#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.17 5:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.03.11 12:26 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Image

Gossip Girl-ийг хүмүүс tv show-гаар нь сайн мэдэх байх. 4 сизон гарсан, намар 5дах сизон нь гарна. Ном нь анх 2002 онд гарж байсан, Cecily von Ziegesar гэдэг хүн бичсэн. 11 novel тэй ба 2007 онд сүүлйих нь гарсан. Хүмүүс нь шоуг нь их үздийн, би ч бас, шинэ сизонг нь хүлээгээд байж бйана, номыг нь саяхнаас л уншив, шоунаасаа жохоон өөр зүйлс мэр сэр байдаг л юм байна лээ. Тэгээд мэдкү хүмүүс байвал эндэ хэдэн баян айлын хүүхдүүдийн сайхан амьдрал гардаг юм. Унших хүн олдуул уншин биз, олдку бол тэгээд больдог л байх, яахав эхлүүлээд үзий л гэж бодлоо

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by pcd on Aug.06.11 12:31 pm, edited 1 time in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: Aug.03.11 5:04 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
сайн уу хүмүүсээ !

Та нар шилэгдсэн хүмүүсийн амьдралын тухай мэдэхийг хүсдэгүү ? Тэгвэл, би та нарт ярьж өгье, би тэднарын нэг нь. Гэхдээ би цариалаг загвар өмсөгчид эсвэл жүжигчид, хөгжмийн авьястнууд эсвэл суут ухаантнуудыг хэлээгүй. Би төрхөөс нь эхлээд л бусад хүмүүсийн хүсэж мөрөөддөг юм бүхэн өөрт нь байдаг хүмүүсийн тухай ярьж байна.

New York-ийн Upper East Side-д тавтай морил. Энд би болон миний найзууд амьдарж, сурж, тоглож, унтдаг – заримдаа бие биетээгээ. Бид бүгд маш том байранд амьдардаг бөгөөд, бүгд өөрсдийн гэсэн өрөө, угаалгын өрөө бас утасны шугамтай. Бид мөнгө, согтууруулах ундааг хүссэн хэмжээгээрээ хэргэлдэг, ээж аавууд маань гэртээ бараг байдаггүй, тиймээс ч чөлөөт цаг хангалттай байдаг. Бид бүгд ухаантай, удамшсан классик царай төрхтэй, маш гоё сайхан хувцасладаг ба яаж зугаацаж цэнгэхээ мэднэ. Бид бусадтай адилхан л муухай үнэртэй баас гарагдаг ч чи тэрнийг хэзээ ч үнэртэж чадахгүй, яагаад гэвэл франц үнэртэй ус үйлдвэрлэгчдийн тусгайлан биднарт зориулж хийсэн үнэртэй усыг гэрийн үйлчлэгч маань цаг болгонд цацаж байдаг.

Энэ бол тансаг амьдрал.

Биднарын байр Fifth Avenue-д байрлах Metropolitan музей ба Constance Billard сургуулруу алхаад хүрэх зайтай. Энэ сургуульд бидний ихнэх нь явдаг билээ. Шартаад үхэх гэж байхад ч Fifth Avenue үргэлж гоё харагддаг, нарны гэрэл St. Jude-ийн царайлаг хөвгүүдийн үсэн дээр нь тусаж харагдна.

Гэвч музейн ойролцоо ямар нэгэн болохгүй зүйлс болж байна...

АЖИГЛАЛТ

Takashimaya дэлгүүрийн урд Б ээжтэйгээ таксин дотор хэрэлдэнэ. Metropolitan музейн шатан дээр Н өвс татан зогсно. Barneys дэлгүүрт Ч шинэ гутал худалдаж авж байна. Харин Grand Central Station вокзал дээр New Haven-ээс ирсэн галт тэрэгнээс танил, өндөр, царайлаг шаргал үстэй охин бууж ирлээ. Нас нь ойролцоогоор, 17. Энэ С мөн үү?

ДОТУУР БАЙРТАЙ СУРГУУЛЬД СУРАХААР ЯВСАН ОХИН ХӨӨГДӨӨД ИРЖЭЭ

Тиймээ, С иргээд ирж. Үс нь ургаж, цайвар болсон байна. Түүний цэнхэр нүд нь ямар нэг юм нууна. Тэр урьдын адил сайхан хувцаслаж. Өнөө өглөө музейн шатан дээр С-ийн инээд сонсогдов, одоо ч бид дахиж түүний даллахыг харалгүйгээр тамхиа сорж, каппучиногоо ухааргүй болждээ. Тэрний сургуулиасаа яагаад хөөгдсөнийг бид мэдэхийг үхтлээ хүсэж байсан ч хэн ч түүнээс асуухгүй, яагаад гэвэл тэр биднээс холхон байсан нь дээр. Гэвч, С аль хэдийн энд ирсэн...

Юмыг яаж мэдхэв гээд бид бүгд цагаа тааруулцгаав. Болгоомжтой байхгүй бол, С багш нарыг маань өөртөө татаж, бидний багтахгүй даашинзыг өмсөж, сүүлийн оливыг идэж, ээж аавын маань орон дотор секс хийж, хивсэн дээр маань дарс асгаж, бидний ах дүү найз залуучуудын зүрхийг булааж, нэг үгээр хэлэхэд бидний амьдарлыг сүйрүүлж чадах юм.

Би сайн харж байнаа. Бүгдийг нь ажигласаар байх болно. Энэ жил ч галзуу бас хорлонтой жил болохнэ ээ. Би мэдэрж байна.

Xoxo
Gossip Girl

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.23.11 6:38 pm, edited 6 times in total.

Top
   
PostPosted: Aug.03.11 5:09 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
бүх л сонирхолтой түүхийн адилаар бүх зүйл үдэшлэгнээс эхэлсэн юм

“Тэд нартай өглөөний хоол идэхгүйн тулд өглөөжин өрөөндөө хүүхдийн суваг үзэж суулаа,” гэж Блэйр Волдорф өөрийн хоёр сайн найз Кати Фаркас ба Изабел Коутс, мөн ангийхандаа яриад “Ээж тэрэнд омлет хийж өгсөн, ээжийг зуух ажлуулж чаддаг гэж ёстой мэдээгүй." гэв.

Блэйр урт бор үсээ чихнийхээ ард хийгээд гартаа байсан болор аяганаас эртний шотланд вискиг балгав. Тэр хоёр дахиа ууж байв.

“Ямар хүүхэлдэй үзсэн гэнэ ээ?” гэж Изабел асуухдаа үсээ Блэйрийн ноолууран цамцнаас холдуулав.

“Ямар хамаа байна?” гээд Блэйр дэвслэв. Тэр шинэ хар, хавтгай ултай гутал өмссөн байв. Маш цэгцтэй тансаг ч гэсэн тэр дорхноо хувирдаг бөгөөд урт төрүүтэй гутал ба ээжийхээ үзэн яддаг секси юбкийг өмсөж чадна. Ингээд тэр рок од, секс муужгай болчихож ч чадна.

“Хамгийн гол нь би тэдний улаан торгон алчуураар хосолсон заваан романтик өглөөний хоолноос нь болж бүхэл өглөөжин өрөөндөө суусан. Тэд ядаж усанд ч ороогүй байсан гээд боддоо,” гээд Блэйр дахин нэг балгав. Ээжийгээ тэр эрэгтэйтэй унтдаг гэдэг бодлыг тэсвэрлэхийн тулд тэрэнд согтох л хэрэгтэй байв – маш ихээр.

Сайн нь гэвэл Блэйр ба түүний найзуудын гэрийхэний хувьд архи уух нь нусаа нийхтэй адил. Тэдний эцэг эх хүүхдүүдээ архийг хэрэглэхийг хорихгүй байвал тэд архийг хэтрүүлэхгүй гэдэг европ үзэл бодолтой байдаг байв. Тийм учир Блэйр ба түүний найз нар хичээлээ сайн хийж, биеэ сайн авч явж, олны нүдэндээр бөөлжиж, өмдөндөө шээж, хэрүүл шуугиан дэгдээж гэр бүлээ шараа болгохгүйхэн шиг байвал хаана ч хамаагүй юу хүсснээ уухыг нь зөвшөөрдөг байв. Мөн секс, хар тамхинд ч адилхан хандлагатай, хамгийн гол нь хүмүүст харагдах байдалдаа анхаарвал боллоо.

Мөн дотуур өмдөө өмсөж байх хэрэгтэй.

Блэйрийн дургүйг хүргэсэн эрэгтэй бол Сайрус Роуз, ээжийх нь шинэ найз залуу. Яг энэ үед Сайрус Роуз зочны өрөөний нөгөө талд зогсон зочидыг хүлээж авч байлаа. Тэр гаднаасаа яг л нэг худалдагч шиг л харагдана – халзан, жижигхэн, өтгөн сахалтай, бүдүүн гүзээ нь цэнхэр пижаканд нь багтаж ядсан. Тэр халаасан дахь бутархай мөнгөө тасралтгүй шажигнуулах бөгөөд пижакаа тайлхад нь суган доор нь том заваан хөлсний толбо харагдав. Тэр чанга инээдэг бөгөөд Блэйрийн ээжид маш сайхан ханддаг. Гэвч тэр Блэйрийн аав биш. Блэйрийн аав өнгөрсөн жил өөр нэгэн залуутай Францруу зугтсан.

Тоглоомчгүй. Тэд цайзад амьдардаг бөгөөд усан үзмийн цэцэрлэгтэй. Үнэндээ бодоод үзвэл ч дажгүй шүү.

Мэдээж энэнд Сайрус Розын буруу гэж нэг ч байхгүй, гэхдээ л энэ нь Блэйрт огт хамаагүй. Блэйрын хувьд Сайрус Роз бол зүгээр л нэг ядаргаатай бүдүүн гачин амьтан байлаа.

Гэвч өнөө орой Блэйр Сайрус Роузыг тэвчих хэрэгтэй болов, яагаад гэвэл өнөө оройн үдэшлгийг ээж нь Сайруст зориулж зохион байгуулж байгаам, тэгээд Волдорфын бүх гэр бүлийн гишүүд тэрэнтэй танилцхаар иржээ: Басс-ын гэр бүлийнхэн ба тэдний хүү Чак ба Доналд, ноён Фаркас ба түүний охин Кати, алдартай жүжигчин Артур Коутс, түүний эхнэр Тити, мөн охид Изабел, Режина, Камилла, ноён хатагтай Арчибалд, тэдний хүү Нэйт. Ирээгүй хүмүүс гэвэл ноён хадагтай Ван дэр Вүдсэн ба тэдний охин Серена, хүү Эрик байв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:49 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.03.11 6:14 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Блэйрийн ээж үдэшлэгүүдээрээ алдартай юм, харин энэ үдэшлэг нь түүний салалтаасаа хойших хийж байгаа анхных нь. Энэ зун Волдорфын пентхаус гүн улаан ба шоколадан бор өнгө орсон үнэтэй засвар хийсэн бөгөөд тэдний гэр эртний эдлэл ба уран зураг сонирхдог хүмүүсийг гайхшруулам эдлэлүүдээр дүүрсэн байв. Хоолны өрөөний ширээний голд маш том мөнгөн саванд дүүрэн цагаан цахирмаа, хүрэн модны мөчирүүд байв – энэ нь Fifth Avenue-гийн гоёлын дэлгүүр Takashimaya-гийн иж бүрдэл юм. Шаазан таваг болгон дээр нэрнүүдтэй алтан кардууд байлаа. Галын өрөөнд тогооч Миртл суфле бэлтгэнгээ Боб Марлигийн дууг аялана, харин аз болж бүтэлгүй ирланд гэрийн үйлчлэгч Эстэр хэн нэгний хувцсан дээр дарс асгасангүй.

Харин ганц Блэйр л бүтэлгүйтэж байлаа. Хэрвээ Сайрус Роуз түүний найз залуу Нэйтэд сануулаагүй бол тэр түүний итали арьсан гутал дээр нь уусан дарсаараа бөөлжих байв.

“Блэйр та хоёр нилээд удаж байгаа тэ?” гэж Сайрус асуухдаа Нэйтийн гарыг цохив. Тэр түүнийг тайвшруулахыг хүсэж байв. Upper East Side-ийн хүүхдүүд бүгд л их стрессдсэн байх юм.

Түүний бодол ийм байлаа.

“ Та хоёр унтсан уу?” гэж Сайрус асуув.

Нэйт хажуудах улаан ханын цааснаас ч илүү улайгаад

“Бид 2 төрснөөсөө хойш л бие биеээ мэднэ. Тэхдээ бид болздог болоод жил болж байна. Тэгээд бэлэн болохоосоо өмнө яарч харьцаагаа нураамааргүй байна,” гэв. Тэр Блэйрээс бэлэн болсон тухай нь асуух болгонд хэлдэг үгийг нь яг тэр чигээр нь хэлж байв. Мэдээж, тэр найз охиныхоо ээжийн найз залуутай нь ярьж байгаа юм чинь. Ямар “Миний хүсснээр болдог бол яг одоо ч хийж чадна” гэлтэй биш.

“Ойлгомжтой,” Сайрус Роз хэлэв. Тэр тарган гараараа Нэйтийн мөрийг тэврэхэд түүний бугуйнд Cartier-гийн алтан бугуйвч байлаа – наяад онд нилээн алдартай байсан ба одоо бол тийм ч их биш.

“Чамд зөвөлгөө өгье,” гэж Сайрус хэлээд "Охидуудын юу гэхийг битий сонс. Тэд гэнтийн зүйлд дуртай байдаг юм. Тэднар чамайг юмыг сонирхолтой болгоход дуртай байна. Ойлговуу?” гэв.

Нэйт дургуй толгой тохив. Тэр хамгийн сүүлд Блэйрийг гайхшруулах гэснээ санахыг оролдлоо. Ганц толгойд нь орж ирсэн зүйл нь Блэйрийг тэннисийн хичээлээс нь ирж авахдаа түүнд зайрмаг авчирж өгсөн нь байв. Энэ нь сарын өмнө байсан бөгөөд үнэхээр явцгүй зүйл байсан юм. Энэ байдлаараа бол тэр Блэйртэй хэзээ ч унтахгүйндээ.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:17 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.03.11 6:19 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Нэйт ямар төрлийн баньд бэ гэвэл, өөрлүү нь охин хараад байвал, би үнэхээр гоё залуу болохоор тэр охин надаас харцаа салгаж чадахгүй байна, гэж боддог хүн юм. Гэхдээ тэр үүгээрээ онгирдгүй. Тэр сайхан харагдахыг хичээдгүй, тэр угаасаа л царайлаг.

Өнгөрсөн Easter-ийн баяраар Блэйрийн аав тэр хоёрыг долоо хоногийн турш Sun Valley-д гулгахаар авч явсан юм. Энэ үеэр Блэйр түүнд бэлгэлсэн ногоон гурвалжин захтай цамцыг тэр одоо өмссөн байв. Блэйр нууцаар цамцных нь ханцуйд жижиг алтан зүрх хатгасан, энэ нь тэрний хувдь Нэйт түүний зүрхийг байнга авж явж байна гэсэн үг юм. Блэйр өөрийгөө дээр үеийн жүжигчид Одри Хэпбурн ба Мэрилин Монротой адилтгаж, өөрийгөө романтик гэх дуртай. Тэр үргэлж л ямар нэг кино зохиолд орж тоголдог, тэр кино нь тэрний амьдрал нь.

Блэйр Нэйтэд цамцаа өгөхдөө “Би чамд хайртай,” гэсэн.

“Би ч бас,” гэж Нэйт хэлсэн ч тэр энэ нь үнэн худал болохыг өөрөө ч мэдэхгү байсан.

Нэйт цамцыг өмсөөд маш гоё харагдахад Блэйр хашиграад хамаг хувцаа ураад хаямаар санагдсанч энэ үед хашгирах нь зохимжгүй учираас тэр чимээгүй хэвээр байсан юм. Тэр хоёр удаан үнсэлцхэд өдөржин ууланд байснаас болж хацарнууд нь хөрж бас халжээ. Нэйт Блэйрийн үсийг ороогоод буудлын өрөөны орон дээр хэвтүүлэв. Блэйр гараа дээшээ болгож тэрнээр хувцаа тайлуулж байхдаа энэ чинь кино биш бодит гэдгийг гэнэт ухаарав. Тэгээд л сайн охин болж, босч суугаад Нэйтыг болиулав.

Өнөөдөрийг хүртэл Блэйр үргэлж Нэйтыг болиулдаг байжээ. Хоёрхон хоногийн өмнө Нэйт үдэшлэгнээс тал брэндитэй савыг кармандаа хийсэн ирэв, тэгээд тэрний орон дээр хэвтээд хэлжээ “Блэйр, би чамаг хүсч байна.” Блэйр дахиад л хашиграад тэрний дээр гарчмаар байсан ч тэгсэнгүй. Нэйт унтчихаад аяархан хурхирав, харин Блэйр хажууд нь хэвтээд өөрийгөө кинонд байгаагаар төсөөллөө, Нэйт тэр 2 гэрэлчихсэн, мөн тэр архи уудаг бөгөөд заримдаа орондоо шээсэн ч Блэйр түүний талд зогсож үргэлж хайрлаж байгаагаар.

Блэйр тэрний дургүйг хүргэхийг хүсээгүй, тэр зүгээр л бэлэн биш байсан юм. Тэр зуныг North Carolina-д байдаг теннисийн сургуулийн аймшигтай зусланд өнгрөөж, харин Нэйт аавтайгаа Maine-ийн далайд байснаас болж тэр хоёр зуны турш бараг уулзалдаагүй байжээ. Тэр хоёр зунжин хол байсан ч бие биендээ хайртай хэвээрэй гэдэгийг Блэйр баталхыг хүсэж байв. Тэр дараагийн сард болох 17 насны төрсөн өдрөө хүртэл хүлээхийг хүсэж байсан.

Харин одоо энэ хүлээлтээ дуусгав.

Нэйт байдгаасаа ч илүү гоё харагдаж байлаа. Ногоон цамц нь маш гоё зохиж, тэрний нүд бас үсийг нь сайхан харагдуулна. Ингээд л Блэйр бэлэн гэдгээ мэдэв. Тэр вискинээс нэг балгалаа. Тиймээ. Тэр үнэхээр бэлэн байв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:22 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.03.11 9:15 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
цаг сексдхэд 360 калори хаядаг

“Та хоёр юуны тухай яриж байна?” гэж Блейрийн ээж асуугаад Нэйтийн хажууд ирэн, Сайрусын гарыг барив.

“Сексийн тухай,” гэж Сайрус хэлээд түүний чихэн дээр үнсэв.

Заваан юм.

“Oh!” гэж Элеанор Валдорф дугараад үсээ янзаллаа.

Блэйрийн ээж Armani-гаас авсан ноолууран палааж, хар хилэн гутал өмссөн байв. Жилийн өмнө л гэхэд тэр энэ палаажинд багтхааргүй байсaн, харин тэр Сайрустай танилцснаасаа хойш 20 паунд хаясан. Тэр маш сайхан харагдаж байв. Бүгд л тэгж бодоцгооно.

“Тэр ч турах нь туржээ,” гэж ноён Басс хадагтай Коатсд хэлэхийг Блэйр сонсов. “Тэхдээ тэр давхар эрүүтэй байсан гэдэгт мөрийций,” гэв.

“Чиний зөв. Тэр үсээ ургуулчихаж – тэгээд л ойлгомжтой. Үсээрээ сорвио нууж байгаам,” гэж хадагтай Коатс хэллээ.

Өрөөгөөр дүүрэн Блэйрийн ээж ба Сайрус Розын тухай хов жив. Блэйрийн сонсохоор ээжийх нь найзууд түүнтэй адил бодолтой байлаа, зөвхөн ядаргаатай бүдүүн гачин амьтан гэсэн үгийг л хэрэглэхгүй байв.

“Надад Old Spice үнэртэж байна,” гэж Коатс хадагтай Арчибалдад хэллээ. “Тэр үнэхээр Old Spice цацсан юм байхдаа?”

Энэ нь яг л эмэгтэй хүн Impulse цацсантай адилхан заваан зүйл юм.

“Үгүй байлгүйдээ,” гэж хадагтай Арчибалд эргүүлж хэлээд “Тэхдээ магадгүй л юм” гэв.

Блэйр юм хэлэхгүйн тулд Эстэрийн тавгаас загасны ороомог шүүрж аваад амруугаа хийж тасралтгүй зажилсаар байв. Тэр Элеанорыг энэ яриаг сонсохыг үнэхээр хүсэхгүй байлаа. Хов жив яриа нь хүмүүст зугаатай байв.

Арайчдээ ! гэж Блэйр хэрэв хадагтай Арчибалдын бодлыг сонссон бол хэлэх байлаа. Худлаа амьтан бэ ! Энэ бүх хүмүүс аймшигтай хов ярих дуртай хүмүүс байв. Тэгээд мэдээж энэ нь тэднарт сайхан байдаг.

Өрөөний цаана Сайрус Элеанорыг барьж аван бүх хүмүүсийг харж байхад үнсэв. Тэрний ээж Сайрус хоёр яаж дурлалцсан хүүхдүүд шиг аашилж байгааг харахгүйн тулд Блэйр цонхруу эргэж Fifth Avenue ба Central Park-руу харав. Нэг дугуйтай хүн Seventy Second Street-ээс гарж паркруу орон хот догний машин дээр очиж ус авж байлаа. Блэйр урьд нь хот догний машиныг анзаарж байгаагүй байжээ, тэгээд тэр энэ машин өдөр болгон энд ирж зогсдог юм байхдаа эсвэл шинэ юм болуу гэж бодов. Өдөр болгон хардаг зүйлээ анзаарахгүй байна гэдэг инээдтэй юм.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:26 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.03.11 9:20 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Гэнэт Блэйр өлсөв, тэгээд юу идмээр байгаагаа ч мэдэж байлаа: хот дог. Тэp яг одоо идмээр байв – хав халуун, горчиц, кетчуп, сонгино байцаатай – тэгээд тэр энийг хэдхэн хазаад идэж дуусгаад ээжрүүгээ хараад хэхэрмээр байв. Тэрний ээж нь хүмүүсийг харж байхад Сайрустай үнсэлцэж болж байхад тэр ч бас хот дог идэж болно.

“Би явчаад ирье,” гэж Блэйр Кати, Изабел хоёрт хэлэв.

Тэр эргээд үүдрүү чиглэн өрөөн дундуур алхав. Хувцаа өмсөөд, гадаа гарж, хот дог аваад, хэдхэн хазаж дуусгаад, иргэж ирээд, ээжрүүгээ хэхрээд, юм уучихаад, Нэйттэй сексдэх төлөвлгөөтэй байгаа юм.

“Хаачих гэж байгаан?” Кати араас нь асуухад Блэйр зогссонгүй хаалгаруу яваад өглөө.

Нэйт Блэйрийг хараад тэрний ээж ба Сайрусаас нэг юм салав.

“Блэйр?” гэснээ “Яасан?” гэв.

Блэйр зогсоод Нэйтийн ногоон, гоё нүдрүү харлаа. Тэрний нүд нь яг л Блэйрийн аав опера үзэхдээ зүүсэн чулуун товч шиг харагдаж байв.

Тэр миний зүрхийг ханцуйдаа зүүсэн байгаа, гэж өөртөө сануулахдаа хот догоо мартчихсан байлаа. Тэрний амьдралын кино дээр, Нэйт тэрнийг авч яваад унтлагын өрөөрүү аваачин тэрэнтэй унтах ёстой байв. Тэхдээ энэ нь бодит амьдрал билээ.

“Чамтай ярих юм байна,” гэж Блэйр хэлэв. Тэр аягаа сунгаад “Эхлээд дүүргээд өгөөч?” гэлээ.

Нэйт аягыг нь авахад Блэйр түүнийг баарлуу авчирав. Нэйт шотланд виски дүүргээд Блэйрийг дагаж зочны өрөө дундуур явлаа.

“Хөе, та хоёр хаачихнуу?” гэж Чак Басс асуугаад хөмсгөө өргөөд зивүүн харав.

Блэйр Чакруу нүдээ эргэлдүүлчихээд цаашаа яваад, уув. Нэйт Чакыг үл тоож Блэйрийг дагасаар байлаа.

Чак Басс нь Мисти ба Бартоломю Басс нарын том хүү, цариалаг, яг сахалны хөөсний рекламны залуу шиг. Үнэндээ тэр Drakkar Noir үнэртэй усны рекламд тоглож байсан. Тэр найзууд дундаа хамгийн шалиг нь. Нэг удаа есдүгээр ангидаа байхдаа согтуу Кати Фаркастай унтахын тулд зочны өрөөний шүүгээнд хоёр цаг нуугдсан. Энэ нь тэрэнд хэцүү ч байгаагүй. Охинтой унтахын тулд тэрэнд юу ч хамаагүй.

Өөр хүмүүсийн хүрээнд бол түүнийг гаж донтон гээд хөөж болох байсан ч энэ гэр бүлүүд нь үе үеэр найзалж ирсэн юм. Чак бол Басс овогтой учраас тэд түүнтэй эвлэрэх хэрэгтэй болдог байв.

Мөн тэрний чигчий хурууны, үсэгтэй бөгж, цэнхэр, ноолууран, үсэгтэй ороолт, ээж аавых нь олон олон байшин байруудад хогоороо хөглөрж, Riverside-ийн хөвгүүдийн сургуулийн шүүгээнээс нь гарж ирэх өөрийх нь зурагнуудтай ч бас.

“Хамгаалхаа мартаваа,” гэж Чак Блэйр, Нэйт хоёрыг унтлагын өрөөрүү улаан хивсээн дээгүүр алхаж байхад нь хэлэв.

Блэйр шилэн бариулыг эргүүлэхэд орных нь торгон улаан бүтээлэг дээр байсан муур нь цочив. Блэйр үүдэн дээр зогсоод Нэйтэд наалдав. Тэр Нэйтийн гарнаас барилаа.

Яг энэ үед Нэйтийн найдлага иргэж ирсэн юм. Блэйрийн байгаа байдал секси байсан нь... одоо энэ зүйл болох нь гэж үү? гэж бодуулав.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.03.11 10:06 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Блэйр Нэйтийн гараас татан өрөөрүү орууллаа. Тэр хоёр тээгэлдэдээд орлуу унахад барьж байсан уух юм нь хивсруу асгарав. Блэйрийн дарс нь түүний толгойруу асгархад тэр инээв.

Би Нэйттэй унтах гэж байна, гэж бодлоо. Тэгээд хамдтаа зургаан сард сургуулаа төгсөөд, намар хамтдаа Yale их сургуульд орж, дөрвөн жилийн дараа гэхэд нүсэр хурим хийгээд Park Avenue-д маш гоё байр олж аван хилэн, торгон, үслэг зүйлсээр байраа гоёж өрөө болгондоо сексддэг болно гэж бодов.

Гэнэт үүднээс Блэйрийн ээжийн дуу чангаар сонсогдлоо.

“Серена ван дэр Вүдсэн ! Ямар сайхан гэнэтийн зүйл бэ?”

Нэйт Блэйрийн гарыг тавиад яг л команд авсан цэрэг шиг яарч эхлэв. Блэйр орныхоо өнцөгт суугаад, уух юмаа газар тавьж, орны бүтээлгийг тэгшиллээ.

Тэгээд Нэйтрүү харав.

Гэвч Нэйт аль хэдийн босоод, энэ зүйлийн үнэн үгүйг мэдэхээр үүдээр том том алхаад яваад өглөө.

Серена ван дэр Вүдсэн үнэхээр иргэж ирсэн үү?

Блэйрийн амьдарлын кино нь гэнэтйин эмгэнэлтэй зүйл болж хувирав. Тэр гэдсээ дахиад барьлаа, өлсжээ.

Анхнасаа хот догруу л явдаг байждээ.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:32 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.04.11 1:43 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
с иргээд ирж !

“Сайнуу сайнуу сайнуу!” гэсээр Блэйрийн ээж ван дэр Вүдсэн болгоны хацрыг үнсэж байв.

“Серенаг ирнэ гэж бодоогүй байсныг чинь мэдэж байнаа” гэж хадагтай ван дер Вүдсэн шивнээд “Зүгээр гэж найдая,” гэлээ.

“Зүгээр байлгүй яахавдээ,” гэж хадагтай Волдорф хэлэв. “Чи амралтаараа ирээ юу, Серена?” гэхэд

Серена ван дер Вүдсэн толгойгоо сэгсрээд моодноос гарсан Burberry цуваа Эстэрт өгөв. Тэр шаргал үсээ чихнийхаа ардуур хийгээд үйлчлэгчрүү инээмсгэллээ.

Серена нүдээрээ инээмсэглдэг байв – тэрний нүд усан цэнхэр өнгөтэй. Энэ нь бусад хүмүүс угаалгын өрөөндөө тэнэг хүн шиг толинд харж зогсоод хичээж дуурайх гэж оролддог тийм инээмсэглэл юм. Дур булаам, гайхамшигтай сайхан харагдах нь “Чи надаас харцаа салгаж чадахгүй байнуу?” гэж байгаа мэт. Энэ инээмсгэлэлийг сүпэр моделууд хэдэн жилийн турш хичээллэдэг. Харин Серена-д хичээх шаардлага байхгүй.

“Үгүй ээ би энд,” гээд Серена ярьж эхлэхэд ээж нь маш хурдан таслаж орж ирээд “Серенад дотуур байртай сургууль таалагдаагүймаа,” гэж яг л юу ч болоогүйм шиг үсээ оролдонгоо хэллээ.

Бүх ван дэр Вүдсэнгүүд адилхан. Өндөр, шаргал үстэй, туранхай, биеэ авч явах нь маш гоё, теннис тоглож, такси авж, шпагетти идэж, угаалгын өрөөрүү явахдаа хүртэл энэ байдлаа хадгалдаг. Ялангуяа Серена. Тэр угийн л ийм бөгөөд чи гоё цүнх, жийнс авч өмслөө ч ийм болж чадахгүй. Тэрнийг бүх баньднар хүсдэг ба, бүх охид тэрний оронд байхыг хүсдэг.

“Маргаашнаас Серена Constance сургуульд буцаад явж эхлэнэ,” гэж ноён ван дэр Вүдсэн хэлээд охинруугаа ширүүн харцаар харахад тэр байдгаасаа ч илүү аймар харагдана.

“Серена минь, чи их сайхан харагдаж байна. Блэйр чамайг хараад баярлах болно,” гэж Блэйрын ээж хэлэв.

Серена тэрнийг тэврээд “Хөөх, хараач, та ямар нарийхан болоов ээ! Бас байшин чинь ёстой гайхалтай байна, гоё зурагнууд байна,” гэв.

Хадагтай Валдорф инээгээд Серенагийн урт нарийн бүсэлхийгээр нь тэврээд “Хонгор минь, би чамайг өөрийн найз Сайрус Роузтай танилцуулья,” гээд “Сайрус, энэ бол Серена,” гэв.

“Гайхалтай харагдаж байна,” гэж Сайрус Роуз чангаар хэлээд Серенагийн хоёр хацар дээр нь үнсээд, чанга тэврэв. “Тэр бас сайн тэвэрдэг юм байна,” гэж нэмж хэллээ. Серена инээсэн ч тэрнээс холдсонгүй. Тэр өнгөрсөн хоёр жилийн турш Европт маш их цагийг өнгрөөсөн ба тэндэхийн эрэгтэйчүүд тэрнийг байнга тэвэрсээр байгаад тэр бүр дасчижээ. Тэр эрэгтэй хүмүүсийг татдаг соронз юм.

“Серена Блэйр хоёр маш маш маш сайн найзууд,” гэж Элеанор Сайруст тайлбарлав. “Гэхдээ тэр Hanover Academy-руу сурхаар яваад энэ зунг аялж өнгрүүлсэн юм. Хөөрхий манай Блэйрт чамгүйгээр маш хэцүү байсан,” гэлээ.

“Ялангуяа миний салалтын үеэр. Гэхдээ чи эргээд ирчихлээ. Блэйр маш их баярлах болно,” гэв.

“Тэр хаана байна?” гэж Серена асуухад тэрний цайвар арьс нь ягаарав. Тэр өлмийн дээрээ зогсоод хүзүүгээ өргөн Блэйрийг хайлаа, гэвч удалгүй тэрнийг хүмүүс хүрээлсэн байв – Арчибалдыхан, Коатсыхан, Бассууд, тэгээд ноён Фаркас тэрнийг үнсээд мэндчилж байлаа.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.23.11 6:38 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.04.11 1:54 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Серена тэднийг жаргалтайгаар тэврэв. Энэ хүмүүс тэрний хувьд гэр нь юм, харин тэр маш удаан гэрээсээ явсан. Тэр өөрийн өмнөх амьдралдаа эргээд орохыг тэсэн ядан хүлээж байв. Блэйртэй хамт сургуулруу алхаж, хамт зураг авж, тамхи татаж, кола ууж. Тэр хоёр Tribeca Star Hotel-ийн Star Lounge-д коктейл уугаад, гэртээ харих гэхээр хэт согтуу болчихоод Чак Бассын өрөөнд хонох үе гардаг. Тэр хоёр Блэйрийн орон дээр суугаад Одри Хэпбурны кино үзэж, хуучны унтлаганы хувцас өмсөж, жийн ба лайм жүүс уудаг байв. Тэд латин хэлний шалгалт дээр үргэлж хуулдаг - amo, amas, amat гээд Серенагийн тохойны дотор талд биччихдэг байв. Тэр хоёр Ridgefield, Connecticut дах Серенагийн ээж аавын эдлэнд очиж хуучин Buick машин унаж, сургуулийн тэнэг сүлд дууг дуулж галзуу юм шиг байдаг байв. Тэд ангийхаа хүүхдүүдийн хонхыг дараад зугтаана. Мөн Блэйрийн дүү Тайлерийг Lower East Side-д аваачиж үлдээгээд хэр удаж байж гэрээ олж ирэх вэ гэдгийг хардаг байв – гэхдээ үүний ачаар одоо Тайлер St. George-ийн бүх газрыг мэддэг болсон. Тэд савхин өмд өмсөж гараад баахан хүмүүстэй бүжиглээд арван паунд хаяж ч чаддаг байлаа.

Яг ийм л хуучин шигээ байхыг Серена тэсэн ядан хүлээж байв.

“Чамд уух юм авчирлаа,” гэж Чак Басс хэлээд ээж аавыгаа замаас түлхээд Серенад виски өглөө. “Гэртээ тавтай морил,” гэж нэмээд Серенагийн хацар дээр үнсэх гэж байгаад албаар алдаж уруулыг нь үнсэв.

“Чи ч хэвээрэй байх шив,” гээд уух юмыг нь авав.Тэр вискиг удаан уув. “Тэгээд, намайг санав уу?” гэлээ

“Чамайг аа? Харин чи намайг сансануу?” гэж Чак хэлэв. “Аливээ, зүгээр хэлээч. Чи яах гэж иргэж ирсэн юм? Юу болсон? Найз залуутай болсон уу?”

“Өө Чак минь,” гэж Серена хэлээд, гарыг нь бариад “Чи намайг чамаас болж ирснийг мэдэж л байгаа биздээ. Би үргэлж л чамайг хүсдэг байсан.”

Чак ухраад хоолойгоо засав, царай нь улаажээ. Серена тэрнээр сайхан тоглож байдалд орууллаа, ийм зүйл ховор тохиолдоно шүү.

“Би энэ сард дэндүү завгүй байгаа, гэхдээ чамайг хүлээлгэж болхол юм,” гэж Чак хэлээд хэвэндээ орохыг хичээж байв.

Гэвч Серена тэрнийг бараг л сонссонгүй. Тэрний тод цэнхэр нүд хамгийн их харахыг хүссэн хоёр хүн болох Нэйт Блэйр хоёрыг хайж байлаа.

Ашгүй нэг юм тэднийг олов. Нэйт үүдний хаалганы хажууд зогсож байв, харин Блэйр түүний ард тонгойчихсон хар цамцныхаа товчнуудыг товчилж байлаа. Нэйт Серенаруу харж байхад Серена түүнрүү харахад тэр доод уруулаа хазав, тэр ичихээрээ дандаа ингэдэг. Харин дараа нь инээмсгэллээ.

Энэ инээмсэглэл. Энэ нүд. Энэ царай.

“Наашир,” гэж Серена дуудаад даллав. Нэйт наашлахад Серенагийн зүрх нь хурдан цохилж эхэллээ. Тэр санаж байснаас нь дээр харагдаж байв, хамаагүй дээр.

Харин Нэйтийн зүрх тэрнийхаас ч хурдан цохилж байлаа.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:50 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.04.11 1:59 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Сайнуу,” гэж Нэйт Серенаг тэврээд хэлэв. Нэйтээс дандаа үнэртдэг үнэр нь үнэртэж байлаа. Яг л энэ хорвоогийн хамгийн цэвэрхэн, хамгийн их сэтгэл татмаар баньд. Серенагийн нүднээс нулимс урсаж тэр нүүрээ Нэйтийн цээжинд наав. Одоо тэр жинхнээсээ гэртээ иржээ.

Нэйтийн хацар ягаарав. Тайвшраарай, гэж тэр өөртөө хэлэв. Гэхдээ чадахгүй л байлаа. Тэр Серенаг барьж аваад тэврээд дахин дахин үнсээд л баймаар байв. “Би чамд хайртай!” гээд Нэйтэд хашгирмаар санагдсан ч тэгсэнгүй. Чадсангүй.

Нэйт ахмад далайчин, франц эзэгтэй хоёрын ганц хүү нь байв. Тэрний аав нь ахмад далайчин ба маш царайлаг, харин сэтгэл хөдлөл багатай. Тэрний ээж нь эсэргээрээ үргэлж эрхэлж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байв. Хөөрхий Нэйт, өөрт нь ямар байгааг яг хэлэхийн даваан дээр л сүүлд нь харамсахаас айгаад хэлж чаддаггүй байв. Тэр өөрөө хойшоо сууж давалгааг харж суугаад бусдаар завиа жолоодуулдаг байв.

Тэр чанга хатуу харагддаг ч үнэндээ сул дорой юм.

“Чи ямаршуу байвдаа,” гэж Нэйт асуугаад тайван амьсгалхыг оролдов. “Бид чамайг санасан шүү.”

Харж байна уу, тэр үнэнээр нь “Би чамайг санасан,” гээд ч хэлчихэж чадсангүй.

“Би ямаршуу байв гэж үү?” Серена асуугаад инээв. “Үнэндээ бол маш муу байлаа!”

Үргэлж л үл тоогдодгоороо үл тоогдсон Чак тэр хоёроос холдоод Кати, Изабел хоёртой зогсож байгаа Блэйрлүү очив.

“Мянган ногоон, тэр сургуулиасаа хөөгдчиж,” гэж Чак тэднарт хэллээ. “Би тэрнийг дуустлаа хүмүүстэй унтсаар байгаад ирж гэж хэлмээр байна. Тэр тэнд биеэ үнэлж ч байсан байж магад,” гээд өөрийхаа тэнэг ярианд инээв.

“Тэр хероин татсан байх,” гэж Кати хэлэхэд “Эсвэл эм уучихсан байх, валиум ч ююмуу, прозак ч юмуу” гэж Изабел хэлэв.

“Тэр нэгэн зуршилтай болсон гэж сонссон юм байна,” гэж Чак хэлээд “Тэр тархиа угаалгачихсан, одоо үргэлж секс бодож, үргэлж хийх ёстой гэж боддог болчихсон байгаа.”

Хоол хэзээ бэлэн болох юм бол? гэж Блэйр бодоод найзуудыхаа тэнэг даажигнаанг тоосонгүй.

Тэр Серенагийн үс ямар гоёийг бүр мартсан байжээ. Тэрний арьс ямар төгс гэдгийг. Тэрний хөл ямар нарийхан бас уртыг. Яаж Нэйт тэрэнрүү хардгийг - тэр нүдээ ч цавчихгүй байхыг хичээдэг. Харин Блэйрлүү хэзээ ч ингэж хардаггүй.

“Хөе Блэйр, Серена чамд иргэж ирж байгаагаа хэлснүү?” гэж Чак асуув. “За хэлээчдээ, яачаад байгаан?”

Блэйр тэрэнрүү гөлөрж харахад жижигхэн үнэг шиг царай нь улайв. Яг үнэндээ тэр Серенатай жил гаруй хугацаанд холбоо бариагүй юм.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:37 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.05.11 3:11 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Эхэндээ, Серенаг дөнгөж явахад нь Блэйр түүнийг маш их санасан. Гэвч тун удалгүй тэр Серена ойрхон байхгүй бол ганцаараа гялалзах ямар амархан болохыг ойлгосон юм. Гэнэт л Блэйр тэндэх хамгийн хөөрхөн, ухаантай, ганган нь болж хувирсан. Ингээд тэр анхаарлын төв болсон юм. Тэр Серенаг ч санахаа болив. Тэрэнтэй харьцахгүй байгаадаа өөрийгөө бага зэрэг буруутгадаг байсан ч Серенагийн богинохон утгагүй имэйлүүдийг уншаад тэр буруутай мэдрэмж нь арилчихдаг байв.

“Вермонтруу гулгахаар явж царайлаг залуустай шөнжин бүжгэлсэн !”

“Өчигдөр галзуу шөнө байлаа. Толгой өвдөж байна!”

Хамгийн сүүлд Серенагаас ирсэн зүйл нь өнгөрсөн зун ирсэн мэндчилгээ байв:

“Блэйр, би Bastille Day-ээр 17 хүрлээ. Франц сайхан байна !! Санаж байна !! Хайртай шүү, Серена,” гээд л болоо.

Блэйр мэндчилгээг хуучин Fendi-гийн гуталныхаа хайрцганд Серенатай найзалж байсны бүх дурсгалуудтай нийлүүлээд хийсэн. Энэ нөхөрлөл нь тэрэнд үнэтэй ч гэсэн яг энэ мөч хүртэл тэрний хувьд дуусчихсан байсан юм. Серена иргэж ирсэн. Тэр гутлын хайрцагийг нээлээ, бүх зүйл Серенаг явхаас өмнө байсан хэвэндээ орж болохоор байв. Урьдын адил Серена ба Блэр, Блэр ба Серена, харин Блэйр төгс төгөлдөр Серена ван дер Вүдсений хажууд илүү жижигхэн, бүдүүн, ухаантай муутай хүн болж хувирах юм.

Эсвэл үгүй ч байж болно. Хэрэв Блэйр болиулж чадвал.

“Серенаг ирсэнд чи маш их баярлаж байгаа биздээ !” гэж Изабел чангаар хэлэв. Харин дараа нь Блэйрийн царайг хараад дууныхаа өнгийг өөрчлөн “Мэдээж, Constance тэрнийг буцаагаад авчихаж. Тэгж л таарна. Тэд бидний хэн нэгнийг алдахыг хүсэхгүй л дээ,” гэж дуугаа намсгав. “Миний сонссноор өнгөрсөн хавар Серена New Hampshire-ийн нэг залуутай ороцолдсон гэсэн. Тэгээд аборт хийлгэсэн гэсэн,” гэж нэмэв. “Тэрний анхны аборт биш байсан гэдэгт мөрийций,” гэж Чак хэлэв. “Тэрнийг зүгээр л харчаачдээ.”

Тэд бүгд харцгаав. Нэйттэй жаргалтайгаар ярилцаж байгаа Серенаруу тэр дөрөв дөрвүүлээ харлаа. Чак анх удаа секс гэж мэддэг болоход – магадгүй нэгдүгээр ангидаа байх, хамгийн түрүүнд унтахыг хүссэн охин нь Серена байв. Кати өөрөө хувцасаа сонгодог болсон үеэсээ авхуулаад – гуравдугаар ангиасаа байх, Серенаг дуурайдаг болов. Изабелийн хувьд тэр өдөн далавчтай сахиусан тэнгэр харагдах бөгөөд тэр өөрөө бол шуудай өмссөн малчин шиг байв. Кати Изабел хоёр хоюулаа тэрнийг тэднээс Блэйрийг булаагаад авчихвий гэнэ. Блэйр Серенаг харав, тэрний сайн найз, үргэлж хайрлаж бас үзэн яддаг охин нь. Байрыг нь эзлэх гэж яаж ч хичээгээд гүйцэгдэхгүй охин. Хүмүүсийг мартаасай гэж хүссэн охин.

Арваад секундын өмнө тэр найзнартаа үнэнг хэлье гэж бодож байлаа: Серенагийн ирж байгааг мэдээгүй гэдгээ. Гэвч ямар сонсогдох бол? Блэйр бүхнийг мэдэж байх ёстой, тэрний найзууд Серенагийн тухай ийм их мэдэж байхад Блэйр тэрний иргэн ирэлтийг ч мэдэхгүй байна гэвэл юу болноо. Блэйр тэнд юм хэлэхгүй зогсоод байж чадсангүй. Энэ нь тэрнийг бариад өгчихнө. Тэр үргэлж хэлэх үгтэй байдаг. Тэрнээс гадна, үнэн нь ийм уйтгартай байхаар хэн сонсохыг хүсэх вэ? Блэйр жүжигт амьдардаг.

Блэйр хоолойгоо засаад. “Энэ бүгд маш... гэнэт болсон л доо,” гэж тэр нууцлагаар хэллээ.

Тэр доошоо харж баруун гарыхаа дунд хурууны бадмаарган бөгжөө оролдов. Кино эхэлж, Блэйр бэлэн болж байлаа.

“Серенагийн хувьд энэ тийм ч амаргүй зүйл л дээ. Би тэрэнд хэнд ч юу ч хэлэхгүй гэж амласан юм.” гэж нэмэв.

Сайн ойлгочихсон юм шиг л түүний найзууд нь толгойгоо тохив. Энэ нь маш чухал бас сонирхолтой сонсогдож байлаа, яг л Серена Блэйрт бүх юмаа ярьж байсан мэт. Хэрэв Блэйр энэ киногоо үргэлжлүүлэн зохиосон бол энд нь Серена хаднаас унаж тархиа хагалан, амьдаараа махчин шувуунд идүүлээд дуусах байв.

“Болгоомжтой байгаарай, Блэйр,” гэж Чак сануулан, баарны хажууд суун бие биенээсээ харцаа салгалгүйгээр аяархан ярилцаж байгаа Серена Нэйт хоёрлуу заав. “Серена дараагийн золиосоо олсон бололтой.”

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:38 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.05.11 3:15 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
с ба н

Серена Нэйтийн гарыг сул атган урагш хойш хөдөлгөж байв.

“Нүцгэн биен дээрх тэнэг царайг санаж байнуу?” гэж Серена асуугаад инээв.

Нэйт бас инээлээ, тэр одоо болтол хэдэн жил өнгөрчихөөд байхад ичсэн хэвээр л байв. Тэднар наймдугаар ангид байхдаа, ихнэх нь анх ууж үзэж байхад Нэйт хувцаа тайлав. Зургаан пиво уусны дараа Нэйт цамцаа тайлахад, Серена Блэйр хоёр биен дээр нь хар үзгээр нэг тэнэг царай зурчихжээ. Ингээд Нэйт нэгэн тоглоом эхлүүлэв. Бүгд тойрч суугаад, Нэйт голд нь орж зогсоод, латин хэлний ном бариад, үгнүүд хэлээд тэднарыг хувирга гэв. Чадахгүй бол нөгөө тэнэг царайг үнсэх ёстой байлаа. Мэдээж тэд бүгд чадаагүй, эр эмгүй, тэгээд нөгөө царай тэр шөнө зөндөө үнсүүлэв. Дараагийн өглөө Нэйт энэ бүгд болоогүй юм шиг байх гэсэн боловч тэрний арьсан дээр нөгөө зураг нь үлджээ. Тэрийг арилгахын тулд хэдэн долоо хоног царцуулсан.

“Улаан тэнгисийг?” гэж Серена хэлэв. Тэр Нэйтийн царайг харахад тэр хоёр хоюулаа инээж байлаа.

“Улаан тэнгис,” гэж Нэйт давтахдаа тэрний гүн цэнхэр нүдрүү нь харав. Тэр мэдээж санаж байсан. Яаж ч мартахав.

Нэгэн халуун найман сарын өдөр, аравдугаар анги төгссөн зун, тэдний гэр бүл Maine-д байхад Нэйт аавтайгаа хотод байв. Серена Ridgefield, Connecticut дах байшиндаа уйдаж үхэх гээд байж байхдаа гар хөлний хумсаа янз бүрийн өнгөөр будаад байж байлаа. Блэр Шотландад авга эгчийхаа хуриманд оролцож байв.

Нэйтийг залгахад Серена үсэрч босоод л вокзалруу явлаа. Нэйт тэрнийгг тосох гээд хүлээж байв. Серена вагоноос цайвар цэнхэр торгон палааж, ягаан углааштай бууж ирэв. Тэрний шар үс нь мөрлүү нь унжиж байлаа. Ямар ч цүнх, түрийвч, түлхүүрчгүй хоосон байв. Нэйтэд тэр яг л сахиусан тэнгэр шиг харагдана. Тэгээд тэр бууж ирээд Нэйтийг тэврээд уруул дээр нь үнсэв, Нэйтийн хувьд энэнээс илүү сайхан зүйл байхгүй билээ. Гайхалтай, гэнэтийн үнсэлт.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:39 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.05.11 3:19 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Эхлээд тэр хоёр Vanderbilt Avenue дах жижиг баранд мартини уужээ. Дараа нь такси аваад Park Avenue дах Нэйтийн байшинруу явлаа. Нэйтийн аав гадаад банкны эздүүдийг дагуулж явж байсан учираас орой болтол эзгүй байх байв, ингээд тэр хоёр хоюулхнаа байжээ. Тэр хоёр анх удаагаа хоюулхнаа байгаагаа анзаарав, энэ нь сонин байлаа.

Тэр хоёр сааданд суугаад пиво ууж, тамхи татав. Цаг агаар маш халуун байхад Нэйт урт ханцуйтай поло цамц өмссөн байсан учираас, тэрийгээ тайллаа. Тэрний мөр нь жижиг жижиг сэвхтэй, харин нуруу нь булчинлаг ба боролсон байв.

Серена маш их халууцаад фонтанруу орчихов. Тэр Venus de Milo-гийн хөшөөний өвдөг дээр суугаад палаажаа нэвт нортол өөрлүүгээ ус цацав.

Тэр жинхэн амьд бурхан байлаа. Серенагийн хажууд Venus хүртэл болхи чулуун шонгий мод шиг. Нэйт фонтанруу бас орлоо, тэгээд нэг мэдэхэд тэр хоёр бие биеныхаа хувцсыг тайлж өгч байв. Энэ чинь найман сар шүүдээ. Хотод найман сарыг нүцгэлж байж л давж гарах байх.

Нэйт гэрийнхээ хяналтын камеруудаас санаа зовоод Серенаг ээж аавыхаа унталгын өрөөрүү аваачив.

Тэгээд л цаашаагаа ойлгомжтой.

Тэр хоёр хоюулаа анх удаа секс хийж үзэж байлаа. Энэ нь сонин, хэцүү, гайхалтай, хөгжилтэй байсан бөгөөд тэр хоёр бүр ичиж ч амжсангүй. Энэ яг л хүн болгоны хүсдэг анхны секс байсан бөгөөд тэд огт харамсаагүй юм. Дараа нь тэд зурагт асаахад зурагтаар улаан тэнгийсийн тухай баримтат кино гарж байлаа. Серена Нэйт хоёр бие биеээ тэврээд, шилэн дээвэрний цаадах үүлийг хараад хэвтэв, тэр үед зурагтаар яаж Моисей улаан тэнгисийг хуваасан тухай ярьж байлаа.

Серенад энэ нь инээдтэй байв.

“Чи миний улаан тэнгисийг хуваасан,” гээд тэр Нэйттэй ноцолдов.

Нэйт инээгээд тэрнийг даавуунд мумми шиг болгоод ороочихов. “Харин одоо би чамайг энэ ариун газарт өргөл болгон үлдээнэ,” гэж бүдүүн хоолойгоор хэллээ.

Тэгээд тэр Серенаг хэсэг хугацаанд үлдээгээд хятад хоол, хямдхан цагаан вино захиалж орон дотроо идэж уув. Тэгээд тэр харанхуй болж одод гялалзахаас өмнө улаан тэнгийсийг дахиад нэг хуваав.

Долоо хоногийн дараа Серена Hanover Academy-д сурахаар яваад өгсөн юм. Тэгээд бүх л амралтаараа нэг ч ирэлгүй – Christmas-ыг альпын нуруунд, Easter-ийг Доминик-д, бүхий л зуныг европоор аялж өнгөрүүлсэн. Харин энэ нь Серенагийн энэ улаан тэнгисийн явдлаас хойш анх удаа ирж байгаа нь юм.

“Блэйр энэ тухай мэдээгүй биздээ,” гэж Серена аяархан асуув.

Блэйр хэн гэнээ? гэж тэр гэнэт манаран бодов. Тэр толгойгоо сэгсэрээд “Үгүй, чи л хэлчихээгүй бол,” гэлээ.

Хамгийн муу нь гэвэл, энийг Чак Басс мэдэж байв. Хоёрхон хоногийн өмнө тэр нэг үдэшлэг дээр согтчихоод хамаг юмаа ярьчихсан юм. Тэд ууж байхад Чак ингэж асуужээ “Нэйт, чиний хамгийн сайхан унталт чинь хэнтэй байсан бэ?” гэхэд нь тэр

“Серена ван дер Вүдсэнтэй,” гээд тэнэг юм шиг онгирчихжээ.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.05.11 3:22 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Харин Чак энэ нууцыг нь хадгалахыг хүссэнгүй. Энэ нь хэтэрхий сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл байв. Чак-д Яаж Найзнарыгаа Ялж, Бусдад Нөлөөлөх Вэ гэдэг номыг унших хэрэг байхгүй. Тэр энэнийг бичсэн гэж болно. Тэр угаасаа найз нөхөдийн тал дээр сайн биш байлаа.

Серена Нэйтийн тухгүй чимээгүй байдлыг нь анзаарсангүй. Тэр санаа алдаад толгойгоо тэрний мөрийг налав. Серенагаас дандаа үнэрттэд Chanel-ийн Cristalle үнэртсэнгүй. Тэрнээс өөрийх нь үнэр болох зөгийн бал, мод, сараан цэцэг холилдон үнэртэв. Энэ нь яг л Серенагийн үнэр, маш дур булаам, хэрэв өөр хэн нэгэнээс энэ үнэр үнэртвэл нохойн баас шиг санагдах байх.

“Новш гэж, Нэйт, чамайг би ямар их санаваа,” гээд “Миний хийж орхисон бүх юмыг чи харсан ч болоосой. Үнэхээр аймшигтай,” гэлээ.

“Юугсэн үг вэ, чи юу тийм муу зүйл хийчихээв?” гэж Нэйт айж бас таамаглан асуув. Тэр Серенаг сургуулийхаа дотуур байранд завхайрч, Парисийн буудлуудад өөрөөсөө хөгшин эрчүүдтэй явалдаж байгаагаар төсөөлөв. Нэйт зун Европруу тэрэн дээр очдог байж гэж бодлоо. Тэр үргэлж энийг буудалд хийхийг хүсдэг байв.

“Бас би үнэхээр муу найз байсан,” гэж Серена үргэлжлүүлээд “Би явснаасаа хойш Блэйртэй бараг яриагүй. Бас маш их зүйл болж өнгөрсөн. Тэрнийг надад ууралсан гэдгийг би мэдэж байна. Надтай тэр мэндэлсэнчгүй.”

“Тэр уурлаагүйээ, жооохон ичээд байгаа байх,” гэж Нэйт хэлэхэд

Серена тэрэнрүү хараад “Тийм л дээ, Блэйр ичсэн гэнэ, хэзээнээс тэр ичдэг болоов?” гэлээ.

“Тэр уурлаагүйдээ,” гэж Нэйт зүтгэв.

Серена мөрөө хавчаад “Ямар ч байсан би сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа. Бид нар буцаад хуучин шигээ болноо. Блер бид хоёр хичээлээ тасалж Мет-ийн дээвэр дээр чамтай уулзаж, Plaza Hotel-ийн тэндэх хуучин кино театрлуу очиж архидалтын цаг эхэлтэл хачин хачин кинонууд үзээдл. Тэгээд та хоёр үүрд аз жаргалтай байж би та хоёрын хуриман дээр очино. Тэгээд яг л кино шиг аз жаргалтай үлднэдээ.”

Нэйт муухай царайлахад

“Битгий ингэж царайлаад бай,” гэж Серена инээгээд хэлэв. “Тийм ч муухай сонсогдохгүй л байгаа биздээ?” гэхэд Нэйт мөрөө хавчаад “Гүэ, гайгүй л сонсогдож байна,” гэж хэлсэн ч дотроо тэгж бодохгүй байлаа.

“Юу гайгүй сонсогдож байна гэнээ?” гэж ширүүн дуу гарахад

Сандарсан Нэйт Серена хоёр өөр тийшээ харцгаав. Энэ Чак байлаа, тэрэнтэй хамт Кати, Изабел, бас Блэйр ичсэн царайтай зогсож байв.

Чак Нэйтийн нурууг цохиод “Уучлаарай, Нэйт, тэхдээ чи бүхэл ориожин ван дер Вүдсэнтэй зууралдаад байж болохгүй шүүдээ,” гэлээ.

Нэйт тэрний стаканыг түлхэв. Гэхдээ зөвхөн мөс л үлдсэн байв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.05.11 3:26 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Серена Блэйрлүү харахад тэр нэг их чухал юм хийж байгаа юм шиг оймсоо шагайнаасаа өвдөг хүртлээ, дараа нь гуя хүртлээ татав. Тэгэхэд нь Серена эхлээд Кати, Изабел хоёрыг үнсээд, дараа нь Блэйр дээр ирлээ.

Харамсалтай нь Блэйр оймсоо татаад л байгаад байж чадахгүй. Тэгээд Серенаг ойртоод ирэхэд дээшээ хараад гайхширсан дүр үзүүлэв.

“Сайнуу Блэйр,” гэж Серена баяртайгаар хэллээ. Тэр өөрөөсөө намхан Блэйрийн мөрөн дээр гараа тавиад тэрний хацарыг үнсэхээр тонгойв. “Ирэхээсээ өмнө хэлж чадаагүйг минь уучлаарай. Би хэлье гэж бодож байсан юм шүү. Гэхдээ үнэхээр боломж гарсангүй. Чамд ярих юм маш их байна!” гэв.

Чак, Кати, Изабел гурав бие биенээ цохилцоод Блэйрлүү харав. Тэрний худлаа ярьж байсан нь ойлгомжтой боллоо. Тэр Серенаг ирж байгаа тухай юу ч мэдээгүй байж.

Блэйрийн нүүр улаав.

Баригдчихлаа.

Нэйт тэрний түгшсэн байгааг анзаарсан ч өөр шалтгаантай гэж бодов. Чак Блэйрт хэлчихснүү? Тэр баригдчихвуу? Нэйт ойлгосонгүй. Блэйр түүнрүү харахчгүй байв.

Нэг л хөндий байдал бий болов. Хуучны сайн найзууд хамт байхад бий болдог тийм байдал биш.

Серенагийн харц нэгнээс нөгөөрүү шилжээд ямар нэг буруу зүйл хэлчихснээ ухаарав. Би үнэн тэнэг амьтан юмдаа, гэж өөрийгөө зэмлээд

“Би юугэх гэсэн бэ гэвэл, өчигдөр залгаж хэлээгүйг минь уучлаарай гэсэн юмаа. Би дөнгөж сая Ridgefield-ээс ирж байна. Яахаа шийдтэлээ ээж аав маань намайг тэнд нууж байсын. Надад ямар уйтгартай байсан гээч,” гэв.

Сайн аврагдлаа шүү.

Тэр Блэйрийг аврагдсандаа баярлан инээмсгэлэхийг хүлээсэн боловч, тэр Кати Изабел хоёрлуу худлаа ярьсныг нь мэдсэн болвуу гэлтэй харав. Блэйр их сонин аашилж байлаа, харин Серена айдсаа дарж авав. Магадгүй Нэйтийн буруу байж, магадгүй Блэйр үнэхээр тэрэнд ууралжээ. Серена маш олон зүйлийг өнгөрөөчихсөн. Ээж аавых нь салалтаас авхуулаад. Хөөрхий Блэйр.

“Аав чинь байхгүйд үнэхээр муухай байсан биздээ,” гэж Серена хэлээд “Гэхдээ ээж чинь үнэхээр сайхан харагдаж байна, бас Сайруст чи дасчихвал тэр их сайн хүн байналээ,” гээд инээв.

Гэвч Блэйр бас л инээсэнгүй. Тэр “Магадгүээ,” гэж хэлээд цонхоор хот догны машинруу харлаа. “Би одоо болтол тэрэнд дасаагүй,” гэв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.11 4:50 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Тэд зургуулаа удаан чимээгүй байцгаав.

Хэрэгтэй байсан юм нь нэг сайн хатуу уух юм байлаа.

Нэйт уух юмруугаа мөс хийгээд “Уух хүн байнуу, би хийгээд өгье,” гэв.

Серена стаканаа сунгав. “Баярлалаа, Нэйт, би үнэхээр цангаж байлаа. Ridgefield-эд тэднар хараал идсэн архины баарыг цоожилчихсон. Итгэж байнуу?”

Блэйр толгойгоо сэгсрээд “Үгүэ, баярлалаа,” гэв.

“Дахиад уучихвал, маргааш сургууль дээр шартаж үхнэ,” гэж Кати хэллээ.

Изабел инээгээд “Чи дандаа л сургууль дээр шартдаг биздээ,” гээд өөрийхөө аягыг сунгаад

“Надад хийгээд өг, би Катитай хуваачихья,” гэв.

“Би тусалья,” гэж Чак санал болгов. Тэгээд удалгүй хадагтай ван дер Вүдсэн хүрж ирж охиныхоо гарыг бариад

“Серена, Элеанор биднарыг суугаач гэж байна, чамд Блэйрийн хажууд суудал гаргачихсан, та хоёр тэгээд ярилцана биз,” гэлээ.

Серена Блерлүү санаа зовсон байдалтай харахад Блер аль хэдийн суудлаа эзэлхээр яваад дүүгийхаа хажууд суув, тэрний дүү арван нэгтэй Тайлер тэнд цаг гарам сууж Rolling Stone сэтгүүлийг уншина. Тайлер кино найруулагч Камерон Кроуг шүтдэг байв, тэр нь арван тавтайдаа Led Zeppelin хамтлагтай аялж байсан хүн юм. Тайлер cd сонсдоггүй, харин пянзыг л ганц сонсож болмоор зүйл гэж зүтгэдэг байлаа. Блер дүүгээ азгүй амьтан болж хувирж байнадаа гэж санаа зовдог байв.

Серена зоригоо чангалаад Блерийн хажуудах сандалыг татав.

“Блер, намайг үнэхээр өөдгүй амьтан байсанд минь уучлаарай,” гэж хэлэнгээ даавуун алчуурийг өвдөг дээрээ тавиад “Ээж аавын чинь салалт үнэхээр муухай байсан байх,” гэв.

Блэйр мөрөө хавчаад ширээн дээрх сагснаас талх авлаа. Тэрийгээ дундуур нь хуваагаад амруугаа хийв. Харин бусад зочид суух байраа хайцгаасаар л байв. Бүгд суугаагүй байхад идэж эхлэх нь бүдүүлийг гэж Блэйр мэдэж байсан ч, ам нь дүүрэн бол тэр ярихгүй байж болох байсан юм, тэр үнэхээр ярихыг хүсэхгүй байлаа.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:51 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.11 4:52 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Би энд байсан ч болоосой,” гэж Серена хэлэхэд Блэйр талхныхаа нөгөө талыг аван франц масло зузаан гэгч нь түрхэж байв. “Гэхдээ өнгөрсөн жил миний хувьд үнэхээр солиормоор жил байсан. Чамд ярих юм зөндөө байна,” гэж Серена үргэлжлүүллээ.

Блэйр толгой тохиод, талхаа удаанаар зажилав. Серена Блэйрийг өөрийх нь ярих гэж байгаа зүйлийх нь тухай асуухыг хүлээсэн ч, Блэйр юу ч хэлэлгүй зажилсаар л байлаа. Тэр өөрийг нь гэртээ сууж ээж аав нь хэн ч суудаггүй эртний сандал, хэн ч хэргэлдгүй цайны аяга, утгагүй үнэтэй зурагнуудаас болж хэрэлдэхийг хараад суух үеэр Серена ямар сайхан цаг хугацааг өнгөрүүлж байсныг сонсохыг хүсэхгүй байв.

Харин Серена тэрэнд дотуур өмд өмсдөггүй коллежийн франц залуу Николас тэрнийг яаж жижиг Fiat-аар Парисаас Милан хүртэл мөшигсөн тухай, Амстердамт яаж марихуан татчихаад паркад хэдэн биеэ үнэлэгчидтэй хамт унтчихсан байснаа ярихыг хүсэж байлаа. Тэр Блэйрт Hanover Academy өөрийг нь эхний долоо хоногуудыг тасалснаас болж сургуультаа элсүүлхээ болисон нь ямар муухай байсныг яримаар байв. Тэр өнгөрсөн жил үнэндээ хичээл хийж байгаагүйгээсээ болж маргааш буцаад Constance-д явахаасаа айж байгаагаа хэлмээр байв.

Гэвч Блэйрт энэ нь сонин биш. Тэр дахиад нэг талх аваад том гэгч нь хазлаа.

“Хадагтай, вино уух уу?” гэж Эстер гартаа лонх баричихсан Серенагийн зүүн талд зогсож байв.

“Тэгэе, баярлалаа,” гэж Серена хэлэв. Тэр стаканруу нь урсах дарсыг хараад улаан тэнгийсын тухай дахин бодоод

Магадгүй Блэйр мэдэж байж болох юм, гэж бодов. Энэ бүхний шалтгаан энэ гэж ү? Энэнээс болж тэр иим сонин ааш гаргаад байна гэж үү?

Баруун талруу дөрвөн сандалны цаана суух Нэйтрүү Серена харахад тэр аавтайгаа чухал яриа өрнүүлнэ. Эргэлзээгүй усан онгоцны л тухай яриж байгаа.

“Тэхээр, Нэйт та хоёр хамтдаа л байгаа юм шив?” гэж Серена азаа туршин хэлээд “Та хоёр хуримаа хийнэ гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна,” гэв.

Блэйр виногоо уухад тэрний жижиг бадмаарган бөгж нь стаканд цохигдон дугарна. Тэр масло аван талхан дээрээ томоор нь түрхэв.

“Хөе? Блэйр?” гэж Серена тэрний гарыг цохин “Чи зүгээр үү?” гэлээ.

“Тйимэ,” гэж Блэйр бувтнав. Энэ нь хариулт гэхээс илүү үл тоомсорлсон байдал байсан бөгөөд, талхаа түрхэж байх чимээгүй үеийг эвдэх л зүйл байжээ, тэгээд тэр “Би зүгээр,” гэв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:51 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.11 4:55 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Эстер нугас, суфле, жимсний хачир авчирж тавихад ширээ тавагнуудын чимээ ба “Амттай юмаа,” гэх бувтнаагаар дүүрлээ. Блэйр тавгаа зөндөө хоолоор дүүргээд хэдэн долоо хоногоор юм идээгүй юм шиг идэж эхлэв. Тэр Серенатай л ярихгүй байвал гэдсээ өвтгөсөн ч хамаагүй байлаа.

“Хөөх,” гэж Серена Блэйрийг чихэж байхад хэлээд “Чи ч их өлссөн бололтой,” гэв.

Блэйр толгой тохиод байцаа сэрээдэн амруугаа хийн, араас нь вино уугаад “Өлсөж үхлээ,” гэлээ.

“Тэхээр, Серена,” гэж Сайрус Роуз ширээний голоос дуудан “Францын тухай яриач. Ээж чинь чамайг энэ зун Францын өмнөд хэсэгт байсан гэсэн. Франц охид наран шаралгын газарт дээгүүрээ нүцгэн байдаг гэж үнэн үү?” гэв.

“Тиймээ үнэн,” гээд хөгжилтэйгөөр хөмсгөө өргөөд “Гэхдээ зөвхөн франц охид биш л дээ, би ч бас тэнд дээгүүүрээ юм өмсдөггүй байсан. Өөрөөр яаж сайн наранд шархавдээ,” гэлээ.

Блэйр том хазсан суфленээсээ болж хахан тэрийгээ виноруугаа нулимчихав. Энэ нь Эстэрийг цэврэлхээс өмнө винон дотроо яг л банш шиг хөвж байлаа.

Гэвч хэн ч анзаарсангүй. Бүгд Серенаг анхаарж, тэр өөрийн Европоор хийсэн аяллыхаа тухай ярьсаар байв. Блэйр хоёрдах таваг нугасаа дуусгаад, Серенагийн хоолойг үл тоохыг хичээн том аяга дүүрэн шоколадны пудинг идчихэв. Ингээд тэрний гэдэс нь эвгүйрхэж, гэнэт босоод, сандлаа хойш татан өрөөн дундуур, өөрийхаа өрөөний угаалгын өрөөрүү гүйв.

“Блэйр?” гэж Серена дуудан босж ирээд “Өршөөгөөрэй,” гээд юу болсныг мэдэхээр хойноос нь яаравчиллаа.

Нэйт тэр хоёрыг босоод явахыг нь түгшүүрлэн харна. Тэр хоёрын угаалгын өрөөнд ярьж байгаа зүйл нь сексийн тухай гэдэгт итгэлтэй байлаа.

Блэйр жорлонгийн өмнө өвдөглөж суугаад дунд хуруугаа амруугаа хийхэд тэрний нулимс гоожиж ходоод нь чангарав. Тэр өмнө нь олон удаа ингэж байсан. Энэ нь балиар заваан зүйл шиг ч санагдахгүй, энийг хийгээд дууссны дараа дотор нь онгойх юм.

Угаалгын өрөөний хаалга хагас хаалттай байсан учир Серена найзыгаа бөөлжиж байгааг сонсов.

“Блэйр, би байна, чи зүгээр үү?” гэж асуулаа.

“Удахгүй гарлаа,” гэж Блэйр амаа арчингаа хэлэв. Тэр босоод усаа татахад Серена хаалгыг онгойлгов. “Би зүгээр, нээрээ шүү,” гэж Блэйр хэллээ.

Серена суултуурын тагийг хаагаад дээр нь суув. “Битгий ийм хөгийн зан гаргаачдээ, Блэйр,” гэж тэр ууртайгаар хэлээд “Юу нь болохгүй байна. Би л байна шүүдээ. Бид бие биенийхаа тухай бүгдийг мэднэ,” гэв. Блэйр оо сойзыг аван “Байсан,” гэж хэлээд шүдээ ширүүн гэгч нь угааж эхэллээ. Тэр ногоон хөөс нулимаад “Бид хамгийн сүүлд хэзээ ярьлаа? Өнгөрсөн зуны өмнөх зун билүү?” гэв.

Серена доошоо элэгдсэн бор арьсан гуталруугаа хараад “Мэднээ, уучил, миний буруу,” гэлээ.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.11 4:58 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Блэйр сойзоо зайлчихаад буцаагаад тавиурт нь тавиад толинд харангаа “Чи ч их зүйлийг өнгөрөөсөндөө,” гээд чигчий хуруугаараа урссан будгаа арчлаа. “Өнгөрсөн жил ч үнэхээр... өөр байсан шүү,” гэв. Тэр уг нь “Хэцүү байсан,” гэхийг хүссэн ч энэ нь түүнийг хохирогч шиг сонсогдуулах гээд байлаа. Яг л Серенагүйгээр арай гэж тэвчиж гарсан мэт. “Өөр” гэх нь дээр сонсогдож байв.

Блэйр гэнэт өөрийгөө хүчирхэгээр мэдэрч Серенаруу хараад “Нэйт бид хоёр үнэхээр их дотонссон. Бид бие биедээ бүх зүйлээ ярьдаг,” гэв.

Тэр хоёр бие биерүүгээ болгоомжтой гэгч нь харна. Дараа нь Серена мөрөө хавчаад “Нэйт бид хоёрт санаа зовоод хэрэггүй. Бид зүгээр л найзууд. Тэглээ ч би баньднараас залхсан,” гэлээ. Блэйр инээмсгэлэв. Серена тэрнийг яагаад, яагаад баньднараас залхсан тухай нь асуухыг хүсэж байлаа. Гэвч Блэйр тэрэнд хүссэн зүйлийг нь өгсөнгүйээ. Тэр цамцаа янзлаад дахин нэг толинд хараад “Тэнд уулзы,” гээд гараад явчихлаа.

Новш, гэж Серена бодоод, байсан газартаа үлдэв. Блэйрийг ийм хөгийн байдалтай байхад нь араас нь яваад ч нэмэргүй билээ. Маргааш сургууль дээр байдал дээрдэх байх. Тэр Блэйртэй цуг хоолны газарт лемоны ёогурт идэнгээ урьдных шигээ дотно яриа өрнүүлж болно. Тэд гэнэтхэн л найз байхаа больж болохгүй шүүдээ.

Серена босоод толинд хөмсгөө харан, Блэйрийн зулгаагчийг аваад хэдэн зэрлэгээ зулгаав. Тэр кармаанаасаа Urban Decay-ийн Gash уруул өнглөгчийг гаргаж ирээд уруулаа өнгөллөө. Дараа нь Блэйрийн самаар үсээ самнав. Сүүлд нь бие засчихаад, үдэшлэгрүү очихдоо Блэйрийн угаалтуур дээр уруул өнгөлөгчөө мартчихлаа.

Серенаг буцаад суухад Блэйр хоёрдах пуддингээ идэж байв, харин Нэйт Сайруст шүдэнзний хайрцган дээр өөрийхаа лаг усан онгоцоо зурж үзүүлж байлаа. Ширээний нөгөө талаас Чак өөрийн дарстай хундгаа Серенагийхтай тулгахаар өргөв. Тэр яагаад хундага өргөж байгаагаа мэдээгүй ч гэлээ хэзээд юм бүхэд бэлэн байдаг билээ.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.11 7:30 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
сайнуу хүмүүсээ !

MET-ИЙН ШАТАН ДЭЭР С ХАР ТАМХИАР НАЙМААЛЦЖЭЭ

Тэгэхээр, сайхан эхлэл эхлэж байна. Та нар надруу хар мянган и-мэйл явуулжээ, би ч тэднарыг чинь сайхан гэгч нь уншлаа. Маш их баярлав. Муу байх сайхан биш гэж үү?

ТА НАРЫН И-МЭЙЛҮҮД

сайнуу, gossip girl. New Hampshire-т цагдаа нар талбайгаас нэг нүцгэн охиныг олсон гэсэн, хажууд нь бөөн үхцэн тахианууд байсан гэнэ. заваан. тэд нар энийг ямар нэг вүүдүү энэ тэр зүйлтэй холбоотой гэж бодож байгаа гэсэн. чи тэрйиг С байсан гэж бодож байнуу? энэ тэрэн шиг сонсогдож байгаа биздээ? –catee3

Хонгор catee3, мэдэхгүй юм, гэхдээ энэ С байсан ч гайхах зүйл алга. С чинь тахианд их дуртай шүүдээ. Нэг удаа би паркд тэрнийг зогсолтгүйгээр бүтэн савтай шарсан тахиаг идэж байхыг харсан. Магадгүй тэр өдөр тэр маш их хар тамхи татсан байх. –GG

Хонгор GG, Миний нэр С үсгээр эхэлсэн, бас би шаргал үстэй !! Би бас дотуур байртай сургуулиас NYC-д иргэн ирж хуучин сургуульдаа сурах гэж байгаа. Тэндэх дүрмүүдээс би үнэхээр залхсан, архи тамхигүй орчин, бас өрөөндөө баньд оруулж болохгүй. =( Ямар ч байсан, одоо би өөрийн гэсэн байртай боллоо, дараагийн хагасайн өдөр үдэшлэг хийнэ – ирэх үү? – S969

Хонгор S969, миний ярьж байгаа С бүх л арван долоон настай хүүхдүүдийн адил ээж аавтайгаа цуг амьдарч байгаа, азтай өлөгчин минь. –GG

юу байнадаа, gossip girl? өчигдөр орой миний таньдаг хэдэн залуус metropolitan-ы музейн шатан дээр нэгэн шаргал үстээс атга дүүрэн эм авсан гэнэ. бүгдэдээр нь С үсэгний тэмдэглгээтэй байсан гэсийшүү. энэ тохиолдол уу, юу вэ? –N00name

Хонгор N00name, надад Хөөх гэхээс өөр үг алга. –GG

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 5:06 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.07.11 7:32 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
3 GUYS БА 2 ОХИН

И, К хоёр 3 Guys кофе шопд өдөр болгон очиж шарсан төмс, халуун шоколад авахаа болихгүй бол Bendels-ээс авсан жижигхэн хөөрхөн палаажнууддаа орохоо болих нь байна шүү. Тэднийг юу тийш нь татаад байгааг олж мэдэхээр би өөрөө тийшээ нь очиж үзлээ, яахав зөөгч нь ч дажгүй л юм, харин хоол нь Jackson Hole-оос ч долоон дор, бас ордог хүмүүс нь хөгшчүүл.

АЖИГЛАЛТ

Ч Tiffany дэлгүүр үдэшлэгт зориулж бас нэгэн, үсэгтэй товч авахаар яваа харагдана. Хөе? Надад урилга өгөхгүймүү? Б-гийн ээж өөрийн шинэ залуутайгаа хөтлөлцөн Cartier дэлгүүрт явж байх юм. Хм, хурим нь хэзээ бол? Мөн түүнчлэн: Lower East Side-д БЗХӨвчиний эмлэгээс С-тэй тун ч адилхан охин гарж иржээ. Тэр өтгөн хар парик өмсөж том нарны шил зүүсэн байв.

Царайгаа далдалжээ. Мөн өчигдөр маш орой болсон байхад С цонхоороо уйтгарлан Fifth Avenue-руу хараад зогсож байж.

Битгий үсэрчихээрэй дээ, юмнууд одоо л сонирхолтой болж эхэлж байна.

Одоохондоо ингээд боллоо. Маргааш сургууль дээр уулзацгаая.

Xoxo
Gossip girl

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.11 1:32 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
сахиусан тэнгэрүүдийн дуулахыг сонсоорой

“Эргээд тавтай морил, охидоо,” гэж хадагтай Маклин хурлын танхимын эндэр дээрээс хэлэв. “Та бүгдийн амралт сайхан өнгөрсөн гэж найдаж байна. Би амралтаа Вермонт-д өнгрөөсөн, үнэхээр гайхалтай байсаншүү,” гэв.

Охидын Constance Billard сургуулийн бүх долоон зуун сурагч, цэцэрлэгээс авхуулаад төгсөх ангийн сурагчид, мөн багш нар ба бусад ажилчид бүгд чимээгүйхэн инээлдэв. Бүгд хадагтай Маклиныг Вермонт-д найз бүсгүйтэйг нь мэднэ. Тэрнийх нь нэр нь Вонда ба тэр нь тракторны жолооч. Тэгээд хадагтай Маклины гуяны дотор тал дээр тэрнийх нь нэртэй шивээс байдаг билээ.

Үнэн шүү, бурхнаар андгайлая.

Хадагтай Маклин, эсвэл охидын дууддагаар, хадагтай М нь тэдний сургуулийн захирал юм. Тэрний ажил нь – охидыг шилдэг коллежруу, шилдэг гэрлэлт, сайхан амьдралруу явуулах юм – тэр энэ ажилдаа ч сайн байв. Тэр бүтэлгүйчүүдтэй эвлэрдэггүй байлаа, тэгээд сургуулийх нь ямар нэг охин өвчтэй гэж, эсвэл шалгалтан дээрээ унавал, шуудхан л эмчрүү, өмгөөлөгчрүү, багшнарлуу ярьж охидод тусгай анхаарал хандуулуулж дүнгээ засахад нь тусалж, хүссэн коллежруу нь оруулж өгдөг байв. Мөн хадагтай М дээрэлхүү занг тэсдэггүй. Тэрний хэлэх дуртай үг нь “Чи хэрэв их зан гаргавал, өөрийгөө л доош нь хийнэ,” юм. Хэрэв охид бие биенээ жоохон л доромжилсон байвал шийтгэлд нь ганцааранг нь тусгаарлаж маш хүнд эссэ бичүүлдэг байв. Гэвч энэ шийтгэл нь ховор үзэгдэл юм. Хадагтай М сургууль дээр юу болж байдгийг үнэндээ мэддэггүй. Тэр танхимийн хамгийн хойд хэсэгт суусан ахлах ангийханы шивнэлдээнийг мэдээж сонсож чадахгүй.

“Чи өнөөдөр Серенаг ирнэ гээгүй билүү,” гэж Рэйн Хоффстеттер Изабелд шивнэв. Өглөө нь Блэйр, Кати, Изабел, Рэйн дөрөв уулздаг буландаа очиж тамхилангаа кофегоо уужээ. Тэд хоёр жилийн турш өглөө болгон эндээ ирсээр байгаа ба энэ удаад Серенаг ирнэ гэж бодож байв. Гэвч сургууль арван минутын өмнө эхлэж, Серена ирээгүй л байлаа.

Блэйр Серенагийн нууцлаг байдал дээрээ нэмж нууцлагдаад байгаагаас нь залхаж байв. Тэрний найзууд суудал дээрээ өндөлзөн, Серенаг хальт ч болов харахын хүслэнгүүд байв, яг л тэр ямар нэг од юм шиг.

“Тэр сургуульд ирж чадахаа больтлоо мансуурсан байх,” гэж Изабел эргүүлэн шивнээд “Тэр өчигдөр Блэйрийн угаалгын өрөөнд цаг гарам болсон. Юу хийж байсныг нь хэн мэдлээ,” гэв.

“Тэрнийг С үсэгтэй эмнүүд зарж байсан гэж сонссон, тэр бүр донтчихсон байхаа,” гэж Кати Рэйнд хэллээ.

“Тэрнийг хүлээж бай, тэр гамшиг болчихсон байгаа,” гэж Изабел хэлэв.

“За,” гэж Рэйн шивнэхэд “Би тэрнийг New Hampshire-т вүүдүүгийн ёслол хийсэн гэж сонссон,” гэж Кати инээгээд “Тэр биднийг нэгдэх үү гэж асуухгүйм байхдаа,” гэв.

“Юу? Тэр өөрөө л тахиануудтай нүцгэн бүжиг хийдэг юм байгаам биз, би лав тэгэхгүй. Үгүй шүү,” гэж Изабел хэллээ.

“Ер нь хотын хаанаас амьд тахиа олж болох уу?” гэж Кати асуухад

“Заваан юм,” гэж Рэйн хэлэв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:55 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.11 1:37 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Одоо бүгдээрээ сүлд дуугаа дуулцгаая. Босоод дөчин гуравдугаар хуудсаа нээнүү,” гэж хадагтаай М зааварчлав.

Хадагтай Видс, буржгар үстэй дууны багш, булангаас танил дууг төгөлдөр хуур дээр дарж эхэлхэд, бүх долоон зуун сурагчид босоод дуулав.

Тэдний дуу ерэн гуравдугаар гудамж хүртэл сонсогдоход, тэнд Серена хоцорсондоо өөрийгөө хараан явж байлаа. Тэр өнгөрсөн зургаан сард Hanover-т төгсөлтийн шалгалт өгөхөөр эрт босож байснаасаа хойш нэг ч удаа ингэж эрт босоогүй билээ, ямар гайтай байдгийг ч мартаж орхиж.

“Сахусан тэнгэрүүдийн дуулхыг сонсоорой! Шинэхэн хааныг магтан дуулая! Дэлхийн дээр энх тайван байна! Бурхан ба нүгэлтнүүд ч эвлэржээ!”


Constance-ийн ес дүгээр ангийн сурагч Женни Хампфри хажуугийн хүүхэдтэйгээ үгээ хувааж харангаа амаа хөдөлгөнө, тэр энэ дууны үгийг уран бичлэгээр буулгасан юм. Тэр бичих гэж бүхэл зунжин болсон, гэхдээ дууны үг маш гоё харагдаж байна. Гурван жилийн дараа гэхэд загварын сургууль болох Pratt Institute тэрний хаалгыг тогшиж байх юм. Гэхдээ л тэд дууны үгийг хэрэглэх болгонд Женни ичиж үхэхээ шахаж чанга ч дуулж чаддагүй байв. Чанга дуулвал яг л онгирч “Намайг хардаа, би өөрийхаа хийсэн сүлд дуугаа дуулж байна ! Би мундаг биш байна уу?” гэж байгаа юм шиг санагддаг байв.

Женни анзаарагдахгүй өнгөрөхийг илүүд үзнэ. Тэр долгиотой үстэй, бяцхан жижиг биетэй шинэ сурагч учир анзаарагдахгүй өнгөрөх нь тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ тэрний хөх нь тийм том биш байсан бол бүр ч амар байх байлаа. Арван дөрөвтэй мөртлөө хэмжээ нь 34d.

Төсөөлж байнуу?

Женни хураасан сандлуудын төгсгөлд зогсож, танхимын цонхоор ерэн гуравдугаар гудамжыг харна. Гэнэт гудамжиндах нэг зүйл тэрний анхаарлыг татав. Хийсэж буй шаргал үс. Burberry хээтэй цув. Элэгдсэн бор илгэн гутал. Шинэ, хүрэн дүрэмт хувцас – сонин л сонголт байна, гэхдээ тэрэнд бол дажгүй шүү. Энэ яг л... үгүй л баймаар юм... байж болох уу... Үгүэээ!... Мөн үү?

Тиймээ, мөн.

Хоромын дараа Серена ван дер Вүдсэн танхимын хүнд, модон хаалгыг онгойлгон орж ирээд өөрийн ангиа хайв. Тэр амьсгаадаж, үс нь сэгсийжээ. Fifth Avenue-гээс сургууль хүртэл гүйснээс болж нүд нь гялалзаж, хацар нь улайсан байна. Тэр Женнигийн санаж байснаас ч илүү төгс төгөлдөр харагдав.

“Ээ бурхан минь,” гэж Рэйн Катид өрөөний хойно шивнээд “Тэр хувцасаа наашаа ирэх замдаа гэр оронгүйчүүдийн хорогдох газраас авсын байхдаа?” гэхэд

“Тэр үсээ ч самнаагүй байна,” гэж Изабел шоолоод “Өчигдөр шөнө хаана хоносон болдоо,” гэв.

Энэ үед хадагтай Видс сүлд дуугаа солгой хоолойгоор төгсгөв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:55 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.11 1:42 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Хадагтай М хоолойгоо засаад “Одоо харин, биднар шиг азтай байж чадаагүй хүмүүст зориулж чимээгүй болцооё. Ялангуяа энэ улсыг нээх үеэр алагдсан уугуул америкчуудад зориулж, мөн тэднээс, өчигдөр Columbus Day-г тэмдгэлсэнд уурлахгүй байхыг хүсье,” гэв.

Өрөө чимээгүй боллоо. Бараг л чимээгүй.

“Хардаа, Серена гараа гэдсэн дээрээ тавьчихаж. Тэр аягүй бол жирэмсэлчихсэн байхаа,” гэж Изабел Рэйнд шивнээд “Жирэмсэн хүмүүс л ингэдэг шүүдээ,” гэлээ.

“Аягүй бол өнөө өглөө абортонд орсон байх. Тэгээд л хоцорж,” гэж Рэйн хариулав.

“Манай аав Phoenix House-т (хар тамхи эмчилдэг эмлэг) хандив өгдөг юм. Би Серенаг тэнд байсан эсэхийг олж мэдээдхие. Тэр тэгээд л улирлын дундаас иргэж ирсэн байх. Эмчилүүлж байсан биз,” гэж Кати Лора Салмонд хэлэв.

“Дотуур байртай сургуульд, хүүхдүүд комет, халуун ногоо, нунтаг кофег хольж байгаад сордог гэсэн. Энэ нь бараг л хар тамхи шиг мөртлөө удаан хэргэлвэл арьс ногоорж эхэлдэг гэсэн. Дараа нь сохороод үхдэг,” гэж Ники Баттон ярив.

Блэйр найзыхаа тухай элдэв хов живийг сонсоод инээмсгэлэх үед

Хадагтай М Серенаруу толгой тохив.

“Охидоо, танарыг хуучин найз Серена ван дер Вүдсэнг дахин мэндчилхийг хүсэж байна. Серена ахлах ангид өнөөдрөөс эргэн орно,” гэж хадагтай М инээмсэглээд “Сандал олоод суу, Серена,” гэв.

Серена танхимийн гол жигүүрээр хөнгөн гэгч нь алхаад, хамраа ухаж буй хоёр дугаар ангийн сурагчийн хажууд суулаа.

Женни арай гэж биеэ барьж байлаа. Серена ван дер Вүдсэн! Тэр энд байна, нэг өрөөнд, хэдхэн алхамын цаана. Үнэхээр том болжээ.

Тэр хэдэн удаа үүнийг хийж байсан бол оо, гэж Женни дотроо бодно.

Тэр Серенаг Hanover-ийн нэгэн шаргал үстэй баньдтай том модны доор хэвтэж байна гэж төсөөлөв. Серена дотуур байрнаасаа хулгайгаар гарахдаа гадуур хувцас өмсөлгүй гарж, маш их дааран, үс нь модны давирхай болсон ч, тэрэнд сайхан байгаагаар төсөөлнө. Дараа нь Женни Серенаг өөр нэг баньдтай цанын лифтэнд дээр байгаагаар төсөөлөв. Цанын лифт гацаж Серена дулаацхын тулд тэрнээр тэврүүлээд, үнсэлцэж байтал лифт эргэн ажиллаж гэнэ. Гэтэл тэдний цан нь орооцолдсон байсан учир тэр хоёр буулгүйгээр буцаад доошоо явангаа дахин үнсэлцэж байгаагаар төсөөлөн бодов.

Гоё юмаа, гэж Женни бодлоо. Маргаангүйгээр, Серена орчлон ертөнцийн хамгийн гайхалтай охин байв. Бусад ахлах ангийхнаас бүгдээс нь илүү. Улирлын дундуур иргэн ирж, хичээлдээ хоцорч, ийм байдалтай орж ирсэн нь ч гоё харагдана.

Чиний ямар ч сайхан, баян тансаг байх нь хамаагүй, дотуур байртай сургууль хүн болгоныг яг л гэр оронгүй хүн шиг болгож орхидог. Гэхдээ Серена тийм болсон ч сайхан л харагдна.

Тэр жил гарам үсээ засуулаагүй. Өчигдөр орой үсээ боосон байсан бол өнөөдөр задгай тавьсан нь арзайчихаж. Цагаан цамцных нь зах, ханцуй нь элэгдсэн ба дотроос нь ягаан даруулга нь гэрэлтнэ. Тэр дуртай үдээстэй бор гутлаа өмссөн байв, харин хар трико нь өвдөгнийхаа ар дээр цоорчихсон байлаа. Серена бүх дүрэмт хувцасаа шинээр авах хэрэгтэй болох нь дээ, учир нь тэр явахдаа өөрийхийгөө хаячихсан. Тэрний өмссөн байгаа энэ шинэ дүрэмт хувцас нь хамгийн түрүүнд нүдэнд тусаж байв.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.09.11 1:46 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Сургуулийн шинэ дүрэмт хувцас зуравдугаар ангийхны дургүйг хүргэнэ, палаажийг нь юбкээр соличихсон юм. Тэр юбка нь нугалаастай ба маш хатуу. Үнэхээр муухай материалтай бөгөөд өнгө нь – хүрэн. Үнэхээр аймшигтай. Серена Constance-д иргэж ирсэн анхны өдрөө энэ аймшигт хувцсыг сонгон өмсжээ. Тэгээд, тэрний юбка нь өвдөгөөр нь татаж байна! Бусад бүх ахлах ангийхан зуравдугаар ангиасаа өмсөж ирсэн усан цэнхэр өнгийн ноосон юбкээ өмсжээ. Тэдний юбка нь үнэхээр богино болсон байлаа. Юбка нь богино байх тусам бие биенээсээ дээр гардаг байв. Блэйр үнэндээ тэгж их өсөөгүй болохоор юбкээ нууцаар тайрчихсан.

“Тэр нээрэнгээсээ, юуугаа өмсчөөвэ?” гэж Кати Фаркас хэлэв.

“Тэр хүрэн өнгө Prada шиг харагдана гэж бодсын байлгүй,” гэж Лора хэлээд инээв.

“Тэр биднарт нэг юм хэлэх гээд байх шиг байна,” гэж Изабел шивнээд “Яг л, наашаа хар, би Серена байна, би үзэсглэнтэй, би юу хүсснээ өмсөнө гээд л байнадаа,” гэлээ.

Тэр тэгэж ч чадна, гэж Блэйр бодов. Энэ нь Блэйрийн уурыг ихээр хүргэдэг билээ. Тэр юу ч өмссөн гоё харагддаг.

Серенагийн ямар харагдах нь хамаа алга. Женний болон өрөөнд байсан бүх хүмүүсийн мэдэхийг хүсэж байсан зүйл бол: Тэр яагаад иргэж ирсэн бэ?

Тэднар Серенаг харах гэж өндөлзөцгөөнө. Тэр зодуулсан юм болов уу? Жирэмсэлсэн юм болов уу? Мансуурсан уу? Тэрний бүх шүд байрандаа байна уу? Тэрний ямар нэг зүйл ер нь өөрчлөгдөж үү?

“Тэрний хацар дээр сорив байнудаа?” гэж Рэйн шивнэхэд

“Нэг шөнө тэр хар тамхи наймаалж байгаад хутгаар зүсүүлчихсэн гэсэн. Тэгээд Европт пластик мэс засалд орсон ч тийм ч сайн болоогүй гэж сонссоншүү,” гэж Кати хариулав.

Хадагтай Маклин чангаар уншиж байлаа. Серена хойшоо суун, хөлөө ачаад, нүдээ анин хадагтай М-ийн хоолойг сонсон хуучин мэдрэмжээ мэдрэв. Тэр өнөө өглөө ирэхээсээ өмнө яагаад тэгж их сандарснаа ойлгосонгүй. Серена унтчихаад босч ирээд таван минутын дотор хувцаслахдаа, хар трикогоо хугарсан хумсаараа урчихсан. Тэр ах Эрикийхаа элэгдсэн цагаан цамцыг аваад өмсчихсөн, яагаад гэвэл ахых нь үнэр үнэртэж байсан учраас. Эрик Серенатай нэг сургуульд явж байсан бөгөөд одоо коллежид сурахаар явчихсан, харин Серена тэрнийг маш ихээр санаж байгаа.

Серенаг гэрээс гарахад ээж нь тэрнийг харав, хэрэв тэр хоцроогүй байсан бол ээж нь хувцасыг нь заавал солиулах байв.

“Энэ долоо хоногт, хоюулаа дэлгүүр явна, тэгээд чамайг салонд оруулна. Чи энд ийм байдлтай яваад байж болохгүй, Серена. Чи дотуур байртай сургуульд яаж хувцсалдаг байсан чинь надад хамаагүй шүү,” гэж ээж нь хэлээд охиныхоо хацар дээр үнсээд эргээд орлуугаа явав.

“Бурхан минь, тэр унтчихсан байна,” гэж Кати Лорад шивнэв.

“Тэр их ядарсан байх,” гэж Лора хариулаад “Тэр сургуулийхаа бүх баньднартай унтдаг байснаасаа болж хөөгдсөн гэж сонссон. Орных нь дээд талын ханан дээр зурааснууд байдаг гэсэн. Өрөөнийх нь хамтрагч нь тэрнийг ховлоод, сургуулийхан нь мэдчихсэн юм билээ,” гэв.

“Тэгээд шөнөөр тахиануудтай бүжиглдэг байсан,” гэж Изабел хэлээд бүгд инээлдэхэд

Блэйр инээхгүйг хичээн уруулаа хазав. Энэ зүгээр л маш инээдтэй байлаа.

_________________
Be a Skinny B!tch.


Last edited by Bl!zzard on Aug.17.11 4:56 pm, edited 2 times in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited