#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.17 3:41 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Mar.02.12 6:20 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 583
Location: Энүүгээр тэрүүгээр....
THanks


Top
   
PostPosted: Mar.02.12 9:37 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 136
чамд их баярлалаа найз минь дуустал нь оруулаарай унших гэж удаан хүлээж байсан шүү

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Mar.03.12 2:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Баярлалаа бүгдэд нь..
Та нар уншаад л байвал би урамшаад оруулаад л байна шд..
Ямар ч байсан дундаас нь хаяна гэж байхгүй ээ, тийм болохоор уншаад байгаарай :mrgreen:

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.03.12 3:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Серега толгой сэгсрээд:
- Зүгээр л тэнэг зүйл нүдэнд чинь харагдсан байх, дахиад кофе уух уу?
Тэгтэл цонх тогших дуулдаж, харвал цагдаагийн Замын Цагдаагийн Газрын ажилтан иржээ.
- Мөн догь оо! гэж Серега гайхан шагшраад, - Ихэвчлэн тэд нарыг цаг гаруй хүлээх хэрэгтэй болдогсон, би бүр өглөө болтол үогсох байх гэж бодож байсан шүү. Гэтэл арван хормын дараа хүрээд ирэх гэж!
Түрүүч эхлээд миний яриаг сонссоны дараа машиныг минь тойрч үзээд:
- Үнэтэй гэсэн бүхнээ машинаас аваарай. Би авч явах машин дуудъя.
- Тэр эмнэлэгт очих хэрэгтэй гэж Серега замын цагдаад шивэгнэн хэлэв.
- Яах гэж? хэмээн тэр гайхлаа. –Харж байхад зүгээр л байна.
Серега энэ хооронд цагаан даашинзтай бүсгүйн тухай түүнд ярьж өгч амжив. Байцаагч хэсэг зуур чимээгүй байснаа малгайгаа авч залбираад:
- Алив, миний машинд суу гэлээ.
Бид хоёр түүний машинд суусны дараа байцаагч:
- Чи Нинкатай учирсан бололтой гэв.
- Хэн гэнэ ээ? гэж би гайхлаа.
Түрүүч санаа алдаад:
- Энэ эргэлтэн дээр дээхэн үед нэг бүсгүйг дайрчихсан юм, буруутныг нь олоогүй. Түүнээс хойш тэр жолооч нарыг айлгадаг болсон юм даа. Би өөрөө хараагүй, харин хүмүүсийн ярианаас сонсож байсан. Товчхон хэлбэл хий үзэгдэл гэсэн үг. Чирэгч машин би дуудах уу?
- Би өөрөө дуудъя гэлээ.
- Чи санаа зовох хэрэггүй гэж цагдаа зөвлөөд, -Маргааш хүрч ирсэн нь дээр. Энд машин явах нь ховор, чиний машиныг хэн ч оролдохгүй, тэгээд ч хөдлөх боломжгүй болсон байна лээ.
Серега намайг гэрт хүргэж өгөхөд нь мөнгө сарвайсанд тэр авахаас татгалзав.
- Би ямар арилсан дотортой хүн биш гэж тэр ууртайгаар хэлээд, бусдын зовлонгоор баяжих гэж үү? Наад мөнгөө далд хий, надад аз жаргал авчрахгүй!
Бид хоёр бие биенийхээ утасны дугаарыг тэмдэглэн авч, дараа нь би Норатай уулзаж, болсон үйл явдлын тухай түүнд ярьж өгөөд эрт унтахаар явлаа. Маргааш би зургаан цагт ачигч машинаар явж хөөрхий болсон миний машиныг авах ёстой.
Би буйдан дээр хэвтсэн боловч нойр хүрсэнгүй. Тэгэхээр нь бага зэрэг юм уншдаг юм уу гэж бодлоо. Номоо нээж амжаагүй байтал хаалганы цаана аяархан маажлах чимээ сонсогдоод дараа нь:
- Иван Палыч, таны оройн хоолыг авчирч өгөх үү? гэх Ленькагийн дуу гарав.
- Баярлалаа, хэрэггүй!
- Жаахан ч гэсэн юм ид л дээ, би хийсэн шүү!
Би түүнийг явуулахын түүс болж:
- За за, одоохон очлоо, хоёрыг идье! гэж хашгирав.
- Танд ямар нь дээр вэ? гэж үйлчлэгч салах янзгүй шалгаасан хэвээр. – Чанамалтай юу, эсвэл зөөхий, тарагтай юу?
- Чанамалтай.
- Ямар?
- Нимбэгтэй.
- А-а-а.
- Хэрэв байхгүй бол ямар ч болно.
- Яагаад? хэмээн Ленька гоморхонгуй янзаар хэллээ. – Яагаад байхгүй гэж? Байгаа. Ганцхан танаас өөр хэн ч иддэггүй болохоор би нилээд өндөот хураачихсан...
Ямар нэг зүйл амандаа үглэсээр Ленька яваад өгөв. Би номоо эргүүлж байгаад суулаа. Одоохон очиж бин иддэг ч юм бил үү? Ходоод дүүрэн бол сайхан нойрсох байх шүү!
Толгойд бодогдох юм нэг ч алга. Би нэг цэгийг харсан чигтээ сууж байгаад улавчаа тайлж эхэллээ...
Гэнэт их дуу чимээ гарч, дараа нь өвдсөндөө чангаар ёолох чимээ гарлаа. Би гал тогооруу гүйж хүрэв. Шалан дээр ёолон хашгирах Ленька хэвтэнэ.
Надад зориулжөндөр тавиур дээр тавьсан нимбэгний чанамал авахаар шат тавьж авирч байгаад тэнцвэр алдаж унасан бололтой. Түүний хөл нь нэг л эвгүй мушгирсныг харвал хугарсан гэдэг нь илэрхий.
Би тэр шөнөдөө унтаж чадсангүй. Эхлээд “Түргэн Тусламж” ирэхийг хүлээж, дараа нь Ленькаг авч явсан түргэний машины араас Норагийн машинтай явлаа. Эмнэлэгт очсон хойно гэрэл зураг авхуулах, ясыг нь эвэнд нь оруулах, шохойдох гэх зэрэг зүдэргээтэй ажлууд явагдаж дуусав. Би эмч сувилагч нарт нь ахиухан юм өгч байж Ленькаг хоёр ортой, дажгүй өрөөнд орууллаа. Буцаж гэртээ очоод шүдний оо, сойз, шүүс Ленькад авчирч өгөөд эргээд нэг юс харилаа. Цаг өглөөний дөрөв болж байна. Одоо унтана гэдэг ямар ч утгагүй зүйл. Хоёрхон цаг унтаад манарсан толгойтой юм босож байснаас шөнөжин нойргүй байсан нь надад дээр байдаг.
Долоон цаг гэхэд машин ачигч ирж бид хөдөллөө. Ням гарагийн өглөө эрт зам дээр бараг машин байхгүй байлаа.
- Үргэлж ийм сайхан явж үзэхсэн гэж жолооч мөрөөдөнгүй хэлээд, өмхий үнэртэй тамхиныхаа утааг үлээнэ. – МКАД хүртэл бараг нисээд хүрчихлээ.
Осол болсон газар ирсэн хойноо исгэрэн байж миний машиныг гаргаж авахаар бэлдлээ.
Би дуугүйхэн орчныг эргэцүүлэн харлаа. Тийм ээ, надад үнэхээр том аз дайрсан бололтой юм. Машин маань цасаар дүүрсэн жалга руу үсэрч оржээ. Зөвхөн цэвэр азаар тэнд байсан бүдүүн моднуудыг мөргөөгүй аж. Би зам дагуу урагшаа хоёр метр гаруй яваад харсан зүйлээсээ үнэхээр айв. Миний машинаас холгүйхэн гүн ганга байхыг харлаа, магадгүй энд олборлолт хийж байсан байх. Наагуур нь хаалт хашлага хийгээгүй нь хачирхалтай, гэхдээ гайхаад байх юм алга. Манай байшингийн өмнөх өргөн чөлөөнд хоёр долоо хоногийн өмнө муу усны нүх нээлттэй байсан юм. Таг нь хаана байгааг бурхан л мэдэх байх. Хэрэв зуу гаруй километрийн хурдтай яваа машины нэг дугуй тэр нүх рүү орвол юу болох нь ойлгомжтой.
Тэр нүхний дэргэд анхааруулах тэмдэг, хашлага, ядаж уясан юм байсангүй. Би дүүргийн удирдлагад очиж хэрүүл зарга хийж, ямар аюул нүүрлэж болохыг нүдэнд нь харагдтал ярьж өгч байж тэр нүхийг таглуулахаар болов. Гэхдээ тэр дор нь таглачихсангүй, би гурав дахь удаагаа очихдоо энэ замбараагүй байдлыг харуулахаар “Москвагийн комсомол” сонины сурвалжлагч нарыг авчирна гэж айлгаж байж таглуулж билээ.
Би хэсэг зуур тэрхүү ганганы ирмэг дээр зогсохдоо хэрэв миний машин ийшээ өнхөрч ирээд унасан бол Иван Павлович Подушкиаас зөвхөн дурсамж үлдэх байж дээ гэж бодов.
Өчигдөр эгэл, атлаа сайхан сэтгэлт Серегатай тааралдсан нь бас л аз болсон. Осол болсны дараа машины халаагуур ажиллахгүй байсан тул би замын цагдааг хүлээж байгаад осгох байсан биз ээ. Би жолоо барьдаг бусадтай адилхан хүнд урт хүрэм, үстэй гутал өмсдөггүй.
- Та бөх зүрхтэй хүн юм аа гэсээр жолооч намайг угтлаа.
- Миний тормоз ажиллаагүй.
- Энэ тухай биш ээ. Та машинаа зүгээр л орхиж байдаг, гэтэл шөнө машиныг чинь дор нь “нүцгэлчихнэ” шүү дээ. Тосгоныхон болсон хойно юу ч үлдээхгүй. Дугуй суудал гээд хуу хамна. Хөгжмөө хүртэл орхичихсон байна.
Би хүндээр сүүрс алдлаа. Өчигдөр зөвхөн бичиг баримтаа аваад хөгжмийн тухай бодоогүй байж. Гэхдээ би үнэтэй цайтай юм авч явдаггүй. Тээшний саванд хэдэн тавин рублийн дэвсгэртүүд л бий, үүнийг л авч болох юм. Харин машиныг тоночихно гэсэн бодол толгойд орж ирээгүй хэрэг.
- Таны толгой муу ажиллаж байна шүү гэж жолооч үглэнэ.
- Энэ хавьд айл байхгүй гэж би өөрийгөө зөвтгөх гэж оролдов. –Тонуулчид хаанаас ирэх юм? Эргэн тойрон ойтой, энэ замаар бараг машин явдаггүй юм байна лээ.
- Энэ ч зөв байх шүү гэж жолооч арай намдуухан хэлээд, - Бүгд л төв замаар явцгаадаг. За, бурхан өршөөг!
Хяхтнах чимээ гарч, машин зам дээр алгуурхан гарч ирлээ.
- Одоо дотроос нь байгаа бүх зүйлээ аваарай гэж жолооч хэллээ. –Хоосон байх ёстой шүү. Надад таагүй зүйл хэрэггүй. Дараа нь тээшинд мянган ногоон байсан гээд нэхээд эхэлдэг юм.
Би инээмсэглээд, машиндаа дөхөж очихдоо урд талын бампер дээр даавуу шиг зүйл байхыг олж харлаа. Би хурдхан авч үзээд бараг хашгирах шахав: Энэ бол цагаан өнгийн, шовгор хэлбэртэй малгай байлаа.



_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.03.12 6:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
- Тэр эмэгтэй байжээ! Хэмээн би хашгирлаа.
- Чи яасан бэ? гэсээр жолооч хойшоо ухрав.
Би түүний хажууд очоод:
- Таныг хэн гэдэг вэ? гэж асуулаа.
- Леша гэж гайхсан эр хариулав.
- Леша тэр жалганд нэг бүсгүй байгаа! Танд хүрз бий юу?
- Байгаа гэж Леша толгой дохиод, - Байлгүй яахав, Яаж хүрзгүй явах юм? Тэнд өлгөөтэй байж байна!
Би өлгөөтэй хүрзийг нь суга татаж аваад жалга руу ухасхийлээ. Би түүнийг дайрчихаж, харин тэр гэнэт зам дээр гарч ирж намайг аварчээ. Хэрэв түүний хоёр том дүрлэгэр нүд, хацар дээрх мэнгэтэй цонхигор царай машины гэрэлд үзэгдээгүй бол би жолоогоо зүүн тийшээгээ мушгиж, жалга руу орохгүй байсан. Би үл таних эмэгтэйн амь насыг нь бүрэлгэн байж өөрийгөө аварсан байна шүү дээ.
Би галзуу хүн шиг ухаан жолоогүй хүрзээр газар малтсаар, цас миний гутал, ханцуй руу орно. Леша намайг дуугүй харж зогссоноо жалга руу бууж ирэн миний хүрзийг аваад:
- Галзуурчихсан юм уу? гэлээ.
- Тэнд нэг бүсгүй байгаа.
Леша толгой сэгсрэн:
- Чамд тэгж санагдсан байлгүй дээ.
- Үгүй ээ! Түүнийг хайх л болно.
- Надад энд байх хэрэг алга гэж Леня уурсаад, - Надад цагаар хөлс төлдөг.
Би түүнд түрийвчээ өглөө.
- Май, хэд хэрэгтэйгээ ав!
- За тийм бол ч өөр хэрэг гэж жолооч сунжруулан хэлээд машиндаа очихоор явлаа.
Би үргэлжлүүлэн цас ухаж байгаад хагас цагийн дараа энд ямар ч цогцос байхгүй байхгүй юм байна гэдэгт итгэв. Маш их ядарч байгаагаа мэдэрсэн би машинд очиж суулаа. Леша:
- Чи эмчид үзүүлж, галзуугийн эмнэлэгт очих хэрэгтэй, тэнд чамд тусална!
Би юу ч хэлэлгүй цонхоор харан суулаа. Ийм хатуу сэтгэлтэй хүнтэй юу ч ярих билээ дээ.
Гэртээ ирээд нөгөөх малгайг гаргаж ирээд сайтар үзлээ. Хараад байхад эмч,сувилагч нарын өмсдөгтэй адилхан гэж хэлж болмоор, гэхдээ арай л өөр юм. Зургаан талтай хачин этгээд хийцтэй. Тэгэхээр тэр бүсгүй байсан байх нь.... Өвлийн үдэш тэр гадуур хувцасгүй, юу хийж эзгүй зам дээр ганцаараа зогсож байсан хэрэг вэ? Би түүний царай, хүзүү, цагаан даашинзны захыг нь маш сайн харсан шүү дээ. Цогцос хаачив? Үл таних эмэгтэй дайруулаагүй юм болов уу? Машинаас бултаж амжаад гүйгээд явчихсан юм уу? Магадгүй тэр бүсгүй огт байгаагүй юм болов уу? Замын байцаагчийн хэлсэн үг үнэн гэж үү? Надад хий үзэгдэл харагджээ! Ингэж би бодоод өөртөө уур хүрэв. Иван Павлович минь, чи бүр ухаанаа гээжээ! Хий үзэгдэлд итгэдэг болж гэнэ! Харин энэ малгай? Энэ чинь материаллаг, бодит зүйл байдаг!
Үгүй ээ, энэ оньсого шиг юмыг энгийнээр тайлбарлаж болно. Цогцос жалганд байгаагүй гэдэг нь тодорхой зүйл, би өөрөө хүрзээр ухаж шалгаж үзсан. Дайруулсан эмэгтэй босоод яваад өгнө гэж байхгүй, тэгэхээр тэр бүсгүй байгаагүй гэсэн үг, надад зүгээр л хий юм харагдсан байх нь. Би тухайн таагүй нөхцөлд маш их эмээсэн байсан тул цагаа ололгүй тормозоо гишгэх гэж хүчилснээс болж ийм байдалд хүрсэн байна. Харин малгай яасан байхав? Тэр жалганд байж байгаад л миний машинд наалдсан хэрэг...
Гэхдээ хоёр долоо хоног гадаа хэвтэж байсан юм шиг харагдахгүй байх чинь. Тэгээд яах болж байна? Норад хэлэх үү? Эсвэл хэрэггүй юу? Би яахаа мэдэхгүй орон дээрээ гарч хэвтээд сонин барьж авлаа. Миний гарт “Комсомольская правда” (Комсомолын үнэн) байх ба энэ сонин хэзээ миний ширээн дээр ирснийг би мэдэхгүй юм. Ер нь бол би шөнө сонин унших хэрэггүй гэсэн профессор Преображенскийн зөвлөгөөг ягштал баримталдаг хүн. Манай “Энэрэл” сангийн нэр дээр ирдэг үй олон захидлуудыг би Норагийн өрөөнөөс авахдаа хамт хамаад ирсэн бололтой. Харин манай эзэгтэй жинхэнэ сонины хэнээтэн, нэр хүндтэйгээс нь авахуулаад ердийн шар сонинуудыг унших дуртай. Норад нэрэлхээд байх зүйл байдаггүй учраас заримдаа надад нэг ийм утгатай нийтлэл уншиж өгдөг: “В” тосгонд мууртайгаа амьдарч байсан эмэгтэй яст мэлхий төрүүлжээ. Манай сониныхон намайг үнэхээр гайхашруулдаг юм. Хэрэв сонин дээрээ худлаа юм бичиж байгаа юм бол ядаж бага ч гэсэн үнэний хувь оруулдаг болоосой. Манай гэрийн үйлчлэгч Ленька мэтийн хүмүүс энэ тэнэглэлийг дууриах нь лавтай.
Би сонины дугаарыг дэмий шахуу эргүүлж суутал надад уйтгартай санагдаад явчихлаа. Сенека юм уу, Аристофаныг уншсан нь дээр юм байна. Гэтэл босох хэрэгтэй байдаг, харин надад тийм тэнхэл байсангүй. Нойргүй хоносон нь нөлөөлж байгаа бололтой. Би сонинг ширээн дээрээ тавиад зүүрмэглэж эхэлтэл гэнэт нүдний өмнө нөгөө бүсгүйн том алаг нүд, хацар дээрх том мэнгэ, памбагар тачаангуй уруул нь харагдах нь тэр. Ганцхан малгай нь байхгүй, үс нь мөрөө даган үзэсгэлэнтэйгээр намирч харагдана. Би хий юм харж байна уу, эсвэл хий үзэгдэл үү гэдгээ мэдэх гэж хором хэртэй болов. Тэгээд сонины арын нүүрэн дээр байх зургийг харж байгаагаа мэдлээ.
Миний нойр оргүй алга болж, би босож суугаад сонинг авч бичсэн зүйлийг нь уншлаа. “Гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй. Өнгөрсөн жилийн 12-р сард оройн есөн цагийн үед УПИ-ийн оюутан Ирина Медведева сураггүй болсон бөгөөд, Барберис пүүсийн үнэгний арьсаар захалсан малгайтай, хар ногоон өнгийн гадуур хүрэмтэй, Tommy hilfiger-ийн цайвар ягаан өнгийн ноосон цамцтай, Альберта Чилини-ийн питон могойны арьсаар хийсэн нэхий оруулгатай хар өнгийн гутал, дотуур хувцас нь биеийн өнгөтэй Валентиногийн иж бүрдэл. Биедээ гар цүнхнээс гадна Шопард пүүсийн бугуйн цаг, ээмэг, хоёр бөгж, Нокиа гар утастай байжээ. Өндөр нь 164 см, жин 50кг, хар хүрэн нүдтэй, намирсан элгэн хүрэн үстэй. Онцгой содон тэмдэг гэвэл хацар дээрээ том мэнгэтэй. Ирина Медведевагийн хаана байгааг олж мэдсэн хүн дараах утсаар холбоо барьж мэдэгдэнэ үү...”
Дараа нь утасны дугаар хөвөрч, мөн тод хар өнгөөр: “Маш өндөр шагналтай” гэжээ.



_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.03.12 6:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
3-р хэсэг дууслаа..
Дараагийн хэсэг тун удахгүй :razz:

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.04.12 4:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
4-р хэсэг :bigthumpup:

Би дээрх зарлалыг гурван удаа уншсаны дараа эзэгтэйд хэлэхээр гүйлээ.
- Нора!
- За? Бас ямар муу юм тохиолдов? Гэрийн үйлчлэгч ирчихсэн үү? гэж асуулаа.
- Ленька юу? гэж би гайхлаа. – Тэр эмнэлэгт хэвтэж байгаа биш бил үү? Та мартчихсан юм уу?
- Чи яагаад намайг тэнэг гэж бодсон юм. Би тэнэг харагдах шалтгаан гаргаагүй л байлтай. Ленька эмнэлэгт дор хаяж 3 сар хэвтэх болно, тэгээд түүний биеийн жинг харгалзаж үзэх юм бол хагас жилийн дараа ч гэсэн тэр ажлаа хийж чадахгүй. Би өөр эмэгтэйг хөлслөхөөр болсон, удахгүй ирэх ёстой.
Би болгоомжлов. Нора үйлчлэгчээ гэрт нь байнга амьдрахыг шаарддаг. Эзэгтэйн хоёр хөл нь саанд дайруулчихсан болохоор энэ ч ойлгомжтой зүйл. Нора намайг өөрийнхөө үзэмжээр тохижуулаарай гэж хэлсэн том саруулхан өрөө надад бий.
Үүнээс гадна энэ байшинг өөрийнхөө гэр гэж үзэн чөлөөт цагаа өөрийн дураар өнгөрүүлж бай гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл би амрагаа аваад ирэх юм бол Нора дургүйцээд байхгүй гэсэн үг. Сүүлийн үед Нора надаас:
- Ваня чи гоонь байсаар насыг барах гэж байна уу? гэж ил тод шууд асуудаг болсон.
Мөн олон жилийн турш Норатай харилцаж байгаа миний ээж Николеттагийн оролцоог энд дурьдах хэрэгтэй. Энэ нөхөрлөлийн ачаар би Норад ажиллах болсон юм.
Гэхдээ би өөрийнхөө оромжинд эмэгтэйчүүд дагуулж ирэх дургүй. Хэрэв шаардлагатай бол би өрөө хөлсөлж чадна, энэ тал дээр асуудалгүй. Ленька хүртэл энд амьдардаг. Түүний талаар надад өөрийн гэсэн бодол байдаг. Ленька их залхуу, цэвэрлэгээ хийх гэж оромдож өгнө, тоос хогнуудыг нь булангуудад нь тарааж хаяад, миний ширээн дээр байх цааснуудыг холиод тавьчихдаг. Цамц индүүдэж мэдэхгүй, би түүнд цамцны ханцуй дээр нугалаас гаргаж индүүдэж болохгүй гэж хичнээн удаа хэлсэн билээ. Хоол бэлдэх гэж аймаар. Гэхдээ шударга зантай, шүдэнз хүртэл авахдаа асууна. Ленька хамуу шиг наалдамхай зантай. Бүх ажлаа хийж дууссаны дараа өрөөндөө ороод зурагтын өмнө суугаад юм нэхэж байдаг. Буруу хазгай нэхэж хийсэн өөрийн бүтээлээ Нора бид хоёрын төрсөн өдрөөр бэлэглэх ба хөөрхий “сайн дурын нэхмэлчин”-г гомдоохгүйн тулд бид хоёр өнөөх аймшигтай хувцасны тамтгийг нь гэртээ өмссөн болж, Ленькаг магтах хэрэгтэй болно.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.04.12 4:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Нэг үгээр хэлбэл хөндлөнгөөс харвал хачирхалтай гэж хэлж болохоор гэр бүл энд байдаг боловч, миний хувьд болоод л байдаг. Харин одоо огт танихгүй эмэгтэй ирэх гэж байна. Энэ таатай мэдээ биш гэдэгт та итгээрэй. Шинэ үйлчлэгч маань солиотой амьтан байвал яана?
- Та зуучлалын албаар зуучилж авсан биз дээ? гэж би асуулаа.
- Үгүй ээ гэж Нора хариулав.
Би гайхаж:
- Сонины зарын дагуу юу?
- Ваня, хэмээн Нора дургүйцээд, - Би одоохондоо ухаанаа алдчихаагүй байна. Раиса Ямпольская бидэнд өгч байгаа юм.
Би ихэд айж байлаа. Раиса бол Норагийн эртний танил эмэгтэйн охин нь билээ. Тэр маш харамч зантай, хүнд ердөө ч сайн зүйл хийдэггүй. Тэгээд ямар нэг чухал хэрэгтэй зүйл хаа нэгтэйгээс олж авсан бол бусдад энэ тухай хэзээ ч хэлдэггүй. Нэг удаа ээж маань Раисагаас хаанаас хивэгтэй саван олж авсаныг нь хэлүүлэх гэж хамаг уураа барж байсан удаатай.
Раиса бүх асуултад товчхон хариулж байлаа.
- Дэлгүүрээс авсан.
- Ямар?
- Том дэлгүүр байсан.
- Хаана байдаг юм?
- Хотын төвд.
- Ямар нэртэй гудамжинд?
- Санахгүй байна, их урт л байсан.
- Тэнд ямар метроны зогсоол байсан бэ?
- Би түүгээр явдаггүй болохоор нэрийг нь мэдэхгүй.
Эцсийн эцэст уурсаж бухимдсан Николетта ялагдлаа хүлээхээс өөр арга үлдээгүй дээ. Дараа нь ээж ямар ч байсан тэр саванг олж авсан ба гэртээ ирээд:
- Раиса бол хамгийн өөдгүй турсага! Энэ дэлхий зөвхөн өөрт нь зориулж бүтээгдсэн юм шиг л бодож явах юм! гэж билээ.
Тийм болохоор энэ хатагтай яавч сайн үйлчлэгч бидэнд өгөхгүй нь лав. Тэгэхээр шинээр ирэх үйлчлэгч Ленькагийн өрөөсөн дугуй ч юм уу түүнээс ч долоон дор байж болох талтай.
Миний энэ бараан бодол царайнд минь илэрсэн бололтой, Нора намайг харж инээгээд:
- Айж бэргээд байх хэрэггүй, бүх зүйл муугаар эргэчихээгүй байна. Раиса нөхөртэйгээ хамт 2 жилийн хугацаатай Америк явж байгаа. Анатолий НҮБ-ийн дэргэд орчуулагчийн ажилтай болсон гэнэ лээ. Мэдээж үйлчлэгчээ авч явахгүй нь ойлгомжтой, тийм болохоор бидэнд өв залгамжлан ирж байгаа юм. Тодорхойлолт нь гайхалтай сайн.
Би бага зэрэг тайвширлаа. Тэр авгай бага ч гэсэн хоол унд хийдэг л байгаа даа? Үнэнээ хэлэхэд Ленькагийн хийдэг хоол нэртэй зүйлээс би бүр залхаад байсан юм.
- Чи галзуу хүн шиг юун их дуу шуу болж орж ирэх нь энэ вэ? хэмээн Нора нүдээ анивчин асуулаа.
Би тэр дороо сонингоо олсон малгайн хамт эзэгтэйн өмнө тавиад болсон явдлыг ярьж өглөө. Норагийн ганц гайхалтай чанар бол ямар ч хүнийг сонсож чаддаг билээ. Таны үгийг нэг ч таслахгүйгээр сонсоно. Дараа нь хэрэгтэй гэсэн асуултаа тавьдаг.
Яг энэ байдлаараа эзэгтэй миний яриаг сонссоны лараа сонинг авч уншлаа.
- Тийм ээ, энэ Ирина Медведева яавч ядуусын давхаргынх биш гэдэг нь илт байна. “Шопард” пүүсийн цаг, ээмэг, бөгж, нэртэй пүүсүүдийн хувцас хэрэглэл. Чи түүнийг зам дээр харсан гэдэгтээ итгэлтэй байна уу?
- Зуун хувь! хэмээн би яаран хэллээ. – Энэ мэнгэ нь их содон юм билээ.
- Энэ бүхэн их хачирхалтай байна даа гэж Нора сунжруулан хэлээд, бүр оньсого шиг юм. Гэхдээ учрыг нь тодруулъя.
Би түүний юу хийх гэж байгааг асууж амжаагүй байтал Нора утсаа авлаа.
- Байна уу, сайн байна уу? Би санаандгүй “Комсосолькая правда” сонин дээрээс харлаа. Энд зураг нь гарсан байна... Тийм ээ, тийм... Ирина олдсон уу, хэлж өгөөч? Үгүй юу... нэг ийм явдал болсон юм л даа, манай нарийн бичиг...

Цасан ширхэг эргэлдэн доош бууж байхыг би цонхоор ажиглан зогсоно. Анх удаа ийм тэнэг байдалд орох гэж.
- Одоохон ирнэ гэж байна хэмээн Нора утсаа тавиад хэллээ.
- Хэн?
- Энэ Ирагийн аав нь болох Семен Юрьевич гэж Нора тайлбарлаад – Хэдийнэ ирж яваа.
Гэтэл үүдний хонх дуугарлаа. Би үүд онгойлгож өгөхөөр явав. Үгүй ер, энэ Семен Юрьевич хурдан гүйгч байж болох онцгой авьяастай хүн юм аа. Тавхан агшны өмнө очлоо гэж утсаар ярьсан атлаа хүрээд ирчихдэг байна шүү

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.04.12 9:35 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 136
үргэлжлүүлээд байгаарай найз минь уншиж байгаа шүү

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Mar.05.12 3:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Хөөх Крис оруулж байгаамуу. Баярлалаа их сонирхолтой зохиол юмаа. Би лав хүмүүсийг хулгайлаад мансууруулчихдиймуу ховсдчиймуу нэг тийэрхүү юм болгоод байна гэж бодоод байгаашд

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.05.12 8:03 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Ашгүй ороод эхэлсэн байна. Crystallove-даа баярлалаа. уншиж байгаа шүү. шимтэн....

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Mar.06.12 4:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Би хаалгаа нээтэл миний өмнө нэг лүглийсэн, аварга том хар чулуу шиг юм зогсож байв. Би гэнэтийн энэ үзэгдэлд цочирдож:
- Та Семен Юрьевич үү? гэж асуулаа.
- Муся гэж өнөөх бул чулуу хүүхдийн гэмээр дуугаар хариулж байна. – Үнэмлэх дээр бичсэнээр бол намайг Марина Евгеньевна. Гэхдээ намайг Мус гэх нь таалагддаг.
- Тэгвэл Семен Юрьевич хаана байна?
- Мэдэхгүй, надтай хамт Орест Михайлович ирсэн.
Би Орест Михайлович гэж хэнийг хэлээд байгааг ойлгохгүй гадаа шатыг харсан боловч тэнд хэн ч байсангүй.
- Харин Элеонора Михайловна гэртээ байгаа юу? хэмээн Муся асуулаа.
Эд нар үйлчлүүлэгч нар юм байна гэж би бодов.
- Тийм ээ байгаа. Орогтун, эзэгтэй ажлын өрөөндөө байгаа. Та нар уулзахаар тохирсон юм уу?
- Хүрч ир гэж хэлсэн юм гэсээр Муся үүдний өрөөнд орлоо.
Нора элит орон сууцанд байр худалдан авахдаа үүдний өрөөнд ихээхэн анхаарал тавьсан юм.
- Урт хүрмээ өмсөх бүртээ давчуу хананд шахагдсаар бүр залхаж байна гэж Нора нэг удаа надад үнэн сэтгэлээсээ хэлээд, - Амьдралынхаа хагасыг нь ийм байдалтай өнгөрүүлсэн, харин одоо жинхэнэ харшид амьдармаар байна гэж билээ.
Түүний давчуу байдлаа халах гэсэн энэ хүсэл нь нэмэлт зарлага гаргахад хүргэж, улмаар нэг давхрын хоёр байрыг худалдан авч нэгтгэсэн юм. Тийм учраас манайх Валера гэдэг цорын ганц хөрштэй, түүний тухай дараа ярих болно. Манай үүдний өрөө маш том зайтай боловч Муся тэнд ороод нүсэр биеэрээ уг өрөөг дүүргэсэн учраас одоо үүдний өрөө жижигхэн болчихсон юм шиг санагдав.
Гэнэт Муся одоо болтол гартаа барьж явсан хоёр аварга том цүнхээ газар түсхийтэл тавиад:
- Ой, сайн байна уу? гэлээ
Би эргэж харвал Нора тэргэнцэртэйгээ ирж яваа харагдав.
- Бид ингээд хүрээд ирлээ, Раиса Сергеевна явуулсан юм. Танд эрүүл энхийг хүсье, та нарыг унтаж амрахад чинь саад болсонд өршөөгөөрэй. Та бүхэн зоволтгүй, зүгээр л өрөөг минь заагаад өгчих.
Би одоо л энэ бол манай шинэ үйлчлэгч юм байна гэдгийг ойлгов. Гэвч түүний гадаад байдал хүн сүрдмээр юм.
- Чи битгий яараад бай гэх аргил дуу Мусягийн ард сонсогдов.
Аварга том биений цаанаас сульдаа өвчтэй юм уу гэхээр үлбэгэр жижигхэн хүнэнцэр гарч ирлээ. Хөөрхий минь хүүхдийн дэлгүүрээс өөртөө хослол авч өмссөн бололтой юм. Өндөг шиг хэлбэртэй, бараг халзан толгой нь нарийхан хүзүүн дээр дэнжигнэж харагдана. Хөлөндөө бяцхан гутал өмсөж, сугандаа цэвэр арьсаар хийсэн дэгжин хавтас хавчуулжээ.
- Энэ хэн бэ? гэж Нора нөгөө эрийг хуруугаараа зааж асуув.
- Орест Михайлович хэмээн Муся хариулаад, - Би эхнэр нь байгаа юм.
Би арай л тачигнатал хөхөрчихсөнгүй. Хэрэв Муся санаандгүй энэ нөхрийн дээр суучихвал бяц дарах байх даа.
- Гэвч надад таныг гэр бүлтэй гэж хэн ч хэлээгүй хэмээн Нора дургүйцлээ. –Зөвхөн гэрийн үйлчлэгч гэж хэлсэн!
- Бид хоёр үргэлж хамт байдаг гэж Муся хэлэв. - Орест Михайлович бол тогооч, харин би угааж цэвэрлэх, юм өргөх, хадах нүдэх зэрэг туслах ажил хийдэг. Цаг хүртэл засна шүү.
- Ирэх ёсгүй байсан юм бол бид хоёр явъя даа хэмээн Орест Михайлович хүнгэнэв. Муся газар тавьсан байсан хоёр цүнхээ авлаа.
- Байзаарай гэж Нора хэлээд, нөгөө хүнэнцрийг ажиглаж хараад: - Та Раисагийн төрсөн өдрөөр загастай талх шарсан уу?
Орест Михайлович хоолойгоо засаж ханиалгав.
- Загасаар амталсаныг хэлж байна уу? Бид хийсэн юм аа. Танд цоохор загастай нь таалагдсан уу, эсвэл май загастай нь уу?
- Би бүгдийг нь идсэн шүү, арай л хэтрүүлчихээгүй гэж Нора санаа алдлаа. –Ваня өрөөг нь заагаад өг, тэгээд миний ажлын өрөөнд хүрээд ирнэ биз.
Би их л эелдэг хүн болох гэж хоёр цүнхнийх нь нэгийг аваад явах гэтэл хүчирсэнгүй. Чулуугаар дүүргэсэн юм уу даа.
- Та юунд зовно вэ? гэж Муся хэлээд, -Би өөрөө аваад явчихна гэв.
Тэр хоёр цүнхээ хөнгөхөн гэгч нь өргөөд:
- Хаашаа явах вэ? гэж сонирхлоо.
Би тэр хоёрыг өрөөнд нь хүргэж өгөөд:
- Энд нарийхан нэг ортой. Маргааш та 2т том ор авч өгье гэлээ.
- Санаа зоволтгүй гэж Муся хэлээд, - Орест Михайлович орон дээр унтана. Харин би энд, цонхны дэргэд газар хэвтэхэд л болно.
Нөхөр нь тайвнаар сандал дээр очиж суулаа. Энэ байдал надад хачирхалтай санагдав. Орест Михайлович хэдийгээр эхнэрийнхээ нэг гарын хэртэй жижигхэн ч гэсэн эр хүн учраас газар унтах ёстой болохоос Муся биш баймаар юм. Би:
- Цонхноос салхи үлээгээд байдаг юм гээд, - Агуулахад эвхдэг ор байгаа гэв.
- Хэрэггүй дээ гэж Муся цааргалаад, - Би үргэлж шалан дээр унтдаг юм. – Орон дээр унтахаар нуруу өвдөөд таагүй байдаг. Санаа тавьсанд баярлалаа!
Үүдний өрөөнд дахиад хонх дуугарлаа. Муся үүдрүү ухасхийснээ дороо зогсоод:
- Хаалга яаж нээдгийг хэлж өгөөч гэлээ.
- Одоохондоо ачаагаа задлаад амарч бай, маргааш ажилдаа ороорой.
- Таны тааллаар болъё гэж Муся тэр дороо зөвшөөрлөө.
Би хаалган дээр очоод видео дурангаар харвал тавь гаруй насны нэг эр зогсож байлаа. Энэ бодвол Семен Юрьевич байх...


_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.06.12 4:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
уншиж байгаад баярлалаа..
4-р хэсэг дууслаа. Дараагийн хэсэг маргаашнаас орно оо..

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.06.12 5:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
tegerei..
unudur niciton-ii toglolt uzej erch huch avchad margashnas nemnee :mrgreen:

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.07.12 10:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Энэ зохиолын бүх юм ь жигтэй юмаа кк. Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.07.12 11:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
5-р хэсэг

Ирсэн зочин булган захтай, үнэтэй кашмер урт хүрмээ өлгөөд, захиалж хийлгэсэн өөгүй сайхан хослолоо зассаны дараа нам дуугаар:
- Та Иринагийн талаар ямар нэг зүйл мэдэж байгаа юу? гэж асуулаа. Миний охины талаар мэдээлэл өгсөн хүнд шагналтай гэдгийг анхаараарай!
- Ажлын өрөөнд орцгооё гэж би хэллээ.
Семен Юрьевич юу ч хэлэлгүй миний араас даган Норагийн өрөө рүү явлаа. Норагийн яриаг сонссоны дараа тэр надруу эргэж хараад:
- Та Иринаг харсан гэдэгтээ итгэлтэй байна уу?
Би толгой дохив.
- Тэр охин хүний анхаарал татахуйц юм билээ. Тэгээд хацар дээрээ мэнгэтэй...
Семен Юрьевич санаа алдаад:
- Ойлгох юм алга.
- Бид ч гэсэн гэж Нора хэлэв.
Зочин хэсэг зуур бодох мэт чимээгүй сууж байснаа үнэтэй түрийвч гаргаж ирээд:
- Хэд вэ? гэлээ.
- Юунд? хэмээн Нора тодруулах гэж асуув.
- Би таныг Иринаг олуулахаар хөлсөлмөөр байна.
Нора ширээний араас холдоод:
- Санхүүгийн асуудлыг шийдэхэд амархан. Бидний явуулж байгаа үйл ажиллагааны зардлыг та төлнө. Мэдээж гарсан зардлыг нотлох тооцооны хуудас болон бусад бичиг баримтуудыг та авах болно. Хэрэв бид үүргээ амжилттай биелүүлэх юм бол та бидэнд төлнө...
Эзэгтэй түүнд урьдчилсан тооцооны хуудас өглөө. Семен Юрьевич толгой дохиод: “Сайн байна” гэв.
- Хэрэв бид танд тусалж чадахгүй бол гэж Нора үргэлжлүүлээд, - Энэ утгагүй л дээ, гэхдээ ажлын явц яаж ч эргэж болохыг тооцох хэрэгтэй байдаг учраас дээр дурдсан мөнгөн дүнгийн нэг хувьтай тэнцэх мөнгийг та төлөх ёстой.
- Асуудалгүй хэмээн Семен Юрьевич бухимдангуй хэлээд, - Эхэлж үз гэв.
- Иван Патрович, гэрээ бэлдээрэй гэж Нора надад хэллээ.
Би ширээний шургуулганаас хэрэгтэй гэсэн бичиг баримтуудаа гаргаж авлаа. Нора бол тооцоотой ажил хэрэгч эмэгтэй бөгөөд, бүр тэгээс эхэлж байж өдий зэргийн гайхалтай амжилтад хүрч чадсан билээ. Манай эзэгтэйн барьж авсан ямар ч ажил тэр дороо ашиг орлогоо өгч эхэлдэг. Эхлээд түүнийг хувийн мөрдөгчийн товчоо ажиллуулах санаа миний санаанд багтахгүй байсан юм. Гэвч би удалгүй энэ байдалд дасаж, өнгөрсөн жилээс эхлэн энэ ажил хэрэг муугүй ашиг авчирдаг юм байна гэдгийг ойлгосон. Үүнээс өмнө эхэн үедээ үйлчлүүлэгч байхгүйд Нора сэтгэл гундуухан, сонинд хүртэл зар өгч байсан бол одоо Норагийн чадвар гэрлийн хурдаар Москва даяар тархаж, хамгийн сонирхолтой гэсэн хэргүүдийг өөрөө сонгодог болсон юм. Норагийн эзэмшдэг “Ниро” мөрдөх товчооны бичиг баримтуудыг бүхий л дүрэм журмын дагуу бүрдүүлсэн. Бидэнд шаардлагатай бүх зөвшөөрөл, эрх бий. Мөрдөн шалгах ажиллагаа бол Норагийн сонирхол учраас тэр хэзээ ч тэнэг, ашиггүй санагдсан хэргийг барьж авдаггүй. Сонирхол хүнд сэтгэл ханамж авчирахаас гадна, ашиг орлого өгдөг байх ёстой. Норагийн өөрийнх нь хэдэн саяыг оролцуулах юм бол тэр үнэхээр аз жаргалтай бүсгүй. Өөрийн сонирхолтой зүйлийг хийж, тэндээсээ амжилт олдог хүн ховор байх.
Шаардлагатай гэсэн бүх бичиг баримт дээр гарын үсэг зурсны дараа Нора гэрээний нэг хувийг Семен Юрьевич-д өгөөд:
- Харин одоо та яриарай гэв.
- Юуны тухай?
- Охиныхоо тухай мэдэх бүхнээ. Түүний найз нөхөд, дайснууд байдаг эсэх.
- Яах гэж?
- Ийм тэнэг асуулт байх гэж! хэмээн Нора уурсаж эхлэв. – Би хэрэгт дурладаг зантай хүн биш! Та Иринаг олуулахаар биднийг хөлсөлсөн биз дээ? Бид ямар ч таамаглалгүй, сохор юм шиг хөдөлнө гэж та бодоод байгаа юм уу? Тэгээд ч түүнийг алга болсон гэж яагаад бодох болсон юм?
- Тэр 12-р сараас хойш гэртээ ирээгүй.
- Магадгүй амрагийнхаа гэрт очсон байж болно шүү дээ.
Дараа нь Нора надруу эргээд:
- Леня Малковаг санаж байна уу? гэж асуулаа.
Би толгой дохин:
- Тийм ээ.
Нора:
- Таныхтай адилхан нөхцөлд орсон нэг эмэгтэй саяхан уйлсаар хүрч ирээд охин минь алга болчихлоо гэсэн. Орой нь баярт явах гэж байгаа юм шиг хувцаслаж гараад тэр шөнөдөө ч ирээгүй, маргааш нь ч байдаггүй, усанд хаясан чулуу шиг алга болчихож. Тэгээд бид юу олж мэдсэн гэж бодно? Бүсгүй маань аав ээждээ ч хэлэлгүй амрагийндаа очоод хэвтчихэж, эцэг эх нь энэ байдлыг нь сайшаахгүй гэж бодож л дээ.
Семен Юрьевич хүндээр шүүрс алдаад:
- Ира тийм охин биш ээ.
- Мэдээж бүгд л тодорхой нэг насан дээрээ сайн хүн байдаг. Ингэхэд энэ асуудлыг өөр талаас нь авч үзье л дээ. Хорин хэдэн насандаа хэн ч гэсэн дураараа дургихыг бодохгүй гэж үү? Тавь хүрсэн хойно хөл, гар нь хөшөөд чадахгүй болно.
Семен Юрьевич:
- Бидэнд өөр нөхцөл байдал бий болчихоод байгаа юм.
- Ямар?
Үйлчлүүлэгч хариулах гэж яарахгүй байгаа нь бидэнд хэлэх эсэхээ шийдэж ядаж байгаа бололтой. Нора тэсвэр алдан уурлаж эхлээд нилээн ширүүнээр:
- Үнэн сэтгэлээсээ ярьж болох гурван газар байдгийг танд хэлж өгье: нэг бол эмчид, эсвэл өмгөөлөгчид, тэгээд надад ханддаг юм. Ирагийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байж бид яаж танд туслах юм бэ?
Семен Юрьевич дахиад л хүндээр санаа алдаад:
- За яахав, сонсож бай.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.08.12 4:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Өө Нора нь бүр ийм хүн байсиймуу кк өрөө хөлсөлдөг л хүн юм байх гэж бодсон шд. Тэгсэн хувийн мөрдөгч байж. За одоо л жинхэнэ учир битүүлэг юмнууд тайлагдаж эхлэх нь дээ.

Баярлалаа Крис :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.09.12 2:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Тэр ярьж эхэллээ. Би дуугүйхэн хамгийн сонирхолтой гэснийг нь дэвтэртээ тэмдэглэж суулаа.

Семен Юрьевич охины ээжтэй гэрлээгүй байсан юмсанж. Түүнд охин гаргаж өгсөн бүсгүй бол зүгээр л санаандгүй танилцсан эмэгтэй байжээ. Тэр хоёр ямар нэг үдэшлэг дээр танилцаж, дараа энэ баяр нь шөнийн жаргалаар төгссөн байна.
Семен Юрьевич залуу насандаа ухаангүй шалиг явдалтай нэгэн байсан агаад, тааралдсан эмэгтэй болгонтойгоо энгэр зөрүүлдэг байж. Гэхдээ түүний аз жаргалтай гэр бүлийн амьдралд энэ зугаа нь огтхон ч саад болоогүй ажээ. Семены эхнэр болох даруухан, олон таван үггүй Наташа нөхрийнхөө энэ самуун явдлыг огт мэдээгүй юм шиг явдаг байв. Эхнэр нь хэзээ ч бусадтай адилхан “Нэг бол тэр хүүхнээ сонго, эсвэл намайг ” гэх утгатай мэдэгдэл хийх юм уу, эсвэл нөхрөө зэмлэж, үглэж байсангүй. Наташа өөрөө залуу хүн атлаа өр хөнжлийн ажилд залхуу хүн шиг ханддаг “ухаалаг” эмэгтэй байсан учраас нөхөр нь хагас жил өвөрт нь орохгүй явах нь энүүхэнд байжээ. Охин Катя нь төрсний дараа Наташа хүүхдийн асаргаа, энэ тэр ажилд толгой өөд таталгүй орсон бол Семен өөрийнхөө ажил хэрэгт шамдах болжээ.
Энд нэг зүйлийг хэлэхэд, дуугүй хүлцэнгүй байснаараа Наташа хожиж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Семен хүүхнүүдийг оймс шигээ сольж, дээд тал нь хоёр гурван өдөр зугаацаж аваад эхнэртээ эргэн ирэхдээ түүний өмнө буруутай гэдгээ ойлгон, түүнд бэлэг авчирч өгдөг байжээ.
Хэдийгээр Семен ийм садар явдалтай атлаа хаа очиж овсгоотой ажил хэрэгч нэгэн бөгөөд одоо асар их мөнгө эргэлдүүлж байдаг ажилтай. Наташа болон хайртай охиндоо гар татдаггүй. Товчхондоо бол Семен энэ амьдралдаа сэтгэл хангалуун явж болохоор байв. Гэтэл нэг өдөр цэлмэг тэнгэрээс аянга буух шиг болжээ.
Нэг удаа Семен гэртээ орох гэж яваад шатан дээр зогсох нэг дүрсийг олж харжээ. Тэрхэн зуур мань эр ихэд цочирдсон байна. Нийслэлд түүний үхлийг хүсч байдаг ганц нэг хүн бий. Түүний өрсөлдөгч нар нь хөлсний алуурчин хөлслөхдөө хүрнэ гэдэгт Семен итгэдэггүй, гэхдээ тэдний толгойд асуудлыг хялбархан шийдэх бодол гэнэт орж ирэхийг аль тэр гэх билээ. Семенд хамгаалт байдаггүй, тэртээ тэргүй мэргэн буудагчийн сум хаана ч явсан онохоос хойш илүү зарлага гаргах хэрэггүй гэж үзнэ.
Саарал дүрс хананаас хөндийрмөгц Семены өмнө эмэгтэй хүүхэд зогсож байгааг хараад түүний санаа амарчээ.
- Сайн байна уу, би таны охин Ира байна гэж тэр охин намуухнаар хэлсэн байна.
Гайхаж хоцорсон Семен охиныг гэртээ оруулжээ. Гэнэтийн зочин түүнд хэд хэдэн зураг үзүүлсэн аж.
- Энэ ээж байна, та таньж байна уу?
Семен зургуудыг харсан боловч ямар ч санах юм байсангүй. Түүний амьдралд хэдэн зуун эмэгтэй орж гарч явсан болохоор хэнийг нь гэж санах билээ..
- Чи яагаад өөрийгөө миний охин гэж бодсон юм бэ? хэмээн Семен асуулаа.
Ира улайгаад:
- Ээж нас барахаасаа өмнө хэлсэн юм.
Семен охиноос алхам алхмаар үнэнийг мэдсээр байлаа. Тэр охины гэмгүй цайлган яриаг сонсох тусам толгой сэгсрэн сууна. Ирагийн ээжийг нь Вера гэдэг байж. Бүсгүй насан туршдаа Семеныг хайрлаж явсан учраас нөхөрт гаралгүй охиноо өсгөжээ. Вера багш ажилтай, цалин нь хаанаа ч хүрдэггүй, нийтийн муу умгар байранд амьдарч Семеныг зовоолгүй болоод л байжээ. Бүсгүй охинтой болсноо Семенд хэлсэнгүй, мөнгө болон бусад материаллаг тусламж ч хүссэнгүй. Дээр нь Ираг хүүхэд байхаас нь эхлэн аав нь холын аялалд явдаг хөлгийн ахмад байгаад баатарлагаар амь үрэгдсэн гэж хэлж итгүүлсэн байна.
Ира удаан хугацаанд ээжийнхээ үгэнд итгэж байгаад нэг удаа хүүхдийн ухаан гаргаж, хэрвээ аав нь баатарлагаар амь үрэгдсэн юм бол би яагаад ээжээр овоглодог юм бэ гэсэн бодол толгойд нь орж ирсэн байна. Энэ асуултаа мөн ээждээ хэлжээ. Ээж нь эхлээд мэгдэж байснаа дараа нь:
- Би нөхрийнхөө овгийг авсан учраас одоо Медведева гэж явдаг.
Гэтэл Ира тийм ч амархан буугаад өгчихсөнгүй.
- Гэхдээ ээж ээ, та миний сургуулийн гэрчилгээг үзүүлж байхад тэнд мөн л Медведева гэж бичсэн байсан шүү дээ.
- Аав бид хоёр чинь нэр нэгтэй байсан юм гэж хэлснээр охин итгэжээ.
Энэ байдлаар Вера хэзээ ч үнэнийг охиндоо хэлэхгүй байсан биз, гэтэл хүнд өвчин тусч эмнэлэгт хэвтсэн Вера амьд үлдэхгүй гэдгээ мэдээд охиндоо хандан, түүний эцэг Семен Юрьевич Коротков гэж эхнэр, охинтой баян хүн бий гэдгийг хэлж өгчээ.
- Чи түүн дээр очоорой, тэр чамд туслах болно гэж Вера шивнэжээ.
Ира ийм зүйл сонсоод гайхсан боловч толгой дохижээ. Дараа нь Вера нас барж, охин байгаа бүхнийгээ хамж байж эхийгээ оршуулсан байна. Хэдэн долоо хоног өлмөн зэлмүүн явсан охин ямар ч байсан аавтайгаа уулзахаар шийджээ.
Үнэндээ Семений нүд нь орой дээр гарах шахаж, хэл нь татсан юм шиг хөшиж орхисон аж. Харин энэ бүх хугацаанд яриаг нь чагнаж суусан Наташа барьц алдалгүй Ирагаас зарим нэг зүйлийн талаар асуусан байна.
- Семений хаягийг Вера яаж мэдсэн юм?
- Ээж түүнийг бүх насаараа хайрлаж явсан гэж охин намуухан хэлээд, түүнийг ажиглаж, Семенийг нохойгоо салхилуулахаар гарахыг нь хүлээн, танай байшингийн өмнөх цэцэрлэгт сууж байдаг байсан. Түүнд юу ч хэрэггүй байсан, зөвхөн тэр аз жаргалтай, энх тунх явж байгааг нь мэдэж байхад хангалттай байсан байх.
Семен санах гэж оролдов. Тэр орой болгон Булькаг дагуулж салхинд гардаг, тэр үед нь нэг эмэгтэй үнэхээр байсан юм шиг санагдлаа. Гэхдээ Семен түүнийг огтхон ч анзаарч хараагүй аж, оройн цэнгэг агаар амьсгалж яваа хэн нэгэн байж болох шүү дээ.
Энэ нөхцөлд юу хийхээ Семен мэдэхгүй байв. Муу хувцастай, өлмөн зэлмүүн охиныг шууд гаргаад хөөчихөж чадсангүй, гэхдээ хэн нь үл мэдэгдэх охиныг өөрийнхөө охин гэж үзэх үндэслэл байхгүй байдаг. Гэтэл юмны учрыг олж чаддаг Наташа дахин тус болжээ.
- Шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж тэр хэлээд, - Ира чи гомдох хэрэггүй шүү, ингэсэн нь хэн хэндээ сайн байх болно. Хэрэв Семен Юрьевич чиний эцэг гэдэг нь батлагдвал нэг хэрэг, үгүй бол өөр ярих юм байхгүй гэжээ. – Ээж чинь чамд хөлөг онгоцны ахмадын тухай худлаа ярьж чадсан юм чинь бас ямар ч уран сэтгэмж гаргасан байж болох шүү дээ. Гэхдээ Катя та хоёр ихрүүд шиг адилхан юм байна гэдгийг хэлэх хэрэгтэй.
- Тэгье ээ, би зөвшөөрч байна гэж Ира хэлжээ.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.09.12 5:41 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 583
Location: Энүүгээр тэрүүгээр....
Woooooooooow unshij bgaaaa shuu


Top
   
PostPosted: Mar.09.12 7:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Шинжилгээний хариу тэднийг гайхашруулсан байна. Ира үнэхээр Семений биений нэг хэсэг гэдэгт эргэлзэх юм байсангүй. Мөн Семений мах цусны тасархай гэдгийг батлах өөр нэг баримт бол Семен Юрьевич удмын эмгэгтэй аж. Хэрэв хүмүүсийн зүрх зүүн талдаа байдаг бол түүнийх баруун талдаа байрлалтай. Ийм тохиолдол ховор байдаг, Катя хэвийн төрсөн бол, Ирагийн зүрх нь аавтайгаа адилхан баруун талдаа байж таарчээ. Энэ тухай мэдсэн Семен түүнийг өөрийнх нь жинхэнэ төрсөн охин нь мөн юм байна, ээжийгээ дуурайсан зүйл нэг ч алга гэж дүгнэжээ. Харин Катя ээжийгээ дуурайсан охин байлаа. Энэ үнэний хувьтай юм. Ира аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан бол Катя ээжийгээ дуурайжээ. Охин эцгийнхээ гэрт амьдрахаар болж, тун удалгүй Катятай нөхөрлөсөн байна. Та бүхэнд гайхалтай юм шиг санагдаж болох юм, гэхдээ Катюша түүнийг өөрийн эгч хэмээн хүлээн зөвшөөрч, Наташа илүү дутуугүй охиноо гэж дуудах болжээ.
Семен нас барсан Верагийн өмнө буруутай гэдгээ ухаарсан болохоор гэнэт гарч ирсэн охиныхоо амьдралыг нь сайхан болгох гэж ихэд хичээсэн аж. Охиныг хэвлэх үйлдвэр болон хэвлэлийн үйл ажиллагааг удирдах институтэд оруулж өгч, бэлэг сэлтээр булж гарчээ. Катя түүнд огтхон ч атаархдаггүй байсан ба тэгээд ч ингэх ямар хэрэг байх билээ? Аав нь Ирад “Шопард” пүүсийн цаг авч өгсөн бол Катюшагийн бугуйнд алтан “Ролекс” гялалзана. Ираг алга болдог 12-р сар хүртэл энэ гэр бүл ийм байдлаар сайхан амьдарч байжээ.
- Түүний хамгийн дотно найз нь хэн байсан бэ? гэж Нора асуулаа.
Семен Юрьевич мөрөө хавчаад:
- Катя байлгүй дээ. Охидууд дээр хэн нэг нь ирж л байдаг, би огтхон ч саад болдоггүй.
- Бид Наташа, Катя хоёртой ярилцах хэрэгтэй байна. Хэзээ боломжтой вэ? гэж Нора лавлав. – Ер нь бол нэн даруй байвал маш сайн.
- Охин одоо Москвад байхгүй гэж Семен хариулав.
- Тэгээд хаана байгаа юм?
- Германд.
- Ид хичээлийн үеэр Герман явсан гэж үү?
- Ираг алга болсны дараа хэд хонож байгаад явсан юм...
- Бүр сонин болж байна гээч! Нэг эцэгтэй байж эгч нь хаашаа ч юм алга болж байдаг, харин... гэж Нора ярьж эхэлтэл Семен Юрьевич түүний яриаг таслан:
- Катягийн хацар дээр Ирагийх шиг мэнгэ байдаг. Мэнгэнээс нь цус шүүрч эхэлсэн тул би Мюнхены эмнэлэгт хагалгаанд оруулахаар тохирчихсон байсан юм. Ярвигтай хэрэг болоод байна. Тэр мэнгэ нь хаа нэгтэй байсан бол би нэг их санаа зовохгүйсэн, гэтэл нүүр гэдэг чинь өөр хэрэг! Залуухан бүсгүй хүнд энэ юу гэсэн үг болохыг та мэдэж байгаа биз дээ? Хагалгаа болон эмчилгээний бусад зардлуудыг би урьдчилан төлчихсөн. Москвад үлдэх ямар ч боломж Катяд байгаагүй. Харамсалтай нь хагалгаа амжилттай болоогүй. Эхлээд халдвар авчээ гэж үзсэн, дараа нь шинжилгээгээр мэнгэнд нь дахин ургасан эд эс байна гэдгийг тогтоосон. Товчхон хэлбэл Катя бодож байснаас илүү удаан хугацаанд эмчлүүлэх болоод байна. Би түүнийг эдгэнэ байх гэж найдаж байгаа ч Катя мөд ирэхгүй л болов уу.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.10.12 12:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Семен Юрьевичийг явсны дараа Нора ууртайгаар:
- Наташа мэдээж охинтойгоо байгаа нь ойлгомжтой. За яахав ойр дотны хүмүүстэй нь ярилцах боломжгүй бол нэгэн зэрэг хоёр чиглэлээр эрлээ эхлүүлье. Чи осол болсон газарт эргэж очоод бүх зүйлийг нягталж үз. Тэр зам дээр хаанаас гараад ирсэн байж болох тухай бодоод үзээрэй.
- Тэр хавьд хүн амьдардаггүй юм билээ гэж би хэлэв.
- Ира нимгэн цамцтай явж байсан гэж бодох юм бол энэ үнэмшилгүй сонсогдож байна.
- Магадгүй даашинз байх...
- Ямар ялгаа байна аа гэж эзэгтэй уурлаад, - Гол нь гадуур хувцасгүй явж байсан нь тодорхой. Гадаа хүйтэн байхад нүцгэн хол явсан байх учиргүй. Үгүй ээ, тэнд ойрхон ямар нэг юм байж л таараа. Чи л олж харахгүй байгаа болохоос. Тэр газрыг надад олоод өг, жижигхэн оромж, нүх, майхан, вагончик, сумчны байшин, өвсөн бухал гээд юу л байна олоодох. Их сургуульд нь очоод нэг ангийнхантай нь уулзаарай. Ямар нэг юм гарч ирэх л болно, зүгээр ингээд алга болчихдог гэдэгт би итгэдэггүй. Чамд ямар нэг төсөөлж байгаа юм байна уу?
Би хүзүүгээ маажив.
- Тийм ээ, хамгийн энгийн тайлбар байна. Үнэтэй хувцас өмсөж, гоёж гоодсон охин орой үдшийн цагаар гэрээсээ гарчээ. Замд нь өөдгүй юмнууд тааралдсан байна. Тэгээд л барьж аваад хүлээд...
- Оройн есөн цаг гэдэг шөнө гэсэн үг биш гэж Нора миний үгийг таслаад, - Гудамжинд хүмүүс олноор холхилдож байдаг цаг. Ира яагаад хашгираагүй юм?
Би мөрөө хавчлаа.
- Энэ ч ойлгомжтой, түүнийг тарьчихсан байх...
- Тэгэхээр урьдчилан төлөвлөж байж хулгайлсан байх нь гэж Нора бодлогошронгуй хэлээд, - Ердийн танхай юмнууд маш хурднаар хялбархан амжуулдаг.
- Магадгүй хэн нэг танил нь дуудсан юм болов уу? гэж би хэлэв. – Машинд суу гэж хэлсэн байж болно.
- За за. Ажилдаа ор. Одоохон тэр замруу оч.
Би гунигтайгаар цонхоор харлаа. Цас малгайлан орж байхад надад хөдөөний замаар гэлдрэх ямар ч сонирхол байсангүй.
- Ваня, битгий унтчихаарай, хөлдөж мэднэ шүү! гэж Нора намайг яаруулав. Миний Мерседесийг аваад хөдөлж үз.
Би хүндээр санаа алдлаа. Энэ нөхцөлд бүр муу юм боллоо. Нэгд, юу нь үл мэдэгдэх зүг явах тэнхэл надад алга. Хоёрт би Норагийн машиныг ашиглах дургүй. Дэгжин Мерседес 600-ийн жолооны ард би өөрийгөө хүлүүлчихсэн юм шиг санагдаад байдаг юм.
- Ваня гэж Нора хашгираад, -Дахиад л ухаанаа алдчихаж! Түлхүүр аваарай.
Би дуулгавартайгаар түлхүүрийг нь аваад үүдний өрөөрүү гэлдэрлээ. Хэн нэгэнд миний амьдрал гайхалтай санагдаж болох юм, гэвч энд эзэгтэйгээс цалин хөлс авч байгаа хөлсний ажилчинд нэг дутагдалтай тал байдаг. Хэн ч байсан чиний хүсэл бодлыг сонсдоггүй. Тушаал өгсөн л бол үг дуугүй биелүүлэх ёстой.
Заримдаа би гутранги үзэлтэн болж хувирдаг. Энэ зангаа мэддэг учраас гунигт автсан үедээ өөрийгөө огтхон ч гайхдаггүй. Гэхдээ одоо энэ байдал эхлэхээс өмнө хөдөө замд ямар хувцас өмсөх тухайгаа бодох хэрэгтэй. Өвлийн өндөр гутал, дулаан урт хүрэм хэрэг болох нь дээ. Ийм хувцастай мерседесийн жолооны ард суухад ямар таагүй байхыг бодсон чинь бүр сэтгэлээр унаж гүйцэв. Гэтэл хонх дуугарлаа.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.10.12 1:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Unshij bga shu, mash ih sonirholtoi zohiol bna

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.10.12 7:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
shil awii shil awii geed yawj bsin boluu :?

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Mar.12.12 10:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Сонин л юм. Катя Наташа 2 холбоогүй байхөө. Нөгөө эхнэрээ алддаг хүний хувьд нөхөр нь бас нэг ховсонд ч юмуу тийм юманд дорхноо ороод байгааз дээ. Энд өөр нэг учир битүүлэг юм л байх шиг байна даа.

Баярлалаа Крис :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.12.12 6:59 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Mar.11.11 4:19 pm
Posts: 90
Location: Цус нэгтэн шүү бид нар !
oo damn ingeed duuschij bgaa mu guu bzde

_________________
ҮгэЭЭэ Хэлийий ГЭсийиМӨөөө


Top
   
PostPosted: Mar.13.12 12:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
6-р хэсэг


Би хаалга нээгээд манай хөрш Валера байгааг харлаа.
- Сайн уу, Иван Павлович гэж тэр баяртайгаар мишээн зогсоно. – Чи хаачих нь вэ?
Тэр надаас дахин хөршийн тусламж авах гэж ирээгүй байгаа гэж би болгоомжлон Валераг харлаа.
Нора анх энэ байшинг худалдан авч байхдаа энэ орцны бүх оршин суугч нарын талаар зуучлагчаас нэгд нэгэнгүй асууж билээ.
- Асар их мөнгө төлж авсан энэ байрны шат нь бохир заваан, лифт нь “Спартак бол аварга” гэж бичээстэй, харин миний машиныг хадаасаар зурчихсан байхыг би хүсэхгүй л байна шүү гэж Нора хатуухан хэлж байсан санагдана.
Зуучлагч гараа савчаад:
- Та юу хэлнэ вэ? Энд тохитой хүмүүс амьдардаг, бүгд материаллаг хангалт сайтай, орцыг цэвэрхэн байлгаж, ямар нэг асуудал гаргадаггүй бизнесменүүд амьдардаг.
- Бизнесменүүд гэсэн үү? Энэ ч сайн хэрэг. Миний хөршүүдийн эдэлж байсан ялын нийт хугацаа нь хэд байсан бэ? Гурван зуун жил үү?
- Ямар ч эрүүгийнхэн байхгүй гэж зуучлагч эмэгтэй хэлээд, хуулинд захирагддаг энгийн иргэд байдаг.
Нора нүүж ирээд жилийн турш амар тайван амьдарсан. Гэтэл санаандгүй байтал манай цорын ганц хөрш болох Арон Вергелис нутагтаа амьдрахаар явж, байраа Валерад зарсан юм.
Би Валераг анх хараад болгоомжилдог байлаа. Түүний толгой нь бараг халзан, үргэлж биеийн тамирын хослолтой явах ба цахилгаан шатнаас гарах бүртээ зажилж байсан бохио нулимна. Эхэн үедээ бид ердөө харилцдаггүй байгаад дараа нь Норагийн зүрхний өвчинн сэдрэх үед би “Түргэн тусламж” дуудсанд нөгөөх нь хоёр турьхан бүсгүйтэй ирж, би ганцаараа дамнуургатай өвчтөн өргөөд машин хүрч чадахгүй тул Валерагийн тусламжийг гуйх хэрэгтэй болсон юм.
Валера уухайн тас зөвшөөрөв. Тэр байтугайтэр надтай хамт эмнэлэгрүү явсан ба намайг буцаж хариад Норагийн гэртээ мартсан үнэмлэхийг аваад ирэх хооронд Валера эмнэлэгийн эмч, сувилагч, асрагч нартай хэдийнэ яриад тохирчихсон байлаа. Би хэлээ унжуулсан амьтан эмнэлэгт орж ирэхэд Нора нэг хүний хамгийн сайн өрөөнд хэвтэж байх агаад хажууд нь эмнэлгийн бараг бүх ажилчид цугларсан харагдав. Валерагийн авхаалжтай, сэргэлэн занг би гайхаад бараагүй юмдаг. Өвчтний үнэмлэх нь алга гэж намайг хэлэхэд хэн ч тоож харьцаагүй атлаа Валераг нэг үг хэлэхэд л бүгд хөдөлж байгаа юм даа.
Түүнээс хойш бид найзууд болсон. Би түүний эхнэр хашгирч ярьдаг Надяг сайн танина, мөн хадам эх нь болох нилээн чанга авгай бий. Валера амьдралдаа мөнгөтэй болох гэж юу эсийг үзсэн болохоор ганцхан Ангелина Степановнагаас өөр юунаас ч үл айна.
- Иван Павлович, намайг ойлгоорой, би хоёр ч удаа шийтгүүлж байсан хүн, гэхдээ би хорт ургамал биш шүү дээ. Үхэхээс бусдыг нь үзэж явлаа. Владимирын хорих ангийн харгалзагч миний энэ хадам эхийн хажууд энэрэлт бурхан л гэсэн үг.
“Хайрт эхийгээ” харахаар хэл минь татчих шиг болдог юм гэж нэг удаа надад хэлж билээ. Үнэнээ хэлэхэд би ч гэсэн цахилгаан шатанд Ангелина Степановнатай тааралдах үед үл мэдэгдэх шалтгаанаар нэг л эвгүй санагдаад явчихдагийг нуух юун. Тэр надад ямар ч муу зүйл хийж байгаагүй, харин хөршийгөө хараад байдгаараа ялдам инээмсэглээд:
- Сайн байна уу, Иван Павлович гэж мэндэлнэ.
Өнгөрсөн жилийн таван сард Валера манайд орж ирээд:
- Иван Павлович надад тус болоод Аникеевка руу хамт яваад өгөөч гэж гуйлаа.
- Мэдээж, бололгүй яахав гэж болгоомжтой хэлээд, - Гэхдээ хаана байдаг юм, тэгээд ямар хэргээр явах гэж байгаа билээ?
- Нэг хөгийн ажил гарчихаад байна. Тэнд хадмын байшин байдаг юм.
- Тэгээд?
- Талбайд нь өтөг зөөж аваачих хэрэгтэй байна.
Би гайхаад:
- Өтөг гэнэ ээ? Яах гэж?
Валера мөрөө хавчаад:
- Ногооны талбайд нь хэрэгтэй гэнэ. Хадам ээж тэндээ лууван, манжин, байцаа, төмс, жимс гээд баахан хэрэгтэй хэрэггүй юм тарьдаг ухаантай.
- Одоо үед ногоо жимсний үнэ хямд болсон байхад худалдаж авч болдоггүй юм уу?
- Хорт могой гэж Валера ууртайгаар дуу алдаад, - Түүний толгойг нь нүдээд ч ойлгохгүй. Зөрүүд илжиг гэсэн үг. Хавар нь суулгаад дараа нь арчилж тордож байгаад хураах ёстой гэнэ. Тэгээд дандаа бүтэлгүйтэж байдаг. Ширх, өргөст хэмхийг нь сүйтгэж, хүр хорхой үндсийг нь ухаж идээд, харин төмс нь хачин жижигхэн юм гардаг. Шинэ сортын усан үзэм гэсэн үг!
- Ангелина Степановна ногоон талбайтай зууралдах хэрэггүй юм биш үү?
- Чи энэ үгээ түүнд хэлээд үз! Үгүй ер гэж! Одоо шинээр зугаацах юм олсон нь энэ! Хөгийн новш зөөх болж байна! Бүр Москвагаас шүү!
- Газар дээр нь тосгоноос худалдаж авбал хямдхан биш үү? Тэд ч хямдхан өгнө дөө гэж би зөвлөв.
- Ийм ч хараал идсэн юм байх гэж хэмээн Валера санаа алдлаа. – Манай хадам эх ямар айхтар харамч хахир гэж санана, бүр миний мөнгө хүртэл түүнд хайран санагддаг юм шүү дээ., бодоод үз дээ. Түүний хамаатны нэг залуу нь амьтны хүрээлэнд ажилладаг, тэгээд бууц үнэгүй өгч байгаа хэрэг. Тэмээний ялгадас! Би хэрэггүй байх гэж янз бүрээр учирлаж, гуйж үзлээ, үгүй юм аа! Өөрийнхөөрөө зүтгээд байх юм! Чиргүүлээр Москвагаас ялгадас зөө гэж байгаа юм даа.
- Шатахуун үнэтэй, нааш цааш явахад зарлага их гарна гээд хэлээд үзээч. Тосгоноос авсан нь хамаагүй дээр биз дээ!
- Тэр чинь юм ойлгодоггүй тэнэг авгай байхгүй юу! гэж Валера амьсгаадан хэлэв. Намайг тамлаад зогсохгүй Надькагийн толгойг эргүүлж орхисон. Нөгөөх нь: “Хөөрхий ээж минь, чамаас бараг юм гуйгаад байдаггүй” гээд л орилж гардаг. Товчхондоо ямар ч амьдрал алга., Иван Павлович тус болооч!
- Дуртайяа, гэхдээ яаж явах болж байна?
- Аникеевка руу явцгаая
- Тэгээд би яахаараа чамд хэрэг болдог билээ?
Валера өмдөө сөхвөл шагайгаа боосон харагдана.
- Хөл минь өвдөөд байх юм гэж тэр тайлбарлаад, - Чи жолоо барих хэрэгтэй байна.
Ингээд Валерад тус болохоор болов. Харин та нар одоо дараах дүр зургийг төсөөлөөд үз дээ. Замаар бууруулагч хар шилтэй, гялалзсан хар өнгийн дэгжин Land Cruiser жийп давхиж, харин ард нь хоёр дугуйтай, дээд талыг нь хуучин муу брезентээр бүтээсэн энгийн нэг чиргүүл залгаатай үсчиж явна. Гадаа таван сар гэж хэлмээргүй бүгчим халуун, харин ачсан ялгадаснаас хөөрхий муу ялаанууд хүртэл муурч унахад хангалттай тийм гэх тэмдэггүй хачин муухай үнэр ялгарна.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited