#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 9:32 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 15 posts ] 
Author Message
PostPosted: Apr.24.11 5:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
ЭНЭРЭНГЇЙ СЭТГЭЛТ НОЁН МИРИЭЛЬ


Ноён Шарль-Франсуа-Бьенвеню Мириэль 1815 од Динь хотын захирагч лам байв. Далан тав орчим настай євгєн Мириэль 1806 оноос эхлэн Динь хотын захирагч лам болжээ. Їнэн худал нь їл мэдэгдэх дам ярианаас їзэхэд, ноён Мириэль Экс нутгийн засаг захиргааны газрын тїїхийн зєвлєх явсан хїний хїї Мириэлийн эцэг тєрсєн хїїдээ ємч хєрєнгє, албан тушаалаа єв замлгамжлуулахын тулд эрх тушаалтны гэр бїлийн дунд ихэд дэлгэрсэн заншлаар хїїгээ арван найм буюу хорин настайд нь гэрлїїлсэн юм гэлцэнэ. Шарль Мириэль гэрлэсний дараа олны дотор хов жив яриа хоног, єдрєєр їргэлжилсээр байв. Гялалзсан цэвэр царайтай, ов заль ихтэй, оюун ухаан сэргэлэн, пагдгар нуруутай Мириэль єєрийн амьдралын єсєх їеийг зугаа цэнгэл, янаг амрагт зориулжээ. Хувьсгал ялахад нийгэмлэгийн їйл амьдрал хурамхан зуур хурдан єєрчлєгдєж, хуучин тєрийн эрх ямбатны гэр бїл хавчигдан хєєгдєж харсан зїгтээ сарнин бутарч замхрав. Ноён Шарль Мириэль хувьсгалын анхны єдрєєс эхлэн Итали орон руу оргон зугтав. Айл гэр болсоор їр хїїхэд тєрїїлээгїй байсан эхнэр нь Италид очоод он жилийн удаанд тарчилсан архаг євчнєєс болж нас баржээ. Ганц бие їлдсэн ноён Мириэлийн амьдрал цаашда ямар єєрчлєлт гарсныг хэн ч мэдсэнїй а. Харин Иалид оочод сахил хїртэн лам болоод эргэж ирснийг хїн бїхэн ярилцдаг байж. 1804 онд ноён Мириэль Бриьньоль хотын захирагч лам бол єндєр настай, тайван ганцаардмал амьдралд орсон байв. Мириэль ямар нэг хэргийн учир Парис хот орж ажил хэргээ бїтээж явах зуураа католик шашны дээд тушаалтан Фешийнд очиход эзэн хаантай тулгаран учирчээ. Мириэль эзэн хааныг ихэд сонирхон харж байхыг ажсан Наполеон:
-Та намайг юунд ингэж хараа вэ? гэж асуухад ноён Мириэль,
-Хїндэт хаан минь, та намайг їзэж хїн гэж їзэж байхад би таныг агуу их хїн гэж сайн їзэж байна. Иймээс та бид хоёр харилцан нэг нэгийгээ ашиглаж болох юмаа гэж хариулжээ.
Мєн єдрийн орой эзэн хаан Наполеон тїїний нэр алдрыг Фешаас асуусан аж. Хэд хоногийн дараа ноён Мириэль Динь хотын захирагч ламаар томилогдсон гайхалт мэдээ сонсогдов.
Мириэлийн залуу насны тухай дээр дурдсан яриа байсан боловч чухам їнэн худлы нь хэн ч мэддэггїй байж. Хувьсгалаас ємнє Мириэлийн гэр бїлийн тухйа улсууд тун бага мэддэг байлаа. Хов жив ярих хушуу уртдан олонтой, ахицтай юм боддог ухаантнаар ховорхон жижиг хотод орсон хїн болгоны хувь заяаг ноён Мириэль туршин їздэг байв. Мириэль Диньд ирээд есєн жил єнгєрєхєд тэндхийн хїмїїсийн сонирхол буурч илїї дутуу їг ярихаа больжээ. Ноён Мириэль єєрєєсєє арав дїї ноёхон Батистинтай хамт Диньд хїрэлцэн иржээ. Батистин бол Мириэлийн тєрсєн ганц охин дїї нь бєлгєє… Мирэль Батистинаас гадна ажил євчин хоёрт дарагдан захилж бачимдаж явдаг зарц эмгэн Маглуараа мєн авч иржээ…
Захирагч лам албан тушаалдаа ормогц Динь хотынхон ажилдаа аль хир хїн болохыг ажин хїлээх боллоо.


НОЁН МИРИЭЛЬ ХАЛАМЖИТ ХЇН БОЛОВ

Динь хотын захирагч ламын ордон больницын барилгатай зэргэлдээ байдаг байж. Єнгєрсєн зууны їед Парисын их сургуулийн доктор Ани Пюжегийн барьсан энэ ордон єргєн дэлгэр єнгє саруулхан…
Гэтэл больницын барилга хоёрхон давхар хїйтэн хавчгар. Мириэль ирээд гурав хоносны дараа больницоор явж їзээд больницын захирлыг дуудан аваачаад:
-Ноён захирлаа! Одоо танай больницод хэдэн євчтєн хэвтэж байна вэ? гэхэд
-Хорин зургаан хїн хэвтэж байна гэж хариулна. Захирагч лам:
-Тоолоход хорин зургаа байсан юм гэсэн захирал:
-Зай бага учраас орнууд маш чигжїї тавигдсан юм гэв.
-Би тїїний чинь бас хараад мэдсэн шїї.
-Єрєєнїїд євчтєнд тохиромжгїй, агаар салхи олигтой ордоггїй юм.
-Тийм ч байх гэж би бодсоон.
-Нартай єдєр євчтєнїїд гараад суухад цэцэрлэгийн талбай хїрэлцдэггїй.
-Тийм ч болов уу? гэж бодсон.
-Хїнд байдлыг тэвчихээс єєр арга байдаггїй юм даа ноёнтон минь гэж захирал хэлэхэд тїр зуур дугїй байсан лам больницын захирлаас гэнэт:
-Ордны нэгдїгээр давхрын тасалгаанд хэдэн ор багтана гэж та бодож байна гэж асуухад захирал гайхаш тасарч
-Тнаы зоогны єрєєнд її? Гэв.
Мириэль тооцоо хийж, хэмжээ авч байгаа мэт маягтайгаар єрєєг ажин харж байснаа:
-Энд чинь хориос доошгїй ор багтмаар юм. Энэ байдал тохирохгїй. Та нар хорин зургаан хїн тав зургаан жижиг тасалгаанд багтааж байхад бид гуравхан хїн жараад хїнд багтах зайтай байр эзэмшин суугаа явдал буруу байна. Та нар миний байранд ороод, би та нарын байрыг эзэлчээд байгаа юм байна шїї дээ. Та нар надад байраа єг. Эндхийн эзэн нь та нар юм шїї гэжээ. Маргааш єдєр нь хорин зургаан євчтєнїїд захирагч ламын єрєєнд нїїж, лам больницын байшинд орж байраа солилцов.
Мириэль, дээд давхартаа гурван єрєєтэй, доод давхартаа мєн гурван єрєєтэй байшинд оржээ. Мириэль єєрєє доод давхарт, хоёр эмэгтэй дээд давхрын єрєєнд суудаг байв. Гудамж руу харсан хаалгатай нэгдїгээр тасалгаанд хоолоо идэж, хоёрдугаар єрєєндєє унтаж, гуравдахидаа уншилгаа уншдаг билээ. Уншлагын єрєєнєєс ганцхан унтлагын єрєєг дамжин дарагш гарч болох, унтлагын єрєєнєєс заавал хоолны єрєєгєєр дамжин гарч болох аж. Унтлагын газарт тусгай хєшгийн цаана зочдод зориулан ор зассан бйадаг байлаа. Хєдєє нутгаас сїм хийдийн ажил хэргээр ирдэг лам нарыг энд зочлон хонуулдаг байжээ.
Хуучин больницын эм олгодог газрын жижиг барилгын гал тогоо ба зоорь болгон хувиргажээ. Нэг хоёрдугаар давхрын бїх єрєєнїїдийг нийтийн байр, эмнэлгийн газартай адилаар цайлган буджээ. Ноёхон Батистины тасалгааны хананы будаг дор уран зураг байгааг зарц эмэгтэй Маглуар он жил єнгєрсєн хойно олж харсан аж. Магадалбал энэ байшин эмнэлгийн газар болохоос ємнє дээр їед Динь нутгийн ардуудын хурлаа хийдэг газар байсан нь илэрчээ. Мириэлийн хоёр давхар байшинг Батистин, Маглуар хоёр эмэгтэй гайхалтай нямбайгаар цэвэрлэдэг байж. Ариун цэвэр байдал Мириэлийн цор ганц гэрийн чимэг мєн байж “Ариун цэвэр байх нь ядуучуудад саад болдоггїй юм” гэж Мириэль хэлдэг байлаа.
Мириэлийн урьдны хєрєнгєєс хоол цайны зургаан мєнгєн хэрэглэл їлдсэн байв. Эдгээрийн цэвэр гялалзсан єнгє зарц эмэгтэй Маглуарын сэтгэлийг єдєр болгон баясгана “Мєнгєн халбага, сэрээгээр хоол иддэгээ би тийм ч амархан зогсоож чадахгїй” гэж Мириэль бас хэлдэг байжээ. Мириэльд хоол цайны мєнгєн хэрэгслээс гадна єв залгамжлан авсан лааны хоёр том мєнгєн тавиур байжээ. Лааны энэ хоёр тавиур захирагч ламын унтдаг єрєєнд гялтганан гялбаж байлаа. Мириэлийнд гаднын зочин ирэхэд зарц Маглуар мєнгєн тавиуртай хоёр лаагаа асааж ширээн дээр тавьдаг байлаа. Мириэлийн унтдаг єрєєнйи орны толгой дээр хананд зоосон жижиг шургуулга байдаг байлаа. Зарц эмэгтэй Маглуар орой болгон зургаан мєнгєн хэрэглэл ба утгадаг халбагаа тэр шургуулга руу хийгээд тїлхїїрээ цоожноос нь салгаж авалгїй їлдээдэг заншилтай байжээ.
Мириэлийн байшинд цоожтой хаалга нэг ч байсангїй. Дээр їед бєх цоожтой байсан хоолны єрєєний цоож тїгжээг Мириэль дєнгєж ирсэн єдрєє авахуулж хаяжээ. Иймээс гаднын хэн боловч энэ байшинд дуртай саадгїй орж гарах бололцтоотой байв. Мириэлийн дїї эмэгтэй Батистин, зарц авгай Маглуар хоёр їїд хаалга нь цоожгїй болохоор їнхэлцгээ хагартлаа айж шєнє єнгєрїїлдэг байхад Мириэль огт ажиггїй онгорхой хаалгатай унтдаг байж.

_________________
Science, bitсh!


Last edited by pcd on May.11.11 12:42 pm, edited 1 time in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: Apr.24.11 5:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
ДЇЇ НЬ АХЫНХАА ТУХАЙ БИЧСЭН НЬ


Мириэлийн гэрийн доторхи амьдрал байдал, хамт суудаг хоёр эмэгтэй єєрсдийнхєє бїх санаа бодол сэтгэл зїрхээ Мириэльд хэрхэн захируулж байсныг харуулахын тулд Батистинаас єєрийн бага насны танил эм эгтэй ноёхон до Буошевронд бичсэн захидлыг энд сийрїїлэн бичье.
“18… оны 12 дугаар сарын 16
Хайрт хонгор чамайгаа бид єдєр болгон дурсан суудаг. Чамайгаа бид їргэлж дурсдаг заншилтай. Єдєр шєнє єнгєрєх тусам улам ч их дурсах юмаа. Мань Маглуар гуай байшингийнхаа хана дээврийг цэвэрлэж яваад хэд хэдэн шинэ нээлт хийсэн учир манайх танайхаас гоё ганганы хувьд єчїїхэн ч дордохгїй болсон шїї. Маглуар гуай бїх хуучин будаг цаасыг ховхолж цэвэрлэсэнд дороос нь сонин хачин юм их гарлаа. Миний суудаг байрн алтаар зурсан хуучин уран зургаар дїїрэн… Маглуар гуай їлдсэн хог шороог арчин цэвэрлэж дуусгаад зундаа тосон будгаар будах болно. Тэхэд миний унтлаганы єрєє ёстой нэг музей болж хувирах нээ. Їїнээс гадна мань Маглуар дээвэр дооос эртний хийцэтэй хоёр жижиг модон сандал олсоон. Тїїнийг алтаар будуулахад зургаа долоон франк зарцуулагдах тєлєвтэй. Сандал будуулах мєнгєє ядуучуудад єгсєн дээр гэж шийдлээ. Угийн їзэмж муутай юмыг будуулаад ч юу базаах вэ дээ…
Би хуучинтайгаа адилаар буянаа эдэлсээр жаргаж байна. Миний ах тун зан сайтай хїн юмаа. Юу байгаагаа бїгдийг ядуу, євчтэй хїмїїст хайрлахгїй єгсєєр баыйна. Бид мєнгєєр их дутмаг байна. Энд євєл нь сїрхий хїйтрэх юм. Ядуу гачигдалтай хїмїїст ямар нэг зїйл туслах хэрэгтэй болох юмаа. Манайх дулаахан, гэгээ гэрлээр зїгээр…
Ах маань хачин зантай хїн юмаа. Лам болгон тийм байх ёстой гэж єєрєє ч хэлэх юм. Манай байшингийн хаалгууд їргэлж онгорхой цоожгїй байдаг. Дуртай хїн бїр ахын єрєєнд орох боломжтой байна. Миний ах шєнє ч гэсэн огт айхгїй зоригтой хїн юмаа.
Маглуар бид хоёр айж санаа зовоход манай ах их дургїй. Ах маань дандаа єєрийгєє хїнд аюултай байдалд оруулдаг. Тїїний нь бид мэдсэн ч мэдээгїй юм шиг байвал санаанд нь тохирдог. Зангий нь сайн мэдээд санаанд нь тохируулж явбал чухал юмаа. Дээрэмчдийн эрхшээлд орсон газраар єнгєрсєн жил ганцаараа дажгїй яваад ирсэн. Бид хамт явъяа гэхэд аваагїй юм. Бид явж арван таван хоног алга байгаад ямар ч осо аюултай учралгїй эрїїл энх буцаж ирсэн. Яваад сураггїй болохоор улсууд тїїнийг лав їхсэн байх гэлцэж байсан чинь харин зїв зїгээр гэртээ буцаж ирээд “тонуулсан хїн ийм байдаг юм уу?” гээд авдраа онгойлгоход дээрэмчдээс бэлэглэсэн їнэт эдлэлээр дїїрсэн байлаа…
Миний бие зїгээр сайн боловч би єдрєєс єдєрт эцэж тураад байх боллоо. За баяртай цааш нь бичье ч гэсэн цаас минь дууслаа. Їїрдийн жаргалыг ерєєж ёслогч Батистин”.

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.24.11 5:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
ЇЗЭГДЭЭГЇЙ ГЭРЭЛТЭЙ УЧИРСАН НЬ


Дээр дурьдсан захидал бичсэний дараахан захирагч лам Мириэль дээрэмчдээр дїїрэн газраар явснаасаа улам илїї бэрх хэрэг нэгийг їйлдэв гэж хотын бїх хїмїїс хоорондоо ярилцах болов. Динь хотын орчимд гав ганцаараа амьдран суудаг нэг хїн байж. Энэ хїн, дээр їед ардын их хурлын гишїїн байсан аж. Тїїний нэр Ж гэдэг байж. Ж Динь хотынхны дунд нэр алдаргїй байж “Их хурлын гишїїн байсан хїн гэв її! Пєх! Тиймэрхїї хїмїїс чинь “нєхєр! Чи!” гэж нэг нэгийгээ дууддаг байх їеийн юм гэнэлээ!” гэлцдэг байж. Хамгийн зэрлэг шахуу болсон тэр хїн хааныг устгахын тєлєє саналаа єгєєгїй боловч тийм саналтай улсуудыг дэмждэг байсан ажээ…
Яваад хїрэх замгїй, ярьж хєєррєх хїнгїй толгодын дунд таг ганцаараа суудаг Ж-гийнд хотоос гарсан хїн дєчин тав орчим минут алхаад хїрэх байлаа. Ж тэндээ єчїїхэн газар эзэмшиж газрын ангалагт ганцаараа суудаг учир хавь ойрд нь айл амьтан нутаглах нь битгий хэл аян жингийн хїн ч хавилдуу єнгєрдєггїй юм. Ж тэнд очиж нутагласнаас хойш єтгєн євс ургаж очих замыг бїрхсэн юм гэлцэнэ. Ж-гийн байдаг газрыг, дээрэмчдийн байрласан газартай, улсууд адилтгах болжээ. Мириэль Ж-г дурсан санаад их хурлын ахмад гишїїний байгаа газар луу байн байн ширтэхдээ: “Тэнд гон бие гозон толгой нэг биш” гэж боддог байсан аж. “Тэр хїнтэй чи очиж уулз” гэж сэтгэл зїрх нь хэлэн цохилдог байлаа. Зан сайт захирагч лам Ж-гийн зїг хэдэн удаа зїглэсэн авч дандаа замаасаа буцдаж байсан аж. Гэтэл нэг єдєр их хурлын хуучин ахмад гишїїний їе мєч нь татаад їхэх шахаж, хамт байлцсан малчин ганц хїїгээ эмчийн хойноос ирїїлсэн гэнэ гэдэг яриа хотын дотуур цууриатжээ. Зарим нэг нь “Тэгж амьдарснаас тїргэн їхсэн нь дээрээ” гэлцжээ.
Мириэль дээл хувцсаа ємсєєд тэр зїг явжээ. Нар алсын гївээний цаагуур орох гэж байхад Мириэль олны хараал идсэн тэр газарт хїрэв…
Хаалганы дэргэд дугуйтай зєєлєн сандал дээр суусан буурал їстэй хїн жаргах нарыг ширтэн инээж байв. Буурал євгєний хажууд бяцхан хїї зогсож аягтай сїїгээ євгєний зїг сарвайна…
Мириэль улам дєхєж очиход хєлийн чимээ сонссон євгєн эргэж хараад їнэн сэтгэлээс гайхна.
-Намайг энд ирсэн цагаас хойш анх удаа гаднын хїн ирлээ. Таны алдар хэн гэдэг вэ? гэж євгєн асуухад лам:
-Миний алдар Мириэль гэдэг гэдэх
-Мириэль гуай юу. Би таны нэрийг сонссон. Таныг ардууд сайхан сэтгэлт Мириэль гэдэг її?
-Тиймээ.
Євгєн инээмсэглэж:
-Морилж хайрла гээд ламтай золгох гэсэнд лам золголгїй:
-Би хууртсандаа баяртай байна. Та ч Эв эрїїл хїн шиг байна шїї дээ гэхэд євгєн хариуд нь:
-Ноёнтон минь, би удахгїй эдгэрнэ гээд тїр зуур дуугїй байснаа:
-Би гурван цагийн дараа їхнэ. Би эмнэлгийг бага зэрэг гадарладаг болохоор їхэл ирж байгааг анддаггїй юм. Єчигдєр миний хєлийн таваг хєрч эхэлсэн юм, єнєєдєр євдєг хєрєєд одоо бїсэлдэг хїртэл хєрєєд байгааг би мэдэж байна, зїрхэнд хїрмэгц зїйл дуусах нь тэрээ. Нар хичнээн сайхан юм бэ? Би сїїлчийн удаа ертєнцийг харахын тулд гадаа гарсан юмаа. Та надтай ярьж хєєрвєл хєєр. Би ядрахгїй. Їхэж байгаа хїнийг харахаар ирдэг чинь тун сайн хэргээ. Ийм їед гэрчтэй байх хэрэгтэй юмаа. Юм болгонд учир шалтгаан байдаг. Би єглєє їїр цайтал амьд байх юм сан. Би гурван цагаас илїї амьд байж чдахгїй .Удахгїй харанхуй болно. За тэр ч хамаагїй хэрэг! Їхэхэд зовох юу байх вэ! Їхэхэд єглєє хэрэггїй. За тийм ч баг. Би одны гэрэлд їхнээ гээд євгєн бяцхан хїїгийн зїг эргэж:
-Харьж унт. Єнгєрсєн шєнє турш чи миний дэргэд сахиж хоносон. Ядарсан байлгїй, явж унт гэсэнд бяцхан хїї овоохой руу оров.
Хойноос нь харж байсан євгєн:
-Хїїг унтаж байх їеэр би їхнэ. Їхэл нойр хоёр айл зэргэлдээ юм шив дээ гэж шивнэв…
Бєх сууж цангинасан хоолойгоор ярьж байсан Ж ная хїрсэн боловч хєнгєн шалмаг хэвээрээ байдаг євєгчїїдтэй адилхан байв. Хувьсгалын баатарлаг тэмцлийн дунд хатуужин тєрдєг зоригтой хїмїїс олон байдаг. Энэ євгєн бол бїх хатуу бэрхийг давсан шинжтэй. Энэ євгєн їхэхэд тун ойртсон авч эрїїл чийрэг хїнтэй адилхан хєнгєн хєдєлгєєнтэй, хурц цэцэн хараатай, чиг шулуун хоолойтой, ханагар тэнїїн цээжтэй, їхлийг ч саатуулж чадмаар байлаа… Ж ганцхан хїссэнээрээ їхэх гэж байгаа мэт санагдана. Їхэвч хїний гарт ороогїй чєлєєтэй хэвээрээ байна. Хєл нь хєдлєхєє больж, їхэл тэндээс эхэлж, хєрч мэдээ тасарч байхад толгой нь эрїїл саруул нар шиг тодхон тунгалаг ажиллагаатай хэвээрээ, дорно зїгийн їлгэр домогт гардаг цээжин бие нь амьд ажиллагаатай, бєгсєн бие нь гантиг болсон хаан эзний хачин дїртэй адил харагдана. Євгєний сандлын хажууд байгаа чулуун дээр Мириэль суумагцаа:
-Та эзэн ваныг устгахын тєлєє саналаа єгєєгїй явдалд би баяртай байна гэхэд Ж хариуд нь:
-Та миний тєлєє их бїї баярла, би хэмжээгїй бэрх хатуу харгислалыг устгахаар саналаа єгсєн юм гэв.
-Юу гэнэ? Гэж лам асуув.
-Хїнд нэг л хатуу харгислал байдаг. Тїїнийг харанхуй бїдїїлэг ёс гэдэг. Энэ хатуу харанхуй харгислалыг устгахын тєлєє би саналаа єгсєн. Энэ харанхуй харгислал вангийн засгийг їїсгэсэн, єєрєєр хэлбэл энэ засгийн їндэс нь худал хуурмаг ёс байдаг. Боловсролын эх їндэс нь бодит їнэн мєн. Хїнийг ганцхан мэдлэг боловсрол жолоодож чадна...
Би харанхуй харгислалыг устгахын тєлєє, єєрєєр хэлбэл эмэгтэйчїїдийг янхан болгон мєлждєг дарлалыг устгах, эрэгтэйчїїдийг боолчилдгийн эсрэг, хїїхдийг харанхуй бїдїїлэг байлгадийн эсрэг, эд бїгдийг устгахын тєлєє саналаа єгсєн. Бїгд Найрамдах Улсын тєлєє саналаа єгсєн. Бїгд Найрамдах Улсын тєлєє саналаа єхдєє эд бїхний тєлєє саналаа бас єгсєн юм. Би ах дїїгийн нєхєрлєл, энх тайвны тєлєє, їїрийн гэгээн туяаны тєлєє саналаа єгсєн хїн… Гаслан зовлонгийн їїр болсон хуучин ертєнцийг бид устгасан юм. Гэсэн ч бидний хэрэг бїрэн тєгс ялаагїй. бид хуучин ертєнцийг єнгєцхєн устгаад тїїнийг їзэл санаанаас салгаж таягдаж чадаагїй юм. Харгислалыг устгаад санаа амрах биш харин тїїний їлдэгдлийг санаа бодлоос арилгах хэрэгтэй юм. Тээрэм нь эвдэрсэн боловч салхи нь салхилсан хэвээрээ байна шїї дээ. Та нарт устгасан устгалт ашигтай байж болох юм, сєнєєлтийн дараа уур хилэн гардгаас би айж байна. Їнэн шудрага ёсонд бас уур хилэн гэж байдаг юм шїї дээ ноёнтон лам гуай минь. Шудрага ёсны энэ уур хилэн бол дэвшилтиин нэг хэсэг мєн юм… Францын хувьсгал нь Христийг буй болгосноос хойш гарсан хїн тєрєлхтний хамгийн сїрт хєдєлгєєн мєн. Энэ нь бїрэн тєгс ялаагїй ч гэсэн хамгийн ачтай хэрэг болж єнгєрсєн. Энэ хувьсгал нийгэмлэгийн долторхи аль мууг илрїїлэн, амьдран, олны дотрыг онгойлгож хєгжлийг тарьсан, сайн сайхныг сэргээсэн юм…
Мириэль тэсэж чадсангїй,
-Юу Ерэн гуравдугаар он ямар болсон бэ? гэхэд їхэх гэж бйсан хїн єндийгєєд хамаг хїчээ шавхан байж,
-Мєн! Зїйтэй! Ерэн гуравдугаар он! Энэ їгїїдийг би хїлээж байсан юм. Мянга таван зуун жилийн турш їїл хуралдаж арван таван їеийг єнгєрєєж байж сая нэг аянга ниргэж ангасан газрыг ундаалсан юм…
Та арван долдугаар Луй хааны нэрийг дурдлаа. Хоёул ярилцъя, нэг нэгээ ойлгоё. Дээр доргїй зовон тарчилж байгаа гэмгїй бїхнийг, хїїхэд болгоныг хайрлаж энхрийлэх її? яах вэ? Та зєвшєєрвєл би татгалзахгїй. Ер нь ерэн гуравдугаар оноос эрт эхлэн арван долдугаар Луй хаан хїртэлх хугацаанд алагдсан хїмїїсийг хайрлан харамсаж дурсъя. Хааны тєлєє хар нулимсаа асгаруулахаа болъё. Хэрэв та надтай адилаар ард тїмний хїїхдийг харамсан энхрийлбэл би мєн таны аяыг дагаж хаад ноёдын хїїхдийг мєн харамсан гашуудалцах болно.
-Би бїгдийг харамсан гашуудаж байна гэж лам хэлэв.
-Бїгдийг адилхан їзэж байна уу! Гаслангийн жигнїїр хэрэв тэнцэхгїй бол тїїний хїнд талд ард тїмний гаслан зовлон байх болно. Ардт їмэн хамгаас илїї гаслан зовж байгаа юм…Ноёнтон минь сонс! Ард тїмэн аль эртнээс зовж байна. Байгаарай жаахан байзнаарай. Та ямар учраас энд ирж арван долдугаар Луй хааны тухай яриа їїсгэв ээ? Би таныг танихгїй. Би энэ газар ирж нутагласнаас хойш нэг ч удуу гадагш гараагїй дандаа ганцаараа зєвхєн энэ жижиг хїїгийн хамт амьдран сууж байлаа. Гэсэн ч би таны тухай сураг чимээ сонсоход та тєдий л их муу хїн биш бололтой дуулдсан. Зальт этгээдїїдэд ард тїмнийг мєлжин дарлах олон янзын арга байдаг. Би таныг танихгїй. Та ямар учраас энд ирээ вэ? Таны нэр алдар хэний хэн гэдэг вэ?
Мириэль доошоо харж:
-Би єт байна гэв.
-Морин тэргэнд суугаад давхиж явдаг газрын єт та юу? гэж Ж хэлэв.
Ж-гийн амьсгаа нь давхцаж бєглєрєх шахсан авч нїдний нь хараа саруулхан хэвээрээ байж єєрийнхєє бодлыг тайван їгээр тєгсгєл болгосон нь:
-Гїжирмэгээр бий болсон давшилтыг хувьсгал гэж нэрлэдэг. Хувьсгал тєгсєж хїн тєрєлхтєн сїрхий донсолсны дараа алхам урагшаа давшсанаа сая мэдэх болцгоож байна.
-Захирагч ноён ламаа! Би амьд насандаа их юм бодож, судалж сонирхож єнгєрєєлєє. Эх орныхоо уриалгаар би жаран настайдаа анх улсын хэрэгт гарбие оролцож эхэлсэн. Би буруу хазгай эндэл осолтой тэмцэж, харанхуй хатуу дарлалыг устгаж, эрх ба зарчмыг тунхаглаж явлаа. Манай орон руу дайсан довтлоход биеэрээ хамгаалж эх орон францаа амь голоороо хайрлаж хамгаалж ирлээ. Би хэзээ ч гэсэн баян яваагїй, одоо хоосон хэвээрээ. Би тєрийн удирдагчн арын нэгний тоонд орон, дарлагдсан олныг дэмжин ядарсан хїний сэтгэлийг сэргээж, хїн тєрєлхтнєєс гэгээн гэрэл єєд урагшлах хєдєлгєєнийг дэмжиж явлаа. Зарим їед та мэтийн эсрэг дайсандаа тус болж ч явсан… Би чадлынхаа хирээр їїргээ биелїїлж, тохиолдсон боломжит газартаа тустай юм бїтээж явлаа. Намайг дараа нь мєрдєн хавчиж, цєлсєн юм… Одоо би наян зургаан настай би їхнэ. Та надаас юу хїсээ вэ? гэхэд лам:
-Єршєєл хїссэн юм гээд сєгдєн сууж толгойгоо єндийлгєтєл их хурлын гишїїн Ж нас барж нам гїм болсон байжээ.
Мириэль гїн их бодолд дарагдан гэртээ буцаж хариад шєнє турш ном айлдаж мєргєл хийж хоножээ… Энэ їеэс эхлэн Мириэль ядарч зовсон амьтдыг ихэд х айрлан їзэж туслах болсон аж. Ж-гийн тухай ямар нэг єчїїхэн зїйл сонсвол Мириэль маш гїн бодолд орох болжээ. Ж Мириэльд чухал ямар нєлєє їзїїлснийг хэн ч мэдсэнгїй…

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.24.11 5:56 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
ЄДЄРЖИН ЯВСАН НЬ


1815 оны аравдугаар сарын эхний нэг єдєр нар жаргахаас цагийн ємнєхєн їл таних хїн жижиг Динь хотод орж иржээ. Жижиг хотын цєєхєн ардууд энэ їеэр зарим нь їїдэн дээр зогсож алсаас яваа аяны тэр хїнийг гайхан ширтэнэ. Тэр хїн шиг хоосон хнийг лоход бэрхтэй шиг санагдана. Тэр хн дунд зэрэг нуруутай, булчинт чийрэг биетэй, ид нас гїйцсэн шинжтэй. Харахад дєчин зургаа буюу дєчин найм орчим настай бололтой. Наранд тїлэгдэн салхинд їлээгдэн борлож, хєлсєнд хучигдсан нїїрий нь їрчгэр магнайгий нь шилэн саравч халхалжээ. Мєчидхєн товчилсон хиртэй дотуур цамцны цаанаас їстэй цээж їл мэдэг цухуйна. Їрчийсэн ороолтоор хїзїїгээ ороож, нэг євдєг нь цоорхой нєгєє євдєг нь сэмрэн цайрсан цэнхэр хєх ємдтэй, цоорхой тохойгий нь ногоон цэмбээр нєхсєн гадуур уранхай бор цамцтай тэр хїн дїїртэл нь юм чихэж нямбайгаар товчилсон цоо шинэ цэрэг їїрэг їїрч хїнд том модон таяг тулж, тємєр хадаасаар хадсан зантгар шаахайг ороолтгїй нїцгэн хєлдєє углажээ. Їсээ хяргуулсан боловч сахал нь урт ургасан харагдана.
Алс зам туулж наранд шарагдаж хєлс нь цувж шороо тоосонд дарагдсан тэр хїнийг харахад нїд хальтармаар. Ахар шєрєвгєр їс нь єрвийн боссон нь саяхан хяргуулсны шинжтэй. Тїїнийг таних хїн нэг ч байсангїй. Бодвол ердийн нэг аяны хїн бололтой. Хаанаас ирсэн бэ? гэвэл ємнє зїгийн тэнгисийн эргээс ирсэн бизээ. Учир нь тэр хїн долоон сарын ємнє Наполеон хаан Канаас Парис орохдоо явж єнгєрсєн тэр замаар динь хот руу орж иржээ. Тэр хїн єдєржин явж тун их ядарсан тєлєвтэй. Динь хотын эрэг дээр їеий нэхсэгт суудаг эмэгтэйчїїд, тэр хїний Гасенди цэцэрлэгийн модны ёроолд зогсоод оргилолт булгаас ус ууж байхыг харжээ. Хоёр зуугаад алхам яваад зах зээлийн талбайн худгаас дахин ус ууж байхыг хїїхдїїд мєн їзжээ. Бодвол тэр хїн маш их цангаж явжээ. Пуашевер гудамжны єнцєгт хїрээд зїїн тийш эргэж хотын захиргааг чиглэв. Захиргаа руу далд орж хорин тав орчим минут болоод буцаж гарахад хаалганы хажуугийн чулуун сандал дээр цагдаа сууж байхыг їзээд малгайгаа авч сєгдєн мэндлэв. Цагдаа хариу мэнд хїргэлгїй тэр хїнийг далд ортол нь анхааран харсаар хоцров. Тэр їед Динь хотод олны хїндэтгэлийг хїлээсэн Жакен Лабар гэгч даргатай “Кольбасын загалмай” “гурван Довэн” гэдэг хоёр зочид буудал байжээ. Аянчин тэр буудлын зїг явж очод гал зуухны єрєєнд ороход зуух бїхэнд гал улалзан асаж дулаан сайхан байв. Амттай сайхан хоол хийж тогоо болгоныг дамжин харайж байсан ахлах гаднаас хїн орж ирэхийг мэдээд эргэж харалгїй:
-Ноёнтонд юу хэрэгтэй вэ? гэв.
-Хоол идэж, унтаж хоноод явъяа гэж гаднаас ирсэн хїн хэлэхэд тогоо:
-Мєнгє л байвал болохоо л болно гэв.
Явуулын хїн цамцныхаа халааснаас том арьсан тїрийвч гаргаж:
-Над мєнгє байна шїї гэв.
-Мєнгтэй хїнд би тусалъя гэж тогооч хариулав.
Явуулын хїн тїрийвчээ буцааж хийгээд, їїргээ авч хаалганы дэргэд тавиад таягаа барьсан хэвээрээ зуухны ёроолд очиж суув. Динь хот уулын дунд байдаг болохоор аравдугаар сард хїйтэн салхи салхилдаг юм.
-Хоолтой тїргэн золгож болох уу? гэхэд
-Одоохон, хоол єгнє гэж тогооч хэлэв.
Явуулын хн цаашаа харж зууханд дулаацаж байх зуур буудлын эзэн Жакен Лабар єврєєсєє харандаа гарган цонхон дээр хэвтсэн хуучин сонины захаас урж аваад нэг хоёр мєр юм бичээд наалгїйгээр эвхэж зарц жаал хїїд єгєєд чихэнд нь хэдэн їг шивнэсэнд хїї хотын захиргааны зїг гїйж алга болов.
Явуул хїн эд бїхнийг огт харсангїй сууж байснаа,
-Тїргэн хоол идэх арга байна уу? гэсэнд тогооч:
-Одоохон єгнє гэв.
Хїїхэд гартаа бичиг барьсаар буцаж ирээд эзэнд єхєд тїргэн задалж їзээд анхааралтай маягтайгаар уншиж бодолд оров. Тэгээд явуул хїнд ойртон очоод:
-Би таныг эндээ хонуулж чадахгїй нь ээ гэхэд явуул хн босон харайж:
-Юу! Мєнгє тєлєхгїй байх гэж та айгаа юу? Над мєнгє байна. Урьдчилн тєлсєн ч болно шїї гэхэд эзэн:
-Танд мєнгє байсан ч над байр єрєє алга гэв.
-Тэгвэл намайг агтны байранд хонуулаач дээ гэж гуйхад эзэн:
-Агтны байранд зай бас байхгїй гэв.
Байшингийн дээвэр дор ороод атга сїрэл дээр хоносон ч болно шїї. Одоо юуны тїрїїнд хоолоо идье.
-Би танд хоол єхгїй.
-Би єлсєж їхэх шахаж байна. Би єглєєний нартай уралдаж гараад дєчин найман километийн хол зам тууллаа. Би мєнгєтэй. Гомдоохгїй їнэ тєлнє. Би юм идье.
-Яах ч арга алгаа.
Явуул хї гал зуухны зїг эргэн хараад инээд алдан
-Арга алгаа! Энэ их хоолыг яах юм бэ? гэв.
-Улсууд захиалаад авсан юм.
-Хэн?
-Єртєєчнїїд.
-Хичнээн хїн байгаа юм бэ?
-Арван хоёр
-Хориод хїнд хїрэх хоол байна шїї дээ.
-Бїгдийг захиалж аваад їниг урьдчилан тєлсєн юмаа.
-Би буудлын газар ирсэн хойно хоол идэж хоноод явъяа.
-Та эндээс тонил! Гэж эзэн хэлэв.
Явуул хїн таягийнхаа тємєр углуургат їзїїрээр гал руу цуцал тїлхэж оруулаад гэнэт эргэн харж учраа тоочихоор амаа ангайтал эзэн ширтэн харж аяархан дуугаар:
-Та олон юм бїї ярь1 Би таны нэрийг хэлж єгєх її? Та чинь Жан Вальжан гэдэг нэртэй хїн шїї. Та ямар ажил амьдралтай хїн болохыг бас хэлж єгєх її? Таныг орж ирэхийг хараад би муу санаалж хотын захиргаа руу хїїхэд гїйлгэсэнд ийм хариу ирїїлсэн байна. Та уншиж чаддаг уу? гэснээ хотын захиргаанаас ирсэн бичгээ задалж харуулаад, жаахан дуугїй байснаа:
-Би ч хїн болгонд сайхан зан гаргадаг заншилтай. Та эндээс арил гэв.
Ирсэн хїн уруу царайлж їїргээ їїрээд гарч одов. Уйтгарт бодолд орсон тэр хїн ємнєх замаа ажиж харалгїй алхлан явсаар байгаад ядарсан, єлссєнєє дахин мэдээд унтаж хонох газар хайвч зочид буудлууд цєм хаалттай. Ядуу овоохой, тавтай тохирох газар харж явтал Шаффо гудамжны єнцєгт нэг жижиг гуанзны газар харагдав. Ойртон очиж цонхоор харвал зуухандаа гал єрдєж, жижиг дэн асаан ширээн дээр тавиад хэд хэдэн хїн тойрон сууж юм ууж байсан ба дэгээнээс дїїжилсэн тємєр тогоонд хоол буцалж байжээ. Аянчин тэр гуанзны хаалга онгойлгож ортол, гуанзны эзэн:
-Хэн бэ? гэсэнд
-Хоол идэж хоноод явах хїсэлтэй хїн байна гэв.
-Хоол идэж унтаж хоноод явж болно оо.
Гаднаас хїн ороход дотор байсан хїмїїс цєм эргэж харцгаав. Гуанзны эзэн:
-Та галд ойр суугаад дулаацаж бай. Хоол тогоон дээр буцалж байна. Удахгїй болно гэв.
Гуанзанд сууж байсан хїмїїсийн нэг нь загасчин байж. Загасчин гуанзанд ирэхээс ємнє лабарын хашаанд морио тавихаар очжээ. Тэхэд тэндхийн хїмїїс бєєгнєрч яриа хєєр болж байхыг ажаад загасчин мєн єдрийн єглєє ер бусын аягїй нэг хїнтэй замд тохиолдоход тэр хїн нь аваад явахыг гуйсанд загасчин хурдлан давхиж зугтсанаа цугларсан улсад хэлжээ. Тэр загасчин тогоочийг дохиогоор дуудан ирїїлж хэдэн їг шивнэн хэлэв.
Явуул хїн бодол бодон галын ємнє суусаар байж.
Тогооч тїїн дээр очоод мєрнєєс нь чангааж:
-Одоохон зайл гэв.
Явуулын хїн эргэн хараад:
-Юу? Та бас мэдээ юу?
-Тиймээ мэдсэн,
-Намайг єєр буудлаас нааш нь ирїїлсэн юм.
-Таныг эндээс бас хєєж байна.
-Та намайг хаашаа яв гэ вэ?
-Харсан зїгтээ яв.
Ирсэн хїн їїргээ їїрч таягаа тулаад тэндээс гарч одов.
Анхны буудлаас авахуулаад ажин дагаж явсан хїїхдїїд тїїнийг чулуугаар шидэхэд уур нь хїрч таягаар зангахад тэд шувуу шиг бїртэгнэн алга болжээ.
Шоронгийн хаалганы ємнїр єнгєрєх їедээ хонхы нь цохисонд єчїїхэн цонх онгойжээ.
-Харгалзагч ноён минь ээ! Та хаалага онгойлгож намайг эндээ оруулж хонуулахгїй юу гэж гуйхад нэг хїн:
-Шорон гэдэг чинь зочид буудал биш байдаг юм. Энд хонохыг хїсээд байвал та баригдаж хоригдол болоод ирээ гэжээ.
Олон цэцэрлэгт жижиг гудмаар алхаж явтал цонх нь гэрэлтэй жижиг байшин харагдав. Ойртоод цонхоор нь шагайхад, хэдэн модон сандалтай, ширээ тасалгаан дунд засаатай, хажуугий нь хананд буу єлгєєстэй байжээ. Зан сайтай, зєєлєн сэтгэлтэй, дєч гаруй настайэрэгтэй хїн ширээний хажууд суугаад євєр дээрээ жижиг хїїг эрхлїїлэн цовхчуулж байх ба зэрэгцэн суусан залуу эхнэр єлгийтэй хїїг хєхїїлж суув. Эцэг, эх, хїїхэд багачууд цєм инээд алдан байхыг їзээд лав зан сайтай айл байна. Унтаад явъяа гэхэд їгїй гэхгїй байх гэж бодоо хаалгы нь гурав дахин аяархан тоншсонд гэрийн эзэн эрэгтэй дэнгээ бариад хаалгаа онгойлгосонд
-Єршєєгєєрэй ноёнтон минь. Мєнгєєр аяга хоол єгєєд намайг энэ шєнє гадаа байгаа саралж дотроо хєлсєєр хонуулахгїй юу? Тэгж їзээч дээ? гэхэд гэрийн эзэн:
-Тан хэн бэ? гэв.
-Би Пюи-Муасоноос гараад бїтэн єдєр дєчин найман километр хол яваад ядарч байна. Та намайг хєлсєєр нэг хонуулаач дээ.
-Мєнгє тєлєєд хонох сайн хнийг унтуулаад явуулахаас би татгалзахгїй. Та яагаад єртєє буудалд очсонгїй вэ?
-Тэнд байр алга.
-Хаанаас байхгїй байх вэ! Одоо яармаг, худалдаа арилжааны цаг биш шїї дээ. Лабарын буудалд очив уу?
-Очсон
-Юу гэж байна вэ?
-Намайг хонуулахгїй гэсэн юм.
-Шаффо гудамжны буудалд очив уу?
-Намайг мєн адилхан хєєсєн. Гэрийн эзэн тариачин итгэлгїй байдалтай болж ирсэн хїнийг толгойноос нь хєл хїртэл нь ширтээд гэнэт муухайгаар:
-Нєгєє ярилцдаг хїн її? Гэж хашгираад гэдрэгээ гурав алхам ухарч дэнгээ ширээн дээр тавиад хананаас єлгєєтэй буугаа шїїрэн авч буцаж ирээд:
-Зайл эндээс! Гэхэд ирсэн хїн:
-Аяга ус ч гэсэн єгєєч дээ гэхэд эзэн:
-Буудлаа шїї! гээд хаалгаа хааж дотроос нь тїгжив.
Нар жаргаж харанхуй болоход Альпын хїйтэн салхи сэнгэнэн їлээнэ…
Цааш явж газар овоохой олоод хаалгаар нь мєлхєн орж сїрэл дээр тэрийн хэвтэж ядарсандаа огт хєдєлж ядан байтлаа нуруундаа їїрсэн їїргээ авч дэр хийхээр шийдэн оосры нь тайлах гэтэл чих дїжрэм хуцах чимээ гарч харанхуй дундаас арзайсан шїдтэй нохойн зантгар толгой цухуйв. Явуулын хїн нохойн їїрэнд орсноо мэдэж їїргээрээ бамбай хийж таягаараа нохойг айлган бєгсєєрєє ухарсаар гадагш гарч хотын гадаа хєдєє талын дунд гунихран явахдаа: “Нохй ч гэсэн надаас дээр амьдралтай байна” гэж хашгирав. Харанхуй шєнє хєдєє талаар уйтгарлан тэнэж явсан хїн гэнэт хот руу буцахаар шийджээ.
Хотод ирэхэд хэрмийн халга хаалттай байхаар хэмхэрхий хананы цоорхойгоор шурган ооод… Хэвлэлийн газрын хаалганыд эргэдэх чулуун сандал дээр найдвараа алдан хэвтэж байв. Ойролцоо байгаа сїмээс настай эмэгтэй хїн гарч яваад харанхуй дотор нэг хїн хэвтэхийг ажиж:
-Нєхєр минь энд юї хийж хэвтэнэ вэ? гэжээ.
Тэр хїн уурлаж:
-Би унтахаар хэвтэж байна гэв.
-Чулуун дээр її? Гэхэд хэвтээ хїн:
-Та цэрэгт байсан уу?
-Тиймээ, цэрэгт байсан.
-Та єртєє буудалд очихгїй яагаа вэ?
-Тєлєх мєнгє алга.
-Над дєрєвхєн сї байна. Та їїнийг ава. Танаас би ор нэхэхгїй… Ингэж хэвтээд шєнє єнгєрєєж та чадахгїй. Та єлсєж даарсан байна. Хонуулах зєєлєн сэтгэлтэй хїн олдохгїй байна уу?
-Би хаалга бїхнийг тоншсон,
-Юу гэх юм бэ?
-Газар болгонд хєєгєєд байх юм. Эмэгтэй, тэр хїнийг тїшиж босгоод гудамжны нєгєє талд ойрхон байгаа нэг байшинг зааж єгєєд
-Та тэр байшингийн хаалга тогшсон уу? гэж асуухад
-Їгїй, тогшоогїй гэв.
-Та тэр хаалгыг очоод тогш гэжээ.

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.25.11 9:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Энийг тоож уншиж байгаа ядаж ганц хүн байна уу?

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: May.07.11 10:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Хөөе би байгаа шүү :mrgreen: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.07.11 11:10 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
ýíý ¸ñòîé ãî¸ ãñýýí áè óíøëàà
:cheerleader:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: May.29.12 3:28 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
hi urgejilehgui uym uu huleeseer sain zohiol bh kinog ni uzsen nom kinonoos dandaa iluu bdag


Top
   
PostPosted: May.29.12 3:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Бнаа бна

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.29.12 3:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Өө энэ миний дутуу орхисон юм явж байна ш д хаха за хуучин хардаа нэг залгаж байгаад бүгдий нь хуулчихъя!

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: May.29.12 3:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Гэснээс хард гэрт байгаа юм байна шүү найзуудаа, маргаашнаас оруулъя.

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Jun.03.12 11:45 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Mar.25.12 11:05 am
Posts: 30
yasan be


Top
   
PostPosted: Jul.12.12 7:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Хаардаа олдгү юү?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.21.12 12:45 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jan.18.11 10:35 am
Posts: 474
Location: ON THE MOON
Коммунизмын үед хэвлэгдсэн нь товчилсон эдишн биш үү. Уг нь Хюго яггүй нуршчихдаг зохиолч шүү дээ. Андуурсан бол сорри.

_________________
Baron von Munchausen


Top
   
PostPosted: Jul.21.12 2:32 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jan.18.11 10:35 am
Posts: 474
Location: ON THE MOON
Надад байсан дээр үеийн хэвлэлээ зарчихсан учир хэдэн оны хэвлэл байсныг мэдэхгүй юм. Ж.Намсрай бүрэн эхээс нь өөрийнхөөрөө товчлон орчуулсаныг АС-ын Хүчитхар гэж гишүүн бүтнээр нь оруулчихсан нь Архивт байж байх юм. Кроссбоунз бүтэн эхийг нь орчуулаад байгаа юм уу?

_________________
Baron von Munchausen


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 15 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited