#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 2:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Mar.13.12 12:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Би хөдөлж, удалгүй амьтны хүрээлэнд очиж зогсоход Валера байдгаараа харааж гарлаа. Тэмээний боловсруулсан илүүдлийг бид өөрсдөө хүрздэх болсныг мэдсэн Валерагийн урсгах хараал, уурссан дүрийг энд илэрхийлэх авьяас надад дутах байх. Ямар нэг байдлаар өмхий үнэрт утуулсаар бид хоёр арайхийн нэг юм ачиж дуусгаад МКАД руу хөдөллөө. Замдаа Валера ус худалдан авч гараа эцэс төгсгөлгүй угааж, зүлгэн:
- Үнэр гэж авах юм алга! Тэмээг өмхий хүрний садан төрөл юм гэж мэдсэнгүй хэмээн үглэсээр явав.
Бид хоёр дажгүй явсаар замдаа орон шуударч, овоо хэдэн километр хороож явтал замын цагдаа шүгэлдэн биднийг зогсоов. Цагдаа эрээн модоо эргэлдүүлсээр жийпэнд дөхөн ирж, бидний бичиг баримтыг шалгаад залхуутайгаар:
- Юу ачиж яваа юм? гэж асуулаа.
Валера бид хоёр харц солилцоод, ярьж ядаж байтал түрүүчийн нүд нь сэргээд ирэв. Гялалзсан хар өнгийн “Ланд” унасан баргар царайтай хоёр эр ямар нэг хууль бус юм ачиж яваа юм байна гэж мань эр бодоод, өөртөө оногдох хувийг өөртөө тооцож эхэлсэн бололтой.
Түрүүч цангинасан хоолойгоор:
- Тэгээд ардаа юу ачсан юм бэ дээ?
- Ялгадас! гэж Валера хэллээ.
Түрүүчийн царай нь хүрэнтээд ирлээ.
- Хөөе чи, наад үгээ бодож яриарай, тэгэхгүй бол хэцүүдэх байх шүү.
- Чи асуусан, харин би хариуллаа гэж Валера өөдөөс нь адгав.
Би цагаа ололгүй ярианд оролцон:
- Тэнд тэмээний ялгадас байгаа, амьтны хүрээлэнгээс авсан юм аа гэчихэв.
- Амьтны хүрээлэнгээс гэнэ ээ? гэж бүр манарч орхисон цагдаа лавлан асуусны дараа бүр ихээр уурлаж: -Ямар юмны амьтны хүрээлэн бэ?
Валера машины цонхоор нулимсанд, түрүүч цагаан хөх алагласан машинруу эргэж хараад гараараа даллав. Дахиад 2 сэргийлэгч тэндээс хүрч ирлээ.
Нэг нь хамраа нудчин байж:
- Машинаасаа гарцгаа гэлээ
Хоёр дахь найтааж харагдана.
- Та нар дэмий л юманд санаа зовж байна даа гэж би байдлыг тайлбарлах гэж оролдон – Бид өтөг авч явж байна.
- Ялгадас гэж Валера хошуу нэмлээ.
- Москвагийн амьтны хүрээлэнгийн тэмээний ялгадас.
Харин Валера арай тайвнаар:
- Ногоон талбайд, төмсөнд хэрэглэх гэж байгаа юм!
Гэтэл замын цагдаа ах нарын тэсвэр барагдав бололтой. Тэд нар бид 2ыг жийпнээс чирч гарган, машины өмнө зогсоогоод: “За муусайн юмнууд минь харж л байгаарай ” гэж заналтай нь аргагүй хэлээд брезентийг хуу татлаа.
Мэдээж хэдэн зуун ялаа тэндээс ниснэ биз дээ., тэгээд агаарт эвгүй муухай үнэр тархлаа. Сэргийлэгч нар хэсэг зуур алмайрч зогссоноо нэг нь:
- Ялгадас... гэлээ.
- Та нарт хэлсэн шүү дээ гэж би толгой сэгсрэв.
Валера тэндээс:
- Чи бүр гараа дүрж үзэхгүй юм уу, ямар нэг юм олох ч юм бил үү? гэж даажигнав.
Тэд толгой сэгсэрцгээнэ.
- Яах гэж Москвагаас өтөг зөөж байгаа юм? гэж нэг нь асуулаа. –Газар дээр нь ганц шил юм өгөөд хүссэнээрээ авч болно шүү дээ.
- Харин бид зөвхөн тэмээнийхийг авдаг гэсээр Валера буцааж бүтээгээд, - Эмчилгээний зориулалттай байдаг! Экологийн цэвэр бүтээгдэхүүн, бүр гэрэлт ауратай гэж байгаа!

Бид ногооны талбайд очоод дээрх ялгадсыг хэрхэн буулгасан талаар энд ярихгүй. Ийм учраас энэ удаа мөн л “туслаач” гэж Валераг хэлэхэд нь би өөрийн эрхгүй цочсон нь энэ билээ.
- Юу болсон бэ? гэж болгоомжтойгоор асуулаа.
- Ангелина Степановна л байхгүй юу!
- Одоо хүйтэн улирал учраас өтөг зөөхөд эрт байна!
- Түүний толгойд дахиад нэг тэнэг бодол ороод ирж!
- Ямар?
- Локтевкад нэг жижиг шүүгээ аваачих хэрэгтэй юм гэнэ.
- Юу?
- Яагаав дээ, мебель тавилга. Харахаас ч нүд халтирмаар зурагдаж халцарсан юм байгаа.
- Тэрнийг Локтевкад аваачих ямар хэрэг байна?
- Тэнд хадмын ах нь амьдардаг, тэгээд л өгнө гэж амласан байхгүй юу гэж Валера ёолох шахуу хэллээ. – Иван Павлович минь тус болж үз.
- Гэхдээ би яаж туслах юм бэ?
Валера ханцуйгаа хойш нь болгосонд гараа зузаан гэгч боосон харагдлаа.
- Өчигдөр унаж, нилээн хүчтэй гэмтсэн юм шиг байна. Гараа хугалаагүй нь аз болж. Харин хадам ээж хохирогч юм шиг хашгираад амар заяа үзүүлдэггүй. Тэр балгасыг хүргэж өг гээд байна.
- Локвтевка гэж хаана байдаг юм бэ?
- Холгүй ээ, гэж Валера баярлаад, -МКАД-аар зүүн тийш...
Тэр замаа нэгд нэгэнгүй тайлбарлаж байх үед нь энэ чинь миний осол болсон газраас холгүй юм байна гэсэн бодол надад төрөв.
- За яахав гэж би Валерагийн үгийг нь таслаад, - Яваад өгье, гэхдээ нэг болзолтой шүү.
- Юу хүссэнээ хэл хэмээн хөриш маань толгой дохилоо.
- Эхлээд чиний шүүгээг аваачиж өгчихөөд дараа нь тэндээс бараг хоёрхон алхмын зайтай байдаг нэг газраар ороод гарна.
- Асуудалгүй гэж Валера хашгираад, - Явцгаая гэлээ

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.13.12 12:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Надад ч гэсэн баясах сэтгэл төрлөө. Норагийн машиныг барьж явахгүй нь, та бүхэнд энэ тэнэг юм шиг санагдах байх л даа, гэхдээ Land Cruiser-н жолооны ард би маш тайван биеэ авч явдаг бол мерседест болохоор хөлөө тушуулчихсан юм шиг санагддаг.
Land Cruiser гайхалтай харагдана. Валера жилийн өмнө худалдаж авсан бөгөөд ийм ангиллын машины хувьд гүйлтийн хугацаа нь дуусаагүй байгаа билээ. Гялалзсан хар өнгөтэй, том, ганган жийп байгаа юм. Урд талын нүсэр хамгаалалт, манангийн 2 чийдэн, кофены хүрэн өнгийн арьсан суудалтай, тэгээд...
Дээд талын тээшин дээр нь балгас болсон бяцхан шүүгээ байна, аль тэртээ 60-аад оны үед ур муутай зөвлөлтийн үйлдвэрлэгч нарын хийсэн бүтээл.
- Энэ сэгийг Ангелина Степановнагийн төрөл саданд аваачиж өгнө гэдэгт чи итгэлтэй байна уу? гэж би болгоомжтойгоор асуунгаа, шатаачихвал харамсаад байх зүйл алга гэж бодож зогслоо.
- Салж унах нь байна шүү дээ. Энэ ямар хэрэгтэй юм? Халцарч эмтрээд, бүр нэг хөл нь хүртэл хугарчихсан байна!
- Чи манай хадамд хэлсэн нь дээр. Юу ч хэлээд нэмэргүй чавганц байгаа юм. долоо хоногийн өмнө: “Саяхан худалдаж авсан сайн шүүгээ. Бүр далаад оны үеийнх, хэрэв хаяхаар болвол ахдаа өгнө” гэж хэлсэн гээд бод доо.
- За за, далаад оны үед өгсөн амлалт юм бол биелүүлэх л хэрэгтэй гэж би доогтой нь аргагүй хэлээд жолооны ард суулаа.
Локтевкад бид хурдан явж хүрлээ. Би өөрийгөө тансаг хэрэглээний хүн гэж боддоггүй учраас эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг муулахгүй. Харин миний ээж Николетта бол тоож ч харахгүй. Манай юм бүхэн муу биш ээ. Харин машин уу! Тэд яахаараа ийм хуучирсан, бүдүүлэг байдаг байна аа? Гэхдээ “Жигули”-г юугаар ч солих дургүй хүмүүс нилээн олон бий. Жишээ нь Норагийн жолооч Шурик байна. Эзэгтэй өөрийнхөө ажилсаг, үргэлж бэлэн байдаг жолооч хархүүгийн төрсөн өдрөөр нь нэг их үнэтэй биш гадаадын машин авч өгөхөөр шийджээ. Тэгээд Нора түүнд “Пежо” авч өгөх гэж байгааг мэдээд:
- Үгүй, Жигули нь дээр гэж дуу алдав.
Харин Нора аж ахуйч, бас бага зэрэг харамч зантай Шурик өөрийнх нь мөнгийг хэмнэх гэж байна гэж бодоод уурлах нь тэр.
- “Пежо” юу нь муу байгаа юм? гэж эзэгтэй ууртай асуугаад Шурикийг ятгаж гарлаа.-Эцэст нь: Надтай маргах хэрэггүй! гэсээр үгээ төгсгөв.
- За ойлголоо гэж жолооч тэр дороо бууж өгөө, - Бэлгийн морины чихийг нь хардаггүй гэдэг байхаа.
- Нэгд, чих биш шүдийг нь гэж Нора залруулж хэлээд, - Өөрийнхөө санааг надад тайлбарлаад өг гэлээ.
- “Пежо” бол компьютер шүү дээ, тэгээд жижиг сажиг зүйл эвдэрвэл засварын газар очих хэрэгтэй болно. Харин манай “Жигули”-г лантуугаар ч гэсэн засч болдог. Ямар нэг эд хэрэг боллоо гэхэд асуудал биш, ганц хоёр утас холбож байгаад тук-тук, машин явж эхэлнэ дээ!
Нора санаа алдаад түүнд “найм” загварыг авч өгч билээ. Одоо Шурик шиг жаргалтай хүн байхгүй. Түүний тэрэг байнга эвдэрч л байдаг, харин тэр алх, лантуу, лоомны тусламжтайгаар машинаа зассан хэвээрээ.
Харин би машин засах үнэхээр дургүй. Надад боломжийн машин авчих мөнгө байхгүй учраас би “арав” загвартай явж байна. Мэдээж Land Cruiser болон “ВАЗ” концерны машинуудыг хооронд нь харьцуулах аргагүй...
Бүрэн хөтлөгчтэй, хүчтэй машин гэсэндээ хөлдүү мөс болсон зам дээгүүр хөнгөхөн явсаар Локтевод нисэх мэт хурдан очлоо.
- Хашаа нь тэр байна, нураад уначихсан байгаа нь гэж Валера хэллээ.
Бид хоёр машинаас гарч, Валера байшинд орохоор явлаа. Харин би цаг алдахгүйн тулд ачааны олсыг тайлж эхлэв. Уяа маш түргэн тайлагдаж, шүүгээ нэг талруугаа хазайж эхэлсэн тул машины будгийг халцалчих вий гэж айсандаа шүүгээг өргөхдөө даалгүй газарт унагаж орхив. Үл таних Николай одоо энэ хэмхэрхий үлдэгдлийг хараад надад юу гэж хэлэх бол? Би Москва руу эргэж давхиад тавилгын дэлгүүрээс шинээр худалдаж аваад ирдэг юм уу?
Валера хашаанаас гарч ирлээ., царай нь барайсан байна. Би саяхан шүүгээний оронцог байгаад одоо хэмхэрсэн хэсэг модны дэргэд эргэлдэн:
- Санаандгүй юм болчихлоо... Би одоохон яваад ирье... Эвгүй юм боллоо...
- Орхи цаашаа.
- Юу? Би ойлгосонгүй. Шүүгээ эвдэрчихлээ, харж байна уу?
- Нулимж орхи, Николай үхчихэж.
- Яаж тэр вэ?
- Яахав, хөршүүдтэйгээ нийлж нэрмэл архи уугаад хэтрүүлчихгүй юу.
- Бүгдээрээ үхчихсэн юм уу?
- Үгүй, зөвхөн Николай.
- Ийм гайтай юм байх гэж.
- Баярлах зүйл алга, “түргэн” дуудах хэрэгтэй.
Валера гар утсаа гаргаж ирээд ярилаа. Би дахин машинд орж суугаад радио асаав. Хажууд талийгаач байна гэж бодохоор эвгүй санагдана.
Дараа нь Валера машинд орж ирлээ. Өөдгүй муусайн зулбасганууд гэж тэр үнэн сэтгэлээсээ хэлэв.
- Хэн бэ?
- Эмч нар л байхгүй юу. Москвагийн түргэн ирэхгүй гэнэ., харин орон нутгийнх ирж чадахгүй гэж байна.
- Яагаад?
- Машин хүрэлцэхгүй байгаа юм байх, шарил юм чинь хүлээж байж болно гэнэ. Гадаа хүйтэнд гаргаад тавьчих гэж зөвлөж байна. Хоёр хоногийн дараа ирж авах юм байх.
- Гэвч бид энд тийм удаан байж чадахгүй шүү дээ.
- Тийм шүү гэж Валера толгой дохиод, - Би наадхыг чинь хэлсэн. Тэгсэн тэд юу гэж хэлсэн гэж бодож байна?
- Юу гэж?
- Өөрсдөө шарил хадгалах газар аваад ир гэж байна!
Миний бие царцах шиг болов. Ялгадас ачиж явснаас ч долоон дор юм болж байх шив.
- Одоо яая гэхэв гэж Валера мөрөө хавчаад, - Хөөрхийг энд нь хаялтай биш, үнэн алдартны шашинтны хувьд хүний мөсгүй вм болно. За яах вэ, дүүрсэн хэрэг!
Тэр машинаас гарлаа. Үгүй ийм адал явдал гэж бас байдаг аа, хэлэх ч үг алга.



_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.13.12 12:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
6-р хэсэг дууслаа..
Хэд хоног завгүй байгаад удаачихлаа.
Маргаашнаас 7-р хэсэг орно оо :mrgreen:

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.13.12 11:46 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ystoi urgeljleiig n' taashgui zohiol bna da
Oruulaad bgarai

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.13.12 1:51 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 65
Mash ih bayrlajiinoo, oruulj ogsond.....

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: Mar.13.12 3:15 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
хмм дараа нь юу болох бол...
хурдан уншийяаа ккк


Top
   
PostPosted: Mar.13.12 10:56 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 132
өө хөө энэ валери чинь сайхан зальтай нөхөр байна даа, өөрөө орж николайг нухчихаад гарч ирээд мань эрийг молиго үмхүүлчих шив дээ,

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Mar.14.12 11:13 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Huleegeed l .....

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.14.12 11:16 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Tehh alchlaa shde

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Mar.14.12 10:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
7-р хэсэг

Хорин хормын дараа Валера хаалган дээр үзэгдэж, түүний араас нүүр царай нь хавагнасан 2 залуу даавуунд боосон урт гонжийсон юм дамжилсаар гарч ирлээ.
- Арын суудал дээр тавьчих гэж Валера хэллээ.
- Багтахгүй байна гэж нэг залуу нь сөөнгөтсөн хоолойгоор хяхтнав.
- Тэгвэл суулгачих.
- Хүнд хувалз юм аа гэсээр хоёр архичин аахилан зүтгэлнэ.
Би жолооны хүрднээс тас зуураад, хэзээ ч эргэж харахгүй юм шүү гэж өөртөө ам өглөө. Аз болоход нутгийн эмнэлэг ойрхон байж таарч, Локтевкагаас гуравхан хором яваад хүрлээ. Энэ хугацаанд би сартай шөнө шүдээ хурцалсан арван мууранд ээрүүлсэн хулгана шиг амьтан бараг муужрах шахаж явлаа. Ингээд бид хэмхэрхий хаалга бүхий байшингийн гадна ирж зогсов.
- Би яваад ирье гэж Валера хэллээ.
Би машинаас үтэр түргэн буугаад:
- Алив хамтдаа явцгаая гэв.
Бид хоёр хүнд хаалгыг түлхэж нээгээд урт харанхуй хонгилд оров.
- Эй! Хэмээн Валера хашгирлаа. – Амьд хүн байна уу?
Түүний дуу хөндий хонгилоор цуурайтсаар замхрав. Ямар ч хариу байдаггүй.
- Бүгдээрээ үхчихсэн юм уу? гэж Валера байдгаараа хашгирав.
Гэнэт бидний баруун талд байх хаалга нээгдэж, өмнө нь цасан цагаан байгаад одоо бохир хир болсон халаадтай залуу шагайлаа. Асрагч залуугийн сахал нь ургажээ.
- Юундаа орилсон юм? Түүний амнаас архины эхүүн муухай хурц үнэр ханхална. – Ойд явж байгаа биш, эмнэлэгт байгаагаа мэддэггүй юм уу?
Валера дуугүй зогсож байхдаа царай нь чинэрэн хүрэнтэж эхэллээ. Манай хөрш одоохон асрагчийг базаж аваад лонхтой ус сэгсчиж байгаа юм шиг савчуулж эхлэх нь гэж би айсандаа байдлыг зөөлрүүлэхээр шийдлээ.
- Хонгор минь, бид энд цогцос авчирлаа. Хэнд хүлээлгэж өгөх вэ?
Согтуу толгой нүдээ том болгож эргэлдүүлснээ, эг маг хийгээд хаалганы цаагуур орж алга болов. Дахиад л нам гүм боллоо.
- За яах вэ та нарт зохих шанг нь хүртээнэ дээ. Валера одоо жинхэнээсээ уурлаж эхлэх нь тэр.
- Чи энд суугаад амарч бай гэж би түүнд хэлээд урагдаж ноорсон сандлын тамтагруу заалаа.
Валера миний үгэнд орж суусан ба хаалгыг түлхэж онгойлгоод харьцангуй том өрөөнд явж оров. Ширээ тохойлдсон гурван хүний дүрс үзэгдсэн бөгөөд тэр гурвын халаад нь гурван өөр өнгөтэй буюу бохир, маш бохир, бүр дэндүү бохир гэж хэлж болохоор аж. Миний алхааг сонссон нэг нь эргэж харсанд энэ эмэгтэй хүн юм байна гэж би мэдэв.
- Ийшээ орж болохгүй гэж асрагч эмэгтэй залхуутайгаар сунжруулан хэллээ.
- Шарил хаана хүлээлгэж өгдөгийг хэлж өгөхгүй юу?
- Гудамд хүлээж бай, хүмүүс оройн хоолоо идэж байгааг харахгүй байна уу?
Би халааснаасаа зуун рубль гаргаж ирээд:
- Цогцсыг хэнд өгөх вэ? гэж давтан асуулаа.
Цонхны дэргэд сууж байсан асрагч дэвсгэртийг авч гартаа базаж үнгээд:
- Чамд 15 рубль байхгүй юм уу?
- Миний мэдэхээр зуу нь хамаагүй их биш үү гэж би гайхав.
- Шил нэрмэл 15 байдаг юм!
- Чи тэгвэл нэг биш хэд хэдийг авч хүрэх юм байна гэж би согтуу толгойд тайлбарлав.
Гэтэл тэр:
- 15ыг өгчих гэсэн тэнэг яриагаа давтсан хэвээр.
Түүнтэй маргалдаад нэмэргүй гэдгийг ойлгосон би хүссэн 15ыг нь өглөө. Асрагч сэхээ орж ажлаа хийхээр болов.
- Лавлагаа байгаа юу?
- Ямар?
- Үхлийн тухай.
- Байхгүй.
- Баримтгүй бол хүлээж авахгүй.
Би сандарч эхэллээ.
- Хэн өгдөг юм?
Энд байгаа нөхдүүдээс хамгийн их согтсон бололтой эмэгтэй:
- Цогцсоо хаанаас авсан юм? гэж байна.
- Гэрээс нь.
- Тэр гэртээ юу хийж байсан юм?
- Эхлээд бусадтай адилхан амьдарч байсан, тэгээд л үхсэн.
- Тэгвэл буцаагаад аваад яв. Түргэн дуудахаар баримт бичээд өгнө гэж тэр эмэгтэй дультчив.
- Гэхдээ түргэн энд авчир гэсэн шүү дээ.
- Үхдэлээ буцаагаад аваад явж үз. Та өөрөө алчихсан ч юм бил үү.
Миний толгой эргэх шиг болов. Тэгээд дахин түрийвчээ нээгээд мянган рубль гаргаж ирээд:
- Май, энд жаран шил, магадгүй түүнээс ч их шил архины мөнгө байгаа гэлээ.
Хүүхэн найган босоод, өмнөө байгаа зүйлийг гөлийн хөшсөн найзаа цохиж аваад:
- Хөргөгчинд зай байгаа юу?
- Ну.. бу.. му..
Сувилагч найгасан чигтээ хажуугийн хаалгыг нээвэл нэг жижиг өрөө байхыг би харлаа.
- Энд авчраад хийчих гэж тэр хэлээд, - Манайд дүүрчихээд байна. Энд түр байж байг.
Би хараад цочих шиг боллоо. Тэр бяцхан өрөө нь гурван том халаагууртай, буланд нь элдэв даавууны навтраг овоолсон агуулах маягийн юм байв.
- Ер нь хөргөгч дотор зай олоод хийчихвэл яасан юм бэ?
Бүсгүй хамраа үрчин, бодол болон зогсоно.
- Тэ... тэнд багтахгүй ээ. Яагаад ч орохгүй. Нэг бол энд аваад ир, нэг бол гэрт нь аваад оч. Сонголт алга!
Хэсэг хугацааны дараа золгүй Николайн шарилыг модон орон дээр авчирч тавилаа.
Валера бид хоёр хонгилд гарав.
- Эндээ хүлээж бай гэж асрагч хэлээд, тасалбар бичиж өгье гэв.
Бид хоёр хана налан дуугүй зогсоно. Ярих ч сонирхол байсангүй, тэгээд ч юугаа ярих билээ?
Валера:
- Ийм новшийн юм гэж байдаг аа..
Валера энэ янзаараа цааш үргэлжлүүлэх гэтэл гэнэт хаалганы цаана зэрэг уулга алдан хашгирах дуулдаад дараа нь хаалга хүчтэй саван нээгдэж, өнөөх гурван архичин нүд нь орой дээрээ гарчихсан өрөөнөөс гүйлдэн гарч, ганхаж найгасан ч үгүй хажуугаар шурдхийн гадаа гарцгаав.


_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.15.12 10:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Хэхэ овоо архичид вэ. Харин хөөрхий Николай яасийн бол :??:

Баярлалаа Крис :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.15.12 10:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Үхээгүй юм бишүү. Босоод ирэхээр нь эмч нар нь гараад зугтаах шиг боллоошд.


Top
   
PostPosted: Mar.15.12 11:07 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
uheegui l bsan ym baih daa
urgeljleliig n' huleej bna shu
bolomjooroo hurdhan oruulaad duusgachihval yasiin be /davraad yaruulaad bna gene u/

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.15.12 11:13 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 65
yu bolov, yaav iiv

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: Mar.15.12 11:13 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 65
yu bolov, yaav iiv

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: Mar.15.12 10:20 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 132
хүн харахын аргагүй тамлуулж үхсэн байгаа ииииииии

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Mar.16.12 1:29 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
huleene gedeg ch bas tamtai yma, neg moson duusahaar n' unshsan n' deer ym shig bna Ehnees n' barag martaj bna

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.16.12 4:06 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.07.10 12:49 am
Posts: 4
unshij bgaa shuu


Top
   
PostPosted: Mar.17.12 2:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
- Эд нар яагаа вэ? хэмээн Валера гайхлаа.
- Мэдэхгүй ээ, гэж би хэлээд, - Цасанд умбах гэсэн юм болов уу, халуун ууранд орсны дараа нэг тэгдэг шүү дээ.
Бид хоёр тоймтой ярилцаж амжаагүй байтал өрөөнөөс бас нэг нөхөр гарч ирлээ. Гэхдээ тэр халаад биш нэг цагаан зүйл хэдэрсэн нь эртний Ромчуудын нөмрөгийг санагдуулахаар аж. Түүний байдлыг харвал шинэ жилээс хойш унтаагүй хүн шиг нүд нь бүр гөлийжээ.
- Сонсооч залуус аа гэж хоолойгоо хэржигнүүлэн хэлээд, - Петрович хаана байна аа? Ингэхэд би өөрөө хаана байна вэ?
Миний хажууд хүнд юм түсхийн унах чимээ гарав. Би эргэж харвал Валера зүрх муутай авгай шиг ухаан алдаж унасан хэвтэнэ. Чухам энэ үед би үнэхээр их айсан тул:
- Танай энд хэвийн байдалтай эмч нар байна уу? гэж хашгирвал нөгөө “ром” эр толгой сэгсрээд:
- Алтуфвьев тосгонд Ленка бий, тэр төрүүлж ч чадна гэлээ.
Ингэж хэлээд тэр тайвнаар гадаа гарахаар явлаа. Би Валераг сэрээх гэж оролдож эхлэв. Валера арайхийн нэг юм сэргэж, нүдээ нээгээд:
- Тэр хаана байна?
- Хэн?
- Николай.
Би хошин шогийн жүжигт оролцож байгаа юм шиг санагдаж болгоомжтойгоор:
- Бид шарил хадгалах газар байна. Николайг тэнд хэвтүүлсэн байгаа.
- Үгүй ээ гэж Валера ярвайгаад, - Тэр яваад өгч гэв.
Би дотроо залбирлаа. Сая болж өнгөрсөн солиотой юм шиг үйл явдалд хөрш маань үнэхээр цочирдсон нь илт. За яахав, түүний логикт нь нөлөөлөх гээд үзье. Би өрөөнд ороод жижигхэн өрөөний хаалгыг нээгээд: “За тэр, хадам ээжийн чинь ахын шарил энэ байна! ” гэж хэлэх гэтэл үг хоолой дээр ирээд гацаж орхив. Тахир хөлтэй модон ор хоосон байлаа. Буланд нь эсэн бусын даавуу шиг зүйл овоолоотой, тэдгээрийн дээр шөвгөр хоншоортой дэгжин цагаан гутал өнчирсөн юм шиг хэвтэж харагдана. Түүнээс холгүйхэн шовгор оройтой малгай хэвтэх аж. Өөр хэн ч байсангүй.
- Ээ... гэж би түгдчээд, - ээ...
Гэтэл Валерагийн хөдлөх, сэтгэх чадвар нь сэргэв бололтой, гадагш ухасхийсэнд би хойноос нь дагалдан гараад хачирхалтай дүр зургийг олж харлаа. Цагаан өмсгөлтэй “үхдэл” маань хашааны хаалга нүдэн:
- Онгойлгооч, би Николай байна хэмээн үглэж байв.
- Тэр амьд юм байна шүү дээ. Би бараг хашгирлаа.
- Тийм л болж таарлаа. Валера түүнийг хашаанаас холдуулах гэж ноцолдоно.
- Тэрнийг үхсэн гэж хэн хэлсэн юм бэ?
- Хөсрийн Димка гээд хөрш маань ухаан нь орон гаран болсон түүнийг машинд чихэж оруулав.
Би байдлыг цэгнэж үзэхийг оролдлоо. Тэгэхээр Николай үхээгүй. Зүгээр л ухаанаа алдтал архи уусан хэрэг байж. Валера минь чи ч үзүүлж өгөх юм аа. Гэхдээ би ч гэсэн тэнэг гэдэг нь. “Шарил”-ын аман дээр нь толь тавьж байгаад шалгах хэрэгтэй байсан юм. Бид явж амжаагүй нь аз болжээ.
- Хэн нэгэнд ярих юм бол итгэхгүй дээ, гэж Валера хэлээд, - Энэ гайхамшгийг гэрт нь хүргэж өгье.
Би мотороо асаагаад хөдлөх гэтэл унтаж байх шиг байсан Николай гэнэт сэргэж:
- Гутлыг минь өгөөдөх гэлээ.
- Хараал ид гэж! Валера үнэн сэтгэлээсээ хараагаад, - Дотор орхисон байх, аваад ирье гэв.
Гэвч би ухаан нь орон гаран, солиотой юм шиг болсон согтуу хүнтэй хамт үлдмээргүй байсан тул:
- Чи сууж бай, би гутлыг нь аваад ирье.
- Модон орны дэргэд хэзээ ч тосолж байгаагүй, гутал гэж хэлэхэд хэцүү нэг тамтаг байгааг олж харлаа. Би сэжиглэнгүйгээр ярвайн тонгойтол буланд байгаа гутал малгай хоёр дахин нүдэнд тусав.
Би яах гэж ирснээ мартаад тэр малгайг авч үзвэл Норагийн өрөөнд байгаа малгайтай усны дусал шиг адилхан байв. Малгайг авч өрөөнөөс гарвал шүүгээ ухан зогсох эмэгтэйг харав.
- Энэ хэнийх вэ? – Нөгөө малгайгаа архичин эмэгтэйн хамарт нь тулгах шахам барьлаа.
Тэр нүдээ анивчина.
- Яах гэж?
- Хэнийх байсан бэ?
- Чөтгөр бүү мэд.
- Энэ агуулахын буланд байсан.
- Аа, сонс доо. Та нарын цогцос зугтааагаад явчихсан шүү. Бидний зүрх арай л амаараа гарчихсангүй.
- Өршөөгөөрэй гэж би яриаг нь таслаад, - Тэр амьд байгаа, зүгээр л үхтлээ архи уучихсан байна лээ.
Бүсгүй манантсан нүдээ арчих гэж оролдох аж.
- Тэгээд... үгүй мөн.. та нар үзүүлж өгөх вм аа..
- Энэ хэний малгай вэ?
Тэр мөрөө хавчлаа.
- Тэнд хувцаснуудыг хийдэг юм.
- Ямар?
- Янз бүрийн л юм байдаг, жишээ нь гэрийнхэн нь авахгүй хаячихсан, эсвэл маш бохир заваан, мөн танигдахгүй болсон цогцоснуудын хувцаснууд байдаг. Тэмдэглэж аваад зууханд шатаачихдаг, хадгалах шаардлагагүй, хадгалах газар ч байхгүй.
- Энд байгаа зүйлс хэнийх байсныг хэлж өгч чадах уу?
Согтуу эмэгтэй:
- Чамд ямар хэрэгтэй юм? Чи хэн юм? Юунд шалгаагаад байгаа юм? Ойлгох ч юм алга! Авчирсан шарил нь босоод явж л байдаг... Та нарын новш юм бол авч үз. Надад ямар ч хэрэггүй. Бм маш их сэжигч зантай, надаас өөр хүн авах л байсан байх.
- Шарилын тооцоог гаргадаг компьютер энд байхгүй юм уу?
Эмэгтэй хөхрөөд:
- Компьютер чинь хэрэггүй хог! Мөн ярив аа! Бидэнд дэвтэр байдаг юм!
- Үзэж болох уу?
- Болохгүй!
Би түрийвчнээс ээлжит дэвсгэртээ гаргаж өглөө.
Эмэгтэй тэр дороо сэргэж:
- Одоохон аваад ирье гэлээ.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.17.12 3:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Түүний явдал суудал нь хөнгөн шингэн болсныг харвал архи нь нилээн гарсан нь илэрхий. Хэсэг хугаацааны дараа тэр цэгцтэй хариулт өгч чадна байх. Би агуулах руу эргэн ороод сэжигч зангаа даран байж нөгөө навтаргуудыг үзэж эхэллээ. Богинохон цагаан банзал, урт ханцуйтай босоо захтай цамц, нэг бяцхан гутал тэргүүтэн байв. Бүгд л зуны хөнгөн хувцас байх аж.
Хөлийн чимээ сонсогдож, бүсгүй зузаан гэгчийн бүртгэл тэвэрсээр орж ирлээ. Одоо архи нь бүр гарсан бололтой харагдана.
- За энэ байна, хар даа. – Өчигдөр нэг эрийг Клотинаас авчирсан, өөрийгөө боомилсон байна лээ. Пүрэв гарагт манай эндхийн нэг эмгэн эмнэлэгт нас барсан, Лхагва гарагт хууль бусаар үр хөндүүлж байгаад өнгөрсөн эмэгтэйг авчирсан, Өөр юу ч байхгүй. Уншаад үз!
Би тэмдэглэлийг гүйлгэж харлаа. Боож үхсэн эр надад хэрэггүй, эмгэн ч гэсэн, харин үр хөндүүлсэн эмэгтэй... Гэвч хувцас гэсэн хэсэгт хар өмд, улаан ноосон цамц, саарал гадуур хүрэм гэж бичсэн байв. Миний олсон хувцастай хамаатай зүйл нэг ч алга.
- Та санах гээд үзээч гэж би бараг гуйх шахам хэлээд, - Энэ хувцаснууд хэзээ энд ирсэн бэ? Май, энд дахиад мөнгө байна.
Надтай ярилцагч эмэгтэй духаа үрчийлгээд бодолхийлнэ.
- Тэгэхээр өчигдөр би байгаагүй, өөр ээлж ажиллаж байсан. Манай өнгөрсөн жижүүрийн үед ийм зүйл ажиглагдаагүй. Харин өнөө өглөө бид ажилдаа ирээд харахад байж байсан юм байна. Сима авгай авчирснаас зайлахгүй. Гэхдээ бүртгэл дээр тийм хувцастай шарил авчирсан гэж бичээгүй байсан. Ер нь янз бүрийн зүйл болж байдаг юм. манайхны хэн нэг нь цогцсыг жаахан гэсгээгээд өгөөч гэж гуйсан байж болно, байшинд байлгаад байх нь хүсээд байх зүйл биш, саравчинд оруулчихаар санаа зовмоор, тэгээд л нааш нь чирээд ирсэн байх. Хэн хөршдөө татгалзаж байлаа даа?
- Тэгээд танайх олон хөрштэй юу?
Эмэгтэй мөрөө хавчаад:
- Та Сима авгайтай ярилцаад үз. Түүнд жаахан юм өгчих, тэр асуусан болгонд чинь хариулаад өгнө. Хажууханд, Бубновкад амьдардаг юм. Эсвэл маргааш хүрээд ир, түүний ээлжинд гарах өдөр нь.
Би хувцсыг харж байгаад:
- Би эд нарыг авч болох уу?
- Танд ямар хэрэгтэй юм бэ?
- Хэрэгтэй байна.
- Ав л даа.
Эхлээд би амь орсон нөхрийн гутлыг машинд оруулж өгөв.
- Чамайг зөвхөн үхэл рүү илгээж байвал таарах юм байна гэж Валера гонсойсон байртай үглэн, Николайг өшиглөөд, - Гутлаа өмсөж үз гэлээ.
- Надад сайхан байна гэх архичин нөхрийн дуу сонсогдов.
- Уут байна уу? гэж би асуулаа.
- Май, энэ байна гээд хөрш маань надад уут өглөө. – Хөөе, хаачих нь вэ?
- Одоохон эргээд ирнэ гэсээр би хувцас авахаар явлаа.
Бид Локвевкад ирэхэд Николай машинаас бараг өнхөрч буугаад шивэр үнэртсэн заваан гутлаа машин дотор орхин, цасан дээр хөл нүцгэн таваргасаар явж одов.
- Хөлдөж үхэх нь байна шүү дээ гэж би санаа зовон хэлсэнд Валера огт тоосонгүй.
- Тэрэнд хамаагүй ээ.
- Тэр яаж хүйтнийг мэдрэхгүй байж чадаж байна аа?
Валера инээгээд:
- Иван Павлович чи архи уудаггүй болохоор кайф авсан үед бүх мэдрэмж алга болдогийг мэдэхгүй.
Гэнэт Ирина хоёрдугаар сарын жихүүн хүйтэнд яагаад нүцгэн явж байсан учрыг олох шиг болов. Охин нэг бол согтуу байсан, эсвэл мансууруулах бодисны нөлөөнд автсан байх.
Осол болсон газар бүрий болж байхад ирсэн тул эрэл хайгуул хийгээд нэмэргүй нь тодорхой. Маргааш өглөө дахиад ирэхээс.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.17.12 3:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Гэрийн хаалгаар ормогц шинэхэн хайрсан пирожкины үнэр хамар сэтлэм цоргилоо. Надад энэ үнэр нэг л дурсамжийг эрхгүй санагдуулдаг юм. 11-р сарын 7-ны үд дунд болж байна. Цаг эрт байгаа ч ээж хэдийнэ ажлаа эхэлчихсэн байлаа. Асаалттай зурагтаар хөгжилтэй дуу хуур сонсогдож, хааяа нэг хүмүүсийн нижигнэсэн “ура” гэх уухайн түрлэгтэй хослоно. Цэнхэр дэлгэцээр ЗХУ-ын янз бүрийн хотуудаас шууд нэвтрүүлэг цацаж байгаа нь энэ. Жирийн хөдөлмөрчин хүмүүс хэрхэн Агуу их социалист хувьсгалын баярыг хөөр баясгалантайгаар угтан тэмдэглэж байгаа тухай сурвалжлагч нар зурагтаар ярина. Дараа нь аав Зохиолчдын холбооныхонтой жагсаалд оролцоод гэсээр хөгжилтэй хэдэн нөхдийн хамт хөлдөж үхэх нь холгүй орж ирнэ. Нюша зочны өрөөнд пирожки оруулж, ширээн дээр жүнзнүүд гялалзаж харагдана. Баярын сайхан мэдрэмж, хүүхэд насны гэгээн дурсамж, аз жаргалтай мөчүүд...
Энэ өдрийн хүртэл Норагийн гэрт пирожки үнэртэж байсан удаагүй. Ленька юу ч хайрч хуурдаггүй байсан юм. Би ууттай хувцсаа өлгүүрт тохож орхив. Би ямар нэг баярт үйл явдлыг мартсан юм болов уу? Одоо хоёрдугаар сар, мэдэгдэх зүйл алга байх шиг. Хэн нэгний төрсөн өдөр ч биш.
Би урт хүрмээ тайлж амжаагүй байтал гал тогооноос Муся гарч ирээд над руу гүйхээрээ хүрч ирэв. Тэгээд хоромхон зуур миний гадуур хувцсыг тайлаад, хажууд байх явган сандал руу түлхсэнд би өөрийн эрхгүй унаад өглөө. Муся мөн л шаламгай хөдөлгөөнөр миний гутлыг тайлан, хөлөнд улавч углав. Би бүр бага зэрэг тэвдсэн шүү. Өдий болтол нэг ч эмэгтэй хүн намайг ингэж халамжилж байгаагүй учраас үнэндээ эвгүй л санагдаж байлаа.
- Та очоод гараа угаачихаад ир, хэрэв гадуур явсан л бол угаалгын өрөөнд заавал орж байх хэрэгтэй гэж Муся хэллээ.
Гайхаж, манарсан би бээр угаалгын өрөөнд очоод үүдэнд нь мөн гайхшран зогслоо. Угаалгын өрөө ёстой нэг сонгодог утгаараа гялалзаж байх юм. Хэн нэгний нямбай гар бүгдийг нь толь шиг зүлгэжээ. Шударгаар хэлэхэд энд хэзээ ч бохир байгаагүй, Ленька нэг юм угаамаар болдог байсан ч үүн шиг гялалзуулж байсан удаагүй. Намайг зочны өрөөнд ороход хүртэл гэнэтийн явдлууд үргэлжилсээр. Муся миний хамгийн ихээр дурладаг цайны хандтай гүц авчирч өгөв. Нэг тийм, өтгөн шингэн, халуун хүйтэн нь гойд таарсан ханд байдаг. Ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол тавган дээр овоолсон пирожки байлаа.
- Энэ байцаатай, тэр махтай, цаана байгаа нь мөөгтэй, хажуудах нь алимтай гэх зэргээр Муся тоочиж гарлаа.
Би эхлээд махтайг нь амсаж үзэв. Энэхүү эгэл бус сайхан амтыг үнэхээр үгээр илэрхийлэх боломжгүй мэт санагдлаа. Хөөлгөж хийсэн нуугисан зөөлөн гурил, шарсан сонгинотой хольсон тугалын мах... Би амтархсандаа наймыг нэг дор идээд одоо тэсрэх нь гэж бодлоо. Одоо Норагийн өрөөнд очоод энэ өдөр яаж өнгөрсөн тухай илтгэх хэрэгтэй байдаг, гэтэл миний хүч чадал зөвхөн орондоо мөлхөж хүрээд дээр нь гарч хэвтэхэд хүрэлцэхээр байв. Миний нойрсож эхэлсэн уураг тархины ажигласан хамгийн сүүлчийн зүйл бол өрөө минь өөгүй цэвэрхэн байсан явдал билээ..

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.17.12 3:27 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.29.07 8:44 pm
Posts: 65
Thanks! :cheerleader:

_________________
We love Croft!!!!


Top
   
PostPosted: Mar.18.12 8:07 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Hool n' bas neg ymnii hol'tstoi ym bish u

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.19.12 9:11 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Unuudriin heseg oroihon oroh bh shu. Com-gu boltsoon :razz: udur zasvaras avna.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.19.12 2:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Ямар лаг үйлчлэгч тогооч 2 вэ бүх юм нь төгс кк.

Баярлалаа :hoho: :hoho: хүлээжийеөө

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.19.12 10:47 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 132
ГЭРТЭЭ НЭГ ИИМ ҮЙЛЧЛЭГЧ,ТОГООЧ ХОЁРТОЙ БОЛОХ ЮМСАН....... МӨРӨӨДӨӨД Л БАЙХААС

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited