#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.23.17 1:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 195 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Oct.15.13 7:39 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18735
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
http://youtu.be/eocjUGwuQ50
Энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүс байгаа байлгүй дээ,
Идэвхтэй, нөхөрсөг мэтгэлцээн өрнүүлцгээх үү? Асуултынхаан?

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Oct.23.13 11:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Хэн нэг нь олон нийт хэмээн муулж л байдаг. Нөгөө олон нийт нь үзээд нэгнээ олон нийт хэмээн муулж л байдаг. Өөр өөр өнцгөөс, өөр өөр хэмжүүрээр хараад байгаа болохоороо л ингэж байгаа юм дөө. Энгийн хүнд талх хээтэй байна уу!? хээгүй байна уу!? хамаагүй. Нарийн боов хийдэг хүнд бол амтнаас гадна үзэмж энэ тэр гээд л олон анхаарах зүйл орж ирнэ.

Энгийн талх идэх, амтат бялуу зооглох мэдээж ялгаатай мэдрэмж төрүүлнэ. Бялуу гэсэн нэрээр талх худалдаад байна хэмээн энэ нэвтрүүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа нь зөв л хэрэг юм. Тэглээ гээд эдгээр номуудыг уншдаг хүмүүсийг муулаад байх шаардлага байхгүй л дээ. Хүн хүний сонирхол өөрөөс цааш. Чи уншдаг, би уншдаггүй. Гол нь арван жилийн уран зохиолын хичээл маань энэ бүхнийг ялгаж салгахад туслах ёстой юмсан хөөрхий. Уран зохиол гэж утгагүй хичээл байж билээ. Шүлэг цээжлэхээс цаашгүй. Яагаад ямар учраас сайхан, уян яруу байгаа юм ямар ч тайлбар байхгүй.

Тэр нэг хөөрхий бүсгүйг яах гэж яриулаад ч байгаа юм. Эмэгтэйчүүд ийм тэнэг байна шүү! гэж байгаа юм уу? Ийм ном уншдаг хүн ийм юм сэтгэдэг юм шүү! гэж яриулаад байгаа юм уу? Нөгөө хүүхэн ч өөрийг нь цаагуураа шоолоод байгааг мэдэж байгаа шинж ч алга. Биднийг ойлгодог, миний тухай бичдэг л гээд байх юм. Үгийг нь цаанаас нь бэлдээд өгчихсөн юм уу? үнэхээр өөр ном уншдаггүй юм уу? мэдэх юм алга.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Nov.13.13 12:14 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18735
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
https://www.facebook.com/photo.php?v=66 ... =2&theater
Шинэ дүрмийн талаар ярилцах уу?

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.13.13 1:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Ярилцая ярилцая. Мани мэт н эхнээсээ суралцаж баинаа хө. Дасч өгөхгүи хэцүүхэн л баина шүү :P

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.13.13 1:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Ха ха сурмааргүй байна аа. Завхарсан юм.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.13.13 1:51 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Хэсэгхэн эрдэмтэд гэж нэрлэсэн хүмүүс нь хэл бичгийн дүрмээ өөрчлөөд байхаар яадаг юм бол доо. Мэдээж судалгаа шинжилгээний ажлууд явсан л байх. Бодвол монгол бичгийн хэв маягтайгаа дөхүүлэх гээд байгаа юм аа даа?

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.13.13 3:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Харин тийм. Тэрийг одоо дөхүүлэх гээд ч яадаг юм. Тус тусдаа юмыг. Угаасаа тухайн үед монгол хэлний нэрт эрдэмтэд нь судалж байж нэвтрүүлсэн байж таарна шд.

Би лав энэ дүрмийг нь тоож баримтлахгүй.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.13.13 3:01 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18735
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
нэг юм өөрчлөхөөрөө л хавийн юм хамаал сольчхиймаа энэ толгой дээр байгаа улсууд.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.13.13 3:07 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Албан бичиг нтр төлөвлөх гэж элгийн юм болох юм байна л даа.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.14.13 11:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Хэдэн сар, цаашлаад 1-2 жилийн дотор бүгд дасна дөө.


Top
   
PostPosted: Nov.14.13 11:50 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
ugaasaa tsag uyeeree devsheed uurchlugduud yvdag hoino odoo yahavde
Dadsan zuiliig uurchluh hetsuu harin anhnaasaa suran n iluu amar hoino hevshuulehed jhan hetsuu l bh bh.

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Nov.14.13 12:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Өөрчлөөд дасах, дасахгүй нь яахав, ойлгомжтой, багаасаа шинэ дүрмээр үзээд эхлэхээр ийм л байсан гэж ойлгоно.

Үсгийг нь хасаагүй боловч, үгэнд хэзээ ч (гадаад үгийг эс тооцвол) хэрэглэгдэхгүй гээд бодоод үзэхээр утгагүй биш үү? Хамгийн гол нь энэ өөрчлөлт нь хэр зөв зүйтэй юм бол гэдэг дээр ярилцах гээд байгаа юм биш үү.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.14.13 12:47 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18735
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Компаний лого, хүний нэр, гадуур байгаа рэкдам хаяг, хууль гуулиа засна гээд өчнөөн чимхлүүр ажил эхлэнэ. адаглаад зөөлний тэмдэгтэй нэртэй хүн нэрээ солиулах уу дээрэ тулаад байх шиг л байна. хэлний дүрэм зуун жилээс ч удаан хугацаанд оршин тогтнож байж хэлний гажиг эсвэл алдаа нь мэдэгдэх байлгүй дээ, буруу юм байвал тэр дор нь засаад явдаг эд биш баймаар санагдаад байхын. надад л лав таалагдахгүй байна.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.14.13 12:58 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Бүх сурах бичигүүд дахиж хэвлэгдэнэ гээд наад захын ажлаас эхэлвэл дуусахгүй л дээ. Нэрээ солих болвол бүх бичиг баримтаа дахин авах, хэвлүүлэх гэх мэт. Хэрвээ болдог юм аа гэхэд хэсэгтээ л хоёрын хооронд, гурвын дунд, шинээрээ ч бичиж чадахгүй, хуучнаа ч хаяж чадахгүй, хэсэг нь хуучнаараа энд тэнд бичээд, хэсэг нь шинэ дүрмээрээ бичээд холион бантан хутгаж өгөх нь.

Бид нарын сурсан юм анхнаасаа буруу байсан гэж бодохоор л уур хүрээд байх юм гэсс хаха

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.14.13 1:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Дамька ахын дүрмээр явнаа, би лав

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Nov.14.13 1:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Ач тусыг нь нүдэнд харагдахаар тайлбарлаад өгвөл, сурч ядах юм ч байхгүй л юм билээ.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.14.13 1:03 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18735
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Шинэ үг өөрсдөө зохиогүй, ярианы ихэнх үгнүүд гадны үгсээр дүүрсэн, хүчирхийлэлд өртцөн хэл ш дээ, тийм дээрээ өөрчлөлт оруулна гэдэг толгой эргүүлсэн л ажил. нэрмээс болно уу гэхээс, ашигтай талыг нь үнэхээр олж харахгүй байна.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.14.13 1:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Suicide wrote:
Өөрчлөөд дасах, дасахгүй нь яахав, ойлгомжтой, багаасаа шинэ дүрмээр үзээд эхлэхээр ийм л байсан гэж ойлгоно.

Үсгийг нь хасаагүй боловч, үгэнд хэзээ ч (гадаад үгийг эс тооцвол) хэрэглэгдэхгүй гээд бодоод үзэхээр утгагүй биш үү? Хамгийн гол нь энэ өөрчлөлт нь хэр зөв зүйтэй юм бол гэдэг дээр ярилцах гээд байгаа юм биш үү.

Зөв буруугийн талаар мэдэхгүй болохоор хэлэх зүйл алга аа. Нэг хэсэгтээ будилаад юм /албан бичиг ч юм уу/ бичиж чадахгүй, зарим нь шинээрээ бичээд, зарим нь хуучнаараа бичээд холион бантан болно. Өмнөх зүйлүүдээ бүгдийг нь шинэчилж засах болно, яанаа ийнээ бла бла гэдэгт л удахгүй дасна гэсэн юм. 3, 4 үсэг хасах байтугай тэр чигээрээ латинд шилжсэн ч хэдэн жилийн дараа дасна. Би өөрөө бол нэг их дэмжмээргүй л байна. Бараг өөрчлөгдөхгүй байлгүй дээ.

40 хэдэн онд кирилл үсгэнд шилжихэд бас л хэцүү байсан байлгүй дээ. Одоо гэтэл эх бичиг шигээ л үздэг /хамгаалдаг/ болсон байна.


Top
   
PostPosted: Nov.19.13 1:50 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
үнэн үнэн...

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Nov.19.13 2:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Хар, харь хоёрын ялгаж өгөхгүй, мори, хони гэж бичнээ гээд дайраад байгаа нь монгол хэлний дархлааг бууруулж өмнөд ахан дүүсийн хэллэгт дөхүүлэх гэсэн санаа шиг л харагдаад байгаа юм даа. Энэ муу хэлэгдээд байгаа тэмдэг үсэгнүүд чинь "хөндий цээжинд орогч бүхнийг нэвтрүүлж" чадаад байгаа монгол хэл, аялгын гол шалтгаан байж болох юм шүү дээ. Монгол хүн гадаадын аль ч хэлээр цэвэрхэн ярьж чадаад байхад гадаад хүмүүс байтугаа өвөрлөгч нар ч монгол хэлээр төгс цэвэрхэн ярьж бараг чаддаггүйн шалтгаан ч энэ байж болох. Ер нь Монголыг Өвөрмонголтой адилшуулж Дундад улсад уусгах бодлогын эхлэл ч байж мэдэх юм шүү. Аливаа үндэстнийг устгахын тулд эх хэлний дархлааг нь алдуулж түүх соёлыг нь үгүйсгэн мартуулдаг хорт аргыг үндэснийхээ эрх ашигаас урвасан авилгач эрх баригчид хэрэгжүүлээд байгаа юм биш үү? Түүхийг үгүйсгээд эхэлчихсэн, одоо хэл рүү довтолж байна гэдэг чинь нэлээд урдаас нясалсан чулуу байж мэдэх л байх шүү!!!


Last edited by Bookcracker on Nov.19.13 2:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.19.13 2:40 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18735
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Тайван байж болно оо, одоохондоо батлагдахгүй гэсэн.

Монгол бичгийг бол сайхан хүчиндээд сурах хэрэгтэй шд, урлаг болчихсон юмыг, гадаад хэл сурах гэж яаж мэрийж байна тэрэн шигээ сурах хэрэгтэй шд. :р

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.19.13 2:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Хасвал яахав Щ-г л хасаж болох юм биз дээ. Гээд орос үг бичихэд бас л хэрэглэгдэнэ дээ. :think:
Бусад нь бол хэвээрээ байх хэрэгтэй гэж л мунхаглана. "Харъя", "харья" хоёрыг ялгаж хэлж чадахаа байгаад, "айл" биш "аил" гэж ярьж бичээд унавал монгол хэл юу болох билээ! Монголоор ярьж буй харийн иргэн мэт сонсогдном бус уу?


Top
   
PostPosted: Nov.21.13 10:52 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Энэ 3 ном худалдаанд гарсан байна билээ. Монголдоо л аймшгийн төрлөөр бичдэг ганц зохиолч гэж хэлж болох Ц.Ууганбаяр зохиолчийг та бүхэн манай асуулт самбарын uuganaa2223 нэртэй гишүүн гэдгийг мэдэх байх.

Dark Books цуврал: Шулмын инээд, Хар ном, Зоорь II

Image


Top
   
PostPosted: Nov.21.13 10:56 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Хэд гэнэ үү?

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.21.13 10:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Үнийг харин нээх сайн анзаараагүй юм байна шүү. Арван хэдтэй л байгаа байх.


Top
   
PostPosted: Nov.21.13 1:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо:
Дөрвөн үсгийг хасах нь өөрчлөлтийн өчүүхэн хэсэг

Дэлгэрэнгүйг:
http://www.news.mn/content/162831.shtml


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 195 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited