ван дер Вүдсэн иргэж ирсэн нь хамаагүй гээч,” гэж Женни Дэнийг өдөв.

Тэр грэйпфрүтийг амруугаа хийгээд сорж эхлэв. Дараа нь амнаасаа цагаан хальс гаргаж ирээд тавган дээр тавьчихаад “Чи тэрнийг нэг харах хэрэгтэй,” гэж үргэлжлүүллээ.

“Тэр маш гоё харагддаг. Бас их өөрчлөгдсөн. Би хувцсыг нь хэлээгүй, тэрний царай. Тэр илүү том болсон харагдсан, гэхдээ энэ нь үрчлээ энэ тэр гэсэн үг биш л дээ. Яг л хаа сайгүй явж, юм бүхнийг үзчихсэн, Кэйт Мосс ч юмуу өөр ямар нэг модел шиг. Тэр яг л, зүгээр, маш их туршлагажсан харагдаж байна лээ.” гэж хэлээд

Женни ахаасаа хариу хүлээхэд, тэр аягаруугаа л гөлрөөд суув.

Амьдрал хэврэг бас утгагүй.

“Чи тэрнийг харахыг ч хүсэхгүй байгаамуу?” гэж Женни асуулаа.

Дэн, Чак Басс Серенагийн тухай юу гэж ярьж байсныг санав. Тэр энэ бүгдэд итгэхийг хүсээгүй ч, Женнигийн хэлснээр тэр туршлагажсан харагдсан юм бол, энэ бүгд үнэн ч байж магад. Магадгүй Серена New York-ийн хамгийн завхай, мансуурагч, өвчинтэй охин байж болох.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.12.11 11:34 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Дэн мөрөө хавчаад Женнигийн тавган дээрх грэйпфрүтийн голруу заан “Ямар заваан юм бэ, чи яагаад жирийн хүн шиг, зүгээр жигнэмэг идчихэж болдгүйн?” гэв.

“Грэйпфрүт яачаад байгаан, гоё шдээ,” гэж Женниг хэлэхэд

“Чамайг идэж байхыг чинь харахаар тэгж харадахгүй л байнадаа. Заваан байна,” гэж Дэн хэлэв. Тэр үлдэгдэл донатаа амруугаа хийгээд, зохиолыг завааруулчихгүйн тулд хуруун дээрх шоколадыг болгоомжтой долоов.

“Тэгвэл битгий хараачдээ,” гэж Женни хэлээд “Гэхдээ чи миний асуултанд хариулсангүй,” гэхэд Дэн тэрэнрүү харан

“Ямар асуулт?” гэв.

Женни тохойгоо ширээн дээр тавин урагш тонгойгоод “Серенагийн тухай. Чи тэрнийг хармаар л байгаа шд,” гэлээ.

Дэн буцаад зохиолруугаа харан мөрөө хавчаад “Хамаа алгаа,” гэж хэлэв.

“Хамаа алга чигшиг,” гэж Женни нүдээ эргэлдүүлэн хэлээд “Сонс, дараагийн дараагийн тавдахад нэг үдэшлэг болно. Энэ нь Central Park-ийн шонхор шувуунд зориулсан том арга хэмжээ гэсэн. Чи Central Park-д шонхор байдаг гэж мэддэг байснуу? Би лав үгүй. Тэр ч яахав, Блэйр Волдорф энийг зохион байгуулж байгаа, харин Серена бол тэрний сайн найз, тэгэхээр ирж л таарна,” гэв.

Дэн дүүгээ огт үл тоон, зохиолоо л уншсаар байлаа. Харин Женни, Дэний үл тоолтыг үл тоон үргэлжлүүлэв.

“Ямар ч байсан, хоюулаа тэр үдэшлэгт очих арга зам олох хэрэгтэй,” гэж Женни хэлээд, ширээн дээрээс салфетка аван, базаж байгаад ахыхаа толгойруу шидчихэв. Тэгээд “Дэн, гуйя, хоюулаа тийшээ очих хэрэгтэй байна,” гэлээ.

Дэн зохиолоо цааш нь тавиад дүүрүүгээ харахад, түүний бор нүд нь чухал бас уйтгартай байв.

“Женни, би тэр үдэшлэгрүү чинь явмааргүй байна. Дараагийн тавдахыг би Дэкийнд очиж Playstation тоглож, Brooklyn-д очиж Ванесса ба тэрний эгч бас найзуудтай нь хамт өнгрөөнө. Үргэлж хийдэг шигээ,” гэж тэр хэллээ.

Женний жоохон хүүхэд шиг л сандалны хөлийг өшигчөн “Гэхдээ яагаад, Дэн? Яагад үдэшлэгрүү очихгүй гэж?” гэж асуухад

Дэн толгойгоо сэгсрэн “Яагад гэвэл биднийг уриагүй учраас. Яагаад гэвэл биднийг урихгүй учраас. Наадхаа орхи, Жен. Надад харамсалтай байна, гэхдээ байдал ийм л байна. Бид тэднээс өөр, чи мэдэж байгаа. Бид тэр Серена ван дер Вүдсэн, Блэйр Волдорф, өөр хэн байдаг юм, тэдэн шиг амьдралгүй,” гэв.

“Чи ч өрөвдмөөр амьтан юмдаа! Үнэхээр уур хүрмээр,” гэж Жен нүдээ эргэлдүүлэн хэллээ. Тэр босоод угаалтуурлуу аяга тавгаа шидлээд, угааж эхлэв. Тэр ягаан унтлагын цамц өмссөн байсан ба үсээ нойтноор нь унтсанаас болж буржгар бор үс нь арзайсан байв. Тэр яг л биендээ томдсон том хөхтэй, жижигхэн, ууртай гэрийн эзэгтэй шиг харагдаж байлаа.

“Чиний юу гэх чинь хамаагүй ээ. Би тэр үдэшлэгрүү явхал болно!” гэж тэр зүтгэв.

“Юун үдэшэг?” гэж тэдний аав нь гал тогоонд орж ирэв.

Хэрэв энэ ертөнцийн хамгийн ичмээр аавын тэмцээн байдаг бол, тэрэнд Руфус Хампфри түрүүлэх юм. Тэр хөлсний толбо болсон цагаан майк, улаан дотуур өмдтэй байсан ба өмдөн доторхоо маажиж байв. Тэр хэд хоног сахлаа хусаагүй болохоор саарал сахал нь тал тал тийшээ ургажээ. Зарим нь өтгөн урт, зарим хэсэгтээ сахалгүй. Буржгар саарал үс нь дарагдаж, нүд нь манарчихсан. Хоёр чихнийх нь ард нь нэг нэг тамхи харагдана.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.12.11 11:40 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Женни Дэн хоёр аавруугаа чимээгүй харж зогсов.

Тэгээд Женни санаа алдан, буцаж угаалтуурлуу эргээд “Хаамаагүй ээ,” гэлээ.

Дэн буцаад суудалдаа суув. Тэдний аав Upper East Side-ыг үзэн яддаг байлаа. Тэр Женниг Constance-д явуулдаг учир нь энэ нь маш сайн сургууль байсан ба, тэр тэндэхийн нэг англи хэлний багштай болздог байжээ. Гэвч тэр Женниг ангийханаа дуурайх гэхэд нь дургүй байдаг байлаа.

“Женни дараагийн долоо хоногт нэг тансаг арга хэмжээнд явах гээд байгаан,” гэж Дэн хэлэв. Ноён Хампфри нэг чихнээсээ тамхиа гарган амандаа хийгээд “Юун арга хэмжээ билээ?” гэж асуулаа.

Дэний инээд хүрэв. Женни угаалтуураас эргэн тэрэнрүү хараад, үргэлжлүүлээд яриад үзээрээ гэсэн шиг харав.

“Энэ нь Central Park-ийн шонхор шувуунд зориулсан мөнгө цуглуулах үдэшлэг гэсэн. Тэднар шувууны том байшин барьж өгөх юм байх. Гадуур өчнөөн гэр оронгүй хүн байхад тэднарт л энэ дутаж гэнэ,” гэв.

“За, амаа тат. Чи өөрийгөө юм бүхнийг мэддэг гэж бодоод байна. Энэ чинь зүгээр л нэг тэнэг үдэшлэг. Би энийг үнэхээр гайхалтай сайн үйлс байна гээгүй шүү,” гэж Женни уурлан хэлэхэд

“Сайн үйлс гэнэ ээ? Энэ шувуунуудыг сайхан учраас л тэд шувуунуудыг ойрхон байлгахыг хүсэж байгаан. Энэ нь тэдэнд яг л Connecticut ба Maine дэх эдлэн газартаа байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байх. Харахад ч чимэгтэй. Тэр цаг завтай хүмүүс янзан бүрийн хандивийн юмаа хийж л байг лдээ!” гэж аав нь хэлэв.

Женни ширээг налж зогсоод таазруу хараад аавыгаа тоосонгүй. Тэр энэ бүгдийг өмнө нь зөндөө сонссон. Энэ нь юуг ч өөрчлөөгүй. Женни үдэшлэгрүү явахыг хүссээр л байлаа.

“Би зүгээр л хөгжилдмөөр байсан юм. Яагаад ийм сүртэй хүлээж аваад байдаг юм бэ?” гэж зөрүүдлэн хэлхэд нь

“Яагаад сүртэй байна вэ гэвэл, чи энэ тэнэг зүйлст дасчихаад ээж шигээ баячуудад наалддаг хуурамч амьтан болж болох учраас,” гэж орилход аавых нь нүүр улаан болов.

“Хараал ид, Женни. Чи өдөр болгон улам л ээжтэйгээ адилхан болоод байх юмаа,” гэж нэмлээ.

Тэдний ээж Прагруу ямар нэг хунтайж ч гэнүү юмтай зугтаж, тэрнийхээ өмч нь болж, тэрнээрээ хувцаслуулж, Европын буудлуудаар хамт хэсдэг болжээ. Тэдний ээжийх нь өдөржин хийдэг зүйл нь дэлгүүр хэсэж, идэж, ууж, цэцэгний зураг зурах юм. Тэр тэдэнрүү жилд хэд хэдэн удаа захидал явуулж, сонин сонин бэлэг илгээдэг байлаа. Өнгөрсөн Christmas-аар Женнид Германаас даашинз явуулсан нь арван размераар багадав.

Тэдний аав хүүхдээ ээжтэйгээ адилхан байна гэж хэлэх маш онцгүй зүйл юм. Маш онцгүй.

Женни яг уйлах гэж байлаа.

“Аав, одоо болноо,” гэж Дэн хэлээд “Бид хоёр угаасаа тэр үдэшлэгт уригдаагүй,” гэв.

“Харж байна уу! Чи ер нь тэр их зантай хүмүүстэй нийлж яах гээд байгаа юм?” гэж ноён Хампфри хэллээ.

Женни гал тогооны бохир шалруу ширтэн зогсоно.

Дэн босч ирээд “Хурдан хувцасаа өмс, Жен. Би чамайг автобусны буудалруу хүргэж өгье,” гэж зөөлнөөр хэлэв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.20.11 12:46 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.15.11 5:58 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
н урилга авав

Латин хэл дуусч, биен тамир эхлэх хүртлэх зургаан минутын завсарлагаанаар Нэйт сургуулийн компьютерийн өрөөнд очив. Гуравдах өдөр болгон Блэйр тэр хоёр бие биедээ богино хайрын зурвас үлдээдэг заншилтай юм (тиймээ, энэ бол Блэйрийн санаа), энэ нь сургуулийн уйтгартай долоо хоногийг бага ч гэсэн дээрдүүлдэх зорилготой билээ. Амралт эхлэхэд хоёрхон хоног үлджээ, ингээд л тэд хүссэнээрээ хамт байж болно.

Гэвч өнөөдөр Нэйт Блэйрийн тухай бодсонгүй. Тэр Серенаг л ямаршуу байгааг мэдэхийг хүсэж байв. Өчигдөр орой тэр найзнартайгаа бэйсбол үзэж байхад, Серена дуут мессеж үлдээсэн байсан. Тэрний хоолой нь маш ганцаардсан, уйтгартай, бас ганц байшингийн цаана амьдардаг гэхээргүй хол сонсогдож байв. Нэйт хэзээ ч Серенагийн ийм уйтгартай байхыг харж байгаагүй. Тэгээд бас хэзээнээс Серена ван дер Вүдсэн эрт унтдаг болчихоов?

Нэйт компьютэрийн өмнө суугаад шинэ захиа нээн, Серенагийн Constance-ийн хуучин мэйл хаягийг бичив. Серена мэйлийг шалгах үгүйг нь мэдэхгүй ч бичээд л үзье гэж бодлоо.

narchibald@stjudes.edu - с
serenavdw@constancebillard.edu - д

Сайнуу. Юу байна даа? Өчигдөр оройны чинь мессежийг авсан. Уучлаарай. Би сонсоогүй байналээ. Хоюулаа тавдахад уулзая. Хайртай шүү, Нэйт.

Дараа нь тэр өөрийнхөө мэйлийг шалгав. Блэйрээс мэйл иржээ. Тэр хоёр тэрний ээжийн үдэшлэгнээс хойш уулзаагүй байгаа.

blairw@constancebillard.edu – с
narchibald@stjudes.edu – д

Хонгор Нэйт. Чамайгаа санаж байна. Нэгдэхийн орой маш онцгой байх ёстой байсан юм. Биднийг тасалдуулахаас өмнө би чамтай удаан ярилцаж ирсэн тэр зүйлийг хийе гэж бодож байлаа. Юуны тухай ярьж байгааг минь чи ойлгож байгаа байх. Би буруу цаг үеээ сонгосон бололтой. Би зүгээр л чамд, одоо бэлэн гэдгээ хэлэхийг хүссэн юм. Өмнө нь бэлэн биш байсан ч, одоо бол бэлэн. Тавдахд ээж Сайрус хоёр гадагшаа гарна, би чамайг хүрж ирж хоноосой гэж хүсэж байна. Би чамд хайртай. Залгаарай.

Хайртай шүү,
Блэйр.

Нэйт Блэйрийн мэйлийг хоёр дахин уншаад хаав. Өнөөдөр дөнгөж гуравдах өдөр. Тавдах өдөр хүртэл Блэйр, Серена Нэйт хоёрын явдлыг мэдэлгүй өнгөрөх боломж бий юу? Серена Блэйр хоёр сургууль дээр өдөр болгон таардаг, бас тэд сайн найзууд, бие биедээ бүхнийг ярьдаг. Үгүйээ, тийм боломж бараг алга. Чак Басс бас яах бол? Тэр нууц хадгалахдаа сайн биш шүүдээ.

Нэйт нүдээ чанга гэгч нь нухав. Блэйр хэнээс олж мэдэх нь чухал биш. Яаж ч байсан Нэйт ч балархандээ. Тэр ямар нэг зүйл сэдэхийг хичээсэн ч, тавдах хүртэл хүлээгээд Блэйрийн байдлыг харахаас өөр зам байхгүй байлаа.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.15.11 6:03 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Гэнэт хаалга онгойн Жереми Скот Томпкинсоны толгой цухуйн

“Хөе, Натаниел, бид нар биен тамираа тасаллаа. Хамт парк явж бөмбөг өшиглөе,” гэв.

Хоёрдах хонх дугарч, Нэйт ч биен тамиртаа хоцорсон байлаа, дараа нь угаасаа өдрийн хоол идэх учраас энэ хичээлийг таслах нь сайхан санаа байв.

“За, тэгье, түр хүлээ,” гэснээ, Блэйрийн мэйлийг хогийн савруу зөөчихөөд “За, явья,” гэлээ.

Хмм, хэрэв тэр үнэхээр Блэйрт хайртай байсан бол, мэйлийг хадгалж, ядаж л хариу бичих байсан биздээ?

Central Park-д арвадугаар сарын нарлаг өдөр болж байлаа. Энд хичээлээ тасалсан хүүхдүүд өвсөн дээр хэвтэж, тамхи татан, таваг шидэн тоглоно. Тойрон хүрээлэх модод шар, улбар шар, улаан өнгөтэй, харин мододын цаана үзэсгэлэнтэй хуучны байшингууд үзэгдэнэ. Нэгэн залуу өвс зарахаар хүрж ирэхэд Антони Авулдсен тэрнээс худалдаж авав. Нэйт, Жереми, Антони, Чарли нар бөмбөг өшиглөнгөө ороосон өвсөө дамжуулан сорцгооно.

Чарли нэг сороод Жеремируу дамжуулна. Харин Нэйт Чарлируу бөмбгөө явуулна. Чарли бол зургаан фит өндөртэй, толгой нь биедээ томдчихсон залуу. Хүмүүс тэрний Франкенштэйн гэж дууддаг. Харин шаргал үстэй, спортлог Антони бөмбгийг өшиглөн Жеремируу явуулахад бөмбөг Жеремигийн туранхай цээжийг онов. Тэр бөмбгийг газар өнхрүүлэн өшиглөн тоглож эхлэв.

“Энэ ч овоо хатуу эд байнадаа,” гэж Жереми өмдөө дээш татангаа хэлэв. Тэр яаж ч чанга тэлээ хийгээд өмд нь үргэлж доош унаж байдаг.

“Тийм байна,” гэж Нэйт хэлээд “Би бүр новш болж байна,” гэв. Тэрний гуталны улнаас өвс ургаж байгаа мэт хөл нь загатнаж байлаа.

Жереми бөмбөгийг өшиглөхөө болиод “Хөе, Нэйт? Чи Серена ван дер Вүдсэнтэй уулзсануу? Иргэж ирсэн гэж сонслоо,” гэв.

Нэйт бөмбгийг өөрт нь байсан ч болоосой гэж бодон тийшээ харав, тэгсэн бол бөмбгийг өшиглөөд Жеремиг сонсоогүй дүр үзүүлж болох байсан юм. Бусад нь бүгд түүнрүү харж байв. Тэр доош тонгойн зүүн гутлаа тайлаад хөлөө майжиж эхлэн “Новш гэж, ямар их загатнаж байнаа. Тиймээ, би тэрнийг нэгдэхэд харсан юм байна,” гэж хайнга байдалтай хэллээ.

Чарли хоолойгоо засан өвсрүү нулимаад “Тэгээд ямаршуу харагдаж байнадаа? Тэрнийг Hanover-т янз бүрийн л асуудалд орсон гэж сонслоо,” гэв.

“Би ч бас. Тэр тэндэхийн бүх залуустай секс хийснээсээ болж хөөгдсөн гэж сонссон. Өрөөнийх нь хамтрагч тэрнийг ховолчихсон гэсэн. Буудлын өрөө авчхаж болоогүйм байхдаа,” гэж Антони хэлээд инээв.

Чарли ч бас инээгээд “Тэрнийг хүүхэдтэй болсон гэж сонссон шүү. Нээрээ. Францад төрүүлээд тэнчээнээ үлдээчихсэн гэсэн. Тэрний ээж аав нь хүүхдийг францын нэг сүмд өгөөд их мөнгө төлж байгаа гэсэн, яг л кино шиг байгаа биздээ,” гэв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.15.11 6:05 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Нэйт сонсож байгаа зүйлсдээ итгэсэнгүй. Тэр гутлаа шидээд өвсөн дээр суув. Дараа нь нөгөө гутлаа бас тайлаад, оймсоо ч тайлав. Тэр юу ч хэлэлгүй суугаад хөлөө л маажсаар байлаа.

“Чи Серенаг тэр залуустай өрөөндөө байгааг нь төсөөлж байнуу? Яг л Өө, хонгор минь. Хүчтэй, хүчтэй ! гээд л,” гэж Жереми хэлэн өвсөн дээр суугаад инээж гарав.

“Ядаж хүүхдийхээ эцгийг хэн гэдгийг мэддэг болов уу,” гэж Антони асуулаа.

“Би бас нэг хар тамхины тухай сонссон,” гэж Чарли хэлээд “Тэр юу ч байсан хамаагүй донтож, өөрөө бас наймаалдаг байсан гэсэн. Тэгээд хүүхдээ төрүүлчихээд, зунжин Швейцарьт эмчлүүлсэн гэсэн,” гэв.

“Хөөх, жинхэн аймар юм болжээ,” гэж Жереми хэлэв.

“Та хоёр учиртай биз, тийм биздээ, Нэйт?” гэж Чарлиг хэлэхэд

“Хаанаас тийм юм сонсоовээ?” гэж Нэйт муухай царайлан хэллээ.

Чарли толгой сэгсрэн инээмсэглээд “Мэдэхгүйээ, ойр хавиас л. Яасан? Серена чинь халуухан шдээ,” гэхэд нь

“Тиймээ, гэхдээ, би тэрнээс илүүтэй учирж байсан,” гэж Нэйт хэлэнгүүтээ, харамсав. Тэр яг юугаа ярьчихваа?

“Тиймээ, Блэйр ч бас давгүй л дээ,” гэж Чарли хэлэхэд

“Тэр ч орондоо галзуу байхдаа,” гэж Жереми санал нэгдэв.

Нэйт инээгээд толгой сэгсрэв, тэдний үгийг толгойноосоо авч хаяхын тулд. Тэр өвсөн дээр хэвтээд цэлмэг цэнхэр тэнгэрлүү ширтэв. Хэрэв тэр толгойгоо хойш гэдийлгэвэл Fifth Avenue дах Серена ба Блэйрийн пентхаусуудыг харж болох юм. Нэйт эрүүгээ буулган цэнхэр тэнгэрийг л харсаар байв. Тэр энэ тухай бодох ч тэнхэлгүй болтлоо мансууржээ. Тэр найзуудаа үл тоон бодлоо цэгцэлхийг оролдов, тэрний толгой яг л тэнгэр шиг хоосон байлаа. Гэвч толгойд нь Блэйр Серена хоёр нүцгэнээр харагдаад байв, Нэйт инээмсэглэн нүдээ анив.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.16.11 11:14 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
сайнуу хүмүүсээ !

Удаан хугацаа өнгөрөөгүй ч гэлээ Н-ийн тухай нэмж бичихгүй байж чадахгүй нь. Энэ бол миний шинэ дуртай сэдэв. Тэр бага зэрэг дутагдалд орсон ч, гайхамшигтай сайхан залуу хэвээр байна.

CENTRAL PARK-Д МАНСУУРСАН НЬ

Үнэндээ, энэ мансуурсан залуу миний ярих дуртай сэдэв болсон – тэр бол донтсон хар тамхичин биш. Тэр хөөрхөн үсний засалт, гоё арьстай, гоё үнэртэй, найз охиныхоо бэлгэлсэн ноолууран цамцыг өмсдөг, сурлага сайтай ба ээжтэйгээ сайхан харьцдаг. Тэр далайд гардаг, хөл бөмбөг тоглож чаддаг ба зангиагаа ч зөв зангидаж чадна. Бүжиглэж ч чадна. Тэр дур булаам ! Гэвч хэзээ ч ямар нэг зүйл, эсвэл хэн нэгэнд бүрэн өмчлөгддөггүй. Эрч хүчтэй хүн биш ба бодлоо хэзээ ч гаргадаггүй. Бас хэзээ ч азаа туршдаггүй.

Намайг тэрний яг эсрэг нь гэдгийг та нар анзаарсан байх – би хэзээ амаа татахаа огт мэддэггүй. Харин эсрэг тэсрэг хүмүүс бие биедээ татагддаг гэж би боддог. Би энэ мансуурагчид татагдаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Гэвч мэдээж, надаас өөр хүмүүс ч бас байгаа.

ТАНЫ И-МЭЙЛ

Хонгор Gossip Girl, би central park-д Н-тэй унтсан. тэрнийг өнөөх Н байсан гэж бодож байна. тэр их сэвхтэй, тийм биз? тэрнээс нарны тос бас өвс үнэртдэг биздээ? – blanketbaby

Хонгор blanketbaby, Хммм. Тийм байх гэж бодож байна. – GG

АЖИГЛАЛТ

Б эмийн сангаас бэлгэвч худалдаж авч байна. Хамгийн том размераас. Ямар хэмжээтэйг авахаа яаж мэдсийн болдоо. Тэд ч унтахаас бусдыг хийсэн бололтой. Дараа нь тэр J. Sisters салонд очоод ваксдуулах захиалга өгөв. Өвддөг ч гэлээ үр дүнтэй шүү. Мөн С шуудан дээр том илгээмж явуулж байна. Barneys-аас хүүхдийн хувцаснууд авчхаад францруу ч явуулж байгаам билүү? 3 Guys кофе шопт И, К хоёр бас л шарсан төмс идэж, халуун какао уусаар. Тэр хоёр эртээд Bendel’s-ээс авсан жижигхэн палаажнуудаа буцаасан – тэгж их таргалсым байхдаа? - тэгчихээд бас Уруул дээрх Үнсэлт үдэшлэг дээр юу өмсөхөө ярилцаж сууна.

СЛОВАРЬ

Шонхор шувууны үдэшлэгний тухай мэдчихээд, байж ядан, танарын асуугаад байсан асуултанд хариулая.

Тэгэхээр. Миний хялбар бөгөөд дэлгэрэнгүй словарьнаас харвал:

Шонхор, 1. шонхорыхон овгийн махчин шувуу, урт хурц далавч, махир хошуутай, хурдан шаламгай нисэх чадвараараа ялгардаг: зарим төрлүүд нь устаж алга болж байгаа. Шонхор нь дэлхий даяар түгсэн төрөл. Хурдан шаламгай нисэх чадвартай учир анд ашиглагддаг.

Та нар миний ярих гэж байгаа зүйлийг юу юм болоо гэж их догдолж хүлээж байсан байх. Би зүгээр л танарыг мэдэж аваасай гэж хүссэн юм – энэ чинь миний ажил шүүдээ.

Паркд уулзацгаая !

Xoxo
Gossip Girl

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:07 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.19.11 8:13 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
с-ийн хичээлдээ сайжрах оролдлого

“Чамайг дахин харах сайхан байна шүү,” гэж сургуулийн зөвлөх, хадагтай Глос Серенад хэлэв. Тэр ширээн дээр хэвтэх Серенагийн хуваарийг харахын тулд шилээ зүүгээд “За харцгаая. Ммм,” гэж уншингаа бувтнав.

Серена хадагтай Глосын өмнө хөлөө ачин, хүлээж ядан сууна. Хадагтайн ханан дээр диплом, боловсролыг нь харуулах ямар нэг зүйл нэг ч үгүй, зөвхөн ач зээ нарых нь зураг өлгөөтэй. Серена тэрнийг их сургуульд сурж байсан болов уу гэж гайхшрав.

Хадагтай Глос хоолойгоо засаад “Чиний хуваарь чинь боломжийн байна. Хэтэрхий сайн биш ч хангалттай. Чи хичээлээс гадуур сургалтанд явж байгаа юмуу?” гэж асуулаа.

Серена мөрөө хавчаад, Хэрвээ наран шарлагын газарт нүцгэн бүжиглэж архидахыг тооцвол тиймээ, гэж бодов. Тэгээд “Үгүй ээ, яг одоогоор юунд ч хамрагдаагүй байгаа,” гэлээ.

Хадагтай Глос шилээ тайлахад хамар нь улайсан байв. Серена хамраас нь цус гарахнуудээ гэж бодлоо. Тэрний хамарнаас байнга цус гардаг, мөн арьс нь цайвар шаргал өнгөтэй. Сургуулийн бүх охид хадагтай Глосыг халдварт өвчтэй гэж боддог.

“Үгүй гэнээ? Тэгвэл сайжрахын тулд чи юу хийж байгаав?” гэж асуухад нь

Серена тэрэнрүү эелдгээр харав.

Хэн ер нь тэрнийг сайжрах хэрэгтэй гээд байгаам бэ?

“За тэгвэл, чамайг ямар нэг зүйлд хамруулах хэрэгтэй юм шиг байна, нэмэлт сургалтад суухгүй бол чамайг их сургуулиуд авахыг тэгж ч их хүсэхгүй байх,” гээд ширээнийхээ шургуулганаас том хавцас гаргаж ирэн эргүүлж гарав. Тэгээд “Энэ долоо хоногоос эхлэх зүйл гэвэл энэ байна, Feng Shui Цэцэг, Цэцгийн урлаг,” гэхэд нь

Серена эргэлзсэн янзтай муухай царайлаад сууж байв. Харин хадагтай Глос “Тиймдээ, чиний зөв. Энэ ямар чамайг Harward-д ороход тус болох биш,” гээд инээлээ.

Тэр ханцуйгаа шуугаад, хөмсгөө зангидан хавцасыг эргүүлсээр л байв. Огтхон ч болихгүй шинжтэй. Яагаад гэвэл тэр өөрийн ажилдаа маш сайн билээ.

Серена хумсаа мэрж эхлэв. Тэр энэ тухай бодож байгаагүй юм. Их сургуулиуд тэрнээс одоо байгаагаас нь илүүг шаардана гэдгийг. Мөн Серена өөрөө ч сайн их сургуульд орохыг хүсэж байв. Эцэг эх нь ч мөн адил. Тэд Серенаг шахаж шаарддаггүй ч – энэ нь хэлүүлэлтгүй мэдээжийн зүйл билээ. Серена энэ тухай бодох тусам өөрийнхөө амжилтгүй байгааг мэдрэв. Тэр дотуур байртай сургуулиас хөөгдсөн, сурлага нь доошилсон, ихнэх хичээлээ сайн ойлгохгүй байгаа, мөн ямар ч хобби болон хичээлийн дараа хийх зүйлгүй. Шалгалтых нь дүн нь үргэлж сайнгүй, учир нь оюун санаа нь үргэлж өөр газар явж байдаг. Тэгээд шалгалтаа давтаж өгж байна гээд улам дордуулчихна. Тэр үнэхээр сүйрсэн байлаа.

“Жүжиг гэвэл яаж байна? Чи англи хэлний хичээлдээ сайн юм байна, жүжигт дуртай биздээ?” гэж хадагтай Глос санал болгоод “Тэд бэлтгэлдээ ороод долоо л хоносон. Салхинд Туугдагсад-ыг орчин үеийн хувилбараар тоглох гэж байгаа. Энэ яаж байна?” гэж асуув.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.19.11 8:17 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Серена хөлөө савчин, хумсаа мэрсээр байлаа. Тэр өөрийгөө тайзан дээр ганцаараа зогсоод Скарлет О’Харагийн дүрд тоглож байгаагаар төсөөлөв. Уйлах хэрэг гарна, ухаан алдаж унаж жүжиглэнэ, мөн корсеттэй, тойрогтой том палааж өмснө. Магадгүй парик ч зүүж магад. Хөгжилтэй байж магадгүй л юм.

Серена хадагтай Глосоос хуудсыг авахдаа тэрний хүрсэн хэсэгт хүрэхгүй байхыг хичээн, болгоомжтойгоор аваад

“Тэгье, яагаад болохгүй гэж? Хөгжилтэй сонсогдож байна,” гэлээ.

Өдрийн сүүлчийн хичээл дуусахтай давхцан Серена хадагтайн Глосын өрөөнөөс гарч ирэв. Салхинд туугдагсад-ын бэлтгэл үзэгчдийн танхимд зургаан цагаас эхэлнэ. Серена Constance-ийн өргөн гол шатаар дөрвөн давхарлуу алхаж, шүүгээнээсээ гадуур хувцасаа авангаа зургаан цаг хүртэл хамт байх хүн байнуу харахаар явлаа. Эргэн тойронд охидууд хичээл дууссанд баярлан, дараагийн очих уулзалт, бэлтгэл, цуглаанруугаа яарцгаана. Гэхдээ тэд Серенатай мэндлээд өнгөрцгөөнө, яагаад гэвэл Серена ван дер Вүдсэнтэй ярилцаж байгаагаар харагдах нь анхаарал татахуйц зүйл юм.

“Сайнуу, Серена,” гэж Лора Салмон доод давхарын дууны өрөөрүү яарах замдаа орилов.

“Дараа уулзая, Серена,” гэж биен тамирын шорттой Рэйн Хоффстеттер хөл бөмбөгийн бэлтгэлрүүгээ явах замдаа хэлэв.

“Маргааш уулзая, Серена,” гэж Лили Рид хэлээд улайв, яагаад гэвэл тэр үргэлж ичдэг морь унахад өмсдөг хувцасаа өмссөн байлаа.

“Баяртай,” гэж савхин куртик, жинс өмссөн Кармен Фортие, бохь зажилангаа хэлэв. Тэр бол доод ангийн цөөн хэдэн тэтэглэгтэй охидын нэг ба Bronx-д амьдардаг. Гэрлүүгээ формоо өмсөөд харивал тэрнийг замд нь зодчихно гэж тэр хэлдэг. Тэр Цэцгийн Урлагийн цугларалтруу явж байв, гэхдээ хөршүүддээ каратений хичээлд явдаг гэж худлаа ярьдаг.

Гэнэт л коридор хоосорчихлоо. Серена шүүгээгээ нээн, Burberry цуваа гаргаж ирэн өмсөв. Дараа нь шүүгээгээ хаагаад, шатаар буун, сургуулиас гаран, Central Park-руу явав.

Тэрний карманд оранжены Tic Tac-ны сав, дотор нь ганцхан Tic Tac үлдчихсэн байлаа. Серена тэрнийг гаргаад амруугаа хийв, гэвч тэр ирээдүйгээ бодон маш их санаа зовж байсан учраас амтыг ч мэдэрсэнгүй.

Тэр Fifth Avenue-г гатлан, паркийг хүрээлэх явган хүний замаар явав. Унасан навчнууд замыг бүрхжээ. Замд хоёр бяцхан охин томоос том хар ротвейлер салхилуулна. Серена паркад очиж, бэлтгэл эхэлтэл цаг алж сууя гэж бодлоо. Гэвч ганцаараа юу? Юу хийнэ гэж, хүмүүсийг харах уу? Харин ч тэрнийг өөрийг нь хүмүүс хараад салахаа байх байлгүй. Тийм учраас гэрлүүгээ явлаа.

Гэр нь Fifth Avenue-гийн Stanhope зочид буудлын хажууд, Metropolitan музейн эсрэг талд байрлах тансаг цагаан байр. Ван дер Вүдсэнүүд дээд давхарын хагасыг эзэмшдэг. Тэдний байр арван дөрвөн өрөөтэй ба тав нь унтлагын өрөөнүүд, дотроо өөрийн гэсэн угаалгын өрөөнүүдтэй, мөн үйлчлэгчийн нэг өрөө, бүжгийн заалны хэмжээтэй зочны өрөө, бас уух юмаар дүүрэн баартай хоёр амралтын өрөөтэй билээ.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.19.11 8:21 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Серенаг гэртээ ирэхэд хүнгүй байв. Тэрний эцэг эх гэртээ бараг байдаггүй. Аав нь өвөг өвөг эцгийхаа 1700 онд үүсгэн байгуулсан Голландын тээвэрлэлтийн фирмыг хариуцдаг. Тэрний ээж аав хоёр хоюулаа хотын бүх том буяны байгууллага, урлагийн байгууллагуудад хамрагддаг учир уулзалтуудаар тасардаггүй. Гэрийн үйлчлэгч Дидри дэлгүүр явчихаж, гэвч гэр цэв цэвэрхэн, өрөө болгонд шинэ цэцэгтэй ваарнууд тавьжээ.

Серена жижиг амралтын өрөөнд орж өөрийнхөө дуртай, цэнхэр хилэн креслэн дээр суугаад, удирдлага аван, хавтгай дэлгэцтэй зурагтыг асаав. Тэр сувгуудыг сольж, юу ч гарж ирсэн анхаарлаа хандуулах сөхөөгүй байв, ингээд TRL дээр тавиж орхилоо. Тэр сүүлийн үед зурагт нэг их үзээгүй билээ. Дотуур байранд өрөөнийх нь хамтрагчид попкорн ба халуун шоколад хийгээд зурагт үзэж суудаг, гэвч Серена бол баньднартай нийлж хонгилд очиж архи ууж, тамхи татдаг байв.

Хэрэв тэр амьдралаа цэгцэлж, их сургуульд орж чадахгүй бол энэ чигээрээ бүх л амьдарлыхаа турш ээж аавыхаа гэрт зурагт үзэж өнгрөөнө гэдэг бодол тэрнийг зовоож байлаа. Тэр яагаад ийм тэнэг байсан юм бол? Бүгд л өөрийхөө амьдралыг цэгцэлж байхад. Хэн ч тэрэнд энэ тухай яриагүй гэж үү? Яагаад хэн ч анхааруулсангүй вэ?

Гэвч хэт сэтэглээр унаад хэрэггүй. Дахиад хугацаа бий. Мөн зугаацах ч боломж бий. Жүжигт тоглох гэж байгаа гээд гэлэнмаа болох албагүй шүүдээ.

Серена зурагтыг унтраагаад гал тогоонд оров. Ван дер Вүдсений гал тогоо мөн л аврага том. Хананы дээд шүүгээнд шилэн иж бүрдэл гялалзна, мөн гангаар хийсэн цэв цэвэрхэн урт ширээтэй. Хоёр зуух, гурван хөргөгчтэй. Гал тогооны голд томоос том ширээ байх ба дээр нь өнөөдрийн захидлуудыг тавьжээ.

Серена захидлуудыг үзэж эхлэв. Ихнэх нь ээж аавд нь ирсэн урилгууд байлаа – цагаан дугтуйн дээр хуучны фонтоор биччихсэн – үдэшлэгт, үдийн зоогт, дуудлага худалдаанд гэх мэт. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн урилга байв – нэг талдаа уран бүтээлийх нь зурагтай, нөгөө тал дээрээ нээлтийн тухай бичжээ. Уншиж байтал нэг зүйл Серенагийн анхаарлыг татав. Үзэсгэлэн гуравдах өдөр, 4 цагт эхлэнэ, энэ чинь... одоо болж байна шүүдээ. Серена урилгыг эргүүлээд зургийг харав. Энэ нь хар цагаан өнгөтэй, ягаан өнгийн хольц орсон хүний нүд шиг харагдаж байлаа. Бүтээлийн нэр нь Кэйт Мосс гэсэн ба, харин шоуны нэр – "Хөшигний Ард" гэж байв. Серена зургийг харахад гэнэн бас үзэсгэлэнтэй, мөн бага зэрэг заваан харагдаж байлаа. Магадгүй энэ нүд биш ч байж магад. Нүд байсан ч гэж итгэлгүй байв. Гэвч, үнэндээ гоё харагдана. Серена хоёр цагийн турш юу хийхээ олчихлоо.

Тэр өрөөндөө орж хүрэн формоо тайлж хаяад, дуртай хар өмдөө өмсөн, гадуур хувцасаа аваад лифт дуудав. Хэдхэн хоромын дотор л тэр Whitehot Gallery-гийн өмнө таксинаас бууж байлаа.

Серена нэг коктэйл аваад, зочдын нэрсэд бүртгүүлэв. Үзэсгэлэнд дүүрэн хориод насны гоё хувцасласан хүмүүс мартини уун, зургийг үзэцгээнэ. Зураг болгон урилган дээрхтэй төстэй, нөгөө л нэг хар цагаан нүд, харин өөр өөр хэлбэр дүрс, хэмжээтэй бөгөөд өөр өнгөнүүдийн хольцтой. Зураг болгоны доор алдартай хүмүүсийн нэрс бичээстэй байв. Кэйт Мосс, Кэйт Хадсон, Вакин Финекс, Жуд Ло, Шер, Эминем, Кристина Агилера, Мадонна, Элтон Жон.

Хаа нэгтээгээс франц дуу сонсогдоно. Уран бүтээлчид, ах дүү Реми нар Art Forum, Vogue, W, Harper’s Bazaar, New York Times сэтгүүлүүд, сонинд зургаа авхуулж, ярилцлага өгцөгөөнө.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.19.11 8:24 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Серена зураг болгоныг анхааралтай харав. Хараад байхад нүд биш бололтой. Гэхдээ юу юм бол? Хүйс ч юмуу?

Гэнэт хэн нэгэн тэрнийг бэлхүүсээр нь тэвэрч аваад

“Сайнуу, үзэсгэлэнтэй охин минь. Чамайг хэн гэдэг вэ?” гэв.

Энэ ах дүү Ремигийн нэг байв. Тэр хорин зургаан настай ба өндрөөрөө Серенатай чацуу. Буржгар хар үстэй, цэнхэр нүдтэй, франц ба англи аялгатай ярьдаг. Толгойноосоо хөл хүртлээ усан цэнхэр өнгийн хувцас өмссөн ба тод улаан уруул нь инээмсэглэж байв. Үнэхээр сайхан харагдах ба түүний ихэр ч мөн адил.

Тэр New York Times сонинд зориулж хамт зургаа авахуулахад Серена эсэргүйцсэнгүй. Нэг Реми нь Серенагийн хүзүүг үнсэж байхад нөгөөх нь өвдөглөж суугаад хөлийг нь тэвэрч байлаа. Хүмүүс шинэ од охиныг сониучирхан харцгаана.

New York-д бүгд л алдартай болохыг хүсдэг. Эсвэл ядаж алдартай хүнтэй уулзахыг.

New York Times-ын сэтгүүлч Серенаг өнгөрсөн жилүүдийн үдэшлэгүүдээр таниж байсан ч, тэрнийг яг мөн гэдгийг бататгахаар “Та Серена ван дер Вүдсэн байх аа?” гэж дэвтрээсээ харан асуув.

Серена улайж, толгой тохилоо. Хүмүүс тэрнийг таньчихдаг.

“Чи бидэнд модел болж өгөх хэрэгтэй,” гэж нэг Реми Серенагийн гарыг үнсэнгээ хэлэхэд

“Тийм шүү,” гэж нөгөөдөх нь санал нэгдэв.

Серена инээгээд “Тэгье ээ. Яагаад болохгүй гэж?” гээд юунд ч зөвшөөрч байгаагаа мэдэлгүй хэлчихлээ.

Нэг Реми нь Орж Болохгүй тэмдэгтэй хаалгаруу заан “Тэнд уулзая. Битгий сандраарай. Бид хоёр хоюулаа ижил хүйстэн,” гэв.

Серена инээгээд ууж байсан юмнаасаа том гэгч нь балгав. Тэд тоглоом хийгээд байгаам байхдаа?

Нөгөөх нь Серенагийн өгзөгийг алгадаад “Зүгээрдээ, хонгор минь. Чи үнэхээр сайхан харагдаж байна, тийм учраас айх зүйл байхгүй. Алив. Бид тийшээ одоохон очлоо,” гэлээ.

Серена эргэлзэв, гэвч маш бага. Тэрэнд Кристина Агилера, Вакин Финексээс дутаад байх юм байхгүй. Асуудалгүй. Ингээд зориг шулуудан Орж Болохгүй тэмдэгтэй хаалгаруу явлаа.

Гэвч, Олон Нийтийн Урлагийн Холбооноос нэгэн эрэгтэй, бас New York-ийн тээврийн хэлтэсээс нэг эмэгтэй Ремигийн ах дүүтэй уулзахаар ирэв. Тэд Ремигийн ах дүүгийн зургийг автобусан дээр, метронд, таксины дээвэр дээр байрлуулахыг хүссэн юм.

“Тиймээ, мэдээж,” гэж Ремигийхан санал нэгдээд “Бага зэрэг хүлээнэ үү, бидэнд цоо шинэ хүн бий. Та нарт онцгойлон танилцуулья,” гэхэд нь

“Хэн гэдэг юм?” гэж тээврийн хэлтэсийн эмэгтэй асуув.

Серена,” гэж Ремигийн хөвгүүд зэрэг хариуллаа.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.20.11 1:53 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
эргэн тойрныхноо мэдэж өөртөө ашигтайгаар эргүүлэх

“Маргааш гэхэд бэлэн болгоод хэвлэчих газар олчихсон, тэгээд тавдахаас өмнө хүмүүс урилгаа авчихна,” гэж Изабел бүтээсэн ажилдаа сэтгэл хангалуунаар хэлэхэд

“Гэхдээ, наадах чинь үнэтэй юм. Биднар өөр ямар нэг зүйлээ болих хэрэгтэй болох нь дээ. Takashimaya дэлгүүрээс авсан цэцгэнд хэр их мөнгө үрж байгаа билээдээ,” гэж Блэйр хэлэв.

Гуравдах өдрийн хичээлийн дараах үйл ажиллагаагаа дуусгачихаад, Уруул Дээрх Үнсэлт-ийн зохион байгуулагчид болох Блэйр, Изабел, Кати, мөн Тина Форд нар үдэшлэгний тухай сүүлчийн зүйлсээ 3 Guys кофе шопт шарсан төмс, халуун шоколад уунгаа зөвлөлдөхөөр явцгаав.

Үдэшлэг болоход есхөн хоног дутуу байхад, хэн ч урилгаа хүлээж аваагүй байлаа. Урилгуудыг хэдэн долоо хоногийн өмнө захиалсан ч, үдэшлэгний болох газар байршилаа өөрчилснөөс болж бүх урилгууд хэрэггүй болж хувирсан юм. Охид ч хэцүү байдалд орцгоов. Тэд шинэ урилгуудыг хурдан хугацаанд хийж дуусгахгүй бол үдэшлэг ч цуцлагдаж магадгүй.

“Гэхдээ Takashimaya бол цэцэг авах ганц л дэлгүүр. Бас тийм ч их үнэтэй биш ш дээ. Аливээ, Блэйр, ямар гоё харагдах билээдээ,” гэж Тинаг гомдоллоход

“Үгүй ээ, үнэтэй. Бас гадуур цэцэг авчих өчнөөн л газар байнадаг,” гэж Блэйр зөрүүдлэв.

“Тэгвэл тэр шонхор шувууны хүмүүсээс тусламж гуйя л даа,” гэж Изабел санал болгохдоо шарсан төмс аван, кетчупт дүрээд, амруугаа хийчихээд “Тэднар юу ч хийгээгүй шдээ,” гэв.

Блэйр нүдээ эргэлдүүлээд, халуун шоколадруугаа үлээгээд “Энэнд л бүх учир байгаам. Бид тэдний мөнгийг өсгөж өгж байгаа. Энэ бол сайн үйлс,” гэхэд нь

Кати үсээ оролдонгоо “Яг үнэндээ шонхор гэж яг ямар юм байдаг юм бэ? Тоншуул шиг уу?” гэв.

“Үгүй ээ, арай том гэж бодож байна. Тэгээд тэд нар өөр амьтдыг иддэг, туулай, хулгана энэ тэр гээд л,” гэж Тинаг хэлэхэд Кати

“Заваан юм,” гэв.

“Би саяхан энэ шувууны тухай уншсан юм байна,” гэж Изабел бодлогоширон “Хаанаас уншсана сандаггүй ээ,” гэлээ.

Арай GossipGirl.net-ээс биш биз?

“Бараг л устаж байгаа шувуунууд,” гэж Блэйр нэмэв. Тэр үдэшлэгт урьсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гүйлгэж харлаа. Нийтдээ гурванзуун арван зургаан хүн. Бүгд залуухан хүмүүс – бурхны аварлаар ээж аавуудыг уриагүй.

Блэйр жагсаалтын доороос Серена ван дер Вүдсэн гэсэн нэрийг олж харав. Хаяг нь харин New Hampshire дахь Hanover Academy сургуулийн дотуур байрных нь хаяг байлаа. Блэйр Серенагийн хаягийг засалгүйгээр жагсаалтыг буцааж тавив.

“Урилга хэвлүүлэхэд нэмж мөнгө хэрэг болох нь, тиймээс чадах ядхаараа хэмнэлт гаргацгаая,” гэж тэр хурдхан хэлээд “Би Takashimaya дэлгүүрлүү хэлээд цахирмаа цэцгээ сараанаар солиулаад, ваарыг чимэглэх тогосны өдийг болиулая,” гэхэд

“Би урилгыг чинь хийж өгье. Үнэгүйгээр,” гэж нарийхан, цэвэрхэн хоолой тэдний ард сонсдов.

Охид хэн бэ гэдгийг харахаар эргэцгээлээ.

Өө, энэ чинь нөгөө бяцхан Жинни ч билүү охин байна шдээ, биднарын сүлд дууны үгийг хийсэн есдүгээр ангийн охин, гэж Блэйр бодов.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.20.11 1:57 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Image

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.20.11 2:00 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Би өнөө шөнөдөө багтаагаад гараараа бичиж хийгээд, илгээчихэж чадна. Үнэ орох ганц зүйл бол материалууд, гэхдээ би хямдхан сайн цаас зардаг газар мэднэ,” гэж Женни Хампфри хэллээ.

“Тэр биднарын бүгдийнх нь сүлд дууг бичсэн юм,” гэж Кати Тинад шивнээд “Гоё хийсэн шүү,” гэхэд

“Тиймээ, үнэхээр дажгүй болсон,” гэж Изабел санал нэгдлээ.

Женни улайн, кофе шопын гялтгар шалруу ширтэн зогсоод, Блэйрийн юм хэлэхийг хүлээв. Бүх зүйл Блэйрээс л шалтгаална гэдгийг тэр мэдэж байв.

“Чи тэгээд зүв зүгээр хийж өгөх юмуу?” гэж Блэйр сэжигтэйгээр асуухад

Женни тэрэнрүү харан “Хэрэв би урилгуудыг хийчихвэл, үдэшлэгт очиж болох болов уу гэж найдаж байна,” гэлээ.

Блэйр дотроо сайн муу талуудыг бодож үзэв. Сайн нь: урилгууд өвөрмөц гоё байх болно, дээр нь үнэгүй хийгдэнэ, мөн тэд цэцгээ болих шаардлагагүй болчихно. Муу нь: үнэндээ муу зүйл алгаа.

Блэйр Женниг дээрээс доош нь харав. Ес дүгээр ангийн том хөхтэй бяцхан туслагч. Тэр өөрөө л энэ хэцүү ажлыг авъя гэсэн, бас үдэшлэг дээр үнэхээр илүүдэл харагдана... за ер нь хамаа байхав?

“Мэдээж, чи урилгыг хийж болно. Өөрийхөө нэг найзад бас нэгийг хийчихгүй юу,” гэж Блэйр хэлээд Женнид нэрсийн жагсаалтыг өглөө.

Ямар өгөөмөр юм бэ.

Блэйр Женнид бүх хэрэгтэй мэдээллүүдийг өгөхөд Женни кофе шопоос хурдхан гэгч нь амьсгаадан гарч ирлээ. Удахгүй дэлгүүрүүд хаана, харин тэрэнд цаг бага байв. Зочдын нэрс бодож байснаас нь ч урт байлаа, тэр ч бүх л шөнөжин урилгыг бэлдэж суухнадээ, гэхдээ үдэшлэгт очихоор болсон шүүдээ: энэ л хамгийн чухал зүйл юм.

Тэрнийг Дэнд хэлэх үеийг л хүлээж сууя. Дэн ч галзуурна даа. Харин Женни тэрнийг хүссэн хүсээгүй үдэшлэгрүү хүчээр авч явах төлөвлөгөөтэй байлаа.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.21.11 10:34 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
салхинд туугдагсад өөр тийш эргэв

Хоёр мартини уусны дараа, Серена сургуулийхаа үүдэнд таксинаас буун, танхимруу яаравчилж байв, бэлтгэл аль хэдийн эхэлсэн байхад тэр үргэлжийн адил хагас цагаар хоцорсон байлаа.

Коридороор төгөлдөр хуур дээр тоглох дуу сонсдоно. Серена хуучны найз Ралф Боттомсыг олохоор танхимын хаалгыг онгойлготол, тэр нь маш чухайл царайлчихсан дуулж байв. Тэр Рэт Батлерын хувцасыг өмсөж хиймэл сахал зүүчихэж. Өнгөрсөн хоёр жилийн туршид Ралф маш их жин хэмж, нүүр нь ягааржээ. Тэр бас нэгэн бүдүүн, буржгар бор үстэй охины гараас нь хөтөлчихсөн байв – Скарлет О’Харагийн дүрд тоглож байгаа охин. Тэр ч бас дуулж байв, чанга гэгч нь бруклины аялгатайгаар дуулна.

Серена хана налан, энэ бүгдийг айдас ба бахдалтайгаар харж зогсов. Үзэсгэлэн дээр болсон үйл явдал тэрнийг огтхон ч сандраагаагүй мөртлөө – энэ зүйл харин айлгаж байлаа.

Дууг дуусахад, хүүхдүүд алгаа ташиж баярлацгаав, харин дараа нь тэдний багш, нас тогтсон англи эмэгтэй дараагийн үзэгдэлийг удирдаж эхлэв.

“Гараа ташаандаа ав, Скарлет,” гэж тэр зааварчлан “Алив, алив. Тиймээ. Өөрийгөө иргэний дайны үеийн цуутай охин гэж төсөөл. Чи бол дүрэм зөрчигч!” гэв.

Серена эргэн цонхоор харахад таксинаас гурван охин бууж ирлээ. Блэйр, Кати, Изабел гурав байв. Серена өөрийгөө тэврэн, эргэж ирснээс нь хойш мэдрэгдэж байгаа хачин мэдрэмжээ дарахыг хичээв. Тэр амьдарлдаа анх удаа өөрийгөө хаягдсанаар мэдэрсэн юм.

Танхимдах хэнд ч Сайнуу? эсвэл Баяртай! гэж хэлэлгүйгээр Серена коридорлуу гараад ирэв. Самбараар дүүрэн хуудас, зарлалууд замбраагүй өлгөөтэй байсан учраас тэр уншихаа болив. Харин нэг нь Ванесса Абрамсийн киноны тухай байлаа.

Ваннесаг гэж бодохоор, энэ нь маш чухал бөгөөд хар бараан кино болох нь ойлгомжтой, гэхдээ л бүдүүн, улаан царайт Ралф Боттомстой тэнэг дуу дуулж, бүжиглэхээс дээр юм. Ванессагийн шалгаруулалт цагийн өмнө Madison Square Park-т эхэлчихэж, гэхдээ дуусаагүй байж юуны магад. Ингээд Серена такси бариад хотын төврүү яаравчиллаа.

“Чамайг би ингэж хийгээсэй гэж хүсэж байна,” гэж Ванесса Маржорид хэлэв, тэр бол Constance сургуулийн ахлах ангийн сурагч ба , Ванессагийн киноны Наташагийн дүрд шалгуулахаар ирсэн цорын ганц хүн байлаа. Маржори буржгар улаан үстэй, сэвхтэй, жижигхэн навтгар хамартай, бас хүзүүгүй. Тэр зогсолтгүй бохь зажилах ба, бүхэлдээ, огтхон ч энэ дүрд тохирхооргүй хүн байлаа.

Нар жаргаж, Madison Square Park ягаан өнгөнд автав. Агаараас New York-ийн намрын үнэр үнэртэнэ, задгай зуухны утаа, хатсан навчис, халуун хот дог, нохойны шээс, мөн автобусны утаа холилдон үнэртэх юм.

Дэниел паркийн сандал дээр Ванессагийн хэлсний дагуу шархадсан цэрэг болон дээшээ харан хэвтнэ. Дайнд ч тэр, хайр дурлалын хувьд ч тэр шарх авсан, мөн аймшигтай цагаан царайтай, туранхай, тэгээд сэгсийсэн харагдаж байлаа. Цээжин дээр нь жижигхэн шилэн гаанс байв. Азтай Ванесса үүнийг Williamsburg-ийн гудамжаас олсон юм. Энэ нь шархадсан ханхүүд яг тохирох зүйл байв.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited