#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 6:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 55 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.02.11 4:38 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Хулгана үнэхээр жижигхэн байсан ч шидэлт маш оновчтой болж, тэр амьтан нүд ирмэхийн зуур бултаж амжаагүй бол Вилли толгойгүй болох нь гарцаагүй байсан болохоор шидсэн чөтгөр авмар яалт ч үгүй мундаг шидсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хулгана яг л хүн шиг тонгойгоод барьж байсан жигнэмэгээ алдаж орхисон. Хүнд модон бороохой бараг шүргэх шахуу ойрхон гарсан болохоор хулганы нуруун дээрх үс нь хүртэл өрвийсөн гэсэн. Дин л ингэж хэлсэн болохоор би хэлснийг нь хүргэж байгаа ч өөрөө бол юу л бол гэж бодож байгаа юм. Тэгээд бороохой ногоон хулдаасан дээр буугаад ойхдоо эзэнгүй өрөөний тор руу шидэгдсэн байна. Хулгана дараагийн удаа илүү оновчтой шидэхийг нь хүлээсэнгүй, гэнэт их чухал ажилтайгаа санасан мэт эргэж хараад номхруулах өрөөг чиглэн хонгилоор харайлгах нь тэр.

Санасандаа бараг хүрээд алдсан болохоор Пэрси уур нь хүрсэндээ чадлаараа орилж байгаад ахиад л хулганы араас хөөж эхэллээ. Билл Додж хар зөнгөөрөө Пэрсигийн гарнаас зуураад авсан ч нөгөөх нь булт үсрээд мултарч орхилоо. Тэгсэн ч гэлээ өнөө гайхал нь дэндүү ойрхон байсан болохоор энэ хэсэг зуурын саатал Усан Онгоц Виллигийн амийг аварсан гэж Дин хэлж байсан. Пэрси харин хулганыг зүгээр нэг алах гээгүй, бүр бяцлахыг хүсч байсан болохоор ажлын хар гуталныхаа улаар тас няс хийлгэн буга аятай хачин үсчин гүйж байсан юм. Хулгана хонгилоор хажуу тийш үсчин зайлаад Пэрсигийн сүүлийн хоёр үсрэлтээс арай ядан бултаж амжлаа. Дараа нь баяртай танихгүй залуу минь гэх мэт урт ягаан сүүлээрээ нэг шарваад хаалган доогуур шургаад зугтах нь тэр.

Пэрси:
-Муу новшийг дээ гэж ирээд л хараал урсган хаалгыг алгаараа байлгаад авав. Дараа нь номхруулах өрөөнд орж, үргэлжлүүлэх санаатай олон түлхүүрүүдийн дундаас таарахыг нь хайж эхэллээ.

Дин биеэ барьж, тайвшрахын тулд Пэрсигийн араас хонгилоор аль болох удаан явахыг хичээн хүрч ирэв. Мань эр дараа нь нэг бодлын Пэрсийг шоолж инээмээр, нөгөө талаас барьж аваад өөр рүүгээ харуулан номхруулах өрөөний хаалга руу шахаж байгаад үхтэр нь балбах хүсэл төрж байсан гэж хэлж байсан юм. “Г” блок дахь бидний ажил аль болох дуу чимээ гаргахгүй зорилготой байтал Пэрси ба дуу чимээ ямагт хүзүү сээрээрээ хэлхэлдэж явдаг болохоор мань эр юуны өмнө зүгээр л айсан хэрэг. Пэрситэй ажиллана гэдэг ард нь тасралтгүй цан дэлдсэн хүн зогсож байхад бөмбөг аюулгүй болгох гэж хичээж байгаа саперын ажлыг санагдуулдаг байлаа. Товчхон хэлэхэд аймшигтай. Энэ ийм аймшгийг Арлен Биттербок бас... бас Ерөнхийлөгчийн харцнаас хүртэл олж харсан гэж Дин хэлж байсан, гэтэл ноён Ерөнхийлөгч бол гол төлөв авсны тавиур шиг л тайван байдаг хүн шүү дээ.

Гэхдээ хэргийн гол нь зөвхөн үүнд биш байлаа. Дин маань зүгээр л хулганад дасаад эхэлчихсэн байв. Найзаа гэж бодож эхэлсэн нь гэхэд хаашаа юм ямар ч л байсан хулгана бол блокийн амьдралын нэг хэсэг болчихсон байлаа. Тийм ч болохоор Пэрси өөрийгөө яагаад буруу юм хийгээд байгаагаа огтхон ч ойлгож чадахгүй байсан гэдэг нь түүнийг энэ ажилд яавч тохирохгүй хүн гэдгийн бэлхнээ харуулж байсан юм.

Коридорын сүүлд хүрэх үед Дин тайвширчихсан байсан болохоор мандаад байсан хэргийг яаж намжаахаа сэтгэчихсэн байлаа. Пэрси юуг тэвчиж чаддаггүй вэ гэхээр тэнэг байдалд орохыг бөгөөд үүнийг нь бид мэддэг.
Дин үл мэдэг инээмсэглэж байгаад:
-За яасан анчин эр гуай мөрөө алдчихсан уу? гэж ирээд Пэрсийг шоолов.

Пэрси түүн рүү ярвайн байж дээрээс нь доош нь хүртэл хараад духан дээрээ унжиж ирсэн үсээ хойш нь шидлэв.
-Үгээ олж яриарай нүдний шилт минь. Хүн ууртай байгааг харахгүй байна уу? Бүр ч дэмий болж магадгүй шүү.
Диний царай нь чухал хэвээр байсан ч харц нь шоолсон хэвээр.
-Тэгвэл өрөөн доторхыг ахиад цэгцлэх юм биз дээ? За за бүгдийг нь гаргаж ирснийхээ дараа шалыг нь угаачихаарай даа.

Пэрси хаалга руу харлаа. Тэгээд түлхүүрүүдийг харав. Зөөлөн ханатай өрөөнд ахиад л ямар ч үр дүнгүй, ядаргаатай, уртаас урт эрэл хайгуул яаж хийх, түүнийг нь Омгийн ахлагч, Ерөнхийлөгч гээд бүгд зогсоод яаж ажиглах талаар бодож үзлээ.
-Наана чинь инээдтэй юм алга байна шүү гэж мань эр бувтнав.
-Блок тэртэй тэргүй элдэв бузар юмнуудаар дүүрэн байхад хулгана л дутаад байв гэж.
-За за Пэрси өөрөө л мэд гэж Дин хэлээд гараа өргөлөө. Яг тэр агшинд Пэрси өөр рүү нь ухасхийх нь үү дээ гэж бодсон гэдгээ Дин маргааш өдөр нь надад их л үнэмшилтэй хэлж байсан юм.

Харин яг тэр үед хүрч ирсэн Билл Додж ээдрээг тайлж өглөө.
-Чи үүнийг унагачихсан юм шиг байна гэж тэр хэлээд Пэрсид бороохойг нь сарвайв.
-Нэг санти л доогуур авсан бол хөөрхий амьтны нурууг нь тас цохих байлаа даа.

Ийм үг сонссон Пэрси цээжээ төвийлгэж ирээд ихэмсэг болох нь тэр.
-Нээрээ дажгүй шидсэн шүү гэж хэлэнгээ мань эр бороохойгоо тэнэг уутандаа хийгээд:
-Би сургуулийн бейсболын багт шидэгч байсан юм. Хэн ч хааж чаддаггүй бөмбөг шиддэг байлаа даа гэлээ.

Хариуд нь Пэрсиг эргэх хооронд Дин руу нүд ирмэж байгаад Билл:
-Нээрээ юу гэж хүндлэнгүй аястай сонирхоод авсан нь маргааныг нэг мөр үгүй болгож орхив.
-Тэгэлгүй яах вэ гэж Пэрси бардам хэлж байна.
-Кноксвиллд бол би лайтай шиддэг байлаа. Хотын муусайн юмнууд хэн шидэж байгааг нь ялгаж мэддэг ч үгүй. Хоёр удаа бүтэн тойрсон доо. Хүлээн авагч гэж амьтан модон өмд өмсчихсөн мэт хөшөөгүйсэн бол мундаг тоглолт болох байсан юм.

Дин юу ч болоогүй мэт яваад өгч болох байсан ч албан тушаалаар Пэрсигээс ахмад байсны дээр залуучуудад зааварчилгаа өгөх үүрэгтэй, бас тэр үйл явдал Коффигоос өмнө, Делакруагаас өмнө болж байсан болохоор Пэрсиг бага ч болов юманд сургаж болно гэж бодож явдаг байж. Тийм болохоор нас залуу Пэрсигийн ханцуйнаас барьж байгаад:
-Чи ер нь хийж байгаа юмныхаа талаар бодож байх хэрэгтэй шүү гэж Дин хэлжээ. Хожим нь мань эр нэг их шүүмжлэнгүй биш ч гэлээ нухацтай ярья гэж бодсон гэж байсан. Ямар ч байсан хэтэрхий шүүмжлэнгүй биш.

Гэвч Пэрсид ийм зүйл үйлчлэхгүй байсан юм. Мань эр цагийн эрхэнд зарим зүйлд суралцахаас өөр аргагүй болсон ч гэлээ ер нь бол юу ч ойлгож чадаагүй л дээ.
-Хөөе, нүдний шилт гуай би хулгана барих гэж хөөсөн гэдгээ сайн мэдэж байна. Чи чинь сохорчихоогүй юм байгаа биз дээ?
-Чи Биллийг намайг, бас тэднийг гэж Дин хэлээд Биттербарк, Фландерс хоёрыг заагаад. –үхтэр нь айлгаж орхилоо.
Хариуд нь Пэрси нуруугаа гэдийлгэж ирээд:
-Тэгээд юу гэж? Хэрэв чи санахгүй байгаа бол энэ чинь хүүхдийн цэцэрлэг биш шүү. Даан ч та хэд л эднийг байнга асарч тойглоод байдаг болохоос.

Билл харин:
-Ямар ч байсан намайг айлгаж цочооход би дургүй шүү. Би ч байс энд ажилладаг гэдгийг Уэтмор чи мартах хэрэггүй шүү. Тэгээд ч чиний дээрэлхэх дуртай хүмүүсийн нэг би биш шүү гэлээ.

Пэрси нүдээ жартайлгаж ирээд л түүн рүү үл итгэсэн байртай ширтлээ.
-Тэгээд ч хоригдлууд тэртэй тэргүй стресст байдаг болохоор бид онцын шаардлагагүйгээр айлгадаггүй юм шүү гэж Дин хэлэв. Аль болох тайван ярьж байхыг хичээж байлаа.
-Харин стрессийн байдалд байгаа хүн гэнэт тэсрээд өөрийгөө өвтгөж болзошгүй. Бас бусдыг ч өвтгөж чадна. Манай блокт ч гэсэн заримдаа таагүй зүйл тохиолддог юм шүү.

Пэрси ярвайлаа. “Таагүй зүйлс” гэдэг ойлголт мань хүнийг тун ч онцгойгоор эзэмддэг байлаа. Өөр хүнийг таагүй байдалд оруулмаар бол мэдээж уухайн тас. Харин өөрөө таагүй байдалд орох уу гэвэл, уучлаарай үгүй шүү.

-Бид орилж хашгирах бус харин ярилцаж ойлгуулах ёстой гэж Дин үргэлжлүүлэн сургааль хайрлаж байлаа.
-Тиймээс бидний нэг нь хоригдлууд руу хашгична гэдэг бол биеэ барьж чадахгүй болсныг шинж.

Энэ бүх сургаалиудын зохиогч нь би гэдгийг Пэрси мэддэг байлаа. Пэрси Уэтмор ба Пол Эджзомб хоёр ямагт л нэгнээ нүд үзүүрлэдэг байсны дээр энэ үйл явдал хамаг чухал зүйлс болохын өмнө, зун болсон гэдгийг та лав санаж байгаа биз.

-Чи энэ газрыг сэхээн амьдруулах тасаг гэж бодож сурах хэрэгтэй. Хамгийн гол нь чимээгүй гэж Дин үргэлжлүүлэв.
-Харин би бол эндхийг хархнуудыг живүүлдэг шээсний хувин гэж боддог шүү гэж Пэрси томорлоо.
-Харин одоо гар тавь даа.

Мань эр гараа суга татаж аваад Дин, Билл хоёрын дундуур гаран толгойгоо бөхийлгөсөөр коридороор алхан одов. Мань эр Ерөнхийлөгчийн торноос дэндүү ойрхон, Фландерс хүсвэл бариад авч чадахаар,эсвэл бүр Фландерсийг зодож болдог байсан бол мань эр өөрийн алдартай бороохойгоор байлгаад авч болохоор тийм ойр явж өнгөрлөө. Фландерс бол мэдээж тийм хүн биш байсан бол Омгийн ахлагч бол ер нь чадах байсан даг шүү. Пэрсид зүгээр л сургамж өгөхийн тулд балбах боломжийг Омгийн ахлагч алдахгүй байсан. Дин маргааш нь энэ бүх түүхийг ярьж байхдаа энэ тухай надад хэлсэн бөгөөд хэлсэн болгон нь дараа нь ёр юм шиг биелсэн болохоор би түүнийг нь одоо хүртэл мартдаггүй юм.
-Цаадуул чинь мань хүнийг ядаж хүн гэж тоохгүй байгааг Уэтмор ойлгохгүй байна гэж Дин хэлсэн юм.
-Цаадуулыг чинь зөвхөн ганц удаа л цаазаар авахаас хойш Уэтмор яалаа ч гээд илүү дордуулна гэж байхгүй. Тэгэхээр мань эр үүнийг ойлгож чадаагүй цагт ойр тойрондоо байгаа хүмүүст төдийгүй өөрөө өөртөө ч гэсэн аюул учруулж байх болно.

Пэрси миний өрөө рүү ороод хаалгаа хаалаа.
-Өмхийрч хөөсөн өндөг шиг би би гэхээс цаашгүй шүү гэж Билл Додж хэлэв.
-Бүр илүү гээч гэж Дин үг хавчуулав.

Гэтэл юмыг ямагт сайн талаас нь харахыг санал болгодог зангаараа:
-Гэхдээ энэ бүхнийг сайн талаас нь харж үзэцгээе л дээ гэхэд нь хамар дундуур нь няслаад авмаар хүсэл төрж байж билээ.
-Чиний тэр ухаантай хулгана чинь ямар ч байсан зугтаж чадсан шүү дээ.
-Тийм ээ, гэхдээ бид ахиад олж харахгүй байх гэж Дин хариулав.
-Энэ муу хараал идсэн Пэрси Уэтмор хөөрхий амьтныг ямар их айлгаа бол.


Top
   
PostPosted: Aug.03.11 1:38 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
3
Диний таамаг үндэсэлтэй, гэхдээ буруу байсан юм. Хулгана маргааш орой нь, Пэрсийг шөнийн ээлжинд шилжүүлэхийн өмнө жижүүр хийлгэлгүй хоёр хонуулсны анхны орой нь эргээд ирсэн дээ.

Усан онгоц Вилли оройн долоон цагийн орчим гарч ирсэн юм. Би жижүүртэй байсан болохоор тэр амьтныг яаж гарч ирэхийг харж, бас Дин, Харри Тервиллижер хоёр надтай хамт байлаа. Харри ширээний ард суучихсан. Ер нь бол миний ээлж өдөр байсан ч гэлээ би нөгөө цаг нь нэлээд ойртоод ирсэн Омгийн ахлагчтай хэсэг байх гээд үлдчихсэн байсан хэрэг л дээ. Биттербак өөрийн овгийн хүмүүсийн ёсыг дагаад гаднаа гүргэр царайлж байсан ч сэтгэлийнх нь гүнд удахгүй ирэх сүйрлээс айх айдас хортой цэцэг шиг өндийж байгааг би харж байлаа. Тийм ч болохоор бид хоёр их ярьдаг. Түүнтэй өдөр ч гэсэн ярилцаж болдог байсан ч өдөр болохоор салхилдаг довжооноос хадах хүмүүсийн яриа, орилж хашгирах дуун, байсхийгээд л гардаг зодооны чимээ, хэвлэлийн газрын суурь машины нэгэн хэмнэлт хяхтнаан, ямар нэг зүйл янзалж, эсвэл зайлуулж,эсвэл бүр “*а*а* Харви нааш ир дээ чи муу” гэж орилох харгалзагч нарын хар яр хийсэн яриа сонсдоод ярихад хэцүү. Дөрвөөс хойш бол арай гайгүй болж ирээд зургаа өнгөрөхөөр бүр нам жим. Зургаагаас наймын хооронд хамгийн таатай. Яг энэ үед “нөхдүүдийн” тархинд гүн гүнзгий бодол үдшийн сүүдэр мэт ургаж эхэлдэг, эхэлсэн гэдэг нь нүдээр нь мэдэгдэнэ л дээ, тэгээд энэ үед бол дуугүй байсан нь дээр. Тэд хүний яриаг сонсож байдаг ч утгыг нь ойлгож чадахгүй болчихно. Наймаас хойш тэд биеэ бэлдэж, толгойд нь дуулга өмсүүлэхэд ямаршуу харагдах, хөлстэй нүүрэнд нь хар уут углахад дотор нь юу үнэртдэг тухай төсөөлж эхэлнэ.

Гэхдээ би тэгэхэд Омгийн ахлагчтай гайгүй үед нь таарчихсан юм. Тэгээд мань эр надад анхны эхнэрийнхээ тухай, Монтанад хамтдаа яаж урц барьж байсан тухайгаа ярьж өглөө. Амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдрүүд байсан гэж мань эр хэлсэн. Ус нь шүд хага ташим хүйтэн, тув тунгалаг.
-Ноён Эжкомб та аан гээч гэж ирээд Омгийн ахлагч асуулаа:
-Хэрэв хүн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин наминчилбал дараа нь өөрийнхөө хамгийн аз жаргалтай байсан тэр үедээ очоод, тэндээ үүрд мөнх амьдарч болдог болов уу? Та юу гэж бодож байна? Яг тийм газрыг л магадгүй диваажин гэдэг байх даа?
-Яг наадахад чинь би итгэдэг юм гэж хариулсан ч гэлээ миний хэлсэн үг бол одоо хүртэл харамсдаггүй худал байсан юм. Би хайрт ээжийнхээ үгнээс сайн ба муугийн талаар сурч авсан болохоор хүний амь хөнөөсөн хүн хэзээ ч тэнгэрийн оронд очихгүй гэж Библи сударт айлдсан байдагт итгэдэг. Алуурчид шууд л тамд унаад, бурхан өөрийн элч Гавриилд тушаал буулган эцэс нь ирлээ гэж хэлэх хүртэл тэндээ зовж шаналан тарчилдаг гэж би боддог. Тэр цагт тэд ч тэндээс арилж, алга болсондоо ч баярлацгаах биз. Гэхдээ би энэ тухайгаа Биттербакд ч тэр, ер нь эдний хэнд нь ч тэр далд утгаар ч болов үг хаяж байгаагүй юм шүү. Сэтгэлийнхээ гүнд бүгд мэддэг байсан байх л даа. Дүүгийн чинь цус хөрсөн дороос орилон хайлан намайг дуудаж байна, дүү чинь хаачив гэж Бурхан бээр Каинд хэлсэн байдаг ч эдгээр үгс сүргээсээ төөрсөн яг энэ хонийг ухааруулах байсан гэдэгт би эргэлзэж байна. Авелийн цус мань эрээс учир асуун хөрсөн дороос хангинахыг алхам тутамдаа сонсож явсан гэдэгт мөрийцсэн ч бэлэн байна.

Намайг холдоход Омгийн ахлагч маань инээмсэглэн үлдсэн бөгөөд Монтана дахь урцаа, бас ил галын дэргэд цээж нүцгэн хэвтэх эхнэрээ бодсон нь тэр биз. Мань эр өөрөө ч гэсэн удахгүй галтай золгоно гэдэгт би эргэлзэхгүй байлаа.

---------------------------------------------------------
Гавриил - еврейчүүдийн дагадаг иудаизм ба христийн шашны номлолд гардаг Дээд тэнгэр буюу Ертөнцийн эзэн гэдэг "нөхрийн" дөрвөн талд суун зарилгийг нь хүмүүст уламжилдаг үүрэгтэй дөрвөн чагаа тэнгэрийн нэг. Нэрийг нь орчуулбал "Дээд тэнгэр бол миний сүр сүлд, хүч бөлгөө" гэсэн утгатай. Христийн шашны ёсоор бол Бурханы нууц мэдлэг, далд учрыг хүмүүст хүргэдэг.

Эцэс- христийн шашны ёсоор бол тун удахгүй "нөхөр" Исус Христ дахин залрах бөгөөд тэр үед сайн ба муу хүчний хооронд шийдвэрлэх, эцсийн тулаан буюу Армагеддон болж, одоогийн бидний мэдэх ертөнц үгүй болоод, нөхрийг дагагсад диваажинд гараад, бусад нь тамд үүрд мөнх зовно гэдэг. Тулаан эхлэх тухай Гавриил тэргүүтэй чагаа тэнгэрүүд буюу бурханы элч нар бүрээ үлээн хүмүүн төрөлхтөнд мэдэгдэх ёстой юм байна.

Каин, Авель - Библи судрын хуучин гэрээн дээр гардаг Адам Ева хоёроос дэлхийд төрсөн анхны хүүхэд. Дүү Авельдаа үргэлж атаархаж явдаг нэгэн байгаад, нэг өдөр атга хорслоо дийлэлгүй дүүгээ алж, улмаар дэлхий дээр хүний аминд хүрсэн анхны хүн болсон гэдэг. Атаа хорсолтой, түүнийхээ төлөө төрөл саднаа ч үл өрөвдөх хүмүүсийг Каин гэх нь бий. Каин тариаланч, Авель нь малчин байсан гэдэг.

сүргээсээ төөрсөн яг энэ хонийг - христийн шашны уламжлал ёсоор хүн төрөлхтнийг учраа мэдэлгүй тэнүүчлэх хонин сүрэгтэй зүйрлээд, Христийг тэр хонин сүргийг зөв зүгт бэлчээн замыг нь заадаг малчин буюу пастор гэж харуулдаг. Тэгэхээр "сүргээсээ төөрсөн хонь" гэдэг бол "нөхөр" Христийг заагаад чиглүүлээд байтал зөрж буруу замаар будаа тээсэн нүгэлтэн.

галтай - христийн шашны уламжлалаар бол там гэдэг нь нүгэлтнүүдийн сүнс үргэлж галд шатан үйлээ үзэж байдаг газар юм.


Top
   
PostPosted: Aug.05.11 2:22 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
unshij bga shu, oruulaad bgarai

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.08.11 12:11 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Би хонгилоор цааш явах үед Пэрситэй өчигдөр ам зөрсөн тухайгаа Дин надад ярьж өглөө. Хэрэг болгож намайг хүлээж байсан гэж боддог, тийм ч болохоор би их анхааралтай сонссон юм. Пэрсийг өөртөө бас ойр тойрондоо байгаа хүмүүст түвэг удаж байгаа хүн гэдэг дээр Динтэй санал нийлдэг болохоор ер нь Пэрситэй холбоотой юм болгоныг би ямагт анхааралтай сонсдог байлаа.

Дээрээ “Ард олныг чинь Эзэн тэнгэр шүүх болно”, “Та нарын амь, сүнс байдаг цуснаас хүртэл би хариу нэхэх болно” гэх мэтийн сэтгэл санаа өөдрөг болгосон мэргэн үгсийг өөрийн гараар биччихсэн улаан өнгөтэй тэргээ түрсэн Байна-Байна хөгшин Динийг яриагаа дуусч байх үед хүрч ирээд бид хоёрт хачиртай талх, хийжүүлсэн ундаа зарлаа.

Дин одоо ч ахиж Усан онгоц Виллиг харахаасаа өнгөрлөө, муу мал Пэрси Уэтмор хөөрхий амьтныг үхтэр нь айлгчихсан гэх мэтийн юм үглэнгээ задгай мөнгө хайн халаасаа ухаж байтал Байна–Байна гуай харин гэнэт “Хөөе, залуусаа тэр одоо юу вэ?” гэж асуух нь тэр.

Бид заасан зүгт хараад Ногоон замын төв хэсгээр жооргонон яваа эрхэм хулганыг олж хардаг юм байна. Хулгана хэсэг явснаа зогтуслаа, тэгээд эргэн тойрноо цэг шиг хоёр нүдээрээ тойруулан харчихаад цааш аялж гарлаа.
Омгийн ахлагч:
-Хөөе, хулгана аа гэвэл хулгана зогсоод сахлаа хөдөлгөн байж түүнийг ширтлээ.

Хэн ч биш энэ өчүүхэн амьтан янз нь өөрийг нь дуудаж байгааг ойлгож байгаа бололтой, нээрээ шүү.

Биттербак оройн хоолноос үлдсэн хэсэг бяслаг хулганд шидэж өгөөд:
-Чи хэний сахиусан тэнгэр юм бэ? гэж асуув. Бяслаг Усан онгоц Виллигийн хоншоорын яг урд унасан ч гэлээ тоож ч харсангүй, хоосон өрөөнүүд рүү шагайсан шигээ Ногоон замаар хийх аяллаа үргэлжлүүллээ.
-Эжком босс оо гэж Ерөнхийлөгч намайг дуудлаа.
-Уэтморыг байхгүй байгаа гэдгийг энэ зальтай чөтгөр мэдэж байгаа бол уу, юу гэж бодож байна? Минийхээр бол мэдэж байгаа даг шүү. Тэнгэр бурханаар андгайлъя.

Би ч бас тэгэж бодож байсан ч гэлээ бодлоо хэлмээргүй байсан юм.
Харри 00-ийн өрөөнд хэдэн минут амарсныхаа дараа хийдэгчлэн өмдөө янзалсаар гарч ирэнгүүтээ амаа ангайлгаад хөшиж орхилоо. Байна-Байна ч бас хулганыг гөлрөн зогсоход шүдгүй амтай, үрчлээнд баригдаж нармийсан царайных нь доод хэсгийг инээмсэглэл их муухай сэглэн мурийлгасан харагдана.

Хулгана харин өөрийн зогсдог газраа ирж сүүлээрээ биеэ ороон зогсоод биднийг ширтэж эхэллээ. Тэгэхэд өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй хоригдолд ял оноож байгаа шүүгчийн дүр зургийг ахиад л харж... харж гэснээс энэ амьтан шиг жижигхэн биетэй бас ийм аймшиггүй зоригтой хоригдлыг хүн ер нь харж байсан бол уу? Дураа хүрвэл ирээд, дургүйгээ хүрвэл яваад өгч чадаж байсан болохоор энэ бол яг ч хоригдол биш л дээ. Гэхдээ л энэ бодол надаас салж өгсөнгүй, амьсгал хураасныхаа дараа бид бүгд Бурханы шүүхийн өмнө яг л ийм өчүүхэн жижиг байх ч, энэ амьтан шиг зоригтой харах чадвартай нь хэд билээ дээ гэж бодлоо.
-Үгүй тэр хараач хөөе энэ амьтан чинь яг л Хөшсөн Билли шиг (Billy-Be-Frigged) харагдаж байна шүү гэж өвгөн Байна-Байна хэллээ.

Харри хариуд нь:
-Наад чинь юу ч биш гээд мушилзав.
-Харж байгаарай.

Мань эр халаасаа ухаад цаасанд ороосон алимны хүрэнтсэн зүсэм гаргаад ирэв. Тэндээсээ хэсгийг чимхэн таслаж аваад шалан дээр шидлээ. Хатаж, хатуурсан чимх алим ойгоод өөр тийшээ өнхрөөд өгнө дөө гэж би бодож амжсан ч хулгана харин хийх юмаа олж ядсан хүн ялаа үргээдэгтэй адилаар урд хөлөө өргөнгүүтээ ойсон хэсгийг шалан дээр дараад авдаг байгаа. Бид бүгд тас хийтэл инээд алдаж, өөр хулганыг бол ийм инээд үргээж магадгүй байсан ч манай хулгана хүний урманд хөдөлсөн ч үгүй. Хатаасан алимыг урд хоёр хөлөөрөө барьж байгаад хоёр гурван удаа долоож үзсэнээ газар унагачихаад яг л: “Үгүй яах вэ, гайгүй. Гэхдээ өөр юу байна?” гэж асууж байгаа аятай бидний өөдөөс ахиад ширтэж эхэллээ.

Байна-Байна гуай тэргэнцрээ нээж байгаад нэг хачиртай талх гарган задлаад хэсэг мах таслан авав.
-Наад чинь дэмий дээ гэж Дин хэлээд түүнийг болиулав.
Байна-Байна хариуд нь:
-Юу дэмий гэж? Амьд хулгана мах идэх боломжийг тоохгүй гэх гээ юу? Галзуураагүй биз дээ.

Гэвч Диний зөв гэдгийг би мэдэж байсан, Харри ч бас мэдэж байсан нь царайн дээр нь илт. Ээлжинд байнгын ба түр ажилтнууд хамт гарч байсан юм. Харин хулгана маань тэднийг хооронд нь ялгаж чаддаг болж таарсан. Итгэмээргүй ч гэлээ тийм.

Хөгшин Байн-Байна нөгөө хэсэг махаа шидэж өгсөнд хулгана мэдээж хүрсэнгүй, дөнгөж л үнэрлэж үзэчихээд хэсэг холдоод суучихлаа.
Гомдсон Байна–Байна:
-Чөтгөр намайг аваасай билээ гэж хэлэв.

-Надад өг дөө гээд би гараа сарвайлаа.
-Юу? Хачирхалтай талх уу?
-Наад талхаа. Би мөнгийг нь өгнө.

Байн-Байна ч надад талхыг өглөө. Дээд талынх нь талхыг сөхөж байгаад ахиад хэсэг мах таслаж аваад ширээн дээгүүр давуулан шидлээ. Хулгана харин тэр даруй дөхөж очоод урд хоёр хөлөөрөө өргөж аваад идэж гарав. Мах нүд ирмэхийн зуур алга болж орхилоо.

-Тэнгэр намайг ниргээсэй гэж Байна-Байна гуай уулга алдлаа.
-Яадаг муу чөтгөр вэ. Алив би ахиад нэг.

Надаас хачиртай талхыг шүүрч аваад махнаас ахиад нэг хэсгийг, чимхийг биш үмхийг таслаж аваад шидэхэд Усан онгоц Виллигийн толгойд малгай болоод углагдах нь уу гэмээр ойрхон уналаа. Хулгана харин ахиад хэсэг холдож аваад үнэрлэснээ бидэн өөд харлаа. Их хямралын үеэр нэг ч хулгана ямар ч л байсан манай мужид ийм их амттай хоол авч байгаагүй гэдэгт би итгэлтэй байна.
-За алив ээ, идээч гэж Байна-Байна гуай бүр ч гомдсон дуугаар шавдуулав.
-Яачихаад байгаа юм бэ?

Дин хачиртай талхыг аваад ахиад хэсэг мах таслан шидэхэд ажил үүргийн холбогдолтой заавал хийх ажилбарыг бүгд хийгээд байна уу гэж санагдахаар. Хулгана түүний шидсэнийг шууд аваад залгиж орхив. Тэгээд эргэж хараад номхруулах өрөөний зүг явах зуураа эзэнгүй хоёр өрөө рүү шагайж, гурав дахийнх нь дотор юу байна гэж шагайн харах гэж түр саатаж харагдана. Тэр үед энэ амьтан нэг хүнийг л хайгаад байгаа юм байна гэсэн бодол ахин төрж, энэ удаад бодлоо хөөх гэж би яарсангүй.

Харри:
-Би энэ тухай хэнд ч ярихгүй ээ гэж хэлэв. Дууны өнгө нь харин ойлгомжгүй, тоглоом ч юм уу, эсвэл үнэнээсээ ч юм уу.
-Нэгд гэвэл энэ хэнд ч сонирхолгүй. Хоёрт гэвэл хэн ч итгэхгүй.

Байна-Байна:
-Наад чинь зөвхөн та нарын өгсөн юмыг идээд байна шүү дээ гэж гайхаш тасарлаа. Итгэж ядсан байртай толгой сэгсэрснээ мань эр арай хийн тонгойн хулганы голж үлдээснийг аваад шүдгүй ам руугаа хийж аваад, буйлан завсраа үрж няцлах удаанаас удаан үйл явцаа эхлүүлэв.
-Яагаад тэгж байгаа юм бол?

-Надад бүр ч илүү сонин асуулт байна гэж Харри хэллээ.
-Пэрсийг байхгүй гэдгийг энэ одоо хаанаас мэдсэн юм бол?
-Зүгээр л тэгж таараа байлгүй дээ гэж би хариулав.
-Хулгана яг өнөөдөр гарч ирдэг бол тохиолдол.

Гэхдээ цаашдаа Пэрсийг өөр ээлжинд байхад, шоронгийн өөр хэсэгт байхад гээд яг байхгүй үед нь хулгана хүрч ирдэг болсон болохоор тохиолдол гэдэгт итгэхэд бэрх болсон л доо. Хулгана мань Пэрсийг дуу хоолой, эсвэл үнэрээр нь таниад байна гэж Харри, Дин, Брут бид хэд бодох болсон. Энэ амьтны тухай яриа ямар нэг тийм үзэсгэлэнтэй зүйлийг... бүх л нууцлаг бөгөөд хэврэг зүйлийг юу ч үгүй нурааж магадгүй байсан болохоор бид хэд үгсэж тохиролцоогүй ч гэлээ хулганы тухай ярихаас хичээнгүйлэн зайлсхийх болсон юм. Тэгээд ч ер нь бол Вилли өөрөө бид хэдийг сонгосон, харин яаж вэ гэдгийг энэ бүх үйл явдлын дараа ч гэсэн би хариулж мэдэхгүй л байна. Итгэхгүй болохоор биш харин тэдэнд ер нь юу ч байсан падгүй болохоор хулганы талаар өөр хүмүүст яриад хэрэггүй гэж Харригийн хэлсэн нь зөв байх л даа.


Top
   
PostPosted: Aug.09.11 1:23 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 2:56 pm
Posts: 986
thanks :)


Top
   
PostPosted: Aug.24.11 7:52 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 2:56 pm
Posts: 986
хүлээж байгаа шүү сахалаа


Top
   
PostPosted: Oct.14.11 10:43 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Oct.10.11 9:28 pm
Posts: 2
huleegeed l bn


Top
   
PostPosted: Dec.21.11 12:28 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
Хүлээгээл байна. Яагаад оруулахгүй байна аа андаа


Top
   
PostPosted: Dec.26.11 5:36 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18741
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Сэдэвтээ цэвэрлэгээ хийлгүүлэх үү? :hi:
Тийм бол viewtopic.php?f=84&t=137243&start=312 хариугаа энд үлдээнэ үү!
Баярлалаа :]
pcd

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jan.06.12 10:37 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
Сахал ахаа энийгээ дуусгахгүй юу хүлээсээр бүүр үхээ


Top
   
PostPosted: Jan.22.12 11:44 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
4
Арлен Биттербакийг, үнэн хэрэг дээрээ омгийн ахлагч биш харин Ваишта бөөнөөр суурьшуулах газар дахь овгийнхоо нэгдүгээр ахлагч бас ирокезүүдийн зөвлөлийн гишүүн байсан Арлен Биттербакийг цаазаар авах цаг нь ирлээ. Мань эр согтуугаар хүний аминд хүрсэн байсан, гэхдээ хоёулаа л согтуу байсан юм байна лээ. Омгийн ахлагч эр нөгөө эрийнхээ толгойг чулуужсан цементэн зуурмагаар бяцалсан байсан. Маргааны шалтаг нь хос гутал. Тэгээд миний захирагддаг омгийн ахлагч нар нэг их бороотой тэр зуны долдугаар сарын 17-нд мань хүний амьдрал дуусах ёстой гэж үзсэн байжээ.

Хүйтэн ууланд эргэлт хүлээн авах цаг нь маш хатуу, хорих өрөөний сараалжин тор л гэсэн үг байсан ч “Г” блокийн оршин суугчдыг харж үзнэ. Биттербакийг арван зургааны өдөр хоолны өрөөний хажууд байдаг “Аркада” нэртэй урт гэгч өрөө рүү оруулав. Өрөөг өргөст тор хэлхсэн тороор дундуур нь заагласан. Ийшээ Омгийн ахлагчийн хоёр дахь эхнэр, бас түүнийг эцгийгээ гэдгийг нь мартаагүй байгаа хүүхдүүд нь уулзахаар ирэх ёстой. Салах ёс гүйцэтгэх гэж.

Мань эрийг Билл Додж ба хоёр түр ажилтан өрөөнд авчирлаа. Бусад нь цагийн дотор ядаж хоёр удаа ч болов давталт хийх гээд завгүй байлаа. Аз нь таарвал бүр гурван ч удаа давтчих санаатай.

Биттербакийг цаазаар авах үед өөрийг нь төхөөрөмжийн өрөөнд Жек Ван Хейтэй хамт байлгана гэвэл Перси сайн, эсвэл муу газар зогсох болооод байгаагаа ойлгохгүй байсан болохоор л нэг их дургүйцэхгүй л байсан болов уу. Торлосон жижигхэн дөрвөлжин цонх, тэндээс сандлын ердөө түшлэг нь харагдах хэдий ч хангалттай ойр байсан болохоор үсэрч байгаа оч энэ тэрийг харах боломжтой гэдгийг мань эр мэдэж байлаа.

Яг тэр жижиг дөрвөлжин цонхны хажууд таслагч, дамар үгүй хар утас зоолттой. Утас дуугарна, гэхдээ мужийн амбан захирагчийн өрөөнөөс залгахад л дуугардаг. Амбан захирагчийн энэ утас нь ямар ч гэмгүй хүнийг цаазаар авах гээд бүх зүйл бэлэн болчихоод, цахилгааныг залгах л үлдээд байгаа эцсийн мөчид дуугарч байгааг харуулсан олон кино үзэж байсан ч намайг “Г” блокт ажиллах хугацаанд энэ утас ганц ч удаа дуугараагүй юм. Кинонд бол яах вэ дээ аврал гэдэг хямдхан юм. Яг л онгон бие шиг. 25 цент төлчихсөн байхад л авралыг үзнэ шүү дээ. Бодит амьдрал хавьгүй үнэтэйн дээр дийлэнх хариултууд нь огт өөр.

Хөргөгч машинд хийж зөөхийн тулд хонгилд бид хэд оёдолчдын ашигладаг хүний загварыг байрлуулсан байв. Бусад зүйлийг нь давтахад Байна-байна байна. Зул сарын баяраар таныг галуунд дуртай байна уу үгүй юу хамаагүй ширээн дээр шарсан галуу заавал тавьдаг шиг он жилүүд улиран өнгөрсөөр Байна-байна өвгөн хоригдлыг орлодог уламжлалт орлуулага болсон байлаа. Дийлэнх харгалзагчдад мань өвгөний франц, гэхдээ луизиан нутгийн биш харин канад, дээр нь өмнөд нутагт өнгөрөөсөн олон жилийн хугацаанд зөөлөрсөн франц аялага нь инээдэмтэй санагддаг байсан болохоор мань хүнд талтай. Брут хүртэл өвгөн Байна-байны хачин авирыг нь хараад инээдэг байсан. Харин би бол үгүй. Надад энэ хүн өөрөө мах шарна гэхэд дэндүү хямсгар хэрнээ шарсан махны үнэрт дуртай, нэг тийм Пэрси Уэтморын элэгдэж хуучирсан хувилбар гэж санагддаг байлаа.

Давталт дээр цаазаар авах ажиллагаанд оролцох хүмүүс бүгд цугласан байв. Брутус Ховелл бидний нэрлэдгээр “Гаргагч” байсан бөгөөд энэ бол дуулга өмсгөөд амбан захирагчийн утасны шугамыг чагнаж, эмчийг хананы хажуу дахь газраас нь дагуулан ирээд шаардлагатай бол хэрэгтэй үед “Хоёр дахийг нь асаа” гэсэн тушаал өгдөг хүн юм. Хэрэв юм алдаа мадаггүй явж өнгөрвөл хэнд ч талархал илэрхийлэхгүй. Харин иймээ тиймээ юм гарвал Брутыг гэрчүүд, харин намайг шоронгийн дарга загнадаг. Бид харин хариуд нь гомдол мэдүүлээд ямар ч нэмэргүйг мэддэг болохоор дуугүй л өнгөрнө. Дэлхий гэдэг чинь эргэлддэг бөмбөг юм шүү дээ. Аяыг нь дагаад хамт эргэлдэж болно, эсвэл эсэргүүцээд зогсож болох ч зогсвол чамайг арчаад л өнгөрнө.

Билл залуусын хамт Биттербакийг өрөөнөөс нь гарган “Аркада” руу оруулснаас хэдхэн минутын дараа Дин, Харви Тервиллижер бид гурав эхний давталт хийхээр Омгийн ахлагчийн өрөөнд ирлээ. Өрөөний хаалга нээлттэй, Омгийн ахлагчийн орон дээр Байна-Байна өвгөн суучихсан, цайвар үс нь сэгсийчихэж.
Байна-байна:
-Даавуугаар нь дүүрэн үрийн шингэний толбо гэж анзаараад авлаа.
-Мань эр та хэдэд чануулахгүй гээд түүнээсээ салахыг хичээсэн бололтой.

Өвгөн хөхрөөд эхлэв.
-Амаа тат Байна гуай гэж Дин ширвэв.
-Одоо тоглоом шоглоомгүй үзнэ шүү.

Байна-байна:
-За за гэж хэлээд тэр даруй аадар борооны өмнөх дүнсгэр байдлыг нүүрэндээ тодрууллаа. Гэвч нүд нь таталдан анивчих аж. Үхэгсдийн дүрд тоглох болохоор хөгшин Байна-байна дандаа л сэргээд ирдэг юм.

Би урагш алхав.
-Арлен Биттербак таныг би тус мужийн шүүхийн төлөөлөгчийн хувьд авч явах тушаалтай бөгөөд цаазаар авах ажиллагаа нь тэдэн сарын тэдний өдөр 12:01-т болох ёстой тул та урагш гарна уу.

Байна–байна орон дээрээс босов.
-Би урагш гарлаа, би урагш гарлаа, гарлаа гэж мань эр амандаа бувтнана.

Дин:
-Цаашаа эргэ гэж тушаагаад Байна-байныг эргэхэд нь халзарсан зулайг нь шалгав. Омгийн ахлагчийн зулайн үсийг маргааш орой хусахад нь Дин нэмж хусах, янзлах юм юу байна гэж шалгана. Харин өнөөдөр бидний хийж байгаа юм болгон бодит үйлдлийг хялбар болгох зорилготой.

-За болно, яв Арлен гэж би Байна-байнад хэлээд бүгд гарлаа.

Байна-байна:
-Би хонгилоор явж байна, хонгилоор явж байна, хонгилоор явж байна гээд үглээд эхлэв. Би мань хүний зүүн талд нь, Дин баруун талд нь, Харри яг ард нь явж байв. Урт хонгилын эхэнд нь бид баруун гар тийш эргэн салхилдаг довжооноос зайлан агуулахын өрөө рүү, үхэл өөд зүглэв. Бид миний өрөө руу ороход Байна-байна хэн ч юу ч хэлээгүй байхад сөхрөөд уначихлаа. Мань эр юу хийх ёстойгоо магадгүй бид хэд дотроо л хамгийн сайн мэдэж байсан байх. Энд тоолж барахааргүй олон жил болсон болохоор тэр шүү дээ.
-Би залбирч байна, залбирч байна, залбирч байна гээд Байна-байна мойног хуруунуудаа зөрүүлэн атгав. Яг л “Бурхан тэнгэр надад зөв замыг заадаг” г.м. элдэв хэвлэмэл зураг дээрх шиг.

Харри:
-Ингэхэд Биттербактай хамт хэн залбирал унших болж байна гэж асуулаа.
-Нэг муу ирокез бөө мөө гэрч ирээд энд нөгөө нэг юугаа савчуулаад унавал дэмий юм болно доо?
-Нээрээ тийм шүү...

Байна-байна харин:
-Би залбирсаар л байна, залбирсаар л байна, би Исус эзэнтэнд залбирч байна гэж ирээд миний яриаг таслаж орхилоо.
-Амаа тат даа хөгшин гайхал минь гэж Дин үг чулуудав.
-Би залбирч байна шүү дээ.
-Дотроо залбираач.
-Та хэд юу хийгээд удаад байгаа юм бэ гэсээр Брут агуулахаас дуу гарав. Бидэнд туслаг гээд түүнийг бас л түр чөлөөлжээ. Бид хэд ахиад л үхлийн бүсд ороод ирсэн болохоор эндхийн үнэр нь хүртэл үхлийн үнэр мэт санагдана.

-Хүлээж бай, юундаа яараад байгаа юм бэ гэж Харри хариу орилов.
-Жаахан тэвчээртэй бай л даа.
-Залбирч байна. Өчүүхэн ч гэсэн тэвчээр хайрлаасай гэж би залбирч байна гэсээр Байна-байна эвгүй сэтгэгдэл төрүүлэм шүдгүй инээмсэглэлээрээ инээнэ.
-Нээрээ Биттербак чинь өөрийгөө христийн шашинтан гэж хэлсэн шүү дээ гэж би тэдэнд хэлэв.
-Тэгээд Тиллман Кларк дээр ирсэн баптист номлогч ирнэ гэсэн чинь баярлаж байсан. Номлогчийн овог нь Шустер. Надад ч бас таалагдсан. Их шаламгай, цаадуулыг чинь тайвшруулахад дэм болдог юм. Байна-байна гуай босоорой. Өнөөдөр залбирч дууслаа.
-Явлаа. Ахиад явлаа, би ахиад явж байна, Ногоон замаар явж байна эрхэм ээ.

Байна-байна хэдий намхан ч гэлээ өрөөний алсын ханан дахь хаалгаар гарахдаа бөгтийхөөс өөр аргагүй болов. Бусад нь бүр ч илүү бөгтийлөө. Жинхэнэ хоригдлын хувьд энэ тун ч эмзэг мөч байсан болохоор би Хөгшин Спаркигийн байрлах тавцан, хажууд нь винтовтой зогсох Брутыг хараад сэтгэл амарч толгой дохилоо. Бүх юм ёсоороо.

Байна-байна шатаар буугаад зогслоо. Дөч орчим эвхдэг сандал байраа эзэлжээ. Биттербак үзэгчдээс аюулгүй зайнд явж тавцан дээр очихын дээр зургаан харгалзагч аюулгүй байдлыг давхар хангана. Үүнийг Билл Додж хариуцаж байгаа. Хэдий ийм бүдүүлэгдүү гэмээр хамгаалт, тавилга сэлттэй ч гэлээ цаазаар авахуулах гэж байгаа хүн гэрчүүд рүү дайрсан нэг ч тохиолдол гарч байгаагүй бөгөөд миний бодлоор ер нь тийм ч байх ёстой.

Бид миний өрөөнөөс гарсан шатнууд руу бүрэн бүрэлдэхүүнээрээ буцаж очих үед Байна-байна:
-Залуусаа бэлэн үү гэж асуув.

Бид хэд энэ үед яг л хаа нэгтээ тугаа мартсан тугчидтай адил тухай би олонтаа бодож байсан юм.

Пэрси агуулах ба төхөөрөмжийн өрөө хоорондын торлосон дөрвөлжин цонхны цаанаас:
-Би юу хийх ёстой болж байна аа гэж асуув.

-Хараад сурч ав гэж би хариу хашхирлаа.
-Тэгээд боожгооноосоо гараа хол байлгаарай гэж Харри бувтнаад амжив. Гэсэн ч Байна-байна аль хэдийн үгийг нь сонсчихсон жиг жиг хийн инээж гарав.

Мань хүнийг бид давцанд ойртулахад Байна–байна эргэж хараад зогсов. Хуучны хүн гэсэндээ яах ёстойг хэлүүлэлтгүй мэдэж байна.
-Би суулаа. Суулаа. Хөгшин Спаркигийн өвдөг дээр суулаа гэж мань эр зарлав.

Би баруун хөлийнх нь дэргэд баруун өвдөг дээрээ бохирон суулаа. Дин зүүн өвдөг дээрээ Байна-Байны зүүн хөлийн харалдаа суув. Яг энэ үед хэрэгтэн гэнэт өвчигнөөд эхэлбэл бид дайралтанд хамгийн өртөмтгий болдог, хоригдлууд ч цөөнгүй удаа тэгсэн. Хоёулаа цавиа хамгаалахын тулд нугалсан өвдгөө бага зэрэг дотогш эргүүлэв. Хүзүүгээ хамгаалахын тулд эрүүгээ доошлууллаа. Тэгээд аюултай байдлаас аль болох хурдан гарахын тулд шагайнуудыг нь чадах чинээгээрээ хурдан бэхлэхийг хичээнэ. Омгийн ахлагч сүүлийн замд гарахдаа углааш өмссөн байх ёстой ч, залгиураа зад өшиглүүлсэн хүнийг “яаж мэдэх вэ дээ” гэсэн үг тайвшруулах нь юу л бол. Тэр тусам эвхдэг сандал дээр суусан сэтгүүлчид энэ тэр гэсэн дөчин хэдэн хүний өмнө, шар айрагны аяга шиг томорсон төмсгөө тэврээд шалан дээр хөглөрөх хүнийг бол бүр ч тайвшруулахгүй.

Бид хоёр Байна-байны шагайг уяхад Брут баруун шууг нь холбож бэхлэв. Харри урагш алхаад зүүн шууг нь бэхлэчихлээ. Ингээд бэхлэх ёстой бүхнийг бэхлэсний дараа Харри Брут өөд толгой дохиод “Нэгдүгээрхийг асаа” гэж Ван Хэйд тушаалаа.

Энэ юу гэсэн үг болох талаар Жек Ван Хэйгээс Пэрси асууж, Ван Хэй аяархан хариулж байгаа би олж сонслоо. Энэ Пэрси “Г” блокт байх хугацаандаа юу ч сураагүй, ийм бага юм мэдэж авсан гэдэгт нь итгэж ядаж байлаа. Өнөөдөр бол “Нэгдүгээрхийг асаа” гэдэг нь ямар ч үр дагаваргүй боловч маргааш мань хүн энэ үгийг сонсох үед Ван Хэй “Г” блокийн шоронгийн үүсгүүрийн бариулыг эргүүлнэ. Ингэхэд гэрчүүд бүдэг, жигд дүнгэнэх чимээ сонсож, шорон даяар бүх гэрэл илүү тод болно. Бусад блокийн хоригдлууд гэрэл тодорохыг хараад бүх юм дууссан гэж бодоцгоох боловч үнэн хэрэг дээрээ дөнгөж л эхэлж байдаг юм.

Байна-байнад харагдаж байх байдлаар Брут сандлыг тойрлоо.
-Арлен Биттербак танд цахилгаан сандал дээр цаазаар авах ял ноогдуулсан бөгөөд ялыг тангарагтны шүүх гаргаж, мужийн шүүгч баталгаажуулсан болно. Бурхан тэнгэр энэ мужийн оршин суугчдыг тэтгэг. Ялыг гүйцэтгэхийн өмнө танд хэлэх зүйл байна уу?

Байна-байна харин нүдээ гялалзуулж, уруулдаа шүдгүй инээмслэглэлээ тодруулсаар:
-Байна гэдэг байна шүү.
-Би шарсан дэгдээхий, төмс, сүмстэй идмээр байна. Би таны малгай руу баамаар байна. Бас дээр нь би хүүхнүүдийн жинхэнэ эрлэг болохоор Мэй Вэстийг * миний нүүрэн дээр суугаасай гэж хүсч байна.

Брут чухал царайтай байхыг хичээсэн болов ч үнэхээр дийлсэнгүй. Мань эр гэдийж байгаад тас тас хийтэл хөхөрлөө. Дин буудуулчихсан аятай тавцангийн зах руу мөлхчихсөн тархи нь хөдөлчих вий гэж айсан мэт гараа духандаа нааж байгаад цөөвөр чоно шиг гийнаж харагдав. Харри хоолойнд нь юм тээгэлчихсэн хүн шиг “гах-гах” гэчихсэн хана налаад авлаа. Наргиан мэдрэх чадвараар ядмаг Жен Ван Хэй хүртэл инээд алдаж байлаа. Надад ч бас инээдтэй, би ч бас инээмээр байсан ч би биеэ барьж байлаа. Маргааш бүх юм жинхнээсээ болж, Байна-Байны сууж байгаа газар хүн нас барна.

-Брут чи дуугүй бол гэж би хэлэв.
-Дин, Харри та хоёр ч бас. Харин Байна-байна гуай та ахиад иймэрхүү үзүүлбэр хийвэл эцсийнх чинь болно гэж мэдээрэй. Би хоёрдугаархыг жинхэнээсээ асаа гэж Ван Хэйд тушаана шүү.

Байна-байна харин “Эжкум босс оо, үнэхээр догь болсон биз дээ, тийм үү” гэх гэсэн мэт над руу хараад мушилзав. Намайг бусдын адил хөгжихгүй байгааг хараад мушилзсан нь гайхаш тасралтаар солигдлоо.
-Та чинь яасан бэ? гэж тэр асуув.
-Яах юу байдаг юм гэж би огцом хариуллаа.
-Инээдтэй биш байна. Ойлгохгүй байгаа бол наад дарвагараа нээхгүй байсан чинь дээр шүү.

Гэхдээ үнэндээ бол надад үнэхээр инээдтэй байсан бөгөөд магадгүй ингэж инээдтэй байсан нь миний уурыг хүргэсэн байх.

Хүмүүсийг тойруулан харвал Брут инээмсэглэсэн хэвээр.

-Чөтгөр аваасай билээ. Би энэ ажилд дэндүү хөгшдөөд байгаа юм байна л даа.
Брут:
-Үгүй дээ. Поль чинь жинхэнэ ид гялалзаж явна гэж хариулав.

Гэвч би гялалзаж яваагаа мэдрэхгүй, Брут ч бас мэдрэхгүй байсан бөгөөд тэнэг ажил ер нь бүтэл муутай байгааг бид хоёр хоёул ойлгож байсан юм. Ямартаа ч инээд замхарлаа. Ер нь маргааш орой нэгнийх нь толгойд Байна-байны тэнэг үг орж ирээд ахиад инээж эхлээсэй гэж хүсэхгүй байсан болохоор ингээд замхарсан нь ч болж. Магадгүй ялтанг цахилгаан сандал руу хүргэж явсан харгалзагч элгээ хөштөл инээнэ гэж баймааргүй юм гэж та хэлж болох ч хүмүүс стрессийн байдалд байгаа үед юу ч болж магадгүй байдаг юм. Тэгээд үнэхээр тийм юм болбол хүмүүс лав арав хорин жил марталгүй ярьцгаах биз.
-Байна-байна гуай чи амаа хамхих уу гэж би дуугаа өндөрсгөлөө.
-За гэж хэлчихээд мань эр хамгийн хөгшин хүүхэд шиг хошуугаа унжуулж орхилоо.

Би Брутэд давтлагаа үргэлжлүүл гээд толгой дохиход тэрээр сандлын түшлэгийн ард тусгай дэгээнд өлгөөстэй байсан дуулгыг аваад Байна-байны толгойд углан эрүүн доор нь бүчлэн тогтооход зулай дээр нь том нүх ил гарч үлдлээ. Үүний дараа Брут бөхийгөөд хувингаас нойтон хөөс гаргаж ирээд хуруугаа хүргээд дараа нь хурууныхаа өндгийг долоов. Үүнийг хийсний дараа хөөсийг буцааж хувинд хийв. Маргааш бол ийм юм болохгүй. Маргааш тэрээр хөөсийг сандлын түшлэг дээр өлгөөтэй байгаа дуулга дотор хийнэ. Өнөөдөр бол хийхгүй, өнөөдөр Байна-байны хөгшин толгойг норгох шаардлага алга.

Дуулга нь гангаар хийгдсэн, явган цэргийн дуулгатай төстэй. Дуулган дээрээс хар даавууг, нүхээр нь Байна-байны толгойг шургуулан углалаа.
-Дуулга өмсөж байна, дуулга өмсөж байна гэж үглэж байсан Байна-байны хоолой яг тэр үед битүү, чахарсан өнгөтэй болж өөрчлөгдлөө. Бүчнүүд амаа ангахайд нь саад болоод байсан болохоор би Брутыг тэр үед давтлагад хэрэгтэйгээс илүү чанга татсан байх гэж боддог юм.

Брут хойш алхаад хоосон сандлуудыг гүйлгэн харснаа:
-Арлен Биттербак мужийн хуулийн дагуу таныг нас бартал биеэр чинь цахилгаан гүйдэл гүйлгэнэ. Бурхан таны сүнсийг өршөөг гэж хэллээ.

Брут тор татсан дөрвөлжин цонх руу эргээд:
-Хоёрдугаархыг асаа гэв.

Байна-байна харин өөрийн зохиосон хорвоод хосгүй хошин үзүүлбэрээ дахин үзүүлэх гээд сандал дээрээ хавчигнан таталдаж эхэлсэн ч Хөгшийн Спаркийн үйлчлүүлэгчид бол гол төлөв хэзээ ч тэгдэггүй байлаа.

Мань эр:
-Би шарагдаж байна. Шарагдаж байна. Шатлаа. Би шарсан хяруул боллоо гэж орилж байв.

Харри, Дин хоёрыг огт өөр зүг ширтэж байгааг би олж харав. Тэд хөгшин Спаркигаас өөр зүгт, агуулахын цаад хана, миний өрөө рүү ордог хаалга руу харж байв.
-Чөтгөр намайг аваасай билээ. Гэрчүүдийн нэг нь нэг өдрийн өмнө хүрээд ирсэн байх шив дээ гэж Харри хэлэв.

Хойд хоёр хөлөө сүүлээрээ эвлэгхэн нь аргагүй ороочихсон хулгана гуай босгон дээр гялалзсан мойл хар нүдээрээ ширтээд, сууж байх нь тэр.


*Мэй Вэст -(Mae West, 1893 —1980) — америкийн жүжигчин, жүжгийн зохиолч, кино зохиолч, 30-40-өөд оны америкийн секс бэлгэдэл, тухайн үеийнхээ хамгийн их дуулианы, шуугианы эзэн болж байсан эмэгтэй. Тайзан дээрээс хамгийн анх сексийн сэдвийг чөлөөтэй хөндөж, ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлэгчдийн нэг.
Image


Last edited by saxal on Jan.23.12 12:51 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jan.23.12 12:33 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Saxal гишүүнээ, Стивэн Кингийн 11/22/63 зохиолыг орчуулах уу?

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Jan.25.12 2:44 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
Өө гоё гоё оруулаад эхлэцэн үү уншиж байгаа шүү


Top
   
PostPosted: Feb.06.12 5:12 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32

5
Ер нь бол Цаазаар авахыг дажгүй болсон гэж хэлж болдог бол (би л хувьдаа тэр ч юу л бол гэж бодож байна) Ваишта ирокезуудын зөвлөлийн ахлагч Арлен Биттербакийн цаазаар авах ажиллагаа дажгүй болсон, яалт ч үгүй. Мань эрийн гар нь салгалаад тогтоож дийлэхгүй байсан болохоор гэзгээ сайн сүлжиж чадахгүй байсанд охин нь болох гучин дөрвөн настай эмэгтэйд гэзгийг нь гоё сүлжиж өгөхийг зөвшөөрсөн юм. Бүсгүй харин гэзэгний үзүүрт шонхорын өд, шонхорын сүүлний өдийг оруулж сүлжих гэхэд нь би зөвшөөрөөгүй. Шатаж магадгүй байсан болохоор л тэр. Би гэхдээ хүүхэнд тэгж хэлээгүй нь мэдээж бөгөөд зүгээр л дүрмээр зөвшөөрдөггүй юм гэсэн. Хүүхэн эсэргүүцсэнгүй, зөвхөн гайхширч, дургүйцэж байгаагаа илэрхийлэн чамархайндаа гараа хүргэсэн. Хүүхэн биеэ нэр төртэй авч байснаараа эцэг нь ч мөн адил байна гэдгийг бодит жишээгээр батлан харуулж байлаа.

Цаг нь болоход Ахлагч маань элдэв эсэргүүцэл, сааталгүйгээр камераас шууд гарсан. Заримдаа хуруунуудыг нь торны сараалжин төмрөөс салгах хэрэг гарна, би л гэхэд ганц хоёр хуруу хугалж байсан бөгөөд битүүхэн нур хийх тэр дууг хэзээ ч мартахгүй ч Ахлагч маань харин бурхан өршөөж тийм хүн биш байсан. Мань эр ногоон замаар миний өрөө рүү шуудхан алхалж, хэрэг болгож өөрийнх нь төлөө сарампай машинаа унан "Диваажингийн гэрэл" нэртэй баптист сүмээс давхиж ирсэн Шустер номлогчтой хамт залбирах гээд өвдөг бохирон суусан. Шустер номлогч Ахлагчид зориулан хэд хэдэн магтаал дуу уншиж өгөхөд тайван усны* дэргэд очих хэсэг дээр ирэх үед Ахлагч маань уйлж орхисон. Гэхдээ барьц алдан хийрхэж уйлсан хэрэг огт биш байлаа. Мань эр магадгүй тэр тайван усыг балгахад тагнай хага ташим тийм хүйтэн бас цэвэрхэн байна гэж төсөөлсөн байх гэж би боддог.

Ер нь эднийг бага зэрэг уйлах надад зүгээр санагддаг. Огт уйлахгүй бол ер нь эвгүй гэж мэд.

Бохирч суучихаад бусдын тусламжгүйгээр босч чаддаггүй нь олон байдаг ч Ахлагч эр энд ч мөн өөрийгөө хэн болохыг харуулав. Гэхдээ өндиймөгцөө толгой нь эргэсэн мэт үл мэдэг ганхахад Дин түших гээд гараа өргөх зуур Биттербак тэнцвэрээ олоод бид цааш явлаа.

Сул сандал бараг үлдсэнгүй, хүмүүс хурим, эсвэл оршуулга эхлэхийг хүлээхэд байдагчлан хоорондоо нам аясаар ярилцах сонсогдоно. Гэтэл яг энд Биттербак цорын ганц удаа барьц алдсан юм. Ирсэн хүмүүсийн нэг нь айлгасан уу, эсвэл бүгд үү юу би мэдээгүй ч ямар ч байсан хоолойноос нь намдуухан ёолох дуу гарах нь тэр. Юмыг яаж мэдэх вэ Биттербак гэнэт зугтах гэвэл замыг нь Харри Тервиллижер очоод хааж байгааг би нүдний булангаар анзаарлаа.

Би Ахлагчийн тохойг бүр чанга атгаад мөрөн дээр нь хуруугаараа товшлоо. "Ахлагч минь тайван байж үз. Хожим эдний ихэнх нь зөвхөн чамайг яаж амьсгал хурааж байгааг л санацгаана. Тэгэхээр ваишта хүн яаж амьсгаа хураадгийг харуулаад өг" гэж би уруулаа жимийсэн чигтээ амныхаа булангаар хэлэв.

Мань эр над руу хяламхийн харснаа толгой дохилоо. Дараа нь охиныхоо сүлжиж өгсөн нэг гэзгийг атгаж аваад үнсэв. Гялалзтал өнгөлсөн товчтой хамгийн сайн хөх дүрэмт хувцастай, малгайгаа толгойдоо ямар ч өөгүй тэгш тавьчихаад сандлын ард тэвхийн зогсох Брут өөд би харлаа. Тэгээд үл мэдэг толгой дохиход мань эр ч Биттербакт тавцан дээр гарахад гэнэт тусламж хэрэг болбол туслахад бэлнээр урагш алхав. Тэгж туслах хэрэг гарсангүй.

Биттербакийг сандал дээр суусны дараа Брут эргэж хараад нам дуугаар "Хоёр дахийг асаа" гэж хэлэх хүртэл минут хүрэхгүй хугацаа өнгөрлөө. Өрөөний гэрэл ахиад л үл мэдэг, тун үл мэдэг шүү, хэрэг болгож хүлээгээгүй л бол анзаарахааргүйгээр бүдгэрэв. Энэ бол Ван Хэй унтраалгыг, хэл нь загатнасан нэг эр Мэйблийн үсний хатаагч гэж нэрлэсэн тэр унтраалгыг эргүүлсэн гэсэн үг байлаа. Дуулганы дороос дүнгэнэх чимээ гарахад Биттербак цээжээр нь татсан бүс, татлагыг хүчлээн татаад урагш ухасхийлээ. Шоронгийн эмч уруулаа шувтан цагаан шугам болтол нь зуучихаад гөлийчихсөн хананы хажууд зогсож байв. Хөгшин Байна-Байна сургуулилт дээр харуулаад байсантай адил татагнаан, тийчигнээн ер болсонгүй, зөвхөн энэ ухасхийсэн хөдөлгөөн, яг л эрчүүд дур тавих үед гуяндаа мэдэрдэг урагш хүчтэй түлхэх хүсэлтэй адил ухасхийлт. Ахлагчийн цайвар хөх өнгийн цамц цээжээ тэлэгдэн таталдаад товчин завсраар нь арьс нь харагдаж эхлэв.

Харин дараа нь бол үнэр хадсан даа. Үнэрийн хувьд бол муугүй ч гэлээ дагалддаг төсөөллөөсөө болоод эвгүй үнэр. Би ач охиныхоо гэрт ирснийхээ дараа жижигхэн гучийн маань өвөөдөө дуртайяа үзүүлэх гэсэн Лайонелийн* төхөөрөмж нь байгаа хонгилын өрөө рүү яагаад ч бууж чадаагүй юм даг. Би элдэв төхөөрөмжийг үзэн ядагтаа биш харин трансформаторыг үзэн яддагтаа тэгсэн гэдгийг та лав гадарлаа биз. Дүнгэнсэн дууг нь. Бас халаад ирэхээрээ гаргадаг үнэрийг нь. Ийм олон жил өнгөрсөн ч энэ үнэр надад Хүйтэн уулыг санагдуулдаг юм.

Ван Хэй мань хүнд гучин секунд өгөөд дараа нь гүйдлийг салгалаа. Эмч урагш гарч ирээд стетоскопоор* чагнав. Гэрчүүд нам гүм. Эмч нуруугаа эгцлээд торны цаашаа харав. "Хямарсан байна" гэж эмч хэлээд хуруугаараа огцом хөдөлгөөн хийж харуулав. Мань эр Биттербакийн зүрх цээжинд нь амь тэмцэн хоёр гурав цохилохыг, яг л толгойгоо таслуулсан дэгдээхий татагнан хөдлөхтэй адил цохилолтыг сонссон ч гэлээ найдвартай нь дээр байлаа. Түрдэг орон дээр хонгилоор түрээд явж байтал гэнэт өндийж ирээд шатаж байна гээд орилоод эхэлбэл хэнд ч таалагдахгүй нь мэдээж.

Ван Хэй гурав дахийг асаахад Ахлагч эр цахилгаан гүйдлийн долгионд хоёр тийш зөөлөн ганхасийн урагш ахиад ухасхийв. Дараа нь эмч мань хүнийг сонсоод толгой дохилоо. Болох ёстой юм болж. Ийнхүү бид өөрсдөө бүтээж чадахгүй зүйлээ ахин нэг удаа амжилттай устгалаа. Үзэгчдийн зарим нь ахиад нам дуугаар ярилцаж эхэлсэн ч дийлэнх нь толгойгоо гудайлган шал ширтэн чулуужчихав уу гэлтэй сууцгаана. Эсвэл ичсэн хүн шиг ч гэмээр юм уу.

Харри, Дин хоёр дамнуур авчрав. Уг нь нэг талаас нь Пэрси дамжлах ёстой байсан ч мань хүн мэдээгүй, түүнд ч хэн ч хэлээгүй байлаа. Ахлагчийг толгойнд нь угласан хар торгон ууттай чигт нь дамнуур дээр тавиад Брут бид хоёр бараг гүйхээр шахуу тоннель руу гаргалаа. Уутны дээд талын цоорхойноос утаа, аймшигтай муухай өмхий үнэртэй утаа савсаж байв.

Пэрси муухай чанга дуугаар:
-Ээ, бурхан минь гэж юу гээчийн өмхий вэ гэж орилов.

Брут гал хамгаалагч өлгөөтэй байгаа хана руу явах зуур:
-Замаас зайл л даа, битгий саад болоод бай гэж ширүүхэн хэлэв. Гал унтраагч нь нэлээд хуучны, шахуургатай байсан ч Биттербакийн зүүн талыг гэзэг нь хэсэг газар чийгтэй навчис шиг л уугиж байсан болохоор унтрааж дөнгөхөөр байлаа.

-Наадахаа битгий тоо гэж би Брутэд хэллээ. Хөргөгчтэй машинд ачихын өмнө талийгчийн нүүрийг хөөснөөс цэвэрлэх сонирхол надад байсангүй. Би ахлагчийн толгойг алгадсаар уугихыг нь зогсоолоо. (Пэрси харин энэ бүхнийг нүдээ бүлтийлгэн харж байсан юм.) Дараа нь бид цогцсыг тоннель руу хөтөлдөг шатны 12 гишгүүрээр буулгалаа. Энд яг л гяндан шиг хүйтэн бас чийгтэй, хаа нэгтээ ус тасралтгүй дусална. Шоронгийн засварын газар хийсэн бүдүүлэг төмөр бүрхүүлтэй чийдэнгийн бүүдгэр гэрэлд арваад метрийн цаана зам доогуур гарсан тоосгон тоннель харагдаж байв. Адар нь барзгар, чийгтэй. Энэ тоннель дотор орох болгонд Эдгар Погийн өгүүллэгийн баатар болсон аятай мэдрэмж төрнө.

Тэнд түрдэг ор биднийг хүлээж байлаа. Биттербакийн цогцсыг бид орон дээр тавихад би сүүлийн удаа гэзэг нь уугиж байгаа эсэхийг шалгав.Гэзэг нь нэг талаасаа нэлээд шатчихсан бас гоё тууз нь умралдсан нүүрс болсон харагдав.

Гэтэл Пэрси талийгчийн хацар руу алгадаад авах нь тэр. Тас хийх дуунд бүгд давхийн цочлоо. Пэрси харин байдгаараа маасайн, нүдээ гялалзуулан бид хэдийг гүйлгэн харав. Тэгснээ ахиад Биттербак руу харж:
-За үүрд баяртай Омгийн ахлагч минь. Тамд шангаа хүртэх байх гэж найдаж байна гэлээ.

-Зүгээр бай чи муу гэх Брутын дуу тоннелийн хөндийд сүржин цуурайтав.
-Наад хүн чинь төлдгөө төлчихсөн. Одоо хэнд ч өргүй. Зүгээр байлгаж үз.

Пэрси:
-За юун сүртэй юм бэ чи гэж эхэлснээ Брут өөр рүү нь дөхөж, ард нь байгаа сүүдэр яг л Морг гудамжны өгүүллэг дээрх сармагчин шиг уртсан томроход тэр даруй эв хавгүй арагш ухарлаа. Брут гэтэл Пэрсийг барьж авахын оронд түрдэг орны бариулаас бариад Арлен Биттербакийг замын хажууд зогсох эцсийн машин нь хүлээж байгаа тоннель руу зөөлөн түрэн алхаллаа. Түрдэг орны хатуу резинэн дугуйнууд хяхтнан чахарч, овон товонтой тоосгон ханан дээгүүр гүйх сүүдэр нь найган гулжигнана. Дин Харри хоёр Ахлагчийн хөл дээрх даавууг дээш нь татаад талийгч болсон хүний гэмгүй мөртлөө гэмтэй зэвхийрч цайгаад эхэлсэн нүүрийг нь бүтээв.

--------------------------------------

тайван ус-Христийн шашинтнуудын магтаал дуунуудын нэг болох 22-р магтаал дуунд гардаг хэсэг. ..."Бурхан намайг тайван усны дэргэд суулгаад, хүмүүжүүлж намайгаа, сэтгэлийг минь эргүүлж, өөрийн нэрний өмнөөс үнэн мөнийн замд чиглүүлсэн..." гэж гардаг хэсэг.

стетоскоп - зүрх, уушиг г.м. дотор эрхтэний чимээг чагнах зориулалттай модон чагнуур.

Лайонелийн төхөөрөмж - цахилгаанаар ажилладаг тоглоомон төмөр зам

Морг гудамж - Эдгар Погийн алдарт өгүүллэг. Утга зохиолын түүхэнд гарсан хамгийн анхны детектив өгүүллэг гэж тооцогддог. Сониуч зандаа хөтлөгдсөн аймшигт том сармагчин Морг гудамжинд ээж охин хоёрыг утга учиргүй хэрцгийгээр алсан хэргийг Огюст Дюпен мөрдөж байгаа тухай гардаг.


Last edited by saxal on Feb.07.12 12:27 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.06.12 5:24 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 2:56 pm
Posts: 986
Thanks Sahalaa :) Unshij bgaa shuu


Top
   
PostPosted: Feb.10.12 1:13 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.15.12 10:26 pm
Posts: 147
Location: Ямарч байсан чиний дээр....
Киног нь үзэж байсан ч гэсэн зохиол нь илүү гоё юм аа. Полийг Том ханксээр л төсөөлөөд л уншаад байна хэхэ. цааш нь яваад байгаарай. Нэмж хэлхэд биг лайк байс танкс


Top
   
PostPosted: Feb.10.12 2:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Киног нь үзэж байсан ч зохиол нь илүү гоём байна.
Сахал аа, баярлалөө.

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Feb.14.12 12:36 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
6
Алдрыг нь хүндэтгэн надад нэрийг нь өгсөн Поль авга минь намайг 18-тай байхад өөд болсон юм. Би аав, ээжтэйгээ хамт ажил явдалд оролцонгоо заримыг нь огт мэддэггүй шахуу байсан авгуудтайгаа уулзахаар Чикаго орлоо. Тэнд бараг сар шахуу болсон юм. Ерөнхийдөө бол муугүй бас сэтгэл хөдлөм байсан ч нөгөө талаас авч үзвэл аймшигтай байлаа. Намайг 19 хүрснээс хойш хоёр долоо хоногийн дараа эхнэр минь болсон залуухан бүсгүйд ухаангүй дурлачихсан явсан юм. Тэгээд түүнийг гэсэн гунихрал миний зүрх сэтгэлийг төөнөж байсан нэг орой (халдагны талаар бол ярих нь илүү биз) би түүндээ хэзээ ч дуусахааргүй урт захиа бичихээр суулаа. Айдас хүрээд бичиж чадахаа байчих вий гэсэндээ нэг бичсэн зүйлээ дахиж уншилгүйгээр түүндээ бүх сэтгэл зүрхээ уудлан бичив. Тэгээд үнэхээр сэтгэлээ уудалж байтал дотор хүн минь харин сэтгэл зүрхээ ингэж яавал ч яаж болно гэсэн шиг бусдын өмнө дэлгээд байж болохгүй ээ гээд давтаад эхэлсэн ч би үр дагаварыг эс тоон хүүхэд зан гаргаад тоож сонсоогүй билээ. Женис минь харин тэр захидлыг хадгалсан болов уу яасан бол гэж би үргэлж сонирхдог байсан ч асуух гэхээр зүрх хүрдэггүй байсан юм. Ямар ч байсан ажил явдлын дараа эхнэрийнхээ бичиг цаасыг цэгцлэж байхад тэр захиаг олоогүй гэдгээ л сайн мэдэж байгаа ч олоогүй гэдэг юу ч гэсэн үг биш шүү дээ. Сэтгэл зүрхээ шингээсэн мөрүүд минь түүний хувьд минийхээс хавьгүй бага утга учиртай гэдгийг олж мэдэхээсээ айсандаа л түүнээс асуугаагүй байх.

Захидал дөрвөн нүүр урт, ер нь би тэр захидлаас илүү урт зүйл амьдралдаа бичиж байгаагүй байтал одоо энэ түүхийг бичиж байдаг. Өч төчнөөн зүйл ярьчихаад байхад л эцэс төгсгөл нь харагдахгүй юм. Ийм сунжирсан юм болно гэдгийг мэдэж байсан бол лав эхлэхгүй байсан биз. Бичих явцад ийм олон хаалга онгойлгох юм гэж, аавын минь хуучин бал зүгээр нэг бал биш харин шидэт дохиур байх юм гэж төсөөлсөн ч үгүй. Үүний хамгийн наад захын жишээ гэхэд л Усан Онгоц Вилли, Мистер Жинглз, Ногоон зам дээрх хулгана байна. Би бичиж эхлэхээсээ өмнө бол энэ хулгана ямар чухал болохыг сайн ойлгоогүй явж. Нээрээ шүү. Жишээлбэл, мань хулгана Делакруаг бүр ирэхээс нь өмнө яаж хайж эхэлсэн тухай бодол байна. Хэрэв би бичиж, дурсаж эхлээгүй байсан бол эрүүл саруул миний толгойд ийм бодол төрнө чинээ санаагүй явлаа. Жон Коффигийн тухай, хөл нь орон дээрээ багтдаггүй энэ аварга том хүнийг хорих өрөөнд хэр удаан байлгах хэрэгтэй болсон талаар танд ярьж өгөхийн тулд өнгөрсөн рүүгээ ингэтэл хол явна гэдгээ төсөөлөөгүй байж гэж хэлэх гээд байна л даа. Гол нь би тэр хүнийг хүмүүс мартаасай гэж хүсэхгүй байна. Өрөөнийхөө адрыг ширтчихсэн нулимсаа дуугүй урсгаж, эсвэл нүүрээ гараараа дарчихсан хэвтэх тэр хүнийг таныг хараасай гэж би хүсч байна. Эхэр татан уйлах, заримдаа уйлагнахтай адил түүний санаа алдалтыг нь таныг сонсоосой гэж хүсч байна. Түүний гаргадаг дуу нь “Г” блокт заримдаа бидний сонсдог байсан харуусал, наминчлалын аястай огцом хашгираан шиг биш. Энэ дуунд шаналал огт байхгүй, нүд нь та бидний тулгараад сурчихсан өвдөж шаналсан янзнаас зөндөө хол байна уу даа гэлтэй.

Заримдаа надад, надад гэснээс ер нь энэ бүхэн хэдий тэнэг сонсогдохыг би ойлгож байгаа ч гэлээ сэтгэл зүрхэндээ буглаж хуримтлагдсан бүхийг ярьж чадахгүй юм бол ингэж урт юм бичих утгагүй гэдгийг би ойлгодог, тэгээд Жон Коффиг нигүүлсэн, нимгэлж чадахаас илүү их, бүх дэлхий ертөнцийн уй гашуудлыг мэдэрдэг байх гэж санагддаг байлаа. Хааяа нэг сууж байгаад түүнтэй яг л бусадтай нь ярилцдагтай адилаар ярилцаж, тайтгаруулахыг хичээдэг байсан. Харин ингэж ярилцах нь бидний хамгийн чухал бөгөөд хамгийн том ажил байсан тухай би өмнө нь хэлсэн байх. Сэтгэлийнхээ гүнд мань эрийг зовж байгаад баярладаг, яагаад гэдэг нь ч ойлгомжтой байсан болохоор тайтгаруулж чаддаг байсан гэж бодохгүй л байна. Мань эрийг зовж шаналах юм хийсэн хүн гэдгийг би мэдэрч байлаа. Заримдаа бүр мужийн захирагч руу утасдаад, эсвэл захирагч эр минийх биш харин Пэрсигийн хүргэн нь байсан болохоор Пэрсийг очиж хэлээд цаазаар авахыг нь хойшлуулаад өгөөсэй гэж хүсдэг ч байлаа. Тэгсэн бол бид энэ хүнийг одоохондоо шатаах ёсгүй гэж би хэлэх байв. Маш ихээр зовж шаналсан хэвээр, болж өнгөрсөн бүхэн нь мартагдаж амжаагүй, хурц өргөс шиг л дотроос нь хатган төөнөж байгаа. Наад хүндээ ахиад ер хоног өгчих. Бидний яагаад ч хийж чадахгүй тэр зүйлийг өөрийнхөө төлөө хийг л дээ, эрхэм шүүгчээ.

Нэгэнт эхэлсэн зүйлээ дуусгахаас нааш таныг Жон Коффигийн тухай, вандан орон дээр хэвтэж байгаа Жон Коффигийн тухай, нэгэнт жаахан охид байхаа болиод өс авагч гэсгээгч тэнгэр болсон цайвар шаргал үстэй хоёр охины сүнс магадгүй харанхуйд хүлээж байсан болоод ч тэр үү харанхуйгаас айх шалтгаантай байсан Жон Коффигийн тухай битгий мартаасай гэж хүсч байна. Хэзээ ч эдгэдэггүй шархнаас цус гоожих мэт нүднээс нь үргэлж нулимс дусалж явдаг Жон Коффийг.


Last edited by saxal on Feb.17.12 10:48 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.14.12 8:01 pm 
Offline
Fantasy Formula1 Champion
User avatar

Joined: Nov.19.04 3:45 pm
Posts: 4304
Location: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
Үргэлжлүүлээд байгаарай...

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Top
   
PostPosted: Feb.17.12 4:01 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.03 12:52 pm
Posts: 931
Location: don't hide
Keep going man. Thanx a lot.


Top
   
PostPosted: Feb.24.12 9:21 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
Хүлээжийе өөөө


Top
   
PostPosted: Mar.27.12 1:46 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
энэ орохгүй юм уу уул нь хүлээдэг хүн олон байдаг ш дээ


Top
   
PostPosted: Apr.01.12 4:25 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 590
Location: Энүүгээр тэрүүгээр....
Хүлээээээээсээээээээээр............................................


Top
   
PostPosted: Sep.14.17 5:12 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 8:37 am
Posts: 138
Location: Утаанбаатартаа
Eniig urgeljluulvel unshih hun bna uu?


Top
   
PostPosted: Sep.15.17 10:34 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
байлгүй яах вэ, одоо эxнээс нь уншихгүй бол мартаж, үргэлжлүүлбэл маш их баярлана шүү


Top
   
PostPosted: Sep.17.17 10:12 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Баярлалаа.Хүлээж байна.

_________________
Х Ү С


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 55 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited