#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.26.18 4:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Sep.21.17 5:00 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 287
Waitin...

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Sep.21.17 5:28 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1770
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
+1

Sent from my SM-N910F using Tapatalk


Top
   
PostPosted: Sep.23.17 5:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16577
Saxal-iin orchuulgiig unshihgui ungurvul nugel boloh baigaa daa :hi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.31.18 7:13 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 8:37 am
Posts: 139
Location: Утаанбаатартаа
7.
Ингээд Омгийн Ахлагч Хөгшин Спаркигийн өвөр дээр амьсгал хурааж, Ерөнхийлөгч өршөөгдөж, Хүйтэн Уулын 150 хоригдлын ихэнхи нь байрлах С блок руу шилжсэн билээ. Гэхдээ Ерөнхийлөгч ахиад 12 жил л амьд байх тавилантай байж. Тэрээр 1944 онд шоронгийн угаалгын газарт живж үхсэн. Хүйтэн Уулын угаалгын газар биш л дээ. Хүйтэн Уул 1933 онд хаагдсан. Хэн нэгний хэлсэнчлэн тэд ялгаагүй дөрвөн хананы дунд хэвээрээ л байсан болохоор ялтнуудад энэ шорон хаана байх нь онцын ялгаатай байгаагүй байх. Миний хувьд бол Хөгшин Спаркийн үхэл тарих чадвар хаана ч байсан Хөгшин Уулд байсанаасаа буураагүй гэж би боддог.
Ерөнхийлөгчийн хувьд, хэн нэг нь хими цэвэрлэгээний шингэнтэй саванд толгойг хүчээр хийгээд, дарчихсан. Хамгаалагчид тэрнийг тэндээс салгах үед нүүр гэх юм бараг үлдээгүй байсан учраас хурууных нь хээгээр таниулах хэрэг гарсан гэдэг. Хөгшин Спаркийн өвөр дээр амьсгал хураах нь дээр байсан байж болох ч .. энэ өршөөлийн ачаар 12 жил амьдралаас хожсон. Гэхдээ л уушиг нь хими цэвэрлэгээний бодисоор дүүрч байсан сүүлийн хоромд энэхүү 12 жилийн талаар түүнийг бодож амжсан гэдэгт би эргэлздэг.
Гэмтнийг олж чадаагүй бөгөөд би тэр үед хорихийн ажлаас хөндийрсөн байсан юм. Харри Тэрвиллигэр энэ талаар надад "Тэр цагаан арьстан байсан болохоор өршөөедсөн ч эцсийн эцэст үхсэн. Тэрний хувьд зүгээр л бусдаас урт хугацаагаар гүйцэтгэл хүлээсэн" гэж бичсэн.
Ерөнхийлөгчийг шилжсэний дараа E блок хэсэг чимээ аниргүй байлаа. Харри, Дин хоёр түр хугацаагаар өөр албанд томилогдон, Ногоон бүсд зөвхөн Брут, Перси бид гурав л байлаа. Перси бидэнтэй бараг харьцдаггүй байсан болохоор зөвхөн Брут бид хоёр л байсан гэж хэлж бараг болох байх. Перси бол ямар нэг ажил хийхгүй байх арга олох онцгой аргуудыг эзэмшсэн нэгэн байсан гэж би хэлж чадна. Тэрнийг байхгүй үед бусад залуус маань бидэн дээр үе үе ирж бид Харригийн хэлдэгээр "сайхан чалчдаг" байлаа. Ихэнх тохиолдолд нөгөө хулгана бас ирнэ. Тэр бидний өгсөн хүнсийг идэнгээ биднийг бяцхан тослог нүдээрээ ширтэн суудагсан.
Перси байнга өө сэв хайн гоншигнож байсан ч тэр хэдэн долоо хоног тайван амгалан байлаа. Тэр бүх амар амгалан долоон сарын сүүлийн бороотой Даваа гаригт дууссан юм. Тэр зун их харанхуй, усархаг бороотой зун байж билээ. Тэр үед би Эдвард Делакрузийн нээлттэй өрөөнд, орон дээр нь суугаад түүнийг хүлээж байлаа.
Делакруз анх ногоон бүсд ер бусын их чимээтэй ирсэн юм. Дасгалын хашаа руу гардаг хаалга, их чимээтэй нээгдэн хонгилыг гэрэлтүүлэхэд Англи, нутгийн Франц хэлээр холин аймхайгаар бувтнах дуу гинжний харжигнаантай хамт сонсогдлоо. Удалгүй Брут "Хүүе! Больж үз! Перси Бурхныг бодож болиоч" гэж хaшгирав.
Би Делакрузын орон дээр бараг зүүрмэглэж байсан болохоор огцом босч, хурдалснаас зүрх маань хурдсан цохиоллоо. Иймэрхүү дуу шуугиан Персиг иртэл ер нь Е блокд гардаггүй байсан гэж болно. Перси энэ бүхнийг яг л өмхий үнэр шиг дагуулж ирсэн юм.
"Хурдалж үз, муу шарсан Франц өт минь!" гэж Брутыг огт байхгүй юм шиг л Перси орилно. Тэр жижигхэн хүүхэд шиг биетэй хоригдлыг нэг гараараа чирэх бөгөөд нөгөө гартаа бороохойгоо атгасан байлаа. Шүдээ зуун, царай нь чинэрч улайсан ч ууртай юм шиг харагдсангүй. Делакруз түүнээс хоцрохгүйг хичээсэн ч, хөл нь дөнгөтэй байсан болохоор хөлөө яаж ч хурдан хөдөлгөсөн Перси улам хурднаар чирж байв. Би өрөөнөөс гарч унаж байсан Делакрузийг тоссон нь бидний анхны уулзалт байсан юм.
Перси тэрнийг шахан бороохойгоо далайхад нь би нэг гараараа тэрнийг зогсоолоо. Брут миний нэг адил цочирдсон байдалтайгаар тэднийг гүйцэн ирэх үед Делакруз "Түүнийг болиулаач, ноёнтоон" гэж хашгирч эхлэв. Перси "Намайг ойртуулаатах!" гэж хашгиран урагш тэмүүлэнгээ, Делакрузийн мөрийг бороохойгоороо болбаж эхэллээ. Делакруз хамгаалах санаатай гараа өргөн, хашгирахад бороохой тэрний шоронгийн хөх цамцны ханцуйг цохилно. Орой нь цамцаа тайлсан байхад нь түүнийг харахад битүү хөх няц болсон байсан нь бараг дөрвөн сар болж байж эдгэсэн юм даг. Энэ бүхнийг харах нь надад их хүнд байлаа. Тэр алуурчин бөгөөд тэрнийг хайрладаг хүн байгаагүй ч Е блокд иймэрхүү байдлаар ялтнуудтай харьцаггүй байсан юм. Персиг иртэл л дээ.
"Хүүе! Хүүе!", "Үүнийгээ больж үз! Ер нь юу болоод байна?" гэж би хашгирангаа Перси, Делакруз хоёрын дундуур орохыг хичээсэн ч төдийлөн амжилттай болсонгүй. Персигийн бороохой миний хажуугаар хаа сайгүй цохилж байлаа. Ер нь тэр удахгүй онилсон байгаа биш намайг цохиж, ямар хүчтэй хамаатантай байхаас нь үл хамаарсан зодоон яг энд Е блокын хонгилд гарах нь. Миний хүчин мөхөсдөж байсан тэр үед Брут орж ирлээ. Тэр үед бид зодолдсон бол дараа нь болсон таагүй явдлууд гарахгүй байх байсан гэж надад заримдаа бодогддог.
"Өмхий өт! Надад хүрвэл яадгийг чамд үзүүлээд өгье л дээ, муу өмхий новш!" Түс! Тас! Делакрузын нэг чихнээс цус урсан хашгирна. Би түүнийг хаахаа больж, мөрнөөс нь шүүрэн өрөө рүү нь чулуудахад тэр орон дээрээ цагираглан хэвтэх зуур Перси миний хажуугаар гараа сунган бөгсөн дээр нь хамгийн сүүлийн удаа цохиж амжив.
Яг тэр үед Брут Персиг мөрнөөс нь шүүрэн татаж, хонгилоор чирлээ. Би ч өрөөний хаалгыг хаан, түгжээд Перси рүү бүх л уур хилэнгээ цуглуулан очлоо. Тэр үед Перси бидэнтэй ажиллаад нэлээн хэдэн сар болсон байсан бөгөөд бид бүгд түүнд дургүй гэдгээ мэдэж байсан ч яг тэр өдөр л Персиг хэр хяналтгүй болохыг анх бүрэн ойлгосон юм.
Тэр зогсоод над руу бас ч гэж айсан байдалтай харж байлаа. Тэр хулчгар амьтан байсан бөгөөд би үүнд огтхон ч эргэлзэхгүй байсан ч тэр хэлхээ холбоо нь түүнийг хамгаална гэдэгт бүрэн итгэлтэй зогсож байв. Энэ тал дээр тэр зөв бодсон байсан юм. Гэхдээ үүнийг яаж ч тайлбарлаад ойлгохгүй хүмүүс байвал тэд Их Хямралын тухай зөвхөн түүхийн номноос уншсан хүмүүс л байх бол вуу. Харин яг тэр үед амьдарч байсан хүмүүс бол үүнийг ойлгоно. Их хямрал бол зөвхөн нэр биш. Тэр үед хүмүүс тогтвортой ажилд орсон л бол тэрэн дээрээ тогтож үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан юм.
Персигийн минчийсэн царай аажмаар хэвийн болж байсан ч хацар нь улаа бутарсан хэвээр, үргэлж арагшаа самнан, тосолдог үс нь дух руугаа унжсан байв. "Сая ямар чөтгөр нь болоод өнгөрөв?" гэж би асуугаад "Миний блокд урд нь хэзээ ч ялтан зодож байгаагүй, бүр хэзээ ч шүү!" гэж үргэлжлүүлэн хашгирахад "Муу өт царайлсан новш машинаас буухдаа надад хүрэхийг оролдсон," "Өөрөө л эхэлсэн, ахиж ингэвэл би үзүүлээд өгнөө."
Тэр үед би гайхсанаасаа болоод хэлэх үггүй болж билээ. Ертөнц дээрх хамгийн аюултай ижил хүйстэн ч Персигийн хэлснийг хийж чадна гэж миний ой ухаанд буухгүй байв. Ногоон бүсрүү шилжих нь ямар ч ялтныг сексийн тухай бодлоос салгах шидтэй.
Гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй ч нүүрээ хамгаалан гараараа дарсан Делакрузийг хараад Перси рүү эргэн "Эндээс гар. Чамтай дараа ярина." гэлээ.
"Энэ чиний илтгэлд орох уу?" гэж тэр ёжтойгоор асуугаад "Үүний талаар би өөрөө илтгэл бичиж чадна гэдгийг чи мэднэ биз дээ." гэв. Би ямар ч илтгэл бичих сонирхолгүй байсан бөгөөд зүгээр л түүнийг нүднээс далд ороод өгөөсэй гэж хүсч байв. Түүнийгээ ч хэлсэн. "Асуудал дууссан" гэж хэлэхэд маань Брут илт дургүй байхийг харсан ч тэр чигээр өнгөрөөгөөд "Явж үз, эндээс холд. Захиргаан дээр очоод захидал уншиж, илгээмжийн хэсэгт туслах ёстой гэж хэл." гэлээ.
"Тэгэлгүй яахав." Тэрний хамраа сөхсөн ихэмсэг байдалдаа эргэн оржээ. Яг л өсвөр насны охиных шиг жижигхэн, зөөлөн, цагаан гараараа үсээ хойш нь илээд Делакрузийн өрөө рүү дөхлөө. Делакруз тэрнийг хармагцаа орон дээрээ улам цааш нугдайн, Англи Францаар холин үглэж гарав.


Top
   
PostPosted: Jan.31.18 11:08 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 156
Гайхалтай мөн ч удаан хүлээлээ шүү


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited