#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jan.20.19 11:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 421 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1317 Next
Author Message
PostPosted: Aug.30.11 3:24 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
Энэ үед түүн рүү найзууд нь болох дө Монтале дө Тонне-Шарант хоёр гүйхээрээ ирэв.
Тэд лус савдгийн хувцсаа ердийн даашинзаар сольчихоод саруулхан сайхан шөнө амжилт олсондоо хөөрөн догдолж найзыгаа хайн гүйн ирцгээжээ.
-Хүүеэ! Та аль хэдийнээ энд байсан юм уу? гэж тэд дуу алдаад -Харин бид болзсон газраа түрүүлээд ирлээ гэж бодсоны нь яана гэв.
-Би энд ирээд мөч хяраатай болж байна
-Танд бүжиг таалагдсангүй гэж үү дээ?
-Үгүй
-Ер нь бүх жүжиг?
-Бас л таалагдаагүй. Би энэ бараан ойг, гүнд нь ямар нэг нууцгай амьтаны улаан нүд гялалзаж байна уу гэлтэй энд ч нэг, тэнд ч нэг гал дүрс хийхийг харахыг илүүд үзэж байна.
-Ээ! Энэ Лавальер маань ямар яруу найрагчийн сэтгэлгээтэй хүн бэ! гэж дө Тонне-Шарант хэлэв.
-Тэсвэрлэшгүй хүн гэсэн үг л дээ гэж Монгале татгалзаад -Биднийг хөгжиж байхад энэ хүн уйлж байдаг. харин биднийг гомдоогоод хүүхнүүд л болсон хойно уйлж байхад, Лавальер хөхөрч байдаг юм гэв.
-Өө, миний хувьд би тийм зан гаргаж чаддаггүй гэж дө Тонне-Шарант хэлээд -Намайг хайрлаж байгаа хүн намайг магтах ёстой. намайг магтаж байгаа хүн надад таалагдана. тэгээд нэгэнт надад таалагдсан хүн...
-Алив, чи яагаад үгээ гүйцээсэнгүй вэ? гэж Монтале хэлэв.
-Энэ их хэцүү л дээ гэж бүсгүй тачигнатал хөхрөнгөө хэлээд -Чи ухаантай юм чинь миний өмнөөс хэлчих гэв.
-Харин ингэхэд Луиза танд хэн нэгэн хүн таалагддаг уу? гэж Монтале асуулаа.
-Энэ бол хэнд ч хамаагүй зүйл гэж бүсгүй бүх бүжгэн жүжгийг сууж өнгөрүүлсэн суудлаасаа босонгоо хэлээд -Бид энэ оройг ямар ч харуул дагалдагчгүйгээр зугаацан хөгжиж өнгөрөөе гэж тохиролцоо биз дээ. энэ нь Бид гурвуулхнаа бие биенээрээ тоглоом шоглоом болгоод л, Саран мөнгөн туяагаараа туулайн бөөр царсны оройг гэрэлтүүлээд тэнгэрт ямар удаан хөвж байгаагий нь хараач. Өө, ямар гоё зугаалга вэ! Хэний ч нүд биднийг олж харахааргүй газар луу гүйцгээе. бидний араас хэн ч очихгүй газар очъё. Монтале минь Шевернийн, Шамборын ойг, Блуагийн улиангарыг санаж байна. Бид тэнд бие биедээ мөрөөдлөө итгэн ярьдагсан гэв.
-Тэгээд бас нууцаа ч гэсэн.
-Би ч бас байнга мөрөөддөг гэснээ мадмуазел дө Тонне-Шарант хэлснээ Гэхдээ бас...
-Энэ хүн ганцхан Атенаис л мэдэж байдаг нууцаа, юу бодож байдгаа ярихгүй л дээ гэж Монтале хэлэв.
-Чшш! хэмээн Левальер тэднийг дуугүй болгоод -Би наашаа ойртож яваа хүний алхаа сонслоо гэв.
-Бушуухан, түргэхэн шиг бут руу орцгооё. Бөхийгөөч дээ, Атенаис та дэндүү өндөр юм гэж Монтале хэлэв.
Мадмуазел дө Тонне- Шарант ч дуулгавартайгаар доошоо бөхийлөө.
Яг энэ үеэр толгой унжуулсан хоёр залуу гараасаа хөтлөлцөн эргийн дагуу элс дэвссэн зөргөөр явж байгаа харагдлаа.
Бүсгүйчүүл бие биедээ наалдан, амьсгаагаа хураав.
-Энэ ноён дө Гиш байна гэж Монтале Тонне-Шарантын чихэнд шивнэв.
-Энэ ноён дө Бражелон байна гэж Лавальер шивэгнэлээ.
Залуу хүмүүс нэлээд өндөр дуугаар ярилцангаа ойртож ирлээ.
-Тэр дөнгөж саяхан энд байсан даа гэж гүн хэлээд -Хэрэв би түүнийг хараад өнгөрсөн бол сүүтэгнэл байсан байж гэхсэн. би түүнтэй бүр ярьсан. гэхдээ би түүнийг айлгачихсан байж болох л юм.
-Яахаараа тэгдэг билээ?
-Ээ, тэнгэр минь! Би нөгөө юмнаасаа болоод сэхээ орж амжаагүй байсан болохоор миний ярьснаас тэр юу ч ойлгоогүй болохоор айсан байх л даа.
-Өө! Бүү санаа зов анд минь гэж Бражелон хэлээд -Сайн бүсгүй байгаа юм. таныг уучилна, ухаантай хүн учраас ойлгох болно гэв.
-Ингэхэд тэр дэндүү сайн ойлгосон байвал юу болох вэ?
-Тэглээ гээд яадаг юм?
-Тэгээд хүнд ярьвал?
-Та Луизаг мэдэхгүй л байна даа, гүн гэж Раул хэлснээ -Луиза бол хүний дээд л гэсэн үг. Түүнд өөлмөөр юм юу ч байхгүй гэлээ.
Залуу хүмүүсийг яваад өнгөрөхөд дуу нь аажмаар холдсоор замхрав.
-Энэ чинь юу вэ, Лавальер? Дө Бражелон бээл таны тухай ярихдаа Луиза гэж нэрлэх юм. Яахаараа ингэдэг байна? гэж Тонне-Шарант асуулаа.
-Бид хамтдаа өссөн улс. Бид бие биеэ хар багаасаа мэддэг юм гэж дө Лавальер хариулав.
-Түүнээс гадна ноён дө Бражелон бол чиний сүйт хархүү гэдгийг бүх хүн мэдэж байгаа.
-Харин би мэдээгүй байсан юм байна! Энэ үнэн үү, мадмуазел?
-Юу гэж ч хэлмээр юм бэ дээ гээд Луизагийн царай нь час улайгаад -Ноён дө Бражелон намайг гэрлэе гэж гуйсан юм л даа, гэвч...
-Тэгээд юу болсон юм?
-Тэгээд ван л янз нь...
-Ван яасан юм?
-Ван бидний гэрлэлтийг зөвшөөрөхийг хүсээгүй юм.
-Яахаараа тэгдэг юм? Ван гэж ер нь юу юм? гэж Ора ёжтойгоор дуу алдаад -Ван үүнд хутгалдах эрх байгаа юм уу?.. "Улс төр бол улс төр гэж Мазариний хэлсэн шиг харин дурлал бол дурлал" Чи ноён дө Бражелонд дурлаж байгаа юм бол, тэр чамд хайртай юм бол, гэрлэчихээч дээ. Би та нарт гэрлэх зөвшөөрөл өгч байна гэв.
Атенаис хөхөрлөө.
-Тэнгэр харж байна, би үнэнээсээ ярьж байна. Тэгээд ч миний санал вангийнхаас илүү гэж би үзэж байна шүү. Үнэн биз дээ, Луиза?
-Энэ ноёдын яваад өгснийг ашиглаад нуга руу гүйж очоод ширэнгэнд нуугдацгаая гэж Луиза хэлэв.
-Тэгээд ч сурвалжит дээдсийг гаргаж өгөх гэж байгаа бололгой цайз, театрын ойролцоо гэрэл үзэгдээд эхэллээ гэж Атенаис хэллээ.
-Гүйцгээе гэж бүсгүйчүүл дуу алдлаа.
Урт банзлаа донжтойхон хумиж байгаад тэд цөөрөм, цэцэрлэгт хүрээлэнгийн хүнгүй хэсгийн хоорондох ойн цоорхойгоор гүйв.
Найз нарыгаа бодвол илүү даруухан, ичимхий Лавальер банзлаа бараг шуусангүй тэгээд ч түргэн гүйж чадахгүй байв. Нөгөө хоёр нь түүнийг хүлээхээс аргагүйд хүрлээ.
Энэ үед залуухан уд мод дүүрэн ургасан хонхорт нуугдаж байсан хүн босон харайгаад шилтгээний зүг гүйлээ.
Замаар явж байгаа сүйхний дугуйн чимээ холоос сонсдсон нь Хатан хаан болон жононгийн сүйх байв. Тэднийг морьтонгууд дагалдаж явна. Морьдын туурай, Виргилийн шүлгийн хэмнэл шиг нэгэн жигдээр тачигнан байлаа.
Тэрэгний дугуйн түчигнээнд тээр хол байгаа хөгжмийн дуу өнгө нэмсэн боловч түүнийг чимээгүй болмогц алтан гургалдайн дуу сонсогдлоо. Өдөт дуучны хажуугаар өндөр моддын харанхуй ширэнгэд энд тэнд уулийн нүд гялалзана. Ойн дунд шурган орсон марал, мөчир дээр суусан гургуул, үүрэндээ хэвтэж байгаа үнэг сайх хөгжмийг сонсож байлаа. Бутан дунд гэнэт эхэлсэн чимээ энэ харагдахгүй үзэгчдийн байгааг нь илчилжээ.
Манай ойн савдгууд ялимгүй чимээнд аяархан дуу алдавч дараа нь тайвширч аваад инээлдэн байж замаа үргэлжлүүлнэ.
Ийнхүү тэд залуухан байхдаа II Хенри гоо үзэсгэлэнт Диана дө Пуатьегийн төлөө, хожим нь IV Хенри үзэсгэлэнт Габриел д'Эстрегийн төлөө санаа алдахыг нь сонсож байсан шүтээн гэлтэй, вангийн царсанд хүрч ирэв. Царсны эргэн тойронд цэцэрлэгчид вангуудын тайван амарч болохоор модны хаг, ширгээр хийсэн тууш сандал урлажээ.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Aug.30.11 3:25 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХV. ВАНГИЙН ЦАРСАН ДООР ЮУН ТУХАЙ ЯРИЛЦСАН НЬ

Ойн нам гүм дунд бүсгүйчүүлийн тоглоом наадам өөрийн эрхгүй намдаад ирэв. Тэр бүү хэл хамгийн хөгжилтэй Монтале ч биеэ барьсан харагдана.
-Бүгдийг, гол нь өөрсдийнхөө тухай илэн далангүй чөлөөтэйхšн шиг ярилцах ямар аятайхан юм! гэж хэлээд санаа алдав.
-Тийм шүү, ордон ямар ч сайхан байдаг ч гэлээ. торгон хилэнгийнх ч нугалаасан дор, эсвэл очир эрдэнийх нь гэрэл дор ямагт худал хуурмаг далдлагдаж байдаг гэж Тонне-Шарант хэлэв.
-Би бол хэзээ ч худлаа хэлэхгүй. би үнэнийг хэлж чадахгүй үедээ дуугай байдаг юм гэж Луиза хэллээ.
-Ийм янзаар бол ч та хайр өршөөлд удахгүй юм байна. хонгор минь гэж Монтале хэлээд -Энд чинь Блуа биш. Тэнд бид хөгшин хатагтайд хамаг л зовлон хүслээ итгэн ярьдагсан. Хатан маань заримдаа залуу байснаа дурсан санадаг байж билээ. Тэгэхэд хатагтайтай ярьсан хүн хамгийн илэн далангүй найзтайгаа байна л гэсэн үг. Хатагтай ноёнгонтой яаж дурлалцаж байснаа бидэнд яриад, бид болохоор өөрт нь түүнийг өөр хүнтэй дурлалцаж байсны нь дор хаяхад хүмүүсийн ярьсныг л өгүүлдэг байж билээ. Хөөрхий хүүхэн! Тэр бидэнтэй хамт үүнийгээ шоолдог байсансан. Одоо тэр хаана байна? гэв.
-Энэ Монтале минь, инээд муут минь гэж Луиза дуу алдаад -Чи дахиад л санаашраад эхэллээ! Ой чамайг төлөв байдалтай болгочиховоо доо? гэв.
-Хайрт найзууд минь! Та нарт Блаугийн амьдралын талаар харамсаад байх юм юу ч алга. бид энд муугүй байгаа шүү дээ. Ээж нар, асрамжлагчид ялангуяа лам санваартан нарын хачин чангаар хориглодог зүйлийг ордныхон эр эмгүй л чөлөөтэй ярилцах юм. Энэ чинь ямар ч байсан аятайхан биш гэж үү? гэж Атенаис хэлэв.
-Пээ, Атенаис гээд Луизагийн царай нь улайлаа.
-Атенаис өнөөдөр илэн далангүй байна. Энийг нь ашигладаг хэрэг ээ гэж Монтале хэлээд хөхөрлөө.
-Тийм, ашиглахтун. өнөө орой надаас нандин нууцыг шахан хэлүүлж болно.
-Үгүй ер. хэрэв ноён дө Монтеспан бидэнтэй хамт байсан бол! гэж Монтале хэлэв.
-Та намайг ноён дө Монтеспанд хайртай гэж бодоод байгаа юм уу? гэж хөөрхөн залуу бүсгүй бувтнав.
-Тэр сайхан хүн шүү!
-Энэ бол миний нүдэнд муугүй сайн тал гэж харагддаг.
-За тэр, харж байгаа биз!
-Би үүнээс илүүг ч хэлэх байна. эндхийн бүх эрэгтэй хүний дотроос тэр бол хамгийн сайхан, хамгийн...
-Тэнд юу байна хэмээн сандлаас ухасхийн боссон Луиза үгийг нь таслав.
-Марал л ширэнгэ рүү шургаж байж таарах нь.
-Би зөвхөн хүмүүсээс айдаг гэж Атенаис хэлэв.
-Тэд ноён дө Монтеспантай адилгүй үед үү?
-Намайг гоочлохоо дуусгаач дээ... Ноён дө Монтеспан намайг үнэндээ эргүүлээд байгаа юм. гэхдээ энэ бол юу ч биш гэсэн үг. Ноён дө Гиш гүнжийг эргүүлж байгаа юм чинь!
-Хөөрхий, хөөрхий залуу! гэж Луиза дуугарлаа.
-Яагаад хөөрхий гэж? ... Гүнж бол хэнд ч гологдохооргүй хөөрхөн, тэгээд хангалттай өндөр хэмжээний хатагтай гэж бодож байна.
Лавальер гунигтайгаар толгой сэгсрэв.
-Хүнд хайртай болно гэдэг гоо үзэсгэлэнд нь ч юм уу, өндөр хэмжээнд нь хайртай болж байгаа юм биш. хайрт найзууд минь, гол юм нь дурлаж байгаа хүнийхээ зүрх сэтгэл, нүдэнд нь л болно шүү дээ.
Монтале тачигнатал инээв.
-Зүрх сэтгэл харц яасан ч амттайхан юм! гэж тоосон шинжгүй хэлэхэд нь,
-Би зөвхөн өөртөө л ярьж байна хэмээн Лавальер хариулав.
-Буянтай л сэтгэл! гэж Атенаис хамгаалсан маятай ч хүйтнээр хэлэв.
-Танд ийм сэтгэл байхгүй юу, мадмуазел? гэж Лавальер асуулаа.
-Байлгүй яах вэ. Гэхдээ гүнж шиг хүүхэнд сэтгэл алдарч байгаа хүнийг яаж ч өрөвдөх юм билээ дээ? Гүн өөрөө л буруутай.
-Үгүй шүү, үгүй хэмээн Лавальер үгийг нь таслаад -Гүнж, жижиг хүүхдүүд ганц оч нь бүхэл бүтэн ордныг шатааж чадна гэдгийг ойлголгүй галаар тоглодог шиг л сэтгэлээр тоглож байна. Тэр нь амжилт олж байна. түүнд хэрэгтэй ганц юм нь энэ. Тэр бүх амьдрал нь тасралтгүй зугаа цэнгэл, хайр сэтгэл байгаасай гэж хүсэж байна. Ноён дө Гиш түүнд хайртай бол харин тэр эмэгтэй түүнийг хэзээ ч хайрлахгүй гэв.
Атенаис зэвүүнээр хөхрөөд:
-Энэ буянтай сэтгэл хэнд хэрэгтэй юм. Уужим зүрхтэй, сайн хүмүүжилтэй эмэгтэй хүн харцуулын дунд эргэлдэж байгаад сэтгэлтэй, тэр бүү хэл эрхэмлэж байгаагаа итгүүлэх хэрэгтэй бөгөөд харин өөрийнхөө тухай ингэж бодох хэрэгтэй: "Хэрэв би биш байсансан бол энэ хүн намайг бусадтай адилхан үзэн ядах байсан юм" гэв.
-Ноён дө Монтеспаныг хүлээж байгаа юм нь ийм байх нь! хэмээн Лавальер халаг хоохой болон дуу алдлаа.
-Бусадтай л адилхан байлгүй яахав. Би ямар ч байсан түүнийг илүү үзэж байгаа юм чинь энэ маань тийм ч хангалттай биш. Эмэгтэйчүүд бид, залуу байгаа цагтаа л энд ноёрхоно. Арван таваас гучин таван насны хооронд, дараа нь чөлөөтэй болчихоод зүрхээрээ л амьдраарай. тэртэй тэргүй танд зүрхнээс гадна юу ч үлдэхгүй юм чинь.
-Энэ ямар аймаар юм! гэж Лавальер шивнэв.
-Ёстой сайн! гэж Монтале дуу алдаад -Зоригтой хүүхэн, Атенаис, та хол явнаа! гэв.
-Та намайг сайшаахгүй байна уу?
-Бүх сэтгэлээрээ сайшааж байна.
-Та тоглож байгаа биз дээ, Монтале? гэж Луиза асуулаа.
-Үгүй ээ, үгүй, би Атенаисын хэлснийг бүрэн дүүрэн сайшаан зөвшөөрч байна. зөвхөн...
-Зөвхөн юу гэж?
-Зөвхөн би тэгж хийж чадахгүй. Би Нидерландын жанжин сайд, испанийн хаан ч өөрөө атаархахаар төлөвлөгөө гаргадаг боловч, яг хэрэгжүүлэх цаг нь болохоор юу ч гардаггүй юм.
-Та айгаад байна уу? гэж Атенаис зэвүүцэнгœй асуулаа.
-Ичгүүртэй юм.
-Өрөвдмөөр ч амьтан бол доо. Гэвч үгүй ядахдаа та шилж дөнгөнө биз дээ?
-Үнэндээ, мэдэхгүй байна. Үгүй! хором тавилан надаар тоглочихдог юм. Эзэн хааныг мөрөөдөж байтал, харин учирдаг нь...
-Ора, Ора боль! гэж Луиза дуу тавиад -Цэцэн хүн болох гэж, чи төрсөн эцгийгээ ч өрөвдөхгүй байна гэв.
-За, тэр надад хамаа алга. Надад хайртай байдаг хүмүүс, би тэднийг хөөж туудаггүй болохоор хэдийнээ жаргалтай байдаг, хонгор минь. Хэрэв надад сул тал байх юм бол миний хохь. гэвч хэрэв би тэдэнд хонзогнох юм бол тэдэнд л муу юм болно. Би тэдэнд хонзогнох нь үйлийн үргүй үнэн!
-Ора!
-Ингэх л хэрэгтэй гэж Атенаис хэлээд -Ийм замаар та санасандаа хүрч магадгүй л юм. Үүнийг чинь сээтгэнүүр байх гэдэг юм найзууд минь. Ихэнх нь тэнэг байдаг эрчүүд сээтгэнүүр, омог бардам болон эмэгтэй хүний олон аашийг хольж хутгаад байдаг юм. Би жишээ нь бардам, чухамдаа гэвэл халж ойртоход аргагүй хүн л дээ. Би горилогчдыг шийдвэртэйгээр түлхэн зайлуулаад тэднийг дэргэдээ байлгахыг ерөөсөө хүсдэггүй. Харин эрчүүд намайг сээтгэнүүр гэж бодоод, тэдний биеэ тоосон зан нь би тэднийг намайг эргүүлээсэй гэж хүссэн юм шиг тэдэнд шивэгнэдэг юм. Монтале шиг бусад хүүхнүүд ялдамхан ярианд нь автагдана. Хэрэв тэдэнд тус хүргэхээр тэднийг гэнэтхэн санаандгүйгээр бодлоо өөрчлөхөд хүргэдэг ачтай төрөлх зөн нь ирдэггүй байсансан бол, тэгээд нөгөө бараг л найр тавихаа шахсан амьтдыг шийтгэдэггүй байсансан бол тэд балрах байсан юм.
-Энийг чинь л ёстой эрдэмтэн хүний зэрэг горилсон бүтээл гэж нэрлэхээс биш өөр яахав хэмээн сайхан хоол амтархан тамшаалж байгаа, амттанд дуртай хүний өнгөөр Монтале хэлэв.
-Аймаар юм гэж Луиза шивнэв.
-Тэгээд л ийм сээтгэнлийн ачаар, харин энэ бол жинхэнэ сээтгэнэл хэмээн шадар авгай үргэлжлүүлэн хэлээд -Үүний ачаар дөнгөж саяхан л амжилт олсноороо бахархаж асан нууц амрагийн бүх омог нь шалдаа буун дарагдах болно. Хэдийнээ ялагчийн дүртэй болоод байсан хүн маань одоо нөгөө шийдвэрээсээ буцан ухарч эхлэнэ. Тэр биднийг хамгаалдаг болж шинээр бишрэн сөгддөг болно. Үр дүнд нь хартай, таарамж муутай, уйтгартай нөхрийнхөө оронд бид үргэлж шинэ нууц амраг хүүхнийг олж авсныхаа ачаар ямагт үгэнд оромтгой, тачаангуй, дүрэлзсэн нууц амрагтай болно. Сээтгэнлийн гол утга учир нь энд л байгаа юм. Нэгэнт л Тэнгэр өөрийн зүрх оюунаар удирдах чадвар гэдэг үнэт боломжийг өгөөгүйгээс хойш үүний ачаар л хүүхнүүдийн дунд хатан хаан болно шүү дээ.
-Өө! Та яасан их арга дүйтэй юм бэ! гэж Монтале дуу алдаад -Тэгээд хүүхнүүдийн үүргийгта ямар сайн ойлгосон юм бэ? гэв.
-Би аз жаргалтай амьдралаа зохицуулахыг хүсэж явдаг хүн хэмээн Атенаис даруухнаар хэлээд -Бүх л дорой сэтгэлтнүүдийн адилаар хүчтэйчүүдийн дарлалын эсрэг өөрийгөө хамгаалж байдаг хүн дээ гэв.
Луиза ганц ч үг дуугарсангүй. Таныг ерөөсөө сайшаахгүй байгаа юм болов уу?
-Би таныг зүгээр л ойлгохгүй байна. Та энэ газар дэлхий дээр ерөөсөө амьдрахаар заяагдаагүй хүн шиг л ярих юм гэж Луиза хэлэв.
-Үгүй ер өө, сайхан ч газар, дэлхий бол доо, ганыхаар хэмээн Монтале уг хаяхад нь Атенаис:
-Эр хүн эмэгтэй хүнийг муурч унатал нь дэвэргэн магтаад үгэндээ оруулж авчихаад түүнийг доромжилж байдаг газар дэлхий хэмээн нэмэн өгүүлэв.
-Яахаараа унаж байдаг юм? гэж Луиза дуугарав.
-Өө, энэ чинь шив шинэхэн онол болох нь, хонгор минь. хэрэв зөнд нь хаяхад хүрвэл ялагдахгүйн тулд танд ямар арга байгааг заагаад өгөөч.
-Чааваас, хэрэв та зүрх гээчийг юу болохыг мэддэгсэн бол хэмээн залуу бүсгүй нулимс цийлэгнэсэн сайхан нүдээ бараан тэнгэр өөд өргөөд -Би танд тайлбарлаад итгүүлчих байна. дурласан зүрх бол таны наад сээтгэнлээс тань ч таны наад бардам омгоос тань ч илүү хүчтэй байдаг юм. Сээтгэнүүр зан бол сэтгэлийг хөдөлгөж, тэр ч байтугай хөгшин хүнийхийг ч уяруулж болох боловч хэзээ ч үнэн хайрыг итгүүлж чадахгүй. Дурлал бол миний ойлгосноор, энэ бол бүрэн тбгс, тасралтгүйгээр юугаа ч, амь биеэ ч хайрлахгүй байхыг хэлдэг. тэгэхдээ хоёр галын аль аль нь адилхан байх ёстой. Хэрэв би хэзээ нэг цагт дурлах юм бол амраг хүнээсээ намайг чөлөөтэй цэвэр ариунаар чинь байлгахыг гуйх болно. би түүнийг ойлготол нь түүнд хэлнэ. Би жаргал цэнгэлээс татгалзсанаар зүрх минь эмтрэх болно. харин тэр маань миний ямар аймшиггүйгээр амиа өргөснийг ойлгоод надад дурлан, өөрийнхөө ээлжинд надтай адилхан өөрийгөө надад зориулах болно. тэр намайг хзндлэх болно. миний ойлгодог дурлалын эсрэг дөнгөж саяхан таны хэлсэн шүтээнийг доромжлосон онолоор, бас дараа нь намайг доромжлохын тул намайг унагахыг оролдох ч үгүй байх болно. Би дурлалыг яаж ойлгож явдаг маань энэ байна. Одоо хайртай хүн маань намайг үзэн ядах болно гэж надад хэлээтэх дээ. Би үүнд яагаад ч үнэмшихгүй. хэрэв бүр цаанаасаа л адгийн амьтан байдаг биш юм бол, гэвч зүрх маань надад батлан даагч байдаг болохоор би адгийн амьтныг шилж авахгүй л дээ. Миний харц түүний бүх хохирлын шагнал болж, тэгээд түүний хэзээ ч үзнэ гэж бодоогүй баатарлаг зүтгэлийг түүнд төрүүлэх юм.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Aug.30.11 3:27 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
-Луиза хэмээн Монтале үгийг нь таслаад -Энэ бүгд бол зөвхөн үг, хэрэг дээрээ бол та огт өөрөөр хөдөлдөг гэв.
-Та юу хэлэхийг хүсээд байна?
-Раул дө Бражелон таныг эрхэмлэн хайрлаж, өвдөг дээрээ сөгдөн байж хайрыг тань гуйж байдаг. Заяа муутай бээл бол таны буянт үйлийн золиос. Миний сээтгэнүүр зангаас ч юм уу эсвэл Атенаисын омог бардамаас л лав тэр хээзээ ч тэгтлээ зовохгүй байсныг л би хэлж чадах байна.
-Энэ бол сээтгэнлийн энгийн л нэг төрөл л дөө хэмээн Атенаис хэлээд Миний харж байгаагаар мадмуазел үүнийгээ сэжиглэсэн юм ч байхгүй хэрэглэж байгаа юм байна гэв.
-Чааваас даа! гэж Луиза дуу алдав.
-Тийм. Төрөлх авьяас гэлтэй энэ цагаан цайлганыг бид мэднэ. Сэтгэл уяруулам эмзэг байдал, байнгын хөөрөл, тачьяадсан уур хилэн баяр хөөр юунд ч хүргэдэггүй юм. Өө! Энэ чинь их чадварлаг бас тэгээд муугүй хүчгэй арга байна. Би баахан бодож үзээд үүнийг чинь омог бардам зангаас минь илүү гэж үзлээ. Эрэгтэйчүүдийг ялахын тул заримдаа үнэмшүүлэн итгүүлэхэд ашигтай байж болох юм байна. Ямар ч л байсан наадахь чинь Монталегийн сээтгэнэлээс л хамаагүй нарийн юм байна гээд хоёр шадар авхай инээдээ барьж чадсангүй. Луиза дуу шуугүй толгой сэгсрээд:
-Хэрэв би таны энд хэлсний дөрөвний нэгийг ч байтугай эрэгтэй хүний хажууд сонссон бол эсвэл, тэр бүү хэл таны ийм юм бодож явдагт итгэсэн бол ичсэн болон гомдосноосоо газар дээрээ л үхчих байсан гэв.
-Тэгээд үхээч дээ, танхилхан нялх амьтан минь. Хэдийгээр энд эр хүн байхгүй боловч дор хаяж таны найзууд болох хоёр хүүхэн, та бол бүгдээс имгийн аюултай нь болох цагаан цайлган сээтгэнүүр гэдгийг тань нүүрэн дээрх тань шууд хэлж байна.
-Хүүе, та юу ярьж байна? хэмээн нүүр нь час улайсан Луиза уйлахад бэлэн дуу алдлаа.
Хариуд нь хоёр хүүхэн дахиад л тачигнатал хөхрөлдөв.
-Азнаж байгаарай, би энэ талаар Бражелоноос асуумц.
-Бражелоноос ий? гэж Атенаис дуугарлаа.
-Тиймээ тийм! Цезар шиг зоригтой, ноён Фуке шиг ухаантай, арван хоёр жилийн өмнөөс чамайг мэддэг, чамайг хайрладаг. тэгсэн атлаа чиний хэлсэнд итгэж таарвал гарын хурууны чинь үзүүрийг ч болтугай хэзээ ч үнсэж үзээгœй тэр хөөрхий том жаалаас асууна.
-Зөөлөн сэтгэлтэй хүүхэн минь та энэ хэрцгий явдлаа бидэнд тайлбарлаж өгөөч гэж Атенаис Луизад хэлэв.
-Би үүнийг ганц үгээр л тайлбарлана. буяны үйл. Та нар буяны үйл гэдгийг үгүйсгэж байна уу?
-Алив, Луиза бүү худаа ярь хэмээн Ора гараас нь бариад хэлэв.
-Гэвч би танд юу хэлэхийг та хүсээд байгаа юм бэ? гэж Луиза хашхирав.
-Юу хүссэнээ л хэл. Та сайхан хэлж чаддаг. Би таны тухай бодол дээрээ л байгаа. Төрөлхийн авьяастай сээтгэнүүр, гэнэн цагаан сээтгэнүүр, энэ бол би түрүүн хэлсэн. одоо ч давтаад хэлье. бүх сээтгэнлийн хамгийн аюултай нь шүү.
-Өө! үгүй дээ, үгүй. Тэнгэр минь үүнд битгий итгээч.
-Яаж! Арван хоёр жил хавьтаж ойртуулахгүй хатуу чанга байлаа гэж үү дээ!
-Чааваас! Арван хоёр жилийн өмнө би тавтай байсан. Хүүхдийн зүггүйтэхийг тооцоонд оруулдаггүй юм.
-За сайн байна! Та арван долоон настай. Арван хоёр жилийг бус гуравхан жилийг л тооцьё. Энэ гурван жилийн турш та байнга л хатуу ширүүн байж Гэвч таны эсрэг Блуагийн сүүдэрлэг шугуй оддын гэрэл доорх уулзалт, моддын доорх болзоо, түүний хорин нас, таны арван дөрвөн нас бодол санаагаа итгэсэн нүүрний цогтой харц
-Тэглээ яалаа ч, би та нарт үнэнээ л хэлсэн
-Байж боломгүй юм.
-Ээ, Тэнгэр минь! яагаад байж боломгүй юм гэж?
-Бидэнд итгэмээр юм хэлээч хонгор минь, тэгээд бид чамд итгэх болно.
-Гэхдээ нэг юм байна гээд бодоод үз...
-Юу юм? Яриач
-Дуустал нь яриач. тэгэхгүй бол бид таны зүүдэнд ч ороогœй юмыг бодоцгоох нь байна шүү.
-Би дурлаж байна гэж бодож байсан боловч, үнэн хэрэг дээрээ би дурлаагүй юм байна гэж надад санагдах болчихоод байна гэж бодож болох юм байна.
-Юу, чи дурлаагүй юмуу!
-Яая гэх вэ! Хэрэв би бусдаас ондоогоор тэднийг дурлаж байхад дурлаагүй яваа бол энэ маань миний цаг хараахан болоогүй байна л гэсэн үг.
-Луиза! Луиза! Болгоомжлоорой! гэж Монтале хэлснээ -Би чиний дөнгөж саяхан хэлсэн үгийг чамд буцаагаад хэлчихье. Раул энд алга, түүнийг байхгүйд нь бүү гомдоогооч, өршөөлтэй бай л даа. Энэ бүгдийг ойроос сайн хараад байхад чи түүнд дурлаагүй гэж бодож байгаа юм байна. түүнийг өөрт өөрийн амаар шулуухан хэлчих. Хөөрхий залуу! гэснээ тэр дахиад хөхөрлөө.
-Мадмуазал дөнгөж саяхан ноён дө Гишийг өрөвдөөд байсан хэмээн Атенаис хэлээд -Нэгий нь тоохгүй байгаа нь нөгөөг нь өрөвддөгөөр тайлбарлагдах байж болох юм.
-За яах вэ гэж Луиза гунигтайгаар санаа алдаад -Доромжлохтун инээхтүн. Та нар намайг ойлгож чадахгүй юм байна гэлээ.
-Тэнгэр минь юуны гомдол, гашуудлын нулимс вэ? гэж Монтале дуу алдаад -бид тоглож байна. Луиза, 6ид чиний бодож байгаа шиг тийм мангарууд ерөөсөө биш гэдгээ чамд батлая. Бардам Атенаисыг харчих, тэр ноён дө Монтеспанд дурлаагүй. энэ бас үнэн, гэвч хэрэв Монтеспан түүнд дурлаагүй байсан бол тэр бүр цөхрөх байсан... Намайг харчих, би ноён Маликорныг шоолдог. гэвч хөөрхий Маликорн хүссэн үедээ гарыг минь үнсэж сайн чаддаг .. юм даа .Түүнээс гадна бидэн дотроос хамгийн ахмад нь хорин нас ч хүрээгүй байдаг ... бүгдээрээ урагшаа!
-Солиотой хүүхнүүд, үнэндээ та нар солиотой! гэж Луиза шивэгнэлээ.
-Тийм шүү гэж Монтале хэлээд -Чи ганцаараа л саруул ухаантай нь гэв.
-Тэгэлгүй яах юм, эргэлзээгүй тийм!
-Ингэхэд та ерөөсөө хөөрхий Бражелонд хайргүй юм уу? гэж Атенаис асуув.
-Магадгүй л юм! гэж Монтале хэлээд -Тэр хараахан итгэлтэй биш байна. Ямар ч байсан нэг юмыг анхааралдаа аваарай, Атенаис, хэрэв ноён дөБражелон чөлөөтэй болчихвол ноён дө Монтеспанд ам алдахаасаа өмнө түүнийгсайтар харж аваарай гэв.
-Хонгор минь! Ноён дө Бражелон бол гав ганцхан сонирхолтой эр хүн биш. Ноён дө Гиш жишээ нь түүнээс юугаараа ч дутахгүй.
-Өнөөдрийн бүжгэн дээр тэр амжилт олоогүй гэж Монтале хэлээд -Гүнж түүнийг ганц ч удаа болов харцаараа шагнаагүй гэв.
-Ноён дө Сент-Эньен гэхэд ёстой гялалзаж өгсөн. Бүжиглэж байгааг нь харсан олон хүүхэн түүнийг мөддөө мартахгүй ээ. Үнэн биз дээ Лавальер?
-Та яагаад надаас асууж байгаа юм. Би түүнийг хараагүй. тэгээд ч түүнийг танихгүй.
-Буянт үйлээрээ битгий сайрхаад бай! Танд нүд байдаг биз дээ?
-Миний хараа сайн шүү
-Тэгэхээр та манай бүх бүжиглэсэн эрчүүдийг өнөө орой харсан байх нь
-Тийм, барагл харсан
-Энэ "бараг л" гэдэг чинь тэдний хувьд тийм ч аятайхан сонсогдохгүй шүү.
-Би байгаа юмыг байгаагаар нь хэлсэн
-Та нар харсан бүжигчдээсээ хэний нь илүүд үзэв дээ?
-Тийм гэж Монтале шүүрч аваад -ноён дө Сент-Эньян ноён дө Гиш ноён ... гэхэд нь Лавальер:
-Хэнийг ч би илүү үзээгүй найзууд минь бүгдээрээ л адилхан сайн гэв.
-Энэ гялалзсан цугларагсдын дотор, ертөнцийн тэргүүн болсон энэ ордны дотор ганц ч хүн танд таалагдсангүй гэж үү?
-Би үүнийг яриагүй.
-Алив тэгэхээр яриад бай! Хүслэнгийнхээ нэрийг хэлээтэх.
-Энэ бол хүслэн биш.
-Тэгэхээр байж л таарах нь
-Үнэндээ найзууд минь хэмээн тэсвэр алдсан Лавальер дуу алдаад -Би юу ч ойлгохгүй байна. Ингэхэд та нар надтай адилхан зүрхтэй, надтай адилхан нүдтэй мөртлөө Ван тэнд байсан байхад л хаа хамаагүй ноён дө Гиш ноён дө Сент-Эньян ноён хэн ч гэнэ үү яриад байх юм гэв.
Сэтгэл нь хөдөлсөндөө, тэсгэлгүй хэлчихсэн энэ үгс бүсгүйн хоёр талд сууж байсан найзуудыг нь цочирдуулан дуу алдахад хүргэсэнд нь Лавальер хэлснээсээ өөрөө ч айчихав.
-Ван! хэмээн Монтела, Атенианс хоёр зэрэг орилов.
Лавальер хоёр гараараар нүүрээ дараад толгой унжууллаа.
-Тиймээ, тийм! Ван! Ван! гэж шивнээд -Та нар вантай зүйрлэхœйц хэн нэгнийг харсан гэж үү дээ? гэв.
-Та их сайн хараатай гэж хэлэхдээ, мадмуазал, таны зөв байсан бололтой. та холыг, тэгэхдээ бүр дэндүү холыг хардаг юм байна. Чааваас даа! Бидний хөөрхий нүд ширтэн харж болдог эрхтэй хүмүүсийн нэг нь ван биш байдаг нь харамсалтай.
-Өө! Энэ үнэн, энэ үнэн! гэж Лавальер дуу алдаад -Бүх нүд нарыг аймшиггүйгээр харж чадахгүй гэвч би түүнийг нүдий минь сохолдог байсан ч харах болно гэлээ.
Энэ үгэнд нь хариу гэлтэй мөчрийн сэрчихнэх болон торгоны шарчихнах авиа хажуугийн бутанд нь сонсогдлоо.
Шадар хүүхнүүд айсандаа ухасхийлдэн босоцгоов. Тэд мөчир навч хөдлөхийг сайн харж авсан боловч юу тэгж хөдөлгөөд байгаагий нь харж чадсангүй.
-Өө, энэ чоно, эсвэл бодон байхаас зайлахгүй! гэж Монтале айсандаа хэлээд -Зугтаая, хурдан зугтаацгаая! гэв.
Гурвуулаа л бичихийн аргагүйгээр айсандаа ухасхийн гүйлдэж анх дайралдсан модот гудмаар харайлгаад зөвхөн ойн захад хүрч байж амсхийлээ. Тэнд зогсоод амьсгаагаа даран байж бие биедээ наалдан зогсоход нь бүгдийнх нь зүрх цохилох нь мэдрэгдэн, нэлээд удсаны дараа наадах цаатахаа бодохтойгоо болов.
Эцэст нь цайзын хажуу дахь гэрлийг хараад тэд гэрлээр баримжаалан алхахаар шийдэв.
Лавальер ядарсандаа болоод бүр хөдлөх ч хүчгүй болжээ.
Ора, Атенаис хоёр түүнийг түшиж явлаа.
-Бид ч муугүй аврагдлаа шүү гэж Монтале дуугарав.
-Ээ, мадмуазел минь би энэ бол чононоос ч аймшигтай амьтан байсан гэж айж байна. Хэн нэг нь миний үгийг сонссоноос чононд бариулах нь надад илүү байна. Миний хувьд би юу гэж боддогоо л байгаагаар нь хэлсэн. Ээ! Солиот, би солиотой юм байна! Би яахаараа тийм юм бодож, яахаараа тийм зүйлийг ярьж чаддаг байна аа!
Тэгээд толгой нь өөрийн эрхгүй гудайн, хөл нь гуйвлан хуч нь барагдан, ухаан алдангаа найз нарынхаа гараас гулсан хөшсөн бие нь модот гудмын өвсөн дээр ойчлоо.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Aug.30.11 3:28 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХVI. ВАНГИЙН ЗОВИУР

Хөөрхий ухаан алдсан Лавальерийг түүний төлөө санаа тавин бөндөгнөн байгаа найзуудтай нь орхиод вангийн царс руугаа эргэн очъё.
Бүсгүйчүүд царснаас хорьхон алхаж гүйж амжаагүй байхад нь тэднийг айлгасан навч мөчрийн чимээ улам ихэслээ. Бутны цаанаас мөчрий нь яран байж хүн гараад ирэв, ойн цоорхойд ирээд бандан хоосон байгааг харчихаад тэр тачигнатал хөхрөв.
Түүний дохиогоор бутны цаанаас дагуул нь хүрч ирэв.
-Ингээд Sire гэж дагуул хүлцэнгүйгээр ойртосноо -Эрхэм дээдэс та дурлалын талаар шивэр авир хийж байсан бүсгүйчүүлийг зугтаалгачихав уу даа янз нь гэв.
-Харамсалтай нь тэгчихлээ. Битгий ай, Сент-Эньян хүрээд ир
-Гэвч Sire болгоомжтой байгаарай, таныг таньчихаж болох юм.
-Би чамд тэднийг зугтаагаад явчихсан гэж хэлсэн.
-Азтай уулзалт гэдэг чинь л энэ байна даа Sire, би эзэн дээдэс танд зөвлөгөө өгч зүрхэлдэгсэн бол бид тэдний араас яваад үзэхэд муугүй л юм байна гэж хэлмээр байна.
-Тэд хэдийнээ хол явчихсан.
-Дажгүй дээ! Тэд сэтгэл ханамжтайгаар амархан гүйцэгдэнэ. ялангуяа хэрэв тэд араас нь хэн явж байгааг мэдвэл ч
-Яагаад тэгдэг билээ, ноёнтон?
-Чөтгөр ав! Тэд нарын нэгний нь санаанд би нийцэж, нөгөө нэг нь таныг нартай зүйрлэсэн.
-Харин тийм учраас л бид нуугдах хэрэгтэй, Сент-Эньян. Нар шөнө гэрэлтэнэ гэж юу байсан юм?
-Дээр Тэнгэр байна, эрхэм дээдэс та үнэхээрийн сониуч биш юм. Би таны оронд байсан бол бидний талаар тийм сайн бодолтой энэ хоёр лус, эсвэл ойн дагинас хэн байсныг заавал ч үгүй мэдэхийг хичээнэ.
-Би тэдний араас гүйлгүйгээр хэн болохыг нь мэдэж байна.
-Ямар маягаар тэр вэ?
-Чөтгөр ав! Дуу хоолойгоор нь тэд ордныхон байсан. миний талаар ярьсан тэр бүсгүй их гоё хоолойтой юм билээ.
-Өө! Эрхэм дээдэс, бялдуучлахыг тоохгүй биш болж байгаа нь энэ дээ.
-Энэ бол чиний хэрэглэдэг арга гэдгийг хэлээгүй л байна шүү.
-Өршөөгөөрэй, Sire, би тэнэг амьтан. Харин ингэхэд та надад үнэнээ хүлээсэн нөгөө тачаадал юу болсон бэ, хэдийнээ мартчихсан уу?
-Яаж мартах юм? Ерөөсөө үгүй. Мадмуазел дө Лавальерийн нүд шиг тийм нүдийг мартаж болдог юм уу?
-өө! Нэг нь хачин гоё дуутай ....
-Аль нь вэ?
-Наранд хайртай нь
-Ноён дө Сент-Эньян сонсож бай!
-өршөөгөөрэй, Sire е
-Ингэхэд, намайг чи зөөлөн хоолойнд, гоё нүдэнд дурладаг гэж итгэж байгаад чинь би уурлаагүй юм шүү. Би чиний аймаар чалчааг мэднэ, тэгээд маргааш би чамд итгэж илэн далангүй байсныхаа төлөө төлөх хэрэгтэй болох нь дээ.
-Яагаад тийм байх юм?
-Маргааш бүх хүн л би энэ жижигхэн Лавальерийг сонирхож байна гэж мэдэх болно гэж би хэлж байна. Гэвч Сент-Эньян болгоомжлоорой. би ганц чамд л нууцаа задалсан. тэгээд ганц хүн л түүний талаар надад үг дуугарах юм бол, хэн нууцыг минь задалсныг би мэдэх болно.
-Өө! Эрхэм дээдэс ямар халуунаар ярьж байх юм бэ?
-Үгүй дээ, гэхдээ чи ойлгож байгаа. Би зөвхөн хөөрхий бүсгүйн нэрийг гутаахыг хүсэхгүй байна.
-Битгий санаа зов, Sire
-Чи надад дуугай байхаа амлаж байна уу?
- Sire, би танд амлаж байна.
"Маш сайн гэж ван инээмсэглээд -Маргааш гэхэд л бүх хүн шөнөөр би Лавальерийн араас хөөсөн гэдгийг мэдэх болно" гэж бодов.
-Хүүе, бид төөрчихсөн юм шиг байна гэж Луи хэлээд ийш тийшээ харав.
-Өө! Тийм аймаар юм биш.
-Энэ зам хаашаа урууддаг юм.
-Модот гудамны уулзвар дээр очдог.
-Хүүхнүүдийн дуут сонссон тэр газар луу юу?
-Яг тийм, Sire тэгээд тэр таны болон миний нэрийг эрхэм дээдсийн хажууд сонсох аз тохиосон тэр ярианы сүүлчийг дээ.
-Чи тэр рүү байсхийгээд л эргэж ороод байх юм.
-Эрхэм дээдэс намайг өршөөгөөрэй. гэвч би энэ талаар мэдэх нь бүү хэл сонирхоо ч үгүй байтал, орчлон дээр нэг хүүхэн миний тухай бодож байна гэж бодохоос л би үнэндээ хөөрөөд байна. Эрхэм дээдэс үүнийг ойлгохгүй л дээ. таны өндөр нэр хүнд бүх нийтийн анхаарлыг тань луу хандуулдаг юм чинь.
-Үгүй дээ, Сент-Эньян гээд ван дагуулынхаа гарыг нөхөрсөгөөр түшээд -Энэ гэнэн үнэнээ хүлээсэн нь, энэ хүүхний муу санаагүй бодол нь хэзээ ч миний анхаарлыг татахгүй байж болох юм... Нэг үгээр хэлэхэд, өнөөдрийн адал явдлын нууцлаг байдал нь загатнасан газар нь маажих гэдэг л юм боллоо. тэгээд ч үнэндээ хэрэв би Лавальерийг тэгтлээ сонирхоогүй бол ч...
-Энэ, эрхэм дээдсийг бүү зогсоог. Энэ ч бага бус цаг авна шүү
-Чи юу хэлэхийг хүсээд байна?
-Хүмүүсийн яриагаар бол Лавальерийг хатуу ёс суртахуунтай гэлцэх юм билээ.
-Чи намайг улам ч турхирч байна шүү Сент-Эньян. Би түүнийг эрж олохыг их хүсэж байна. Түргэхэн шиг явцгаая.
Ван худал хэлжээ. түүнийг эрж олох хүсэл огт байгаагүй боловч, тэр дүрдээ тоглох ёстой байв.
Ван өмнө нь орж алхав. Сент-Эньян араас нь дагаж явлаа. Гэнэт ванг зогсоход, түүний дагуул ч зогсов.
-Сент-Эньян! Хэн нэгэн хœн ёолоод байх шиг надад санагдлаа. Чагнадаа.
-Нээрэн тийм байна. Тэр бүү хэл тусламж дуудаж байх шиг санагдаж байна.
-Тэр талд л юм шиг байх юм гэж ван хэлээд чигийг нь заав.
-Эмэгтэй хүн уйлж орилоод ч байх шиг.
-Тиймээ гүйцгээе!
Ван хайртай хүнийхээ хамт дуу гарч багйаа газар луу гүйлээ. Тэднийг ойртох тусам орилж байгаа нь улам ч тодроод ирэв.
-Туслаарай, туслаарай! гэсэн хоёр янзын дуу гарч байв.
Гэнэт тэд саглагар уд модын доорх ташлуур дээр өвдөглөсөн хүүхэн муурч унасан бололтой өөр нэг хүүхний толгойг тэврээд сууж байгааг нь харлаа. Хэдэн алхмын цаана замын голд гуравдахь хүүхэн зогсоод өндөр дуугаар тусламж дуудаж байлаа.
Ван дагуулаасаа түрүүлээд нүхэн дээгүүр харайн хоёр хүүхэн рүү гүйх яг тэр үед нь шилтгээн рүү явдаг модот гудамжны үзүүрт бөөн хүмүүс үзэгдэн тусламж дуудан орилж байгаа зүг сандран явж байв.
-Юу болоо вэ мадмуазел? гэж Луи асуув.
-Ван! гэж Монтале хашхираад гайхсандаа гараа тавихад нь Лавальер өвсөн дээр ойчив.
-Тиймээ, би байна. Та ямар эв дүйгүй юм бэ? Энэ хэн бэ?
-Энэ бол мадмуазел, де Лавальер, Sire
-Мадмуазел де Лавальер үү?
-Тэгээд муужарчихаад байна ...
-Өө! Тэнгэр минь, хөөрхий охин! Алив, түргэн, түргэн, бушуухан эмчийг авчруул
Ван ихэд сэтгэл догдолсноо гаргахыг хичээж байсан боловч вангийн дууны өнгө болон хөдөлж аяглах нь дагуулдаа үнэнээ хэлсэн нөгөө тачаангуй дурлалтай нь нэг л таарахгүй байгаа нь дө Сент-Эньяний хараанаас мултарсангүй.
-Сент-Эньян! гэж ван хэлээд -дө Лавальер мадмуазелд санаа тавьж байгаарай. Эмчийг дуудаж ирүүл. Харин би шадар хүүхэнд нь гай тохиолдосныг гүнжид урьдчилан хэлэхийг хүсэж байна гэв.
Сент-Эньян мадмуазел дө Лавальерийг шилтгээн рүү түргэхэн шиг аваачихыг хөөцөлдөхөөр үлдээд харин ван гүнж дээр очин түүнтэй ярих шалтаг олдсон явдалд баярласандаа урагшаа түргэхэн шиг явлаа.
Аз болоход энэ үеэр хажуугаар нь өнгөрч яваа сүйх тэргийг зогсоогоод, сууж явсан хүмүүс нь болсон явдлыг сонсоод, мадмуазел дө Лавальерт зай гаргахаар тэвдэцгээлээ.
Сүйхийг хурдан давхихад гарсан салхи түргэн зуур бүсгүйг сэхээв.
Шилтгээнд хүрэхэд бие нь сул байсан ч Атенаис Монтале хоёрын тусламжаар суйхнээс бууж чадлаа.
Ван энэ үеэр гүнжийг төгөлд байхыг нь олоод түүнтэй зэрэгцэн сууж аваад хөлөө хөлөнд нь хүргэх гэж мэдэгдэлгүйгээр оролдлоо.
-Болгоомжтой бай, эрхэм дээдэс гэж Хенриетт түүнд аяархан хэлээд -Та юу ч хайхрахгүй хүн шиг харагдахгүй л байна даа гэв.
-Чааваас! гэж XIV Луи дуулдах төдий хэлээд -Бид тохирсноо биелүүлэх хүчтэй байж чадахгүй л болов уу гэж айгаад байна гэснээ бүх хүнд дуулдахаар үргэлжлүүлэн: -Та болсон явдлын тухай мэдсэн үү? гэв.
-Ямар явдлыг вэ?
-Ээ, тэнгэр минь! Таныг харчихаад танд үүний тухай ярихаар хэрэг болгон наашаа ирснээ мартчихсан байна. Би ихэд сэтгэл зовж байна. Таны шадар бүсгүйчүүдийн нэг Лавальер дөнгөж саяхан муужирч унасан.
-Өө хөөрхий хүүхэд гэж гүнж тайван хэлснээ -Юунаас болсон юм бол доо? гэснээ дуугаа намсган: -Та тэр талаар бодоогүй ээ Sire. Та тэр охинд дур татагдснаа бүх хүнд итгүүлэхийг хүсэж байгаа боловч, тэр тэнд амьсгаа хурааж байж ч магадгүй үед нь та энд ингээд сууж байдаг гэв.
-Ээ гүнж минь! хэмээн ван санаа алдангаа хэлээд -Та дүрэндээ надаас илүү сайн тоглох юм та цөмийг нь бодчихсон байх юм даа гээд суудлаасаа босоод: -Гүнж! хэмээн бүгдэд дуулдахаар хэлснээ -Таныг орхихыг зөвшөөрнө үү! Түүнд тусламж үзүүлж үү үгүй юу гэдгийг бас сайн асрамжилж байгааг биеэр шалган үзмээр байна. Ер нь сэтгэл ихэд зовж байна гэв.
Ван Лавальер руу явахад тэнд байсан хүмүүс бие биедээ "Би сэтгэл ихэд зовж байна" гэдэг үгийг нь дамжуулан хэлж байв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:15 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
CXVII. ВАНГИЙН НУУЦ

Замдаа ван дө Сент-Эньян гүнтэй дайралддаа.
-За яав, Сент-Эньян! Өвчтөн маань яаж байна гэж хуурамчаар санаа зовсон байдал гарган асуув.
-Өршөөгөөрэй, Sire гэж Сент-Эньян бувтнаад -Би түүний тухай юу ч мэдэхгүй байгааг хүлээх хэрэгтэй болсондоо ичиж байна гэв.
-Юу ч мэдэхгүй байна ий? хэмээн ван уурласан дүр үзүүлж давтан асуулаа.
-Sire, намайг өршөөгөөрэй. би дөнгөж саяхан нөгөө гурван хагархай хэнгэрэгийн нэгтэй нь уулзаад, тэгээд энэ маань намайг саатуулчихлаа гэдгээ хүлээе.
-Та түүнийг олсон юм уу? гэж ван сонирхон асуув.
-Миний талаар нааштайгаар ярьж байсан бүсгүйг олж аваад би таныг хайж эхэлсэн юм. тэгтэл яг энэ үед тантай уулзах аз тохиолддог юм байна.
-Сайн байна. гэхдээ юуны өмнө мадмуазел дө Лавальер л байна даа гэж дүрдээ үнэнч ван хэллээ.
-Өө! ёстой сонирхолтой сайхан бүсгүй гэж Сень-Эньян хэлээд -Эрхэм дээдэс үүний өмнө түүнийг сонирхож байсан болохоор хачин гоё муужирсан байгаа юм гэв.
-Таны гоё хүүхний нэрийг хэн гэдэг юм, эсвэл нууц юм уу?
-Sire, энэ нууц нууцдаа их том нууц байх ёстой юм. гэвч таны хувьд эрхэм дээдэс нууц байдаггүйг сайн мэдэж байгаа.
-Тэгээд нэрийг нь хэлээч.
-Энэ бол мадмуазел дө Тонне-Шарант.
-Гоё хүүхэн үү?
-Гайхалтай гоё хүүхэн, харин би түүнийг нэрийг минь эелдгээр хэлсэн дуугаар нь таньж авлаа. Би түүн рүү очоод үг өдсөн юм. Бөөн хүний дунд энэ амархан зүйл. Би түүнээс асууж эхэлтэл юу ч сэжиглээгүй нөгөөдөх чинь надад бүгдийг ярьсан. хоёр найзынхаа хамт вангийн царсны доор дөнгөж ирээд байтал нь гэнэт хэн нэг нь тэднийг айлгасан байна. Чоно ч юм уу муу санаатан ч юм уу тэд мэдээжээр хар хурдаараа гүйж таарна биз дээ.
-Харин найзуудынх нь нэрийг хэлээч гэж ван сонирхлоо.
-Sire гэж Сент-Эньян дуугараад -Эрхэм дээдэс намайг Бастилд хорихыг тушаахтун гэв.
-Яагаад?
-Яагаад гэвэл би бас хувиа хичээсэн хагархай хэнгэрэг. Би азтай ялалт нээлтдээ байдгаараа цочирдоод өөрийн мэдэлгүй болчихоод байна. Түүнээс гадна эрхэм дээдэс мадмуазел дө Лавальерийг тэгтлээ сонирхоод байгаа болохоор бидний дуулсан чалчаа үгэнд ямар ч утга холбогдож өгөхгүй гэж бодсон юм.
-Надад ч чамтай адилхан аз дайрна гэж итгэцгээе. Алив өвчтөн рүүгээ очицгооё.
"Ийм учиртай байдаг байж! Үнэндээ ван энэ нялх амьтныг сонирхоод байна. Ингэнэ гэж хэзээ ч бодож явсангүй" хэмээн Сент-Эньян дотроо бодов.
Тэгээд Лавальерийг оруулсан тасалгааг ванд зааж өгөв. Ван орлоо. Сент-Эньян араас нь даган орлоо.
Намхан таазтай уужим танхимд, цэцэрлэг рүү харсан цонхон дээр өргөн түшлэгтэй сандалд суусан Лавальер шөнийн сайхан агаарыг цээж дүүрэн амьсгалж байлаа. Задгай тавьсан гайхамшигтай сайхан цайвар үс нь сүлжээсэн хөвөөгөөр хагас халхалсан цээж мөрөн дээр нь долгиотон бууж, нүднээс нь бөөн бөөн нулимс дусалж байв. Бүдэг цонхигор царай нь түүнийг бичихийн аргагүй хөөрхөн болгож биеийн болон сэтгэлийн зовлон нь нүүрэн дээр нь буянтай эмгэнэлийн ул мөрийг үлдээжээ. Тэр үхсэн юм шиг хөдлөх ч үгүй сууж байв. Тэр хажууд нь бөндөгнөж байгаа найз хүүхнүүдийнхээ шивэр авир гэлцэхийг ч, онгорхой цонхоор орж ирж байгаа элдвийн чимээг ч сонсохгүй байгаа юм шиг харагдана. Тэр дотроо л бодлогошрон, гоё нарийхан гар нь хаяа нэг үл мэдэгдэх шүргэлцээнээс болов уу гэлтэй татвагнана. Бодролдоо болоод Вангийн орж ирэхийг анзаарсангүй.
Ван холоос сарны зөөлөн мөнгөлөг туяагаар пааландсан юм шиг хөөрхөн биеийг нь харжээ.
-Тэнгэр минь! гэж өөрийн эрхгүй айсандаа дуу алдаад -Энэ үхчихсэн байна гэв.
-Үгүй дээ, үгүй хэмээн Монтале шивнээд -Харин ч одоо бүр сайн болоод :анна. Луиза бие чинь илүү сайн болоод байгаа нь үнэн биз дээ? гэв.
Луиза юу ч хариулсангүй.
-Луиза! Ван эрүүл мэндэд чинь санаа нь зовоод байна.
-Ван! гэж орилсноо галд түлэгдчихэв үү гэлтэй сандлаас ухасхийн босоод -Ван миний эрүүл мэндэд санаа нь зовж байгаа юм уу? гэв.
-Тийм ээ гэж Монтале хариулав.
-Тэгээд ван энд ирээ юу? гэж Лавальер нүдээ өргөж ч зүрлэхгүй хэллээ.
-Тэнгэр минь, нөгөө дуу яг мөн! гэж ван Сент-Эньяний чихэнд шивнэв.
-Хүүе! Эрхэм дээдэс таны зөв. Наранд хайртай болдог нь яг мөн байна гэж Сент-Эньян хариулав.
-Чимээгүй! гэж ван шивнээд Лавальер руу очлоо.
-Бие тань муухан байна уу, мадмуазел? Би дөнгөж саяхан таныг өвсөн дээр муужирахыг тань харсан. Юунаас болоод ингэчихэв дээ?
-Эрхэм дээдэс гэж хувхай цайн чичэрсэн хөөрхий охин бөвтнөөд –Үнэндээ би өөрөө ч мэдэхгүй байна гэлээ.
-Та мэдээж их явчихсан байж л дээ хэмээн ван хэлснээ -Тэгээд ядаргаанаас байж магадгүй ... гэв.
-Үгүй дээ, Sire хэмээн Монтале найзынхаа өмнөөс хурдан хариулаад -Энэ ядарснаас болоогүй юм. бараг бүхэл үдэшжингээ бид вангийн царсан дор сууцгаасан юм гэв.
-Вангийн царсан дор гэнээ? хэмээн ван татвасхийн шивнээд -Би тэгвэл андуураагүй байх нь гэснээ гүн рүү нүд ирмэлээ.
-Тийм тийм вангийн царсан доор мадмуазел Тонне-Шаранттай хамт хэмээн Сент-Эньян батлав.
-Та үүнийг хаанаас мэдээ вэ? гэж Монтале асуув.
-Их амархан мэдсэн юм, надад мадмуазел дө Тонне Шарант өөрөө хэлсэн
-Тэгвэл тэр мэдээж танд Луизын муужирч унасан шалтгааныг бас хэлсэн биз дээ?
-Тэр ямар нэг чоно ч юм шиг, хорон санаатан ч юм шиг юм яриад л байсан. би сайн ойлгоогүй.
Лавальер нүдээ эгцлэн амьсгаадан байж ухаантайгийнхаа ачаар үнэнийг таачихсан юм уу гэлтэй сонсож байлаа. Луи үүнийг нь айдаснаасаа боллоо гэж үзээд:
-Битгий анхаар хэмээн түүнийг тайвшруулахдаа өөрөө ч мэдэгдэхүйц сэтгэл нь хөдлөн –Таныг тэгтлээ айлгасан чоно хоёр хөлтэй байсан юм гэв.
-Тэгэхээр, хүн байсан болох нь! гэж Луиза дуу алдаад -Тэгвэл хэн нэг нь бидний яриаг сэм чагнасан байна! гэв.
-Үгүй ер нь тийм байдаг байлаа ч муу нь юу байгаа юм? Та нар сонсож болохгүй юмны тухай ярьчихсан юм уу?
Лавальер халаг хоохой болон улайж байгаагаа нуухын тул нүүрээ гараараа дарав.
-Пээ! гэж ёолоод -Буян санаж, хэн бутанд нуугдаж байсныг хэлээч дээ? гэв.
-Ван ойртон ирж гараас нь бариад:
-Энэ би байсан юм гэж хэлээд хœндэтгэлтэй мэхийснээ -Та надаас айж байна гэж үү дээ гэлээ.
Лавальер чанга хашхирлаа. Хоёр дахь удаагаа ямар ч тэнхээ тамиргүй болж, бие нь хөрөн гингэнэн ёолсоор түшлэгтэй сандал дээр юугаа ч мэдэхгүй унаад өгөв. Гэвч ван гараа амжин дэлгэж, түүнийг өргөн авлаа.
Хоёрхон алхмын зайд дө Тонне-Шарант Монтале хоёр зогсож байв. Тэд Лавальертэй ярьсан яриагаа санаад өөрсдөө ч бас хөшчихжээ. тэгээд найздаа туслах ёстой байснаа ч мартчихсан байв.
Өвдөг сөгдөөд ухаан тавьсан Лавальерийг тэврэн байгаа ванг хараад мэгдэн сандарсан байв.
-Та бүгдий нь сонссон юм уу, эрхэм дээдэс ээ? гэж айхын ихээр айсан Лавальер бувтнав.
Ван хариу хэлсэнгүй. тэр Лавальерийн хагас аниастай нүдийг ширтэн, унжсан гарыг нь атган байлаа.
-Чөтгөр ав! Бид ганц ч үг үлдээлгүй сонссон хэмээн гараа дэлгэн мадмуазел Тонне-Шарант руу ойртсоноо түүнийг гар дээр нь муужран ойччихож магадгүй хэмээн итгэл өвөртөлсөн Сент-Энъян хэллээ.
Гэвч бардам Атенаис муужиртлаа хол хүүхэн байв. Тэр Сент-Эньян руу зэвүүцсэн харц чулуудчихаад, шилтгээнээс гүйхээрээ гарав.
Илүү зоримог Монтале, Луиза руу тонгойн ухаангүй хэвтэж байгаа Лавальерийн сайхан үнэртэй үснээс толгой нь хэдийнээ эргэж эхэлсэн вангийн араас түүнийг авлаа.
-Үйлс тань бүтэг! гэж Сент-Эньян шивнээд -Адал явдал гэдэг энэ! Хэрэв би энэ талаар хамгийн түрүүн ярьдаггүй юм бол би тэнэг амьтан болно гэв.
Ван түүн дээр ирээд, урьдчилан сануулсан дохио өгөөд, чичигнэсэн хоолойгоор:
-Ганц ч үг байхгүй шүү, гүнтээн! гэв.
Хөөрхий ван, цагийн өмнө Сент-Эньянд яг адилхан зүйлийг тэгэхдээ тэс ондоо санаагаар, өөрөөр хэлбэл хэргийг аль болох илүү олон хүнд задруулан тараах санаагаар хэлж байснаа огт мартжээ. Хоёрдох сануулга нь анхныхтайгаа адилхан ямар ч хэрэггүй байсан нь мэдээж. Хагас цагийн дараа Фонтенбло даяар, мадмуазел дө Лавальер вангийн царсан доор Монтале, Тонне-Шарант хоёрт ванд хайртайгаа хүлээснийг нь мэдэж байлаа. Түүнчлэн ван мадмуазел дө Лавальерийн эрүүл мэндийн талаар ихэд сэтгэл зовсныг, муужран унасан хөөрхөн хүүхнийг тэвэрч байхдаа зэвхий цайн, чичирч байсныг нь ч мэдэж байв. Ийм маягаар ван мадмуазел дө Лавальерт дурлажээ гэдэг агуу үйл явдал болсон байна гэдэгт хэн ч эргэлзсэнгүй.
Жонон огт тайвнаар унтаж чадах болжээ.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:22 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
Бусад явдлын адил энэ хэрэг ийнхүү огцом эргэсэнд хачирхсан хатан ээж энэ талаар залуу хатан хаан болон Орлеаны Филиппд мэдэгдэхээр адгалаа. Гэвч тэдний аль алинд нь шинэ мэдээг өөр өөрөөр дамжуулав. Бэрдээ тэрбээр:
-Ванг буруутган яаж алдсанаа харж байгаа биз дээ, Тереза? Мэдээжээр тэгээд энэ маань өчигдрийн цуурхалтай адилхан хоосон юм байгаа юм гэв.
Вангийн царсан дээр болсон явдлыг жононд яриад дээрээс нь нэмэн -Миний хайрт Филипп минь, хардлага таныг юунд хүртэл сохолсон байна даа! Ван энэ Лавальер гэдэг охиноос болоод толгойгоо бүр алдсан нь өдөр шиг л тов тодорхой байна. Энэ талаар эхнэртээ чалчаад хэрэггүй шүү. Тэгвэл энэ явдал залуу хатны чихэнд хүрчихэж магадгүй гэв.
Сүүлчийн сэрэмжлүүлэг нь тэр дороо л нөлөөгөө үзүүлэх нь тэр жононгийн царай гэрэлтэж, ялсандаа бахархан, арван хоёр цаг ч болоогүй байсан болохоор, наадам хоёр цаг хүртэл үргэлжлэх ёстой байсан учраас эхнэрээ олж аваад, түүнд гараа өгөн салхинд жаахан явав.
Хэдхэн алхам явсныхаа дараа тэрбээр эхийнхээ урьдаас сануулсан тэр зүйлийг яг эсрэгээр нь хийлээ.
-Хатан хаанд вангийн тухай чалчаад байгааг дамжуулах хэрэггүй гэдгийг санаж аваарай хэмээн нууцлаг маягаар хэлэв.
-Ингэхэд юу чалчаад байгаа юм? гэж гүнж лавлан асуулаа.
-Ах маань гэнэтхэн тун хачин маягаар дурласан юм байхаа.
-Хэнд тэр вэ?
-Нөгөө жижигхэн Лавальерт.
Харанхуй байсан болохоор гүнж дураараа инээмсэглэж болох байв.
-Арай үгүй байлгүй! гээд -Хэзээнээс эхлээд тэгсэн юм бол? гэж асуулаа.
-Саявтархан хэдэн өдрийн өмнөөс бололтой юм. Гэвч энэ нь утаа төдийхөн юм байж, гал нь өнөөдөр л дүрэлзэн асчээ.
-Үгүй яах вэ дээ, минийхээр ван юмыг гайхалтай нарийн мэддэг хүн юм. өхөөрдмөөр охин шүү дээ.
-Та шоолж байна уу, хайрт минь?
-Би юү дээ? Яагаад?
-Яалаа ч гэсэн, энэ тачьяадал хэн нэгэнд Лавальерт өөрт нь юм уу аз жаргал авчирна.
-Үнэндээ та, миний шадар бүсгүйн зүрхийг яг уншиж байна уу гэлтэй ярьж байх шив. Тэр охин вангийн тачаадлыг хариулахад бэлэн гэдэгт та яагаад ийм итгэлтэй байгаа юм?
-Харин та яагаад бэлэн биш гэдэгтээ итгэлтэй байна?
-Тэр дө Бражелон бээлд хайртай юм.
-Та тэгж бодож байна уу?
-Тэр бүү хэл, тэр түүний сүйт бүсгүй нь юм.
-Байсан л даа.
-Яахаараа тэгдэг юм?
-Гэвч ванд энэ гэрлэлтийг батлуулах зөвшөөрлийг гуйхаар ирэхэд нь ван зөвшөөрөөгүй татгалзсан юм.
-Татгалзсан гэнээ?
-Ахыг хаан ширээнд нь суулгахад оролцсоных нь төлөө болон бусад олон юмны төлөө ихэд хүндэтгэж явдаг дө Ла Фер гүн түүнээс гуйсан боловч татгалзсан юм.
-Тэгвэл хөөрхий дурлалт хоёр вангийн шийдвэрээ өөрчлөхийг нь хүлээхээс өөр юм юу ч үлдсэнгүй. тэд залуу хүмүүс, тэдний өмнө цаг их байна даа.
-Ээ, хонгор минь! гэж Филипп инээж байснаа хэлээд -Та хэргийн гол утга учрыг мэдэхгүй байгааг, чухам юу ванг тийм айхтар уяруулав гэдгийг мэдэхгүй байгааг тань би харж байна гэв.
-Юу түүнийг тэгтэл нь уяруулаа вэ? Хурдхан шиг хэлээдэх!
-Янаг амрагийн явдалтай зохиолд гардаг шиг нэг тийм адал явдал.
-Би иймэрхүү адал явдалд ямар дуртайг та мэддэг шүү дээ. тэгээд намайг битгий зовоогоод байгаач гэж гүнж тэсвэр алдан хэлэв.
-За тэгэхээр вангийн царсан доор ... Та энэ вангийн царс хаана байдгийг мэдэх үү?
-Хаана байх нь хамаагүй юм биш үү? Вангийн царсан дор? ...
-Мадмуазел дө Лавальер тэнд хоёр найз бүсгүйтэйгээ байсан гэнэ. Тэгээд тэднээс өөр хүн байхгүй гэж бодоод ванд тачаадан дурладгаа хүлээсэн байна.
-Хараач хөөе! гэж сэтгэл нь түгшиж эхэлсэн гүнж хэлээд -Тэр ванд хайртайгаа хүлээсэн юм уу? гэв.
-Тийм.
-Хэзээ?
-Цагийн өмнө гэхэд гүнж татвасхийлээ.
-Харин түүний энэ тачаадлын талаар хэн ч мэддэггүй байсан юм уу?
-Ганц ч хүн мэддэггүй байж.
-Эрхэм дээдэс хүртэл үү?
-Эрхэм дээдэс хүртэл. Нялх охин нууцаа сайтар хадгалж явсан боловч, тэсэж чадсангүй найз бүсгүйчүүддээ ярьчихсан байна.
-Энэ балай юмыг та хаанаас мэдэж авсан юм?
-Бүх хүний мэдэж байгаа тэр газраас л байхгүй юу?
-Бүх хүн хаанаас мэдэж авсан юм бол?
-Энэ дурлалынхаа талаар найз хүүхнүүд нь болох Тонне-Шарант, Монтале хоёрт хүлээсэн Лавальераас өөрөөс нь.
Гүнж зогсоод, уцаарласан нь илт хөдөлгөөнөөр нөхрийнхөө гараас гараа суга татаж аваад,
-Тэгэхээр цагийн өмнө тэр дурласнаа хүлээн улайсан юм уу? гэв.
-Тийм, ойролцоогоор цагийн өмнө.
-Тэгээд ван үүнийг нь мэдэж байсан хэрэг үү?
-Чухам үүнд чинь л үйл явдлын зохиолд гардаг шиг хэсэг нь байгаа юм. Ван, Сент-Эньяний хамт энэ царснаас холгүй зогсож байсан болохоор энэ сонирхолтой ярианаас нэг ч үг орхиогүй гэдэг нь хаанаас нь харсан ч илэрхий байгаа юм.
Энэ үгийг сонссон гүнж, зүрх рүү нь хутга шаачихав уу гэлтэй болоод явчихав.
-Гэвч би үүний дараа вантай дайралдсан юм байна гэж гүнж хөнгөмсөгөөр хэлээд -Тэгээд ван надад энэ талаар ганц ч үг хэлээгүй шүү дээ гэв.
-Үгүй ер өө! гэж жонон хүүхэд шиг гэнэхнээр дуу алдаад -Танд хэлэхийг бүх хүнд хатуу хориглосон тэр зүйлээ өөрөө бас ярих юм гэнэ! гэв.
-Юу-у-у? хэмээн гүнж ууртайгаар хашгирав.
-Би танаас нуухыг цөмөөрөө хүсэж байсан тэр зүйлийг л танд ярьж байна.
-Ингэх ямар хэрэг байсан юм?
-Та хатан хаантай их эвсэг болохоор тэсэхгүй. түүнд бүгдийг чалчихаас айсан юм. Ингээд л гүйцээ.
Гүнж толгой гудайв. Түүнд үхлийн цохилт өгчээ. Тэгээд вантай уулзатлаа тайвширч чадахгүй байв.
Вангийн хувьд өөрийнх нь тухай эзэнт улс даяар юу ярилцаж байгааг хамгийн сүүлд мэдэх нь аргагүй бөгөөд нууц амрагийн хувьд гэвэл хайртай үнийх нь тухай юу ярилцаж байгааг мэдэхгүй байгаа цорын ганц хүн болж байв. Ийм учраас Луи өөрийг нь хайгаад байгаа гүнжийг харчихаад, түүн лүү ялимгүй аягүйрхсэн боловч нөгөөх л эелдэг, уриалагхан байдалтай хүрч очлоо.
Гүнж, дө Лавальерийн талаар өөрий нь ярихыг хүлээж байв. Гэвч тэр талаар ярихгүй болохоор нь:
-Ингэхэд тэр охинд юу тохиолдсон юм бэ? гэж асуув.
-Ямар охинд? гэж ван асуулаа.
-Лавальерт... тэр ухаан алдасныг та надад ярьж байсан, Sire
-Тэр муу хэвээрээ байгаа гэж ван албаар огт үл хайхарсан царай гарган хэлэв.
-Энэ чинь харин таны тараахыг тэгтлээ хүсээд байгаа цуурхалд хор хүргэж магадгүй юм биш үү?
-Ямар цуурхал вэ?
-Та Лавальерийг сонирхоод байгаа тухай.
-Тийм юм чинь хар аяндаа л тарчихдагт би итгэж байна гэж ван хайнгадуухан хэлэв.
Гүнж хүлээсээр л байв. Вангийн царсан доорх явдлын тухай ван өөрт нь ярих нь уу гэдгийг тэр мэдэхийг хүсэж байв. Гэвч ван энэ талаар үг цухуйлгасан ч үгүй. Гүнж ч өөрийн зүгээс, адал явдлын талаар ам нээсэнгүй байсаар, ван түүнд нууцаа огтхон ч дэлгэлгүй яваад өгөв. Ийнхүү энэ болсон явдлын талаар ганц ч үг солилгүйгээр тэд салцгаав.
Ван яваад өгмөгц, гүнж тэр дороо л Сент-Эньянийг хайж гарав. Гүн, том усан хөлгүүдийг дагалдан хүргэдэг манааны усан онгоц гэлтэй хэзээд вангаас холдолгүй хаа нэгтээ байдаг болохоор түүнийг олж ядаад байх юм байсангүй
Гүнжид чухам Сент-Эньян шигл хүн хэрэгтэй байв. Тэр ч өөрөө царсны дор болсон явдлыг нэг нэгэнгүй ярихаар бусдыгаа бодвол илүү нэр хүндтэй хүн хайж явжээ. Тиймээс тэр өөрийгөө нэг их гуйлгасангүй. Түүнийг хүүрнэлээ яриад дуусахад гүнж:
-Энэ бол сайхан үлгэр гэдгийг хүлээгээч гэв.
-Үлгэр биш, харин жинхэнэ болсон явдал.
-Гэхдээ ямар ч атугай, та өөрөө тэнд байгаагүй. харин зүгээр л энэ бүгдийг өөр хүнээс сонссон гэдгээ л хүлээхтүн.
-Эрхэмсэг дээдэс, энэ бүгд миний нүдэн дээр болсон юм гэдгийг нэр төрөөрөө андгайлъя.
-Тэгээд таныхаар бол, түүний үнэнээ хэлж улайсан нь ванд сэтгэгдэл төрүүлсэн үү?
-Мадмуазел дө Тонне-Шарант надад ямар сэтгэгдэл төрүүлсэнтэй яг адилханыг түүнд төрүүлсэн гэж Сент-Эньян дуу алдаад -Та зөвхөн сонсож бай л даа. Лавальер ванг нартай зүйрлэсэн нь ихэд тааламжтай зүйрлэл байгаа биз? гэв.
-Ван бялдуучлахад тэгтлээ дуртай биш.
-Хатагтай! Ванг нартай хичнээн зүйрлэдэг байлаа ч гэсэн ямар ч байсан хүн шүү дээ. мадмуазел дө Лавальерийг түүний тэврэлтэд унахад би үүнийг нь өөрийн нүдээр харсан юм.
-Лавальер вангийн тэврэлтэд унасан гэнээ?
-Ээ, ямар сонирхол татам уран зураг байв аа! Та Лавальер унаад л, тэгээд... гэж дотроо бодоод үз дээ.
-За, за, тэгээд та юу харсан юм? Түргэхэн шиг яриатах
-Бусад хүний харсан зүйлийг л харсан. Лавальерийг ухаангүй вангийн тэврэлтэд унаад өгөхөд, ван өөрөө золтой л ухаан алдчихаагүй.
Гүнж жигтэйхэн их уурлаж байгаагийнхаа ганц үзүүлэлт ялихгүй орилоод авав.
-Баярлалаа гэж ихэрхүүгээр инээн байж хэлээд -Та гайхалтай хүүрнэгч юм, ноён дө Сент-Эньян гэв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:33 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
CXVIII. ШӨНИЙН ЯВДАЛ

Жонон гүнжээс хачин сайхан зантай салаад, ихэд ядарснаа мэдэрч, гэртээ очоод хүн бүрийг хүссэнээрээ л шөнийг өнгөрөө хэмээн орхив.
Өргөөндөө оронгуутаа шөнийн гоёлын заслаа ердийнхөөсөө улам ч хичээнгүйлэн хийв. Тэгээд гэрийн зарц нарыг ажлаа хийж байх хооронд тэр саявтархан вангийн бүжиглэж байсан бүжгэн жүжгийн аяыг дуулж байв.
Дараа нь сайвангуудаа дуудаад маргааш өмсөхөөр бэлдсэн хувцсыг нь үзүүлэхийг зарлигдав. Тэгээд хувцаснууддаа ихэд сэтгэл ханамжтай байсан болохоор тэр цөмий нь шагналаа. Дараа нь баярын ажиллагаанаас буцаж ирсэн шевалье дө Лорренийг эрхлүүлэв.
Шевалье жононд мэхэсхийгээд, нэг хэсэг юуны өмнө аль зүг рүү гал нээх нь түүнд хэрэгтэй байгааг судалж байгаа буучдын ахлагч шиг дуу гаргалгүй байснаа, дараа нь шийдэв үү гэлтэйгээр:
-Та нэг хачин зүлийг ажиглав уу, дээдэстэн хэмээн хэллээ.
-Үгүй, ямар юм?
-Эрхэм дээдэс, дө Гиш гүнг харчихаад их дургүй хүлээж авсныг нь
-Дургүй гэнээ?
-Тийм байлгүй яахав. яагаад гэвэл үнэн хэрэгтээ ван түүнд хайр хишгээ эргүүлэн өгсөн шүү дээ.
-Би тийм юм анзаарсангүй гэж жонон хэлэв.
-Яаж? Ван түүнийг байх ёстой цөллөгөнд нь явуулахын оронд түүний зөрүүд занг нь өөгшүүлж байгаа юм шиг, түүнийг бүжгэн жүжигт дахин орохыг зөвшөөрч байгаа юм даа.
-Тэгээд та вангийн буруу байсан гэж үзээд байна уу шевалье?
-Харин жонон та миний саналыг хуваалцахгүй байна уу?
-Огт үгүй шүү хонгор шевалье минь, тэгээд ч би хар санаанаасаа илүү ойворгон зантай заяагүй амьтанд өршөөл үзүүлсэнд нь ванг сайшааж байна.
-Харин намайг энэ өршөөл их хачирхуулаад байгааг хүлээе гэж шевалье хэлэв.
-Яагаад тэгдэг билээ?
-Би ванг илүү хартай гэж үздэг байсан юм хэмээн шевалье хорсолтойгоор хариулав.
Жонон шевальегийн үгэнд уур хүргэмээр юм байгааг мэдэрч байв. Сүүлчийн өгүүлбэр нь оч хаяснаас ялгаагүй юм болжээ.
-Хартай ий! гэж жонон орилоод -Хартай! Энэ чинь юу гэсэн үг вэ? Хэнд юунд хартайгий нь хэлж ажаам уу? гэв.
Шевалье, хаяа түүнд тохиолддог шиг санамсаргүй хорлонтой өгүүлбэр амнаас нь гарчихсаныг анзаарлаа. Тэгээд оройтоогүй байгаа дээр нь үүнийгээ засахыг хичээн:
-Өөрийнхөө л алдар хүндэд байхгүй юу даа гэж хуурмаг хайхрамжгœй дүр үзүүлэн хариулаад -Өөр юундаа ван хардах вэ дээ? гэв.
-Өө! Эргэлзээгүй тийм юм байна гэж жонон хэлэв.
-Харин дээдэс та хонгор дө Гиш гүнгийн төлөө өршөөл гуйгаагүй биз дээ? гэж шевалье асуув.
-Дээр Тэнгэр байна, үгүй шүү! гэж жонон хариулаад -Гиш ухаантай зоригтой ч хүн. Гэвч тэр эхнэрт минь дэндүү хөнгөмсгөөр хандсан л даа. Тэгээд би түүнд мууг ч, сайныг ч хүсэж чадахгүй.
Шевалье жононгийн сэтгэлд вангийн талаар болон дө Гишийн талаар адилхан хардлага төрүүлэв. гэвч тэр одоо бол байдлыг тодорхой болгохын тул хүлцэнгүй байж, тэр бүү хэл огтын шал тоохгүй, хайрамжгүй байдал гаргах шаардлагатайг, үүний тул нөхрийнх нь хамар дор дэн тавих /дайран дээр нь давс нэмэх гэсэн утгатай хэллэг/ хэрэгтэйг ойлгов бололтой.
Энэ тоглоом нь заримдаа бусдыг түлчихдэг боловч, ихэнхдээ өөрөө түлэгддэг юм.
-Их сайн байна. сайн байна гэж шевалье өөртөө хэлээд -Би Вардыг хүлээх хэрэгтэй юм байна. тэр ганцхан хоногт миний нэг сард хийснээс илүүг хийчихдэг хүн. Учир нь би, Тэнгэр намайг өршөөг! эсвэл чухамдаа Тэнгэр түүнийг өршөөг! түүнийг надаас ч илүү хартай, хортой гэж бодож байна. Ингэхэд надад Вард хэрэгтэй биш харин одоогийн байдалд би харахгүй байгаа тэр үйл явдал надад чухал хэрэгтэй байна. Мэдээж, хөөчихсөн байхад нь дө Гиш эргээд ирсэн нь чухал учиртай хэрэг, гэхдээ үүний ач холбогдол нь хэрэв дө Гиш, эрхэм дээдэс түүнийг ерөөсөө сонирхохоо больсон яг тэр үеэр буцаад ирснийг анхааралдаа авах юм бол багасна л даа. Үнэндээ гүнж ванг барж идэхгүй юм байна. ер нь ч тэгээд надад түүнийг хазах хэрэг ч алга. гүнж эрхэм дээдэстэй удаан нялуураад байлтгүй болсон. ван түүнийг дахиад сонирхохоо больсон гэж ярьцгаана билээ. Энэ бүгдээс дүгнэхэд, бид тайван байж байгаад л ямар нэг шинэ хувирлыг хүлээх хэрэгтэй, тэгээд яахыг шийднэ гэж бодов.
Ийнхүү бодлого болсоор шевалье түшлэгтэй сандал дээр суув. Жонон түүнийг өөрийгөө байхад суухыг зөвшөөрсөн аж. Дө Лоррений ёжтой хорон үгийн нөөц дууссан тул хүнтэй ярих ямар ч сонирхол байсангүй.
Аз нь хаяхад бидний дээр хэлснээр жонон хоёр хүнд ч хүрэлцэхээр хачин сайхан зантай байсан бөгөөд зарц даамлуудаа явуулчихаад өөрөө унтлагынхаа тасалгаа руу явлаа. Явахдаа тэрбээр гүнжид мэнд дамжуулахыг шевальед даалгаад, чийгтэй шөнө тул шүднээсээ айж байгаа болохоор цэцэрлэгт хүрээлэн лүү дахиж бууж ирэхгүй гэдгийг хэлчихээрэй гэв.
Шевалье гүнжийн тасалгаанд, түүнийг яг өрөөндөө буцан ирж байхад нь орлоо. Тэрбээр даалгаврыг яг таг биелүүлчихээд байтал, түүний хэлснийг сонсож байгаа гүнжийн нүдэнд ялимгүй аягүйрхсэн боловч шал тоохгүй хайхрамжгүй шинж байгааг ажиглав.
Энэ нь түүнд ямар нэг шинэ зүйл шиг санагджээ. Хэрэв энэ хачин байдал түүнийг гарахаар завдаж байх үед нь гүнжид харагдсан бол, тэрбээр гарцаагүй араас нь дагах байлаа. Гэвч гүнж гэртээ буцаад ирчихсэн болохоор, хийх юм юу ч байсангүй. Тэр өсгий дээрээ эргээд ийш тийш харснаа толгойгоо сэгсрээд аяндаа л өөрийн мэдэлгүй цэцэрлэгийг зүглэлээ.
Түүнийг зуу ч алхаж амжаагүй байхад нь толгойгоо унжуулан, хөл доорх хайргыг өшиглөн сугадалцсан хоёр залуу хүнтэй дайралдав. Энэ хоёр нь дө Гиш, дө Бражелон байлаа.
Тэдний байгаа нь шевалье дө Лорренд ямагт, зөнгөөрөө жигшүүр төрүүлдэг байв. Тийм хэдий ч тэрбээр тэдэнд гүнээ мэхэсхийн мэндлээд мөн адилхан хариугий нь авлаа.
Дараа нь цэнгэлдэх хүрээлэн хоосорч, гэрэлтүүлгийн гал бөхөснийг хараад өглөөний жиндүүхэн салхи үлээж эхэлснийг мэдрээд, тэр зүүн тийш эргэж, шилтгээн рүү жижигхэн хашаагаар дайран буцахад, харин хоёр залуу баруун тийш эргээд том цэнгэлдэх хүрээлэнгийн зүг замаа хөөлөө.
Шевалье нууц хаалганд хүргэдэг нарийхан шатаар өгсөж яваад том болон жижиг хашааны дунд байдаг гулдан хаалгануудын дор нэг эмэгтэй харагдсанаа араас нь өөр нэг эмэгтэй гараад ирэхийг ажиглав.
Хүүхнүүдийн хурдан явж байгааг тэдний торгон даашинзных нь дэвэлтээр тааж болох байв. Тэдний нөмрөгийн хийц, гоё сайхан бие хас, ялангуяа урд нь яваа хүүхний нууцлаг, ихэрхэг байдал төрх нь шевальег цочирдуулав.
-Мэдээжээр миний таньдаг л хүүхнүүд байна даа гэж тэрбээр шатны сүүлчийн гишгүүр дээр зогсонгоо өөртөө хэлэв.
Дараа нь сайн мөрдөгчийн зөнгөөрөө тэдний араас дагахаар шийдэв. Гэвч яг энэ үеэр түүний хойноос хэдэн хором гүйсэн бололтой зарц түүнийг зогсоогоод:
-Ноёнтон, элч ирсэн гэж айлтгав.
-За сайн байна, сайн байна гэж шевалье хэлээд -Бидэнд цаг байна. Маргааш болтол баяртай гэв.
-Тэр элч ноён шевальед уншихад тааламжтай байж мэдэх яаралтай захидлууд авчирсан байна билээ.
-Үгүй ер! гэж шевалье дуу алдаад -Хаанаас ирсэн юм бол?
-Нэг нь Англиас, нөгөө нь Калегаас хоёрдахийг нь бүр тусгай зарлагаар явуулсан болохоор харваас их чухал эд.
-Калегаас! Ямар чөтгөр нь надад Калегаас бичдэг байна?
-Таны анд бээл дө Вардын бичгийг таничихсан юм шиг надад санагдсан шүү.
-Өө, тийм бол би одоохон очлоо гэж дөнгөж саяхан л тагнахаар завдаж байснаа мартчихсан шевалье дуу алдав.
Тэр гэртээ өгсөн оров. Харин энэ үед хоёр танихгүй хүүхэн нөгөө талын хашааны дундуур ороод алга болсон байлаа.
Шевалье захиагаа янзалж байх зуур түүнийг орхиод, тэдний араас дагацгаая.
Тэд модонд хүрээд, эхнийх нь амьсгаадан аахилж зогсоод, гивлүүрээ болгоомжтойгоор сөхлөө.
-Нөгөө газар маань эндээс хол уу? гэж асуув.
-Тиймээ, хатагтай дахиад таван зуун алхам элбэг байгаа. Гэвч хатагтай жаахан амраад ав. Та ядарчихсан байна.
-Таны зөв.
Тэгээд гүнж тэр энд байжээ. мод налан зогслоо.
-Алив, мадмуазел хэмээн амьсгаагаа жаахан дарсны дараа хэлээд -Надаас юу ч битгий нуугаарай, надад үнэнийг л хэлэгтүн гэв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:35 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
-Өө, хатагтай минь, та ингээд л хэдийнээ уурлачихлаа гэж бүсгүй чичигнэсэн дуугаар хэлэв.
-За үгүй дээ, хайрт Атенаис, тайвшрахтун. би ерөөсөө ч уурлаагүй байна. Угтаа бол, энэ бүгд надад хамаа байхгүй. Та ямар нэг илүү юм царсны дор хэлчихсэн юм биш байгаа даа гэдэг л миний санааг зовоож байна. Та ванг дургүйгий нь хүргэчихсэн байж болох юм гэж айгаад байна. Харин би та нарыг сонсож болох байсан уу гэдгийг өөрөө итгэж аваад таныг тайвшруулахыг хүсэж байна.
-Өө, мэдээжээр болох байсан. ван бидэнд их ойрхон байсан юм.
-Тийм л дээ. гэвч та нар мэдээж айхтар чангаар ярилцаагүй болохоор зарим үг нь сонсдохгүй өнгөрсөн байж болно шүү дээ.
-Эрхэмсэг дээдэс минь! Бид ерөөсөө л гурвуулхнаа байна гэж бодсон юм.
-Та нар гурвуулаа байсан уу?
-Тийм, Лавальер, Монтале, тэгээд би
-Тэгэхээр чухам та нар л вангийн талаар бодлогогүйгээр ярьцгаасан юм уу?
-Тийм байсан гэдгээсээ айж байна. Гэвч ийм тохиолдолд эрхэмсэг дээдэс та намайг эрхэм дээдэст эвлэрүүлэн хайрлах юм байгаа биз дээ хатагтай.
-Хэрэв хэрэгтэй бол тэгье, би танд амлая. Гэтэл, би танд хэдийнээ ярьснаар, эвгүй юм руу явахын өмнө, эхлээд ван ямар нэг юм үнэхээрийн сонссон уу гэдгийг үнэмших хэрэгтэй. Хашаанд харанхуй шөнө байгаа юм чинь модон дор бол бүр ч харанхуй байгаа. Ван мэдээжээр та нарыг таниагүй. Энэ яриаг эхлэнэ гэдэг өөрийгөө илчлэнэ гэсэн үг.
-Ээ, хатагтай минь, хэрэв мадемуазел дө Лавальерийг таньчихсан бол, намайг ч гэсэн таньчихсан байгаа. Түүнээс гадна ноён дө Сент-Эньян надад ямар ч эргэлзээ төрүүлээгүй шүү.
-Тэгэхээр та нар ванг ихэд гомдоомоор юм ярьсан юм аа даа?
-Үгүй дээ, хатагтай, тийм юм юу ч байхгүй. Бидний нэг нь эрхэм дээдсийг дэндүү өргөмжилсөн юм. энэ магтаалын дэргэд бол миний хэлсэн үг хүйтэн хөндий юм шиг санагдана.
-Энэ Монтале тийм тэнэг амьтан! гэж гүнж хэлэв.
-Үгүй ээ, энэ Монтале байгаагүй юм! Монтале юу ч яриагүй, энэ бол Лавальер байсан юм.
Гүнж үүнийг урьд нь огт мэдээгүй байсан юм шиг татвасхийв.
-Өө, үгүй үгүй! гэж дуу алдаад -Ван бүгдий нь сонсож чадахгүй. Бид энд ирсэн юмныхаа төлөө, алив туршлага хийцгээе. Надад царсаа заагаад өг гээд гүнж цаашаа явав.
-Та хаана байгаагий нь мэдэх үү?
-Мэднэ хатагтай.
-Та түүнийг олох юм уу?
-Бүр нүдээ аниад явсан ч олно.
-Энэ чинь гайхалтай байна. Та Лавальерийн хажууд сууж байсан бандан дээрээ суугаарай. тэгээд түүнтэй ярьсан юмаа тэр л өнгөөр нь давтаарай. харин би бутанд нуугдаад, тэндээс сонсогдож байна уу үгүй юү гэдгийг хэлье.
-За, хатагтай
-Хэрэв та нар үнэхээрийн ван та нарыг сонстол нь тийм чанга ярьсан юм бол, ийм тохиолдолд...
Атаниас өгүүлбэрийн төгсгөлийг нь анхааралтайгаар хүлээж байв.
-Ийм тохиолдолд гэж гүнж хурдан явснаасаа болж амьсгаадан тасалданги дуугаар хэлээд -Ийм тохиолдолд би та нарыг хориглох хэрэгтэй болж байна... гээд гүнж алхаагаа улам түргэсгэж байснаа гэнэт зогсосноо: -Надад нэг санаа төрлөө гэж баяртайгаар хэлэв.
-Өө! мэдээж сайхан санаа байж таарна! гэж мадмуазел дө Тонне-Шарант хариуллаа.
-Мэдээжээр Монталед ч гэсэн эвгүй байгаа байлгүй дээ.
-Бараг үгүй байлгүй. Бага ярьсан болохоор тэгтлээ нэрээ гутаасан юм байхгүй.
-Ямар ч байсан, тэр ялимгүй санаанаасаа зохиож байгаад та нарт туслах нь туслана.
-Өө! Хэрэв ялангуяа эрхэмсэг дээдэс таныг надад санаа тавьж байна гэдгийг мэдвэл ч.
-Сайн байна! Бидэнд хэрэгтэй байгаа зүйлийг би олчих шиг боллоо шүү, охин минь.
-Өө! Яасан сайн юм!
-Та нар гурвуулаа ванг тэр нэг мод ч юм уу бутны ард, үүнийг би мэдэх юм алга зогсож байсныг, түүнтэй хамт ноён дө Сент-Эньян байсныг маш сайн мэдэж байсан гэж та хэлж байгаа биз.
-Тийм, хатагтай
-Сент-Эньян өөрийнх нь тухай таны урамшуулсан хэдэн үгэнд ихэд сэтгэл ханамжтай байсныг та мэдэж байгаа шүү дээ, Атенаис.
-Тээр, та одоо тэндээс бүх юм сонсогддогийг харж байгаа биз дээ хэмээн л, Атенаис дуу алдаад -ноён дө Сент-Эньян сонсчихсон л байна гэв.
Хөнгөдсөнөө ойлгосон гүнж уруулаа хазлав.
-Сент-Эньян ямаршуухан хүн болохыг та сайн мэдэж байгаа шүү дээ. Вангийн хишгээс болоод толгой нь эргэсэн амьтан, элдвийн балай юмыг хаа хамаагүй чалчиж явах юм. тэгээд бас өөрөө зохиохы нь яана. Гэвч асуудал энд байгаа юм биш. Ван сонссон уу эсвэл сонсоогүй юу гэдэг л чухал юм болоод байна.
-Эргэлзээгүй хатагтай, тэр сонссон! гэж цөхрөнгөө барсан Атенаис хэлэв.
-Тэгвэл, миний хэлснийг л хийхтүн. гурвуулаа мэдэж байсан гэдгээ шаргуугаар давтан хэлээд байгаарай, -Сонсож байна уу? гурвуулаа шүү, яагаад гэвэл хэрэв нэгий нь л сэжиглэх юм бол бусдыг нь ч худал хуумагт хардах болно. Тэгэхээр, та гурав гурвуулаа ван болон ноён Сент-Эньянийг байгааг мэдэж байсан. тэгээд та нар тэднээр даажин хийхийг хүссэн юм гэдгээ дахин давтан хэлээд байгаарай.
-Ээ, хатагтай, вангаараа даажин хийх! Бид хэзээ ч ингэж хэлж зүрхлэхгүй.
-Гэвч энэ бол даажин, цэвэрхнээс цэвэрхэн даажин, эрчүүд гэнэдүүлэн хачирхуулахыг хүсээд байгаа хүүхнүүдэд зөвшөөрч бүрэн болмоор хоргүй зугаа. үүгээр бүх юм тайлбарлагдаж байна. Монталегийн Маликорнын тухай ярьсан бүхэн даажин: ноён дө Сент-Эньянд таны хэлсэн ч зугаа, Лавальерийн хэлж чадсан юм ч...
-Тэгээд тэр хэлснээ буцааж авахыг ихэд хүссэн юм.
-Та түүнд итгэлтэй байна уу?
-Бүрэн итгэлтэй байна. Би үүнийг батлая.
-Тэгэх тусмаа, энэ бүгд зүгээр л нэг даажин, ноён дө Маликорнд уурлаад байх юм алга. Ноён дө Сент-Эньянд эвгүй нь эвгүй л байх, яагаад гэвэл та нарыг шоолохын оронд түүнийг шоолцгоох нь байна. Эцэст нь ван хэргэм зэрэгт нь таарахгүй сониуч зангийнхаа төлөө шийтгэгдэх болно. Үүнээс нь болоод ванг жаахан шоолцгоог л дээ. тэглээ гээд би түүнийг тэгтлээ гомдоно гэдэгт итгэхгүй байна.
-Өө, хатагтай та бол ерөөсөө л буянт сэтгэл, хурц ухаан, охин тэнгэр юм.
-Энэ бол миний сонирхол байгаа юм.
-Яагаад ?
-та надаас өөрийн шадар хүүхнүүдээ элдэв тоглоом наадам, тэр бүү хэл гүжирдлэгээс хаацайлан хамгаалах нь яагаад миний сонирхол байдаг юм гэж асууж байна. Чааваас! Ордон бол иймэрхүү нүгэлд тэгтлээ хүлцэнгүй биш гэдгийг та мэдэж байгаа шүү дээ охин минь. Ингэхэд бид их л удаан явлаа. Бид хэдийнээ хүрээд ирээгүй юм гэж үү?
-Дахиад тавь жаран алхам байна. Зүүн тийшээ эргэцгээе, хатагтай
-Ингэхэд та Монталед итгэлтэй байна гэсэн.
-Өө! Тийм.
-тэр таны хүсэж байгааг бүгдийг хийх үү?
-Бүгдийг бүр баяртайгаар хийнэ.
-Лавальерийн хувьд гэвэл.... хэмээн гүн зориглон асуугаад үзэв.
-Өө! Түүний хувьд хэцүү дээ. Хэцүү хатагтай. Тэр худлаа хэлэхийг үзэж чаддаггүй юм.
-Тэгэхдээ хэрэв энэ бол түүний эрх ашгийн тулд гэдэгт үнэмшвэл ?
-Энэ түүний санаа бодлыг огт өөрчлөхгүй гэж би айж байна.
-Тиймээ, тийм гэж гүнж хэлээд –Энэ талаар надад аль хэдийнээ урьдчилан сануулсан. Тэр бол аймаар бялангач, ард нь нуугдахын тул Тэнгэрийг өмнө тавдаг, цэмцэгнүүр хүүхнүүдийн нэг байгаа юм. Гэвч хэрэв тэр худлаа ярихыг хүсэхгүй бол, бүх ордныхны инээдмэ тохууны бай болж, өөрийн инээд хүрмээр зохимжгүй хэргээ улайснаараа вангийн уурыг хүргэнэ. Тэгвэл хэрэв би түүнийг тагтаа тэжээлгэхээр гэр лүү нь явуулчихвал мадмуазел Ла Бом Ле Блан дө Лавальер надад бүү гомдог. Тэр Турен, эсвэл Блезуадаа хүссэн газраа л өөрийн дураар боддогоо бодоод хониныхоо хашааг хийгээд явж байг.
Үүнийгээ мадмуазел дө Тонне-Шарантыг айлгасан хор шартайгаар, тэр бүү хэл догшин ширүүнээр хэллээ.
Тийм учраас тэр худлаа хэлэхийг болон түүнд тушаасан бүгдийг ярихаар хатуу шийдэв.
Эцэст нь гүнж, түүний дагуул хоёр вангийн царсанд ойртож очлоо.
-Ингээд бид хүрээд ирэх нь энэ хэмээн Тонне-Шарант хэлэв.
-Бид одоохон сонсогдож байсан уу гэдгийг үнэмшимз гэж гүнж хариулав.
-Чимээгүй... гээд залуу бүсгүй ёс журмаа ч мартан гүнжийн гараас шүүрэн авав.
-Сонсогдож байгааг та харж байгаа биз дээ?
-Яаж?
-Чагнаач.
Гүнж амьсгаагаа бариад, үнэндээ ч зөөлөн, уйтгартай өнгөөр хэлсэн дараахь хэдэн үгийг сонсов.
-Өө! Бээл минь, би түүнд ухаангүй хайртай гэж чамд хэлээд байна. Би түүнд амиа өгөхөөс ч буцахгүйгээр хайртай гэдгээ чамд хэлээд байна.
Энэ хоолойг сонсоод гүнж татвагнаснаа, гивлүүрийн цаадах царай нь улаа бутраад явчихав.
Одоо өөрийнхөө ээлжинд дагуулаа зогсоогоод, зөөлөн алхлан түүнийг хориод алхам дуу нь сонсдохгүй газар ухраан аваачаад,
-Энд зогсож бай, хонгор Атенаис минь, тэгээд сайн харж байгаарай. Таны тухай ярьж байгаа юм шиг байна гэж шивнэв.
-Миний тухай юу, хатагтай?
-Тийм таны тухай эсвэл та нарын адал явдлын тухай. Би яваад чагнаатахья. хоёулаа явахаар мэдэгдчих байх. Явахтун, Монталег хайж олоод, буцаж ирээд хоёулаа намайг модны зах хавьцаа хүлээж байгаарай.
Атенаисын тээнэгэлзэж байгааг хараад гүнж татгалзахын аргагүй өнгөөр:
-Явагтун! гэв.
Атенаис банзлынхаа шар шур хийхийг янзы нь олж засаад, моддын хоорондох зөргөөр цэцэрлэг рүү буцлаа.
Гүнж аварга том туулайн бөөр модонд наалдсан бутанд нуугдаж аваад байснаасаа чичрэн сониучирхаснаасаа тачьяадан байж өөртөө:
-Харцгаая! Эндээс сайн дуулдаж байгаа болохоор миний тухай дурлалдаа шатсан солиот гүн дө Гиш дө Бражелонд юу хэлэхийг нь чагнацгаая гэв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:37 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХIХ. ГҮНЖ, ЧАГНАЖ БАЙГААД ХЭЛСЭН БОЛГОНЫГ
СОНСОЖ БОЛОХОД ИТГЭСЭН НЬ


Хувь хяраатай шөнийн нууцлаг чимээ гүнжтэй хамт амраг сэтгэлийн гал дөлтэй яриаг сонсож байна уу гэлтэй чимээгүй байж, нам гүм боллоо.
Раул дараа нь ярилаа. Тэр том царсыг налж байгаад зөөлөн яруу хоолойгоор анддаа хариулсан нь:
-Яая гэх вэ! хайрт дө Гиш минь, энэ бол том гай!
-Өө тийм, аймаар! гэж нөгөөдөх нь дуу тавив.
-Та намайг сонсохгүй юм уу эсвэл ойлгосонгүй дө Гиш. Би нууж чадаагүйг тань хэлж байна.
-Та юу гэчихэв ээ? гэж дө Гиш дуу алдлаа.
-Тийм, та нэг юмыг ерөөсөө анзаарахгүй байна. Та дурлалынхаа нууцыг одоо таныг илчилсэнд орвол үхсэн нь дээр гэж үзэх ганц найздаа биш, харин анх тааралдсан хүнд л хэлж байна.
-Анх тааралдсан хүнд гэнэ үү? Надад ийм юм хэлж байдаг та ухаантайгаа байгаа биз дээ?
-Би байгаа юмыг байгаагаар нь ярьж байна.
-Байж болохгүй юм! Яаж, ямар маягаар би энэ бодомжгүй зүйлийг хийчихэв?
-Анд минь, таны нүд, таны хөдөлгөөн, таны санаа алдаж байгаа тань таныг илчлээд байна. Ямар ч халуун тачьяадал хүнийг бодомжгүй явдалд хүргэдэг юм. Хүн биеэ барьж чадахаа больж, зовлонгоо морьд, модод, агаарт хэрэв хажууд нь түүний дууг сонсчихоор хүнгүй бол илүү хүчээр гаргуулдаг солиорлын эрхшээлд ордог юм. Гэхдээ хөөрхий найз минь нэг юмыг санаж яв. ийм үед, хэн нэгэн хүн гарч ирэлгүй тэгээд сонсохгүй байх ёстой юмыг яг олж сонсохгүй байна гэдэг их ховор тохиолдол юм.
Дө Гиш гүнзгий амьсгаа авлаа.
-Аан гэж байгаач гэж Бражелон үргэлжлүүлээд -Энэ үед би таныг өрөвдөж байна. Энд буцаж ирснээсээ хойш та зуун удаа. тэгэхдээ зуун өөр маягаар түүнд хайртай тухайгаа ярилаа. Ер нь тэгээд та хэнд ч, ганц ч үг хэлээгүй байлаа гэхэд таны буцаад ирсэн тань таныг илчлээд өгч байна шүү дээ. Хэрэв та хуучин шигээ биеэ цэнэж байхгүй л юм бол эрт орой нэгэн цагт шившигтэй явдалд хүргэнэ дээ. Тэгэхэд хэн таныг аврах юм? Хариулаатах. Хэн түүнийг аврах болж байна? Учир нь тэр таны хайр сэтгэлд буруугүй ч гэсэн, таны дурлал түүний дайснуудын гарт орж түүний эсрэг ял болж таарна.
-Тэнгэр минь! гэж Гиш бувтнаснаа гүнзгий санаа алдлаа.
-Энэ бол хариулт биш, дө Гиш
-Би мэдэж байна.
-Тэгээд яах болж байна, хариулаач!
-Анд минь тэр өдөр би өнөөдөр байгаагаасаа илүү уйтгартай байх болно.
-Ойлгохгүй байна.
-Тийм! Дотоод тэмцэл маань намайг бүр цухалдуулчихлаа. Одоо би бодож ч, хөдөлж ч чадахгүй болоод байна. Өнөөдөр би хамгийн жирийн хүнээс ч илүү гарах юм алга. Өнөөдөр сүүлчийн хүч тамир маань бөхөж, миний сүүлчийн хатуугаар шийдсэн шийдвэр замхран алга болсныг харж байна уу, би тэмцэх чадалгүй боллоо. Хуаранд биднийг хамтдаа байхад тагнуулд нэг бус удаа ганцаараа явах тохиолдол гарч, тэр дороо л тав зургаан фүражэр /Өвс тэжээлд явж байдаг морин цэрэг/ -тай мөргөлдөж байснаа санаж байна уу? Ганцаараа ч гэсэн тулалдахаас хаашаа зайлах вэ? Тэдэн дээр бас зургаан хүн нэмэгдэж ирдэг л байлаа. тэгэхэд нь бүр улангасаад тулаанаа үргэлжлүүлдэгсэн. Хэрэв тэгээд зургаа, найм, арван хүн тал талаас дайрахад хүрэхээр морь маань байвал түүнийгээ даравчаараа хатгах ч юм уу эсвэл зугтаахгүйн тулд суманд биеэ тавьж өгдөгсөн. За тэгэхээр би яг ийм байдалд байна. Эхлээд би өөртэйгөө тэмцсэн, дараа нь Бекингэмтэй, одоо ван гараад ирлээ. би вангийн эсрэг тэмцэхгүй гэдгээ нэмээд хэлчихье. Чааваас, би өөрийгөө юугаар ч хуурахгүй. Энэ дурлалын торонд орчихоод, би үхэх нь шиг байна!
-Түүнийг буруушаах ямар ч хэрэггүй. харин өөрийгөө л гэж Раул хариулав.
-Яагаад?
-Өөр яах юм? Чи гүнжийг нэлээд хөнгөмсөг болохыг, шинэ юм болгонд учиргүй дуртайг, магтаалд эдгээр нь сохор хүн ч юм уу хүүхдээс гарч байсан ч эмзэг байдгийг мэднэ шүү дээ. тэгээд чи тачаалдаа шатаад, өөрийгөө баллахад ч бэлэн байна. Гэвч түүнд дурла, түүнийг энхрийл. түүнийг харчихвал ч дурлахгүй байхын аргагүй. хэрэв зүрх чинь өөр хүнийг л боддоггүй юм бол Гэвч түүнд дурлангаа юуны өмнө нөхрийнх нь хэргэмийг хүндэл, дараа нь түүнийг өөрийг нь, тэгээд эцэст нь өөрийнхөө аюулгүй байдлыг бүү мартаарай.
-Баярлалаа, Раул.
-Юуны төлөө?
-Намайг энэ хүүхнээс болж яаж зүдэрч явааг минь харчихаад, чи намайг тайвшруулсаны төлөө, чи надад түүний тухай бүх л сайн юмыг, түүний талаар юу бодож явдгаа, тэгээд бүр бодоо ч үгүйг ярьсны чинь төлөө
-Өө! чи андуурч байна дө Гиш гэж Раул хэлээд -Би бодож байгаагаа үргэлж хэлдэггүй юм. ийм үед би дуугай л байдаг. Харин би ярих юм бол, дүрэм үзүүлэх, худлаа ярихыг чаддаггүй юм. Тэгээд миний хандсан тэр хүн надад бүрэн итгэж болно гэв.
Энэ бүх хугацаанд гүнж хүзүүгээ байдгаар нь сунган, чихээ тавьж, бутанд гарсан чимээ бүрийг шуналтайгаар сонсож, харанхуйд хичээнгүйлэн харж байлаа.
-Ингэхэд би түүнийг чамаас илүү мэднэ! гэж дө Гиш дуу алдаад -Тэр ерөөсөө хөнгөмсөг биш, ажиггүй хоосон амьтан, тэр шинэ юманд ерөөсөө дуртай биш. тэр хуучнаа санадаггүй болохоор юунд ч итгэдэггүй юм. тэр магтаалд эмзэг хүүхэн биш харин булай хахир сээтгэнүүр хүн, айхтар хортой сээтгэнүүр! Өө! энэ үнэн шүү. Би тамын бүх л зовлонг өөр дээрээ үзэж байна. Зоригтой, аюул заналд учиргүй дурладаг би гэдэг хүн миний хүч, миний зүрх зоригоос давсан аюултай нүүр тулчихаад байна. Гэвч би Раул түүний багагүй гашуун нулимсыг асгаруулах үнэд хүрэх ялалтыг өөртөө хөөж авамз.
Раул, сэтгэл хөдөлснөөсөө амьсгаадан царсны голыг толгойгоороо тулсан андаа харлаа.
-Ялалт? Ямар ялалт вэ? гэж асуув.
-Ямар гэж үү?
-Тийм
-Нэг сайхан өдөр түүн рүү очоод би түүнд хэлнэ: "Би залуу байсан. би дурлалаас болж солиорчихсон юм. гэхдээ таны хөлд сөгдөн байхдаа таныг хүндэлсэндээ болоод таны харц намайг зоригжуулахыг хүлээн тан руу харж зүрхэлдэггүй байв. Би таны харцыг ойлгосон юм шиг санагдахаар нь босоод, би танд улам ч хүчтэй дурласнаас өөр ямар ч шалтаг миний зүгээс байгаагүй болохоор бүх хүчээ гаргаж байлаа. тэгтэл өөрийн баяр цэнгэлийг бодсон юунд ч итгэл үнэмшил байхгүй, энэрэх сэтгэлгүй, хайр дурлал гэж юу байдгийг мэддэггүй хүүхэн та намайг олон зангаасаа болоод түлхчихсэн юм. Тийм судсаар хааны цус гүйж байгаа ч гэсэн, та үнэнч шударга хүний хайрыг даахгүй байна. Би танд дэндүү халуунаар дурлаж байсныхаа төлөө өөрийгөө үхлээр залхаан цээрлүүлнэ. Тэгээд таныг харааж үзэн ядан байж үхнэ."
-Тэнгэр минь гэж залуу хүний үгэнд дурдагдсан гарцаагүй үнэнээс айсан Раул дуу алдаад - Чамайг солиотой гэж би чамд хэлсэн биз дээ, дө Гиш гэв.
-Тиймээ тийм гэж бодолдоо автсан дө Гиш хэлээд -Энд бидэнд хэнтэй ч байлдах юм байхгүй болохоор би хойт зүгт /1663 онд дө Гиш гүн вангаас Польш явах зөвшөөрөл авчээ. Орсуудтай хийсэн дайнд гэдсэндээ буудуулсан боловч том гуунд хийсэн гүнжийн хөрөгт сум тусаж хагарснаас амь аврагджээ. (тэр үеийн дурсамжаас)/ хаашаа ч юм яваад өгье. эзэн хааны албанд оромз тэгээд мажар, хорват, эсвэл түрэгийн энэрэнгүй сум миний амьдралыг төгсгөл болгог.
Дө Гишийг яриагаа дуусгаагүй байтал Раул үсрэн босоод чихээ сэртийлгэв.
Харин дө Гиш урьдынхаараа л бодолдоо автан, гараараа толгойгоо барин бандан дээр сууж байлаа.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:38 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
Бут ярагдан залуу хүмүүсийн өмнө хувхай цайсан царайтай үс гэзэг нь сагсайсан хүүхэн гарч ирэв. Нэг гараараа нүүр амы нь ороолгох мөчрийг яраад, нөгөө гараараа нөмөрсөн цувныхаа юүдэнг ар тийш нь болгож байв. Чийглэг гялалзсан нүдээр нь, эрхэмсэг байр хөдөлгөөнөөр нь түүнээс илүү зүрхнийхээ цохилтоор дө Гиш гүнжийг таниад дуу тавьснаа нүдээ анилаа.
Раул сандрахдаа бүрхээ салганасан хуруундаа эргүүлж, хүндэтгэлээ илэрхийлэн хэдэн холбоогүй үг бувтнав.
-Ноён дө Бражелон! гэж гүнж дуугараад -Энд модот гудамжинд ч юм уу, эсвэл моддын хооронд шадар хүүхнүүд маань байгаа үгүйг хараад өгөөч. Харин гүн та наанаа үлдээч, би ядарчихлаа. та надад гараа өгөхсөн болов уу гэв.
Хөөрхий залуу хүний хөлд аянга унасан ч энэ хүйтэн ширүүн дуунаас айсан шиг тэгтлээ айлгахгүй байсан биз.
Гэхдээ дө Гиш үнэндээ зоригтой хүн байсан болохоор сэтгэлийнхээ гүнд эцсийн шийдвэрээ гаргачихсан байв. Тэр босоод, Бражелоны сандарч байгааг хараад түүн рүү ихэд талархалтай харц шидэв.
Гүнжид дорхон нь хариулахаасаа өмнө тэр бээл рүү очоод сайн сэтгэлт андынхаа гарыг атгалаа, цээжнээс нь түүний зүрхийг хөдөлгөсөөр байгаа насан туршийн үерхлээ өгсөн санаа алдалт гарав.
Хэн нэгнийг тоохыг мэддэггүй бардам гүнж энэ дуугүй ярианы төгсгөлийг хүлцэнгүйгээр хүлээж байв. Түүний ихэмсэг гар нь агаарт сарвайсан чигээрээ үлдэж, Раулын явсны дараа дө Гишийн гар дээр уурлаж уцаарлаагүй боловч, сэтгэл догдлохгүй байж чадсангүй гараа тавилаа.
Тэд харанхуй нам гүмхэн модон дунд хоёулхнаа үлдлээ. Зөвхөн мэдэгдэхгүй зөргөөр хурдлан холдож байгаа Раулын алхаа л сонсдоно.
Тэдний толгой дээр анхилам үнэртэй өтгөн навчисын цацар дэлгэгдэж, зай завсраар нь одод гялалзана.
Гүнж, дө Гишийг энэ шөнө өөрөө сонссон болон бусдыг ийм халуун цогтой яриаг сонсохыг зөвшөөрсөн даруу бус модноос зуун алхам хяраатай чимээгүйхэн холдуулаад, түүнтэй хамт эргэн тойрныгоо харчихаад хажуугийн ойн цоорхойд очоод:
-Би таныг энд авчирсны учир нь бидний байсан гэр газар хэлсэн үг болгон сонсогддог юм гэв.
-Та хэлсэн үг болгон сонсогддог гэж хэлэв үү гүнжтэн? гэж гүн өөрөө мэдэлгүй асуучихав.
-Тийм.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Энэ бол би таны яриаг цөмийг нь сонссон гэсэн үг.
-Өө, Тэнгэр минь. Тэнгэр минь, зөвхөн ингэх нь л дутаж гэнэ! хэмээн дө Гиш хэлээд, давалгаатай тэмцэх хүч тамиргүй болон ядарч сульдсан усчин шиг толгойгоо унжууллаа.
-Тэгэхлээр та миний талаар ярьсан шигээ ийм л бодолтойгоор намайг үнэлдэг юм биз дээ? гэж гүнж асуув.
Дө Гиш зэвхий царайлаад, толгойгоо эргүүлснээ, юу ч хариулсангүй. одоохон муужирч унахаар болоод ирэв.
-За яахав, тийм байдаг байж, сайн байна гэж гүнж намуун зөөлөн дуугаар хэлээд -Намайг хуурсан бялангачлалаас намайг гомдоож таарах илэн далангүй байдлыг би дээр гэж үзэж байна. Үүгээрээ л байг! Таны бодлоор би олиггүй сээтгэнүүр болж байна уу? гэв.
-Олиггүй гэнэ! хэмээн залуу эр хашгираад -Би үүнийг яриагүй шүү. Би, миний хувьд хорвоо дээрх хамгийн үнэтэй юмаа яагаад ч олиггүй гэж нэрлэж чадахгүй. Үгүй, үгүй, би үүнийг яриагүй! гэв.
-Минийхээр ван өөрийнхөө тавьсан галд шатаж байгаа хүнийг харж байгаа хүүхэн, энэ галыг унтраахыг хичээхгүй байвал олиггүй хүүхэн юм.
-Чааваас, миний хэлсэн юм таны хувьд ямар утга учир байгаа юм гэж гүн хэлээд -Би таны хажууд Тэнгэр минь, юу юм. би хорвоод амьд байна уу, үгүй юу гэдэгт та санаа зовоод яах юм? гэв.
-Ноён дө Гиш! Та эрэгтэй хүн. харин би эмэгтэй хүн, тэгээд таныг чухам ямрыг тань мэддэг болохоор би таныг надаас болоод үхэхийг ерөөсөө хүсэхгүй байна. би танд гаргадаг зан авираа өөрчлөхөөр шийдсэн. Би илэн шангүй байхгүй биш. би үргэлж илэн далангүй байдаг. гэхдээ үнэн байх болно. Ингээд гүнтэн би танаас надад хойшид бүү дурлаач. тэгээд тантай ярьсныг минь эсвэл тан руу харсныг минь мартаач гэдгийг танаас гуйя.
Дө Гиш эргээд гүнжийг тачаангуй харцаараа бүрхлээ.
-Гүнж гэж хашгираад -Та уучлахыг гуйж байна. та надаас гуйж байна, та шүү! гэв.
-Тиймээ, тийм, би. Би таныг гайтуулчихсан болохоор түүнийгээ засах ёстой. Ингээд гүн, шийдлээ шүү. Та миний хөнгөмсөг зан болон сээтгэнлийг уучлаарай даа. Яриаг минь битгий тасал! Харин би та намайг хөнгөн хийсвэр, сээтгэнүүр, бүр тэрнээс ч муугаар нэрлэснийг тань уучилж байна, үхлийн тухай бодлоосоо татгалзахтун. тэгээд ийм маягаар та гэр бүлдээ, ванд болон хатагтай нарт бүгдээрээ хүндэлдэг, олон хүн хайрладаг зоригт баатрыг үлдээх болно.
Сүүлчийнхээ үгийг үнэн голоосоо, тэр бүү хэл энхрийлэлтэйгээр хэлсэнд нь дө Гишийн зүрх цээжиндээ багтаж ядан цохиллоо.
-Ээ гүнж минь! гэж бувтнав.
-Цааш нь сонсооч гэж гүнж үргэлжлүүлээд -Та надаас, эхлээд гарцаагүйгээсээ болоод, дараа нь миний гуйлтыг биелүүлэхийн тул, татгалзах үедээ л миний талаар илүү сайн үнэлэн дүгнэх байсан юм. Тэгээд энэ дурлалаа энэ ухаангүй явдлыг өршөөгөөрэй. би баяртайгаар хүлээж авах байсан танд амлая. үнэнч нөхөрлөлөөр та солиж болох юм гэв.
Дө Гишийн духан дээгүүр хөлс чийхарч, зүрх нь зогсох шиг болоод судсаар нь хүйт оргин гүйж, уруулаа хазаад, хөлөө дэвслэн, нэг үгээр хэлэхэд зовлон зүдгүүрээ аль болохоор яаж ийгээд дарахыг хичээж байлаа.
-Гүнж минь гэж эцэст нь хэлээд -Таны надад санал болгож байгаа юм инь боломжгүй. би таны болзлыг хүлээж авч чадахгүй гэв.
-Яаж! гэж гүнж хэлээд -Та миний үерхлээс татгалзаж байгаа юм уу? гэв.
-Үгүй, үгүй. нөхөрлөл хэрэггүй гүнж, би нөхөрлөлөөр амьдраснаас дурлалаасаа үхэхийг илүүд үзнэ.
-Сонсож бай л даа, гүн!
-Өө, гүнж! хэмээн дө Гиш хашгираад -Би эрхэмлэн хайрладаг хүүхэндээ шударга хүний тунгаан бодох, хүндлэхээс өөр тунгаан эргэцүүлэх хүндлэл байхгүй болсон тэр цагт ирчихээд байсан юм. Намайг хөө, хараа, намайг орхи. таны зөв байх болно. би танд гомдсон, би гашуунаар гомдсон. Яагаад гэвэл би танд хайртай. би танд үхнэ гэж хэлсэн. тэгээд ч үхэх болно, амьд байвал та намайг мартчихна. үхснийг бол хэзээ ч үгүй гэдэгт би итгэлтэй байна.
Гэтэл, зүгээр л зогсож байгаад бодол болон байсан гүнж залуу эртэй адилхан хөдөлж, хэдхэн хормын өмнө түүний толгойгоо эргүүлсний адил, толгойгоо эргүүлэв.
Тэгээд хэсэг чимээгүй байсныхаа дараа:
-Та надад тийм их хайртай гэж үү?
-Өө, ухаангүй хайртай. Хэрэв та намайг хөөж явуулаад дахин дууг минь сонсохгүй байсан ч, дурлалаасаа үхэхдээ ч бэлэн байна.
-Тийм бол ч таны өвчин найдваргүй юм байна гэж гүнж хөгжилтэй царай гарган хэлээд -Зөөлөн харьцаагаар л эдгэх хэрэгтэй болсон өвчин юм. Гараа надад өг дөө... Мөс шиг хүйтэн байна гэв.
Дө Гиш өвдгөө нугалаад гүнжийн халуун гар дээр уруулаа наалаа.
-Та дурлахгүй байж чадахгүйгээс хойш, ингээд л надад дурлаж бай гэж гүнж хэлэв.
Тэгээд тэр хуруунуудыг нь зөөлөн атгаж байснаа, түүнийг өөр лүүгээ хатан хааны болон нууц амрагийн байдлаар татлаа. Дө Гиш бүх биеэрээ чичрэв. Гүнж энэ чичрэхийг нь мэдэрчихээд гүн үнэнээсээ түүнд хайртайг ойлголоо.
-Гараа нааш нь, гүн гэж тэр гуйгаад -Тэгээд гэр лүүгээ явцгаая гэв.
-Ээ, гүнж! хэмээн гал цог гялалзсан нүдтэй, сэтгэл нь догдолсон гүн хэлээд -Чааваас, та намайг алах гуравдахь аргаа олсон байна! гэв.
-Аз болоход, ийм арга бусдаасаа илүү удаан байдаг тийм биз дээ? гэж гүнж хариуллаа.
Тэгээд гүнж түүнийг мод руу чангаалаа.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:41 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХХ. АРАМИСИЙН ЗАХИДАЛ ХАРИЛЦАА

Гишийн хэрэг явдал гэнэт яагаад ингэж сайнаар эргэсний учрыг өөрөө ч тааж чадахгүйгээр бидний дээр өгүүлсэн итгэмээргүй эргэлтэд орж, Раул гүнж андыг нь урьсны учрыг ойлгоод, юу болж дуусахыг нь яагаад ч урьдчилан харж чадахгүй энэхүү тайлбарт нь саад болохгүйн тул яваад цэцэрлэгт зугаалж яваа шадар хүүхнүү дээр очлоо.
Харин шевалье дө Лоррен гэртээ өрөөндөө орж аваад, Калед олж авсан шархныхаа талаар тодорхойгоор гэрийнх нь зарцын гараар бичсэн дө Вардын захидлыг гайхашран уншвал энэ талаар аль алинд нь таатай бус хэрэг болсныг Гиш болон жононд дуулгахыг хүссэн байв. Ялангуяа дө Вард, Бекингэмийн гүнжид хайртай болохыг тодорхойлон чимэглэж бичээд, энэ дурлал харилцан адилхан гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэж захиагаа дуусгажээ.
Шевалье мөрөө хавчив. үнэндээ ч өөрөө энд байж чадаагүй болохоор дө Вардын захианд шинэ юм байсангүй.
Шевалье захиаг мөрөн дээгүүрээ давуулан хажуу талын ширээн дээр шидчихээд зэвүүн өнгөөр:
-Үнэндээ, энэ бол итгэмгүй юм. Хөөрхий дө Вард уг нь ухаантай залуу юмсан. гэвч харваас хөдөө хүн түргэн мангар болдог юм байна. Энэ мангарыг чөтгөр аваасай! Надад чухал мэдээ бичихийн оронд ийм балай юм бичиж байдаг. Би энэ хоосон захиаг уншиж байхынхаа оронд, цэцэрлэгт эмэгтэй хүнийг муу хэлснийхээ шанд сэлэмний амт үзсэн эрэгтэйн тухай далдуур явдлыг ч олоод мэдчих байсан ч юм бил үү, энэ нь жононг лав гурав хоног зугаацуулна даа гэв. Тэр цагаа харав.
-Одоо ч дэндүү оройтчихож. Өглөөний нэг цаг, бүгд вангийнд буцан ирж, шөнийг тэнд өнгөрөөнө, Алив, энэ ч өнгөрсөн гэхэд гайхалтай тохиолдол гарахыг хэн байг гэхэв...
Үүнийг хэлчихээд, өөртөө азтай одоо дуудаж байгаа юм шиг шевалье гомдонгүй цэцэрлэгийн хэсэг харагддаг цонх руугаа очив.
Тэгэнгүүт, ад чөтгөр түүнд туслав уу гэлтэй, шилтгээнд танихгүй эр хүн буцаж ирж харагдлаа. Түүнийг хар бараан нөмрөгөөр биеэ ороосон хэн нэгэн дагаж явав. Бие хасаар нь хагас цагийн өмнө анхаарлыг нь татсан нөгөө эмэгтэй гэдгийг мэдэж болохоор байлаа.
-Хүүе! Тэнгэр минь! гэж алгаа ташин байж бодоод -Бидний анд Бекингэмийн чөтгөрт алгадуулмар амьтан юм бий! гэж хэлдэг шиг, энэ бол миний нууц гэв.
Тэр шатаар нөмрөгтэй эмэгтэй, дагалдан яваа хүн хоёрыг хашаанд бариад авах санаатай байдгаараа яаран буулаа. Гэвч хашааны хаалга руу гүйж яваад юүдэнгийнх нь цаанаас улаа бутарсан царай нь гэрэлтэх гүнжтэй золтой л мөргөлдчихсөнгүй.
Аз нь харихад гүнж ганцаархнаа байв.
Шевалье тавхан хормын өмнөхөн түүнийг эрэгтэй хүнтэй хамт байхы нь харсан болохоор, эрэгтэй нь холдоогүй гэдгийг бодож амжив. Тиймээс ч гүнжид мэхэсхийн, түүнийг түргэхэн шиг явуулахыг яарч байлаа. Дараа нь гүнж танигдсандаа аягүйрхсэн хүүхний яарсан байдлаар түргэхэн хэд алхасных нь дараа шевалье гүнжийг өөрийг нь анхаарах манатай дэндүү завгүй байгааг шь ойлгов. Тэр цэцэрлэгт гүйхээрээ ороод ийш тийшээ харлаа.
Тэр цагт нь амжуулжээ. Гүнжтэй явж байсан хүн харагдсаар байв. гэвч тэр шилтгээний жигүүрийн байшингийн нэг рүү хурдан ойртож, араар нь ороод алга болчихоор харагдав.
Ганц ч хором алдаж болохгүй, шевалье араас нь, танихгүй хүнд ойртонгуутаа л алхаагаа удаашруулахын тул гүйлээ. Гэвч байдгаараа хурдалсан ч танихгүй хүн шевальед гүйцэгдэхээсээ өмнө булан тойроод алга болчихов.
Гэвч шевальегийн мөрдөн хөөж яваа хүн одоо аажуухан явж байгаа болохоор хэрэв тэр хүн аль нэг үүдээр л орчихдоггүй юм бол шевалье түүнийг гүйцэх нь илт байв. Хэрэв булангаар эргэнгүүтээ шевалье нөгөө тийшээ явж байсан хоёр эрхэмтэй тулчихаагүйсэн бол, тэгж таарах байлаа.
Шевалье хэдийнээ хараал тавихаар завдаад толгойгоо өргөвөл тэдний нэг нь мөнгөн сангийн дээд хянагч байв. Фукегийн хамт яваа хүнийг шевалье анх удаагаа харжээ. Энэ бол гэгээн дээдэс, Ванны ширээт лам байжээ.
Өндөр эрх мэдэлтэй хүнтэй дайралдчихаад ёс жаягаараа уучлалт гуйх шаардлагатайн дээр, цаадах нь үүний нь хүлээж байгаа болохоор шевалье арагшаа ухарлаа. Фуке найрамдлыг биш юм гэхэд бүх нийтийн хүндэтгэлийг хүлээж байдаг учир ван өөрөө түүнийг сэтгэлдээ үзэж чаддаггүй ч түүнтэй дээдсийн ёсоор харьцдаг болохоор шевалье ван өөрөө хийх байсан шиг л хийлээ. Түүнийг Фукед мэхэсхийхэд цаадахь нь энэ ордны хүн өөрийг нь ямар ч муу санаагүй, санамсаргүй түлхсэнийг хараад түүнтэй өршөөнгүйгээр мэндлэв.
Дараа нь шевалье дө Лорренийг таниад, хэдэн элэгсэг үг хэлэхэд нь шевалье хариулах хэрэгтэй болов.
Энэ яриа хэдийгээр товч байсан ч шевалье дө Лоррен харамсалтайгаар мөрдөж явсан танихгүй хүн нь алга болж амжсаныг харлаа.
Шевалье мөрдөхөөсөө татгалзахад хүрээд Фукетэй ярилцахаар шийдэв.
-Өө, ноёнтон, та ямар орой явж байх юм! гэж хэлээд -Бүгд л таныг байхгүй байгаад ихэд гайхаж байсан. ялангуяа жонон яагаад таныг вангийн урилгад ирсэнгүйг тань гайхаад байна билээ гэв.
-Болохгүй байсан юм, ноён. Дөнгөж, чөлөө гарангуутаа очноо.
-Парист тайван байна уу?
-Огт тайван. Парис сүүлчийн татварт дургүйцээгүй.
-Ойлголоо. та эхлээд татварыг яаж хүлээж авч байгааг магадалчихаад дараа нь л манай баярт үзэгдэх нь.
-Ер нь би жаахан хожимдлоо. Ийм учраас би танаас ноён минь, ван шилтгээнд байна уу, тэгээд би түүнтэй өнөөдөр уулзаж болох юм болов уу эсвэл маргааш болтол хүлээх хэрэгтэй байна уу гэдгийг надад хариулахыг гуйж байна.
-Бид ванг хараанаасаа алдаад хагас цаг илүү болж байна.
-Тэгж бодохгүй байна. би дөнгөж саяхан ирж явсан гүнжтэй жижиг шатан дээр уулзсан. хэрэв та нартай дөнгөж саяхан мөргөлдсөн тэр язгууртан л ван өөрөө биш байсан бол...
Шевалье мөрдөж явсан хүнийхээ нэрийг одоохон сонсохыг хүлээн чимээгүй болов.
Гэвч Фуке зөвхөн:
-Үгүй ээ ноён, энэ ван биш байсан гэж хариулав.
Урам нь хугарсан шевалье мэхэсхийнгээ зүгээр ч үгүй эргэн тойрноо харснаа, хэдэн хүнтэй хамт зогсож байгаа Кольберийг харчихаад мөнгөн сангийн дээд хянагчид:
-Тэнд модон доор, танд надаас илүү мэдээлэл өгч чадах хүн зогсож байна гэв.
-Тэр чинь хэн бэ? гэж хараа муу нүд нь харанхуйд юмыг сайн ялгахгүй байгаа Фуке асуув.
-Ноён Кольбер гэж шевалье хариулав.
-Үгүй ер! Тэр бамбарчингуудтай яриад байгаа хүн Кольбер болж байна уу?
-Биеэрээ байна. Маргаашийн гэрэлтүүлгийн талаар захирамж өгч байна.
-Танд гялайлаа, ноёнтон гээд Фуке хэрэгтэй байгаа бүх юмаа мэдэж авснаа харуулсан хөдөлгөөн хийлээ.
Харин эсрэгээр юу ч мэдэж авч дөнгөөгүй шевалье доор мэхэсхийгээд яваад өгөв. Түүнийг явсны дараа Фуке хөмсөг зангидан бодолд орлоо. Арамис түүнийг харамсан, гунигтайгаар харж байв.
-Энэ хүний зөвхөн нэр нь таны сэтгэлийг үймүүлчих юм. Хэдхэн хормын өмнө та хөгжилтэй хангалуун байсан. гэтэл гэнэт энэ нэг шалихгүй амьтныг хараад барайчих юм даа. Ноёнтон минь, та өөрийнхөө хором тавиланд итгэхээ больчихсон гэж үү дээ?
-Больчихсон гэж Фуке уйтгартайгаар хэллээ.
-Яагаад тэгдэг билээ?
-Яагаад гэвэл би одоо дэндүү аз жаргалтай байна гэж Фуке чичигнэсэн хоолойгоор хариулаад -Ээ, хонгор д'Эрбле минь! Та ийм эрдэмтэй хүн Самосын/ М.Т.Ө VI зуунд Самосын харгис эзэн Поликрат, эд баялаг гуйхын тул далайд үнэтэй бөгжөө чулууджээ. Хоосон горьдлого болж, түүнийг нь загасны гэдэснээс олж түүнд аваачиж өгсөн байна./ харгис эзний түүхийг мэдээжээр мэдэж байгаа. Ойртон ирж яваа гай тотгорыг зайлуулахын тул би далай руу юу чулуудах болж байна? Ээ чааваас! Би танд давтан хэлье анд минь. Би дэндүү эз жаргалтай байна. Надад байгаагаасаа илүү юм юу ч хиймээргүй тийм жаргалтай байна. Би дэндүү өндөрт авиран гарчээ... Quo non ascendum / Миний хүрэхгүй юм гэж юу байна!/ гэсэн миний уриаг та мэднэ. Би дэндүү өндөрт авиран гарсан болохоор одоо надад зөвхөн буух л үлдэж. Ингэхлээр би хүний хүсэж болох бүгдэд хүрчихсэн болохоор хором заяаныхаа өөдлөлтөнд итгээд байх хэрэггүй юм гэв.
Арамис Фукег энхрийлсэн хурц харцаараа ширтээд инээмсэглэв.
-Хэрэв би таны аз жаргалыг мэддэгсэн бол таны энэ ивээлгүй байдлаас айж болох л юм. гэвч та надад үнэнч анд шигээ л ханддаг. Өөрөөр хэлбэл би азгүй байхад таарсан хүн гэж үздэг. Би энэхүү том үнэтэй зүйлээр тань бахархаж явдаг юм. гэвч үнэндээ би танаас хаяа нэг танд тохиолдсон жаргалтай зүйлээ надад итгэж ярьж хуваалцаж байгаач гэж танаас гуйх эрхтэй гэж бодох ом. Би түүнд тань баярлаж, тэр юм тань надад минийхээс ч илүү үнэтэй болохыг та мэдэж байгаа гэв.
-Хайрт гэгээнтэн минь! гэж Фуке инээн байж хэлээд -Миний нууц бол ямар язгууртан байсан нь хамаагүй лам хүнд би итгэн хэлж болохгүй нүгэлтэй юм байгаа юм.
-Болиоч дээ! нүглээ наманчлах бол яах болж байна.
-Хэрэв та миний нүглийг наманчлуулах лам байсан бол би хачин их улайх байсан даа гээд Фуке дахин санаа алдав.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:44 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
Арамис түүн рүү нөгөө л инээмсэглэлээрээ дахин харлаа.
-Битүү байна гэдэг том буянт үйл дээ гэж түүнийг хэлэхэд,
-Чимээгүй! хэмээн Фуке яриагий нь зогсоогоод -Тээр, нөгөө хортой амьтан чинь намайг таничихаад бидэн рүү ирж явна гэв.
-Кольбер уу?
-Тийм, эндээс холдохтун, хайрт д'Эрбле энэ муу мэхтэй амьтан биднийг хамт байхыг харахыг би хүсэхгүй байна. эс тэгвэл тэр таныг үзэж чадахаа байчихна.
Арамис түүний гарыг атгаад,
-Түүний үерхэл надад ямар хэрэгтэй юм? гэж гайхаад -Надад та байхгүй юм гэж үү? гэв.
-Тиймээ. гэвч хэзээ ч юм би байхгүй болж болох юм хэмээн Фуке гартайгаар хариулав.
-Гэхдээ хэрэв тийм цаг ирдэг юм гэхэд бид ноён Кольберийн найрамдал үгүйгээр эвий нь олохыг хичээж эсвэл түүний үзэн ядалтыг анхаарах ч үгүй байцгаая л даа гэж Арамис тайвнаар хэлээд -Гэвч хайрт Фуке надад хэлээтэх дээ. та яагаад таны нэрлэснээр энэ зусарч амьтантай ярилцахынхаа оронд, ярианаас нь ямар ашиг гарахыг би харахгүй л байна. Та шууд ван дээр ч юм уу эсвэл дор хаяж гүнж дээр очихгүй байгаа юм? гэв.
-Гүнж дээр гэж сангийн сайд дурсамждаа автаж хайнгадуухан хэлээд -Тийм шүү, гүнж дээр гэв.
-Та санаж байна уу, сүүлийн гурав дөрвөн хоног, гүнжийн буянаа эдэлж байгаа том хайр хишгийн талаар бидэнд өгсөн мэдээллийг. Таны төлөвлөгөөнд болон бид бүхний сонирхолд эрхэм дээдсийн найз нарыг та зоригтойгоор эргүүлэн халамжлах хэрэгтэй гэж орсонд би итгэж байна. Энэ бол өсөн бэхжиж байгаа ноён Кольберийн нэр хүндийг ганхуулах арга юм. Аль болох түргэн шиг гүнжтэй уулзаад түүний дэмжлэгийг бидэнд ашигтайгаар олоод аваатах.
-Гэвч та үүнд бүрэн итгэлтэй байна уу гэж Фуке татгалзангуй хэлээд -Ван одоохондоо түүнээс нүдээ салгахгүй байна шүү дээ гэв.
-Хэрэв цагийн зүү эргэсэн байвал, зөвхөн өнөө өглөөнөөс л тэгсэн байх ёстой. Би өөрийн цагдаагийн газартай гэдгийг та мэдэж байгаа.
-Маш сайн. Би одоохон явах минь, тэгээд юу ч болсон, надад оршил болгочихоор юм байна. Энэ бол очир эрдэнэ суулгасан дээр үеийн гайхалтай чулуун хос гоёлын зүүлт байгаа юм.
-Би харсан юм байна. хачин ховор үнэтэй эд билээ.
Энэ үеэр элч дагуулсан зарц орж ирээд тэдний яриаг тасаллаа.
-Ноён мөнгөн сангийн дээд хянагчид! гэж чангаар хэлээд элч Фукед захидлыг өглөө.
-Гэгээн дээдэс Ванны ширээт ламд хэмээн зарц аяархан хэлээд Арамист захиа гардуулав.
Тэгээд зарц барьж байсан бамбартайгаа мөнгөн сангийн дээд захирагч, ширээт лам хоёрын хооронд, хоёулаа захиагаа нэгэн зэрэг уншуулахын тул ирж зогсов.
Дугтуй дээрх жижиг шигүү бичгийн хэвийг харангаа Фуке баярлан татвасхийв. Зөвхөн дурлаж байгаа ч юм уу дурласан хүн л түүний сэтгэл зовохыг нь дараа нь баярлахыг нь ойлгох байв. Тэр захидлыг түргэхэн шиг лацыг нь унаган задлахад доорх хэдхэн үг байв.

"Би чамаас салаад ганцхан цаг болж байна. тэгээд чамд хаиртай гэдгээ хэлэлгүй зуун жил болж байна "

Бүх юм нь энэ байв.
Үнэн хэрэгтээ хатагтай дө Бельер, түүнтэй хоёр хоногийг өнгөрөөснийхөө дараа Фукетэй зөвхөн цагийн өмнөхөн салсан бөгөөд түүний эрхэмлэж явдаг зүрхнээс түүний тухай дурсамж арчигдчих вий гэж болгоомжилсондоо энэ чухал мэдээтэй элчийг түүн рүү илгээжээ. Фуке захиаг үнсээд зарлагад атга дүүрэн алт өглөө.
Арамисийн хувьд захиаг уншсан боловч их хүйтнээр бодлого болон байв. Захианд дараахи зүйлийг бичсэн байв.

"Ван энэ үдэш авсан хачин мэдээндээ цочирдон гайхав. түүнд нэг бүсгүй дурласан байна. Тэр энэ талаар, энэ бүсгүйн найз нартайгаа ярьсан яриаг сонсоод санамсаргүй мэдсэн байна. Одоо ван энэ цамаан зангийн эрхэнд тэр чигээрээ орчихоод байна.
Бүсгүйн нэрийг мадмуазел дө Лавальер гэдэг. энэ цамаан зан нь оргилсон тачаалд хүргэчихээр тэгтлээ гоо үзэсгэлэнтэй бүсгүй биш.
Мадмуазел дө Лавальераас болгоомжлоорой.


Гүнжийн талаар ганц ч үг байсангүй.
Арамис захиаг аажуухан эвхээд, халаасандаа нуучихав. Фукегийн хувьд, тэр хатагтай дө Бельерийн захиаг уруулдаа наасан хэвээрээ л байв.
-Сонсооч гэж Арамис Фукегийн гарыг шүргэнгээ хэлэв.
-Юу вэ? гэж цаадах нь асуулаа.
-Толгойд минь нэг санаа орж ирлээ. Та Лавальер нэртэй бүсгүйг таних уу?
-Үгүй, танихгүй
-Сайтар санаатахя даа.
-Өө! тийм гүнжийн шадар бүсгүйчүүдийн нэг болов уу гэж итгэж байна.
-Тэр чинь л байж таарна.
-Тэгээд дараа нь юу гэж?
-Тэгээд ноёнтон минь та, тэр жижиг бүсгүй дээр өнөөдөр орой айлчлан очих хэрэгтэй байна.
-Пөөх! Яаж очих болж байна.
-Дээрээс нь нэмээд хэлэхэд, та чухамхүү тэр жижиг бүсгүйд нөгөө чулуугаа өгөх хэрэгтэй байна.
-Хараач хөөе!
-Ноёнтон, би сайн зөвлөгч гэдгийг та мэдэж байгаа.
-Гэвч ийм санамсаргүй гэнэтхэн...
-Энэ миний хэрэг. Хурдхан шиг жижиг Лавальерийг эргүүлээдхээч, ноёнтон. Харин би хатагтай дө Бельерийн өмнө, энэ бол улс төрийн эргүүлэлт байгаа юм гэдгийг батлан даая.
-Та юу хэлчихэв ээ найз минь гэж Фуке огцом дуу алдаад -Та ямар нэр хэлчихэв ээ? гэв.
-Ноён мөнгөн сангийн дээд хянагч, би таны хэргийг ийм сайн мэдэж байгаа юм чинь бусдынхыг ч яг таг мэднэ гэдгээ танд үнэмшүүлэх ёстой нэгэн нэр. Жижиг Лавальерийг эргүүл гэж танд хэлээд байна.
-Таны хүссэн хүүхнийг эргүүлэх минь гэж учиргүй баярласан Фуке хариулав.
-За, за наад магнайгаа хагартал баярласан тэнгэрээсээ бушуухан шиг газарт буугаад ирэхтүн гэж Арамис хэлээд -Ноён Кольбер энэ байна! Хүүеэ! Биднийг уншиж байх хооронд бөөн хүн цуглуулчихсаныг нь хараач. түүнийг хажууд нь хөөргөн магтаж, бялдуучилж байгаагий нь ээ, эргэлзээгүй энэ бол хүч чадал!
Үнэндээ ч цэцэрлэгт үлдсэн ордныхон түүнийг тойрон шаваад, ам амандаа баяр цэнгэлийг амжилттай зохиосоныг нь магтаж гарахад, энэ нь түүний биеэ тоох занг нь хөөргөж байлаа.
-Хэрэв энд Лафонтен байсан бол нөгөө “эр үхэр шиг бүдүүн болохыг хүссэн мэлхий” ёгт үлгэрээ дуудан унших ямар сайхан тохиолдол болох байв даа гэж Фуке инээмсэглэн хэлэв.
Кольбер хурц гэрэлтүүлэгдсэн газар очиж зогсов. Фуке түүнийг тэвчээртэйгээр, ялимгүй дооглон инээмсэглээд хүлээж байв. Кольбер ч мөн инээмсэглэж байлаа. тэр дайснаа мөчийн өмнөөс ажиглачихаад түүн рүү муричганан ирлээ.
Кольберийн инээд цаанаа муу юм зөгнөж байлаа.
-Хүүе, хүүе гэж Арамис мөнгөн сангийн дээд хянагчид шивнээд -Энэ зальтай гайхал танаас сайн наадам болон өнгийн шилэндээ дахиад хэдэн саяыг гуйхаар ирж явна гэв.
Кольбер эхлээд, аль болох хүндэтгэлтэй дүр үзүүлэхийг хичээн байж мэхэсхийв.
Фуке толгой дохих аядав.
-За тэгээд эрхэмсэг ноён танд нүд тань юу гэж хэлж байна даа? гэж Кольбер асуугаад -Бид ч бас юмыг муугүй нарийн мэдэж байгаа биз? гэв.
-Ярих юмгүй хачин сайн гэж үгэнд нь өчүүхэн ч элэг доог анзаарагдахын аргагүйгээр Фуке хариулав.
-Танд талархлаа гэж Кольбер хорсолтойгоор дурамжхан хэлээд -Та их хүлцэнгүй хүн юм... Вангийн зарц бид бол ядуу хүмүүс, Фонтенблог Вьтой харьцуулах юм байхгүй шүү дээ гэв.
-Энэ үнэн гэж үзэгдэл дээр дүрээ чадамгай гаргаж чадан Фуке номойхноор хариулав.
-Та юу хүсээ вэ, эрхэмсэг ноёнтон хэмээн Кольбер хий хий гэснээ -Бид даруухан бэл хөрөнгөнийхөө хэрээр л хөдөлсөн маань энэ гэв.
Фуке зөвшөөрч байгаагаа харуулан дохилоо.
-Гэвч дээдэстэн та, эрхэм дээдэст зориулан гайхамшигт цэцэрлэгтээ... жаран саяар боссон нөгөө цэцэрлэгт хүрээнлэндээ нэг баяр зохиовол чанар чансаагаа харуулсан хэрэг болно доо гэж Кольбер хэллээ.
-Далан хоёроор гэж Фуке хэлэв.
-Тэгэх тусмаа, энэ үнэхээрийн гайхалтай юм болж таарна гэж Кольбер хэллээ.
-Гэвч ноён минь эрхэм дээдэс миний урилгыг хүлээн авч хайрлана гэдэгт итгэж байна уу! гэж Фуке асуув.
-Өө! Би үүнд эргэлзэхгүй байна гэж Кольбер баярлан дуу алдаад -Тэр бүү хэл би баталгаа өгөхөд ч бэлэн байна гэв.
-Энэ бол таны зүгээс найрсаг хэрэг гэж Фуке хэлээд -Би танд найдаж болох нь ээ? гэв.
-Тийм, эрхэмсэг ноён минь бүрэн найдаж болно.
-Тэгвэл би энэ талаар өөртөөгөө зөвлөөтөхье.
-Зөвшөөрөөч дээ, зөвшөөрөөч гэж Арамис хурдхан шиг шивнэв.
-Та өөртэйгээ зөвлөлдөх гэнээ? гэж Кольбер давтлаа.
-Тийм, би ванд урилгаа хэзээ гардуулж болох өдрөө мэдэхийн тулд тэгсэн юм гэж Фуке хариуллаа.
-Өө! өнөө орой байсан ч болно шүү дээ, эрхэмсэг ноён минь
-Болж байна гэж мөнгөн сангийн дээд хянагч хэлээд -Ноёдоо! Би та бүгдийг урихыг хүсэж байлаа. гэвч та нар ван хаана байна. тэр гэртээ байна гэдгийг мэдэж байгаа. тэгэхээр та бүхэн өөрсдөө л вангаас урилгаа авах хэрэгтэй болж байна даа гэв.
Хүмүүс баярлан шуугилдав. Фуке мэхэсхийгээд явлаа.
-Хараал хүрмэр, бардам амьтан! Энэ чамд арван саяын үнэтэй болохыг мэдэж байсан мөртлөө зөвшөөрч байдаг гэж Кольбер хэлэв.
-Та намайг хоосруулчихлаа гэж Фуке Арамист шивнэв.
-Би таныг аварсан гэж Фукег шатаар өгсөн вангаас өөрийг нь хүлээж авч болохсон болов уу гэдгийг мэдэхээр гуйх зуур цаадахь нь татгалзан хэлэв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:47 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХХI. ТУШААХ ЧАДВАРТАЙ АЛБАН ХААГЧ

Сэтгэл доторхоо сайтар судлахын тул ганцаараа үлдэхийг яарсан ван тасалгаандаа ороод байж байтал, гүнжгэй ярьсан ярианыхаа дараа дө Сенг-Эньян удалгүй ороод ирэв.
Бид энэ яриаг хэдийнээ мэдэж байгаа билээ.
Хоёр талаас, давхар чухал хүн болсондоо бардамнан, ивээгдсэн хүн маань хоёрхон цагийн өмнөөс вангийн нууцыг хадгалагч болсноо ойлгоод, байгаа бүхий л хүндэтгэлээ гарган байж, ордны хэрэг явдалд ихэрхэгээр оролцож эхлэв. тэр байгаа өндрөөсөө буюу эсвэл шуудхан хэлэхэд тохиолдол түүнийг өргөчихсөн газраасаа тэрбээр эргэн тойрондоо хайр дурлал, цэцгийн хэлхээг л харж байлаа.
Вангийн гүнжийн төлөө зориулсан дурлал, гүнжээс ванд, дө Гишээс гүнжид, дө Лавальерээс ванд, Маликорноос Монталед, мадмуазел дө Тонне-Шарантаас Сент-Эньянд өөрт нь гээд л энэ бүхэн ордны хүний толгойг эргүүлэхэд үнэндээ хэтэрсэн зүйл биш гэж үү? Харин Сент-Эньян бол байсан одоо байгаа болон ирээдүйн ордны хүний үлгэр дууриал болох хүн байв.
Үүнээс гадна Сент-Эньян өөрийгөө сайхан ярьдаг, нарийн мэдрэмжтэй үнэлэгч гэдгээ үзүүлсэн хүн. тэгээд ч ван түүнийг ялангуяа мадмуазел дө Лавальертэй холбоотой бүх зүйлийг ямар тэсвэргүй ийм сонирхолтойгоор гүнж түүнээр шахан хэлүүлснийг ярих үед нь их анхааралтайгаар сонсож байв.
Ван Хенриетт гүнжид хэдийнээ хөрсөн боловч гүнжийн сайх мэдүүллэгийг олж авах гэж үхэн хатан хөөцөлдөж байгаад нь биеэ тоосны сэтгэл ханамж байгаа нь вангийн анхаарлаас мултарч чадсангүй. Тэр энэ сэтгэл ханамжийг ойлгоод, тэгээд л гүйцээ, хоромхон зуур ч болов гүнж энэ бүх адал явдлын талаар юу бодож болох тухай сэтгэлээ зовоосон ч үгүй.
Зөвхөн Сент-Эньянийг яриагаа дуусгасны дараа ван шөнийнхөө гоёлд бэлджээ.
-Одоо, Сент-Эньян, мадмуазел дө Лавальер гэж юу болохыг чи мэдэж аваа биз дээ, тийм биз? гэж асуув.
-Түүний одоо юу байгааг мэдээд ч зогсохгүй. дараа нь юу болохыг мэдэж байна гэв.
-Чи юу хэлэхийг хүсээд байна?
-Тэр одоо хүүхэн болгоны байхыг хүсэж байдаг. Өөрөөр хэлбэл эрхэм дээдэст хайрлагдаасай гэж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тэр дараа нь эрхэм дээдэс түүнийг ямар байлгахыг хүсэж байгаа бүгдийг хийдэг болно гэдгийг би хэлэхийг хүсэж байна.
-Би энэ талаар чамаас асууж байгаа юм огт биш ... Тэр өнөөдөр юу юм, маргааш юу болох юм гэдгийг надад мэдэх хэрэг алга. мэдэхийг ч хүсэхгүй байна. Энэ бол надаас шалтгаална гэдгийг чи надад хэлсэн. Гэвч тэр өчигдөр хэн байв гэдгийг би мэдэхийг хүсэж байна. Түүний талаар хүмүүсийн ярихыг надад давтан хэлээтэх.
-Түүнийг ухаалаг номхон гэж ярьцгааж байна.
-Өө! Энэ чинь хоосон цуурхал! гэж ван инээнгээ хэлэв.
-Ордонд зэгсэн ховор зүйл шүү Sire, тэгэхээр үүнд итгэж болох л юм.
-Таны зөв ч байж болох юм, хонгор минь ... Тэгээд удам судар нь сайн юм уу?
-Ёстой сайн, дө Лавальер түшээ гүнгийн охин, таны дуулгавартай зарц ноён дө Сен-Ремигийн дагуул охин.
-Өө, тийм, нагац эгчийн маань гэрийн даамал... Санаж байна, санаж байна. Би түүнийг Блуад хальт харсан. Түүнийг хатан хаанд танилцуулж байсан юм. Одоо би тэр үед түүнд зохих ёсны анхаарал тавиагүйдээ өөрийгөө зэмлэж байна.
-Өө, Sire би танд алдсаныг тань нөхөхөд туслах болно.
-Тэгээд цуурхлаар бол мадмуазел дө Лавальерт нууц амраг байхгүй гэж га хэлж байна уу?
-Ямар ч гэсэн, эрхэм дээдэст тэгтлээ аймшигтай өрсөлдөөн гарна гэж би бодохгүй л байна шүү.
-Алив, байзна! гэж ван ихэд ноцтой өнгөөр гэнэт орилов.
-Танд юу хэрэгтэй байна, Sire?
-Би саналаа
-Юу?
-Хэрэв түүнд нууц амраг байхгүй ч гэсэн гэрлэх хүн бий.
-Гэрлэх хүн?
-Яахаараа ингэдэг байна! Чи үүнийг мэдээгүй юм уу, гүн?
-Үгүй
-Чи бүх юмны талаар мэдээлэлтэй байдаг биз дээ?
-Эрхэм дээдэс намайг уучлаарай. Тэгээд ван энэ хүний нь таних юм уу?
-Танихаар барах уу? Эцэг нь гэрээнд гарын үсэг зурахыг надаас гуйхаар ирсэн юм, энэ бол ...
Ван хөмсөг зангидаад үгээ гүйцээлгүй таслахдаа, эргэлзээгүй дө Бражелон бээлийн нэрийг хэлэхээр завдаж байв.
-Би ерөөсөө санахгүй байна гэж сэтгэл хөдөлснөө дарахыг хүсэж XIV Луи хариулав.
-Би эрхэм дээдсийг санахад тань тусалж болохсон болов уу? хэмээн Сент-Эньян санал гаргав.
-Үгүй дээ, хэний тухай ярихыг хүсэж байснаа би өөрөө ч мэдэхээ больчихоод байна. Үгүй үнэндээ шадар хүүхнүүдийн нэг нь л гэрлэх ёстой байсныг бүүр түүрхэн санаж байна ... гэвч нэрийг нь мартчихаж.
-Мадмуазел дө Тонне-Шарант байсан юм биш биз? гэж Сент-Эньян асуув.
-Магадгүй л юм.
-Тэгвэл гэрлэх хүнийх нь нэр дө Монтеспан. гэхдээ мадмуазел дө Тонне-Шарантын биеэ авч явдаг байдлаас болоод тэр түүнд санал тавихаасаа айсан л даа.
-Эцэст нь хэлэхэд, мадмуазел дө Лавальерийн талаар надад бараг юу ч мэдэж байгаа юм алга. тэгээд би Сент-Эньян чамд тззний тухай мэдээ цуглуулахыг даалгая.
-Тэгье, Sire, тэгээд би хэзээ түүнийгээ мэдэгдэхийн тул эрхэм дээдэстэй уулзах завшаан олдохсон бол?
-Чи түүнийгээ олчихсон хойноо л бол
-Би тэдгээрийг дорхноо цуглууламз. хэрэв тэдгээр мэдээ надад би энд яаж дахин ирэхийг мэрийж байгаа шиг хурдаар л нисээд ирэх юм бол ч.
-Сайн хэллээ! Ингэхэд гүнж тэр хөөрхий охины эсрэг ямар нэг дургүйцэл илэрхийлээгүй биз?
-Юу ч хэлээгүй, Sire.
-Гүнж ерөөсөө уурлаагүй юу?
-Дандаа л инээгээд байсан. би мэдэхгүй юм.
-Маш сайн. гэвч үүдний тасалгаанд чимээ гарахыг сонслоо. Бодвол элч ирсэн тухай л мэдэгдэх гэж байгаа биз.
-Үнэндээ, тийм бололтой, Sire.
-Яваад мэдээтэх дээ, Сент-Эньян.
Гүн үүд рүү гүйгээд хаалган дээр зогсож байгаа гэрийн үйлчлэгчтэй хэдэн үг солив.
- Sire, хэмээн эргэж ирэнгээ хэлээд -Өөрийн нь хэлснээр вангийн тушаалаар дөнгөж саяхан ирсэн ноён Фуке байна. Цаг дэндүү орой болсон болохоор заавал танд бараалхая гэсэнгүй. ван түүний ирснийг л мэдсэн бол болох нь тэр гэнэ.
-Ноён Фуке! Би түүнийг Фонтенблод маргааш өглөө байхыг урин гурван цагт зурвас бичсэн юм. харин тэр маань шөнийн хоёр цагт хүрээд ирдэг. мөн чармайж байх шив! гэж ван ийм дуулгавартайд нь сэтгэл ханамжтайгаар дуу алдаад -Ноён Фукег бархаалхуулъя. Би түүнийг дуудсан юм чинь хүлээж авах ёстой. Түүнийг оруулаад ир. Харин гүн та нөгөө юмаа хөөцөлд, маргааш болтол баяртай гэв.
Ван уруул дээрээ ганц хуруугаа тавихад, баярласан Сенг-Эньян гэрийн үйчлэгчийг Фукег ванд танилцуулах тушаал өгчихөөд тасалгаанаас гүйхээрээ гарлаа.
Фуке вангийн тасалгаанд орлоо. XIV Луи түүнийг тосон бослоо.
-Оройн мэнд, ноён Фуке хэмээн ван найрсгаар инээмсэглэн хэлээд - Нягт нямбайд тань талархаж байна. миний илгээсэн зурвас танд оройтож хүрсэн байх ёстой гэв.
-Оройн арван цагт, Sire.
-Та энэ хэдэн өдөр их завгүй байлаа ноён Фуке, гурав дорвон хоногийн турш Сен-Манде дахь ажлын өрөөнөөсөө гараагүй гэж надад итгүүлсэн шүү.
-Би үнэндээ гурван өдөр өрөөнөөсөө ч цухуйлгүй ажилласан, Sire хэмээн мэхэсхийснээ Фуке хэлэв.
-Надад тантай ярих юм маш их байгааг та мэдэж байна уу, ноён Фуке? Гэж ван ихэд буянтай царай гаргаж хэллээ.
-Та надад их өршөөлтэй байдагт тань баярлаж явдаг шүү. Та надад амласан нөгөө бараалхалтын тухай сануулахыг зөвшөөрөхсөн болов уу?
-Өө! тийм, сүмийнхнээс нэг нь надад талархаж байдгаа илэрхийлнэ гэсэн байх аа?
-Яг тийм Sire. Цагаа сайн олоогүй байж болох л юм. гэвч миний авчрах хүнд цаг үнэтэй байдаг юм. тэгээд ч Фонтанбло түүний сүмийн харьяаны нутгийн зам дээр байдаг юм...
-Тэр хүн чинь хэн бэ?
-Эрхэм дээдэс гурван сарын өмнө миний зуучилсан бичгээр томилон болгоосон Ванны ширээт лам.
-Байж болох л юм гэж уншаагүй байж зарлиг дээрээ гарын үсэг зурсан ван хэлээд -Тэр энд байна уу? гэв.
-Тийм, Sire Ванн бол сүмийн засаг захиргааны чухал нэгж, энэ малчны хоньдод түүний тэнгэрийн үгс нь ихэд хэрэгтэй байгаа юм. түүний сургааль айлдаж байгаа бүдүүлэгчүүд нь түүнийг нь сүсэглэн хүмүүжиснийг нь яана. тэгээд ч ноён дө Эрблетэй энэ талаар зэрэгцэх хүн байхгүй л дээ.
-Ноён д' Эрбле! гэхдээ ван энэ нэрийг хэзээ ч юм сонссон юм шиг санагдав.
-Эрхэм дээдэс өөрийи хамгийн үнэнч дуулгавартай зарц нарынхаа нэгний нэрийг мэдэхгүй байна уу? гэж Фуке сэргэлэнээр асуулаа.
-Үгүй гэдгээ хүлээе... Тэр буцаж явахыг хүсээд байгаа юм уу?
-Тийм, тэр өнөөдөр түүний явахыг яаруулсан бололтой захиа авсан юм. Брөтань шиг бөглүү газар замд гарахаасаа өмнө, өөрийнхөө хүндэтгэлийг эрхэм дээдэст батлахыг хүсээд байгаа юм.
-Тэгээд тэр хүлээж байна уу?
-Тэр энд байгаа, Sire
-Түүнийг оруулаад ир
Фуке зузаан хөшигний ард байгаа гэрийн үйлчлэгчид дохио өгөв.
Үүд онгойгоод, Арамис орж ирлээ.
Түүний баярлаж талархаснаа хэлж байх хооронд, ван нэг л харсан байхад хэн ч мартаж чадахгүй царайгий нь удаан ширтэв.
-Ванн! гэснээ - Та Ваннын ширээт лам уу? гэв.
-Тийм Sire.
-Ванн Брөтаньд байдагуу? гэхэд нь Арамис мэхэсхийгээд,
-Далайн хажууд гээд дахин мэхэсхийв.
-Бель-Илээс хэдэн бээрийн газарт юм уу?
-Тиймээ, Sire, зургаан бээр шиг санаж байна.
-Зургаа бол юу ч биш гэж XIV Луи хэллээ.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.01.11 10:49 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
-Гэвч ядуу брөтанчууд бидний хувьд зургаан бээр гэдэг эсрэгээр их хол зай. хэрэв хуурай газраар явах юм бол шүү дээ. харин далайгаар бол эцэс төгсгөлгүй юм болно. Би ванд, Бель-Илийн голоос далай хүртэл зургаан бээр байдгийг хэлэх аз тохиолдлоо.
-Ноён Фукед тэнд нэг сайхан байшин байдаг гэж сонссон юм байна гэж ван асуув.
-Тийм тэгж ярьцгаадаг юм гэж Арамис Фукегтайван харж байгаад хэлэв.
-Ярьцгаадаг гэдэг чинь? гэж ван гайхлаа.
-Ярьцгаадагл юм, Sire.
-Үнэндээ, ноён Фуке нэг юм намайг гайхуулж байна гэдгээ танд хүлээе.
-Юу билээ?
-Яаж! таны сүмийн харъяа нутгийн толгойд ноён д'Эрбле байж байдаг, тэгтэл та түүнд Бель-Илийг үзүүлээгүй байдаг чинь.
-Өө! Sire гэж Арамис, Фукед хариулах завдал өгөлгүй хэлээд -Бретоны ядуу мяндагтан бид чинь гэртээ буян номоо хийгээд суучихна шүү дээ гэв,
-Эрхэм ламтан, би ноён Фукег халамж тавиагүйнх нь төлөө шийтгэнэ гэж ван хэллээ.
-Тэгээд ямар маягаар, Sire?
-Би таныг өөрчилнө.
Фуке уруулаа хазлан, Арамис инээмсэглэж байлаа.
-Ванн хэдийг оруулдаг вэ? гэж ван үргэлжлүлэн асуув
-Зургаан мянган ливр, Sire.
-Тэнгэр минь! ийм бага гэж үү? Танд өөрийн хөрөнгө байх нь ээ?
-Надад юу ч байгүй, Sire харин ноён Фуке надад жилд мянга хоёр зуун ливр өгдөг юм.
-Ноён д' Эрбле би танд үүнээс илүү юм амлаж байна.
- Sire...
-Би таныг бодомз
Арамис мэхэсхийв.
Ван хүүхнүүд юм уу, ламтай ярьж байхдаа хийж сурчихсан хайнгадуу маягаар түүнд мэхэсхийв.
Арамис бараалхалт дууссаныг ойлгов. салахдаа хөдөөний малчны амнаас л гардаг жинхэнэ энгийн өгүүлбэр хэлээд яваад өглөө.
-Ямар гоё царайтай хүн бэ? гэж ван түүнийг үүд хүртэл харцаараа үдээд, гарсан хойно нь харж байна уу гэлтэйгээр хэлэв.
-Эрхэм дээдэс, хэрэв энэ лам илүү боловсрол олж авч чадсан бол, бүх улсын доторхи ганц ч мяндагтан лам түүн шиг ийм өндөр хэргэмд тэнцэхгүй байсан юм гэж Фуке хариуллаа.
-Тэр эрдэмтэн биш юм уу?
-Тэр илдээ жанчаар сольсон юм. тэгэхдээ нэлээд оройтсон хойноо л доо. Гэвч энэ тийм чухал биш. хэрэв эрхэм дээдэс намайг Ванны ширээт ламын тухай, хугацаагай, болсон газартай нь дахин ярихыг зөвшөөрвөл ...
-Тэгж үзэхийг танаас гуйя. Гэвч түүний тухай ярихаасаа өмнө, таны тухай ярьцгаая, ноён Фуке
-Миний тухай юу? Sire
-Тийм, би танд мянган найрсаг магтаалыг хэлэх ёстой.
-Үнэндээ би эрхэм дээдэс танд яаж баяр хөөр болж байгаагаа илэрхийлж ч чадахгүй байна.
-Тийм, ноён Фуке, би ойлгож байна. Би таны эсрэг урьдчилан сануулах юм байсан.
-Тэгвэл би аз нь хаясан амьтан болох байлаа, Sire.
-Гэвч тэр болоод өнгөрсөн. Та ажигласангүй гэж үү дээ?
-Ажиглахгүй байна гэж яаж байхав, Sire! Гэвч би үнэнийг олох өдрийг хүлцэнгүйгээр хүлээх байсан юм. Энэ өдөр ирсэн бололтой.
-Та миний хайр хишгийг алдсанаа мэдэж байсан хэрэг үү?
-Чаавас! Тийм, Sire.
-Яагаад гэдгий нь мэдэж байна уу?
-Ван, намайг үрэлгэн гэж үзсэн.
-Өө! Үгүй дээ, үгүй
-Эсвэл, чухамдаа тааруухан захирагч гэсэн байх. Нэг үгээр хэлэхэд, хэрэв харъяат нарт нь мөнгө байхгүй бол ванд ч бүр юу ч байхгүй болно гэж эрхэм дээдэс итгэсэн байх.
-Тийм шүү би тэгж бодсон. гэвч дараа нь энэ маань алдаа байж гэдэгтээ итгэсэн.
Фуке мэхэсхийв.
-Тэгээд ямар ч үймээн самуун, ямар ч гомдол байхгүй юу?
-Харин мөнгө бол байна гэж Фуке хэлэв.
-Тиймээ, сүүлийн сард та намайг мөнгөөр булчихлаа.
-Надад дахиад зөвхөн бүх хэрэгцээнд нь ч бус, бас эрхэм дээдсийн бүх аашинд нь зориулсан мөнгө байна.
-Тэнгэр ивээг, ноён Фуке гэж ван ноцтойгоор хэлээд -Би таныг хүнд байдалд оруулмааргүй байна. Өнөөдрийн өдрөөс эхлээд хоёр сарын хугацаанд би танаас сохор зоос ч гуйхгүй.
-Үүнийг би ашиглан, дайн дэгдсэн нөхцөлд ванд хэрэг болох анхны сан болгож зургаан саяыг хуримтлуулья.
-Зургаан сая ий?
-Зөвхөн түүний угсааныханд л зориулагдах нь мэдээж.
-Та дайнд итгээд байгаа юм уу? ноён Фуке?
-Хэрэв Тэнгэр, бүргэдэд хошуу болон хумс өгсөн бол, энэ нь тэдгээрийгээ хааны эрх сүрээ харуулахад хэрэглэ гэж өгсөнд би итгэдэг.
Ван сэтгэл ханасандаа улайгаад явчихав.
-Энэ хэд хоногт бид хэтэрхий үрчихлээ, ноён дš Фуке та намайг яншихгүй юм байгаа биз дээ?
-Эрхэм дээдэст өмнө нь дахиад хорин жилийн залуу нас байна. Энэ хорин жилд та бүхэл бүтэн тэрбумыг үрж болно.
-Тэрбум! Энэ ихэднэ, ноён Фуке хэмээн ван инээмсэглэн хэлэв.
-Би аригтайгаар хуримтлуулна, Sire Тэгээд эрхэм дээдэст ноён Кольбер болон би гэсэн хоёр үнэт хүн байна. Нэг нь таныг мөнгөө үрэхэд тань туслах болно. Хэрэв миний тусыг эрхэм дээдэс хүлээж авдаг л юм бол энэ бол би, харин нөгөөдөх нь арвилан хэмнэх болно энэ бол ноён Кольбер
-Ноён Кольбер оо? гэж ван гайхан асуув.
-Эргэлзээгœй, Sire ноён Кольбер хачин сайн тоолж чаддаг юм.
Дайсных нь амнаас дайснаа ийнхүү магтсан магтаалыг сонсчихоод ван Фукед итгэн, бахархах сэтгэл төрлөө. Үнэн хэрэг дээрээ энэ үгийг хэлэхдээ Фуке дууны өнгөө ч, харцаараа ч өөрийгөө илчилсэнгүй. Энэ бол огт магтаал биш. харии дараа нь илүү хараах эрхтэй болохын тул хэлсэн үг байлаа.
Ван ойлгоод, ийм ухаан болон уудам сэтгэлд нь тааруулан:
-Та ноён Кольберийг магтаж байгаа юм уу? гэж асуув.
-Тийм, Sire яагаад гэвэл энэ хүн зөвхөн хүндэтээр ч зогсохгүй эрхэм дээдсийн сонирхолд ихэд итгэлтэй хүн гэв.
-Яагаад гэвэл тэр таны санаснаас байнга л татгалздаг болохоор нь та тэгж бодож байна уу гэж ван инээмсэглэн асуув.
-Бараг л тийм.
-Надад үүнийгээ тайлбарлаатах
-Энэ маш амархаан. Би бол мөнгийг олж авахад хэрэгтэй хүн. харин тэр бол мөнгийг урсгахгүйн тул хэрэгтэй хүн.
-За, за боллоо ноён мөнгөн сангийн дээд хянагч, чөтгөр гэж! Та энэ магтсан үнэлэлтдээ засвар оруулчихаар ямар нэг юм надад хэлээтхээч.
-Засаг захиргааны чадварын хувьд уу, Sire!
-Тийм.
-Хэлэх юм алга, Sire
-Үнэн үү?
-Би Францад Кольбероос өөр шилдэг албан хаагч танихгүй гэдгээ нэр төрөөрөө андгайлъя.
1661 онд албан хаагч гэдэг үгийн утга нь өнөөдрийнхийг бодвол арай өөр, бусдад захирагдсан гэмээргүй шинжтэй байв. Гэвч вангаас ноён мөнгөн сангийн дээд хянагч гэж дуудсан Фукегийн амаар дамжихдаа тийм нэг номой жижиг шинжтэй болж, Фукег ч суудалд нь, Кольберийг ч суудалд нь гайхалтай тавьж өглөө.
-Гэхдээ Кольбер хэдий нарийн ч гэлээ тэр миний Фонтанбло дахь баярыг захиран явуулж байгаа шүү дээ, тэгээд ноён Фуке тэр миний мөнгийг үрэхэд ерөөсөө саад хийж хориглосонгүй гэж XIV Луи хэлэв.
Фуке мэхэсхийсэн боловч хариу дуугарсангүй.
-Таны санал ийм биш үү? гэж ван асуув.
-Ноён Кольбер энэ талаар ер бусын захирах чадвараа харуулж, тэгээд эрхэм дээдсийн магтаалыг хүртэж чадсан гэж би бодож байна гэж Фуке хариуллаа.
Захирах чадвар гэсэн энэ үг, албан хаагч гэсэн үгний сайхан хужир нь болов. Хэнд ч вантай адилхан ярианы өнгөний өчүүхэн төдий өөрчлөлтийг мэдрэх болон хамгийн битүүлэг санааг олж харах дүй байдаггүй ажээ. Ийм учраас XIV Луи, Фукегийн үзлийн үүднээс албан хаагч дэндүү шударга байснаас, өөрөөр хэлбэл Фонтенблогийн гайхамшигтай сайхан баярууд нь түүнээс ч илүүгээр сайхан байж болох байсныг ойлгов.
Ван эндээс, оролцогчидоос хэн нэг нь түүний зугаа цэнгэлийг дутуу дулимаг байсан гэж буруутгаж болохыг мэдрэв. хувцасны шүүгээн дэх хамгийн сайхан хувцсаа өмсөн гоёод Парисд ирж байгаа, дэгжин хүмүүс түүнийг дэндүү ширтэж байгаа ч юм уу эсвэл ерөөсөө анхаарал тавихгүй байгаа хөдөөний хүн түүнд өрөвдөлтэй, халаг хоохой болмоор санагдаж байлаа. сайх дэндүү ухаалаг, тэгсэн атлаа хажуугаар нь нарийн бодож боловсруулсан Фукегийн ярианы энэ хэсэг ванд сайдынхаа ухаан болон зан чанарт нь улам ч илүү хүндэтгэл үзүүлэх сэтгэгдэл төрүүлжээ.
Фуке өглөөний хоёр цагт явж, ван орондоо ялимгүй сэтгэл зовсон, саяхан авсан гивлүүртэй хичээлээсээ болж сэтгэл дундуур цухалдангуй хэвтлээ. Хагас цагийн турш албан хаагч Кольберийн тушаалаар хийгдсэн оёдол зүйдэл, гоёл чимэг, хоолны цэс, ялалтын гулдан хаалганы урлал, гэрэлтүүлэг, галын наадмыг сэтгэлдээ ургуулан бодлоо. Энэ долоо хоног турш өнгөрсөн бүх зүйлийг ван санаандаа ургуулан цуглуулаад баяр наадмынхаа хэдэн толбыг оллоо.
Фуке өөрийн эелдэг зөөлнөөрөө, юмны ая данг олдгоороо, өглөгч зангаараа вангийн нүдний өмнө Кольберийн нэр хүндийг гутааж дөнгөжээ.
Кольбер байдаг л бүх хов жив, өс хонзон, ужиг болсон ззэн ядаснаа яаж ч хэрэглээд ганц ч удаа Фукег ингэж гутааж дөнгөсөнгүй.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.02.11 1:05 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХXII. ФОНТЕНБЛО ӨГЛӨӨНИЙ ХОЁР ЦАГТ

Бидний харснаар дө Сент-Эньян вангийн өргөөг мөнгөн сангийн дээд хянагчийг орж ирэх үед орхин явсан билээ.
Дө Сент-Эньянд аль болох түргэн биелүүлэх даалгавар өгсөн байв. Энэ нь Сент-Эньян цагаа аль болох ашигтай ашиглахад бүх чармайлтаа тавин хичээнэ гэсэн үг байв. Тэр анхны зайлшгүй мэдээг түүнд дө Гиш өгч чадна гэж шийдэв. Тэгээд, дө Гишийн араас гүйлээ. Бидний харснаар дө Гиш жигүүрийн байшингийн булан тойроод гэртээ очих нь уу гэлтэй байсан хүн маань гэртээ очсон ч үгүй. Сент-Эньян түүнийг олж авахаар шийдэв.
Цэцэрлэгт хүрээлэнг хөндлөн гулд хэрэн хайсныхаа дүнд мод түшээд зогсож байгаа хүний дүрсэрхүү юм ажиглалаа. Энэ дүрс, баримал аятай огт хөдлөхгүй агаад, хэдийгээр хөшгөөр битүү хаалттай ч нэгэн цонхонд бүх анхаарлаа тавин ширтэж байна уу даа гэлтэй харагдав.
Энэ нь гүнжийн тасалгаануудын нэгнийх нь цонх байсан болохоор Сент-Эньян энэ хөшчихсөн дүрс, дө Гиш юм байна гэж бодов. Тэр сэмээрхэн ойртоод, огт алдаагүйгээ харлаа.
Гүнжтэй уулзан ярилцсан дө Гишд зүрх сэтгэл нь дийлэмгүй санагдсан аз жаргалыг өгчээ.
Дө Сенг-Эньян, Лавальерийг гүнжид шадар бүсгүйгээр оуулахад Гиш ямар нэгэн үүрэг гүйцэтгэснийг мэддэг байв. ордны хүн үүнийг санаж байв. Тэр зөвхөн дө Гишийг ямар эрх, ямар нөхцөлөөр Лавальерг халамж үзүүлж байсныг нь мэддэггүй байжээ. Гэвч хэрэв сайн хөөцөлдөх юм бол хэзээ ч ямар нэг сураг гаргачихдаг болохоор Сент-Эньян дө Гишийг эелдэгээр хажуугаар нь цөхрөлгүй шалж байгаад өөрт хэрэгтэй мэдээллийг олоод авна гэж итгэж байлаа.
Сент-Эньяний төлөвлөгөө ийм байлаа:
Хэрэв мэдээ нь аятайхан байх юм бол тэр жинхэнэ сувд олсноо итгүүлж, тэгээд сувдаа вангийн титэмд шигтгэх онцгой эрх олж авахыг чармайх. Хэрэв мэдээ нь тааламжгүй бол ван Лавальерт хэр зэрэг дур татагдсаныг нь заншлаж байгаад дараа нь олсон мэдээллээ охиныг хөөж явуулахаас өөр аргагүй байдалд оруулсан маягаар ванд дамжуулаад, дараа нь вангийн зүрхийг эрхшээлдээ оруулахаар тэмүүлж байгаа гүнжээс эхлээд хатан хаанаар дуусаж байгаа бүх хүүхний нүдний өмнө хөөж явуулсан гавьяаг өөрийнх болгон харуулах.
Хэрэв ван өөрийн дураар болгохоор нөр зүтгээд байвал муу мэдээгээ түүнээс нуучихна. харин Лавальерт энэ муу мэдээ нь тэр чигээрээ түүнийг мэдэж байгаа нэг хүний ойд сайтар хадгалагдсаныг дуулгах, ийм маягаар өөрийнхөө өршөөлтэй уудам сэтгэлийг заяагүй охины нүдэнд гайхуулаад, түүнд баярлаж талархсан болон айсан сэтгэл төрүүлж аваад энэ мэдрэхүйн тусламжаар түүнийг үүрд хараат байдалд байлгаж, түүнийг ордон дахь өөрийн хамсаа болгож, аяндаа ордонд, өөрөө амжилт олоод ирэхээр хамсаагаа ч амжилт олоход нь нэмэр болно.
Хэрэв нэг сайхан өдөр түүний өнгөрсөн явдлын нууц мэдэгддэг юмаа гэхэд вангийн дэргэд өөрт нь мэдэх юм юу ч байгаагүй юм шиг царай гаргахын тул бүх болгоомжлох арга хэмжээг урьдаас авах болно. Энэ өдөр ч тэрбээр Лавальерийн нүдэнд нөгөө л өршөөлтэй хүн хэвээрээ үлдэнэ.
Хагас цаг хяраатай дө Сент-Эньяний толгойд боловсорсон энэ бодолтойгоо, зууны эрхэм хүү гэж Лафонтен хэлж таарах байсан хүн маань дө Гишээс үг алдуулахыг хатуу шийдэн, өөрөө Сент-Эньян ч юу ч мэдээгүй байсан аз жаргалынх нь талаар эргэлзээ төрүүлэх ажилдаа оров.
Модны гол түшээд гэрэлтэй цонхноос хараа салгахгүй байгаа дө Гишийг Сент-Эньян ажиглах үед шөнийн нэг цаг болж байв.
Шөнийн нэг цаг гэдэг зураачид цэцгэн титэм толгойдоо тавиад, нүд анилдаад, зүрх догдлон, толгой хүндрээд өнгөрсөн өдөртөө харамссан харц чулуудаад, шинэ өдөртөө сэтгэл хангалуун мэнд хүргэдэг хамгийн тааламжгай цаг байдаг.
Дө Гишийн хувьд энэ цаг хэлж боломгүй аз жаргалын үүрийн туяа байлаа, тэр замд дайралдсан гуйлгачиныг, зөвхөн цаадах нь мөрөөдлий нь үймүүлчихгүй бол баян хүн болгочихоос буцмааргүй байлаа.
Яг энэ цагт Сент-Эньян өөдгүй шийдвэр гаргаад хар амиа бодох нь хэзээд муу зөвлөгч байдаг. түүний мөрөн дээр алгадаад,
-Өө! Таныг л би хайж байсан юм. эелдэг хүн минь! гэж муухайгаар дуу алдав.
-Намайг уу? гээд уруул нь дөнгөж саяхан хайртай нэрийг шивнэж байсан дө Гиш татвалзав.
-Тийм таныг. Тэгээд би таныг саран авхайтай, одтой ярьж байхад тань дайралдлаа. Та яруу найргаар өвчилчихсөн юм биш биз дээ. хайрт гүн, шүлэг тэрлэдэг үү? гэв.
Залуу эр инээмсэглэхээс өөр арга байсангүй. тэгэхдээ зүрхнийхээ угт Сент-Эньянийг байдгаараа харааж байлаа.
-Болох л юм гэж хэлээд - Гэхдээ ямар азтай учрал вэ? ... гэв.
-Өө! Та хэлснийг минь сайн сонсоогүй тань илхэн байна.
-Яагаад тэр билээ?
-Би таныг хайж байгаагаа хэлсэн шүү дээ.
-Намайг эрж яваа юм уу?
-Тийм, хайж яваад олоод авлаа.
-Юуны төлөө юм бэ?
-Филисийг / Виргилийн зохиолын баатар/ магтан дуулах гэж
-Таны зөв, маргах юм алга хэмээн Гиш хөхөрснөө -Тийм, эрхэм гүн минь би Филисийг магтан дуулая гэв.
-Энэ ч танд их зохино доо.
-Надад уу?
-Эргэлзээгүй танд, бүх л гоо үзэсгэлэнтэй, ухаантай хүүхнийг аймшиггүй ивээгч танд
-Чөтгөр ав! Та юуных нь дэмий балай юм яриад байна?
-Би жинхэнэ үнэнийг ярьж байна. Би бүгдийг мэдэж байдаг. Гэвч хүлээж бай. би дурлачихаад байна.
-Тэгэх тусмаа сайн, эрхэм гүн минь. Наашаа ирээд, надад ярьж өгөөч.
Сент-Эньян гэрэлтэй цонхыг ажиглачихаж магадгүй гэж айсандаа дө Гиш, гүнг сугадаад өөр тийш нь аваачихыг оролдов.
-Үгүй, үгүй гэж цаадахь нь хөлөө жийчихээд -Тэр харанхуй цэцэрлэг рүү намайг битгий чирээд бай. тэнд дэндүү чийгтэй гэв.
Тэгээд дө Гишийн гарыг хүчрэхгүй болохоор газар суугаад өгөв.
-Тэгвэл, та хүссэн газраа намайг аваачаад, хүсээд байгаа юмаа асуугаач гэж арга нь барагдсан Гиш хэлэв.
-Энэнээс эелдэг байна гэж хаа байх вэ?
Тэгээд жаахан дуугүй байснаа дө Сень-Эньян:
-Хайрт гүн, би таны халамж үзүүлсэн нэгэн хүний талаар таны саналыг сонсмоор байх юм гэв.
-Тэгээд бас таны хайртай байдаг хүн үү?
-Би тийм ч гэхгүй, үгүй ч гэхгүй эелдэг гүн минь. Зүрхээрээ хамаагүй аз туршиж болохгүйг та ойлгож байгаа. тэгээд эхлээд болгоомжлох арга хэмжээг авсан байх хэрэгтэй.
-Таны зөв шүү гэж дө Гиш санаа алдан байж хэлээд -Зүрх бол эмзэг зүйл байгаа юм гэв.
-Минийх бол ялангуяа их зөөлөн шүү дээ гэдгийг хэлчихье.
-Өө! Таныг мэдэхгүй хүн байхгүй, гүн. Цааш нь?
-Цааш нь гэвэл ийм байна. Мадмуазел дө Тонне-Шарантын тухай л яриа болж байгаа юм.
-Үгүй ер өө! Хайрт Сень-Эньян минь! Би таныг солиорчихож гэж бодмоор байна.
-Яагаад?
-Би хэзээ ч мадмуазел дө Шарантыг халамжлаагүй.
-Тийм гэж үү?
-Хэзээ ч үгүй.
-Ингэхэд мадмуазел дө Тонне-Шарантыг гүнжид оруулж өгсөн хүн нь та биш юм гэж үү?
-Гэвч мадмуазел дө Шарант сайн удам угсаатай болохоор ямар ч хамгаалал шаардлагагүй байсан бөгөөд харин ч эсрэгээр гүнж өөрөө түүнийг шадар бүсгүйгээ болгохыг хүссэнийг та хэнээс ч илүү мэдэж байгаа.
-Та намайг шоолж байна уу?
-Үгүй дээ. таны юу хэлэхийг хүсээд байгааг үнэнээсээ ойлгохгүй л байна.
-Түүнийг ордонд оруулж ирэхэд та ямар ч хамаагүй байх нь ээ?
-Үгүй
-Та түүнийг танидаггүй юм уу?
-Түүнийг гүнжид танилцуулах өдөр л анх удаагаа харсан. Тэгээд ч би түүнийг халамжлаагүй болохоор түүнтэй танил биш учраас, хонгор гүн минь, таны олж авахыг хүсэж байгаа мэдээллийг би өгч чадахгүй нь дээ гэж хэлчихээд дө Гиш ярьж байгаа хүнээ орхиод явахыг завдав.
-Байзнаарай, байзнаарай! гэж Сент-Эньян дуу алдаад -Одоохон эрхэм гүн минь, та надаас тийм ч амархан зугтчихгүй шүү гэв.
-Уучлаарай. гэвч гэртээ харих цаг аль хэдийнээ болчихсон юм шиг санагдах юм.
-Хэрэв би тантай дайралдаагүй, шулуухан хэлэхэд олоогүй байсан бол та харихгүй л байсан биш үү?
-Ингэхэд эрхэм гүнтэн, танд надад хэлчихмээр өөр зүйл байвал би таны мэдэлд байна.
-Их сайн байна гэдгийг Бүхнийг бүтээгчийн нэрийн барьж тангараглая. Хагас цагийн эрт ч, хагас цагийн хойно ч байсан. үүнээс болоод таны хөвөө зах илүү ч юм уу дутуу үрчийнэ гэж байхгүй. Таны үг хэлэхгүй байгаа шалтгаан энэ охины талаар таагүй мэдээ биш гэдгийг надад андгайлаатах.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.02.11 1:07 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
-Та юу гэнэ вэ? Миний мэдэхээр тэр охин болор шиг л цэвэрхэн.
-Та намайг баярлуулчихлаа! Гэхдээ би мэдээ муу авдаг хүний царай таны дэргэд гаргамааргүй байна. Таныг гүнжийн өргөөг шадар бүсгүйчүүлээр хангадаг хүн гэдгийг бүх хүн мэднэ. Энэ талаар таны тухай бүр дуу аргачихсан байсан
-Бүх л юман дээр дуу гаргаж байдгийг та мэднэ шүү дээ.
-Та энэ дууг мэдэх үү?
-Үгүй, түүнийгээ дуулаатах. би мэдэж авья.
-Яаж эхэлдэгийг нь би танд хэлж чадахгүй. гэвч яаж дуулдагийг нь санаж байна.
-Сайн байна, оргүйд орвол охинтой гэсэн үг.
Нийт шадар авхай нарын
Нийлүүлэгчийн нэр нь Гиш.

-Утга ч байхгүй, холбоц ч муутай юм.
-Хайрт минь та юу хүсээ вэ? Үүнийг Расин ч, Мольер ч биш харин Лафельяд зохиосон юм. тэр ихэс жинхэнэ шүлэгч шиг толгой сүүл холбож чадахгүй.
-Та зөвхөн төгсгөлийг нь санаж байгаа нь харамсалтай.
-Хүлээгээрэй, хүлээгээрэй хоёрдугаар бадгийнх нь эх санаанд орлоо.
-Сонсож байна.
Шувууны хашаандаа тэр
Шууд л Монтале болон ...

-Чөтгөр ав! дө Лавальерийг хэмээн тэсвэр алдсан ялангуяа Сент-Эньянийг яах гээд байгаагий нь огт мэдэхгүй Гиш дуу алдав.
-Яг, яг Лавальер! Та холбоцы нь олчихлоо шүү дээ. Мөн сайн олов оо, чөтгөр ав. -Монтале болон Лавальер, яг тийм байна. Эд нар таны халамжилсан хоёр охин юм байна гээд Сент-Эньян хөхөрлөө.
-Харин яагаад дуунд мадмуазел Тонне-Шарантын талаар юу ч байдаггүй билээ? Гэж дө Гиш асуув.
-Мэдэхгүй юм.
-За тэгээд таны сэтгэл ханав уу?
-Тэгэлгүй яахав. ямар ч байсан Монталег тэнд дурдсан байна гэж Сент-Эньян хөхөрсөн хэвээрээ хэлэв.
-Өө! Та түүнийг хаанаас л бол хаанаас ч олчихно. Айхтар сэргэлэн охин байгаа юм.
-Та түүнийг таних уу?
-Хүнээр зуучлуулсан юм байна. Маниканыг ивээдэг Маликорн гэдэг хүн түүний төлөө хөөцөлдсөн юм. Маникан надаас Монталег гүнжийн өргөөнд шадар авхайгаар, харин Маликорныг жононгийн бараа бологч, цэргийн даргаар оруулаад өгөөч гэж гуйсан юм. Би тэдний төлөө гуйсан юм. би энэ Маникан гэдэг хачин хүнд зөөлөн сэтгэл гаргадгийг та сайн мэднэ.
-За тэгээд таны хөдөлмөр амжилттай болсон уу?
-Ора дө Монталегийн хувьд тийм, Маликорнын хором гэвэл тийм ч гэж, үгүй ч гэж болно. одоо хүлээзнээд л байж байна. Таны асуухыг хүссэн юм ингээд дуусаа юу?
-Холбоц л үлдээд байна.
-Ямар холбоц?
-Таны олж гаргасан холбоц
-Лавальер уу?
-Тийм гээд Сент-Эньян дахин инээхэд нь дө Гишийн зэвүү хүрч байлаа.
-Өө! энэ үү, би түүнийг гүнжийнд оруулчихсан
-Ха-ха-ха!
-Гэвч хайрт гүнтэн минь та энэ нэрийн талаар тоглоом шоглоомоо больчихвол намайг ихэд баярлуулах санж гэж дө Гиш ширүүн хүйтэн өнгөөр хэлээд -мадмуазел Ла Бом, Ле Блан дө Лавальер бол өөлөхийн аргагүй ухаантай бүсгүй байгаа юм гэв.
-Өөлөхийн аргагүй ухаалаг?
-Тийм
-Тэгэхдээ шинэхэн цуурхалыг та одоо болтол сонсоогүй байгаа хэрэг үү?
-Үгүй, харин хэрэв эрхэм гүн та наад цуурхалаа өөртөө хадгалж, цааш нь таарчихаар хүмүүст дамжуулахгүй байвал надад их том тус хүргэхсэн дээ.
-Та юунд нь ингэтлээ санаа зовоод байгаа юм бэ?
-Яагаад гэвэл дө Лавальер дотны андуудын минь нэгэнд хайртай байдаг юм.
Сент-Эньян татвасхийгээд,
-Нээрэн үү дээ! гэж дуу алдав.
-Тийм, гүнтэн гэж дө Гиш үргэлжлүүлээд -Та Францдаа л хамгийн хүмүүжилтэй хүн болохоор би андаа инээдэмтэй байдалд оруулахыг яагаад ч зөвшөөрөхгүй гэдгийг ойлгох ёстой шүү дээ.
-Өө! ойлгохын цаагуур ойлголоо. гэхдээ Сенг-Эньян хий дэмий сониуч зан гаргасандаа гомдохдоо хуруугаа мэрэв.
Дө Гиш түүнд эелдгээр мэхэсхийлээ.
-Та намайг хөөж байна уу? хэмээн андынх нь нэрийг мэдчихийг үхэтлээ хүсэж байгаа дө Сент-Эньян асуув.
-Би таныг ерөөсөө хөөсөн юм алга. эрхэм минь ... Филист зориулсан шүлгээ л дуусгачихмаар байна.
-Энэ чинь юун шүлэг байдаг билээ?
-Дөрвөн мөрт. Дөрвөн мөрт ч бас цаанаа юм хэлээд байдгийг та ойлгодог биз дээ?
-Ойлгохоор барах уу?
-Би энэ дөрвөн шүлгээсээ, гурав хагасы нь зохиох үлдээд байгаа юм л даа. түүнд хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна.
-За, ойлгомжтой баяртай. гүн!
-Баяртай
-Ингэхэд хөө...
-Юу вэ?
-Таны үйлс бүтэмжтэй байдаг биз дээ?
-Хачин их.
-Тэгэхээр та гурав хагас шүлгээ маргааш өглөө гэхэд дуусгачихаж амжих юм байна шүү дээ?
-Би итгэж байна.
-За тэгвэл маргааш болтол баяртай!
-Маргааш болтол баяртай.
Сент-Эньян дуртай ч, дургүй ч мэхэсхийхээс өөр арга байсангүй. Тэгээд модны цаагуур орлоо.
Дө Гиш, Сент-Эньян хоёр яриандаа болоод шилтгээнээс нэлээд холдчихсон байв.
Ямар ч тооны ухааны эрдэмтэн, яруу найрагч, мөрөөдөгч хүнд өөрийн гэсэн зугаагаа гаргах юм байдаг. Сент-Эньян дө Гишээс салаад, аж ахуйн үйлчилгээний хашааг цэцэрлэгээс тусгаарласан хана бүхий, өндөр саглагар туулайн бөөр, хуастай хамт, зэрлэг усан үзмийн модод ургасан аж ахуйн үйлчилгээний байшингууд байдаг цэцэрлэгийн захад оччихсон байлаа.
Ганцаараа үлдэснийхээ дараа Сент-Эньян тэр хашаа хороог чиглэн явав. дө Гиш эсрэг тал руу нь явжээ. Нэг нь цэцэрлэг рүү, нөгөө нь чулуун хашааны зүг явлаа гэсэн үг.
Сент-Эньян зөөлөн элсэн дээгүүр, голт бор, тэс, долоогоны битүү хүнхэр доогуур хэнд ч харагдахгүй, хэнд ч сонсогдохгүйгээр алхалж байв. Тэрбээр бүхий л арга мэхээ хэрэглэсэн боловч Лавальерийн талаар юу ч олж мэдэж чадаагүйдээ урам хугаран, энэ хүнд байдлаас хэрхэн гарах тухайгаа бодож явлаа.
Гэнэт чихэнд нь хүний дуу сонсогдох шиг болов. Энэ нь гомдоллосон бүсгүй хүний дуу, шивэгнэх, зогсоо зайгүй асуулт, аяархан инээж ч байгаа юм шиг санаа алдалт, гайхсандаа битүү дуу алдах зэрэг байлаа. Ялангуяа эмэгтэй хүний хоолой нь мэдэгдэм ялгарч байв. Сент-Эньян гайхсандаа лороо зогсоод, нөгөө дуу нь дээрээс гараад байгааг мэдэж авлаа.
Тэрбээр толгойгоо өргөөд, чулуун хашааны оройд шат налуулаад суучихсан хүүхэн, зөвхөн толгой нь харагдан модон дээр суучихсан залуутай гар хөлөө хөдөлгөн урамтай нь аргагүй хөөрөлдөж байгааг харлаа. Хүүхэн нь хананы нэг талд, залуу нь нөгөө талд байв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.02.11 1:11 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХХIII. ЛАБИРИНТ*

Дө Сент-Эньян зөвхөн мэдээ хайж явсан чинь, бүхэл бүтэн адал явдал олчих нь тэр. Аз нь таарчээ.
Залуу бүсгүй хоёр яагаад энд байгааг, гол нь ийм орой болчихсон байхад ийм эвгүй байдалд юуны тухай ярилцаж байгааг мэдэх гэж сониучирхсандаа дө Сент-Эньян бараг шатны доор шахам гэтэн очив. Тэгээд аль болох эвтэйхнээр мод налж аваад яриагий нь чагнав.
Эмэгтэй нь:
-Үнэндээ ноён Маникан, та ёстой аймаар хүн юмаа хэмээн зэмлэхийн хажуугаар, сээтгэнэсэн өнгө сонсдох дуугаар хэлээд -Хэрэв бид яриагаа үргэлжлүүлэх юм бол хаашаа ч гаралтгүй баригдаж таарна шүү дээ гэв.
-Тун ч магадгүй гэж эрэгтэй нь огт тайван номой өнгөөр хэлэв.
-Тэгээд хүмүүс юу ч гэх юм билээ? Өө халаг! Хэрэв хэн нэг нь намайг харчихдаг юм бол би ичсэнээсээ болоод үхчихнэ шүү гэдгээ танд хэлчихье.
-Өө! Энэ чинь хүүхдийн явдал болно. гэхдээ та үүнийг хийж чадахгүй гэдэгт би итгэж байна.
-Бидний хооронд өөр ямар нэг юм болсон бол ч бас яахав. гэвч зүв зүгээр байж байгаад буруутна гэдэг. Үнэндээ би тэнэг амьтан юм. хэрэггүй юмнаас ч хөөрөхгүй шүү! баяртай ноён Маникан
-Маш сайн! Би эрэгтэйгий нь мэдээд авлаа. одоо эмэгтэйгий нь мэдэх хэрэгтэй байна гэж Сень-Эньян өөртөө хэлэхдээ өндөр өсгийтэй, биеийн өнгөтэй гоё торгон оймс углаад шатны гишгүүр дээр зогсож байгаа аятайхан хөлийг харж байлаа.
-Тэнгэр ээ, жаахан байзнаач, хайрт Монтале гэж Маникан дуу алдаад -Тэнгэр минь, битгий яваач дээ, би танд өөр олон чухал юм ярих хэрэгтэй байна гэв.
-Монтале! гэж Сент-Эньян шивнээд -Нөгөө гурвын нэг байна! Энэ гурван шадар авхайн аль алинд нь өөрийн гэсэн таалагдсан хүн бий. харин үүний таалдаг нь Маникан биш, ноён Маликорн нэртэй шиг санагдах юм гэв.
Ярилцаж байгаа хүнийхээ хэлснийг сонсоод, Монтале шатныхаа дунд хавьцаа зогсчихов. Хөөрхий Маникан арай эвтэйхнээр тухлаж авах гэж туулайн бөөр модныхоо дээд талын мөчир рүү нь дамжин суулаа.
-Намайг сонсооч, танаас гуйя! Та намайг муу юм санаад байна гэж сэжиглээгүй гэдэгт тань итгэж байна.
-Ерөөсөө тийм юм байхгүй. Гэхдээ та энэ захиандаа тус хүргэснээ яахаараа сануулдаг байна? Тэгээд ийм цагаар ийм газар уулздаг тань ямар учиртай юм? Би таныг гүнжийн өргөөнд оруулж өгснөө сануулан таны талархсан сэтгэлийг яагаад хөдөлгөхийг хүсэв гэдгийг та надаас асууж байна.
-Би зүгээр л, таны ийм эелдгээр хүлээж авсан уулзалт хийхийг ихэд хүссэн юм. тэгээд танд нөлөө үзүүлчихээр илүү тохиромжтой аргыг олж чадсангүй. Үүндээ ийм цагийг, ийм газрыг би яагаад шилж авав гэж үү? Яагаад гэвэл цаг нь надад тохиромжтой, газар нь хүнгүй болохоор тэгсэн юм. Би танаас хүний дэргэд ярихад эвтэйхэн бус зүйлийн тухай асуух хэрэгтэй байна л даа.
-Ноён дө Маникан сонсогтун!
-Миний санал бол огтын цэвэрхэн юм шүү, хайрт Монтале.
-Ноён Маникан би эндээс явсан нь дээр юм шиг байна.
-Намайг сонсогтун, эс тэгвэл би тан руу үсэрлээ шүү. Гол нь битгий зөрөөд бай. яагаад гэвэл модны маань нэг мөчир намайг эвгүй байдалд оруулчихаад байна. Бүр уур хүргэчихлээ байна, золиг чинь. Үүнээс жишээ авах хэрэггүй, хэлэхийг минь сонсож бай.
-Сайн байна. би таны хэлэхийг сонсож байна. гэхдээ товчхон яриарай. яагаад гэвэл мөчир таны уурыг хүргээд байгаа бол, намайг шатны гишгүүр өсгийг минь хатгаад хэцүүдүүлээд байна.
-Надад гараа өгч тус болоодхооч, мадмуазел
-Яагаад?
-Зүгээр л өгөөтөх!
-За гар энэ байна. Гэхдээ та юу хийх гэж байгаа юм.
-Таныг өөр лүүгээ татна.
-Яах гэж? Та намайг мөчир дээр өөрийнхөө хажууд суулгахыг хүсээгүй гэдэгт тань итгэж байна.
-Үгүй ээ, гэхдээ би таныг хашаан дээр суулгахыг хүссэн юм. за ингээд. Өргөн тохитой суудал, тэгээд намайг хажууд тань суухыг зөвшөөрвөл ч би гомдолгүй ихийг өгчихмөөр байна.
-Зүгээр, зүгээр! Танд наана тань ч гэсэн аятайхан байгаа биз дээ, биднийг хүн харчихна.
-Та тэгж бодож байна уу? хэмээх Маникан итгэлгүй маягтай асуув.
-Тэгж байна.
-Таныхаар болог! Надад энд эвгүй байгаа ч би модон дээрээ үлдэхээс дээ.
-Ноён Маникан! Бид ярих юмнаасаа холдоод байх шиг
-Энэ ч үнэн шүү.
-Та надад бичсэн үү?
-Бичсэн
-Яагаад?
-Өнөөдөр хоёр цагт дө Гиш явчихсан гээд бодоод үз дээ.
-Тэгээд цааш нь?
-Түүний яваад өгөхийг хараад би ердийн байдгаараа л түүнийг дагасан юм.
-Таны энд байгааг хараад л, би ойлгож байна.
-Байзнаараа ... Хөөрхий дө Гиш аймаар өршөөлгүй байдалд орсныг та мэдээж мэдэж байгаа биз дээ?
-Чааваас, тийм!
-Тэгэхлээр, түүний зүгээс, түүнийг Парисаас хөөж явуулсан хүмүүс, ялангуяа өөрөөс нь холдуулах гэсэн хүн дээр Фонтенблод ирнэ гэдэг ёстой бодлогогүй хэрэг байсан юм.
-Та ч бүр талийгаач Пифагор шиг тунгаан бодож байна, ноён Маникан
-Дө Гиш бол бүх л дурласан хүний адил зөрүүд ньдэндсэн амьтан, миний үгэнд ерөөсөө ордоггүй юм. Би түүнийг ятгаж гуйж ядчихдаг. тэр сонсохыг ч хүсэхгүй байгаа юм чинь ... Чөтгөр ав, чамайг!
-Та юу болчихов оо?
-Өршөөгөөрэй, мадмуазел, би танд хэлээд байсан нөгөө хараал идсэн мөчрөөс болчихлоо. Өмдийг минь ураад хаячихлаа.
-Сүйд болох юм алга, одоо харанхуй байна гэж Монтале инээд алдан хэлээд -Үргэлжлүүлцгээе, ноён Маникан гэв.
-Ингээд, дө Гиш мориндоо мордоод хатируулж гарав. харин би араас нь явган дагалаа. Тэнэг, эсвэл солиотой хүн л андыгаа усанд хаячихаад өөрөө болохоор хээв нэг яараад яваад өгдөг гэдгийг та ойлгож байна уу? Тэгээд би түүнийг урдаа оруулаад өөрөө яаралгүй алхаж гарлаа. Би хөөрхий амьтныг хүлээж авахгүй, авлаа ч гэсэн анхны эвгүй хэлсэн үгнээс болоод тэр буцаад ирнэ. тэгээд Ри эсвэл Мелунд гэргээ харихыг нь харна хэмээн бүр итгэж байсныг минь яана. Энэ ч бас хол газар л даа. Үнэндээ, арван нэгэн бээр очиход, буцах нь мөн адил гэдгийг бодоод үз дээ.
Монтале мөрөө хавчив.
-Танд аятайхан байгаа бол инээхтүн. ахайтан минь, гэвч хэрэв та хашааны тэгшхэн чулуун дээр тохитойхон шиг сууж аваагүй харин мөчир дээр авиран гарсан бол, та бас надтай адилхан бушуухан л доошоо буух юмсан гэж хүсэх л байсан.
-Ялимгүй тэсээч дээ, хœндэт Маникан, ганцхан хувь. Ингээд та Ри болон Мелуныг дайрч өнгөрсөн юм ярив уу?
-Тиймээ би Ри болон Мелуныг дайрч гарсан. би түүний буцаж ирэхгүй байгаад нь гайхаад л замаа хөөгөөд байлаа. эцэст нь Фонтенблод ирээд дө Гишийн хаана байгааг бүгдээрэнгээс нь асууж сурагласан боловч, хэн ч түүнийг харсангүй. хэн ч хотод түүнтэй ярилцаагүй байсан юм. гэр шилтгээний хаалгаар хар хурдаараа орж ирээд алга болчихсон бололгой. Найман цагаас эхлээд л би түүнийг Фонтенбло даяар хайж, дайралдсан хүн бүрээс асууж шалгаасан боловч дө Гиш сураг ч байдаггүй, алга болчих нь тэр! Би санаа зовсондоо үхэж байна. Би чонын аманд шууд оролтой нь биш, болгоомжгүй андынхаа адилаар шилтгээнд ч оролтой нь биш. тэгээд би үйлчилгээнийхэн дээр шууд очоод, танд захиа бичиж дуудсан минь энэ. Одоо, мадмуазел минь Мөнхийн эзнийг бодоод, намайг тайвшруулаад аль.
-Энэ тийм хэцүү юм биш, хонгор Маникан минь, таны анд дө Гишийг хачин сайхан хүлээж авсан.
-Тийм гэж үү дээ?
-Түүнийг цөлсөн ван тэгсэн гэдгийг бод доо.
-Яаж? Түүнийг цөллөгөнд явуулсан ван маань уу даа?
-Гүнж түүнд инээсэн, жонон түүнийг урьдынхаасаа илүү хайрлаж байх шиг байна билээ.
-Үгүй ер өө! гэж Маникан хэлээд -Түүний яагаад үлдсэн нь одоо ойлгомжтой байна. Харин миний тухай тэр юм ярьсангүй юу?
-Ганц ч үг дуугараагүй.
-Түүний зүгээс муу л юм хийж дээ. Тэр одоо юу хийж байна?
-Ер нь л бодвоос унтаж байгаа байх. хэрэв унтаагүй байдаг юм гэхэд мөрөөдөж байгаа.
-Бүхэл оройн турш та нар юу хийв дээ?
-Бүжиглэсэн
-Нөгөө алдарт бүжгэн жүжгээ юу? Харин дө Гиш ямаршуухан байв даа?
-Сэтгэл татам байсан шүү.
-Эр хүн! Харин одоо уучлаарай, мадмуазел, би эндээсээ шууд л танайд очихоос өөр арга алга.


*Лабиринт-Эртний Грек, Миенрт гарах хаалгы нь олоход төвөгтэй олон өрөө тасалгаатай, нааш цааш сүлжсэн толгой эргэмээр гарцтай ордон, шилтгээн байдаг байж. Крит арал Минос хаанд зориулсан нь хамгийн том нь байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг /Орч/

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.02.11 1:15 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
-Яахаараа ингэдэг билээ?
-Та ойлгож байгаа биз дээ. Ийм орой надад шилтгээний хаалгыг онгойлгож өгнө гэж горьдохын ч арга алга. би энэ мөчир дээр унтаад өгөхийг хичнээн хүсэж байгаа ч гэсэн, зөвхөн тоть тэгж чадах байх гэдгийг танд баталчихья.
-Гэхдээ би эрэгтэй хүнийг хашаа давуулан оруулж болохгүй шүү дээ, ноён Маникан
-Хоёрыг шүү, мадмуазел гэсэн хачин номой дуу гарлаа. Үүнийг хэлж байгаа хүн сайх эвгүй гуйлтаа мэдэрч байгаа нь илт байв.
-Тэнгэр минь! хэмээн туулайн бөөр модны дор хэн байгааг харчихыг оролдонгоо Монтале айн дуу алдаад -Хэн бэ? гэж асуув.
-Би байна, мадмуазел
-Би гэж хэн бэ?
-Танд мэхийн өчигч, Маликорн байна гэж хэлчихээд Маликорн доод талын мөчрөөс зүүгдэн ахиулж авирсаар хашааны оройд тулаад ирэв.
-Ноён Маликорн! Ээ сахиус минь! Ингэхэд та хоёр хоёулаа галзуурчихаж!
-Таны лагшин тунгалаг биз дээ? гэж Маликорн ихэд эелдгээр асуув.
-Ингэх нь л надад дутаж гэнэ! хэмээн Монтале цөхрөн дуу алдав.
-Ээ, мадмуазел гэж Маликорн шивнээд -Надад ингэж битгий хатуу хандаач дээ, танаас гуйя! гэв.
-Бид таны найзууд биз дээ, мадмуазел гэж Маникан хэлээд -Найзууддаа үхлийг хүснэ гэж яаж байх вэ. Биднийг энд бүхэл шөнөжингөө орхино гэдэг үхэх ял зааснаас ялгаа юу байна гэв.
Монтале инээгээд,
-Өө! ноён Маликорн бол од түгсэн тэнгэрийн дор шөнийг өнгөрөөхдөө амь тавихгүйгээр чийрэг хүн байгаа юм гэв.
-Мадмуазел!
-Энэ бол төрхгүй аашилсных нь төлөө шударга шийтгэл болно.
-Тийм болог! Ноён Маликорн тантай хүссэнээрээ л тохиролцог. харин би шилжих минь гэж Маникан хэлээд нөгөө гомдоллож байсан мөчрөө бөхийлгөн, хөл гараа оролцуулан байж эцэст нь Монталегийн хажууд суугаад авав.
Монтале Маниканыг түлхэж унагаахыг хүссэн боловч цаадах нь тогтохын тул хамаг хүчээ гарган зууралдаж байв. Хэдхэн хором үргэлжилсэн энэ мөргөлдөөнд харууштай сонин зүйл байсан нь мэдээж бөгөөд энэ нь ноён Сент-Эньяний анхаарлаас мултарсангүй. Маникан ялж таарав. Шатыг өөрийн болгож чадаад түүгээр хэдэн гишгүүр бууснаа, өрсөлдөгчдөө гараа эелдэгхэнээр сунгалаа. Тэр хооронд Маликорн туулайн бөөрөнд авирч байгаад Маниканы дөнгөж саяхан сууж байсан суудал дээр нь тухалж аваад түүний хийснийг ааашид дуурайн хийхээр шийдээд байв. Маникан Монгале хоёр хэдэн гишгүүр доошиллоо. Маникан шургуу зангаа үзүүлэн, Монтале инээх боловч хажуугаар нь цааргалж байлаа.
Энэ үеэр Маликорны гомдоллосон дуу гарч,
-Мадмуазел! Намайг битгий орхиоч дээ. танаас гуйя. Миний байдал их эвгүй байна. тэгээд би хашааны үзүүрт гэмтэлгүйгээр ганцаараа хүрч дөнгөхгүй нь ээ. Маниканы хувьд хувцсаа урах нь юу ч биш. тэр ноён дө Гишийн хувцасны шүүгээнээс дуртайгаа олоод авчихна. харин би гэдэг хүн Маниканы хувцсанд ч ядахдаа найдах аргагүй боллоо. яагаад гэхээр тэр нь урагдчихсан.
-Миний санал гэвэл хэмээн Маникан, Маликорнын гомдоллохыг ч анхаарах юм байхгүй хэлээд -Би одоо дө Гишийг эрж олох хэрэггүй гэв.
-Би ч бас ингэж бодож байна гэж Монтале хэлээд -За тэгээд хөдлөөч дээ, ноён Маникан гэв.
-Түмэнтээ гялайлаа! Баяртай, мадмуазел гэж Маникан газарт үсрэн буунгаа хэлээд -Та ер бусын сайхан ааштай бүсгүй юм гэв.
-Би танд үйлчлэхэд хэзээд бэлэн ноён Маникан. Би одоо ноён Маликорноос яажшуухан салах аргаа олоодохьё гэв.
Маликорн санаа алдлаа.
-Явагтун, явагтун гэж Монтале үргэлжлүүлэн хэлэв.
Маникан хэд алхаснаа, шатан дээр буцаж ирээд,
-Ингэхэд, мадмуазел ноён дө Гишийнд хаагуур нь очдог байна аа? гэж асуув.
-Түүнээс амархан юм гэж байхгүй. Эвэрлэг модтой гудмаар ороод яваарай'
-Сайн байна
-Замын уулзвар хүртэл явдаг юм шүү.
-Сайн байна.
-Та тэнд дөрвөн модот гудамж харна...
-Маш сайн
-Тэдгээрийн нэгээр нь ороод яваарай.
-Чухам аль гудамжаар нь?
-Баруун талын
-Баруун талын гэнээ?
-Үгүй, зүүн талынх юм байна.
-Ээ! чөтгөр ав!
-Үгүй... үгүй ... хүлээж байгаарай.
-Ингэхэд та өөрөө ч нэг их итгэлтэй биш юм шиг санагдчихлаа. Сайн бодоодхооч, танаас гуйя, мадмуазел
-Дундах нь юм байна.
-Тэнд чинь дөрвөн гудамж байгаа биз дээ?
-Энэ ч үнэн шүү. Миний ганц мэдэж байгаа юм маань энэ дөрвийн нэг нь л гүнжийн өргөөнд шууд очдог юм. энэ модот гудамжийг би мэдэхийн сайнаар мэднэ.
-Гэхдээ дө Гиш гүнжийнд байхгүй биз дээ?
-Тэнгэрийн ивээлээр, үгүй!
-Ингэхэд, гүнжийнд очдог тэр модот гудамж надад хэрэггүй. Би түүнийг чинь дө Гишийнд очдог гудамжаар солихыг хүсээд байна шүү дээ.
-Өө! тэгэлгүй яах вэ. би уг нь түүœнийг мэднэ л дээ. гэвч түүнийг эндээс зааж өгнө гэхэд ухаанд нэг л бууж өгөхгүй байна.
-Би тэр азтай гудамжийг олчихлоо гэж бодьё л доо, мадмуазел
-Тэгвэл та түүгээр ороод яваарай. Танд зөвхөн лабиринтийг л өнгөрч гарахаас өөр юм үлдэхгүй.
-Энэ чинь бас юу вэ, юуных нь лабиринт гараад ирэв?
-Зэгсэн адармаатай эд дээ. тэнд заримдаа өдөр ч төөрчихдөг юм. зүүн тийшээ ч, баруун тийшээ ч эцэс төгсгөлгүй эргээд л байна. эхлээд баруун тийшээ гурав эргэнэ. дараа нь зүүн тийшээ хоёр эргэх хэрэгтэй. дараа нь нэг бил үү хоёр эргэнэ? Байзнаарай! эцэст нь та лабиринтаас гарч аваад, агч модот гудамжаар орно. тэгээд энэ модот гудамж таныг дө Гиш ноёны байдаг цацарт шууд хүргээд өгнө.
-Ёстой нэг зааж өгөх шиг боллоо, хэлэх ч юм алга! Би таны хэлснээр явах юм бол энүүхэн дороо ч төөрчихнө гэдэгт эргэлзэхгүй байна, мадмуазел. Иймээс надад жаахан туслаадхаач гэж ганаас гуйхыг хүсэж байна.
-Яаж туслах гэж?
-Та надад гараа өгөөд тэгээд намайг нөгөө... нөгөө... юу шиг л зам заагаад яв. би домгий нь мэдэж байна л даа, мадмуазел. гэвч ийм ноцтой байдалд байгаа болохоор толгойноос нисээд явчихаж. За алив, наашаа ирээч би танаас гуйя.
-Хүүе, би яах болж байна? гэж Маликорн орилоод -Та нар намайг орхиж байгаа юм уу? гэв.
-Үгүй, энэ боломжгүй юм байна. ноёнтон хэмээн Монтале Маниканд хандан хэлээд -Гэнэтхэн хэн нэг нь ийм цагаар намайг тантай байхыг харчихвал, ямаршуухан яриа гарахыг өөрөө бодоод үзээч гэв.
-Таны дотоод сэтгэл таныг хамгаална шүү дээ гэж Маникан сургаал хайрлан хэлэв.
-Үгүй дээ, ноёнтон, энэ боломжгүй!
-Тэгвэл, Маликорныг буухад нь туслахыг минь зөвшөөрнө үү. энэ залуу бол сэргэлэн ухаалаг, тэгээд бас гайхалтай шиншилдэг хүн байгаа юм. тэр надад зам зааж өгөг. тэгээд үхэхэд хүрвэл хоёулаа хамт үхээд, эсвэл хамтдаа амь гарцгаая. Бид хоёр хамт явааг харлаа ч бидэнд анхаарал тавихгүй. харин намайг ганцаараа явж байвал нууц амраг ч юм уу хулгайч гэж бодно шүү дээ. Маликорн буугаад ир, май энэ шат аваадах.
-Ноён Маликорн, таныг модноос буухыг хориглож байна! гэх Монтале хашхираад -Уур хилэнгийн минь аюулд нэрвэгдэхээ мэдээрэй! гэв.
Хашааны дээр хөлөө тавихаар завдаж байсан Маликорн уйтгартай царай гарган түүнээ татаж авлаа.
-Чшш! гэж Маникан шивнэв.
-Юу вэ? гэж Монтале асуулаа.
-Би хүний алхаа сонсож байна.
-Пээ, Тэнгэр минь!
Үнэндээ ч хөлийн чимээ тодхон сонстож, хөгжилтэйгөөр инээсэн дө Сент-Эньян навч яран гараа үрчсээр, хүн болгоныг яг байгаа байранд нь зогсоохыг хүсээ юу гэлтэйгээр гараад ирэв. Маликорныг модон дээр нь хүзүүгээ сунгасан чигээр нь, Монталег өндөр болчихсон ч юм шиг харагдах шатны гишгүүр дээр нь, Маниканыг замд гарахад бэлэн нэг хөлөө урагш газарт тавьсан байдлаар нь
-Өө! Оройн мэнд Маникан гэж гүн хэлснээ -Тавтай морил хайрт анд минь, та өнөө орой бидэнд үгүйлэгдээд, таныг хүмүүс сураглаж байлаа. Мадмуазел дө Монтале! Таны үнэнч зарц! ... гэхэд нь Монталегийн царай улайгаад ирэв.
-Ээ, сахиус минь! гэж бувтнаснаа нүүрээ гараараа таглав.
-Тайвшрахтун мадмуазел! Би таны буруугүйг мэдэж байгаа болохоор бүгдийн өмнө батлан даая. Маникан! надтай явъя. Эвэрлэг модот гудамж, зөрлөг, лабиринтийг би сайн мэднэ. Би таны Ариан /Ариан буюу Ариадне-Грек домгоор Критийн хаан Миносын охин. Дурласан залуу Тесейгээ Минотавр мангасын амьдардаг лабиринтад хоригдон гарч чадахгүй байхад нь бөөрөнхий утас өгөн, түүний хөвүүлсээн гарч ирсэн гэдэг/ боломз. Ингээд би таны мартчихаад байсан домгийн нэрийг санууллаа шүү! -Өө! Нээрэн тийм! Танд баярлалаа гүнтэн.
-Далимд нь гүн, ноён Маликорныг аваад явчихаж болдоггүй юм уу? гэж Монтале гуйв.
-Үгүй, үгүй Тэнгэр өршөө! гэж Маликорн дуу алдаад -Ноён Маникан тантай шавайгаа ханатал ярьсан. харин одоо миний ээлж, мадмуазел, бидний ирээдүйн тухай танд яримаар юм надад их байна гэв.
-Дуулж байна уу? гэж гүн инээд алдан хэлээд -Түүнтэй үлдэгтүн мадмуазел. Өнөө шөнө чинь нууцын шөнө гэдгийг та мэдээгүй байгаа юм гэж үү? гэв.
Тэгээд Маниканыг гүн сугадаж аваад, Монтале тийм сайн мэддэг мөртлөө тийм муу зааж өгсөн замаар авч явлаа.
Монтале тэднийг бараа тасартал нь харцаараа үдэв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 1:44 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХХIV. МАЛИКОРН "ГОЁ ТОГОС" ЗОЧИД БУУДЛААС ХЭРХЭН НҮҮСЭН НЬ

Монталег гүнг харцаараа үдэн гэнэ алдаж байх хооронд Маликорн суудлаа эвтэйхэн болгоод авлаа.
Монтале эргэж харангуутаа Маликорнын байдал өөр болсныг олоод харчихав. Маликорн чулуун хашаан дээр, хөлөө шатны дээд гишгүүр дээр тавьчихаад сармагчин шиг сууж байлаа. Толгой нь зэрлэг амьтан шиг ороонго өвс, наалданги навчаар хучигдаж, хөл нь зэрлэг усан үзмээр ороогдон тушигдсан нь амьтны хөл гэлтэй харагдана.
Монталег ойн савдаг гэхэд буруудах юм байхгүй байлаа.
-Энэ чинь юу болж байна гэж шатаар өгсөнгөө зэвүү нь хүрсэндээ дуу алдаад -Та намайг амар байлгана гэдгийг ч мэдэхгүй мөрдөж мөшгөөд л ёстой нэг тамлан зовоогч юмаа! гэв.
-Би юу дээ гэж Маликорн гайхсандаа дуу алдаад -Би зовоон тамлагч болж байна уу? гэж асуув.
-Тэгэхгүй яах юм. та намайг байнга л гутааж байна, ноён Маликорн. Та бол муу санаатай мангас!
-Би юу?
-Та Фонтенблод юугаа хийх гэж ирсэн юм. хэлээтхээч! Та чинь Орланд амьдардаггүй бишсэн бил үү?
-Та намайг энд юугаа хийж ирээв гэж асууж байна. Би тантай уулзах хэрэгтэй байсан юм.
-үгүй ер! Мөн айхавтар шаардлагатай хэрэг байх нь!
-Танд мэдээж хамаагүй ч гэсэн огтын хойшлуулашгүй хэрэг байгаа юм. Тэгээд ч ирээдүйд таны амьдарч байгаагаас өөр ямар ч орон гэр надад хэрэггүй. Таныг Фонтенблод амьдарч байгаа болохоор тань би энд хүрээд ирсэн маань энэ.
Монтале мөрөө хавчаад,
-Тэгээд та намайг харахыг хүссэн юм биз дээ, тийм үү?
-Тийм
-За яахав, сайн байна. та намайг харсан биз дээ! Ханавал ханахаар боллоо, Харахтун!
-Өө! үгүй шүү гэж Маликорн дуу алдав.
-Яагаад үгүй байдаг юм!
-Би зөвхөн таныг харах гэж ирсэн юм биш. надад бас тантай ярилцах хэрэг байна.
-За яахав, ярилцъя. Гэхдээ хожим өөр газар
-Хожим? Би тантай хожим, өөр газар дайралдах үгүйг Тэнгэр л мэднэ! Үүн шиг аятайхан тохиолдол бидэнд хэзээ ч таарахгүй байх
-Одоо бол би яагаад ч чадашгүй нь.
-Яагаад ингэдэг билээ?
-Яагаад гэвэл энэ шөнө мянган зүйл тохиолдлоо.
-Тэгвэл энэ маань мянга нэг дэх нь болог л дээ.
-Үгүй, үгүй мадмуазел дө Тонне-Шарант намайг бидний тасалгаанд хүлээж байгаа. надад их чухал зүйл хэлэх ёстой юм.
-Тэгээд удаан хүлээж байгаа юм уу?
-Дор хаяж нэг цаг.
-Тэгвэл тэр хэдэн хором илүү хүлээж байг гэж Маликорн тайвнаар хэлэв.
-Ноён Маликорн! Та мартагнаад л байна даа.
-Өөрөөр хэлбэл та намайг мартаад байна, мадмуазел. -Таны надад энд тоглуулж байгаа дүр уурыг минь хүргэж эхэлж байна шүү. Чөтгөр ав! мадмуазел. Найм хоногийн өмнөөс л би та нарын дунд эргэлдлээ. тэгэхэд та намайг байгааг ганц ч удаа болов ажиглаж гийгүүлэхгүй байгаа юм даа.
-Та одоо энд найм хоног эргэлдлээ гэж үү дээ?
-Цэцэрлэгт хүрээлэнгээр өлссөн чоно шиг тэгээд л хоёр ч хиймэл үсий чинь юу ч биш болгоод хаясан пуужингийн галд түлэгдээд л үдийн чийг, усан оргилуурын шүрсдсэнд үргэлж нойтон, ямагт өлсгөлөн, тамиргүй болсон амьтан, хашаан дээгүүр авирахаас өөр арга байсангүй. Чөтгөр ав! Хэрэм ч биш, тожмой луу ч биш, халиу ч биш, харин хүн болж бүтээгдсэний төлөө ийм хором заяатай байх гэж үү? Та бол миний хүн төрхийг алдуулахыг хүсэж байгаа хүний үнэргүй муухай хүн. Тийм, би зэвүү хүрснээ гаргаж байгаа минь энэ! Би бол хүн, чөтгөр ав! Хэрэв тэнгэрийн зүгээс л өөр лүндэн буулгадаггүй юм бол би хүнээрээ л үлдэх болно.
-Танд юу хэрэгтэй байна. Та юу хүсэж байгаа юм? Та юу шаардаж байна? гэж Монтале омог нь дарагдав бололтой зөөлөн өнгөөр асуулаа.
-Миний Фонтенблод байсныг мэдээгүй гэж битгий хэлээрэй дээ.
-Би ...
-Илэн далангүй байгтун.
-Би эргэлзэж л байна шүү.
-Найман өдрийн турш та ядахдаа өдөрт ганц удаа надтай уулзчихаж чадаагүй байсан юм гэж үү?
-Надад дандаа л саад болж байсан юм ноён Маликорн
-Та-ра-ре! /Хүний хэлснийг итгэхгүй байгаагаа илэрхийлсэн эрээ цээргүй аялга үг (фр)/
-Хэрэв итгэхгүй байгаа юм бол бусад шадар хүүхнүүдээс асуугаач
-Өөрөө бусдаас илүү байгаа зүйлдээ хэзээ ч тайлбар асуудаггүй.
-Тайвшраач дээ, ноён Маликорн, тун удалгүй бүх юм өөрчлөгдөнө.
-Хэзээний л тэгэх байсан юм
-Хүн таныг харж байна уу, эсвэл ерөөсөө харахгүй байна уу, таны тухай бодож байна уу гэдгийг та мэдэж байдаг шүү дээ гэж Монтале эрхлэнгүй янзаар хэлэв.
-Өө! хүн намайг бодож байдаг! ...
-Үнэн үг шүү!
-Тэгээд шинэ юм юу ч алга уу?
-Юуны талаар?
-Жононгийнд юу болж байгааг мэдэх гэсэн миний даалгавар
-Ээ, хонгор Маликорн минь. энэ хэдэн өдөр жононд ойртон очиж ч болохгүй байлаа.
-Харин одоо?
-Одоо бол өөр хэрэг. Өчигдөрөөс эхлээд хардахаа больсон.
-Үгүй ер! Юунаас болоод хардахаа байсан юм бол?
-Ван өөр хүүхэнд нүдээ унагаадаг болсон гэдэг цуу тараад байгаа юм. тэгээд л жонон дорхноо тайвширчихсан.
-Энэ цуурхлыг хэн тараасан юм бол? Монтале дуугаа намсгаад,
-Энүүхэндээ ярихад, гүнж ван хоёр үгсчихсэн гэж надад санагдаад байгаа юм гэв.
-Ха - ха!.. гэж Маникан хөхрөөд -Цорын ганц арга л энэ байсан юм! Харин хөөрхий нөгөө сэтгэлээ өгсөн ноён дө Гиш яаж байна?
-Өө! тэр хүн тэр чигээрээ зайлуулагдсан!
-Тэд захидал бичилцэж байна уу?
-За, үгүй дээ! Би найм хоногийн турш тэдний аль нэг нь гартаа өдөн үзэг барихыг нь хараагүй.
-Та гүнжтэй ямаршуухан байдаг вэ?
-Сайн байдаг
-Харин вантай?
-Би хажуугаар нь өнгөрөхөд ван инээмсэглэдэг.
-Сайн байна.
-Манай нууц амрагууд ямар хүүхнээр халхавч болгохоор шийдсэнийг одоо хэлээдэх дээ.
-Лавальерийг
-Хөөрхий амьтан! Гэхдээ үүнд саад болох хэрэгтэй, хонгор минь
-Яагаад?
-Яагаад гэвэл, ноён дө Бражелон хэрэв сэжиг авах юм бол түүнийг, эсвэл өөрийгөө алчихна.
-Раул уу? Сайн сэтгэлт Раул? Та гэгж бодож байна уу?
-Хүүхнүүд өөрсдийгөө тачьяадлыг сайн мэддэг гэж дээгүүр санаатай байдаг юм гэж Маликорн хэлээд -Харин өөрсдөө зүрхэн доторхоо ч уншиж чадахгүй. хоёр бүлтгэрийнхээ харж байгааг ч ойлгож чаддаггүй. Нэг үгээр хэлэхэд ноён дө Бражелон Лавальерт ухаангүй хайртай. Тэгээд хэрэв бүсгүй нь түүнийг хуурдаг л юм бол тэр амиа золиослох ч юм уу эсвэл бүсгүйгээ алчихна.
-Ван түүнийг хамгаална л даа гэж Монтале хэллээ.
-Ван! гэж Маликорн дуу алдав.
-Эргэлзээгүй.
-Гэвч, Раул ванг жирийн нэг торгон цэрэг шиг л нухчихна.
-Ноён Маликорн та солиорсон байна.
-Огтхон ч үгүй. Би танд буурь суурьтайгаар үнэнээ ярьж байна, хонгор минь. харин би өөрөө яахыгаа мэдэж байна.
-Яаж?
-Би энэ тоглоомын талаар чимээгүйхэн Раулд урьдчилан хэлнэ.
-Тэнгэр өршөөг! азгүй амьтан гэж Монтале нэг гишгүүр өгсөн Маликорнд дөхөнгөө хэлээд - Хөөрхий Бражелонд энэ талаар ганц ч үг бүү цухуйлгаарай гэв.
-Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл та юу ч мэдэхгүй байна.
-Тэгээд юу болчихсон юм бэ?
-Өнөөдөр орой ... Биднийг хэн ч сонсоогүй биз?
-Үгүй ээ.
-Өнөө орой Лавальер вангийн царсан дор чангаар юу ч санаж бодсон юмгүй Ванг харсан мөртлөө, өөр эр хүнд дурлаж болно гэдгийг би ойлгохгүй байна гээд хэлчихсэн юм.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 2:00 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
Маликорн ханан дээр үсрээд,
-Пээ, Тэнгэр минь. тэр тэгж хэллээ гэж үү дээ, заяагүй амьтан гэв.
-Нэг ч үг орхилгүй хэлсэн нь ийм байна.
-Тэгээд тэгж бодож явдаг байх нь ээ?
-Лавальер бол хэлсэн юмаа л дандаа бодож байдаг хүн.
-Энэ бол өшөө авалт дуудаж байна! Гэвч хүүхнүүд бол хорт могойнууд юм даа гэж Маликорн нь дуу алдав.
-Тайвшрагтун, хайрт Маликорн, тайвшираач дээ!
-Үгүй шүү. муу юмыг үндсээр нь цавчин хаях хэрэгтэй, эсрэгээр нь Раулд урьдчилан сануулах цаг нь болжээ.
-Зөрүүд минь. харин ч эсрэгээр, цаг нь болоод өнгөрчихсөн гэж Монтале хэлэв.
-Яагаад?
-Лавальерийн хэлсэн үг...
-Тэгээд?
-Ванд хүрчихсэн
-Ван түүнийг мэдсэн юм уу? Ванд түүнийг дамжуулсан байх нь уу?
-Ван түүний нь сонссон юм.
-Ноён их хамбын хэлсэн шиг Ohime!*/Ой, ой гэж халаглах (Ита)
-Ван янз нь царсны дэргэдэх бутанд нуугдаж байсан байх нь. Хөөрхий Бражелон л золигт* / Урьд цагт ямаагаар золигт гаргадаг байж/ гарах нь дээ.
-Хаанаас нь харсан ч таны зөв.
-Энэ аймаар юм!
-Яалтай ч юм билээ?
-Тийм, вангийн царс ван хоёрын хооронд орохгүй байсан нь аминд өлзийтэй юм байна. итгэхгүй бол над шиг жижигхэн хүн бяц хавчигдана гэж Маликорн бодол болж байснаа хэлэв.
-Үүнийг л би танд хэлэхийг хүсээд байсан юм.
-Тэгэхээр одоо өөрсдийгөө л бодоцгооё.
-Миний бодол ч адилхан тийм байна.
-Гоё нүдээ нээгээч дээ.
-Харин га том чихээ нааш нь ойртуулаач.
-Нэг сайхан үнсүүлэхийн тул жижиг хөөрхөн амаа нааш нь ойртуулаач дээ.
-За энэ байна гээд Монтале тэр дор нь дуу шуутайгаар үнслээ.
-Тэгэхээр, бүгдийнх нь учрыг олж хужрыг нь тунгаацгаая. Ноён дө Гиш гүнжид хайртай юм байна. Лавальер ванд хайртай, ван Лавальер болон гүнжид хайртай юм байна. Жонон ганцхан өөртөө л хайртай. Энэ бүх сэтгэлийн дундаас бидэн шиг бодолтой нь бүү хэл тэнэг амьтан ч тушаал, нэр төрийг олоод авчихна.
-Та нөгөө мөрөөдөлтэйгөө зууралдсан хэвээрээ л шив дээ.
-Тиймээ болсон явдалтайгаа л. Таны зам заагч болохыг минь зөвшөөрөөч, хонгор минь. Та өдий болтол миний зөвлөгөөнд гомдоогүй гэдэг үнэн биз дээ?
-Гомдоогүй.
-Их сайн! Тэгэхлээр өнгөрсөн явдал түүнд тус болог. Энд хүн болгон л хар амиа боддог юм чинь, бид ч өөрсдийнхөө тухай бодоцгооё.
-Таны зөв шүү.
-Гэвч зөвхөн өөрийгөө бодно шүү.
-Болж байна!
-Дайрах болон хамгаалах холбоо!
-Түүнийг ямагт дэмжиж явахаа тангараглая.
-Гараа өргөөрэй, яг ингээд. -Бүгдийг Маликорнын төлөө!
-Бүгдийг Монталегийн төлөө! гэж Маликорн гараа өргөнгөө хэлэв.
-Харин одоо юу хийх вэ?
-Байнга нүдээ нээлттэй байлгаж, чихээ тавин бусдын эсрэг гэрч баримт цуглуулан, өөрсдийн эсрэг ямар ч баримт өгөхгүй байх.
-Шийдлээ!
-Болж байна!
-Одоо ингээд шийдэгдсэн хойно гэрээ маань байгуулагдлаа, за баяртай
-Яахаараа баяртай гэж?
-Өөр юм алга. Буурчийн газраа буцаж очигтун.
-Буурчийн газраа гэнээ?
-Тийм. Та "Гоё тогос" буурчийн газар буугаа биз дээ?
-Монтале, Монтале та намайг Фонтанблод байсныг мэдэж л байсан байна шүү дээ!
-Энэ юуг илэрхийлэх юм? Таныг зохих хэмжээнээс тань л илүү үзчихсэн байна. сэтгэлгүй амьтан
-Хн ...
-Тэр "Гоё тогос"-доо буцаж очигтун!
-Өө! ямар ч урамгүй юм болж байна даа.
-Яагаад?
-Энэ маань боломжгүй болсон.
-Та тэнд ерөөсөө өрөөтэй байгаагүй юм уу?
-Байсан л даа. одоо байхгүй болчихсон.
-Байхгүй болчихлоо гэнэ үү, тэгээд хэн авчихсан хэрэг вэ?
-Алив, сонсож байгаач... Би таны хойноос гүйж байгаад буудалдаа буцаж ирээд, амьсгаагаа нэг юм дараад байтал дөрвөн тариачин өвчтэй ламыг авчрахыг харлаа
-Ламыг ий?
-Тийм. Буурал сахалтай францискан лам байсан. Өвчтэй ламыг буудалд оруулахыг хараад араас нь дээшээ өгстөл түүнийг миний өрөөнд оруулчихдаг юм байна.
-Таны өрөөнд үү?
-Тийм. миний өрөөнд. Алдаа гарч байна гэж бодоод буудлын эзпийг дуудвал, буудлын эзэн өрөөг надад долоон хоногийн хугацаагаар өгсөн. одоо хугацаа нь дууссан болохоор лам түүнд байхаас өөр арга алга гэдэг юм байна.
-Үгүй ер!
-Би ч наад үгийг тань хэлсэн л дээ! Тэр байтугай уурлахыг хүссэнийг маань яана. Би дахиад дээшээ өгслөө. Би ламд өөрт нь хэллээ. Хийж байгаа зүйл нь найрамдуу биш байна гэдгийг хэлэхийг хүссэн хэрэг л дээ. Гэвч ламтан хичнээн бие нь суларч тамиргүй байсан ч тохойн дээрээ өндийгөөд морин цэргийн багийг л захирч баймаар дуугаар "Наад өөдгүй амьтнаа хаалгаар гаргаад шидчих" гэж хэлээд намайг гал маналзсан нүдээр ширтэх нь тэр. Энэ тулааныг буудлын эзэн болон дөрвөн дамнуурчин дор нь гүйцэтгэж, би өөрөө буугаад явчихаас арай хурднаар намайг шатаар буулгалаа. За ингээд л би толгой хоргодох газаргүй болчихоод байгаа маань энэ.
-Энэ францискан хэн байсан юм бол? Католик бүлэглэлийн генерал байгаа юу? гэж Монтале асуув.
-Магад тийм байх. Зөөгчдийн нэг нь түүнийг тэгж алдраар нь дуудахыг сонссон юм байна.
-За тэгээд? гэж Монтале дуугарав.
-Ингээд надад өрөө ч байхгүй, буудал ч үгүй, толгой хоргодох газар ч үгүй байна. тэгээд ямар ч байсан Маникан андгайгаа адил задгай тэнгэрийн дор унтахгүйгээр шийдлээ.
-Яаж хийх болж байна? гэж Монтале дуу алдав.
-Ийм л болоод байна!
-Энэнээс амархан юм байхгүй гэж хэн нэгний хэлэх сонстов.
Монтале Маликорн хоёр хашгирав.
Дө Сент-Эньян гарч ирээд,
-Эрхэм Маликорн! Азтай учрал дахиад л таныг хүнд байдлаас тань гаргахын тул намайг энд аваад ирлээ. Явцгаая, би гэртээ танд нэг ч францискан авчихгүй өрөө гаргаж өгөхөө амлая. Таны хувьд мадмуазел, тайван байгтун. би мадмуазел дө Лавальер, мадмуазел дө Тонне-Шарантын нууцыг хэдийнээ мэдчихсэн. та дөнгөж саяхан өөрийнхөө нууцыг надад зориулан хэлсэнд тань баярлалаа, та их сайн хүн юм. Би энэ гурван нууцыг ганц л юм шиг ариунаар хадгалж явах болно гэв.
Маликорн Монтале хоёр хэрэг хийсэн газар дээрээ баригдсан сурагчид шиг бие биеэ харж байлаа. Гэвч дө Сент-Эньяний санал болгож байгаагийн бүх л ашигтай талыг нь Маликорн харахгүй байж чадахгүй болохоор Монталед дохио өгч цаадах нь ч үгэнд нь орлоо.
Дараа нь Маликорн шатнаас аажуухнаар буугаад, нөгөө алдарт нууцаас нь Сент-Эньянээс яаж ийгээд мэдээд авчих юмсан гэж бодож байв.
Сенг-Эньян үнэндээ ч Маликорныг гэртээ авчаачиж шадар бүсгүйчүүдийн нууцын талаар мэдээ өгч чадах хоёр хүнийг гартаа оруулсандаа сэтгэл нь амран түүнд хирээрээ л хүндэтгэл үзүүлж байв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 2:05 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХХV. "ГОЁ ТОГОС" БУУРЧИЙН ГАЗАР ҮНЭНДЭЭ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ

Юуны өмнө уншигчиддаа "Гоё тогос" буурчийн газрын талаар тодорхой хэдэн зүйлийг мэдэгдчихээд, дараа нь тэнд амьдарч байгаа байрлагчдынх нь талаар ярилцъя.
"Гоё тогос" буурчийн газар бусдынхаа адил өлгөөс хаягтай нэрээ бичсэн байх ёстой байв. Энэ хаяг дээр нь сүүлээ буулгасан тогос зурсан байв. Гэвч зарим зураач Эваг руу татаж байгаа могойг залуу сайхан хүний нүүрээр бүтээсэн байдаг шиг, хаягийг бүтээгч нь тогосонд эмэгтэй хүний нүүрийг гаргажээ.
Энэ буурчийн газар Легувийн хэлснээр амьдралын сайхныг мэдрүүлсэн хүн төрөлхтөний хагасын амьд шог шүлэг болсон Парисын гол гудамжийг дайран гардаг зүүн гар талын хажуугийн гудамжинд байдаг байв. Парисын гудамж бол угтаа бүх хотыг хамардаг аж. Хажуугийн гудамжийг нь Лионых гэх бөгөөд вант төрийн хоёр дахь нийслэл рүү чиглэсэн болохоор ингэж нэрлэсэн бололтой.
Лионы гудамжинд бие биеэсээ мод бут тарьсан тал цэцэрлэгээр тусгаарлагдсан хоёр чинээлэг айлын байшин байна. Гаднаас нь харахад гурван байшин байгаа юм харагдана. Хэрэг дээрээ яагаад хоёрхон байшин байгааг тайлбарлая.
"Гоё тогосын"-ын нүүрэн тал том гудамж руу харсан байв. Лионы гудамж руу харсан хашаагаар хуваасан хоёр жигүүрийн байшин нь харагдана.
Тэнд нь морьтой, явган ирсэн ч юм уу сүйхээр ирсэн бүх л зоригчдод зориулсан өргөн том цэвэр өрөөнүүдтэй байлаа. Тэнд аялагчид зөвхөн толгой хорогдохоос гадна ширээтэй байдаг байв. Баян дээдэс салхинд гарчихаар газартай, заримдаа өршөөлд багтахгүй болохоороо ганцаараа мөрөөдөхийг хүсэж хоол хүлээнгээ бас ч гэж өш хонзонгоо яаж авахаа бодож амжина.
Жигүүрийн байшингийн цонхоор бүх гудамж, дэвссэн чулууны хооронд ургасан өвс ногоо харагдана. Цааш нь заяахай долоогоно ургасан цэцэрлэгт цэцгээр чимсэн ногоон гараар бидний дурьсан хоёр байшинг тэврэн авч байна уу гэлтэй харагдана. Түүнээс цааш саглагар саглагар төгөл Фонтенблогоос эхлэдэг ойн манаач гэлтэй үргэлжилнэ.
Ийнхүү, булангийн өрөөнд орсон суугч Парисын гудамж руу харц шидэнгээ хөлхөлдөж байгаа хүмүүсийг харж, тэдний алхааг сонсон, гудамжны дуу шуугианыг сонирхон, бас Лионы гудамж талаас хөдөөгийн дур төрх нам гүмийг ханатлаа сонсож болох байлаа. Түүнээс гадна зайлшгүй тохиолдолд Парисын гудамжинд байдаг гол хаалганы цохих чимээг сонсоод, суугч маань Лионы гудамж руу гарсан арын хаалгаар чимээгүйхэн гараад цэцэрлэгт хүрч тэндээсээ ойн цоорхойд очиж болохоор ажээ.
Уншигчийн санаж байгаагаар Маликорн, энэ "Гоё тогос" буурчийн газраас хөөгдсөндөө гомдоллон буудлын талаар анх дурдахдаа өөрийн явдалдаа дэндүү санаа зовж байсан болохоор Монталед энэ сонирхолтой буурчийн газрын тухай мэдэх зүйлээ цөмий нь ярьсангүй.
Бид Маликорны ярьсан зүйлийн зарим дутуугий нь гүйцээхийг хичээх болно.
Жишээ нь Маликорн ямар маягаар "Гоё тогос" буурчийн газар орсноо ярихаа таг мартчихсан байв. Түүнээс гадна, тэр францискан ламын талаар дурдсан болохоос, буудалд байрлагч бусад хүмүүсийн тухай нэг ч үг дурдсангүй.
Тэдний тийшээ яаж орсон арга, тэдний амьдралын хэв маяг, тусгай эрхтэй суугчдаас бусад гадны хүмүүсийн хүнд байдал, буудалд нууц үггүйгээр нэвтрэх болон түүнд ямар ч тусгай бэлтгэлгүйгээр байрлах энэ бүгд нь Маликорныг гайхуулах ёстой байсан боловч үнэндээ ч гайхуулсныг нь бид хэлэхээр шийдээд байна. Гэхдээ бид дээр дурдсанаар Маликорн ажилдаа л улайран байсан болохоор эргэн тойрондоо юу байж байгааг ч анхаарах сөхөө байсангүй.
Үнэн хэрэгтээ буудлын бүх өрөөг хөхөрсөн царай зүстэй эелдэг нь аргагүй, гэрээс гардаггүй хүмүүс эзлэсэн байлаа. Тэдний ганц нь ч Маликорнтой танил биш байв. Энэ бол суугчид Маликорныг тэнд сууснаас хойно ирцгээжээ. Энд орж ирж байгаа хүн бүр нууц үг хэлээд ордог нь Маликорнын анхаарлыг татаж байлаа. Гэвч яагаад ингэдгийг асуухад, эзэн хотод олон сая дээдэс байдгаас гадна зальтай муу хулгайч цөөнгүй байдаг болохоор энэ болгоомжлох арга хэмжээг авсныг мэдэж авчээ.
Буудлынхаа сайн нэрийг хамгаалахдаа эзэн суугчид нь хулгайчид тонуулахгүйн тул энэ талаар бодолцсон нь энэ ажээ.
"Гоё тогос" буудалд байгаа байдлаа ойлгохыг хичээхдээ Маликорн хэзээ ч өөрийнх нь нүдэн дээр олон хүнийг буулгахгүй гэж татгалзаж байгаа мөртлөө өөрийг нь яагаад чөлөөтэй оруулж гаргаад байдаг юм бол гэж өөрөөсөө асуусан ч үгүй. Ялангуяа түүний бодлоор бол хүн болгоны хүндэлж байх ёстой Маниканыг мориндоо "Гоё тогос"-т тэжээл өгөх гэхэд нь Hescio vos (Таныг танихгүй /Ита/) хэмээн хөөсөн нь түүнийг бүр гайхуулж орхижээ. Энэ бүхэн нь хайр сэтгэл эрх тушаалд шунасан бодлоор дүүрсэн толгойд нь учрыг нь ойлгочих юмсан гэдэг санааг оруулсангүй. Энэ оньсогыг таах гэж шийдэхээр хичээдэг юм гэлээ ч бүх оюун ухаанаа дайчлаад ч, Маликорнд ахадсан зүйл байлаа. Ийм оньсогыг тайлахад ядаж Эдипийн /Грекийн домгоор хүүгийнхээ гарт амь алдана гэсэн төлөгчийн үгнээс айхдаь нялхад нь ууланд хаяулсан Фивийн хааны хүү. Малчин олж аван том болоод өөрөө мэдэлгүй эцгийгээ хороож, эхтэйгээ гэрлэн хаан болоод төлөгчийн хэлснээр болсныг мэдэж өөрийгөө сохолсон байдаг (орч)/ толгой хэрэгтэй байсныг уншигчиддаа хэлэхэд илүүдэх юун.
Маликорн “Тоё тогос”-ыг шилж авсны дараачийн өдрөөс ирсэн долоон аялагч буудалд нэг долоо хонож байлаа.
Энэ долоон аялагч олон дагалдантай ирцгээжээ. Германы генерал нарийн бичиг, эмч, гурван зарц, долоон морьтой бөгөөд нэрийг нь түшээ гүн фон Вострут гэнэ. хоёр зээ охин, хоёр нарийн бичиг, хамаатны цэргийн дарга болон арван хоёр морьтой испанийн хамбыг монсеньор Херебиа гэнэ. зарц болон хоёр морьтой ирсэн испанийн бремений баян худалдаачныг Бонштет гэнэ. төрсөн байтлаа зурсан гэлтэй авгай, охиноо дагуулсан венецийн сенаторыг синьор Марина гэж дуудна. омгийнхоо хөл нүцгэн долоон уулынхныг дагуулсан шотландын газрын эзнийг Мак-Комнор гэж дуудна. ямар ч хэргэм цол, сүлдгүй, Венаас ирсэн лам тал нь дийлсэн боловч цэргийн тал дээр ч бас хоосонгүй сүйхээр морилж ирсэн австри эрийг цөм зөвлөгч гэж нэрлэнэ. эцэст нь зарц, гэрийн үйлчлэгч болон нэг дагалдан бүсгүйтэй дээдсийн хүн гэдэг нь хөдөлж аялахаас нь андашгүй нэгэн фламанд авгай гайхамшигтай гоё морьдоор иржээ. Түүнийг фламанд хатагтай гэж дуудна.
Бидний дээр дурдсанаар энэ аялагчид ганцхан өдөр цөмөөрөө ирсэн бөгөөд тэглээ гээд буудалд ямар ч үймээн шуугиан болохгүй, буудлыг тэдний эмч, нарийн бичгийн дарга нар урьд өдөр нь ч юм уу, тэр өглөөгөө захиалчихсан бололтой гудамжинд нь түгжрэл гарсангүй.
Нэг хоногийн өмнө нимгэн хөвхөн хайрцгаа тавьсан эцэнхий мориор ирсэн Маликорн "Гоё тогос" буудлынханд өөрийгөө баяр үзэхээр явж байгаа ихэсийн найз байна гээд, ихэс одоохон ирэх ёстой гэжээ.
Үгий нь сонссон буудлын эзэн, Маликорныг ч юм уу, эсвэл ирэхээр завдаж байгаа эзнийг нь сайн таньдаг хүний царай гарган инээмсэглээд:
-Та өөрт таалагдах өрөөгөө шилж аваарай ноёнтон. Яагаад гэвэл та хамгийн түрүүн ирсэн юм чинь гэв.
Үүнийг хэлэхдээ буудлын эзэн "Тайван байгтун ноёнтон бид хэнтэй ажил хэрэг явуулж байгаагаа мэдэж байна. тэгээд ч таныг зохих ёсоор нь хүндлэнэ" гэж зуйрган байгаа нь харваас идт ажээ.
Хэлж байгаа үг болон хөдөлж аяглах нь Маликорнд тааламжтай санагдсан боловч ингэтлээ сайхан зан гаргасны учрыг ойлгосонгүй.
Их мөнгө үрэхийг хүсэхгүйн хажуугаар бас жижиг өрөө гуйвал татгалзаж л таарах юм байна гэж үзээд Маликорн эзний хэлсэн үгийг шүүрэн авч өөрийнх нь зальжин аргаар өөрийг нь эргүүлээд хуурчихья гэж шийдэв.
Тэгээд юмыгзохих ёсоор нь үнэлдэг хүний царай гарган буудлын эзэнд:
-Эрхэм эзэн минь! Би хамгийн сайн, хамгийн хөгжилтэи өрөөг авья гэв.
-Жүчээтэй нь үү?
-Жүчээтэй нь.
-Хэднээс эхлэн авах юм.
-Хэрэв бололцоотой бол одоохон авмаар байна.
-Гайхалтай.
-Зөвхөн би одоо энэ том өрөөнд орохгүй гэж Маликорн яаран хэлэв.
-Сайн байна гэж буудлын эзэн юм ойлгодог хүний маягаар хэллээ.
-Та дараа нь ойлгомжтой болох зарим шалтгаанаар энэ жижиг тасалгааг өөртөө зориулан авах хэрэгтэй болчихоод байна л даа.
-Тийм тийм гэж буудлын эзэн батлав.
-Анд маань ирэхээрээ том тасалгаа авах болно. Тэгээд тэр нь тэр хүнийх болчихоор тэр тантай тооцоо хийж таарна.
-Маш сайн, маш сайн. Бид тэгж тохиролцчихсон байгаа.
-Тохиролцчихсон?
-Нэгт нэггүй хэлэхэд тийм байна.
-Хачин юм гэж Маликорн бувтнаад -Та бүгдийг ойлгодог юм байна гэв.
-Тийм
-Их сайн, намайг өрөөнд минь хүргээд өгнө үү.
"Гоё тогос"-ын эзэн гартаа бүрхээ бариад түрүүнд нь явлаа. Маликорн өрөөндөө орж аваад дараа нь буудлын эзэн шатан дээр дайралдахдаа түүн рүү муу юм хийж байгаа хамсаатан нь аятай байнга нүдээ ирмэж байдагт нь ихэд гайхдаг байлаа.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 2:07 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
-Энд ямар нэгэн эндүүрэл байгаа бололтой гэж Маликорн өөртөө хэлээд -Гэвч үүний учрыг олтол би эднийг ашиглаж байхаас өөр сайн юм надад алга гэж бодлоо.
Тэрбээр анч нохой шиг өрөөнөөсөө сэмхэн гараад, ордныхны талаар мэдээ олж авах ч юмуу, галт пуужинд түлэгдэн, усан сангийн усны шүршилтэд цохиулсныгаа Монталед ярьсныг нь бид мэднэ.
Буусны маргааш нь буудалд ар араасаа ирсэн долоон аялагч "Гоё тогос"-г бүх өрөөг дүүргэхийг тэр харлаа.
Энэ аялагчид болон дагалдан яваа хүмүүсийг харчихаад, Маликорн ганц хоногоор хожимдсон бол ч түүнд аяллынхаа дараа амарчихаар толгой хоргодох байргүй болох байснаа бодоод таатай нь аргагүй алгаа үрчиж байв.
Бүх хүнийг байрлуулчихсаныхаа дараа эзэн Маликорны өрөөнд орж ирээд ердийнхөөрөө хүндэтгэл үзүүлэн,
-Хайрт ноён минь! Гуравдугаар байшинд танд нэг том тасалгаа үлдээснийг та мэдэж байгаа биз дээ? гэв.
-Мэдэлгүй яахав.
-Би танд жинхэнэ том бэлэг барьж байгаа нь энэ.
-Баярлалаа!
-Тийм учраас таны андыг ирэхээр...
-За тэгээд?
-Сэтгэлд нь таардаг юм гэж байдаггүй л хүн биш бол надад сэтгэл ханамжтай үлдэх байх аа.
-Миний андын талаар хэдэн үг хэлчихийг зөвшөөрөхсөн болов уу?
-Та энд эзэн юм чинь, Тэнгэр ивээг! хэлээч дээ.
-Тэр ирэх ёстой байсан гэдгийг та мэдэж байх ёстой.
-Тийм.
-Тэр янз нь санаагаа өөрчилчихсөн бололтой.
-Үгүй ээ.
-Та түүнд итгэлтэй байна уу? '
-Итгэлтэй байна.
-Хэрэв танд ямар нэг эргэлзээ байгаа бол...
-Тэгээд юу гэж?
-Би бол танд түүнийг ирэхгүй гэж хэлэх байна.
-Тэгэхдээ тэр танд хэлсэн юм байгаа биз дээ?
-Тийм, хэлсэн. гэвч хүн бол тухайлж байдаг. харин Тэнгэр бол мэдэлдээ байлгадаг гэдгийг та мэдэж байгаа шүү дээ.
-Энэ тань юу гэсэн үг вэ?
-Хэлсэн үг нисээд явчихна. бичсэн юм үлддэг, тэр надад юу ч бичээгүй болохоор амаар хэлсэн баталгаагаар сэтгэл ханана гэдэг хэдийгээр би таныг өдөөгүй ч би танд зөвшөөрч байна л даа... би их хүнд байдалд ороод байгаа минь та ойлгож байгаа биз...
-Та надад юу зөвшөөрч байгаа юм?
-Чөтгөр ав! сайн үнэ хүрчих юм бол өрөөгөө түрээсэлчихээч.
-Би юу дээ?
-Тийм, та.
-Хэзээ ч ноёнтон минь, би яагаад ч тийм юм хийхгүй. Хэрэв тэр таны нэр дээр л захиалгатай биш юм бол
-Үгүй ээ.
-Тэр надад бичсэн байсан.
-Өө!
-Тийм шүү.
-Ямар магяаар бичсэн юм бол доо? Түүний захиа нь амаар өгсөн заалттайгаа таарч байгаа юм уу?
-Зурвасын гол утга нь иймэрхүү юм байв.

"Гоё тогос " буудлын эзэн ноёнд
"Таны зочид буудалд хэдэн чухал хүн уулзахаар тохиролцсныг та мэдээжээр уръдчилан мэдсэн биз. Би Фонтенблод цугларч байгаа нийгэмлэгийн гишүүний нэг нь юм. Ийм учраас том бус өрөөг миний өмнөхөн ч юм уу, дараахан нь ирэх андад минь үлдээж байна уу...
"

-Тэр анд нь та мөн биз дээ, үнэн үү? гэж буудлын эзэн яриагаа тасалж байгаад асуулаа.
Маликорн даруухнаар мэхэсхийв. Буудлын эзэн цааш нь:

-Тэгээд том өрөө нь надад зориулагдсан юм шүү. Том өрөөг би төлөх юм. харин жижиг өрөө нь ядуу хүнд зориулсан юм болохоор үнэ багатай байхыг хүсэж байна гэж уншлаа.

-Энэ дахиад л таныг хэлж, тийм үү? гэж эзэн асуув.
-Эргэлзээгүй тийм гэж Маликорн хариуллаа.
-Ингээд бид тохиролцлоо. Таны анд том өрөөг төлнө. харин та өөрийнхөө өрөөг гэв.
-Хэрэв би энэ болж байгаа бүгдээс ямар нэг юм ойлгодог бол өөрийгөө амьдаар нь хүрдлүүлсэн ч яахав гэж Маликорн дотроо бодов.
Тэгээд дуулдахаар:
-Ингэхэд та нэрэнд нь хангалттай байв уу гэдгийг хэлээд өгөөч гэлээ.
-Ямар нэрэнд?
-Захианы төгсгөлд байгаа нэрэнд, тэр танд баталгаа болно шүү дээ
-Би түүнийг чинь танаас асууя гэж хүсэж байсан юм гэж буудлын эзэн хариулав.
-Юу! захиа гарын үсэггүй байсан хэрэг үү?
-Тийм гээд буудлын эзэн нууцлаг явдал, сониуч зан нь гэрэлтсэн нүдээ байдгаар нь нээн хэлэв.
-Тийм бол ч хэмээн нууцлаг дүр гаргасан Маликорн хэлээд -Тэр өөрийгөө нэрлээгүй байгаа юм бол ч ... гэхэд нь, буудлын эзэн:
-Тэгээд юу гэж? хэмээн асуув.
-Түүнд шалтгаан байсан байж таарах нь.
-Эргэлзээгүй тийм
-Тэгээд би түүний анд, итгэлтэй хүн болохоор түүний нууц нэрийг ил аргахгœй шүү.
-Таны түмэн зөв, ноёнтон гэж эзэн зөвшөөрөөд -Би ч шахаж шаардахгүй гэв.
-Би таны эелдэг занг үнэлж байна... Гэвч андын минь хэлснээр миний төрөө жичдээ үнэтэй болохоор түүнийгээ шийдчихье.
-Ноён минь цөмийг нь шийдчихсэн
-Сайн тооцоо сайн найзуудыг бий болгодог болохоор өрөө жүчээ, морины тэжээл гээд өдөрт хэдийг авах вэ?
-Дөрвөн ливр, ноёнтоон.
-Өнгөрсөн гурав хоногт арван хоёр ливр болох нь уу?
-Тийм, ноёнтон, арван хоёр ливр.
-Май, энэ байна.
-Та одоо төлж яах нь вэ дээ?
-Яагаад гэхээр гэж нууцлаг байдал сайн нөлөө үзүүлдэгийг нүдээрээ харсан Маликорн хэлээд -Яагаад гэвэл өртөй үлдмээргүй байна. Хэрэв гэнэтхэн явах болчихвол энэ нь дээр гэв.
-Таны зөв өө, ноёнтон.
-Тэгэхээр би гэртээ байна уу?
-Та гэртээ байна.
-Маш сайн, баяртай.
Эзэн явлаа.
Ганцаараа үлдэж аваад Маликорн дараахь зүйлийг тунгаан бодов.
-Зөвхөн ноён дө Гиш эсвэл Маникан хоёр л "Гоё тогос" буудлын эзэнд бичиж чадна. ноён дө Гиш амжилт олсон ч, олоогүй ч тохиолдолд ордноос гадна өрөөтэй болохыг хүсээд, харин Маникан нь ноён дө Гишийн даалгавраар гүйцэтгэсэн байж болох юм.
Тэр хоёр ингэж бодсон байх ёстой. том өрөөнд шигүү гивлүүртэй хатагтайг хүлээж авахад ёс зүйн хувьд зохимжтой бөгөөд юмыг яаж мэдэхэв хэмээн хатагтайдаа зориулан ойн цоорхойд тулсан гудамжны үзүүрт хоёрдох хаалгыг нөөц болгосон байж болно.
Жижиг өрөөг ноён дө Гишийн итгэлт хүн, хамгаалагч болох Маниканд түр зуурын орогнох газар болгон зориулсан байна. эсвэл сайтар аюулгүй байдалд ноён ч юм уу итгэлт хүний дүрийг тоглож байгаа ноён дө Гишт ч өөрт нь зориулсан байхад үгүй гэх газаргүй.
Гэвч энэ болох гэж байгаа үнэн дээр буудалд болж байгаа энэ хурал чинь? Энэ чинь юу гээч нь вэ? Эд бүгдээрээ л вантай уулзчихсан хүмүүс байх ёстой. Жижиг өрөөг үлдээсэн гээд байгаа тэр ядуу хүн хэн байна аа? Дө Гиш эсвэл Маниканыг сайтар нуун далдлах гэсэн заль уу? Хэрэв би зөв таасан бол энэ ч ер нь үнэмшилтэй тийшээгээ болоод явчихлаа шүү. Энэ маань хагас ялалт гэсэн үг.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 2:09 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
Маниканаас дө Гишийн хооронд зөвхөн гар байдаг бол, Маниканаас Маликорны зай нь зөвхөн түрүүвч л байдаг.
Ийм дүгнэлт гаргасныхаа дараа Маликорны сэтгэл тайвширч, нөгөө долоон зочин өрөөнүүдэд ороход нь юм бодсон ч үгүй, салхинд гарсан шигээ байв. Хэн нь санааг нь юугаар ч зовоохгүй, ордныхны сэмхэн тагнаж элдвийг шалах нь ядаргаатай санагдах үедээ, бичсэн захидал нь хүрэх ёстой газраа хүрдэггүй атал дахин дахин бичих нь утгагүй санагдаад ирэхээр Маликорн жижиг өрөөндөө орж аваад лиш, башир цэцгээр чимсэн тагтаа тохойлдож байгаад Фонтенбло хорвоо дээр ч байхгүй. тэнд гэрэл гэгээ ч, баяр цэнгэл ч байхгүй гэлтэй хачин аялагчдынхаа тухай бодож гарна.
Ийнхүү бид түрүүчийн бүлэгт тодорхой өгүүлсэн долоо дахь хоногийн шөнө хүрч иржээ.
Энэ шөнө Маликорн сэрүүцэхийн тул цонхон дээрээ сууж байв. Шөнийн нэг цаг болж байх үед морь унаад ийш тийшээ сэртэлзэн харж, сэтгэл тавгүй байдалтай Маниканыг гэнэт харав.
-Ингэдэг байжээ гэж Маликорн түүнийг харангуутаа л танин өөртөө хэлээд -Тэр одоо өрөөгөө буюу миний өрөөг авахаар ирж байгаа нь энэ юм байна гээд Маниканыг дуудвал цаадахь нь бүрхээ өргөөд түүнийг таньж байв.
-Пээ, чөтгөр ав! гэж хэлэхдээ царай нь туяараад -Би тантай уулзсандаа яасан их баяртай байна гээч Маликорн, би дө Гиш, өрөө жүчээ гэсэн гурван юм хайж Фонтенблогоор нэг нааш цааш явлаа гэв.
-Дө Гишийн хувьд би танд сайн ч муу ч юм хэлж чадахгүй. яагаад гэвэл би түүнийг хараагүй, өрөө жүчээний хувьд бол өөр хэрэг.
-Хөөе! хараач гэж!
-Тийм, тэдгээрийг энд бэлдчихсэн байсан юм.
-Бэлдсэн? Хэн?
-Та нарыг л гэж надад санагдаад байна.
-Би юу даа?
-Та энд тасалгаа захиалаагүй юм уу?
-Захиалах нь бүү хэл бодоо ч үгүй явнаа.
Энэ үеэр буудлын эзэн ороод ирэв.
-Танайд өрөө байна уу? гэж Маникан асуулаа.
-Та түүнийг захиалсан юм уу, ноёнтон?
-Үгүй.
-Тийм бол өрөө байхгүй.
-Тиймдээ хүрвэл би өрөө захиалсан шүү дээ гэж Маникан хэлэв.
-Өрөө юм уу, том тасалгаа юм уу?
-Таны хүссэнийг нь л, аль нь ч яах вэ?
-Бичгээр үү?
Маликорн Маниканд тийм гэж толгой дохилоо.
-Өө тэгэлгүй яахав, захиагаар гэж Маникан хариулаад -Та миний захиаг заагүй байгаа юм уу? гэв.
-Хэдний өдрийн захиа вэ? гэж Маниканы эргэлзээд байгаад нь сэжиг төрсөн эзэн асуув.
Маникан шилээ маажин Маликорн руу харахад нь Маликорн анддаа туслахаар шатаар доошоо буулаа.
Яг энэ үеэр зочид буудлын үүдэн дээр испани маягаар урт цуваар биеэ ооосон аянчин бууж ирсэн бөгөөд энэ яриаг сонссон байжээ.
-Та надад ямар өдөр өөртөө тасалгаа тавьж байхыг хүсэж захиа бичсэн бэ гэлгийг би танаас асууж байна гэж буудлын эзэн шургуу асуулаа.
-Өнгөрсөн лхагва гаригт гэж нууцлаг танихгүй хүн буудлын эзний мөрийг хальт илэнгээ зөөлөн эелдгээр хэлэв.
Маникан ухарч үүдэн дээр хүрээд ирсэн Маликорн шилээ маажив. Буудлын эзэн жинхэнэ үйлчлэгчээ таньдаг хүний өнгөөр шинээр ирсэн хүнд мэхэсхийв.
-Танд бэлдсэн том тасалгаа бэлэн гэж тэр хүндэтгэлтэйгээр хэлээд -Жүчээ ч адилхан зөвхөн л ... гэснээ ийш тийшээ харж байснаа -Таны морьд? гэж асуув.
-Морьд маань ирж ч магадгүй, бүр ирэхгүй байж ч бас болно. Таны хувьд захиалсан бүх юмныхаа хөлсийг төлөхөөс хойш юуны ялгаа байна.
Эзэн улам ч дор мэхэсхийлээ.
-Харин ингэхэд, та надад захианд дурдсан ёсоор минь жижиг өрөөг үлдээсэн биз дээ? гэж танихгүй хүн асуув.
-Яана! гэж Маликорн орилоод нуугдахыг оролдов.
-Ноёнтон! Таны анд түүнд суугаад бүтэн долоо хоног болж байна гэж буудлын эзэн буланд нуугдсан Маликорныг заагаад хэлэв.
Аялагч цуваа сөхөөд Маликорныг түргэн харснаа,
-Энэ ноён миний анд биш гэв.
Буудлын эзэн дороо үсрэв.
-Би түүнийг мэдэхгүй гэж ирсэн хүн толгой сэгсрэв.
-Яаж! хэмээн буудлын эзэн Маликорн руу хандан хашхираад -Та энэ ноёны анд биш болж байна уу? гэв.
-Танд төлчихсөн л бол адилдаа адил биш үү? хэмээн Маликорн танихгүй хүнийг гайхалтайгаар дуурайн хэллээ.
-Ерөөсөө адилдаа адил зүйл алга! гэж учраа ойлголцохгүйг ойлгож эхэлсэн буудлын эзэн хэлээд -Тэгээд би таныг ерөөсөө ч ганд захиалаагүй байсан өрөөг султгаж өгөхийг хүсэж байна, ноёнтон гэв.
-Гэвч сая ирсэн ноёнтонд миний өрөө хэрэг болохгүй байлгүй, том тасалгаандаа л шууд орчихно биз... Хэрэв тэр өрөөг авбал би танхимийг авъя. хэрэв тэр танхимийг илүүд үзвэл, би өрөөгөө өөртөө үлдээе гэж Маликорн хэллээ.
-Надад их харамсалтай байна, ноёнтон гэж ирсэн хүн зөөлнөөр хэлээд -Надад өрөө болон том тасалгаа хоёулаа зэрэг хэрэгтэй байгаа юм.
-Ингэхэд хэний төлөө ингээд байна даа? гэж Маликорн асуулаа.
-Танхим миний тулд.
-Маш сайн, харин өрөө нь.
-Харагтун гээд танихгүй хүн ойртон ирж яваа цуваархүү юмыг заалаа.
Маликорн заасан зүг рүү нь хараад, Монталед зарим нэгэн зүйлийн нь тодорхойлон ярьж байсан францисканыг тавьсан дамнуургыг харлаа.
Шинэ танил болон өвчтэй францисканы ирсний үр дүнд нь Маликорн, буудлын эзэн болон дамнуургачингийн үүрэг гүйцэтгэж байсан тариачдын хүчээр гудамжинд эрээ цээргүй хөөгдөн гарах нь тэр.
Энэ хөөгдөлтийн дараа Маликорныг бодвол илүү сэргэлэн Маникан Монталетэй яриа өдөн дө Гишийн талаар сураглан, Монтале Маликорны яриаг уншигч маань мэдэж авсан бөгөөд тэгээд дө Сент-Эньян гүнгийн найрсаг зангийн ачаар хоёр анд өрөөтэй болж авсныг ойлгосон билээ.
Бид одоо уншигчдаа нэгийг нь Маликорн эзэлж байсан хоёрын хоёр өрөөг хөлсөлж авсан цувтай танихгүй хүн хэн байв гэдгийг, хүрч ирснээрээ Маникан Маликорны төлөвлөгөөг эвдээд хаячихсан нууцлаг францискан лам хэн байв гэдгийг л мэдүүлэх нь үлдээд байна.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 2:10 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХХVI. АРВАН НЭГЭН ОНЫ ИЕЗҮҮТ*

Уншигчаа чилээхгүйн тул бид юуны өмнө анхны асуултанд хариулъя.
Цуваар бие ороосон аялагч бол, Фукегээс салаад аяны цүнхнээс хувцсаа гаргаж өмсөөд шилтгээнээс гарч, долоо хоногийн өмнө өөртөө хоёр өрөө захиалчихсан "Гоё тогос" буудал руу зүглэсэн Арамис байв. Маликорн Маникан хоёрыг хөөж явуулсныхаа дараахан нь Арамис францискан лам дээр очоод том жижиг өрөөний алинд нь буухыг илүүд үзэж байгаагий нь асуулаа. Лам түүнээс эдгээр өрөө хаана байдгийг нь асуув. Жижиг өрөө нь хоёрдугаар давхарт, том нь гуравдугаар давхарт байдгийг хэлэв.
-Тэгвэл би жижгий нь авья гэж лам хариуллаа.
Арамис зөрсөнгүй.
-Жижгийг нь гэж буудлын эзэнд хандан хүлцэнгүйгээр хэлээд хүндэтгэлтэйгээр мэхэсхийгээд өөрийнхөө өрөө рүү явлаа.
Ламыг тэр дор нь жижиг өрөөнд оруулав. Уншигчид энгийн нэг ламд тэр мөртлөө модоо барьсан бүлэглэлийн ламд юу ч хэлэлгүйгээр, олон аялагчийн хорхойг хөдөлгөж байсан өрөөг өгөх гайхалтай хүндэтгэлийг ширээт ламаас үзүүлж байгаа нь гайхмаар юм биш гэж үү!
Фукетэй хамт шилтгээнд нь чөлөөтэйгөөр дуртай өрөөндөө орж болохоор байтал, Арамисийн "Гоё тогос" буудалд гэнэтхэн хүрээд ирснийг яаж тайлбарлах болж байна. Ламыг шатаар өргөн явахад, ихэд зовж байгаа нь харваас илт боловч ганц ч удаа ёолоогүйгээс гадна, дамнуурга хана ч юм уу шатны бариулд мөргөхөд нь түүний бие нь доргионоос татвагнаж байв.
Түүнийг эцэст нь өрөөнд оруулсны дараа дамнуурч нарт:
-Намайг энэ сандал дээр суухад минь туслаад өгөөч гэв.
Тариачид дамнуургыг шалан дээр тавиад, өвчтөнийг болгоомжтой өргөөд орны толгой дээр байсан түшлэгтэй сандал дээр суулгалаа.
-Одоо буудлын эзнийг дуудаатах гэж зөөлнөөр хэлэв.
Тэд тушаалыг гүйцэтгэхээр явцгаав.
Таван хормын дараа буудлын эзнийг орж ирэхэд,
-Анд минь! гэж лам хэлээд -Энэ сайн залуусыг өр ширгүй болгоод буцаах ажаам уу, эд бол Мелун гүнлэгийн харьяат нар байгаа юм. Эд намайг халуунаас болоод зам дээр муужирсан байхад олоод, хөдөлмөрийг нь үнэлэх юм уу гэж асуух ч үгүй, гэртээ аваачихыг хүссэн юм. Гэвч би ядуу хүмүүст өвчтэй хүнийг тойглоно гэдэг ямар үнэтэй болохыг мэддэг болохоор намайг хүлээж байгаа буудалд ирэхийг илүүд үзсэн юм гэв.
Буудлын эзэн, эрхий хуруугаа оролцуулан хачин маягаар цээжин дээрээ хэрээс үзүүлж байгаа ламыг гайхан харж байлаа.
Буудлын эзэн ч тэр маягаар нь зүүн мөрөн дээрээ зурж үзүүлэв.
-Тиймээ, үнэн шүү. таныг хүлээж байсан юм, эцэг минь. Гэхдээ бид тантай эрүүл чийрэг уулзана гэж итгэж байсан юм.
Тариачид буудлын баян эзнийг ядуу ламд ийнхүү хөл алдан хүндлэхийг нъ хараад гайхаж байхад лам өргөн өмднөөсөө хэдэн алтан зоос гаргаад тэдэнд харуулан,
-Найзууд минь та нарын надад санаа тавьсны хөлс энэ байна. Тийм учраас тайвшраад, намайг энд орхихоосоо бүү айгтун. Хэрэг ажлаар энд тэнд аялж явдаг миний бүлэглэл бол намайг гуйлга гуйхыг хүсдэггүй юм. та нарын надад үзүүлсэн тусламж бол бас л шагнал хүртэх ёстой. ийм учраас энэ хоёр арван алтан зоосыг аваад дураараа явагтун.
Тариачид мөнгийг авч төвдсөнгүй тэгэхэд нь буудлын эзэн ламаас хоёр алтан зоосы нь аваад, залуусын нэгэнд нь өглөө. Дөрвөн тариачин нүдээ байдгаар нь бүлтэлзүүлсээр гарч явлаа.
Хаалга хаагдан, буудлын эзэн хаалганы дэргэд хүндэтгэсэн маягтай хөдлөх ч үгүй зогсож байхад нь францискан лам бодолд орлоо. Дараа нь чичрэг өвчнөөсөө болж шарласан гараараа духаа илээд буржгар буурал сахлаа чичигнэсэн хуруугаараа иллээ.
Түүний өвчнөөсөө болон сэтгэл догдлосноосоо болоод ширгэсэн нүд нь ямар нэг зовлонтой улигт бодолд татагдсан юм уу даа гэлтэй санагдана.
-Танайд, Фонтенблод ямар эмч нар байдаг вэ? гэж тэр гэнэтхэн асуув.
-Манайд гурван эмч бий, эцэг минь.
-Тэднийхээ нэрийг хэлээтэх дээ.
-Эхлээд Лениге
-Өө!
-Монт Сармелийн бүлэглэлийн лам Куберт
-Дараа нь
-Гризар нэртэй энгийн эмч бий.
-Өө, за, за! Гризар! гэж лам шивнэснээ -Надад ноён Гризарыг хурдан дуудаад ир! гэхэд нь буудлын эзэн хүндэтгэлтэй мэхэсхийв.
-Ингэхэд ойр хавьд ямар лам байна?
-Ямар лам гэж?
-Ямар бүлэглэлийнх нь вэ?
-Иезүүт, августинчууд, кордольерынхан бий. гэвч эцэг минь хамгийн ойрхон нь иезүүтүүд, тэгвэл иезүүтийн ламыг дуудахыг тушаахсан болов уу?
-Тэгээ тэг, явагтун.
Буудлын эзэн гарч явлаа.
Уншигч маань, тэдний хооронд солилцсон тэмдгээр нь буудлын эзэн өвчтэй хүн хоёр хоёулаа иезүүтийн аймшигт бүлэглэлд харьяалагддаг болохыг таамагласан байж таарна.
Франнискан ганцаараа үлдээд, халааснаасаа боодолтой цаас гаргаад тэдний заримыг нь анхааралтай уншив. Гэвч өвчин нь түүний дур зоригийг хугалж, нүд нь бүрэлзэн, бараг ухаан нь балартан, толгойгоо гэдийгээд, гараа өөрийн эрхгүй буулгалаа.
Таван хором хяраатай хөдөлгөөнгүй байж байтал хувцсаа хам хум өмссөн эмчийг дагуулсан буудлын эзэн буцаж ирэв.
Тэдний хөлийн чимээ дутуу онгойсон хаалгаар орж ирсэн агаарын урсгал өвчтөнийг ухаан оруулжээ. Тэрбээр ойчсон цааснуудыг туранхай хатингар гараараа хурдхан цуглуулж аваад, түшлэгтэй сандлын дэрэн доогуур шургуулчихав.
Эзэн өвчтөнийг эмчтэй орхиод гарлаа.
-Наашаа улам ойртоод ир ноён Гризар гэж лам эмчээс хүсээд -Нэг ч хором алдаж болохгүй. намайг тэмтрээд, чагнаад, хараад тэгээд оношийг нь тавиатах гэв.
-Буудлын эзэн манай нийгэмлэгийн гишүүнд туслах аз таарлаа гэдгийг надад хэлсэн л дээ гэж эмч хариулав.
-Тиймээ, нийгэмлэгийн гишүүнд гэж лам хэлээд -За тэгээд үнэний нь хэлээтэх. миний бие их муу байна. үхэх үйл ирэв үү гэж надад санагдаад байна гэв.
Эмч өвчтөний гараас бариад цусны цохилтыг нь тэмтэрлээ.
-Аюултай чичрэг гэж тодорхойлов.
-Аюултай чичрэг гэж та юуг нэрлэдэг юм? гэж өвчтөн эмчийг захирамтгай харцаар харангаа асуулаа.
-Ганц хоёр жил харьяалагдаж байгаа хүнд бол эдгэршгүй чичрэг байна гэж хэлэхээр л байна гэж эмч асуусан байртай ламын нүдийг харж байгаад хэлэв.
-Харин надад бол? гэж лам асуув.
Эмч тээнэгэлзэн хариу дуугарсангүй.
-Миний буурал үсийг, бодлоосоо болж үрчлээтсэн духыг харагтун гэж лам хэлээд -Хүнд бэрхийг давах бүрд гоо нь нэмэгдэж байдаг үрчлээг минь хараач. би арван нэгэн оны иезүүт байна ноён Гризар гэв.
Эмч чичирлээ.
Үнэндээ ч арван нэгэн оны иезүүтүүд нийгэмлэгийнхээ бүх нууцад тэргүүнд нь явдаг. тэдний хувьд шинжлэх ухаанд нууц гээд байх юмгүй. олон нийтэд саад болдоггүй, хэмжээ хязгааргүй захирах эрх дээр нь хэлхээ холбоогой улс байжээ.
-Ингэхээр би магистр* /шашны нийгэмлэгийн тэргүүн багш гэсэн үг (лат)/-ийнхаа өмнө байх нь ээ гээд Гризар хүндэтгэлтэй мэхэсхийв.
-Тийм, үүнд зохицуулан хөдлөгтүн.
-Тэгээд та юу мэдэхийг хүссэнсэн бол?
-Миний үнэн байдлыг
-Тийм бол, таны тархи хавдартай болж, өөрөөр хэлбэл дээд цэгтээ хүрсэн мэнэн өвчинтэй болсныг би хэлэх байна.
-Тэгэхээр ямар ч найдлага байхгүй нь үнэн биз? гэж лам асуув.
-Би үүнийг баталж чадахгүй. гэхдээ тархины хөөрөл ойр ойрхон амьсгаадах, судасны лугшилт түргэссэн, таныг нэг ёсны идэж байгаа их халуунтай байгаа зэргийг анхааран үзэхэд...
-Түүнээс чинь болоод өнөөдөр би гурван ч удаа ухаан алдаад байна гэж лам үгийг нь таслав.
-Ийм учраас би таны байдлыг аюултай байна гэж үзэж байна. Гэвч та замдаа яагаад буудалласангүй вэ?
-Намайг хүлээж байсан болохоор би энд ирэх хэрэгтэй байсан юм.
-Амиараа дэнчин тавиад уу?
-Бүр амиа алдсан ч хамаагүй.
-Тийм болохоор энэ бүх шинж тэмдгүүдийг авч үзэхэд байдал бараг найдлагагүй болохыг би хэлж байна.
Францискан ам нь муруйн инээмсэглэгчээ аядав.
-Таны хэлсэн юм арван нэгэн оны иезүүтэд ч бүрэн хангалттай байж болох юм. гэвч миний хувьд дэндүү бага байна. тэгээд ч би илүү ихийг шаардах эрхтэй хүн. Үнэнийг хэлэгтүн. мөнхийн эзний өмнө хэрэв та яаж ярих байсан шигээ л илэн далангүй байгтун. Тэгээд ч би нүглээ наманчлах ламд хүн явуулчихсан.
-Би ямар ч байсан итгэж байна гэж эмч бувтнав.
-Хариулагтун! хэмээн өвчтөн тушаангаа шигтгээгий нь дотогш нь эргүүлсэн алтан бөгжийг сүртэй нь аргагүй эргүүлэн харууллаа түүн дээр нь Ийсүсийн нийгэмлэгийн тэмдэг сийлсэн байв.
-Генерал гэж Гризар дуу алдав.
-Чимээгүй гэж лам хэлээд -Та одоо бүгдийг хэлэх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа биз дээ гэв.
-Гэгээн эзэн минь, хүслээ наманчлах ламыг дуудагтун гэж Гразер шивнээд -Хоёр цагийн дараа чичрэг хурцдаад эхлэхээр та дэмийрч, өвчнийхөө хүндрэлийн үеэр амьсгаа хураана гэв.
-Сайн байна гэж өвчтөн хөмсөг зангидангаа хэлээд -Тэгвэл миний мэдэлд дахиад хоёр цаг байгаа юм биз дээ? гэв.
-Тийм. Хэрэв та миний явуулах эмийг уувал шүү дээ?
-Тэгээд эм надад хоёр цагийг өгөх юм уу?
-Тэгнэ.
-Тэр чинь хор байсан ч би ууна. яагаад гэвэл энэ хоёр цаг зөвхөн миний төлөө биш, бас нийгэмлэгийн амьдралын төлөө юм.
-Өө! ямар айхтар гарз вэ! гэж эмч шивнээд -Бидэнд ямар гай тохиолдох нь энэ вэ? гэв.
-Нэг хүн л алга болж байна, тэгээд гүйцээ гэж францискан хэлээд -Дээд эзэн, та нарыг орхиж байгаа ядуу ламд тэнцэх залгамжлагчаа олоход нь санаа тавих болно. Баяртай, ноён Гризар. Мөнхийн эзний ивээлээр би тантай дайралдлаа. Бидний ариун холбоонд хамаагүй эмч бол миний байдлын талаар үнэнийг хэлэхгүй байсан бол бас хэдэн өдөр байна гэж тооцоод би хэрэгтэй болгоомжлолыг авахгүй байх байсан юм. Та бол эрдэмтэн хүн, ноён Гризар. энэ маань бид бүгдэд нэр төрийн хэрэг болж байна. манай нийгэмлэгийн нэг гишүүн ажилдаа тааруухан байна гэдгийг харахад надад эвгүй байх байсан юм. Баяртай, ноён Гризар, баяртай. эмээ надад түргэхэн шиг явуулаатах!
-Намайг адислаач гэгээн эзэн минь!
-Бодол санаагаараа тэгнэ. Явахтун... Бодлоор гэж би танд давтан хэлье... Animo, ноён Гризар... virsbus impossibili сэтгэлээрээ ... харин хүч хүрэхгүй байна. (лат)/ гээд тэрбээр бараг ухаан алдан түшлэгтэй сандал дээр дахин унаад өгөв.
Гризар эмч юу хийхээ мэдэхгүй тээнэгэлзлээ. Тусламж үзүүœлэх үү, эсвэл амласан эмээ бэлтгэхээр гүйх үү. Харваас эмээ бэлдэхээр шийдээд өрөөнөөс яаран гараад, шатаар уруудан алга болов.

*Иисүүсийн нийгэмлэг гэдэг хатуу дэг журамтай католик шашны бүлэглэлийн гишүүн.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 2:14 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
СХХVIII. ТӨРИЙН НУУЦ

Гризар эмчийг явсны дараа хэдэн хором болоод нүгэл наманчлуулах лам ирлээ.
Түүнийг босго давангуут нь францискан түүнийг гярхайгаар харлаа. Дараа нь толгой сэгсэрснээ:
-Ухаан ядуу амьтан юм. тэгээд хэрэв би энэ амьсгаанаас өөр юмгүй амьтнаас тусламж авалгүй үхчихвэл Дээд тэнгэр намайг өршөөх байх гэж итгэж байна гэж шивнэв.
Нүглий нь наманчлах лам амьсгал хурааж байгаа хүнийг гайхан бараг айн харж байв. Тэрбээр хэзээ ч анихад бэлэн болчихсон нүд ийм галтайгаар дүрэлзэн байхыг, унтрахад бэлэн харц ийм аймаар байхыг хэзээ ч харл байсангүй.
Францискан тушаасан түргэн хөдөлгөөнийг гараараа хийгээд,
-Суугтун эцэг минь, тэгээд намайг сонсогтун гэв.
Бүлэглэлд шинээр орж ирсэн, энгийн л нэг гэнэн, мөрөөрөө лам болох нүгэл наманчлах ламд Ийсүсийн нийгэмлэгийн бүхий л нууцаас зөвхөн л сахил хүртэх ёслолыгл мэдэх учир энэ хачин нүглээ наманчлагчийн үгийг дагалаа.
-Зочид буудалд хэдэн хүн амьдарч байгаа гэж францискан хэлэв.
-Намайг нүгэл наминчлуулахаар дуудсан гэж бодсон юм гэж иезүүт гайхаад -Энэ маань нүгэл наманчлал мөн болж байна уу? гэв.
-Яагаад ингэж асууж байгаа юм?
-Би таны хэлсэн үгсийн нууцыг хадгалах хэрэгтэй юу гэдгийг мэдэхийн тулд л.
-Миний үг бол нүглээ наминлахын хэсэг нь байгаа юм. би түүнийгээ танд нүгэл наманчилж байгаа хүний хувьд итгэж байна.
-Сайн гэж залуу лам хэлээд, францисканы арайхийн орон дээр шилжин суусан түшлэгтэй сандалд суув.
Францискан үргэлжүүлэн:
-Би танд энэ буудалд нэлээн хэдэн хүн байгаа гэж хэлсэн гэв.
-Би сонссон.
-Тэд бүгд найман хүн байх ёстой.
Иезүүт бүхнийг ойлгосны тэмдэг болгон толгой дохив.
-Миний ярихыг хүсэж байгаа анхны хүн нь түшээ гүн фон Востпур гэдэг Венаас ирсэн герман байгаа юм гэж амьсгаагаа хурааж байсан хүн хэлээд -Та түүн рүү очоод хүлээж байсан хүн нь ирсэн гэдгийг хэлэн тус хүргэж үзээч гэв.
Залуу лам үхэх гэж байгаа хүнийг хачирхан харлаа. Нүглээ наманчлах нь түүнд хачин санагджээ.
-Хэлснийг дагагтун! гэж францискан зөрөхийн аргагүй өнгөөр хэллээ.
Хөөрхий иезүүт дуулгавартайгаар босоод өрөөнөөс гарлаа.
Залуу ламыг гарангуут, францискан өвчнийхөө хүндрэлээс болоод хойш тавьсан цааснуудаа дахин авлаа.
-Түшээ гүн фон Востпур! - нэр хүндэд дуртай, тэнэг, богино бодолтой гэж тэмдэглэн хэлэв.
Тэр цаасаа нугалаад, түүнээ дэрэн дороо нуучихав.
Хонгилийн үзүүрээс түргэн алхаа сонстов. Залуу лам, таазыг бүрхнийхээ өдөөр цоо хатгахыг хүсч байна уу гэлтэй толгойгоо байдгаар нь гэдийлгэсэн түшээ гүн фон Востурыг дагуулан эргэж ирлээ. Муухай харцтай францисканыг, энгийнээр зассан өрөөг харчихаад герман эр:
-Намайг хэн дуудав? гэж асуув.
-Би! гэж францискан хариулаад, залуу лам руу хандан -Сайн эцэг минь! Биднийг хэдхэн хором орхиотох, түшээ гүнийг явангуут та буцаад ирээрэй гэв.
Иезүүт гараад, шалтагийг ашиглан буудлын эзнээс хачин байдлаар нүглээ наманчилж байгаа болон, лам хүн нүглээ наманчлагчаа гэрийн зарц шигээ харьцаж байгаа тухай асуусан байж таарна.
Түшээ гүн ор руу ойртоод ярихыг хүссэн боловч ламтан түүнийг дуугай бай гэж дохилоо.
-Хором бүр үнэтэй байна гэж өвчтөн түргэн эхэлж хэлээд -Та энд тэмцээнд оролцохын тул ирсэн биз, тийм үү? гэв.
-Тийм, эцэг минь
-Таныг генералаар шилж сонгоно гэж итгэж байна уу?
-Итгэж байна.
-Харин та чухам ямар болзол нөхцөлд хүнийг хаад вангуудын эзэн, их пап ламтай адил болгодог энэ өндөр зэрэгт хүрдэг гэдгийг мэдэж байна уу?
-Та хэн юм? гэж түшээ гүн асуугаад -Та намайг ингэж байцаалтад оруулах ямар эрхтэй юм? гэж асуув.
-Би таны хүлээж байсан тэр хүн чинь байна.
-Ерөнхий сонгогч?
-Би сонгогдсон юм.
-Та тэгэхээр...
Францискан яриагий нь дуусгалгүй чөрийсөн гараа түүнд сунгавал, түүн дээр нь генералын зэргийн тэмдэг, чулуун шигтгээ гялалзан байлаа.
Түшээ гүн гайхсандаа ухраад, ихэд хүндэтгэлтэйгээр мэхэсхийгээд,
-Гэгээн эзэн минь та энд байгаа юм уу? Энэ муу өрөө шиг юманд энэ муу орон дээр, тэгээд та ирээдүйн генерал буюу өөрөөр хэлбэл өөрийнхөө залгамжлагчийг шилж авах гэж байгаа хүн шүү дээ? гэв.
-Энэ талаар та санаа зовох хэрэггүй. бушуухан шиг гол нөхцлөө биелүүлэхтүн. өөрөөр хэлбэл Европын анхны хааны ордуудын нэг нь таны тусламжаар нийгэмлэгийн зүгээс феодалын хараат байдалд үүрд орох тэрхүү чухал улсын нууцаа л нийгэмлэгт мэдэгдээтэх. Та энэхүү нууцыг олж авсан гэдгээ Их зөвлөлд ирүүлсэн гуйлтдаа баталсан биз дээ?
-Гэгээнтэн минь...
-Ингэхэд бүгдийг ном журмаар нь эхэлцгээе... Та үнэндээ түшээ гүн фон Востпур мөн үү?
-Тийм эзэнтээн
-Энэ таны захиа юу? гээд генерал боодолтой бичгэн дотроосоо цаас гаргаад түүнд өгөв.
Түшээ гүн түүнийг хараад, батлан,
-Тийм, энэ миний захиа байна гэв.
-Тэгээд та их зөвлөлийн нарийн бичгийн даргын хариултыг надад үзүүлж чадахсан болов уу?
-Энэ байна, гэгээн дээдэс минь
Түшээ гүн францисканд "Эрхэм ноён түшээ гүн фон Востпурд" гэсэн энгийн хаягтай захиа сарвайвал түүнд ганцхан өгүүлбэр байсан нь:
"Таван сарын арван тавнаас хорин хоёрны хооронд Фонтенбло "Гоё тогос" зочид буудал
А.М.D.G*"'
гэжээ.
-Сайн гэж францискан толгой дохиод -Бүх юм ёсоороо, ярихтун! гэв.
-Надад тавин таван мянган хүнтэй баг байна. бүх дарга нары нь худалдаад авчихсан. Би Дунайд хуарагнаж байгаа. Би дөрөв хоногийн дотор, таны мэдэж байгаагаар манай нийгэмлэгийг өргөтгөн дэлгэрүүлэхийг эсэргүүцэж байгаа эзэн хааныг ширээнээс нь түлхэн унагааж чадах бөгөөд түүнийг нийгэмлэгээс надад зааж өгсөн удмын нь жононгоор солих болно.
Францискан амьд байгаагийн шинжгүй түүний ярихыг сонсож байв.
-Ингээд гүйцээ юу? гэж асуулаа.
-Миний төлөвлөгөөнд европын хувьсгал орж байгаа юм гэж түшээ гүн нэмж хэлэв.
-Сайн байна, ноён Востпур. Та хариугий нь авах болно. буцаж очоод, мөчийн дараа Фонтенблогоос явахтун
Түшээ гүн, нөгөө урвах гэж байсан эзэн хаандаа салах ёс хийж байна уу гэлтэй зусарч дүр гаргахыг байдгаараа хичээн мэхэсхийгээд гарч одлоо.
-Энэ бол нууц биш. энэ бол хуйвалдаан гэж францискан лам шивнээд жаахан бодож байснаа -Ер нь Европын ирээдүй одоо австрийн ордноос хамаатай байхаа больсон гэв.
Гартаа барьж байсан улаан харандаагаар нэрийн жагсаалтын дотроос түшээ гүн фон Востпурын нэрийг дарлаа.
-Одоо хамба ламын ээлж гэж хэлээд -Испаний зүгээс нэлээд ноцтой юм мэдэж авах ёстой доо гэв.
Нүдээ өргөснөө, түүний зарлигийг сургуулийн хүүхэд шиг хүлцэнгүйгээр хүлээж байгаа нүгэл наманчлах ламаа харлаа.
-Өө! гэж сайх томоотой байдлыг нь харчихаад -Та буудлын эзэнтэй яриа юу? гэв.
-Тийм, гэгээнтэн эзэн минь, эмчтэй ч бас ярьсан.
-Гризартай юу?
-Тийм
-Тэр буцаад ирчихээ юу?
-Тэр нөгөө амласан эмтэйгээ таныг хүлээж байна.
-Сайн, хэрэв хэрэг болбол би өөрөө түүнийг дуудамц. Та одоо миний гэл наманчлалын эрхэм чухлы нь ойлгож байгаа биз, тийм үү?
-Тиймээ, гэгээн эзэн.

*Ad Majorem Dei Gloriam- Тэнгэрийн хамгийн том ялалтын төлөө /иезүүтүүдийн байнга хэрэглэдэг уриа/

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Sep.12.11 2:17 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
Тийм бол испаний хамба лам Херебийг уриатах, түргэн шүү. Та одоо юуны тухай яриа болж байгааг мэдэж байгаа болохоор энэ удаа энд үлдээрэй. Яагаад гэвэл би үе үе дотор муухайраад байна гэв.
-Эмчийг дуудахгүй юм уу?
-Үгүй, хүлээж байг... Зөвхөн испаний хамба ламыг л...явагтун!
Таван хормын дараа царай нь зэвхийрч, сэтгэл нь зовсон хамба лам орж ирлээ.
-Гэгээн дээдэс минь надад хэлэхдээ гэж хамба лам ээрч муурахад нь,
-Хэрэг ажилдаа! гэж францискан сөөнгө хоолойгоор хэлээд -Их зөвлөлд өөрийнх нь бичсэн захиаг үзүүллээ.
-Энэ таны бичгийн хэв мөн үү? гэж асуув.
-Тийм, гэвч...
-Тэгээд таны урилга?
Хамба лам эргэлзэж байв. Түүний үнэтэй эдээр хийсэн улаан нөмрөг ядуу ламын хувцасны тамтагтай даан ч нийцэшгүй байв.
Амь нь гарах гэж байгаа хүн гараа сунган бөгжөө харууллаа. Бөгж францискантай ярьж байгаа хүний дэв зэрэг хэдий чинээ өндөр байх тусам төдий чинээ хүчтэй нөлөөгөө үзүүлж байлаа.
-Нууцыг, нууцыг л түргэн! хэмээн өвчтэй хүн шамдуулав.
Үүнийг хэлэнгээ нүглээ наминчлуулах ламын гар дээр тулж байв.
-Coram isti /Үүний дэргэд үү? (лат) / ?" гэж хамба санаа нь зовон асуув.
-Испаниар ярихтун гэж францискан тушаагаад хамаг анхаарлаа тавилаа.
-Гэгээн эзэн минь, инфанта болон францын вангийн гэрлэлтийн гэрээний нөхцлөөр бол дээр дурдсан инфанта болон Луи ван ч гэсэн испанийн титмийг эзэмших ямар ч оролдлогоос татгалзана гэж байгаа юм гэж хамба лам кастилаар хэлэв.
-Үүнээс үндэслэн хоёр эзэнт улсын хоорондох энхтайван болон холбоо хэлэлцээрийн энэхүү хэсгийг яаж биелүүлэхээс шалтгаалж байгаа юм гэж хамба үргэлжлүүлэв.
Францискан зөвшөөрөн толгой дохив.
-Хэрэв талуудын аль нэг нь гэрээгээ зөрчвөл зөвхөн Франц болон Испани төдийгүй бүх Европ тэр чигээрээ донслох болоод байна.
Өвчтөн бас л толгой дохиж байгаа харагдана.
-Ийм маягаар үйл явдлыг урьдчилан харах чадвартай, жирийн хүмүүсийн ухамсарт хий сүүдэгнэл шиг бүүр түүр жирэлзээд өнгөрдөг тийм зүйлийг буюу ирээдүйн сайн сайхны элбэг дэлбэгийг, эсвэл ядуу зүдүү байдлыг тов тодорхой салган харж байдаг тийм хүн л эе эвийг аймшигтай сүйрлээс хамгаалж сэргийлж чадна. Тэр хүний урьдаас таан түүнийгээ бэлэн болгочихсон үйл явдлыг бүлэглэлийн эрх ашигт зориулж болох юм.
-Pronto, Pronto! /Түргэн! (исп)/* гэж францискан царай нь хувхайрч шивнэв.
Хамба лам амь тавьж байгаа хүний чихэнд уруулаа наах нь холгүй ойртуулаад:
-Гэгээн эзэн минь, францын ван хэрэг л болж байвал ямар ч шалтгаанаар хамаагүй. жишээ нь испаний хаан ч юм уу, эсвэл инфантагийн ахыг алаад. гартаа зэвсэг барин Францын нэрийн өмнөөс өв залгамжлах эрхийг нь шаардахаар шийдээд байна. миний мэдэлд арван дөрөвдүгээр Луи вангийн нарийн боловсруулсан улс төрийн төлөвлөгөө байна гэв.
-Энэ төлөвлөгөө хаана байна? гэж францискан асуув.
-Энэ байна гэж хамба лам хариулав.
-Хэний гараар бичсэн юм бэ?
-Миний гараар.
-Таны мэдэгдэх гэж хүссэн юм ингээд дуусаа юу?
-Гэгээн эзэн минь, би хангалттай олон юм мэдэгдчихсэн юм шиг надад санагдах юм гэж хамба хариулав.
-Энэ үнэн. та бүлэглэлд их том тус хүргэлээ. Та төлөвлөгөөгөө гаргахдаа тусламж болгосон энэ нарийн тодорхой юмыг ямар замаар олж авсан юм бэ?
-Би францын вангийн зарц нарт пүнлүү өгдөг юм. Тэгээд тэд надад ил зууханд шаталгүй үлдсэн цаасны өөдсүүдийг дамжуулж өгсөн юм.
-Та юмны аргыг олохдоо айхавтар ухаалаг хүн юм гэж францискан лам инээх аядан шивнээд -Ноён их хамба! Мөчийн дараа та энэ буудлыг орхиорой. Хариуг тань явуулна. Явахтун! гэв.
Их хамба явлаа.
-Гризарыг надад дуудаатах. тэгээд венецийн Маринийг олоод аваад ир гэж өвчтэй хүн хэлэв.
Залуу лам тушаалы нь даган гарахад францискан цаасаа гаргаж ирээд, түшээ гүний нэртэй адилаар нэрий нь дарсангүй. харин хажуу талд нь хэрээс тавилаа. Дараа нь тэнхээ нь алдран дэрэн дээрээ ойчоод Гризар эмчийг дуудан шивнэв. Сэргэнгүүтээ эмчийн өгсөн эмийн хагасыг уулаа. Венецийн хүн залуу лам хоёр хаалганы хажууд зогсож байв.
Венецийн хүн нөгөө хоёр үйлчлэгчийнхээ адил ёс журмыг гүйцэтгэв. мөн тэдний адилаар гадны хоёр хүн харчихаад тээнэлзсэн боловч генералын тушаалд санаа нь амран, түүнд хутагт лам хүчирхэг бүлэглэлээс түгшин сэтгэл зовохдоо, иезүүтүүдийг хоморголон цөлөх төлөвлөгөө гаргасан бөгөөд Европын орднуудаас үүндээ тусламж олж авахыг хичээж байна гэдгийг түүнд илчиллээ. Тэрбээр хутагт хамба ламын холбоотнуудыг тоочин, төлөвлөгөөг биелүүлэхийн тул авч байгаа арга хэмжээнүүдийн талаар ярив. Баривчилгааны дараа, арван нэгэн онд элссэн хоёр их хамба болон бүлэглэлийн дээд тушаалын хүмүүсийг, ромын хамгийн нэр төртэй гучин хоёр иезүүтийг цөлөх төлөвтэй байгаа бүлэг арлуудын нэрийг ч хүртэл хэллээ.
Францискан синьор Маринид баярласнаа илэрхийлэв. Хутагт хамба ламын төлөвлөгөөг илчилсэн нь нийгэмлэгт бага бус тусыг үзүүлжээ.
Үүний дараа венецийн хүн мөчийн дараа явах тушаал авчихаад, өрөөнөөс нийгэмлэгийн удирдлагын билэг тэмдэг болох шигтгээтэй бөгж хэдийнээ өөрийнх нь хуруунд зүүгдсэн хүн шиг бөөн баярлаж хөөрсөн хүн гарч одов.
Харин түүнийг явсны дараа францискан орон дээрээ хэвтээд;
-Энэ хүмүүс бүгд тандуул, эсвэл шүүх цагдаагийн тамлагч, эдний ганц нь ч генералд тохирохгүй, бүгдээрээ л хуйвалдааныг илчилсэн мөртлөө нэгэнд нь ч нууц юм алга. Гэвч Ийсүүсийн нийгэмлэгийг эвдрэл сүйрэл, дайн хүч хэрэглэсний тусламжаар удирдан авч явах ёсгүй, үгүй шүү. харин хүнд ёс суртахуун, санаа сэтгэлийн давуу байдлыг өгдөг нууцлаг нөлөөний замаар удирдах ёстой юм. Залгамжлагчаа олсонгүй. тэгээд гай дээр гамшиг нэмж, Ертөнцийн эзэн намайг цочирдуулж, би үхэж байна. Чааваас гэж! Миний үхэлтэй хамт, нийгэмлэг маань дэмжин туслах хүн амьтангүйгээр нуран унах юм гэж үү дээ? Намайг отож байгаа энэ үхэл надтай хамт энэ нийгэмлэгийг маань залгичих юм гэж үү? Амьдралын маань арван жил бүлэглэлийн маань байдлыг улам бэхжүүлэн, үүрд мөнхжүүлэх байсан юмсан. яагаад гэвэл шинэ ванг ширээнд сууснаар нийгэмлэгийн өмнө гялалзсан ирээдүй нээгдсэн юмсан даа.
Францискан энэ үгийг хэлэхдээ хагасы нь бодлоороо, заримы нь дуулдахаар хэлж байсан тул залуу лам түүнийг нь өвчиндөө солиорсон хүний солиорол шиг айн чагнаж, илүү гэгээрсэн Гризар үүнийг шунамхайран үг гээлгүй тогтоож, хараад байгаа боловч гараа хүргэнэ гэхээс тамир тэнхээ нь хүрэхгүй байгаа урьд нь мэддэггүй ертөнцийг л нээчихсэн гэлтэй харагдана.
Гэнэт францискан өндийгөөд ирэв.
-Дуусгацгаая гэж хэлээд -Үнэн намайг яллаа. саяхан болтол би тайван үхнэ гэж итгэж байлаа, бодож байлаа... Би одоо цөхрөнгөө бараад байна. хэрэв үлдсэн хүмүүс дотроос байдаггүй л юм бол..." Гризар, Гризар надад ганцхан цагийн амьдрал өгөөтөх! гэв.
Гризар амьсгаа хурааж байгаа хүн рүү очоод, францискан уулгүй үлдээсэн эмнээс биш, харин өөртөө авч явсан жижиг шилэн дэх шингэнээс хэдэн дуслыг түүнд залгиулахаар өглөө.
-Шотландыг дуудаарай гэж францискан шаардаад -Бремений худалдаачныг дуудаатах. Хурдан, хурдан! Исүүс! би үхэж байна. Исүүс! миний амьсгаа боогдож байна! гэв.
Залуу лам, өвчтэй хүн дээр тавиастай байгаа үхлийн гарыг зайлуулж чадах хүний хүч байдаг юм шиг тусламж хайхаар гүйх үедээ босгон дээр Арамистай дайралдав. Тэрбээр, чимээ анирийн тэнгэр Гарпократын баримал шиг уруул дээрээ хуруугаа наан, түүнийг өрөөний мухар луу ухрахыг харцаараа түлхэв үү гэлтэй байв.
Эмч, залуу лам хоёр харцаараа зөвлөлдөн Арамисийг зайлуулах санаатай хөдлөв. Гэвч тэрбээр шал өөр өөр маягаар хоёр хэрээс тэмдэг хийн үзүүлээд, тэднийг байсан газар нь хадчихав уу гэлтэй болгочихов.
-Дарга байна гэж тэд шивнэлдэв.

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 421 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1317 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited