#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.27.18 2:03 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 195 posts ]  Go to page Previous 1 2 3 4 58 Next
Author Message
PostPosted: Jun.16.11 10:44 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Хэдийгээр сэдэвт хамааралгүй ч өөр оруулчихмаар сэдэв олдоогүй тул энд мэдээллээ.

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

Энд дарж үзнэ үү


Top
   
PostPosted: Jun.16.11 11:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Masgu wrote:
Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

Зарим нь аймаар тодорхой тэгсэн мөртлөө зарим нь хоёр өөр үг шиг л санагдахаар наасан
би бол их л будилах юм байна шүү хөө.
Гэхдээ Монгол хэл их хатуу хэл болоод байх шиг байна шүү айн!?
энэ үгнүүдийн дандаа бараг хатуу хэллэгтэй нь сонгогдсон байна шүү дээ!
Эсвэл анхнаасаа хатуу байсныг нь эрх гарууд зөөлөн болгочихсон юм болов уу!? :laugh5:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.11 12:43 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
За өнөөдөр буюу 6.16-нд Чойжин ламын сүм музейд Ц.Амгалангийн "Гэгээн асар" цувралын нээлт "Үхэл үгүй" номоор нээгдэх гэж байна.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jun.16.11 1:03 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
тэмдэг


Top
   
PostPosted: Jun.30.11 10:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Монгол бичгийн шүлгийн уралдаан болно


Их Монгол Улс байгуулсны 805 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Монгол туургатны өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болох гэж байгаа билээ.

Уг арга хэмжээ нь долдугаар сарын 5-9–ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар Үндэсний төв номын сан, “Монгол бичгийн холбоо” төрийн бус байгууллага хамтран “Монгол бичиг” шүлгийн уралдааныг ирэх долдугаар сарын 7-ний өдөр зохион байгуулах гэж байна. Уралдаанд оролцогчдод нэр, утга агуулгатайгаа нягт уялдсан шүлэг байх шаардалгыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байгаа аж. Уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс ирэх долдугаар сарын 5-ныг хүртэл ХУД-ын Засаг Даргын Тамгын газар 117 тоотод бүртгэх юм байна.


Top
   
PostPosted: Jun.30.11 9:34 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
тэмдэглэв.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Top
   
PostPosted: Jun.30.11 9:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Masgu wrote:
Хэдийгээр сэдэвт хамааралгүй ч өөр оруулчихмаар сэдэв олдоогүй тул энд мэдээллээ.

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

Энд дарж үзнэ үү

bull$h!t!

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Jul.02.11 12:17 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1783
Location: Худалд бас Үнэнд!
марк*
намар хичээл ороод ирэхээр идэвхитэй мэдээлэл оруулна аа =D

Masgu wrote:
Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо


нүдэлж авахгүй бол нилээн алдаатай бичдэг болчихын биш үү
таалагдахгүй бна, шал дэмий, үндсээр нь өөрчлөөд
Ирмүүн->Эрмүүн - төрсний гэрчилгээн дээрх нэр хэцүүтэх нь дээ :frog:
хатуугийн тэмдэгтэй үг бхгүй болох нь л дээ

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jul.02.11 12:29 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1783
Location: Худалд бас Үнэнд!
Masgu wrote:
Санал нийлж байна. Утга зохиолын эргэн тойронд гэж сэдэв байсан алга болчихож. Тэрний гарчигийг өгчихье өө.

viewtopic.php?f=84&t=119227
энэ бнаш

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Aug.03.11 8:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
“Интер ном”-д үзэсгэлэн худалдаа болж байна


Оюутан, сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан “Интер ном”-ын дэлгүүр долдугаар сарын 1-нээс ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Зуны амралтаараа уншаарай” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдааны үеэр хүн бүр хүссэн номоо 30 хувийн хөнгөлөлттэй худалдаж авах төдийгүй, авсан номынхоо үнийн дүнд өөр ном сонгон авах боломжтой гэнэ.


Top
   
PostPosted: Aug.03.11 8:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
“Интер ном” номын их дэлгүүрт долдугаар сарын 22-29-ны хооронд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг утга зохиолын ба бусад гэсэн хоёр төрлөөр танилцуулж байна.

Уран зохиолын “bestseller” номууд:

1. Чонон сүлд –Зян Рун
2. Хиртэлт –Стефени Мэйер
3. Танихгүй эмэгтэйн захидал
4. Шинэ сар-Стефени Мэйер
5. Ногоон нүдэн лам
6. Бүрэнхий –Стефени Мэйер Хотол цагаан
7. Коза Ностра
8. Бэр цэцэг гүнж
9. Сидни Шелдон
10. Сүүдрээр алхагч


Бусад төрлийн “bestseller" номууд:

1. Нууц-Ронда
2. Oxford Англи-Монгол толь бичиг
3. Монголчууд XX зууны эхэнд
4. Өглөөний хүн
5. Oxford pocket English–Mongol, Mongol-English
6. Монголын их хатадын нууц товчоо
7. Эртний түвдийн залуужуулан нууц жор
8. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
9. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ
10. Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч ном тус тус багтжээ.


Top
   
PostPosted: Aug.03.11 8:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Чонон сvлдийн хvvхдэд зориулсан хувилбар ''Бэлтрэгхэн'' ном хэвлэгдэн гарлаа

Image

Зохиолч Зян Рун "Чонон сvлд" романаараа дэлхий дахины олон vндэстний уншигчдыг "Байлдан дагуулсаны" дараа эцэг эхчvvд, багш сурган хvмvvжvvлэгч нарын хvсэлтээр уг романы хvvхэд багачуудад зориулсан "Бэлтрэгхэн" хувилбарыг хэвлэн гаргасан нь єнєєдєр хятад улсын томоохон номын сангуудад борлуулалт сайтай номын жагсаалтын дээгvvрт бичигдэх боллоо. Зохиолч Зян Рун авгай зургаан зуу гаруй хуудастай, гvн ухаан, бодрол бясалгалын єнгє аяс зонхилсон хэсгvvд цєєнгvй тус романыг хvvхэд багачуудын уншихад хялбар дєхєм болгон найруулан засаж хэвлvvлсэн нь "Чонон сvлдийн эх орон" талын монгол оронд дахин тавтай зочилж байгаа нь баярлууштай хэрэг юм.

Энэ номыг уншсан хvvхэд багачууд маань байгаль дэлхий, ан амьтанд хайртай, єр зєєлєн сэтгэлтэй болон єсєж тєлєвших нь гарцаагvй.

Энэхvv номыг Номын бvх сvлжээ дэлгvvрvvдээс худалдан авч болно.
Утас: 99099335, 452596


from olloo.mn


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Aug.21.11 6:42 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
tuva uls say teriin duulalaa shinchilheer uraldaan zaralsan. turuulsen duuniih ni shulgiig mongol ulsiin irgen bichsen. tegeed tuva ulsiin gavyat ...

tuva-giin shine teriin duulaliin shuleg oldkuu beez?


Top
   
PostPosted: Sep.03.11 7:44 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Mar.06.09 3:04 pm
Posts: 1816
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Номын тухай эрдэмтдийн хэлсэн үгнээс 20-ыг олоод өгөөч. Гүүглдээд олсонгүй......
Хэлсэн хүний нэртэйн хамт

_________________
Надад нэг асуулт байна


Top
   
PostPosted: Sep.08.11 6:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Монголын Оюун ухааны академиас хүүхэд багачууддаа зориулан “Үлгэрээр сэтгэхүйгээ хөгжүүлцгээе!” багц номыг худалдаанд гаргажээ. Энэхүү номын онцлог нь хүүхдийн сурах арга барилд хялбар байхуйц үлгэрийн номыг дасгал ажлын номтой хамтатган гаргасан бөгөөд сонсголын дасгал ажил бүхий гурван ширхэг аудио CD-нийг багцлан хүргэж байгаа аж. Уг номын нээлтийг есдүгээр сарын 10-нд буюу ирэх бямба гаригт “Интер” номын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт хийх гэж байна. Номын нээлтэд оролцон, худалдан авалт хийсэн эхний 30 хүнд Монголын Оюун ухааны академиас явуулдаг “Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал”-ын цогц сургалтанд 20 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгийг бэлэглэх гэнэ.

Image


Эх сурвалж: www.news.mn


Top
   
PostPosted: Sep.30.11 11:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Үндэсний хэмжээнийн ес дэх удаагийн
“НОМЫН БАЯР”


“Номын Соёлт Ертөнц ТББ” болон UBS телевизээр үзэгчдэд хүрдэг “Номын Ертөнц” нэвтрүүлгийн уран бүтээлчид зохион байгуулдаг үндэсний хэмжээний “НОМЫН БАЯР ”ес дэх удаагаа болох гэж байна.

Энэ жил Монголын Тулгар Төр Улс байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой гээд тэгш ой давхцаж байгаа. Үүнтэй холбогдуулан үндэсний хэмжээний ес дэх удаагийн “Номын баяр”-ыг ТҮҮХТ ОЙ- ТҮҮХЭН БҮТЭЭЛ уриан доор тэмдэглэхээр боллоо.
“Номын баяр” нь Монголын ном хэвлэлийн салбарын хамгийн өргөн цугларалт болдог. Зөвхөн баярын өдрүүдэд зориулан ном хэвлэлийн байгууллагууд, эрхлэн гаргагчид өөрсдийн бүтээлээ 10-50%-аар хямдруулан худалдаалж уншигчдыг баярлуудаг. Мөн зохиолчийн гарын үсэгтэй болон ховор номын худалдаа, уншигч зохиолчийн уулзалт, номын нээлт зэрэг номын эргэн тойронд олон сайхан арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Жил жилийн “Номын баяр” өөр өөрийн гэсэн онцлогтой . Энэ жилийн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид баярын гурван өдрүүдэд түүхийн бүтээл танилцуулж, сонирхолтой зурагт лекцийг уншиж, уншигчдын асуултанд хариулна. Мөн тэгш таван ойтой холбогдуулсан үзэсгэлэн гарах бөгөөд түүхийн, болон архивын зарим бичиг баримтыг дэлгэн үзүүлнэ.
“Номын баярын” нээлтэнд зориулсан “Чингис хааны өв соёлын музей”-г үүсгэн байгуулагч зураач, уран барималч, урлаг судлалын ухааны доктор С.Бадрал арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст хадган дээр хийморийн бар барлан өгөхөөс гадна өөрийнхөө болон шавь нарынхаа урласан түүхэн сэдэвт уран баримлын үзэсгэлэн дэлгэн үзүүлнэ.
Зохион багуулагчдын зүгээс гурван өдрийн турш нийт 300 ширхэг түүхийн сэдэвт бүтээлийг “Номын баяр”-т ирсэн хүмүүсийн дунд сугалаа явуулж бэлэглэнэ. Мөн хүн бүрт номын ертөнцийн эргэн тойрны мэдээллийг багтаасан “НОМ БОЛ...” сэтгүүлийг үнэгүй авах болно.
Энэ удаагийн “Номын баяр”-ыг Улаанбаатар их дэлгүүр, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, МИР номын дэлгүүр зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.
Ном тойрсон олон сайхан арга хэмжээ өрнөх номын баярт хүрэлцэн ирж гурван өдрийн турш номын салбарыхантай хамт байж, оюуны цэнгэл эдлээрэй.
“Номын баяр” Улаанбаатар Их Дэлгүүрийн 1-р давхарын үзэсгэлэнгийн хэсэгт 2011 оны 09-р сарын 30, 10-р сарын 1, 2-ны өдрүүдэд өдөр бүр 10:00 -20:00 хооронд уншигч танд үүдээ нээнэ.
Ингээд ном сонирхдог, цуглуулдаг, унших дуртай уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.

http://www.bbssoft.biz/mail/nomiinertunts/index.html


Top
   
PostPosted: Dec.12.11 5:39 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Dec.05.08 8:22 pm
Posts: 106
sayhan facebook.eer hiih ymgui tenej bgaad neg dajgui uguulleg olj unshlaa!

Oyunii Ereld sangaas <Ariun Hair> zohiomjit buh turluur uraldaan zaralsan bhiim.
Ter dundaas neg uguulleg ihed ym bodogduulav.
Manai mgl.iin zarim zaluus bas sain bichj bn ch gej bodogdov bas baharhav.


http://www.facebook.com/notes/oyunii-erel/%D0%B0%D1%80%D0%B8%D1%83%D0%BD-%D1%85%D0%B0%D0%B9%D1%80-%D1%80%D0%B5%D0%B0%D0%BB%D0%B8%D1%82%D0%B8-%D3%A9%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%BB%D1%8D%D0%B3/288775414491246


Top
   
PostPosted: Dec.29.11 6:42 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jul.12.06 4:34 am
Posts: 73
Бүгдээрээ шинэ номын мэдээ гэдэг сэдэв нээвэл ямар вэ? Энд шинээр хэвлэгдсэн номуудын тухай өөрсдийн мэдэж байгааг бичиж байя. Бас шинэ номын талаар мэдээ солилцож байвал номын дэлгүүрээр хэсэж юм болгоныг онгичихгүй амар биз дээ. За ингээд та минь цаагуур чинь ямар шинэ сонин сайхан ном хэвлэгдсэн байна вээ?

_________________
no past, no future...


Top
   
PostPosted: Jan.06.12 5:24 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jul.12.06 4:34 am
Posts: 73
Бид сонгодог зохиолуудыг ихэвчлэн сайн сайхан гэж ойлгодог. Энэ ойлголтыг эвдэх ном хэвлэгдсэн байна. Нэр нь «Үхлийн тууриуд». Энэ номонд Рюноскэ Акүтагава, Юкио Мишима, Ясүнари Кавабата, Эдогава Рампо, Кобо Абэ нарын ХХ зууны японы шилдэг зохиолчдын үхлийн сэдвээр бичсэн сонгомол өгүүллэгүүд багтсан байна. Япончууд ч өөрсдөө үхэлд ихээхэн өвөрмөц ханддаг хүмүүс билээ. Магадгүй та нар энэ номноос «Үхлийн утга учир юу вэ?» гэдэг асуултад хариу олох ч юм бил үү? Бид амьдралын утга учрыг хайгаад байдаг бол япончууд үхлийн утга учрыг хайдаг бололтой. Энэ ном арван жилийн өмнө хэвлэгдэж байсан гэнэ. Дахин хэвлэгджээ. Ямар ч болов сонгодог зохиолын хорхойтнууд энэ номыг уншаад харамсахгүй гэж найдаж байна. Аймшгийн зохиол гэж эндүүрүүзэй.

_________________
no past, no future...


Top
   
PostPosted: Jan.16.12 4:41 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:50 pm
Posts: 34
"Монсудар"-аас шинэ номнууд дээр нэлээн түлхүү ажиллаж байх шиг. Breaking dawn буюу Үүрийн гэгээ ном ойрын үед худалдаанд гарсанаар Twilight-ийн 4 цуврал дуусч байна. Аа, нээрээ бас Croft-ийн маш сайн орчуулж оруулсан Hunger game-ийг Өлсгөлөн тоглоом гэж орчуулаад "Монсудар"-аас гаргаж байгаа юм байна лээ


Top
   
PostPosted: Jan.16.12 9:27 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.15.12 10:26 pm
Posts: 147
Location: Ямарч байсан чиний дээр....
Нээрээ энэ их хэрэгтэй сэдэв байна даанч хүн ордгүйл болхоос. Би энэ бүтэн сайнд амралтын өдрүүдээр номын дэлгүүрүүдээр явахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээрээ сайн судалж байгаад ирж ярьж өгийдөө ок хэхэхэ.


Top
   
PostPosted: Jan.26.12 7:24 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
"Монголчууд Шаолин сүмийнхэнтэй тулалдсан нь" зохиолч нь хэн бэ? зохиолчтой холбож өгөх хүн байна уу?


Top
   
PostPosted: Feb.01.12 12:19 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18856
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” хэмээх ном хэвлэгдэн гарлаа
Image
Амьдралаас бидний олж авдаг, дурдатгалынхаа сан хөмрөгөөр дамжуулан хурааж хуримтлуулдаг зүйл бол ердөө л үзэл санаа. Учрал тохиол бүрээсээ хүн ухаан сууж, эцэс төгсгөлгүй энэ үйл явцаа бид амьдрал хэмээн нэрлэдэг. Эцсийн эцэст амьсгалах агаар, идэх хоол бол биеийг тэжээхүй, өмсөх хувцас, хоргодох орон бол биеийг хамгаалахуй төдий л үүрэгтэй. Гэтэл хүнийг бүрэн дүүрэн ХҮН байлгагч тэр л дотоод оюунаа бид амьдралын тухай зөв үзэл бодлоор л тэтгэснээр өсөж дэвждэг. Үзэл маань төлөвшихөд үйлчилдэгтээ л амьдрал жинхэнэ утгаараа амьдрал байдаг.

Уран бүтээлч хүний амьдрал бусдынхаас илүү ч юм уу, өөр биш. Ялгаа нь тэр амьдрал БИЧИГДДЭГ. Тэр тусмаа зохиолч хүний өөртөө хүлээсэн үүрэг бол үзэл санаа нь хэрхэн төлөвшсөн үйл явцыг бичихэд л оршдог мэт.
Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн намтарчилсан эсээний энэ ном ч өөрт тохиолдсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авснаа уншигчидтай хуваалцсан бүтээл юм. Зохиолч хүний хувьд уран зохиолыг ойлгоно оо гэдэг амьдралыг ухаарахын нэр байдаг. Тэгээд ч эсээ хэмээх баримтат-уран сайхны зохиолын энэхүү төрөл зүйл бол, Монтэнийн хэлсэнчлэн, өөрийнхөө дотоод чинад тийш өнгийхүй, эргээд өөрийнхөө дотроос гадагш шагайхуй, ийнхүү өөрөөрөө дамжуулан ертөнцийг танихуйн туршицууд билээ.

Амьдрал бол хоосон баримт биш. Амьдрал бол үзэл санааны их аян. Энэ л төрлийнхөө хязгаарыг гэтлээд дараа нь хаана очихоо хэн ч яг таг мэдэхгүй. Гэхдээ үүнийг огт мэдэхгүй байлаа ч, энэ л амьдрал маань бидэнд хангалттай олон зүйлийг ухаарч таних ер бусын онцгой боломж олгодог. Юу ч бий болдоггүй, юу ч устдаггүй гэдэг философиор бол мөнхүү урт аяны туршид олж цуглуулсан үзэл санааныхаа үр дүнг бид хаа нэгтээ үргэлжлүүлэх нь гарцаагүй. Уран бүтээлч хүнд оюун санааныхаа ертөнцөд хурааж хуримтлуулсан бүхнээ өв болгон өрөөл бусдад найр тавьдаг онцгой хувь заяа оногддог бололтой. Цаг мөч тутамд бид үзэл бодлуудын шалгарал дунд амьдарч, урьд тогтсон гэнэн санааг удаах илүү буурьтай туршлагаар залруулж, ийм маягаар насан туршаа дотоод ертөнцөө үвтэгшилдэг. Бүгд тийм биш байж магадгүй. Гэхдээ л ихэнх хүн бусдын амьдралыг харж, бусдын үзэл бодлоор баримжаа хийж, бусдыг дагаж амьдардаг тул, уран бүтээлч ч юм уу нийтээс арай өөрөөр сэтгэдэг хүн амьдралаа бичиж үлдээх замаар баримтат эргэцүүллийн утга зохиолыг бий болгосон нь зүй ёсны үзэгдэл ажээ.

Нэг үеэ бодвол манайхан эсээний тухай ойлголт сайтай болсон. Гэвч энэ бол бичлэгийн маш өндөр ур чадвар, зохиомжийн огцом эргэлт маневр шаарддаг ярвигтай жанр. Тиймээс ч өнөөгийн утга зохиолыг шүлэг, роман, жүжиг, эсээ гэсэн дөрөвхөн төрлөөр хуваан үзэж буй. Нөгөө гурваа бодвол, эсээ манайдаа харьцангуй шинэ, төлөвшил нь хоцрогдонгуй яваа үед Өлзийгийн эл ном гарч байна.

“Үзэхийн хязгаар” ном бол нэгэн хувь уран бүтээлчийн үзэж ухаарч буй бүхний эхний хязгаар. Үзэх танихуйн тэртээ үзүүр дэх тэнгэр газрын баригдашгүй савслага, тэнгис далайн тэмтрэгдэшгүй хаяа. Энэ л зааг хязгаараас цааш түүний үзэж хүртэхүйн дараагийн хаяа, дараагийн савслага үргэлжилнэ. Амьдрал бол төгсгөлгүй учрал тохиолууд, төгсгөлгүй эргэцүүллийн өдөөлтүүд, төгсгөлгүй ухаарал, гэгээрэл, төгсгөлгүй үзэхүй, төгсгөлгүй хязгаар юм. Энэ л төгсгөлгүйг төгс ухаарч танихын төлөөх чармайлт ч өөрөө төгсгөлгүй билээ. Буурьтай санаа, хувь дотоод ертөнцийн онцлогоор халгиж цалгин буй энэ эсээнүүдийн эзэн өөрийн тухай биш өөр нэгний тухай л хүүрнэж буй мэтээр зоримог, шуудхан бичсэнийг та олж харсан. Зохиолч хүний уран сэтгэмжээр баяжиж, яруу найрагч хүний зүрхээр дамжин бидэнд ирж буй дээрх түүхүүдээс ямагт ЧИН СЭТГЭЛ мэдрэгдэж байгаад уг номын үнэ цэн оршино. Өлзий бүх эсээгээ эцсийн эцэст уран зохиол руу л чиглүүлсэн нь эрхгүй анхаарал татна. “Үзэхийн хязгаар”, “Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг”, “Үг”, “Толь” зэрэг уярам сайхан эсээ дурдатгалууд бол гагц Өлзийтөгс хэмээх эмэгтэйн биш, уран бүтээлч хүний л түүх юм.

Сүүлийн үед Монголын номын зах зээл дээр баримтат зохиол цөөнгүй гарсан. Харин миний л анзаарснаар ихэнх дурсамж, тэмдэглэл нэгэнт загварчлагдсан сэтгэлгээнээсээ салж чадахгүй, өдөр тутмын сонины хойхнуур нүүр бөглөдөг жижүүрийн нийтлэлийн хэмжээнд л байна. Харин уншигчдын тодорхой хүрээнд энэ ном хүрсний дараа монгол хэл дээр бичигдэх намтар, дурсамжууд сэтгэлгээ, бичлэгийн хувьд юутай ч нэг шат өгсөх биз ээ хэмээн бодсоноо эцэст тэмдэглэюү.

http://ayurzana.mn/mn/index.php?option= ... &Itemid=62
http://www.mongolnews.mn/mobile.php/i/10496

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Feb.09.12 2:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
“Дайны морь”-ийг Монгол хэлнээ хөрвүүлжээ

Image Image

Британийн зохиолч Майкл Морпүргогийн “Дайны морь” романыг “Монсудар” хэвлэлийн газар анх удаа монгол хэлнээ орчуулан хэвлэх гэж байна. 1982 онд Британид хэвлэгдсэн цагаасаа хойш уншигчдыг байлдан дагуулсан уг романаар 2008 онд “Би-Би-Си” радио жүжиг хийсэн бол өнгөрсөн онд алдарт найруулагч Стивэн Спилбэрг бүрэн хэмжээний кино хийсэн нь үзэгчдийн дунд жинхэнэ дуулиан тарьж, хамгийн их ашиг орлоготой кинонуудын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.

Дэлхийн I дайнд оролцсон Жо-ий хэмээх морь өөрийн намтрыг хүүрнэн өгүүлж буйгаар бичигдсэн энэ зохиол бол аймшигт дайны дундах анд нөхөрлөлийн тухай зүрх шимшрэн түүх юм. Бид өөрсдийн өдөөсөн аливаа хэргийн хор уршиг, нөлөөллийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж, мэдэрдэггүй. Тэгвэл хүний санаатай болоод санамсаргүй хийсэн үйлдлүүд бусдад, тэр тусмаа бидний ойр орчимд байдаг амьтдын төлөөлөл болох адуу, зөвхөн нэг л морины амьдралд гэхэд яаж нөлөөлж буйг харуулснаараа энэ роман олон олон уншигчид шинэ ухаарал, итгэл найдвар, урам зориг бэлэглэсэн юм.

Энэхүү романы зохиогч Михайл Морпүрго нь хүүрнэл зохиолоос гадна яруу найраг, жүжгийн зохиол бичдэг олон талын авьяастан болно. Тэр өөрийн зохиолуудаар шилдэг бүтээлийн цөөнгүй шагнал хүртсэн бөгөөд Британийн хүүхдийн шилдэг номын шагналыг гурвантаа хүртжээ. Эх орондоо хүүрнэл зохиолын их мастер хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн эл зохиолчийн “Дайны морь” романы монгол орчуулга удахгүй “Интерном” номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдах юм байна.





Top
   
PostPosted: Feb.09.12 2:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Монгол хөвгүүдийн адал явдал

Image

“Guardian” сонинд нэгэн номын тухай өгүүлжээ. Нэр нь “Үл мартагдах хүрэм”. Зохиолч нь Фрэнк Котрелл Боис. Оны шилдэг ном шалгаруулах “Коста” шагналд 2011 онд аман хүзүүдсэн ном. Онцлог нь гэвэл гол баатрууд нь монгол хөвгүүд.

Ах, дүү хоёр Монголоос ээжтэйгээ хамт Англид иржээ. Том хүрэм өмссөн тэд бусдаас содон харагдана. Чингис өөрийн дүү Нэргүйг байнга хамгаална. Тэд ээжийнхээ хамт мөнхийн айдастай амьдарна. Чөтгөрүүд ирж дүүг нь хулгайлах гээд байгаа гэж Чингис тайлбарлах аж. Жулиа охин тэдэнтэй нэг ангид сурдаг бөгөөд ах дүү хоёртой сайн найзууд болжээ. Гэнэт Чингис, Нэргүй хоёр алга болов. Жулиа томоо болсон хойноо сургуулийнхаа хаягдаж, гээгдсэн эд зүйлс хадгалдаг хайрцганд хөвгүүдийн нэгнийх нь хүрэм байхыг олж харна. Тэд яагаад айдаг байсныг, яагаад алга болсныг охин сая л ойлгоно. Гэхдээ ном аз жаргалтай төгсөнө.

“Энэ номыг 8-12 настай, өөр бусад хүүхдүүдийн амьдралын тухай олж мэдэх хүсэлтэй бүх хүүхдийг уншаасай гэж хүсэж байна. “Үл мартагдах хүрэм” бол уншихад энгийн хэрнээ сэтгэл уяртал сайхан бичсэн ном” хэмээн “Guardian”-д өгүүлсэн байна.




Top
   
PostPosted: Feb.25.12 6:58 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
Дайны морь.......... тэсч ядаж байна шүү хэзээ гарах бол мэдэж байгаа хүн байна уу


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 195 posts ]  Go to page Previous 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited