#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.17 12:54 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: May.28.11 1:42 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
1-р хэсэг

-Миний эхнэр жинхэнэ шулам!
Би инээдээ барихыг хичээн дэвтэр дээрээ анхааралтай тэмдэглэл хийж байгаа дүр үзүүлж суулаа.
Элеонора тэндээс:
-Хэлэх ч юм биш Ихэнх эмэгтэйчүүд жинхэнэ шулмууд байдаг
Эзэгтэйн өмнөх сандал дээр сууж буй эр толгой сэгсрэв.
-Та намайг сайн ойлгосонгүй бололтой.Би бие галбир зүс царайг нь хэлээгүй байна.Тэр жинхэнэ жатгач эм байгаа юм.
Нора хөгжилтэйгээр:
-Бах мэлхийгээр шөл хийж шүүр унаад нисэж байна уу? гэлээ.
-Тийм ээ гэж тэр эр толгой дохиод Чухам яг тэж байна
Би санаа алдан дэвтрээ хажуу тийш нь тавилаа.Ойлгомжтой, дахиад нэг солиотой нөхөр ирчихэж.Энэ уужим хорвоод хичнээн их хэвийн бус, гажигтай хүмүүс амьдардаг нь үнэхээр сонин шүү.Гудамжинд хажуугаар зөрөх хүмүүсийг харахад ердийн амгалан төрхтэй алхацгаана хэн нэг нь чармай нүцгэн гэрээсээ гарч гүйх юм уу, эсвэл элдэв ааш авир гаргаад байхгүй... Харин хүмүүстэй тэд нэг л хачин жигтэй зан авир гаргах нь манай ээж Николеттагийн хэлдгээр толгойнд нь дүүрэн жоом үүрэлсэн юм шиг байдаг.Үүнтэй адилхнаар энэ эр анх надад маш аятайхан сэтгэгдэл төрүүлсэн билээ.Би хаалга онгойлгоод жийнсэн өмд ноосон цамцтай гуч эргэм насны залууг олж харлаа.
-Мөрдөгч Элеонора энд амьдардаг уу?
Би зай тавьж өгөөд:
-Та орно уу, Элеонора ажлын өрөөндөө байгаа, та уулзах цаг товлосон уу?
Зочин толгой дохин:
-Тийм ээ, би өчигдөр түүний нарийн бичиг Иван Павлович Одеяловтой утсаар яриад бүртгүүлсэн.
Би инээмсэглээд:
-Подушкин гэдэг юм.Танилцахыг зөвшөөрнө үү, Павлович Подушкин!
-Өө бурхан минь, уучлаарай! хэмээн тэр дуу алдав.
-Зүгээр ээ!
-Намайг крилл гэдэг юм.
-Маш таатай байна.
Бид хоёр ганц хором хэртэй өлгүүр хавьцаа эргэлдэж, бие биедээ найрсаг үг хэлж зогсов.Кирилл миний хүрээний хүн шиг санагдсан бөгөөд тэр одоо хатагтайг хараад сандарч эхлэхгүй байж гэж найдна.
Бид Норагийн өрөөнд орж суусны дараа эзэгтэй:
-За, та ямар хэргээр ирэв дээ?
Гэтэл Кирилл тэр доороо:
-Миний эхнэр гэж жинхэнэ шулам байгаа юм! гэж эхэлдэг байгаа.
Одоо тэр элдэв зүйл шидлээд эхлэхгүй байгаа?Элеонорагийн толгойд мөн л ийм бодол орж ирсэн бололтой, хажуудаа байх харваачийн хүрэл баримлыг нөгөөх галзуу нөхрөөс холдуулан тавилаа.Тэр баримлыг эзэгтэйн төрсөн өдрөөр гэрийн үйлчлэгч эмэгтэй нь бэлэглэж билээ.Ленкад энэ баримал яагаад таалагдсныг мэдэхгүй юм.Хэдийгээр Элеонора бүдүүлэг аашлах дуртай боловч эмзэг, өрөвч сэтгэл нь дийлж, энэ айхтар баримлыг ажлынхаа ширээн дээр залах хэрэгтэй болсон юм.Нэг сайн тал нь хэрэв ямар нэг солиотой нөхөр Норад халдах гэж зүрхэлбэл уг баримлыг цохиур болгон ашиглаж, өөрийгөө хамгаалж болох сайн талтай.
-Миний эхнэр жинхэнэ амилсан босоо ороолон юм шүү дээ! хэмээн Кирилл давтаж хэлээд
-Тэр намайг юу хийхэд хүргэсэн гэж бодно!
Элеонорагийн царай эелдэг ялгуум атлаа харамссан дүртэй болоод түүнээс:
-Хүндэт Кирилл... Өршөөгөөрэй, та овгоо танилцуулаагүй юм байна.
-Хэрэггүй ээ гэж үйлчлүүлэгч гараа савчаад,
-Зүгээр нэрээр дуудаж болно.
-Кирилл, та лам, эсвэл үзмэрч нарт хандах хэрэгтэй байх, тэд нар шуламтай яаж харьцахаа мэддэг юм.
Би дотроо түүнд талархан алга ташиж суулаа.
Сайн байна шүү, галзуу, үгүй бол өөртөө л гай дуудах болно.Кириллийг ямар нэг аргаар эндээс гаргах хэрэгтэ, хэвийн бус үйлдэл хийдэг хүмүүсээс үнэндээ би эмээгээд байдаг юм.
-Олег Семенов надад өөрийг чинь санал болгосон! хэмээн Кирилл хэллээ.Таныг ямар ч нөхцөлийг давж гарч чадна гэж тэр надад итгүүлсэн.Харин танай Одеялов бүр гал руу үсрэхээс буцахгүй гэсэн шүү! Миний эхнэрийг надад авчраад өг!
-Подушкин! гэж би залруулж хэлсэн боловч нөгөө солиот чинь огт авч хэлэлцсэнгүй.
-Миний эхнэрийг буцаагаад надад авчраад өг гэж тэр амандаа бувтнах аж.
Элеонора байдлыг зохицуулахаар оролдож байгаа бололтой:
-Кирилл харамсалтай нь би мөн Иван шулмаар мэргэжсэн хүмүүс биш л дээ.
-Аняг надад буцаагаад аваад ир гэж Кирилл үглэх зуур царай нь хувхай цайж, уруул нь хөхөрчээ.
Би гар утсаа харлаа. Сэтгэцийн эмнэлэг рүү залгадаг юм билүү? Хараад байхад Элеонорагийн уур нь хүрч эхлэж байх шиг байна. Нүүрэнд нь инээмсэглэл нь хэвээрээ боловч энэ нь өнгөн төдий, харин нүдэнд нь хилэнгийн оч гялалзана.Бодоод байхад энэ солиотой нөхрийг явуулсны дараа Нора өөрийнх нь хамтрагч байгаад одоо амжилттай яваа бизнесмэн Олег Семенов руу тэр даруй утасдаад бөндгөрийг нь хяргаж өгнө дөө.Тэр нь ч зөв! Яах гэж мэдрэл муутай юмнуудыг явуулж байдаг юм?
- Кирилл гээд Нора ярьж эхлэх гэтэл үйлчлүүлэгч түүний яриаг тасалж:
- Та нар миний Аняг авчирч өгөхгүй бол би эндээс явахгүй! Явахгүй шүү!
Зөвхөн эмэгтэйчүүд байдаг хийрхэл түүний дууны өнгнөөс мэдэгдэнэ.Би бүр айж орхилоо.Энэ байшинд надаас гадна хоёр эмэгтэй байгаа.Элеонора тахир дутуу, тэргэнцэр дээр суудаг, түүний гэрийн үйлчлэгч, тогооч эмэтэй Ленка. Хоёулаа эсэргүүцэл үзүүлэх чадваргүй. Би ч гэсэн хүнд атлетикийн тамирчин биш, номноос өөр хүнд зүйл гартаа барьж үзээгүй удаж байгаа нэгэн.Хэрэв энэ Кирилл нударга зангидан дайраад эхэлбэл яах вэ? Нэг талаас би эмэгтэйчүүдийг харж хамгаалах үүрэгтэй, нөгөө талаас... Би хэзээ ч зодоон хийж яваагүй, бүр хүүхэд байхдаа хүртэл аливаа асуудлыг амаар ярьж зохицуулахыг илүүд үздэг байсан. Миний аав зохиолч Павел Подушкин.
- Иван Повлович хэмээн Нора намайг бодит байдалд эргүүлэн оруулаад - Кириллд цай авчраад өгөхгүй юу?
Би хурдхан бослоо. Ойлгомжтой, Нора намайг сэргийлэх дууд гэж байгаа юм байна. Манай байшинд хаа сайгүй утас бий, бүр гал тогоонд хүртэл байдаг нь сайн хэрэг.
- Сууж бай! хэмээн Кирилл архирлаа. - Би цай уумааргүй байна!
Би буцаад сандалдаа суув. Үйлчлүүлэгч илүү түрэмгий авиртай болж байгаа нь муу хэрэг шүү.Нора ширээгээ хуруугаараа бөмбөрдөнө.
- За, за таныг ойлголоо гэж гэнэт Нора хэлээд, - бид танд тусалъя. Та одоо тайвшраад, өөрт тулгарсан асуудлаа илүү дэлгэрэнгүйгээр бидэнд тайлбарлаж өгөхийг хичээгээрэй.
Кирилл ч тайвшрав бололтой, биеэ суллан, зангидсан нударга нь тэнийж, царай нь гэрэлтлээ.
- Миний эхнэр эмгэн шулам гэж тэр дахиад л шивэгнэв.
Нора толгой дохиод:
- Тийм ээ, найз минь, бид ойлгосон!
Надад яагаад ч юм инээдтэй санагдлаа. Би түүнтэй олон жил хамт амьдарч байгаагийн хувьд анх удаа сонсож байгаа тийм дууны өнгө Норагаас сонсогдлоо. Сэтгэл зүйч багш ухаан муутай хүүхдэд хандаж: "Петечка, чи өмдөө норгочихоогүй биз? Зөв, сайн байна, найз минь!" гэж гэж хэлдэгтэй энэ адилхан байлаа.
Гэтэл Кирилл түүний энэ дууны өнгийг анзаарсангүй.
-Би танд одоохон бүгдийг нь ярьж өгье!
-Тийм шүү, тийм гэж Нора толгой дохино.
-Нэг бүрчлэн ярих болно.
-Мэдээж!
Кирилл нуруугаа тэгшлэн суугаад ярьж эхэллээ...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: May.28.11 4:11 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 706
өө баярлалаа маш сонирхолтой юм байна би аль дээр л Донцовагийн ганц хоёр номыг орос дээр нь уншиж байсан, одоо мартчихсан, гэхдээ энэ лав биш байна, оруулаад байгаарай найз аа, ЛЕСТАТ гэж нэг блогчин байдаг шиг санахым чи биш биз


Top
   
PostPosted: May.28.11 4:17 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
марк

_________________
:whip:


Top
   
PostPosted: May.28.11 6:00 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Тэр залууг ярих тусам би үнэхээр сэтгэцийн өвчтэй хүн юм байна гэдэгт улам итгэлтэй болсоор байлаа. Бидэнд ярьж өгсөн зүйл бол үнэхээр ухааны гажуудтай хүний яриа мөнөөс мөн.
Саяхан хүртэл Кирилл Потворов эхнэр Анятайгаа хамт өөрийн гэсэн машин засварын газартай, харьцангуй жаргалтай амьдарч байжээ.Гэхдээ энэ тал дээр өрсөлдөгч их учраас сүртэй орлого гээд байх юмгүй тул хоёр идэхгүй, хоосон хонохгүй, мөн нэг муу "лада-06"-тайгаа болоод л байсан аж. Ихэнх жирийн амьдралтай хүмүүс ийм л байдаг, мөн хүүхэд төрүүлж, тэднийгээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүлээнэ. Кирилл хүүтэй болохыг хүсч байжээ. Бүр байг гэхэд охин байсан ч болох байж. Гэтэл нь Аня ядуу тарчиг амьдралтай байж хүүхэд төрүүлэхийг огтхон ч хүссэнгүй.
Эхлээд Кирилл түүний зөв гэж бодсон байна. Дараа нь энэ бүхний цаана хадам ээж нь байгааг олж мэджээ. Анягийн ээж Катя хөдөө тосгонд амьдардаг, байнга шах уу охиныгоо эргэх гэж тэднийд ирдэг байв. Хадам ээж нь хүргэнийгээ үздэггүй, тариачин хүний эгэл атлаа маш хорлонтой үгээр дайрч:
-Анька минь дээ, би чамайг Микка Консовтай гэрлээч гэж хэлдэг байсан даа. Харин чи гэж тэнэг амьтан түүнийг доголон, тагдгар гээд л голоод байсан. Тэгээд юу болов? Мишка одоо ширээнээс дээш гарч чадагүй ч гэлээ мөнгийг хэдэн саяар нь эргэлдүүлж байна. Тосгонд ээждээ зориулж хоёр давхар чулуун байшин бариад өгчихсөн, өөрөө ганган машин унаж, эхнэр нь булган дээл өмссөн шиг явж байдаг. Харин чи... Кирилл хоёр метр шахуу өндөртэй байгаад ямар ашиг байгаа юм? Та хоёр арай л гал алдчихалгүй л байцгааж байна. Харин Мишка чамайг удаан хүлээсэн дээ!
Ийм яриа болсоны дараа Аня уйлсаар угаалгын өрөөндөө ордог бол хайрт хадам эхийнхээ намалдагийг нь нээгээд өгөхсөн гэхээс Кириллийн гар нь загтнасаар үлддэг байжээ. Түүний энэ хүслийг нь дарж байсан зүйл бол өөрийнх нь талийгаач ээж Елизавета Михайловна хүүгээ ийм бусармаг үйл хийхийг сайшаахгүй байсан оршино.
Гэхдээ хадам ээжид сайн талууд ч байсан аж. Тэр эмгэн барич, өтөч бөгөөд эвэрхий арилгах, хугарсан ясыг эвэнд нь оруулах, ургамлын хандаар эмчлэх ардын эмнэлэгт гаргуун нэгэн байжээ. Нэг удаа Кирилл ходоодны ханиадтай төстэй, өндөр халуурсан хачин өвчин тусахад хадам эх нь ямар нэг хатаасан үндэс буцалгаж хандлан өгөөд, Муська муураа өвөрт хийж, зузаан хөнжлөөр даруулан хучсан байна. Өглөө нь гэхэд дээрх өвчнөөс ул мөр ч үлдсэнгүй.
Зун цагт Катя эмгэнээр эмчлүүлэх гэж төрөлх тосгоныхон нь төдийгүй, хөрш зэргэлдээ тосоныхон, бүр Москвагаас хүртэл ирдэг байжээ. Ийм учраас хадам ээж тэндээ хөөрхөн орлоготой байж, охиндоо илүү халиу мөнгө илүүчилж өгдөг байлаа. Аня авсан мөнгөө гэртээ зориулж байсангүй, зөвхөн өөртөө бэлэг сэлт худалдан авна. Нэг удаа Кириллийн уур нь хүрч:
- Аня, сонс доо, надад өвлийн гутал байхгүй, зуны гуталтай цасан дунд туучиж явна, гэтэл чи өөртөө бөгж авсан байдаг! гэж гомдолложээ.
Аня тамшаалах мэт ярвайгаад:
- Тэгээд юу гэж, чиний мөнгийн үрсэн биш. Ээж минь надад өгсөн мөнгө.
Мөн хадам ээжийн "хайр" ингээд дууссангүй, тэр даршилсан ногоо, жимсний чанамал, компот, төмс, лууван, манжин авчирна. Өвөл нь "залуу хосууд"-д гэрийн аргаар бэлдсэн мах, эсвэл бодонгийн бүхэл мах авчирч өгдөг байжээ. Тиймээс Кирилл, хадам ээж хоёрын харьцааг бас ч гэж муу гэж хэлж боломгүй мэт. Нэг талаас хадам эх нь тэр хоёрыг тэжээж, охиноо хувцаслана. Гэтэл нөгөө талаас Кирилл хадам эхийгээ ихэр бүрт үнэхээр дургүй нь хүрдэж байжээ.
Дараа нь Катя эмгэн нас барлаа. Кирилл гашуудсан ч үгүй, харин бараг баярласан байна. Хадам ээжийн байшин болон түүнд хамаарах 20 гаруй га газрыг боломжийн ашигтай үнээр зараад, уналтад орчихоод байгаа засварын газартаа хөрөнгө оруулалт хийж болох байлаа. Гэтэл Аня байшинг нь зарахыг зөвшөөрсөнгүй, өөрөө бүх чөлөөт цаг заваа тэнд өнгрүүлэр болжээ. Удалгүй эхнэр нь ээжийнхээ эмчилгээний нууцыг мэддэг юм байна гэдгийг Кирилл ойлгож. Аня эмийн ургамал цуглуулан, хатааж, хандлах болсон байна. Улмаар Аня олон тооны үйлчлүүлэгч нартай болж, харин Кириллын бизнес нэгмөсөн мөхсөн юмсанж. Одоо эхнэр нь мөнгө олох болж, харин нөхөр нь гэртээ буйдан дээр тухлан хэвтээд зурагт үзэн, үе үе энэ гэрийн эзэн хэн бэ гэдгийг сануулах гэж эхнэртэйгээ муудалцаж байдаг болжээ.
Дараа нь ингэж ажилгүй хэвтэх нь Кириллийг залхаасан тул ажил хайж эхэлжээ. Найз нь түүнд хандаж Германаас машин оруулж ирэх ажил санал болгосон байна. Кирилл ч зөвшөөрч, хоёр ч удаа амжилттай явж. Гэтэл таагүй зүйл болж, Польшийн нэгэн жижигхэн хотын ойролцоо машин болон байсан бүх мөнгөө дээрэмдүүлчихжээ.
Кирилл хэрхэн гэртээ харьсан тухайд ярих ч юм биш. Арайхийн гэртээ иртэл мөн л таагүй зүйл угтах нь тэр. Өөрийн гэх тогтсон орлоггүй түүнээс алдагдсан машины хохирлыг төл гэж машин явуулсан найз нь асар их мөнгө шаарджээ.
Кирилл яахаа мэдэхгүй байлаа.
Түүний найз нь:
-Хэрэв бэлнээр өгч чадахгүй бол байраа миний нэр дээр шилжүүлж өг. Найз нөхөд байж болно, гэхдээ тамхиа хувааж татдаг байх хэрэгтэй гэсэн аж...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: May.28.11 7:46 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Jan.06.10 11:07 pm
Posts: 268
Уншиж байгаа шүү ;)


Top
   
PostPosted: May.30.11 2:49 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Feb.05.11 1:04 pm
Posts: 109
Уншиж байгаа шүү. Сонирхолтой бөгөөд хөгжилтэй юмаа.


Top
   
PostPosted: May.31.11 1:40 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Гэтэл Аня гэнэт тус болохоор болжээ. Сүүлийн үед нөхөртөө ач холбогдол өгөхгүй байсан тэрбээр түүнд их л эелдэг хандан, тоглоом шоглоом хийж байгаад ингэж хэлсэн байна:
- Бухимдах хэрэггүй, надад нэг баян үйлчлүүлэгч бий, гучин мянган доллар түүний хувьд юу ч биш.Тэр мөнгө зээлдүүлнэ.
- - Тэгээд яаж зээлдүүлэх гэж? Хэмээн Кирилл гайхан асуужээ.
- Гэвч Аня энэ талаар юу ч хэлсэнгүй, зүгээр л өөрийнхөө шинэ танил Андрей гэх залууг дагуулж иржээ. Тэр залуу мөнгө зээлдүүлэхийг зөвшөөрч, ширээн дээр нь багцлсан зуутын гурван багц доллар гаргаж тавьсан байна. Кирилл мөнгийг хараад гараа явуулсан боловч дараа нь гэнэт гараа татан авч
- - Ямар хүүтэй юм? Гэж сонирхлоо.
- - Ямар ч хүүгүй хэмээн Андрей инээмсэглээ, бичиг энэ тэр хэрэггүй, зүгээр л ав.
- Кирилл болгоомжилж эхлэв. Энэ Андрей гэгч нөхөр яагаад ийм өгөөмөр загнаад байгаа юм бол?
- - Би хурдан өгч чадахгүй гэж Потворов амандаа бувтнав.
- - Хэрэггүй ээ.
- - Юу гэсэн үг юм?
- Андрей мөрөө хавчлаа.
- - Баяжсан хойноо эргүүлээд өгнө биз!
- Кирилл үнэхээр яахаа мэдэхгүй балмагджээ.
- Хүн ийм их мөнгийг зүгээр л өгнө гэж үү? Андрэй инээмсэглээд:
- - Нэг л болзолтойгоор энэ мөнгийг өгнө...
- - Ямар?
- - Чи эхнэрээ надад нэг жилийн хугацаатай өгөх хэрэгтэй.
- Кирилл түүний хэлснийг арайхийн ойлгох шиг болов.
- - Эхнэр ээ? Жил гэн ээ? Аняг уу?
- - Тийм ээ.
- - Яах гэж?
- Андрей дахин инээмсэглээд:
- Тэр надад таалагддаг юм? Би гучин мянган ногооны түрээсэнд авч байгаа хэрэг!
- Мэдээж мань эрийн толгой нь эргэнэ биз дээ.
- Тэр үйл явдал ингэж эргэх юм гэж огт санаагүй явжээ.
- - Хэзээ ч үгүй.
- - Чи яарах хэрэггүй, сайн бод. Ашиглалтад орчихсон эмэгтэйг сайн үнээр авах гэж байна шүү дээ хэмээн Андрей сануулав.
- - Алив бүгдээрээ цай ууцгаая, бүр гэрийн чанамалтай шүү хэмээн Аня санал болгов.
Өөрийгөө усан тэнэг гэж бодсон Кирилл нөгөөх "зээлдүүлэгчтэй" хамт ширээнд суугаад нэг амиар хоёр аяга цай ууж орхив... Гэнэт тархи нь манантах шиг болж, нөхцөл байдал бодож байснаас ч муу биш юм байна гэсэн бодол орж иржээ. Гучин мянган доллар өмнө нь байж байна, харин Аня ганц жил Андрейтай амьдрана л биз.
Кирилл цайгаа ууж дуусгаад:
- Зөвшөөрч байна.
Дараа нь юу болсныг муухан санаж байх аж. Андрей ямар нэгэн бичиг дээр гарын үсэг зуруулах гэж өөрт нь өгч байсан санагдана. Кирилл өглөө нь сэржээ. Өрөө нь эзгүй, ширээн дээр нь гучин мянган доллар, мөн Анягийн түлхүүр хоёр байна. Шүүгээгээ нээж үзтэл өөрийх нь хувцаснаас өөр юм байсангүй, Аня хувцаснаас гадна, өөрийнхөө энгэсэг болон хэрэгтэй гэсэн бүхнээ аваад явжээ. Өчигдөр орой бүтэн хоёр шил архи уучихсан юм шиг Кириллийн тархи нь дүүрэх аж. Гэнэт утас дуугарав. Повторов утас аваад: "За яасан? Шийдсэн үү? Байраа өгөх үү?" гэх ажил олгогчийн танил дууг сонслоо.
- Ирээд мөнгөө ав.
Дараа нь сар гаруй толгой өөд таталгүй архидаж байгаад долоо хоногийн өмнө сэргээд айх шиг болжээ. Гэрт нь байсан хөргөгч, зурагт, угаалгын машин, бүр индүү нь хүртэл алга болчихсон байв. Архи авах мөнгөгүй учраас Кирилл бүгдийг нь зарчихсан нь тэр байж. Хамгийн сонирхолтой нь тэр бүхнийг хэрхэн архиараа сольж байснаа огтхон ч мэдэхгүй гэнэ.
Тэгээд хүн төрхөндөө орж, өөрийгөө тордож янзлаад, амрахад арван хоног зарцуулжээ. Зөвхөн энэ үед өөрийгөө ямар ч буруугүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ! Энэ Аня шулмын хийсэн ажил байх нь! Тэр л цайнд ямар нэг юм хийсэн байх нь!
Кирилл дуугүй болов. Харин би түүний ярьсан бүхнийг эргэцүүлж үзэх гэж оролдов. Энэ залуу үнэхээр солиотой гэдгийг та нар одоо ойлгосон байх, эрчүүд өөрсдөд нь тохиолдсон муу бүхэнд эхнэрээ буруутгадаг нь байдаг л зүйл, гэхдээ арай ч ийм байж болохгүй ээ!
- Тэгээд та биднээс юу хүссэн юм бэ? хэмээн Элеонора болгоомжтойгоор асуулаа.
Кирилл над руу эргэж харлаа.
- Тэр надтай хамт Аня дээр очиж, гэртээ эргэж ир гэж хэлэх хэрэгтэй.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: May.31.11 2:03 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Би татгалзахаар шийдэв. Амьдралдаа үүнээс тэнэг зүйл сонсож байсангүй. Нэгд, эхнэрээ түрээсээр өгсөн гэх дээрх яриа солиотой онигоо болохоос явч ухаан саруул хүний үг биш, хоёрт, хэрэв ярьсан бүхэн нь үнэн байлаа гэхэд би үйл явдалд хэрхэн нөлөөлөх болж байна? Амлалт бол мөнгөнөөс илүү зүйл! Гучин мянган доллар авсан л бол хүлээсэн нөхцлөө биелүүлэх л хэрэгтэй.
- Кирюша минь, хэмээн Нора эелдгээр хэлээд,
-Танд тусламаар л байна. Анягийн утасны дугаарыг өгөхгүй юу. Иван Павлович одоохон түүнтэй яриад энд ирүүлье...
- Би мэдэхгүй ээ.. гэж Кирилл хэлэв. - Зөвхөн гэрийн хаяг нь надад байгаа. Таны нарийн бичиг надтай хамт явсан нь дээр. Яг одоохон, үгүй бол...
Түүний хацар дээрх улаан толбонууд одоо хүзүүн дээр бий болж, нүдэнд нь солиотлой оч гялалзав.
- За ойлголоо. - Нора түүнээс салахын тулд эцсийн аргаа хэрэглэхээр шийдэв бололтой, - Иван Павлович таныг дагаж явах болно. Гараад машинаа халааж бай.
- Би явган явж байгаа хэмээн үйлчлүүлэгч хэлээд, - Одеялов хувцсаа өмсөр хүртэл энд хүлээж байя гэв.
Түүн шиг өвчтэй хүнд гурав дахь удаагаа би бол Подушкин гэж хэлэх ямар ч утгагүй нь ойлгомжтой. Өрөөнд нам гүм болов. Нора яахаа мэдэхгүй байгаа нь харагдана.
- Тэгээд яах вэ? гэх Кириллийн дуу нам гүмийг эвдэв. - Бид явах гэж байна уу?
Би бослоо. Эцэст энэ байшинд ганцхан эр хүн байгаа, тэр л эмэгтэйчүүдийг элдэв ядаргаатай юмнуудаас зайлуулж байх үүрэгтэй.
- Явцгаая.
Кирилл дуулгавартайгаар үүдний өрөө рүү явж, би араас нь дагалдлаа.
- Ваня хэмээн Нора шивэгнэв.
Би эргэж харлаа.
- Чи хаачих нь вэ?
- Миний бодлоор тэр сэтгэцийн эмнэлэгээс оргосон бололтой гэж би мөн л шивэгнэн хэлээд,
- Азгүй амьтныг эхнэрт нь хүргэж өгчихөөд ирье, тэндээ учраа ололцоно биз. Хэрэв түүнтэй маргалдахгүй байвал аюулгүй юм шиг байна.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: May.31.11 2:04 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
За ингээд 1р хэсэг нь дууслаа...
Удахгүй 2р хэсэгий нь оруулнаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: May.31.11 2:05 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8732
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
hey ene yamar genre-iin zohioliin ? nern goy adal yavdal aimshigl yum shig bn ? hehe

_________________
In Arsene We Trust.


Top
   
PostPosted: May.31.11 4:22 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 206
Location: Улаанбаатар
Баярлалаа. Сонирхолтой зохиол бололтой.


Top
   
PostPosted: Jun.01.11 6:24 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
2р хэсэг:

Ингээд бид хоёр миний "Жигули" д суулаа. Би саяхан "Aрав" загвартай болсон юм. "Зургаа" юм уу "наймыг бодвол" надад илүү таалагддаг.
- За тэгээд хаягаа хэлээрэй хэмээн би цовоо дуугаар хэлээд, - Нисэх мэт хүрээд л очно.
- Нистратово тосгон.
- Энэ чинь хаана байдаг юм?
- Москвагийн авто замын их тойруугаар дайраад, хэмээн Потворов тайлбарлаж - Тойргоос километр хүрэхгүй газарт ойрхон байдаг.
Би гудамж руу харлаа. Гадаа хоёр сарын ид хүйтэн тачигнаж байна. Цас будантан орж, хэдийгээр өдрийн таван цаг болж байгаа боловч, харуй бүрий болж эхэлжээ. Зам мөсөн гулгуур шиг гялалзаж харагдана. Та нар бодоод үз дээ, жолооч хүн ийм нөхцөлд явах дуртай байна гэж үү. Тэгээд хажууд нь хэвийн бус хүн сууж явна гэж бодохоор...
- Хөдлөөч гэж Кирилл намуухнаар хэлээд,
- Цаарагалаад байх юу байна?
Би дотороо залбирч аваад машинаа асаалаа. Зам үнэхээр там байлаа. Цас орж эхлэнгүүт зам арчилгааны машинууд ууссан юм шиг алга болдог нь гайхалтай шүү. Миний машин байсхийгээд л шарвах боловч, хадаастай сайн "гутал" -тай болохоор сэтгэл амар явлаа.
Кирилл чимээгүй суусаар, би нам гүм байдлыг эвдэх гэж "Оросын радиог" -г асаав. "Неужели розу чайную выпьет кто -нибудь из нас..." гэж хоёр дуучны хоолой чихэнд сонсогдов. Та бүхэн чихээ таглаад, ээ, бурхан минь "Оросын радио" үгүй байлгүй дээ гэх биз. Тийм ээ, энэ долгионоор цацагддаг хөгжим хамгийн сайн нь биш гэдэгтэй би санал нэг байна. Хэл, уран зохиолын дээд сургууль төгссөн би бээр дууны үгийг чих тавин чагнах этгээд сонирхолтой нэгэн. Харин энэ бол дэмий зүйл. Үүнээс болж яах учраа олохоо больчихдог юм. Магадгүй надаас өөр хүн ойлгодоггүй ч байж болно. Гэхдээ өдөрт хэдэн цаг жолоо мушгидаг хүн өөр яах болж байна? Гудамжний хар яриа бүхий дуунд би дургүй, тэгэхээр бүдүүлэг дуу хасагдаж таарна. " ЛАВ РАДИО" бүр тэвчээр бардаг, учир нь анхны дурлалын мэдрэмждээ согтсон өсвөр үеийхэнд зориулсан, "Эхо Москва" -аар хэтэрхий их чалчдаг, "Наше радио" үргэлж нэг тэнэг тоглоом тохуу хийж байх. Харин нэг удаа санаандгүй "Маяк" суваг дээр тааруулаад арай л унтчихаагүй юм даг. "Оддын зочны өрөө" гэсэн тэнэг нэртэй нэвтрүүлэг уг сувгаар дамжуулж, өөрийгөө зохиолч гэж нэрлэсэн нэг нөхөрт жингэсэн дуутай бүсгүй улиг болсон асуулт тавьж байх юм:
- Та өөрийнхөө уран бүтээлийн төлөвлөгөөний талаар танилцуулахгүй юу? гэж.
Тийм болохоор "Русское радио" арай л боломжийн хувилбар болж байгаа юм. Дашрамд хэлхэд би сонгодог хөгжмийн хуурцаг авч сонсож байх юмсан гэж үргэлж боддог. Гэвч цаг зав гарахгүй юм даа.
Энд зүүн тийш эргээрэй гэж Кирилл хэлэв.
Би дуулгавартай нь аргагүй заасан зүгт нь эргэлээ. Зам ой дундуур үргэлжлэх агаад эргэн тойрин байшин, барилга гэхээр юм харагдахгүй байв. Би эргэлзэж эхлээд түүнээс асуулаа:
- Бид зөв явж байна уу?
- Тийм ээ гэж хамтрагч маань бага зэрэг архирах мэт хэллээ.
Яагаад ч юм нэг л эвгүй санагдаж эхлэв. Кирилл хэвийн бус гэдгийн би сайн мэднэ. Тэр намайг хааш нь авч явж байгааг би мэдэхгүй. Тэрнийг танихгүй газар хүргэж өгнө гэж хэлдэг нь миний алдаа болж.
- Баруун тийш.
Бид дахиад зуу гаруй метр яваад хар ногоон өнгөөр будсан хаалганд тулан зогслоо.
Кирилл машинаас гараад үүдний хонхыг дарав. Би ухрах араандаа хийгээд эндээс бушуухан арилж өгөхсөн гэж бодож суулаа. Гагцхүү Кирилл тод шаргал өнгийн нимгэн сарчгар хүрэм өмсөж, толгойдоо том саравчтай малгай тавьсан байсан нь намайг нэгийг бодогдуулахад хүргэсэн юм. Хаалганы цаана харанхуй, нам гүм байдаг. Гэтэл би түүнийг энд зуны хувцастай хөлдөж үхэх гээд хаялтай биш.
Гэнэт:
- Хэн бэ? гэх дуу сонсогдлоо.
Кирилл ханиалгаад:
- Би байна.
- Хэн?
- Хурдан үүдээ онгойлго хэмээн Кирилл хэллэ.
- Би таны машиныг танихгүй байна.
- Энэ би л байна шүү дээ гэж Кирилл ханиалгаад, - Танихгүй байна уу? Намайг зовоох хэрэггүй. Хөлдөж үхэх нь байна.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Jun.01.11 7:30 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Удалгүй хаалга дуртай дургүй алгуурхнаар нээгдлээ. Би дотогш ороод нэгэн сайхан байшинг олж харлаа. Цайвар шаргал өнгийн ханатай, хар хүрэн вааран дээвэртэй. Цонхны хийц, орох хаалга нь мөн адилхан өнгөтэй. Өөр илүү дутуу зүйлгүй. Хэрэв надад мөнгө байгаад хотоос зайдуу өөртөө байшин барьсан бол яг иймэрхүү л байх байсан байх.
Кирилл түргэн алхалсаар байшинд орвол би мөн л хойноос нь дагалдлаа. Бид хоёр уужим том үүдний өрөөнд орсон бөгөөд хоёр талын хананд царсаар хийсэн бололтой аварга том шүүгээнүүд байх аж. Жижигхэн ширээний хажууд гучин тав орчим насны эрэгтэй зогсож харагдана. Тэр Кириллийг хараад ихэд гайхсан нь илт.
- Чи яаж энд ирэв?
- Би Анягийн хойноос ирлээ, гэхдээ ганцаараа биш шүү! Тэр сэргийлэхээс явж байгааг ойлгоорой гэж Кирилл ажиг ч үгүй худлаа хэлэв. - Хэрэв нэг ажилтан нь алга болчихвол юу болохыг чи мэдэж байгаа биз дээ? Зүгээр орхихгүй л байх шүү!
Нөгөө эр мөрөө хавчаад:
- Надад сэргийлэхээс айгаад байх шалтгаан байхгүй. Миний ажлын өрөөнд очицгооё.
Тэр цааш эргэж, хоёр давхарт гарахаар өгслөө. Хоёр хормын дараа саруулхан том ороонд орлоо. Үнэнээ хэлэхэд анх удаа надад атаархах сэтгэл төрснийг нуух юун. Атаач хүмүүс өөрийгөө эрхэмлэж, бусдын дор орохгүй гэсэндээ амьдралдаа амжилтид хүрч байдаг гэж ярьдаг. Миний найз Никита Васильев шинэ "Мерседес" худалдаж авах үед, эсвэл Костягийн эхнэр Наташа Малаховыг хараад надад хэзээ ч ийм атаач бодол төрж байгаагүй. Дээр нь Наташа сайхан төрсөн, ухаалаг, ихээхэн орлоготой, Коляг хүндэлж харьцдаг. Тэр өөрөө баян эцэг эхийнхээ ганц өв залгамжлагч нь. Харин залгамжлах юм бол мундахгүй, Москва орчмын болоод Испанид байх харшууд, хятад хороололд байх аварга том байшин гэж зүйлүүд бий. Тийм учраас надаас бусад нь Коляд атаархалгүй яахав.
Харин би одоо энэ өрөөнд хүндээр санаа алдан зогсном. Чухам ийм байшин, ийм өрөөнүүдийг би бүх амьдралынхаа турж мөрөөдөж байгаа билээ. Номын тавиур нь гэтэл шалнаас тааз хүрсэн цул модон хийцтэй, тэнд чухам хичнээн мянган ном байгаа юм бүү мэд! Тааз нь модон доторлогоотой, шалан дээр нь цайвар шаргал өнгийн хивс зулсан байх аж. Мөн аятайхан, тухтай байж болох арьс биш хилэн бүрээстэй буйдан байна. Буйдан дээр ноосон алчуур байх ба өмнөх ширээн дээр нь гаанс, сайн чанарын шарз, цүндгэр жүнзтэй хоршино. Дэрэн дээр уруу нь харуулж тавьсан дэлгээтэй ном байна. Гэрийн эзэн ном уншингаа коньяк шимж, гаансаар тамхи татсан шиг чөлөөт цагаа зугаатай өнгрүүлж байсан бололтой.
Би номын гарчигийг хараад авав. Плутарх байна шүү дээ! Би ч гэсэн түүний зохиолыг унших дуртай. Бодоод үзвэл энэ гэрийн эзэн миний "ихэр" юм шиг байна. Тэр "миний" өрөөнд амьдарч "миний" унших дуртай зохиолыг уншиж байдаг. Гэхдээ гашуун ч гэсэн үнэн гэвэл тэр намайг бодвол мөнгийг хэрхэн олохоо мэддэг учраас өөрийнхөө мөрөөдлийг хэрэгжүүлсэн нь энэ. Харин би... За ингэж гуниглахаа больж үз, хэзээ ч ийм байшинтай болж чадахгүй нь үнэн, харин гаанс, коньяк, Плутархийг бол ч авч дөнгөх байх шүү.
- Сууцгаана уу, хэмээн гэрийн эзэн уриалгахан хэлээд, - Ганц хундага юм тогтоох уу? гэлээ.
- Баярлалаа, би машин барьж яваа гэж би хариуллаа.
- Аняг өгөөдөх гэж Кирилл шүднийхээ завсраар сийгүүлэв.
Хөлийн чимээ гарч, дөч эргэм насны эмэгтэй тавиур барьсаар орж ирлээ.
- Аня хаана байна? гэж Кирилл үргэлжлүүлэн асууна.
- Угаалгын өрөөнд байгаа гэж эзэн тайван хэлээд, дараа нь үйлчлэгч эмэгтэйд хандаж: - Анна Николаевна гараагүй л байна уу?
- Үсээ будаж байгаа, дөчин хормын дараа гарна.
- Явж болно гэж тэр толгой дохилоо
Үйлчлэгч эмэгтэй доош шал харсан чигтээ сүүдэр мэт чимээгүй гулсан гарч одов.
- Аняг харахаас нааш би байрнаасаа хөдлөхгүй! гэж Кирилл архирав.
Гэрийн эзэн нь энэ байдлыг нь анзаараагүй юм шиг:
- Цай уух уу? гэлээ. Анягийн хийсэн талханцар их амттай байдаг юм.
- Чи битгий үг гуйвуулаад бай гэж Кирилл уцаарлаад, - Дахиад л цайнд юм хольчихсон уу? Одеялов, юу ч битгий уу, биднийг нойрсуулах гэж байгаа юм.
Эзэн огтхон ч тоолгүй, өөртөө цай хийж аваад ганц хоёр балгасны дараа түүнд хандаж:
- Рашаан уух юм уу?
- Зөвхөн таглаатай савтайг! хэмээн Кирилл болгоомжлон хариулав. - Би өөрөө онгойлгоно шүү!
Нөгөө эр инээмсэглээд тагтны дэргэд байх том газрын бөмбөрцгийг нээвэл дотор нь олон тооны шилтэй ундаа байхыг би харлаа. Энэ баар нь ажээ.
Тэр ногоон шилтэй "Перье" авч Кириллд өглөө.
- Май.
Манай солиот шилэн доторхийг сэжиглэнгүй харснаа тагийг нь нээлээ. Гэнэт үүдэн дээр үйлчлэгч эмэгтэй үзэгдлээ.
Үйлчлэгч одоо өрөөнд очих ёстой гэдгийг яаж мэдсэн нь надад тодорхроогүй үлдэв.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Jun.01.11 10:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.16.05 12:41 am
Posts: 6850
Location: Third Mind
mark!! :wd:

_________________
Invisible touch


Top
   
PostPosted: Jun.02.11 3:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
хүлээсэн хүмүүс бас хөлдөж үхэх гээд байна гэсэн :р

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.03.11 12:45 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Хэдхэн хормын дараа Кириллын гарт шаазан аяга атгуулав. Галзуу нөхөр аяганд ус хийж аваад шунамхайран уусны дараа буйдан дээр хэсэг сууж байснаа гэнэт нүдээ аниад хурхирч гарлаа. Гэтэл дахиад л үйлчлэгч дахиад л илбийн юм шиг бии болов. Би ихэд гайхаж, гэрийн эзэнтэйгээ зайнаас харьцах холбоотой юм биш байгаа гэсэн бодол надад төрлөө.
- Настя гэж эзэн ширүүхэн хэлээд, - Залуусыг дуудаадах
- Андрей Павлович гэж тэр хэлээд уусах мэт алга болов.
Гэрийн эзэн ширээнд дөхөж очиж томоохон түрийвч аван гартаа эргэлдүүлж байснаа:
- Та үнэхээр сэргийлэхээс явж байгаа юм? Нэг л адилгүй харагдаж байх чинь. ДХЯ - ны ажилтнууд арай л өөр байдаг юм.
- Үгүй ээ гэж би хариулаад, би байгууллагатай ямар ч холбогдолгүй. Танилцахыг зөвшөөрнө үү, Иван Павлович Подушкин "Энэрэл" сайн санааны байгуулагын хариуцлагатай нарийн бичгийн дарга.
Өрөөнд бахим чийрэг хоёр залуу орж ирсэнд Андрей Павлович унтаж байгаа эр лүү заагаад:
- Хөдөлж үз гэлээ.
Залуус түүний биеийг ядах юмгүй өргөөд, хөнгөхөн гэгч нь авч гарав. Гэнэт энэ бид хоёр адилхан Павлович гэсэн овогтой юм байна гэсэн бодол надад төрлөө.
- Та Кириллийн танил нь уу? гэж Андрей Павлоич сонирхлоо. - Би таныг танихгүй юм байна. Хамт сурч байсан юм уу? Эсвэл нэг байранд хамт амьдарч байсан уу?
Би бараг түүнд бүх үнэнийг хэлэв:
- Тэр өнөөдөр хүрч ирээд бидэнд түрээсээр өгсөн эхнэрийнхээ тухай ярьж өгсөн...
Яагаад ч юм би өөрийгөө "Ниро" товчооны ажилтан гэж танилцуулахыг хүссэнгүй. Тийм болохоор Кирилл "Энэрэл" байгууллагад хандсан гэх маягаар бүх байдлыг түүнд танилцуулав.
Андрей Павлович намайг чимээгүй сонсож байснаа санаа алдаад:
- Золгүй хүн байгаа юм.
Үүд нээгдэж, хар өмдтэй, хурц тод өнгийн нимгэн цамцтай нэг бүсгүй орж ирлээ. Түүний цайвар хүрэн үс нь бага зэрэг чийгтэй байгаа харагдана.
- Анячка, хэмээн гэрийн эзэн нөгөөд бүсгүйд эелдгээр хэлээд, чи энд суугаад Иван Павлович юу ярьсныг нь сонсооч гэлээ.
Би дахиад нэг удаа ярьж өглөө.
- Бурхан минь, түүнийг дахиад л эмнэлэгт аваачих хэрэгтэй болох нь! гэж Аян дуу алдав.
Би үл ойлгосон байртай тэр хоёрын өөдөөс харлаа. Андрей Павлович надад цай аягалж өгөөд:
- Би танд учрыг нь хэлж өгөх хүртэл та цай ууж бай.
Би аягатай цай авбал миний дуртай "Лапшанг сусонг" байх нь тэр. Энэ цайг таалдаг хүмүүс Орост хуруу дарам цөөхөн гэж хэлбэл хилсдэхгүй биз ээ. Миний таньдаг бүх хүмүүс энэ цайг амсаж үзээд ярвайгаад: "Чи загас угааж байсан усандаа энэ цайг хандалсан юм уу?" гэж асуудаг юм.
Тэгээд "Лапшанг сусонг" -ийг гойд аргаар бэлддэг, онцгой үнэртэй нэгэн зүйлийн модыг шатааж, утаанд нь уг цайг хатаадаг гэж хэлээд ч нэмэргүй.
Саяхны нэг орой миний хамгийн сайн найз Максад би хандаж: "Энэ дэлхийн хамгийн сайхан цайгаар чамайг дайлна" гэж хэлэхэд тэр: "Нөгөө муудсан загас шиг үнэрэтй цай лав биш шүү!" гэж билээ.
- Танд амт нь таалагдахгүй байна уу? гэж гэрийн эзэн асуулаа.
- Харин ч эсэргээр, энэ миний дуртай сортын цай байгаа юм гэх хэлэхдээ хоёр хүн яахаараа ийм адилхан байдаг байна аа гэж бодож амжив. Бидний овог нь адилхан төдийгүй сонирхол нь хүртэл адилхан юм гээч! Би яг гэртээ сууж байгаа юм шиг. Хэрэв би аавыгаа сайн мэддэггүй байсан бол ч...
Андрей инээд алдаад:
Та надад аятайхан хүн шиг санагдсан учраас Кириллтэй хаана танилцсан юм бол гэж бодож байсан юм. За энэ ч яахав яриагаа эхнээс нь эхэлье.
Би түүний ямар ч дэл сул, хар яриа ч оруулаагүй маш цэгцтэй яриаг нь чагнан суулаа.
- Кирилл бол манай эхнэрийн эхний нөхөр нь байгаа юм гэж Андрей эхлэв. - Тэр хоёрын салах шалтгаан нь би байгаагүй, энэ хоёр хэдийнэ хамт амьдрахаа больсон байсан, тэгээд гэр бүлээ албан ёсоор цуцлуулын дараа Аян бид хоёр бие биедээ сэтгэлтэй болж, улмаар Аня манайд ирсэн юм.
Кириллд ах дүү, хамаатан садан гэж байхгүй, ээж нь галзуугийн эмнэлэгт нүд аньсан. Аня анх Кириллтэй гэр бүл болж байхдаа сэтгэцийн гажигтай хүнтэй сууж байна гэж төсөөлөөгүй хэрэг. Гэхдээ Кириллийн энэ өвчний байдал нь аажмаар сэдэрч байж. Эхэн үедээ Аня түүний энэ хачин зан авирыг Кириллийн муу зуршлуудынх нь нэг биз гэж бодож байжээ. Удалгүй Аня гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн байна. Салсны дараа Аняд очих өөр газар үгүй тул түрдээ Кириллтэй хамт амьдарсан аж. Чухам энэ үед л Кириллийг хэвийн бус юм байна гэдгийг Аня ойлгожээ. Аня тэр дороо сэтгэцийн эмчид хандсанд шизофрени гэсэн онош тавьсан байна. Дараа нь мэдээж галзуурч үхсэн эхийг нь санаж л дээ.
Жилд нэг удаа Кириллийн өвчний хурц үе нь эхэлдэг. Хэрэв ихэнх "шизо" той хүмүүсийн өвчин хавар, намар эхэлдэг бол Кириллын хувьд өвөл, хоёр сард энэ өвчин нь сэдэрдэг онцлогтой ажээ. Бусад үед нь тэр хэвийн байж, машин угааж, энэ амьдралдаа сэтгэл хангалуун юм шиг явдаг гэнэ.
- Аня бид хоёр юу эсийг үзсэн гэж бодно хэмээн Андрей толгой сэгсрээд, - Ийм өвчтэй хүний толгойд ямар утгагүй зүйлс орж ирдгийг чи төсөөлөхгүй дээ!

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Jun.03.11 4:42 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
хэмээн Андрей толгой сэгсрэн суух ба намайг байгаа болохоор биеэ барьж байгаа бололтой.
- Энэ бүхэн нэг л янзаар төгсдөг хэмээн Андрей үргэлжлүүлээд, - Би түүнийг эмнэлэгт хэвтүүлнэ, харин тэр хэдэн долоо хоногийн дараа тэр цоо эрүүл хүн шиг гарч ирээд дахиад л машинаа угааж эхэлдэг. Хэдийгээр түүний санаа нь сансарт боловч, Үүнээс өөр хийж чадах ажил түүнд байхгүй. Үнэнээ хэлхэд тэр онцгүй хүн, тэр өөрийнхөөрөө амьдарч байвал барав, би ингэж байх албагүй, зүгээр л нулимчихаж болно, гэхдээ Аня маань өрөвч зөөлөн сэтгэлтэй болохоор өвчтэй хүнийг гаргуунд нь гаргаад хаячихаж чадахгүй байгаа учраас бид хоёр нэг ийм зовлонтой болоод байгаа хэрэг. Бидний хаягыг тэр мэдэж байгаа учраас таныг ирэхэд нэг их гайхаагүй шүү!
- Энэ бол зүгээр л хар дарсан зүүд гэсэн үг, хэмээн Андрей санаа алдаад, өнгөрсөн жил тэр шүдээ хүртэл зэвсэглэсэн арван цагдаатай хүрч ирсэн. Эхнэрийг минь хулгайлж, энд хорьж байгаа гэж тэд нарт итгүүлсэн юм байх. Мэдээж би гэр бүлийн батлахаа үзүүлж, асуудлыг шийдсэн боловч, хэсэг хугацаанд үнэхээр эвгүй санагдаж байсан шүү. Харин одоо таныг дагуулаад ирж байдаг.
- Манайд ирсэн хүн нэг биш байсныг би ойлгосон гэж би Андрейд хэллэ.
Бид цай уун хэсэг зуур ярилцаж байгаад би явахаар бослоо. Андрей намайг машин хүртэл гаргаж өгч, харин энэ хугацаанд ганц үг ч ган хийгээгүй Аня гэртээ үлдэв.
- Баруун талаар нь яваарай гэж Андрей зөвлөөд, - Гол замаар биш хөдөөний замаар явбал хурдан хүрнэ
Би толгой дохиж:
- Баярлалаа гэв.
- Хавар таныг шошлог хийгээд хүлээж байя, хэмээн Андрей намайг найрсагаар урив. - Аня люля-кебаб гайхалтай хийдэг юм. Дөрвөн сард энд мөн ч сайхан шүү!
Би инээмсэглээд:
- Заавал ирнэ ээ.
- Баяртай угтах болно гэж Андрей хэлээд, танд цаасан малгай өмсүүлж байгаа юм биш, та үнэхээр таалагдсан шүү.
- Би ч гэсэн гэж би хэлээд хөдөллөө.
Зам гэдэг нь хальтиргаатай, нарийхан, энхэл донхол ихтэй авах ч юм алга. Би машиндаа хамаг анхаарлаа хандуулж явахдаа Андрейгийн үгэнд орсондоо харамсаж явлаа. Би гуравдугаар араагаар мөлхөж, хурдны зүү тавь дээр чичигнэнэ. Гэнэт нэг "кабриолет" намайг эгээтэй л мөргөчихөлгүй хажуугаар гүйцэж түрүүлэв. Жолооны ард суугаа залуу хурц улбар шар өнгийн зуны саравчтай малгай өмссөн нь ийм улиралд зохихгүй харагдана. Залуу хэсэгхэн зуур над руу толгойгоо эргүүлэхэд нь түүний цонхигор царай, эрүүн доор нь нарийхан жирвэгэр сахал байхыг би олж харлаа. Би бага зэрэг зүүн тийш зай тавьж өгтөл тормозын гишгүүр нэг л хачин зөөлөн болсон юм шиг санагдав. Одоо зам уруудаж эхэлсэн ба дараагийн эргэлт харагдлаа. Гэнэт машины гэрэлд цагаан хувцастай бүсгүй гараад ирэх нь тэр. Түүний айсан том дүрлэгэр нүд надад харагдах шиг. Би хэсэг зуур барьц алдаж, дараа нь машинаа зогсоох гэж оролдов. Тормозны гишгүүр зүгээр л сул яваад өгч байна. Би машинаа янз бүрээр зогсоох гэж үзсэн боловч, "Жигули" урагш зүтгэсэн хэвээр. Ямар нэг үл ойлгогдох шалтгаанаар бараг шинээрээ шахуу машины тормозны гишгүүр ажиллахаа больчихож. Би жолоогоо огцом дарлаа. Бүгт чимээ гарсны дараа самрын яс хагалж байгаа юм шиг тас няс хийж, машин хаашаа ч юм доошоо нисэх нь тэр. "Бурхан минь, ингээд дуусдаг байж" гэсэн бодол толгойд зурсхийлээ.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Jun.03.11 4:43 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
За ингээд 2р хэсэг дууслаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Jun.04.11 12:51 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 206
Location: Улаанбаатар
Unshij baigaa shuu LESTAT. Odoo yag sonirholtoi bolj irj baina shuu.


Top
   
PostPosted: Jun.06.11 5:52 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Oct.05.10 11:43 am
Posts: 146
Unshij baigaa shuu, Lestat maani oruulaad baigaarai


Top
   
PostPosted: Jun.10.11 11:03 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jan.27.11 8:33 am
Posts: 82
Location: хүсэл мөрөөдөл биелэлээ олдог тэр газар
Uneheer goy zohiol bna huleej bga shuu hurdan oruulaarai :cheerleader:

_________________
boy with the bread...<3


Top
   
PostPosted: Jun.21.11 10:38 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Unshij baigaa shuu, mash sonirholtoi zohiol bna, yvj yvj Anyad neg uchir bgan bish u

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jun.21.11 1:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Уншлаа. Сонирхолтой юм. Үргэлжлүүлээрэй.


Top
   
PostPosted: Sep.12.11 5:20 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Aug.04.11 11:10 am
Posts: 2
Сайн байна уу. Тун сонирхолтой зохиол юм. Үргэлжлэлийг хүлээн сууна. Ажил ихтэй завгүй байгаа ч гэсэн үргэлжлэлийг нь оруулж уншиж байгаа, уншиж байсан хүмүүсийг баярлуулна гэдэгт найдна.
Хүндэтгэсэн
RAD


Top
   
PostPosted: Mar.02.12 12:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Сэдвийг нээсэн LESTAT гишүүн оруулахгүй байгаа ч уншихыг хүссэн гишүүд олон байгаа юм шиг санагдсан болохоор үргэлжлүүлээд оруулахаар шийдлээ. За ингээд 3р бүлэг эхэлж байна. :bigthumpup:


Миний найз нарын нэг Леня Калмыков клиник үхэлд орж байсан удаатай. Тэр юу мэдэрснээ бидэнд тодорхой ярьж өгч билээ.
-Эхлээд би өөрийнхөө биеийг дээрээс нь харсан гэж Ленька яриад, - Үнэхээр эвгүй санагдаж байсан гэдгийг та нарт хэлэх байна. Дараа нь намайг нэг хоолойгоор авч ороод, тэгээд... Үгүй дээ, залуусаа, үгээр илэрхийлж чадахгүй юм шиг байна. Ер бусын гэрэд гэгээ үзэгдэж, баярлах сэтгэл төрж байсан... Буцаад ирсэндээ харамсаж байсан шүү.
Ленька маш үнэмшилтэй ярьж байсан тул тэрхүү хэн ч буцаж ирдэггүй ертөнцөд очоод иржээ гэдэгт би өөрийн эрхгүй итгэсэн юмдаг.
Би нүдээ нээгээд сэтгэл гонсойв. Би өөрөө ослоор өнгөрчихсөн юм шиг, гэтэл нөгөөх ер бусын гэрэл гэгээ нь хаана байна вэ? Эргэн тойрон түнэр харанхуй. Эсвэл би шууд тамд очсон юм болов уу? Тэгвэл шалиг зантай, архинд дуртай Ленька хэсэг зуур диваажинд байж болсон юм чинь надад ч гэсэн багахан зай олдмоор юм. Би муу юм юу ч хийж байгаагүй, ердөө л худал ярих, гунигт автах гэх мэт жижиг сажиг нүгэл хийж явсан байх. Би эцэг эхээ хүндэлж, хэн нэгнийг алж хороож яваагүй..
Нүүрэн дээр гэрэл туссанд би эрхгүй нүдээ анивчлаа. За Бурхан өөрийн биеэр ирэх нь дээ. Ленькагийн ярьсан гэрэл үнэн байсныг би яаж мэдэх билээ дээ. Одоо үүний цаана намайг аз жаргалтай амьдрал хүлээж байгаа гэж найдахаас. Бурхан минь, нүгэлт намайгаа өршөөгөөрэй!
- Хөөе, залуу, амьд уу? гэх бахардсан дуу сонсогдлоо.
Би нүдээ нээгээд миний дээрээс тонгойж байгаа хүнийг харлаа. Бохир хагас нэхий дээлтэй, чихэвчтэй өвлийн малгай өмссөн өвөөгийн дүрээр Бурхан хүрээд ирж.
- Чи зүгээр үү? гэж тэр асуув. –Ярьж чадах нь уу, эсвэл айснаас болоод хэл чинь татчихсан уу?
Тэгээд би замаас гарч, гүн судагт орчихсон машин дотроо сууж байгаагаа гэнэт ухаарав. Харин миний хажууд үйл явдлын гэрч болсон жолооч зогсож байгааа юм байна. Би амаа арайхийн нээж:
- Амьд юм шиг байна.
- Овоо доо гэж жолооч баярлаад, - Алив гар хөлөө хөдөлгөж үзээдэх гэлээ. Хараад байхад чи бүрэн бүтэн юм шиг байна.
Би маш болгоомжтойгоор түүний хэлсэн болгоныг хийж үзээд өөрийгөө зүгээр байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Ямар ч байсан хугарсан яс байхгүй бололтой.
- Гайхалтай гэж нөгөөх эр хүнгэнэээд, намайг машинаас гарахад туслав. –Би замаар явж байгаад судагт машин уначихсан байхыг олж харсан юм. Хөөрхий минь сүйд болжээ гэж бодлоо.
Тэр намайг “Газель”-д чихэж оруулав.
-Замын Цагдаагийн Газрыг дуудах хэрэгтэй гэж би шивэгнэх шахуу хэлэв.
- Би дуудчихсан, ирэх байх гэж тэр хэлээд , - чамайг хэн гэдэг юм? гэлээ.
-Иван Павлович Подушкин, “Энэрэл” сайн санааны байгууллагын хариуцлагатай нарийн бичгийн дарга.
- Харин намайг Серега гэдэг хэмээн тэр өөрийгөө танилцуулаад , - Энэ “Газель”-тайгаа ачаа зөөдөг ухаантай, хөлс төлсөн хэнд ч байсан ажилладаг. Чи ямар болгоомжгүй нөхөр вэ? Машин чинь шинээрээ юм байна шүү дээ.
- Тийм ээ, сарын өмнө худалдаж авсан юм. Ийм замаар ингэж хурдлах хэрэггүй гэж Серега зөвлөөд, - Юу болсныг харж байгаа биз дээ!
- Тормоз гацчихсан юм.
- Тийм учиртай байж гэж Серега хэлээд, -Харин одоо чи үйлдвэрийг шүүхэд өгөх хэрэгтэй. Машин шинэ бол бүх зүйл нь саадгүй ажиллаж байх учиртай. Тэд чамд засварын мөнгөнөөс гадна, сэтгэл санааны хохирлыг чинь барагдуулна. Үгүй мөн, новшнууд юм аа! Манайхан уг нь сайн ажилладаг. Чиний машиныг угсарч байхдаа согтуу байснаас зайлахгүй. Ийм учраас л би онгоцоор хүртэл нисдэггүй юм шүү дээ. Согтуу механик эрэг шургийг нь дутуу хийчих юм бол баяртай Серега болно биз дээ! Золигийн ч улс бол доо! За энэ ч яах вэ, энэ бүхэн энд болсон нь аз болж. Хүн амьтан ч байхгүй газар, гай болж хэн нэгнийг дайрсан бо яана?
Гэнэт миний өмнө нөгөө бүсгүй харагдаж, би:
- Бурхан минь түүнийг дайрчихсан шүү дээ! гэж хашгирлаа.
- Хэнийг вэ? гэсээр Серега хойшоо болов.
Харин би хэдийнэ машины хаалга онгойлгон гараад өөдөөс ирж явсан машинд арай л мөргүүлчихэлгүй гүйсээр зам дээр очлоо.
- Зогсооч! хэмээн Серега хойноос хашгирна. – Хүлээж бай гэм!
Тэр миний хойноос ухасхийн гараас барьж аваад:
- Зогсооч! гэлээ
- Тэр эмэгтэй тэнд байгаа гэж би гараа тавиулахыг оролдож, -Цагаан даашинзтай охин байсан, магадгүй амьд байгаа байх.

Серега намайг машиндаа суулгахаар буцаад чирлээ.
- Чамд хий юм харагдсан байх, Иван Павлович. Бодоод үзээч! Цагаан даашинз гэнэ шүү! Хэн энэ хүйтэнд урт хүрэм өмсөхгүй гарах юм бэ?
Би болж өнгөрсөн дээрх хачирхалтай үйл явдлыг эргэцүүлэн бодлоо. Үнэхээр түүний зөв юм байна!
Жолооч намайг машинд оруулаад хаалгыг нь цоожилсны дараа:
- За ингээд болчихлоо! Надад халуун сав бий.
Серега ууттай кофе гаргаж ирэн аяганд хийж, дээр нь буцалсан ус нэмсний дара надад бариулаад:
- Энэ золигт сүү, чихэр, кофе гээд холиогүй юм байхгүй шүү гэлээ.
Би хувьдаа түргэн уусдаг иймэрхүү унданд дургүй, Менделеевийн бүх үелэх системийг нэг аяганд багтааж уух нь надад таалагддаггүй боловч энэ удаа би аягатайг авч нэг амьсгаагаар уулаа. Бие дулаацаж, чичрэх нь гайгүй болов.
- Би чамайг харж байгаа юм шиг түүнийг харсан гэж би хэлэв. Том дүрлэгэр нүдтэй, мөрөө хүрсэн урт үстэй, хацар дээрээ том мэнгэтэй, памбагар сайхан уруултай. Толгойндоо шовгор хэлбэртэй малгай өмссөн, цагаан даашинз ч юм уу, хослол өмссөн байсан. Тэр бүсгүй хаанаас ч юм гэнэт гараад ирсэн, би зургийг нь авч байгаа юм шиг тийм ойрхон байсан юм.

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.02.12 6:05 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 206
Location: Улаанбаатар
Баярлалаа, үргэлжлүүлээд байгаарай.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited