#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.17 4:53 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Aug.21.11 10:37 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Би Наташагийн үгийг уншиж үзүүлье. Анхааралтай харж ав,” гэж тэр Маржорид хэлээд “За Дэн, эхэлцгээе,” гэв.

“Чи унтаагүй байсан юмуу?” гэж Наташагийн дүрд орсон Ванесса, Андрейн дүрд тоглох Дэнрүү харан хэллээ.

“Үгүйээ, би чамруу удаан харж байна. Чамайг энд байгаа гэдгийг зөв совингоороо мэдэрсэн юм. Чамаас өөр хэн ч надад ийм амар амагаланг мэдрүүлдэггүй... Дэндүү их жаргалаасаа болж уйлмаар санагддаг,” гэж Дэн Андрейгийн дүрээр аяархан хэлэв.

Ванесса Дэний дэргэд өвдөглөж суухад, царай нь баяр бахдлаар дүүрэн гэрэлтэнэ.

“Наташа, би чамд маш их хайртай ! Орчлон ертөнцөөс ч ихээр!” гэж Дэн хэлээд босох гэж оролдсноо, өвөдөлтөөсөө болон буцаад унаж байгаа мэт жүжиглэв.

Тэр тэрэнд хайртай гэж хэллээ ! Ванесса түүний гарыг атган, баярласандаа улайв. Тэр бүгдийг мартчихсан байлаа. Дараа нь харин санаад, Дэний гарыг тавин, босч зогсов.

“Одоо чиний ээлж,” гэж тэр Маржорид хэлэхэд

“За,” гэж Маржори бохио зажилангаа хэлэв. Тэр Дэний сандалны дэргэд өвдөглөж суугаад үгээ аван “ Бэлэн үү?” гэж асуухад

Дэн толгой тохив.

“Чи унтаагүй байсан юмуу?” гэж Маржори айлгүйгээр нүдээ цавчилан, бохио тасхийлгэн хэллээ. Дэн нүдээ анин өөрийнхөө хэсгийг хэлэв. Нүдээ аниж байж л инээчихгүйхэн шиг жүжиглэж чадаж байсан юм.

Үзэгдлийн дундаас Маржори хуурамч орос аялгаар ярьж эхлэв. Энэ нь дэндүү муу байлаа.

Ванесса Наташагүйгээр яана даа гэж бодон шаналж байв. Тэр парик зүүгээд өөрөө дүрдээ тоглож, өөр хэн нэгэнээр киногоо авахуулдаг юм билүү гэж бодлоо. Гэхдээ энэ бол тэрний кино, өөрөө л авах ёстой.

Удалгүй хэн нэгэн тэрэнд хүрээд “Дууссаных нь дараа би шалгуулж болох уу?” гэж шивнэв. Ванессаг эргээд харахад Серена ван дер Вүдсэн парк дундуур гүйснээсээ болоод амьсгаадчихсан зогсож байлаа. Хацар нь улайж, нүд нь харанхуй тэнгэр шиг л бараан. Серена бол яг тохирох Наташа байв.

Дэниел босон өөрийгөө цэгцэлж хамаг юмаа мартаж орхилоо. Шилэн гаанс газар өнхрөв.

“Хөе, дуусаагүй байнашдээ, чи миний гарыг үнсэх ёстой," гэж Маржориг хэлэхэд нь

Дэн тэрэнрүү ямар ч сонирхолгүйгээр харав.

“Тэгэлгүй яахав,” гэж Ванесса Серенад хэлээд “Маржори, чи Серенад үгээ өгж байхгүй юу,” гэлээ.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.21.11 10:40 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Серена Маржори хоёр байраа солив. Харин Дэн нүдээ анихаа болиж, бүр цавчихчгүй байхыг хичээж байлаа. Ингээд уншиж эхлэв.

“Би чамруу удаан харсан,” гэж Дэн үг бүрийг үнэн сэтэглээсээ хэлж байлаа.

Серена хажууд нь өвдөглөж суугаад гараас нь атгав. Дэний бие хөшихөд, тэр хэвтэж байгаадаа баярлав

Тэр өмнө нь олон дүрд тоглож байсан, гэвч хэзээ ч ийм сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаагүй юм. Мөн Серена ван дер Вүдсэнтэй энэ зүйлийг мэдэрч байгаа нь яг л төгс үхлээр үхэж байгаа мэт. Яг л Серена тэр хоёр нэг амьсгалаар амьсгалж байгаа юм шиг. Яг л Дэн амьсгааг авч, Серена гаргаж байгаа мэт. Иймд тэр чимээгүй мөн хөдөлгөөнгүй хэвтнэ.

Серенад ч бас сайхан байв. Жүжгийн үг маш гайхалтай, дүрэлзсэн, мөн энэ залуу гайгүй сайн жүжигчин байсан нь.

Энэнд тоглож болох л юм, гэж тэр бага зэрэг баярлан бодлоо. Тэр амьдралдаа хэзээ ч юунд дуртайгаа бодож үзэж байгаагүй ч, жүжиглэх нь боломжийн санагдав.

Тэд зогсох тэмдэгээс цааш үргэлжлүүлэн уншаад л байлаа. Яг л жүжиглэж байгаагаа мартсан мэт. Ванесса муухай царайлав. Серена гайхалтай байлаа – тэд хамтдаа үнэхээр сайн байв – харин Дэн бүр ухаанаа алджээ. Энэ нь харин зэвүү хүргэм байв.

Ванесса чангаар хоолойгоо засаад “Баярлалаа, Серена. Баярлалаа, Дэн,” гэв. Тэр дэвтэртээ юм бичиж байгаа дүр үзүүлэн “Би маргааш хариуг хэлье, заюу?” гэж Серенад хэлээд, Мөрөөдөөд ч хэрэггүй, гэж дотроо бодов.

“Хөгжилтэй байлаа шүү,” гэж Серена Дэнрүү инээмсэглэв.

Дэн тэрэнрүү сандалнаас мөрөөдөн ширтэнэ.

“Маржори, чамд ч бас хариуг маргааш хэлнэ, за?” гэж Ванесса улаан үстэд хэлэхэд

“За, баярлалаа,” гэж Маржори хэлэв.

Дэн суугаад нүдээ цавчилав.

“Надад оролдож үзэхийг зөвшөөрсөнд баярлалаа,” гэж Серена явахаасаа өмнө эелдгээр хэлэхэд

“Дараа уулзая,” гэж Дэн мансуурсан байдалтай хэллээ.

“Баяртай,” гэж Маржори тэрэнрүү даллачихаад Серенагийн хойноос яаравчлав.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.21.11 10:43 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Чиний үгийг давтацгаая, Дэн. Би эхлээд энийг авчихмаар байна,” гэж Ванесса ширүүнээр хэлэв.

“Чи аль метронд суух юм?” гэж паркаас гарахдаа Маржори Серенагаас асуув.

“Нөгөө...,” гэж Серена хэллээ. Үнэндээ тэр хэзээ ч метрогоор явж байгаагүй, гэхдээ энэ нь Маржоритай хамт явахгүй гэсэн шалтаг биш.

“6 байхаа,” гэхэд нь

“Хөе, би ч бас адилхан. Хамт явцгаая,” гэж Маржори жаргалтайгаар хэллээ.

Эд түгжирлийн үе байсан учраас метро пиг хүнтэй байв. Серена нэгэн том цүнхтэй эмэгтэй ба бяцхан тарган хүүгийн дунд шахагдсан байлаа, тэр хүү метрог хөдлөх тоолонд Серенагийн цувнаас зуурна. Маржори дээдэх бариулнаас барьсан ч, зөвхөн хурууных нь үзүүр нь л хүрж байсан учир байн байн гуйвж хүмүүсийн хөл дээр гишгэнэ.

“Чи Дэнийг хөөрхөн гэж бодохгүй байна уу? Киногоо авж эхэлхийг хүлээж чадахгүй нь ээ. Тэгвэл ч өдөр болгон тэрэнтэй хамт байна !” гэж Маржори Серенад хэлэхэд

Серена инээмсгэлэв. Маржори өөрийгөө дүрийг авсан гэж бодож байгаа нь харамсалтай хэрэг, яагаад гэвэл Серена өөрийгөө авсан гэдэгт итгэлтэй байсан юм.

Серена Дэнтэй дотонсох тухай бодов. Тэгээд ямар сургуульд явдаг юм бол гэж бодлоо. Тэрний нүд нь бараан бас онцгой, мөн үгнүүдээ чин сэтэглээсээ хэлж байсан нь Серенад таалагдсан юм. Хичээлийн дараа хамт хичээллэх хэрэгтэй. Тэр Дэнийг хамт гадагшаа гарах болов уу, бас юу уух дуртай бол гэж бодлоо.

Метро гэнэт зогсов – тавин есдүгээр гудамж ба Lexington – Bloomingdale’s. Тэгэхэд Серена бяцхан хүү дээр унчихсан чинь тэр

“Ёооё,” гэж муухай харав.

“Би энд бууна,” гэж Маржори хаалгаруу зүтгэн хэлэхдээ “Чи дүрийг авч чадахгүй бол уучлаарай. Маргааш сургууль дээр уулзая,” гэлээ.

“Амжилт хүсье,” гэж Серена хэлэв. Метро хоосорч тэр суудал олон суулаа, толгойд нь Дэн бодогдсоор.

Тэр Дэнтэй хамт харанхуй кафед суун ирланд кофе уунгаа орос уран зохиолын тухай ярилцаж байгаагаар төсөөлөв. Дэн маш их ном уншдаг юм шиг харагдсан. Тэр Серенад номноосоо өгч, жүжиглэхэд нь туслаж болно. Магадгүй найзууд ч болж болох юм. Шинэ найзтай болж болно шүүдээ.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.23.11 9:59 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
сайнуу хүмүүсээ !

Би нэг удаа сургуулийн жүжигт тоглож байсан юм. Тэгээд “Мөсөн уул!” гэдэг гайхалтай үгийг хэлж билээ. Намайг ямар дүрд тоглож, юу өмссөн байсныг таадаа? Зөв таасан зуу дахь хүнд Ремигийн ах дүүсийн зурагт хуудас бэлэглэнэ шүү.

За миний тухайд хангалттай.

С-ИЙН МОДЕЛИЙН ДЕБЮТ !

Энэ долоо хоногт автобусан дээр, метрон дотор, таксин дээp, мөн интернэтээр харагдах нэгэн гоё зурагт хуудсуудыг сайн хараарай. Энэ бол С-ийн гайхалтай том зураг – царай нь гараагүй ч нэр нь бичээстэй учир таних боломжтой. С-ийн моделийх нь ажилд амжилт хүсье !

АЖИГЛАЛТ

Б, К, И гурав 3 Guys кофе шопт ширээн дороо том уут тавьчихсан, шарсан төмсөө идэж, халуун шоколадаа ууна. Энэ охидод өөр очих газар байдаггүй юм байхдаа? Бид тэднийг үргэлж л архидаж, үдэшлэгт явж байдаг гэж бодож байлаа. Урам ч хугарч байна шүү. Гэхдээ би Б-г шоколадруугаа бренди хийж байхыг нь харсан. Сайн охин шүү. Мөн хотын төвд БЗХӨвчиний эмлэгээс гарч явсан охиныг ч харлаа. Хэрэв тэр үнэхээр С мөн бол, тэр ч сайхан завхарчээ. Өө, намайг тэр эмлэгийн хажуугаар юу хийж явсаныг гайхаж байвал – би тэр хавьд байдаг үсчинд очдог юм.

ТА НАРЫН И-МЭЙЛҮҮД

хонгор gossip girl, чи үнэхээр охин мөн үү? чиний бичиж байгааг уншихаар яг л тавьтай хөгшин сэтгүүлч өөр хийх юм нь олдохгүй биднээр тоглоом хийдэг юм шиг санагдаж байна. азгүй амьтан. – jdwack

Хонгор Jdwack, би бол охин. Арван жилийн сурагч, сонгууль өгөх насанд ч хүрээгүй. Ер нь чи өөрөө заваан нүүртэй тавьтай хөгшин, дотроо хуримтлагдсан уураа над шиг гэмгүй охинд гаргаад байгаа юм биш үү? – GG

Хонгор GG, би чиний сайтад маааааш их дуртай, тэгээд аавдаа үзүүлсэн, тэрэнд ч таалагдсан !! Аавд Paper, Village Voice гэх мэт сэтгүүлд ажилдаг найз нар бий. Хэрвээ чиний сайт алдартай, маш алдартай болвол гайхаад хэрэггүй шүү. Уурлахгүй гэж найдая!!! Хайртай шүү!!! – JNYHY

Уурлах аа? Юу гэждээ. Би алдартай болохыг хүсдэг. Би ч гараад өгөх нь ээ. Сургуулийн жүжигт ганц мөрт хэлдэг бяцхан дүр дахиж авах хэрэггүй болох нь. Хэзээ нэгэн цагт автобусан дээр миний зургийг ч харах юм билүү. Алив ээ!

Xoxo
Gossip Girl

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.23.11 10:03 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
завсарлагаанаар үл тоогдсон нь

“Амттай харагдаж байна шүү,” гэж Серена сургуулийн хоолны газрын ширээн дээрх жигнэмэгрүү харан хэлэв. Самрын тостой, шоколадтай, овьёстой жигнэмэгүүд. Дэргэд нь жүүс, сүүтэй аяганууд байна. Охин болгон хоёр жигнэмэг авсан үгүйг үйлчлэгч эмэгтэй бүртгэн харна. Энэ бол өдөр болгоны хорин минутын завсарлагаа юм.

Үйлчлэгчийг цааш эргэхийг ашиглан Серена зургаан самрын тостой жигнэмэг аваад зугтчихав. Үнэндээ энэ тийм ч эрүүл өглөөний хоол биш. Тэр Ванессагийн кинонд илүү сайн бэлдэхийн тулд шөнөжин аавыхаа Дайн ба Энх номыг унших гэж оролдсон.

Гэтэл Дайн ба Энх хоёр сая хуудастай юм шиг л санагдлаа.

Серена Ванессаг цайны газраас цай барьчихсан гарж ирэхийг харав, тэр үргэлжийн адил хүзүүтэй хар цамцаа өмсөж уйтгартай царайлсан байлаа. Серена тэрэнрүү жигнэмэгээрээ даллахад Ванесса хүрч ирэв.

“Сайнуу, шийдвэрээ гаргав уу?” гэж Серенаг асуухад

Ванесса цайнаасаа балгалаа. Тэр шөнөжин Серена Маржори хоёрын алийг нь сонгох вэ гэж эргэлзсэн. Гэвч Дэнийн Серенатай жүжиглэж байсан царайг нь толгойноосоо авч чадахгүй байлаа. Серенаг ямар ч сайн байлаа гээд тэр Дэнийн тэр царайг дахиж харахыг хүсэхгүй байв. Ийм царайг нь кинондоо буулгахыг бүр ч хүссэнгүй.

“Гаргачихсаан. Би Маржорид хэлж амжаагүй л байна. Би тэрэнд дүрийг өгөхөөр болсон,” гэж Ванесса тайвнаар хэлэхэд

Серена идэж байсан жигнэмэгээ унагаж цочин “Oh,” гэв.

“Тиймээ,” гэж Ванесса хэлэнгээ гайгүйхэн шиг шалтаг зохиох гэж оролдов. “Маржори бол болхи бөгөөд гэнэн цайлган. Би энийг л хайж байсан юм. Дэн бид хоёр ярилцаад чи... нөгөө... дэндүү төгс харагдаад байна гэж шийдсэн л дээ,”

“Oh,” гэж Серена дахин хэлэв. Тэр итгэж ч чадсангүй. Дэн хүртэл эсэргүүцсэн гэнээ? Тэр өөрсдийгөө найзууд болох нь гэж бодож байсан юмсан.

“Уучлаарай,” гэж Ванесса гэмшин хэллээ. Дэнийг оролцуулах хэрэггүй л байсан юм, яагаад гэвэл тэр Серенад татгалзсныг ч мэдээгүй байгаа. Гэвч ингэж хэлвэл илүү албан ёсны сонсогдож байв. Яг л Серенад хувийн чанартайгаар дургүй биш юм шиг. “Чи гэхдээ сайн жүжиглэдэг юм байналээ, битгий шантраарай,” гэж нэмэхэд

“Баярлалаа,” гэж Серена хэлэв. Одоо ч Дэнтэй цагийг өнгөрүүлж, жүжгээ төсөөлж байсан шигээ давтахааргүй боллоодоо. Бас хадагтай Глост юу гэж хэлнээ? Хичээлээс гадуур ямар ч хийсэн зүйлгүй, жирийн ч их сургууль тэрнийг авахгүйдээ.

Ванесса Маржорид сайн мэдээгээ дуулгахаар хайж явав. Маржориг дүрдээ авсан юм чинь одоо киногоо тэр чигт нь өөрчлөх болох нь. Инээдмийн кино болгох хэрэг гарав. Гэхдээ л Дэниел Хампфри, Серена ван дер Вүдсэн хоёрын тоголсон Харанхуй Парк Дахь Дуусашгүй Хайр гэж нэрэлмээр киног хийхээргүй боллоо.

Серена цайны газрын буланд зогсож, гарт нь жигнэмэгийн үлдэгдэл бутарна. Салхинд Туугдагсад тэр чигтээ сүйрчихсэн зүйл байсан, харин Дайн ба Энх-д хэтэрхий төгс харагдаад байдаг. Яг яах ёстой вэ?

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.23.11 10:06 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Магадгүй өөрөө кино хийж болох. Блэйр киноны хичээлд суудаг – туслаж юуны магад. Тэд бага байхдаа үргэлж кино хийх тухай ярилцдаг байсан. Блэйр кинонд тоглож, яг л Одри Хэпбурн шиг Givenchy-гийн хувцас өмсчихсөн, гэхдээ Блэйр Fendi-д илүү дуртай. Харин Серена үргэлж найруулагч хийхийг хүсдэг байв. Тэр даавуун сул өмд өмсөж, цагаан хоолойгоор зааварчилж, Найруулагч бичигтэй сандал дээр сууна.

“Блэйр,” гэж тэр сүүний ширээний дэргэд зогсох Блэйрийг чангаар дуудав. Серена тэрэнрүү яаран очиж “Чи надад туслах хэрэгтэй байна,” гээд гараас нь барихад Блэйр хөшиж зогсов.

“Сонсооч, би кино хиймээр байна, чи хичээлд нь суудаг юм чинь камер энэ тэр зүйлс дээр туслах болов уу гэж бодлоо,” гэж Серенаг хэлэхэд

Блэйр чимээгүйхэн сүүгээ уух Кати, Изабел хоёрлуу харав. Дараа нь Серенаруу инээмсгэлэн, толгойгоо сэгсрээд “Уучлаарай, чадахгүй нь. Надад хичээлийн дараа өдөр бүр хийх ажил байдаг. Цаг алга даа,”

“Алив л дээ, Блэйр,” гэж Серена Блэйрийн гараас атган хэлээд “Бид үргэлж л энийг хийхийг хүсдэг байснаа санаачдээ. Чи Одри Хепбурн болохыг хүсдэг байсан,” гэхэд

Блэйр гараа аван Изабел Кати хоёрлуу дахин харав.

“Битгий санаа зов, би бүгдийг нь хийнэ,” гэж Серена яаран хэлээд “Чи надад зүгээр л яаж камерыг ашиглах, гэрэлтүүлэхийг л заагаад өг,”

“Чадахгүй ээ, уучлаарай,” гэж Блэйр зөрүүдлэхэд

Серенагийн нүд томорч, царай нь барайв.

Блэйр багаасаа Серенагийн энэ царайг маш олон удаа харж байсан. Нэг удаа тэд хоюулаа наймтай байхдаа Серенагийн Ridgefield-ийн эдлэнгээс хотруу нь очиж зайрмаг авахаар гурван миль алхаж байжээ. Серена дэлгүүрээс гүзээлзгэний ба шоколадны үүрмэгтэй зайрмагаа авж гарж ирээд, гадаа уяатай байсан нохойг харахаар тонгойв. Бүх зайрмаг нь газар уначихав. Серенагийн нүд томорч, царай нь улаан бурхантсан юм шиг болчихож билээ. Нулимс нь урсаж эхэлхэд, Блэйр өөрийхийгөө хуваая гэх гэж байлаа, харин дэлгүүрийн эзэн тэрэнд шинийг гаргаж өгсөн юм.

Серенагийн уйлах гэж байгаа царайг хараад Блэйрийн дотроос нэг юм чангаах шиг болов.

“Гэхдээ тавдах өдөр бид нар гадагшаа гарна. Tribeca Star-т найман цагийн үед, хүсвэл ирээрэй,” гэхэд

Серена гүнзгий амьсгаа аван толгой тохиод “Яг л хуучин шигээ,” гэж нулимсаа тэвчин инээх гэж оролдов.

“Тиймээ,” гэж Блэйр хэллээ.

Тэр дотроо Серенатай уулзахаар болсон учираас Нэйттэй зугаалхаа болилоо гэж хэлэхээ санав. Блэйрийн шинэ төлөвлөгөө бол Серенатай хэдэн хундага уучихаад, эрт яваад, гэртээ харьж, өрөөгөө лаагаар дүүргэн, усанд ороод, Нэйтийг хүлээх байлаа. Тэгээд шөнөжин романтик дуунд секс хийнэ. Тэр аль хэдийн CD дээр дуунууд бичээд бэлдчихсэн байгаа.

Хамгийн тансаг охид ч онгоноо алдах дээрээ ирэхээр CD мэтийн хямдхан зүйлд найдах юм.

Хонх дугарч охид өөр өөрсдийн ангируу явцгаалаа.

Серена сүүлийн арван минутанд ганц ч биш бүр хоёр удаа үл тоомсорлогдсондоо итгэж ч чадсангүй. Тэгээд шүүгээнээсээ номнуудаа цуглуулж байхдаа шинэ төлөвлөгөө бодож байв. Бууж өгөхгүйгээр шийджээ.

Тэрний зураг автобусан дээр зүгээр ч нэг гараагүй юм шүү.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.24.11 3:06 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
романтик мөрөөдөл бүрхэг болов

Ванесса Дэниелрүү залгахын тулд тооны хичээлийн эхний таван минут хоцров. Тэр Дэнийг дөрөвдэх өдрийн дөрөвдүгээр хичээлээр номын сангийн цагтай байдагийг мэддэг учир, тэрнийг энэ цагийг гадаа шүлэг уншиж, тамхи татаж өнгөрөөж байгааг нь мэдэж байлаа. Нэг охин сургуулийн утсаар ярьж байснаас болж гадагш гарах хэрэг гарав.

Riverside сургуулийн хашаанд хүүхдүүд бөмбөг тоглож байсан учир, Дэн утас дугарах үед Broadway-н паркийн сандал дээр сууж байсан юм. Тэр франц хэлний хичээл дээр уншиж байгаа Алберт Камюгийн Үл Таних Хүн-ийг дөнгөж нээв. Дэн аль хэдийн англи орчуулгагыг нь уншсан ч, шуугиантай бохир Broadway-д гадаа сууж, кофе уун тамхи татангаа жинхэнэ хувилбарыг унших нь таатай санагдав. Дэргэдүүр нь яарсан хүмүүс өнгөрөх болгонд тэр өөрийгөө энэ бүх бужигнаанаас тасарсан, яг л номны гол дүр шигээ мэдэрж байлаа.

Урьд шөнө нь унтаж чадаагүй боллохоор нүднийх нь доор хөхөржээ. Ганц бодож байгаа зүйл нь Серена ван дер Вүдсэн. Хамт кинонд тоглоод л. Тэр ч байтугай бүр үнсэлцэнэ. Байж боломгүй сайхан зүйл.

Хөөрхий, байж боломгүй гэдгийг чи зөв таалаа.

Утас нь дугарсаар.

“За?” гэж Дэн хариулахад

“Сайнуу, Ванесса байна,”

“Сайнуу,”

“Сонсооч, цаг алга. Зүгээр л Маржори дүрийг авсан гэдгийг хэлэх гэж залгалаа,” гэж Ванессаг хурдхан хэлэхэд

“Серена гэсэн үү?” гэж Дэн тамхиа сорон хэлэв.

“Гүэ, Маржори гэлээ,”

Дэн амьсгаа гаргаад утсыг чанга атган “Хүлээгээрэй. Юу гээд байгаам бэ? Улаан үстэй, бохь зажилдаг Маржори юу?”

“Тиймээ, зөв. Би нэрсийг андуураагүй байна,” гэж Ванесса тэвчээртэйгээр хэлэхэд

“Маржори бол гамшиг байсан, тэрнийг тоглуулж болохгүй !” гэж Дэн зүтгэв.

“Тиймээ, тэр гамшиг чинь надад таалагдсан. Болхи ба хурц. Киног илүү хурц болгож чадна. Чиний бодож байгаагаас өөрийг үзүүлнэ,” гэж Ванесса хэллээ.

“Тиймээ миний бодож байгаагаас шал өөр байна. Чи алдаа гаргаж байна даа. Серена маш сайн байсан. Яагаад тэрнийг аваагүйг чинь ойлгохгүй байна. Гайхалтай тоглож байсан шдээ,”

“Тиймээ. Гэхдээ найруулагч нь би учраас шийдвэрийг би гаргана. Тэгээд Маржориг сонголоо, ойлговуу?” Ванесса Серенагийн ямар сайн байсныг сонсохыг огтхон ч хүсэхгүй байсан юм “Тэрнээс гадна би Серенагийн тухай янз бүрийн зүйл сонссоор байна. Тийм ч найдвартай хүн гэж бодохгүй байна,” гэв.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.24.11 3:09 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Сонссон зүйлс нь бүгд худал гэдгийг мэдэж байсан ч Дэнд сануулчихад гэмгүй юм.

“Юугнээ? Ямар зүйлс?” гэж Дэнийг асуухад

“Тэр өөрийхөө С үсэгтэй хар тамхийг зардаг, ямар нэг бэлгийн замын өвчтэй. Энэнтэй зууралдахыг хүсэхгүй л байна шүү” гэж Ванесса хэлэв.

“Хаанаас сонсоов?”

“Надад мэдээллийн үүсвэр бий,”

Cloisters хүрэх автобус Madison-оор явж байв. Хажуу бөөрөн дээр нь хүйсний маш том зураг байлаа. Эсвэл буудуулчихсан шарх ч юмуу? Зурган дээр Серена гэсэн байв.

Ванесса автобусруу ширтэв. Тэр солиорч байнуу? Эсвэл үнэхээр Серена хаа сайгүй байгаад байнуу?

“Тэр зүгээр л бидэнд тохирохгүй,” гэж Ванесса хэлээд, Бид гэдэг үгийг хэрэглэвэл Дэнд нөлөөлөх байх гэж бодов. Энэ бол тэдний кино, тэрнийх биш.

“За яахав,” гэж Дэн хүйтнээр хэллээ.

“Тавдахад Brooklyn-д Руби бид хоёртой гадагшаа гарахуу?” гэж Ванесса сэдэвийг өөрчлөхөөр асуухад

“Гүэ гү. Тэгж бодохгүй байна. Дараа уулзая,” гэж Дэн ууртайгаар таслаад, утсаа хар цүнхрүүгээ шидлэв.

Өглөө нь тэрний дүү Женни нүд нь улайчихсан, гар нь бэх болчихсон өрөөнд нь орж ирээд, шонхорт зориулсан нөгөө тэнэг үдэшлэгний урилгыг орных нь дэргэд шидчихээд гараад явчихсан. Хэрэв Серенатай цуг кинонд тоглох болвол үдэшлэгрүү дагуулж явж болох юм гэж бодож байсан юм. Одоо харин энэ бяцхан мөрөөдөл тамруу явчихлаа.

Дэн итгэж чадсангүй. Ванессагийн хамгийн муу кино хийх хүслээс болж Серенатай дотносох боломж тэр чигтээ үгүй боллоо. Итгэмээргүй. Бүр ч итгэмээргүй нь Ванесса сайн ч танихгүй охиныхоо тухай цуурхал тараагаад явж байдаг. Магадгүй сургууль нь нөлөөгөө үзүүлж байгаа байх.

За битгий баяр хөөрийг үгүй хийх гээд бай л даа. Хов жив бол секси зүйл. Хов жив бол таатай зүйл. Бүгд хов ярьдаггүй ч, ярих л хэрэгтэй!

Дэний өмнө автобус ирж зогслоо. Эхлээд тэр Серенагийн нэрийг анзаарав. Хар цагаан өнгийн сарнайн дэлбээ шиг зурган дээр, цэнхэр замбраагүй бичгээр бичжээ. Гайхалтай харагдаж байна.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.24.11 5:05 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
шүтээнтэйгээ уулзсан нь

Дөрөв дэх өдөр Женни шөнөжин унтаагүйгээс болж зомби шиг л болсон байв, гэхдээ Уруул дээрх Үнсэлт-ийн урилгаа хийгээд дуусгачихсан, Дэн тэр хоёр хоюулаа урилгатай болсон байлаа.

Тэр урд орой нь нэг банан, нэг жүрж л идсэн учир өлсөж үхэх гэж байв. Өглөөнийхөө шоколадтай боовыг ч идэж амжаагүй. Ингээд үдийн хоолоор хоёр бяслагтай сэндвич, хоёр кофетэй ёогурт аваад чимээгүйхэн газар олж суухыг хичээв. Идэж байх зуураа өчигдөр хийж амжаагүй гэрийн даалгавраа хийлээ.

Женни цайны газарт, тольны дэргэдэх алслагдмал ширээнд суув. Энэ ширээ үргэлж хоосон байдаг, яагаад гэвэл охид толинд харангаа хоол идэхээр өөрсдийгөө тарган болгож хардаг. Женни хоолоо чихэж гарах гэж байтал толин дээр наасан бүртгэлийн цаасыг олж харлаа.

Тэгээд цүнхээ ухан үзэг гаргаж ирээд хамгийн дээр нь нэрээ бичив – тэр бүртгүүлсэн хамгийн эхний хүн байв – дараа нь буцаад суухад зүрх нь хурдан хурдан цохилж байлаа. Амьдрал ч гайхамшгаар дүүрэн юм. Хором тутамд дээрдсээр.

Бүр ч гайхалтай нь Серена ван дер Вүдсэн хоолоо аваад Женнирүү ирж байлаа. Серена үнэхээр тэрэнтэй суух гэж байнуу? Жинхнээсээ юу?

Амьсгаагаа гүнзгий авч, гаргасаар.

“Сайнуу,” гэж Серена хэлээд хоолоо ширээн дээр тавив.

Бурхан минь, ямар үзэсгэлэнтэй юм бэ. Тэрний үс нь охидын үсчинд хэдэн цагаар сууж будуулдаг алтан шаргал өнгөтэй. Гэвч Серенагийх төрөлхийн.

“Чи сая миний кинонд туслахаар бүртгүүлсэн үү?” гэж Серена асуулаа.

Женни тэрний гайхалтай байдалд алмайран чимээгүй толгой тохиход

“Одоогоор ганц чи л байх шив,” гэж Серена санаа алдан ширээнд суув. Тэр тарган харагдана гэж санаа зоволгүйгээр хоолоо иднэ. Үнэндээ ямар ч тарган биш юм чинь. Тэгээд Женнирүү хөмсгөө өргөөд “Чи тэгээд юу хийж чадах вэ?” гэв.

Женни өөрийгөө хоёр сэндвич авсанд итгэсэнгүй. Серена ч тэрнийг аймшигтай гахай гэж бодсон байхдаа.

“Би урлагт дуртай л даа. Би сургуулийн сүлд дууг хийсэн, уран бичлэгээр. Бас миний богино өгүүллэг, хэдэн зураг Rancor-т гарсан,” гэж Женни тайлбарлалаа.

Rancor бол Constance сургуулийн хүүхдүүд гаргадаг сэтгүүл юм. Редактор нь Ванесса Абрамс.

“Өө бас, би дараа долоо хоногт болох том үдэшлэгийн урилгыг хийсэн,” гэж Женни тэрнийг гайхшруулахыг хичээн хэлэв. “Үнэндээ, Блэйр Волдорф хийж өгөөч гэсэн юм,” гээд цүнхээ ухан Серенагийн нэртэй дугтуйг гаргаж өглөө. “Блэйрийн надад өгсөн нэрсийн жагсаалт дээр чиний дотуур байрны хаяг байсан, тэгээд чиний шүүгээнд хийчихдэг юмуу гэж бодож байсан юм,” Женни улайн “Одоо чамтай уулзсан юм чинь...” гээд дугтуйг өгөв.

Би ч тэрнийг байнга мөрддөг юм шиг сонсогдож байгаа байхдаа, гэж дотроо бодлоо.

“Баярлалаа,” гэж Серена хэлээд дугтуйг аван онгойлгож, урилгыг уншаад хөмсгөө зангидав.

Өө бурхан минь. Тэрэнд таалагдаагүй бололтой! гэж Женни сандран бодлоо.

Серена урилгыг цүнхэндээ хийгээд сэрээгээ авав, царай нь бодлогоширсон харагдна. Салатнаасаа сэрээдээд зажилж эхлэв.

Женни яг одоо Серенагийн харагдаж байгаа шиг нууцлагдмал, эргэлзсэн бас гоё харагдахын тулд яах ёстойг ажиглана. Гэвч тэр Серенагийн Блэйрт уурлаж байгаа бодлыг сонсож чадахгүй билээ.

Тэр намайг үдэшлэгт битгий ирээсэй гэж бодож. Надад үдэшлэг ч болно гэж хэлээгүй.

“Хөөх,” гэж Серена салатаа зажлангаа хэлэв. “Чамайг авлаа,” гээд Женнирүү инээмсгэлэн гараа сунгаад “Намайг Серена гэдэг,” гэхэд

“Мэднээ. Намайг Женни гэдэг,” гэж бүр ч улайн хариуллаа.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.24.11 5:32 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Image

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.24.11 5:35 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
сайнуу хүмүүсээ !

С БА Б: ХАЛУУН ВАННАНД

Энийг нэгэн үл мэдэгдэх эх үүсвэрээс олов: Өмнө нь С Б хоёр найз байхдаа Tribecca Star-т Ч-гийн өрөөний ваннанд хамт орж байжээ. Тэд үнсэлцсэн нь ямар нэг учиртай юу? Эсвэл зүгээр л нэг тэнэг согтуу охид шиг аашилснуу? Ямар ч байсан энэ нь байдлыг улам хурцатгаж өглөө. Хөгжилтэй байна шүү!

Бас, хэрэв та автобус, такси, метрон дах С-ийн зургийг харж амжаагүй бол жинхэнэ зураг нь Chelsea-гийн Whitehot галлерейд байгаа шүү, бусад одууд ба миний зурагны хамтаар. Тиймээ! Ремигийн ах дүүс бол эсэргүүцэх боломжгүй дэндүү сайхан залуус юм. Хүмүүс минь, гайхалтай байдал нь ямар нэг шалтгаантай байдаг юм шүү.

ТАНЫ И-МЭЙЛ

Хонгор Gossip Girl, би чамд хэн гэдгээ хэлэхгүй л дээ, гэхдээ би ч бас Ремигийн шоунд оролцсон. Би тэдний зурганд маш дуртай, бас миний авхуулсан зураг маш их таалагдсан, гэвч миний зургийг автобусан дээр гаргая гэвэл арай хэтэрнэ. С хүссэн бүхнээ авдаг, миний сонссоноор энийг ч бас өөрөө хүссэн гэсэн. – Anonomy

Хонгор Anonomy, чиний даруухан байгаа чинь сайн хэрэг, гэвч миний аль нэг хэсгийг автобусан дээр гаргая гэвэл би буцахгүй. Би алдар нэрийг маш ихээр хүсдэг. – GG

АЖИГЛАЛТ

Бяцхан Ж Broadway-ийн дэлгүүрээс кино хийх тухай зузаан ном авч байна. Н Ч-тэй хамт First Avenue дах нэгэн бааранд сууна. Н Ч-г олон юм яриулахгүй байлгахын тулд хараандаа байлгаж байгаа бололтой шив? Харин Б Lexington-д Н-тэй өнгөрүүлэх шөнөдөө зориулж олон олон лаа авч байна.

Одоохондоо ингээд боллоо. Энэ амралтын өдрүүдээр сайхан хөгжилдөөрэй – би ч бас тэгэх болно.

Xoxo
Gossip Girl

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.25.11 10:33 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
tribeca star

Tribeca Star бол тухтай зөөлөн буйдан, диванаар дүүрэн том, тансаг газар юм. Нэг хана нь лаагаар дүүрэн ба, өрөөг бүдэгхэн гэрэлтүүлж, харин DJ удаан дуу тоглуулна. Дөнгөж найман цаг болж байхад баaр аль хэдийн ганган хээнцэр хувцаслаж, коктэйл уусан хүмүүсээр дүүрчээ.

Блэйрт хэдэн цаг болж байгаа нь хамаагүй – уух л хэрэгтэй байв.

Тэр барны дэргэдэх сандал дээр суусан байхад, тэнэг үйлчлэгч нь тэрнийг огт тоосонгүй, Блэйр гангалаж хээнцэрлээгүй болохоор тэр байх. Тэр Нэйттэй сексдэх галзуу шөнөдөө бэлтгэхээр явахаас өмнө Серенатай хурдхан уулзхаар ирсэн учраас гандсан жийнс, онцгойрох зүйлгүй хар цамц өмссөн байсан юм. Мөн Нэйтэд ч зориулж гангалахгүй, харин нүцгэнээр хаалгаа тайлна гэж шийджээ.

Энэ тухайгаа бодохоор нүүр нь халуу дүйгэнэ. Тэр ганцаараа суучихсан, уух ч юм аваагүй яг л азгүй амьтан шиг байж байв. Ингэхэд, Серена хааччихваа? Тэрэнд шөнөжин суух цаг байхгүй.

Блэйр тамхи асаагаад, Хэрэв энэ тамхийг татаж дуусахад Серена ирэхгүй бол би явна, гэж дотроо уцаарлан бодлоо.

“Тэр охиныг хардаа,” гэж нэг эмэгтэй найздаа хэлэхийг Блэйр сонсов “Ямар хөөрхөн юм бэ?”

Блэйр харахаар эргэтэл, мэдээж хэрэг, Серена байлаа.

Тэр өвдөгөөр татсан цэнхэр гутал, Pucci-ийн палааж өмсжээ. Урт ханцуй, өндөр захтай, бүс нь цэнхэр, шар, ногоон чулуутай. Гайхалтай харагдаж байлаа. Үсээ боочихсон, бүдэг цэнхэр өнгөөр нүдээ теньдэж, ягаанаар уруулаа өнгөлжээ. Тэр инээмсгэлээд өрөөний цаанаас Блэйрлүү даллав. Хүмүүс тэрнийг дагуулан харж байхыг хараад Блэйрийн дотор муухайрав. Тэр Серенатай олигтой ярилцаагүй мөртлөө аль хэдийн тэрнээс залхсан байлаа.

“Сайнуу,” гээд Серена Блэйрийн дэргэд буйдан дээр суув.

Удалгүй үйлчлэгч хүрч ирээд

“Сайнуу Серена, удаан үзэгдсэнгүй шүү. Эрик сайн уу?” гэж асуулаа.

“Сайнуу Мисси. Тэр сайн байгаа. Надруу залгах ч завгүй. Яагүй бол нэг дор найман охинтой явалдаж байгаа биз. Чамаар юу байнадаа,”

“Би маш сайн,” гэж Мисси хэлээд “Өө нээрээ, манай дүү зөөгч хийдэг юм, тэгээд хэд хоногийн өмнө Chelsea-гийн нэг галлерейд болсон үдэшлэг дээр чамайг харсан гэсэн. Автобусан дээр байгаа зургууд чинийх гэж байсан. Үнэн үү?”

“Тиймээ, солиотой байгаа биз?” гэж Серенаг хэлэхэд

“Чи ч гайхалтай юмаа!” гэж Мисси чангаар хэлээд өөрлүү нь муухай харах Блэйрлүү харав. “За охид оо, юу авах вэ?”

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.25.11 10:36 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Ketel One тониктой,” гэж Блэйр хэлээд, тэрнийг үнэмлэхээ шалгуул гэх нь үү гэж ширтэнгээ “Нэг лайм нэмчээрэй,” гэв.

Гэвч Миссид Серена ван дер Вүдсэнг насанд хүрээгүй гэж асуудал үсгэснээс ажилгүй болсон нь дээр юм.

Ийм учраас л бид зочид буудлын бааранд ордог: хэн ч үнэмлэх шалгадаггүй.

“Харин чамд?” гэж Мисси Серенагаас асуухад

“Эхлээд Cosmo авая,” гэж Серена инээгээд “Палаажтай хослох өнгөтэй зүйл хэрэгтэй байна,” гэв.

Мисси уух зүйлийг авчирхаар явахдаа, зөөгчдөө Ремигийн зурган дээрх охин тэдний бааранд сууж байна, мөн өөрийх нь найз гэж хэлэхээр яарна.

“Хоцорсонд уучлаарай,” гэж Серена эргэн тойрноо ажигласнаа “Чамайг өөр хүмүүстэй хамт байгаа гэж бодсон юмсан,” гэв.

Блэйр мөрөө хавчаад тамхиа удаанаар сорсноо “Хоюулхнаа байя гэж бодсон юм. Тэглээ ч ийм эрт хэн ч гарч ирэхгүй,” гэлээ.

“Зааза,” гэж Серена хэлээд жижиг улаан цүнхнээсээ өөрийнхөө тамхийг гаргаж ирэв. Gauloises, франц тамхи. Нэгийг авч амандаа хийгээд

“Авах уу?” гэж Блэйрт санал болгоход

Блэйр толгой сэгсэрлээ.

“Хатуу юм байна лээ, гэхдээ хайрцаг нь гоё болохоор хамаа алга,” гээд Серена инээв. Тэр шүдэнзээр асаах гэж байтал зөөгч асаагууртай хүрээд ирлээ.

“Баярлалаа,” гэж хэлээд түүнрүү харав. Зөөгч нүдээ ирмэчхээд буцаад баарлуугаа явчихав, харин Мисси уух зүйлсийг авчирлаа.

“Хуучин цагийнхаа төлөө,” гэж Серена хэлээд Блэйртэй тулгачихаад, ягаан коктэйлээсээ том балгав. Тэр хойш суугаад таатайгаар санаа алдлаа. “Чи зочид буудалд их дуртай тиймээ? Маш их нууцууд хадгалагдсан газар,”

Блэйр Серенаруу хөмсгөө өргөөд, Серенаг Европын буудлуудад тохиолдсон галзуу солиотой зүйлсээ ярих гэж байна гэж бодов.

“Чи хүмүүсийг өрөөндөө юу хийдэг бол гэж боддог уу? Порно үзэж, cheese doodles идэж, ваннан дотор сексддэг байхдаа. Эсвэл зүгээр л унтаад өгдөг,”

“Мхм,” гэж Блэйр сонирхолгүйгээр хэлээд уух юмнаасаа балгав. Шөнийн ажилдаа орохоос өмнө ууж авах хэрэгтэй, ялангуяа нүцгэн хэсэгт орохоос өмнө. “Чиний энэ автобусан дээр байгаа гээд байгаа зураг чинь юу юм бэ? Би хараагүй,” гэж Блэйр хэлэхэд

Серена инээгээд Блэйрт ойртов. “Чи харсан ч намайг олж харахгүй ээ. Миний нэр л бичээстэй байгаа, царай гараагүй,”

Блэйр хөмсөг зангидаад “Ойлгосонгүй,” гэв.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.25.11 10:39 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
“Энэ урлаг л даа,” гэж Серена нууцлагаар хэлээд дахин инээн, коктэйлээсээ балгав.

Охидын нүүр маш ойрхон байсанд Блэйрт Серенагийн үнэртэй ус үнэртлээ.

“Сайн ойлгохгүй байнаа, ямар нэг бохир зүйл юмуу?” гэж Блэйр гайхан асуухад

“Үгүй дээ,” гэж Серена инээмсгэлэн хариулаад “Зөндөө хүмүүс бас өөрсдийхийгөө хийлгэсэн. Алдартнууд гээд л,” гэхэд

“Ямар?” гэж Блэйр асуулаа.

“Мадонна, Эминем, Кристина Агилера.”

“Аан,” гэж Блэйр гайхшраагүй янзтай хэлэхэд

Серенагийн нүд нарийсч “Наадах чинь юу гэсэн үг юм?” гэж ууртайгаар асуув.

Блэйр эрүүгээ өргөн үсээ чихнийхээ ардуур хийлээ. “Мэдэхгүйм, зүгээр л чи хүмүүсийг гайхшруулахыг л хүсээд байгаа юм шиг санагдаж байна. Чамд үнэ цэнэ гэж байна уу?”

Серена Блэйрлүү ширтсэн хэвээрээ толгойгоо сэгсрээд “Яаж? Би яачихсын?” гэж хумсаа мэрэнгээ хэлэв.

“Сургуулиасаа хөөгдөөд л,” гэж Блэйр тодоор хэлэхэд

Серена тургилав. “Юу нь болохоо байчаав? Жил бүр өчнөөн хүмүүс л хөөгдөж байдаг. Сургууль нь угаасаа олон тэнэг дүрэмтэй, хөөгдөхгүй байх боломжгүй юм чинь,”

“Би тэрийг яриагүй байна, яаагаад хөөгдчихсөн юм гэж байна,” Өө тиймээ. Асуучихлаа. Одоо Серенагийн хэнтэй секс хийж, яаж хар тамхи татсанг нь сонсох хэрэг гарчихлаа. Хараал ид.

Гэхдээ тэр мэдэхийг хүсэхгүй байсан юм биш шүү.

Блэйр бадмаарган бөгжөө эргүүлсээр. Харин Серена дахиж уух юм авахаар Миссирүү хундгаа өргөв.

“Блэйр, миний хөөгдсөн ганц шалтгаан бол би хичээл эхлэх үеэр очоогүй юм. Францд үлдчихээд. Ээж аав хоёр ч мэдээгүй. Найман сарын сүүлээр нисэх байсан ч, есөн сарын гуравдах долоо хоног хүртэл үлдчихсэн. Би маш гоё цайзад амьдарч тэнд байнга л үдэшлэг болдог байсан юм. Тэнд байхдаа ганц ч шөнө бүтэн унтаагүй байх. Бас нэг ах дүү хоёртой учирсан, хоюуланд нь дурлачихсан. Аавд нь бүр ч илүү, гэхдээ тэр гэрэлчихсан байсан л даа,” гээд Серенаг инээх үед

DJ дуугаа сольж хэмнэлтэй жазз дуу тавин, гэрэл бүдгэрч лаанууд тодров. Серена Блэйрлүү харахад тэр өөр тийшээ харж байлаа.

Серена дахин тамхи асаагаад гүнзгий сороод

“Мэдээж би их наргисан л даа, гэхдээ бүгд л тэгж байсан. Сургуулийн дургүйг нь хүргэсэн ганц зүйл бол би хичээл эхэлж байхад үзэгдээгүйгээс л болсон юм. Мэдээж тэдний зөв. Яг үнэндээ надад сургууль хамаагүй байсан. Би маш их хөгжилдөж байсан,” гэв.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.25.11 10:40 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Блэйр нүдээ эргэлдүүлэв. Үнэндээ аль нь үнэн болох нь тэрэнд хамаагүй.

“Чи энэ жилүүд бидний амьдралын чухал жилүүд гэдгийг бодож үзсэнгүй юу? Бид их сургуульд орно,” гэж тэр хэллээ.

Мисси уух юмыг авчрахад Серена толгой тохиод баярлалаа гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Тэр доошоо хараад “Одоо л ухаарч байна,” гэв.

“Өмнө нь бодож үзээчгүй – энэ олон цуглаан, үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй гэдгийг. Сургуульд жинхэнээсээ анхаарлаа хандуулах тухай,”

Блэйр толгойгоо сэгсрээд “Ээж аавын чинь өмнөөс л харамсаж байна,” гэж аяархнаар хэллээ.

Серенагийн нүд томорч, уруул нь чичрэв. Гэвч тэр Блэйрээс болж уйлахгүй гэж бодлоо. Блэйр зүгээр л өлөгчин зан гаргаж байна, өөр зүйлгүй. Магадгүй сарын тэмдэг нь ирчихсэн байх.

Серена уух зүйлээсээ том балгаад алчуураар амаа арчаад “Чи надад Нэйт та хоёр зунжин юу хийсэн тухайгаа яриагүй. Чи Maine-д очиж өөрийх нь барьсан завийг харсан уу?” гэж сэдвийг өөрчлөн асуув.

Блэйр толгойгоо сэгсрээд “Би теннисийн зусланд явсан. Шал тэнэг байсан,” гэхэд Серена

“Oh,” гэлээ.

Тэд чимээгүйгээр юмаа ууцгаана.

Серена нэгэн зүйлийг санаад ярьж эхлэв. “Нээрээ миний кинонд туслахаар нэг охин бүртгүүлсэн. Есдүгээр ангийн. Женни гэдэг. Бас надад дараа долоо хоногт болох үдэшлэгний урилгыг өгсөн. Чиний зохион байгуулж байгаа?”

Блэйр тамхи гаргаж ирээд амандаа хийв. Шүдэнз авахаасаа өмнө зөөгч асаагууртай хүрээд ирэх болов уу гэж удаашрана. Тэр ирсэнгүй. Блэйр тамхиа өөрөө асаагаад Серенагийн нүүрлүү том утаа үлээв.

Серена үдэшлэгний тухай мэдчихэж. Урилга ч авчихаж. Яаж ч байсан тэр мэдхэл байсан.

“Уран бичлэгээр бичдэг,” гэж Блэйр инээмсгэлэн хэлээд “Сайн хийсэн байгаа биз?” гэв.

“Тиймээ, их гоё болсон байна лээ. Бас тэр миний хаягийг буруу байсныг олж харсанд нь их баярласан. Чиний өгсөн нэрсийн жагсаалтад миний Hanover-ийн хаяг байсан гэсэн,”

Блэйр үсээ чихнийхээ ардуур хийн, мөрөө хавчаад “Өө тиймүү,” гэж мэдэн будилаад “Уучлаарай,” гэлээ.

“Тэгвэл үдэшлэгний тухай яриач? Юунд зориулсан гэсэн бэ?”

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Aug.25.11 10:44 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 4:03 pm
Posts: 134
Блэйр энэ тухай инээмсгэлэхгүйгээр ярьж чадсангүй, яагаад гэвэл дэндүү худлаа бас сонирхолгүй харагдах гээд байв. Ийм учраас л бага зэрэг дур татсан болгохын тулд Уруул дээрх Үнсэлт гэдэг нэр өгсөн.

“Central Park-ийн шонхор шувуунд зориулсан юм. Тэд бараг устаж үгүй болох гэж байгаа, хүмүүс тэднийг үхэж, өлсөж, хэрэмнүүдээр үүрээ бусниулна гэдэгт санаа зовсон юм. Ийм учраас хамгаалж байгаам. Битгий шоолоорой. Тэнэг сонсогдож байгааг мэдэж байна,”

Серена утаагаа үлээгээд, инээв “Энэ тусламж хүмүүст хэрэггүй гэж үү? Гэр оронгүй хүмүүс байгаа шдээ,”

“Энэ нь дээр байсан юмаа. Улирал эхэлж байхад хэт хүнд зүйл хийхийг хүсээгүй юм,” гэж Блэйр залхсан янзтай хэлэв. Тэр өөрийхөө үдэшлэгийг шоолж болноо, гэвч Серенад тэгэх эрх байхгүй.

Серена яриаг үргэлжлүүлэн “Тэгвэл үдэшлэгт зөвхөн бид очих юмуу? Ээж аавуудыг урьсан юмуу?” гэж асуулаа.

Блэйр эргэлзэн “Зөвхөн... бид,” гэж хариулав. Тэр уух юмаа тавиад цагаа харан “Би ер нь явах болчихож,” гээд цүнхээ үүрэн тамхиа ширээнээс авлаа.

Серена муухай царайлав. Тэр хувцаслах гэж цаг зарцуулж, найзуудтайгаа галзуу шөнө өнгөрөөнө гэж бодож байсан юм. Олуулаа цуглана гэж тооцоолсон – Блэйр ба бусад охид, Нэйт ба тэрний найзууд, Чак ба тэрний залуус – урьд нь хамт хөгжилддөг байсан бүх хүмүүсийг.

“Гэвч би удаан байна гэж бодсон шдээ, бусдыгаа хүлээ л дээ. Ингэхэд чи хаачих гэж байгаан?”

“Би маргааш шалгалттай,” гэж тэр худлаа ярьсан ч өөрт нь таатай байв. “Бэлдэх хэрэгтэй. Бас эрт унтая,”

“Би дээд давхарт Бассын өрөөнд нагрицгаана гэж бодож байлаа. Тэр өрөө одоо байгаа юу?”

Аравдугаар ангидаа Серена Блэйр хоёр найзуудтайгаа Чак Бассын өрөөнд маш олон шөнийг өнгөрүүлж байсан, ууж, бүжиглэж, кино үзэж, өрөөний үйлчилгээ дуудаж, халуун ваннанд орж.

Тэд гэртээ харьтлаа согтуугаа гаргах гэж томоос том орон дээр нь унтацгаадаг байлаа.

Нэг удаа аравдугаар ангийн сүүлээр Серена Блэйр хоёр согтчихоод халуун ваннанд оржээ, тэгэхэд Блэйр Серенагийн уруул дээр үнссэн. Маргааш өглөө нь Серена сайн санахгүй байсан ч Блэйр хэзээ ч мартаагүй юм. Энэ үнсэлт нь хөөрөлдөө автаад хийсэн зүйл байсан ч, бодохоор л дотроос нь хатгаж, тухгүй санагддаг байв. Серенаг яваад өгөхөд нь баярласан өөр нэгэн шалтгаан энэ юм.

“Бассын өрөө байсаар байгаа,” гэж Блэйр хэлээд босов. “Гэхдээ хүн оруулах дургүй. Одоо бид аравдугаар анги биш болсон шүүдээ,”

“Зааз,” гэж Серена хэллээ. Блэйрт хэлсэн бүх зүйлс нь буруудчих юм.

“Амралтаа сайхан өнгөрүүлээрэй,” гээд Блэйр хүйтнээр инээмсгэлэв. Яг л бие биеээ танихгүй хүмүүс шиг. Ингээд ширээн дээр хорин доллар үлдээгээд босч явахдаа

“Өршөөгөөрэй, зөрчхүү,” гэж замыг нь хаах гурван залууд хэлэв.

Серена соруулаа эргэлдүүлэн, Блэйрийн явахыг харан коктэйлээ ууж дуусгалаа. Коктэйл нь давслаг амтагдаж байв, яагаад гэвэл тэр уйлах гэж байсан юм.

“Блэйр,” гэж Серена араас нь дуудав. Магадгүй сая хэрэггүй зүйлс ярьчихаж, одоо Блэйрээс яагаад уурлаад байгааг нь асууж, Нэйттэй унтсанаа хэлж, эргээд найзууд болоё гэж бодлоо. Эхнээс нь эхлэж болно. Серена шалгалтанд бэлдэх курсэд явж, магадгүй хамт бэлдэж болох юм.

Гэвч Блэйр хүмүүс дундуур явсаар хаалганд хүрж, гараад явчихлаа.

Тэр такси барихаар Sixth Avenue-д гарав. Бороо орж эхлэн, үс нь буржийв. Серенагийн зурагтай автобус явж байна. Хүйсний зураг уу? Яг л тоорны голд нэг нүх гаргачихсан юм шиг. Блэйр өөр тийшээ хараад гараа өргөсөөр. Гэвч зогссон эхний такси дээвэр дээрээ саяны зургийг гэрэлтүүлчихсэн байлаа. Блэйр суугаад ууртайгаар хаалгаа хаав. Тэрнээс ангижрах боломж байхгүй нь ээ – Серена хараал идсэн хаа сайгүй байх юм.

_________________
Be a Skinny B!tch.


Top
   
PostPosted: Nov.08.11 2:01 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1119
Location: In the end
За хүмүүсээ, жоохныг оруулчий. Таалагдахгүй бол хэлээрэй. :mrgreen:

Б, Н хоёр ойртсон хэдий ч тамхи байсангүй
Серена өөр нэг тамхи аваад салгалсан хуруундаа хавчуулж урууландаа наав. Гэнэт чигчий хуруундаа бөгжтэй гар Зиппо шархийлгэж тамхийг нь асааж өглөө. Дээрээ Ч.Б гэсэн үсэг сийлсэн алтан асаагуур байлаа. Бөгж нь ч адил.
“Сайн уу Серена. Чи үнэхээр халуухан харагдаж байна” гэж Чак Басс хэлээд “Энд гав ганцаараа үхсэнээ хийж байгаа юм бэ?” хэмээн асуув.
Серена гүнзгий амьсгаа авч нулимсаа буцаан залигаад инээмсэглэв. “Сайн уу Чак. Чамайг харсандаа баяртай байна. Блэйр сая намайг жийчихсэн, тэгээд л би ганцаараа болчихлоо. Энүүгээр өөр хэн нэгэн ирэх нь үү?”
Чак асаагуураа унтраагаад халаасандаа хийв. Тэр эргэн тойрноо ажлаа. “Хэн мэдэхэв. Ирж ч магад, үгүй ч байж магад”. Тэгээд Блэйрийн түрүүхэн сууж байсан сандал дээр суув. “Чи үнэхээр гайхалтай халуухан харагдаж байна шүү” гэж тэр дахин хэлээд Серенагийн хөл рүү идэх юм харж байгаа юм шиг шүлэнгэтэн ширтлээ.
“Баярлалаа” гэж Серена хэлээд инээв. Хэдийгээр бусад нь бүгд хөгийн новшнууд шиг аяглаж байсан ч ядаж л Чак яг хэвээрээ байгаа нь бага ч гэсэн тайвшруулж байлаа. Тэр түүнийг үүнийх нь төлөө хайрлах хэрэгтэй.
“Дахиад нэг хундгыг” гэж Чак Миссид хандан хэлээд “Бүгдийг нь миний тооцоон дээр биччихээрэй” гэлээ. Тэр Серенад Блэйрийн үлдээсэн хорин ногооныг өгөөд “Өөртөө үлдээчих” гэв.
“Гэхдээ энэ Блэйрийнх” гэж Серена хэлээд тооцооны хуудсыг харав.
“Тэгвэл түүнд буцаагаад өгчих”
Серена толгой дохиод тооцооны хуудсыг өөрийн улаан хилэн цүнх рүүгээ чихлээ.
“Ашгүй ирж байна” гэж Чак Миссиг уух юмыг ширээн дээр тавих үед хэлэв. “Ёроолыг нь гартал!” Тэр хундагатайгаа Серенагийнхтай жингэнүүлэн тулгаад шотланд вискиг бүгдийг нь гударлаа.
“Өө хог гэж” хэмээн Серена түүний Космо цалгин даашинзан дээр нь асгарахад дуу алдаад “Чөтгөр ав” хэмээн хараав.
Чак амны алчуураа авч толбон дээр дарсхийн арчихад түүний гуян дээр таарлаа. “За одоо арилчихлаа” гэж тэр хэлээд гараа түүний салтааны хажууд тавив.
Серена Чакийн гарыг аваад өвөр дээр нь буцаан тавилаа. “Баярлалаа Чак. Би дажгүй ээ.”
Чак хүний урманд жоохон ч гэсэн улайсангүй. Тэр угаасаа ичгүүргүй амьтан.
“Хоёулаа дахиад нэг нэг хундгыг аваад манай өрөө рүү орцгоох уу?” гэж тэр санал болгов. “Би баарны ажилтанд бидэнтэй уулзахаар ирсэн хүмүүсийг шууд тийш нь явуулчих гээд хэлчихье. Тэд нар миний найзуудыг танина.”
Серена тээнэгэлзэн Блэйр түүнд хэрхэн Бассынхан өрөөнд нь орсон хүмүүст дургүй болдог талаар хэлснийг бодлоо. “Чи үүнийг зүгээр гэж бодож байна уу” гэж тэр асуув.
Чак инээд алдаад босч түүн рүү гараа сунгалаа. “Зүгээр байлгүй яахав дээ. За алив”

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.08.11 7:14 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1119
Location: In the end
Хэдийгээр бороо асгаран, өөрөө хөлдөж үхэх гэж байсан ч гэлээ Найт Блэйрийн гэр рүү явахыг яарсангүй. Энэ үнэхээр балай хэрэг байлаа. Арван долоон настай залуу найз охинтойгоо анх удаа (ямартай ч охины хувьд) секс хийх гэж байна. Тэр гүйх ёстой шд уул нь.
Тэр өдийд мэдчихсэн байгаа гэж тэр өөртөө дахин дахин, дахин дахин хэлсээр байлаа. Яагаад мэдэхгүй гэж? Хот тэр чигээрээ Серена тэр хоёрыг сексдсэнийг мэдэж байгаа. Гэхдээ Блэйр тэр талаар мэдэж байгаа юм бол яагаад юу ч хэлээгүй юм бол?
Энэ талаар бодох нь Найтыг галзууруулах шахаж байлаа.
Тэр Мэдисон өргөн чөлөөн дэх уух юмны дэлгүүрээр шагайж хагас пинт (ойролцоогоор 0,47 л – орч.) Jack Daniels авав. Тэр гэртээ байхдаа аль хэдийн жоохон өвс татсан хэдий ч Блэйртэй уулзахаас өмнө дахин нэг хундага зориг хэрэгтэй байлаа. Түүнийг яг юу хүлээж байгаа талаар тэрэнд ямар ч төсөөлөл байсангүй.
Найт үлдсэн замыг чадлаараа удаан алхлан туулахдаа шилтэйгээсээ нууцаар балгаж явлаа. Тэр 72 дугаар гудамж руу эргэн түүний байшин руу очихынхоо урьд Блэйрт зориулж сарнай авав.
Чак барнаас дахин нэг хундага юм захиад Серенаг дагуулан лифтээр дээшээ гарч есөн давхар дахь Бассынхны тансаг зэрэглэлийн байранд орлоо. Энэ өмнө нь ямар байсантайгаа яг адил, том телевиз, бар бүхий зочдын өрөө, аварга том ор, бас нэг том телевиз бүхий унтлагын өрөө, халуун ванн, хоёр зөөлөн хөвсгөр цагаан халаад бүхий аварга том гантиг угаалгын өрөө байв. Серенагийн зочид буудлуудад дуртай байх гайхалтай шалтгаан бол тэр халааднууд юм.
Ер нь хүмүүс дургүй гэж үү?
Зочдын өрөөн дэх цайны ширээн дээр баахан зурагнууд байлаа. Серена хамгийн дээд талын зурган дээр Найтын царайг таниад зурагнуудыг авч шар шурхийлгэн үзэж гарлаа.
Чак түүний мөрөн дээгүүр өнгийн зурагнуудыг хараад толгой сэгсрэн “Өнгөрсөн жил бид үнэхээр солиотой байж” гэлээ.
Блэйр, Найт, Чак, Изабел, Кати, зурган дээр байсан бүгд халуун ваннанд нүцгэн хэвтэж, дотуур хувцастайгаа бүжиглэн, орон дотроо оргилуун дарс ууж байлаа. Зураг бүрийн булан дээр огноо тавигдсан, зураг бүрийг энд авсан бөгөөд бүгд шоудалтын үеэр авсан зурагнууд аж.
Тэгэхээр Блэйр худлаа хэлж. Бүгд Бассынхны байранд яг урьдынх шигээ шоудаж байж. Бас Блэйр тэр цэмбэгэр хар кардигантайгаа төгсөх шалгалтын талаар ярьж жүжиглэсэн шигээ сайн биш байж. Нэг зурган дээр Блэйр ганцхан дотуур хувцастайгаа нэг гартаа том шилтэй оргилуун дарс барьчихсан орон дээр үсчиж байв.
Серена уух юмаа залгилаад буйдангийн нэг буланд суулаа. Чак нөгөө буланд нь суугаад түүний хөлийг өөр рүүгаа татав.
“Чак” хэмээн Серена анхаарууллаа.
“Яасан? Би гутлыг чинь л тайлж өгч байна шүү дээ” гэж Чак гэмгүй өнгөөр хэлэв. “Чи гутлаа тайлмааргүй байгаа юм уу?”
Серена санаа алдлаа. Тэр гэнэт ядардснаа, маш их ядарснаа мэдрэв. “Тийм ээ, тэгье” гэж тэр хэллээ. Чак түүний гутлыг тайлж байх зуур тэр удирдлага авч телевиз асаав. TBS дээр “Бохир бүжиг” гарч байна. Гайхалтай.
Чак түүний хөлөнд массаж хийж эхлэв. Энэ их сайхан байлаа. Тэр түүний эрхий хурууг хазаад шагайг нь үнслээ.
“Чак” гэж Серена хөхрөөд буйдан налан унаж нүдээ анив. Өрөө бага зэрэг дайвалзлаа. Тэр ядаж хундагатайгаа ч барьж дийлэхгүй нь.
Чак гараа дээш нь явуулав. Секундын дотор түүний гар Серенагийн гуян завсар явж байлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.09.11 3:38 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1119
Location: In the end
“Чак” гэж Серена дуугараад нүдээ ахин нээж босч суулаа. “Зүгээр л жаахан сууцгаавал яасан юм бэ? Өөр юу ч хийхгүй байцгаая, за юу. Хоёулаа буйдан дээр жаахан хөгжилдөж “Бохир бүжиг” үзэцгээе. Яг охид шиг.”
Чак Серена руу мөлхсөөр нүүрэнд нь тултал ойртоход Серена түүний дор шахагдлаа. “Гэхдээ би охин биш”. Тэр түүнд нүүрээ улам ойртуулсаар түүнийг үнсэж эхлэв. Түүний амнаас газрын самар шиг юм амтагдана.
“Новш гэж” хэмээн Блэйр доод давхраас хонх дуугарах нь сонсогдоход дуу алдлаа. Тэр хувцастай хэвээрээ, бас улаан өнгийн лааг хивсэнцэр дээгүүрээ дөнгөж тарааж амжсан байв.
Блэйр унтлагын өрөөний гэрлээ унтраагаад галын өрөөнөөс сонсогдох хонхонд хариулахаар ухасхийлээ.
“Тиймээ, түүнийг дээш нь оруулчих” гэж тэр хаалгачид хэлэв. Тэр жинснийхээ товчийг мултлангаа өрөө рүүгээ буцан чавхдаж жинсээ тайлахаар хавчиганалаа. Тэгээд үлдсэн хувцсаа тайлж хаяад шүүгээ рүүгээ чулуудав. Нүцгэлсэн хойноо тэр дуртай сүрчгээрээ өөрийгөө шүршээд, бас хөлөн завсраа шүршихээ ч мартсангүй.
Oooh, үнэхээр муу охин шүү.
Блэйр өөрийн нүцгээ биеэ тольдлоо. Түүний хөл биеийнх нь бусад хэсэгтэй харьцуулахад хэтэрхий богино, хөх нь ч жижигхэн, лав л “биднийг хараач ээ” гэхээр биш. Жинс түүний бэлхүүсэнд муухай улаан мөр болгосон ч бүдэг лааны гэрэлд бараг мэдэгдэхгүй байлаа. Түүний арьс нь зун борлосон сайхан хэвээрээ байсан ч царай нь залуухан, бас айсан, яагаад ч түүний бодсон шиг секси харагдсангүй. Бас үс нь бороонд нороод буржийж, сэгсийчихэж. Блэйр угаалгын өрөө рүү хурдалж Серенагийн угаалтуур дээр мартчихсан уруул өнгөлөгчөөр уруулаа өнгөлөөд, урт бор үсээ байж болох хамгийн секси хэлбэрт ортол нь самналаа. Тийм ээ, маргаангүй.
Хонх дуугарав. Блэйр самаа унагахад угаалтуур руу тар нярхийн ойчлоо.
“Одоохоон” гэж тэр хашгирав. Тэр гүнзгий амьсгаа аваад иймэрхүү юм хийхэд тохиромжгүй байдалтай байсан ч амандаа хэдэн залбирал уншлаа.
Гайгүй болоосой л гэж залбирахаас. Энэ бол одоо тэрний хийж чадах ганц зүйл байв.
Чак хүнд, бас тэр түүнийг холдуулж дийлэхгүй байсан тул Серена Чакад үнсүүлсээр л байв. Чакийн хэл түүний ам руу орох үед тэр Женнифер Грей Патрик Свайзтай хамт нууран дээр ус үсчүүлж байгаа хэсгийг үзэж байлаа. Эцэст нь тэр арайхийж толгойгоо эргүүлэн холдуулаад нүдээ анив.
“Чак, би үнэхээр сайнгүй байна” гэж тэр хэлээд бие нь муудаж байгаа юм шиг аяглав. “Хоёулаа энд зүгээр л жоохон хэвтвэл яасын?”
Чак өндийн суугаад гарынхаа араар амаа арчив. “Тэгвэл тэгье” гэж тэр хэлээд босч “Би чамд ус авчирч өгье” гэлээ.
Чак баар руу очиж стаканд мөс хийгээд дээрээс нь Poland Spring ус нэмж хийлээ.
Түүнийг ус аваад эргэн ирэхэд Серена аль хэдийн унтчихсан байв. Тэр буйдан дээрх дэрийг дэрлээд хөлөө зөрүүлэн хавчсан байлаа. Чак түүний хажууд суугаад удирдлага авч суваг солилоо.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.09.11 3:46 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1119
Location: In the end
“Hi” гэж Блэйр хаалгаа чимээтэй онгойлгонгоо толгойгоо шагайлган мэндчилэв.
“Hi” гэж сарнай барьсан Найт мэндчиллээ. Түүний үс норж хацар нь улайжээ.
“Би нүцгэн байгаа шүү” гэж Блэйр түүнд хэллээ.
“Хөөх тийм үү? Би орж болох уу?” гэхдээ Найт түүний хэлснийг бараг л ойлгосонгүй.
“Тэг л дээ” гэж Блэйр хэлээд хаалгаа томоор нээлээ.
Найт түүн рүү гөлрөөд хаалган дээр таг гацчихав.
Блэйр час улайгаад биеэ тэвэрлээ. “Би чамд нүцгэн байгаа гэж хэлээ биз дээ” Тэр цэцгийг авахаар гараа сунгав.
Найт цэцгээ сунгалаа. “Би үүнийг чамд авсан юм” гэж тэр эв хавгүй сөөнгөтөн хэлэв. Тэгснээ хоолойгоо засаад газар шагайлаа. “Би гутлаа тайлах уу тэ?”
Блэйр инээд алдаад хаалгаа улам том нээлээ. Найт тэвдэж байна, бүр түүнээс ч илүү тэвдэж байна. Тэр ямар өхөөрдөм юм бэ.
“Гялс хувцас хунараа тайл аа, хурдал” гэж тэр хэллээ. Тэгээд гарнаас нь барив. “За зүгээр дээ. Ороод ир.”
Найт түүнийг даган унтлагын өрөөнд нь ороод иймэрхүү үед хөвгүүд ердийнхөөрөө хийдэг зүйлсээс алийг нь ч хийсэнгүй. Блэйрийн нүцгэн өгзөгнөөс базах ч юм уу, эсвэл бэлгэвчний талаар санаа зовох ч юм уу, амны муухай үнэр ч юм уу, эсвэл ямар нэгэн аятайхан зүйл хэлэх ч юм уу. Тэр ер нь бодож ч чадахгүй байлаа.
Блэйрийн өрөө лааны гэрэлд сүүмэлзэнэ. Бөглөөг нь авсан шилтэй улаан дарс хоёр хундагатай хамт шалан дээр байв. Блэйр жижигхэн гейша шиг өвдөглөн сууж дарс хундагаллаа. Тэр бүдэг гэрэлтэй өрөөндөө нүцгэн байгаагаадаа тайвширч эхлэв.
“Чи ямар хөгжим сонсмоор байна?” гэж тэр Найтаас асуугаад хундагатайгаа сарвайлаа.
Найт дарснаас балгаад чимээтэй залгив. “Хөгжим өө? Чиний дуртайг ч юм уу, юу ч байсан хамаагүй”
Мэдээж Блэйрт түүний аль хэдийн бэлдсэн холимог CD байлаа. Эхний дуу Coldplay, учир нь тэр Найтыг энэ хамтлагт дуртайг мэддэг байв.
Удаан, секси, рокер залуу.
Блэйр тархиндаа энэ мөчийг дүрсэлсэн киног ахин дахин хийж, өөрийгөө карьерийнхаа хамгийн сүпер дүрийг авч байгаа жүжигчин шиг төсөөлж байв.
Тэр Найтын мөрөн дээр гараа тавилаа. Найт түүн рүү харахгүй байхыг хичээсэн ч нэмэр болсонгүй. Тэр нүцгэн, бас үзэсгэлэнтэй. Тэр бол охин, Найт бол хөвгүүн байлаа.
Үүний тухай бичсэн өчнөөн олон дуу бий.
“Хувцсаа тайл, Найт” гэж Блэйр шивнэв.
Үүнийг хийснийхээ дараа түүнд хэлж болох юм гэж Найт бодлоо.
Яг ч зөв үйлдэл биш байсан ч гэлээ тэр түүнийг үнсэв. Харин нэг эхэлсэн хойноо тэр зогсож чадсангүй.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.14.11 2:00 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1119
Location: In the end
Серенаг дугхийгээд сэрэхэд Чак сувгаа MTV2 дээр тавьчихсан Jay-Z-г даган хоолой мэдэн орилж байлаа. Серенагийн Pucci даашинз сөхөгдөж цэнхэр торон дотуур хувцас нь ил гарчихсан байв.
Серена тохой дээрээ өндийн уруул өнгөлөгчийнхөө үлдэгдлийг арчив. Тэгээд даашинзаа буулган янзаллаа. “Одоо хэдэн цаг болж байна?”
Чак түүн рүү хяламхийв. “Хувцсаа тайлаад орондоо ордог цаг болж байна даа” гэр тэр тэвчээргүй өнгөөр хэллээ. Тэр дэндүү удаан хүлээжээ.
Серенагийн толгой дүйрч аяга ус уухыг тэсгэлгүй ихээр хүсч байлаа. “Би миарчихаж” гэж тэр хэлээд духаа үрэв. “Гэртээ харимаар байна.”
“За алив л дээ. Эхлээд халуун ваннанд орцгооё. Тэгвэл чи дээрдэнэ” гэж Чак хэлээд телевизээ унтраав.
“Үгүй” гэж Серена эсэргүүцлээ.
“За за. Ширээн дээр ус байна. Гутлаа өмсчих, би чамайг таксинд суулгаад өгье” гэж Чак ууртай хэлэв.
Серена гутлаа өмсөөд буудлын өрөөний цонхоор асгарч буй бороог харав.
“Бороо орж байна” гэж тэр хэлээд усыг залгиллаа.
Чак түүнд дээрээ Ч.Б гэсэн үсэгтэй, өөрийн нэрийн цэнхэр ноолууран ороолт өгөв. “Энүүгээр толгойгоо ороочих. Алив, явцгаая”
Серена алчуурыг аваад Чакийг даган лифт рүү явлаа. Тэд үг дуугаралгүй доошлов. Серена Чак түүнийг явж байгаад нь гомдож байгааг мэдсэн ч тоосонгүй. Тэр цэвэр агаарт бушуухан гарч өөрийнхөө оронд ормоор байлаа.
Ремигийн ах дүүсийн зургийг дээрээ тавьсан такси ирж зогсов. Серенагийн бодлоор энэ үнсэлцэхээр цорвойсон уруулны ойроос авсан зураг байлаа.
“Энэ одоо юу вэ? Ангараг гариг уу?” гэж Чак түүн рүү заан хошигнов. Тэр Серена руу хошигнолын сүүдэр ч үгүй нүдээрээ харлаа. “Үгүй ээ, энэ чиний анус юм байна!”
Серена түүн рүү харан нүдээ анивчив. Тэр Чак хошигнох гэж хичээж байна уу, эсвэл үнэхээр тэгж бодож байна уу гэдгийг ялгаж чадсангүй.
Чак таксины арын хаалгыг онгойлгож өгөхөд тэр суудал руу шигдлээ.
“Баярлалаа Чак. Дараа уулзья за”
“Яасан ч яахав” гэж Чак хэлэв. Тэгээд таксины бүхээг рүү бөхийн Серена руу ойртлоо. “Чи яг яачихаад байгаа юм?” гэж тэр исгэчив. “Чи Найт Арчибалдтай аравдугаар ангиасаа хойш унтчихаад, бас дотуур байрны эр хүйстэй болгонтой, Францад ч гэсэн адил бүгдэнтэй нь унтсан гэдгийг чинь мэдэж байна. Надад жоохон амсуулахад чи хэтэрхий гоё юм уу хаашаа юм?”
Серена Чакийн нүд рүү эгцлэн ширтээд түүнийг анх удаа үнэнээсээ ярьж байхыг харлаа. Тэр тийм ч дур хүрэм нэгэн биш боловч Серена хэзээ ч түүнийг үнэнээсээ үзэн ядаж байгаагүй билээ.
“Гэхдээ зүгээр ээ. Би угаасаа чамтай хийхийг хүсэхгүй байна. Чамайг өвчтэй гэж дуулсан юм байна” гэж Чак тохуурхан хэллээ.
“Надаас холд” гэж Серена шивнээд түүний цээжийг түлхлээ. Тэгээд таксины хаалгыг тасхийтэл хаагаад жолоочид хаягаа хэлж өгөв.
Такси хөдлөхөд Серена элгээ тэврээд бороон дуслууд асгарч буй цонхоор ширтэн явлаа. Такси Broadway, Spring хоёрын өнцөгт гэрэлтэй газар зогсоход тэр хаалга онгойлгоод муу усны суваг руу бөөлжив.
Энэ чинь түүнийг өлөн гэдсэн дээрээ битгий ууж бай гэсэн үг.
Чакийн өгсөн алчуур түүний хүзүүнээс унжиж бөөлжистэй шалбааг руу санжиганав. Серена алчуурыг угз татан авч амаа арчаад цүнх рүүгээ чихэв.
“Балиар юм” гэж тэр хэлээд хаалгаа хаалаа.
“Амны алчуур авах уу авхай?” гэж жолооч хэлээд хайрцагтай Kleenex түүн рүү сарвайв.
Серена нэгийг аваад амаа арчлаа. “Баярлалаа”
Тэгээд суудлаа налан сууж нүдээ аниад танихгүй хүмүүсийн эелдэг занд үргэлж талархдаг шигээ талархаж байлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.14.11 2:01 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1119
Location: In the end
“Бэлгэвч энэ тэрийг яах уу?” гэж Блэйр шивнээд Найтын боссон эрхтэн рүү алмайран харав. Энэ яг л бүх дэлхийг нэвт сүлбэх гэж байгаа юм шиг харагдаж байлаа.
Тэр Найтыг шалдалж дөнгөөд, одоо тэр хоёр түүний орон дээр нүцгэн хэвтэж байлаа. Тэд бараг бүтэн цаг бүжиглэх гэж санжиганажээ. Тоглуулагчаар Jennifer Lopez-н “Love Don’t Cost a Thing” явж, Блэйр улам ихээр түүнийг хүсэмжилж байлаа. Тэр Найтын гаранд хүрч хуруунуудыг нь уруулаараа долоон, нэг бүрийг нь шуналтайяа хөхөж байв. Түүний хувьд секс бүр хоолноос ч илүү болох юм шиг санагдаж эхэллээ.
Блэйр түүний хурууг хөхөж байх зуур Найт нуруугаараа харан хэвтэж байлаа. Тэр оройн хоолоо ч идэж амжилгүй Блэйртэй уулзахаар тэвдсэн тул одоо өлсөж байв. Гэртээ харих үедээ Lexington өргөн чөлөөний Мексик хоолны газраас буррито авч болох байх. Тэр тахиа, guacamole нэмсэн хар буурцагтай буррито идмээр байлаа.
Блэйр түүний чигчий хурууг чанга хазав.
“Яаая” гэж Найт дуу алдахад түүний эрхтэн зүүгээр хатгачихсан юм шиг шалчийгаад ирэв. Тэр босч суугаад үсээ зулгаав. “Би хийж чадахгүй нь ээ” гэж тэр аман дотроо бувтаналаа.
“Юу гэнэ ээ?” гэж Блэйр асуугаад бас босч суув. “Яасан бэ?” Түүний зүрх өмрөх шиг боллоо. Ийм юм зохиол дээр байдаггүй шүү дээ. Найт төгс төгөлдөр мөчүүдийг будаа болгочихлоо.
Найт болхи хөдөлгөөнөөр Блэйрийн гарыг атгаад түүн рүү энэ шөнийн турш анх удаагаа эгцлэн ширтэв. “Би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Чамайг энэ талаар мэдэхгүй байхад би хийж чадахгүй нь. Би хөгийн новш шиг санагдаад байна.”
Блэйр Найтын нүд рүү хараад төгс төгөлдөр мөч будаа болох биш бүр сүйрч байгааг ойлгов. “Юу вэ?” гэж тэр зөөлөн асуулаа.
Найт орны бүтээлэгний үзүүрүүдийг хаман авав. Тэгээд нэг талыг нь Блэйрийн мөрөөр ороогоод нөгөө талаар нь өөрийнхөө бэлхүүсээр ороолоо. Хоёулаа нүцгэн байхад энэ талаар ярих тохиромжгүй юм шиг санагдана. Тэр Блэйрийн гарыг дахин атгалаа.
“Чи авга эгчийнхээ хуриманд зочлохоор Шотланд явсан зуныг санаж байна уу?” гэж Найт эхлэв.
Блэйр толгой дохилоо.
“Тэр зун аймшигтай халуун байсан. Би аавтай хамт хотод үлдэж аавыг хуралд сууж хүнтэй уулзах зуур дэмий тэнэж шоудаж байлаа. Би уйдаад байсан болохоор Серена руу утасдахад тэр Ridgefield-д ирсэн”. Найт Серенагийн нэрийг хэлэхэд Блэйр хөмхийгөө зуухыг ажиглав. Тэр гараа угз татан аваад элгээ тэвэрч түүн рүү сэжиглэнгүй харлаа.
“Бид хоёр жоохон уух юм аваад цэцэрлэгт суусан. Тэгэхэд бүтэж үхмээр халуун байсан болохоор Серена усан оргилуур дээр очиж өөр рүүгээ ус цацаж байснаа над руу цацалж эхэлсэн. Би түүнд татагдсан юм шиг санагдаж байна. Би...нөгөө...юу” гэж Найт мунгинав. Тэр Сайрус түүнд охид цочир сонинд дуртай байдаг талаар ярьж байсныг саналаа. Тэгэхээр Блэйр цочирдох нь тодорхой бөгөөд үүндээ огтхон ч дуртай байгүй бас тодорхой.
“Тэгээд? Тэгээд яасан бэ?” гэж Блэйр шалгаав.
“Бид үнсэлцсэн”. Найт гүнзгий амьсгаа авсан ч буцаж гаргасангүй. Гэвч тэр иймээрээ үүрд үлдэж чадахгүй тул амьсгаагаа чимээтэй гаргалаа. “Тэгээд бид хоёр сексдсэн.”

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.14.11 2:03 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1119
Location: In the end
Блэйр мөрийг нь хучсан бүтээлгээ авч хаяад үсрэн бослоо. “Би мэдээд байсан юм аа!” гэж тэр хашгичив. “Серенатай сексдээгүй хүн үлдсэн гэж үү? Тэр муу хөгийн, завхай гичийтэй!”
“Намайг уучлаарай Блэйр. Гэхдээ энэ урьдаас төлөвлөсөн ч юм уу санаатай байгаагүй юм шүү. Зүгээр л тийм юм болчихсон юм. Тэгээд ч ердөө ганц л удаа болсон, тангараглаж байна. Энэ миний анх удаагийнх биш байхад чамайг тийм гэж бодоогүй гэж хүсэхгүй байна. Би чамд хэлэхгүй бол болохгүй байсан юм.”
Блэйр угаалгын өрөө рүү гүйн орж ягаан торгон халаадаа шүүрэн авч өмсөөд бүсийг нь чанга бүслэв. “Эндээс зайл Найт” гэж тэр хэлэхэд уур бухимдал дүүрэн нулимс хацрыг нь даган урсаж байлаа. “Би чам руу харахаас ч дотор муухайрч байна. Чи муу хөгийн амьтан.”
“Блэйр...” гэж Найт гонгинолоо. Хагас секундын турш тэр ямар нэгэн сайхан юм хэлэхийг хүсэв. Тэр ихэвчлэн иймэрхүү юмыг дор нь бодож олдог ч энэ удаад бүтсэнгүй.
Блэйр угаалгын өрөөний хаалгыг тасхийтэл хаалаа.
Найт босоод дотуур өмдөө өмсөв. Минки муужгай орон доороос цухуйж түүн рүү зэмлэнгүй нүдээр харахад муурын алтан шар нүд харанхуйд аймаар харагдаж байлаа. Найт жинс, цамц, гутлаа аваад урд хаалга руу зүглэв. Тэр буррито иднэ гэхээс тэсч ядаж байлаа.
Хаалга тасхийн хаагдаж хүн гарч явах нь сонсогдсон хэдий ч Блэйр угаалгын өрөөгөө түгжсэн хэвээр, нулимсанд халтартсан царайгаа толинд харан зогсов. Серенагийн уруул өнгөлөгч түүний орхисон газар хэвээр байлаа. Блэйр чичирсэн гараар өнгөлөгчийг авч харахад Gash гэж бичсэн байлаа. Ямар муухай нэртэй юм бэ? Серена муухай нэртэй уруул өнгөлөгч хэрэглэж, цоорхой трико өмсөн, балиар хуучин гутал углаж, хэзээ ч үсээ янзлуулдаггүй мөртлөө хөвгүүдийг өөртөө татаж байна. Блэйр энэ бүхнийг егөөтэй нь аргагүй амандаа бувтнаад угаалгын өрөөний цонхоо нээж уруул өнгөлөгчийг харанхуй тэнгэр рүү хамаг хүчээрээ шидээд газар торхийн унахыг хүлээв. Гэвч тэр чимээ олж сонссонгүй.
Тэр шинэ кино бодож олон тархи нь ажиллаж байлаа. Түүний шинэ кинонд гайхамшигт Серена ван дер Вүдсэн бөөрөндөө түүний тэнэг зургийг наасан зурагтай автобусанд дайруулж аймшигтай зэрэмдэглэгдэж байна. Түүний хуучны анд Блэйр их хотын завгүй амьдралаасаа багахан цаг гаргаж өөрт нь ухаангүй дурласан нөхөр Найттай хамт заан охин Серенаг нухсан лийрээр хооллонгоо Найт тэр хоёрын явсан шоунуудын талаар ярьж өгч байна. Серена хариу хэлэхийн оронд хуухирч, унгах боловч өгөөмөр сайхан сэтгэлт Блэйр тэр бүхнийг тоохгүй. Энэ бол түүний хийдэг зүйлсийн зөвхөн өчүүхэн хэсэг нь. Хүн бүр түүнийг Гэгээн Блэйр хэмээн дуудаж түүний агуу сэтгэл зүрхнийх нь төлөө түүнийг шагнах болно.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Dec.07.16 12:32 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.07.16 12:30 pm
Posts: 1
Hi onoodor l ene nomiig harlaa. Dahiad urgeljluuleed oroh uu


Top
   
PostPosted: Dec.08.16 11:17 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Cool

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited