#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 2:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 195 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next
Author Message
PostPosted: Feb.13.11 9:49 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Image
Эрхэм хүндэт уншигчидаа,
Хөлбөмбөгийн спортод үнэн сэтгэлээр дурлан, түүнийг хорь гаруй жил шүтэн биширч яваа ТВ-9 телевизийн тайлбарлагч Эрдэнэбатын Балжиннямыг мэдэхгүй хүн Монголд цөөхөн бизээ. Чухамхүү энэ эгэл хүний уран чадварлаг тайлбарлалт Монголын мянга мянган залуусыг манай гаригийн хамгийн түгээмэл спорт гэгддэг хөлбөмбөгтэй танил болгосон гэж би боддог.
Э.Балжинням "Үүнийг л гайхамшиг гэнэ дээ" хэмээн гарчигласан энэхүү номондоо хөлбөмбөг сонирхож эхлэсэн үеэ дурсан, эл спортын оргил болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн онцлогийг харуулахыг оролдон, алдар цуутай хөлбөмбөгчдийн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэрээр дэлхийн хөлбөмбөгийн хаанд өргөмжлөгдсөн Пеле, Бразилийн гунигт баяр баясгалан гэгддэг Гарринча, ДАШТ-үүдэд хамгийн олон гоол оруулсан Роналдо, ДАШТ-ээс хөөгдөж байсан Зидан, хамгийн сахилгагүй хөлбөмбөгчин Кантона зэрэг сонин содон түүх намтартай хөлбөмбөгчдийн талаар бичсэн нь уншигчдын сонирхол татахаар болжээ. Тиймээс спорт сонирхогч хэн бүхэн, юуны өмнө хөлбөмбөгийн хорхойтонууд энэ номыг шимтэн уншиж, таалан соёрхоно гэдэгт итгэлтэй байна

Хөлбөмбөгийн хорхойтон, Гадаад харилцааны сайд
Image С.Батболд

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.13.11 9:52 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
za bolio araishde :wahaha:

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Feb.13.11 9:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.11.09 12:09 am
Posts: 6932
Location: Миний орон зай буюу soundcloud
Шавь нь багшийнхаа номноос айн... :lol:

_________________
Soyolgui baki zuugch shuud...


Top
   
PostPosted: Feb.13.11 10:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Оршил

Энэхүү номоо хар багаасаа өдийг хүртэл хамт үерхэж нөхөрлөж байгаа анд найз Авирмэдийн Баярсайханы нэр их хүчин зүтгэлээр бүтээлээ.
Түүний минь сэтгэлийн дэмийг бичье гэхнээ мөхөс миний Монгол хэлний үгийн сан хүрэхгүй биз ээ
Энэхүү номыг та бүхэн уншаад өөрийн тань шүтэн биширч хайрлаж явдаг тоглогчийг орхисон бол уучлаарай. Би тэднийг хүндлээгүйдээ биш, тэднээр дараагийн номоо гоёх гэсэн юм. Английн алдарт довтлогч Алан Ширер, Италийн миний хайртай Роберто Баджо, дэлхийн топ Дэвид Бекхэм, өдрийн бодол шөнийн зүүд минь болж явдаг Федор Черенков нарын тухай болон Буурал тивийн 13 удаагийн АШТ-үүдийн онцлогуудаас бичих болно.
Анхаарлаа хандуулсан эрхэм хүндэт уншигчдадаа баярлалаа



Анхны номоо хэвлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Б.Биндэръяа захиралтай "Урлах Эрдэм" хэвлэлийн компанийхандаа баярлалаа
Та бүхнийг минь хөлбөмбөгийн бурхан тэнгэр үргэлж ивээж явах болтугай
Э.Балжинням ТВ-9

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.13.11 11:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
МИНИЙ СПАРТАК
Намайг TV9 телевизэд хөлбөмбөг тайлбарлаж эхлэсэн өдрөөс хойш ямар багийг дэмждэг вэ гэсэн асуултыг уулзсан хүн бүр тавьсаар ирсэн. Тэгвэл тэр асуултанд би одоо хариулъя. "Би олон багийг дэмждэг, харин ганцхан багийг шүтэн биширч амьдарсаар өдийг хүрсэн. Одоо харин та бүхэн ямар баг юм бол гэж гайхаж байгаа байх. Тэр асуултанд тань ахмад хөлбөмбөгчин хаалгач Лхагваа ах цэнгэлдэх дүүрэн чанга дуугаар өнгөрсөн зун хариулсан билээ.
Тэр үед би Tiger Cup үзэхээр төв цэнгэлдэх рүү орж явахад цугласан олны дундаас ганц нэг хүмүүс миний нэрийг дуудах нь сонсогдож, би ч дуулаагүй юм шиг алхаж явтал гэнэт Москвагийн Спартак гэж орилоход өөрийн эрхгүй би эргэн харж, тэнд байсан тоглогчид, олон хүн намайг шоолж инээлдэж билээ. Тиймээ намайг Москвагийн Спартак гэдэг юм байна. Би заримдаа Балжинням гэдэг нэрээ хайрладаггүй ч, Москвагийн Спартак гэдэг нэрийг хайрлаад зогсохгүй хаа таарсан газраа зурж бичиж, түүнийгээ хараад маш их кайф авдаг.
Би өөрийн хамгийн хайртай хүмүүсээ нүднээс нь далд муулж, элдвээр хэлж явсан удаатай ч, Спартакийн тухай бол ёстой тийм нүгэл хийгээгүй гэдгээ бурханы нэрийг барин тангаргалж байна. Хэн ч байсан хоёр, гуравын хэмжээтэй хивсээр ханаа гоёдог бол, би хоёр, гуравхан Спартакчуудын зургаар гэрээ, нүдээ, сэтгэлээ гоёдог.
Москвагийн Спартак нь Оросын баг учраас энэ улсын шигшээ багийн төлөө санаа зовохгүй байхын аргагүй. Зовох, зовохдоо тэр өдөрийн тоглолтонд Спартакын олон хөлбөмбөгчид тоглоод хөлбөмбөгчид тоглоод, тэдний нэг нь хожлийн гоол оруулах юм бол уншигч таныг улсын зардалаар Солонгост аваачин өндөр цалинтай ажилд оруулвал та хэрхэн баярлах бол? яг тийм баярт мөч надад ирдэг.
Спартак хожигдоход би бусадтай адил элдвээр хэлж, зарим шиг нь ахиж үзэхгүй энэ тэр гэж олон юм ярилгүй, хүүгээ байнга уучилдаг эхийн сэтгэлээр дараагийн удаа хожно хэмээн тэр тоглолтыг хоног тоолон хүлээдэг. Надад болон миний адил энэ багийн төлөө гэдэг олон хүний хувьд хүнд өдөрүүд зөндөө байсан. 1983 оны намар ЗХУ-ын алтан медалийн төлөө Днепрт, 1984 оны ЕАШТ-ий эрхийн тоглолтонд Португалд, 1993 оны хавар Европын цомд Антверпенд, 1999 оны намар ЕАШТ-ий сүүлчийн тоглолтонд Украйнд-тэр дундаа Шевченкод, 2002 оны ДАШТ-д Бельгид, 1986 оны ДАШТ-д бас Бельгид хожигдож байхад дэлхийтэй Икар мөргөлдсөн юм шиг л байлаа. Үүний зэрэгцээ бас аз жаргалтай мөчүүд байсан уу гэвэл байсан. 1983 онд Английн Арсенал, 1990 онд Марадонагийн Наполи, 1991 онд Реал Мадрид /:hihi:/, 1992 онд Английн Ливерпул, 1999 онд ОХУ-ын шигшээ баг, аварга Францийг /нутагт нь 3:2-р бут ниргэсэн/ зэрэг Европ болон дэлхийн топ багуудыг будаа болгож байхад, ямар азаар энэ багийн фэн болов хэмээн баярлаж явлаа. Явах ч болно.
Анх намайг хөлбөмбөг үзэж эхлэхэд хэн ч энэ багийн үүх түүхээс ярьж, шилдэг тоглогчидыг нь танилцуулж өгөөгүй. Еөрдөө л хөлбөмбөгийн бурхан тэнгэр л бидийн уулзуулсан гэж би боддог. Одоо миний хувьд Спартак гэдэг нь:
- Зүгээр нэг дэмждэг биш, шүтэн биширч явдаг баг
- Түүнийг үүсгэн байгуулсан ах дүү Старостинууд
- 1956 оны Мельбурны олимпод түрүүлээд, алтан медалиа залуу тоглогч Эдуард Стрельцовт өгч байсан Никита Симонян
- 1962 оны ДАШТ-д Уругвайн хаалганд бидний хийсэн гоол буруу гэж шүүгчээс гуйн зогсох Игорь Нетто
- 1976 онд доод лиг руу унахад өөд нь татан 10 шахам жил медальт байрнаас мултраагүй алдарт дасгалжуулагч К.И.Бесков
- Сэтгэцийн эмгэгтэй гэдэг шалтгаанаар тив, дэлхийн аваргад зодоглох аз дутсан, ард түмний гавъяат Ф.Черенков
- 25 жил Спартакийн улаан, цагаан өнгөөр гоёсон, 2003 онд хүчээр сэргээш хэрэглэж байсан, энэ жил Химки руу туугдсан Е. Титов
- Энэ бүгдийг баллах хувь зохиолтой төрсөн, сүүлийн 15 жилийн адармаантай дасгалжуулагч О.И.Романцев нар юм
/Үргэлжлэлийг удахгүй/

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.22.11 1:00 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Dec.14.10 11:30 pm
Posts: 132
Location: номон дотор орчихоод байна аа
дажгүй ном байна үргэлжлүүлээд байгаарай хө амжилт :wd:

_________________
Одноос төрсөн хүү


Top
   
PostPosted: Feb.22.11 8:23 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Болдоо үргэлжлүүлээд байгаарай. Сонирхолтой юм байна. :wd:

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.25.11 11:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Номны дараагийн хэсгүүдийг хүлээлгэж буйд хүлцэл өчъе. Одоогоор хаварын шалгалтанд бэлдэх гээд толгой өндийх завгүй байна аа би. Ойлгож уучилна гэж найдаж байна.

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.26.11 11:35 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Болдоо дүү одоо хэддүгээр ангиа төгсөх гэж байна?

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.26.11 1:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
usegleliin bayaraa hiih gd zavgv bgam bishvv :D

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Feb.26.11 2:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Шаазгай wrote:
Болдоо дүү одоо хэддүгээр ангиа төгсөх гэж байна?

9 төгснө дөө. Тэр улаан шугамыг хараал идээсэй :razz:

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.26.11 9:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Хүүе ээ, Болдоо энийг оруулж байгаам уу
Олж унший гээд л бодоод байсын.
За тэгээд оруулаад байгаарай даа.
Ор сураггүй алга болчихов доо :razz:

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Jun.09.11 3:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Нэг ийм сэдэв нээчихлээ. Утга зохиолын ертөнцтэй холбоотой ямар нэгэн олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, шинэ номын нээлтийн ажиллагаа, зохиогчтой уулзах ярилцах гэх мэтийн талаар мэдэж дуулсанаа бусадтайгаа хуваалцаж байна уу.







Наачихвал зүгээр байх.


Last edited by Tsenguun on Mar.15.12 3:39 pm, edited 4 times in total.
тэмдэгт нэмэв, наав


Top
   
PostPosted: Jun.09.11 3:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Image


Top
   
PostPosted: Jun.09.11 3:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Image


Top
   
PostPosted: Jun.09.11 3:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Image


Top
   
PostPosted: Jun.09.11 3:20 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4474
Location: Floating through moonlight...
марк,

бтв,

арга хэмжээ гэдэг үг ихэвчлэн муу талын буюу шийтгэл ял хүлээлгэх үйл явдлуудыг тодорхойлдог юм гэсэн. Арга хэмжээ авхуулах, арга хэмжээ авах гэх мэт ноцтой хүнд зүйлүүд, сөрөг үйлст ч юмуу,

уран зохиолтой холбоотой уулзалт, цуглаан, үйл явдал, утга зохиолын эргэн тойронд гэвэл яадаг юм болоо?

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Jun.09.11 3:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Санал нийлж байна. Утга зохиолын эргэн тойронд гэж сэдэв байсан алга болчихож. Тэрний гарчигийг өгчихье өө.


Top
   
PostPosted: Jun.09.11 3:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Амьдралд гэгээрэл
Бичсэн Ц.Даланцагаан

Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоож, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, тунгалаг төрийг бий болгох талаар хувь хүн, улс төрчид хэн хүнгүй л ярьдаг. Хэдийгээр энэ бүхний үндэс нь ард иргэдийг соён гэгээрүүлэх явдал байдаг боловч харин энэ тухай тун бага яригддаг. Соён гэгээрэл бол гэгээрсэн хэдхэн хүний хүрээний асуудал бус энэ бол өдөр тутам явагдаж байдаг, явагдах ч ёстой хүн болгонд хамаатай асуудал.
Гэтэл манайд ер нь соён гэгээрүүлэх гэдэг үгнээс ичдэг ч болсон юмуу даа. Гэгээрүүлэх яам, Гэгээрлийн яам гэж байснаа нэрээ сольж 80-аад оноос ардын боловсролын яам болж, 1996-2000 онд эргэж гэгээрлийн яам болсон боловч одоо мөн л энэ үгнээс нүүр буруулсан.

Уг нь гэгээрлийн яам гэдэг нь боловсрол, соёл, шинжлэх ухааныг бүгдийг хамарч буй ойлголт баймаар. Монголын үе үеийн соён гэгээрүүлэгчид (В.Инжинааш, Д.Равжаа, Ж.Цэвээн, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, ...) хүн ардаа гэгээрүүлэхийн төлөө зүтгэсээр ирсэн. Их сургуулийн Ректор гэхийн оронд Соён Гийгүүлэгч Тэргүүн буюу Согитэр гэх нэр хэвшүүлэх саналыг профессор, доктор Л.Дашням хэдэн жилийн өмнө дэвшүүлсэн боловч дэмжлэг аваагүй. Уг цаад санаа нь бол боловсрол, соёл, шинжлэх ухаан маань нэг цул юм шүү, энэ гурав нийлж байж хүн ард маань гэгээрнэ, Их дээд сургууль бол үүнийг хэрэгжүүлэгч газар л гэж хэлэх гээд байсан болов уу.

ΧΙV-XV зуунд Баруун Европын нийгэм-эдийн засгийн амьдралд өөрчлөлт гарч, сэргэн мандалтын үе эхэлсэн ба чухам эндээс орчин үеийн хөгжлийн гараа эхэлсэн гэж үздэг. Хүн төрөлхтний сэтгэлгээнд шинэ үеийг авчирсан энэ үеийг Renaissance гэж нэрлэх болсон нь францын дахин төрөлт гэдэг үгнээс гаралтай ойлголт юм. Европын харанхуй бүдүүлэг үе төгсч эртний Грек, Ромын соёл ахин дэлгэрлээ гэсэн үг байв. Сэргэн мандалт анх соёл урлагт нэвтэрч улмаар эдийн засаг , нийгмийн бүх л салбарыг хамрах болсон байдаг. Энэ үеийн Н. Коперник, Галилео Галилей Ж. Бруно, Леонарда да Винчи, Рафаэль, Микеланжело Н. Макиавелли, Т. Гоббс, Ж. Локк, Ш. Монтескью Ж.Руссо зэрэг эрдэмтэд, урлагийн зүтгэлтнүүдийг хүн төрөлхтний агуу соён гэгээрүүлэгчид гэж дэлхийн соёлт хүн төрөлхтөн дээдлэн үздэг.

"Монсудар" хэвлэлийн газраас зохион байгуулж байгаа "СОЁН ГЭГЭЭРЛИЙН ӨДРҮҮД" бол хүн ардаа гэгээрүүлэх үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр гэж үзэж болно. Энэ арга хэмжээ 2011 оны 6-р сарын 9-нөөс 11-ны хооронд Соёлын төв өргөөн дэх Монголын Уран зургийн галерейд зохион байгуулагдах гэж байна. Энэ өдрүүдэд түүхэнд хандах хандлага, хүүхдэд хандах хандлага, дэлхийн сонгодог уран зохиол болон орчин үеийн бэстселлер номууд, философийн сэдвүүд зэрэг маш өргөн хүрээг хамарсан төрөлжсөн ярилцлага, уулзалтууд зохион байгуулагдах юм. Мөн хөгжмийн тухай, хөгжим хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцахаас гадна пянз харилцан солилцох, худалдах үйл ажиллагаа явагдах ба дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номын нээлт болно. Энэхүү уулзалт ярилцлагуудад доктор Б.Батчулуун, доктор Ч.Билигсайхан, доктор Д.Галбаатар, доктор Б.Даш-Ёндон, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, доктор С.Молор-Эрдэнэ, доктор До.Цэнджав, ДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүү зэрэг салбар салбарын нэртэй эрдэмтэд, зүтгэлтнүүд ярилцлагыг хөтлөн явуулна.

Арга хэмжээнүүд А, Б, В, Г танхимуудад зэрэг явагдах тул уншигч та манай “Соён гэгээрлийн өдрүүд” мэдээнд байгаа хөтөлбөрөөс өөрт хэрэгтэй уулзалтуудаа сонгоцгооно бизээ. Нэг зүйл хэлэхэд энд номуудын тухай ярилцахгүй ерөөсөө уг сэдвүүдээр ярилцах ба ном бол энд зөвхөн туслах чанартай л байх юм. Өөрөөр хэлбэл соён гэгээрлийн тухай ярьж байхад дэлхийн агуу сэтгэгчид тэдний үзэл бодол, бүтээлийн тухай ярихгүй байхын аргагүй л дээ. Хүн ардыг гэгээрүүлэхэд ном хэзээнээсээ нааш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тиймээс ч ном хэвлэж сурсныг сэргэн мандалтын үеийн хамгийн чухал ололтын нэгд зүй ёсоор дурьддаг.


Top
   
PostPosted: Jun.09.11 11:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Өнөөдөр Адмоны номнууд 10 хувь хямдарсан байсан. Философич нэртэй Молор-Эрдэнэ "Залхуурлын" тухай лекц уншлаа. Түүний хэлж байгаагаар монголд 2 төрлийн залхуурал байдаг. Амжилттай, амжилтгүй гэсэн энэ хоёр төрөлд их сургуулийн багш, профессоруудаас эхлээд сайд, дарга нар, компаний эзэд, лам, бөө гээд бүгд хамрагдах бололтой юм билээ.
Тэрээр яриаг нь сонирхсон хүмүүсийн асуултанд огт хариулахгүй, булзаж, бөөрөнхийлсэн хариулт хэлнэ лээ.
Дараа нь МУИС-ын урлаг судлалын танхимын Болдсайхан, Ариуна, Дэлгэрмаа багш нар Соён гэгээрлийн үеийн талаар лекц уншсан.

Лекцээс сонссон зарим нэг шинэ зүйлс гэвэл Голландад тос зотон анх бий болж Рембрант түүнийг өөрийн техникээрээ бүрэн илэрхийлсэн учраас өнөөдрийн уран зурагт тосон будгийн ажил зонхилох болсон гэдэг сонин байв.
Ариунаа багшийн эрчтэй, өөртөө итгэлтэй яриа сэтгэлд хүрч байв. Урд нь философийн зарим нэгэн нэр томъёо, логик холбооны учрыг сайн ойлгоогүй зүйлсээ цэгцэлж авсан.

Энэ үер Гоодаль сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ц.Амгалангийн орчуулсан Элизабет Кюблер-Росс-ын "Үхэл үгүй" номыг өөрөөс нь гарын үсэгтэй авсан. Уг ном клиник үхэлд орсон 800 гаруй хүн дээр судалгаа хийсэн нэгэн эмчийн судалгааны тухай юм. Гол санаа нь үхэл бол аймшигт зүйл бус харин өөр нэгэн ертөнцөд мэндлэх, төрөхтэй адил маш эмзэг нарийн зүйл гэдгийг харуулахыг зорьжээ. Элизабет Коблер-Россыг Тайм сэтгүүл өнгөрсөн зууны шилдэг зуун сэтгэгчээр тодруулсан юм байна. Тус номын редактороор Л.Өлзийтөгс ажилласан юм байна.

_________________
www.eliihouse.blogspot.com


Last edited by Blacker. on Jun.09.11 11:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.09.11 11:38 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jun.10.11 7:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3198
mark


Top
   
PostPosted: Jun.10.11 8:06 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
t

_________________
Be yourself better, think better


Top
   
PostPosted: Jun.12.11 11:01 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13804
Location: Düsseldorf, Germany
mark

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jun.12.11 11:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Чандаа wrote:
Элизабет Кюблер-Росс-ын "Үхэл үгүй"

On Death and Dying by Elisabeth Kubler-Ross
Яасан ч өөрөөр орчуулсан юм. :think:
Уншиж үзэхээс :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.13.11 6:23 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4474
Location: Floating through moonlight...
ер нь орчуулга их хэцүү шүү дээ, ялангуяа номны нэрийг
аятайхан утгачилан орчуулна гэдэг ч ай бас гэцүүдээ,

_________________
GREEN NATION!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 195 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited