#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 2:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Mar.21.12 2:46 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
stopdown wrote:
ГЭРТЭЭ НЭГ ИИМ ҮЙЛЧЛЭГЧ,ТОГООЧ ХОЁРТОЙ БОЛОХ ЮМСАН....... МӨРӨӨДӨӨД Л БАЙХААС

яг үнэн. тэгээд ядаж тэх хоёр хоорондоо эхнэр нөхөр байж байдаг. илүү дутуу асуудал үүсгэхгүй амар юм л даа. хэхэ.

Зохиол маш таалагдаж байнааа. нэг амьсгаагаар уншаад дуусгачлаа. одоо үргэлжлэлийг нь хүлээгээд л байж байхаас. Сонирхолтой байна шүү.

Валера бас тохироог бүрдүүлж өгөөд байна шүү.
Үнэхээр баруун талдаа зүрхтэй хүн байж таарах уу? энэ яг үнэн баримт уу?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Mar.26.12 3:36 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ene yu bolvoo
orohgui ymu

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.26.12 3:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Лаптопоо засуулж чадаагүй л яваа байх.


Top
   
PostPosted: Mar.29.12 6:49 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
hezee oruulah gej bna a


Top
   
PostPosted: Mar.30.12 12:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
buun yum boljiij arai gej com-oo ami oruullaa..
udaan huleelgesend uuchlaarai..
margash ugluunuus orj ehelnee..

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.30.12 1:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
odoonoos oruulj l baiy daa, zaaval margaash ugluug huleelguigeer...


8-r buleg

Өглөө нь би хөрөө хяхтнуулж байгаа юм шиг хачин дуунаар сэрлээ. Би бүгчим байдалд унтаж чаддаггүй учраас өвөл ч байсан тагтны хаалгыг онгойлгож унтдаг ба чухам тэндээс ульж байгаа юм шиг сунжирсан чанга дуу сонсогдоно. Цаг долоо болж байна. Би сайхан унтаж амарснаа мэдэрч цонхоор доош харлаа. Нүдний өмнө ер бусын гэмээр дүр зураг харагдав. Валерагийн Land Cruiser нэг л жигтэй гэмээр ганхаж, хяхтнан дуугарч байлаа. Тэгээд яагаад ч юм янз бүрийн өнгөтэй, нааш цааш хөдлөх толбонуудаар бүчигдсэн байх юм. Би ямар ч эргэлзээгүй хөршийнхөө хаалгыг хонхдож гарлаа. Нойрмог нүдтэй Надя нэвт гэрэлтсэн нимгэн унтлаганы хувцсан дээрээ халаад ч өмсөлгүй гарч ирлээ.
- За яасан бэ? гэж тэр нэлээн бүдүүлэг дуугаар асуулаа.
Би түүний сэтгэл татам хоёр сэргэр хөхийг харахгүйн тулд харцаа өөр зүгт хандуулж:
- Танай машиныг хулгайлах гэж байх шиг байна гэлээ.
- Валера машинаа гараж-д хийж бай гэж хэлээгүй бил үү гэж хашгирсаар миний хамрын өмнө хаалгаа тасхийтэл хаав.
Би өрөөндөө ороод дахиад л тагт дээр гарч харлаа. Хоёр хормын дараа хөрш маань бэлтгэлийн өмд, дан майктай гарч ирлээ. Гартаа гар буу барьжээ.
- Адгийн новшнууд аа, зогсоорой! гэж хашгирч байгаа нь дуулдана.
Нөгөө олон өнгийн толбонууд нам хөдлөхөө больж хэсэг байснаа дараа нь хандсан зүгтээ бут үсрэн зугтлаа. Гэтэл тэдгээр нь золбин муурнууд байсан юмсанж. Бараг тавь гаруй муур байсан байх шүү.
- Муусайн өөдгүй хогнууд, шаарнууд гэж Валера орилсоор.
Бага зэрэг тайвширсан би унтлагын өрөөндөө эргэж оров. Эргэн тойрноо харснаа шүүгээгээ нээлээ. Үгүй мөн сайхан цэгцэлжээ. Дараа нь бодол дахиад л жийпэнд шилжив. Хулгайч нар байгаагүй нь яамай даа. Гэхдээ дүүргийн бараг бүх муур яагаад Валерагийн машинд дурладаг байна аа?
Өглөөний цайнд Нора бид хоёрт бяслагтай суфле, халуун круассан, шарсан өндөг өгөв. Би өгсөн болгоныг нь идээд сандал дээрээ тухаллаа. Зогсоо зайгүй идэж байсан Нора толгой сэгсрэн байж:
- Энэ Орест Михайлович жинхэнэ шидтэн юм аа. Цадаж ханахгүй юм шиг санагдаж байна.
- Харин Муся цамц маш сайхан индүүддэг юм билээ! гэж би дуу алдав. Мөн миний хувцаснуудыг угаагаад өрөөг цэмцийтэл цэвэрлэсэн байсан.
Таван хором хэртэй бид шинэ үйлчлэгчээ магтан дуулсны дараа Нора гэнэт үгээ таслан ууртайгаар ингэж асуув:
- Жаргалтай байхын тулд яах хэрэгтэйг мэдэх үү?
- Үгүй ээ.
- Эхлээд гэртээ ямаа тэжээгээд, дараа нь түүнийг хөөж явуулах хэрэгтэй гэж Нора жуумалзав. Бүх зүйл өмнөх шигээ хэвээрээ үлдэж байгаа юм шиг боловч ямаа байхгүй бол чи жинхэнэ ая тухыг мэдрэх болно. Манай ямаа бол Ленька шүү дээ. За яахав, яриад бай.
Би болсон үйл явдлыг ярьж өгөөд,олсон хувцсаа авчирч өглөө. Нора анхааралтайгаар тэдгээрийг үзэж эхлэв. Эхлээд малгайг шинжлээ.
- Яг адилхан юм, ямар ч ялгаа алга, ганцхан өнгө нь өөр юм байна.
Харин одоо энэ банзлыг үзье. Би эзэгтэйг сонсон сууж, харин Нора олон нугалаастай жижигхэн банзал гартаа эргэлдүүлнэ.
- Залуухан эмэгтэйд зориулж хийсэн эд байна! Эсвэл баярт зориулж хийгдсэн байх.
- Та яагаад тэгж бодсон юм? гэж би сонирхлоо.
- Нэгд, хэмжээ. Хэт богино байгаа биз? Ийм банзлыг бүр өсвөр насны охид өмсдөг юм. Тэгээд материал нь хямдхан, ганц удаагийн угаалга ч даахгүй.
Би Норатай бага зэрэг маргалдахаар шийдэж:
- Би нэг удаа зурагтаар нэг дуучин эмэгтэйг харсан л даа. Эхлээд түүнийг богино өмд өмсчихөж гэж бодсон. Гэтэл хараад байсан чинь түүний бүсэлхийг хаасан өргөн бүс шиг юм нь богино банзал болж таарсан. Тэгээд тэр дуучин дөч гарчихсан авгай шүү дээ.
- Ваня гэж Нора миний үгийг таслаад, - Шоу бизнесээ орхиё! Банзлын бүсэлхийн тойрог нарийхан юм. Одоо цамцыг нь үзээдхье.
Би ширээн дээр байх тамхийг харж суулаа. Нора гэртээ тамхи татдаг, гэхдээ зөвхөн Беломар татна. Эзэгтэй энэ заваан юмыг хаанаас авдаг нь надад тодорхойгүй. Харин би түүний хажууд тамхи татахаас санаа зовдог учраас үргэлж тагтан дээр гарч татдаг зуршилтай.
- Тэнэглэх хэрэггүй, ширээн дээр үнсний сав байна гэж Нора амандаа бувтнав.
Би халааснаасаа тамхи гаргаж ирээд асаалаа..
Заримдаа Нора хүний бодлыг мэддэг юм шиг санагддаг. тэр намайг тамхи татах гэж байгааг яаж мэддэг байна аа?
- Ваня! - эзэгтэй нх л эгдүүцэж байгаа нь мэдрэгдэнэ. - Чи яаж чадаж байна аа?
- Та өөрөө тамхи татахыг зөвшөөрсөн шүү дээ.
- Энэ тухай яриагүй байна. Чи яагаад анзаараагүй байдаг билээ?
Би гарт нь байгаа цагаан цамцыг харлаа.
- Товчтой, байдаг л нэг жижигхэн цамц.
- Анхааралтай хар.
- Өөр үзүүштэй юм алга.
- Үгүй, чи харалган юм аа

Би гомдох шиг болов. Нора цамцны арыг надад харуулж байна.
- Харин энэ юу вэ?
Би нүдээ онийлгон харах гэж оролдов. Зарим үед эзэгтэй шударга бус загнадаг удаатай. Саяхан тэр цамцны урд талыг надад харуулчихаад, харин өөрөө ард нь байсан гайхалтай зүйлийг олж харсан хэрэг.
- Ваня!
- Толбо юм шиг байна.
- Алив гартаа бариад үзээч.
Би авч үзээд жижигхэн нүх байхыг олж харав. Нора цамцыг ширээн дээр шидчихэв.
- Тэгэхээр энэ хавьд, бага зэрэг зүүн тийш, хоёр хуруу хэртэй газар охины дал байсан гэж бодохоор.... Зүрхэнд нь бууджээ.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.30.12 1:13 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Юу ч ойлгоогүй би Нораг харан гөлрөв.
- Ер ойлгохгүй байна уу? гэж тэр жуумалзав. Ваня минь дээ, өглөө болгон тормозны шингэн битгий ууж бай гэж би чамд хэдэн зуун удаа хэлсэн санагдах юм. Энэ сумны мөр байна. Цагаан цамцны эзнийг буудчихаад дараа нь цогцос хадгалах газар аваачиж орхиод, хувцсыг нь тэнд хаячихаж, ойлгосон уу?
Би үл итгэсэн байртай нөгөөх цамцыг ширтэнэ.
- Та эндүүрч байх шиг байна. Цусны толбо алга, цэвэрхэн байна шүү дээ.
Нора хөмсөг зангидаад:
- Зөвхөн “Дээрмийн Петербург” цуврал кинон дээр улаан хундан цус усан оргилуур шиг олгойдож байдаг юм. Харин амьдрал дээр бол сум биед ороод тогтчихдог тул цус гарахгүй, шарх нь “цэвэрхэн” байдаг.
- Гэхдээ энэ хувцсыг цэвэрлэчихсэн юм шиг байна!
- Үгүй!!!!
- Гэхдээ...
- Ваня, эргээд цогцос хадгалах газар оч, тэгээд Сима нэртэй тэр чавганцыг олоод түүний мэдэж байгаа бүхнийг цуглуулаад ир. Дараа нь төлөвлөгөөний дагуу осол болсон газрыг шалгаж үзээд, их сургууль руу явна шүү, ойлгомжтой юу?
- Бүр илүү сайн ойлголоо гэсээр би үүдний өрөө рүү зүглэв.
Тэнд намайг ээлжит гэнэтийн зүйл хүлээж байх нь тэр. Хамгийн түрүүнд миний гутал нүүр харагдам тосолгоотой гялалзаж, урт хүрмийг нямбайлан индүүджээ. Хоёрт би өлгүүрт дөхөж очмогц гал тогооноос хөлийн хүнд нүсэр чимээ сонсогдсоор Муся гарч ирлээ. Би үг хэлж амжаагүй байтал үүдний сандал дээр намайг суулгаад гутлыг минь өмсгөж эхлэв.
- Би өөрөө өмсчихье гээд би эсэргүүцэх гэж оролдов.
Муся гомдсон бололтой царайгаа өргөн надруу харлаа.
- Танд таалагдсангүй юу? Би гэж хөдөлж цөхсөн амьтан байх юм даа..
- Үгүй ээ, үгүй. Бүх зүйл сайхан байна. Зүгээр л...
Баярлаж хөөрсөн Муся надад үг хэлэх боломж олгосонгүй.
- Урт хүрмээ өмсөж бай даа, би мөрийг нь сойзоор нэг шудраадахъя. Одоо товчийг чинь товчилъё. Малгайгаа өмсөөрэй.
- Би малгай өмсдөггүй.
- Юу гэсэн үг вэ? гэж Муся гайхлаа. Хоёр сар гарчихсан байна шүү дээ. Менингит тусч мэднэ.
- Би машинаар явдаг, ойлгож байна уу? Дотор нь халаагуур байдаг юм.
- Машин хүртэл зайтай байх аа гэсээр төрсөн өдрөөр минь Алла Резниковагийн бэлэглэсэн хөгийн чихэвчтэй малгайг миний толгойд углав.
Ингээд би хаалга руу ухасхийсэнд Муся төмөр шиг гараараа намайг барьж зогсоолоо.
- Харин ороолт яах болж байна?
- Надад хэрэггүй ээ!
- Ороолтгүй явж болохгүй гэж тэр толгой сэгсрээд, - Өвөл гэдгийг мартах хэрэггүй шүү, мөн бээлийгээ аваарай. Замдаа сайн яваарай, анхааралтай, хянуур байгаарай. Таныг бурхан өршөөг!
Хэтэрхий их дулаан хувцасанд хөлөрсөн намайг Муся цахилгаан шат хүртэл гаргаж өгөв. Цахилгаан шатны хаалга хаагдах гэж байтал Муся гэнэт: “Иван Павлович. Би халаас болгонд чинь цэвэр хамрын алчуур хийсан шүү. Ганц байсан нь бохирдчихсон байна лээ.” гэж хэлэв.
Ийм халамжинд дасаагүй би гайхсаар гадаа гараад хүүхэд байснаасаа хойш хийгээгүй зүйлээ хийж, хамгийн түрүүнд нөгөөх заналт малгай ороолт 2ыг хуу татаж авлаа. Дараа нь бээлийгээ ч тайлав. Би халууныг тэвчиж чаддаггүй зантай, Түүний оронд даарч хөрч байхыг илүүд үздэг. Эгч намайг сургуульд явуулахдаа мөн л ороолт малгай өмсүүлдэг байсан боловч би байшингийн булан тойронгуутаа тэр дор нь тайлчихдаг байсан юм.
Салхи үсийг минь хийсгэнэ. Би гаражруу явж байх замдаа машинаа харан шогшрох Валератай тааралдав.
- Чи юу ч анзаарахгүй байна уу? гэж хөриш маань асуулаа.
- Үгүй л юм шиг байна, юу болсон бэ?
- Муусайн муурнууд машины гадна талыг самардаад хаячихаж. Тэд нарыг юу татсан юм бол? Өглөө тэд нарыг хөөж зайлуулчихаад эргэж ороод унтаж байх хооронд золигнууд чинь дахиад л гэтэж байж. Гараад харсан чинь бурхан минь. Машины хамар, дээд талд нь гээд хаа сайгүй гараад суучихсан, чих дөжиртөл чарлалдаж байдаг байгаа. Яасан юм бол? Бодоод олдоггүй.
Тэгээд тэр машинаа тойрон явж, гайхан толгой сэгсрэх аж. Миний бодлоор энд гайхаад байх зүйл үгүй мэт. Муурнууд угаасаа их зальжин амьтад, тэгээд яах вэ дээ, хөлдүү газар суух хүсэлгүй байсан болохоор Land Cruiser-ийг буйдан болгож ашиглахаар шийдэж л дээ.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.30.12 8:01 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 65
Thanks, unencheer huleesen shuu! Kkkkkk

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: Apr.01.12 3:59 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Oct.06.11 10:50 am
Posts: 7
hurdan shuurhai oruulaad bgaarai amjilt husey, ih sonin l nom ym tegj tegj 4 sariin 1 geh wii dee gej hurtel taaj bodoj uzsen yu l boloh geed bgam boldoo


Top
   
PostPosted: Apr.02.12 3:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Хэдийгээр Норагийн “Мерседес”-ээр удаан явсан боловч тосгонд харьцангуй хурдан очлоо. Цогцос хадгалах газрын гудам эзэнгүй хэвээр. Би танил хаалгыг түлхэж ороод, ажлын цагаа хөгжилтэйгээр өнгөрүүлж байгаа хэсэг нөхдийг олж харах байх гэж найдав. Гэтэл ширээний ард цэвэрхэн халаадтай нэг авгай согтуу сууж байх бөгөөд их л ааш муутай угтлаа.
- Та Сима авгай мөн үү? гэж би асуугаад инээмээр болов...
- Тэгээд...
- Сайн байна уу?
- Юу хэрэгтэй юм?
- Юу л даа...
- Хурдхан яриач!
- Өчигдөр энд хувцас хэвтэж байсан юм.. цагаан банзал, цамц, нэг гутал...
- Чинийх юм уу?
- Үгүй ээ үгүй, гэхдээ...
- Хэрэв чинийх биш юм бол яах гэсэн юм?
- Энэ талаар ярилцах гэсэн юм гэж би хэлээд, - Хэнийх болохыг хэлээд өгөөч.
- Хувцас уу?
- Тийм ээ.
- Хэнийх вэ?
- Агуулахад байсан.
- Тэнд юу ч байхгүй.
- Зөв өө, гэхдээ өчигдөр байсан.
- Өчигдөр би ажиллаагүй.
- Мэднэ ээ, гэхдээ тэр хувцаснууд таны өмнөх жижүүр дээр байсан.
- Санахгүй байна.
Согтуу авгайн ухааныг нь сийрэгжүүлэх гэж би түрийвчээ гаргаж ирлээ. Зуун рубль атгасан асрагчийн муухай ааш үүлэн чөлөөний нар шиг солигдож эелдэг болж ирэв.
- Чамд юугаар ч тус болж чадахгүй нь. Хэний хувцсыг би мэдэхгүй. Би өрөө цэвэрлэхээр гарчихаад эргээд ирэхэд байж байсан. Би оролдоо ч үгүй. Тэр чинь Зинкагийн орлого байгаа юм.
- Юу гэнэ ээ? – Би ойлгосонгүй.
Сима авгай инээд алдаад:
- Надтай нэг ээлжинд гардаг Зинкаг хэлж байна. Тэр энэ хувцаснуудаар амьдралаа залгуулдаг юм.
- Яаж тэр вэ?
- Нас барагсдын хувцсыг ар гэрийнхэн нь түүнд өгдөг, харин Зинка тэдгээрийг угааж цэвэрлэн индүүдэж янзлаад зах дээр зардаг. Хэрэв урагдсан, өнгө зүсээ алдсан хувцас байвал бараг үнэд хүрэхгүй.



_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Apr.02.12 3:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
- Тэгээд хүмүүс юу нь үл мэдэгдэх хуучин хувцас худалдаж авдаг хэрэг үү? гэж би гайхлаа.- Би бол яасан ч авахгүй дээ.
Сима гайхсан юм шиг миний толгойноос хөл хүртэл ажиглаж харав.
- Бүр авна гээч! Тосгонд олон хүүхэдтэй айл зөндөө бий. Турсгануудыг сайхан хувцаслах аргагүй, дор нь ураад хаячихна. Харин хурим хийсэн цагтаа өөрсдөдөө аятайхан хувцас боддог юм байгаа биз. Зинкатай явж уулз, тэр наад навтаргуудыг чинь сайн мэднэ. Харин би сэжиглээд байдаг юм.
Би амаа ангайж амжаагүй байтал авгай халаагуур модоор нүдэв.
- Зинка одоохон хүрээд ирнэ.
Үнэхээр хоёр хором хэртэй болоод нас нь тодорхойгүй нэг эмэгтэй хажуулдсаар орж ирлээ. Саарал, тосорхог үстэй, цонхигор цагаан царайтай, хөхөлбий уруултай, төмсөн хамартай, хөмсөг гэж бараг байхгүй, нүдний өнгө нь ойлгомжгүй, цогтой гэж хэлэхээс илүүтэй тоос болсон дэнтэй адилхан гэвэл онох байх. Зина тураалтай хүн шиг харагдах агаад, халаад нь өлгүүрт ёрдойж байдаг хувцас шиг хэлхийж томдсон харагдана.
- Дуудсан уу? гэсээр дөхөж ирэв.
- Энэ хархүүтэй ярилц гэж Сима авгай хэлээд, - Гэхдээ эхлээд мөнгөө аваарай. Төлөх хүртэл нь юу ч ярих хэрэггүй шүү.
Сима нэг ийм заавар өгөөд пааландсан хувингаа аван гарч одов. Би хэтэвчнээсээ ээлжит зуун рубль гаргаж асрагчийн турьхан гарт бариуллаа.
- Талийгаачийн нүүр царайг нь янзлах юм уу? – Би янзалж өгч болно, гэхдээ надад будаг байхгүй тул танаас авах болно доо.
- Зина гэж би ширүүнээр асуугаад , - Та нас барагсдын хувцасыг зардаг юм уу? гэлээ.
Асрагч бүсгүй сандал дээр суув.
- Би муу юм огт хийгээгүй ээ, зүгээр л хүмүүсийн өгснийг авдаг. Би хулгайч биш. Тэгэх шаардлага байдаггүй, харин миний цалин өчүүхэн төдий.
- Би таны тухай авч хэлэлцээгүй байна гэж би инээмсэглээд, - Хүн бүхэн мөнгө олохыг хүсдэг нь үнэн. Энэ агуулахад байсан хувцасны талаар надад хэлж өгөхгүй юу? Хэнийх байсан юм бэ?
Зина зөвхөн мөрөө хавчаад:
- Мэдэхгүй ээ.
- Хар ухаанаар бодоод үз л дээ?
- Надад лав өгөөгүй. Анх хараад гайхсан. Өөр хүнийх гэж бодоод оролдоогүй.
- Өглөөнөөс хойш байсан уу?
- Үгүй ээ.
- Тэгээд хэзээ юм?
- Мэдэхгүй ээ. би өдрийн турш агуулах руу шагайж хараагүй. Орой нь бага зэрэг хэвтэж амрахаар орсон чинь байж байсан.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Apr.02.12 3:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Түүний нүд нь үнэн гэж хэлээд байр шиг боловч цаанаа нэг юм нуугаад байх шиг байлаа. Би:
- Зина, намайг битгий л хуурч үзээрэй, энэ нилээд ноцтой хэрэг байгаа юм.
Түүний царай бага зэрэг улайж эхлэв.
- Үгүй, тэр өөрөө...
- Зина!!!! Та цамцыг цэвэрлэсэн! Яагаад?
Эмэгтэйн царай час улаан болж, хүүхэд шиг уруулаа өмөлзүүлэн:
- Та хаанаас мэдсэн юм?
- Энэ хувцаснуудыг хаанаас авснаа даруйхан хэлээдэх! гэж би дуугаа чангаруулан асуулаа.-Үгүй бол та сэргийлэхэд очиж мэдүүлэг өгөх болно, харин тэнд тантай ёсорхоод байхгүй л байх.
- Тийм ээ, тэгэлгүй яахав хэмээн Зина толгой дохин сандарч, -Бүгдийг хэлье, ганцхан намайг битгий цохиж үзээрэй.
- Хэн ч танд хуруугаа хүргэхгүй, за яриад бай.
- Тэр хувцас ууттай байж байсан, тэгээд намайг гаргаж хая гэж хэлсэн. Харин би хаялгүй авч ирээд цэвэрлэж авсан юм. Тэдэнд хэрэггүй болсон зүйл нь үнэхээр сайхан эд байсан. Би хулгайлаагүй ээ, тэд нар өөрсдөө л хаясан. Настасья Михайловна тэнд мөнгө сайн төлдөг гэж хэлсэн. Их мөнгө шүү. Харин би яах ёстой юм? Надад хэцүү гэж үү? Огтхон ч үгүй. Хэрэв их мөнгө өгч байхад хийж чадахгүй зүйл гэж байх уу? Таван зуун рубль шүү дээ. Тэгээд л би нүд хариулж байгаад ажлаасаа гараад очсон, хэн ч намайг анзаараагүй.
Би түүний ярианаас юу ч ойлгосонгүй, урт хүрмээ тайлж тавиад, сандал дээр суун:
- Одоо тайван байж, дэс дараатайгаар үйл явдлыг яриад аль! гэж тушаав. – Хэн танд өгсөн юм? Юу өгсөн юм? Тэр Настасья Михайловна гэж хэн бэ? Хэрэв надад ойлгомжтой тайлбарлаад өгөх юм бол мянгыг авах болно, энэ байна!
Зина:
- Мянга аа? Бүтэн мянгатын дэвсгэрт үү? Надад өгөх юм уу? хэмээн уулга алдав.
- Юун тухай яриад байгааг чинь би ойлгох юм бол шүү дээ.
- Одоохон, хүлээж байгаарай, эхнээс нь дэс дараатайгаар ярьж өгье.
Би түүний авцалдаа муутай яриаг ойлгохыг хичээж суулаа. Тэгээд хэсэг хугацааны дараа юу ярьж байгааг нь ойлгов.
Энэ эмэгтэй Нистратова тосгонд амьдардаг агаад голдуу ногооны талбайгаасаа орлого олж, хүнд өвчтэй эхээ асардаг, ямар ч ажлыг голохгүй хийдэг ажээ. Гэвч Зинад боловсрол байхгүй учир хөөрхий минь өчүүхэн цалин хөлсний төлөө хувин, шалны алчууртай бүх насаараа зууралдах хэрэгтэй болж байгаа аж.
Хоёр жилийн өмнө Нистратова тосгонд өндөр хашаанууд бүхий гурван харшаас бүрдсэн бяцхан хотхон бий болжээ. Тосгоныхон тэдгээр баячуудыг хараахын дээдээр харааж гарчээ. Учир нь тоосго, блок ачсан хүнд даацын машинууд тэндхийн замыг орвонгоор нь эргүүлж хаясан байж. Харин нутгийн эрчүүл үдэш оройн цагаар илүү халиу юм олохоор барилга руу явцгаасан боловч хамгаалалтын албаныхан тэднийг харин ч нэг сайн болгож тавьжээ.
Гэхдээ жилийн дараа гэхэд замыг засч цардсан ба удалгүй дээрх гурван байшин руу тавилга ачсан машинууд уг замаар хөвөрч, тосгоны авгай нар магнай тэнийн баярлацгаажээ. Мэдээж тэдгээр мөнгөний хүүдийнүүд өөрсдөө хувцсаа угааж, индүүдэж, давхар бүрээр тоос сорогч барин гүйлдэхгүй нь лавтай. Тэгэхээр үйлчлэгч ажиллуулах нь тодорхой. Нистратов тосгоныхон байтлаа хоорондоо цалингаа доллараар уу, эсвэл рублээр авах уу гэж хүртэл маргалдсан байна. Хоног хугацаа өнгөрсөөр, гэвч хэн ч ирж ажилд авах санал тавьсангүй. Харин тосгоны хамгийн нүүрэмгий гэгддэг Катя Ершова тэнд яваад очжээ.
Бүсгүй бараан тэнгэрээс ч илүү баргар царайтай эргэж ирээд, нутгийн авгай нарт дараах зүйлийг сонордуулсан аж.
- Дааман хаалганы дэргэд байх харуулын байрны хажууд араатны зэрлэг царайтай хоёр харуул зогсож байна гэжээ.
Тэд нар Катяг дотогш оруулсангүй.
- Арилж үз гэж тэд хэлээд, - Эздэд үйлчлэгч нар хангалттай олон бий. Та нар шиг хөдөөний бүдүүлэг авгай нарыг хэн авах юм. Үнэтэй шаазан эдлэлийг нь хагалж, тавилгыг нь зурж хаях биз. Манай үйлчлэгч нар сайтар сургагдсан, англиар хүртэл ярьдаг. Та нартай харьцуулах ч юм биш гэсэн байна.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Apr.02.12 6:33 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
Тайнкс............


Top
   
PostPosted: Apr.03.12 10:14 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
Thanks


Top
   
PostPosted: Apr.04.12 5:18 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Уншиж байгаа шүү баярлалаа :wd:

_________________
Төв


Top
   
PostPosted: Apr.05.12 4:15 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Ямарч байсан уншиж байгаа шүү. Баярлалаа.
үйл явдал ч өрнөж байна даа.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Apr.05.12 9:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Ёстой сонин зохиол юмаа тэр хулгайлсан хүнээрээ эрхбиш гэрийн үйлчлэгч хийлгэмээргүй юмаа :xi:

Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.07.12 1:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Нистратовад ганцхан хүн баячуудын харшид ажилд орох гэж найдлага тавиагүй байсан нь Зина ажээ. Тэр хүмүүсийн гал тогоонд нь зүгээр нэг усан ногоотой шөл хийгээд зогсож байдаг хүн биш харин ямар нэг ер бусын амтлаг хоол хийх чадвартай хүн хэрэгтэй гэдгийг Зина ойлгож байлаа. Мөн тэр сайхан байшинг нь арчилж цэвэрлэнэ гэдэг тосгоны авгай нар нурж унах шахсан муу байшингаа савандаж угаадгаас өөр биз гэж боджээ. Гэтэл Зинад аз таарсан байна.
Нэг удаа Зина тосгоны дэлгүүрээс лаазалсан загас авахаар хэдэн бутархай мөнгөө тоолж зогсов. Худалдагч Нинка тун чиг дургүй байдлаар:
- Гуйлга гуйж байгаад ирсэн юм уу? Чи энэ хогийг хаанаас олж авдаг байна аа? Сүүлд нь би банкинд өгөх гэж яршиг болох юм гэжээ.
Нинкагийн адайр занг мэддэг Зина тоолсон задгай мөнгийг нь авахгүй байх вий гэж айжээ. Бүсгүй сандарсандаа гар нь чичирч байгаад мөнгөө алдаж унагаан шалаар нэг тарааж орхив. Зина бушуухан задгай мөнгөө түүж байтал дэгжин хувцасласан нэг эмэгтэй мухлагт орж иржээ. Тэрбээр нэхий дээл, ганган арьсан гуталтай, гартаа их л үнэтэй баймаар цүнх барьсан харагдана. Тэр дороо франц сүрчигний сайхан үнэр тархах нь тэр.
- Талх шинэ үү? гэж эмэгтэй ширүүнээр асуулаа. – Тэгээд Москвагаас ирсэн байх гэж найдаж байна.
Саяхан Зинаг хялайн харж янз муутай байсан Нинька ухаангүй юм шиг талх байгаа тавиур өөд ухасхийлээ.
- Та эргэлзэх хэрэггүй ээ, талхны үйлдвэр цагийн өмнө авчирч өгсөн юм.
Эмэгтэй загасан талхаа аваад гарахад Зина:
- Энэ хэн бэ? гэж асуужээ.
- Баячуулын хотхоноос ирдэг юм хэмээн Нинка хариулаад, - Заримдаа талх авахаар манайд ирж байдаг, Москвагаас авахаа мартчихдаг бололтой, тэгээд л эзэд нь дургүйцэх байх гээд эндээс ирж авдаг ухаантай.
- Хэний эзэд гэж?
- Энэ дэгжин хувцастай хүүхэлдэйнх байхгүй юу? Чи тэрийг хэн гэж бодсон юм?
- Мэдэхгүй юм. Эзэгтэй нар л нэг ийм дээлтэй явдаг биз дээ?
- Хөөрхий, гэнэн ч амьтан бол доо гэж Нинка инээд алдаад, Саяны эмэгтэй чинь чиний өрөөсөн дугуй байгаа юм.
- Яагаад?
- Яагаад гэвэл тэр мөн л шал угаадаг гэж Нинка бүр хөгжилтэй болоод – Гэрийн үйлчлэгчээр ажилладаг гэсэн үг.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Apr.07.12 1:43 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Зина бүр мэнэрсэн юм дэлгүүрээс гарчээ. Шал угаадаг юм байж тийм хувцастай явж байдаг! Тэр хэр цалин авдаг юм бол? Зина шиг сард 500 рубль авдаггүй нь ойлгомжтой. Зарим нэг нь азтай байх юм аа, харин миний халаасанд сүүлчийн арван рубль байдаг, ээжид эм авч өгч хүрэхгүй нь дээ.
Бүсгүй шүүрс алдан явж байтал гэнэт зам дээр үнэтэй, сайхан түрийвч хэвтэж байв. Зина түүнийг авч нээж үзээд уулга алджээ. Түрийвчний гурван хэсэг нь оросын рубль, америк доллараар дүүрэн байсан аж. Нөгөө ганган дээлт хаясан нь мэдээж. Учир нь тосгонд ийм их баялагтай хүн байхгүй, байсан ч гэсэн хүний нүднээс далд амбаар савандаа далдхан хийх байсан биз.
Зина тэр дороо мөнгийг нь өгөхөөр явжээ. Бүсгүй харуулуудад олсон зүйлээ үзүүлсэнд тэд толгой сэгсрээд хүлээж бай гэсэн аж. Хоёр хормын дараа нэхийтэй авхай гарч ирээд чичрэн зогсох бүсгүйг харснаа мөнгөө бүгдийг тоолж үзээд:
- Бүгд бүрэн байна. Нэг ч дутаагүй байна шүү.
Дараа нь нөгөө авхай таван зуун рубль гаргаж ирээд Зинад өгч:
- Май, ав.
- Баярлалаа, бурхан таныг энх тунх байлгах болтугай гээд бүсгүй алга тосон мөнгийг авчээ.
Дараа нь хэрэг явдал ингээд дууслаа гэж бодсон Зина эргээд харихаар явах гэтэл дэгжин авхай хашгиран дуудаж, түүнийг зогсоолоо.
- Миний хойноос ороод ир.
- Эмэгтэй түүнийг үнэт тавилга бүхий гал тогоонд оруулаад хэвшил болсон зүйлс асууж эхэлжээ. Зина дуулгавартай нь аргагүй хариулна. Эмнэлэгт ажилладаг, нөхөр, хүүхэд байхгүй, саа өвчинд нэрвэгдсэн ээжийгээ асардаг гэх мэт. Эцэст нь хатагтайн царай гийж:
- Намайг Анастасия Михайловна гэдэг. Өдөр бүр есөн цагт энд ирж бай.
Зина мэдээж толгой дохилоо.
- Хэн нэгэнд хамаагүй юм яриад байхгүй байх гэж найдаж байгаа шүү.
Ингэж бүсгүй шинэ ажилтай болжээ. Дотогш нь оруулдаггүй байсан тул гэрийн эздийг нэг ч удаа олж хараагүй байна. Анастасия Михайловна түүнийг зөвхөн гал тогоонд ажиллуулна. Мөнгөн эдлэлүүдийг зүлгэх, гадаа үүдний хэсгийг цэвэрлэх, арын хаалганы шат болон гал тогооны ойр байдаг ариун цэврийн өрөөг угаах, цонхны тавцангийн тоос шороог арчих гэх мэт ажлууд хийдэг байжээ. Долоо хоногт нэг удаа бүх сав суулгануудыг шүүгээнээс гаргаж тавиуруудыг нь өнгөлөөд буцаж байранд нь хийнэ. Нэгэн хэвийн зүдэргээтэй ажил болохоор Зина шөнө дөл хүртэл ажиллах нь энүүхэнд. Гэхдээ тэр жаргалтай байлаа. Ажлаа дууссаны дараа Анастасия Михайловна түүнд зуун рубль өгнө. Ийм ажлын төлөө бол их мөнгө шүү дээ. Харин эмнэлэгт үүнээс ч бага мөнгөний төлөө маш их ажиллах хэрэгтэй болдог. Дараа нь зуун хорин рубль өгөх болжээ. Гэрийн эзэд дээр байнга зочид ирдэг ба Зина байшингийн арын жигүүрт архи, дарсны лонхнууд, бялуу, чихэр болон бусад амттаны хайрцаг, сав боодол хөглөрч байхыг олдог байлаа.
Анастасия Михайловна түүнд хандаж:
- Хогийн саванд хийх хэрэггүй шүү, харин тосгоны хогийн цэг дээр аваачиж хаяж бай. Энд байгаа хогийн савыг дүүргээд хэрэггүй гэжээ.
Зина дуулгавартайгаар хогийг уутанд хийж аваад хогийн цэг рүү явна. Нистратовын оршин суугч нар нэрэлхэж, санаа зовоод байлгүй тосгоны захад байх жалганд хогоо аваачаад хаячихдаг аж. Жилд нэг удаа шаргал өнгийн хувцастай залуус машинтай хүрч ирээд байдгаараа хараасаар тэр их хогийг хүрздэж ачаад яваад өгнө.
Гэтэл баячуулын байшингийн хажууд таг нь нягт хаагддаг төмөр чингэлэгтэй, тэндээ хогоо хийнэ. Хогийн машин долоо хоногт нэг удаа ирж хоосон чингэлгээр сольдог боловч ихэнхдээ машин нь ирэхгүй байх нь олонтаа учраас хог нь дүүрчихсэн байна. Тийм учраас гэрийн эзэд Анастасия Михайловнаг загнасан бололтой, тэр их л ууртай байлаа. Харин Зина нэг удаа:
- Та хог хаягдлаа уутанд хийчихэж бай, би манай хогийн цэгт аваачиж хаяж байя, гэсэн санаа дэвшүүлсэн аж.
Анастасия Михайловна үүнд нь ихэд баярласан ба одоо тэдний ихэнх хог нийтийн хогийн цэгт очдог болов. Зина ч баяртай байлаа. Нэгд, түүний цалин хорин рублээр нэмэгдсэн, хоёрт хаяж байгаа хогон дотор янз бүрийн гайхалтай зүйлс тааралдах нь элбэг. Бүсгүй эхлээд жалганы ирмэг дээр хогийг асгаж байгаад нямбайлан үзэж эхэлнэ. Баячуулын тэнэг, цамаан зан Зинаг үнэхээр гайхашруулдаг байжээ. Ихэвчлэн хүнсний зүйл тохиолдоно: бүхэл хайрцгаараа зөөхийнүүд, лаазалсан татсан махнууд, жүүс зэргийг зөвхөн хугацаа нь дууссан гэсэн шалтгаанаар хаясан байна. Зина бол огтхон ч тоохгүй, хүнсэн дээр тэмдэглэсэн он сар бол утгагүй зүйл гэдгийг тэр сайн мэдэх учраас бүгдийг нь гэртээ авч харина. Ээжтэйгээ хоёулаа ийм хүнс бишгүй л их идсэн, тэгээд зүгээр л байдаг. Харин хувцас хунар нь ярих юм байхгүй. Урагдаж цоорсон юмгүй, бараг шинээрээ, ер нь огт өмсөж байгаагүй гэмээр хувцаснуудыг хаясан байдаг ажээ. Өөрт нь таарахгүй хувцсыг зах дээр аваачиж борлуулна.
Ерөнхийдөө амьдрал нь болоод л байлаа. Тэгээд энэ бүхэн яаж санаандгүй эхэлсэн шиг мөн л гэнэтийн байдлаар дуусчээ. Өчигдөр ердийн байдлаар цагтаа очсонд баргар царайтай харуулынхан угтаж:
- Одоо ийшээ ирэх хэрэггүй, гэрийн эзэд явцгаасан.
- Хаашаа? гэж Зина асуусанд:
- Чамд ямар хамаа байна аа? гэж хамгаалагч уурсаад – Эндээс арилж үз гэсэн аж.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Apr.07.12 9:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.07.12 3:05 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
Баярлалаа


Top
   
PostPosted: Apr.10.12 10:55 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Jun.03.03 8:13 pm
Posts: 583
Гоё зохиол оруулж байгаад баярлалаа :angel:

_________________
Амьдрал сайхаан.


Top
   
PostPosted: Apr.10.12 2:20 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
jdu


Top
   
PostPosted: Apr.11.12 1:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Зина яриагаа дуусгаад гараа хооронд нь үрчин сууна.
- Тийм байж гэж би толгой дохиод, - байшингийн хувьд ойлгомжтой боллоо. Харин энэ хувцаснууд энд яаж ирсэн юм?
- Би хогийн уутнаас гаргаж авсан юм гэж Зина учирлаад, - надад сүүлчийн удаа их том аз тохиосон шүү! Бүтэн уут дүүрэн хувцас байсан! Би жижүүр дээрээс сэмхэн аваад явчихдаг, шөнө энд ажил гэх юм байхгүй, зөвхөн архи уух хэрэгтэй болдог. Анастасия Михайловна тэр орой надад ууттай хогоо өгч, би авч гараад доторхийг нь шалгаж үзсэн чинь дан хувцас байсан. Сима авгай бид хоёр кофт, жинс, свитер гээд маш сайхан хувцаснууд олсон. Тэгээд Сима надад гурван зуун рубль өгөөд бүгдийг нь худалдаж авсан. Гурван зуу шүү! Ач охиндоо худалдаж авч өгч байгаа юм! Харин банзал нь муу материалтай, гарын ая даахааргүй, тэгээд ч жижигхэн, гэтэл Сима авгайн ач нь хайнагийн шар шиг шүү дээ. Кофт нь ганцхан толбо болчихсон болохоос надад дажгүй санагдсан. Би ариун цэврийн өрөөнд цэвэрлэж байтал ар нуруундаа цоорхойтой юм билээ. Хэрэггүй болж байгаа юм даа. Гэхдээ толбо нь арилчихсан...
- Та ямар толбо байсныг нь санаж байна уу?
- Байдаг л толбо...
- Толбо бүхэн янз бүр байдаг, зүлэг ногооных, дарсных, жимснийх гээд...
- Үгүй ээ, цусан толботой адилхан. Хүрэн өнгөтэй. Би эмнэлэгт тийм даавууг байнга шахуу харж байгаа хүн. Танд нэг зөвлөгөө хэлж өгөх үү? Цусыг хэзээ ч халуун усаар битгий угааж байгаарай, арилдаггүй юм шүү! Харин хүйтэн усаар, барааны савангаар угаахад дороо арилж, шинэ юм шиг болдог. Би толбыг нь арилгасан боловч тэр нүх нь онцгүй санагдсан. Тэгээд л хаясан хэрэг.
- Тэнд нэг гутал байсан.
- Ганц гутлаар би яах билээ? Хүмүүс хосоор өмсдөг биз дээ?
- Малгай
- Юу болохыг нь би мэдэхгүй гэж Зина санаа алдлаа. Би толгойдоо углаж үзээд золтой л элэг хөшчихөөгүй. Гэхдээ одоо үед хүмүүс хачин жигтэй юм их өмсдөг болсон цаг. Энэ хүйтэнд тэр ямар хэрэгтэй билээ? Би буланд аваачиж орхиод дараа нь хог дээр аваачиж хаяна гэж бодож байгаад мартчихаж.
- Тэр байшингууд хаана байдгийг хэлж өгөөч.
- Замаараа урагшаа яваад бай гэж Зина хэлэхдээ бидний яриа дуусаж байгаад үнэхээр баярлаж байгаа нь илт. – Оршуулгын газраас зүүн тийш довцог дээр байгаа...
Би замаа нэг бүрчлэн асууж аваад Мерседес-д сууж замдаа гарлаа. Цас орох нь зогсож, гэнэт нар гарч, тааламжтай болсон тул би орчныг шимтэн харж явлаа. Ямар ч байсан орос хүн бүрийн сэтгэлд өвөл үнэхээр сайхан санагддаг. Юу гэдэг билээ... “Өвлийн нар ээсэн сайхан өдрөөр сайн найз минь үүрэглэсээр сууна уу...”
Би Пушкинд тийм ч дуртай биш, түүнийг яагаад Оросын яруу найргийг үндэслэгч эцэг гэж нэрлэснийг би ойлгодоггүй. Түүнээс өмнө миний бодлоор Жуковский, Державин гэх мэт агуу яруу найрагч нар байсан. Державиныг би өөрийнхөө багш гэж бодож явдаг...
Гэнэт Мерседес төмөр хаалганд тулж очив. Би машинаас гарч хөлөн дор цас хэрхэн таатай шажигнахыг сонссон шиг хашааны үүдэнд очоод хонх дарах гэж байхдаа хөөрхий солиотой Кирилл намайг дагуулж ирсэн Андрей Павловичийн байшингийн өмнө зогсож байгаагаа ухаарав.
Ой санаанд нэг юм орж ирж байх шиг байна. Би тохитой, том саруулхан өрөөнд сууж байх үед тавиур барьсан эмэгтэй орж ирж байсан санагдана.
Гэрийн эзэн:
- Настя гэж түүнтэй харьцаж байсан.
Настя! Анастасия Михайловна. Тэгвэл тэр эмэгтэй байх нь. Гэнэт хяналтын камер ажиллаж, хаанаас ч юм сөөнгө хоолойгоор:
- Та хэнтэй уулзах вэ?
- Андрей Павлович гэртээ байгаа юу? гэж би чангаар асуулаа.
Хаалга нээгдэж, хүйтнийг ч үл хайхран, зөвхөн хар өнгийн дүрэмт хувцастай, авдар шиг дөрвөлжин биетэй залуу гарч ирлээ. Тэр түргэн зуур намайг болон, наранд гялалзах Мерседесийг хараад эелдгээр:
- Тэд нар явчихсан.
- Хаашаа???
- Гадаад руу.
- Бүгдээрээ юу? Гэрт нь хэн ч байхгүй юм уу?
- Хоосон байгаа. Ганцхан харуул үлдсэн.
- Харин Настя? Ер нь тэр надад хэрэггүй юм байна.
Харуул тайвнаар:
- Үйлчлэгч бүсгүй хаачсаныг би мэдэхгүй, энэ миний хэрэг биш. Байшинг худалдахаар болсон, эзэд нь дахиж энд ирэхгүй, өөр хүмүүс амьдрах байх даа.
Би яахаа мэдэхгүй сандарлаа.
- Би Андрейгийнд саяхан зочилсон юм. Тэр намайг хавар хүрч ирж шорлог идээрэй гэж байсан. Эхнэр нь люля кебаб их сайхан хийдэг гэнэ лээ. Яагаад тэр вэ? Гэнэт юу болоод яваад өгөх нь энэ вэ?
Харуул эелдэг байдлаар хадгалсан хэвээр:
- Андрей Павлович эхнэргүй шүү дээ. Эзэн надад өөрийнхөө ажлын төлөвлөгөөг танилцуулдаггүй. Бидний ажил бол хаалганы дэргэд суугаад үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучилдаг товчооны төлөөлөгчийг худалдан авагчтай нь дотогш оруулах үүрэгтэй. Харин хэн хаашаа, яах гэж явсан нь бидний ухаан хүрэх ажил биш. Товчооны утсыг танд өгөх үү?
- Баярлалаа, хэрэггүй. Та энд ажиллаад удаж байна уу?
- Хоёр дахь жилдээ.
- Энэ гэрийнхнээс хэн нь ер бусын байдлаар хувцасладаг вэ? Эсвэл зочдын хэн нэг ч юм уу?
Харуул гайхаж:
- Та юун тухай ярина вэ?
- Цагаан юм уу хар өнгийн гурвалжин хэлбэрийн хөгийн малгай өмссөн хүн энд харагдаагүй юу?
- Үгүй ээ, би байшинд ордоггүй, зөвхөн хоол идэх гэж гал тогоонд ордог. Та тогоочийг нь асууж байна уу? Тэр л үргэлж малгайтай явдаг байсан.
Би хүндээр шүүрс алдаад миний машин осолдсон газарт очихоор явлаа. Харуулыг байцаах нь ямар ч утгагүй, үнэхээр залуугийн зөв, түүний ажил бол хаалга манах болохоос эздийн төлөвлөгөөг яаж мэдэх билээ. Гэхдээ тэр яагаад Андрейг эхнэргүй гэж хэлэв? Эзэгтэй байдгийг үнэхээр мэдэхгүй байсан хэрэг үү?
Осол болсон жалганы ойролцоо хүрч ирээд орчин тойрныг ажиглаж хараад хэрэв үнэхээр Ира мөн байсан бол хаанаас ирсэн нь тодорхойгүй болж таарав. Замын хоёр талаар өтгөн ойтой. Хамгийн ойрхон суурин газар нь эндээс таван километрийн цааана байх Нистратова тосгон байлаа. Хэрэв Ира архинд халамцсан, эсвэл хар тамхинд мансуурсан байлаа ч бараг хувцас гэх юмгүй охин өвлийн тэсгим хүйтэнд энэ хүртэл ирж чадахгүй.
Би тоймтой юм юу ч бодож чадалгүй нааш цааш явж, тамхи татаж байгаад охины сурч байсан их сургуульд очиж найз нартай нь ярилцахаар шийдэв. Миний урд зүүн талд гүн ганга байгаа гэдгийг би мэдэж байсан тул эргэлтэн дээр болгоомжтой явсаар аюулгүй газар хүрч байж санаа амарлаа. Аз болоход мерседесийн тормоз нь гацсангүй, гэхдээ л нуруугаар хүйтэн хөлс чийхарсан байлаа.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Apr.11.12 1:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Харин тэр гэрийн эзэнд л нэг учир байгаам даа. Нөхөрт нь ямар ч юм өгсөн шууд унтуулчихдаг, хүний юунд дуртайг андахгүй мэдэж таалагддаг гээл.

Баярлалаа :hoho: :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.11.12 5:31 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
tnks


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited