#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.17 7:10 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 55 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: May.19.11 12:14 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Эрхэм дээд Барон надад таагүй хандсан болохоор таньдгаараа ноён Кингийг барьж авахаар шийдлээ. Ингээд сэдвээр нь олон олон хүний сэтгэлд хоногшсон лут кино хийсэн байдаг Грин Майл буюу Ногоон бээрийг оруулъя гэж бодлоо. Манайд киног нь Ногоон майлаас эхлээд Ногоон бүс хүртэл янз бүрээр орчуулсан байдаг ч бүтээлийн нэрийг өөрчилж зүрхэлсэнгүй, хүн болгон нэрийг нь өөр өөртөө засна гэж найдаж байна. Үргэлжлүүлэн явуулах унших хүсэл байгаа бол сэтгэгдлээ үлдээгээрэй, та бүхнийг хүндэтгэсэн SAXAL. Энэ зохиол нь зургаан хэсэгтэй. Би туршилт болгоод эхний нэгдүгээр хэсгийн нэгдүгээр бүлгийн нэг нүүрийг орчуулахыг хичээлээ.

Image

Стивен Кинг. Ногоон бээр




Нэгдүгээр хэсэг. Алагдсан хоёр охин


1.
1932 онд, мужийн шорон Хүйтэн ууланд байх үед энэ явдал болсон юм. Цахилгаан сандал мэдээж бас тэнд байсан.
Хоригдлууд сандлын талаар их айдаг мөртлөө, зайлсхийж болохгүй юмны талаар ярьж байгаа хүмүүсийн хошигнодог янзаар хошигноцгооно. Сандлыг Олд Спарки/Спарки баагийнаа (Хөгшин цахилгаан), эсвэл Биг Жуси (Шүүстэй шарсан мах) гэх мэтээр нэрлэнэ. Цахилгааны төлбөрийн талаар, бас эхнэр Мелинда нь хоол хийж чадахгүй болтлоо бие нь муудсан болохоор Уорден Мурсийн Талархлын өдөр яаж хоол хийх тухай тэд хошигноцгооно.
Харин энэ сандал дээр удахгүй үнэхээр суух ёстой байсан хүмүүсийн хошигнох чадвар нь нүд ирмэхийн зуур л үгүй болж орхидог байлаа. Хүйтэн ууланд байх явцад би цаазаар авах далан найман ажлыг удирдсан болохоор (энэ тоог би яг таг санадаг, үхсэн ч мартахааргүй) тэр хүмүүсийн дийлэнх нь Олд Спаркигийн царс модон хөлөнд шагайг нь барьж бэхлэх тэр агшинд л өөрт нь юу тохиолдоод байгааг ойлгодог байсан байх гэж боддог юм. Хоёр хөл нь ахиж тоос хөдөлгөхгүй болсон гэдгийг ойлгоод, ойлгосон мэдрэмж нь нүднийх нь угаас хүйтэн айдастай болон цухуйн гарч ирж байгаа нь харагддаг байсан. Судсаар нь цус гүйж, булчин нь бяртай хэвээр ч тэд ахиж хээр талаар ганц километр ч алхахгүй, хөдөөний баяраар бүсгүйчүүдтэй бүжиглэхгүй, бүх зүйл нэгэнт дууссан. Олд Спаркийн үйлчлүүлэгчдэд нь удахгүй үхэх гэж байна шүү дээ гэсэн ухамсар шагайнаас нь хүрч ирдэг юм. Бас хар торгон уут гэж байх ч ямар ч утгагүй, ойлгох боломжгүй байдлаар хэлсэн эцсийн үгний дараагаар уутыг толгойд нь угладаг. Уг нь бол шуудайг тэдэнд зориулсан гэдэг ч би л хувьдаа тэд удахгүй хөлөө нугалан суусан чигтээ яг одоо үхэх гэж байна гэдгээ ойлгомогц нүдэнд нь төрдөг тэр айдсын сэрдхийм хүчтэй давалгааг бидэнд харуулахгүй гэсэндээ, бидэнд зориулсан гэж боддог байсан юм.
Цаазаар авах ялтай хоригдлуудын хувьд манай Хүйтэн уул бол дамжин биш байсан болохоор зөвхөн бусдаас тусдаа байрладаг, модоор биш тоосгоор өрсөн, зуны наранд солиотой нүд шиг гялалздаг хавтгай төмөр дээвэртэй “Г” блок л байдаг байлаа. Дотор нь голын өргөн хонгилын хоёр талаар тус бүр гурав, нийт зургаан тасалгаатай, тасалгаа болгон нь бусад дөрвөн блокын тасалгаануудаас бараг хоёр дахин том. Бүгд ганцаарчлан хорих өрөөнүүд. Шорон гэхэд, ялангуяа гучаад оны шороон гэхэд тун ч сайн нөхцөл ч гэлээ эдгээр тасалгааны хүмүүс өөр ямар ч хамаагүй тасалгаа руу шилжихийн төлөө зөндөө юм өгөхөд бэлэн байдаг байлаа. Нээрээ шүү, байгаа бүхнээ өгсөн ч чадах байсан.
Намайг харгалзагчаар алба хааж байсан хугацаанд зургаан тасалгаа нэг ч удаа зургуулаа дүүрч байгаагүйд Бурхан тэнгэрт талархадаг юм. Хүйтэн ууланд явдаг үхдэлүүдийг арьсны өнгөөр нь ялгадаггүй байсан болохоор тэнд цагаан арьстнууд ч бас хар арьстнууд гээд нийлээд их бодож л дөрвөн хүн байдаг байсан ч яг л там шиг байдаг байж билээ.
Нэг удаа тэнд Беверли Маккол гэдэг хүүхэн суух болсон юм. Гилийн тамга шиг хар, бас хэзээ ч хийж зүрхлэхгүй нүгэл шиг л үзэсгэлэнтэй бүсгүй. Нөхөр нь зодоод байхад зургаан жил эвлэрээд байсан атлаа араар нь ганц өдөр тавихад л тэвчиж чадаагүй бүсгүй гэж байгаа. Нөхөр нь араар нь тавьж байгааг мэдчихээд маргааш өдөр нь Огтлогч гэж найз нөхөд нь дуудаг /бас тэр цаад тэнэгдүү нууц амраг нь ч бас тэгэж дууддаг байсан биз/ байсан Летер Макколыг гэрээс нь ажил хүргэдэг шатан дээр тоссон байгаа юм. Хүлээсэн бүсгүй маань мань хүнийг халадаа тайлаад дараа нь өөр хүүхнийг базалсан гараараа тэмтчээд үдээсээ тайлах хүртэл харж. Тэгээд Зүсэгчийн хэрэглэдэг байсан нэг хутгыг ашиглаж. Хөгшин Спарки дээр суухаас хоёр өдрийн өмнө энэ хүүхэн намайг дуудсанаа зүүдэндээ африкт байдаг бөө багшаа харлаа гэдэг юм байна. Тэр багш нь тэгсэн чинь боолчуудад л өгдөг хачин нэрнээс татгалзаад Матуоми гэсэн шинэ нэртэй болоод нөгөө ертөнц рүү явахыг тушааж. Тийм болохоор хүүхэн цаазаар авах ялыг нь дуудахдаа Беверли Матуоми гэж хэлэхийг хүссэн байсан юм. Тэр бөө багш нь яагаад ч юм бэ Беверли гэдэг нэрийг нь солиогүй байсан. Би ч яах вэ ийм зүйл дээр асуудалгүй л гэсэн. Шоронд ажилласан олон жилийн туршлагаараа би үнэхээр болохгүй л биш бол ялтай хүмүүсийн хүсэлтэнд аль болох татгалзсан хариу өгөхөөс зайлсхийдэг болсон хүн л дээ. Беверли Матуомигийн хувьд уг нь бол яасан ч болох байсан. Харин маргааш өдөр нь, өдрийн гурван цагийн үед мужийн амбан захирагч утас цохиод, цаазаар авах ялыг нь бид хэдийн “ямар ч өршөөлгүй тасралтгүй гэсгээл” гэж даапаалдаг байсан эмэгтэйчүүдийн хорих газарт бүх насаараа хоригдох ялаар сольсон тухайгаа хэлсэн дээ. Бевийн бондгор бөгс жижүүрийн ширээнд дөхөж очих үед баруун биш зүүн тийш гулбигас хийсэнд би баяртай байсан юм шүү, надад итгээрэй.
.... үргэлжлэл бий


Last edited by saxal on May.25.11 2:44 pm, edited 7 times in total.

Top
   
PostPosted: May.19.11 4:25 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Гучин таван жилийн дараа, буландаа гялалзсан шигтгээ суулгасан шилтэй, үүл шиг их буурал үстэй хар арьст хатагтайн зурган доор энэ нэр бичигдсэн байхыг би сонины эмгэнэл энэ тэр байдаг нүүрэн дээрээс олж уншсан юм. Яалт ч үгүй Беверли мөн байсан. Бүсгүй маань амьдралынхаа сүүлийн арван жилийг эрх чөлөөтэйгээр амьдарч, зүгээр ч үгүй Рейнз Фолз нэртэй жижигхэн хотын номын санг аврасан тухай эмгэнэлийн үгэнд нь бичсэн байсан. Хүүхэн гуай бас сүмийн сургуульд багшилдаг байсан болохоор тэр жижигхэн усан зогсоол хавьцаа бол түүнд хайртай байжээ хүмүүс. Эмгэнэлийн үг нь “Номын санч эмэгтэй зүрхний дутмагшлаар өөд боллоо” гэсэн гарчигтай ч доор нь хожимдсон ухаарал мэт жижиг үсгээр “Хүн амины хэргээр шоронд 20 гаруй жил болсон хүн” гэчихсэн. Буландаа гялалзсан чулуун шигтгээ бүхий хүрээтэй нүдний шилний цаанаас дүрлийн тормолзох нүд нь л харин огт өөрчлөгдөөгүй байсан даа. Үнэхээр шаардлага гарвал дал хэдийн гарсан ч гэлээ ариутгагч бодистой усан дотроос огтхон ч эргэлзэлгүйгээр сахал хусагч урт хутгыг ч гаргаж ирдэг эмэгтэй хүний нүд. Газрын мухрын хотод номын санч хийж байгаад нөгөө ертөнцийн хаалга татсан байлаа ч алуурчид мэдэгддэг л дээ. Ялангуяа тэр олон жилийг алуурчдын хамт өнгөрөөсөн над шиг хүн бол тэр тусам мэднэ. Би ер нь ямар ажил хийж байсан тухайгаа ердөө цорын ганц удаа л бодож үзсэн хүн. Тийм болохоор л энэ бүхнийг бичиж сууна даа.

“Г” блокийн төвөөр явдаг өргөн хонгил нимбэгний өнгөтэй хулдаасаар бүрхээстэй, тэгээд бусад шоронгуудад Сүүлчийн зам гэж нэрлэдэг байсан юмыг Хүйтэн ууланд болохоор Ногоон бээр гэж нэрлэнэ. Энэ бээрийн урт нь дээрээс доошоо тоолох юм бол хойноос урагшаа чиглэсэн жаран том алхам байдаг байсан шиг санаж байна. Доор нь сахилгын өрөө байдаг. Дээр нь Т хэлбэртэй хонгил. Тэгээд өдөртөө гэрэл цэлэлздэг, салхилах бяцхан довжоо тийш, зүүн тийш эргэх юм бол амьдрал гэсэн үг. Яг ингэж нэрлээд, нэрлэлээ гээд элдэв юм бололгүй амьдраад байдаг хүмүүс байсан. Хулгайч, шатаагч, хүчирхийлэгч энэ тэр хүмүүс дор дороо өөрсдийнхөө элдэв юмаа ярингаа, салхилангаа, хийнгээ.

Баруун гар тийш эргэвэл харин баларна шүү дээ. Тэгэж эргэсэн хүн эхлээд миний өрөө рүү орно (өрөөний хивс ногоон байлаа, би солих гэсээр байгаад чадаагүй юм) тэгээд ардаа, зүүн талдаа америкийн далбаа, баруун талдаа мужийн далбаатай миний ширээний урдуур явна. Алсын хананд хоёр хаалгатай. Нэг нь би, бас блокын бусад хуягуудын ордог бие засах жижигхэн өрөө рүү (Уорден Мурс ч бас заримдаа орно шүү), нөгөөх нь агуулах гэмээр жижигхэн өрөө рүү орно. Ногоон бээр гэж нэрлэгддэг зам ингээд л дуусна даа.

Хаалга нь жижигхэн гэж байгаа, би хүртэл бөхийдөг, Жон Коффи бол бүр явган сууж байгаад чихэж гарч байсан юм. Ингээд хүн жижигхэн талбай руу ороод, гурван гишгүүртэй цементэн шатаар уруудаад банзан шалан дээр бууна. Төмөр дээвэртэй, халаалтгүй жижигхэн өрөө, яг л хажуугийн блокт байдаг өрөө шиг. Өрөөнд өвөлдөө амнаас уур гарсан хүйтэн, зундаа бол шатаад үхчихмээр. За байз, гучин оны долдугаар сард билүү наймдугаар сард билүү Элмер Мэнфрэдийг цаазлах үеээр, өрөөнд миний л санаж байгаагаар лав дөчин градус хүрсэн шүү.

Тэгээд зүүн гар тийш эргэвэл амьдрал ахиад л залгана. Элдэв зэмсэг, зэмсэг ч гэж дээ муусайн хүрз, царил биш буу аятай төмөр тороор халхлаад гинжээр холбочихсон зүйлс, тэгээд бас арчуур, шоронгийн цэцэрлэгт хавар тарьдаг байсан элдэв үртэй шуудайнууд, шоронгийн хэвлэхийн баахан маягтууд өрсөн тавцан, тэгээд америк хөл бөмбөгийн талбай дээр шаталсан зураас, бейсболын ромбо зурдаг шохойтой шуудай хүртэл тэнд байдаг байсан. Хоригдлууд бэлчээр гэж нэрлэгддэг байсан газар тоглодог, тийм ч болохоор Хүйтэн Уулынхан дунд намрын үдэш болохыг хүлээдэг хүн олон байж билээ.

Баруун гар тийш эргэвэл үхэлтэйгээ ахиад л учирна даа. Бак Рожерсын тухай комикс дээр гардаг робот жаалын саравчтай малгай шиг төмөр дуулга ар дээрээ хайнгадуу өлгөчихсөн, олон олон эрчүүдийн амьдралын эцсийн мөчүүдийн хөлсийг шингээсэн царс модон тохойвчтой Хөгшин Спарки гэгээн дүрээрээрээ зүүн урд талын булан дахь модон тавцан дээр царс модон хөлөөрөө тулаад сууж байна шүү дээ. Доороос нь гарсан тогны утас ар талын шохойн блокон хананд гаргасан чигжээстэй нүх рүү орно. Хажууд нь цайрдсан хувин. Өнгийсөн хүн бол хувин дотор яг төмөр дуулгын хэмжээтэй хөөсөн хэв байгааг харна. Цаазаар авахад тогны утсаар ялтны тархи руу очдог тогтмол гүйдлийг илүү сайн дамжуулж байхын тулд хөөсийг давстай усанд норгодог.

/1-р хэсгийн 1-р бүлэг төгсөв/


Last edited by saxal on May.23.11 8:35 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.21.11 1:45 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
2

1932 он бол Жон Коффигийн жил байсан. Хэргийнх нь талаар сонин хэвлэлээр шуугиж байсан болохоор Жоржи дахь өндөр настнуудын асрах газар хоногоо тоолж суугаа хөгшин өвгөнөөс илүү эрч хүчтэй, сониуч нэгэн бол одоо ч гэсэн хайгаад үзвэл гараад л ирнэ. Тэр жилийн намар их халуун, дэндүү халуун байсныг санаж байна. Аравдугаар сар гарчихаад байхад яг л наймдугаар сар аятай байсны дээр шоронгийн даргын авгай Мелиндагийн өвчин нь хөдлөөд Индианаполь дахь эмнэлэгт хэвтчихсэн байсан үе. Тэр намар бас амьдралдаа тусаж байсан хамгийн аймаар халдвар, шээсний замын халдвар авчихсан, эмнэлэгт хэвттэл аймаар биш ч гэлээ хөнгөнөөр бие засах тоолондоо үхээгүй байгаадаа харамсаж байсан миний хувьд аймаар халдвар байсан даа. Тэр намар бол хулгана тэжээдэг Делакруа нэртэй хагас халзарсан франц эрийн намар байлаа, хулгана нь зун гэнэт гарч ирсэн бөгөөд дамар түрдэг лут үзүүлбэртэй гэж байгаа. Гэхдээ л Деттерик овогтой хоёр ихэр охиныг хүчиндэж алсныхаа төлөө цаазаар авах ял авсан Жон Коффи “Г” блокт орж ирсэн болохоор түүний намар байсан даа.

Блокийн хамгаалалтанд ээлж болгонд дөрөв, эсвэл таван хүн гардаг байсан ч дийлэнх нь ер нь бол хэсэг ажиллаад л больдог байсан. Дин Стэнтон, Харри Тервиллижер бас Брутус Ховелл (бид хэд мань хүнийг “Брут чи бас уу?” * гэж дуудна, мэдээж тоглоом шоглоомоор л доо, яагаад гэвэл нүсэр бие хаатай атлаа хулганы хамраас ч цус гаргаж зүрхлэхгүй хүн байсан юм) гээд бүгд одоо үгүй болсон, Пэрси Уэтмор гэдэг жинхэнэ сэтгэлээсээ хэрцгий бас дээр нь тэнэг эр ч бас үгүй болж. “Г” блокт алба хаахад огт тохирохгүй хүн байсан ч авгай нь мужийн амбан захирагчийн хамаатан байсан болохоор блокт ажиллуулаад байдаг байсан. Ядаж байхад яг тэр Пэрси Уэтмор “Үхдэл ирлээ. Үхдэл ирж явна” гэсэн уламжлалт үгсийг орилсоор Коффийг блок руу оруулж ирж байж билээ.

Аравдугаар сар хэдийн гарчихаад байсан ч тамд байгаа аятай халуун гэж жигтэйхэн. Салхилдаг өрөөний хаалга онгойж тодоос тод гэрлийн давалгаа бас миний амьдралдаа харж байсан хамгийн том хүнийг, энд шүлсээ гоожуулсан зөнөгүүдийн дунд миний хоногоо тоолон суугаа асрахын “амралтын өрөө”-ний зурагтаар гардаг сагсчдыг эс тооцвол шүү дээ, тийм том хүнийг оруулсан. Асар өргөн цээжийг нь хөндөлсүүлэн дамнаад хоёр гарыг нь гинжилчихсэн, хоёр шагай нь дөнгөтэй, тэгээд өрөөнүүдийн дундах ногоон хонгилоор явахаар зоос шиг хангинан дуугардаг гинжээр тэр хоёр дөнгийг нь холбочихсон. Нэг талд нь Пэрси Уэтмор, нөгөө талд нь Харри Тервиллижер зогсчихсон, хоёулаа саяхан барьсан баавгайгаа салхилуулж байгаа хүүхдүүд шиг харагдана. Брутус, халагдаж төрсөн нутагтаа эргэж ирэхээсээ өмнө лигт, америк хөл бөмбөг тоглодог, хагас хамгаалагч байсан хоёр метрийн өндөртэй Брутус Ховелл хүртэл Коффигийн хажууд хүүхэд шиг санагддаг байж билээ.

Олд Спаркигийн өвөр дээр сууж байгаад үхэх хүртлээ “Г” блокт түр саатдаг дийлэнх хүмүүсийн адилаар Жон Коффи бол хар арьстан байлаа. Мань хүн их өргөн ханхар цээжтэй, нүсэр мөртэй, тэр чигээрээ булчингаар хуяглачихсан гэмээр биетэй байсан ч сагсчид шиг уян биш байлаа. Мань хүнд зориулж агуулах дээрээс хамгийн том хувцас олж өгсөн ч гэлээ өмднийх нь эмжээр цул сорви болсон лут шилбэнийх нь дөнгөж талд нь хүрчээ. Цамцных нь энгэр аюулхай хүртлээ зад тавиастай, ханцуй нь тохойг нь дөнгөж өнгөрөөд дуусчихсан. Аварга том гартаа атгасан саравчтай малгай нь улаан модны өнгөтэй, халзан толгойд нь угласны дараа бол яг л баадуутай хөгжим тоглуулдаг хүний мөрөн дээрх сармагчингийн саравчтай малгайг санагдуулах ч улаан биш хөх өнгөтэй байлаа. Зул сарын бэлэгний туузыг тасалдаг шиг л гинжийг хялбархан таслах юм байна гэж санагдаж байсан ч түүний царайг хараад тиймэрхүү зүйл хийхгүй юм байна гэдгийг ойлгосон юм. Царай нь уйтгартай гэж огтхон ч харагдахгүй байсан ч Пэрси л яагаад ч юм бэ тэгэж хараад, тэгээд удалгүй Пэрси түүнийг “мал” гэж дуудах болсон ч түүний царай бол барьц алдсан хүний царай байлаа. Яг л хаана байгаагаа мэдэхгүй хүн шиг, эсвэл бүр хэн гэдгээ мэдэхээ байсан хүн аятай эргэн тойрноо харан зогсоно. Анх хараад мань эрийг хар арьст Самсонтой*, гэхдээ хорон санаат Далила үсийг нь юу ч үгүй болтол нь хуссаны дараах Самсонтой адил юм гэсэн бодол төрж билээ.
...
--------------------------------------------
Брут - Эртний Ромын түүхэн хүн Юлий Цезарийн амийг хөнөөгчдийн толгойлогч. Нууц хүүгээ гэж боддог байсан Цезар түүнд их итгэдэг байсан болохоор аминд нь халдсан хүмүүсийн дотор Брут байгааг хараад “Брут чи бас энд яваа юм уу” гэж уулга алдсан байдаг.

Самсон - Библи судар дээр гардаг баатар. Дийлдэшгүй их бяртай бөгөөд бяр чадлынх нь нууц нь урт үсэнд нь байдаг байж. Дайснуудынх нь явуулсан Далила нэртэй хорон санаат хүүхэн нууцыг нь олж мэдчихээд унтаж байхад нь үсийг тайрч тамиргүй болгоод амийг нь хөнөөсөн гэдэг домогтой.


Last edited by saxal on May.22.11 3:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.21.11 2:56 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Пэрси тэгээд хүн баавгайг бугуйн дахь гинжнээс нь чирчихсэн, яг л Коффиг гэнэт цаашаа явахгүй гэж шийдвэл үнэхээр хөдөлгөж чадна гээд дүрдээ итгэчихсэн хүн шиг чирчихсэн “Үхдэл ирлээ!” гэж орилж байлаа. Харри харин юу ч хэлээгүй ч гэлээ санаа нь зовсон байртай харагдана.
-За одоо болно.

Би Коффид гаргаж өгсөн өрөөнд, орон дээр нь сууж байлаа. Түүнийг ийш ирнэ гэдгийг би мэдээж мэдэж байсан болохоор хүлээн аваад, анхаарал хандуулахаар ирсэн байсан ч өөрийн нүдээр харах хүртлээ энэ хүний жинхэнэ хэмжээг нь огтхон ч төсөөлөөгүй байсан юм. Хамгийн тэнэг гэдгийг чинь бүгд мэддэг шүү гэж хэлэх гэсэн мэт харц (гэхдээ жаахан охидыг хүчирхийлж алахаас өөр юм чаддаггүй энэ муу мангар хар илүү тэнэг л дээ) Пэрси над руу чулуудсан ч юм хэлсэнгүй.

Төв хэсгээсээ хажуу тийш хэлтийсэн өрөөний хаалганы өмнө ирээд гурвуулаа зогслоо. Би Харригаас “Босс оо та наадахтайгаа ганцаар үлдэхийг үнэхээр хүсч байна уу?” гэсэн асуулт сонсоод толгой дохилоо. Харри долоо ч билүү зургаан жилийн өмнө бослого гарахад миний хажууд, ямагт зоригтой хэвээр, боссон хоригдлуудад буу байгаа тухай цуу тарсны дараа ч зоригтой хэвээр байж байсан хүн бөгөөд түүнийг сандарч тэвдэж байсан тухай бараг сонсоогүй байсан бол энэ удаад тэвдэж байгаа нь дуунаас нь илт.

Би орон дээр сууж байгаад бие муу байгаагаа дуугаараа мэдэгдчихгүйг хичээн:
-За, залуу томоотой байх юм байгаа биз дээ? Чамтай үлдвэл асуудал гаргах уу? гэсэн боловч дээр миний хэлээд байсан давсагны халдвар тэгэхэд бүр айхтар болоогүй байсан ч тэр өдөр бол тун ч таагүй байсан гэдэгт итгээрэй.
Кофе толгойгоо их удаанаар эхлээд зүүн дараа нь баруун тийш эргүүлэн сэгсрэв. Тэгээд надаас нүд салгахагүй гөлөрч орхилоо.
Коффигийн хавтаст хэргийг Харри барьчихсан байв.
-Наад хавтсаа наадахдаа өгчих. Гарт нь бариулчих гэж би Харрид хэлэв.
-Харин одоо залуу минь наад хавтсаа надад өг дөө гэж би тушаахад Коффи гинжээ хар яр дуугарган тушаалыг гүйцэтгэлээ. Өрөөнд орж ирэхийн тулд мань хүн толгойгоо бөхийлгөж байна аа.

Сая миний харсан зүйл хий юм биш үнэхээр бодит зүйл гэдгийг магадлахын тулд би түүнийг хөлөөс нь толгой хүртэл нь харлаа. Яалт ч үгүй хоёр метр гурван санти шүү. Жинг нь 127 кг гээд биччихсэн байсан ч би тэр тоог багцаа тоо, харин үнэндээ бол зуун тавиас багагүй гэж бодлоо. “Сорви ба онцгой тэмдэг” гэсэн нүдэнд бүртгэлийн дэвтрийн эртний найз бичгийн машины жижигхэн, шигүү хэлбэрээр “маш олон” гээд биччихэж.

Би харцаа дээшлүүллээ. Коффи бага зэрэг хажуу тийш болоход би хонгилын нөлөө талд Дэлакруагийн өрөөний өмнө зогсож байгаа Харриг олж харсан бөгөөд Коффийг ирэх үед тэр Делакруа “Г” блокт байсан цорын ганц хоригдол байсан юм. Дэл гэж дууддаг байсан Дэлакруа бол луйвар нь удахгүй илэрнэ гэдгийг мэддэг нягтлангийн зовнингуй царайтай, халзан толгойтой жижигхэн эр.
Гаршуулсан хулганаа мөрөн дээрээ суулгачихаж. Дөнгөж саянаас эхлээд Жон Коффигийн оромж болсон өрөөний үүдэнд Пэрси Уэтмор зогсожээ. Тэгээд Пэрси өөрийн гараар хийсэн уутнаасаа дотор нь хийж явдаг байсан резинэн бороохойгоо гаргаж ирээд барьсан юмаа хэрэглэх нь гарцаагүй хүний байдалтайгаар алга руугаа цохиж эхэллээ. Тэр үед гэнэт тэр мууг эндээс алга болгохыг хүсч байгаагаа мэдрэв. Магадгүй аравдугаар сард баймгүй халуунаас болсон уу, эсвэл цавин дотор тархаад зөөлөн даавуугаар хийсэн дотоож шүргэх төдийд тэсхийн аргагүй өвдөж байсан давсагны халдвараас болсон уу, эсвэл мужаас хар арьстай хагас ухаантай амьтан явуулаад түүнийг нь Перси эхлээд балбах гээд гар нь загатнаж байгааг ойлгосон болоод тэгсэн байх. Ер нь бол энэ бүхэн бүгд нийлсэн л дээ. Тэгээд хэсэг зуур тэр муугийн холбоо сүлбээг нь мартаж орхиж.
-Пэрси, өнөөдөр шоронгийн эмнэлэг нүүж байгаа шүү дээ гэж би хэллээ.
-Билл Дож нүүлгэх ажлыг хариуцаж байгаа.
-Мэдэж байна гээд би толгой дохилоо. –Очоод цаадахдаа туслаадах.
-Минийх хийх ёстой ажил биш ээ гээд Пэрси зөрүүдлэж байна. –Харин энэ бөөн мах бол миний ажил.
Пэрси том биетэй хүмүүсийг даажигнан “бөөн мах” гэж дууддаг. Том, биеэрхүү хүмүүст мань эр дургүй л дээ. Пэрси өөрөө бол Харри Тервиллижер шиг туранхай биш ч их намхан нуруутай. Гарцаагүй ялахаа мэдчихээд зодолдох гээд тэчъяадаад байдаг зодоонч азарган тахиа л гэсэн үг. Тэгээд мань эр үсэндээ хайртай гэж яав аа. Гараа салгахгүй илнэ шүү.
-Тэгвэл чиний ажил дууслаа гэж би хэлэв. -Эмнэлэг рүү оч.
Ман хүн доод уруулаа унжуулж байна. Билл Дож өөрийн залуусын хамтаар хайрцаг, савнуудыг даавуунд ороож байгаад зөөж байлаа. Эмнэлэг шоронгийн баруун хэсгийн шинэ байр руу нүүж байсан юм. Залхуутай ажил л даа. Пэрси Уэтмор харин ажлаас бултахыг хүсч байгаа нь илэрхий.
-Тэнд хүн зөндөө л байгаа шүү дээ гэж байна.
-Тэгвэл эндээс арил. Энэ бол тушаал. Гүйцэтгэ гэж би дуугаар өндөрсгөн хэлэв. Харри над руу нүд ирмээд байгааг харж байсан ч тоосонгүй. Амбан захирагч хэрэв намайг дотоод журам зөрчлөө гэж халахыг шоронгийн даргад тушаавал миний оронд Хэл Мурс хэнийг тавих юм бэ? Пэрсиг үү? Арай ч дээ.
-Пэрси чи эндээс л хэсэг зуур далд орж байвал юу хийх чинь надад ямар ч падгүй байна за юу?


Last edited by saxal on May.22.11 3:39 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: May.22.11 12:53 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Явахгүй үлдэх нь дээ гэсэн бодол хэсэг зуур төрсөн бөгөөд тэгсэн бол таагүй явдал үнэхээр болох байлаа, ялангуяа дэлхийн хамгийн том ажилгүй цаг шиг энд зогсож байгаа Коффигийн хувьд. Гэвч Пэрси бороохойгоо сагсуу хүний шал хэрэггүй эд болох гар хийцийн уутандаа шургуулчихаад хонгилоор удаан гэгч нь алхаллаа. Яг тэр өдөр жижүүрийн ширээний ард хэн сууж байсныг би санадаггүй, түр зуурын ажилтнуудын нэг байсан ч билүү, тэгээд тэр хүний харц нь Пэрси Уэтморд таалагдсангүй бололтой хажуугаар нь гарахдаа “Юундаа яарзайгаа вэ. Ахиж ярзайхгүй болгочихож чадна шүү” гэж архирсан юм. Дараа нь түлхүүр хангинах дуу гарч, довжооноос орж ирсэн нарны гэрэл агшин зуур гялсхийснээ Пэрси Уэтмор хэсэг зуур ч гэсэн алга болоод өглөө. Дэлакруагийн хулгана жижигхэн сахлаа хөдөлгөсөөр франц эрийн мөрөн дээгүүр ийш тийш гүйж харагдав.
-Ноён Жинглз, тайван байна шүү гэж Дэлакруаг хэлэхэд хулгана ойлгосон мэт тэр даруй мөрөн дээр нь хөдөлгөөнгүй зогслоо.
-Зүгээр л тайван, чимээгүй сууж бай. Делакруа Луизианагийн францчуудын ярьдаг зөөлөн аялагатай ярих болохоор “чимээгүй” гэх үг амнаас гарахдаа хачин содон, ер бусын сонсогдоно.
-Дэл чи одоо хэвтээ гэж би чангахан хэлэв.
-Амар. Энэ чамд ч бас хамаагүй.

Мань эр үгэнд орлоо. Дэлакруа бол хүүхэн хүчиндэж бас алчихаад гэмт хэргийнхээ ул мөрийг далдлах гээд цогцсыг хүүхний гэрийн ард хаяж байгаад нефть цацаад шатаачихсан юм. Гал гэтэл байшин руу авалцан дүрэлзээд ахиад зургаан хүн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдсан байсан.

Тэр үүнээс өөр хэрэг хийгээгүй бөгөөд одоо бол оройгоороо халзарсан ч ардаа цамцныхаа зах руу унжсан урт үстэй, тэвдэнгүй царайтай ердийн номхон хүн. Тун удахгүй мань эр Хөгшин Спарки дээр түр зуур суугаад тэгээд дуусах ч одоо бол тэр аймшигтай хэрэг хийхэд түлхсэн нөгөө зүйл нь нэгэнт үгүй болсон болохоор мань эр одоо бол орон дээр хэвтчихээд найз хулганаа үе үе час хийн дуугарсан шигээ гаран дээгүүрээ гүйлгэж байна. Хөгшин Спарки хүний дотор нуугдаж байдаг зүйлийг шатаадаггүй болохоор энэ л хамгийн таагүй байлаа. Муу муухай нь биенээс салж чөлөөтэй болмогцоо өөр хүнийг эзэмдэн авахад бид ахиад л амьдрал гэхээр ч зүйл үгүй болсон хоосон бүрхүүл төдий биеийг л алах хэрэгтэй болно.

Үлэмж биет рүү би хараа шилжүүлэв:
-Харрид гарнаас чинь гинжийг мултлахыг зөвшөөрвөл чи үймүүлэх үү?
Мань хүн толгой дохиж байна. Дохих ч гэж дээ урьдын адил зүүнээс баруун тийш удаан гэгч толгойгоо хөдөлгөн сэгсрэв. Хачин нүд нь над руу ширтжээ. Харц нь тайван байх ч тэр тайван байдал нь надад найдвартай санагдсангүй. Би Харриг хуруугаараа дуудахад тэр орж ирээд гинжийг тайлж авав. Харри бол Пэрсигээс болоод түгшээд байсан, харин би түүний зөн совинд нь итгэдэг байсан юм. Ер нь “Г” блокт өнөөдөр гарч байгаа бүх залуусын, Пэрсигээс бусад бүгдийнх нь зөн совинд би итгэдэг байсан.

Шинээр ирсэн хүмүүст хэлэх үгээ би бэлдчихсэн байсан ч бие хаа, бас бус өөр зүйлсээс нь болоод хэвийн биш санагдаад байсан Коффид хэлэх хэрэг байгаа эсэхэд эргэлзэж байлаа.
Харри тайлж дуусаад холдоход (Коффи энэ бүх хугацаанд хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсож байлаа) би хавтсан дээр тогшингоо шинэ хүн рүү харж байгаад:
-Залуу чи ярьж чаддаг уу? гэж асуулаа.
-Тийм ээ, эрхэм босс оо, би ярьж чаддаг гэж хариулж байх юм. Дуу нь их гүн, нэлээд нам болохоор шинэхэн тракторын моторын дууг санагдууллаа. Үгийг өмнөдийн аялаггүйгээр хэлж байсан ч ярианых нь бүтцээс өмнөдийн гэмээр зүйлсийг олж мэдэрлээ. Өмнөдөд төрөөгүй болов ч өмнөдөөс ирсэн хүн гэлтэй. Мань эр бичиг үсэг мэддэггүй хүнтэй адилгүй ч бас боловсролтой гэж хэлж болохооргүй юм. Ярих донж маяг, өөр бусад олон зүйлээрээ Коффи оньсого шиг хүн ажээ. Ялангуяа эндээс өөр хаа нэгтээ, холын холд явж байгаа мэт юу ч үл илэрхийлсэн тайван, гөлөрсөн харцтай нүд нь намайг юу юунаас илүү түгшээж байсан юм.
-Нэр чинь Жон Коффи мөн үү?
-Тийм эрхэм ээ, босс оо уудаг ундаа шиг гэхдээ өөрөөр бичдэг.
-Чи бичиж чаддаг биз дээ? Уншиж бичиж чадна тийм ээ?
-Зөвхөн өөрийнхөө нэрийг босс оо гэж мань хүн нам дуугаар хариулав. Би санаа алдаад бэлдсэн үгийнхээ товч хувилбарыг хэллээ. Энэ эр ямар нэг асуудал гаргахгүй гэдгийг би ойлгосон л доо. Ингэж бодсон нь миний зөв бас алдаа байсан юм.
-Намайг Пол Эжкум гэдэг. Би “Г” блокийн ерөнхий харгалзагч гэж би хэллээ.
-Юм хэрэгтэй болбол намайг нэрээр минь дуудаж бай. Намайг байхгүй бол наад залуугаа дуудаарай, нэрийг нь Харри Тервиллижер гэдэг юм. Эсвэл ноён Стэнтоныг, үгүй бол ноён Ховеллийг. Чи ойлгосон уу?
Мань эр ахиад л толгой дохиж байна.
-Энэ их чимээгүй газар шүү залуу минь, бусад блокуудтай адилгүй. Энд чи бас Дэлакруа хоёр л бий. Чи ажил хийхгүй, дийлэнхдээ сууж таарах байх. Бүгдийг сайн эргэцүүлэн бодох цаг хангалттай гарч ирнэ. –Бүр дэндүү их цаг гэж хэлэх гэсэн ч би хэлсэнгүй. –Заримдаа бид радио асаадаг, бүх юм хэвийн үед шүү. Радио сонсох дуртай юу?

Мань эр толгой дохисон ч радио гэж юу байдгийг мэдэхгүй хүн шиг нэг л итгэл муутай дохив. Миний таамаг үнэн гэдгийг хожуу олж мэдсэн л дээ. Коффи урьд нь учирч байсан эд зүйлсээ таньж байсан ч дараа нь ахиад л марчихдаг байсан. Мань эр “Манай бүсгүйн ням гараг”-ийн дүрүүдийг мэддэг байсан ч төгсөл хэсэгт дүрүүд яадгийг санахгүй.
-Томоотой байх юм бол чи хоолоо цаг тухайд нь иднэ, хонгилын алсын үзүүрт байдаг ганцаарчилсан өрөөнд орохгүй, бас нуруундаа товчтой маажин даавуун цамц өмсөхгүй гэдгийг мэдэж ав. Өдөртөө дөрвөөс зургаа хүртэл довжоон дотор хоёр цаг салхилна, эндхийн бусад хүмүүс хөл бөмбөг тоглодог, хагас сайнаас бусад өдөр шүү. Чамайг эргэж тойрох хүн байгаа бол бүтэн сайнд, үдийн хоолны дараа эргэлт авч болно. Тийм хүн бий юу?
-Хэн ч байхгүй ээ босс оо.
-Тэгвэл өмгөөлөгч чинь ядаж ирж болно шүү дээ.
-Би тэр хүнийг ахиж харахгүй байх гэж бодож байна гэж тэр хариулав.
-Түр хугацаанд л намайг хамгаал гэж түүнд гэж хэлсэн. Харин одоо бол ийшээ ирэх замыг олно гэж бодохгүй байна.

Коффиг ёжлоод байгаа эсэхийг ойлгохын тулд анхааралтай ширтсэн боловч мань хүн тийм юмгүй, үнэнээсээ ярьж байх юм. Өөр яах ч билээ дээ. Өршөөл хүснэ гэдэг, ялангуяа тэр үед Жон Коффи шиг хүмүүст зориулсан зүйл биш байсан. Ийм хүмүүсийг ганц өдөр шүүгээд л дараа нь дэлхий тэр чигтээ тэднийг мартаж орхидог, тийм нэртэй тийм хүн шөнө дунд цахилгаан гүйдэлд хэсэг цохиулаад гэсэн хоёр мөр сонинд гарах хүртэл мартдаг юм. Гэхдээ ийм хүмүүсийг ер нь бол хянаж байх хэрэгтэй байсан бол бүтэн сайныг хүлээн суугаа эхнэртэй, хүүхэдтэй, найз нөхөдтэй хүмүүсийг хянахад арай хялбар байдаг байлаа. Энэ удаад асуудал алга, илүү юу хэрэгтэй юм бэ. Ийм аварга том биетэй хүн шүү дээ чөтгөр аваасай билээ.


Last edited by saxal on May.22.11 3:52 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.22.11 2:59 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Би орон дээр жаал хавчигнаж үзэв, тэгснээ босоод зогсвол давсагны хавьцаа өвдөх нь гайгүй болж магадгүй юм гэж бодоод бослоо. Мань эр харин хүндэлсэн байртай надаас холдоод гараа энгэртээ зөрүүлж байна.
-Энд зовох уу, эсвэл зүгээр байх уу гэдэг чинь чамаас л шалтгаална шүү. Яасан ч байсан энд чамайг ганц л төгсгөл хүлээж байгаа болохоор өөрийнхөө ч тэр, өрөөл бусдын ч тэр амьдралыг хүндрүүлэхгүй байх боломж чамд бий шүү гэдгийг хэлэх гэж л би энд зогсож байгаа юм. Чи ямаршуу байна бид тэгж л чамтай харьцах болно. Асуулт байна уу?
-Оройн тооны дараа гэрлээ асаалттай нь үлдээдэг үү? гэж мань хүн боломж олдсон дээр нь асуугаад авъя гэсэн аястай асуув.

Би гөлөрч орхилоо. “Г” блокт шинээр ирдэг хүмүүсээс олон хачин асуулт сонсож явсан. Нэг удаа бүр авгайгийн минь хөхний хэмжээний тухай хүртэл асуулт сонсож байсан ч ийм асуулт хэзээ ч тавьж байгаагүй юм.

Коффи асуултыг нь тэнэг гэж бодохыг ойлгож байсан ч тэвчилгүй асуучихсан хүний байртай үл мэдэг ичсэн байртай инээмсэглэнэ.
-Би заримдаа харанхуйд байхаасаа, ялангуяа танихгүй газар харанхуйд байхаасаа айгаад байдаг юм гэж тэрээр тайлбарлав.

Би мань хүнийг, түүний нүсэр биеийг нь ширтээд их тийм хачин өрөвдөх сэтгэл мэдэрсэн дээ. Ийм хүмүүсийг бид аймшиг нь ой дотроос гарч ирсэн гахай шиг гэнэт галзууран дайрдаг тэр муу талаас нь харж байгаагүй болохоор тэднийг өрөвдөх сэтгэл бас төрдөг байсан юм шүү.

-Энд шөнөндөө гайгүй гэрэлтэй байдаг юм. Ногоон бээр дэх чийдэнгүүдийн тал нь орой есөөс өглөө тав хүртэл асдаг гэж би хэллээ. Тэгтэл Коффи Ногоон бээрийг Миссисиппи голын замгаас ч ялгаж чадахааргүй хэмжээнд хүртлээ миний юу ярьж байгаа огт ойлгохгүй байгааг би гэнэт ойлгосон юм. Тэгээд:
-Тэнд хонгилд гэлээ.

Мань хүн ч сэтгэл нь онгойсон байртай толгой дохив. Хонгил гэж юу байдгийг мань хүн мэддэг байсанд би итгэлтэй биш байгаа ч торон бүрхүүлтэй хоёр зуун лааны олон чийдэнг тэр чөлөөтэй харж болох байлаа.

Яг тэр агшинд би хоригдлуудтай харьцахдаа хэзээ ч хийж байгаагүй, ямагт цээрлэдэг байсан зүйлийг хийж орхидог юм байна. Би түүнтэй гар барихаар гараа сунгачихсан юм. Яагаад тийм юм хийснээ өнөөдөр ч гэсэн мэддэгүй юм даа. Тэгэхэд Харри Тервиллижер бүр ангайж орхисон шүү, нээрээ. Коффи ч миний гарыг тийм хүнд баймгүй зөөлнөөр атгахад миний гар алган дотор нь харагдахгүй болчихсон. Үүгээр танилцуулга дууссан. Миний хариуцдаг шавьж устгалын газар ээлжит эрвээхий ороод ирэх нь энэ. Ингээд л гүйцээ.

Би өрөөнөөс гарав. Харри миний араас хаалгыг нь татаж хаагаад хоёр цоожийг хоёуланг нь түгжиж орхилоо. Коффи цаашид мэдэхгүй байгаа хүн шиг хэсэг зуур хөдөлгөөнгүй зогсож байснаа аварга том хоёр гараа унжуулан орон дээрээ суугаад гашуудаж, эсвэл залбирч байгаа хүн шиг л толгойгоо гудайлгаж орхив. Өмнөдийн аялгатай, хачин хоолойгоороо мань хүн нэг юм хэлж байна. Би тэгэхэд мань эрийн хийсэн хэргийн талаар нэг их зүйл мэдэхгүй, мэдэхгүй ч гэж дээ, цаг нь болохоор бүх зүйлийн төлөө тооцоо хийх хүртэл нь ийм хүнийг хооллож, харж хандаж байхын тулд нэг их зүйл мэдээд ч хэрэггүй байсан ч би хэлсэн зүйлийг маш тод сонссон, сонссоноо санахаар одоо хүртэл хамаг бие арзасхийдэг юм.
-Босс оо би яаж ч чадаагүй. Би бүгдийг буцаах гэж оролдсон болов ч дэндүү оройтсон байсан гэж тэр хэлсэн юм.


3

Миний өрөө рүү орохоор хонгилоор бид хоёрыг буцаж явах зуур:
-Пэрсигээс болоод асуудалтай тулгарах нь дээ чи гэж Харри хэлэв. Манай багийн дотор захирагдах шатлал гэж байгаагүй ч (Пэрси бол энэ байдлыг нүд ирмэхийн зуур л өөрчлөх байсан) дээрээсээ гуравдугаарт гэж болохоор хүн болох Дин Стэнтон миний ширээний ард суучихсан миний хийх гэж дурлаад байдаггүй бичиг цаас бөглөх ажлыг хийж байлаа. Бид хоёрыг ороход тэрээр том гэгч нь эрхий хуруугаараа нүдний шилнийхээ шилийг арчин толгойгоо дөнгөж өргөсөн болоод ахиад ажилдаа анхаарав.
-Тэр муу матаасчинг орсон өдрөөс эхлээд л би асуудалтай тулгарч явна гэж хариулангаа би өмдөө цавьнаасаа болгоомжтой гэгч нь холдуулж татаад:
-Саяны аварга биетийг доош нь оруулж ирж явахдаа юу гэж орилж байсныг нь чи сонсоо биз дээ гээд нүдээ ирмэлээ.
-Үгүй ээ. Бид энд сууж байлаа, эндээс бол тааруухан сонсогддог юм гэж тэр хариулав.
-Би бие засах газар байсан болохоор тод сонссон гэж Дин тэндээс дуугарлаа. Мань хүн нэг хуудас сугалж гаргаж ирснээ гэрэлд харчихаад хогийн сав руу шидэх зуур машинаар цохисон бичиг дээр кофетэй аяганы дугуй ор байхыг би олж харлаа.
-“Үхдэл ирж явна” гээд л. Нөгөө дуртай сэтгүүлүүд дээрээсээ олж уншсан биз дээ.
Нээрээ тэгэж таарлаа. Пэрси Уэтмор бол “Аргоси”, “Эрчүүдийн адал явдал” гэх мэтийн сэтгүүлийн жинхэнэ шүтэн бишрэгч байлаа. Тэдний бараг дугаар болгон дээр нь шоронгийн тухай өгүүллэг гарч, тэдгээрийг нь Пэрси яг л судалгаа хийж яваа эрдэмтэн аятай ухаан мэдрэлгүй уншина. Биеэ яаж авч явах ёстойгоо мэдэхээ байчихаад эдгээр сэтгүүлүүдээс хариултаа олохыг хичээж байгаа хүн шиг. Сүхтэй алуурчин Энтони Рейг цаазаар авсны дараа Пэрси ирсэн бөгөөд цаазаар яаж авч байгааг төхөөрөмжний өрөөнөөс ажиглаж байсан ч биеэчлэн бол оролцоогүй юм.
-Тэр муу ч хэнд хэлэхээ мэдэж байгаа л даа. Танил талтай хүн гэж Харри хэлэв.
-Цаадахыгаа блокоос хөөсөн, бас жинхэнэ бодит ажил хийлгэх гэж албадсаныхаа төлөө асуудалд орж дээ чи.
-Тэгэж бодохгүй байна гэж би хариулахдаа үнэхээр тэгэж бодохгүй байсан ч найдаж байлаа нэг зүйлд. Хүн юу ч хийхгүй зүгээр зогсож байгааг хараад тэвчээд байдаг хүн бол Билли Дож биш байлаа.
-Надад саяны том биетэй залуу илүү сонин байна. Асуудал удах бол уу яах бол?
Харри хариу болгож толгой сэгсэрлээ.
-Трапингус Каунти дахь шүүх хурал дээр наад эр чинь яг л хурга шиг номхон байсан гэж Дин дуугарч байна. Хүрээгүй шилээ авч байгаад хантаазандаа үрж эхлэв.
-Мэдээж нөгөөдүүл нь мань хүнд гинж, дэндүү их гинж зүүсэн байсан ч дургүй нь хүрсэн бол цаадах чинь яах ийхийн зуургүй л тас татаад чулуудах байсан биз. Марлигийн хий үзэгдэл дээрээс Скружийн* олж хардгаас хавьгүй олон гинжийг шүү. Зүйрлэж хэлбэл ийм л байна даа хүү минь.
-Би ойлгосон гэж хариулсан ч гэлээ би юу ч ойлгоогүй байсан юм. Зүгээр л Дин Стэнтонд ялагдах дургүй байлаа.
-Цаадах чинь их том биетэй биз дээ? гэж Дин сонирхож байна.
-Тийм ээ. Аймшигтай том гэж би батлав.
-Бөгсийг нь сайн шарж өгөхийн тулд Хөгшин Спаркигийн гүйдлийн хүчийг нэмэх хэрэгтэй болох байх даа.
-Хөгшин Спаркийн өмнөөс санаа зовох хэрэггүй гэж би тайван хариулав.
-Цаадах чинь үлэмж биетнүүдийг ч жижигхэн болгож дөнгөнө.
Хамрынх нь самсааны хоёр хажууд нүдний шил нь хоёр улаан толбо үлдээсэн газар Дин хуруугаараа үрснээ толгой дохилоо.
-Тийм дээ. Наад чинь бас л зөв шүү, нээрээ гэж тэр санал нийллээ.
-Ингэхэд тэр нөгөө Тефтон ч билүү тэр газар гарч ирэхээсээ өмнө түүнийг хаана байсныг мэдэж байгаа хүн байна уу? Хэрэг гарсан газрыг тэгж нэрлэдэг шиг саналаа, зөв үү? гэж би асуулаа.
-Тийм гэж Дин хариулав.
-Трапингус гүнлэгийн Тефтон. Урьд нь хаана байсан, юу хийж явсныг нь хэн ч мэдэхгүй. Тэр хавиар л тэнүүчилдэг байсан биз дээ. Хэрэв сонирхоод байгаа бол шоронгийн номын санд суугаад сонинуудаас хайгаад үзэж болох юм. Номын сан дараагийн долоо хоног хүртэл нүүхгүй байхдаг шүү гэчихээд Дин мушилзав.
-Тэгээд далиманд нь дээд давхарт нь сайн найз чинь яаж зовлон тоочиж байгааг чагнаад авахгүй юу.
-Яадаг ч байсан оролдоод үзэж болох л юм гэж би хэлчихээд сүүлд нь, оройдоо номын сан руу явлаа.

---------------------
Скруж ба Мэйлигийн сүнс - Чарльз Диккенсийн "Хүүрнэн өгүүлсэн Зул сарын дуулал буюу Хий үзэгдлүүд гардаг Зул сарын үлгэр" нэртэй туужийн баатрууд. Скруж нь Зул сарыг баяр гэж үздэггүй харамч, хахир зантайгаараа алдартай, баян. Зул сарын баяраар Скружийн түнш нь байгаад хэдэн жилийн өмнө өөд болсон Мэйлийгийн сүнс гинжээ харжигнуулан гарч ирснээр туужийн гол үйл явдал эхэлдэг. Энэ талаар олон кино авсан байдгаас 2009 онд Жим Керригийн дуу оруулсан хүүхэлдэйн киног Роберт Земекис авсан байдаг.


Last edited by saxal on May.22.11 4:09 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.22.11 6:03 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Шоронгийн номын сан нь байрны алсын хэсэгт, удахгүй төлөвлөгөөний дагуу авто засварын цех болгон өөрчлөх гэж байсан хэсэгт байдаг байлаа. Би л хувьдаа тэр төлөвлөгөөг нь хэн нэгний халаасанд орох хэд гурван зоосыг засгийн газраас шаналгах шалтаг төдий зүйл гэж боддог байсан ч тэр бол үе Их хямралын үе байсан болохоор биеэ барих заримдаа хэдий хэцүү байсан ч Пэрсигийн тухай боддогоо дотроо хадгалаад явдаг шигээ бодлоо хэнтэй ч хуваалцдаггүй байлаа. Хэл гэдэг заримдаа халдаганаас хавьгүй их таагүй зүйлийг хүнд даллаж авчирдаг эрхтэн дээ. Үнэхээр ч авто засварын цех тэнд бий болсонгүй, дараа жил нь шорон ч өөрөө Брайтон чигт жаран бээрийн газар нүүсэн. Энэ бол бүр ч их нууц гэрээ байсан гэж би боддог. Бүр ч их мөнгө халаасалсан биз. Ер нь бол энэ бүхэнд минийхээр бол сайн гэчихээр юу ч байгаагүй дээ.

Тэр жилдээ захиргааныхан довжооны зүүн талд барьсан шинэ барилгад нүүн орж, эмнэлгийг бас зөөсөн бөгөөд (хоёрдугаар давхар руу эмнэлгийг нүүлгэх тэнэг санааг хэн гаргасан нь харин нууц хэвээр үлдсэн дээ) номын санг хэсэгчлэн тоноглосон болсон ч тэртэй тэргүй урьд нь бараг юмгүй шахуу хэвээрээ хоосон л байж байсан. Хуучин хэсэг бол А ба Б блокуудын дунд байрладаг бөгөөд модоор доторлосон бүгчим хайрцаг л гэсэн үг. Хоёр блокын залгаа хананууд нь цаанаа бие засах өрөөнүүдтэй болохоор энэ хэсэгт шээсний үл мэдэг үнэр ямагт ханхалж байдаг байсан нь нүүхэд хүргэсэн цорын ганц бодит шалтгаан байсан биз. Номын сан бол миний өрөөнөөс томгүй ч Г үсгийн хэлбэртэй. Цахилгаан сэнс хайж үзсэн ч олдсонгүй. Өрөөнд дөчин хэм шахсан халуун болохоор суух үедээ би цавинд минь судас халуунаар лугшин цохилохыг мэдэрлээ. Яг л шүд өвддөг шиг. Ийм зүйрлэл утгагүйг би мэднэ л дээ, ялангуяа хаана юу байрладгийг харьцуулбал, гэхдээ л төрдөг мэдрэмжээрээ их төстэй. Шээлтүүртэй дотно харьцах шаардлага гарах явцад ба гарсны дараа л үүнээс муу байдаг байсан бөгөөд ийшээ ирэхийн өмнө тэгж харьцчихаад ирсэн байлаа.

Өрөөнд надаас гадна өвдөг дээрээ Зэрлэг барууны тухай роман тавьчихаад бүрх малгайгаараа нүдээ дарчихаад унтаж байгаа Гиббонз гэдэг овогтой, найдвартай гэгддэг хоригдлуудын тоонд багтдаг туранхай хөгшин эр бас байв. Өрөөний халууныг тоосон шинжгүйтэй адил мань эр дээд давхраас, эмнэлгээс гарах хараалын үгс, үглээн, тачигнааныг үл тоох бөгөөд тэнд ч одоо эндэхээс арван хэмээр халуун, халуун нь Пэрси Уэтморт маш их таалагдаж байгаа гэдэгт би найдаж байлаа.

Би ч бас унтаж байгаа эрд саад болохыг хүссэнгүй, өрөөнд сонин байдаг Г үсэгний малгайн хэсэг рүү шууд орлоо. Сонинууд бас Дины бодож байснаас эсрэгээр сэнсний хамт алга болсон байх вий гэж би айж байлаа. Гэвч сонинууд байсан болохоор Деттерик овогтой ихэр охидын хэргийн тухай ядах юмгүй олж уншлаа. Энэ талаар сонинууд хэрэг үйлдэгдсэн зургадугаар сараас эхлээд наймдугаар сарын сүүл, есдүгээр сард болсон шүүх ажиллагаа хүртэл эхний нүүрэндээ бичсэн байв.

Удалгүй би тэсгим халууныг ч тэр, дээрээс гарах түчигнээнийг ч тэр, Гиббонзын пол пол хийсэн хурхиралтыг ч мартаж орхих нь тэр. Шаргалхан үстэй, бурхны элч шиг инээмсэглэлтэй аравхан настай, хоёр жаахан охин Коффи нэртэй энэ хар арьст зэрлэгийн гарт өртсөн тухай бодох нь муухай байсан ч бодохгүй байж бас болохгүй байлаа. Ямар том биетэйг нь бодоод үзвэл үлгэрт гардаг аварга амьтан шиг л охидыг идэж байсныг төсөөлөхөд ядах юмгүй. Гэхдээ энэ эрийн хийсэн зүйл үүнээс ч илүү аймшигтай хэрнээ, яг тэнд голын эрэг дээр цугласан хүмүүс шууд дүүжилчихээгүй нь бас азтай гэмээр. Хөгшин Спаркитай учрахаар Ногоон замаар аялах хүртлээ хүлээхийг аз гэж нэрлэж болох бол шүү дээ.


4

“Хаан хөвөн” нэртэй ферм нь энэ хэргээс далаад жилийн тэртээ өмнөд нутагт бий болсон бөгөөд одоо бол хэзээ ч ахиж хааных болохгүй ч гучаад онд бол ид цэцэглэж байлаа. Манай мужийн урд хэсгээрхи хөвөнгийн тариалангууд аль хэдийн үгүй болоод байсан ч ашиг сайтай ажиллаж байсан дөч, тавиад хөвөнгийн ферм бас байсан юм. Клаус Деттерик бол ийм нэг фермийн эзэн. Тавиад онд бол түүн шиг хүнийг ядуу гэцгээх байсан бол гучаад онд харин сарын сүүлээр дэлгүүрт тавьсан өрөө бэлэн мөнгөөр голдуу дарчихаад, гудамжаар явж байгаад банкны захиралтай санамсаргүй таарвал нүд рүү нь тайван харж чаддаг байсан түүний талаар ажил нь үнэхээр бүтэмжтэй хүн гэцгээдэг байсан юм. Ферм дээрх байр нь цэвэрхэн бас тохилог. Хөвөнгөөс гадна энэ хүн хэдэн тахиа бас үнээтэй. Тэрээр эхнэртэй, бас 12 орчим насны Ховард гэдэг хүүтэй, Кора, Кэйт гэдэг нэртэй ихэр охид гээд нийт гурван хүүхэдтэй.

Тэр жилийн зургадугаар сарын дулаахан шөнө охидыг байшинг хүрээлэн барьсан саравчтай задгай тагтан дээр унтахыг нь нэгэн удаа зөвшөөрсөн юм байж л дээ. Охид ч их баярласан байна. Дөнгөж бүрэнхий ороод эхэлчихсэн, ес ч болоогүй байхад ээж нь тэднийг үнсээд сайхан амрахыг ерөөгөөд явж. Тэр орой л эх нь тэр хоёрыг сүүлчийн удаа амьд мэндээр нь, аймшигтай зэрэмдэглэсэн шархыг нь мэргэжлийн хүмүүс далдлах гэж оролдсон авсанд бус харин амьд мэнд байхыг харсан байна.

Хөдөөнийхөн тэр үед их эрт унтдаг, манай ээжийн хэлдэгчлэн “ширээн доор харанхуй болоод ирмэгц л” унтахаар хэвтээд бөх ч унтдаг байсан. Тэгээд ихрүүдийг алга болсон тэр шөнө Клаус ч тэр, Маржори ч тэр, Хови Деттерик ч тэр бас маш бөх унтаж байсан ч коллигийн эрлийз асар том хөгшин нохой Баузер нь хуцсан бол Клаус сэрэх нь мэдээж ч гэлээ Баузер хуцсангүй. Тэр шөнө ч тэр, бусад өөр ч шөнө ахиж хэзээ ч хуцсангүй.

Клаус үүр цайхтай зэрэгцэн үнээнүүдээ саахаар босчээ. Задгай тавцан нь үнээний саравчнаас эсрэг тийшээ харсан болохоор охид нь ямар байгааг харах бодол Клаусын толгойд төрсөн ч үгүй. Баузер эзнээ угтан гүйж ирээгүйг бас л тоосонгүй. Нохой нь үнэнүүдэд ч тэр, тахиануудад ч тэр үл тоосон байдлаар ханддаг болохоор бүгдийг ажиллаж байхад саравчны цаана байдаг оромжиндоо тухалж л байдаг тул түүнийг дуудах, нэлээд сайн дуудах хэрэгтэй байдаг байж.

Нөхөр нь үүдний өрөөндөө орж түрийтэй гутлаа өмсөөд үхрийн саравч руу явснаас арван таван минут орчмын дараа Маржори сэрээд доошоо бууж ирэв. Тэгээд кофе буцалгахаар тавьчихаад үхрийн мах шарж эхэлжээ. Шүлс гоожим үнэр авсан Хови ч дээврийн хонгил доор байдаг өрөөнөөсөө буугаад ирсэн бол охид ирдэггүй. Ээж нь өндөг шарахаар хагалж байх зуураа Ховийг очоод охидыг дуудаад ир гэж явууллаа. Өглөөний хоол идэж дуусаад Клаус охидыг шинэ өндөг аваад ир гэж явуулдаг байжээ. Даанч тэр өглөө Деттерикийн гэрт хэн ч өглөөний хоол идээгүй юм. Хови тагт орчихоод эргэж ирэхдээ айчихсан царайтай, нойрноос болоод бага зэрэг бэлцийсэн байсан нүд нь томоос том болчихсон ирэх нь тэр.
-Тэр хоёр алга болчихож гэж хүү хэлжээ.

Түгшсэн гэхээсээ илүүтэйгээр уур нь хүрсэн Маржори өөрөө тагт руу руу явлаа. Охидыг нарны анхны туяа тусахтай зэрэгцэн босоод тоглонгоо, цэцэг түүхээр явжээ гэж бодож байсан тухайгаа тэр сүүлд нь хэлсэн байдаг ч ер нь тэр үед юм бодоогүй биз. Эсвэл жаахан охидын гаргадаг өөр ямар нэг дүрсгүй зан гаргажээ гэж бодсон биз. Гэвч очоод дөнгөж харсан даруйдаа л Хови яагаад зэвхий царайтай болсныг ойлгох нь тэр.

Эмэгтэй ч хар чадал мэдэн орилж, Клаусыг дуудаж эхэлсэнд цаадах гутал дээрээ хагас хувин сүү асгаж орхиод эхнэр рүүгээ хар эрчээрээ харайлгажээ. Мань хүний тагтан дээрээс олж харсан зүйл ямар ч хүнийг, аав ээж хоёрын хамгийн чадалтайг нь хүртэл барьц алдуулахаар зүйл байв. Шөнөдөө хүйтэн болоход охид нөмөрдөг байсан хөнжлийг базлаад буланд овоолчихсон. Дээд талынх нь нугаснаас суга татсан торон хаалга тахийчихаад савчиж байжээ. Тэгээд тавцангийн ханан дээр, нугасыг нь мултсан хаалганы доор гээд хаа сайгүй цусны дусал цацарсан.

Охидын эрэлд явах ёстой гэж бодож байгаа бол ганцаараа битгий яваач, бас хүүгээ битгий дагуулж яв гэж ирээд л Маржори нөхрөөсөө өвдөг сөгдөх нь холгүй гуйсан ч нэмрийг олсонгүй. Нөхөр нь агуулахдаа, хүүхдийн гар хүрэхээргүй газар, дээд талын тавиур дээр хадгалдаг байсан винтов буугаа аваад Ховидоо долдугаар сард, төрсөн өдрөөр нь бэлэглэх гэж байсан хорин хоёр калибрын винтов бууг өгч. Тэгээд тэнэмэл дээрэмчид, эсвэл Ладук дахь гүнгийн фермээс оргосон муу санаат хар арьстнуудын бүлэгтэй таарчихвал яахыг нь мэдэхийг хүсч байсан, эхэр татан дуу тавьж, хашгичсан эмэгтэйг огтхон ч тоолгүйгээр яваад өгчээ. Би л хувьдаа эрчүүд тэгж явсан нь зөв болсон гэж бодсон. Цус өтгөрсөн ч наалдамтгай, хатсаны дараах шиг хүрэн улаан бус харин тод улаан өнгөтэй байсан байна. Охидыг хулгайлаад тийм ч удаагүй гэсэн үг. Охидыг амьд байгаа гэсэн ганц ч гэсэн боломж байгаа бол түүнийг алдах ёсгүй гэдгийг Клаус ойлгожээ.

Аав, хүү хоёрын хэн нь ч мөрч, эсвэл анчин байсангүй, ангийн улирлаар зугаацах гэсэндээ биш харин амь зуухын эрхээр илбэнх, эсвэл буга мөрддөг хүмүүс тэр хоёр биш байлаа. Гэтэл байшинг тойрсон довжоогоор дүүрэн хөлийн мөр, толгой эргүүлсэн их мөр. Тэр хоёр саравчийг тойроод хартал хазаж ноцохдоо сайнгүй ч чанга хуцахдаа гаргууд Баузер яагаад түгшүүр зарлаагүйг шууд ойлголоо. Банзны хаягдлаар хийсэн үүрнээсээ нохой нь цухуйчихсан, толгойг нь бараг бүтэн эргүүлээд хуга мушгичихсан байх нь тэр. Хагас дугуй хэлбэртэй үүдэн хэсэгт нь “Баузер” гэсэн чамбай бичигтэй үүрний зургийг би нэг сонин дээрээс харж байсан. Хожим Жон Коффигийн яллагч эр “Тийм том амьтныг тэгэж алахын тулд асар их хүч хэрэгтэй” гэж ирээд л тангарагтнуудад хэлж, хараал өөрөө ирэв үү гэж харагдахаар төрхтэй, засгийн шинэ комбинезон өмсөн нүдээ буулгачихаад ялтны сандал дээр суугаа эв дүйгүй хүн рүү юу гэх гээд байгаа нь шууд л ойлгомжтой харцыг шидсэн юм. Клаус, Хови хоёр нохойны хажуунаас шарсан хиамны нэг зүсэм олсон байна. Нэлээд үнэмшилтэй гэж санагдсан нэгэн таамгаар бол Коффи нь нохойг хиамаар хуурч дуудаж ирээд Баузерийг сүүлийн зүсмийг идэж байхад нь ганцхан огцом хүчтэй хөдлөөд хүзүүг нь хугалсан аж. Саравчны цаана Деттерикийн хойд бэлчээр байх бөгөөд үнээнүүд нь тэр өдөр тэнд бэлчээгүй байлаа. Өвс шүүдрээр хучигдсан, түүн дээгүүр баруун хойд зүгт ташуулдсаар харагдахгүй болж байгаа мөр огцом тодрон харагдаж байжээ.


Top
   
PostPosted: May.22.11 11:43 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Клаус Деттерик ухаанаа алдахад бараг дөхөөд байсан атлаа мөрөөр явах хэрэг байгаа эсэхэд эргэлзсэн байгаа юм. Охиныг нь хулгайлсан хүмүүсээс мань эр айгаагүй ч харин хулгайчийг мөрөөр нь мөшгих юм бол секунд болгон үнэ цэнэтэй байгаа үед эсрэг зүгт яваад цаг алдах вий гэхээс айсан байлаа.

Гэтэл довжоог залгаад байдаг газар ургасан бутан дээрээс Хови хүү шар өнгөтэй даавууны тасархай олсноор эргэлзээг нь арилгажээ. Клаусыг гэрчүүдийн ширээний ард сууж байхад энэ тасархай даавууг харуулахад мань хүн уйлаад Кэйт охиныхоо унтахдаа өмсдөг богино өмдний хэсэг гэдгийг танисан гэж хэлж байсан юм. Ахиад хорин алхмын цаанаас тэр хоёр Кора унтахаасаа өмнө өмсөөд аав ээж хоёроо үнсэж байсантай адил цайвар ногоон өнгийн давууны уранхайг шилмүүст модны мөчир дээрээс оллоо.

Аав хүү хоёр Деттерик дайсны ширүүн галын дор давшилтанд орж байгаа цэргүүд шиг винтов буунуудаа хөндлөн бариад хар эрчээрээ шахуу харайлгаж эхэлжээ. Аавынхаа араас тэнхээ мэдэн гүйж явсан жаал яаж унаад Клаус Деттерикийн нуруунд сум зоочихоогүйд би их гайхсаны дээр хүү бүр хоцроод бас төөрчихөж ч мэдэх л байсан.

Ферм утасны станцид холбогдсон байсан нь Деттерикийнх тэр хүнд хэцүү үед даруухан ч гэлээ хөөрхөн хангалуун амьдардаг байсныг харуулах бас нэг зүйл юм. Маржори ч утсаа ашиглаж байгаад гэртээ утастай бүх хөршүүд рүүгээ залган, үүлгүй тэнгэрээс аянга цахилах шиг гэв гэнэт таарсан гай зовлонгийнхоо тухай дуулгаж байхдаа утсаар ярьсан айл болгоноос ус долоолгон шидсэн чулуунаас үүсдэг цагираг долгион мэт яриа ам дамжин яригдаж эхэлнэ гэдгийг мэдэж байлаа. Тэгээд хамгийн сүүлийн нэг газар руу устаар ярих болоход ямар ч байсан л Өмнөдийн хөдөө газрын утасны анхны системийн үед бараг л шившлэг болоод байсан “Байна уу, станц уу? Намайг сонсож байна уу?” гэсэн үгийг хэллээ.

Станц сонсож байсан ч ахимаг насны холбогч хүүхний сониуч зан нь хэт их хөдлөөд ангайж орхисон болохоор эхний хэдэн минут ямар ч хариу хэлсэнгүй. Тэгэж тэгэж ахимаг насны хүүхэн амь орлоо:
-Тийм ээ авхай, хатагтай Деттерик би итгэлтэй байна... ээ бурхан минь гэж би таны хоёр охиныг чинь эсэн мэнд байгаасай гэж бурхнаас залбиран гуйж байна...
-Баярлалаа гэж Маржори ч хэлэв.
-Гэхдээ намайг Тефтон дахь ерөнхий шерифийн газартай холбох хүртэл чинь Бурхан түр зуур хүлээж байг, тэгэх үү?

Трапингус гүнлэгийн ерөнхий шериф бол найгүй архичны хамартай, тэвш шиг том гэдэстэй, толгой нь шил угаадаг сарзайсан сойз гэж харагдахаар үстэй, залуу биш хүн байлаа. Энэ хүн “манай хөвгүүд” гэж өөрийнх нь нэрлэдэг байсан хүмүүсийг нөгөө ертөнц рүү хэрхэн явуулж байгааг харахаар Хүйтэн ууланд олон удаа ирдэг байсан болохоор би сайн мэднэ. Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг харж байгаа гэрч нар нь гол төлөв эвхдэг сандал дээр суух бөгөөд та ч магадгүй оршуулга, сахил хүртэх ёслолд оролцохдоо, эсвэл фермерүүдийн клубээр орж байсан бол ийм сандал дээр ганц хоёр удаа сууж байсан байлгүй, (мартсанаас бид тэр сандлуудыг “Нууцлаг зангилаа” нэртэй №44 клубээс бас авдаг байсан) тэгээд Хомер Крибус шерифийг суух болгонд л би хүн унасныг илтгэх тас няс хийсэн чимээ гарахыг хүлээдэг. Тийм өдөр ирнэ гэхээс айж, бас найддаг байлаа. Гэвч тийм юм болоогүй. Удалгүй, Деттерик овогтой охидыг хулгайлсан хэргээс жил орчмын дараа мань хүнийг ажил дээрээ байтал зүрх нь зогсчихсон бөгөөд Дафна Шэртлефф нэртэй хар арьстай 17 настай бүсгүйтэй зугаацаж байхад нь тийм юм болсон гэж байсан. Энэ тухай их яригдсан. Мань эр эхнэртэй, зургаан хүүхэдтэй атлаа урдуураа улаан хөлтэй амьтан өнгөрөөдөггүй байсан ч сонгуулийн үеэр бол ялагдашгүй байлаа. Тийм л цаг үе байсан юм. Сонгуулийн уриа нь “Чи эсвэл баптист*бол, эсвэл зайл” гэчихсэн атал өмдөө шувталчихсан, байлдааны бэлэн байдалтайгаар чамайг биш харин өөр хэн нэгнийг гардана гэдэг тун ч таатай болохоор хүмүүст хоёр нүүртэй амьтад таалагддаг, тэд хоёр нүүртнүүдийг хараад өөрсдийгөө олж хардаг юм шүү, нээрээ.

Шериф эр хоёр нүүртэн төдийгүй ажлаа сайн мэддэггүй, хаанахын ч юм баян авхайн муурыг өөрөө биш жишээлэхэд, Роб Макжи гэдэг туслах нь унавал бяц үсрэх өндөр модонд авирч аварсан байтал нөгөөхийг өөрөө барьж байгаад зургаа авахуулах дуртай хүмүүсийн нэг байсан юм.

Макжи хоёр минут хэртэй Маржори Деттерикийн ойлгомжгүй яриаг сонсож байснаа товчхон бөгөөд агшин зуурын асуултаар, цохиулсны дараа өвдөж амжаагүй байхад нь цус гардаг, туршлагатай боксчид нүүрэнд хийдэг гялсхийсэн хүчтэй цохилт шиг хэдхэн асуултаар яриаг нь таслав. Тэгээд хариулт сонссоны дараа тэрээр “Би Боб Марчант руу утасдаадахъя. Цаадах чинь нохойтой. Харин Деттерик авхай та гэртээ сууж байгаарай. Тэгээд нөхөр, хүү хоёр чинь эргэж ирвэл бас л гэртээ сууж байг. Суумааргүй байсан ч оролдоод үзэг” гэж хэлэв.

Энэ зуур түүний нөхөр хүү хоёр нь хулгайч нарын мөрөөр баруун хойд зүгт гурван бээр орчим газар яваад талбай дуусч шилмүүст ой залгахад мөрийг алдаж орхижээ. Миний хэлж байсанчлан тэд анчид биш фермерүүд байсан ч мөрийг алдах үед бол жинхэнэ араатныг мөшгиж яваагаа ойлгочихсон байв. Зам зуураа тэр хоёр Кэйтийн унтлагын шар цамцыг бас Корагийн унтлагын цамцны уранхайг олжээ. Олсон хоёр зүйл нь цусанд нэвччихсэн байсан болохоор Клаус ч тэр, Хови ч тэр анхных шигээ яарахгүй болсон байв. Илүү хүнд болохоороо гүн рүү тэмүүлдэг хүйтэн ус шиг хүйтэн цэвдэг ч гэлээ илэрхий зүйл тэр хоёрыг уугиж байсан итгэлийн цогийг хөргөжээ.

Тэд ой руу ороод мөр хайсан ч олоогүй болохоор өөр газраар ойд орж мөн л үр дүнд хүрсэнгүй, бас нэг өөр газар хайж эхэлжээ. Тэндээсээ саглагар нарс модны шилмүүсэн дээрээс цусны мөр олов. Тэгээд тэд жижигхэн жим байна гэж харсан зүгт эргэн явжээ. Тэндээс ахиад л мөр хайж эхлэв. Цаг өглөөний ес дөхөөд ард нь нохойн хуцах чимээ, эрэгтэй хүмүүсийн ярих дуу дуулдаад эхэлж. Роб Макжигийн жижигхэн баг цуглуулж амжсан тэр хугацаанд Крибус шериф бол брэнди хийсэн чихэртэй кофе л ууж амжих байсан биз. Ингээд цугласан хүмүүс цаг арван таван минутын дараагаар ойн захад арга мухардан ийш тийш гүйлдэх Клаус ба Хови Деттерикүүдийг гүйцэж ирлээ. Удалгүй жижигхэн багийнхан цааш хөдлөхөд Бобын нохдууд урд нь гүйж байв. Тушаасан ч буцаад явахгүй байсан болохоор Клаус Хови хоёрыг хамт явахыг Макжи зөвшөөрчээ. Бүгд л олж харж магадгүй гэсэн юмнаас айж байсан ч гэлээ Макжи хүмүүсийн байдлыг ойлгосон болоод ч тэрүү бүгдийнх нь бууны сумыг хураан авчээ. “Миний оронд өөр хүн байсан бол тэгэх л байсан. Илүү аюулгүй шүү дээ” гэж мань эр дараа нь тайлбарлсан байсан. Гэвч зөвхөн Деттерикуудаас л шерифын туслахад сумаа өгөхийг хүссэн гэдгээ тэрээр нөгөөдүүлд ч өөр хэнд ч хэлээгүй юм. Учраа олохоо байчихсан, энэ бүх аймшиг дусаад өгөөсэй гэхээс өөр зүйл бодож чадахаа байсан нөгөө хоёр нь түүний хүссэнийг хийсэн байсан. Деттерикүүдийг винтов буугаа цэнэггүй болгоод, бүх сумаа хураалгахыг ятаж чадсан Роб Макжи магадгүй Жон Коффигийн амьдралын төгсгөлийн өрөвдмөөр хэсгийг аварч үлдсэн биз.

Ноход хуцаж, ульсаар тэднийг өмнөхийн адил баруун хойд зүгт, залуухан нарснууд дундуур хоёр бээр хэртэй чирэн явжээ. Дараа нь тэд Трапингус голыг өргөн эрэг, урсгал ундаантай болоод Крей, Робинетт ба Дюплисгийн гэр бүлүүд одоо хүртэл мандолин урлан сууж, үжирсэн шүднүүдээрээ үе үе нулиман газар хагалж явдаг модот толгодыг чиглэн зүүн өмнө зүг урсдаг хэсгээр гараад иржээ. Энэ бол эрчүүд нь бүтэн сайны өглөө могой барьчихаад, мөн тэр өдрийнхөө орой охидтойгоо хэлэхээс ч имээр байдлаар зугаацаж чадах бөглүү, бүдүүлэг нутаг. Би сая хэлсэн гэр бүлүүдийг мэднэ л дээ. Байсхийгээд л дундаасаа Спаркид хоол явуулдаг байсан болохоор. Голын нөгөө эрэг дээр Өмнөдийн их төмөр замын ган төмрөнд зургадугаар сарын нар хэрхэн ойж байгааг багийн гишүүд олж харлаа. Урсгал дагаад бээр хэртэй газар, баруун гар талд гүүрний нумарсан дүрс харагдах бөгөөд зам түүгээр гарч Вест Гриний нүүрсний орд газрын зүг одож байлаа.

Тэд эндээс намхан бутнууд тойрсон, хүний хөлийн ортой өргөн нуга олсон байна. Тэнд дэндүү их цус байсан болохоор цөөнгүй эрчүүд мод руу гүйж ороод өглөөнийхөө хоолыг буцаан гаргаж орхиж. Энэ цуст нугаас тэд Корагийн шөнийн цамцны үлдэгдлийг олоход тэр үед овоо сэргэчихээд байсан Хови хүү золтой л ухаан алдчихсангүй, аавыгаа тэврэн авчээ.

Яг энэ газар Боб Марчантын нохдын дунд анхны бөгөөд цорын ганц удаа зөрчил болох нь тэр. Ноход гэвэл хоёр благдаунд, хоёр хөх мөрч бас өмнөд нутгийнхан “зальтай мөрч” гэж нэрлэдэг терьертэй төстэй эрлийзүүд хоёр гээд нийт зургаа байлаа. Зальтай хоёр нь Трапингусын урсгалыг өгсөн, баруун хойд зүгт явах гээд, үлдсэн хэд нь зүүн урагшаа явах гээд. Сонинуудад энэ тухай юу ч дурдаагүй ч гэлээ ноход оосортоо орооцолдоод эзэн Боб нь өөрийнхөө хамгийн “боловсролтой” хэсэг болох хоёр гараараа орооцолдоог гаргах гээд ноходдоо ямар гээчийн аймшигтай тушаал орилон хэлж байсныг нь би төсөөлж л байна. Цагийн сайханд би мөрч ноход тэжээдэг хэд хэдэн хүмүүстэй танил явсан болохоор эдгээр ноход яг л дунд сургуулийн ангиуд шиг л хоорондоо адил байдгийг мэднэ.

Боб нохдынхоо уяаг сойж эгнүүлэн зогсоож байгаад үд дундын нүд эрээлжилсэн дөчин хэм орчим халуунд ой дотор юугаа хийж явааг нь тэдэнд сануулах гэсэн мэт хоншоорынх урдуур Кора Деттерикийн уранхай цамцыг явуулж үнэрлүүлэв. “Зальтай” хоёр ахин нэг үнэрлэчихээд бусадтайгаа санал нийлэхээр шийдээд, хуцсаар урсгал даган ухасхийлээ.

Арван минут өнгөрөв үү үгүй нохдын хуцах чимээнээс өөр бас нэг дуу сонсож байгаагаа эрчүүд ойлгоод зогсоцгоолоо. Тэр нь хуцах чимээ биш, улиад байна уу гэлтэй байсны дээр ноход бол тийм дууг үхэлтэй тулгарсан ч гаргаж чадахааргүй байлаа. Тэдгээр хүмүүсийн урд сонсож байсан юутай ч төсгүй дуу байсан ч хүн дуугарч байгааг бүгд ойлгох нь тэр. Өөрсдөө тэгж хэлсэн болохоор би үгэнд нь итгэсэн. Би байсан бол ч бас л тэгж ойлгох байсан байх. Хүмүүс цахилгаан сандал хүрэх замдаа яг тэгж орилж байхыг би сонсож байсан л даа. Бүгд биш ихэнх нь дөмбийгээд дуугаа хурааж, эсвэл сургуулийн нийллэг дээр байгаа аятай хошигнодог ч зарим нь орилдог. Орилдог юмнууд бол гол төлөв там байдаг гэдэгт итгэдэг тиймдээ ч Ногоон замын төгсгөлд юу хүлээж байгааг мэддэг юмнууд байдаг юм.

Боб ахиад л нохдынхаа уяаг сойн атгав. Ноход нь чамлахааргүй үнэтэй тул хаа нэгтээ хажууханд нь юу ч юм бувтнан ульж байгаа солиотой юмнаас болж ганцыг нь ч болов алдахыг мань хүн ер хүссэнгүй. Бусад нь буугаа сумлан замгаа татлаа. Нөгөө улих чимээ бүгдийг балмагдуулан хар хөлсийг нь цувуулахад нурууг нь даган урсах хөлсний дуслууд мөс шиг хүйтэн мэт санагдана. Ингэтлээ дагжин чичирсэн эрчүүд араасаа дагуулж явах удирдагчтай байж л урагшилдаг болохоор Макжи туслах тэднийг дагуулан урагшлав. Мань эр урагш алхан гараад ойн ойролцоо, баруун гар талд нигурс мод шигүү ургасан хэсгийг зоригтой чиглэсэнд бусад нь таван алхам хэртэй хоцорч байгаад ойр ойрхон түгшүүртэй алхан дагалаа. Ингэж байхдаа тэдний дундах хамгийн том биетэй Сэм Холлис гэгч эрийг Клаус Деттерикийн хажууд яв гэж дохих гэж л мань эр ганцхан удаа түр зогсов.

Нигурс мод шигүү ургасан газрын нөгөө талаас ой руу, баруун тийш явж орсон нуга харагдана. Зүүн талаас голын эрэгт тулсан нэг их огцом биш энгэр. Тэгтэл бүг л хөшчив үү гэлтэй гэнэт нэгэн зэрэг зогсож орхих нь тэр. Тэдний өмнө гэнэт гарч ирсэн тэр зүйлийг ой ухаанаасаа нэг мөсөн арчин хаяад, хэзээ ч харахгүй байхын төлөө тэд нэлээд юмнаас татгалзах байсан гэж бид боддог ч сүмийн адилслал, нуга талбайгаар хийдэг аялал, шударга ажил, халуун хөнжил доторх тэврэлт гээд таатай, дасал болсон хэвийн амьдралын цаана нуугдсан айдас, наран доор уугин утаа савсуулах далдлагдаагүй хар дарсан зүйл мэт тэр зүйлийг тэдний хэн нь ч хэзээ ч мартаж чадахгүй. Эр хүн болгонд ноён нуруу гэж байх, ер нь хүн болгоны амьдралд тийм зүйл байдаг юм шүү, надад итгээрэй. Тэр өдөр энэ залуус, амьдралын нөгөө талыг, өнгөн талын инээмсэглэлийн цаана заримдаа нуугдаж байдаг тийм зүйлийг тэд олж харсан юм.

------------------------
баптист - баптизм буюу усаар сахил хүртээгчид гэгддэг христийн шашны протестант урсгалын нэгэн чиглэлийг дагагчид. Ухамсар нь төлөвшөөгүй жаахан хүүхдэд сахил хүртээн христийн шашинд оруулахыг үгүйсгэдэг. Зөвхөн насанд хүрсэн хүн ухамсартайгаар христийн шашны зан үйлийг дагадаг, амьдралдаа нүгэл үйлдэхээс татгалзсан үед л усаар угаалга хийн сахил хүртээж христийн шашинтны эгнээнд элсүүлж болно гэж үздэг. Тэгэхээр баптистуудын хувьд эхнэрээсээ өөр хүнтэй энгэр зөрүүлнэ гэдэг байж боломгүй том нүглүүдийн нэг юм.


Last edited by saxal on May.23.11 10:16 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.23.11 2:05 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Цусанд будагдсан хуучирч гандсан цамцтай, амьдралдаа харж байсан хамгийн аварга биетэй хүн буюу манай Жон Коффи голын эрэг дээр сууж байжээ. Мань эр хөл нүцгэн болохоор майга тавхайтай хөл нь байж боломгүй том харагдана. Хөдөөний авгай нар сүмд орохдоо толгойгоо алчуураар ороодогтой адилаар толгойгоо улаан өнгийн улаан алчуураар ороочихсон. Түүнийг бүчин авсан шумуулууд хар үүл гэлтэй. Гар дээр нь хоёр нүцгэн охин хэвтэж байлаа. Охидын дөнгөж саяхныг хүртэл сүүт өвсний хөвөн шиг л шаргалтан намирч байсан цайвар шаргал үс нь одоо бол цусанд хутгалдан наалдаад шар өнгөтэй болчихож. Охидыг тэвэрч байсан хүн тэнгэр өөд “солиотой тугал” шиг улин суух бөгөөд хүрэн бор хацрыг нь даган нулимс урсаж, зовлондоо шаналсан царай нь аймшигтайгаар хувиран өөрчлөгдсөн харагдана. Амьсгал нь хүчтэй ч гэж жигтэйхэн, цамцныхаа товчийг татагдан товойтол амьсгаа аваад дараа нь гаргахтай зэрэгцэн нөгөө аймшигт улиан орчин тойронд хадах аж. Сонинуудад “Алуурчин эр гэмээ хүлээсэнгүй” гэж бичсэн байсан ч энэ бол тийм тохиолдол биш байсан юм. Жон Коффигийн зүрхийг зад татсан зүйл бол аймшигтай хэрэг хийчихээд өөрөө амьд явна гэсэн бодол. Охид бол харин үгүй. Тэднийг хэзээ ч сэхэхээргүй зэрэмдэглэжээ.

Голын сааралтсан толион дээгүүр, галт тэрэг гүүр рүү давхиж яваа мэт нөгөө эрэг рүү харан ульж байгаа хүнийг хараад тэд хэр удаан зогссоныг хэн ч мэдэхгүй. Тэр хүнийг бүтэн цаг, эсвэл галав юүлтэл ширтэн зогссон ч галт тэрэг хөдөлгөөнгүй болж, хашгирах дуун хүүхдийн огцом уур шиг хэсэгхэн газар сонсогдоод, нар үүлний цаагуур ороогүй, нүд нь харанхуйлаагүй гэж тэдэнд санагдлаа. Гэвч тэдний өмнө харагдаж байгаа бүхэн жинхэнэ байлаа. Хар арьст эр урагш хойш ганхахад Кора, Кэйт хоёр ч үлэмж биетний тэвэрсэн хүүхэлдэй шиг л даган ганхана. Хар арьст эрийн битүү цус болсон аварга том нүцгэн гарынх нь булчин чангарч суларч, чангарч суларч харагдана.

Энэ үггүй үзэгдлийг Клаус Деттерик зогсоох нь тэр. Тэрээр охидыг нь алж, тасар татсан мангас руу хар чадлаараа орилон дайрлаа. Хүнийг яаж зогсоохоо мэддэг Сэм Холлис түүнийг тогтоох гэсэн болов ч чадсангүй. Тэрээр Клаусаас 15 санти өндөр, гучаад кило илүү хүн байсан ч Клаус барьцыг нь шувт татан тавиулж орхилоо. Тэгээд нуга дээгүүр дүүлэн очоод нисэлтэн дундаа Коффигийн толгой руу өшиглөж орхих нь тэр. Халуунд хэдийн гашилсан сүүнд заваарсан түүний гутал Коффигийн яг зүүн чамархайнд буусан ч нөгөөх нь өшиглөхийг нь анзаарсан ч үгүй. Мань эр үглэж бувтнан голын цаад руу ширтсэн чигээрээ суусаар. Яг л тавьтын сүмийн* ойн номлогч шиг, Ариун газрыг ширтэн буй Загалмайн үнэнч бишрэгч шиг ч ...даанч охидын цогцос ...

Хийрхэн улайрсан фермерийг Жон Коффигоос салгахын тулд дөрвөн эр хэрэгтэй болж, нөгөөдүүл нь барьж авах гэх хооронд мань хүн Коффийг миний мэдэхгүй олон удаа маш хүчтэй цохиж амжжээ. Гэтэл Коффи л голын цаад эрэг рүү ширтсэн чигтээ эхэр татан уйлсан хэвээр ер тоосонгүй. Деттерикийн хувьд гэвэл холдуулж салгав уу үгүй юу, аварга негрийн биеэр ер бусын цахилгаан гүйдэл гүйж байгаад Деттерикийг тэр гүйдлийн эх үүсвэрээс салгамагц тогонд цохиулсан хүн шиг л сулбайж орхив. Фермер эр голын эрэг дээр сөхрөн суугаад нүүрээ хоёр гараараа дарж байгаад эхэр татан уйлж эхэллээ. Хови хүү ч аавыгаа даган уйлахад хоёул хоёр биенээ тэврэлдэн уйлалдлаа.
Тэр хоёрын хажууд хоёр эрэгтэй үлдэж, бусад нь ганхан, эхэр татаж уйлах хар арсьтан эрийг бүсэлсэн тойргийг буугаараа үүсгэлээ. Харин нөгөөх нь хэнийг ч анзаарсан шинжгүй. Макжи урагш алхан гарсан ч эргэлзсэн байртай хэсэг зуур хоёр хөлөө ээлжлэн сойж зогсож байснаа явган суулаа.

-----------------------------------------------------------------------
тавьтын сүм- христийн шашны протестант урсгалын нэг чиглэл. Христийн шашны Ариун сүнс гэгчээр адислах үйл явцад онцгой ач холбогдол өгдөг. Ингэж адислах явцад ариун сүнс нь орж ирэхэд манай бөө нарын онгод ордогтой адилаар хүний ухамсар өөрчлөгдөн маш хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Христийг дахин амилснаас хойших тавь дахь өдөр дагагчид нь үүнтэй адил зүйлийг мэдэрч харан, улмаар чин сэтгэлээсээ христийн шашинтан болсон гэх тул ийм өвөрмөц нэртэй болсон байна.


Top
   
PostPosted: May.23.11 8:53 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
-Ноёнтоон гэж түүнийг нам дуугаар хэлэхэд Коффи ч даруй дуугүй болчихлоо. Түүний уйлсаар улаан болсон нүд рүү Макжи харав. Дотор нь байдаг цоргоо нээлттэй орхичихсон мэт нулимс негр эрийн хацрыг даган урссаар. Нүд нь уйлж байвч харц нь эндээс өөр хаа нэгтээ яваа хүний тайван харц. Би энэ нүдийг амьдралдаа харж байсан хамгийн хачин нүд гэж бодсон бол Макжи ч бас л тийм зүйл мэдэрсэн байсан. “Түүний нүд бол урьд нь хэзээ ч хүн харж байгаагүй араатны нүд шиг санагдсан” гэж тэрээр шүүх ажиллагаа эхлэхийн өмнө Хаммерсмит нэртэй сурвалжлагчид ярьсан байсан.
-Ноёнтоон, өөрөө намайг сонсож байна уу? гэж Макжи асуулаа.

Коффи удаан, маш удаанаар толгой дохив. Мань эр үгээр дүрслэхийн аргагүй хоёр хүүхэлдэйгээ гартаа барьсан хэвээр ч тэнд байсан бусад хүмүүсийн хувьд бурхан харж үзээд толгой нь гулзайж, эрүү нь цээжиндээ хүрсэн тулдаа царайг нь олж харах хэцүү байлаа.
-Өөрт чинь нэр гэж бий юу? гэж Макжи түүнээс асуув.
Негр эр нулимсандаа царгисан бүдүүн хоолойгоор:
-Жон Коффи. Уудаг ундаа шиг гэхдээ өөрөөр бичдэг Коффи гэв.
Макжи толгой дохиод дараа нь цамцных нь энгэрийн түмбийсэн халаасыг эрхий хуруугаараа заалаа. Коффи шиг бие хаатай хүн зугатахаар шийдвэл хүмүүст ноцтой гэмтэл учруулахын тулд гар буу заавал биедээ авч явах шаардлагагүй ч гэлээ тэнд гар буу байж болох юм гэж түүнд санагдсан байна.
-Жон Кофии, наана чинь юу байгаа юм бэ? Буу юм биш биз? Гар буу?
Коффи бүдүүн дуугаараа:
-Үгүй ээ, эрхэм ээ гэж хариулахад гаднаа нулимс асгаруулсан атал жинхэнэ Жон Коффи өөр хаа нэгтээ газар суугаад алагдсан охид мэтийн зүйлс сэтгэлийг нь зовоохооргүй өөр зүйлс харж байгаа мэт дотор талаасаа гөлөрсөн, тайван харах тэр хачин нүд нь Макжи туслахын нүд рүү тасралтгүй ширтэж байв.- Энд миний өглөөний хоол байгаа юм.
-Өглөөний хоол гэнэ ээ? гэж Макжи давтан асуухад Коффи толгой дохиод “Тийм ээ, эрхэм ээ” гэж батлахад нүднээс нь нулимс урссан хэвээр тул нулимсны дусал хамрынх нь үзүүр дээр бөнжигөж байлаа.

Макжи охидоос гарах үнэрийг мэдэрч, цогцоснуудын нойтон хэсэгт суух ялаануудыг харж байсан ч аль болох тайван байхыг хичээж байлаа.
-Чам шиг хүмүүс хаанаас өглөөний хоол авдаг юм бэ Жон Коффи?

Хамгийн хэцүү нь охидын үс байсан гэдгийг тэр сүүлд хэлж байсан ч ийм нарийн ширийн зүйлийг гэр бүлийн хүрээнд уншихад дэндүү хүнд гэж тооцоод сонин хэвлэлд оруулаагүй байсан. Би энэ талаарх нийтлэлийг бичсэн ноён Хаммерсмитээс үүнийг олж мэдсэн л дээ. Жон Коффи миний хувьд нэг тийм толгойноос салдаггүй өдрийн бодол шөнийн зүүд ч гэмээр зүйл болоод байсан тэр үед би энэ хүнийг олж уулзсан юм. Тэгэхэд Хаммерсмитэд охидын цайвар шаргал үс цайвар биш болчихсон байсан тухай Макжи хэлсэн гэдийг сонссон. Үс нь элгэн хүрэн өнгөтэй болчихсон байж. Тааруухан будсан үснээс будаг урсахтай адилаар цус үснээс нь дуслан хацраар нь урсах тул охидын хариугүй гавлыг энэ хоёр хүчирхэг гар тэнхээ мэдэн бяцалсан гэдийг ойлгохын тулд заавал эмч байх шаардлагагүй байв. Охид магадгүй уйлж байсан биз. Магадгүй тэгэхээр нь энэ эр уйлахыг нь зогсоох гэсэн биз. Охидын аз нь таарсан бол хүчиндэхийн өмнө ийм зүйл болсон.

Ийм юм харахаар Макжи туслах шиг хийх дээрээ тулвал шийдэмгий байж чаддаг хүнд хүртэл бодож сэтгэхэд бэрх болдог. Эргэцүүлээд эхэлбэл алдаа гаргаж, эсвэл бүр ч их цус урсгахад хүргэж болзошгүй. Макжи хүндээр санаа алдаад биеэ барихыг хичээлээ.
-Би яг тодорхой санахгүй байна аа эрхэм ээ, худал хэлсэн бол өөдгүй новш болог гэж Коффи нулимсанд дэвтсэн мэт хоолойгороо хэлэв.
-Энэ бол яах аргагүй өглөөний хоол. Хачиртай талх бас нөгөө давсалсан өргөст хэмхтэй.
-Би өөрөө одоо хараадахъя, чамд одоо хэрэггүй юм чинь гэж Макжи хэллээ.
-Харин одоо Жон Коффи чи хөдөлж болохгүй шүү. Ядаж хуруугаа л хөдөлгөдөг юм бол чинь цээжин биеийг чинь үгүй болгож чадахаар олон буу бидэнд бий шүү залуу минь, битгий хөдлөөрөй дөө.

Коффи голын цаад руу ширтээд Макжийг цамцных нь энгэрийн халаасыг нь болгоомжтой ухаад сонинд ороож, дараад уяагаар уячихсан нэг зүйл гаргаж ирэхэд хөдөлсөн ч үгүй. Тэнд нь Коффигийн хэлснээр өглөөний хоол байгаа гэдэгт Макжи итгэлтэй байсан ч уяаг таслан сонинг задлаж үзлээ. Тэнд нь үхрийн мах, улаан лоольтой хачиртай талх, жимсний чанамалтай ороомог байв. Бас Жон Коффигийн хэзээ ч нээж үзэхгүй байсан тусдаа цаасан дотор өргөст хэмх байж байлаа. Тэнд нь хиам дутуу юм. Жон Коффигийн өглөөний хоолны хиам Баузерт очжээ.

Жон Коффигоос харцаа салгалгүйгээр Макжи өглөөний хоолыг мөрөн дээгүүр өөрийн хүмүүст өглөө. Тийм ойрхон явган сууж байсан болохоор ганц секунд ч сатаарч үл болно. Буцааж сонинд нь ороож уягаар нь уяасан өглөөний хоол гар дамжсаар эцэст нь Боб Марчент дээр ирэхэд нөгөөх нь нохойныхоо хоолыг хийдэг цүнхэндээ хийсэн бөгөөд тэр цүнхэнд нь өөр бас загас барих өгөөш байсан гэвэл би лав гайхахгүй байсан. Ертөнцийн энэ хэсгийн шүүх тун хурдан ч гэлээ үхрийн мах, улаан лоольтой хачиртай талх хадгалах дээрээ тулсан хурдан биш болохоор тэдгээрийг шүүх дээр гэмт хэргийн нотлох баримт болгож харуулаагүй ч өглөөний хоолны гэрэл зураг нь үлдсэн юм.
-Энд юу болсон юм бэ Жон Коффи гэж Макжи дуугаа намсган чухал дуугаар асуув.
-Чи энэ тухай надад юм яримааргүй байна уу?

Ингэхэд Коффи яг надад хэлсэн тэр зүйлээ бараг үг үсгийн зөрөөгүйгээр шахуу Макжид болон бусад бүх хүмүүст хариулсан юм. Үүнээс гадна эдгээр үгс бол Коффигийн шүүх ажиллагааны үеэр яллагч эр тангарагтнуудад хандан хэлсэн сүүлийн үгс байсан билээ.

Жон Коффи алагдсан, тамлагдсан охидын нүцгэн цогцсыг гартаа өргөсөн чигтээ:
-Би яаж ч чадаагүй гэж хэлэхэд ахиад л хацрыг нь даган нулимс урсаж эхэллээ. -Би бүгдийг буцаах гэсэн боловч дэндүү оройтсон байсан.
-Залуу минь чи хүн амины хэргээр баривчлагдлаа гэж Макжи хэлчихээд Жон Коффигийн нүүр рүү нь нулимж орхих нь тэр.

Тангарагтан шүүгчид шийд гаргахаар дөчин таван минут болсон. Яг л өглөөний хоолоо идэхэд хүрэлцэх хугацаа. Гэхдээ үнэхээр хоол идэх байсан бол хоолойгоор юм давж чадах байсан эсэх нь сонин.


Last edited by saxal on May.24.11 9:09 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.23.11 9:43 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
5
Энэ бүхнийг би шоронгийн бараг сөнөчихсөн номын санд, аравдугаар сарын ганцхан бүгчим өдрийн үдшийн дотор, жүржийн хайрцган дотор шургуулж орхисон ганцхан сониноос олж мэдээгүй гэдгийг та лав ойлгоо байлгүй, гэхдээ л тэгэхэд уншсан зүйл тэр шөнийн нойрыг юу ч үгүй болгоход хангалттай хүрэлцсэн юм даг. Эхнэр маань шөнийн хоёр цагт сэрээд намайг галын өрөөнд ороомгоо татаад, цөцгийтэй сүү ууж суугааг харчихаад юу болоод байгаа тухай асуухад нь би олон жил хамт амьдрахдаа тун цөөн удаа хийсэн зүйлээ хийж худлаа хэлсэн дээ. Ахиад Пэрси Уэтмортой ам мурийсан гээд хариулчихсан юм. Уг нь бол үнэхээр тийм байсан ч үүнээс болоод нойр хүрээгүй байлаа. Пэрситэй холбоотой бүгдийг би ер нь ажлын байрандаа орхидог хүн.
-Чи наад муу өмхий өтөө мартаад, орондоо ор гэж эхнэр маань хэлэв. -Ханатлаа унтахад чинь туслах нэг юм надад бий шүү.
-Тун сайхан сонсогдож байгаа ч би татгалзана аа. Миний давсаг, шээсний зам нэг л биш байгаа болохоор чамд халдаахаас болгоомжилж байна.

Эхнэр маань хөмсгөө өргөж байна.
-Тийм үү, давсаг шээсний сүв үү гэж намайг явууллаа.
-Минийхээр бол чи түрүүчийн удаа Батон Руж орохдоо гудамжнаас болдоггүй хүүхнээ өөд нь татсан биз.

Би хэзээ ч Батон Руж орж байгаагүй, хэзээ ч гудамжны хүүхнүүдтэй орооцолдож байгаагүй хүн, үүнийг хоёулаа сайн мэднэ.
-Зүгээр л аль дээрхийн халдвар байгаа юм аа гэж би тайлбарлав.
-Эрэгтэй хүүхдүүд умардын хүйтэн салхины өөдөөс харж шээвэл ийм өвчин тусдаг гэж ээж минь ярьдаг байж билээ.
-Танай ээж гудамжинд хар муур явааг олоод харчихвал гэрээсээ гарахаа байчихдаг хүн байсан. Харин Сэдлер эмч...

Би гараа өргөөд:
-Үгүй ээ эрхэм ээ гэж хэллээ.
-Наад эмч чинь намайг хүхэр уу гээд байгаа ч тэгэх юм бол долоо хоногийн сүүлээр би өрөөнийхөө хэдэн буланд ээлжлэн огиулж суудаг хүн болно. Яах вэ энэ бол тэгэсхийж байгаад л зүгээр болчих болохоор тэр болтол хоёулаа наад зүйлээ хойшлуулсан нь дээр гэж бодож байна.

Тэр минь миний духан дээр, яг зүүн хөмсгөн дээр үнсэхэд хамаг бие минь эрвэгэнээд ирдэг гэдгийг сайн мэддэг тэгээд Женис минь үнсдэг газраа үнслээ.
-Эвий муу хүү минь. Тэр муу заваан Пэрси Уэтмор багадсан аятай. Хурдхан шиг унтаарай даа.

Би хэлснээр нь хийсэн ч эхлээд арын довжоон дээрээ гарч байгаад морь харсан юм. Морь харахаасаа өмнө норгосон эрхий хуруугаа өргөн салхины чигийг шалгаж байгаад шүү. Хүүхдээ жаахан байхад аав, ээж нарын сургасан зүйл хэдий тэнэг байлаа ч их олон жил мартагдахгүй юм даа.

Гадаа чөлөөтэй шээнэ гэдэг хөдөөний амьдралд байдаг бас нэг таатай зүйл ч гэлээ энэ тухай яруу найрагчид ярьдаггүй юм. Даанч гарч байгаа шингэн зүйл нефть аятай халуу шатаж байсан болохоор энэ шөнө надад таатай байсангүй. Гэхдээ үдэш илүү дор байсан, бас хоёр гурван хоногийн өмнө бол яалт ч үгүй бүр дор байсан гэж бодлоо. Тэгэхээр юм наашилж байна гэх найдвар бас гараад ирж байна. Надад ийм ирээдүйгүй найдвар хэзээ ч төрж байсангүй. Дулаахан бас чийглэг байдаг миний дотор шургалчихсан тэр нян ахиад хүчээ авахын өмнө хэд хоног амарна гэж хэн ч баталж чадахгүй байлаа. Баталсан бол би их гайхах байсан. Тэгээд ердөө арван тав, хорин жилийн дараа гэхэд ийм халдвараас итгэмээргүй богино хугацаанд эдгэрүүлээд өгдөг эм* зохионо гэдгийг олж мэдсэн бол бүр их гайхах байсан. Тэгээд уулаа гэхэд ходоод, эсвэл гэдэс чинь хямардаг юм гэхэд Сэдлер эмчийн хүхэртэй эм шиг бөөлжүүлэхгүй гэдэг ч бас л... Гэвч тэр үед, 1932 онд зөвхөн хүлээгээд, давсганд чинь нефть хийж байгаад чүдэнз зурсан аятай юм болохыг тоохгүй байхыг хичээхээс өөр аргагүй байлаа.

Би морь харчихаад унтлагынхаа өрөөнд орж хөрвөөсөөр унтав. Гэнэн ичимтгий инээмсэглэлтэй бас үс нь цус болсон охид надад зүүдлэгдсэн.

---------------------------------------------------
эм - энд яригдаад байгаа эм нь бидний сайн мэдэх пеницилиний төрлийн антибиотикууд. Пенициллинийг 1929 онд нээсэн байдаг ч 1941 оноос эхлэн нянгийн гаралтай халдвар, түүний дотор шээс, давсаг, бэлгийн замын халдваруудыг эмчилж болох эм болгон үйлдвэрлэж, ашигласнаар урд нь гүйцэд эмчилж чаддаггүй байсан энэ төрлийн өвчин эмгэгийг эмчлэхэд хувьсгал гаргасан байдаг.


Last edited by saxal on May.24.11 9:16 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: May.24.11 11:38 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
6
Боломж гарангуут шууд шоронгийн даргын өрөөгөөр орохыг хүссэн бичиг бүхий жижигхэн ягаан цаасыг маргааш өглөө нь ширээн дээрээс оллоо. Ямар шалтгаанаар гэдгийг би мэдэж байлаа. Энэ тоглоом бол бичигдээгүй ч заавал гүйцэтгэх ёстой дүрэмтэй байтал би өчигдөр орой хэсэг зуур дүрмийн бус тоглолт үзүүлчихсэн болохор даргын өрөөнд орох цагийг аль болох хойшлуулахаар шийдсэн юм. Магадгүй яг л давсагны асуудлаараа эмчид үзүүлэхгүй аргацаагаад явж байгаатай адил. Би ер нь “очоод асуудлыг нэг мөр шууд шийдэх” гэдэг төрөлд хамаардаг ажилд хүмүүс хэт анхаардаг юм гэж үргэлж боддог хүн.

Ямартаа ч би Уорден Мурсын өрөө рүү яарсангүй. Ахиад л халуу дүүгсэн өдөр байсан байсан болохоор яарахын оронд ноосон кителиэ тайлж, сандлын түшлэг дээр тавьж байгаад буланд тавьсан сэнсээ асаалаа. Дараа нь сууж байгаад Брут Ховеллын шөнийн рапортыг уншив. Санаа зовох зүйл алга. Делакруа эргэж ирснийхээ дараа хэсэг зуур уйлсан гэчихэж, ер нь бол энэ эрийг шөнөөр уйлахдаа амьдаар нь шатаасан хүмүүсийн тухай гэхээс илүүтэйгээр өөрийгөө өрөвдөж уйлдаг байсан гэдэг бараг итгэлтэй байгаа, тэгээд уйлж байгаад навчин тамхины хайрцган дотроос хулганаа, Мистер Жинглзээ гаргаж ирээ биз. Тэгмэгцээ Дэл тайвширч аваад өглөө болтол жаахан хүүхэд шиг нам унтсан. Ноён Жинглз болохоор сүүлээрээ хойд хөлөө ороож байгаад шөнөжин бөөрөнхий үрэл шиг нүдээ анивчилгүйгээр Делакруагийн гэдсэн дээр өнгөрөөсөн. Яг л Бурхан тэнгэр Делакруад сахиусан тэнгэр хэрэгтэй юм байна гэж шийдсэн ч Луизианагаас ирсэн “үхтэл хайрлаж чадах” харх шиг энэ этгээдэд хулгана л сахиус болж чадна гэж бодсон мэт. Брутын рапортонд энэ бүхэн мэдээж байгаагүй ч гэлээ би илтгэл цаагуураа юу хэлэх гээд байгааг мэдэхэд хангалтай их шөнийн ажиглалт хийсэн хүн. Коффигийн тухай бол “Унтаагүй, чимээгүй хэвтсэн, хааяа нэг уйлж байсан. Ярилцаж үзэх гэсэн болов ч тээршаасан янзтай хэдэн хариу сонсоод тайван орхилоо. Поль, эсвэл Харри надаас илүү ярилцаж магадгүй юм” гэсэн ганцхан тэмдэглэл л байлаа.

Манай ажилд бол “ярилцаж үзэх” гэдэг үнэхээр хамгийн гол нь байдаг юм. Харин тэр үед би үүнийг мэддэггүй байсан ч өнөөдөр, өөрийнхөө өндөр насны өндөрлөг дээрээс, нэгэн цагт энэ насанд хүрэх хүмүүст бол энэ нас хачин санагдах байх гэж би бодож байна, тэгээд энэ өндөрлөг дээрээс эргээд харж байхдаа би амьд явахад амьсгал ямар хэрэгтэй байдаг шиг дэндүү нарийн бас дэндүү чухал энэ зүйлийг ойлгосон, бас эхлээд яагаад ойлгохгүй байсан гэдгээ ч ойлгосон. Түр зуурын харгалзагч нарын хувьд ”ярилцаж үзэх” онцын шаардлагагүй байсан бол миний хувьд, Харри, Брут бас Дины хувьд энэ бол амин зүйл байсан төдийгүй яг энэ шалтгааны улмаас л Пэрси Уэтмор хар дарсан зүүд байсан билээ. Хоригдлууд мань хүнийг үзэн ядна, харгалзагч нар үзэн ядна... ер нь бүгд үзэн ядах ч миний бодлоор бол танил тал, арын хаалгыг нь биш харин Пэрсийг өөрийг нь үзэн яддаг бас магадгүй, зөвхөн магадгүй шүү, эхийг нь. Мань хүн бол хуримын бялуунд цацсан хүнцэлийн хор шиг хүн болохоор удахгүй болох сүйрлийн талаар өөрийгөө анхнаасаа л мэдэж байж гэж бодогддог юм. Пэрси бол урьдчилаад төлөвлөчихсөн золгүй явдал, гай л гэсэн үг. Харин бусдын маань тухайд гэвэл биднийг хоригдлуудын харгалзагч биш харин сэтгэцийн эмч нар шиг байснаараа илүү их хэрэгтэй байдаг гэж хүн хэлсэн бол бүгд шоолж инээнээ, миний тал хүн одоо ч ийм бодлыг шоолж инээдэг ч гэлээ удахгүй Олд Спаркитай учрах хүмүүстэй ярилцахгүй бол тэд солиорчихдог тун ч таагүй зуршилтай байсан юм.
Жон Коффитой ярилцах, болохгүй байсан ч оролдоод үзэх гэж Брутын илтгэл доор тэмдэглэчихээд шоронгийн даргын ерөнхий туслах Кэртис Андерсоны мэдэгдлийг уншив. Түүнд Андерсон тун удахгүй Эдвард Делакрусын ЦӨ тушаалыг удахгүй авч магадгүй тухай өгүүлсэн ч тэр хүнийх нь нэр үнэн хэрэг дээрээ бол Эдуар Делакруа байсан болохоор алдаа гаргачихаж. ЦӨ гэдэг нь цаазлах өдөр гэсэн үг бөгөөд мэдээнд бичсэнээр бол атийсан франц эрийг Хэллоуинаас өмнөхөн, Кэртисийн бодлоор бол 10-р сарын 27-нд өөрийн замыг туулна гэдгийг түүнд, Кэртист бараг баталгаатай хэлсэн болж таарсан бөгөөд Кэртисийн таамаг бол харин ямагт үндэслэлтэй байдаг байлаа. Гэхдээ үүнээс өмнө Вильям Уортон гэдэг нэртэй шинэ хүнийг хүлээн авах хэрэгтэй болж таарлаа. Кэртис буруу тийш налчихсан, уран гэж болохоор бичлэгээрээ “Энэ бол ”асуудалтай хүүхэд” гэж чиний нэрлэдэг хүмүүсийн нэг гэжээ. - Зэрлэг, дураараа, үүгээрээ ч их онгирдог. Сүүлийн нэг жил мужаар нэг тэнүүчилж байгаад хэрэг тарьсан. Дээрэм хийхдээ шууд гурван хүнийг, түүний дотор нэг жирэмсэн эмэгтэйг алчихаад Мужийн эргүүлээс зугтаж явахдаа бас нэг хүн гээд дөрвийг алсан. Гэлэнмаа, сохор хүн алах л дутуу этгээд ”-сүүлийн мөрийг уншихдаа би бага зэрэг инээмсэглээд авлаа. – “Уортон 19 настай, зүүн мөрөн дээрээ “Жаал Билли” гэсэн шивээстэй. Энэ этгээдийн хамарт нь ганц хоёр удаа нударга буулгах хэрэг та нарт гарах нь баталгаатай ч болгоомжтой байгаарай. Цаадахад чинь алдах юм үгүй. -энэ өгүүлбэрийн доогуур хоёр ч удаа онцлог зурчихаад Кертис –Нэмж хэлэхэд ажил хийхээс зайлсхийдэг л хүн байх. Ийш тийш нь гомдол бичдэг, дээр нь насанд хүрээгүй” гээд мэдээгээ дуусгажээ.

Залхуурах хандлагатай, гомдол бичдэг галзуу жаал. "Үнээр" гайхалтай. Тэрхэн зуур өдөр бүр ч халуун болчив уу гэж санагдсан болохоор Уорден Мурсын өрөөнд алгуурлалгүйгээр очихоор шийдлээ.

Намайг Хүйтэн ууланд харгалзагч хийж байх хугацаанд шоронгийн гурван ч дарга солигдсон. Хэл Мурс бол тэдний дундаас хамгийн сүүлийн бас хамгийн сайн нь байсан юм. Шударга, шулуун, Кэртис Андерсоныг бодвол хамгийн энгийн гүйлгээ ухаан байхгүй хэрнээ тэр хэцүү жилүүдийн хугацаанд албан тушаалаа алдчихгүй яваад байхад хэрэгтэй улс төрийн онцгой уян хатан чанартай... бас үүнтэйгээ зэрэгцэн авилга огт авдаггүй, энэ тоглоомын элдэв хорхой хүргэсэн зүйлд автдаггүй хүн. Дээшээ дэвшихгүй нь ойлгомжтой байсан ч мань хүн одоогийнхоо тушаалдаа хангалуун. Энэ хэрэг явдал болох үед тэрээр тавин найм, тавин ес хавьцаа настай байсан бөгөөд их гүн үрчлээстэй нүүр нь бладхаунд үүлдрийн нохойг санагдуулна. Царай нь Боб Марчантад бол их таалагдсан байсан даа. Үс нь бууралтаад, гар нь бага зэрэг чичирдэг байсан ч бас ч гэж хүч тамираа алдаагүй эр. Энэ явдлаас жилийн өмнө модон сараалжны хөндлөвчөөр зорж хийсэн урт модон иш барьсан хоригдол салхилдаг довжоон дотор мань хүн рүү дайрсан юм. Мур тэгтэл өөдгүй амьтныг сарвуунаас самбаачлан бариад ясыг нь яг л галд шатах хуурай мөчир шиг тачигнуулан мушгичихсан. Дайрсан этгээд шууд л өвдөглөн унаад гомдол хорслоо мартчихсан ээжийгээ дуудаж гардаг байгаа. “Би чиний ээж чинь биш шүү гэж Мурс өмнөдийн сэхээтэнлэг дуугаараа хэлж билээ. -Гэхдээ би ээжийн чинь оронд байсан бол банзлаа сөхөж байгаад чам шиг юманд амьдрал өгсөн газраасаа дээр чинь шээх байсан юм.”

Намайг өрөөнд нь ороход мань хүн дөнгөж дороос өгсөж байсан болохоор бушуул гэж гараараа даллав. Эсрэг талынх нь ширээний ард суусныхаа дараа би эхлээд эхнэрийнх тухай, гэхдээ одоо та нарын асуудаг биш өөрөөр асууж яриагаа эхэллээ.

---------------------------------------------------
бладхаунд - английн эртний мөрч нохойн үүлдэр. Image


Top
   
PostPosted: May.25.11 2:24 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Би “За танай сайхан бүсгүй яаж байна даа?” гэж асуусан юм. Яг л Мелиндаа жаран нэг хоёртой биш дөнгөж арван долоотой аятай. Үнэхээр ч Мелиндатай таарах төөрөг тавилан байсан бол би ийм эмэгтэйд дурлаж, эхнэрээ болгож чадах байсан болохоор үнэн сэтгэлээсээ асуусан ч бас дээр нь гол ажлаасаа бага ч болов холдохыг хүсч байлаа.

Мань эр гүнзгий санаа алдаж байна.
-Сайнгүй дээ Пол минь. Тун ч сайнгүй.
-Бас л толгой нь өвдөө юу?
-Энэ долоо хоногт бол ганцхан удаа, гэхдээ их хэцүү, уржигдар тэр маань бараг бүтэн өдөр хөдөлгөөнгүй хэвтсэн. Дээр нь бас баруун гар нь ямар ч тэнхээгүй болчихоод гэж хэлээд тэрээр цул сэвх болсон баруун гараа өргөлөө. Цаасан дээр өргөсөн гар нь яаж чичигнэж байгааг бид хоёр хоёулаа харж байлаа. Энэ бүхнийг ярихгүй байхын төлөө мань хүн юугаа ч хайрлахгүй байсан гэдэгт би итгэлтэй байна, харин би бол сонсохгүй байхын төлөө бүгдийг өгөх байсан.

Мелиндагийн толгой хавраас эхлэн өвдөж, эмч нь Хэлийг удахгүй тэтгэвэртээ гарцаагүй гарахыг хүлээснээс үүдэлтэй стрессээс болсон “мэдрэлийн гаралтай толгойн өвдөлт” гэж зунжин нотолж гүйсэн. Гэхдээ үнэн хэрэг дээрээ тэр хоёрын хэн нь ч тэтгэвэртээ гарах өдрийг хүлээсэнгүйн дээр толгой таллаж өвдөнө гэдэг настай хүмүүсийн биш харин залуучуудын өвчин бөгөөд толгой нь таллаж өвдөг хүмүүс Мелиндагийн насанд очиход өвдөлт нь намддаг болохоос илүү хүчтэй болдоггүй юм гэж эхнэр маань надад хэлж өгсөн юм. Дээр нь бас тэр гар нь даагдахгүй болчихдог. Минийхээр бол энэ мэдрэлийн гаралтай стресс биш харин нөгөө балай тархины цус харвалттай төстэй юм.
-Хавестром эмч цаадахыг чинь Индианаполь дахь эмнэлэгт хэвт гээд байгаа юм гэж Мурс хэлэв.
-Шинжилгээ өг гэсэн. Тархиа рентгенд харуул бас өөр юу юу ч гэчихэв дээ бүү мэд. Тэр минь их айж байгаа гээд тэр хэсэг дуугаа хурааснаа: -Ний нуугүй хэлэхэд би өөрөө ч маш их айж байна.
-Тийм дээ, гэхдээ цаадах чинь даваад л гараад ирнэ дээ, харж л байгаарай гэж би тайвшруулав.
-Хойшлуулахгүй байсан нь дээр байх. Цаадуул чинь рентгенээр юм олоод харчихвал тэр нь эмчлэгддэг юм байх ч юм бил үү?
-Тийм дээ гэж мань эр зөвшөөрөөд, тэгээд энэ бүх ярианы явцад одоо миний л санаж байгаагаар бол бид хоёрын харц ганц удаа тулгарсан юм. Тэгэхэд хоёулаа ямар ч өршөөл энэрэлгүйгээр бүгдийг дуугүй ойлгосон доо. Тийм ээ, харвачихсан л юм шиг байна. Эсвэл бүр хорт хавдар, тархины өмөн үү, тэгээд үнэхээр тийм бол Индианаполь дахь эмч нар ямар нэг зүйл хийж чадна гэх боломж бараг л тэгтэй тэнцүү. Яагаад гэвэл энэ бол гучин хоёр он, миний туссан давсагны энгийн гэж болох халдварын эсрэг нэг бол хүхэр бас өмхий үнэр, үгүй бол тэвчээд, хүлээх гэхээс өөр зүйл байгаагүй үе гэдгийг санах хэрэгтэй.
-Биднийг ойлгож байгаад баярлалаа Пол. Харин одоо бол Пэрси Уэтморын талаар ярилцъя даа.
Би нүдээ аниад ёоллоо.
-Өнөө өглөө мужийн нийслэлээс над руу утасдсан гэж шоронгийн дарга шууд хэллээ.
-Их ууртай ярьж байсан гэдгийг хэлчихье. Мужийн захирагч дэндүү хүчтэй авгай авсан болохоор Пол минь өөрөө бараг үгүй болсон, чи намайг ойлгож байгаа байх. Гэтэл авгай нь нэг эрэгтэй дүүтэй, дүү нь ганц хүүтэй. Тэр хүү нь бол Пэрси Уэтмор. Пэрси өчигдөр хайрт аав руугаа утасдаад, аав нь эгч рүүгээ залгаж. Дараа нь хаашаа ярьсныг хэлэх хэрэгтэй юу?
-Үгүй гэж би санаа алдав.
-Пэрси алтан хошуу өргөж. Жек, Жилл хоёрыг сургуулийн өлгүүрт үнсэлцэж байхыг харчихаад багшдаа хов зөөдөг хүмүүжилтэй эрх хүүхэд шиг л.
-Тийм ээ, бараг тиймэрхүү гэж Мур санал нийлэв.
-Дэлакруаг дөнгөж орж ирсэн өдөр Пэрси тэр хоёрын хооронд юу болсныг чи мэдэх үү? гэж би асуув.
-Тэнэг резинэн бороохойгоо барьчихсан Пэрси яасныг?
-Тийм л дээ гэхдээ...
-Бас заримдаа зүгээр л зугаагаа гаргах гэж бороохойгоороо төмөр торыг тачигнуулан дуугаргаж явдаг гэдгийг чи бас мэднэ. Өөдгүй, хөлдүү тэр амьтныг ахиад хэр удаан тэвчиж чадахаа мэдэхгүй л байна. Үнэн шүү.

Бид хоёр нэгнээ мэддэг болоод таван жил болж байна. Харин энэ бол хамтдаа сайн ажиллаж байгаа, ялангуяа тэр ажлынх нь нэг хэсэг нь амьдрал үхэл хоёрыг солих наймаа байдаг хүмүүсийн хувьд их хугацаа. Миний юу хэлэх гээд байгааг тэр ойлгосон гэж хэлэх гээд л байгаа юм л даа. Үгүй ээ, би ажлаасаа гарахгүй шүү, Их хямрал гуай шоронд суулгаж чадахгүй байгаа аюултай гэмт хэрэгтэн аятай шоронгийн хананы цаана явж байгаа ийм үед л ямар ч байсан гарахгүй. Надаас мундаг хүмүүс гудамжинд гарчихаад нийтийн тээврээр туулайчилж яваа. Харин би азтай, үүнийгээ ч мэддэг. Хүүхдүүд том болж бас хоёр зуун фунтын гантиг шиг барьцаанаас сүүлийн хоёр жилд л мултарсан. Гэтэл хүн хоол идэх хэрэгтэй, бас авгайгаа тэжээнэ. Дээр нь бид хоёр охин хүргэн хоёртоо боломжтой үедээ хорин доллар явуулчихдаг, Жейний захидал бүр арга мухардсан аястай байвал боломжгүй байсан ч заримдаа явуулдаг байлаа. Хүргэн маань ажилгүй багш гээд бодохоор тэр үед ямаршуу арга мухардсан хэцүү байсан нь ойлгомжтой болохгүй байгаа бол арга мухардсан гэдэг үг ямар ч утгагүй юм байна. Тийм болохоор үгүй ээ, тогтвортой цалинтай минийх шиг ийм ажлыг хаяж болохгүй, шууд л шийдэмгий зоригтойгоор босоод яваад өгч болохгүй. Харин тэр намар надад шийдэмгий зориг үгүй байлаа. Гадаа ийм үед байдаггүй өндөр хэмтэй, миний дотроос гэнэт дайрсан халдвар тэр хэмийг бүр ч өндөр болгочихсон. Харин ийм байдалтай байгаа үед хүний гар заримдаа хүсээгүй байхад нь ч хөдөлчихдөг тал бий. Тэгээд ар өврийн хаалгатай Пэрси мэтийн юмнуудыг ганц удаа л дэлсчихсэн байхад ухрах зам байхгүй болохоор зогсоох аргагүй л дээ.
-Биеэ барь л даа гэж Мурс намуухан дуугаар хэлэв. –Үүнийг л хэлэх гэж чамайг дуудсан юм. Пэрси чинь Бриарт ажилд орох өргөгдлөө өгчихсөн, өргөдлийг нь хүлээж авна гэдгийг би баталгаатай эх сурвалжаас, над руу өнөө өглөө ярьсан хүнээс мэдэж авлаа.
-Бриар гэж би давтаж хэллээ. Бриар Риж бол мужийн хоёр эмнэлгийн нэг нь. –Наад гөлөг чинь ер нь юу хийдэг хүн юм бэ? Төрийн байгууллагуудаар аялдаг юм уу?
-Тэнд захиргааны ажил хийх юм гэсэн. Цалин нь гайгүй, тэгээд халуу шатсан өдрүүдэд өвчтөний ортой биш бичиг цаастай зууралдана.
Мань эр ярвайн инээмсэглэв.
-Ингэхэд Пол чи цаадахыгаа Омгийн ахлагчийг явах үед Ван Хэйтэй хамт төхөөрөмжийн өрөө рүү оруулаагүй байсан бол аль хэдийн эндээс зайлуулчихаж болох л байсан.
Мань хүний ярьж байгаа нь эхэндээ надад их сонирхолтой санагдаад яг юу гэх гээд байгааг би ойлгож чадахгүй байлаа. Эсвэл ойлгохыг хүсэхгүй байсан ч байж болох юм.
-Тэгээд би тэр мууг өөр хаана тавих байсан юм бэ гэж би асуулаа.
-Бурхан минь гэж блокт яах гэж байж байгаа талаараа ямар ч төсөөлөлгүй хүн шүү дээ. Цаазаар авах ажиллагааг гүйцэтгэж байгаа багийн бүрэлдэхүүнд тийм хүнийг оруулчих юм бол...
Би яриагаа дуусгасангүй. Дуусгаж ч чадахгүй байлаа. Шил шилээ дарсан алдаа гаргаж дуусахгүй юм байна гэж бодогдлоо.
-Тэгсэн ч гэлээ Делакруагийн багт оруулчихвал сайн гэж бодож байна. Цаадахаасаа үнэхээр салмаар байгаа бол шүү дээ.
Би амай ангайчихаад түүний өөдөөс ширтэж байлаа. Тэгсээр арай гэж амаа хаагаад, юм ярих чадвартайгаа болов.
-Чи чинь юу яриад байна аа? Хажууханд нь шарсан тархины үнэр ханх тавьж байхад ямаршуу байдгийг шалгаж үзэх гээд байгаа юм уу тэр чинь?
Мурс мөрөө хавчив. Эхнэрийнхээ тухай ярьж байхад их зөөлөн байсан харц нь гэнэт чулуу шиг болж орхилоо.
-Багт нь Уэтмор байна уу үгүй юу Делакруагийн тархи тэртээ тэргүй л шарагдана гэж тэр хэлэв.
-Тийм биз дээ?
-Тийм л дээ гэхдээ цаадах чинь хамаг юмыг баллаж мэднэ шүү дээ. Нээрээ шүү, Хэл, цаадах чинь бүгдийг баллах нь бараг гарцаагүй. Гэтэл Луизианагийн өнцөг булан бүрээс гэрч болох гэж ирсэн гучаад сэтгүүлч нарын өмнө...
-Брутус Ховелл та хоёр тэгвэл баллахгүй байх талаар нь арга хэмжээг ав гэж Мурс хэлэв.- Харин яаж ийж байгаад баллаж орхих юм бол тэр тухай тэмдэглэл хувийн хэрэгт нь ороод тэндээ их удна, ар өврийн хаалга нь үгүй боллоо ч байж л байх болно. Ойлгож байна уу?
Би ойлголоо. Айдас төрж, сэжиг хөдөлсөн ч би ойлгосон.
-Яах вэ, цаадах чинь Коффиг цаазаар авахад бас хамт байхыг хүсч магадгүй ч аз таарвал Делакруа л хангалттай болох биз. Багийн бүрэлдэхүүнд оруулахыг хичээгээрэй.
Би уг нь Пэрсийг төхөөрөмжийн өрөөнд зогсоогоод, дараа нь шоронгийн замын цаана зогсоосон эмнэлгийн машин руу Делакруаг авч явах үед замд нь автоматтай зогсооё гэж бодож байсан ч энэ төлөвлөгөөгөө огт бодолгүйгээр шууд таягдан хаялаа. Пэрсигээс салахын тулд би чөтгөрийн хамрыг чимхэхэд ч бэлэн. Пэрси цаазаар авах ажиллагаанд оролцон дуулгыг өмсүүлээд дараа нь торны цаанаас харж байгаад Ван Хейдэд хоёр дахийг нь асаах тушаал өгч болно оо. Атигар франц эр түүний, Пэрси Уэтморын суллаж тавьсан аянган дээр суугаад үгүй болохыг тэр хараг л дээ. Засгийн газраас зөвшөөрсөн аллагыг таашаал өгдөг юм гэж бодож яваа юм бол тэр өчүүхэн заваан таашаалаа автугай. Тэгээд дараа нь өөрийн гэсэн өрөөтэй, сэрүүцүүлэх сэнстэй Бриар Риж рүүгээ арилна биз. Харин аавынх нь хамаатны хүн дараагийн сонгуулиар дахин сонгогдохгүй бол муу залуусын зарим нь торны цаана хоригдоогүй чөлөөтэй явж байдаг хуучны сайхан хэрцгий ертөнцөд, заримдаа толгой дундуур цохиод авдаг ертөнцөд ажиллана гэж юу байдгийг мэдэж авна даа.
Би босонгоо:
-За яах вэ гэж хэллээ. –Би цаадахыг чинь Делакруагийн өмнө зогсооё. Харин тэр болтол тэвчиж байя.
-Болж байна гээд тэр бас бослоо. –Ингэхэд чиний ажил юу болж байна.
Мурс миний цавьны зүг заалаа.
-Гайгүй л юм шиг байна.
-Ашгүй дээ гэж хэлээд мань эр намайг хаалга хүртэл гаргаж өгөв. –Ингэхэд Коффи юу болж байна? Цаадах чинь асуудал үүсгэхгүй байгаа?
-Үгүй байх. Хонь шиг л номхон байна. Их хачин хүн, хачин нүдтэй, гэхдээ л номхон. Бид ажиглаж байгаа. Тэгэхээр чи санаа зовох хэрэггүй.
-Цаадахыгаа ямар хэрэг хийснийг чи мэдэж байгаа байлгүй.
-Мэдээж.
Тэрээр намайг нас ахисан хатагтай Ханна хэзээний л аль амбасын үеийн бичгийн машин балбачихсан суух хүлээлгийнхээ өрөөгөөр гаргаж өгөв. Харин ч гайгүй мултарлаа гэдгээ мэдэрч байсан болохоор би явж байгаадаа баяртай байлаа. Ер нь эцсийн эцэст бас ч гэж Пэрсигийн ард гарч үлдэхтэйгээ байгаагаа мэдрэх сайхан байсан.
-Мелиндад сагс дүүрэн миний хайрыг явуулчихаарай гэж би хэллээ.
-Тэгэхдээ ганц ч сагс түгшүүр худалдаж авч болохгүй шүү. Үнэхээр толгой таллаж өвддөг төдийхөн байх ч юм билүү.
-Тийм байлгүй дээ гэж тэр хариулахад шаналсан нүдтэй нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо. Тун ч эвгүй хослол шүү. Харин би бол “Г” блоктоо эргэн ирээд ажилдаа орсон. Бичиг цаас уншиж, бичиж, шалаа угааж, хоол тараах, дараагийн долоо хоногийн жижүүрийн хувиар гаргах гээд түмэн буман ажил. Энэ бүхний дундаас хамгийн их нь хүлээлт, шоронд бол хүлээлт дэндүү их байдаг болохоор хэзээ ч ард нь гарч чаддаггүй юм. Делакруаг Ногоон бээрээр явахыг хүлээх, дарвайсан уруултай, “Жаал Билли” гэсэн шивээстэй Вильям Уортоныг ирэхийг хүлээх, хамгийн хэцүү нь Пэрси Уэтморыг миний амьдралаас арилаад өгөхийг хүлээх.


Top
   
PostPosted: May.28.11 12:38 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
7
Мартаснаас Делакруагийн хулгана бол Тэнгэр бурханы бүтээсэн үнэхээр хосгүй амьтан байж дээ. Тэр зун хүртэл би “Г” блокт хулгана ер олж харж байгаагүй юм. Тэгээд аравдугаар сарын аадар бороотой халуун шөнө Делакруа бид бүхнийг орхин одсон, одох одохдоо одоо хүртэл санахаас ой гутмаар муухайгаар орхиж одсон Делакруа болохоор өөрөө сургуулилж байж тийм болгосон гэдэг байсан, “Уилли усан онгоц” нэрээр бидний амьдралд орж ирсэн хулганыг би үнэндээ бол яг эсрэгээрээ байсан гэдэгт би итгэлтэй байдаг юм. Дин Стэнтон ч бас тэгэж боддог, Брут ч мөн адил. Хулгана анх гарч ирсэн шөнө энэ хоёр жижүүрлэж байсан, тэгээд Брутын хэлж байгаагаар бол хулганыг өөрийнхөө өмч гээд мөрөөдчихсөн эрийн оромцог францыг бодвол хоёр дахин ухаантай, бас бараг гаршсан байсан гэсэн.

Дин бид хоёр миний өрөөнд суучихсан өнгөрсөн жилийн бичиг цаастай зууралдаад, цаазаар авах таван ажиллагааны гэрчүүдэд дагалдах захидал бичээд, бас ахиад зургаагийн дагалдахын дагалдах бичээд сууж байсан юм. Ер нь бол хорин есөн он хүртэл ингэж бичсэн дээ. Бичиж байгаа бид болохоор үйлчилгээ сэтгэлд чинь хүрсэн үү гэдэг ганц л зүйлийг сонирхдог. Үнэхээр хачин сонсогдож байгааг би ойлгож байгаа ч энэ их чухал зүйл байсан юм шүү. Татвар төлөгч гэдэг утгаараа тэд бүгд манай үйлчлүүлэгчид байлаа, их өвөрмөц үйлчлүүлэгчид л дээ гэхдээ. Хүн үхэж байгааг шөнө дундаар харсан хүмүүс, тэгэх шаардлага, онцгой хэрэгцээ байсан гэдгийг мэдэж авах ёстойн дээр цаазаар авах ажиллагааг шударга шийтгэл мөн л юм бол хэрэгцээг нь хангах ёстой биз дээ. Тэр хүмүүс аймшгийг давж гарсан хүмүүс. Харин цаазаар авах ажиллагааны гол зорилго бол тэр аймшиг нь нэг мөр дууслаа гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Заримдаа үнэхээр ч тийм юм болдог. Заримдаа шүү.
-Хөөе гэж тэгэхэд хонгилын аман дээр ширээний ард заларч байсан Брут тэгэхэд дуудсан юм.
-Хөөе, та нар бушуухан нааш ир дээ!

Арлен Биттербарк гэдэг нэртэй, Омгийн ахлагч гэж бидний дууддаг, Харри Тервиллижер бол бүр яагаад ч юм тийм үнэртэй гэж боддог байсан болохоор Бяслагны ухна ахлагч гэж дууддаг байсан хүнтэй, эсвэл Ерөнхийлөгч хочтой өөр нэг залуутай элдэв юм болсон юм биш байгаа гэсэн бодол Дин бид хоёрт гялсхийгээд хоёулаа харц шидэлцээд авсан шүү тэгэхэд. Гэтэл Брут ход ход хийж ирээд инээж эхлэхэд бид хоёр ч юу болж байгаа харахаар ухасхийсэн юм. Сүмд инээд зохидоггүйтэй адил “Г” блокт инээд ер нь зохидоггүй л дээ.

Найдвартай гэгддэг хоригдлуудын тоонд ордог, Байна -байна хочтой эр, хариуцсан элдэв юмтай тэргээ түрээд тэр өдөр ойрхон явж таарсан, Брут ч уртаас урт шөнийг аргацаахын тулд гурван сэндвич, хоёр лонх ундаа, хоёр гурван жигнэмэг авчихсан байсан. Дээр нь бас Байна-байнын шоронгийн гал зуухнаас "ташсан" нь гарцаагүй төмсний салат хагас тавагтай. Брутын өмнө жижүүрийн дэвтэр нь нээлттэй, түүнийг харин яагаад ч юм бэ ер заваартуулаагүй байсан нь их хачирхалтай шүү. Гэхдээ дөнгөж идэж эхэлж байсан л даа.
-Яасан? Бас яасан? гэж Дин асуулаа.
Брут инээд алдсан чигтээ:
-Энэ жил мужийн хууль зүйн яамнаас нэмэлт хамгаалалтанд мөнгө гаргасан юм байна даа гэлээ.
-Та хоёр тэрийг хар л даа.
Заасан чигт нь хартал хулгана байж байх нь тэр.


Last edited by saxal on May.30.11 11:07 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.11 9:55 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
Сахал маань хаачсан бээээээ, олж өгсөн хүнд шагналтай


Top
   
PostPosted: Jun.07.11 10:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
mark


Top
   
PostPosted: Jun.21.11 10:41 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ene yasan beeeeeeeeee, unshchihmaar baih ym

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jun.21.11 2:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
mark

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Jun.24.11 5:36 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Би инээд алдсанд Дин ч намайг дэмжлээ.
Хулгана шоронгийн өрөөнүүдийг арван таван минут тутамд шалгаж яваа харгалзагч аятай хэн нэгэн нь амиа хорлох, эсвэл зугтахыг завдаж байгаа эсэхийг шалгах жижигхэн хөвсгөр харгалзагч шиг байсан болохоор инээдээ барьж дийлэх аргагүй байсан юм. Тэрээр эхлээд Ногоон замын дагуу жоорогнон алхалснаа дараа нь өрөөнүүдийг шалгаж байгаа мэт толгойгоо ийш тийш эргүүлэн харж байлаа. Тэгснээ ахиад л урагш жоорогонож гарав. Хүмүүсийн чанга дуу, инээдийг үл тоон манай байнгын оршин суугчид хурхирч байгаа нь бүр ч инээдтэй харагдаж байлаа.

Өрөөнүүдийг тэгэж их ер бусын байдлаар шалгаж байгаа харгалзагч бол байдаг л нэг бор хулгана. Хулгана маань тэр бүү хэл торны доод талын зайгаар шургалан ганц хоёр өрөө рүү орж байхыг нь харсан бол манай шоронгийн одоогийн бас өнгөрсөн үеийн оршин суучигд атаархах байсан даа. Гэхдээ тэдгээр оршин суугчид бол дотогш орох биш гадагш гарахыг илүү их хүсч байсан нь мэдээж.

Хулгана зөвхөн хоосон өрөөнүүдээр орж, эзэнтэй өрөөнүүдээр ер шагайсангүй. Тэгсээр бидэнд ойртоод ирлээ. Хулганыг би буцаад эргэх байх гэтэл эргэсэнгүй. Янз нь биднээс огт айхгүй байгаа бололтой.
-Энэ нэг л биш шүү, хулгана чинь уг нь бол хүнд ингэж ойртож ирдэггүй дээ гэж Дин бага зэрэг эвгүйрхэн хэллээ.
-Галзуу юм бол уу?
-Ээ бурхан минь гэж Брут амаараа дүүрэн чихсэн давсалсан махтай талхаа зажлангаа хэлэв.
-Хулганы мэргэжилтнээ ч хат даа чи. Хулгана сургагч болж гэнэ. Хулган сургагчаа чи түүний амнаас нь хөөс сахарч байгааг харж байна уу?
-Би амыг нь ч олж харахгүй байна гэж Дин хариу ярдаглахад бүгд ахиан инээд алдацгаалаа. Би ч бас хулганы амыг олж хараагүй ч хар шүр шиг нүдийг нь харж байсан бөгөөд тэр хоёр нүд надад солиотой, эсвэл галзуу гэж ер санагдсангүй. Их ухаалаг бас сониуч хоёр нүд. Намайг хүмүүсийг, үхэлгүй мөнхийн сүнс агуулагч гэж таамагладаг хүмүүсийг үхэл рүү явуулж байхад тэд энэ хулганаас хавьгүй тэнэг харагдаж байдаг байсан.

Хулгана бидний ширээнээс, элдэв сонин юмгүй байдаг л нэг ширээ, дүүргийн сургуулийн багш нарын суудагтай адил ширээнээс метр орчмын зайд өнгөрдөг Ногоон замаар дээшээ жооргонолоо. Тэгснээ хулгана маань зогсоод яг л ахимаг настай хатагтай банзлаа гөвөн дэлгэж байгаа мэт чухал царай гаргаж байгаад сүүлээрээ хөлөө ороодог байгаа.

Тэр агшинд хамаг бие зарсхийн хүйт оргихийг би мэдрээд шууд л инээхээ больсон юм. Яагаад тийм юм мэдэрснээ би мэдэхгүй, ер нь тэгээд хэн ч байсан инээдтэй харагдахыг хүсдэггүй ч би энэ талаар яримаар байна.

Тэрхэн зуур би өөрийгөө харгалзагч биш харин энэ өчүүхэн хулгана, Ногоон зам дээрх ял авсан бас нэгэн хоригдол төдийгөөр төсөөлсөн бөгөөд ял хэдийгээр авсан ч гэлээ нэгэн өдөр бид бүгдийн олж харах нь гарцаагүй Шүүхийн өдөр Бурханы залрах сэнтий адил хэдэн километр өндөр сүрлэг ширээний дээгүүр бас ч гэж зоригтой харахтайгаа байгаа хулгана, тэр ширээний ард бүдүүн дуугаар ярилцан суугаа хөх өнгийн хувцастай аварга биетүүдийг харах чадвартай байгаа хулганаар төсөөлсөн юм. Тэр аварга биет хүмүүс ВВ гар бугаар тийм ялтнууд руу бууддаг, шалны сойзоор хөөж, эсвэл зэс тавиур дээрх бяслагны хэлтэрхийг авахаар болгоомжтой мөлхөж байхад нурууг нь хуга цохидог урхи тавьдаг.

Ширээний ойролцоо сойз байсангүй, харин хувин дотор нэг үзүүр нь ус шахагч дотор байх эргэлддэг шалны мод харагдаж байлаа. Тэр өдөр ногоон өнгийн шалны хулдаас, зургаан өрөөг зургууланг нь угаах миний ээлж байсан болохоор би Динтэй хамт бичиг цаастай зууралдаж эхлэхээсээ өмнө угаачихсан байсан юм. Дин шалны модыг шүүрч аваад шидэх гэж байгааг би харлаа. Гөлгөр модон бариуланд хуруу нь хүрэх агшинд би түүний шуунд нь хүрэв. “Хэрэггүй дээ, явж л байг” гэж би хэлсэн юм.

Мань хүн мөрөө хавчаад, гараа авсан билээ. Хулганыг цохиж алах хүсэл нь минийхээс ихгүй байгааг би ойлгосон л доо.

Брут давсалсан махтай хачирхтай талхнаасаа хэсгийг тасалж аваад хоёр хуруугаараа болгоомжтой чимхэж бариад ширээн дээгүүр дамнан сарвайлаа. Хулгана юу өгч байгааг аль хэдийн ойлгосон аятай ихэд сонирхсон янзтай дээшээ харлаа.Хулган сахал нь хөдөлж, хамар нь татагнахыг би харсан болохоор хулгана ямар ч байсан мэдэж байсан нь гарцаагүй.
-Брут хэрэггүй шүү гэж Дин хэлээд над руу ширтлээ.
-Пол, наадахандаа битгий зөвшөөрөөрэй. Хэрэв наад амьтныг чинь хооллоод эхэлбэл бид дөрвөн хөлтэй бүх амьтдад зориулж ширээ засах хэрэгтэй болно.
-Би зүгээр л яах нь вэ гэдгийг нь л хармаар байна гэж Брут хариулав.
-Цэвэр шинжлэх ухааны сонирхлын үүднээс шүү гэж хэлээд над руу харлаа. Дотоод журмын иймхэн зөрчил дээр ч гэсэн би дарга нь байлаа. Би бодож үзээд надад хамаа алга гээд мөрөө хавчив.

Хулгана мэдээж бүгдийг идсэн. Тэгээд ч гадаа Их хямрал ид хүчээ аваад байсан үе. Гэхдээ л хулгана яаж идэхийг бид хараад үнэхээр их бахадсан. Хулгана үмх сэндвич рүү ойртож очоод үнэрлэж үзсэнээ урд нь нохой шиг сууж байгаад урд хоёр хөлөөрөө барьж аваад шууд махыг нь идэхийн тулд талхыг хоёр хувааж орхисон. Амьтан, тэр бүү хэл маш сайн сургуультай нохой хүртэл ингэж идэж байхыг би лав харж байгаагүй юм. Ингээд идэж байх зуураа хулгана биднээс харц ер салгаагүй.
-Наадах чинь их ухаантай, эсвэл чоно шиг өлсгөлөн хулгана байна даа гэх шинэ дуу гарав. Тэр бол Биттербак байлаа. Сэрчихээд өрөөнийхоо торны хажууд унжийж нармийсан дотоожтойгоо зогсож байлаа. Баруун гарынхаа долоовор ба дунд хурууныхаа голд ороодог тамхи барьчихсан, нэгэн цагт булчинлаг байсан ч одоо бол унжийж эхэлсэн мөрөн дээр нь хоёр салаалан сүлжсэн ган төмрийн өнгөтэй буурал үс нь хэвтэнэ.

Брут хулгана яаж идэж байгааг харсан чигтээ:
-Омгийн ахлагч та бор хулганы тухай индианчуудын мэргэн ухааныг мэдэх үү? гэж асуув. Хулгана давсалсан махыг урд хоёр хөлөөрөө ямар их чадварлаг барьж, заримдаа эргүүлж байгааг хараад бид үнэхээр алмайрч орхисон байлаа.
-Үгүй чиш гэж Биттербак хэлэв.
-Би нэг зоригтой эрийг мэддэг байлаа, тэр таван хурууны хос бээлийтэй, тэгээд түүнээ хулганы арьсаар хийсэн гэдэг байсан ч би итгэдэггүй байсан юм гэж хэлчихээд дараа нь их наргиантай үг хэлсэн хүн шиг инээд алдсанаа торноос холдлоо. Дараа нь хэвтэхэд ор нь яаж хяхтнаж байгааг би сонсов.
Энэ чимээ хулганы хувьд явах цаг болжээ гэсэн дохио болов. Хулгана барьж байснаа идэж дуусаад гич шингэсэн талх голдуу байсан үлдсэн юм руу тургиснаа ахиад гэнэт таарвал царайг таньж авахын тулд царайнуудыг минь тогтоож байгаа аятай бидэн рүү ахин харлаа. Дараа нь эргэж хараад анх ирсэн газар руугаа жоорогнов, ингэхдээ өрөөнүүд рүү ер харсангүй. Ингэж яаран гүйх нь “Алиса гайхамшгийн оронд” дээр гардаг Цагаан Молтогчин туулайг санагдуулсан болохоор би инээмсэглэв. Хулгана номхруулах өрөөний хаалганы өмнө зогстуссан ч үгүй шууд л доогуур нь ороод алга болж орхилоо. Тархи нь хайлмагтсан нөхдүүдэд зориулаад энэ өрөөний ханыг нь зөөлөн эдээр бүрсэн байдаг юм. Дотор нь бид цэвэрлэгээ хийгээгүй үед цэвэрлэгээний эд зүйлс, хэдэн ном (Кларенс Милфордын вестерн голдуу байсан ч онцгой тохиолдлоор өгдөг байсан нэг номонд нь Попай, Блуто бас Татсан мах идэгч Вимпи хүртэл Олив Ойлыг ээлж дараалан яаж байлдан дагуулж байгаа харуулсан зөндөө их зурагтай үлгэр байдаг) байлгадаг байлаа. Үүнээс гадна янз бүрийн эд зүйлс, түүний дотор хожим Делакруа гайгүй сайн хэрэглээ олж авсан лаван харандаа бас байдаг. Мөн хэн ч өмсөхийг хүсдэггүй цув хэвтэж байдаг байлаа. Цагаан өнгөтэй, нуруун дээрээ товч, бүч, хэлхээтэй, хоёр давхар даавуугаар оёсон цув. Асуудалтай хүүхдийг энэ цуван дотор хэрхэн нүд ирмэхийн зуур өлгийдөж болдгийг бид бүгд мэднэ. Манай төөрсөн хөвгүүд тэгтлээ ойр ойрхон түйвээгээд байдаггүй ч гэлээ нэг түйвээгээд эхэлбэл ч Бурхан минь гэж, аяндаа намдана гэж хүлээх найдваргүй байсан юм.

Брут ширээний шургуулганаас нүүрэн дээрээ “Эргэлт” гэсэн алтан бичигтэй, савхин хавтастай том ном гаргаад ирлээ. Уг нь бол энэ ном хэдэн сараар шургуулган дотроос гаралгүй хэвтэж байдаг. Өмгөөлөгч, эсвэл сайд биш л бол хоригдолтой уулзахаар ирсэн хүмүүсийг хоолны өрөөний цаана байдаг тусгай өрөөнд оруулдаг юм. Бид тэр өрөөг ”Аркад” гэж нэрлэдэг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй.
Брут номыг онгойлгон одоо нэгэнт үгүй бологчид дээр ирж байсан хүмүүсийн нэрийг бичсэн хуудсуудыг эргүүлж байх зуур Дин Стэнтон нүдний шилнийхээ дээгүүр харангаа
-За больж үз ээ, чи яах гээд байгаа юм гэж асуулаа.
Брут хамгийн сүүлийн хуудсыг олж аваад, ер хаяж чадахгүй байгаа муу зуршлынхаа дагуу харандаагаа шүлсдэж ирээд л :
-19-р дүрмийн дагуу бол гэж хэлээд бичихээр зэхлээ. 19-р дүрмэнд нь “ “Г” блокт ирсэн гадны хүн болгон нэвтрэх зөвшөөрлийг захирганд үзүүлээд тусгай дэвтэрт заавал бүртгүүлсэн байх ёстой” гэсэн байдаг юм.
-Наадах чинь солиорчихож ээ гэж Дин хэлэв.
-Саяны нөхөр бидэнд нэвтрэх зөвшөөрлийг харуулаагүй ч энэ удаад бол би оруулна аа гэж Брут үргэлжлүүлэв. Харандаагаа аз ерөөн ахин нэг долоож байгаад мань эр “Ирсэн цаг” гэсэн зайнд 9-49 гэж бичлээ.
-Нээрээ тийм дээ, яагаад болохгүй гэж. Том боссууд чинь хулгануудыг ганц хоёр удаа харж үздэг шүү дээ гэж би хэллээ.
-Тэгэлгүй яах вэ гэж Брут санал нийллээ.
-Халаас байхгүй гэж хэлээд ширээний ард өлгөөтэй байдаг ханын цагийг харахаар эргэж хараад “Явсан цаг” гэсэн нүдэнд 10-01 гэж бичив. Энэ хоёр тооны хоорондох урд нүд нь “Ирсэн хүний нэр” гэсэн нэртэй. Яаж зөв бичдэгийг нь санаж байгаа бололтой секунд хэртэй бодлогширсноо Брутус Ховелл маань “Вилли усан онгоц” гэж бичсэн бөгөөд энэ усан онгоц Виллийг дийлэнх хүн Микки Маус нэрээр анддаггүй. Яагаад гэвэл хамгийн анхны дуут хүүхэлдэйн кинон дээрээ тэрээр усан онгоцны ахмадын өрөөнд зогсчихсон нүдээ эргүүлдэн, гуяа хөдөлгөөд дуут дохионы утаснаас татаж байдаг юм.
Брут номоо хааж, шургуулганд буцаан хийх зуураа:
-За боллоо. Ёстой юм ёсоороо гэж хэлэв.

Би инээд алдаж орхисон ч ямагт чухал царайлж байдаг Дин харин наргианыг ойлгосон байлаа ч хөмсөгөө зангидаад нүдний шилнийхээ шилийг их л хичээнгүйлэн үрж гарлаа.
-Өөр хүн олоод харчихвал хэрэг мандана даа гэж тэр хэлчихээд хэлэх үү байх уу гэж бодож байснаа:
-Буруу хүн олоод харчихвал гэж нэмээд ахиад дуугаа хурааснаа нүдээ жартайлгаж ирээд хананаас чих ургаад гарч ирэхийг хүлээж байгаа мэт эргэн тойрноо харснаа:
-Бөгсөн толгойт Пэрси Уэтмор мэтийн зарим хүн гэж нэмж хэллээ.
-Мөн ярив аа гэж Брут хэлэв.
-Намайг тэтгэвэрт гарсан өдөр л Пэрси Уэтмор энэ ширээний ард суух биз.
-Чи өөрөө л эрт явах байх даа. Пэрси хэрэв хэрэгтэй хэдэн үгийг хэрэгтэй чихэндээ шивнэж орхивол эргэлтийн дэвтэр дээр бичсэн марзагналаас чинь болоод чамайг хөөнө. Харин Пэрси бол тэгж чадна шүү. Чи ч чадна гэдгийг нь мэдэж байгаа.

Брут түүн рүү ширүүн харц шидсэн ч юу ч хэлсэнгүй. Мань хүн дараа нь бичсэн юмаа арилгах нь гэж би бодлоо. Хэрэв арилгахгүй бол би арилгана.

Маргааш орой нь бид эхлээд Биттербакийг, дараа нь Ерөнхийлөгчийг “В” блок руу аваачиж өгсөн бөгөөд блокийн хоригдлуудыг шөнө түгжсэний дараагаар энэ хоёр тэнд шүршүүрт орсон юм. Вилли Усан онгоцыг номхруулах өрөөнөөс хайгаад үзэх үү гэж Брут надаас асуув.
-Тийм ээ, хайгаад үзэх хэрэгтэй байх гэж би толгой дохилоо. Тэр өдөр бид хулганыг шоолж ханатлаа инээсэн ч гэлээ түүнийг номхруулах өрөөнөөс олбол, ялангуяа зөөлөн хананд нь үүр мүүр мэтийн юм мэрээд эхэлчихсэн байх юм Брут бид хоёр түүнийг ална гэдгийг би мэдэж байлаа. Харийнхантай хамт амьдарч байхын оронд явуулсан туршуулыг нь шууд алчихсан нь дээр. Тэгээд ч хулгана алахаасаа бидний хэн нь ч ичихгүй байсан гэдгийг хэлэх нь илүүц биз. Тэгээд ч эцсийн эцэст бидэнд хархнуудыг алсны төлөө цалин өгдөг хойно.

Гэвч хожим Ноён Жинглз нэрээр алдаршсан Вилли Усан онгоцыг тэр зөөлөн ханан дотроос ч тэр, хонгилын өрөөнд гарган овоолсон элдэв хогон дотроос ч тэр олоогүй юм. Бид номхруулах өрөөг ашиглалгүй удсан байсан болохоор тэнд бөөгнөрсөн хог новш бодож байснаас хавьгүй их байлаа. Удалгүй, Уильям Уортоныг ирснээс хойш өрөөг ахиад л ойр ойрхон ашигладаг болж эхлэх ч, тэр үед бол бид мэдээж үүнийг мэдэхгүй байлаа. Тэр нь ч дээр байж.

Брут хөх өнгийн том алчуураар хүзүүнийхээ хөлсийг арчих зуураа:
-Хаашаа алга болчихдог байна гэж дуу гарлаа.
-Нэг ч нүх, нэг ч ан цав.. гэснээ мань эр шалан дээрх ус гадагшлуулагч нүхийг заалаа. Хулганы шургаж орсон торны доогуур ялаа ч завсраар нь гарч чадахааргүй нарийн ширхэгтэй ган тор байлаа.
-Тэр одоо дотогшоо яаж орж ирээд байгаа юм бол? Яаж гардаг юм бол?
Би мөрөө хавчаад:
-Мэдэхгүй гэлээ.
-Гэхдээ ийшээ шургаад ороод ирсэн биз дээ? Бид гурав гурвуулаа харсан гэж хэлэх гээд байна л даа.
-Тийм ээ, хаалган доогуур шургаад гараад ирсэн. Нэлээд чихцэлдсэн ч гэлээ шургачихсан.
-Бурхан минь гэж Брут хэлэхэд энэ үг ийм том биетэй хүний амнаас гарч байгаа нь их сонин санагдлаа.
-Хоригдлууд тийм жижигхэн болж чаддаггүй нь ямар сайн юм бэ, тийм биз?

Би ханыг бүрсэн даавуун дундаас нүх, ан цав гээд юу ч хамаагүй олж харах гэж гүйлгэн хараад:
-Тэр ч тийм шүү гэж хэлэв.
Тэгээд юу ч олж харсангүй.
-За за гарцгаая даа гэж би хэлэв.

Гурван өдрийн дараа Харри Тервиллижерийг жижүүртэй байхад Вилли усан онгоц ахин гарч ирсэн юм. Пэрси бас жижүүртэй байсан болохоор Динийн шүүрч авах гээд байсан шалны модыг барьж байгаад хулганыг буцаагаад хөөчихсөн байсан.

Бяцхан мэрэгч маань Пэрсигээс ядах юмгүй зугатан, номхруулах өрөөний доорх жижигхэн завсаар шурган ялалт байгуулсан байсан. Пэрси ч чанга гэгч нь орилж ирээд л хаалгыг онгойлгон хамаг хогийг бас дахин өрөөнөөс гаргаж. Тэгж байхыг нь харах инээдтэй бас аймаар байсан гэж Харри ярьж байсан. Пэрси тэр хараал идсэн хулганыг барьж аваад толгойг нь тасар татна гэж орилж байсан ч мэдээж юу ч олоогүй. Хөлөрчихсөн, үс нь арзайчихсан, цамц нь өмднөөс нь гараад цувчихсан амьтан жижүүрийн ширээний ард ирээд хагас цагийн дараа дух руугаа унжсан үсээ хойш нь шидлэн илэх зуураа хаалганы дор дуу нэвтрүүлдэггүй тууз наагаад мэрэгчдийн асуудлыг шийднэ гэдгээ энэ бүх дуу шуугианы үед дуугүй юм уншиж суусан Харрид мэдэгджээ.

Харри уншиж байсан номныхоо хуудсыг эргүүлэнгээ:
-Пэрси чи мундаг арга сэдсэн байна шүү гэж хэлжээ. Ингэхдээ удалгүй Пэрси хаалганы доорх завсрыг таглахаа мартах байх гэж бодож байсан нь зөв байсан юм.


Last edited by saxal on Jun.25.11 12:26 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.25.11 12:44 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Joined: Mar.09.09 8:36 pm
Posts: 1051
Location: Rock on...
,

_________________
http://chebernator.com


Top
   
PostPosted: Jun.27.11 12:19 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Ашгүй орчихсон байна. Сахалдаа алга болоогүйд нь баярлалаа.


Top
   
PostPosted: Jun.28.11 12:55 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
ирчихсэн байна ш дээ ашгүй дээ , баярлалаа


Top
   
PostPosted: Jul.07.11 3:11 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
8
Энэ бүхэн болоод өнгөрсний дараа, нэлээд сүүлд, өвөл, шөнө Брут гэнэт хүрээд ирдэг юм байна. Бид хоёр тэгэхэд “Г” блокт хамт байсан бөгөөд өрөөнүүд хэсэг зуур эзэнгүй байсан тул харгалзагч нарыг бүгдийг нь түр тараачихсан байлаа. Перси ч Бриар Риж руу шилжчихсэн байсан.
Брут:
-Нааш ир дээ хөө гэж инээд хүрэм хоолойгоо шахаж ирээд хэлэхэд би өөдөөс нь гайхан харлаа. Би цас бороо холилдон орох гаднаас дөнгөж орж ирчихээд кителээ өлгөхийн өмнө цасыг нь гөвөөд зогсож байсан юм.
-Хэрэг гараа юу гэж би асуулаа.
-Үгүй ээ. Гэхдээ би ноён Жинглзийг хаана амьдарч байсныг олж мэдсэн. Цаадахыг чинь хамгийн анх гарч ирэхдээ, яагаа вэ дээ Делакруа өөр дээрээ авахаас өмнө. Харах уу?

Би мэдээж хүсч байлаа. Тэгээд мань эрийг дагаад Ногоон замаар номхруулах өрөө рүү явав. Тэнд хадгалж байсан бүхнийг хонгилд гаргаад овоолчихсон байна. Брут янз нь хэсэг зуурын нам жим байдлыг ашиглаад юмаа цэгцлэх гэсэн бололтой. Хаалга нээлттэй, өрөөний дотор шалны модтой хувин байна.Ногоон замтай адил өнгийн шалан дээр энд тэнд тунасан ус хатаж харагдана. Яллагдсан хүмүүсийн замдаа сүүлчийн удаа амсхийдэг өрөөнд байж байдаг шат өрөөний голд байж байх юм. Шатны хамгийн дээд талд нь засварчин хүн багажаа тавьдаг, будагчин бол будагтай хувингаа тавьдаг илүү гарсан тавиур байдаг юм. Тэр тавиур дээр гар чийдэн хэвтэнэ. Брут чийдэнг надад сарвайлаа.

-Тийшээ гар. Чи надаас намхан болохоор бараг хамгийн дээр нь гарах хэрэгтэй болох ч би хөлнөөс чинь түшиж байя.
Би дээшээ гарах зуураа:
-Би их гижигтэй хүн шүү гэж хэлээд авлаа.
-Ялангуяа өвдөгнөөс доошоо бол.
-Мэдээд авчихъя.
-Тэгвэл сайн байна гэж би хэлэв.
-Гэхдээ цорын ганц хулганы үүрийг олохын төлөө дунд чөмгөө хугална гэдэг арай хэтрэх юм бишүү.
-Юу?
-Юу ч бишээ хөө.

Адрын дунд хэсэгт өлгөөтэй байдаг торон хаалттай гэрэлд миний толгой бараг шүргээд ирэхэд шат миний жинг дааж ядан ганхаж байгаад мэдэрч байлаа. Гаднаас өвлийн салхины улих сонсогдоно.
-Наадахаа сайн бариарай.
-Барьж байна аа, айлтгүй гэж нөгөөх маань хариулаад хоёр шагайнаас минь чанга атгахад би ахиад нэг шат дээшээ ахилаа. Одоо бол миний толгой адарт бараг шүргэх шахаад, дээврийн дамнууруудын уулзвар хэсэгт нэлээд хэдэн ажилсаг аалзны сүлжсэн торыг олж харлаа. Тэгээд эргэн тойрноо гэрэлтүүлсэн боловч, хөл гараа хугалах шахам байж ийм өндөрт гарах хэрэгтэй гэхээр юу ч олж харсангүй.
-Биш дээ, тийшээ биш гэж Брут хэлэв.
-Пол чи дэндүү цаашаа хараад байна аа. Зүүн тийш, хоёр дамнуур уулзаж байгаа хэсэг рүү хар. Харагдаж байна уу? Нэг нь бага зэрэг цайвардуу байгаа.
-Харж байна.
-Тийшээ гэрлээ тусга.

Би гэрэл тусгаад харуулах гээд байсан зүйлийг нь бараг тэр даруй олж харлаа. Хоёр дамнуурыг зургаан шаантаар холбож бэхэлснээс нэг нь унаад зоосны дайтай дугуй хар нүх үлдээжээ. Би тэр нүхийг олж хараад, дараа нь мөрөн дээгүүрээ эргэн Брут руу эргэлзсэн харц шидэв.
-Хулгана жижигхэн амьтан ч гэлээ арай ийм биш ээ. Арай л биш байх.
-Гэхдээ цаадах чинь яг наадахаар чинь орж ирсэн гэж Брут хэлж байна.
-Ойлгож ядаад байх юмгүй ээ.
-Яаж орж ирснийг нь ойлгохгүй л байна даа.
-Чи жаахан ойртоод хар л даа. Битгий ай, би чамайг барьж байна. Тэгээд үнэрлээд үз.

Би зүүн гараараа нэг дамнуурыг тулж, арай тогтвортой болж аваад мань хүний хэлсэн ёсоор хийлээ. Гадаа салхи ахин ширүүсэхэд салхи нүхээр дамжин яг нүүр рүү минь үлээх нь тэр. Би Өмнөд нутгийн өвлийн шөнийн тэсгэм хүйтэн амьсгал бас... бас тэгээд өөр нэг юм мэдрлээ.

Гааны үнэр.

“Ноён Жинглзийг харж байгаарай даа” гэж Делакруагийн тийм ч итгэлтэй биш хэлэх дууг би сонслоо. Би ингэж хэлэхийг нь сонсоод, ялихгүй франц эр надад түүнийг, бусад хулгануудаас хавьгүй илүү ухаантай хулганыг, гэхдээ хэн нэгэн биш ердөө л нэг хулганыг надад дамжуулж өгөхөд нь мэдэрсэн Ноён Жинглзийн дулааныг мэдэрсэн юм. “Цаад муу мал чинь миний хулганыг оролдох вий дээ, харж байгаарай” гэж франц эр хэлэхэд нь түүн шиг хүмүүсийн хувьд Ногоон замаар хийсэн аялал нь ямар нэг зүүд зэрэглээ, эсвэл ёс төдий зүйл байхаа болиод зайлж үл болох гарцаагүй зүйл болох цагт ямагт ам гардаг байсан шигээ ам гарсан. Хорин жил барааг нь хараагүй ахад чинь захидал явуулах юм уу? Амлаж байна. Хойдохыг чинь амирлуулахын төлөө “Аве Мария”-г арван таван уншуулах юм уу? Амлаж байна. Нас барахын өмнө сахил хүртэхдээ авсан нэрээрээ дуудуулж, тэр нэрийг чинь шарил дээр чинь бичих юм уу? Амлаж байна. Ингэж байж л тэд Ногоон замаар тайван алхалж, адагт нь очоод сандал дээр солиорчихолгүй суудаг байсан юм. Би өгсөн бүх амлалтаа биелүүлж чадаагүй нь мэдээж ч гэлээ Делакруад өгсөн амлалтаа бол биелүүлсэн. Энэ ялихгүй франц эрийн хувьд бол хүмүүс хариугаа ханатал авсан. “Цаад муу мал” харин түүнд тун их зовлон шаналал авчирсан даа. Делакруагийн юу хийснийг би мэдээж сайн мэдэж байгаа ч гэлээ түүнийг Хөгшин Спаркийн өрөвдөхийг үл мэдэх тэврэлтэнд орсны дараа амссаныг хэн ч байлаа гээд амсах ёсгүй байлаа.

Гааны үнэр.

Тэгээд бас өөр нэг юм. Нүхний гүнд нь нэг юм байна. Би зүүн гараараа дамнуурт тулсан чигтээ баруун гараараа энгэрийнхээ халааснаас тосон балаа гаргаж ирэхдээ Брут анхаарал алдаад өвдөгний минь доор гижигдэж эхэлснийг ч анзаарсангүй. Нэг гараараа тосон балныхаа таглааг эргүүлж аваад хошуугаар нь нүх рүү хатган юу ч юм бэ нэг зүйлийг сэтгээд гаргаад ирлээ. Тэр зүйл нь бол тод шар өнгөөр будагдсан модны зоргодос байсан бөгөөд тэр агшинд би Делакруагийн дууг ахиад сонссон, сонсох сонсохдоо бид хоёрын байгаа өрөөнд, Уильям Уортоны цөөнгүй удаж байсан тэр өрөөнд франц эрийн сүнс нь хамт байгаа мэт сонссон юм.

-Хөөе, залуусаа гэх дуу нь энэ удаад инээд алдсан, урд нь юу хүлээж байгааг түр ч болов мартсан хүний сэтгэл хангалуун дуу байлаа.
-Ноён Жинглзийн юу чаддагийг ирж харцгаагаач.

Би амьсгаа авч чадахаа байчихлаа.
-Ээ, бурхан минь гэж би шивнэлээ.
-Яасан бэ, чи ахиад нэгийг олоо юу гэж Брут асууж байна.
-Би гурав байна уу, дөрвийг олсон.

Би бууж ирээд мань эрийг дэлгэсэн алга руу гэрэл тусгалаа. Эльфүүдийн чимэг зүүлт аятай харагдах хэдэн ширхэг зоргодос алган дээр нь хэвтэж байв. Хоёр нь миний олсонтой адил шар, нэг нь ногоон, нөгөөх нь улаан юм. Тэднийг тосон будгаар биш харин лаван харандаагаар буджээ.

Би:
-Бурхан минь гэж бүдэг, гайхаш тасарсан дуугаар хэллээ.
-Энэ чинь нөгөө дамарны хэлтэрхийнүүд байна шүү дээ? Гэхдээ яаж яваад? Яагаад энд байж байдаг билээ?
-Би хүүхэд байхдаа одоогийнх шиг том биетэй байсангүй гэж Брут хэлж байна.
-Би арван таваас арван долоон насны хооронд л их хурдан өссөн. Тэр болтол навтгар амьтан л явлаа. Тэгээд анх удаа сургуульд явж байхдаа өөрийгөө нэг тийм... жижигхэн, яг л хулгана шиг жижигхэн юм байна гэж мэдэрч байж билээ. Би үхтэр айсан байсан. Тэгээд намайг яасныг мэдэх үү?

Би толгой сэгсэрлээ. Гудамжинд салхи ахиад л улиад эхлэв. Дамнуур хоорондын булан дахь аалзны шүлс өм идэгдсэн нарийн нэхмэл аятай нааш цааш савлана. Энэ өрөөн дэх шиг олон сүнс амьдардаг газар би хэзээ ч байж үзсэнгүй. Яг тэр үед, хоёулаа зогсчихоод биднийг ингэтэл нь барьц алдуулсан дамрын зоргодосыг хараад зогсож байхдаа би Жон Коффийг Ногоон замаар явсны дараа зүрх сэтгэлдээ мэдэрсэн тэр зүйлийг гэнэт ойлгон ухамсарлаж эхэлсэн юм. Би энд ахиад ажиллаж чадахгүй юм байна. Тэр муу Их хямрал энэ тэр, ер нь юу л байна бүгд цаашаа тонилог. Суудаг өрөөгөөр минь дамжин хүмүүс үхэл рүү явж байгааг би ахиад харж чадахгүй нь. Ахиад цорын ганцхан хүн явах байсан ч наддаа бол хэтэдсэн юм болно.

-Би ээжийнхээ халаасны жижиг алчуурыг нь гуйж авсан юм гэж Брут яриагаа үргэлжлүүллээ.
-Тэгээд уйлмаар болоод ирэхээр нь түүнээ гаргаж ирээд ээжийнхээ сүрчигний үнэрийг мэдрэхэд сэтгэл онгойдог байсан юм.
-Чи тэгээд энэ хулгана Делакруаг санахын тулд дамарнаас зоргодос хэмлэж авсан гэх гээ юу? Хулгана шүү дээ?

Мань эр харц буруулахаа болив. Гэнэт нүдэнд нь нулимс цийлэгнэчихэж гэж надад санагдсан ч би андуурсан байх л даа.

-Мэдэхгүй юм даа Пол минь. Гэхдээ наадуулыг чинь эндээс олохдоо гааны үнэр үнэртэхийг мэдэрсэн. Чи ч мэдэрсэн шүү дээ. Тэгээд би цаашдаа чадахгүй юм байна. Би энд ажиллахыг хүсэхгүй байна. Тэр сандал дээр сууж байгаа ахиад ганц л хүнийг харвал үхэх юм шиг санагдаад байна. Нэгдэх өдөр хүүхдийн колони руу шилжих хүсэлттэй өргөдлөө өгнө өө. Хэрэв дараагийн хоригдлыг орж ирэхээс өмнө шилжиж амжвал их сайн байна. Харин амжихгүй бол халагдаад ферм рүүгээ буцна даа.
-Чи ер нь амьдралдаа чулуунаас өөр юу ургуулж байсан хүн юм бэ дээ?
-Тэр хамаагүй ээ.
-Ойлгож байна аа гэж би хэлэв.
-Би ч бас чамтай хамт явах байх гэж бодож байна.

Мань эр намайг тоглоом хийгээгүй гэдэгт үнэмших гэсэн мэт тас ширтсэнээ асуудлыг нэг мөр шийдсэн аятай толгой дохилоо. Салхи дахиад ульж ирээд хүчтэй үлээв, үлээх үлээхдээ дамнуурууд хяхтанатал үлээхэд бид хоёр даавуугаар доторлсон ханануудыг тойруулан түгшүүртэй харц чулуудав. Гэнэт би Уильям Уортоныг, ирсэн анхны өдрөөсөө л бидний хувьд Галзуу Билл байсан Жаал Биллийг сонсох шиг, орилж хашгиран, эхэр татан инээж ирээд өөрийг нь далд оруулахдаа бид хэдийг галзууртлаа баярлаад бас хэзээ ч мартахгүй дээ гэж хэлж байхыг сонсох шиг болов. Түүний хэлснээр л болсон доо.

Номхруулах өрөөнд Брут бид хоёрын тохиролцсон тэр зүйл яг тэр ёсоор болсон. Яг л будагдсан модны өчүүхэн зоргодсон дээр бид хэзээ ч зөрчихгүй тангараг өргөсөн аятай. Бид хоёрын хэн нь ч ахиад цаазаар авах ажиллагаанд оролцоогүй юм. Жон Коффи хамгийн сүүлчийн хүн нь байсан билээ.


Top
   
PostPosted: Jul.18.11 1:15 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
2-р хэсэг. Ногоон зам дээрх хулгана

1
Болж өнгөрсөн бүхний учрыг олон хужрыг нь тунгаан миний сууж байгаа өндөр настны асрах энэ газрыг “Жоржия Пайнз” гэдэг юм. Энэ асрах газар Атлантагаас бол ойролцоогоор зуугаад километр зайтай, харин нас нь ная хүрээгүй, зүгээр л амьдарч байгаа хүмүүсээс, дийлэнх хүмүүсийн амьдралаас бол хоёр зуун гэрлийн жилийн зайд байдаг. Эдгээр мөрийг уншиж байгаа хүн та ирээдүйд үүн шиг газар амьдрах юм биш байгаа гэж сайтар бодож үзэх хэрэгтэй дээ. Асрахын хувьд гэвэл кабелийн телевизтэй, амттай хооллодог (гэхдээ энд байгаа хүн идэж юу шалив гэж) гээд аймаар газар биш ч гэлээ нарийн яривал Хүйтэн уулан дахь “Г” блокийн адилаар бодлогоггүй эрвээхийнүүдийг нядалдаг газар л юм даа.

Мужийн амбан захирагч хамаатан нь гэдэг ганцхан шалтгаанаар Ногоон замд ажилд орсон Пэрси Уэтморыг санагдуулдаг нэг залуу хүртэл энд бий гэж байгаа. Энд байдаг залуу минийхээр бол лут хамаатнуудгүй атлаа яг л Пэрситэй адил авирлана. Нэрийг нь Долан гэдэг юм. Пэрситэй адил үргэлж үсээ самнаж, бас арын халаасандаа тоож уншаад ч хэрэггүй ном дандаа чирч явна. Пэрси “Аргоси”, эсвэл “Эрчүүдийн адал явдал” мэтийн сэтгүүлтэй байсан бол Брэд “Онигоо” гэдэг нимгэхэн, жижигхэн номтой. Тэгээд мань эр “Франц эр яагаад зам хөндлөн гарсан бэ?”, “Шатсан чийдэн солиход хэдэн польш хүн хэрэгтэй вэ?”, “Гарлэмд оршуулга болохоор авсыг нь хэдэн хүн үүрч явдаг вэ?” гэх мэтийн зүйлс дандаа асууж явдаг. Брэд бол Пэрситэй адил хөлдүү болохоор бусдыг даапаалж, доромжилсон зүйлийг л инээдтэй гэж ойлгодог.

Харин Брэдийн уржигдар хэлсэн зүйл надад бас ч гэж гайгүй донжтой санагдсан ч зүйр үгэнд хэлсэнчлэн зогссон цаг хүртэл хоногт хоёр удаа зөв заадаг болохоор нэг ч их ойшоогоогүй л дээ. Юу гэсэн бэ гэхээр “Поли чи Альцгеймерийн өвчин тусаагүй болохоор азтай юм” гэсэн юм. “Поли” гэж дуудуулах надад таалагддаггүй ч мань хүн дуудсан хэвээр байсан болохоор битгий тэгээч гэж гуйхаасаа залхсан. Брэд Доланд яг тохирох хоёр зүйр үг байдаг юм: “Морийг хөтөлсөөр голд оруулж болох ч албан хүчээр уулгаж чадахгүй”, “Чамин янзаар гангалж болох ч дагуулаад явж болдоггүй ” гэж. Юм ойлгодоггүй, дүйнгэ байдлаараа бол мань хүн Пэрситэй яг адил.

Би урьд нь бичсэн зүйлсээ эргүүлж тойруулаад сууж байсан нарладаг өрөөний шалыг угааж байгдаа Брэд анх Альцгеймерийн тухай хэлсэн юм. Бичсэн юмаа харангаа нэлээд юм болж дээ, дуусгах гэсээр байтал бүр ч их болох юм байна гэж бодож суусан юм.
-Чи Альцгеймерийн өвчин гэж юу байдгийг мэдэх үү?
-Үгүй ээ гэж би хариулсан.
-Гэхдээ Брэд чи надад хэлж өгөх юм байгаа биз дээ?
-Энэ бол хөгшин хүмүүсийн ДОХ байгаа юм гэж мань эр хэлчихээд уншдагтайгаа адил тэнэг онигоо уншсан мэт: Ха-ха-ха-ха гэж ирээд л инээдэг байна шүү.

Харин би инээсэнгүй. Мань эрийн хэлсэн зүйл намаг бага зэрэг чимхээд авсан юм. Би Альцгеймерийн өвчин тусаагүй ч гэлээ Жоржия Пайнз нэртэй энэ үзэсгэлэгтэй газар түүгээр шаналж байгаа олон хүн бий. Би өөрөө бол хөгшрөлтийн судас хатууралтай. Харин энэ бол “нөгөө нэг юу билээ” гэхээс илүүтэйгээр “хэзээ боллоо” гэдгийг санахтай холбоотой асуудалтай тулгарна гэсэн үг. Бичсэн зүйлээ эргүүлэн харж суухдаа тэртээ холын гучин хоёр онд болсон бүгдийг сайн санаж байгаа юм байна даа гэж бодож байсан бол тэр үйл явдлуудын болсон дараалал толгойд минь бага зэрэг хутгалдаж орхиж. Гэхдээ гайгүй хянуур байх юм бол үүнийг ч бас сэргээж болох байх гэж бодож байна. Тодорхой хэмжээгээр.

Жон Коффи бол Деттерик овогтой, есөн настай хоёр ихэр охин алсан хэргээр шийтгэгдээд тэр жилийн аравдугаар сард “Г” блокт, Ногоон замд ирсэн. Хамгийн чухал үйл явдал энэ болохоор үүгээр л баримжаа хийгээд явбал бүх зүйл ном ёсоороо болно. Уильям Уортон буюу Галзуу Билл бол Коффигоос сүүлд ирсэн, Делакруа өмнө нь ирсэн. Бүр өмнө нь найз нөхөд нь “Арай ч дээ Брут” гэж дууддаг Брутус Ховеллийн Усан онгоц Вилли гэж анх нэрлээд, дараа нь Дэлакруа Ноён Жинглз болгож өөрчилсөн хулгана ирсэн.

Хулганыг хэн ч гэж нэрлэсэн бай Дэлээс бүр өмнө ирсэн, харин түүнийг ирэхэд зун байсан бөгөөд манай Ногоон замд Омгийн ахлагч хочтой Арлен Биттербак, Ерөнхийлөгч хочтой Артур Фландерс гэсэн хоёр хоригдол байсан юм.

Тэр хулгана аа гэж. Ёстой нэг адтай амьтан байж билээ. Дэлакруа хулганад маш их хайртай бол Пэрси харин яг эсрэгээр нь.

Хулганыг Пэрси анхнаасаа л үзэн ядах болсон.
*****************************************************

Польш хүн - монголчууд оросуудыг дагаад юм мэдэхгүй дүйнгэ, тэнэгийн жишээ болгож чукча нарыг ямагт онигооны баатар болгодогтой адилаар америкчуудын хувьд польшчууд нэгэн үе онигоонд чукчагийн үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Гарлэм - Нью Йоркийн Манхэттэн тойргийн хойд хэсэгт байдаг дүүрэг. Харь арьстнууд голдуу амьдардаг.

Франц эр - францчуудыг онц юм чадахгүй байж хоёрын хооронд ярвагар хүмүүс гэж америкчууд хүлээж авдаг.

Альцгеймерийн өвчин - анх 1906 онд Альцгеймер гэдэг германы сэтгэцийн эмчийн тодорхойлон бичсэн хөгшрөлтийн олдмол дүйнгэрэл. Гол төлөв 65 наснаас дээш хүмүүс өвддөг. Ой ухаан муудах, будлиу болох, уцаарламтгай болох, ярих чадвараа алдах, хэлснийг ойлгохоо болих зэрэг шинж тэмдэг илэрдэг.



Top
   
PostPosted: Jul.19.11 1:25 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
2
Пэрси эхний удаад хөөснөөс гурван өдрийн дараа билүү дээ, хулгана ахиад гараад ирсэн. Дин Стэнтон, Билл Додж хоёр улс төр ярьж байж л дээ, харин тэр үед улс төр ярина гэдэг Рузвельт ба Гуверийн тухай, гэхдээ Ж. Эдгар биш Гербертийнх нь тухай ярилцана гэсэн үг байлаа. Тэгээд хөгшин Байн-Байнаас цагийн өмнө Динийн худалдан авсан хайрцаг жигнэмэгийг идэж байжээ. Пэрси өрөөний үүдэнд зогсоод яриаг нь чагнангаа хайртай бороохойгоороо богино зайнд огцом дайралт хийх аргаа давтаж байж. Мань эр гар хийцийн тэнэг уутнаасаа бороохойгоо сугалан гаргаж ирээд дээш эргэлдүүлэн шидээд барьж аваад (барьж аваад ч гэж дээ, гол төлөв алдаж байсан ч бороохой нь урт оосроор бугуйнаас нь уяатай байсан болохоор газар унахгүй байсан юм) буцаан уут руугаа шургуулаад зогсож байж. Тэр шөнө би ээлжгүй байсан хэдий ч маргааш нь болсон явдлын талаар Динээс дэлгэрэнгүй илтгэл авсан юм л даа.

Хулгана урдын адил жооргонон гүйсээр, хоосон өрөөнүүдийг шалгаж байгаа мэт түр зогтуссан шигээ Ногоон замаар явж өнгөрч. Дараа нь урд нь их урт зам байгаа гэдгийг мэдээд, түүнийг туулахад бэлэн байгаа мэт огтхон ч айсан шинжгүй урагшилжээ.

Тэр удаад Ерөнхийлөгч унталгүй, өрөөнийхөө үүдний хажууд зогсож байв. Энэ эр бол хоригдлын хувцас өмссөн ч цэмцгэр, өөгүй харагдаж чаддаг донжтой эр байлаа. Түүний байгаа байдлыг нь хараад бид хэд Хөгшин Спарки дээр суух хүн лав биш гэдгийг мэдэж байсан нь яг нүдээ олж, хулганыг Пэрси хоёр дахь удаагаа хөөснөөс хойш долоо хоног өнгөрсөн үү үгүй юу Ерөнхийлөгчийн мань цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар сольж, мань эр золтой бусад хүмүүстэй нийлсэн дээ.

-Хөөе гэж Ерөнхийлөгч дуудлаа.
-Энд хулгана явж байна. Залуусаа танай энэ чинь одоо шорон мөн юм уу даа?

Ерөнхийлөгч маань инээж байсан ч Диний хэлснээр бол барьц алдуулахад нь цаазаар авах ял дангаараа хангалтгүй байсан аятай бага зэрэг уурласан байсан гэсэн. Мань эр Дундад Өмнөдийн үл хөдлөх хөрөнгийн арилжаач нарын холбоо гэдэг нэртэй орон нутгийн байгууллагын тэргүүн байсан ч ухаан сийлж, зөнөчихсөн хөгшин эцгээ гурван давхраас шидээд дараа нь давхар амь даатгалын мөнгө авсан байсан. Харин энэ бол мэдээж буруу, гэхдээ тэгтлээ буруу нь юу л бол.

-Амаа хамхи даа, өндөр өө гэж Пэрси хэлсэн ч нэг л хайнгадуу. Харц нь хулгана дээр тусчээ. Уг нь мань эр бороохойгоо уутанд нь хийчихээд сэтгүүлүүдийнхээ нэгийг гаргаж ирж байсан бол хулганыг харсан даруйдаа сэтгүүлээ жижүүрийн ширээн дээр шидчихээд бороохойгоо гаргаж ирээд зүүн гарынхаа сарвууны төвгөр дээр тогшиж эхлэв.
-Яадаг муу амьтан бэ. Би лав энд хулгана байхыг ер харж байгаагүй юм байна гэж Билл Додж хэлэв.
-Хөөрхөн амьтан. Ер айхгүй байна шүү гэж Дин хэлэв.
-Чи яаж мэдэж байгаа юм?
-Наадах чинь урьд нь ирж байсан юм. Пэрси ч бас харсан. Харин Брут түүнд Усан онгоц Вилли гэдэг нэр өгсөн юм.

Пэрси хамраа тачигнуулсан ч юм хэлсэнгүй. Бороохойгоороо гараа улам хурдан тогшиж эхэллээ.

-Хараач тэр. Ахиад ийшээ ойртох нь уу харцгаая гэж Дин хэллээ. Хулгана ширээнд бараг тулж ирээд байв.

Хулганад эцгээ хөнөөгчийн үнэр таалаагдаагүй аятай Ерөнхийлөгчийг бүр алсуур тойроод дөхөж ирлээ. Дараа нь хоёр хоосон өрөөг шалгаж, нэгнийг нь бүр орон доогуур нь орж үнэрлэж байгаад буцаад Ногоон зам дээр гараад ирэв. Харин Пэрси хулганыг эргэж ирсэндээ харамсуулахын төлөө, хулганд сургамж өгөх хүсэлдээ автаад гараа тогшин тогшин зогсож байлаа.

Гэнэт Билл их л сонирхсон янзтай:
-Залуусаа та нар энэ хулганыг Хөгшин Спарки дээр сулгах хэрэггүй нь яамай даа гэж хэлэв.
-Мөчийг нь бэхэлж, дуулга өмсгөх гэж үйлээ үзэхгүй юу.

Пэрси ахиад л юм дуугараагүй ч гэлээ бороохойгоо маш удаанаар навчин тамхи шиг хоёр хурууныхаа хооронд хавчлаа.

Хулгана Динийг торны цаана байгаа хоригдол шиг ширтсээр жижүүрийн ширээнээс метр арай хүрэхгүй хол зайнд, яг урд нь гарч ирэхдээ зогсож байсан газраа ирээд зогслоо. Билл рүү харц шидсэнээ ахиад л Динийг ширтэж эхлэв. Пэрсийг бол ер нь огт анзаараагүй янзтай.

-Яасан зоригтой бяцхан чөтгөр вэ. Би үүнийг өгөх ёстой гэж Билл уулга алдав. Дараа нь дуугаа бага зэрэг өндөрсгөж байгаад:
-Хөөе, Усан Онгоц Вилли гэв.

Хулгана үл мэдэг хөдлөөд чихээ сортолзуулсан ч зугтсангүй, бүр зугтах гэж оролдсон ч үгүй.

Брут хулганд давсалсан махтай хачиртай талх өгч байсныг Дин санаад:
-Одоо харж бай гэв.
-Одоо урьдынхтай адил хийх эсэхийг нь мэдэхгүй юм...

Ингээд мань эр жигнэмэгнээс хэсгийг хугалж аваад хулганы яг урд нь унгачихлаа. Хулгана донжтой, жижигхэн хар нүдээрээ улбар шар өнгөтэй жигнэмэг рүү харц чулуудахаас хэтрээгүй ч үнэрлэж эхлэхэд нь жижигхэн сахал нь хөдөлж эхлэв. Дараа нь жигнэмэгийг урд хоёр хөлөөрөө барьж аваад идэж эхлэх нь тэр.
-Чөтгөр намайг аваасай билээ гэж Билл уулга алдлаа.
-Тойргийн ламтан бямба гарагийн үдэш юм идэж байгаа аятай цэвэрхэн идэж байна гээч.
-Харин надад бол тарвас идэж байгаа негрийг л илүү санагдуулж байна даа гэж Пэрси хэлсэн боловч түүний үгийг харгалзагч нарын хэн нь ч тоосонгүй. Омгийн ахлагч, Ерөнхийлөгч хоёр мөн адил түүний хэлсэн үгийг тоосонгүй. Хулгана жигнэмэгийг идээд дууссан ч хөх хувцастай үлэмж биетнүүдийг доороос нь дээр харсан чигтээ суухыг харахад сүүлээ пүрш болгоод тэнцвэрээ хадгалаад байна уу даа гэлтэй.
-Алив би нэг оролдоод үзье гээд Билл ахин хэсэг жигнэмэг хугалж аваад ширээн дээгүүр дамнан тонгойж байгаад эвлэгхэн шидэж өгөв. Хулгана алсаас үнэр татсан ч хүрсэнгүй.
-За тэр. Цадчихсан юм шиг байна гэж Билл хэлэв.
-Үгүй дээ гэж Дин хариуллаа.
-Чамайг түр зуурын ажилтан гэдгийг мэдэж байгаа болохоор л тэр.
-Би юу? Түр зуурын гэнэ ээ? Мөн ярив аа. Би энд Харви Тервиллижертэй бараг адилхан ажиллаж байгаа шүү. Бүр илүү удаан ч байж магадгүй.
-За хөгшөөн битгий уурла л даа, хэрэггүй.

Дин инээмсэглэв.

-Зүгээр л харж бай. Тэгээд миний зөв эсэхийг аяндаа мэдээд авчихна.

Ингээд мань эр ахиад хэсэг жигнэмэгийг шидлээ. Хулгана харин яг тэр шидсэн хэлтэрхийг итгэлтэйгээр гараараа өргөж байгаад Биллийн өгснийг ер тоосон шинжгүйгээр идэж эхэллээ. Гэвч ядаж үмхийг ч болов мэрж амжаагүй байтал нь Пэрси бороохойгоо түүн рүү жад шиг чулуудах нь тэр.

********************************************************************************************

Рузвельт, Франклин Делано- АНУ-ын 32 р ерөнхийлөгч. Энэ үйл явдал болж байгаа 1932 онд сонгуулиар ялж ерөнхийлөгч болсон. АНУ-ыг Их хямралаас гарахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн.

Гувер, Герберт - АНУ-ын 31-р ерөнхийлөгч. Түүнийг төрийн эрх барьж байх үед буюу 1929 онд Их хямрал гэгч бий болж, сая сая хүн ажилгүй, орон байргүй болсон байдаг. Гувер нь бий болсон нөхцөл байдлыг шийдэх үр дүнтэй, ухаалаг алхамуудыг цаг тухайд нь хийж чадаагүйн улмаас сонгуулиар Франклин Рузвельтэд ялагджээ.

Гувер, Жон Эдгар - АНУ-ын домогт улс төрч, Холбооны мөрдөн байцаах товчоог 1924 оноос эхлээд 1972 онд өөд болох хүртлээ удирдсан хүн. Товчооны дарга байхдаа Их хямрал, Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн бүх үйл явдлуудын ард нь гарсан хүн. Тухайн үедээ АНУ-ын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий хүмүүсийн нэг байв.


Top
   
PostPosted: Jul.19.11 7:44 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Уншиж эхлэж байгаа шүү хэхэ

_________________
:guitarchin:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 55 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited